Davaa

Basic information
Interviewee ID: 990557
Name: Davaa
Parent's name: Pürev
Ovog: Üijingüüd
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: Party Institute
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Böhmörön sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: secular state official (töriin har hün)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
literature
family
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид нар одоо Увс аймгийн Бөхмөрөн сумын төв Байшин гэдэг газар Увс аймагт хийж байгаа ярилцлагын эхний хүнтэй уулзаж байна. Тэгээд энэ сумыэ нарийн бичгийн дарга биш хчнан шалгах хорооны даргаар олон жил ажилласан одоо Даваа гэж хүнтэй ярилцлага хийх гэж байна. Тэгээд Даваа гуай таныг манай судалгааны ярилцлагад оролцох зөвшөөрөл өгч хамтарч ажиллах болсонд талархал илэрхийлье.
Даваа -
За боллоо. Би ч гэсэн баярлалаа. Бас тоогоод мэддэг юм байвал мэдэхээ хэлээд өгөх болно. Тэгээд тоогоод ирсэнд ирсэнд тун их талархаж байна аа.
Хишигсүрэн -
За та өөрийнхөө тухай нэг танилцуулаач. Бүүр хүүхэд наснаасаа эхлээд өөрийнхөө өсөж төрсөн газар нутаг эцэг эх, аав ээж сургууль соёлд сурч боловсорсон байдал за тэгээд хийж байсан ажил гэр бүлийн амьдрал гээд л яг өөрийнхөө түүхийг нэлээн сайн дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Даваа -
За болох юм. Тэрийг бол болно.
Хишигсүрэн -
Тэрийг нэлээн сайн дэлгэрүүлж ярина.
Даваа -
За би 1942 оны зургаан сарын сүүл юмуу долоон сарын эхээр энэ Бөхмөрөн сумын нутаг энэ Ачит нуурын сав газар зүүн Зах гэдэгт төрсөн хүн. Манай ээж өвдөж долоон хоног дуншаад Мугалжан гэдэг гарын домтой тэр үеийн бас жаахан Түвд номтой ийм хүнийг Ховд сумаас залж ирж надыг одоо элсэнд оруулаад гараад тэр одоо даваа гаригт төрөх юм гэсэн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд түүгээр нь Даваа нэр өгөөд сайн хүү гарна болно гэж нэрлэхийн гээд манай аав ээж эрхлүүлдэг. Би айлын отгон хүү нь манай ах улсын аварга Цэрэнчимэд гэж байгаад талийчихлаа. Тэрний отгон дүү нь хоёрхон хүүхэдтэй айлын хүүхэд отгон хүүхэд би. Тэгээд одоо аав надыг нэлээд эрх ч өсгөсөн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сайн хүн болно гэдэг байдлаар тэгсэн харин сургууулиас хоёр жил хойш татаж үлдээсэн. Тэгэхэд нэгдлийн хөдөлгөөн ялаагүй. Нөгөө хувийн мал аж ахуй ахиухан байсан учраас л одоо мал хөрөнгийг одоо чи л эдэлдэг, хамгаалдаг юм гэдэг ийм л байдлаар одоо аваад үлдсэн. Тэгээд арван настайдаа энэ Бөхмөрөний харъяа Хозын бага сургууль гэдэгт одоо арван настай орсон. Түүнд хамт сургуульд орсон Төлхийн Дамдинсүрэн, Дүдэнгийн Ядамсүрэн, энд Сэржмаа гэж байгаад нас барчихлаа. Уртнасаны эхнэр, аа хотод нэлээн хэдэн хүүхдүүд явна. Ингээд хөдөө дөрөвдүгээр ангиас аав минь бас минь л нөгөө мал аж ахуйд татаад аваад үлдсэн. Цааш нь яваагүй хамт явсан тэр Төлхийн Дамдинсүрэн одоо Сүүний үйлдвэрийн дарга байгаад одоо Дархан хотын гүйцэтгэх захиргааны дарга бас яамны орлогч сайд болж үзлээ. Мөн хамт байсан Дүдэнгийн Ядамсүрэн одоо дээд сургууль төгсөөд энд ирээд багшлаад одоо ахмадынхаа одоо чөлөөнд гарсан сайхан энх тунх олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн ингээд явж байна. Надаас бусад нь ер нь бараг л дээд сургууль төгсөөд тэгээд ингээд явчихсан юмаа бид нар харин эмэгтэй голдуу хүмүүс ингээд үлдсэн.
Хишигсүрэн -
Танай ангид хэдэн хүүхэд байсан бэ?
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Танай анги хэдэн хүүхэдтэй байв
Даваа -
Хорин, Дансран гэж Сагил сумын харъяат сүүлд нь намын үүрийн орлогч морлогч хийж байгаад тэгээд талийлаа. Дандарын Дансран гээд биднийг төгсгөсөн анги хорин хэдэн хүүхэд байсан юмаа.
Хишигсүрэн -
Тэр үед охидуудыг сургуульд өгөхдөө аав ээж нь жоохон цааргалдаг байсан уу? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд
Даваа -
Эр эм хамаагүй явж л байвал яваг. Аа эмэгтэй хүн одоо хүнийгазар хол явж болохгүй энэ тэрээ гээд л эмэгтэй хүүхдийн цааргалдаг. Эрэгтэй хүүхдүүд зарим нь нөгөө бас ар гэр тэр байдлаас болоод тэгээд ингээд бас мал хөрөнгө энэ тэрдээ татагдаад нөгөө хувийн үзэл ноёлж байсан үе учраас бас явуулдаггүй ийм талууд байсан юмаа. Ингээд би сургуулиас үлдэж хоцроод яахав мал маллаад
Хишигсүрэн -
Та яасан харамсаж байв уу? Сургуульд яваагүй
Даваа -
Тийн. Түүнийгээ нэлээн харамсдаг юмаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд 1958 онд нэгдлийн хөдөлгөөн одоо бүрэн ялуулахын тулд манай бүх малыг нийгэмчлээд сумын орлогч дарга ирээд ингээд тавин толгой малтай үлдлээ. Хоёр гурван зуун толгой мал өгөөд ингээд, тэгээд би аавын хажуугаас нь бас л их зовоож байдаг. Та их хөрөнгө мөнгө гээд одоо наммайг сургууульд яваагүй. Би сургуульгүй та би малгүй болж үлдлээ. Одоо энэ тавин толгой малыг чинь хэний амьдрал болдог юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд ингэхлээрээ ээжтэй маргасаар байгаад хоёр ат авч үлдлээ. Цагаан дал Завхан шар гэж аргагүй хоёр ат нь байсан юм. Хоёр ингэний нэгийн авч үлдэе гээд ээж бүр одоо уурлаж үзээд гуйж үзээд үгүй ээ үгүй сүүлд хэрэг болно гээд ингээд. Тэгээд тооны комисс одоо нэгдэлжих хүмүүст нэгдлийн орлогч Хүүхээ гэж бас манай энэ Ачит талын юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Бага тахалаас үлдсэн бас их түүх намтартай хүн. Аав ээж нь бүгд тахалд явчихсан тэгээд түүнд учир хэлээд л түүнд шивнэлдээд ингээд ээжийн талд комиссын дарга одоо нэг нутгийн болох ингэ авч үлдэнэ гэсэн чинь аав тэндүүр нь юм хэлээд ингээд тэгээд хочр ат авч үлдсэнээ комисс явсаны дараа хоёр ат худалдаад аавдаа нь чи сургуульдаа яв.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ингэ авч үлдээд ээж тань одоо үнэ хүрэхгүй. Тэр ат нэг нь дөрвөн зуун тавь хавьд байсан юмаа тэр үеийн мөнгөөр
Хишигсүрэн -
Хөөх ямар их мөнгө вэ?
Даваа -
Тийн. Тэр чинь одоо нөгөө нэгдэлжих хөдөлгөөн ялахаар, ялахын урьд талд хөдөлгөөн дуусах үед малаа худалдаж эхэлсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд мал жаахан гайгуй үнэтэйхэн тийм байсан. Тэгээд тэрнийгээ аваад хаана явна уу чи сургуульдаа явна уу яв гээд аав тэгээд гялтагнуулж байж билээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр л одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм. Тэгээд би бас тэрэндээ жаахан тунирхаад явсангүй үлдлээ. Тэгээд Ховд сумын тэгэхэд манай энэ Бөхтөрөний аравдугаар баг арван нэгдүгээр багийг Ховдуур нийлүүлчихсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо шилжүүлгээр Ховдод очоод нэгдлийн мал хариулж гурван жил болоод эвлэлд байсан. Манай аймгийн цагдан сэргийлэхийн дарга байгаад нас барлаа. Отгоны Нямаа гэж эвлэлийн үүрийн дарга байсан тэрэнд очиж хэлж оо дуртай нь аргагүй өөрөө тэр өдрөө нь хурал болдог өдөр өөрөө нь тавьж хүрээд өргөдөл бичээд өг гэсэн. Нэг ширээний захад сууж байгаад нэг юм бичиж өгөөл эвлэлд элсээд харин тэрнээс жаахан нам засгийн бодлого шинжлэх ухааны зарим үндэс цаг үеийнхэнтэй танилцаж анхны мэдлэг юмуу жаахан гэгээрэл аваад л. Итэгээд ном сонины хойноос хөөцөлдөөд тусгай ном, номын сан гэж байдаггүй. Тэр эвлэлийн үүрийн дарга дээр аймгаас өгсөн хэдэн ном байдаг. Тэрнийг уншаад л
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Янсов Томоновын “Нойрноос сэрсэн тал” Өвөрмонголын. Тэр номыг их зузаан ромон ийм хуруу чигтэй ромон одоо байгаа байх одоо нэг газар яваа баыйх. Тэр ромон өглөө. Тэрнийг нь бараг сар хүрэхгүй уншчихаад л аваачиж өгсөн. Сум нэгдлийн дарга Равжаа гэдэг хүн байсан. Энэ том номыг чинь чи яах гэж авч яваа юм. Их хөгжир их зарчимч хүн байсан гэж байх юм. Оо энэ эвлэлийн үүрийн дарга Нямаагаас авсан гэсэн юм чинь аа за тийм үү тэгвэл Нямаа чинь хөдөө явж байгаа тэр номоо надад авч ирээд өгчих
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхээр нь оруулаад өгдөг гээд явсан чинь нөгөө олон их хаалгатай одоо аль цэцэрлэг ясли болсон юм сүүлд нь тэрүүн дотор л аль хаалга дөрөвхөн хаалга тэр байшин гэдэг юмаар орж үзээгүй шал нь дин дан хан шин гээд л тэгээд хамгийн мухарт байдаг юм байна. Нэг хүн зааж өгөөд орсон намайг хүлээж байгаа аятай ширээн дээрээ сууна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд очлоо. Ном аваад ирсэн үү чи гэхээр нь номын өгчихөөд тийш нь сандал дээр суу гэхээр нь суулаа. Тэгээд надаар одоо бодоход утга агуулгын яриулах гэсэн байж би яг л үгчлээд л одоо дараачийн, одоо дараачийн гээд л нөгөө бага
Хишигсүрэн -
Үйл явдлын бүгдийн яриад
Даваа -
Арван тав зургаатай би сургуулиас гарчихсан. Зургаатай би долоотой байж одоо энэ зүгээр бага ангийн хүүхэд шиг үгчлээд хэлээд байсан байлаа даа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Дараачийн дараачийн агуулгын гэдэг. Агуулгын бас яаж хэлэхээ мэддэггүй. Тэгээд яриулаад л ингээд л тэгсний дараагаар хэд хоног явлаа. Манай ах Балдан гэж лам хүн байсан юм. Энэ Улаангомын хүрээнд нэлээн томхон мэдлэгтэй. Тэгээд тэр чинь манай энэ бүх лам нарыг авч бүгдийн одоо бас цааш харуулчихаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхээр чинь нөгөө хэн Хурц, хэн билээ манай аймгийн ардын засгийн төлөөлөгч Жинжийбадамын дуу гаргадаг чинь
Хишигсүрэн -
Содном уу
Даваа -
Биш ээ нэр нь мартдагдаад байдаг юм
Хишигсүрэн -
Догсом
Даваа -
Догсом хурц
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр Догсом хурц ухаалга хийгээд манай тэр аавыэ ах Балдан гэдэг лам том лам байсан. Комбинатын тарианд гаргаад
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Манай ах дүүгийн Дүлзэн гэж бас нэг Ховдын бас хамгийн сүүл хүртлээ шүтэгдэж явлаа. Тэр Өмнөговийн артельд гараад ингээд явчихсан. Тэгээд манай ах намайг тараанд ажилла гээд комбинатын тарианд одоо үр хүүхэдгүй лам хүн чинь ахтайгаа хоёулаа комбинатын тарианд одоо ах сарын суурин гэдэг манай ах одоо тэр улсын аварга малчин болсон Цэрэнчимэд тэнд гурав, дөрөв таван жил ажиллаад би ч яахав хоёр намар очлоо. Нөгөө сургуулиас хоцордог гээд ахынд очно гэхээр Улаангом орно гэхээр ухаангүй тэгээд хоёр жил найман настайлдаа орох юм чинь хоёр жил хоцорчихсон.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэрний хажуугаар Улаангом орж бас жаахан юм үзэхээр ер нь ном сонин боловсрол хэрэгтэй мэдэгдээд ном сонин уншлаа. Тэрний суурин тэр гээд захиалж хардаг байлаа. Тэгээд эвлэлийн идэвхтэй гишүүний тооцоонд яваад намайг тэгж кино механикчийн курсэнд явуулсан юм. Нөгөө номын утга агуулга хэлүүлсний дараа Равжаа дарга
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд би одоо үндсэндээ тэнд курс дагалданд гурван сар яваад л тэгээд хариу эргээд Ховд сумандаа хүрээд ирсэн. Нэг нөхөр клубын эрхлэгчийг эрхлэгчийг давхар хийдэг гэсэн нэг нөхөр хүрээд ирчихсэн хар хүзүүн Дүгэржаь гэж сүүлд нь одоо Ховдод олон жил клубын эрхлэгчийг хийнэ. Давхарт кино механикч хийж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд яахав одоо чи бас хий. Би уг нь гэрийн ерөөл хэлнэ. Тэгээд түүгээр нь намайг жаахан урлагийн авъяастай юм оо чи хамт хийчих гээд Лхамхүү гэдэг намын дарга бас жаахан ятгаад би тэр клубын эрхлэгч хийхгүй. Харин ерөөл мөрөөл аман зохиоын тийм юм ярина аа. Тэгвэл одоо яахав Бөхмөрөнд очно. Одоо энэ хар халзан Дэлэг Билгээгийн аав
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Энд манаачаар энд ирчихсэн байсан. Миний нагац ах байхгүй юу ээж нь. Тэгээд энд ирээд би одоо үндсэндээ арван дөрвөн жил юу таван жил кино механикч хийгээд цэргийн албанд явсан хүн.
Хишигсүрэн -
Та тэр кино механикч хийж байсан үеийнхээ тухай яриач. Хаана кино үзүүлдэг ямар одоо кадраар үзүүлдэг. Ямар хальсан дээр бичсэн ямар кино уу үзүүлдэг. Хэн ирж үзэх үү яаж үзүүлэх үү тээ
Даваа -
Одоо нийгэм хөгжинө гэж сайхан юм. Одоо нэг жижигхэн кассетээр үзэж байна. Тэр үед би гурван тэмээ ачаатай. Мотор нь нэг тэмээ, проектор гээд одоо ИЛ-3 гэдэг мотор тэд нар эь хоёр тэмээ нь
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хажууд нь зураг гэж одоо сүүлийн үеийн дөрвөлжин хар хөх хайрцагууд байлаа. Заримын үзсэн байх айл майлаар байдаг юм.
