Otgon
![](../assets/images/interviewees/990563.jpg)
Basic information
Interviewee ID: 990563
Name: Otgon
Parent's name: Tsend
Ovog: Toshildoi
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: agronomist
Work: retired; 'Uvs Arvijih' company advisor (zövlöh)
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
politics / politicians
education / cultural production
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
farms
Ih Hural deputy
constitution
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Увс аймгийн Улаангом суманд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Одоо бид нар гавъяат агрономч Отгон гэж хүнтэй ярилцахаар боллоо. Таныг ярилцлага өгөхөөр зөвшөөрөл өгч бидэнтэй ярилцлага хийж байгаад баяртай байна.
Отгон -
За баярлалаа.
Хишигсүрэн -
Тэгээд эхний асуултаа таны өөрийн намтар түүхээс эхэлье. Хаана төрж өссөн. Хаана хүүхэд нас сургууль соёл боловсрол олж эзэмшсэн. Хаана ямар ажил хийж байв гээд хүний өөрийн амьдрал ажлын түүхийг нэлээн дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Отгон -
Би 1940 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Хөшөөт гэдэг газар айлын арваннэгдэх хүү, Цэнд гэж айлын арваннэгдэх хүүхэд болж төрсөн.
Хишигсүрэн -
Отгон хүүхэд байна ш дээ.
Отгон -
Отгон хүүхэд болж төрсөн. Тэгээд Отгон гэдэг нэртэй. Ингээд бага насаа бол аав ээжийнхээ гар дээр өссөн дөө. Энд бол манай аав малчин хүн ээж мөн малчин хүн байсан. Шашин шүтлэггүй энгийн ард түмэн байсан. Аав бол тариа тарьдаг байсан. Би тэр бага насандаа бол Бөхмөрөний Цагаантүнгэ, Модон овоо гэсэн хоёр хуучин их том \тариг\ атар байдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэнд манай аав тариа тарьдаг. Би тэнд очиж одоо хүүхэд насныхаа үед ажилладаг байсан. Тариа тарилцаж хураалцаж
Хишигсүрэн -
Хөөх тариа тарьдаг байсан юмуу?
Отгон -
Цагаантүнгийн тариг, Модон овоон тариг гэж том талбай байсан юм дээр үед. Тэнд аав тариа тарьж би бага насандаа тэнд ажилладаг байсан. Тэр үеийн тариа бол одооных шиг биш шүү дээ. Дандаа гар ажиллагаа ердийн хөсгөөр хийнэ. Эхлээд бол тэрийг чинь услана.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Урьд жил нь намар нь хонио хэвтүүлээд хонио энэ \зүг заав\талдаа гурав хонуулаад гэрээ тойруулж хонио хэвтүүлсээр байгаад хониныхоо ялгадасаар талбайгаа бордоно. Дараа хавар нь тэрийгээ услана. Усалчихаад шууд үрээ цацна. Үрээ гараар цацна. Тэгээд тэмээн анжис, үхэр анжис бойтог гэж хэлдэг ганц хошуут тийм анжисаар хагалаад тэгээд тариа таван усаар услаад намар нь хурааж авдаг ийм л байсан. Манай аав их сайхан тариа ургуулдаг байсан юмаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд би 1948 онд Бөхмөрөн сумын бага сургуульд орж суралцаад 1952 онд Бөхмөрөний бага сургуулийг төгссөн юм. Тэгээд тэр үед манай аймагт ганцхан арван жилийн сургууль байсан. Тэр нь одоо манай гадаа байгаа дөрөвдүгээр арван жил гээд байгаа энэ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Бусад сумуудад бол хэд хэдэн сумуудад бүрэн бус дунд сургууль гэж долоон жилийн сургууль байдаг байсан юм. Би Бөхмөрөнөөсөө Өмнөговь сумын бүрэн бус сургуулийн анхны тавдугаар ангид орж суралцаад долдугаар ангийг тэнд дүүргэж наймдугаар ангиас эхэлж энэ сургуулийн сурагч болж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд 1959 онд би энэ арван жилийн сургуулийг төгссөн. Тэгээд далан хоёр хүн төгссөн. Тэгээд далан хоёр хүнээс жаран есөн хүн нь дээд сургуульд томилолт авч хоёр нь гачигдлаар багшаар үлдэж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр үед Монгол улс тавхан дээд сургуультай байсан. ХААДС-ийн анхны овутан болж очиж байлаа. Хуучин агрономыг цөөн тоогоор бэлтгэдэг
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд их сургуулийн салбар юу
Хишигсүрэн -
Нэг факультет байсан уу?
Отгон -
Нэг факультет байсан. Тэгээд ХААДС 1959 онд байгуулагдаж суурьшсан цэргийн академи гэдэг юугаар баригдаад тэгээд 1959 оны МАХН-ын төв хорооны гуравдугаар бүгд хурал гэж хуралдаад атар эзэмших замаар эх оронд байгууллаа гэдэг зорилго тавиад анх тэгж шийдвэр гаргасан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд ЗХУ-аас 2500 комбани 500 трактор авахаар болоод маш их хэмжээний атар хагалхаар болоод улсын хэрэгцээ болоод Улаангомд гурилын үйлвэр байгуулахаар болоод энд материал бууж эхэлж байсан. Энэ үед би агрономын мэргэжлийг сонгож анхны оюутан болж ХААДС-д орж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд 1964 онд ХААДС-ийг агрономч мэргэжилээр төгслөө. Төгсөөд тэр үед Сагилын мал аж ахуйн машин станц гэж энэ Сагил суманд байсан. Тэнд ерөнхий агрономчоор ХАА-н яамны томилолтоор тавигдаж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Сагилын мал аж ахуйн станц бол дөрвөн нэгдэлд үйлчилдэг. Тэр үед бол нэгдэл дээр ажилладаг мэргэжлийн боловсон хүчин агроном инженер байхгүй. Мэргэжлийн техникч байхгүй учраас техник ажлын мэргэжлийн талаас нь бол МААМС даадаг.
Хишигсүрэн -
Хөдөө аж ахуйн машин станц тээ
Отгон -
Тийн. МААМС гэж товчилсон нэр. Нэгдэл бол хоол унд ахуй үйлчилгээг нь даадаг. Нэгдлийн тариа тарьж өгдөг байсан. Энэ Бөхмөрөний Бадрал нэгдлийн тариаг чинь Улаандавааны наад талын хойд хөвөө гэдэгт байдаг байлаа. Бригадын дарга нь Дангаа гэж одоо эмээлсэн Жүгнээ гэж хүн байлаа. Одоо тэрний хүү нь Цэвээнравдан гээд энд юуны дэргэд Хөх тариа гэдэг компанийн захирал байгаа. Тоо бичсэн Жүгнээ гэдэг нь байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Түргэн сумын Социализм зам нэгдлийн тариа тарьдаг байлаа. Сагилийн Ялалт нэгдлийн тариа тарьдаг. Бригадын дарга нь Харлагийн Сүрэн гэж хүн байсан. Одоо энэ Хандгайтуур явдаг замын дагуу байгаа Хүдний хөдөө гэж одоо Хүдний уурхай гээд тэнд байж байгаа. Тэнд усалгаагүй тариа Давстын тариа тэнд тарьдаг байсан. Ингээд дөрвөн нэгдэлд үйлчилдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
1966 оны 10 сарын 15 улсын хэмжээнд бүх мал аж ахуйн станцуудыг татан буулгасан юм. Яагаад гэвэл МААМС бол үүргээ гүйцэтгэлээ. Нэгдэл бол биеэ даасан боловсон хүчинтэй боллоо. Нэгдэл биеэ дааж тариа тарих бололцоотой боллоо. Бүх техникүүдийг нэгдэлд хуваарилаад
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
МААМС-уудыг татан буулгасан юм. Тэгээд би Сагилийн Ялалт нэгдэлд агрономчоор хоёр жил ажиллаад аймгийн ерөнхий агрономчоор нааш томилогдсон юм.1968 оны 2 сард манайхан өвөл нүүж ирж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд би энд ажиллаж байтал далан хоёр онд аймгийн намын хорооны товчооны шийдвэр гарч намайг дуудсан. Баруунтурууны сангийн аж ахуйн ерөнхий агрономоор томилохоор аймгийн намын хорооны товчоо баталсан. Би дургүйцсэн. Яагаад гэвэл тйи том аж ахуй руу ажиллаж чадахгүй гээд тэгээд хэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ нэгдүгээрт их хариуцлагатай үе байсан л даа. Яагаад гэвэл 1943 онд байгуулагдсан сангийн аж ахуй, Баруунтурууны сангийн аж ахуй
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Далан хоёр он гэхэд хорин есөн жилийн хугацаа болсон байсан. Энэ хорин долоон жилийн ургацын төлөвлөгөө тасалдсан. Жаран нэг, хоёр онд хоёрхон төлөвлөгөө биелүүлсэн бусад хорин долоод нь тасарсан ийм хүнд сангийн аж ахуй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд сангийн аж ахуйг нь болилуулаад тэжээлийн аж ахуй болгохоор сайд нарын хорин гуравдугаар тогтоол гарчихсан ийм үе байсан. Тэгээд надыг хүчээр тэнд тавьсан. Тэрийг нэгэнт баталсан учраас тэгвэл би хугацаанаас өмнө тариалалтын бэлтгэл хийе.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Таван сарын нэгнээс надыг оч гэсэн. Би дөрвөн сарын арван таванд очиж хийнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дөрвөн сарын арван таванд очоод тариалалтын бэлтгэл хийгээд тариагаа тарилаа. Намар болсон чинь улсын ургацын төлөвлөгөө хоёр хорин наймаар биеллээ. Гайхалтай ургалаа ургац бол
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд далан гурван онд дахиад зуун ерэн гурваар төлөвлөгөөгөө биелүүллээ. Хоёр жил тийм том санийн аж ахуй тийм мундаг ургац авсан далан гурван онд сангийн аж ахуйн 30 жилийн ой хийсэн. Бас мундаг ой болж байлаа. Ингээд далан есөн онд улсын ургацын аварга сангийн аж ахуй болж улсад түрүүлж байлаа Баруунтурууны сангийн аж ахуй. Улсын ургацын аварга сангийн аж ахуй гэсэн алтан цом авч байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд 1983 онд Баруунтуруун тэгэхэд хамгийн том ургац дөчин гурван мянган тонн тариа хурааж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо хэдийг хурааж байгаа вэ?
Отгон -
Одоо бага аа. Тэгээд ...
Хишигсүрэн -
Одоо багадаа хэд вэ?
Отгон -
Одоо нэг хоёр мянган га-д тарьж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Хэмжээ нь
Отгон -
Гагаас нэг арав гэж бодоход хоёр мянгаад тонн тариа авч байгаа. Тэгээд тэр үед бол Баруунтурууны сангийн аж ахуй тэгж мундаг ургац аваад тарианы үтрэмүүд бүгд тариагаар дүүрээд
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Сангийн аж ахуйн төвийн олон үйлдэрүүдийн хашааг тариагаар дүүргээд Улаангом Баруунтурууны хооронд машины тоос тасардаггүй будаа тээвэрлэсэн машины тоос тасардаггүй. Баруун таван аймгийн бааз бүгд дайчлагдаж будаанд явж байсан. Тэгээд энэ Улаангомд Гиваагийн хөшөө энд гурилын үйлдвэрийн наад талын саданд хүртэл тариа буулгаж байлаа. Бүр бүх талбай дүүрээд хар зам дээр тариа буулгаж байлаа. Тэгж сайхан ургаж байсан. Энэ бол бас нэг байгаль надыг түшсэн тийм сайхан тохиолдол байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд наян дөрвөн онд би тэр их ургацын дараа надыг Хахираагийн тэжээлийн аж ахуйд тавихаар мөн аймгийн намын хорооны товчооны шийдвэр гарлаа. Яагаад гэвэл ЗХУ-ын хүч хөрөнгөөр 2084 га-тай услалтын томоохон систем бүхий иж бүрэн тэжээлийн аж ахуй Хахираад ашиглалтанд орсон.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэрийг хугацааны өмнө төлөвлөсөн чадалд хүргэж ашиглах шаардлага тавигдсан учраас найдвартай мэргэжилтэн тавих нь зүйтэй гээд мөн ажил сайжруулах журмаар Хахираад тавилаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Надаас өмнө Шаалуу гэж ерөнхий агроном байсан Баруунтурууны би тэрнээс ажлын авсан. Дахиад Хахираагаас тэр хүнээс ажлын авсан би. Хоёр удаа тэр хүнээс ажлын хүлээж авч байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд Хахираагийн тэжээлийн аж ахуй бол бас услалтын системтэй том аж ахуй. Баруунтуруун чинь тэр үед 45000 га-д 30000 га-д нь таридаг. 15000 га-гийн ураншилдаг. Улсын хэмжээнд хоёрдох том аж ахуй Дарханы дараа ордог ийм аж ахуй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд наян дөрвөн онд Хахираад шилжсэн. Тэгээд гол нь бас тэр чин га-гаас 80 центр хүргэж авдаг. Жилд хоёр удаа өвсний ургац хурааж авдаг. Зургаан сард нэг хураагаад есөн сард нэг хураадаг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тариагүй газраас 25 тонн центр хурааж авдаг техникийн хүчин чадалтай байсан. Тэгээд ийм хүчин чадалтай байхад хугацаанаас нь өмнө эзэмшсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд 2001 онд Хахираан тэжээлийн аж ахуй муу шиг ургац хураадаг амьтан олон боллоо.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд газар тариалалт уналтанд ороод хөрөнгө жаахан алга болоод хувьцаат компани болоод жаахан байдал эвгүйтсэн. Гэвч яахав тэнд бол би зөвлөхөөр нь ороод надыг байлгаж байсан. Би тэтгэвэрт гарсан ч гэсэн бай гэхээр тэнд байгаад ажиллаад одоо хүртэл явсан даа. Тэгээд сүүлд нь Улаан хотгорын Увс-Арвижих компани байгаа. Газар тариалан эрхэлдэг усалдаг системтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэнд зөвлөхөөр нь орж ажиллаж өгөөч гэсэн. Тэнд ажилласан. 2007 онд тэр компани бас улсын ургацын аварга болсон. Ингээд нэг дөчин таван жил энэ Увсын газар шороонд хутгалдаад ажлаад явж байгаа ийм нэг хөгшин байгаа юм би
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ хугацаанд яахав нам олон нийтийн янз бүрийн ажилд оролцож явлаа. Миний энэ мэргэжил сонгосон түүх бол тэр аавынхаа тэр тариа тарьж байсан тэр түүхэн уламжлал тэрэнтэй холбоотой.
Хишигсүрэн -
Та мэргэжилээ анх сонгохдоо бас тэрийг бодож сонгосон уу?
Отгон -
Бодож сонгосон.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо нэг ийм юм тодруулж өгмөөр байна. Одоо юу гэдгийн олон хүнтэй ярилцлага хийж байхад ХААДС-ийг анх байгуулагдахад тэнд орж сурч байсан тийм оюутан ч юмуу тэгж суралцсан хөдөө аж ахуйн мэргэжилийн чиглэлийн хүнтэй уулзаагүй байна л даа.
