Puntsag


Basic information
Interviewee ID: 990555
Name: Puntsag
Parent's name: Damiran
Ovog: Harlag mort
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade
Work: retired; private carpenter
Belief: none
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Böhmörön sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
childhood
work
politics / politicians
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Ih Hural deputy


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлагад Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Пунцаг гэж ийм хүн оролцож байна. Ингээд Пунцаг ах бид 2 бол, би бол төрсөн цагаасаа мэднэ. Би хүүхэд байх үедээ Пунцаг ахынхтай манайх хамт хашаанд байсан. Маш эртний таньдаг хүн байгаа. Энэ төслийн ярилцлагыг авч байх үедээ би тантай ярилцъя гэж бодож байсан. Надад их баян түүх ярьж өгөх болов уу гэж бодож байлаа. Тэгээд манай энэ судалгааны төсөлд оролцоод Монголын түүхийн талаар, түүхийг ярихдаа та өөрийнхөө түүхээр дамжуулж ярьж өгөх нь байна шүү дээ тиймээ, ийм ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлаж байнаа. За хоёулаа яриагаа таны амьдралын түүхээс эхэлье. Та ерөөсөө ингэнэ, анх төрсөн цагаасаа эхлээд таны ой ухаанд юу бодогдож байна, одоо хүүхэд нэг юмаа санаж эхэлдэг шүү дээ тэгээд л яг өнөөдрийг хүртэлх бүх тэр өөрийнхөө амьдралын түүхийг нэлээн дэлгэрэнгүй ярина за юу.

Пунцаг -

За. Төрсөн цагаасаа эхлээд?

Хишигсүрэн -

Төрсөн цагаасаа,тэгээд л хүүхэл нас яаж өнгөрөв, таны үеийн хүүхдүүдийн амьдрал ямар байсан юм, эцэг эх, одоо тэр үеийн хүүхэд багачуудын амьдрал, ард түмэн хөдөөгийнхөн яадаг байсан юм гээд л ярьвал юм мундахгүй дээ.

Пунцаг -

Аан за

Хишигсүрэн -

За эхэл эхэл та.

Пунцаг -

Заа... 1938 онд төрсөн. Бөхмөрөнгийн Гурван жийртэйн Шар хавирга Шар тохой гэдэг газар төрвөө. Түүнээсээ одоо нэг 4 нас..., тэр үед миний эцэг цэргийн албанд яваад 5 жилийн алба хаагаад орон нутагтаа эргээд яг ирж яваад нэг цэргийн бас нэг хүний морин тэргийг... нь ... хөлөлж өгдөг гээд ингэж яваад хөлөө дайруулаад ингээд нэг ёсондоо яг эхээсээ гараад 15 хоног дээр цэрэгт явсан хүн дахиад 5 жил болоод ирж явах хугацаанд, явж ирээд би 5 настай байхад, байсан тэр үед би эцэг гэдэг хүнээ бараг мэддэггүй энэ хорвоог өнгөрөөж байгаа түүхтэй. Нэг ёсны энэ чинь.../тасалдав/

Хишигсүрэн -

Танай аав яг дайны үеэр цэрэгт явж байсан юм байна шүү дээ тиймээ. Дайнд явсан уу?

Пунцаг -

Дайнд явж байсан хүн байсан. Тэгээд нэг ёсны найз нөхөр нь, халагдчихаад тэгээд яадаг юм байна л даа... халагдчихаад л тэгээд орон нутагтаа буцах гэж байхад нь найз нөхөр нь л “...” гэсэн юм байна л даа нэг ёсондоо морин тэргээ сулхан биетэй хүн хөлөлж барьж чадахгүй тэрэнд туслах гэж яваад л тэгээд ингээд энэ дээгүүр нь гараад хоёр хөлийг нь таслаад ингээд өнгөрсөн түүхтэй. Тэр түүхийг би 5 настайн түүхийг би сайн мэдэж байна л даа. Тэр манайд хамт явж байсан хүн нь манай сумын хүн л дээ. Багтаа гэдэг хүн Багтаа гэж, одоо нэг ... залуу байгаа шүү дээ, мэдэх үү? Олонбаяр билүү юү билээ нэг залуу байгаа шүү дээ. Тэр манайд ирээд хэлж байсныг нь санаж байна л даа. “Одоо та нар цайгаа чана, аав чинь удахгүй ирж явна” гэж байсан чинь хуучны үед таамаглал их байсан байгаа юм л даа, манай тэр аавын ээж болох хүн, манайхан тэр нэг Тариг гэдэг газар буучаад тэгээд л нэг тэмээ хөтлөөд ийшээ эргээд нэг атга харганаас уядаг гэтэл могой гозолзоод урдаас нь, тэгэхээр нь “миний хөвгүүн үхсэн байхаа” гээд л бархирч байсныг нь би санаж байгаа юм. Их сонин, тэгээд ер нь ирж явнаа гэж байсан хүн шүү дээ, тэгж байтал манай ээж тэгээд унаад л улсууд ирээд, сүү мүү цацаад бариад л байсан түүхийг мэдэж байна. Тэрнээс хойш яахав тэгээд л бага балчир цагаасаа эхлээд амьдрал... /Модератор таслав/

Хишигсүрэн -

Та бүр онцгой үйл явдлуудыг санаж ярьлаа тэй. Бүр санаанаас гармааргүй.

Пунцаг -

Тийм, тэгээд л одоо яах вэ манай муу ээж бол их л бага байсан юм байна л даа. 20 хэдтэй л байсан юм байлгүй. Тэгээд би өөрөө бас бодож байна л даа, тэр 5 настай цагаа их сайн дурсаж мэднээ. За тэгээд л 10 хүрсэн юмуу 7, 8 хүрсэн юмуу тэгээд л тэр үед нөгөөх ямар үе нь байсан юм, одоо нөгөөх мал хөрөнгө алба татварт шилжсэн ш дээ, хамгийн хүнд нөхцөлд орсон, 2-хон алаг морьтой байж морьтой байж байгаад тэр хоёр алаг морины нэгийг нь хонины уртын ноосноос өгч манай ээж ялаас гарч байсан түүх байна. Тэр бол ёстой их чухал түүх. Одоо нэг ёсны гурав дөрвөн өнчин хүүхэдтэй хүн чинь идэх мал хөрөнгө байхгүй, хоёрхон морьтой, тэгээд хонины уртын ноос алга хийвэл шоронд хийнэ шүү дээ. Тэгээд ... намайг ээж дагуулж яваад, одоо чи сайн мэдэж байгаа байх, тэр “Алтан газрын хэв” гэдэг газраас, нөгөө туувар хоноод өнгөрдөг шүү дээ, тууврын буйр дотор ноос бөөгнүүлээд, тэгээд авч ирээд цохиод сэргээгээд нөгөө тэр юунд өгч байсан.

Хишигсүрэн -

Харганы ноос түүдэг гэдэг шиг болж байна шүү дээ тиймээ.

Пунцаг -

Харганы ноос түүж байсан. Тэгээд би их сонин, харгана дотроо бүр бас явж байсан, тэгээд харгана дотроо явж байхад, одоо дээр үед чинь энэ хүүхэд мүүхэдийг чинь хөрс мөрсөнд боогоод хаядаг л байсан л даа. Би тэр л болов уу гэж одоо боддог юм. Шаралжсан болсон тийм арьсны ноосыг хайчлаад тэгээд ээждээ авчирч өгч хандивлаж байсан түүхтэй, тийм хатуу.

Хишигсүрэн -

Шарилж? Юу, яасан гэнээ? Хонины ноосыг зулаад өлгий бэлдсэн байх нь байна шүү дээ.

Пунцаг -

Үгүй ээ, өлгий бэлдэнэ гэдэг чинь одоо жишээ нь өнгөрсөн хүүхдийг чинь нэг ийм хөрсөнд боогоод харганы ёроол руу хийчээд байдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аан, хөрс гэдэг чинь арьс байх нь байна шүү дээ.

Пунцаг -

Арьс байхгүй юу. Тийм л юм байхгүй юу. Тэгээд тэр чинь яахав хүний хүүхэд мүүхэд нь өнгөрдөг, өнгөрөөд л хатаад сарниад өнгөрдөг байх, тэр арьс нь болохоор, тэр арьсыг би юунд өгч байсан байхгүй юу?

Хишигсүрэн -

Тэрийгээ та санадаг.

Пунцаг -

Тэрийгээ одоо санаж байна л даа. Тийм их хатуу. Тэгээд нэг цөөхөөн хонь байсан юмаа, би тэрийг их сайн мэдэж байна. Тэгсэн нөгөө манай муу ээж шүд нь гарсан хонийг, шүд нь гарсан хонь гэж байдаг шүү дээ, хурганаас эхлээд хурган шүд нь унадаг шүү дээ, хурган шүд нь унахаас урьд нь ... хурган шүд нь гарсан хонь өгөхөөр хүлээж авдаггүй байхгүй юу, тэгээд манай ээж хоёр хонины хурган шүдийг нь булгалаад авчираад өгөөд тэгээд тэр нь баригдаад, нөгөө тэрнээс нь цус гараад, нэг ёсондоо нэг нас ахиж байна гэсэн үг байхгүй юу, ингэж явж байсан хүнд амьдрал бий. Тэрнээсээ хойшоо бол мал хөрөнгө гэж юу ч байхгүй болсон. Бүр бүр ёстой нойл болсон манайх. Миний хажууд хоёр гурван эмэгтэй эгч байдаг, нэгнээс нь нэг ах, нэгнээс нь нэг ах,

Хишигсүрэн -

Тэрсхэн 4, 5 хүүхэд.

Пунцаг -

Тийм, тэрсхэн, тэгээд эднүүдийг тэжээхийн тулд яах вэ гэж бодсон л доо.

Хишигсүрэн -

Та тэгж бодож байсан чинь хэдэн нас вэ таны?

Пунцаг -

Үгүй би ер нь үүнийг ингэж бодож байна л даа, их бага байсан цаг болоод байна л даа тэр. Хавханд орсон тарвагыг гишгэж чаддаггүй.

Хишигсүрэн -

Салгаж чаддаггүй.

Пунцаг -

Салгаж чаддаггүй, тэрийг нь миний ээж тарвага алуулахын тулд нэг хавхыг буулгаад дээсээр боож өгөөд явуулж байсан байхгүй юу. Хээр газар гар хөлөө цохиулчихгүй яаж ч тавьж байсан юм мэдэхгүй. Тэгээд тэр хавханд тарвага нь орчихоор алж чаддаггүй, тэгээд би ээжээ дагуулж очиж байсан тийм түүхтэй. Ээжийгээ дагуулж очоод, хөлөөс нь угзраад гаргаж өгчихөөд хойшоо хараад... нөгөө эмэгтэй хүн чинь харж чадахгүй, “одоо юу болж байна” гээд хашхираад байна. Тэгэхээр 6, 7 настай байсан болов уу гэж бодож байна.

Хишигсүрэн -

8, 9-тэй хүүхэд бол алчихна шүү дээ тиймээ?

Пунцаг -

Алчихна шүү дээ. 8, 9-тэй хүүхэд бол алж байна шүү дээ. Тийм хүнд амьдрал дунд байсан.

Хишигсүрэн -

6, 7 настай хүүхдэд ээждээ тусалъя гэсэн бодол төрж байна шүү дээ амьдралд.

Пунцаг -

Тийм, тэгээд анхны юм байлгүй, хээр тэр тарвагыг алчихаад манай ээж хүүгийнхээ анхны юмыг идлээ гээд элгийг нь аваад адууны хомоол унгатчихаад тэгээд дээр шарж идэж байсан ийм түүхтэй.

Хишигсүрэн -

Хөөх...

Пунцаг -

Тэгээд тэрнээсээ жаахан бүдүүрээд, тэр эцэг эхээ, юу эхээ, эхнэрээ тэжээхийн тулд араг шээзгий гэдэг юмыг хийж л одоо амьдрахаас. Тэр үед жишээ нь шээзгий араг хийлээ гэхэд нэг аяга гурил, түүхий гурил гэхдээ тэр үед чинь их сонин, дээр үед чинь ... олдохгүй нөгөөх боодог, тэгээд бүс мүсээр боогоод өгдөг. Шаазанг их хутгахаар их орно шүү дээ тэгэхээр тэгэхгүй инэгээд тэгшлээд “за нэг шаазан гурил” гээд л өгөх жишээтэй, ингээд л одоо тэр 3 эгчээ, эхээ ингээд тэжээгээд л олон жил болсон доо, аа их олон жил болсон. Эмэгтэй хүн чинь яахав, дээр үед гутлын зуузай гэж нэг юм байсан юм шүү дээ. Одоо энэ гутлын хойт талд хаддаг, Хараа мэдэж байгаа байх, Манай ээж тиймэрхүү ширээд тэгээд тэрүүгээр нь юм нэг аяга гурилаас өгөөд ... тэгээд амьдарч ер нь болохгүй юм байна гэж бодоод, ер нь хүндхэн юм байна гэж бодоод. Тэгж байтал хэдэн настай байсныг сайн санахгүй байна. Сургуульд ороход надад дэвтэр харандаа ерөөсөө олдохгүй. Тэгээд хээр хэвтсэн хөх төмөр утас хавтгайлж байгаад хүүхдээс одоо нөгөө чи мэдэж байгаа шүү дээ өндөр Цэгмид гэж байсан шүү дээ, малчин Хээрхэй гэж байдаг шүү дээ, тэгээд нөгөө Хээрхэй чинь төмөр утас хавтгайлаад тэгээд ийм дэвтрийн цаасны дөрөвний нэгийг өгдөг байсан. Цагаан цаас. Тэгээд харандаа байхгүй, ийм модыг нүхэлж байгаад хар тугалга байна шүү дээ, тэгээд нүхээр нь гойжуулаад тэрүүгээр нь тод гарахгүй, тэрүүгээр нь харандаа хийгээд ингээд сургуульд явж байсан. Тэгээд тосон бал хийж байгаа юм. Тэхдээ маш их ядуу, гэхдээ тэр үеийн ядуу хатуу диктатур хоёр үнэхээр хүнд ээ хүнд.

Хишигсүрэн -

Одоо танай гэрийнхэн шиг амьдралтай ч юмуу таны үеийн хүүхдүүд таниас өөр байсан уу, жигдхэн тийм байсан уу?

Пунцаг -

Би тэрнийг ерөөсөө, би яагаад надад ганцаар ийм онцгой юм тохиолдсон нь өвөрмөц юм байгаа юм л даа. Ганц морио худалдчихлаа тиймээ, хоёр гурван хэдэн хонь байсныг нь шүдийг нь булгалж байгаад юунд өгчлөө. Гэтэл баян улсууд зөндөө байгаа, гэтэл тэднийг удирдах нэг их хүн байхгүй, ганцхан нэг муу ээж байдаг. Тэгэхээр одоо ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ олон хүнд тохиолдсон тохиолдол биш. Гэтэл баян улсууд зөндөө байсан. Тэгэхээр тэр бол олон хүнд тохиолдсон зүйл биш.

Хишигсүрэн -

Таны хүүхэд насны онцлог тиймээ?

Пунцаг -

Мхн: Тэгээд би гайгүйхэн нэг, би сургуульд ороход ахмад эгч хүнтэй суусан л даа. Тэр эгч одоо нөгөө Барзгайнхан гээд л манайхан тэгдэг шүү дээ. Нөгөө нэг Гүндэгийг Хар бар гээд ...

Хишигсүрэн -

Тийм тийм, Цэгмэд жолооч гээд тиймээ?

Пунцаг -

Тийм, Цэгмид жолооч... тэднүүдийн Жалх гэдэг хүнтэй суугаад тэр Жалх манай эгчийн хамгийн анхны сууж байсан хүн бас алба татвараас болоод 4 жил бас шийтгүүлээд шоронд явж байсан.

Хишигсүрэн -

За ийм сонин юм байгаа байхгүй юу, албан татвар төлөхгүй болохоор шоронд явдаг байсан байгаа юм.

Пунцаг -

Ямар ч эрх байхгүй тэр хүн чинь хулгай хийдэг хүн биш худлаа хэлдэг хүн биш. Тэгээд нөгөөхөө төлж чадахгүй болохоор шууд шоронд тэгээд л боллоо. Би л лав хүргэн ах болох хүнээ мэдэж байгаа юм. Манай ээжийг малын хурганы шүд булгалсан хэрэгт хоёр хоног байшинд байлгасан байгаа юм. Тэр эмэгтэй хүнийг одоо яадаг юм...

Хишигсүрэн -

Шоронд хорьж байсан байгаа юм.

Пунцаг -

Шоронд ч байгаа юмуу, хорьсон шиг байгаа юм. Тэгээд...

Хишигсүрэн -

Яг тэр ажлыг ямар хүн хийх вэ? Одоо тэр нутгийн л хүн хийх үү?

Пунцаг -

Тэрийг одоо би ямар... тэр үед аймгаас ирж арга хэмжээ авч байсан юмуу, сумын хүмүүс үү сайн санахгүй байна. Тэр үед ажиллаж байсан шүүх прокурорыг мэднээ. Нэрийг нь мэдэхээс тэр үед одоо ...

Хишигсүрэн -

Нутгийн хүмүүс байх уу, гадны хүмүүс байх уу?

Пунцаг -

Хүүе гадны гадны...

Хишигсүрэн -

Нөгөө ногоон малгайтангууд чинь дандаа гадны хүмүүс байсан байгаа юм тиймээ?

