Möngön

Basic information
Interviewee ID: 990560
Name: Möngön
Parent's name: Angir
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1959
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: none
Notes on education:
Work: brick factor rate-setter (normchin)
Belief: none
Born in: Harihhiraa sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
work
relations between men and women
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Өнөөдөр 2010 оны 9-р сарын 17 –ны өдөр Улаангомд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Би одоо Мөнгөн гэж тоосгоны үйлвэрт ажилладаг эгчтэй ярилцлага хийхээр тохироодд эхэлж байна. Камбрижжийн х сургуулийн ХХ зууны монголын аман түүхийг судалж байгаа энэ төсөлд оролцож ярилцлага өгч байгаа таньд баярлалаа. За Мөнгөн эгч та нэг ийм юмнаас яраигаа эхлээч. Өөрийнхөө тухай яриач. Бүүр таны ухаан санаанд орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл яаж амьдарч ирэв. Энэ түүхээ бүгдийн сайхан нэгд нэггүй дараалуулаад сайхан маш дэлгэрэнгүй яриад өгөөч.
Мөнгөн -
Би одоо ухаанд орсноос хойш одоо бараг хорин хэдэн нэс хүртлээ
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Ухаанд ороод мал маллаад аав ээжийн гар дээр хамтдаа амьдарч өссөн ийм л хүн байлаа. Тэгээд аймгийн төв рүү шилжиж 21-тэйдээ аймгийн нутаг руу орж ирсэн.
Хишигсүрэн -
Хаанаас 21-тэй орж байгаа юм бэ?
Мөнгөн -
Одоо энэ Өмнөговь сум, Тариалан энэ Өмнөговь хоёр дунд их явдаг байсан. Манай ээж аав тэнд амьдардаг байсан
Хишигсүрэн -
Та Улаангомд төрсөн биш үү?
Мөнгөн -
Улаангомд төрсөн. Намайг гурван настай байхад хөдөө гарсан.
Хишигсүрэн -
Яг таны хүүхэд нас яаж өнгөрөв. Үүнийг бүр сайхан дэлгэрүүлээд таны хүүхэд насны мартдагшгүй үе юу байна. Аав ээж чинь таныг яаж өсгөж хүмүүжүүлэв
Мөнгөн -
Аав ээж их сайхан тайван хүмүүс байсан. Тэгээд байж байгаад за ээждээ нааш ир гэж байгаад одоо зальтай байсан юм бололгүй нэг айлд ... тийм яаж одов оо нэг л тийм тэрний хажууд хонь хариулаад ирсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Ээж намайг дуудаад чи ямар нь хийж яваад ирэв я ээждээ нь хаана хүрч хонио хариулсан. Энэ би нөгөө гадна айлын хажууд нь хорин хонио хариулаад тэр ямар нь хийдэг гэж байна ч шээгээд зогсож байсан манай ээж намайг цохиж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд би тэрнийг одоо ч мартдаггүй юм. Ер нь тэгээд хонь монь хариулаад ээж араас их хардаг. Саах хоёр айлын цаана тавьдаг хонь зундаа тавьдаг. Тэгэчихээд саагаад орой болохоор хоёр салгаад тавьдаг. Нөгөөдөхийн хээр ялгаад тэгээд нөгөөдөхийг ...
Хишигсүрэн -
Та сургуульд яваагүй гэсэн ш дээ яагаад яваагүй вэ?
Мөнгөн -
Эхлээд намайг сургуульд явдаг гэсэн чинь манай аав авдаг гээд манай аав чинь аймаг маймагт орж ирээд хааяа нэг ажил хийдэг байсан байхгүй юу. Гэхдээ манай аав хөдөө малтай боловч энд нийтийн ахуй үйлчилгээ гэдэгт тэнд гачгаар мачгаар хийгээд ажилладаг. Тэгсэн харин манай аав намайг авдаг гээд ирсэн чинь би морио унаад хонь туугаад явчихсан. Өглөө эрт хонио гаргадаг. Зургаан цаг болж байтал хонинд явчихаад долоон цаг арван цаг арваннэгэн цаг хонио авч ирдэг. Тэгээд манай ааь 9-р сарын 1нь болж байна аавдаа нь одоо хичээлд ор аав нь чамд чихэр өгч байна.Тэр чихэр идэх сайхан боловч би хонинд явах сайхан. Тэгээд хоёр өдөр хоньд явахгүй уйлж , аав ээж хоёр одоо чи хонинд яваад хэрэггүй сургуульд яв. Чи морио унаад, ногоон цүнх хийлгэсэн манайд нэг ийм би явахгүйгээр хөгшин ээж аав хамт байна. Тэгсэн ногоон цүнх хийгээд тэрийг сайхан ээж дээ нь үүнд ном дэвтрээ хийгээд яв гэсэн. Тэрнийг авдаг гээд үүрээд морь унаад явах нь их сайхан боловч нөгөөх л ... нөгөөхийг аваад өглөө. Нэг өглөө долоо найман настай байсан би
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд яваад очоод хашаанд оруулж морио уячихаад тэгсэн суургуулийнхаа багшдаа би сургуульд сурмааргүй байна. Хүүе чи сурах хүүхэд байна ам нь анги байна гээд тэгсэн чинь тэгээд ингээд аав надад чихэр өгчихсөн би тийм чихэр өгөхөөр бөөн баяр гараад явлаа. Явж байсан чинь аав тэгдэг юм. Үгүй аавдаа нь чи маргааш хичээлд явна гэсэн. Өглөө би эрт босоод дахиад л явна. Дахиад түүнээс хойш нэг хоёр хоносон. Дахиад 9-р сарын 1-н болсон чинь дахиад авдаг гээд бас ирсэн байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Аав аваачиж өгнө чи сургуульдаа суу. Тэгээд миний үеийн найз охидууд чи одоо ингээд суучих гоё юм болоод ингэж бичиг үсэг мэдүүлээд би ер нь тоодоггүй. Хонь мал тэр ямаан тэр ишиг нь байна гэдгийг сайн сонирхоод тэгээд байж байсан чинь харин аав надыг шууд ... байхгүй юу
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Өө чи юу ярьж байгаа юм. Тэгээд аав аваад явсан. Би тэнд очихгүй сурахгүй бүр явахгүй би тэнд чинь
Хишигсүрэн -
Танай аав яасан гэнэ явуулах дуртай байсан юмуу дургүй байсан юмуу
Мөнгөн -
Дуртай аав бол дуртай.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Манай тэрр хөгшин аав ээж хоёр бол явуулах дургүй ч байсан юмуу. Би бол одоо бараг юу яасан байхгүй юу. Залуу аав ээж дээрээ хүн болоогүй хөгшин аав ээж дээрээ өссөн. Залуу аав ээжийнхээ хэлсэн үгийг нэг тоодогчгүй тийм хүүхэд байсан. Тэгж байсан чинь хичээлд орох болсон чинь зугатаагаад ер нь очоогүй. Сүүлийн тэр есөн настай байхад тэрүүнд бол яваагүй. Сүүлд нь аав эд нар авдаг гээд ирээд бүр ийм цүнх тэгж байхад чинь нэг ийм дөрвөлжин хар цүнх байсан юм. Тэр цүнх авч ирээд гоё чихэр михэр хийж ирээд яблоко авч ирээд тэр яблоко идчихээд л тэгээд гараад явчихдаг. Манай тэр залуу аав ээж эд нар ирэхийн бол гэрт ордоггүй гадуур л яваад байдаг. Нөгөөдөх аваад явчихна гээд бүр ордоггүй бүхр үздэгчгүй байсан. Хоёр удаа хүчлээд сургуульд яваагүй.
Хишигсүрэн -
Хонь хариулах таньд юун тийм их сайхан байсан бэ?
Мөнгөн -
Малаар наадаад тоглоод байдаг.
Хишигсүрэн -
Ер нь та яагаад тэгж их дурласан бол
Мөнгөн -
Тэгээд би амьралын их том алдаа гаргасан. Одоо тэгж байхад миний хажууд сурч байсан хүүхдүүд цөм л одоо ёургуульд сурч ажилтай төрөлтэй цуг л одоо тэгээд өөрийгөө их боддог юм. Хамгийн эхлээд энэ ажилд хорин хоёртойгоосоо энэ заводод
Хишигсүрэн -
Та ерөөсөө хар залуугаасаа тоосгоны заводод ажиллаж байгаа юмуу?
Мөнгөн -
Яг хар залуугаасаа ажилласан. Наян хоёр онд дөрвөн замын тэнд найман ... тэгээд ирсэн чинь ингээд надыг ажилчин болгоно гээд
Хишигсүрэн -
Би таниас ажилчин болохоос өмнө хүүхэд наснтай холбоотой та тэгээд хонь хариулаад л сургуульд ч яваагүй хөгшин аав ээж дээрээ байсан гэж байна ш дээ.
Мөнгөн -
Тийн
Хишигсүрэн -
Тэр үед одоо ямар хүүхдүүдтэй үерхэж наадаж тоглох уу. Одоо мал хариулахаас бусад цагт юу хийх вэ?
Мөнгөн -
Бусад цагт нэг их юм хийхгүй. Бас ч нэг олон охидууд айл гэр хоёр гурав хэдхэн айл байна хошоо байдаг байсан байхгүй юу. Тэр л нэг хэдэн эмэгтэй хоёр эмэгтэй хүүхэд байдаг. Эрэгтэй мэрэгтэй хүн байхгүй манай тэр хөгшин ээж тэгдэг эрэгтэй хүн дагахлаар одоо ингээд том болохоор хүүхэдтэй болдог. Эрэгтэй хүний араас гүйж наадаж боллохгүй тэгээд дүрсгүй болно оо. Арван зургаа долоотой би тэр үед арван долоотой байсан гэж бодоод байгаа юм. Гэрт ... явахын аргагүй болоод .. болдоггүй юм. Хүнд тэгж яваад жирэмсэн болчихдог юм эрэгтэй хүний хажууд ....
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд би эрэгтэй хүнээс их хөндий дөлж байдаг. Тиймэрхүү л байдаг.
Хишигсүрэн -
Одоо та нэг эмэгтэй ... тэр үед таньд тухай хэн ярьж өгсөн бэ?
Мөнгөн -
Тэр тухай манай хөгшин ээж эмэгтэй хүн биений юм гээд юм ирдэг. Тэгээд хурдан өсдөг юм тэгээд одоо мээм гэж ургадаг. Тэгээд одоо биед чинь халуурдаг өвддөг гэж манай хөгшин ээж зааж өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд би эрэгтэй хүний хажууд явж болохгүй эрэгтэй хүнтэй хонь хариулж болохгүй. ... Манай хөгшин аав хонинд явдаг. Явахдаа дан морины сайныг тохож явдаг. Ер нь арванзургаагаас хойш би бол бараг хогьд яваагүй. За тэгээд хонинд явлаа гэхэд эрэгтэй хүний хажууд явж болохгүй. Хонио ийшлүүлж холдуул гэж хэлдэг. Тэгээд лхөндий эргээд л байдаг.
Хишигсүрэн -
Дандаа нэг тийм айдастай явна гэсэн үг үү
Мөнгөн -
Дандаа айдастай явна. Ийгээд одоо уралдааны хөтөл газар одоо тэр миний багын явж байсан газар миний нүдэнд харагддаг юм. Эртүүд манайхан зугаалганд явлаа. Тэгэхэдд миний хонь хариулж байсан чулуугаар тоглож байсан тоглоом хүртэл гоё байгаа юм чинь. Тэгээд эмэгтэй хүүхдүүд хоёр гурван эмэгтэй хүүхэд болчихоор бүгдээр нь нийлээд л хээр чулуу бариад нар хаана хүрч байна. Нар нь альд очиж байна
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Бүгдийн нарийн хардаг.Тэгээд л бариад л гэр бариад тувт нь сүүлд дөч гарчихсан юунд нэг яваад очсон чинь тэр чулуу нь бариатай байлаа. Энэ миний ингээд тоглоод наадаж байсан шүү .миний тогллож байсан газар янзын гоё ийт л байдаг санж гээд одоо би их боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр хөдөө мал маллаад кино ший үзвэр янз бүрийн тийм соёлын арга хэмжээ тиймэрхүү юмнууд болох уу?
Мөнгөн -
Болж байсан.
Хишигсүрэн -
Анх та яаж кино үзсэн тухайгаа та санаж байна уу?
