Tüvshinjargal
![](../assets/images/interviewees/990562.jpg)
Basic information
Interviewee ID: 990562
Name: Tüvshinjargal
Parent's name: Ochirbat
Ovog: Targuud
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
childhood
foreign relations
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Улаангомд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Энэ Улаангом сумын иргэн Түвшинжаргалгэж хүнтэй ярилцлага хийхэр боллоо. Тэгээд Түвшинжаргал таныг энэ Камбрижжын их сургуулийн аман түүхийн судалгаанд оролцож ярилцлага өгөх болсонд их баярлалаа.
Түвшинжаргал -
За баярлалаа.
Хишигсүрэн -
Та өөрийнхөө түүхийг нэг ухаанд орсон цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэлх юмыг нэг сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч. Хаана төрж өсөв. Эцэг эх ньь ямархуу хүмүүс байв. Хаана сурч боловсров. Ямар ажил хөдөлмөр эрхэлж байв уу тээ. Тэгээд хүний амьдралын бүх л цаг хугацааг өгүүлсэн түүхийг бүгдийн эхнээс нь ярьж өгөөч. Бүр бага балчир наснаасаа эхлээд
Түвшинжаргал -
Манай аав Очирбат гэдэг хүн баййсан. Ээж Бинъяа гээд ах дүү долуулаа тэгээд тэр Гурван жигэртэй гэдэгт нутаглаж нэгдлийн мал малладаг байсан манайхан. Би одоо багадаа сургуульд Цагааннуурт Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд сургуульд байсан. Манай тэр Хорлоо эгч хоёулаа тэнд сургуульд байсан. Хамаатан айл тэнд байсан. Тэгээд сургуулиа төгсөөд 4-р анги л төгсөж байдаг хэрэг биш үү. Тэгээд л нутагтаа ирээд байж байгаад манай аав наян онд
Хишигсүрэн -
Сандралгүй яриарай та. Юу гэж хэлэх гэсэн юм.
Түвшинжаргал -
Маш их залуудаа нас барсан юмаа. 47-тойдоо нас барсан.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд одоо ээжтэйгээ хоёулаа мал маллаад л Гомбо гээд манайханы нэг хамаатан хүн байсан тэр ахыг дагаж л мал оторлож нэгдлийн хонь оторлож маллаж тэгж байсан хүн л одоо. Тэгж байгаад одоо энэ нөхөртэйгээ суугаад сумын төвд орж ирээд манай нөхөр одоо худалдаанд нярав хийгээд л би тэнд бас нэг цэцэрлэгт ажиллаж байсан юм. Анх эхлээд хөдөөнөөс орж ирсэн хүүхэд би бага залуу ч байсан. Би цэцэрлэгт тогооч хийгээд тэгж байсан худалдаа бэлтгэл газар авсан. Манай нэг нөхрийг энд худалдааны трест гэдэгт ирж нягтлан хий гэсэн. Тэгээд л энд ирээд амьдраад одоо далан гурван онд нүүж орж ирж энд амьдраад тэгээд одоо зургаан хүүхэдтэй болсон. Би бас худалдаанд худалдагч хийгээд л 32 жил худалдагч хийгээд тэтгэвэрт гарлаа. Тэгэчихээд дахиад бас юу гэж байсан ш дээ нөгөө анх эхэлж хувиараа аж ахуй эрхлэх юм яаж байхад Нацагням гэдэг хүний дэлгүүрт бүүр одоо анх эхэлж тэр юунд ажиллаж байсан. Тэгээд ерэн он хүртэл ажиллаад ерэн оноос Алтан гадас хоршоо гэж байгуулагдсан. Манай өвгөн тэр Алтан гадас хоршоо гэдэгт нягтлангаар ажиллаад худалдааны трестэд ажиллаж байснаа худалдаа бэлтгэхэд газар авч ажиллаад, тэгээд худалдаа бэлтгэх газар гээд нөгөө худалдааныхан тарсан ш дээ нөгөө
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгэхлээр зэрэг тэр Алтан гадас хоршоо гэдэгт ажиллаж байгаад тэгээд одоо тэтгэвэрт гарсан даа манай өвгөн чааваас. Зүрх мүрх нь өвдөөд бас нэлээн арван хэдэн жил өвчтэй байж байгаад тэгээд л. Манай хүүхдүүд одоо томроод л хотод одоо хоёр хөвүүн байна.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Энд надтай цуг манай хамгийн бага хүүхэд цагдаагийн гөзөр ажилладаг. Сүхбаатар гээд одоо хүний нөөцийн албанд ажилладаг юм. Цагдаагийн акидемид эчнээгээр сурч байгаа. Маннай гадаа нэг охин байна тэр орос англи хэлээр төгссөн. Сургуульд минь ерэн оноос эхэлж энэ 2-р арван жилд ажиллаад тэгээд олимпиад юманд бас түрүүлж бариад л ер нь тогтмол аймгийн олимпиадад оролцоод байр эзэлж байж шагнал авч байж алтан медал ч авч байсан. Тэгээд өнөө жилээс эхлээд энэ хавар захиргаанд гадаад хэлний мэргэжилтэн гэнэ үү тийм албан тушаалд очсон тэгээд ажиллаж байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Нэг охин зах дээр ажиллаж байгаа хүргэн хоёр, бас нэг охин зах дээр нэг гуанзанд ажиллаж байна.
Хишигсүрэн -
Хүүхэд насныхаа тухай ярьж өгөөч. Таны хүүхэд нас одоо тухайн үед бусад хүүхдүүдтэй харьцуулахад юугаараа онцлогтой байв. Таны үеийн хүүхдүүдийн одоо амьдрал ахуй тоглоом наадам хүмүүжил ямархуу байсан.
Түвшинжаргал -
Одоо хонь хариулдаг байсан би хөдөө. Дандаа морь унаж л тэгээд хонь хариулна. Хээр гарч аваад үеийн нөхдүүдтэй охидуудтай уралдана.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Бүр морин дээрээ эмээл дээрээ хойшоо хараад суучихаад их дүрсгүй байсан би. Ерөөсөө мориноос айдаггүй моринд туулиад хаячихаар хөөгөөд байж барьж аваад дахиад унаж аваад давхидаг тийм л байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр баруун Шил гэж байсан юм. Одоо казакын нутагт манай аавын хамаатан айлд би байж байсан. Тэгээд нөгөө тэмээ хариулдаг байхгүй юу би тэр айл хөрөнгө малтай их баян айл байсан. Аав бид нарыг нэг нэгээр аваачиж тэгж л зарж тус болж бид нар байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд нөгөө тэмээ хариулаад явдаг жоохон юм нь яг л тэмээний бөхтэй чацуу тийм бага байсан гэж хэлдэг юм манай аав
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд нөгөө тэмээ чинь нөгөө их эдэлгээнд ордоггүй зүгээр нэг их хэрэглэдэггүй тийм их одоо зоорин гэж хэлдэг. Тийм тэмээнүүд чинь тоглоод нэгнийхээ бүр уруу газар нэгнийгээ хөөгөөд л яваад өгдөг. Би тэгэхлээр зэрэг би бандаан шар гэдэг нэг ат нь байсан. Тэрнийг их унадаг би, тэгээд тэмээн ингээд таварч байхад чинь тэрүүнд тэгээд л явж л байсан би
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хонь хариулахаараа үнэг чоно хоёрыг ялгадаггүй. Нөгөө юм л харагдахлаар үнэг чоно хоёрыг ялгадаггүй их бага байсан байлаа. Тэр бас тэгээд нөгөө хонио хөөгөөд ирдэг. Тэгээд манай эгч загнаад бид нарыг чинь намайг л өдрөөр хонь тууж ирлээ ч чи хонь олигтой хариулахгүй байна ч гээд загнадаг. Тэр эгч бас хүүхэд мүүхэд гараагүй тийм эгч байсан байхгүй юу манай тэгээд бид нарыг чинь бас сайн ойлгодоггүй.
Хишигсүрэн -
Хэдэн наснаас эхэлж хүүхэд хонь хариулах уу
Түвшинжаргал -
Долоо наймтайгаас нь би одоо Цагааннуурт сургуульд 12-тойдоо сургуульд орж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд түүнээс хойш байнга нэгдлийн мал маллаж байсан.
Хишигсүрэн -
Яагаад Цагааннуурт танайхан та хэдийг сургуульд өгсөн юм бол
Түвшинжаргал -
Тэр аавын төрлийн Биризаан айл Байсан байхгүй юу. Сумын төвд очдог байлгадаг айл байхгүй тэгээд бид нарыг тэнд өгсөн юм. Эгч бид хоёрыг
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд казакын сургуульд ямар олигтой сурав гэж
Хишигсүрэн -
Казак хүүхдүүдтэй хамт сурах уу?
Түвшинжаргал -
Казак хүүхдүүдтэй хамт сурна тэд нартай хамт сурч байсан.
Хишигсүрэн -
Ямарч байсан бичиг үсэг мэддэг болоод
Түвшинжаргал -
Бичиг үсгийн минь тэрүүгээрээ тэгээд л нэг худалдагчийн курс тийм юмаанд суугаад л тэгээд
Хишигсүрэн -
Хэзээ хаана
Түвшинжаргал -
Энд аймагт
Хишигсүрэн -
Одоо та 4-р анги төгссөн гэсэн ш дээ.
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
16-тай төгссөн байна ш дээ тийм үү
Түвшинжаргал -
Тийн. 4-р анги төгсөөгүй 2-р анги төгссөн юм би
Хишигсүрэн -
2-р анги төгссөн
Түвшинжаргал -
Тийн манай эгч 4-р анги төгсөөд гарахлаар би нөгөө эгчийг дагаад гарчихсан байхгүй юу
Хишигсүрэн -
Буцаж яваагүй юмуу?
Түвшинжаргал -
Тийн буцаж яваагүй. Тэгээд л 2-р ангиас гарчихсан. Ер нь л бага байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хонь их хариулж байсан би нэгдлийн хонь их хариулж морьтой их уралдаж байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Хаана уралдах уу?
Түвшинжаргал -
Хөдөө бэлчээрт хонь хариулж яваад л найзуудтайгаа
Хишигсүрэн -
Хүүхдүүд нийлээд үү?
Түвшинжаргал -
Тийн. Хүүхдүүд нийлээд одоо Низэд гээд манай тэр эгч одоо энэ Насанжаргал байна ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Сайд байсан Насанжаргал чинь Низэдийн дүү биш үү
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр Насанжаргалын ээж миний ээж хоёр ах дүү хоёр эгч дүү хоёр тэгээд Насанжаргалын байж байсан одоо Насанжаргал чинь багадаа манай тэр нагац ахынд байсан. Саржин хонь хариулж байсан ш дээ. Тэгээд одоо бид нар нашгар хамар гээд л Насанжаргалыг шоглоод нээрээ нэгэндээ нэр гөөд л заяндаа нь нашгар хамар гэж байдаг. Тэр Низэд гээд Насанжаргалын эгч бид хоёр бүүр ёстой байнга дагалдаж байдаг хоёр охин байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Ер нь таны хүүхэд байх үед эцэг эхчүүд хүүхдүүдээ ер нь яаж хүмүүжүүлдэг байв. Хүүхдүүд одоо сургууль номд
Түвшинжаргал -
Маш хатуу дэглэмтэй бүр одоо нэг л кино мино үзнэ гээд явахын бол манай ээж явуулахгүй ш дээ. Тэр Низэдийн аав ээж хоёр одоо их залуудаа өнгөрчихсөн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л Низэд нөгөөдөх чинь юманд явдаг гэхлээр манай ээж их хатуу хүн байсан. Чи эр хайж явваг гэж байна чи дандаа загнадаг. Тэгээд айгаад л нөгөөдөх чинь аав ээжээс нь их айна ш дээ бид нар ёстой. Одоо шиг биш одоо энэ хүүхдүүд чинь эх эцгээ нэг их яахгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Эрх чөлөө нь дэндчихсэн гэж хэлэхэд болдог. Тэгээд бид нар болохоор аав ээжээс нь айгаад ерөөсөө наашаа цаашаа явдаггүй. Ерөөсөө чаддаггүй тийм л байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгээд сургуулиас гарчихаад дахиад хонь хариулаад гэртээ байж байх уу?
Түвшинжаргал -
Тийн тийн. Тээгээд минь сургуулиас гарчихаад хонь мал хариулаад тэгээд байж байгаад энэ хүниэй танилцаад сумын төвөөр амьдарч байгаад сумын төвөөс наашаа ирсэн.
Хишигсүрэн -
За тэгээд аймгийн төвд ирэхээсээ өмнө сумын төвд цэцэрлэгт ажиллаж байсан гэсэн үү та?
Түвшинжаргал -
Тийн цэцэрлэгт ажиллаж тогооч хийж байсан.
Хишигсүрэн -
Тэр үеийн цэцэрлэг ямар байсан.
Түвшинжаргал -
Тэр үеийн цэцэрлэг чинь ёстой сайхан байсан. Энэ манай хоёр том охин Бөхмөрөнд гарсан. Энэ хоёр хүүхдээ аваад тэнд цэцэрлэгт өгчихөөд тэнд ажлаа хийгээд яваад л их сайхан байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Цэцэрлэг хаана байлаа тэгэхэд
Түвшинжаргал -
Сумын төв дээр нэг намхан цагаан байшинд байсан ш дээ. Захиргааны зэрэгцээ
Хишигсүрэн -
Ар талын
Түвшинжаргал -
Аан ха ар талын тэнд байдаг байсан.
