Nyamdari


Basic information
Interviewee ID: 990569
Name: Nyamdari
Parent's name: Chogdon
Ovog: Hojimbai
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: works at Govi-Altai Healt Dept.,non-infectious diseases
Belief: Buddhist
Born in: Tögrög sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
cultural campaigns
collectivization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Нямдарь -

Сайн.

Саранцэцэг -

Заа, би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан. Тэгэхээр ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Таны овог нэр, хэдэн онд төрсөн бэ, аль суманд төрөв өө, хүүхэд ахуй нас чинь яаж өнгөрөв өө?

Нямдарь -

Заа, за би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол гэдэг газар 1939 онд төрсөн. Эцэг эхийн дэргэд өсч торниод 10 настай бага сургуульд орсон. Тэгээд Төгрөг сумын 7 жилийн сургуулийг төгсөөд, УБ-т одоо тэр үеийн хүн эмнэлгийн техникумд суралцаж хүний бага эмч болсон. Тэгээд тэрүүнийгээ 1960 онд төгсөж 60 оноос хуучин байсан Тамч сум гэдэг тэгээд одоо Тонхил сум болсон, тэгээд энэ суманд 3 жил ажиллаад, Төгрөгтөө ирж 2 жил ажиллаад АУДС-д 1965 онд ирж 1970 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Заа төгсөөд 1970 оноос энэ Говь-Алтай аймагт Анагаах ухааны дунд сургуульд дотор өвчний багшаар ажиллаж байсан. За дараа нь тэнд 5 жил үндсэндээ багшилсан, 5 жил багшилчихаад 1975 оны намар аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгчээр ажилласан. Заа, тэгээд 1980 онд клиник-ординатурыг төгссөн. Заа, төгсч ирээд мөн тэр намартаа нэгдсэн эмнэлгийн эмнэлэг эрхэлсэн орлогч дарга гэдгийг хийсэн. Тэгээд тэрийг нэг 3 жил хийчихээд 1983 онд шиг санагдаж байна, дотрын тасагтаа эргэж очсон. Тэгээд дараад нь 1986 оноос 92 он хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч хийж байсан. Тэгээд тэндээсээ эргээд дотрын тасагтаа ирээд 1999 оноос 2005 оны 3 сар хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар одоо бол аймгийн эрүүл мэндийн газарт халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэнгээр ажилладаг. Заа би энэ ординатур төгссөн 1980 оноос хойш өдий хүртэл аймгийн дотрын ерөнхий мэргэжилтэн, дотрын одоо зөвлөх эмчээр тасралтгүй давхар орон тооны бусаар одоо ажиллаж байгаа. Аа нэг иймэрхүү. За би болбол манайх 5 хүүхэдтэй. За 5 хүүхдүүд маань бүгдээрээ сургууль соёл төгсч ажилтай гэр бүлтэй үр хүүхдүүдтэй, одоо би өнөөдөр гэхэд 10 ач зээтэй байна. Заа одоогоор бол гэртээ хөгшнийхөө хамт 2-уул амьдардаг, хөгшин тэтгэвэртээ суусан, эмнэлэгт 20 гаран жил сувилагч хийсэн. Ийм л, амьдралын товч намтар бол. Аа зүгээр шагнал урамшил ийм юмнууд бол “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон, 1996 онд “Хүний гавьяат эмч” бас 2007 онд Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн хурлаас клиникийн профессор цол тэмдгийг авсан. За иймэрхүү л байх шив дээ.

Саранцэцэг -

Та чинь хэдэн настай сургуульд оров?

Нямдарь -

10 настай сургуульд орсон.

Саранцэцэг -

Тэр үед хүүхдүүдийг сургуульд яаж элсүүлж байв. Та хөдөө амьдарч байсан?

Нямдарь -

Тийм, за тэр үед болбол хөдөөний хүүхэд тэр үеийн манай сургууль болбол намайг орох үед болбол бага сургуультай байсан. 1949 онд ш дээ. Заа, энэ үед бол сургууль гал тогооны нэг байшинтай хоол иддэг нэг заалтай, 9 гэртэй, аа хүүхдүүд бол байрны хүүхэд гэртээ ч байдаг, тэр гэртээ зүгээр стол ширээ байхгүй, хөлөө нугалж суугаад л, одоо суралцдаг, ийм байсан. За тэр үед одоогийнх шиг ийм олон төрлийн сурах бичиг ийм юм байхгүй. Заа зүгээр. Бидний үед чинь бас 49 онд чинь дайны одоо төгсгөл болчихсон, тийм учраас цаас харандаа дэвтэр болбол ямар ч гэсэн олддог болсон. Тиймэрхүү маягтай. Заа сургуульд байхдаа би эхний жил гэртээ байсан, 2 дахь жилээс нь гадуур байранд амьдарч байсан. Тэр үеийн дотуур байранд амьдрахад хүүхдийн эх эцгээс одоо хоолны мөнгө одоо хонь, мал түлээ түлш, заг одоо хүүхдүүдийн эх эцгээр татуулж, ингэж одоо сургууль дайчилж байсан. Тийм.

Саранцэцэг -

Сургууль бол галчтай ?

Нямдарь -

Галчтай, тогоочтой. Тэгээд 1953 онд манай тэр Төгрөг суманд 7 жилийн дунд сургууль байгуулагдаж, одоо 2 бүлэг 60-аад хүүхэд, одоо 7-р ангийг 1956 онд одоо анхны төгсөлт хийсэн.

Саранцэцэг -

Тэгэхээр Төгрөг сумын дунд сургуулийн анхны төгсөлт болж байгаа юм байна. Багш гэж олон багштай байв уу?

Нямдарь -

Заа, тэр үед болбол тэр бага сургуульд байхад бол заа нэг анги гэхэд бол 2 бүлэг байсан байх. Тэгээд 1-4 гэхээр 8 бүлэгтэй байсан даа. Ер нь 8 багш, сургуулийн захиралтай коменданттай ийм байсан. За миний анхны одоо “А” үсэг заасан багш бол Сэргэлэнгийн Чүлтэмээ гэж тэр үедээ настайвтар хүн байсан. Аа 4-р анги төгсөөд бол Пунцаг гэж багш байсан. Тэр багш маань одоо амьд сэрүүн байдаг. Тэр бол 7-р анги төгсөөд багшилж байсан юм билээ л дээ. Тэгээд багшилж байгаад, төмөр замын сургуульд яваад тэгээд насаараа төмөр замд депогийн жолооч хийж байгаад одоо тэтгэвэртээ гарсан ийм байдаг. Заа 5-р ангийн багш болбол Ж.Алагсаа гэж монгол хэл уран зохиолын багш байсан. Манай аймгийн Алтай сумын хүн. Сүүлдээ энэ “Хөдөлмөр” сонинд сурвалжлагч, Үйлдвэрчний Зөвлөлд ажиллаж байсан. Тэр үедээ бол Алексей гэж одоо болохдээр Алагсаа болгочихсон. Аа 7-р ангийг төгсөхөд болбол Шаарав гэж Гомбын Шаарав гэж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат. Тэгээд яахав дунд сургуульд ороход яахав гайгүй сурч байсан, багш нар чинь конспектоо бичүүлж байсан. Ахлах ангийн хүүхдүүдээр, өрөө яахав эхний юу яачихна, конспектнийхээ агуулгыг өгчихнө. Тийм чиглэл өгчихөөд тэгж бичдэг байсан. Тэр одоо сонин.

Саранцэцэг -

Ахлах ангийнхан нэгийхэндээ хичээл орох уу?

Нямдарь -

Арай тийм юм байхгүй. Багш нар л урд талынхаа конспектоо хуулуулж байсан юм уу, ямар ч л байсан бичүүлдэг л байсан. Одоо бол ерөөсөө самбар, шохой 2-оос өөр юм байхгүй ш дээ. Өөр ямар ч тийм техник хэрэгсэл юм бол байхгүй. Аа яахав, зүгээр гараар бичсэн одоо таблиц юм уу, ганц нэг зураг тийм л юм байсан байх. Гэрэл чийдэн байхгүй. Лаатай.

Саранцэцэг -

Та айлын хэд дэх хүүхэд билээ ?

Нямдарь -

Анхны хүүхэд. Би эх эцгээсээ 4-үүл байсан, нэг нь 8-тайдаа нас барчихсан юм. тэгээд л одоо 2 дүү маань байна л даа.

Саранцэцэг -

Тэр үед хүүхдүүдийг сургуульд элсүүлэхэд хүндрэлтэй байв уу, эцэг эхүүд хүүхдээ өгөхөд дуртай байсан уу ?

Нямдарь -

Өө тэр үед яахав, эхэлж л сургууль байгуулагдаж байсан, болвол хүүхдээ өгдөг л байсан. Аа өгөхдөө бас жаахан хойрго, хоцорч ирнэ. Дахин, дахин шаардуулна. Хөөж ирнэ. Тэгээд өвлийнхөө амралтаар оччихоод ирэхгүй.Тэр мэтийн юм бол байсан. Ямар сайндаа л би аа 10-тай тэр болбол нөгөө билгийн тооллын нас юм билээ л дээ, билгийн тооллоор 10-тай, аргын тооллоор 9-тэйдээ сургуульд суусан. Тэр чинь 8-тайдаа суух ёстой ш дээ. Бас л 1 жилээр хоцорч л сууна гэсэн үг. Би болбол дундаж хүн байсан. Надаас арай бага биетэй,1 насаар дүү ч юм уу, 2 насаар дүү хүүхэд бол байна. Тэгэхдээ тэд цөөхөн. Аа голцуу л одоо надаас ах, эгч ийм улсууд байсан даа.

Саранцэцэг -

Дотуур байрны хүүхдэд өлсөж цангадаг юм байна уу, гэр лүүгээ хэр их оргодог байв?

Нямдарь -

Өө ер нь бол орголт болбол нээх хавтгай байгаагүй. Хүүхэд нээх оргодоггүй байсан. Хоол ундны хувьд болбол тэр үед бас нэг ногоо эхэлж хэрэглэ гээд л, байцааг том поошгинд давслаад дарчихсан, тийм. Хаварт л өгдөг байсан байх. Тэгээд тэр их хэцүү байдаг байсан. Бас өнөө даршилгаа нь өөдтэй ч болоогүй байсан юм уу, хоолой давахад хэцүү, одоо тэр хэцүү. Харин талх барьдаг байсан. Шарав гэж тийм галч байсан. Талх барьдаг, тэгээд талх иднэ, голцуу л одоо гурил, будаа л голлоно. Тийм байсан. Тэр үед бас нэг ийм хэцүү юм байсан. Хаварт витамин С дутагдал болдог. Хүүхдүүд чинь ингээд бүр босч чадахгүй, хөл нь хөхрөөд л, нэл толбо болчихсон, шүднээс нь цус шүүрээд л. Тэгдэг байсан. Тэгээд одоо юм их сонин байдаг юм. Тэр их нэлээн өвддөг байсан юм шиг байгаам. Тэр хөл мөл чинь хүнд оргиод л. Тэгээд л би бүр сүүлд нь техникум мумд орчихсон, дээд сургуульд орчихсон үедээ тэгж байна гэж зүүдэлж /инээв/, толгойд бүр голомт үүсгэсэн байгаам /инээв/.

Саранцэцэг -

Та аав, ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу? Гэр орныхоо байдлыг бага байсан үеийнхээ нутаг орныхоо талаар ярьж өгөхгүй юу?

