Seilhan


Basic information
Interviewee ID: 990553
Name: Seilhan
Parent's name: Bürgetbai
Ovog: Shybargar (Düzeg)
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: radiast
Work: retired
Belief: none
Born in: Tolbo sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
life in wartime
keepsakes / material culture
travel
relations between men and women


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Kazakh migration
secret lovers


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Судалгааны төсөлд оролцож ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөн Сейлхан танд их баярлалаа. Тэгээд хоёулаа яриагаа эхлэх үү? Та өөрийнхөө түүхийг надад ярьж өгөөч. Төрснөөсөө эхлээд одоо хүртэл та санаж байгаа мэдэж байгаа энэ аймаг оронтой холбоотой хийж явсан ажил амьдралынхаа түүхийг бүгдийг нь нэг нэгэнгүй ярьж өгвөл сайн байна.

Сейлхан -

Урьдаар зорилго нь жаахан тааруухан байна. Би сайн ойлгоогүй байна.

Хишигсүрэн -

За

Сейлхан -

Та нарын Кембрижийн их сургуулиас явж байгаа түүх судлалын зорилго ач холбогдол ...

Хишигсүрэн -

За би ярьж өгье. Монголын хэмжээнд бараг 600 гаруй хүнтэй ярилцлага хийгээд дуусаж байна. Тэгээд энэ 600 хүний ярилцлага цуглахаар Монголын социалист нийгмийн үеийн, 20-р зууны үеийн Монгол улсын түүхийг бүхэл бүтэн байдлаар нь харах юм байна л даа. Өмнө нь түүх гээд ном биччихсэн байдаг байсан бол одоо орчин үед ингэж хүний яриаг видеогоор бичээд, ингэж дуу бичлэгийн хуурцганд бичээд тэгээд бүгдийг нь сайхан сонсож болдог уншиж болдог ийм хэлбэрээр ярилцлага авч байгаа байхгүй юу. Энэ ярилцлаганд янз бүрийн ажил мэргэжлийн, янз бүрийн амьдралын түүхийг туулсан улсуудаар дамжуулж 20-р зууны Монголын нийгмийн байдлыг бүгдийг нь харах зорилготой. Баян-Өлгий аймгийг төлөөлөөд цөөхөн хүмүүс ярилцлаганд орж байгаа. Тэр хүмүүсийн дунд сая Тулгаагаар зуучлуулаад тантай танилцаж байгаа байхгүй юу. Таныг их сайхан хууч хөөрдөг гэхээр нь хүрээд ирлээ. За яриагаа эхлэх үү? Асуулт ойлгосон тиймээ?

Сейлхан -

Ойлгосон.

Хишигсүрэн -

За.

Сейлхан -

Асуу би хариулъя.

Хишигсүрэн -

За та өөрийнхөө түүхийг ярьж өгөөч?

Сейлхан -

За миний түүх бол би дээр үед одоогийн Ховд аймгийн дээр үеийн нэр бол Чандмань уулын аймаг нэртэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүний харъяа Толбо хошуу гэж тэнд төрсөн хүн би.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Толбо хошууны “Хар нуруу” гэдэг газар Бүргэдэйн 4 дэхь хүү болж төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манайхан угийн ядуу амьдралтай. Манай аав Монголжуу Монгол хэл мэддэг. Монгол хүмүүстэй ойр дотно явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ийм учраас бид нар баян Монгол айлуудаар зарцлагдаж хэл сурч, дээр үед шинэ засгийн газар барлаг гэж ядуучуудад ном үзүүлэх гэж бүлгэм гэж сургууль байгуулж тэр бүлгэмд сууж хуучин Уйгаржин Монгол, Араб үсэг тайлагдаж тэгээд 1942 оноос энэ комсомолын гишүүн гэж байдаг. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн болж төр засгийн тухайн үеийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд оролцсон хүмүүс бид.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд өөрөө 1942 онд бага сургуульд ороод 1942,1943 онд хоёрдугаар ангид сураад гуравдугаар ангид суралцах үеэр манай баруун хязгаарын нутагт жаахан, Алтайн Шинжаанд дүрвэх төр засагт жаахан үл итгэх тиймэрхүү байдал болоод ....

Хишигсүрэн -

Шинэ засагт үл итгээд. Тиймээ?

Сейлхан -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр үл итгэж байгаа шалтгаан юу байсан бол?

Сейлхан -

Тэр бол манай Хужирт сумын нам захиргааны хүмүүс тэр үед яахав бас л хоёр улсын Хятадын Шинжаан манай хоёрын хооронд үл ойлголцсноос болоод манай нутгийг Шинжаан Уйгар луу дүрвэн гаргаж ...

Хишигсүрэн -

Ардууд өөрсдийнхөө санаачилгаар явж байсан юмуу?

Сейлхан -

Яахав өдөөн турхирсан хүмүүс байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэндээс болоод жаахан дүрвэн гараад би хоёрдугаар ангиасаа гуравдугаар ангид ороход би Эвлэлийн гишүүн хүн Монгол Ардын Хувьсгалт намын бодлогыг ард түмэнд танилцуулах хүн бөгөөд намайг гуравдугаар ангид ороход хилийн чанадад тусгай тэр үед тагнуулын байгууллагын юунд би 16 настайгаасаа эхэлж орсон хүн.

Хишигсүрэн -

Аа ха. Та яаж элссэн бэ?

Сейлхан -

Тэгээд яахав дээ. Тэр үед манай хязгаар нутагт бичиг үсэг мэддэггүй. Монгол хэл мэддэггүй. Эвлэлийн гишүүн бус ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм хүмүүс их байхад би Монгол хэл мэддэг. Бас бичиг мэддэг. Уйгаржин Монгол Казак бичиг мэддэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай аав Монгол хэлтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дотоодыг хамгаалахад хэлмэрчээр орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ядуу хүмүүс байхаар бас төр засагт итгэл үнэмшилтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм хүн болохоороо харийн орон луу явж байхгүй юу. 1943-1949 он хүртэл Шинжаан хилийн чандад байсан хүн. Би.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хилийн чанадад байхад яахав дээ. Тухайн үед маш нууц амаа хаасан.

Хишигсүрэн -

Та тэнд юу хийж явж байсан вэ?

Сейлхан -

Тэнд яахав дээ олон төрлийн тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан. Шинжаанд бол манай нутагт орсон манай хүн болсон тийм хүмүүстэй холбоо барьж дүрвэн гарсан хүмүүсийг эх орондоо авч ирэх ухуулга хийж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Та нар эх орноосоо битгий яв.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо манай Монгол улс ийм боллоо. Иймэрхүү тиймэрхүү үүрэг гүйцэтгэж байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

1949 онд Хятадад хувьсгал Мао Цедуны засаг болоход 1949 оны намар бараг 10 сарын дараа энд орж ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд энд орж ирээд тусгай шиферлэгч болоод тусгай аюулыг хамгаалах байгууллагад тиймэрхүү үүрэг гүйцэтгэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд 40 гаруй жил улсад хөдөлмөрлөөд явж байгаа. Миний тухай ном хэвлэлд олон удаа гарсан. Танд өгнө. Танд тодорхой өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр миний командлагч байсан Жамъян гэдэг генерал ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Баатар Монгол улсын. Дорж гэдэг генерал. Армийн генерал. Ийм хүмүүсийн удирдлага дор ажиллаж байсан. Миний ард байгаа миний хадам аав. Хөгшин бид хоёр ханилаад 55 жилийн дараа ноднин орхиод явлаа. Бурхан болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр хүн 17 настай. Би 22 настай ингэсхийгээд 10 хэдэн хүүхэдтэй болоод ингээд үлдээд явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд яахав төр засгаас даалгасан. Би бол эх оронч интернациальч хүн. Оросын улаан армид дайны үед бас их тусалсан. Вьетнамын ард түмэн 2 сарын цалингаараа хүртэл тусалсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ингээд 60 жилийн дараа надад Элчингүүд засгаас зөндөө олон бичиг ирдэг. Одоо иймэрхүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Османы ерөнхийлөгч ...

Хишигсүрэн -

Түүнтэй та зургаа авахуулчихсан байгаа юмуу?

Сейлхан -

Үгүй. Тэр Жамъян гуай.

Хишигсүрэн -

Аа за, за.

Сейлхан -

Тэр хүн элчин байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд иймэрхүү байдалтай. Тэгээд улсад 48 жил хөдөлмөрлөлөө. Гавъяанд 90 онд гарсан. Тэгээд 47 оны дайнд Байтаг Богдод байлдаанд оролцсон. Хилийн чанадад их үүрэг гүйцэтгэсэн. Төр засаг ард түмний баатраа болголоо. Хөдөлмөрийн гавъяаны улаан туг, цэргийн гавъяа, хүндэт чикест энэ бүгдийг бол өгч байгаа л даа.

Хишигсүрэн -

Хүндэт чикестийн тэмдгээ та ойртуулаад харуулаач. Энэ манай Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойгоор хүндэт чикест, энэ хүндэт хилчин, баатрын тэмдэг хаана байна. Ард түмний баатар энэ байна.

Эрэгтэй -

Танд сард нэмэгдэл мөнгө өгдөг үү?

Сейлхан -

Юм өгдөггүй юм. Саяхан авсан. Ахмад дайчин, Хөдөлмөрийн гавъяа авлаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугтай.

Эрэгтэй -

Гадаадаас тэмдэг байна уу?

Сейлхан -

Гадаадаас байнаа. Энэ маршал Жуковын, энэ Орос-Монголын хүндэт тэмдэг байна. Орос-Монголын далбаатай. Гүррагчаа гэж баатар өгсөн. Орос-Монголын хүндэт тэмдэг. Энэ Аюулаас Хамгаалах байгууллагын бүх л одон байна.

Хишигсүрэн -

Аа ха. За хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Та одоо нүдээ алдсан түүхээ яриач? Тэгэх үү? Энэ яг ямар юм болоод ...

Сейлхан -

Энэ 1947 оны 6-р сарын 5-нд Байтаг Богдын байлдаан эхэлсэн. Бид дайнд оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгэхэд олонх нь бурхан болсон. Олон хүн шархадсан.

Хишигсүрэн -

Түүнийг та яриач? Нэг өдрийн байлдаан гэж юу болдог? Тэр талаар та тодорхой яриач?

Сейлхан -

Би дурсамж бичсэн. Түүнийгээ танд өгнө.

Хишигсүрэн -

Аа ха. Амьдаараа яривал зүгээр ш дээ.

Сейлхан -

\Инээв\ Тэгээд яахав Хятадад Хувьсгал эхлээгүй. Гоминданы Чанкашийн засгийн газар байсан. Тэгээд нэг талаас Монгол Орос нөгөө талаас Гоминданы тэмцэл болоод Хятадад хувьсгал ялахад бид дэмжлэг үзүүлээд Бүгд Найрамдах Дорнод Туркстан улс байгуулахад манай Казак үндэсний Осман баатар гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ бүгдэд оролцоход манайд орсон доо. Тэгэхэд бид тусгай групп гэж байсан. Булганы 5-р отръядын тусгай анги гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэнд 50 гаруй хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэнд дандаа шилдэг нам үүрийн гишүүд Казак Монгол хэл мэддэг. Иймэрхүү хүмүүсээр бүрдүүлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нэг үгээр хэлэхэд Оросын 17-р армийн тусгай газар байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүхэнд мэдээд тодруулж байгаа ш дээ. Бид нар

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дайнд оролцоход олон хүн одоо...

