Magish


Basic information
Interviewee ID: 990554
Name: Magish
Parent's name: Kvadrash
Ovog: Naiman
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: retired
Belief: none
Born in: Nogoonnuur sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: herder; housewife
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
family
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өөрийн чинь нэр?

Магаш -

Магаш

Хишигсүрэн -

Аавын чинь нэр?

Магаш -

Квадраш.

Хишигсүрэн -

Телевизээр гарахгүй.

Эрэгтэй -

50 жилийн дараа танай хүүхдүүд таны тухай мэдээлэл авахыг хүсэх юм бол үзэж чадна. Тэр их чухал.

Хишигсүрэн -

Угийн овог гээд паспортон дээр байдаг ш дээ. Түүний нэр? Ургийн овог? Таны паспортон дээр ургийн овог байгаа юу?

Магаш -

Найяман.

Хишигсүрэн -

Найяман уу? Таны төрсөн он?

Магаш -

42 он.

Хишигсүрэн -

Та ямар боловсролтой вэ? Ямар сургууль төгссөн бэ?

Магаш -

4-р анги төгссөн.

Хишигсүрэн -

Та Ислам шүтэх үү? Шашин шүтлэг байна уу?

Магаш -

Үгүй. Үгүй.

Хишигсүрэн -

Таны ээж юу хийдэг хүн байсан бэ?

Магаш -

Зүгээр гэрт сууж байдаг байсан.

Хишигсүрэн -

Аав?

Магаш -

Ажил хийдэггүй.

Хишигсүрэн -

Малчин байсан уу?

Магаш -

Малчин байсан.

Хишигсүрэн -

Таны төрсөн нутаг?

Магаш -

Манай төрсөн нутаг Ногооннуур сум.

Хишигсүрэн -

Одоо бол Баян-Өлгий аймгийн Хотгорт нүүрсний уурхай. Ногооннуурт харъяалагддаг юмуу?

Магаш -

Үгүй. Аймагт харъяалагдана.

Хишигсүрэн -

1975 онд Хотгор луу ирсэн?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Наашаа нүүж ирсэн шалтгаан танай нөхөр уурхайд ажилд орсон уу?

Магаш -

Манай нөхөр агент хийж байгаад тэгээд уурхайд ирээд нярав хийсэн.

Хишигсүрэн -

Та эцэг эхээсээ хэдүүлээ вэ? Танай аав, ээж хэдэн хүүхэдтэй вэ? Одоо таны гэр бүлийн байдал? Хэдэн хүүхэдтэй вэ?

Магаш -

Би өөрөө 8 хүүхэдтэй байсан. Нэг нь өнгөрсөн.

Хишигсүрэн -

Ач, зээгийнхээ тоог мэдэж байна уу? Ач, зээгийнхээ тоог мэдэж байна уу? Ойролцоогоор? 30-аад байгаа юу?

Эрэгтэй -

Хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд нийлээд хэд вэ?

Хишигсүрэн -

Ёстой тоог нь мэдэхгүй гэж байна. Энэ бол зурагтаар гарахгүй. Танай гэрт гар утас байгаа юу? Танайх энд намаржиж байна уу?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Би Бөхмөрөний хүүхэд байхгүй юу. Энд хадлан тариагаа бэлдэж байна уу?

Магаш -

Бэлдэж байгаа. Хадлан хадаж байгаа. Хэдэн мал дагаад.

Хишигсүрэн -

Та дээр үед Шомбоон гэж самган байсныг мэдэх үү?

Магаш -

Шомбоон?

Хишигсүрэн -

Аа ха. Мэдэхгүй байна. Тиймээ? Та гарын үсэг зурах уу? Энэ хоёр дээр. Нэг хувийг нь танд үлдээе.

Магаш -

Муухай хувцастай байна. \Инээв\

Хишигсүрэн -

Ямар хамаатай юм. Байгаагаараа байсан дээр ш дээ. Танаас дараа нь авъя. Хоёр малчин Казак эмэгтэйтэй уулзах ёстой юм. Үүнийг танайд үлдээлээ. Ийм ярилцлага өгсөн гэсэн баримт нь байхгүй юу. Та эхлээд надад ийм юманд хариулаач. Таны өөрийн чинь тухай та хаана төрж өсөв? Сургууль соёл амьдрал ахуй гээд өнөөдрийг хүртэл өөрийнхөө түүхийг ярьж өгөөч? Нэрээ хэлээд ийм газар төдөн онд төрсөн гээд?

Магаш -

Би Ногооннуур суманд төрсөн.

Хишигсүрэн -

Сумын төвд төрсөн үү?

Магаш -

Сумын төвд төрсөн. 17 насандаа гэрлээд нөхөр агент хийж байсан. 10 жил агент хийгээд тэгээд Хотгорын уурхайд ирээд тэтгэвэрт гарсан. Би өөрөө 16 жил гуанзад буфетэнд ажил хийж байсан.

Хишигсүрэн -

16 жил үү?

Магаш -

Аа ха. Тэндээ ажил хийгээд дараа нь ясли цэцэрлэг юунд нярав хийгээд дараа нь гуйхаар нь тогоочид очоод тэгээд тэтгэвэрт гарсан.

Хишигсүрэн -

Та бол насаараа л ажил хийж байсан байна. Тиймээ?

Магаш -

Тийм. Насаараа ажил хийж байсан. 66 онд гэрлээд 10 жил нөхөр агент хийгээд манайхан бас агент хийгээд Жукерт гээд. Арьс, гэдэс авна.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тэгээд 10 жилийн дараа Хотгорын уурхайд нөхөр энд ирээд нярав хийгээд өөрөө худалдаанд ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Та өөрийнхөө хүүхэд насыг яриач? Таны хүүхэд нас яаж өнгөрөв? Таны үеийн хүүхдүүдийн хүүхэд нас ямархуу байв? 35 он гэдэг чинь та бол их л биш 42 он.

Магаш -

42 он.

Хишигсүрэн -

Хэдэн настай сургуульд орсон бэ?

Магаш -

Найман настай орсон байхаа хэн мэдэх вэ? 10 өнгөрөөгөөд аав ээж нь тэр цагт том болгоод хичээлд оруулна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхдээ сургуульд оруулахдаа дуртай байсан болов уу? Танайхан?

Магаш -

Дуртай байсан. Хөдөөний хүүхэд болоод аав, ээж гаргаад авсан. Тэгээд хөдөө гараад том хүүхэд уурхайд. Хоёрдугаар хүүхэд уурхайд. Том хүүхэд бас уурхайд. Гуравдугаар үрэн \охин\ Казакстанд байна. Тэр том хүүхдийнхээ хүүхдийг өргөж авсан. Тэр үрэн \охин\ энд байна. Анагаахын дээдэд байна. Одоо уламжлалд сурч байна. 2-р анги курсад. Гэрт байж байгаа нь бага хүүхэд нь тэр. Гуравдугаар эрэгтэй хүүхэд нь аймгийн төвд байна. Эхнэр нь тэр. Сувилагч хийдэг. Мэс засалд. Ингээд, ингээд амьдарч байгаа хүмүүс. Би бол нөхрөөс бүр бага наснаас үлдсэн. 37 насанд үлдсэн. 8 хүүхэдтэй. Түүнийг өсгөөд, өргөж авсан хүүхдийн аав нь нас барсан. Нэг нь энд байж байгаад энэ үрэн \охин\ энэ жил 27 насандаа аваараас 3 сарын 8-нд нас барсан. Хамгийн бага нь тэр байсан. 7 хүүхэдтэй. Нөхөргүй хүн ямар байх вэ? Амьдралд зовоод, зовоод тэгээд одоо хөл өвдөнө. Бага хүүхдийн эхнэр нь сая байж байгаад гарлаа. Эрэгтэй хүүхэд нь нүүрс зөөнө.