Пунцаг -

Гадны хүмүүс, нутгийн хүн юу гэж тэгэх үү, нутгийн хүн тэгэхгүй шүү дээ, гадны хүн л тэгнэ шүү дээ. Тийм л хүнд нөхцөлд амьдарч байсан. Тэгж амьдарч байсан. Аа дахиад бас их ялгаатай. Хүний амьдрал их ялгаатай. Баян айлын ... жишээ нь Хараа гэж баян айлын хүүхэд байхад хадланд тэгж эрт хөөхгүй, ядуу айлын хүүхдийг хадланд хөөх шинжтэй. Тэгээд манай муу ээж ганцаараа явж ирээд уйлж байсан байхгүй юу. Тэгээд тэнд яаж ганцаараа явж байсан юм Тэр үеийн хатуу диктатур хүний аманд багтахгүй ээ. Зах зухыг нь л мэдэж байна л даа.

Хишигсүрэн -

Та нэг ярьдаг шүү дээ. Чойбалсан нас бараад, Чойбалсан нас барсан өдөр юу болсон гэлээ сумын төв дээр, тэр хэн инээв манай ээж инээв үү хэн инээв, тэр цуглааныг ээжийн аав хийж байсан юм гэсэн.

Пунцаг -

Ийм юм болсон юм тэр чинь. Чойбалсан биш, Сталин. Сталин нас баржээ гэсэн чинь зургийг нь өлгөчихсөн. Тэгэхэд би сургуульд орчихсон байсан ч юмуу ороогүй ч байсан юмуу. Ингээд гараад явж байгаад яг гэрийн баруун талд ингээд зургийг нь өлгөчихдөг. Тэгсэн нэг гашуудлын цуглаан болж байна. Цөм малгайгаа аваад зогсчихсон байсан байхгүй юу. Тэгэхэд нэг хүн хахаж цацсан байхгүй юу тэгсэн юун хүн энэ одоо хүн гашуудаж байхад гээд л цагдаа хэлтсийн хүн Уртнасан гэдэг хүн байсан юм. Тэр хүнийг яагаад инээгээд бухуулаад сүйд болоод байна гэхэд нь тэр хүн “үгүй ээ яахав тэнд нэг орос үхсэн л юм байгаа биз, тэгэхэд би түүний төлөө чихээ хөлдөөж байдаг” гэж бодоод найтааж инээлээ гэж хэлж байсан юм. Тэгэхэд би их л бага байсан юм байна. Сталин хэдэн онд нас барсан юм. Лав Чойбалсан нас барж байх үед тэгж байхад нэлээн ... дээр үед сургуульд оруулахад ийм байсан юм шүү дээ Хараа, одоо бол 8-тай оруулна шүү дээ, одоо бүр 7, 6 болж байна. Дээр чинь гайгүйхэн хүний хүүхэд эртхэн шиг орно. Сургуульд орчихоор айлд очихоор хоол хүнсийг нь даачих хэмжээний улсууд чинь сургуульд хүүхдээ эрхтхэн өгдөг.

Хишигсүрэн -

Сургуульд ороход хоолыг нь даадаг байсан гэсэн тиймээ. Жилээр нь өгдөг байсан гэсэн .

Пунцаг -

Хоолыг нь өгнө, хоолыг нь өгөхгүй бол хэн авдаг юм тэрийг чинь. Тэгэхээр намайг өгөхөд нэг удаа ингэж байсан юм, нэг багш байсан юм, одоо байгаа болов уу ямар бол одоо намайг зангиа гэж нэг одоо Галстук гэж тэгсэн чинь намайг тэгж байсан удаа бий. Галстук зүүж ир гээд тийм их ядуу үед ёстой загнаж байнаа тэр багш. Тэгээд маргааш нь зүүгээд ир гэж байна. Тэгээд гэртээ очоод ямар юмных нь улаан юм байдаг юм.

Хишигсүрэн -

Улаан даавуу байхгүй.

Пунцаг -

Байхгүй. Тэгсэн нэг хүрэн, бүр хатуу юм байна одоо нөгөө бүс байна, тос даасан бүс байдаг шүү дээ. Тэрийг шүүж байгаад манай ээж зүүлгээд явуулчихгүй юу. Тэгсэн ангид 1-р ангид л орж байсан гэж бодоод байна. Тэгээд ингээд ороод ирсэн чинь нөгөө багш тэгж байна “чи үүнийг яах гэж зүүж ирсэн юм” гэсэн. Би харин Галстук гэсэн чинь “чи энүүгээр боож үхэх гэж зүүж ирсэн юмаа даа гээд чи боогоод одоо үх гэж байнаа” намайг тэгээд боогоод үх гэчихээд ... хүүш тэр үед чинь сургууль гэж юу ч байгаагүй шүү дээ, байшин гэж ерөөсөө байгаагүй. Ёстой юу ч байгаагүй тэгээд гэрт байсан юм шүү дээ тэй. Тэгээд би бас жаахан бүдүүхэн байсан юм байлгүй ийм юмнаас нь уяад намайг хонуулаад намайг алчих шахсан шүү дээ. Энэ ингээд ярих юм биш байхгүй юу. Миний амнаас хөөс сахраад. Яг ингээд атгачихсан чинь хяхтнаад “чи үхэх гэж ирсэн юм байна л даа” гээд тийм багш хүртэл тийм байлаа шүү дээ. Тийм хатуу. Тэгээд ядуу зүдүүгийн амьдрал одоо...

Хишигсүрэн -

Та өөрөө хэр сурах дуртай байсан бэ?

Пунцаг -

Сурах дуртай, би чинь 1-р ангид суугаад 2-ыг алгасаад 3-т суусан байхгүй юу. Тэгээд 3-т ороод би муудсан санагддаг юм. Эгч суусангүй. Тэгээд ер нь ядуу хүнийг үзэн ядах асуудал үнэхээр хүндээ, тэр бол ядуу хүнээ тусалчихъя барина энээ тэрээ гэсэн юм байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Байхгүй юу?

Пунцаг -

Өө яаж байдаг юм, яаж байдаг юм. Байхгүй шүү дээ. Би одоо Ядамсүрэнг их санаж байна, бас Насанжаргал их хэлж байсан байх, нэг мал алах хэмжээний болчихсон байсан юм байлгүй. Гэхдээ мал алж чаддаггүй байсан юм. Нэг айлд тэмээ алдаг гэж байнаа, Дандар гэдэг айлд тэмээ ална гэнээ. Надад хүзүүг нь хэрчээд өгчихгүй байгаа гэж бодоод жаахан мах идчихмээр санагдаад тэгээд хүзүүнийх нь дэргэд зогсож байсан чинь “зө хөвүүн чадах уу?” гэж байнаа, тэгэхээр нь чаднаа чаднаа гээд л тэгээд хүзүүг нь бариад, тэгээд бүх юмыг нь цэвэрлээд ...

Хишигсүрэн -

Бод мал алж байгаа юм байна даа

Пунцаг -

Тэмээ

Хишигсүрэн -

Өө за за

Пунцаг -

Тэгсэн тэмээний улаан хоолой чинь ийм байгаа шүү дээ их урт юм байгаа юм шүү дээ. Тэгээд би тэрийг авчираад 9 хирчээд, тэгээд тэр чинь өвлийн идэшний цаг ирчихсэн байна шүү дээ, тэгээд тэрнийгээ 9 хирчээд 9 шөнө хоног хийнэ гээд нэг хэсгийг нь усанд хийгээд буцалгаж байгаад тэрэн дээр нь шар будаа хийгээд дээрээс нь шар будаа хийчихэж байгаа юм тэгээд буцлаад л буцлаад л байж тэгээд мөөрсийг чинь ганц ганцаар шууж нь нөгөө өвчүүний сүвэрхий бүдэрхийг хуулаад ингэж иддэг шүү дээ тэрэн шиг идэж байгаад ...

Хишигсүрэн -

Мөгөөрс энэ нөгөө хоолойны

Пунцаг -

Манай хэлийг ойлгохгүй байж болно мөгөөрс гэдэг юм байна лээ. Тэгчээд тэрнийг нь маргааш нь шар будаагаа дахиад уунаа. Шөнө болохоор шар будааныхаа шүүсийг шимж шимж тавиад өглөө иднэ шүү дээ, өглөө иднэ, өглөө идэхдээ дахиад хар цай хийхээр хөөгөөд том болж байгаа юм нөгөө шар будаа, ер нь тэгээд үхэхийн наагуур байсан хэрэг байгаа юм. Тийм нөхцөл дунд л одоо тэгээд л амьдраад явсан. Дараа нь тэгээд явсаар байж...

Хишигсүрэн -

Хувцас хунар яах уу?

Пунцаг -

Хувцас хунар гэж ер нь үгүй нэг эрхгүй арай нүцгэн яваагүй, чармай нүцгэн явсан цагтаа явж л байсан байх л даа. Шөнө унтахдаа байна шүү дээ тиймээ, тэр итгэхэд их хэцүү сонин, шөнөд одоо би чинь хөх гэр дотроо унтаж байна шүү дээ, унтаж байгаад толгой дээрээ нь нөгөө дээл хөдрөөд хэвтдэг юм байна л даа тэгчихээд нүүр ил гарсан дээр нь битүү цагаан цана, цана гэж чи мэдэж байгаа байз.

Хишигсүрэн -

Тийм Цана цохиод, цас болчихсон.

Пунцаг -

Нөгөө уураар, амьсгалаар битүү цас, тэгэхэд их хүйтэн байсан байгаа юмаа.

Хишигсүрэн -

Өвөл

Пунцаг -

Өвлийн улиралд. Гал нүүрс гэж байхгүй. Одоо тулга гэж байна шүү дээ манайх тулгатай байсан байхгүй юу. Задгай одоо тэнд нэг хөө хар өгсөн махыг манай ээж тэгээд дүрдэг сав байдаг байсан юм. Тэрэнд хийчихээр хатаад, улайгаад чаначихлаар бүр яаг түүхий биш болчихдог, нөгөө гэрийн утаагаар махаа утчихна. Тийм их утаа тэр чинь сайнаар утаж байгаа юм биш байхгүй юу,

Хишигсүрэн -

Аяндаа утагдчихна.

Пунцаг -

Энд гал түлээд суухаар мэдээж хэрэг шүү дээ. Тэгээд нөгөө гэр дотор амьдарч байсан юм чинь хөө хар юм л байна. Ийм л нөхцөл дунд амьдарч байсан ийм түүх. Тэгээд чи яахав асуугаач, асуугаад байхаар чинь юм гараад ирнэ. Тэгвэл би хариулаад явъя.

Хишигсүрэн -

Одоо нэг ийм юм руу ормоор байна. Та чинь одоо маш уран, Монгол улсад алдартай уран ухаантай хүн шүү дээ. Таны тэр ур ухаан яг хэзээ эхэлсэн, ямар сургалт байв гэж асуух нь хаашаа юм, эсвэл удмын юм байна уу, яагаад тийм их нандин юм хийдэг хүн болов оо? Таны хийсэн авдарны хээг хараад бид нар гайхаад байна шүү дээ.

Пунцаг -

Юм хийнэ гэдэг чинь яах аргагүй амьдралд хавчигдаж харангадаж үхэхийн оронд нэг ийм юм хийгээд гурил будаанаас гэдэг юмуу, хоногийн хоолны махнаас өгөхийн төлөө ... удам бол уран биш байсан, араг шээзгийнээс эхлээд жижиг сажиг юмнаас эхлээд ... тэгээд юм суръя гэсэн бодлоор л... би нэг уран дархан болъё гэж бодоогүй байх, зөвхөн үхэлгүй амьд байх юмсан гэсэн бодлоор нь, тэр үеийн айлаас юм сурна гэж байхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Тэр үеийн улсууд тийм их чанга байсан юмуу?

Пунцаг -

Чанга. Тэгээд айлд орохоор нэг тогоо өлөлзүүлээд муу хараад гаргадаг айл ч байсан. Одоо нялх бага хүүхэд айлд орохоор хоолоо хийж байх үеэр үеэр кино гаргах хэмжээний айлууд ч зөндөө байсан. Баян айлын хүүхдүүд нь байсан, баян айлын хүүхдүүд нь жаахан тийм, ядуу талдаа ер нь дургүй, нийлж зодно барина, хүнээс нэг унадаг юм сурахаар морь хар өгнө гэж байхгүй, нэг дандаа гүү барьж өгдөг. Би тэрийг их сайн санана л даа. Яг нэг хүнээс нэг Амнаа гэдэг баян айлаас надад нэг гүү барьж өгсөнийг би унаад явж байхад баян айлын 2 залуу ... одоо нэг нь нас барчихсан, нэг нь байгаа тэр 2 хүүхэд таараад сүүлээ харуулаад явж байсан. Гүү унаж байна гэж доромжилж байхгүй юу. Гэтэл гүү унана гэдэг нь жинхэнэ заяа л байхгүй юу. Мужаан, нарийн юм хийх аргыг надад хэн ч зааж сургаагүй миний амьдрал шахаж сургасан болов уу гэж боддог.

Хишигсүрэн -

Сурах сурахдаа тэгээд бүдүүн тоймоор биш та бол маш нандин хийж сурлаа шүү дээ. Маш гоё хийдэг тиймээ?

Пунцаг -

Тэгээд юм хийж барьж байгаад тэгээд дээрх нь үед чинь 17 настай байв уу даа мужааны курсд гэдэг юманд суусан даа.

Хишигсүрэн -

Хаана?

Пунцаг -

Улаангомд. Тэрнээс залгаад аар саархан юм хийдэг болоод доо.

Хишигсүрэн -

За таны хамгийн анх хийж байсан юм одоо нэг бүтээл гэе л дээ, тэр бүтээлээр яг юу хийв? Хэн худалдаж авав, Ямар үнээр зарж байв?

Пунцаг -

Аан за, би нэг анх шээзгий хийсэн гэсэн шүү дээ тиймээ.

Хишигсүрэн -

Араг.

Пунцаг -

Тийм араг, эхлээд тэр арагийг хийсэн байхгүй юу, одоо Чагтын охин гэж чи мэднэ шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм мэднэ.

Пунцаг -

Чагтын охин гэж ноднин нас барав аа. Тэр шинэхэн гэр бүл болсон улсууд байсан. Миний хийсэн юмыг хүмүүс голоод авахын арга байхгүй л дээ. Авахын аргагүй байсан л байх, гуйж байж л өгнө үү гэхээс, миний энийг тийм үнээр ав гэж хэлэх аргагүй л байсан байх, хэн ч гэсэн голоод авахгүй л байсан байх. Тэднийд нэг араг хийж өгөөд аваад орсон чинь надад жижиг одоо ваар шаазан шиг арвай өгсөн дээр нь шар цайг чинь шүүж байгаад ноосонд боож өгдөг байсан юм шүү дээ. Цаасанд боож өгдөггүй байсан. Энхны юмаа ярьж байна шүү би. Дээр шар цайны дээр нь арвай тариан дээр хийгээд надад өгөв өө. Тэгээд тэрийгээ тэнд тавьчихаад ... Тэгээд энд эгчдээ чи мөс аваад ир гэсэн байхгүй

Хишигсүрэн -

/Инээв/ Чанарыг нь шалгаж байна тиймээ?

Пунцаг -

Тэгээд хэдэн мөс хийж аваад босохоор зэрэг л гэнэтхэн тар гээд болдоггүй. Тэгчин чинь нөгөө

Хишигсүрэн -

Араг нь задарчихсаан бас.

Пунцаг -

Мхн: Тэгсэн нөгөө мөстэйгээ тэрийчихсэн хэвтэнэ. Бүр байдаггүй. Тэгээд тэр айлдаа очиж, ичис хүрээд болдоггүй. Ухаан нэлээн орчихсон гайгүй байсан юм байлгүй. Тэгсэн тэрийг тэд мэдсэн байна лээ. Тэгээд 2, 3 хан монтгор мөстэй, бүсээр боохоор чинь болдоггүй. Тэмээний үдээр гэж нэг юм байдаг юм.

Хишигсүрэн -

Даавуугаар уячихсан байсан юмуу?

Пунцаг -

Тийм, даавуу шүү дээ, тэр үед үдээр надад яаж олддог юм. Тэгж эхэлж байж анхныхааг хийж байсан.

Хишигсүрэн -

Тэр Өөхөн эгч их анхаарал тавьж байсан байна тэй.

Пунцаг -

Тийм, Арагны чинь 30 ширхэг мод ордог, тэр чинь 1 метр хүрэхгүй 80, 80-ийн харьцаатай 2 ширхэг мод орно шүү дээ, нэг нь 1 метр нөгөө нь 80-тай иод ордог тэрийг дарж чаддаггүй байсан байгаа юм. Манай ээж бас гэрт авчирч өгдөг ийм л хэмжээний байж байгаад мужаан болоод, мужаан болоод ч гэж дээ тэрнээс хойш аар саар юм хийгээд л амьдралын эрхээр сурсан л болохоос биш түүнээс биш ийм тийм болоё, мужаан болъё баръя гэсэн юм байхгүй ээ.

Хишигсүрэн -

Та 17-тойдоо Улаангомд явж нэг курсд сурлаа гэсэн шүү дээ тиймээ тэгээд буцаж Бөхмөрөнд ирээд албан ёсоор нэгдэлд оров уу, яав?

Пунцаг -

Нэгдэлд орсон. Тэр үед нэгдэлд ороход бас хатуу байсан байгаа юм шүү. Нэгдэлд ороход уртаараа 2 метр, өргөөшөө 20 см, одоо 16-20 см-ийн модоор за энүүгээр бас лхатуу байсан юм шүү... 10 см хийж ирээрэй гэнэ. Тэрүгээр чинь цагаан морь гаргана. Чи цагаан морь гэж мэдэж байгаа байх.

Хишигсүрэн -

Мужааны багаж байх уу?