Хишигсүрэн -

Би ингэж сонссон. Тэр Гоминданы талаас болохоор 800 гаруй хүнтэй 500, 1000 хүнтэй тийм том арми гарч ирж байхад манай талаас ерөөсөө хилийн харуулын 9 цэрэг л байдаг. Тэр үнэн юмуу?

Сейлхан -

Үгүй яахав. Бага л байсан л даа. Гэхдээ тэр баруун хилийн байлдаан бол 1940-52 он хүртэл үргэлжилсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бусад энэ 1939 оны дайн 1945 оны чөлөөлөх дайн бол их л болж 2 сарын хугацаатай байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хамгийн урт үргэлжилсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Сейлхан -

Ордог гардаг. Дандаа дээрэм хийдэг. Сүүлд 1944 оноос төр засаг бүх бэлтгэл хангасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

1947 оны дайнд хоёр отръяд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

6-р отръяд, 5-р отръяд би 5-р отръядын тусгай ангид байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд дайнд орсон. Цаанаас олон гоминданчууд ирсэн. Казакууд ч байсан. Османы.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Их хохирол учруулсан. Би дурсамжиндаа бичсэн. Түүнийгээ өгнө. Манай талаас их олон хүн үхсэн. Олон хүн шархадсан. Тэр үед миний нүдийг сум шүргээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд 10 хэдэн хоног хээрийн госпиталь байсан. Түүнд хэвтээд ...

Хишигсүрэн -

Танаа госпиталийн эмч Сүрэн гэж байсан уу?

Сейлхан -

Сүрэн биш. Гаамаа гэж хүн байсан. Гаамаа гэж гавъяат.

Хишигсүрэн -

Босоо гэж байсан уу?

Сейлхан -

Чагдарчек гэж генерал байсан. Гукерзек... гэж генерал байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Отръядын эмч Үнэнхүү гэж байсан. Гаваа бол мэс засал хийдэг платанд байдаг байсан. Би платанд дөрөв долоо хоносон. Дайн юм чинь тэгээд явуулчихсан. Тэгээд олон жил энд цагаан үүл тогтоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Олон жил яваад 2006 онд энэ нүд өвдөөд ийшээгээ халдаж өвдөөд сохор болох гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хотод очоод тэгээд нүдээ авахуулсан. Иймэрхүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр дайнд манайхнаас Женейвхан гэж нас барсан. Тэгээд салааны захирагч гэж буриад хүн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Москвад дээд сургууль байхгүй. Хилийн цэргийн дунд сургууль төгсөөд дөнгөж дайн тарахын өмнө манай 5-р отръяд дээр ирсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хорин хэдхэн настай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дорж гэдэг нэртэй. Буриад.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Гэр бүл болоогүй. Тэр хүн олон гоминдан хараад морьтой зугтаад айгаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Салаа малаагаа орхиод зугтаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд дайн дуусаад 10 хэдэн хоногийн дараа түүний олон түмний өмнө буудан алсан.

Хишигсүрэн -

Паах. Та нарын нүдний өмнө үү?

Сейлхан -

Тийм өмнө.

Хишигсүрэн -

Эх орноосоо урвагч гэж?

Сейлхан -

Тийм. Урвагч. Салааны захирагч Дорж гэдэг буриад хүн байсан байна. Москвад тэр үед хилийн цэргийн дунд сургууль байсан. Дээд сургууль байгаагүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай командлагч бол генерал Дорж байсан. Батын Дорж гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Чагдарчек гэж хүн байсан. Тэгээд энэ Жамъян байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манайхаас урвасан үйл явдал боллоо л доо.

Хишигсүрэн -

Яагаад хүмүүс урваад байдаг байсан юм?

Сейлхан -

Тэр үед хоёр талд Алтайн Шинжааны Казакууд байсан. Тэр үед Осман баатар гэж Мусалмааны ерөнхийлөгч болон гэдэг Осман гэдэг тэмцэгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Османы нэрийг барьсан дээрэмчид их байсан. Тэр дотор Орос ч байна. Хятад ч байна. Уранхай ч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Торгууд ч байна. Казак ч байсан. Түүний нэрийг барь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүнээс биш тэр Осман баатар ...

Хишигсүрэн -

Өөрөө

Сейлхан -

Орос Монгол хүн рүү буу шагайгаагүй. Би ярилцлаганд бас өгсөн. Надад байгаа. Үнэн түүхийг харуулахын тулд мэдэж болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүнээс болж байлдаан болоод 1949 онд Хятадад Хувьсгал болж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Гоминданы засгийн газар Өрөмч хотод байсан. Түүнд 80 мянган хүн бууж өгөөд тэгээд Мао Це Дуны 8-р арми ирээд энэ Шинжаанд.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Мао Це Дуны засгийн газрыг Кужар гэдэг хотод Мао Це Дуны засгийн газар байгуулсан. Тэр үед манай Монгол улс 1921 онд Ардын Хувьсгал ялаад засаг төрийн зохион байгуулалтанд нэлээд туршлагатай болсон байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Засгийн газрын шийдвэрээр тагнуулын хэсэг групп байгуулахад оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэнд Оросын коммунистууд манай Монголчуудаас тэгж Кулжар хотод байгуулаад 10 сарын 1-ны өдөр архи уугаад тугаа мандуулаад олон Казакстаны хүмүүс байсан. Оросын.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд түүний дараа 11сарын сүүлчээр бид нар буцаагдсан. Хувьсгал ялсан нутагт өөр улсын хүн далд фронтын улс байх ёсгүй юм байна. Олон улсын юугаар ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тиймэрхүү байдлаар бид буцаж ирсэн. Тэнд даваа хаагдаж бид мориор отряддаа орж ирсэн.

Хишигсүрэн -

Та нарыг тийм тагнуулын байгууллагын хүмүүс гэдгийг нутгийн ард иргэд ч юмуу? Засаг захиргааны хүмүүс мэддэг байсан уу?

Сейлхан -

Би болбол гадаадад Монголоос оргож яваа өнчин хүүхэд гэсэн халхавчаар явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгэхэд ингэж явсан. Аавыг минь халхчууд бариад шоронд аваад явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха .

Сейлхан -

Одоо мэдэхгүй. Үзээгүй. 38 онд аваад явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ээж нь нас барахдаа гэрээсэлсэн. За хүү минь чи Монголоос сайнаа үзээгүй. Чиний авга Шинжаанд сүртэй, нөлөөлтэй том хүн байдаг. Зохиомол.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Архаржан гэж тэр хүнийг олж авах гэж байхгүй хүн ш дээ. Тэгээд Осман баатартай зэвсэг байхгүй. Нэг муу ташууртай. Тэгэхэд 16 настай шүү дээ. 16-хан настай.

Хишигсүрэн -

Хнн.

Сейлхан -

Хэдэн Орос хэлтэй. Монгол хэл мэддэг. Тийм халхавчаар явж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг ерөөсөө сэжиглэхгүй?

Сейлхан -

Сэжиглэхгүй. Буу зэвсэг байхгүй.

Хишигсүрэн -

Та Осман баатарыг ер нь харж байсан уу?

Сейлхан -

Османбаатар бол гурван авгайтай төсөө байна. Эртүүд би хотод байхад Тагнуулын газраас Өдрийн сонин, Өнөөдрийн сонин зурагтайг нь авсан. Байж л байгаа. Одоо түүнийг уншиж үзээрэй. Тэгж явж байгаад тэгээд ямар учир байна. Хилийн чандад байгаа тэр орны нөхцөл байдал, тэр оронд байгаа сайн санаат хүмүүсийн сэтгэл зүрх тэнд очиж манайхаас дүрвэж оргосон хүмүүсийг хариу эх оронд нь буцааж авч ирэх, тэдэнд хууль яриа хийх, бид очвол одоо буудах уу? гэхэд тэгэхгүй төрсөн эх орон чинь та нарт тусалж байгаа тэд нарын төрөл төрөгсдийн заримынх өөрийнх нь захиа, заримыг нь зохиомол захиа бичээд та нарын мал хөрөнгө орхиод явсан эд хөрөнгө чинь байж л байна. Мал чинь өсөж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд наашаа орж ирсэн.

Хишигсүрэн -

Яагаад наашаа тэр улсуудыг ятгаж оруулж ирэхийг засаг сонирхоод байсан юм бол? Яагаад тэндээ яваг гээд явуулаагүй юм бол?

Сейлхан -

Тэр эх орноос харийн газарт яагаад явах болов? Гэтэл Шинжаан Монгол хоёр бол хил байхгүй ингээд яваад байдаг юм байна. Шууд манай Монгол улсад засаг тогтоод тэр талд Гоминданых байхад аргагүй эх орноосоо харийн оронд яаж тавих вэ? Түүнд түрэгдсэн. Янз бүрийн хүмүүсийн нөлөөнд автсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүнийг сумын дарга, намын дарга нь аваад явж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Пөөх?

Сейлхан -

Тэр хүмүүст зохих шанг нь өгсөн. Тэр байтугай цэргүүд нь оргож бид дайралцаж байсан. Тиймэрхүү ээдрээтэй тал их л байсан. Тэнд ганц би биш 5-р отрядын 50 гаруй хүн байсан. Дандаа торгууд хүмүүс байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэнд хэсэг зан заншил хэл мэддэг Казак хүн байсан. Одоо Их Хурлын гишүүн Жекей түүний аав хүртэл бидэнтэй цуг явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тиймэрхүү байна. Тэр хүмүүс ихэнх нь бурхан болсон. Одоо амьд сэрүүн хэдэн улс явж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү иймэрхүү юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха. За таны эцэг эх одоо таны өвөг дээдэс Толбо нуурт хэзээ ирж нутагласан хүмүүс вэ?

Сейлхан -

Манай Казакууд бол Их жигүүр, дунд жигүүр, бага жигүүр гэж Оросын Казакстаны нутагт байдаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Жигүүр гэж Жүс гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Цагаан хаан түүний хавчилга ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дараа нь Стализмын хавчилга ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүнээс болоод Шинжайнд очоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр талын Гоминданы Хятадын юунаас болоод Монголд ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Монголд 1860-аад орж ирсэн байна. Баруун хязгаараар.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд манай Монгол улсын Богд Жавзандамбад олон хүмүүс тэр үеийн хүмүүс байгаа ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өргөдөл бичээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Танай улсад дагаар оръё. Багтааж өг гэж тэгээд Богд гэгээн зарлигаа гаргаж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай баруун хязгаарт газар гаргаж ингээд байж байгаа улс байхгүй юу бид нар.

Хишигсүрэн -

Аа аа.

