Batnasan
![](../assets/images/interviewees/990556.jpg)
Basic information
Interviewee ID: 990556
Name: Batnasan
Parent's name: Tsagaan
Ovog: Shaazgan
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: herder (Myangan malchin)
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Böhmörön sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
privatization
herding / livestock
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид нар одоо Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат одоо яг хөдөө мал маллаж байгаа танайх чинь бүр мянгат малчин айл тээ
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Мянгат малчин
Батнасан -
Аймгийн сайн малчин
Хишигсүрэн -
Аймгийн сайн малчин Сүрэн гэж айлын гэр бүлийн хүн Батнасан гэж хүнтэй ярилцлага хийхээр зөвшөөрөөд тохиролцоод байж байна. Тэгээд Батнасан эгчийг би бас таньдаг. Хүүхэд байхаасаа эхлээд тэгээд таныг манай төсөлд оролцож судалгааны энэ ярилцлаганд мэдээлэл өгөх болсонд их баяртай байна.
Батнасан -
За байрлалаа.
Хишигсүрэн -
Тэгээд та өөрийнхөө тухай хүүхэд наснаасаа эхлээд таны ой тойнд юу байна тээ тэр бүх юмыг өнөөдрийг хүртэл нэг яриад өгөөч.
Батнасан -
Би одоо Түвшин гэдэг бас ардын малчин, гүй тэр манай хөгшин аавын дансаар явдаг л би
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Миний гарсан аав болбол Түвшин тэгээд би тэднээ хоёр... Манай тэр аав ээжийн хүүхэд ер нь үрэгдээд байсан байвал
Хишигсүрэн -
Түвшингийн үү?
Батнасан -
Аан ха. Янжив ах ганцхан байдаг. Гурав дөрөв таван хүүхэд үрэгдэхлээр надыг энэ “Усан хоолойд ” дагуулж нүүж очоод одоо нэг тийм мал хар цөөтэйхэн одоо нэг тийм тааруухан тийм айлд авч одоод үрчлүүлж, таван хүүхэдтэй айл надыг үрчилж аваад, тэрэмийн хаяагаар авсан юм гэнэ лээ. Гарсан дор нь
Хишигсүрэн -
Тэрэмийн хаяа гэдэг нь гэрийн ханын хаяа
Батнасан -
Тийн ханын хаяа байраар...
Хишигсүрэн -
Тэр Махаши
Батнасан -
Тэр чинь манай бэргэн эгч байхгүй юу. Тэгээд надыг аваад тэр айл одоо өдий болгоод дөрөв тав ...
Хишигсүрэн -
Казак айл гэдгийн та хэл
Батнасан -
Казак айл
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Казак айл үрчилж аваад надыг нэг нас өнгөрсний дараа хоёр ч жил болсны дараа миний нэг дүү гарч
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд би гурван дүүтэй байсан. Нэг нь аваараар нас барсан. Хоёр нь байна. Тэрнээс хойно гарсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Би ээжийн гучин долоотойд гарсан. Тэгээд надыг гурван жил асарсаны дараа манай тэр хөгшин аав Цагаан гуай миний аав, нэгэн бодлын миний аавын аав эргүүлэж аваад одоо тэр мал хартай энэ айлд очвол миний асарсан хүүхэд жоохон ядраад байж магадгүй гээд хөгшин аавд өгч...
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Манай хөгшин аав жаран зургаан настай надыг гурван настай хүүхэд аваад надыг арван найман нас хүргээд энд одоо далан,... хорин нас хүргээд энд далан нэгэн онд одоо энд гэр бүл болж одоо бид хоёр дөрвөн сарын хорин есөнд гэр бүл болсон бид нар
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ингээд тэгж байхад далан нэгэн он байсан, 1971 он байсан. Одоо өдий хүртэл хугацаанд сайхан ингээд амьдарч яваа нь энэ. Тэгээд би өөрөө нь ах дүү дахиад тавуулаа надлаа өөрийн гурван дүү ингээд тавуулаа болсон. Тэгээд таваас нэг нь аваарт ороод үрэгдчихсэн. Одоо ингээд дөрвүүлээ байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд миний эхний охин одоо гучин долоо найм хүрч явна. Адгийн нь арван таван настай. Ийм арван хүүхэдтэй ийм гэр бүл болоод нэгдлийн янз бүрийн нэгдэл нийгэмдээ ажил хийгээд одоо өдий сайхан амьдраад одоо бараг дөчин болж байна л даа одоо
Хишигсүрэн -
Аан ха. Хүнтэй суугаад амьдраад
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Тийн байна далан нэгэн онд гэр бүл болоод ...
Батнасан -
Би яахав дөрөвдүгээр ангийн боловсролтой тэр Жавхлангийн аав Саманд манай ангид хичээл зааж байсан. Тэгээд өнөөх хөгшин аав жаран зургаан настай надыг аваад наян долоон нас хүргээд
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Наян найман ч нас хүргээд тэгээд нас барлаа. Манай хоёр хүүхэд гарчихсан хоёр охинтой байтал...
Тэгээд би тэр хөгшин аавдаа татагдаад сургууль соёлд ер нь яваагүй юм. Одоохи хөгшин аав надыг явчихаж нь бас яахав миний аавын аав байхнүй юу. Жаран зургаатай хүн одоо хүүхэд аваад арай тэгж дундгүй өнчирдгийн болов уу яадгийн болов уу гэж байгаад авсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд...
Хишигсүрэн -
Таны яг хүүхэд насны үеийн дурсамжууд, тухайн үед таны хүүхэд нас бусад таны үеийн хүүхдүүдийн амьдралаас одоо юугаараа онцлогтой ялгаатай байв. Таны үеийн хүүхдүүд ер нь яаж сургууль соёлд хамрагддаг. Аав ээж нь хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг байв гээд л ярих юм байвал ер нь зөндөө л байна.
Батнасан -
Манай сургууль яахав тэгж байхад бас юухан цаг болно зарим нь найман настай зарим нь есөн настай ингээд хичээлд ордог байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд Хэрмэн ахын Оюундэлгэр бид нар, бүүр хэзээнээ танай аавын аав тэр Дүдэн гэдэг айлтай айл хамт байж байсан. Тэр Чимэдцэрэн гэж тэр Хашсүрэнгийн эхнэр зураг мураг авч байсан би тэр үеийг санаад байдгийм л ер нь
Хишигсүрэн -
Тэр хэдэн он бэ?
Батнасан -
Тэр ер нь хэдэн ч он байв аа, одоо мэдэхгүй тавин
Хишигсүрэн -
Долоо найман он байх тээ
Батнасан -
Долоо найман он л болох. Тэгээд бас тэрнээ дүү Нямаа гэж байв аа
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ядмаан дүү гээч
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд л Чимээ эгч эд нар ингээд, тэр Торгоо гэж нэг эмэгтэй ирж бас их зураг авдаг байсан юмаа. Өлзийсүрэнийг хойно
Хишигсүрэн -
Та нарын тэр авхуулсан зураг байдаг ш дээ одоо
Батнасан -
Байдым
Хишигсүрэн -
Байдаг
Батнасан -
Томруулчихсан манайд нэг байсныг энд нэг айл сонирхоод аваад явчихлаа. Би хөл нүцгэн суучихсан тэрлэгтэй хүний хажууд
Хишигсүрэн -
Манай аавын альбомонд байгаа.
Батнасан -
Тэгээд Оюундэлгэр бид хоёр одоо чацуу хамт үерхэж тоглодог одоо ийм байсан. Хамт хоёулаа хөгшин аав дээрээ байгаад ингэж байгаад одоо эд нар бас нэг жил өнжөөд энд долоо наймдугаар анги яасан билүү одоо... Долоо наймдугаар анги байгуулагдаагүй байсан тэгээд зарим нь хөдөө гараад зарим нь эргэж ороод ийм юм болсон.
Хишигсүрэн -
Та нар жоохон байхдаа юугаар тоглодог байсан бэ? Одоо аав ээждээ малын ажилд хэзээнээс эхэлж туслаж эхлэх үү гээд одоо хөдөөний хүүхдийн амьдрал?
Батнасан -
Оо би ер нь нэгдүгээр ангид орохоос урьд өнөөх хөгшин аавтайгаа байгаа юм чинь үхэр тугалаа нь ивлээд адаг сүүлд нь гурав дөрөвдүгээр ангид орчихоод үхрээ нв сааж ер нь эхэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ер нь багадаа дандаа нь малын шагай үхрийн туруугаар их тоглодог байсан. Үхрийн туруу хоёр хоёроор нь тэгж байхад чинь бас худалдаа бэлтгэл анги авдаг байсан юм. Бүр надыг багад Дэмбээ гэж авч байсан. Энэ Бямбасүрэн жолоочийн ...
Хишигсүрэн -
Аав
Батнасан -
Агент байсан. Тэгээд өнөөх ирэхлээр туруу муруунаа цуглуулж байгаад эвэр мэврээ өгдөг. Тэрүүгээ их хайрладаг бүр хаана дурэх эвээ олж ядаад бараг их мал маллаж байх хэвтэй л ингэж л байцгаадаг, ингэж л амьдарч байсан. Бид нар ер нь тэгээд нэг анги дэвшинэ гэж зурчихаад тоглодог. Тэрүүг их тоглодог. Одоо юун цагийн юм нь тэр л багын...
Хишигсүрэн -
Анги дэвшихийг та нар тоглодог байсан юмуу?
Батнасан -
Тоглодог
Хишигсүрэн -
Газар дээр зураад
Батнасан -
Зурчихаад, бүүр газар нь тэр сумын доод үед “Чүнч” гэдэгт бараг элэгдээд одсон хотойгоод одсон байдаг их анги дэвшдэг Оюундэлгэр бид нар тийм байсан
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Бид нар тэр Чүнчээс гүйцгээдэг. Энэ Баскадар гэж казак байсан. Түүний Батима, Мелей хоёр л тэгээд энэ хэнээ Заана нь Сүхээ л, Оюухай л энэ Биндэръяагийн эхнэр, Оюундэлгэр бид нар тэр Чүнчжщээс дандаа нь гүйдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд замдаа нь чацаргана мацаргана идээд л тэгж байхад бүр их гоё байсан. Ой модтой л... одоо ч гэсэн байна д харин
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
тэгээд бүгдээр нь дөрөвдүгээр анги хүртэл яваад би дөрөвдүгээр ангиас нь гарчихсан юм. Би есөн настайдаа орсон байлаа
Хишигсүрэн -
Таныг сургуульд ороход сургуульд хэдэн багш байсан хэр олон хүүхэд сурдаг байсан бол? Сургуулийн байшин барилга сав одоо хангамж ямархуу юм байсан юм бэ одоо ер нь?
Батнасан -
Гүй ер нь яг хэдэн хүүхэд сурч байсан билээ за байз ... ... ... Арван гурав дөрьвөн багш лав байсан. Энэ гавъяат Бат-өлкий захирал байсан тэгээд тэгж байхад л дөнгөж л “А”,”Б” гэж хоёрхон бүлэг эхэлсэн юм. Маа нараас хойно
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Бид нараасаа хойшоо, түрүүнээ тэгж “А”,”Б” гэж бараг байсангүй ээ. Тэгээд манай анхны багш Пүрэвээ багш байсан. Одоох энэ бөх Гэлэгийн эхнэр
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Түүний дараа Саманд багш ирсэн байв. Саманд багшийн дараа энэ Янжив багш ингээд
Хишигсүрэн -
Дөрөвдүгээр анги төгсөтлөө гурван багш сольчихсон уу
Батнасан -
Тийн, тэгээд Саманд багш усны аж ахуй гээд аймаг тал явчихсан. Анх нь энэ чинь багш байсан хүн болныш.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд бид нарт яг шүлэг мүлэг цээжлүүлээд явуулдаг яг энүүг цээжилж ир гээд явуулдаг байсан. Тэгээд тэр цагин шүлэг нь одоо энэ хүүхдийн хүүхэд өөрийн нутгийн хүүхэд хичээлд ороод яахлаар зарим нь хэвээрээ байна зарим нь яахав жоохон өөрчдөгдчихөж, ганц нэг нь алга ер нь бараг нь байдгийн байлаа.
Хишигсүрэн -
Сургуулийн хичээлийн байр нь урьд талын байр баригдаагүй байсан тээ.
Батнасан -
Урьд талын байр баригдаад хойд талдаа нь нэг л нийтийн тийм дотуур байранд байртай өмнө үедээ гурав дөрвөн ангитай байсан. Үдээс хойш ээлжилж ордог. Дөрөвдүгээр анги биш үү бараг дөрөвхөн байр нв байю уу яав уу. Ер нь сайндаа л нэг зургаан хичээлийн анги байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо манайэнд ажиллаж байснаас одоо тэр хотод болохлоор тэр Дэмбэрэлийн Даваасамбуу байна, хэнээ одоох Өлзий-орших байна, Дамбын...
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Өөр алба хашиж байдгаас өөр хэн хэн байдаг билээ. Одоо манай суманд гэхлээр захирнщгааны дарга марга хийж явсан Алгаа, энэ Сайнжаргал
Хишигсүрэн -
Танай анги юмуу
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Та нарыг нөгөө анх сургуульд орохоос өмнө сумын төв рүү орж байсан уу?
Батнасан -
Ер нь ордоггүй байсан. Дандаа энэ “Шар модон” энд л Ховдын гол хааяа нэг орж үздэг. Шар модонд л байдаг байлавт
Хишигсүрэн -
Тэгээд сургуульд орлоо гээд анх сумын төв лүү ороход байшин сав тэгж л харж байсан уу?
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Ямар санагдаж байсан бэ таньд?
Батнасан -
Их сайхан санагдаад л одоо их л хол хөгшин аав надыг нэг хээр алаг морьтой, надыг хойд талдаа сундалж одоод буулгадаг. Анх нь тэгж л эхэлж байлаа. Нүүхлээр тэр үед чинь тэмээнд аччихдаг. Тэмээн дээр суучихдаг тийм байлаа.
Хишигсүрэн -
Харин тийм
Батнасан -
Нүүхлээр дандаа нь хоёр бага хүүхдээ айл болохлоор ачаад томын тэмээн дээр суулгачихдаг. Үүргэлсэн болоод явцгаадаг. Тэгээд бид нар анх нь хөдөө амьдрал нь тэр болоод яадалтай ч байж л. Бид нар нам хүүхэд насандаа нь тулуулж аваад наар цаар яваад байдаг байсан. Одоо бараг айлын эхнэрүүд чадахгүйдээ орж байх нь тэмээ унахаас айдаг.
Хишигсүрэн -
Дотуур байранд та ер нь сууж байсан уу?
Батнасан -
Дотуур байранд байж байгаагүй би дандаа нь хөгшин аавын гэрээр бас нэлээн тав, хоёр гурван километр гэж хэлдгийн болж байна уу? Дандаа нь тийм газраас гүйж хичээлдээ очдог байсан.
Хишигсүрэн -
Цаашаа ер нь сургуульд сураагүйдээ харамсаж байсан уу?
Батнасан -
Би тэр дороо харамсахаа мэдээгүй хоёр гурван жилийн дараа харамссан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Юунаас болж одоо хоёр гурван жилийн боддог болов?
Батнасан -
Гүй ер нь ухаан орсон гэхлээр ямар учиртай нь тэгэхдээ ер нь хөгшин аавыг орхиод яявах арга байхгүй л дээ. Тэгж байхад чинь хөгшин аав чинь бас наядаа дөхсөн хүн байв.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Наян долоо найм хүрч нас барсан юм.
Хишигсүрэн -
Та тэр казак айлд байсан амьдралаа ер нь санадаг уу?
Батнасан -
Би тэр казак айлд байсан амьдралаа бүүр санадаггүй юм. Тэгээд казак айлд чааваас тэр самган уйлаад ирдэг гэнэ. Уйлаад ирэхлээр нь нэг хэдэн хонь морь хар хөтөлгөхөөр явчиждаг гэнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд аягантомд гээд хэлдэг гэнэ. Тэгээд ер нь аяганд цай ууна гэж хэлж байхын байв гэсэн чинь хөлөм хөрч байна гээд байж гэнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд өвөл хаврын завсар ирсэн болоод байгаа юм. Тэгээд самган дахин дахин уйлж ирээд манай тэр асарсан ээж ирээд яахлээр нь энэ Ямаатаар гараад бүр арван хүртэл байж байгаад ирсэн. Дахиад миний асарсан ээж ирээд уйлаад бариад тэгсэн байвал, тэгэхлээр санаад тэгсэн мэдэхгүй айгаад сандраад нам мартчихсан байсан мэдэхгүй нам гэнэт юм нь орж ирээд уйлахлаар нэг халуураад бөөлжөөд тэгээд тэрнээс хойно уурсан гэж санай аав ээж хэлдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Би арван долоо найм хүрчихсэн байхад энэ манай Махаше эгч агент хийж байсан. Нөхөр нь Хуван гээд анх нь Ховдын голд тэгж байхад би нэг одлов. Сүрэн ахтайгаа нь аавын дүү
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Сүрэн ах надыг золгуулж очоод ирсэн.