Пунцаг -

Ямар үхсэн юмных нь багаж байдаг юм. Тэгж байхад багаж гэж юу ч байхгүй. Хавтгайг заар цохиод Тулгатай болохоор амархан хатаж байсан юм байгаа биз.

Хишигсүрэн -

Цалин авч эхэлсэн?

Пунцаг -

Цалин гэх юм байхгүй нэгдэл мөнгө өгнө гэж байхгүй шүү дээ. Мөнгө өгөх боломж байхгүй. Өвөлд нэг хүнс мүнс маягийн юм өгдөг. Зундаа эргүүтсэн мал энэ тэр өгдөг. Тэгээд яахав мөнгө завшаан нэлээн ховор, тэтгэвэр гэдэг юм тогтоод тэгээд өгдөг болсон юм.

Хишигсүрэн -

Нэгдэл байгуулагдаж байхад улсууд малаа өгөөд нийгэмчилж байсан байна шүү дээ тиймээ, жишээ нь танайх юу өгөв.

Пунцаг -

Хүүш харин би нэг хүрз тавиад орж байсан шүү.

Хишигсүрэн -

Хүрз ээ. /инээв / Улсууд юмаа өгөхгүй гээд булаацалдаад байгаа шүү дээ.

Пунцаг -

Нэг жоотуу тавих юмуу, ямар нэгэн юм тавих ёстой байсан байхгүй юу. Би нэг хүрз тавиад орсон. Бүр хуралдаж байж тавина шүү, юу тавих вэ гэж хуралдаж байгаад “Би нэг хүрз тавьж байнаа” гээд орж байсан. Гэхдээ тийм юм тавьж болно гэж урьд нь ярьчихсан байсан. Малгүй улсууд их байсан байх л даа тэр үед. Би хүрз тавьж орж байсан хүн. Тийм их ядуу. Нэгдэлд орчихоод бас их хэцүү, тэмээнээс нь аваад түлээ авахаар явдаг. Тэгэхэд тэмээ нийлсэн хүмүүс нь тэмээ өгчихөөд тэр тэмээнийх нь хөл гарыг хөлдөөж, гэмтээчихвэл энэ хүнээс бид юу авнаа гэж байсан юм. Бас хэцүү байгаа биз, тийм л хэцүү үед амьдарч байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Ер нь та одоо бодоход хэзээнээс эхлээд амьдрал жаахан наашилж байна, болж байна, гэж бодож эхэлсэн бэ? Ямар үйл явдалтай чинь энэ давхцах вэ?

Пунцаг -

За нэгдэлд элсэж байсан үе чинь ямар ч байсан нэг уут үүрээд хоол хайгаад яваад байх нь хаашаа юм. Модоо үүрээд ажил хийгээд явна. Нэг удаа санаж л байна л даа нэг 5 ямааны мах өгсөн. Тэрийг гэрийнхээ зүүн талдаа эгнүүлж тавьчихаад,

Хишигсүрэн -

Онгирч олон мах авчирлаа гэж.

Пунцаг -

Тийм, манай ээж юманд явчихсан байсан юм байлгүй гэрийнхээ зүүн талд тавьчихаад хүмүүс нэг нэгээр дуудаад харуулж байсан түүхтэй. Нэг туранхай ямааны 3 гэдэг шүү дээ. Тэр үеийн дарга нар чанга. Одоогийн одоо ер нь тэр үеийн багийн дарга гэхэд л тэрэнд ямар ч үг хэлэх эрх байхгүй.

Хишигсүрэн -

Хэлмээр санагдах уу?

Пунцаг -

Хэлмээр санагдсан ч хэлэх эрхгүй.

Хишигсүрэн -

Одоо тэгээд хүнд нөхцөлд амьдарч байсан байна шүү дээ, өвчин эмгэг хэр ороох уу? яах уу, та ер нь өвдөж байснаа санаж байна уу?

Пунцаг -

Өвдөж байснаа санаж байна, гэхдээ нэлээн багадаа өвдөж байснаа санаж байна. Нэг удаа өвдөөд чи нөгөө ... мэдэх үү?

Хишигсүрэн -

Казак хүн юмуу?

Пунцаг -

Үгүй, за чи арай санахгүй байх шиг байна. Тэр давс, арц гал руу цацаад л пижигнүүлээд тэр үед чинь эмчилгээ энэ тэр гэж байхгүй шүү дээ. Нөгөө тэр үед чинь опираци энэ тэр гэсэн эмнэлгэтэй байсангүй. Тэгээд, тэрнээс нэлээн хойно бас л хэцүү ыаг байна л даа Намсрай гэдэг хүн мухар олгой гэдэг өвчин тусаад гэдсээ хагалуулаад, Ховд аймаг орж гэдсээ хагалуулж байсан юм. Тэгэхэд хүмүүс “тэр гэдсээ хагалуулчихсан хүн яаж амьдардаг юм гээд” тэгээд Баян-Өлгийн Цагаан нуураас эмч авчираад хагалуулж байсан юм. Ховд аймаг руу ямар юмаар явж байсныг санаж байна. Тэгсэн дээр үед чинь хайрцаг дотор чинь хүн дугарч байна гээд радио модны орой дээр дугарна шүү дээ.

Хишигсүрэн -

Радио биш цагаан хоолой юу?

Пунцаг -

Бишээ, продуктор гэдэг юм нэг дөрвөлжин хайрцаган дотор л юм дугараад байна. Тэрийг чинь сонсоод нөгөөх айгаад зугтдаг байсан шүү дээ. Тийм хүнд үе байсан. Манай 2 эгч ... ядуугийн үеэс дахиад нэг шат ахисан байсан шиг байгаа юм. Өө тэр худлаа ярьж байна. Алтайгаас Батмөнхийн Авир гэдэг хүн хоёр хар юм дайраад гэж манай муу хоёр эгч хоёр айхтар дуутай хар юм давираад байсан гэж тэр нь машин, орж ирэхээр нь айгаад уйлаад орж ирж байсан юм. Тийм л янз янзийн сонин үед амьдарч байсан.

Хишигсүрэн -

Одоо гайхамшигтай, сонин бүр ингээд сэтгэл татсан гэж хэлье л тээ, та бол радиог хараад гайхаад зугтаад, машинг хараад зугтаж байна, тэгвэл хамгийн их татагдсан анхны техник юу вэ илүү их юу юм бол гээд л сонирхоод хардаг ойртож очоод учрыг нь олмоор санагдаж байгаа, хожуу ч үе байж болно шүү дээ онгоц байж болно.

Пунцаг -

Юу хамгийн анхны техник, одоо ер нь ярих юм бол одоо би боддог юм тэр үеийг сайн бодож чадах хэцүү, дээр үед чинь байна шүү дээ машинд ерөөсөө хүүхэд ойртуулдаггүй байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Яагаад?

Пунцаг -

Үгүй яагаад гэж...

Хишигсүрэн -

Дайруулчихна гээд үү?

Пунцаг -

Дайруулчихна гээд. Манай хавчиг байдаг шүү дээ. Тэнд харах гээд бид зам дээр харах гээд очихоор жолооч нь бууж ирээж чулуугаар цохиод уйлуулдаг байсан, тийм байсан юм.

Хишигсүрэн -

Чулуугаар цохиод оо /инээв/

Пунцаг -

Шууд дайраад цохиод гялалзуулаал дахиж ерөөсөө ирдэггүй тийм их мундаг байсан юм байлгүй тэгэхдээ л машин техниктэй харьцаж байх үеийг чинь ер нь

Хишигсүрэн -

Таны мужааны багж ч байж болно шүү дээ тээ юу их таньд одоо сэтгэл татаж дурлаж сонирхож харж байсан техник технологи байж байсан зурагт ч байж болно тээ

Пунцаг -

Тийм тийм, за тэр ч нь ер нь тэгээд...

Хишигсүрэн -

Үгүй ээ, би гэнэт нэг инээдэмтэй юм саначихлаа, хэдэн онд юм болоо бараг 80 он юм биш үү манай хоёр ихэр Хүрлээ төрсөн байхад урд лагерт байсан байж байтал нисдэг тэрэг ирэхгүй юу, нөгөө нэг заводын энэ урд талын дэнж дээр буугаад сумын төвийнхэн бүгдээрээ / инээв/ тийшээ яваад л, ээж л лав хүүхдээ хаяад явж байсныг би санадаг юм тэр бараг анх удаа нисдэг тэрэг тэр суманд бууж байсан үе байх.

Пунцаг -

Анх удаа тэр чинь юу чи бас санаж байгаа боловуу үгүй боловуу тэр нисдэг тэрэг өшөө нэг тахайны өндөг зөөж нэг онгоц хийж байсан хийжийсэн шүү дээ

Хишигсүрэн -

Үгүй

Пунцаг -

Манайхан нэгдэл чинь нэг тахиа

Хишигсүрэн -

Тахиатай байсан шүү дээ

Пунцаг -

Тэр тахианы чинь юуг

Хишигсүрэн -

Өндөгийг

Пунцаг -

Өндөгийг энэ Улаангом руу онгоцоор ...

Хишигсүрэн -

Ногоон онгоцоор

Пунцаг -

Ногоо онгоцоор авч байсан юм.

Хишигсүрэн -

Пөөх тийм их тахиатай байсан юмуу?

Пунцаг -

Тийм их тахиатай байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Пөөх

Пунцаг -

Тэгээд нэгдэл гэдэг юмаар би эхлээд зүгээр

Хишигсүрэн -

Гахайтай байсан тиймээ

Пунцаг -

Гахайтай бас байсан.

Хишигсүрэн -

Нээх муухай үнэртэй.

Пунцаг -

Тэгээд нэгдэл гэдэг юмаар ямар ч байсан муу ч байсан, сайн ч байсан, ямар ч байсан эхлээд яахав хурааж авдаг үе ч байсан байх, гэхдээ ядуу хүнд нилээн ходоодыг цатгасан болов уу гэж боддог юм.

Хишигсүрэн -

Хүмүүсийг

Пунцаг -

Аан ерөөсөө ядуу хүний хувьд бол хоосон ходоодыг нь цатгасан.

Хишигсүрэн -

Ямар ч байсан ходоодыг нь цатгасан.

Пунцаг -

Ходоодыг нь цатгаж өгсөн ийм л түүх байгаа болов уу гэж би боддог юм.

Хишигсүрэн -

Сайн тал нь

Пунцаг -

Сайн тал нь тэр л гэж боддог.

Хишигсүрэн -

За тэгвэл муу тал нь

Пунцаг -

Муу тал нь

Хишигсүрэн -

Сул тал нь ч гэдэг юмуу

Пунцаг -

Сул тал муу тал гэдэг нь байна ш дээ ер нь онцлог нь одоо боддог би, муу тал нь нэгдэл ерөөсөө яг ядуу хүнд жаахан ходоодыг нь цатагдаг ийм тохиолдол байсан сайхан үетэй ??? гэхдээ хатуу үе ирэв үү ??? захиргаадал үнэхээр хүнд төвөг юм билээ

Хишигсүрэн -

Хотод манай хоёр гэрийн тогийг байнга тасалдаг байсныг та санаж байна уу?

Пунцаг -

Байнга байнга.

Хишигсүрэн -

Тасалсаар байж нүүлгэсэн тээ /инээв/

Пунцаг -

Тийм одоо би сая ... бодож байна.

Хишигсүрэн -

Хурал болохоор та хоёрын нэрийг нь заагаад босгож ирээд зогсоож байгаад энэ нэг хоёр гээд одоо та хоёрыг юу гэж загнадаг байсан гэлээ.

Пунцаг -

Өө хэцүү хэцүү. Зайлуулж чадсан шүү дээ тэгээд.

Хишигсүрэн -

Би харин жоохон үеээ санаж байна шүү дээ таныг Москва явсны араар манайх нүүчээгүй юу тиймээ.

Пунцаг -

Тийм тэгсэн.

Хишигсүрэн -

Тэгсэн.

Пунцаг -

Өө мэдэхгүй мэдэхгүй.

Хишигсүрэн -

Бүх айлуудыг аваачаад суурьшчихаад байж байхад нь хүчээр нэг лагер үүсгэнээ гээд газар хуваарилаад нүүлгэчихгүй юу. тэгээд эднийх манайх 2 хоёулахнаа сумын төвийн айлуудаас тасраад суурьшчихгүй юу. Тэгээд хэдэн жил загнуулж загнуулж байгаад аргагүйн эрхээр хөөгдөөд нүүж байгаа байхгүй юу. Миний санаж байгаа юм бол ий байна.

Пунцаг -

Яахав тухайн үед нэг жижигхэн гурил авдаранд бараг гай болсон гэж бараг зүтгэсээр байгаад хэдэн онд чинь нэгдэл гэдгийг аан тийм 80-аад оны дунд үед ... захиалгын юу ...

Хишигсүрэн -

Таныг би санаж байгаа нь та сумын нэр хүндтэй, депутат, нөлөөтэй тийм хүн байлаа тиймээ. Таны тэр нэр нөлөө хэзээ бүрдэж эхэлсэн бэ? ШБОС-ын хэдэн удаагийн ШБОС-той билээ. Тэгээд бүр 80-аад оны эхэн үед гавъяат болсон тиймээ.

Пунцаг -

Тийм 86 онд гавъяат болсон. 86 онд гавъяат болоод одоо энэ Улаан гэдэг сайд байна шүү дээ одоо энэ УИХ-ын гишүүнээс тэр үед “шилдэг зохион бүтээгч” гэж гардаж авч байсан.

Хишигсүрэн -

Тэр мал аж ахуйн, одоо юу гэдэг билээ мал маллаж байгаа хүмүүсийн малыг л, мал маллах техник технологийг л өөрчлөх гэж оролдсон юм шиг байгаа юм. Тэр оролдлогоо та яриач, тэр бол одоо Монголд байхгүй. Нүүдлийн мал аж ахуйг суурьшуулах гээд байгаа юмуу эсвэл нүүдэлд нь тохируулж суурьшуулах гээд байгаа юм уу. Тэрийгээ нэг яриач. Тэрийг одоо ярих хэрэгтэй.

Пунцаг -

Мал, төмөр хоёр чинь 2 өөр юм шүү дээ, хамт хийж болохгүй гэж шүүмжилдэг байсан.

Хишигсүрэн -

Хэн тэгж шүүмжилдэг байсан юм.

Пунцаг -

Аймгийн намын хорооноос ирээд надад тэгж их халуун зэмлэл өгч байсан.

Хишигсүрэн -

Хийсэн юмаа та эхлээд хэл л дээ.

Пунцаг -

Хийсэн юм чинь одоо би чинь бараг 6 патент авсан хүн шүү дээ би. Патент, их гоё гоё юм хийж байсан. Одоо бол босгоод ирдэг бол сайхан сайхан юм бий.

Хишигсүрэн -

Мужаан байхаасаа гадна шинийг санаачлагч.

Пунцаг -

Одоо энэ гавъяатыг чинь би зохион бүтээгчээрээ авсан юм шүү дээ. Түүнээс нэгдэлчин гэдгээрээ биш.

Хишигсүрэн -

Гавъяат зохион бүтээгч гэдэг цол байхгүй, барилгын салбар луу оруулж чадаагүй юм шиг байгаа юм. Тэгээд дандаа мал аж ахуйн юм хийсэн учраас.

Пунцаг -

Дандаа мал аж ахуйн салбарт юм хийсэн учраас гавъяат нэгдэлчин гэдэг цол өгөөд тэгээд одоо энэ Улаанбаатар яг 59 удаа явж байсан хүн шүү дээ. Яг 59 удаа одоо бичээстэй байнаа.

Хишигсүрэн -

59 удаа социализмын үед Улаанбаатарт ирж байсан.

Пунцаг -

Тэр чинь аргагүй шүү дээ. Ардын их хурлын депутатаар жилд хэдэн удаа, 4 удаа явж байсан байхаа, шинийг санаачлагч зөвлөлийн гишүүн, хөдөө аж ахуйн зөвлөлийн гишүүн гээд бүх чуулга уулзалтанд явж байсан шүү дээ тэгэхээр замбараагүй их явж байсан байгаа юм. Намын их хурлуудад, намын их хуралд 1 л удаа явсан. Аймгийн намын хорооны гишүүн энэ тэр гээд л...

Хишигсүрэн -

Би юу санадаг гээч. Та Улаанбаатар явж ирэх болгондоо манайд ирж ... тэгдэг байсан. Хүрч ирээд л манайд зочид буудлаасаа эхлээд бүгдийг нь ярьдаг. Бүгдийг нь ярьж өгчихөөд оройхон явдаг. Тэгэхээр яг тэр нөгөө мал аж ахуй дээр хийсэн, миний санаад байгаа юм бол Сүрэнгийнд хийсэн өвөлжөө байна шүү дээ.

Пунцаг -

Өвөлжөө тийм малын уур амьсгалаар төлөө дулаацуулаад одоо бидний энэ уур амьсгал байна шүү дээ энийг ашиглаад дулааныг татчихдаг юм хийж байсан. Тэр нь патент авч байсан байхгүй юу. Яг тэр хашаан дээр одоо энэ Түдэв гуай байна шүү дээ хөгшин болчихсон, Түдэв надад Монголын залуучуудын Алтан медалийг өгч байсан юм. Тэгж байхад Түдэв ганган залуу байсан.

Хишигсүрэн -

Хар даа, манай энэ төслийн дарга мал аж ахуйн тухай их судалсан хүн байгаа юм. Нүүдлийн мал аж ахуй, нэгдлийн тухай судалсан залуу байгаа тэгээд Дэвид гэдэг юм. Ер нь Монголын малчидтай их ажилласан хүн байхгүй юу. Таныг ерөөсөө мэдэхгүй та энэ судалгаанд мал аж ахуйг технологижуулах гэж оролдож байгаа энэ бол бас байгаа хэлбэрээр нь суурин болгох гэж оролдоод байна шүү дээ энэ бол маш үнэтэй түүх болж үлдэнэ. Таниас өөр Монголд ер нь дэлхий дээр ийм юм хийсэн хүн байхгүй.