Мөнгөн -
Би юу монгол кино л халуунд одоо лагерь магерьт кино их гардаг баййсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Юунд үзүүлэх үү хэн авч ирж үзүүлэх үү?
Мөнгөн -
Тэрнийг чинь нөгөө гараар гаргадаг байсан ш дээ. Энэ улааны дээд талд кино механикч Чойдонхөх гаргадаг байсан юм. Тэгээд тэрнийг гаргаад л кино мино их авч ирж үзүүлээд л.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд тэрнийг их үздэг байсан юм. Оо морь морьтой явна. Ээж аав одоо ингээд морь тохож өгөөд чи тийшээ яваал зино мино үзээд аймаг маймаг ороод сонирхоод ир гээд манай аав, хөгшин аав ээж эд нар морь тохож өгдөг л дөө. Тэгээд орж ирээд хааяа нэг кино үзнэ. Одоо би нэг их кино мино уу сонирхдогчгүй юмуу их яадаггүй байсан юмуу. Би гуанзанд орох дуртай.
Хишигсүрэн -
Энэ зочид буудлын 1-р гуанз гэж байсан юм. Хахираа зочид буудал гэж байсан билээ. Тэрүүнд л гуанзанд л ордог. Манай ээж, хөгшин аав гурван төгрөг, таван төгрөг одоо их өгдөг байсан. Тэгэхээр тэр мөнгө авчихаад гуанзанд их ордог. Тэгэхэд чинь хоол төгрөг тавин байсан.
Та яг хөдөө хонь хариулж малдаа явахаасаа гадна юунд дуртай байсан бэ? Өөр юу хийх дуртай байв та
Мөнгөн -
Хонгь хариулаад үхэр саах
Хишигсүрэн -
Үхэр саах дуртай юу?
Мөнгөн -
Дуртай
Хишигсүрэн -
Юун гоё гэж
Мөнгөн -
Тэр үхэр саагаад суугаад сүү аваад гэр рүү ирж байхад их гоё санагддаг. Надад бол ер нь тэр үхэр саачихаад л манайхан тэр найман үнээ саадаг байсын. Манай ээж аав, тэгээд тэр найман үхрийг их хурдан саана.
Хишигсүрэн -
хэнтэй саах уу
Мөнгөн -
Ганцаараа саана. Ер нь тэр найман үхрийг бол жоохон охин ганцаараа саагаад л тэгээд сүүгээ нэг, бүр санаанаас гардаггүй юм. Сүүгээ бариад гүйж яваад нэг машин билүү нэг юм ирсэн чинь тэрнээс сандраад гүйж яваад ёүүгээ доош нь унагаад асгаад нөгөө хоёр хувингаа барьж аваад нөгөө ээждээ хэлэх гэхээр айгаад хэлж чаддаггүй. Тэгсэн чинь манай ээж харсан юм байна л даа гэр дотроосоо юмуу хаанаас ч юм
Хишигсүрэн -
Харчихсан
Мөнгөн -
Ээждээ нь сүүгээ яасан бэ? Гэхээр нь би сүүгээ үхэр хөхчихөж гэсэн чинь зэлтэй тугал юу хийж хөхөх юм бэ юу гэсэн үг вэ?
Хишигсүрэн -
Нийлчихэж гэсэн үг тээ
Мөнгөн -
Тийн. Өглөө босоод сааж байгөа байхгүй юу. Яалаа гэж хөхөж байдаг юм гэсэн чинь цуг дээр нь орчихож гэсэн чинь ганц ч үхэр үлдээгүй байна уу гэхээр үгүй үгүй цуг ороод хөхчихөж гэхэд: Ээж ингэж худал хэлж болдоггүй юм. Намайг сүүгээ асгасныг харчихсан. Дагуулаад ирж байдаг. Одоо яахав нэгэнт асгачихсан юмыг би загнаад ч яахав. Дахиж ингэж гүйж болохгүй чи тэр машин ирэхээр үзчихээд түүнд гүйгээд сүүгээ асгачихлаа ш дээ ээждээ нь гээд.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд манай ээж харсан юм байлаа. Хараагүй юм болоод сүүгээ нуугаад л юу яагаад ая тал зассан чинь тэр их юу байсан байлаа.
Хишигсүрэн -
Хөдөө жоохон байхад бас юу мөрөөддөг байв та хүсдэг байсан бэ?
Мөнгөн -
Ер нь тэгээд олон дотор явах нэг их дургүй
Хишигсүрэн -
Олон хүний дотор явах уу
Мөнгөн -
Би ер нь ганцаараа зожиг тэр аав ээж тэгэхдээ нь өөрийнхөө залуу аав ээжээ нэг их үздэггүй. Хөгшин аав ээж хоёрыгоо л хил тусгаадаггүй. Тэр хоёр одоо ингээд явж байгаад л одоо жишээ нь манай хөгшин аав их мөнгөтэй л төгрөгтэй хүн баййсан. Хөгшин явахдаа нь мөнгөөрөө чихэр их авч ирдэг. Би их дүрсгүй. Нөгөөх чихэр авч ирээд өгөхлөөр авдаг. Өгөхгүй бол энэ тэнд байж л байна. Тэрнийг авч иднэ гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд л хөгшин аав чихэр авч ирээд далд хийчихээд ганц ганцаар хонинд явахаар өгдөг. Надаар хонь их хариулгадаг. Манай эгч бол надаас арван ах хүнтэй суугаад явчихсан байсан. Надыг 11-д хүнтэй суусан юм. Тэнд чинь 11-тэй хүн л хонь дагахаас биш
Хишигсүрэн -
Бүх ажил таны нуруун дээр ирсэн
Мөнгөн -
Ажил нуруун дээр ирсэн. Тэгээд нэг өглөө байж байсан. Одоо би цочдог барьдаг бүр өглөө манай хөгшин ээж босоод гал түлчих гэсэн байхгүй юу. Тэгсэн гал түллээ. Галаа түлээд юу яаж байсан чинь гал түл гээд бос бос гээд юу яасөан чинь нойрмуу нүдтэй жижигхэн хүн болно. Нойрмуу байсан юм байлгүй манай эгч яг хүнтэй суугаад явснб араар
Хишигсүрэн -
Таны эгч гэдэг нь танай хөгшин аавын хүүхэд үү
Мөнгөн -
Тийн. Миний гарсан
Хишигсүрэн -
Төрсөн эгч бол биш
Мөнгөн -
Төрсөн эгч, тэгээд одоо гал түлчих гээд гал түлэх гээд сүрхий яасан чинь байдаггүй ээ.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
босоод л гутал өмсөөд ингээд эргэдэг гэсэн чинь гутал дотор хулгана орчихож. Нөгөө хулганаа тайож шидээд л тэрнийгээ их боддог юм. Одоо тэрнээс хойшоо байж байгаад их цочдог юм.
Хишигсүрэн -
Ямар хувцас хунар өмсөж зүүдэг байсан бэ?
Мөнгөн -
Хөдөөн хүүхэд дан нь дээл бүр одоо дан дээл оёж өгдөг байсан ш дээ. би одоо 14-тэй надад цагаан ултай гутал авч ирж өгсөн. Би тэгж бахад махтай байсан. Энэ булчин багтдаггүй. Тэгсэн манай одоо яана би хүүхэдээ таарахгүй юм авч ирж өглөө ш дээ. аав чинь ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан учраас гутлбн гоёос нь авдаг байсан байлаа. Таарахгүй юм авч ирээд өгчихлөө. Задалж байгаад өмгөхөөс гээд цагаан ултай гутлыг энэ ар хүртэл нь задалж байгаад оёж байсан. Тэгээд би тийм их хачин хүн л байсан
Хишигсүрэн -
Тэр гутал авч ирж өгөхөөс өмнө та ер нь гутал өмссөн үү?
Мөнгөн -
Үгүй ээ нөгөө муу сайн дөрвөд уядаг барьдаг тийм гуталтай байж байсан. Монгол гутал бас өмсөж байсан.
Хишигсүрэн -
Ер нь ямар өмсөе гэж боддог байсан бэ?
Мөнгөн -
Тэгээд би бас зарим айлын хүүхдүүд цагаан ултай гутал нөгөө нэг ийм цахилгаантай гутал 110 гээд нэг цахилгаантай гутал ирдэг байсан. Миний дээд талын охидууд их өмсдөг байсан байхгүй юу. Тэгээд тийм нэг гутал аваад өмсөх юмсан гэж боддог. Цагаан ултай гутал аваад ирсэн. Тэгсэн чинь би яг ингээд хэлсэн чинь манай аав, аав нь цагаан ултай гутал авч ирж өгье. Одоо миний охин сургуульд ороогүй юм чинь охиноо гоё хувцаслана гээд надад цаган ултай гутал авч ирж өгч байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд нэг ногоон даалимбан дээл хийгээд манай хөгшин ээж гоё оёдог байхгүй. Ногоон даалимбан дээл дээр гутал хоёрыг өмсөөд аймаг явдаг гэсэн чинь гутлаа аваад өмссөн чинь түрийн багтдаггүй. Тэгсэн манай аав тэгж байсан оо охиндоо буруу гутал аваад өгчихлөө. Түүнээс хойш цагаан гутал олж ирэхээр таардаг байсан. Одоо бодвол захиалж хийлгэдэг байсан байлгүй хувьдаа нь аав тусдаа нь
Хишигсүрэн -
Таньд одоо гоё ээмэг цаг зүүлт гээд гоё юм хэрэглэе гэж боддог байсан уу?
Мөнгөн -
Үгүй ээ сонирхдоггүй би ёстой мэддэггүй байсан. Манай ээжийн дүү хотоос нэг гоё зүүлт авч ирж өгсөн.
Хишигсүрэн -
Хэнд таньд уу?
Мөнгөн -
Надад, тэрнийг би харин удаан зүүсэн бага байхад 14-тэй авч ирж өгсөн. Тэрнийг гуч гартлаа зүүсэн.
Хишигсүрэн -
Та сургуульд сураагүй дээ би их харамссан гэсэн ш дээ. Хэзээ тэгж яг нөгөө нэг
Мөнгөн -
Тэрийг бол ажилд орж ирээд яг энэ албан газар ажилд ороод цалин авах гэсэн чинь нөгөө мөнгөнийхөө тоо мэддэггүй. Гарын үсгээ зурж чаддаггүй тэгээд л будлиад л би сургуульд явсан бол тоогоо тэгээд эд нэр чинь шуугиад юу яачихаж байгаа юм биш үү. Ажил төрөлд ороод
Хишигсүрэн -
Өөрөөр хэлэхийн бол ажилд ороод цалин авах хүртэл тоо, үсэг мэдэх шаардлага байгаагүй гэсэн үг үү
Мөнгөн -
Байгаагүй. Ер нь мэддэггүй авч хэлцдэггүй. Малыг чинь одоо яагаад мэддэг вэ гэхээр дан зүсээр мэддэг. Одоо тийм хонь ийм хурган алга тийм малйн тийм ишиг алга гээд зүслээд мэдэхээс биш тэр тоогоор мэддэггүй.
Хишигсүрэн -
Тоолж ерөөсөө мэддэггүй.
Мөнгөн -
Мэддэггүй. Аав ээж л тоолхоос биш
Хишигсүрэн -
Та бол малд их нүдтэй байсан байх тээ
Мөнгөн -
Тийн ер нь тэр одоо тийм хонины тийм хурга нь алга байна лав л одоо тийм мал дотор ороод зогсож байгаад хэлэхээс биш тоолно барина төдөн мал төрлөө гэдгийг ер нь бол тооддоггүй байсан. Тоолж нэг их сонирхдоггүй
Хишигсүрэн -
Яагаад энэ хөдөө мал маллаж байгаад аймгийн төв рүү орж ирэх шаардлага гарсан юм бэ?
Мөнгөн -
Одоо амьдрал тэгж байхын байлгүй. Би хамгийн эхлээд хөдөө байж малыг сайн мэддэг.
Хишигсүрэн -
Хөдөөнөөс яг ямар шалтгаанаар орж ирсэн гэу асуугаад байхгүй юу? Ямар юм болоод байгаад байвал байгаад байна ш дээ. яагаад ингээд орж ирэх болсон.