Хишигсүрэн -

Аа ха. Нүүрсний тэрэг Хотгор, аймаг хоёрын хооронд зөөдөг үү?

Магаш -

Зөөдөг. Өчигдөр уурхай ирээд шөнө нүүрс ачаад явчихсан гэж сая уурхайд байгаа хүүхэд хэлж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Том хөвүүний \хүүгийн\ эрэгтэй хүүхэд бас манай гарт байсан. Тэр ТМС-д орсон. Мал малладаг хүн байхгүй болоод энэ жил таньдаг хүмүүст мал тавиад тэд нарын хажууд сууж байгаа.

Хишигсүрэн -

Танайх хэдэн малтай вэ?

Магаш -

Манайхан одоо 100 малтай байна. 2 жилийн зуд гэдэг чинь малыг ёстой зутаасан шүү. Тэгээд амьдардаг.

Хишигсүрэн -

Та хүүхэд үеийнхээ амьдралыг дурсаж ярьж өгөөч? Таны хүүхэд насны хүүхэд багачууд яаж сургуульд хамрагддаг, ер нь ямархуу байсан бэ?

Магаш -

Би одоо бага насанд муу хүүхэд биш сайн хүүхэд болоод өссөн. Аав, ээжийн гарт. 4-р анги төгсөөд эрэгтэй хүүхэд байхгүй болоод аавын дэмжлэгээ хийгээд мал харуулаад аавын тус болоод аавын гарт өссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тэгээд нөхөрт гараад тусдаа гараад ингээд байж байна.

Хишигсүрэн -

Та 4-р ангид байхдаа хэдэн настай байсан бэ?

Магаш -

12-тай төгссөн байхаа тэр. 4 жил ямар юм байхав тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Ингээд, ингээд амьдарч байгаа.

Хишигсүрэн -

Та 17-тайдаа нөхөрт гарсан гэдэг чинь эрт хүнтэй суусан байна?

Магаш -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Ер нь Казак охидууд тэгж эрт хүнтэй суудаг байсан уу?

Магаш -

Тэгдэг байсан. Дээр үед заавал эрт хүнтэй суудаг байсан шүү.

Хишигсүрэн -

Яагаад?

Магаш -

Хэн мэдэх вэ? Аавын гэрт аавындаа байж байхдаа би аавындаа туслаад тариа тарилцаад, төмс тарилцаад, өвс хадаад байж байдаг хүн байсан. Тэр 10 хүүхдийн хамгийн том нь би болоод аавдаа их тусалсан. Дээр үед манайх аавын хажууд суугаад аавыг дэмжээд би дандаа өөрийн аав, ээжийн гарт байж байгаад хүн болсон. Гадна талд тэр нөхрийн юунд суусангүй. Манай хүн дандаа өөрийн гэрт байсан. Тэгээд амьдраад сууж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг жаахан байхад ногоо тарьдаг байсан юмуу?

Магаш -

Ногоо тарьдаг. Аав ногоо тарьдаг.

Хишигсүрэн -

Хаана?

Магаш -

Голд. Ховдын голд.

Хишигсүрэн -

Олон айл ногоо тарих уу?

Магаш -

Олон айл. Аав өөрийн тусгай авсан га газар байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Төмс тарьдаг. Байцаа тариад хураагаад авна. Тэр юунд байшин бариад өгдөг. Аав ажилтай хүн байсан. Тэгээд дандаа аавындаа туслах болоод ногоо ч тарьсан.

Хишигсүрэн -

Таныг нөхөрт гарахад танай нөхөр агент байсан хүн үү?

Магаш -

Агент болоогүй цэргээс ирээд гэрлээд 66 онд гэрлээд 2 сард тэгээд агент авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Аав өөрийнхөө гэрийг барьж өгөөд тэгээд агент аваад ...

Хишигсүрэн -

Ингэдэг ш дээ. Казак айлуудын хүүхэд ялангуяа бага хүүхэд нь гэрлэхээр аавынхаа гэрт байдаг. Тиймээ? Нэг ор засаж өгдөг байхаа?

Магаш -

Засаж өгөөд тэр хадам аавын гарт байдаг.

Хишигсүрэн -

Хэдэн жил тэгж хамт амьдардаг билээ?

Магаш -

Би тэр аавын гэрээс агент болоод гараад явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ерийн айл бол хэдэн жил болох вэ? Танайх шиг агент болоогүй жирийн айлын хүүхэд аавынхаа гэрт гэрлээд хэдэн жил болдог вэ?

Магаш -

Зарим хүмүүс би үхэх хүртэл тэжээнэ ш дээ. Эд нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тусгаар гарахгүй манайхны эд нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Хөгшин ээж нь хамгийн отгон хүүхдийн гарт байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Эд нар дандаа байлгаад байгаа юм. Том, том нь гэрлээд тусгай гэр байшин барьсан.

Хишигсүрэн -

Танай бага бол тантай хамт байгаа юм байна.

Магаш -

Манай бага бол манай гарт хамт амьдарч байгаа. Нөхөр нь зун, өвөлжингөө нүүрс зөөгөөд байдаг.

Хишигсүрэн -

Танайх агент байсан гэж байна ш дээ. Малчин айлуудын дунд агент байсан уу?

Магаш -

Тийм.

Хишигсүрэн -

Хэдэн айлын дунд нэг агент байсан бэ?

Магаш -

Тэр цагт Ховдын голд 150 айл байсан. 2 агенттай байсан. Би малчин агент болж явдаг. Малчинд гардаг. Манайх.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Малчин айлын агент болж байсан.

Хишигсүрэн -

150 айлын дунд хоёр бараа таваар тэнд юу байх вэ?

Магаш -

Тэр цагт цай, май, бөс бараа тэр цагт бараа их шүү. Гурил мурил.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Заримдаа тэмээгээр нүүдэг. Заримдаа машинаар нүүгээд яваад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Агент нүүдлийн агент. Тиймээ?

Магаш -

Нүүдлийн агент.

Хишигсүрэн -

Аа ха. Гэр дотроо бараагаа өрөх үү? Гадаа юу? .

Магаш -

Зарим гурил, мурлыг гадаа тавьдаг. Ахар чихэр юмыг гэрт тавьдаг. Малчид байна гэхээр манайхан эртхэн нүүгээд явдаг

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

5 сард хөдөө гарахаар дагаад явж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

10 жил тэр агент хийлээ. Ажил сайн байсан.

Хишигсүрэн -

Тэгээд яагаад танайх Хотгор луу нүүж ирсэн бэ? Цаанаасаа нүүж очиж ажил хий гэж дээрээс даалгавар өгсөн үү?

Магаш -

Тэр уурхайн дарга манайд очоод чи гэж хүсэлт тавиад тэр хөгшинд болоогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Чи очоод манайд уурхайд няравыг хийж өг гээд тэгээд гэнэтхэн агентаас гарсан. Агентаас гаргахгүй сайн ажиллаж байсан хүн гээд дээр үеийн дарга нар тэгж хэлж байсан. Би 10 жил хийлээ. Ямарч байсан солиод гарнаа гээд гараад уурхайд ирээд нярав хийгээд 81 онд жолоонд очоод сураад ирээд 69 барьж байж байгаад дараа нь гэрт байж байгаад ходоод нь өвдөөд 41 настайдаа нас барсан.

