Chuluunhüü


Basic information
Interviewee ID: 990559
Name: Chuluunhüü
Parent's name: Choinjuur
Ovog: Sharnuud
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Türgen sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: milker
Father's profession: carter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
family
authority
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай ярилцлага одоо Увс аймгийн Улаангом сум хуучин аймгийн төв гэсэн үг. Улаангомд ярилцлага эхэлж байна. Улаангомд бид нар анхны хүнтэй ярилцлага хийхээр тохирлоо. Тэгээд Улаангом сумын уугуул иргэн Чулуунхүү эгч таныг энэ Кембрижж их сургуулийн аман түүхийн судалгаанд оролцож мэдээлэл өгөх болсонд их баярлалаа.

Чулуунхүү -

Би бас баярлалаа.

Хишигсүрэн -

За ингээд эхний асуулт Чулуунхүү эгч өөрийнхөө амьдралын түүхийг хүүхэд наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл бүх л юмаа бүүр нэг сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч. Хаана төрж өсөв. Эцэг эх нь ямар хүн байв. Одоо нялх балчир нас яаж өнгөрөв. Хаана сургууль соёл төгсөв. Ажил амьдрал, хүнтэй суусан гэр бүлийн амьдрал гээд бүх юмаа.

Чулуунхүү -

Би 1947 онд Живзээ гэдэг айлын анхны охин болж төрөөд энэ Чойнжуур гэдэг айлд асрагдсан нэгдэх хүүхэд нь болж ирсэн би. Тэгээд би өөрөө нь энэ Чойнжуур гэдэг айлд доороо нэг дүүтэй

Хишигсүрэн -

Хүүхэдгүй айл байсан юмуу тээ

Чулуунхүү -

Тийм. Хүүхэдгүй айл байж байгаад надыг асарч аваад, тэр Чойнжуур гэдэг айл надыг асарч аваад есөн нас хүртэл эх эцгийн гар дээр байж байв аа.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Есөн нас хүрээд сургуульд орсон. Нэгээс гуравдугаар анги хүртэл энд сургуульд байж байгаад тэгээд Улаанбаатар луу шилжээд манайхан. Улаанбаатар луу шилжиж очоод ээж аав хоёулаа төмөр зөмд, ээж төмөр замын юун байгаад худгийн жижүүр байгаад аав тэнд төмөр замын замчин байгаад тэнд гурван жил болоод хариу ирээд түүнээс хойш Улаангомд байгаад сургууль соёл есдүгээр анги хүртэл суув. Тэгэхэд есдүгээр анги хүртэл төгсгөж байсан. Тэгээд есдүгээр анги хүртэл суугаад Архангайн багшийн техникум аваад сургуульд явдаг гэж байтал манай аав ээж ганц охиноо явуулахгүй гэж байтал юу хийж байдгийн, манай авга ах гурилын үйлдвэрт сайхан лаборантын ажил байна. Эмэгтэй хүүхэд цагаан халад өмсчихөөд хийгээд байдаг гэхлээр нь одоохи аав ээж хоёр номгүй хоёр хүн болно, би өөрөө айлын ганц охин болно ажил хийж ээж аавдаа мөнгө өгөх юм гэж бодоод тэгье гээд аравдугаар ангид арав тавхан хоног хичээллэчихээд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд Рагчаасүрэн чинь бас холуур тойруулахаар холын бас садан төрөл манай ээжийн

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд Рагчаасүрэн гэдэг захирал байгаад тэрэн дээр манай аав очоод тэгээд намайг энэ үйлдвэрт оруулсан. Үйлдвэрт гучин хоёр жил ажиллаа. Байгууллагын аварга ч байж үзлээ. Өөрийнхөө цехийн аварга байж ч үзлээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр хугацаандаа арван долоон хүүхэд сайн ханьтай, жаран таван онд сайн хантай учирсан. Үрдээн Чантав гэдэг хүнтэй учраад хоёулаа амьдралын хугацаанд одоо миний хань хорин гурван жилийн хугацаанд амьдарлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд миний хань мөнх бусыг үзлээ. Тэгээд арван долоон хүүхэд гаргалаа. Түүнээс арван нэг нь амьд сэрүүн намайг тэжээгээд миний хажууд байцгааж байна.

Хишигсүрэн -

Аан ха. Та надад бүүр нөгөө нэг сургуульд орохоос өмнөх үеийн одоо таны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямар байсан юм. Таны хүүхэд насны амьдрал таны үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай байсан бэ? Та юу гэж боддог вэ?

Чулуунхүү -

Би өөрийгөө айлын ганц хүүхэд учраас их эрх тийм их юутай одоогоор хэлбэл тансаг айлын хүүхэд байсан гэж би өөрийгөө бодож байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яагаад гэвэл манай аав ээж энэ Ховд аймгийн Хүнсний комбинатын үхэр маллаж байсан байлаа. Манай ээж аав хоёр, тэгээд үхэр маллаж байгаад Бөхмөрөний Бурхадын улаан хад гэдэгт очиж өвөлжөөд, тэр Бурхадын улаан хадад намайг хэний Цагааннуурын Даваа гэдэг хүн намайг их юм тоншдог морин тоглоомоор тоншиж, миний ээж миний гарыг даарчихаж магадгүй гээд гарын дуб, хөрсөөр ийм гарын дуб хийж өгөөд тэгээд тэр мөсөн дээр тоглуулдаг байсан байлаа. Одоо энэ манайхны энэ хөгшин улсууд тэгдэг юм арай их эрх арай их тансаг тоглоомоор тоглодог байсан билээ чи

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аав чинь аймаг орохлоороо дандаа Хүнсний комбинатын боов авч ирж өгдөг. Хүнсний комбинатын үхэрчин болно. Хүнсний комбинатын боовыг дүргүй хүрэхлээр шидээд бид нар эвтэйхэн одоо уур нь хүрэх нь яана,боовоо шидэх нь яана гэж манайхны Бульдаа, Коля ах эд нэр тэгж харж бодож байсан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо юугаа боовоо шидэх нь яана уур нь хурдан хүрэх нь яана. Боовоо бариад гараад ирэхлээр уурлуулчихая. Боовоо шиднэ гэж тиймэрхүү тансаг амьдралтай айлын ганц охин байан учраас надаас миний дүү надаас арван дүү

Хишигсүрэн -

Аан ха төрсөн дүү

Чулуунхүү -

Төрсөн дүү, манай тэр ээж ааваас хүүхэд гараагүй байж байгаад миний дараа яг арван жил болоод гарсан. Тийм эрэгтэй дүү байгаад энэ Ахуй үйлчилгээ, Модны үйлдвэрт мужаан хийж байгаад хатгаа аваад тэгээд болоогүй юм. Тэгээд би сайн айлд бэр болоод сайнмхүнтэй ханилаад ганц үржээд арван долоо болоод тэгээд арван долоон хүүхдийнхээ арван нэгийхэн сайныг үзээд тэгээд байж байна.

Хишигсүрэн -

Аан ха. Тэр сургуульд хэдэн настай орж байсан бэ?

Чулуунхүү -

Есөн настай

Хишигсүрэн -

Тэр таны аав ээж оруулахдаа дуртай байсан болов уу?

Чулуунхүү -

Дуртай байсан байх. Ганц охиноо юм сургана гэж их хичээдэг байсан. Тэгээд ганц охиноо юм сургана гэчихээд тэгээд ч би гайгуй сурдаг байсан. Тэгээд тэр юуны Архангайн багшийн техникум авахлаар, би их жоохон байлаа

Хишигсүрэн -

Аан ха. Нуруу жижигхэн

Чулуунхүү -

Би жижигхэн байсан. Тэгээд одоо нуруу багатай. Их жоохон тийм шовгор улаан үр нь байлаа. Тэгээд намайг муу ганц охиноо хол аймагт юу хийж явуулж байх уу

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хэрэггүй гээд намайг эргээд есдүгээр анги төгсгөөд тэгээд эргээд сургуульд өгөх гэж байтал манай авга ах гүйж ирээд тэгээд үйлдвэрт өгсөн юм.

Хишигсүрэн -

Тэр цагаан халад өмсөөд их гоё ажил гэсэн ш дээ. Та ер нь анх ажилд орохдоо юу төсөөлж тэр ажлыг юу гэж бодож орж байв. Яг таны тэр ажил ямар юм байсан. Ажлынхаа түүхээс ярьж өгөөч

Чулуунхүү -

Миний ажил ёстой сайхан ажил байсан. Цэвэрхэн тусгай нэг хоёр өрөөтэй. Нэг өрөөндөө дандаа бүтээгдэхүүн дээжээ авч ирж тавьдаг. Нэг өрөөндөө орж дандаа шинжилгээ хийдэг. Шинжилгээ хийдэг тийм сайхан ажил байсан. Их цэвэрхэн. Тэгээд тэр энэ ажилаараа би хэдэн хүүхдээ тэжээнэ. Ийм сайхан ажил миний авга ах олж өгсөн юм чинь ёстой гарахгүй гэж бодоод тэгээд хоёр удаа курсэнд явсан. Нэг удаа мэргэжил дээшлүүлсэн. Түүнээс биш надад сурсан сургууль байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрүүнээс дөчин тав хоногийн курсэнд яваад дахиад дөчин таван хоногийн курсэнд яваад дахиад л нэг мэргэжил дээшлүүлэх курсэнд яваад чанарын аварга гэж юм аваад л сүүл рүүгээ, эхлээд лаборант гэдэг юм хийгээд тариа будаа бүх гурил хэвэг бүгдийн шинжилдэг байснаа сүүл рүүгээ чанарын, дандаа чанартай юм чанарын шинжилдэг. Дороо хэдэн лаборонтуудтай. Дандаа чанарын үздэг тийм юм хийж байгаад тэгээд тэтгэвэртээ гарсан.

Хишигсүрэн -

Аан ха. Таныг гурилын үйлдвэрт анх ажилд ороход аймгийн гурилын үйлдвэр ашиглалтанд ороод хир удаж байсан. Гурилын үйлдвэрийн хүчин чадал ер нь ямар хуу үйлдвэр байсан бэ?

Чулуунхүү -

Гурилын үйлдвэр надыг ороход, тавин найман онд байгуулагдсан үйлдвэр, би жаран дөрвөн онд орсон.

Хишигсүрэн -

Аа тэгвэл залуухан үйлдвэр байна тиймээ

Чулуунхүү -

Тийн. Залуухан үйлдвэр залуухан ажилчид дотор би ажилд орсон. Тэгээд намайг Цэрэвийн Сэржмаа гэдэг эмэгтэй надыг дагалдангаар аваад тэгээд би тэрэнд дагалдангаар оччихоод нэг арван хэдэн хоног тэр үйлдвэрт ажиллаж байгаад Баруунтуруун гэдэг газар явж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Баруунтуруун гэдэг газар ажилчинаар очоод, тэгсэн мөртлөө формтой охин Батчулуун гэдэг хүнтэй тэнд дагалдан хийгээд ...

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бас их айж түрж явсан.

Хишигсүрэн -

Яадаг гэж

Чулуунхүү -

Тэр хөгшин намайг гаргадаггүй. Тэр Ар хустайн залуучууд ажил хийдэг гэж ирдэг. Тэр үед юун ирдэг. Ховдын энэ агроном техник мехник ирдэг.

Хишигсүрэн -

Ховдын Хөдөө аж ахуйн техникум

Чулуунхүү -

Хөдөө аж ахуйн техникум малын эмчийн анги тэд нар цөм Ховдоос ирдэг байсан юм

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр Ховдын тэр ирдэг улсуудтай намайг наадуулдаггүй. Цоожилчихдог байрандаа, өөрөө нь айл хэсдэг гэхлээрээ намайг цоожилчихдог. Тэр манай лабораторын эрхлэгч Батчулуун гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд тэр хүнийг би явчихлаар тэр хөвүүчүүд, мнай тэр Ар хустайн цонхыг аваад цаад талын өрөөний зочид буудлын өрөөний сумын бригадын хар цагаан зочид буудал байхгүй юу. Тэр зочид буудлын тэр бригадын цонхыг аваад тавьчихаад намайг ирж аваад явдаг. Би воллейболд их дуртай. Бөмбөг тоглуулчихаад тээр дээрээс дэнжиг дээрээс ахыг ирэхлээр намайг хариу оруулаад цоожилчихдог.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийм байсан

Хишигсүрэн -

Бас их юу тоглох дуртай

Чулуунхүү -

Тоглох их дуртай, тэгээд нөгөө ажлын нь заваар тоглодог гэхлээр дандаа голдуу хөвүүчүүд голдуу хүмүүс байна. Битгий, айлын ганц охин хамгаалж авч ирсэн юм чинь байж бай би айлд очоод шатар тоглочихоод ирье. Хаячихаад явчихдаг. Тийм байсан.

Хишигсүрэн -

Та тэнд хэд хоносон.

Чулуунхүү -

Би тэнд олон жил хоносон. Их удахлаараа бид нар арван дөрөв хонодог.

Хишигсүрэн -

Буудай шалгадаг юмуу.

Чулуунхүү -

Бид нар тэнд буудай хүлээж авдаг.

Хишигсүрэн -

Яг газар дээр нь

Чулуунхүү -

Газар дээр нь зарим үед үтрэмээр явна. Гол нь үтрэмээр явна. Олон зочид буудлаар явна, байрлана. Өшөө утаатай тоостой газраар явна. Таван ийм цагаан ор тавьж өгөөд найман хүн оруулна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Боломжоороо та нар унтаарай гээд тийм сайхан газар тийм сайхан сангийн аж ахуйд би олон жил явж байсан. Тэр битгий хэл манай нэг эмэгтэй жоохон дөнгөж хөлд орж байгаа хүүхдээ аваад очихлоор, тэр өдөр нь урьд өдөр нь бороо мороо ороод маргааш нь бид нар ажилаа хийдэг гээд яарамгүй байтал хоол хийж иддэг гээд нэг мах чанаж идээд байж байтал тэр дороос тоос нь гараад хоёр гурван машин ирж явна

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгэхлээр хорин мөнгөний хунзаар бид нар махаа таглачихаад

Хишигсүрэн -

Яаж байх юм бэ?

Чулуунхүү -

Бултуулж, тэр жолооч нараас харамлаж байх юм. Тэр махаа ингээд таглачихаад ажилаа хийдэг нөгөө өрөөндөө багаж нь дээрээ ингээд сууж байгаад тэнд бяцхан явж байсан хүүхэд мам мим гээд тэгсэн чинь ээж нь гадаа дүдэн дүдэн байна. Гараад харчих гэсэн чинь нөгөөдөх чинь хорин мөгнгөний хунзыг эргүүлээд, арван сарын сүүл байсан

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Их ээ урьд өдөр нь бороо орсон их хүйтэн байсан. Тэгээд нөгөө юуг цааш нь түлхээд хунзаа ингээд сөхчихжээ. Тэгэхээр яадаг ч арга байхгүй. Халуун махны уур ингээд савсана биз.

