Sürenjav

Basic information
Interviewee ID: 990564
Name: Sürenjav
Parent's name: Tserevee
Ovog: Duraal
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: elementary school teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Türgen Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Ulaangom sum (or part of UB), Uvs aimag
Mother's profession: herder, milker
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
NGOs
family
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манай Увс аймгийн Улаангом суманд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Бид нар хамгийн сүүлчийн ярилцлагаа авч байна. Өнөөдөр 9 сарын 18-ны өдөр. Манай 10-н жилийн ангийн хүүхэд Алтанцэцэгийн ээж Сүрэнжав гэж багш байсан ийм хүнтэй ярилцаж байна. Сүрэнжав багшийг би дунд сургуулийн хүүхэд байхаасаа мэднэ. Таныг манай төсөлд оролцож ярилцлага өгөх болсонд баярлалаа. Эхний асуулт ийм байна. Та өөрийнхөө түүхийг надад ярьж өгөөч? Хаана төрж өсөв? Хэдэн онд сургуульд оров? Хаана сургууль соёл эзэмшив? Хүүхэд нас яаж өнгөрөв? Аав, ээж нь ямар хүмүүс байв? Таны хүүхэд насны Монголын нийгмийн амьдрал ямар байсан юм? Танай өссөн орчин ямар байв? Сургууль соёл ямар байв гээд сургуультай холбоотой дараа нь үргэлжлүүлээд ажил амьдрал, хувийн амьдрал, нөхөр хүүхэд гээд өнөөдөр бид хоёр ингээд сууж байгаа өдөр хүртлэх юмыг та яриач? Нэлээд дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Сүрэнжав -
За би бол Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн. Айлын ганц охин. Бага насандаа ерөнхий боловсролын сургууль хуучнаар 1-р 10 жилийг төгссөн. 7-р анги төгсөөд 1964 онд Багшийн сургууль Ховд аймаг дахь багш нарыг бэлтгэх сургуульд орж суралцаад 67 онд төгсөөд түүнээсээ хойш Түргэн суманд 71 он хүртэл ажиллаад 71 оноос тэтгэвэрт гартлаа Увс аймгийн 10-н жилийн 1-р сургуульд хичээлийн эрхлэгч, бага ангийн багш, монгол хэлний багшийн ажлыг хийж байлаа. Бид нар хүүхэд ахуй насандаа монгол гуталтай, даавуун цүнхтэй , сургуульд мориор явдаг байсан. Одоо тэр Хар усан гэдэг газраас өглөө үүрээр нар мандаж байхад мориор давхиад л сургуулийн гадаа ирээд морио уяад орхичихдог. Тэр цагийн нийгэм хулгай зэлгээ гэдэг юм байхгүй. Заримдаа эмээлийн олом сулдаад хазайчихсан ч байж байдаг. Жолоон буучихсан ч байж л байдаг. Тэгээд дахиад нөгөө морио унаж аваад л мориныхоо гүйхээр уралдаад л гэртээ харьчихаад даалгавраа нэг юм хагас дутуу хийчихээд л тугал бяруу харах л, аргал түүх л тийм л ажил хийж гэр орондоо тусалж байсан. Малчин хүний хүүхэд. Манай ээж бол насаараа мал маллаж амьдарч байгаад 1983 онд өөд болсон. Тэгээд сургууль төгсөж ирээд ажиллаж байгаад сургууль төгсөж ирсэн жилээ Даржаагийн Басан гэдэг хүнтэй 1967 онд гэр бүл болж одоо 5 хүүхэд төрүүлсэн. Манай хөгшин эх баригч бага эмч хийж байгаад 1973 оноос аймгийн захиргаанд зааварлагчаар, 1976 оноос Цагдаагийн байгууллагад иргэний үнэмлэх гэж байсан тэр үед иргэний үнэмлэх ...
Хишигсүрэн -
Иргэний паспорт.
Сүрэнжав -
Иргэний паспорт хариуцаад тэгээд сүүлд нь тэр цагдаагийн дэд хурандаа болтлоо ажилласан. Даржаа овогтой байсан хүн сүүлдээ паспорт овогтой болсон. Тэр өөрийнхөө хариуцсан ажлаа маш их сайн хийж байсан учраас иргэний бүртгэл мэдээллийн хүндэт самбарт 5 удаа тавигдаж байсан. Зураг нь тавигдаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад нэр хүндтэй ажиллаж байсан. Би өөрөө бол бага ангийн багш хийж байсан. 14 жил хичээлийн эрхлэгч хийсэн. 3 жил бага ангийн багш хийсэн. 3 жил Монгол хэлний багш хийгээд бусдад нь бага ангийн багш хийсэн. Тэгээд энэ хугацаанд бага ангийн багш хийснийхээ үр шимийг хүртсэн гэж боддог. Бага ангийн багш хийгээд Монголын багш нарын 5-р Их хуралд оролцсон. Москвад 1990 онд 45 хоног жуулчилсан. Ардын тэргүүний боловсролын ажилтан болсон. Би өөрөөрөө бахархахаас гадна үе, үеийн шавь нартаа баярлаж явдаг. Сайхан сурлагатай, хичээнгүй ийм хүүхдүүд байсан. Социализмын үед бид нар маш ажилтай. Жинхэнэ өдрийн 8 цаг биш өглөө гараад орой ирдэг ажилтай. Тэгээд 6 өдөр ажиллана. Хүүхдээ цэцэрлэг, яслид нь хүргэж өгнө. Аа тэгээд гэр орныхоо ажлыг авч явна. Сургуулийнхаа ажлыг хийнэ гээд ямарч завгүй. Тэгээд социализмын үед их хариуцлагатай, зарчимч, айдаг, удирдлагаасаа айдаг, эцэг, эхээсээ айдаг, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж хариу мэдэгддэг ийм хэвшилд социализмын үед бид дассан. Тэр одоо ер нь улс оронд худлаа хэлэхгүй, хуурч мэхлэх гэдэг асуудал байж болохгүй гэж хүмүүс өөрөө ч тэр, хүүхдүүдээ ч тэр хүмүүжүүлсэн. 5 хүүхдийн хамгийн том нь жолооч. Одоо жолоочийн ажилтай. Бэр маань Увс аймгийн коллежийн багшаар ажилладаг. Туяа гэж том хүү Мягмаржав. Дараачийн хүү Ганхуяг Увс аймаг дахь Монгол банкны захирлаар ажиллаж байна. 89 онд төгссөнөөс хойш 2 жил нягтлан хийгээд бусдад нь захирлаар ажиллаж байгаа. Дараачийн хүү Батнасан автомеханикийн ангийг ТИС-ийг төгсөөд одоо бизнесийн ажил хийж байна. Бэр англи хэлний багш. Ганхуягийн бэр бол нягтлан. Дараачийн охин Алтанцэцэг. Хүргэн Улаанбаатар хотод амьдардаг. Хүргэн хувийн компанитай. Охин Улсын Нийгмийн Даатгалын газар ерөнхий нягтлангаар ажиллаж байна. Хамгийн отгон охин Ариунаа гэж бий. Түүний нөхөр Цэдэнбалжир, Ариунаа хоёр хувиараа бизнес эрхэлдэг. Ариунаа Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн. Одоо хоёр хүүхэдтэй. Ийм хүмүүс байгаа. Манай нөхрийн ээж намайг сууж байхад ээж нь байсан. Аав нь байхгүй байсан. Миний дэргэд 30 жил бид хоёрын дэргэд 30 жил болсон. Гарсан бүх хүүхдийг өсгөж өгсөн. Төрүүлсэн 5 хүүхэд өвгөнийхөө 2 дүү одоо эмэгтэй дүү Должинсүрэн гэж бий. Тэр 12 настай одоо энэ Нямжав 6 настай байхад би ирсэн. Одоо Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хийж байна. Хүний амьдрал бол иймэрхүү өргөн уудам юмаа. Урт хугацаанд ах, дүү үр сад болсон. Тэр хоёрыг гэрлүүлж гэрлэхийг нь гэрлүүлж, хүнтэй суухыг нь суулгаж олон хүнийг хүн болгож гаргасан. Тусад нь гаргасан. Одоо тэгээд түүнийхээ үр шим, ач тусыг үзэж байна. Хүүхдүүд маань бүгдээрээ сайн сайхан амьдарч явна.
Хишигсүрэн -
За нэг ийм асуулт байна. Таныг хүүхэд байх үеийн Монголын хөдөө байгаа хүүхэд багачуудын амьдрал одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад юугаараа онцлог байсан? Тэр үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг байв? Эцэг, эх , хүүхдийн харилцаа хэр байв? Та өөрийнхөө амьдралыг хараад бодож болно. Таны үеийн бусад хүүхдүүдийн амьдралыг хараад одоо санахад юу бодогдож байна?
Сүрэнжав -
Тэр үеийн хүүхдүүд бол ерөөсөө өглөө их эрт босно. Малчин айлын хүүхдүүд ч гэсэн төв газрын хүүхдүүдийг ч гэсэн эцэг, эхчүүд нь эрт босгоод хүүхдэдээ ажлыг нь хуваарилаад хийлгээд сургачихсан. Өнөөдөр чи хонио хариул, маргааш чи аргал түү гэдэг ч юмуу? Гэрт байгаа хүүхдүүд ажил үүргийн хуваарьтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм их элбэг дээдийн тансаг чихэр, печень тийм юм мэдэхгүй. Тэр бол ёстой нүдний гэм. Эрдэнэ шиг байсан. Хүүхдүүд намар, хаврын дулаан улиралд хүйтрэх хүртэл хөл нүцгэн гүйнэ. Би ч тэгж байсан. Хөл нүцгэн гүйгээд өргөс орохоо больчихсон. Хөл нүцгэн гүйж байх нь эрүүл мэндэд их сайн байсан байх гэж боддог. Байгальтайгаа харьцаад чийрэгжээд хоолой энэ тэр нь өвдөхгүй байсан. Тэр үеийн хүүхдүүд их ажилсаг, малын ажил ч хийнэ. Гэр орны ч ажил хийнэ. Ямар л хар бор ажил байна бүгдийг нь хийнэ. Машин тэрэг тийм юм байхгүй. Сайн л бол морь унадаг. Дээр үед социализмын үед албан байгууллагын дарга нар л 69-тэй, дээд талын унаа мотоцикл, тэгээд морь гэсэн ийм л байсан ш дээ. Хувийн машин гэдэг чинь бүүр сүүлийн үед 20-р зууны сүүлээс л яалаа ш дээ. Одоогийн хүүхдүүд бол оюун сэтгэхүйн ч хөгжсөн гарч байна. Дээр үеийн хүүхдүүд гараа атгаад гарыг нь хүчээр тэнийлгэж байж угаадаг байсан бол одоогийн хүүхдүүд гараа тэнийлгэх байтугай инээгээд гарах жишээтэй. Орчин нийгмийн хөгжил, техник хөгжсөн үүнтэй ч холбоотой юмуу? За тэгээд одоогийн хүүхдүүд бас эрүүл бус төрж байна. Энэ нь идэх уух юмтай, агаарын бохирдол үүнээсээ болдог байх. Дээр үед ясны хөгжил, түнхний мултрал иймээ, тиймээ юм гэж байхгүй. Дээр үеийн хүүхдүүд зуны цагт цагаан идээ идээд, орой болохоор айраг уучих, тараг уучих тэгээд унт л гэдэг байсан. Өвлийн цагт л мах иддэг юм шиг бодож байсан. Зуны цагт маш ховор борц энэ тэр хэрэглэдэг байсан. Одоо бол махгүй нэг хонохгүй байна гэдэг чинь ходоо эрүүл мэндэд бас төвөгтэй байгаа болов уу? гэж боддог юм. Тэгээд чихэр маш их идэж байна. Тэгээд янз бүрийн жимс идэж байна. Харахад сайхан боловч хүний эрүүл мэндэд зарим нь сайн боловч зарим нь тааруу учир дутагдалтай болов уу? гэж боддог. Ер нь болдогсон бол одоогийн нийгмийн хүмүүс яахав. Дээр үеийн хүмүүс бол социализмын үед бид нар цагийн ажлаа л хийгээд байхаас биш хувийн сонирхолтой, газар тариалан эрхэлж ногоо цагаа тарина гэж байдаггүй байсан ш дээ. Одоо зах зээл эхлээд 90 оноос хойш хүн болгон газар тариалан эрхэлдэг болж байна. Одоо манай Монгол орны газрын хөрс бол маш их шимтэй. Тийм юм чинь Хятадын ногоо худалдаж аваад дэлгүүрээс элдэв дээдийн жимс авч байснаас миний бодлоор хүмүүс өөрсдийнхөө гараар тарьсан ногоо, өөрсдийнхөө гараар тарьсан үхрийн нүд, чацарганаар элдэв дээд юм хийгээд хэрэглэж байгаа хүмүүс өргөн байна. Тэгэхдээ бол ховорхон ямарч байсан бүх хүнийг хамарч чадаагүй. Нэг хэсэг нь хийж хэрэглэж байна. Түүнийгээ л хэрэглэдэг бол зүгээр юмуу гэж бодох юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Таны хүүхэд насны дурсамжийг санаж байхад санаанаас гардаггүй, таны амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч юмуу? Янз бүрийн үйл явдал дурсамж байдаг ш дээ.