Хишигсүрэн -

Залуу хүн байсан байна. Тиймээ?

Магаш -

Залуу байсан.

Хишигсүрэн -

Та 8 хүүхэдтэй үлдсэн үү?

Магаш -

Би 8 хүүхэдтэй үлдсэн. Хамгийн том нь Жумаахан 9-р анги, энэ үрэн \охин\ 1 сартай мээм хөхөөд хоцорсон. 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэдтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоо 7 хүүхэд байна. Нэг хүүхэд байхгүй. Ганцхан гэрлээгүй байсан.

Хишигсүрэн -

Та Хотгорын нүүрсний уурхайд таныг нүүж ирэхэд ямархуу газар байсан? Шинэ газар дасаж идээшихэд ямархуу байсан гээд тэр тухай та яриач? Уурхай дээр ирээд хийсэн ажлуудаа дэлгэрэнгүй нэг, нэгээр нь ярьж өгөөч?

Магаш -

Уурхайд ирээд тэр олон хүний дотор ажиллаж байсан агент гэдэг чинь олон хүн ороод гараад байдаг. Жолооч молооч олон хүн ороод гараад байдаг байсан. Нөхөр нярав хийж байгаад хөдөө суугаад байж байхдаа тийм муу амьдраагүй. Сайн амьдарлаа. Одоо хүртэл яахав. Хэдэн хүүхдээ дагаад амьдарч байгаа нь энэ. Уурхай тийм муу газар биш. Ус нь байна. Нүүрс нь байна. Амьдралд сайн газар болнош.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоо хүртэл тэнд ажиллаж байгаа. Би өөрөө тэтгэвэрт.

Хишигсүрэн -

Та эхлээд гуанзанд байсан гэсэн үү?

Магаш -

Би анхан гуанзанд буфетэнд ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Тэр гуанзанд жолооч нар хооллодог байсан байх. Тиймээ?

Магаш -

Аа ха. Жолооч нар хооллоно. Олон сумаас, аймгаас олон жолооч нар ирнэ. Тэд нарыг хооллоно.

Хишигсүрэн -

Буфетэнд та хэдэн жил ажилласан бэ?

Магаш -

Буфетэнд би 10 жил ажилласан байхаа.

Хишигсүрэн -

Тогооч хийдэг байсан уу?

Магаш -

Үгүй. Талон бичдэг кассан дээр байсан. Кассанд ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тэгээд бас уурхайн дарга эмнэлгийн нярав солино гээд чи хийж чадна тэр эмнэлэг, яслийн нярав хийж өг гээд тэнд байж байсан. Тэгээд тэр уурхай бас гуанзтай болсон. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүс цугаараа заавал Магаш эгчийг авчирч өг гэж байна. Одоо таны хүүхэд бас ажилтай болог та няраваас гараад уурхайд тогооч хийж өг гээд тогооч хийж сурсан чи гээд ажилчин тийм хүсэлт тавьж байна гэж дарга нь тэгж хэлэхээр бас уурхайд ирээд тогооч хийсэн. Тэгээд уурхайн тогооч хийж байгаад тэтгэвэрт гараад хэдэн малтай үлдээд сурсан ажил болоод өөрөө өөрсдөө гуанз ажиллуулсан.

Хишигсүрэн -

Аа хувийн гуанз?

Магаш -

Хувийн гуанз ажиллаад тэгээд тэр хүүхдэд машин авчирч өгөөд бие ч хөгшрөөд ямарч байсан нэг унаатай болсон. Гэрт сууж байгаа.

Хишигсүрэн -

Казак эмэгтэйчүүдийн ихэнх нь ажил хийдэггүй гэрээрээ л байж байдаг байсан. Намайг хүүхэд байхад. Та бол ажил хийдэг байсан байна ш дээ. Ер нь ихэнх Казак эмэгтэйчүүд ажил хийх үү? Гэртээ байх уу?

Магаш -

Ажил хийнэ.

Хишигсүрэн -

Улсын ажлууд хийх үү? Гэртээ байвал бас ажил хийх үү? Юм оёж хатгаад?

Магаш -

Тийм. Оёно, хатгана. Ширдэг оёдог. Манай Казак эмэгтэйчүүд хоосон суухгүй ш дээ.

Хишигсүрэн -

Ер нь уурхайн эмэгтэйчүүдэд ажил хийдэг хэдэн эмэгтэй байсан бэ?

Магаш -

Одоо юу?

Хишигсүрэн -

Тэр үед?

Магаш -

Тэр үед цэцэрлэгт бүгдээрээ эмэгтэйчүүд байсан. Уурхайн эмнэлэгт байсан. Хэдэн эмэгтэйчүүд ажилтай байсан. Арван хэдэн эмэгтэй байхаа.

Хишигсүрэн -

Аа ха. Уурхайд хэдэн айл байсан юм бэ? Тэр үед?

Магаш -

Тэр үед 150 айл байсан. Одоо хувийн уурхай болоод тасарч байгаа шүү. Одоо бүр багадаж байна.

Хишигсүрэн -

Та 8 хүүхэдтэй үлдээд 8 хүүхдийг амьдралын замд оруулав? Тэр тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Магаш -

Тэнд ямар юм байхав. Нэг өдөр уйлаад, нэг өдөр инээгээд тэгээд энэ олон хүмүүсийн дотор байж байхдаа ах дүү болсон. Зарим нь мал хариулаад өгдөг, зарим нь юу дутаж байгааг авчраад өгдөг. 8 хүүхдийг ингээд өсгөсөн. Хоёр хүүхэд нэгэн Казакстанд суралцаад ирсэн. Хичээлд суралцаад ирсэн. Хамгийн том нь цэрэгт яваад тэнд байж байхдаа жолоо төгсөөд энд ирэхээр аав нь тэр уурхайд бас ажил хийж байсан. Цэргээс ирсэн хүүхдийг жолооч болгоод улсын ажил хийж байсан тэр. Одоо хүртэл усны тэрэг барьдаг. 2-р хүүхдийг мөнгө байхгүй болоод суралцуулж чадсангүй.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд сурлагатай байсан уу?

Магаш -

Сурлагатай. Сайн байсан. Хамгийн бага нь одоо хүртэл чи мөнгө байхгүй болоод суралцаж чадсангүй мөнгөтэй бол жолооч байхгүй хөнгөн ажил хийгээд суралцаад байсан гэж хэлдэг. Тэр олон хүүхдийг яаж сургах вэ? Бид нарыг ажил хийж байхад 350, гуанзанд ажиллаж байхдаа 260 төгрөг авна. Хүрэлцэхгүй шүү. Тэр үед гутал, мутал гэдэг чинь байхгүй. Гуравдугаар эрэгтэй хүүхдийг Казакстанд суралцуулсан. Тэр сурлагандаа сайн байсан. Одоо хүртэл улаан дипломтой суралцаад ирсэн. Аймагт байж байгаа.

Хишигсүрэн -

Юу хийж байгаа юм?

Магаш -

Одоо тэр хийсэн ажил байхгүй. Хэвтэж байна. Одоо том, том хүмүүсийн ажилд ордог. Би шиг самганы хүүхдийг ажилд авахгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ажил олдохгүй байна уу?

Магаш -

Ажил олдохгүй байна.