Хишигсүрэн -
Бөөрөнхий хайрцаг уу
Даваа -
Бөөрөнхий
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Бөөрөнхий, дөрвөлжин тэгээд одоо гурван тэмээ ачаагаар л явж кино үзүүлдэг байлаа. Одоо тэгээд Бадиан Гэндэн гээд миний авсан зураг ч байж байна клубын эрхлэгч
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо түүний хүү нь Баярт гээд аймгийн одоо бүжигчин одоо энэ язгуур урлагаар нэлээд бас юм ухаад оролдоод явна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо нэг тавь дөхөж яваа эмэгтэй бий
Хишигсүрэн -
Тавь гарчихсан байх аа бүжигчин Баяртай тиймээ
Даваа -
Тийн тавь гарсан хүн байгаа. Ингээд хоёулаа гурван тэмээн ачаагаа ачиж аваад явна даа.
Хишигсүрэн -
Хөдөөгөөр явах уу
Даваа -
Малчдаар явна. Хурлаар явсан үед үед овоо жаахан орлоготой. Айл майлаар очиход яахав нэг айлын ойролцоо тав зургаан хүн л кино үзнэ. Мотороор нь асаагаад тавиад үзүүлнэ. Иймэрхүү байдлаар дөрвөн жил бригад хэсч харин сүүлийн үед энэ нам засгийн бодлогоор гэрээ хийлгэсэн нэгдлээр
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Том хүн бол нэг төгрөг хүүхэд тавин мөнгө айлд идээд уугаад сайхан зочлуулдаг. Нэг төгрөгийн авч чаддаггүй ээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр айл ав гэж байна наадах чинь чамд орлогоитөлөвлөгөөтэй тэгээд зарим сайн хөгшчүүл бүр хүчээр өгнө ам бүлийнхээ юуг би одоо нөгөө дайлуулж байгаа юм чинь авч чадахгүй
Хишигсүрэн -
Хүмүүс хэр сонирхолтой үзэх үү. Хэдэн айлыг нийлүүлж байж нэг кино үзэх үү
Даваа -
Тийн таван айл их л бөөн байвал өвлийн үед бол голдуу нэг таван айл байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа тав хүрэхгүй дээ. Хоёр айл, гурван айл энэ Хоз хавиар нэлээд байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Тэр үед таньд томилолтын мөнгө төгрөг гэж өгөх үү
Даваа -
Өө өө
Хишигсүрэн -
Томилолтын мөнгө төгрөг гэж өгөх үү
Даваа -
Тийн томилолт байхгүй ээ
Хишигсүрэн -
За тэгээд айлын хоол идчихээд мөнгийн авч чаддаггүй.
Даваа -
Харин одоо бүр үзээгүй юмаа үзэж байна гээд сайн хоолоо өгнө шүү дээ. Зочины маягаар байна. Тийм юм үзээгүй хүмүүс чинь харин сүүлийн үед нэгдэл гэрээлээд сарын орлого одоо тэр үед чинь би нэг есөн зуугаад төгрөгийн орлого оруулдаг төлөвлөгөөтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Өөрөө 250 төгрөгийн цалинтай. Тэгээд есөн зуун засагт ордог тэр орлого одоо тэгээд бинзен шатахуун одоо тэр бас сүүлч ирээд мянгад төгрөг оруулдаг болоод ирсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэрнийг чинь нэгдэл шууд төлж байна. Харин зарлал гаргахлаар хаана ч байсан ирнэ. Үнэгүй гэхээр чинь чөлөөтэй. Тэр одоо нэг үеэр хөдөөний ард түмнийг жаахан соён гийгүүлэхэд их нөлөөтэй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сүүлийн хоёр жил тийм байдлаар ажиллаад тэгээд жаран нэгэн онд ардын хувьсгалын дөчин жилийн ой биз.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр жил морин машинд морь сургах каселкт одоо хөдөө аж ахуйн техникжүүлэх намын бодлого явагдаж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо энэ Нүцгэн гол гэдэгт хуучин тавынханы бүүр одоо танай тар аавынтэр Дүдэний бүүрийн тэнд суурины тэнд морь сургалаа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Каселкэнд морь сургалаа. Ер нь би энийгээ одоо жаран ес хүрлээ миний бүх амьдралаа эргээд бодоход ер нь морин машин каселк хадлангаар насаа дууссан байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхдээ арван естэй хорьтой байсан. Тэнд эхэлж морь сургахад нөгөө морь сургасан залуучуупад кино тавьж өгөх ийм үүрэг даалгавараар очлоо.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхэд би бага аа тэнд чинь би Шаравын Монтой энэ Ноонь гэсэн том томчууд хангал догшин морийг чинь одоо нэлээн хүчтэй чадалтай улсууд л одоо тэрийг сургадаг номхруулдаг ийм үүрэгтэй. Тэр бага бид нар мэтийн бацаанууд ойртохын биш
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо долоо хоног тэнд кино тавиад уг нь би моринд их сонирхолтой манай аав ч одоо суухан амьдралтай морь сургаж байж амьдралын зах хөвүүр сэжүүрт орсон хүн би ч одоо моринд сонирхолтой явж байсан. Одоо энэ Бөхмөрөнгийнхэн мэддэг миний нэг наадам алаг гэдэг морийг би энд албан хаагч байх үедээ өөрөө нормд унадаг. Улсын баяр болохоор авч очоод уялуулах тэмцээнд оруулдаг. Иймэрхүү байлаа. Тэгээд нөгөө багаасаа морь сонирхсон учраас хоёр гурав дахь өдрөөс нь одоо нөгөө каселк дээр сууж эхэллээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Гэмгүй зүгээр аятайхан одоо номхорсон морио надад бас өгсөн юм. Бүр айхтар хангалаа өгдөггүй. Тэгээд тэнд л жаран нэгэн онд л намар хадланд орлоо. Өдөрт хадлан хаддаг. Наран орох хүртэл одоо Талын Мэндээ гээд одоо энэ Цогтсайханы аав багийн дарга Дэмбэрэл Агаань шар гэдэг нэртэй юм одоо бид нар худаа болчихсон байна хүүхэд нь
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр Дэмбэрэл гуравдугаар бригадын дарга байгаа юм. Энэ сумын төвийнхөн бүх ажилчид албан хаагчид нэг алба болоод гэрээр ордог юм. Таван жил тий байдлаар каселк дөрвөн жил каселк барьлаа. Өдөр нь кино юу хадлангаа хаддаг шөнө болоод ирэхээр тэр Талын Мэндээ үнэхээр их сайхан хүн билээ. Миний морийг чинь авхуулж ирээд хэдэн залуучуудаар услуулаад өвслөөд хоол ицай энд хийгээд тавьчихсан бэлэн тэгэхэд чинь тэгж хүнд хүндлүүлж үзээгүй цаг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нам урамшиж баярлана гэж нөхцөлгүй тэрэнд зарим нь эдвэрч хагарчихдаг байхгүй юу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэрнийгээ хурдан гэдгийн цай дутуу уугаад л зарим эвдэрхий хагархай юмаа янзлаад зураг орооно гэж ажил болдог юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ихээ урт бүдүүн ороодог байхгүй лент
Хишигсүрэн -
Ингээд эргүүлээд үү
Даваа -
Эргүүлдэг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн тэр чинь гурван зуун далаад метр, тава зуугаад метр зарим нь тийм байдаг. Тэрнийгээ эргүүлнэ зарим хагарахын наана
Хишигсүрэн -
Юугаар наах уу
Даваа -
Цавуу азотон гэдэг цавуу байдаг юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо энэ азотон гээд нөгөө будаг хамаагч матаагчаар ирээд байна л даа. Хурдан хатаадаг тийм. Тэр азотоныг хийж байж наана. Өө тэр чинь бас тасалдаад муухан наалдана. Тохиргоо муутай яачихаар бас тасалдаад байдпаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сүүлийн үед тасарахаа больсон гайгуй тэрнийгээ тохируулдаг болоод тэрнийгээ наана. Тэгээд зино тавина. Хадлангийн тэр бүх бригадууд манай дээр цуглана. Тэгээд л одоо киногоо тавиад л ингээд яваад тэгээд гурван жилийн цэргийн алба хаав. Дарханы барилга дээр ажиллаа. Аа нэг дөрөв таван сайхан морин тэр санаанд ороод нэг дэлдгэр чихтэй хөх морин байдаг. Сайхан саяглаад алхаад л жаахан чадал муутай. Нэг зантай хар морин байдаг өглөө заавал давхиж зүгээр болдог. Явдал дунд нь суухгүй бол болдоггүй
Хишигсүрэн -
Аан ха. Үсэрч суух уу?
Даваа -
С уучихаад чуу чуу гэхээр тэр морь чинь явах гэж байна гээд нөгөө ачаа хүндэрнэ гээд явдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хөндий холхон очоод том туушингаар нэг шавхдаад орхихлоор морин давхидаг. Хойноос нь явдал дунд нь сууж яваад тэгж гооруулдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа тэр морн өдөржин даадаг нөхцөл байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тий хар морин бол Талын Мэндээ бол наадах аа чи бүр орхи хая. Та нар эсхүл чамайг хөл гарыг чинь авах гэж байна. Эсхүл чи морио алах гэж байна гээд ингээд би залуушиг болно тун улаасаар байж сүүлд номхруулаад л
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо дөрвөн жил хадаад л цэрэгт яваад л, цэрэгт яваад нутаг орон тэр байдлаа жаахан санаад л эргэсэн, хэн хэн хадаж байна морийн минь зовоож байгаа болов уу гэсэн чинь холбооны Отгон хадаж байна гэлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Балрав хадаж байна гэлээ. Дэлдгэрийн Балрав
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нэг жил, тэгээд хоёр гурьан жилд одоо тэр улсууд хадаад хоёр морин каселк арваад морьтой байсан билээ. тэгээд миний нэрэмжит одоо дөрвөн морин байсан. Тэгээд цэргээс ирлээ Ховд суманд эвлэлийн үүрийн даргаар тавилаа
Хишигсүрэн -
Та цэрэгт хэдэн болов
Даваа -
Цэрэгт гурван жил алба хаагаад
Хишигсүрэн -
Тэр үеийн цэргийн алба ер нь ямархуу байсан бэ?
Даваа -
Тэр үеийн цэргийн алба чинь ер нь үнэн хэрэг дээрээ маш их юм сургаж байсан дектатур хатуу аа нэг л явдал оны ялгаа гэж юм нь бас байдаг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түрүүчийн оныхон одоо оны ялгаа гэдгээр жаахан дарамтлаад байдаг. Гэхдээ тэрнийг даадаг. Сүүлч ирээд бүр хэтэрсэн юм байлаа. Миний үед яахав нэг суран бүсээр хэд л давуулахаас арай үгүй. Цэргийн дарга нар гэдэг чинь одоо аюултай хатуу чанга аа. Ер нь хатуу чанга зарчимч газарт байсан хүн чинь одоо жаахан хүмүүжил сайн байдаг юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Жаахан тийм сулхан газарт байсан цэргүүд бас хэрэгт ороод байдаг бай сан юмаа. Миний байсан Гэлэгрэнцэн гэж одоо 16-р батальюн гэж байсан. Түүний дараа Юмсүрэн гэж урлагийн гавъяаттай цэрэгжил тэр үед хөгшин хүн шиг харагддаг одоо нэг тавь гарсан хүн.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Модон морь сонс хоёрт ёстой үзүүлээд өгдөг тийм хүн. Аа бичиг үсэг муу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Зөв гарын үсэг зурдаг. Уншдаг бичих болбол ер нь муу ийм хүмүүс байсан даа тэр үеийн цэргийн дарга нар
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Цэргийн амьдрал яах вэ хоол унд гэмгүй. Одоогоор бол үнэхээр хатуу чанга дектатуртай зарчимч байсан. Ийм байдалд гурван жил болоод цэргийн алба хаагаад хүрээд ирэхлээр Ховд суманд эвлэлийн үүрийн даргаар тавилаа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ховд суманд эвлэлийн үүрийн даргаар тавьсан. Тэгээд одоо тэр хугацаанд чинь ингээд би жаран таван онд яваад жаран найман онд гурван жилийн цэргийн алба хаагаад жаран найман онд ирсэн. Жаран есөн онд манай энэ Баяраа, Энхмаа хоёр гарсан ш дээ. Ихэр хоёр
Хишигсүрэн -
Танай хоёр том билүү хоср том биш тиймээ
Даваа -
Хоёрдох нь түүний дээд тал нь Энхтуяа гэж бас байдаг.
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тийн тэгээд эвлэлийн үүрийн даргаар тавилаа боловсрол баыхгүй ер нь юу хийхээ мэдэхгүй хашаа гэж их ажил өрнөж байсан.
Хишигсүрэн -
Таныг яагаад эвлэлийн үүрийн дарга болгочихов
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Яагаад тийм том албан тушаалд тавичихав
Даваа -
Харин мэдэхгүй жаахан хэрэг дуртай эвлэлийн хоёр тэгэхэд сургуулиас чинь юу цэргээс боловсролтой болгох талын их зорилт тавигдаж байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд эвлэлийн нөгөө түр курсэнд ер нь бараг хоёр гурван сар явуулсан юм намайг эвлэлийн ажилтны түр курс тэр цэргийн штаб жанжин штаб дээр нь очоод одоо суулаа. Тэгээд хоёр гурван сар явсан. Тэгээд эвлэлийн ажилтны анхан шатны мэдлэгтэй гээд ийм цагаан хуудас өгөөд гаргасан юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэрнээр нь тэгж тавигдсан. Ер нь би дөрөвдүгээр анги төгссөн өөр боловсрол байхгүй. Жаахан ном сонин уншдаг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Цаг үеийн мэдээлэл сайн авна аа. Ном сонин их уншдаг болохоороо. Тэгээд эхлээд эвлэлийн үүрийн даргаар тавигдаад манай тэр Хөгжил нэгдлийн хорин жилийн ой болох гэж байсан. Тэгээд түүнд нэг тодорхой юм хийнэ гэж намын дарга Буурал Даваа гэж их хурлын депатутаар олон жил явсан хүн манай Бөхмөрөн, Ховдоос сонгогдоод их олон жил явсан хүн одоо бараг гурван ч удаа сонгогдсон хүн. Тэр л одоо биднийгболовсон хүчнийг зааж сайхан хүмүүжүүлдэг хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр буурал Даваа нь нэмэр дор сум нэгдлийн дарга нь Бүрнээ гээд энэ Болормаагийн аав “Бавайсан сахалтай баатар Цогтын дарга“ Бүрнээ гээд шог дуун хүртэл байж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн тэр сум нэгдлийн дарга жаахан архи уучихна гэхдээ ажил гэж одоо архи уусан үедээ улам хариуцлага чангарна Бүрнээгийн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Буурал Даваа болбол ахмад хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн сүүлд нв одоо сурган хүмүүжүүлэгч энэ тэр бас цол тэмдэгтэй байгаад хөөрхий талийлаа. Аймгийн ахмадын зөвлөлийн дарга байгаад буурал Даваа гэхээр манай аймгийнхан бүгд мэддэг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түүний гар дор гурван жил эдлэлийн үүрийн дарга хийгээд л тэгээд жаахан зохион байгуулах ажлын анхны мэдлэг олоод л
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд түүнээс нь намын дээд сургуульд яваад ингээд намын сургууль төгсөөд ирэхээр энд хянан шалгахын даргаар
Хишигсүрэн -
Намын сургуульд хэдэн онд явж байсан бэ та?
