Uzben


Basic information
Interviewee ID: 990546
Name: Uzben
Parent's name: Hurmambai
Ovog: Atelm
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: uls töriin deed bolovsroltoi
Work: Bayan-Ölgii government advisor
Belief: Muslim
Born in: Altai sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: housewife
Father's profession: head of livestock brigade


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
education / cultural production
cultural campaigns
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

history of Kazakhs


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлага Баян-Өлгий аймагт эхэлж байна. Манай эхний зочноор уригдаж ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Манай судалгаа бол XX зууны Монголын аман түүх гэсэн сэдэвтэй байгаа. Энэ судалгааг Кембрижийн их сургуулийн Монгол судлалын салбар, Олон Улсын Монголч эрдэмтдийн холбоо гэсэн хоёр байгууллага хамтарч явуулж байгаа. Энэ судалгаанд Баян-Өлгий аймгаас оролцож байгаа эхний зочныг би өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч ээ, өөрийгөө нэлээн сайхан дэлгэрэнгүй танилцуулаач ээ гэж хүсч байна.

Узбен -

Тэгэхээр би төрсөн оноосоо эхлээд яриад байна гэсэн үг үү?

Хишигсүрэн -

Болно, намайг тэр гэдэг гээд л та ерөөсөө дуртай... хаанаас нь ч ярьсан болно,

Узбен -

Би Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн хүн. Тэгээд багадаа сургуулиар дамжиж, сургууль соёл төгсөөд тэгээд 1969 оноос хойш хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хүн дээ.

Хишигсүрэн -

Аанхан. Та надад нэг ийм юмыг их дэлгэрэнгүй яриач. Таны хүүхэд нас гэдэг чинь та 47 онд төрсөн хүн байна шүү дээ, тэгэхээр дайны дараах жилүүдэд Монгол улсад одоо юу гэдэг юм засаг захиргаанд нь Баян-Өлгий аймаг орж ирээд одоо суурьшиж байгаа байдал, таны яг Монголд орж идээшиж байгаа танай эцэг эхийн амьдрал, та өөрийнхөө хүүхэд насанд ой тойнд орж байгаа сонин юмнаас та ярьж өгөөч, жирийн Монгол хүний түүхээс онцлогтой шүү дээ ер нь, би лав тэгж л бодож байна.

Узбен -

Тэгээд бидний...эхэлж ярьж байх уу би?

Хишигсүрэн -

Ярина ярина зүгээр.

Узбен -

Бидний төрсөн юу бол... /тасалдав/

Хишигсүрэн -

Танай аав ээж чинь хөдөө мал дээр байсан улсууд уу?

Узбен -

Тийм, хөдөө мал дээр байсан, агент хийж байсан хүн. Би эхнээс нь аваад ярьчих уу?

Хишигсүрэн -

Тэг тэг, болно.

Узбен -

Би Баян Өлгий аймгийн Алтай суманд 1947 онд төрсөн. Тэгээд багаасаа эцгийнхээ гар дээр хүмүүжсэн. Манай ээж бол ойрд жирийн малчин хүн байсан. Аав маань яахав сумын нарийн бичгийн дарга, аймгийн анхны артелийн дарга гээд ойр зуурын ажил хийж явсан хүн л дээ. Тэгээд тэтгэвэрт гарах хүртлээ ямар нэг хэмжээгээр бригадын дарга, бас одоо нярав хүртэл сүүлдээ ажилласан даа. Бид 40-өөд он, 50-иад он ер нь үндсэндээ аймаг маань дөнгөж байгуулагдаж байсан үе. Ер нь нэлээн хүнд нөхцөлтэй л байсан даа. Бидний сонссоноор бол лав үндсэндээ нэг 55 онуудаас эхэлж нөгөө гутал өмч эхэлсэн дээ. Ажлын гутал. Тэр үед гараар нэг юм хийчихдэг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Казак гутал чинь ямар гутал байдаг билээ?

Узбен -

Тийм, тэгээд өмсөх хувцаснаас өгсүүлээд идэх хоол энэ тэр бол их тааруухан байсан даа. Би тэр бүгдийг бол сайн л мэдэж байна. Гол нь энэ шар будаа л манайх их иддэг байсан юм тэр үед.

Хишигсүрэн -

Би бүр тодруулаад юм асуучихъя. Одоо таны хүүхэд нас байна ш дээ, тэр үед чинь, одоо би Баян-Өлгийн зэргэлдээ Бөхмөрөн сумын хүүхэд байхгүй юу. Тэгэхээр Монголын малчид бол их бага өөрийн гэсэн хувийн малтай, хувийн аж ахуйтай байгаа шүү дээ. Баян-Өлгийн ард түмэн болохоор тодорхой түвшинд тийм мал ахуйтайгаа ирсэн юмуу? Тэр хүмүүсийн амьжиргааг залгах юм тухайн үед юу байсан юм бэ? Таныг хүүхэд байхад танай аав ээжийн, ер нь яаж малжсан юм бол, малчин улсууд яаж Баян-Өлгийд бий болов гэж асуух гээд байна л дээ.

Узбен -

Энэ угаасаа манай амьдралын эх суурь мал аж ахуй байсан шүү дээ. Зүгээр энэ яахав би түүх талаасаа нэлээн гоё гоё юм ярьж болох байх. Монголын казакуудын түүх гэвэл тэр бол 1000-аад жилээр яригдана, тэрнээс ч илүү жилээр яригдана. Одоо Монголын казакууд чинь Чингисийн үеэс тэрнээс өмнө ч одоо энэ Монголын газар нутагт төрж, өсөж, амьдарч байсан юм шүү дээ. Тэр бол түүхэнд бүх юм баталгаатай байж байгаа. Чингисийн үед Хэрэйд, Найман, Мэргэд гээд аймгууд номон дээр маш тодорхой гарч байгаа биз, тэр бол ерөөсөө казакууд шүү дээ. Тэгэхээр Монголд Казак хүмүүс хэзээнээс суурьшиж амьдарч ирсэн бэ гэвэл 1000-аад жилээс, одоо 1000-аас ч илүү жилийн түүхтэй гэж би боддог юм. Одоо тэр Хархорин гэж байна шүү дээ тиймээ. Тэнд яг нарийн юмаа бүр нарийн шинжлээд үзээд ирэхээр Хархоринд мусульманы 3 сүм хийд байсан юм байна шүү дээ тэгэхэд. Тэгэхээр Монголын газар нутаг гэдэг бол угаасаа энэ Казак, Монгол ерөөсөө л цаанаа нэг л гарал үүсэлтэй, энэ уудам нутагт амьдарч ирсэн, нүүдэлчин, малчин омгийн ийм л ерөөс ихэр, ийм л хүмүүс байсан байхгүй юу. Одоо харин Монгол орон үндсэндээ мал аж ахуйгаараа амьдарч, тэрүүгээрээ л амьдралаа залгуулж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ Казакууд мөн ялгаагүй Баян-Өлгий аймагт тэр хэрээрээ явж ирсэн. Монголын Казакууд бол Монголд нүүж ирээд 160 жил болсон, 180 жил болсон гээд нэг юм ярьдаг л даа. Тэр бас тийм биш. Тэр энэ Алтай, Ховд гээд уул байнаа даа, нэг үе манайх чинь хилгүй байлаа шүү дээ. Хятадтайгаа манайх чинь дөнгөж 1960, 61, 62 онд хил тогтоосон шүү дээ. Тэр хил тогтоосныг би сайн мэдэж байна. Тэрнээс өмнө зарим сайн жилүүдэд Алтай тал руугаа, нэлээн хүнд нөхцөлд Ховд гээд уулын өвөр талыг нь хэлж байгаа юм л дээ. Тэнд зусаж, амьдарч, заримдаа өвөлжиж байсан юм байхгүй юу. Цаад гарал үүслээрээ гэвэл 1000-аад жилийн түүхтэй. Тэр Хэрлэн, тэр одоогийн тэр сав газраар нь ингээд Налайхаас өгсүүлээд ингээд тэрийг үзэхэд бүгд Хэрэйд, Наймааны түүхэн дурсгал, тэрийг батлах маш том том баримтууд одоо хадгалагдан үлдсэн байхгүй юу. За энэ бол том түүх, тэр талаасаа бид нэг ном бичсэн. Тэр ном казак хэл дээр бичигдсэн. Энэ номноос Та нар хэрэгцээт материалаа авч болох болох юм.