Мөнгөн -
Манай аав залуу аав ээж эд нар энд байдаг юм чинь тэгээд л
Хишигсүрэн -
Тэд нар луугаа эмээ өвөө чинь таныг өнгч байгаа юм байна.
Мөнгөн -
Хөгшин тэгээд аав өнгөрөөд л
Хишигсүрэн -
Аа өнгөрчихсөн юмуу
Мөнгөн -
Аан ха. Намайг 16-тай байхад хөгшин аав, ээж хоёулаа өнгөрсөн. Тэгээд би аймгийн төв орж ирэх шаардлагатай болсон.
Хишигсүрэн -
Танай хөгшин аав ээж чинь нэгдлийн мал малладаг байсан уу?
Мөнгөн -
Нэгдлийн бараг өөрөө аминдаа шахуу байсан. Ер нь нэгдлийн цөөхөн мал малладаг. Надыг 14-тэй байхад охиндоо овоо хэдэн мал авч маллуулна гээд нэг хоёр жил маллуулсан. Миний нэр дээр маллуулна гээд л тэгээд би тэр маллаж байсан юм бололгүй. Тэр малаас нь дутаж барихаар тэр малаас төлж байсан байлгүй би тэр мэдэх юм байхгүй. Тэгээд 18-тай би
Хишигсүрэн -
Та хэдэн дүүтэй вэ?
Мөнгөн -
Дүү байхгүй.
Хишигсүрэн -
Аа дүү байхгүй байсан юм байна ш дээ. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд аав ээжтэйгээ амьдарсан чинь хэр хурдан дасаж идээшив гэж асуух гээд байна. Одоо эмээ өвөөтэйгээ өсчихсөн хүн их хэцүү байв уу?
Мөнгөн -
Их л хөндий эргэсэн. Аав ээж, ээж бол хааяа нэг үг хэлэхээс аав бол ерөөсөө дуугарахгүй. Харин ч нэг таван төгрөг байвал тэрнийгээ өгч л ер нь аав нь цалингаа авч ирлээ. Аав нь ингээд мөнгө өгье аавдаа нь чи үүнийг хадгалж байгаад дуртай юмаа авч ид л гэнэ. Тэгээд би яг тэр гуанз руу гүйдэг.
Хишигсүрэн -
Гуанз руу гүйдэг. Тэр гуанзанд ямар хоол зардаг байсан бэ? Гэрт хийдэггүй ямар хоолыг та иддэг вэ?
Мөнгөн -
Гэрт хийдэггүй хоол иднэ. Нөгөө гуляш, цагаан будаатай хуурга хоёр иддэг байсан.
Хишигсүрэн -
Танайх тэрийг гэртээ хийхгүй юу?
Мөнгөн -
Тэрийг гэрт аав ээж ажил их хийдэггүй. Гуляш авч идэх их дуртай.
Хишигсүрэн -
Тоосго үйлдвэрт ажилд ор гэдгийг таньд хэн зөвлөсөн яаж та энэ ажлыг олсон бэ?
Мөнгөн -
Тэрнийг болбол би манай нөхөрт гарсны хойно ажилд орсон.
Хишигсүрэн -
Аа тоосгоны үйлдвэрт үү?
Мөнгөн -
Тийн.
Хишигсүрэн -
Та нөхөртэйгээ яаж танилцаж сууж байв
Мөнгөн -
Нөхөртэйгээ бол ингээд энэ Улаангомд орж ирээд байж байсан манай нөхөр танилцсан. Угаасаа таньдаг байсан. Манай айл хамт байдаг залуу байсан. Тэгээд тэрэнтэй амьдар энэ тэр гэхээр би бас үгүй би энэ хүтэй амьдрахгүй гээд байсан чинь тэгээд л бараг хоёр жил гаруй явсан. Тэгээд бараг гуравдахь жил дээрээ танилцаж суусан.
Хишигсүрэн -
Та бол татгалзаад хоёр жил болсон юм байна тээ.
Мөнгөн -
Тэгээд гуравдахь жил дээрээ суугаад тэгээд энд ажилд ороход чинь бол би хоёр хүүхэдтэй. Гурван ч хүүхэдтэй байсан.
Хишигсүрэн -
Та одоо нөхрөөсөө өөр хүнтэй сууя гэсэн бодол байсан уу?
Мөнгөн -
Үгүй ээ.
Хишигсүрэн -
Өөр хүн байгаагүй юу?
Мөнгөн -
Тийм нөхөр мөхөр гэж юм мэддэггүй байсан юм чинь тоохчгүй тэгээд харин хонь хариулж яваад эрэгтэй хүмүүс хоньчид эд нар хүрээд ирэхээр хоёр гурван охин яьахаар гайгуй. Тэгэхгүй морио цохиод л гэр лүүгээ шууд гэртээ ирдэг байсан.
Хишигсүрэн -
Зугатдаг байсан уу?
Мөнгөн -
Тийн.
Хишигсүрэн -
Хэн нэгэн эрэгтэй хүн таныг айлгаагүй таны эмээ таныг эрэгтэй хүнээс хол яв гэж хэлсээр байж тиймээ.
Мөнгөн -
Тийн. Манай хөгшин ээж ерөөсөө хүн тэгдэг тэгдэг эрэгтэй хүний хормой зөрөхлөөр тийм болчихдог гэж намайг хэлдэг байсан. Тэгэхээр би одоо үнэхээр тэр одоо эрэгтэй хүн дөхөж ирэхээр тэгдэг юм байх гэж боддог байсан багадаа
Хишигсүрэн -
Аа гэтэл амьдрал дээр хүнтэй суугаад ямар байсан бэ?
Мөнгөн -
Аа тэгээд яахав нөхөртэйгээ жам л юм чинь болдог л юм байлаа.
Хишигсүрэн -
Тэгээд тоосгоны үйлдвэрт ажилд ороход нөхөртэй болчихсон байсан
Мөнгөн -
Тийн
Хишигсүрэн -
Яг та энэ ажилд орох саналыг таньд хэн гаргасан бэ?
Мөнгөн -
Манай нөхөр
Хишигсүрэн -
Нөхөр чинь энд ажилладаг байсан юмуу
Мөнгөн -
Үгүй энэ гурилын үйлдвэрт цахилгаанчин хийдэг байсан. Тэгээд гурилын үйлдвэрт грушикт ор гэсэн. Тэгэхээр би яахав вэ гээд одоо гэрт хүүхдэд дарагдаад гэрт суугаад байхын биш тэгээд нэг өдөр тоосгоны үйлдвэрт ажилчин авна гэж байна. Чи энэ ажилд бүртгүүлчих гээд тэгсэн. Тэгээд очиж бүртгүүлээд тэгээд л шууд ажилласан.
Хишигсүрэн -
Та өөрөө ажилд орж хийх сонирхолтой байсан уу ер нь анх ажилд орохдоо гэртээ баймаар санагдаж байсан уу?
Мөнгөн -
Үгүй ээ. Ажил хийнэ гэж боддог байсан тэр тэгэхдээ би анхны хүүхдээ гаргасан. Хоёрдахь хүүхдээ жирэмсэн би 2-р арван жилд бас нэг хоёр жил ажилласан юм.
Хишигсүрэн -
Юу хийсэн бэ?
Мөнгөн -
Цэвэрлэгч хийсэн би жил гаруй ажилласан хүний оронд, энд одоо чи гарахаар ороод л дахиад л энэ хүн гарахаар оронд нь ороод л ингээд хочр жил шахам ажилласан. Тэгээд хүн й орон тоон дээр яваад тэгээд хочр жил ажилласан. Тэгэхэд манй нэг бэргэн хамт ажилладаг байсан. Тэгээд бэргэн цалин малин аваад тэгээд хүүхэдтэй юм чинь хүүхдүүд рүүгээ явчихдаг. Ард нь цалин гэсэн мөнгө авч ирдэг. Тэрийгээрээ гараад чихэр үзэм авч идээд тэгээд л бие дааж л энэ тоосгоны үйлдвэрт ажид орсон
Хишигсүрэн -
Та нөгөө анхны цалингаараа юу ач байсан бэ?
Мөнгөн -
Анхны цалингаараа тэгээд л чихэр үзэм авсан байлгүй. Би тэрнийг бс нэг их санадаггүй юм.
Хишигсүрэн -
Анх авсан цалингийнх нь хэмжээ хэд байсныг та мэдэх үү
Мөнгөн -
Зуун хэдэн төгрөг авч байсан. Хүний оронд байсан юм чинь, энд болохоор чинь анх зуун хорин тав билүү тийм л мөнгө авсан байх. Анх яг энд би яг бүхэл мөнгө авч би тэгсэн байхгүй юу баахан гуравт тоолж өгсөн байхгүй юу. Тэгээд нөгөө гуравтыг чинь хэд болж байгаа мэдэхгүй боодолтой юм л өгсөн тэгээд аваад харьсан. Тэгээд л аав ээждээ нь нөхөртөө хүргэж өгч байсан.
Хишигсүрэн -
Яг тоосгоны үйлдвэрийн анхны цалингаар юу авч байсан бэ?
Мөнгөн -
Тэгээд нөхөр аваад л нөхөртэйгээ хоёулаа гараад дээлний өнгө авдаг гэсэн байхаа хүрээгүй дээр нь хэдэн төгрөг нэмж байж авч байсан. Тэгэхдээ тэр тоосгоны заводын цалин бол тал орсон хоногоор бодооп баахан гуравт л тоолж өгсөн юм.
Хишигсүрэн -
Таны одоо хамгийн их үе юу вэ?
Мөнгөн -
Миний баярласан үе бол тоосгоны үйлдвэрт ороод ажилчин болоод цалин мөнгө авсан. Тэр л одоо миний баяр болдог юм.
Хишигсүрэн -
Одоо таны амьдралын санаанаас гардаггүй. Таньд их нөлөө үзүүлсэн амьдралыг өөрчлөхүйц үйл явдал болдог ш дээ сайн муу янз бүрийн. Таныхаар хамгийн ул мөрөө үлдээсэн үйл явдал юу вэ?
Мөнгөн -
Би одоо энэ хамт олонтой ажилласан энэ л үл мөрөө үлдээсэн. Түүнээс биш надад бичиг үсэг мэдээд хөдөө гадаа яваад хүнтэй хамтраад юу яахгүй тэгээд энэ дотор миний хамт олон дотор ажилласан тэр л их баяр болж байсан.
Хишигсүрэн -
Ямар ямар хүмүүстэй хамт ажиллаж байв. Тэр хүмүүстэй ямар харилцаатай байв
Мөнгөн -
Би бол дажгүй харилцаатай байсан. Тийм илүү дутуу юу яахгүй их л найрлаад явах дуртай. Найзлаад л хэнийг ч гэсэн ахаа, эгчээ гээд л одоо бараг яг өөрийн ажилласан жил бол яг жил нь бол арван хэдэн жилтэй
Хишигсүрэн -
Наян хэдэн онд та ажилд орсон гэлээ
Мөнгөн -
Наян хоёр онд
Хишигсүрэн -
наян хоёр он гэдэг чинь одоо тэгвэл 28 жил болж байна.
Мөнгөн -
Тийн. Тэрни й арван жил дотор нь зах зээлийн юугаар тэгээд л
Хишигсүрэн -
Ажиллахгүй байсан уу
Мөнгөн -
Ажиллаад л ажиллаж байсан. Тэгээд хувь компани болоод
Хишигсүрэн -
Жоохон дунд завсар гарсан уу үгүй юу?
Мөнгөн -
Гарсан. Нэг хоёр гурван жил гарсан.
Хишигсүрэн -
Та өөрөө хэдэн хүүхэдтэй гэлээ
Мөнгөн -
Би 4 хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Хүүхдүүд хэр том болж байна.
Мөнгөн -
Одоо хамгийн бага нь 26-тай
Хишигсүрэн -
Анхны хүүхдээ та хэдэн насттай гаргасан бэ?
Мөнгөн -
Анхны хүүхдээ 18,19-тэйдээ
Хишигсүрэн -
Анх хүүхэдтэй болоод яаж байв. Ямар санагдаж байв
Мөнгөн -
Хүүхэдтэй болсноо ерөөсөө мэдээгүй. Мэдээгүй гүйж байсан.
Хишигсүрэн -
Юу гэсэн үг үү?
