Kalima
![](../assets/images/interviewees/990547.jpg)
Basic information
Interviewee ID: 990547
Name: Kalima
Parent's name: Adesh
Ovog: Naiman
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Kazakh
Additional Information
Education: higher
Notes on education: livestock expert; uls töriin deed
Work: Bayan-Ölgii ZDTG livestock policy minister
Belief: Muslim
Born in: Tsengel sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: housewife
Father's profession: herder, head of livestock brigade
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
democracy
funerals
repressions
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За, сайн байна уу та?
Калима -
Сайн, сайн байна уу?
Хишигсүрэн -
За ингээд манай энэ судалгаанд оролцож ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөн танд их баярлалаа. Манай судалгаа болохоор хорьдугаар зууны монголын аман түүхийг хувь хүмүүстэй уулзаж, тэмдэглэж авж байгаа ийм судалгаа байгаа.
Баян-Өлгий аймагт ирээд одоо хоёр дахь хүнтэйгээ уулзаж байна. Тэгээд ярилцлагаа би ийм асуултаас эхэлчих үү? Ер нь таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдөж байна вэ гэсэн асуулт байна, энийг та Казак эмэгтэйчүүдтэй холбоод ярьвал бүр их сайн байна.
Калима -
Бид нар чинь одоо ингээд 50-иад онд төрсөн, тэгээд одоо 70, 80-аад онд нийгмийн идэвхитэй амьдралд оролцсон ийм хүмүүс шүү дээ. Жишээлхэд би бол 69 онд 10 дугаар анги төгсөөд тэгээд ХААИС-д тэгээд ХААИС төгссөний дараа Баянхонгор аймагт ажиллаж байсан. Тэгээд Баянхонгор аймагт найман жил ажиллаад тэгээд Өлгийд шилжээд ирсэн. Тэгээд одоо ер нь тухайн үед эмэгтэйчүүдийн боловсрол, мэргэжил олж авахад нь маш нээлттэй байсан. Хэрвээ хүн өөрөө л зүтгэхийн бол тэ өөрөө яахын бол тухайн үед төр засаг дэмжиж байсан. Маш олон эмэгтэйчүүд гадаад дотоодод сурч байсан боловсрол эзэмшиж байсан. Тэгээд зүгээр жирийн малчин ажилчин эмэгтэйчүүдийг дэмжиж байсан. Жишээ нь тухайн үед бол санаж байна, Амгалан, Гүнжинлхам гээд хөдөлмөрийн баатрууд гарч байсан. Намайг Баянхонгор аймагт ажиллаж байхад зүгээр жирийн бригадын дарга Дорж гээд хөдөлмөрийн баатар Дорж гээд хүн байсан. Одоо тэгээд манай ангийн Баян-Өлгийн жишээнээс авч үзэх юм бол Дулмаа гуай гээд жирийн саальчин хөдөлмөрийн баатар болж байсан. Тэгээд Цэцэг гээд Тува эмэгтэй их хурлын гишүүн, ардын их хурлын депутатаар сонгогдож байсан. Тэгээд ерөөсөө эмэгтэйчүүдийг соёлжуулах, тэдний боловсролыг авч явах, нийгмийн амьдралд оролцуулах тал дээр бол сайн байсан.
Хишигсүрэн -
Одоо яаж байна?
Калима -
Тэгээд тухайн үед бид нар чинь бас манай аймгийн эмэгтэйчүүдээс шилэхдээ гадаад дотоодын их дээд сургуульд бол дэмжиж маш олог хүнийг явуулж байсан. Одоо Аръяа, Дариймаа байгаан, би бид нарыг чинь Москвад улс төрийн дээд сургуульд сургаж байсан. Цаана нь удирдах ажил хйилгэх гээд л тэгсэн байх л даа.
Одоо болбол эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхитэй оролцсон хэвээрээ л байна. Ер нь тэгээд амьдрал бол эмэгтэйчүүд дээр л тогтож байна гэж хэлэхэд нээх тийм буруудахгүй байх гэж бодож байна. Бизнес эрхэлж байгаа, ялангуяа манай монголд бизнес эрхэлж байгаа тэгээд одоо ер нь амьдрал ахуй, энэ гэр бүл, үр хүүхийн хүмүүжилд бүх юмандаа эмэгтэйчүүд рольтой байгаа гэж боддог юм.
Хишигсүрэн -
Казак монгол эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоонд ер нь ямар ялгаа байнх вэ? Нийгмийн амьдралын гадуур байлаа ч гэсэн Казак эмэгтэй, монгол эмэгтэй ялгааг ер нь амьдралынхаа туршлагаар юун дээр гардаг гэж боддог вэ?
Калима -
Тэгээд би Баянхонгор аймагт ажиллаж байсан. Тэгэхэд би бол халх хүүхнүүдийн дунд байсан. Ялангуяа хөдөөгийн малчин халх хүүхнүүдийг би биширдэг юм. Амьдрал тэдний л нуруун дээр тогтож байсан. Үнэнээ хэлэхэд би бол хөдөөгөөр зөндөө явдаг байлаа, ХАА-н мэргэжилтэн учраас ХАА-н газар ажиллаж байсан, тэгээд сүүлд нэгдлийн хороон хоёрдугаар дарга байсан. Тэгэхэд би тэд нарыг үнэхээр биширдэг байлаа. Гэр орноо авч явна, мал хуйгаа өөрөө хариулна, хүүхдээ орныхоо хөл дээрээс уячихаад өөрөө аргалаа үүрээд хонио туугаад явдаг байлаа шүү дээ. Тэгж зүтгэж үр хүүхдээ хүн болгоод, гэр орноо өөд нь татаад, эр нөхрөө хүмүүжүүлнэ гээч, хүмүүжүүлнэ. Зарим нь бол архи уугаад айл хэсээд алга болчихдог тэгээд ерөөсөө манай хүн тэнд л байгаа гэсэн гээд сууж байдаг шүү дээ. Гэр орноо авч явна, их баатарлаг хүмүүс байсан юм. Миний бодохоор казакын эмэгтэйчүүдийн хувьд гэр орны ажлыг голдуу хийдэг, гадуур эр хүний хийх ажилд нэг их орлцоод байдаггүй. Үр хүүхдээ хүмүүжүүлнэ, гэр орноо цэвэрхэн байлгана, хоол ундаа хйинэ, хөгшчүүдээ асрана. Манай казакын нэг онцлог бол настангуудаа маш их харж ханддаг, асардаг, тэтгэдэг. Янз бүрийн асрамжийн газар эцэг эхээ явуулна гэсэн ойлголт байхгүй. Ягаад гэвэл өсгөсөн, төрүүлсэн эцэг эхийгээ хардаггүй хүнийг манай ёсонд хүн биш тэр чинь ерөөсөө нэг дүгээрт. Хоёрдугаарт манай ёсонд ерөнхийдөө гудамжны гэдэг хүүхэд байхгүй. Энэ бол нэгдүгээрт үндэсний онцлог хоёрдугаарт мыш их ах дүүсэг хүмүүс байдаг. Жишээлэхэд нэгнийх нь ах дүүгийн хүүхэд эцэг эх нь хоёулаа нас бараад бүтэн өнчин боллоо гэхэд тэдний нагацийн тал, эсвэл өөрийнх нь эцгийн тал тэр хүүхдүүдийг асрах үүрэг оногддог. Тэрнийгээ биелүүлэх гэж өнчин өрөөсөн хүүхдүүдийг өөд татах бол тэр хүмүүсийн жинхэнэ нэр төрийн хэрэг байдаг. Хэрвээ тэр нь одоо жоохон муу яваад, гудамжны болоод ирвэл тэр омогийн нэр хүнд. Тийм болохоор өөд нь татаж авч явдаг, хөгшчүүдээ асардаг, тэтгэдэг, үр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг тэгээд бас гэр орондоо үйл мэтийн маш их юм хийдэг, бүх юм аа бэлэнчилээд авдаггүй. Хоол ундныхаа юм ойр зуурын ширдэг, дэвсгэр ву байдгийн тэ, тэгээд гэр орноо эсгийгээр гоёж байж байдаг. Тэгээд ер нь манай эмэгтэйчүүд яахав зүгээр боловсролдоо сайн эмэгтэйчүүд ч бий, ажилдаа махруу эмэгтэйчүүд ч бий. Урианхай, казак, дөрвөд, тува, гээд олон ястнууд байдаг учраас их эвтэй найртай, найзлаад, мэнд усыг нь мэдээд, баяр ёслолд нь оролцоод, гуниг зовлонг таарсан үед туслаад дэмжээд явдаг.
Хишигсүрэн -
Би хүүхэд байхад казакуудтай газар өссөн байхгүй юу. Нутгийн нүүрсний уурхайд манайх тийшээ зусланд гардаг байсан. Би юу хүүхэд байхдаа ажигласан гэхээр казакын хурим болж байгаа байхгүй юу. Казакын хурим болохоор эхнэрийн талаас өгж байгаа тавилган дотор маарал хийж өгөөд явуулдаг гэж байгаа байхгүй юу. Ийм нэг ёс заншил байдаг тэ. Харин дөрвөд эмэгтэйчүүдэд яадаг вэ гэхээр эмээлтэй хазаартай морь дагуулж өгөөд болохгүй бол буцаад ирээрэй гэдэг. Энэ нь болохгүй бол салчих гэсэн бэлгэдэл юм байна л даа. Харин казак эмэгтэйг бол бүх амьдралаа аваад айлдаа очоорой гэсэн билэгдэлээр тавилганд нь маарал хийж явуулдаг гэж манай аав ээж хэнээс нь ч асуусан юм тийм ойлголт өгч байгаа юм. Гэр бүл бол нэг д гэр бүл болсон бол ерөөсөө салж сарнидаггүй гэсэн нэг юмны баталгаа болж байгаа юм болов уу гэж бодож байсан. Тэгэхээр энэ талаар та ву хэлэх вэ?
