Uzben
![](../assets/images/interviewees/990546.jpg)
Basic information
Interviewee ID: 990546
Name: Uzben
Parent's name: Hurmambai
Ovog: Atelm
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Kazakh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: uls töriin deed bolovsroltoi
Work: Bayan-Ölgii government advisor
Belief: Muslim
Born in: Altai sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: housewife
Father's profession: head of livestock brigade
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
work
democracy
industrialization
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Узбен гуайтай хийж байгаа 2 дахь ярилцлага эхэлж байна. Бид нар одоо 2 хоногийн дараа уулзаж байх шиг байна. Нэг ийм асуултаар ярилцлагаа эхэлчих үү? Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл байна уу, тэр нь юу вэ гэсэн асуулт байна.
Узбен -
За би бол угаасаа ажилчин, малчин ангийн гаралтай. Манай эцэг эх өвөг дээдэс, төрөл садан хамаатангуудаас нээх том сургууль соёл төгссөн хүн байхгүй. Бас том албан тушаалд явсан хүн байхгүй. Одоо хар бор амьдралд хар багаасаа ингээд өөрийн идэвхи зүтгэлээр явж байгаа хүн л дээ. Би 73 онд нийт ажил үйлчилгээний томилолтоор аймагт нийт аж ахуй үйлчилгээний газрын орлогч дарга, ерөнхий инженерээр ирэхэд хүмүүс ерөөсөө л энд тэндээс ирээд уулзаад л утасдаад л одоо энэ аймгийн намын хорооны товчооны гишүүдээс хэнийг нь таньдаг юм, хэнтэй ямар холбоотой юм та гээд, аль дарга нарын төрөл садан хамаатан юм бэ гээд бүүр тиймэрхүү юм асуугаад л байсан л даа. Бүүр нэг хүн үнэн голоосоо хэлсэн юм. За аараас чинь нэг юм асуугаадхая гээд би ерөөсөө л сургууль төгссөн улаанбаатарт ажиллаж байсан гээд ямар нэг хар юм санаж ирсэн юм алга үнэнээ л хэлье гэсэн. Ерөөсөө л энэ дотроос миний таньдаг нэг ч хүн алга, надыг ерөөсөө яам л томилж өгөөд энд ажилла гээд ирсэн шүү дээ. Тэгээд энэ мөчөөс эхлээд өөрийн идэвхи зүтгэлээрээ ингээд зүтгэчихсэн хүн дээ. Одоо ч гэсэн надад арын хаалга, танил тал тэгж явдаг юм байхгүй. Хоёрдугаарт ерөөсөө ингээд би тэгж яваад 1990-ээд оны үед ардчилалын, ардчилал эхэлсэн энэ үел бол би ажил төрөл дээрээ нилээд мэргэшсэн бас дадлагажсан зохих хэмжээний турлагатай хүн болсон байсан даа. Тэгээд энэ өмч хувьчлалын асуудал гээд маш том асуудал гарч ирсэн. Тэгээд малыг малчдад гээд амч хөрөнгийг нь ажилчдад гээд хувь хүнд үнэлгээний асуудал гээд бас л цаашид нийгэм хөгжих ийм нэг боломж бүрдэнэ гэж бид ойлгож байсан л даа. Гэлээ гэхдээ ийм хувьчлал гээд би ер улсын өмч хөрөнгөнөөс ширхэг хадаас аваагүй хүн.
Хишигсүрэн -
Би нэг юм тодруулчихая тэгэх үү? Би одоо ингээд 60 орчим хүнтэй уулзаж байна. Бүх хүнээс өмч хувьчлалын үеэр одоо та яасан юм хум авсан уу гэсэн утгатай. Таны өмч хувьчлалын үр ашиг гэсэн юм асуугаад байгаа байхгүй юу. Гэтэл ерөөсөө өмч хувьчлалын үр дүнд би ерөөсөө ингэж өмчтэй болсон гэсэн тийм юм хэлэхгүй байна. Одоо тантай яг адилхан юм хэлж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь хэнд тэр өмч очиж өгдийн та тэр тал дээр нэг жишээн дээр яриад өгөөч.
