Amgalan
![](../assets/images/interviewees/990561.jpg)
Basic information
Interviewee ID: 990561
Name: Amgalan
Parent's name: Amitan
Ovog: Hotvynhon
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: graduated a literacy group
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Ömnögovi sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
authority
childhood
family
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Увс аймгийн Улаангом сумын нутгаас судалгаа үргэлжилж байна. Бид нар Амгалан гэдэг хүнтэй ярилцлага хийхээр боллоо. Амгалан эгч таныг Кембиржийн их сургуулийн 20-р зууны Монгол аман түүх гээд судалгааны төсөлд оролцож ярилцлага өгөх болсонд баярлалаа.
Амгалан -
За
Хишигсүрэн -
Та нэг өөрийнхөө тухай танилцуулаач. Хэдэн онд хаана төрж өсөв, хүүхэд насаа яаж өнгөрөөв, аав ээж тань ямар улсууд байснын, таны бага идэр залуу нас яаж өнгөрөв, одоо ингээд ажил амьдралын бүх насны түүх байна ш дээ. Ялангуяа таны хувийн амьдралын түүхийг яг өнөөдрийн өдрийг хүртэл та нэг ярьж өгөөч. Хэр их дэлгэрэнгүй санаж ярина тэр тусмаа сайн.
Амгалан -
Би чинь одоо 1940 онд төрсөн.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Өмнөговь сумын нутагт төрсөн. Ийм хүн. Тэгээд тэрнээсээ одоо аравн долоо, найм хүртлээ хөдөө аав ээжийнхээ гар дээр мал маллаж явсан. Тэгээд арвандолоо найман нас хүрээд би чинь хүнтэй суугаад, тэгээд тэрнээсээ бас хөдөө нэгдэлд мал маллаж байж байгаад 1957 онд аймаг орж ирсэн юмаа би.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Хөдөө нэгдлийн мал маллаж байгаад өвчлөөд эмчлүүлэх гэж аймаг орж ирээд тэрэнгүүрээ аймагт эмчлүүлж байж байгаад тэрнээсээ тэгээд л аймагт ажилд орсон. Тэрнээс одоо нэг ... 1961 оноос эхэлж ажил хийсэн юм байна би чинь аймагт. Тэгээд тэрнээсээ хойш тэтгэвэрт гартлаа 1990 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарлаа. Кино театрт үйлчлэгч хийж байсан, анх зочид буудалд үйлчлэгч хииж байсан.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэрнээсээ кино театрт ороод тэндээс тэтгэвэрт гарсан. Хориод жил үйлчлэгч хийж байгаад тэтгэвэрт гараад .
Хишигсүрэн -
Таны хүүхэд нас үндсэндээ нөгөө дайны үеийн хүүхэд нас юм байна ш дээ. Бүүр тэр жоохон байх, тэр сургуульд орохоос өмнөх үеэ та санадаг уу? Хүмүүсийн идэж уудаг эдэлж хэрэглэдэг юмны хүрэлцээ хангамж ямар байсан, тэр дайны тухай хүмүүс юу гэж ярьдаг байв, дайны үеийн монгол малчин айл ямар байсан.
Амгалан -
Тэр дайны үеийг ч би нэг их сайн санаж хэлж мэдэхгүй л юм байна. Гэхдээ яахав хөдөө чинь бол надыг бага байхад чинь бол тэгээд л гурил будаа юм юм ховорхон л байсан ш дээ ер нь. Түүхий гурилаар боорцог хийдэг айл гурилтай хоол хийдэг айл цөөхөн байдаг байсан. Тиймэрхүү л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Яг ерээд он шиг ховор байсан гэсэн үг тээ
Амгалан -
Яг л тийм байсан.
Хишигсүрэн -
Манай эмээ тэгдэг байсан юм. Энэ Цэдэнбал бид нарыг уут сэгсэрэхээс авраад салгаад, буцаагаад явахдаа буцаагаад уут сэгсэрүүлээд гурилын уут хэлж байгаа нь тэгж үлдээчихээд явлаа гээд тэгж ярьдаг хүн байсан байхгүй юу.
Амгалан -
Тиймэрхүү л байсан. Тэгээд л тэрнээсээ хойш аймагт орж ирээд ажил мажил хийдэг байсан даа.
Хишигсүрэн -
Та ямар ажил хийж байсан бэ?
Амгалан -
Би угаасаа кинд театрт үйлчлэгч юу зочид буудалд анх нь үйлчлэгч хийж байсан юм. Тэгээд тэрнээсээ дамжаад кино театрт нэг үйлчлэгч ажил хийж байсан юм. Нөгөө хаалган дээр зогсож билет тасалдаг ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгээд тэнд л арав хориод жил ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан.
Хишигсүрэн -
Арын хаалгаар кино үзэж болох байсан байна ш дээ. Танигдаг байсан бол.
Амгалан -
1990 онд тэтгэвэрт гарсан. 1990 оноос хойш одоо тэгээд л гэртээ л байна.
Хишигсүрэн -
Та 1958 онд, оны үе гэдэг чинь аймаг руу шилжиж байсан нөгөө мал маллаж байсан гэж байна ш дээ.
Амгалан -
Тийн.
Хишигсүрэн -
Тэгэхээр нэгдэлжүүлэх хөдөлгөөн гэж яг ид өрнөж байсан үе ш дээ. Тэгэхэд хүмүүс нэгдэлд яаж элсэж байсан. Хэн дуртай нь
Амгалан -
Нэгдэлд малаа нийгэмчилээд л цөөхөн тооны мал үлдээгээд л тэгээд авч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Айлууд хэр дуртай элсдэг байсан бэ?
Амгалан -
Өө тэгээд зарим нь дуртай л орж байсан байх, зарим нь ч яахав малаа их л дургүй л нийгэмчилж байсан ш дээ. Цөөхөн мал үлдээгээд за тэр чинь одоо нэг далан таван толгой мал нэг өрхөд үлдээнэ билүү за ямар ч тиймэрхүү л байсан юм. Аймгийн төвд албан хаагчид 16 толгой мал үлдээнэ гээд л тиймэрхүү л юм болоод байсан. Тэр айл хичнээн ч малтай байсан болж өгвөл малын бүгдийн нийгэмчлээд л цөөхөн толгой мал өгөөд л таарсан малын үлдээгээд л тийм л зорилгоор л авч байсан байх. Манайх бас малаа нийгэмчлээд л нэгдэлд явуулжил байсан юм.
Хишигсүрэн -
Аав ээж тань хэр байдалтай нэгдэлд малаа өгч байсан бэ? Та санаж байна уу?
Амгалан -
Ер нь тэгээд яахав вээ нэг их дуртай өгч байгаагүй ээ болох тэр үед. Дуртай нийгэмчилж байгаагүй тэр үед нөгөө манай аав ээж хоёр үнэн учрын сайн мэдэхгүй тэгж байлгүй дээ. Тааруухан талдаа дурамчхан л нийгэмчилж байсан байх.
Хишигсүрэн -
Та айлын хэд дэх хүүхэд бэ?
Амгалан -
Би айлын том хүүхэд. Анх нь би айлд өргөгдсөн.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгээд тэр өргөгдсөн, гарсан аав ээж бол угаасаа эхээс аравуулаа. Тэндээсээ айлд өргөгдсөн. Тэгээд тэр өргөгдсөн айлдаа бол би том хүүхэд нь.
Хишигсүрэн -
Таныг өргөж аваад тэр айл хүүхдүүдтэй болсон уу?
Амгалан -
Тэгсэн, хүүхэдтэй болоогүй ээ. Надыг миний нэг дүүтэй хоёулангийн хамт өргөж авсан байгаа юм. Бас их түүхтэй. Тэр айл хүүхэдтэй байгаад тэр чигээрээ дууссан. Өргөж авсан ээж аав хоёр минь тэгээд дүү маань нас барсан. Одоо би бараг арван хүнээс ганцаараа үлдсэн. Анх нь арвуулаа байсан. Ээжээс аравуулаа гарсан.
Хишигсүрэн -
Одоо улсуудтай уулзахаар дээр үеийн улсууд бүгд л айлд өргүүлсөн. Тийм байгаад байгаа байхгүй юу. Яг үнэндээ бол барууны улсуудад энэ аягүй сонин. Бүүр эцэг эхгүй болчихсон, асрамжын газраас л хүүхэд авна уу гэхээс.
Амгалан -
эцэг эх нь байсан мөртлөөсөө тэгээд
Хишигсүрэн -
Ах дүү нь аав ээж нь байгаа, тохиролцоод тээ хүүхэдгүй айлд хүүхэд өгдөг ах дүүдээ хүүхдээ өгдөг ёс бараг монголд л байгаа байхгүй юу. Тэгэхээр өргөмөл хүүхдийн бусад хүүхдүүдээс ялгагдах онцлог таныхаар юу бэ?
Амгалан -
Үгүй ээ одоо яах вэ. Тэгээд л ер нь нэг их тэгж ялгаад байх юм байхгүй. Манай ээж аав яахав хөдөөний өргөж авсан аав ээж ч хөдөөний малчин хүмүүс байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Манай гарсан аав ээж ч яахав хөдөө мал малладаг тийм малтай хүмүүс байсан юм. Надад бол тийм онцлог ялгаа гэж байгаагүй ээ. Надыг сургууль соёлд оруулдаггүй хөдөөний хүмүүс болохоор чинь нөгөө цөөхөн малаа л малладаг.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгээд л тэгээд байж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Ер нь ургуульд огт хамруулаагүй юмуу.
Амгалан -
Огт хамруулаагүй
Хишигсүрэн -
Айлд нөгөө ганц хүүхэдтэй айл болохоор жоохон.
Амгалан -
Тийн. Ардаа нөгөө мал малладаг хүн бүлгүй энэ тэрээ болоод тэрнээсээ болоод тэгээд сургууль соёлд оруулдаггүй.
Хишигсүрэн -
Манай ээжийг ухаанд орсон хойно нь өргүүлсөн юм гэнэ ээ. Буцаж явья гэж их уйлдаг байсан гэдэг. Тэгээд төрсөн ээж рүүгээ явья аягүй их гуйдаг байсан гээд .
Амгалан -
Өө би бол ухаанд ороогүй
Хишигсүрэн -
Гарангуут нь
Амгалан -
Гарсан гарангуут нь л өргүүлсөн гэнэ лээ. Би ухаанд орохдоо л тэр айлд оччихсон тэр айлын хүүхэд болчихсон. Тэгэхдээ яахав нь гарсан ээж ааваа нь дараа нь харин мэддэг. Энэ айлын хүүхэд намайг энэ айлаас авсан гэдгийг тийм байсан юм.
Хишигсүрэн -
Таньд ер нь хожим нь ч юмуу тухайн үед нь ч юм уу, сургуульд ормоор санагддаг ч юмуу сургуульд
Амгалан -
Өө сургуульд ормоор санагдалгүй яахав. Би чинь сургуульд ороосой өгөөсэй гэж аймаар их боддог байсан. Хавийн айлын хүүхдүүд, хөдөөний хүүхдүүд чинь малтай айлын ганц хоёр хүүхэдтэй айл чинь хүүхдээ бүгдийн сургуульд өгчихдөг. Сумын төв оруулаад
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
хүүхдээ сургуульд өгчихдөг ямар гоё юм бэ гээд л уйлаад л бодоод байдаг.