Хишигсүрэн -

Ямар мэргэжилтэй юм?

Магаш -

Оёдлын машины механикаар суралцаад төгсөөд ирсэн. Одоо хүртэл байна.

Хишигсүрэн -

Казак айлууд эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Ялгаатай хүмүүжүүлэх байх. Тиймээ?

Магаш -

Хүүхдүүд бол аав, ээжийн хэлсэн үгэнд ороод ийм замаар яв гэхэд зарим хүүхэд орноо. Зарим хүүхдүүд өөр замаар явдаг. Тийм замаар явдаг хэл үгтэй хүүхэд манайд байхгүй. Одоо тэр Бакетханы хэлснээр явдаг. Манай хүүхдүүд бүгдээрээ. Энэ мөнгөтэй байвал хадгалаад тавьчих дараа нь хэрэгтэй болохоор ав гээд тэр Бакетханд өгөөд тэр хадгалж байдаг. Одоо тэр мөнгө хэрэгтэй бол тэр өгнөө. Тэр гарт байж байгаа. Хувцас хэрэгтэй бол Бакетхан авч өгнө. Ингээд суугаад байдаг.

Хишигсүрэн -

Та хөвгүүдээ ямар ажил хийгээсэй гэж бодож байсан бэ? Охидуудыгаа яаж амьдраасай гэж бодож байсан бэ?

Магаш -

Би хүүхдээ өөрийн гар дээр мөнгөтэй байвал тэр хүүхдэд өөрсдөд нь сайн болнош. Мөнгө байхгүй болоод сургаж чадаагүй. 8 хүүхэд байтугай 1 хүүхдийг асрахад амар биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Нэг өдөр сайн хувцас өмсөөд, нэг өдөр муу хувцас өмсөөд 8 хүүхэд асарсан.

Хишигсүрэн -

Охидуудыг эмэгтэй хүүхдүүдээ та сургуульд сураасай гэж бодож байсан уу? Эсвэл сайн нөхөрт гараасай гэж бодож байсан уу?

Магаш -

Сургуульд сураасай гэж бодсон тэр. Хоёрдугаар үрэн \охиноо\ сургуульд сургасан. Тэр оёдлын.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Том үрэн \охин\ би ажил хийж байхад гэрт хүн байхгүй. Түүнийг гаргаад авчихсан. Тэр одоо уурхайд байна. Гуравдугаар нь тэр Казакстанд байна. Гуравдугаар үрнийг \охиныг\ бас чадсангүй. Мөнгө байхгүй болоод. Бас нэг охин сургууль авсан. Тэр одоо аймагт байна.

Хишигсүрэн -

Ямар сургууль авсан юм?

Магаш -

Тэр бас оёдол аваад мөнгө байхгүй тэгээд чадсангүй. Одоо хүртэл надад гомддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Явуулсангүй гээд одоо цэцэрлэгт ажиллаж байгаа. 2 хүүхэдтэй. Энэ жил декертэнд сууж байгаа.

Хишигсүрэн -

Ер нь таныг хүүхэд байх үед хүүхдүүдийн эдэлж хэрэглэдэг байсан юм? өмсөж зүүдэг байсан? Хэрэглэдэг хэрэглээ байна ш дээ. Одоогийн хүүхдүүдийн хэрэглээ хоёрыг харьцуулбал хэр их ялгаатай байна?

Магаш -

Дээр цагт хүүхдүүд ямар юм хэрэглэх вэ?

Хишигсүрэн -

Танай үеийнхэн юу өмсөж зүүдэг? Өдөрт юугаар тоглодог байваа?

Магаш -

Манай хүүхдүүд тэнд байж байхдаа цэцэрлэгт хүмүүжээд байж байсан. Цэцэрлэгээс гараад хичээлд ороод дандаа хичээлд хүмүүжээд гарсан. Манай хүүхдүүд. Бүгдээрээ 10 төгссөн. 10 төгсөөгүй хүүхэд байхгүй. Заримдаа муухай хувцас өмсөөд заримдаа олдсон юмыг өмсөөд амьдарч байсан хүүхдүүд. Тэгж байхдаа би муу хувцас өмсөөгүй. Өөрөө худалдаанд явж байгаад ямарч байсан сайн сайн хувцас өмсүүлээд тэгээд нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоо хүртэл өөрийгөө тэжээгээд хэдэн хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Муу амьдралтай хүүхдүүд бишээ.

Хишигсүрэн -

Та эрэгтэй хүүхдүүдэдээ бүгдээрэнд нь гэр орон тааруулж өгсөн үү?

Магаш -

Тааруулж өгсөн.

Хишигсүрэн -

Нэг хүүхдийг тусад нь гаргахад хэр их зардал чирэгдэл гарах вэ?

Магаш -

Одоо тэр эсгий гэр бүрж өгнө. 2 хүүхдэд байшин барьж өгсөн. 2 хүүхдэд аймагт байж байгаа хүүхдэд бас байшин эсгий гэр байхгүй. Эсгий гэр хэрэггүй гээд сууж байгаа. Одоо мөнгө хурааж байгаад байшин барьж авна гэнэ. Өөрсдөө мэд гээд тэгсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Түүнийг тэр манай гарт байгаа хүүхэд нь асардаг.

Хишигсүрэн -

Танай хамгийн том хүүхэд хэдэн онд төрсөн бэ?

Магаш -

Манай хамгийн том Жумаахан 67 онд төрсөн.

Хишигсүрэн -

Ер нь дээр үед социализмын үед гэр бүлийг дэмжиж төрөөс янз бүрийн бодлого явуулдаг байсан уу? Та юу гэж боддог вэ? Одоо жишээлбэл та социализмын үед олон өнчин хүүхэдтэй үлдлээ гэхэд танай гэрт төрөөс янз бүрийн дэмжлэг тусалцаа олгож байв уу?

Магаш -

Тийм юм өгөөгүй. Яг тэр 8 хүүхэдтэй үлдэхдээ тэтгэвэрт 250 төгрөг авдаг байсан. 260 төгрөг авдаг. Түүгээрээ амьдардаг. Тэгж байхад манайханд мал ч байхгүй. Хамгийн бага нь хичээлээс гарсан хэдэн малыг хураагаад хичээл эхэлж байхад гарт байгаа хөвүүн тэр 10 сард явдаг. Мал хүнд тавьчихаад тэгээд явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Бас тэр малд явж байхдаа гуравдугаар гурван сард ирээд мал төллүүлээд малаа хариулаад тэгээд байж байгаад амьдарсан. Мал ч байхгүй байсан. Аавыг нь нас барж байхад. Дээр үед мал бас их тоолохгүй цаг байсан шүү.

Хишигсүрэн -

Танай нөхөр хэдэн онд нас барсан гэлээ?

Магаш -

Манай нөхөр 83 онд нас барсан.

Хишигсүрэн -

Та 37-тай байсан гэсэн үү?

Магаш -

Би 37-тай байсан. Тэр 42-тай. Би өөрөө 48 онд төрсөн. Тэгээд тэр паспортонд 42 он гээд өргөж өгсөн. Манай хүүхдүүд нэг, нэг насны зөрүүтэй.

Хишигсүрэн -

Та дандаа ажил хийж байсан. Хүүхэд өсгөх, гэрийн ажил хийх, улсад ажил хийх гэсэн энэ юмнуудаа яаж хооронд нь зохицуулж байв?