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Тэгэхлээр хөдөө аж ахуйн салбарыгн мэргэжилтэний бүхэл бүтэн дээд сургууль байгуулж улсаас бодлогоор бодвол тээ
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Хөгжүүлж эхэлж байсан энэ үеийн тэр сургуулийн сургалтын бааз сургах орчин багш нар тэгээд төгсгөж гаргаж байгаа мэргэжилтэнүүд тэд нарын чадвар чансаа ямар байсан. Цаашид ер нь яаж бэхжиж хөгжиж байна вэ гээд энэ ХААДС-ийн тухай нэг хэсэг мэдээлэлийг нэлээн сайн дэлгэрүүлж өгөөч.
Отгон -
За
Хишигсүрэн -
Ямар улсууд багшилж байсан. Яагаад нэг факультетыг бүхэл бүтэн дээд сургууль болгож хувиргасан
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Тэгээд бүр цэргийн зориулалтай сургуулийн бааз дээр аваачиж үүсгэсэн юм байна ш дээ.
Отгон -
Тийн. Тусгай цэргийн зориулалттай баригдсан байшиныг тэгээд намын төв хорооны шийдвэр гараад атар эзэмшихтэй холбоотой ХААДС-ийг бие даасан сургууль болгоод ингээд шийдсэн юм
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр үед болбол ХААДСургууль жижигхэн байсан даа. Одоо нэг том барилга үндсэндээ байсан. Хажууд нь оюутны байр туслах барилгууд цөөхөн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Оюутнууд бол гадагшаа гарах тийм шаардлагагүй байсан. Яагаад гэвэл бүх үйлчилгээ бүх юм нь дотроо, дугуй арк байгаа тэрний энэ талын доод давхарт бидний оюутны байр байдаг байсан. Дотроо гуанзтай, дотроо номын сантай дотроо дэлгүүртэй бүх л юм дотроо
Хишигсүрэн -
Яг камп шиг байсан байна
Отгон -
Асар тохилог ийм сайхан сургууль байсан. Ерөөсөө огт гадагшаа гарах шаардлага байхгүй. Тэнд бид нар хоёр жил дотроо дотуур байранд байгаад тэндээ хоол ундаа идээд тэндээ л байдаг байсан. Тэгээд хоёр жилийн дараагаар оюутны анхны шар байр хойд талын гурван давхар шар байшин ашиглалтанд орж бид нар шилжиж байранд орж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр үед бид нар агрономын ангид зуун хорин хүн нэгдүгээр курсэд анх орж суралцсан юм
Хишигсүрэн -
Агрономч мэргэжилээр
Отгон -
Агрономч мэргэжилээр
Хишигсүрэн -
Олон байж тээ зуун хорь гэдэг чинь
Отгон -
Тийн зуун хорь. Тэгээд төгсөхөд бол жаран хүн төгссөн.
Хишигсүрэн -
Аан ха. Жаран хаачив
Отгон -
Тавин хувь нь одоо хасагдсан байхгүй юу тэр хугацаанд бол
Хишигсүрэн -
Аан ха. Сурлагаар хасагдсан гэсэн үг үү
Отгон -
Сурлагаар хасагдсан. Тэр үед шүүлтүүр хатуу байсан даа. Ерөөсөө одоо үнэхээр их шүүдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Аа бас шүүлтүүрээсээ гадна дадлагын ажил маш их хийлгэдэг байсан. Тэр үед чинь атар эзэмшээд эхэлчихсэн
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Мэргэжлийн боловсон хүчин дутуу учраас агрономын ангийн оюутнуудыг шууд бие даалган үйлдвэр дээр сурч байгаа хугацаанд ажиллуулдаг байсан. Би Борнуурын сангийн аж ахуй байгуулагдаагүй байхад Борнуурын сангийн аж ахуйн услалтын системийн хайгуул хийж , тэр үед Дархан хот дөнгөж шав тавьж байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дархан хотыг байгуулахад, Дархан хотын юу Борнуурын сангийн аж ахуйн услалтын системийн хайгуул хийж Бороогийн голд хөндийд Герман мэргэжилтэнүүдтэй ажиллаж байлаа. Тэр тухай фото зураг надад байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд Дарханы сангийн аж ахуйн Цайдамын хөндийд анхны атарын шон таталцаж байлаа. Тэгээд их сонин санагддаг юм. Хавар цас цоохортож барихад цас доороос цэнхэр яргуй цухуйдаг бас
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Их сонин яргуй бол сонин ш дээ. Цасан доороос цэнхэр яргуй цухуйгаад гарч ирж байдаг. Тэрнийг их сонин харж байлаа би, ... тэгээд
Хишигсүрэн -
Энд бол тэгэхгүй юу?
Отгон -
Аа ай
Хишигсүрэн -
Энд бол тэгж цасан доороос цухуйж
Отгон -
Энд бол тэгэхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дарханд тэгж байсан юм дээр үед цэхэр яргуй, манай энд шар яргуй цухуйдаг юм. Тэгэхдээ жоохон жоохон цухуйдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд оюутан байхдаа Дарханд дадлага хийж байлаа. Борнуурт дадлага хийж байлаа. Баруунтурууны сангийн аж ахуйд үрийн лаботорийн улсын лаборантаар Самбуу гээд улсын лаборант, Самбуу гуайгаас семинарь аваад Баруунтуруунд ирж ажиллаж байлаа оюутан байхдаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Сагилийн мал аж ахуйн машин станцад ажиллаж байлаа оюутан байхдаа дадлагаар. Ингэж дадлагаар их явуулдаг байсан. Яагаад гэвэл мэргэжилтэнгүй учраас нөгөө бүх юмыг сурч байгаа хугацаанд нь бүх зүйлийг өөрсдөөр нь хийлгэдэг. Ийм учраас сайн мэргэжилтэн төгсдөг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо бидний үеийн төгсөлтөөс одоо сайн сайн агрономчид байна л даа. Орхонтуулын сангийн аж ахуйн ерөнхий агроном манай Бөхмөрөн сумын Юнгэрэнгийн Цээрэн гэдэг гавъяат агроном
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Аа доктор Дорж гэж бий. ХААДС-д багш байсан. Одоо хүрээлэнд байгаа бас гавъяат агроном болсон. Галаа гэж Төв аймгийн ерөнхий агроном байсан Галаа хуучин Баян-Өлгий аймгийн хүн дээ. Тэр гавъяат агроном болсон байж байгаа. Баруунхараагийн ерөнхий агроном байсан Түмэнбаяр гэж бий компани кахирал сүүлд байсан. Тэр гавъяат агроном болсон иймэрхүү байдалтай байдаг юм. За манай аймаг бол ер нь газар тариалангаар бол яг улсдаа
Хишигсүрэн -
Одоо ингэж хоёулаа яриагаа, яг Увс аймаг газар тариалангийнхаа бүсийн хувьд улсын хэмжээнд ямар бүс вэ? Ямар төрлийн үр тариа ургамал ногоо тарьдаг тийм онцлрщогтой байсан. Аа тэгээд тэр гаргаж байгаа үр тариа нь ямар хэмжээний одоо хүн ардын хэрэгцээг хангадаг юм тээ. Ямар онцлогтой хөрс байгаль цаг уур вэ?
Отгон -
Увс аймаг бол газар тариалангийн дээр үеийн түүх ихтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Би хэлж байсан ардын аргаар тариа тарьдаг байсан. Тэр үед бол технологи бол ихээхэн нарийн их гоё агротехникээр тариалж байсан байгаа юм. Сагилийн одоо энэ наад талд Долоодойн тариг гэж бий. Одоо Долоодойн гэрийн суурь гээд тэнд байж байгаа. Одоо тариа тарихаа больчихсон байгаа. Тэнд бол Дашбудаа гэдэг улаан буудайны сортоор тарьдаг байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр маш сайхан ургадаг. Одооны тарианы түрүү бол нэг түрүүд нэг дээд тал нь тавин дөрөв тавван ширхэг үртэй байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр Дашбудааны нэг түрүүндэх үр нь ная хүрдэг байсан. Тариан дотор нь ороод зогчихоод, морьтой ороод зогсоход морины дэл дээгүүр түрүүгийн ингэж өргөдөг. Тийм сайхан ургадаг тийм сорт байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд Дашбудаа сорт цагаан үртэй байсан учраас тэр үед манай нутгийнхан бол цагаан тариа гэжхэдэг байсан. Улаан буудайг цагаан тариа гэж хэлдэг байсан. Одоо манай хөдөөний хөгшчүүл ч гэсэн улаан буудайг цагаан тариа гэж хэлдэг юм даа. Тэгж байтал сүүлд нь Сагилийн хүрэн гэдэг ийм сорт гарсан байгаа юм. Сагилийн сортууд шүү дээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр нь мөн сайхан ургадаг. Тэр нь улаан өнгөтэй байсан байгаа юм. Тэгээд Сагилийн хүрэн гэдэг нэр авсан тэр сорт бол. Тэгээд сүүлд нь улсын хэмжээнд улаан үртэй, цагаан үртэй улаан буудайны янз бүрийн сортууд орж ирсэн учраас нөгөө улаанбуудай гэдэг нэрээ болиод цагаан тариа гэдэг ч нэрээ болиод буудай гэдэг ерөнхий нэрэнд шилжсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд манай аймаг бол улсдаа бол газар тариалангаараа гуравдугаарт ордог аймаг л даа. Төв, Сэлэнгэ, Булган аа дөрөвт нь ордог юм байна. Ийм дөрөвт нь ордог аймаг одоо ч гэсэн. Томоохон тариалан эрхэлдэг ийм аймаг нийтдээ одоо тавиад мянган эргэлтийн талбайтай арваннэгэн томоохон услалтын систем ажиллаж байсан юм Увс аймагт
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд Хахираагийн тэжээлийн сангийн аж ахуй хамгийн том услалтын систем. Торходын услалтын систем, Улаан хадны услалтын систем энэ Тээрэмийн баганы услалтын систем энэ дөрвөн услалтын систем дунд би явж ажилладаг байсан. Бүгд нь манай нэг бригад байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд одоо бол манай аймаг бол газар тариалангийн хувьд их нууруудын бүсэд багтдаг. Эрс тэрс цаг ууртай. Өвөл нь 50 градуст хүрч хүйтэрдэг. Зунд нь 45 градус хүртэл халдаг. Ийм их өвөрмөц цаг ууртай. Гэхдээ Увс Улаангомын хөрс шороо болбол маш их сайхан үржил шимтэй. Улаангомд ургадаггүй юм гэж байдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ийм сайхан нутаг. Тэгээд Лааган гуай манай аймгаас чинь газар тариалангаас таван төрийн шагналт гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Хөөх
Отгон -
Төрсөн ш дээ. Лааган гуай байна. Баточир гэж байна. Бээжин гэж байна. Янжив гэж байна. Аа Сүрэнхорлоо гэж байна. Таван хүн төрийн шагнал чацарганаар төрийн шагнал авсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гавъяат агроном гэвэл Дөчинпил, Цагаанбанди, би, Цэрэн, Цээрэн гээд таван гавъяат агроном бий манай аймагт бол
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дээр нь улсын хэмжээнд цөөхөн гавъяат агроном байхын бол тэнд тав нь Увсынх болох жишээтэй. Тэгэхээр томоохон аймаг болох нь мэдэгдэж байгаа биздээ газар тариалангийн хувьд бол ийм юм. Тэгээд сүүлийн үед яахав хөрөнгө сайхан дээгүүр хувьчлал явагдаад газар тариалан уналтанд ороод техник хэрэгсэл нь үрэн таран болоод нэг хэсэг эвгүйтсэн. Одоо дахиад ногоо сэргэх байдалд орж байна. Одоо Баруунтурууны сангийн аж ахуй сэргээх улсын загвар аж ахуй болгохоор том арга хэмжээ авагдаж байна. Өнгөрсөн хавар гэхэд Баруунтуруунд ХАА-н сайд ХАА-н яамны дэд сайд эд нар ирээд тэрбум гурван сая төгрөгийн техник нийлүүлээд явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо гурилын үйлдвэр байгуулах гэж байна. Услалтын систем нэмж барих гаэж байна Баруунтуруунд
Хишигсүрэн -
Аан ха. Гурилын үйлдвэрийн суурин дээр үү өөр газар уу
Отгон -
Тэнд нь гурилын үйлдвэр, Баруунтуруунд нь гурилын үйлдвэр байгуулах гэж байгаа дахиад иймэрхүү байдалтай.
Хишигсүрэн -
Чацарганыг ер нь энэ жимсний станц хэзээ анх
Отгон -
Аа энэ дээр үед бол манай дэлхийн нийт чацарганы бараг наян хувь нь монголд ургадаг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэрний бараг наян хувь нь Увсад ургадаг. Увсын цаг уурыг эрс тэрс гэдгийг би сая хэлсэн тиймээ. Ийм нөхцөлдургаж чаддаг сорт таримал бол чацаргана байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд Увсын чацаргана бол ер нь нэг арван зургаа долоон хувийн тослогтой байгаад Төв, Сэлэнгэ дээр очсон чацаргана бол найм есөн хувийн тослогтой. Энэ хүйтэн нөхцөл бол тийм их тослогтой болгож чадсан юмдаа чацарганыг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд Увсын гол юу болбол бренд бүтээгдэхүүн чацаргана болохоор одоо бүх хүн чацарганы төлөө зүтгэдэг болж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Чацарганы гадаад зах зээл нь маш их байгаа. Захиалга маш их байгаа эрүүл мэндэд маш их ач холбогдолтой хаан жимс гэж маш дээд зэргийн ийм таримал болсон. Тэгээд одоо айл болгон албан байгууллага болгон хашаа хороондоо чацаргана тарьдаг болж байна. Улаан уул эргэн тойрон чацаргана боллоо. Хойно Хүсний үйлдвэрийн зуун га чацаргана таригдсан байгаа. Гэх мэтчилэн одоо тэр чигээрээ чацарганы аймаг болж байна манай аймаг.
Хишигсүрэн -
Чацаргана зэрлэг чацаргана Увсын хаана хаана ургадаг вэ?
Отгон -
Зэрлэг чацаргана Увсын Тэсэд голлоно. Тэгээд Бөхмөрөний голд ургана. Тэгээд энэ Сагилийн Бүгийн хэв гэдэгт ургана. Ер нь нэлээн газар ургана даа бага хэмжээний
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэрнийг бол хүмүүс жаахан эвгүй харьцаад мод бутын гэмтээж сүйтгээд нэг хэсэг одоо эвгүй байдалд орсон. Тэгээпд одоо сүүлийн үед нэлээн хамгаалтанд авч байна. Таримал чацаргана одоо голын эзэлж байна даа. Манай аймгийн Улаангом гэдэг сорт бий Лааган гуай эд нарын гаргасан. Тэс гэдэг сорт байгаа, дээр нь одоо Увсын хэд хэдэн төрлийн сортууд таригдаж байна. Улаангомд одоо Болгарын тусламжтайгаар чацаргананы том үйлдвэр байгуулагдахаар төсөл хийгдэж байгаа улам сайхан болох байх.