Хишигсүрэн -
Яагаад заавал казак айлыг сонгож өгч байсан бол таныг
Батнасан -
Тэр бүр дөрөв таван хүүхэд үрэгдээд болшгүй болоод ганцхан ах байсан тэгээд би ээжийн нь гучин долоотойд гарсан. Тэгээд одоо нас нь ахиж явах ер нь нэг хүүхэд боловч яатахаа л нэг хүүхэд боловч тогтоххай ер нь ингээд үзвэл яах болов оо гэж өгсөн болоод байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд надаас хойно гарсан гурван нь гэмтээгүй
Хишигсүрэн -
Тэгээд тэр айлыг яаж сонгож олж өгөх үү
Батнасан -
Тэр айл бас ингээд дагуулаад нүүж баривч хүний үгээс гаршгүй тийм мал хөрөнгө багатай ер нь мал хар майтай болоод ер нь мал хар өгч л ер нь аргадаж явж л буулгасан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Нэг бүүрт буугаад эс гарахлаар дахиад хонь төрсөн бүүр дөрвөн сарын хорин хоёрнд надыг гарсан гэж Хэрмэн ах хэлдэг юм байлаа. Ээж аав болохлоор хонь төрөөд дүүрч байсан билээ. Ачит нуураар хүн явж байсан гэж хэлдгийм. Яг Ачит нуурын усан хоолойн энэ талын хар өтөг дээр гарсан гэж.
Хишигсүрэн -
Гэрт төрсөн тээ
Батнасан -
Тийн өглөө үүрээр гарсан гэж тэгж хэлдгийн байлаа.
Хишигсүрэн -
Сургуульд сурч байх үед ер нь ном дэвтэр үзэг харандаа гээд л юм ер нь хэр элбэг олдоцтой байсан бэ?
Батнасан -
Үгүй яахав гайгуй байсан. Тэгж байхад пеонер үзэг ч байдаг ийм таван хошуут ч гэж байдаг ийм монтгортой нэг үзэг байдаг байсан. Тэр гурван үзгийг чинь чернелийн савд ингэж дүрж бичдэг байсан дандаа
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Харандаагаар нэгдүгээр ангидаа барагтал бичдэг. Хоёрдугаар ангид ороод үзгийг чинь дандаа ингэж дүрж бичдэг байсан.
Хишигсүрэн -
Ховор уу элбэг үү үзэг ер нь
Батнасан -
Элбэг байдаг байсан нүүлгүйдээ нь цүнх харин байдаггүй тийм бөс цүнхтэй явдаг байсан. Хааяа нэг “Шинэ үсгийн багш” дээр гарч байна уу яана уу
Хишигсүрэн -
Даавуун цүнх үү
Батнасан -
Тийн даавуун цүнх, даавуугаар оёчихсон тийм цүнхтэй явдаг байсан.Бакаль гуталтай дөрөвдүгээр анги төгсөөд ер нь эр хүний гуталд ордог бид нар яг тийм л байсан.
Хишигсүрэн -
Тэгээд та дөрөвдүгээр анги төгсөөд сургуулиас гарч үед хэдэн настай хүүхэд байсан болж таарч байна.
Батнасан -
Би бараг арван гурав дөрвөн настай төгссөн байлаа. Ер нь янз нь
Хишигсүрэн -
Тэгээд хэдэн онд суусан билээ, далан нэгэн онд гэрлэсэн тээ
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Танайх нэгдэлд нхэр хариулдаг байлуу?
Батнасан -
Манайхан гэр бүл болоод ер нь арван хоёр гурав хоночихоод хөгшин заводын эрхлэгч сүү мүү авдаг тэр завод тасагт ажиллаад би Бунсүрэнгээс арван таван үхэр авч саагаад тэгээд тэрнээс хойш нэгдэл тартал үхэрчин дандаа үхэр маллаж байсан. Тэгээд нэгдэл тарсан даруй үхэр ч байна шийр мал ч байна ер нь бусад малаар олон янзын таван хушуу малтай
Хишигсүрэн -
Та тэр заводод сүү авдаг байсан тэр үеийн амьдрал тэгээд ер нь нэгдлийн үхэрчин байж одоо хориод жил боллоо ш дээ.
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Тэр үеийн амьдралыг яриад ер нь нэгш нэгдлийн малчин айл яаж аж төрж амьдарч хүүхэд шуухдаа сургууль соёлд явуулдаг байв?
Батнасан -
Тэгж байхад манайхан юу байдаг байсан юм. Эрдэм шинжилгээний хүрээлэн гэж Банзрагч, Бирзаан гэж хоёр эмч ирж үхэр шүдлүүлэлт гэж нэг кальци гэдэг эм өгч байсан юм. Тэгээд энэ үхэрчин Батжаргал бас цэргээс ирчихсэн хөгшинтэй нэг одоо бид нар худаа болчихсон байнавт бас мөн нэг насны улсууд л
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Бид нар ингээд Доной самган гэж ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэр кальци, хажууд нь юутай өгч байсан болоод байна. Ер нь кальци дутагдаад үхрийн шүд хорхой идээд байсан байлаа. Хочр гурван жил тэр үхэр маллаж байлавт
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд баруун ферм бариад өгчихсөн тэн дээр үхэр маллаад
Хишигсүрэн -
Баруун ферм гэдэг нь Далан тугалыг хэлж байна уу?
Батнасан -
Үгүй тэр усны цаад талд тэгж байхад эднийхэн бас нэг хочр хүүхэдтэй байлуу ер нь гараагүй ч байсан болов уу. Манай хойд талд дээр байдаг байсан. Чогсом эгч бас бага эмэгтэй багашиг эмэгтэй
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Аргал маргал түүсэн явж байдаг.
Хишигсүрэн -
Тэгээд тэр нэгдлийн мал маллаж байх үеийн тэр зовлон жаргал...
Батнасан -
Нэгдлийн мал маллахдаа бид нар юу яадаг ер нь зармдаа дараа дараагаар хүүхдүүдтэй болно угж хөхдөг болно хоолын сайхан тааруулаад өлгий дээр нь ингээд түшүүлээд орчихоод ингээд үхэр тугал саагаад тэгээд заримдаа уйлж, юу үйлдвэрийн даалгавараар сүү ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд үйлдвэрийн даалгавараас илүү үхэр нь саагддаггүй учраас манайхан ер нь хорин нэг хоёр үхэр л одоо арван таван үхэр саах ёстой байсан болбол үйлдвэрийн даалгавараар илүү төрсөн үхэрт нь төлөвлөгөө өгдөггүй. Хусран мусран хоцордог. Дандаа хорин хэдэн үхэр саадаг тэгээд өнөөх хүүхэд заримдаа уйлж байгаад тогтоод заримдаа унтчихсан байдаг. Заримдаа яахав тэрүүгээ хөхчихөөд нэг хэд уйлаад дуугийн нэг сонсоод эс сонсоод явж яваад унтчихсан байдаг. Бид нар тиймэрхүү амьдралаар хүүхдээ өсгөсөн. Тэгээд уячихдаг. Тэгээд нэг жоохон арай гайгуй нь хэд уйлж байгаад, манай Бүргээ, Батболд хочр болбол жил дараагаар гарсан. Бага нь уйлаад болохгүй болохлоор нь соска аваад нэг нь хэд хөхөж байгаад өнөөхийн амнуур өгдөг иймэрхүү байсан бид нар.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр үйлдвэрийн даалгавар гээд байна ш дээ одоо яг бид нарын ярилцлага бүүр хожим хүмүүс үзэхлээр ер нь нэгдэл гэж юу байдаг байсан. Нэгдэлд мал маллана гэж яадгийн нэгдлийн малчин айл
Батнасан -
Үйлдвэрийн даалгавар гэдэг одоо зуун үхрээс наян таван тугал ав гэж байсан.
Хишигсүрэн -
Зуун эх үхрээс
Батнасан -
Тийн, ер нь наян таван хувиар гэхлээр тэр ядахдаа нь жаран тав, далан хувиар төл авах ёстой. Тэгээд тэрүүнээс нь одоо арван тав зургаан үхрээс одоо хорин үхэртэй хүнээс хэд нь уяж байсан юм. Тэгээд тэрэнд хусран мусран үлдсэн төлөө нь сайн авчихвал яахав боломжийн болбол тэрүүний илүү үхрийн хэлж байсан. Илүү малын одоо авагдах ёстойгоос илүү төлийн
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Өөр тэгж байхад бид нар одоо гучин толгой малтай байдаг байсан билүү гишүүн гээч
Хишигсүрэн -
Нийт малын тоо юу нэг айлын
Батнасан -
Эхлээд гучин толгой малтай байдаг байсан билүү нэгдлийн гишүүн мартчихажээ. Түүний дараа тавин толгой малтай байдаг. Түүнээс илүү малтай байдаггүй тийм байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд би, Алгаа тэгдэг байсан чи ер нь сургууль соёлд явдаг байсан юм. Арай их цээжирхүү гэдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд би багадаа аар саар яасан шүлэг мүлгийг би ер нь их яадаггүй одоохи...
Хишигсүрэн -
Мартчихсан
Батнасан -
Би монгол хүн гэсэн шүлэг энэ тэр юу яагаад би хүүхэд хичээл зааж байтал би энд байсан. Миний отгон охин манай хүргэнээ ахмад хүүхэд хоёрт би хичээл мичээл зааж юу яаж давтуулж төв дээр бас тав зургаан жил болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд Алгаа орж ирээд тэгдэг чи ер нь жүжигчин байх байж л чи ямар их юм мартдаггүй юмч би бүр марчихаад байна би чи бүр юм мартдаггүй юм байх чинь гээд
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд өнөөх хүүхдүүд хажгир чих юм уншиж байх нь би гаднаас дотноос аргал авч байхдаа ч хэлж байдгийм одоо
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоохи заримын бас мартчихаж, “Би монгол хүн” гэдгийг болбол би одоо
Аргалын утаа бургилсан
Малчины гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог би
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдам харна
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдаж
Элэг зүрх минь догдлож
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхэнэ.
Тэрүүг одоо хүүхдүүд буруу зөв уншихаар хуу наадахыг чинь тэгдэггүй юм ингэдгийм гээд л ...
Хишигсүрэн -
Та одоо хэдэн настай байхдаа цээжилсэн шүлэг болж байх вэ одоо энэ
Батнасан -
Би үүнийг арван нэг хоёр настай байхдаа арван нас орчтоос эхэлж л, нэг л шүлэг байдаггүй юм байлаа. Нэг “Хадланчид” гэдэг бусад нь ер нь өөрчлөгдсөнөөс биш бүгд байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хэзээнээ “Хадланчид” гэж
Хангисан хадуурын хурц ирийг хүлээж
Халиурсан өвс тал дундуураа хунгилсаар
Хааяа нэг салхитай наадаж
Хадлан ажил эхлэхийг хүлээсээр байна
Тэртээ алс хадлангийнхан буудалж
Тэрэг малаа эмхлэн шуугилдаад
Тэгээд маргааш ажилдаа орно гэх шиг
Тэндээ хадуур давтах чимээ гарч байна...
Гэсэн шүлэг тун гарч ирсэнгүй ээ
Хишигсүрэн -
Аа ха хи ха хи .../инээв/ бусад нь бүгд одоогийн хүүхдийн номон дээр байна уу
Батнасан -
Тийн байна. Тэгээд “Миний нутаг” сутаг л өнөөх
Хишигсүрэн -
Танайх эх үхэр маллахаас гадна ер нь үхэрчин айл норм нь хэдэн үхэртэй байх чстой байсан бэ? Нэгдлийн үед, цалин цавуу хэдийг авах уу? Та хоёр хоёулаа нэгдлээс цалин авдаг байсан уу?
Батнасан -
Тийн. Бид нар тэр далан таван бяруу, тэр бордооны малыг далан таваар нормлож өгч байсан. Батжаргал далан тав, манай далан тав зуун тавин үхэртэй бяруу дандаа нь хэвэг дээр нь кальци гэдэг юмын ингэж шүд хорхойтуулахгүйн тулд хийж байсан байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хийж өгч байх хугацаанд нь болжим бид нар өвөлд нь гурван зуу, зунд нь гурван зуун хорь авч байлуу, зуун далан тав авч байлаа. Зунд нь далан тав орчим авдаг байсан. Далан төгрөг болно шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо заримдаа андуураад энэ цагийн далан таван мянга гээд бас тэнээд явчихдаг юм.
Хишигсүрэн -
Та хоёр хоёулаа цалин авдаг байсан уу
Батнасан -
Миний өрхийн юунд нэг л ирдэг байсан юм. Тэгээд одоо хоёулангийнхан цалин болныш.
Хишигсүрэн -
Нэг нв далан тавыг авах уу
Батнасан -
Тийн үхэр саахлаар яахав заримдаа бүр хоёр зуун тавь мавь хүргээд, хөшгин бас нэг зуун дал хүргээд ная хүргээд ингээд бүр нийтдээ гурван зуу гаруй төгрөг авахлаар ер нь бас их төгрөг бодогддог билээ. Харин тэгээд
Хишигсүрэн -
Ер нь тэр бол хүрэлцэх үү амьдралд?
Батнасан -
Хүрэлцдэг байсан юм. Хүрэлцэхдээ нь яахав бид нар нэг даалимбуун дээл өмсдөг тэгс ингэсэн шиг байсан. Тэгээд бид нар бас энэ хөгшиний дүү, манай хадам аав бид нар гэр бүл болоод хоёр сар болоод нас барсан тэгээд бид энэ Баатарсүрэн, Даваасамбуу таван дүүгээ гэрлүүлж эрэгтэйд нь гэр бүрж өгөөд эмэгтэйд нь яахав бас ор дэрийн тааруулж өгөөд таван хүнээр гэр бүл хийлээ.
Хишигсүрэн -
Аан ха танайх дааж уу
Батнасан -
Тийм манайх дааж, одоо аав нь... хадам ээж байсан л. Ээж хөгшин хоёр суугаад л одоо гол зүтгэдэг хүн нь бид нар тэгж байхдаа одоо яахав тэрнээсээ одоо ёстой таван бүтэн аяга байвал нийлүүлж байгаад нэг хотойж гүдийгээгүй сав байвал нийлүүлж байгаад тэгээд айл өрх болоод одоо таван дүү нар сайхан амьдарч байна. Найрын түлээнд хүртэл хоёулан одоо улсууд хүн очоод ачаад ирэхлээр түүнийг хоёулахнаа ачдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Сүрэн -
Найрын түлээ хэнээ нь тэгсэн билээ
Батнасан -
Баатарын
Сүрэн -
Нямдорж аяндаа анчин хүн болно оо
Батнасан -
Гахай алчихсан байж
Сүрэн -
хоол хийчихсэн байж л бид хоёрыг хоол ид гээд
Батнасан -
Наана чинь нэг багзагийн сах нь билээ ид гэсэн чинь гахайн ман нь байж тэгээд бид нар гахайн мах идэж аваад л буцаж байдаг.
Сүрэн -
Тооройн тооройн тэгээд бид нар өөрсдөө малын махыг чмар тарган юм гээд
Хишигсүрэн -
Нэгдлийн мал маллаж байх малчин хүний амьдрал байна ш дээ тэрийн үеийн одоогийн малчин хүний амьдрал хоёрын хооронд ямар өөрчлөлтүүд гарч байна. Сайн тал руугаа, муу тал руугаа
Батнасан -
Хэзээнээ болохлоор нэгэн бодлын сайхан байсан юм. Яагаад гэхлээр өнөөх пресс юмын ачиж ирээд, хэвэг тэжээлийн авч ирээд өгчихдөг. Төлчин гээд өгчихдөг одоо сүүлдээ нэг гурван зуун эх л байсан тэр яг хэдээр шийр суурилж байхын сайн мэдэхгүй байна. Ер нь тиймэрхүү байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Нэгэн бодлын нэгдэл байх үед сайхан байсан болоод байгаа юм. Бас ч гэж... Одоо болохлоор биеэр нь өнөөх Саманд багш зохиосон билүү хэн билүү бас нэг тийм шог зохиочихсон байсан юм. Юу билээ за байз...