Нямдарь -

Манай аав бид нарын энэ овог бол Хожимбай гэж явдаг юм. Тэгээд би одоо монгол толь энэ тэрээс хайгаад олохгүй байгаам, яг юу гэсэн үг юм, хожим бай гэсэн үг юм уу, хожимбоо гэсэн үг юм уу, тэр нь олддоггүй юм. Одоо тэр манай өвөг дээдсүүд тахиж байсан одоо тэр Хүрэн голд нэг өндөр уулын оройд машин хүрэхээргүй, их эгц тийм газар Хожимбай овоо гэж манайхан тахиж байсан, тийм овоо байдаг байхгүй юу. Заа, манай ер нь өвөг дээдсийн удамд болбол дээр үед нэг их сайн лам нар байсийм. Чанрав зурхайч гэж ёстой алдартай тийм зурхайч байсан, бүр Да Хүрээ байтугай зурхайгаа бичүүлэх гэж элч явуулж тэмээгээр явуулж, тэр нь бараг 20-иод хоног хүлээж зурхайгаа зөв болгож явуулж байсан гэж өвөг дээдсүүд бол ярьдаг байсан. Аа дараа нь одоо мөн л Төвдөд сургууль төгссөн Задаранжин гэж хүн байсан. Заа, манай аав ч гэсэн Тонхилын Усан зүйлийн хүрээнд 7,8 жил шавь суугаад тэгээд нөгөө хувьсгал мандаад, шашин тараад ирэхдээр хотод нэг очсон гэж байгаам. Хотод очоод Ганданд 1 жил гаран суусан. Тэгээд тэр хурал зохицуулдаг хүн юм уу гэсгүү гээч юм бол гэсэн тэгсэн нэг дүү нь цэрэгт татагдсан хотод алба хааж байхгүй юу. Нэг дүү дээрээ очсон. Дүү дээрээ очоод ...та одоо намайг ингэж байна, гэсгүү болох уу, яах уу гэж очсон. Тэгэхдээр одоо дүү бас арай цэргийн юм одоо арай илүү сонсч байсан байгаа байлгүй. Орчин үеийнхээ юмыг бас болох төлөв жаахан гадарлаж байсан юм байгаа биз. ...За одоо цаг байдал хүндэрч, та нутаг буц гээд л, тэгээд л нутаг буцаж ирээд л тэгээд л

Саранцэцэг -

Аавын шавилж байсан газар нь ямар нэртэй газар гэнээ, аавын чинь?

Нямдарь -

Одоогийн энэ Тонхил суманд байсан “Усан зүйлийн хүрээ”,тийм.

Саранцэцэг -

Аан,тэр их олон ламтай юу?

Нямдарь -

Өө тэр болбол тоймгүй 1000 гаран ламтай. Их том хийд байсан гэнэлээ. Монголд бол нэлээн л дээгүүр ордог хийд байсан гэж байгаам.

Саранцэцэг -

Танайх ер нь хэр олон малтай айл байсан?

Нямдарь -

Заа, манайх болбол урд талынх нь гайгүй л байсан шиг байгаам. Яг миний үед болбол мал цөөтэй байсан. Би бол муу мэддийм. Сургуульд суугаагүй байхад чинь 5 хошуу мал байсан, тэр үед чинь татвар өндөр байхгүй юу. Татвар өндөр. Албан журмын татвар өндөр тэгээд одоо үхрийг чинь өгөхөд сүү, тосны ноогдол гээд өгчихнө. Тэрийг дийлдэггүй. Тэгээд л ерөөсөө үхрийг бол хүнд сүүний ноогдолтой зүгээр ацаглаад л өгчихдөг. Энийг хаа бүр ав гээд л. Тэгээд л бүр сарлаггүй болчихно. Энийг бол би сайн мэдэж байна. Тэгээд л бас тийм малгүй болчихно. Бас орлого гэж олох юу байхав, хувийх шиг ноолуур ноос гэж авдаггүй байсан үе, тэр чинь. Дөнгөж адуу дэлээж эхэлж дөнгөж адууны хөөвөр авч, ямаа дөнгөж энхэлж самнаж байсан үе. Тийм учраас мөнгөн орлого бол байхгүй. Мал аж ахуйнхаа ашиг шимийг бол маш сайн ашигладаг. Зун болбол ерөөсөө л цагаан идээгээр аа тэгээд арьс ширээр нь дээл хувцсаа хийчихнэ. Одоо тийм л байсан. Дээл хувцас тэгээд л морины хэрэглэл юу байдаг юм, тэгээд л ачлага татлага, одоо тэр нь одоо мал аж ахуйд өөрснөө л хийж байгаам. Сур хийнэ, дээл хувцсаа хийнэ. тэгээд л нөгөө хотоос ирж гэрлээд л мал хариулаад л, сүүлд нь нэгдэлд ороод л нэгдлийн мал хариулж байгаад л, тэгээд л өөд болсон л доо.

Саранцэцэг -

Нэгдэлд орсны дараа ямар малтай байсан, бог уу, бод уу?

Нямдарь -

Богтой байсан. Хонь ямааа л хариулж байсан.

Саранцэцэг -

Сургуульд одоо бага ангид унших бичиг тоо монгол хэлээс өөр ямар хичээл үздэг байсан бэ?

Нямдарь -

Зураг, биеийн тамир ордог байсан юм байна. Дуу хөгжим гэж ордог. Тэгэхдээ миний бодоход үсэглэл бол байсан, цагаан толгойн үсэглэл байсан. Тэгээд нэг 2 моёрт унших бичиг гэж байсан. Харин цэвэр бичг гэж хичээл орж байсан шүү. Яг элементийн тууш шугамтай дэвтэр дээр бичдэг тийм цэвэр бичгийн хичээл гэж ордог байсан.

Саранцэцэг -

Тэрнээс өмнө гэрээр хүнд шавилж ном үздэг тийм юм байсан уу?

Нямдарь -

Тийм байгаагүй. Харин зүгээр юм бас сонин байдаг, тэр намайг сургуульд орохоос өмнө 7-той байхад 8 тай байхад юм бол уу, манай аав надад нөгөө түвд үсэг заадаг, тийм. ёстой нөгөө модон хавтсан дээр л сүрхий тэгж бичүүлж байсан. Тэгээд би тэрэнд нөгөө “Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө” гэдэг шиг л тэр л үнэн юм шиг байгаам. Аргагүй тэр үед хэтээсээ хүүхдээс ичдэг байсан юм уу, маш их дургүй. Тэгээд дургүй хүрээд болж өгөхгүй. Яг тэгж байсан, тэрнийг бол би сайн бараг л толгой молгой руугаа няслуулаад л. /инээв/ Гол нь тэр чинь дургүйдээ байсан юм.

Саранцэцэг -

Аав чинь гэртээ судар энэ тэр уншдаг байсан уу?

Нямдарь -

Уншилгүй яахав, уншина, бичнэ. Ер нь бас бага сага орчуулдаг байсан. Сайн байсан. Одоо бол манай гэрт судар мудар байна, бүгд байна. Тийм.

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд ахуй үе чинь бусад хүүхдүүдээс ялгаатай гэхээр юм санагддаг уу?

Нямдарь -

Заа нээх онцын ялгаа бол байгаагүй. Тэгээд энэ манай аав, ээж тоглож барьдаг улсууд байсийм, би бол одоо манай хүүхдүүд ч тэр би ч тийм, их тоглоомонд их муу ш дээ. Зүгээр би бол яахав, хонь малд явах нэг хийх юманд бол жаахан махруу. Өөр нэг их гоц гойдын авьяас дуулдаг ч гэдиймуу, спортын ч гэдиймуу, тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Тэр үед эцэг эх хүүхдийн хоорондын харьцаа ямар байсан бэ, одоо хүүхдүүдийг харж байхнаа яаж өөрчлөгдөж байх юм ?

Нямдарь -

Тэр үеийн хүүхдүүд байна ш дээ, одоо би бол ер нь ёстой дээр үеийнхээ уламжлал барьж аятайхан байсан гэж бодож байгаа. Тоглоно, хөдөөний хүүхдүүд чинь байна ш дээ, морь мал болж тоглох, айл гэр болж тоглох, одоо нөгөө ийм чулуугаар дугуйлчихаад хоймор нь энэ, авдар ор нь энэ, энэ тулга нь ч гэдэг юм уу. Намайг тэр бага байхад байна ш дээ, ерөөсөө ийм байсан. Зуухтай айл бараг байгаагүй, тулганд задгай галтай. Аа бас нэлээд айл бол эсгий үүдтэй, зүгээр модон араамтай эсгий үүд буулгачихдаг, өө тэр эсгий чинь шир мир нь гоё л доо. Дажгүй. Цагаан бүрээс байхгүй. Тэр 1940-50 иад он тэрнээс өмнө чинь тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Тортог гэж жигтэйхэн ?

Нямдарь -

Өө тэгэлгүй яахав. Тэгээд харин одоо ингэдэг байхгүй юу. Тэр чинь задгай галлаж байсан болохоор дотуур, гадуур цагаан бүрээс байхгүй. Зүгээр л эсгий. Монгол цагаан эсгий. Тэр нь нөгөө утаанд идэгдээ байгаад шарлаад хатуурчихсан одоо утаанд идэгдсэн шар навтас гэж одоо ярьдаг, муудсанг нь. тэгээд одоо харин тийм шар навтсыг биш хөл мөл өвдсөн хүнд норгож дэвтээгээд ороодог гээд л настай улсууд бас ярьдаг юм билээ. Тэгж хэрэглэж үзээ ч үгүй. тэгээд сүүлдээ олдохоо байчихсан юм чинь, тийм навтас.

Саранцэцэг -

Улс оронд тэр үе чинь дайны дараах үе, даавуу даалимбанаас өгсөөд юм ховор л байсан даа?

Нямдарь -

Өө ховор байсан. Тэгэхэд чинь ерөөсөө ийм ш дээ. Одоо бага байхад 2 хэцүү юм байсан, сургуульд суухаас өмнө. Үс тонгорогоор авна. Хусч авна, их өвдөнө, эрнээс их халширна. Зун нөгөө даавуун нимгэн өмдтэй байж байгаад дотуур өмдгүй, үстэй нэхий өмд өмсүүлдэг байсан, тэрийг анх эхэлж өмсөхөд байна ш дээ, ширүүн байдаг их хэцүү. /инээв/яг үнэн юм чинь.

Саранцэцэг -

2 хэцүү юм нь уу?

Нямдарь -

тэгээд харин нэг өмсөөд хэвшчихдээр байна ш дээ, ёстой дулаахан, халуу дүүгээд. Дээр үеийн улсууд чинь байна ш дээ, бас их доогуураа сайн дулаалж байсан учраас энэ бөөр нурууны өвчин одоо ялангуяа энэ настайчуулд умай юуны өвчин бөөр давсагны өвчин бол бага байсан. Одоо л бараг нүцгэн шахуу явчихаар чинь дороосоо даараад л.

Саранцэцэг -

Хөдөөний хүүхдүүд их бага л хөдөлмөр эрхэлдэг ш дээ, мал хариулаад л эхэлдэг ш дээ?