Сейлхан -

Гол нь хэлэхэд Тэр Алтайн Шинжаанд байгаа Казакууд, Оросод байгаа Казакуудын үзсэн зовлонг манай энэ баруун хязгаарт ирсэн Казакууд нэг ч үзээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ёстой диваажинд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Монгол улсын хайр халамж одоо ч гэсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай баруун хязгаар нутгийн Казакчууд ажилсаг. Зоримог. Янз бүрийн сөрөг ажлууд дээр тэр бүгдийг дийлж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бүтээн байгуулахад, соён гэгээрүүлэхэд манай Казакчууд орсон.

Хишигсүрэн -

Аа ха. Та яг Османтай уулзаж байсан бол тэр тухай яриач? Харж байсан бол. Тиймээ?

Сейлхан -

Би ийм номонд орсон хүн.

Хишигсүрэн -

Аа за за. Зургийн альбомоос зураг татъя.

Сейлхан -

Энэ манай Баян-Өлгий байгуулагдсаны 70 жилийн ойгоор ...

Хишигсүрэн -

Том нэвтэрхий толь гаргасан байна.

Сейлхан -

Нэвтэрхий толь. Миний намтар. Одоо иймэрхүү.

Эрэгтэй -

Танд өөр альбом байгаа юу?

Сейлхан -

Байгаа нь энэ. Энэ миний аав. Энэ миний хадам аав. Энэ миний командлагч Монгол Улсын баатар дэслэгч генерал, энэ манай том охин, хүү, манай талийгаач. Энэ би. Энэ манай хань. Энэ миний дүү. Энэ хадам аав ээж. Иймэрхүү байна. Та нар эндээс хараарай. Энэ хавар 5 сарын 9-ний Оросын 65 жилийн ойд оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ Оросын 16-р армид байсан хүн дээ. Осман баатарыг энэ Б. Сейлхан, Османыг хороох хоёр ч удаагийн ажиллагаа бүтээгүй. Өнөөдрийн сонин бүр ингээд авсан.

Хишигсүрэн -

Үүнийг татаад авчихъя.

Сейлхан -

Энэ дотор Османтай уулзсан. Тэр хүнийг алахаар хоёр удаа Дандар баатараар удирдуулж энэ Османыг хорооход Оростой хамтарч дөрвөн удаа үйлдэл үйлдсэн.

Хишигсүрэн -

Османыг ер нь яагаад алах гээд байсан юм?

Сейлхан -

Анх Осман 1943 онд манайд орж ирээд Маршал Чойбалсантай холбоо бариад Маршал Чойбалсан олон зэр зэвсэг Сталин хоёр тэр Гоминданы юугаар тэмцэж байгаа хүн байхгүй юу. Чанкашидентэй тэмцэж манай баруун хязгаар нутагт отряд байгуулж 2 отряд нэг нь Ногая саяхан Ард түмний баатар болгосон 73 онд бурхан болсон хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Ногая нэгэн Хавай гээд аймгийн даргын тэгээд 500 гаруй Казак хүн Монгол хүн байхгүй. Яахав дээ. Монголчууд тагнуулын дотор байна л даа. Тэгээд туслалцаад тэр дайнд манайхаас ч олон хүн явсан. Тэгээд сүүлд 1945 оны 7-р сарын сүүлчээр Бүгд Найрамдах ДорнодТуркстан Улс байгууллагдсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр улсын ерөнхийлөгч Киргиз хүн Алехан гэж Киргиз хүнийг томилоод уг нь Османы зорилго бол Мусалмаанчуудыг нэгдсэн Осман улсын ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өөрөө хаан болох зорилготой хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүний гол тэмцэгч нь бол Гоминдан.

Хишигсүрэн -

Аа ха. Гол дайсан нь?

Сейлхан -

Тийм. Гол дайсан нь. За Орос гадаад Монголтой холбоотой түнштэй. Тэгээд тэд нараас зэр зэвсэг аваад манай Байтаг Богдод мянга гаруй айл өрхтэйгөө хамт байгаад тэгээд 45 онд Бүгд Найрамдах Дорнод Туркстан Улс байгууллагдахад түүний ерөнхийлөгчөөр Сталины заавраар Коммунистууд Алейхан гэдэг хүнийг томилсон. Кулжар хотод.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд тэр Алехан чинь Осман баатарыг Алтай аймгийн даргаар тавьсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд тэр хүн түүнээс болоод гомдоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр хүн гомдоод тэгээд тэр хүн гомдож явааг ашиглаад Гоминданых нь За Осман минь чи Орос Монголын ивээлийг чи үзэв үү?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хэрвээ бидэнтэй байсан бол чи аль хэдийн дэлхийн Мусалмаанчуудын ерөнхийлөгч болох байсан. Чамайг ингээд Алтай аймгийн даргаар тавьсныг харахгүй юу? Хөөрхий амьтан тэр даруй үхчихсэн байхгүй юу. Тэр хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд түүнээс болоод манайхан бас л боссон байхгүй юу. Бид нарыг өчнөөн төчнөөн зэр зэвсэг, өчнөөн төчнөөн хүн хүч, өчнөөн төчнөөн хүнийг алуулаад тэмцэл хийж байгаад бид нарыг сүүлд орхилоо гэж. Дөрвөн удаа үйлдэл хийхэд хоёр удаагийн Сталины зүгээс хийсэн байна. Алтай Шинжааны коммунистууд Тавлатбек, Данейлхан Скарбек гэсэн генералуудтай хамтран.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэд нар бас алж чадаагүй. Тэгээд болохгүй болохоор Сталин Чойбалсанд хэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Казакууд чинь тэр Казакыг дийлсэнгүй. Чи л дөнгөхгүй бол болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд бодоод бодоод Чойбалсан гуай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дандар баатар тэр үед Шоронд байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

60 хүнтэй хамт. Сал урсгаж байсан. Туул голд. Тэгээд нэг өдөр Дандар баатарыг дуудаж ирүүлээд за Дандар баатараа та жаахан зөрчил гаргаад ингэж явж байгаа ш дээ. Одоо та нэг үүрэг гүйцэтгэвэл та хэвээрээ баатараа аваад тугаа бид нар дахиад босгоно. Тэр хүнийг бөхийлгөсөн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд тэр 60 хүнээс өөртөө итгэлтэй хоёр хүнийг л олж ав.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өөрийнхөө биеийг хамгаалдаг. 60 хүнээс.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Маш нууц.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Шилж авна. Тэр 60 хүний дотроос. Тэгээд тэр дундаас 25 жил авсан хоёр шилийн сайн хулгайчийг олж авсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгсэн манай баруун хязгаарын хугацаат цэргээс хэдийг уулын аманд модон дотор сар гаруй бэлддэг юм байна. 5 хүнийг. Бүгд энд байж л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд Булганы Отръядаас тав, зургаан Казак хүн ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Жекейгийн аав бид нар дээр байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд явахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Яваад очсон. Тэр болгон алуулахгүй. Тэр бол нисэж явдаг хүн. Наана нь 150 гаруй морьтой хүн хамгаалж байдаг. Тэгээд амжиж чадаагүй.

Тэгээд сүүлд Гоминдаанд ороод 49 онд Гоминдаанд бүгж байгаад арга ядаад манай Монголоос ч холбоо тасраад Оросоос ч холбоо тасраад Хятадын 8-р арми манайхан хавсраад тэгээд Хайз гэдэг хотод гартаа оруулаад Өрөмч хотод цаазлуулсан. Энүүхэнд.

Хишигсүрэн -

Аа ха. Та амьдаар нь ер нь харж байсан уу?

Сейлхан -

Амьдаар харж байсан.

Хишигсүрэн -

Та надад одоо яриад өгөөч? Ямархуу хүн байсан вэ?

Сейлхан -

Тэр Османтай Чойбалсан гуай хоёр удаа уулзаж байсан. Тэгэхэд бид нар гаднаас харж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Намхан нуруутай. Хүнийг эгц хардаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ингэж эгц хардаггүй. Ингэж суудаг. Одоо надад зураг нь байж байгаа.

Хишигсүрэн -

Зураг нь байна уу?

Сейлхан -

Байна. Байна. Тэгээд гурван авгайтай гэж дуулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би хамгийн бага авгайг нь үзсэн. Баяан гэдэг нэртэй юм байна. Энэ сонинд байж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Баяан бол хамаатны гэр бүл дүүгийнх юмуу? Ахынх нь юмуу? Казак ёсонд тэгж нэг нь бурхан болоход ...

Хишигсүрэн -

Авдаг?

Сейлхан -

Авдаг ёстой юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр Баяан тийм гэж дуулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд олон хүүхэдтэй байсан. Хамгийн том хүүхэд нь Чегибан гэж байсан. Дараа нь Мари гэж байсан. Олон хүүхэдтэй. Тэр Гоминданчууд бүгдийг нь амьдаар нь хүүхдүүдийг нь худгийн усанд хаясан. Ёстой чадсан байсан. Тэгээд тэр хөөрхий амьтан бас л Гоминданчуудад өшөөрхсөн. Энэ хүн бол уулан дээгүүр дандаа нисэж явдаг. Гоминданыг тэр газраас бут цохисон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм одоо ...

Хишигсүрэн -

Ухаантай?

Сейлхан -

Ухаантай. Сэргэлэн. Мэргэн бууддаг. Хамгаалагч 100 хүнтэй юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

100 хүнээс 60 хүний запастай явна. Дараа нь 40 хүн байдаг юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэндээс өдөр шөнөгүй 10 хүн дэргэд нь байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр 10 хүнээс хамгийн том нь Силеймен гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо надад зураг нь байж л байна.

Хишигсүрэн -

Та яаж зургийг нь олсон юм?

Сейлхан -

Яахав дээ. Тухайн үед манайхны тэр талын хүмүүс, суурин тагнуулч гэж байдаг юм байна. Тэр талд.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай Монгол өгөгдсөн. Аа бид нар бол хөдөлгөөнт тагнуулчид.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд явж байхад чинь бидний хүн гэж юм ярьдаг. Тэнд дандаа Шандуй Мангул хүмүүс. Тэр дотор Казак хүн ховор. Магадгүй Казак хүнд итгэдэггүй байх. Тэд нараар заалгаад тэд нар дээр очдог. Унаа хөсөг дээр санаа зовохгүй. Тэр хүмүүсийн ивээлээр. Бид чухам яаж явж байна?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Зөв явж байна уу? Урваж шарваж байна уу? Бас л наашаагаа мэдэгдэж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тиймэрхүү суурин тагнуулчид байдаг юм байна.

Хишигсүрэн -

Та надад ийм юм ярьж өгөөч. Ер нь хэлмэгдүүлэлтийн үе гэж хэлдэг тэр баривчилгааны үед Баян-Өлгий аймагт ...

Сейлхан -

Саяхан тэмдэглэлээ ш дээ.

Хишигсүрэн -

Ямар юм болж байв? Та хэлж өгөөч?