Хишигсүрэн -

Тэгнэ ш дээ

Чулуунхүү -

Тэгсэн чинь Пүрэвхүү, Загдсүрэн, Загджав гэдэг жолооч Ховдын нэг хоёр жолооч тэгж байсан юм. Оо энэ Далимгийн авгайчууд, манай дарга Далимаг гэдэг хүн байсан. Энэ Далимагийн авгайчууд хоолоо харамлаж байж байна бид нараас.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гурав дөрвөн жолооч нар цуглараад бид нарын хоолыг идээд тун ясын гартал мөлжөөд, чөмгийн цохиж идээд бид нарыг хоосон хонуулж байдаг. Ийм сайхан ажил хийж байсан олон дотор ёстой сайхан ажил

Хишигсүрэн -

Танай дарга хамт ажилладаг улсууд ямархуу хүмүүс байсан бол тэр тухай дурсвал

Чулуунхүү -

Манай дарга бол их сайхан, хүнийг их сайхан зохицуулдаг. Долдугаар ангиас сайхан, үйлдвэрийг чинь долдугаар ангийн охид хөвүүчүүд ирж, нэг бүхэл бүтэн анги ирж үйлдвэрийн машин эзэмшиж явдаг. Тэгэхэд тэр Далимаг дарга, дарга байгаад түүнээс хойш дан нь их хүмүүсийг хүмүүжүүлдэг. Олон жил залуу хүмүүсийг их сайхан хүмүүжүүлж юу байж байсан тэр дарга ханилсан байгаад сүүлд нь тэтгэвэртээ гараад тэгээд Дарханд очоод, Дарханд очоод гэр бүлтэйгээ Дархан луу шилжээд Дарханд очоод бурхан боллоо.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Их сайхан үйлдвэр байсан. Манай хамт олон долоон эмэгтэй дордохын долоон эмэгтэй одоо бид нар долоон самганаас зургаан самган үлдсэн байна. Эхнийхэн далан хэд хүрчихсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Адгийн нь жаран хэд хүрчихсэн. Энэ нь би жаран дөрөвтэй. Отгон нь тэр тийм одоо чухал самган байна аа.

Хишигсүрэн -

Одоо байна уу

Чулуунхүү -

Минь энэ хавьд байна. Цөм энэ эргэн энд аймагт цөмөөрөө байна. Тав зургаан самган байна бид нар

Хишигсүрэн -

Та нар хэдэн наснаасаа эхэлж хамт ажиллаж эхэлсэн бэ?

Чулуунхүү -

Бүгдээрээ арван долоо наймтай наснаасаа эхэлсэн. Ерөөсөө долдугаар ангиасаа сурлагын ширээнээс үйлдвэрт ирээд хамт ажиллаж эхэлцгээсэн. Тийм улсууд цагаан цагаан толгойтой самганчууд байцгаана бид нар .... Жилд нэг өдөр, хавар болохоор нэг өдөр нэгэндээ одоо өнөөдөр манайд цайлсан болбол дараагийн долоо хоногт нөгөө нэг айлдаа очоод үйлдвэрийнхээ тухай яриад зураг хөрөг хараад л тэгээд нэг сайхан цайлалдаад өнгөрдөг бид нар....

Хишигсүрэн -

Ер нь та юу гэж боддог вэ? Таны үеийн хүмүүс ажилдаа яаж ханддаг. Одоогийн улсуудын ажилдаа хандах хандлага та нарын ажиллаж байгаа үеэс юугаараа ялгаатай байх юм.1338

Чулуунхүү -

Оо бид нар чинь ажлыг хийдэг гэж боддог байсан шүү дээ. Одоо болохоор зүгээр мөнгө авадаг гэж бодож байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгж л ойлгож байна би

Хишигсүрэн -

Тийм ялгаа харж байна уу та

Чулуунхүү -

Тийн, тийм л ялгаа би харж байна. Одоо болохоор ерөөсөө нэг босоод ажлын хийсэн хийгээгүй нэг төс оруулж байгаад мөнгийн авчихая гэж байна. Бид нар болохоор тэр үед чинь ажилдаа ирнэ. Хүмүүжилдээ ирнэ. Хүүхдээ цэцэрлэг яслид нь хүргэнэ. Тэгэчихээд дараа нь бүгдээрээ ажлаа хийгээд дуусчихаад субботник хийнэ. Байшин босгож байшингаа барина.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Булан мулан ажилчид ер нь халуун ус, албан газрын ажилчид өөрсдөө барилга барьж авдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Манай үйлдвэр бол яг тэгдэг байсан. Манай Далимаг дарга бол арай сайхан бид нарыг ажилд сургасан. Ер нь залхуу сургаагүй одоогийн хүүхдүүд залхуу байх нь

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо залхуу байна. Ажил голж байна. Бид нар бол ажил голохгүй. Би бүр жил бүр шахам нэг хүүхэд гаргаад байдаг болохоор намайг нэг очиход манай дарга тэгсэн юм. Чи үйлдвэрт нэг сар ажиллаа, тэгээд яаж байх юм. Намайг тэгж энэ ажлаас нь хөндийрүүлж байх юм гэхлээр ямар их олон хүүхэд гаргадаг юм бэ? Торгож байна чамайг гэсэн инээсэн тэгж байдаг

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд би гололгүй тэр үйлдвэрт очоод нэг сар цэвэрлэгч хийгээд дахиад эргээд лаборонтадаа ирээд гучиин хоёр жил явлаа.

Хишигсүрэн -

Тэр нь одоо албан ёсны шийтгэл юмуу. Зүгээр тэгж нөгөө тоглож тэгж байгаа юмуу

Чулуунхүү -

Зүгээр нөгөө тоглоод наадам хийгээд тэгж байгаа байхгүй юу. Ар талд нь лаборонтад хоёр хүүхэд ирчихээд тэгээд тэр хоёр хүүхдийг сургах болоод тэгээд намайг, тэгэчихээд намайг хүүхэд гаргаад байхлаар чинь торгож байна гэчихээд худал худал тэр Цэцгээ Жинсээ хоёр нэг сарын хугацаанд юм сураад автугай. Тэр Цэвээнийг дагаад чамд нэг үйлдвэрт нэг сар үйлдвэрийн шат цэвэрлэчих

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд надаар цэвэрлэгч хийлгэж байсан. Ёстой дуртай ажлыг юу л хий гэнэ ёстой хий гэснийг хийдэг байсан.

Хишигсүрэн -

Аан ха. Таньд одоо юу гэж бодогдож байна. Тэр үед одоо бүр арван долоон хүүхэд гаргаад бас улсад хорин хэдэн жил ажиллаад

Чулуунхүү -

Гучин хоёр жил

Хишигсүрэн -

Гучин хоёр жил, энэ юмыг ер нь яаж зохицуулдаг байв аа

Чулуунхүү -

Би сайхан хоёр ээжтэй байсан. Би хүүхэд гаргадаг тэгэхдээ тэр хүүхдээ яахав минь цэцэрлэгт нь өгдөг гэхээр цэцэрлэгт нь өгөөд л тэгээд манай миний өөрийн ээж болбол ер нь цэцэрлэгийн наснаас доош хүүхдүүдийг бараг авчихдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

тийм байсан. Ганц охин олонтой байг, ганц охин минь ажилтай байг гээд тэр үед ч эх эцэг ч ажил хийж амьдарах хэрэгтэй гэдэг. Би өөрөө ч гэсэн ажил хийж амьдардаг гэсэн ийм бодолтой байсан. Тэгээд л ажилладаг. Тэгээд маннай хадам ээж болохоор яахав түүнээс том хоёр гуравдугаар ангийн тийм хүүхдүүдийг чинь болбол ээж чинь зунд дээр

Хишигсүрэн -

Зусланд

Чулуунхүү -

Цагаан аралд аваачаад аргал түүлгэдэг байсан. Гэрийн дайны аргал түүчихээд нойтон баасаар шаваад тэгээд манайд намарт оруулж өгдөг. Хүүхэд тэгж манай хадам ээж ажилд сургаж байсан юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Манай ээж болохоор миний дандаа жоохон голдуу хүүхдүүдийг аваад агаар салхинд явуулна. Голдуу угжаар өнөөх хүүхдүүд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Агаар салхинд авч явна гээд энэ Баруун зусланд тэгээд л машинд ачаад аваачиж очоод буулгачихаад, дээрээс мод зөөдөг болно хоёр гурав хоноод хүүхдээ эргээд модоо ачиж ирээд л би энд элжинд ажилдаа яваад л тэгээд л амьдарч байсан

Хишигсүрэн -

Тэгээд ээжүүд бол ерөөсөө бүр бүх юманд тусалж байсан байна.

Чулуунхүү -

Тийн. Хүүхдүүдэд бүгд нь тусалж манай хоёр ээж ёстой их үүрэг гүйцэтгэж байсан. Аа би нэг юманд ёстой баярлаж явдаг. Би юу ч оёж чаддаггүй юу ч хийж чаддаггүй байхад миний нэг хадам эгч эсгэж өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрнийг хоёр хадам эгч оёж өгдөг. Тэгж байж би юм оёж сурсан. Хөгширсөн хойноо юм оёж сурсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрүүнд их баярладаг. Надыг юм оёдоггүй юм гээд намайг ад үзэж байсан болбол би шалдан гүйж байдаг. Тэгдэггүй одоо би юу ч хийж чаддаггүй. Надад бүр хийж чадахгүй юм гэж байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бүгдийн сурсан хайртай гурван хадам эгчийн хүчинд

Хишигсүрэн -

Аан ха. Та нөхрийгөө дурсаач ямар хүн байв. Өөрийэнхөө амьдралын энэ арван хэдэн хүүхэд

Чулуунхүү -

Арван хэдэн хүүхэдтэй гэж ёстой сэтгэлийн хат гэж юм нь ёстой няцаж байгаагүй. Арай сайхан арван хэдэн хүүхдийг арван хэдэн маш хүмүүжилтэй байсан манай хүүхдүүд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гадаа явж тоглодоггүй. Тус тусад нь ажил өгдөг. Тус тусад нь аав нь ч ажил хийлгэдэг. Аав нь ч гэсэн уурхай явж ирчихээд өөрийнхөн ээлж болохоор гурилаа зуурдаг байсан ш дээ. Будааныхаа гурил, манайхан цуйван хийхээр арван зургаан хавтгай гурилаар хийдэг байсан олон хүн болоод...

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд чааваас цуйван дээр надад битгий ноогдуул би будаан дээр ноогдоно гэдэг. Тэр нь бага элдэнэ.

Хишигсүрэн -

Хоолоо тэгж ээлжилж хийдэг

Чулуунхүү -

Ээлжилж хоолоо хийдэг.

Хишигсүрэн -

Аав бас ээлжинд орж хоол хийдэг.

Чулуунхүү -

Аав бас орж хийдэг. Хүүхдүүдээ загнаж уурладаггүй. Хааяа нэг чамайг би борхоогоор чирнэ гэж загнадаг. Борхоогоор чирнэ гэдэг нь машинаар чирнэ гэдгийг хэлж байгаа юм. Хоёр хүүгээ тэгж хааяа нэг тэгж айлгадаг. Битгий гадуур хэсээд яваад бай. Та нар гадуур хэсэж байвал би явж байсан газраас чинь авч ирээд борхоогоор чирчихнэ гэж байдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Өөр тийм их яадаггүй. Бид нар чинь нэг их хэрэлдэж зодолдоггүй их сайхан айл байсан. Улсдаа их хөдөлмөрч их нэртэй төртэй тийм байсан манай хөгшин. Одоо бол тэнд хүрнэ гэсэн бол зоволтгүй одлоо. Даралт гэдэг юмаар одлоо. Түүнээс биш одоо байж л байх ёстой юм биш үү

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Байхлаар байж л байна ш дээ. Одоо би байж байгаа юм чинь надаас зургаан ах

Хишигсүрэн -

Аан ха. Та ер нь одоо энэ олон хүүхдүүдийг амьдрал залгаж одоо бие даах тэр боломжтой болгоход нь болгохын төлөө ямар зовлон бэрхшээл бас сайхан юмыг туулж өнгөрүүлсэн гэж боддог вэ?

Чулуунхүү -

Би эд нарыг надыг ер нь миний энэ арван нэгэн хүүхдийг эд нарыг цөмийн хүн хий гэдэг үүрэг өгөөд л бурхан болоод л энэ дэлхий дээр гарсан гэж ойлгодог юм би

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд энэ хүүхдүүдийг айл гэр болгож байна гэж цухалдаггүй. Хүнээс нэг тийм юм аваад өг ийм юм аваад өг гэдэггүй. Сэтгэлээр нь уужуу сэтгэлээр хийдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Анх аав нь тэгж байсан юм хоёр хоёроор гэрлүүлж хоёр хоёроор нь мордуулах юм гэж хэлж байсан. Тэр үгийг хүүхдүүдэд ягштал хэлсэн.

Хишигсүрэн -

Хоёр хоёроор гэдэг нь ямар учиртай вэ?

Чулуунхүү -

Одоо Илээс гэрлэхээр тэрний дараа мөн гурав дөрөв хоноод Солтаныг дахиад эсгий тоосоо нь ол. Заавал ах дүүгийн эсгий тоосон дээр эсгий тоосоо нэмээд дахиад гэр бүрээд л бэлэн хийгээд л тэгээд минь тэр он дотор нь ...

Хишигсүрэн -

Аа нэг сумаар хоёр туулай буудъя гэсэн

Чулуунхүү -

Нэг сумаар хоёр туулай буудна. Анх харин тэр Илээс, Солтан хоёрыг зэрэг гэрийн бүрнэ ингээд хоёр уньны шургааг бэлдчихсэн байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд одоо тэр Солтангийнд ч одоо ийм их том молцгор хэвлүүн унь байхгүй. Солтангийнд ч нэг их том шургааг унь тэгээд зорж байгаад хийсэн унь билээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яс юман дээр монцгоргүй нэг их томоо миний энэ гарын багц шиг том уньтай. Тэр аавын нь бэлдэж өгсөн хоёр унь минь тэр хоёрт гэр бүрээд л одоо хүртэл байгаад байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Дараа энэ хоёр охиныг ч мөн л адилхан мордоход нэг нь мордсон нөгөө нь жирэмсэн мордсон.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аавын чинь захиас дан дан нь хоёр хоёроор тус тусад нь гаргана.

Хишигсүрэн -

Тэгээд төлөвчихөж болж байна уу тэрийг

Чулуунхүү -

Тэгээд харин болж байна. Тэгээд хамгийн сүүл хүртэл явж байна ш дээ одоо

Хишигсүрэн -

Дээр үед одоо гэр бүлийг дэмжиж төрөөс ямар бодлого явуулдаг байсан. Яг танай гэрт тэр төрийн дэмжлэг бодлогын үр шим яаж тусаж байсан бэ?

Чулуунхүү -

Манайд нэг их, бид нар ч нэг их тэгж амьдарч болохгүй байна. Ингэж амьдарч болохгүй байна гэдэггүй байсан. Олон хүүхэдтэй болохоор төр харж үзэж мөнгө өгч байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одонгийн мөнгө, одонгийн мөнгөөр бид нар хэрэгтэй хэрэгтэй юм авч байсан. Олон хүүхэдтэй болохоор төр харж үзэж байсан.

Хишигсүрэн -

Жилд дунджаар танайх хүүхдийн мөнгө гэж хэдэн төгрөг авдаг байсан бэ?