Нямдарь -

Ерөөсөө байна ш дээ, багаас чинь одоо ингэж байгаа байхгүй юу. Ойрын аргал түлээ түлш түүх, ус авах, тэгээд жаахан томрохоороо морь мал унаад л, адуу малд хайх ч юм уу, хонь бог мал хариулах, тийм мэтийн ажил хийнэ ш дээ. тэрбайтугай зарим нь бол бүр том хүн шиг алс одоо тэмээгээр заг татах ч байдаг юм уу тийм ч юм хүртэл хийж л байсан. Давс заг хужир татах. Би нөгөө айлын том болоод намайг чинь 5,6-р ангид орчихсон байхад чинь нөгөө тэр үед болбол багийн хурал гэж болдог байсан. Худаг хашаа худаг гаргадаг, хашаа барьдаг, тэрэнд одоо аав залхуурч байсан юм уу хаашаа юм, намайг явуулчихдаг байхгүй юу. Тэгээд л том улсуудтай би л яваад л,

Саранцэцэг -

Хэдэн настай байх үе үү?

Нямдарь -

13,14-тэй байх үе шүү.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын гэхээр зүйл байдаг уу? Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байдаг уу?

Нямдарь -

Заа ер нь бол би гайгүй л гэж бодож байгаа. Одоо над бол түвэгтэй бэрхшээлтэй юм ер нь учраагүй шүү. Одоо хүртэл би байна ш дээ, сонсгол муу, заа даралт жаахан ихсэх гэнэ, өөр болбол над тийм зовиур шаналгаа байхгүй. Би одоо тэр хагалгаа магалгаа байтугай одоо арай тэгж хэлж болохгүй л байх. Одоо нэг тариа ч дусал ч хийлгэж үзээгүй өдий хүрч байна.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн гэхээр юм санагддаг уу?

Нямдарь -

Өө байлгүй яахав. Тэр одоо миний бага насанд байна ш дээ, ер нь одоо энэ хувьсгал үүсээд л овоо жигдэрч байсан арай тэр социализм руугаа ороогүй, тэр ийм л үе шүү дээ. 40,50 он гэдэг чинь. Тэгэхээр зэрэг тэр үед одоо энэ алба хааж байсан улсууд, сургуульд соёлд яваад ирсэн улсууд их сайхан харагддаг, одоо хувцас нь өөр, тэгээд л халимаг энэ тэр тавьчихсан ч байдаг юм уу, арай л тийм одоогоор хэлбэл соёлтой гэж хэлэх юм даа, энэ бол их сайхан үлгэр дууриал байсан. Энд одоо жишээлэх юм бол манай яг тэр Хүрэн голын одоо гавьяат багш байсан Шагдарын Пүрэвжав гээд л байна 1-р 10 жилд багш байсан. Бас Даржаа гээд л хөгшин байна, манай Төгрөгийн, Батцэрэн гээд л одоо тоо физикийн их сайн багш эд нар бол дөнгөж одоо сургуульд явж байсан, сургууль төгсч байсан үе байхгүй юу миний багад. Эд нар бол их сайхан дурсамжтай. Аа 2 дахь юм би зүгээр нэг юм хэлэхэд бага эмч болчихоод миний ажиллаж байсан сум маань ш дээ, татан буугдчихгүй юу. Тэгээд нөгөө тэр сумын бөөрөн дээр чинь бага сургууль, хүний бага эмчийн салбар, малын бага эмчийн салбар 3 үлдэхгүй юу. Тэгээд ерөөсөө ингээд шудан муудан ч ирэхээ байчихсан хүн ам цөөрөөд эль хуль болчихгүй юу. Өө би чинь ерөөсөө морь чөдөрлөчихдөг, чөдөрлөөд уначихдаг, түлээ түлш ганзаглачихдаг, үгүй ээ ер нь бодоод байхнаа ажлын ачаалал ч багассан, ер нь хөдөөших шинжтэй, би бол тэрийг яг ухаарсан, тэгэхэд би тэр Төгрөг сумандаа шилжиж тэгэхэд тэр Төгрөг сум чинь 7 жилийн сургуультай, бага эмчийн салбартай сэхээтэн олонтой, дээд мэргэжлийн багш нар олонтой, ийм болсон. Тэгээд дараад нь болбол аа би тэнд 2 жил ажиллаж байтал тэнд сум дундын эмнэлэг байгуулагдсан. Их эмчтэй болсон. Ингээд одоо дээд мэргэжлийн багш эмч нартай ажиллахад чинь бас дунд мэргэжлийн хүнд чинь юм бодогдож байгаам ш дээ. Энэ чинь ерөөсөө дээд мэргэжил эзэмшихгүй бол болохгүй юм байна, тэгээд л анагаахад явсан. Энэ 2 бол миний амьдралд их эмч болоход их л түлхэц болсон, би одоо өөртөө тэгж боддог.

Саранцэцэг -

Одоо таны аав бол лам хүн байж, ер нь одоо таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Нямдарь -

Яг одоо хэлмэгдсэн хүн байдаггүй. Тэр Чанрав зурхайч гэдэг нь байна ш дээ. хувьсгал мандахаас өмнө нь нас барчихсан өмнөх үеийн хүн юм билээ, нэг үеийн өмнөх үеийн хүн. Загдаранжимба гэж байх үед бол ерөөсөө л юу яасан гэж байгаам болохгүй баривчилгаа маривчилгаа болохыг мэдсэн юм уу, ерөөсөө л Зүйлийн хүрээнд явуулсан гэж байгаам, нэг дүүгээ. Нэг дүүгээ барилддаг бөх Найдан гээч дүүгээ хүрээ лүү явуулсан гэж байгаам. Тэгээд маш хачин домог байдаг. Тэгээд тэр хүрээн дээр ороод тэр нэг том лам дээр л орох ёстой байсан. Тэр лам дээр орж зөвшөөрөл мөвшөрөл аваарай гэсэн, ороход нь л юм хумных нь өнгө зүс өөрчлөгдсөн, барайгаад харлачихсан ийм байсан гэсэн. Тэгээд л тэр хүн хүлээж аваад л олон таван ч юм хэлүүлээгүй энийг аваачиж өг гээд л буцаасан гэж байгаам, ирэхэд тэр Аранжимба нас барчихсан байсан. Тэгээд л одоо манай аав зүгээр ярьдаг л байсан аав бол залуу л байсан юм билээ, ерөөсөө ингээд л нас бараад л хөдөөлүүлээд л эргэхэд тэр гэрийн ороор байна ш дээ, хуй дайраад л, ингээд л шуурга босоод л тийм юм болоод л ерөөсөө ямар ч айл байсан шинжгүй, тийм болж байсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгэээд би ямар учраас үүнийг хэлдийм гэхээр байна ш дээ, би бол тэр хүнийг ерөөсөө энэ цаг болохоо байлаа гэдгийг ойлгоод л өөрөө одоо яадийм, одоо арай зүгээр, тийм одоо янз бүрийн юм уугаагүй л байх өөрийгөө л аргалчихсан байна, одоо тэгж л ойлгодийм. Тэгж ч ярьдаг манайхан, хөгшчүүл.

Саранцэцэг -

Tа хүмсүүдийн дурсамж ярианаас та сонсч байв уу, хэлмэгдэж байсан улсыг гэр орноос нь яаж барьдаг байсан, аа шүүх хуралдаан болдог байсан уу, ер нь одоо төр засаг хэлмэгдэж байгаа улсуудын талаар тайлбар хэлдэг байсан талаар дурсамж яриа сонсч байв уу ?

Нямдарь -

Үгүй ээ, яахав зүгээр ном момон дээрээс бол уншиж л байсан. Аа ингэдэг л юм байналээ. Тэр хөдөө чинь болбол ерөөсөө л тийм шүүх хурал муралд тийм юм бол байхгүй. Зүгээр л эд бад, судалгаатай л байсан байлгүй. Ирээд л ерөөсөө морин дээр аваад явчихдаг. Байсан байна ш дээ, тэгж ярьдаг. Тэгээд манай эндхийн бүх лам нарыг байна ш дээ, энэ Завханд аваачиж, Завханд цаазалсан юм байгаам. Харин нэг нөхөр байна ш дээ, хүүхдээ байна ш дээ ганц хүүтэй, бас Чанрав гэдэг хүн, өөр Чанрав гэдэг хүн, хүү нь Иш гэдэг хүн байсан байгаам. Тэгээд Ишийг бариад явсан. Аав нь Чанрав гэдэг хүн, нэлээн хөрөнгөтэй хүн байсан гэж байгаам. Тэр явсан. Тэгээд тэр бол дараа нь тэр өөрөө тэгээд түрүүлээд буцаад ирсэн. Дараа нь хүү нь араас нь хүрээд л ирсэн. Ирэхдээ байна ш дээ, бүр гаргаад тэр аав нь одоо тэр хахууль л өгсөн л байх л даа, юм шиг л байгаам. Бүр захиж хүнд хийлгээд эмээлтэй морь хийлгээд ирсэн. Тийм нэг хүн харин буцаж ирсэн. Заа бас нэг бид нарыг сургуульд байхад суманд мужаан хийдэг Жаа Жааланзуу гэж хүн байсийм л даа. Тэр унзад хүн байсийм. Тэр баригдаж яваад зүүн тийшээ энэ Сэлэнгэ рүү ч байсиймуу, шоронгийн газар байж байгаад мужааны ажил хийж байгаад, тэгээд ялаа эдлээд дуусаад ирсэн нэг тийм хүн байгаа. Аа зүгээр манайхны холын хамаатан болох юм, тэр Усан зүйлийн хүрээнээс Дамбадаржаа гэж хүн баригдаж яваад тэр хүн харин яг цаазлуулсан юм даа. Тэр бол ой тойгүй хөрөнгөтэй, их том биетэй сайн барилддаг, тийм хүн байсийм. Тэр одоо зүгээр тийм домог байдаг байхгүй юу. Тэр Тонхилын сумын төв доод талд хоёр Хүрэн толгой байдаг байхгүй юу. Голын хойд, урд хоёр талд. Тэр Хүрэн толгойн тэр лүү аваачиж тэр шашныхаа зан үйлийн юмаа тэнд булсан юм гэнэлээ. Тэр тэгээд үнэн ч юм уу худлаа ч юм уу, би зүгээр тийм л яриа сонсч байсан. Өөр би одоо тийм юм яг одоо миний ойр дотны тэгж үнэхээр хэлмэгдсэн баригдсан хүн бол байхгүй. Аа харин нэг юм байдийм. Манай аавын хамгийн бага дүү байна ш дээ, за байз тэр чинь би 49 онд.., намайг сургуульд орохоос 2 жилийн өмнө цэрэгт явсан юм. би бас мэддийм, Цэрэндаш гэж хүн байсийм. тэр цэрэгт яваад л ямар ч сураггүй алга болсон. Одоо ч сураг байдаггүй. Зүгээр дам сонсоход л цэргийн агт маллаж байгаад л осгоод үхсэн юм шиг л дуулдсан. Өөр юмгүй. Тэгээд л тэрийг чинь хайж сураглах газраа ч мэдэхгүй, аргаа ч мэдэхгүй байсаар байгаад л яасан л даа. Хүн амьтнаас асууж байгаа ч үгүй. тийм л нэг юм бий.

Саранцэцэг -

Усан зүйлийн хүрээнд олон лам шавилж байгаад сүүлд туурь ч үгүй үлдсэн үү?