Сүрэнжав -
Би бол юу яаж байсан л даа. Багшийн сургуульд явлаа. Манай Түргэн сум даваа даваад цаад талд нь байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Манай ээж бол 43, 4 үхэр сааж байсан. Нэгдлийн фермийн.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд бас хажуудаа нэг дүүтэйгээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд надыг тэр даваагаар мориор давуулж ирээд Хэцийн ам гэж байгаа. Тэр Хэцийн аманд мод ачсан машинд дайгаад тэгээд 100 төгрөг өгөөд надыг Багшийн сургуульд явж байгаа ш дээ. 100 төгрөг аваад ээжээсээ модны машинд суугаад Увс аймгийн төв орчихоод Увс аймгийн төвд төрлийнхөө айлд байж байгаад дахиад машинд суугаад Ховд аймаг яваад тэгж байсан. Тэгээд Ховдод очоод сурлагын юугаар ялгавартай стипент өгдөг байлаа. Тэгээд сайн сураад 240 төгрөг аваад их мөнгө төгрөг авсан үүнээсээ ээжийгээ тэжээх ёстой гэж даавуу, даалимба, цай тийм юм авч явуулдаг байсан. Тэгээд эхний 1-р курсдаа маш их гэрээ санаад харьдаг гэсэн чинь шүлхий өвчин гараад тэгээд манай нэг нагац ах ээж санаад болохгүй байна гээд авахуулсан. Тэгээд шүлхийний утлага мутлага хийлгэж байж аймгийн төвд машинаар ирчихээд дахиад Түргэний төвд машинаар хүрээд түүнээсээ цааш мориор явж ээждээ очдог. Тэгээд сургуульд явж байсан ерөөсөө мартагдаггүй. Одоогийн хүүхдүүд яаж явж байна? Ямар бэлтгэлтэй, ямар мөнгөтэй явж байна?
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд одоо тэр 100 төгрөг өвөртлүүлээд ямарч танихгүй модны машинд суугаад хүмүүс нь бас сайхан энэрэнгүй. Энэ охиныг аймаг оруулж ах дүү айлд нь хүргэж өгнө гэж л байсан байх. Одоогийн хүмүүсийн мөс чанар бас эвгүй болоод байгаа ш дээ. Ганц эмэгтэй хүүхдийг 14, 5 хүрчихсэн эмэгтэй хүүхдийг жолоочийн кабинд суулгаад явуулчихаад ард нь ээж нь байж чадах ч юмуу? Үгүй ч юмуу? Хүмүүс зарим нь сайн, зарим нь муу л байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Ийм юм бодогддог юм.
Хишигсүрэн -
Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа ялангуяа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ер нь амьдралд эмэгтэй хүний гүйцэтгэж байгаа үүрэг та эмээгээсээ эхлээд та өөрийнхөө ээжийг бодоод өөрийнхөө залуу үе өөрийнхөө амьдралын бүх үеийг бодоход одоо бид нар байна. Та бол маш олон үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харж байна ш дээ.
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Түүхэн үеүд ямар ялгаатай, ямар өөрчлөлттэй байв? Нөгөө талаар эрэгтэй хүмүүст бас ямар өөрчлөлтүүд орж байв?
Сүрэнжав -
Одоо эмэгтэйчүүд их дэгтэй. Хүүхдүүд ч их дэгтэй. Эрэгтэй, эмэгтэйгүй эцэг, эхээ хүндэтгэхээс гадна гэрийн эмэгтэй хүн бол нөхрөө хүндэтгэнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгэхдээ тэр нөхөр бол дарамтлахгүй. Гэхдээ бол эцэг, эхээс сурсан сургаал. Тэр ч байтугай дээлийг хураахдаа нөхрийнхөө дээлийг дээр нь өөрийнхөө дээлийг доор нь хураах жишээтэй. Бүс малгайг нь аяндаа дээдэлж байдаг. Цайныхаа дээжийг дандаа хийж өгнө. Эмэгтэйчүүд социализмын сүүлийн үед нэгдсэн дэг журамд өөрөөр хэлбэл нөхөрлөл болж хэд, хэдээрээ нийлээд нөхөрлөл болоод бие, биендээ туслаад 10 эмэгтэй нөхөрлөл болоод 10 гэрийн нөхөрлөл гэж байдаг юмуу? Ийм юм болоод нэгэнд нь юу дутагдаж байна түүнийг гүйцээгээд өгчихнө. Нэгэн дээл оёсон бол түүнийг нь хамжилцаад оёод өгчихдөг. Нэгнийх нь хүүхэд сургуульд явсан бол 50, 100-аараа тогтоод нийлээд сургуульд явуулчихдаг. Ийм сайхан тусархуу, хамтач ийм бас байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд эмэгтэйчүүдийг бас хөхүүлэн дэмжиж урамшуулж би 10 жилд байхдаа нэлээд хэдэн жил эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэргүүний эмэгтэйчүүдийг шалгаруулдаг. Цэвэрч нямбай эмэгтэйчүүд, юмханаар юм хийдэг эмэгтэйчүүд, дайвар бүтээгдэхүүнээр хоол хийдэг эмэгтэйчүүдийг шалгаруулаад үзүүлэх сургууль зохиогоод бусдад нь зааж сургаад дайвар бүтээгдэхүүнээр ийм, ийм хоол хийж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэр ч байтугай хэний цай амттай вэ? гээд цэвэр агаарт хүмүүсийг гаргах зорилгоор цэвэр агаарт гараад бүгдээрээ нөгөө цайныхаа амтыг үзэхээс гадна цасан дээр төрөл бүрийн тэмцээн явуулаад хөгжилдөөд иймэрхүү байдлаар явдаг байлаа. Тэр үеийн эмэгтэйчүүд хүний мөс чанар сайтай байсан гэж боддог би.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Ер нь нэг нэгэндээ туслах. Нэгэндээ зовсон үед нь туслах, жаргасан үед нь жаргалыг нь хуваалцах, зовсон үед нь зовлонг нь хуваалцах одоо ч тэгж байгаа байх л даа. Гэхдээ арай тэр үеийг гүйцэхгүй болов уу?
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байсан бэ?
Сүрэнжав -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүдийг бол онцолж хэлмээр юм энэ нийгэмд миний нэг харамсаж явдаг юм бий. Дээр үед эмэгтэйчүүд архи уух, тамхи татах тийм юм ерөөсөө байхгүй.
Хишигсүрэн -
Муу зуршил байхгүй.
Сүрэнжав -
Ёстой байхгүй. Тийм юм ердөө байхгүй. Эрэгтэйчүүд нь ч гэсэн тийм дэг журамгүй баяр ёслол болох үеэр нэг жаахан амсах шимших төдийхнөөр байна уу? гэхээс биш тэгж их замбараагүй архи дарсанд хөлчүүрхэх, согтох ийм хэрэглээ байхгүй байсан ш дээ. Одоо бол эр, эмгүй эм нь ч голдуу илүүтэй уудаг гадаа гараад явж байхад чинь жаахан, жаахан охидууд тамхи зуучихсан, пиво барьчихсан явж байна. Монголын нийгэм ямар болох вэ? Ирээдүйн эх хүн ингэж байхад чинь гэж бодогддог ш дээ. Эцэг, эх нь бас л анхаарал халамж их муу байна. Хүүхдэдээ тавьж байгаа анхаарал хаана юу хийж явна? Хэнтэй явж байна? гэдгийг хянах боломж ч байдаггүй юм байна. Өглөө ажилтай гээд шөнө ирдэг. Хүүхэд нь юу хийж явсан ч мэдэхгүй. Жаахан хариуцлагатай нь чих амнаас нь татаад гайгуу байдаг байх. Тиймгүй нь тэгээд байж байх юм байна ш дээ. Энэ нийгмийн хамгийн тэвчишгүйн архи, тамхи хоёр байна.
Хишигсүрэн -
Түрүүн эмэгтэйчүүдийн байгууллагад сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан гэлээ ш дээ.
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Би зах зухаас нь хүүхэд байсан үеэ санаж байна л даа. Би байгууллага албаны нэгжүүдэд намын байгууллага шиг л эмэгтэйчүүдийн байгууллага байлаа ш дээ.
Сүрэнжав -
Байсан.
Хишигсүрэн -
Энэ ямар зорилготой, ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой байгууллага байсан гэж та бодож байна?
Сүрэнжав -
Тэр бол эмэгтэйчүүдийг гэр орноо сайхан цэвэрлэдэг, хувцас хунараа оёод өмсчихдөг, тэгээд янз бүрийн дугуйлан ажиллуулна. Оёдлын дугуйлан, эсгүүрийн дугуйлан Монгол хүн юм чинь юм хийж сурах ялангуяа эмэгтэй хүн хичнээн дарга сайд байсан ч гэсэн гэр орны хоол ундаа сайхан хийчихдэг, хувцсаа сайхан оёод өмсчихдөг байх ёстой гэсэн ойлголттой байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэр үеийн хүмүүс хийдэг ч байсан.
Хишигсүрэн -
Эрэгтэйчүүдийн байгууллага гэж байгаагүй юу?
Сүрэнжав -
Эрэгтэйчүүдийн байгууллага байгаагүй. Тэгэхдээ Залуучуудын байгууллага гэж байсан ш дээ. Хувьсгалт Залуучуудын байгууллага. Залуучуудын Эвлэлийн үүр гэж байсан. Тэр чинь эрэгтэй, эмэгтэйгүй элсэнэ. Хүмүүсийн чөлөөт цагийг бид нар чинь ажлын хажуугаар сайн өдөр, 6 дахь өдөр бүжиг танз болно. Янз бүрийн үдэшлэг, уулзалт болно. Түүнд очихгүй бол ажил төрөлд үзэл суртлын ажил тасалсанд тооцогдож ажил дээр хариуцлага тооцдог.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Нэгдүгээрт. Хоёрдугаарт сайн өдөр л амардаг. Сайн өдөр заримдаа ажилтай. 6 дахь өдөр болгон үзэл суртал, хүмүүжлийн ажил явагдана. Сайн өдөр бас явагддаг. Тэгээд байхаар хүмүүсийн чөлөөт цаг бас зөв боловсон өнгөрдөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Төрөл бүрийн бүжгийн тэмцээн явуулаад сагсны тэмцээн явуулаад ингээд байхаар тэр хүмүүс архидах, дэмий сэлгүүцэх ийм юм байхгүй. Тэр үед хүмүүсийн ихэнх нь ажилтай байсан. Сургууль төгсөөд л ажилд орно.
Хишигсүрэн -
Ажлын байргүй үлдэнэ гэж байхгүй?