Даваа -
Би жаран таван онд явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Жаран таван онд яваад жаран долоон онд төгсөөд жаран долоон онд энд тэр аймгийн намын хорооны товчоогоор хоёр удаа ороод анхны оролтоор бол бүртгүүлж байгаад гарсан. Сүүлд нь товчоогоор орохоор би одоо бага боловсролтой энэ ажлыг хийхгүй бас хяналтын талаар анхны мэдэгдэхүүн одоо сумууд хянан шалгахын дарга нар ихэнх нь дөрөв тван сум л дутуу байсан юм байлаа. .
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хянан шалгахын дарга тэр бол нэлээн чухал ажил нэгдүгээрт намын дарга
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хоёрдугаарт би нэгдлийн дарга, нэгдлийн даргийг бас шалгах хэрэгтэй гэхдээ торгууль торгууль бол би тавихгүй Чимэд дарга тухайлвал аймаг ийм ийм зөрчил гаргасан байна энэ сум нэгдлийн дарга чинь гээд аймагт батлуулж байж асуудал тавьдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ийм эрхтэй. Тэгээд тэрнийг нь мэддэг учраас арай хэтэрхий өндөр албан тушаалаар нэг эвлэлийн дарга юмуу намын орлогч л өгөөч ээ гэх аястай арай шууд хэлж чаддаггүй юм. Арай томдож байна гэсэн чинь аймгийн дарга Бизъяа аа нөгөө бусад улсууд чинь надыг тэрхэн явдлаа өөрийн чадлаа хэлээд уг нь бага боловсролоор дэмжлэгээр ингээд одоо намын сургууль төгссөн. Тэр өндөр албан тушаалын дээд мэргэжлийн мест энэ тэр гэдгээ хэлсэн чинь нөгөө бусад улсууд чинь сүрхий чагнахаар улам зориг ороод сүрхий тайлбар тавьж чадлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгсэн Бизъяа дарга босоод л за Даваа чи аргагүй бага боловсролтой. Чамайг бас нам засаг дэмжээд эвлэлийн дарга байх чинь, ардын хувьсгалын тавин жилийн ойд урилгаар оролсон юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Гурван үеийн чуулга уулзалт тэрнийг хэлээд чи одоо итгэл зүтгэлтэй сайн ажиллаж байсан хүн чи үндсэн чадлаа мэдэж байна
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Очих местээ бас мэдэж байна тэгээд болоо ш дээ. Тэгээд чармайж ажилла гараа өргөх үү товчооны гишүүдийг чагнаж байхад гараа өргөнө гээд тэгээд томхон албанд энд тавиад арван дөрвөн жил энэ ажлын хийгээд л тэгээд сүүлд нь нэг хоёр жил дутуу байсан гурван жил дутуу байсан. Уурхайн хоньчин гэж манай Улаанаа тэр жил чинь эксвотор төгссөн. Эксваторчинаар нөгөө Налайхын хүнд механизмээр тэгээд тэрнийгээ уурхайд эксваторчинаар оруулчих санаатай очлоо. Нөгөө ерэн хэдэн онд, ерэн оны үед тэгсэн манай түрүүч нь одоо ингээд зогсолтонд орж байгаа орон тоо авах юм байхгүй яахав одоохондоо чи нэг мал ав тэгж байтал нь арга нь олдох байх гэж Киства гэдэг дарга байсан очоод тэгээд мал аваад дөрвөн жил яваад тэтгэвэрийн хугацаа дуусгаад
Хишигсүрэн -
Та хянан шалгахын даргаар хэдэн жил болсон гэнэ.
Даваа -
Арван дөрвөн жил
Хишигсүрэн -
Хорин дөрөв байлгүй дээ. Хэдэн оноос хойш жаран хэдэн оноос
Даваа -
Далан найман оноос
Хишигсүрэн -
Аа өмнө нь хаана ажиллаж байсан.
Даваа -
Далан долоо
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Далан таван онд намын сургуульд ороод хоёр жилийг төгсөөд далан долоон он байна. Тэгээд арван гурван жил ерэн он хүртэл
Хишигсүрэн -
Аа за за. Хянан шалгах, одоо төрийн хянан шалгах байгуулга одоо засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж дээр яаж ажилладаг байсан тухай одоо хянан шалгах чинь төрийн аудит уу тээ
Даваа -
Аудит тийм
Хишигсүрэн -
Одоо тэгээд байхгүй болчихлоо ш дээ. Тэр ямар үүрэг ач холбогдолтой одоо тийм байгууллага байсан. Ямар үйл ажилгаа явуулдаг байгууллага байсан гээд та нэг дэлгэрүүлж ярьж өгөөч. Энэ их сонин байх
Даваа -
Тийн. Тэр их чухал аа дээрхэн үеийн тэр ажлын заах хуваарь мэдээ өгдөггүй ард түмэн чинь
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Иргэний холбогдолтой маргааныг ч оруулж ирнэ. Тэгээд гэр бүийн холбогдолтой маргаан ч орж ирнэ. Уг нь тэр зорилго нь бол энэ улсын өмчинд хяналт тавих
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Идэж ашиглуулахгүй шамшигдуулахгүй хамгаалуулах ийм зорилготой тэгээд тэр чинь сүүлд нь нэгдлийн өмчинд бас нөгөө хөдөө юм чинь нэгдлийн мал тоолно. Бүрэн эсэхийг шалгана. Тэгээд энэ чинь улсын хяналт гэддэг чинь энэ нэгдлийн мал чинь улсад орж байгаа юмуу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ингээд улсын хяналтын алба улсын ардын хянан шалгах хороо гэдэг нэр хаягтай ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ийм асуудал гараад Хөхөөн Заана сүүлд нь тавигдсан юм. Бид хоёр хамтарч ажилладаг ийм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сургуулийн байрны хүүхдийн хоололт өмч тэр эд аж ахуй, Бэлтгэл ангийн хөрөнгө гэж лут хөрөнгө байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тэрэнд тэгээд захиргаа аж ахуй уг нь энд хяналт тавих ёстой уг хуваарь нь тийм юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгтэл нэгдлийн хөрөнгө одоо тэр мал тоол бас хяналт тавих ёстой гэдэг асуудал гараадп ийм байдлаар дөрөв таван жил ажлаад тэрний зааг ялгааг ер нь тэр үед чинь нэгдлийн хөрөнгийг улсын хөрөнгө гаээж үзэж байсан юм. .
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Зүгээр нэг л хоршоолол гэдэг хоосон адресс байсан болохоос ер нь улсын хөрөнгөтэй адил үзэгдэж байсан юм. Адил ч үзэгдээд бид нар тэрэнд хяналт тавьдаг тоололт хийдэг одоо жишээлвэл Мандалын Балчаа бид хоёр оны цэрэг хуучин тавын аавын тань одоо нэг нутгийн ирээд адуучин болчихсон
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Адуун дутаад бүр болдоггүй ээ. Наадахын чинь ингээд хоёр гурван удаа мэдээлэл ирлээ. Очиж асуулаа Балчаагаас
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Үгүй чи ер нь адуун чинь ингээд байна. Бүр мэдэх хүн адуун дутуу байна гэж хэллээ. Үгүй миний адуун бүрэн бүрэн үг байхгүй бүрэн
Хишигсүрэн -
Аан ха. Танвдаг найз гээд
Даваа -
Тийнн харин нэг хэдхэн адуун Тува руу хулгай аваад явчихсан юм. Аа нэг арваад дутуу байгаа цаадах нь бүрэн гэлээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд ёүүлд нь одоо би ямар боловч чиний адуу тоолно гээд их дургүйцээд за тэгдэг юм бололгүй ч одоо гээд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Очоод тоолсон хочр азарга адуун тавиад адуун дутлаа.
Хишигсүрэн -
Пөөх хэдэн онд
Даваа -
За байз далан онд ирсэн. Далан найм есөн онд найман он байна уу далан найман он байсан байх
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд хоёр азарга адуун дутаад нөгөөх хэллээ. Үгүй нэг нь энүүхэнд байдаг байгаа. Нэг л азарга адуун одоо хамгийн их ижилтэй дөчөөд азарга адуун бүр дутаагаад тавиулаад наадахын бүр гуйгаад байхаар нь бүрнээр оруулаад
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд дөчөөд адуугийн дутаагаад ингээд сүүлд нь Балчаа чи онжав намайг хамгаалсангүй сүүлд нь архиуухаар нь надад агсамнадаг. Их л хэцүү тийм түвэгтэй ажил байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгээд Балчаа ямар шийтгэл хүлээсэн бэ?
Даваа -
Тэгээд одоо ард түмнээс хандив аваад, тэр Түнрэв гэж нэг их эмээл хийдэг хөгшин байсан юм. Аавын ах дүү гэсэн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр нь эмээл хийгээд тэгээд ард түмнээс хандив аваад дөчөөд адуу төлөөд тэгээд болохгүй болоод нөгөө өөрөө очиж асуулаа. Нөгөө хорин хэдэн адуу бас би чамд сул үлдээсэн. ”Олоод авчихлаа энд байдаг гээд байдаг”
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд сүүлд нь болохгүй болоод адуугаа эртхэн өгөөд сал гэсэн. Үгүй биш хандив мандив болсон бололгүй нэг арваад адуу дутаагаад
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Адуугаа бүрэн өгөөд тэгээд салсан юм. Тэгээд одоо ер нь ард түмний хөрөнгө одоо бүрэн байлгаж байж сүүлд ард түмэн хувааж авлаа. Төрийнх шиг байдлаар хамгаалж л байсан
Хишигсүрэн -
Нэг ийм юм асууя. За хот хороо газар болбол хчнан шалгахын ажил хийж байгаа тохиолдолд ажлыг хийхэд арай дөхөм ш дээ. Хүнээ танихгүй юм чинь
Даваа -
Тийн
Хишигсүрэн -
Танихгүй хүн дээр очоод шалгалт хийж болдог. Гэтэл орон нутагт ерөөсөө хамаатан садан шахуу танихгүй хүн байхгүй бүгдийн мэднэ. Ийм тохиолдолд яг тэгж хууль биелүүлж ажиллахад хир бэрхшээлтэй байсан бэ?
Даваа -
Бэрхшээл байлаа
Хишигсүрэн -
Та яг нэг жишээ хэл дээ
Даваа -
Жишээ нь Мандалын Балчаа тийм байдалд оруулж байлаа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Цаашаа бас агентуудын хөрөнгө тоолно. Одоо манай хар Бажгаа гээд энд тэнд яваад байгаа сураг сонсогдож байна уу үгүй юу
Хишигсүрэн -
Мэднэ ш дээ
Даваа -
Агент байсан
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тэрнийг гурав очиж тоолоод сүүлдээ надад бүр өшөөтөн боллоо.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Чи дандаа намайг тоолж байдаг гэж сүүлч ирээд бид нар чинь манай энэ Болдбаатарын эгчийн авсан ш дээ. Ах дүүгийн хүүхэд тэгээд бид нар худаа болчихсон байлаа. Бас л надыг худаа байж байж чи намайг тоолоод ингээд болдоггүй. Чи одоо арын хаалга гаргасангүй гээд
Хишигсүрэн -
За тэгээд
Даваа -
Тийм мэтээр хувийн талаар ер нь алин ч болсон учрын олоод ойлгуулаад энэ чинь хэдэн цалингаа авч энийгээ тоолохгүй бол болохгүй чи бүрэн байвал боллоо. Хэрвээ мал хөрөнгө чинь дутуу байвал чамайг эртхэн татаж авдаг юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хэрвээ хар Батжаргалыг бол одоо энэ юу чинь дутаад байвал улам чамд их төлбөр болдог юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхээр надад дутсан юм байхгүй гэдэг. Ихээр дутаадаггүй. Арван тэр үед чинь цай арван цаас саахар хоёр төгрөг тавин мөнгөний юмйг чинь муу самганчуудаас илүү мөнгө аваад байдаг.
Хишигсүрэн -
Хөөх яаж
Даваа -
Аа нөгөө хөдөөний самганчууд чинь нийлүүлж чаддаггүй байхгүй юу. Будилуулж байгаад илүү мөнгө татаад байдаг. Хар Бажгаа мөнгө дутаагдаггүй
Хишигсүрэн -
Илүү гаргаад байдаг
Даваа -
Илүү гаргаад байна гэж мэдээлэл ирээд байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Бимэн мимэн одоо түүн дотроо Монтруун гэж байсан юм. Манай энд одоо дампуу Бандийн эгч тэр Монтруун самган нэг цай, саахар хоёр тэгэхэд чинь даалинбуу боодлоороо байсан юм. Зургаан метртэй зургаан төгрөгийн хажууд нь нэг метрийн ямбуу авсан байлаа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ийм юм барьчихсан надад дээр зарга мэдүүлж орж ирлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Энэ хар Бажгаа чинь одоо ингээд надаас илүү төгрөг авчихлаа гээд тэрнийг нь бодсон чинь аргагүй л өгсөн төгрөгийн харахаар илүү мөнгө авсан байна. Бүүр одоо улаан аравт өгсөн цэнхэр тавт өгсөн, хажууд нь гуравт өгсөн, нэгт өгсөн гэж хэлээд тэгвэл хоёулаа очъё гээд жаран ес унах эрхтэй. Жаран есөд суулгаж аваад минь энэ баруун харгана Далан таван тугал гэж байна ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тэнд тасаг байсан дээр хүрлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Яг юмын бариулаад ороод жаахан учрын хэлээд жаахан тайван болнож байгаад болж өгвөл хүлээлгэчихдэг юмуу гээд очоод учрын хэлээд ингээд яасан чинь үгүй үгүй ээ яг л энэ самгачууд дандаа тийм юм хэлж байх юм гээд тэгэх юм. Нөгөө Монтруун чинь ороод ирлээ. Уг нь гадаа байж байсан гэсэн юм. Нөгөө цайгаа бүх авсан юмнуудаа барьчихсан орж ирлээ. Бүх авсан юмнуудаа энэ дээр тавиад миний мөнгөн төгрөг төдөн төгрөг тэдэн дэвсгэрт аравт тавт одоо тэр их сонин байдаг юм л даа. Гуравт гээд ингээд хоёр нэгт ч билүү ингээд хэлээд тэгж байна аваад ир гээд арга бүтүүжиж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд яг түүнд нь зөрүүгийн гурван цаас гурван төгрөгийн илүү авчихаж
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэргээд гаргаад өгч байсан. Тэгээд баярлуулах юм нь одоо тийм л юм гардаг. Түүнээс цааш ихэнх нь дандаа хүний хамар бурчийлгах юм л гардаг байсан. Тэгээд хэлээд зохицуулдаг.
Хишигсүрэн -
Одоо тэгээд тэр үед мал тэгнэ. Мал маллаж байхад их хорогдол гарах нь их юм байна. Худалдаа хоршооны улсууд бол магадгүй, бусад эд хөрөнгөтэй харьцаж байсан улсууд дээр зөрчил гарах уу ер нь
Даваа -
Байсаан. Ялангуяа энэ нэгдүгээр бригад дээр мал цаашаа гаргаж байна гэсэн мэдээлэл асуудал их гардаг.
Хишигсүрэн -
Тува руу
Даваа -
Тува руу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд л очдог мал нь бүрэн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нэгдүгээр бригад ер нь мал хөрөнгө чинээлэг сайтай. Мал бүрэн амины данстай малын тоолоод авч ирээд авч ирээд харахаар л яг л тоондоо харин ч хэд гурав илүү
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд бүр юм илэрдэггүй. Ер нь нэгийнхэн нягтрал сайтай. Ер нь ийм хамт олон ш дээ үг байхгүй нөхцөл байхгүй
Хишигсүрэн -
Нэг нэгнийхээ мал руу нийлүүлж аваад, ха хи \инээв\
Даваа -
Их хамт олон ч ер нь нягтрал сайтай.
