Ariya


Basic information
Interviewee ID: 990558
Name: Ariya
Parent's name: Saindüüren
Ovog: Shaanaahan
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: accountant
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Böhmörön sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: negdel agent (üilchlegch)
Father's profession: bank manager (erhlegch)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
privatization
family
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Ярьж байх явцад нөгөө сонин дурсамжтай хүний нэг ярих дуртай үйл явлууд байдаг ш дээ. Тийм байсан ч нэсэн яриараарай. Тийм зүйлийг ярихын болбол хүүхэд насны амьдрал бусад цаг үеийн их гоё дэлгэрэнгүй болж өгдөг байхгүй юу. Тэгээд бас ийм юм байна ш дээ. Одоо манай тэр Хорьдугаар зууны түүх чинь тодорхой хэмжээнд социализм байгуулж байна гээд их тийм үзэл сурталчилсан хүмүүсийн түүх их дарагдмал хувийн амьдрал нэг тийм нээлттэй биш бас байсан. Хувь хүнийг сонсох нь бага учраас нөхөж одоо юу гэдгийн хувь хүмүүсийн амьдралын түүхийг сэргээж дурсамжаар нь олж дамжуулж мэдэхийг хичээж байгаа байхгүй юу. Та нэлээн сайн дэлгэрэнгүй ярих тусмаа их сайн байна. За тэгээд эхлэчих үү

Аръяа -

За за

Хишигсүрэн -

Бүүр санаа зовох юм байхгүй.

Аръяа -

Би манай аав бид нар наймуулаа, тэгээд одоо гэрт арвуулаа амьдарч байсан. Тэгээд манай аав олон хүүхэдтэй дээр үед чинь бас цаг хэцүү байсан. Олон хүүхэд яагаад л бид нарыг заримыг нь байранд өгөөд л манай аав сүүлдээ банкны төвд орж ирсэн болоод бид нар багаа одоо байранд өгдөг. Бид нар байрнаас гэр харьдаг тийм байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Дахиад нэгдэлд аав ээж ажилд ороод нэгдэлд ирээд төвд орж ирээд бид нар гэртэээ байгаад тэгээд наймуулаа сургууль төгсөөд боловсрол эзэмшээд тэгээд тус тусдаа амьдралтай гараад явцгаасан. Тэгээд манай аав болбол залуухан дөчин насандаа өнгөрсөн. Ээж жаран дөрвөн настайдаа өнгөрсөн. Тэр хооронд найман хүүхдээ яахав тавын тусад нь гаргаад гурвын тусад нь грагаж чадалгүй өнгөрөөд л тэгээд л хэдэн өнчин дүү нараа нааш цааш нь хийгээд л тэгээд өөрөө нэг сургуульд яваад сургууль төгсөөд дахиад би сургууль төгсөж ирээд ажилгүй, дээр үед ажилгүй байлгаагүй ш дээ. Манай ааь намайг анх дэлгүүрийн худалдагчаар оруулаад

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Худалдагч зургаан сар хийгээд дахиад нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор оруулаад л тэгээд яваад өнөөдөр тавин найсан хүртлээ яваад л тэтгэвэртээ гараад л

Хишигсүрэн -

Таныг нөгөө анх сургуульд орж байх үед юу гэдгийн хөдөө байыйсан учраас цэцэрлэг байгаагүй байх тиймээ.

Аръяа -

Байгаагүй

Хишигсүрэн -

Яг сумын сургууль ямархуу сургууль байв. Таны сурч байх үед одоо хүүхдэд өгч байгаа сургалтын чанар багш нарын чадвар гэдэг юмуу ер нь хангалттай хэмжээнд юмуу оронд нутагт боловсрол олж авах боломж баййсан юмуу. Хүүхдүүдэд тэгшхэн багш нар одоо тийм заахаар арга барилаар зориулж чаддаг байсан уу. Тэгээд ингээд за өөр тэгээд ямар байдлаар хүүдүүдээ багш нар нь хүмүүжүүлдэг байв. Эцэг эх нь хүүхэдтэйгээ яаж харьцдаг, халамжилдаг, хүмүүжүүлдэг баййсан. Одоогийнхоос одоо ямар ялгааттай байна вэ?

Аръяа -

Намайг анх эхлээд сургуульд оруулж байхад манай аавын ээж нэг хүн байсан. Хорлоо гээд нэг эмээ байсан. Насайг манай аав хөдөө байхдаа хөдөө байсан байлаа л одоо би бодоод байхад намайг сургуульд авч ирээд эхлээд бид нарыг авч ийм тусгай байранд сургуульд авч ирж бүртгүүлээд дахиад тэр хүмүүс нь дагуулж яваад тусгай нэг байранд бид нарыг авч ирээд сургуульд тосож аваад хоол өгөөд ингээд цаасанд боодолтой чихэр үзэм өгөөд бид нарыг нэгдүгээр ангид орж байхад тэгж байсан ш дээ энэ сургууль анх нь

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо болохоор тийм юм байхгүй ш дээ. Тэгээд бид нар баярлаад хүүхдүүдийн сурах их

Хишигсүрэн -

Эрмэлзлийг

Аръяа -

Эрмэлзэл их өгч байсан байлаа. Тэгээд намайг авч ирээд би чихрээ өвөртлөж аваад харьж байдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд нэгдүгээр ангид ороод сурч байсан. Тэгээд сургуульд орж байсан. Тэгэхэд багш нарын заах арга чадвар одоогийн нам дээд сургууль төгссөн бид нар нам, сургууль төгсөөгүй одоо хүмүүстэй тэнцэх чинээний мэдлэгийг бид нарт дээр үеийн багш нар өгсөн. Хүүхэд бүхэнтэй ажиллана.

Хишигсүрэн -

Одоо тэр улсуудын хүүхэдтэйгээ харьцдаг харьцаа ходоо хүмүүжүүлдэг арга барил одоогийнхоос юугаараа ялгаатай байсан бол багш нарын

Аръяа -

Дээр үеийн багш нар чинь шаардлаг их тавьдаг. Зарчимч одоо захиргаадалтын үе болоод тйи байсан уу яасан багш нараас хүүхэд айдаг. Одоо цагт хүүхэд айж байх юм байна уу байхгүй бараг хариу эргээд багш нараа сургахдаа шахаж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Би бүр энэ хүүхдэд хэлээд байгаа юм бид нар бүр тэгж сурч байсан. Багш нар бол бид нарыг мэдлэгтэй болгож байсан. Муу сурсныг нь улираагаад сургуульд явуулаад ямарч байсан гучин таван үсэгтэй нэрээ бичдэг. Дээр үед долдугаар анги төггсөн хүмүүс нам, аравдугаар анги төгсөөд хүмүүс багшилж байсан ш дээ бүр дээр үед

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Намайг наймдугаар ангид байхад Содном нэг нь хэн билээ

Владимир -

Саманд

Аръяа -

Саманд хоёр ирж багшилж байсан. Аравдугаар анги төгсөөд одоо бодоход сургууль авч чадаагүй байсан. Тэгээд дараа жил нь цөм сургууль аваад яваад нэг жил нэгдүгээр ангид багшлаад явж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм хэмжээний хүмүүсийг одоо чадалтай болгож байна л даа.

Хишигсүрэн -

эцэг эх нь ер нь хүүхдүүдтэйгээ яаж хүмүүжүүлдэг байсан. Тэр арга барил малчдын хувьд одоо дээр үеийн улсуудын хүүхэдтэйгээ харьцдаг ажидлладаг тэр арга ухаан одоо чмар баййсан гэж та боддог вэ?

Аръяа -

Эцэг эх хүүхдээ их юм сургаж байсан. Эцэг эхээсээ айдаг. Хүн орж ирэхэд одоо нарийн сурталчилгааг бол эцэг эх сайн хийдэг байсан. Нэгдүгээрт хүн орж ирэхэд хүнийг хүндэлдэг. Ажил хийлгэдэг, ажилдаа гаргаж нөгөө малаа хариулдаг. Түлшээ түүдэг, хоолоо хийдэг. Эх эцэг бол хүүхдийг сургахын төлөө чармайж байсан. Эх эцэг хүүхдийг ажилд ч сургаж байсан. Тэр хэмжээгээр бид нар одоо тийм хэмжээний ажилчин байсан гэж би бодож байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Эх эцгийн сургаалиар, багш нарын чадвараар... Дээр үеийн багш нар бол чадалтай байсан ёстой хүүхдийг сургана гэж бодож байсан болохоос биш

Хишигсүрэн -

Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Аръяа -

Би айлын эхний хүүхэд

Хишигсүрэн -

Том хүүхэд нь баййсан байна тээ

Аръяа -

Том хүүхэд

Хишигсүрэн -

Ер нь одоо хүүхэд насны амьдрал одоо тэр үеийн бусад тантай адилхан хүүхдүүдтэй харьцуулахын болбол таны хүүхэд нас юугаараа их онцлогтой вэ?

Аръяа -

Бид нар ажилч хөдөлмөрч хүнийг хүндэлж явдаг. Ажил хийж чаддаг арай л илүү гэж одоо би бодож байна.

Хишигсүрэн -

Аан ха. Олон дүү нартай байсан хүүхдийн онцлог юу вэ? Таныхаар

Аръяа -

Олон дүү нартай байх онцлог нь одоо том эгчид хамгийн их ачаалал ирнэ дээ. Том ахад нь юмуу

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм ачаалал ирнэ. Хэдэн дүү нартай чадахгүй юмын даалгаварын хийж өгнө. Бас тийм л ажил байсан. Ээж аав чинь наад дүү нарынхаа даалгаварыг хийлгэ. Тэр нь хийж чадахгүй байвал хийлгэ гэдэг байхгүй юу. Өөрөө бас сурна тэрний хажуугаар

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд дүү нартай зааж сургана. Хүүхдүүд ээж аав ажилд явахлаар зэрэг ард нь дүү нараа асарна. Тийм л хүмүүжилтэй байсан.

Хишигсүрэн -

Одоо таны хүүхэд насны тийм хөгжилтэй ч юмуу санаанаас гардаггүй ямар тийм сонин инээдэмтэй ч юмуу эсвэл одоо ямар мартдагдгүй ямар дурсамж санаанд орж байна.

Аръяа -

Мартдагдгүй дурсамж нэг байна. Би одоо хичээлдээ явж байгаад нэг даалгавар хийгүй гэнэ ээ. Одоо би хоёрдугаар ангид байсан уу гуравдугаар ангид байсан уу би бүр бодоод байдаг юм. Тэгсэн даалгавар хийгээгүй гээд багш загнадаг байсан байна л даа. Даалгавараа хийгээчгүй манай ээж аав даалгавар хийгээгүй хичээлд явахгүй гээд нөгөөх чинь

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Энэ одоо Хар булагт сургуулиасаа бас хол дандаа мориор явдаг. Би уйлаад хичээлд явдаггүй нөгөөх чинь. Тэгсэн чинь манай ээж намайг загнаад чирээд Даваа гээд энэ одоо ч байна. Манайп нэгдэлд хянан шалгахын дарга хийж байсан.

Хишигсүрэн -

Тийн

Аръяа -

Тэгсэн тэр алаг морьтойгоо тэрний ард ээж намайг хүчээр аваачиж нөгөөх хүнтэй сундалдуулаад морин дээр

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Сургуульд нь хүргэж өг гээд. Тэгсэн даваа дарга намайг барьж аваад нөгөөх чинь хөтлөж аваад одоо бүр тавьдаггүй

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Би сургуулийн хүүхэд юм болно захиралын контор монторт орохоос их айна ш дээ. Гэхдээ орно барина хаана байдгийн ч бараг мэдэхгүй дээ шахуу

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгсэн чинь нөгөө Даваа дарга чинь намайг бүр хөтөлж аваад сургуулийн захиргаанд оруулаад багшид бариулж өгөөд энэ бүр хичээлдээ явалгүй ээж аав эь намайг хүргэж өг гэсэн юм гээд аваачиж өгч байдаг билээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэрнээс хойш би нөгөөх юу яана ичээд ангийн хүүхдүүд дотор багш ирж байна гээд Аръяа одоо ингээд ажил хичээлд яваагүй ингээд хүн авч ирж өглөө гээд багш бид нарыг хүүхдүүд дунд босгож байгаад хэлсэн. Тэгээд хэлэхлээр зэрэг би ичдэггүй яахав.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд түүнээс хойш би хичээлдээ бүрэн явдаг болоод

Хишигсүрэн -

Даалгавараа яг цагт хийгээд

Аръяа -

Даалгавараа яг цагт хийж авдаг болоод одоо би яагаад ч даалгавар хийж чадаагүй юмуу одоо яагаад ч хийгээгүй хэн мэдэх вэ. Тэгээд явж байдаг билээ. Миний тэр одоо хүртэл санаанаас гардаггүй. Намайг Даваа дарга л тэр сургууль дээр аваачаад бүр захирал дээр оруулаад ангийн багшид нь манай ангийн багш Гомбожав гээд багш байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр багшид намайг бүр гараас нь хөтлүүлгээд өгч байсан билээ. Тэгээд тэрнээс хойш хүүхэд ичдэг айдаг болоод ийм л асуудал хийж болохгүй юм байна одоо бүр, тэр одоо хүртэл миний санаанаас гардаггүй.

Хишигсүрэн -

Аан ха. Ер нь та сургуульд явахдаа хаана сургууль төгссөн бэ?

Аръяа -

Хотод

Хишигсүрэн -

Наймдугаар ангиасаа юу аравдугаар ангиасаа төгссөн юмуу.

Аръяа -

Наймдугаар анги төгссөн. Техникумд яюж байсан.

Хишигсүрэн -

Сургуульд хуваарь авахад хэр чөлөөтэй байсан. Хүүхэд сургууль одоо мэргэжил эзэмшээд явахад сонголтынхон боломж одоо юу гэдгийн эрх тэгш нөгөө сургууль соёлд суралцах боломж ер нь байсан уу

Владимир -

Ерөнхийдөө бол байсан.

Аръяа -

Эрх тэгш боломжоороо сурлагаараа явж байсан шүү. Эхний аравт орсон хүүхэд сургууль авдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Эхний хүүхдүүдийг аравдугаар ангид өгдөг. Дараачийн хүүхдүүд техникум авадаг. Тэгээд дараачийн хүүхуд ТМС авадаг байлаа. Тийм л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Ер нь хүүхдүүдийн хэдэн хувиар авч чаддаг байсан юм бэ тэр үед

Аръяа -

Оо хүүхдүүд авч байсан авч байсан. Сурлагатай бол нөгөө аравдугаар ангидаа ордог. Аравдугаар ангиас сургууль төгсөөд “Улаан шугам”-аар авч баййсан. Улаан шугам гэдэг юманд орж авч байсан.

Хишигсүрэн -

ТИйн. Улаан шугам хангахад чинь одоо дунд сурсан хүүхэд бол хангахгүй тээ.

Аръяа -

Хангахгүй сайн онц сурч байж хангадаг.

Хишигсүрэн -

Сайн онц сурч байж хангадаг байсан тээ

Аръяа -

Сайн онц сурч байж хангадаг тийм л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгээп та чинь Улаанбаатарт ямар сургуульд явсан.

Аръяа -

Санхүү эдийн засгийн техникумд явсан

Хишигсүрэн -

Тэгээд оюутан нас анх хотод орж байгаа хөдөөний хүүхдийн тэр туулж өнгөрүүлсэн оюутан цагийн амьдрал тэр хотын орчинд дасах хэр байв тээ тэр тухай

Аръяа -

Оюутан болж очиход их хөглөнө өө.

Хишигсүрэн -

За

Аръяа -

Хот газар мэддэггүй. Манай аав ээж явуулахаар нь эхлээд юу яадаг бараг хотод их хулгайч байдаг. Бараг хүн аваад явчихдаг. Мөнгө төгрөгөө хулгайд өгдөг хааш хэрэг хүн дагаж явж болдоггүй. Ухуулгыг хийж өгнө ш дээ тэр үед чинь

Хишигсүрэн -

За тэгээд мөнгөө хаана хийх үү?

Аръяа -

Мөнгийг угаасаа ээж аав явахлаар одоо энэ халаас малаасанд юм очж өгөөд хийж өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Ядарсан үедээ гаргаж иддэг. Хоолгүй үедээ хэрэглэдэг. Түүнээс өмнө задалж болохгүй

Хишигсүрэн -

Одоо ойролцоогоор хэдэн өгч явуулдаг байсан бэ?

Аръяа -

Ойролцоогоор нэг зуун мянган төгрөгтэй явдаг байсан байх

Хишигсүрэн -

Юун зуун мянган төгрөг гэж

Владимир -

Зуу зуу гээч

Аръяа -

Зуун мянган юу билээ зуун төгрөг, зуун төгрөгтэй оюутан явж байсан

Хишигсүрэн -

Замын зардлыг хаанаасаа даадаг баййсан бэ?