Сүрэнжав -
Ажлын байргүй гэж байхгүй. Одоо дээд сургууль төгсөөд ажилгүй. Ажилгүйгээс болоод дэмий сэлгүүцээд ... Одоогийн хүүхдүүд бол нэг л дээд сургууль төгсөнө гэсэн бодолтой. Дээд сургууль нь дээр үеийн та нарын төгсөж байсан шиг биш. Та нар Их сургуулийг төгсөж байхад манайхны хүүхдүүд төгсөж байхад их чанартай боловсрол эзэмшиж байсан гэж бодож байгаа. Одоогийн сургалт бол чанартай нь чанартай. Чанаргүй нь чанаргүй байдаг байх. Зарим хувийн сургуулиуд бол их чанаргүй байна гэж боддог ш дээ. Мөнгөөр голдуу төгсөөд нэг юм олоод авдаг. Бизнесийн байгууллага болчихсон. Хүүхдээс баахан төлбөр аваад тэгээд оршин тогтноод байдаг. Төгссөн нөхдүүд нь гараад ажил хийх чадваргүй. Манай нэг дүү нягтлан хийдэг юм л даа. Увсад нягтлан хийж байгаад Улаанбаатарт ирсэн. Нэг байгууллагад орсон чинь улаан дипломтой төгссөн охин ирээд та үүнийг дагалдуулаад сурга гэсэн. Тэгсэн чинь түрүүн 8-р ангийн боловсролтой нярав нь тийм юм хийчихээрэй гэхээр хийчихдэг байсан гэж байгаа юм. Тэгээд тэр охиноор хийлгэдэг гэхээр юу ч чаддаггүй. Тэгээд 15 хонуулаад танайх энэ хүнийг 10 жил сургадаг юм байлгүй. Нэг сардаа яагаад ч сурахгүй гэсэн чинь та яагаад ийм зоригтой хэлж байгаа юм гэсэн чинь сурсан юм байхгүй дүн байна. Диплом байна ямарч мэдлэг байхгүй. Ганц жишээ дурдахад. Тэр харамсалтай байна гэж бодож байгаа ш дээ. Эрэгтэйчүүд сайн өдөр болохоор ан ав чонын ав гээд чонын авд явчихна. Хөдөө социализмын үед ийм байсан ш дээ. 3-р улирлын амралтаар төлчнөөр явчихна. Ажилчин, туслах ажилчин бүх хүмүүсийг төлчнөөр эрэгтэй, эмэгтэйгүй боломжтой хүүхэд шуухадгүй хүмүүс бүгд мал дээр очиж ажиллана. Тэгээд малчдад бээлий, лаа, тамхи, хүүхэд нэг хайрцаг шүдэнз, лаа ч юмуу, ажилчин эмэгтэй нэг бээлий ч юмуу, нэг тугалын нэмнээ, нэг хурганы элгэвч ч юмуу хийгээд түүний үнэ хөлс гэж байхгүй. Махыг нь идэж байгаа, сүүг нь ууж байгаа малчдадаа туслах ёстой гэсэн ойлголттой байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Би нэг ийм юм анзаараад байдаг байхгүй юу. Малчдад тусламж дэмжлэг үзүүлье гээд бусад улсуудыг уриалаад хэлэхээр ер нь малчдад туслах албатай юмуу гэсэн хандлагатай хэсэг хүмүүс байгаа байхгүй юу. Социализмын үед бол ...
Сүрэнжав -
Албан байгууллагуудад хариуцуулаад өгчихнө.
Хишигсүрэн -
Түүнд та нар дотроо яаж ханддаг байсан бэ? Төвөгшөөх юм байх уу?
Сүрэнжав -
Төвөгшөөх юм байхгүй. Тэр байтугай хөдөө бид нар хөдөө сумын сургуулиудад Боловсролын яамны үзлэг ирнэ гэхээр ... тэр чинь нэг бүрчлэн хүүхдүүдийн ариун цэвэр шалгадаг. Тэр байтугай надад хоёр хүүхэд хариуцуулаад өгчихнө. 6 дахь өдөр очиж цоорсон юм байвал түүнийг нь оёж өгнө. Улавч хийж өгөөд түүнийг нь угаагаад цэвэрлээд яг өөрийн хүүхэд шиг дахиад 6 дахь өдөр дахиад шеф хүүхэд ирдэг. Хөдөө сумын дотуур байранд байсан хүүхдүүдийг тэр сумын төвийн айлуудад хуваарилаад өгчихсөн. Тэр айл хүний хүүхэд асарч байна, өргөж байна гэхгүй эцэг, эх нь хол байдаг. Ямарч төрөл садан биш ш дээ. Эцэг, эх нь хол байгаа юм чинь миний хүүхдээс ямарч ялгаагүй гэсэн тийм сайхан сэтгэлтэй байсан. Дээр үеийн хүмүүс бол. Одоо тэгж хүний хүүхэд хооллож хувцаслаж, хагархай цоорхойг оёж шидэхгүй. Одоо малчид бол малаа өөрсдөө арчлах хэрэгтэй. Малынхаа ашиг шимийг их өндөр үнээр бид нарт худалдаж байгаа юм чинь тэгчихээд бид нараар туслуулаад байхдаа яадаг юм гэж бодогддог юм байна лээ. Дээр үед социализмын үед хадлан өвсийг нэгдсэн журмаар авдаг байсан. Манай Дөрвөдийн сумууд чинь хувиараа хадлан авдаггүй ш дээ. Бараг л авдаггүй. Бараг авахгүй байж байгаад одоо хашраад жаахан, жаахан авдаг болоод байгаа юм. Зуд гэдэг юманд нэрвэгдээд түүндээ хаширсандаа. Бид нарыг хүүхэд байхад суусан хүн үзэгдэхгүй болтол өвс ургадаг байлаа. Гар хадлан гэж их авдаг. Сууж байгаад өвс хадахаар хоёр тал нь эрэг шиг тийм байсан ш дээ. Тэгтэл одоо чимхэх өвсгүй болчихсон. Нөгөө алт ухаад ...
Хишигсүрэн -
Би яг үүнийг асуумаар байна.
Сүрэнжав -
Байгаль экологитой маш буруу харьцсанаас болоод байгаль экологитой харьцахгүй хүн гэж байхгүй ш дээ. Ус уудаггүй хүн гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Өвс идэхгүй мал гэж байхгүй. Малын мах идэхгүй Монгол хүн гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Малын ашиг шим ашиглахгүй хүн гэж алга. Тийм учраас байгалиа хайрлавал малтайгаа байна. Тэгээд эрүүл саруул, энх тунх байна. Одоо тэр гол ус ширгээд байна. Бүр нүднээс нулимс гармаар. Надыг хүүхэд ахуй цагтаа байж байсан Эрээн харгай, Улаан начин гэдэг газар одоо Амьтан гээд манай сумынх юм даа. Тэр алтны мэргэжилтэй. Газар ухаад 6 жилийн өмнө очсон чинь нүднээс нулимс гармаар гишгэх газаргүй болтол нүх. Ухаад ухаад хаячихсан. Алтыг газрын гагнаас гэж хэлдэг ш дээ. Өөрөөр хэлбэл гагнуурыг нь авчихсан. Гагначихсан юмны гагнаасыг авчихвал тэнд ус тогтохгүй ш дээ. Түүнтэй адил гагнуурыг нь аваад хаячихаар салхи орохгүй газар өөрөөр хэлбэл салхи ороод тэгээд газрын хөрсний чийг ууршаад тэгээд өвс ургадаггүй байх гэж бодож байгаа. Тэгээд хааяагүй байгаль экологитой их буруу харьцаж байна. Модыг хамаа хязгааргүй их тайрч байна. Дандаа залуу модыг тайрч байна. Хувийн байшин барилга их барьдаг болж. Түүнтэй холбоотой тэгээд хөөцөлддөг ч юмуу? Хөөцөлдөөд хүч хүрдэггүй ч юмуу? Экологитой маш их буруу харьцаж байна. Энэ бол 21-р зуунд жаахан яаж байхгүй бол үлдэх юмгүй болох нь байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Одоо ерөөсөө манай нутаг сайхан хангай газар. Гэтэл одоо цөлжиж байна. Чулуугүй газар чулуу гараад ирчихсэн байна ш дээ. Тэр чинь өнгөн хөрс сайхан шимтэй хөрс байхгүй болоод тэгээд цаанаасаа чулуу гарч байгаа ш дээ. Чулуу ургана гэх биш. Экологитой их зөв харьцмаар байна.
Хишигсүрэн -
Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?
Сүрэнжав -
Газар усны нэр өөрчлөгдөж байна. Манай сумын хоёр бригад л миний мэддэггүй л нэртэй байлаа. Ийм нэртэй газар Баянхайрхан юу ч гэнэ? Ийм нэртэй газар хаана байдаг юм? Би лав сонсоогүй. Зүгээр л тэгээд нэрлэчихсэн гэж юу ярьж байгаа юм? Рашаант ч гэж байх шиг. Бургастайн рашаан гэж байсан юм. Бургастай бааз гэж байсан. Дэлгэрмөрөн баг гэж байсан. Тэр хоёрыг л өөрчилчихсөн байна лээ. Дэлгэрмөрөн гэж Түргэний төв дээр байгаа. Дэлгэрмөрөн гэх нь яагаад буруу байгаа юм?
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Түүнийг одоо Баянхайрхан баг. Нөгөөдөх нь Рашаант баг. Сайхан юм хийж байгаа нь тэр юм байлгүй. Мэдэхгүй газрын нэрээр нэрлэчихсэн байна лээ. Баянхайрхан гэдэг нэртэй газар ер нь байхгүй. Гэхмэтчилэн газар усны нэрийг тэгээд одоо ийм байна. Ахмадаасаа өөрийнхөө өвөг дээдсийн нутаг орны түүхийг судалж хоцрохгүй байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм учраас залуу үе юу ч мэдэхгүй байна. Өөрийнхөө уг удмыг ч гэсэн үр хүүхэддээ бичиж үлдээхгүй бол үлдэхгүй юм. Тэгээд цус ойртож байна. Түүнээс болж элдэв дээд янз бүрийн хүүхэд гарч байна. Тэр чинь тэд нарын буруу биш ш дээ. Эцэг өвгөд, ахмад үеийн улсууд ингэдэг, ингэдэг гэж ойлгуулж мэдрүүлээгүй. Ургийн бичиг хөтөлдөггүй. Нэг сумын хүмүүс тэгээд хоорондоо суухаар тэгээд хамаатан садан. Төрөл улсууд суучихсан байна. Тэр чинь бол гурав дахь, дөрөв дэх үеэсээ янз бүрийн хүүхэд гардаг гэсэн. Мэдээж ш дээ.
Хишигсүрэн -
Ер нь социализмын үед гэр бүлийн амьдралыг дэмжсэн ямар бодлого шийдвэр эмэгтэйчүүдэд хандсан ч гэдэг юмуу? тийм шийдвэр төр засгаас гаргадаг байсан бэ? 90-ээд оноос өмнө?
Сүрэнжав -
Гэр бүлийн амьдралыг дэмжиж одоо бол их сайхан болсон байна. Тийм ч юмны төсөл, ийм ч юмны төсөл гээд төсөл хэрэгжүүлж байна. Малжуулах төсөл гээд баахан мал үнэгүй өгөөд арчаатай хэсэг нь малтай болоод арчаагүй хэсэг нь малгүй болох жишээтэй. Дээр үед бол энэ шиг үнэгүй зүгээр тэтгэлэг маягаар юм өгдөг үе ерөөсөө байгаагүй. Хөдөлмөрлөж байж л сайн ажилчин хүн их л ажил хийвэл их л авна. Бага л хийвэл бага л авна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Багш ч гэсэн хүүхдээ сургаад сайн сургах юм бол цалингаа бүрэн авна. Таслах юм бол бас зохих хэмжээгээр цагаа хасуулаад цалингаар нь тооцоод хасах жишээтэй. Гэр бүлийг дэмжээд эднийхийг ийм сайн болгочихъё. Энэ бригадын энэ муу байна гээд туслахгүй биш тусалж байсан. Жишээлбэл нэг хүний гэр шатлаа гэж бодоход дор нь манай сургуульд хоёр ч айлын гэр шатсан. Багш Оюунцэцэг гэдгийн гэр шатаж байсан. Сүрэнжавын гэр шатаж байсан. Дор нь албан байгууллага хамт олон дотроосоо нэг өдрийнхөө цалинг хандивлаад л эсгий ноос аваад сургуулийн улаан буланд гурван хоногийн дотор гэрийг нь бариад доторх юмыг нь тавиад өгчихөж байсан. Нэгэн 10 шаазан, нэгэн хөнжлийн даавуу, нэгэн нэг хөнжил авчраад өгчих жишээтэй. Би чамд их юм өгчихсөн чи өгөөрөй гэхгүй. Ядарсан зүдэрсэн, зовлон үзсэн гэж байсан болохоос төрөөс гэр бүлийн амьдралыг сайжруулах, дэмжих тийм бодлого гэж тийм дорвитой юм мэдэхгүй байна. Санахгүй байна.
Хишигсүрэн -
Одоо нэг ийм юм асуумаар байна. Улсуудын ажилдаа хандах хандлага ямар байсан? Ажил ер нь социализмын үеийн хүмүүсийн хувьд юу байсан бэ? Одоо хүмүүсийн ажилдаа хандах хандлага яаж өөрчлөгдөж байна?