Хишигсүрэн -
Тоолж авч ирээд өгчихнө.
Даваа -
Тэгтэл манай хоёрдугаар бригад дутаад байдаг. Тэгэхдээ тэд нарт мал сал ийшээ тийшээ болгочихно гэхийн байхгүй очоод тоолохоор одоо манай хүлмэн Даваажав гэж ардын урлагт одоо биелгээчин Даваажав гээд л ьэгээд одоо Оргодол, Отгой гээд л мал нь дутаж л байдаг. Тэд нар ийш тийшээ хөдөлнө гэхийн байхгүй. Харин яахав алдлаа гээлээ. Тэгээд нэгдлийн гишүүдийн хурал хийгээд л нам тэр төлөвлөж байх юм байхгүй. Амины мал байхгүй тэгээд л хатаж байдаг. Тийм тийм бэрхшээлүүд их байлаа. Тэгээд одоо сүүлд нь нөгөө хамгийн сүүлд энэ хяналтын байгууллага татаж буулгасан юм ш дээ засаг унахаас урьд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ардын хянан шалгах хороог татаж буулгасан юм. Энэ одоо сүүлийн үед иднэ ууна гэдэг чинь бас замаа нь эрт тавьсан юм шүү.
Хишигсүрэн -
Харин тийн. Энэ ер нь татаж буулгах ёстой байгууллага уу ёсгүй байгууллага уу?
Даваа -
Уг нь тэр хувьчлах үед бас зохих хэмжээний семенарь юмын өгөөд байлгасан болбол одоо энэ сүүлийн үеийн энэ их компаний эздүүд чинь ер нь нэг байгууллага нэг үйлдвэр удирдаж байгаад тэрнийгээ хувьчлаад авчихсан ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм
Даваа -
Улсын хагас мэдлийн болгоод тэгээд түүнд нь одоо тооцоо дансгүй юм нь их байсан. Тэр уг нь хяналттай хийсэн болбол бас л арай монголын энэ намчирхуу болсон дунд нь идлээ уулаа төр мөнгөний асуудалыг ер нь гаргахгүй байсан болов уу гэж би хувьдаа боддог юм. Тэр хяналтыг урьп нь татаж буулгадаг нь буруу боллоо.
Хишигсүрэн -
Та одоо нөгөө өмч хөрөнгөтэй харьцаж ажиллаж байсан хүн учраас энэ бөхмөрөн суман дээр явагдсан өмч хувьчлалын тухай ер нь ярьж өгөөч. Юу болов ер нь
Даваа -
Баас боллоо. Долоон хулгана тэр
Хишигсүрэн -
Сайн муу ямар байсан бэ?
Даваа -
Хувьчлалын комисс гэж байсан юм сумын комисс тэрнийг чинь “Долоон хулгана” гэж нэр өглөө ш дээ манайхан
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхлээр барахгүй жаахан бинчинтэй хүн нэг шил архитай ордог. Бинчин муутай тэр тасгийн нэг муу самгачууд нөгөө саальчин маальчин нэг хоёр литрийн одоо бид нар тонн гэж ярьдаг байсан. Түүгээр нэг архи байриад ордог.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхгүй бол чиний болоогүй байна
Хишигсүрэн -
Материал чинь бүрдээгүй байна гээд
Даваа -
Материал чинь бүрдээгүй байна гээд худал үнэн хэлээд хариу буцаагаад байдаг
Хишигсүрэн -
Тэр комисс нь ямар хүмүүс байсан бэ?
Даваа -
Тэр комисст одоо манай энэ Доржсүрэн нэгдлийн дарга байсан.
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тэгээд одоо энэ Сайнжаргал ч байсан. Одоо тэр Пүрэвжав гээд хоёрын
Хишигсүрэн -
Тоо бүртгэгч
Даваа -
Бүх багуудын тоо бүртгэгчид
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн бүгд байсан. Ер нь тэр жаахан тийм нэг эвгүйхэн хэвшилтэй болсон зарим улсууд гэвч яахав хувьцаа юу яасан ш дээ улсын албан хаагч чинь болбол нэгдлээс өмч авахгүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хувьцаа авахгүй үйлдвэр фабрик улсаас авна. Анх хувьчлалын дүрэм тэгж гарсан юм.
Хишигсүрэн -
Тэгсэн
Даваа -
Тэгээп тэрнийг нь үнэн байх гэж бодоод би нэгдэлд хувьцаагаа өгөлгүй Чингисийн толгой хувьцааны цаасыг өгөлгүй улсад явуулчихсан. Аа самган нөгөө нэгдэлд ажиллаж байсан учраас харин нэгдлийн хувьцаа авсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Манай Баяраа нөгөө спортын мастер эмнэг сургалтын
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Спортын мастер учраас нэгдлээс хоёрхон хувьцаа авсан юмдаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгтэл нөгөө нэгдлийн хүүхдийг бид нар сургаж байна гэж сургуулийн захирал юу сургуулийнхан маргаан тавиад орон даяар бид нар нэгдлийн хүн
Хишигсүрэн -
Хүн эмчилж байна гээд эмч нар
Даваа -
Бид нар нэгдлийн хүн эмчилж байна гээд эмч нь асуудал тавиад тэгээд бүгдээрээ пар болоод
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд эд нар чинь нэгдлийн хэд хувьцаа авсан юм. Анх нь бол улсын албан хаагч улсынхаа үйлдвэр фабрикийг хувааж авдаг гэдэг ийм юмтай гарсан тэгээд сүүлийн тэр нь ч зөв болоод миний хувьд болбол нэгэнт улсад явуулчихсан юм тэгээд тэрийгээрээ алга боллоо долоон хүний хувьцаа
Хишигсүрэн -
Пөөх юу ч аваагүй юмуу
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Одоо тэгэхдээ нэг манай суманд чинь нэг юу яагаад ямар нь билээ нөгөө,... нэг сумын төвийн бүх иргэний билүү тоогоор хүний тоогоор билүү мал тараагаад малжуулах нэг юм болоод тээ
Даваа -
Тэгсэн
Хишигсүрэн -
Тэр одоо хэдэн он бэ? Ерэн он уу?
Даваа -
Ерэн он нөгөө ардчилал гараад зарим нь ерэн нэг хоёр он хүртэл учраа олоод манай сум чиь их маргаад
Хишигсүрэн -
Их л хэрэлддэг байсан.
Даваа -
Их л хэрэлдсэн юм. Тэгээд одоо ерэн хоёр онд л сүүлийнхэн, хоршоо болгоод гаргаад манай нөгөө хаамал Жамбалдорж тэргүүтэй хэдэн улсууд хоршоо болоод гарсан. Түрүүлээд аваад гараад явчихсан. Тэр нь арай ахиухан хувьцаа аваад гарсан юм. Тэгээд сүүлд нь маргаад тэгээд хоршоо болчих талаас нь юм нь ч байхгүй тэрэнд ороод хурал сурталчилгаа бас муу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр нөгөө хяналт аль болох их юм авна гэдэг бодлого байхаас биш ард ч бай нам тэр хүмүүсүүд бүгд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэрнийг зохих хэмжээгээр зөв хуваарилчихна гэдэг дээрээс нь төрийн хяналт бас дутсан юм.
Хишигсүрэн -
Ер нь өмч хувьчлалд хяналт гэж юм байсан уу?
Даваа -
Байгаагүй, ер нь байгаагүй
Хишигсүрэн -
Огт байгаагүй юу?
Даваа -
Ердөө л тэр комисс шийддэг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн тэр хяналт байгаагүй
Хишигсүрэн -
Тэр комиссыг хянадаг тийм механизм байсан уу?
Даваа -
Байгаагүй.
Хишигсүрэн -
Хаа!
Даваа -
Тийн тэр комиссыг хянадаг механизм ердөө байгаагүй
Хишигсүрэн -
Одоо энэ сумын төвд байсан байшин барилгууд чинь сайхан сайхан нураадгийн нураагаад эмнэлэг сургууль хоёроос өөр юм байхгүй байна ш дээ.
Даваа -
Байхгүй боллоо ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд тэр байшингийн хувьчилж авчихаад нураагаад хаячихсан юмуу
Даваа -
Тэгсэн одоо энэ сүүлд нь хоёр жил ахуйн үйлчилгээний дарга хийлээ. Их ч хөрөнгөтэй боллоо. Нэг трактор тэр чинь одоо төр ч гэсэн эрх мэдлээ алдсан юм. Би жинхэнэ оочероороо авбал гурван жилийн дараа машин тэрэг авахаар байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо Цагааннуураас нэг трактор авахаар хүнтэй хэлэлцэж байтал нөгөө Намсрай гэж нэгдүгээр бригадын
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тийн. Тэр одоо чамайг трактор авдаг гэж байна гэнэ. Үгүй яадаг гэнэ хуваарьгүйгээр нэг трактор хөөцөлдөж байна гэхээр нь оо тэгвэл тэрэн дээр чинь би туслая
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэрүүнд чинь туслая энэ тэр гээд үнэн хэрэг дээрээ нэг ирэг мирэг одоо лав л өгсөн сураг байдаг юм тэр Цагааннуурын дамжлага баазын ерөнхий мэргэжилтэнд
Хишигсүрэн -
Аа авилга өгч байна ш дээ.
Даваа -
Тийн авилга авилга яриан байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд ямар нэгэн хуваарьгүйгээр тэр чинь төлөвлөгөөний комисс хуваарь хийж байж ирдэг трактор байхгүй юу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгтэл ямар нэгэн хуваарьгүйгээр “80” аваад
Хишигсүрэн -
Өөртөө юу
Даваа -
Аа энэ ахуйн үйлчилгээндээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ахуйн үйлчилгээний даргаар бии бас нэг хочр жил ажиллаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нөгөө хяналтын ажил байхгүй болохоор
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд “80”-ыг аваад түүний дараагаар “80” авахаар чинь одоо уурын зуух бүх юм нь миний мэдэлд одоо Биндэръяагаар нэг чиргүүл босгоод хоёр давхар чиргүүлээр уурын зуухын нүүрс гадагшаа мөнгө төлөхөөр алдаад байдаг. Тэгээд түүнийгээ татаад үгүй ер нь дахиад нэг жижиг тэрэгтэй болохоор нь одоо манай гавъяат их Пунцаг байсан их хурлын гишүүн байсан юм түүнээс нэг бичиг аваад
Хишигсүрэн -
Ардын их хурлын
Даваа -
Ардын их хурлын гишүүн байсан
Хишигсүрэн -
Депатут байсан
Даваа -
Тийн тэгээд хот ороод нэг семенарь болохоор ахуйн даргийн семенарь болохоор хот орооп нэг “53”-н зөвшөөрөл аваад их хурлын гишүүний бичигтэй болохоор тэнд чинь манай сумын ахуй үйлчилгээний яаманд манай энэ сумын нэг хүнбас байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэрнээс нь дамжуулж байж “53” аваад ирэхээр хоёр том тэрэг хэрэг байхгүй ээ жижиг машин хэрэгтэй гэж манай гишүүд хэлэхээр нээрээ ч тийм юм. Нөгөө хөдөө явж сурталчилгаа хийдэг. Нөгөө жаахан ёон шидсэн юмаа тавьж аваад явдаг ийм болохоор аргагүй тийм юм. Тэгээд ч хөдөө явах нь хэрэгтэй гээд одоо энэ Хольдоон Дамбын Шагдарсүрэн гээд хотод байгаад нас барлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр чинь энэ улсын бараа баазад ажиллаж байсан юм. Түүгээр дамжуулаад нэг УАЗ машин аваад Биндэръяагаар нь бариулаад, биндэръяа чинь одоо энэ сумын хадлангийн зургаа долоон удаагийн аварга аймгийн хадлангийн аварга
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ийм цолтой хүн байсан юм. Тэгээд одоо өргөдөл өгөөд л хоёулаа хөөцөлдөөд байж тэгээд аваад тэр УАЗ-аа бариулаад тэгээд хоёр техниктэй арван тав зургаан оёдолчинтой, гутал засварчинтай, төмөрчинтэй, уурын зуух, халуун ус бүгд бидний мэдэлд нөгөө бүх үйлчилгээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ийм байдлаар ер нь хөл дээр нь зогсоогоод сүрхий ажиллаж байгаад ахуй үйлчилгээ хувьчлаад тараад тарлаа. Харин тэрнээс жаахан юм авахаар байсан юм даа. Тэгээд нэг зургийн юм аваад л одоо оролдоод байдаг. Та нарын зураг бас авч явсан болох уу? Чи төгсөөд явчихсан байх аа
Хишигсүрэн -
Аа та зураг авдаг байсан байх тээ
Даваа -
Зураг авдаг тийм л байлаа. Энхмаа нэг охиндоо үсний юм аваад л ингээд л уг нь тэр машин тэргээ шуналдсан бол авчих л байсан тэгээд нөгөө хувьсгалт нам шунал гэдэг юмыг хүчээр дардаг байсан. Үнэхээр тийм хүмүүжил олгоогүй тэгээд муудсан юм алга л даа.
Хишигсүрэн -
Та надад нэг ийм юм ярьж өгөөч. Дээр үеийн нэгдлийн дал наяад оны үеийн нэгдэл ямар хэмжээний бүтэцтэй бүрэлдхүүнтэй ямар одоо юу гэдэг юм салбар нэгжүүд ажилладаг. Нэгдэл ер нь ямар зохион байгуулалтаар ажилладаг тийм систем байж байгаад задрав. Задарсан нь зөв байсан уу буруу байсан уу анх байгуулагдахад одоо ямар замаар байгуулагдсан юм гээд нэг түүхийг нэг
Даваа -
Аа зөв өө зөв. Энэ одоо Марксизм, Ленинизмын онол одоо төгрөг мөнгө гарахаараа хацар дээрээ цусан толботой байж гэж Маркс хэлсэн байдаг юм. Ер нь хөрөнгө мөнгө гэдэг юм чинь хүнийг эвддэг нийгмийг өөр байдалд оруулдаг гэдэг ийм онолоор прелатари хөрөнгөгүй ажилчин энэ дэлхийн бүх хөдөлмөрчдийг тийм ажилчин анги болгоно. Нөгөө коминузм гэдэг юм хэрэгцээний хэрээр авна. Чадлынхаа хэрээр ажиллана. Хэрэгцээнийхээ хэрээр авна гэдэг ийм л сургаалийг Маркс Ленин гаргаад түүнийг л биелүүлдэг гэж тэр л одоо нэгдэл хөдөлгөөн ялуулна. Аа тэгээд одоо хөрөнгөтэй хүн чинь цаашаа ер нь хөрөнгөжүүлэхгүй гэдэг хөрөнгөтөн нийгэм гэдэг хөрөнгөжүүлэх бодлогоор тэр нэгдэл байгуулаад анх нь үнэн хэрэг дээрээ нөгөө гучин хэдэн он дөчин хэдэн оны хэлмэгдүүлэлтээр энэ төр захиргаагаа хүндэлдэг айдаг болчихсон үе шүү дээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ер нь хүндэлдэг айдаг. Тэгээд намын аргагүй ухуулга эдийн засгийн бодлого хөдлөшгүй таван жилийн төлөвлөгөө гэж өгөөд одоо дөчин, гучин хэдэн оны үеэс эхэлсэн юм. Тав таван жилийн төлөвлөгөө өгөөд л... Эхний таван жил өгөөд л жишээлвэл зуун мал тоолуулсан болбол таван жилийн дараа зуун хорин тав ер нь зуун тавь хүргэ гэдэг ийм төлөвлөгөө өгдөг. Тав таван жилээр нэмээд байдаг. Ажилтай улсууд чинь өсгөөд сайн малчин болоод яваад байсан
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Чадвар муутай улсууд чинь нөгөөдөх малыг чинь өсгөж чадахгүйгээр тэр зуун мал тоолуулсан хүн чинь зуун тавь болгохоор ноос сүү бүх үйлдвэрийн төлөвлөгөөг нь өгчихдөг. Өсгөж чадаагүй нь түүнээс нураад нөгөөдөхийг биелүүлэхгүй бол үйлдвэрийн төлөвлөгөө биелүүлэхгүй болбол бас өндөр торгуультай. Бараг сүүлийн шийтгэгдсэн зарим нь
Хишигсүрэн -
Тэгсэн юм гэсэн
Даваа -
Тийн зарим нь шийтгэгдсэн одоо манай умын малчин Янжив гэж байгаад хотод очоод нас барлаа. Мянган малтай байсан хүн нөгөө мөнгөн хэрэглэлтэй байсан хүн тэр мянган малын ноос сүү тэр үйлдвэрийн бүх даалгаварыг нь биелүүлж чадахгүйгээр
Хишигсүрэн -
Албаар тэгдэг байсан юм биш үү?