Магаш -

Бага хүүхдийг цэцэрлэгт өгөөд , цаг ажил хийгээд ирээд тэр цагт ганцхан амардаг. 7 дахь өдөр. Тэр өдөр хоол, моолоо бэлтгээд хир мирээ угаагаад бага бүх хүүхдийг цэцэрлэгт өгөөд тэгээд бас нэгэн нэгнийгээ өсгөөд нэгэн 8, нэгэн 7 настай болоод бас нэг нэгнийгээ дэмжээд манай гарт өөрийн нэг төрсөн дүү байсан. Эмэгтэй. Түүнийг аав өгсөн. Яг гэр бүл болж байхад өгсөн. Тэр гарт байж байгаад хүнтэй суугаад хар хүн нь бас тэр тусгай гэр болоод нөхөр нь нас бараад тэгээд манай дүү манай хүүхдийг хараад дэмжээд байж байгаад хойтон жил өөрийн хүүхдүүд нь том болоод нөхөр нь нас бараад Казакстанд нүүгээд явсан тэр. Казакстанд байна.

Хишигсүрэн -

Казакстан руу уурхайгаас олон айл нүүсэн ш дээ. Тэгэхэд та нүүе гэж бодсон уу? Бодоогүй юу?

Магаш -

Би нүүе гэж бодоогүй.

Хишигсүрэн -

Яагаад? Бусад улсууд нүүгээд байсан. Тиймээ?

Магаш -

Тэнд очоод хүүхдүүд бага, нөхөр нь газарт хэвтдэг гээд бодсон. Тэнд очоод бас дэмждэг хүн байхгүй. Хүүхдүүд бүр бага байсан. Энд уурхайд байхад бүгдээрээ таньдаг. Бүгд туслаад байдаг. Тэгээд нүүсэнгүй. Манай төрсөн хоёр дүү нүүгээд явсан.

Хишигсүрэн -

Тэд нар одоо хэр байна?

Магаш -

Тэд нар одоо хоёр нь ирчихсэн. Хүүхдүүд нь байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Манай тэр үрэн \охин\ нас барж байхад манай бэр явсан. Тэр Казакстанд таньдаг хүн байхгүй. Бага хүүхэд ажил хийгээд ямар юм чадах вэ дээ. Ямар ч гэсэн нутгийн дундуур байж байгаад үхвэл хөгшний хажууд тавина. Үхэхгүй бол тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Өөрийн нутагтаа амьдаръя гээд Казакстанд очсонгүй. Хоёрдугаар үрэн \охин\ харах хүнтэй. Нүүгээд явсан. Тэд нар сайн суудаг. Нөхөр нь ажилтай. Дүү нар нь уурхайд байн

Хишигсүрэн -

Таны нөхөр нас барж байхад та дахиж өөр хүнтэй сууж болох байсан уу? Болохгүй юу?

Магаш -

Ийм олон хүүхэдтэй ямар хүнтэй суух вэ дээ? \Инээв\ 8 хүүхдийнхээ дэргэд суугаад хар цайгаа уугаад сууж байсан нь дээр. Бүгдээрээ таньдаг хүн болохоор нэг мал нь явж байвал эргүүлээд өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха. Нутгийн ах дүүс их тусалдаг байсан?

Магаш -

Тусалдаг байсан. Нутгийн ах дүү их тусалдаг байсан. Одоо хүртэл нутгийн ах дүү тусалж байгаа. Гадаа байгаа хөгшинд малаа тавьчихсан. Одоо хариулж байгаа.

Хишигсүрэн -

Та Монгол хүмүүстэй хэр дотно байсан вэ? Танайх?

Магаш -

Манайхан өсгөсөн нэг үрэн байна. Манай нөхрийн аав ээж өргөсөн. Одоо энд байж байгаа.

Хишигсүрэн -

Монгол хүүхэд юмуу?

Магаш -

Монгол хүүхэд. 6 нас хүртэл нь манай хар хүний аав ээж нь өсгөсөн. 6 настай байхад нь өгсөн. Одоо байна.

Хишигсүрэн -

Танд өгсөн юмуу?

Магаш -

Үгүй. Аав ээж өргөсөн. Хувааны аав, ээж өргөсөн. Хадам аав ээж асарч авсан. Хүүхэд тогтдоггүй айл гээд.

Хишигсүрэн -

Хэн гэдэг вэ?

Магаш -

Батнасан гэдэг. Сүрэнгийн.

Хишигсүрэн -

Аа аа. Тэднийх энд байгаа юмуу? Ойрхон байгаа юмуу?

Магаш -

Ойрхон байгаа. Одоо хүртэл эгч гэдэг. Хөшиг мөшиг, гэрийн бүрэлгэнд манайхан таслахгүй. Өчигдөр Мишээл гэдэг хөвүүн \хүү\ гэрлэсэн. Хөшиг болоод манайхан бүгдээрээ цай уусан. Манайх төрсөн хүргэнээс илүү үзнэ. Чааваас. Тэр хүргэн манайхыг дандаа эргээд хүүхдүүдэд идэх мал сал өгнө. Манай малыг хэдэн жил маллаж өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоо тэд нар өөрөө баяжчихсан. Хотондоо мянга мянган малтай болоод танай мал цөөхөн манай мал их манайхан яахав үхвэл үхэг олон мал, танайхан бага мал болоод үхэж болохгүй гээд өгсөн. Одоо хүртэл сүү мүү өгдөг. Одоо үрэн байна. Өчигдөр ирээд явсан.

Хишигсүрэн -

Түүнийг чинь Умарзак гээд байдаг чинь тийм учиртай юмуу?

Магаш -

Бид нар Хумарзак гээд өгсөн.

Хишигсүрэн -

Умарзак гээд байдаг юм. Та ер нь Улаанбаатар орж үзсэн үү?

Магаш -

Орж байсан. Тэр том нь цэрэгт байж байхад Улаанбаатар ороод Эрдэнэтийн Хялганатад байна. Тэгээд тэр хүртэл очоод ирсэн. Эргээд тэр хамгийн томыг нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тэгээд тэр бага хүүхдүүд цэрэг мэрэгт яваагүй. Ах цэргийн дарга болоод ирээд бага хүүхдүүд яваагүй. 3 хүүхэд яваагүй. Том хүүхэд яваад ирсэн.

Хишигсүрэн -

Таны амьдралд их гүнзгий өөрчлөлт оруулсан тийм үйл явдал байгаа юу? Энэ асуултыг ойлгосон уу? Таны амьдралд гүнзгий ул мөр үлдээсэн үйл явдал байгаа юу?

Магаш -

Би тэрэнд ямар өөрчлөлт орох вэ?

Эрэгтэй -

Санаж байгаа том үйл явдал? Түрүүн хэлсэн ш дээ. Таны нөхөр нас барсан гээд тэөр ч юмуу? Түүнтэй төстэй том үйл явдал?

Хишигсүрэн -

Ойлгосон уу? Та?

Магаш -

Үгүй. Тэр нас барахад би энэ үлдсэн 8 хүүхдийг яаж өсгөнөө? гэж бодсон. Бодолгүй яахав. Би энэ нас хүртлээ малыг ингээд хэрчээд авчихсангүй. Зовлонг нь бүгдийг нь үүрсэн. Заримдаа өвсийг өөрөө ачиж ирээд хашаанд буулгаад дэвтээгээд хатаагаад одоо нөхөргүй хүн гэдэг чинь зовлон их үзнэ. Үзэлгүй яахав. Одоо хүүхдээ сайн болгоод өсгөөд эд нарын мууг үзэхгүй байж байгаад энэ жил яг хөгширсөн цагтаа ийм амьдрал үзээд таг хэвтэж байгаа. Би бас амарч суухгүй. Эмчлээд тэгээд байж байна. Босоод цай ууж байгаад хэвтдэг. Зовлон их үзлээ.