Чулуунхүү -

Нэг удаа арван хүүхдэд арван наймаас доош хүүхдүүдэд өгдөг байсан юм. Бид нар яахав арван хүүхэд дөрвөн мянган төгрөг авч байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд мотоцикль энэ минь энэ байгаа \хөргөгч заав\ хоёр авч байсан. Одоо мотоцикль байна. Хоёрдох хүү унаж байна. Одоо зүгээр унадаг машинтай болчихоод одоо зүгээр амбаартай арчаад цэвэрлээд тавьчихсан байна Солтан

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Энэ хөргөгч хоёр авч байсан.

Хишигсүрэн -

Энэ хөргөгчийг үү ?

Чулуунхүү -

Өөр гадаа Илээсийнхэн дэлгүүрт байхдаа бид нар Оросоос эрчим хүчний дарга Дашдаваа манайд оросоос нэг телевизор дуков хоёр авч өглөө.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бас үнийн өгөөд авч өглөө.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр их мөнгө дөрвөн мянган төгрөгийг багтааж ядаж л тэгж л их юм авч байлаа бид нар...

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд дуков нь энэ амбаарт гадаа нэг ширмэн шатчихсан байна. Телевизор энэ Илээсийн дэлгүүрт анх Илээсийнхэн дэлгүүр байгуулахаар би сүүгээ бариад, хараар гардаг телевизор сүйвч аваад оруулж тавьж өгсөн.

Хишигсүрэн -

Сугандаа

Чулуунхүү -

Сүйвч аваад оруулж тавьж өглөө. Тэгээд энэ байж байсан. Одоо дэлгүүрээ яачихсан болохоор аваад дүрчихсэн байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хуучинаа дурсаг гээд одоо дараачийн Баганаг яахлаар мөн хар чигт нь оруулж тавьж өгдөг гэж байхын би.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Энэ чинь анх хөгшин аавд чинь ийм хүн авч өгсөн юм. Тэгээд манайхан энэ телевизор Улаангомд тав зургаахан айл телевизортой байхад нэгэнд нь манайд Дашдаваа авч өгсөн юм. Олон хүүхдүүд айл руу гүйх ядаргаатай энүүгээр та Чантуу ах хүүхдүүдээ тавьж өгтөн гэж хэлээд тэр явж байсан оросуудаас авч өглөө гэж авч ирж өгч байсан тийм дурсгалтай зүйл бас байна.

Хишигсүрэн -

Одоо тэр далд байгаа юм байна тээ

Чулуунхүү -

Тийм.

Хишигсүрэн -

Ер нь та одоо энэ олон хүүхдүүдийг одоо юу гэдгийн өсгөх хүмүүжүүлэх явцад бэрхшээлтэй юм юу байв аа

Чулуунхүү -

Бэрхшээлтэй болоод байсан юмгүй. Айлгаж бариад ханиад томуу ирэхэд айж цочно уу гэхээс биш ер нь бэрхшээл байгаагүй. Ер нь би бэрхшээлээр хүүхдээ хүмүүжүүлж байгаагүй. Манай хүүхдүүд ер нь гайгуй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ханиад томуу авах нь ч гайгуй. Яахав болдоггүй нь болдоггүй байсан. Болох нь болдог тэгээд ямар боловч бор сар гээд хүн боллоо. Тэгээд тэгээд хүн хийлээ.

Хишигсүрэн -

Аан ха. Нэг ийм асуулт байна. Таны амьдралд одоо гүнзгий ул мөр үлдээсэн ямар үйл явдал байна гэсэн асуулт байна. Одоо амьдралд том үйл явдал болдог ш дээ. Сайн муу янз бүрийн таньд одоо амьдралд тохиолдсон маш олон үйл явдлаас

Чулуунхүү -

Амьдралын хугацаанд би одоо энэ хүүхдүүдийн аваад ирсэн. Заримдаа нэг нь нэг шуудай гурилгүй болохоор авч ирээд хаячихна. Нэг нь бяцхан ээж бараан цай ууж байгаа юм байна ш дээ гээд дөрөв таван литр сүү авч ирээд тэр лүү хийчихнэ. Энэ тоотыг ганцаараа үзэж эдэлж байгаа нь харамсалтай байна. Үүнд л би их гомддог юм. Эвий миний муу хөгшин нүдээ харуулаад үг хэлдэгүй ч гэсэн ууж байхлаар би өглөө цай уунгаа эс ойлгуулахын биш цааш нь хүүхдийн ажил болохоор ганцаарддаг. Бас баяр цэнгэл болохоор ганцаарддаг. Гэхдээ эд нар их хүрээлнэ. Хүрээлсэн ч надад их ганцаардана. Энэ нь надад их дурсамжтай. Би ер нь ямар их дурсгалтай хувьгүй хүн бэ айлын ганц байж байж гэхдээ надад ямар олон хүн үлдээдэг юм бэ өөрийгөө орлуулаад тэгээд баярладаг ш дээ бас

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Үхэж байх үед нь дуудагдаад ганцаар нь үхдэг нь ямар хэцүү юм. Гэхдээ миний шар хөвүүн хамгийн том хөвүүн ёстой их үүрэг гүйцэтгэж байна. Арай олон хүнийг хүн хийж өглөө. Шар хөвүүн шар бэр хоёр хүчинд ёстой олон хүнийг хүн хийж авлаа би

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд чинь ер нь хэдтэй үлдлээ. Том нь

Чулуунхүү -

Илээс цэрэгт

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хамгийн том нь Илээс цэрэгт

Хишигсүрэн -

Хамгийн бага нь

Чулуунхүү -

Хамгийн бага нь Үрлээ зургаан настай үлдсэн. Тэгээд Үрлээ зургаан настай үлдээд Үрлээ хоёулаа харьж явтал чи бид хоёрт ямар аав байх юм бишээ гээд энэ засмал зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. Олон удаа хэвтэж байсан Үрлээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Миний ажлаа хийгээд яг тайлангаа гаргаад олон машин юм гаргадаг болно оо тэгээд л олон машинаа гаргаад л ажлаа тун ёстой гоё цэгцлээд шороо тоосоо арчаад явтлаа ажлаа өгөхийн гэж байтал журналын ураад Дээвэр суудаг Карлсон байна гээд миний журналыг ураад хаячихаар Улаад хийж баййсан. Гэхдээ нь лабороторын эрхлэгч Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөж ирсэн Пүрэвдорж гэдэг залуу байсан. Тэр олон жил намайг даргалаа. Олон жил миний Үрлээд ёстой олон жил ахын хайр өглөө тэр хүн.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд би одоо Үрлээг тэгдэг юм тэр муу Пүрэвдорж нааш цааш энд тэнд явж байтал авгайгүй хүн болно нэг жаахан юм балгачихсан нэг газар давайлсан гуйвалсан хашаа түшсэн хэвтэж байвуузай

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гэрт нь хүргээд өг. Чулуунхүү эгчээ, Үрлээ гээд яг зам зуураа нэг кило яблоко авчихаад тэр хүн талын өгдөг. Өөрийнхөө өрөөнд суучихаад миний өрөөнүүр цагаан цаасанд баглаж баглааж байгаад өнхрүүлчихдэг байсан. Үрлээд өгөхийн тулд Үрлээ, Чулуунхүү эгчээ гээд Үрлээг тэрнийг аваад идчихээд зарим өдөр уурладаггй. Зарим өдөр уурлахаар нь бачимдаад ээждээ нь миний журналыг суга татан аваад ураад хаячихдаг. Үрлээ

Хишигсүрэн -

Аан ха. Их ммэдэрч байж тиймээ

Чулуунхүү -

Тэгж байсан байгаа биз чааваас ээждээ нь. Чи бид хоёрт аав байх биш харихын биш надыг ёстой их хааяа нэг хааяа нэг зовоодог байсан юм. Үрлээ

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд сургуульд орчихоод нэгдүгээр ангид ороод лагерт байсан бид нар тэгээд лагерт нэгдүгээр ангид хичээлд ороод хоёр гурван өдөр хичээлд яваад л би нэг орой дөрвөөс ажилд гарчихсан байтал надад дээр ирлээ. Надад дээр ирээд ээж би маргаашнаас эхлээд хичээлд очихгүй гээд тэглээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яаж байхын ээждээ нь миний охин очно ш дээ сурна ш дээ. Очилгүй яахын гэхээр надаас бусад бүх хүүхдүүд аавтай юм ээж би ганцаараа аавгүй. Яагаад тэгж байж ээждээ нь манай багш асууж байна. Хэний хүүхэд вэ, хэний хүүхэд вэ аавын чинь нэр хэн бэ, ээжийн чинь нэр хэн бэ хаана ажилдаг гээд байсан чинь би ганцаараа аавгүй. Аавгүй болохоор нь гаралгүй аниргүй суугаад байсан чинь хэлтэй юмуу хэлгү юмуу чи хэлээч чи нэрийн хэлээч тэгээд загнахаар нь би ээж зүгээр цүнхээ үүрч аваад ярдаад гаараад гүйгээд ирэв гэсэн миний ажил дээр ирээд ммаргааш нь явдаггүй гээд болдоггүй. Тэгэхээр нь Илээс ах нь машинаар хүргээд өгье гээд айлгаж байж шал ачаад айл ачиж байсан айлаа буулгаад машин аваад ирэхээр үгүй ээ үгүй ээ би машинаар явахгүй би мотоциклиэр явна гэхлээр нь нягтлан Цэвээн гэдэг хүний мотоциклиэр одоохийг хүргэдэг гээд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгсэн чинь мотоцикль гэрийн гадаа айлын нь гадаа дахиад машин аваачиж тавиад намар болдым машинаа аваачиж тавиад гэрийн ачуулаад дахиад мотоцикль аваад ирэхлээр мотоциклэр явна гэсэн юмуу би

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

:Морин тэргээр явна гэсэн биш үү

Хишигсүрэн -

Явахгүй гэж гүрийгээд

Чулуунхүү -

Хичээлд явдаггүй гэж тэгж аралдаж байгаа нь тэр байхгүй юу. Явахгүй ггэх шалтаглаад тэгж л билээ ах нь энэ хойд талын Сүхбаатар гэдэг хүнийг гуйгаадтэр тэрэгчин Сүхбаатар гэдэг хүн байсан. Тэрэн дээр гүйж хүрээд та энэ арван төгрөг тэгэхэд арван төгрөг улаан аравт нь их төгрөг байсан шүү дээ

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Та энэ арван цаас аваад манайд очоод цай ууна уу. Манай ээж цай чаначихсан байна. Манай тэр отгон дүү хичээлдээ явдаг гэсэн чинь уурлаад морин тэргээр явна гээд болохгүй байна гээд морин тэрэг авч ирээд Заяна би Ногояа, Үрлээ бид дөрөв морин тэргээр хичээлд явж байсан. Манай Үрлээ бид нэг хоёр удаа тэгж нэг шаналгаж байсан. Өшөө хүүхдүүд ер нь бэрхшээл надад ерөөсөө энэ нэг хүүхдийг яая даа гэсэн бэрхшээл ер нь гарч байгаагүй харин.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Том том болоод хоёр хүүхэд бурхан болоход нэлээн харамслаа. Гэхдээ яахав одоо цаанаас нь бурхан багш авах ёстой хүн байгаад аваад явж байгаа юм байлгүй. Тэгээд одоо арван долоо энэ дотор бужигнаж байвал ямар байна. Одоо хоолтой хоосон бужигнаж байхгүй юу тэгээд одоо

Хишигсүрэн -

Тэр арван долоо төрснөөс ер нь тэр хоёроос гадна хүүхдүүд эндсэн юмуу

Чулуунхүү -

Байгаа зургаан хүүхэд эндсэн. Тэгээд л одоо арван нэг

Хишигсүрэн -

Нялх байхдаа юу

Чулуунхүү -

Тийн. Нялхдаа ч эндсэн. Ер нь нялхдаа бараг нэг хоёр хүүхэд л нялхдаа эндсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гэхдээ нэгэн нь ч яахав чих хатгаад байж хорин хэд хоноод явчихсан. Нэг нь ч бүр жоохон жоохон л тэгээд ерөөсөө гурав настай л ойноос нь найман сар өнгөрсөн л тэгээд одоо хамгийн том нь хорин зургаатай залуу тэр биш үү сүүлийнхэн энэ хорин зургаатай, тэгээд л арван гуравтай л тэгээд дандаа тийм жоохон

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бас том харин нүд нүүрэнд дассан бас тэр чинь гар хөл болж байсан болохоор чинь. Тэгээд л одоо бурхан болчихсон.

Хишигсүрэн -

Аан ха. Сонин тээ ингээд гадны хүмүүс арван долоон хүүхэд төрүүлсэн гэхээр ер нь гайхалтай санагдах байх. Монголд ер нь ийм улсууд хэр олон байдаг юм бол ер нь манай

Чулуунхүү -

Аа энэ цөөхөн байдаг байх

Хишигсүрэн -

Цөөхөн байдаг байх

Чулуунхүү -

Манай энэ Тэсэд л байдаг юм шиг байлаа. Арван найм гаргасан, арван дөрөв гаргасан гэсэн юм энэ Тэсийн самгачууд л тэгж байдаг юм байлаа. Энэ Тэсэд лбайдаг юм шиг байлаа. Манай аймагт олон төрсөн. Өөр ямар аймагт хүүхэд төрснийг мэдэхгүй

Хишигсүрэн -

Аан ха. Одоо таныг нөгөө их олон хүүхэд төрүүлж байсан гэдгээр янз бүрийн одоо шагнал

Чулуунхүү -

Тийм тэмдэг шагнал байхгүй. Ганцхан эхийн нэг хоёрдугаар зэргийн одон байна ш дээ.

Хишигсүрэн -

Одоо одон дагаад юу өгдөг билээ

Чулуунхүү -

Одонг дагаад зуун мянган цаас урьд нь болохоор одонгийг дагуулаад хэн ямар нь өгч байсан мэдэхгүй

Хишигсүрэн -

Дээр үед үү

Чулуунхүү -

Тийм. Хүүхдийн мөнгө л өгч байсан бишүү. Хүүхдийн мөнгө л гэж өгч байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо болохоор одонгоо дагаад бас мөнгө нь ирж байна. Жилд нэг зуун мянган цаас өгч байна бид нарт

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нэгдүгээр зэргийн одонтой гээд би болбол жилд гэхэд зжжн мянган цаас авчихаж байна засгаас

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр хүүхдийн би л гаргаж миний үүрэг юм чинь тэгэвч засаг өгч л байна.

Хишигсүрэн -

Дээр үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байсан. Эрэгтэйчүүдийн одоо амьдралд амьдралд нийгэмд гүйцэтгэдэг үүрэг яаж өөрчлөгдөж байна. Яг тэрэнтэй адилхан эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ямар өөрялөлтүүд гарч байна. Та жар гаруй жил ингээд

Чулуунхүү -

Одоо энэ өөрчлөлт гэдэг болбол, дээр үед болохоор бид нарын залуухан баййсан үед болж билээ эмэгтэйчүүд тогоо шанага тиймэрхүү ойр зуурын ажил хийдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийм л үүрэгтэй. Яг л үүрэг нь юм шиг л эмэгтэй хүн хийж байсан ш дээ. Одоо болохоор эрэгтэйчүүд нь архи уудаг үүрэгтэй. Ажилгүй байх үүрэгтэй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр эмэгтэйчүүд айл гэрээ авч явах үүрэгтэй юм шиг их сонин нийгэм л болчихсон байна харин

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Өөрчлөгдчихсэн. Тэр нийгэм одоо бид нарын нийгэм, энэ нийгэм хоёр хоёр анги болчихсон байна. Эмэгтэйчүүд нь одоо нам тэгээд гарч аваад...