Аръяа -

Замын зардлыг өөрөө төлж ордог байсан.

Хишигсүрэн -

Төлж ордог байсан

Аръяа -

Тэгж байсан

Хишигсүрэн -

Та юугаар явж байсан бэ? Анх Улаанбаатар луу?

Аръяа -

Онгоцоор явдаг байсан биш үү

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгэхэд газар машин гэж яваагүй байсан үед бид нар машин тэргээр яваагүй

Хишигсүрэн -

Онгоцонд анх суухад ямар байв аа? Өмнө нь та онгоцонд сууж үзсэн юмуу?

Аръяа -

Анх удаагаа тэгж онгоцонд сууна ш дээ. Онгоцонд суухлаар эхлээд онгоцонд орохоор айгаад эхлээд харанхуй цагаан юман дотор орчихдог энэ ямар нь болдог бол гээд гайхаад. Нэгдүгээрт сониуч зангаараа тэр цонхоороо хараад бас их ширтэнэ. Тэгээд энэ онгоц нь дээрээс харахлаар энэ доор хавтгай хавтгай дорож маягийн юм нь гүй энд одоо ямар юм байдаг болов оо. Манай нутагт байдаггүй юм гэж бодоод л тэгээд тэрийг их сонирхож харж явдаг байсан.

Хишигсүрэн -

Тэр дорож шиг юм нь тариалангийн талбай байсан байх тээ.

Аръяа -

Тийн тариалангийн талбай гэдэг юммыг мэдэхгүй. Манай сум чинь

Хишигсүрэн -

Атар газар хагалчихсан

Аръяа -

Тариалан байхгүй юм чинь тийм юутай гзар учраас бид нар тараилангийн талбай малбай гэдгийн яаж мэдэх юм. Бүр мэдэх ч үгүй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Сумын төвөөс дөнгөж гарч явж байгаа хүмүүст ямар юу байх вэ.

Хишигсүрэн -

Тэгээд хотод очоод юу болов

Аръяа -

Хотод очоод нэг аав одоо тэр утсаар ярьж захиа махиа явуулж байсан мэдэхгүй нэг хүнтэй яриад намайг манай төрлийн нэг айл очиж тосож авч байдаг. Онгоцноос буучихаад цааш ирэх гээд хүмүүс дагаад байж ямарч байсан онгоцны буудал руу орж байдаг тэр, тэгж л хүмүүс ирж тосож авч байдаг.

Хишигсүрэн -

Таныг анх улаанбаатарт орж байхад чинь хэдэн он бэ?

Аръяа -

Далан он

Хишигсүрэн -

Далан он байна. Харьцангуй ер нь нэлээн хөгжчихсэн байсан үе юм байна ш дээ.

Аръяа -

Хөгжсөн байсан үе

Хишигсүрэн -

За тэгээд оюутны амьдралдаа яаж одоо золгож

Аръяа -

Тэгээд тэр байсан айлын хүн дагуулж сургууль мургуульд нь бүртгүүлээд тэгээд явуулаад хоёр гурван өдөр намайг бас дагаж сургуульд хүргэдэг. Зам мэддэггүй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Дахиад надад энэ замын автобусны буудалыг бүтэн зааж өгөөд би бүтэн хагас жилээр нь нөгөө автобус юу хочроос өөр газар явж чаддаггүй. Газар мэддэггүй юм чинь яаж явах уу. Нөгөө автобус харж байгаад нэг л автобусанд сууж авдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Түүгээрээ гэртээ хүрдэг. Тийм л байсан л даа. Тэгж байгаад хагас жилээс хоыш гайгуй болсон.

Хишигсүрэн -

Зуны амралт болгоноор ирдэг байсан уу?

Аръяа -

Амралт болгоноор ирнэ. Гэртээ ирж амраад ийм л байсан биш үү.

Хишигсүрэн -

Тэр үеийн оюутны степент хэд байсан бэ?

Аръяа -

Зуун жаран төгрөг байсан.

Хишигсүрэн -

Аан ха. Тэр тэгээд оюутны амьдралд хүрэлцэх үү?

Аръяа -

Хүрэлцэж байсан. Болж ч байсан тэрүүгээрээ болгоод

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Оо тэр зуун жаран төгрөг хариу буцаж ир гэдэг үүрэгтэй бас төгсөх үеэр, мөнгөн хэцүү болно тэрүүгээрээ хариу буцдаг бид нар тийм байсан.

Хишигсүрэн -

Бүр хадгалж байгаад

Аръяа -

Хадгалж байгаад сүүлчийн нэг хоёр сарын юуг чинь бүр хадгалаад цуглуулсаар хариу тэрүүгээрээ буцаж ирдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм л байсан. Одоо болохоор хүүхдүүд мөнгөний төлөө эс байна уу. Мөнгө нь юу ч биш болчижсон.

Хишигсүрэн -

Мөнгийг бол зүгээр л

Аръяа -

Цаастай адилхан болгочихсон болж байна.

Хишигсүрэн -

Та бол мөнгөө ямарч байсан хэмнэдэг. Хүргэхийг хичээдэг эцэг эхээсээ

Аръяа -

Хүргэхийг хичээдэг одоо

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бас заримын хичээл номоо авна. Бас заримын байгаа айлдаа өгнө бас

Хишигсүрэн -

Аан ха. Аа мөнгөнөөсөө юу?

Аръяа -

Мөнгөнөөсөө

Владимир -

Хоолны мөнгө өгч байсан байна л даа.

Аръяа -

Хоолны мөнгө өгдөг.

Хишигсүрэн -

Ер нь тэгдэг байсан байх шүү тээ?

Аръяа -

Тийн. Тэгж байсан . Айлд зүгээр хот газар айлд зүгээр байдаггүй гэсэн ойлголттой байсан. Хоолоо өгдөг

Хишигсүрэн -

За тэгээд Бөхмөрөнд төгсөөд шууд, томилолт өгдөг байсан гэсэн тээ тэр үед

Аръяа -

Тийн тэр үед өгдөг л байсан газар газарт

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Манай аав намайг шууд энд авчихсан. Тэгээд би энд ирээд хавар ажилдаг. Есөн сард худалдагчаар ороод худалдагч зургаан хийгээд тэгээд нягтлан болсон. Түүгээрээ Бөхмөрөнд байсаар байгаад тэгээд тэтгэвэртэй гарсан.

Хишигсүрэн -

Та анх нягтлангаар орж байх үе чинь хэдэн он бэ? Далан ...

Аръяа -

Дөрвөн он

Хишигсүрэн -

Аан ха. Тэгээд таныг далан дөрвөн онд энэ сум оронд сургууль төгсөөд ирэхэд одоо юу гэдгийн нэгдэл нийгмийн амьдрал бол яг ид одоо юу гэдгийн хөгжиж байсан үе тээ. Нийгэмчлэл дуусчихсан. Тодорхой түвшинд жигдэрчихсэн.

Аръяа -

Жигдэрчихсэн их сайхан байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгээд нэгдлийн үеийн эдийн засаг санхүүгийн юмыг яаж тооцоолдог байсан. Нэгдлийн тэр нөгөө санхүү аж ахуй талын одоо юу ажил яаж явагддаг байсан. Бүр нэг бүтнээр нь та ярьж өгөөч. Ямар ямар албан тушаалтай хүмүүс аил хигих уу? Нэгдэл өөрийгөө яаж санхүүжүүлэх үү? Нэгдлийн цалин цавуу ямар байсан. Ер нь хэр хүрэлцээтэй байсан ингээд нэгдэлтэй нэг түүх

Аръяа -

Нэгдэлтэй холбоотой юм бүхэн хүрэлцээтэй. Нөгөө өөрсдөө үйлдвэрлэлээ явуулдан. Мал аж ахуйгаа өсгөдөг. Түүнийхээ ноос моосыг хамаг ашиг шимээ нь цаашаа борлуулдаг. Нэгдэл өөрсдөө борлуулдаг. Бас улсад гэрээтэй

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд цаанаас улс аваад мөнгө шилжүүлдэг

Хишигсүрэн -

Улсаас даалгавар өгдөг байсан уу? Даалгавартай юу?

Аръяа -

Даалгавартай, тусгай төлөвлөгөөтэй биш үү. Одоо нэгдлийн энэ он гэхэд Бадрал нэгдэл гэхэд ноос, хонины уртын ноос төчнөөн тонныг

Хишигсүрэн -

Аан ха. Бас хэмжээтэй

Аръяа -

Ахарын ноосыг төснөөн кило тонн, ямааны ноолуур төчнөөн тонн

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бүр тусгай цаанаас төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөт эдийн засантай юу яасан учраас тэр чинь бүгд төлөвлөгөөтэй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр төлөвгөө норммыг биелүүлэхгүй бол одоо бүр сумын дарга цэрэг юу байна

Владимир -

Цалин хасагддаг.

Аръяа -

Тэрийг л одоо бүгдийн хөөгөөд гаргачихдаг. Хөдөө яв. Нэг малчин дутуу байсан хэдэн грамм дутуу байсан ч тэрнийг явж авдаг. Дарга ч явж байдаг. Сумын дарга ч явж байдаг. Намын орлогч ч явж байдаг. Сумын орлогч ч явж байдаг. Хүн толгойтой тоот бүгд явж байдаг.

Владимир -

Багш нар ч явдаг байсан.

Аръяа -

Бүгдийн тэр малчдаас явж цуглуулж авдаг.

Хишигсүрэн -

Хүн яваад байгаа зардал нь тэр очоод авах гэж байгаа зуун, нэг кило ноосноосоо илүү зардал гармаар юмаа тээ. Тэгж бодохгүй юу?

Аръяа -

Тэр ер нь зардал мардал гэж байсангүй. Та нар нэгдүгээр бригад гар гэдэг ч чюмуу, хоёрдугаар бригад гар гэдэг ч юмуу одоо Аръяа, Владимир хэн гэдийн одоо тийм айлаас төчнөөн дило ноолуур олж гээд явуулахаар бид нар өөрсдөө явна. Албан унаагаар явна. Мориор бол мориор, машинаар бол машинаар, тэмээгээр бол тэмээгээр тэгээд явдаг.

Хишигсүрэн -

Аан ха, аа тэгээд

Аръяа -

Бид нар өөрсдөө хувийнхаа унаагаар явдаг.

Владимир -

Мориор гэсэн ч бид нар өөрсдийнхөө мориор явдаг.

Хишигсүрэн -

Бинзенээ ч гэсэн өөрсдөө хийх үү?

Владимир -

Мориор мориор

Аръяа -

Мориор гэхдээ яахав

Владимир -

Тээврийн зардал байхгүй

Аръяа -

Тээврийн зардал гэж юм байхгүй. Бид нарт нормын морьтой бүгд, ер нь нэгдлийн ажилчин бүхэн нэг нэг морьтой. Тэрүүгээ бариад бариад өгчихдөг.

Хишигсүрэн -

Аан ха. Аа тэр өгч байгаа төлөвлөгөө норм бол нэг биелүүлэх хэмжээний юм байх уу эсвэл хүч чадлаас давсан хэмжээний даалгаварууд байсан уу?

Аръяа -

Тэр болбол биелүүлэх боломж яагаад гэхлээр яг тэр малын толгойд граммтай ш дээ. Одоо нэг кило хонь, нэг хониноос кило дөрвөн зуун грамм уртын ннос, гурван зуун грамм ахар авна гээд цаанаас нь нэг малд уячихсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

нэг ямаанаас, сэрхээс гурван зуун грамм ноолуур авна. Эх ямаанаас хоёр зуун грамм ноолуур авна гээд багзаг бага насны малаас хоёр зуун грамм ноолуур авна гээд юу яачихсан. Тэгээд уяад өгчихсөн. Тэрүүгээрээ авдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд малчид ч боловч тэрүүгээ бүгдийн самнаж өгдөг цагт нь. Ямааг болбол гурван сар гэхэд гурван сар гаргаад гарван сарын арван тавнаас дөрвөн сарын нэгэн хүртэл тэр ноолуурыг ер нь авдаг. Самнуулж авдаг.

Хишигсүрэн -

Ноолуурны үнэ хэд байлаа. Тэр үед хэдтэй байсан

Владимир -

Гучин зургаан төгрөг басан.

Аръяа -

Эхлээд арван найман төгрөг байсан. Сүүлд гучин зургаа болсон. Арван найман төгрөг түүнийг чинь малчид дутаахаар гурав нуналж төлнө.

Хишигсүрэн -

Хөөх далан хэд ерэн хэд болгох нь байна.

Аръяа -

Тийн. Ерэн хэд болгож төлдөг тусгай бас төлбөрийн үнэ тусдаа ш дээ. Ер нь малчид төлөх үнэ, авдаг дансны үнэ, тушаах нь гээд тус тусдаа үнэтэй. Тэгээд малчид түүнийг дутаахаар гурав нугалуулж төлдөг. Хаварт малчид болохоор ноосоо самнадаг. Төлийн хөлс гэж өгнө. Хариулагын хөлс гэж өгнө. Малчидад хөлс бол хангалттай ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэрнийг нь өгдөг. Сүү сааль саасны мөнгө өгдөг. Одоо нэг айл таван зуун литр сүү өгнө гэсэн болбол тэрнийгээ тэгээд малчид яахав зуны цагт барьж өгдөг. Түүнээсээ нөгөө авч масло тосоо, аарц тосоо гаргадаг. Бас ч гэж одоо тосны завод гэдэг тусгай нэг тасагтай. Зунд малчидыг тэр одоо малчид гэр гэрээс нь титсёроор зөөж сүүгийн явж авдаг. Хэмжээд авч ирдэг. Тэгээд сүүний заводод авч ирж өгөөд машиндаад масло цөцгий гаргаад тэгээд масло цохидог. Масло бас аяндаа төлөвгөөтэй. Бүгд төлөвлөгөөтэй шүү дээ. Нэг литр сүүнээс төчнөөн масло гарна гээд бүр тэгдэг. Төчнөөн грамм цөцгий гардаг. Төчнөөн грамм цөцгийнөөс төчнөөн грамм масло гардаг гээд цөм төлөвлөгөөтэй тэр чинь

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэрнийгээ барьдаг. Тийм ч их хүчин чадлаас давуу ч юм бас байгаагүй юм.

Хишигсүрэн -

Тэр их масло хийчихээд сумын хөдөлмөрчдөд зориулаад тэд нарт зардаг тэд нарт борлуулдаг тийм масло гэж байсан уу?

Аръяа -

Байхгүй ээ. Тэр нөгөө дээрээс төлөвлөгөөтй болно оо

Хишигсүрэн -

Тэр масло ер нь хаачдаг баййсан юм?

Аръяа -

Энэ чинь аймагт ачуулдаг. Аймаг цаашаа улсад ачуулдаг.

Хишигсүрэн -

Улс бас арай Орос руу аччих уу арай үгүй юу.

Аръяа -

Тэгдэг л байсан. Хаана нь очиж байсан хэн мэдэх вэ дээ.

Хишигсүрэн -

Жилдээ ер нь мах бэлтгэлд хэдэн толгой мал бэлдээд, хэдэн кило мах бэлдээд тууварт хэдэн ямар хэмжээний мал явдаг байсан бэ?

Аръяа -

Тууварчин одоо хавар, хаврын мах бэлтгэл гэдгээр гэж гардаг. Аяндаа нягтлангууд нөгөө малчидаас малаа авдаг. Тусгай эр хонь, эм мал гээд тусгай суурилчихдаг. Нөгөөх одоо тэр улсад авахын тулд энэ захиргаа гээд бас тусгай албан газар ш дээ. Нэгдэл гэж тусгай албан газар тусдаа. Захиргааны гэж тусгай төлөөлөгч, нэгдлийн гэж тусгай төлөөлөгч гарч бүр тэрнийг килож авдаг.

Хишигсүрэн -

Тийн

Аръяа -

Тэгээд тусгай тууварчин гаргаад одоо арван мянга гаруй мал бэлтгэж байсан даа одоо

Хишигсүрэн -

Жилд үү

Аръяа -

Жилд

Хишигсүрэн -

Пөөх

Аръяа -

Бүр гурав дөрвөн суурь гаргадаг байсан. Тууварчид гэж

Хишигсүрэн -

Пөөх

Аръяа -

Тэгээд явдаг. Нэг суурь малыг таван зуугаар суурилдаг байсан. тэгээд гурван тууварчин туудаг.

Хишигсүрэн -

Үхэр бас, адуу бас гардаг байсан уу?

Аръяа -

Гардаг. Үхэр гардаг адуу гардаггүй байсан юм. Үхэр хонь ямаа гардаг.

