Jukei


Basic information
Interviewee ID: 990548
Name: Jukei
Parent's name: Shangashbai
Ovog: Jagalbai
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: higher
Notes on education: engineer, economics
Work: retired
Belief: Muslim
Born in: Ulaanhus sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: housewife
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
foreign relations
industrialization
privatization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манайх одоо энэ Кэмбриджийн Их сургуулийн, Монгол судлалын салбар, Монголч эрдэмтдийн холбоо 2 хамтраад энэ судалгааны төсөл явуулж байна. Энэ нь 20 дугаар зууны монголын аман түүх гэсэн төсөл байгаа. За би өнөөдөр тань дээр ирээд, одоо таны амьдралын түүх, ажлын түүх, таны мэдэх одоо 90-ээд оноос өмнөх түүх яриулнаа. Аа тэгээд ер нь ярилцлага өгч байгаа хүмүүсийн одоо бүх л ярилцлагуудыг нийлүүлээд Баян-Өлгий аймгийн талаар нэг нэгдсэн бүхэл төсөөлөлтэй болох байх үгүй юу. За тэгэхээр та ярилцлагыг зүгээр л сайхан энгийн хоёр хүн хүүрнэж байгаа юм шиг яг тэгээд л ярьчихна. Таны ярьж байгаа зүйлд буруу зөв гэсэн үнэлгээ өгөхгүй, үзэл бодолд чинь би халдахгүй, яг асууж байгаа юмны дагуу л та өөрийнхөө л одоо түүхийг, ой дурсамжыг ярьж өгөөчээ гэж хүсэж байна.

Жүкей -

За

Хишигсүрэн -

За эхний асуулт ийм байнаа. Та өөрийгөө танилцуулаач одоо ямар газар төрж өсөв хүүхэд нас чинь хаана яаж өнгөрөв, сургууль соёл боловсрол яаж эзэмшив эцэг эх чинь ямар хүмүүс байсан хаана ажил төрөл эрхлэв, хувийн амьдарлаа яаж зохиов гээд л энэ бүх түүхийг ярих уу хоёулаа.

Жүкей -

За

Хишигсүрэн -

За эхлэе.

Жүкей -

За Миний бие 1935 онд Баян-Өлгий аймгийн Улаанхусанд төрсөн хүн. Би эцэг эхээсээ 6-уулаа ийм, би 5 дахь хүүхэд нь юм. Ммм... Манай ах нар, эгч, нэг эгч бусад нь эрэгтэй хүүхдүүд л дээ энэ 6-гаас нэг нь л бол ааваас хойш сургууль соёлоор яваагүй бусад нь бүгд сургууль соёлоор явсан, алба хашиж байна бол явсан бүгдээрээ эрэгтэй хүүхдүүд л дээ. Сургууль төгссөн алба хашиж байсан ийм улсууд.

Хишигсүрэн -

Та нар бүгдээрээ одоо сургууль соёл төгсөхөд хэн нөлөөлж, хүүхдүүдээ тийм сэхээтэний замд оруулсан юм бол ?

Жүкей -

Сэхээтний замд оруулсан нь хүн бол манай эцэг. Манай эцэг бол уг нь бол ядуу хүн байсан. Эцгийн бүр өвөг эцэг маань маш ядуу байсан. Манай эцэг бол 16 хүрч байхад энэ манай Улаанхус суманд хувьсгалаас өмнө Оросын худалдаачид байсан байгаа юм. Оросын худалдаачид болж ирээд аваад, ноос цуглуулж ноос угаалгын газар байгуулсан байгаа юм. Тэгээд ангийн үс малын арьс үсийн цуглуулдаг тэндээ цуглуулж байгаад тэгээд Биск гэж нэг оросын худалдааны төв байдаг байсан тийшээ зөөдөг байсан. Манай эцэг ядуу болохоор эцгийг минь эцэг бол тэндээ ажилчнаар өгч тэгээд тэр оросын ноос угаалгын газарт ажиллаж ноос угааж зун, өвөл бол тэрний нөгөө тэргээр угаасан ноос түүхий эдийн нь Биск хүртэл зөөдөг байж.

Хишигсүрэн -

Мхм тэмээн жингээр үү?

Жүкей -

Үгүй тэрэг Хасаг тэрэг гээд үхэрт хөлөлдөг. Тэгээд тэрүүгээрээ л зөөдөг байсан байгаа юм. Тэгээд Оросод таалагдаад тэгээд оросуудтайгаа хамт Бискд хэдэн жил амьдарсан байгаа өвөл бол тэнд өвөлжөөд зун бол оросд ажиллана 6,7-н жил тэнд ажилсан.

Хишигсүрэн -

Монголын газар нутаг дээр оросуудтай хамт ажилсан гэсэн үг үү тиймээ?

Жүкей -

Оростой хамт ажилсан. Өвөл бол тэнд бүр Бискд очоод тэгээд орос хэлтэй болсон хүн байхгүй юу. Тэгээд орос хэлтэй болоод тэгээд олсон жоохон мөнгөөрөө нөгөө ядуу эцэгтэй жоохон мал зал авч өгөөд амьдрал нь гайгүй болж ингэж ирсэн байгаа юм тэгсэн ах дүү төрөл садан нь бол эцгийг маань энэ нөгөө шашинааас гарчлаа энииг ингэж явуулж болохгүй нааш нь авах хэрэгтэй гээд тэр нөгөө юунаас гаргаж авахдаа тэр ноёнд хэлсэн байгаамдаа л энэ орос болчлоо гээд энэ үү

Хишигсүрэн -

Хэдэн онд болж байгаа үйл явдал вэ?

Жүкей -

1910-аад оны үед, аа бишээ 1908 оны үед 8-н оны үед за ингээд оросоос гаргаж аваад тэгээд тэр зутуул ноёны зарц болсон байгаа юм тэгээд манай эцэг маань их, юу хүн байсан ажилч хичээнгүй бас шуурхай хэл амтай тийм л хүн байсан байна Аа эхлээд за зарц байсан. Дараа нь удган Сүхэрвай гэж ноёны морь хөдлөгч нь байсан, тэгээд хэдэн жилийн дараа Сүхэрвай ноёны жинхэнэ гарын хүн болсон байгаам даа. Тэгээд л гэр бүлтэй болгосон бол тэр Сүхэрвай ноён нь гэр бүлтэй болгож гэр барьж өгөөд авгай авч өгсөн тэгээд л манай аав бол тэр ноёны нэг ёсны цусан төрөл шиг тийм л хүн болсон байгаа юм л даа. Тэгээд амьдрал нь овоо дээшилж тэгж байсан тэр үед бол тэр үед ноёнуудын хооронд жоохон зөрчил мөрчил гарч байсан тийм л байж байсан үе л дээ.

Хишигсүрэн -

Тэр нутаг нь одоогийн Улаанхус сум газар нутаг нь тэй?

Жүкей -

Тийн энэ нутагт нь үндсэн 2овгийн казакууд байдаг юм. Аа 1 нь бол Ширүүшигч, аа 1 нь бол Жэнтигхигч, үндсэндээ энэ Баян-Өлгий нутгийн казакуудыг бүхэлд нь бөгөөд хятадаас тэр Сүхэрвай гэдэг ноёныг захирагчаар тавьсан байгаа юм л даа 2 омгийн дотроо бол олон захирагчтай энэ 2 захирагч бол тэр Сүхэрвай ноёныг нааш цааш нь явуулдаг одоо шар сүм гэж байгаа одоогийн ховдыг бас захирдаг байсан ховд бас явна ийм ажил гүйцэтгэдэг байж л дээ. Сүхэрвайг нас барсны дараа тэрний хүү нь бол Сүхэрвайн оронд захирагч болж яг тэр хүү Дөрвөдхан гэдэг хүү нь бол захирагч болоод нутагдаа ингэж ажиллаж байхад бол энэ Лонгосон үеийн нутаг болох энэ ??? зөвлөлтын яг хилтэй ойролцоо ш дээ нутагтай хилэлдэг доороос оросын харилцаатай байсан худалдаа наймай хийнэ. Орос хэл мэддэг болохоор манай аавыг бол тэрэндээ явуулдаг зардаг нааш цаашаа явуулдаг зөөдөг байж л дээ. Ингэж явах үед бол нөгөө Ардын хувьсгал ялсан 21 онд, Ардын хувьсгал ялахад энд байгаа Ширүүшивч нар бол оростой ойрхон хамт ажилаад сурцан байсан болохоор оросын улаантнуудтай холбоотой болчихгүй юу дээ, орос бол улаан, улаан орос болчихсон. Аа тэр улаан байна уу, цагаан байна уу тэр нь мэдэхгүй ямар ч байсан хамаагүй холбоотой ингээд болчихсон. Яг энэ үед 21 онд энэ хятад талаасаа цагаантнууд орж ирсэн. Яг энэ орж ирсэн үед казакууд хоёр хуваагдсан. Яасан бэ гэхлээр нэг хятадийн хилд ойр байгаа казакуудыг хэсгийг нь эзэлж авсан яагаад гэвэл хамгаалах цэрэг хамгаалагчид байгаагүй. Тэгээд казакууд хоёр хуваагдсан Оросын хэлд оройлцоо нь болохоор оросын талд орж, Хятадын ойр талых нь болохоор цагаантнуудтай ингэж хуваагдаад, Казакууд хоёр хуваагдчихгүй юу даа. Тэгээд тэр хэд бол улаан Оросууд орж ирээгүй байсан цагаантнууд орж ирээд цэргийн хүчээр бүгдийг нь эзэлж авсан. Тэгээд нөгөө нутгийн ноён Дөрвөдхан нутгийн ноёнийг баривчилсан.

Хишигсүрэн -

Дөрвөдхан чинь Монгол хүн байсан гэл үү ?

Жүкей -

Үгүй. Казак хүн байсан. Тэгээд Дөрвөдүүдийн дунд орж ирээд. Түүний эцэг нь тэгээд Дөрвөдүүд дунд байгаа болохоор тэгээд Дөрвөдхан гэж нэрлэсэн байхгүй юу. Аан 2 дахь хүү нь болохоор Данивхаан гэж байсан. Тэгээд нөгөө манай эцэг бол тэр Дөрвөдхантай найз болцон тэгээд тэр Дөрвөдханд туслагч болоод явж байсан байхгүй юу даа. Тэгээд Дөрвөдханийг бариад явахдаар зэрэг манай эцэг оросоос тусламж гуйхаар явж л дээ тэгээд оросоос тусламж гуйхаар ийм ийм боллоо гээд хэлсэн тэр хэд бол энэ Увсын нутагт бол Хасбаатар Дамбаадорж нар ирчихсэн байсан. Төр засгийн газар байгуулсан цэрэг энэ тэр байгуулж байсан. Оросын талаас бол Байкалов тэргүүтэй оросын цэргийн отряд ирсэн байсан. Ингээд “одоо очоод хэлсэн казакуудыг дээрэмдлээ манай ноёныг барьж авч явлаа дүүтэй минь хамт би ингээд хэл хүргэх гэж тусламж гуйхаар энд ирлээ” гэж хэлээд ингээд тэрнийг дагуулаад ингээд дагуулаад энэ цагаантанууд дээр ирээд байлдсан байгаа юм л даа тэгээд . Тэр үед бол оросын Хасбаатар, Байкал нарын цэргүүд нь цөөхөн байсан 300 гаадхан цэрэг байсан. Оросын тэр Бакиш гэж байгаа тэр нь бол цагаантны генерал Бакиш гэж байгаа тэр нь бол 3000-аад хүнтэй, тэгээд эцсийн тулаан Толбо нуурт болоод, Толбо нуур дээр Урианхайн хошууны сүмын газар байсан байгаа юм, тэнд байрлаж байгаад бүсэлтэнд орсон байгаа юм одоо тэнд байлдах арга байхгүй 3000 хүний урдаас 300-аадхан хүн байлдсан, цагаантнуудад бол бууж өгөхыг шаардсан шаардлага өгсөн байгаа юм л даа тэгээд тэд бууж өгөөгүй. Тэгээд тэнд хаана ч байсан тэр сүм дээр л өнөө жоохон нулимс шингээд л газарт ингээд үлдсэн тэр хэд бол ингээд Байкал, Хасбаатар нар нь бол манай эцэг хажуудаа нэг хэдэн хүнтэй худалдаа наймай хийсэн хүнтэй уулзаж нууцаар гаргаж Оросод очсон тэгээд явуулсан байгаам лдаа . Ингээд нуугдаж очоод Оросуудад хэл хүргээд дахин нэмэлт хүч нэмэлт хүч авчирч тэгээд 42 дахь хоног дээрээ тэр толбо нуурын бүсэлтээс нөгөө Монгол зөвлөлтийн хамтарсан цэргийг чөлөөлсөн байгаа юм. Толбо нуурын тулалдаан гээд түүхэнд үлдсэн тулалдаан нь энэ юм. Ингээд манай эцэг энэ ажилд оролцсоны гэрчилсэн тэр үед Байкал, Хасбаатар нар Хасбаатар нас барсан байгаа юм шүү дээ, цагаантны гар дээр гарт нь бол ингээд манай ялалтанд оролцлоо гээд баримт бичиг өгсөн байна лээ л дээ. Тэгэхдээр ерөөсөө манай эцэг бол хувьсгалт арга хэмжээнд оролцож эхэлсэн. Тэрийгээ бол орон нутагт бол яг 21 онд гэхэд бол яг энэ казакуудын дотор бол Ардын хувьсгал ялаагүй хуучинаараа байж байсан . Аа тэр Толбо нуурын ялалтын дараа жинхэнэ Ховдын засаг Ховдод бол ?????? Тэндээсээ казакуудыг дотор жинхэнэ хувьсгалт ажил явуулдаг байсан байгаа юм тэгээд жинхэнэ одоо ажилаад эхэлсэн тэрэнд нь бол аав маань оролцсон байгаа юм. Тэгээд нэгэнт энэ ажилд оролцсоныхоо хувьд 30-аад оноос эхлээд бол ер нь хүүхдүүдээ сургуульд өгч анхны хүүхдээ сургуульд өгсөн 2 дахь хүүгээ ч сургуульд өгсөн байгаа юм. Тэр сум дээр нарийн бичгийн дарга хоршооны дарга ийм тийм ажил хийж явсан хүн байгаа юм л даа. Ингээд 3-н хүүхдээ сургуульд өгдөг нь энэ юм дээд сургууль төгссөн за том хүүд нь бол бага сургууль төгсгөж байгаад ховдод эвлэлийн намийн хороонд ажиллаж байсан аймаг боловсрол аймагт ирээд аймгийн хүрээнд байж байгаад тэгээд цэрэгт явсан байгаа юм. Анхны манай тэр том ах бол анх 40 онд байгуулагдахад анхны сонины эрхлэгч байсан хүн. За 2 дахь хүү нь ганц охинтой байсан тэр нь бол бага сургууль төгсөөд энд байсан. Тэгээд 41 хүрэхэд бол сая том ах 2 дахь газарт байсан ах тэр 2 цэрэгт явсан байгаа юм. Яг тэр зун бол хувьсгалын эсэргүү хүмүүсүүдыг баривчилж барьж дуусч байсан үе байна лээ л дээ. Манай аав бол бас эсэргүү болоод эсэргүүд баригдсан байгаа юм, 41 оны 8 сард зуны наадмын үеэр л ирээд бариад явсан. Тэгээд шийтгэгдсэн тэр үеэр манай ээж маань жирэмсэн байж, тэгээд аав явчихсан 2 хүү нь цэрэгт явчихсан тэгээд 2 хүүхэд нь бол сургуульд ээж маань жирэмсэн байгаад нэг хүүхэд нь гараад, нэг хүүхэд дотроо үлдсэн, гаргаж чадахгүй, 2 ихэр байсан байгаа юм. Тэгээд гарсан хүүхэд нь одоо манай отгон дүү Москвад холбооны инженерээр төгссөн. Ээж маань тэр дотор үлдсэн хүүхдээсээ болоод нас барсан. Тэгээд бид өнчин үлдсэн манай аав эргэж ирсэн л дээ тэгээд 5 жил яваад тэгээд өргөдөл бичээд, одоо ингээд Ардын хувьсгалаас холбоонд орсон энэ тэр гээд өргөдөл бичсээр байгаад тэгээд иргэж ирээд 47 онд 1921 оны партизан гэдэг нэртэй болоод гарсан даа.