Сейлхан -

Хэлмэгдүүлэлт гэдэг чинь яахав. Энэ болбол ер нь би боддог юм. Манай дээр үед болбол Орос гэж байсан шүү дээ. Орос бол Цагаан хаантнаас эхэлж орсон. Манай Казакчууд бол Казак нутаг бол Их жигүүр, дунд жигүүр, бага жигүүр гэж түүнээс дайжаад Цагаан хаантнаас. Дараа Сталины дараа нь Корчокийн гэж тэр хэлмэгдүүлэлт тэндээс Шинжаан гэдэг үг газар гэсэн Хятад үг байдаг юм байна. Чиний газар гэдэг үг байдаг юм байна. Шинжаан гэдэг үг Шинэ газар гэсэн үг байдаг юм байна. Тэнд нутаглаад Хятад юунаас манайхан бас л тэсээгүй. Тэгээд энэ Монголчууд бол унах морьтой. Уух устай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Сайхан гэр оронтой. Мал аж ахуйтай гэж оргож Богд хааны ивээлд орсон байгаа ш дээ. Энд ороод бага ястан гэж 1940 онд аймаг байгууллагдаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд өөрийн ном соёл зан заншилыг хэвээр хадгалуулж ингэж байхад 1930-аад оноос хэлмэгдүүлэлт гарсан байна даа. Би ном их уншдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр бол Стализмын ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Номлол.

Хишигсүрэн -

Аа ха. Таны ойр дотны хэлмэгдсэн хүн байгаа юу?

Сейлхан -

Манайхны ойр дотных хүн байхгүй. Манайхан угийн ядуу зарц болохоор тэгээд ...

Хишигсүрэн -

Хэлмэгдүүлтэнд өртөөгүй.

Сейлхан -

Тийм. Өртөөгүй. Аль болох төр засагтаа үхэн үхтлээ зүтгэсэн. Манай аав бол хэлмэрч байсан хүн. Дотоод яаманд.

Хишигсүрэн -

Аан.

Сейлхан -

Хилийн цэрэгт манайхан амьдралаараа холбоотой улс байхгүй юу. Тэр үед эсэргүү нарын хүүхдийг сургуульд явуулдаггүй. Цэрэгт явуулдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Саяхан Тамсагт Суракбай гэдэг хүний хөшөө босголоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би энд оролцоод бас үгээ хэлээд бүх юманд оролцсон. Тиймэрхүү, тиймэрхүү юманд би эх орондоо оролцож явсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ хүн хүртэл буудуулан алуулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бага хурлын нарын бичгийн дарга байсан. Дотоод явдлын яамны сайд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү болоод тэгж байгаа ш дээ. Одоо хүртэл цагаатгаж байна. Төр засаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дээр үед Ардын Хувьсгал гэж байгаа шүү дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дэлхийд манайх Оросын дараа хоёр дахь орон болж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Хоёр дахь Ардын Хувьсгал явсан хоёр дахь улс. Тиймээ?

Сейлхан -

Тийм. Тэгэхдээ манайх тэр Чойбалсан гуай бол тэгээд Сүхбаатарын дараах хүн болоод Чойбалсан аргагүйн эрхэнд тэр улсыг Сталиныг дагахгүй яахав.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүний зааварчилгаагаар болсон гэж одоо түүхчид байж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Эрэгтэй : Та сүүлд нь цаг уурт ажилласан юмуу?

Сейлхан -

Тийм. 32 жил ажилласан. Тэндээс намын илгээлтээр нам хаана яв гэнэ бос бол бос, суу бол суугаад явдаг ийм л би 1942 оноос эхэлж Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

49 оноос намын гишүүн хүн. Одоо ч нэг сэтгэлтэй, нэг юутай явж л байна. Одоо яахав болж л байна. Бид урваж, шарваж яахав. Эх орон Монгол улс мандтугай гээд л ...

Хишигсүрэн -

Одоо таныг нутгийн ард түмэн тагнуулч байсан, тусгай албаны хүн байсан гээд хэр хандах вэ?

Сейлхан -

Үгүй яахав тэгээд одоо ихэнх нь шарласан түүхийн хуудас мэт гарчиг шиг байна. Бусад хүн байхгүй. Гэм зэм хийгээгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ажлаа л хийж явсан?

Сейлхан -

Худал хэлж, хулгай хийж үзээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд амьтан хүн намайг Сейлхан, Сейлхан гээд яваад байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ ном дээр хүртэл байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо бүр нөхцөлгүй. Энэ хүртэл номонд ордог. Иймэрхүү л хүн л дээ. Миний тухай ном сонин их л байна.

Хишигсүрэн -

Сейлхан гуай одоо та надад ийм юм хэлээч? Та хамгийн анх үзсэн гайхамшигтай техник, тоног төхөөрөмж юу байсан бэ? Анх машин яаж үзэв?

Сейлхан -

За би хэлье. Тэр Шинжаанд очлоо. Тэр үед хэцүү шүү дээ. Машин тэрэг байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо утас гэж юм байхгүй. Тэгээд тэр Османы эмч өдөр дуудаж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Хэнийг дуудаж байгаа юм?

Сейлхан -

Манай тусгай албаныхныг.

Хишигсүрэн -

Аа ха. Тэнд байсан тусгай албаныханд контор, монтор байхгүй биз дээ?

Сейлхан -

Тэнд байгаа тэр нутгийнханд байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Гэртээ л дуудах уу?

Сейлхан -

Гэртээ. Тэр үед их ядуу, их хүнд байсан. Тэгээд ингэж байнаа. Османбаатарын нүд сохорчихжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Үнэн үү? Худал уу? Мэдээд ир гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд би очсон. Би ч яахав өнчин хүүхэд.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нагацаа эрж явна. Тэр хүнийг Осман баатар мэдэх ёстой. Өөр хүн мэдэх ёсгүй гэж хэл гээд явуулсан. Гүү барьчихаж.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Зуны цаг байсан. Гүү барьчихсан. Тэр гүүний энэ талд яг шувуу шиг ...

Хишигсүрэн -

Юу шиг ээ?

Сейлхан -

Шувуу шиг далавчтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нэг цагаан юм байж байна. Түүнийг үзсэн сонирхсон тэгж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Очсон. Хүмүүс оруулсан. Нагацаа хайж явна. Осман баатар мэдэх ёстой хүн гэдэг нь худлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд очсон чинь Осман сууж байна. Нүдээ боочихсон байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд асуусан чинь мэдэхгүй байна. Мэдэхгүй бололтой юм. Тийм хүн байдгийг та мэдэх ёстой юмаа гээд тэгээд авгайтай нь уулзлаа. Баяантай уулзлаа. Тэгээд тэр гүү барьсан тэнд нь цагаан шувуу шиг юм байж байна. Далавчтай, хөлтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Жаахан, жижигхэн. Гүү барьсны тэр талд цагаан далавчтай юм байнаа гэсэн чинь энэ галзуу гэж юм гэж байна. Хятадыг галзуу гэж ярьдаг юм байна.

Хишигсүрэн -

Тэр үед?

Сейлхан -

Өрөмч хотоос Хятад руу Хятадыг галзуу гэж Казакаар тэгдэг юм байна л даа. Тэр хүн баатарын нүд өвдөөд сохорчих гээд эмчилсэн. Хоёр эмч явж байсан. Тэгсэн чинь тэр онгоц байсан байна.

Хишигсүрэн -

Оо оо.

Сейлхан -

Хоёр далавчтай. Хоёр хүний суудалтай. Анх Аэрофлот тэгж онгоц үзсэн. Манайхан машиныг чийчаан гэж нэрлэдэг.

Хишигсүрэн -

Та анх машин үзээд гайхаж байсан уу?

Сейлхан -

Гайхаж байсан. 1930 хэдэн онд манай аав хамгаалах юунд хэлмэрч байсан. Анх 1940 онд аймаг байгууллагдахад Сүрэнжав дарга ирсэн. Дараа нь Янжмаа гуай ирсэн. Тэд нар дандаа тэрэг унаж ирдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ Суракбай хүртэл машин унадаг. Ирж амарч байсан.

Хишигсүрэн -

Та анх машин хараад амьд юм байна гэж боддог байв уу? Техник гэдэг юмыг мэдэхгүй ш дээ. Тиймээ? Анх?

Сейлхан -

Амьд биш л дээ. Юу ч гэсэн ...

Хишигсүрэн -

Юугаар явдаг юм бол гэж бодож байсан уу?

Сейлхан -

Тийм тийм. Сонирхоод тиймэрхүү байдалтай л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Танд ажил үүргээ гүйцэтгэж явахад танилцсан найз нөхдүүд гэж байгаа ш дээ. Тиймээ?

Сейлхан -

За?

Хишигсүрэн -

Одоо Шинжайн Уйгарт байдаг Хасаг Хятад ...

Сейлхан -

За?

Хишигсүрэн -

Уйгар янз бүрийн улсууд байгаа байх. Тэр улсуудтай тэр үед найз нөхдийн харьцаа тогтоосон уу?

Сейлхан -

Тэр үед бид нар даалгавартай байсан. Манайхны хүн гэдэг хүнтэй л харьцдаг. Бусадтай нь зүгээр нэг тэнэж яваа өнчин хүүхэд.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү байдлаар явдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Харин өөрийн манай хүн гэдэг хүмүүстэй бид ч нэг их юм ярьдаггүй. Тэр талаас асуух энэ талаас асуух товчхон товчхон. Битүү үгээр ярина. Хүний нутаг гэж айхтар хэцүү. Тэр талд очиход дандаа хүний сэтгэлд хүрэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дандаа эх орон, эцэг эхээ санаж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Үргэлж нутгаа ярьж сэтгэлээ онгойлгож борооны дараах тэнгэр шиг цэлмэгшинэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ингэж явдаг.

Хишигсүрэн -

Та хэдэн жил болсон билээ? Тэнд?

Сейлхан -

Би 1943-1949 он хүртэл байсан.

Хишигсүрэн -

Пөөх 6 жил.

Сейлхан -

6 жил байсан. Ороод гараад ...

Хишигсүрэн -

16-тай яваад идэр залуу ирсэн байна. Тиймээ?

Сейлхан -

Тийм. Тэгээд дайнд оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ингэс гээд яахав ахмад дайчин, Ард түмний баатар болоод явж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энд миний танд ярьж байгаа бүх зүйл байгаа.

Хишигсүрэн -

Б. Сейлхан гуай та надад ийм юм ярьж өгөөч?

Сейлхан -

За.

Хишигсүрэн -

Ер нь танай нутагт байгаль орчинд ямар өөрчлөлт орж байна?

Сейлхан -

За байгаль орчинд байгалийн унаган төрх алдагдлаа.

Хишигсүрэн -

За.

Сейлхан -

Энэ юунаас гэхээр бидний өөрсдөөс хамааралтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бид зүй бус харьцаад хойшид үлдэх юм байхгүй боллоо. Одоо гараар юм тариад л байж байгаа ш дээ. Би ой хамгаалах байгууллагад 32 жил ажилласан хүн байгаа юм. Байгаль хамгаалах ...

Хишигсүрэн -

Одоо яаж өөрчлөгдөж байна?

Сейлхан -

Одоо бүр нөхцөлгүй. Ус булаг ширгэсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Юу, юу өөрчлөгдөв?