Хишигсүрэн -

Энэ нөгөө Худалдаа бэлтгэл ангийн хашаанд нэг түүхий эд авдаг нэг юу баййсан тээ. Өлөн авдаг. Яс мас авдаг

Аръяа -

Худалдаа бэлтгэл анги гээд тусдаа бас

Хишигсүрэн -

Тийн гарч байгаа бүх малын бүх түүхий эдийг бүгдийн авдаг нийлүүлдэг систем байж тээ тэр үед?

Аръяа -

Тийн тусгай системтэй байсан. Худалдаа бэлтгэл анги гэж байю. Одоо ноосыг аваад энэ Худалдаа бэлтгэл ангид тушаадаг. Худалдаа бэлтгэл анги тэднийг ачаад Цагааннуурын дамжлага баазад тушаадаг. Тэгээд тэр дамжлага цаашаа бааз нь тэр улсдаа хаана нь тушааж байсан тэгж л байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд тэндээс тусгай бид нар нягтлангууд бид нар нэхэмжлэхээ бичээд одоо тэрний мөнгөө авдаг. Тэрнийгээ одоо жил эцсийн тайлан балансад эхний төлөвлөгөө мөлөвлөгөөндөө тусгаад одоо бүр ноосноос төчнөөн төгрөг орж ирдэг. Мал гаргаад төчнөөн төгрөг авдаг. Цөцгий боловсруулаад төчнөөн төгрөг авдаг бүгд төлөвлөгөөтэй. Ийм мөнгөө бүгдийн дээрээс өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нэгдэл яваад нягтлангууд өөрсдөө одоо ерөнхий нягтлан байна уу, эдийн засагч байна уу явж хөөцөлдөж мөнгөө олж авдаг. Тэр мөнгөөр чинь бид нар эргээд малчдын цалин, ажилчдынхаа цалин тавьдаг

Хишигсүрэн -

Одоо нэгдлийн үеийн нөгөө нэг касс яаж ажилдаг байсан бэ? Одоо юу гэдгийн зузаатгал авах уу ерөөсөө байгаа мөнгөн дотроо эргэдэг байсан юмуу?

Аръяа -

Нэгдэл аймгаас орж зузаатгал авдаг байсан.

Хишигсүрэн -

Авдаг байсан уу?

Аръяа -

Нэгдэл эхлээд юу банк гэдэг юм нь одоо

Владимир -

Жаран гурван онд ажилласан.

Аръяа -

Жаран гурьан онд, түүнээс урьд касс гэж тусгай орон тоо ажиллаж байсан байв. Аймгаас орж мөнгө авдаг. Банкны хүн л харин тэр

Хишигсүрэн -

Банкны үүрэг гүйцэтгэдэг.

Аръяа -

Банкны үүрэг гүйцэтгэдэг. Тэгж байгаад энэ банк байгуулагдаад банктайгаа харьцдаг болсон.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Банк бол ерөөсөө шууд аймаг орж зузаатгал авдаг. Одоо ч гэсэн банкууд тийм байгаа ш дээ. Аймгаас зузаатгалаа авдаг. Тийм байсан

Владимир -

Жаран гурван онд хамгийн анхны банкны эрхлэгч нь манай энэ хөгшний аав нь байсан.

Хишигсүрэн -

Бөхмөрөнд ?

Владимир -

Бөхмөрөнд тийн

Хишигсүрэн -

Ямар боловсролтой хүн байгаад банкны эрхлэгч болж байна.

Владимир -

Сайндүүрэн гэж

Аръяа -

Одоо тэр хүн ...

Владимир -

Цэргийн курсын боловсролтой хүн байсан.

Аръяа -

Цэргийн хүн болохоор дээр үед манай аав чинь байсан бол одоо далан хэдтэй байх ёстой. Тэгэхлээр тэр бага анги дөрөвдүгээр анги төгссөн юмуу ямар нь тийм хүн байсан байлаа

Владимир -

Тийм хүн байсан.

Аръяа -

Тийн чадалтай хүн байсан гэсэн.

Владимир -

Тэгээд нэгдэлд нэг...

Аръяа -

Манай аав хотод л яваад курс мурсэнд суугаад төгссөн.

Владимир -

...үйлчлэх хүн гарч үгүй юу тиймээ

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр зээл авдаг байсан байгаа юм. Монгол банкнаас, нэгдлүүд чинь нэг зээл юу яагаад малчидаа нөгөө мөнгө өгдөг. Тийм л байсан байлаа янз нь

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд сүүлд нь тэр чинь тэрнээс суурь тавьчихсан. Нөгөө Хөдөө Аж Ахуйн банк нь ХААН банк болоод тэгээд одоо Монгол банк сүүлд нь улас хөгжлөө ш дээ. Тэгээд энэ сумын хамгийн анхдагч нь болбол манай энэ хөгшний аав нь Авирмэдийн Сайндүүрэн гэж хөгшин байгаад л одоо хамт ажиллаж байсан улсууд нь бий. Одоо ингээд настангууд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Одо тэр Увс аймагт Түмэн-Өлзий энэ тэр гээд ийм тийм улсууд байдаг.

Аръяа -

Одоо дээр үеийн хүмүүс болохоор боловсролтой байсан байгаа биз

Владимир -

Нэгдлийн аж ахуйн касс гэж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Нэгдэл дотоод мөнгө хөрөнгөө хадгалдаг. Тэр хадгалдаг мөнгийг болбол кассын нярав мэддэг.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Одоо бас нэг ийм орон тоотой. Тэр кассаас мөнгө шууд гардаг. Одоо манай энэ Дэмбэрэл гэж хөгшин байсан нягтлан бодогч

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Дээр үеийн, тэр хөгшин нөгөө нарийн тооцоотой. Тэгээд эд нар ингэж л ажилдаг. Мөнгийг кассанд оруулж гүйцэтгэлийн мөнгө хөлс өгдөг. Нөгөө хөлс чинь одоо жижиг юу яагаад одоо нэгдлийн ажилчин бол хорин тав гучин төгрөгийн хөлс байсан байгаа юм дээр үед. Тийм мөнгө авдаг байх үед ажиллаж байсан. Одоо аав нь энэ тийм л санхүү бүртгэлийн тогтолцоо байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр өргөжиж банк манк болоод дээшээ явчихсан. Тэгээд нөгөө...

Хишигсүрэн -

Тэр одоо юу гэдгийн нэгдлийн үеийн одоо хөдөлмөрийн хамт олон гэж хэлдэг байх даа. Ажилчид хамт олны зохион байгуулалт ажил доторхи нөгөө дарга цэргийн харилцаа, хүмүүсийн уур амьсгал ямар байсан бэ? Аръяа эгч ээ та юу гэж боддог вэ одоо

Аръяа -

Би тэр үед сайхан байсан гэж бодож байна. Дээр үед чинь их боловсролтой хүмүүс байгаагүй ш дээ. Дандаа дөрөвдүгээр анги төгссөн хүн манай ааваас эхлүүлж аваад хүмүүс чинь дандаа бага боловсролтой

Хишигсүрэн -

Тэгээд

Аръяа -

Тийм боловсрол муутай ч харьцаа сайтай. Бид нарыг ёстой хүндэлдэг. Хүнийг тэгж их шахаж юу яахгүй бүгдийн зохион байгууллалтай хийнэ. Бид хочрын үгнээс гардаг хүн ч байгаагүй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бүгд тэрнийг одоо хийгээд л дарга цэрэг бүгдийн зохион байгуулж аваад аяндаа ажилчид ажилладаг. Одоо бид нарын үед одоо хавар, намар малчдын өтөг бууц хатгана аа. Хавар болохоор төлөлтөнд гарна. Худалдаа бэлтгэл ангиас хэдэн хүн тэр айлд очиж бай, нэгдлээс хэдэн хүн гар, захиргаанаас хэдэн хүн гар, цэцэрлэг, эмнэлэгээс хэдэн хүн гаргаад одоо малчид мал төллөөд одоо хүн хүч муутай хүмүүст аваачиж ажиллуулж байсан. Сарын хугацагаар явна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Сарын хугацаатай бид нарыг тэгээд ажиллуулж байсан. Бид нар чнягтлангууд өөрсдөө явдаг. Айлд очиж тэр айлын мал төлүллдэг. Хүн бүл цөөхөнтэй одоо тэр ьтаван зуун мал төллүүлдэг айд ямар

Хишигсүрэн -

Дийлддэггүй байсан байх

Аръяа -

Дийлддэггүй тэр чинь тэгээд тэрийг явж бид нар төлүүлж ингэдэг байсан.

Хишигсүрэн -

Одоо юу гэж боддог вэ? Та нар одоо ингэж нийлж байж тэр малыг нөгөө нэг эсэн бойцуулдаг байсан. Одоо ч гэсэн олон малтай айлууд тэр төлөө бүрэн авч чадаж байгаа болов уу?

Аръяа -

Одоо миний бодлоор болохоор хувийн өмч болоод ирэхээр хүмүүс бүрэн авч чадаж байна л бас. Зарим нь өөрөө зүтгээд хүний амьтны ах дүү нараа аваад л одоо авч байна л даа. Одоо дээр үед хүчин хүрэхгүйдээ нэгдлээс бид нарыг аваачиж бүтэн сар ажиллуулаад тэгээд малчид чинь их дархан эрхтэй байсан

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Өвсийн хүргэж өгдөг. Түлээгүй айлд түлшийн хүргэж өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд нэмэлт хүчин тэр төлчин гэдэг юм хүргэж өгдөг. Хавар болбол хашаагийн хатгаж, өтөг бууцын хатгаж өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Өвсийн хадаад пресслээд аяндаа нэгдэл чинь хүргээд өгчихдөг. Тийм бэлэн юман дээр байсан биш үү. Одоо тэгж байхад чинь чадахгүй байна одоо эд нар аяндаа, малчидын шаардлага тавихаар тэрний үгүй гэж хэлдэг дарга цэрэг байхгүй ирээд захиргаадаад аяндаа нь тэднийд тийм хүргэнэ. Эднийд ийм хүн хүргэнэ. Тэр байгууллагаас төчнөөн хүн гарга гээд л даргын одоо даргын тушаалаар дуудаж байгаад сумын дарга болдгийм, намын дарга болдгийм үүрэгддэг. Тэрнээс гаждаг хүн байхгүй явдаг. Одоо ажил багатай харин нялх хүүхэдгүй ар гэртээ татваргүй хүмүүс ажилчид яваад өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Хавар болоод ямаа хар юм самнадаг. Нөгөө хүн хүчгүй хүнд чинь очиж ямаагийн самнаж өгдөг. Хонийн хайчилж өгдөг. Тийм байсан ш дээ. Одоо бол бодоод байхлаар малчид өөрсдөө тэр болгоноо хүн хүч хэрэглэхгүйгээр тэгээд бас

Хишигсүрэн -

Аргалаад...

Аръяа -

Аргалаад тэр чинь бас айл хошууныхаа хүмүүсийг цуглуулаад тэгээд аваад байна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха. Ер нь таныг ажиллаж байх үеийн энэ сум нэгдэлд ямар ямар улсууд дарга удирдлагаар ажиллаж байсан. Тэр улсуудын ажилаа явуулдаг арга барил ажилчидтайгаа харьцдаг харьцаа гээд энэ юмны талаар та нэг яриач

Владимир -

Одоо манай суманд чинь Дамба дарга байлаа тиймээ.

Аръяа -

Дээр үед Дамба дарга байсан. Миний үед одоо Орших дарга байсан.

Владимир -

Нямжав дарга байлаа. Орших байхдаа их сайн ажиллаж байсан.

Аръяа -

Орших дарга одоо маш их шударга шуурхай тийм хүн байсан. Юмыг яг шууд зохион байгуулдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд өөрөө ч гэсэн унтдаггүй. Өглөө зургаан цагт босож аваад л одоо дээр үеийн “жаран ес”-ийн жолооч болбол нойр хоолгүй

Хишигсүрэн -

Нэгдлийн даргийн жолооч

Аръяа -

Тийм. Нэгдлийн даргийн жолооч болбол одоо нойр хоолгүй тэр дарга бүр унтдаг ч үгүй одоо энэ ялангуяа өвс хадлангийн үеэр, мал төлөлтийн үеэр даргад нойр байхгүй. Нөгөө малчидаа явж эргэдэг. Хаана нь юу дутагдаж байна. Нөгөө нэгдлийн төлийг бүрэн авдаг. Тэр чинь бас төл бойжуулдаг юутай төлөвлөгөөтэй норм

Хишигсүрэн -

Нормтой

Аръяа -

Нормтой болно. Төлөвлөгөөгүй юм байхгүй.

Хишигсүрэн -

Нэгдлийн дарга их сайн ажиллаж чадсаных нь үр дүн яг тэр хувь хүнд юу байх уу? Тэгж өдөр шөнө нойргүй явсны үр дүн. Нэгдлийн даргад яг хувьд нь ямар

Владимир -

Дамба дарга байх чинь нөгөө далан мянган толгой малтай болоод энэ суманд чинь бүгд нөгөөх хүнс өгс байсан тиймээ.

Аръяа -

Тэгж байсан.

Хишигсүрэн -

Аа хүн болгонд уу

Аръяа -

Тийм айл болгонд хүнсний үеэр

Хишигсүрэн -

Үнэгүй өгч байгаа юмуу?

Владимир -

Үгүй ээ үнэтэй

Аръяа -

Яг үнэтэй боловч мал өгнө. Одоо анх эхлээд Дамба дарга байхад манай нэгдэл далан мянган толгой мал тоолуулж

Владимир -

Энэ сумын хувьд

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Хамгийн их ажилтай их хамгийн өндөр малтай сум болж байсан гэлээ. Тэрнээс хойш тэр мал бас буураагүй л дээ. Тэгээд ер нь яваад ажлаад ...

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Ер нь тэр сумын мал өсөлтөнд одоо хэрэгтэй. Тэр чинь мал өсөлт бас төлөвлөгөө нормтой. Тэр дарга хэр зэрэг зохон байгуулж л тэр ажил тэр сумын мал л өснө ш дээ. Дарга хэр зэрэг залхуурна тэр хэмжээгээр тэр мал өсөхгүй зудад нэрвэгдэнэ. Өвс тэжээл авахгүй бол тэр сумбын амьдрал тэр хэмжээгээр доошоо л орно ш дээ

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм л байсан гэж бодож байна уу. Тэгээд энэ улсууд чинь хувьдаа мал гэж байгаагүй ажилчин, захиргааны ажилчин найман толгой малтай байдаг эрхтэй хувьд

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Харин нэгдлийн ажилчид арван зургаан толгой малтоай байдаг хувьд тийм л хэмжээний бид нарт юутай. Малчид тавин толгой малтай байх эрхтэй.

Хишигсүрэн -

Тэр мал ер нь юунд, ямар юманд одоо хангагддаг хэмжээний амьжиргаа залгуулахад тэр цөөн тооны мал?

Аръяа -

Үгүй одоо тэр амьжиргаа ямар нь хуртэх үү. Тэр найман малаар бид нар бүтэн жил одоо манайхан Владимир захиргааны намын орлогч байсан. намын дарга ч байсан. Бид нар найман толгой малаар яаж амьдрах уу. Цалингаараа амьдардаг. Аа тэгэхдээ нэгдэл одоо мал цохиж өгдөг малчидад...

Хишигсүрэн -

Ажилчидаа

Аръяа -

Ажилчидад энэ сумын хэмжээний хүмүүст

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр малыг цохилтоор нэг малыг ерэн төгрөгөөр идэж байсан.

Хишигсүрэн -

Худалдаж авна. Махаа тээ

Аръяа -

Нэг ёсны бас махаа худалдаж авч идэж байгаа юм бид нар чинь

Хишигсүрэн -

Аан ха. Тийм л гэсэн үг тээ.

Аръяа -

Тийн. Тэр чинь тэгээд тэр малыг тийм амархан цохиод байдаггүй ээ. Бас баяр ёслолын үеэр зүгээр өдөр болгон бас цохиод байдаггүй.

Хишигсүрэн -

Жилдээ хэдэн мал нэг өрхөд цохиж өгдөг байсан.

Аръяа -

Үгүй тэгээд баяр ёслол болохлоор өгөөд байдаг. Өвлийн хүнс гэж нэг айлд одоо таван шийр нэг бод өгч байсан. Өвлийн хүнсэнд

Владимир -

Эхнэр нь амаржихлаар ....

Аръяа -

Хүүхэд мүүхэд гаргаж эхнэр нь амиржихлаар хонь цохиж өгдөг байсан. Амаржихад бол нэг мал чөлөөтэй цохиж өгдөг. Байнгын тэрний хаалт боолт гэж байхгүй. Гэхдээ сумын өрхөд баяр ёслол юм нь болохоор энэ сумын хэмжээнд айлуудад цохиж өгдөг. Тэрнийгээ авах гэж нэг оочёрлодог.