Нэг хурим найр боллоо
Бэргэн суулгасан
Бэлэн машин явуул
Нүүх суух цаг боллоо
Чиргүүлтэй машин явуул
Аргал түлээ дууслаа
Дүнхэн савтай машин явуул...
...гээд бичээд “Малчин” сонин дээр гарчихсан байдаг билээ. Арай нэг л амрыг харж байна гэж бодоод тэгсэн байлгүй дээ.
Хишигсүрэн -
Нэгдлийн дарга цэрэг удирдлагаас нь ер нь тэр үед дэмжлэг юу байх уу, эсвэл одоо дарамт шахалт юу байсан бэ?
Батнасан -
Даралт шахалт яахав бас л тэр ер нь малаа одоо олигтой маллаарай энэ тэр гэж одоо бас л тэр янз бүрийн ариун цэвэр одоо малын элхэвч нэмнээ шаардана. Шаардлагтай болохлоор тэр яг гэсэн улсууд нь яахав ягштал биелүүлээд тэгс гэсэн илүү шаардлага авч байсан болов уу гэж би бодоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Г. Сүрэн:Хэцүү хэцүү малчид бид нар ер нь тэгээд тэгж сандарч
Батнасан -
Бид нар болохлор сааж сааж байхдаа нь сумын аварга малчин салчин л болоод л, юу энэ дотор хэдэн юу бас байдгийм л
Хишигсүрэн -
Юу байна, зураг уу
Батнасан -
Тийм, авч байсан хэдэн юмсууд байв уу яав уу. Бид нар одоохүнд хэлбэл аа чааваас худал хэлжээд ямар үхсэнээн нь мал маллаж чадаж байсан болов уу гэхээр байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хирдээ бид нар нэг их олон биш боловч хошоо хотон яггүй л маллаад маллаж байсан.
Хишигсүрэн -
Маллаж байсан тийм байх нь
Батнасан -
Маллаж байсан болоод байгаа юм
Хишигсүрэн -
Аварга малчин байсан тиймээ
Батнасан -
Тэгээд бид нар тийм нэг их муу гэж нэг их шаардлага авч үзээгүй. Бараг ер нь бид нарыг бараг шилж сонгоод ч бас гайгүй мал маллуулж байсан болов уу ямар бол наана бүр бүгдээрээ нь таал нь шуураад хаячихсан болоод би байсан хэдэн юмын ингээд хийчихсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Зарим нь морины харнаа юм байдаг. Ард чинь хэдэн юу мун байдгийм, байдаг болох бас
Хишигсүрэн -
Хөөх тийм байна. Одоо би та нарт нэг ... та ийшээ наашаа суучих
Г. Сүрэн:Одоогийн ажил бүр аюултай их, таван хошуу малтай болоод цэргээс ирсэн хүүхэд ерөөсөө мориноос ирж буугаад тэгээд ажилдаа ордог.
Батнасан -
Одоо хэзээнээ болохлоор эс байна уу манай адуу энд тэнд байдаг гээд одоо тав арав хоночихоод очиж харж байсан. Одоо хулгайавчихна гээд тун өдөр болгон
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд одоо тэмээнд явна, адуунд явна одоо ер нь гурван азарга адууны морин хүрэхгүй байна ш дээ. Хэзээнээ болохлоор хоёр гурван морьтой болохлоор болдог байсан юм.
Сүрэн -
Унтах нь бага шиг сургуулийн хүүхэд төгсөж ирээд шууд ээжийн нь ажилд орно.
Хишигсүрэн -
Аан ха
Сүрэн -
Хичээл ортол шувт нь тэгж ажиллаад л нэг шөнө нэг сайхан тааваараа унтдаг ч байхгүй болж байна уу. Ээж аав л сайн байвал боллоо гэдэг байдлаар... Бид нарын ажил дээр үеэс
Батнасан -
Тэгээд бид нар эмнэлэг мэмнэлэгт амаржчихаад одоо гэдэс нь өвдөхлөөр харин бүр юмаа угаагаад харин ч хүүхдийн хувцас угаагаад гэдэс нь өвдөж л байдаг харин ч бүр толгой эхээ нь угаагаад тэгээдл эмнэлэгт очоод амаржаад долоо хонуулаад гаргадаг заримдаа тэр юунд
Хишигсүрэн -
Төрөх байранд
Батнасан -
Төрөх байранд, юу амаржих байранд бас долоо хонуулаад ингээд арван дөрөв хонуулаад гаргадаг. Арван дөрөв хоноод гарахлаараа бид нар шууд ирээд яг ажилаа хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд тэгдгийн байлгүй одоо бас үе үе бие ядраад ер нь сулраад ер нь ядаргаанд, ер нь шинжилгээ хийлгэхээр нэг ийм өвчин гэхийн байхгүй дандаа ядаргаа гамаар гэсэн төрөлтийн ядаргаа гэсэн нэг ийм юм гараад байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд би арван гурван удаа жирэмсэлж арван нэгээ удаа төрсөн нэг л хүүхэд үрэгдсэн тэгээд одоо арав нь байгаа нь энэ
Хишигсүрэн -
Аан ха. Одоо харин би таниас тийм юм асуух гээд байна. Дээр үед одоо малчин эмэгтэйчүүд их олон хүүхэд гаргадаг. Хүүхэд гаргаснаасаа болоод одоо бол хоёр жилийн хүүхэд хардаг цалинтай чөлөө өгч байна ш дээ.
Батнасан -
Хөө айж нь
Хишигсүрэн -
Тийм юм байхгүй тээ. Тэгэхээр тэр олон хүүхдийг гаргаад өсгөөд хажуугаар нь тэр нэгдлийн мал маллаад гээд энийг ер нь яаж зохицуулдаг байв аа?
Батнасан -
Тэрүүгээ харин ямар сайндаа хоолын түшүүлэхийн түшүүлэд тавьчихаад заримын нэг өглөө эрт хуурайлаад тавьчихаад тэгээд ер нь одоо энэ цагийн хүүхэд болохлоор бие засаад авъя манай хүүхэд хардаг хүн байхгүй гэж энэ цагийн улсууд хэлж байна. Бид нар болохлоор уйлах цагтаа уйлж байгаад унтаад тэр чинь бүр бичгэн боловч ингэсэн болоод чагнаад чигнээд зарим нь ингэсэн болоод уйлсан байдалтай /сугсарч үзүүлэв/ гэсэн сэрчихсэн тэгсэн байдалтай байдаг билээ. Зарим нь нам тэгж байгаад унтдгийм, унтаад бариад л тэгэчихээд гадуур нь ирчихээд үхрээ саахаар барахгүй тугалын баас шээс цэвэрлэчихээд түлээ бас түүнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Нэг түлээ авч ирээд тавьчихаад гадаа ирээд чагнахлаар нэг их уйлж байх чимээ эс гарахлаар би хариу явжиждаг байсан.
Хишигсүрэн -
Шээс баас яахав нөгөө хүүхэд шээж баана ш дээ.
Батнасан -
Гүй тэр чинь юу бид нар сүүлийн үед бас казак өлгийтэй байлавт бас
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Казак өлгийтэй тэрэнд нь живхэнд нь ордог
Сүрэн -
Үнс хийдэг
Батнасан -
Нэг удаа манай хүүхдийн энэ хоёрдох нь болдым хонцгийн эхэн дээр жоохон устас хэвтээ юм болчихож.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Өнөөх нүүрсгүй гэрт жавар гүйгээд жоохон хайрагдсан хэвтээ. Тэгж хүртэл би асарч байлаа. Түүгээр яаж хөлдөөд үхчилгүй болж байсан юм. Хааяа нэг грипп хүндрээд хааяа нэг
Хишигсүрэн -
Хатгаа аваад
Батнасан -
Амьсгал нь дээрдээд хатгаа авдаг. Тэрүүгийг чинь нэг хоёр стердиомицин, пиниццелин гурван сая ингээд нэг таван сая тариа энэ тэнд өглөө оройд хийсэн болоод тэгээд орхичихдог байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хар цай майд оруулаад л харин нялх хүүхдийг өдөр болгон хар цайд оруулдпаг.
Сүрэн -
Тэр шээс бааснаас их хөндий байлгадаг тэр их зүгээр
Батнасан -
Өглөөд нэг юу яадаг, шөнөд нэг хүүхэд хөдөлдөг тэгэхлээр нэг бариад шээлгэчихдэг. Өглөөд нэг бариад шээлгэчихдэг. Тэгээд өглөөд бариад шээлгэчихсэн их уйлсан үедээ гэхээс биш бас мэддэг. Заавал ч үгүй хүн авахлаар
Сүрэн -
Харин тэр байтугай нэг жаахан усан чийг хүрчихсэн
Батнасан -
Шээчихлээр нь тэр чинь нуруугаа жаахан өндийлгөөд өндийлгөөд тэгээд өөр түүнээс биш бүгд шээдийн болжим ор дэвсгэргүй хөнжил даавуу маавуу угаах бас дийлэгддэггүй болныш.
Сүрэн -
Ээжийн сайнаар бас тэгж цэвэр тийм
Батнасан -
Бид нар л тэгж асарч байсан.
Хишигсүрэн -
Цэвэрхэн байцгаасан
Сүрэн -
Цэвэрхэн ч байсан. Ер нь тэгээд тэр хүүхэд чинь их амархан сурчихна. Одоо хүмүүс битүү юманд уяж хаяачихаад арав хорин удаа эргүүлээд тойруулаад баас маастай нь хаяад
Батнасан -
Тэгээд энэ цагийн хүүхдийн хувцас нь чийг битүү их авч байна. Бас их хачин хүүхдээ нь
Сүрэн -
Тэгээд бас майк сайк өмд хийдгийн чи хэлж өгөөч Хараа доогуур нь ингээд бөгс задгай
Батнасан -
Задгай энүүгээрээ товчилчихдог энүүгээрээ ямарч хий салхи авдаггүй тийм өмдтэй байдаг. Бариад шээлгэчихдэг. Минь тэгээд би хүүхдээ бараг сургууль орон ортол заримд нь гутал авч өгч үзээгүй байсан байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Дандаа оёж өгдөг. Одоо цагт болохлоор энэ улсууд дан ер нь бүгд л оёсон юм л эхээс унахлаар зэрэг өлгий гээд эхэлж байх нь. Хэзээнээ хааяа нэг байсан юм бололгүй. Ер нь нэг тэгээд түрүүхэн ганц нэг даавуу дээр метрийн бөс сөс авсан болоод тэгээд байж байсан хэрэг болно.
Сүрэн -
Одоо манай охидууд ч гэсэн ээжийн тэр маркийн хамаг шидийн юмыг зааж өгөөд
Батнасан -
Би тэрийг оёж зааж өгөөд залгамжлуулаад байгаа
Сүрэн -
Залгамжлачихсан. Зарим хөгшин хүмүүс ийм ямар их хөөрхөн юм бэ гээд тэрийг нь сонирхдог. Өөрөө дандаа нь нэг их шинэ юм сэдэж явна. Хүнд я гэсэн дандаа нь тусалж явдгийн. Бүүр багын тийм заншил
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хоёр гурван жилийн дараа сургуульд ер нь хөгшин аавыг орхиод яаж явах уу. Тэгээд л яг улсууд сургууль төгсөөд бариад ингээд ирэхийн чигт одоох хөдөө гарсан хүн чинь ер нь явдаг гардаггүй л байдаг гэж заавал боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха. Төв газар луу явдаг байж гэж үү
Батнасан -
Тийн. Тэгтэл бас явах боломж байсангүй ээ. Хөгшин аавдаа татагдаад түүнээс биш ер нь тэр үеийн улсууд чинь сайхан байлаа.
Сүрэн -
Манай Батболд гэдэг хүүхэд ХААИС-ийг төгссөн. Одоо ажиллаж байна. Энэ гарч байхад би гэрээ нүүлгэж байсан.
Батнасан -
Тэгж нүүж байхад ачаа ачив. Ачаа ачаад нүүсэн чинь бүр гэдэс өвдөнө гэж аюултай нуруу ууц тасраад
Сүрэн -
Их том гэдэстэй байсан.
Батнасан -
Гэдэс нь өвдөөд байна гэсэн чинь энэ бүр бүх хүнд ачаа бүгдийн өргөсөн тэгэлгүй яахав гээд...
Сүрэн -
Байрам даваад
Батнасан -
Тэгээд Хөх сайгаар нүүсэн
Хишигсүрэн -
Өвдөх гээд төрөөд байгаа вм байна тээ
Сүрэн -
Тийн
Батнасан -
Бас бүр гэдэс өвдөөд Үүргийн хөвөө орсон чинь гэдэс өвдөнө нэж аюултай
Сүрэн -
Би мал туугаад явчихсан.
Батнасан -
Тэгээд Хувхай эмээлтийн эхэнд л гаравт.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгж байхад Бүргээ гэдэг нь эс байна уу таван сарын хорин хоёронд гарсан. Таван сарын зургааны шөнө нүүж байх юм. Ойноос нь өнгөрөөд гарах болох гэж би хар таамгаар бодож байсан. Арай гарах болоогүй гэж бодоод нүүчихсэн болно оо.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд тэнд очоод гэдэс өвдөөд болдоггүй ээ. Нэг айлд Бунсүрэнгээ гэж манай бас нэг малчин танина ш дээ.
Хишигсүрэн -
Тийн Бунсүрэн ах
Батнасан -
Бунсүрэнгийнд хонов. Шагдарсүрэн хөлөө аваад Бунсүрэн явчижсан байсан. Батжаргал Цэжнээ энэ Тэрбиш хоёр хойд талд байсан юм. Бас их үхэр төрчихсөн. Тэгээд өнөөх хүүхэд чинь гэдэс өвдөөд болдоггүй, өглөө нэг гэр барьж аваад салхи нь цохиод бариулдаггүй нэг ийгсэн болсон ядахдаа бирзент авдаг гээд дээврээр нь бас тавьчихсан. Хоёр давхар бүрээстэй байсан юм байлгүй. Тэгээд өнөөх хүүхэд арав өнгөрч байтал гарлаа. Батжаргалын Энхтайван, Цэжнээ Тэрбиш хоёр боож авлаа.
Хишигсүрэн -
Хэдэн он бэ тэр үед
Батнасан -
Бар жил болдым. Тэр чинь хэдэн он билээ.
Г. Сүрэн:Батболд чинь хэдтэй билээ.
У.Энхтүвшин: Наян найман он уу, наян зургаан он уу
Г. Сүрэн: Наян найман он
Хишигсүрэн -
Наян зургаан он
Батнасан -
Бар жилтэй хүүхэд тэгээд өнөөх нь нэг нь сууж мөлхсөн хүүхэдтэй болныш, түрүүн таван сарын хорин хоёронд гарсан Бүргээ
Хишигсүрэн -
Таван сарын хорин хоёронд хүүхэд гарсан жирэмсэн байгаа байхгүй юу тэгэхээр
Батнасан -
Дараа жил нь таван сарын зургаанд нүүж явахын юм
Сүрэн -
Жил дараалан
Батнасан -
Тэгээд миний бүр гэдэс өвдөөд болохгүй байна гэсэн чинь энэ их хүнд юм ачсан тэгэлгүй яахав гэлээ.
Хишигсүрэн -
Тэмээнд ачаа ачсан гэнэ.
Батнасан -
Тэгээд айлд гэдэс өвдсөн өвчтэй хонож аваад, энэ Цэжнээ Тэрбиш эд нар тугал баас алдаад болдоггүй хүйтэн хавсарга болоод, Шагдарсүрэн гэдэг нь хөлөө аваад Бунсүрэн нь явчихсан. Тэгээд самган нь чааваас боов соовоо хийж авах гэсэн гээд Батжаргалын Энхтайван, Цэжнээ Тэрбиш, Бунсүрэнгийн самган гурав өнөөх гарсан хөвүүн эх барьж авав. Хүүхэд жоохон нэг л ийм гардаг юм байлаа. Миний тусын нь дараад тэгсэн юм болоолгүй, би үстэй дээлтэй, өнөөх чинь нүд нь бүлтгэнээд араа нь шав шав хийгээд одоохийг ийгээд боогоод авлаа. Тэгсэн чинь их нүдтэй болоод тэгсэн ч мэдэхгүй нам араа нь хавчигнаад ч мэдэхгүй. Тэгсэн чинь Бунсүрэнгийн самганыг,... тэр өдөр нь боовоо хийж аваад маргааш нь юу яасан байвал Буянжаргал, Дүгэржав гэж хоёр айл Бургастайд байдаг байсан.