Сүрэнжав -
Дээр үед социализмын үеийн ажилчин, албан хаагчид бол ерөөсөө тэр ажлаа хийнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Заавал чанартай хийнэ. Дээд зэргээр хийнэ. Үр бүтээл гаргана. Сайн хийх ёстой.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Үнэн сэтгэлээсээ мэрийж, чармайж цагтаа багтаахгүй бол илүү цагаар ажиллана. Өнөөдөр миний хариуцсан анги бол Увс аймагт 5 удаа олимпиадад бага ангийн дунд Монгол хэл, Уншихын олимпиад гэж явагддаг. Түүнд 5 жил дараалан түрүүлээд 400 багшаас түрүүлээд Москва явж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэр чинь зүгээр түрүүлж байгаагүй. Жишээлбэл оньсого гэхэд 40 хэд, зүйр цэцэн үг гэхэд 60 хэд, шүлэг гэхэд 25-ыг, үлгэр гэхэд 20-ийг ч юмуу 40 хүүхэдтэй. 46 хүүхэдтэй бас байсан. Нэгмөсөн 4-ийг нэмээд 50 болгочихооч гэж байсан. Тэгтэл одоо 20, 25 хүүхэдтэй. Сүүлийн үед тийм цөөхөн хүүхэдтэй харьцдаг болсон байна. Тэгээд түүнийг ганцхан би өөрийгөө магтаж байгаа юм биш. Түүнийг чинь цээжлүүлнэ, тогтоолгоно гэж цагтаа багтахгүй. Дандаа цагаасаа илүү ажиллана. Зарим хүүхдийн дэвтрийг авчирна. Тэр хүүхдийг сургахын тулд тэгж л ажиллаж байсан. Ганцхан би ч биш хүмүүс. Тэгээд тэр эвлэл, олон нийтийн байгууллага их нөлөөтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Хувьсгал эвлэлийн үүр гэж байсан. Үүрүүдийн дунд уралдаан зарлачихдаг. Тэргүүний залуучууд шалгаруулдаг байлаа. Ажлаараа тэргүүний, ариун цэврээрээ тэргүүний гэдэг ч юмуу. Соёл хүмүүжлийн ажилд оролцдогоороо тэргүүний гэдэг ч юмуу, тэргүүний бүжигчин гэдэг ч юмуу түүнд шалгарахын тулд хүмүүс үнэн сэтгэлээсээ оролцдог байсан. Ажлын хариуцлага их сайн. Цагтаа ажлаа хийнэ. Орчихоод гараад явчихгүй ш дээ. Одоогийн хүмүүсийг харж байхад үнэхээр ажилдаа үнэн сэтгэлээсээ оролцож хийж бүтээж байгаа хүмүүс байна. Байхгүй биш. Их байна. Тэгэхдээ нэг хэсэг нь тийм биш. Өглөө нэг контороор ороод гараад ер нь би боддог ш дээ. Эмч, багш, банкны хүмүүс заавал олон түмэнтэй харьцдаг үйлчилдэг байгууллагууд арай илүү ажилладаг. Бусад улсууд орон гаран байдаг шиг харагддаг ш дээ. Иймэрхүү байж болох юм гэхдээ хариуцлага суларсан. Айх юм байхгүй. Хариуцлага суларсан байна. За тэгээд чадахгүй хүмүүсийг аваачаад тавьчихдаг юм байна. Зүгээр чихээрээ сонсож байхад.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Сайд дарга нь ч хэлдэг юмуу, ямар юман ч хэлдэг юм, Их хурлын гишүүн нь оруулчихдаг юмуу тэгтэл нөгөөдөх нь шаардлага хангадаггүй. Тийм хүмүүс бас байна.
Хишигсүрэн -
Таны бодлоор ажил хийхэд юун хамгийн сайхан бахархууштай байдаг? Юун бас хэцүү байдаг байсан вэ? Ажил дээр гардаг байсан бэршээл? Дутуу зүйл нь юу байв? Сайн сайхан бахархууштай зүйл нь юу байв? Таны хувьд?
Сүрэнжав -
Яахав дээ. Хүүхэдтэйгээ сайхан ажиллаад, хүүхдүүд бүгд сайхан сураад тэд нар сургуулиа төгсөөд гарах нь их сайхан. Бахархууштай сайхан ажил. Үргэлж шавиараа бахархаж байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд бэрхшээлтэй юм гаралгүй яахав дээ. Дээшээ харуулаад бичээд өгөхөд чинь доошоо харуулаад биччихдэг. Цэцэрлэгээр дамжсан хүүхдүүдийг сургаж байлаа. Дээр үед дамжсан дамжаагүй ихэнх нь дамжаагүй хүүхэд ирнэ ш дээ. Ямар ч бэлтгэл хангагдаагүй хүүхэдтэй ажиллаж тэдний гарыг зүгшрүүлэх гэж нэлээд ажиллаж байлаа.
Хишигсүрэн -
Та одоо санаж байна уу? Хамгийн хэцүү байсан тохиолдол одоо жишээ нь хэцүү бэрхшээлтэй байгаад сургаж авсан? Ямар онцлогтой хүүхдийг яаж уншуулж бичүүлж байв? Би боддог ш дээ. Бага ангийн багш их зүгээр юм шиг байгаа юм. Том анги юмуу? Их сургуульд багшлахаар зэрэг тэртэй тэрэнгүй суурь нь тавигдчихсан хүнд, зөв биш суурь тавигдчихсан хүнтэй ажиллахад нэмэр багатай юм шиг санагддаг байхгүй юу? Бага ангийн багш бол яг цагаан цаас шиг хүмүүсийг аваад сайн зохион байгуулвал үнэхээрийн тэр хүүхдийн цаашдын хувь заяанд нь нөлөөлдөг юм шиг байгаа юм.
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Бага ангийн багш бол хариуцлагатай их онцлогтой ажил ажил байдаг юм байна.
Сүрэнжав -
Маш хариуцлагатай. Жинхэнэ байшингаар бол суурь фундемантын сайн тавьж өгнө. Сайн тавьж өгсөн хүүхэд цаашаагаа сайн сурна. Муу тавьж өгөх юм бол хэцүү. Хүний амьдралыг баллана.
Хишигсүрэн -
Тийм.
Сүрэнжав -
Үнэхээр ажиллаад байхад сурахгүй хүүхэд бас байна. Хүнээс ажиллагаа шаардахгүйгээр сурдаг сайхан сэргэлэн хүүхдүүд байна. Сайхан амьдарч байгаа хүүхдүүд байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Бага ангийн багш нар чинь үсэг тогтоодоггүй, тоо тогтоодоггүй ийм хүүхдүүдийг чинь дандаа салхитай зүйрлэх жишээтэй. Нохойтой зүйрлэх жишээтэй янз бүрийн хүүхэд тогтоож болохоор юмнуудтай ...
Хишигсүрэн -
Зүйрлүүлж?
Сүрэнжав -
Зүйрлүүлж харьцуулж тийм арга барилаар ...
Хишигсүрэн -
Нарийн арга барилаар?
Сүрэнжав -
Аа ха. Тэгж л сургаж байсан даа.
Хишигсүрэн -
Одоо ингээд хүүхэд сурч байх үйл явцад багшийн үүрэг оролцоо, эцэг эхийн үүрэг оролцоо гэж нэг юм байна ш дээ? Социализмын үед ямар байсан вэ? Одоо өөрчлөгдсөн үү? Би юу ажиглаад байгаа гэхээр одоо ер нь багш нар юу заагаад байгаа юм? Хүүхдүүд нь гэрийн даалгавар хийгээд л өнжих юм. 1-р ангийн хүүхдийн ээж аав нь дуудагдаж ирээд ...
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгээд анги нь 40, 50 хүүхэдтэй юмуу гэхээр үгүй. 17,18 хүүхэдтэй. Та нарын үед 30, 40 хүүхэдтэй ажиллаад. Эцэг эх нь хүүхэдтэйгээ ажиллаж байсныг би санахгүй байгаа юм. \инээв\
Сүрэнжав -
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахгүй ээ. Хүүхэдтэйгээ ерөөсөө ажиллахгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд хамгийн гол нь багш хүн бол одоогийн багш ч тэр. Дээр үеийн багш ч тэр. Даалгавар өгөөд шалгадаг л байх хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Нэг юм өгсөн ч түүнийхээ буруу зөвийг шалгадаг. Аравыг өгсөн ч буруу зөвийг нь шалгадаг байх хэрэгтэй. Зарим багш нар өгсөн даалгавраа шалгадаггүй. Даалгавар хийж сургана гэдэг чинь хүүхдийг маш их хариуцлагатай болдог. Заавал хийх ёстой. Ажил дээрээ ч тийм болно. Даалгавар хийхгүйгээр хүн хуураад байгаа хүн ажил дээрээ ч тийм болдог.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Хүүхдийн хүмүүжил чинь 5 настайдаа гэрийн орчинд авах ёстой хүмүүжлийнхээ 80%-ийг авдаг гэж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Эцэг эхийн харьцаа, цэцэрлэгийн багшийн харьцаа, тэр үед нь сурсан юм бол насан туршид нь өвлөгдөж явах тал байна.
Хишигсүрэн -
Бас нэг ийм асуулт байна. Ажил хийж байгаа хүн хамт олонтой байна. Тиймээ? Та түрүүн зах зухаас нь ярилаа. Янз бүрийн юм болохоор бие биенийгээ дэмжиж байсан гээд ...
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Яг таны ажиллаж байсан хамт олон дотор байсан сайн сайхан тохиолдлууд үйл явдал тиймээ?
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Ямар хүмүүс таны хамт олон байваа?
Сүрэнжав -
Манай хамт олон бол сайхан ажилсаг, хөдөлмөрч, сайхан үлгэр дууриалал болохоор ийм багш нар 1-р 10 жилд зөндөө байгаа. Одоо жишээлбэл Үрлээ багшийг дурдаж болно.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
10 жил хичээлийн эрхлэгч хийгээд 10 жил захирал хийгээд сүүлд нь багш хийгээд сүүлд нь зөвлөхөөр ажиллаад Төгөлсүрэнг ажилд сургасан захирал гэж боддог. Төгөлсүрэнгийн үед захирал байгаагүй. Зөвлөхөөр ажиллаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм бахархууштай сайхан хүн байна. За бас бага ангийн заах аргач Биньеэ гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэр хүн бол маш нямбай. Тооцоотой. Аймгийн бүх бага ангийн багш нарын ажлыг тэр хүн харж байгаа ш дээ. Он сар өдөртэй нь авсан гавъяа шагналтай нь Увс аймгаас 1-р 10 жилийн хэн хэн хэдэн онд ямар шагнал авч байсан байна. Бөхмөрөнгөөс хэн, хэн авсан байна. Түргэнээс хэн авсан байна. Бүгд тооцоотой.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Хэн ямар ажилтай. Хэн ямар сул талтай гэдгийг бүгдийг нь мэднэ. Аливааг тооцож сайн мууг нь харьцуулж түүнийг нь дор дор нь хэлж өгч дутагдлыг нь засуулдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Одоо жишээлбэл чи түүн дээр алдаж байна шүү. Үүнийгээ жаахан ингэчихвэл ийм боллоо. Түүнийг нь зааж өгч тусалдаг. Манай сургуульд бахархмаар сайхан багш нар олон байна. 1-р 10 жил баярлаж явдаг. Миний бүх хүүхдүүд 1-р 10 жилийг төгссөн. Бүгдээрээ мэргэжил эзэмшсэн. Би өөрөө 1-р 10 жилд насаараа ажилласан. Миний ёстой 2 дахь гэр. Тэр байшинг хараад сайхан сэтгэгдэл төрдөг. Түүн дотор олон сайхан гавъяатай багш нар ажиллаж байлаа. С. Нямжав гээд хими биологийн багш байна. Манай багын Цээлэй багш байна. Цэвлээ багш байна. Чойжилсүрэн чинь Цэвлээ багшийн ангид байсан юм. Үүдний жижүүр Банди жолоочийн эхнэр Цэнд хийж байсан. Үүдний өрөө цэвэрлээд үүдний жижүүр хийдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
1500 хүүхэд орж байсан. Одоо 3000,4000 хүүхэд орж байна. Шал зүлгээд л зогсож байдаг байсан. Цэргүүдийн шал шиг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд л хүүхэд ороод ирэхээр зэрэг хөөе цаагуур нь яв гэдэг. Нэг чанга дуугарсан байхад бүх хүүхэд нэг эгнээгээр арчаагүй талаар нь жагсаад гардаг. Бохир хүүхэд орж ирвэл наадахыгаа арч гээд зогсоочихдог. Гэртээ бол хамаг юм нь гял цал. Нөхөр нь жолооч. Дөрөв таван эмэгтэй хүүхэдтэй. Сургуульд явдаг нь сургуульдаа цэцэрлэгт явдаг нь цэцэрлэгт явдаг. Анхнаасаа гэрийн эмэгтэй хүн ямар хариуцлагатай байна? Ажил дээрээ яг л тийм байдаг. Ажил дээрээ үлгэн салган байна гэдэг чинь гэртээ бас л тийм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Эмх цэгцгүй байна гэдэг чинь хүний төрөлхийн өөрийнх нь төлөвшил нь ажил амьдрал дээр харагдаж байдаг.