Хишигсүрэн -

Та аав, ээжийнхээ тухай яриач? Ямархуу улсууд байсан бэ?

Магаш -

Манай аав, ээж муу хүн биш. Манай аав гэрийн мод хийдэг, тах хийдэг тийм зүгээр суудаггүй хүн байсан. Ээж чааваас дандаа суугаад гэр эргээд байдаг хүн байсан. Аавыг таньдаггүй хүн байхгүй. Эрдэнэтэд нүүж очоод хэдэн хүүхдээ дагаад ...

Хишигсүрэн -

Хэзээ нүүсэн юм?

Магаш -

84 онд нүүсэн. Тэгээд аав надыг чи Эрдэнэтэд нүүгээд оч. Тэнд ажил их байна. Хүүхдүүд ажилд сурна гэж хэлсэн. Тэгж байхад манай хажууд нөхрийн төрсөн дүү байсан. Манай хүүхдүүд нүүхгүй. Ямарч гэсэн энэ төрлийн хажууд сууя манай хүүхдүүд бага эд нар бас хэлнэ. Муу авгай хүүхдийг хол аваад явууллаа гээд хэлнэ. Ямарч гэсэн төрлийн хажууд суугаад өсгөе, миний ах гээд эд нар мэдээд байсан. Тэгэхэд манай хүүхдүүд бага байсан. Тэгээд би Эрдэнэтэд нүүгээгүй.

Хишигсүрэн -

Танай нөхрийн ах дүү нар хэр туслах вэ?

Магаш -

Үгүй. Үгүй. Манай хажууд байсан дүү бас Казакстан нүүгээд явсан. Хойтон жил эргэж ирээд чамайг нүүлгээд авъя гээд тэгсэн би нүүгээгүй. Манай хүүхдүүд бага ямарч байсан өөрийн нутагт амьдраад ингээд байж байна гээд тэгсэн. Тэр чинь хавар гуравдугаар сард нүүж ирсэн сард тэр. Дүү нас барсан. Чааваас тэнд очоод ...

Хишигсүрэн -

Нэг жил болоод нас барсан уу?

Магаш -

Нэг жил болоод тэгээд нас барсан.

Хишигсүрэн -

Танд альбом зураг байна уу?

Магаш -

Өвөлжөөнд байгаа.

Хишигсүрэн -

Таны амьдралын хамгийн аз жаргалтай үе юу вэ?

Магаш -

Одоо би хүүхдүүд том болоод өсгөөд байж байхдаа сайн байсан. Энэ жил жаахан зовлон үзээд тэгж байгаа. Түүнээс биш амьдралаас муудсангүй. Төрсөн нутагт одоо хүртэл таньдаг айлын хажууд суугаад амьдраад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоо үрэн \охин\ нас бараад жаахан зовж байгаа. Зовлон, зовлон үзсэн шүү. Зовлонгүй хүн хаана байх вэ?

Хишигсүрэн -

Энэ Монгол эмэгтэйчүүд ч гэсэн дээр үед гэр бүх юмаа оёж хатгаж хийдэг байсан ш дээ. Ер нь үндсэндээ орхичихсон. Казак эмэгтэйчүүд бүгдээрээ оёдог, хатгадаг юмаа бүгд хийгээд л байгаа. Одоо хүртэл. Яагаад бүгд хийгээд байна? Аав, ээж нь албан ёсоор зааж өгдөг юмуу? Эсвэл хүүхдүүд нь аяндаа сурдаг юмуу? Та юу гэж боддог вэ?

Магаш -

Хүүхдүүд өөрөө сурдаг. Сурдаггүй хүүхдүүд одоо хүртэл байж л байна. Одоогийн хүүхдүүд ийм болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Дээр үеийн цагийн хүүхдүүд гэдэг чинь оёдог, хатгадаг байсан. Одоо хувцас нь бүгд бэлэн. Мөнгөтэй бол оёдог ямар юм байх вэ? Оёхгүй байна ш дээ. Дээр үеийн хүмүүс одоо болтол оёдог.

Хишигсүрэн -

Танд оёдлын ямар зэмсэг байна? Зүү, машин юу байна?

Магаш -

Зэмсэг, мэмсэг гэдэг чинь байхгүй. Ганцхан гар байна. \Инээв\

Хишигсүрэн -

Зүү байхад болоо юу?

Магаш -

Тийм.

Хишигсүрэн -

Утас хоёр.

Магаш -

Одоо энэ утас мутас гэдэг чинь өнгө, өнгөөрөө бүгдээрээ бэлэн байна. Түүгээр хийдэг.

Хишигсүрэн -

Аа ха. Та хэдэн наснаасаа юм оёж эхэлсэн бэ?

Магаш -

Би бага наснаасаа үрэн \охин\ байж байхдаа юм оёж хатгаад байсан.

Хишигсүрэн -

Танд ээж чинь заасан уу? Та өөрөө сурсан уу?

Магаш -

Өөрөө сурсан. Манай ээж зүү мүү барьж чадахгүй. Хүүхэд мүүхэд гарахаар ор тааруулаад өгөх үү? гээд хэлээд байсан. Чааваас.

Хишигсүрэн -

Би юу санадаг гэхээр Казак айлууд хүүхдээ тэргэнд хэвтүүлчихсэн. Үнс тавиад доороосоо цоолчихсон юм байдаг байсан ш дээ.

Магаш -

Одоо хүртэл байна ш дээ.

Хишигсүрэн -

Байгаа юу?

Магаш -

Байгаа. Байгаа.

Хишигсүрэн -

Тэр ямар учиртай сав вэ? Хүүхэд хэвтүүлдэг ор вэ?

Магаш -

Цэвэрхэн болно ш дээ. Шээдэг, баадаг шил тавьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Дээр үед бол үнс тавина ш дээ. Одоохондоо шил тавиад варианы шил тавьчихна.

Хишигсүрэн -

Тийм өлгий байдаг. Тиймээ?

Магаш -

Өлгий байдаг. Энэ үрнийг \охиныг\ өлгий тавиад асарсан. Хумарзакыг.

Хишигсүрэн -

Аа ха.

Эрэгтэй -

Та өвөө, эмээгээ хэр санадаг вэ?

Хишигсүрэн -

Аавынхаа аав, ээжийг мэдэх үү?

Магаш -

Манай тэр нөхрийн аав, ээж нас бараад арван хэдэн жил болж байгаа. Манай нөхөр эрт нас барсан. Ярилцлага№9-2-ийн үргэлжилсэн хугацаа: 20 минут Аудио файлын нэр: #9Bayan-Ulgii_K.Magash_2_2010.09.13

Хишигсүрэн -

Дээр үеийн Казак айлуудын цагаан идээ яаж боловсруулдаг байсан бэ? Монголчуудаас хэр ялгаатай вэ?

Магаш -

Улаан бяслаг хийдэг. Цагаан бяслаг хийдэг. Энэ ааруул ...

Хишигсүрэн -

Таргаар хийдэг. Тиймээ?

Магаш -

Таргаар хийдэг. Чанаад уутанд хийгээд ааруул гарна. Тэгээд гаргаад хатаана.