Хишигсүрэн -
Хаанахын, Бөхмөрөнгийнх үү?
Батнасан -
Бөхмөрөний, манай Мишээл тэгж байхад тав зургаан настай аавыгаа дагаад үхэр туусан, өнөөх хааяа нэг төрсөн төлөг мөлөг аччихсан түрүүн жилийн нэг битүү үхрийн гуяын тал дөрвөн сарын хэдэнд манай Басангийнхан ирэхлээр алсан ямааны гуя хочр байсан махнаас, түүгээрээ шөл ус хийсэн болоод байж байтал эд нар шөнө дунд хочр цагт ирэв ээ. Хүүхэд гарч гэдгийн сонсчихоод зүдрээд туугаад байж, Оцгоор давуулаад хувхай эмээлтийн эхэд болно оо...
Хишигсүрэн -
Та тэмээтэй түрүүлээд нүүгээд явчихсан?
Батнасан -
Манайхан машинаар очиж нүүсэн юм. Нэг шагнал тэгээд өнөөх хүүхдээ тэгсэн болоод нэгийн ингээд түлхсэн болгоод өргөхөд бас жаахан хүнд гараад шээгээд бариад тэгсэн болоод байж байтад эд нар шөнө хоёр цагт ирэв ээ. Ирээд маргааш нь энд нэг мал гаргаад шөнө, бас хэдэн шийр малтай байсан юмаа. Тэгсэн тэр Дүгэржав, Буянжаргал хоёр тэгж л гүй ээ энэ Сүрэнгийн тань эхнэр ирж үхэр тугал хайчилж байх нь гэртээ суугаад байдаг ямар хачин айл вэ гэж тэгж, тэгсэн Бунсүрэнгийн самган тэгж гүй ээ нам Сүрэн ирдэг арга байхгүй нэг хонв алж байна цаана чинь авгайн амаржчихсан нүд ам нь бүлтгэнэсэнбузартай хүүхэд гардаг хүн юм санж. Бид нар хөвүүн боож авав шүү гэхлээр ингэж бодож энэ ч тоглоом байхаа их л залхуу одоо залуугаа их л амандаа оруулдаг тийм л авгай байв аа. Залхуу завсар нь эхээн ах гэмгүй л энд машинд сууж авсан энэ өөд ирж явлаа. Тэр хооронд энэ их боронго энэ, хүүхэд гараад одох уу гэж боджээ. Г.Сүрэн:Гэсэн өвдөж байхад бид нар гэр барилаа гэсэн тэгцгээж байсан.
Батнасан -
Батжаргал тэгж байх юм чи тэснээ тэснэ гэр барихаар яи хүүхдээ гаргана аа гэсэн тэгж байхын болныш. Гэр бас салхинд /хазайчихсан/ ингэчихсэн болно салхинд хоёр гурван гадас шаагаад уячихсан.
Сүрэн -
Шөнө дунд тэгээд ирсэн чинь одоо шиг гэрэл байхгүй нэг бүдэг гэрэл дотор тэнд нэг баахан навсгар юм болчихсон хүн байсан.
Батнасан -
Хэвэг мэвэг баахан юм байсан гэр дотор
Сүрэн -
Унтаж байгаа юм байлгүй гэр ер нь гал мал ч байхгүй гал түлэх хүн ч бас байхгүй.
Батнасан -
Түлээ ч бас байхгүй. Манай Бүдүүнээ нэг бургаа долоон настай юм байсан. Арван литртэй цас тэгж байхад өвс нь сайхан байсан өнхрүүлдэг. Буян-оршихыг дагаад тэрүүнээс нэг гурав дөрвөн литр ус гардаг. Тэгэчихээд дахиад энэ нэг шинэ мотоцикль авсан бас муухан барьдаг байв уу яав уу дөчинтийн бидонтой ус зөөж байгаад зургаа хоночихоод нүүлээ. Бичгэн Намсрай гэдэг тракторын жолооч ирж ноос авна гэхлээр, үхрийн ноос авав. Үхрийн хөөвөр хайчилж авдаг байсан. Ноос аваад тэгсэн гүй бид нар унаж үхдэг юм болбол уналаа ч гэж хэлэхгүй бид нар аргалаад нүүгээд авахгүй бол болохгүй нь гээд сайхан цаг байсан бензин, салерик өгсөн өгөөгүй мэдэхгүй Отгоор даваад тэр одоо Батжаргалын энэ талын Харгайн танд ирж буулаа. Тэгээд очоод буугаад, одоохи гэнэт ирсэн жолооч болно нүүгээд арван хэдэн гялх тугал бас байсан. Тэгэчихээд би морь унаад дагаад шогшоод байв аа. Хөгшин Бүдүүнээ энэ хоёр, Бүдүүнээ томын, багын үүрсэн болоод энэ нь багын яагаад боронгид бас хальтарч унаад байна янз нь. Тэгээд би машинтай хамт шогшоод байж ирчихэв. Зургаа хоносон хүн... Тэгэчихээд хөгшин үхрээ авдаг гээд явсан өнөөх би долоон настай охинтойгоо гэр бариад автал өнөөх хэдэн тэнэг тугал чинь бүр бондгор дээр буусан чинь наар цаар тэнээд бүгд усны хөвөө орчихжээ. Бүр цөмийн далан килийн сайхан тааруу уутан дээр тавиад дамжилдаад цөмийн гэрийн ирэгт бөөгнүүлж авч байдаг. Тэгээд үхэр чинь бас их тэнэг юм хийсэн байлаа. Нэг болбол тугалаа орхичихдоггүй. Бүр зугатаагаад явдаггүй гэнэ ээ. Тун арай гэж авч ирэв нам яаж авч ирсэн мэдэхгүй. Тэгээд тэр жил их үер болоод энэ Хурамшай агент магент, аа тэгж байтал өнөөх тэр хүүхдийн чих нь хатгаад ...
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Бүр татаад янз нь бүр ийгээд тэр их салхинд арга байхгүй л дээ. Ямар сайндаа араа нь ингэсэн шолжгоносон, нүд нь бүтэлзгэсэн гарсан бахирсанм боож байх уу. Тэгсэн тэр Дүгэржав гэдэг нь ирсэн чинь тэгж байгаа юм. Манайд сууж байгаад гэнэтхэн хүүхэд уйлахаар гүй аажин, ямар гэдэг сонин гүй энэ Хуваанаа Буянжаргал болдгийм гүй ямар гэдэг сайхан тариалантай хүн тийм хүн байдгийм түрүүн жил нь чааваас авгайн бас сумын төвд Хар булагт Ноонь агентийн гадна байж байгаад бас бүтдэггүй ээ, бүтэлтэй хүүхэд гардаг билүү тэгсэн байв Хуваан, гүй ааж нь эмнэлэгт байгаад байх нь болдоггүй билээ. Энэ чинь ямар гэдэг сайхан тариалантай хүн бэ? Харин энэ Нямжав надад хэлсэн юм. Нүд ам нь бүлтгэлзсэн ямар гэдэг хүүхэд гардаг хүн юм. Хүүхэд гарчихсан наана чинь хонь алж байна гэхлээр нь би энэ нэг л их залуугаа амандаа оруулдаг авгай байхын байв. Тэгээд одоо хонь алж өг гэсэн юм байна. Завсар нь энд ирээд шөнийн боронгод хүүхэд гарна гэж ямар юм байх вэ? Худал болгож бодоод байлаа, гэж дахиад манайд ирчихээд тэгж хэлж байдаг билээ..
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо хэлббэл бүр худал болгоно үнэмшихгүй. Тэгээд бид нар тиймэрхүү амьдралд, хөдөөний амьдрал яг тийм мал хэвтэй байсан юм харин
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд өнөөх Цэжнээ Тэрбиш эд нар гүйж ирээд надад шөл мөл хийж өгөөд тэглээ. Тэгэчихээд түүнээс хойш хүн байхгүй, хэн асарах уу намайг Бүдүүнээ унтчихаж магадгүй ээ. Түрүүн хавар нь гарсан нь уйлдаг үхэр хэвтэй юм нь харин хавар болохоор, Ёндодуудны самган бид нараас хаварт нэг юм гардаг байсан. Хаварт нам л тэр ойндоо л хүрээд эс хүрээд гардаг бид нар ийм байсан шүү дээ. Тэгээд нам яаж байж байсан мэдэхгүй. Одоо улс хүүхэд гарахлаар үхчидгийн бололгүй ээ хийсвэр хийлгэж авахуулах, хүүхэд нэг гаргаад хийсвэр нэг хийлгэх бас их ачаатай баймаар юм. Тэгсэн шинжлэх ухаан мэдэж байдгийн бололгүй харин.
Сүрэн -
Хүүхдийн хирээр амьдарч байна. Тэрнээс биш бид хоёр хоёулахнаа бол амжихгүй нь
Батнасан -
Одоо манай зургаан хүүхэд тусдаа гарсан. Таван гарт байна. Нэг хөвүүн хөдөө аж ахуй төгссөн хотод явна. Нэг охин аймагт багшилж байна. Одоо энд нэг хөвүүн нэг охин хоёр, нэг охин долдугаар анги, долоод байдаг билүү наймдугаар анги билүү
Сүрэн -
Наймдугаар анги
Батнасан -
Наймд байдаг. Энэ нэг хүүхэд цэрэгт яваад ирчихсэн отгон нь энэ хөвүүчүүдийн, охидуудын отгон нь тэр дөчин хоёр гуравтайд гарсан. Ингээд арван хүүхэдтэй иймэрхүү айл амьдарч байна аа.
Сүрэн -
Цөөхөн хүүхэдтэй айл сайхан
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд энэ жил багш их сайхан зааж байсан мөртлөө ой тогтоолт их муу тэгж үзэж байна. Би тийм их сурлагатай ч байсангүй. Тэгэвч энэ цагт багшийн хэлсэн үгийг үггүйрүүлээд байна уу яана уу хичээл огт мэдэлгүй байна энэ хүүхэд
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
ер нь нутгийн хэрд, хэзээнээ бид нар долоо хоногийн нэг хоёрт нь хүчээр холоос гүйдэг болно хичээл аргагүй тасардаг тийм л байсан юм. Тэгээд энэ “Миний нутаг” шүлэг чинь бүүр хэзээнээгээ байсан.
Сүрэн -
одоо хүүхдийг арай бага оруулж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Бид нар нам манай хөгшин бас сургууль аваад явчихаж магадгүй гээд насын дардаг байсан болоод байгаа юм бас
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд бид нар ес, арван настайдаа нь, найман настайдаа орсон. Ийм сурагч нар нэг ангид орж сурдаг байсан юм.
Сүрэн -
Хэт бага орж байна гэж үзэж байна.
Хишигсүрэн -
Сургуульд зургаан настай ороход уу
Батнасан -
Тийн
Сүрэн -
Хөдөө хүүхэд, хотын хүүхэд харин нэг цэцэрлэгээр ээжээс нь гараад явчихсан байдаг болоод бас учиртай. Манай хөдөөний энд ээжтэйгээ хамт байсан хүүхдийг уйлуулаад авч одоод тэнд л хийж авдаг
Батнасан -
Тэр чинь арай л бага ороод байх шиг мэдэгдээд байна. Ядаж долоон, зургаан настай орно гэж ер одоо тэснэ гэх их л,тэгээд гэртээ байдаг хүүхдүүд бас нэг болж байна. Хөдөөний чинь хүүхдүүд эх эцэгээ их санахуйцаа, алиа мэддэггүй бараг дөнгөж өмдөө тайлж шээхийн завсарт хүүхдийг чинь авч одоод гэнэтхэн их юм заачихлаар балмагдаад байх шиг болоод байна. Харин тийм арай нялх амьтадууд очиж байх нь.
Хишигсүрэн -
Одоо нэг ийм асуулт байна. Таны амьдралд их гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйд явдал байна вэ гэж... Хүнд нэг мартдагдгүй нэг тийм үйл явдал байдаг ш дээ. Сайн муу янз бүрийн юм болно тээ хүний амьдралд
Батнасан -
Одоо нам,”Өргүй баян. Өвчингүй жаргал” гэдгээр өвчингүй байсан хойно одоо бид нарт хүнд харшлахын одоогоор алга. Хүнд харшлах ямар юм байна вэ,гэх вэ дээ. Одоо ер нь юм юмнаас наана энэ амьдарч ядаад байхын үгүй байсан билээ. Байгалийн гамшиг энэ байгаль өвс ногоо ургадаггүй, хамгийн одоо энэ өвөл болохлоор яаж л онд л орж авах вэ? Би хэвтэй юм чинь өвчлөөд ч орхино уу заримдаа хүүхэд шуухад хөдөө голдуу хүүхэдтэй одоо бид нарын байж байдаг мал, ер нь тэгээд монгол хүн гэдэг чинь малаас их нухдаггүй юм байв. Түүнээс биш түрдэгээ бодохлоор бараг малаа хаячихмаар чигтэй болж байх нь
Хишигсүрэн -
Одоо больж байна гэж үү
Батнасан -
Одоо өдөр яаж өнгөрүүлэх үү, шөнө яаж өнгөрүүлэх үү одоо хавартай нь төл яаж авах уу гээд ер нь цаг түүх л их л эвгүйрээд байна. Өөр бид нарт нэг их онцгой харшлаад байхын юм алга нэгдүгээрт. Хоёрдугаарт байгаль гэж энэ их гадаад дотоод аваад буруу зөв болоод байдаг бол эцэстээ бид нар ер нь энэ нутаг ус нь янд бүрийн энэ их мөнгөн ус янз бүрийн юм дэлгэрснээс хөлтэй энэ нутаг сөнөж үрэгдэх хойшдын үр хүүхэд яах бол гэж тэрэнд жоохон ёэтгэл эмзэглэж байна ер нь
Хишигсүрэн -
Аан ха, ер нь тианыг бага байсан цагаас эхлээд ажиглахаар байгальд ер нь ямар өөрчлөлтүүд их гарч байна.
Батнасан -
Байгаль ногоон ургачихаад, ургасан ногоо нь намар хүрэхгүйгээр түүний наана үед энэ шилийн нугаар амархан гандаж мөхдөг болж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд энэ ус нь юу нь буруу хэрэглэснээс болоод уу энэ байгалийн мөхөлд ч юмуу шинжлэх ухаан бүтэн юм мэддэг аргагүй хуурайшилт их явагдаж байна. Одоо зах гэдэг газар чинь тооромтой, тоостой хужир нь, өлөн өвс нь одооноос арван таван жилийн өмнөхийг бодоод үзэхэд өндөр байдаг байсан. Одоо чи ч мэдэж байгаа байх, азаргатай адуу айл гэр үзэгдээгүй байсан. Одоо ер нь хувхайраад хүрэмшээд ер нь энэ нутаг онгож цангаж эвгүй болж байна.
Хишигсүрэн -
Ус ер нь хэр татарч байна
Батнасан -
Ус маш их татарч байна. Энэ чинь бүр хүн унаад явдаггүй байсан усан
Хишигсүрэн -
Энд ерөөсөө ус алга байна ш дээ.
Батнасан -
Ус байхгүй, одоо бараг машин гүйх нь холгүй болж ирж байна. Одоо энэ Хэвд чинь болбол намарт, одоо өдийд нэг усан ирдэг. Нодлин жил ирсэн билүү.
Сүрэн -
Ирээгүй биш үү
Батнасан -
Нодлин, уржнан цилээс нааш Хэвд усан ирдэг байснаа больж байна.
Сүрэн -
Гурьан жил бараг ирээгүй.
Батнасан -
Уржнан жил Төмөрөөгийнх энд байж байхад нэг ирсэн юм. Нэг их сайхан ирдэг байсан тэр болилоо..
Сүрэн -
Нодлин, уржнангаас өмнө энэ их сайхан дүүрэн ирдэг байсан.