Хишигсүрэн -
Та ганцаараа үлдсэн.
Амгалан -
Өө би хүүхдээ өгөхгүй. Манайх ганц хүүхэдтэй, ганц хүүхэд ээ сургуульд өгөхгүй гээд ард нь мал маллах хүн байхгүй гээд өгөөгүй. Манай тэр аав ээж чинь нэгдлийн тэр сумын дарга маргаар арын хаалгадаж байсан юм байх аа. Хүүхдээ өгөхгүй гээд л
Хишигсүрэн -
Хүүхэд ээ өгөхгүй гэж үү?
Амгалан -
Тэр үед сумын дарга нь Бадарч гэж хүн байсан юм. Тариалан сумын дарга. Өө сүүлдээ манайх Тариалан суманд харьяалагдаж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгсэн тэр айл нэг одоо байгаа байх л Улаанбаатарт байдаг юм байлаа. Сүхээ гээд байдаг юм бас ганцхан хүүхэдтэй айл гэсэн тэр нэгдлийн дарга.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгсэн чинь тэр айл хүүхэд ээ сумын дарга айл чинь хүүхэд ээ сургуульд өгөлгүй яахав. Сургуульд өгчихсөн тэгээд одоо яах юм болж байна. Тэгээд л очъё доо гээд хэлж байдаг. Гаргаж авах тухай юм бодно. Би гаргалгүй байгаасаа гэж бодож байх юм. Тэгсэн яахав дээ гаргаад авчихсан.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгсэн ерөөсөө сургуульд оруулаагүй тэгээд болохоо байчихсан. Тэгсэн тэр айлын ганц хүүхэд сургуульд өгчихөж би ч одоо ганц хүүхэд ээ сургуульд өгчихсөн байна. Чи яагаад өгдөггүй юм хэлж байх аа одоо Бадарч дарга тэгж хэлэх байх гэж дотроо би аав ээж тийм яриа болвдог юм.
Хишигсүрэн -
Тэр үед тийм тань шиг хүүхэд ээ сургуульд өгдөггүй байсан ээж аавууд олон байсан юм биш үү?
Амгалан -
Өө олон байсан.
Хишигсүрэн -
Дургүй
Амгалан -
Тэгэхдээ л олон байсан байх ямар би ганцаараа биш олон байсан байх
Хишигсүрэн -
Тэр нэгдэл байгуулагдангуут малчдад мал суурилж өгөхдөө анх ямар хэмжээгээр тасалж өгч байсан бэ? Нэг ёсондоо айлууд чинь үхэртэй адуутай хоньтой ямаатай тэмээтэй гээд таван хошуу салтай байж байгаад нэг төрлийн малыг малладаг малчин болж хувирч байгаа байхгүй юу. Тийм өөрчлөлт орсон тээ.
Амгалан -
Тэгсээн тэгсэн байх би нэг их сайн ялгаж санахгүй байна. Ямарч байсан байгаа малны хэмжээнээс ер нь цөөхөн мал үлдээдэг байсан.
Хишигсүрэн -
Танай аав ээж тань мал нууж авч үлдье гэж бодож байсан уу?
Амгалан -
Өө тэр тэгж нууж авч үлдэж чаддаггүй хүмүүс байсан байх өө.
Хишигсүрэн -
Би нэг Өмнөговь бишээ Булган аймагт ярилцлага хийсэн чинь
Амгалан -
Өгснийн үлдээгээд бүгдийн аваад явчихлаа. Үлсэнийн үлдээж авч үлдээд
Хишигсүрэн -
Өөр сум луу аваачаад хонь луу сууриулуулаад хонио хөөдөг байсан гэсэн тийм ярьсан чинь тэр өвгөн жоохон байж байгаад дахиад нэг яръя. Нуусныгаа мартчихаж гээд яаж нөгөө нэгдлээс мал нууж авч үлдснээ бүгдийн ярьсан ш дээ. би ойлгохдоо болгон яаж ийгээд нэг аргалж байгаад том мал үлдээгээд байсан юм шиг байлаа ш дээ.
Амгалан -
Өө манайх бол тэгж нууж авч үлдээгүй ээ чаддаггүй айл байсан. Хүн ирээд авна гэснийн өгөөд л, үлдээнэ гэснийг нь аваад л үлддэг л тиймэрхүү хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Манай эмээ бол бүх насаараа нэгдэл хамаг мал туугаад явсан гэж уурлаад байнга ярьдаг хүн байсан юм.
Амгалан -
Манайхан бас тэгээд л хот харлуулаа, хуухайрлаа гээд энэ тэр гээд яриад л байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Байнга тэгж загнадаг байсан.
Амгалан -
Ер нь тэгээд дур муутай өгч байсан шиг болоод байгаа юм.
Хишигсүрэн -
Хэдэн гуйлгачингууд мал маллаж чаддаггүй юмнуудад аваачаад өглөө. Дараа нь аягүй хэцүү байсан нөгөө зүстэй мал нь айлын хотонд явахыг харахаар хэцүү байсан гэж ярьдаг байсан.
Амгалан -
Тиймээ тэгдэг байсан. Манай малын муу айлд хүргэж өглөө ч гэж байх шиг.
Хишигсүрэн -
Тийм. Одоо сонин санагдах байхгүй юу. Та нарын хүүхэд насны амьдрал чинь бид нар мэдэхгүй ш дээ. Тавь жаран жилийн дараа бүр байхгүй болно. Тэгэхээр тэр үеийн юмыг бичиж ярьж үлдээж авах нь аягүй чухал болчихсон. Хүүхэд байхад санаанаас гардаггүй дурсамжтай нэг тийм үйл явлууд байдаг ш дээ. Юу их сонин санагддаг байсан бэ? Та анх радио ч юмуу тэр техник харахад машин тэрэг хэрж гайхаж биширч байв уу?.
Амгалан -
Өө тэр үед чинь юу ч мэддэггүй байсан. Ийм юм нь юу хийж байх вэ дээ. Харин тэнд чинь юу ч мэддэггүй тэрбайтугай гадаа хээр одоо тэгээд л мал маллаад явж байхад онгоц гэж нэг юм байдаг гэнэ гээд л. Тэгээд онгоц ниссэн чинь аймаар их айж байлаа. Одоо яадаг юм болов оо энэ гээд л
Хишигсүрэн -
Өө их дуу чимээ гараад л
Амгалан -
Дуу читээ нь гараад л нисэхээр нь энэ дээгүүр үзэгдээд нисч байгаа байхгүй юу. Тэрнээс их айдаг. Ямар учиртай юм болоо гэж онгоц явж байна гээд хүмүүс яриад л
Хишигсүрэн -
Сонирхохоосоо илүү айдаг байсан гэсэн үг үү?
Амгалан -
Тэгэлгүй яахав. Нөгөөдөхөөсөө үзэж харж байна огт мэддэггүй болоод, тиймэрхүү л амьдралд байсан ш дээ.
Хишигсүрэн -
Одоогийн хүүхдүүдийн амьдралаас та нарын хүүхэд насны амьдрал юугаараа өөр онцлогтой бэ?
Амгалан -
Сургууль соёл гэж байхгүй, радио телевизор гэж юм үзэж байсангүй. Юу ч л мэддэггүй байсан ш дээ. ер нь их сайн айлын хүүхэд бол юм ярьж байхыг л одоо сонсдог юм байлгүй тийм их ойр хүмүүс чинь бид нар чинь юу ч мэддэггүй л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Радиогоос хэр их мэдээлэл авах уу? Радио хүмүүсийн амьдралд хэр их нөлөөлсөн бол одоо бол бид нар телевизоргүйгээр амьдарлаа төсөөлөхгүй байна ш дээ. Радио ер нь ямар байсан бэ? Радио хэр их сонсдоггүй байсан уу байнга сонсдог байсан уу?
Амгалан -
Өө радио сонсдоггүй байсан. Хөдөө чинь тийм юм байдаггүй тийм л байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Зав чөлөө гардаггүй байсан байх тээ.
Амгалан -
Үгүй ээ. Радио сонсьё гэж бодогддоггүй байсан. Би л лав аймгийн төв орж иртэл радио сонсож байгаагүй.
Хишигсүрэн -
Одоо танайх олон хүүхэдтэй айл байсан тээ
Амгалан -
Тийн.
Хишигсүрэн -
Бараг цөөхөндөө ч ордог байсан болов уу? Арваас, арваас дээш хүүхэдтэй айлууд байсан ш дээ.
Амгалан -
Тийн
Хишигсүрэн -
Тэгэхээр социализмын үед гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлтүүд орсон. Төр засгаас гэр бүлийн амьдралыг асуудлыг дэмждэг ямар бодлогууд явуулж байв. Төр засаг ямар бодлого явуулдаг байв. Танай гэрт тэр төр засгийн бодлогын үр дүнд ямар нөлөө үзүүлж байв.
Амгалан -
Дээр үед үү.
Хишигсүрэн -
Тийм. Танай гэрийн хувьд ч гэсэн наяад он, далаад оны үеийн юм ярьж болно.
Амгалан -
Одоо тэр үед чинь ямар юм үзүүлж байсан юм болов оо. Олон хүүхдийн мөнгө олгоно гэж юм гарч ирж байсан. Олон хүүхэдтэй эхчүүдэд хүүхдийн мөнгө олгодог гээд л
Хишигсүрэн -
Тэр мөнгийг танайх авдаг байсан уу.
Амгалан -
Өө тэр мөнгийг манайх нэг их аваагүй ээ. Хоёр жил авлаа уу яалаа гурван жил авлаа уу. 400 төгрөг нэг хоёр гурван жил авсан байх аа. Тэгээд багачууд нь тоо нь юун болоод томчууд нь томроод л хүүхдийн тооноос хасагдсан.
Хишигсүрэн -
Хол хол зайтай юу?
Амгалан -
Манайх чинь их сонин ш дээ. Хол хол тав арваар зөрөөтэй. Хүүхдүүд нь хоорондоо, манай эгч бид хоёр чинь арван зөрүүтэй манай хоёр эгч таван насны зөрүүтэй. Тэрнээс доош манай дүү бид хоёр таван насны зөрүүтэй. Доод тал нь таван насны зөрүүтэй. Хоёр эгч жоохон ойрхон байх. Тэр хүёр нэг гурван жилийн зөрүүтэй байх. Тэрнээс доошлоод олон жилийн зөрүүтэй.
Хишигсүрэн -
Танай нөхөр юу хийдэг хүн байсан бэ?
Амгалан -
Бас л хар бор ажил хийдэг хүн байсан. Малчин байж байгаад тэгээд бас мэргэжил байхгүй. Сургууль соёлоор яваагүйээ. Намын хороонд нярав хийдэг хүн байсан юм. Хөдөөнөөс орж ирээд тэнд орсон.Тэгээд тэрийгээ хийж байгаад тэтгэвэрт гарээд өөд боллоо.