Хишигсүрэн -
Тэгээд та ернь хийж явсан ажлуудынхаа тухай яриач. Одоо тэр ажилд тэгж орсон гээд тэр ажилд орох саналыг хэн тавив. Та тэр ажилдаа дуртай байв уу? Ажил хийхэд хэр бэрхшээлтэй байв
Түвшинжаргал -
Худалдааны хамтын тооцооны дэлгүүр гэдэг чинь одоо хамтраад долоо найман тав зургаан хүн ингээд хамтын тооцоотой дэлгүүрт ажилладаг байхгүй юу. Үйлчлэгч нар орохгүй тэнд үйлялэгч грушик тийм хүмүүс орохгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр худалдагч боогч хянагч кассын хүн орохгүй тусдаа нь тэр. Тэгээд тийм хэдэн хүн хамтын тооцоотой ажилладаг байхгүй юу. Би тэгээд тэнд л одоо бараг л бэлтгэгч хийнэ би. Хянагч хийнэ бас
Хишигсүрэн -
Тэр нь яана гэсэн үг үү
Түвшинжаргал -
Жижиглэн дээр зогсоно. Ингээд граммаар нэг хоёр төгрөгөөр тэр үед чинь их граммлуулж авдаг байсан ш дээ. Байсан юм грамм дээр нарийн грамм дээр би голцуу их ажилладаг байсан. Тэгээд бэлтгэл хийдэг бэлтгэл их хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Нэг ёсны боогч гэж хэлдэг. Тийм ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Сав баглаа боож байсан.
Түвшинжаргал -
Тийн сав баглаа боож байсан. Юм боож тавьж юм ирж хураах л тэр дэлгүүрийн барааг аль болох л их үзэмжтэй их гоё тийм л байлгадаг. Тийм их нягт нямбай. Ер нь тийм нягт нямбай тийм зантай. Ерөөсөө хүний хийсэн юм санаанд нийцэхгүй таардаггүй өөрөө хийж байж санаа нь амардаг. Тийм байсан би одоо ингээд хураачихаад эргээд хараад л нөгөөдөхийн чинь тоос шороогийн арчаад ингэж хураавал одоо аятайхан харагдах юм байна гээд одоо бүр талаар бас үнэлэгдэж байсан юм би. Бас нэг жил олон хотын аварга болоод тууз мууз зүүгээд бас нэг тийм болж байсан
Хишигсүрэн -
Аан ха. Одоо тэр үеийн бараа таваарын хангалт хэр байсан бэ? Одоо дэлгүүрт тавьж байгаа барааны нэр төрөл хэр байв.
Түвшинжаргал -
Одоо яг тэр үед болж билээ яг сайхан байсан ш дээ. Дандаа оросоос авна бид нар яинь их сайхан оросын одоо тэр л оросын алим гэж одоо ямар сайхан хичнээн гоё амттай алим ирж байлаа бид нар
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л нөгөөдөх цагаан самар мамар оросын чихэр одоо тун төрөл бүрийн чихрийг чинь манай монголын дотоод үйлдвэрийн чихрүүд тийм одоо хятадын бараа чинь их ирдэггүй байсан ш дээ тэр үед байхгүй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо тэгээд л тэд нарыг л одоо гол нь бэлтгэж л тэгж их тавьдаг байсан. Ээлжээр ажиллана.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Энэ 12 худалдагчтай дэлгүүрт ажиллаж байсан би тэгээд нөгөөдөх ээлжүүд чинь хоорондоо өрсөлддөг байхгүй юу нэгнээсээ л давж л төгрөг мөнгөө их хийхийн бодно. Тэгээд л өрсөлдөөд нөгөөдөх чинь гялалзуулж өгнө ш дээ. Коридорт авдартай юм хураачихаад тэрнийг чинь бараг нэг цагийн дотор боогоод хаячихна.
Хишигсүрэн -
Тэр уралддаг гэж байна ш дээ.
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Хүмүүсийн худалдан авалт өдөр болгон өөр байх уу?
Түвшинжаргал -
Тэгэхэд чинь ер нь худалдан авах чадвар их сайн байсан тэгэхэд, тэр одоо элсэн чихрийг чинь жишээ нь боогоод тавиад л киллээд тавиад тэр чинь бүр хүртдэггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хоёр килээр боож тавиад л нөгөөдөх чинь өдөрт бараг арваад уут элсэн чихэр боогоод тавьчихна. Байхгүй дуусчихдаг. 12 худалдагчтай дэлгүүр тийм их гүйлгээтэй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Ер нь хүнсний барааны нэр төрөл хэд байсан бол ер нь тэр үед
Түвшинжаргал -
Нэлээн их байсан
Хишигсүрэн -
Аан ха. Өөр таны ажилтай холбоотой дарга цэрэгнүүд нь ямар улсууд байв. Ажилчид хоорондоо ямар харилцаатай
Түвшинжаргал -
Тэр үед хамтын тооцоотой Долгор гээд бригадад ажиллаж байлаа. Отгон гээд одоохи Отгон эгч байсан ш дээ бас их нэртэй худалдагч хийж байсан. Тэр хүний нөмөрт байгаад долоо наймдугаар таан жилийн гавшгайч аваад би бас баг хамт олны хувьд тэгж авч байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. 12 худалдагчтай дэлгүүр ер нь аймаг болгонд байсан тээ тухайн үед
Түвшинжаргал -
Тийм байлгүй дээ дээр үед аймаг болгонд байсан юм бололгүй. Манайхан тэгж нэг их гадагшаа явж байсан биш.
Хишигсүрэн -
Хэзээ анх нээгдсэн дэлгүүр вэ? 12 худалдагчтай дэлгүүр
Түвшинжаргал -
Далан хэдэн онд л ер нь далаад онд л эхэлсэн байх тэр
Хишигсүрэн -
Аан ха. Одоо та сургуульд сурахгүй 2-р ангиасаа орхичихсон гэсэн тээ
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Хожим нь нөгөө сургуульд сурдаг байж сургуулиа гүйцээдэг байж гэдэг юмуу ер нь сургуультай холбоотойгоор тэгж харамсах сэтгэл төрж байсан уу?
Түвшинжаргал -
Байлгүй яахав. Ёстой их харамсдаг байсан юм би ямарч байсан найм төгсчихсөн байсан бол би арай нэг гайгуй байх байсан гэж боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха. Ер нь гэрээ санаад л сургуулиас гарчихсан юмуу
Түвшинжаргал -
Тийн одоо тэр Хорлоо эгч ч 4-р ангиа төгсөөд гарахлаар би сөн дагаад гарчихаж байгаа байхгүй юу. Би тэр казакын сургуульд гэр орноосоо их хол гэр орноосоо хол аав ээжээ санаад л тэгээд гарчихсан. Тэгээд нэг оройгоор нэг наймдугаар анги төгсөөд л
Хишигсүрэн -
Аан ха, хаана төгсөх үү? Наймдугаар ангийг оройгоор
Түвшинжаргал -
Бөхмөрөнд төгссөн.
Хишигсүрэн -
Ямар цагт орой 8-р ангийн хичуул орох уу?
Түвшинжаргал -
Орой л ажил тарсны дараа ордог байсан юм.
Хишигсүрэн -
Тэгээд хэн хичээл заадаг байсан бол
Түвшинжаргал -
Аа ай
Хишигсүрэн -
Хэн хичээл заах уу тэр хичээлйг
Түвшинжаргал -
Одоо тэр сумын захиргаан дээр зааж байсан байхгүй юу. Үгүй багш нар заадаг байсан. Худал хэлж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Багш нар заадаг байсан
Хишигсүрэн -
Таны нөхөр бас Бөхмөрөний хүн юмуу?
Түвшинжаргал -
Тийн манай нөхөр Бөхмөрөний 1-р бригадын тэр Дамба гээд Наранцэцэг эмч байсан
Хишигсүрэн -
Тийн
Түвшинжаргал -
Тэр Наранцэцгийн чинь аав нь манай өвгөний ах нь том ах нь
Хишигсүрэн -
Аа за за. Аа одоо юу гэдгийн таныг амьдарч байгаа энэ хугцаанд эмэгтэй хүмүүсийн одоо байр байдал нийгмийн амьдралд оролцож байгаа оролцоо яаж өөрчлөгдөж байна. Мөн адилхан эрэгтэй хүмүүсийн ч гэсэн байр байдалд өөрчлөлт орж байна уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай та ер нь юу гэж боддог вэ? Дээр үеийн хүмүүс ямар байсан бэ? Одоо ямар болж байна вэ гээд л
Түвшинжаргал -
Одоо чинь харин их л сайхан чөлөөтэй аль болох л их л хөдөлж л их хөдөлмөрлөсөн хүн л амьдардаг цаг биш үү. Одоо ер нь хөдөлж чадаж л хөдөлмөр хийхгүй байхын бол тэгээд ядууралд орно. Тэгээд л хийж бүтээж л хөдөлж л байж хүн амьдардаг цаг болсон. Одоо ер нь шалгуур нь тийм л юм ер нь зах зээлийн нөхцөлд одоо ер нь тэтгэвэрт гарсан ч гэсэн одоо би тун байнга гэрт зүгээр байж чаддаггүй. Бүр болж өгвөл ерөөсөө хоршоолол моршоолол нэг тиймэрхүү юм байвал нэг орчих санаатай л байдаг юм биш үү.
Хишигсүрэн -
Орж юу хийх үү?
Түвшинжаргал -
Орж өөрийнхөө чадах юмаа хийнэ ш дээ бас. Даанч бас нэг хөдөлмөрийн чадвараа алдчихаагүй гайгуй л байна
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тийн. Амьдралд ч гэсэн нээмэр болохуйцаа тэгээд л өдөр өнгөрөөхөд ч гэсэн нэмэр болно л тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Тэгнэ тэгнэ
Түвшинжаргал -
Тэгтэл одоо тийм юм байдаггүй.
Хишигсүрэн -
Таныг ажил хийж байх үед таны ажлын сайхан одоо дурсууштай юм одоо юу байсан бэ?
Түвшинжаргал -
Одоо тэр хамтын тооцоотой ажиллаж байх үе гэдэг чинь ёстой сайхан байсан байгаа юм. Хамт олон амжитанд хүрч одоо тэр ер нь их сайхан тэр
Хишигсүрэн -
Юу нь сайхан, хамтын тооцоотой байх нь сайхан гэдгийг чинь би сайн ойлгохгүй байгаа байхгүй юу.
Түвшинжаргал -
Одоо хүмүүс хоорондын нөхөрлөл одоо ер нь тийм л их байж байж л хамтын тооцоотой хүмүүс гэдэг маш их нэгэндээ итгэж байж л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо нэг нь итгэл алдахын бол тэгээд байхгүй биш үү тэр чинь
Хишигсүрэн -
Бүгдээрээ унана
Түвшинжаргал -
Тийн. Тэгээд одоо маш их хяналт сайтай байна. Хүмүүс чинь өөрөө ороод тороо бариад бараагаа хийж аваад гарч ирж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Өөртөө үйлчлэх дэлгүүр
Түвшинжаргал -
Тийн өөртөө үйлчилнэ. Тэгээд ингээд явсаар байгаад хянагчийн хажуугаар ирээд байж байх чинь тэнд одоо бэлтгэл хийж байсан би чинь хамгийн их хянах ёстой тэрнийг
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгэхгүй бол ззарим хүмүүс чинь ингээд элсэн саахар маахар тэгээд л бүүр нэг хотон авгай өмдөн дотроо улаан тамхи хүртэл хийчихээд
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Би тэрнийг барьж байгаа юм. Хойшоо хараад бүр юм хийгээд байсан байхгүй юу нэг хотон авгай
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хураачихсан улаан тамхи байсан. Энэ одоо юу хийгээд байгаа юм бол ингээд л юм хийгээд байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд наадах чинь ер нь одоо арай л өмд рүүгээ юм хийчихмээргүй юмаа наадахаа чи хараад бүр нэг сайн шалгаад гарга гээд хяналтанд очоод хэлчихээд хянагчдаа нь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Юмаа нь бэлтгээд зогсож байсан чинь аа манай тэр ахлагч л одоо тачигнаад яасан чинь өмд нь дотроо улаан тамхи дүнсэн тамхи чинь том ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хийчихээд гарч яваад баригдаж байдаг. Тэгээд л одоо жишээ ньь ингээд харж байхад чинь нэг хүн элсэн чихэр ингээд л хагас кило элсэн чихэр аваад л өвөрлөтчихөөд бүүр настай нэг хүн гарч байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд хянагчийн хажуугаар очоод ингээд эргээд гараад оо зүгээр их сайхан зантай гарч байна л тэр хүн
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л урьд нь очоод хэлчихэж байгаа юм би тэр чинь наад хүн чинь нэг юм өвөрлөсөн шүү чи сайн шалга гээд л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд нөгөө хүн шалгахаар элсэн чихэр нь нараад ирэх жишээтэй. Хагас кило хориндөрвийн чихэр аваад өвөрлөчихнө бас. Тэгээд нөгөө юу эс байх вэ тэрнээс тэрэнд чинь авахгүй юм байхгүй тэнд тэгээд бэлтгэгчийн хажууд одоо хүмүүс чинь тороо тавиад ордог байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгэчихээд сагс аваад орно. Тэгэхлээр одоо нэг жишээ нь тэр яг боовноос аваад голоор ингээд тавьчихсан том лангуунаас чинь одоо энэ лангуу байлаа гэхэд чинь тэрнээс нэг кило боов аваад хариу эргэж ирээд нөгөө өөрийнхөө торонд хийчихээд дахиад эргэж ирээд ингээд гардаг байхгүй юу. Тэгэхлээр нь би нөгөөдх чинь хянагчдаа очоод хэлчихнэ. Би тэгээд гүйгээд байж бас болохгүй тэр чинь би тэнд л юмаа хийх ёстой байхаас энэ хүн чинь ингэлээ одоо яах аа та нар өөрснөө мэдээрэй. Энэ хүн торондоо ингээд нэг боов хийчихлээ.