Хишигсүрэн -
Газар усны нэр өөрчлөгдөж байна уу
Батнасан -
Газар усны нэр одоо яг манай байсан энэ хонхортой болохлоор нэг өөрчлөгдсөн юм байхгүй.
Хишигсүрэн -
Энэ та хоёр бол насаараа энэ казакуудтай ойр дотно холбоотой байж ирлээ ш дээ. Казакууд монголчууд хоорондын харилцаа ер нв ямархуу жирийн иргэд хоорондоо ер нь ямархуу байдалтай байдгийн бэ? Бие биендээ хэр ханддаг вэ? Сайн ханддаг уу муу ханддаг уу
Батнасан -
Энэ Хотгориын уурхай болохлоор эс байна уу
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Энэ Хотгориын уурхай болохлоор бусад казакуудын яаж байдгийн мэдэхгүй. Энэ малаа монголчуудад тавьдаг, маллаж өгдөг ингээд ер хоршиж амьдарч байна гэхэд худал болох юм байхгүй байна. Минь одоо энэ нэг хэдэн казакын хувьд бусад казакууп ямар юутай байдгийн казакууд худал үнэн боловч тийм хүнд тусламтгай, хүндэлсэн их хүндлэх үедээ хүндлэмтгий тийм улсууд ер нь
Сүрэн -
Ах дүү хэвтэй ер нь урьдаас, танай аав ээж ирсэн ч бараг казакууд ах дүү ирсэн шиг харьцдаг
Батнасан -
Таньж мэддэг байсан хойно өөрийн ах дүү шиг ижил үздэг. Нэг их алаг би одоохи казакт үрлэгдсэн болоод тэгж байгаа юмуу казак хүн монголыг үзчихээд нэг их нүдэн хорсоод эв алдаад нэг тэгчих юм, ингэчих юм гэсэн хорлон санаа нь манай энэ уурхайн уулсууд болохоор хамтарч амьдраад монгол дунд байдагтай болоод тэгдэг юмуу энэ хэдэн казакууд болохлоор дажгүй сайн. Бусад энэ их өргөн казакууд юутай байдгийн хэн мэдэх вэ дээ.
Хишигсүрэн -
Одоо энэ Бөхмөрөний айлуудын хэдэн хувин ч юм нүүгээд айлууд их цөөрлөө ш дээ. Тэгээд тэр нүүднл ер нь юунаас болов. Нүүсэн улсуудын өөрчлөлт, үлдэж байгаа улсуудын ч гэдэг юмуу та нарт ер нь юу бодогддог вэ?
Батнасан -
Энэ нүүдэл нэгдүгээрт энэ адуу мал ер нь хулгай аваад эхний үедээ ер нь мал хулгайгаас болоод нүүсэн. Одоо дараачийн шатанд болохлоор энэ нутаг ус нь хуурайшилт, ер нь мал маллалт онд оролт, ер нь янз бүрийн малтай байж нэг их амьдрал хүндэд ч байна гэсэн үүднээс нүүж байна гэж би ойлгож байна
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд бид нар хэвтэй улсууд нүүе. Одоо олон улсууд оддог газар хаана байх вэ? Одоохи эдний муу аав тэгж байж гэлээ. Энэ их бураагаар тарчихсан үрдүүд /Насаа эгч тэгж хэлж байсан. Та одоо нааш шилжиж ирэхгүй юу гэхээр бураагаар нэг тарчихсан хүүхдүүдээ яахав вэ гэж боддог/ гэж түүнийхээр энэ их эмэгтэй хүүхэд тал хувь эь энд тарчижсан хоёр хөгшин самган яаж амьдрах уу. Бид нар одоо ямар нь боловч эндээ үйлдээ нь болдогтой орсон. Одоо залуу улс яадийн ер нь ийм л юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Нүүдэл гэдэг юм ер нь байгалийн бэрхшээлээс хөлтэй ер нь одоо бас хойч үеээ бодсон хүн энэ хүүхэд шуухад энэ их төвийг түшиж амьдрахтайгаа, газар тариалан янз бүрийн юм түшиж амьдрахтайгаа гэсэн үүднээс нүүж байна. Түүнээс биш энэ нутаг шиг сайхан юм алга боловч ер нь цас зуд байгалийг захирдаг арга байхгүй байгалийн бэрхшээл хүндрээд малтай байх юуг их хомсдуулж байна
Хишигсүрэн -
Малтай байж амьдрахад
Батнасан -
Тийн, түүнээс биш мал хэвтэй сайхан нөхн үржиж хүн ямарч байсан одоо энэ цагаар болохлор шатаалгүй түлэлгүй сайн сайхан байлгадаг өнгөрсөн. Одоо мал оруулж авна. Дараа жилийн ногоо идэх хүртэл ёстой олон малтай нь амь хувааж ордог болох гэж байна.
Хишигсүрэн -
Одоо инээд нутгийн улсууд нүүгээд шилжээд явчихлаар одоо үлдэж байгаа улсуудад сайн муу ямар нэгэн нөлөө байна уу
Батнасан -
Гүй нэг их сайн муу болох юм алга. Гэхдээ ах дүү юунууд яваад бас яахав сэтгэл эмзэглээд хоцордог. Ямарч байсан тийм нэгнийгээ нүүгээд явахаар нутгийн улс мал хөрөнгө нутаг нэг эзгүйрэх шиг болоод дахиад л яахав ганц нэгээр айл өрх нэмэгдээд тэгээд одоохондоо болж байна. Эцэстээ юу болдгийн хэн мэдэх үү одоо
Сүрэн -
Сайхан сайхан айлууд...
Батнасан -
Сайхан сайхан айлууд, сайхан сайхан мал сүрэг яваад л тэр үедээ ах дүү ч яваад
Сүрэн -
Тэгээд малгүй ногоо могоо тарьж байна гэж, энд байсан амьдралаас доройхон явахын бас тэгээд эмзэглэмээр юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгтэл тэнд очоод нэг их дорой амьдарч ядчихсан юм алга. Одоо Даваажавынхан бол ёстой амарч байхын байлаа.
Сүрэн -
Сайн газар нь хүмүүс сайн нутагтай газар амраад
Батнасан -
Тэгээд тэр нутаг усны улсууд ч хөөрхий нэг их гадуурхаж барьдаггүй юм болоод байна гайгүй байв.
Сүрэн -
Сайн ч айлууд их нүүж байна, муу ч
Батнасан -
Цаанаас нь авч байршуулдаг айлын хана цаадахи юун бас их нөлөөлж байна. Зүгээр нэг хүмүүс очоод энэ дээр амьдраад байршиж байшгүй ээ. Одоо жишээ нь бид нар шиг айлаас нэг айл нүүлээ гэхэд одоо хэний танайханд очоод тэр нутгийн улсуудыг түшиж бариад нутгийн билээ энэ тэр гэж байж идээшнэ үү гэхээс зүгээр танихгүй хүмүүс дотор одоод өнөөхи нохой гүйгээд орохлоор яадаг билээ тэр шиг юм болно.тэгж хамаагүй бая яаж бас болохгүй болж
Хишигсүрэн -
Аан ха. Социализмын үед гэр бүлийн талаар төрөөс ер нь ямар бодлого баримталж ирсэн гэж та мэдэх үү ер нь гэр бүлийг дэмжсэн барьсан социализмын үеийн ямар шийдвэрүүд байна. Тэр нвь танай гэр бүлийн амьдралд яаж нөлөөлж байсан бэ?
Батнасан -
Хэзээнээ бид нар гэр бүл болоод дөнгөж арван хэд хоночихоод одоохи нэгдлийнхээ малыг аваад, хүммүс яаж хөдөлмөр хийснээрээ тэр юун ч одоо алдаагүй байна
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ер нь их хөдөлмөр хийгээд тэгээд одоо сарын цалингаа их бага боловч аваад харамж гэж байгаагүй тэгэхдээ яахав тэгээд одоохи дөрвөн хүүхэдтэйгээс дээш хүүхдийн мөнгө аваад л...
Сүрэн -
Хүүхдийн мөнгө их тэхтрэг /дэм тус/ болдог
Батнасан -
Тийн, тэтгэмж болпог байсан. Ер нь нэгдлийн мал малласан хүн нэг ч их чих зөв ажиллаад чадсан, нэг ч их хүндэрч арай нэг тийм амьдрал алддаггүй байсан. Тааруу ажилласан нь яахав аяндаа бас нэгдлийн мал хар дутаагаад ер нь одоохи /Өртэй хүн өөдлөжгүй. Өттэй ямаа нь таргалжгүй/ гэнэ. Өртэй болохоор ямар наар байх вэ. Ер нь ямарч нийгэмд хөдөлмөр хийсэн хүн амьдрахаас биш ер нь хөдөлмөр тааруу хийхлээр, гэр дотроо ч гэсэн хөдлөхгүй суугаад байгаад байхаар хог новшинд дарагдаад түрүүнхи юм урагдаад элэгдээд эвгүйрээд байна шүү дээ. Ямарч байсан сайн хөдөлмөр хийсэн нь ядаж нэг сайн гэрийн бүрээс авдаг юмуу гэрийн мод шинэчлээд авдаг жишээтэй ер нь хөдөлмөрөөр болдог юм болов уу гэж би дүгнэдэг.
Хишигсүрэн -
Энэ таныхаар хамгийн анх таны үзсэн техник юу байна. Техник гэдэг анх та машин үзэв үү, радио, телевиз гарч ирж байхад хир гайхаж хүлээж авч байв.
Батнасан -
Би хэзээнээ бид нар Шар модонд байсан. Тэгж байхад би бүүр бүдэг бадаг мэддэг юм. Жинчид гэсэн улсууд хааяа нэг тэмээ хөтөлсөн эндүүр тэндүүр яваад байдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгж байтал гэнэтхэн энэ ой дээр буугаад яав уу нэг Жаран ес одоо хөнгөн тэрэг, хөнгөн тэрэг гэдэг байсан юм жаран есийггэж байсан юм. Хөнгөн порт ч гээд байлуу
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хөнгөн тэргэн гээд бид нар машиныг хархлаар бараг бараа нь тасартал хардаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгж байгаад энд нэг Ожигдой гэж нэг жолооч гуч машинтай байсан түүнийг үзээд, радио хүлээн авагчийг бүр үздэггүй байгаад нэг намар тавин гурав болох л...
Хишигсүрэн -
Харчихаад та ер нь юу гэж бодож байв?
Батнасан -
Энэ ямар сайхан юм гээд их л ажиглаад гайрхаад тэгж байтал энд тэндгүй хааяа хааяа нэг, тэрүүг эхэлж үзэхдээ эвхдэг орноо юу билээ бараг сандаалаад суучихмаар хүрээтэй нэг ногоон ортойг Намхай гэдэг хүн билүү Хэрмэн ахынд авч ирж өглөө. Би тэгэхэд хичээл сургуульд ороогүй ч байсан
Хишигсүрэн -
Намхай гэж хүн байсан байх тээ
Батнасан -
Намхай хүргэн
Хишигсүрэн -
Намхай гэдэг чинь хүргэн нь тээ Хэрмэн ахын
Батнасан -
Намхай гэж хүн болов уу бодоод байдаг юм би. Тэр одоо энэ Захад нэлээн урдуур Шанайд байтал авч ирж өгсөн юм. Танай аавын аав нас барсан жил билүү түүнээс түрүүн, нэг жилийн сүүлд болов уу тэр үед болдгийм. Тэгж байхад ч нас барлаа гээд Хэрмэн ах нэг уйлж байсан хэвтээ болж санагдаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха, тэгж харсан анх
Батнасан -
Тийм тэгж анх харсан. Тийм модон хүрээтэй ийм бүдүүн...
Хишигсүрэн -
Хүлээн авагч тээ
Батнасан -
...Хүлээн авагч эхэлж харсан би
Хишигсүрэн -
Тэгээд вуугаргаад эхлэхээр та юу гэж бодож байв.
Батнасан -
Тэгээд одоо энэ их бас их сайхан юм байв гээд хардаг гэрт хараад л тэгж л яаж байсан. Тэр зураг авдгийг болбол тэр Торгоо гэж нэг нарийнхан хүүхэн байсан юм. Манайд тэр зураг нь нэг ирээд энэ бага Юнгэрэнгийн охин болох тэр Хараа гэдгийн бас тэднийхэн аваад явчихлаадаа бас би нэг харж танилцаад өгнө үү гээд түүгээрээ өгөлгүй одлоо.
Хишигсүрэн -
Шинэ техник технологитэй тэгж танилцсан байж
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Одоо мал дээр тийм машин хөдөлмөр хөнгөвчилсөн сүүний машин гэдэг ч юмуу тиймэрхүү юм ирдэг байсан юмуу дээр үед
Батнасан -
Ирдэг байсан юм. Тэгээд бид нар түүнийг бүр хөнгөвчилөөд одоо сүүгээ чанах юмуу нэг болбол бүлээж тавиад өрөмийн аваад одоо бид нар гараар цохиж масло хийж байна.
Сүрэн -
Одоо тэр машиндах сашиндах юм байхгүй ээ.
Хишигсүрэн -
Одоо нэг ийм асуулт манай асуултанд орчихсон байна. Одоо нас барсан хүмүүсээ дурсдаг, оршуулгын ёслол та нарын амьдралын хугацаанд яаж өөрлөгдөж байна. ... Эсвэл харьцангуй залуу улсууд учраас та хоёр мэддэггүй юм болов уу
Батнасан -
Тэр яахав. Хэзээнээ болохлоор хүн нас барахлаар одоо зөвхөн ах дүүгийн нь хүмүүс ирдэг. Намайг багад тэмээгээр ачаад явчихдаг байсан юм. Энэ орой нас барсан хүнийг шөнө нь аваад явчихдаг байсан. Манай хөгшин ээжийг лав тэгсэн юм. Хөгшин аавыг ч яахав арай машин тэргээр гурав хонуулаад гаргасан юм. Одоо түүгээр бодох нь хүн нас барлаа гэхэд бүгд ирдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо ийм тийм ирдэг ирдэггүй, ордог ордоггүй гэхийн байхгүй хэн л нас барна. Одоо төв дээр нэг л хүн эас барсан болбол бид нар цогцосонд нь оролцож чадахгүй ч гэр оронд нь очдог.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Заавал мэндэлдэг бүх хүмүүстэй нь уулздаг ийм байна. Хэзээнээ болохлоор ер нь хүн нас барахад баргийн одоо минь хар үгээр хэлэхээр Гомбожавын Цогзолын ээж Хартолгой гэдэг самган бид нар хамт байтал нас барсан. Гэнэт толгой өвдлөө гээд нас бараад минь тэр Хогийн харганд Гахайн байрны доод талд тэр нэг нол дээр байсан. Минь өглөө босох нь нэг тэмээ уяатай аваачаад тавьчихсан тэо Цог авч ирээд хөвүүнийг нь авч ирээд тиймэрхүү маягтай. Манай хөгшин ээж нас барахад бас л шөнө нас барсан юм байлаа. Би, ... хууч өвчтэй байсан байлаа. Би долоо найман настай байсан муухан мэддэг . бас л шөнө аваачаад тавьчихдаг байсан байлаа. Өдөр цаг гэж үзүүлж байгаад тавьж байсан уу үзүүлэхгүй тавьж байсан уу мэдэхгүй. Одоо болохлоор хүн нас барахлаар одоо нас зүг чигээ үзүүлээд машин тэрэг ер нь бүх улсууд орж ёслол гүйцэтгэж байж гардаг болж байна. Хэзээнээ үндсэн ах дүү хол байсан нь хоцордог байсан юм. Яг өөр гар дээр байсан нь
Хишигсүрэн -
Хүн тавьдаг газар өөрчлөгдөж байна уу ер нв
Батнасан -
Хүн тавьдаг газар нэг их өөрчлөгдсөн бараг байхгүй ээ. Хэзээнээ хаана хамаагүй тавьдаг байсан хэвтээ, одоо энд тэнд хүний шарил байж гэнэ гээд яриад байдаг.
Сүрэн -
Төвлөрсөн
Батнасан -
Төвлөрсөн шахуу тавиад байна. Ер нь яг тавьж байсан газар тавихаас биш зүгээр нэг газар тавьдаг хааяа нэг байдгийн бололгүй ер нь ховор.