Сейлхан -

Ан амьтан байхгүй болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ уул Бөхөн гэж байсан. Дээр үед бөхөн гэж байсан гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бөхөн байхгүй. Зөвхөн бөхөн уул болоод үлдэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Энэ уулыг бөхөн уул гэдэг юмуу? Бөхөн нь байхгүй?

Сейлхан -

Бөхөн нь байхгүй. Бөхөн нэртэй үлдсэн.

Хишигсүрэн -

Энэ уулыг Бөхөн уул гэдэг юмуу?

Сейлхан -

Тийм. 1940 онд аймаг байгууллагдаж байхад энэ уул чинь битүү шугуй байсан.

Хишигсүрэн -

Шугуй байсан? Модтой?

Сейлхан -

Тийм. Одоо юу ч байхгүй. 1949 оны 12 сарын сүүлчээр би орж ирэхэд Хөх толгойд 50-хан айл байсан юм. 50-хан айл.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Улаан-Хус сумын 9-р баг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо ийм болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү болоод байгалийн экологи алдагдаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү байдалд орлоо шүү дээ. Төр засаг янз бүрийн юм хийнэ гэж байна. Олон улсын тусламж төсөл орж ирж байна гэж байна. Тэгс гээд байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай Казакчууд бол эх орон, том гэр гэж үздэг. Миний эх орон бол Монгол улс. Би эндээ үлдэнэ. Миний 7 эцэг эхийн яс энэ эх орны алтан хөрсөнд байна. Хүүхэд шуухад ч гэсэн яваад энд байж л байна.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд Казакстан хэр гарсан вэ?

Сейлхан -

Манайхаас хоёр гурван хүүхэд гарлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бусад нь энд байж л байна. Иймэрхүү байдлаар явдаг юм.

Хишигсүрэн -

Газар усны нэр ер нь өөрчлөгдөж байна уу?

Сейлхан -

Манай газар усны нэр ихэнх нь Монголжуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Жишээлбэл Толбо нуур гэдэг чинь Монгол.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Даян гэдэг чинь Монгол. Улаан Хус гэж Монгол.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Алтан цөгц гэдэг Монгол.

Хишигсүрэн -

Монголчуудын л дээр үед өгсөн нэр.

Сейлхан -

Аа тийм. Дээр үеийн өгсөн нэр одоо байж л байна.

Хишигсүрэн -

Аа ха. За ийм нэг асуулт байна?

Сейлхан -

За.

Хишигсүрэн -

Таны хүүхэд насны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямархуу байв? Та хүүхэд насаа дурсаач?

Сейлхан -

Дээр үед их хүнд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр үеийн хүмүүсийн оюун санаа хөгжөөгүй. Зүгээр л нэг малын сүү ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Мах сүүнээс өөр юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Газар тариалан гэдэг юм байхгүй. Одоогийн дэвшил технологи байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо яахав өөр болсон.

Хишигсүрэн -

Юу өмсөж зүүж? Юу идэж ууж?

Сейлхан -

Тэр үед хоолны хүнсний талаар одоо малын цагаан идээ, мах.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өөр юу ч байхгүй.

Хишигсүрэн -

Гурил байхгүй юу?

Сейлхан -

Байхгүй байхгүй. Зүгээр малын улаан цагаан идээнээс өөр юм байхгүй. Одоогийнх шиг юм байхгүй. Их хүнд байсан. Дараа нь социализмын өмч байсан. Бүх юмаа нэгтгэсэн учраас нэлээд юм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дараа нь зах зээл болоод бүх юм тараад бутраад дампуураад төлөвлөгөөт эдийн засгийн бүх юм байсныг зарим зальтай овжин этгээдүүд дарчихсан. Бид бол өмсөн хувцастайгаа л гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би 48 жил ажиллаад энэ хувцастайгаа гарсан. Нэг ч юм аваагүй. Би улс ардын байгууллагад 32 жил ажиллахдаа нэг ч хадаас аваагүй. Одоо ийм л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо нүүдэл эхэлж л байна. Хөдөө багийнхан суманд орж байна. Сумынхан төвд орж байна. Аймгийнхан Улаанбаатар гэж одоо Улаанбаатарт багтахаа болилоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ бүгдийг биечлэн туулаад явж л байна. Солонгос, Япон гээд гарч байна. Янз бүр. Ийм л байна даа. Одоо даяаршлын эрин 21-р зуунд.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нэг талаар болдог л асуудал. Яахав хүмүүс нүд тайлсан. Дээр үед бол юу ч байхгүй. Хил хязгаар хаалттай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Төр засгийн яв гэсэн газар явж. Хий гэсэн ажил хийж түүгээрээ л явсан. Тэр үеийн хүмүүс их номхон. Одоогийн хүмүүс их өөр. Ингэж явж байгаа.

Хишигсүрэн -

За. Би танаас дахиад нэг хүүхэдтэй холбоотой асуулт асууя.

Сейлхан -

За.

Хишигсүрэн -

Таныг хүүхэд байх үеийн эцэг эхчүүд хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байв?

Сейлхан -

Оо ёстой. Тэр үед манай аав ээж нар хүмүүс ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хүмүүс ирэхэд тэр хүмүүсийг буулгаж авна. Нохойгоо хорь. Тэр хүмүүс гарах хүртэл битгий орж ир.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр хүмүүс явсны дараа орж ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Шөнө бол ээжийн дэргэд ингэсхийгээд сууна. Аав бол зочинтой хамт сууна. Их л дуулгавартай байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бид аав ээжийн атганд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо бодоход тийм биш. Дураараа дургидаг. Аав ээжээ тоохгүй. Иймэрхүү байдалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр үед бол ирсэн хүний хажууд хамаагүй юм битгий ярь гэдэг. Монгол ч тийм байсан. Казак ч тийм номтой байсан. Ялангуяа Монголчууд бол даруй их тусалдаг. Ийм юм их хэрэглэдэг. Номоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Жишээ нь Монголчууд ан гөрөө хийж ирээд буугаа хүүхдүүдийн гар хүрэхгүй гадна талд буугаа дээр өлгөчихөөд, тэгээд юундаа нэг хутгатай шүү дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Айлд орохдоо эндээ хавчуулж явсан хутгаа буулгаж ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм номтой. Тэгж нэгнээ хүндэтгэдэг. Их нөхөрсөг. Бие биедээ тийм байсан. Одоо ч яахав дээ. Бие биенээ муулсан. Шүүхээр заргалдсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нэр төрөө сэргээсэн гэдэг иймэрхүү аргаар. \Инээв\

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би намдаа 1949 онд гишүүнээр орсон хүн. Нэг сэтгэл зүрхээрээ нэг л чигээр явж байгаа улс.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Улс нийгэмдээ хор буруу юм хийж үзээгүй. Харин эх орны дайны үед Орос Вьетнам улсад их тусалсан. 60 хэдэн жилийн дараа ингээд явж байна.

Хишигсүрэн -

Та тэр үед бусдаас илүү өгсөн юм шиг байна. Тиймээ?

Сейлхан -

Тэр үед нам үүрийн гишүүн гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр нам үүрийн гишүүн хүн нам юу гэж хэлнэ түүнийг дагах ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ 65 жилийн ойд оролцсон юм.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Сейлхан -

Тэр үед нам үүрийн гишүүн хүн урд явдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Сейлхан -

Энэ элчингийн талархал.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

65 жилийн ойгоор.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

1945 онд Оросод бэлэглээд 4 сарын 30-нд хүлээж аваад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд Ардын баатар болоод баатарын тогтоол нь энд байж байна. Ард түмний баатар.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иргэдийн гавъяаг алдаршуулах төрийн бус байгууллага гэж байдаг юм байна.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг яаж мэдэж алдаршуулав? Энэ хүмүүс?

Сейлхан -

Тагнуулын ерөнхий газар миний бүх л материал байгаа. Тэгээд сонин дээр гарсан. Иймэрхүү юмнаас тэгээд ...

Хишигсүрэн -

Аа ха. Мэдээлэл аваад?

Сейлхан -

Мэдээлэл аваад энэ дээр бол нөхцөлгүй бичсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тиймэрхүү тиймэрхүү байдлаар. Яаж холбогдсоныг хүртэл бичсэн.

Хишигсүрэн -

За. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байна вэ? Ямар үйл явдлыг та амьдралдаа гүнзгий өөрчлөлт нөлөө үзүүлсэн явдал гэж ...

Сейлхан -

Би амьдралдаа ядуу хүний хүүхэд байгаад Монгол хүмүүстэй нөхөрлөөд ялангуяа 1942 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн, 1949 онд Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн болоод миний амьдралд иймэрхүү төр засгийн ивээлээр явсан хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өөрөө 10-р ангийн боловсрол ч үгүй. 7-р ангийн боловсрол ч үгүй зүгээр нэг бүлгэм дээр үеийн бүлгэмд сар гаруй ингэж яваад өөрөө бас нэг хоёр ном бичсэн. Монголын зохиолчдын Туулсан зам ... гэж

Хишигсүрэн -

Аа ха. е

Сейлхан -

Энэ Монгол хэл дээр бичсэн. Тэр үеийн нууц байдалд явж байгаа үеэ бичсэн.

Хишигсүрэн -

Тэр тухайгаа?

Сейлхан -

Энэ бас яахав. Энэ одоо Их Жаргалант гэдэг газраас Хятадын Гоминданы тийшээ орж байхдаа эх орондоо эргэж ирэх үү? Үгүй юу? гэж хардаад Казак хүн Жаргалантыг санаад явж байгаа байдал.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ бол миний бүх л амьдрал, намтар.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Иймэрхүү байдлаар өөрийгөө бас нэг сурталчлаад түүхийг өөрөө бүтээнэ ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Сейлхан -

Иймэрхүү байдлаар явж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд онцгой сонин гэж хэлэх юм юу байна?

Сейлхан -

Залуу цаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ 17, би 22-тай гэр бүл болсон. Энэ ч бас залуу хүний 55 жилийн дараа ханиа алдлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

10 хэдэн хүүхэдтэй боллоо. Миний гол бодоход эх орон ,ард түмэн, хувь хүнд хар бор юм үзээгүй. Ер нь шулуун замаараа явж байсан. Бахархал тэр гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Төр засаг яв гэсэн газар яваад, хий гэсэн ажлаа хийж л явлаа. Нам төр ард түмний төлөө Баяр дарга бас ноднин ирэхдээ манайхаар ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Танд төр засгаас төрийн тусгай албанд чухал үүрэг гүйцэтгэж байсан, гавъяа байгуулсан гэж тусгай хангамж, шагнал, байр сав ч юмуу? Ийм урамшуулал үзүүлэв үү? Танд.