Калима -
Маарал хийж өгдөгийг нь мэдэхгүй юм аа. Яахав зүгээр манайх бол хүн оршуулахдаа долоон давхар маараланд боогоод л оршуулна. Түүнээс авсанд хийдэггүй шүү дээ. Тэгэхээр насан туршдаа амьдраарай, цагаан өнгийн юм өгч байгаа нь насны эцэс хүртлээ амьдраарай гэсэн бэлгэдэл боловуу гэж бодож байгаа. Манайд бол одоогоор тийм юм байхгүй юм шиг санагдаж байна. Надад бол тийм юм өгч байгаагүй юм байна. Гэхдээ бол настай болоод ирэхээрээ төрхөмдөө очоод зохих ёсны ёс үйлдээд тэндээсээ өөрийнхөө цагаан даавууг авдаг заншил бол байгаа. Энэ бол аав ээж нь нас барчихаад ард нь өөрийнх нь дүү нар нь эсвэл дүү бэр хоёр нь үлдчихсэн байж болно шүү дээ. Тэгэхэд бэлгэсэлт аваачиж өгөөд төрхөмөөсөө өөрийнхөө нас эцэслэхэд хэрэглэдэг цагаан даавуугаа авдаг заншил бол байгаа.
Хишигсүрэн -
Тэгэхээр би гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаа ер нь халх гэр бүлээс, монголын бусад ястнуудаас юугаараа онцлогтой вэ гэж л асуух гээд байна л даа?
Калима -
Одоо нэг их тийм онцлог гэхээр юм бол үр хүүхдээ л их боддог. Хүүхдээ өнчрүүлэхгүй гэж ер нь хамгийн гол боддог юм нь тэр. Нэгэнт л үр хүүхэдтэй болсон бол тэр хоёр хоорондоо бүх насаараа хамт л гэсэн үг. Цаашдаа үр хүүхдэээ өнчрүүлэхгүй гэсэндээ тэр хоёр хоорондоо ямар ч байсан бие биенийхээ дутагдал доголдолыг засч, хэрүүл, маргаан гарахгүй байна гэж байхгүй шүү дээ, ямар нэгэн юманд санаа нийлэхгүй байж болно. Гэхдээ тэр болгоныг л тэр хүүхдийнхээ ирээдүйн төлөө золиослоод, тэрнийгээ уучлаад, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэхийн төлөө л байдаг байх гэж бодож байна. Хэрэв хүүхэдгүй л бол манайхан салж л таарна. Салдаг юм.
Хишигсүрэн -
Дээр үед ямар байсан бэ?
Калима -
Дээр үед ч гэсэн тийм байсан, одоо ч гэсэн тийм байна. Хүүхэд өргөж авна. Хүүхэд өргөж аваад нэг тогтоно. Хүүхэд өргөж авахгүй бол тэгээд сална.
Хишигсүрэн -
Жишээ нь “Хотгор”-ын уурхай чинь цэвэр монголуудын дунд байгаа бүлэг казакууд байхгүй юу. Тэгэхэд ногоон нуур сум ч тэр хөх мөрөн хоёр чинь долоохон километр зайтай байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө казак монголчуудын хооронд гэр бүл болох тохиолдол би бараг хараагүй. Тэгээд казакуудад бусад улс оронд байдаг шиг үзэгдэл бол нэвчээл ерөөсөө маш хурдан хугацаанд халхуудтай ч юм уу монголчуудтай гэр бүл болох нь задгай байсан бол ёс заншилаа бариагүй байсан болбол задарчих байсан уу эсвэл засаг захиргаа ингээд тусд нь хуваарилсан болохоор ингээд казак үндэстэн гэр бүлийн хэмжээнд үндэстэнээ хадгалаад байгаа байхгүй юу.
Калима -
Өө тэр чинь угаасаа нэг талдаа болбол юу л даа, ер нь манайхан бол охидуудаа бол өөр үндэстэнтэй суухад жоохон дургүй. Эрчүүдээ бол өөр үндэстний эмэгтэйчүүдтэй суухад нээх дургүйцээд байдаггүй. Халх бэрчүүд манай энд зөндөө байгаа. Тэгээд шашны номонд тийм юм болов уу, эсвэл одоо эмэгтэй хүүхдийг их хайралж, яадагтаа тэр юм уу, би тэрний нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ бол охидуудаа бол өөр үндэстэнтэй суухад их дургүй. Аа зүгээр хөвгүүдээ бол бусад үндэстнээс авгай авчирхад нэг их тийм дургүйцээд байдаггүй. Орос ч бэр байлаа, халх бэрчүүд ч байлаа, бүр халх бэрчүүд маань одоо бүр казак хэлийг чинь бараг надаас илүү мэдчихсэн. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нэг жил манай аймгийн бэрчүүл, халх бэрчүүлийн дунд “Мартын 8”-аар нэг аст явуулсан байхгүй юу, казак хэл дээр бүх юм нь казак хэл дээр ёс заншил бүх юм. Тэгсэн чинь домбрдож дуулаад, цаадуул чинь ёстой алж өгсөн. Тэгээд сайн сайн бэрчүүд байгаа. Манайд Охиноо, Оюунчимэг гээд Улаанбаатарт байж байгаа, Мийгаа гээд бэр маань нас барчихсан, тэгээд Даваа гээд бас сургуулийн захиралын авгай халх бэрчүүд бол зөндөө бий.
Хишигсүрэн -
Тэгвэл сайн идээшиж байна тэ?
Калима -
Тийн. Сайн идээшиж байгаа, сайн ёс заншилыг нь сурч байгаа. Манайх бэрчүүдээ нээх бас тийм хатуу бариад байдаггүй шүү дээ. Яг өөрийнхөө охидууд шигээ л. Одоо бүр орчин үед, дээр үед бол хадамууд жоохон хатуу байсан байж магадгүй. Зүгээр ёс заншилаа бариад, шашинаа бариад тэ. Хувьдаа бол манай охин, бэр юм шүү дээ, охидоосоо ялгаа байхгүй.
Хишигсүрэн -
Танай бэр монгол биз дээ? Биш ээ казак?
Калима -
Казак, казак.
Хишигсүрэн -
Та харин яасан сүрхий бүр халх аялагаар ярьж байна шүү дээ?
Калима -
Үгүй би яахав дээ. Олон жил тэнд Баянхонгорт найман жил ажиллаад, тэрнээс өмнө ч би угаасаа хэлний авьяастай хүн байсан. Орос хэлний багш болно гэж байгаад тэгэлгүй төөрчихсөн юм.
Хишигсүрэн -
Ер нь төрөөс эмэгтэйчүүдийн талаар таны энэ амьдралын туршид ямар бодлогууд баримталж ирсэн бэ, ялангуяа гэр бүлийг дэмжих талаар одоо ийм тусгай хөтөлбөр программ гэдэг юмыг социализмийн үеэр хэр явуулдаг байсан юм? Би нэг санаа болгаад танд нэг юм хэлмээр байгаа юм. Эмэгтэйчүүдийн байууллага гэдэг их мундаг ажилтан болсон. Орон нутагт ч гэсэн. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаанаас эхлээд ярьсан ч болно.
Калима -
Төрөөс энэ манай эмэгтэйчүүдийг бас зохих хэмжээгээр соёлжуулах шаардлага байсан байх л даа. Одоо ингээд 60-аад онд чинь “Соёлын довтолгоон” гээд нэг явсан шүү дээ. За тэрнээс хойш чинь одоо эмэгтэйчүүдийн байгууллага бараг Янжмаа авгайгаас эхтэй шүү дээ. Янжмаа гуай толгойлж байсан тэ. Удвал гуай гээд мундаг хүмүүс тэ, Гэрэлсүрэн гээд л мундаг хүмүүс толгойлж байлаа шүү дээ. Тэгээд одоо хаа сайгүй л эмэгтэйчүүдийн байгууллага байсан. Энэ бол эмэгтэйчүүдээ нэгдүгээрт бол нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, хоёрдугаарт эднийхээ одоо боловсрол соёлынхоо юуг дээшлүүлэх гуравдугаарт бас юмханаар юм хийж сургах чиглэлээр маш их ажил хийсэн эмэгтэйчүүдийн байгууллага. Тэгээд одоо эмэгтэйчүүдийн байгууллагаас жилийн жилд манай ХАА-н чиглэлээр бол “Төлчин Эмэгтэйчүүдийн Чуулга Уулзалт” болдог байлаа. Тэгэхэд нөгөө муу эмэгтэйчүүд чинь бүгдээрээ сумын төв дээр ирээд эмчидээ үзүүлээд, эмч нар чинь тэнд бараг группээрээ очдог байлаа. Тэгээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ үзүүлээд тэндээс ховор бараагаа аваад, соёл урлагийн арга хэмжээнд оролцоод бас тэгээд төлөө яаж бойжуулах талаар, МАА-н технологийн юм аа заалгаад буцдаг байлаа. Тэгээд бас суманд бол эмэгтэйчүүдийн соёлжих танхим гээд байж байсан. Энэ эмэгтэйчүүдийг бараг хувцас хунараа яаж өмсөхөөс эхлээд бүх юмыг нь зааж өгдөг байсан бас гэр орондоо ариун цэврээс эхлээд бүр цагаан даавуунаас эхлээд зааж сургаж байж л өдий зэрэгт хүргэсэн шүү дээ эмэгтэйчүүдийн байгууллага бол. Төр засгаас эмэгтэйчүүдийн талаар бол авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол нэг талдаа бол яахав монголын хүн ам цөөхөн болохоор ч тэгсэн байж магадгүй. Аа нөгөө талдаа бол хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх тал дээр бол яасан байхав. Энэ хүүхдийн мөнгө гэдгийг чинь социализмийн үед өгдөг байсан шүү дээ. Дөрөвөөс дээш насны байх юм бол 100 төгрөг гэдэг юм уу, 1000 төгрөг ч байв уу их л мөнгө байсан. Бараг тэр хүүхдийн мөнгөөр хүүхдээ өсгөж тэжээж байсан гэр бүл ч байгаа. Тийн энэ нөгөө нэг мартагдсан хуучин юм болохоос цоо шинээр гарч ирсэн юм биш. Хүүхдийн мөнгийг чинь тухайн үед л өгч байсан.
Хишигсүрэн -
Тэр хөдөөгийн эмэгтэйчүүдийн төрөх байр гээд нэг юм байдаг байсан. Төрөх болж байгаа эмэгтэйчүүдийг байлгадаг тийм юм Баян-Өлгийд байсан уу?