Хишигсүрэн -

Тэгэх байх

Аръяа -

Энэ нөгөө олгох гэж байгаа нэг малаа цаг алдахгүй авна ш дээ. Яг нэг ёсондоо малаа худалдаж иддэг тэгээд одоо бодоход бид нар гадуур дотуур тэгээд өөрийн юм таргалал өөрийнхөө ганц нэг юм идээд тэгээд л хүн хараас худалдаад иддэг байсан байх даа одоо бодбол

Хишигсүрэн -

Аан ха. Одоо таны энэ амьдарч байгаа хугацаа байна ш дээ хүүхэд байхаас эхлээд одоо хүртэл ингээд харж байхад монголд болон одоо таны энэ амьдарч байгаа орчинд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь гэж хэлдэг. Одоо эсвэл өдөр тутмын амьдралд эзэлж байгаа амьдралд гүйцэтгэж байгаа үүрэгт та ер нь чмар өөрчлөлт орж байна гэж та харж байна вэ? Та бодбол эмээ мэмгээ харж л байсан байх. Тэгээд таны ээжийн үеийнхэн одоо танаас ахмад үеийнхэн байна. Одоо таны үеийнхэн байна. Таны доод талын үе байна. Таны хүүхдүүдийн үе байгаа байхгүй юу. Тэгээд эмэгтэй хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт орж байна. Бас нөгөө талаасаа эрэгтэйчүүдийн хувьд бас эмэгтэйчүүдтэй адилхан бас өөрчлөлт гарч байгаа юу үгүй юу? Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх өөрчлөлтийн талаар та яриач

Аръяа -

Одоо өөрчлөлт гарч байлгүй яахав

Хишигсүрэн -

За

Аръяа -

Дээр үед одоо эрэгтэйчүүд нь бүгд юмаа мэддэг. Эмэгтэйчүүд нь голдуу гэр гэр малтай одоо хөдөөний улсууд чинв гэртээ нөгөө эр хүн байхгүй болохоор гэр дотроо юмаа шийдэж чаддаггүй. Манай гэрийн хүн ирж байж л мэднэ гээд хэлчихдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо ингээд бид нар хөдөө яваад мал төлөлтөөр нөгөө арван таван хоногт нэг мэдээ авдаг байхгүй юу. Одоо малын ноос үс д тэр юу байна байнгын мэдээ авч байдаг төлөөлөгч байнга явж байдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгээд ингээд явахлаар эмэгтэйчүүд ер нь мэддэггүй хуу манай гэрийн хүн мэднэ гэж байдаг. Би тэр одоо бодоход эмэгтэйчүүд тэр нийгэмд идэвхгүй байсан юмуу эсхүл өөрийгөө нэг гэрийн хоол хийдэг эмэгтэй гэж бодож байсан юмуу тэгж л байсан байх

Хишигсүрэн -

Эсвэл хариуцлагаас зугатаж байсан байх

Аръяа -

Хариуцлагаас зугатаж байдаг нь ч мэдэхгүй юм болгоныг манай гэрийн хүн мэднэ гэж хариулдаг. Тэгээд дандаа оройд бид нар нөгөө мал салаа хариулж явж ирсний хойно дандаа шөнө явж мэдээ авдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нам гэрийн эзэн байх цаг хугацаа тэгж явдаг байсан.

Хишигсүрэн -

Тэгээд

Аръяа -

Тэгээд одоо болохоор хүмүүс чинь одоо бүр худал хэлсэн хүнд эрэгтэйчүүдээсээ давах алдаад байх хэвтэй бүр

Хишигсүрэн -

Аан ха. Та ер нь өөрөө юу гэж боддог бэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байр байдал ер нь тийм нэг нь давамгай байх ёстой юмуу эсвэл эрх тэгш байх ёстой юу

Аръяа -

Миний бодлоор болбол эмэгтэйчүүд тэр үеийн хүмүүс өөрийгөө би энэ гэрийн хоол цай хийдэг. Энэ гэрт юм хийдэг гадаа түлээ нүүрсээ бэлддэг. Энэ хүн хоол унд хийнэ. Хэдэн хүүхдээ өсгөнө гэж байсан байх.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо болохоор эмэгтэйчүүд чинь бүгд энэ нийгэмд ажиллана. Сурна мэднэ эрх тэгш амьдарна гэсэн бодлоготой болсон байх гэж бодож байна би.

Хишигсүрэн -

Ийм бодолтой болоход юу нөлөөлсөн бэ?

Аръяа -

Нийгэм нь нөлөөлж байхгүй юу. Нийгэм нь өөрчлөгдөөд тэр байдлаас өөр болоод ардчилал мардчилал гараад одоо хүн бүхэн сурахын төлөө мэдэхийн төлөө, дээр үед чинь болохооор тийм сурч барьж байсан хүн байсангүй. Аяндаа нэг аав ээж гуравдугаар анги төгсгөдөг үгүйюмуу, дөрөвдүгээр анги төгсгөдөг үгүй юмуу тэгээд цөм мал дээр гарчихдаг бичиг үсэг муутай. Одоо энэ нийгэм болохор хүүхдээ сургана гэж бүгд тэмцэж байна. Хүүхдээ сургана энэ хүүхэд юм сурах ёстой гэж

Хишигсүрэн -

Аан ха. Таныг харахад таны үед болохоор малчин эмэгтэйчүүд юм мэдэхгүй байж, аа зүгээр сумын төдийн албан хаагч сумын төвд байдаг эмэгтэй хүмүүс ямар байсан бэ?

Аръяа -

Овоо ажил хийж байсан. Эмэгтэйчүүд бас адилхан нийгэмдээ оролцдог. Ажлаа хийдэг тийм л эрхтэй байсан гэж бодож байна. Миний үед...

Хишигсүрэн -

Аан ха. Яг үнэхээр эмэгтэйчүүд гэд сууж байх үед эрчүүд үнэхээр тэр гэр орныхоо амьдрал ахуйг аваад үр хүүхдээ аваад явах хэмжээний үүргээ гүйцэтгээд орлого олоод явж чаддаг байсан уу? Одоо тэр байдал яаж байна вэ?

Аръяа -

Тэр үеийн эрэгтэйчүүд болохоор би ерөөсөө гэр орноо авч явна. Үр хүүхдээ өсгөнө. Авгай хүүхдээ хувцаслана. Энэ гадаахиас малхариулж мөнгө олно гэсэн бодолтой эрэгтэйчүүд явж байсан байх л бодож байна би.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Дандаа эрэгтэй тэр бүхнийг одоо доошоо сумын төв орж гурил будаагаа авна. Тэр хүүхдийнхээ хичээлийг хийлгэнэ. Одоо болохоор шал өөр

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Яагаад гэхлээр бүгд эрх тэгштэй. Нөгөө юу нэг нь малаа хариулахад эмэгтэйчүүд гэрийнхээ бүх юмыг хийдэг. Бас л энэ хүүхдээ сургадаг тэдлэгтэй болгодог тэр талаас нь явж байна гэж бодож байна.

Хишигсүрэн -

Одоо та сая хэллээ ш дээ. Хүүхдүүдээ сургах боловсролтой болгохын төлөө айл болгон эрмэлзэж байна гээд. Хотод бол ийм үзэгдэл байгаа байхгүй юу эрэгтэйчүүд нь бид охидууд юу гэдгийн их дээд сургуулийн оюутангууд тэр чигээрээ оюутангууд болчихсон. Төгсөөд гарахад тэр охидуудад ажил тэр бүр олдохгүй гэдэг ч юмуу. Цаашид гэр бүл болоход боловсролын зөрүү гардаг гэх мэтээр ингээд амуудал гараад эхэлчихсэн байгаа байхгүй юу. Одоо би бодохдоо намайг хүүхэд байхад манай аав ээж ч ялгаа байхгүй охидуудыг илүү боловсролой болгох гэж хичээж илүү анхаарал тавьж, илүү чиглүүлж өгсөн. Эрэгтэй хүүхдүүд бол өөрийгөө аваад явчих байх, эрэгтэй хүн бол өөрийнхөө хувь заяаг мэдэх ёстой гэсэн бадлаар хандаад, манай гэрт ч бас тийм ялгаа байж л байгаа байхгүй. Охидууд нь арай илүү боловсролтой

Аръяа -

Одоо ч бас тийм л юу үзэгдээд байна

Хишигсүрэн -

Хөдөө ер нь ажиглагдаж байна уу?

Аръяа -

Ажиглагдаж байна. Ерөөсөө энэ хөдөөний хүмүүс бол эрэгтэй хүүхдийг аравдугаар анги төгсгөөд л одоо заримын малчин болгож авна.

Хишигсүрэн -

Тийн.

Аръяа -

Энэ миний мал багтахгүй байна. Одоо нэг ёсондоо одоо ирээд малдаа дахиад дарагдаад байгаа байхгүй юу. Хэтэрхий малаа өсгөчихөөд нөгөө эмэгтэй хүүхдүүд чинь тэр болгон тэгж мал хариулж чадахгүй ш дээ. Тийм учраас эрэгтэй хүүхдүүдийг бас жоохон гаргуунд нь гаргаад хаяад байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Ёстой л чиний хэлдгээр охидуудаа илүү, энэ охидуудыг одоо хүний газар очдог. Хүнд дарлуулдаггүй, энэ охидуудыг боловсролтой болгоно гэдэг юм одоо бас үзэгдээд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр нв юунаас болж байна вэ гэхээр одоо хувийн мал хэтэрхий өсөөд нэг ёсондоо малдаа боолчлогдоод нөгөө эрэгтэй хүүхэд чинь нөгөө айлын мал маллахуйцаа болоод тийм юм гарч байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм байдал энэ хөдөө бас үзэгдэж байна. Эд нар цөм хүүхдийг зургаа долоо болгоод ерөөсөө мал дээр гарчихдаг. Эрэгтэй хүүхдүүийг дөрөвдүгээр ангиас нь гаргачихаад байдаг жишээтэй юм бас гараад байна. Одоо бол эрэгтэй хүүхдүүийг сургуулиас гарчихаад байна. Тэгэхэд би бас эмзэглээд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Би буруу хэлээд байна уу. Малчдад хийж байна. Та нар хүүхдийг адаглаад зах зээлийн нөхцөлд энэ бүтээгдэхүүнээ борлуулж ямар үнээр борлуулахын, ямар үнээр авахын ийм мэдлэгтэй болгол доо гээд зарим хөдөөний хүмүүст ухуулга хийдэг байхгүй юу. Гэрт сууж байгаад хааяа ирэхлээр нь

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Хүнтэй уулзахаараа та нар яагаад хүүхдээ гаргачихаад байдаг юм. Тэр хүүхэд чинь цаашдаа бас мэдлэг гэдэг юм бас хэрэг болоод байгаа байхгүй юу тэр чинь нөгөө нэг хонь алчихаад тэр арьсыг хэдэн төгрөгийн хэнд аваачиж өгөх үү. Гурван мянгаар надад өгөх үү, таван мянгаар Владимирт өгөх үү гэдгийг бас тэр хүн боловсруулна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бодно. Зах зээлийн нийгэмд чинь бас хүүхдийг бас эрэгтэй хүүхдүүдийг түлхүү боловсролтой болгох нь одоо арай дээр болов уу гэж би боддог.

Хишигсүрэн -

Аан ха. Жишээ нь танайх яг өөрийнхөө хүүхдүүдийн хувьд одоо ямар байдлаар хүмүүжүүлж, ямар байдлаар ирээдүйнхэн төлөвлөлтөнд нь одоо юу гэдгийн тусалж дэмжиж ямар байдлаар танай хүүхдүүд боловсрол эзэмшиж явж байна. Одоо яг ямар байдалтай нийгэмд явж байгаа вэ?

Аръяа -

Бид хочр одоо хоёулаа төрийн ажилчин байсан учраас одоо хүүхдээ манай хүүхдүүд гараад мал маллахын ямар ч мэдлэг байхгүй. Тэр чинь мал малладаг мэдлэг мэргэжил ш дээ

Хишигсүрэн -

Чадвар тиймээ.

Аръяа -

Чадвар, тийм учраас бид нар өөрсдөө хүүхдээ сургууль төгсгөхийн төлөө тэмцсэн. Том хүүхдээ бид нар цагдаа болгосон. Цагдаад ажиллаж байна. Дараачийн хүүхэд яахав трактор чинь болгосон. Бас хүний сурлага мурлагаар бас болгодог.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Боловсролын хэмжээгээр бас болгодог. Хоёр хүүтэй, нэгийн тракторчин болгосон. Нэгийн цагдаа болгосон. Гурван охин байна. Хоёр нь багш болсон. Нэг нь эдийн засагч болсон. Одоо ийм байдалтай хүүхэд яасан. Одоо нэг охин байна. Энэ тавдугаар анги

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Яваандаа эмч мэргэжилтэй болгодог юмуу гэсэн зорилготой байгаа ш дээ. Ер нь тэгээд ах дүү нар дотор нэг эмч хэрэгтэй юм байна даа. Ер нь нэг ядарсан үед тариа хийчихдэн юмуу гэсэн ийм бодлоготой бид хоёр хүүхдээ боловсруулсан. Тусгай явуулж байгаа, явуулаад хүүхэд тусдаа гарсан л одоо энэ нэг охин байна.

Хишигсүрэн -

Аан ха. Танайд ийм жоохон хүүхэд байгаа юмуу

Аръяа -

Тийн

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна. Социализмын үед гэр бүлийн талаар ямар бодлого төрөөс явагдаж байсан бэ? Тэр бодлого танай гэр бүлд яаж нөлөөлсөн бэ гэсэн тийм асуулт байна

Аръяа -

Одоо социализмын үед ер сайхан. Одоо айл болгодог хүүхдээ цаашаа олон ах дүү нартай болгодог тийм л юутай байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Олон ам бүл төрөөс хүн ам өсгөе гэсэн бодлоготой. Тийм учраас хүмүүс бол чөлөөтэй хүүхдээ гаргадаг. Одоо энэ найм гэдэг нь наймуулаа, бид нар арвуулаа байна гэдэг чинь одоо бид нэр ээж аавын үеэс тийм төр болбол одоо хүн амаа нь өсгөе гэсэн бодлоготой байдаг байх л гэж бодож байна. Тийм байсан. одоо цагт энэ хүмүүс чинь хүүхдээс ер нь зугтдаг. Сайн болж л хоёр хүүхэдтэй байна л гэдэг тийм бодлоготой байна.

Хишигсүрэн -

Ер нь бол хүн ам өсгөх бодлогын үр дүнд олон хүүхэд, одоо олон хүүхэдтэй байхад хүүхдийн мөнгө өгдөг байсан тээ

Аръяа -

Хүүхдийн мөнгө өгч байсан. Тэр чинь бас орлогын мөнгө болж өгдөг. Айл бүхэнд өгдөггүй

Хишигсүрэн -

Дөрвөөс дээш хүүхэдтэй айлд өгдөг

Аръяа -

Дөрвөөс дээш хүүхэдтэй айлд өгдөг. Тэгээд мянга, найман зуун төгрөгийн цалинтай хүмүүст хүүхдийн мөнгө өгдөггүй. Түүнээс доош цалинтай хүмүүст хүүхдийн мөнгө өгч байсан.

Хишигсүрэн -

Бас тийм ялгавар байсан юмуу

Аръяа -

Ялгавар баййсан юм.

Хишигсүрэн -

Аа за за

Аръяа -

Одоо бид хоёр зэрэг аваад найман зуу хүргэж байсан болбол бид нарт хүүхдийн мөнгө олдодгүй, одоо танай ээж аав хоёр ч тэгж авч байсан. Түүнээс болохоор одоо хүүхдийн мөнгө өгч байсан.

Хишигсүрэн -

Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд ер нь ямар өөрчлөлт орж байна гэж та харж байна вэ?

Аръяа -

Үгүй одоо надад

Хишигсүрэн -

Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд илт том өөрчлөлт орж байна гэж би хувьдаа бол боддог ш дээ ер нь. Дээр үеийн улсуудаас, яг гарч байгаа гол өөрчлөлт юу вэ?

Аръяа -

Гарч байгаа өөрчлөлт үү

Хишигсүрэн -

Би бол ингэж бодоод байна. Эмэгтэйчүүд илүү их идэвхтэй илүү их нөгөө шийдвэр гаргахаар амьдралын ачааг илүү их үүрдэг, их шийдэмгий тэр хэмжээгээр эрэгтэйчннд бас жоохон юу яаж байна уу.

Аръяа -

Юу гэж?

Хишигсүрэн -

Сул одоо нэг жоохон идэвхгүй.