Сүрэн -
Аятайхан газар бас нэг
Батнасан -
Хүүхэд шуухад үрэгдлэхээр хаа хамаагүй авч явж гээх журмаар тавьдаг барьдаг гэсэн ийм үг байдаг юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо хараа дээр үед нэгдлийн үхэр маллаж байх үед өвөлжөө, хаваржаа, намаржаа гэсэн энэ бэлчээрийг яг хуваарилчихсан байдаг байсан юмуу, эсвэл та нар өөрснөө сонгоод нүүчихдэг байлуу.
Батнасан -
Заримын сонгодог. Тэр олон үхэртэйд нь нэгдлээс хааяа нэг хашаа машаа барьж өгдөг байсан. Тэр үед нь болохлоор өвөлжөөнд нь өвөлжөөд өвөлжөөгөө даадаг. Хаваржаандаа хаваржаад хаваржаагаа даадаг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо болохлоор бид нар ёстой л одоохи хэзээнээ Зээрэнд хэвтэргүй Бадарчинд байрангүй гэсэн хуучны үг байдаг түүнийхээр...
Сүрэн -
Тэр үед чинь хашаа бариал хамгаалаад өгчихдөг байсан.
Батнасан -
Тийн, одоо болохоор байгаль нь түүнийгээ даалгүй байна. Бид нар үгүй биш бас нэг өвөлжөө гэсэн болоод хашаа жоохон юм татчихсан болсон юм байдаг л. Тэрэндээ нэг сайндаа хорь хонодог.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Зарим газар долоо хоноод зарим газар найм хоноод, зарим газар сар өнгөрөөд сайн газар сар өнгөрдөг. Одоо бүр, болохлоор байгалийн юугаар л хаана устай өвстэйгазар байна дандаа явдаг. Иймэрхүү болчихож байна.
Хишигсүрэн -
Аан ха, өвс ногоо багадсанаас болоод байна уу? Бэлчээрийн...
Батнасан -
Өвс ногоо ч багадаж байна. Олонд саланд бүр хүрэхгүй байна.
Хишигсүрэн -
Тэгээд нэг айл олон янзын малтайгаас бас болж байгаа
Батнасан -
Олон янз, хаяяа айл тэгж байна. Яг цөөхөнцөр дунд зэргийн нэг тийм малтай энэ нол дагасан айлууд бас хаашаа нүүгээд явах вэ? Нэг буйрандаа байж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Шилээр нутагладаг янз бүрийн бэсрэг бэсрэг малтай айл улсууд ингэж нүүгээд үхэр яахав одоо үхэж амьдардаг боловч нэг л хашаа дээр нь, хонийг ер нь хаана болсон газар нь энэ чиглэлд аяндаа хонь өвөлжиж чадах юм биш. Тиймэрхүү байна.
Хишигсүрэн -
Аан ха. Нүүдэл тэгвэл ихэсч байгаа юм байна одоо бүр жилд тоогоо бүр алдсан
Батнасан -
Нүүдэл ихсэж байна. Урьд нь тэмээгээрээ нүүдэг байсан. Одоо тэмээ мал ховоршоод яахав болж бүтэх, өвс мөвсгүй болохоор чинь одоохи өвсгүй газар тэмээ хадгалж болохгүй байна. Тэгээд бараг нь ер гурав дөрвөн айл дундаа нэг машинтай ер нь одоо отрын мотрын одоо гадаахи манай отрын малын гэр энэ. Ийм юм ачсан болж аваад тав гурваар нь тав хоноод явдаг ийм л болж байна.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо энэ суманд хамгийн их мал өсгөсөн айл хэдэн малтай болж чадаж байна ер нь, урагшаа бол хэмжээ хязгаар алга байна ш дээ.
Батнасан -
Тийм байв. Мянга нэг хоёр зуугаас давах юм ер нь байхгүй л байна. Одо манайхан яахав мянга гараад ирдэг. Нэг айлд одоо бид нар болбол зургаа дахь айл одоо тэрүүний дүү нарт мал цөөхөн байхад арав хорин мал өгдөг байсан болж билээгийн адаг сүүлд нь Цогзолмаа эгчийн Баяад хүртэл далан хэдэн мал өгсөн. Одоо энэ охидуудаа зуу зуун мал өгөөд жишээтэй. Хөвүүн гэрлэхлээр хоёр зуун мал өгөөд, одоо манай мал хувьдаа зуу мянгаас нэг их хальж хол одохгүй л байна.
Хишигсүрэн -
Аа хүмүүст тасалж өгөөд
Батнасан -
Дандаа өөрийн хүүхдүүд одоо ингээд гэр бүл болсон тусгаарлаад гараад байна ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд хар үгээр хэлэхлээр хоёр мянга гаруй мал болсон гэж үзмээр тэгээд идэж уугаад бас мал хар цөөтэй ах дүүдээ өгөөд л одоо аймагт болбол манай хоёр гурван дүү, хөгшиний хоёр дүү манай нэг дүү хүргэн бас ч яахав арай нэг хангалттай биш боловч бас жилд нэг хоёр гурван мал манай Янжив ах одоо ганц ах бас охин голдуу хүүхэдтэй мал хогшил цөөтэй жилд нэг долоо найман мал авдаг жишээтэй. Шийр мийр боловч
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ингээд л амьдарцгаадаг бид нар
Хишигсүрэн -
Жилдээ ер нь яг хувийн хэрэгцээнд хэдэн мал зарцуулах уу? Яг өөрийнхөө ам бүлд гайгуй л байх тээ
Батнасан -
Манайхан жилийн хэрэгцээндээ ч оо бас идэх уухдаа нь лав хорь гучин мал орж бий. Гуч дөчин ч мал орж бий. Тэгээд одоо яахав хүн мал хар гээд аяндаа ирэхлээр бид нарын байдаг нь мөнгө нь тэр гэсэн үг болно одоо ирэг гэхлээр хаварт нь ирэг л намарт нь ганц мал яахлаар наймаа гардаг.
Сүрэн -
Казак монголгүй борлуулаад, тэгээд нэг зуу гараад хэрэглэнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэрүүг махан сахан гээд одоо ер нь малын өртөг үнэ хямд, төлдөг түрлэг нь арай их өртөг үнэ хямд тиймл байна.
Хишигсүрэн -
Одоо хонь энд хэд вэ?
Батнасан -
Эх хонь гучаар авна. Сэрх гучаар авна гэдэг болсон байна.
Хишигсүрэн -
Гучин мянга гэдэг чинь хорин хоёр гурван доллар
Сүрэн -
Эр хонь хавар гайгуй байсан.
Батнасан -
Эр хонь харин жаран тав, дал хүрээд байсан юм. Жаран тав л, хааяа нэг дал хүрнэ. Ер нь жаран тавтай байдаг.
Хишигсүрэн -
Ноолуур энэ жил хэд хүрсэн бэ?
Батнасан -
Ноолуур харин сүрхий үнэ хүрлээ. Нэг үе тавь хүрлээ. Бид нар тавиар бас өгч чадсангүй ээ. Дөчин долоо наймаар гүйгээд байлаа.
Сүрэн -
Дээд тал нь тавин хоёр хүрэв үү яав уу
Хишигсүрэн -
Дээр үед нөгөө улсууд тэгж хаа хамаагүй мал иддэг, зуны улиралд ялангуяа гардаггүй байсан тээ. Байхгүй биздээ. Гучин толгой малтай айл яаж махны асуудлыг шийддэг байсан байх вэ?
Батнасан -
Тэр тавь гучин толгой мал чинь бас сайн дурын махан гээд бас зуун гучин кило, зуун дөчин кило гээд бас мах уяад өгчихдөг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд тэр өгсөн махаар чинь туувар гэж тууж байсан. Дотоодын мах бас юунаас нь бас авдаг. Нэгдлээс бас тэр эр хонь монио өгч байсан бололгүй сайн дурын махан гэж бас авдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Төгрөг тавин мөнгө байсан болж байна уу нэг кило мах ер нь
Хишигсүрэн -
Амьдын жингээр үү
Батнасан -
Зуун кило, зуун төгрөг ч байсан шиг санагдаад байна
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Зуун тавин төгрөг ч байсан билүү
Сүрэн -
Махны үнэ үү, тэрнээс хэтэрдэггүй байсан. Хүрч байсан болов уу
Батнасан -
Зуу юу хийж байх вэ, би худал хэлж байна. Нэг төгрөг байсан биш үү. Нэг .. нэг гүй нам энэ цагийн хэвтэй хэлсэн зүйлж л байна. Гунан мунан үхэр өгөхөөр зуун гуч мучин төгрөг болдог байсан. Нэг төгрөг болж байсан би солиорч байна одоо.
Сүрэн -
Зуун тавин хэдтэй байл уу
Батнасан -
Зуун гуч хүрээд одох уу одоо энд нас жинхэнэ солиордог нь эхэлж байна. Би ийм л хүнд хүнд хэлдэг хүн шүү дээ. Нэг төгрөг байж
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Зуун гучин төгрөг, дөчин төгрөг болдог байсан.
Хишигсүрэн -
Тэгээд хувийн махыг яаж шийддэг байсан бэ гэж асууж байна.
Сүрэн -
Хүнсний хувийн өөрийн хэрэгцээнийхээ махыг уу
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хувийн хэрэгцээг яах уу энэ хөгшин энэ одоо
Хишигсүрэн -
Ялангуяа дулааны улиралд
Батнасан -
Дулааны улиралд шийр малын мах иддэг. Бас хатаамал борц хийж иддэг байсан юм.
Сүрэн -
Ер нь борц
Батнасан -
Нэгэн бодлын их иддэг одоо болж байна. Хэзээнээгээ бид нар чинь боовоо идээд айрагаа уугаад байдаг байсан.
Сүрэн -
Зочин ирэхлээр нэг малаа гаргадаг байлаа.
Батнасан -
Нэгдэл болохлоор ийм баййсан. Саальчинд нэг багзаг өгдөг. Тэрүүг бас тэжээл эмчилгээний цэгээс
Сүрэн -
Наадам тааруулж
Батнасан -
Тоо бүртгэгч юм нь өгдөг, саальчинд нэг мал өгдөг. Заводын хэдэн хүнд нэг мал өгдөг. Тэгээд нэг наян хэдэн
Сүрэн -
Цохилтоор бас өгч байсан.
Батнасан -
Гучин төгрөг, арван таван төгрөг тэжээл эмчилгээний цэгээс өгөхлөөр арван таван төгрөг болдог байсан нэг хонь, тэгээд тэрнээ толгой арьсыг нь бас эргүүлж өгч байсан шиг санагдаад байна. Тэрүүгийг чинь багын эмчээс бичиг хийлгэж байж бригадын тоо бүртгэгчээр орж байж яаж ч авч байсан мэдэхгүй тэгж авдаг байсан юм. Тэгээд өөрийн хүнсээ болохлоор өвөлд нэг хоёр гурван шийрээн иддэг. нэг бод иддэг нэг өрх айл зунд болохоор яахав хааяа хааяа нэг мал иддэг ийм байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо болохоор борц идэхээ болиод дуусан дор нь алдаг болж байгаа болохоос биш.
Сүрэн -
Одоо энэ шиг айраг болоод байхын байхгүй хөх сүүний мүүний айраг
Хишигсүрэн -
Тийн
Батнасан -
Тийн
Сүрэн -
Тэгээд л байж байдаг байлаа
Батнасан -
Тэр сүүгээ биелүүлээд түүний дараа нэг хоёр удаа айраг нэрээд тэгээд тугалаа юунд тавьёихдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Эхтэй нь үү
Батнасан -
Тийн эхлээ тавьдаг байсан.
Сүрэн -
Тийн заводод тэгж хамаагүй саалгаж барьдагүй. Шууд л тавиад өөр хүнд хүлээлгэж өгдөг байсан.
Хишигсүрэн -
Аан ха төллүүлчихээд үү
Сүрэн -
Төллүүлчихээд, сааль саагаад бид нар арван тав хорин үхэр сааж байлаа гэхэд яг л одоо заавал машиндахаа болиод шууд оторт гаргадаг байсан.
Батнасан -
Тэгээд тэр буцаасан тослоггүй сүүгийн авч бид нар айраг хийдэг байсан юм. Заримдаа нэг ер нь заримдаа яг нэг дуусангуут тавьдаг байсан юм. Яг тэр өдөр нь. Тэгээд нэг хоёр үхрийг чинь бүүр гуйж хайж байж арай гэж авдаг байсан
Сүрэн -
Ганц нэг үхэр гуйгаад л зарим нь цайны сүүгүй хоцордог л байсан.
Хишигсүрэн -
Тэр нэгдлийн мал маллаад их хэмжээний малын ашиг шимээс хувьдаа хүртдэггүй тэр ямар гээчийн ёсон бэ? Одоо бодоход тэр ойлгогдож байна уу?
Батнасан -
Харин тийм. Тэр болохлоор юу байдаг юмл сүү нь их дутуу одоо тааруухан мах сүү үйлдвэрийн өнөөх төлөвлөгөө биелээгүй одоохи далан таван хувиар, наян таван хувиар гэдэг нь биелээгүй болохоор өнөөхийг эрх, ашглах эрх бүр байхгүй ээ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэр нь арай нэг үүрэг юугаа биелүүлчихсэн бол яахав. Төлбөртэй ч гарна алддаг. Тийм байсан.
Сүрэн -
Сайн саасан нь шагналтай урамшилтай байсан бас том байсан. Шагнал урамшуулалын
Хишигсүрэн -
Юу өгөх үү
Батнасан -
Оо яахав нэг жоохон цаг маг л аар саар баярын бичиг сичиг хуудас л өгдөг л харин. Хувцас өгдөг л харин тав арван төгрөг өгч байсан бололгүй дээ бас
Сүрэн -
Бас л хирдээ нь зөв л
Батнасан -
Нэг дуран цаг өгч байсан ююуу нэг тийм юм өгдөг байсан.
Батнасан -
Сүрэн -
Хэтэрхий л хатуу байсан
Батнасан -
Сумын сайн саальчин болохлоор хоёр зуун төгрөгийн шагнал өндөг байсан. Өөр энэ хоёр зуугийн цагаан ор ч өгдөг. Заримдаа мөнгөн шагналд цаг маг аар саархан өгдгийн яадийм тийм л байсан.
Сүрэн -
Тийм өндөр шагнал өгч байгаагүй бас
Батнасан -
Хааяа нэг сумын “Энх сүрэгтэн” малчин болохлоор бас нэг дөчин төгрөгийн, тавин төгрөгийн гучин төгрөгийн ч өгч байсан польто сольтын аар саар юм л баярын бичиг ирэх жишээтэй.
Хишигсүрэн -
Та намын гишүүн болсон билүү болоогүй билүү
Батнасан -
Хөгшин намын гишүүн би зүгээр сумын депутат мепутат гээд байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Сумын депутатууд цилд хэдэн удаа урал хийх вэ?
Батнасан -
Сумын депутат чинь ...
Сүрэн -
Жилд чинь ер нь улирал болгон чуулдаг байсан.
Батнасан -
Дөрвөн удаа чуулган болж байсан. Тэгээд бас нэг хэдэн айлтай ээ. Бас нярай хэд вэ? Өндөр настан хэд вэ ? Ийм тийм гэсэн болсон. Бас нэг жаахан өргөдөл шигийн бичиж аваад айлд эсгий мэсгий гэсэн болоод бас ганц нэг үлсэн дутсанын хөөцөлддөг нэг иймэрхүү
Хишигсүрэн -
Тэр хэдэн депутатууд сонгогдсон айлуудынхаа эрх ашгийг хамгаалаад явах нь байна ш дээ.
Батнасан -
Нярай хүүхэд төд гэсэн болсон түүхэндээ бас данстай тооцоотой.
Хишигсүрэн -
Хурал дээр юу авч хэлэлцэх үү сумын депутатууд
Батнасан -
Хурал дээр суман дотроо мал төчнөөн толгой өслөө. Ийм тийм боллоо. Одоо дараа жилийн хийх төлөвлөгөө гэсэн нэг л тиймэрхүү голдуу юм л авч хэлцдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Сумын депутатад эдэлдэг эрх дарх гэж одоо юм байх уу. Одоо бусад хүмүүсээс илүү эдэлж байгаа эрх дарх нь юу бол
Батнасан -
Нэг үе бас дэлгүүр мэлгүүрт ордог. Жилд нэг удаа сонгосон барьсан юмаа авдан бас жаахан тийм байсан юм. Аа нэг арьитай арвигүй юм байсан шиг санагдаад байна.