Хишигсүрэн -
Аан ха. За нэг ийм асуулт байна. Одоо таныг амьдарч байгаа энэ та чинь одоо далан нас хүрч байна ш дээ.
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Одоо ухаан мэдээнд орсон цагаас эхлээд ажиглаж байхад ер нь эмэгтэйчүүдийн байр байдал ер нь яаж өөрчлөгдөж байна вэ? Эмэгтэйчүүдийг дагаад мөн эрчүүдийнх ч гэсэн яаж өөрчлөгдөж байна вэ? Эрэгтэй эмэгтэй хүний нөгөө нийгмийн байр суурь гэдэг ч юмуу амьдралд эзлэх одоо тэр үүрэг ролийн өөрчлөлтийг та яаж анзаарч байгаа вэ?
Отгон -
За яахав тэр угаасаа дээр үед монгол зан заншил гэрийн эзэгтэй нь бол эр нөхрөө хүндэтгэх эр нөхөр нь гэр бүлийнхээ хүнийг хүндэтгэнэ энэ сайхан уламжлал байсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр ч одоо алдагдсан гэж хэлэхгүй байж л байгаа. Гэхдээ сүүлийн үед болбол бас эрчүүд нь хатуу дарс архи их уудаг болж тэрнээс бүлтэйгээ зэрлэг эвгүй харьцдаг болж. Тийм тохиолдолууд олон гарах болж л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ болбол ер нь бас нэг хэсэг эвгүй болсон. Одоо сүүлийн үед хүмүүс бусдыг ойлгож ажил олгодог хүмүүс нь сайхан зөв замд орох хандлага ажиглагдаж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ер нь эмэгтэй хүнийг л их л хүндэлдэг байсан даа дээр үед одоо ёстой дуунд ч байдаг шүү дээ. Жирэмсэн эмэгтэй хүний урдуур гардаггүй гээд тиймээ сайхан хүндэлдэг байсан. Тэр уламжлал нэг хэсэг жаахан алдагдаж байгаад одоо дахин жаахан сэргэж байна. Энд би их баярлаж явдаг. Үр хүүхдийн хүмүүжлийн хувьд бид ч гэсэн одоо бас нэг хэсэг хүүхдийн хүмүүжил жаахан эвгүй байдалд орсон. Одоо дахиад овоо болж байна. Бас гайгуй болж байна. Тэгээд одоо хүүхдүүд бол чөлөөт цагаараа энэ хэтэрхий техник хэрэгсэлтэй хэтэрхий их зууралдаад хичээл номондоо бага анхаардаг юм ажиглагдаад болохгүй байна. Одоо ерөөсөө компьютер тавьж аваад, телевизор тавьж аваад тэнд суугаад одоо техник сэтгэлгээ өндөр болсон байлаа. Гэхдээ тэрнийгээ голлоод хичээлд бага анхаардаг болчихсон тийм юм ажиглагдаад байгаа юм. Би энэ тухай хүүхдүүдэд их хэлдэг.
Хишигсүрэн -
Одоо яг төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтллах бодлого ч гэдэг юмуу эмэгтэй хүнийг хөгжүүлэх эмэгтэй хүнийг нийгэмд одоо идэвхтэй амьдрах тэр бололцоог хангасан тийм төрийн бодлогууд явуулж байсан уу социализмын үед энэ тухай та ер нь мэдэх үү?
Отгон -
Аа энд бол мэднэ. Энэ бол одоо угаасаа манайхан бол дээр үеэс эхлээд энэ сүүлийн үед жендерийн тэгш байдал гээд нэг их ярих болж тээ
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Энэ бол нэг их ярьдаггүй. Ер нь эрэгтэй голдуу нь дээд тушаалд ажилладаг, дээд тушаалд тавигддаг ийм л байсан. Тэгээд одоо энэ уламжлалыг жаахан эвдэж эмэгтэйчүүдийг дэвшиж тавих асуудлыг их ярих болж, энийг бол зөв зүйтэй гэж боддог. Эмэгтэй хүн бол аливаа асуудалд их няхуур ханддаг. Маш нухацтай хандаж асуудалд нямбай чамбай ханддаг учраас эмэгтэй хүнийг ер нь төрийн өндөрлөгүүд төрийн юунууд бол олноор дэвшүүлж тавих нь бол их зүйтэй юмаа гэж би их боддог.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энийг бол би чухал юм гэж боддог. Гэтэл бас тэгж чадахгүй одоо манайх чинь улсын их хурлын далан зургаан гишүүн гэх чинь цөөхөн эмэгтэй байж байгаа шүү дээ одоо жишээлвэл
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Энийг бас тэгж болмооргүй эмэгтэй хүнийг зоригтой олноор дэвшүүлэх шаардлага байгаа шүү дээ. Манай улсын хэмжээнд энэ одоо мундаг мундаг нэртэй эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тэрний хэмжээний хүн хаачихав зөндөө л байгаа шүү дээ. Энийг бол бодмоор юм шиг байгаа юм. Эмэгтэй хүнийг дэвшүүлж тавих талаас нь их бодмоор байгаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Би бас энэ ажиллаж байх хугацаандаа болбол бас Ардын их хурлын депатутаар сонгогдож шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт оролцож явсан хүн. Бас МАХН-ын гишүүн хүн л дээ би бол, МАХН-ын онц хурлын төлөөлөгчөөр сонгогдож энэ намын үүрийн хорооны даргаар гуч гаруй жил намын орон тооны бус даргаар хориод жил ажиллаж сонгуульт үүрэг хүлээж одоо ч аймагт болбол бас намын сонгууль гэж хүлээгээд ингээд явж байгаа. Тэгээд энэ дотроо асуудлыг тэр талын асуудлыг анхаарч ярьж л бодож л явдаг юмдаа.
Хишигсүрэн -
Одоо би намын гишүүн намын системээр явсны чинь хувьд ингэж бас асуумаар байна. Ер нь МАХН-ын ерээд оноос өмнөх зохион байгуулалт өдөр тутмын үйл ажиллагаа үндсэн үүрэг чиглэл нь юу байв. Хожим энэ олон намын тогтолцооны үед. Ардчилалын үед хувьгалт намын өмнөх тэр уламжлалт бүтэц зохион байгуулалт ажлын арга барилд ямар мар өөрчлөлтүүд оров.
Отгон -
МАХНам бол 1990 оноос өмнө бүхнийг удирдан чиглүүлэгч хүч гнэ яригддаг байсан. Одоо бол төр засаг ярьж байхад тэрний, Ерэн оноос өмнө бол нам засаг ярьдаг байсан. Намыг түрүүнд ярьдаг байсан. Нам бол бүхнийг зохион байгуулдаг байсан. Нам бол оролцохгүй юм гэж байхгүй. Бүгдийг нам зохион байгуулдаг. Удирдан чиглүүлдэг ийм байсан. Тэгээд 1990 оноос энэ ардчилал сэргэж одоо яригдаж эхэлсэн. Олон нам баөйгуулагдахаар яригдаж эхэлсэн. Яг энэ үед 1990 оны дөрвөн сард МАХН-ый онц их хурал гэж болсон юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд энийгээр бол МАХНамыг өөрчлөн шинэчлэх тухай асуудал нол асуудал болж яригдсан юм. Тэгээд МАХН бол үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөөд бүхнийг удирдан чиглүүлэгч үүргээсээ татгалзаад нам засаг гэдгийг болиулаад төр засаг гэя гэдэг байдалд оруулаад өөрөөр хэлбэл улс төрийн том тогтолцооны гол цөм нь төр байхаар МАХНам өөрөө онц их хурлаараа зөвшөөрч асуудлыг дэвшүүлж тавьсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд улсын хэмжээнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих олон намын тогтолцоо ургалч үзлийг хүлээн зөьшөөрөх ийм түүхэн шийдвэр гаргасан юм. Тэгээд энэнээс хойш бол МАХНам зөвхөн сонгуульд оролцох тал дээр гол үүрэг хүлээгээд бусад тэр бүхнийг удирдан чиглүүлэгч гэдгээ төрд шилжүүлээд явсан юм байгаа юм. Энэ бол зайлшгүй болох түүхэн үйл явц байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр шийдвэргэргах үйл явцад хуралд орлцож бас явж байлаа.
Хишигсүрэн -
Та нөгөө анхны Үндсэн хууль баталж байсан ардын их хурлын депатут байсан гэж ярилаа ш дээ
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Анхны Үндсэн хуулийн төслийг бүрэн эхээр нь та нарт депатутуудад тарааж өгсөн байсан уу? Бүх нөгөө нэг зүйд заалт болгоныг маш арийн задалж нэг нэгээр нь хэлэлцээп баталж байсан ш дээ. Та нарт одоо 430 гаруй хүнд баталж байгаа тэр нөгөө зүйл заалтынхаа агууулга үр дагаварыг зохицуулалтыг бүрмөсөн дуустал нь ухуулж байсан уу?
Отгон -
Үндсэн хууль ардын их хурлын 12 дахь удаагийн сонгууль гэж болоод тэр анхны хуралдаан болохоос өмнө бол Улсын бага хурал гэж байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Отгон -
Улсын бага хурал бол тэр Үндсэн хуулийн эхийг боловсруулсан. Тэгээд Улсын бага хурлын боловсруулсан эхийг лсын их хурал авч хэлэлцсэн. Тэгээд энэ дээр бол
Хишигсүрэн -
Ардын их хурлын чуулган
Отгон -
Тийн чуулган дээр хэлцсэн юм. Энэ дээр бол яахав таарах таарахгүй сэтгэл нийлэх эс нийлэх юмнууд зөндөө гарсан та бүхэн мэдэж байгаа. Монгол улсын түүхэнд бол 1220 онд их хуралдай гэж болж анхны цааз, их цааз гэдэг юмыг баталсан. Анхны Үндсэн хууль шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэрийг бодохлоор 49 хоног хуралдсан байдаг юм. Гэтэл Үндсэн хууль батлах тоолол нь 75 хоног болсон шүү дээ.
Хишигсүрэн -
Тэгсэн байх тээ
Отгон -
Тийн. Зөвхөн Монгол улсын үндсэн хууль гэсэн ийм дөрвөн үгийн төлөө арван хэдэн хоног маргалдаж байсан манайхан
Хишигсүрэн -
Тийн. Аа ха хи
Отгон -
Тийн. Бүгд найрамдах ард монгол улс гэдгийг хэвээр нь байлгана. Бүгд найрамдах ардчилсан монгол улс болгоно. Монгол улс болгоно.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд маш олон янзын нэрээр яриад, үндсэн хуулийг их цааз болгоно. Их хууль болгоно гээд маш их олон нэрээр маш их олон хоногоор ингэж маргаж байсныг та бүхэн ойлгож байгаа. Ингэж 430 хүн 75 хоног шигшиж хэлэлцсээр байгаад баталсан энэ хууль үнэхээр одоо сайн хэлэлцэгдсэн сайн хууль болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэрнээс хойш онцын их өөрчлөлт ороогүй явж байгаа. Ийм сайхан хуулиа
Хишигсүрэн -
Би нөгөө нэг ингэсэн ш дээ. Тэр хуулийн, би ингэж бодоод байхгүй одоо тэр 430 гаруй хүн бүх тэр зүйл заалтаар нь нэг бүрчлэн хэлэлцэж тийм их олон хоног нухацтай ч үзсэн л дээ.
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Тэгэхдээ юу анзаарагддаг вэ гэхээр нэг тийм нэр сүлд, далбаа гэсэн юман дээр их хэмжээгээр маргалдаж мэтгэлцчихээд
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Яг одоо ингээд харж байхад суурь юмнууд дээрээ их зүгээр шуураад шуураад баталсан болов уу даа тийм бодол байдаг байхгүй юу. Тэгээд тийм утгаар би асуусан юм. Тиймэрхүү тал
Отгон -
Тэр чинь одоо бас тэгж болохгүй. Яахав тэрэн дээр бол тэгж маргасан. Сүүлд нь сүлд, төрийн сүлд далбаа тамга тэмдэг тэр бэлэгдлийн чанартай юмнууд дээр бол нэг их цаг зараагүй ш дээ. Улсын нэр нь дээр гол нь маргасан. Хамгийн их маргаан тарьсан хамгийн их цаг алдсан юм болбол газрыг өмчлүүлэх тухай асуудал дээр арван хэдэн хоног маргасан тэнд. Энэ монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд газар өмчлүүлж байсан түүх байхгүй. Цоо шинэ асуудал байсан. Энэ дээр маш их маргаан болсон. Тэгээд арав гаруй хоног маргаж байж л монгол улсын иргэнд газар өмчлүүлэх болно гэж заалт орсон байгаа. Тэгээд тэрнийг үндэслээд газар өмчлөх тусгай хууль гараад одоо тэрнээс Үндсэн хуулиас гол хууль, Үндсэн хуулийг чинь гол болгоод тэрнээс хойш 400-аад хууль гарч байна ш дээ одоо
Хишигсүрэн -
Тийн.
Отгон -
Батлагдаж байна ш дээ. Тэгээд сайн хууль болсон гэж би боддог. Гол юмаа бол зөв шийдэж чадсан гэсэн бодолтой явдаг даа.
Хишигсүрэн -
Та ер нь ардчилалын үед ардчилал гарч эхэлж байхад намын байгууллага дотор байсан тээ. Нэлээн идэвхтэй ажилладаг тийм сэхээтэн байсан байна. Тэгэхээр ардчилалыг юу гэж бодож байв анх ардчилал гарч ирж байхад ардчилалыг одоо юу авч ирнэ гэж хүлээж байсан бэ? Яг таны хүлээлтэнд яаж нийцэв. Ардчилалын үр шим жирийн иргэн хүнд яаж хүртэж байгаа та боддог вэ? Эсвэл ардчилалын үр дагавар сайн муу ямар байдалтай болчихов.
Отгон -
Ардчилсан нам болбол аргагүй нийгэмд хүлээгдэж байсан тэр асуудлуудыг дэвшүүлж анх гарч ирсэн. Арга байхгүй. Намын онц их хурлаар ч энэ байдлыг ойлголгоод олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөөд өөрийн удирдан чиглүүлэх үүргээсээ татгалзсан тийм юм. Тэр утгаараа бид нар бол ардчилалыг тухайн үедээ их дэмжиж байсан. Гэвч ардчилал ялаад яахав гол гол юмнуудыг өмч хувьчлалын талын тэгээд энэ шашин шүтлэг юмнуудыг бол их зоригтой асуудлыг шийдэж зоригтой шийдвэр гаргуулж чадсан л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гэхдээ болбол яг тэр хүсэн хүлээсэн хэмжээнд ардчилалын талын залуучууд бас нэг олигтой юм болж чадсанггүй. Яагаад гэвэл бас нэг тэр хооронд бас нэг жоохон замбараагүйтээд ерөөсөө л идэж уухын төлөө, хөрөнгө мөнгөний төлөө зүтгэсэн тэмүүлсэн ийм байдалд нэг хэсэг шилжээд ардчилалын нэр хүнд сайхан унасан даа. Гэхдээ одоо сүүлийн үед арай гайгуй болж тэд нар жаахан туршлагажиж явна даа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд цаашдаа бол сайн болох байх гэж бдож байна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд энэ МАХНам ч гэсэн өнгөрсөн жилийн сонгуульд түрүүчийн сонгуульд бол олонхи боллоо ч гэсэн эвсэж засгийн газар байгуулаад ингээд харан явж байгаа нь зөв зүйтэй юм. Залуучууд төрд зүтгэх бас тэднийг оруулах оролцуулах нь зүйтэй. Туршлага сууг бас улс оронд яваандаа хэрэгтэй шүү дээ гэдэг талаас нь би бодож дэмжиж явдаг ийм л хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа юу гэдгийн ардчилалын үр дагаварт бий болж байгаа нийгэмд явсан их том өөрчлөлт бол өмч хувьчлал байсан.