Хишигсүрэн -

Юу нөлөөлсөн болж байна.

Чулуунхүү -

Аа энэ мөнгө төгрөг нийгмийн энэ их янз бүрийн юмнуудаас нөлөөлүүдээс болсон гэж бодож байна. Яагаад гэвэл одоо нэг нэгнийгээ үнэлдэг хүн алга болчихож одоо

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хэзээнээ болохоор эмэгтэй хүн нь эрэгтэй хүнээ та ту гээд өөд уруу гээд нөхрөө хүндэлдэг байсан. Одоо эрэгтэй хүн болохоор бараг л хүнд л их л дээгүүр хүн л зодчихдог нам л чөлөөтэй явж явдаг тийм л сэтгэхүйтэй болсон байна шүү дээ эрэгтэйчүүд нь

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эмэгтэй хүмүүсүүд нь тэр тоотыг л байнгын л юу яаж байх ёстой юм шиг. Тэр ачаалалуудыг гадаа байсан ачааг ч өөрөө үүрч байх ёстой юм шиг, дотор нь байдаг ачааг ч гэсэн үрч байх ёстой юм шиг тийм л болчихож тэгж л боддог би

Хишигсүрэн -

Аан ха. Та ер нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ энэ охин юм энэ хүү юм гээд хүүхдүүдээ эрэгтэй эмэгтэйгээс нь хамааруулаад хүмүүжүүлж одоо тэд нарт хандахдаа одоо өөр өөр ханддаг байсан уу? Эмсвэл хүүхэд бол хүүхэд гэж бодож хандах уу?

Чулуунхүү -

Хүүхэд бол хүүхэд. Гэхдээ эрэгтэй хүүхдүүдийг би эмэгтэй хүнийг л их сайн хүндэлж бай

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эх хүнийг, би өөрөө айлын ганц хүн учраас их хүндлүүлэх дуртай. Тэгж л их хөвгүүдээ юу яаж байлаа. Болж өгвөл одоо энд ингээд аяга шаазан өрөөтэй байж билээ заавал авгайн хураах ямар албатай.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Охиноо дуудаад аавдаа нь эд нарыг хураачих гээд өөрөө нэг гурван аяга давхарлаад хойш нь тавьдаг юмуу тийм юм хийчихээрэй. Эмэгтэй хүнийг л их хүндэлээрэй гэж эрэгтэйчүүдэд шаардлага тавихаас биш эмэгтэй хүүхдүүд бол аяндаа тэгээд өөрснөө тэгээд би өөрөө яана тэрүүгээр, тэрнийг уламжлаад явчихдаг бололтой юмаа.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо манайханд болж билээ хийж чадахгүй дээс ноос хийхгүй юм оёхгүй хүн гэж байхгүй. Бүгд юм оёно. Дээс ноосоо томноно. Айраг цагаагаа хийнэ. Бяслаг аарцаа шахна. Юм хийхгүй хүн гэж байхгүй. Ер нь голдуу дандаа охидууд хөдөө мордлоо ш дээ

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд үү

Чулуунхүү -

Тийн. Тэгээд хөдөө мордоод энэ амьдралын эрхээр зуд зурхад гээд ер нь тэгээд одоо бараг ороод ирж байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Улаангом руу орж ирээд зарим нь тоосго ажил л хүн голохоос биш хүн ажил голно гэхийн биш зарим нь тоосгонд ч ажиллаж байна. Зарим нь барилгад ч ажиллаж байна. Зарим нь тогооч хийгээд хөдөө ч явж байна. Тэгээд л ямар боловч “Хоёр идэж хоосон хонохгүй” гэдэг юм болцгоож л байна. Бүгд л бие биеэ даагаад амьдарч байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нэг л удирдлагтай манайхан. Ерөөсөө Илээс ганцхан удирдлагтай. Илээсийн үгээр ерөөсөө зарлиг

Хишигсүрэн -

Аан ха. Бүгд үгэнд нь орж байна уу

Чулуунхүү -

Бүгд үгэнд нь ордог.

Хишигсүрэн -

Тэр бас их сайн тиймээ

Чулуунхүү -

Тийн, хүргэн хүүхэн ч ордог. Тэр удирлаганд ерөөсөө ганцхан Илээс удирддаг.

Хишигсүрэн -

Илээс багадаа бас жоохон юун хүүхэд байсан тээ

Чулуунхүү -

Дүрсгүй

Хишигсүрэн -

Дүрсгүй хүүхэд байсан тиймээ. Тэгээд их томоожиж ер нь

Чулуунхүү -

Ямар ч үггүй

Хишигсүрэн -

Аавын үүргийг шууд аваад

Чулуунхүү -

Тэгсэн ш дээ ээждээ нь

Хишигсүрэн -

Хар залуугаараа тийн

Чулуунхүү -

Би энэ Тогосоог, Илээсийг эхлээд айл гэр хийдэг гэж байх чинь нөгөө Тогосоо ирж яваад замд Говь-Алтайд машин эвдэрчихээд.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аав тань хоёр нөгөө хоёр хөл нь хугарчихаад суга том таягтай аавыг тань авч ирээд аналгинаар тарьж байгаад хажуудаа суулгаж би Илээсийн гэр бүрсэн ш дээ. Тэгээд түүнээс хойш Илээс арван хэдэн айлын аав л болж байна. Хүүхдүүд нь бүгдээрээ өвөө гэдэг ш дээ Илээсийг ач зээ нар

Хишигсүрэн -

Аа энэ танай хүүхдүүдийн хүүхдүүд үү

Чулуунхүү -

Тийн. Хүүхдүүдийн хүүхдүүд бүгд өвөө гэдэг ш дээ Илээсийг арай хөөрхөн бүгд өвөө

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Өвөө гэж дууддаг. Тэгээд Илээсийг бэр нь ч, хүргэн ч тэр Илээсийн үгнээс гардаг хүн нэг ч байхгүй. Би ч гэсэн илээсээр удирдуулна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Та тэгээрэй. Одоо битгий, өнөөдөр битгий ийш тийшээ айл хэсээрэй гэртээ байгаарай гэхлээр би гэртээ нь байгаад байна би. За одоо надтай цуг яваад модонд яваарай. Энэ өөд хар мод ууланд гаръя. Тэнд очиж тогоо шанага бариарай гэхээр за гээд дагаад явдаг.

Хишигсүрэн -

Аа ха хи /инээв/

Чулуунхүү -

Илээс ерөөсөө бид нарын бүгдийн нь дарга

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нэг сайн шар хүү нэг сайн шар бэр хоёрын хайранд хэдэн хүүхдээ бүгдийн хүн хийж авлаа. Энэ чинь одоо хамгийн том нь цэрэгт хамгийн бага нь зургаахан настай ингэж арьан хэдэн хүүхэдтэй хоцрох чинь яг л харин ах дүү дэмжиж байлаа л харж л байлаа. Үгүй ч биш гэхдээ ерөөсөө нэг найр наадмын үед нэг л ирээд бөөгнөрч ирээд харна уу гэхээс биш одоо танайхан ер нь олуулаа болно картын гурилд ч орж байлаа. Манай картын хоёр хүнийхэн гурилыг танайхан авчихтан гэж байсан хүн аль талын ах дүүд байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ёстой өөрөө хар толгойгоороо би ёстой гадаа гарахлаараа эрэгтэй хүн болж гэрт ороод ирэхээрээ эмэгтэй хүн болж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд юм оёх болохоор хэдэн охидуудыг тойруулж байгаад гараа хатгачихав аа. Зөв хатгаад оё гээд нөгөөх хочр хөвүүн гадаа гараад хоёр тал тараад явчихав аа. Нэг нь усандаа яваарай, нэг нь түлээндээ яваарай. Дараачийн хоёр дагалдаад гарахлаар та хоёр түлээ хөрөөд та хоёр гадаахи цас цэвэрлээрэй ерөөсөө хоёр хоёроор. Ер нь хоёр хоёроор хооронд нь хоршуулдгыг аав хийсэн.

Хишигсүрэн -

Тэр олон хүүхдийг гэрлэж тусдаа гарахад нь бүх юмын ингээд хоёр хоёроор нь хий гэдэг тийм юм нөхөр нь хэлдэг байсан гэнэ. Хоёр том хүүгээ хамт гэрлүүлсэн. Хоёр охиноо хамт хуримын хийсэн гэнэ. Дандаа бүх юманд хань ханиар нь

Чулуунхүү -

Дандаа хоёр хоёроор

Хишигсүрэн -

Тэр хүн яагаад тэгж бодож юу яасан бол

Чулуунхүү -

Мэдэхгүй тэр ер нь ямар бодол анх нь энэ хөвүүнээ л

Хишигсүрэн -

Хоёр том хүүгээ

Чулуунхүү -

Хоёр том хүүхдээ л зэрэг гэр бүрнэ гэж эхэлсэн юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Зэрэг гэр бүрнэ гэж эхэлсэн юм. Тэгээд ерөөсөө хоёр унь авч ирээд унины шургааг авч ирээл гражид хийчихсэн байсан. Тэгээд л дараа нь хоёр жил өвгөнөөс хойш хоёр жил болоод Илээс, Солтан хоёр гэрлэсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха. Удаагүй юм байна тиймээ

Чулуунхүү -

Тийн. Би хоёр жилд юу ч хийгээгүй зүгээр л дээс ноосны ажил амьтан ах дүүд захиад л минь аав танв боловч захиад л аав ээж хоёр тань хүртэл тун тааран шуудайгаар нэг сарлагийн дээс ноос чихэж өгч явуулаад л тэгээд тэрийг охидуудыг гэртээ байсан болно. Тэр охидуудыг за ээждээ нь ингээд томноод сурчихаарай. Наадах чинь өрхийн оосор болчихож, наадах чинь тэрмийн уяа болчихож, урт хийчихсэн байна алдлаад ингээд хийгээрэй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Наадах чинь төчнөөн кило ноосон байна. Хоёр бүс, хоёр довтлого гардаг

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Заавал гаргаарай та нар гээд эд нарыг минь тэгээд л хоёр хоёроор тэнд орны юунд хоёрыг суулгасан болбол тэнд орны хөвөөнд нэг хоёр охин суулгаад л нэг хоёр юмыг дунд нь суулгаж байгаад та хоёр энийг жижигхэн саваадаад байгаад сайхан сагсгар болгоод өгөөрэй энэ улсуудад, дахиад нэг хоёр юмыг хоёр талд суучихаад шиймэг хийгээд өгөөрэй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд ингээд байдаг болоод одоо манай энэ Жижи Томо хоёр ч гэсэн тийм ш дээ. Тэр хоёр ихэр

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо яг эд нар юу гэнэ яг л хоёулаа салдаггүй яг адилхан юм хийнэ. Хоёулан гараад явах гэхээр та хаашаа явах гэж байна гэж асуухаар бид хоёр сургууль явна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд сургууль орчихоод хоёулан хурдан хүрээд ирээрэй. Яадаг юм ээж ирээд тэгэхлээр та хоёр хоёулан тэр мод хөрөөдөөрэй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо яг хоёулан түлээ хагал, хоёулан энэ дөрвөн аравт барьж аваад усандаа явтан. Тэргээр авчихая ээж үгүй тэргээр авдаг ус чинь залуу хүний ажил гараар нь яваад түрээд зүдрээд амьдартан мэдлээ. Тэгэхлээр эргээд та нарын хүүхдүүд бас тэгж саваар ус авдаг болдог юм. Тэргээр гэдэг чинь нэг л авч ирээд ганцхан пошгоор тэр лүү шал шолхийгээд хийчихдэг. Хоёр дахиад явахлаар замд чинь таньдаг таньдаггүй хүн нь тааралддаг юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яаж явна хөвүүчүүд оо ус авч явна уу гээд хүн хүртэл ус авч явна энэ хүүхэд нь тэр хоёр нь ус авч явлаа л гэдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэргээр хажуугаар нь шуржигнаад өнгөрөхлөөр нам нэг л хариу хардаг хүүхэд л дөчтэй хүүхэд жирийнэ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрэг хүртэл өгдөггүй ш дээ би, манай тэрэг нь байна огт өгдөггүй. Залхуугийн унаагаар битгий явтан гараар нь хий.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо энэ айлын түлээ энэ их том том моднуудыг татуулдаг хөрөөгөөр сур. Гар тань даарч үзэг гараар нь дулаацгаад дулаацгаад татна

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ингээд дулаацгаад татан наад гараа. Мөсөнд явуулна өвөл болохоор ээж мөсөөр яадаг юм ээж, худгаас ус авчихая. Аваад ир хайлъя юм угаая сайхан цай чанаж ууя.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Заримдаа мөсөн гарахгүй байна гээд тэгдэг юм. Гардаг газраас нь аваад ир та нар тэр бүр өөд яваад энэ ар талд байгаа Улаантолгойн модны наад өнцгөөс аваад ирээрэй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ээж арай ядаргаатай юм гээд тэгдэг юм. Би ядарахгүй, ээж ядаргаатай биш та нар агаарт яваад агаар салхи идээд ажил сурч ав

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд ямар сайндаа Зогсох ах арай сайхан зохицуулна чи гэсэн болоод тэгдэг юм. Зогсох ах арай гоч зохицуулна ч ахдаа нь тэгсэн болоод энэ хэдэн хүүхдийг ямар боловч хүн, тэгээд байтал хүн боллоо. Одоо Жижи, Томо хоёр л арваннэг төгсчихлөөр дараа жил болбол би хот явах санаатай. Энэ гэрээ ингээд дулаалаад бариатай чигт ингээд орхичихоод арваннэгэн сард би эндээс хүнсээ аваад энэ хоёр хүүхдийг энэ хоёр сургуульд орно

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд энэ хоёр гайгуй сурдаг юм хоёулаа

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ямарч байсан дээд сургууль улсын сургууль аль аль нь авчих болох гэж бодож байгаа юм одоо л энэ өвөл суудчихгүй л болбол хоёулаа сайн сурдаг. Тэгээд энэ хоёрыгоо дагаад Баганаг дээр нь аваад Солтаны нэг охин бас энэ жил коллеж төгсчихөөд хойтон жилдээ нь \үсчиний анги\ конкурсанд орох гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгэхлээр би та нарт очиж тогооч хийж өгнө. Тэгэчихээд би дөрвөн сард хариу хүрээд ирчихнэ. Тийм л бодолтой байна.

Хишигсүрэн -

Аан ха. Ингэж төлөвлөж байна уу та

Чулуунхүү -

Тийм миний төлөвлөгөө тэр

Хишигсүрэн -

Аан ха. Ер нь хүүхдийн хүмүүжлийн тухай та ярьж байна ш дээ. Одоо энэ таны энэ хүүхэд хүмүүжүүлж байгаа аргаар яг одоо энэ эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж байгаа юу?