Мөнгөн -
Хүүхэдтэй гэдгээ мэдэхгүй явж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Жирэмсэн гэдгээ мэдэхгүй юу
Мөнгөн -
Тийн тэгээд л манай нөхөр, тэгэхэд аав ээжийнхээ хамт айл байдаг байсан юм. Одоо жирэмсэн болж байна гээд ярьдаг гэсэн. Тэгээд аав ээжийнхэн бараг аав ээжтэй хамт голдуу байсан юм чинь. Тэгээд тэр хоёр нөхөр чи надыг жирэмсэн эмчид очиж үзүүлье гээд тэгээд эмчид үзүүлэхээр дөрвөн сартай жирэмсэн
Хишигсүрэн -
Хөөх тэр хүртэл та мэдээгүй юу
Мөнгөн -
Мэдээгүй. Анхны хүүхдийг бол ёстой мэдэхгүй гаргасан. Тэгээд түүний дараа наян онд нэг хүүхэд гаргасан.
Хишигсүрэн -
Анхны хүүхэд чинь хэдэн онд төрсөн бэ?
Мөнгөн -
Далан есөн онд
Хишигсүрэн -
Далан ?сөн онд төрсөн үү тээ. Тэгээд жил дараалаад хүүхэд гарсан байна тийм үү
Мөнгөн -
Жил дараалан дөрвөн хүүхэд
Хишигсүрэн -
Анхны хүүхдийг төрүүлэхэд тэгээд
Мөнгөн -
Анхны хүүхэд төрүүлэхэд Түргэний эхэнд очиж хөдөө байж байгаад төрүүлсэн. Анхны хүүхдээ юу яадаггүй байсан юм чинь манай аав ээж хоёр хамт нэг гэрт зусланд гарсан. Аав ээжийг авч яваад анхны жирэмсэн гээд тэгсэн юм бололгүй аав ээж хоёр авч яваад хөдөө гараад л, гарна гэж мэдэх юм биш ямар хонь эргүүлэх гээд нэг өдөр сайхан болоод хонь эргүүлэх гүйж байсан чинь манай хөгшин ээж хоньд явах хэрэггүй гээд огт болдоггүй. Ээж би хонь эргүүлээд ирнэ. Түргэний эхэнд гэдэг чинь бүр мөнх цасны ёроолд биш үү дээр тэнд Цагаан дэглийн тэнд
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгсэн чинь хоньд явна гэсэн бүр явуулдаггүй. Тэгээд ирж байсан чинь нуруу өвдөөд байхгүй юу. Яагаад энэ нуруу өвдөөд байдаг юм болов оо. Ээжээ нуруу өвдөөд байна гэсэн чинь яана хүүхэд чинь гарах гэж биш байгаа, тэгж байсан нөгөө улсууд ирдэг юм. Гэдэс нь мушгиж өвдөж байна. Эдний гэдэс нь өвдөж гэнэ эдниый маамуу гарч гэнэ гээд л одоо миний гэдэс мужгиж өвдөхийн байх бүр нуруу тасарлаа. Гэдэс нь мушгидаг гэсэн ш дээ базалж ирээд , тэгээд нөгөөхонийг саах оруулад ирсэн тэгээд саах саах цаг болж байна гээд ээж эд нар тэгж байна. Би гараад саах саах гэсэн чинь хэрэггүй гэхээр нь нэг бариач юм байлгүй хүн авч ирээд чи одоо ингээд сууж бай ээждээ нь гээд нэг араг таввьж өгдөг юм. Тэгээд тэр араг тавиад яг энэ дээр суу гээд л
Хишигсүрэн -
Та төрөх эмнэлэг рүү явъя гэж бодоогүй юмуу эмч дуудаагүй юмуу.
Мөнгөн -
Түргэнд хөдөө юм чинь тэгсэн чинь
Хишигсүрэн -
Айгаагүй юу
Мөнгөн -
Тэгээд л би өөрөө нэг их айсанчгүй. Тэр хөгшин ээ болохоор нэг их айж болохгүй жамтай юм жамаараа гарах ёстой юм. Наана чинь одоо гардаг гэж байна чи айж болохгүй гээд хүүхэд гардаг гээд
Хишигсүрэн -
Араг
Мөнгөн -
Араг ингээд түшүүлээд л тэгээд гэдэс дүүрч өвдөөд базгаад тэгж байгаад яг хүүхэд гарлаа. Хүүхэд гараад уйлж байгаа юм. Ээжээ хүүхэд чинь гараад уйлж байна гэсэн чинь манай ээж гүйж ирээд тэр бариач хоёулаа аваад хүйсийн таслаад тэгээд би анхны хүүхэд гаргасан.
Хишигсүрэн -
Аан ха. Таны хүүхдийн хүйсний ээж нь таны ээж юмуу эмээ юмуу
Мөнгөн -
Тэр бариач л байхгүй юу. Эрэгтэй хүн барьж авсан
Хишигсүрэн -
Нутгийн бариач юмуу
Мөнгөн -
Тийн нутгийн бариач
Хишигсүрэн -
Тэр бариач хажууд байсан юмуу эсвэл дуудаж авч ирсэн юмуу
Мөнгөн -
Манайхан айл байсан юм.
Хишигсүрэн -
Та түрүүн хэлсэн ш дээ дөрвөн сартай болсон хойно мэдсэн гэж дахиж ер нь эмчид очсон уу төрөхийн эмчид
Мөнгөн -
Үгүй ер нь эмчид очоогүй. Хамгийн эхлээд хүнтэй суучихсан. Тэр хавар суусан байхгүй юу. Зун нь болоод дахиад хойтон жил нь болох гэж байхад цуг нэг юу яагаад тэгээд л тэр хүн залуу гэрээ хураачихаад тэгээд бид нар гэрт ороод явчихсан. Ээж аав хажууд байж байсан. Тэгээд байж байсан зургаан үед морьттой тэмээ аваад ир гэхээр тэмээ рүү давхиулж яваад морин бүдэрч унаад нуруу өвдөөд болдоггүй. Ээж миний нуруу өвдөөд байна гэсэн чинь бариачид очоод бариулсан чинь чи хөл хүндтэй юм байна гээд тэрнийг ойлгодоггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Ямар нь хэлж байгаа юм бол ээж ч, хөгшин ээж ч дороо юм хэлсэнгүй. Тэгээд хөл хүнд юу хэлж байгаа юм бол бодчихоод явж байдаг. Тэгээд тэр болоод явсан. Дахиад л таван сарын сүүлчээр нэг эмчид очоод үзүүлчихээд хэсгийн манай эмчид очоод үзүүлсэн чинь оо тэр эмчид үзүүлнэ гэдэг чинь би бүр ичээд үзүүлж чаддаггүй.
Хишигсүрэн -
Өмнө нь та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байгаагүй юмуу.
Мөнгөн -
Тийм юманд үзүүлж байгаагүй. Тэгсэн чинь ичээд зүгээр тэгсэн чинь би гаргадаг гээд орж байгаа байхгүй юу. Нөгөө ингээд томоо платье өгсөн манай ээж тэгсэн тэр платье өмсөж аваад гүйгээд орсон чинь дотор өмдөө тайлчихдаа гээд тэгсэн. Яаж тайлна гээд их ичиж байгаад орж байдаг. Тэ чинь тав зургаан сар жирэмсэн байна ш дээ. Анхны жирэмсэн юмуу тэгээд л жирэмсэн гэдгээ
Хишигсүрэн -
Зургаан сартай гэдгээ юу
Мөнгөн -
Таван сар өнгөрчихсөн байна зургаан сар
Хишигсүрэн -
Нөхөртэйгээ цуг биш тэгвэл
Мөнгөн -
Нөхөртэйгээ цуг биш л дээ. Нөхөр хотын хөндий нэг танилцчихсан болохоос биш зүгээр нэг гэрт амьдардаггүй. Хоёр тусдаа нөхөр гэртээ би гэртээ тэгээд л тэр өөрөө ажилтай тэгээд явдаг байсан.
Хишигсүрэн -
Анх та хоёр ойртсон шийдвэрээ яаж гаргаж байсан бэ?
Мөнгөн -
Тэр шийдвэрийг аав ээждээ мэдэгдэхгүй хээр одоо хээгүүр хоёулаа
Хишигсүрэн -
Хээр гэдэг нь хөдөө байхад уу эсвэл
Мөнгөн -
Үгүй аймагт ингээд гадуур одоо яг ингээд хотны ёроолд тэгэхэд чинь хонь нөгөө бас мал дээр байсан юм. Тэгээд юу яаж байсан юм. Би нэг хонь хариулаад яваад хонины хажууд л очиж яг тэр манай нөхөр болбол гадаа гарч ирж их уулздаг. Хөдөө гараад одоо энэ Улааны дээд талаар манайхан байж байсан. Тэгээд тэр хөдөө бид хоёр тохироод ирж уулздаг. Тэгээд өдөржин хонио хариулаад тэгээд аав ээждээ хэлдэггүй.
Хишигсүрэн -
Та бол нөхөртөө бол сайн байсан юм байна тээ.
Мөнгөн -
Тэгээд нөхөр л гэдгийн бодохоос биш тээгж нэг их авч хэлцдэггүй байсан.
Хишигсүрэн -
За тэгээд хүүхэд өснгөж бойжуулаад нялх хүүхдийг
Мөнгөн -
тэр нялх хүүхдээ бол би өөрөө бас нэг их өсгөөгүй ээ. Ээж өсгөсөн. Манай тэр хадам ээж өсгөсөн. Одоо би хүүхдийг чинь өсгөнө та нар ажлаа хий гээд хэзээний йим байсан болно. Хүүхдийг чинь би өсгөнө гээд манай хадам ээж аваад тэгээд бид хоёр чинь барилгын хороонд ажиллаж байлаа
Хишигсүрэн -
Ажлаа хийгээд байдаг.
Мөнгөн -
Ажил хийгээд дөрвөн сар болсны дараа манай тэр эрэгтэй хүүхдийг манай хадам ээж аваад явчихсан. Тэгээд л тэнд өссөн. Дахиад дараа жил нь жирэмсэн. Дараа жил эх хүн болчихсон том хүн яахав. Манай том нь 79 оны 8 сарв гарсан. Дараачийнх нь наян оны 11 сард жил дараалан гарсан.
Хишигсүрэн -
Та хоёр хурим найр хийж байсан уу?
Мөнгөн -
Хийсэн.
Хишигсүрэн -
Хаана энд үү?
Мөнгөн -
Улаангомд манай дээд эхэнд
Хишигсүрэн -
Одоо тэгээд манайхны хурим хийдэг ёслол тэр үед ямархуу байдлаар хийдэг байсан бэ? Одоо тэр хуримын ёслол хөшиг тайлна гэдэг тээ. Тэрний тухай ямар зан үйлтэй байсан бэ?
Мөнгөн -
Тэр болбол одоогийнхтой яг адилхан ...
Тэгээд манай тэр бэлгэнд бол нэг угастай толь хамгийн том бэлэг нь тэр болж байгаа юм. Тав зургаан давхар чемодон баахан чемодан өрж тавиад бэлгэнд гоёгоё найм есөн чемодан ирээд тавиад тэгээд л тиймэрхүү бэлэгтэй байсан юм.
Хишигсүрэн -
Яг хурим бболж байх үеэр та хоёр нэг гэрт орсон байсан уу ороогүй байсан уу
Мөнгөн -
Орчихсон.
Хишигсүрэн -
Тэгээд нөгөө хурим хийх ёслол жүжиг шиг болоогүй юмуу
Мөнгөн -
Үгүй болоогүй
Хишигсүрэн -
Тэгээд хүүхдээ болсон хойно хурим хийсэн үү?
Мөнгөн -
Тийм
Хишигсүрэн -
Гэр орныг нөхрийн тал бариад танай гэрийнхэн юу өгч байсан бэ?
Мөнгөн -
манай гэрийнхэн дээлийн өнгө гээд хамгийн том нугастай толь өгсөн. Тэр дээр нэг чемодан манай аав чемодан өгөөд ээж нугастай толь өгч байсан.
Хишигсүрэн -
Нөгөө таньд авдар ор дэр тогоо шанага тааруулж өгсөн үү
Мөнгөн -
Өгсөн.
Хишигсүрэн -
Өгдөг тээ дээл бас оёж өгдөг тээ
Мөнгөн -
Өгсөн. Зургаан зах дээл
Хишигсүрэн -
Зах дээл гэдэг нь юу юм бэ?