Хишигсүрэн -

Энэ номны зургийг авнаа.

Узбен -

Баян-Өлгий аймаг үүсэж хөгжсөн тогтсон талаас нь авч үзвэл 1940 хүртэл Ховд аймгийн баруун хязгаарт Ховд аймгийн харъяанд байсан шүү дээ. Ерөөсөө л яах аргагүй амьдарч, ажиллаж, голдуу тэр мал аж ахуй, нэг нэгнээсээ худалдаа наймаагаар амьдарч ирсэн улсууд. Тэгэхэд тэр хүртэл үндэсний онцлог бүх юмаа хадгалсан, соёлоо хадгалсан тийм л хүмүүс байсан. Тэгээд 1940 онд маршал Чойбалсан ерөөсөө л энэ казакуудыг нэг ерөөсөө л аймаг болговол яасан юм бэ гэсэн санаа төрж л дээ. Тэр утгаар нь ерөөсөө засаг захиргааны нэгж байгуулъя гэж шийдээд тэгээд 1940 онд Баян Өлгий аймгийг тусгай аймаг болгож байгуулж өгсөн. Тусгай аймаг болгож байгуулсан явдал бол бас том асуудал л даа. Манай түүхэнд бас нэг гарсан том зүйл. /Дундуур нь казакаар утсаар ярив/ Тэгээд тэр Баян-Өлгий аймгийн байгуулах асуудлаар яахав санал авсан. Тэр үед Ховд аймгийн дарга нараас асуусан юм гэнэ л дээ. Ер нь энэ казакуудыг тусгай аймаг болговал яасан юм бэ гэж. Тэгсэн аймаг удирдаж байсан хоёр нөхөр “Үгүй ээ тэр казакууд тэрийг хүсдэггүй юмаа, ерөөсөө л одоо бидэнтэй хамт байхыг боддог нэгд, хоёрт тэр аймаг байгууллаа ч тэрнийг удирдах үндэсний сэхээтэн ч байхгүй гэж, тэгэхээр Чойбалсан гуай “юу ярьж байгаа юм, тэгвэл үүнийг ард түмнээс нь асууна” гэсэн байгаа юм. Тэгээд ард түмнээсээ асуулт тавьсан байгаа юм. Тэгтэл ард түмэн 100% тусгай аймаг болоё гэж санал өгсөн гэж байгаа юм. Тэгээд аймгийг байгуулах болоод даргаар нь хэнийг тавих вэ гэсэн Ховд аймгийн засаг дарга аймгийн даргын орлогч Тарвий гэдэг хүн байж байна шүү дээ гээд тэгсэн нээрээ тийм гээд тэр хүнээр удирдуулаад аймаг байгуулсан. Ингээд аймаг байгуулснаас эхлээд Баян-Өлгийн амьдрал бүр өөр байдлаар, цоо шинэ байдлаар хөгжиж эхэлсэн. Биеэ дааж эхлээд сургууль, тэгээд эмнэлгэ засаг захиргаа нь тэлж өргөжиж өссөн дөө. Гэхдээ тэр үед дайны дараах жилүүд байсан. Аймгийн амьдрал нэлээн хүнд байсан. Ихэнх хүмүүс ядуу, маш ядуу амьдарч байсан шүү дээ. Бид бол үндсэндээ нэг 55, 56 оноос гуталтай хувцастай, гайгүй шиг нэг гурил, тэгээд ногоон цай авч эхэлж байсан юм шүү дээ. Үндсэндээ 56 оноос эхлээд сайжраад эхэлсэн юм шүү дээ. Монголыг ерөөөсөө баруун талаас нь хөгжүүлнэ энэ Биск, Оросоор жин тээгээд 55, 56 онуудаас эхлээд их хэмжээний оросын бараа таваараар өргөжсөн. Ард түмний амьдралд 60, 70 онуудад нэлээн өндөр түвшинд хүрсэн шүү дээ. Байдлыг ажилгахад ер нь зүгээр казакуудыг Монгол оронд Монголын төр засаг асар их дэмжиж ирсэн, өөрсдөөсөө илүү одоо ястан, үндэстний гутал, тэр одоо казакуудын соёлыг унтраахгүй шиг л, Казак хүмүүсийн хэлний асуудал, тэгээд боловсролын асуудлыг тэр бүгдийг нь төр засгаас шийдэж байсан. Энэ бол манай төр засгийн казак хүмүүст тэр дундаа Баян-Өлгий аймагт тавьж байсан асар их хайр халамж гэж болно. Тэр талаар та нар түүх судалж байгаа бол маш их олон тогтоол шийдвэрүүд гарч байсан. Тэрний ачаар Баян-Өлгий аймаг 40 онд байгуулагдаад бусад аймгуудын хэмжээнд тэднээс бараг дутахааргүй хөгжсөн гэдэг нь тэндээ л байгаа байхгүй юу. Ухаандаа манай Баян-Өлгий аймагт 40-өөд онд хэдэн гэр л байсан шүү дээ. Казакууд гэрээр л амьдарч ирсэн. Казак гэр бол их том гэр шүү дээ.

Хишигсүрэн -

Одоо энэ байшингууд хэдэн оноос баригдсан юм бэ?

Узбен -

Байшингууд... ерөөөсөө л 40-өөд оноос өмнө малчид ялангуяа 50, 60-аад ондуудад эсгий гэрээр амьдарч ирсэн байхгүй. Тэгээд төр засгаас Казакуудын амьдарч байгаа гэр нь их хүйтэн юмаа тийм учраас байшин барина гээд хөдөлгөөн өрнүүлнээд айл болгоныг, малчин болгоныг байшинтай болгосон шүү дээ тэгээд өвөлжөөндөө байшинтай болгочихоод намаржаандаа, хаваржаандаа хүртэл байшинтай болгомоор байна гээд тэгээд тэр асуудлыг шийдээд, тэгээд Баян-Өлгийд малын бэлчээр, хадлан гээд малын хашаа саравч хүртэл бариад хүнийг нь ч, малыг нь ч иж бүрнээр нь дэмжсэн л дээ. Тэрний ач буянаар манай аймаг их л сайн явж ирсэн дээ социализмын үед. Эхний хэсэгтээ аль нийгэм шинэ юм бол их сайн явдаг л юм байна шүү дээ. Баян-Өлгий аймгийг барилгажуулах ажил асуудал бол 60-аад оноос их хурц тавигдсан, маш их том хэмжээнд. Тэгээд манай аймгийн ард түмэн ч гэсэн төр засгийн ачийг ачаар хариулж, тэгээд ерөөсөө л 51, 52 оноос эхлээд байгуулагдаж Налайхын уурхай ажилчнаар, тэр төмөр зам байгуулж эхэлсэн. Төмөр замыг бүтээн босгоход манай казакууд маш их идэвхтэй ажилласан шүү дээ. Налайхын уурхайн бараг тал хувийг ер нь манайхан л очиж бүтээн байгуулж өгсөн шүү дээ. Хамгийн сүүлд үргэлжилсээр цааш нь Хэнтийн Чандманаас өгсүүлээд, одоо бүр Сэлэнгэ аймгийн драмын театрыг манайхан барьж өгч байлаа шүү дээ. Улаанбаатарын хотын нийгэм ахуйн барилга трейст гэж байгаа одоо хот доторх инженерийн барилга байгууламжуудыг тэр хүнд хүчир ажлуудыг манай Баян-Өлгийн казакууд хийж өгч байсан юм шүү дээ.