Чулуунхүү -

Аа ер нь байхгүй. Яагаад гэвэл одоо хүүхдүүд чинь байна ш дээ мөнгөнд их дуртай болчихож нэгдүгээрт. Хоёрдугаарт гадаа их гүйж байна эх эцэгүүд хүүхдээ анхааралгүй байна. Яагаад гэвэл нам тэр наймаанд явдаг гэж байна. Зарим эх эцгүүд байнга чөлөөтэй явж байдаг. Хүүхдээ хаячихсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Зарим нь амьдрахын эрх нь юм байлгүй арай харин нам зах мах дээр зогсчихоод өдөрт хүүхдүүдээ нэг харчихаад байна уу юу хийж байна ч усаа авсан уу, түлээгээ бэлдсэн үү юу хийсэн гэдэггүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нам утасдалгүй бүтэн замхруулаад байна. Одоохи хүүхдээр юм хийлгэдэг гэхлээр одоо манайд ч байна зарим охидуудад хүүхдээ нь мөнгө өгчихдөг. Хөөе хаашаа очих гэж байгаа юм бэ? Аав РС-ны мөнгө өгсөн

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эмээ РС-чихээд ирээд усаа авна тэгэх үү

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Үгүй наад мөнгө нааш нь өгчих эхлээд ажлаа хийчих. Тэгээд дараа нь РС-гээ тоглоорой. Тэгээд минь ойрхон байсан энэ айлуудын хүүхдүүдийг чинь гаргахгүй ш дээ. Одоохи өөрийнхөө хэдийгээ дэглэдэг шигээ дэгдлээд одоо сурчихсан. Эмээ усаа авчихлаа. Гэрээ цэвэрлэчихлээ. Мод яах уу татах уу тэр байгаа модоо түлчих үү

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ер нь түлээний хунзаар дүүрэн мод байна хөгшин ээж яахав за яг хэдэн минут наадаад ирээрэй. Таван зуун төгрөг өгсөн болбол задлаад арван таван минут наадаад иртэн энэ дөрвөн зуун төгрөгөөр нь боов авч идтэн

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Наадсаны та нар тэр юм харсны юун гэж ямар юм байдгийн хичээл чинь биш гээд хүн бас тоглуулдаггүй.

Хишигсүрэн -

Аан ха. Ха хи ха хи

Чулуунхүү -

Ямар сайндаа хөө ямар тавтай нь орж ирээд асуучихаад яваад байна гэсэн ээж тань

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Харин наадуулыг чинь тоглуулдаггүй юм би

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд эдний нэг долоо наймын нэг хөвүүн байдаг юм. Эмээ ганцхан арван таван минут наадчихаад ирэх үү гэж байдаг юм. Энэ нэг дэлдгэр шар юм нь нүүрэмгий юм энэ л орж ирээд наадуул нь гаднаас үг хэлүүлээд байх шиг болоод байна гэсэн

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Харин тийм наадуулыг чинь наадуулдаггүй юм би

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Наадуулах их дургүй би, аа энэ хашаа дотор бөмбөг мөмбөг тоглохоор тоглуулдаг. Энд нэг сагсны шийд байсан юм. Хүүхдүүд одоо том болчихоод одоо энэ том том хөвүүчүүд ирж наадаад байна. Тэгээд саяхан авхуулаад дээрээс нь гурван нугалуур авхуулчихсан модноос нь хөрөөдөж түлэх юм гээд

Хишигсүрэн -

Аан ха хи ха\инээв\. За одоо дээр үед хүүхэд гаргачихаад хүмүүс дөчин таван хоногийн дотор ажилд орчихдог байсан тиймээ. Тэр ер нь ямар хир боломжийн одоо тэгээд тэр нялх хүүхдийг орхичихоод ажил хийж болж байв уу? Гээд тэр ялангуяа таны хувьд

Чулуунхүү -

Миний хувьд бол боломж байсан. Нөгөө ээжүүд байсан учраас миний хоёр хайртай ээж л хүүхдүүдийг хүн хийж өгсөн. Би хувьдаа бол өөрийнхөө миний өөрийн ээж болж билээ цэцэрлэгээс доош насны бүх хүүхдүүдийг авдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Ганц охин ажил хийх хэрэгтэй. Олонтой байх хрэгтэй гээд л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгж л миний ээж

Хишигсүрэн -

Таны хажууд цуг байсан уу

Чулуунхүү -

Үгүй энэ ард Чандмань сум одоо Чандмань сум нь гэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа Чандмань уу

Чулуунхүү -

Уул нь бид нар энэ ард ээж байсан юм. Ээж гүйж ирээд хоёр гураьхан жил миний хажууд өвөлжсөн болох чааваас. Тэр муу дүү бурхан болоход л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд түүнээс хойш юу яасан биш хүүхдүүд ч томроод нэг нь нэгээ хараад л тэгээд л Илээс л бүгдийн зохицууулж байлаа. Илээс чинь ингээд уньд есөн гутал өлгөчихдөг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гаргадаггүй, ирэхлээр гэрээ цэвэрлэчихсэн. Нөгөөдүүл нь нам хаварт гутлын өлгөчихсөн хичээлээс ирэхлээр зарим нь тэнд хоёр юм номоо давтсан. Тэнд ширээн дээр хоёр юм номоо давтсан

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Энд доошоо хараад хэвтчихсэн зарим нь номоо давтсан Илээс дэглэчихсэн гаргадаггүй гутал элэгдчихнэ. Олон хүн болно аяндаа нь тийм л байлаа

Хишигсүрэн -

Та хүүхэд байхдаа ер нь ямар шинэ техник технологи ч юмуу хамгийн тийм гайхамшигтай юм таны хувьд юу байсан бэ? Одоо машин тэрэг телевизор кино уу

Чулуунхүү -

Тэр үед телевизор кинт байх уу байгаагүй биш үү.

Хишигсүрэн -

Таны үзсэн хамгийн гайхамшигтай гайхалтай техник технологи юу байсан бэ?

Чулуунхүү -

Би тэр нэг тонгочихдог морийг л их сонирхдог байсан.

Хишигсүрэн -

Тэр юу юм тоглоом юмуу?

Чулуунхүү -

Тоглоом. Тиймэрхүү нэг гоё морь унаад явж байж билээ гэж их дурсдаг байсан би

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд тэр ёстой миний амьдралд биелсэнгүй.

Хишигсүрэн -

Аан ха ха хи \инээв\. Тэр тонгочдог морь гэдэг нь яадаг морь вэ?

Чулуунхүү -

Их сайхан сэргэлэн одоо томск л юм байлаа л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийм л тоглоомын морийг надыг тав зургаатай байхад манай аав надад авч ирж өгсөн.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд ийм гоё торь жнах юмсан гэж их боддог байсан би хүүхэд цагтаа. Тэгээд түүнээс хойш сургуульд ороод тэгс ингэсхийгээд тэр морь мартдагдлаа. Улаангомын хүн болчихоор надад хэн торь өгөх юэ дээ.

Хишигсүрэн -

Анх та хаана кино үзэж байсан бэ?

Чулуунхүү -

Кино энэ сургууль дээр үзсэн. Сургууль дээр кино үзнэ.

Хишигсүрэн -

Аан ха кино үзээд анх юу гайхаж байв уу та

Чулуунхүү -

Ер нь ямар нь сонирхож байсан болов оо би кинонд тэр үед чинь болж билээ их сайхан амьдралтай их сайхан кино гарч байсан ш дээ. Яг амьдралын юутай тийм л кино гарч байсан.

Хишигсүрэн -

Амьдралын сэдэвтэй юу?

Чулуунхүү -

Амьдралын сэдэвтэй тийм л кинонууд үзэж байсан.

Хишигсүрэн -

Түүнээс биш ямар кино үзэж байснаа та санахгүй байна уу? Та амьдралд хараа бусдаас онцгой ер бусын тийм зүйл байгаа юу гэсэн асуулт байна

Чулуунхүү -

Би одоо ганц хүн бусдаас онцгой болохлоор их л олон хүүхэд л гаргаж л хүн гэдэг юм нь тх өсдөг юм байна гэдгийг л их ойлголоо.

Хишигсүрэн -

Аан ха. Одоо танайх чинь ач зээ нийлээд хэдэн хүн болчихож байна.

Чулуунхүү -

Арван найм

Хишигсүрэн -

Ач зээ арван найм, өөрийн төрсөн арван хэд тээ

Чулуунхүү -

Тийн

Хишигсүрэн -

Тэгээд дөчөөд хүн болчихсон байна ш дээ.

Чулуунхүү -

Тийн

Хишигсүрэн -

Аан ха бэрүүдтэйгээ тэгээд бүр

Чулуунхүү -

Бүгдээрээ манай айл гэрийн хүүхдүүд нийлээд бэр хөвүүн хүүхдүүд нийлээд арван долоо байдаг юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийн, тэгээд одоо Жижи, Томо хоёр л гэрлээгүй бусад нь бүгд

Хишигсүрэн -

Тусдаа гараад

Чулуунхүү -

Тусдаа гараад дууслаа. Минь сая Үрлээ чинь зургаахан настай хүн гэж байхад одоо хоёр ээж биш үү

Хишигсүрэн -

Аан ха ... Нэг ийм асуулт байна. Одоо нас барсан хүмүүсээ дурсдаг оршуулдаг тэр арга барил яаж амьдралын хугацаанд өөрчлөгдөж байна вэ гэсэн асуулт байна.

Чулуунхүү -

Тэр одоо бурхан боллоо тэгээд л ёсын хийгээд л тэгээд би гэхэд бараг ч нэг ч их дурсаад байдаггүй байх аа. Манай хувьд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яахав хүүхэд гарсан төрсөн үрээ мартчихна гэхийн биш зүгээр хоорондоо тэр ийм ажилсаг одоо томхон тоотын одоо тэр тийм тэр байсан болбол тэгэх ёстой гэдэг хоорондын яриа байх болохоос биш

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нэг их яадаггүй. Тэгж нэг их нэг л хүүхэд их дурсагддаг юм билээ бид хоёрт заримдаа Илээс явж яваад ирэхлээр нь би гэж азгүй юм нь онгоцны жолооч шиг байсан ш дээ. Азгүй одоо ингээд өөрөө хар тосон болоод оролдоод ингэж байх гэж гээд миний хөвүүн жоохон харамсдаг юм шиг байгаа юм

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би хувьдаа ч яахав сайхан ийм арван хэдэн айл жирийлгээд буулгачихсан байсан болбол ямар гоё юм гэсэн дурсамж байна уу гэхээс биш өшөө би нэг их тэгж харамсаж дурсаад бүр нэг хайрлаж байнга яриад байдаггүй юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Үлдсэн нь надад байгаа юс чинь гэж бодогдоод тэгдэг юм бололгүй эсвэл мунхаг ч юмуу мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аан ха. Үгүй яахав оршуулгын ёслолд ямар өөрчлөлтүүд гарч байна. Оршуулах ёслол байна ш дээ таныг хүүхэд яаж оршуулдаг байсан бол залуу үед одоо ер нь яаж байна гэсэн асуулт тавиад байна л даа.

Чулуунхүү -

тэр эхлээд болж билээ ер нь бараг л далд л бурхан болсон тоотыг ер нь бурхан болоочийг бараг л далд яагаад байдаг байсан ш дээ. Сав суулганд хийгээд хайрцаглаад далд дүрээд тэгээд л оршуулдаг байсан. Одоо сүүл рүүгээ болохоор эх дэлхийд нь ил л тавиад байдаг болчихсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Манайханд бол тэр тохиолдолууд болсон. Сүүлийн гурван хүүхэд бол ерөөсөө тэгээд ил л тавигдсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд одоо энэ ах нар дүүнүүд нь эргэдэг юм бололгүй. Би нам тэр бурхан болооч нарт нэг их очоод байдаггүй

Хишигсүрэн -

Аан ха та бол очих дургүй

Чулуунхүү -

Эргэж тойрох ер нь дургүй бараг дургүй дургүй. Ер нь эргэж тойроод байх дургүй хааяа нэг өвгөн дээр хүүхдүүд очъё ээж гээд тэгэхээр зулаг дээжээ өргөөд л насмаа сангаа тавиад л нэг л очно уу гэхээс сүүгээ өргөөд нэг дчнд гэхээс биш нэг их энэ улсуууд шиг төд дэх хоног нь одоо төдөн жил нь өнөөдөр өдөр нь гээд нэг очдог биш үү тэгдэггүй ээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Их дургүй. Хүүхдүүд ч гэсэн бас нэг их очоод байдаггүй.

Хишигсүрэн -

Аан ха. Та өвгөнтэйгээ та хоёр сууж байхад хэдэн он байсан. Хэдэн настайдаа суусан. Одоо жишээлвэл та нарын үеийн залуучууд гар бүл болохын тулд ер нь одоо юу гэдэг юм эцэг эх нь мэдээд шийддэг байсан юмуу. Та нар өөрсдөө хийх үү

Чулуунхүү -

Бид хоёр ч хувьдаа өөрсдөө шийдсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би бас үйлдвэрт ажилтай. Хөгшин үйлдвэрийн хажууд тэр эрчим хүчний дизель гэж байсан. Тэр дизельд ажилтай. Би арван наймтайдаа суусан. Сургуулийн хүүхэд юм чинь харин одоохи сургуулиас ирээд тэгээд л танилцаад суучихсан биш үү. Ах тань болохоор юу яаж хөдөө аж ахуйн дээдэд хоёрдугаар курсэнд байгаад шарлаад ирчихээд буцаж явалгүй дизельд слессар ороод л эрчимд тэгээд минь тэгээд эрчимд ажиллаж байсан байлаа. Тэгээд бид хоёр намар нь танилцаад тэгээд зун долоон сард айл гэр болчихсон.

Хишигсүрэн -

Одоо ер нь байгаль уур, цаг агаар экологид орж байгаа өөрчлөлтийг та ер нь ажиглаж байна уу, байгаль хэр их өөрчлөгдөж байна гэсэн асуулт

Чулуунхүү -

Өөрчлөгдөж байна одоо нуурын хөвөө жилд халуун өдөр болохоор байнга аваад явна. Тэгээд бид нуурын одоо энэ эргэнээ би хувьдаа одоо нуурын хөьөөд их л очдог

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Заримдаа тэлж ч байх шиг цаашаа ширгээд агшиж байх шиг

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Унь уур усны хувьд болж билээ их л өөрчлөлт орж байна. Тэгээд яагаад тэгж байхын мэдэхгүй их л агшиж байгаа цаашаа нь их багасаж байгаа юм шиг надад мэдрэгдэнэ. Энэ уул хадад болт ярихын байхгүй. Амьтан хүн түлээ мод гээд аваад байж одоо хайран байгаль дуусч явна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр анх нь тим байгаагүй ш дээ. Бид нарын үед бол байгаа байгаль бол яг өөрийнхөө төрхөөрөө байсан. Уул ус ургамал өвс нь боловч одоо нам өнгөөр нь ургахгүй энэ жил би шар цэцэг, цэнхэр цэцэг, цагаан цэцэг гурвыг үзлээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эд нар намайг энэ зуслан авч гарч, би өөрийн хэдэн жил шар цэцэг, цэнхэр цэцэг, цагаан цэцэг гурвыг үзээгүй.