Нямдарь -

Туурь, ганц нэг юм байдийм. Тэр бас Усан зүйлийн хүрээний эд хөрөнгө шашны юмны талаар бас сонин юм байдийм. Ийм яриа байдийм. Тэр жасын хашаа гэж тэр хөрөнгө мөнгөө хадгалдаг, хашаа байсан гэж байгаам. Тэгээд тэнд баахан атууд л уяад сойгоод байдаг. Тэгээд шөнө юмаа ачдаг, ачаад зөөгөөд байсан. Тэгээд тэр ярьсан улсууд ингэж ярьж байгаам. Тэгээд л өглөө ирэхэд л тэр атууд өглөө хашаандаа ирчихсэн, хөлөрч барьчихсан, тийм бахйдаг байсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд ингэлээ. Энд манай аймгийн засаг дарга Лантуу байлаа. Тэр үед Очирбат ерөнхийлөгчийн үзмэрчээр манай аймгийн харьяат Дашцэрэн гэж хүн байлаа ш дээ. тэгээд тэр аймгийн юм болохоор тэгсиймуу, тэгээд баталгаатай ерөнхийлөгчийн үзмэрч өргөмжлөлтэй байсан юм чинь, тэгээд Лантуу дарга тэрнийг авчирсан байхгүй юу. Тэгээд би тэрүүнд эмчээр нь ухаантай намайг авч явсийм. Тэгээд бид 7,8 сумаар орсон. Тэгээд 7,8 сумаар ороод Тонхилд хэд хэдэн газрыг үзүүлсэн. Тэр нутгийнхины ярьдгаар Сутайн нуруунд, энд булсан байх гэсэн бас нэг таамаг байсан байхгүй юу. Тэрнийг мэддэг Тонхилын Рэнцэн гэж бас нэг хүн авч явсийм. Тэгээд тэрийг авч яваад сумаас нь ч хүн авч явсан, бид нар ч эндээс хоёр гурван “69”-тэй хүн явсийм. Нэлээн олуулаа явсийм. Тэгээд тэнд очиж үзсэн, тэгээд тэр Дашцэрэн чинь юм үзэхээрээ ингээд зүгээр мэлийгээд өөр ч хөдөлгөөнгүй ширтээд зогсчихдог юм билээ, тэгээд энд хөндий газар байна, тэгээд үнэхээр одоо малтаж үзвэл юу байсан юм мэдэхгүй, аа тэгэхдээ тэр орчмын хулганын нүх байна ш дээ, тэр дош мошон доороос ногоон оюу байна ш дээ, тийм юм одоо ч олддог гэж байгаам. Бид нар ч гэсэн ганц нэгийг олж байсан. Тэгээд Тамчийн дээд талд нэг Улаан эрэг гээд газар байгаа, тэр газар очсон, бас л хөндийтэй байна л гэж байсан. Аа тэр Зүйлийн хүрээний нэг туурь байгаам. Тэр болбол зүгээр ингээд явахад л пэр пэр гээд хөндий нь мэдэгддэг юм л даа. Тэрний орчимд яваад юм байхгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг айлын хашаанд хүн бас энд юм байж магадгүй гэсэн юм билээ, байшинтай хашаатай айлын энэний доор юм байгаа хамгаалалтанд ав гэсэн юм гэнэлээ. Тэгээд аваад ухсан байхгүй юу, захиргаа. Тэгээд юм гараагүй гэнэлээ. Аа өшөө энэ чинь юу нь тавигдаад байсан Шаргын говьд байна ш дээ, нефть байна уу, гэж хайсан байхгүй юу. Тэгээд байхгүй л гэсэн. Одоо тэгэд хятад улсууд судлаад л 240 км газар нефтьтэй гэж гарч байгаа юм гэсэн. Тэгж дуулддаг юм байналээ ш дээ. сонин дээр ч бичигдсэн ш дээ. тийм л юм байна, миний одоо дуулж сонсч мэдсэн юм гэвэл.

Саранцэцэг -

Аав чинь хот руу очиход хотод Гандан ажиллаж байсан байжээ. Үйл ажиллагаа явуулж байсан байж таарах нь ээ?

Нямдарь -

Аа харин очоод бүр хүрээнд 1 жил суусан байгаам. Бүр уншлаганд. Тэгж байснаа гэсгүү гээч юм болгож, тэр нь нэг хурал удирддаг, барьдаг, юм хумыг нь тэг ингэ гэхэд хийдэг л хүн байсан шиг байгаам.

Саранцэцэг -

Тэгэхээр хөдөөгүүр л гэхээс биш хотдоо бол гандан ажиллаж л байсан байж таарах нь байна ш дээ. ?

Нямдарь -

Өө намайг бага байхад бол байна ш дээ. манай тэр Хүрэн голд Үертийн амны хуйтан гэж байсан гэж байгаам. Тэр нь одоо бас л нэг тийм бага зэргийн хурал ном хийдэг тийм л газар байсан шиг байналээ л дээ. тэр Үертийн амны гол дээр нь байшинтай дээшээнээ уурхайтай, хөндийлөөд жаахан ийм хөндийтэй байдаг байсан байхгүй юу. Бага байхад л явж байхад л тэр орчимд тэр хадны мадны тэргээр дээр үеийн судрууд чинь салхинд хийсээд л хөглөрч л байсан. Би тэрийг бол мэдэж л байна. Би үзэж л байсан.

Саранцэцэг -

Айлууд чинь голцуу бурхантай тахилтай судар ном хадгалчихсан байдаг, тэгээд тухайн үед айлуудаар яваад шалгадаг энэ тэр гээд би сонссон?

Нямдарь -

Тэр үеийн чинь улсууд байна ш дээ, бүх юм ил байгаагүй. Авдар дотор л байсан. Ном уншсан ч одоо нууж л уншина ш дээ. ил уншихгүй. Манай аав бол намайг бага байхад өдөр болгон л уншлагатай. Аа хүн хар орж ирвэл хураачихаад л, номоо уншаад л, арц унгасгаад л, цайны дээж мээж өргөдөг, юмаа уншдаг.

Саранцэцэг -

Хэрвээ одоо ном уншиж байгаад баригдвал арга хэмжээ авагдах байх даа?

Нямдарь -

Үгүй ээ тэр үед тэгээд яахав дээ, бас тэгээд их баривчилгаа өнгөрөөд тэгээд манай аав ч яахав хот мот явж байгаад ирсэн тэгээд сайн яагаа ч үгүй байсан юм байлгүй, ямар нэг юм л болоогүй. Аа тэгэхдээ ингэсэн. Түр цэрэг гэдэгт нэг татагдсан гэдэг. Тэр болбол яг намайг гарч байхад юм гэнэлээ. 39,40 оны л орчим. Тэгж нэг явсан гэж байгаам. Аа зүгээр бас нэг хөөрхөн чадаж байсан юм болбол бараг байхгүй. Тэр сумын дарга Чойжил гэж хүн байсан байгаам л даа. Тэгээд нөгөө манай аавд нэг гайгүй сайн хурдан морь байсан гэж байгаам. Тэрээ худалдаж өг гэхгүй юу. Өгөөгүй юм гэнэлээ. Тэгсэн чинь нөгөө аавыг чинь одоо түр саатуул гэж, арай л баривчилгаа биш, түр саатуулаад, өнөө хоршооны ноос чихүүлдэг ажлыг арвьан хэд хоног хийлгэж байсан гэж байгаам. Тэгж л одоо тэр чинь нэг ёсны одоо дарамт хавчилга шүү дээ. тийм юм болж байсан.

Саранцэцэг -

Заа, соёлын довтолгоон гэж явагдсан, та тэр СД-ны талаар мэддэг бол ярьж өгөхгүй юу?

Нямдарь -

СД гэж манайд ч 2 билүү, 3 ч удаа болсон. Монгол орны. Тийм. үе шатаар, анхныхыг бол би үнэхээр сайн мэдэхгүй. Анхных нь бол байна ш дээ, дотуур хувцастай болох хөнжлийн даавуутай болох, зуух яндантай болох дан ийм юм хийлгэсэн, заа тэгээд бас бичиг үсэг тайлагдах, анхных нь бол яг ийм байсан.заа 2 дах нь болбол байна ш дээ, ер нь л ариун цэвэр сайжруулах, байгаль орчныг сайжруулах, гэр орны ариун цэврийг сайжруулах, бас одоо соёлжуулах арай өргөн хүрээтэй ном юутай болох ч байдиймуу, тийм маягийн юм бид нар хийж байсан юм. би бол одоо тэрийг мэдэж л байна. Их л олон газраас ирж үзлэг шалгалт хийдэг, нөгөө 4 байгууллага гэж ярьдаг, МАХН, сайд нарын зөвлөл тэр үеийн, МХЗЭ, Үйлдвэрчний Төв зөвлөл, энэ 4-өөс л толгойлж ирнэ ш дээ. тэгээд нөгөө сайн улсууд тамга тэмдэгтэй, одоо баярын бичиг, сайшаалын үнэмлэх тэр үедээ тэгж л ярьж байсан, одоогийнх шиг өргөмжлөл гэж юм байгаагүй. Тийм юмаар шагнадаг, мөнгөн шагналаар шагнадаг, тийм л байсан даа тэр үед чинь. Би тэр анхны довтолгооны нэг онигоо ярих уу?

Саранцэцэг -

За.

Нямдарь -

Манай Цээл суманд гэж байгаам. Ардын хурал болж л дээ. Ардын хурал болоод 2 хөгшин жаахан ганц шил юм авчихаад хурал тараад л 2-уулаа гэр лүүгээ явсан гэж байгаам. Нөгөөдхөө замдаа уучихаад л, тэгээд бие засчихаад л, дээр үеийн улсууд чинь дандаа сууж бие засч байсан байна ш дээ, эрэгтэй хүн ч ялгаа байхгүй. Эмэгтэй хүн шиг сууна. Тэгээд нэг нь тэмээгээ мордчихсон, нэг нь тэмээгээ мордохгүй л байгаад байж гэнэ ...үгүй ээ чи мордооч гээд л нөгөөдхөө ингэхгүй юу. Тэгсэн чинь ...Энэ СД гэж цусаар урсмар, дотуур өмдтэй бай, гээд /инээв/ ийм л юм болж байсийм. тэр чинь одоо дөчин хэд тавиад оны л үе юм. /инээв/ Тийм онигоо хүртэл байдийм.

Саранцэцэг -

Ер нь одоо хүмүүсийн амьдралд СД яаж нөлөөлсөн бэ?

Нямдарь -

Өө асар. Ёстой тэр шар эсгий үстэй дээл, эд нарыг чинь ер нь одоо бичиг мэддэггүй хүнийг ч одоо бичигт тайлагдсан ш дээ. манай аав бол төвд хэлтэй байж байгаад л мөн тэр бичигт суугаад л тэгээд л шинэ үсгийг бол биччихдэг, уншчихдаг л байсан. Тэр нар чинь ерөөсөө бас нэг тийм номын мөр хөөчихсөн хүн чинь бас ялгаагүй л байдаг юм бахйна ш дээ. төвд хэл ч бай, ер нь крилл үсэг ч бай, тэр чинь бас нэг арай л ор юу ч үгүй хүнээс шал өөр байгаа байхгүй юу.

Саранцэцэг -

Ер нь одоо хүмүүсээс яг юу шаардаж байв, комисс гээд л явдаг байсан, хүмсүүдээс юу шаардах уу, шаардлага хангаагүй бол яах уу?