Хишигсүрэн -

Та нар тэр аавыгаа баригдаад явчихсан тэр нөгөө өнчин хэдүүлээ байж байх үеийг та санаж байна уу ер нь ямар байсан?

Жүкей -

Санаж байна. Би тэр үед 5 настай үлдсэн байгаа юм, тэгэхэд бол том ахын доодох ахын 2 авгай л үлдсэн байгаа юм, 1,1 хүүхэдтэй, бид 2 хоёулаа өнчин. Тэр үед манайх овоо малтай болчихсон тийм байсан, мал хариулах хүн байхгүй тэгээд мал эзгүй алдагдаад, яахав тэгээд 2 залуу авгай юу ч мэдэхэв дээ ерөнхийдөө тэрнийг харах хүн байхгүй. Бид хоёр бол аав ээжийнхээ орон дээр л хэвтдэг, тэгээд л заримдаа хоолтой, заримдаа хоолгүй нэг ийм л 5 жил өнгөрсөн дөө. 3, 4 нас хүрч байж л тэр манай отгон дүү бол хөлд орсон байгаа юм шүү дээ. Ер нь бол өөр хүн байгаа юм, нөгөө өнчин хүүхэд маань хөлд орж чадахгүй одоо тэр чинь мэдээж шүү дээ, Тэгээд хөгөөр боочихсон тэгээд нэр нь Хөхөө нэртэй болчихсон. Дутуу төрсөн дутуу хөгжилтэй хүн байхгүй юу даа тэр. Өөрийнхөө хөгжлөөсөө хоцорчихсон тийм хүн байсан тэгээд 1946 онд 25 жилийн ой болж л дээ, тэгэхэд л манай аавыг чөлөөлж байсан, тэгээд нэг амьдрал залгасан тэгээд нэг ийм байгаа юм.

Хишигсүрэн -

Танай аавыг баривчилж байх үед бол Баян-Өлгийд одоо казакуудын дунд тийм баривчилгаа тийм хэлмэгдүүлэлт хэр их түгээмэл дэлгэрэнгүй явагдсан юм бол? Та ер нь энэ тухай мэдэх үү?

Жүкей -

Мэднэ. Би бол энэ Баян-Өлгий аймгийн түүхийг энд бичсэн. Энд тодорхой байгаа. Хамгийн хэцүү нь бол тэр бичиг үсэг мэддэг овоо гэсэн бүх хүмүүсээ баривчлаад дууссан байгаа юм шүү дээ. Тэр ганц нэгийг нь бол тэгээд янз бүрийн худлаа материал бүрдүүлээд баривчилсан байгаа юм. Манай аав бол жоохон хэл амтай тийм л хүн л дээ бас ардын хувьсгалын партизанд байлдаж явсан болох болох тэр юманд одоо явдаг байсан хамаагүй хэлдэг тийм байсан, гол аавыг баривчилсан газар бол нийгмийн аюулаас хамгаалах газар.

Хишигсүрэн -

Орон нутгийн нийгмийг хамгаалах байгуулгаас монголчууд ажиллах уу аль эсвэл казакууд ажиллах уу ?

Жүкей -

Казак цусны монголч бий тэр нийгмийг хамгаалах байгуулгын хэлтсийн дарга байсан хүн нилээн тийм л хүн байж л дээ нэг хэрцгий тиймхэн хүн байсан. Тэр хүн бол тэгээд баривчилсаар баривчилсаар одоо үлдсэн хэдэн хүнийг бол 41, 42 онд барьсан байгаа юм л даа. Манай аав Толбо нуурийн тулалдаанд оролцож оросоос тусламж авч байсан 3 хүн байгаа юм. Нэг нь бол 37 онд баригдаж үлдсэн 2-ыг нь бол 41 онд хоёуланг бариад Шалганбай, Чингэсвай гэсэн 2 хүн байсан. Шалганбайг нь бол буудаж алсан байгаа юм шүү дээ. Баян-Өлгийн төвд манай аавыг бол 10 жилээр тулгаж шийтгээд явсан. Халхын Улаанбаатар луу аваад явсан.

Хишигсүрэн -

Та ер нь санаж байна уу? Танай аавыг бариад явчихлээр баривчлагдсан хүмүүсын тухай ард нь байгаа хүмүүс ер нь юу гэж ярьдаг байсан юм. Хэлмэгдүүлэлт ч юмуу баривчилгааны тухай хүмүүс хоорондоо юу ярьдаг байсан бэ?

Жүкей -

Манай ээж ингэж хэлж байсан юм тэгэхэд би 5 нас өнгөрч байсан юм л даа. Халхууд л бариад явчлаа гээд ингээд ярьж байсаныг нь би сонсож байсан. Тэгэхэд халх биш яг казак бариад явж байсан. Бичиг үсэг мэддэг мэддэггүй гэлтгүй бүгдийг нь бариад явсан байгаа юм л даа тэгэхэд бол нэг нэгнийгээ буудаж алаад нэгийг нь 10 жилээр шийтгэж байсан.

Хишигсүрэн -

Тэгээд баривчлагдаад явахаар за тэр халхууд аваад явчихлаа гэдэг юм байж. Нөгөө хамт амьдарч байгаа ард иргэд одоо юу гэдийн энэ бол хувьсгалийн эсэргүү байж гэж бодох уу? хөөрхий хэлмэгдлээ гэж бодох уу ?

Жүкей -

Хувьсгалийн эсэргүү гэнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Та нарт яаж ханддаг байсан бэ? Ж.

Жүкей -

Эсэргүүнna хүүхдүүд гэдэг байсан.

Хишигсүрэн -

Одоогийхоор бол нийгмийн хавчлига дарамт байх уу?

Жүкей -

Бид нар луу бол их эвгүй л харна шүү дээ. Энэ бол эсэргүүгийн хүүхэд эсэргүү л хүүхэд гэж харна шүү дээ. Улсууд бол тэгж л бодно. Энэ бол төр засгийн эсрэг хүмүүс тийн эд нар бол болохгүй хүмүүсүүд эд нараас бол хол байх хэрэгтэй ийм л болчихсон байсан. Бид нарыг нэг л их өрөвдсөн барьсан тийм хүн байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Одоо тэр гэр бүл улсууд нь ингээд баривчлагдаад явлаа гэдгийг урьдчилж ер нь мэддэг юм уу ?

Жүкей -

Үгүй ээ

Хишигсүрэн -

Баривчлагаа өдөр хийгдэх үү? шөнө хийгдэх үү ?

Жүкей -

Шөнө. Зарим нь өдөр бас шөнө ч хийгдэнэ. Манай аав бол тэр хэд бол сумын наадам хийхэд сумын наадмын тэр хөрөнгө энэ тэрийг бол ард түмэн өөрсдөө хариуцдаг байсан. Тэгээд хүүгээ авчираад бэлдээд хүүгийнхээ гэрийг авчираад бэлдээд ингээд байж байсан байхгүй юу тэгээд шөнө ирээд л баривчилаад явсан. Хувцасаа ч бүрэн өмсөөгүй тэгээд аваад явсан. 18 сар өлгийд шоронд байлгасан байгаа юм л даа. Бүр ингээд хавчигдаад хэлс хэрэгт гүтгээд байсан болохоор манай аав ер нь их хатуу хүн л дээ хоол идэхгүйгээр үхье гэж бодоод тэгээд тэр үедээ бүх юм нь хавдаад бүх юмыг нь сорсон тэгээд бүр босч чадахгүй болсон. Тэр үед тэгээд эмнэлэгт аваачсан тусгай өрөөнд тэгээд байж байсан. Тэгээд бүтэхгүй болохоор нь тулгаал 10 жилээр шийтгээд аваад явуулсан.

Хишигсүрэн -

Тэр 10 жил шоронд байсан тухайгаа та нарт ярьдаг байсан уу?

Жүкей -

Ярьдаг байсан.

Хишигсүрэн -

Тэгээд юу юу ярьж байна даа?

Жүкей -

Шоронд бол гайгүй гэж байгаа юм. Хөдөлмөр хийдэг байсан байгаа юм. Аав тэндээ дархан хийдэг тэгээд бас мод бэлддэг байсан. Тэгээд л дандаа өргөдөл бичдэг “Би эсэргүү хүн биш, би энэ хувьсгалыг ялуулсан хүн шүү гэж тэгж дахин дахин бичсээр байгаад тэгээд дараа нь материал олдсон байгаа юм л даа. Дамбаадаржаа гэж Хасбаатарын туслах нь байсантэр хүний бичсэн баримт нь гараад ирсэн “казакуудаас ингээд тусалсан энэ тэр гээд нэр гараад ирсэн, тэгээд чөлөөлөгдсөн. 1947 онд партизан цол олгосон юм шүү дээ.

Хишигсүрэн -

Одоо энэ Ховдын хязгаарыг тохинуулах гэдэг ч юмуу, тэрнийг үндсэндээ 49 он хүртэл хилийн мөргөлдөөн боллоо шдээ өөр бас зөндөө юм болж байсан одоо тэр 3 улсын хэлэлцээр тэр хүртэл болж байсан. Тэр үед та ухаан суучихсан, ямарваа нэгэн юмыг ойлгохтойгоо байсан шүү дээ, тэр үед би нэг цэргийн эмч байсан хүнтэй би уулзаж байсан юм л даа тэр надад их юм ярьж байсан. Османы цэргүүд чинь орж ирээд л яаж яргалал үйлддэг байсан их л аллага хядаан болдог байсан гэсэн. Та тэр тухай мэддэг бол надад ярьж өгөхгүй юу ?

Жүкей -

Баян-Өлгий Монголын казакууд бол үндсэн дээ Казакстанаас биш, Чинжанаас орж ирж байсан казакууд юм байгаа юм. 1860-аад онд эхнийх нь энд орж ирсэн, тэгээд энд нутагжсан, гэхдээ эдний төрөл саднууд бол нэг хэсэг нь Чинжанд байдаг, одоогийнх шиг жишээ нь Баян-Өлгийд нэг хэсэг нь байхад, нөгөө хэсэг нь төрөл садан нь Улаанбаатарт байгаатай адил байхгүй юу, тэгээд тэд хоорондоо холилдож байсан ч гэсэн харилцаа холбоо тасраагүй байсан. Ийм холбоо байсан. Гэхдээ энэ Монгол нутагт бол 1912 онд МУ-н харъяанд нь орсон байгаа юм шүү дээ өргөдөл бичиж. Бас очиж ирэх хөдөлгөөн бол чөлөөтэй байсан. 1934 он хүртэл хил тогтоогоогүй байсан. Хил тогтоогүй. Хилийн цэрэг гэж байгаагүй, ардын хил хамгаалагч гэж байсан, буу өгнө, тэднүүд хил хамгаалдаг байсан, тэд саад хийхгүй нааш цааш гардаг байсан. Жинхэнэ энэ Монгол нутгийг, ард түмнийг дээрэмддэг байсан Османы дээрэмчид гэдэг нь бол наана гараад ирсэн. Хятдын хил дээр нэг хэсэг нөхдүүд, дээр үед сайн эрчүүд гэж байна шүү дээ, тийм улсууд тэд хятадын хил дээр бөөгнөрсөн байсан байгаа юм. Хятдын хил дээр.

Хишигсүрэн -

Хятадын хил дээр бөөгнөрсөн улсуудын гарал нь хаанаас гаралтай байсан юм?

Жүкей -

Гарал нь тэд нар нь бол Чинжан казакууд байсан байгаа юм. Тэрний нэг хэсэг хүмүүс улсуудыг дээрэмддэг байсан байгаа юм. Ална, тална, мал ахуй яана гээд л...

Хишигсүрэн -

Гэрийнхээ унины үзүүрт мах иддэг хутгаа ингээд углачихсан, тэгээд айл болгон бэлтгэлтэй байдаг байсан гэж байгаа юм, хэзээ ч нөгөө нэг хасагийн дээрэмчид ороод ирж магадгүй гээд, хэрвээ ороод ирдэг юм бол ерөөсөө ингээд чагтлаад алдаг. Тэрэнд ерөөсөө жирийн казакууд хэлмэгдсэн гээд байгаа юм. Хасаг хүн болгоныг нөгөө казак хүн гэж үзээд Монголчууд нь ч гэсэн тэгээд хаа хамаагүй алсан гээд л тэгдэг байсан юм.