Сейлхан -

Энхбаяр дарга 2008 оны 6 сарын 6-ны өдөр зарлиг гаргасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дайнд оролцсон ахмадуудад нэг орон сууц нийгмийн хамгаалалын талаар зохицуулж өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр маань хоёр жил болоод ихэнх нь бурхан болоод манай Баян-Өлгийд 20 хэдхэн хүн байсан. Одоо 10-аад хүн үлдлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэр маань зарим хүмүүст ирсэн. Энэ ингэж байнаа. Тэгээд тэр байраа хөөцөлдөхөөр хоёр жил гаруй гутлын ул эргэтэл хүртэл явлаа. Одоо бид амьд сэрүүн энэ гээд өгдөггүй. Яахав бурхан болсны дараа өгч байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нэг тиймэрхүү тал байна. Бид одоо хичнээн байх вэ? Би одоо 82-тай.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо тэгээд хичнээн амьд сэрүүнд өгвөл би өөрийн хүүхдэдээ өөрийн хишгээ тарааж баярлавал болох ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо байхгүй. Сая Чөлөөт дайны 85 жил болоход 80 хүнд түлхүүр өглөө гэж л байна. Одоо хүртэл дуусдаггүй. 64 тэрбум байдаг юм байна. Түүнийг манай энэ саарал ордонд байгаа хүмүүс авчихаад мянган айлын орон сууцны хөтөлбөрийг дэмжинэ гээд тэнд нь оруулчихсан. Та нарт өгнө шүү гээд ингээд бид нарт байхгүй. Одоо тэр байтугай хүн алж байна. Янз бүрийн галдан шатаасан хүнийг хүртэл шоронгоос гаргаад нөхөн олговор олгоод ингэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бид цусаа, амиа золиосолсон бидэнд амьд сэрүүн цагт нь нэг жаахан түргэн өгөхгүй.

Хишигсүрэн -

Юу гэж хэлээд өгөхгүй байна?

Сейлхан -

Тэгээд одоо жаахан мөнгөний боломж энэ тэр байхгүй, нэг байгууллагад гэрээ хийсэн тэр байгууллагыг дэмжээд бидэнд 64 тэрбумыг мянган айлын орон сууцны хөтөлбөрт л Засгийн газрын томчуул оруулчихсан байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд тэд нарын өгч байгаа нь бас чанаргүй. Тэгээд манайхаас очдог юм. Манайхаас очихоор зэрэг бүр нэг хаалга нь салчихсан байхгүй тэгээд нэг сар гаруй яваад тэдэн бас зутарч, өлсөж, хэд гурван төгрөгөө бараад зочид буудалд хоноод тэгээд 35 сая төгрөгийг тэгсхийгээд 20-д өгчихөөд ирж байна.

Хишигсүрэн -

Тэнд хотод авчихаад зарчихаад ирдэг юмуу?

Сейлхан -

Тийм. Тэгээд энэ орон нутгаас бас өгөхгүй. Заавал хотод өг гэсэн хуультай гэсэн.

Хишигсүрэн -

Аа?

Сейлхан -

Би энэ Ганди сайд, Энхболд бүгдэд нь 100 гаруй бичиг бичсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо иймэрхүү.

Хишигсүрэн -

Аа ха. За Сейлхан гуай хоёулаа түр зуур ярилцлагаа завсарлаад тэгээд эхэлье. Та юм хум уухгүй бол ядарч байгаа байх. Их удаан ярилаа.

Сейлхан -

Гайгуу.

Тухайн үед хүний эрхэнд байсан хүн байна. Одоо бодоход.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Чойбалсанг янз бүрээр ярьж байгаа ш дээ. 30-аад мянган хүнийг хэлмэгдүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн гэж. Тийм биш. Цаанаа гадны нөлөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Гадны нөлөө бас байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Эрэгтэй хүн : Хилийг тогтооход ямар нэгэн үүрэг рольтой байсан уу?

Сейлхан -

Оо байлгүй яахав дээ. Чойбалсан бол ер нь Монгол гэсэн зүрх нь багасаар өнгөрсөн хүн байгүй юу. 1940 онд 10-р их хурал хуралдсан. Түүнээс хойш хуралдахгүй Сталины дандаа нэг комментарны, нэг үгээр хэлэхэд Монголыг байнаа?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

1945 онд би Хятадад байгаад дуудагдаж ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Дуудаад шийдвэр ирсэн. Буцаад ир гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бид Москва Улаанбаатартай харилцдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Боршой гэж нэг нууц холбоо байсан. Түүнийг Казакстаны Жапар гэдэг хүн тийм юм сургасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд дуудаж байна гэнээ. Оо баярлаад тэгээд хилээс биднийг хүлээж аваад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Үнсэлцээд тэврэлцээд харийн оронд байсан хүн орж ирэхэд байнаа?

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хөө ёстой диваажинд орж ирнэ. Тэр газарт хичнээн жаргаж, хичнээн хангалттай явсан ч энд хүрэхгүй. Дандаа эх орон, газар нутаг, аав ээж, ах дүү нар үргэлж бодогддог юм байна лээ. Тэгээд цааш хил даваад явж байхад биднийг айхтар дэвэргээд архиар ёстой гошгируулж байгаад явуулж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ухаан алдтал. Тэд нар бид нартаа гар барилцаад үнсэлцээд эх орны даалгавар биелүүлж ирээрэй. Эсэн мэнд эргэж ирээрэй гээд Орос Канейк газарт булуулдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Та нар эргэж ирэхдээ энд ирээд уу гэж. Айхтар. Та нарын ажил гэдэг хүнд биш. Би заримдаа уйлдаг юм. Харийн газар луу орохдоо хүн заавал ардаа хэд дахиж эргэж хардаг юм. Миний ард эх орон, аав ээж ах дүү үлдэж байна гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Эргэж ирнэ дээ гэж хойшоо эргэж хараад явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Шөнө явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хүнд үзүүлдэггүй юм. Постын цэргүүдэд үзүүлдэггүй юм. Наашаа ирэхэд бид хил зөрчсөн хүн болоод хил дээр ирдэг. Гараа өргө гэнэ. Гараа өргөнө. Мориноос буу гэнэ. Мориноосоо бууна. Гараа өргөж байгаад юмаа үзүүлнэ. Тэгээд хар даалимбаар нүдээ бооно. Тэгээд морионд мордуулна. Би танаа хүн тийм ажил хийсэн гэж хэлэхгүй. Зүгээр дуугүй байна.

Хишигсүрэн -

Монголын хилийн цэргийнхэн тиймээ?

Сейлхан -

Монголд баригдсан хүн болоод ирнэ. Тэгээд отръяад дээр ирнэ. Жижүүр гэж хашгирна. Тэгээд мориноос буугаад хоёр цэрэг командлаад хоёр талаас ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд авч ирсэн хүмүүс буцаад явна. Тэгээд хүмүүс урдаас гарч ирээд тэврээд үнсээд пөөх сүйд болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд 7 хонуулдаг юм. Канейк дээд зэргээр байж байна. Ингээд байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд усанд оруулна. Тэгээд яахав тагнуулч хүнийг мөнгөөр тэжээгээд нэг л өдөр хэвтэнэ. Бид хутганы ирэн дээр явсан. Би тэр бүхнийг бичсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би та нарт үзүүлнэ.

Эрэгтэй -

Та нөгөө Османы зургийг үзүүлнэ гэсэн ш дээ?

Сейлхан -

Үзүүлнэ. Тэр байж байгаа. Энэ ноднин Халхын голын 70 жилийн ойд очсон. Энэ тагнуулын дарга.

Эрэгтэй -

Энэ Р. Болд гуайн зураг байна ш дээ.

Сейлхан -

Болд гуай 500 мянган төгрөг алд цэнхэр хадгаа бариад ...

Эрэгтэй -

Одоо Америкийн тагнуул болчихсон залуу.

Сейлхан -

Америкаас авч ирээд тагнуулын газрын дарга хийж байгаа ш дээ. Баяр Москвад элчин байсан. Тэр нөхөр Америкт байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тэгээд Энхбаяр, Баярыг авч ирэхэд Баяр дуудаж авч ирсэн байхгүй юу. Баярыг наашаа түүнийг наашаа тэгж авч ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Аав нь хэн гэдэг хүн байсан...

Эрэгтэй -

Бас тагнуул байсан. Дотоод явдлын яамны сайд байсан.

Сейлхан -

Номонд байгаа. Тэгээд миний аавтай хамт явсан байна гээд 500 мянган төгрөгөө өгөөд алд цэнхэр хадгаа бариад ...

Эрэгтэй -

Таны зургийг өгсөн байна ш дээ? Таны хувийн хэрэгт байсан зургийг буцаагаад танд өгсөн байна ш дээ.

Сейлхан -

Миний хувийн хэрэгт байсан. Би ингэж бичсэн. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Бямбасүрэн гэдэг хүнд 5-р сарын 27-нд өөрийн аргагүй үгээ бичлээ. Ингэж бичлээ. Уншиж өгье. Монгол Улсын Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Бямбасүрэн танаа:

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Алс баруун хязгаар нутгаас өвгөн буурал миний бие эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Өвгөн буурал миний бие Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлөөр уламжлуулан танай яаманд тавьсан хүсэлтэнд хариу явуулсанд баярласнаа илэрхийлье. Та намайг мэдэхгүй байж болно. Тэр хүнд бичиж байгаа шүү дээ. Алив охин минь бичээрэй.

Хишигсүрэн -

Бичиж байна.

Сейлхан -

Та намайг мэдэхгүй байж болно. Би Монгол Улсын иргэн болж төрж Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний Аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө амь хайргүй зүтгэж тэмцэж явсан хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би 16-хан насандаа эх орон, ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ард түмэн, төр засгийн даалгавараар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн гэсэн өндөр итгэлтэйгээр ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хилийн чанадад, хүний нутагт хар хэрэгтний замд өдөр шөнөгүй үргэлжийн айдас дагуулан хүнд нөхцөлд үхэлтэй өрсөлдөж явсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Яагаад гэвэл тэр үед Монгол Улсын гадаад харилцаа, техник технологийн дэвшил, манай орны болон хөрш зэргэлдээ харийн орны ард иргэдийн амьдралын нөхцөл, боловсрол, сүйршил, хөгжил тун хүнд байсныг нүдээр үзсэн амьд гэрчийн хувьд хэлэхэд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Сохорын газар сохор. Доголонгийн газар доголон болж төр засгийн үүрэг даалгаврыг биелүүлж явлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм болохоор тухайн үеийн явуулсан манай улсын тагнуулын үйл ажиллагаа нь тэр үеийн нөхцөл байдалд тохирч байсан байх гэж нөхцлийг боддог. Тодорхой бэлтгэгдээгүй зөвхөн цөөн хугацаанд систем багатай зааварчилгаагаар хангагдсан болоод гадаадад гарч тагнуул хийж ирнэ гэдэг санаснаар болдог үүрэг биш байсан. Миний сэтгэлийн үг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хүний нутаг, хар элэгтний дунд Гоминданы Хятадын мэргэшсэн тусгай албатнуудын хараа хяналтын дор жирийн нэгэн малчны хүү хэдэн арван хоногоос хэдэн арван жилээр тэдэнтэй далд үйлсийн тулалдаанд гарч ажиллах нь чухам л амьд хүн аргатай гэгчээр л явлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ л байдлаар явлаа шүү дээ. Тэгэхдээ би мэргэшсэн болоод тагнуулын юм болгоныг олон улсын хэмжээнд судлаагүй хүн ш дээ. Иймэрхүү л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Эрэгтэй хүн : Та яг явахаасаа өмнө тусгай сургалтанд хамрагдсан уу?