Мөнгөн -
Хоёр хөвөнтэй дээл, нэг үстэй дээл, бас нэг хурган арьсан дээл тэгээд хоёр нимгэн дээл хийгээд тэгээд нэг зуун дал гэж байдаг гутал авч ирж өгөөд тэгээд тэр гоё гутал
Хишигсүрэн -
Ер нь бүх айлууд тэгж дээл гутал хувцас бэлддэг тээ.
Мөнгөн -
Тийн.
Хишигсүрэн -
Хүүгийн тал ч гэсэн бэлдэж байсан.
Мөнгөн -
Тийн бэлдэж байсан.
Хишигсүрэн -
Хурим хийж байхад хүнд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Мөнгөн -
Сайхан санагддаг юм байлаа. Хуримд чинь ах дүү цуглараад тэгээд явах болохоор нөгөө залуу юм чинь бас нэг болохгүй л байгаа юм.
Хишигсүрэн -
Та ер нь Улаанбаатар явж байсан уу?
Мөнгөн -
Явсан
Хишигсүрэн -
Хэдэн онд явж байсан
Мөнгөн -
Ерэн онд
Хишигсүрэн -
Ерэн он хүртэл ерөөсөө яваагүй юу?
Мөнгөн -
Яваагүй
Хишигсүрэн -
Хот ер нь ямархуу санагдсан анх ороход
Мөнгөн -
Гоё
Хишигсүрэн -
Юун гоё тэр гоё юмнуудыг яримаар байна
Мөнгөн -
Хөгжил нь их гоё байгаа юм чинь
Хишигсүрэн -
Юун их сонирхолтой санагдсан бэ?
Мөнгөн -
Би одоо энэ ээж ааваасаа гараагүй. Надыг асарч авсан.
Хишигсүрэн -
Яагаад хүүхэдгүй байсан юмуу
Мөнгөн -
Ганцхан охинтой байсан. Дахиж хүүхэд гараагүй болохоор намайг дүүгээсээ асарч авсанюм гэлээ. Тэгээд тэр манай ээж миний гарсан ээж хотод байдаг юм Налайхад
Хишигсүрэн -
Аа тэрэнтэйгээ уулзах гэж явсан юмуу
Мөнгөн -
Тийн. Тэрэнтэйгээ уулзах биш Налайхын нэг их аваар гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Ямар аваар
Мөнгөн -
Дээр үедээ та нар бараг хүүхэд байх цагийн наян хэдэн онд Налайхад нэг 18 хүн уурхайд дарагдаад нас барсан.
Хишигсүрэн -
З а
Мөнгөн -
Тэрэнд манай хоёр дүү орсон байхгүй юу
Хишигсүрэн -
Пөөх таны төрсөн хоёр дүү юу?
Мөнгөн -
Төрсөн хоёр дүү би тэгээд Улаанбаатар явсан юм.
Хишигсүрэн -
Та тэр төрсөн ээжийгээ хараагүй байсан уу?
Мөнгөн -
Нэг их харсан. Ээж ирээд нэг явсан. Гэхдээ миний ээж нэг ийм хүн байдаг юм байна гэж бодохоос биш тэр чинь залуу бага жижигхэн охин нөгөө л ээж ааваа бодохоос биш хажууд нь байгаа ээж ааваа бодохгүй байгаа юм чинь тэр бүр орхиод явсан. Харин тэр үед санаанаас гардаггүй юм. Чи намайг гадна уяулаад орхичихоод явсан биздээ гэж би хэлсэн. Би тэрнийгээ их сайн мэддэг. Тэр чинь харин том байтал арван дөрөв тавтай байтал тэгээд та надыг гаргуунд гаргаад орхичихоод явсан. Тэгээд манай ээж Давстад хүнтэй суучихсан байгаад модонд манай тэр аав явж яваад машин ухраад машины аваарт орсон гэсэн. Тэгээд 4 хүүхэдтэй байгаад гурван хүүгээ аваад нэг охиноо эгчдээ өгөөд эмэгтэй хүүхдээ хань хийж ав гээд намайг үлдээчихсэн
Хишигсүрэн -
Хэдэн насай хүүхэд байсан бол та
Мөнгөн -
Би тэгэхэд ой гарчихсан хүүхэд байсан. Тэгээд л анхнаасаа охин хүүхдийг энд өгнө гээд манай ээж тэгж ярьдаг. Тэгээд дараа нь хоёр дүүтэй байсан миний дээд талд хоёр бас минь тэр дараа тэгээд гурав дөрвөн настай хүүхэд өгсөн юм болов уу гэж боддог.
Хишигсүрэн -
Таныг
Мөнгөн -
Гэхдээ манай ээж хүүхдээ нь яг цагаан онгоцонд суугаад явахыг би мэдээд байдаг юм. Тэгээд зүүд шиг мэддэг. Ингээд бүүр нэг чихэр шилэн аяганд дүүргэж хийж өгөөд ээж нь ингээд одоо ирэхгүй чи яв би явлаа гүү гэж хэлээд ингээд явсан чиь эргээд онгоц би тэр онгоц нисэхийг мэддэг.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд л онгоц явсан чинь миний ээж энэ дотор явж байгаа гээд манай ээж эд нар хэлээд гараад зулаг дээж өргөж байдаг. Тэрийг би бүр сайн мэднэ. Тэгээд дагаад явах гээд уйлсан чинь дагаж явж болдоггүй юм. Аягаар их нөгөө Алтан шагай алтан цаастай чихэр гар дүүргээд өгөөд тэр чихэрт хууртагдаж хоцорч байсан. Тэгээд манай ээж явж байсан.
Хишигсүрэн -
Та тэгээд явсныхан дараа их санасан болов уу?
Мөнгөн -
Нэг их санаагүй. Тэр нөгөө улсууд чинь намайг охиноо гээд авчихан юм чинь
Хишигсүрэн -
Та хэнд өргүүлсэн бэ?
Мөнгөн -
Тэр хөгшин аав ээж дээрээ одоо тэр асарч авсан аав ээждээ нэг юу яадаггүй. Хөндий
Хишигсүрэн -
Таны хөгшин аав ээж чинь таныг хэддэн настай байхад өнгөрлөө.
Мөнгөн -
Арван тав зургаатай байхад тэгээд би яг 17-тойдоо асарсан аав ээж дээрээ ирсэн.
Хишигсүрэн -
Тэр хоёр ас бараад ирсэн.
Мөнгөн -
Тийн тэр хоёр нас бараад тэгээд би ирсэн.
Хишигсүрэн -
Тэр хоёр тэгээд өндөр насалсан уу гайгуй юу
Мөнгөн -
Манай тэр асарсан ээж бол хоёр жилийн өмнө 70-тай нас барсан. Миний гаргасан ээж 72-той самган байна.
Хишигсүрэн -
Энд ирж байна уу?
Мөнгөн -
Үгүй дээрхэн үед нэг ирсэн. Наян хэдэн онд нэг ирээд явсан. Түүнээс хойш ирээгүй.
Хишигсүрэн -
Та тэр ээжийгээ дагаад явчихдаг байж энэ тэр гэж бодож байсан уу?
Мөнгөн -
Бодож байгаагүй.
Хишигсүрэн -
Одоо ингээд таныг ажлаа хийгээд явж байхад том дарга нар танай байгууллагын дарга нар тэр улсууд ажилчидтайгаа ямархуу харьцаатай байдаг вэ? Ер нь та дарга нарын тухай юу ярих уу?
Мөнгөн -
Сайн харьцаатай. Нэг дутагдал гаргаж байгаагүй. Нэг дутагдал надад хүлээлгэж өгч байгаагүй. Тэгээд би хамт олонд ажиллаад үнэхээр сайхан дарга нэртэй найз нөхөд чинь тэр. Одоо би ер нь нэг их боддоггүй. Найз нөхдөө их боддог ш дээ.Өөр нэг их юм боддоггүй. Бүгдээрээ үе үеийн улсууд болоод
Хишигсүрэн -
Таны хувьд хамгийн нандин эрхэм юм юу вэ?
Мөнгөн -
Миний хувьд нандин эрхэм ер нь энэ ажилдаа ажиллаж байсан өшөө нэг их юм бодогдохгүй ээ. Бага байхдаа ээж дээрээ очих юмсан. Ээжийгээ нэг харах юмсан гэж боддог тэрнээс өөр юм нэг их боддоггүй.
Хишигсүрэн -
Тоосгоны үйлдвэрт анх ажилд ороод хийж байхад нөгөө мал маллаж байсан хүний хувьд ажил хүнд санагдав уу эсвэл жоохон боломжийн санагдав уу?
Мөнгөн -
Үгүй ер нь хүнд санагдаагүй. Сонирхож ирээд тэгж байсан юмуу ажилчин болно ажил хийнэ
Хишигсүрэн -
Ажил их хайж байсан болоод
Мөнгөн -
Ажил хайж байсан болоод тэрүү тийм хүнд санагдаагүй. Шууд ирээд дөрөв хоноод л яг энэ ээлжийнхээ ажилд орж байсан. Өдрийн наймаар авч байсан. Тэгж байхад улсуудыг өдрийн наймаар нэг хоёр гурван сар ажиллуулж байж авдаг байсан. Тэгээд би ирээд ажиллаад дөрөв тав хоноод шууд эээлж гэдэг шугамд оруулаад
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгэхдээ би энэ дотор ямарч хүн танина.
Хишигсүрэн -
Хүнтэй танилцахад бэршээлтэй байв уу ямар байв.
Мөнгөн -
Хөндий эргэдэг.
Хишигсүрэн -
Хэр удаан
Мөнгөн -
Нэг сар орчим явсан. Тэгээд л танилцсан.
Хишигсүрэн -
Таны хамгийн эхэлж танилцаж дотносон хүн чинь хэн байсан бэ?
Мөнгөн -
Одоо тэтгэвэрт гараад явчихсан. Долгор гээд эмэгтэй байсан. Одоо Дуламсүрэн гээд бас нэг самган байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэр Долгор, Дуламсүрэн тэд нар л татдаг байлаа. Ажил ингэж хийдэг юм. Тэр тоосгыг ингэж дөрвөлжиж тавьдаг юм. Одоо ингээд ширээ гэдэг юм би өөряилж чадахгүй. Нөгөө дөрвөлжин тоосгыгг яаж авч тавьж чадахаа мэдэхгүй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Ингэж авч тавьдаг юм. Энэ дунд тэргэн дээр тавьж аваад хураадаг юм гэдгийн зааж өгнө. Тэгээд тэд нар заагаад би хийж байсан юм. Одоо тэд нарын халааг бүгдийн авчихсан хийдэг хэлдгийн бүгдийн хийж байна ш дээ.
Хишигсүрэн -
Хэлдэг нь юу байх уу?
Мөнгөн -
Хэлдэг нь одоо илүү хэлнэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэр нь одоо юу
Мөнгөн -
Хожимдоод байгаа болохоос
Хишигсүрэн -
Та түрүүн тэгж байна ш дээ. ээжийгээ их боддог байсан гэж
Мөнгөн -
Ээжийгээ,ер нь их би ээжтэй шүү гэж боддог. Миний ээж одоо хотод байгаа. Тэгээд л наян хоёр онд ирсэн.
Хишигсүрэн -
Тэгээд тэгж уулзахад ямар байсан бэ? Ер нь
Мөнгөн -
Далан найман онд, далан таван онд нэг ирсэн
Хишигсүрэн -
Анх та хэдэн настай байхдаа эргэж уулзсан бэ?
Мөнгөн -
Далан таван онд ирсэн юм шиг байна
Хишигсүрэн -
Тэгэхээр хэдэн настай байсан бэ?
Мөнгөн -
Далан тав гэхээр чинь арван зургаа, долоотой байсан юм. Тэгж нэг ирээд долоохон хоноод явсан юм. Гэхдээ бараг ээжээ сайн мэдэхгүй. Зүгээр миний ээж нэг ийм хүн байдаг боддог. Дахиад наян хоёр онд ирсэн юм.
Хишигсүрэн -
Тэгээд та нөгөө нэг аймаар их санаж байсан хүн хүрээд ирэхээр...
Мөнгөн -
Бас нэг уулзах юун болдог юм байлаа. Эхлээд их санаж байсан тэгээд сүүлч ирээд нөгөө аав ээждээ дасчихсан болохоор бас нэг тийм тоохгүй болчихдог юм байлаа.