Хишигсүрэн -
Өөрснөө мэдтэн гээд та шалгадаггүй байсан
Түвшинжаргал -
Та өөрснөө мэдтэн одоо ингэлээ гээд би хэлчихнэ. Та тороо аваад ир, нөгөө хүн чинь хянагчийн хажуугаар очоод гарч яваад тороо аваад гардаг байхгүй юу. Та тороо наашаа аваад ирээч гээд л нөгөө хянагч тэгээд л барьж авч байгаа юм чинь
Хишигсүрэн -
Аан ха. Барьж авчихаад цагдаад шилжүүлэх үү үгүй юу?
Түвшинжаргал -
Үгүй тэрэнтэй тэгээд зохицоод гаргачихна.
Хишигсүрэн -
Ер нь тэгээд хулгай маягийн юм хэр их гарах уу?
Түвшинжаргал -
Их гардаг. Хамтын тооцоотой дэлгүүрт их гардаг. Тэгээд л хяналт сайтай байж байж л өр дутагдалд орно ш дээ бид нар
Хишигсүрэн -
Барихгүйгээр алдах тохиолдол хэр их гарах уу?
Түвшинжаргал -
Нэгнийгээ хянан бас цүнхнүүдээ ингэж бүр шалгуулж гарна ш дээ нэгэндээ оройд тарахаараа
Хишигсүрэн -
Аан ха. Хүмүүс тэр дэлгүүрээр үйлчлүүлэх хэр дуртай байсан бэ?
Түвшинжаргал -
Дуртай дуртай
Хишигсүрэн -
Яагаад хулгай хийх гээд үү?
Түвшинжаргал -
Үгүй ээ яалаа гэж тэр хүмүүсийн чинь одоо бид нар чинь худалдагч хүн чинь аль болох эелдэг зөөлөн зан харьцаатай шуурхай л байж байж хүмүүсийн юуг татна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгж л үйлчилж байсан юм бид нар. Эрэлт хүсэлтийн хангана. Нөгөөдөх мэдүүлнэ одоо тийм юм хэрэгтэй байна гэхлээр тэрнийг нь захиалагч авч ирнэ манайд ахлагч, байнгын ахлагч тэр барааг татан авалтыг л ахлагч хийнэ. Сектортоо захиалгаа өгнө.
Хишигсүрэн -
Аан ха. Ямар бараа ер нь ховор живэр бараа байсан бэ?
Түвшинжаргал -
Уг нь ч их хэцүү
Хишигсүрэн -
Яагаад ховор живэр
Түвшинжаргал -
Ухаан бас муудаж одоод байна би
Хишигсүрэн -
Аан ха
Үнэртэй ус, тамхины төрөл
Түвшинжаргал -
Дээр үед чинь ховор бараа нь их байлгүй яахав. Хааяа нэг бараа нь ирэхлээр чинь гадаа хаалга дээр хүмүүс их оочерлочихсон байдаг. Одоо бол тийм юм байхгүй ш дээ
Хишигсүрэн -
Тийн овоорчихсон тээ.
Түвшинжаргал -
Тийн оочерлочихоод
Хишигсүрэн -
Нээгдээгүй байхад нь тийм бараа гарах гэж байна гээд
Түвшинжаргал -
Оочерлочихоод өөрснөө хувааж авч байна гэж ярилцаад гадаа шуугилдаад л
Хишигсүрэн -
Өөрснөө хувааж авч байна гээд үү
Түвшинжаргал -
Тийн. Нөгөө нэг шинэ жил баяр ёслол болохын өмнөхөн бараа нь ирнэ ш дээ. Хүнсний бараа янз бүрийн ховор чихэр михэр юу эс байх уу одоо
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Чихэр печень алим юу эс байх вэ тэр чинь одоо байнгын байдаггүй байсан тэд нар бол бас тэгэхдээ. Тэгээд л нөгөөдөх чинь ирэхлээр нөгөөдөх л оочерлож байдаг амьтан шуугилдаад өөрснөө хувааж авч байна гээд шуугидаг байсан юм.
Хишигсүрэн -
Ямар ямар бараанд оочер их үүсэх үү
Түвшинжаргал -
Тэр үед чинь тэгээд л өмсөх зүүх болоод идэх уух янз бүрийн тэр ховор юманд бас зөндөө л их байсан даа тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо хэвтэй одоо чинь бүр бүр жинхэнэгээр хангагдчихсан байна ш дээ. Чанар муутай л болохоос юм л байна. Мөнгөтэй хүнд болбол дээр үед чинь болохоор бас нэг тийм их элбэг байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хааяа хааяа нэг баяр дөхүүлж байж одоо нэг тийм ховор бараанууд ирдэг. Тэр 12 чинь ховор бараан ирсэн үед бол бүр аюултай их урт оочер гадаа нь үүсчихээд л тэгж л байсан юм тэр. Хүүхдийн хувцас нь янз бүрийн юманд л
Хишигсүрэн -
Тэгээд би ойлгохдоо социализмын үед хүмүүс мөнгөгүй байдаг. Ерөөсөө нөгөө нэг бараа ховор байсан гэж ойлгоод байгаа ш дээ.
Түвшинжаргал -
Тийн тийм байсан.
Хишигсүрэн -
Янз бүрийн бараа болгон бараг, хамгийн элбэг бараа юу байдаг вэ?
Түвшинжаргал -
Тэр оочер дугаар их байна гэдэг чинь
Хишигсүрэн -
Ховор байна гэсэн үг ш дээ
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Хамгийн элбэг бараа юу байсан бэ?
Давс
Түвшинжаргал -
Давс тэгээд энэ хүнсний үйлдвэрийн өөрийн амьдын дотоодын бүтээгдэхүүнүүд байсан байх л даа. Гаднаас бас их чихэр тэгээд л дотоодын чихрүүд л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л гадаад чихрүүд нэг их ирдэггүй байсан ш дээ бас дотоод чихрүүд голдуу
Хишигсүрэн -
Таныг одоо танай ээж эмэгтэй хүүхэд гэдэг утгаар тээ яаж хүмүүжүүлдэг байсан бэ? Та охидуудаа яаж хүмүүжүүлэв. Эмэгтэй хүнийг яаж хүмүүжүүлж нийгмийн амьдралд оролцуулах ёстой гэж та боддог вэ?
Түвшинжаргал -
Манай ээж аюултай хатуу хүн байсан бүр чих, санаанд нь хүрэхгүй болохлоор одоо хүний чих, би чихээ маш их мушгиулж байсан ээжээр нь аав ч надыг нэг их зоддоггүй байсан. Одоо бид нар чинь дөрвөн эмэгтэй хүүхэд гарч байж тэгээд тав дахь дээр нь эрэгтэй дүү гарсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо тэр Лхагвасүрэн, Энхтайван гээд хоёрхон эрэгтэй дүүтэй би тэгээд л одоо хоёр эрэгтэй дүү дагуулж ирсэн гээд манай аав надыг шүтчихсэн ерөөсөө гар хүрдэггүй. Ээж л бол ерөөсөө хэзээд л бол чих авчихсан байдаг тэр. Тийм их халгаатай халтай. Янз бүрийн доголдолтой юм хийхийн бол тэрэнтэй хатуу ярина. Ээж ааваас нь их айдаг байсан би бүр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Энэ Энхтайван гэдэг дүүгээ би нэг галын хөвөөнд суугаад ингээд барьж байгаад нөгөө хөдөлгөөнд нь ингээд алдаад түлчихсэн байхгүй юу
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд цастай тэр жил Жигэртэйн гол гэдэгт байсан хөл нүцгэн гараадд өнөөх чинь зугатаад би тийм их аймхай. Тэгээд орж ирдэггүй нөгөөдөх чинь аав сүүлд нь уйлж гуйж байж надыг оруулж авч байдаг. Өвдөнө гэж бодоод нөгөө
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд би аав ээжээс нь тэгж их айдаг байсан. Тэгтэл өөрийн охидуудыг тэгж нэг их бас тэгж хатуу байж чаддаггүй ээ. Одоо тэгээд орчин цагийн юугийн дагуулаад л тэгэхдээ манай охидууд хүмүүжилтэй. Сурлагандаа нь ч сайн байсан гурван охин
Хишигсүрэн -
Аан ха. Таны охидууд юу хийж байгаа вэ? Нэг нь англи хэлний багш тээ?
Түвшинжаргал -
Нэг нь англи хэлний багш, нэг нь тогооч хийж байна. Энэ анагаахын сургуульд ороод тэр охин гурван жил сураад бүр одоо ангийн дарга марга тэгээд сайхан явж байсан хүүхэд нэг их задлангийн юунд ороод
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Задланд оруулаад тэгээд мөн тийм их өндөр дээрээс нас барж унасан тийм их махлаг хүн байсан. Гар нь ингээд ширээн дээр задлангийн өрөөнд ширээн дээрээс шалан дээр ингээд унасан юм байна л даа. Тэгээд нөгөө хүүхэд чинь жоохон оюутан эмэгтэй хүүхэд тэрнээс айчихаад тэгээд хаячихсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо тэгээд зах дээр өшөө юманд орж барьсан ч үгүй байхгүй тэгээд гурван жил анагаахад сурчихаад зах дээр одоо гуанзанд ажиллаж байна. Тэгээд дунд охин наймаа хийдэг. Дунд хөвүүн хотод батлан хамгаалах их сургуульд тэнд нэг зураг авдаг ажилтай юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Оператор ямар нь гэнэ тэр зураг авдаг тийм ажилтай.
Хишигсүрэн -
Одоо таны ажил хийж байх үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага одоогийн хүмүүс
Түвшинжаргал -
Маш өндөр хариуцлагатай
Хишигсүрэн -
За
Түвшинжаргал -
Яг л юм юмандаа эзэн болсон тийм их сайхан байсан цаг. Юмнаас дарга нягтлан захиргаадалтын үе байсан болно тэр одоо барааны мэргэжилтэн хүн гэж одоо барааны мэргэжилтэнээс их айдаг бид нар
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр хүнээс их айдаг байлаа. Худалдааны тэр дарга нараас их айдаг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Юмаа яг чанартай хийх цагт хийдэг тийм байсан. Их хариуцлага өндөр байсан тэгэхэд одоо бас нэг жаахан тийм сулавтар талдаа болчихсон тийм л юм байгаа.
Хишигсүрэн -
Та ардчилал гарч ирэхэд яг юу хийж байв. Ардчилалыг та ер нь юу гэж хүлээж авсан бэ?
Түвшинжаргал -
Ардчилал чинь бас харин гэмгүй л ер нь их бас зарим талаар нь ардчилал бас зүгээр, зарим талаар нь бол хэтэрхий бас их чөлөөтэй болгочихсон.
Хишигсүрэн -
Юу нь сайн юу нь муу байна гэж та боддог вэ?
Түвшинжаргал -
Одоо залуучууд болж билээ дээрүед чинь их дэг журамтай байсан одоо арай их хэтэрхий их задгай болчихсон юм шиг санагддаг надад хэтэрхий их дураараа нь одоо бүр үнэн хэтэрхий бүр чөлөөтэй болчихсоноос болж байдаг болов уу одоогий хүмүүжил ийт тийм талаар нь жаахан доголтой ч гэлтэй. Архидалт ихэсчихсэн залуучууд тийм л болчихсон цаг л ер нь залуучууд хөгшингүй ер нь эрэгтэй эмэгтэйгүй энэ архидалтгэдэг юм нь хэтэрхий замбараагүй болчихсон цаг бүр дэндүү
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэрүүнд бас их эмзэглээж явдгийн би, миний ч бас нэг хөвүүн том хөвүүн хотод байсан. Эндээс хот яваад шилжээд явсантэр бас одоо хүний хүүхэд хэлэх юм биш муугийн хайна гэхийн биш миний тэр бас их архи уудаг болчихсон.
Хишигсүрэн -
Аан ха. Ер нь ардчилал үр шимээр юу болно гэж ардчилалаар та ер нь юу хүлээж байсан бэ? Одоо хүлээлтэндээ ямар хариу авлаа гэж бодож байна вэ? Ардчилалыг та юу гэж ойлгож байсан бэ анх гарч ирэхэд
Түвшинжаргал -
Анх гарч ирэхэд нь нэг их яриад үнэлдэггүй байсан. Тэгж байгаад сүүлч ирээд бас сонгуулиар, одоо жишээлвэл өнгөрсөн сонгуулиар болохлоор манай энд чинь Хүрэлбаатар, Нямдорж, Чойжилсүрэн гурав яасан юм. Тэгээд Хүрэлбаатар тэртээ тэргүй гарна гэж үзээд би ардчилалд нөгөө хэнийг нэрийн мартчихлаа
Хишигсүрэн -
Дорлигжав уу
Түвшинжаргал -
Дорлигжавыг дэмжиж байсан би. Ардчилал чинь бас хэрэгтэй юм бас байна л ардчилалд чинь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд Нямдорж, Чойжилсүрэн хоёрт яачихаад тэгээд ардчилалаас дорлигжавыг дэмжээд би гарын үсэг юу яаж л байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр ммэтчилэнгээр ардчилад чинь бас хэрэгтэй юм байна.
Хишигсүрэн -
Өмч хувьчлалын тухай та ер нь санаж байна уу? Өмч хувьчлалаар танайх ер нь ямархуу байдалтай тэр нөгөө өмч хувьчлалыг өнгөрөөсөн бэ? Өмч хувьчлалын үр дүнд жирийн айлуудад юу оногдов гэсэн асуулт асуугаад байна.