Калима -
Тийм, амаржих байр. Амаржих байр байсан, бүх суманд байсан шүү дээ. Амраагаад, амрах байранд байлгаад тэгээд нөгөө эрүүл мэндийг нь хараад, тэндээсээ төрүүлээд, буцаад машинаар хүргээд өгчихдөг, тийм байсан. Одоо ч тэгээд сайхан болжээ. Энэ малчин болгон бараг машинтай болж байна. Одоо тэгээд эрүүл мэндээ яах юм бол эрүүл мэндийн талаар маш их хэмжээний төсөл яавж байна. Тэгээд бас л нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлийн хичээлүүд бол заалгаж байна залуучууд бол очоод тэ. Зундаа бол малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд гэр цэцэрлэг гээд зундаа ажиллаад хүүхдийнхээ хүмүүжилд зохих хэмжээний нэмэр болж байна. Одоо тэгээд дээр үед чинь одоо аймагт орж ирэх нь эмэгтэйчүүдйин хувьд төвөгтэй байх юм бол одоо нөхөр нь машинаа асаагаад, авгай нь сүүгээ авчираад зараад буцаад явчихаж байна шүү дээ одоо бол маш сайхан болж байна. Лааны гэрэлд л суугаад байдаг байсан бол одоо нарны гэрэлтэй болж авлаа бүгд. Бас амьдрал ахуй бол сайжирч байна. Тэгээд яахав соёл дээшилж байна. Зуд зурханд нэрвэгдээд яахав ажил муутай нэг нь муу яваа нэг нь байгаа л даа.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд одоо гүнзгий нөлөө үзүүлсэн ямар нэгэн үйл явдал байгаа болов уу? Одоо энэ нэг үйл явдал маань миний амьдралыг ингэж өөрчилж билээ гээд хүнд нэг боддог юм байдаг шүү дээ. Та юуг тэгж хэлэх вэ?
Калима -
Гүнзгий нөлөөлсөн юм уу даа ингээд зах зээлд шилжсэн асуудал л байх. Яахав зүгээр тухайн үед бүх юм бэлэн, төвлөрсөн төлөвлөгөөтэй, тэгээд төвлөрсөн хангамжтай. Тэр нь хүрэлцээ муутай ч гэсэн тэрэндээ хүмүүс сэтгэл хангалуун байгаад байсан. Тэгсэн чинь зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хүмүүсийн амьдрах арга өөрчлөгдсөн л дөө.
Хишигсүрэн -
Таны хувьд ямар байдлаар, яг юу нь танд тийм гүнзгий нөлөөлж байна гэж бодох вэ?
Калима -
Надад одоо гүнзгий нөлөөлсөн юм гэхээр юу гэмээр юм бэ дээ. Би ч одоо тэр тухай нэг их түүртэж, хүүхдүүдээ өлсгөөд цангаагаад ч юм уу, хувцас хунар дутаагаад байсан ч юм байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Амьдралын хандлага их өөрчлөгдсөн байх тэ?
Калима -
Сэхээтэн миний хувьд, улсад ажил хийж байсны хувьд яг тэр зах зээлийн шуурганд надад нэг их хүнл нөлөөлсөн гэж хэлэх юм бол байхгүй. Гэхдээ хүүхдүүд зэрэг том болоод зэрэг дээд сургуульд орсон. Тэгэхэд чинь хүүхдүүдээ сургахад байдал бас хүнд, бэдэрч явсан үе бий л дээ.
Хишигсүрэн -
Бараг айл болгонд л энэ бүхэн тохиолдсон байх тэ?
Калима -
Тийм, бид нар чинь бас нэг нас тогтсон хүмүүс чинь хуучны нийгмийн хатуу тийм дэглэм сурчихсан хүмүүс чинь хамаагүй бас нэг ингэвэл яачих бол, тэгвэл яачих бол гээд их болгоомжилдог. Тэрнээсээ болж их алддаг. Харин овсгоотой хүн бол хамаг юмыг хамаад аваад явчихдаг. Бүгдийг нь хувьчилаад, хувьчилаад бүгдийг нь аваад явчихсан. Бид нар чинь тэр төрийн албанд та нар тэгж болохгүй гээд заачихсан. Тэгээд нөгөөдөхдөө баригдаад мань мэтийн бидний насны хүмүүс. 90 онд манай том охин яг 10 дугаар анги төгссөн. Тэгээд 91 онд хүү төгссөн. Тэр хоёрыг чинь тав таван жилээр арван жил оюутан байлгаад, цаана нь бага хүү турз сургуульд оруулсан бас тэгж байгаад. Тэр нь бас төлбөртэй. Тэгээд бас тэд нарыгаа сургах гэж их зовсон доо. Хэцүү байсан, гэхдээ яахав.
Хишигсүрэн -
Та хүүхэд насныхаа тухай дурсаач? Таны хүүхэд нас ер нь яаж өнгөрөв?, тэр үеийн хүүхдүүдийн амьдрал хүмүүжил, эцэг эх нь хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан юм. Одоо бас яаж өөрчлөгдөж байна вэ? Таны хүүхэд насны гоё дурсамжууд юу байна?
Калима -
Бид нарын хүүхэд нас гэдэг чинь бас 50-иад оноос хойш гэдэг чинь дайн дуусаад сэргээн босголт гээч юм явагдаад бүх юм тэгэхэд зөвлөлттэй холбоотой байсан юм чинь. Тэгээд яг л тийм байх гэж боддог. Би 59 онд нэгдүгээр ангид орсон. Харин бидний хүүхэд байх үед бол байгаль бол маш цэвэр байсан. Тэгээд ёстой жинхэнэ экологийн цэвэр орчинд өссөн дөө бид нар. Цэвэр бүтээгдэхүүн идээд, цагаан идээгээ идээд л малынхаа махыг идээд сүүг нь уугаад цэвэр агаарт ингэж өссөн юм бид нар. Бид нарын үед нүүрс утаа мутаа ерөөсөө байгаагүй.
Хишигсүрэн -
Одоо Баян-Өлгий гайгүй байгаа юм биш үү?
Калима -
Баян-Өлгий чинь өвөлдөө хэцүү. Гэхдээ бүх айл ийм ханын пийшинтэй. Эсгий гэрт өвөлждөг монгол айл бол цөөхөн. Бүгд л энэ ханын пийшинтэй. Энэ ханын пийшин чинь бүх тортогыг нь аваад үлдчихдэг байхгүй юу. Тэгээд цэвэр утаа нь л гардаг за бидний хүүхэд байх үед нэгдүгээрт. Хоёрдугаарт сурах хүсэл эрмэлзэл маш их байсан. Одоо бол хүүхдийг сураач гээд байхад сурахгүй байгаа биз дээ. Бидний үед сургуульд явуулахгүй гээд байхад нь уйлаад л би явна гээд. Би 4 дүгээр ангиас ээж намайг гаргаж авна гэсэн аав маань нас барчихсан. Аав маань хоёрдугаар ангид байхад нас барчихсан. Тэгээд 4 дүгээр анги төгсөөд зун болсон тэгэхэд манай Цэнгэлд 8-н жил байгаагүй 4н жил байсан тэгээд Улаанхусын 7н жилд сургуульд явахаар болоод тэгэхэд үйлдвэрийн хувцас гэж байгаагүй ногоон дайлангаар дээл, өмд оёж байсан чинь манайд хөгшчүүл зочилж ирсэн юм. Тэгсэн ээжид хэлж байгаа юм чи өөрөө ганцаараа энэ хүүхдүүдийг сургуулиас нь гарга, эмэгтэй хүүхдийг сургуульд явуулж яадийн гар хөлийн үзүүрт зарахгүй юу гэж байгаа юм л даа. Тэднийг явсний дараа ээж яатгаж эхэлсэн юм. За миний хүү сургуульд яваад хэрэггүй биз дээ миний хүү гээд тэгэхээр нь би уйлаад бүр явна гэсээр байгаад хоёр өдөр уйлсан байх аа. манай аавын эгчийн нөхөр гээд нэг өвөө байсан юм тэрэнд хэлээд \сургаалийн модон завод гэж байсан юм тэр нь Улаанхусруу мод явуулдаг байсан юм\ модон завод дээр хүргээд өгчөөч тэндээсээ өөрөө унаа олоод явна биз дээ ухааны юм яриад тэгээд уутанд ааруул нэг юм хийж өгөөд тэгээд нөгөө оёсон дээл өгөөд намайг явуулчихлаа. Тэгээд нөгөө өвгөнтэй сундалдаад нөгөө сургаалийн төвд ороод тэндээсээ мод ачсан машин дээр гараад суучихаад тэгээд Цагаан гол сум гээд байсын, тэр үед чинь Цагаан голын төвд Артель гэж байсан. Тэгэхэд манай нэг нягтлан ах Артельд нягтлан хийдэг байлаа. Тэдний эмэгтэй дүү нь сургуульд явах байлаа. Зургаа дугаар ангид, би тавд явж байгаа юм. Бид хоёр моринд сундалж яваад байранд ороод тэгэхэд би тэнд чинь дөрвөн жил сурлаа. Дөрвөн жил гэдэг чинь 12 улирал, тэр хооронд чинь машин байдаггүй. Улиралын амралт болохоор морь авчираад хүүхдээ мориор авдаг. Манай аав нас барчихсан юм чинь, ах цэрэгт явчихсан юм чинь миний араас морь авчирдаг хүн байхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүддээ сундалдаад харина тэд нартай. Тэр чинь гучаад километр. Моринд бол нилээн хол газар шүү дээ. Тэгээд сундалдаад явна. Тэгээд зарим нь болохоор зэрэг морины цулбуураар дөрөө шиг юм хийж өгнө. Зарим нь тэр чигт нь ард нь хаячихдаг юм. Тэгээд хөл гэдэг юм чинь доошоо сунаад, нөгөө өмд чинь дээшээ яваад тэгээд заримдаа энэ хөлөө хөлдөөгөөд гэртээ харьж байсан удаа бий. Тэгж сурсан шүү дээ би. Онц сурч байлаа.
Хишигсүрэн -
Гэр орноо санах?