Хишигсүрэн -

Аа ха.

Эрэгтэй -

Ааруул яагаад ийм зөөлхөн болдог юм? Зарим ааруул аягүй хатуу болчихдог ш дээ. Энэ яагаад ийм зөөлхөн байна?

Хишигсүрэн -

Хатаж амжаагүй байна.

Магаш -

Хатааж чадаагүй байна.

Эрэгтэй -

Хатуу нь дээр юмуу? Зөөлөн нь дээр юмуу?

Магаш -

Чийгтэй бол хөх.

Эрэгтэй -

Хөх болохоор бас сайн уу? Хоолой моолойнд сайн биз дээ? Хоолойны өвчин тусахгүй.

Магаш -

Хэн мэдэх вэ?

Хишигсүрэн -

Шашин шүтэхгүй байна гэсэн ш дээ. Одоо улсууд их шашин сэргээд бүгд лам молда шүтдэг болсон байна ш дээ. Танайх тийм юм байхгүй юу?

Магаш -

Байхгүй.

Хишигсүрэн -

Яагаад?

Магаш -

Дээр үеийн ном сайн уншиж чадахгүй.

Хишигсүрэн -

Тэр аравчин дээр 1972 Магаш гээд биччихэж. 72 онд хийсэн аравч юмуу?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Ард талд нь бичсэн үгийг нь би санадаггүй ээ. Уншиж чаддаггүй. Тэр нь юу гэж байгаа юм?

Магаш -

Зураад өгсөн хүн нэрээ бичсэн.

Хишигсүрэн -

Танд хүн хийж өгсөн юмуу?

Магаш -

Тийм. Зураад өгсөн тэр.

Хишигсүрэн -

Хүнээр зуруулчихаад хатгадаг юмуу?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Та хүнтэй суухад танай аав, ээж энэ залуутай суу гэж хэлсэн үү? Та өөрөө шийдсэн үү?

Магаш -

Өөрөө шийднэ ш дээ.

Хишигсүрэн -

Таны үед өөрөө шийддэг болчихсон байсан уу? Аав, ээж нь ярьж суулгадаг байсан гэж ярьдаг. Тиймээ? Одоо тийм юм байна уу?

Магаш -

Одоо байхгүй. Одоо хүүхэд өөрөө шийдээд хадаг тавиад ир гээд хэлдэг.

Хишигсүрэн -

Танайд бас хадаг тавих уу?

Магаш -

Манайхан бас тавьдаг.

Хишигсүрэн -

Сүй тавихдаа яаж тавьдаг юм?

Магаш -

Сүй тавихдаа манайхан архи, чихрийн төрөл мөрөл, мах сах бэлтгэж аваад тэгээд хоёр хүн очоод танай үрэн \охин\ манайд очиж байна. Тэгээд суугаад таарна ш дээ.

Хишигсүрэн -

Ер нь Казакуудын одоо нас барсан хүнийгээ оршуулдаг, дурсдаг тэр арга, ёсонд хэр их өөрчлөлт орж байгаа вэ? Таны энэ амьдралын мэдэж байгаа хугацаанд?

Магаш -

Одоогийн ёс ёстой их болж байгаа шүү. Адуу мадуу хэдэн мал авна. 3 дээл өгдөг.

Хишигсүрэн -

Дээлээ?

Магаш -

Угаасан хүнд 3 дээл өгдөг. Манайхан. Гурван энэ шиг платье өгдөг. 3 алчуур өгдөг. Ус хийгээд өгсөн хүмүүст гутал өгдөг. Ороолттойг нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Гурван хүн угаана. Манайханд. Дотор нь угаасан хүнд бөс өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Цагаан цамц алчууртайг нь. Одоо орчин үед их мөнгө гарна.

Хишигсүрэн -

Дээр үед тийм байсан уу?

Магаш -

Дээр үед чааваас тэр зарим хүмүүс юм өгдөггүй өмсөж байгаа дээлээ түүнийгээ өгнө. Одоо юм элбэг болоод чихрийн сахарын төрөл гэдэг чинь их олон ном уншихдаа манайхан төрөл садан бүгдээрээ ном уншина. Тэгэхдээ тэр сахарын чихрийн төрөл бэлдэнэ. Тэр номонд 10 мянган төгрөг өгнө. Уншаад өгсөн хүнд. Одоо бүр их юм хийдэг.

Хишигсүрэн -

Ямар хүмүүс биеийг нь угаадаг юм? Хамаатан хүн үү? Эсвэл зүгээр хүнээр үү?

Магаш -

Зүгээр, зүгээр. Хамаатан нь ус хийгээд өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Манайхан хөшиг тавиад хөшиг барьдаг хоёр хүнд бас юм өгдөг.

Хишигсүрэн -

Одоо манай Монголчууд болохоор газрыг нь эргэнэ гээд очдог ш дээ. Явдаг байхгүй юу. Та нар тэгэх үү? Тавьсан газрыг нь эргэж тэгдэг үү?

Магаш -

Очно.

Хишигсүрэн -

Очих уу? Ямар үед очиж эргэх вэ?

Магаш -

Манайхан ойрхон газарт бол төрсөн хүмүүс бүгдээрээ эргээд очдог. Бас тэнд ном уншаад ирнэ ш дээ.

Хишигсүрэн -

Номыг хэн унших вэ?

Магаш -

Молда хүн уншина ш дээ.

Хишигсүрэн -

Уурхай дээр Молда хүн байна уу?

Магаш -

Байнаа.

Хишигсүрэн -

Хэдэн хүн байна?

Магаш -

Ганцхан хүн чааваас тэр өвчтэй тэр.

Хишигсүрэн -

Тэр Молдаг яаж бэлддэг юм? Тэр хүн хэзээнээс хойш Молда болчихов?

Магаш -

Одоо бага бага хүүхдүүд Турк, Арабаас уншаад ирж байгаа шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Сураад ирж байна уу?

Магаш -

Одоо бүр ихдэж байгаа шүү. Манай тэр уурхайд байж байгаа Молда чааваас Хаж тэнд очоод өвдөөд ирсэн.

Хишигсүрэн -

Хнн.

Магаш -

Тэгээд одоо хүртэл жаахан мэдрэл муутай. Заримдаа татаж унадаг.

Хишигсүрэн -

Гэр бүл салдаг юм хөдөө Казакуудын дунд байна уу?

Магаш -

Байна ш дээ.

Хишигсүрэн -

Дээр үед ямар байсан? Одоо ер нь ямар байна?

Магаш -

Дээр үеэс одоо салдаг хүүхдүүд олон байхаа. Дээр үед салдаг бага байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Одоогийн хүүхдүүд өөр өөрийн дураараа сонсоход салаад явсан гээд байж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Юунаас болж хүмүүс салаад байгаа бол?

Магаш -

Хэн мэдэх вэ? Архинаас болж байгаа биз. Архинаас болнош.

Хишигсүрэн -

Залуучууд архи их ууж байна уу?

Магаш -

Архи уугаад л тэгж байгаа. Түүнээс юунаас тэгэх вэ?

Хишигсүрэн -

Таны үед ямар байсан?

Магаш -

Миний үед тийм юм байхгүй байсан. Бага насанд манай нөхөр агент хийж байсан. Аймаг очоод чиргүүлтэй машинд архи ачиж ирээд нэг шилийг ч задлаагүй юм ш дээ. Задлаагүй ер нь тэрийг.