Пунцаг -

Би малчны хөдөлмөрийг хэмнэх талын юмыг хийж байсан. Жишээ нь би их сонин сонин юм хийж байсан санагддаг юм. ... хийж байсан. ... 55 см байсан. ... өндрөөрөө 75 байсан. 50тонн см-т нь тийм их том хашаа барьчихаад тэгчихээд ишиг бол их цоглог амьтан шүү дээ, үсэрч дэвхэцдэг, ... тэр хашаа тийм байсан, тэгээд төлийг эх барьж авах шазар гээд газарт өвстэй.

Хишигсүрэн -

/Энэ яриан явцад инээж байв/

Пунцаг -

Төлийг эх барьж авах тийм...

Хишигсүрэн -

Бараг мэс засал хийх нь л дээ.

Пунцаг -

Тэр үед малыг бүлээн усаар услана гээд сүйд болдог байсан юм. Төв аймагт явсан. Завханд бас очиж байсан Рагчаа гэдэг даргатай хамт, Засгийн газар /бодолхийлэв/ , сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Рагчаа гэж байсан, одоо тэр байна уу, тэр намайг хотоос авчируулж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Рагчаа гуай байгаа.

Пунцаг -

Ер нь юм хийж байсан их сайхан юм хийж байсан байгаа юм. Жишээ нь завод сүү хүргэж өгдөг байх жишээтэй, тэр сүүг чинь зөвхөн хийчихдэг тэр сүү чинь паараар дамжаад зуухтай тэрүүгээрээ дамжаад халаад сүүн машин луугаа ороод машинаасаа цөцгий болоод гараад ирдэг төхөөрөмжийг хийгээд. Улаанбаатарт авчраад зураг төсөл гэж байхгүй.

Хишигсүрэн -

Зүгээр л сэтгэж байна тиймээ. Зураг төсөл гэж байдаггүй. Хээ тавихдаа ч зураг зурдаггүй тиймээ.

Пунцаг -

Одоо ч гэсэн суурь юу тавьдаггүй шүү дээ. Миний гар одоо ч чичрэхгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Одоо та хээ тавьж чадаж байна уу?

Пунцаг -

Чадаж байнаа, одоо энэ Гансүх яг тавьдаг. Одоо тэр банн гэж мал угаадаг .. нөгөө малыг чинь баннын их сонион энэ одоо банн, энд хашаатай ингээд нийлчихнэ. /Дүрсэлж үзүүлж байгаа бололтой/ Дорнодын нэг хоёр залуу би таныг нэг аваад явмаар байна танд нэг юм үзүүмээр байнаа гээд ерөнхий жижүүрт хэлээд зөвшөөрөл аваад ... нэг газарт очсон чинь нэг зураг үзүүлж байна. Тэгсэн нөгөө Ванны зургийг яг номоор нь зуржээ. Тэгээд тэр ванн их ашигтай, үр дүнтэй байсан юм байлгүй.

Хишигсүрэн -

Мөнгөн үнэлгээ нь юу байхав?

Пунцаг -

Инженер хоёр бага залуу байсан. Энийг та шалгаад үз, энэнээс дутуу юм юу байна гэж асуусан байхгүй юу. Татахыг хэдэн малын хэмжээнд татах вэ бид яг одоо ийм юм авлаа, гэнэтхэн толгойд ороод иржээ. Тэгээд надад 400 төгрөг хийгээд

Хишигсүрэн -

Би бас нэг санаж байгаа юм чинь бүх хөдөөний айлууд чинь эрээн модон тавилгатай байлаа шүү дээ. Яг тэр гялгар мебель, тэрийгээ гаргаж авах гэж та бас их цаг зарцууласан байх аа тиймээ. Тэр үед жинхэн мебель гаргаж авч чадсан уу?

Пунцаг -

Тэр үед жинхэнэ мебель гаргаж авч чадсан. ... одоо энэ авдрыг чинь дан бөмбөгөр хийдэг. Зарим хаалгыг чинь хийхдээ ариун цэврийн булан, хутга шөвөг, ганбанз бүх юмаа хийдэг. Хаалга бол тэр дотор бүх юм орших жишээтэй. Одоо нас хөгширсөн ч сэтгэх бодох юмаар гайгүй толгой ажиллана. Юм мартдаг болж байна, гэхдээ сэтгэж бодох юм хэвээрээ. Одоо харамсаж боддог юм нь их л юм хийсэн дээ, тэгээд ардчилал гарсны дараахан улсууд бүгдийг нь л хусч хаялаа. Юм үзсэн харсан, хурал дугаулан янз бүрийн юманд суусан. Миний ядуугийн туйлд хүрсний...

Хишигсүрэн -

Танай ээж бас мундаг хүн байжээ. Үгүй юу?

Пунцаг -

Үгүй ээ ер нь тэгээд манай ээж чинь чи бодохгүй юу. Эмэгтэй хүн ан алж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө тэр чинь намайг гаргаж өгчихөөд нөгөө ангаа харахгүйгээр явж байсныг бодоход их л ядарсан, их л хэцүүдэж яваа үе гэдэг нь л харагдаж байгаа юм шүү дээ. Нэг иймэрхүү л хүн байсан. Түүнээс биш зайлуул яахав манай удам мудамд нэг их хэлж яриад байхгүй дээ ер нь тэгээл.

Хишигсүрэн -

Аанхаан за танд бас их аан бас бусад хүмүүсээс онцлогтой их сонин содон юм байдаг. Тэр болхоор та их олон хүүхэд өргөж авсан хүн тиймээ.

Пунцаг -

Тийм шүү.

Хишигсүрэн -

Хүн бол нэг л хүүхэд өргөж авдаг.

Пунцаг -

Тийм тийм тийм.

Хишигсүрэн -

Гэж бодож байна. Тэгэхээр та их олон хүүхэд өргөж авсан. Тэгэхээр таны энэ амьдралын бас их онцлог гэж би ойлгож байна.

Пунцаг -

Тийм

Хишигсүрэн -

Тэрийг та нэг анхны хүүхэд авсан түүх гээд л ингээд.

Пунцаг -

Тийм.

Хишигсүрэн -

Дараагийн хүүхдүүд яагаад авав.

Пунцаг -

Тийм, одоо одоо хүн чинь амьдрал гэдэг их сонин юм даа. Тэгээд би хорин нэгтэй дээ гэр бүл болсон юм шүү.

Хишигсүрэн -

Аанхаан.

Пунцаг -

Хорин нэгтэй дээ нэг гэр бүл болоод тэгээд нэг жил

Хишигсүрэн -

цэрэгт явж ирчихээд үү?

Пунцаг -

Би цэргээс чинь тун хөөдсөөр байж

Хишигсүрэн -

Чөлөөлөгдсөн үү?

Пунцаг -

За хорин нэгт өө. Арван наймтайдаа анх эхэлж цэрэгт ороод тэнцээд л тэгээд туулаад гар гарсан үе юм шүү дээ. Тэгээд л сүүлд нь хамгийн сүүлд нь цэргийн тангараг өргөөд, ногоон малгай өмсөөд аргадаад тэгээд нутагтаа тэгээд хариу эргэж ирж байсан. Тэгээд ийм түүхтэй хүн.

Хишигсүрэн -

Аанхаан тэгээд яагаад цэрэгт явсан юм?

Пунцаг -

Тэр яагаад, яагаад дургүй байж байна гэхээр зэрэг ерөөсөө манай ээж зүгээр үнэхээр их дургүй.

Хишигсүрэн -

Өө тэгэлгүй яахав. Нөгөө ааваас болоод

Пунцаг -

Бүр ерөөсөө уйлаад зуурчихдаг ???

Хишигсүрэн -

аанхаан

Пунцаг -

Тэгээд аав нь цэрэгт яваад өнгөрсөн. Одоо тэгээд цэрэгт явсан. Би тэгээд хот ороод бүр хамгийн дээр үед чинь 45 хоногийн карантий гэж байдаг шүү дээ их хатуу.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэр их хатуу юмыг өнгөрөөгөөд. Цэргийн жинхэнэ цэргийн хүн болчихоод тэгээд одоо байж байгаад тэгээд ??? хүчээр л гарсан даа

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэгэхгүй болбол манай муу ээж чинь бүр ???

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэгээд аан их эцэг нь одоо цэрэгт яваад нэг мөсөн одоо юу эвгүй юм болно л гэж боддог юм байлгүй.

Хишигсүрэн -

Аанхаан тэгнэ тэгнэ аргагүй

Пунцаг -

Тийм. Тийм л одоо нөхцөл дунд л. Манай муу ээж яахав тэгээд, их нэг ёсны зөрж байж л хүн болсон тэгээд өөрөө хоёр нь эхлээд нь гэр бүл болоод. Тэгээд хоёр жил болоод. Тэгээд, одоо бодохлоор би бас бодож байна. Энэ лам шашны талын юм ер нь би бас их бүр дээр үеэс заяандаа бүр одоо танай ээж аав хоёр ч мэдэж байгаа өдий хүн ерөөсөө харж явдаггүй хүн.

Хишигсүрэн -

мммм

Пунцаг -

Бүр харалгүйгээр байсаар байж надад л муу юм байж гэж бодоод ийм их нас өгсөн юм шүү дээ ??? шүү дээ. Одоо тэгээд л тэр их ??? эхлээд эрүүл болчихоод л тэгээд л нэг жил болоод хорин хоёртойдоо одоо манай гэр бүлийн самганаас хүүхэд мүүхэд гарахгүй юм шиг болохлоор нь Ховд аймаг орж Ховдын Дарь Эх гэж одоо байдаг шүү дээ.

Хишигсүрэн -

Дарь Эх гэж байсан юм. Тэр ямар хүн байсан юм бэ?

Пунцаг -

Тэр ёстой аюултай амьтан байсан.

Хишигсүрэн -

Тийм. За тэрийг хоёулаа ярина аа.

Пунцаг -

??? ??? Тэр бүүр аюулын амьтан байсан.

Хишигсүрэн -

Би бас тэрийг сурвалж, сурвалжлаад л байгаа юм.

Пунцаг -

Тэр бүүр аюулын амьтан байсан. Тэр их аюултай.

Хишигсүрэн -

За тэр хүнийг эхлээд ярьчихъя хоёулаа. Дарь Эх гэж дээр үед байсан.

Пунцаг -

Аан

Хишигсүрэн -

Бүх баруун аймгынхан очиж шүтдэг тиймээ.

Пунцаг -

Тийм

Хишигсүрэн -

Тэр одоо далдыг хардаг эмгэн байсан юмуу яадаг байсан юм.

Пунцаг -

Үгүй ээ. Тэр нь эмэгтэй хүн байсан.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Эмэгтэй хүн, Халх хүн байсан.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэгээд аан нэг чих нь жаахан хатуухан

Хишигсүрэн -

ммм

Пунцаг -

Тэгээд одоо хүүхэд гарахгүй юм байна даа. Одоо яах вэ хө? гэж бодсон байхгүй юу?

Хишигсүрэн -

мммхн

Пунцаг -

Тэгэхлээр зэрэг чинь. Тэр хүүхэд гарна гэж ёстой битгий санаарай гэж хэлсэн юм. Шууд

Хишигсүрэн -

тэр хүн үү?

Пунцаг -

Аанхаан. Тэр ер нь ямар их гоц мэдэж байна. Тэгээд тэгээд хүүхэд гарах нь тэгээд тэр хүн чинь 49 настайдаа ертөнцийг одоо хаях юм байна даа ер нь гэж хэлсэн.

Хишигсүрэн -

Тэр хүн үү?

Пунцаг -

Аанхан. Тэгээд 49 настайдаа хаях юм байна. Тэгээд ер нь их хүнд нөхцөлд шилжих юм байна гэж хэлсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэгсэн чинь 49 настайдаа нөгөө тэр хүн чинь нөгөө манай самган чинь сав маваа авхуулаад, энэ тухайгаа нөгөө Улаангомдоо нөгөө их удсан шүү дээ.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Нэг тийм. Тэгээд тэр хүнийг үгд орсонгүй тэгээд түүн ёсоор яг байсаар байгаад тэр одоо хүүхэд одоо, их сарнисан бутарсан одоо ийм болоод ч яахав дээ гэж бодсон юм байлгүй.

Хишигсүрэн -

Аанхаан

Пунцаг -

Тэгээд л нэг эрэгтэй хүүхэд өргөж аваад, тэрэнд одоо Гансүх гэдэг нэр өгөөд Ган гэдэг нь юманд дийлддэггүй гэдэг үг гэж.

Хишигсүрэн -

Аанхаан, аанхаан

Пунцаг -

Тэгээд л одоо энэ залуу юм шүү.

Хишигсүрэн -

Харин тийм Гансүх.

Пунцаг -

Тэгээд байна шүү дээ. Одоо чи хэнийг их андахгүй байх. Аюулийн мэддэг хүн байсан юм. Манай миний нэг дүү байсан шүү дээ. Охиндоо өргөсөн нөгөө Дүгэржавыг чи мэдэж байна уу?

Хишигсүрэн -

Тийм мэднэ.

Пунцаг -

Мэднэ биз.

Хишигсүрэн -

Мэднэ.

Пунцаг -

Дүгэржав.

Хишигсүрэн -

Тийм

Пунцаг -

Тэр Дүгэржав чинь бас жаахан юманд гар хүрчихдэг хүн байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Юм хардаг тийм.

Пунцаг -

Хэрэг хэрэггүй юм гарах бүрд хэл ам болоод байдаг байсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Пунцаг -

Яг ингээд оронгуут л яг хэлсэн шүү дээ “чи тэр муу араншингаа хаяаарай” гэж хэлсэн шүү дээ.

Хишигсүрэн -

Хамт явсан юмуу та 2?

Пунцаг -

Хамт явсан юм. Цагааннуураар дайраад Баян-Өлгийгөөр дайраад , Ховд уруудаад явсан. Тэгээд бүр гадаа гараад нэг хүнээс асуусан. Энэ хүн Бөхмөрөнд очсон уу, очсон хүн шиг болоод байх юм гэж?

Хишигсүрэн -

Инээв.

Пунцаг -

Хөдөөнөөс ирээд тэр хүн, тэр хүнтэй уулзчаад гарсан байхгүй юу. Гадаа гараад ... 21, 22 нэлээн залуухан байсан цаг шүү. Энэ хүн манай Бөхмөрөнд хэзээ очсон юм болоо гээд л тэгсэн “чи Бөхмөрөн гэдэг газраас явж байгаа юм уу гэсэн. Би тийм Увсаас явж байгаа гэж хэлсэн. Тэгээд л манай Бөхмөрөнд дахиад дахиад л асуугаад байсан л даа. “Очсон юм болов уу? Очоогүй байх л даа гэсэн” тэгээд энэ хүн чинь манай хутга шөвгийг тулгаад тулгаад хэлээд байна тэгээд ямар учиртай юм.

Хишигсүрэн -

Яг л хэлдэг хүн байсан гэсэн.

Пунцаг -

Яг хэлнэ бүр арай...

Хишигсүрэн -

Аав бүр юманд итгэдэггүй хүн, тэр хүн дээр чинь очоод одоо насаараа ярьдаг юм.

Пунцаг -

Ер нь ширүүн хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аанхн.

Пунцаг -

Тэгээд тийм л түүхтэй, тэгээд түүнээс хойшоо хүүхэд өргөж аваад тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлээд дээд, дунд мэргэжил эзэмшүүлэээд тэгээд самган өнгөрөөд 3 жил болж байнаа.

Хишигсүрэн -

Тэгээд дахиад эмэгтэй хүүхэд өргөж авсан тиймээ.

Пунцаг -

Тийм, тийм шүү. тэгээд одоо 4 хүүхэд одоо ингээд байж байдаг, энд одоо дөрвүүлээ байгаа.

Хишигсүрэн -

Гэхдээ эхний том бага 2 бол нэг ээж аавтай, нэг айлаас авсан хүүхдүүд тиймээ.

Пунцаг -

Тийм. Нэг айлаас том бага 2-ыг нь авсан. Нэгийг нь авъя гэж аваагүй. Одоо энэ бага залууг бол зүгээр...

Хишигсүрэн -

Би энэ түүхийг мэддэг юм шүү дээ. Батаатай цачуу.

Пунцаг -

Тийм Батаатай чацуу. Нэг өдөр гарсан юм шүү дээ. Тэгээд тэр үед энэ ах нь эргэж очихоор нь “энийг надаас холтгоод өг, тэгвэл би амьдарна, тэгэхгүй энийг холтгохгүй бол би үхэх нь” гээд эх нь жаахан солиороод байсан. Тэгээд шөнө аваад ирсэн юм чинь. Тэгээд Насанжаргал, Ядам эд нар чи эд нар гарч ирээд бархираад байсан чинь тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

Аан тийм нөгөө хүүхэдтэйгээ уйлаад байсан.

Пунцаг -

Ийм л түүхтэй юм даа. Тэгээд олон жил 50 хэдэн жил амьдраад л ...

Хишигсүрэн -

Танай гэрийн хүн бас айхтар хүн байсан тиймээ.

Пунцаг -

Өө тэр ярихгүй. Юм их оёно, миний хийдэг юмыг будна, эрээлнэ тэгээд тийм л хүн байсан өнгөрсөн дөө. Хүн асрахдаа их айхтар хүн л дээ. Хүүхдийн хувьд тийм л өнгөрлөө, гэхдээ би одоо яахав нас хөгширсөн ч гэсэн юмаа хийж л байдаг.