Жүкей -

За би энийг тодруулж яръя. Тэгэхээр нэг тийм хүмүүс байхгүй юу даа, Чинжаны казакууд дотроо “энийг та нар казак хэл дээр байгаа болохоор авч чадахгүй л дээ /ямар нэгэн юм үзүүлж байна/ “хятадын эсрэг босоод тэдний эсрэг бослогод бас уйгарууд бослого гаргасан. Тэгээд уйгартай хамт Чинжан казакууд Уйгартай хамтарч хятадын эсрэг босож байсан. Тэгээд ингээд босоод ирэх дээр “Уйгар-Казакын бие даасан улс” байгуулна гэдэг бодлого барьж. Энэ бодлогыг барьсан хүн бол Осбайн, Осман биш Осбайн байсан байгаа юм. Тэр улсууд хэсэг хүмүүсийг дагуулаад бас тонуул хийж байсан хүмүүсийг элсүүлж яваад л тэгээд хэсэг хэсэг бүлэг хүмүүс болсон байгаа юм л даа. Тэгээд урд байсан тонуулчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж орж ирээд л энэ Монгол нутгаас мал хөөнө, жаахан эсэргүүцснийг нь алж талдаг байсан байгаа юм, тэгээд л энэ урд байсан тонуулчид нь Осбайнд элсэж эхэлсэн учраас Осбайн тонуулёин болж байгаа юм. Тэгээд тэд хятадуудыг тонож байсан. Тэгээд нэг талаасаа хятадын эсрэг, нөгөө талаасаа Монголын эсрэг, тэгээд ийм хоорондоо нэг ийм юм болж байгаа юм л даа. Тэгээд сүүлд нь Орос бодлого явуулж байсан байгаа юм л даа тэр Чинжан Зөвлөлтын консул байсан байгаа юм. Тэгээд зөвлөлтын бодлого явуулж байхад бол хятадууд өөр бодлоготой, өөрсдөө дотроо хагаралтай байсан. Осбайн нөгөө нэг Коминдануудтай нийлсэн байхгүй, тэгээд Осбайныг сулруулахын тулд Орос Гоминдаануудыг дарахын тулд Орос Монголыг ашигласан. Монголтой нийлсэн тэгээд Орос Монгол ямар бодлоготой байсан бэ гэхээр Осбайныг өөртөө элсүүлэх тийм бодлого барьсан. Ингээд бодлого явуулаад, хүмүүсээ явуулаад ирэх дээр зэрэг Осбайн итгэсэн. Тэгээд Чойбалсан өөрөө очиж уулзсан байгаа юм. Тэгээд нэг хэсэг Осбайн эргэсэн. Осбайныг Чинжаны казакуудын дарга нь болгоод, хаан нь болгоод сонгосон байгаа юм шүү дээ. Тэгээд Осбайныг авчираад бас Алтай аймгийн дарга болгосон. Ингээд баахан ажиллаж байхад нь өөрийнх нь хуучин Чинжаны Казакын тусгай улс болгох бодлого нь биелэгдэхгүйг мэдэрсэн байгаа юм, яагаад гэвэл Зөвлөлтийн тал нь Коммунист Хятдыг дэмжиж байсан, Коминдан хятад нь бас байж байгаа, тэр хоорондоо байлдаад эхэлсэн тэгээд нөгөө бодлого биелэгдэхгүй нь өөрөө ойлгомжтой болсон. Аймгийн даргаа хаяад л нөгөө хүмүүстэйгээ наашаа гараад ирсэн байгаа юм шүү дээ.

Хишигсүрэн -

Тэр Алтай аймаг одоогийн хаана байрлаж байсан юм?

Жүкей -

Шар сүмд, Шар сүм гэдэг нь одоо Алтай аймгийн төвийн Алтай хот гэж байгаа л даа.

Хишигсүрэн -

Говь-Алтай юу?

Жүкей -

Үгүй ээ үгүй, Алтай хот гэж Чинжанд байгаа.

Хишигсүрэн -

Горны Алтай юу?

Жүкей -

Биш, бишээ.

Хишигсүрэн -

Өө яанаа сори.

Жүкей -

Чинжанд байгаа Алтай. Энэ Алтайн уул байна шүү дээ Таванбогдоос эхэлдэг, тэрнийг Алтайн өвөр тал гэдэг юм цаад талыг нь, үүнийг нь хойт тал, ар тал гэдэг юм. Хоёр талд байгаа казакууд л даа. Тэгээд өвөр талын казакуудын дарга байж байгаад, аймгийн дарга хийж байгаад...

Хишигсүрэн -

Тэр аймаг нь хаанахын харъяа байх уу, Монголын харъяа юу?

Жүкей -

Үгүй ээ, Хятдын...

Хишигсүрэн -

Чинжаны харъяа, тэрнийг Коминдан байгуулж өгсөн?

Жүкей -

Чинжаны харъяа, үгүй ээ уг нь тэр нь Комбиданы аймаг байсан байгаа юм л даа. Тэгээд жинхэнэ тэр байлдаад Осбайныг нааш нь татаад, Баян-өлгийгөөс цэрэг аваад жинхэнэ Монгол цэргүүд оролцоогүй байгаа юм л даа. Оросын нисэх хүчин туслаад тэгээд ялалт байгуулаад Коминданыг хөөж гаргаад, тэгээд Осбайныг аймгийн дарга болгоод суургахгүй юү дээ. Тэгээд улааны бодлогоороо яваад л нөгөө Осбайн хулгай чинь мөн адилхан Хятад төр байх юм байнаа “би Казак төрийг байгуулж чадахгүй юм байнаа гээд” тэгээд дахиад л Монгол руу дайрдаг бүлэг гарч ирсэн байгаа юм, Монголын эсрэг, улаан Хятадын эсрэг хоёр бүлэглэл бий болсон, гарч ирээд дахиад нөгөө монголыг дээрэмддэг тийм бүлэг гарч ирсэн байгаа юм. Тэгээд хоёр улсын хооронд явж байгаад тэгээд цэрэг нь ч тарж бутраад, өөрөө ч баривчлагдаад 1951 онд цаазлагдсан байгаа юм шүү дээ. Энэ хоорондын харилцааны хувьд ийм юм. Энэ түүх бол хязгаарын цэргийн архивын эрхлэгч тэр Алтангэрэлийн номон дээр илүү тодорхой байгаа. Би бол өөрийнхөө мэддэгээ л ярьсан нь ийм байгаа юм. Зөв талын казакууд, буруу талын казакууд бүгд тодорхой байгаа. Би энэ дээр бол уг материалыг авч ашигласан л даа. Хоёр казакын хоорондын хилийн харилцаа ийм юм.

Хишигсүрэн -

За тэгээд танай аав бол үндсэндээ 47 онд эргэж ирсэн.

Жүкей -

46 онд эргэж ирээд тэгээд 47 онд партизан аваад, тэгээд тэтгэвэртээ байж байгаад 101 наслаад тэгээд нас барсан.

Хишигсүрэн -

Буцаад ирсэн чинь нутгийн ардууд яаж хандаж байна?

Жүкей -

Өө шал ондоо болчихгүй юу дээ. Буцаад ирсэн чинь хүмүүс бол шал өөр ханддаг болчихгүй юу дээ. Партизан болоод ингээд томроод ирсэн чинь.

Хишигсүрэн -

Танай аав дахиж хүнтэй суугаагүй юу?

Жүкей -

Суусан. Дахиад гэр бүлтэй болоод тэр хүнээсээ хоёр хүүхэдтэй байсан хоёулаа нас барчихсан. Нэг нь 10 анги төгсөөд, нөгөө нь бүр багадаа нас барчихсан тийм байна.

Хишигсүрэн -

Та тэгээд 35 онд төрсөн хүн, сургуульд аавын нөлөөгөөр элсэж байсан байх нь тиймээ. Та нэг ийм юм яриач таны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямар байсныг та нэг ийм яриач?

Жүкей -

Өө аав ирсний дараа 47 онд сургуульд орсон.

Хишигсүрэн -

Та нэг ийм юм яриач таны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямар байсныг та нэг ийм яриач? Таны өөрийн чинь хүүхэд нас ямар байв?

Жүкей -

Би хэлсэн шүү дээ сая бид өнчин үлдсэн гээд. Тэгээд өнчин болохоор чинь зэрэг бид нар эцэг эх гэж юу байдгийг мэдэхгүй тийм болчдог юм байна шүү дээ. Эх гэдгийг бол бүр мэдээгүй, эцэг эргэж ирсний дараа л жаахан яасан. Сургуулийн хүүхдүүд бол дандаа дотуур байранд байдаг байсан. Дотуур байр нь жижиг өрөөнүүд давхар ортой нэг том зуухтай байдаг юм. Хүйтэн тийм жижиг өрөөнд 2 давхар ортой тийм байсан байдаг юм гэсэн. Харин би ахын гэрт байдаг байсан. 2 дахь ах маань сургууль соёл төгссөн аймгийн хэлтсийн дарга байсан тэгээд тэднийд байдаг байсан. Бүх хүүхдүүд дотуур байранд байдаг байсан, дотуур байрны хоол иддэг байсан.

Хишигсүрэн -

Таныг сургуульд орж байхад Баян-Өлгий сургуулиуд ямархуу сургууль байсан юм?

Жүкей -

Их гоё сургуулиуд байсан миний мэдэхээр . Монгол сургууль, казак сургууль ерөнхийдөө казак сургууль 1-р 10 жил гээд Монгол сургууль 2-р 10 жил гээд байж байгаа. Тэгээд казак сургууль нь 7 жил болсон. Монгол сургууль нь бол 4 жилийн сургалттай байсан. Тэр үед хүүхдүүдэд ном дэвтэр хүрэлцээгүй байсан шүү дээ. Дайнаас дөнгөж гарсан, хөдөөний хүүхдүүд байна шүү дээ ихэнх нь тийм үе байсан. Ихэнх нь хөдөөний хүүхдүүд арьсаар оёсон тийм нэг хувцас өмсдөг байсан. Ном бол хүрэлцэхгүй. Харандаа дэвтэр хүрэлцэхгүй сургуулиас харандаа дэвтэр өгөөд тэгээд тэрэн дээрээ бичсэн болоод тэгээд байж байдаг. Үсэглэлийн ном байгаагүй, багш казакаар бичиж өгдөг байсан бид тэрнийг нь бичдэг байсан. Казакстанаас тэгээд 2-р ангид нэг ном ирсэн тэгээд тэрүүгээрээ хичээллэж эхэлсэн. Дотуур байрны хүүхдүүд их хэцүү байсан хөөрхий хувцастайгаа дээлтэйгээ унтдаг тийм байсан. Бүр 5-р ангид чирнель гэж хүрэлцэхгүй шүү дээ. Тэр үед бас 2, 3 хүүхэд нилээд нэг чирнельтэй байдаг тэрнийгээ тэгээд дундаа хэрэглээд явдаг байсан.

Хишигсүрэн -

Казакын ард түмэн таны үед хүүхдээ сургуульд өгөх дуртай байсан уу дургүй байсан уу ? Монголчууд бол өгөх их дургүй байсан.

Жүкей -

Адилхан тийм байсан малтай улсууд бол малаа хариулах хүн байхгүй гээд сургуульд өгөх их дургүй байсан. Ядуу улсууд өгсөн байсан.

Хишигсүрэн -

Та ямар байдлаар явж байгаад инженер эдийн засагч болчихов?

Жүкей -

Би эндээс 10 жил төгссөн. 10 жил төгсөөд улсын их сургуульд орсон. 1955 онд улсын их сургууль ...

Хишигсүрэн -

Та Улаанбаатар анх яаж орж байснаа ярьж өгөөч? Тэр үед Улаанбаатар ямар байв?

Жүкей -

Би 10 дугаар анги төгсчихөөд машинаар очлоо л доо.

Хишигсүрэн -

Хэд хоног явж очив, ямар машинд суув?

Жүкей -

Өө би 51 гэдэг машин байсан, тэгээд эндээсээ 51 гэдэг машинд 20-иод хүүхэд суусан.

Хишигсүрэн -

Дандаа хасагууд уу?

Жүкей -

Дандаа хасагууд. Бид 10 жилийг жаран хэдэн хүүхэд төгссөн тэндээс бол 7, 8 нь л сургуульд явсан бусад нь бол багшаар гарсан манай 10 р ангид багш хүрэлцдэггүй байсан. Тэгээд тэднийг тусгай курсээр бэлдээд бага ангийн багш болгож гаргарсан. 10 хоноод л хотод хүрсэн л дээ, би бол 10-р ангиа онц дүнтэй төгссөн, тэгээд тоо физикийн ангид орсон. Тэгэхэд чинь засгийн газрын ордон үлгэр жишээ байсан. Бас театр байсан, их сургууль байсан, гол барилганууд нь эд байсан. Их дэлгүүр байсан их дэлгүүрийн баруун талд бол дандаа хятадууд, тэгээд хятад гудамж байсан тэнд бас зах энэ тэр байсан өөр юм байгаагүй. Улаанбаатар зочид буудлын хажууд Улаанбаатар хотын захиргаа, Тэрний хажууд Элдэв-Очир кино театр байсан. Тэгээд хөгжимт драм театрийн ард дотуур байдаг байсан одоо байхгүй тэнд байдаг байсан. Их сургуулийн багш нар байдаг байсан байгаа юм, одоо тэр дуурийн театрийн ард талд .

Хишигсүрэн -

Та бол одоо Улаанбаатар явж байхдаа сандарч байв уу? яваад очихдоо та Улаанбаатрыг яаж төсөөлж байсан. Яг яваад очсон чинь том санагдаж байв уу ? ямар санагдаж байв?

Жүкей -

Өө том санагдалгүй яахав . Энд харж үзээгүй нөгөө 2 давхар байшинтай тэгээд их том санагдаж байсан. харин нэг ондоо харагддаг байсан, би энд бол монголчуудад дасчихсан байсан байгаа юм. Тэнд бол дандаа хятадууд байдаг байсан. 1955 онд хятад маягийн амьдралтай байсан. Хятад гуанзнууд хятад жижигхэн дэлгүүрүүд тийм л байсан. Их дэлгүүрээс бусад нь хятад дэлгүүр байсан. Хэдэн жил болоод ирэх дээр зэрэг арай өөр болсон.

Хишигсүрэн -

Та одоо хотод ороод ирлээ шүү дээ, тэгэхэд та хотын соёл гэдэг юмыг яаж өөр дээрээ тусгаж байв.

Жүкей -

Үгүй арай жоохон өөр байсан шүү.

Хишигсүрэн -

Одоо бол хотод хот хөдөө гээд бөөн яриа байдаг шд таны үед тийм яриа байсан уу? Ер нь таны үед яаж ханддаг байсан бэ?