Түвшинжаргал -
Өмч хувьчлал гэдэг чинь хөдөө нэгдлийн мал маллаж байсан улс тэр чигт малаа нь авсан ш дээ. тэр одоо яг мал маллаж байсан хүмүүс болохлоор бас ер нь их ашигтай юм нь болсон тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Жишээ нь энэ орон сууц боловч хувьчлаад л энүүд чинь бас л их сайхан юм. Тэр чинь бас ямар боловч улсын орон сууцад байж байгаад хувьдаа болгоод авчихаж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Бас л их сайхан юм нь тэр
Хишигсүрэн -
Гэтэл
Түвшинжаргал -
Тэгэхдээ нь одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд жишээ нь манай төр засаг ямархуу байдалтай байна бас энэ чинь бас л нэг л сайн болж өгөлгүй байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгэхэд чинь жишээ нь цэцэрлэгийн хүүхдүүдийг ингээд л зуун хувиар төрөөс зардлын даана тэр чинь зөндөө их юм орж байгаа ш дээ тэрэнд хөрөнгө
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэрнийг гэх мэтчилэнгээр одоо нэг цөөхөн хувиар эсхүл хөнгөлөх ч юмуу шууд бас нэг их тэгж яана гэдэг чинь төр засагт нэлээн их ачаалал нэмэгдэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Сайн тогтвор суурьшилийг бодбол төр засаг чинь хэцүү л байна манайд
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр мэтчилэнгээр арай нэг хэтэрхий бүр нэг их туйлшраад л төрөөс даана гээд байхын бол энэ хүмүүс чинь одоо тэгээд одоо янз бүрийн юм болоод байна ш дээ одоо юм болохлоор төр рүү нь янз бүрийн юм чихээд л бас нэг тийм төрөөс л янз бүрийн юм болж байна л гээд л ингээд төр засгаас болж тийм задгай янз бүрийн юм болж байна гээд байдаг чинь бас л буруу гэж үздэг юм би. Жишээ нь тэр хүүхдийн юуг болбол гаргасан үр хүүхдийнхээ юуг одоо бас нэг хэсэг хувиар ч гэсэн хөнгөлөлт үзүүлдэг ч юмуу ер нь нэг их чөлөөлчилгүй байж байвал зүгээр юм гэж бодогдоод байдаг юм надад бас тэр мэтчилэнгээр янз бүрийн юмыг бас төрөөс яагаад байх чинь бас л хэцүү л байх гэж би хувьдаа боддог юм.
Хишигсүрэн -
Ер нь социализмын үед байсан амьдралаас юун сайхан байсан. Юу их хэцүү бэрхшээлтэй байсан гэж та боддог вэ? Сайхан юм юу байсан бэ ер нь
Түвшинжаргал -
Социализмын үед юм юм нь сайхан дэгтэй журамтай л байсан. Ер нь их замбараатай одоо чинь бас тэгээд одоо жишээлэхийн бол би манай тэр том залуу надыг нодлин Утай гүмбэн авч яьсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд хятадуудын тэр хөдөлмөрч чанар юмандаа эзэн болж байгаа байдал ёстой айхтар тэр зам хүн чинь нэг ногоо тарьсан бол тэрэндээ эзэн болчихсон. Мод тарьсан бол тэрэндээ эзэн болсон. Зам тавьсан бол тэрэндээ эзэн болсон. Яг л юм юмандаа эзэн болчихсон байна. Тэгээд одоо монгод ороод ирэхэд чинь дэндүү задгай
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд энэ төр засгийн бодлого ч гэсэн тэгээд л нэг зарим юман дээр харамсмаар санагддаг бас тэгэхлээр нэг л тиймэрхүү л байж байж одоо хятадтай харьцуулахын бол тэр ер нь хөдөлмөрч чанар тэгээд дөрвөн цагт босож аваад шуугилдаад эхэлчихэж байна. Тэр зүгээр л бужигнасан ер нь хятадын тэр амьдрал гэдэг чинь нөхцөлгүй юм юм нь эмх цэгцтэй яг л юм юмандаа эзэн болсон тийм. Монгол улс хэзээ нэг тийм болох бол гэж боддог юм. Хөдөлмөрч чанар ерөөсөө хөдөлмөр хийдэггүй монгол хүн чинь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо ер нь хөдөлмөрийн чавдартай хүн болгон хөдөлмөрлөж байж амжилтанд хүрэхээс биш залхуураад л одоо нэг нь хөдөлмөрлөж байдаг. Нэг нь гэртээ тэгсхийгээд бараг л амьдралаа даатгачихсан одоо чинь бараг эмэгтэйчүүд талдаа амьдрах зүтгээд байна ш дээ. тэгэхэд чинь эрэгтэйчүүд нь дэндүү нэг л эрх чөлөөтэй болчихоод л ууж идсэн бараг тиймэрхүү л байдалтай л байна. Тэр ер нь бас их харамсдаг юм би.
Хишигсүрэн -
Хятаду удын хөдөлмөрч тэр юм юмандаа эзэн болсон зан чанар социализмын үед монголчуудад байсан уу?
Түвшинжаргал -
Байлгүй яахав яг л байсан.
Хишигсүрэн -
Яагаад тэрийгээ алдчихав ер нь
Түвшинжаргал -
Хэн мэдэх вэ ардчилал гарч ирээд жаахан арай л задгайрчид уу гэж бодоод байна.
Хишигсүрэн -
Та яагаад болгоомжлоод байна. Та зүгээр чөлөөтэй ярихгүй юу.
Түвшинжаргал -
Тэр хэвээрээ байсан болбол хятад шиг гайгуй амьдрах байсан болов уу гэж боддог юм би бас хэтэрхий задгай болсон.
Хишигсүрэн -
Таны амьдралд одоо гүнзгий нөлөөлсөн. Амьдралд өөрчлөлт оруулсан тийм ямар үйл явдал байдаг вэ? Тэр үйл явдал ямарч үйл явдал байж болно ш дээ. Сайн муу сайхан муухай эргэж дурсмааргүй эсвэл эргэж дурсах ёстой ч юмуу тээ
Түвшинжаргал -
Хэлмээр юм нь байна л эгч нь ёстой сайн сийрүүлж хэлж чадалгүй байна.
Хишигсүрэн -
Аан ха, жишээ нь
Түвшинжаргал -
Хэлж чадахгүй юм байна.
Хишигсүрэн -
Таны хамгийн их баярласан зүйл юу вэ? Санаанаас гардаггүй баяртай тийм үйл явдал юу вэ?
Түвшинжаргал -
Одоо тэр гавшгайчийн тэмдэг авч байсан 80 жилийн ойн медаль авч байсан хамт олноор нь ажиллаад л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хамт олноор нь амжилтанд хүрч тэр ажил хийж байсан үе л сайхан байсан надад тэгээд тэтгэвэрт гарахлаар хүн бас их хэцүү
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хийх хэлэх үг олддог ч үгүй бас хэцүү л дээ
Хишигсүрэн -
Аан ха. Ажил хийж насаараа явсан хүнд үү?
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Одоо таны юу гэдгийн хамгийн хэцүү хүнд одоо тохиолдож байсан тийм үйл явдал юу байх вэ? Хамгийн хэцүү юм
Түвшинжаргал -
Нэг их тийм нь байгаагүй ээ эгчид нь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ер нь нөхөр ч тийм нэг сайхан тогтуун төлөв түвшин хүн байсан. Маш их тийм ажлын өндөр хариуцлагатай хүн байсан. Тэр ер нь одоо гэр бүлдээ их халамжтай
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Амьдралын их бэрхшээл гээд байх юм байгаагүй. Сайхан амьдарч байсан болох бүтэхээр нь
Хишигсүрэн -
Та хүүхэд байхдаа ер нь юу хүсэж мөрөөддөг байсан бол тэрийгээ одоо санадаг уу
Түвшинжаргал -
Тэр одоо хүсэл мөрөөдөл байлгүй яахав
Хишигсүрэн -
Та шашин хэр шүтэж байна
Түвшинжаргал -
Шашин шүтнээ бас нэлээн шүтлэгтэй
Хишигсүрэн -
Хэзээнээс эхэлж шүтэв. Социализмын үед таны шүтлэг байсан уу?
Түвшинжаргал -
Бараг л байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Яагаад байхгүй байсан юм бол тэр үед
Түвшинжаргал -
Тэр үед бас жаахан эмзэглэдэг байсан үе биш үү
Хишигсүрэн -
хориотой тиймээ
Түвшинжаргал -
Манай нагац ах чинь одоо тэр Насанжаргалын бид нарын ээжийн ах их сайхан юутай хүн байсан ш дээ
Хишигсүрэн -
Номтой
Түвшинжаргал -
Номтой
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л одоо тэр ах л тэр юмаа их л нууж л хааж л их тэгдэг байсан юм.
Хишигсүрэн -
Одоо тэр хүн та нарт нууцаар юу хийж өгөх үү
Түвшинжаргал -
Манай аав ч гэсэн одоо бас номтой хүн байсан. Тэгээд л бид нар нэг л өвдөж барих юм гарна ш дээ. Тэр үед бас л тэгээд нүүр гарын угаагаад л ном уншаад л тэгчихдэг хүн байсан. Удмын жаахан номтоы хүн байсан.
Хишигсүрэн -
Одоо тэр өөрийнхөө хүүхдүүдийг эмчилдэг шигээ бусад хүний гуйлгаар тэгж нөгөө айлд ном уншиж өгч айлын хүүхэд эмчлэхээр юманд явдаг байсан уу танай аав
Түвшинжаргал -
Явдаггүй
Хишигсүрэн -
Нутгийн хүмүүс мэддэг байсан уу
Түвшинжаргал -
Байсан бас
Хишигсүрэн -
Түр завсарлах уу
Түвшинжаргал -
Тэгье
Ярилцлага1-2
Хишигсүрэн -
Та энэ жимсний мод хэзээнээс тарьж эхэлсэн бэ? Хэр их ургаж байгаа вэ?
Түвшинжаргал -
Одоо нэг тав зургаан жил блж байна. Чацарганаас нэг 60 кило орчим авчихдаг юм.
Хишигсүрэн -
Жилдээ юу? Нэлээн их авдаг юм байна ш дээ
Түвшинжаргал -
Тийн. Тэгээд өөрийнхөө хэрэгцээ хангаад л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Өөрийнхөө хэрэгцээ бол хангачихна. Хүүхдүүдээ өгөөд л өөрийнхөө хэрэгцээг. Нодлин жил чацаргана зургаан сард дууссан.
Хишигсүрэн -
Бүтэн өвөл хэрэглээд
Түвшинжаргал -
Тийн. Тэгээд сок хийж уугаад л
Хишигсүрэн -
Яаж хадгалдаг вэ?
Түвшинжаргал -
Хөлдөөгчинв хадгалччихдаг.
Хишигсүрэн -
Хуучин тэр социализмын үед айлууд ингэж хашаандаа чацаргана үхрийн нүд тарьдаг байсан юмуу? Хувийн аж ахуй эрхэлж
Түвшинжаргал -
Ер нь их ховор байсан.
Хишигсүрэн -
Яагаад тарьдаггүй байсан бол
Түвшинжаргал -
Мэдэхгүй л одоо тэр
Хишигсүрэн -
завгүй байсан уу эсвэл тарихыг хорьдог байсан болов уу?
Түвшинжаргал -
Манайхан бол энэ чинь хэдэн онд ирлээ за байз ерэн ирээд одоо нэг арваад жил болж байна одоо тэгэхлээр чинь энд ирж буугаад манайхан энэ урд байсан юм.
Хишигсүрэн -
2000 онд ирсэн байна.
Түвшинжаргал -
Тэгсэн байх энэ манай дүү чинь агрономч болно тэгээд нэг хэдэн чацарганы мод авч ирж өөринхөө хашаанд манай хашаанд суулгасан байхгүй юу. Тэгээд л тэрнээс одоо ингэж л тэгээд чацаргана чинь бол үндэснээс чинь гараад яваад байна. Тэгээд үндсийн ингээд нэг модноос нь салаалсан үндсийг нь ингээд тасалчихийн бол доороос нь үндэслээд минь тэрнээс нь чацаргана ургана. Анх нь арваад модон байсан одоо бүр гучин хэд дөчдөө хүрч явна.
Хишигсүрэн -
Өөрөө аяндаа тэгээд ургаад байна уу тээ
Түвшинжаргал -
Тийн. Тэгээд л нөгөө гарсан суулгац бас энэ захиргаанаас манай өвгөн нэг тавин ширхэг суулгац өгсөн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр суулгацыг бас суулгачихсан байгаа
Хишигсүрэн -
Танай өвгөн юу хийж байсан хүн бэ?
Түвшинжаргал -
Манай өвгөн ерөөсөө л худалдаанд бүх насаараа худалдаанд дөчөөд жил дөчин хоёр гурван жил ажиллав уу. Тэгээд тэтгэвэрт гарсан.
Хишигсүрэн -
Та хэдэн онд гэр болсон бэ та хоёр
Түвшинжаргал -
Жаран таван онд Бөхмөрөнд гэр бүл болсон.
Хишигсүрэн -
Танай нөхөр тэрр үед юу хийж байсан байх уу
Түвшинжаргал -
Бөхмөрөний худалдааны
Хишигсүрэн -
Худалдаа бэлтгэлийн ангид
Түвшинжаргал -
Яг яг худалдаа бэлтгэл ангид нярав хийж байсан байхгүй юу манай өвгөн
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Түүхий эдийн эрхлэгч хийж байгаад нярав болоод тэгээд нягтлан болсон.
Хишигсүрэн -
Та болохоор хөдөө байсан уу тээ.
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Эсвэл сумын төвд байсан юмуу
Түвшинжаргал -
Хөдөө мал маллаж байсан
Хишигсүрэн -
Та хоёр яаж танилцаж суусан юм бэ?
Түвшинжаргал -
Нэг л бригадын хүмүүс манай өвгөн бас цэргээс ирчихээд энэ Налайхад Налайхын уурхайд ажиллаж байгаад тэгээд амралтаараа зун иирчихээд байж байгаад л тэгээд танилцаад суусан юм.