Владимир -

Тийн

Хишигсүрэн -

Тийм юм та хоёр ажиглаж байна уу ер нь эсвэл орон нутагт тийм юм ажиглагдахгүй байна уу?

Аръяа -

Эрэгтэй эмэгтэй хүний ялгаа юу?

Хишигсүрэн -

Тийн

Аръяа -

Үгүй ажиглагдаж л байна

Владимир -

Байгаа байгаа

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Хүүхдүүд одоо хүмүүс болбол эмэгтэй голдуу хүүхдүүдээ мэдлэгтэй мэргэжилтэй болгоод л тэгэхлээр тэр хүн чинь бас тэр хэмжээгээр нөгөө эмэгтэй хүүхдийг нөгөө хүнд их дарлуулахгүй тусгай мэргэжилтэй. Өөрийн гэсэн мэдлэгтэй болгоно гэсэн юм байгаа болбол болов уу гэж би бодож байна

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо эмэгтэй хүмүүс болбол одоо шийдэмгий болж байгаа ш дээ. Юмыг бараг давамгайлчихна алдаад нөхрөөсөө илүү мэдчихнэ алдаад

Хишигсүрэн -

Энэ нь одоо сайн үзэгдэл үү муу үзэгдэл үү

Аръяа -

Нэг талаар сөрөг үзэгдэл гэж бодож байна. Хэтэрхий эмэгтэйчүүд давамгайлна гэдэг чинь одоо энэ төрийн ажилд эрэгтэй хүн ер нь цөөхөн байна ш дээ. Одоо ч гэсэн хөдөө ч гэсэн.

Хишигсүрэн -

Яг тэгэхээр шийдвэр гаргахаар тэр хүүхнүүд чинь алга болчихоод байна ш дээ.

Аръяа -

Харин тийм

Хишигсүрэн -

Их хуралд алга,сайд алга хэлтсийн дарга алга, ерөнхий сайд алга, ерөнхийлөгч алга доогуураа ингээд байгаа болохоос биш тээ

Аръяа -

Доогуураа ингээд байгаа болохоос биш хөдөө газар одоо манайхан бол одоо төрийн газар ажиллаж байгааг бодоход эрэгтэй хүн ер нь цөөхөн ш дээ. Дандаа л эмэгтэйчүүд нэг жижиг байгууллагын эрхлэгч нар бол дандаа нь эмэгтэй дарга нартай эрэгтэй хүн ер нь ховхрхон болж байгаа юм. Тэгээд дээшээ гарахлаар тэр эмэгтэйчүүд бас тэгж гарч өгдөггүй

Хишигсүрэн -

Чадахгүй

Аръяа -

Дээшээ бас орж чаддаггүй

Хишигсүрэн -

Тийн

Аръяа -

Тэр нь бас би бодохлоор нь эрэгтэй хүн илүү байх нь зөв болов уу бас тулгуур шийдвэртэй. Эмэгтэй хүмүүс чинь бас хөнгөн зарим юм нь дээр алддаг тал байдаг болов уу гэж бодоод ард түмэн тэр талаасаа сонгоод байгаа юм болов уу энэ их хурлын гишүүд дандаа эрэгтэй хүмүүс сонгогдоод байдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Эмэгтэй хүн ороод сонгогдож чадахгүй бацйх нь ард түмэн боловч одоо энэ бид гарын настайчууд боловч тэрийг сонгож байдаг болов уу гэж боддог.

Хишигсүрэн -

Аан ха. Одоо ер нь хүмүүсийн ажилдаа хандах хандлагад ямар өөрчлөлт гарч байна. Та нар ер нь ажлаа юу бодож хийдэг баййсан бэ? Одоо хүмүүс яаж ажлаа хийгээд байх шиг санагдах уу

Аръяа -

Миний бодлоор одоогийн хүмүүс болохоор цалин авахын бодлоор хийж байдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Ер нь тэгж нэг их зүтгэл гаргаж хийхгүй байна. Дээр үед бид нар энэ ажлыг хийе. Юмыг бүтээе гэж хийж байсан. Бүр үнэн чанараасаа сэтгэлээсээ хийнэ. Бид нар чинь сэтгэлээсээ хийдэг талыг олгосон цаанаасаа

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо Аръяа гэдэг хүнийг ийм дөрвөлжин юм босго гэсэн болбол босгох ёстой. Бид нарын цалин мөнгө болбол тусгай шалгууртай тэр ажил хийхгүй болбол одоо цалин мөнгө бас л өгөхгүй хасна. Ажилд орлцохнүй. Бид нар чинь одоо энэ улсуудын ажил ямар их ббайна. Бид нар өглөө одоо ийм их хүүхдүүдээ үүрч аваад

Хишигсүрэн -

Аан ха тэгээд

Аръяа -

Одоо хүүхдээ үүрэээд ажил хийгээд ингээд яг болж байдаг.

Владимир -

Долоон цагт

Аръяа -

Долоон цагт босож аваад өглөө долоо гучид суманд лекцтэй

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бид нар зургаан хоног ажиллаж байсан. Нэг л өдөр хагас бүтэн сайн гээд хоёр цаг ажиллаад дуусдаг хагас сайнд, аа бүтэн сайн өдөр нэг амардаг. Тэрхий зургаа, таван хоноогт бид нар заавал сургалт гэдэг юм. Одоо сургалт л явуулж байсан юм байлаа л одоо бодоход

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Өглөө долоо гучид улс төрийн лекцтэй. Тэр улс төрийн лекц тусгай багш нар хэдэн нар аймагт семенарт оролцож ирдэг. Намын орлогч л

Владимир -

Муу Цэвэгмэд багш л ордог байсан.

Хишигсүрэн -

Тэд нар одоо юу заадаг юу семенарладаг байсан бэ?

Владимир -

Мэдээлэл өгдөг байсан өглөөд, олон улсын байдал

Хишигсүрэн -

Олон улсын байдал аа /инээв/

Владимир -

Телевиз байхгүй ерөөсөө

Хишигсүрэн -

Телевиз байхгүй байсан ч

Владимир -

Сонин уншиж байж даалгавартай өгдөг тийм байсан.

Аръяа -

Тусгай тийм

Хишигсүрэн -

Сонингоосоо л тийм мэдээлэл өгдөг

Владимир -

Сонингоосоо л уншиж байж мэдээлэл өгдөг тийм байсан

Аръяа -

Суртал ухуулагч гээд эд нар хэдэн юм явж явчихдаг.

Владимир -

Тэгээд ерөөсөө нөгөө хэдэн сэхээтэн чинь тэрүүг уншиж авч ярихгүй бол болдоггүй бас зарим нь унших завгүй хүн байна. Тийм байсан юм

Аръяа -

Бид нарт бүр мэдээлэл өглөө улс төрийн лекцийг одоо Төмөрбаатар багш уншина гэсэн болбол тэр одоо юугаар унших ёстой юм тэрүүгээр одоо тусгай чиглэлтэй тэр чинь

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо энэ агаарын сансрын тухай унших байсан болбол нэг удаад нь тэр лекц уншина.

Хишигсүрэн -

Агаарын сансар Төмөрбаатар багш тэрүүгээр унших байх тээ

Аръяа -

Гадаадын, уншдаг тэрүүгээ хэлж өгнө. Тэр чинь бүр тусгай даалгавартай. Зарим нь бүр Оросод юу болж байна. Тэр Америк, Японд ямар нь болж байна тэр тухай дараачийн лщкцэнд ордог. Бүр тусгай график гаргасан. Нэг юмыг давхардуулж ярихгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Орой долоон цагт лщъцтэй. Тэр цаг гучин минут суудаг. Тэр аймаг хот хөдөө юу болж тэрийг одоо дарга цэрэггүй бүгдэд нв мэдээлж одоо ажидлчин албан хаагчдаа одоо мэдээлж байдаг.

Хишигсүрэн -

Аан ха. Одоо бодоход тийм

Владимир -

Ер нь мэдээлэлийн хэрэгсэл ховор байсан даа

Хишигсүрэн -

Тэрний юу байсан байх

Владимир -

Тийн тэрний юу

Аръяа -

Тэрнээс л болж тийм мэдээлэл өгсөн. Бид нар бүгд завгүй. Тэрэнд бид нар бас дургүйцнэ. Ямар ядаргаатай

Владимир -

Нийгэмлэг гэж байгууллага байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг гэж нөгөө хэдэн сэхээтнүүд чинь ерөөсөө бүртгэчихнэ. Тэгээд л одоо нөгөө хэлдэг юм нь тэр

Хишигсүрэн -

Лекц

Владимир -

Сэхээтнүүд их цөөхөн

Аръяа -

Харин бид нар одоо мэдээлэл авдаггүй байсан. Одоо телевизор хаана юу болж байна бүгдийн хэлж байгаа биздээ. Тэгэхэд бид нарт телевизор байхгүй нэг л радиотой

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Одоо бид нарт бол бүх юм мэдээлэл авч байна ш дээ. Интернэт минтернэт

Аръяа -

Нэг ёсондоо бид нарт мэдээлэл өгч байсан юм байлаа л

Владимир -

Лекц хэрэг алга, сонсохоос өөр хэрэг алга

Аръяа -

Бид нарт хүний одоо их хурлын гишүүд дарга нар энд ирээд үг хэлж байсан ч ялгаа байхгүй. Тэр яахав тэдний хэлдэг юм тэр гээд бид сууж байдаг

Хишигсүрэн -

Аан ха хи ха хи

Аръяа -

Нөгөө телевизороор гарсан юмыг давтдаг юм гээд

Владимир -

Ёстой гутааж өглөө

Аръяа -

Үгүй бүр тэгж байгаа биздээ. Телевизороос сонссон юм чинь тэрнийг заавал нэг нөгөө Нямдорж сайд тэр хэн ирэх манайхаас гарсан төлөөлөгч нар ирж тэрнийг сонсож суух шаардлага надад алга гээд би хэвтэй юм хоцордог. Тэгж байна ш дээ одоо

Хишигсүрэн -

Та нар сая нэг эхэлж байна ш дээ. Яг ажилдаа явахад өглөө хүүхдээ аваад лекцэнд яваад за тэгээд ажилаа хийгээд орой ирээд, би юу мэддэг гэхээр манай аав ээж хоёр л лав л одоо тэгээд орой ч ирдэггүй байсан

Аръяа -

Ирдэггүй ирдэгүй

Хишигсүрэн -

Тэгээд бид нар чинь хэдэн эзгүй хүүхдүүд дүү нараа асраад гэрийн ажлаа өөрсдөө хийгээд

Аръяа -

Одоо энэ дээр үеийн энэ сэхээтэн айлын хүүхдүүд болбол ёстой биеэ даах чадвар ихтэй

Хишигсүрэн -

Дандаа хаягдсаар байгаад

Аръяа -

Хаягдсаар байгаад ингэж өглөө бид нар долоо гучид лекцэнд явах замдаа нөгөөхийг үүрч аваад явна. Үүрдгийн үүрч хөтөлдгийн хөтлөөд цэцэрлэгт нь өгнө. Яслид нь өгнө. Тэр үед цэцэрлэг ясли гэж бүр хүүхдийг зургаан сартайгаас нь эхэлж авдаг байсан.

Хишигсүрэн -

Ээж аав энэ худаг нь дээр ус авдаг бидон гэлүү болон үүрч авч ирж таввчихаад өдрийн цайны цагаар усаа аваад тэгээд гэртээ ирээд хоол цайгаа хийж идчихээд тэгээд буцаад үдээс хойшоо явдаг

Владимир -

Ёстой завгүй ажилладаг байсан.

Аръяа -

Одоо бид нар хүүхэд хөхүүлнэ гээд арван хоёрт тардаг байсан. одоо арван нэг гучид, нэг нас хүртэл гучин минутын чөлөө өдөрт нэг цагийн чөлөөтэй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нэг намс хүртэл тэгээд арван нэг гучид яваад яаран яаран ирдэг. Нөгөөхи хүүхдээ хөхүүлнө. Цайгаа чанаж ууна. Тэгээд нэг болохоор очиж цаг бүртгэгч болохоор бид нарын цагийг тасалсан хэмжээгээр цалин мөнгөнөөс хасдаг. Тийм учраас бид нар цагаа ягштал барьдаг. Ёстой л бидоноо худаг дээр таьиад хариу замдаа усаа авдаг яадаг намар болохоор нэг түлээ түлш нүүрс буулгаж авдаг. Тэрнийгээ нэг хагас хугас хийж өгөөд хүүхдүүд бэлдээд өгчихдөг ажлаас ирээд

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэрнийг маргааш үд дээр хий гээд хэдэн хувингаа нөгөөх цохиод тавиад өгчихдөг. Бага байхад нь том болохоор өөрсдөө бие даагаад л тэгээд хийгээд

Хишигсүрэн -

Би бол ээж ингээд жоохон жоохон цаг ашиглаад л гаднаас орж ирэхдээ махаа барьчихсан. Тэгээд л өрхөө татчихсан орж ирнэ. Дандаа нөгөө нэг давхар давхар ажил хийдэг хүн юм шиг л санагдаад байдаг байхгүй юу.

Аръяа -

Давхар хийж байсан.

Хишигсүрэн -

Байнга цагт хавчигдана.

Аръяа -

Хавчигддаг. Эс тэгэхээр нөгөө болдоггүй. Бид нар бол ёстой л тэр дөрвөн цагт за бид нар нягтлан учраас тайлан майлан гаргадаг. Одоо хагас жилийн тайлан, жил эцсийн тайлан гэхээр чинь хүүхдээ орхичихоод бүтэн дөчин таван хоног явдаг байсан. Аймаг орж тэнд дөчин таван хоног тайлан гаргаж байдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нялх хүүхэдээ хаяачихаад явдаг. Ар талд нь эд нар нөгөө угжаар байдаг. Сүү мүү чанаж өгөөд угжаад хоцордог.

Владимир -

Тэгээд дараалсан олон хүүхдүүд чинь нэг нь энд ч яаж байна. Нэг нь зарим нь уйлж байна. Зарим нь тэнд өмдөндөө баас тавьдаг нь тавьж байна. Бүр их тав зургаан хүүхэд чинь юутай

Аръяа -

Олон хүүхэдтэй бид нар түрж байсан ш дээ.

Владимир -

Тэгээд цагийн ажилтай. Яг цагаар нь ажилтай цэцэрлэг ясли хочр байж тэр үед чинь хүүхдүүдийг сайхан асардаг байсан байхгүй юу

Аръяа -

Цэцэрлэг ясли үнэнхүү сэтгэлээсээ нь ажилж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бид нар чинь одоо хүүхдээ цэцэрлэгт өгөхөөрөө үаримдаа мээм өгчихөөд л өгдөггүй болохоор нөгөөх цагт хавчигдаад ямар нэгэн ажил гарна ш дээ тэр байгууллагад хурал зөвлөгөөн болдог. Нөгөөдөхийг хөхүүлж чаддаггүй. Тэгэхэээр угжтай сүүтэй хүргээд өгчихдөг. Нөгөө яслийн эрхлэгч тэрийг халаагаад угжаад, хучлагын угаагаад индүүдээд тэнд аваачиж өгдөн. Нөгөө хуурайлж унтуулдаг. Сүүгийн хөхүүлдэг тийм ажилтай одоо цэцэрлэг ясли байхгүй. Бүр хаанаас ч олохгүй тэр улсын ажил ажиллаж хүмүүс ёстой их хөдөлмөрч байж гэж би одоо бодоод байгаа юм. Одоо ийм том том гурван настай хүүхэд авч байна. Одоогийн цэцэрлэг ясли зарим нь өмд нь шээлгэчихсэн, баалгачихсан бөгсийн арчаагүй л одоо дээр үед тийм ю байхгүй ш дээ эх эцэгт цэвэрхэн хүлээлгэж өгнө.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Өмдийн ингээд заримын угааж чадаагүй нь явахын урьд талд баастай шээстэй хүүхэд байвал тэр өмдийн ингэлээ шүү энийгээ авч очоод угаарай гээд соёлтой бид нарт өгдөг. Хүний харьцаа гэдэг ёстой тэнд байсан. одоо тийм харьцаа байхгүй. Ер нь байхгүй гээд хэлэхэд хилсдэхгүй.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Бараг ч урдаас

Владимир -

Тэр үед чинь ерөөсөө нойлын цаас гэж байгаагүй өмдийн угаагаад хатаагаад бараг индүүдээд өгдөг байсан.

Аръяа -

Нойлын цаас

Владимир -

Нойлын цаас авсан мөртлөө ерөөсөө хүүхдийн бөгс арчиж чадахгүй ийм юм байгаа юм даа.