Калима -
Өө саналгүй яахав. Тавдугаар ангид ирчихээд гэрээ санаад Улаанхусаас цэнгэл рүү хараад хашаа түшчихээд цаашаа хараад уйлаад зогсч байсан. Тэгсэн чинь Захаан гээд багш байсан юм. Химийн багш. Яасым гэж байна. Тэгсэн чинь толгой өвдөөд гээд уйлаад, ий толгой нь өвдөөд байгаа юм уу гээд л толгой илээд байхаар нь бүр уйлаад л. Тэгсэн намайг гэрээ санаад уйлаад байгааг мэдчихээд цаашлуулж байгаа юм./хэхэ/ Тэгж сураад долдугаар анги төгсөөд. Тэгсэн чинь долдугаар анги төгссөн чинь онц төгссөн хүүхдийг ерөөсөө техникомд явуулдаггүй шүү дээ. Тэгээд аравдугаар ангид хорьчихсон. Миний аав нас барчихсан ээжийгээ тэжээнэ, асрана. Тэгээд техником явна гээд тэгсэн чинь анагаахын ганцхан хуваарь ирдэг юм байна. Тэгсэн чинь өө чи долдугаар ангийг онц төгссөн, чамайг аравдугаар ангид явуулна гээд арван жилд хуваарилаад явуулчихсан. Тэгээд хуваарь авч чадаагүй.
Хишигсүрэн -
Ер нь дотуур байрны нөхцөл ямар байсан бэ? 50, 60-аад онд?
Калима -
Ер нь хэцүү байсан юм өө. Улаанхусын тэр байранд бид нар байхад чинь нүүрс түлээ байхгүй. Мод түлдэг байлаа. Байшинд байдаг байшингийн буланд нэг пийшин тэрүүнд нь мод түлнэ. Улсууд томоо том мод хийчихдэгийн. Өглөө 4 өдөр 4,4-ийг. Өглөө нэг түлж дулаацчихаад хичээлдээ явчихна. Сургуулийн анги бүр галлагаатай, парр гэж байхгүй. Бид нар сургуулийн гадаа байдаг шургаагаар барьсан модны хашаан доогуур шургаж орж гишүү түүж, тэрнийгээ хулгайлж авчираад түлж дулаацдаг байсан юм.
Хишигсүрэн -
Хоол унд нь яах вэ?
Калима -
Хоол унд нь өвөлдөө бол гайгүй, хавар болохоор зэрэг гулууз махнууд нь муудчихдаг. Тэгээд нөгөөдөх нь хөгзөрөөд, эсвэл өмхийрөөд. Тэрэнгээр нь хоол хийгээд өгнө хавар тийшээ их өвдөнө. Тэгээд дандаа чийгтэй байшинд байсан болохоор хавар болохоор хөл гар хавагнаад эндээсээ цоороод ус гоождог байсан шүү дээ. Тийм хүнд нөхцөлд байсан юм. Гэхдээ тэгэхэд бид нар чинь онц сурдаг байлаа.
Хишигсүрэн -
Хичээл ном хийх нөхцөл одоогийнхтой харьцуулашгүй юу?
Калима -
Би зургаадугаар ангид байсан. Тэгсэн чинь хүүхдүүд бүгдээрээ байр гээд, байр хэсээд нөгөө цай майгаа уух гээд хэсээд явчихдаг таньдаг айл майлруугаа. Би тэгээд ганцаараа. Ээж надад ганц нэг үстэй дээл хийж өгсөн би тэрийгээ хучаад. Тэнэхэд чинь бал ч байхгүй. Тэгээл нэг юм бичээд сууж байсан чинь нээх өндөр нээх том хүн сумын дарга дагуулаад ороод ирлээ. Тэгээд суугаад за юу хийж байна гээд. Хичээлээ давтаж байна аа гэсэн чинь ямар сурдагийн гэхээр нь дөрөв гэсэн чинь яагаад онц сурдаггүй юм гэж байгаан. Тэгсэн чинь би нэгдүгээр улиралд ганц хичээл сайн гарсаан, онц гарах гээд хичээлээ давтаж байна гэсэн чинь за за хичээгээрэй гээд гараад явсан. Тэгсэн чинь намын дээд сургуулийн багш байсан. Тэгээд би сүүлд нь сургууль төгсөөд Баянхонгор аймагт хуваарилагдаад тэнд 8 жил ажиллаад эргээд яг намайг аймгийн намын хороонд боловсон хүчний зааварлагчаар ажилласан чинь багш маань нэгдүгээр болоод ирчихсэн байсан.
Хишигсүрэн -
Та оюутан болсон түүхээ ярих уу? 10 дугаар анги луу таныг хүчээр хуваарилцан шүү дээ.
Калима -
биднийг 10 дугаар анги төгсхөд конкурс эхэлсэн. Конкурс гээч юм байгаагүй шүүд ээ. Тэрнээс өмнө чинь хуваарь аваад Улаанбаатарт очоод тэр хуваариараа шалгалт өгөөд тэнцвэл ороод тэнцэхгүй бол буцаад ирдаг байсан. Тэгээд тэр бол ерөөсөө эцэг эхчүүдээс маш их хүсэлт гараад тэгээд тэрэнд чинь орж чадвал яахав ороод орж чадахгүй бол баахан зардал гараад. Тэгээд дээр үед чинь хямд унаа унаш байсан юм биш. Тэгээд 69 онд анхны конкурс байсан. Конкурсдаад гадаад сурах хүүхэд нь Улаанбаатарт очиж шалгалт өгнө. Дотоодын их дээд сургууль орох хүүхэд нь орон нутагт өнгө гэсэн. Тэгээд би нөгөө Москвагийн их сургуулийн хуваарь аваад Улаанбаатарт очиж шалгалт өгсөн. Тэгээд шалгалтандаа унацан юм байлгүй дээ тэгээд намайг аваачаад ХААИС-д шууд хуваарилаад хаясан шүү дээ. Тэгээд хэл ус муу мэдсэн юм уу тэгээд дээр үед чинь уг нь ч гайгүй л шалгалт өгөх шиг болсон чинь орж чадаагүй. Тэгсэн чинь мх дээд сургуулийн журманд гадаадын их дээд сургуульд орж чадаагүй бол дотоодын их сургуульд шалгалт өгөөд орно гэсэн журам нь тийм байсан. Ишцэрэн гээд сайд байсан. Тэгээд намайг боловсролын яаман дээр дуудаж байна гээд намайг багшийн их сургуулийн монгол хэлний ангид ор гэж байгаа юм л даа, би орохгүй гээд. Би бодож байгаа юм л даа. Би тэртээ тэргүй таван жил сурвал монгол хэлийг сурна шүү дээ. Ямар ч сургуульд орсон. Тусгай мэргэжил эзэмших хэрэгтэй гээд аминдаа тэгж бодоод орохгүй гэсэн чинь чи тэгээд яах гээд байгаан гэсэн. Тэгээд багшийн дээд сургуулийн орос хэлний ангид орно гэсэн орос хэлний ангид хуваарь байхгүй гэж байна. Тэгж хэлчихээд шууд ХААИС-ийн зоотехникийн ангийн хуваарь өгөөд яв гэсэн. Би гараад зөндөө уйлаад, би эрэгтэй хүүхдийн хуваарь авахгүй гээд тэгээл яахав дээ тэр чигтээ ХААИС-д ороод төгсөөд тэр мэргэжилээрээ ажиллаад одоо ч гэсэн тэр мэргэжил маань надад хоол болж байна.
Хишигсүрэн -
Ер нь ХАА-н боловсон хүчнийг манайд хэдийнээс бэлдэж эхэлсийн та ер нь тэр тухай, ер нь ямар төвшинд бэлддэг байсан? Мал эмнэлэгийн салбар бол ер нь манай орныг бүрхчихсэн. Хөгжлийн нилээн сайн төвшинд хүрчихсэн байсан 90 он гэхэд тиймээ, бүх суманд мал эмнэлэгийн салбартай. Малыг бол бүх л төвшинд эрүүлжүүлж, малын гаралтай өвчинг сайн дардаг байсан байх аа ер нь тэ?
Калима -
Энэ чинь их сургуульд мал эмнэлэгийн факультет гэж байсан тэгээд тэнд дандаа орос багш нар хичээл зааж байсан. Тэр үеийн төгссөн хүмүүс орос хэлтэй. Тэгээд 59 ч юм уу 60-аад оны үед салсан юм байналээ шүү дээ. Тэгээд салаад ХААИС байгуулагдаад тэгээд тэндээ мэргэжилтэн бэлтгэдэг болсон. ХААИС бол маш сайн сургууль байсан гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл дандаа эрчүүд сурдаг болохоор эмэгтэйчүүд их чирэгддэг байлаа. Хаана хүнд хүчир ажил байна тэрнийг тэр ХААИС амлаад авчихдаг. Сангийн АА явна, хаана хүнд хүчир ажил байна тэрийг амлаад авчихдаг байсан. Дандаа эрчүүдтэй сургууль юм чинь. Тэгээд эмэгтэйчүүд нь их яадаг байлаа. Гэхдээ хатуужсан. Хавар гурван сард төлийн паракц гээд байдаг. Тэнд очоод мал төллүүлээд тэгээд одоо хадлан гээд, тэгээд одоо ургац хураалт гээд явна. Бүх ажлыг хийж сурсан л даа. Боловсрол ч гайгүй сайн өгдөг тийм сургууль байсан. Тэгээд одоо сүүлд нь ингээд бодож байхад ерөөсөө бүх сум нэгдлийн дарга бүгд ХААИС төгссөн хүмүүс л байдаг байлаа шүү дээ. Малын эмч, зоотехникч гээд л. Төгссөн л бол хөдөө явдаг, хөдөөгийн амьдрал мэддэг, үйлдвэр технологи мэддэг гэсэндээ ХАА-н дандаа удирдах ажилтан нь болдог. Одоо л багш нар дэвшиж сумын засаг дарга болж байгаа биш сумын дарга багш хүн болсон түүх байхгүй. Дандаа эдийн засагч, нягтлан бодогч, ХАА-н мэргэжилтнүүд болдог байсан. ХААИС бол сайн сургууль байсан л гэж хэлэх байна. Одоо чухам ямар байдгийн. Бидний үеийн хүмүүсийн боловсрол одоо үеийн залуучуудын боловсролыг би бас харьцуулана л даа. Одоо бол залуучууд орчин үеийн коммуникаци, техник хэрэгсэл сайн эзэмшиж чадаж байна. Компьютер сайн эзэмшиж чаддаг болсон байна. Тэгээд яг үндсэн мэргэжил дээрээ юм боловсруулах, бичих тал дээрээ тааруу. Яагаад гэвэл одоогийн төгсөгчид ярьж ч чаддаггүй. Энэ одоогийн сургалттай холбоотой байдаг. Би тэр тест гэгч юманд үнэн голоосоо дургүй. Яагаад гэвэл миний хамгийн том хүү багш, охин бас багш. Би тэд нарт хэлдийн. Та нар нэг бол толгой дохьдог, нэг бол мөрөө хавчдаг, нэг бол толгойгоо сэгсэрдэг хүмүүс бэлдчихэв. Илтгэх чадвар байхгүй, бичих чадвар байхгүй, боловсруулах чадвар байхгүй. Бидний үед сургалтын систем ямар байсан. Долдугаар анги төгсхөд найруулан бичлэг, цээж бичиг гээд орлог байсан. Тэгээд цээжээр яриулдаг байсан. Түүхийн хиёээлийг бид нар самбарт гараад ярьдаг байлаа. Техник хэрэгсэлийг бид нар ч гэсэн хийж чадаж байна. Гэхдээ тэр хүмүүсийн хийх гол юм нь агуулгатай байх ёстой, хүний өмнө ярих ёстой тийм биз дээ.