Хишигсүрэн -

Тийм байна лээ. Таны хийсэн юмнуудыг чинь харлаа шүү дээ.

Пунцаг -

Би сая сургуульд нэг байр тохижуулж өгсөн шүү дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн байна лээ.

Пунцаг -

Таны үеийн хөгшчүүдээс та жаахан идэвхитэй, онцгой байна шүү дээ, жаахан энергитэй байна шүү дээ.

Одоо манайд үеийн хөгшин байхгүй шүү дээ. Одо тэр Цэгмид байнаа. Чи хэнийг таньж байгаа байх. Бурмаа амьд сэрүүн байна.

Хишигсүрэн -

Та нэг ийм юм мэдэх үү, хэлмэгдүүлэлт Бөхмөрөн сумыг яаж дайрч өнгөрсөн бэ? Тэр хэлмэгдүүлэлтийн сураг ажил ер нь сонсогддог байв уу, улсууд хоорондоо юу гэж ярьдаг байв. Тэр үедээ хэлмэгдүүлэлт гэсэн нэр томъёо байхгүй шүү дээ.

Пунцаг -

Би сайн мэдэхгүй юм зүгээр захиргаадалтын үед жаахан тийм байна шүү дээ, одоо жишээ нь би одоо дурсаж боддог юм. Ямар нэг мэдлэг мэргэжилгүй би нэг сонин юм болсон л захиргаадалт хүнийг их юм хийлгэж байсан юм шүү дээ. Одоо би мал аж ахуйд их юм хийж байлаа шүү дээ. Тэгэхээр судлуулнаа, туршлага болгоноо, өөр аймаг суманд очноо гэдэг байсан. Гэхдээ бүр бичиг баримт ч үгүй, юу ч үгүй мухар сохор амьтныг халхын нутаг дотор аваачаад хаячихдаг, хэл бас мэдэхгүй ээ тэр чинь. Би өөрөө ингэж боддог байсан байхгүй юу одоо болохоор хүнд үг хэлэхээр “чи одоо хэрэггүй гэж хэлнэ л дээ” тэр үед тийм юм байхгүй, дандаа хүнийг захиргаадаж байна. Жишээ нь Хараа мэдэхгүй л байх л даа, манай суманд нэг хүний эмч авгай залуу 2 ирсэн байгаа байхгүй юу, тэгээд тэр авгай залуу 2 ирээд нөхөр нь галзуурсан байхгүй юу. Галзуу солио туссан. Тэгээд сумын дарга дуудаж ирээд л “энийг чи заавал аймаг авч орно шүү, машин гаргаж өгнө аймаг оруулж өг гээд л”. Би яагаад явдаг юм бэ гэхээр “би ... хоёрдугаарт наадах чинь захын хүн тэсэхгүй хүн алахаар байна” гэхээр нь үгүй гэх аргагүй гэртээ сууж байсан залууг ямарч хамаагүй аргаар аваад яв. Одоо болохоор ... тэгээд би замдаа толгой руугаа зодуулах, гэдэс нүүр лүү зодуулах гээд нүүр гар шарх сорвитой болоод л очиж байсан. Нүд нүүр улаан халзан болгоод хаясан. Захиргаадалтын гай.

Хишигсүрэн -

Та нэр хүндтэй улсад данстай болчихсон хүн шүү дээ. Орон нутгийн удирдлага танд яаж ханддаг байсан юм бэ?

Пунцаг -

Тэр үед үү?

Хишигсүрэн -

Ерөөсөө л үе үед, дарга нар дандаа л солигдож байсан. Дарга нар тантай ямар харилцаатай байв аа.

Пунцаг -

Дарга нар муу гэхийн аргагүй байлаа. Үе үеийн дарга нар надад ер нь их гайгүй муугүй байсан шүү муугүй хандсан шүү. Яахав нэг даргаас нөгөө даргад хүлээлгэж өгөхдөө энэ ийм хүн шүү, ийм ажил хийдэг гэж хүлээлгэж өгдөг л байсан байх, дээр үед бүх хүн ... сүүлийн үед яахав бас тэр даргаас болоод тэгсэн, тэр даргаас болоод тэгсэн гэсэн юм надад байдаггүй юм дөө. Яахав ер нь яг л ... Хааяа нэг хүнд хүнд юманд л явахаас өөр арга байхгүй. Торгодог, шийтгэдэг юм болдог л байх. Надад тийм хатуу юм гарахгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Социализмын үеийн эрх мэдэлтэй, жирийн хүмүүсийн тухай таны ярианд бүрхэг гараад байна л даа дарга цэргийн харьцааны ялгаатай таны ярианд гараад л байна л даа. Тэгвэл тэр үеийн дарга цэргийн харьцаа, одоогийн дарга цэргийн харьцаанаас ямар ялгаатай байна суманд? Та бол үндсэндээ маш өөр 2, 3 нийгэмд амьдарчихаж байна шүү дээ.

Пунцаг -

Би одоо ингэж бодож байнаа, дунд үеийн захиргаа дарга нар нэлээн хатуу байсан боловч одоо тэр үед ажиллаж байх үед янз янзийн юм хийнэ өө. Тариа ногоо тарина, барилгын жижиг сажиг үйлдвэр барина, янз бүрийн юмыг сэргээж босгох, чачаргана ч хашиж үзлээ. Бөхмөрөн чинь чачаргана сайн ургадаг газар шүү дээ. Янз бүрээр их үзлээ. Одоогийн бодлыг би боддог юм. Тэр үеийн дарга нар хахууль авдаг юм бараг байхгүй байхаа гэж боддог юм.

Хишигсүрэн -

Байхгүй байсан байх аа.

Пунцаг -

Байхгүй байсан байх. Тэрийг би нэг баримт хэлнээ.

Хишигсүрэн -

Та хахууль авсан баримт хэлэх юмуу?

Пунцаг -

Үгүй хахууль биш, авдаггүй байсныг би нэг юмаар гэрчилгээ. Авадггүй байсныг. Гэхдээ нэг хэцүү юм нь дээд талын дарга нараас жишээ нь нэр алдар авах юмуу, янз бүрийн шалгалтанд орно шүү дээ. Тэгвэл баян, тарган, цатгаан дүр үзүүлж болохгүй. Тэгвэл байхгүй, тэр хүн байхгүй болчихно. Жишээлбэл, манай аймгийн зүүн говийн Зайсаа гэдэг хүнд хөдөлмөрийн баатар авахаар тодорхойлолт хийгээд аваад ирсэн хүн чинь 7 аймгийн цаана байсан байгаа юм л даа тэгээд өнгөрч байсан байхгүй юу. Зайсаа гэдэг хүн. За намайг шалгаад ирсэн хүнд ...

Хишигсүрэн -

Гавъяат өгөх гэж шалгаж байгаа юм байна тийм үү?

Пунцаг -

Над анх эхлээд хөдөлмөрийн баатар өгч байсан хүмүүс л дээ. Шалгалт 7 хоног үргэлжилсэн л дээ. Тэр хатуу шалгалт л даа. Хийсэн бүх юмыг амьдрал дээр шалгана. Ёстой том улсууд ирсэн. Боллоо гэтлээ шалгана, зүгээр нэг тэгж хийсвэр шалгахгүй. Тун айхтар шалгана. Буцах цаг болоход нь хоол унд өгөөд гаргадаг юм байгаа биз дээ. Тэгтэл нэгдлийн дарга намын дарга нар хэлж байна. Яг тэр үед танайхаас 3 сандал авчирч тавьсан. Яг тэр улсууд ороод ирэхээр зэрэг ... өөрөө сандалтай байсан байхгүй юу, их л сүрхий сандалтай байсан юм байлгүй. Тэрнийгээ бүгдийг нь далд хий гэсэн.

Хишигсүрэн -

Танайхаас сандал авсан юмуу?

Пунцаг -

Үгүй ээ, танай гэрээс авсан байхгүй юу. Танайх тэгэхэд тэр хойт дээх байсан намайг гавъяат авахад.

Хишигсүрэн -

Аан, танай сандал гоёдоод байгаа юм уу?

Пунцаг -

Гоёдож байгаа байхгүй. Танайхаас 3 сандал авчирч өгөөд тэр улсууд суув аа.

Хишигсүрэн -

Би танайхаас сандал авсан юм байх гээд гайхлаа шүү дээ.

Пунцаг -

Айлаас сандал гуйгаад ир гэсэн. Тэгээд манай самган авчирсан.

Хишигсүрэн -

Тэгнэ. /Инээв/

Айлаас сандал аваад ир гэдэг юм. Ер панеран ... мах чанаж ерөөсөө болохгүй шүү, мах хөшиглөж байгаад бантан, будаа чанаад өг гэж байсан. Мах их чанавал их баян айл гэж үзнэ шүү дээ. Болохгүй гэж ингэж ийм л үед. Тэр үед дарга нар ийм л байна.

Пунцаг -

Одоо харж байхад тэмээ ямаа хоёр шиг байнаа. Одоо энэ манай нутаг чинь баян нутаг байжээ. Алтны 3 уурхай гарлаа тэрнээс хэн юу яаж байгаа нь ерөөсөө мэдэгдэхгүй.

Хишигсүрэн -

танай гэр бол их том гэр байсан. Сумын хамгийн том гэр байсан. одоо үндсэндээ төрийн ёслолын гэрүүд шиг л гэр байсан. Хэдэн онд барьсан бэ?

Пунцаг -

Миний үндсэн гэр үү?

Хишигсүрэн -

Тийм.

Пунцаг -

71 онд томсгосон. Ноднин би Ямаатад нэг гэр барьж өгсөн.

Хишигсүрэн -

Тэгсэн гэсэн. Тэгсэн гэсэн. Таны өөрийн гэр чинь эсгий гэр шүү дээ тиймээ, тэр том гэр чинь сумынхан том гэр барих моод дэлгэрүүлчих шиг болсон шүү дээ.

Пунцаг -

Аан тийм тийм. Одоо ч энэ хэвээрээ байна. Тэр том гэрүүд чинь үргэлжилсэн байна. Тиймэрхүү жишээтэй байж л байна даа.

Хишигсүрэн -

Танай гэрийн хоолны шкапыг чинь хадаасаар зураад хаячихсан байсан шүү дээ. Хараа гээд биччихсэн тиймээ.

Пунцаг -

Хараа бүр арай хөөс, хөнгөн байсан.

Хишигсүрэн -

Гүйгээд байдаг хүүхэд байсан уу?

Пунцаг -

тэгэхэд их сайхан ... байсан юм байна л даа Хараа. Жишээ нь мотоцикл ирэхээр чинь хүүхдүүд заавал сонирхдог байсан шүү дээ. Насанжаргал, Ядамынд одоо чи ... гэж ярьдаггүй дураараа 2 хүүхэд өсгөлөө. Одоо энэ хүүхдүүд ирэхгүй гэхэд дахиад л хоёр хүүхэд булталзаад л гараад ирдэг байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Инээв.

Пунцаг -

Тийм байсан шүү дээ.

Хишигсүрэн -

За түр завсарлах уу? Та нэг түр цай уугаатах.

За энэ “Ухаанаас ундарсан бүтээл” гээд сая бид нар ярих гэж оролдоод орхидог тэр нөгөө юу байна шүү дээ таны тэр ярих гэж оролдоод орхидог. Өнгөрсөн таны тэр мал аж ахуйтай холбоотай бүтээлүүд юм байдаг бид нар энэ киног хуулж авна. Та тэгээд юуг нь ярьж өгөөч. Сая Нансалмаа эгч хэлж байна шүү дээ. Бүх Цэдэнбалтай даргатай хэсгийг нь устгачихсан гээд. Энэ ямар кино вэ? Хэзээ авсан одоо нэг суманд очоод тэр зах хязгаарт нэг суманд ирээд тиймээ энд хүрч ирж кино хийнэ гэдэг чинь тэр үедээ бас л их зардал чирэгдэл болж хийсэн байх даа тиймээ.

Пунцаг -

Өө их. За байз. Ням-Очир гэдэг хүн, Ням-Очир гэдэг найруулагч хийж байсан юм. Тэгээд зураглаач нь малчин Пүрэв гээд одоо нэг хааяа гардаг юм. Тэгээд авч байсан юм. Тэгээд жинхэнэ амьдрал дээр яаж гэдгийг нь бас хараад, Нордовын Батбаяр гээд байдаг шүү дээ тэр цаад ШУ-техникийн хороонд байсан, Цэрэл гэж хүн байсан юм. Тэр хоёр эхэлж ирж аваад.

Хишигсүрэн -

Цэрэл чинь нөгөө Сорилын...

Пунцаг -

Тийм.

Хишигсүрэн -

Кино зураг авхуулах гэж юу болж байна ер нь?

Пунцаг -

Өө ер нь хөдөө гадаа их явдаг, их янз янзын юм жинхэнэ илт амьдралыг үзэж байдаг юм л даа. Одоогийнх шиг тийм нэг ер нь ... ойр зуурны амжилт мамжилт гаргасан биш тэр чинь одоо олон жилийн тэр туршлагыг судалж байж л авч байдаг тийм кино юм шүү түүнээс биш /Тэгэлгүй яахав/ одоо дээр үед чинь болохоор ер нь Хараа, Би чинь таван жил чинь алтан гадас авчихаад, таван жилийн ажлын дүнг шахчихна, дахиад нэг таван жилд нь хөдөлмөрийн гавъяат дахиад таван жилд нь улсын гавъяат ингээд /шат дараалаад/ шат дараалаад ингээд аваад. Тэгээд яахав би зүгээр боддог юмаа. Дээр үед чинь болохоор ер нь тун үнэхээр одоо одоо зүгээр их захиргаадлын хэт их захиргаадаж байсан учраас одоо би эртээд ноднин аймгийн даргад хэллээ. Одоо манай аймгаас надаас өөр хүн байдаггүй юм байна. Одоо зөндөө гавъяат байна. Баатахүү нь алга байна. Одоо надтай тал үеийн бүгд үхлээ нас барлаа. Тэгээд бодоод үзэхэд дандаа залуугаараа яваад өгсөн байгаа юм чинь. Тэгэхлээр зэрэг тэр улсын нэр алдрын төлөө ч гэдэг юмуу улс нийгмийн эрх ашгийн төлөө

Хишигсүрэн -

Төлөө биеэ барсан хүмүүс

Пунцаг -

... биеэ бүр барчихсан хүмүүс одоо тэр баруун турууны Батсүх 25тайдаа үхлээ шд/тэгсэн/. Баруун турууны хэдэн баатар улс орны 20,30 дотор л байгаа. Дээр үед ер нь яг.

Хишигсүрэн -

Тэрийг яг Сайнбуянбаатарын авгай нь ярьдаг юм байна лээ.

Пунцаг -

Тийн улсын алдар цол авна гэдэг чинь насаа тавьж байгаа л авч байсан цол л доо./аанхаан/ одоо хэвтээ бишээ ёстой.

Хишигсүрэн -

Сая бас бодогдож байна л даа. Та бол их дуртайгаар, одоогийхоор их кайфтайгаар их сэтгэлээ шингээгээд өөрийгөө зовоохгүйгээр тэр хийж байгаа ажлаасаа таашаал баяр цэнгэл авч тиймээ тэгэж ажиллаж байсан хүн байгаа байхгүй юу:

Пунцаг -

Тэгсэн тэгсэн, тэгсэн.

Мо -

Сүүлдээ ер нь бол тиймээ, гоё юм хийдэг болох үедээ, Та хийж байсан ажлаасаа таашаал авч хийж байсан байна.

Пунцаг -

Тэгэлгүй яахав. Тэгээд яахав тэр хөгшин, залуу цагийн юм чинь одоо ирж байхад их хэрэг болж байнаа.

Хишигсүрэн -

Аанхан

Пунцаг -

Тэгээд одоо энэ чинь нэг аймгийн эмнэлэг мэмлэг сувилал нэг янз бүрийн юманд одоо бас гэхэд чинь Улаанбаатараас ирэх замын зардлыг засаг л дааж байгаа шд./аанхан/ засаг даачихна. Тэгээд чөлөөт машин өгчихнө тиймээ, цалин юугий нь сар бүрд зуун тавин мянган төгрөг өгч байхшив /аанхан тэтгэврээс гадна орлоготой/ тийн. Яахав залуу цагтаан хийж бүтээж явсан юм нилээд сайхан байдаг юм. Гэхдээ одоо сая хэлж байна. Захиргаадлын ийм нэг жаахан сонирхолтой нэг юм ярьмаар байна чамд.

Хишигсүрэн -

Аанхан.

Пунцаг -

Би нэг одоо хувьдаа нэг мужаан хийгээд жишээ нь юу му худалддаг шүү дээ сандал ширээ /Ширээ сандал ч юмуу авдар мавдар/ тэгээд хувийн үйлдвэр хөгжүүллээ гээд ёстой авдаг байсан ш дээ.намын Хурлаар ороод донгодно. Арга хэмжээ авахуулна. Хувийн тэмдэгт гэж ерөөсөө Хувьдаа юм хийхийг ерөөсөө цээрлэж байсан /одоо хуваариа юм хийвэл саятан боллоо шдээ/ тэгээ л мөнгөтэй болчихвол тэгээ л аюул боллоо шүү дээ. Тэгээд би ардчилалыг яагаад жаахан шүтээдэг байдаг юм гэхлээр би ардчилалыг их шүтдэг хүн л дээ.