Нямдарь -

Өө, бас ийм юм хийж байсныг бол би мэдэж байна, тэр анхныхаас. Одоо хотныхоо гадуур тэг гортиг тат, аа бас жорлонтой бол, гараа угаадаг бол, тэгж бас хэлж байсан шүү, тэр үед.

Саранцэцэг -

Дахиад ирэхэд шаардлага хангаагүй бол?

Нямдарь -

Энд тэнд бас зөнпдөө онигоо байдийм.

Саранцэцэг -

Мөнгөн торгууль оногдох уу?

Нямдарь -

Заа тэрийг бол би ёстой мэдэхгүй. Тавьж байсиймуу, үгүй юу.Заа бүр их муг ганц нэг яаж байсан л байх. Тэр бүр хавтгайруулж хийж байгаагүй. Тэрийг бол мэдэж байна.

Саранцэцэг -

Ер нь бол үнэхээр тэр үед СД хэрэгтэй байжээ, улс оронд?

Нямдарь -

Хэрэгтэй байсан. Чухам, гарцаагүй. Тэр чинь нэг одорхой юм тавиад л тэрүүгээрээ яг тавьж гаргаж байсан.

Саранцэцэг -

Хамгийн их өөрчлөлт өгсөн салбар гэвэл юуг хэлэх үү?

Нямдарь -

Заа ер нь голцуу хөдөөний айлуудад л илүү гарсан бол уу гэж бодож байна. Тийм. ер нь хөдөний айлуудад. Ер нь албан газруудад ч их нөлөөлсөн.

Саранцэцэг -

Тэр эрүүл мэндийн болоод блоловсролын салбарт даан ялангуяа өөрчлөлт гарсан уу?

Нямдарь -

Гарсан, гарсан.

Саранцэцэг -

Одоо ингээд харж байхад монгол дах шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн бэ?

Нямдарь -

заа яахав би одоо нэгэнт аав тийм гэдгээ ярьсан. Бас би бол бас шүтлэгтэй. Аа ер нь дээр үед болбол ёстой л ёс жаягаараа явж байсан байх. Энэ чинь нэг хэсэг 40-өөд жил тасарлаа ш дээ, саатлаа. Энэ хооронд болбол ерөөсөө шинээр хүн сурах ямар ч үндэс байхгүй. Аа ганц нэг хуучин сурчихсан хүрээ хийдэд сууж байсан нь далдуур болбол уншиж л байсан ш дээ, мэдээж. Номоо уншчихдаг байсан байна. Энгэ болбол тодорхой. Аа ганц нэг хүмсүүд бол хүний гар нүүр угаачихдаг барьдаг, айлд ном уншчихдаг, нуувраар. Тийм байсан. Аөа одоо бол 90 оноос хойш бол дахиад сэргэлээ. Аа зүгээр би бол сэргэхдээ энэ бас нэг жаахан тэр шашныхаа дэг жаяг барих тал нь арай жаахан муу байгаа юм бол уу гэж ингэж бодож байгаам. Ухаан нь одоо архи уучихдаг лам байна. Одоо гэрлэдэггүй лам гэж алга, цугаараа гэрлэдэг. Дээр үед бол тэр ёстой хориотой гэж байгаам ш дээ. ёстой байдаггүй байсан гэдэг. Тийм юманд холбогдвол ёстой тэрбайтугай хөөж байсийм. тийм л байсан тэр нь харин жаахан хатуу байсан бол уу, дээр үеийнх. Тийм.

Саранцэцэг -

Төрд одоо шашны нөлөө гэж байсан уу?

Нямдарь -

Төрд. Би бол энийг байх ёстой л гэж бодно. Одоогийн юугаар бол энэ чинь юу гэж байгаа билээ. “Төр нь шашнаа хүндэтгэнэ, Шашин нь төрөө дээдэлнэ” тиймээ ийм зарчим одоогийн төрд бол үйлчилж байгаа ш дээ. заа хуучин бол бүр дээр үедээ ном юунаас уншаад үзэх юм бол төр шашин хоёр бол тусгаар байсан байгаам шүү. Энэ чинь одоо ганцхан Жавзандамба богд байна ш дээ, тэрний үеэс л төр шашин хослон барьж, энэ 2 жаахан нийцсэн юм шиг байгаам. Түүнээс бүр дээр үедээ бол шашин төр хоёр тусдаа байсан. Аа гэхдээ шашнаа бол төр нь ашиглаж л байсан байгаам. Ашиглаж л байсан байгаам. Шашны хүчтэй улсуудыг бол ашиглаж л байсан байгаам. Одоо зүгээр ном сонин дээрээс уншиж байхад, одоо Европын ч бай, том том удирдагчууд чинь бүгд л одоо үзмэрчтэй, өөрийн одоо тийм одоо увидастай гэдиймуу, одоо ийм хүмсүүдийг одоо холбоотой л байсан гэдэг нь одоо бичигдээд л байх юм байна ш дээ. Сталин ч тийм л байсан гэсэн.

Саранцэцэг -

Заа танай аав чинь бол нэгдлийн гишүүн анх болж байсан хүн ш дээ?

Нямдарь -

Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөний тухай та ярьж өгөхгүй юу? Нэгдлийн гишүүнээр ямар хүнийг элсүүлдэг байв, яаж нэгдлийн гишүүн болгодог байв?

Нямдарь -

Заа нэгдлийн гишүүнийг бол ингэж байсан. Яг нэгдэлжих хөдөлгөөн болбол байна ш дээ. 58,59,60 он гуравт л одоо явагдаж дууссан ш дээ. ер нь одоо нэлээн Төв Хорооны тэр үеийн тогтоол могтоол гарч ер нь нэлээн компаничлах маягаар ингэж хийгдсэн. Заа тэгээд л дүрэм журамтай, нэгдлийн гишүүд бол эхлээд сайн дураараа. Сайн дураараа л байгуулагдаж байсан л даа, тэгэхдээ тэр нь бол тодорхой хэмжээний мал хөрөнгө нийгэмчилнэ. Аа тэгээд тодорхой мал малладаг юм уу, үйлдвэр барилга байшин барьдаг юм уу, ийм ажил хийж ингэж л орж байсан, анх. Хамгийн нол үзүүлэлт бол тодорхой хэмжээний мал нийгэмчилж байсан. Аа миний мэддэг “Морьтой ч болоосой “ кино шиг нэг их шүүмжлээд л, энийг авахгүй гэж ингэж байсан хүн бол цөөхөн байх гэж бодож байна манайхан. Харин ч ер нь элсүүлчихдэг л байсан. Ерөөсөө. Зарим нь болбол элсэхгүй гэж их хойргошиж байсан. Ялангуяа мал ихтэй улсууд бол. тийм.

Саранцэцэг -

Сум багаас хүмүүс яваад айл хунараар орж ухуулга хийх үү?

Нямдарь -

Ухуулна. Тэр чинь болбол ёстой ухуулгыг бол маш сайн хийж байсан. Тэр үед чинь байна ш дээ, тэр үед чинь ерөөсөө энэ багт чинь багийн ухуулагч гэж хүн явдаг байсан ш дээ. Ном сонин гээд л одоо юм тараана. Тэгээд яриа хөөрөө хийнэ. Төр засгийн бодлого шийдвэрийг одоо сурталчилдаг. Тийм. тэгээд дээрээс нь болбол одоо энэ сургуулиудын багш нарыг их ашиглаж байсан л даа. Үнэхээр их явуулж байсан. Үнэхээр одоо миний мэдэхийн бага дунд сургуульд сурч байх үед болбол сумын одоо соёлын биеийн тамир спортын талыг бол сургуулийн багш нар л удирдаж байсан. Яг авч явж байсан. Тэр үед болбол соёлын төвийн эрхлэгч ч гэдэг юм уу, биеийн тамирын дасгалжуулагч ч гэдэг юм уу, ийм орон тоо бол суманд байгаагүй. Энийг болбол ерөөсөө л сургуулийн багш нар л хийж байсан.

Саранцэцэг -

малчид одоо малаа нуух тохиолдол гардаг байсан бол уу?

Нямдарь -

Нуухаа?

Саранцэцэг -

Аан, нэгдэлд нийгэмчлэхгүй гэж ?

Нямдарь -

Заа манай нутагт бол ерөнхийдөө гайгүй байсан шүү. Ер нь л бие биенээ мэддэг, тэгээд л ер нь манай энд ой мод гээд аваачаад хийчих юм байхгүй, бүх юм нүдэнд ил шүү дээ. тийм боломж ер нь байгаагүй. Аа зүгээр хэд гурван малаа байна ш дээ, арай жаахан илүүчлээд ах дүү дээрээ тоолуулдаг, тийм юм бол харин байсан шүү. Тэр болбол гэхдээ нэг их түгээмэл биш. Тийм байсан.

Саранцэцэг -

нэгдэлд одоо гишүүнээр элсээд нэгдлийн гишүүн болоод хөдөлмөр өдрийн хөлс гэж авна биз дээ ?

Нямдарь -

Тийм, авна. Тийм юм болбол яахав, эхний үед ашиг багатай үедээ бол бага байсан л байх. Би тэр үедээ бол мэдэж байна, заа цөөн төгрөг өгдөг байсан байна, аа тэгээд нөгөө жилийн эцэст бүтээгдхүүнээ хуваарилна гээд одоо тариа ногоо хурааж авсан бол тэрнээсээ өгнө, мал өгнө, өвөл идэшний мал өгнө, ааруул тос авсан бол тэрнээ хувааж өгдөг, тэр маягаар бол хөдөлмөрийн хөлсийг нь тооцож байсан.

Саранцэцэг -

Тэр ч одоо өмнөх мах ноос албан журам, ноогдол нь малчдад хөнгөн тусч чадсан уу, нэгдэл хэр өргөжсөн бэ?

Нямдарь -

Аа би болбол бодохдоо ийм байна, тэр асуудал бол нөгөө ардын аж ахуйтан байхад тэр албан татвар гэдгээс бол хүнд тусаагүй, ашигтай байсан. Ер нь болбол байна ш дээ, манайд чинь одоо нэг ингэсэн байхгүй юу. Нэгдэл байгуулагдаад үнэхээр ядуу амьдралтай хүмүүсийн амьдрал их сэргэсэн ш дээ. Их сэргэсэн. Ер нь болбол мал хөрөнгөгүй байсан ч гэсэн л одоо ямар нэгэн юм нийлүүлчихсэн болоод л элсэж л байсан ш дээ. тэр чинь тэгээд хөрөнгөнөөсөө гадна хүч, хөдөлмөр, оюун, сэтгэхүйгээ бас адилхан нийгэмчилж байгаа юм чинь. Тэр талаасаа бол нэгдэл нэг хэсэг нээх сайхан болж байсан. Сумыг чинь нэгдэл л санхүүжүүлж, төсөвжүүлж нэгдэл л авч явж байсан ш дээ. өөрөөр хэлбэл сумын төсвийн ихэнхийг л нэгдэл л ашгаасаа төсөвлөж байсан. Аа сумад баригдаж байсан тэр үеийн барилгууд бол дандаа л нэгдлийн хөрөнгөөр хийгдэж байсан ш дээ. аа харин сүүлд нэг ажиглахад хэтээсээ л цаг нь ирсэн байсан юм байлгүй, нэг ажиглагдахад амьдрал нь дээшилсэн ч гэсэн тэгээд л залуучууд нь хот суурин гээд л яваад л сургууль мургуульд яваад л, мал маллах хүн их цөөрч ирж. Тэр болбол нэгдэлд хамгийн их муугаар нөлөөлж байсан. Ер нь л болохгүй бол ..Малаа ав гээд л шахдаг. За дараагийн нэг юм нь бол энэ нэгдэл бол мал аж ахуйн материаллаг бааз гэж нэг юм ярьдаг, энийг бол үнэхээр гайхалтай хийсэн юм байгаам. Ерөөсөө тэр хаваржаа, өвөлжөө гэдэг чинь жинхэнэ саравчтай хашаатай болж байсан. Тэгээд л нөгөө сүүлд нь ардчилал үүсээд л 2 жил болооод л нөгөөдүүл бүгд устчихсан. Одоо тэгээд л эргээд л энэ өвлийн хүйтнээс эхлэхэд л яах уу гэдэг асуудал эхлээд л тавигдаж байна ш дээ. Тэгээд өнөө ухаан нь одоо ингэж байгаа байхгүй юу. Манай энд бол бол хэд хэдэн гүний худаг ингээд л гадуураа саравчтай, байшинтай энэ жижигхэн юутай байхад л одоо буулгаж аваад л явчих жишээний. Тэр саравчтай хашаануудыг чинь одоо 2,3-хан саравчтай хашаа байгаа. Одоо энэ Хүрэнгийн голд. Бусад нь одоо бүгд л өнөө мод ховор болоод модыг нь зөөгөөд л аваад яваад л сумын төв дээр мууг нь хэлбэл нэг амбаарын нуруу болгоод л тийм юм болоод л устчихсан.