Хишигсүрэн -
Би нөгөө юу асуугаад байна гэхээр та уг нь санаад байсан мөртлөөсөө яг уулзахад ямар байв гэж
Мөнгөн -
Аа тэрнийг асуугаад байгаа юмуу?
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Гэхдээ яахав гоё байлгүй яахав. Ээж ирээд яг ингээд онгоцноос бууж ирчихээд онгоцоор ирнэ гэж манай аав авч ирсэн байхгүй юу. Хөдөө байсан юм чинь аав морьтой хөтлөөд ирж байгаа байхгүй юу. Тэгээд бууж ирээд оо миний охин их том болчихсон байна ш дээ. Тэгээд ирээд тэврээд үнссэн. Би үнсүүлчихээд нэг их яриагүй. Би ер нь нэг их яриад байдаггүй тийм хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Зожигдуу
Мөнгөн -
Зожиг тийм хүүхэд байсан. Тэгээд л миний охин ямар нь хийж байна гэсэн чинь “Юу ч хийхгүй байна” гэчихээд л тэгээд хонио хариулж байгаа биздээ гэсэн “хонь хариулж байгаа” түүнээс илүү юм хэлээгүй. Тэгээд л манай ээж тэр орой нэг хоноод л лав өвөрлөж унтана гээд тэгсэн чиь том хүний өвөрт унтаад байхдаа яадаг юм гээд тэгээд л өвөртлөж унталгүй байсан.
Хишигсүрэн -
Хэн өвөртлөж унтах гэсэн юм бэ?
Мөнгөн -
Манай тэр ээж надыг өвөрлөнө гэж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэгсэн чинь хэн
Мөнгөн -
Том хүнийөвөрт унтаад байхдаа яадаг юм
Хишигсүрэн -
Та өөрөө тэгсэн үү
Мөнгөн -
Тэгээд л унтахгүй. Би багадаа одоо энэ ээж, манай тэр хөгшин ээж их сайн хүн харин тэр үгэнд сайн орно. Бусад хүний үгийг авч хэлцдэггүй. Тэгээд бүр бага байгаад надыг одоо тэр санаанаас гардаггүй юм манай энэ залуу ээж чамайг өвөрлөж унтана гээд тэгсэн байна л даа. Том хүний өвөрт унтаад байхдаа яадаг юм. Тэгээд зугатааж байсан. Тэрнийгээ би сайн мэднэ.
Хишигсүрэн -
Та хөгшин ээжтэйгээ хамт унтдаг байсан уу?
Мөнгөн -
Хөгшин ээжтэйгээ хамт унтана.
Хишигсүрэн -
Хэдэн нас хүртлээ
Мөнгөн -
Бараг арван хоёр гурав хүртлээ. Одоо хичээлээс зугатааж тэр морьтой аваад явдаг гээд цүнх хийгээд яаж байхад би хариу зугатааж байхдаа би унтаж л байсан
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгээд найм естэй. Арван нэг хоёртой унтаж л байсан тэгээд л одоо өврөөс гарчисан. Том охин болоод гал түл гэж байхад
Хишигсүрэн -
Би таныг Улаанбаатар анх ороод Улаанбаатарын соёл ч гэдэг юмуу байшин барилга тэр хотыг юу гэж төсөөлж байсан. Тэгээд яг таныг хот орж байхад ямар байдалтай ямар байсан бэ? Хот ер нь таньд сонирхолтой санагдсан уу гэж асуугаад байхгүй юу.
Мөнгөн -
Аа тэр их сонирхолтой байсан.
Хишигсүрэн -
Юун их сонин байв таньд
Мөнгөн -
Би хамгийн эхлээд зах зээлийн болохын даваан дээр байсан байхгүй юу. Өвөл яваад ингээд хүрсэн чинь, ... дүү чинь аваарт орлоо маш яаралтай ир гэсэн цахилгаан ирсэн. Маргааш нь үйлдвэрчний хорооны дарга гурван зуун цаас гаргаж өгч баййсан юм. Онгоцны зардал гэж түүнийг би аваад хот явсан. Яваад хүрэхдээ би бол ямарч учираа мэдэхгүй хаашаа эргэхээ мэдэхгүй. Тэгээд л онгоцны буудал дээр зүгээр зогсож байсан. Намайг дуудлаа нааш ир нааш ир гээд тэгсэн нэг л таньдаг хоолой эндээс таньдаг хүн цг явсан санж. Тэгээд тэрийгээ
Хишигсүрэн -
Дагаж явсан.
Мөнгөн -
Тэгээд чемоданаа орхичихсон. Та энэ дээр эргээд ирдэг юм. Энэ дээр сайн харж бай чемоданаа би нэг бор саарал цүнх барьчихсан. Тэгээд намайг олж аваад нөгөөдөх хурдан эргээд авч чаддаггүй тэрнийг нь
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгсэн энэ авч чадахгүй байна. Ээжийн дүү тосож ирсэн. Тэгээд л ээжийнхээ дүүг үзээд их баярлаад л. Тэгээд машинд суугаад гэрт хүрээд ирэхэд тэр хоёр дүү нас барсан гэж тэр гэр лүү орох хүртэл надад хэлээгүй юм. Тэгээд очсон хойноо яг хашааны хаалган дээр ороод мэдсэн.
Хишигсүрэн -
Та тэр хоёр дүүгээ харж байсан уу?
Мөнгөн -
Харж байгаагүй. Зургийн харж байсан. Тэгээд бичлэг байхгүй. Нэг нь дөрөвдүгээр ангид орж байхад ээж явж байхад цүнхэндээ аваад явж байсан. Нэгийн тэврээд нэгийн хажуудаа суулгаад явж байсан их сайн санаж байгаа юм.
Хишигсүрэн -
Та нөгөө ардчилал гарч ирлээ ш дээ. Ардчилал гарч ирлээ энэ тэр гэж энэ тухай та анх яаж сонсов. Ардчилал өрнөж байна. Ардчилсан хөдөлгөөн үүсэж байна. Засаг төр солигдож байна гэсэн яриа хөөрөө болж байхад хэр их тийм анхаарал татах асуудал байсан бэ? Эсвэл бүр
Мөнгөн -
Үгүй яахав тэр чинь радио телевизороор их ярилаа ш дээ. Тэрийгээр сонирхож үзэж харж байсан. Ардчилал гарч ирж байхад чинь би худалдаа бэлтгэл ангид яг тэр манай хотод байгаа тэр нэг эгч дагуулж аваад надыг явсан байхгүй юу. Хот тэр Налайх хоёрын хооронд, хот орж явсан тэгээд тэр эгч хүүхдээ, ...тэр дэогүүр орох гээд юу яаж байсан чинь хүүхдийн дэлгүүр хаачихсан лацадчихсан.
Өдрийн 15 цаг болж байна бүх юм нээгдэж байна гэсэн дэлгүүрт ороод талх авдаг гэсэн чинь 200 болчихсон. Тэгээд хүн чинь хойш ухардаг юм байлаа. 200 төгрөгөөр талх авна гэхээр авч чаддаггүй. Хүүе яана яаж талх авах вэ гээд тэгээд тэр манай эгч талх 200 болчихсон байна ш дээ гээд
Хишигсүрэн -
Хотод тэрийг яасан
Мөнгөн -
Хотод тэрийг мэдэрсэн. Тэгж хот яваад тэр сонирхолыг бүгдийн хотод л үзсэн.
Хишигсүрэн -
Та юу гэж боддог вэ? Манай энэ улсууд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдээ ер нь яаж одоо ялгаатайгаар хандаж хүмүүжүүлдэг вэ? Эсвэл хүүхэд бол хүүхэд гэж хандаад байна уу? Эсвэл энэ охин хүүхэд, энэ эрэгтэй хүүхэд гэсэн тйим ялгаа гаргадаг уу? Та юу гэж бодож байна
Мөнгөн -
Гарахгүй байна гэж үзэж байна. Эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдийн журмаар үзэхгүй байна. Эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхдийн журмаар үзэхгүй байна.
Хишигсүрэн -
Дээр үед үздэг байсан уу?
Мөнгөн -
Дээр үед бол эрэгтэй хүүхдийг, эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүнтэй тэгж болохгүй. Эрэгтэй хүүхэдтэй тэгж харьцдаг тийм их шүрүүн харьцаж болохгүй л эрэгтэй хүүхдийг сайхан зөөлөн харьцаж бай гээд л тэгж хэлдэг байсан. Одоо болбол тэгж хэлдэг хүн байхгүй. Одоо болбол эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд ширүүн ширүүн харьцаж байна ш дээ.
Хишигсүрэн -
эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд шиг болчихсон гэж үү?
Мөнгөн -
Тийн.
Хишигсүрэн -
Яаж, ширүүн харьцдаг гэдэг нь юу гэсэн үг үү?
Мөнгөн -
Одоо эмэгтэй хүүхдүүд чинь ердөөсөө нэг харцаа боловч нэг өөр болгочихсон.
Хишигсүрэн -
Их тийм ширүүн дориун болчихож уу
Мөнгөн -
Одоо бид нар айгаад зогсоод бага байхдаа эрэгтэй хүүхэд байсан ч би бол хувьдаа нэг харьцдаггүй байсан. Одоо эмэгтэйчүүд маш их хүмүүжилгүй байна. Ер нь эрэгтэй хүүхэд найзлая энэ тэр гээд
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүд илүү санаачлагатай болчихсон гэж үү?
Мөнгөн -
Би тэгж л боддог
Хишигсүрэн -
Аан ха. Тэр ер нь хөдөө ажиглагдаж байна уу?
Мөнгөн -
Ажиглагдаж байна. Хөдөө бол би эндээс зургаан жилийн өмнө хөдөө гараад одоо өнөө жил энд орж ирсэн. Тэгж байхад чинь хөдөө бол юу ярина аа шал өөр болоод, бид нар чинь хөдөө хонь хариулаад найрсаг дундаа явж байсан. Одоо тус тусдаа малаа хариулж байна. Тусдаа л нэг хэд хэдэн малаа ерөөсөө өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Одоо тэр эрэгтй эмэгтэйчүүд их өөр болчихож гэж байна ш дээ. яг тэр эмэгтэйчүүд их өөрчлөндөж байгааг та юу гэж боддог вэ? Ямар ямар жишээгээр хэлэх вэ? Ямар юман дээр их өөр санагдаж байна.
Мөнгөн -
Би бол эмэгтэй хүүхдүүд их шударгуу болж гэж би тэгж заримдаа боддог ш дээ. Шударгуу харьцаа марьцаа муутай. ... Ер нь эмэгтэй хүүхэд ямарч хүнтэй харьцаад уулзаад явчихаж байна ш дээ. дээр үед тийм байгаагүй. Нийгэм нээлттэй байна. Хаалттай нийгмээс нээлттэй нийгэм болчихсон. Нийгмээ дагаад тэгж байдаг юм байлгүй.
Ярилцлага: №6-2 /Увс аймаг/
Аудио файлын нэр: #6Uvs_A.Mungun_2_2010.09.17
Хишигсүрэн -
Хүний амьдралд онцгой сонин бусдаас өөр тийн ер бусын гэж хэлэхүйц байж болно. Таны хувьд тийм онцгой сонин ер бусын юм юу вэ таны амьдралд
Мөнгөн -
Тийм их онц юм байхгүй. Нэг их сонирхох юм алга.
Хишигсүрэн -
Яах юм алга
Мөнгөн -
Нэг их сонирхоод бас нэг яагаад байх юм алга.
Хишигсүрэн -
Онцгой сонин юм алга гэж үү. Таны хувьд та хамгийн анх таныг гайхуулж байсан танд их сонирхолтой хачин санагдаж байсан тийм техник юу байна. Одоо хүүхэд үед ч юмуу тээ
Мөнгөн -
Аа тэр үед бол машин сонирхдог юутай байсан. Би болбол одоо тэр бага байсан юм чинь машин ирэхээр би их гэр лүү зугатааж ордог байсан.