Хишигсүрэн -

Тэр яагаад, тэр нь зүгээр ажлаар хангах гэсэн зорилго байсан уу эсвэл казакуудын хөдөлмөрч зантай холбоотой юу?

Узбен -

Энэ нь яахав нэгдүгээрт амьдралын эх үүсвэр, ажил хийх, ажил эрхэлснээрээ амьдралаа сайжруулах цааш нь тэгээд сурч соёлжих бүх юм нэгдэн нийлж байгаа. Энэ бол 1-р чанар. 2-рт ер нь казак хүн бол түүхэнд маш хөдөлмөрч, одоо гар хоосон суудаг казак хүн гэж байдаггүй юм шүү дээ. Байдаг л юм бол хийгээд л байна. Тэр хөдөлмөрч зан нь тэр үед нэлээн дээд зэрэгт оргилж байсан юм байна. Нэг очоод тэнд яачих бол бусад дуурайж одоо ерөөсөө анхны хөдөлмөрийн баатрууд Налайхаас казакууд л төрж байлаа шүү дээ. Бас эндээ бас Баян-Өлгий аймагтаа ч гэсэн ... ер нь түүхийг ард түмэн бүтээдэг түүнийг та нар сайн мэднэ. Ер нь сүүлийн 90-ээд он хүртэл манай аймгийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний салбарууд маш их эрчимтэй сайн хөгжсөн. 7 удаа тэр үеийн Төв хороо, Үйлдвэрчний эвлэл, сайд нарын зөвлөлийн гээд 4 байгууллагын өндөр шагналыг 7 жил авч байсан шүү дээ. Жил алгасахгүй манайх авч байсан. Тэр үед аварга малчин 28, 29, 30аад аварга малчин гарнаа даа цагаан сараар, тэгтэл 1 жилд ерөөсөө 23 малчин зөвхөн манай аймгаас гарч байсан түүхтэй шүү дээ. Бүгд ерөөсөө сайн ажилласан, малаа сайн өсгөсөн, яг хийсэн ажлыг нь бодит байдлаар дүгнэхэд ийм байсан байхгүй юу. Тийм учраас казак хүмүүсийн бүтээлч ажил бол чанарыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгээд 50, 60 аад онд аймгийг ийм хэмжээнд байгуулж бас газар тариалан хөгжүүлэх эхлэлийг тавьсан даа. Би хувьдаа 69 онд Улаанбаатар хотод 3 жил ажилласан гадаадын мэргэжил дээшүүлэх газар гээд тэнд бас дөнгөж сургууль төгсөөд нэг дажгүй ажиллалаад л, дараа нь аймгийн нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний газар гэж байгуулагдаад тэрний ерөнхий инженерээр, орлогч даргаар ирж ажиллаж байсан хүн дээ.

Хишигсүрэн -

Одоо би таны хувийн түүх рүү ороё тэгэх үү? Та сургуульд хэдэн настай орсон бэ?

Узбен -

Би сургуульд за 10 настайдаа 1-р ангид орж байсан байх даа, хөгшрөөд орсон шүү дээ.

Хишигсүрэн -

Монгол хэл дээр шууд хичээл эхэлсэн үү?

Узбен -

Эхлээд энд аймаг дээр казак хэл дээр шүү дээ. Дараа нь Улаанбаатарт очиж сурахдаа яахав монгол хэлээр.

Хишигсүрэн -

Яг л гадаад хэл сурч байгаа бэрхшээлийг давах уу яах уу?

Узбен -

Ер нь надад хүндээр тусаагүй юм.

Хишигсүрэн -

Таны хүүхэд насны ярианы орчин ямар хэл байсан бэ?

Узбен -

Яахав миний хүүхэд насны орчин бол аргагүй би казак хүүхэд казакаар ярьж тэр бол мэдэжэж хэрэг. учраас олон юм мэдэхгүй байх зовлон нэг их гараагүй. Эхэндээ зүгээр мэдрэгддэг юм. Бас нэг хүүхдүүдтэй тоглоод наргиад хамт яваад байхад сарын дотор ч юмуу хоёр сарын дотор аяндаа өөрийн болоод гараад ирсэн байхгүй юу

Хишигсүрэн -

Дунд сургуулийн багш нарыг хаана бэлддэг байсан юм бол тэр үед Баян-Өлгийн багш нарыг?

Узбен -

Баян-Өлгийн багш нарыг анх аймаг байгуулагдах үед Казакстанаас тэр үед төр засгаас анхаарсан хэрэг шүү дээ Казакстанаас мэргэжлийн багш нарыг авчирч хичээл заалшаж бйасан. Тэд нар хичээлээ заагаад бусад багш нарыг дагалдуулаад сургадаг бйасан. Хамгийн сайн сурлагатай хүүхдүүдийг Алматы явуулж зарим нь 2 жилээр сүүлдээ 4, 5 жилээр сургадаг байсан. Эхний мэргэжлийнхэн дандаа багшийн мэргэжлээр эрүүл мэндийн мэргэжлээр сурч ирсэн. Тэрийг дагаад сурганы сектор байгуулагдаад ерөөсөө боловсролыг үндэслэлтэйгээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсрол олгох эхлэл тавигдсан даа. Тэрний ачаар казак хүмүүс сурч боловсорч, эрдэмтэн, профессор, доктор юу байдаг юм бүгдийг нь авч байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Таны хүүхэд нас бусад хүүхдүүдээс онцлох ялгаа бий юу?

Узбен -

Ялгараад байх юм байхгүй. Их эвтэй байсан. Нэг нэгэндээ их туархаг байсан юм. Тэр үед миний үед 60аад он 59, 58 онд шүү дээ соёлын хувьсгал гээд соёлын хувьсгалаар монголын бүх хүнийг хамруулж ариун цэвэр, соёлтой ялангуяа гэр орны, ер нь их том эргэлт хийсэн шүү дээ. Тэр бүгдэд яах аргагүй манай Баян-Өлгий аймаг тэрнийхээ дагуу их соёлын хувьсгалыг их хурдан хийсэн л дээ. Одоо айл бүхэн цагаан хөнжилтэй, дэвсгэртэй, 7 хоногтоо усанд ордог, үсээ засуулдаг. Хамгийн наад зах нь ... Соёлын хувьсгалын 3 шат гэж байсан юм байхгүй юу. Тэр 3 шатыг айл бүх хэрэгжүүлэх ёстой. Юу билээ дээ, тэнд нэгдүгээрт гэр бүрт ариун цэврийн булангийн дээд талд бичээд тавьчихдаг байхгүй юу. 1-рт ариун цэврийг түгээнэ ээ, хоёрдугаарт мэдлэг боловсрол эзэмшинэ ээ, гуравдугаарт суралцах, хамтарч хөдөлмөрнө гэсэн 3 зорилт байсан юм. Тэрийг иргэн бүхэн хэрэгжүүлэх ёстой байсан. Тэгээд хэрэгжүүлсэн дээ.