Хишигсүрэн -
Таныг нөгөө ажилд ороход ажилд одоогийн хэлээр хэн зуучилж ажилд авч байсан бэ? Одоо тэр ажлын тухай мэдээлэлийг яаж авах уу? Одоо бол зар уншаад л өрсөлдөөд л бөөн юм болж байгаа ш тээ. Таны үед одоо мэргэжилгүй хүн яаж ажилд орж байсан.
Амгалан -
Өө яахав. Энэ тэнд ажилтай газар байна уу гээд л одоо яваад орж байсан байх даа. Энд нэг ажил байна гээд хүнээс сонсоод л гадуур тэгж орж байсан. Намайг ажилд орохоос өмнө нөхөр маань ажилд орсон байсан. Өвгөн маань аймгийн намын хороонд том газар байсан. Бид хоёр хоёулаа цуваад цуваад ажилд орсон. Хөдөөнөөс орж ирээд, нярав хийдэг байсан болохоор
Хишигсүрэн -
Мэдээлэлтэй байсан байх
Амгалан -
Гайгуй байсан байх аа. Тэнд тийм ажил байна гээд л өөрөө, тэр үед ажлын байранд нэг их өрсөлддөг барьдаг юм байгаагүй байх. Нэг тийм ажил байна гэж хүн зуучиллахаар, тэр кино театр чинь хуучих байсан. Би анх нь зочид буудалд ажилд орсон. Хөдөөнөөс орж ирээд зочид буудалд ороогүй юмаа бас нэг барилгад ажилд орсон. Тэгээд тэр барилгад хоёр гурван сар нэг хэдэн сар ажиллаж байгаад л нь зочид буудалд ажилд орсон.
Хишигсүрэн -
Барилгын ажил нь ямар ажлууд байсан бэ?
Амгалан -
Өө шавар тоосго зөөдөг туслах ажилтан хийж байсан.
Хишигсүрэн -
Таныг Улаангом орж ирж байхад аль байшин барьж байсан бэ?
Амгалан -
Одоо энэ САМА телевиз байсан байр чинь цэцэрлэг гэж баригдаж баригдаж байсан. Тэр байшин баригдаж байсан юм лав. Тэрнээс хойш нь олон байшин баригдсан даа. Намайг эхэлж орж байхад тэр байшин баригдаж байсан. Барилгад ажиллаж байхад тэнд ажиллаж шавар тосгын зөөж байсан юм.
Хишигсүрэн -
Тэгээд та нар эмчилгээ хийлгэх гэж орж ирсэн гэсэн ш дээ.
Амгалан -
Тийн
Хишигсүрэн -
Буцаж яагаад буцаад малчныхаа амьдралаар амьдрахгүй суурин газар үлдчихсэн юм бэ?
Амгалан -
Суурин газар энд амьдарна гээд л өвгөн орж ирээд л хоёулаа л ажилгүй хөдөөнөөс тэгээд л ямар ч юугүй цалин мөнгөгүй тийм улсууд тэгээд л өвчний арга хайгаад л ороод ирсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Орж ирээд бүр 12 сард нүүж орж ирсэн юм манайхан тэмээгээр одоо дээр Хахираад
Хишигсүрэн -
Одоо өвлийн 12 сард Улаангом аймаар хүйтэн үе байхгүй юу.
Амгалан -
Аймаар хүйтэн. Тэгээд тэнд тэмээгээр нүүж орж ирсэн. Тэр үед ямар машин тэрэг гэж байсан биш. Тэгээд л уулнаас энэ баруун талын Хархираа гэдэгт байж байгаад тэмээгээр нүүж орж ирээд 12 сард орж ирээд буйр бууц байхгүй тэгээд ар талд нь шороо асгаж урд талд нь юм дэвсээд тэгээд хүйтэн газар дээр шалгүй бууж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгж буугаад өвөлжөөд тэгээд ингээд гар байнга салганаад л байдаг байлаа. Өрөөсөн тал ингээд байнга юм хум барьж чаддаггүй. Товч энгэрээ ингээд өмсөж чаддаггүй. Нэг их сайн чаддаггүй шахам болчихсон юм. Тэгээд эмчлүүлээд бүүр 2, 3-н сар эмчлүүллээ. Бүүр гайгүй боллоо. Гэрээр тариа ч хийлгэлээ. Их л янз бүрийн юм хийлгэсэн байхдаа тэгээд хийлгээд тэгээд 12 сард орж ирсэн юм чинь өвөл 2, 3 сар хүртэл бүр гайгуй болоод тэгж байхдаа би бас жирэмсэн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгээд бас жирэмсний хордлого хажууд нь бас нэг юм болоод. Тэгээд тэрнээс чинь хойшоо байж байгаад хавар нь тэр нэгдэл дуудаад ирж малаа малла гэж. Бие чинь сайрчихсан эдгэчихсэн болбол одоо ирж малаа малла энэ тэр гээд бас дуудаап байв аа.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгээд ер нь өвгөн нэг юманд орчихсон. Намын хороонд пийшин галладаг дарга нарын өрөөг галладаг галчаар ажилд орсон байсан. Тэрнийгээ хийгээд 170 төгрөг авдаг. Надад ажил байдаггүй. Тэгээд л буцаж гардаг юм билүү гэж байсан чинь тэгээд хавар ч боллоо. Жирэмсэн байсан юм чинь 5 сард төрсөн. Тэрнээсээ тэгээд байж байгаад тэгээд л буцаж гаргаагүй юм даа.
Хишигсүрэн -
Энд үлдсэн нь дээр болсон байх тээ.
Амгалан -
Тийн. Тэгээд байж байгаад ажилд орсон.
Хишигсүрэн -
Тэр таны анхны хүүхэд гаргаж байгаа нь тэр байсан уу?
Амгалан -
Тийм.
Хишигсүрэн -
1958 он уу?
Амгалан -
Тийн. 1958 онд чинь бид нар хөдөө малтай байгаад 1958 он бас биш юм байна. 1960 онд орж ирээд, 1961 онд анхны хүүхэд мань гарсан. 1957, 1958 онд чинь хөдөө нөгөө бид нар нэгдлийнхээ малыг маллаад л байж л байсан юм байна.
Хишигсүрэн -
Та тэгвэл өвгөнтэйгээ малчин байхдаа гэрлэсэн байсан байна тээ.
Амгалан -
Гэрлэчихсэн.
Хишигсүрэн -
Танай нутгийн хүн байсан уу.
Амгалан -
Тийм. Би ч Өмнөговь сумын байсан. Өвгөн ч яахав энэ Улаангомын хүн байсан л даа
Хишигсүрэн -
Танай өвгөн малчин хүн байгаагүй юмуу
Амгалан -
Уул нь тэгэхдээ хөдөө л байдаг малчин айлын хүүхэд л байсан байгаа юм. Малчин айлын хүүхэд байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Яаж танилцсан юм бэ? Угаасаа нэг нутгийн хүн байсан юмуу?
Амгалан -
Угаасаа бид хоёр чинь би яахав манайхан ч бас энэ Хахираан ам гээд орж ирээд нутагладаг байрладаг байсан хавар намар байдаг байсан. Эднийх чинь бас тэгээд л тэр өөд бэл өөд байдаг байсан байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгж байгаад бид хоёр танилцаад тэгээд би аймаг орж энд суусан. Суугаад аймаг орж ирсэн. Тэгсэн чинь эд нар бас хөдөө нэг их биш цөөхөн малтай тийм айл байсан. Тэгээд аймгийн төвд өвөлжиж барьдаг тийм айл байсан байлаа. Тэгээд манай, тэгэхдээ нэгдэлд орчихсон нэгдлийн гишүүн тэгээд суучихаад хоёулаа нэгдэлд мал аваад манайхан тэгэхэд Тариалан сум гэдэгт харъяалагдаж байсан юм миний өөрийн аав ээж манай гэр эд нар Чандмань гэдэгт наана Шинэ үе нэгдэл гэдэгт байсан юм байлаа. Тэгээд л шинэ үе нэгдэлд мал аваад бид хоёр хөдөө гараад мал малласан. Малтай хоёр жил болж байгаад тэгээд манайх нь миний бие өвдөхөөр тэгээд ороод ирсэн юм.
Хишигсүрэн -
Таны юу өвдсөн юм бэ? Онош нь юу байсан бэ?
Амгалан -
Өө онош нь тэгээд мэдрэлийн ядаргаа гэж оношлогдож байсан даа. Тэгээд тэр ингэж гар өрөөсөн гар татдаг л тийм л ингэж хөдөлдөг амь муутай тийм болчихсон байсан. Тэгээд эмчлүүлээд зүгээр болсон.
Хишигсүрэн -
Хурдан эдгэсэн байна
Амгалан -
Хурдан эдгэсэн.
Хишигсүрэн -
Залуу хүн байсан болохоороо хурдан эдгэж хурдан эмчилгээ авч байсан байх тиймээ.
Амгалан -
Урьд нь би ямар ч эмчилгээ хийлгэж байгаагүй болохоор хурдан эдгэрсэн.
Хишигсүрэн -
Та доктор Доной гэж нэг самган байсныг мэдэх үү? Мэдэхгүй юу?
Амгалан -
Доной гээд нэг сувилагч хийдэг хүн байл уу
Хишигсүрэн -
Тийн.
Амгалан -
Мэдэж байна муухан зүсийн төсөөлвөл нэг тийм өндөр шар царайтай байсан санаад байх юм.
Хишигсүрэн -
Тийн. Эмнэлэгт ажилдаг байсан байхгүй юу.
Амгалан -
Эмнэлэгт ажилдаг байсан.
Хишигсүрэн -
Таныг анх Улаангомд орж ирээд ямар ямар байгууллага ажилладаг байсан бэ? Мөн ямар хэмжээний байшин савууд байсан бол?
Амгалан -
Зөндөө л юм байсан байлгүй дээ. лав энэ барилга контоор гээд том хоёр давхар байшин байсан юм. Ахуйн үйлчилгээ оёдлын артел гээд юм оёдог хоёр давхар байшин байсан. Тэгээд хуучин энэ хөдөө аж ахуйн удирдах газар гээд одоо болбол байшингууд нь байна л даа. Энэ голын юуны хажуугаар тийм тйим байшингууд байж байсан юм. Намын хороо мороо чинь одоо энэ саарал байшин майшин чинь яахав намын хороо захиргаа гээд тэр хойно хойшоо байсан нэг дан дан ийм намхан байшинтай байсан юм. Одоо байгаа юмсууд чинь тэгээд л сүүлд цөм баригдсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Саяхан баригдсан
Хишигсүрэн -
Таны хүүхэд насны залуу цагийн одоо дурсамжаас санаанаас гардаггүй, байнга хүний сэтгэлд уяатай байдаг гэж хэлдэг ш дээ. Тийм ямар үйл явдал байна бэ? Ер мартагддаггүй сэтгэлд хоногшсон. Эсвэл үүнийг таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Заавал залуу насных байх албагүй. Саяхных чинь байж болно. Асуулт тавихлаар таны санаанд юу орж байна, юу санагдаж байна бэ?