Хишигсүрэн -
Та багшийн мэргэжлийг яагаад сонгосон вэ?
Сүрэнжав -
Өөрөө л багш болно гэж бодоод 10 төгсөх боломж байсан. 7 төгсөөд хурдан ажил хийж байж гэр орноо тэжээх гэж 7 төгсөж явж байсан нь тэр. Тэгээд тохиолдлоор багш болсон. Багш сайн, эмч сайн гэж заагаагүй бид нарт.
Хишигсүрэн -
Багш нар зааж чиглүүлэхгүй?
Сүрэнжав -
Багш нар зааж чиглүүлэхгүй.
Хишигсүрэн -
Та дотуур байранд суудаг байсан уу?
Сүрэнжав -
Дотуур байранд суудаггүй байсан. Айлд байдаг. Тэр айлын ажлыг бүгдийг нь хийнэ. Ганцаараа айлд байдаг. Тэгж байхад худаг мудаг гэж байхгүй. Бор толгойн тэндээс Ахуй үйлчилгээний тэнд айлд байдаг. Өглөө хоёр хувин дамнуурга дээр тавиад 4 цагт босож аваад нөгөөх Бор толгой руу яваад усаа авангаа дэвтрээ бариад хичээлээ уншина. Тэгээд аль болох эрт хүнээс эрт босохыг бодно. Тэгээд авчирчихаад тэгээд хичээлдээ явдаг. Өвөлд нүүрс их түлдэггүй байсан юм байлгүй. Хөх хувинтай 10-ын хувинтай ус овоолдоод хөрчихсөн байдаг байсан ш дээ. Тийм амьдрал дунд бид нар байдаг байлаа.
Хишигсүрэн -
Нүүрс хэзээ түлдэг болсон юм?
Сүрэнжав -
Их хойно түлдэг болсон байх. Намайг 7 төгсөж байхад ганц нэг шуудайгаар авч түлдэг байсан. 65, 6 оноос хойш түлсэн байхаа. Лав л надыг айлд байгаад 7 төгсөхөд амьдрал нь муу ч байсан. Нүүрс түлж эхлээгүй байсан. Мод татдаг. Ганцаар татаж болохгүй болохоор өшөө нэг найзынхаа модыг таталцаж өгчихөөд дахиад эргэж ирээд өөрийнхөө модыг татаж авах жишээтэй. Нэг хөгжилтэй юм болсон. Манай ээж хөөрхий амьтан бүүр тэр даваан завсраас 200 гаруй км-ын цаанаас нэг моринд сүү ачаад, нэг морь унаад өвөл ирэхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд ээж ирээд ядраад унтсан. Манай эгч дуудлаганд явчихлаа. Өглөө нойтон мод асдаггүй юм чинь модоо нарийлж байгаад гал дээр өрөөд тэгсэн чинь нэг сэрсэн чинь ам гашуу оргиод хэвтэж болдоггүй. Ээж орны хөндийд би түүний наад талд тэгээд гэнэт сэрээд харсан чинь зуухан дээр тавьсан гал чинь дүрэлзээд айлын өрхөд хүрч алдаад л тэгж байна. Тэгээд би их самбаатай байсан гэж өөрийгөө боддог юм. Үсэрч босоод хаалгаа онгойлгоод нөгөө модыг бүгдийг нь шалан дээр унагаагаад л хүүе ээж бос, бос наана чинь түймэр шатлаа гээд ээжийг гутал нь олдоггүй арай гэж олж хөтөлж гаргаад зогсоочихоод нөгөө модыг бүгдийг нь унтраагаад эгчийндээ байсан л даа. Нагац эгчийндээ хүргэн ахындаа. Нөгөө хоёрыг иртэл шалыг нь яачих байх гээд хурдан, хурдан аваад гадаа гаргаад хөргөөчихөөд нөгөө гэрийг чинь дээрээс нь аваад нэгд нэгэнгүй цэвэрлээд тэр ёстой санаанаас гардаггүй юм. Тэгээд хэрэв сэрээгүй бол ээжтэйгээ хоёулаа шатаад үхчих жишэээний. Тэгээд бас амьд явах аз байсан юм байлгүй. \Инээв\
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна вэ? Тэр үйл явдал намайг өөрчилсөн шүү гээд нөлөө үзүүлсэн юм байдаг ш дээ.
Сүрэнжав -
Би хортой шартай. Ер нь юмнаас хоцрох дургүй. Болж л өгвөл түрүүлэх дуртай.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Багш нарын дунд уралдаан зарлана. Эмэгтэйчүүдийн дунд уралдаан зарлана. Эвлэлийн үүрийн дунд уралдаан зарлана. Түүнд түрүүлэхийн тулд хүний доор орохгүйн тулд их хөдөлмөрлөдөг тийм сайн чанартай байсан. Миний энэ зан ер нь гайгуу сайн явахад нэмэр болсон байх. Миний ээж их ажилсаг хүн байсан. Миний авсан хань ч гэсэн их хөдөлмөрч, юугаар ч дутаадаггүй. Сайхан өмөг түшиг болж байсан. Тэр л надад сайхан ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэхэд нөлөөлсөн гэж үздэг. Түүнээс биш бид хоёрыг түшээд тулаад дэмжээд тусалчихдаг ойр дотно чадвартай ах дүү ч байгаагүй.
Хишигсүрэн -
Социализмын үеийн улсуудын цалин хангамж, тэр хүмүүсийн амьдралдаа сэтгэл хангалуун байж байгаа байдал одоо бид нартай харьцуулахад ямар байсан?
Сүрэнжав -
Та нар шиг үедээ бид нар зүгээр дээл өмсөөд л явж байсан ш дээ. \Инээв\ Цалин хангамж 300, 400 дунд мэргэжилтэй хүн. Дээд мэргэжилтэй 600 тэгээд л авдаг. Түүнийг чинь тэгээд болгоно ш дээ. Их сайн сайхан юм өмсөж зүүх боломж гарахгүй. Малтай байя гэвэл малтай байлгадаггүй. Социализмын үед албан хаагч хүн 16 тооноос илүү малтай байж болохгүй. Манай хөгшин их үнэнч. Худал хэлж болохгүй гэсэн тийм сэтгэхүйтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм ч байсан. Тэгээд авсан цалингаараа хэдэн хүүхдээ болгоод л ...
Хишигсүрэн -
Ер нь хүрдэг байсан уу?
Сүрэнжав -
Болж байсан ш дээ. Хүрэхгүй талдаа л.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгэхдээ хүрэлцэхгүй гэж хоосон байгаагүй. Дээр үеийн хүүхдүүд чинь эцэг, эхийнхээ хийгээд өгсөн юмыг л өмсөнө. Голж шилнэ гэж байхгүй. Олоод өгснийг өмсөнө. Аваад өгснийг өмсөнө. Хийгээд өгснийг өмсөнө. Одоо тийм байхгүй. Манай хөгшин чинь офицер байсан. Түүний хуучин шинелиэр манай бага Туул 5-р ангид байхад нь байх. Шинелийг хасаад би бас гайгуу юм оёчихдог. Хасаад жижиглээд шинель оёод тэгээд хоёр талын оноогоор нь дүүрэн товч хадаад өг гэдэг. Их ганган байсан. Товч хадаад өгчихсөн. Тэгээд сургуулиар ороод жижиг цэрэг. Их жижиг биетэй байсан. Их жижиг биетэй байсан. Тэгээд орсон чинь хүүхдүүд дагаад хошуурчихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгэхээр ардаа хараад онгироод гудамжаар явахаар хүмүүс намайг явуулахгүй юм гайхаад гээд \Инээв\ гэхмэтчилэн хүүхдүүдийг дээрээс нь авахуулаад хувцсыг хасаад доошлуулаад өмсүүлээд 22 жил хүүхэд сургуульд сургалаа бид хоёр. Оюутан хүүхдүүд явуулаад. Төлбөргүй ч гэсэн над шиг 100 төгрөг өвөртөлж явж байгаагүй. Доод тал нь 300, 400 явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Бас нэг хөгжилтэй юм бол Батнасан гадаадад сурдаг байсан. Зуны цагт Орос руу тарваганы арьс их үнэтэй байсан. Тэгээд 60, 70 тарваганы арьс элдэнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд түүнийг элдээд шуба хийж өгөөд л шуба шиг юм оёж байгаад л гадна талаар нь даавуугаар бүрүүлээд л пальто шиг юм хийж өгөөд л хулгайгаар гаргадаг. \Инээв\ Тэгээд авч яваад заримдаа хураалгаад заримдаа хэдэн төгрөг хийгээд амьдардаг байсан юм байгаа биз.
Хишигсүрэн -
Ер нь мэргэжилгүй хүн юу хийх вэ?
Сүрэнжав -
Мэргэжилгүй хүн бол барилгад ажилладаг байсан. Барилгын хар бор ажил хийдэг. Дээр үед бол барилгачин, дуучин хоёр маш бага цалин авдаг байлаа.
Хишигсүрэн -
Дуучин?
Сүрэнжав -
Аа ха. Театрынхан их бага цалин авдаг байсан.
Хишигсүрэн -
Тийм үү?
Сүрэнжав -
Одоо ямар байна? Нэг концерт тоглоход нэг хүн 15, 20 мянган төгрөгний тасалбар авах жишээтэй. Одоо барилгын хэрэгцээ их болчихсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Хүмүүсийн ажилдаа ханддаг хандлага таны ажиглаж байгаагаар хэр их өөрчлөгдөж байна? Таны үед ажил хүний амьдралын ямар хэсэг байсан?
Сүрэнжав -
Ажил бол зайлшгүй хэрэгцээ байсан. Дээр үед. Ажил хийхгүй бол олигтой амьдарч чадахгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Хүүхдээ тэжээж чадахгүй ш дээ. Хүүхдээ хувцаслаж чадахгүй. Сургаж чадахгүй. Тийм учраас багш бол багш, эмч бол эмч, барилгачин бол барилгачин түүнийгээ үнэн голоосоо өөрийнхөө хүч чадлаа шавхан байж ажиллаж байж цалин мөнгөө авч байж амьдрал ахуйгаа зохицуулдаг байсан. Одоо бол хүмүүсийн хэрэглээ өргөн дэлгэр болж. Нэг үеэ бодоход зах зээл сайхан боллоо. Гудамжаар машин багтахгүй явж байна. Хүмүүсийн чадал, хүүхдүүдийн ухаан сайхан болж. Гадаадаас бизнес хийгээд оруулж ирж байна. Зарим нэг хэсэг нь хүрэлцээтэй баян чинээлэг амьдарч байна. Гэтэл социализмын үед гуйлгачин, траншейны хүн гэж байгаагүй. Ганц ч байгаагүй. Тийм хүн байх юм бол бүгдээрээ туслаад дэмжээд гэр орон байгуулж өгөөд зохих ёсоор чадах хөдөлмөрийг нь эрхлүүлээд бүр болохгүй харж хандах хүнгүй тийм хүнийг асрамжийн газар хүргэж өгөөд тийм эзэнгүй хүн гэж байгаагүй. Одоо бол гудамжаар нэг эзэнгүй юм байлгүй дээ. Бодвол. Согтуу хөлчүү хэвтэж байгаа, гуйлга гуйгаад сууж байгаа хүмүүс. Сайхан залуу хүмүүс тэгж байхаар ажил хийх нь яана. Одооогийн хүмүүс бас их залхуу байна. Ажил байхгүй, байхгүй ажил олдохгүй байна гээд байна. Ажлын зар гараад байна. Очиж хийхгүй байна. Голж байна. Дээд сургууль төгссөн тийм сургууль төгссөн гээд яг аваад ажиллуулдаг гэхээр мэргэжлийнхээ ажлыг хийж чаддаггүй. Тэгсэн мөртлөө ажлыг голоод хийдэггүй. Түүнээс болж бас амьдралын доголдол гарч байна гэж ойлгодог ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Ажилдаа хандах хандлага бол хувийн юмтай хүмүүс өөрийн юм чинь сайн ажиллаж байгаа байх. Нийгмийн улсын байгууллага дээр ажиллаж байгаа хүмүүс алаг, цоог байгаа байхаа. Хариуцлага бол жигд сайн биш.