Отгон -
Өмч хувьчлал байсан даа.
Хишигсүрэн -
Социалист өмчийг задалсан. Тэгэхээр өмч хувьчлалыг хэрхэн яаж явуулав хэрхэн газар тариалангийн салбарт өмч хувьчлалын муу тал аа яг таны гжр бүл өмч хувьчлалын үр дүнд тэр арван төгрөгийн тасалбараараа ямар хэмжээний хөрөнгө мөнгө гэдэг ч юмуу өмчтэй болж үлдэв үү гэсэн асуулт байна.
Отгон -
Өмч хувьчлалыг бол дэндүү яаран хийчихсэн. Дэндүү яаран хийсэн учраас бэлтгэлгүйгээр шууд туршлагагүй тийм ажлыг хийж эхлээд тэгээд эвгүй болгочихсон юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Жишээлвэл одоо би хөрөнгө, энэ эрхийн бичиг таван хүний эхрхийн бичиг надад байсан сүүлд нь бүр өгдөг авдаг газар байхгүй байгаад сүүлд нь аймгийн брокерийн пүүст байж байгаад тэгээд тэр нь дамжаад бүр Улсын их дэлгүүрт очлоо гэсэн. Сүүлд өргөдөл гаргаад яахлаах Содхүүгийн гарын үсэгтэй хариу ирсэн. Улсын их дэлгүүрт хадгалагдаж байна гэсэн одоо бүр хааясан нь мэдэхгүй алга болсон одоо жишээлвэл тэрнээс би нэг төгрөг нэг мөнгө ч олж долоогоогүй. Гэр бүлийнхээ бүх ам бүлээрээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ингээд одоо ийм маягаар одоо ямарч хэрэггүй юм болоод хувирсан. Тэр бужигнааныг ашиглаад нөгөө туршлагагүй мэдэхгүй ийм хүмүүсийг нөгөө овжин зальтайчууд нь ашиглаад хамаг юугийн хурааж аваад их хэмжээний хөрөнгө аваад тэгээд баяжаад ингээд явчихсан болохоос биш яг хүмүүстэй бол тэр болгон ашиг өгч чадаагүй. Тэр мэр ингээд хаачсан мэдэхгүй алга болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ийм маягийн юм болсон. Газар тариалан гэхээр бүр огт туршлагагүй байх талаасаа тэр сангийн аж ахуй, тэжээлийн сангийн аж ахуй ч юмуу бүгд байхгүй болоод татан буугдаад зүгээр нэг би захирал хийнэ гэсэн би энэний дарга болно гэсэн нэг хүн аваачаад ямарч газар тариалангийн “А”-гүй хүн аваачаад компанийг аваад тариа тарих чинь бас мэргэжилтэний шаардлага байхгүй ерөөсөө газар ийм юмаар хагалаад л сайн муу нь хамаагүй үр булаад хаячихвал өөрөө ургачихдаг юм шиг ханддаг. Зардал гаргахгүй нь тулд үүнийг бид нар өөрсдөө хийчихнэ. Үүнийг ядах юм байхгүй гэж бүдүүлгээр хандаад ямарч газар тариалан “А”-гүй хүмүүс тэр компаниудыг аваад ингээд унагасан ш дээ. Юу ч үгүй унагсан тэгээд бүх техникийн худалдаж идэж үрэн таран болгоод сүүлд нь юу ч үгүй болоод хаясан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд одоо энэ байдлаар алга болж нэг жаахан сэргэж мэргэжилтэнүүд жаахан үнэд орж дахин жаахан янз болох төлөвтэй болж байна даа. Гэх мэтчилэн өмч хувьчлалыг маш их буруу хийсэн. Энэ бол ардчилалын нөхдүүдийн хийсэн бас нэг том алдаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ямарч бэлтгэлгүйгээр замбараагүй хийж байсан. Тэрнээс болжж улсын хэмжээний маш их хөрөнгө үрэн таран болсон. Манай Хахираагийн тэжээлийн аж ахуй гэдэг чинь далан хэдэн оны хатуу гамшгаар 227 сая төгрөгөөр боссон аж ахуй иж бүрэн аж ахуй. Одоо 227 тэрбум төгрөг гэсэн үг л дээ. Тэгээд сүүлд нь зургаахан сая төгрөгөөр хувьчилж авч байгаа ш дээ. Тэгээд дуусгасан. Тийм замбараагүй байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Нэг ийм асуулт байна. Таны амьдралд гүнээр нөлөөлж байгаа тийм ямар нэгэн үйл явдал бий юу? Тэр ямар үйл яюдал вэ гэж хүний амьдралд их гүнзгий нөлөөи үзүүлсэн тэр үйл явдал юу вэ гэсэн тийм асуулт байна.
Отгон -
Надад лав амьдралын хувьд муу үр дагавар үзүүлсэн юм бол байхгүй. Сайхан ажиллаж хамт олонтой нэртэй нүүртэй сайхан явлаа. Гэр бүлийн хүн бид хоёр 1967 онд гэр бүл болсон. Одоо 43 жил болж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гэр бүлийн хүн боловсон хүчин байцаагчаар насаараа ажиласан. Бас сэхээтэй ийм хүн. Энэ хүний өмөг түшгээр би гэр оронгоо эзэнгүй хаяж орхиод газар шороо гэдэг ажилтай өдөр шөнөгүй одоо арав хорь хоногоор гараад явчихдаг байсан даа . Арын үр хүүхдийг энэ хүн хариуцаж гэрийн амьдралыг авч явж ингэж явсан. Тэр хүний гэр бүлийн хүмүүсийн одоо үр нөлөө нөөлөг их байдаг гэж боддог
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд одоо ах дүүс хамт танил нөхдийн юугаар би сайхан явлаа. Би бол газар шороог маш их хайрлаж ханддаг хүн л дээ. Миний гол онцлог бол энэ хөрсийг хайрлаж хамгаалдаг. Тэрэнд их сэтгэл тавьдаг. Тэр үед Баруунтуруунд чинь одоо 45000 га-тай маш их том аж ахуй гэхэд энэ талбайн гадна талд ямар нэгэн техниъ бол эргэлт хийдэггүй байсан. Техник анжис борноо гэсэн сэндлүүр сийрүүлэг гээд одоо комбани бүх техник тэнд ажиллана. Талбайн захаас нэг метр гадагшаа гарахыг зөвшөөрдөггүй байсан. Яагаад гэвэл гадна талын байгаль орчныг эвдэхгүй унаган төрхөөр нь байлгах гэж тэр тракторыг бол борноо чирсэн техникийг бол талбай дотор нь эргүүлдэг байсан. Бүр нэг талаараа нөгөө талаараа чирчихийн бол заавал тэрнийг арчдаг юмуу шүдтэй бол шүдийн дээшээ харуулж нөгөө тал руу шилждэг жишээтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ийм байсан учраас тэр гадна талын байгаль болбол талбайн захаас таван сантиметр дотор талбайн зах нь энэ тариан талбайн энэ гэж ялгагдхаар ийм байдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо бол үргэлжсэн хоо тоором болсон. Талбайн зах нь ялгагдахаа байсан. Улаан элс шарвасан ийм юм болсон. Яагаад гэвэл техникүүд талхалсаар байгаад тэгж одоо би тэгээд залуучуудад хэлдэг байсан даа. Газар дэлхийгээ хайрлаж хамгаалахын болбол их ургацаар хариу бэлэг барьдаг юмаа. Газар дэлхийгээ хайрлаж хандахын болбол тэр баатарын алтан соёмбо, гавъяатын алтан соёмбо, алтан медаль тэр хэдэн арван саяараа, хэдэн тэрбумаараа төгрөг тэр хөрсөн доор булаатай байдаг юм. Тэр чинь нөлөгтэй нөөлөг сэтгэлтэй хандсан хүнд бол газар хариу бэлэг болгож таньд өгөхөд бэлэн байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Газар шороотой харгис хайхрамжгүй муухай зэрлэг хандахын болбол хатуу цээрлэл чам руу чиглэдэг юм. Энэ чинь их хэмжээний ургац алдаад одоо ган гачиг болно гэсэн үг. Ийм болдог юм гэж залуучуудад их хэлдэг дээ би. Тэгээд тэр ёсоороо өөрийгөө ч боддог. Газар шороо хайрлаж явсных миний очсон газар дандаа тариа ургаддаг байсан. Тэр бол энэ онцлогтой холбоотой гэж боддог байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ? Байгууллагын дарга цэргийн хоорондын харилцаа ямар байв. Эрх мэдлээ яаж хэрэгжүүлдэг байв гэсэн ийм асуулт байна.
Отгон -
Социализмын үед бол хүмүүсийн ухамсар их өөр байсан. Ялангуяа тэр нийгмийн баялагийг хамгаалах нийгмийн баялагийг арвижуулах талаасаа бол хүн болгон санаа тавьдаг байсан. Энэ бол том онцлог байсан. Ерөөсөө нийгмийн юм л одоо боддог. Энэ миний юм манай хамт олны юм, бидний юм монголын юм гэж дандаа тэгж ханддаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гол одоо юм сэтгэл зүрхэнд тийм байсан. Нөгөө нийгмийн мал нэгдэл гээд байж байлаа. Нийгмийн тариалсан тэжээлийн аж ахуй гээд байж байлаа. Тэрнийг арвижуулахын төлөө хүн болгон зүтгэдэг. Яг ийм ижил сэтгэхүйгээр би өссөн. Яагаад би тэр үед чинь одоо хүмүүс чинь ерөөсөө л компани авлаа гэхэд чинь өөрөө баяжаад явчихдаг болсон байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Би болбол газар шороонд ингэж 45 жил хутгалдахдаа болбол ёстой нэг мөнгөний юм нийгмээс ашиглаж идэж үлдээгүй нэг мөнгөний юм авч идэж ашиглаж байгаагүй. Ерөөсөө нийгмийн баялагийн арвижуулахын төлөө зүтгэдэг байсан. Энэ том онцлог байсан. Одоо тэр юм алга болсон байна. Хувиа боддог болсон би яаж баяжих уу? Яаж хөрөнгөтэй болох уу? Үүнийгээ яаж өсгөж баяжуулах уу гэж хүн болгон боддог болсон. Дээрээ ч тэр доороо ч тэр ийм болсон байна. Дээр үед чинь тийм байгаагүй дарга нь ч тэр сэхээтэн ч тэр нэг л нийгмийн төлөө зүтгэдэг байсан. Энэ бол том онцлог байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо хамгийн алга болчихоод байгаа юм ерөөсөө тэр. Одоо компаниудыг харж байхад ерөөсөө тэр цалин хөлсний хөдөлмөрийн доод хэмжээ одоо зсаг тогтоогоод өгчихсөн байхад тэрийг ерөөсөө авч хэлцэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Маш одоо ядарсан амьтныг ажилтнаар аваад одоо байгаа юм энэ энийг жаахан тариа авбал ав авахгүй боль чи яв гээд өөр хүн оруулж ажиллана гээд тэр хүмүүс ядарсан улс чинь тэрүүгээр мэхлээд уяад хөдөлмөрийн шулаад ингээд явж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Болсон юм хэдэн хүнийг л ажиллуулж байгаа өөр юм байхгүй. Ийм л болчихоод байна ш дээ. Энэ бол зүгээр муу цаашид явуур байхгүй. Нийгэмд баялаг арвижих ямарч үндэс байхгүй. Тийм байдал бий болж байна.
Хишигсүрэн -
Аан ха. Ер нь байгууллагын дарга цэрэг одоо юу гэдэг юм ажиллагсадтайгаа дарга нь эрх мэдэлтэй хүн нь харьцдаг байсан харилцаа социализмын үед ямар байв одоо ер нь яаж өөрчлөгдөж байна вэ?
Отгон -
Тэр болбол одоо удирдах ажилтан мэргэжилтэнгүүдийн бас их хүндэлдэг байсан. Би Баруунтуруун сангийн аж ахуйд байхдаа бол тэр 13 бригадтай таван үтрэмтэй ийм том айл байсан даа. 45000 талбайг би хоёр хоногт нэг удаа тойрно. Бүх талбайгаар явж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Тасгийн агрогом бригадын агро техник гээд үрийн бригад салаа жижүүрийн тасаг их олон салбарууд ажиллана. Тэр болгонд чинь олон мэргэжилтэн ажиллана. Тэрэн дээр давхар үүргээ өгөөд явна. Надыг яваад очиход сангийн аж ахуйн дарга ирснээс болоод бөөн бужигнаан болоод л бүх юм нам жим болоод л тэгж хүндэлдэг байсан. Аа гэтэл тэр үед нэг удаагийн талбайг маргааш борнодоё. Маргаашаас эхэлж талбайг хагал гэвэл нэг л хэллээ бол хууль тэр ерөөсөө биелэхгүй юм гэж ерөөсөө байхгүй залшгүй биелнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ёстой хүний хэлснийг хууль болгож биелүүлдэг. Хүнийг тэгж хүндэлдэг байсан юм. Тэгээд би Хахираад оччихоод л надыг л агроном гэхээс хүүхэд томгүй бүх хүн агроном гэхээс нэр хэлдэг хүн байхгүй. Хахираад оччихоод нэг хүн надыг Отгон гэж дуудсан надад их юу билээ гэж их сонин санагдаж байсан. Энэ юу билээ гэж тэгсэн чинь ерөөсөө мэргэжилээр нь хүнийг нэрлээд маш том хүндлэл шүү дээ.
Хишигсүрэн -
Тийн. Багш бол багш агрономч бол агрономч
Отгон -
Тийн нэрийн ерөөсөө хэлдэггүй тийм одоо байсан.
Хишигсүрэн -
Ажил мэргэжилээр нь дууддаг
Отгон -
Тийн хамт олон тийм л мундаг юутай байсан л даа. Тэр ч гэсэн бас одоо сүүлийн шүед бас байхгүй болсон.
Хишигсүрэн -
Эрх мэдэлтэй хүний эрх дарх илүү эдэлж хэрэглэдэг зүйл эрх мэдэлтэй хүний соёлын түвшин харилцаа бусад нөгөө эрх мэдэл ажиллагсадын өөр байсан уу гэсэн бас нэг асуулт байна.