Аръяа -

Арчихгүй, одоо харин дандаа л

Хишигсүрэн -

Цэцэрлэг үү

Аръяа -

Одоо цалин авч байхаар боллоо гэсэн бодолтой байна гэж би ойлгоод байгаа юм. Дээр үед

Хишигсүрэн -

Юу нөлөөлсөн бэ? Ингэж хүмүүсийн ажилдаахандах хандлагад ингэж их муу өөрчлөлт гардаг.

Владимир -

Ерөөсөө мөнгөний тооцоо эдийн засгийн тооцоо хийхгүй байна. Хариуцлагын тооцоо байхгүй байна ерөөсөө энд л байгаа вм

Аръяа -

Хариуцлага тооцдоггүй

Владимир -

Хариуцлага тооцдог байсан

Хишигсүрэн -

Дээр үед хариуцлага яаж тооцдог байсан бэ? Одоо та хоёрын нүдэн дээр ямар хүмүүс шийтгүүлж хариуцлага хүлээж байв.

Владимир -

Энэ чинь албан байгууллагын дотоодын хяналт шалгалт байлаа. Ардын хянан шалгах хороо гэж байлаа. Нэгдлийн хянан шалгах комисс гэж байлаа. Одоо Монгол улсад хянан шалгах тогтолцоо байхгүй болсон.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Нэг мэргэжил хяналтын байгууллага гэхээр одоо тэр нэг хэдэн байцаагч сууж байдаг ерөөсөө энэ хүмүүс ажлаа хийж байна уу гэдэг хянах механизм алга байна ш дээ хөдөө орон нутагт юу ч байхгүй

Хишигсүрэн -

Мэргэжлийн хяналтын албаныханы...

Владимир -

Авилгалтай тэмцэх газар гэж байна. Тэр нь одоо хотод оо байдаг юм байлгүй. Одоо мэдэх юм алга үнэндээ ийм л юм ерөөсөө

Хишигсүрэн -

Хөдөө нээрээ авилгатай тэмцэх боломж байна уу?

Владимир -

Үгүй бид нар ямар тийм юм байдаг юм хөдөө мэдэхгүй зөьхөн хаягийн мэднэ.

Аръяа -

Тэр их хот суурин байдаг юм бололгүй

Владимир -

Тийн тэрэндээ байдаг юм бололгүй бид нарт тийм юм нь ч алга нэгдүгээрт. Хочрвугаарт ганцхан энэ хүмүүсүүдийн ажлын хариуцлага өндөр болгохын тулд жоохон хяналт шалгалтын ийм за яахав ингэсэн болоод тэр тууштай орон нутгийн засаг захиргааны хувьд нэг юм явдгийн одоо бас шалгадаг хянадаг бас ингэдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр чинь нөгөө мэргэжлийн хяналтын хүмүүс байна ш дээ бас

Хишигсүрэн -

Тийн

Владимир -

Ерөөсөө тийм учраас тэр чинь дутагддаг. Мэргэжилийн байгууллага нь аймгийн төвд болж өгвөл аймгийн төвд байдаг тэр их олон байцаагчийг мэргэжлийн хяналтын юунаас сум орон нутгийн нэг нутгийн засаг захиргаанд нэг төлөөлөгч суулгаад ингээд явуулж байвал хэрэгтэй байна. Ер нь энэ доошоо хандсан асуудал бага болоод байна.

Хишигсүрэн -

Нэг тодорхой давтамжтайгаар өмч хөрөнгийн үзлэг гээд улсын хэмжээний том шалгалт явдаг байсан. Сангийн яамны ч билүү

Владимир -

Аан ха

Хишигсүрэн -

Тэр ямар учиртай нэг циклээр шалгалт явагддаг байсан. Юу ирж шалгадаг байсан бэ? Би юу санаж байна гэхээр байнга шалгалт аймгаас шалгалт тийм юмны шалгалт ийм юмны шалгалт гээд тийм хяналт л яваад байдаг байсныг санаад байгаа байхгүй юу.

Владимир -

Тэр чинь харин нөгөө эзэнгүй өмч байхгүй тэр чинь

Хишигсүрэн -

Өмчөө шалгаж явна.

Владимир -

Өмчөө шалгаж явна. Тэр шалгаж байдаг доод талд нь эзэн байхгүй ерөөсөө тэгээд л байж байгаа юм чинь одоо ингээд жилд нэг л ёс болдог юмуу, хочр гурван жилд нэг ёс болгоод л нэг тэгж явцгаадаг. Тэгэхдээ нь яахав хоршооллын өмч бол эзэнтэй байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Нэгдэл гэдэг байгууллага чинь бол асар том хяналтын байгууллагатай. Асар том бүртгэл одоо нягтлан бодох бүртгэл

Хишигсүрэн -

Тооцоотой

Владимир -

Тооцоотой. Асар том ардчилалтай гишүүд нь асуудлаа шийддэг ийм байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тийм одоо сайхан байгууллага чинь ингээд алга болчихлоо ш дээ

Аръяа -

Тараад алга боллоо

Владимир -

Одоо ингээд бүх төрийн өмчийн байгууллага алга боллоо. Одоо сургууль нэг тусдаа дээшээ яам мэддэг.

Хишигсүрэн -

Цэцэрлэг тусдаа

Владимир -

Цэцэрлэг тусдаа яам мэддэг. Эмнэлэг нь тусдаа яам мэддэг. Орон нутгийн засаг захиргаа мэдэх юм байхгүй. Соёл нь тусдаа яам нь мэддэг. Орон нутгийн засаг захиргаа

Хишигсүрэн -

Бүр ийм болчихсон юмуу

Владимир -

Ийм болчихсон. Төсвийн бүгд дээрээс өгдөг.

Аръяа -

Бүгд ийм болчихсон одоо

Владимир -

Дээрээс өгдөг ийм учраас дээрээс цалиингаа авдаг тэгээд ерөөсөө юмаа тайлагнадаг орон нутгийн засаг захиргаа ерөөсөө ийм.

Аръяа -

Орон нутгийн засаг захиргаа нэг л юм.

Владимир -

Засаг даргын тасгийн газар гээд одоо арван долоо, арван дөрөвхөн хүнтэй. За сумын хурал гээд хоёрхон хүнтэй. Тэгээд ерөөсөө нөгөөх чинь ямарч орон нутгийн мэдэл байхгүй. Сумын хурал боллоо хорин нэгэн төлөөлөгч хуралдаад шийдвэр гаргахад яахав тэр хуулийн дагуу шийдэх юмаа шийдэж байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Гэхдээ нөгөө санхүүгийн эдийн засгийн нөгөө...

Хишигсүрэн -

Шийдвэрлэх эрх мэдэл байхгүй

Владимир -

...эрх мэдэл байхгүй. Ерөөсөө том том гарсан улсууд чинь ерөөсөө ингээд сумын засаг дарга юу юм. Одоо тэр чинь нөгөө дээрээсээ төсөв авдаг. Дээрээсээ томилогддог ийм болчихлоороо энэ чинь ерөөсөө нэмэргүй юм.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд орон нутгийн засаг захиргаа

Аръяа -

Одоо нэг байгууллагад ажилчин авахад

Владимир -

Юу шийдэж байна гэвэл за яахав нэг хадлангийн газар

Аръяа -

Захиргаанд

Владимир -

Аа нэг малчдын бэлчээр за нэг тиймэрхүү юм яаж байгаа юм даа. Бас нэг ингээд төсөл хэлэжээд ир гэж байна. Энэ асуудал тийм гуравхан юм шийддэг болсон. Бусад нь бол ерөөсөө байхгүй. Бүх юм л дээшээ

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд болж өгвөл манай энэ хөгшний хэлдгээр энэ орон нутагт, орон нутгийн засаг захиргаанд бол жоохон эрх мэдлийн хуваарилалт өгөхгүй болбол болохгүй юм шиг байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгж бодож байна

Аръяа -

Одоо нэг байгууллагад, сургууль дээр нэг ажилчин авна гэхээр тэр захирал мэдэж өөрийнхөө тэр дуртай хүнээ оруулна уу гэхээс биш энэ амьдрал нь ядуу энэ нэг хүнийг ингээд дэмжие энэ хүнийг оруулъя гэсэн юм байхгүй. Дээр үед чинь тийм захиргаадалт болчихсон байдаг учраас намын үүр нь ороод, хянан шалгах хороо нь ороод одоо нэг цэцэрлэгийн асрагч авна гэхээр энэ айлд ийм амьдрал муутай. Энэ айл ажилгүй олон хүүхэдтэй. Ийм мал сал байхгүй гээд ингээд хэлэлцээд энэ хүнийг одоо ингээд цэцэрлэгчээр ингээд амьдралын өөд татъя гээд авдаг хэлцдэг. Одоо болохоор тус тусдаа тэр байгууллагын дарга л хүссэн хүнээ авдаг.

Хишигсүрэн -

Үзэмжээрээ

Аръяа -

Үзэмжээрээ

Владимир -

Үзэмжээрээ болчихлоо. За яахав төрийн албаны зөвлөл боллоо бас зөв ингээд яаж байна. Гэхдээ энийг бас ерөөсөө нэгэнт авахын бол сум орон нутагт байж байгаа одоо манай сум чинь хорин хэдэн сайхан дээд боловсролтой сэхээтэн залуучууд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ажил байхгүй. Малладаг мал, малладаг мал тэр эх эцэгт нь байхгүй. Мал байхгүй. Эцэг эх нь яасан гэхээр тэр хүүхдээ сургахын төлөө хэдэн малаа өгөөд дуусчихсан.

Хишигсүрэн -

Дууссан.

Владимир -

Ингээд сайхан сайхан боловсролтой залуучууд одоо яадийн тэгээд

Хишигсүрэн -

Нөгөө талаасаа төлөвлөлтгүйгээр боловсон хүчин бэлдээд байна

Владимир -

Бэлдээд байгаа тэгээд ерөөсөө хувийн олоэн сургуулиудаас, засгийн олон сургууль энэнээс болоод ерөөсөө социализмын үед ганцхан давуу шинж чанар нь бол тэр санхүү байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Одоо бид энэ их олон манай суманд олон нягтлан бодогч олон санхүүч олон одоо тэр удирдлагын хүмүүсүүд хэрэггүй ш дээ. Тэд нарыг нэг сайхан инженер нэг сайхан одоо юу байдгийн ингэж бэлдсэн бол тэр Оюу-Толгойд очоод эсхүл одоо энэ манай Алтан шанагад очоод нэг сайхан инженер ажиллах ёстой байхгүй юу техник дээр.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгтэл одоо энэ төлөвлөгөө нь, зүгээр ерэн оны ардчилсан хувьсгалыг үнэлдэг юм. Гэхдээ нь энэний үр дагаварт ганцхан нэг төлөвлөлт байхгүй болчихсон. Монгол улс ирээдүйн бол ерөөсөө энэ төлөвлөлт

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Төлөвлөлтгүйгээр улс хөгжинө гэж ёстой байхгүй. Капитализм я төлөвлөлтэй ийм юм. Тэгэхээр энэ капитализмын чинь давуу чанар бол төлөвлөлттэй байсан байхгүй юу

Хишигсүрэн -

Бас

Владимир -

Тийн, төлөвлөлтийг бол их гоё хийдэг. Тэгээд мэргэжилтэй бэлтгэх сайхан одоо байршуулж одоо улс орныхоо эдийн засаг энэ салбаруудаар нь боловсон хүчнийг ингэж сайхан бэлтгэдэг байсан байлаа. Одоо тэгээд цаашдаа тэгээд ёсайхан болох байх аа. Одоо энэ засаг төр сайхан ажиллаж байна.

Хишигсүрэн -

Таньд бол сайхан болно гэсэн найдвар байна уу?

Владимир -

Байна

Хишигсүрэн -

Яагаад

Владимир -

Эх орныхоо ирээдүйг олон сайхан үйлдвэр юу яаж байна. Байгалийнхаа баялаг, монгол улс чинь баялагтай юм. Тэгээд энд бол ер нь хараад байх чинь ямарч олон форум, ямар олон хурал зөвлөгөөн, гадаад дотоодын хөрөнгө оруулалт тийм юм хийж байна. Ерөөсөө монгол улс ямарч байсан нэг хүмүүсийнхээ оюуны боловсролыг хүмүүсийнхээ мэргэжилтэй асуудал дээр хамгийн нэгдүгээрт байхгүй болбол бид багалийн баялагаа алдаж дуусах юм байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр байдлаасаа ерөөсөө засаг даргын бодлого ч иргэдийн хөдөлгөөний бодлого ч тийм боллоо. Нэг л үзэмжтэй байхгүй.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд л энэ ерөөсөө хүнээ хөгжүүлэх хүнийхээ боловсролын асуудал энд л одоо анхаарч байгаад баярладаг юм. Би ерөөсөө хүсэх юм энэ одоо надад жаран хэдтэй өвгөнд ганцхан хараад байгаа юм энэ хонгилийн үзүүрт гэрэл асна гэж хараад байхад монголын энэ улс хүний хөгжүүлэх гэсэн гол юманд өөр юм алга.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ер нь хөгжил байгалиа нь эзэмшинэ ашиглана. Үр шимийн ард иргэдээ хүртээнэ. Үгүй ер нь одоо социализмын үед чинь ганцхан Эрдэнэтийн юу байж байгаад одоо их хүүхдүүд харин одоо төлөвлөөд сургаад л тиймээ. Бүх л эмчилгээ төлбөрийн өгөөд л ганцхан Эрдэнэт байхад болж д баййсан ш дээ. Монгол улсын ерөөсөө төлөвлөгөөтэй сураад энэ бас давуу шинж чанартай хамгийн гол нь бас үнэлэх ёстой.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгтэл өч төчнөөн олон байгалийн эрдэс баялаг энэ юу ч гэсэн одоо энэ Ховд аймагт яаж байгаа ч гэсэн юу билээ, олон Оюу-Толгой, Тавантолгой тэр нөгөөх ямар юун билээ бүгд ингэж байхад чинь их бололцоотой болсон байхггүй эдийн засаг

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Энийг болбол бас ашиглаж хүмүүсүүд болж өгвөл энэ боловсролыг төлөвлөгөөтэй болгож төлөвлөнө. Төлөвлөгөө гэдэг нь байна ш дээ хэдэн хүн сургана гэсэн биш төлөвлөгөө гэдэг чинь ерөөсөө

Хишигсүрэн -

Ямар мэргэжилээр

Владимир -

Уул уурхайн төчнөөн инженер мэргэжилтэн төгсгөх үү, уул уурхайн маркшейдр юмуу эсхүл хэдэн кранист хэдэн эксвотор төгсгөх үү одоо тэр мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв гэж байна тиймээ

Хишигсүрэн -

Тийн

Владимир -

Үүнийг хэчнээн болгох уу, хаана сургах уу энэ олон асуудлыг зохицуулж сургууль их ноч байна л даа. Засаг төр анхаараад сайхан одоо бас

Аръяа -

Сүүлийн үед уул уурхайн талаар чиглүүлээд эс байна уу

Владимир -

Чиглүүлж байна. Байгалийн баялагаа ашиглахаас биш бид нар тэгээд Атрын гуравдугаар аян гээд бас Монгол улсад хэрэгтэй юм боллоо.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Аягүй бол Оросын холбооны улс чинь энд тариа тариагүй болбол гурил өгөхгүй гээд эд нар чинь яваад өгөх нь байна ш дээ. Тэгээд болж өгвөл энэ дотоодынхоо нөөц бололцоонд энэ Монгол улс чинь хөгжих ёстой юм ерөөсөө их нөөц бололцоо хаана байна. Ажиллах хүчин байна юу байна тэгээд ганцхан юм тийм д юм.

Хишигсүрэн -

Одоо түр завсарлаад эргээд дахиад үргэлжлүүлье

Ийм асуулт байна ер нь хүний амьдралд ул мөр үлдээсэн өөрчлөлт оруулсан одоо тийм үйл явдал гэж байдаг. Таны хувьд одоо таньд нөлөөлсөн санаанаас гардаггүй ч гэдэг юмуу ямар үйл явдал байна вэ? Тэр үйл явдал сайн ч зүйл байж болно. Саарч зүйл байж болно тээ. Та ер нь амьдралдаа нөлөөлсөн зүйл гэж юу боддог вэ?

Аръяа -

Миний амьдралд нөлөөлсөн юм бол эх эцэг намайг сургууль төгсгөж энэ ажилчин болгож одоо төрд зүтгүүлсэн юм болов уу гэж бодож байна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм учраас үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлж одоо цөмийн мэдлэгтэй юу яалгаж мэргэжилтэй болгож тийм л асуудал нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэрнээс хойш бид нар муу ч амьдарч байсангүй. Одоо энүүхэндээ мэдлэг мэргэжилтэй болгосноос болоод ажлаа зөв авч явсан. Одоо өнөөдөр сайхан амьдарч байна. Одоо зургаан хүүхэдтэй арваг ач зээьэй одо юун болсонгүй, хүүхдүүд цөм тус тусдаа ажил мэргэжилтэй энэ болбол миний сайхан амьдрал гэж бодож байна би

Хишигсүрэн -

Аан ха. Одоо хүний амьдралд бас онцгой сонин бусдаас өөр бас тийм зүйл байж болно ш дээ. Тийм юм одоо юу вэ? Таны хувьд тийм юм юу байж болох уу?