Жүкей -

Нийт хүмүүсийн хооронд тийм ялгаа бараг байдаггүй байсан. Аа яг их сургуульд очихоор мэдэгддэг юм. Ахлах ангийн хүүхдүүд 1,2-р курсын хүүхдүүд арай ондоо байдаг юм. Тэр үед би орос хувцсаа өмсөөгүй, торгоор хийсэн шарваар өмёөж байсан. Нэг тийм ахын хуучин цамц гутал өмсөж байсан юм. Ингээд очсон тэгэхэд ах маань Зөвлөлтөд сургуульд явчихсан байсан. 2 ах цэрэгт, аавын мал дуусчихсан байсан. тэгсэн багш нар хэлж байна л даа. Би тоом шарваар өмчихсөн тэгээд ингээд элсэлтийн шалгалтанд орох гээд очсон чинь нэг багш надаас асууж байна л даа “чи жолооч байсан юм уу” гэж тэгэхээр нь би үгүй жолооч биш гэсэн (инээв)тэгээд л тийм л соёлтой байлаа шүү дээ. Хотод хамт очсон нэг оюутан тэр хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг байсан тэгэхэд их сургууль хөдөө аж ахуй хоёр цуг байдаг байсан. Тэгсэн тэр сангийн аж ахуйд очоод хэдэн мөнгөтэй болж л дээ. Тэгээд тэр мөнгөөрөө оймс моймс юм авч л дээ. Тэгээд тэрнийг өмсөж үзэж л дээ, тэгсэн тэр чинь өөрөө эрэгтэй хүүхэд байхгүй тэгээд эмэгтэй хүний оймс авчихсан, надаас энийг яаж өмсдөг юм бэ гээд надаас асуугаад тэр чинь хөдөөний хүүхэд байхгүй юу (инээв) ийм л байсан шүү дээ эрэгтэй, эмэгтэй оймс ялгахгүй.

Хишигсүрэн -

Таны хувьд оюутны амьдрал хэр тааламжтай өнгөрч байсан бэ?

Жүкей -

Өө яахав гайгүй энэ дунд сургуулийг бодвол 225 төгрөгийн степэнт авна тэрнээсээ заримыг нь хоолны талондоо өгдөг, гуанзнаас дотуур байрны оюутнууд авах тийм эрхтэй байсан. Оросоор бичсэн байдаг “Завтрак ужен” гэж бичсэн байдаг байсан. Тэгээд очоод бол хоолонд нь даасаагүй л дээ тэгэхэд чинь ногоо гэж байгаагүй шүү дээ. Байцаа даршилж байцаа өгдөг байсан. Байцаа идэж чаддагүй би мах талх гурилтай шөл бол иднэ тийм л байсан.

Хишигсүрэн -

Хэлний зовлон байсан уу танд?

Жүкей -

Байсан байсан хэлний зовлон. Би яахав онц сурдаг болохоор жоохон хэлтэй байж л дээ. Тэгээд орсон чинь Дорнодоос, Чойбалсангийн Баян-Уулын 10 жил төгссөн буриад хүүхдүүдтэй хамт орчихож, тэгээд эхлээд монгол хэл сурахдаа тэд нараас сурсан чинь жоохон буриад аялгуутай сурчихгүй юу даа (инээв).

Хишигсүрэн -

Танай ангид Цэрэн багш байсан уу? Их сургуулийн Цэрэн багш байсан уу? Физикийн тэр чинь Дорнодын Баян-Уулых байсан шүү дээ.

Жүкей -

Цэрэн багш онолын физикийн шүү дээ, манай багш байсан. Тэгээд тэр багш нар нь “чи казак нь юмуу, буриад нь юмуу” гэж асуудаг байсан тэгээд л “Бурхан цаг орой дээрээ” гэж хэлнэ шүү дээ. /инээв/ Тэгээд эхний жил 1-р курсд хичээл нь орос хэлээр ордог. Орос хэл байхгүй, монгол хэл байхгүй тэгээд нэг талаас Монгол хэл оролдоод, нөгөө талаас Орос хэл оролдоод эхний хагас жил дунд сурсан. Дунд л дүн авсан. Эхний жил ингэж явсаар байгаад овоо Орос хэлтэй ч болчихлоо, овоо Монгол хэлтэй ч болчихлоо. Овоо оролдоод байсан чинь тэгээд хүүхдүүдтэйгээ ч гайгүй болсон байгаа юм.

Хишигсүрэн -

Тэгээд яаж яваад та эдийн засгийн инженер болчихсон юм?

Жүкей -

Тэгээд би төгссөны дараа их сургуульд үлдэхээр байсан физик математикийн багшаар. Тэгсэн чинь ар гэрт хүн байхгүй, нөгөө аавын гарт байсан хүү нь нас бараад, хоёр ах цэрэгт, нөгөө хоёр нь 10 жилийн сурагчид тэгээд намайг энд байлгахаар болсон л доо.

Хишигсүрэн -

Нөгөө хоёр цэргээсээ халагдаж ирдэггүй юу?

Жүкей -

Ирдэггүй, цэргийн дарга болчихсон, тэр 2 цэрэгт байж байгаа шүү дээ. Тэгээд намайг энд авхуулсан л даа.

Хишигсүрэн -

Тэгэхэд та гэр бүл болоогүй байсан юм уу?

Жүкей -

Тэгэхэд гэр бүл байхгүй байсан. Тэгээд ирээд л би 1 жил багшилсан. Тэгээд багшилж байсан чинь энэ аймагт дулааны цахилгаан станц баригдахаар болоод, инженер байхгүй шүү дээ, тэгээд аймгийн намын хороо намайг холбооны инженер...радио, цахилгаан станц Чехээс байгуулна гээдл тэгээд манай багш байсан нэг хүн бий бас их сургууль төгссөн, тэрнийг радио инженерээр, намайг цахилгааны инженерээр Чехд курсд явуулваа.

Хишигсүрэн -

Өө зазаз, тэр чинь хэдэн он бэ?

Жүкей -

Тэр чинь 1962 билүү 1961 байсан тэгээд Чехэд жил хагас инженерийн курс хийгээд Баян-Өлгийд ирээд тэр цахилгаан станцын ажлыг өөрөө гардан хийсэн. Тэгээд барилгыг нь бариулаад, тоног төхөөрөмжийг нь угсруулаад, даамал инженерээр ажиллаад, станцаа ашиглалтанд орсны дараа станцын дарга болсон. Тэнд бол 15 жил болоод мөн тэнд байж байх хугацаандаа эдийн засгийн ангийг ичнээгээр төгсөөд эдийн засагч мэргэжилтэй болсон. 1976 онд аймгийн намын хороонд 2-р даргаар дэвшсэн. Тэнд ажиллалаад, 1988 он хүртэл ажиллаад уг ажлаасаа өөрчлөгдөөд аймгийн 1-р орлогч болоод, тэгээд нөгөө 91 онд олон өөрчлөлт боллоо шүү дээ, зогсолт могсолт энэ тэр гээд л болоход бүх ажил үүргээ өгөөд зүгээр нэг гүйцэтгэх ажил хийж байгаад 1995 онд өндөр насны тэтгэвэртэй гарсан.

Хишигсүрэн -

За та ардчилалын үед аймгийн 2-р дарга байсан юм байна шүү дээ.

Жүкей -

1-р орлогч байсан. Тийм.

Хишигсүрэн -

1-р орлогч байж, та ер нь ардчиллыг та тухайн үед яаж хүлээж авав, ардчилал энэ аймагт яаж өрнөв, ямар онцлогтой байсан, ардчилалын үр дүнг та яаж харж байсан, одоо юу болчив?

Жүкей -

Тэр бол үнэн чанартаа бол Гарбачаевын өөрчлөн байгуулалт ил тод байдал гарч ирэхэд тэрнийг л онолын хувьд л жаахан ойлгож байлаа л даа. Яг миний хувьд бол үнэндээ анхандаа ардчилалыг ойлгоогүй, энэ ардчилал гэдэг юм шал ондоо юм ярьдаг тэгээд тэр үед нь мэдрэг байгаагүй. Зүгээр л социализмийн үеийн улс төр эдийн засгийн онол-философиор хүмүүжсэн болохоор тийм зүйлийг анхандаа ойлгоогүй. Тэгээд тэр үед ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан, ардчилалыг ярьж байгаа, “бид ардчилагчид” гэж ярьж байсан улсуудад ч мэдлэг ч их муу байсан болохоор тэдний үйл ажиллагаа ч шаал нэг... хүний сэтгэлд буухаар юм байгаагүй, харин тэр үнэн сонин бидэнд их тус болсон, ардчилал гэдэг чинь юу юм бэ гэж ойлгуулж өгсөн, Правда сонин 2-ыг уншаад “ардчилал гэдэг чинь ийм юм байдаг юм байна, социализм гэж нэг ийм юм байна” гэдэг нэг тодорхой ойлголттой болсон. Харин тэр “бид ардчилагчид” гэж гарч ирсэн улсууд ардчилалын мөн чанарыг баё ярьж чадаагүй л дээ тэр улсууд бол. Ер нь бол хэлэхэд хуучин зүйлийг авч хаяад шинэ зүйл гаргаж авах гэж байгаа гэдэг зүйлийг бол тийм сайн хүлээж авч байгаагүй.

Хишигсүрэн -

Ямар хүмүүс энэ аймгаас эхэлж татагдаж гарсан бэ?

Жүкей -

Миний бодлоор бол хуучин нийгмийн их дүрэлзсэн хүмүүс гарч ирсэн гэж боддог. Жишээлбэл: Албан тушаалаасаа өөрчлөгдсөн тийм л улсууд байсан байх жишээ нь: Харжаабая гэдэг хүн байсан, ардын их хурлын гишүүн болсон тийм улсуудаас л ардчилал, тэр нь ч зөв авч чадаагүй. Тэгээд миний хувьд бол хэвлэл мэдээллээс сонсоод аан энэ ийм юм байна гэдгийг ойлголоо л доо. Тэгээд улс орон даяар өрнөж байгаа нь хэвлэл мэдээлэлээр цацагдаж тэрнийг нь уншаад процессын юмыг ийм юм байгаа юм байна гээд ойлголоо л доо. Ардчилалын мөн чанарыг тэгээд ойлгосон.

Хишигсүрэн -

Та ер нь ардчилал байна шүү дээ, юу авчирнаа гэж та бодож байсан юм, юуг өөрчилнө гэж бодож байв?

Жүкей -

Анхандаа юу?

Хишигсүрэн -

Тийм.

Тэгш байдал байсан шүү дээ уг нь.

Жүкей -

Байсан л даа. Гэхдээ ч хязгаарлагдмал байсан шүү дээ, их хязгаарлагдмал.

Хишигсүрэн -

Юугаараа хязгаарлагдмал гэж ?

Жүкей -

Хүмүүс бол чөлөөтэй юмаа хэлж чаддаггүй. Санасан бүхнээ чөлөөтэй хийж чаддаггүй. Энэ 2 л хязгаарлагдмал байдаг байсан. энэ 2 хязгаар байсан. Яахав хийсэн хөдөлмөрөөрөө үнэлүүлдэг, хийнэ гэсэн зүйлээ хийдэг, амьдралаа өөрийнхөөрөө ингээд ... амьдрал хязгаарлагдмал хэмжээнд байлаа шүү дээ айн. Одоогийнх шиг овоо орлоготой, өөртөө мөнгө төгрөг энэ тэр цуглуулах ... машин унах энэ тэр, хамаагүй байшин барьж авах зэрэг нь хязгаарлагдмал байлаа шүү дээ. Энэ бол харагдаад эхэлсэн хүмсүүдийн амьдралд. Үнэн чанартаа бид 2-р орлогч, 1-р орлогч хийж байлаа л даа, гэхдээ үнэн чанартаа ажилчнаас ялгаа байхгүй, зүгээр л нэг хэдэн төгрөгийг л авахаас, амьдрал нэг ийм л байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Социализмын үеийн эрх мэдэлтэй хүн эрх мэдэлгүй хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бэ? Та бол дарга байлаа шүү дээ. Таны удирдуулж байсан хүмүүс, дарга цэргийн харилцаа, ер нь социализмийн үеийн дарга цэргийн харилцааг юу гэж боддог вэ? Одоогийн байдалтай харьцуулахад ямар байсан бэ?

Жүкей -

Цэрэг дарга хоёрын нээх ялгарсан юм ....

Хишигсүрэн -

Тусгай хангамж байсан уу, Орос дэлгүүр байсан уу?

Жүкей -

Орос дэлгүүр байгаагүй, зүгээр тусгай дэлгүүр гэж байсан.

Хишигсүрэн -

Тэндээс тэгээд юу авах вэ?

Жүкей -

Мах л авна даа, цаас авна. Масло авна. Мах бол хүрэлцэхгүй шүү дээ, би энэ номон дээрээ бичсэн байгаа, байгаа малаа зөвлөлтөд гаргана, дотооддоо жоохон мал үлдэнэ тэр нь хүрэлцэхгүй тэрнийг нэгдүгээр орлогч байхдаа картаар худалдаж авдаг байлаа, дараа нь тусгай дэлгүүрээс хиллэж авна.

Хишигсүрэн -

Тусгай дэлгүүр бол ерөөсөө масло мах л авна.

Жүкей -

Масло мах өөр юм байхгүй шүү дээ, Чихэр ч яахав хааяа ирнэ, гэхдээ масло мах нь л.

Хишигсүрэн -

Хувцас хунар эдэлж хэрэглэх зүйлд?

Жүкей -

Өө ховор. Тусгай дэлгүүр шүү дээ, жижиг мухлаг, аймгийн тусгай хорооны захирагч гээд 10 гаран л хүн байна, костюм бол Орос явахдаа авна, бид нар чинь 4, 5 сараар хоног курсээр ажил хийнэ. Хотод очоод дүү нараараа Орос дэлгүүрээс авхуулна. Нэг их ялгараад байх юм байхгүй. Гэхдээ аймгийн дарга нэгдүгээр дарга нарынх л арай ондоо шүү.

Хишигсүрэн -

Машин унана.

Жүкей -

Машин унана, унана.

Хишигсүрэн -

Та машин унадаг уу?

Жүкей -

Унадаг. Бид нар гэхдээ баазаас дуудлагын л машин унана.

Хишигсүрэн -

Та нарын үеийн дарга нар ард түмнээсээ хэр ойрхон байсан бэ, одоогийн дарга нар ямар байна.

Жүкей -

Ялгаагүй, харин одоогийн дарга нарыг би тасархай гэж боддог. Бид нар бол орно шүү дээ. Цаанааса тийм шаардлага тавьдаг байсан. Дарга нар бол ард түмэнг сайн мэдэхгүй. Ард түмэн чинь хэлнэ шүү дээ. Одоогийн дарга нар бол өөрөө дарга болчихвол тоохгүй шүү дээ. Бид нар бол тэр үед ард түмнээсээ айна шүү дээ, яагаад гэвэл Төв хороонд матаас бичнэ.

Хишигсүрэн -

Би нэг юм асууя, ер нь аймагт байсан НАХ яамны хэсэг ер нь яаж ажилладаг байсан бэ? Та мэдэх үү?

Жүкей -

Мэднэ, аймгийн НАХ яамны дотор дарга гэж нэг хүн байна, гадаад дарга гэж бас нэг хүн байна. Хэлтсийн дарга бол аймгийг захирахгүй л дээ гэхдээ мэдээлнэ.