Отгон -
Тийм юм ялгарах юм байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ерөөсөө бид нар чинь тэр том сангийн аж ахуйн тойрон манай гэр бүлийн хүн боловсон хүчин ажиллаж байлаа ингэхэд чинь нэг хүүхдээ өглөөд л нэг найман цагт нэг төмөр чарган дээр нэг араг тавьж аваад энд монгол дээл дотор цуглаад л өглөө сонин хүмүүжлээс өмнө хүүхдээ харанхуй бүрэнхийгээр чирч аваад л тэр цэцэрлэг хүргээд л муу дээлтэй чаргаа гадна тавичихаад ажилдаа суугаад л яг таван цаг болбол найман цагт нэг минут хожигдож болохгүй орой таван цагаас нэг минутын өмнө явж болохгүй тэгээд тэр ажил үүргээ гүйцэтгээд л тэгээд л оройд нь нийтийн лекц улс төрийн хүмүүжил хурал цуглаан гээд л бүгд байна. Тэнд тасалж болохгүй тэнд сууна. Нэг минут хожигдож болохгүй. Тэгээд л орой нь харанхуй болсон хойно хүүхдээ нөгөө дээлээрээ цуглаж аваад л буцаад л харьдаг. Тийм илүү эрх мэдэл бидэнд байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр хатуу дэг журмбг бид нар дагадаг л ийм л байсан. Одоо хүмүүс тэр цагийн хатуу нэг минут хожигдож болдоггүй. Нэг минутын түрүүнд явж болдоггүй тэр зарчим огт байхгүй боллоо шүү дээ. Тиймээ,хатуу журамтай байсан. Шалгалт тэр одоо чуулган аймгийн намын бүгд хурал улсын намын төв хорооны их бага бүгд хурлууд зүгээр бүх юмыг бүгдийн товчлон бүгдийн шалгана. Мэдлэг боловсрол байнга шалгаж байна. За товчлолоо аваад ир тэр бүгд хурлын материал аваад ир
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Товчлол чинь алив дотроос нь асуугаад шалгаад л тэр болгонд дандаа үнэлгээ авч явна. Их л хатуу байсан даа хүнийг бол дайчлан гэж ёстой айхтар байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
ХААДСургуульд бид нар анх орох чинь тэр орос хэл дээр лекц бүгдийн уншдаг байсан ш дээ. Бүх хичээлийг орос дээр уншдаг байсан. Тэгээд одоо бие даагаад л бид нар чинь орос хэлийг хүчээр сурч байлаа ш дээ ерөөсөө. Тэгж шахдаг байсан одоо тэр байдал ер нь алдагдчихсан байна.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо юу гэдэг юм дарга ажилчин хоёрын харилцаа эзэн ажилчин хоёрын харилцаа гэсэн хоёр өөр харилцаа байна ш дээ
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Социализмын үед бол байгууллагын дарга ажилчин. Одоо болбол үйлдвэрийн эзэн гэдэг ч юмуу тийм эзэн тэр хоёр эзний ялгаа яаж харагдаж байна.
Отгон -
Тэр үед бол дарга бол мэргэжилтэнтэйгээ болбол ёстой л жинхэнэ одоо миний түшиг миний одоо гол багана энэ чиглэлийг авч явдаг гол хүн энэ чиглэлийн ажил энэ хүнээс шалтгаална гэсэн тэр хүнээ хүндэлсэн тэр хүнтэйгээ зөь харьцдаг. Их дэмждэг ийм байсан. Одоо болохлоор би энэ хөрөнгийн эзэн
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ямар сайндаа би түрүүн хэллээ ш дээ. Агрономын шаардлага байхгүй ээ тариалах амархан гэж боддог юм чинь тэр ахуйд яаж анхаарах уу? Тэр хүнийг хүн гэж үзэхгүй ш дээ. Нэг ийм юм байж л байна. Хийвэл хий хийхгүй бол боль чи гэж ингэжл ханддаг болчихсон. Энэ одоо их муу чанар шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Яаж ажил явах юм бэ одоо ерөөсөө хүн чинь эрх мэдэл байж байж ажил явуулна тиймээ. Ямарч эрх мэдэлгүй нэг улаан мөнгөний эрх мэдэлгүй хүн хүнд үүрэг өгөөд нөгөөдөх нь үүргийн биелүүлэхгүй ш дээ. Үүнийг л дарга л мэддэг болохоос хойш энд эрх мэдэл байхгүй энэний хэлсэн нэг үгийг биелүүлсэн зөв юм биелүүлээгүй зөв юм ямар хамаатай юм хэрэг байхгүй гэж бодоод тэгж хандана шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд мэргэжилтэнийг дэмжихээ болчихсон. Тоохоо байчихсан том толгойтонгууд гарч ирээд байгаа юмдаа.
Хишигсүрэн -
Социализмын үед ер нь ямар шинэ технологиуд нэвтэрч байв аа гэсэн. За таны хувьд болохоор газар тариалан машин техникийн шинэ технологиуд ямар үе шаттайгаар яаж нэвтэрч байсан гэдэг түүхийг эхнээс нь ярьж өгч болох уу монголд анх таны мэддэг ямар техник байна.
Отгон -
Тэр ямар үг байх уу техникийн дэвшил бол социализмын үед бол мундаг боллоо шүү дээ. Тэр үед би таьин есөн оноос газар тариалан бол хөгжөөгүй. Тавин есөн онд бол намын төв хорооны бүгд хурлаар газар тариалан хөгжүүлэхээр шийдвэр гараад анхны том сургууль байгуулагдаад ингэсэн гээд би хэлсэн тииймээ
Хишигсүрэн -
Тийн.
Отгон -
Тэр үед би Борнуурын сангийн аж ахуйд тариа хураалцаж явлаа. Тэр үеийн түүхийг би бас боддог юмдаа. Тэр үед чинь комбани гэдэг чинь одоо гинжит тракторын араас чирэгдэж явдаг. Өөрөө явж чаддагггүй. Одооныхон самходник өөрөө явагч комбани бас байна тиймээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Самходник гэдэг чинь өөрөө явагч гэсэн үг тиймээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр үед бол чиргүүл причевния гэж чиргүүлийн комбани тиймээ. Трактор уул нь чирээд зөвхөн комбани явуулахын тулд трактор урьд нь зүтгэж явдаг. Тариа гишгүүлээд явж байдаг. Араас нь комбани чирэгдэж явна. Гадаа энэ тавцан дээр нэг комбаничин механизм зогсож байдаг зүгээр задгай тавцан дээр зогсож байна. Тэгээд тариа хуримтлуулдаг бункер гэж юм байхгүй. Будаа буулгадаг хашаа шнек гэж юм байхгүй комбани
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд жаахан саванд жаахан будаа дүүрэн тэрийг хоёр хүн вандан дээр гараад зогсчихсон тааран уут бариад амын тосоод хоёр хүн доор нь зогсож байна. Уутны ам дүүрэнгүүт уутны амыг боогоод газар унагаад яваад байна. Араас нь машин цуглуулж ууттай будааг ачиж авна. Тийм комбаниар явж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гэтэл түүнээс сүүлд одоо СК-3, СК-4, СК-5, нива, голос, циллияак гээд одоо олон янзын комбаниуд гарч ирлээ. Бүгд техник дэвшил нэг нь нөгөөсөө улам сайжраад яваад байгаа.
Хишигсүрэн -
Аан хаа
Отгон -
Тэр үеийн трактор гэж сүүлд нь энэ Сагилийн нэгдлийн хөрөө рам ажиллуулж байсан найт гэж трактор байсан. Нэг дүлий улаан гэж мотор байсан дээр үед худгийн тэр шиг ерөөсөө гадна талаас нь цул төмөр өөрөө хаймар дугуй байхгүй. Төмөр дугуйтай. Төмөр дугуй чинь газар маажиж чадахгүй учраас шопол гээд дугуйн дээр нь хөндлөн хөндлөн төмөр гагначихсан кабен мабен байхгүй ээ тийм трактор явж байсан юм. Тэгээд тэр үеийн техник одооны техник бодохлоороо ямар байна вэ? Одооны техник болохоороо одоо асар гайхалтай болсон байна шүү дээ. Ер нь ажиллах тав тух ер нь нөхцөл байхгүй техник хэрэгсэл дотор нь радио нь хангинасан одоо телевизор гарсан ийм л одоо юм болсон байна шүү дээ. Тоос шороо нэвтрэн орно гэж байхгүй. Хална даарна гэж байхгүй. Ийм болсон тэр үеийн техник бол тийм бүдүүлэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Гэхдээ яахав тэр үед бол одоо тэр традтор ч манаайд ирээгүй байж байгаад одоо тавин есөн оноос хойш ирж эхэлсэн юм шүү дээ. Бүдүүлэг ч гэсэн анхны технид нь ирж байсан юм манайд одоо түүнээс хойш бол техник дэвшил бол асар хурдацтай явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энийг бүр гайхдаг юм. Үнэхээр техник дэвшил дэндүү сайхан болж. Одоо манайх чинь Америкийн комбани, Канадын комбани, Японы комбани Хятадын комбани дүүрэн болж шүү дээ. Одоо Баруунтуруунд Америкийн комбани ирчихсэн байжл байна.
Хишигсүрэн -
Давуу тал нь юу байна вэ?
Отгон -
Давуу тал нь ажиллах нөхцөл сайтай, бүтээмж өндөртэй кээк зэргийн болсон. Ургац хаягдалгүй хурааж авч чаддаг ийм болсон.
Хишигсүрэн -
Аан ха. Яг та ингээд сая бол газар тариалантай холбоотой хэллээ ш дээ. Хүний ахуйн техник машин зурагт радио одоо мотоцикл ч гэдэг юмуу яг таны хувьд хамгийн анх ямар техник хараад гайхаад биширч байв вэ гэсэн, юу гайхамшигтай байсан бэ асуулт байна. Онгоу ч юмуу тээ
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Та одоо ямар техникийн дэвшилийг тэгж гайхаж биширч амьралынхаа энэ туршид эргээд бодоход хүлээж авч байсан бол
Отгон -
Үгүй одоо би ер нь энэ техник хэрэгсэл болгоныг гайхдаг л даа. Бидний үед чинь ямар зурагт радио гэж юм байсан биш. Тэр Өмнөговийн сургууль, Бөхмөрөний сургуульд сурч байхад чинь цахилгаан гэрэл гэж юм байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр шумар гээд юм асаадаг
Хишигсүрэн -
Лаа ч байхгүй
Отгон -
Лаа ч байхгүй, харандаа гэж юм байхгүй. Харандаа олддоггүй тугалгаар заримдаа бичдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дэвтэр гэж аяндааа ховор, цүнх гэж одоо даавуугаар хийчихсэн. Цүнх гэж одоо даалимбуугаар нэг юм хийгээд ингээд өөрөө өмсмөр олчихсон үстэй дээлтэй монгол гуталйн тоногтой Бөхмөрөнөөс чинь надыг найман сарын хорин тав дээр аьч ирээд Өмнөговьд хаячихна. Тавдугаар ангийн жаахан хүүхэд тэр хооронд хавар зургаан сар хүртэл нэг ч хүн явахгүй нутгаас шуудан ч явахгүй захиа ч байхгүй харьцдаг ямар нэгэн холбоо байхгүй. Тэр хооронд гутал мутал ханзарна урагдана. Ямарч одоо халамж байхгүй. Байранд ингэж байдаг. Чернелл хийнэ. Одоо бэхний сав гээд урт амтай сав байдаг. Дээр нь овсгоотой нэг нь ирж сайхан чернелл хуурай чернелл усанд найруулаад хийдэг. Тэрийг зарим нь ч чернелл олж авч чадахгүй. Энэ хумбан хошуутай үзэг ил хошуутхый үзэг байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
тодон бариултай ийм үзэг байдаг байсан. Тэрэнд аваачаад зэс утас пуржин болгож ороогоод хошуунд нь бэхэлчихээд завсарлагаанаар бэхтэй өтгөн саванд нэг дүрээд авна л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгэхлээр тэр пуржинд агуулагдсан чернелл бол нэг цаг элбэг бичүүлнэ. Тэгж л одоо явдаг байсан ийм үе
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд тэрний дараагаар одоо лаа бий боллоо. Тэгээд оройд чинь 11 цаг хүртэл хичээл уншуулна. Давтлага хийгээд жижүүрийн багш эргээд салахгүй. Сүүлд нь нойр хүрээд донгодод 11 цаг болохыг хүлээгээд суугаад байна. Ерөөсөө унтуулахгүй наад хичээл унш гээд гахаад суулгадаг. Унтуулдаггүй ийм байсан нь сайхан дайчин байсан л даа. Хэрэг түвэгт ууж идсэн бас хатуу ширүүн ч ханддаг байж яагаад гэвэл хүүхдийн хүмүүжилд бас нэг анхаарал тавьж байгаагийн юу байлгүй. Зарим доголдол гаргасан хүүхдийг бол анги дамжуулаад хулгай хийчихсэн хүүхдэд бол хүзүүнээс нь нөгөө юмын зүүж аваад бүх анги дамжуулна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ хүүхэд ийм хулгай хийсэн гэж бүгдийн дамжуулна. Сахилгагүй хүүхдийг гарын өргүүлээд ингээд бүтэн цаг зогсоох жишээтэй. Гарын буулгахгүй. Гэх мэтчилэн тийм хатуу хатуу шаардлагууд тавигддаг байсан даа тэр үеийн багш нар бол тийм шаардлаг тавьдаг байсан. Тэр одоо бас тухайн үедээ хүүхдэд бол хатуу хүмүүжил өгч л байсан юм байна даа гэж бодсон. Одоо бол хүний эрх чөлөө, хүний эрх чөлөөнд хандаж халдаж болохүй. Хичээлээ уншина уу байна уу тэр хүний рх чөлөөний асуудал гэж одоо яригдах болчихсон юм чинь одоо бас эрх чөлөө нь хэтрээд нөгөө хүндээ бас уаахан муу нөлөөлөл өгөөд байна уу даа гэсэн тийм юмнууд байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Дэндүү их эрх чөлөөтэй болчихсон. Өөрийнхөө дураар байдаг болчихсон учраас
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Яаж явах нь минй эрхийн асуудал гэж хүмүүс боддог болж ингэсэн учраас бас нэг тийм жаахан замбараагүй байдалд ороод байна уу гэж би бас боддог юмаа.
Хишигсүрэн -
Аан ха. За яг хоёулаа энэ яриаг завсарлаад тэгээд дахиад эргээд ярья.
Отгон гуайтай хийж байгаа хоёрдох хэсэг ярилцлага эхэлж байна. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой сонин содон гэх зүй байна уу?
Отгон -
Онцгой сонин содон юм байхгүй ерөөсөө л би байдгаараа байна. Сонин болгоод байх тийм их огцом юм байхгүй. Нийтийн жишгээр л нийтийн адил явж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр нэг их надад огцом эргэлт болсон тэгсэн зүйл байхгүй ээ.
Хишигсүрэн -
Аан ха. Та гавъяат хэдэн онд авсан бэ?