Узбен -
Тэгэхээр тэр үед бол би өмчийг хувьчлаагүй энэ албан байгууллагуудыг хувьёлах байсан бол надад том боломж байсым. Яагаад гэвэл хуучин бүх л одоо аймаг сумын хэмжээгээрээ нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний бүх байшин барилга, обьектууд үндсэндээ одоо энд зохих хэмжээнд хувьчилж авах боломж байсан. Надад бол маш олон хүн ирсэн дадлага туршлагатай хүн энийг авч үлдье та үзээдхээч гээд. Би нэгийг нь ч аваагүй. Бас маш их хөрөнгөтэй материал техникийг удирдах газар гээд техниксклад, тэр барилга гээд бараг энэ аймгийн гуравны нэгтэй тэнцэнэ шүү дээ. Тэгээд тээвэр удирдах газар ч гэж байсан байх энэ мэтчилэн их олон обьектууд хувьчилагдсан. Тэр их хувьчлалын үед би нэгийг ч зүтгэж хувьчилж авах гэж оролдоогүй юм.
Хишигсүрэн -
Энэ хүний марал, ёс суртахуунтай холбоотой юу?
Узбен -
тэгэхээр тэр үед бол хүмүүс их олон талаас зүтгэсэн. Ар гэрээсээ улаач хөлсөлцөн тэрийг авах гээд бүх хүчээрээ зүтгэсэн хүмүүс бий л дээ. Тэгээд тэр хүмүүс авсан. За миний ширхэг хадаас аваагүй гэдгийг аймгийн ард түмэн одоо сайн мэднэ. Одоо ерөөсөө бүх юм тодорхой байж байгаа. Тэгээл би ганц юм бодож байсан. Энэ том том үйлдвэрүүдийн газруудыг авлаа, авахын хувьд бол аваг, зөв. Гэхдээ авсан хүмүүс хувиа хичээхгүйгээр энийг хэн ч авсан ажиллуулаасай. Энэ чигт нь хөгжүүлээд хуучин 50 хүн ажиллаж байсан бол 100 хүн ажиллуулаад, сайжруулаад, 100 хүн ажиллаж байсан бол 200 хүн ажиллуулаад ингээд дэвшил гаргаасай, ингэж хүсч байсан. Тэгээд би телевиз радиогоор зөндөө материал нийтлүүлээд ярьж байсан. Гэтэл тэр маань тэр хэмжээнд байсангүй. Хувьчилж авсан хүмүүс тэрийг нарийн сеф хийгээд, хав дараад тэгээд удирдах газар, улаанбаатар энэ тэрүүгээр ашиглаад л ерөөсөө. Өө 2, 3-н жилийн дотор баахан өмч хөрөнгө дууслаа шүү дээ. Тэгээд тэр хувьчлагдсан байгууллагуудаас нэг их том амжилтанд хүрч олон хүнийг ажлаар хангаж аймгаа хөгжүүлж бас нэг зохих хэмжээнд дэвшил гаргасан байгууллагууд, хувь хүн байхгүй л дээ. Тэгээд зүгээр бодоод байхад тэр ч бас боломжгүй юм байна лээ. Ер нь зүгээр орж ирсэн юм бол зүгээр л явдаг гэсэн үг байдаг шүү дээ. Хүн өөрийн хөдөлмөр хөлс шингээгүй юм болуул өөртөө ч бусдадаа ч тийм их тус болдоггүй юм байна. Баахан өмч хөрөнгөө миллиард миллиардаар авсан. Тэгээд авчихаад сүүлд нь тэгээд л авсан хүмүүсийг нь бич. Тийм учраас энэ өмч хөрөнгийг хувьчлалын асуудалд би оролцохгүй байсан нь дээр байж ээ гэж боддог юм. Хоёрдугаарт тэр үед өмч хувьчлалын асуудал дээр оролцож болох байсан. Гэхдээ тухайн үед гарч байсан шийдвэр, хууль тогтоолууд бүгд нилээн эргэлзээтэй гарч байсан. Түүхий , ийм шийдвэрүүд их гарсан. Тэр бол хэдхэн хүний бушуухан өмч хөрөнгийг тараах, алга хийх ийм л бодлого дотор явагдаад тэгээд ард түмэнд нэг их хүртэгдээгүй юм шүү дээ. Иймэрхүү, тэгэхээр би бол одоо жаран хэд хүрч байна энэ өмч хувьчлалын асуудлаар ашиглаагүй явсан нь надад сайхан л байна.