Хишигсүрэн -
Социализмын үед эрх мэдэлтэй дарга улсуудын эрх мэдэл нь яаж хэрэгждэг байсан юм? Байгууллагын дарга цэргийн харилцаа ямар байв? Өдөр тутмын амьдрал дээр дарга цэрэг хоёрын амьдралын ялгаа яаж ажиглагддаг байсан бэ? Жишээ нь өмсөж зүүх, эдэлж хэрэглэдэг зүйлийн ялгаа?
Сүрэнжав -
Социализмын үеийн дарга нар эрх мэдэлтэй байсан. Социализмын үед нам бол хүчтэй байсан. Намын хариуцлага өндөр. Тийм л юм хий гэсэн бол заавал хийх ёстой. Байгууллагын дарга гээд бид нараас нэг их онцгойроод идээд, уугаад, өмсөөд зүүгээд, машинтай тэрэгтэй тийм юм байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Яахав албан байгууллагын дарга нар аж ахуйн газрын дарга нар л машин тэрэгтэй байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тэд нар цэргүүдтэйгээ харьцах харьцаа?
Сүрэнжав -
Тэд нар бол зарчимч шаардлага л тавина.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Шаардлагаа шалгана. Түүнээс биш диктатур ч гэдэг юмуу, өөр бусад харьцаа ...
Хишигсүрэн -
Чанга диктатуртай захирал ч юмуу? Дарга байсан уу?
Сүрэнжав -
Байсан. Байсан. Манай сургуулийн Үрлээ захирал ч тэр, Даваа захирал ч тэр эд нар ч өглөө 7:30-д ирээд зогсчихно ш дээ. Тэгээд одоо ажлаас хожигдох эрх байхгүй. Захирал үүдэн дээр зогсож байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Цаг баримталж сургаж байгаа ш дээ. Орой хичээл тарах үед үүдэн дээр зогсож байдаг. Түрүүлж тараах эрх байхгүй. Яг цагтаа тарах ёстой. Тэр хүн чинь ажилгүйдээ зогсож байгаа юм биш. Хүмүүсийг хянаж бүртгэж хэн нь ажиллаж байна, хэн нь түрүүлж тарж байна, хэн нь ажлаа хийж байна тэгээд ангиудад радио тавьчихсан байдаг байсан. Контороосоо чагнаад хичээлээ зааж байна уу? Хүүхдээ загнаж байна уу? гэдгийг хянадаг байсан. Манай сургууль тийм юм тавьчихсан байсан. Контороосоо 204, 305-д хэн хичээлтэй байна гэдгийг хэн нь сайхан хичээлээ зааж байна, хэн нь заахгүй байна гэдгийг хянадаг бас ажиллуулж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Эрх мэдэлтэй хүмүүсийн биеэ авч явах байдал?
Сүрэнжав -
Эрх мэдэлтэй хүмүүсийн биеэ авч явах байдал үлгэр жишээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Сайхан цэвэрхэн хувцаслана. Байнга цаг нараа баримтална.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Бусаддаа үлгэрлэнэ. Багш нь сурагчиддаа үлгэрлэнэ. Удирдлага нь удирдаж ажиллаж байгаа хүмүүс нь үлгэр дуурайлалтай тийм архи дарс уугаад хэрүүл зодоон хийгээд агсам согтуу тавиад тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Олон нийтийн ажлаар дамжуулж байгууллага их чөлөөт цаг өнгөрөөдөг байсан.
Сүрэнжав -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгвэл ердийн үед хүмүүс чөлөөт цагаа яаж өнгөрөөх вэ?
Сүрэнжав -
Хүүхдийн байгууллага гэж байсан ш дээ. Тэр үед. Пионерийн байгууллага гэж байсан. Бүлгэмийн зөвлөл, бүлэг, бүлэг дотроо салаа, салааны хооронд уралдаантай. Бүх юм уралдаантай. Социалист уралдаан гээд гаргачихсан. Цэдэнбал даргын хэлсэн “Арвич хямгач байх ёстой” гээд бичихсэн. Дэвтрээ буруу ашигласан ч юмуу, балаа хоёр талаасаа үзүүрлэчихсэн ч юмуу тийм юмыг тохирохгүй байнаа гэдэг байлаа ш дээ. \Инээв\
Хишигсүрэн -
1-р 10-н жил хэзээ байгуулагдсан сургууль юм?
Сүрэнжав -
1-р 10-н жил 1926 онд байгуулагдсан. 2 ангитай, 25 хүүхэдтэй байгуулагдсан. 2006 онд 70 жилийн ой болсон. 96 онд 60 жилийн ой болсон. Одоо 80 жилийн ойг аягүй бол үзчих байх гэж бодож байгаа ш дээ. 50, 60, 70 жлийн ойг үзчихсэн. Би 73 оноос хойш энэ сургуульд ажилласан. 76-г үзээд, 86-г үзээд, 96-г үзээд, 2006-г үзээд 4 том ой үзлээ. 50 жил, 60 жил, 70 жил.
Хишигсүрэн -
Энэ сургуулийн 50 жилийн түүхийг мэдэж байгаа юм байна ш дээ. 1-р 10-н жилийн сургуулийн аймгийн бусад сургуулиудаас ялгагдах онцлог юу вэ?
Сүрэнжав -
Манай сургууль чинь Увсдаа байтугай улсдаа нэртэй сургууль шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Энд л гэж хэлэхэд. Төгссөн хүмүүс ч гэсэн бахархууштай. Та нараас өгсүүлээд. Төрийн өндөрлөгт байгаа хүмүүсээс өгсүүлээд. Үнэхээрийн сургалт бол дээр үеэсээ маш чанартай явагддаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч, багш нар нь ч тухайн үед удирдаж байгаа эрхлэгч, захирлууд нь багш нартайгаа тулж ажилладаг. Багш нар нь хүүхэдтэйгээ тулж ажилладаг байснаас тийм байсан байх гэж боддог ш дээ. Манай сургууль чинь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Тэргүүний багш нар олон байна. Бат-Орших гэж байлаа. Цолмонхүү байна. Идэрбат байна. Тоолоод байх юм бол зөндөө. Монгол хэлнээс чинь хэн байна. Орлом байна.
Хишигсүрэн -
Орлом багш одоо байгаа юмуу?
Сүрэнжав -
Байгаа. Орлом байна. Долгор байна. Балхаажав. Тэгээд биеийн тамираас. Бага ангиас Сэржмаа, Алтанцэцэг гээд л, химийн Сарантуяа гээд л сайн, сайн багш нар их байна. Мундаг байсан. Бид нарын үед цагаан толгойн баяр хийхдээ хоёр, гурван тор ном, бал, үзэг тийм л юм авдаг байсан. Тэгсэн одоогийн энэ хүүхдүүд чинь багш нар чинь юу вэ? Монетан ээмэг бөгж, алтан ээмэг бөгж, хивс дрожж өг гэж хэлээгүй эцэг, эхчүүдийн ухамсар зах зээлээ дагаад тийм болчихсон. 1-р анги, 10-р анги төгсгөх сонирхол багш нарт их байдаг ш дээ. Зарим нь 3 жил дараалан 1-р анги авч байгаа багш байна.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Юм авахдаа гол нь биш багш чинь сэтгэл ш дээ. Бага ангийн багш бол маш их бичиг цаасны ажилтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
4 цагийн хичээлд бол 4 цагийн конспект бичнэ. Тэгтэл Монгол хэлний багш бол нэг конспектээр 4 ангид орчихно. Тийм учраас 1-р ангид дахин дахин заагаад байхаар түрүүчийн хийсэн юмаа ашиглаад сүүлийн анги дээр алдсан алдаагаа засаад тэгээд засаад, засаад яваад мэргэшиж байгаа байхгүй юу. Уул нь болдогсон бол тэгж ажиллавал бас зүгээр байх. Нэг үеийг бодвол биеийн тамирыг хүн заачихаж байна. Дуу хөгжим мэргэжлийн багш заачихаж байна. Заримд нь хэлний хичээл орчихож байна. Тэгээд тэр чинь бас нэг талаар ашигтай юм шиг байгаа юм. Багаас нь олон багш ороод дасгачихаар хүүхдүүдэд бас зүгээр. Бид нарын үед болохоор нэг багшийн гар дээр байж, байж 3 жил яваад өөр багш дээр очихоор зэрэг нөгөө багш чинь тэр багштай адилхан байхгүй ш дээ. 45 минутанд хичээлээ багтааж заагаад алга болно. Нөгөө хүүхдүүдийг энэ нь хоцрох байх. Энэ нь ингэх байх гэхгүй явсаар байтал хоцрогдол гардаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Таны энэ энгэр дээр байгаа одон, медаль, тэмдэгнүүд хэдэн онд ямар тохиолдол, ямар байдлаар авч байсан бэ? Багш нарыг би их дэмждэг байхгүй юу. Хамгийн их гавъяа шагналаас хоцордог улсууд байлаа ш дээ. Социализмын үед.
Сүрэнжав -
Энэ Хөдөлмөрийн хүндэт медалийг бол 1999 онд өгсөн юм. Яахав ажилласан хугацааны хөдөлмөрийн үр дүнгээр өгсөн байх. Алтан гадас одон 2007 онд өгсөн. 40 жил ажиллаад 2007 онд тэтгэвэртээ гарсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
40 жил багш хийсэн. Одоо мэргэжил дээшлүүлэхэд хичээл зааж байсан багш нар зааж байна ш дээ. Тэгээд бодохоор бид нар бас яагаа ч үгүй л тэтгэвэрт гарна гээд гарчихдаг. Тэр чинь бас өөрийгөө гаргуунд гаргадаг. Хөдөөний багш нар бол. Төвийн багш нар бол хурдан уншуулж, бичүүлж сургана гээд уншуулаад сургадаг ч юмуу, тоо сайн боддог нь математикийн талаар 5 хүүхдэд заадаг ч юмуу иймэрхүү байдлаар ажиллаад байдаг юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Ер нь олон жил бага ангийн багш хийхэд сүүлдээ яг юун дээр та гаршсан? Би яг үүнийг чаддаг болсон гэж бодож байгаа таны туршлага юу байна.
Сүрэнжав -
Тэргүүн туршлага гэж байлаа. Уншуулж сургадаг туршлагатай.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Уншуулж сургадаг туршлага бяцхан ном болж хэвлэгдэж гарсан. Хүүхдийг хурдан уншуулж, хурдан тогтоолгож тэгж сургадаг миний өөрийн жинхэнэ туршлага. Түүнийгээ цагаан толгойн үед хийнэ. Эхний 5 үсэг зааж байх үедээ л уншуулж сургавал цаашдаа зовохгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэр үед хүүхэдтэй маш нягт ажиллаж байж уншуулж сургах хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Эхний 10 үсэг үзэхэд уншиж сурах юм бол цаашдаа зовохгүй. Түүнийгээ сургаж чадахгүй бол багш их зовно доо. Тэгж л боддог доо.
Хишигсүрэн -
Аа ха. Надад одоо төсөөлөхөд хэцүү санагддаг ш дээ. Тийм олон хүүхэд юу ч мэдэхгүй хүүхэд уншаад, бодоод сурчихсан байна гэдэг бол ажлын үр дүн маш хурдан гарч байгаа байх. Тиймээ?
Сүрэнжав -
Би харин хэлж байна ш дээ. 46 хүүхэдтэй нэг жил байлаа. Тэгээд 50 хүүхэд болгочихооч гэсэн чинь Санжжав гэж эрхлэгч байсан. Тэр хүн бол надыг бас нэлээд их ажилд сургаж 86-90 он миний хөдөлмөрийн жинхэнэ өндөр гарааны жилүүд байсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
87 онд Тэргүүн болоод, 89 онд Их хуралд яваад, 90 онд Москва явсан. Тэр үед сурч байсан хүүхдүүд ихэнх нь дээд боловсролтой сайхан, сайхан ажиллаж байгаа хүүхдүүд байна.
Хишигсүрэн -
За хоёулаа яриагаа түр завсарлая.