Саранцэцэг -

Яг хувьчлал гэж ярьснаас хувьчлалын тухай анх яаж сонсч байв, энд хувьчлал болох тухай яаж зарлаж байсан бэ?

Нямдарь -

Заа яахав тэр 58,59 оны үед хүн эмнэлгийн техникумын 3,4-р курсын оюутан байхгүй юу. Бас тэгэхэд чинь энэ иргэний хоршооллын тухай одоо хичээл ороод л семинар ороод л бас ингэчихсэн бас болбол ойлгогдож л байсан л даа.

Саранцэцэг -

Их хувьчлал гэж ардчилал гарснаас хойш тэр тухай ярьж өгөхгүй юу?

Нямдарь -

Их хувьчлал чинь ардчиллаас өмнө болсон байхаа. Их хувьчлал гэдгийг би одоо ингэж ойлгож байна ш дээ. Мммммм...60-аад онд нэгдэлжих хөдөлгөөн дуусаад мал маллаж байгаа улсууд чинь бас нэлээн малтай байлаа ш дээ, зарим нь болбол бүр 200,300 толгой малтай байсан тийм, хувьдаа. Тэгээд ирэхдээр чинь хувь тал руугаа дийлээд их мал маллах сонирхол нь буураад ирнээ дээ, тэгэхлээр зэрэг 1978 онд Төв Хорооны тогтоол гарч одоо улсын албан хаагч хүн бол малтай байж болохгүй. Аа нэгдлийн гишүүд бол 75-аас дээш толгой малтай байж болохгүй. 75 л гэж байсан санагдаж байна. Бодод шилжүүлснээр хэд билээ, би тэрийг санахгүй байна. Тийм, энэ чинь л ерөөсөө хувьчлал болох болгосон ш дээ. Тэгэхээр тэрийг л би их хувьчлал гэх бол уу гэж бодогдож байгаам. Яаж дүгнэдэг юм бас би сайн мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Сүүлд ардчилал гарсан хойно ягаан, цэнхэр тасалбар тараасан даа, та тийм тасалбар авсан уу, та тэр хувьчлалын талаар ярьж өгөхгүй юу?

Нямдарь -

Тэр сүүлчийн хувьчлал уу, тэр сүүлчийн хувьчлал бол одоо үнэнийг хэлэхэд ийм юм байгаам. Заа бас л одоо хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх талдаа биш, ер нь жаахан бас ухраах талдаа болсон гэж бодож байгаам. Их олон бүлтэй ч бай, цөөн бүлтэй ч бай, 75 толгой малтай олон бүлтэй ч гэсэн 70 толгой малтай нэгдлийн мал маллаж л байсан ч хэцүү ш дээ, энэ чинь. Зардал нь мөн л илүү л гарна. Аа тэгээд сэхээтнүүдийг бол бас юу ч үгүй л болгосон. Сэхээтнүүдийн цалин тэр үед чинь нээх хангалттай байгаагүй. Тэгээд нэг дундаж л маягийн амьдралтай. Зүгээр ёстой нэг сардаа арай л өр тавихгүй шиг л болдог тийм л үе байсан, илүүчлээд байх юм бол байхгүй дээ.

Саранцэцэг -

Одоо сүүлийн хувьчлалаар бусдаасаа илүү өмч эзэмшиж зарим улс гарч ирсэн ш дээ, том үйлдвэр гээд л..,?

Нямдарь -

Аан, би энийг түрүүн бас буруу хариулсан юм байна, нөгөө нэгдлийн нийгэмчлэлийн талаар яриад байхгүй юу. Аа сүүлчийн нөгөө жинхэнэ хувьчлал чинь нөгөө хувийн өмчтэй байж болно гээд, эдийн засгийн олон хэвшилтэй байж болно гээд одоо аа тэр их хувьчлал, аа тэр их хувьчлал болбол үнэндээ жаахан жигд бус болсон. Үнэхээр жигд биш болсон. Заа яахав, мал малаж байсан хүнд бол тодорхой тооны мал, аа сумад бол ажиллаж байсан сэхээтгнүүдэд яг сумаасаа мал нийгэмчилж байсан бол өгөөд гаднаас ирж ажиллаж байсан сэхээтнүүдэд анхнаасаа мал нийгэмчлээгүй гээд юу ч аваагүй. Тэгээд одоо жигд биш болчихож байгаам. Аа 2-рт бас настай улсууд дээр бас нэг эвгүй юм болсон юм байгаам. Манай ээж гэхэд байна ш дээ, 89 онд нас барж байгаам. Нэгдэлд өчнөөн жил мал малласан. Тэгээд 90 оноос энэ хувьчлал чинь ганцхан жилийн өмнө нас барчихаад тэр хүнд юм байхгүй, үр хүүхдүүдэд нь юм байхгүй. Энэ бас шударга биш байна ш дээ. Би бол тэрэн дээр жаахан сэтгэл дундуур явдаг. Заа тэгээд гаднаас ажиллаж байгаад ирсэн сэхээтнүүүд тийм болчихлоо, за түрүүн нь хувьчлалаас өмнө нас барсан улст нэг тийм хохиролтой болчихлоо, за түрүү газрынх бол одоо ухаан нь аймгийн төв ч бай, нийслэл ч бай, энэнд орон сууцанд байдаг хэдэн хүн болбол орон сууцаа хувьчлаад ашигтай болчихож байгаа юм. Аа гэртэй байсан нь бол юу ч үгүй л болчихож байгаам. Ингээд ийм. Аа 2-рт нь бол энд тухайн үед бол 1-р гарын үсэг зурж байсан мөнгө мэддэг хүмсүүд бол завшсан дөө. Зүгээр завшсан. Одоо энэ том том болсон улсууд чинь бүгд л тийм байгаа ш дээ. Энийг бол ард түмэн бүгд л мэднэ. Сайн талтай боловч бас сөрөг юмнууд дагалдсан л даа.

Саранцэцэг -

Ер нь одоо эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай нөлөөлсөн гэсэн юм ажиглагдсан уу?

Нямдарь -

Тийм хувьчлал бол явагдаагүй байх шүү, аа би бол тэрийг сайн санадаггүй. Би миний л хувьд тэрийг бол санадаггүй.

Саранцэцэг -

Та бол эрүүл мэндийн салбарын хүн ш дээ, тэгэхээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдад хувьчлал яаж нөлөөлөв өө, өдөр тутмын амьдралд нөлөөлөл байв уу?

Нямдарь -

Ямар ч юу байхгүй. Харин би орон сууцаа л би хувьчилж байсан тэр нийгэм нэгдлээс юу ч аваагүй.

Саранцэцэг -

Заа, та сургуулиа төгсөөд анх хөдөө техникум төгсч ирээд ажиллаж байсан, анх ажилд очиход томилолт өгч байсан байгаа, ер нь социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байв аа?

Нямдарь -

Социализмын үед байна ш дээ, ийм байсан. Үнэхээр тэр үед нам хүчтэй байсан. Нам бол боловсон хүчний бодлогыг бол яг нам барьдаг байсан. Одоогийнх шиг хэн дуртай хүнийг ажилд авахгүй. Тэр үед дөнгөж бид нар шиг сургууль төгсөөд ирсэн хүнийг яг намын шаардлага гээд аймгийн намын хорооны товчооны хурлаар оруулаад л, шууд Тонхил суманд гэдэг юм уу, тэнд тэнд гээд л уншчихдаг. Шууд томилно. Заа зарим гачигдалтай хүн гээд хүлээж авах ч байхгүй. Зарим нь тэгээд л одоо :.., би ухаан нь тэгээд л бага эмч томиллоо, харин нэг ийм онцлог байна, тэр Төгрөгийн анхны 7-р ангиас байна ш дээ нэг сумын төгсөгчид бид чинь аа бие биеэ дагалдаад хүн эмнэлгийн техникумд бараг 7,8 хүүхэд орчихсон. Би гэхэд ингэж байсан, би ингэхэд санхүүгийн техникумын хуваарь авсан, аймаг дээр би мориор явж ирсэн, аав намайг хүргэж ирсэн. Тэгсэн хүн эмнэлгийн техникумын багш Алтан-очир нэртэй өвөрмонгол тийм хүн байсан, тэр “51”-тэй ирчихсэн хүүхэд элсүүлж авч байхгүй юу. Тэгээд л бие биенээ дагалдаад л тэгэд л бид нар чинь цугаараа л төгссөн. Цугаараа төгсөөд л ихэнх нь аймагтаа ирээд л, ёстой тэр үед чинь байна ш дээ, тэр үеийн бага эмч нар чинь нэлээд хувь нь курсын бага эмч, цөөхөн техникум төгссөн бага эмч байсан. Тэгэхэд бид нар чинь 7,8 сумын чинь нэг нэг салбарын эрхлэгч болоод л явж байсан. Тэгээд ер нь аймаг болбол байна ш дээ, бага эмч нараар хангахад бид нар нэлээн л үүрэг гүйцэтгэсэн. Ер нь одоо бид нараас хойш бол мэргэжилтнээр хангагдсан. Би бол би тэгж ойлгодог. Тэгээд би тэр Тамч сум гэдэгт томилолт аваад явсан, маннай дүүгийнхтэй залгаа тэр Тамч сум гээд л, ямар нэг тайлбар хэлээгүй, гэхдээ бид нар цугаараа л томилогдсон газраа явж байсан. Заа анагаах ухааны дээд сургууль төгсөхөд болбол үнэндээ ингэсэн юмаа, тэндээс Бямбацэрэн гэдэг, Бямбацэрэн бид 2 болбол шууд Анагаах ухааны дунд сургуульд багшилдаг, энэ Анагаах ухааны дунд сургууль чинь байгуулагдаад 3-хан жил болчихсон. Багш бас хүрэлцээгүй, үнэхээр анхааралд байсан. Тэгээд тэндээс томилсон, Намын хороо баталсан тэр чигтээ. Гэхдээ зүгээр надаас байна ш дээ, санал Халиун суманд суу гээд асуусан. Тэгээд ерөөсөө ганц сургууль төгссөн хүн биш, хаана ч ялангуяа одоо сумын дарга гэдэг байсан нэгдлийн дарга тэр үед чинь тэр үед энэ намын үүрийн дарга марга чинь бол ёстой нам бол яг л гартаа авч байсан. Яг л. Тэгээд л тэрнээс доошхи бүх л салбарын ажилчид яг одоо үнэхээр ёстой за яахав, ер нь бас хүмсүүдэд илүү юм ойлгуулж ухааруулж өгч байсан, би болбол одоо ер нь их задгайрсан гэж бодоод байгаам. Ерөөсөө одоо бол нэг байгууллагын дарга нэг өдөр л нэг хүн авч байх юм. Тийм л байх юм, тэр чинь ямар ч шалгаруулалт байхгүй. Өөрмйн л одоо таалагдсан юм уу, танил талын тийм л хүн авчирч байна ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан?