Хишигсүрэн -
Одоо бол бахархмаар ч юм шиг тэ?
Узбен -
Өө бахархалгүй яахав. Хүн бол өөрийн ариун сайхан хөдөлмөрөөр л амьдрах ёстой. Би бол тэртээ тэргүй өөрийн цалин хөлс, цалин орлого гээд болж байна шүү дээ. Хүнээс илүү гарах гээд яахын. За дараагийн нэг асуудал бол миний амьдралд нэг чухал зүйл бол би эрхэлж байсан ажилаа үндсэндээ сайжруулах гээд эрхэлж байгаа ажилаа нэр төртэй хийх энэ бодлогийн үнэн хувиасаа насан туршдаа бодож явдаг. Тэрнийхээ төлөө зүтгэж явдаг. Холбооны салбарын ажлыг 87, 88 оноос эхлээд үндсэндээ сайжруулах гээд их оролдсон. Монгол улсад ч тэр, Баян-Өлгий аймагт ч тэр холбоо маань дэлхийн төвшинд нэрээ гаргасан олон асуудлуудыг гаргасан. Улсын том том зөвөлгөөнүүдэд ярьж байсан, шүүмжилж байсан. Одоо 97 оны хавьцаа Жасрай дарга болсон том том сайд дарга нар оролцсон зөвөлгөөн болсон л доо. Тэгээд зөвөлгөөн дээр би эхлээд босоод алсын аймгуудыг бодож байдаг байх, би ерөөсөө баян-өлгий аймгийн холбоог хөгжүүлэх гээд 2000 номерийн электрон АТС тавиулах гээд хүсэлт тавиад дээр дооргүй яваагүй газар гэж байхгүй. Яг би тэр асуулт тавьсаны 10 жилийн ой болно. Энийг бол би 7 сард аймаг дээр тэмдэглэнэ. Та бүгд цугаараа хүрэлцэн очиж тэр баярт оролцоорой. Биелэгдээгүй ч гэсэн би хүсэлт тавиад санал санаачлага гаргасны 10 жилийн ойн баяр тэмдэглэхийн. Тэгсэн чинь сууж байсан дарга нарын зарим нь инээгээд зарим нь бүр эвгүйдүү байдлаар энэ ер нь дэмийрч байна гээд тэгж байсымдаа. Тэгсээр байгаад одоо Жасрай дарга ерөөсөө тэр Узбений хэлж байгаа үнэн, энэ Баян-Өлгий аймгийн асуудлыг ч шийдье монголын аймгуудын холбооны асуудлыг ч шийдье, дэвшилт технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Тэрниий дараа телеком 2, 3 төсөл хэрэгжиж тэр үел манай зарим сайд дарга нар маш сайн дэмжсэн энэ Гоотов, Баатар сайд нар бол яг бидний тавьсан хүсэлтийг ойлгосон, тэгээд дэмжиж, тэгээд ажил хийж эхлэхээр юм их амархан болчихдог юм байна. Тэгж бид нар хөөцөлдөж байж оруулж байгаа хувь нэмэр байна. Тэгээд өдөр шөнөгүй зүтгэж явсаны ач тус гарсан юм даа. Ерөөсөө хэдхэн жилийн дотор нөгөө холбоогоор хоосорч байсан монгол улс асар богино хугацаанд аналик систем, тэндээсээ тоон системд шилжиж бүхэл бүтэн гар утас гээд дэлхийн төвшинд хүрчихлээ шүү дээ. Ерөөсөө