За нэг ийм асуулт байнаа. Таны амьдралд бусад хүмүүсийн амьдралаас өөр онцгой, содон, ер бусын ч гэж хэлж болох тийм юм юу байна вэ? Бүх хүмүүс надад онцгой юм байхгүй гэдэг. Гэтэл бусад хүмүүсээс ялгарах нэг онцлог байдаг байх гэж би бодоод байдаг байхгүй юу.
Сүрэнжав -
Яахав өөрөө бодоход би эмэгтэй хүний хийдэг юмыг бүгдийг нь хийж чадна. Оёх, шидэх, эсгэх үйл урлахдаа ямарч байсан муугүй гэж боддог.
Хишигсүрэн -
Аа ха. Бид нарын үед юм оёдог эмэгтэй хүн байхгүй боллоо ш дээ.
Сүрэнжав -
Тэгж байна. Бэлэн юм аваад өмсчихдөг. Тэгээд юм оёж шидэх, хүүхдүүдээ бол цагийн хуваариар ажиллуулдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Ямар сайндаа нэг хөгжилтэй юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Мягмаржав ээжийнд байдаг. Манай ээж чинь тусдаа жижиг гэртэй тэнд туслахаар байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд нөгөө гэрийнхээ шалыг угаадаг байхгүй юу. Тэгсэн чинь голоор нь хуваачихаад хоёр тийш угаагаад голын шал нь 11 банзтай байхгүй юу. 11 дэх банзыг нь бас хувааж авна.
Хишигсүрэн -
\Инээв\ Манай эгч бид хоёр гэрээ голоор нь хувааж аваад үснийхээ боолтыг бүгдийг нь зүүгээд татчихдаг байхгүй юу. Тэгээд гэр цэвэрлээд, шал угаагаад хил давхцсан хэсэг цэвэрлэгдэхгүй. Хэн ч заагаагүй байхад хүүхэд бүхэн тэгдэг байсан байхгүй юу.
Сүрэнжав -
Түрүүлж ирсэн нь угаачихаад явчихна. Нэг тал нь угаачихсан. Нөгөө тал нь угаагаагүй.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Тэгээд болохгүй болохоор нь өдөр өдрөөр нь угаалгадаг болоод нэг өдөр ирсэн чинь нэг тал нь хиртэй, нэг тал нь хиргүй. Маргааш ирсэн чинь бас тийм байна. Дахиад нөгөөдөр ирсэн чинь хэвээрээ. Тэгээд яахаараа ийм байдаг юм гэсэн чинь би түрүүлж ирээд цайгаа уучихаад шалаа угаачихаад явчихсан гэж байна. 11 банзыг 15-ын банз байхгүй юу. Түүнийг арччихаж чадахгүй. Хувааж угаах ёстой гээд нөгөөдөхийг хуваагаад угаачихдаг. \Инээлдэв\ Тэгээд сүүлд нь өдөр, өдрөөр ээлжлүүлдэг. Хоол ундаа ч өдөр, өдрөөр. Тэгээд хүүхдүүдийг тэгээд сургачихаар зэрэг багаас нь тэгээд ажил хийлгээд сургачихаар том болсон хойноо гэртээ цэвэрхэн хүүхдүүдээ ч бараг тэгж ажиллуулна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм.
Хишигсүрэн -
Би багадаа тэгж байсан гээд л. Та охидууд, хөвгүүд гээд хүүхдүүдтэйгээ тусад нь харьцдаг харьцаа эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй ажилладаг ажиллагааны ялгааг та юу гэж боддог вэ? Сурагчиддаа хандах хандлага, өөрийнхөө хүүхэдтэй хандах хандлагаа ингээд бодохоор?
Сүрэнжав -
Би эд нарыг чинь юу яадаг юмаа. Нэг их загнадаггүй. Хүүхдийг би.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Зоддоггүй. Учрыг нь ойлгуулж л хэлж өгдөг. Ер нь зодохгүйгээр хүн болгосон доо. Зодуур яагаад буруу вэ? гэж боддог гэвэл зодоод байсан хүүхэд дутагдлаа нуугаад сүүлд нь үнэнээ хэлдэггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм учраас зөөлөн зөв харьцаж үнэнийг нь хэлүүлэх тойруу замаар яагаад дутагдал гаргасан юм миний хүү юу болсон гэж чөлөөтэй ярилцана.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Эмэгтэй хүүхдийг бол эмэгтэй хүн дэгтэй журамтай, хувцсаа ингэж өмсөж сольж одоо нэгэнт сурсан та нар ч тэгж байсан. Гэрийн хувцас, хичээлийн хувцас ялгаатай. Хувцсаа тайлаад солиод тавьчихдаг. Тэгээд том хүний урд тавьсан юмнаас авч болдоггүй, хүний урдуур гүйж болохгүй гээд би ч биш бид нарын эцэг, эх тэгж сургачихсан. Түүнийг хуулбарлаж аваад хүүхдүүд нь тэгж л сурч байсан.
Хишигсүрэн -
Эрэгтэй хүүхдэд?
Сүрэнжав -
Эрэгтэй хүүхдэд аав нь голдуу харьцдаг байсан даа. Эрэгтэй хүүхдийг эр хүн болж төлөвших ямар нас физиологийн онцлог гардаг юм, аав нь угаасаа эмч ч хүн байсан. Хүүхдүүддээ хэлж ойлгуулдаг. Аав нь эрэгтэй хүүхдүүддээ арай надаас илүү харьцдаг. Би охидуудтайгаа илүү ойр дотно эмэгтэй хүн ямар байх ёстой юм, ах эгчээ яаж хүндлэх ёстой юм гэдгийг нэлээн хэлж өгдөг байсан. Тэгээд тусгаж авдаг юм байгаа биз нэг их зөрчилтэй юм харагддаггүй гайгуу л байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Таны амьдралын хугацаанд ажиглаж байхад хүмүүсийн шашин шүтлэг шашны байдал ямар байсан?
Сүрэнжав -
Шашин хаалттай байсан. Манай нэг хүүхэд чинь бид нар 85 онд сайхан эрэгтэй хүүхэд 5 настай эрэгтэй хүүхдээ зүрхний мэс засалд авч ирээд зүгээр гүйж явсан хүүхдээ авчираад апресс хийлгээд алдчихаад хариу зургийг нь тэвэрч аваад явж байсан юм. Тэгж байхад ерөөсөө шашин шүтдэггүй. Эмч л апрессанд ор гэхээр оруулаад шинжилгээнд ор гэхээр оруулаад тэгээд дахиад 99 манай хөгшин харваад энд ирсэн ш дээ. 20 хоног ухаангүй байж байгаад ирж апрессанд орсон. Тэгж байхад шашин шүтэж ч сурлаа. Хахууль өгч ч сурлаа. \Инээлдэв\ Хүүгээ аваад би ирсэн. Хөгшин миний дараа 2 хоноод ирсэн. Тэгсэн эндхийн нэг сайн эмчтэй танилцлаа л гэсэн. Чацарганы тос тосоо өгье гэсэн чинь юу гэж юу гэж шоронд орно би сэргийлэхийн хүн тийм юм хийхгүй гээд өгүүлсэнгүй. Тэгээд хэрэг болсон ч үгүй. Сайхан хүүхдээ алдлаа. Өгөөгүйгээс ч болсон юмуу, эмчийн хариуцлагагүйгээс болсон юмуу апрессыг гэмгүй даваад 3 хоноод алдчихсан байхгүй юу. Түүнээс тэгж хашраад. Тэгсэн манай хадам ээж тэгдэг. Эрэгтэй хүн суудлаа үзүүлчихээр болдог юм. Цагаан сараар. Суудал муудал үзүүлнэ гэдгийг чинь саяхнаас 5, 6 жилийн өмнөөс үзүүлж байгаа. Түүнээс ер нь тэгж үзүүлнэ барина гэж байхгүй байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тэгээд өвгөнийг 99 онд харвахад харин жинхэнэ шашин шүтсэн. Үзүүлж харуулж, ном судрыг нь уншуулж, ном ёсоор нь амийг нь амьд авахын тулд шашныг ч шүтсэн. Эмнэлгийг ч шүтсэн. Эмнэлгийн эмч нарын гарыг хүндрүүлж юм өгсөн. Шашны хүмүүст ч өгч байж зэрэг, зэрэг л өгч байж юу яасан ш дээ. Одоо шашин шүтэх үйл ажиллагаа өргөн дэлгэр болж. Шашин гэж шүтэж болшгүй хэрэгцээгүй зүйл биш ш дээ. Мундаг шинжлэх ухаан. Бурхан ч лам Пүрэвбатын ярьж байгаагаар бол бурхны зургийн нэг таслал, нэг цэг бол учир утгатай байдаг гэж хэлж байна. Тэгээд одоогийн энэ болж байгаа байгаль экологийн тэнцвэргүй байдал, хүмүүсийн энэ байдлыг бүгдийг нь биччихсэн. Тэгэхээр шашны шинжлэх ухаан дээр үеийн хүмүүс мундаг, мундаг ухаантай тийм хүмүүс байсан юм байна гэж боддог ш дээ. Шашин шүтэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ би бас нэг нэмж хэлэх юм байна. Гадаадын шашин маш их орж ирж байна. Шашнаас болж л дайн дайсан болдог ш дээ. Монгол хүн бол Монголынхоо шашныг шүтвэл яасан юм бэ? гэж л дотроо боддог юм. Тэгтэл хүн, хүний дур сонирхол өөр юм чинь. Есүс энэ тэр гээд янз бүрийн биччихсэн юм хаалгаар өгчихөөд явчихдаг юм. Тараасан явж байдаг. Тусгай ажилтантай юмуу?
Хишигсүрэн -
Увсад ямар байна?
Сүрэнжав -
Увсад байдаг юм байна лээ. Байх байхдаа Цэцгээ багшийн охидууд чинь тэнд нэвтэрхий ш дээ. Цэцгээ гээд Алтаагийн бага ангийн багш байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Есүс шүтдэг хүмүүс их байдаг юм шиг байна лээ. Би гадны шашны урсгалд нэг их итгэдэггүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. За нэг ийм асуулт байна. 90 онд нэг үйл явдал болсон. Ардчилал эхэллээ. Зах зээл эхэллээ гээд та нарын хувьд социализм гээд итгэл үнэмшил чинь бүрдчихсэн социализм гээд нийгэмд амьдарч байсны хувьд 90 оны Ардчиллыг гарч ирэхэд яаж хүлээж авав? Ардчиллыг юу болно, ямар үр дагавар гаргана гэж төсөөлж байсан бэ? Ардчиллын талаарх мэдээлэл танд яаж анх хүрч байсан?
Сүрэнжав -
Ардчилал гарч ирээд өлсгөлөн зарлаад тэгээд нэг хэсэг бүр картын бараанд ороод, лангуу хоосроод хэцүү байсан ш дээ. Тэгж байхад бид нар таашаалтай хүлээж авч байгаагүй. Лангуу хоосорч өлсөж цангаж байхыг үзээгүй. Өлсөөд цангаад за яахав шударга бус явдлууд байж л байсан. Түүнийг зөв болгохын тулд гарч ирсэн. Тухайн үедээ тэгж байсан ч гэсэн одоо энэ Ардчилал бол зөв зүйтэй зүйл байжээ гэж ирээдүйдээ зөв явах юм бол хэрэг болох л байх гэж бодож байсан. Тэгээд зөв ч явлаа. Буруу ч явлаа. Тэр өмч хувьчлалыг бол их замбараагүй, ямарч хяналт шалгалтгүй, хотын хянан шалгах гэдэг байсныг татаж буулгаж тэгчихээд тараасан. Тарааж байх үед нь бол овсгоотой нэг нь туйлдаа тултал баяжаад овсгоогүйн хоосроод хоцорсон. Улсын юмыг ч бас их сүйтгэсэн. Үрэн таран хийсэн. Ямарч тооцоогүй, хяналтгүй. Үнэхээр тэр Ардчиллыг сайхан байгуулъя гэж бодож гарч ирсэн л юм бол түүнийг их сайхан тооцоотой хийх ёстой байсан байх гэж боддог. Тэгэхдээ яахав шударга биш юмыг өөрчилж хүмүүсийг хувийн юмтай болгож, малыг малчдад нь өгч хүмүүсийн амьдрал сайжирлаа л даа. Хүмүүс өөр боллоо. Сайхан боллоо. Нийгэм ч сайхан болж байна. Ажилсаг хүмүүст бол маш их сайхан боллоо. Ажилсаг бас овсгоотой хүмүүс сайхан баяжиж байна. \Инээлдэв\ Нээрээ. Овсгоогүй үнэнчээр хөдөлмөрлөдөг ...