Хишигсүрэн -

За одоо хоёулаа ийм ярианаас эхэлье. Социализмын үеийн улс төрийн амьдрал, улс төрийн сонгууль тэр нөгөө ардын их хурал та бол депатут /депатутаар хэдэн удаа сонгогдлоо/

Пунцаг -

Би хоёр удаа сонгогдсон,

Хишигсүрэн -

Хоёр удаа сонгогдсон найман жил ажилласан тиймээ. Тэр үеийн тэр онцлогийг та ярьж өгчөөд ардчилал гарч ирэхэд та ер нь яаж хүлээж авсан гээд эхлэе тэгэх үү?

Пунцаг -

Өө тэгье. Тийн тийн. Яахав

Хишигсүрэн -

Яг депатут болох хүнийг яаж сонгон шалгаруулдаг байсан юм

Пунцаг -

Депатут болох хүнийг байна шүү дээ депатут болох хүнийг одоо бол оюуны их том хүчин чадалтай их потенцалтай ийм их том юм мэддэг улс нийгмийг эрх ашиг янз бүрийн гадаад дотоод болон монголын тэр хаашаа яйшаа ямар газар явах вэ гэдгийг мэддэг чаддаг хийж чаддаг нь их хурлын депатут болдог ийм л үе боллоо шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм

Пунцаг -

Дээр үед чинь ёстой. Тэр үеийн хөдөлмөр сайн хийвэл депатут болчихдог.

Хишигсүрэн -

Депатут болох уу?

Пунцаг -

тэгээд тэр нь миний хувьд бол тэр нь бас их депатут гэдэг нь яг хөллөсөн морьтой, дотроо бас боддог байсан. Үгүй ээ, ер нь одоо юугээ ч мэдэхгүй хүн ийм юмаар сонгогдчихно гэдэг чинь амаргүй хэцүү байсан.

Хишигсүрэн -

Есөн улсууд дотор яг л тань шиг улсууд байгаа шүү дээ уул нь.

Пунцаг -

Байсан байсан. Олон байсан биш үү.

Хишигсүрэн -

Аанхан ихэнх нь

Пунцаг -

Мэдлэг чадваргүй ёстой нөгөө дов жалгынгүйгээр нэг ханддаг юм шүү дээ. Тэр яг ийм байх нь. Тэгэхээр чинь одоо арга байхгүй. Тэгээд ганцхан хөдөлмөрийг тэгээд хийж гавъяат авсан жилээ хөдөлмөрийн юу ардын их хурлын депатутаар эхэлсэн шүү дээ. Тэгээд би чинь их амаргүй ээ, ийм ийм юмаар бодохлоор зэрэг тийм юмаар дайраад өнгөрлөө. Тэгэхдээ тэр яг

Хишигсүрэн -

Яг чуулган дээр юу авч хэлэцэх үү? Хэд хоног хуралдах уу?

Пунцаг -

Гурав дөрөв хоног хуралданаа. Тэгээд би бол тэр хэд гараа өргөхөөр дагаад өргөхөөс биш.

Хишигсүрэн -

Хэлэлцэж байгаа юмаа ойлгох уу?

Пунцаг -

Ойлгоноо ойлгоно ойлголгүй яахав.

Хишигсүрэн -

Аанхан санал зөрөлдөөд маргалдах хэцүү юм болох уу?

Пунцаг -

Ердөө маргалдсан юм гаргахгүй. Ганцхан үг хэллэг ойлгохгүй тэгээд үг хэллэг тийм очер бууруулдаггүй. Тэгээд дандаа гурван удаа тэр хурал дээр үг хэлсэн би. Юутай байсан дандаа бичгээр өгч болно гэсэн. Тэгээд бичгээр Үнэн сонин дээр дан хэвлээд гаргадаг. Одоо гурван зуу дугаар тойргийн депатут Пунцагийн хэлсэн үг гээд тэгээд л гаргаад тавьчихдаг байсан. Тэгээд яахав аргагүй өөрөө бичээд ийм хүсэлтэй байна, ийм саналтай байна гээд...

Хишигсүрэн -

Тэр нь жишээ нь юуг хүсэх үү?

Пунцаг -

Тэгэж байхад чинь ер нь жишээ нь янз янзын юм хүснэ. Ялангуяа ... орон нутаг л ирнэ ...???.

Хишигсүрэн -

Одоогийнх шиг үү? /инээв /

Пунцаг -

Ялангуяа барилга байшин энэ бас их юм байна л доо. Хоёрдугаарт тэр үед чинь цэрэг хатуухан байсан үе цэргийн юманд ер нь их явж байсоон. Цэргийн нөгөө их цэрэг мэргээс оюутны шилжүүлэг ерөөсөө энд хуваарилуул тэнд хуваарилуул гээд ийм юмнуудыг бүгдийг нь янзалж шинэчилж өгдөг тусгай хуудастай. Тэр хуудас аягүй хүчин төгөлдөр. Тэр ёстой аюултай. Тэгээд л ингэж ирээ л тэрэн дээр нь бичээд өгчихдөгтэй зэрэгцээд нөгөө хуудас нь хүчин төгөлдөр болоод тэгээд тэр заавал хариу ирдэг тийм хуудас.

Хишигсүрэн -

Одоогийнхоор НӨАТ-ийн падан шиг дугаартай юм байх нь ээ?

Пунцаг -

Тэгээд тэрийгээ авч хичнээн хүсэлт ирүүлж ард түмний санал бодлыг биелүүлж өгдөг тийм тусгай тайлан гаргаж өгдөг жилийн эцэст байсан л даа. Гэхдээ тэр үеийнх шиг ардын их хурлын депатутыг одоо хүндэтгэнэ маш их хүндэтгэдэг. Их хүндлүүлдэг байсан.

Хишигсүрэн -

Хангамж нь юу байхав. Тусгай хангамж гэж юм байх уу?

Пунцаг -

Тусгай хангамж гэж юм байхгүй. Хэдэн төгрөг билээ нилээн өндөр цалинтай байсан шүү дээ, тэгэж байхад. Тэгээд чуулганыхаа цалингийн татаасаа гурван улирал дөрвөн улирлаар нь өгчихдөг тийм байсан. За тэгээд үзвэр мүзвэр үзүүлээд янз бүрийн юм машинд суух тийм бүрэн эрхтэй. Тийм үнэмлэхтэй тиймэрхүү л байсан.

Хишигсүрэн -

Одоо ингээд л бүх том дарга нарыг жирийн хөдөөний хүн амьдаар нь харж байхад бол сонин шүү дээ. Тийм биз дээ. Та одоо анх удаа том том төрийн томчуудыг хараад ер нь яаж хүлээж авч байна?

Пунцаг -

Тэгэж байхад уу?

Хишигсүрэн -

Аанхан

Пунцаг -

Өө тэгэж байхад чинь юу байхав дээ. Би ингэж боддог. Төрийн томчууд тэр үед, үгүй ээ одоо Цэдэнбалын тухай нэг юм хэлмээр байна л даа.

Хишигсүрэн -

Хэлээч

Пунцаг -

Тэр их сонин. Цэдэнбал гэдэг хүн монгол улсын их хурлын дарга, намын төв хорооны нарийн бичгийн дарга байхаасаа илүү хамгийн хатуу депатут байсан юм шиг бодогдоод байдаг юм одоо ингээд. Бүр хүүхэд шиг болчихсон. Арай дэндүү байсан байгаа юм. Одоо жишээ нь засгийн газрын ордны хойд талд Увсын хүмүүстэй зургаа авахуулсан юм. Увсын хүн шүү дээ. Голд нь сууж зургаа авахуулсан. Би хажууд нь зогсож авхуулсан. Одоо манайд байгаа, зураг. Тэгээд бас нэг найм наймаараа тойроод зургаа авахуулдаг дийлэнх хэсэг хүмүүс байж байна тэгсэн ерөөсөө.

Хишигсүрэн -

Хөтөлж аваачаад?

Пунцаг -

Хөтлөөгүй түлхээд оруулж байна лээ. Тэр хар хөх хувцастай залуу засгийн газрын ордон руу. Тэр ёстой аюултай диктатуртай, ёстой хүүхдээс дор гэж бид инээлдэж байсан байхгүй юу тэгж хамгаалалт нь тийм байх ёстой юмуу эсвэл ямар учиртай юм байгаа юм бүү мэд.

Хишигсүрэн -

Хүнтэй юм яриулах уу?

Пунцаг -

Хүнтэй юм ярих нь битгий хэл зураг авхуулахгүй байгаа юм чинь. Би Цэдэнбал даргыг Увсад ирэхэд нь байдаг байшинг нь засаж өгч байсан шүү дээ. Одоо энэ хөгшин сурвалжлагч байдаг юмуу Иштавхай гэдэг сурвалжлагч ирж байсан. Тэгээд л чулуугаар гэр барьж тоглож байсан өвөлжөөн дээр би байрыг тохижуулж өгч байсан шүү дээ. Цэдэнбалын аав нь болох хүн “мал мэнд үү” гэхээр “тун мэндээ” гэдэг байсан. Тун мэндээ гэдэг чинь манайхны мэндчилгээ шүү дээ. Тэгээд тун мэндээ гэж нэрлэчихсэн. Цаашаа Цэдэнбал дарга ирж хонодоггүй. Улс төрийн товчооны гишүүдээс хамгийн их ойр дотно явсан хүн нь Рагчаа. Муухай диктатуртай хүн байсан. Рагчаа их чанга хүн байсан. Гэхдээ надад их зовж явсан юм байлгүй, Засгийн газрын тусгай зөвлөл Завхан аймагт болоод тэгсэн нэг хүн орж ирээд “Таныг нэг хүн эргээд ир гэж байна даа” гэхээр нь юу гэж эргэж ирж байгаа юм гэсэн “яахав таныг хөдөөний хүн билээ, хоол унд нь таарч байгаа болов уу гэж байсан тэгээд эргэж явна” гэсэн тэгээд “юу гэж хэлэх үү гэхээр нь “сайн” байнаа гээд хэлчих гэж байсан юм. Тэгээд явж байсан. Гэхдээ одоо бодоход ер нь би чинь мэдлэг чадвар нимгэхэн, гар хүрч ч үздэггүй шууд л дайрчихдаг, хэтэрхий их л зөрж явсан шиг санагддаг юм.

Хишигсүрэн -

Хэнхэглээд үү?

Пунцаг -

Үгүй ээ би их танихгүй газар, хөдөөний юм үзээгүй хүн чинь, тэгээд халхын нутагт хэл яриаг нь ч мэдэхгүй, “юу яриад байгаа юм бэ” гээд л улсууд тэгдэгсэн. Тэгэхээр нь хэл амыг нь ойлгохгүй ингэж зөрж байх гэж дээ гэж бодогдоод их зовж байсан. Одоо бол их сайхан чөлөөтэй болжээ. Манай энэ нутаг чинь ардчилалын салхитай нутаг дөө. Одоо эх эцэг чинь ч бас ямар хөгшин байсан ч хүүхдээ дагахаас өөр аргагүй болсон шүү дээ. Тэгээд намайг их сонин юм болсон л доо... Нөгөө манай аймгаас сонгогдоод одоо хэн билээ өө...энэ Дорлигжав энэ тэртэй хамт өрсөлдөж байсан. ...Хэн билээ нэг залуу байдаг юмаа.

Хишигсүрэн -

Бямбажав.

Пунцаг -

Бямбажав биш. Аймгийн нэг 2 удаа ... чадсангүй шүү дээ.

Хишигсүрэн -

Алтанхуяг уу?

Пунцаг -

Биш ээ. Манай аймгийн хүн биш байхгүй юу?

Хишигсүрэн -

Балсандорж уу?

Пунцаг -

Балсандорж биш, би Балсандоржтой хамт бас чвж байсан. Одоо наана чинь зураг нь байна.

Хишигсүрэн -

За нэг залуу.

Пунцаг -

Тэр дэвшсэн залуу одоо их мундаг хүн байдаг. Тэгсэн нэг утсаар яръя гэж нэг хүн ирж хэлдэг юм байна. Хэн юм болоо гээд байж байсан. Тэгэхэд одоогийнх шиг гар утас байсан биш. Тэгсэн дахиад дуудаж байна гэж нэг хүн ирлээ, тэгэхээр нь хэн юм болоо гээд л бодоод тэгсэн дахиад очсон чинь “танай зургийг би томоор тавьж байгаад” ... чи их сайн мэднээ тэр хүнийг, одоо өнгөрсөн сонгуулиар ороод бас уначихлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Хэн Бямбажав, дорлигжав ... Бямбажав.

Пунцаг -

Аан Дүгэржав билүү, өө /гэнэт санаж их тод уулга алдав/ Чагнаа Чагнаа, Чагнаагийн Бямбажав бил үү, тэгсэн чинь нөгөө нөхөр чинь уулзаад утсаар хэлэв, би яахав ардчилал ийм учиртай гээд л үг мүг хэлээд байсан юм, тэгээд зураг мургаа авхуулаад байсан юм. Тэгсэн энэ хувьсгалт намын хөгшин хүн эвгүй зан гаргалаа тэгвэл гай болноо гэхээр нь гэхээр нь “за тэгвэл болъё болъё” гээд л байж байсан чинь хойно нь ардчилал сонин дээр “намыг нь биш, хүнийг нь” гээд гарчихсан байсан.

Хишигсүрэн -

Сурталчилгаанд ашиглагдсан байна шүү дээ.

Пунцаг -

Тиймэрхүү юмаар хийгээд, манай энэ одоо энэ хувьсгалд намд чинь 40-өөд жил...

Хишигсүрэн -

Хэдэн жил болж байна.

Пунцаг -

Хувьсгалт намд 61 онд элсээд 39, 49 жил 50 жил болох гэж байна. Хувьсгалт нам надад буруутсан юм байхгүй. Сүүлийн үед санаанд нэг л таарахгүй байгаа. Эсвэл энэ ардчилсан нам нь дээрэлхээд байгаа юм уу, эсвэд ерөөсөө юм шийдэж чадахгүй. Тэгээд яахав цаг үеэ дагаад ардчилал нь ялаад байна. Манай сум чинь ардчилалын сум шүү, хоёр удаа авч байсан шүү. Ер нь манай аймаг чинь их олон сумд авсан шүү. Их олон сум авсан. Тэгээд нэг юмыг дандаа өөр талаас нь ханддаг юмуу хаашаа юм, эсвэл хөгшин хүн энэ ч хэрэггүй гэж боддог юмуу өөрөөр ханддаг юм уу гэж бодогддог юм шүү.

Хишигсүрэн -

Ерөөсөө ардчилал гэдэг юм яаж гарч ирэв, намын престройка өөрчлөн байгуулалт гээд эхэлсэн шүү дээ. Яг 90 оны үйл явдлыг та яаж хүлээж авав. Ялангуяа Бөхмөрөн суманд их хүчтэй эхэлж байсан шүү дээ.

Пунцаг -

Би тэгж байхад чинь их хурлын депутат байсан юм шүү. Тэгж байхад Улаанбаатар зочид буудаас засгийн газрын ордон руу ороход “Та Батмөнх даргыг дахин сонгож өгнө үү” гэсэн дугтуйтай бичиг байсан. Тэгж байсан Батмөнх дарга, намын төв хороо чинь огцроогүй байсан үе шүү дээ. Батмөнх даргыг та хэвээр нь үлдээж сонгож өгнө үү гэсэн байдалтай бичиг өгөөд, ер нь тэгсэн, тэгээд л ардчилалыг тухай хэлж өгөөд л. Тэр ардчилалын эхлэлийг би нүдээрээ үзсэн хүн байхгүй юу. Тэгсэн тэр орой урьд орой нь тэгсэн юмуу, хэзээ нь тэгсэн юм Ховд аймагт хэдэн оюутан жагссан гэж байна гэж шивнэсэн юм болж байсан.

Хишигсүрэн -

Улаанбаатарт ардын их хурлын чуулган болж байхад...

Пунцаг -

Аан тийм болж байсан. Тэгээд ардчилал эхэлж босгоход л тэрүүгээр л дотор эхэлж тун сайн мэддэг.

Хишигсүрэн -

Тэрийг та яриач, та нар юу гэж хоорондоо юу гэж ярьдаг байв, засаг төр яана гэж бодож байв. Засаг төр эргэчихнэ гэж бодож байв уу, гүрийгээд үлдэнэ гэж бодож байв уу, яав?

за манай судалгаанд нэг ийм асуулт байгаа. Энийг ярчихаад дахиад нэг сэдвээр хоёулаа ярья. Энэ хараа, одоо энэ ер нь оршуулгын ёслол хир их өөрчлөгдөж байна вэ. Нас барсан хүмүүсээ хүмүүс хир дурсдаг одоо тэр арга барилд хир их өөрчлөлт орж байна? Гэсэн асуулт байна, та бол одоо бүр хүүхэд байх үеэсээ л эхлээд л санах л байх л даа. Ер нь таны амьдралын хугацаанд.

Пунцаг -

хүний энэ оршуулга байна ш дээ, бас янз янзаар хувирч байна даа, одоо.

Хишигсүрэн -

тэгэж байгаа.

Пунцаг -

их янз янз, олон янз хувирч байгаа. Дээр үед чинь одоо хүнийг чинь тэр нөгөө авдар мавдар хийдэг

Хишигсүрэн -

байгаагүй гэсэн тэ.