сүүлийн хэдхэн жилийн дотор ОХУ-аас, хятад улсаас түрүүлж эхэлчихлээ шүү дээ яг холбооны талаар бол. Энийг бол манай холбоочид, сэтгэмж санаа нийлсэн инженжрүүд, монголын холбоочдын асар их хөдөлмөр юм. Яагаад гэвэл түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг үнэн юм уу даа тэр утгаараа холбооны салбар маань ч гэсэн санасан хэмжээнд хүрлээ, энэ бол миний бахархал. Бас дээрээс нь ямар төвөггүйгээр, бэрхшээлгүйгээр энэ монголын холбоо бол хэсэг хэнийг ч зовоохгүйгээр айл бүхэн, одоо ерөөсөө бүр хөдөө өвөлжөөн дээр сууж байгаа америкт байгаа хүүтэйгээ яриад л сууна. Америкт байгаа хүүгийнхээ дүрсийг нь хараад яриад сууна. За тэрнээс өшөө том том дэвшил бий. За сургуулийн хувьд өндөр хурдны интернэттэй. Ахуйн хэрэгсэл болон банкнаас мөнгө авах бол юу ч биш болчихоод байна шүү дээ. За тэгээд дараагийн миний амьдралд том хүчин зүйл гэвэл, би хийж байсан ажлынхаа хажуугаар , аймгаа, улсаа хөгжүүлэхийн төлөө ямар ч цалин хөлс авахгүйгээр аймгаа хөгжүүлэх зөвлөл байгуулаад, тэгээд ерөөсөө Баян-Өлгий аймгыг хөгжүүлье, ер нь монгол улсыг баруун талаас нь хөгжүүлье гэдэг утгаар нь миний төр засагт тавьж байсан олон жилийн турш тавьж байсан маш олон асуудал байсан. Ерөнхийлөгч байсан Очирбат, Багабанди, Энхбаяр бүгдэд нь бараг жил бүр очиж санал тавьдаг. Заримдаа бараг уйлах шахам ярьж явдаг ийм л хүн байсан юм. Тэрний ач тус ч гэсэн одоо аажим аажмаар гарч байна. Би тэгээд ерөөсөө энэ аймгийг хөгжүүлэх 20 жилийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж аймгийн хурлаар батлууллаа. Одоо ном болж гарсан надад байж байна. Энэ 10 жилийнхийг нь тасдаж аваад ном болгоод ерөнхийлөгчийн засгийн газар, их хурал, мөн яамдуудад хүргүүлсэн. Одоо засгийн газар яамдад маш үндэслэлтэй гарсан тийм мөрийн хөтөлбөр болж ээ гээд энэ бол ингээл одоо аймгаа хөгжүүлэх анхны алхам болж байна. За дээрээс нь аймгууд дотороо найман жилийн өмнө ч бил үү би төв аймгийг баян-өлгий аймагтайгаа увс ховдыг ч гэсэн тэр зэрэгцүүлж байгаад нийтэд нь гарж байгаа зардлыг тооцож. Төв аймгаас очоод улаанбаатарт эмчид үзүүлээд шинжилгээ хийлгээд буцаж байгаан. За бараг зардал гэж гарах юм байхгүй, за нэг 2000-н төгрөг гардаг байх аа автобусаар явчихад чинь. Гэтэл Баян-Өлгий аймгаас очиход 