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Баян улсуудын малыг нь нөгөө нэг их хэмжээний татвараар дарж байж тэгж нөгөө нэг нэгдэлээ байгуулах механизм байсан юм шиг байлаа ш дээ
Даваа -
Тийн дараад байсан. Төлөвлөгөөт төлөвгөө таан жилийн ...
Хишигсүрэн -
Ялнаас салахын тулд хүн малаа өгдөг
Даваа -
Тийн, яг яг би тэрний эхлэлийг хэлж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Төлөвлөгөөт таван жилийн төлөвлөгөө гэж тийм зохион байгуулалттай хийгдсэн ажил
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд ноос сүү бүх юмын нэмээд өгөөд байдаг. Тэгээд түүнээс нь одоо зугтахаар нь түүний хажуугаар нь хэрвээ нэгдэлд орвол тэр дутуу бүх зүйлийг чинь дарна. Нэгдэл өөрөө даана гэдэг ийм эдийн засгийн механизмаар оруулсан юм. Тэр нөгөө малаа өсгөөд тэрэнд даралт болохгүйгээр яваад байсан улсууд бол жаахан орой хүртэл жишээлвэл манай аав бол хамгийн сүүлд хүчээр ороод одоо тэр
Хишигсүрэн -
Нэгдэлд ер ньулсууд хэр одоо ямар байдлаар элсэж байсан бэ? Хэн нь дуртай элсэж байсан хэн нь зугатаад дургүй элссэн бэ?
Даваа -
Эхлээд болбол намын ухуулгаар хоршоолол гэж эхлээд манай баруун талд бол Хөгжил нэгдэл анхны нэгдэл
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аргагүй хүрз зэтүүгээ тавьсан болно гээд малтай нь малаа тавиад нөгөө сүүлийн шахалт механизм орохоос урьд бас нөгөө хүч хүрч их малтай, малаа дийлж чадахгүй улсууд чинь бас нөгөө малаа маллуулахын тулд нөгөө гишүүнээр маллуулахын тулд сайн дураараа орж байсан юм бас
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Өөрөө малаа дийлэхгүй учраас тэгээд түүний дараагаар ер нь нэлээд ухуулга хийгээд шахалтаар л одоо зуун малтай байсан нь нэг тав арван мал өгөөд ордог
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Гуч дөчин малтай байвал гурав дөрвөн мал өгөөд ордог заавал төдийг авч үлд гэдэг тийм норм ч байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд нөгөө тавин хэдэн он болоод жаран он болоод ирэхээр бүх хоршоолол нь бүгдээрээ нэгдэлжих хөдөлгөөнд бүгдээр нь орно гэдэг иймэрхүү лоозон тавиад сүүлд нь шахаж эхэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сүүлд нь шахаж эхлээд тэр алба татварын өндөржүүлээд нөгөө ноос сүү нөгөө ногдол юуг хувийн өндөржүүлээд л тэгээд шахалтаар сүүлд нь үнэхээр орсо ердөө
Хишигсүрэн -
Аа бас тэр нэгдэлжих хөдөлгөөнийг дагаад олон айл амьтан шилжижи нүүсэн тийм нэг үйл явдал болмон уу?
Даваа -
Болсон. Яг энэ хуучин тавдугаар баг гэдэг үнэн хэрэг дээрээ сэргэлэн олон хүн байсан. Нэлээн хэсэг нь одоо урт Юнгэрэн Цэцэнпил гэсэн нэлээн чинээлэг чинээлэг улсууд чинть нэлээн хэсэг малаа үгүй биш тавьсан. Тэгээд цаад талд нь яахав нөгөө ахуй чадалтай хэсэг нь илүү малтай байсан юм байлаа л даа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэрнийгээ худалдаад борлуулаад зарим нь тэгээд хагас дутуухан тавиад л тэгээд явчихсан. Ер нь тэр нэгдэлжих хөдөлгөөнөөс болж манай энэ тавдугаар баг бол үнэндээ хотод очоод сайхан амьдралтай улсууд байна тэр. Зарим нь одоо тэр
Хавтгай -
Нэгдэл байгуулагдах болохоор хөрөнгө өө нь зарим худалдаад явсан юм
Хишигсүрэн -
Ер нь тэгсэн юм шиг байна.
Даваа -
Тэгсэн юм. Ер нь бол нэгдлээс болсон.
Хишигсүрэн -
Ер нь бол аав ээж хоёрын хамаатангуудын урагшаа явсан улсууд чинь тэгсэн юм шиг
Даваа -
Тэгсэн тэр нэгдлээс чинь дайжиж байсан
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Үнэхээр тийм асуудалууд болсон яриангүй тийм
Хавтгай -
Тэгээд явчихсан юм
Хишигсүрэн -
Тэгээд байгуулагдсан нэгдэл тухайн үедээ ямар хэмжээний мал хөрөнгөтэй хэдэн хүн мал малладаг тэгээд нэгдэл өөрийгөө яаж санхүүжүүлдэг тийм байсан бол гээд
Даваа -
Тэр улсаас бас татаас өгч байсан юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо манай энэ нэгдэл Цацрал нэгдэл, Бадрал нэгдэл, Цагаан түнгэ нэгдэл гээд гурван нэгдэл
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Анх нь газар газарт нь бас тактик байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Газар газарт нь баг багт нь нэгдэл байгуулсан юм.
Хишигсүрэн -
Аа гурвыг байгуулсан юмуу?
Даваа -
Тийн. Гурав дөрөв ч байгуулагдсан юм. Тэгээд одоо газарт ингээд байгуулаад нөгөө мал хөрөнгийн зохион байгуулалттайгаар гараас нь холдуулаад аваад өөр өөр хүнд өгөөд ингэчихээр чинь тэр хүн чинь дахиад дургүйцэх эрх байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд засгийн мэдлээр нэгдлийн зөвлөл удирдөг том газар аймгуудад байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Шийдвэр шийдвэр гаргаад нэгдлийн чинь одоо манай Бадрал нэгдэл гурван нэгдэл байгуулагдаад дөрвөн ч нэгдэл бүр нэг жижигтэйгээ дөрөв ч байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд энд ирж Бадрал нэгдэл болж томорсон. Анх нь нөгөө сутгэл зүйг нь малчдын ёонирхолын дагуулаад баг багт нь нэгдэл байггуулсан юм. Тэгээд сүүлд нь авч ирээд том нэгдэл болгоод ийм болгочихсон. Заримын ч одоо ийш тийшээ бас их хөдөлгөсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нөгөө нэг улсын өмч болчихсон шахуу л юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одо манай энэ Бөхмөрөн чинь маш их том сарлагтай байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо энэ Тариалангийн уг нь дээр үеийн манай дөрвөн ойрдын зарц байсан ноёдын зарцаар газар тариалан эрхлүүлэхээр авч ирсэн юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Галдан Бошигтын үед
Даваа -
Тийн. Галдан Бошигтын үед түүнээс ч урьд ирсэн байгаа юм. Тэгээд одоо тэр үеийн зүйр үг байсан юм. “Хотон мянга хүрэхээр хошуунд халтай. Хонь түм хүрэхээр ходоодонд халтай ” бас л нөгөө дийлдэггүй байсан байлгүй. Тэгээд ялангуяа тэр хотонгуудыг чинь Мянганы хөндий гээд манай энэ Тариалан сумын нутагт байна. Хотонгуудыг гүйлгээд тэр Мянганы хөндийгээр гүйлгээд тэгээд мянга хүрэхээр хамгийн сүүлийн муу тоот нь ч үлдэж байсан байх л хөдөлмөрийн чадваргүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд цаадахын цааш харуулж байсан юм гэлээ.
Хишигсүрэн -
Цааш харуулна гэж юу гэсэн үг үү?
Даваа -
Алж байсан.
Хишигсүрэн -
Хэнийг
Даваа -
Хотонгуудыг мянга тоолоод гүйлгээд мянгаас давсаныг
Хишигсүрэн -
Хэний үед тэгж алж байсан бэ?
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Хэзээ ямар цаг үед
Хавтгай -
Хэзээ ямар үе вэ гэнэ
Даваа -
Нөгөө хотонгуудыг энд авч ирж боолчилж байсан хотон чинь боол байхгүй юу
Хишигсүрэн -
Тэгвэл арван наймдугаар зууны үе арван долдугаар зууний үеийн юм яриал байна уу?
Даваа -
Тийн тийн
Хишигсүрэн -
Хөөх
Даваа -
Тэгээд нөгөө хотонгуудыг тийм дөрвөн баруун монголчууд дөрвөн ойрд дарлаж байсан гэдгээрээ ардын засаг тогтоод
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хотонгуудыг чинь төр засгаас их тэтгэж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэр тэтгэлгээр манай Бөхмөрөн сумын сарлаг, Ховдын сарлаг, Наранбулагийн сарлаг одоо энэ хотон Тариалан сум чинь их сарлагтай ш дээ. Их баян чинээлэг
Хишигсүрэн -
Хүчээр аваачиж өгөөд
Даваа -
Галдан Бошигтын үед нэг нэгдэл улсын хөрөнгө нэг талаар нэгдэл гэдэг нэртэй улсын хөрөнгө болчихсон юм чинь. Улсын хөрөнгө блчихлоо гэлдэг илэрлүүд чинь
Хишигсүрэн -
Та нар энийг дарлаж байсан май одоо гээд аваачаад
Даваа -
Манай энэ дөрвөн ойрдууд та нарыг дарлаж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Үнэхээр хотонгууд чинь доод зэргийн амьдралтай. Дөрвөд айлд ороод тоонын голоос дээш гарч суудаггүй бүр.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийм их бурангүй амьдралд байсан юм. Анх нь, тэр нэгдэл хөдөлгөөн гардгаас урьд хотонгуудад олон удаа гэр авч ирж барьж өгсөн юм гэлээ. засгийн газраас тэр гэр чин том байна гээд дандаа бүгд жижигхэн жижигхэн урцтай баййсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Гэр том байна гээл тоонын авч очоод хаяад заримын түлээд зарим нь хүнд худалдаад дандаа дэглийтэй жижигхэн дулаахан гээд ер нь тэгээд муу амьдралд хэвшин байдаг боолын зарчмаар явчихсан улсууд чинь тэгээд гайгуй амьдралд орохдоо бас их хэвшиж өгдөггүй юм байлаа л даа. Сүүлд нь сарлаг хүчащээр аваачаад өгөхөөр тэр сарлаг сааж өгдөггүй
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр их сүү уудаггүй байсан гэж байгаа юм. Тэгээд сүүгийн боловсруулж аймгийн төв рүү авдаг бүр тетчёроор ирж авдаг хүчээр тасаг
Хишигсүрэн -
Өтгөн сүүгээр аймгийн төвийг хангах гэж оролдсон байна тээ
Даваа -
Тийн. Тэгээд нөгөө тасаг завод өймгийн хүнсний комбинат гэж одоо том үйлдвэр байсан байхгүй юу
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түүнд маслогийн аваачиж одоо талханд боов хийлгэдэг иймэрхүү зохион байгуулалт хотонгуудаа харахын хажуугаар иймэрхүү юм зохион байгуултанд бас орсон байгаа юм тэр үед
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд их олон сумын сарлагийг аваачиж өгсөн. Тэр үед маллагаанд муу гэж, олигтойхон малладаг байсан болбол өшөө их өсөх ёстой. Нөгөө мал маллаж сарлагаас айдаг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Саах нь бүү хэл
Хишигсүрэн -
Ойртож чаддаггүй.
Даваа -
Тэгээд их хорогдоод сүүлч ирээд овоо гайгуй өссөн. Энэ баруун хэдэн сумдын сарлаг бүгдийн аваад аваачиж өгсөн. Тэгэхээр үнэн хэрэг дээрээ нэгдлийн мал чинь арв түмний өмч гэдэг нэртэй боловч төрийн өмч байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Төрийн өмч маягаар хамгаалж байсан хяналтын одоо би тоолдог байсан. Түүний төлөө хамаг ажлаа тэрний төлөө хөөцөлддөг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа жишээлвэл нэгийн аваачаад таслаад тэр суманд өгнө гэдэг чинь хэрэв ард түмнийг бодоод хэлэлцүүлнэ ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Тийн тэгвэл хэлэлцүүлээгүй , хүчээр хэлэлцүүлээд хүчээр одоо бас одоо хэлэлцүүлэх төс орсон гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Худлаа
Даваа -
Худлаа нэг зохион байгуулсан маягаар ингээд хэлэлцүүлэх төсд орж байсан байгаа юм. Анх нь аргалж зохион байгуулж байхгүй юу тэр
Хишигсүрэн -
Одоо таны мэдэхээр нэгдэлжүүлэх хөдөлгөөн анх мал нийгэмчилж байхад вуртай орж байсан улсууд дургүйцэж байсан хүмүүс нь ямар улсууд байсан бэ?
Даваа -
Эхэлж дуртай ороход аргагүй одоо энэ амьдралын төлөө ажиллаж байсан малгүй амьдралгүй улсууд хөдөлмөрт хоршихын тулд дуртай орж байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түүний дараагаар нөгөө хөдлөшгүй таван жилийн төлөвлөгөө болоод ирэхлээр зэрэг чинь нөгөө албан үүрэг нөгөө ноогдолоосоо хагацахын тулд малтай улсууд дуртай орсон.
Хишигсүрэн -
Аан ха. Албан татвартаа дарагдаад
Даваа -
Албан татвар түүндээ дарагдаад
Хавтгай -
Эсхүл бүр малгүй хоосон хөдөлмөр хийж амьдрахын эрхэнд эхний улсууд орж байсан
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа өөрийгөө даагаад ингээд явж байсан
Хавтгай -
Яахав бор тоорог зарим нь хэдэн малаар нь биеэ хангаад байдаг нь дургүй
Даваа -
Тийн. Биеэ нь даагаад явчихсан нь тун дургүй. Одоо манай аав бол тийм байсан
Хишигсүрэн -
Нийтдээ нэгдэлд анх нийгэмчлэл дууслаа гэхэд хэдэн толгой малтай байгаад яг хувьчилж эхэлж байгаа тэр ерээд он гдэг чинь үндсэндээ гуч гаруй жил байна ш дээ тээ. Мал ямар хэмжээнээс ямар хэмжээ хүртэл өссөн бэ? Мэдэх үү та
Даваа -
Тэр бол...
Хишигсүрэн -
Та бол уг нь мэдвэл мэдэхээр юм байна.