Амгалан -
За байз хүүхэд байсан чинь би нэг арван хэдтэй овоо л мэдээтэй байсан. Нүүдэг. Одоо тэр чинь хөдөөний айлууд нэлээн хол хол нүүдэг байлаа өдөржингөө.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгэхэд чинь мориор мал тууна. Нөгөө хонь үхрийг чинь одоо хүүхдүүд тууж таарна. Тэгээд морь унаад явах болсон чинь эмээл байхгүй. Дандаа зайдан морь унадаг. Тэрэндээ нэг жоохон дэвсгэр мэвсгэр л одоо нэг тиймэрхүү юм тохчихоод тэгээд бараг хазаар мазаар гээд байх юм бас нэг их байгаагүй. Тэгээд л нэг юм эмээл хазаар байдаггүй ногтлоод л морь унаад л тэгээд туудаг. Тэгээд одоо энэ тэнд айлын хүүхдүүд одоо морьтой эмээлтэй хазаартай ингээд явж байх нь ямар гоё юм бэ нэг ийм байгаасай гээд л тэгээд олигтой эмээлтэй хазаартай морийг ядаж нэг эмээл хазаартай унах чиинь аятайхан байлгүй яахав. Тэгээд л одоо эм ээлгүй морь унах чинь хазаар муутай ногт нэг юм оруулаад дээсээр оосорлочихсон тийм л юм унаад л мал туулгадаг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэр чинь одоо их бодогдож байх юм.
Хишигсүрэн -
Аан ха. Яагаад тэгсэн юм бол гэж
Амгалан -
Яагаад ийм байдаг юм бол яагаад олигтой эмээл хазаар тааруулаад олоод өгчихдөггүй байсан юм болов оо гэж өгчихдөггүй юм болов оо манайхан одоо энэ айлын хүүхэд ийм сайхан хазаар морьтой явж байх нь гээд боддог.
Хишигсүрэн -
Хэдэн километр газар нүүхэд явдаг байсан бэ ер нь. Жилдээ хэдэн удаа нүүх үү?
Амгалан -
Өө зөндөө олон удаа нүүдэг байсан даа. Ер нь тэгээд л энгийн үед чинь ер нь тэгээд л их л олон удаа нүүдэг байсан байх аа. Арав хориод удаа нүүдэг байсан байх шүү. Их л нүүдэг л байсан . Энэ зуд болоод нэг жил бичин жил зуд болоод манайхан тэгээд ярвбаг. Би бас тэрийг нь бас нэг сайн мэдэхгүй байх юм. Тэгж байхад дээр үеийн бичин жил л байлаа. Тэгж байхад бага байсан. Ингээд нэг баруун тал нүүсэн чинь одоо энүүгээр ингээд баруун тал хойгуур ингээд Бөхмөрөн Ховд гээд ингээд тойроод нүүгээд л энэ араар Улаандаваагаар орж ирж байсан. Тэгэхэд чинь 32 удаа нүүж байна гэж ярьж байсан санагдана. Тэгээд тэр нэг зудтай үед чинь тэгээд л тэр цаана хаана л жаахан өвстэй тоостой зудгүй тиймэрхүү газар байна тэрийг чинь дамжаад л тэр Баян-Өлгийн наад талаар манайхан ингээд хойшоо нүүгээд Бөхмөрөнөөр дамжаад араар орж ирж байсан юм. Тэгэхэд чинь 32 нүүчихсэн байна одоо тэндээс тэнд буугаад тэндээс тэнд буугаад тэр улсууд чинь онцлог үе болохоор тэгж нүүж буусанаа тоолсон юм байлгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
32 нүүгээд орж ирлээ энэ өвөл өвөлжлөө гээд ингээд ярьж байсан. Намар нүүгээд хавар нь араар орж ирж байсан чинь тэгж хэлж байсан юм.
Хишигсүрэн -
Зудтай жил байсан байж магадгүй.
Амгалан -
Тийн зудтай жил тэгж нүүж байсан гэсэн. Тэгээд энгийн үед бол арав арваад нүүж байсан.
Хишигсүрэн -
Та анх хэзээ машинд сууж байсан бэ?
Амгалан -
Ер нь машинд чинь нэлээн оройхон суусан байхаа За бодоод байсан чинь тавиад онд машинд суусан болох.
Хишигсүрэн -
Анх хэзээ харж байсан бэ? Хараад юу гэж бодож байв. Хүүхэд байхдаа харсан уу?
Амгалан -
Харчихаад одоо бас л харахыг бас нэлээн дээрхэн тэгэхдээ харсан байхаа. Тэгэхдээ нь бага л байхдаа машин харж байсан. Манайхан энэ баруун талд байж байсан. Хорхойтын зааг гээд энэ Шар бүрд энэ тэр гээд байж байсан баруун талд Аараг гээд газар байдаг юм одоо ийшээ баруун тал
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Тэгээд тэнд байж байсан чинь суудлын одоо энэ “69” байлгүй дээ суудлын порт гээд нэрлэчихсэн жижигхэн хар л юм яваад байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Энд нэг суудлын порт явж байна гэж ярьдаг байлаа. Хааяа энэ тэнд айлуудаар айлуудын хажуугаар машин замд ойрхон байхаар тэгээд л нэг яваад л өнгөрдөг. Тэрийг чинь бас нэг арван хэдтэй л байхад анх удаа машин харж эхэлсэн.
Хишигсүрэн -
Машин хараад яаж сонирхож байв.
Амгалан -
Өө сонирхож байсан. Энэ одоо яаж явдаг болоо энэ тэр гээд их сонирхож байсан. Тэгж байсан чинь тэр “66” гээд нэг машин байсан дөрвөлжин.
Хишигсүрэн -
Тийн
Амгалан -
Гүзүүтэй билүү тийм машинтай манайхны тэр аав ээжийн төрлийн хүн гээд тийм машинтай хүн манайд ирж хоноход нь машинын их сонирхож байлаа. Их л сонирхож байсан даа.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм асуух гэж байна танаас одоо танай хүүхдүүдийг харахад тодорхой түвшинд боловсрол эзэмшсэн сайн их боловсролтой улсуууд байгаа байхгүй юу. Тэгээд та хоёр хүүхдүүдийнхээ боловсролтой болгох талаас нь яаж дэмжиж, яаж зааж чиглүүлдэг байсан бэ? Хүүхдүүдийнхээ боловсролтой болоход өөрсдийнхөө хүчин чармайлтаар явсан уу? Та нар бас хүсэж одоо дэмжиж тусалдаг байсны үр дүн үү та юу гэж боддог вэ?
Амгалан -
Хүүхдүүд чинь тэгээд өөрснөө ч бас одоо юм суръя явъя гэж юу яаж байсан байх. Бид хоёрын дэмжлэг бас байлгүй л яахав. Тэгээд энэ одоо Энхжаргал, Энхтунгалаг 2-ыг чинь бол ёургуульд явахад бид нар цөөхөн мал эд нараа үлдээгээд л энд орхиод явж ямарч байсан очиж хажууд нь байж байж юм сургая гээд л одоо Улаанбаатар явсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн, оюутан болонгуут дагаад явсан уу?
Амгалан -
Оюутан болонгуут хот дагаад явсан. Бид хоёр Улаанбаатар явах нь байтугай бараг явж ч үзээгүй бараг шахам байсан. Би ч харин хоёр нэг явсан харин түрүүн хот мот орсон. Тэгээд нэг хол сумд ч очиж үзээгүй л хот дагаад явсан ш дээ. Тусалж дэмжээд одоо тэр хоёр явах болчихоор чинь байр орноос эхлүүлээд хоёулаа нэг жил явсан юм болохоор бас хамт явсан. Тэгээд л дагаад яваад л ямар ч эд нарыг юмтай болгох юмсан хоолоо олж идэхэд л одоо бид хоёртой адилхан болгохгүй юмсан гэж бодож л байсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Мэргэжилгүй болохоор одоо ийм л болж байна. Ямарч байсан одоо нэг сургаад л хоолоо олж идэхээр болгочих юмсан энэ хэдийгээ л гэж боддог.
Хишигсүрэн -
Та нарт бол тийм хүсэл байсан тээ.
Амгалан -
Байгаад л тийм хүсэлтэй байсан. Ямарч байсан явуулъя яаж ингээд хүүхдүүдээ сургуульд явуулъя гэж бодоод явуулж байсан. Хамгийн том хүүхэд маань арав төгсүүлчихээд бас ч тэгээд юу ч мэддэггүй тааруухан байсан юм бололгүй яахав харин тэгээд найм төгсүүлээд л явуулчихсан. Одоо тэгээд дунд мэргэжилтэй
Хишигсүрэн -
Том хүүхэд тань ямар мэргэжилтэй бэ?
Амгалан -
Манай том хүүхэд одоо дуу хөгжмийн багш. Одоо тэрийгээ хийсээр байж одоо тэтгэвэрт гардаг гэж байна хойтон жил.
Хишигсүрэн -
Дараагийнх нь ямар мэргэжилтэй бэ?
Амгалан -
Холбооны инженер.
Хишигсүрэн -
Одоо энэ аймгийн холбооны дарга тээ.
Амгалан -
Тийм.
Хишигсүрэн -
Дараагийнх нь хэн юм бэ?
Амгалан -
Дараагийнх нь энэ цэцэрлэгийн багш.
Хишигсүрэн -
Тэгээд хоёр Тунгаа юу?
Амгалан -
Тэгээд хоёр Тунгаа, Тунгаа, Энхжаргал хоёр.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгээд доод тал нь тэр нэг банди
Хишигсүрэн -
Ихэр хүүхдүүдийг хүмүүжүүлэх ер нь бусад нэг хүүхдээс ямар ялгаатай вэ? Ихэр хүүхдүүдийн онцлогыг та юу гэж боддог вэ?
Амгалан -
Ихэр хүүхдүүд чинь одоо яахав бас ганц хүүхэд асарснаас ажилгаатай байлгүй яахав харин. Хоёр юм чинь тэгээд жижигхэн нялх байхад чинь мэдээж хэцүү л байсан л даа.
Хишигсүрэн -
Аан.ха
Амгалан -
Тэгээд л яахав дээ болгоод л хоёр гээд ой хүргээд л одоогийнхтой адилхан нэг хэдэн ч жилээр хамаагүй чөлөө мөлөө аваад явчихдаг тийм байсан биш ямар
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Ажилдаа ор гээд ойноосоо өнгөртөл тэгээд хоёр гээд бас жоохон
Хишигсүрэн -
Харж үзээд л.
Амгалан -
Харж үзээд л нэг ойноосоо өнгөрсөн ой хүртэл нь байсан би. Ажлаасаа чөлөө авсан болоод тэгээд байсан. Нэг 56 хоногийн декарат гээд 45 хоногийн нэг хүүхэд чинь 45 хоногтой байхад чинь хоёр хүүхэд чинь 56 хоногтой байсан юм. Тэрнийгээ дуусгаад тэгээд л дахиад нэг хэдэн сарын чөлөө аваад л тэгээд ер нь ой хүргээд л тэгээд тэр хоёрыгоо тэгээд нэг юм ажилдаа орсон.
Хишигсүрэн -
Цэцэрлэгт явдаг байсан уу?