Хишигсүрэн -

Аан ха. Тэгж их гандаж

Чулуунхүү -

Тэгж их гандаж тэгж их өөрчлөгдөж байгаль тэгж бүх юу өөрийнхөө төрхийг өөрчилж байна.

Хишигсүрэн -

Юунаас болж өөрчлөгдөөд байна.

Чулуунхүү -

Хэн мэдэх вэ? Одоо энэ дээгүүр би мунхаг ухаанаар хэлдэг болж билээ дээгүүр хор мороо цацаад л машин тэрэг нь энэ их дээгүүр нисдэг онгоцуудын утаа тоосонд л хордоод байдаг гэх бололгүй. Өшөө юу гэж хэлэх үү харин

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би нам тэгж л бодож байна. Миний хувьд миний бодол

Хишигсүрэн -

Таныг хүүхэд ямархуу байсан бэ?

Чулуунхүү -

Ёстой сайхан байлгүй яахав. Ёстой гүргүү өвсөнд намрын гүргүү өвсөнд нааш ороод ирнэ. Энэ Улаангом чинь тэр чигтээ түнгэ өвс нь үзүүр хөвөө завгаар нь энэ гудамж харин гудамжинд хүртэл сайхан сайхан улиаснууд ургадаг байсан байхгүй. Ургадаг өвс нь сайхан шар цэцэг цагаан цэцгүүд байдаг л байсан. Тэр цэцгүүдийг би ойрд үзэлгүй байж байж энэ жил зуслан энэ хоёр авч гархлаар үзлээ.

Хишигсүрэн -

Энэ жил ер нь энэ хавьд сайхан зун болох шиг боллоо.

Чулуунхүү -

Арай гоё зун боллоо.

Хишигсүрэн -

Аан ха. Эрт хүйтэрч байна тээ. Тэгж байна уу?

Чулуунхүү -

Оо ийм байдаг л юм

Хишигсүрэн -

Ийм байдаг л юмаа

Чулуунхүү -

Тийн хүйтэрч юм болохгүй хүйтрэх болоогүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Манай аймаг хаагуур хүйтрэх үү арваннэгэн сарын долооноос хойш хүйтэрнэ ш дээ. Одоо зүгээр та нар дулаан газраас ирээд дулаан газарт байгаад тэгж байна. Бид нар бол даарахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха. За тэгээд хоёулаа эхний яриагаа өндөрлөөд дараагийн ярилцлага хийхээр дахиж уулзъя

Чулуунхүү -

За баярлалаа. Ярилцлага: №5-2 /Увс аймаг/ Аудио файлын нэр: #5Uvs_Chuluunhuu_2_2010.09.16

Хишигсүрэн -

Чулуунхүү эгчтэй хоёрдох яриа эхэллээ. Тэр нэг сард авдаг орлого тэр орлогыг яаж сардаа хүргэж нөгөө олон хүүхдүүдийн хоол хувцас тээ амьдрал ахуйд хүргэдэг байсан бэ? Тэр өрхийн одоо аж ахуй гэдэг юмуу тийм юмны тухай хэлээч ер нь зүгээр нэг сарын жишээ. Одоо Доной эгчийн тухай баахан домог ярьдаг ш дээ манайхан тэгдэг байсан ингэдэг байсан гээд л

Чулуунхүү -

Манай тэр хүрнэ ээ хүрнэ. Хүрэлгүй яадаг билээ. хүрнэ шүү дээ. Манайд чинь нэг шуудай гурил арван зургаа хонодог юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Далан килийн гурил арван зургаа хононо. Тэрүүгээ бид боовоо хийгээд л хайхгүй энэ тэндээс хайхгүй. Минь тэгээд л хүргэнэ тохируулна. Харин боовоо их цоожилдог байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Боовоо цоожилж хэмжиж өгдөг. Тиймдээ манай тэр

Хишигсүрэн -

Арван зургаа хонодог байсан байх

Чулуунхүү -

Арван зургаа хонодог. Тэгэхгүй бол идэхийн зоргоор хүүхдүүд бүгд нь тавиад өгчихөөр нэг таваг боов нэг суурин дээрээ дуусна. Олон хүнд

Хишигсүрэн -

Аан ха. Тэгнэ тээ

Чулуунхүү -

Тэгээд тэгдэг байлаа. Ххол хүнсийг бол ёстой чөлөөтэй авч ирж өгдөг байсан ааь нь

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийн, мах голдуу иддэг тийм айл байсан. Одоо ч гэсэн бид нар махыг голдуу иднэ. Ер нь мах их иднэ шүү.

Хишигсүрэн -

Аан ха. Зах зээлийн хүнд үе байна ш дээ

Чулуунхүү -

Аан ха

Хишигсүрэн -

Тэр үед айл болгон ихээр тэвдэж ...

Чулуунхүү -

Тэгэхэд би тэвдээгүй

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Үйлдвэрийн хайранд

Хишигсүрэн -

Аан ха. Гурил элбэг

Чулуунхүү -

Гурилаа авчихдаг. Тэгэхлээр энэ муу хөвүүн чинь жолооч юм болно нааш цааш нүүрс буулгаад нэг жил гучин хоёр хонь хүртэл авч ирж байсан Илээс Тариалан сжмнаас нүүрс буулгаад юундаа нөгөө мөнгөндөө нь

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд бид нар гучин хоёр хонийг арван зургаа арван зургаагаар нядлаад өвлийн хүнс хийж хүртэл идэж байсан.

Хишигсүрэн -

Аан ха. Сайн байсан тээ

Чулуунхүү -

Тийн. Сайн идэж байсан хоолоо бол зохицуулдаг байсан

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

тэгэхдээ өдөрт хоол хийнэ гэж байхгүй оройд нэг л хоол хийнэ. Тэрнийгээ тэгээд хүрэлцээтэй хийгээд идээд л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо харин том болчихоороо хоол идэцгээдэггүй юм байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо манайд чинь нэг гурван литрийн тэр цахилгаан тогоогоор нэг хоол чинь хэд чинь хүн идчихнэ ш дээ. Ямар сайндаа Ока манаы Ока тэгдэг юм. Ээжийн хоол бага л хийж байх шиг болдог. Тэгээд бид нар сууж байсан хэрнээ бүгд л нэг нэг аяга идчихээд гараад байна. Ямар хүртэмжтэй хоол вэ гэдэг юм.

Хишигсүрэн -

Аан ха. Одоо социализмын үеийн дарга нар ер нь ямархуу хүмүүс байв. Эрх ямба эдлэх нь ямар юм гэсэн нэг цэргүүдтэйгээ яаж харьцдаг байв. Одоогийн дарга цэргийн харилцаанаас юугаараа ялгаатай вэ?

Чулуунхүү -

Одоо дарга нар ч гэж дээ. Одоо ер нь тэгээд одоогийн дарга нар чинь бараг, тэр үеийн дарга нар шал өөр юмаа.

Хишигсүрэн -

Аан ха. Юугаараа өөр гэж

Чулуунхүү -

Ер нь тэр хүнтэй, голдуу өөрийнхөө хүнтэй харьцах дуртай юм одоогийн дарга нар миний хувьд тэгж боддог юм

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Өөрийнхөө далбааны хүнийг өөр лүүгээ татах дуртай

Хишигсүрэн -

Өөрийг нь дагадаг долигонодог улсуудад .

Чулуунхүү -

Тийн, түүндээ их ойрхон үйлчилдэг тэд нартай юмаа хуваарилдаг

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аа таньдаггүй бид нар шигийн орохоор өгдөггүй. Худал хэлээд гаргачихдаг. Гэхдээ нь одоо төрийн тань нүүр бас их худалч болчихлоо ш дээ

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Молигодог болчихлоо ш дээ одоо

Хишигсүрэн -

Төр үү

Чулуунхүү -

Аан ха. Молигодог болсон шүү дээ. Их юм өгье та нарт өгчихнө гэхлээр үнэн болгоод бид нар шиг мунхаг улсууд чинь нам гараа өргөөд зүтгэж байгаад сонгож байгаа биздээ. Тэгээд л байхгүй. ... Их элбэг амтай

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоогийн төр, хэзээнээ нэг дарга нар тийм элбэг амтай байгаагүй. Яг амьдрал зохицуулж ажлаа хийдэг байсан. Одоо тийм юм байхгүй. Зүгээр элбэг амлаад их юм өгнө гээд л худал хэлээд л ажил хийгээд авчихдаг. Тэгэчихээд өгдөнт хүрэхээрээ өөрснийхөө улсуудад өгчихдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо энэ малын төслийг харж байхад яг л тийм байна. Яг жинхэнэ малаас нь одоо хоёр зуун хэдэн тоотой гэлээ тэр улсуудад юм өгдөг гэсэн тэрнийгээ өгөлгүй зүгээр өөрийнхөө далбааны өөрийнхөө улсуудыг л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд тэд нар чинь ер нь яагаад байна ш дээ. Татаад л тэд нартаа юмаа оруулад тийм л хийж байна ш дээ одоо

Хишигсүрэн -

Одоо таныхаар дээр үеийн манай их сайн хүн байсан гэсэн ш дээ.

Чулуунхүү -

Тийн

Хишигсүрэн -

Нэг жишээ аваад ямар даргатай цэрэгтэй холбоотой харилцаан дээр дарга хүн сайн байсан дарга хүн муу хүн байсан гэдэг юмуу тийм нэг юмыг хэлэх жишээ байна уу? Таньд

Чулуунхүү -

Манай Далбиг дарга болж билээ багыг гэдэггүй, томыг том гэдэггүй бид нартай бүгдтэй нь инээгээд наапвал инээгээд наадчихна. Уурлаад харьцаад үгээ нь хэлчихвэл уурлаад харьцаад үгээ хэлчихдэг тийм сайхан гүндүүгүй дарга байсан.

Хишигсүрэн -

Аан ха. Та нараасаа их айх уу гайгуй юу?

Чулуунхүү -

Айхгүй. Нэг их айхгүй загнадаггүй юм чинь хүн ер нь загнадаггүй. Одоогийн дарга болж билээ эсвэл мөнгийн хасчихдаг. Эсвэл хүн хөөчихдөг учраас одоогийн энэ улсууд чинь даргаас нь айж байгаа ш дээ. Одоо ажиллаж байгаа улсууд айж л байгаа. Айлгүй яахав хасагдахгүй нь тулд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эсвэл өөрт нь их юм өгсөн хүнд энэ дарга нар их сайн байна. Тийм л нийгэм болчихсон байна ш дээ одоо. Аа худал хэлчихлээр над шиг мунхаг улсууд гараа өргөөд одоохийг сонгочихдог. Одоохи нь цааш эргээд өшөө өөрийнхөө хөвөөний улсуудыг татаад явчихдаг.

Хишигсүрэн -

Аан ха. Нөгөө сонгосон улсуудаа мартчихдаг.

Чулуунхүү -

Тийн одоо бид нарыг мартчихаж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха дээр үед сонгууль яаж явагддаг байсныг та мэдэж байна уу?

Чулуунхүү -

Дээр үед сонгууль их сайхан явагддаг байсан. Бид нар сонгуульд очно гэдэг чинь ёстой үс толгойгоо самнаад гоё хувцас хүртэл очдог байсан ш дээ сонгуульд

Хишигсүрэн -

Хувцас аа шинэ дээл оёх уу

Чулуунхүү -

Шинэ дээл оёно ш дээ.

Туул -

тэгдэг байсан гэсэн ш дээ дээр үед

Чулуунхүү -

Шинэ дээл оёно ш дээ. Одоо энэ жил сонгуультай тэгээд хөдөө улсууд чинь сайхан сайхан морьдоо унаад эмээл хазаараа тааруулаад тэгж сонгуульд явдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо ямар баасан нь сонгууль өгдөг ч хүн хүчээр одоо мөнгө өгнө гэхээр өгч байна. Айлуудаар яваад цагаан будаа чихэр үзмээ тараагаад л одоохи Авдай шиг хүн архиа нь тараагаад л тэгж байж л одоо сонгууль болж байна ш дээ. Маннай энэ аймагт бол тийм л сонгууль явагдаж байна. У. Энхтүвшин:Согжжлийн үеэр яг ямар арга хэмжээ явагдаж байсан та яриач.

Хишигсүрэн -

Сонгуулийн сурталчилгаа дээр үед одоогийнх шиг компанит ажил боллдог байв уу? У. Энхтүвшин:Концерт ч юмуу диско ч юмуу

Чулуунхүү -

Ямар юмныхан диско мисско байх уу. Зүгээр л одоо их сонгууль болдог гээд нэг өглөө хүмүүжил дээр сайхан яриа л ярьчихдаг. Боллоо. Түүнээс биш тэр тэнд тийм сонгууль болно. Тэнд цугларна энэ тэр гэсэн юм байхгүй ш дээ. Хэзээнээ болбол

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо хэдэн сарын хэдэнд сонгууль болдог. Тийм хүн нь, есөн хүн л дэвшиж байсан бид нарын үед ер нь

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Их хуралд, есөн гишүүн байсан шүү дээ. Төв хорооны

Хишигсүрэн -

Улс төрийн товчооны есөн хүн тээ.

Чулуунхүү -

Тийн товчооны есөн хүн л сонгоно.

Хишигсүрэн -

Тэр есийгөө бас сонгодог байсан уу?

Чулуунхүү -

Тийн. Тэд нарыг бид нар сонгож байсан үгүй бололгүй мэдэхгүй. Тэр ч ёстой мэдэхгүй. Бид нар сонгож байгаагүй болох. Бид нар арай ч үгүй байх тэр чинь тэр дээгүүр тэр сайд майд улсуудын тэд нар л сонгож байсан бололгүй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бид нарт нэг л нэр нь ирдэг. Тэр нэр нь доогуур, өмнөх талын дугуйлдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тийм л байсан биш үү. Ёстой л одоохи гараа өргөөд сонгож байсан үел харин.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо тийм хүн депутат болдог гээд

Хишигсүрэн -

Тэгж сонгож байсан депутат одоогийн депутат хоёрт ямар ялгаа байна.

Чулуунхүү -

Одоогийн депутат, тэр үеийн депутат болж билээ улсдаа их ажил хийж байсан байх.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Яваад нааш цааш яваад тэр хот ороод, хот хороо орж ирж байхдаа тэр улсууд ер нь хийдэг ажилтай ирж байсан болох уу

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо депутат болохоор явж яваад өөртөө болдог юмуу, хүүхдээ болдог юмуу, ах дүүдээ болдог юмуу арын хаалга олж өгөөд сургууль соёл олж өгөөд ажил төрөл олж өгөөд тэгээд буцаад ирж байна гэж би үзэж байна одоо

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аа энд ирэхлээрээ нь хойш нь бай хойш нь бай, одоохи депутаттай уулздаг хүн нь гэж байддаггүй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хойш нь бай хойш нь бай одоо минь энд Нямдорж гуай ирдэг юм. Минь энэ урд талын хашаанд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Эргэн тойрон цагдаа хүрээлчихдэг.