Даваа -
Тэр үед чинь зөвхөн энэ сумаар бодоход манай сум чинь далаад мянган толгой малтай. Анх нь наяад мянган толгой малтай байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгтэл энэ чинь Цагааннуур, Ногооннуур, Ховд руу тасарсан. Анх нь болбол зуун тавь, жаран мянган малтай байсан сум л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тал тал тасраад дунд нь зун тэгээд яг нэгдэл хөдөлгөөн болох үеэр чинь нам зунд чинь хоёр гурваар мал алаад тавьчихсан. Зарим нь мах
Хишигсүрэн -
Нэгдлийн хөдөлгөөнд өгөхөөсөө өмнө гээд үү?
Даваа -
Тийн харин тийм
Хишигсүрэн -
Дайн болох гэж байгаа шигийн болж байна ш дээ.
Даваа -
Үнэхээр тэр үеэр монголын мал зуданд их хорогдсон.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд монгоолын мал тэгж хорогдчихоод одоо тэрнийг хорин таван саяд хүргэнэ гээд мөн олон жил яриад хүрч өгөхгүйгээр тэгээд одоо хувьчлал ерэн онд хувьчлалаад тэгээд одоо хорин тав байтугай гуч дөчин саяда хүрч явна.
Хишигсүрэн -
За за
Хавтгай -
Арв түмний гар дээр очоод мал нэлээн өсөж байна. Тэгэхдээ нь
Даваа -
Нэгдэлжих үед нэгдлийн гишүүн албан үүрэг татвар нөгөө ноогдолоор төл сайн бойжуулж байсан юм. Үнэндээ сайн малчид бол үнэхээр улсын аварга маварга гээд илүү бойжуулж байлаа. Сумын аварга гээд илүү төл бойжуулж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Муухан нөхдүүд нь ч одоо тэгёхийгээд байдаг ч байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Үнэхээр төл сайн бойжуулж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
мал зохих хэмжээгээр авч байсан. Гадаадын гаргалт гэж лут их байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха, туувар тээ
Даваа -
Туувар
Хавтгай -
Ямар их мал явдаг байв аа
Даваа -
Мөн жаран оны шүлхий гарсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
жаран таван оны нэг шүлхий гараад энэ баруун манай Увс аймгийн баруун хэдэн сумдын жаран мянган мал
Хишигсүрэн -
Хөөх
Даваа -
Энэ сумандаа нөгөө шүлхийтэй учраас гадаадад гаралгүй жаран мянган мал одоо нядлаад их орос цэрэг, оросын оюутнууд ирж энд нядлаад тэрний түүхийг ааь тань энд яг ажиллаж байсан мэднэ.
Хишигсүрэн -
Аан ха
Хавтгай -
Ааь нь байгаагүй эдний
Даваа -
Ирээгүй байсан билүү
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо түүний яс нь Улаанд одоо ч гэсэн цайсан хэвээр байна.
Хишигсүрэн -
Энэ баруун талын, зүүн талын хаданд байдаг тээ
Даваа -
Тийн Заант хаданд байдаг харагддаг.
Хишигсүрэн -
Би хараад энэ одоо юуны яс вэ гээд
Даваа -
Тэр чинь жаран таван оны шүлхийд хойшоо туувар гаргахгүйгээр зөвхөн манай Увс аймгийн баруун сумдын гэж байгаа юм. Цаад тал нь Хатгалаар цааш нь гарчихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Жаран хэдэн мал нэг сумын энд авчирж нядалж байсан юм. Нэг л жилийн шүлхийгээр тэгж байхад чинь лут гадагшаа гарч байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Жилд жаран мянга гэдэг чинь дунджаар одоо тэгээд
Даваа -
Нэг сумын мал
Хишигсүрэн -
Гучаар, гурван зургаа арваннайман сая уу?
Даваа -
Тийн. Тэгээд түүний зөвхөн толгой шийр мал мах нь бүхлээрээ гарсан. Тэр цайж байдаг чинь Улааны гануу цайж байдаг чинь зөвхөн толгой шийр
Хишигсүрэн -
Шлдсэн яс нь яасан
Даваа -
Хүүе тэр чинь махтайгийн нядлаад ачаад аваад гараад явчихсан.
Хишигсүрэн -
Эндээ нядалчихаад аваад явчихсан юмуу.
Хавтгай -
Энд нядалсан
Даваа -
Тийн одоо энэ ТҮЦ-ийн цагаан байшин байна ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Манай эмнэлэг бариад манайхан дутуухан бариад дийлэхгүй хаячихсан байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд нөгөө гадаадын хөрөнгө оруулалтаар ирээд цэргийн байр болгож энэ дээр бариад тэгээд үүнийг ашиглалтанд манайд их юм үлдээсэн юмаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түүний урьд тал нь тэр жоохон том жорлон хүртэл тэр цэргийн ангийн жорлррн одоо эмнэлгийн жорлон хэвээрээ байна.
Хишигсүрэн -
Тэгвэл манай суманд чинь оросууд бас ирж бүтээн байгуулалтанд оролцож байна ш дээ.
Даваа -
Ер нь үгүй биш хятадын цэрэг нар ч монголд чинь юм хийж байсан юм шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хятадын үед монгол ердөө нэг байсан ч жижиг ч гэсэн үйлдвэр байгаагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа орос болбол нэлээн хэдэн үйлдвэр энэ гурилын үйлдвэрүүд, тэгээд одоо хэдэн цахилгаан станц ер нь нэлээн хэд хэдэн үйлдвэрүүд байгуулж өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Төмөр зам тавьж өгсөн. Нийгмийн хөгжилд энэ зам дагуу хятад шиг үүнийг байлгаад байж бас болохгүй л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Бас үгүй биш юм оруулж ирж өгсөн. Харин юмаа жаахан хямдхан үнээр л авдаг өгдөг юм байсан байх л даа тэр тийм юм яригдаад байдаг юм одоо
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Үгүй биш монголд нөлөө өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха. За одоо нэг ийм асуулт байна. Социализмын үед тиймээ эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Даваа -
Юутай хүн?
Хишигсүрэн -
Эрх мэдэлтэй хүн, байгууллагын дарга цэргийн хоорондын харилцаа ямар байв аа гэсэн асуулт байна. Яаж энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан юм гэсэн.
Даваа -
Аа тэр эрх мэдэл ер нь нэгдлийн дарга л одоо ихэнх хөрөнгийн эрх мэдэлтэй байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Ярилцлага: №3-2 /Увс аймаг/
Аудио файлын нэр: #3Uvs_P.Davaa_2-2_2010.09.15
Даваа -
Тэр нөгөө хэдэн төлөгийг чинь хэнд өгөхөө ч мэднэ. Одоо л идэж байгаа биз. Тэр үед чинь механизм чанга унаа машин “69”-г чинь хувьд гаргадаггүй байсан.
Хишигсүрэн -
Тийн.
Даваа -
Тийн “69” хувьд гаргахгүй хувийн унаатай хүн байхгүй. Хувийн малтай хүн л сайн байхаас биш тэр хувьд гаргадаггүй байсан үе байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр ер нь нэгдлийн дарга л байсан юм. Одоо тэр хөдөлмөрийн баатар болсон Лувсан гээд байна Ховд аймгийн Манханы хүн одоо ная гарсан байна. Тэр ч одоо эрх мэдэлтэй байснаа хэлдэг юм. Хөдөлмөрийн баатар болсон Гомбосүрэн гээд тэр нөгөө Занданшатарын аав тэр бас хөдөлмөрийн баатар хүн их хурлын гишүүн Занданшатар гэж байна ш дээ. Түүний аав нь одоо нэгдлийн дарга албан тушаал хийж яваад тэгээд дээрхэн аймагт томхон ажил хийж яваад нэгдлийн даргаар олон жил
Хишигсүрэн -
Аль аймагт байсан бэ?
Даваа -
Хэнтий аймагт энэ хүн
Хишигсүрэн -
Эрх мэдэлтэй хүн жирийн ажилчин малчин хүмүүсийн хоорондын амьдралын түвшин эдэлж хэрэглэдэг зүйл одоо соёл гэсэн ийм юманд ялгаа байх уу?
Даваа -
Үгүй ээ
Хишигсүрэн -
Тэр ялгааг юугаар ажиглаж анхаарч болох байсан бол гэж асуугаад байна.
Даваа -
Ажилчин албан хаагчийн хувьд тэр нь жаахан гэхдээ үнэхээр нэгдэл хөдөлгөөн хөрөнгийн авлаа гэдгээс нь биш
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ер ньдээр үеийн баян хүн чинь өөрийнхөө төр малаа эдэлж чаддаггүй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Яагаад
Даваа -
Ер нь тийм монголын үндэсний бас нэг зан уламжлал юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Адуугаа тарган байлгадаг. Оноотой морин оноотой, тэмээ сэрээ гозгор тэгэхээр тэр чинь сайхан үзэсгэлэнтэй одоогоор бол жип унасан том баян шиг санагддаг юм байна л даа. Өөр тэрний мал тийм сайхан сэргэлэн тарган цатгалан гээд ингээд л
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд тэр сайн малаа идэж чаддаггүй. Ялангуяа их малтай хүн чинь тарган малаа идэж чаддаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Түүний жааз их гарна ш дээ. Дандаа туранхай муугийн иддэг. Энэ жил онд орохгүй муугаа жаазалж иддэг манайхаар бол
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд манайхны малын төлийн Шиг гэж хүн байсан юм. Тэрний малыг бид нар маллаж саахын саадаг. Тэр чоно иргийн таарахаар иддэг болно нэг ирэг алаад хаячихаж л дээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Өө хөөрхий Цагаан өвгөний нохой нэг тарган мал гаргаж өглөө. Үүнийг хүндлээд иддэг гэсэн идэж байдаг юм байлаа. Тэгээд сүүлд нь тэр үед анхаардаггүй бага хүүхэд байгаад тэгээд идэж л байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Сүүлд нь тарган малаа иддэг зав олддоггүй гэнэ тэр хүнд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Дандаа муугийн зун болдог эргүүтдэг. Эргүү гардаг эргүүгийн идэг. Ер нь нөгөө ардын ийм үг байсан юм. “Хотонд дахь нь гэрт нь ордоггүй. Гэрт дэх нь ходоодонд ордоггүй баян ” гэдэг ийм үг байдаг юм. Үнэхээр тэр их мал аж ахуйдаа дурласан улсууд чинь тэр малаа сайхан идэж ууж соёлжино гэдэг юмыг ер нь мэддэггүй байсан ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд нэгдэлд орсноос хойш иддэг болсон. Одоо үүнийг өсгөөд юу хийх юм тэр байтугай тавин толгойгоос өнгөрөхөөр нэгдэлд өгчихдөг байлаа ш дээ. Үгүй биш нэг цөөхөн төгрөг өгдөг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо манай аймаг чинь тавин толгой малын эрхтэй. Мөн хажууд нь Ногооннуур далан таван толгой малын эрхтэй. Тэр яагаад гэвэл их ястан дотор байгаа казак одоо би цаашаа асуухаар бага ястнаа харах ёстой юм. Цэдэнбал дарга үүрэг өгсөн. Ер нь түүний хажуугаар их гүрэн дотор байгаа бага ястнаас хөдөлгөөн үймээн гардаг гэнэ одоо ном сонин уншиж байхад ер нь
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийм учраас бага ястнаа харж хамгаалж бас нэлээн үг яриагийн сонсож байхгүй бол ер нь тэр бага ястнаас ер нь одоо тэр барууны европын тэр ч гэсэн ер нь бага ястнуудаас асуудал гараад байдаг юм байна ердөө.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр ер нь жаахан дарлал боолчлолын хэлбэр ч дээр үед явсан юм байна. Түрүүчийн нийгмийн үед тэгээд дандаа бага ястнаас асуудал гардаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо бидний дөрвөн ойрд ч гэсэн их халхад их тэмцэж явсан юм байлаа ш дээ. Бага ястныг дарж л явж дөрвөд ойрдыг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хамгийн сүүлд нь Галдан Бошигтийн тэмцэл урагшаа одоо Өндөр гэгээн хүртэл манжид дагаар орсноос болоод халхын ноёдууд бүгд орохоор Галдан Бошигт жаахан хүйс тэмтэрсэн юм байлаа. Тэгээд түүх хүртэл өөрчлөгдөөд одоо ер нь Галдан Бошигт түүхнээс нь хасагдаж явлаа ш дээ. Одоо юм үнэнээр нь түүх гараад Дөрвөн ойрдын Галдан Бошигт гарч ирж байгаа болохоос Ану хатантайгаа гээд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийм мэтчилэнгээр бага ястнуудаа их дарангуйлснаас болж асуудал гарч байсан дээр үеийн түүхийн уламжлал байсан байна. Түүгээр нь тэр хотонгуудыг ч төр засгаас их тэтгэж байж энэ казакыг ч гэсэн тэтгэж байж. Ард түмэнд хэлэхээрээ хангайн бүсэнд оруулдаг юмаа гэдэг үгтэй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Юу говийн өндөр уул хангайн бүс хоёр чинь говьтой тэнцүү үлдэнэ гэхээр хатуу эрс тэрс уур амьсгалд байдаг. Ерөнхийдөө говийн бүсэнд оруулдаг. Тэгээд энэ чинь бүр Алтайн хамгийн сүрлэг уулс яагаад говийн бүсэд ордог юм гэхээр чинь эрс тэрс уур амьсгалтай учраас говийн бүсэд оруулж далан таван оллгой малын нормтой. Говийнхон нэг өрх айл далан тав тийм жишигтэй байсан.
Хишигсүрэн -
Аан ха. За нэг ийм асуулт байгаа манай энэ ярилцлагын асуултууд дотор энэ нас барсан гэр бүлийнхээ хүмүүсийг дурсдаг арга барил ер нь таны амьдралын туршид яаж өөрчлөгдөж байна. Оршуулга ямар ямар хэлбэрээр явагдаж байсан бэ? Өөрчлөгдөж байна уу гэсэн нэг ийм асуулт байна.
Даваа -
Дээр үе өнөө үе хоёр уу?
Хишигсүрэн -
Бүүр та өөрийнхөө мэдэж байгаа дээр үеэс эхлээд ярьж болно.
Даваа -
Дээр үе яахав, өөрчлөлт бол хамаагүй нийгмийн хөгжлийн дагуу өөрчлөгдсөн. Дээр үед болбол ил тавьдаг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр байтугай бүргэд дуудна барина. Ном уншлага болно гэдэг харин шан нь одоо тэр бүргэд аваачаад идчихдэг. Аваад явчихдаг таслаад идчихдэг байгалв цэврлэдэг байсан. Аа сүүлийн ардчилал гарснаас хойш тэр бүх хуучны юм нь ил гараад зарим нь ил тавиад бас жаахан айдаг цочдог ийм энэ тэнд гараад тэгээд одоо дахиад тэр устлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо бол үнэн хэрэг дээрээ тэр хайрцаг өлгий одоо тэр үеийнхээс хамаагүй өөр боллоо. Үлдсэн улсуудын сэтгэл санаа засагдхаар аятайхан сайхан хийдэг боллоо доо. Одоо ялангуяа ардчилсан нийгэмд орсноос хойш хэдэн төгрөг өгдөг ч болжээ. Тэр оршуулгын зардал
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэрнийг нь одоо энэ сум орон нутаг хот тосгонгүй бүгд өгдөг юм байна. Ер нь тэр түрүүчийн нийгмээс хамаагүй өөр боллоо. Ямар ч яриа байхгүй өөр боллоо.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд хамт олноор нь ах дүүгээр нь дээрхэн үед өнгөрүүлдэг бишрэлтийн үед чинь, тэр бишрэлт бас олон янзын байжээ.