Хишигсүрэн -
Тэр үед конкурс адилхан байсан уу?
Калима -
Үгүй, тэр үед тийм тест гэж байгаагүй. Зүгээр 3 бодлого өгөөл математикийн хичээл дээр. Өөр хичээлүүд дээр жишээлэхэд орос хэлний хичээл дээр гэхэд нэг текст өгөөд нөгөөхөө орчуулна. Оросоос монгол монголоос орос тийм диаграматик өгнө. Тийм л юм байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Та Баянхонгорт яагаад хуваарилагдаад очсон бэ?
Калима -
Манай нөхөр чинь Баянхонгорт байдаг байсан. Дээр үед чинь казакууд бүгдээрээ малын эмч болдог юм байлгүй дээ. Тэгээд энд багтахаа байгаад тэндээ бол дутагдалтай. Төр засгийн бодлого юм байлгүй. Эхлээд манай нөхөр очсон байсан, тэгээд араас нь яваад очсон. Тэр 10 жил ажиллаад би 8 жил ажилласан.
Хишигсүрэн -
Хүрч ирээд номын байгууллагад ажилласан байх нь байна шүү дээ тэ.
Калима -
Боловсон хүчний зааварлагч байсан юм. 2 жил ажиллаад намын дээд сургууль шалгалт агаад тэгээд тэнцээд. Тэгээд москвагийн намын дээд сургуульд элсэж ороод тэгээд цаашаа 2 жил сурсан.
Хишигсүрэн -
Тэр номын боловсон хүчнийг яаж бэлтгэдэг байсан бэ? МАХН чинь боловсролыг хуваарилдаг нэг ёсны систем байсан болж таараад байна шүү дээ. Энэ яг яадаг байсан, нарийн ширийн юмны талаар та яг орон нутгийн намын анхан шатны байгууллагат ажиллаж байсан талаар?
Калима -
Намын боловсон хүчнийг тэлэх төлөвлөгөөтэй л бэлддэг байсан юм. Намын боловсон хүчний судалгаа гээд том судалгаатай байлаа. Би анх Баянхонгороос ирээд боловсон хүчний тасгийн зааварлагч болсоны дараа бүх аймгийн 400 хэдэн хүн аймгийн нам хороооны мэдлийн боловсон хүчин гэж байсан. Аймгийн намын хороо шийддэг. Аймгийн намын хороо нарийн бичгийн намын хорооны дарга шийддэг. Нарийн бичгийн дарга нарын хурлаар томилогдох 4 зүйл албан тушаал байсан аймагт. Сумын тооцоо касс байна шүү дээ тэ, банкны тооцоо кассын эрхлэгчийг хүртэл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөр томилж байсан. Боловсон хүчний ажлийг маш их дүгнэдэг байлаа. Жилийн эцэс болохоор хуваарь гаргаад бүх хүний ажлыг дүгнээд үнэлэлт дүгнэлт өгөөд сайныг нь урамшуулаад мууг нь албан тушаал бууруулаад эсвэл цалинг нь хасаад хөдөө тэгж ажилладаг байсан. Одоо бол тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Судалгаа нь ямар юм байх вэ?
Калима -
Жишээ нь аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны даргын дараа шат дарааллан бүртгэдэг байсан. Үзүүлэлт нь одоогийн ажиллаж байгаа байдал, боловсрол, арга барил хүний өөөрийнх нь хувийн чанар, овсгоо.
Хишигсүрэн -
Хэр зэрэг шударга шалгуур байсан бэ?
Калима -
Нилээн шударга шалгуур байсымаа. Одоо бол үнэн хэрэг дээрээ бол чадвартай хүмүүс гарчиж чадахгүй байгаа шүү дээ. Татаастай эсвэл мөнгөтэй тийм л хүмүүс гарч байна. Орон нутагт ч ялгаа байхгүй. Сумын засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, сумын төлөөлөгчид л хамаг асуудлыг шийдэж байна шүү дээ. Тэд нар яаж байна гэхээр ард түмний толгойг эргүүлээд хэдэн төгрөг өгөөд гарч ирчихээд хорин хүн дотроосоо нэг хүнийг тавьчихаж байгаан. Ард түмэн нь тэр хүнд дуртай юу дургүй юу хамаагүй. Тэр хорин хүн л мэдэж байгаа юм. Ер нь аймгийг 35 хүн л мэдэж байгаа юм. Тэр 35 хүнийг аргалах гэж тэр 35 хүний есөн хүслийг биелүүлэх гэж аймгийн засаг дарга зовж байгаа шүү дээ. Тэд нар чинь гарчихаад чи намайг ингэх ёстой тэгэх ёстой, чи миний хүүхдийг ажилд авах ёстой эсвэл намайг ийм ажилд дэвшүүлэх ёстой гээд тэгэхгүй бо эсрэг санал өгнө гээд бүр ацан шалаанд оруулчаад байгаа байхгүй юу. Тэгээд 35 хүний хүсэл гэдэг чинь 300 хэдэн хүний хүсэл байгаа биз дээ. Тэрийг чинь биелүүлэх гэж 4 жилийн дотор тэр хүн чинь дуусч байгаан хэцүү.
Хишигсүрэн -
Би танаас нэг ийм юм асууя. Эмэгтэй хүн намын удирдах албан тушаалд ч юм уу юу гэдийн тодорхой та бол улс төрийн ажил хийж байна шүү дээ одоогийн хэллэгээр. Тэгэхээр улс төрийн ажил эмэгтэй хүн хийж байхад ямар онцлогтой байсым бэ дээр үед, одоо үед яаж байна эмэгтэй хүний нүдээр та харахад?
Калима -
Дээр үед бинь намын бодлого гээд эмэгтэйчүүдийг дэмжиж байсан.
Хишигсүрэн -
Дэмжээд хэр дэмжихэв, шийдвэр гаргах хүртэл түлхэх үү?
Калима -
Гүй ээ яахав дээ зүгээр, дээр үед чинь нэг тийм дэмжиж байсан гэхэд нэг тийм шийдвэр гаргах түвшинд хүргээд байсан юм байхгүй л дээ. Их л бол эмэгтэйчүүдийн байгууллагийн дарга хүн эрэгтэй хүн байж болохгүй болоод л байгууллагын дарга эмэгтэй хүн байсан байх. /хэхэ/ Хамгийн дээд албан тушаал тэр байсан байх. Үйлдвэрчний нарийн биёгийн дарга, эвлэлийн нарийн бичгийн дарга, тийм хэмжээнд л дэвшигдэж байсан байх. Одоо болохоор бусад аймгуудыг мэдэхгүй манайд бол ерөөсөө аймгийн засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэг л эмэгтэй байгаа. Аймгийн засаг даргын бүрэлдэхүүнд нэг ч байхгүй. Нэг ч хэлтэсийн дарга эмэгтэй хүн байхгүй. Бүгд эрэгтэйчүүд байгаа.
Хишигсүрэн -
Та намын сургуульд явахад шалгалт өгсөн гэсэн шүү дээ. Тэр таны өөрийн санаачлага байв уу, эсвэл нөгөө намын байгууллагын даалгавар байсан уу?
Калима -
Би дотоодын намын дээд сургууль бэлтгэл гээд ороё хэлний бэлтгэлд суулгачихдаг байлаа шүү дээ. Тэнд сурч байсан гурван сар.
Хишигсүрэн -
Хэдэн онд?
Калима -
Тэр чинь 87 он шүү дээ. Тэгж байтал москвагийн намын дээд сургуульд сурч байгаа хүмүүсээс, зүгээр сурч байгаа жирийн хүмүүсээс ер нь эмэгтэйчүүдийн дэмжье гэсэн утгатай тэгээд шалгалтанд оруулахаар шийдсэн юм байна лээ. Тэгээд би тэнд сурч байсан. Миеэгомбо захиралтай байсан тэгэхэд. Тэгээл очоод шалгалт өгч байсан тэгээд очоод үзсэн. Тэгсэн чинь тэнцсэн гээд явсан.
Хишигсүрэн -
Та москвад очиход чинь Престройкийн үе байсан уу тэ? Престройкийн үеийн намын сургуулийн сургалтын агуулга нь ямар юм болж байсан бас москвад сурхад ер нь ямар байв. Хэр олон орны хуучин зөвлөлтийн орнуудад байсан орнуулаас гадна социалист лагерийн орнуудаас байсан уу? Харилцаа холбоо үлдэв үү яав?
Калима -
Куба, Польш, Чех, Герман байсан. Тэнд чинь хүмүүсийн нөгөө юу гэхийн олон урьгалч үзэл хөгжиж байсан үе. Тухайн нийгмийн болж байгаа болохгүй байгаа талаас нь задалж чөлөөтэй ярьдаг байсан. Тэгээд яагаад гэвэл өмнө нь бол нэг л шугамаар тэ, нэг л намын бодлогоос гажих юм бол хүнд байдалд орчих гээд байдаг байхгүй юу. Тийм учраас 87 оноос хойш бол их чөлөөтэй ярьдаг байсан юм. Тэр үед тэнд чинь демократичиский союз гээд гарч байсан. Ардчилсан холбоо нь өө тэр Пушкины талбайн хажуугаар хурлаа хийгээд тэгээд бид нар чинь очиж сонирхдог байлаа. Тэгээд одоо бид нарыг тэнд сурч байхад намын дээд сургуулийн багш нар очоод бид нарт намын түүх мүүх хичээл заадаг байсан. Одоо энэ Болдбаатар цэцийн гишүүн тэ, Болдбаатар багш очиж байсан юм. Тэгээд бид нар асуудаг байлаа. За тэгэхэд монголд тийм юм байгаагүй гээл тэ.