Амгалан -
Цэцэрлэгт яслид өгсөн. Цэцэрлэгт өгөөд л тэгэхэд чинь ясли гэж байсан. Тэрэнд өгч байгаад тэгээд одоо цэцэрлэгт өгөөд л тэгээд л болгоод л яваад байдаг байсан. Жоохон байхад бас жоохон ажиллагаатай. Уйлалдаад л майлалдаад л. Нэг нь өвдөхөөр ханиад хүрэхээр хоёулаа хамт ханиад хүрнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Хоёулангийн авч эмнэлэг мэмнэлэгт хэвтээд л хоёулаа ч авч хэвтээд л ганцаараа ч ганц хүн авч хэвтэхэд одоо жижиг хүүхдүүд чинь бас хоёр хүүхэд асарч эмнэлэгт өвчтэй хүүхэд асрах хэцүү тэгээд л хоёулаа ч аваад хэвтчихдэг. Гэр орон эзгүй л байдаг. Нэг тиймэрхүү янз янзаар харж байсан даа.
Хишигсүрэн -
Та ганц эрэгтэй хүүхэдтэй юм байна тээ.
Амгалан -
Манайх ганц эрэгтэй хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд энэ эрэгтэй хүүхэд энэ эмэгтэй хүүхэд гээд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хүмүүжил одоо юу гэдэг юм тээ хүйсээс нь хамааруулаад арай ялгаатайгаар хүмүүжүүлдэг. Эсвэл амьдралд хандах хандлагын нөлөөлөхтэй тийм өөрчлөлчилдөг тийм байх уу? Эсвэл та бол хүүхэд бол хүүхэд гэж хандаж байсан уу? Охидуудыгаа илүү эмэгтэй хүн гэдэг утгаар нь гэдэг ч юмуу тээ
Амгалан -
Өө тэгээд ер нь бараг л адилхан хандаж байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдарч байгаа бүх хугацаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн одоо энэ амьдралд байж байгаа байдал биеэ авч яваа байдал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ер нь байр байдал хандлагад ер нь ямар өөрчлөлт орж байна бэ?
Амгалан -
Янз янзын л өөрчлөлт орж л байгаа юм шиг байна ш дээ.
Хишигсүрэн -
Хуучин таны ээж аав эмээгийн үед таны үед гээд одоо байна ш дээ. Таны залуу нас дунд насны үед одоогийн эмэгтэйчүүд гээд ингээд ер нь эмэгтэйчүүдэд ямар өөрчлөлт орж байгаа гэж та боддог бэ?
Амгалан -
Эгч нь одоо нэг их сайн ялгаж хэлж чадахгүй л юм байна даа.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүд ер нь одоо юу гэдгийн танай өвөө эмээ хоёр байлаа гэж бодоход эмээ өвөө хоёрын хэн нь их шийдвэрлэх эрхтэй малаа хааш нь яаж бэлчээх тал дээр хэн нь илүү байр суурьтай байсан бэ?
Амгалан -
Өө тэр тал дээр бол дээр үед эрэгтэй нь голдуу тэрийгээ л шийддэг байсан. Эрэгтэй хүн мэднэ гэсэн утгатай л одоо бол тийм үгүй ээ. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй адилхан шийдээд л шийдвэр гаргахад
Хишигсүрэн -
Аан ха. Социализмийн үед эсрэгээр эмэгтэй хүний хүмүүсийн үүрэг оролцоог жоохон нэмэгдүүлсэн тал та ажигласан уу? Эрэгтэй хүн эмэгтэй хүн адилхан ажил хийлгэж байсан уу?
Амгалан -
Эрэгтэй эмэгтэй тэгш
Хишигсүрэн -
Одоо л тэгш гэж харж байгаа юмуу та. Одоо тэгш эрхтэй байна уу? Эсвэл эмэгтэйчүүд нь бараг илүү болсон юм биш үү? Үгүй юу?
Амгалан -
Одоо бараг эмэгтэйчүүд нь давамгай илүү л болсон юм шиг байна.
Хишигсүрэн -
Ажил хийвэл эмэгтэй нь илүү хийдэг. Дээр үед малчин айлд эрэгтэй нь илүү үүрэгтэй хариуцлагатай байсан гэж хэлэх арга байхгүй ш дээ. Тэд нар тань архи уугаад л найр наадам хийгээд л алга болчихдог байсан юм биш үү? Бараг.
Амгалан -
Бас тэгдэг л байсан тэр чинь бас ер нь эмэгтэй нь ард нь мал хуйгаа
Хишигсүрэн -
Малаа маллаад хүүхэд ээ өсгөөд
Туяа -
Ямарч нийгэмд эмэгтэй хүний үүрэг роль давуу байсан юм шиг санагддаг шүү ер нь.
Хишигсүрэн -
Туяа танай гэрт бол аав ээж хоёрын тань аль нь илүү давуу эрхтэй бэ? Танайд бол танай аав байсан байж магадгүй.
Туяа -
Манайд бол манай аав, угаасаа манай аав ээж хоёр чинь ажилсаг хүмүүс байхгүй юу. Манай аав чинь ер нь зүгээр байдаггүй хүн байсан ш дээ. Дандаа ажил төрөл хийж явна.
Амгалан -
Их л зүгээр суудаггүй ээ сууж чаддаггүй.
Туяа -
Энэ хоёр чинь ёстой ядаргаатай ажил хийнэ. Заримдаа бүр бид нарыг залхтал зүгээр байж болдоггүй юм болов уу гэтэл ажил хийнэ шүү дээ. Одоо ч гэсэн гэртээ зүгээр байж чадахгүй хашаан доттор яваад энд байсан чулууг бид нар анзаарахгүй байхад чинь гэрийн үүдээрээ дүүрэн чулуу яасан мэдэхгүй орой ажлаас ирэхэд түүгээд тавьчихсан байдаг. Зам гаргаад тавьчихсан байх жишээтэй. Хог новш байлгахгүй ер нь амьдрал ч ажилсаг ийм л хүмүүс.
Хишигсүрэн -
Аан ха
Туяа -
Бид нарыг бас тэгээд өөрстэйгээ адилхан болгож хүмүүжүүлэх гэж л бид нар чинь одоо тэрийг харж л ингэж хийдгийн гэж бид нарт хэлж заахгүй ч гэсэн тэр үйл явдлын үйлдлийн харсаар байгаад бүгдээрээ шахуу тийм хүмүүжилтэй болсон байна ш дээ одоо
Хишигсүрэн -
Аан ха.
Туяа -
Бүх хүүхдүүд нь ажилтай тэгээд ямарч байсан мэдлэг гэхээсээ илүүтэй амьдрах чадвартай гэдэг юмуу одоо амьдралын хэв маягийг олоод амьдарчихдаг гэхийн юмуу даа тээ тийм л болж хүмүүжсэн тэр нь бас бид нарт аягүй их хэрэгтэй бас санаж явахад баярлууштай тийм юм байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Туяа -
:Хичнээн их мэдлэгтэй ч гэсэн амьдрах чавдаргүй өөрөө өөрийгөө биеэ авч явах чадваргүй тээ. Амьдралаа зохицуулах чадваргүй хүмүүс хорвоогоор нэг байна ш дээ. Тийм биш хамгийн гол нь тэр үйлдэл үйлдлээрээ бид нарыг тийм үглэж заадаггүй байсан ч үйл хөдлөлөөрөө бид нарыг бүгдийн тийм болгож хүмүүжүүлсэн.
Хишигсүрэн -
Хүүхэд ээ ер загнадаггүй эцэг эхчүүд байдаг тээ, бас үргэлж загнаж байдаг аав ээжүүд байдаг тээ. Танай аав ер нь ямархуу хүн байсан бэ?
Туяа -
Өө загнах үедээ бол загналалгүй яахав. Бид нар чинь бага байхад янз янзын их хэрэг хийнэ ш дээ. тэр үед болохоор загнана аа. Бид нар чинь хүүхэд байхдаа загнуулахгүй байна гэж байхгүй ш дээ. тэгээд загнуулна. Загнах үедээ загнана. Хайрлах үедээ хайрлана. Ер нь бол нэг их айхтар ч их загнадаггүй байсан. Нэг их айхтар загнаж яахаа алдчихсан загнадаггүй. Яахав дээ ерөнхийдөө монгол хүмүүсийн гэрийн хүмүүжил гэдэг утгаараа гэртээ хүмүүс яаж л амьдарч байсан тэр л зарчмаар биднийг хүмүүжүүлсэн дээ. Тэгэхдээ хамгийн гол нь бие биенийгээ хүндэлж тэр дүү нь эгчээ хүндэлж, эгч нь ахаа дүүгээ асарч, тэгээд л бид нар чинь аав ээж ажил даа явчихна. Гэрийнхээ ажлыг бид нар л өөрсдөө хийнэ. Тэгээд сайхан биднийг хөдөлмөрч болгож хүмүүжүүлсэнд нь баярлаж явдаг юм даа.
Хишигсүрэн -
Аан.ха
Амгалан -
Дээд тал нь овоо том болоод л бага дүү нараа хараад л хамгаалаад л тэгээд л одоо
Туяа -
Аав ээж хоёр тань цаг наргүй ажилладаг байсан ш дээ. Дээр үед чинь намайг хүүхэд байх үеийн ээж аавын үеийн хүмүүсийн ажил ер нь дуусдаггүй байсан юм шиг байгаа юм. Манай ээж аав хоёр өглөө ажилдаа гараад л орой ирдэг байсан. Манай ээж чинь кино гаргадаг хүн юм чинь
Хишигсүрэн -
Билет тасалдаг
Туяа -
Билет тасалдаг орой үзвэрийн цагаар ээж байхгүй. Аав дандаа хүүхдүүдийг бүгдийг нь усанд оруулдаг байсан.
Амгалан -
Өдөр ч кино гарч байдаг. Шөнө ч, хүүхдэд гээд өдөрч кино байнга гарч байдаг орой нь том хүнд гээд оройд л байнга кино гардаг. Тэгээд одоо бүгдэд нь явахгүй бол болдоггүй ээ.
Хишигсүрэн -
Билетээ таслаад л ажил дуусах уу.
Амгалан -
Үгүй ээ. Тарсныхан дараа байраа цэвэрлэнэ ш дээ. хичнээн олон хүн орж гарна. 200, 300 хүн орж гарна. Өдөрт тэрийг чинь эхний үн ороод хог болгочихсон байрыг дараачийн хүн ортол нэг 1.30 минут болдог юмуу тийм цаг гарахад чинь тэр дунд нөгөөдөхөө цэвэрлэнэ.
Хишигсүрэн -
Хүмүүс ямар шуу хог тарьдаг байсан бэ?
Амгалан -
Өө аймаар хог тарина шүү дээ. Хавар намрын цастай бороотой үе үе байна ш дээ. Цасан хайлж бариад тэгэхэд чинь цэвэрлэгээ хийгээд дийлддэггүй байр бохир шавхайтай түрүүчийн их цас хогоо нь хаячихсан юман дээр хүн оруулахын биш нөгөөдөхийг чинь цэвэрлэж байж нөгөө дараачийн хүн оруулдаг ер нь ажил дуусдаггүй байсан юм.
Хишигсүрэн -
Илүү цаг ер нь тооцогддог байсан уу?