Сейлхан -

Хамрагдалгүй яахав.

Хишигсүрэн -

Зааварчилгаа авсан гэж байна ш дээ.

Сейлхан -

Яахав энд авч ирээд сар гаруй янз бүрээр л хэлдэг юм. Дайсны дунд тэгж очоод тэгж уулзах хэрэгтэй. Бидний аманд үг тавьж өгч байгаа ш дээ. Би Монголоос ирсэн гэж хэлдэггүй юм. Зүгээр нэг үл мэдэгдэх өнчин хүүхэд болоод нагацаа эрж байна. Тэгээд тэр талын нөхцөл байдал. Хүмүүсийн санаа сэтгэл, тэр нутгийн байдал, техник , дайны үеийн онцлог газруудыг мэдэх тийм л байдлаар явдаг.

Эрэгтэй -

Хамгийн айж байсан зүйл юу байсан вээ?

Сейлхан -

Ингээд дайсны дунд явж байгаа. Агшин бүр хутганы ир дээр явдаг. Амьд явна гэдэг баталгаа байхгүй. Харийн нутаг, хүний нутаг. Би сая хэллээ шүү дээ. Мэргэшсэн Гоминданы Хятадын тусгай албатуудын хяналтанд байна гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Хүнд л байлаа л даа. Аргагүй л сохорын газар сохор. Доголонгийн газар доголон болоод яваад ирлээ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Олон хүн явсан. Ихэнх нь бурхан болсон.

Хишигсүрэн -

Хаана? Тэндээ юу?

Сейлхан -

Үгүй. Тэнд ч байгаа.

Хишигсүрэн -

Та нарын хамт явсан хүмүүс бүгд эргэж ирсэн үү?

Сейлхан -

Эргэж ч ирсэн. Тэндээ ч үлдсэн. Тэд нар хувийн хэрэгтэй. Эх орноосоо урвасан гэж. Хамгийн хэцүү нь тэр байдаг байсан.

Хишигсүрэн -

Тэд нар урваагүй. Яагаад буцаж ирээгүй юм?

Сейлхан -

Зарим нь урваад ч явсан байж болно ш дээ. Баригдаад ч ирж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Тийм зүйл олон тохиолдож л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Маш нууц. Дотоод явдлын яамны ажил. Одоо ч тийм байгаа. Одоо намайг эд нар ...

Хишигсүрэн -

\Инээв\ Эрэгтэй хүн : Таныг явж байхад хил хатуу байгаагүй . Тиймээ?

Сейлхан -

Хатуу байгаагүй. Байсан ч тэр үедээ сая хэллээ шүү дээ. Тэр үеийн нөхцөл байдал. Техник төхөөрөмж мэдээлэл одоогийнх шиг байгаагүй. Тийм учраас ёстой сохорын газар сохор. Доголонгийн газар доголон болоод л явна. Амьд хүн аргатай учраас л эх орон нам засгийнхаа даалгаврыг биелүүлж байсан.

Хишигсүрэн -

Таны аав ээж таныг Хятадын нутаг руу тагнуулаар явлаа гэдгийг тухайн үед мэдсэн үү?

Сейлхан -

Аав мэдсэн. Маш нууц. Намайг иймэрхүү халхавчаар Хужирт сумын нутагт нам засгийн бодлогыг сурталчилж яваа гэдэг нэрээр. Цаана давлаа гэсэн байхгүй. Зүгээр Хужирт сумын нутагт дүрвэсэн айл өрхөд нам засгийн бодлогыг сурталчилж яваа гэдэг нэрээр. Тиймэрхүү л халхавчтай. Тэгээд цаана очиход эцгийг маань шоронд аваад явчихсан. Ээж үхсэн. Энд байгаа нагацаа олж авах гэж яваа нэг иймэрхүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Зэвсэг ч байхгүй. Юу ч байхгүй. Нам Эвлэлийн батлахыг энд хурааж аваад үлддэг. Энэ бүгдийг бичсэн байгаа. Надад нэг иймэрхүү хариу ирлээ. Та нар сэтгүүлч улс учраас туслаарай. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн иргэн Сейлхан танаа: Хүсэлтийн хариу гэнээ. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга надад хаяглан ирсэн таны өргөдөл хавсаргасан материалтай анхааралтай танилцлаа гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Монгол Улсын Тусгаар Тогтнол, Монголын Ард түмний төлөө амь насаа хайрлахгүй тэмцэж явсан ахмад дайчдынхаа гавъяаг бид мартах учиргүй юм. Ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор Нийгмийн Хамгаалал Хөдөлмөр яамны сайд, Батлан Хамгаалах Яамны сайдын хавсарсан 2009 оны 50 тоот тушаалаар 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг насны эрэмбэ дарааллаар дараалал тогтоон баталж 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын орон сууцны дэмжлэг олгож дууссаны дараа улсын баруун хил дээр 1940-48 онд болсон зэвсэгт тулалдаанд оролцсон ахмад дайчдын орон сууцны асуудлыг төлөвлөж ахмад дайчдад зөвхөн орон сууц олгож байна. Өмнө нь бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай удаа дараа албан бичгээр хариу хүргүүлсэн билээ. Таны асуудлыг бид зохих журмын дагуу нягтлан судалж байгаа бөгөөд холбогдох байгууллагаас лавлагаа ирүүлсний дараа таны нэрийг ахмад дайчдын нэрсийн жагсаалтанд оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгааг танд дахин илэрхийлж байна. Танд эрүүл энх сайн сайхныг хүсье. Төрийн нарийн бичгийн даргаас бичиг ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би ноднингоос хойш бичсэн. За тэгээд намаар дамжуулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Гандид.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Манай удирдах зөвлөлөөс бичсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн иргэн Сейлхан. Монгол Ардын Хувьсгалт намын 1949 оны ахмад гишүүн Сейлхан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Нийгмийн Бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яаманд тус тус удаа дараа өргөдөл гаргасан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Сейлхан Монгол Ардын Хувьсгалт Намын Удирдах зөвлөлд хандан дахин өргөдөл ирүүлжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Сейлханы өргөдөлд 1940-48 онд Монгол Улсын тусгаар тогтнол, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад хүчин зүтгэж явсны дээр тулгаралтанд оролцож дайны үед Улсыг Аюулаас Хамгаалах газрын үүрэг даалгаврыг амжилттай хилийн чанадад биелүүлж явсан. Ахмад дайчин. Онц хилчин. Тагнуулын байгууллагын ахмад ажилчин бөгөөд хүү Арстанбек нарийн хамт амьдардаг. Хүү Арстанбек 1992 онд сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж одоо эмчийн байнгын хяналтанд байдаг. Ахмад дайчдад олгож байгаа орон сууцны мөнгийг бэлнээр олгохыг хүссэн байна. Би ноднингоос хойш цөхөрлөө. Сейлханы хүсэлтийг судлан үзэж ахмад дайчдад олгох орон сууцны мөнгийг бэлнээр олгож өгөхийг танаас хүсье гэсэн байна. Тэгээд материалыг хавсаргав гэсэн байна. Жаахан мөнгө өгөхгүй ингээд байж байгаа.

Хишигсүрэн -

Авах юм байна. Тиймээ?

Сейлхан -

Яахав өгнө л дөө. Тагнуулын газар хилийн цэргээс лавлагаа авсан байна.

Хишигсүрэн -

Нөгөө Османы зураг хаана байна?

Сейлхан -

Өөв? Османы зураг байна. “Уулын бүргэд ууландаа жаргалтай” гэдэг ном гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Монгол хэл дээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Миний талаар ёстой уйлмаар ном бичсэн байсан. Одоо ч байж л байна. Байлдааны 60 жилийн ойгоор нэг зохиолч бичсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

“Уулын бүргэд ууландаа жаргалтай” гэж .

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Османы зураг үзүүлье. Номыг хараарай. Уул нь тэр бүргэд нь тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өвөө чинь нэг иймэрхүү хүн. Амьд сэрүүн дээрээ тэр мөнгөө аваад хэдэн хүүхдүүддээ өгөх юмуу гэж боддог. \инээв\

Хишигсүрэн -

Османы зураг олдох нь уу?

Сейлхан -

Олдоно. Бид Монголчууд. Харийн хүн биш шүү дээ. Дээр би 50 насны ойгоо тэмдэглэсэн. Энэ 80 насны ойгоо тэмдэглэж байгаа зураг. \Инээв\

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Одоо 90 нас хэн мэдэх вэ дээ? Байна уу? Байхгүй юу? Одоо ингээд явж байна. Энд Алтан хуримаа тэмдэглэсэн. Энд Монгол хуримаа тэмдэглэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Би Османы тухай тагнуулын газрын CD-нд байгаа. Бүх юм байж байгаа. Миний залуу цагийн зургийг үзэх үү? Та нар. Тагнуул хийж байсан үеийн.

Хишигсүрэн -

Тэгье.

Сейлхан -

Тэнд байна. Энэ байна. Иймэрхүү жижигхэн залуу байж. Одоо иймэрхүү арсийсан хүн болжээ. Хүнийг нас уулыг цас гэж энэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Өвөөгөө хар даа. Одоо ямар хүн байна.

Хишигсүрэн -

Османы зураг үзье. Байна уу?

Сейлхан -

Байна. Байна. Одоо энэ байж байна. Би 1930 оноор явдаг юм. Уг нь бол 1928 онд төрсөн луу жилтэй хүн. Хоёр жилийг хассан. Энэ Тагнуулын байгууллагын ахмад ажилтан. Энэ манай эмблем. Шөнө явж хомоол олоод өдөр булдаг. Тагнуулчин хүн шөнө явж өдөр унтдаг. Тэр Османы зураг байна.

Хишигсүрэн -

82 настай юм байна. Тиймээ? Османы зураг хайгаад явчихлаа.

Сейлхан -

Энэ хүн их ухаантай. Энэ хүн их мундаг хүн. Би ёстой Орос Монгол руу буу шагайгаагүй хүн шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ хүн бол Өрөмч хотод Гоминданы сангийн сайд байсан Жаремхан гэж хүн.

Хишигсүрэн -

Аа ха. Зургийг нь авчихъя.

Сейлхан -

\Инээв\ Сангийн сайд байсан Жаремхан гэж түүний хүү Данейлхан гэж генерал хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Туркад урваад тэгээд тэд баригдсан. Энэ баригдаагүй.

Хишигсүрэн -

Энэ одоо хаана байгаа бол?

Сейлхан -

Энэ Тайваньд 25 жил парламентын гишүүн байсан. Одоо үхсэн байх ёстой. Үүний хүү Данейлхан гэж хүн.

Хишигсүрэн -

Та энэ зургуудыг хаанаас татаж авсан юм?

Сейлхан -

Тэр талд явж байгаад номноос аваад орчуулаад би чинь бас түүхийн амьд гэрчийн хувьд явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Таны олж ирсэн зургууд юмуу?

Сейлхан -

Тийм. Тэр талаас олж ирсэн.

Эрэгтэй хүн -

Энэ зурсан зураг байна ш дээ.

Сейлхан -

Үгүй. Зураагүй. Зураагүй. Энэ Данейлхан генерал. Хоёр Данейлхан байсан. Коммунист Данейлхан.