Сүрэн -
Самган хувьд тэрүүгээ ашиглаж юм болоогүй л
Батнасан -
Тэгээд нялх хүүхэдтэй болноо зарис улиралдаа очиж чаддаг, зарим улиралд очиж чаддаггүй цаг байв шүү
Хишигсүрэн -
Хуралдаа юу
Батнасан -
Тиймээ
Хишигсүрэн -
Одоо нэг ийм асуулт байна. Ер нь таны амьдралын туршид танай ээж эмээгээс эхлээд одоо танай охидууд хүртэлхи эмэгтэйчүүдийн байр байдал төлөвт ер нь ямар өөрчлөлт гарч байна. Эмэгтэй хүний одоо энэ амьдрал дээр гэрт гадаа гүйцэтгэдэг үүрэг ер нь одоо тэр өөрчлөлтийг та яаж харж байна.
Батнасан -
Хэзээнээ болохлоор эр эм гэж байдаггүй бүх ажлыг эмэгтэй хүүхдүүд морин дээр явж хийдэг. Эхнэр самган, эмгэнгүй тийм байсйан. Одоо болохлор ер нь эрэгтэй хүн гадна ажил хийх ёстой. Эмэгтэй хүн бараг суугаад байх ёстой гэсэн нэгдүгээрт байдалтай. Хоёрдугаарт эрт цагийн охидууд одоо энэ цагийн хүүхдээр бодохлоор одоо ер нь тийм юм оёж чаддаггүй. Гэрийн ажил хийж чаддаггүй. Ер нь гэрийн бүтэн амьдралыг дагаж чаддаггүй. Хүн ер нь айлд яаж эхнэр болж байсангүй гэхэд хилсдэхийн байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха.
Батнасан -
Одоо болохоор нэг л эмэгтэй хүн болсон хойно яахав тэгээд цаашлагдаад амьдрал ахуйгаа дагаад сурч байна хөдөөд ч нэг их юм мэддэгүй байхгүй юм, гайгуй юм. Тэгэд ер нь их хүн хүндлэхдээ сайн гэр орондоо ч гэсэн ер нь тийм байсан. Одоо энэ цагийн эмэгтэйчүүдийн эрх мэдэл жоохон давамгайлсан гэхлээр ямар учиртай ююм. Бас арай нэг урьдахаа гүйцэх биш болж байна ер нь
Хишигсүрэн -
Аан ха. Муудаж байна уу эмэгтэйчүүд сайндаад байнуу?
Батнасан -
Ер нь нэг их хөнгөн чанаргүй биш бас байна.
Хишигсүрэн -
Одоо юу гэдгийн тухайн айлд эмэгтэй эрэгтэй хоёр хүний аль нь илүү давамгай үүрэгтэй байсан юм бэ өмнө нь одоо тэр харьцаа өөрчлөгдөж байна уу яаж байна. Эрх мэдлийг хэн нь мэддэг вэ?
Батнасан -
Ер нь эрэгтэй нь дутмаг байсан гэж хэлдэг. Бид нарын үеэс хойш эмэгтэйн дутмаг нэг их юманд орчихсон бас байхгүй. Ер нь тэгээд эрх тэгш амьдарч байна гэж үзэж байна одоо
Хишигсүрэн -
Аан ха.
Батнасан -
Хийдэг ажлын хуваарь яах уу энэ албан вун ажлаа хийж байгаа нь яахав гүйцэж чаддаггүй. Хөдөө дээр нь манай эмэгтэйчүүдийн хийдэг ажил сүүлийн үедээ жоохон хоомойдуун ч бас яах вэ. Хөдөөн ч бас болж бүтээд бараг хийж байна
Хишигсүрэн -
Аан ха. Одоо дээр үед намайг жаахан байхад сумын төв дээр баахан ганган дээлтэй эмэгтэйчүүд жилд нэг хавар хурал болдог.
Батнасан -
Төлчин эмэгтэйчүүдийн хурал болдог.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр ер нь эмэгтэйчүүдэд зориулсан малчин эмэгтэйчүүдэд зориулсан одоо ямар юу гэдгийн эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллагаас, намаас зохион байгуулдаг ямар ажилууд байсан бэ?
Батнасан -
Тэр одоо мал одоо ингэж аваарай. Одоо цаашдаа иймэрхүү тиймэрхүү зорилготой гэсэн ажлын нэг юу хэлж л тийм хурал хийж байсан ер нь. Одоо ариун цэврийн талаар хүүхдээ ингэж асартан ийм тийм л гэсэн юм ер нь тэр нэг тийм л хурал болдог байсан юм. Одоо тийм хурал байхгүй л одоо хуралитай хуралгүй л ажлаа хийх нь, хүүхдээ асрах нь эмэгтэй хүний үүрэг болно. Нэг их хүнээр заалгаад байх ажил ч биш одоо түүгээр хурал мурал болсонгүй гээд нэг их онцгүй эмх цэгцээ алдсан юм нь алга. Тэр тухайн үедээ болж байсан хурал харин... Одоо тэрэн дээр үүрэг амлалтаа авч л одоо би төдий хувиар төлөө биелүүлнэ энэ тэр гэж л одоо юу яадаг байсан.
Хишигсүрэн -
Малчин эмэгтэйчүүдийн хооронд ажлын болон хувийн янз бүрийн тийм өрсөлдөөн ер нь байсан уу.
Батнасан -
Байсан, байгаад...
Хишигсүрэн -
Юугаараа өрсөлдөх үү
Батнасан -
Одоохи аварга малчин саальчин маальчин, сайн малчин л гээд одоо тийм юмаар ер нь тэр л өөр нэг их онцгойлж өрсөлдөж байсан юм байсангүй.
Хишигсүрэн -
Одоо тэгээд өрсөлдөөний үр дүнд нодлин муу байсан саальчих авгай дараа жил одоо сайн саальчин боллоо барилаа гэсэн яг тийм бодит жишээ мишээ байна уу?
Батнасан -
Ер нь тэр цаадахи малнаас нь болж байсан уу, хүнээсээ болж байсан уу мэдэхгүй. Нэг хэдэн гайгуй нь сүрхий гэлдээд яваад нэг хэдэн арай сайн байтал арай муу юм гээгээгүй болох. Ер нь тэр чинээгээр нь яваад байдаг шахам байсан юм ер нь
Хишигсүрэн -
Социализмын үед мал маллаад байж байхад та нар шантрах ч юмуу хэцүү санагдах тийм зүйл байсан уу. Залуу байлаа ш дээ та нар тэгэхэд тиймээ. Больчихоё барья гэсэн тийм бодол төрөх үү.
Батнасан -
Нэг ч их хортой юм мэдэгдэж байсангүй ээ. Тухайн үедээ манайд болохоор тэр нь нэгдэл тараад ч тэр юу яагаад ч тэр байдалд байгаад ч тэр бид нар нэг их өөрчөлт хэцүү мэдэгдэхгүй байна.
Хишигсүрэн -
Өмч хувьчлал одоо энэ нутагт ямархуу байдалтай болов. Өмч хувьчлалаар танайх ер нь ямар хэмжээний улс хөрөнгөнөөс ямар хэмжээний хүртэж чадсан бэ. Өмч хувьчлал хэр явагдаж дуусав гэсэн нэг ийм асуулт байна.
Батнасан -
Өмч хувьчлалыг, нэг хүнд хорин долоон мл тардаг билүү.
Хишигсүрэн -
Нэг их том жижиггүй юу
Батнасан -
Хөдөлмөрийн чадвартай нэгдлийн гишүүн хүнд хүүхэд нь яаж байлаа би бас сайн мэдэхгүй байна.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэгээд яг тэр малаа аваад тэрүүгээр нь одоо ингээд малжаад яахав сайн малласан нь яахав...
Хишигсүрэн -
Сайн маллаад өсөөд
Батнасан -
Сайн малласан нь өргөн малтай болоод муу малласан нь минь өнөөх нэг ажил хийхлээрээ өөд гардаггүй тоот нь хариу минь амархан дуусаад бариад л ер тиймэрхүү чинээтэй байна л даа.
Хишигсүрэн -
Яг танайх нэгдэл хувьчлагдаад тараад дууслаа гэхэд хэдэн малтай байсан бэ?
Батнасан -
Манайхан нэгдэл анх тарж байхад бас нэг зуугаад толгой малтай байсан болов уу. Бас нэг зуугаад, тавин ширхэгч билүү тийм парак жаазын нядалгааны мал хоцорсон. Нядалдаг алдаг нь үлдчихсэн юмуу байсан юм манайд...
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Тэрүүгээ бас өмч хувьчлалдаа аваад гартаа байсан үхрээ хүнд өгөхийн өгөөд өмч хувьчлалдаа авч хоцорсон. Нэг хүнд хочр үхэр оногдож байсан шиг билээ. Тэгээд тэмээ нь бас хэрэгтэй үхэр болгоод ганц нэг хоцроод ... тэгээд л тиймэрхүү л байсан.
Хишигсүрэн -
Хэдэн жил болж байгаа архад вэ?
Батнасан -
Энэ зургаан жил болж байна. Хагарч бариагүй байна.
Хишигсүрэн -
Уддаг тээ энэ арьсан архад?
Батнасан -
Тийн. Нэг юм нь зургаан жил болоод хагараад эхэлчихсэн. Тэр бүр салаалж урт ч архад билээ. Ширэг дээр бөгсийн байлгаад байв шүү дээ. Бөгсийн чийгтэй газар дээр байлгаад байхлаар амархан ялзардаг юм байлаа.
Сүрэн -
Утаа нь сайн орохын бол бүр сайн архад болохын байлаа.
Батнасан -
Бүр дүүрэхлээрээ зургаа долоон тогоо айраг ордог.
Хишигсүрэн -
Эмээл дээр авч яваад байдаг уут шиг, цүнх шиг юмыг бас яг энүүн шиг хийх үү
Богц богц
Батнасан -
Богц, бас энэ шиг хийнэ. Тэгэхдээ тэрүүг утаж барихгүй л дээ. Зүгээр булгаар юмуу янз бүрийн юмаар хийнэ.
Хишигсүрэн -
Батнасан эгч юу юу оёж байна аа та гутал оёно тиймээ.
Батнасан -
Гутал оёно. Тэгээд аар саар юм л хийнэ. Арьс нэхий элдэнэ.
Хишигсүрэн -
Одоо малчид арьс нэхийгээр юм хийж, хувцас хийж өмсөх нь их багаслаа гэж яриад байна.
Батнасан -
Оо өмсөж байна бас
Хишигсүрэн -
Хот тийшээгээ их бага болсон гэнэ ээ. Залхуураад хаячихдаг. Арьс хөрсөөр
Батнасан -
Бид нар одоо эсгий хийж байна. Энэ намар хийгээгүй. Хавар гарахаараа гурван эсгий хийсэн. Ер нь намарт манайхан гурав дөрвөн эсгий хийдэг. Заримдаа бүр таван юм хийгээд орхидог. Одоо бас малын ноосоор хүүхдийн гэрийн зэмсэг одоохи шинээр гэр бүрдэг. Дандаа тийм л юм хийцгээж байна.
Хишигсүрэн -
Социализмын үед нөгөө дарга нар гэж улсууд цэргүүд дарга цэргийн харилцаа ер нь ямархуу байсан бэ? Одоо тэр харилцаанд өөрчлөлт орж байна уу таныхаар.
Батнасан -
Дарга нарыг харин хэзээнээ болохоор хүн болгон их үнэлдэг тийм байсан. Ер нь одоо дарга ирж байна гэж байсан хойно одоо бүр аюултай.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо тийм юм байдаг гэж үү. Тэгсхийгээд бүгдээрээ нь байж байхын биш үү.
Хишигсүрэн -
Юу гэсэн үг үү даргыг тоохоо больсон гэсэн үг үү
Батнасан -
Тоохгүй ер нь тоохгүй байх шиг санагдаад байна.
Сүрэн -
Одоо ер нь адилхан болсон байна
Батнасан -
Хэзээнээ сургуулийн хүүхэд ч гэсэн цэвэрлэгч галч тогооч гээд бүр аюултай хүндэлдэг байсан хүн болгоныг
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Одоо нам мэдлэг нь дээшилж одоод тэгдэг нь ч мэдэхгүй бас нэг тиймхэн.
Хишигсүрэн -
Дарга нар жирийн хүмүүсээс илүү юм идэж хэрэглэдэг. Амьдрал нь илүү байсан уу тэр үед
Батнасан -
Байсан байсан дарга нар бас
Хишигсүрэн -
Аан ха. Юу юугаараа илүү өөр байх вэ тэд нар
Батнасан -
Тэд нар нь одоохи ер нь гол өнгө үзэмжээрээ тэгээд ер нь дарга улс болно хөдөөний малчиныг одоохи нэг хөндийхэн хөдөө байсан улсыг бодоход арай илүү байсан л. Өөр түүнээс илүү яаж байсан үгүйг сайн мэдэхгүй.
Хишигсүрэн -
Өөр байсан гэж хэлсэн болохоос биш яг юугаара өөр байсныг та хэлсэнгүй ш дээ.
Гэр нь том байсан уу эсвэл одоо бусад зуйлүүд нь өөр юмуу
Батнасан -
Гэр нь том байсан байсан. Өмссөн хувцас мувцас нь одоо янз бүр байсан.
Сүрэн -
хариуцлага өндөр байсан.
Батнасан -
туршилт тушаал янз бүрийн
Сүрэн -
Бусдаас илүү юм эдэлж байсан.
Хишигсүрэн -
Зурагт, зурагт байсан юмуу байгаагүй юмуу
Сүрэн -
Унадаг машин техник гэж хамгийн сайн нь
Батнасан -
Зурагт мурагт гэж тэр үед байгаагүй юм. Энэ суманд тийм байгаагүй.
Сүрэн -
Ямарч том дарга байсан зурагт байгаагүй. Аймагт
Хишигсүрэн -
Гэрийнхээ энэ мебелиудыг дан бэлнээр хупалдаж авах уу. Эсвэл өөрснөө хийх үү.
Батнасан -
Ганц нэг хүмүүс хийнэ. Бид нар эс хийж чадахгүй нь бэлнээр худалдаж авна. Хийдэг хүн бас байна. ... Зүгээр юундаа оруулж арьс марьсыг ингэж элдэж оёдог гэж харахуйцаа болжим би энэ арьё марьс гарганав.
Хишигсүрэн -
Элддэг арьс байна уу?
Батнасан -
Элдчихсэн арьс байна
Хишигсүрэн -
Үзүүлчихгүй юу юу байна.
Батнасан -
За
Хишигсүрэн -
..гэж зарим хүн бас хэлдгийн ш дээ. Миний амьдралд бусдаас онцгой ер бусын юм байдаг гэдэг. Тийм дурсамжууд хэлдэг байхгүй юу. Тэгэхээр таны хувьд хамгийн онцгой сонин юм юу вэ? Таны амьдрлаын утга учир болсон дурсамж. Асуулт ойлгогдож байна уу.
Батнасан -
Ямар учиртай юм болж байна. Би бас их нэг сайн
Хишигсүрэн -
Жишээлвэл таны “Баярын бичиг”-н дотор ингэсэн байна. Хамгийн гавшгайч саальчин гэж шагнаад дараа нь даалгавар өгсөн байна ш дээ. Бүр гурван зуун литрийг давуулж биелүүл энэ тэр гэдгийм үү
Батнасан -
Тэрнийг чинь тэгээд харин биелүүлдэг байсан.
Сүрэн -
Тэрнээс лав айж цочирдож байсан юм байхгүй. Тэгээд л ер нв даваад гардаг байсан.
Хишигсүрэн -
Өрсөлдөөн байсан уу?
Батнасан -
Өрсөлдөөнтэй л байсан. Одоо тэдэн хувиар биелеелсэн. Одоо дараа жил ингэж авна гэж амлалт үүрэг өгч гаргадаг байсан.
Хишигсүрэн -
Тэр амлалт яг жинхэнэ амлат байх уу, тухайн үедээ худлаа үнэн хэлээд гарах уу.
Батнасан -
Зарим нь худлаа ч болоод оддог. Зарим нь ч үнэн болоод оддог. Дараа жилийн зарим бас одоохи ядахнаа эмэгтэйчүүдийн хурлаар орж гардаг бас.
Хишигсүрэн -
Худлаа гэдэг нь үү
Батнасан -
Үнэн худал харин
Хишигсүрэн -
Одоо авсан үүрэг даалгаварыг ар мөрт ороод хөөцөлдөөд биелэлтийн хянадаг шалгадаг тиймэрхүү юм ер нь байсан уу.