Амгалан -
Өө илүү цаг гэж байдаггүй тогтмол байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тогтмол уу?
Амгалан -
Тийм.
Туяа: Өө одоо бол хүмүүс чинь ийм ш дээ. Таван минут илүү ажилласан ч бараг цаг илүү ажилласан ч хүмүүс хөдөлмөрийн хөлс нэхдэг болчихсон. нийгэм ш дээ одоо.
Хишигсүрэн -
Аан ха
Туяа -
Тэр үед бол энэ хүмүүс тэгдэггүй байсан юм шиг байгаа юм аа. Хэдэн цагт дуудна тэр цагт бэлэн. Манай аав бол бүүр аймаар. Намын хороонд ч ажилладаг байсан болохоор тэр үеийн дарга нар чинь хэрэг болсон үедээ л дуудана. Хэдэн цагт дуудсан ч байж л байдаг. Өдөр шөнө хамаагүй ш дээ. Гар утас гэж байхгүй яаж дуудаж байсан болов оо. Хүн ирж дуудаж байсан юм уу.
Амгалан -
Хүн ирээд дуудаж байсан байлгүй яваад ирээд л. Сүүлийн үед нөгөө утастай шөрмөстэй болоод ирсэн чинь нэгийм утсаар дууддаг болсон.
Туяа -
Айл болгонд утас байдаггүй байсан юм аа.
Хишигсүрэн -
Та нарыг жоохон байхад танайх хаана байсан бэ?
Туяа -
Бид нарыг жоохон байхад одоо яваад энэ хөндлөн замаар яг энэ хувьд л байсан.
Хишигсүрэн -
Энэ хавь чинь ямар хороо билээ.
Туяа -
Сургуулийн хороо.
Амгалан -
Манайх угаасаа сургуулийн хороонд байсан юмдээр үед
Туяа -
Одоо манайхаас урагшаа нэг хэдэн гудамжны урьд манай хашаа одоо байж л байгаа
Амгалан -
Одоо болбол тэр доошоо оччихсон юмаа. Хотоос ирээд л тэр доор буусан юм. Манайхан тээврийн хороонд. Тэрнээс биш манайхан дандаа энд байж л байсан юм.
Туяа -
Манайх эндээсээ нүүхдээ Чандманьнаас нүүсэн. Бас Чандманьд манай гэр бас нэг хэсэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Хойд Чандманьд байсан юм.
Туяа -
Хараа Төрөө хоёрыг чинь сургуульд Ээж хэддүгээр ангид байхад байлаа.
Амгалан -
Тэтгэвэрт гарчихаад нүүсэн юм хойшоо хэдэн хоёр гурван үхэр малтай тэгээд Чандманьд буусан юм. Тэр үед аймгийн төвд чинь мал байлгадаггүй байсан юм. Малтай хүн аймгийн төвд байж болохгүй гэхээр нь хойшоо буучихсан юм. Тэгж байсан чинь тэгээд буусан хойно тэр ч хамаагүй болов. Хаа саагүй малтайгаа л байдаг болсон.
Хишигсүрэн -
Одоо энд малтай айл байж болох уу?
Амгалан -
Өө тэрнээс хойш хамаагүй болсон. Байж л байна.
Хишигсүрэн -
Ер нь нэг тийм моод болсон юм шиг байгаа юм тээ. Аягүй олон сэхээтнүүд бас тээ мал аваад Чандмань руу хашаа байшин болоод л
Амгалан -
Тийн. Том томчууд
Хишигсүрэн -
Гэр бариад л, тэгсэн том дарга нар .
Амгалан -
Дарга нар томчууд л тэнд барьсан том том байшингууд одоо тэгээд сүүл рүүгээ тэгээд одоо байж л байна.
Хишигсүрэн -
Мал маллаж амьдрах гэж их эрмэлзсэн юм шиг
Амгалан -
Цуг одоо малтай хоньтой үхэртэй гарчихсан. Чандманьд манайх чинь хэдэн малтай болоод тэнд арваад жил байж байгаад долоо найман жил болсон байна манайхан. Ерэн онд хойшоо буусан юм.
Хишигсүрэн -
Тэгээд нөгөө хоёрыг дагаад явсан юм байна тээ.
Амгалан -
1997 онд нөгөө хоёрыг дагаад хот явсан. Нөгөө хоёр нь сургууль авахаар
Хишигсүрэн -
Хоёр ихэр сурлагатай байж тээ.
Амгалан -
Өө хоёр ихэр гайгүй сайн сурлагатай байсан. Тэр хоёрыг явуулчихаад яаж ингэж байж байх уу гээд дагаж явж байгаад нэг юм төгсгөөд ирье гээд тэгээд төгсүүлчихээд бас овоо байж байсан чинь тэгээд өвгөн бд хоёр нутагтаа очно наа цаа гээд ирнэ барина гээд тэр хоёр ч сургууль соёлоо төгсөөд нэгийм ажил ажилтай болчихлоо.
Хишигсүрэн -
Тэр кино театр ажиллаж байхад ер нь киног хэр их давтамжтай шинэ кино ирэх үү? Нэг шинэ ирсэн кино ямар хугацаанд үзүүлээд дуусах уу? Нийт аймгийн хэмжээгээр шинэ кино хэдэн өдөр үзэж байж бүх хүмүүсийг бүгдийн үзүүлж дуусдаг байсан бэ? Хүмүүс тэр үед кино хэр үздэг байв. Хэдэн хоног үзэж дуусдаг байсан бэ?
Амгалан -
Өө шинэ кино ирвэл 7 хоног үзэж байж л зритель жоохон дунд ордог байсан юм. Хүмүүс их кино үздэг байсан. Тэгээд л нэг их телевизороор гардаггүй болоод тэгж байсан юмуу ер нь аймаар их кино үздэг байсан. Нэг шинэ кино ирлээ гэхэд ямар ч кино ирлээ гэсэн долоо хоног гарч байж л тэгээд нэг жоохон багасдаг байсан юм. Билет олддоггүй байдаг. Долоо хоног гарч байж гайгуй болж байсан юм.
Хишигсүрэн -
Таныг байж байх тэр үед хамгийн их хүн үзэж байсан, дуулиан шуугиан тарьж байсан ямар кино байсан бэ?
Амгалан -
Тэгэхэд чинь зөндөө монгол кино ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Улаанбаатарт гарсан шинэ кино хэр удаж байж орон нутагт ирдэг үү?
Амгалан -
Улаанбаатарт гарч байна гээд л бас их удаж байж ирдэг байсан аймагт
Хишигсүрэн -
Юугаар ирэх үү тэр кино. Онгоцоор ирэх үү?
Амгалан -
Өө онгоцоор ирдэг байсан. Онгоцоор ирдэг байсан байхаа тэр машин сашинаар зөөдөг байсан юмуу яасан. Улаанбаатарт гарч байна гээд тэр кино иртлээ зөндөө удаж байж ирнэ. Улаанбаатарт гараад л бас нэлээн юу яаж байж тэгээд л хүмүүст үзүүлж харуулж байж тэгээд аймагт явуулдаг байсан юм шиг байгаа юм. Тэгж л ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Улаангом шинэ киногоо үзүүлж дуусаад тэгээд сумдууд руу явуулдаг байсан уу?
Амгалан -
Тийм. Тэгээд сумдууд руу явуулдаг байсан. Улаангомд чинь ирээд үзээд нэг дүүрээд ханалаа гэхэд хөдөө суманд гардаг байсан юм.
Хишигсүрэн -
Тодорхой өдрүүдэд гаргана гэж төлөвлөх үү? Эсвэл үзэгчдийн үзэж байгаа байдлаас нь болох уу тэр?
Амгалан -
Өө үзэж байгаа байдлаас шалтгаалж ер нь гаргадаг байсан юм. Үзээд л байвал одоо
Хишигсүрэн -
Гаргаад л байдаг
Амгалан -
Гаргаад л байдаг. Тэгээд одоо гайгуй бололгүй яадаг юм арав хориод хонолоо энэ тэрээ гээд хөдөөний улсууд орж ирж ирээд бас нэг үг хийгээд л авмаар байна энэ тэр гээд авдаг байсан юм.
Хишигсүрэн -
Хэр одоо таны ажиллаж байх хугацааны одоогийн хэлээр бол хамгийн их дуулиан шуугиантай кино юу байсан бол та санаж байна уу?
Амгалан -
Өө монгол кинонууд голдуу л их дуулиан шуугиантай байсан ш дээ тэр үед
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Одоо тэр Хөх ногооны униар, тэгээд л Хөдөөгийн баясгалан, Баянбулгийнхан гээд л. Ер нь монгол кино ирдэг байсан дандаа гоё кинонууд энэ кинонууд чинь ер нь нэг арваад хоногтой ер нь буудаггүй байсан. Зөндөө л олон кино гарч байсан.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм сонсож байсан юм байна. Мандухай цэцэн кино анх гарч байхад хүмүүс халуун савтай цайгаа барьж кино театр луу орж үзэж байсан гэж. Энэ үнэн үү тийм юм байсан уу
Амгалан -
Тийм юм ч манайд нэг тийм цай май барьж аваад орж ирдэггүй байсан юмаа тэр. Өө тэр чинь нөгөө ангитай олон хэсэгтэй байсан болохоор нилээн удаан гардаг тиймэрхүү л байсан юм.
Хишигсүрэн -
Дараалуулаад л шууд гаргачихдаг байсан уу?
Амгалан -
Тийм. Дараалуулаад л гаргачихдаг байсан.
Хишигсүрэн -
Билетний үнэ нь хэд байсан бэ?
Амгалан -
Билетний үнэ том хүн 2 төгрөг, хүүхэд 1 төгрөг байсан ш дээ. Мандухай цэцэн л 3 төгрөг байсан юм. Нэг хэсэг нь 3 төгрөгөөр гарч байсан юм.
Хишигсүрэн -
Та бол бүх киногоо үзэх үү өөрөө?
Амгалан -
Яахав үзэх ч зав нэг их бас гардаггүй юмаа. Нөгөө хаалга үүдээ манаад. Тэгээд нөгөөх хүмүүсээ оруулчихаад гадна талынхаа заалыг цэвэрлэн, угаана. Ер нь үзэж чадахгүй дээ. Яахав завсар зайд нь үздэг л байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Завсараар нь та өөр юу хийх үү? Чөлөөтэй цаг гарлаа гэвэл юу хийх үү? Одоо орчин үед болбол гар утас бариад юмуу сонин уншаад байна. Тэр үед та юу хийж байсан бэ?
Амгалан -
Өө тийм юм байхгүй ш дээ. Ер нь бол тэрэнд чинь дотогшоо нөгөө бүр кино үздэг заал руу хүмүүсээ оруулчихаад зретелийн хүмүүсээ оруулчихаад цаана нь гадна дундаа дамжаад орж байгаа бас нэг хүллэх заал гээд нэг том заалтай. Тэгээд гадна үүд хавьцаагаа төмөрлөөд л дараагийн кинонд 7 цагийн кино орууллаа гэхэд чинь дахиад 9 цагаас кино гарна. Тэр хооронд гадна талыгаа бас сайн цэвэрлэнэ. Ингээд л байдаг байссан юм. Нэг их илүү зав гараад л тэр кино оруулчихаад суугаад байдаггүй. Жоохон зав гарвал яахав ороод киногоо нэг жоохон хардаг. Тиймэрхүү л байсан юм.