Хишигсүрэн -

Албан ёсоор мэдээлэллийг нээлттэй авах уу, хаалттай авах уу?

Жүкей -

Хаалттай авна.

Хишигсүрэн -

Яаж авах уу?

Жүкей -

Ард түмнээсээ мэдээлэгч нартаа, тэднээсээ цуглуулна.

Хишигсүрэн -

Тэд нар яаж шууд аргаар дамжуулах уу?

Жүкей -

Аймгийнхаа нэгдүгээр даргад дамжуулна, аймгийн даргад бол мэдэх юм байхгүй шүү дээ, нэгдүгээр дарга л мэднэ.

Хишигсүрэн -

НАХ яам хэр ажилдаг байсан гэж боддог вэ? Сайн тогтолцоо юу, муу тогтолцоо юу байх ёстой юу, ёсгүй юу

Жүкей -

2 талтай тэр. Хүмүүсийг тагнаж шагнаж байдаг нь зохисгүй гэж боддог юм, ил тод байх хэрэгтэй, нийгмийн аюулгүй байдлын талаар тогтолцоо нь заавал байх ёстой гэж боддог. Ер нь овоо судална шүү, уур амьсгал ямар байна гэдгийг сайн судална. Тэр нь одоо ч байх ёстой, тэр үед ч байх ёстой. Нөгөө талаас нь судалдаг нь мэдээлэгч тавиад л тэгээд тэрнийх нь аманд итгэдэг тэрүүгээрээ үйл ажиллагаа явуулдаг.

Хишигсүрэн -

Мэдээлэгч нар янз бүр байна. Сайн мэдээлэгч гэж байх уу?

Жүкей -

Тэрнийг би мэдэхгүй юм аа. Ямар ч байсан сүүлийн мэдээлэгчид тусгай ажил хийнэ, тусгай мөнгө авна.

Хишигсүрэн -

Та нар мэдсэн үү Баян-Өлгий аймгийн хэмжээнд ямар мэдээлэгч нар байсан бэ гэдгийг?

Жүкей -

Мэдээгүй. Сүүлд ганц нэгийг нь мэдсэн. Одоо ч байгаа байх.

Хишигсүрэн -

Тэр үед айдас хүйдэс тийм юм байсан уу?

Жүкей -

Үгүй. Байгаагүй. Ер нь 60-д оноос эхлээд айдас хүйдэс багассан.

Хишигсүрэн -

Өмнөх айдас хүйдэс баривчилгаатай холбоотой юу?

Жүкей -

Баривчилгаатай холбоотой. Улс төрийн хэлмэгдүүлэлтэй холбоогүй, ер нь 60-д оноос л хүний айдас хүйдэс ариллаа шүү.

Хишигсүрэн -

Би дарга нарынхаа асуултанд эргээд асууя. Ер нь эрх мэдэл гэдэг ойлголт байна шүү дээ, тэр захирах гээд ойлголт байна шүү дээ. Энд өөрчлөлт гарч байна уу, социализмийн үе, одоогийн үе 2-с зааг ялгаа гарч байна уу?

Жүкей -

Социализмийн үед бол бүх хайрцагласан байсан журамтай. Бүх хүн тэнд хэвтчихсэн захируулж байдаг, дарга нар нь ч их хурал, яриа нь ч хайрцагласан журамтай тэрний дагуу явна. Одоо бол бүх юм задгай байгаа. Дээр үед бүгд хэвтчихсэн ард түмэн ч хэвтсэн, дарга цэрэг ялгаагүй. Нэг жишээ хэлэхэд сонин дээр ярилцлага гарсан байхад тэр тиймээрээ л байх ёстой гэж ханддаг байсан, бүх юм эмх журманд орчихсон болохоор энэ ийм байх ёстой гэвэл тэр нь тийм л байх ёстой байдаг. Одоо бол сониндоо итгэх ч гүй. Хэвлэл мэдээлэл бол Үнэн сонинд гарлаа, радиогаар гарлаа энэ үнэн зүйл л гэж хүлээж авна.

Хишигсүрэн -

Казак хэл дээр явдаг радио байна шүү дээ. Энэ хэдэн онд байгуулагдсан. Энэ мэдээллийг хаана бэлддэг байсан. Ямар хүмүүс ажилдаг байсан юм бэ?

Жүкей -

Казак хэл дээр явуулдаг мэдээлэл бол 50иад онд 50 хэдэн оноос Улаанбаатараас явдаг байсан. Улаанбаатарт аваачаад бэлдээд тэндээс нэг өргөн нэвтрүүлэг байна шүү дээ 30 минут явдаг байсан ингээд явсаар байгаад энд радио станц байгуулагдсанаар энд шилжиж ирсэн. Энд тустай редакц байгуулагдсан. Энд радио станц байгуулагдсан гол шаардлага нь энд УБ-ын өргөн нэвтрүүлэг эндээс сонсоход сайн хүрдэггүй байсан. Тэгээд энд хүлээж авчихаад дахиад засаж цацах тийм зорилготой байсан. Тэр бол сүүлд 1 цаг болсон байгаа Аймгийн амьдралд болон юм, төр засгийн шийдвэрийг ярьдаг сурталчилдаг.

Хишигсүрэн -

Таны амьдралд нөлөө үзүүлсэн тийм явдал байдаг уу ? байлаг бол яагаад нөлөө үзүүлсээн гэж үздэг вэ?

Жүкей -

1960-иад бол энэ хуучин эрин үе гэдэг юм уу хаалттай хүн ерөөсөө өөрөө юмаа мэддэгүй. Тэгээд 62 онд би Чех явлаа л даа, тэгээд Москвад явж үзлээ тэгсэн шал ондоо тэгээд цаашаа метронд 7 хоног гаруй явж үзлээ, тэгээд Чехд очсон тэнд шаал ондоо нийгэм. Тэнд нэг жил болоод ирэхдээ би чинь шал өөр хүн боллоо шүү дээ.

Хишигсүрэн -

Оюутны бослого гарч байсан, оюутны хөдөлгөөн, тэрний уур амьсгал мэдрэгдэж байсан уу?

Жүкей -

Тэр чинь миний дараа. Миний дараа биднийг байхад мэдрэгдэж байсан. Оросыг их сайн үздэг байсан шүү. Би тэр инженерүүдтэйгээ хамт үйлдвэрийн газраар явна шүү дээ . Тэгээд тэр газар залуучууд нь оросоор ярих дургүй. Хөгшчүүд нь оросоор ярих дургүй. Залуучууд нь нэг муу жоохон жоохон оросоор ярина. Аргагүй тэгэхэд чех хэл сурлаа. Оросууд Чехуудыг “???” гэж хэлдэг байсан шүү дээ. Тэр чинь 62 он шүү дээ.

Хишигсүрэн -

Та тэр 62 онд Чехд байхад хувийн харилцаа тогтоож чадсан уу? Хувийн харилцаа гэхээр найз нөхөдтэй болсон уу ?

Жүкей -

Болсоон болсон

Хишигсүрэн -

Тэгээд тэр хүмүүстэйгээ яаж харилцдаг байв? Та нарын харилцааны агуулга нь юу байв гэсэн асуулт байна.

Жүкей -

Ер нь жирийн л харилцаатай жирийн л найз нөхдийн харилцаатай. Чехд бол уур амьсгал энэ тэр нь шал өөр одоо жишээ нь гэхэд капитализмын үнэр нь ханхалж байсан Чехд. Тэнд бол худалгаанаас эхлээд үйлчилгээнээс эхлээд шаал өөр. Москва, Праг 2-ыг харьцуулахад шаал өөр, хүмүүсийнх нь ааш зан...

Хишигсүрэн -

Хангамж нь ямар, хэрэглээ нь ямар байв?

Жүкей -

Өө элбэг дэлбэг, элбэг дэлбэг. Цалингийн хувьд Оросын инженерүүдийн цалинтай Чехийн инженерүүдийн цалинг харьцуулахад шаал өөр. Инженерүүд нь хувийн машинтай, хувийн байшинтай, тэр үед цахилгаан станцын жирийн инженерүүд нь хувийн байшинтай байгаа юм шүү дээ. Заводын инженерүүд нь хотын захдаа очоод 2 давхар байшин бариад л авчихсан. Оросд тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Та тэрийг хараад дотроо юу бодож байв?

Жүкей -

Би дотроо юу боддог вэ гэхээр энэ бол капитализмын үр дүн гэж л ойлгодог байсан. Цаад талдаа энэ бол капитализмын үнэр арилаагүй байна гэж би боддог байсан.

Хишигсүрэн -

Та бол буруутгаж байв уу, зөв гэж бодож байв уу?

Жүкей -

Буруутгаж бодож байсан.

Хишигсүрэн -

/Ёжилж шоолж инээв/.

Жүкей -

/Өөрийгөө зөвтгөсөн авиа гаргалаа/ Бидэнд бол хувийн өмч гэдэг чинь буруу тийм онолоор хүмүүжсэн хүмүүс юм чинь. “Аан энэ чинь тийм юм байна, энэ чинь хуучин капитализмын юм хувийн өмч байна” гэж буруутгаж л боддог байсан. Сүүлдээ Чехууд ирээд ажиллалаа л даа барилга дээр, тэгээд миний таньдаг улсуудаас ганц нэг таньдаг хүн ирсэн, бусад нь ч таньдаггүй хүмүүс байсан. Тэгээд бидний амьдрал шал өөрчлөгдөж эхэлсэн л дээ. Гэр бүлийн амьдралд хоорондоо хамт ажилладаг болохоор өдөрт орж гарна, бид тэдэнтэй хамт нэг орон сууцанд байдаг байлаа. Бидний гэр бүлийг тэд хэлдэг байсан “өө энэ бол Чех, Чех болчихсон” гэдэг байсан. Шаал ондоо хүмүүсийн амьдрал үзүүлдэг байхгүй юу. Бид өөрсдөө мэдэхгүй.

Хишигсүрэн -

Юу юугаар нөлөөлж байна?

Жүкей -

Идэх хоол, өмсөх хувцас, хүүхдүүдийн энэ гэр бүлийн энэ бүх харьцаа явж байгаагаас өгсүүлээд, жишээлбэл тэр Чехүүд, барилгачид ирсэн инженерүүд ирсэн тэдэнд гуанзтай байлаа л даа. Авгай бид 2 тэр үед хоёрхон хүүхэдтэй залуухан байсан тэгээд тэнд хоол иднэ. Тэдэнтэй ажиллаж байхад улсууд хэлдэг байсан “эд нар гахайн мах иддэг гээд л” хэлдэг байсан.

Хишигсүрэн -

Казакууд гахайн мах идэж болохгүй тиймээ?

Жүкей -

Инээв. Миний амьдралд тэр Чех явсан явдал бол тэр Чехсловак явж 1 жил суралцсан тэр амьдрал бол үзэл санаанд ч гэсэн, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн.

Хишигсүрэн -

Одоо тэр хүмүүстэйгээ харилцаатай байдаг уу?

Жүкей -

Сүүлд намын хуралд явснаасаа хойш тэднээс харилцаагаа тасалчихлаа. Харилцаж чадсангүй дандаа. Миний нэг сайн таньдаг найз маань Герман руу урваад гарчихсан, тийм гэр бүлтэйгээ Герман руу гарчихсан. Бид 2 харьцдаг тэрийг би урьж ирүүлсэн. Тэр бид 2 их сайн найз байсан. Тэр үед нэг жижиг кино камер байдаг шүү дээ, тийм камера хүртэл надад авчирч өгсөн, би кино авдаг тийм юм байсан.

Хишигсүрэн -

Хөөх хэдэн онд?

Жүкей -

Тэр чинь 60-иад онд.

Хишигсүрэн -

Тэр бичлэгүүд одоо байна уу?

Жүкей -

Одоо бараг л... ганц нэг л байна. Хүүдээ өгсөн камерыг. Одоо бол хэрэггүй болчихлоо. Тэр нөгөө ведео гараад ирэхээр чинь хаядаг юм байна шүү дээ. Хаа хамаагүй авсан ганц нэг пянз байхаас. Тэр плионкийг угаана барина гэж хэцүү, 7 тарлийн юугаар угаана. Чех явсан тэр явдал бол миний амьдралд эргэлт гаргасан. Би ганц инженер биш эдийн засаг мэдлэг эзэмши хэрэгтэй юм байна, улс төрийн мэдлэг бас хэрэгтэй юм байна, нийгмийг таньж мэдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Урьд бол сая би хэллээ шүү дээ “энэ чинь капитализмын үнэр юм байна гэж бодож байсан” бол сүүлд судлаад энэ чинь шал ондоо юм байна гэж бодсон. 68 онд Чехд нэг хувьсгал гараад том юм болмон шүү дээ. Тэгэхэд би нөхдүүдтэй харьцдаг байсан, тэд бичдэг байсан, тэгээд би ойлгосон л доо.

Хишигсүрэн -

Тэд нар юу гэж бичих вэ?

Жүкей -

Оросуудыг л харгислалаа, интервенц хийлээ гээд л бичнэ.

Хишигсүрэн -

Таны захиаг махиаг задалж үзэх үү, гайгүй юу?

Жүкей -

Гайгүй байх өө.

Хишигсүрэн -

Хувьсгалын эсэргүү юм бичиж байна шүү дээ уг нь тиймээ?

Жүкей -

Би нөгөө яаж байсан болохоор ... Чехтэй хамаагүй харьцана л даа, инженерүүдийг явуулна запас авна яахав намайг дэмждэг байсан, би чөлөөт хүн болчихлоо л доо. Одоо их сонин, тэр үед ажиллаж байхдаа одоогийн ардчилсан залуучууд шиг болчихсон, аймагт захирагдахгүй, аймгийн дарга нарын эсрэг юм ярина. Яг одоогийн залуучууд шиг болчихсон. Аймгийн дарга нарын эсрэг юм ярьдаг энэ ардчилалын юм ийм байна, тийм байна гээд л, тэр үед би яг тийм байж.

Хишигсүрэн -

Бие даасан бодлого явуулчихна. Тэрийгээ дээрээсээ дэмжүүлчихнэ.

Жүкей -

Бие даасан бодлого явуулчихна. Тэрийгээ дээрээсээ дэмжүүлчихнэ. Яам намайг дэмжинэ. Гүрбадам гэлэг дарга байсан шүү дээ. Дамдин сайд байна бас тэднүүд намайг дэмжинэ. Би ч ажлаа сайн хийнэ. Чехүүдтэй шууд харьцана. Миний хэлснийг биелүүлнэ. Инженерүүдээ Чехд явуулна. Сэлбэг мэлбэг шууд авна би. Тэр миний амьдралд их нөлөөлсөн зүйл тэр л байсан даа.

Хишигсүрэн -

Одоо эхний хэсгийг түр өндөрлөөтөхье.