Хишигсүрэн -

Аа ха. Танай нөхрийг архи уусан байхыг та хараагүй юу?

Магаш -

Үгүй. Үгүй.

Хишигсүрэн -

Их хүмүүжилтэй байж. Тиймээ? Дээр үеийн хүмүүс.

Магаш -

Тэр архи чиргүүлтэй байж байхдаа нэг авдар архи авч ирвэл тун уугаагүй гэхэд хоёрыг нь уугаад ирнэ ш дээ. Одоогийн хүүхэд.

Хишигсүрэн -

Та энэ машин анх хэзээ харсан бэ? Таныг жаахан байхад машин байсан уу?

Магаш -

Байсан. Байсан.

Хишигсүрэн -

Элбэг байсан уу?

Магаш -

Элбэг байсан. Гэрлээгүй цагт энэ Хотгорын уурхай ажиллаад нүүрсэнд их явж байсан шүү.

Хишигсүрэн -

Таныг төрөхөд бүр машин хэрэглээ болчихсон. Радио бас элбэг байсан уу?

Магаш -

Байсан.

Хишигсүрэн -

Таныг гайхуулсан сонирхолтой техник юу байсан бэ?

Магаш -

Ямар юм байх вэ?

Хишигсүрэн -

Зурагт анх үзээд та гайхаагүй юу?

Магаш -

Гайхаагүй. Тэр ямар өөрөө сууж байгаа, барьж байгаа биш ямар юм гайхах вэ?

Хишигсүрэн -

Аа ха. Анх уурхай дээр ирэхэд нөгөө тэслэхэд нь гайхахгүй юу?

Магаш -

Тэсэлгээ хийж байсныг хэн мэдэх вэ?

Хишигсүрэн -

Нэг их сонин биш. Тиймээ? Таны амьдралд ер бусын, сонин, онцгой тийм юм байгаа юу? Асуултаа ойлгосон уу? Онцгой сонин, ер бусын?

Эрэгтэй -

Нууц байна уу?

Магаш -

\Инээв\ Ямар нууц байх вэ?

Хишигсүрэн -

Танай нөхрийн ах дүү нар хэдүүлээ байсан юм?

Магаш -

5 байсан уу?

Хишигсүрэн -

5 байсан уу? Таны нөхрийг нас барж байхад бүгдээрээ байсан уу?

Магаш -

Байсан.

Хишигсүрэн -

Би ингэж сонсож байсан ш дээ. Казак ах, дүү залуучуудын хэн нэгэн нас барахад хүүхдүүдийг нь эхнэрийг нь насан туршид нь ингэж юу яадаг. Өргөж авч явдаг. Зарим тохиолдолд аваад суучихдаг тийм юм байсан. Тиймээ? Танай дээр тийм юм болоогүй юу.

Магаш -

Болоогүй.

Хишигсүрэн -

Ер нь тийм юм байдаг уу?

Магаш -

Одоо байхгүй. Дээр үед байж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Өөр хүнд явуулахгүй заавал төрөл садантай нь суулгадаг байсан. Одоо бол байхгүй. Одоо бол бага, бага хүүхдүүд нас барж байгаа ш дээ. Тэр хүмүүс тэр айлд амьдарч байгаад зарим хүмүүс тусгай хүнтэй суугаад явдаг. Тэр гэрийн үрэн шиг суугаад зарим хүмүүс одоо хүртэл байж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Тэр айлын үрэн\охин\ шиг.

Хишигсүрэн -

Айлын охин шиг.

Магаш -

Тэр айлд суугаад байдаг. Зарим хүмүүс хүнтэй суугаад явдаг. Хүүхэд мүүхдээ хаяад.

Хишигсүрэн -

Хүүхдээ хаяад явчих уу?

Магаш -

Хаяад явдаг. Аав, ээж нь зарим нь аваад хоцордог. Зарим нь ...

Хишигсүрэн -

Өгч явуулахгүй байна уу? Эсвэл хаяад яваад байна уу?

Магаш -

Зарим нь аав, ээж нь өгөхгүй. Өргөж авнаа гээд. Зарим нь тэр ээжийгээ дагаад явдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Танай аав, ээж энэ Ногооннуурын нутагт хэзээ ирж суурьшсан хүмүүс юм бол?

Магаш -

Түүнийг мэдэхгүй. Манай аав, ээж гэдэг чинь бүр бага насандаа Казакстанаас ирсэн хүмүүс болнош.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Казакстанаас бага насандаа Алтайгаар ирээд зарим нь Алтайдаа үлдээд зарим нь ...

Хишигсүрэн -

Алтай гэдэг нь та Хятадыг хэлээд байна уу?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Шинжаан Уйгар?

Магаш -

Шинжаанд.

Хишигсүрэн -

Тэгж танд танай аав, ээж ярьдаг байсан уу? Тиймээ?

Магаш -

Тэгж ярьж байсан.

Хишигсүрэн -

Одоо танд нэмээд ярих юм байна уу?

Магаш -

Үгүй. Үгүй. Юу нэмж ярих вэ?

Эрэгтэй -

4-р анги хүртлээ сурсан ш дээ. Тиймээ? Сургуульд тэгэхэд яг юу, юу зааж байсан бэ? Ямар, ямар хичээлүүд ордог байсан бэ?

Магаш -

Манайхан тэр Цагаан толгой ордог байсан. Казак хэл, зураг, биеийн тамир гээд энэ таван хичээлээс өөр хичээл заахгүй ш дээ. Монгол хэл байхгүй. Орос хэл байхгүй.

Эрэгтэй -

Та байж байх хугацаандаа гадагшаа, дотогшоо явсан уу?

Хишигсүрэн -

Гадаад явсан уу?

Магаш -

Би юу?

Эрэгтэй -

Орос, Хятад?

Магаш -

Казакстан 2 удаа яваад ирсэн. Уржнан нэг зуучлаад явсан. Дүү өвдөж байна гээд дуудахаар зэрэг нэг очоод ирсэн.

Хишигсүрэн -

Хэр их ялгаатай байна? Хүмүүсийн амьдрал? Нийгэм?

Магаш -

Тэд нарын амьдрал манайхны амьдралаас дээр байна. Тэд нарын орчин гэдэг чинь ёстой цэвэрхэн, газар нь цэвэрхэн, хүмүүс нь цэвэрхэн тэр Казакстан ёстой дээр байна. Манайхаас.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Ийм гэр байхгүй. Дандаа сайн амьдардаг. Тэд нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Магаш -

Манай үрэн ч \охин ч\ Казакстанд байж байгаад нэг жил хүрээгүй нас барсан юм чинь үрэн харьд байж байсан. 10-р анги төгсөөд тэгээд тэнд юу болж очсон. Хотод сургуульд оруулъя гээд хүргэн тэгж байсан. Тэгээд тэд нарын гарт байж байгаад ...

Хишигсүрэн -

Казакстанд нас барсан юмуу?

Магаш -

Казакстанд биш. Энд ирээд нас барсан.

Хишигсүрэн -

Оюутан байсан уу? Төгсчихсөн байсан уу?

Магаш -

Оюутан байж байгаад ажил хийгээд тэнд байж байгаад ...

Хишигсүрэн -

Ямар мэргэжилтэй байсан юм?

Магаш -

Хуульч байсан.

Хишигсүрэн -

Хуульч уу?

Магаш -

Аа ха.

Хишигсүрэн -

Таныг ярилцлага өгсөнд их баярлалаа. Одоо ингээд дуусгая. Их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.