Хишигсүрэн -
Сүсэг бишрэл яаж өөрчлөгдөж байна.
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Шашин шүтлэг сүсэг бишрэл таны энэ амьдралын хугацаанд ер нь яаж өөрчлөгдөв өө? Социализмын үед чинь хаалттай ч гэсэн хүмүүс шүтдэг байсан тиймээ.
Даваа -
Далд шүтлэгтэй байсан.
Хишигсүрэн -
Тэр тухай та яриач
Даваа -
Тэр далд шүтлэгтэй миний аавын ах саяын комбинатын тариачин бол улиарнинг гэдэг цол аваад гурилын үйлдвэрийн суурийг тавилцсан хүн. Тэр улиарнинг цол авах хугацаандаа бас айлд очоод ном уншдаг далладаг дандаа л шөнөөр явдаг. Цагаан сар бурхад ирэхээр нь энэ тоонын голоос доош өнгөрдөггүй. Одоо нөгөө хуйцаа эргүүлчихдэг. Тийм бурхадтай. Тэгээд сүүлд нь аймгийн музейд л өглөө гэсэн. Тийм далд шүтлэг байсан юм. Одоо харин ил болж байна л даа тэр далд байж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо манай аймагт Тариалангийн Мингээ гэж тийм увидастай хүн байсан. Хөдөө аж ахуйн удирдах газрын дарга Рэгзэд очиж гэнэ гээд ажлаас нь халаад л
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга, тэгээд хэд хэдэн багш очиж байна гээд л ажлаас ньь халагдаад л ийм юм болж байлаа.
Хишигсүрэн -
Социализмын үед
Даваа -
Социализмын үед одоо ингээд
Хишигсүрэн -
Лам дээр очсоны төлөө ажлаас халагдах нь байна ш дээ
Даваа -
Аа ай
Хавтгай -
Лам дээр очсоны төлөө ажлаас нь халагдсан.
Даваа -
Тийн
Хавтгай -
Аюултай айдаг байсан.
Даваа -
Ийм асуудлууд зөндөө гардаг байсан.
Хавтгай -
Ламыг аваачиж шорон гянданд хийдэг аюултай байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аюултай байсан
Хавтгай -
Тэр бас устдаггүй юм байлаа. Тэгээд л хавчаад л тэр шүтлэг байсаар үргэлжиж ирлээ. Одоо л ил цагаандаа гараад л одоо шүтлэггүй хүн ч байхгүй боллоо. Шүтлэггүй улсууд байхгүй боллоо.
Даваа -
Тэгээд их сонин юмаа.
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдралд их гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байна вэ?
Даваа -
За тэгэхээр энэ амьдралд би одоо сая эхэнд нь хэллээ. Би амьдрал ер нь хадлангаар дууслаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхлээр дахиад яръя. Ховдод нөгөө эвлэлийн үүрийн дарга болохоороо миний хийж чаддаг юм нь морин каселк мэддэг. Намын дарга одоо ээж чамайг Бөхмөрөнд морин каселк барьж байсан юм гэнэ гэдэг. Яаж мэдээд авчихсан юм байсаан. Оо чи тэгвэл залуучуудад морин каселк сургана аа. Өөрөө нөгөө моринд сонирхолтой учраас тэгэнэ гээд арван зургаа долоон залуучуудтай бүр шилж байж авдаг бас чадна авна гэдгийг авдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хориод морь сургаж тэр морин каселкаар өвс хадаж хэдэн жил ажиллав. Түүгээрээ ардын хувьсгалын тавин жилийн ойд урилгаар очлоо. Одоо тэрний
Хишигсүрэн -
Зураг хөрөг
Даваа -
Байна энд байна. Тэгээд урилгаар очоод тэгээд тавин жилийн захидал гэж юм аваад тэгж байхад чинь мэдэхгүй л хүн бүхнээс аваад ардын хувьсгалын зуун жилийн ойд та нар амьд мэнд байвал та нарыг урина аа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Биднээс захидал хүн бүхнээс аваад, тэгээд тэр залуучуудын төлөөлөл гэж захидал гэж авхуулаад тэгээд их нууц нэг газар хийнэ гэсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо чинь зуун жилийн ой хэдэн онд болох уу? Хорин нэгэн онд болно.
Хишигсүрэн -
Одоо ингээд л арван жилийн дараа л болно. Одоо арван жил болоход л ...
Даваа -
Тэгээд одоо надад тэр урилга чамд өгнө энэ тэр гэсэн одоо арван жил барахгүй байх л даа харж байвал
Хишигсүрэн -
Байж байж юуны магад
Даваа -
Одоо энд зургууд нь байна. Тэр үеийн зургууд энд байна.
Хишигсүрэн -
Бас нэг сонин энд өгөөд зураг татуулъя. Бас нэг асуулт байна. Таны амьдралд онцгой сонин бусдаас одоо ялгарах ч гэдэг юмуу тийм ямар сонин юм байна вэ?
Даваа -
Түүнийг харин би хэлэх гээд байна.
Хишигсүрэн -
За
Даваа -
Тэгээд би тэнд мөн л морин каселкаараа эвлэлийн үүрийн даргиын залуучуудын бригад гаргаад одоо ингээд ажлаад яваад ирлээ. Энд хүрээд ирлээ. Хоёр жил яахав тэндээс хадлангаас хоёр жил намын сургуулиар ажиллаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Энд хүрээд ирлээ. Манай энэ хошой аварга Жамбал гээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Бид хоёр анх нь морь сургаж анх нь энд л хадлан хоёр бага залуу хадлан байсан юм. Улсын аварга Тотьбал гэж байсан юм. Энэ Хөгжил нэгдлийн харъяаны
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд би тэр Жамбалыг л бас л улсын аварга болчихож болох байх гээд ингээд бодоод байдаг байсан. Тэгтэл аймгийн аварга гурав дөрөв авна гэж байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд цаана чинь улсын аварга гэж байдаг юм одоо тэрний төлөө зүтгэнэ гэхээр нөгөөдөх мөн авч хэлцдэггүй. Өлөн \үмтээчихээд\ хадчихаад улсын аварга хэнд хэрэг гэр мэр авдаг улсын аварга малчин байдаг юм гэлээ. Тэр хэмжээний зиндаанд яаж хүрдэг юм гээд
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Бүүр одоо сумнаас ирээд болзлын хайлаа, суманд бүр байдаггүй. Аймагт очоод болзолын олж аваад нөгөөдөхийг хэлээд ингээд тэгсээр байгаад бас мөн хадлангуур ордог. Нөгөө морин машиныг удирддаг барьдаг л паранцанс түлхүүртэй надад нэг машин сонинд гарлаа. Миний гарны паранцас түлхүүр байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгэхэд чинь түлхүүр ховор машинтай хүн ховор. Паранцастай хүн чинь нөгөө томруулаад нөгөө ихэсгээд багасгаад байдаг. Ганцхан л байдаг тэр бүх морин машиныг бүгдийн засаж өгдөг. Тэгээд л морин машиныг удирддаг болоод улсын тэр хошой аваргыг би тодорхойлоод улсын хошой аварга болгуулав Жамбалыг одоо хүүхдүүд ч мэддэг юм. За тэгээд социализм тараад ингээд хувьчлахаар мөн манай энэ хүргэн Болдбаатар нэг каселк хувьчлаад авчихаж
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Чи яаж байна ч өө та каселк гээд хөөцөлдөөд яваад байдаг юм биш үү. Үүгээрээ өвс хадъя гээд. Нээрээ тэр нь зөв юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгж бодогдоод хувьчлалаас чинь каселкийг чинь хөдөө гадаа хаяад өөрөө хувиар нэг каселк босгож аваад ингээд хоёр каселкаар долоо найман жил хадлаа. Бараг арван жил хэдэн хүүхэд хоёр каселкаар хадлаа. Одоо гадаа хөх машин байна. Манай бүх хүүхдүүд машинтай одоо хоёр трактор байна.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо миний арван хэдэн жил тэгж морин машинаар үхэр тэргээр хадна. Би, Төмөрнис байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Даваа -
Энэ суманд эхлээд би Төмөрнисийн дараа морин тэрэг тааруулж авсан хүн. Тэгээд зарим хүн би зориуд өөрөө тоглоод хэлдэг юм. Төмөрнис бид хоёр л одоо ийгээд морин тэргээр байдаг одоо. Үхэр тэрэг гурвыг сургалаа
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Хоёр цар одоо хөгширлөө. Одоо тэр зургууд чинь энд ч байна. Тэр юун дотор байгаа. Тэгээд одоо миний амьдрал одоо адаг сүүлд нь хүүхдүүд минь аймгийн тэргүүний хадланчид ч боллоо. Аварга ч боллоо.
Хишигсүрэн -
Жилдээ хэддэн тонн өвс авч чадаж байна та
Даваа -
Жилдээ одоо зарим жил нэг арван мянган боодол
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн боодлоор арван мянга
Хишигсүрэн -
Нэг боодол дунжаар хэд билээ.
Даваа -
Аа нэг хорин таван килээр боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Аа бага жил таван мянган боодол ингээд авлаа. Одоо манай хүүхдүүд бол сүүлийн долоо найман жил мөн түүгээрээ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо манай Дэлгэрмагнай гээд чамаас дүү бага
Хишигсүрэн -
Дэлгэрмагнай дүү биш ээ
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Биш биш нэг ах байх ёстой манай дээд талын анги
Даваа -
Одоо мөн тэр одоо хоёр трактортой мөн нуурын хөвөөнд, би нуурын хөвөөнд найман жил өвөлжсөн хүн
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Мөн тэр хүүхдээр нь хашаа хороо бүх юм бариулаад одоо фондын өвсний хэмжээний хашаатай
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо миний юм нь миний бүх нас нь
Хишигсүрэн -
Хадлантай холбоотой
Даваа -
Хадлантай холбоотой дууслаа. Ерөнхийдөө энэ миний амьдрал онцлог юм. Түүн дотроо юмсууд одоо тэр өндөр албан тушаал хянан шалгахын дарга сум нэгдэл сумандаа бол хоёрдох гуравдахь дарга ч гэж явдаг.
Хишигсүрэн -
Аан ха. Энэ байгаль орчин хэр их өөрчлөгдөж байна вэ?
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Байгаль орчин хэр их өөрчлөгдөж байна вэ?
Даваа -
Өөрчлөгдөж байна. Одоо тэр намайг энд хяналтын дарга ббайх үед энд услалтын суваг
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Манай энэ Нүцгэн гол чинь зарим газар нь машин одоо ч гэсэн машин явж чаддаггүй их намагтай. Зарим газар нь хуурай. Цэдэнбал дарга одоо тэр манай аварга малчин Цэрэнчимэд арванзургаадугаар их хуралд очоод тэр жил нь одоо их зуд болох юм гэлээ. Тэсээс хувхай хус ачиж ирээд өгөөд байхаар нь манай энд ийм их сайхан хадлангийн нөөц газар талбай байна аа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Үүнийг ашигла гэдэг санал тавьсан гэлээ. Тэгээд одоо тэр услалтын систем тавиад
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Энэ Ногооннуурт тэжээлийн аж ахуй байгуулаад нэг жил тавин трактор нэг жил өгсөн гэж байгаа юм. Тэгээд өнөө морин машин хаяагдаад
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Ингээд одоо энэ хадлангаар бол бид нар хэдэн үеийн одоо хадланд гар бие оролцож явсан ийм л улсууд. Ахын тэр арванзургаадугаар их хуралд тавьсан илтгэл нь ч байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо энэ дээр байдаг юм аа тэр альбомонд байгаа. Тэгээд миний энэ хадланд бий болох асуудлыг мөн ах хүртэл тэгээд их хуралд санаачилга оруулж тавиад ингээд явж байсан ийм байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха. Цаг агаар хэр их өөрчлөгдөж байна вэ?
Даваа -
Өө өө
Хишигсүрэн -
Цаг агаар байгаль
Даваа -
Цаг агаар болбол үндсэндээ хуурайшилж байна. Одоо намаг хатаах маягаар тэр усны систем тавьсан юм. Одоо тэгтэл улам хатаад доошоо болбол одоо хадлан ч ургах аа байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Булаг шандууд ч их хатлаа. Төр засгаас анхаарч энэ байгалийг чгэсэн анхаарч байна. Би одоо байгаль хамгаалах нөхөрлөлтэй хүн. Одоо тав зургаа дөрөв таван жил болж явна аа. Тэр нөхөрлөлөөрөө бас бус шуудуу татсан болоод хадлангийн талбай усалсан болоод энд чацарганы нэг цэцэг төгөлтэй түүнийг хамгаалаад ингээд л
Хишигсүрэн -
Чацаргана ургаж байна уу одоо
Даваа -
Ургаж байна. Тэр хадлангийн усжуулалтын их систем их газар хагалсан юм. Шуудуу татсан. Тэгээд одоо энэ хэдэн зуун жилийн өмнө Шар модон гэж чиний аав ээжийн нутаглаж байсан нутаг. Тэрэн лүү татсан түүгээр их чацаргана их ургачихсан байна
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Одоо тэрнийг казак олон түмэн л баахан сүйтгэж ингээд байна. Би түүнтэй жаахан зарга хийдэг юм. Тэр нөхөрлөлийнхөө шугамаар ажиллаж ийм байна.
Хишигсүрэн -
Энэ ямар хүмүүс вэ гэнэ ээ?
Даваа -
Энэ одоо цэргийн адистлер гадаад явдлын яаманд байгаа Хүрлээ гэдэг хүн. Эрдэмтэн батлан хамгаалахын шугамаар одоо энэ олон улсын цөмийн физик химийн хамгаалалт гэдгээр Швейцарьт арван долоон жил болоод одоо дотоодтой ирсэн. Хүрлээ гэдэг хүн Монтойн Хүрлээ чи мэднэ
Хишигсүрэн -
Генерал Пүрэв ээ байна тиймээ. Хүрлээ энэ сүүлийн үеийн зураг уу
Даваа -
Тийн сүүлийн үеийн зураг
Хишигсүрэн -
Дээр үеийн зураг шиг байсан
Даваа -
Дээр үеийн зураг миний архивт орохоор зураг миний энд тусгай бий. Тэгвэл энэ байна.
Хишигсүрэн -
Энэ ямар хөөрөг вэ? Хэзээнийх вэ?
Даваа -
Энэ харлаг ман гэдэг хөөрөг
Хишигсүрэн -
Аан ха. Хэзээ үеийн хөөрөг вэ?
Даваа -
Миний аавын одоо энд бас байна. Бид хоёрт айл болоход манай аав бэлэг болгож өгсөн. Ийм мөнгөн толгойтой.
Хишигсүрэн -
Таны хөөргийг үзье.
Хавтгай -
Миний хөөргийг Энхтуяа аюаад явчихсан. Айлын найранд
Даваа -
Бид хоёрт хоёуланд нь ингээд мөнгөн толгойтой хөөрөг бид хоёрыг айл болоход өгсөн.
Хишигсүрэн -
Таны аяга хэр удаж байна.
Хавтгай -
Аяга нь бас удаж байна аа
Даваа -
Энэ манай аавын даллаганы цөгц
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Мөнгөгүй байсан юм. Бид хоёрыг айл болоод хэдэн жил болсны сүүлд болох нь
Хавтгай -
Цэрэгт яваад ирэхэд нь
Даваа -
Цэрэгт яваад ирэхэд нь мөнгөлж одоо гучин хурганы арьс хүнд өгөөд л мөнгөлүүлсэн юм гэлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Даллага гээд нөгөө
Хишигсүрэн -
Та цэрэгт явахаасаа өмнө
Гучин хурга гэсэн үү?