Отгон -
Би 2007 онд авсан. Тэгэхдээ бол надыг гавъяат тодорхойлоод гурван удаа тодорхойлогдож байж би гуравдахид нь гавъяат болсон. Уул нь эрт тодорхойлогдсон.
Хишигсүрэн -
Анхны тодорхойлолт хэдэн онд байсан бол
Отгон -
Анхны тодорхойлолт 1991 онд яахав надад бол томоохон одонгууд бусад шагнал өгөөд байдаг байсан даа тэрэндээ болбол нэг жилийн дотор гурван жилийн дотор дахин том шагнал авсан хүнд шагнал өгдөггүй гэсэн дээр үеийн бичигдээгүй хууль үйлчилдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд надад одоо далан есөн онд тэр Баруунтуруун улсын ургацын аварга болж байхалд хөдөлмөрийн хүндэт медал өгсөн. Наян гурван онд 46000 тонн үр тариа хурааж байхад алтан гадас одон өгсөн. Ерэн щсөн онд тэр надыг гавъяат тодорхойлогдсон жил нь надад энэ Улаан туг өгсөн. Тэгээд 2007 онд гавъяат өгсөн.
Хишигсүрэн -
Социализмын үед гадуур жирийн хүмүүс гадаад хүмүүстэй ер нь харилцах тийм суваг байсан уу? Хэрвээ харилцдаг байсан бл яаж харилцдаг байсан бол, одоо зөвлөлтөөс гадуур өөр улс орны иргэдтэй жирийн хүмүүс харилцаа тогтоох боломж байсан уу? Харилцаж байсан уу хамтарч ажиллаж байсан уу ?
Отгон -
Тэр үед чинь одоо ер нь бидний харьцдаг гол улс нь Орос, ЗХУлс байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
1959 онд атар эзэмшихтэй холбогдуулаад зөвлөлтийн экспедици газар тариалангийн бүхэл мэргэжилтэн дагуулсан экспедици ажилласан. Олон жил ажилласан. Тэгээд атарын аяныг амжилттай туулсан. Дараа 1973 оноос атрын хоёрдугаар аян гэж зарласан. Тэрийг бас амжилттай явуулсан. Энийг гол үүргийн гүйцэтгэж байсан хүмүүс нь зөвлөлтийн мэргэжилтэн инженер техниъийн ажилчид байсан. Тэгээд яахав манайх сүүлд хожуу сурч эхэлсэн. Тэгээд яахав би зөвлөлтийн мэргэжилтэнүүдийг дагаж Сагилийн мал аж ахуйн машин станцад Грегорий инженер оростой хамтарч эхэлж ажиллаж байлаа. Зөвлөлтийн мэргэжилтэнүүд бол ёстой харамгүй сэтгэлээр хандаж ажиллаж зүтгэдэг байлаа. Хожим би Баруунтуруун сангийн аж ахуйд очиход тэнд мөн зөьлөхүүдтэй байлаа. Хожуу энэ Хахираагийн тэжээлийн аж ахуй гэдэг чинь зөвлөлтийн хөрөнгөөр байгуулагдсан учраас тэр бүх одоо мэргэжилийн хүмүүс нь зөвлөлтийн зөвлөхүүд дандаа байсан. Би Булган Нармедов Шамшедович гэсэн Тажикстан агрономтой олон жил хамтарч ажиллаж, Симон гэж ерөнхиий агрономтой олон жил ажиллаа. Тэгээд усны инженер бороожуулагчтай олон жил хамт ажиллаа. Ерөөсөө л одоо тэд нар бол харамгүй сэтгэлээр бидэнд тусалдаг. Тэдний туршлагыг бид нар эзэмшдэг байсан. Тэр чинь их юм сурсан. За өөр гадаад оронтой харилцаад байсан юм бага байсан. Би хоёр удаа мэргэжил дээшлүүлэх курсэнд оролцсон. Одооны Казакстаны нийслэл Алматад нэг удаа мэргэжил дээшлүүлсэн. Целэнградад нэг удаа мэргэжил дээшлүүлсэн. Нөгөө хөрсний элэгдлээс хамгаалах чиглэлээр аа наян гурван онд би Москвад нэг удаа мэргэжил дээшлүүлсэн курсэнд суралцсан. Тэгээд ерөөсөө явдаг суралцдаг газар нь ч орос холбооны улс
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тусалдаг энд ажилладаг хүмүүс нь ч гэсэн мөн зөвлөлтийн хүмүүс байсан л даа. Түүнээс америк, англи, солонгос гэсэн юм бол тэр үед огт байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Газар тариалан дээр хятадын иргэд дээр үед ажилладаг байсан.
Отгон -
Миний мэдэхээс энэ Улаангомд дээр үеэс хэдэн хужаа нутгийн хэдэн хужаа байсан юм байлаа. Улаангомд намар шийгуа худалдана гэж зүгээх хаа сайгүй одооны үхрийн нүд шиг Улаангомд шийгуа элбэг байдаг байсан. Улаангомд хужаануудын тарьсан шийгуа байна. Ховд аймагт гаднаас ирж байгаа шийгуа биш тийм сайхан ургуулдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Хятадууд бол газар тариаланд онцгой авъяаслаг улсууд ургуулж чадаж байсан. Гэтэл одоо Улаангомд шийгуа байхгүй болсон. Ургуулж чадахгүй болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр асар их туршлагатай хүмүүс байсан нь мэдэгдэж байгаа хөгшин настай хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Хятадуудыг эндээс яаж хөөж гаргасан бэ? Манай ээж хэлдэг ш дээ. Жоохон дунд сургуулийн хүүхэд байхад Улаангомд нөгөө хэрмэн хашаатай хятад айлууд байдаг. Хашаан дотор нь нөгөө хөлөө давсанд хийлгээд боолгочихсон ойрхон ойрхон алхаж явдаг дэнжигнэсэн тийм авгай нар явж байдаг. Асар их ялгаатай байсан гэж ярьдаг.
Отгон -
Хятадууд байсан.
Хишигсүрэн -
Хэзээ ирж суурьшсан хятадууд энд байгаад байсан бэ? Хэзээ гарч явав.
Отгон -
Зүгээр энэ хожим энэ бүтээн байгуулалтын юугаар ч гэсэн хятадууд энд бас нэлээн ажилласан даа. Одоо энэ театрыг хятадууд барьсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ одоо Мөнгөлөг трейд гээд компани байна хуучин эвлэлийн хороо гээд байсан. Тэрнийг хятадууд барьсан. Хятадууд барьсан барилга Улаангомд нэлээн бий. Хожуухан бол тийм барилга бариулах зориулалтаар манай монголчууд барилга барихад авъяас чадвар муутайхан байсан. Тэгээд социализмын үед барилга бариулахын тулд хятадуудыг нэлээн их хэмжээгээр ирүүлж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо энэ манай урд талын дээр үед шүүхийн байшин гээд ганц байшин минь энэ урд байгаа тэнд хятадууд байрладаг байсан юм. Биднийг сургуульд байхад
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд ерөөсөө дандаа нохой алж иддэг юм гэнэ гэсэн тийм яриа дуулддаг байсан юм. Нохойны мах иддэг гэнэ л гэж дуулддаг байсан юм. Эрнийг бид нар үзэж байсан биш. Хятадууд хожим бол тэгж ажилласан. Түүнээс түрүүн болбол хятадууд манайд их ирж байсан юм байлаа. Одоо энэ Асгатын мөнгөний уурхай гэдэг чинь хятадууд анх нээсэн гээж байгаа юм. Налайхын нүүрсний уурхайг хятадууд нээсэн гэж байгаа юм. Тэгээд энэ гол баялаг байдаг юмыг бүгдийн хятадууд гараар ухаад нээсэн юм байлаа ш дээ. Хятадууд өөрсдөө бас их аялдаг их явдаг тийм л байсан юм байлаа
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд сүүлд нь ногоо тарьдаг баахан хятадууд үлдээд л тэгээд нэг хэсэг хятад алга болоод л тэгээд хөөгдөөд сүүлд нь тэгж яваад одоо дахиапд хятадууд ирж байх шиг байна.
Хишигсүрэн -
Аан ха. Аймагт одоо хятадууд ирж байна уу
Отгон -
Аймагт байна. Энэ бөхийн өргөөг хятадууд бариулсан. Одоо энэ Цэдэнбалын талбайг цогцолборыг өнөө жил ашиглалтанд бэлтгэж байгаа энэ их том толгойлж барих хүмүүс нь хятадууд
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо энэ олон улсын нисэх буудал хойно баригдаж байна. Энд хятадууд голлож толгойлж барьж байгаа
Хишигсүрэн -
Хойно баригдаж байгаа юмуу
Отгон -
Тийн. Сайхан том онгоцны нисэх буудал баригдаж байна.
Хишигсүрэн -
Одоо та хүүхэд байх үед хойгуур тэр Тувагийн газар нутаг одоо Монголын газар нутгийг заагласан одоо хил тогтоох хилийн одоо шон босгох ч гэдэг юмуу хилийн тор татах үеийн тэр түүхийг ер нь мэдэх үү, сонсож байсан уу?
Отгон -
Тэр миний мэдэхээс дээр үед тэр дөчин хэдэн онд юм шиг байна. Хил тогтоох дөчин он хавьцаа юм байна. Хил тогтоох нэг их том комисс явсан юм байлаа. Бөхмөрөний тэр Хавчуу гэдэг газар манай аавынх байдаг. Манай аавынх бол монгол үхэр ихтэй уулын бэл улаагаад байдаг байсан тийм айл гэж байгаа юм. Тэгээд нутгийн нэг баян айл гэж Янжмаа гуай, Сүхбаатарын гэргий Янжмаа гуай тэр комисс толгойлж явсан тэр Могол талаасаа. Тэгээд манай аавынд ирж хоёр гурав хонож тэндээс идэж ууж тээнд улсуудтайгаа байж тэгж явж байсан юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр үед бол хилийг ерөөсөө нэг шүдэнзний модоор ахиулах талын бодлого явж байсан. Нэг шүдэнзний мод гэдэг чинь зуруг нь дээр бол маш бага юм болохоор хэдэн километрын саалт болдог.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Их өргөтгөж их багасгаж болох нөлөө үзүүлэх хэмжээний тийм юугаар явж байсан юм байлаа. Тэгээд тэр үед оросын нутаг байгаад сүүлд нь манай нутаг болж их нэмэгдсэн байлаа. Одоо тэр Хавчуу мавчуу гэдэг чинь оросын нутаг байсан байлаа.
Хишигсүрэн -
Оо за
Отгон -
Тэгээд тэр Янжмаа гуайн юугаар Монголын нутаг болоод явчихсан. Зарим газраа бол Монголоосоо асар их хувь өгчихсөн тийм улс байна гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд сүүлд нь энэ Торхолгын бригад манай бригад байсан гэж хэлж байсан Увс нуурын хөвөөн дээр байгаа тэр Давсан уул гээд Шүдэн уул гээд байгаа л даа. Чулуун давсан уул бүхэл бүтэн уул тэр чигээрээ чулуун давс шүү дээ. Ерөөсөө зүгээр том уул байгаа юм. Бүгд чулуу давс, нөгөө чулуун давс, жамц давс гээд байдаг тэр. Тэрийг яахлаар бол одоо зураг нв дээр гарсан байдаг тэр чинь оросын хил цаагуур явж явснаа нааш ухаж орж ирээд тэр Давсан уулыг аваад хариу эргээд гараад явчихсан юм байгаа юм. Тэгж алдаж байсан юм их байсан байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Оросууд яагаад тэр Давсан ууланд тэгж их ач холбогдол өгч авч байсан бэ?
Отгон -
Тэр дэлхийд бараг байдаггүй Давсан уул тэр. Жамц давс Монголд өөр хаана ч байхгүй жишээлвэл одоо ганцхан Увс нуурын хөвөөнд байгаа тэр, урагшаагаа дандаа зөөж байгаа шүү дээ. Ачиж байгаад тэр чухал юм гэдгийг мэдэж тэгж байхгүй юу
Хишигсүрэн -
Давсан уул чинь нөгөө
Отгон -
Одоо Асгатын мөнгөний орд гээд байж тиймээ
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Тэр чинь яг торгон хил дээр бас
Хишигсүрэн -
Ер нь уулын оройгоор хил татсан юм биш үү
Отгон -
Ихэнх тал нь болбол орос талдаа шахуу гэж байгаа юм. Тэгэхдээ орос талаасаа машин техник явах бололцоо байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Онгоцны буудал тэр жил байгуулсан наана нь монгол нутаг дотор байгуулж байсан.
Хишигсүрэн -
Бүр Бөхмөрөний ар талд байгуулсан ш дээ.
Отгон -
Тэгээд тэр чинь дандаа хилийн дагуу тэр чинь хил тогтооход тэр үеийн мэдэж л, мэддэг хэсэг нь мэдээд нааш оруулж нутагт оруулж авч чадаж л байх шиг байгаа юм. Манайх тэр үед болбол тэрийн анзаарахгүй алдаж байсан юм байх шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Янжмаа гуай яагаад тэр комиссын бүрэлдхүүнд явж байсан бол
Отгон -
Сүхбаатарын гэргий тэр чинь одоо улс төрийн үйл хэрэгт томоохон оролцож баййсан их нэр нөлөө бүхий мэдлэг чадвартай мундаг хүн байсан.
Хишигсүрэн -
Айхтар авгай байж тээ
Отгон -
Тийн айхтар хүн байсан.
Хишигсүрэн -
Хил тогтоох хүмүүсийг толгойлоод явж байдаг
Отгон -
Тийн улсын үйл хэрэгт ихээхэн оролцдог тийм чухал хүн байсан.
Хишигсүрэн -
Одоо ианы хувьд их дурсгалтай нандин тийм зүйл юу вэ?
Отгон -
Үгүй надад юу байх вэ дээ. Одоо ер нь мэддэг чаддаг юм дууссан одоо
Хишигсүрэн -
Аан ха. Монголчууд ер нь нэг дурсгалтай үе дамжсан ч юмуу тээ одоо барууныханд тийм ойлголт байна ш дээ
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Хэдэн үе дамжсан байшин сав эд хөрөнгө нос, номын сан одоо юу чгэдэг юм тээ. Одоо монголчуудын хувьд тэр юу юм бол ер нь өв залгамжлуулж дамжуулдаг юм байж болно.
Отгон -
Үгүй одоо надад бол тэгж нэг их
Хишигсүрэн -
Ажил амьдралтай холбоотой нандин юм бас байж болно ш дээ.
Отгон -
Өь залгамжилдаг хөрөнгө иймээ тиймээ юм байхгүй. Ерөөсөө бор зүрхээрээ болж бүтэхээрээ цалингаараа амьдраад өдий хүрчихсэн. Одоо ерөөсөө барьсан гэр аав ээжийн гал голомтын үргэлжлэл байж байна. Өөр юм надан байх ч үгүй одоо
Хишигсүрэн -
Эцэг эхийн гал голомтны үргэлжлэл гэсэн тэр нэг ойлголт одоо отгон хүүгээр дамждаг ш дээ
Отгон -
Тийн
Хишигсүрэн -
Тэгэхээр тэр ер нь яг ямар юмыг одоо хэлээд байна вэ? Тэр гал ер нь яаж дамждаг юм бэ гэсэн одоо тэнэг юу гэдгийн аймаар энгийн юмыг одоо ингэж ярьж өгөх хэрэгтэй л дээ.