Нямдарь -

Дээр үеийн улсууд бол үнэхээр ажлынхаа төлөө байсан. Ёстой үнэхээр тэгж байсан. Ёстой тэдийд цуглар л гэвэл яг л цагтаа цуглардаг. Одоо би нэг жишээ хэлье. Одоо Гүррагчаа сансарт нислээ ш дээ. Би тэгэхэд эрүүл мэндийн газрын дэргэдэх намын үүрийн дарга гэдгийг давхар хийж байсан. Урд нь даалгавар өгчихсөн. Бүр хэзээ дохио бүр нөгөө гэрт суурин утастай байсан л даа, тэр утсаар одоо .., тэр чинь 4 сарын 22-нд, 3 сарын 22-н ш дээ, аа манай аймагт чинь тэгсэн шөнө 3 цагийн үед дохио өгдийм, босоод л ирэхэд чинь битүү цас, нээх нойтон цас ороод л, битүү цас. Тэгээд л бид нарыг чинь цугларуулаад л, яг нөгөө Ганзориг нь уу, Гүррагчаа юу гэдгийг чинь ниссэний дараа нь мэдэж материалыг нь ирүүлсэн байхгүй юу. 2-лангийн материалыг ирүүлсэн, тэгээд л аль нөгөө ниссэнг нь задалж тарааж, энэ аймгийн төвийг чинь баяр ёслолын байдалтай чимж байгаа байхгүй юу. Тэгээд л шөнө байгууллагаа чимж байна гээд л бид нар чинь нойтон цасан дотор энэ байшингийн орой дээр туг лоозон хатгаад, Гүррагчаагийн зураг, мураг хатгаад л тэгээд л явж байгаа байхгүй юу. Ямар ч юу байхгүй ерөөсөө. Одоо эмч нарын тухайд л гэхэд ерөөсөө за тэр тэнд дуудлаганд яв, үгүй гэх юм бол байхгүй ш дээ. Ямар ч тарваган тахал гарч бас л бэлэн байдалд одоо байдаг. Шууд л, тайлбар байхгүй.

Саранцэцэг -

Та одоо анх суман дээр очиж байхад танд хэцүү зүйл хэр их тулгарч байв?

Нямдарь -

Өө байсан. Үнэндээ ингэж л байсан. Ямар бэрхшээл байсан гэвэл намайг тэр Тамчид очиж байхад байна ш дээ, цэргийн одоо ариун цэврийн одоо юу гэдийм, энэ санитар маягийн юм уу, ийм цэрэгт бэлтгэдэг байсан. Тэгээд цэрэгт ийм юм эзэмшсэн, 2 тийм 50 гарчихсан өвгөн, за тэгэхдээ тэр хоёр над их түшиг болж байсан л даа. Аа тэгээд нэг асрагч нь гэж бас нэг 50 орчим насны эрэгтэй хүн тэгээд л /инээв/тэр үед машин техник байгаагүй. Утас ховор. Дуудлага байнга морь, тэмээгээр. Шуудан байхгүй. Одоо тэгэхэд суманд байна ш дээ, цахилгаан холбоо байгаагүй байхгүй юу. Богино долгион ч байхгүй. Яаж харьцдаг байсан юм гэвэл 7 хоногт 2 удаа шуудангийн “51” очно. Тэргээр бичиг цаасаа явуулна. Наашаа цаашаа явна. Аа дуудлага өгвөл байна ш дээ, тэр дуудлагаар юм уу, эсвэл одоо хааяа ноос, үс ачсан тээврийн тэрэг очно. Тааралдсан унаагаар бичгээр өгнө. 2 хонож байж дуудлага ирвэл ирнэ ш дээ. Тэгэхэд тэр хүний асуудал нэг бол сэхчихнэ, нэг бол болохоо байчихдаг ч юм уу, асуудал шийдэгдчихсэн байхад л дуудлага ирдэг явдаг, нэг ийм хэцүү байсан. За тэгээд л газар нутаг хол, тэмээ малаар дуудлага өгнө. Би зүгээр нэг юм ярья, би нэг жижиг ном байдийм, би тэрэн дээрээ ч оруулсан. Тэр Тамчид 11 сарын сүүлээр нэг дуудлага орой ирэхгүй юу, нэг хөгшин. Би тэгэхэд залуу байсан явах л юм болсон ..Өө хүү минь өнөө шөнө хоёулаа явж болохгүй, өглөө болгож байж явна. Тэр нь яадаг юм гэхдээр тэр Алтай даваа гэж тэр Тамчийн даваа гэж бас том даваа байгаа. Тэр бөмбийтөл цасанд дарагдчихсан. Бид хоёр шөнө явбал нэг бол осгож үхнэ гээд нөгөө хөгшин чинь тэгээд маргааш өглөө нь яваад, тэр Алтайн даваагаар даваад бүр өврийн говь руу ороод л тэр Өвчүү гэж байдийм, Алтан соёмбо, тэрний дээд талд айлд очиж байгаам. Тэгсэн яг ингэдийм, тэгээд яваад очсон чинь байна ш дээ, ганц гэр 2 хөгшин, нэг бага сартай жирэмсэн, шарлаад яг нөгөө предкома-д би тэнд чинь яах юм, богцонд нэг хэдхэн эм хийчихсэн, тэгээд л шөнө нь глюкоз тарьсан болоод л, тэгээд л өглөө нь нөгөө хүн чинь мууддийм. Тэгэхдээр нь нөгөө надтай ирсэн хөгшнөө буцаагаад л явууллаа. Ажил дээр очоод Тамчийн нөгөө багийн дарга нэгдлээс нэг мотоциклтэй үлдсэн, тэр мотоциклээр сумад нэг их эмчтэй байсиймаа. Сумын их эмчид дуудлага өгөөд, тэгээд нөгөө хөгшин яваад 2 хонодийм. Би нөгөөдөхтэй чинь хоолой руу хоол давахгүй, шөнө нойр ч хүрэхгүй, тэгээд л 2 дах шөнийн нэлээн харанхуй болчихсон хойно л нөгөө тэр хүүхний ах нь нэгдлийн жолооч л доо, их эмч нь Лхамсүрэн гэж, энэ Тамчийн юм, 3-р эмнэлэгт элэг цөсний эмч байсан даа, тэр их эр хүн шиг эмэгтэй байсийм, их эрэмгий тэр ахтай нь морь унаад ирдийм. Шөнө ирээд л бас л авчирсан тариа мариа хийгээд л, ингээд байсан. Нөгөө хүүхэн 1 цаг орчимд билүү нас барчихдийм. Тэгээд тэр 2 хөгшин чинь яадийм, тэр эмэгтэй баруун хаяандаа ганц тэр хөгшин нэг нь орон дээр, нэг нь орныхоо урд, тэгээд хоймор өөд нь нөгөө Лхамсүрэн эмч, ах нь хоёр унтаж байгаам, би нөгөө бага юм чинь захад нөгөө үхсэн хүний хажууд хэвтээд үгүй ээ тэгээд хүн байна ш дээ, айна цээрлэнэ гэдэг бол сэтгэлийн л юм байналээ ш дээ. Над ямар ч юм болоогүй, би тоогоо ч үгүй, өнөө ядарсандаа болоод ч юм уу нам л унтсан. Тэгж л явсан даа. Тийм л бэрхшээлүүд тохиолдож байсан.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүдийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Нямдарь -

Одооны хүмсүүд байна ш дээ, ерөөсөө л одоо бас тийм жаахан хувиа хичээсэн, бас нээх одоо нэг хүний төлөө гэх ийм юм бол жаахан муудчихсан ш дээ. Ерөөсөө л өөрөө л болж байвал, одоо би санаж байна. Тэр 75 онд Анагаахын сургуульь төгсөөд ирэхэд байна ш дээ, манай энэ эмч нар байна ш дээ,ийм байсан байхгүй юу их гоё, их сайхан коллектив /эвсэг, хамт олонч/-тэй, ерөөсөө ингээд хаана аль тасагт, хүн хүндэрнэ муудна, зүгээр хэний ч шаардлагагүйгээр хүрч ирээд л бөөгнөөд л чадах чадахаараа яачихаад л, арга хэмжээ авдаг байсан. Аа одоо болбол бараг гарын үсэг зуруулж цаг зарлаад ч бараг ирэхгүй юм байна ш дээ. Ирвэл уван цуван орж ирчихээд л, нэгдүгээрт одоо тийм. 2-рт хэтээсээ тийм нэгдмэл тийм юм байхгүй, 3-рт одооны хүмүүсийн энэ одоо мэдээллийн хэрэгсэл ажиллаад л энэ телевизор интернет энэ тэр нэвтэрчихээд л одоо ухаан нь хүмсүүдийг цуглуулаад юм ярих гэвэл цугларахгүй шүү. Өө ирэхгүй. Одоо тэгэхээр чинь бид нарын ажилд бас нэг бэрхшээл учирчихаж байгаам. Одоо дэлхий нийтийн жишиг бол хүнийг эрүүл байлгах, эрүүл мэндийг нь дэмжих, эрүүл мэндийн мэдлэг боловсрол дадлага эзэмшүүлэхэд чиглэж байгаа юм байна. Гэтэл чинь одоо ингээд юм ярья гээд ирдэг хүн байхгүй, за тэгээд энэ телевизээр ярьдаг юмны хэд нь таардаг юм, хэд нь сувгаа нээж таардаг юм, хэд нь таардаггүй юм, радиогоор ярих л юм, тэр нь хүрдэг юм уу, үгүй юу бүү мэд. Ийм л хэмжээнд болсон, ийм л бэрхшээлтэй байгаам. Одоогийнхоо нөгөө хандлага хоёрт жаахан нийцэхгүй байгаам. Би бол тэгж дүгнэдэг. Би одоо хадуурчихаж байгаа болтой, одоо уул нь болбол манайд бол ингэж байна л даа, энэ анхан шатны тусламж нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ хоёрыг чинь анхан шатны эмнэлгийн байгууллагууд үзүүлнэ. Энэ лүү чинь маш их хүч олон улс анхаарч байна ш дээ, одоо Мянганы Сорилын Сан чинь байнга ш дээ, тэр чигээрээ энд зориулагдаж байна ш дээ, манайд гэхэд чинь Норвегийн тусламжийн газар гээд л, яг эмнэлгийн анхны тусламж гэж. Тэгээд энэ нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр гээд л, аа бид нар байна ш дээ, нэгдэхгүй. Салангид тус тусдаа л нэг юм яваад л, тус тусдаа нэг юм л ийм одоо хүч ийм одоо олон улсын дэмжлэг байж байхад энэ манай яам бодлогоор нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж, хөрөнгийг нь төвлөрүүлж, ингэж л өөрчилмөөр санагдаад байгаам даа. Нэг л салгуу салгуу тус тусдаа л. Заа яахвээ, Мянганы сорилыг бол энэ удаад би нээх шүүмжлэхгүй, Мянганы сорил бол тэр ч их нарийн юм байна, их юм бэлтгэж судалгаа хийж байж л энэ хэдэн цаас өгдөг юм шиг байгаам. Одоо энэ чинь ноднингоос хойш л яригдсан, энэ хавар нэг бага хурал болсон, тэрэнд би орсон. Яахав бид нарт хэлсэн л дээ, 4-р улирлаас сургалт явагднаа, олон каналаар. Одоо 4-р улиралд л баахан семинарт суух байх. Тэгээд эд нарыг харин нэгтгэмээр санагдаад байгаам. Энд төрийн бодлого дутагдаж байна.