Хишигсүрэн -
Демократический союз, оросоос импортлогдсон байх нь байна шүү дээ тэ? Манай ардчилсан холбоо.
Калима -
Тийм юм манай монголд гараад ирэх юм бол яах юм бэ? Эднийг дэмжих юм уу эсвэл хязгаарлах юм уу ямар бодлого байгаан гээд. Тэгээд зүгээр тэгж асууж байдаг байлаа.
Хишигсүрэн -
Чөлөөтэй тэ?
Калима -
Тийм чөлөөтэй, тэд нар ч гэсэн тэгдэг байлаа, одоо та нар хайрцаганд орчихно шүү одоо оюутан байхдаа юм аа чөлөөтэй ярьж зөв буруугаа олж аваарай. Одоо та нар тэнд очоод амаа алгадуулаад чөлөөтэй ч юм ярьж чадахгүй шүү гэж байсан. Тэгээд 89 онд бид нар төгсөөд ирсэн. 90 он гэхэд ардчилал болсон.
Хишигсүрэн -
Та бол нилээн бэлтгэлтэй байсан юм байна шүү дээ. Онолын тэ?
Калима -
Онолын гэхээсээ илүү сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан байх. Ямар ч байсан ардчилсан хүчин гэж гарж ирнэ. Ардчилал гэж байна, гэхдээ түүнийгээ чухам ямар шугмаар яаж яахыг мэдэхгүй.
Хишигсүрэн -
Таны хувьд ардчилсан үйл ажиллагаа, ардчилал гарч ирсэн явдал таны ажил амьдралтай ер нь холбоотой юу? Хэр оролцоотой байсан бэ? Ардчилал таны амьдралд болон ажилд яаж нөлөөлөв? Ардчиллын үр дүнг та яаж төсөөлж байв? Одоо юу болж вэ гэж асуух гээд байна л даа.
Калима -
Тухайн үед бид нар чинь ардчиллыг хүмүүсээс гүн гүнзгий ойлгож байсан гэж хэлэх хэцүү. Тэгээд арчилал маань ч гэсэн өөрөө яг жинхэнэ утгаараа байна уу гэдэг асуудалтай. Тэр ардчилал гээд нэрээ дэвшүүлээд гарчихсан хүмүүс өөрөө ардчилалаа гүйцэд бас мэдэхгүй байдаг байсан шүү дээ. Юм л бол Бат-Үүл гарч ирээд бага хувьсгал гээд ярьдаг байсан. Лениний бага хувьсгал зохиолд тэгсэн байна гээд л. Тэгэхэд тэд нар Ленинийг бас уншаад байсан байх нь ээ дээ. Тэгээд бас яахав яаваандаа нэг зүгшрээд. Тэгээд бид нарт хамгийн хэцүү юм нь зах зээлийн нийгэмд шилжихэд бүх юм задгай. Эргээд тэр нь хүмүүс ойлгоод цэгцрэх жоохон хэцүү байсан л даа. Жишээ нь малчдад мал хувьчлаад дууслаа шүү дээ. Тэгээд бүх мал хувьчлаад дараа нь тэжээлийг нь яах вэ, бүх өвсийг нь бүх юмыг нь төвөөс нэгдсэн журмаар авчраад өгдөг байсан чинь тэр сэтгэлгээгээр хандаад нөгөө малчид чинь заримдаа бэлэнчлээд энэ ч авцарсангүй энэ ч ингэсэнгүй гээд бүх үйлдвэр нь хувьчлагдаад бүх ажилчид нь ажилгүй болчихоод яаж амьдрахаа мэдэхээ байгаад хүнд байдалтай байсан үе бий шүү. Үйлдвэр нь хаагдсан, байгууллага нь ажиллахаа больсон ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн яг тэр үед нь манай казакстанд хүмүүс нүүгээд эхэлсэн. Хэрвээ гараагүй байвал манай өлгий хүнд байдалд байх байсан. Бүүр ядуу ядарсан зүдэрсэн бүх хүн гараад явчихсан шүү дээ. Дараа нь учраа олоод залуучууд тэнд сургууль соёлд сураад одоо нэг жигдрээд байдал сайн болж байгаа.
Хишигсүрэн -
Ер нь тэр нүүдлийн бүрэлдэхүүн тэгвэл их юу улсууд нь яаваагүй юм байна шүү дээ тэ? Амьдралаа чадаад болгоод байгаа улсууд бол үгүй юм байна тэ?
Калима -
Явсан улсууд нь мэргэжилгүй ядуу тийм улсууд бас явсан шүү дээ. Харин манай хүмүүс бол чадна чадахгүй гэхгүй вманд их зүтгэлтэй.
Хишигсүрэн -
Аан казакуудыг хэлж байна уу?
Калима -
Ер нь манайхаас нүүгээд очсон хүмүүс жишээлэхэд ингэж байсан гэж байгаан. Дээр үед Казакстаны сангийн аж ахуйн хамтралууд тэнд чинь жолооч нар зөвхөн жолоодох л эрхтэй. Эвдрэх юм бол механик нь засдаг байхгүй юу. Тэгэхэд манайхан яаж байна гэхээр жолоогоо ч жолоодоод, өөрөө засчихдаг тэгээд очоод нөгөө юун дээр ажиллаад тракторын жолооч, машины жолоочоор төгссөн хүмүүс очоод зовохгүй. Тэгээд нөгөө машин нь эвдэрхээр нь өөрөө засчихгүй юу, задлаад засаад эхлэхээр нь гайхдаг гэж байгаан. Энийг чинь механик засдаг, чи яаж чаддаг юм гээд. Тэгээд бас манайхан давуу талтай байсан юм байна лээ. Тэгээд их чөлөөтэй ярьна. Санасан бодсоноо чөлөөтэй хэлчихнэ. Тэнд бол дарга нарын өөдөөс юм хэлнэ гэж байхгүй шүү дээ, тэгэхэд тэрнээсээ болж нөгөөдүүл жоохон хэлмэгдэнэ.
Хишигсүрэн -
Таныг тэр гадаадад сурч байхад чинь гадаад найз нөхөд гэж ямар улсууд байсан бэ? Үерхэж нөхөрлөсөн урт удаан хугацааны харилцаа үүсэх үү?
Калима -
Яахав дээ тэнд чинь дандаа гэр бүлтэй, нас тогтсон тийм хүмүүс очдог юм чинь залуучууд шиг найзлаад байна гэж байхгүй. Зүгээр мэдлэг солилцоод, захиа занаа бичүүлэхээс гэр орноор нь ургидах нээх дотно байгаагүй.
Хишигсүрэн -
Баян-Өлгийд гадны мэргэжилтнүүд хэр очиж байсан бэ? Социализмын үед.
Калима -
Орос мэргэжилтнүүд мэр сэр л байсан байх. Өөр газар нэг их байгаагүй.
Хишигсүрэн -
Орос багш нар байсан уу?
Калима -
Орос багш нар байгаагүй ээ. Харин орос авгайчуул байсан.
Хишигсүрэн -
За хоёулаа яриагаа түр завсарлая.
Таны амьдралд ер бусын, бусдаас онцгой содон гэх зүйл байна уу? Хэрэвээ тийм зүйл байгаа бол та яагаад онцгой содон зүйл гэж бодож байна вэ?
Калима -
хөдөө аж ахуй гэдэг бол ер нь эмэгтэй хүнд ахадсан ажил. Яагаад гэвэл маш их эрч хүч, тэвчээр шаардсан ажил байдаг. Би насаараа энэ хөдөө аж ахуйн салбарт ажилллаж байна. Баян хонгор аймагт найман жил, яг энэ чиглэлээр наян нэгэн оноос хойш хорин нэгэн жил энэ хөдөө аж ахуйн чиглэлээр ажил хийж байна. Баян Өлгий аймгийн хөдөө аж ахуйн салбарын 20 жилийн бодлого миний гараас гарлаа гэж хэлж болохоор байгаа юм. Хувичлалаас эхлээд. Одоо өнөөдөр ингээд харж байхад өмч хувьчлалын талаар хөдөө аж ахуй шиг шудрага хувьчлагдсан салбар байхгүй байна. Малыг нь өгсөн, бэлчээрийг нь өгсөн, хашааг нь өгсөн, хадлангын тайлбайг нь зааж өгсөн гэх мэтээр... түүний ачаар малчид маань амьдралаа залгуулаад явсан. Онцлого гэхээр. Тэгээд одоо энэ хэцүү хүнд ажилын бодлогыг нь би хариуцаж байлаа. Хөдөө аж ахуй хариуцсан хэлтсийн даргаар зургаан жил ажилласан. Тэгээд өвлийн цагт зуд болохоор санаа зовно. Гэртээ амар сууж байх арга байхгүй, өвс тэжээл хүрэлцэхээ байчихна, зам даваа нь хаагдчихна. Бас хэд хэдэн удаа гоц халдварт өвчин гарч байлаа. Чи санаж байгаа байх Ногоон нуурт үхрийн нялзан гарч байлаа. 2002 онд шүлхий гарч байлаа. Гэх мэтээр ийм үеүүдэд их л ачаалалтай байдаг. Бидний үеийнхэн тийм юм уу миний өөрийн онцлого юм уу. Ерөөсөө ажилд их үнэнч, үнэн санаанаасаа ханддаг. Халтуурдах, за болох байлгүй дээ гээд хаях тийм сэтгэлгээ байдаггүй. Ямарваа нэгэн зүйлийг даалгах юм бол заавал түүний цаана нь гардаг заншилтай. Миний ажиллаж байсан хугацаанд Баян Өлгий аймаг сая гуранзуун мянган толгой малаас нэг их буугаагүй. Яахав зүгээр 1997 оны зуднаар, энэ жилийн зуднаар маш их хорогдол гарсан. 1997 онд 198 мянган мал хоргдож байсан юм. Энэ жил 150иад мянган мал хорогдлоо. Гэхдээ энэ бол миний сайных ч биш. Манай аймгийн малчид бас их онцлоготой. Манай газар нутаг та нарын харж байгаачлан хад асга ихтэй. Хадлангийн талбай, бэлчээрийн талбай бага тэгсэн атал манай малчид голын хөндий ер нь өвөс хадах боломжтой бүхий л газраас өвсөө хадаад малаа маллаад байдаг ажилсаг хөдөлмөрч ард түмэн. Тэдний л ачаар, тэдний л хүчээр өдий зэрэгтэй яваа байх гэж боддог юм. Тэгээд малчдыгаа урамшуулъя. Тэднийхээ сэтгэл санааг өргөе гэсэн хүсэл үргэлж явдаг. Миний ажиллаж байсан хугацаанд 22 хүн улсын сайн малчин цол хүртсэн. Жилд нэгээс хоёр хүн улсын сайн малчины цол хүртэж байлаа. Хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрүүд бид нар өөрсдөө боловсруулж, ер нь тэгээд зах зээлд шилжсэнээс хойш бол төлөвлөгөө байхгүй болсон үед чинь ямарч баримжаагүй болчихлоо. Хаашаа ч явж байгаа юм бүү мэд, хаачих гээд байгаа нь ч бүү мэд юу болох гээд ч байгаа нь бүү мэд тиймэрхүү байдалтай. Тэхээр зэрэг нэг чиглэл барих хэрэгтэй болоод 1999 онд би аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баян Өлгий аймгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр гээд 10 жилийн хөтөлбөр оруулсан юм. Тэр хөтөлбөр батлуулаад тэрний дагуу бид нар явсан юм. Одоо хөтөлбөр бол биелэгдсэн. Үндсэндээ бол их сайн болсон гэж би хувьдаа боддог юм. Зөвхөн малчны биш ер нь хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн, боловсрол, хөдөөгийн соёлжилт тохижилт, техник зэвсэгжилт гээд бүх зүйлийг нь оруулсан иж бүрэн хөтөлбөр байсан юм. Тэр маань үнэндээ бол нэлээн сайн хэрэгжисэн. Энэ жил 2021 он хүртлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа.