Хишигсүрэн -

Та нарыг дунд сургууль төгсөж байх үед дараагийн шатны дээд сургуульд орох, боловсрол эзэмшихэд ямар нэгэн тийм юу гэдэг юм чөлөөтэй байсан уу, ер нь ямар байсан бэ? Таны үеийн сэхээтнүүд 10-р анги төгссөн бол бүгд дээд сургуульд ордог байсан тиймээ?

Узбен -

Бүгд дээд сургууль ордог байсан, хуваарь ч их ирдэг байсан. Казак хүүхэд гээд зохих хэмжээний харж үзэж байсан талууд бий. Биднийг орж чадахгүй зовоод байсан юм байхгүй л дээ. Дажгүй л байсан гэж боддог.

Хишигсүрэн -

Та хотод их сургуульд элсэж байсан уу?

Узбен -

Би анх эхлээд барилгын текникум төгссөн. Барилгын текникум төгсөөд дараа нь дунд мэргэжил эзэмшээд миний амьдрал их сонин байгаа биз дунд мэргэжилтэй төгсөөд нэг том газрийн орлогч дарга болсон. Тэр бол чадалтайнх биш байх л даа, тэр үед зохих хэмжээний идэвх ч байсан л байх, гэхдээ бас хүн хөдөлмөрөөрөө бүхнийг харуулж явах цаг, тэгээд ер нь бурхан ч надыг ивээж байсан байх, 41 жил ажиллаад, тэрний 37 жил нь ямар нэг хэмжээгээр ширээний ард суугаад дарга марга хийгээд явсан юм байна шүү дээ.

Хишигсүрэн -

Ер ажилд орох томилолт ч гэдэг юмуу, одоо бол ажилд орох шал өөр шүү дээ. Таны үед хүн ер нь ажлаа яаж олдог байсан юм гэсэн нэг асуулт байна.

Узбен -

Бидний үед бол эхлээд надыг Улаанбаатарын юу Дорнодын Эрээнцавын сав үйлдвэр гэж байна шүү дээ тэнд намайг хуваарилсан юм. Тэгээд би тэнд очоогүй юм,

Хишигсүрэн -

Очихгүй байж болох уу? улсаас томилсон уу?

Узбен -

Тийм улсаас очсон, тэгээд би тэнд очоогүй юм. Жаахан хүүхэд байсан, тэнд очоод амьдарч чадахгүй байх гэсэн. Тэгж байсан Хужирбуланд механикаар авна тэслэгч цол олгоно гээд тэнд орох болж байснаа тэнд дарга нь гээд нэг хүн байна даа хурандаа хүн, би яамны боловсон хүчний хэлтэст зөвшөөрлийн нэг бичиг дээр гарын үсэг зурж өгөөч гээд орсон чинь “Би сохор богд юмуу яах гэж гарын үсэг зурж өг гээд тулгаад байгаа юм бэ” гээд загнаж байхгүй юу. Тэгэхээр нь цэргийн анги гэж ийм байдаг юмуу гээд ерөөсөө болъё гээд мань эр гарын үсэг зурж өгсөн л дөө. Гараад тэр бичгийг нь урж хаячихаад ажилгүй хоцроно л биз гээд тэгээд явж байсан чинь яамны боловсон хүчний хэлтсийн дарга тааралдаад “чи явах гэсэн газар яагаад явахгүй байна вэ” гэсэн. Би “үгүй ээ би явмааргүй байна гэсэн” тэгсэн надыг инээгээд л “за чи маргааш над дээр ирж уулз” гэсэн. Тэгээд маргааш нь би очсон чинь “Гадаадын мэргэжлийн туслах газраас” нэг захиалга ирж л дээ. Тэгээд тэнд нэг бичиг хийж өгөөд л би тэнд очиж ажиллаад амьдралын гараагаа эхэлсэн дээ. Эхлээд 2 сар хүрэхгүй слесарь хийгээд, дараа нь механик, техникч, ахлах механик, эвлэлийн үүрийн дарга гээд бүүр сүүлд би боловсон хүчнийг хийдэг болсон.

Хишигсүрэн -

Пөөх 3 жилийн дотор карьер хийгээд хаячихсан байна шүү дээ.

Узбен -

Нэг өдөр яамны сайд шууд дуудаад л Баян-Өлгий аймагт ажилла гэсэн. Тэгээд энд ирж ажиллаад энд улсын хэмжээгээр нийтийн аж ахуй байгуулж ажиллах комисс гаргаад Рагчаа даргатай материаллаг баазыг нь хөгжүүлнэ тэгэхдээ зүгээр ажлаа хий, гэхдээ бүх аймгуудыг сум бүгдийг ахуй үйлчилгээний төвтэй болгомоор чи тэнд ажиллаад байна санаа оноогоо бидэнд хэлээч гэсэн байхгүй юу. Тэгээд би хэдэн сар ажилласан тэгээд аймгийн удирдлага ч бас сайн хүлээж авсан. Аймгийн төв дээр ахуй үйлчилгээний комбинат байгуулах зураг төсөл гаргаад сумдад бол ингэнэ, аймагт бол ингэж хөгжүүлнэ гээд...

Хишигсүрэн -

Энийг нэг жаахан дэлгэрүүлээд яръя. Бүх аймагт ахуй үйлчилгээний төв гээд ажлын байртай нэлээн олон хүн, маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байлаа шүү дээ. Гутал хувцас оёдог, үсчин, барилгын анги манги гээд энэ бүгдийг та нэг задлаад яриад өгөөч?

Узбен -

Тэгээд ерөөсөө би аймагт орж ирсэн чинь аймгийн байдал маш хүнд тэр үед. 700-гаад, 600-гаад ажилтантай юм. Артель гээд, үйлдвэрийн холбоо гээд, үйлдвэрийн хоршоо гээд 3 байгууллага нэгдэж байгаа байхгүй юу, гэхдээ нэгдлээ гэхэд хоорондоо авцалдаа уялдаа байхгүй, ажлаа тэнцвэртэй төлөвлөж чадахгүй бас нэг тийм научны, шинжлэх ухааны үндэслэлтэй биш байсан байхгүй юу. Одоо ерөөсөө л өвөл болно уурын зуухнууд хөлддөг. Тэгээд аймгийн захиргаа намын хороо ажил хийх юм байхгүй, нэг лантуу, нэг хүрз барьчихсан өвөлжингөө хаймер шатаагаад газар ухдаг байсан байхгүй юу. Бараг өдөр алгасахгүй халаалтын шугам хөлдөнө шүү дээ. Тэгээд л тэнд цэвэр бохир усны систем гэж байхгүй, хөөх ярих юм алга, маш муухай байсан байхгүй юу. Тэр үед би Улаанбаатарт ажиллаж байсны хувьд тэр надад маш хүндээр туссан. Бүр гайхмаар ерөөсөө. Тэрнийг тэвчээд яваад байх боломж байхгүй байсан. Тэгэхээр нь би аймгийн төлөвлөгөөний комиссын дарга, аймгийн гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга Жапар гэдэг хүн байсан л даа. Тэгээд Жапар гуай дээр ороод “Үгүй ерөөсөө Баян-Өлгий аймгийг Өлгий хот болгоё гэвэл инженерийн барилга байгууламжийг хийе ээ” гэсэн чинь мань эр “инженерийн барилга байгууламж гэж юу яриад байнаа, юу юм бэ” гэлээ, “бид газар дээр барилга байгууламж барьж байнаа энэ бол болох асуудал, тэрэн шиг газар доогуур яг энэ хэмжээний барилга байгууламж барьдаг, шугам сүлжээ бүх юм явуулж тэгээд ерөөсөө эхлээд бүх уурын зуухыг устгаж нэг төвлөрсөн уурын зуухтай болоё тэгвэл 1-рт дэвшил болно. 2-рт уурын зуухнаас айлуудад ил ус шахаж байна. Энэ усыг та харвал одоохондоо өвчин аваагүй байна. Энэ шаардлага ерөөсөө хангахгүй байна. Тийм учраас цэвэр усны станц 100-гаас дээш метрийн газар өрөмдөж байж цэвэр усыг нэгдсэн шахдаг юм аа тэгж байж хлоржуулж, хүний биеийн хэрэгцээнд тохирсон тийм ус шахах ёстой, тэгж байж бид хүн амын эрүүл мэндийг хамгаалах ёстой ахуйн хэрэгцээний талаас нь. 3-рт энэ хот дотор чинь бохир шингэн бүгд хайлаад гудамж талбай бүхэн коток болоод байж байдаг. Хавар тийшээ болохоор үнэртээд байдаг л шар өвчин энэ тэр гээд бүх юм гардаг. Хотын бүх бохир усыг зайлуулаад нэг газар төвлөрүүлээд цэвэрлэдэг цэвэрлэх байгууламж гэж байх ёстой. Ингээд энэ гурван юмыг зэрэг хийж байж дараа нь хотын төлөвлөлтийг ярих ёстой, дараа нь хот дотор 3, 4 давхар барилга барих хэрэгтэй, том том үйлдвэр барих асуудлыг ярих ёстой гэсэн. Энийг шийдээгүй цагт бид цаашаа явах ёсгүй гэсэн. Тэр дарга эхлээд итгээгүй, сүүлдээ ойлгосон. Дараа нь хэдэн сарын дараа ойлгосон.