Хишигсүрэн -
Таны үед хүнтэй суухад аав ээж нь одоо тэдний хүүхэдтэй суу ингэ тэг боль энэ тэр гэж аав ээжийн оролцоо хэр байсан бэ? Эсвэл хүүхдүүд өөрснөө мэддэг байсан уу?
Түвшинжаргал -
Бараг л өөрснөө мэддэг байсан. Тэгээд тэр үед чинь ер нь өөрснөө мэддэг байсан. Бүүр дээрхэн үедээ бол аав ээжийн шийдвэрээр сууж байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо социализмын үед айлуудын амьдрал ахуйг өөд нь татах гэж гэр бүлийг дэмжих гэж төр засгаас явуулж байсан бодлого байсан юмуу?
Түвшинжаргал -
Социализмын үед үү
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Байсан байх л тэр одоо
Хишигсүрэн -
Аан ха. Мэдэж байгаа юм байна уу танд санаж байгаа
Түвшинжаргал -
За огт мэдэгдэхгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Хүүхдийн мөнгө лав өгдөг байсан байх тиймээ
Түвшинжаргал -
Тийн хүүхдийн мөнгө авдаг байсан.
Хишигсүрэн -
Эмнэлэг лав үнэгүй байсан. Спорт яаж дэмжигддэг байсан бэ? Спорт биеийн тамир гээд хүмүүсийг бас хүчээр нь явуулчихдаг байсан юмуу
Түвшинжаргал -
Тийм байсан
Хишигсүрэн -
Дэлгүүрт бас дасгал энэ тэр хийлгэх үү?
Түвшинжаргал -
Дэлгүүрт дасгал хийлгэдэггүй. Би ер нь багасаа спортонд дуртай. Би бүр гимнастик хийдэг залуудаа гүйгээд одоо гимнастикчин хүн гээд энэ Чандманины аваргад ирж бүртгүүлээд орон сууцад манайхан байсан. Энд наадмын талбайд гүйж хүрээд одоо байнга гимнастик хийдэг. Тэгээд энэ хүүхдүүдээ нь та нар гүйж байцгаатан гэдэс гүзээ чинь том болоод махлаад таргалаад байна гимнастик хөдөлгөөн сайн хий гээд хэлэхээр хүний үгэнд орохгүй байна. Би бүр одоо тэр бие ингэж одоо гайгуй байдаг нь тэр гимнастик хөдөлгөөнтэй холбоотой байх гэж боддог. Байнгын гимнастик хийдэг өөртөө тохирсон. Орчин цагийн вм хийхийн биш дээр үеэс биедээ тохирсон тийм хөдөлгөөн хийдэг. Тэр халдвар судлалын эмнэлэгт хоёр сар эмчилгээ хийлгэсэн байхгүй юу. Тэгээд тэр химийн эмчилгээ хүчтэй тариа тэгээд туяа шарлага хийлгээд бүх биенд бүр яадаг аргагүй болчихсон байгаа юм. Тэгж байхад чинь би босож авсан гимнастикаа хийж байгаа юм. Тэгж байж л давахгүй бол хүн чинь сэтгэлийн тэнхээтэй байж байж л тийм өвчин эрэмдэг янз бүрийн юмыг чинь давж л гарахгүй бол би одоо бараг ийм надад юм туссан чинь ерөөсөө тэсэхгүй гэдгийн бодоод байхын бол тэр чинь хүн болохгүй ш дээ. мэтгэлийн тэнхээтэй байж байж л энийг давж гарах ёстой. Тэгээд л нөгөө босож аваад л гимнастикаа хийгээд л бөгс гэж яадгийн аргагүй яажижсан байгаа юм чинь босож аваад гимнастикаа хийж байгаа. Ямарч цагт та яг эрүүл хүн шиг энэ эгч одоо энэ манай палатанд байсан хоёр гурван хүүхэн бас нэг эхнэрээ сахиж байсан нэг залуу тэгэдэг та яг л эрүүл хүн шиг арай тэвцээртэй тэсвэртэй юм та тэд хэвтэж байна би босож авсан гимнастикаа хийж байна. Гимнастик бол миний мөнхийн хөдөлгөөн гимнастик хийхгүй нэг л өглөө босохын бол тэгээд бие өвдөөд одоо тэр бүр хэвшил болчихсон.
Хишигсүрэн -
Та өвдсөн гэсэн ш дээ. тэгээд хавдар болсон уу?
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Тэгээд одоо гайгуй юу?
Түвшинжаргал -
Тэр их эмчилгээ хийлгэж байсны юугаар тэгдэг юм байлгүй бас нэг жаахан бие ядардаг. Жаахан юм хийчихээр хэвтэж байж нэг жаахан амрахгүй бол хэтрээд хийчихийн бол маш их ядардаг.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Сулдаад хоёр хөл энэ гар хөл чинь ингээд амь алдаад л тэгээд ядарчихдаг хөлс цутгаад л
Хишигсүрэн -
Аан ха. Таны хамгийн их бахархахдаг юм чинь юу вэ?
Түвшинжаргал -
Тэгээд одоо энэ хүүхдүүд чинь сайн сайхан яваад шагнал урамшуулал аваад хүүхдүүд сайн сайхан явахаар одоо бид чинь хамгийн х баярлаж бахархахдаг юм чинь тэр биш үү
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ийн эд нар л ажил үйлсээ сайн хийгээд л амжилт гаргаад улсын ажилд хариуцлагатай их л хийсэн ажилдаа их хариуцлагатай байвал хүмүүстэй зөв сайхан харьцаж явтан гэж би их хэлдэг хүүхдүүдээ
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ерөөсөө хүнийг дорд үзэж болохгүй ер нь ямарч хүн байж болно. Тэрнийг дорд үзэж болохгүй. Тийм сайхан дэмжиж аль болохоор сэтгэлийн тэнхээ өгч хүнд. Ядарсан үед чинь одоо өвчин ирсэн бай ядарсан нэг тийм хүн чинь сайхан үг хэлэхийн болбол тэр хүнд чинь баяр болно ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Бүр нэг хэлсэн сайхан үг хүнийг чинь бүр өөд нь татаад л зүгээр сэтгэл нь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Бас нэг бие өвдөөд гудамжинд явж байсан байхгүй юу би бүүр нэг жаахан одоо юунаас болчихсон юм нэг л их настрый муутай явж байсан чинь хамт ажиллаж байсан худалдагч хүүхэн тааралдаад нөгөөдөх чинь та ёстой сайхан байна. Надыг чинь ёстой магтаж гарч байна. Тэгээд би бүр сэтгэл сэргээд нөгөөх чинь би үнэхээр одоо гайгуй байгаа юм болов уу гээд ирээд бүр биеэ ажиглаад нөгөөдөх чинь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Би таныг ажилд авна гээд тэтгэвэрт гарсан хойно нөгөө их хими эмчилгээ хийлгээд яваад ирсэн тэр нь манай нэг хамт ажиллаж байсан тэр тэгж байгаа юм. Би таныг Орифлеймд авна гэж байна нөгөөдөх чинь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Орифлеймд миний хийж чаддаг юм гэж ямар нь байдаг юм тэгээд хэлсэн. Оо байлгүй яадгийн та зүгээр л Орифлеймд ор ерөөсөө Орифлейм чинь их сайхан янз бүрийн нөгөө лекц юмыг чинь бүр арай гоё юм байлаа ш дээ. Тэр Орифлеймийн хүмүүс тэр лекц нь гоё гэж ер нь
Хишигсүрэн -
Та очиж сууж үзсэн үү?
Түвшинжаргал -
Сууж үзсэн. Манай тэр гуанзанд ажилладаг охн Орифлеймийн юунд байдаг юм. Их л сайхан байлаа тэр. Тэгээд хүн чинь одоо нэг л сайхан үг хэлэхийн бол би өөрөө бас тийм их сэтгэлийн хөдөлгөөнтэй тэгээд маш их амархан гомдоно бас
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л сайхан үг хэлсэн хүнд л би одоо хүүхдүүд тэгдэг юм таныг хүнд урам хайрлаж бай та нар ерөөсөө хүнийг дорд үзэж болохгүй ямарч хүн байсан урам хайрлаж ажилла. Улсынхаа ажлыг их сайхан чанартай хий гэж л их захидаг.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Аав нь ч одоо тийм хүн байсан. Одоо хүүхдүүдээ архи тамхи битгий хэрэглэ. Хамгийн их захидаг юм тэр л байсан.
Хишигсүрэн -
Дээр үед хүмүүс архи тамхийг хэр хэрэглэдэг байв аа? Социализмын үед муу зуршил хэр их байсан бэ?
Түвшинжаргал -
Дээр үед болбол тамхи л хааяа нэг татаж байсан. Архи бол нэг их тэгж настай хүн хааяа нэг л ууж л явдаг байсан байх Бөхмөрөнд болбол ер нь тийм байсан. Одоо тэгээд хөдөө гадаа явж байхад чинь эмэгтэй эрэгтэйгүй зүгээр л согтуу
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэрэнд маш их эмзэглэдэг юм би, одоо тэгээд миний тэр хөвүүн архи ууж байна гээд тэгдэг. Тэгтэл одоо гэр бүлээрээ нь тун яадгийн аргагүй согтчихсон найр наадам хэссэн хөл толгойгоо алдчихсаан ингэж байхлаар чинь бас ч одоо нийгэм нь одоо тийм байгаа юм чинь нийгмийн юундаа одоо тэгж байдгийн байлгүй боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха
Буцаад хуучин амьдрал руугаа ороход тэр үеийн дарга нэрыг хэр их хардаг байсан бэ? Тэр дэлгүүрээр орж үйлчлүүлэх үү?
Түвшинжаргал -
Орно орно. Байнга одоо шалгалт хийж явж байдаг.
Хишигсүрэн -
Тэгж явдаг юмуу?
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Өөрсдөө тэд нар үйлчлүүлээд ерөнхийдөө ингээд явж байхад тэд нар ерөнхийдөө жирийн хүмүүстэй ямархуу харьцдаг байсан бэ?
Түвшинжаргал -
Зүгээр л сайхан харьцаатай. Тийн зүгээр сайхан жирийн харьцаатай.
Хишигсүрэн -
Одоо зарим хүмүүс зарим дарга нар муу харьцаатай байсан тийм хүмүүс ингээд гомдол мэдүүлсээр байх уу?
Түвшинжаргал -
Манай тэр худалдаанд л надад л ажиллаж байсан нөхцөлд бол тийм муу дарга ер нь таараагүй. Их сайхан сайхан хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Даргийг ер нь муулаад ч юмуу дарга нь жоохон эвгүй байдал гаргахын бол хааш нь мэдэгдэх үү нь ер нь
Түвшинжаргал -
Мэдэхгүй ээ шүүх мүүхдээ өгч байсан болов уу?
Хишигсүрэн -
Асуултыг жоохон өөр тийшээ болноод үзье. Одоо ингээд хүмүүс хүүхэд мүүхдээ хүмүүжүүлж байна. Тэр ер нь одоогийн нөхцөл байдалд ямар байна гэж боддог вэ? Та түрүүн хэлсэн ш дээ. Та өөрөө болбол жоохон хатуу гараар хүүхдүүдээ болбол жоохон ингэж хүмүүжүүлж байна гэж тэр тохируулж өмнөхтэйгээ харьцуулахад дээр юмуу доор юмуу эсвэл өмнөх шигээ адилхан байна уу?
Түвшинжаргал -
Бас хатуу байж болохгүй нь энэ нийгэм нь бас тийм болчихсон юм чинь. Дээр үед чинь бид нар тийм байсан гэхлээр чинь одоо хоцрогдсон нийгэм гэж хэлж байна ш дээ залуучууд тэгж хэлээд байгаа юм. Дээр үеийн тань юм нь одоо хоцрогдсон гэж хэлдэг бас. Одоо энэ нийгэмд нь тохируулаад л хүүхдүүдийг тэгж л хүмүүжүүлэхээс биш аргагүй болчихсон цаг л. Тийм их тэгэхдээ нь одоо хүүхдээ тйм замбараагүй байдалд амьдруулна гэхийн биш бас тэгээд зохих ёсны дэг журамтай байлгахыг бодно ш дээ хүн чинь. Сурч соёлжих л хүнийг хүмүүжүүлэх тэр бүхнийг л жаахан түлхүү хэрэглэж амьдрахаас биш. Нийгэм задгай болчихсон юм гээд задгай тавьчихийн бол тэгээд хэн ч биш юм болно.
Хишигсүрэн -
Хуучины гарч байсан гэмт хэргүүд ч юмуу таны санаж байгаа гэмт хэрэг байна уу? Одоо дууллиантай гэмт хэрэг ч юмуу эсвэл дуулиантай шүүх хурал байсан уу?
Түвшинжаргал -
Байлгүй яахав.
Хишигсүрэн -
Ер нь юу байсан бэ?
Түвшинжаргал -
Одоо жишээ нь манай энэ хүргэн анх нь эхлээд шинжээч байсан байхгүй юу. Тэгээд л одоо хэрэг түвэгт нөгөө л Отгонбилэгийн юманд чинь яваад л ирдэг. За хаана гэмт хэрэг юм гарахлаар чинь энэ хамгийн түрүүнд явдаг байсан ш дээ манай энэ хүргэн ирчихээд нэг их дэлгээд хэлээд байдаггүй. Тэр хэцүү хэцүү юм нь болж байх нь
Хишигсүрэн -
Та өшөө нэг ийм юмыг санадаг уу? Хуучин хүмүүсийг ерөнхийдөө ойр дотныхоо хүмүүсийг оршуулахад ямархуу зан үйлтэй байсан бэ? Одоо тэр нь хэвээрээ байна уу эсвэл өөрчлөгдсөн үү?