Хишигсүрэн -
ер нь социализмын үеийн эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан юм бэ? Байгууллагын доторх дарга цэргийн харилцаа хэр байв? Эр мэдлээ яаж хэрэгжүүлдэг байсан юм бэ?
Калима -
Яахав эрх мэдэлтэй хүн гэдэг чинь дарга нар л байсан байх даа. Шийдвэр гаргадаг хүн тийм үү? Тэр бол хувь хүнээсээ л шалтгаалж байгаа. Зүгээр нэг тийм авторитар хүн байдаг шүү дээ. Ерөөсөө бүх юмыг өөрөө шийддэг. Тэр бол удирдлагын хэв шинжээс л болж байгаа. Сайн димократ дарга нар ч байсан байх, автокаратууд ч байсан байх либралууд ч байсан байх. Би удирдах хүмүүс дотроос Курмиттив даргыг л үнэхээр биширдэг юм. Би Баянхонгороос шилжээд ирхэд ажигласан юм. Ер нь Баян Өлгийн дарга нар ард түмэнд их ойрхон байдаг байсан юм. Үгийг нь сонсдог, дотор нь ордог. Энэ бол Курмиттив даргын л арга барил, тэр хүний хүмүүжил байсан юм боловуу гэж би боддог. Энгийн даруу, тэгээд бас сэтгэлзүйч хүн байсан. Бид нар намын хороонд ажиллаж байхад өглөө залуу ч байлаа, хүүхдүүд жоохон байсан. Заримдаа нойр дутуу, хүүхдүүд нь зовно. Тэгээд л хаалгаар ороод очингуут л “За охин минь яав? Өнөөдөр жоохон царай чинь тааруухан байх чинь. Зүгээр үү? ” гээд л тэр дор нь мэдчихдэг. Тийм хүн байсан юм. Тэгээд ч олон хүн хүмүүжүүлсэн юм. Сайн л хүн байсан юм даа. Удирдах хүн гэдэг чинь тэр хүн шиг л байх юм бол үнэндээ удирдлага сайн л байх байх гэж боддог. Куримитив дарга манай аймгийг удирдаж байхад бид улсад 10 удаа түрүүлэв үү дээ. Том том шагналууд авч байсан. Ажил нь ундарч байсан. Тэр чинь удирдлагын арга барилын сайнаас л болсон байх.
Хишигсүрэн -
Удирдах ажилтанууд дарга нар удирдуулдаг албан тушаалтнууд нь ажилчидтайгаа харьцах харилцаанд ер нь социализмын үед зах зээлийн үе гэж хэлэх юм бол ямар өөрчлөлтүүд орж байна гэж та боддог вэ?
Калима -
Социализмын үед удирдах, удирдуулах ёс гэдгийг ягштал баримталдаг байсан байхгүй юу нэгдүгээрт, хоёрдугаар хувь хүнээсээ шалтгаалсан юу ч гэх юм дээ удирдлагандаа байгаа хүнийг дарамталсан ч юм уу, хатуу ширүүн харьцаатай тийм хүмүүс ч байсан л байх. Түүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бол үг байдаг шүү дээ. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу. Арга барил сайтай, мэдлэгтэй хүмүүс бол үнэндээ өөрийнхөө удирдлаганд байгаа хүмүүсээ ажиллуулж чадаж байсан байх гэж боддог.
Хишигсүрэн -
Нэг ийм сэдэвээр хоёулаа ярилцвал болж байна уу үгүй юу? Энэ судалгаанд нэг ийм асуулт байна л даа. Ер нь оршуулгын зан үйл, оршуулгын арга барилууд бид нарын амьдарч байгаа хугацаанд яаж өөрчилөгдөж байна вэ? Тодорхой төвшинд Казахын ард түмний заншлыг яривал сонин байна байх ?
Калима -
Оршуулгын зан үйл гэхээр дээр үед манайд шашиныг бас хягааралчихсан байлаа. Үүнээс болоод нас барсан хүнд ном уншуулахад дургүй байлаа, үзэл суртал хориотой. Тэгээд зах зээлд шилжээд чөлөөт нийгэмд ороод ирэхээр энэ бол их чөлөөтэй болсон. Нас барсан хүнийхээ хойтохыг уншуулаад өөрсдийнхөө зан үйлийн дагуу оршуулдаг заншилтай болж байна.
Хишигсүрэн -
Дэг жаяг нь ямар дэг жаяг байх вэ?
Калима -
Ер нь бол манай оршуулагын ёслолд үнэтэй цэнтэй зүйл хэрэглэдэггүй. Есөн эрдэнэ заримдаа хүмүүсийг чихнийх нь ээмэгтэй гэх мэтээр янз бүрийн эд зүйлстэй оршуулдаг ш дээ. Манайд бол тийм зүйл байхгүй. Ерөөсөө хүн нас барсан бол тэр хүнийг маш ариун оршуулахыг боддог. Гурван хүн оршуулах ёслолд оролцоод гурав дахь хүн нь ус хийж өгөөд бараг долоон данх усаар усанд оруулна. Ийнхүү биеийг нь маш сайн угаагаад, долоон давхар цагаан даавуунд ороогоод доод талд нь нарийн хайраг шороо дэвсээд газарт шууд оршуулдаг. Хайрцаг саванд хийж алт мөнгө зүүдэггүй. Тэр хүн энэ насандаа бүх юмыг нь эдлээд хэрэглээд явсан бол хойд насандаа бол тэр зүйлс нь ямар ч хэрэг байхгүй. Бодоод байхад эргээд байгальдаа л шингэж байгаа хэрэг л дээ. Оршуулгыг долоо хоног хураадаг, долоо хоногт тэмдэглэдэг. Дөч хоног дээр нь ёс үйлддэг. Жил дээр нь ёс үйлддэг.
Хишигсүрэн -
Ёс нь монголоос юугаараа ялгаатай вэ?
Калима -
онцлого нь гэвэл шарилд хүрсэн хүмүүст тухайн хүний хувцас гээд тус бүрд нь хувцас өгдөг. Харин ус хийж өгсөн хүнд гутал өгдөг заншилтай. Нас барсан өдөр нь заавал гэрт нь хонуулна. Тэр өдрөө оршуулахгүй. Маргааш нь оршуулдаг.
Хишигсүрэн -
Нэг тийм чулуун хороо шиг юм барьдаг тийм үү?
Калима -
Хороо биш л дээ. Шороог нь л хамгаалж байгаа нь тэр. Нураад мал хар дээр нь гараад байх явдал гаргахгүй байхын тулд үлдэгсэдийнх нь зүгээс янз янзын л зүйл босгодог. Ер нь л янз янз.
Хишигсүрэн -
Одоо нэг хүнд асуулт байна. Анх Баян Өлгий аймгийг зохион байгуулж байсан тэр үед Казахын ард түмний амьдрал ямар байсан юм болоо? Та нарийн мэдэхгүй байх л даа. Гэхдээ та сонсож байсан ч юм уу тийм нэгэн түүх байвал ярихгүй юу?
Калима -
Аймаг бол Ховд аймагтай нэг аймаг байсан юм л даа. 1940 онд бага хурлын шийдвэр гараад Баян Өлгий аймгийн тусдаа аймаг болгож байгуулсан. Үүнд бол Х.Чойбалсан их үүрэгтэй гэж ярьдаг юм байна лээ. Тухайн үеийн намын үндэсний бодлого гээд л бас байсан байх л даа. Тийм учраас энэ үндэсний цөөнхийн хэл соёл заншилыг нь эвдэхгүй үлдээе гэж бодсон байх л даа. Аймгийнх нь анхны даргаар Гави гэдэг хүн ажилласан юм байна лээ. Тэр хүн их боловсрол байхгүй мөртлөө зохион байгуулах чадвар хүнтэй ажиллах арга ухаан, гүйлгээ ухаан сайтай хүн байсан юм шиг байна л даа. Ямар сайндаа ардын хувьсгалын нэг ойгоор хүмүүсийг шагнахад Хаги гуайг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж л дээ. Тэхээр нь Хаги гуай өөрөө тэр шагналд сэтгэл дундуур байсан юм байна лээ. Манай Казах эмэгтэйчүүд тэр үед мөнгөн тэмдэгтийг цоолоод гоёл болгоод зүүдэг байж л дээ. Гэтэл Хаги гуайд шагналыг нь өгөхөд “Наадхий чинь манай эмэгтэйчүүд гоёл болгож зүүдэг юм” гэж байна гэнээ. Тэхээр нь нөгөөдүүл нь сандараад буцаж зарилаг гаргаад алтан гадас одонгоор шагнаж байсан гэдэг. Шууд хэлэхгүй тойруу утгаар хэлсэн нь тэр л дээ. Тэхэд гучаад мянган хүнтэй найман зуу гаран мянган малтай тийм л аймаг байсан гэж ярьдаг. Тэр үед яагаад ч юм энд Өлгий нэртэй байсан энэ газар хотоо байгуулсан түүхтэй. Гэтэл одоо аймгийн төв л гучаад мянган хүн амтай болчихоод байна шүү дээ.