Аръяа -

Онцолсон тийм юм алга.

Хишигсүрэн -

Алга аа

Аръяа -

Яг л хэвийн нэг л хэмжээнд байна л бид нар

Хишигсүрэн -

Аан ха. За нэг ийм юмыг та сайн ярьж өгөөч. Ер нь социализмын үеийн дарга цэргийн харилцаа ямар байсан бэ? Дарга нар нь ер нь ямархуу хүмүүс байв. Эрх мэдэлтэй хүний эрх мэдлээ хэргжүүлдэг арга нь юу байсан. Өдөр тутмын амьдралд тэр дарга хүмүүс цэргүүдээсээ юугаараа илүү байсан. Эдэлж хэрэглэдэг, өмсөж зүүдэг юмаараа ялгаатай байсан уу гэсэн нэг ийм асуулт байна.

Аръяа -

Социализмын үед бол одоо дарга цэргийн эрх мэдэлтэй. Унаа хөсгөө эдэлчихсэн бас ч цаанаасаа яахав тусгай өөрснөө худалдаж авдаг ч гэсэн тусгай бэлтгэж өгдөг. Одоо манай сумын дарга чинь, нэгдлийн дарга чинь, намын дарга марга чинь одоо ер нь тусгай нэгдлийн няравуд чинь махын бэлдэж өгдөг

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Цалин өндөр, одоо найман зуун төгрөг авч байна гэдэг чинь өндөр байгаа биз.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгэхэд чинь бид нар нягтлан мягтлан дөрвөн зуутай. Одоо дунд мэргэжлийн сэхээтнүүд дөрвөн зуун төгрөгтэй. Дарга найман зуун төгрөгийн цалинтай ийм л байсан биш үү.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр дарга нар ер нь харилцааны их соёлтой. Хүн бүртэй тулж, хэнтэй яаж харьцах уу одоо тэр өөрөө судлаад мэддэг байсан байх л даа одоо бүр

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

За Аръяа түргэн ууртай юу удаан хөдөлгөөнтэй юу, түргэн хөдөлгөөнтэй юу удаан зантай юу гэж тус тусад нь яг харилцдаг ийм байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Ер нь харилцааны соёл гэдэг юм нь социализмын үед байсан гэж бодож байна. Хүний амьдралд хүүхэд нь одоо өвдөөд хэвтлээ гэхэд тэрэнд бас тусламж үзүүлдэг бас

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

За яахав одоо сумын дарга одоо намын дарга нар дээд сургууль төгссөн мэргэжлийн жинхэнэ чадварлаг хүн тавьж байсан байх. Юмыг удирдаж чаддаг. Хүнийг зохион байгуулж чаддаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм хүмүүс байсан. Түүний доод талын тушаалын хүмүүс бол тэгээд одоо бага боловсролой чадалтай ерөөсөө хүнтэй харьцаж чаддаг. Хүнийг нэг их загнаадл байдаггүй. Хүнийг аажуу хөдөлгөөд ажил хийлгэдэг. Тэгээд ялангуяа хамт олон гэдгээр нь их ажилладаг. Тийм л байсан.

Хишигсүрэн -

Нэг социалист хөдөлмөрийн бригад гэж нэг юм байсан гэж байгаа ш дээ. Тэр ер нь нэгдлийн үед байсан уу?

Аръяа -

Байсан байсан

Хишигсүрэн -

Ер нь ямар ажлын зохион байгуулалт вэ?

Аръяа -

Тэр чинь барилга дээр байдаг байсан. Аа энэ худаг ус гээд тусдаа бас. Тэд нар чинь ингээд хэдэн хүмүүс нийлээд хөдөлмөр социалист нийгмийн бригад гээд байгуулчихаад тэр хэд чинь одоо тоосго цохино. Барилга барина

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нөгөө худаг усныхан чинь явж энэ малчдын худгийг ашиглалтанд өгнө. Хашаа засна, хашаа барина. Тэр бригад чинь их үүрэг гүйцэтгэж байсан. тэд нар чинь бүгдээрээ эвтэй оюутай /эв найрамдалтай/ тэр хэмжээний хүмүүсийн цалин мөнгийн гаргаж амьдралын харж үздэг. Нэг нэгэндээ тусалпдаг тийм байсан юм.

Хишигсүрэн -

Одоо захиргаадалтын үе гэж бас социализмын үеийг хэлдэг ш дээ. Тэр захиргааддаг юм нь юу вэ?

Владимир -

Манай сая манай хөгшин хэллээ. Одоо тэр ингээд нэгдлийн дарга юмуу сумын дарга байна. Тэр намын даргад бас тийм үйлчилгээ бас байсан. Яагаад гэхээр чинь тэр хүмүүс чинь бас томилолтоор өөр аймаг сумаас ирдэг. Нөгөө хүн амьтан танихгүй тиймээ

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ийм нөхцөлд чинь тэр орон нутгийн байгууллага чинь нэгдлийнхэн тэр чинь зарим нь дөрөв таван хүүхдээ дагуулсан эхнэр нь ажилгүй ингээд ирдэг нөхцөлд өөрөө нь тэр томилолтоор ирдэг байсан байхгүй юу дандаа. Одоо тэр чинь энд хүн танихгүй

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр үед нь одоо ямба биш юм даа. Тэр бас нийгмийн асуудал тэр хүний чинь энд тэр оюуны толгойг сум орныг хөгжүүлэхийн төлөө авч ирж томилолтоор тавьдаг ч гэсэн тэр улсуудад бол зохих бас хүн л юм бас халамжлах ёстой тэгээд тийм байсан. тийн нэгдлийн нэг үйлчилгээний хувьд болбол тэр нэг таван, одоо өвлийн хүнсэнд бол таван төлөг таван хонийн одоо гаргаад өгчихдөг. Ийм байсан. Энэ болбол одоо гарцаагүй. Тэрнийг болбол ялгавар заагтай хэлэхгүй бол тэр чинь аягүй бол жишээ нв суман дотроо би байлаа гэхэд чинь надад тэгүүлэх шаардлагагүй ш дээ тэр чинь.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэр чинь дандаа социализмын үеийн ганцхан томилолтоор явуулдаг баййсан л даа.

Хишигсүрэн -

Аа томилолтын дарга нарт тиймээ

Владимир -

Томилолтбн дарга нар явдаг басан.

Хишигсүрэн -

Тэр томилолтоор явдаг байсны ер нь

Владимир -

Сайн ч дарга байсан. Муу ч байсан.

Хишигсүрэн -

Шалтгаан нь юу вэ?

Владимир -

Сайн дарга бол, тэр үед нийгмийг жигд хөгжүүлж байсан тиймээ одоо бодлого байсан байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Боловсролтой хүмүүсээр удирдуулъя дээш нь одоо Тонгол улс жигд хөгцих ёстой гэсэн ийм л бодлого болов уу гэж боддог юм. Тэгээд одоо сайн ажилладаг улсууд байсан. тааруухан ч улсууп бас байсан. тэгээд тэр хүмүүс чинь хүний нутагт ирж байгаа улсууд чинь бас хүн ёсны асуудал байх ёстой. Тэр чинь байна ш дээ тэр тиймээ. Хүн л юм чинь хоол иднэ хувцас өмсөнө.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ямба эдэлсэн гэж байна хөдөө орон нутагт байхгүй. Хот суурийн газар ямар байсныг мэдэх юм алга үнэндээ

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тийм л юм одоо тэгээд

Аръяа -

Дарга их хэцүү байсан л тэр их олон хүнтэй харьцдаг таньдаг таньдаггүй олон хүн. Малчдаар явахын бол одоо дарга нар бүр ч их загнулдаг. Зарим нь тийм юм өгсөнгүй. Миний хурга нь үхээд байна малын эмч хэрэгтэй ч гэж байсан хүн байсан

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэр үед нь тэгээд даагаад нааш цааш явж байсан.

Владимир -

Ер нь одоо бас дээр үед чинь нутаг нугаар нь гадны одоо гаднаас биш томилолтын хүмүүсүүдийг чинь бас хавчдаг яадаг тал байсан ерөөсөө нэгдүгээрт

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ухаантай хүнтэй ажил хийж чаддаг бол тэгээд ерөөсөө магтуулаад яваад өгнө.

Хишигсүрэн -

Матуулаад аа?

Владимир -

Магтуулаад тэгээд ерөөсөө төрийн шагнал магнал аваад явдаг. Зарим хэсэг нь бол тэгээд байхгүй ээ харьцааны соёл муутай гээд ерөөсөө нэгийм зайлуул гэдэг. Нөгөө намын хороон дээр очдог юмуу тэгээд явжиждаг тийм л байсан.

Хишигсүрэн -

Нээрээ сумын дарга...

Владимир -

Хүн хүнээс л шалгаалдаг

Хишигсүрэн -

... Намын үүрийн дарга нэгдлийн дарга гурвын харьцаа ер нь энэ гурван хүн ер нь яаж ажлаа уялвуулдаг байсан бэ? Бие биенд нь тийм хянадаг тогтолцоо байсан уу ер нь байсан бол? Сум нэгдлийн дарга гэж нэг дарга тээ

Владимир -

Аан ха тийн

Аръяа -

Сум нэгдлийн даргийг ерөнхийд нь нэг удирдана. Энэ нэгдлийн ажил юу болж байна. Тэр Худалдаа бэлтгэл ангийн ажил гээд намын дарга гэж одоо

Владимир -

Ерөнхийд нь удирдаж байсан юмаа

Аръяа -

Ерөнхийд нь одоо захирч хянадаг. Нэг ёсондоо хяналтын байгууллага байсан болов уу гэж бодож байна би. Нэгдлийн дарга бол нөгөө нэгдлийн ажлаа явуулна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Нөгөө мал мал өсдөг нөгөөх төлөвлөгөөт эдийн засгийн тэр төлөвлөгөө биелэж байна уу үгүй юу, сумын дарга нь тэднийг зангидаж тээрнийг одоо зөв явуулж манай сум ямар нь дээр нв дутагдал гаргаж байна. Ямар нь дээр нв юу хийж байна гээд бүх юугуудаа бид нар нягтлан юм чинь бүх мэдээ юм за аймгийн төлөөлөгч гээд бүр өдөр болгон ирдэг тэр юу авдаг уу гэхээр нөгөө төлөвлөгөө норм ноосны, хонины ноосны үеэр ирнэ. Мал төлөлтийн үеэр аймгаас бүр тусгай дарга ирээд бас энэ хэдийг хөөгөөд гарчихсан. Захиргааны хэдийг хөөгөөд гарчихсан салчдаас мэдээ авдаг ажилтай

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тусгай төлийн штаб гэж байгуулж аваад цөмийн удирддаг. Тэд нараар бүгдийн явдаг хянадаг. Дээшээ мэдээлэл авдаг арван таван хоног дотор

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Одоо энэ бид нар бүгд өглөөд ажилд явахаараа төлөөлөгч буудлын гадаа жаран ес ирж үү үгүй юу ямар төлөөлөгч ирж үү гэж харж явдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха хи ха хаи

Аръяа -

Яаран яаран гүйдэг.

Хишигсүрэн -

Байнга дарга нар

Аръяа -

Нэг жаран ес зогсохлоор одоо ямар юмны юуныхан төлөөлөгч нь ирчихсэн болов оо одоо бид нарыг яадаг бол гэж бид нар бүр айдаг. Тэр нь дээр их айдаг хүмүүс нь нягтлангуудыг тоогоор шавдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тийм юмны мэдээ гаргаж ир, ийм юмны мэдээ гаргаж ир гээд тэрнийг цохидог бичээч их тээршшэдэг. Нөгөө их мэдээнүүд бүгдийн бичгийн машинаар цохидог.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тээршээж байсан хёр газар тэр л байх. Мэдээнүүдийг бүгдийн нэгтгэж бичээч цохичихоод одоо нэг ёсны нөгөө ном шиг юм хийж байж төлөөлөгч авдаг. Тэнд нэг юмны дутлаа гэхээр хөдөө малчдаар явдаг. Малд энэ тэнд айлын мал хяналтаар тоолдог. Нэг муу нэгдлийн дарга тэр нь дээр унахлаар бас арга хэмжээ авуулдаг юм бололгүй яахав. Нөгөө сумын дарга арга хэмжээ авхуулна. Нам бас авхуулна. Намын дарга

Хишигсүрэн -

Захиргаадалтын үе гэж нэрлэдэг ш дээ.

Аръяа -

Тэр жинхэнэ захиргаадалтын үе

Хишигсүрэн -

Юу юу ,,,

Аръяа -

Одоо хүн болгоныг ажил төрөлтэй тэр ямар сайндаа бид нар замдаа ингэж хүүхдээ өгөөд замдаа ингэж ус авч ингэж яву явах уу. Их яарахлаар нь замдаа усаа тавин хүүхдээ орж хөхүүлнэ гэж цагт их хавчигддаг. Энэ бол захиргаадалт

Хишигсүрэн -

Ер нь тэгэхдээ энэ хоёр өөр нийгэмд амьдраад одоо сүүлийн нийгэм рүү шилжээд одоо хорин жил болж байна ш дээ. Хоёр нийгмийн одоо дэнсэн дээр тавьбал ер нь аль нийгэм нь хүнд илүү нөгөө нэг ийм нөхцөл боломжийн бүрдүүлж өгсөн. Хүн амьдархад таатай нийгэм байж гэж та ер нв бодож байна.

Владимир -

Энэ ардчилсан нийгэмд илүү байгаа ш дээ

Хишигсүрэн -

Тийм үү

Аръяа -

Тийн

Владимир -

Бүх юм чөлөөтэй. Одоо энэ жишээлвэл тэр нэгдлийн дарга чинь юмуу намын дарга чинь зоо техникч гээд хүн байлаа. Тэр зоо техникч нар өөрсдийнхөө сонирхолын ажил хийж чадахгүй байсан ш дээ. Томилолтоор тиймээ, энэ чинь бас нэг юу байхгүй юу. Одоогийн хүмүүс чинь энэ ардчилсан нйгэмд чинь чөлөөтэй ажлаа хийнэ. Чөлөөтэй хөдөлмөрөө хийнэ. Улс нийгмийнхээ төлөө зүтгэнэ. Ийм болчихсон байгаа ш дээ

Аръяа -

Одоо яахав чөлөөт нийгэм дээр үед бид нар болохоор тийм юм байхгүй.

Владимир -

Одоо томилолт момилолт байхгүй болсон ерөөсөө яахав төрийн албанд бол ингээд бас сонгон шалгаруулалтаар юу яасан хүн бас төрийн албан хаагч хийнэ. Мэргэжлийн байгууллага дээр сонирхолоороо эмч болсон нь эмчээ хийнэ. Ийм л боллоо.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Дээр үед чинь хүний эмчийг чинь нэгдлийн, нэг сумын даргаар тавьдаг. Нэг малын зоо техникч нэг сумын даргаар, нэг нэгдлийн даргаар тавьдаг л байлаа ш дээ. Тэр хүн чинь тэр мал аж ахуйн үйлдвэрлэл дээрээ юмуу эрүүл мэндийн салбартай ажилласан байсан бол өшөө олон ч бүтээл гаргах байсан ч юмуу хан мэдлээ тиймээ.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд одоо энэ ардчилсан нийгэмд бол энэ нэг сайхан ололт байдаг юм. Аа социалист нийгэмд болбол ерөөсөө мэргэжилтэн

Аръяа -

хүн болгоныг ажилтай

Владимир -

Мэргэжилтэнийг зөв сонгож, манай улсад мэргэжилтэн хэрэгтэй гэдгээ сонгодог бэлтгэдэг ийм байсан. Энэ нэг сайхан зарчим ийм л юм одоо дутагдах тал нь социализмд бол томилолтоор тавьдаг тал байсан.

Хишигсүрэн -

Аан ха. Хүн нөгөө ажиллах газраа өөрөө сонгодоггүй, ажиллах ажлаа сонгодоггүй ерөөсөө

Владимир -

Тийн, одоо нөхөр хэн Өмнөговь суманд тавь. Одоо тоо физикийн багшийг хэнийг гэдэг юм “А” гэдэг юмуу. Одоо тэр “Б” бөхмөрөн суманд одоо хөдөлмөр сургалтын багшаар тавь ингэж хуваарилж байсан. Энэ чинь буруу байхгүй юу.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ерөөсөө, тэгэхдээ энэ болбол яг үнэн чанартаа бол хүмүүсүүдийг бас одоо нийгмээр н мэргэшүүлье гэсэн бас нэг ийм бодлого байсан гэж би боддог юм

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Гэхдээ тэр бодлого сонгодог хэлбэрийн биш ерөөсөө.