Хишигсүрэн -
Тэр үед нөгөө нэг одоогийнхоор бол туулай хэр ир орох эрмэлзэлтэй билетээ таслуулахгүй урдуур хойгуур зугатачих гээд
Амгалан -
Өө зөндөө байлгүй яахав тэр чинь . Байлгүй яахав. Билет олдсонгүй ээ эгчээ оруулчих ч гэж байх шиг. Тийм юм зөндөө л байна ш дээ.
Хишигсүрэн -
Мань мэт нь бол бүгдийн оруулчихна. Гуйлгаж байгаад
Амгалан -
Гуйгаад л тэгээд араар өврөөр зүтгээд л ингээд л
Хишигсүрэн -
Дээл нь доор хүн нуугдаж ордог байсан уу? Хүүхдийг ингээд дээл нь дороо нууж ордог байсан уу?
Амгалан -
Үгүй ээ мэдэхгүй. Ер тэгээд надыг тэтгэвэрт гарахын өмнөхөн талд байж байсан хүүхдүүд чинь одоо багацар хүүхдүүд байсан. Одоо том залуучууд эмэгтэйчүүд болчихсон. Зарим нь бол тэгээд намайг өө мөн сайн эгч байсан билээ, кинонд оруулдаг гээд л, зарим нь ёстой сонин хүн байсан билээ
Хишигсүрэн -
Оруулж өгчгүй.
Амгалан -
Арай хатуу хүн байсан билээ тун оруулдаггүй би нэг тийм кино үзэх гээд л гуйгаад л ёстой ядаж байсан билээ гээд одоо ярьдаг байхгүй юу тэд нар. Тийн зарим нь үзээд л зарим нь эс үзээд л тэгж л байсан.
Хишигсүрэн -
Тэгвэл энэ Улаангомын залуучууд хүүхдүүд ер нь таныг бүгд таних нь байна ш дээ тиймээ.
Амгалан -
Барагтай танидаг шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Бүгд танина. Сүүлийнхэн бол кино театр байсан хүн гээд зарим нь одоо би ёстой их гуйж байж орж байж билээ жоохон хүүхэд байхад кинонд гээд л. Зарим нь ёстой оруулдаггүй байсан билээ та гээд л. Тэгээд ингээд л орж чадаагүй нь тэгээд ингэж байдаг байхгүй юу одоо
Хишигсүрэн -
Социализмын үед эрх мэдэлтэй албан тушаалтай нөгөө дарга нар гэж байна ш дээ. Тэр дарга нар одоо байгууллгынхаа ажилчидтайгаа хэрхэн яаж харилцдаг тэр дарга цэргийн харилцаа ер нь ямархуу байсан бэ?
Амгалан -
Дарга нар одоо яахав дээ ер нь тэгээд л гайгүй л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Ажилчидаа тийм их дээрэлхүү захиргаадаж хандах уу эсвэл
Амгалан -
Миний ажиллаж байгаа байгууллагын хувьд ч нэг их тийм юм байгаагүй ээ. Ажилчидаа аль болохоор л хамгаалж хаацайлах л тиймэрхүү л байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Тэд нарын эдэлж хэрэглэдэг одоо өмсөж зүүдэг юм нь за тэгээд яриа хөөрөө харилцаа нь бусад жирийн ажилчдаасаа хэр их өөр байсан бэ?
Амгалан -
Манай байгууллагын дарга нарт нэг их тиймэрхүү өөрчлөлттэй хүмүүс байгаагүй юм. Надыг эмэгтэй ч голдуу дарга нар байсан юм. Манай театрын дарга нар тэгээд л бараг эмэгтэй голдуу хүмүүс байж байсан. Сүрхий байдаг ш дээ. бид нарыг нэг их дээрэлхүү янз янзын дарга гэж нэг их юу яадаггүй аль болохоор ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах тиймэрхүү л хүмүүс байсан ш дээ.
Хишигсүрэн -
Одоо тэр эмэгтэй даргатай байсан гэж ярилаа ш дээ. Эмэгтэйчүүдийн боловсролын ялгааг та олж харагдаг байсан уу? Боловсролын ялгаа юугаар харагдах вэ ер нь
Амгалан -
Манай эмэгтэй дарга нар их байдаг байсан. Одоо манай хэн гээд дарга байсан. Тэр хүн бол одоо бид нартай адилхан ажилладаг хүн байсан юм одоо манай аймгийн дарга байсан Баасанжав даргын
Хишигсүрэн -
Эхнэр
Амгалан -
Эхнэр Бямбаа гээд л хотод байж л байдаг юм байлаа. Тэр хүн бол яг үйлчлэгч шиг үйлчлэгтэй бараг хаана л нэг юм энэ тэндээс янз бүрийн онцгой арга хэмжээ болно гэхэд чинь бид нартай адилхан угаалцдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Угаа гээд тушаагаад
Хишигсүрэн -
Ажилаа хамт хурдан дуусгах
Амгалан -
Загнаад байдаггүй хурдхан хамт өөрөө л хийдэг байсан.
Хишигсүрэн -
Улсуудын ажилдаа ханддаг хандлага ямар байна бэ? Хуучин ямар байсан бэ? Одоо ямар байна бэ?
Амгалан -
Одоо бол бид нар шиг ажилдаа үнэнчээр ханддаг хүмүүс бараг шахам ховор л болсон юм шиг санагддаг ш дээ.
Хишигсүрэн -
Та нар яг юуны төлөө ажил хийдэг байсан бэ?
Амгалан -
Яахав одоо тэр ажилладаг газрынхаа ажлыг л сайн болгох ямарч байсан хир буртаггүй одоо цэвэр үйлчилгээ юугаа сайн болгохын тулд л хүмүүст одоо сайн гэж харагдахын тулд илүү ажилдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Одоогийн хүмүүс тэгвэл яаж ажиллаж байна гэж таньд анзаарагдаж байна бэ?
Амгалан -
Мэдэхгүй ээ одоогийн хүмүүс чинь одоо би ямар ажил төрөл хийнэ гэж байх ш тэгээд л хүмүүс тээгээд ажилдаа хандах хандлага их л сул л сул дэл зүгээр нэг цаг өнгөрөөсөн
Хишигсүрэн -
Хариуцлагагүй.
Амгалан -
Хариуцлага муутай цалин мөнгөн дээрээ л голдуу тэгээд л байдаг юм шиг
Хишигсүрэн -
Мөнгөний төлөө тиймээ
Амгалан -
Тийн тэгж л ойлгогддог шүү дээ ер нь болбол .
Хишигсүрэн -
Социализмын үед авч байсан тэр цалин мөнгө хүмүүсийн амьдралд хүрэлцээтэй байж чаддаг байсан уу?
Амгалан -
Үгүй яахав дээ. Тэр үед чинь тэгээд л одоо цалин мөнгө их л бага юм авдаг байсан одоогийнхоор бодвол.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Тэгээд яахав болдог л байлаа. Тэгээд л нэг юм хүргээд л дараагийнхаа сард тэгээд л хүрээд л байдаг байсан. Яахав тэр үед одоогийн бид нарын авч хэрэглэдэг байсан юмны чинь үнэ тэр үед одоо бараг нөгөө бага байсан болохоор цалинтайгаа тэгээд л зохицдог байсан байлгүй дээ. Би тэгж боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо болбол хүн ажлын авч байгаа цалингаас гадуур бас нөгөө орлого олох боломжтой байна ш дээ.
Амгалан -
Харин тийм
Хишигсүрэн -
Та нарт бол цалингаас өөр ямар ч орлого байхгүй.
Амгалан -
Бид чинь ямар юм хийх үү? Тэр чинь бид нар зуун далхан төгрөг авдаг байсан юм. Тэгээд сүүл рүүгээ цалин нэмэгдлээ гээд одоо тэр чинь хэдэн оноос ч юм бэ наяад он далаад он наяад оноос юм байна тэр чинь нэг юу яалаа гээд л 220 болсон юм. Оо тэгсэн чинь цалин их нэмэгдчихлээ гээд сүрхий 170 төгрөг авч байгаад 220 төгрөг авахаар чинь одоо сүрхий л их том цалин авч байгаа юм шиг байсан ш дээ. тийм л байсан юм.
Хишигсүрэн -
Тэр 40 төгрөгний зөрүүг гарахлаар ямар хэмжээний юу болох уу? Одоо тэр амьдралд тэр 40 төгрөгний зөрүү ямар хэмжээний одоо юу гэдгийн нэмэр хандив болж орж ирж байх вэ жишээ нь.
Амгалан -
Одоо яахав тэр чинь болж л байсан байх даа. Ямарч байсан 40 төгрөг илүү орж байна гээг чинь нэмэгдээд орж байна гэдэг чинь тэр л ямар ч байсан нэмэр болж байсан байх.
Хишигсүрэн -
Дэлгүүр хоршоонд байдаг бараа таваарын сонголт бага байсан
Амгалан -
Бага байсан
Хишигсүрэн -
Хэрэглэх хэрэглээ бага байсан байх тээ.
Амгалан -
Тэр үеийн одоогийнх шиг юм нь тэр үед одоохи авч хэрэглээд байдаг юм нь тэр үед чинь байхгүй байсан ш дээ. Тийм их янз янзын юм одоо тэгээд л ийм юм чинь байхгүй юм чинь тэгээд л одоо яахав иддэг уудаг юмаа авна. Тэгээд л яахав хэрэгцээтэй зайлшгүй амсдөг хувцасаа авч байсан даа. Өөр тэгээд л илүү дутуу юм юу ч байхгүй юм чинь тэрэндээ нэг юм тааруулаад л тэгээд нэг юм хүрдэг л байсан л байх.
Хишигсүрэн -
Яаж ийгээд л тээ.
Амгалан -
Яаж ийгээд л нэг юм болгодог л байсан.
Хишигсүрэн -
Харин би тэрийг л гайхаад байгаа юм. Дээр үед улсууд яаж
Амгалан -
Ямарч байсан болж байсан. Ямарч байсан тэгээдл хоолгүй хонодоггүй. Хувцасгүй байдаггүй тэгээд л цөм л адилхан тэгээд л нэг зиндаанд байдаг болохоор чинь их юмнаас ялгараад хоцроод байдаггүй. Өмсдөг юмаа өмсөөд, иддэг юмаа идээд л
Хишигсүрэн -
Дэлгүүр хошоонд нь яг ижилхэн бараатай байгаа учраас хүмүүсийн хэрэглээ яг адилхан байсан байх тээ.
Амгалан -
Тийм байсан.
Хишигсүрэн -
Тийн одоо илүү ажилтай эрх мэдэлтэй байлаа ч гэсэн тэр илүү гэдгээ харуулах хэрэглээний үзүүлэлт байхгүй тээ
Амгалан -
Байхгүй
Хишигсүрэн -
Тийм байх нээрээ
Амгалан -
Тиймэрхүү л байсан. Болж бүтэхээрээ болж хүрч байсан байлгүй тэгээд ямар ч байсан.