Хишигсүрэн -

Энэ ямар хүн билээ?

Сейлхан -

Энэ Жаремхан гэж Гоминданы Сангийн сайд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Их мундаг хүмүүс байхгүй юу. Эд нар. Эд нар бүгд Османтай хамт алагдсан. Юм идээрэй. Юм идээрэй. Ид ид. Сонирхож байгаа сэтгүүлч байна. Интернетээр жаахан хэтрүүлж гардаг шүү дээ. Хэлсэн юмыг хэлээгүй болгоод хэлээгүй юмыг хэлсэн болгоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Үзсэн болгоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Үг учиртай. Сум гичиртэй байх ёстой.

Эрэгтэй хүн -

Османы нэр нь Осман юмуу? Овог нь Осман юмуу?

Сейлхан -

Овог нь Силайн гэдэг юм. Өөрийг нь Осман. Энэ хүний талаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн байж байна. Сураган гэж хэвлэл мэдээлэл радиогийн Казакстаны хүн энэ хүний тухай эрдмийн зэрэг хамгаалсан.

Хишигсүрэн -

Аа аа.

Сейлхан -

Тэр хүнд материал өгсөн.

Хишигсүрэн -

Та юу?

Сейлхан -

Аа ха. Түүх шүү дээ. Зарим хүн түүнийг алуурчин гэж байна. Зарим нь магтаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүхийн хуудаснаас маш үнэн хэлэхэд Осман бол Монголд Оросод буу шагайгаагүй. Ганцхан түүний тэмцэл бол Гоминданыхан. Алуурчин Османы үлдэгдэл гэж та нар бид нарыг хэлдэг байсан шүү дээ. Түүний нэрийг хэлдэг Орос ч байсан. Монгол ч байсан. Хятад ч байсан. Казак ч байсан юм. Энэ хүний нэрийг ...

Хишигсүрэн -

Барьж?

Сейлхан -

Барьж. Түүнээс биш энэ хүн Монгол Орос хүн рүү буу шагайж үзээгүй. Аргагүй. Тухайн үеийн хүний амьдрал хувь заяа л даа. Энд ч гэсэн байж л байна. Энэ Нэхийт баатар. Халхын голын баатар. Манай Казакаас гарсан.

Хишигсүрэн -

Тийм.

Сейлхан -

Энэ Жанелхан гэж бидэнтэй хамт байгаад 1947 онд Байтагт үхсэн хүн. Салааны дарга байсан хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Энэ Даржаа. Хөхийн Даржаа гэж бидэнтэй хамт байсан. Бас үхсэн. 1948 онд. Энэ хүн байгаа. Энэ хүн нас барсан. Энэ би. Энэ Шалмаа Ёолкын аав.

Хишигсүрэн -

Аа аа.

Сейлхан -

Саяхан хагалгаанд ороод эмнэлэгт байна гэнэ. Энэ Осман баатарыг үзүүлье. Чойбалсантай хамт зогсож байна.

Эрэгтэй хүн -

Осман баатар аягүй том харагдаад байгаа байхгүй юу.

Сейлхан -

Яахав. Томруулсан байхгүй юу. Дунд нуруутай хүн. Хүн рүү эгц хардаггүй. Чойбалсантай Булганд уулзаад Чойбалсантай хамт авахуулсан зураг. Сүүлд Гоминданы талд урваад манайхан алахаар араас нь дөрвөн удаа үйлдэл хийгээд амжаагүй гэж би хэлж байгаа шүү дээ.

Эрэгтэй хүн -

Чойбалсан гуайгаас том биетэй байгаа биз? Нүд хөмсөг нь аймаар зөрж байна.

Сейлхан -

Гурван авгайтай хүн гэсэн.

Хишигсүрэн -

Баяан гэдэг нь Монгол юмуу?

Сейлхан -

Үгүй. Казак. Баяан ахын юмуу? Дүүгийн бэлэвсэн эхнэр гэж би сонссон. Цай уу. Юм ид.

Хишигсүрэн -

Боллоо. Зөндөө идлээ. Баян- Өлгий аймагт ирээд таргалтлаа идэж байна.

Сейлхан -

Надтай харилцаж байгаарай. Би гар утастай.

Хишигсүрэн -

За. Би танаас ганц юм асуучихъя.

Сейлхан -

Асуу. Асуу.

Хишигсүрэн -

Казакын нас барсан улсуудаа гаргадаг оршуулдаг дурсдаг тэр арга барилд хэр өөрчлөлт орж байна?

Сейлхан -

1940 онд Баян-Өлгийг Казак аймаг болгоод зан заншил Чойбалсан ингэхэд одоо хэвээрээ л байна. Тэр хүмүүсээ үдэж гаргах, хөдөөлүүлэх зан заншилд ямар ч өөрчлөлт ороогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Бид шашинтай. Олон сүм хийд байгуулагдаж байна. Манай үндсэн хуулинд байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Шашин шүтэх иргэн таны эрх тийм биз дээ? Би аль шашныг ч хүндэтгэнэ.

Хишигсүрэн -

Тийм. Тийм.

Сейлхан -

Аль шашин шүтсэн ч хүндэтгэнэ. Монголын шашин чинь зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэдэг чинь хамгийн энэрэнгүй. Харин манай Казакын шашин хэцүү. Айхтар хатуу шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Түүнд ялангуяа эмэгтэйчүүдийн талаар хязгаарлагдмал.

Хишигсүрэн -

Юу хязгаарлагдмал байв?

Сейлхан -

Дээр үед тийм байсан. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс их дорд үздэг.

Хишигсүрэн -

Юугаар нь?

Сейлхан -

Яахав дээ. Нэг үгээр хэлэхэд гэрийн боол байсан байна. Гэрийн эзэн бол эзэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Эмэгтэй хүн шийдвэрлэх юманд оролцдоггүй. Гэтэл би түүнд эсрэг байдаг юм. Эмэгтэй хүн яагаад тийм байдаг юм. Баатар хүн ч эхээс төрдөг. Хулгайч ч эх хүнээс гарч байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Эмэгтэй хүн гэдэг чинь баатар хүн шүү дээ. Эрэгтэй хүн тийм бишээ. Манай агуу корон судар эмэгтэй хүнд жаахан хатуу тийм номтой.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо тэр?

Сейлхан -

Одоо байхгүй.

Хишигсүрэн -

Одоо байхгүй юу. Таныг залуу байхад ямар байсан вэ?

Сейлхан -

Одоо яахав дээ. Манай аав, ээжийн үед тиймэрхүү байсан байна. Гэхдээ манай аав ээж бие биендээ сайн байсан. Нэг нэгнийгээ хайрладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Эмэгтэй хүн гэдэг чинь гэрийн хамгийн том хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Талийгаачаа би нүд аних хүртлээ дурсаад явна. Их л хүнд байдаг юм байна. Ард үлдэж байгаа нь хэцүү. Өвөө чинь бас гэж гадаад орнуудаар явж нүд тайлсан сэргэлэн хүн шүү .

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Ийм их их сургууль төгссөн хүн. Хилийн чанадад хар элэгтний дунд үхэлтэй тэмцэлдэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Янз бүрийн амьдралаар амьдарч явлаа.

Хишигсүрэн -

Та эхнэртэйгээ явж ирээд танилцсан уу?

Сейлхан -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Яаж танилцаж байсан вэ?

Сейлхан -

Би их хөнгөн хүн. Миний тэр талд ч байсан. Одоо хотод ч байна.

Хишигсүрэн -

Юу?

Сейлхан -

Нууц амрагтай. Хүүхэдтэй.

Хишигсүрэн -

\Инээв\ Монгол авгай юу?

Сейлхан -

Үзэх үү? Та нар?

Хишигсүрэн -

Зураг нь байгаа юмуу?

Сейлхан -

Байна. Байна.

Хишигсүрэн -

Үзье.

Сейлхан -

Өвөө чинь их галзуу хүн шүү. Авхаалжтай, самбаатай хүнийг л төр засаг ашиглана шүү дээ.

Хишигсүрэн -

Хэзээ та хоёр танилцсан юм?

Сейлхан -

Оо их олон жил болсон.

Хишигсүрэн -

Хаанахын хүн юм бэ?

Сейлхан -

Нөхөр нь байсан цагаас бид хоёр нууц амраг. \Инээв\

Хишигсүрэн -

\Инээв\

Сейлхан -

Энэ Ард түмний баатар болсны дараа авахуулсан зураг. Энэ хүн Ардын Армийн Дуу Бүжгийн чуулгад бүжигчин байсан. Бас гавъяат зүтгэлтэн хүн.

Хишигсүрэн -

Бүжигчин хүн юмуу?

Сейлхан -

Бүжигчин. Одоо байна. 8 хүүхэдтэй. Нөхөр нь нас бараад 5 жил болж байгаа.

Эрэгтэй хүн -

Та хоёрын дундаас хүүхэд байгаа юу?

Сейлхан -

Хамгийн том нь чиний хүүхэд гэдэг. Мэдэхгүй. Чамаас олсон гэдэг. Тэр 50-тай.

Хишигсүрэн -

\Инээв\ Аа за за.

Сейлхан -

Тэр үнэн юмуу мэдэхгүй. Чамаас олоод тэнд гарсан гэдэг. Бүх материал надад байгаа. Надад өгдөг юм. Эхийн нэгдүгээр зэргийн одонтой. Энэ том охин нь. Энэ Халхын голын ойгоор хамт авахуулсан зураг. Өвөө чинь ийм жаахан галзуу хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Сейлхан -

Яахав. Хүнд байх ёстой ш дээ. Энэ Ядмаа гэж хүн. Улаан- Од сонины эрхлэгчээр олон жил байсан хүн. Ноднин би Халхын голын 70 жилээр очоод иймэрхүү иймэрхүү. Өвөө чинь жаахан галзуу хүн дээ. Энэ том охин нь. Ноднин очиход ээжийн сайн найз ирлээ гээд байсан.

Хишигсүрэн -

\Инээв\ Танд Уйгарт байхад эхнэр байсан уу?

Сейлхан -

Хятад хүүхэнтэй Ха оо ха оо гээд явж л байлаа.

Хишигсүрэн -

\Инээв\

Сейлхан -

Тухайн үед тийм байсан. Жаахан эвгүй юм ярилаа. Миний уугуул нутаг бол Чандмань уул аймгийн Толбо нуур сум буюу одоогийн Ховд аймгийн Толбо сум. Манайх ядуу айл байсан. Би Монгол айлд зарцлагдаж хар бор ажлыг нь хийдэг. Ингэж явахдаа Монгол хэл сурсан. Манай суманд анх бичиг үсгийн бүлгэм байгуулагдахад орж сурсан. Ингэж байна ш дээ? Та хэдэн он хүртэл тусгай албанд ажиллав? 1943-49 он хүртэл ажиллаж байлаа.

Хишигсүрэн -

За ингээд яриагаа өндөрлөх үү?

Сейлхан -

Тэгье

Хишигсүрэн -

Танд маш их баярлалаа. Сайхан түүх ярьж өглөө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.