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт манай судалгаанд байгаа. Хүн одоо ард түмэн нас барсан хүмүүсийгээ дурсдаг, оршуулдаг ёслол арга барилд та нарын амьдарч байгаа цаг үеийн туршид ямар өөрчлөлтүүд орж байна гэсэн нэг тийм асуулт байна. Анх ямар байсан сүүлдээ ясар болов. Одоо ямар болов ингээд харахлаар оршуулгын ёслолд ямар өөрчлөлт гарч байна вэ?

Владимир -

Энэ бас их өөрчлөлтэй шиг болоод байгаа юм. Дээхэн үед болохоор манай өвгөчүүлд чинь ерөөсөө ил тавьдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тийн. Одоо чулуу дэрлүүлээд цагаан юутай нь тавьдаг байсан. Тэгээд мянга есөн зуун, хувьсгал ялснаас хойш нь нэг дөчөөд оноос хойш нь тэгээд нэг өлгийн хайрцагт хийдэг бунхалдаг ийм болчихлоо.

Хишигсүрэн -

Оросын ёс тиймээ тэр

Владимир -

Орос дэлхий нийтийн ёс бололгүй тиймээ. Бас нэг мөнхжүүлдэг. Энэ ийм ёснууд байна л даа энэ чинь бол тэр хүний одоо юм болов уу гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ер нь тэгээд сүүлийн үед чандарлана гэж яриад байгаа биздээ тиймээ

Хишигсүрэн -

Тийн

Владимир -

Тэр чинь одоо бас зөв ч юм болов уу гэж бодоод энэ чандарлах ёс гэдэг чинь дээр үед манайханд “Хайлна” гэж байсан байхгүй юу монголд чинь одоо байсан ёс байхгүй юу.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Өнөө ихэс дээдсээ “хайлна” гэж ирээд ерөөсөө ингээд одоо манай энэ орон нутагт бол тэр юуны цагаан гэж одоо юу эд нар чинь бол ихэс дээдсийг нөгөө чандарлаж байсан ийм юу бий.

Хишигсүрэн -

Уламжлал

Владимир -

Уламжлал газрууд байгаа юм. Тэр чинь нөгөө “хайлна” гэдэг чинь нөгөө чандарлаж байгаа асуудал байгаа шатааж

Хишигсүрэн -

Тэрийгээ “Хайлна” гэж...

Владимир -

Хайлна гэж...

Хишигсүрэн -

Хайлуулна гэсэн үг утгатай

Владимир -

Хайлна гэсэн үг. Тэгээд яачихсан ийм

Хишигсүрэн -

Энэ бол дээд зэргийн хүндэтгэл

Владимир -

Дээд зэргийн хүндэтгэл, дээр нь бас одоо тэгээд тэр ноён улс лам хуврагууд юмуу эсхүл одоо тэр юу яасан ноёд одоо хүмүүсүүдийг яаж байсан юм байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Сүүлийн үед тэр нь давтагдаж байгаа юмуу яаж байгаа юм одоо хот мотод чинь бас нэг тийм “хайлдаг” яадаг газар гарлаа гэсэн тиймээ.

Хишигсүрэн -

Тэгсэн тэгсэн. Том газар бий

Владимир -

Түүний дунд болж билээ. Хүнээ бид хөдөө тавьдаг. Тэгээд нөгөө юун яадаг байсан. Тэгээд сүүлийн үед чинь жараад, тавиад оноос, жаран оноос хойш болж байна уу тавин хэдэн оноос хойш л одоо ингэж нөгөө хайрцагладаг өлгийддөг ийм л юм болсон

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Одоо сүүлийн үед ганц нэг ил тавиад байх шиг байна.

Хишигсүрэн -

Одоо?

Владимир -

Тавьж байна. Одоо энэ цэвэрхэн талд тавьж байна. Манай энэ арын энэ Дөрвөд далай хошууны гэдэг юм. Түргэн, Сагиль, Бөхмөрөний энэ Ховдын арын хэдэн сумын юунууд нэг жоохон яаж байна бас тийм хандлага ганц нэг хүн тавьсан асуудал харагдаж байна. Тийм л байна.

Хишигсүрэн -

Аан ха. Цаг агаар байгаль орчинд хэр их өөрчлөлт гарч байна?

Владимир -

Энд бол асар их өөрчлөлт орлоо. Одоо ингээд энэ чинь бид нар чинь хавар таван сарын нэгэн гэхэд чинь морин уралдсан. Айраг цагаагаа гарчихсан. Бөх барилдсан ингэж байдаг цаг чинь ... цаг жаахан оройтдог боллоо. Гандуу боллоо.

Хишигсүрэн -

Аан ха. Хавар их орой ирдэг

Владимир -

Ирсэн хавар оройтож байна. Нутаг нуганы байдалд тэр л юм одоо тэгээд

Хишигсүрэн -

Өөр ямар өөрчлөлтүүд гарч байна.

Владимир -

Ерөөсөө ингээд жоохон үүл гарахаар хүйтэрчихдэг. Нар нь гарахаар халдаг ийм болж байна.

Хишигсүрэн -

Их эрс тэс болж байна уу?

Владимир -

Эрс тэс тиймэрхүү ажиглагдаж байна

Хишигсүрэн -

Аан ха. Энэ өөрчлөлтөнд юу нөлөөлж байгаа вэ?

Владимир -

Энэ л одоо энэ олон улсын энэ их...

Аръяа -

Цаг агаар дулаарч байна.

Владимир -

Гадаад дотоодын одоо манайх чинь энэ Оросын холбооны улс, Казакстантай энэ юутай их холбоотой. Энэ чинь их лиценз гэсэн ийм дм байдаг гэсэн их олон оросын их олон янзын, хятадын их олон үйлдвэрүүдийн, монгол улс ч гэсэн олон уурхай бий болж байна. Тэгээд энэ нь нөлөөлөөд байгаа юм болов уу гэж бодож байна

Хишигсүрэн -

Аан ха. Юунууд

Владимир -

Байгалийн энэ олон уурхай олон одоо энэ юунаас болж цаг агаар өөрчлөгдөөд нэгдүгээрт нь

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Хоёрдугаарт нь энэ янз цөмийн холбогдолтой одоо тэр утаа униар гаргадаг ямар нь байдаг юм тэр агаар юунд нөлөөлдөг ямар нь байдаг одоо энэнээс л болоод байх аа. Бид нарт болбол энэ суманд болбол ямар яахав бид нар тийм их нөлөөтэй юм алга энд

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Энэ гадны нөлөө их байна. Монгол улсад гадны нөлөө асар их боллоо.

Хишигсүрэн -

Аан ха. Нэг ийм юм тодруулъя одоо хүмүүс их шилжиж байна ш дээ. Орон нутаг эзгүйрч байна тээ. Ер нь цаашид яах бол одоо ингээд газар усны нэр солигдож байна уу? Одоо ингээд казак мазак улсууд наашаагаа түрж орж ирж байна уу? Ер нь бэлчээр дээр нутаг руу тийм үзэгдэл байх уу?

Владимир -

Үгүй яахав орон нутаг чинь шилжилт хөдөлгөөн маань, ер нь одоо манай суманд болбол

Хишигсүрэн -

Одоо хүн амын хэдэн хувь нь шилжчих вэ? Энэ сумаас?

Владимир -

Энэ сумаас чинь бараг арваад хувь нь шилжсэн. Жилд чинь нэг хорин гурван өрх шилждэг. Долоон мянган мал явдаг за нэг наяд хүн явдаг байсан. Одоо сүүлийн жил нодлин жилээс нааш цөөхөн, нодлин жил тав зургаан айл явлаа.

Аръяа -

Тэгсэн дөрөв таван айл явсан байх

Владимир -

Дөрөв таван айл хориод хүн нэг хоёр мянгаад мал явсан байх. Одоо зогслоо. Энэ аажимдаа болж билээ аягүй бол бүгд Улаанбаатараас нааш ирнэ үү яана уу

Хишигсүрэн -

Магадгүй тээ

Владимир -

Тийн, ерөөсөө энд л юм байна.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ерөөсөө энэ орон нутагт нь

Аръяа -

Манай сум одоо тоггүй дээ энэ...

Хишигсүрэн -

Улсууд их юу яасан

Аръяа -

Тэгээд бас их алслагдсан. Хэтэрхий баруун зах учраас

Хишигсүрэн -

Тийн. Одоо энэ хот хоорондын тээвэр аюултай байна тээ. Одоо энэ сум аймаг хоорондох тээвэрт чинь одоо бүр, тэгээд дэлгүүрийн бараа таваар ч гэсэн үнэтэй байна ш дээ.

Аръяа -

Үнэтэй үнэтэй

Владимир -

Үнэтэй үнэтэй

Аръяа -

Манайхан бол алслагдсан сум учраас зуун наян километрт гарч ирнэ. Дахиад Улаанбаатараас мянга долоон зуун километрт ирнэ.

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Тэгэхлээр энэ хүүхдүүд чинь сүүлийн үед шилжээд байгаа хүмүүс чинь хүүхдээ сургадаг. Бас зах зээлтэй газар явна

Хишигсүрэн -

Аан ха

Аръяа -

Манай энд зах зээл гэж газар байхгүй ш дээ.

Владимир -

Ганцхан юманд явж байна. Хүүхдээ сургахын төлөө хаана сургууль байна тэр лүү яваад байна ерөөсөө энэ аргагүй юм. Нэгдүгээрт төлбөр нь их

Хишигсүрэн -

Их тийн

Владимир -

Их төлбөрийг яаж хөнгөлөхийн төлөө тэр хүн чинь явж байна ш дээ ерөөсөө. Тэнд очоод хүүхдээ ббайранд байлгавал хэчнээн төлөх үү. Хоол ундад мөнгө хэчнээн төлөх үү тэрэнд дорвол жижиг гэрээ барьчихаад хүүхдээ сургах асуудал, ерөөсөө энэ боловсролын асуудлаас л болохгүй юм нь энэ л байна. Боловсролоо нийтэд нь чөлөөтэй болгоод монгол улсын бүх бүсэд тараан байршуулахын болбол улсууд тэгээд яахгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь энэ Улаанбаатарт байгаа улсууд боловсрол ямарч энэ бодлогыг өөрчилж

Хишигсүрэн -

Мэдэхгүй байна.

Владимир -

Ер нь одоо хот руу биш хөдөө рүү чиглэнэ. Одоо лав л арван жилийн дараа болбол манай нутгийн им тамгатай юм бүхэн нүүж ирнэ гэж бодож байна ерөөсөө.

Хишигсүрэн -

Аан ха. Танай аав нээрээ дайннд оролцсон дайны

Владимир -

Тийн ахмад дайчин

Хишигсүрэн -

Ахмад дайчин байсан. Тэр тухай таньд ер нь ярьдаг байв уу? Дайнд оролцож байсан үеийн

Владимир -

Байсан. Зөндөө ярьж байсан. Одоо том ухуулагчтай явж байсан тухай зөндөө ярьж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэгээд манай аав ч бас тэр үедээ гайгуй жоохон юу байсан байлаа одоо лектор байсан юм яасан тэр Насаа сайдын юун дээр бичсэн байлаа. Энэ Даниа гэдэг айл амьдардаг байсан. Бид багадаа орж сонсдог байлаа гээд...

Хишигсүрэн -

Аан ха. Би хүртэл санаад манайд хүрч ирээд одоо яг “Халхын гол”-ын байлдаанд явж байсан үеийн одоо тэр кино шиг юм ярьж өгөөд бид нар бүр ам руу нь орчихсон. Тэгээд би санаад бахгүй юу. Сайхан ярьдаг хүн байсан байх аа

Владимир -

Наана чинь одоо их хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн зөндөө арван хэдэн ахмад дайчин арван ес хүн бий. Энэ сум чинь ерөөсөө гайхамшигтай сум газар байхгүй юу ерөөсөө

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

1921оны зургаан сард чинь нөгөө Алтанбулагт чинь, Хиагт миагтад чинь үзэж байхад чинь энд бол бас одоо хорин нэг, хоёр онд чинь Шивээ мивээ гээд гоё зураг авбал сайхан байна. Бас л одоо энд Цагаантантай тулалдаж байсан байхгүй юу. Бас л энд болбол хувьгалын гал бадарч байсан газар баруун монголд бол дөрвөд ойрдуудад

Хишигсүрэн -

За

Владимир -

Аав бол гучин есөн оны Халхын голд байлдаж таван жил цэргийн алба хаасан хүн.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Миний ахмад дайчин, ахмад дайчин арван есөн хүн байдгийн манай суманд тэрний нэгэн одоо бүгд одоо бурхан болжээ.

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэрний одоо ийм байгаа

Аръяа -

Энд орж ирээд цай болохоор мориныхоо шээс тосоод ууж байсан гээд бид нарт тэгж л ярьж байсан.

Владимир -

Одоо бага Юнгэрэн гэж сургуульд тогооч өвгөн байсан. Одоо нжмаагийн аав нь

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Тэд нар одоо нөгөөх чинь бүүр тэр Халхын гол, Жанчхүү давж говьд явж байгаад аман цангахлаар зэрэг нөгөөх чинь буунгуут морин шээхээр малгайдаа тосоод ууж байсан гэж их л гашуун юм ууж байсан гэж хэлж байсан.

Аръяа -

Ус мус нь дуусаад

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ус дуусаад, хамаг худаг авдгийн аваад хордуулчихсан. Ууж болохгүй гэсэн тушаалтай

Хишигсүрэн -

Тийм гэсэн

Владимир -

Тийм байлаа гэж байсан. Тэгээд одоо явчихсан

Хишигсүрэн -

За ингээд ярилцлага үндсэндээ өндөрлөж байна. Одоо нэмээд энэ ярилцлагатай холбоотой санаа оноо хэлэх юм юу байна

Владимир -

Тэгээд одоо энэ хэвлэл мэдээлэлийн энэ одоо юу бас их сайхан ингээд хөдөө орон нутгийн хүмүүсүүдийн бодол санааг бас тусгаад

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Ярьж байгаа юмын бас зөвийн зөв талд нь аваад буруугийн гээгээд одоо улс нийгэмээ хөгжүүлэхийн төлөө л тонголчууд бид бүхэн одоо чармайж зүтгэхээс биш одоо өөр юу байх уу бас та нарт баярлалаа

Хишигсүрэн -

Аан ха. За за

Владимир -

Тэгээд улс орон минь хөгжидтүгэй. Монголын ард түмэн эрүүл энх байж улсаа хөгжүүлээрэй. Дэлхийн ерөөсөө сүүлийн үед чинь бид их баярлаа ш дээ. Дандаа л алтан медаль авсан тамирчид аваргууд төрөөд байх чинь ерөөсөө манай монгол чинь амаргүй юм байна. Энэ чинь моннгол хүний ген гэж байгаа оюун ухаан гэж байгаа

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Энд болбол сайхан оюун ухаанаа уралдуулаад нэгдмэл байх хэрэгтэй. Ерөөсөө ингээд нэг бодол санаагаар нэгдмэл баайгаад сайхан

Аръяа -

Монголчууд чадалтай байна гээд бид нар суудаг юм.

Владимир -

Дутагдалтай юм нь худлаа хэлдэг ийм байгаад

Аръяа -

Дээр үед энэ юу явж байсан бол энэ их гадаад дотоод тэмцээнүүдэд явуулж байсан бол бүгд амжилт олох байсан байх л бид нар боддог. Нөгөө захиргаадалтын үе учраас юм нь хязгаарлагдмал нэг л оросод очдог. Оросын олимп молимп л наян оны олимп л гэж байсан болохоос бас ийм их нээлттэй юм байгаагүй. Тэгэхэд л энэ хүмүүс явуулж байсан болбол бүгд бас ийм л ам жилт олдог л хүмүүс байсан байх л. Одоо монголчууд сүүлийн үед сайхан хаана газар явна дандаа монголын нэрийг мандуулж явж байна.

Владимир -

Ардчилалын буян одоо ингээд нээлттэй боллоо ш дээ энэ чинь бас

Хишигсүрэн -

Аан ха

Владимир -

Дэлхийд одоо монгол хүн гэдэг чинь танигдаад байгаа биздээ.

Хишигсүрэн -

Харин тийм

Владимир -

Энэ бол бахархал үүнийг л одоо бахархаас биш яахав одоо

Хишигсүрэн -

За за их баярлалаа ярилцлага өгсөнд

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.