Түвшинжаргал -
Ерөөсөө хэвэндээ ерөөсөө оршуулах талын юманд бид нар чинь адилхан хүн л
Хишигсүрэн -
Хуучин бол лам энэ тэр дуудаж болохгүй байсан болохоор хүмүүс ил мил үлдээдэг байсан болохоор одоо эсвэл авсанд хийж байна уу?
Түвшинжаргал -
Одоо тэгтэл авсанд хийгээд байдаг нь нэг больчихсон шиг байна. Ер нь бараг л тэгсхийгээд нэг задгайдуухан зарим хийх нэг нь хийж л байдаг юм.
Хишигсүрэн -
Эрэгтэй эмэгтэй хүний харилцаа ямархуу өөрчлөгдөж байна таны бодлоор яг одоо эрэгтэй хүний байх ёстойгоор байна уу эсвэл илүү зөөлөн болж байна уу? Эсвэл эмэгтэй хүмүүс нь илүү хатуу хөтүү болж болж байна уу? Эсвэл ерөнхийдөө хүмүүжилээсээ болж байна уу? Таны үеийн залуучуудын харилцаа одоогийн залуучуудын харилцаа хоёрыг харьцуулахад
Түвшинжаргал -
Одоо дээр үед чинь бол эрэгтэй хүмүүс гэрийн эзэн одоо бүх юмыг мэдэж шийддэг байсан. Тэгтэл одоо цагт болохоор аль зөв шийд гаргасныхаа ам дагаад байдаг. Тиймэрхүү болчихсон доо. Тэр яг л одоо орчин амьдарч байгаа нөхцөлд дагаж бас яаж байна л даа бас. Заримдаа бас авгай нар нь хэтэрхий их эрх чөлөөтэй болчихсон юм шиг эрэгтэйчүүдээ дэндүү бас нэг яагаад ч байх шиг дээрэлхээд байх шиг нэг л тийм зарим талдаа тэгж мэддэг юм бас айж ичих ч үгүй гэрийн эр хүн гэж нэг их хүндэлж үзэх ч үгүй талын бас нэг сул талдаа. Дээр үед чинь хань нөхдөө нь хүндэлж л бараг л тэр хүний амаар шахам тийм л байсан янз бүрийн юм нь дээр. Одоо нэг их хамаагүй тийм их чөлөөтэй болчихлоо гээд даан эмэгтэй хүний тэгээд байх давамгайлаад байх чинь бас л их онцгүй санагддаг бас. Гэрийн эзээн хүн гэдэг чинь хэзээд энэ гэрийн тэргүүн гэдэг чинь байх л ёстой юм нь тэр хүндэтгэл үзүүлж л хэтэрхий их тэгж эмэгтэй хүн давамгайлаад байх нь бас муу
Хишигсүрэн -
Таны хуучин сургуульдаа сурч байхдаа ерөнхийдөө таны хамгийн дуртай хичээл ямар хичээл байсан бэ?
Түвшинжаргал -
Монгол хэлний хичээлд л гайгуй байсан.
Хишигсүрэн -
Онц сурна онц сурна гэж чармайж байсан уу та эсвэл тэр үед бас гайгуй байсан уу?
Түвшинжаргал -
Ер нь нэг их тийм сонирхол муутайхан байсан байхгүй юу. Яах вэ тэр дээр үе болно гэр орноо санаад л гэрээсээ хол байсан юм чинь тэгээд айлд байсан хүүхэд
Хишигсүрэн -
Гэр орноосоо захиа авдаг байсан уу хүүхэд байхдаа захиа бичдэг байсан уу?
Түвшинжаргал -
Аав л хааяа нэг ирдэг байсан юм. Эргэж ирдэг эгч мэгч хааяа нэг эргэж ирнэ.
Хишигсүрэн -
Хэр удаан уулзах уу?
Түвшинжаргал -
Удахгүй удахгүй манай нэг эгч чинь намайг Цагааннуурт сургуульд байхад нэг эргэж ирсэн. Тэгээд нэг их цасан шуурга би байж байя чи хичээлдээ орчихоод гараад ир гээд тэгсэн. Тэгээд гараад ирэхээр эгч нөгөө яьчихсан байдаг тэгээд нэг их уйлж байдаг би. Гэр орноосоо хол байсан болохоор хичээлдээ тэгж нэг их яадаггүй байсан байх аа тэр ер нь дээр үед чинь тэгээд л бартаг байсан цаг биш үү.
Хишигсүрэн -
Хуучин бас нөгөө нэг соёлжих хөдөлгөөн энэ тэр болоод айл гэрүүдийг нэг их шалгадаг байсан ш дээ
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Тэр ерөнхийдөө таньд ямар санагдсан бэ?
Түвшинжаргал -
Тэр чинь харин байх ёстой юм чинь
Хишигсүрэн -
Соёлч өрх айл гэсэн тийм
Түвшинжаргал -
Тийн тийм юм байсан. Соёлын довтолгоон гэж бүр айхтар тийм юм болж байсан биш үү?
Хишигсүрэн -
Тэр одоо юу юу болж байсан бэ? Та ярьдаа
Түвшинжаргал -
Манай нутгийн нэг Гүнтэв гэдэг айлд соёлын довтолгооны хүмүүс ирсэн байвал тэр айлд ариун цэвэр шалгаж явсан хүмүүс тэгээд тэр авгайн бүр нүүр мүүрээ угаадаггүй байсан юм ямар юм чааваас тэр загнаад нүүрийн угаалгаад
Хишигсүрэн -
Аа за
Түвшинжаргал -
Тэгсэн бүр нэг улаан хацартай тийм сайхан хацартай авгай гарч ирсэн тэгээд манай нэгдлийн дарга Дүгэржав гэдэг хүн байсан. Тэгээд бүр аятайхан хүүхэн гарч ирлээ гээд тэгж байсан. Тэр соёлын довтолгоонд довтолж айлуудаар шалгаж явж байхад. Бүр одоо орны гудас даавуу хөнжил тэгээд гал тогоонд чинь шкаб мкаб бүгдийн нэгжиж үздэг байсан ш дээ бүр орж ирээд л хүний толгой шалгана бас
Хишигсүрэн -
Аа за бөөс үү
Түвшинжаргал -
Тийн тэгэлгүй яахав юм юм л үздэг байсан юм. Тэр нөгөөдөх эмчийн их үзлэг бас явагддаг. Тэр нь арьс өнгөний үзлэг гэж надыг бүр жоохон байхад чинь тийм үзлэг ирсэн. Тэр арай замбараагүй арай харгис үзлэг ирж байдаг тэр ер нь ямар ч тэр жирэмсэн эмэгтэй хүнийг чинь нүцгэн бүр яг нүцгэн биеэр нь зогсоогоод л тэгээд тэр эгч надыг урьд талдаа алив нааш яваач ээждээ нь миний урд талд зогсчихооч гээд надыг татаад зогсоож байсан. Арай хэтэрхий тийм
Хишигсүрэн -
Цэрэгжсэн
Түвшинжаргал -
Тийн. Ичих татах юм байхгүй тэр настай хөгшин хүнийг ч нүцгэн шалдан зогсоочихсон үзэж байдаг хэтэрхий харгис үзлэг байсан ямар нь гэж одоо боддог хэтрүүлж байсан юмуу харин төр засгийн бодлогыг зарим нэг нь хэн мэдэх вэ арай л хэтрүүлж байсан мэдэгдэг юм надыг бага байхад л. Тэр соёлын довтолгоон бүр гахай тавиад бүр албан газрууд хүртэл гахай тавьж ажиллуулж байсан биш үү?
Хишигсүрэн -
Аа за
Түвшинжаргал -
Тийн тэр чинь бас харин байх л ёстой юу нь л тэгж байхгүй бол бас болохгүй болно.
Хишигсүрэн -
Та өөр нэг юм ажигласан уу? Өөр хавийн ч юмуу төрсөн газрын чинь газрын нэр ч юмуу газар усны нэр өөрчлөгдөж байна уу? Эсвэл хэвээрээ байна уу?
Түвшинжаргал -
Хэвээрээ ер нь тэр газар усны нэр бол нэг хэвэндээ байдаг юм. Дээр үед өвгөчүүд өгсөн газар усны нэр яг л хэвээрээ байж байна. Өөрчлөгдөхгүй тэр
Хишигсүрэн -
Таны хувьд юу гэдгийн таныг гайхуулсан тийм сонин зүйлс байна уу? Үйлс ч гэдэг юмуу? Гайхуулсан явдал ч юмуу гайхуулсан зүйл одоо машин ч юмуу онгоц ч юмуу эсвэл одоо гэрэл ч юмуу одоо сэнс одоо эсвэл хөргөгч юмуу анх та бодохдоо жоохон гайхсан тийм юм байна уу?
Түвшинжаргал -
Байлгүй яахав. Юу эс байх вэ янз бүрийн юм нь их байна ш дээ. гайхаж сонирхож их
Хишигсүрэн -
Жишээ нь юу байсан бэ?
Түвшинжаргал -
Одоо манайхан анх эхлээд хүүхдийн мөнгө авдаг байсан. Тэгээд л нэг жил таван хүүхдийн мөнгөөр тэгэхэд чинь манайх чинь зурагтгүй байсан байхгүй юу. Тэгээд хажуу талын айлдаа орж зурагт үздэг байсан. Тэгээд нөгөө хоол моолын үеэр орохлоор нөгөө айл чинь бас дургүйцээд тэгээд манай хүүхдүүд нэг зурагт авмаар байна гээд л тэгээд таван хүүхдийн мөнгө нь 1200 төгрөг хүүхдийн мөнгө авлаа. Дээр үед чинь нөгөө мөнгөний ханш их өндөр байсан учраас цалин бага авдаг байсан биш үү? Тэгээд 1200 төгрөг дээрээ дөчин төгрөг нэмж байгаад Рекорд-340 гэдэг хар цагаан зурагт аваад гэртээ тавьж байсан. Тэр л нэг л сайхан мэдэгдэж хүүхдүүд нэг их баярлаж байдаг. Анх эхэлж тэгэхэд зурагт ховор байсан тэр чинь
Хишигсүрэн -
Анх зурагтаар гарч байсан гоё кино ч юмуу нэвтрүүлэг чюу байсан бэ? Эсвэл бүх ярьж байсан зүйл нь орос хэл дээр байсан уу? Тэр хэл ямархуу байсан бэ?
Түвшинжаргал -
Дээр үед одоо энэ сайна гадаад хэлний багш охин, би кинонд их дуртай л ер нь маш их кино үзэх дуртай. Тэгээд өвгөн надыг бас заримдаа загнадаг. Бөхмөрөнд байхдаа өвгөн бид хоёр кино идэвхтэн гэчихсэн тийм юм барьчихсан. Заримдаа мөнгөгүй кино үзнэ бас
Хишигсүрэн -
Яаж мөнгөгүй кино үзэх үү?
Түвшинжаргал -
Олон кино үзээд байхаар чинь тийм эрх өгчихдөг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за за
Түвшинжаргал -
Тэгээд нэг гадаадын нэг кино гардаг байсан юмаа. Юу билээ за байз. Манай энэ охин 7-р ангид байсан манай энэ гадаад хэлний багш охин тэгээд тэр киног орчуулж өгдөг байсан юм надад тэрүүнд бас баярлаж байсан юм би
Хишигсүрэн -
Орос хэлтэй байсан юмуу?
Түвшинжаргал -
7-р ангид байхдаа тэгээд орос хэлнээс орчуулж өгч байдаг. Тэрэнд л их баярладаг байсан би. Кино л тэгж орчуулж өгөхөд их баярладаг. Тэгээд янз бүрийн одоо ч гэсэн телевизороор гадаад хэлээр юм ярихлаар юу гэж байна хүүхдүүд гээд тэд нар мэдэхгүй мэдэхгүй гэчихдэг. Заримдаа түвэгшээд хэлж өгдөггүй. Тийм юмыг их мэдэх дуртай сонирхдог.
Хишигсүрэн -
За түр амаръя.
Энэ нөгөө нэг хэлмэгдүүлэлтийн үед сая та нөгөө нэг манай ах, аав уншлагатай байсан гээд ярьсан ш дээ.
Түвшинжаргал -
Аан ха
Хишигсүрэн -
Хэлмэгдүүлэлтэнд өртсөн тийм хүн танай хамаатан ойр дотны хүмүүс дотор байсан болов уу?
Түвшинжаргал -
Ёстой мэдэхгүй. Байхгүй байх аа
Хишигсүрэн -
Танай аав ээж юм ярьж байгаагүй юу тээ
Түвшинжаргал -
Тэр манай нагац ахын дээд үе нь тийм юун хүн байсан юм гэлээ. Гэхдээ хэлмэгдсэн үгүй юмуу бас сайн мэдэхгүй. Нэг их том удган бөө байсан гэсэн.
Хишигсүрэн -
Ер нь тэр танай нутгаар хэлмэгдүүлэлтийн үеэр баривчилгаа хэр явагдаж байсан. Баривчилгааны тухай хүмүүс хэр ярьдаг уу?
Түвшинжаргал -
Манай аав л их айж л түгшиж л бид нарыг бага байхад тэгдэг байсан юм. Тэр ямар учиртай тэгж хэлж байсан юм манай аав тэр үеийн хэллэг ч юмуу хамаагүй хүнд хэлдэггүй. Тэгээд л “жашийн хөндийгөөр гүйнэ” гэж хэлдэг байсан юм манай аав
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Жашийн хөндийгөөр гүйж байна гэнэ гэж тэгж л хэлдэг байсан. Тэр үеийн хэллэг юм бололгүй. Хэлмэгдсэн хүмүүсийг л тэгж хэлдэг байсан юм манай аав ...