Хишигсүрэн -

Хөөх

Чулуунхүү -

Тэр Нямдоржийг хэн барьж иддэг гэж байх юм. Үнэхээр ...

Хишигсүрэн -

Ха хи ха хи. Тэгж байна уу

Чулуунхүү -

Аан ха. Тэгж байна харин энд авгайн төрсөн дүүгийхэн байх юм энд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд Нямдорж ах дүүдээ явдаг юмаа нь өөрөө бас эрхээ эдэлдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Түрүүлээд машинтай хайрцагтай хайрцагтай юмсууд нь түрүүнд нь ирчихдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Над шиг дулдуу юм нь модон дээр гараад харж байгаад төдөн хайрцаг юм орлоо гээд хэлчихнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха хи ха

Чулуунхүү -

Тэгж байтал их цагдаа нар ирээд манай хашаа нь хойд талаар хүртэл ирээд зогчихдог. Энэ айлыг тойроод, тэгж байтал жидэн жидэн гээд л бөөн цагдаа машин ирээд Нямдорж ирээд орлоо.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд цагдаа нар зогсоод дахиад явтал зогсоно тэр цагдаа. Тэр ах дүүдээ нь тэр хоол ундын арай битгий ид наадахаа гэдэггүй юм бололгүй. Тэгээд л гаргадаг юм. Хэзээнээ тэгж байгаагүй ш дээ.

Хишигсүрэн -

Дээр үед та том даргыг харж байсан уу?

Чулуунхүү -

Харж байсан. Цэдэнбал дарга ирж байсан манай энд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Сайхан бид нар онгоцны буудлаас хүлээж аваад л Цэдэнбал дарга тэр саарал байшинд очоод л ажил төрлөө яриад л дахиад маргааш нь болдог юмуу тэр оройгоо болдог юмуу хойш урагш явахлаар бид нар зам дээр баяртай баяртай гээд л хүүхэд шуухдаа тэврээд зогсож байгаад дарга өөрөө нь баяртай баяртай гээд өнгөрч байсан. Одоо нам нэг л их жидэн жудан гэсэн болсон нэг олон машин хаана ч явах нь мэдэхгүй одоо

Хишигсүрэн -

Аан ха. Одоо Цэдэнбал даргыг та нар одоо баяртай маяртай гэж байсан шиг тийм хүндэтгэл одоогийн дарга нарт үзүүлж байна уу та нар

Чулуунхүү -

Үгүй ээ бараг үзүүлж байхгүй байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би хувьдаа үзүүлж байхгүй байна.

Хишигсүрэн -

Харин тэгэхээр нөгөө дээр үеийн дарга одоогийн дарга хоёрт ямар ялгаа байна гээд асуугаад байгаа нь тэр байхгүй юу? Юу чаддаг юу хийдэг дарга нар байсан. Одоо тийм болчихоод байна.

Чулуунхүү -

Дээр үед ажилчидаа гэдэг ард түмнээ гэдэг худал хэлдэггүй тийм дарга нар байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо болохлоор одоо дарга нар чинь ерөөсөө дарга л юм бололгүй харин тэр газартаа дарга л байна ш дээ. Дарга байлгүй яахав

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэд нар худал хэлээд байна ш дээ. Худал хэлдэг учраас итгэлгүй болчихсон байхгүй юу. Одоогийн дарга нар ер нь би хувьдаа худал хэлдэг учраас ямарч хүнийг итгэдэггүй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Аа цаадах чинь худал юм хэлж байгаа биз. Хараа ч тэр гээд телевизортойгоо яриад байдаг юм.

Хишигсүрэн -

Аан ха телевизороор гарахад нь та итгэдэггүй юу

Чулуунхүү -

Үгүй ээ

Хишигсүрэн -

Анх телевизор энэ аймагт хэдэн онд тавигдсан бэ?

Чулуунхүү -

Хэдэн онд тавигдсан билээ бараг гучаад жил болж байгаа байх шүү.

Хишигсүрэн -

Аан ха. Наяд онд тавигдсан. Далаад онд

Чулуунхүү -

Наян ... ер нь хэдэн онд телевизор тавигдсан болов оо энэ аймагт

Хишигсүрэн -

Ер нь телевизор гэдэг юм гарч эхэлсэн юм бол

Туул -

Тэр ёстой мэдэхгүй одоо

Чулуунхүү -

Ямар боловч гучин жил болсон одоо

Туул -

Болсон болов уу? Гуч гэж нэг хорин таван жил болж байгаа байлгүй.

Чулуунхүү -

Гүй ээ нэг гучин жил болж яваа байх

Хишигсүрэн -

Аан ха

Туул -

Мэдэхгүй ёстой намайг зургаадугаар ангид байхад л лав телевизор гарч байсан юм. Тэр үед байж л байсан ш дээ. Орос дээр их явдаг байсан.

Чулуунхүү -

Тийм орос орос харин, орсоор л явна ш дээ телевизор

Туул -

Тийн

Чулуунхүү -

Сүүлд одоо ийм их юм үзээд байгаа болохоос

Хишигсүрэн -

Аан ха. Анх тэр телевизор гарч байхад хүүхдүүд айлуудад хир гайхаж сонирхож байв.

Туул -

Ганц нэг айл телевизортой

Чулуунхүү -

Хааяа нэг зургаа долоон айл л телевизортой байсан юм чинь аймагт

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгэхэд манайхан телевизор авчихсан. Энэ дээр манайд нэг Лхагвасүрэн гэж нэг айл байсан. Түүний Доогий гэж охин би одоохи олон хүүхэдтэй юм болно оо чааваас ажлаас гүйгээд ирж явсан бие нь далжин гуталтай гүйж явсан байвал телевизортой тэгсэн мөртлөө далжин гуталтай шүү дээ гэчихсэн миний араас тэр охин шоолж байсан билээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр охин одоо Дарханд их малтай хөрөнгөтэй айлын бэр болчихсон явж явна одоо Дарханд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр тэгж намайг шоолж байсан билээ.

Туул -

Анхны телевизортой байсан байвал танайх

Чулуунхүү -

Тийн анхны телевизортой байсан. Оо энд чинь орж ирээд хүүхэд томгүй суучихдаг. Одоохио их нандинлаад дээр тавьчихсан. Тэгээд л одоо харж өгнө ш дээ. Оросыг үгийн мэддэггүй. Тэгсэн хэрнээ нь харна. Тэгээд тэр үед чинь нөгөө юуг их сонирхдог байлаа бид нар дахин дахин гарах нь яана гэж ”Хаврын арвандолоон учрал”

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэр их гардаг байсан юм. Үгүй ер нь бараг нэг сар хоёр сар болоод тэр кино хариу гардаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрийг нам одоо мэдчихсэн цөм тэр нь Стерлици тэр нь тэр гэчихсэн энэ одоохи цэрэг одоо нэг хүүхэд олж аваад тэр нүхээр гараад ирдэг биш үү гээд

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэрнийг ёстой сайн их үздэг. Тийм л байлаа. ... Одоо баасан нь янз бүрийн эс гарч байна.

Энхтүвшин -

Та ойрхон хил мил гарсан уу хилээр урагшаагаа явж

Чулуунхүү -

Үгүй ээ үгүй

Хишигсүрэн -

Та гадаад явж үзсэн үү ер нь

Чулуунхүү -

Үгүй ээ үгүй

Хишигсүрэн -

Явж үзье гэж боддог уу

Чулуунхүү -

Үгүй ээ үгүй, үнэхээр нааш цааш түүнд ямар нь яваад байх уу. Хэдэн хүүхдүүдээ баран болоод л эрүүл хажууд нь байж байвал гэж бодохоос биш нам нааш цааш энэ улсууд шиг тэнд хүрэх юмсан. Энд хүрэх юмсан гээд Утай Гүмбэнд хүрэх юмсан гэж гээд манай нэг найз охин самган яваад ирэв ээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Надад тэгж боддог ч үгүй. Тэнд очоод нэг сайхан мөргөөд ирэх юм санж гээд л явлаа. Аа надад боддогдчгүй юм.

Хишигсүрэн -

Аан ха

Энхтүвшин -

Таныг бага байхад манай Монгол улсын дайсан гэдэг ойлголт ямар байсан бэ?

Чулуунхүү -

Байсан.

Энхтүвшин -

Одоо америк дайсан юмуу япон дайсан гэсэн тийм ойлголт байсан уу

Чулуунхүү -

Энэ хятадыг л дайсан гэж үзэж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Энхтүвшин -

Цэргийн хамгаалтуудын тусгай дасгал масгал хийж байсан уу та нар

Хишигсүрэн -

Иргэний хамгаалалт

Чулуунхүү -

Иргэний хамгаалалт хийж байсан.

Хишигсүрэн -

Та тэр тухай ярьж өгөөч. Иргэний хамгаалалт гээд нэг их сүртэй юм болдог

Чулуунхүү -

Тийн

Хишигсүрэн -

Тэр ер нь юу байсан бэ?

Чулуунхүү -

Иргэний хамгаалалт гэж бид нарт чинь баг өмсгөөд утаан дундуур гүйлгээд одоо энэ манайхны урд талд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Оков

Туул -

Оков гэсэн \инээв\

Чулуунхүү -

Тэгээд ямар нь гэдэг юм харин оков бид нар утаа мутаа манаргаад тэгэхлээр бид нар энэ рүү орж байсан.

Хишигсүрэн -

Аан ха хи ха хи\инээв\

Чулуунхүү -

Яасан?

Энхтүвшин -

Нэг ёсны химийн зэвсэг туршина гэж бодоод хүмүүсийг оковонд хийж байсан тээ

Чулуунхүү -

Тийм тийм тэгээд энэ их

Энхтүвшин -

Бүх хүн орох уу

Чулуунхүү -

Үгүй ээ үйлдвэрийн ажилчид ихэнх нь бүгд орж байсан юм.

Энхтүвшин -

Үйлдвэрийнхэн бүх

Туул -

Бүх албан газрууд тус тусдаа тийм юм хэрэглэдэг байсан.

Чулуунхүү -

Тийм тийм тусдаа нь

Энхтүвшин -

Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг үйлвдэрээсээ гарахаас өмнө ямар нэгэн байдлаар хураадаг байсан уу?

Чулуунхүү -

Хураадаггүй хар хөшиг татдаг байсан юм.

Хишигсүрэн -

Хаагуур нь

Чулуунхүү -

Цонхонд нь хар хөшиг татаад үйлдвэрээ харанхуй болгочихоод тэгээд бид нар зугатаж ирээд энэ оковондоо ордог байсан юм. Тийм бүр эхтэй хөшиг бэлдсэн. Улаан булан тэр байшингууд чинь тийм хөшиг өгдөг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэр оков одоо байгаа юмуу. Юу хийж байна одоо хог дүүрчихсэн үү арай үгүй юу

Чулуунхүү -

Тэгэлгүй яахав. Тэгсэн тэр хаалга нь хаалттай ер нь байж л байдаг юм

Хишигсүрэн -

Та тэр үед жинхэнэ дайн бол

Чулуунхүү -

Минь энэ Гомбын хажууд Гомбо гэж айлын өвөлжөө ёстой том нүх нь байдаг юм.

Энхтүвшин -

Социализмын айлуудыг нэг ариун цэвэртэй болгох гээд

Чулуунхүү -

Соёлын довтолгоо

Энхтүвшин -

Соёлын довтолгоо гэж байхад шалгадаг байсан ш дээ.

Чулуунхүү -

Тийн

Энхтүвшин -

Та тэгээд шалгуулаад донгодуулж байсан уу? Ер нь

Чулуунхүү -

Үгүй манайх соёлч айл байсан юм.

>Туул -

Эднийх нээрээ соёлч айл байсан гэсэн нэг юм тавьчихсан байдаг байсан намайг эднийд ирж байхад

Чулуунхүү -

Тийн манайхан соёлч айл байсан.

Энхтүвшин -

Тийм бичиг өгдөг байсан уу

Чулуунхүү -

Тийм үнэмлэх

Энхтүвшин -

Үнэмлэх өгнө өө

Хишигсүрэн -

Одоо байна уу?

Чулуунхүү -

Мэдэхгүй ээ одоо алга болчихсон байлаа. Тийм соёлч айл байсан юм манайхан. Лагерт ч соёлч айл энэ хашаандаа ч соёлч айл хүүхдүүд нь их хүмүүжилтэй гэр нь их гоё цэвэрхэн тийм соёлч айл байсан. Олон жил байсаан.

Хишигсүрэн -

Юу юу шаарддаг байсан бэ?

Чулуунхүү -

Хөнжлийн нь хэдэн ээлж байна л нүүр гарын саван маван тэр сойз алчуур л тийм юмсуудыг л шаарддаг. Аяганы алсуур хэд байна л

Хишигсүрэн -

Хэд байх ёстой юм тэгээд

Чулуунхүү -

Гурваас дээш байх ёстой. Тэр нүүр гарын алчуур бол хүний тоогоор байх ёстой. Би их олон уртхан алчуур авчихаад жижиг жижгээр яагаад л оосорлоод модонд энд ингээд мод өлгөчихөөд л

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоохи хүн бүхэнд гээд жижиг жижигхэн алчуур жижижгхэн дөрвөлжин ширээний алчуур дөрвөлжин алчуур сэнж хадаад чиний алчуур, чиний алчуур, чиний алчуур, чиний алчуур, гээд өлгөчихсэн байлав соёлын довтолгоонд.

Хишигсүрэн -

Аан ха. Соёлын довтолгооны сайн тал нь юу вэ? Муу тал нь юу вэ?

Чулуунхүү -

Муу тал гэж байхгүй. Гадаа жорлонд нь хороор нь цацгаа, жорлонгоо цэвэрлэцгээ, хогоо цэвэрлэж ачуулцгаа энэ бол сайн тал

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Гэр дотор болж билээ дандаа байнга цэвэрхэн байж байдаг. Тийм сайн талтай. Муу тал гэж соёлын довтолгоонд байхгүй.

Хишигсүрэн -

Таныг хүүхэд байхад саван бок хир элбэг байсан юм. Шампунь мамдунь байсан уу?

Чулуунхүү -

Үгүй үхсэн баасан нь шампунь байх уу. Одоо ч гэсэн би шампунь хэрэглэдэггүй юм. Саван нүүр гарын савангаар угаадаг юм.

>Туул -

Барааны савангаар угаадаг юм гэж хэлэх юм биш биз

Чулуунхүү -

Үгүй нүүр гарын савангаар

>Энхтүвшин -

Жишээлвэл хүнээс бэлэг авах үед чинь ийм бэлэг авах юмсан эсвэл хүнд ийм бэлэг өгөх юмсан гэж бодож байсан уу? Одоо жишээлвэл үнэртэй ус ч юмуу эсвэл одоо юу гэдэг юм

Чулуунхүү -

Үгүй аль болохоор хүнд л их өөрт нь үлдэцтэй юм өгөх юмсан гэж их боддог.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би янз бүрийн бэлэг өгдөг.

>Энхтүвшин -

Хүнд ямар бэлэг өгдөг байсан бэ та

Чулуунхүү -

Дээр үед болж билээ алчуур, ээмэг тийм юм л нэгэндээ их өгөмтгий байсан.