Отгон -
Аа одоо монгол ёсонд болбол айлын хүү нь гэр болоход анхны галыг болбол аавын гэрээс цуцал аваачиж асаадаг.
Хишигсүрэн -
Аан ха. Бэр
Отгон -
Энэ гал голомт залгаж байгаагийн шинж тиймээ.
Самган -
бэр бишээ зүгээр ээж нь, одоо жишээ нь миний хөвүүн тусдаа гарлаа гэхэд би өөрөө галын нь өөрийнхөө галаас тасалж аваачиж асааж өгдөг.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тийн
Самган -
Тэгээд тэр гал ингээд дамжаад явж байна гэсэн үг.
Отгон -
Галаа дамжиж үлдээж байгаа
Самган -
Аав ээжээс бид нар авсан бол одоо хүүхдээ өгөөд тэгээд яваад байна.
Отгон -
Тэгээд одоо манайхны бас юу байдаг шүү дээ. Хэдий сайхан орон сууцанд байдаг ч гэсэн аавынхаа авдрыг хоймортоо тавьчихсан байдаг шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тиймээ. Хүүгийн гэр бүл болоход одоо манай дөрвөд ёсонд тэгдэг энд нэг аавын унв хавчуулдаг.
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Шинэ гэрт тиймээ
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Энэ чинь гал голомт л одоо уламжилж байгаа тэр ёснууд
Самган -
Би эхийн хоёрдугаар одонтой хадам ээж бас эхийн нэг хоёрдугаар одонтой
Отгон -
Манай ээжийн миний ээжийн одон жишээлвэл энд байгаа. Тэгээд одоо үлдээдэг тийм ёсон байгаа.
Хишигсүрэн -
Та чинь бүр газар тариалангийн газартай харьцдаг байгаль тай харьцдаг мэргэжлийн хүн бол бүр илүү сайн учир начиртай нь ярих байх л даа. Байгалийн өөрчлөлт таны энэ амьдралын туршид хэр их явагдаж байна. Байгаль юунаас болж өөрчлөгдөж байна.
Отгон -
Байгалийн өөрчлөлт бол асар их явагдаж байна. Би түрүүн хэлсэн газар шороондоо хайрлаж хандахын болбол хариу бэлэг ургацаар бэлэг барьдаг. Хатуу танхай хандахын болбол хатуу цээрлэл үзүүлдэг гэж тиймээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо тэр цээрлэл бол явагдаж байна ш дээ. Одоо монгол орон яаж цээрлэгдэж яаж ухаж яаж тахлагдаж байна вэ тиймээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ их лиценз, энэ их замбаараагүй эзэмшүүлэлт хамаагүй ухаж гадан дотны хүмүүс ирээд ухдаг энэ чинь одоо тэгээд тэрнээс болоод байгаль догшроод, булаг шанд нь хатаад гол нь ширгээд тиймээ. Их дулаарал гэдэг юм явагдаад энэ озоны давхарганы нимгэрээд тэгээд одоо байгаль их маш их эвгүй байдалд орж байна ш дээ. Цөлжилт нэмэгдээд одоо манай энэ услалтын системийн эх булаг болдог Хахираагийн ноён оргил одоо энэ
Хишигсүрэн -
Мөнх цаст уул
Отгон -
Манай Хахираагийн төвөөс харагддаг зунд шовх цагаан юм зунжин харагддаг байсан. Одоо бараг зунд бараг харлаж харагддаг болсон. Энэ бол нөгөө их дулааралын чинь гай. Нөгөө мөнх цас чинь хайлаад дуусах гэж байгаа тэрнээс болж голын ус багасаад ингээд одоо байгаль маш эвгүй байдалд орж байгаа.
Хишигсүрэн -
Мөнх цас хүртэл хайлж байна уу?
Отгон -
Хайлж байна. Одоо бүр энэ өнгө шовх цав цагаан юм харагддаг байсан бол одоо бараг харлаж харагддаг болж байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгж одоо байгаль их өөрчлөгдөж байна. Энэ болбол цаг агаар
Хишигсүрэн -
Өвөлдөө аймаг их хүйтэн, зундаа их халуун газар байсан ш дээ. Өвөлд чинь одоо хэдэн градус хүрдэг байлаа.
Отгон -
Өвөлдөө манайх бол хөрсөн дээрээ 50 градус хүрнэ. Өнгөрсөн жил бараг агаартаа 50 градус хүрсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Зундаа 40 градус хүрч хална. Тэгээд одоо бараг хасах нэмэхийн зөрүү бараг 100 градус болж байгаа ш дээ Увсад
Хишигсүрэн -
Хуучин бас тийм байсан байх тээ
Отгон -
Хуучин бас хүйтэн болдог байсан. Тэгэхдээ одоо дулаарал нь нэг хоёр градус нэмэгдчихсэн байгаа ш дээ. Зундаа бол халах нь улам ихэсэж байна гэсэн үг тиймээ.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Өвөлдөө бол нэг хоёр градусаар хүйтэн болж байна гэсэн санаа л даа тиймээ. Тэгээд зундаа тэгж хэт хална гэдэг чинь байгаль дэлхий тэгээд нөгөө цасны хайлалт ихэсээд
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд газар шорооныхоо булгийнхаа голынхоо эхийг ухасаар байтал нөгөөх чинь усны ундарга нь байхгүй болоод гол нуур нь ширгээд ингээд явагдаж байгаа. Энэ бол цөлжилт явагдаж байгаа аюултай юм энэ байгаа юм. Өшөө аюултай юм.
Хишигсүрэн -
Газар тариалангийн бүс нутагт энэ яаж өөрчлөгдөж байна.
Отгон -
Ажиглагдаж байна. Одоо сүүлийн үед бол ер нь дээр үеийн авч байсан ургац байхгүй болж байгаа ш дээ. Яагаад гэвэл нөгөө услалтын системтэй ч гэсэн голын нөөц багасчихаад одоо Хахираан тэжээлийн аж ахуй гэхэд 35 бороожуулдаг машин байсан. Нэг ээлжиндээ 12 машин ажиладаг байсан. Одоо нэг ээлжинд гурв дөрөвхөн машин дөнгөн данган хөдөлж байгаа. Яагаад гэвэл голын ус тэгж багассан. Энэ бол дулаарал цөлжилтийн усны нөөц багасаж байгаагийн жишээ. Баруунтуруун тэгж их мундаг ургац надыг байхад авч байсан гэсэн миний сайных биш тэр бол цаг уурынх бороотой хуртай их сайхан байдаг байсан. Одоо жил болгон гантай боллдог болчихлоо ш дээ. Тэрнээс болж ургац нь багасаад байгаа.
Хишигсүрэн -
Манайд ургаж байгаа эрс тэрс уур амьсгалд ургаж байгаа ургацын чанар ердийн тийм чийглэг халуунд арай илүү байдаг гэсэн тийм дам яриа сонсож байсан ш дээ. Тэр яг тийм үндэс бий юу.
Отгон -
Аа тиймээ тийм. Одоо Бөхмөрөн болбол ялангуяа чи Бөхмөрөний хүн тэрс их муу ургадаг тиймээ.
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Тачир намхан тийм юм ургадаг. Гэхдээ тэр мал сайхан таргалчихдаг тиймээ. Мах нь амттай ийм байдаг. Гэтэл Төв, Сэлэнгэд очихоороо өвс бол маш их гэтэл малын тарга хүч махны амт бол тийм сайн биш. Тэгээд их өвс болбол тийм чанар муутай байдаг. Байгалийн тэр тачир юу бол маш их чанарлаг байна. Чанарлаг юм тэнд ургадаг шим тэжээл сайтай. Ийм байдаг нь юу шүү дээ. Одоо энэ үр жимс ч гэсэн одоо жишээлвэл Увсын чацаргана 17-18 хувийн тослогтой. Төв, Сэлэнгийнх ,8-9 хувийн тослогтой асар их зөрүү биш үү. Цаг уурын нөлөөлөлөөр, байгальтай дасан зохицоно гэдэг одоо ийм. Увс ийм хүйтэн юм чинь тос их байж байж хүйтнийг давна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
чацаргана чинь өөрөө өвлийн хүйтнийг ажрахгүй давдаг байхын тулд тослогтой болж чадсан байхгүй юу Увсын чацаргана тэгж байж хүйтнийг давдаг.
Хишигсүрэн -
Манай судалгаанд нэг ийм асуулт байгаа
Отгон -
Аан ха
Хишигсүрэн -
Ер нь монголчуудын нас барсан хүнийгээ дурсдаг арга барил оршуулгын ёслол хүний амьдралын хугацаанд хэр их өөрчлөлт орж байна гэсэн тийм асуулт байна.
Отгон -
Тэрийг би сайн мэдэхгүй. Зүгээр дээр үеийн юунд болохлоор хөдөөлүүлж нутаглуулдаг байсан байна. Тэгэхдээ бол тэр ёс жаяг сүүлийн үед нэлээн өөр болж социализмын үед дандаа газрын доор булшилж хадгалдаг болсон
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Бетон цемент цутгаж хөшөө цайдам босгож баахан ингэдэг болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ нэгдүгээрт зардал ихтэй. Хоёрдугаарт бас байгаль орчинд тийм сайн юм биш гэдэг ийм хандлага гарсан. Үүний дараагаар бас нэг хэсэг ил оршуулдаг газар авсан. Одоо сүүлийн үед чандарладаг ийм байдалд хааяа ганц нэг төв орчим орж байх шиг байна. Тэгээд энийг нь одоо тэр байгаль орчины талаасаа чандарлах нь бас ч зөв ч юм шиг
Хишигсүрэн -
Социализмын үед
Отгон -
Социализмын үед харин дандаа булшилж хадгалдаг байлаа.
Хишигсүрэн -
Тэр ер нь оросоос орж ирсэн соёл уу?
Отгон -
Оросоос орж ирсэн соёл шүү дээ.
Хишигсүрэн -
Тэр нөгөө тас шүүрээд явчихдаг. Тас шүүрэхийн бол их сайн майн гэдэг ч юмуу нэг тийм юу байсан тээ байсан гээд байгаа ш дээ.
Отгон -
Аа тэр одоо энэ Энэтхэг, Төвдөд их байдаг гэж байгаа юм. Энэтхэг Төвдөд бол тэр хүнийг чинь нас барахлаар аваачаад огтлоод таслаад бүгдийн хаячихдаг. Шувуунд өгчихдөг
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Телевизороор гараад байдаг ш дээ. Олон тогоруу шиг шувууд л
Самган -
Шувуу дууддаг ном гэж байдаг гэсэн. Оршуулчихаад тэр шувуу дууддаг ном уншчихдаг гэнэ.
Отгон -
Хачин урт хүзүүтэй шувуунууд тэр шувуу тэрйг дор нь идээд дуусна. Тэгээд тэр бол их буянтай үйлс гэсэн
Хишигсүрэн -
Тасын дуудлага гэж байдаг
Отгон -
Тэгээд тэр их буянтай үйлс нэгдүгээрт амьтан тэжээж байна. Хоёрдугаарт нь хог юугүйгээр байгал цэвэршээд явж байна гэдэг йим юунд ороод бас тэгдэг. Одоо энэ тэр тас шувуу аваад явахлаар их сайн гэж хэлдэг. Тэр бас үнэний хувьтай юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Бас нэг амьтны хоол зууш болоод тэр амьтан тэжээгээд тэгээд байгаль орчноо өөрөө цэвэрлээд явчихна. Тэгээд бодохлоор тэр Монгол ёс, Энэтхэг, Төвдиййн ёс буддынханы нэг ёс байх л даа тэр улсуудын
Хишигсүрэн -
Таны одоо амьдралын дурсамжийг нэлээн удаан яриулж байна ш дээ. Таны амьдралын хамгийн сайхан баяр бахаралтай байсан тэр үйл явдал тэр мөч тэр цаг үе хэзээ вэ? Мөн ялгаагүй хамгийн хүнд хэцүү одоо хүнд хэцүү бэрхшээлийг даван туулсан бас хүнд байдаг. Тэр нь хэзээ вэ гэсэн ийм асуулт байна.
Отгон -
Үгүй яахав баярлах ч явдал олон тохиолдох гуньж гутах юм олон ч тохиолдох шүү дээ. Одоо энэ чинь далан нас далан жилийн түүхэнд бол хүн чинь аль алин таарч байсан байгаа мэдээж
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Баярлаж явсан юмнууд баярлаж явсан үеүд надад олон байгаа. Одоо жишээлвэл тэр Монгол улсын анхны Үндсэн хууль баталцана гэдэг чинь хүн болгонд олддоггүй түүхэн хувь заяа
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Маш том үйл явдал энд оролцоод тэр Үндсэн хуулийг баталцаж байхад бол сайхан баярлаж байсан. Хоёрдугаарт нь энэ Монгол улс миний 45 жилийн хөдөлмөрийг үнэлээд надад гавъяат цол хайрласанд би их баярласан би.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд анхны үр хүүхэд төрж байхад баярлаж байсан. Анхны гэр бүл болж байхад баярлаж байсан. Тэгээд баярлаж байгаа үйл явдлууд зөндөө байгаа. Энэ хугацаанд мэдээж адармаатай явдлууд гарч байсан. Аав ээж нас барж байлаа. Би одоо Дорноговь аймгийн жаран нэгэн онд улс хувьсгалын 40 жилийн ойгоор тэр үед чинь оюутнууд чинь говийг усжуулах хашаажуулах гэж явдаг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Би Дорноговь аймгийн Сайхандулаанд Мандах суманд худаг усжуулалтын ажлаар жаран нэгэн онд долоон сард явж байтал манай ээж бие нь маш муу байна гэж цахилгаан очихлоор Дорноговь аймгийн хөдөөгийн Хятадын хилийн наад талын сумаас би тэр үед ямар онгоц харилцаа байсан биш Дорноговь аймгийн Сайншандаар дамжаад Улаанбаатараар дамжаад тэгээд Удсаар дамжаад Бөхмөрөнд очиход манай ээж долоо хоноод нас барсан. Би Дорноговиос наашаа гарч байхад тэр өдөр манай ээж нас барсан байгаа юм. Тэгээд би тэгэхэд нэг их харамсаж байсан уулзаж чадаагүй. Дараагаар нь тэр жилдээ бараг жилийн дараагаар манай аав нас барсан. Баруунтуруунд манайд бас хүүхэд ч хардаг ч байсан. Ганц эрэгтэй хүүхэд төрөөд хамгийн отгон нь тэр бас алдсан бид нар ажил хийж яваад бид нар алдаж байсан тэр үед хатуу надад санагдаж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд сүүлд нь насны эрэмбэ ээлжээр одоо тэгээд л сайхан ах дүүгээс ч салаад л их л юм бодогдох юм. Тийм тийм юмнууд зөндөө таарч байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Таны амьдралын туршид монгол дахь шашин шүтлэг сүм хийдийн байдал яаж өөрчлөгдөж байна.