Пунцаг -

ер нь ерөөсөө л байхгүй шд. Ил ингээ л оршуулдаг. Тэгээд одоо нэг ёсондоо нэг чихий нь энэ дээр нь тавиад нэг гары нь энэ тал дээр нь тавиад чихий нь бариулаад нэг ташаан дээр гары нь тавиулаад ингээд жижигхэн болгоод нэг ёсны эвхчихнэ байна гэсэн үг.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

тэгээд тавиад оршуулдаг зантай байсан. Тэгээд сүүлийн үед дандаа авдарладаг боллоо.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

авдралдаг, би тэр одоо авдарладаг юмыг яахав ингэж бодож байна лдаа. Яахав, одоо яахав хот суурин газар их хэмжээний газар эзэлдэг их хэцүү л болдог байх. Хөдөөгийн нутагт бол тэр авдарыг тавих юмыг би одоо юундаа их зүгээр юм болов уу гэж бодно. Аан одоо сүүлд чинь яг хөдөө орон нутагт чинь нэг их авдралдаг чинь бас буруу гэж байна. Манай суманд бол ураг барилдаад мод олдохгүй байна. Ерөөсөө олддоггүй болсон шд.

Хишигсүрэн -

үгүй ээ ямар хачин юм бэ.

Пунцаг -

харин мод байхгүй, энэ чинь

Хишигсүрэн -

дээр үед яадаг байсан юм бэ. Одоо хэдэн жилийн өмнө хаанаас тэр модыг олдог байсан юм бэ?

Пунцаг -

үгүй ээ, хэдэн жил хэдэн жилийн өмнө байхад чинь захаасаа авахуулаад хэдэн банз хэн ч гэсэн хадгалж байсан шд. Би бол хэдэн

Хишигсүрэн -

банз олдохоо болчихсон юмуу одоо.

Пунцаг -

их хэцүү. Тун хэцүү. Тэр хашаа машааны мод авч байх жишээтэй. Одоо энэ байгаль орчин хамгаалдаг. Манай сум чинь модоор ховор шүү дээ.

Хишигсүрэн -

тийн.

Пунцаг -

тийм учраас их хүнд байдалд байна. Ил задгай байгаа

Хишигсүрэн -

тавьдгийг.

Пунцаг -

тавьдаг. манай сум чинь арай ил задгай хаяхгүй. Ямар ч байсан хашаа машаа мод ачигч нэг юм хийгээд далд оруулж д л байна л даа. Тэгсэн одоо

Хишигсүрэн -

сонин өөрчлөлт байна шүү тэ.

Пунцаг -

одоо болж Улаангом тэргүүн мэргүүн талд. Чи мэдий шд. Манай Жаргал гэдэг хүн манай хүргэнийх байсан гэдгийг чи мэдэж байгаа ш д. Мэдэх ёстой.

Хишигсүрэн -

тийн. Мэднэ. Мэднэ.

Пунцаг -

тэрний ганц Эрдэнэ гэж залуу байсан шд, хүүхэд нь. Нас барчихлаа шдээ

Хишигсүрэн -

хннн.

Пунцаг -

тэгээ л одоо жишээ нь нас барахад тэргүүн бөхмөрөн сагал гэдэг чинь нилээд том Тэгдэг ч юмуу яадаг ч юмуу яадаг ч юм ихэвчлэн нэг нүх ухчаад шороогоор хучаад хаячихаад явчихдаг. Тэгээ л ер нь газар газар идээ л зараа л энэ тэндээс одоо янз бүрийн юм яагаа л. Нэг ёсондоо хүний сэг байсан газарт чинь биднуус хориглож л таараа шд. Иймэрхүү вариантаар шилжээд ирж байна шд.

Хишигсүрэн -

амьдрал доройтож байна шд?

Пунцаг -

нэг ёсондоо. Тэр бол амьдрал доройтсон шинж л байхгүй юу.

Хишигсүрэн -

тийн.

Пунцаг -

амьдрал сайн байхлаар бол яалаа гэж тэр хүний үхсэн сүхсэнг хүн хайрлана шд. Тэрийг одоо яахав, газрын гүнд оруулж хийгээд тэгээд авдралж байгаад дахиад дээрээс нь банзаар хучаад . Тэгээд их олон давхар юман дээр суулгацан хоёр тийм юманд оруулаад тэгээд одоо тэгээд ер нь ингээд энэ хөрсөнд суулгаад ингэчээд одоо тэродоо тэр зүгээр нэг сайхан нойл /бие засах газар/ шиг болчихож байна шд.

Хишигсүрэн -

чулуу босгохоо болчихсон юмуу?

Пунцаг -

чулуугий чинь тавина, тэнд босгоно. Яг тийм л юм босгодог болсон.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

тэгэхлээр одоо, одоо яаж байнав гэхлээр одоо тийм банз олдохгүй байна. Тэр Ерөөсөө үгүй.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

их хүнд тусна. Хэцүү.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

тэгээд одоо банзы нь бас дийлэхгүй.

Хишигсүрэн -

ширхэг нь ямар үнэтэйв?

Пунцаг -

ширхэг нь арван хэдэн мянга тэгээд хорин хэд хүрнэ. Тэгэхлээр нэг банз бол бараг 10 хүрэх шахам. Тиймэрхүү жишээтэй л байна.

Хишигсүрэн -

анхаан.

Пунцаг -

тэрийг одоо үеийн нөхцөлд яахав холбоод үзэхдээ зэрэгцээ амьдралд дахиад бас их сайрч байгаа юм шиг бас мэдэгдэнэ. Тэгээд мөртлөө их

Хишигсүрэн -

муудаж байгаа юм шиг?

Пунцаг -

үгүй ээ ер нь хөдөө талдаа муу шүү.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

хөдөө талдаа муу. Сайн гэж хэлэх арга байхгүй. Одоо яахав нэг бүртгэл болоход нэг машин тэрэг гэсэн нэг янз бүрийн юм аваа л унаж л байна. Цаадхандаа ямар байдгийг тэр, тэр орон нутагт ажиллаж байгаа улсууд одоо тэгээд жишээ нь бодоод үзэхгүй юу, хүн хүний амьдрал бол одоо би ноднин хэлж л байсан. Тэр нэг 700 ямаатай нэг айл байдаг

Хишигсүрэн -

аанхан. Сонсч байсан юм байна.

Пунцаг -

тэрнийх өөрөө 800 мянган малтай гэсэн.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

тэгсэн чинь тэр зун нь готовт хаалгандаа ингээд байсан хавччихсан. Тэр нь яагаад далав далав хийсч байдаг. Хажууд нь 69 зогсож байдаг. Тийм одоо үгүй ээ тэр хэлсэн л дээ. Би бас хэллээ л дээ. Үгүй ээ чи энэ гэрээ янзалчихгүй юу гэхдээ зэрэг гэж тэгээ л янз хүн хүний бодол үзэл бодол өөр учраас амьдралаан зохицуулж чаддаггүй байгаа ч улс байна, чангахан ч улс байна. Тэгээ л зарим нэг орон нутагтаа олон жил очоогүй улсууд овоо машин тэрэгтэй ирэхдээ гоё амьдрал сайхан болсон байна гэж байна, бодохоор тийм биш. Мөн. Мөн, ерөөсөө мөн.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

их байна.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

ёстой их байна. Иймэрхүү нарийн зөндөө.

Хишигсүрэн -

энэ нэг чацарганыг юу гэдгийн. Тариалаад ч юмуу чацарганаар хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэх нэг хэрэгсэл болгох боломж энэ Бөх мөрөнд байх уу?

Пунцаг -

чацарганы талаар манай Бөх мөрөн энэ жил асар их мундаг ургасан байна лээ. Тэгээд тэрнийг чинь Казахууд

Хишигсүрэн -

түгээд?

Пунцаг -

түүгээд монголчууд нь хамаагүй их хугалж байна.

Хишигсүрэн -

дийлэхгүй байна

Пунцаг -

дийлэхгүй байна. Дандаа хугалж, гэмтээж байна. Шувт хугалж байна. Ямар гэдэг учиртай юм,

Хишигсүрэн -

сая юу ер нь яахад явахад зүгээр л Ногоон нуураас ирэх замд бид нар юу яалаа шд, зүгээр зам дээр биш машины зам дээр

Пунцаг -

хүүе тэр дээд талын тэр цагаан гурил чинь ямар гээч. одоо ганц нэг улсууд хашиж байх санаатай. Хашаа дийлдэхгүй байх л даа тэр чинь. Хашиж л байна.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

хашаа

Хишигсүрэн -

байгаль орчинд хэр их өөрчлөлт орж байна?

Пунцаг -

орж байна.

Хишигсүрэн -

ямар талруугаа. Одоо Бөх мөрөн болбол маш их өвөрмөц байгальтай газар юм байна шдээ. Аан бусад нөгөө төвийн аймгуудыг зүүн аймгуудыг ашигт малтмалд хэт их юу яасан аймгуудыг бодох юм бол харьцангуй бас өөрчлөлтийг би бас анзаарсангүй. Ер нь танд өөрчлөлт яаж ажиглагдаж байна?

Пунцаг -

байгаль орчин байна шд одоо ялангуяа манай хоёрдугаар бригадын нутаг бол ёстой газрын хөрсийг эвдэж сүйтгэх гэж бүр замбараагүй болж байна.

Хишигсүрэн -

яагаад?

Пунцаг -

ерөөсөө уурхай.

Хишигсүрэн -

/халаглав/ тэгээд машины зам?

Пунцаг -

машины зам. Тэр машины замыг ярих юм байхгүй. Уурхай болохлээр чинь хувийн уурхайнуудын юмуу ямар мэдэхгүй ээ Шанагын уурхай гээд нэг том уурхай ерөөсөө одоо нөгөөх

Хишигсүрэн -

хасагийн уурхай

Пунцаг -

хасагийн нөгөө юу нь кинон дээр байдаг. Тэрэн дээр нэг их том уурхай гарч ирсэн. Тэгээд цаад талд их хотгорын том уурхай ингээ л гурван уурхай гарцан байшд. За тэгээд чацарганы мод сүйтгэж болж байна газрын хөрс хуулж, эвдэж сүйтгэж нэг их муутгаж. Одоо хөх заяаны ам гэдэгт алт малт гээд юм малтаад янз янз газар ухаад бүр ёстой жинхэнэ сарилж өгч байна тэгээд бодохдоо. Тэгээд Газрын

Хишигсүрэн -

энэ уурхайнуудын ингэж ихээр нэгдэж байгаад энэ ард түмэн ямархуу хандлагатай байна?

Пунцаг -

дургүй байна. ялангуяа энэ ашигт малтмалын ашиггүй бол тэрнийг тоодог хүн байхгүй. Яагаад гэхлээр тэр ер нь тоогоод ч бас нэмэргүй юм болоод байна л даа. Одоо тэр Яахав одоо улсууд чинь ер нь байж л байна л даа. Нөгөөдөх нь яваад л тэр амархан авдаг газартай ч юм байхгүй. Энэ доор нэг шуудайгаар явдаг юмуу их малтдаг юм шиг байна лээ. Тийм болцон байна лээ. Тэр янзаар үргэлжилж байгаа газрын хөрс хэцүү л болох л байх л даа.

Хишигсүрэн -

аанхан. Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Пунцаг -

үгүй

Хишигсүрэн -

ер ньтаныг хүүхэд байх үед нэрлэж байсан нэрээ өөрчилчихсөн газар танд ажиглагддаг уу?

Пунцаг -

байхгүй

Хишигсүрэн -

булгийн эхний рашаан байгаа юу?

Пунцаг -

байна

Хишигсүрэн -

хэвээрээ?

Пунцаг -

тийн.

Хишигсүрэн -

анхаан. Ураахаануудын довтолгоо хэр байнаа.

Пунцаг -

аанхан. Ураахаагийн довтолгоо. Ураахаагийн бүр барьж аваад тэгээд зогссон.

Хишигсүрэн -

бүгдий нь хөөж нүүлгээд ?

Пунцаг -

үгүй ээ тийм бүрэн устгаад буудаж явдаг болоод сүүлдээ ганц ажил тэмээ явдаг байсан шдээ. Одоо бүр нэг ширхэг ч тэмээ байхгүй. Одоо ингээд юу ч байхгүй. Ер нь бүгдий нь нөгөөх хулгайлж авсаар байтал одоо зүгээр мөчирт нууцан гэхээр яаж байна.

Хишигсүрэн -

манай цэргүүд үү. Тэгсэн юмуу?

Пунцаг -

хоёр гурав буудчихсан шд

Хишигсүрэн -

манай энийг үү?

Пунцаг -

тийн. Хоёр хоёулангий нь бууаж алаад тэгэж авч байсан.

Хишигсүрэн -

тэр нь тэгэж хот руу яригдаж сенсаци болсон уу?

Пунцаг -

үгүй ээ яахав, тэр чинь

Хишигсүрэн -

яригдаад л байсан уу?

Пунцаг -

аан цэргий нь аваа л ачаад нэг нь Ураахай нь хэлмэгдээд

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

нэг Ураахаа нь нөгөө нэг

Хишигсүрэн -

өө ерөөсөө нутгийн гүн рүү ороод ирчихсэн үү?

Пунцаг -

бүр 40-50

Хишигсүрэн -

мал тууж явж байгаад?

Пунцаг -

мал тууж яваад нэг нь мухарт оруулаад хойноос нь гэтэж буудсан

Хишигсүрэн -

тэгээд шууд алчихаж байгаа юмуу?

Пунцаг -

тийн

Хишигсүрэн -

алахгүйгээр байх арга байхгүй юмуу?

Пунцаг -

ямар арга байхав.

Хишигсүрэн -

пөөх

Пунцаг -



Хишигсүрэн -

монголчуудыг буудаж байгаа тохиолдолд алж байна уу?

Пунцаг -

үгүй ээ. Монголчууд жаахан буудахад бүр нэгнээ хавьтах юм бай

Хишигсүрэн -

уг нь их сайхан харилцаатай байсан

Пунцаг -

өө юу гэхэв айл байсан шд.

Хишигсүрэн -

одоо байхгүй

Пунцаг -

байхгүй. Тийм болсон. Тэгээд нутагт одоо гурван бараг дуусч байгаа юм чинь. Одоо тэгээ л нүүгээд байна шд.

Хишигсүрэн -

нүүгээд байна тэ

Пунцаг -

одоо дуусч байна. Нэг хашаанд нэг л айл байна шд. Тэр хойд талын манайхаас хойш чинь арваад хашаа айл байх жишээтэй.

Хишигсүрэн -

харин тийм байна лээ

Пунцаг -

нэг л айл байсан шд.

Хишигсүрэн -

ерөөсөө одоо

Пунцаг -

байхгүй

Хишигсүрэн -

бүхэл бүхлээрээ алга болсон байна лээ

Пунцаг -

байхгүй ерөөсөө байхгүй юу ч байхгүй

Хишигсүрэн -

амьдралд одоо гүнзгий нөлөө үзүүлсэн онцгой одоо сонин ер бусын гэж хэлж болох ямар танд юу байна гэж бодогдож байна. Хүний амьдралд, хоёулаа эсвэл завсарлах уу?

Пунцаг -

завсарлах юмгүй. Хүний амьдралд

Хишигсүрэн -

таны амьдралд одоо сонин содон онцгой сонин ер бусын гэсэн бусдаас онцгой юм

Пунцаг -

байхгүй ээ, байхгүй

Хишигсүрэн -

яагаад байхгүй гэж сая л одоо онцгойлон яриад ?

Пунцаг -

онцгойлж одоо энэ их том үйлдвэр бий боллоо.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

би бол одоо гэхэд чинь монголын манай эх орны казахууд хэдэн зуун казахууд байна шд. Эх орны тэнд ямар ч монгол хүн байхгүй байна. Тэгэхээр энэ ямар онцгой нөлөө үзүүлж байна

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэр хүй мандал гэж чи мэдий шд

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

нэг баахан хасагууд байна

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

нэг ч монгол байхгүй. Одоо нөгөө гэндэний нөгөө хөл

Хишигсүрэн -

тийн

Пунцаг -

тэр одоо энэ сүн багшийн залуучууд одоо энэ юуны уурхайд ажиллаж байх шиг байна.

Хишигсүрэн -

шанагын

Пунцаг -

тийн шанагын уурхай нь жаахан чанар манар жаахан муу нэг онцгой биш шиг байналээ

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

түүнээс биш тийм юм бол тэгэж амьдрал дээшиллээ гээд чамд хэлээд өгөх тийм баримт их ховор байна л даа.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэрнээс биш. Гэхдээ яахав тэгээд нэг ер нь зөр нь одоо жишээ нь нэг хөдөө орон нутагт чинь зах зээлийн гэдэг юм ер нь байхгүй шдээ. Одоо хүнд ямар зах зээл байхын

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээ л тиймэрхүү л амьдарч байна л даа.

Хишигсүрэн -

аанхан. Яг таны амьдралд өөрт чинь сонин яг танд одоо Пунцаг гэдэг хүний амьдралд бусдаас онцгой сонин содон одоо нэг тийм юм тохиолдож байв уу л гэж асуугаад байна л даа?

Пунцаг -

аан намайг уу.аан миний зүгээр

Хишигсүрэн -

би таныг өөрийг чинь асууж байгаан

Пунцаг -

би зүгээр

Хишигсүрэн -

яг таны амьдралд бусдаас сонин онцгой ер бусын юм гэж байна уу гэсэн асуулт

Пунцаг -

би ингэж бодож байна. Тэрэн дээр тодорхой юм ярья.

Хишигсүрэн -

за

Пунцаг -

тэрэн дээр тодорхой юм ярья бусдаас илүү

Хишигсүрэн -

илүү гэж яахав. Онцгой

Пунцаг -

онцгойхон тийм содон юм байна гэж бодож байна.

Хишигсүрэн -

за

Пунцаг -

яагаад гэхлээр би байна шдээ

Хишигсүрэн -

аан

Пунцаг -

анх байхаас аргагүй болоод байна. Яагаад гэхлээр байна шдээ тэ би тэтгэвэрт гарлаа.