Батнасан -
Заримдаа барагт нь байсан юмаа. Ер нь жилд нэг яадаг байсан юм. Хэдэн хувиар үйлдвэрийн даалгавар тэгж тэгж биелүүлнэ гэсэн амлалтын дагуу ямар чбайсан тнр хурал дээр авч хэлэлцэж байсан.
Сүрэн -
Шалгаадаг байсан.
Хишигсүрэн -
Шалгаад тэгээд муу бол яах уу, сайн бол ямар уу
Сүрэн -
Илүү гарав гэж бангадах нь бас байхгүй байсан
Батнасан -
Нэг их бангадаад байсан юм бас байхгүй. Тэгсхийгээд л тэгээд
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо гэж нэг юм болсон ш дээ. Тэр тухай та нэг яриач. Юу хийдэг. Юу юу шаарддаг. Юу биелүүлэхийг...
Батнасан -
Соёлын довтолгоо гэдэгт өнөөх муу сайн олон хүүхэдтэй хүн л одоо бүр сандарсан. Одоо яахав нуухын биш ирээд толгой үсийн татаж үзээд тэгж байхад аяндаа бөөс байсан. Одоо бүр саван маванаас ясарнаас нь болсон юм нэг их ширүүн ариун цэвэр сахисан өдөр болгон угааж байхын бас алга. Тэгэхэд ч бас хирдээ зөв угаасан болдог л байсан. Хүүхдийн толгой хууртсан хойно бүр одоо хэцүү байсан. Би бас түүж л байлаа. Ганц нэг бүр бөөс үзээгүй байгаагүй. Одоо тэр бүр харагдахаа боллоо. Ямаргаас нь холддогийн байхгүй болчихсон юм мэдэхгүй ээ.
Хишигсүрэн -
Хүн болгон ингэж яриад байхын алга болсон.
Батнасан -
Саван мавантай холбоотой ямарч байсан нэг юм болсон. Боллоо тэр байсан байсан тэр
Хишигсүрэн -
Бөөснөөс салахыг шаарддаг өөр юу шаардах уу
Батнасан -
Бөөснөөё, тэгж байхад чинь бүр аюултай байсан. Ер нь зарим нь арай хэтэрхий юм шаардаж байсан болоод байгаа юм. Хөдөөний амьдрал хүрдэг ч байв аа хүрдэггүй ч байв аа. Хоёр гурван ээлжийн даавуутай л гурваас дээш сандалтай л зарим ч сайхан юм байсан харин. Гутлын түрий мүрий унжихгүй даарсан хөрсөн бороонд орсон хүн сандал дээр суугаад нэг өөр газар одоо ингээд суухлаар бүгд нойтон болчихно ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хур бороонд орлоо гэхэд, тэгж шаарддаг байсан. Аяганы алчуур л одоо аяга хатаагч л одоо юм болгоныг л шаарддаг. Тэгээд соёлын довтолгооны ажил гэж бүр нэг их юм болдог байсан.
Хишигсүрэн -
Жишээ нь сонин сайхан юу болж байв.
Батнасан -
Соёл, соёлын довтолгоо гэж ер нь тийм л байсан. Тэгээд одоо футволк, левчиг, турсик бандаажаас авахуулаад янз бүрийн ариун цэдрийн хэрэглэл мэрэглэл зүгээр ганцхан эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл авч хэлэлцдэг харин... тийм байсан юм.
Хишигсүрэн -
Одоо шаардаж байгаа юмын биелүүлээгүй тохииолдолд яах уу?
Батнасан -
Оо бас хирдээ зөв торгодог. Ядахнаа зэлийн ариун цэвэр сайн гэхлээрээ нэг дарцаг хатгаад өнгөрдөг. Муу гэхлээр нь бас гахай зурчихсан юм тавиад өнгөрдөг. Тийм байсан юм. Үхрийн баасыг чинь бүр гялалзтал цэьэрлээд ёстой гортиг татсан байдаг байсан.
Хишигсүрэн -
Мундаг
Батнасан -
Сүү өгөхдөө бид нар цагаан халад өмсөөд дөрвөлжин малгай өмсөөд тэгж шаарддаг байсан. Сүүний хоёр ээлжийн маральтай. Тэр зэлийн олсон гэдэг дээсэн ирж байсан. Зэлийн дээсийг, базаль гжтал сүү шүүдэг мараль нэг метрийг тавьж өгдөг байсан юм.
Хишигсүрэн -
Саальчидаас их юм шаарддаг байх нь тээ.
Батнасан -
Тийн хоёр метр тавин сот өгч байсан билүү халадны бөс өгдөг тийм байсан юм.
Хишигсүрэн -
Цаанаас хангаж өгдөг байх нь
Батнасан -
Тийн. Жилд нэг удаа өгдөг.
Хишигсүрэн -
Яг үнээ саахлаар тэр халадаа өмсөнө барина гэсэн юм бол байх уу.
Батнасан -
Үнээ саахлаар яахав зүгээр нэг тийм дээлийн хуулбараар хийсэн өмсөөд л сүү хүргэхдээ өмсдөг байсан юм. Үнээ саахдаа бас өмсөг гэж байсан бололгүй. Тэгсэн мөртлөө үнэхээр сүү хүргэхдээ тийм үхэр саачихсан халадтай оччихгүй бол бас болдоггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Ямар гэдэг юм хийж байсан мэдэхгүй. Одоот бас их зохион байгуулалттай. Үнээ саахлаараа, их л индүүдчихсэн халадыг сүү хүргэхлээрээ өмсдөг. Сааж сууж босоход хэцүү баймаар юм.
Хишигсүрэн -
Одоо тэрийг шалгаж ямар хүмүүс явах уу. Хэн явж тэрийг шалгаж биелэлтийг харах уу
Батнасан -
Сумаас тасгийн эрхлэгч, заводоос хүн эрхлэгч бас дотроо ухуулагч төлөөлөгч гэж гарч байсан юм. Тэд нар л шалгадаг байсан юм.
Хишигсүрэн -
Нэг кино миноо үзүүлээд нүүдлийн юмнууд явдаг байсан тээ.
Батнасан -
Байсан байсан. Тэр чинь бас сайн малчинд зориулаад сайхан дуу муу дуулж өгөөд, заводод дээр нэг ирээд Энхтайван бид хоёрын зураг аваад л Цэжнээ Тэрбиш бид гурвыг нэг сайхн дуу дуулж өгөөд л. Гонжид гэдэг хөгшин цөцгий авч байсан юм. Тэрэнд нэг их инээж хөхөрсөн нэг их ямар нь нэг яасан чинь Гонжив зориулсан чинь улсууд инээлдсэн тэгж л байдаг.
Хишигсүрэн -
Яаж байгаа юм тэгдэг нь
Батнасан -
Цөцгий мөцгий сайн авч байсан байвал түүнд нь зориулж бас нэг хошин шог байрын юм хэлсэн чинь эхлээд алчуураа даллаад инээлдээд ингэсэн чинь хагшин өүр ингэчихсэн ингэсхийгээд бүлтэгнээд хөгшин билээ чааваас. Одоо байхгүй
Хишигсүрэн -
Заводын эрхлэгч хэн байсан бэ?
Батнасан -
Манайхан юу яаж байх үед Цэдэндамба байсан. Эхлээд манайхан гэрлэж байх үед хөгшин байсан.
Хишигсүрэн -
Хөгшин гэж хэн бэ?
Батнасан -
Манай энэ Сүрэн
Хишигсүрэн -
За за
Батнасан -
Хэдэн жил заводын эрхлэгч хийсэн юм. Жав одоо хоёрдугаар бригадад байна тэр казин бас хийдэг байсан.
Хишигсүрэн -
Казин гэж нэг ааруул шиг сонин юм
Батнасан -
Хөх сүүгээ нитгээд хатаагаад хийдэг байсан.
Хишигсүрэн -
Тэрийг юунд зориулж авах уу
Батнасан -
Бид нарын сонсож байснаар хуванцар сав хийдэг юм гэнэ гэж ярьцгаадаг байсан.
Хишигсүрэн -
Пласмасан сүүнээс гардаг юмуу
Батнасан -
Пөөх
Хишигсүрэн -
Яг тийм нэг бүх тосын шүүчихсэн тийм
Батнасан -
Казин гэж нэрлэдэг байсан юм. Үнэн худал нь мэдэхгүй хөдөөний хүмүүс казин сав хийдэг юм гэнэ гэж, одоо тэр хөх сүүгүйгээр ямар юмаа хийх ву. Хамаг дэлхийн кадин пивэр сав их боллоо. Юугаараа хийж байдгийн.
Хишигсүрэн -
Бяслагийг ингээд бүрчихсэн байгаа шар юм чинь бас л сүүнээс гарч байгаа юм ш дээ.
Батнасан -
Ус уу, шар сүү юу
Хишигсүрэн -
Тийн, одоо бяслаг бүрэгдэж байгаа ш дээ
Батнасан -
Тийн
Хишигсүрэн -
Тэр чинь бас аягүй чанга ш дээ
Арай өөр тосын бүгдийг нь авчихсан тийм юу байхгүй тээ
Батнасан -
Тийн. Тэгээд тэр цэцгийг чинь дахиад модон юманд оруулаад хутгаад цохиод цохиод байж масло хийгээд тэгээд их нордоггүй цаасанд шинэ шинэ модон пошгинд ингээл пошиглоод явуулдаг байсан тэр одоохи гадаад руу
Хишигсүрэн -
Тийм их масло хийчихээд тэр маслоноос нэг ч кг-ийг аьч идэх эрхгүй тээ.
Батнасан -
Эрхгүй эрхгүй ямар эрх байх вэ
Хишигсүрэн -
Цөцгийн тос гээд байж л байна ш дээ.
Батнасан -
Харин тэр цэцгий хүргэсэн бидоныг зайлахлаар сайхан их тосон шавагдчихсан байдаг байсан. Хааяа нэг овсгоотой нь, би тэр үедээ байна ш дээ ямар гэдэг бурхан сэтгэлтэй ямар гэдэг юманд гар хүрэх юугүй байдгийн мэдэхгүй. Тэр завадын эрхлэгчийнд тэр элсэн саахар хөх сүүний аарц бас хийж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
Хоёр уут элсэн саахар авч ирээд тавьчихсан байдаг байсан юм. Ер нь үүнд гар хүрч болохгүй гэхлээр яг тэр. Тэрнээс нэг аягийг яагаад авч байгаагүй бол гэж бүүр насжиж ирээд боддог. Ямар гэдэг тийм хачин байсан.
Хишигсүрэн -
Хүний зөвшөөрөлгүйгээр юунд ч гар хүрдэггүй.
Батнасан -
Ёстой юуч хийдэггүй. Тэрбатугай ийм гал жигнэсэн гамбир боов тэгж байхад тосон дуусч байхгүй болчихлоо. Тэрнээс авч ирээд тэрэн дээр цай уухлаараа өнөөх маслоны савнаас жоохон аваад идчихээд айсан хүрдэг байсан. Бүүр тийм байсан тэр цагт. Одоо түүний хажууд том багагүй бүгд хулнгайч дээрэмчин болж авсан. Би хэвтээ юм нь одоо болжим хэнэггүй идсэн суух. Нэг элсэн саахар энэ савд хийгээд авъя гэж би баттай хэлнэ. Тийм байсан бид нар. Хүнд хэлбэл хэн ч үнэмшихгүй. Бүр тэр заводын, одоо тос хийгээд пошиглоод тавьчихвал аягүй бол шөнө хүн савтайгийн хулгайлаад аваад явчихна.
Хишигсүрэн -
Өө яг тэгнэ.
Батнасан -
Савын өрөнд аягүй бол орно.
Хишигсүрэн -
Байхгүй
Батнасан -
Ёстой байхгүй тэр завод каводын хамаг юм чинь нэг үе идээ бас хийж байсан. Элсэн саахар хийгээд тэгээд тэр заводын аарцыг чинь барьж хатаадаг. Идээний хүн бас нэг үе ажиллаж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Батнасан -
тэгээд тэр заводын ааруулыг чинь нэг үе эс байна уу сүүтэй холчихно гэж боддог уу ямар юм мэдэхгүй. Тэр ааруулыг бид нар гурван төгрөгөөр худалдаж иддэг байсан.
Хишигсүрэн -
Хөөх бас уу
Батнасан -
Тийм. Тэр заводын ааруул саахар хийчихсэн. Тэгээд тэрэнд тэгсэн байлгүй манай гэрийн гадаа саахар ирэхэд үгүй дээ нь ингээд нэг амсдаггүй байсанюм. Ямар гэдэг аюултай, ер болохгүй гэсэн юм болдоггүй гэчихсэн тийм л байсан байлаа. Бүх хүн гайхдаг. Одоо би өөрийгөө гайхдаг. Оо болбол нэг юманд хоцорно гэсэн зогсдог.
Хишигсүрэн -
Та өөр барень, чацарганыг юунд ашигладаг байсан уу.
Батнасан -
Би тэр хөдөө хүүхэд байхдаа чацарганы шүүсийг шахаж аваад хөөрүүлсэн сүүнд хийж уудаг байсан. Их гоё тийм элсэн саахар хийчихээр тараг шиг улаан шар юм болчихдог тэр дороо эдрээд, нэг их ч хийж байсангүй ээ. Литр саваар хоёр нэг аяга хийж уучихаад байдаг байсан. Өөр тийм барень хийх юу бас хийдэггүй ээ.
Хишигсүрэн -
Тостой байсан болохоор гоё амттай байсан байх
Батнасан -
Одоо үүнийг их хутгахаараа масло болдог. Тэгж л масло хийцгээдэг бид нар.
Хишигсүрэн -
Одоо энэ ярилцлагатай холбогдуулаад ярих өшөө сонин сайхан юу байна вэ? Одоо ер нь өндөрлөх тийшээгээ хандаж байна.
Батнасан -
Тэгнэ тэгнэ ээ. Бид нар ингээд ингээд масло хийж байгаад олгой юунд хийгээд байдаг.
Хишигсүрэн -
Гүзээ юу
Шар тос
Батнасан -
Масло, шар тос л гэсэн үг л дээ. Энэ өрөмнөөс гаргасан. Айрагны тар тос гэж гардаг байсан одоо өрөмний тос гарч байна.
Хишигсүрэн -
Айрагны шар тос гарч байгаа юу?
Батнасан -
Гарахаар гардаг. Энэ одоо яг талханд түрхэж идэхээр, та нар амсаад үзээрэй. Яг өнөөх хэзээний заводын гаргадаг масло гарч байгаа юм.
Хишигсүрэн -
Энэ удаан хадгалахд зүгээр үү гүзээнд хийгээд
Батнасан -
Зүгээр
Хишигсүрэн -
Та давс хийсэн үү үнүй юу.
Батнасан -
Жоохон давс хийсэн.
Хишигсүрэн -
Тийм байна.
Одоо ярих юм байна уу. Наад нэг юм чинь асаалттай байгаа ш дээ.
Батнасан -
Аа аа оо болилоо энэ чинь чмар нь гэж байгаа болов оо.
Хишигсүрэн -
За за одоо тэгээд ярилцлагаа өндөрлөе дөө. Сайхан цаг гучин минуь ярьж өглөө ш дээ.
Батнасан -
За
Хишигсүрэн -
Нэлээн их ярилаа. Яриагаа дуусгачихая.
Батнасан -
Одоо яахав ингээд үр хүүхэд ингээд уг удам залгамжлаад одоо сайхан амьдарч байна. Бас бид нарын одоо нэг ч их Монголоо алдаж байгаагүй. Одоо энэ Ноосгой нь эхнэр боловч манай энэ охидуудтай чацуу бага охидууд бүгд л гутлаа оёод дээлээ нь оёод л, үр хүүхдээ хүмүүжүүлээд л гэрийн аргаар. Ер нь хөдөө бол Тонгол юугаа алдаагүй байна л даа. Жинхэнэ үндэслэлээ нь, тэгээд айраг идээгээ хийгээд хонь хариулахаар хонь ч хариулна эд нар... Арай нэг ч өвс хадлан хадаад ч байсан юмгүй зүгээр бүх ажлыг л хийдэг хөдөө амьдрал тэгээд хөдөөнийхөө бүх юмыг хийж байдаг.
Хишигсүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.