Хишигсүрэн -

Тэр даргаас бүр юм хамаарах уу?

Узбен -

Төлөвлөгөөний комиссын даргад танилцуулсан байхгүй юу, Тэгэхээр би нийтийн аж ахуйн яам гэж миний яам байгаа нөгөө надад сая үүрэг өгсөн яамны сайдад би бас давхар танилцуулсан байхгүй юу? Тэгсэн “маш зүйтэй, би танай дарга нарт бас танилцуулахая” гэсэн тэгээд сайд бас ярьсан юм байна лээ л дээ. Наад Узбен гэдэг хүүхдийн ярьж байгаа юм үндэслэлтэй шүү гэсэн. Одооноос наад төлөвлөлт гэдэг юмыг хийх хэрэгтэй. Бүх аймгуудад бид инженерийн барилга байгууламжийг хийх хэрэгтэй шүү гэсэн. Тэгсэн надыг нэг өдөр төлөвлөгөөний комиссын дарга дуудаад ардын депутатуудын тэргүүлэгчдийн хурал дээр 30 минут ярьчих гэж байна.

Хишигсүрэн -

30 минут ярьдаг нь бас ямар учиртай юм? Бага гэсэн үг үү, их гэсэн үг үү?

Узбен -

Үгүй яахав 30 минутанд багтаагаад гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүмүүст ойлголт өг. Би ойлгосон, би зөв ярьж явна, танай сайд ч бас ярьсан. Тэгээд улсын төлөвлөгөөний комисс-д асуудлаа тавъя гэсэн тэгээд ашгүй би ч баярлаад яриад л байлаа л даа, 30 минут ч биш цаг ч илүү ярьсан байх, тэгээд нөгөөдүүл ч гэсэн зарим нь итгэхгүй, зарим нь одоо эргэлзээд, зарим нь бүр дэмжээд ерөөсөө ийм сайхан байх юм бол диваажин шиг болох юм байна, энэ ер нь үндэслэлтэй байна гээд. Тэгээд тэрнээсээ эхлээд ерөөсөө 73, 74 оноос эхлээд аймагт инженерийн байгууламжийг төлөвлөөд тэгээд бүх аймгууд дотор эхний ээлжинд манай аймагт сая инженерийн байгууламжтай болсон л доо. Энэ бол миний нэгдүгээр хийсэн зүйл.

Хишигсүрэн -

Бусад аймгуудад үлгэр жишээ тархсан уу?

Узбен -

Энэ бол сүүлдээ гарч ирнэ. Ингээд хачин юм гарч ирж байгаа биз. За ингээд инженерийн байгууламжийн ажлыг хийгээд дуусгаад явахаар хөгжил дэвшлийн эх тавигданаа, цаашдаа ямар ч ажлыг хийгээд байж болно гэдэг асуудал тодорхой болсон. 2-рт яг өөрийн хийж байгаа нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний талын бас асуудлаар ерөөсөө л аймгийн төвд 200 хүн ажилладаг ахуй үйлчилгээний комбинатын барилга барина зураг төслийг гараараа хийгээд яаманд нь явуулсан. Тэр яамны институт ахуй үйлчилгээний төв комбинатын барилгын зургийг гаргаад одоо энд манай энд байж байгаа барилгыг мөн тэр жил 74 онд зургийг нь гаргаад, тэгээд үргэлжлүүлээд тэрийг бариад, 76 оны хавар шүү дээ ашиглалтанд оруулсан ийм л байсан юм. Сум бүрт 2 давхар ахуй үйлчилгээний төв баръя. Сум гэдэгт саяын гутал, хувцас бүгд байдаг, фото зураг угаах, хими цэвэрлэгээ бүгд очиг ерөөсөө сумын ард түмний нэг дэвшил гэдгийг хараг гээд инэгээд сум бүгдэд нэг проектоор байшин бариулаад аймгийн төвд энийгээ бариулаад тэрэндээ цэвэрлэх байгууламж, цэвэр усны станц, төлвөрсөн уурын зуух гээд бүгд ашиглалтанд ороод дагаж хэд хэдэн орон сууц ашиглалтанд ороод ингээд ерөөсөө 86 онд би Баян-Өлгий аймагтаа би бүх асуудлыг шийдсэн. Тэгээд 87 онд би сүүлдээ дарга нь болсон л доо, би сүүлдээ даргаар нь ажиллаж байхад манай ажиллагсад зөвхөн 1540 хүн болсон л доо. Нэг суманд 50-60 ажлын байртай болсон.

Хишигсүрэн -

Бөхмөрөн Ногоон нуур 2 чинь зэрэгцээ 2 сум, Бөхмөрөнд юу ч байхгүй, Ногоон нуур луу явж хими цэвэрлэгээнд юмаа өгдөг байсан.