Хишигсүрэн -
Аан ха яагаад
Мөнгөн -
Одоо айж л байгаа юм байлгүй. Манайд нэг машин ирсэн чинь жоохон байсан юм байлгүй тэр унаад унаад гэр лүү орж байдаг. Хөдөө байгаад машин нэг их ирдэггүй байсан юм болов уу? Нэг ийм машин унаад унаад орсон чинь танай эгч надыг чирч аваад орж байсан юм. Тэр машинаас их айсан юм бололгүй. Тэгээд унаад хөлнийхээ эхийг их том шалбалаад төмөр юмуу ямар нь таарсан юм шалбалаад ийгээд цус гаргаад тэр одоо миний санаанаас гардаггүй юм. Бүр их боддог юм яагаад тэгж зугатааж байсан бол гэж
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэр машин их ирдэггүй байсан юм байлгүй дээ.
Хишигсүрэн -
Хамгийн анх харсан таны хүүхэд байхдаа харсан сонирхолтой ямар хачин юм бэ гэдэг ч юмуу ийм юм
Мөнгөн -
Одоо намайг ингээд намайг байхад зөгий мэддэгүй байсан. Зөгий байна ш дээ тэр чинь саванд битүү саванд хийчихсэн. Бага байгаад гарч гүйгээд байхаар тэгсэн байлгүй манай ээж саванд хийгээд тавьчихаад манай ээж хөгшин ээж гардаг гэсэн чинь намайг наана чинь мангас байна гээд айлгаад надыг гаргадаггүй байсан юм.
Хишигсүрэн -
Тэр мангас болгож байгаа юм нь юу вэ?
Мөнгөн -
Зөгий энэ шар зөгий байдаг ш дээ
Хишигсүрэн -
Шар зөгийг юунд хийсэн гэнэ.
Мөнгөн -
Шилэнд ийм битүү саванд хийчихсэн. Нөгөөх чинь дуугарахаар одоогоор бол онгоц шиг дуугардаг байхгүй юу. Дүн дүн гээд их жий жий гээд их муухай дуугарахаар би айгаад бүтэн өдөржин гэрт суугаад өнждөг.
Хишигсүрэн -
Тэгээд таныг тэгж гэртээ суулгачихаад өөрсдөө юу хийж байсан бол
Мөнгөн -
Өөрсдөө тэгээд ажил төрлөө хийж байсан юм бололгүй. Гарахлаар ийгээд энэ рүү гарахаар чамайг аваад явчихдаг юм гээд тэгээд тэрнээс нь айгаад гардаггүй. Тэгж байхад чинь би нэг бага л байсан байх. Насаа бараг мэдэхгүй тэгэхэд чинь зүгээр ухаанд ороод юу яасан
Хишигсүрэн -
Хүлээн авагч таныг жоохон байхад байсан байх
Мөнгөн -
Байсан.
Хишигсүрэн -
Тэгээд хүлээн авагчийг сонсох дуртай байв уу?
Мөнгөн -
Үгүй хүлээн авагчийг огт сонсдоггүй байсан. Ер нь авч хэлцдэггүй. Тэгээд томоо арван хэдтэй болж ирээд тэр хүлээн авагчийг сонсдог болсон юм. Тэгээд хүлээн авагчийнхаа ард өмнө нь ороод дуу л их сонирхдог. Одоо тэр дууг л харж сонсдог. Тэгээд бичиг үсэг мэдэхгүй хэрнээ хүний аясан дууг их сонсдог.
Хишигсүрэн -
Радиогоос дуу их сурдаг тээ?
Мөнгөн -
Ая мая хамаа байхгүй их сонсоно тэр дууг тийм л байсан. Радиогоор дуу явахаар дагаад дуулаад эхэлчихдэг.
Хишигсүрэн -
Та тэгээд
Мөнгөн -
Бүх хүн ингээд хажууд нь суугаад дуулахаар дагаад л сонсоод сурна.
Хишигсүрэн -
Та одоо уншиж чадах уу?
Мөнгөн -
Бас чадахгүй ээ.
Хишигсүрэн -
Гарын үсгээ бол зурчихдаг юм байна тээ
Мөнгөн -
Гарын үсгээ бол зурчихна.
Хишигсүрэн -
Тоо бол мэддэг болсон уу та
Мөнгөн -
Тоо бол ямарч тоог цээжээр бодоод гаргаад ирнэ.
Хишигсүрэн -
Таньд тоо бодохыг хүн заасан уу? Өөрөө сурсан уу?
Мөнгөн -
Өөрөө сурсан. Тоосго дундаа хийгээд хураасан ширээ гээд бүх юмыг тоолоод нэг юунд нь хуваагаад л одоо хэдэн ширхэг. Жишээ нь одоо зуу болох ёстой юм нь зуу гараад хоёр зуу, гурван зуу, дөрвөн зуу гээд тэр одоохи хар аргаар боддог юм. Одоо би сайн санадаг юм. Нэгдүгээр ангийн хүүхэд би яахав анх сургуульд орж байхдаа би бол тоог сайн хийнэ. Цээж бичиг болохоор хүнээр хийлгэнэ. Хүн хайлгаад хүүхдээр хийлгэнэ.
Хишигсүрэн -
Хүүхдийнхээ зааж өгч чадахгүй болчихов уу тээ. Таныг ингээд цаашид том болчихсон насанд хүрчихсэн гэлээ гэсэн ч бичиг үсэг суралцах тоо бодох албан бус ч юмуу оройн сургууль гэж байдаг ш дээ. Тиймэрхүү юманд хамрагдах боломж гараагүй юу эсвэл та яваагүй юу?
Мөнгөн -
Үгүй би өөрөө яваагүй. Тэрнийг сонирхоогүй хорь гараад хүүхэдтэй авгай болчихсон хүнд сурсан явж байх уу .
Хишигсүрэн -
Том болчихлоо, хөгширчихлөө гэж бодоод уу
Мөнгөн -
Том болчихлоо хөгширчихлөө. Хөгшин хүн нь сурсан явж баых уу гэж. Харин нэг бүлгэм гээд нэг юм байгуулагдсан юм. Тэрэнд нэг хоёр өдөр суучихаад хаячихсан.
Хишигсүрэн -
Яагаад больчихож байгаа юм
Мөнгөн -
Мэдэхгүй бичихээс нь залхуурч байх юмуу .... ер нь албан газрын өглөөний хүмүүжил оройн лекц тасалдаггүй. Ёстой тэрэнд идэвхтэй явдаг.
Хишигсүрэн -
Ярьж байгаа юмын та ойлгох уу?
Мөнгөн -
Заримын ойлгоно. Заримын ойлгохгүйгээр хаяна. Тэгээд гэрт очоод энэ орой хүмүүжил ямар нь хийлгэв ээ гэхээр ажлын тухай юм хэллээ гээд хэлчихдэг өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Танай хүүхдүүд хичээл номондоо хэр вэ ер нь
Мөнгөн -
Манай том хөвүүн хичээлд суугаад дөрвөн жил суугаад би одоо өөрөө суугаагүй юм чинь хүүхдээ дөрвөн жил суулгасан бас сураагүй. Бусад нь сурсан. Тэгээд тэрний дараа хүүхэд аравдугаар анги төгссөн. Тэгж байхад ерэн таван он байсан тэгсэн чинь тэр оройн сургуульд сураад наян хэдэн хүүхдээс наймд орсон.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралыг бодохлоор нөгөө социализмын амьдрал сайхан байж боломжийн байж уу одоо энэ ардчилалын үеэс хойш уу
Мөнгөн -
Социализмын үед бол сайхан тайван байж одоо үед бол мэдэхгүй гоё байна. Гэхдээ би ингээд энэ хамт олон ажиллаж байсан улсууд дотор тэгж хэлдэг юм. Би одоо нэг гучхан хэдэн настай байсан ч болоосой. Тэгвэл би юу бол юуг хийнэ. Даанч одоогийн хүүхдүүд их залхуу болчихож одоо бол ер нь ингээд, одоо бид нар чинь ингээд эд нарыг ингэж байлгахгүй ш дээ. цэвэр нягт нямбай одоогийн хүүхдүүд ийм юмыг тоож авч хэлцэхгүй байна ерөөсөө. Дор нь нэг тоосго унасан ч дээгээр нь гишгээд гарна. Одоо тэгж хэлдэг та нар хамгаалагчтайгаа нь нийлээд хар хөлс ус урсаж байж хийдэг. Зарим нэг нь үгэнд орно. Зарим нэг үгэнд орохгүй одоогийн хүүхэд ер нь би хорьтой охин манай аав хадам ээж, аав ч гэсэн тэгдэг байсан. Тэр хонь цаашаа хийчих гэхээр би яваад л туудаг.
Хишигсүрэн -
Хүний үгнээс гардаггүй.
Мөнгөн -
Үгнээс гардаггүй.
Хишигсүрэн -
Таныг нөгөө бага байхад хонь хургаа хариулдаг байсан тэр нутгийн байгаль цаг агаар ч юмуу энэ аймгийн ч гэсэн байгаль орчинд ямар өөрчлөлтүүд орж байна. Өөрчлөлт орж байна уу ер нь
Мөнгөн -
Орж байна
Хишигсүрэн -
Юунаас болоод ямар өөрчлөлтүүд орж байна.
Мөнгөн -
Одоо байгаль цаг агаар муудсан. Сайхан ногоон таана маана гоё гоё өвс гардаг байсан. Одоо тийм өвс гардаг газар байхгүй. Одоо сайр нэг их нэлгэр цагаан юм. Шар ногоон өвс дээр чинь болохоор шарилж марилж хөдөөгөөр явахаар чинь гоё үнэр ханхалаад хаана явсан ч нэг их гоё. Одоо бол ямарч модтой юутай газар алга. Газар шороо бүгд хүроо хоо тоосон болчихсон.
Хишигсүрэн -
Та ер нь хөдөө очихоор нь ямар газар очих дуртай вэ?
Мөнгөн -
Одоо энэ урагшаа эргээд
Хишигсүрэн -
Одоо их олон газар байгаа ш дээ таны очиж байсан. Бүүр яг хамгийн очих дуртай газар юу вэ?
Мөнгөн -
Би очих хамгийн дуртай газар энэ Хахираагийн голоор өөд явах дуртай.
Хишигсүрэн -
Яагаад
Мөнгөн -
Миний багын явж байсан нутаг. Тэгээд одоо энэ урагшаа явахаар энэ Уралдааны хөтөл гээд гарч байсан. Уралдааны хөтөл тийшээ явах дуртай. Уралдааны хөтөл очоод одоо морь сорь яваад үзэхээр одоо тэрэнд их дурладаг. Одоо ингээд хүүхдүүд ч гэсэн том болчихсон та явж морь үзээрэй. Тэгээд Уралдааны хөтөл явж үзнэ. Одоо ийш нь Овоотын хөтөл гээд байдаг. Тийшээ гараад чулуунд тоглоод тэрийг очих харах дуртай. Одоо би нэг 44-тэй нэг очсон. Тэр тоглоомууд бүгд байлаа. Бүгд ингээд байсан. Чулуу аваад л айл гэр болж тоглосон тэдний тэр гээд тоглосон чулуунууд бүгд байлаа. Тэгээд дээр үед аав ээж хэлдэг байсан юм. Эд мөнх эзэн хоомой гэдэг үг үнэн юм байхдаа гэж би тэрэн дээр очиж суудаг.
Хишигсүрэн -
Эд мөнх
Мөнгөн -
Эзэн хоомой
Хишигсүрэн -
Эзэн хоомой эд мөнх гэдэг юмуу тээ
Мөнгөн -
Тийн
Хишигсүрэн -
Тэр чулуун тоглоомоор та хэнтэй тоглодог байсан бэ?
Мөнгөн -
Өөрөө тэгээд хонь хариулсан хүүдүүдтэйгээ тоглоно ш дээ. Энэ том бага гэхийн байхгүй. Өөрөөсөө доошоо жижигхэн жижигхэн одоо хонь мал хариулаад жижигхэн тав зургаа долоон настай хүүхдүүд байна. Тэд нартай тоохын байхгүй тэд нартай чулуу авч ирээд тоглоод ёстой их тоглодог байсан. Хүвхэг гэдэг байлаа ш дээ. шкаф мкаф одоо бараг ч мэддэггүй ч байсан юм. Тэгээд нөхөртэй хамт байна. Одоо хонь саах саахны цаг дөхөж явна гээд л тэгж тоглож байсан. Тэнд одоо тэр чулуунууд байлаа. Тавьсан тар ор нь тэр авдар тэр баруун талын орон тэгээд энэ талын араг гээд л нөгөөх араг л гэдэг байсан. Хувцасны шкаф гэж тийм юм байгаагүй араг байна араг дээр юмаа тавина.