Жүкей -

За

Хишигсүрэн -

Дараа нь яриагаа үргэлжлүүлнээ.

За Жүкей гуайтай хийж байгаа 2 дахь яриа эхэлж байнаа. Хараа, одоо энэ альбомон дээр байгаа зураг байна шүү дээ тиймээ, Цэдэнбал байна шүү дээ тэй энэ ямар учиртай зураг юм бэ тайлбарлаач.

Жүкей -

1980 онд Цэдэнбал дарга ажлаар манай аймагт ирсэн. Тэгээд хөдөө нутгаар явсан тэгэхэд Улаан хус суманд очсон байгаа юм. Улаан хус суманд очоод манай аавтай уулзсан байгаа юм. Тэгэхэд 99 настай байсан. Цэдэнбал даргатай уулзаж байгаа партизан ... /аавын нэрийг хэлэв ойлгогдсонгүй/ гэдэг хүн. Энэ бол /зураг зааж байгаа бололтой/ 81 онд 100 насны ойг тэмдэглэсэн тэгэхэд төрөл садантайгаа авхуулсан зураг.

Хишигсүрэн -

Ховор тохиолдол шүү дээ тиймээ 100 нас хүрнэ гэдэг бол танай аавын 100 насны ой тиймээ?

/Бичлэг тасарлаа, хүмүүс зураг үзэж байна, зургийн тайлбар явж байна./

Хөөх та багшилж байсан гэсэн казак хүүхдүүдэд үү?

Жүкей -

Үгүй ээ үгүй, монгол сургуульд. 10-р анги дааж төгсгөсөн шүү.

Хишигсүрэн -

Өөр ямар зураг байна?

Жүкей -

Энэ Дорж дарга, аавд партизан цол гардуулж байсан.

Хишигсүрэн -

Энэ бас Цэдэнбалын зураг байна. Цэдэнбалын зургийг дардаг гэнээ.

Жүкей -

Тайлбарлаж байна. Өө энэ байна мантааж. Энэ манай найзын хүүхэд...

Хишигсүрэн -

За одоо альбомоо түр хаагаад яриагаа эхэлье. Тэр аймагт цахилгааны дулаан станц байгуулахаар болж байна шүү дээ, тэгэхээр тэр шинэ том өөрчлөлт аймагт орж ирж байгаа тэр шинэ технологи орж ирж байна, одоо том хувьсгал болж байна шүү дээ, үр дүнд нь гадаадын хүмүүс ч ирж ажиллаж байна, тэгэхээр тэр шинэ технологийг ард түмэн яаж хүлээж авч байна, та өөрөө яаж хүлээж авч байна бас тэр одоо юу болоод өнгөрвөө тэрийг та нэг дэлгэрүүлээд яриад өгөөч та

Жүкей -

60-аад оноос энэ Монгол орны хөгжил 60- аад оноос эхэлж ээ, 60-оноос Монгол орныг аж үйлдвэржүүлэх ийм бодлого явагдсан үйлдвэржүүлэх барилгажуулах бодлого тэр бодлогын хүрээнд энэ аймагт дулааны цахилгаан станц байгуулагдсан. Чехсловак улсын тусламжтайгаар, энэ манайд байгуулагдсан дулааны цахилгаан станц бол энэ хөдөө нутагт байгуулагдсан 2 дахь цахилгаан станц байхаа өндөр хүчдэлийн тог гаргадаг өөрөөр хэлбэл хүнд хүнд үйлдвэрийн анхны юу юм энэ аймаг дээр дулааны байнгын ажиллагаатай цахилгаан станц байгуулагдсан нь тусгай аймагт үйлдвэр байгуулах бололцоо нээгдсэн байгаа шүү дээ, үйлдвэр байгуулах жишээлбэл гар үйлдвэрийн архитехникч байсан гараар ажилладаг байсан бол цахилгаан машин хэрэглэж эхэлсэн зарим үйлдвэр бол янз бүрийн зуурмагийг бэлддэг барилгын цахилгааны машинууд ингээд хэрэглэж эхэлсэн айл өрх бүр цахилгаан хэрэглэдэг болсон гэр ахуйдаа цахилгаан хэрэглэдэг. Аймагт радио станц байгуулагдсан холбоо байгуулсан, аймгийн радио нэвтрүүлгийн станц байгуулагдсан энэ бүгд тус аймагт хувьсгал, тоон хувьсгал авчирсан, тийм хотод дээр үед урд бол айл өрх болгон цахилгаан гэрэл байгаагүй шүү дээ энд цахилгаан станц байгуулдсаны үрд хот хотын гудамжинд гэрэлтүүлэг тавигдсан бид тавьсандаа бараг тэгэхээр зэрэг үндсэндээ иргэн хотод бол том хувьсалд гарсан 60 он 65 он гэхэд би ми болбол том цахилгаан станцтай цахилгаан хэрэглэдэг хэрэглээ нэмэгдсэн ийм өөрчилттэй аймаг болсон шүү дээ тэгэхэд бол энэ Ховд, Увс, Говь-Алтай, Завханд бол одоо хүртэл цахилгаангүй шүү дээ. Ийм том хувьсалд хүрсэн амьдралдчихсан ухаан санаа нь ч хөгжсөн том хувьсалт гарсан. Тэрийг би цахилгааны инженер гэдэг хүмүүс нь анх тэгж тодорлоо шдээ инженер гэдгийг мэддэгүй байлаа шүү дээ. Инженер гэдэг чинь юу хийдэг юм инженер гэдэг чинь ямар хүн байдаг юм гэдгийг мэддэггүй байлаа шүү дээ. Ингээд үйлдвэр байгуулаад үйлдвэрийн инженер ажилаад ирэх дээр зэрэг нь оо инженер гэдэг чинь техник ажиллуулдаг техник мэддэг тэрний хэлийг мэддэг аан цахилгаан гаргадаг ийм ийм үйлдвэрийн хүмүүсийг инженер гэж хэлдэг юм байна шүү аан энэ салбарт бас тийм боловсролтой улсууд байдаг юм байна шүү гэж одоо ард түмэн ойлгосон. Амьдралын цахилгаан гэдэг ерөнхийдөө би ер нь Баян-Өлгийд цахилгаан станц радио станц байгуулагдсан нь Баян-Өлгийн амьдралд том хувьсгал болсон гэдэгт би ойлгодог юм.

Хишигсүрэн -

Яг таны хувьд хамгийн анхны харсан үзсэн таны хувийн амьдралын хамгийн гайхамшигтай технологи юу байсан бэ ? Радио юу? Машин уу? онгоц уу? Юу таны хувьд хамгийн их гайхалтай шинэ технологи вэ?

Жүкей -

Аан миний хувийн юунд уу? Метро шүү Москвад очихдоо л анх метро үзэхдээ л анхны тийм. Бид бол вагоноос буугаад л элчин нь хүлээж аваал цааш нь гарсан л даа ээлжийн хүмүүсээ авчираал тэгээл юмнаасаа буугаад энэ сансруулаа нэг нь буугаад тэгээд бас л Е төв дээр байдаг Будапешд гэж Бухарестыг одоо байхгүй болсон байна лээ л дээ. Тэр хүртэл бид нар метрогоор явсан. Үгүй ээ метро гэдэг чинь газар доор орсон нэг их даагатай юм байсан шүү за 1 дэх нь, ийм аан 2 дахь нь бол энэ юу компьютер байна. Эхлээд компьютер гарч ирэхэд бол ийм жижигхэн нөүтбүүк гээд ийм авч хэрэглээд тэрэн дээр нь бичээл одоо бараг л анхны Өлгий дээр компьютер хэрэглэсэн хүн би байхаа.

Хишигсүрэн -

За нэг ийм асуудал сэдэв рүү хоёулаа орж ярилцъя, ер нь Социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Одоо айл өрхийн амьдрал гэсэн үг шүү дээ тэр өөрчлөлтыг та яаж ажиглаж байв, одоо танай гэрт одоо нийтдээ тэр гэр бүлүүдийн төлөө өрх айлуудыг өөрчлөх бодлогоор төр засаг яаж дэмжиж байсан юм бэ?

Жүкей -

60 он хүртэл үед бол гэр бүлийн амьдрал бол жинхэнэ амьдрал нэг их хэцүү байсан шүү дээ харин хөдөө орон нутагт бол зуух гэж байгаагүй шүү дээ, ил гал түлдэг байсан тийм, байшин гэж байгаагүй, 60 оноос эхлээд байшинд барьдаг байшинд суудаг тэгээд төмөр зуух тавьдаг ийм байдалд орж байсан л даа. Социализмын үеийн нэг өөрчлөлт нь бол 50 оны сүүлээс эхлээд соёлын хувьсгал гэж явагдсан энэ соёлын хувьсгалын үед айл өрхгүй бүгд ариун цэврийн булантай бол гэсэн тэгээд тогтмол саван хэрэглэдэг сойз, оо хэрэглэдэг цагаан даавуу хэрэглэдэг айл болгон дээр 2 хэрэглэлийн цагаан даавуутай бол гэж шаардлага тавьсан. Тэгэхэд би ми хүүхэд байлаа л даа өдөр болгон айлыг шалгадаг байсан цагаан даавуу бий юу цагаан даавуу олсон уу гээд ийм амьдрал болбол социализмд үнэхээр өөрчлөлт оруулсан шүү хүмүүсын амьдралд тийм. Нэг сайн тал нь бол ингээд соёл авчираад нэвтрүүлээд эмнэлэг эрүүлжүүлэх болоод хүүхдүүдээ сургуульд албадан оруулдаг байсан шүү, сургуульд хүүхдүүдээ өгдөггүй тийм учраас сургуулийн хүүхэд эхлэх суурь нь 8 сарын эхний 15, 20 хоногт хүүхдүүдээ цуглуулдаг байсан. Сургулийн хүүхэд цуглуулалтыг төрөөс гаргана, аймаг бүрийн хороо захиргаанаас сумаасаа төлөөлөгч гаргана баг болгоноос төлөөлөгч гаргана. Бүх айлын хүүхдүүдыг бүртгэж аваад тэр айлын тэд дэхь хүүхэд тэддүгээр ангид тэр сургуульд сурах ёстой гэж цуглуулаад өөрөө ингэж зохион байгуулаад засагаас сургуульд оруулаад ингэдэг байсан шүү дээ. 60-аад он хүртэл заавал албаар ингэж сургадаг байсан гэр бүлд бол нөлөөлсөн нь бол соёлын хувьсгал нөлөөлсөн 1-рт аан 2-рт бол энэ гар үйлдвэрийн артел гэж байгуулсан. Гар үйлдвэрийн артел гэдэг нь бол айл өрхөд бол зуух хийж тараадаг сандал хийж тараадаг сандал гэж байгаагүй шүү дээ за тийм төрөөс гэр гэдэг бол ноосыг улсаас авдаг байсан болохоор гэрийн бүрээс гэж өгсөн хар ийм гэртэй ингээд байдаг байсан шүүдээ тийм учраас гэрийн хувьд бол жинхэнэ цагаан даавууг төрөөс хангаж эхэлсэн ийм ийм хэрэгцээ болбол амьдралд нөлөөлж эхэлсэн л дээ. Тийм 1 сайн тал нь гэвэл энэ юм, за тааруу тал нь гэвэл хөрөнгө мөнгө бол тал шиг тийм орлого багатай шүү дээ цалин бага тэр болгон нь бол юм авч явах хангалуун амьдрал тэр хэмжээгээр хангахгүй хязгаарлагдмал, аан гэхдээ нөгөө сайн тал нь бол баталгаатай социализмын үед бол хүнс нь амьдралд баталгаатай.

Хишигсүрэн -

Амьдралын баталгаа юугаар хангагдахав?

Жүкей -

Амьдралын баталгаан нь болбол маргааш би яаж амьдрах вэ гэх юм байхгүй цалин авдаг хүмүүс нь цалинтай, цалин авахгүй нь тэтгэвэртэй бүр бололцоогүйд нь улсаас тэтгэмж өгдөг. Тэр орлогогүй айлууд бол жишээ нь нэгдэлын гишүүн байлаа гэхэд баталгаа өгдөг, хөдөө нэгдэл тэрэнд заавал баталгаа тооцож өгдөг тэгж нэг малаа өгдөг тусалдаг хүүхдийн нь бол дотуур байранд үнэгүй оруулж сургана сургууль нь цаанаас нь юм өгдөг ер нь хүмүүс тэр үед бол маргааш би маргаашын амьдралын төлөө маргааш яах вэ гэж санаа зовдоггүй аа тийм санаа зовдоггүй болохоор хадгаламж гэдэг ирээдүйдээ хөрөнгө цуглуулана гэж бас байхгүй тэр муу тал цалингаа хадгалж хадгаламж хийх маргааш зарцуулах гэсэн ийм юмтай болно гэхгүй бодлогын цалингаараа сар сарын юмаараа амьдраал тэгээд ингээд байж байх. Нэг тал нь баталгаатай, нөгөө талын бас нэг хязгаарлагдмал ийм амьдрал байсым даа.

Хишигсүрэн -

Би сая танаас ингэж асуусан шд ээ таны амьдралд тохиолдсон гүнзгий үр нөлөөлөл үзүүлсэн нөлөөлсөн үйл явдал юу вэ? гэсэн одоо тэгвэл нэг ийм асуулт байна. Таны амьдралд одоо бусдаас онцгой ер бусын гэж хэлж болохоор тийм зүйл байгаа юу? Байгаа бол та яагаад тэр зүйлийг ер бусын гэж бодож байгаа вэ ? Онцгой сонин тохиолдол таны амьдралд байгаа юу?

Жүкей -

Байхгүй

Хишигсүрэн -

Яагаад та байхгүй гэж бодож байгаа вэ?

Жүкей -

Яагаад вэ гэвэл хүмүүстэй адилхан амьдарсан даа би. Би ер нь тийм онцгой хангалуун бусдаас оцгойлсон тийм амьдралд бол байж үзээгүй жирийн амьдралтай нэг буруу юм гэвэл яг юм байгаагүй тэгээд хэвийн л амьдралтай би бол ер нь хэвийн амьдралтай яагаад гэвэл эцэг эх маань нэг их баян хүн байгаагүй. Бид бол тэрүүгээрээ л явсан дарга явахад ч гэсэн жирийн л амьдралтай айл байсан. Бидний хүүхдүүд ч гэсэн тэрүүгээрээ л байгаа одоо манай том хүү байна энэ одоо сахилга хүмүүжилээрээ дарга нь надтай адилхан бусдын улс шиг худалдаа наймай хийгээд нэг их яачихсан ийм юм байхгүй. Түрүүн та нарыг ирэхэд гараад явлаа шүү дээ манай том бэр Москвад төгссөн инженер хүн нарийн хэмжүүрийн хүү хоёулаа Улаанбаатарт ажилж байсан нөгөө савны өвчнөөр нас бараад 90 онд энд эргүүлж авсан. Дандаа хүүхдүүд маань сүүлд залуу байсан нь нилээн хожуу гэрэллээ л дээ бас амьдралын зохион байгуулалтаар муу хүн байсан. Авгай нь бүх юм зохицуулдаг байсан.