Хишигсүрэн -
Та ер нь жооохон байхдаа сумын төв рүү хэзээ орж ирсэн бэ? Хэдэн настай байхдаа анх сумын төв рүү орж ирж байсан бол
Түвшинжаргал -
Сумын төвд би ерөөсөө хүнтэй сууж л орж ирсэн байх аа. Түрүүн нэг ч орж ирээгүй байсан. Дандаа л мал малладаг тийм хүүхэд байсан. Ээжтэйгээ нь, аав бүр жоохон байхад өнгөрөөд л тэгээд ээжтэйгээ амьдарч байсан. Ерөөсөө зав болдог ч үгүй
Хишигсүрэн -
Аан ха. Ажил хийгээд тээ
Түвшинжаргал -
Нэг хөдөлмөр соёлын чуулган гэж нэг баг бригадаас баахан хүүхдүүд явуулсан тэрүүнд нэг л орж байсан
Хишигсүрэн -
Та юу?
Түвшинжаргал -
Сумын төвд
Хишигсүрэн -
Аан ха, хэдэн онд
Түвшинжаргал -
Жаран хоёр гурван онд
Хишигсүрэн -
Тэгэхэд хэдэн настай байсан бол та
Түвшинжаргал -
Тэгэхэд арван тав зургаатай байсан болох
Хишигсүрэн -
Та жоохон байхдаа ер нт хамаатаныхаа хүүхдүүдээс гадна ямар хүүхдүүдтэй тоглож нааддаг байсан бэ? Таны үеийн хүүхдүүд юугаар тоглодог байсан бол ямар тоглоомоор тоглох уу та нар, яс хаядаг тоглоом байсан уу?
Түвшинжаргал -
Яс хаядаг тоглоомонд би нэг их оролцож байгаагүй юмаа. Тэрнийг нэг их мэддэггүй юм би
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ер нь морьтой л их давхидаг байсан.
Хишигсүрэн -
Морь уралдаж ттоглох уу?
Түвшинжаргал -
Морь уралдаж л сайн морь унаж авч гайхуулдаг тийм л байсан.
Хишигсүрэн -
Тэр үед хэний морь сайн морьтой байсан бэ?
Түвшинжаргал -
Манай тэр Гомбо ах гээд байсан. Одоо ээж бид хоёрыг их асарч өргөдөг тийм хүн байсан юм тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Маннай ээжийн талын төрлийн хүн. Тэдний нэг жороо халтар морин байдаг байсан. Тэрнийг унаж л авч их л явдаг. Жороо морь унаж их гайхуулдаг.
Хишигсүрэн -
Хөгшчүүл морио харатлахгүй юу?
Түвшинжаргал -
Харамлана бас
Хишигсүрэн -
Тэгнэ ш дээ. Морь уналаа муутгалаа гээд зүгээр тоглуулахгүй
Түвшинжаргал -
Тийн. Бас нөгөө баруун шилд нөгөө тэмээгээ хариулж байлаа. Тэгээд нэг хашин морин байсан байхгүй юу. Бүр явдаггүй давхиж өгдөггүй
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л нөгөөдөхийг чинь буруу зөвгүй нөгөөдөх чинь явж эс өгөхлөөр нь нэг өдөр мориныхоо толгой руу нэг жаахан гэмтэй юм хийчихсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгсэн нөгөө манай тэр хүргэн ах тэгж байна. Үгүй чи арай мориныхоо толгой руу арай цохичихоогүй биздээ аавдаа нь гээд тэгж байна. Би цохичихсон нөгөөдөх рүү нь
Хишигсүрэн -
Аав чинь яаж мэдсэн юм бол
Түвшинжаргал -
Тэгээд тэр яаж мэдсэн юм нөгөөдөх ташуур ингээд годолзуулаахаар толгойгоо ингэсэн байлаа л тэр морь нь тэгээд мэдсэн. Тэгээд надыг нэг тэгж байдаг. Ерөөсөө морины толгой руу тэгж болдоггүй юм гэж надад нэг хэлж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Би хурдан давхидаг гэж бодож л нөгөөдөхийг л тэгж байдаг. Тэр явж эс өгөхөр нь тэгээд нэг морины толгой руу яачихаад тэрнийгээ их гэмшиж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха. Малд ерөөсөө гар хүрдэггүй тиймээ хөдөөний хүүхэд
Түвшинжаргал -
Тийн тийн мал зодож болдоггүй. Нэгдлийн нэг муу шарга морин байдаг нөгөөдөх нуруу муутай. Түлээ их түүнэ би түлээнд их хоббитэй би. Хонь хариулж яваад л заавал нэг хоёр уут аргал ганзгалж ирдэг. Хоёр уут тэмээний аргал ганзгалчихаад дээр нь нөгөө хавар мал төллөж байсан үе тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Нөгөө хоёр гурван хурга уутандаа хийгээд дүүрчихээд хавар цаг болно оо мориндоо ингээд мордоод явахаар морь нь даадаггүй ээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ингээд навталзаад навталзаад ингэж байгаад хэвтчихдэг нөгөө морин чинь даахгүй. Аргал ганзгалаад дээр нь өөрөө суугаад хурга яачихлаар тэгэлгүй яадаг юм. Хаврын туранхай морь нь. Тэгээд л бууж аваад л нөгөө морио ингээд өшиглөөд цохиод л босгож аваад дахиад сууж аваад явж байдаг. Тийм их тэнэг байсан байлаа л бага байхад хүн их бас их хатуу сэтгэлтэй ч байсан юм ямар юм
Хишигсүрэн -
Одоо таньд дуртай хайртай юу байсан уу, морь ч юмуу таны хайртай мал байсан уу?
Түвшинжаргал -
Байсан байсан.
Хишигсүрэн -
Зүсэлж өгсөн.
Түвшинжаргал -
Малд одоо бүр их хайртай. Ялангуяа ямааны ишиг их эрхлүүлдэг. Нэр өгчихсөн нөгөөдөх бүр, тэгээд нөгөө моринд тэр хоньь хариулаад л явж яваад л аль л хэцүү хад өөд аваирч яваад мориндоо сайн өвс түүж өгдөг.
Хишигсүрэн -
Аан ха. Түүж өгдөг өө?
Түвшинжаргал -
Аан ха
Хишигсүрэн -
Гараа таслах уу?
Түвшинжаргал -
Тийн гараараа таслаж түүж өгдөг. Өвсөнд их шуналтай тэгээд хонио их өвстэй газар хариулж л нөгөөдөх өвстэй газар хүрч хариулдаг гэж тэгээд нөгөө харанхуй шөнө болчихдог нөгөөдөх өвсөө идүүлэх гээд байсаар байтал өвстэй газар хүрчихээд л. Тэгээд харанхуй болчихсон манай аав надыг хайсан ирж байдаг тийм байсан. Хонь хариулж яваад бүр цасан боронгонд төрөөд хээр хонож ч байсан жоохон байхдаа нь хоньтойгоо
Хишигсүрэн -
Пөөх
Түвшинжаргал -
Тэгж хонож байсан юм би харин цасан боронгод шуурган дунд
Хишигсүрэн -
Хөлдөж осгохгүй яаж
Түвшинжаргал -
Тэгээд хонин дотор орчихоор чинь даардаггүй юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Хонин дотор ороод морьтойгоо тэгээд л хэвтчихдэг. Тэгээд даардаггүй хонож байсан. Маргааш нь манай аав уйлчихсан хайгаад ирж байсан.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав. Хэдэн настай хүүхэд тэгж хээр хонов
Түвшинжаргал -
Ер нь арван хоёр гуравтай л байсан болов уу их бага байсан юм би тэр үед. Тэр Цагаан голын зоо гэдэгт хонь хариулаад явж явсан. Чи одоо доор нь Хавтгай хүрэм гээд их хүрэмтэй газар байдаг байхгүй юу. Их нүхнүүдтэй
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэр лүү чи хонио оруулахын бол тэгээд хонь чинь хүрмээр нэг болно. Чи цасан шуурга болохын бол баруун тал эргүүлээд хонио туугаад бай гээд манай аав тэгээд л захидаг байсан юм. Тэгээд нэг өдөр Цагаан голын зоод хонь хариулаад явж явсан чинь аюуьтай цасан шуурган болоод нэг нимгэн улаан даалимбан дээлтэй би
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд хөрсөн цанаан дээл ч өмсөж байлаа би. Гадаргүй нөгөө хөрсөн дээл
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тийм дээл хүртэл өмсөж байсан би бүр. Тэгээд л нөгөө их цасан шуурган боллоо. Хониныхоо доод талын аваад ингээд баруун тал шахаад байсан чинь нэг их нам гэсэн нөмөр газар ороод ирсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгсэн тэр аавын хэлж байсан цаасан шуурган болохоор ор гэж хэлж байсан газар яг ороод ирж, тэгээд л тэндээ хонож байдаг.
Хишигсүрэн -
Аан ха. Тийшээгээ ер нь нэг их цасан шуурга болдоггүй газар ш дээ тээ гайгуй ш дээ
Түвшинжаргал -
Тэр Цагаан голын зоо гэдэг газар шуурга болдог газар байсан юм. Бүр бага тэр Мөнгөнхайрхан гээд, их Мөнгөн хайрхан тэр Асгатын эхэнд байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Түвшинжаргал -
Одоо энэ Хүрмийн эхэнд байдаг Мөнгөн хайрханыг цагаан цаст уулыг чинь бага Мөнгөн хайрхан гэж хэлдэг байсан. Тэрний бараг ёроол гэсэн үг. Тийн уранхайтай хил залгаа бүр уранхайтай айл байсан юм манайх
Хишигсүрэн -
Аан ха. Уранхай хүүхдүүдтэй тоглох уу?
Түвшинжаргал -
Тоглоно тоглоно. Тэгээд тэр Цагаан гэж нэг уранхай, ...
...торон доогуур гүйгээд торны цаад талд хавхнаас ингээд тарваганыг аваад гүйгээд гараад ирж байсан. Зугатаад гараад ирэнгүүт орос цэргүүд гүйгээд ирэнгүүт би торон доогуур нь гүйгээд гараад ирдэг. Гарч ирээд хавхаа шидчихнэ.
Нэг орос цэргүүд чинь тэгэхэд чинь хил зөрчил гэж
Хишигсүрэн -
Аа хэдэн настай байсан юм чи
... -
Би ёстой аягүй сахилгагүй байсан. Ёстой мундаг сахилгагүй байсан.
Хишигсүрэн -
Ураанхай айлуудтай нээрээ хойд хилийн дагуу
Түвшинжаргал -
Цагаан ураанхай
... -
орос цэргүүд тэгж байсан юм. На чёрт возьмы гээд л араас ингээд чулуу шиддэг.
Хишигсүрэн -
Аан ха
... -
тэр чулуунд нь оногдохгүй ш дээ. Под под хийгээд хажууд тусангуут нь би ингээд явж байсан. Тэр үед би англи стильтэй байлаа ш дээ. Май чи чаддаг бол оноорой гээд тэгээд хавхаа тарвагатай нь чирээд явж байлаа. Ёстой мундаг байсан. Би нээрээ тэгж байсан. Булгийн эхний эхэн дээр
Хишигсүрэн -
Уранхай нартай нээрээ бараг ах дүү шахуу болчихсон. Зусланд хоёр талаас нүүгээд ирдэг.
Түвшинжаргал -
Бүр айл байж байтал тэр Цагаан ураанхайн нэг залуу Саргол гээд тэр манай жороо морь унаж аваад авгайгаа аваад ирж байсан юм. Нэг бэлтгэл ангийн Буурал дарга гээд байсан. Манайд нэг ирж хонолоо. Намайг бага байхад бригадаар их явдаг сумын төвийн албан хаагч нар тэгэхэд чинь тэгж их явдаг байлаа л
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд л манай ээж л нөгөө хүнд ор засаж өг гээд би орох засах гээд эргэсэн. Ураанхайгаар манай ээж “бодбарма жогома ” гээд тэгнэ нөгөөдах чинь тэгсэн чинь нөгөө хүн чинь бүр асуугаад болдоггүй ээ. Юу гэсэн үг вжщэ наадах чинь гээд
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Нөгөө хонож байсан дарга худалдаа бэлтгэл ангийн дарга
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд юу гэсэн үг үү наадах чинь заавал хэл гээд боддоггүй нөгөөдөх чинь ээж бид хоёр ураанхайгаар ярьж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд маргааш өглөө нь нөгөө дарга чинь бүр шалгаагаад байж хэлүүллээ.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Наана чинь бөөс нь байна уу үгүй юу гэж манай ээж асуусан байхгүй юу. Тэгээд ураанхайгаар жого гээд хариулаад л тэгээд хоорондоо ярилцаж байдаг.
Хишигсүрэн -
Ор засаж өгөхдөө юу?
Түвшинжаргал -
Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Аан ха хи ха
Түвшинжаргал -
Ор засаж өгөхөд нь бөөс байж магадгүй шүү наад ор чинь гэж тэгж байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэгэхээр ойр зуур ураанхайгаар сайн ярьдаг байсан юм байна.
... Юу ярьж байгаа юм мундаг ярина ш дээ.
Түвшинжаргал -
Харин тийм. Тэгээд маргааш нь тэр хүн хэлүүлж авчихаад ээж бид хоёрыг шоолж инээж нэг их юм болж байдаг.
Хишигсүрэн -
Ямар хугацаанд тэр хэлийг тэгж сурчих уу
Түвшинжаргал -
Тэр айл байгаа нөхцөлд л тэгээд л айл байгаа үед чинь аяндаа сурч байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Нэг түлээнд яваад ирсэн. Тэр Цагаан ураанхайн авгай манайд орж ирчихсэн байж тэгээд “Өртөн жилга басга бар” гээд асуугаад байна. Өртөн жилга бас бар гээд асуугаад байсан чинь өнөөдөр дулаан байна уу гэж асууж байсан үг санж. Мөн тэр мэтчилэнгээр тэгээд сураад байна.