Отгон -
Шашин ихээхэн өргөжижээ.
Хишигсүрэн -
Хүмүүүсийн сүсэг бишрэл яаж одоо цаашаагаа далд орж байсан бол
Отгон -
Шашин төрөө хүндэтгэнэ. Төр нь шашинаа дээдэлнэ гээд ингээд үндсэн хуульд баталчихсан байхгүй юу. Тэрнээс өмнө болбол шашны асуудлыг хориглодог байлаа. Нэг лам болбол нэг хүнд нэг юм үзүүлэх болбол нуудаг хаадаг тэр чинь ёстой хашааны хаалга түгжиж аваад ёстой нам жим болж аваад дуугүй юмаа үзүүлвэл үзүүлээд айж эмээж явж л хулгай хийчихсэн юм шиг тэгж явж үзүүлдэг байсан. Энэ ардчилалын нэг гол ололт бол тэр чөлөөтэй болгосон. Одоо шашин хөгжиж байна
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Шашины сүм хийд одоо элбэг болж лам ч элбэг болж тэгэхдээ бол зарим нэг нь бас орж ирж үздэг зүгээр нэг л хүн болгон лам болчихдог шахаад бас нэг тийм болоод байна.
Хишигсүрэн -
Хүн болгон ббас удган бөө болж байх шиг байна ш дээ.
Отгон -
Аа тэгээд байна. Одоо ялангуяа сүүлийн үед бүр бөө гэж нөхцөлгүй болж одоо зүгээр хаа сайгүй бөө энэ тэндээс ийм бөө явна. Тийм бөө явна гэдэг болсон байна. Би тэгээд энийг одоо аль нь жинхэнэ лам аль нь жинхэнэ бөө вэ гэдгийг салгаж мэдэх ч юм надад байхгүй. Угаасаа шашин шүтлэггүй явсан. Яахав нийгмийн юуг дагаад л тэгээд шашиныг хүндлээд явахаас биш энийг...
Хишигсүрэн -
Яг дотроо та хэр сүсэгтэй вэ?
Отгон -
Бидний үеийн сэхээтэнүүд социализмын үед шашин шүтлэг огт байхгүй байсан. Тэр үед юм өчсөн намын гишүүд одоо яахав цаг үеэ дагаад нийгмээ дагаад шашиныг одоо хүндэлдэг л дээ.Одоо нэг хүүхэд халуурхад лам гээд бид нар явдаг. Бас энэ нийгмийнхээ юуг дагаад одоо шашин сэргэж байна, мандаж байна тиймээ. Тэрийг бас дагалгүй яахав. Уламжлалт дэг шашинаа дагадаг
Хишигсүрэн -
Энэ аймаг дээр христийн сүм хэр их баригдаж байна.
Отгон -
Байна. Тэр ер нь олон юм байх шиг байна.
Хишигсүрэн -
Та энэ гадны шашин орж байгаад яаж ханддаг вэ?
Отгон -
Гадны шашин орж байгааг их муу их буруу юм гэж боддог. Уламжлалт нэг л шашин байхаас биш
Хишигсүрэн -
Аан ха таны баталсан Үндсэн хуулиас шүтэх эрх чөлөөг нээлттэй болгосон тээ
Отгон -
Аа тэгсэн.
Хишигсүрэн -
Бүгдийн нэг ёсондоо пулиразм болгоод хаячихсан ш дээ.
Отгон -
Тийн тэгсэн. Үндсэн хуульд бол тэр олон шашиныг дэмжээгүй ш дээ. Ерөөсөө тэр шашин төрөө дээдэлнэ. Шашин
Хишигсүрэн -
Гэхдээ энэ нэг жаахан маргаан болж байл уу яалаа гадны шашины
Отгон -
Онц гадны шашины тухай асуудал огт яригдаагүй.
Хишигсүрэн -
Яригдаагүй гэдэг
Отгон -
Тэгээд гадны шашиныг анх нь Гончигдоржийг л энэ христос шашиныг оруулж ирлээ энэ тэр гээд баахан асуудал болж болж тэгээд одоо гадны шашин нэлээн их л болчихлоо. Энэ одоо уул нь олон шашин байж хэрэггүй байгаа юм ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Одоо христ нарын арван нэгний үйл явдал америкт болсон тэр их хоёр өндөр барилга нураасан асуудлыг чинь одоо сүүлд нь шашинтай холбоотой болгоод шашины одоо том тэмцэл болохоор болоод сая америкийн ерөнхийлөгч бүр ард түмэндээ хандаж үг хэлээ биздээ. Ингэж болохгүй ээ шашины төлөө олон шашины төлөө та нар ингэж хоорондоо дайтаж тэмцэж болохгүй ингэж болохгүй гэж
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Энэ одоо олон шашин байдаг нь энэ их буруу гэж бодож байгаа юм. Уламжлалтаа шүтэж явсан уламжлалт шашинаа шүтэх хэрэгтэй ер нь
Хишигсүрэн -
Алтай гишүүн их дэмждэг юм байлаа тээ
Отгон -
Харин тийм
Хишигсүрэн -
Юуг
Отгон -
Энэ христийн сүмүүдийг
Хишигсүрэн -
Тийм үү
Отгон -
Тэгсэн, тэгсэн ш дээ
Хишигсүрэн -
Аа юуны хувьд та юу гэж боддог вэ? Их хурлын чуулганаар нэг хоёр эхнэртэй байх асуудал гарсан ш дээ. та тэгэхэд ямар байр суурьтй байсан.
Ардын их хурлын чуулганаар
Отгон -
Тэр Үндсэн хууль дээр нэг хүний эрхийн асуудал гээд нэг яригдаж байх хугацаанд тийм асуулт санал хураалт явагдсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Нэлээн олон хүн ер нь хэд хэдэн эхнэртэй байж болохын хуулинд зөвшөөрье гэж Үндсэн хуулинд санал гаргаад тэн дээр нэг их удаан маргаагүй баахан инээлдээн болж байгаад ерөөсөө уламжлалт монгол ёсоо дагая аа нэг л эхнэртэй байх нь зүйтэй
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Олон эхнэртэй хүлээн зөвшөөрч хэрэггүй гэсэн юм. Тогтоол үндсэн хуульд гаргасан.
Хишигсүрэн -
Дал хоног хуралдахад та нар их залхаж байв уу ядарч байв уу
Отгон -
Заавал нэг эхнэртэй бай гээд хатуу заачихсан үндсэн хуульд бас байхгүй. Далан хоног хуралдсан тэр чинь хатуу баййсан шүү дээ. тэр чинь ардын их хурлын 430 депатут суугаад бага хурлын гишүүд суугаад
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
500 гаруй хүн болоод тэгээд дээрээс нь нөгөө сэтгүүлчид үйлчлэгч ажилчид гээд ингэхэд чинь зургаа долон зуун хүн болж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд тэр их хурлын хуралдаан дээр агааржуулалт цонх байхгүй тиймээ
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Ордны голд байдаг хиймэл агаар оруулддаг. Хиймэл гэрэлтэй бүтүүмжлэгдсэн ийм л байр шүү дээ.
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Тэрэн дотор тэр зургаан зуун хүний суудалд 600 микрофон яригч сандал болгонд байна.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр бүгд хашгирна. Тэр хананы бүх чригчууд хашгирна. Тэрний дуу чимээ гэрлийн хурд хурц ерөөсөө бүр аймаар хүнд
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгээд аяндаа цаг хязгааргүй хуралддаг. Анх нь нэг сарын хугацаанд Үндсэн хуулийг хуралдаж батлахаар ингээд хөрөнгө мөнгөө төсөвлөөд яасан чинь 76 хоног болсон ш дээ. Хугацаа сонгоод байдаг. Хөрөнгө нэмээд байдаг тэгээд сүүлд нь сүүлд нь хүмүүс нь ядраад ямар сайндаа тэр чинь нэг хүн хуралдаан дундуур хятадад очиж нас бараад нэг хүн ардын их хурлын танхим дотор хуралдаан дээр нас барсан ш дээ. Хүмүүс их ядарсан хэцүү үе болж байсан.
Хишигсүрэн -
Хаана байрлаж байсан бэ?
Отгон -
Ардын их хурлын хуралдааны танхимд болсон. Зочид буудлуудад хуваариад аймгуудаар нь байсан юм.
Хишигсүрэн -
Унаа тээврийг яаж зохицуулдаг байсан бэ?
Отгон -
Унааг дандаа автобус үйлчилдэг байсан юм. Аймаг аймгаар хуваарилчихсан.
Хишигсүрэн -
Ариун цэврийн зардал мардал гэж юу байх вэ? Төсвөөс цалин бодоод өгөх үү
Отгон -
Цалин ерөөсөө байхгүй ш дээ. байгууллагаас нөгөө тогтмол цалингаа авна уу гэхээс өөр юм байхгүй. Аа хоол унд үйлчилгээ байр юм бол улсаас байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэр чинь одоо надад тэмдэглээтэй байдаг. Хичнээн сая төгрөгийн юм анх төлөвлөөд тэр нь хоёр дахин даваад их л зардал гарсан даа. Тэр чинь арга байхгүй. Тэгэхээс өшөө арга байхгүй.
Хишигсүрэн -
Микрофон дээр оочерлоод бүр ёстой нээрээ үг хэлэх гээд бүр ингээд
Отгон -
3000, 3000 гаруй одоо санал хураасан байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Тэгэхлээр чинь татгалзсан түдгэлзсэн зөвшөөрсөн гэсэн энэ гурван кноп тэр ардын их хурлын цахим тоолуурыг манай монголын мэргэжилтнүүд бүгдийн хийсэн ш дээ. тэр чинь суудал болгонд кноптой , суудалл болгонд яригчтай тэр цахим юугаар ханан дээр гарч байна цахим тооцоолуураар гарна
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Хэдэн нь зөвшөөрсөн, хэдэн нь татгалзсан, хэдэн нь түдгэлзсэн гээд нэрээрээ гарна. Энэ болбол архив, улсын архивт хадгалагдсан байж байгаа. Тийм асуудал дээр Отгон тийм юман дээр тэгж санал өгсөн. Түүхийн хариуцлага, тухайн хүнд түүхийн хариуцлага одоо бүгд хадгалагдаж байгаа ийм юутай байх гэж их нарийн тэгээд 3000 удаагийн санал өгнө гэдэг чинь тэр тэрэн дотор хүн болгоноор дүн нь гарч байгаа ш дээ. Энэ зөв талдаа Үндсэн хуулийг баталсан талдаа энэ хүн хэдэд нь санал зөвшөөрсөнд өгч хэдэд нь татгалзсан санал өгчээ гэсэн. Тийм асуудал дээр энэ зөвшөөрсөн байна энэ хүн татгалзаж байсан байна гээд бүгд одоо хадгалаастай архивт байж байгаа.
Хишигсүрэн -
Та өмнө нь ардын их хурлын чуулганы депатутаар сонгогдож байсан уу?
Отгон -
Сонгогдож байгаагүй.
Хишигсүрэн -
Сонгогдож байгаагүй. Гэхдээ танай ардын их хурлын чуулган чинь хэдэн удаа хуралдаад татан буугдлаа.
Отгон -
Ерэн нэгэн онд болоод гурван удаагийн чуулган болоод тэгээд нөхөн сонгуулиар
Хишигсүрэн -
Үндэсний ардчилал гарчихсан байх үеийн тийм
Отгон -
Ардчилал гарчихсан байсан үеийн тийн, нөхөн сонгуулиар
Хишигсүрэн -
Одоо та ардын их хурлын чуулганы хуралдаанд улсуудын оролцдог байсан уур амьсгал одоо оролцоо тэр хүсэл эрмэлзэл гэх юмуу одоо ингээд их хурлынханы үйл ажиллагааг харьцуулаад харахад юу харагдаж байх юм.
Отгон -
Замбараагүй хуралддаг болсон. Ерөөсөө замбараагүй тэр улсын их хурлын гишүүний давуу эрх гэж хэтэрхий их эрх эдэлдэг. Иэнд асуудал буруу юм хэлж байсанч нэгнийгээ бариад зодож байсан ч яаж байсан ч нэгнийгээ дайран доромжилж байсан тэр болбол хамаа байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Отгон -
Их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хэрэгт татаж болдоггүй тэр хүнийг
Хишигсүрэн -
Тэгээд улсын өмч идсэн ч болдог уу?
Отгон -
Тийн. Ингээд одоо чөлөөтэй байдаг. Ямарч юм хийчихсэн бараг тэгээд байж л байдаг. Ийм халдашгүй бүрэн эрхтэй. Тэр үед яахав ардын их хурлын депатутын бүрэн эрх гэж байсан л даа. Тэгэхдээ бол тийм их энэ шиг замбараагүй хэрэлдэж нэгнийгээ мушгиж ноолж ингэж байдаггүй байсан. Аа тэр бол хатуу дэг журамтай байсан. Одоо болбол яаж нэгнийгээ дайрч доромжилж юу болж байна вэ? Асуудал шийдэхэд одоо 76 хүнээс сайндаа нэг 50 хүн байвал хангалттай гэж шийдэж гараа өргөж байна ш дээ. Баталж байна ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Отгон -
Энэ одоо ийм л болчихсон. Хагас нь байхгүй байдаг.
Хишигсүрэн -
Тэр 70 хоногийн хуралд ер нь ирц ямар байсан бэ?
Отгон -
Ямар үг байх уу тэр чинь одоо
Хишигсүрэн -
Яс суудаг байсан уу?
Отгон -
Яс суудаг байсан. Яс байлгүй яахав тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха. Хуучин нийгмийн үлдэгдэл учраас бас тэгээд ямарч байсан хариуцлагаа
Отгон -
Асар их идэвхтэй тийн чухал асуудал хэлэлцэж байна.
Хишигсүрэн -
Та ярилцлага энэ тэр өгсөн үү эсвэл ном мом бичсэн үү эсвэл өгүүлэг энэ тэр гаргасан уу
Отгон -
Тэр үндсэн хуулийн
Хишигсүрэн -
Үндсэн хуулийн холбоотой биш ерөнхий
Отгон -
Мэргэжилтэйгээ ажилтайгаа холбоотойгоор
Хишигсүрэн -
Мэргэжилтэйгээ
Отгон -
Би зүгээр мэргэжилтэй холбоотойгоор дурсамж бичиж байгаа л даа би. Дурсамж бичиж байгаа
Хишигсүрэн -
Дуусчихсан уу эсвэл дуусаагүй байгаа юу
Отгон -
Арай дуусаагүй байна.
Хишигсүрэн -
За бидний ярилцлага үндсэндээ өндөрлөж байна. Таньд одоо ярилцлагатай холбоотой хэлж ярих яригдаагүй үлдсэн юм байна уу?
Отгон -
Үгүй ямар нь байх вэ одоо юу байх вэ. Та бүхэнд бодсон санаснаа хэллээ уучлаарай
Хишигсүрэн -
Юу уучилах вэ дээ маш их баярлалаа. Сайхан ярилцлага боллоо.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.