Узбен -

Тийм ш дээ, тийм ш дээ. Ногоон нуурынх наобарот нэлээн сүүлд хийгдсэн. 85, 86 онд 810 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 800гаруй бүтээгдэхүүн гэдэг чинь оймс, гутал, пальто гээд төрөл төрлөөр нь тоолоход 30 нэр төрөл халуун ус фото зураг, хими цэвэрлэгээ гээд бүгд 30 нэр төрлийн гайгүй сайхан болоод ирж байсан Юмаа хийлээ чанар гэж нэг асуудал байна. Гадаадад надыг явуулсан л даа. Тэр Москва явж байгаад өөрийн карманы мөнгөөр 2 ширхэг эрэгтэй 2 ширхэг эмэгтэй хавар намрын пальто авч ирж байгаа юм. Гэртээ хүүхдүүдээ хэдэн чихэр байгаа мөнгө нь тэр юм. Тэгээд нөгөө пальтогоо задал гээд манай хийсэн костюм бол хаана нь наалт хийсэн байна, яаж ширээс хийсэн байна гээд сургаж байгаа юм. Тэгээд тэрийгээ эсгүүр дээр тавиад нэг ч юм зөрчихгүй болгоод хамгийн сайн оёдолчноор пальто оёулж байгаа юм л даа. Аймаар гоё пальто гарч ирсэнс байхгүй юу? Ялгахгүй байсан шүү дээ хүмүүс, сүүлдээ манай костюмыг угаасан чинь ингэсээр байгаад бид орц, норм, стандарт гээд зөндөө юм байдаг байхгүй юу. Сүүлдээ манай ажилчдын хийсэн костюмыг зэрэгцүүлээд тавихаар хүмүүс ялгахгүй байсан. Ингээд л манайх 800 төрлийнн бүтээгдэхүүнийг чанарын өндөр төшинд хийдэг болсон үүнээ дагаад эдийн засагчид олонтой боллоо. Зөвхөн би л гэхэд 6 эдийн засагчтай байлаа. Тэр бүгд гар нийлээд өглөө найман цагт ажил эхдэнэ. Орой 12 цаг хүртэл үйлдвэр дээрээ явж байна. Надтай хамт ажилчид тэгээд л бүх зүйлээ хийгээ явдаг байлаа. Ийм байснаараа муу зүйл болоогүй.

Хишигсүрэн -

Одоо танай байшинд юу байна?

Узбен -

Одоо хувьчлагдаад сүүлдээ нэг зочид буудал болгочихсон. Энэ байдлыг 1987 төр засаг их нарийг ашиглаж байсан . Яам ч их дэмжиж байсан байх. Энэ байдлаар Баян Өлгий аймаг нийт ахуй үйлчилгээнийхээ талаас бол үсрэнгүй байдлаар сайн юм хийж байна. Ерөөсөө намын төв хороогоор энэ Баян Өлгий аймгийн ажлыг авч хэлэлцэе гээд комисс ирээд өдөр шөнөгүй шалгахад шалгалтанд нь тэнцээд аймгийн намын төв хороонд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ... Тэгээд намайг холбооны газрын даргаар оч гэхээр нь “Би эрүүл мэндийн дарга, холбооны газрын даргаар ажиллахгүй ээ. Сум нэгдэлд очихгүй. Яагаад гэвэл аймагт өссөн байна” Холбооны даргаар очих гэхээр мэргэжил хүрэхгүй. Тэр зохион байгуулах ажилд бол инженерүүдээс эхлээд бүх мэддэг хүмүүсээ татаж авна. Тэгээд холбооны газар 1987 оноос эхлээд ажиллаад өнөөдрийг хүртэл явж байна. Энэ бол миний амьдралын хоёр дахь гараа юм даа. 1987 онд намын төв хороонд манай илтгэлийг аваад улсын хэмжээнд түшиц аймаг болгоод Тэр үед аймгийн гүйцэтгэх цахиргааны дарга байсан Казархам гуай дуудаад. Нэг дүгээр дарга Рагчаа Сүрэн бид дөрөв ярилцаад үйлчилгээний гавъяат ажилтанаар өөрийг чинь тодорхойлсон шүү гэсэн. Тэхэд Хөвсгөл аймгийн явуулын үйлчилгээний мастер ажилчин хүн дээр өглөө ирэх жил харин Үзбен дээр өхөөр ярьсан. Чи ажилаа сайн хийж байгаарай хүн амьтанд битгий дуугараарай. Элдэв мэдээлэл очно шүү гэж байсан. Би тэхээр нь үгийг нь ерөөсөө тоогоогүй. Шагнал энэ тэр гэж би мэддэггүй байлаа ш дээ. Тэгээд л хэдэн сарын дараа нөгөө шагнал байтугай ажилаас өөрчилөөд холбооны газар аваачаад тавьчихсан. Тэгээд энд 23 жил ажиллаад 19 жил ажилласаны 5 жилийн өмнө Монгол улсын гавъяат холбоочин боллоо. Анх холбооны дарга нарыг ирхэд цорын ганц мэргэжлийн хүн нь би байлаа. Хэцүү юм байна лээ. Гэхдээ олон түмний ач буянаар, хамт олны ач буянаар ажил маань сайн сайхан явсан.

Хишигсүрэн -

Та орон нутгийн намын талаар яриач? Намд яаж элсэв? Намын өдөр тутмын ажил яаж явагддаг вэ? Олон намын урсгал гарснаас хойш орон нутгийн нам яаж өөрчлөгдөв?

Узбен -

Би намд 1970 онд элссэн. Улаанбаатар хотын найрамдлын орсон дээр. Тэр үед намд ажилчин, малчныг голдуу элсүүлдэг байлаа. Би тэр байгууллагын эвлэлийн үүрийн дарга учраас тэр байгууллага дээр захиргаа, нам, иргэн, үйлдвэрчин гээд энэ дөрөв онцгой ажил байлаа. Тиймээс нэгэнтээ эвлэлийн үүрийн дарга учраас намд элсэх нь зөв гээд элссэн дээ. Намын шаардлага бүрийг бүгдийг нь арай гэж давж гарсан дөө.

Хишигсүрэн -

Ямар шаардлага байх вэ?

Узбен -

Өө тэр Марксизм, Ленинизм гээд л бүх зүйлийг нарийн заана шүү дээ. Улс төрийн товчооны нэрс л гэнэ. Ардын их хурлын тэргүүлэгчид, намын төв хороо аль нь том юм л гэнэ. Сайд нарын зөвлөл ямар үүрэгтэй юм гэнэ. Янз бүрийн юм асууна. Хэдийд гишүүнээр элссэн юм, одоо монголын хүн ам, мал нь хэд юм... заримдаа эдийн засгийн талаар ч асууна. Асуухгүй юм байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Та намд элсэж байхдаа яг өөрийн дотоод сэтгэлдээ ямар хандлагатай байсан бэ?

Узбен -

Тухайн үед чинь намд элсэхэд юу ч гэсэн хүнийг хүмүүжүүлэх юман дээр бол сайн талтай гэж би бодож байсан. Тэгээд бие биетэйгээ бас нэг социалист төрхөөр аж төрөх, амьдрахад нилээн итгэл үнэмшил, энэ намын жанжин шугамаараа явах нь зөв юм аа гэж ингэж бодож байсан.

Хишигсүрэн -

Та 23 настайдаа намд элссэн байна тэ? Залуухан намын гишүүн байж?

Узбен -

Тийм, 22-тойдоо л элсэж байсан байх.

Хишигсүрэн -

Социалист ёсоор аж төрнө гэж та нэг юм хэллээ шүү дээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ?

Узбен -

тэр үед ерөөсөө 60-аад онд байна шүү дээ орост удальник гэж байсан. Манайх нэг ёсондоо социалист хөдөлмөрийн төлөө байлаа. Социалист хөдөлмөрийн төлөө хамт олон гэж. Ийм юм одоо гарж байсан шүү дээ. Яг 60, 70 онуудад үндсэндээ имй хөдөлгөөнүүд маш ховор байсан. Би Улаанбаатар Ус Суваг Ашиглалтын газар гэж байна аа даа. Тэнд бол анх удаа байгууллагаараа социалист хөдөлмөрийн төлөө байгууллага болж чадсан. Дараа нь гадаадын мэргэжилтэн бэлтгэх газар тийм социалист хөдөлмөрийн төлөө газар байгуулсан байхгүй юу. Би анх социалист хөдөлмөрийн төлөө газар байгуулсан, тэгээд ерөөсөө бүх хүмүүс, 30-аад бригад нийлээд байгууллагын хэмжээгээр социалист хөдөлмөрийн төлөө байгууллага болох гэрчилгээг нь бид авсан байхгүй юу. Би тэгэхэд тэр байгууллагын социалист хөдөлмөрийн төлөө газрын бригадуудын дарга байсан. Ойлгож байна уу.