200 мянган төгрөг ирж очиход 400 мянган төгрөг. Хагас сая төгрөгөөр ингэж явж байгаа байхгүй юу, мөн оюутнуудыг тэр хажуугийн төв аймагийнхан тэнд очоод сурчихаж байна. Гэтэл Баян-Өлгийн хүүхдүүд хичнээн их төгрөгний зардал гаргаж байна. Хөөрхий эцэг эхчүүд нь улаанбаатар хотыг бодвол бага цалин авж байгаа. Тэгээд олсон хэдэн төгрөнөө үр хүүхдийнхээ төлөө гээд бүгдийг нь сургуульд нь сургалтын төлбөр, замын зардалд төлж байна шүү дээ. Тэгэхээр бүсийн нэмэгдэл заавал байх ёстой шүү гэж. Энэ ОХУ-ын туршлага, бүгдийг нь ярьж ярьж ингэж зүтгэсэн юм даа. Тэгсэн одоо саянаас эхлээд Батболд сайд энд ирсэн, дахиад нэг хэргийг авсан. Одоо сая засгийн газрын тогтоол гарч байна. Аймгуудад бүсийн нэмэгдэл гаргаж олгохоор шийдвэр гарч байна шүү дээ. Энэ бол манай ард түмэнд бол маш хэрэгцээтэй зүйл. Энэ ч гэсэн миний бахархал. За ер нь аймгаа хөгжүүлэх талаар 30-аад төсөл боловсруулж дээд доод газруудаар явсан. Одоо овоо хэрэгжиж байгаа юм бас бий. Энэ онгоцны буудлын талбай байна, спорт цогцолбор, ахмадын ордон байна, энэ зам байна энэ бүгд бол ерөөсөө бидний хөөцөлдөж, ярьж явсны үр дүн гэж хэлэхээр байгаа. Тухайн үед би зарим хүмүүст ад үзэгдэж, шүүмжлүүлж байсан. Энэ бол ерөөсөө л албан тушаал хөөцөлдөж байгаа гэж хэлдэг, хардаг хүн байсан. Тэрийг сонсоход үнэхээр эвгүй юм. Гэхдээ хэн юугаа хэлвэл хэлж л байг. Төрсөн нутгаа төрсөн эх нутгаа хөгжүүлэхээс илүү, эрхэм гавъяа надад байхгүй. Хэн юу ч ярьж байсан улс орноо хөгжүүлье, аймгаа хөгжүүлье, ард түмнийг ажилтай болгоё. Эцсийн эцэст ард түмний амьдралыг сайжруулъя гэсэн бодлого маань надад одоо ч гэсэн өвөртлөгдөөд явж байгаа. Тэр зорилгодоо өөрийгөө бол би хүрч яваа гэж боддог. Би хэдий 60 гарлаа ч гэсэн энэ чиглэлээр санаа оноогоо хэлж байна гэж бодож байна.
Хишигсүрэн -
Би танаас нэг ийм юм асуучих уу? Одоо казак хүмүүсийн харилцаа, ерөнхийдөө эрэгтэй эмэгтэйн хүмүүжил, эхнэр нөхрийн гэр дотохи харилцаа, манай монголчуудыг бодвол их өөр шүү дээ. Тэр уламжлалыг бодоход социализмийг бодоход эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцах харилцаа, нийгэмд эзлэх байр суурьт хэрхэн өөрчлөлт гарсан, одоо та бол сүүлийн 40-өөд жилийн түүхийг мэдэж байна шүү дээ, ажиглахад ямар өөрчлөлтүүд гарч байна гэж бодож байна.