Хишигсүрэн -
Хилийн аль талдхоёр талаас яриад байдаг юмуу нэг талд гарчихдаг юмуу.
Түвшинжаргал -
Хоёр талаас нь яриад харилцана.
Хишигсүрэн -
Тор татсан байхад уу?
Түвшинжаргал -
Хилийн үү?
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгэхэд чинь гайгуй чөлөөтэй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тор байхгүй юу?
Түвшинжаргал -
Тор байхгүй хааяа нэг орос цэргүүд явна. Бас их барилчилдаг байсан. Аавыг бас баривчилсан.
Хишигсүрэн -
Яасан гэж
Түвшинжаргал -
Хил зөрчсөн гээд морь малаа хайгаад ингээд явж яваад тэдэнд баригдаад
Хишигсүрэн -
Аан ха. Хилийн цаад талд явж байгаад
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Цаашаа гарсныгаа ч мэдэхгүй байр бараг
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Тор байхгүй бол.
Түвшинжаргал -
Тэгээд ураанхайнууд чинь чөлөөтэй орж гараад нөгөө согтуу ураанхайнууд чинь архи их уудаг аяндаа нь
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Бас гайгуй байсан.
... -
Тэр үед ийм зураас гэсэн юм байхгүй байсан байлаа л даа. Зүгээр тэмдэг тавиад орхичихсон. Тийм болохоор цаад талынхан хүмүүс нь наашаагаа орж ирдэг. Наад талын хүмүүс нь цаашаагаа ордог бүүр ингээд найралчихсан. Манай нэг тугалтай үнээ хэд хоног ирсэнгүй танайд байна уу үгүй юу гээд
Түвшинжаргал -
Ер нь хүн очихоор юм өгөлгүй гаргадаггүй тийм сайхан байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Амьдралын түвшин монгол малчдаас ямар байх уу?
Түвшинжаргал -
Хүндрэлтэй
Хишигсүрэн -
Муу юу
Түвшинжаргал -
Маш их аюултай. Тийм их бохир балайр амьдралтай. Их арчаагүй
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Түүний чинь хажууд монголчууд гайгуй л
Хишигсүрэн -
Хоол унд нь гайгуй элбэг үү тэд нарын
Түвшинжаргал -
Тэд нэгдлээс нь иднэ. Голхаз гэж хэлдэг тэр одоо нэгдлээс ньь их харж хамгаалдаг.
Хишигсүрэн -
Тэд яагаад амьдрал нь муу байна гэж хувь хүмүүсийнхэн арчаагүй байдлаас уу?
Түвшинжаргал -
Хувь хүмүүсийн арчаагүй байдал архи их ууна.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Одоо тэр тувагийн архидалт монголд ирчихсэн юм болов уу гэж заримдаа бүр
Хишигсүрэн -
Бодохоор байна шүү
Түвшинжаргал -
Тийм байгаа юм байлаа. Монголчууд дээр үед архи уудаггүй байсан. Настай хүн хааяа нэг архи ууна уу гэхээс
... Зах зээлд орлоо ш дээ ерээд оноос
Хишигсүрэн -
Аан ха
... Тэр чинь одоо ингээд орос руу давамгайлаад орос руу дамжсан ш дээ. тэгэхэд ингээд тува ерөөсөө ингээд газрын зураг нь дээр хүртэл байдаг ш дээ. Туваг ганцхан бөөрөнхийлөөд орхичихсон байхгүй юу тээ Хөвсгөл хүртэл, Хөьсгөлийн наад талын тайга хүртэл ингээд орхичихсон. Тэгээд тэд нарын цалин юугаар бодож байдаг уу гурил өгнө. Цалинд нь пад
Түвшинжаргал -
Тийн нэг машин юм ачиж ирээд буулгачихаад явчихдаг. Цалинд нь дандаа тийм юм өгдөг.
Хишигсүрэн -
Хэдэн оны үед
Түвшинжаргал -
Одоо тэр жараад оны үед юун ерэн хэд гэж
Хишигсүрэн -
Жараад онд бас тийм байсан уу?
Түвшинжаргал -
Тийн.
Хишигсүрэн -
Бэлэн мөнгөөр биш бараа таваараар цалингийн өгдөг үү
Түвшинжаргал -
Бараа таваараар цалингийн өгдөг. Архи их авч ирж өгнө. Архидалт гэж ерөөсөө нөхцөл байхгүй.
Хишигсүрэн -
Цаанаас нь авч ирэх үү
Түвшинжаргал -
Бүр цаанаас нь тувачуудыг ингэж яадаг бодлого байсан юм шиг байлаа.
... Нялх хүүхэд нь уйлаад эхлэнгүүт аав ээж нь босоод угждаг сүүнд нь архи хийгээд таглаж байгаад угжуулчихна.
Хишигсүрэн -
Үнэн юм хэлж байна уу худлаа юмуу
Түвшинжаргал -
Мэдэхгүй.
... Үнэн харин тэгээд нөгөө хүүхэд нь сүүгээ угжиж байхдаа хахаж цахаад нөгөө архиндаа согтоод шууд унтаж байна гэж байгаа байхгүй юу. Босоод ирэнгүүт нь давай водка гээд
Хишигсүрэн -
Тувачууд ийм дампуурчихсан улсууд байсан юмуу?
Түвшинжаргал -
Ер нь дампуу байсан тун одоо тэр бор эсгий ингээд гэрээ ингээд эсгийгээр ингээд бүрнэ ш дээ. монголчууд бол бүр эсгээд оёно. Тэрнийг чинь нэг бүрчлэн эсгээд дээвэр туурга хийгээд тэд нар чинь нүхэлж байгаад төмөр утсаар татаад уячихсан.
Хишигсүрэн -
Пөөх гэрийнхээ юуг уу
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Гэрийнхэн хэлбэр манай гэрээс ямар вэ?
Түвшинжаргал -
Шовгордуу босоо жижигхэн жижигхэн
Хишигсүрэн -
Казак гэрээс ямар вэ?
Түвшинжаргал -
Тооно жижигхэн адилхан. Тэгээд орныхоо хөндийд хоолоо бараг л орны хөндийд гуталтайгаа тэгээд тавьчихсан тиймэрхүү амьдралтай нэг их тийм юу яасан юм байхгүй.
Хишигсүрэн -
Олон хүүхэдтэй юу?
Түвшинжаргал -
Оо хүүхэдтэй. Манай тэр манайтай цуг байсан бол долоо найман хүүхэдтэй айл байсан юм. Цагаан ураанхай гэж байсан юм.
Хишигсүрэн -
Тэр тувачуудтай их айл хамт явсан гэдэг ш дээ. Сүүлдээ тэр тува айлууд байрлал юун өөрчлөгчидөх үү эсвэл зуслан дээр тэгж зөвхөн ойролцоо байршдаг байсан уу?
Түвшинжаргал -
Тэгээд нөгөө хийлийн тор татаад эхэлснээс хойш бүр тува монголын харилцаа бүр айхтар тийм хязгаартай болчихсон ш дээ.
Хишигсүрэн -
Тэр хилийг яг хэзээ татсан бэ?
Түвшинжаргал -
Тэр манай өвгөн одоо энэ Отгон хоёр манцуутай байсан гэнэ хоёулаа жил дараалан гарсан. Тэгээд орон дээр ингээд тавиад наад талаар нь хөшиг татчихсан байсан. Тэгж байтал Сүхбаатарын Янжмаа тэргүүтэй баахан хил тогтоосон тийм хүмүүс ирсэн байна л даа.
Хишигсүрэн -
Сүхбаатарын Янжмаа?
Түвшинжаргал -
Аан ха
Хишигсүрэн -
Эхнэр Янжмаа юу
Түвшинжаргал -
Тийн. Тэгээд хил тогтоогоод хилийн шугам тор татдаг хил тогтоох тийм ажилтай ирчихээд манай өвгөний аав нь бас жаахан амьдралаар гайгуй айл байсан байлаа. Том гэртэй тэнийхэнд ирээд бүр хэдэн хоногоор хоноод байрлаад тэр хил тогтоох юунд яаж байгаад тэгээд нэг өдөр тэр Янжмаа хотны захаас хонины ноос ингээд торгон дээлдээ ингээд хормойлж аваад ирсэн гэнэ. Тэгээд яаж байгаа юм гэсэн чинь одоо энэ ийм сайхан алт шиг ноосоо одоо ингээд үрэгдэж байна ш дээ энэ гээд хэлж байгаад Янжмаа очоод удалгүй тэгээд хонины ноос авдаг болчихсон юм гэж хэлж байсан. Тэгээд манай өвгөн энэ Отгон хоёрыг манцуйтай орны хөшгийн ард нуучихсан нөгөө хадам ээж
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд амьтнаас ичээд хоёр хоёр хүүхэд хөгшин хүн одоо хөгшин настай л байсан байлаа л чааваас ичээд нуучихсан
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгээд нөгөө хоолын ингээд үхрийн эвэрт хийгээд малын хөхний арьс ингээд углаёихсан байсан гэнэ. Ямар дээр үед чинь соска байсан биш тэгэчихээд нөгөө угж өгч байсан тэгээд тэр Сүхбаатарын Янжмаа үзээд энэ ингэж ариун цэвэр таарахгүй энэ ийм сайхан хүүхдүүдийг та их сайхан цэвэрхэн асарч хүн хий төрд их хэрэгтэй хүмүүс болно ш дээ. танай хочр хүүхэд тань гэж хэлж байсан юм гэлээ. Манай өвгөн энэ Отгон хоёрыг
Хишигсүрэн -
Ойлгосон уу. Сүхбаатарын Янжмаа ирээд хил тогтоох үеэр болж байсан үйл явдал
Түвшинжаргал -
Тэр манай өвгөн чинь гучин есөн онд төрсөн хүн тэр тэгэхлээр ер нь гучин ес дөчин оны хавьд байлаа л тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгж л тогтоож байсан юм шиг байлаа тэр хил тогтоохоор ирсэн хүмүүс Янжмаа тэргүүтэй.
Хишигсүрэн -
Янжмаа дагаж явсан нь ямар учиртай нь бол
Түвшинжаргал -
бас л тэр тийм л ажилтай байсан юм бололгүй Сүхбаатарын Янжмаа ирсэн гэсэн. Тэгж байсан гэсэн
Хишигсүрэн -
Би нөгөө тува айлууд хил тогтоогоод холдоод нүүгээд явчихсан уу?
Түвшинжаргал -
Тэгээд холдоод нүүгээд явчихсан.
Хишигсүрэн -
Хэдэн жилийн туршид тэгж ойролцоо саахалт амьдарч байсан бэ?
Түвшинжаргал -
Ер нь тэр нэг арваад жил тэгж байсан байх
Хишигсүрэн -
Тэр нь жар тавиад он юмуу
Түвшинжаргал -
Тавин хэдэн онд л байх тавиад онд тийм байсан байх
Хишигсүрэн -
Бүүр нэг хамаатан садан шиг болчихсон. Ах дүү шахам болчихсон тийм харилцаатай улсууд олон байсан уу?
Түвшинжаргал -
Байсан байсан. Наймаа хамтарч одоо их хийдэг.
Хишигсүрэн -
Наймаа их хийдэг. Тувачуудаас юу авч оронд нь юу өгдөг.
Түвшинжаргал -
Малын арьс ноос мал бас өгдөг байсан юмаа. Тэгээд оронд чемодан оёдлын машин тэгээд өөр юу эс байх вэ тэр
... -
Ээжээ водка авдаг байснаа та битгий нуугаад байгаач
Түвшинжаргал -
Водка нэг их хэрэглэдэггүй байсан юмаа тэр үед чинь. Гоймон одоо макрон гоймон гээд тэр үед чинь ирдэггүй байсан тэр тувагаас их авдаг байсан.
Хишигсүрэн -
Аяга маяга гал тогооны юм авах уу?
Түвшинжаргал -
Тийн аяга их аьна. Улаан цоохор том аяга оросын чанартай аяга
Хишигсүрэн -
Түрүүн та сая тува айлуудад бараа авч ирээд буулгачихдаг байсан гэсэн ш дээ.
Түвшинжаргал -
Тийн
Хишигсүрэн -
Тэр болохоор цалингийн оронд өгч байгаа юмуу худалдаа ирж байгаа юмуу?
Түвшинжаргал -
Ер нь цалингийн оронд өгдөг. ... Дээр үүед чинь нутгийн мал тэмээ нь хаварт зуслан гарч ирчихээд тэмээгээ тавиад явуулчихдаг. Намар зуслан орохлоор тэмээ бөөгнүүлээд ирэхлээр хүүч зүгээр тэмээ нь таргалчихсан байдаг. Тэр ямар гэдэг сайхан малтай байсан юм. Тэр таван зүсмийн мал Бөхмөрөнд одоо ингээд харахаар бод мал алга.
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Цөмийн одоо тувагуур аваад хулгай хийсээр байтал хот хотоор нь одоо тэр
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Айлын одоо жишээ нь Бямбаа гэж айл байсан тэрний чинь гучин хэд дөчөөд үхэр туугаад л явчихаж байна гэж байгаа юм. Өнчин тугалын үлдээгээд
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Тэгсээр байгаад бүтэн дуусгалаа. Одоо ер нь бод мал алга
Хишигсүрэн -
Аан ха
Түвшинжаргал -
Ер нь шийр мал л байна. Тувт нь тува руу яасаар байгаад тува хулгайлж авсаар байгаад
Хишигсүрэн -
За Түдшинжаргал эгчтэй яриаг ингээд өндөрлөх болж байна. Таньд нэмж хэлэх юм байна уу одоо
Түвшинжаргал -
Байхгүй
Хишигсүрэн -
Оо сайхан яриа хийж өгсөн таньд баярлалаа.
Түвшинжаргал -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.