Хишигсүрэн -

Та хэзээ ямар хүнтэй гэрлэв? Гэр бүл болох шийдвэрийг юуг үндэслэж гаргав? одоо казак эмэгтэйтэй л суусан байх тиймээ.

Жүкей -

Тийн казак эмэгтэйтэй суусан.

Хишигсүрэн -

Танай эхнэр ямар боловсролтой хүн байсан бэ?

Жүкей -

Манай эхнэр бага ангийн багш байсан. Сургууль төгсөөд хоёулаа гэрэлсэн. Гэр бүл болох хэрэгтэй сургууль төгсөөд тэгээд л гэр бүл бол гэдэг даалгавар манай аав ээж хоёр ах нар бол хатуу шаардсан. Яагаад вэ гэвэл би Улаанбаатар Идукет салбарт ажиллах ёстой байлаа шүү дээ. Улаанбаатар идукет намайг авчихлаа л даа тэгээд авчираа л за гэр бүл бол намайг юу гэж бодсон бэ гэвэл дахиж Улаанбаатар явна аягүй бол Монгол гэр бүлтэй болно гэсэн тэгж боддог байсан. Тэгээд тэр бол өнгөрсөн тэгж л сургууль төгсөж байсан. Бага ангийн багш байсан тэр хүнтэй танилцаад нэг нь энд ажилж байна. Аав ээж нь хөдөө тэгээд тэр хүнтэй танилцаад тэгээд гэр бүл болсон.

Хишигсүрэн -

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Жүкей -

Манайх 8 хүүхэдтэй. Олон хүүхэдтэй 3 хүүтэй 5 охинтой.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд одоо хаана байна?

Жүкей -

За энд тэнд байна дөө. 3 охин нь энд байна. 2 охин Улаанбаатарт байна. Нөгөөх хэд нь Казакстан цуваад цуваад явсан. Том хүү нь инженер хөнгөн үйлдвэрийн инженер Автоматик 2дахь хүү нь бас хими Одессэт сурч байгаад зун амралтаараа ирээд аварт ороод мотоцикл унаж байгаад тэгээд сургуульд явж чадаагүй тархи энэ тэр нь жоохон дутуу одоо жолооч хийж байгаа. Отгон хүү одоо биеийн тамирын багш ийм л байна . Гэр бүлийн хүн маань бага ангийн багш байж байгаад сүүлдээ математикийн курс төгсөөд тэгээд дунд ангид математик зааж байсан. Даралттай зүрхний жоохон өвчтөй байгаад тэгээд гэнэт нас бараад тэгээд нөгөө газар хөдлөөд тэр газар хөдлөлт нөлөөлөөд тэгээд гэнэт л даралтаас нь болоод нэг иймэрхүү юм болж байсан.

Хишигсүрэн -

Ер нь одоо таны амьдралын хугацаанд байгаль орчинд одоо энэ Баян-Өлгийд байгалийн экологийн өөрчлөлтыг та анзаарч юмуу илт ажиглагдаж байна уу бас нэг ийм асуулт байна?цаг уур хэр их өөрчлөгдсөн бэ?

Жүкей -

Байгаль ч их өөрчлөгдсөн шүү. Биднийг бага байхад бол хавар 3-р улирлын амралт гэж байсан шүү дээ. Тэгэхэд 3-р улирлын амралтаар аавыг хөдөө очиход мал төлжсөн ногоо гарч эхэлсэн цагаан идээ гарч ирсэн ийм л байсан. Тэгэхэд их дулаан тийм байдаг байсан. Ерөөсөө бид очоод л айраг майраг тараг уугаад л ээзгий идээд л ингээд байдаг байсан. Одоо 4 сард тэр 3-р улирлын амралт шал өөр нэг л хэвийн байж байдаг. Цаг агаар ийм болтол өөрчлөгдсөн байгаа юм шүү дээ, цаг агаар маш их өөрчлөгдсөн. Өвс нь байнга харсаачихсан тэгэхэд өвс ногоо их элбэг байдаг байсан одоо бол тийм өвс ногоо байхгүй нэг бол мал их өссөнөөс болж тэгсэн байх нөгөөдөх нь бол цаг уураас их нөлөөлсөн байх. Одоо бол манай нутаг бол мал нилээн их өссөн газар бэлчээр хүрэлцэхгүй хавар болоод ирэх дээр зэрэг мал нь бол үлдэх юмгүй хорогдож байна шд. 2-рт би нэг ийм юм бас хэлэхээ мартаж байна. Манай авгайн тэр зүрх судасны өвчлөлтын хувьд бол цаад байгалийн үзэгдлээс болсон. Манай энүүхэндээ гэхэд бол энэ Дорнод Казакстанд цэргийн туршилтын талбар байсан шүү дээ тэр бол манай ард түмэнд маш их нөлөөлсөн.

Хишигсүрэн -

Яаж нөлөөлөхөв?

Жүкей -

Агаараар нөлөөлсөн гэж би ингэж боддог 51 насандаа манай авгай нас барсан байгаа шүү дээ надаас дүү шүү дээ. 51 насандаа зүв зүгээр хүн манай аймагт бол цусны даралттай болсон хүмүүс маш их тэд нар одоо тэр туршилт нөлөөлсөн гэж би боддог. Газрын түвшингээс биш сав Палегонээр нөлөөлдөг тийм. Симий платески, Цаг агаар нөлөөлсөн гэж боддогын би газар доор дэлбэлээд одоо бол ярьж байна урд нь би ярьдаггүй байсан. Тэр симий платескид урд нь би нэг очиж байсан л даа том курсатын биенд шинжилгээний төв байдаг. Тэнд бол том институт байгуулаад одоо тэр дахиад урдах Симий платескийн туршилт талбайн хор уршиг арилгах гэсэн их ажил шороо зөөж булгаад одоо явагдаж байна. Ер нь өнөөдрийн ард түмний жинхэнэ эрүүл мэндэд нөлөөлсөн гэж би боддог. Би ер нь яг тэрнээс болсон гэж боддогын олон хүн удаан цусны даралттай байж байгаад насбарж олон шд даралт зүрхээр. Жинхэнэ энэ газрын түвшинд өндөр энэ нөлөөлөхгүй. Харин сайн нөлөөлөл нь болно шүү дээ.

Хишигсүрэн -

Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Жүкей -

Үгүй , үгүй.

Хишигсүрэн -

: Би ингэж бодож байна л даа казакууд яг энд суурьшихаас өмнө энэ газар нутаг ямар нэртэй байсан юм бол ? Нэрийг шууд өвөлж авсан уу ? эсвэл сууришаал нэр өгөөд байсан бол уу гэж

Жүкей -

Байгаа байгаа тэр нэрээрэй байгаа . Анх өгсөн нэрээрээ байгаа. Нэр нь өөрчлөгддөгүй юм л даа. Бүгдээрээ хэвээрээ Казакстанд хүртэл нэр нь өөрсдөө байна. Дээр үеийн Монголчууд явж байсан нэр нь одоо хүртэл байгаа Монгол нэрүүд зөндөө шүү дээ. Тэд нар тэгээд мэддэгүй юм тэр Монгол нэрээ өөрсдөө тэгээд жоохон жоохон өөрчлөөд бичжихсэн байдаг юм. Бид бол өөрсдөө ойлгож байнаа энэ Монгол нэрийг.

Хишигсүрэн -

Та нөгөө нэг казакүүдийн оршуулгын ёслолын онцлог одоо энэ талийгчдийг дурсдаг тэр одоо арга барил уламжлалд ер нь ямар өөрчлөлтүүдийг анзаарч байгаа вэ?

Жүкей -

Нас барсан хүмүүсийг оршуулах энэ үйл ажиллагааны ёслол бол нэг их өөрчлөгдөөгүй. Яагаад вэ гэхээр энэ болбол нөгөө нэг Ислам шашны ном журамд бол нэг ёсны жам болчихсон байгаа юм. Яг тэрүүгээр тогтчихсон тэрийг бол хатуу баримталдаг миний бага байхад ч гэсэн байсан нь одоо ч гэсэн байдаг юм. Харин энэ 90-ээд оноос хойш шашин шүтлэг бол чөлөөтэй боллоо шүү дээ тиймээ.

Хишигсүрэн -

Шашин яаж сэргэж байна, Социализмийн хувьд сүсэг бишрэл алга болохгүй шүү дээ байж л байна тэр орон зайн дээр юу байсан бол одоо сэргэсэн чинь ямар байдлаар гэж бас асуумаар байна.

Жүкей -

Казакууд бол дээр үеэс Мусальман шашныг баримталж ирсэн одоо ч гэсэн тэр хэвээрээ сүсэг бишрэлтэйгээ үргэлжилж ирсэн. Аллах тэнгэрийг л шүтнэ бурхан энэ тэр гэхгүй ганц Аллах тэнгэр байна гэдэгт бид нар итгэнэ тэрүүгээрээ тэр шүтээн бол хэвээрээ. Аан Социализмийн үед бол шашин шүтлэг хувь хүний шашин шүтлэгийг хориогүй боловч шашны байгуулгын үйл ажилгаанд зогсооцон байгаа юм. Ном энэ тэр ухуулга энэ тэр хийхгүй сүм хийд ажиллаж болохгүй. Сүм хийд нэг удаа байгуулсан байгаа юм, тэрний дараа нь тогтоол гарч 43 онд энэ одоогоор бидний ярьдагаар хилээр хилийн ойролцоо Булган сум дээр ард түмэн бол хятадруу оргож дүрэвсэн байгаа юм тэгээд Төв хорооноос ирээд судалгаа хийж шалгалт хийсэн байгаа. Янжмаа Сүхбаатарын гэргий тэгэхэд бол туваран бага хурлын Тэрбиш гишүүн байсан бага хурлын Тэрбиш гишүүн тэгээд тэр хүн толгойлж 20 оод хүний судалгаа хийсэн байгаам яасан бэ гэхээр казакуудын шашин их хэтэрхий хатуу байсан байна шашныг яг төрөөс хойшоо бол тэр хэдийн хавтас бол нөгөө нийгмээсээ болох яам тэр үед маш их харамсаж ерөөсөө л ер нь тийм ном уншдаг тэр үеийн манай удирдах тамгад өргөнө шдээ тодорхой цаг тогтсон цагт уншина. Би бол манайх бол өдөрт 5 удаа мөргөнө шүү дээ, нөгөө муу улсууд өдөрт цаг тогтсон дээр мөргөнө тийм юманд байж Чингис хаантай болохоо байсан байна. Зарим хүмүүс олоод бүлэг хүмүүс бүлэг айл оргосон байгаа юм шүү дээ тэгээд ингээд судалгаа хийгээд шашны хийдэг хавтсандаа хийгээд тэр байтугай 1944 онд үндсэн тогтоол гарч Баян-Өлгий, Хэнтий аймгийн нийгмийн улаан сүмийн бүтэц намын дээр гарч зөвд сэлбэсэн гэж тогтоол бий. Тэгээд тэр ор үндэсгүй тогтоол гарч ирээд шашин чөлөөтэй болоод энд анхны сүм байгуулсан байгаа юм ерөнхийдөө. Казакстанаас жинхэнэ номлол авчирсан байгаа юм. Ислам шашин тийм л байсан байгаа юм шүү дээ. Нэг их хориогүй гэхдээ их хатуу гарч ирсэн гэхдээ 90 он хүртэл болбол тэгээд тэрнийг зассан хүмүүс айна тэд нар нас барсан хүмүүст өндөр настай хүмүүсыг нас барсан бол уншлага энэ бол сүм хийдэд ...

Хишигсүрэн -

Тэр номыг уншдаг лам нарын уншдаг байсан номыг хэн уламжилж зааж өгөх үү?

Жүкей -

Улсууд нөгөө урд өмнө хийдэг байсан хүмүүсын садан төрөл нь хийж багаас нь сургадаг байсан. Жишээлбэл номтой айлын хүү байсан бол номтой хүүхдүүдыг нь сургадаг. Гэхдээ залуучууд биш дандаа тийм өндөр настанууд байдаг. 1920, 1930-аад оны үед бол сурч байсан хүүхэд байхдаа сурч байсан нь уламжилж нууц ингэж явж байсан. 1990 онд анх эндээс чөлөөлөгдөөд энд анхны сүм байгуулаад ингээд бүртгэгдэхээр зэрэг 40-өөд тийм хүн гарч ирж байгаа юм шүү. Энэ бүгд хуучин байсан тийм номтой улсууд 96 насны одоо хамгийн сайн номтой хүн гэж одоо байгаа. 94-р онд тийм улсууд гарч ирсэн шүү дээ тэгээд сүм байгуулагдсан Турк, Араб, Казакстан орнуудад чөлөөтэй болсон. Нас барсан хүмүүсийг оршуулах үйл ажиллагаа ёс байсан тэрүүгээрэй л явагдаж байгаа. Харин энэ ном уншлагын тэр нөгөө нэг арай нэг жоохон юу гэмээр ч юм дээ нүсэр болж эхэлж байгаа. Одоо нүсэр хэтрүүлээд их зардал гаргадаг жишээлбэл: Нас барсаны дараа 7 хоног гэж тэмдэглэдэг 40 хоног гэж тэмдэглэдэг жил гэж бас өнгөрсөны дараа тэмдэглэдэг болсон одоо бол маш их зардал гаргаж тэмдэглэдэг нэг Ж.Жүкей тийм үе орж байна л даа хүмүүс нэг хэлбийх дээрээ зэрэг хэтэрхий хэлбийчихдэг тал бий шд одоо нэг тийм болоод байгаа.

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна казакууд одоо казакстлуу ирхийг одоо уриалсан ч гэх юмуу мэдэгдлийн дараагаар Баян-Өлгий аймгийн казакууд маш ихээрээ нүүлээ шүү дээ, тэр нүүж байгаа нүүдлийн жинхэнэ дотоод шалтгаан юу байсан бэ? Яг үнэндээ Баян-Өлгийд янз бүрийн улс төрийн ч юмуу, хавчлага байгаагүй шүү дээ.