Узбен -
Ер нь хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд хүнээ түрүүж үзэж байгаа. Бүх юм хүнээс шалтгаалдаг. Тэр болхоор манай казак хүний дээр үеэс уламжлалтай хүний факторийн асуудлыг их өндөр тавьж байсан. Даан ч сургууль соёлгүй хоцрогдмол байсан нь үнэн. Гэхдээ эрэгтэй эмэгтэй 2-г гэрийн тулгуур багана гэ үзээд эрэгтэйгээсээ илүү эмэгтэйгээ илүү хүндэтгэж байсан юм байна лээ. Тэр уламжлал бол одоо ч байж байгаа. Казак хүмүүс хамгийн гол нь нэгнийгээ эв нэгдэлтэй байх. Одоо ингээд айл ойр буулаа гэхэд заавал тэнд цай өгдөг. Таних танихгүй айл нүүж байсан ч замыг нь тосож хүндэтгэж байдаг. Тэгээд тэнд нь одоо сайн сайхныг хүсч байдаг. Тээр уулын энгэрт айл бууцан байхад нь авгай нөхөр нь морьтойгоо давхиж очиж мэндэлж байдаг ийм л уламжлалтай шүү дээ. Тэгэхээр казак хүн нийгмийн харилцааны хувьд хүнээ их хүндэтгэдэг, ийм л уламжлалтай, тэгээд тэр нь ялангуяа үр хүүхэд хүмүүжүүлжх талаасаа асар их сайн байсан. Эрэгтэйчүүд нь аавыгаа дуурайдаг, эмэгтэйчүүд нь эхийгээ дуурайдаг, эх гэдгийг бол асар их хүндэлдэг. Тэгээд одоо казак оридууд бол хувцаслахаасаа эхлүүлээд, хүнд мэндлэхээс эхсүүлээд илүү дутуу үггүй их сайхан л хүмүүжилтэй. Эцэг эхийн хамгийн гол зорилго бол үр хүүхдээ л хүндлэхээс эрхэм зорилго байдаггүй гэж ингэж үнэлж явж байсан л даа. Тэр чанар маань одоо сүүлд телевиз гээд гарчихаад байна шүү дээ, бас орчноос нөлөөлж жоохон өөрчлөгдөж байгаа ийм юм бий. Одоо ялангуяа эмэгтэйчүүдийн хувцас энэ тэрийг манай хөгшчүүд нэг их таалж ийм тийм гэдэггүй. Нэг жоохон уртадчихвал яадаг юм. Ханцуйгаараа жоохон уртадчихвал яадаг юм. Хүнд салан задгай байдаг гэх мэтээр ханддаг шүү дээ, нуулгүй хэлэхэд. Энэ интернет гээд нэг сайхан юм гарч ирлээ л дээ. Энэ дотор явж байгаа шалдан нүцгэн тэр муухай юмнууд байна аа, хүний ёсноос гадуур, энэ юмыг залуучууд бас их үзэж байна. Тэр нүцгэн эмэгтэй эрэгтэйчүүдийг биеэр нь бидэнд үзүүлэх дуртай байдаг юм байна шүү дээ. Тэр бол амьдралд бас муугаар нөлөөлж байна. Тэрнээс биш анх удаа манайд эрэгтэй эмэгтэй хүн гэр бүл болоход яг өөрийн хавьтсан эмэгтэйтэй л, яг охин байдлаараа хадамд гарах, гэрлэх ийм юм бол бас байж л байсан байхгүй юу. Энэ бол одоо хүний ариун цагаан гэдгийг илтгэж байгаа. Тэр чанар бол их сайн явж байсан. Сүүлийн үед бол жоохон алдах тийшээ л хандаж байна уу даа гэж зарим юм дээр их харамсдагын. Тэгэхээр энэ сонин сэтгүүлээр ч гэсэн нэг халуун хөнжил гээд дандаа нүцгэн юмнуудын зураг мураг, секс мекс гээд бичиж бйадаг тийм юмнууд байна шүү дээ. Тэр одоо хэнд хэрэгтэй юм бэ? Бодоод үзье л дээ. Хэнд ч хэрэггүй шүү дээ, тэр бол манай нийгмийн сул талыг харуулж байгаа хэрэг л дээ. Би бол микрософтын тэр юун дээр бүр захиалж байсан. Танай энд чинь янз янзын ялангуяа араатан амьтантай ойртож байгаа, хавьтал хийж байгаа хүмүүсийн зураг байна шүү дээ энэ бүгдийг та нар авч хаяач ээ гэж. Ямар ч хариу байхгүй. /инээв/
Хишигсүрэн -
Та ямар хэл дээр бичсэн бэ?