Ярилцлага№6-2: Увс
Аудио файлын нэр: #6Uvs_A.Amgalan_2010.09.17
Хишигсүрэн -
Таниас нэг юм асууя. Та бол жар гэдэг чинь үндсэндээ дал орчим настай болж байна ш дээ. Тэгэхээр таны ухаанд орсон цагаас эхлээд ажиглахад байгаль орчинд одоо ямар өөрчлөлт орж байна бэ? Байгалийн тэр өөрчлөлт таны яг энэ амьдарч байгаа орчинд энэ нутагт юу их өөрчлөгдөж байна вэ?
Амгалан -
Одоо байгаль болохоор чинь одоо ер нь тэгээд дээр үеийн өвс ногоо одоо тэгээд бид нарын байж байсан шиг тэгж их сайхан ургацтай тэгээд их л сайхан ч байдаг байсан. Ер нь тэр боловч одоо ер нь багассан юм шиг байна ш дээ. Одоо ямар утгаараа одоо багасчихдаг юм. Одоо байгаль ч яагаад тэгчихдэг юм одоо бас хүн тийм болгочихно гэхгүй одоо тэгээд ямар учиртай юм ер нь тэгээд л гандуу нь гандуу өвс ногоо дээр үеийн бид нарын байж байсан одоо зусдаг барьдаг зунд гараад очдог газарт чинь одоо болбол тийм байхгүй байхаа болчихсон юм шиг байлаа ш дээ өвс ногоо хуучных шиг байхаа болчихсон. Байгалийн тэр холбоотой бас нэг юм л
Хишигсүрэн -
Аан ха. Муу тал руугаа их өөрчлөгдөж байна тээ.
Амгалан -
Тэгж л байгаа одоо юунаасаа болдог ч юм одоо.
Хишигсүрэн -
Газар усны нэр хэр их өөрчлөгдөж байна.
Амгалан -
Газар усны нэр ч тэгээд байдгаараа байдаг л юм байлгүй дээ одоо байна.
Хишигсүрэн -
Одоо танай нутагт очихоор хуучин нэрлэж байсан уул толгод овоо хэвээрээ байж байна уу?
Амгалан -
Хэвээрээ онцгой өөрчлөгдөөд байхын байхгүй.
Хишигсүрэн -
Би урд аймагт явж байсан чинь ингэж хэлж байлаа.
Амгалан -
Дахиад өөр болгочихсон юм ямар нь байдаггүй юм шиг байлаа
Хишигсүрэн -
Аан ха. Ингэдэг гэнэ тухайн нутагт өөр нутгаас хүн шилжиж ирэхлээр нүүж ирнэ ш дээ. нүүж ирэхлээр зэрэг тэр байгаа газрынхаа нэрийг мэддэггүй гэнэ. Нэрийг нь тэгэнгүүтээ тэр улсууд өөрсдөө нэг санаасаа тохируулаад л энэ нэр өгчихдөг тэгээд тэр аяндаа хэсэг хугацааны дараа нутаг усны ч юмуу газар усны нэр өөрчлөгдөөд байна гэсэн ийм ярихгүй юу. Энэ нь хэр түгээмэл байдаг юм бол?
Амгалан -
Манайд бол тийм юм мэддэггүй ээ. Миний мэдэх нэг их тийм өөрчлөгдсөн байж байгаа газрын нэр ус өөрчлөгдсөн юм мэдэгдэхгүй байна. Гадна дотноос нэг их хүн амьтан ирж байршаад байдаггүй одоо тэгдэг ч юмуу яадаг ч юмуу. Манайх чинь гаднаас ирж байрлахаас гадна зүгээр тэгээд л өөрснөө тэгээд одоо наашаа цаашаа нүүгээд л суурьшаад л чөлөөтэй амьдарч дуусч байна.
Хишигсүрэн -
Танайх нөгөө Тариалангийн сумын нутагт их байсан гэж байна ш дээ. Тэгээд Тариалан чинь их онцлогтой газар ш дээ манай аймагтай. Хотонгууд байдаг. Хотонгууд ер нь хэр одоо юу гэдгийн өдөр тутмын амьдрал дээр манай энэ бусад үндэстэн ястангуудаас юугаараа ялгаатай гэж танд анзаарагддаг вэ? Мал маллаж байгаа байх л даа. Ер нь хотон хүмүүсийн онцлогийг та юу гэж боддог вэ? Одоо баядууд тийм, дөрвөдүүд тийм гээд л бид нар хоорондоо ярьдаг ш дээ. Тэр шиг танд хотон хүнийг онцлог юу гэж харагддаг вэ?
Амгалан -
Аа одоо хотон хүний онцлог гэхээр чинь одоо юу байдгийн бол доо
Хишигсүрэн -
Юу их сонин содон санагдах уу? Мэдэхийн юм их дуу хууртай наргианч хүмүүс тээ.
Амгалан -
Их л дуу хууртай тэгээд их л авьяаслаг хүмүүс гэж хэлэгддэг ш дээ хотонгууд чинь ер нь манай аймагт. Хамгийн их авъяастай л тийм хүмүүс хотонгууд чинь
Хишигсүрэн -
Хүн болгон бүжиглэнэ тээ биелнэ.
Амгалан -
Тийм. Хүн бүр л тэгээд л ер нь одоо тийм ч ийм ч ер нь мэдэхгүй л юм байхгүй дуулахгүй дуу ч байхгүй бүжиг хуур одоо тэгээд л хийхгүй юм бараг байдаггүй юм байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Биелэх үү бүгд
Амгалан -
Биелэнэ.
Хишигсүрэн -
Аан ха.
Амгалан -
Бүгд хүүхэд хөгшин залуугүй бүгд биелгээ, бүжиг, дуу хуур тэр бүх юмыг чинь бүгдийг мэдээд чадаад хийчихдэг юм. Бүгдээрээ тэрүүгээрээ их онцлогтой.
Хишигсүрэн -
Таныг бага байхад газар тариалан хэр эрхэлдэг байсан вэ? Тэд нар
Амгалан -
Тариа, газар тариаланд тариа ногоо их тариа ч одоо их ногоо их мэдэхгүй ер нь . Тэр ногоо гэдэг юмыг чинь сүүл рүүгээ л нэлээн их эрхэлдэг болсон байх л. Тариа л их таридаг байсан шүү дээ. Ер нь тэгээд дээшээ Тариалангаас урагшаа бол тэгээд наашаа нь хөдөөд чинь нэл тариа байсан юм гэлээ бага байхад чинь. Цөм нэртэй тэр чинь одоо Бошигтын \атар\ тариг, Нурганы тариг, Арсайн тариг гээд л цөм тариа таридаг газар болгоныг цөмийн нэрлэчихсэн тийм их тарианы талбайтай. Тийм л газрууд байсан.
Хишигсүрэн -
Усалгааны систем нь юу байх бэ?
Амгалан -
Усалгааны юм энэ одоо Хархираагын амаар орж ирсэн усыг чинь тэгээд наашаа цаашаа ер нь тэгээд л өөрснөө тэгээд одоо зохицуулж л нааш цаашаа усалдаг байсан байлаа.
Хишигсүрэн -
Шуудуу татаад л уу?
Амгалан -
Шуудуу татаад л тэр их салгац юм аваад л наашаа цаашаа урсгадаг байсан.
Хишигсүрэн -
Таны амьдарлыг бусдаас онцгой ер бусын хэр баргийн хүнд байдаггүй ч гэдэг юмуу таны амьдралыг одоо бусдаас онцгой болгож байгаа тэр ер бусын хэлж бас болно тийм зүйл байна уу?
Амгалан -
Тийм юм байхгүй ээ. Бусдаас онцгой ямар юм байх уу?
Хишигсүрэн -
Бас нэг ийм асуулт байна. Ер нь таны амьдралын туршид энэ нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил, оршуулга хийж байгаа энэ хэлбэрт өөрчлөлт орж байна уу? Хүүхэд байхад, залуу байхад буюу 50, 60-аад онд, 70, 80 онуудад тээ. Тэгээд 90-ээд он байна одоо байна гээд л улсуудын энэ зан үйлд хэр их өөрчлөлт орж байна вэ?
Амгалан -
Мэдэхгүй ээ.
Хишигсүрэн -
Сүсэг бишрэлийн хүмүүсийн та бол шашин шүтдэггүй гэсэн ш дээ тээ.
Амгалан -
Одоо тэр тийм бас шашин шүтдэггүй манай гэр, манай өвгөн ч гэсэн тун ёстой тийм юм хийдэггүй мэддэггүй хүн байсан. Харин одоо бол сүсэг бишрэлгүй болохоор чинь ер нь болохгүй л юм шиг байна лаа ш дээ. Зайлшгүй л одоо юм шүтэж л болохоо байчихсан. Дээр үед бид нар бол ер нь ёстой л одоо нэг эрх биш нэг сан тавихыг л мэддэг бололгүй. Ер нь тэгээд цаана наана нь юм шүтнэ бишрэлнэ энэ тэрээ гэж юу ч мэддэггүй байсан ш дээ манай өөрийн үед залуухан байхад. Одоо л хөгширч ирээд тэгээд ер нь бид нараас илүү эд нар чинь илүү шүтлэгтэй болчихсон юм шиг байна.
Хишигсүрэн -
Залуучууд нь уу?
Амгалан -
Залуучууд нь, тэгэхээр зэрэг юм шүтэхгүй бол болохгүй юм шиг байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Танай аав ээжийн үед нууж хааж байгаад ном уншдаг ч юмуу уншуулдаг юм байсан уу?
Амгалан -
Бараг тийм байхгүй байсан.
Хишигсүрэн -
Таньд ер нь анзаарагддаггүй байсан уу?
Амгалан -
Ер нь тийм юм байдаггүй байсан. Тийм ном судар одоо тийм уншуулах барих за нэг юм үзүүлж барина гэхлээр чинь нууж хааж хаалга үүдээ түгжиж байж, хашааны хаалга, гэрийн хаалгыг бараг түгжиж байж л тэгээд нэг хүнд юм үзүүлдэг тийм л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Танайх өөрсдөө яг тийм юм хийдэг байсан уу?
Амгалан -
Үгүй ээ.
Хишигсүрэн -
Манай аав ээж л лав нэг өвгөнийг нууцаар авчраад гэртээ юм хийлгээд байсныг би санаж байна. Тэр нэг давс арц өгөөд явчихдаг.
Амгалан -
Хаалга түгжиж байгаад хашаа хүн хар ер нь тэгээд л хүнд л харагдаж л тийм юм хийлгэдэггүй байсан байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Амгалан -
Хаалга үүдээ түгжээд л заавал бараг нэг хүн гадаа харуулаар байх жишээтэй тэгж байж л гэрт нэг юм уншуулна.
Хишигсүрэн -
Ерөнхийдөө бидний ярилцлага өндөрлөж байна. Таныг одоо өнөөдрийн ярьсантайгаар холбоотойгоор ийм юм дутуу яригдлаа. Энэ нэг ийм юм санаанд орж байна гэсэн хэлэх юм байна уу?
Амгалан -
Тийм юм ч алга байна аа.
Хишигсүрэн -
Ярилцлага өндөрлье. Ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.