Хишигсүрэн -
Одоо энд хэдэн өрх байна аа?
Калима -
Аймгийн төвд зургаан мянга, долоон мянга шахам өрхтэй болчихоод байна. Ер нь аймгийн дүнд 21 мянган өрх байгаа л даа. 93 мянган хүн амтай. Хүн бол өссөн. Шилжих хөдөлгөөн нь их болохоор Казакстанд 60аад мянга нь нүүгээд явсан гэж бодоход 150 мянга, 5 дахин өссөн гэсэн үг л дээ. Одоо бол дэлхийн олон оронд Казахууд байдаг. Хятад, бас бус Оросод ч Казахууд бий. Тэр дотроосоо монголд байгаа Казахууд шиг өөрийнхөө хэлээ, соёлоо, зан заншлаа хадаглаж үлдсэн тийм оргинал Казах бол байхгүй. Казакстаны ерөнхийлөгч хүртэл тэгэж дүгнэсэн байгаа. Энэ бол манай Монгол төрийн зөв мэргэн бодлогын ач юм. Казахууд монголын охид хөвгүүдээс юугаараа ч дутаагүй тэдний явсан газраар явж сурдаг сургуульд нь сурсан. Миний энэ насыг наслаад өдийд хүсэн нь их зүйл байхгүй юу. Үүнийг үзэж чадаагүй өнгөрсөн хүмүүс ч бас байгаа ш дээ. Тийм учраас харамсах зүйл байхгүй.
Хишигсүрэн -
ер нь та нарын үеийн залуучуудын ерөнхий нэг хандлага хэв маяг өнөөгийн Баян Өлгийн залуучуудын хоорондох ялгаа нь таны хувьд юу ажиглагдаж байна?
Калима -
Бидний үед залуучууд маш их эрт төлөвшдөг байсан. Одоо бол хүүхдүүд орой төлөвшиж байна. Амьдралаа их орой эхлэж байна. Энэ бол нийгмийн нөлөө байх л даа гэхдээ бидний үед бол дээд сургууль төгслөө бол том хүн боллоо. Тэгээд л ажил хийгээд, зүтгээд ахмадуудаа сонсоод явдаг байлаа. Бид нар сургууль төгсөөд очихдоо ахмад мэргэжилтнүүдийн өмнө өвдөг чичрээд байдаг байлаа шүү дээ. Тэдний зөв ч байсан хүлээж авна буруу ч байсан хүлээж авна. Дотроо дургүй байсан ч эсэргүүцэхгүй. Одоо бол нийгэм нь ч өөр юм байдал нь ч өөр юм. Гэхдээ бол эцэг эхийн гар маш их харж байна нэгдүгээрт. Хоёрдугаарт нийгэм бас их буруутай. Залуучуудыгаа ажлаар хангаж чадахгүй байна. Тиймээс эцэг эхийнхээ гар харахаас яахав ажилгүй юм чинь амьдрал зохиох арга байхгүй. Авгай хүүхэд бүү хэл өөрийгөө арай гэж тэжээж байгаа юм чинь. Тийм учраас залуучуудыгаа ажилтай болгох хэрэгтэй байна.
Хишигсүрэн -
түрүүн асуух ёстой байсан нэг асуултыг би мартчихаж. Казахуудын бэр гуйх ёсны онцлогын талаар... оруулж авч явах, богтлох гэх мэт?
Калима -
Тийм зүйл одоо бол байхгүй ээ. Харин маш их ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон. Ахмад настуудынхаа сургаалийг сонсоод ах дүү нар нь бүгдээрээ наана цаанаас нийлж байгаад маш сайхан хуримаа тэмдэглэдэг болсон. Тэр бол бас хүмүүсийн амьжиргаа сайжирч байгаагын нэг шинж.
Хишигсүрэн -
таны медалиудын талаар ярицах уу даа?
Калима -
энэ ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, эмэгтэйчүүдийн медаль, алтан гадас одон/10 жилийн өмнө авсан/ сая аймгийн 70 жилээр хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонд тодорхойлогдсон ч ирээгүй. Гэхдээ түүнд би гомдоогүй. Яагаад гэвэл олон хүн шагнасан. Шагнахдаа социализмын үед ёстой морь шиг зүтгэсэн хүмүүст өгсөн байна лээ. Аймаг байгуулагдахад маш их гавъяа байгуулсан , олон жил ажилласан тийм хүмүүст л өгсөн байна лээ. Тэр үеийн миний багш нарт тухайн үед тэтгэвэрт гараад хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй хүмүүст өгсөн байсан. Би түүнд нь баярлсан. Авбал авна л биз авахгүй бол авахгүй л биз.
Хишигсүрэн -
Таны хувьд нандин дурсгалтай зүйл юу вэ?
Калима -
Хүний амьдралд дурсгалтай сайн сайхан зүйл бол зөндөө л байдаг.
Хишигсүрэн -
Барууныхан бол эд зүйлсээ өвлүүлээд хадаглаал явдаг ш дээ. Монгол бол хөөрөг гэх мэт зүйлийг хадагладаг бол Казахуудын хувьд юуг нандигнаж хадагладаг юм бэ?
Калима -
Тодорхой хэмжээнд тийм зүйл байна л даа. Гэхдээ надад бол тийм үнэтэй цэнэтэй дамжуулая хадагдлая гэж бодсон зүйл бол байхгүй. Хэдэн зургийн цомог альбом л үлдэх байх. Ямар ч байсан эд нарыгаа боловсролтой, хүний гар харахгүй болгочихъё л гэж боддог. Хамгийн гол нь эрүүл, боловсролтой л бол амьдрана шүү дээ. Манайд бол эцгээсээ өвлөж үлддэг юм бол мөнгөн бүс, ташуур, мөнгөн эмээл, хазаар гэх мэт зүйлүүдийг л дамжуулдаг.
Хишигсүрэн -
Нэг ийм асуултаар яриагаа өндөрлөе. Нэгэнт таны түүхийг сөхөж байгаагынх та өөрийнхөө гэр бүлийн талаар танилцуулаач?
Калима -
Манайх бол найман омгийнхон. Дорнод Казакастанд амьдарч байсан юм байна лээ. Тэгтэл манай өвөө 40 настайдаа нас бараад эмээ хүүхдүүдээ аваад Хятадруу цаашаа нүүсэн. Аав манцуйтай байсан гэдэг. Тэр үед Шинжан Уйгурт хил хязгаар байгаагүй. Тэндээ амьдарч байгаад хувьсгалын үед монгол уруу нүүж ирсэн юм билээ. Хятадад 10 гаруй жил л болсон хэрэг.
Хишигсүрэн -
Хятдад яагаад суурьшаагүй юм бол?
Калима -
Хаятдад мал аж ахуй эрхлэж байсан болохоор өвөлдөө наашаа давж ирээд зундаа Хятад руу очоод л нүүдэллэж амьдарч байсан юм байна лээ. Гурван хүүтэй таван охинтой байсаны таван охин нь энд хүнтэй суусан. Гурван хүүний нь том нь тал цус харваад тахир дутуу болчихсон. Харин үлдсэн хоёр нь цэрэгт явж ирээд гэрэлсэн. Манай ээжийн аав нь хаанахын ч албан тушаалтай хүн байсан юм мэдэхгүй Залан гэж хэргэм зэрэгтэй хүн байсан гэсэн. 1937 онд хэлмэгдсэн.
Хишигсүрэн -
Казахуудыг хэлмэгдүүлэлт хэр дайрсан юм бэ?
Калима -
Маш их дайрсан. Ялангуяа найман овгийнхоныг бүр их дайрсан. Казакастанаас оргож ирсэн хувьсгалын эсэргүү гээд л хөгшин залуугүй хэлмэгдүүлсэн юм билээ. Ээж маань 85 наслаад 99 онд нас барсан. Жирийн малчин эмэгтэй байсан. Шашины сургуульд 5 жил сурсан юм билээ. Бид нараар бол 5 дугаар анги төгссөн гэсэн үг. Аав нь Мулла гээд шашины багш нарыг хөлслөөд гэрийн сургалтаар сургасан хэрэг. Гэрийнхээ дэргэд жижиг гэр бариад бусад хүүхдүүдтэй хамт сургаад байсан гэдэг. Шашины хуучин бичиг Куран сурч байсан. Маш их шашин шүтлэгтэй хүн байсан. Таван удаагийн мөргөлөө хийнэ. Ээжийн үеийн номнууд манайд байдаг байсан. Би долоон хүүхдийн дундах нь 3 ахтай нэг эгчтэй 2 дүүтэй. Том ах маань нас барчихсан. Манай ах дүүнэр бүгд ажилчид. Надаас бусад нь сургуулиар яваагүй. Манай хөрш байгаа бага дүү барилгад насаараа ажилласан. Манай нөхөр малын их эмч хүн байсан. Манай хүүхдүүдийн хамгийн том нь тоо физикийн багш. Охин биологи газарзүйн багш, бага нь анагаахын дээд төгслөө “Элит” гээд сургуульд эмч хийж байгаа. 2 том Казакстанд төгссөн болохоор тэндээ байж байгаа.
Хишигсүрэн -
Дэлгэрэнгүй ярилцсан таньд баярллаа. Ярилцлагатай холбоотой болон холбоогүй нэмж ярих зүйл юу байна?
Калима -
Ярилцлагын сэдэв гэнэтийн болохоор тулгамдаад дэлгэрэнгүй ярьж чадаагүй байж магадгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт буруу зөрүү юм яриагүй байх гэж бодож байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.