Узбен -
Яахав монгол хэл дээр энлэхийн элчин сайдын юу гэж байдын, тэрний шугамаар явуулсан л даа. Хэвлэл мэдээллээр англи хэл дээр орчуулаад явуулаач ээ гээд. Тэгээд ямар ч хариу алга. Ухаандаа за яахав сайн юмны алийг нь тэр гэхэв. Гайгүй сайн юм бол олон бий. Ганцхан одоо тэр гэр бүлийн харилцааны асуудал бол маш том, чухал зүйл шүү дээ. Хүн 2 удаа төрөхгүй шүү дээ. Тийм учраас үр хүүхдүүдээ бид зөв хүмүүжүүлж байх хамгийн гол үүрэг маань тэр, тэр үүргийг хэрэгжүүлэхийн тулд садар самуун сурталчилсан, тийм интернэтийн дүрс зурагнууд тэр ном сэтгүүл энэ зурагнууд, тэр кинон дээр, заримдаа би хүүхдүүдийн хажууд суугаад кино үзэхэд их хэцүү байдаг шүү дээ. Нүцгэн 2 юм гарч ирээд ажил хийгээд байдаг. Тэр л хэцүү юм даа. Энэ бол нуулгүй хэлэхэд казак хүмүүст их хүндээр тусч байгаа. Мусульманчуудад. Тийм. За бусад хүмүүст бол сурчихсан тийм байлаг байх л даа. Би бас америкад ийм садар самуун юм байдаг юм уу гэсэн тэнд тэгж байдаггүй юм байна. Яг баячуудын хороолол ч бай, чиглэл чиглэлээрээ байдаг юм байна шүү дээ. Тэр том том хотод нь тийм юм сурталчилдаггүй юм байна. Аа манайд яаж орж ирээд, ямар сувгаар орж ирээд дэлгэцнээ гарчихдаг юм бүү мэд.
Хишигсүрэн -
Манайх одоо хяналтгүйгээр тууж байна л даа тэ?
Узбен -
Харин тийм ээ. Тиймэрхүү нэг юм байх шиг байх юм аа. Тэгээд энэ монгол улсад ийм хамтарсан сургуулиуд байгуулагдаасай, ер нь монгол хүний эрдэм боловсролыг дээшлүүлэх нүдийг тайлах талаас маш том том өөрчлалтүүд явагдаж байна. Энэ гадаадын улс орнууд тэр дундаа америк, английн хөгжингүй орнууд аргагүй энэ манай боловсролын салбарт тун дэмжлэг туслалцаа үзүүлж байна шүү дээ. Бид тэгэхээр юмыг аль болохоор шүүмжилхээс илүү ийм том нүд тайлсан хүмүүсийн хэмжээнд хүрч тэдний туршлага сайн сайхан юмнаас авч их хурдан хөгжих боломж бий. Хамгийн гол нь энэ ардчилал гэдгийг анархизм руу оруулж болохгүй. Ардчилал гэдэг бол хүн төрөлхтний нандин юм шүү дээ. Тэр ардчиллын мөн чанарыг хадгалж, ардчилалтай байна аа гэдэг бүх юм эмх цэгцтэй, бүх юм хэм хэмжээтэй байхын жишээ шүү дээ. Ардчилалтай байна гэдэг хүн хүнээ хүндэтгэхийн дээд зэргийн жишээ юм шүү дээ. Ардчилал гэдэг хурал цуглаан хийгээд эндээс ч нэг хашгираад, тэндээс ч нэг хашгираад байвал энэ бол анархизм. Тэгэхээр энэ манай монгол улсад энэ их сайхан дэлгэрч байгаа ардчиллыг буруу зам руу оруулж болохгүй, анархизм руу хөрвөчихгүйхэн шиг байх хэрэгтэй. Одоо ерөөсөө л японд нэг очсон. Нээх өндөр соёл харилцаатай байна. Тийм их хэмжээний олон сая хүнтэй байна гэхэд хүний биенд хүрэхгүй шүү дээ. Ямар ч автобусанд байсан. Өндөр боловсролтой соёлтой, жинхэнэ нэг нэгнээ хамгаалсан нэг нэгнээ дэмжсэн, хайрласан, тусалсан, итгэсэн ийм л байна шүү дээ. Энийг л бид одоо авмаар байна даа.
Хишигсүрэн -
За ингээд бид хоёрын ярилцлага нийтдээ бараг 2 цаг болсон шүү. Их л олон сэдэв дээр таньтай, баялаг ярилцлага боллоо гэж бодож байна. Манай судалгаанд сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.