Хишигсүрэн -
бүгд тэгээд чулуунууд уу?
Мөнгөн -
Чулуунуудыг ингээд гоё гоё тэгш гоё гоё чулуу авч ирээд тавиад тийм л юм хийнэ.
Хишигсүрэн -
Чулуугаар гэр барьж тоглохоос өөр та ямар тоглоом тоглодог вэ?
Мөнгөн -
Ер нь чулуугаар голдуу тоглодог.
Хишигсүрэн -
Аан ха. Хэдэн нас хүртлээ тоглосон бэ та
Мөнгөн -
Тэрийг бол нэг арван хэд хүртлээ. Арван гурав дөрөвтэй болтлоо тоглосон.
Хишигсүрэн -
Социализмын үед гэж хэлье дээ. Тэр үед нөгөө төр засгаас айл гэрийн амьдралыг өөд татахын төлөө ч юмуу тухайн айлд үр хүүхдэд зориулж ямар одоо дэмжлэг туслалцаа ч юмуу эсвэл одоо өөр ямар нэг арга хэмжээ бодлого явуулдаг байсан бэ? Таньд тийм юм мэдэх юм байна уу? ... нэг ийм асуулт асууя. Нөгөө нэг соёлын довтолгоо гэж болсон ш дээ. тэр тухай та яриач хөдөө яаж соёлын довтолгоо болж байв
Мөнгөн -
Ер нь аюултай
Хишигсүрэн -
Юу болох уу?
Мөнгөн -
Тэр чинь их аюултай яадаг байсан. Машинтай ирнэ. Гахай гэж өгнө. Гахай зурчихсан тэвэрч аваад ирнэ. Гахайг чинь нөгөө авахгүй гэж
Хишигсүрэн -
Ямар гахай тэвэрч явдгийн
Мөнгөн -
Нэг цаасан дээр даавуугаар ингээд оёчихсон гоё ийм цаасан дээр зурж байгаад даавуугаар ингээд оёчихсон. Алтан гахай, мөнгөн гахай хар гахай гээд харын зургаар зурчихсан. Алтан гэсэн ийм шар өнгөөр будчихсан. Боронз моронзоор будчихсан. Тэр алтан гахайг авах дуртай.
Хишигсүрэн -
Цэвэрхэн айлд алтан гахайг өгнө.
Мөнгөн -
Тийм л юманд орох дуртай.
Хишигсүрэн -
Тэгээд юу юу шаардах уу
Мөнгөн -
Манайхан хөдөө байсан. Манай хөгшин аав ээж хоёр тасгийн үхэртэй. Үхэр дээр оруулаад намайг арван дөрөвтэй байхад чи үхэр саа энд арван таван үхэр сааж бай юу яа гээд тэр лүү авч очоод гэр барьж өгөөд энэ лагерьт хөнжлийн даавуу ор дэр ... тэгээд тэрэнд очоод долоохон хоноод гэхдээ яахав би үхэр тугал эвэлдэггүй үхэр саахад ажилладаг. Тэгээд би арван таван хоног юу яагаад 45 хоногоор өгөөд л 45 хоног явж байсан. Тэгсэн гэр бариад л өгчихсөн. Тэр гэрийг чинь цэвэрлэнэ нямбай байлгахгүй бол боохгүй. Тэгж байсан чинь шалгалт яваад хоёр гахай ирж байна. Тэгээд л эмэгтэй хүн юу яасан чинь тэгээд бас нэг шалгав аа
Хишигсүрэн -
Энэ тэнд айл руу орох уу толгой дараалж ордог юмуу.
Мөнгөн -
Үгүй толгой дараалдаггүй. Нөгөө шалгаад яваад л аль цэвэрхэн айлд тэр алтан гахайн ирлээ. Тэгсэн энэ гахайг би авах юмсан гээд нөгөөхийг бас их цэвэрлэдэг. Хоёр өдөр гэртээ хиртэй аяга таваг хар хөх өнгийг чинь угаагаад цэвэрлээд тэгсэн би одоо тэр юунд ордог гээд л тэгж байсан чинь нэг ийм аяганы алчуурыг орж шалгаад тэгсэн тэр аяганы алчуур шалгасан чинь би ийм таар авч ирээд тэгсэн тэрэн дээр дугаарлаж бичдэг байсан санж.
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэр дугаар байдаггүй.
Хишигсүрэн -
Тэр дугаар нь ямар учиртай дугаар вэ?
Мөнгөн -
тэр дугаар нь нэгдүгээр алчуур, хоёрдугаар алчуур гэж дугаарладаг байж том номерлож бичдэг байж. Тэгсэн нэг ах, тэр бригадын ахлагч хүн чиний алчуур дугааргүй байна. Дараачийн долоо хоногт алчуураа дугаарласан байгаарай. Тэрнийг нь мэддэггүй юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Мөнгөн -
Тэгсэн яадаг юм бол гээд нэг эгчээс асуув. Саальчин эгч байсан тэр Алтан гахай авсан хүн байхгүй юу. Алчуур дугаарла гэнэ. Миний алчуур дугаарлаагүй учраас ийм аяганы алчуур дугаарлаад нэг хоёр гурав гэж дугаарлаад хатгаад юу яачихдаг юм. Тэгсэн тэрнийг хатгаад юу яасан чинь манайхан хатгаад л бүгдээр нь тэр улсууд хамгаад өгчихлөө. Тэгээд дугаарлаж хатгаад ингэж өлгөөд л тэгээд тэр сав суулгын алчуур бүгдийн өлгөөд л би одоо шууд зураг аваад л дараачийн долоо хоногт тэр алтан гахай харин ... тэгсэн алтан гахай авна гэж их зүтгэж байгаа юм. Тэгж байтал хар гахайн ирэхэд хүрлээ. Саальчины би нөгөө суулгаа нь үхрээ саачихаад суулгаа зайлалгүй тавьчихаж тэр чинь сүүгийн сайн арилгахгүй бол болохгүй. Тэгээд тэр маргааш нь гахай аваад долоо хоноод хар гахайг авлаа. Дахиад сүүлд нэг үхрийн зэл дээр ... яг тэр одоо хар гахай манайд авч ирж өглөө.
Хишигсүрэн -
Ариун шалгалтыг хэн хийдэг байсан бэ?
Мөнгөн -
Эмч нар ахлагч нар ариун цэврийн ахлагч нь ариун цэврийн комисс тэгээд нөгөө улс соёлын довтолгоо гээд туг муг ... ...
Хишигсүрэн -
Тэр тасгийн заводод дээр байж байхад соёлын довтолгооныхон ирээд ариун цэвэр шалгадаг юм байж өөр юу шаардах уу. Цэвэрхэн байхыг шаардана.
Мөнгөн -
Өөр худийн ариун цэвэр шалгадаг. Левчиг одоо тэр бүх эмэгтэй хүний ариун цэвэр шалгадаг. Дарга нар эхлээд шалгаж үздэг. Хамгийн гярхай хүн нь манай тэрийг хардаг байсан. Тэгээд левчиг бандааж өмд гээд тэр одоо хиртэй миртэй тийм ариун цэвэр муу байхын бол одоохи гахай авна. Толгойны үс хүртэл ингээд үздэг байсан.
Хишигсүрэн -
Бөөс шалгана аа
Мөнгөн -
Тийн шалгана. Тэгээд толгойн бөөс гарч ирэхийн бол, манай хөгшин ээж тэгдэг байсан. Чи ээждээ үхэр сааж саальчин хийж байхдаа толгой үсээ самнаж бай. Миний үс уртаа ийм байдаг. Тэгээд хөгшин ээж наад үсээ сайн самнаж сайн хамгаалж сааж бай. Тэгээд бөөстдөг гэдэг. Манай хөгшин ээж хааяа нэг тэгдэг байхгүй юу толгой шалгаад өг үс толгой руугаа үхрийн бөөс орчихуузай. Үхр тушиж байж үхэр саадаг.
Хишигсүрэн -
Ер нь таныг жоохон байхад бөөс хэр элбэг байсан бэ?
Мөнгөн -
Байсан. Тэрнийг би сайн мэднэ. Бөөс гэдэг юм нь их байдаг байсан. Манай хажуу талын аавын хажууд айл байдаг байсан. Тэдний хүүхдүүд байнга л бөөс түүж байна гэсэн суудаг. Тэгээд би ганцхан ганцхан хүүхэд учир тэр тохуу хийгээд л яаж түүдэг юм. Хаана нь бадаг юм гээд л тэгээд л яадаг. Манай хөгшин ээж их цэввэрхэн хүн байсан юм. Манай хөгшин аавыг чинь хот болоод ус мусанд оруулаад л угаад л тэгдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Та ер нь долоо хоногт хэдэн удаа усанд ордог байсан бэ? Усанд орох уу ер нь
Мөнгөн -
Усанд ордог. Манай хөгшин ээж байнга усанд оруулдаг. Гэрт байнга ордог. Нэг ийм цагаан түмпэн байдаг тэрэнд л ордог. Усанд оруулаад л тэгээд бүр машинаар оёж байгаад би левчиг даруулга хийж өмсдөг. Одоо ингээд дардаг нам одоо яг эрэгтэй хүүхэд шиг би тэрийг арван долоо хүртлээ
Хишигсүрэн -
Левчиг биш бүр дараад оёчихдог байсан юмуу
Мөнгөн -
Дараад оёчихдог байсан.
Хишигсүрэн -
Тэр яагаад тэгж байгаа юм бол нууж байгаа юмуу?
Мөнгөн -
Нууж л байдаг юм бололгүй. Манай хүүхдийн мээм их том гэтэл ямар нь хэлж байгаа юм одоо энэ би ер нь нөгөө соёл сургууль дамжаагүй болоод тийм бүдүүлэг байсан юмуу ямар нь мэдэхгүй. Тэгээд манай хөгшин ээж даруулж өмсөж бай гэдэг.
Хишигсүрэн -
Дараа нь та жинхэнэ левчиг хэзээ авсан бэ?
Мөнгөн -
Том болоод
Хишигсүрэн -
Том болж байгаад
Мөнгөн -
Том болж байгаад авсан.
Хишигсүрэн -
Таны хамгийн сайн найз хэн бэ одоо
Мөнгөн -
Хамгийн найз гэхийн бол одоо нас барлаа.
Хишигсүрэн -
Хүүхэд цагийн найзуудаас хэн байна.
Мөнгөн -
Би одоо анхны нөхөртэйгээ суугаад зургаан жил болоод салчихсан. Тэгээд дахиад нэг нөхөртэй суугаад найман жил арван жил болж байгаад тэгээд 2000 онд
Хишигсүрэн -
Анхны нөхрөөс яагаад салчихав
Мөнгөн -
Анхны нөхрөөс одоо тэгээд ээж аав нь оролцоод л архи тамхи гээд л ээж ааваас нь болоод
Хишигсүрэн -
Ээж аав гэдэг нь юу гэж байгаа юм.
Мөнгөн -
Ээж аав ээж нөгөө хадам ээж хэцүү хадам ээж
Хишигсүрэн -
Тэгээд таны амьдралд их оролцоод уу
Мөнгөн -
Их оролцоод л нэг хүн ороод ирсэн ч нэг цай залгаад нэг хүн ороод ирсэн чинь чи хэдэн литр цай чаначихсан байна гээд тэгээд л дахиад л тиймэрхүү л амьдралтай
Хишигсүрэн -
Таны хүүхдүүд чинь тэр нөхрийн үү?
Мөнгөн -
Гурван тэр хүний
Хишигсүрэн -
Одоо бид хоёрын ярилцлага үндсэндээ дуусах болж байна. Ер нь юу яримаар байсан чинь яригдаагүй мартагдсан тийм юм байна уу?
Мөнгөн -
Одоо бараг байхгүй
Хишигсүрэн -
Таны хамгийн сайхан дурсамж юу вэ?
Мөнгөн -
Миний хамгийн сайхан дурсамж ажил хийгээд л одоо энэ улсууд хамт ажиллах гоё байдаг. Одоо ингээд хөдөө гадаа яваад л хамгийн гоё ажил. Би ер нь ажилдаа их дуртай сайхан байдаг. Одоо ингээд та бүхэнд ёстой их баярлалаа. Надаас ирж ярилцлага авсан та бүхэнд их баярлаж байна.
Хишигсүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.