Гучин хурганы арьсаар
Даваа -
Тийн. Гучин хурганы арьсаар мөнгөлүүлсэн юм гэлээ.
Хишигсүрэн -
Та цэрэгт явахаасаа өмнө
Даваа -
Би цэрэгт явахаасаа өмнө урьд кино механикч гээд гурван жил цэрэг татаж үлдсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо мэргэжилтэй гээд гурван жил хорин гуравтай дөрөвтэй цэрэгт явсан юм. Тэгээд би айл болчихоод
Хишигсүрэн -
Тэгээд явсан байна.
Даваа -
Одоо манай Энхтуяа ахмад охин гараад тэгээд би цэрэгт яваад ирсэн. Энэ ч яахав та нар мэтийн зочин гийчин ирэхээр яадаг юм. Энэ далаад оны үеийн юм.
Хишигсүрэн -
Зураг юу яая
Даваа -
Тэгвэл би эндээс уртын дуу миний дөрвөд ардын дуу байна.
Хишигсүрэн -
Дөрвөд ардын дуу цуглуулсан уу та
Даваа -
Би жаахан саваагүй дээрхэн үед бас сонин монинд юм бичиж байсан тийм юм бас байна.
Хишигсүрэн -
Энд чинь бас нэг хар альбом байна ш дээ.
Даваа -
Байна. Тэр нь өөр юм байна.
Хишигсүрэн -
Энэ биш үү
Даваа -
Биш тийм байна. Мөн мөн
Хишигсүрэн -
.. таны альбом энэ байна.
Даваа -
Хянан шалгахын дарга нар
Хишигсүрэн -
Аймгийн ?
Даваа -
Аймгийн хчнан шалгах хорооны дарга нар
Хишигсүрэн -
Ямар олон дарга нар вэ энэ одоо
Даваа -
Түүнээс өөр энд бий. Хянан шалгах хорооны дарга нь Чимэд ч байгаа ийм улсууд бий. Одоо энэ Хүрэлбаатарын аав Чимэд энэ удирдлаганд арван хэдэн жил ажилласан хүн ш дээ би арван дөрвөн жил.
Хишигсүрэн -
Хянан шалгахын дарга байсан юмуу Чимэд
Даваа -
Тийн, аймгийн хянан шалгахын дарга байсан.
Хишигсүрэн -
Би тэр таны тэмдгийг үзэж болох уу
Даваа -
Энэ манай сургуулийн ойн тэмдэг. Манай сургуулийн саяхан болсон. Аав тань бид нар талбай дээр уулзаж ярилцлаа. Нөгөө Насанжаргал бид нар нэг жаахан сууж хөөрөлдлөө
Хишигсүрэн -
Сайд байсан уу
Даваа -
Тийн сайд байсан. Тэр их нутаг амьтай хүн ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм байлаа.
Даваа -
Ер нь аймаар юмыг их сайхан зохион байгуулж байгаа х нутаг амьтай. Зарим томорчихсон улсууд чинь тоохгүй байгаа юм. Их нутаг амьтай уг нь багадаа өнчин өссөн. Их багад нь аав ээж нь өнгөрчихсөн хүүхэд билээ.
Хишигсүрэн -
Ер нь энд ажил хийж байх хугацаанд том гэмт хэрэг энэ тэр буусан уу?
Даваа -
Оо оо
Хишигсүрэн -
Том гэмт хэрэг энэ дээр буусан уу? Хүн амины
Гэмт хэрэг гарсан уу гэнэ. Таныг энд байж байгаа үед
Даваа -
Бүр тийм юм гараагүй. Харин одоо хэн Жудалдаа гэж Бөхмөрөний бас нэг улсын малчин хүн байсан юм. Чамайг энэ зарим улсууд муу хэлээд байх юм. Чи тун чиний гараар шоронд л хүн явсангүй шүү гэж надад тунхаглал уу хэлсэн билээ. Тэр хонь үргээхгүйгээр явсаар байгаад энэ ажлаа хийгээд дуусав аа. Нөгөө ардчилал болоод албан тушаал устахаар хэлж байгаа юмаа настай хүн. Ямар нэгэн гэмт хэрэгт л хүгийг гүтгэсэнгүй. Тэгээд л Даваа тэрнийг очиж шалгаж байна л аягүй болбол тэрнийг шорогд явуулна гэж байна гэж ярилцдаг байсан юм байна л даа. Тэгээд хонийн дутаачихсан одоо тэрний мал дутаасан тэр хэрэгт орно гэж байна гэж ярьдаг байсан юм шиг байлаа.
... -
... Тэгтэл манай ах нөгөө арванзургаадугаар их хуралд төлөөлөгчөөр очсон зураг одоо тэгээд надад өгөөд хүүхдүүд урчихна чи хадгаж бай гээд манай ах энэ хавьд байдаг юм.
Хишигсүрэн -
Тэгэхэд хурал хэдэн удаа хуралдсан бэ жилд
Даваа -
Аа ай
Хишигсүрэн -
Та ардын их хурлын төлөөлөгч болоход
Эдний ах гэнэ
Даваа -
Ах би өөрөө биш. Дөрвөн удаа хуралддаг юм.
Хишигсүрэн -
Улиралд нэг удаа юу
Даваа -
Тийн, улиралд нэг удаа жилд дөрвөн удаа хот ордог юм.
Хишигсүрэн -
Намын дээд сургуулийн үндсэн хөтөлбөр юу байсан бэ? За Ленинизм Марксизмыг үзнэ
Даваа -
Өөрөө Ленинизм Марксизмыг сураад арв түмнийг одоо тэр сургаалиар соён гийгүүлээд комунизм байгуулах “чадлын хэрээр ажиллана” аа тэгээд намын сургууль төгссөн нэртэй. Чадлын хэрээр ажиллана. Хэрэгцээний хэрээр авна тийм нийгэм байгуулна. Нөгөө утаагүй социализм гэдэг үг л тэр байхгүй юу нөгөө тэгж л бид нар ярьдаг байсан. Тэр тавин жилийн ойд орсон урилгатайгаа нэг зураг байсан би түүнийгээ хайгаад байна.
Хишигсүрэн -
Арван жилийн дараа уулзая гээд тарсан байна ш дээ.
Даваа -
Тийн.
Хишигсүрэн -
Тавин жилийн дараа
Даваа -
Тавин жилийн дараа дахиж уулзая гээд л одоо нэг захидал бичээд явуулсан. Кино мино уу их авсан юмаа гарсан юм уг нь одоо энэ эвлэлийн төв хорооны суурь одоо залуучуудын юу гэнэ тийм газар байх л ёстой. Энэ хянан шалгахын дарга нар нөгөө аймгийн Чимэд дарга энэ сум бүхэний манай Бөхмөрөнд чинь тэгэхэд хэн байсан билээ байз. Би Бөхмөрөнд байсан. Ховдод нөгөө Жамъяан байсан.
Хишигсүрэн -
Хил тогтоосон ш дээ
Даваа -
Оо оо
Хишигсүрэн -
Хойд талын хөрштэй хил
Даваа -
Аан ха
Хишигсүрэн -
Тэгэхэд ерөнхийдөө малчин нар юмуу хүмүүс гомдол гаргаж байсан уу? Одоо манай нутгийн газар тийшээ орчихлоо энэ тэр гээд
Даваа -
Ер нь бүүр дээр үед бүр наагуур байсан юм гэнэ.
Хишигсүрэн -
Бүр наагуур
Даваа -
Аан ха. Тэгээд сүүлд нь хил тогтоолтоор бол манай энийгээр болбол өгсөн байлаа. Тэгэхлээр энэ чинь хилийг чинь нөгөө өндөр уулын хил юмуу гол мөрөн баримжаалж байна л даа. Тэгээд эхний Бөхмөрөний эхэн Мөнгөн тайга гэж байна. Түүнээс наагуур анх нь энэ тувмгийн уранхайчууд түрээд наагуур ороод ирчихсэн байсан юм гэнэ. Тэгэхлээр нь одоо тэр хилээр нь ингээд тогтоогоод тэр уул хирээрэ тогтоосон юм байлаа. Анх нь бүр одоо энэ Цагаантүнгэ энд тува байсан гэж яригддаг юм.
Хишигсүрэн -
За
Даваа -
Тэгэхдээ ардын засгийн урьд байсан юм шиг байлаа. Ардын засгаас урьд байсан болоод байгаа юм. Манайханд бол тийм урагшаа түрэгдсэн юм байхгүй. Харин Давст тийшээгээ тэр том уурхай газарт бол урагшаа түрж ирсэн гэдэг үг байдаг юм. Тэгтэл одоо манай энэ Цэдэнбал оросын хүргэн болчихоод тувад Давст уулыг өгчихлөө гэж шүүмжлэл гарсан юм ардчилалын үеэр
Хишигсүрэн -
Тэр Давст уулыг та өөрөө юу гэж боддог вэ? Үнэн гэж боддог уу худлаа гэж боддог уу
Даваа -
Тэрнийг худлаа гэж боддог.
Хишигсүрэн -
За
Даваа -
Тэгсэн чинь Тува бүр Улаангом Кизель энэ Улаангом гэдэг чинь “улаан нийслэл” гэдэг нэртэй байж. Тэгээд тэр үеэр чинь бүр эсэргүүцэл энэ Тувагийн эсэргүүцэл гарсан. Тува чинь үнэхээр энэ Улаангомын, Түргэн бүр манай Бөхмөрөний энэ хүртэл байж. Тэр байтугай одоо энэ түүхэнд бол энэ Улаан хус гэдэг сум байна. Монча гэж бид нар хэлдэг
Хишигсүрэн -
За
Даваа -
Туван ураанхай байна. Тэгээд манайх чинь дөрвөн өөлд чинь орж ирэнгүүтээ хөөгөөд ердөө дөрвөн ойрд дөрвөдүүд чинь зэрлэг улсууд л даа.
Хишигсүрэн -
За
Даваа -
Тийшээ гаргачихсан байна. Эндүүр нь тасраад тэр мончагууд нь үлдчихсэн. Тэгэхдээ ардын хувьсгалаас урьд, ардын хувьгалын үед ардынхан Далай хан гээд их сайн ноён байж л дээ. Хилээ нь өгөөгүй юм байна. Хамгаалаад байж чадсан. Ардын чинь хан Төгсбилэг гэж одоо төв нь Түргэн сумын нутаг. Эндүүр бид нар юм өгөөгүй харин урьд нь авсан гэлээ. Хамгаалаад байсан байлаа. Цаашлаад тува бол нэг би цэрэг байх үеийн тэр үед би кино механикч байгаад би юутай байсан байхгүй юу аппараттай явдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тийн. Наана чинь Буянтогтох байдаг
Хишигсүрэн -
Тийм байна. Оюутан байсан бололтой
Даваа -
Тийн Буянтогтох байдаг юм. Наана чинь Хугаа бас байдаг юм билээ таарахгүй би нэг хайгаад олохгүй зураг дотор бас явах шиг байна. Энд би тавин жилийн ойд орсон зургуудаа
Хишигсүрэн -
Одоо ярьсан яриатай холбоотой нэмж хэлж ярих юм байна уу? Одо ингээд бид хоёрын ярилцлага дуусч байна.
Даваа -
За за. Үгүй одоо юу байх вэ? Өөрсдөө одоо тэр удирдамжаа харж байгаад л
Хавтгай -
Намын сургуульд орлоо гэхлээр мотоциклиэр явснаа ярьсан уу?
Хишигсүрэн -
Мотоциклиэр хаашаа орсон бэ?
Хавтгай -
Улаанбаатар
Хишигсүрэн -
Хөөх хаанаас
Даваа -
Мөн эндээс
Хишигсүрэн -
Хөөх за тэрийг яръя.
Даваа -
Тэр чинь Өмнөговь юу Наранбулагийн Буяндэлгэр гэж нэг нөхөр
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Нөгөө Ховдод эвлэлийн үүрийн дарга байгаад намын сургуульд явахаар томилолти аваад тэр шалгалт малгалт ороод тэнцээд ингээд тэгээд явах болсон чинь нөгөө нөхөр надад баяр хүргээд тэгдэг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
За намын сургуульд явах болсон гээд, тэр чинь намын сургууль гэхээр үнэхээр зарчим би хөдөө байхдаа эвлэлийн үүрийн дарга гурван зуун тавин цаасны цалинтай. Намын сургуульд очихлоор дөрвөн зуун тавь
Хишигсүрэн -
Өө за за
Даваа -
Сурангуутаа дөрвөн зуун тавь авч байгаа ш дээ. Тэгээд ер нь нэр хүнд гэж хөрөнгө мөнгө гэдэг юм чинь бас жаахан өөд татдаг гэдэг юм чинь бас тийм байх байгаа юм л даа. Буруу талаар цацагдах гээд бас зөв талаар цацагдах ч байдаг. Тэгээд намын сургууль гэдэг чинь өндөр нэр хүндтэй тэгээд баяр хүргээд ингээд одоо хоёулаа мотоциклиэр явна.
Хишигсүрэн -
Хэн тэгж байгаа юм таныг
Даваа -
Тэр хүн Оюундэлгэр гэдэг манай аймгийн Завхан сумын харъяат хүн гэдэг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр жил би чинь “Планет 5” авсан. Тэгээд яи чинь мотоцикль авсан гэдгийг аяндаа бас мэднэ
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Өө тэгье боллоо. Тэгээд хот орохоор чинь унаа олддоггүй хувийн ийм олон машин байхгүй байсан үе хотод унаа олддоггүй юм.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэгээд одоо хувийн унаатай орохоор ёстой үнэхээр сайхан боллоо. Тэгээд л мань хүн чинь явахаар болоод аймагт хүрэхээр хүүхэд нь эмнэлэгт хэвтээд бүр сэхэээнд орчихож
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Тэр бол зүгээр хувийн ажлаар ах дүүдээ очдог гэж явсан хүн. Тэгээд би ганцаараа нэг Улаанбаатар орлоо. Тэгээд нэг тав хоноод
Хишигсүрэн -
Мотоциклиэр үү?
Даваа -
Мотоциклиэр харин
Хишигсүрэн -
Хөөх
Даваа -
Тав хоноод л орлоо.
Хишигсүрэн -
Танаас өөр мотоциклиэр явсан рекорд байгаа болов уу хойшид одоо хүн тэгж явахгүй байх
Даваа -
Ер нь мэдэгдгүй юм. Аа гунжин гүүгээр орж байсан хүн. Тэр чинь гунжин гүү нь гунжин ингэн хочр ёстой хол явдаг гэнэ.
Хишигсүрэн -
Аа аа
Даваа -
Ялангуяа ингээр бол нөгөө арван зургаа долоо хоноод орж байсан гэнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Гунжин гүүгээр орж байсан гэнэ. Одоо энэ Ховдын Туульдгын Түгжээ гэдэг хүн гүүгээр гунжин ингээр орлоо гэдэг үгтэй байсан юм. Биеийн тамир оролддог одоо энэ Хахираа Түргэний хамт хонож Гурван хороон эхэнд хамт гаралцав. Тэгэхэд Ганжав багш явлаа. Загиржав хэсгийн төлөөлөгч байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Даваа -
Төвөөс Зориг явлаа. Бас нэг их сургуулийн биеийн тамирын багш гэлээ нэг одоо ингээд насжаад мартагчихаад байна. Хахираан гурван шовгорын оргилд бас гаралцлаа л
Хишигсүрэн -
Аан ха. Ууланд авираад уу?
Даваа -
Биеийн тамирын тэр жаахан сонирхол эмнэг хангал унадаг тийм болохоороо одоо тэгэв үү яав уу
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.