>Энхтүвшин -

Танй зүүж байгаа ээмэг хэзээнийх вэ?

Чулуунхүү -

Энэ одоо шинэхэн нэг эмэгтэй Улаанбаатар явж ирэв гэж авч ирж өглөө.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Улаанбаатарт энэ сурталчлаад байдаг ээмэг байлаа. Телевизороор

>Энхтүвшин -

Та одоо өөрийнхөө эмээг санадаг уу? Эмээ өвөөгөө

Чулуунхүү -

Санана.

>Энхтүвшин -

Тэд нарын одоо хэрэглэж байсан зүйлүүд нь таньд байгаа юу?

Чулуунхүү -

Байхгүй

Хишигсүрэн -

Эдний дурсгалтай юм нь анхны зурагт том хүүгийндээ өгчихсөн. Том хүүгийн хүү нь гэрлэхээр танайд аваачиж өгнө гэнэ. Ажиллаж байгаа гэж байна.

Чулуунхүү -

Хар зурагт

Хишигсүрэн -

Хүүхдийнхээ мөнгөөр анх энэ хөргөгч тэр зурагт хоёр авсан гэнэ.

>Туул -

Тэр зурагт нээрээ яасан юм бэ?

Чулуунхүү -

Байдаг бололгүй

>Туул -

Нэг юун дотор байсан ш дээ.

Чулуунхүү -

Нэг паржигнасан дуутай цохичихоор дуугарчихдаг.

Хишигсүрэн -

Аан ха хи ха ха \инээв\

>Туул -

Тийм хоёр юмтай байсан тээ. Энэ бол бас

Хишигсүрэн -

Одоо ч ажиллаж байгаа юу тээ

>Туул -

Энэ бол ажиллаж байгаа ш дээ.

Чулуунхүү -

Ажиллаж байдаг.

Хишигсүрэн -

Дуу муу алга байна ш дээ.

Чулуунхүү -

одоохи Бямбагийн авгай аваад...

>Туул -

Дуков гээд гурван юм байгаа. Дуков тань яалаа нээрээ

Чулуунхүү -

Байна энэ амбаарт эдний амбаарт

>Туул -

Байгаа байх аа

Чулуунхүү -

Байна л

Хишигсүрэн -

Аан ха

>Энхтүвшин -

Эмнэлгийн үйлчилгээ ер нь яаж өөрчлөгдсөн юм бэ? Одоо та гэртээ хүүхэд халуурлаа. Ханиад туслаа эсвэл одоо хүүхэд юу гэдгийн бөөё мөөстэй боллоо ч гэдэг юмуу тийм тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ ямар байсан бэ?

Чулуунхүү -

Эмнэлгийн үйлчилгээ тэр үед гэмгүй байсан. Одоо болохоор эмч нар хашинга хойрго одоо хашинга хойрго таньдагтай үйлчилдэг. Мөнгөтэйд нь үйлчилдэг одоо тийм болчихлоо. Хэзээнээ тэгж байгаагүй

>Энхтүвшин -

Урьд нь болбол хүртээлтэй байсан уу

Чулуунхүү -

Хүртээлтэй. Тэр өрхийн эмч гэдэг чинь одоо манай Долгорсүрэн гэдэг эмч хориод жил манай өрхийн эмч хийлээ.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Бүр тэр Барилгын хорооноос шөнө нэг цагт хүүхэд тариа хийдэг гэж гүйгээд ирдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо баасан нь дуудлага дуудаад машинтай хүн нь ирэхгүй байна. Тийм хүнд болсон. Хүндрэлтэй эмнэлэг болсон.

Хишигсүрэн -

Аан ха

>Туул -

Мөнгөний эмнэлэг болсон.

Чулуунхүү -

Мөнгө мөнгө одоо ер нь операци ямар нэгэн операци одоо хүн л одоо энэ гар ингээд хэрчүүлэх байсан болбол үүнийг хэрчүүлчихдэг болбол тэр эмчид мөнгө өгөхгүй нэг ширээ засаад жижигхэн тава зуун грамм чихэр тавихгүй үйлчилгээ гэж алга эмнэлэгт

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Би нүдээр үзэж байна одоо

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Энэ хүүхдүүд одоо эмнэлэгт ороод хийсвэр хийлгээд ч гараад ирнэ. Зарим нь олгой авахуулаад ч гараад ирнэ. Заавал тэр эмчид, эмч харин цаанаас нь юм өг гэж байхгүй л байна. Нам тим нийгэм болчихожээ. Тэр эмчид нам тэгж үйлчилдэг. Тэр эмч ч тийм ч юм болчихож бараг тэгээд одоо ордог гэж байна гээд хихэр хихэр хөдөлж ядаад эмч нар, эмэгтэйчүүд нь нааш нэг уруу гүйж ороод хариу дээш гараад шатаар тэгж байтал шөнө орой болоод л одоохийг чиньь гуйгаад л гуйвшаад л эгчдээ нь ахдаа нь ороод өгөөч хүүхэд нь одоо муудаж байна. Ороод өгөөч гээд тэгээд ороод очихлоор нь тэр эмч нар бараг ч ер нь ширээ бэлдэж байдаг болов уу үгүй болов уу гэж чагнаж зогсдог байх аа

Хишигсүрэн -

Аан ха хи ха хи ха

Чулуунхүү -

Тийм чигтээ эмнэлэг болчихсон байдаг одоо

>Энхтүвшин -

Таныг хуучин нөгөө чанарын шалгалт хийж байхад одоо яг орчин үеийнхээр бол мэргэжлийн хяналтын газар юмуу

Чулуунхүү -

Тийн

>Энхтүвшин -

Тэр үед та анхны удаа мөхөөлдөс ч юмуу эсвэл тортны тест хийж байхдаа нь ямар санагдсан бэ?

Чулуунхүү -

Тийм юм хийхийн биш гурилын юм хийнэ ш дээ.

Хишигсүрэн -

Гурил нь

>Энхтүвшин -

Гурилны гэсэн үү

Чулуунхүү -

Аан ха

>Энхтүвшин -

Гурилаар тэгэхдээ торт хийхгүй юу?

Чулуунхүү -

Тэр хүнсний комбинат хийнэ. Тэрнийг бид нар шинжлэхгүй. Бид нар минь энэ гурилаа нь тариагаа шинжилнэ.

>Туул -

Тариагаа шинжлэнэ.

Чулуунхүү -

Гурилаа нь тариагаа хэвгээ нь чулуу юу муу байна уу хог их байна уу одоохи үйлдвэрт одоо яг бүтээгдэхүүн болоод боорцог болоод гартал нь шинжилдэг бид нар тариа оруулаад л

>Энхтүвшин -

Одооны чанар тэр үеийн чанар хоёр ер нь ямар байна вэ?

Чулуунхүү -

Байхгүй ээ

>Энхтүвшин -

Өөр байна уу

Чулуунхүү -

Байхгүй хоёр ондоо

>Туул -

Гүйцэхгүй

>Энхтүвшин -

Юугаараа ялгаатай байна

Чулуунхүү -

Чанарын тэр нөгөө юу жинхэнэ хог мог тэр юмыг чинь бид нар ёстой сайхан цэвэрлүүлдэг байсан байхгүй юу. Одоо зүгээр ерөөсөө тоо гурил гараад байхлаар боллоо. Дотор нь эрхбиш бөөрөнхий томхон Ийм чулуу, ийм төмөр л арай оролгүй байх хэвтэй.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоохи шигшүүр нь үүнийг унагаахын биш түүнээс биш одоо ер нь чанартай бүтээгдэхүүн гэж байхгүй. Гурилын тал дээр бол гарч л байхаар болдог. Тэрнийг, тэгээд ч энэ улсууд нам тэрүүн бараг нэг жижигхэнцэр хог явж билээ хүй хүй \үлээгээд\ гэчихээд зуурдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Хэзээнээ жижигхэн хог гэж ямар пүү нам милиграмм милиграммаар бид нар хэмждэг байсан. Милиграмм хэвэгний хар хэрсэн ордоггүй байсан юм.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Одоо зүгээр хар цоохор гурил. Зуураад идэж байна. Боорцог хийж л байна тэрүүгээр тийм болчихсон байна.

>Энхтүвшин -

Гурил аянүй ховордсон ш дээ нэг үе

Чулуунхүү -

Аан ха

>Энхтүвшин -

Тэр ховордсон үед гэртээ ямар хоол хийдэг байсан бэ?

Чулуунхүү -

Бантан

>Энхтүвшин -

Бантан уу

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Нөгөө олдоцоороо хийдэг байсан. Ер нь голдуу бантан хийдэг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

>Энхтүвшин -

Хүүхдүүд тэгээд уурлаад идэхгүй мидэхгүй гэсэн тийм асуудал гарах уу?

Чулуунхүү -

Үгүй ээ ямар баасан нь бөг өгч байхаар болно.

>Туул -

Ямар нь өгч өгч байхаар болно гэнэ ээ

Хишигсүрэн -

Бөг өгч байхаар, бөг гэдгийг ойлгосон уу

Чулуунхүү -

Оо тэгнэ ш дээ. Одоохи хэнийг танай Галааг

Хишигсүрэн -

Галхүү юу?

Чулуунхүү -

Галхүү түрүүлээд эс ирлээ шүү дээ Сүгсээ эд нартай

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Тэгээд ирэхэд нь нэг гүйгээд ирлээ. Машин тэнд зассан. Энэ хашааны хажууд жорлонгийн наад талд машин засаж байгаад гүйгээд ирэв ээ. Тэгэхлээр нь хүүе Галхүү ийш нь ороод, би цаана нь гал дээр хоол хийж байсан юм. Галхүү амбаарт ороод аравтын бидонд чин билээ ороод сэлд гэчихээд хариу гараа гээд тэгэв. Тэгсэн ороод зогчихоод Галхүү байгаад байгаад байна. Тэгээд бүр нарч ирдэггүй.

>Туул -

Гайхаад байдаг

Чулуунхүү -

Гайхаад л байдаг. Би яачихсан болов оо энэ хүү амбаарт орчихоод яагаад гарч ирдэггүй юм болов оо гээд хүүе Галхүү, Галаа гээд тэгэв. Аа гээд тэгнэ. Юугаа хийгээд байна ч нааш нь гараад ирээч гэсэн чинь хурдхан гэдэг нь гарчихаад Сүгсээгүүр гүйгээд явчихлаа. Цааш нь эргээд Сүгсээд очоод тэгж гэнэ. Аравтын бидон би ойлголоо, хар чин байдаг би ороод сэлд гэдэг үгийн ойлгодоггүй ээ. Хаана ямар юм байхын мэддэггүй ээ. Тэр нь олдож өгдөггүй ээ гэж тэгж очиж хэлж гэнэ. Тэгсэн эртээд энд тэд нар ирчихээд аа аа шоолно л шоолно. Үрлээ эд нар аравтын бидон чинь тэр байдаг болно ш чи ороод сэлд гэчихсэн. Одоо ч би мэднэ би ороод уучихна гэсэн. Тэгсэн нөгөө аравтын бидонд хар цай байна. Ороод уучих гээд би одоохи өөрийнхөө хэлээр хэлэхээр Галхүү орж аваад хайгаад байж байж дэвсгэр хүртэл сөхөж үзсэн гэж байгаа юм. Ор байдаг байхгүй юу. Орны дэвсгэр хүртэл сөхөж үзсэн гэж байгаа юм. Тэгээд шкаб онгойлгоод бүр тэр сэлд гэдэг юм хайгаад

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Чин хайгаад бүр чин, сэлд хочрыг хайгаад бүр олдоггүй. Тэгэхлээрээ Сүгсээд очиж хэлж тэгсэн Сүгсээ дагуулчихсан ирэв ээ. Энэ хүн тань таны хэлсэн үгийг тань ойлгожгүй ээ. Яаж байх нь тэр үү гэсэн чинь харин ээж аав тэгж хэлдэггүй юм биш үү. Тэгэхлээр энэ хөвүүн мэддэггүй юм санж гэнэ. Май энэ аравтын бидонтой цай уу гэнэ чамайг гэчихсэн одоохид тавиад өгчихсөн. Тэр шиг энэ хөвүүн зөв л

>Энхтүвшин -

Та юуг нөгөө хэлмэгдсэн хүмүүсийг сансж байна уу?

Хишигсүрэн -

Хэлмэгдсэн хүмүүсийн тухай таны ойр дотны улсууд ярьж байсан уу? Хамаатан садан хэлмэгдэж байсан уу?

Чулуунхүү -

Үгүй ээ. Ер нь байгаагүй юм байлаа. Байгаагүй юм байлаа тэгээд манай ээжийн нагац талын нэг хүн байдаг гэж хэлсэн юм. Одоо нам далан зургаатай самган нэг нагац эгч байна. Асуухаар мэдэхгүй гээд байна.

Хишигсүрэн -

Аан ха

Чулуунхүү -

Мэдэхгүй манай аав ээж надад юм хэлж байгаагүй юм. Манай ээж бүдэг нэг үг хэлж байсан юм байлаа. Тэгээд би бага байсан учраас анзаарчгүй байлаа.

Хишигсүрэн -

Тэр нь

Чулуунхүү -

Тэгээд тэр хэлмэгдлийн яг юу яасан үед манай ээж бурхан болчихсон байхгүй юу.

>Туул -

Үржин эгч мэдэхгүй байна уу?

Чулуунхүү -

Харин байхгүй байна. Үржин эгч мэдэхгүй байна.

>Туул -

Үржин эгчээс ярилцлага авбал өгч чадах уу

Чулуунхүү -

Мэдэхгүй л чааваас чадна л чадна.

>Туул -

Чадна. Харин ч бүр гоё хэлнэ та хоёрын элгийг хатааж өгнө ёстой.

Чулуунхүү -

Буруу зөв их хэлнэ бид нар нийлж аваад

Хишигсүрэн -

Аан ха. Халх биш хүмүүсээс ярилцлага аваарай гэдэг нь энэ байхгүй юу. Одоо энийг эд нар яаж орчуулах бол тэр гоё байна тээ.

Чулуунхүү -

Оо одоо яана аа.

>Туул -

Ээж бүр

Чулуунхүү -

Тэгэхлээр би бас анги хэлээр хэлдэг сэжигтэн

Хишигсүрэн -

Зүгээр гэнэ

>Туул -

Та бас нэг энэ тань өөр хэлээр хэлэгдэж байгаа л

Чулуунхүү -

Тийн тэгж байгаа л одоо яана

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр хамаагүй ш дээ. Өөр одоо санай ярилцлага үндсэндээ өндөрлөж байна.

Чулуунхүү -

Аан ха

Хишигсүрэн -

Таньд нэмээд ярих одоо хөөрөх юм байна уу? Хууч хөөрөх юм байна уу?

Чулуунхүү -

Оо их баярлалаа та нарт надаас ирээдд ингээд өндөр настай хүн гэж хаяхгүйгээр тоогоод ирээд

Хишигсүрэн -

Харин өндөр настай хүнээс

Чулуунхүү -

Миний үг хэлийг ингээд ойлгоод надаас үг авсан тань ёстой их баярлалаа.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Чулуунхүү -

За баяртай баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.