Жүкей -

Гол шалтгаан бол хүмүүс ажилгүй болсон. Яг эхний нүүдэл бол 92, 93 онд амьдрал зах зээлд шилжсэн бараа таваар маш их хомсдсон гурил байхгүй цай байхгүй ийм л болсон байсан. Тэр үед хүмүүс юу гэж бодож байсан бэ гэвэл зөвлөлт холбоот улсын Казакстанд байдал их сайхан байгаа, тэнд их амьдрал шал ондоо бүх юм хангалуун гэж ойлгосон, энийг далимдуулж зарим хүмүүс манай түүхт орон бол Казакстан юм байна гэсэн баахан ухуулагчид гарч ирсэн. Энэ бол зохих хэмжээгээр нөлөөлсөн.

Хишигсүрэн -

Үзэл санааны хувьд тиймээ?

Жүкей -

Тийм, үзэл санааны хувьд, гуравдугаарт гэвэл хүмүүсийн дунд байдаг шүү дээ үндэсний үзлээ хэт дэвэргээж би тийм хүн би казакад амьдрах ёстой гэж. Нэг хэсэг тийм хүмүүс байсан, тэд нар эхлээд нүүж эхэлсэн. Нөгөө амьдралаасаа болж нүүсэн хүмүүс маш ихээр буцаж нүүж ирсэн шүү дээ. Нүүж ирж байна, буцаад ирж байна. Баян-өлгийд тодорхой амьдралтай ажилтай болчихвол нүүлт зогсоно. Монголчууд ч бас гадаад орон луу яваад л байна тийм болохоор зогсоно гэж бодохгүй байна.

Хишигсүрэн -

Та төрийн ямар одонтой вэ? Энгэр дээр чинь одон байна,

Жүкей -

Энэ бол улаан тугийн одон. Би энийг 2000 онд авлаа, бусадууд нь алтан гадас одон, нэгийг нь намын хороонд байхдаа авсан, эрчим хүчний ажилтан, худалдааны ажилтан гэсэн тийм юмнууд байгаа. Би цахилгаан станцад ажилсан, төв цахилгаан станцад ажилсан тэр хөдөлмөрийг маань үнэлж энэ жил гавьяат өглөө.

Хишигсүрэн -

Пөөх энэ жил гавьяат авсан юм уу?

Жүкей -

Би даргаар аваагүй, би цахилгаан эрчим хүчинд ажиллаж байгаад намайг тодорхойлоод эрчим хүчийг хөгжүүлсэн хүн гээд шагнасан.

Хишигсүрэн -

За баяр хүргье. Харин гавъяатийн тэмдэг, хөдөлмөрийн улаан тугийн одон байхаар нь гайхаад, За бид 2-н ярилцлага үндсэндээ өндөрлөж байна та нэмээд энэ ярилцлагатай холбоотой нэмж ярих юм байвал яриач, хангалттай ярьчихсан уу, социализмийн үетэй холбоотой, дараагийн үетэй холбоотой ярих юм юу байна. Ер нь өмч хувьчлал энэ аймагт яаж явагддаг вэ?

Жүкей -

Өмч хувьчлал энэ аймагт замбараагүй явагдсан. Өмч хувьчлал шиг муухай юм байхгүй биеэ дэмбээдсэн, ямар ч бодлогогүйгээр, ямар ч бэлтгэлгүйгээр ингээд явагдсан. Энэнээс болоод л байгаа юмаа үгүй хийлээ шүү дээ. Харин өмч хувьчлал зөв хуваарлисан бол мал малчдад очих байсан. Бусдын юмыг бол тараагаад авчихсан. Хэн авсан, зальтай хэдэн хүн байсан

Хишигсүрэн -

Нийт хүн амын хэдэн хувь нь вэ?

Жүкей -

2, 3% нь л байгаа, энэ дээр хэдэн барилгачид байгаа 1500 ажилчинтай маш том барилгыг 3 хүн хувааж авсан. Тэрний нэг нь бол сая нэг барилгын цэргийн анги байгуулсан. Тэр барилгын цэргийн ангийг л тэрбум хагасаар худалдсан байна шүү дээ. Тийм л зальтай арваад хүн авсан байна. Галт бааз гэхэд 2 хүний гарт орсон, ноос боох үйлдвэр гээд том үйлдвэр 3 аймгийн ноосыг угааж гаргадаг байсан. Хажууд нь том нэхмэлийн үйлдвэр барьж байсан яг дуусах шатан дээрээ хаагдаад ноос боох үйлдвэрийг нэг л хүн авсан. Тэр сүлжмэлийн үйлдвэрийг хаагаад машинуудыг нь хэдэд ч зардаг юм. Дутуу баригдсан барилга тосгоныг нь хүртэл нураадаг. 1000 ажилчинтай гар үйлдвэр байсан, энэ ард түмнийг гутал хувцсаар хангадаг гол үйлдвэр байсан, 1000 эмэгтэй хүн байсан одоо юу ч үгүй

Хишигсүрэн -

Та өөрийнхөө нүдэн дээр байгуулсан энэ бүтээн байгуулалтыг нурааж байхыг харлаа шүү дээ. Одоо буцаагаад энийг босгосон хэмжээнд аваачих итгэл байна уу?, тийм найдвар ойрын хугацаанд харагдаж байна уу? Та ирээдүйг яаж харж байна.

Жүкей -

Ирээдүй байна цоо шинээр л босгох хэрэгтэй. Я. Хишигсүрэн: Ямар замаар ямар хөрөнгөөр? Ж. Жүкей: Энийг бол саяын хөрөнгөөр боссон капталист байгаа шүү дээ тэд нараас л авах хэрэгтэй улсаас гаргана гэж байхгүй. Тэр капталистууд нэг л их машин унасан байшин барьсан хүмүүс байна шүү дээ. Уг нь бол эргэлтэнд оруулах хэрэгтэй, үйлдвэр барих хэрэгтэй. Тэд нар ахиж барилга нураахын оронд бариад 1500 биш юм аа гэхэд хэдэн зуун ажилчин аваад ажиллуулж болно шүү дээ. Ахуй үйлдвэрийн салбарыг авч зарчихаад дандаа л хувийн юм хийгээд байдаг. Би мэдэж байгаа. Ийм нөхцөлд үүнийг босгоно гэдэгт би итгэхгүй байна.

Хишигсүрэн -

Ирээдүй хаанаас танд...

Жүкей -

Энэ аймгийн ирээдүй юу?

Хишигсүрэн -

Тийм.

Жүкей -

Энэ аймаг байх уу үгүй гэдэгт би эргэлзэж байна, надад энэ аймаг байна гэж харагдахгүй байна. Хүмүүс ажилгүй байна, уг нь амьдрах арга нь хөдөлмөр шүү дээ. Тэгээд би ингэж хэлмээр байгаа юм, ажилтай болгооч казак руу нүүхээ болиоч, манай ах дүү нараас тийшээ явсан нэг ч хүн байхгүй би очиж үзсэн, ажиллаж үзсэн, манай физиологи тэндхийн физиологи шал ондоо.

Хишигсүрэн -

Одоо таны яриа 50, 60 жилийн дараа судлаачид үзнэ, таны хэлж байгаа санааны бодит биелэл нь ямар байх нь вэ тиймээ?

Жүкей -

За би сая энэ үгээ төгсгөе, төр бодлого явуулах хэрэгтэй бүр дээрээсээ 4 ингэсгээд байж байгаал яваад өгнө биднийг бол бэлддэг байсан шүү дээ тэгсэн чинь харин одоо намайг бол 4 жил тутам Москвад аваачиж 45 хоног сургаад, тэгээд шалгалт аваад “чи ингэж хөгжих ёстой, танай ард түмэн ингэж хөгжих ёстой” гээд л хатуу өгнө. За чи юу хийв ээ гээд жил тутам биднээс асуудаг байсан. Харин одоо тэгж асуух юм байхгүй энэ 4 жилд суугаад л тэгээд өнгөрч байдаг. Төр маань бас тийм тогтвортой биш байна шүү дээ. Би чамд мөнгийг нь чи зүгээр энэ үйлдвэрийг байгуул гээд л за ийм ийм хүмүүсыг ажилтай болго. Мөнгө багасгадаг маш том орд байдаг мөнгөний хуралаар биш маш том орд гэдэг маань уул шиг том орд уул тэнд зам засч тэнд анхны зам тавьсан хүн бол би анхны геологичидийг зөвлөлтийн геологийн хурц гэж байсан ганцхан ажилах нөхцөл их хүнд энэ ажил оруулчихвал тэнд төчнөөн мянган хүн ажилтай болдог. Нэг хэсэг нь талхын үйлдвэр ажилуулна нэг хэсэг ноосын үйлдвэр ажиллуулна нэг хэсэг нь сургууль нэг хэсэг нь цэцэрлэг гээд ингээд бүх хүмүүс ажилтай болж байгаа юм шүү дээ. Тэгээл татагдаад л хүмүүс яваад л нэг бодлын төвөгтэй нэг бодлын зөв асуудал байнга юм ингэхгүй бол Баян- Өлгий байх уу үгүй гэдэг нь бол мэдэхгүй. Би хэлнэ эд нарт энэ одоо манай намынхан сууж байна л даа. Би бол эд нарт шүүмжилдэг ч хэлдэг ч зарим нь сонсож байна зарим нь яамдын эдний гарт юм байхгүй тийм асуудлыг бид шийдвэрлэх гэж байгаа юм гэтэл шийдэж чадахгүй. Энэ суудалд сууж байгаа нөлөөлдөг хэн хүн байгаа юм байна л даа тэндэнд бол гол асуудал байгаа цаанаа бол хувиа бодож байгаа. Яавал би өөрйин болгож авах гэдэг ийм л бодол санаа явагдаад бид нар мэдэж байгаа. Улсын хэмжээний бодлого ингэж явагдаж байгаа шүү дээ. Нэг талаасаа улсаа бодлоо гэхэд нөгөө талаасаа өөрсдийгөө боддог тэгж явж байдаг.

Хишигсүрэн -

Та ер нь их сонин юм үзжээ тиймээ?

Жүкей -

Сонин юм шүү их сонин. Тэгээд би ямар хүүхэд байхад тийм залуу тэндээ л амьдарч байсан хүн шиг хүн сургууль соёл дээр Чехословак явлаа, Орос явлаа энэ амьдралыг бол огцорч үзлээ.

Хишигсүрэн -

Та тэгээд худалдааны дарга хийж байсан байна шүү дээ. 1992-1996 онд тэгэхэд та гурил авчирч хүмүүсийг нэг хэсэг хооллож байсан юм байна шүү дээ. Тэгэхэд та гурилийн үйлдвэр байгуулах талаар юм бодсон уу та?

Жүкей -

Үгүй ээ тэнд тийм бодол бодоогүй бас тийм бололцоо байгаагүй тэр чинь тийм мөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ.

Хишигсүрэн -

Яахав улаан будаа өөрсдөө тарих бололцоо байхгүй юу?

Жүкей -

Байхгүй, будаа тарихийн тулд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй. Эхлээд газраа бэлдэх хэрэгтэй. Тэгээд газраа бэлдсэний дараа тэнд мэргэжлийн хүн байх хэрэгтэй тэрнээс гадна хөрөнгө хэрэгтэй тэрнийг авч явдаг хүн хэрэгтэй. Харин би цаг агаарын бололцоо байгаа гэж бодож байгаа. Тэнд нэг газар байсан будаа тарихад тохиромжтой тэгээд би нэг найздаа хэлсэн л дээ тэгсэн хөрөнгө байхгүй юмыг чинь гэж байсан. Эхний ээлжинд бол хөрөнгөтэй байх хэрэгтэй бас эзэнтэй байх хэрэгтэй тэрнийг удирдаад явуулчихаар тийм чадвартай хүн байх хэрэгтэй. Энэ нэгдлийн дарга тавина үйлдвэрийн дарга тавина. Үйлдвэрийн даргаар нэг хүн тавиад чадахгүй бол аваад хаячихдаг. Чаддаг хүнийг тавиад би ирсэн л дээ. Өөрөө үйлдэрийн дарга байсан хүн. Тийм учраас тэр хүнээс өөрөөс нь их шалтгаална. Тийм бололцоо байж болно. Тийм санаа гэхдээ манай аймгийн хувьд бололцоогүй байсан. Би яасан бэ гэхээр тэр социолизмын үед нэгдэл арай тараагүй байсан. Аймгийн засаг дарга 50 мянган хонь казак зонд гаргасан. 5000 тонн гурил оруулсан. Би энэ дээр өөрөө арай онгирсон хэрэг болно байх. Тэр гурилаар Ховд Увсыг тэжээсэн шүү дээ. Яам чи тэнд тэнд өг гэсэн даалгавар өгсөн. Тэгээд 5000 тонн гурил хятадаас оруулж ирээд Жасрай ерөнхий сайд байхад дараа нь тэр хурал дууссаны дараа зээл аваад хятадаас гурил оруулсан. Худалдааны ажил гэдэг чинь маш хэцүү ажил. Бас хүмүүс зах дээр захаас нь ингээд идэхийг зах зээл гэж ойлгоод байх шиг байсан. Тэр үед зүрх маш их өвдөөд тэтгэвэрт гарах нас маань хэдэн сар дутуу байсан тэгээд эмнэлэгт хэвтсэн.

Хишигсүрэн -

Таныг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай та өөрөө хүсч байсан уу?

Жүкей -

Би хүсээгүй. Намайг яаманд авах гээд байсан. Эхлээд станцын дарга байхад яаманд нэгдүгээр орлогчоор авах гээд бүр улсын тушаалд орох гэхэд Пэлжээ дарга намайг ... /үүнийг битгий бичээрэй, хэрэггүй, битгий бичээрэй энэ номонд байгаа л даа/ дагуулж явсан. Пэлжээ дарга, Гүрбадам дарга хоёр намайг дэмжсэн. За чи юу ч гэсэн энэ станц дээр байж бай, станц дээр 2, 3 жил байж бай гээд л 1-р даргаар бүх юм батлагдах гээд бэлэн байж байсан байхгүй юу. Аймгийн дарга нарыг онгоцны буудалаас тосож аваад л би буцаад явчихсан. Тэгээд аймгийн 2-р даргаар тавьсан. Тэгээд л сүүлд 81 онд дахиад 1-р орлогчоор авсан. Дотроо бас шүүмжлээд хэд хэдэн хүн өөрчлөгдсөн. Намайг аймгийн дарга болгоно гэж бодсон байна лээ л дээ, тэгээд Төв хороонд бичсэн байсан.

Хишигсүрэн -

Тэр үед аймгийн дарга хэн гэдэг хүн байсан юм бэ?

Жүкей -

Казархан гэж хүн байсан юм. Тэгээд л төв хороо намайг өөрийнх нь 1-р орлогчоор тавьсан. Тийм л юм боллоо.

Хишигсүрэн -

За их сайхан ярилцлага боллоо. Бараг 2 цаг болчихлоо. Сайхан ярьлаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.