Хишигсүрэн -

аан

Пунцаг -

одоо надад ажил хөдөлмөр хэрэггүй ээ.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

амьдралд одоо хэрэггүй ээ идэж байгаа л тэгээ л үхье

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

гэсэн ийм бодол надад байдаг байхгүй юу

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

гэсэн ерөөсөө байхгүй

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

аан тэрний ашиг тус нь яаж байнав гэхлээр тэрний ашиг тус нь тэтгэвэр хийгээд миний эрүүл мэндэд ч нөлөөлж байна, амьдрал ахуйд ч нөлөөлж байна, надтай ижилхэн хөгшинд ядуу зүдүү амьдарч байгаа хөгшинд бас байна.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

хөгшрөөд хүн тохой нь урагдаад манд нь барагдаад багадаад биеийн хүч нь муудаад ингээд ирж байна. Тэр юунаас болж байнав гэвэл би ер нь ийм хүчинд

Хишигсүрэн -

зүгээр суудаггүй

Пунцаг -

биеийн хүчинд амьдарч байна гэж бодож байна. Тэрний ач гавьяа болов уу гэж бодож байна. Түүнээс биш одоо тэтгэвэрт гарвал ажил хийнэ одоо энэ оронд юмаар дутахав дээ

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэр бол миний хувьд онцгой тохиолдол гэдэг юмуу тийм юу гэдэг юм тийм. Тэр хөгшчүүд дотроо онцгой байдал гэж хэлж болно.

Хишигсүрэн -

тийн. Онцлог

Пунцаг -

онцлог. Одоо ийм жишээ, миний хэм хэмжээний ийм хөгшин ажил хийх нь хэрэггүй амьд хүн байхгүй юу гэж хэлсэн шд.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

ер нь тэгээд нэг юм байна. Одоо надаас гадна олон хүн байсан шд. Хорин хэдэн цэрэгт хорин найм байж л байх ёстой шд.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгтэл одоо тэр тэр ажил хөдөлмөрийн үр шим биеийн хүчний хөдөлмөр хийсний үр шим надад наалдсан болов уу гэж би дотроо тэгэж бодож байдаг юм.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгэхдээ яахав, биеийн хөдөлмөр гэдэг юмыг чинь бас хүнд ашигтай урт наслуулах тийм талын юм нилээн тохируулдаг юм болов уу.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

архи, тамхи гэдэг юм хүнд бас их нөлөөтэй. Тэрийг бас

Хишигсүрэн -

та тэрийг хэр хэрэглэдэг вэ?

Пунцаг -

бага хэрэглэдгээс болж байгаан боловуу, тийм архаг мархаг хачин мачин өвчин алга.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

ялангуяа нөгөө одоо, одоо би энд ирээд байгаа гурав хонож байна. Одоо жаахан хөл өвдөгнөө л.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

толгой өвдөө л. Тэгэхлээр нөгөө тэнд чинь биеийн үргэлж ингээд сайхан

Хишигсүрэн -

хөдлөөд, ажилаад

Пунцаг -

өдөрт бараг 100 босч 100 сууж байгаа шд. Тэгээд байхад тэр хөл биеийн байдал ерөөсөө эрүүл гэсэн үг ш дээ.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгэхээр гайгүй ээ, тэгэхлээр одоо тэр болбол онцгой одоо тохиолдол. Миний хувьд би бол хэлж байна шүү.одоо

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

бас боломжийн урт насласан болов уу

Хишигсүрэн -

боломжийн

Пунцаг -

болов уу л гэж ингэж бодож байна.

Хишигсүрэн -

аанхан. За бас нэг сонин сонирхол, одоо их сонин асуулт тавимаар байна. Тэр нь таны амьдралд одоо гүнзгий нөлөөлсө, одоо мартагддаггүй гэж хэлж болдог ямар үйл явдал байна. Энэ үйл явдал сайн ч юм байж болно, муу ч юм байж болно тэ. Баяр баясгалан ч байж болно, зовлон гуниг ч байж болно?

Пунцаг -

би хоёрхоон юмаар

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

олон нуршуу хэрэггүй

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

баяр баяслан олон.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

баяр баяслан тун их.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

аан тэрнээс онцгойлж хэлэхдээ зэрэг би одоо ингэж бодож байна л даа. Жишээ нь улсын гавьяат гэдэг цол авсан хүн чинь одоо баярлахаас яахав. Баярласан. Тухайн үед их залуу байсан.

Хишигсүрэн -

аанхан. Та хэдэн настай байсан бэ тэр үед?

Пунцаг -

би 46-тай байсан.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

аан их одоо 73-тай гэхлээр чинь

Хишигсүрэн -

тийм байна.

Пунцаг -

их олон жил болж байна л даа.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээд энэ миний хөдөлмөрийн үр шим гэж дотроон баярлаж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

аан гундал тэмцэл гэдэг нь байгалийн хууль ёсоор нэг үхэх ёстой нэг нь ер нь үхэхгүй хүн гэж байхгүй. Заавал үхдэг.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгэхлээр зэрэг их олон жил одоо 40,50 жил одоо нэг гэрт амьдраад тэгээд тэр цаашаа харахлээр нь ер нь, хөгшин хүний хувьд урдаар болбол ер нь эмэгтэй нь үлдээд эрэгтэй нь уул нь явах ёстой боловуу. Тэгсэн бол би их гоё болох байж гэж их бодогддог. Тэр жаахан унчихаж байгаа юм л даа.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгэхдээ яахав дээ. тэгэхээр зэрэг тэгэхдээ яахав нас мас сонин тэр гэр бүлээс олон жил байх учраас хоёрхон байж байгаад нэг нь хасахлаар тэр үед одоо тэр хэцүү тохиолдол гэж бид хоёр үргэлж боддог.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэрнээс биш одоо надад жишээ нь их янз янзын юм тохиолдож их сүйд болсон юм байхгүй л дээ. одоо яахав үр хүүхэд яах билээ гээ л байна.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

байна одоо тэгээд үндсэндээ бол тэгээ л ах дүү гэж юу ч үгүй болсон. одоо 73-тай хүнд ямар ах дүү байхав.

Хишигсүрэн -

аанхан. Төрсөн ах дүү тиймээ.

Пунцаг -

одоо жишээ нь. Аан баяр бахдлын талаар яг тэгэхдээ тэр баяр баясал үр хүүхдүүд баярлуулна, төр засаг ч л баярлуулна. Жишэээ нь одоо тэр гадаад, дотоод явах бол тэгээ л төр засгийн шагнал магнал авах одоо тэгээ л тэрэнд баярласан юм зөндөө л байгаа

Хишигсүрэн -

аанхан. Та москва явсныг яриулья гэж бодож байсан юм? Хэд хоног явлаа. Москва ч юу байхав. ЗХУ-аар аялдаг байсан тэ?

Пунцаг -

тийн. ЗХУ-ад би 21 хоног явсан.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

21 хоног явахдаа нилээн

Хишигсүрэн -

онгоцоор явж байсан уу, вагоноор явж байсан уу?

Пунцаг -

вагоноор явчихаад тэгчихээд юунд москвагаас тийм гишгэлдэг байсан шдээ.

Хишигсүрэн -

тийн.

Пунцаг -

бүтэн онгоцоор явсан.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээ л ирсэн.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгэхлээр зэрэгцүүлээд

Хишигсүрэн -

юу их сонин содон байв. Бодоод бодоод

Пунцаг -

би чинь гадаад, дотоод тэр газарт чинь явж байхад чинь би дотрооо боддог л доо, хүн гэдэг амьтан их л хэцүү л юм хийдэг байдаг юм байна л гэж боддог байлаа.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

ер нь хүн битгий хэл угаасаа л болов уу хийж чадвал л

Хишигсүрэн -

хүн ямар их юм бүтээдэг юм бэ гэж харж байв уу?

Пунцаг -

хүн ямар их юм бүтээдэг юм ингэж л бод уу л. Энэ

Хишигсүрэн -

бүтээсэн юм их гайхалтай санагдаж байсан байх

Пунцаг -

тэр үеийн ер нь би ер нь байгалиас заяагаад ийм юм гараад ирдэг юм болов уу яаж ийм байхав л гэж ингэж л ер нь байдаг л байх гэж тэгэж л боддог байсан л, тэгээ л ийм бодолтой ирсэн дээ

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

ер нь хүний амьдрал их олоод явж үзээгүй учраас их тэгэж бодогдож байлаа. Ер нь бодогдохгүй байна.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

ээ мэдэхгүй ээ ийм юм бараг ийм юм байсан юмуу л гэж бодогддог байсан.

Хишигсүрэн -

яг үнэнгээсээ тэгэж боддог байсан юмуу та?

Пунцаг -

тун үнэнээсээ явахлээр дуулах шахна. одоо тэр газар дор тийм юм байна гэж хэн санах вэ дээ.газар доор. Тийм юмыг босгоно гэж хэн боддогийн.

Хишигсүрэн -

танд ерөөсөө төсөөлөгдөхгүй байна тэ

Пунцаг -

бүр төсөөлөгдсөн юм байхгүй.

Хишигсүрэн -

хүн тэрийг бүтээнэ гэж

Пунцаг -

тэгээд тийм онцлог болохоос тэгэж байхад яалаа гэж

Хишигсүрэн -

тийн

Пунцаг -

тэрийгээ өгч яг ингээд тун яг таньдаг хүн байна л дээ. Энэ

Хишигсүрэн -

таньдаг хүн хэвтэв үү

Пунцаг -

тийн яг зураг нь энэ би үзэж байсан байхгүй юу

Хишигсүрэн -

тийн

Пунцаг -

энэ дээр гараа тавьчихсан

Хишигсүрэн -

аан

Пунцаг -

энэ хумсы нь улаан будгаар будчихсан цээж бөгс нь хүрэн гантиг дотор байж байна

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээд одоо тэр би ер нь тэгээд энэ ер нь ямар сонин юм бэ тэр. Энэ тэгээд тэр үнэгэн сайхан унтаж байгаан, нэг орос.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээд бүр ингээд

Хишигсүрэн -

таньдаг орос унтаж байна тэ

Пунцаг -

бүр ингээд сахал нь ингээд мушиграад мушгираад сахлы нь тэгээд эрүүн дээр нь наачихсан. Мушгираад мушгираад бүр ингээд наацан.

Хишигсүрэн -

дэлгүүр хоршоо ороод та юу бодогдож байна, ер нь

Пунцаг -

дэлгүүр хоршоо ороод би нэг 30 км билүү үгүй ээ яахав вэ их усан

Хишигсүрэн -

усан оргилуур

Пунцаг -

бүүр толгой эргээд

Хишигсүрэн -

цум руу орсон байна тэ

Пунцаг -

аан

Хишигсүрэн -

цуум

Пунцаг -

мэдэхгүй одоо

Хишигсүрэн -

улаан талбайг чинь одоо

Пунцаг -

мэдэхгүй

Хишигсүрэн -



Пунцаг -

өө тэгээд тийм юм үзээд. Энд ирээд ерөөсөө хүнд аргагүй юм байна.

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

их тийм юм үзсэн юм биш, хүний гар хөлөөр бүтээгдсэн юм. Яахав тэгээд

Хишигсүрэн -

ёстой сонин юм байна.

Пунцаг -

москва орчоод байжаахад 21 хончоод Улаанбаатарт ирээд би бас их хүнд, их сонин болсон шд.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

манай ах дүүгийн хүүхэд яг оюутан болж байсан байхгүй юу

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгсэн бүүр их болчихож.

Хишигсүрэн -

улаанбаатарт уу

Пунцаг -

үгүй ээ тэгсэн чинь асуучихаар зовоод, үгүй ээ энэ Оюун-Эрдэнэ гэдэг охин байна шд мана й Чогсомын охин байхгүй юу

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

их сургуульд сурч байсан байхгүй юу. энэ хаана Улаанбаатрыг бүр нөгөө их хүн чинь бүр байхгүй. Тэгсэн тэр охин яагаад гэж яахав улам их болсон шдээ Пунцаг ах минь, оюутнууд бүгд ирчихсэн. Одоо ёстой ид бужигаж байна гэнэ.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

Талын янз янзын цэцэг шиг. Тэгэж засдаг юм байна л даа.

Хишигсүрэн -

за тэгээд яваад Улаангомд очсон чинь?

Пунцаг -

Улаангомд бүр бүр тэгэж засдаг юм байна лээ шд. Дээшээ

Хишигсүрэн -

яг гэртээ ороод ирсэн үү

Пунцаг -

дээшээ

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

дээшээ хараад тэнгэр лүү байна шд

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

Байдаггүй газар . ер нь

Хишигсүрэн -

гэртээ ороод ирсэн чинь ямар байна, ямар мэдрэмж төрсөн?

Пунцаг -

үгүй ээ яахав гэрт орж ирээ л одоо тэгээ л ер нь үгүй ээ энэ ер нв ямар мужаанаар, одоо би ер нь тэр ч яахав болсон л доо. Хөдөөний хүн чинь бас оюун ухаан сайтай хүн чинь янз янзын юм хот руу авч ирээд орон нутагтаа бас хэлнээ барина оюун ухаан хомсдвол тэгээ л тийм пин пан гэсэн юм хэлээ л бариа л

Хишигсүрэн -

явж ирчихээд айлчлалынхаа аялалынхаа тухай ярьдаг байсан юмуу. Албан ёсоор хурал мурал

Пунцаг -

зүгээр яахав жирийн улсуудад ярина. Тэр их хурлын депутут байх үед чинь одоо ярихаас өөр арга байхгүй ш дээ

Хишигсүрэн -

аанхан.

Пунцаг -

Тэгээ л иймэрхүү байсийн.

Хишигсүрэн -

та оросоос юу худалдаж авсан бэ тэр үед?

Пунцаг -

оросоос худалдаж авсан тухай тэр үед сая тэр цэргийн одоо генерал болцон байна

Хишигсүрэн -

Хүрэлээ юу

Пунцаг -

тийн Хүрэлээ тэнд сурч байсан.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээд баахан төмөр авч байсан. Тэгээд сая ирээд Хүрэлээ тэгсэн Сүнжид бид хоёр яваад трамбайгаар яваад тэгсэн зах дээр мэдэхгүй их мотоциклэнд таарах их тэгсэн чинь би нэг их том шуудайгаар хийж авсан. Тэгсэн чинь Хүрэлээ гэлээ. Үгүй ээ алив чи Хүрэлээ гэсэн чинь

Хишигсүрэн -

тэрийг тэгээд зөвхөн өөртөө авч байгаа юмуу, хүмүүс захисан байгаамуу?

Пунцаг -

хүмүүс захисан шувт. тэгэж л явж байлаа.

Хишигсүрэн -

за өөр одоо танд ярчихмаар

Пунцаг -

өө өөр одоо ярчихмаар юм юу байхав

Хишигсүрэн -

нэмчихмээр нэмээд хэлчмээр юм, өөр бас орхигдсон, хаягдсан тийм юм заавал хэлэх ёстой

Пунцаг -

өөр юм юу байхав дээ. Хүн асуухлээр худал, үнэн хэлээд өнгөрнө. Тэр дотроос үнэн ч юм байгаа байх худал юм ч бараг ховор байгаа байхаа.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

худал юм ер нь бараг байхгүй байх. Худал хэлдэг хүн гэж байхгүй шд, юм зохиогоод.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэр Хүрэлээтэй хамт явсан нэг шогтой юм бий. Тэр юу над нэг хүний захисан тэгээд тэр юмыг би тогтоож аваад явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгээд

Хишигсүрэн -

рецепт байхгүйгээр

Пунцаг -

рецепт байхгүй. тэгээд сайн өдөр москвад явж байгаад Хүрэлээд үгүй ээ надад ийм юм захисан юмаа гэсэн их том аптекаар ороод тэнд настай орос авгай сууж байна

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

тэгсэн чинь Хүрэлээ Пунцаг ах та тэр эмийн нэр сайн хэлнэ шүү гээ л байна.

Хишигсүрэн -

аанхан

Пунцаг -

үгүй ээ та чинь эмний нэр мэддэггүй хүн байдаг юмуу гээ л ингэсэн. Тэгсэн ярихын даваан дээр дахиад үгүй ээ одоо яг сайн хэлнэ шүү гээ л байна. Тэгсэн л ямар эмий нь ч мэдэхгүй нэрий нь хэлээд өгсөн чинь тэгсэн чинь Хүрэлээ үгүй ээ та яасан би энд 25 жил ажилласан ёстой дуулаагүй юм байна гэжийн гээд гэсэн

Хишигсүрэн -

тэр эмний нэрийг үү?

Пунцаг -

тийм эм манай энд ер нь байдаггүй. Ер нь нэр дуулаагүй юм байна гэж хэлээд тэгсэн

Хишигсүрэн -

буруу хэлчихгүй юу тэ

Пунцаг -

тэгээд буруу хэлчихэж. тэгээд эртээд бас гээж л байна лээ. Тэгээд тиймхэн бичгээр уймарч явсан үе байгаа л даа. Тэрнээс биш улсад байхдаа их юм тогтоодог цээжилдэг их тийм хүн. Одоо бас би

Хишигсүрэн -

танд байшдээ тэр барилга байшин байгууламж тэр метро зетро сонин байсан уу эсвэл тэр урлагийн бүтээлүүд сонин байсан уу, ер нь. Юу нь илүү таны сонирхолыг их татаж байсан бэ?

Пунцаг -

үгүй ээ тэр ер нь ямар мэдэхгүй, ёстой аль нь сайн

Хишигсүрэн -

за за

Пунцаг -

ядаргаатай юм бэ гэж бодогдохоор л явж л байсан л даа.

Хишигсүрэн -

за яриагаа өндөрлөх үү

Пунцаг -

за тэгье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.