Саранцэцэг -

Та одоо эмч болоод очсоны дара ажил амьдралаа яаж зохицуулж байв, хэдэн төгрөгний цалин авч байв, ажил амьдралд чинь энэ мөнгө хүрч байв уу?

Нямдарь -

Тэр үед байна ш дээ, за би бага эмчээс эхэлж ярья. Бага эмч болж очиход эхлээд дөчин хэдэнтөгрөг авч байсан. Дөчин хэдэн төгрөг ш дээ, аа тэгээд сүүлдээ 60 билүү 70 болсон, тэгээд бүүр 65 оны үед бас нэг 100 гарсиймаа. 150 орчим болсон байх. Ингнэж байсан. Аа гэхдээ тэр үед бас юм сонин байсан. Юм ховордуу гэхдээ хонь мал бол хямд байсан шүү. Хонийг чинь 15,20-иор авдаг байсан шүү. Тэгэхдээр зэрэг л яахав нэг юм болдог л байсан. Заа дээд сургуулийг чинь төгсч ирээд л ер нь заа байз, дээд сургуулийг чинь төгсч ирээд байна ш дээ, аа өнөө батлахан дээр байдиймаа, цус. Нэг 400 орчим цаас авч байсан, тийм 400 орчим цаас л авч байсан. Аа яг энэ юуны үед сүүлдээ 700,800 болсон шүү. Ардчиллын үе, тэгээд нөгөө мөнгөний ханш унаад л, тэрнээс чинь хойш ингээд л тэр үеийн 100 цаас чинь бараг 1 төгрөгтэй тэнцэж байна ш дээ. /инээв/ Нээрээ мөн сонин байгаам шүү.

Саранцэцэг -

Та ч одоо эмч хийж байсан, бас их олон жил дарга хийж явсан байна ш дээ..,?

Нямдарь -

Үгүй би бол яахав, эмнэлэг эрхэлсэн орлогч 3 орчим жил, нэгдсэн эмнэлгийг чинь бараг 7 жил, газрын даргыг 5 жил хийсэн хийсэн.

Саранцэцэг -

Дарга хийж явсан байна, тэгэхээр доод тушаалын улстайгаа дарга нар ер нь ямархуу харьцаатай байсан бэ?

Нямдарь -

Заа тэр ийм. Ер нь одоо байна ш дээ, 80-аад оноос өмнө байна ш дээ, 80-аад оноос өмнө одоо хөдөлмөр зохион байгуулалт, социалист хөдөлмөрийн бригад гээч юмаар явж Үйлдвэрчний Зөвлөл чинь одоо уралдааныг их дэмждэг ийм байгууллага байсан. Тэгээд өнөө гавшгайч цол тэмдэг мэмдэг өгдөг, ер нь тэр болбол их хөшүүрэг болж байсан. Аа тэгээд 80-аад оноос ерөөсөө л энэ социализмын чинь эдийн засаг удирдлага нь болохгүй байна гэдэг 80 он жаахан гараад л эхэлсэн юм байналээ ш дээ, тэр би 1986-1990 он хүртэл ерөнхий эмч хийж байсан гэж ярьсан тээ, тэгээд тэр үед болбол ийм 2 юм нэвтрүүлж байсан. Төсөвт аж ахуйн тооцонд орж байна гэж, төсөвт аж ахуйн тооцоо гэж. Бас одоо төлөвлөгөөт эдийн засаг гэдгээсээ бас одоо жаахан арай өөр, бас жаахан аж ахуйтай, уялдуулж тийм урамшуулалтай, ингэж байгаад ухаан нь төсвийн газрын нягтлангууд чинь төвлөрөөд, төсөвт аж ахуйн тооцоо гээд ухаан нь боловсрол, соёл, эрүүл мэнд энд чинь санхүү аж ахуйн байгууллага чинь нэг болж байсан байхгүй юу. Бас нэг тийм үе байгаа. Аа энэ яваад энэ чинь тэр чигээрээ явж байсан, тэгээд дараад нь яг 89 онд доо, одоо бид нар бас нэг ийм хөшүүрэг хэрэглэж байсан, хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад, ухаан нь одоо ингээд тасаг нэгжүүдийг бригад маягтай ажиллаад, тэгээди ажлыг нь Ашигт Үйлийн коэффициент /АҮК/ коэффициент өгч, ажлыг нь дүгнэдэг, нэг ийм юманд орж байсан, тэгээд энэ 2 үед чинь бас манай эмнэлэг чинь бас нэг жаахан ногоо тарьчихдаг, овоо бараг 500 шахуу малтай, тэгээд бас хүнснийхээ зарим хэсгийг махныхаа зарим хэсгийг хангачихдаг, ийм болж явж байсан. Тэгээд л яадийм 89 оны сүүлч, 90 он гэхэд чинь энэ ардчилал чинь үүсээд л, юм шал өөр болоод л явчихаж байгаа юм байхгүй юу. Аа тэгээд өөр болчихлоо гээд байна ш дээ, өөр болчихлоо гээд ажил дүгнэдэг хөшүүрэг, мөнгөө төсөвлөдөг энэ тэрд их өөрчлөлт ороогүй, дан урд талынхаа жилийн зардлын дүнгээс л нэг төсөв гээд л нэг юм хийгээд л, уул нь энэ чинь болбол одоо ажлын чанар манартай нь холбоод, үзүүлэлттэй нь холбоод ингэх төсөв өөр байгаа юм.

Саранцэцэг -

Тэгж одоо ажил дүгнээд хүмүүсийн цалин мөнгөнд өөрчлөлт гарсан тийм юм байсан уу?

Нямдарь -

Тэр түрүүчийн АҮК-оор дүгнэж байхад үр дүн өгч байсан. Ер нь тасгуудын ажил их жигдэрч байсан. Их дажгүй, улсууд ч одоо цоо шинэ юм болохоор, юу яаж байсан. Тэгээд ерөөсөө энэ хүний ажил дүгнэхэд хамгийн гол юм үзүүлэлтээ их сайн гаргах, шударга одоо хэлэх юм бол бас ашигтай л юм шиг байгаам. Тэгэхгүй бас танил тал ч хардаг юм уу, үзүүлэлтээ оновчгүй гаргах юм бол бас нэг их амжилт олохгүй л байгаам.

Саранцэцэг -

Заа байгууллагын дарга хүн доод тушаалын улсуудтайгаа одоо ямар байдлааар харьцах уу эрх мэдлээ хэтрүүлэн ..,?

Нямдарь -

За ер нь нэгдсэн эмнэлгийн дарга болбол ийм, за би өөрийнхөө л юун дээр ярья, нэгдсэн эмнэлгийн дарга болбол нэгдсэн эмнэлгийн даргад бол нэгдсэн эмнэлгийн захиргааны гишүүд гэж байгам л даа. Тэрүүгээр бол гол асуудлаа шийднэ. Аа хамгийн гол нь тасаг нэгжүүдийнхээ эрхлэгчтэй ажиллана. Тасаг нэгжийн эрхлэгч нар бол тэр асрагч сувилагч бага эмч нартайгаа ажиллана ш дээ. Тэгэхгүй зүгээр ерөнхий эмч очоод л асрагчийн ажил ямар гээд байхгүй ш дээ. Нэг ийм. Аа эрүүл мэндийн газрын хувьд бол яахав эрүүл мэндийн газрын хувьд бол сумын эмнэлгүүдийнхээ эрхлэгч аа тэгээд нэгдсэн эмнэлэг тэгээд байгалийн гоц халдвэрт өвчин, бусад газруудынхаа удирдлагатай голлож ажиллана, аа тэгэхдээ болбол бага тушаалын ажилчинтай огт харьцахгүй гэсэн үг биш, дамжуулж л ажиллаж байгаа ш дээ, гол нь.

Саранцэцэг -

Эрх мэдлээ ер нь яаж хэрэгжүүлдэг байсан бэ?

Нямдарь -

Эрх мэдлийг бол одоо ер нь л одоо аа тэр газрын зөвлөлийн хурал ч байдиймуу, энэ нэгдсэн эмнэлгийн хариуцлагатай хурал эд нараар л шийднэ. Аа нэгдсэн эмнэлэг бол одоо хэзээнээс нааш энэ манайд бол хэвшсэн ажил. Жилд байна ш дээ, бүх ажилчдын тайлангийн хурал, ерөнхий эмч тайлангаа тавина. Тэгээд л тэрүүгээр л жилийн ажлын төлөвлөгөө мөлөвлөгөөгөө батална. Аа харин одоо болбол байна ш дээ, үр дүнгийн гэрээ гэж нэг юм байгуулаад байгаа, тиймээ, өөрөө сайн мэдэж байгаа байхаа. /инээв/ тэр бас жаахан хэлбэр төдий байгаамаа, нэгдүгээрт, аа хоёрдугаарт тэр бас бичиг цаас нь тийм бодитой амьдралд зохицохгүй л байгаам.

Саранцэцэг -

Аан, таны одоо гол бахархдаг зүйл юу вэ?

Нямдарь -

Миний юу? Би болбол зүгээр өөрийн миний хобби гэвэл байна шүү, би одоо сонин юм уншихдаа нэлээн дуртай шүү, ер нь би бол одоо ч уншина шүү. Аа тэгэхдээр хүн байна ш дээ, яг сурчихдаг юм байналээ хөгширлөө ч гэдэггүй, нүдний хараа л муудахгүй бол. Аа нөгөө талд тэрийг унших шаадлага над бас байна ш дээ, ингэж чих хүлээж авах нь муудахаар харахаар өөр арга байхгүй болж байна.

Саранцэцэг -

Таны одоо амьдралдаа хамгийн их жигшиж явдаг зүйл нь юу вэ?

Нямдарь -

Би одоо үнэнч биш бялдууч, зусарддаг энэнд л дургүй. Тэгээд ялангуяа тийм зусарч улсууд тийм удирдлаганд хов зөөдөг ч юм уу, би энэнд их дургүй. Энэ бол ёстой ажлын дайсан шүү дээ. Хамт олныг бутаргана, хэцүү.

Саранцэцэг -

Заа,за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Нямдарь -

Заа баярлалаа.

Саранцэцэг -

Таны одоо хийж байгаа ажилд тань амжилт хүсье. Эрүүл энх байгаарай.

Нямдарь -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.