Хишигсүрэн -

Нарийн доторх зүйлийг нь та ярьж өгөөч?

Узбен -

Дотроо бол тэр чинь тэр байгууллагат ажиллаж байгаа хүн өөрөө тэр бригадад орох. Орохын тулд үүргээ авна. Социалист хөдөлмөрийн төлөө байгууллагат орох үүрэг гээд 2, 3 хуудас бүхий. Нэг нь зүгээр социалист аж төрөх, амьдрах, социалист ёсоор ажиллах, хамтарч ажиллах, хамтарч соёлжих, хамтарч боловсрох ийм 3 чиглэлээр үүрэг авна. Тэгээд зурагтайгаа анкеттайгаа социалист хөдөлмөрийн төлөө байгууллагат элссэн байхад тэр байгууллагын ажил сайжрах юм. Тэнд бол хулгай хийхгүй, худлаа ярихгүй, ажил таслахгүй бүх юм төлөвшинө. Социалист хөдөлмөрийн төлөө нэгдлийн гишүүн хүн бол манлайлагч, хөдөлмөрөөрөө манлайлагч байдаг. Харин хамтарч амьдрах юм бол манлайлах ёстой. Сурч боловсрох юман дээр манлайлах ёстой гээд ийм утна агуулгатай. Тэгээд тэр байгууллагад манайхан 4 жил ажиллах ёстой байсан тэгээд тэр социалист хөдөлмөрийн байгууллага болж хөгжих ёстой байхгүй юу.

Хишигсүрэн -

Одоогийн өнцгөөс тэр ер нь ямар байгууллага байсан? Тэрний ач холбогдол?

Узбен -

Тэр бол тухайн үед эвтэй хамт олныг бүрдүүлэх нэг арга байсан. Тэгээд ЗХУ гэж байхад удальникийн хөдөлгөөн гэж байсан шүү дээ. Удальникийн тэмдэг энэ тэр гээд байсан. Одоо тэр социалист хөдөлмөрийн төлөө бригад гээд төлөө байгууллага болж хувирна гээд хамгийн сүүлдээ 5 жилийн гавшгайч гээд гарч ирлээ дээ. Тэр гавшгайч бүгд тэрний ач буянаар яахав нэг байгууллага дотроо ингээд социалист ёсоор аж төрж байгаа, бригад зохион байгуулаад тэр байгууллагынхаа зорилтыг тодорхойлж авч явж байгаа тийм эвтэй хамт олныг бүрдүүлж байгаа нэг арга юм. Ажлын арга хэлбэр гээд ойлгочиход болно. Тэгэхдээ 90-ээд он гээд энэ хүмүүс суларчихсан л даа.

Хишигсүрэн -

орон нутагт ямар байдалтай зохион байгуулагдах вэ орон нутагт одоо жишээлбэл танай нийтийн аж ахуй үйлчилгээний газрын социалист хөдөлмөрийн бригад одоо ямар онцлогтой байсан бэ л гэж асуугаад бна

Узбен -

за тэр үед бол би нэг гадаадын мэргэжил дээшлүүлэх газарт болбол энэ ажлыг би яг өөрөө гардан зохион байгуулж ирсэн аймагтаа болбол нээх энэ чиглэлээр ажиллаагүй аймагтаа ирээд ерөөсөө шууд байгууллага удирдаад явцан учраас би өөрийн ажлын арга барилаар ерөөсөө шууд ерөөсөө л тэр нэг бригад тийм гайвшгайч хөдөлмөр энэ тэр нээх өрнүүлсэн юм байхгүй тэр тэргүй тэр чинь манай ажлын өөрийн зохион байгуулалт өөрөө л халаалтын хамт олон гэхэд нэг бригад юм даа аа тэр качгарууд гэхээр ухаандаа нэг бригад юм аа тэр иргэдийн үйлчилгээ гэхээр нэг бригад юм хог тээврийн нөхдүүд гэхээр нэг бригад юм оёдлын тасаг гэхээр тэгээд тэр дотроо маш олон нэгдүүр тасаг хоёрдугаар тасаг ингээд төрөлжцөн байгуулагдсан учраас тэндээ бол яахав нээх бригад гээл байх юм байгуулагдаагүй зүгээр тэр норм төлөвлөгөө биелүүлэх үндсэн үүрэгт ажлаа хийх одоо нарядийн хэлбэрээр ажиллаж байсан бригадууд юм ш дээ тэр чинь тэгээд товчхондоо хэлэхэд аймагтаа болуул тэр социалист хөдөлмөрийн төлөө бригадууд гээд нээх улаанбаатарт байгаа шиг тэгж би нээх зохион байгуулж байгаагүй.

Хишигсүрэн -

та намын гишүүнээр ажиллаж байх үед одоо юу гэдийн баян өлгий аймаг намын хэдэн үүртэй байсан 90он хүртэл одоо юу гэдийн тэ нийт намын гишүүдийн тоо хэд байсийн орон нутагт намын гишүүдийг элсүүлдэг тэр шалгуур ямар байсийн бол?

Узбен -

Орон нутагт чинь яг улсын хэмжээгээрээ намд гишүүн элсүүлэх аргачлал бол яг нэг л байсан шүү дээ ерөөсөө нэг л. Намын жанжин шугамыг хүлээн зөвшөөрч ерөөсөө л одоо үнэнч шударгаар хөдөлмөрлөх, үнэнч шударгаар ерөөсөө төр засгынхаа төлөө улсынхаа төлөө одоо зүтгэж ажиллах ийм хүн бат илэрхийлэхээ аваад тэгээд намын жанжин шугамыг барьж ажиллана гэсэн ийм утгатай юм л даа. За тэр үед бол би 70-аад оны үед бол манай аймагт яг гишүүний тоо хэд байсныг сайн мэдэхгүй байна. За одоо бол нэг 10-аад мянган гишүүнтэй шүү дээ. Тэдний хувьд одоо бол залуучууд эн нэг намд элсээд байна шүү дээ. Тэр үед бол тийм юм байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Орон нутгийн намын байгууллагын хурал гээд болдог шүү дээ. Сард нэг удаа хуралддаг, тэр хурал дээр юу авч хэлэлцдэг байсын? Юу шийддэг хуралын?

Узбен -

Тэр намын хурал бол тухайн намын байгууллагын дээд байгууллага гэж явна шүү дээ. Тэгээд сарын хурлаар орвол тухайн хамт олны яг ажил төрлийг тэр дотроо яг ямар салбарын ямар ажил доголдож байна. Юунд нь анхаарал тавьдаг вэ? Тэрийг бол одоо авч яриад түүнд шүүмжлэлтэй ханддаг, шүүмжилдэг байхгүй юу ерөөсөө тэрийг илэн далангүй нөхөр ёсоор шүүмжилж сайн зааж өгөөд дутагдлаа зааж, тэгээд цаашаа дутагдал гаргахгүй гэдэг үүднээс за тэгээд норм тасалдаг байсан бол норм биелүүлэх талаас нь хурал авч хэлэлцэнэ. Эсвэл одоо өвлийн бэлтгэл ажил хангалтгүй хийдэг байсан бол өвлийн бэлтгэл ажлыг тааруулах талаасаа ч хийнэ гэх мэтчилэнгээр авч ярина шүү дээ.

Хишигсүрэн -

90 онтой золгоол тэгээл олон намын тогтолцоо гээч юм гарч ирлээ ш дээ энэнийг та яаж хүлээж авсан бэ жирийн нэг намын гишүүний зүгээс.

Узбен -

Энэ болуул 90оноос эхлээд олон ургалч үзэл гээч гарч ирсэн тиймээ. Олон ургалч үзлийн үүднээс аливаа юмийг авч үзэх цаг болсон байна гэдэг бол хэн бүхэнд ойлгогдсон шүү дээ. Тийм учраас энэ олон намын систем гарч ирээд энийг ерөөсөө амьдралд хэрэгжүүлэх энэ ардчилалын эхлэл нь юм шүү дээ. Нэг намын юунаас татгалзаж олон намын системд ажиллах асуудал гэдэг бол аливаа юм гэдэг цаг нь болоод ирэхээр хүссэн хүсээгүйгээр гарч ирдэг. Одоо ухаандаа хоол идмээр санагдана даа яг тийм юм шаардана даа яг тэрүүн шиг байхгүй юу. Амьдралд энэ олон ургалч үзэл гарч ирэхээр тэр олон намын систем яагаад гарч ирэх ёстой юм бэ, олон намын систем гэдэг бол нөгөө дотроо шүүмжилжийна нөгөө намын гишүүд дотроос тэрийг шүүмжилж алдаа дутагдлаа хэлдэг байсан байна шүү дээ. Энэ олон намын систем гарч ирсэнээр тэр чинь нэг бүлэг болоод одоо тэр чинь нөгөө ажил явуулж байгаа хэсэг хүмүүсийн ололт ийм сайн талыг нь сайнаар нь, муу талыг нь муугаар нь хэлж, илэн далангүй хэлж энэ чинь энэ ажил сайжрах, хүн одоо ерөөсөө хамгийн өсөх шинэ шатан дээрээсээ л нийгмийн шаардлага гэдэг бол шал өөр юм шд нийгмийн шаардлагаас хоцрохгүй ажилллана гэвэл яах аргагүй олон намын системд орохоос өөр замгүй.

Хишигсүрэн -

за би нэг ийм асуултруу шилжиж орий ер нь социализмийн үеийн өндөр албан тушаалтай хүн, жирийн албан хаагч хоёр хүний хоорондын харилцаа ер нь ямар байсийн. Одоогийн эрх мэдэлтэй хүмүүстэй харьцуулаад бас ярьж болно. Ер нь тэр үеийн дарга цэргийн харилцаа ямар байваа л гэсэн асуулт би тавиад байна л даа.

Узбен -

За яг нуухгүй хэлэхэд ажилчин хүнийг, малчин хүнийг илүүд анхаарах, хүүхэд залуучуудыг илүүд анхаарах гэдэг бодлого бас байсан шүү. Тэрийг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ хүн талаасаа, хүн гэдэг утгаар нь тэрийг бол нилээн өндөрт тавьж хүндэтгэн үзэж, харьцаж байсан. Одоо нийгмийн харьцааны шинэ үе шүү дээ. Би ухаандаа намын нэг дүгээр дарга намын төлөөлөгчдийн хуралд явуулна гэхгүй юу, тэгэхээр нь үгүй ээ даргаа би амжихгүй миний ажилчин очно гээд Жамьяа гээд оёдолчныг би явуулж байсан юм. Зүйтэй нээрээ зүйтээ гээд одоо их бага хэмжээний дарга хүмүүс очдог байсан ажилчнаа л бодож байх нь зөв гээд надад гурван ч үеийн тохиож байсан юм. Их хурлын депутат ч бас тэгж байсан юм. Мэргэшсэн түүхэнд тэр талын юмнууд байдаг юм байгаадаа.

Хишигсүрэн -

Одоо тэгэхээр та социализмын үеийн ч гэсэн ардчилсан үеийн ч гэсэн удирдах ажил хийж байна шүү дээ. Тэгэхээр эрх мэдэлтэй хүмүүсийн хандах хандлага яаж өөрчлөгдөж байна. Тийм өөрчлөлт ажиглагдаж байна уу?

Узбен -

Өө ажиглагдаж байгаа. 90-ээд оноос хойш бол яг үндсэндээ дарга цэргийн ялгаа ер нь зохих хэмжээгээр багасч эхэлсэн. Одоо би ганц жишээ ярихад тэр үедЦэдэнбал даргын уулздаг, гар барьдаг үе байлаа шүү дээ. Зүгээр тэр үед Очирбат ерөнхийлөгчөөр сонгогдсон, бид 2 бол гайгүй сайн ярьж ерөнхийлөгч юу байхав дээ, ерөнхийлөгч Багабанди байлаа. Бид хоёр бүүр зөндөө юм ярьдаг байлаа. Маш сайхан харьцаатай, одоо хат зураг авхуулдаг юу байна, юутай гээд, Энхбаяр ерөнхийлөгч мөн адил юутайв гээд ялгаагүй, гэр орноор нь хүртэл орж байдаг ухаандаа. Мөн ерөнхий сайд Баяр байлаа энэ Батболд байна тэд ерөөсөө л хүн ёсоор тэр чинь бас нэг тийм хүнд сүртэй юм байхгүй. Одоо бол УИХ-ын гишүүд байж байна. Тэр бүгд бол нэг тийм ноён байдлаар хандахгүй шүү дээ. Одоо хэнтэй ч гэсэн гар бариад уулзаад яриад ингээд л байгаа биз дээ. Энэ чинь ардчилалын олон намын систем болоод байгаа юм. Тэр нь л сайн тал.

Хишигсүрэн -

та хэрэв социализм задарчина гэж бодож тэр задарлыг яаж хүлээж авав.

Узбен -

за зүгээр социализм задрах үед бол би нэг их гайхаагүй тэртээ тэргүй дэлхий дээр болуул бэлэн загварууд байжийсан шд. Бид ямар нэгэн одоо нүхэн дотор амьдраагүй шд. Зөвлөлт холбоот улс гэж байна тэр ямар байсийн Хятад ямар байсийн Англи, Америк ямар байсийн тэр одоо бүгд найрамдах................ ямар байсийн үзэд хараал байсийшд тэгэхээр энэ тийм ил тод бүх юм болуул ажинлагдаж байсан учраас ер нь манай ард түмэн бол нээх их гайхаагүй. Тэгээд тэр их гол нөлөөлсөн юм болуул сүүлийн үеин хэвлэл мэдээлэл, радио, телевиз болуул асар их өөрчилнө шд. Тэр үед бүх юм таниулж байсан шд. Хүн төрөлхтөн өсөж хөгжиж аргагүй одоо бүх өгөөжийг нь өгч байна шд. Тийм учраас бид харанхуй дотор амьдраагүй тийм учраас ардчиллын эхлэл тавигдах тэр асуудал яригдаж байхад мөн одоо 90-ээд оны тэр нэг хурал гээд бүх юм болж байхад лав би нээх их гайхаж байгаагүй.

Хишигсүрэн -

Таны цаг яаж байна. Хараа манай ярилцлага ингэнэ. Би таньтай заавал хоёр удаа уулзах ёстой.

Узбен -

тэгий тэгий одоо би ч жаахан ядарч байх шиг байна.

Хишигсүрэн -

хараа ингэнэ та одоо өнөөдөр бид хоёрийн ярилцсанаас үүдээд та одоо хүртэл зөндөө юм бодогдоно таньд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.