Хишигсүрэн -
Өмч хувьчлалаар танайх юу авав?
Сүрэнжав -
Юу ч аваагүй. Эдийн засгийн боловсрол ч багатай байсан. 10 мянгын тасалбарыг манай Мягмаржав Тоноглол пүүс гэдэг юманд ажиллаж байсан юм. Өлзийсайхан гэдэг даргатай. Бүх хөх тасалбараа тэнд өгсөн. Тэгээд Өлзийсайхан аваад алга болсон. Хоёр удаа 10:10 метр Орос даавуу өгсөн. Хоёр жил дараалан өгсөн нь тэр боллоо. Тэгчихээд Мягмаржав тэнд 5 жил ажилласан түүний хөдөлмөрийн дэвтрийг ч таглаагүй. Түүний бичиг баримт гэж Увс аймагт байхгүй. Хууль хяналтын байгууллага, аймгийн удирдлага ч юмуу хариуцлага тооцож байгаа механизм алга. Өлзийсайхантай уулзъя гэж бодохоор хаана ажиллаж байгаа нь олдохгүй байна. Эртүүд Увсын концертон дээр нэг үзэгдлээ. Их хол суугаад уулзаж чадсангүй. Тэгээд бүхэл бүтэн байгууллага идээд тэгчихээд хөтөлж байсан баримт бичгийг архивт өгөхгүйгээр алга болсон байгаа ш дээ. Сайн дурын даатгалд хамрагдах гээд хөдөлмөрийн дэвтэр хөтлүүлэх гээд ингэхээр зэрэг архивт байхгүй. Тэгэхээр тэр хүн хүний материалыг зохих ёсны байгууллагад өгөх ёстой биз дээ. Тэгтэл хахуулиа өгөөд таг хийчихдэг юмуу? Ганц тэр биш тийм юм их байгаа гэж бодож байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Бид нарын үед хүүхдийн дүн тавьсан журналыг ч хадгалдаг. Одоо миний ажиллаж байсан үеийн журнал архивт хадгалагдаж байгаа ш дээ. Тэгж байхад бүхэл бүтэн байгууллагын санхүүгийн юмыг алга хийчихээд явчихдаг. Хариуцлага хүлээхгүй, хагартлаа баяжчихсан. Тухайн үедээ Өлзийсайхан хаачсан бол? Дэвтрээ авах юмсан гэж боддог ч үгүй. Тэгээд мал шиг байж байдаг юм байна. Хүний хоол болоод.
Хишигсүрэн -
Та хэлж байна. Овсгоотой сэргэлэн хүмүүс баяжаад гээд би энэ судалгааны хүрээнд маш олон хүнтэй ярилаа. Өмч хувьчлалынхаа тасалбарыг юм болгоод амьдрал ахуйдаа дэмжлэг болгоод авчихсан хүн ...
Сүрэнжав -
Ерөөсөө дэмжлэг болгож аваагүй. Нэг юм өгч л байсан. Түүнийг тийм үнэтэй, цэнэтэй гэж мэдээгүй. Овсгоотой хүмүүс хөдөө малчдад өгөөд мал авчихсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм юм ч байхгүй. Тэр яахав өөрсдийн л буруу л даа. Боловсрол нимгэн байсантай ч холбоотой юмуу? Тухайн үедээ амьдрал болж байхаар түүнтэй хөөцөлдөхгүй.
Хишигсүрэн -
Өмчийн сэтгэлгээ байхгүй.
Сүрэнжав -
Тийм. Би яг л тэгж боддог юм. Бид хоёрын эдийн засгийн боловсрол нимгэн байж хүнд тэгээд идүүлчихээд хоосон хоцордог. Манай нэг дүү бол 7 хүний тасалбар авчираад Их хурлын Эрдэнэсүрэнгийн төрөл юм. Түүнд өгсөн гэж байгаа юм. Бүгдийг нь авчираад өгчихсөн. Тэр нь их сургууль байгуулахдаа хэрэглэсэн биз. Сүүлд нь хүүхдийг нь ажилтай болгож өглөө. Шовгор нь \шагнал\ тэр юм байлгүй. \Инээлдэв\ Тэгээд дуусаж байх шиг байна. Өшөө авсан юм байхгүй. Одоо бие нь байхгүй л дээ. Эхнэр нь хүүхдүүдтэйгээ байна. 7 тасалбараар нэг хүн ажилтай болоод хоцорлоо. Авсан юм юу ч байхгүй. Гэхмэтчилэнгээр тэр тасалбарыг 100 хүний 50 нь ашиглаж чадаагүй байхаа.
Хишигсүрэн -
50%-тай гэж бодож байна уу?
Сүрэнжав -
50%- тай байх гэж бодож байна. 40%-тай ч байж мэднэ.
Хишигсүрэн -
Та гэр бүлийнхээ хүний тухай яриач?
Сүрэнжав -
За тэгье.
Хишигсүрэн -
Ямар хүн байв? Ямар ажил эрхэлж байв?
Сүрэнжав -
Манай хөгшин чинь Даржаагийн Басан гэж хүн байлаа. Анагаах ухааны дунд сургуулийг улаан дипломтай 1969 онд төгссөн. Тэгээд Бөхмөрөн суманд нэг жил ажиллаад, Тариалан суманд нэг жил ажиллаад, Түргэнд хоёр жил ажиллаад тэгээд аймгийн захиргаанд зааварлагчаар ажиллаж байгаад дараа нь сэргийлэхэд ажиллаж байсан. Ямар ч ажлыг хийхдээ ямар сайндаа л рам Басан гэдэг байсан. Сэргийлэхэд хавар мал төллөх болохоор хашаа барьдаг. Намар хадлан авдаг. Тэгээд тэр залуучдыг үгэндээ оруулж ажиллуулдаг хүн манай хүнээс өөр байгаагүй. Тэгээд раамт гээд нэр өгчихсөн. Эвлэлийн үүрээр хамгийн сүүлийн байранд орчихсон байсныг залуучуудтай ажилласаан байгаад аймгийн тэргүүний Эвлэлийн үүр болгосон. Ардын Хянан Шалгах хорооны дарга байсан. Ардын Хянан Шалгах хорооны тэргүүний ажилтан болсон бас. Тэгээд их ажилласан. Их хөдөлмөрч их нэр хүндтэй хүн байсан. Намын үүрийн товчоо гэж байхад намын үүрийн товчооны Даржаагийн Басан байгаад паспортын Басан болсон. Цэрэгт нэг өдөрч гишгэж үзээгүй. Хүний хувь тавилан юм байлгүй. 1976 онд ороод 1999 оны 1 сарын 9-нд гарсан. Тэр хүртэл паспортын хэлтсийн дарга хийсэн. Дэд хурандаа цолтой.
Хишигсүрэн -
Паспортын хэлтэст насаараа ...
Сүрэнжав -
Аа ха. Насаараа ажилласан. Эмч хийгээд бас түүнийг хийсэн. Өөр юм хийгээгүй. Үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн.
Хишигсүрэн -
Хувийн зан чанар ямар онцлогтой хүн байв?
Сүрэнжав -
Оо хувийн зан чанар их төлөв даруу.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Их ажилласаг. Их нямбай. Их хариуцлагатай. Хариуцлага гэж жигтэйхэн. Одоо жишээ нь гэртээ надад тэгж байсан юм. Өгсөн үүрэг даалгаврыг хариу эргэж мэдэгдсэнгүй гэж.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Чиний өгсөн даалгаврыг би мэдэгдээд байхдаа яадаг юм. Хийсэн хийгээгүйгээ хэлчихэж болно ш дээ.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Цэргийн хүний онцлог юм байна лээ. Хүнд үүрэг өгөөд түүнийхээ мэдээллийг заавал хэлдэг. Тэгтэл гэр бүлийн дотор тэглээ ингэлээ гэж нэгийг нь хэлээд нэгийг нь хэлэхгүй л жишээтэй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Эргэж мэдээлсэнгүй гээд тэгээд бид хоёр хоорондоо маргалддаг байсан. Чи тэндээ л дарга юм байлгүй. Надад дарга биш гээд ...
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Гэрийн ажил ёстой хийдэггүй хүн байсан. Яагаад гэхээр хоёр дүү нь ажил хийгээд сүүлд нь хүүхдүүд нь хийдэг болсон. Нэг их ажилтай би эмэгтэйчүүдийн үзүүлэх сургууль хийгээд явах болоод боов хийнэ гээд гурил зуурчихсан. Үүнийг хийчихдэг хүн байдаг болоосой гэсэн чинь би хийе, би хийе л гэж байна. Боов хийж үзээгүй гэдгийг нь би ч мэдээгүй. Тэгэхэд хоёр охин бага байсан юм. Тэгээд хоёр цаг болоод ирж байсан чинь өрхөөр их утаа гараад л хадам ээж, Должоо хоёр гүйгээд, гүйгээд орж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Яаж байгаа юм бол гээд би бас хашаан хаалгаар орж ирж байсан гүйгээд очсон чинь 10 литр тос хийгээд нөгөөхийг чинь бүтэн шарлуулаад нэг шүүрээр нэг хар юм хийчихсэн.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Хийсэн боов нь тэр. Гэрээ шатаах дөхөөд ...
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Би тэгдэг байхгүй юу. Чи тэгж байгаад их ухаантай юм. Ёжлоод тэгдэг байхгүй юу. Дахин боов хийлгэхгүй болтол нь чи боов хийлээ. 10 литр тосоо чамаар шатаалгаад гадна тал нь хар дотор тал нь түүхий боов хийлээ гэхээр үгүй хөгшин тэгээгүй их гал түлдэг гэж бодоод түлчихсэн чинь тэгээд эргүүлдэг юм байна лээ гэж бодоод хэдэн гурил хийгээд эргүүлээд байсан чинь ийм хар болчихлоо.
Хишигсүрэн -
\Инээв\
Сүрэнжав -
Ёолкны бууз гэж хийдэг. Буузыг тоолж гаргадаг байлаа. Төдөн ширхэг, төдөн ширхэг гэж тоолдог. Тэр тоолдог ажил хийдэг. Чи арай хүнд ажил хийж байна. Түүний оронд хэдэн юм индүүдчих шинэ жил болохоор хамаг юмаа л угаагаад индүүддэг шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Хөнжлийн даавуу индүүдчих. Тэгэхэд жаахан халамцуу ирсэн байсан юм. Нэг хоёр хөнжлийн даавуу индүүдэж байснаа яршиг, яршиг гээд унтаад өглөө. Тэгээд өглөө боссон чинь өдий хэрийн газар устаад индүүгээр түлчихэж. Ямар ч сайхан амьгүй юм. Би жаахан түлэгдчихээрээ байж чаддаггүй байхгүй юу. Хаглаад тос түрхээд яваад өгсөн. Хоолиг моолигын мах идэж байсан юм байлгүй. Шарх сорви нь амархан эдгэнэ. Ажилсаг их сайхан ханьтай байсан.
Хишигсүрэн -
Улсын ажлыг мундаг хийдэг.
Сүрэнжав -
Улсын ажлыг мундаг хийдэг. Гэрийн ажил болохоор олж ирэх ажлыг сайн хийнэ. Мах шөл гаднаас олж ирдэг юмыг их сайн олж ирнэ. Хэзээ түлээ нүүрсээ авах уу? Түүнийгээ бүгдийг нь хийчихнэ. Би тоохгүй.
Хишигсүрэн -
Ер нь социализмын үеийн өрхийн тэргүүнүүд хийдэг ажлаа хийдэг байсан. Одоо бол авгай нарынх нь нуруу нь дээр тогтож байгаа.
Сүрэнжав -
Тийм. Эхнэрүүд нь ажил хийдэг. Өөрөө ажилгүй хүмүүс зөндөө байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд архи уугаад л ...
Сүрэнжав -
Архи уугаад хөзөр тоглоод л явж байдаг.
Хишигсүрэн -
Ажил хийсэн ч байгууллага дээр тийм байна ш дээ.
Сүрэнжав -
Тийм ш дээ. Одоо сурч байгаа хүүхдүүдийн ихэнх нь эмэгтэй хүүхдүүд байгаа.
Хишигсүрэн -
Би таныг багш хүн болохоор асуух гээд байна. Ер нь хүүхдүүд бага ангид байхад эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг харж байхад охидууд илүү сурлагатай байдаг ш дээ.
Сүрэнжав -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд анги ахиад ирэхээр хөвгүүд нь цойлоод гарчихдаг.
Сүрэнжав -
Тийм.
Хишигсүрэн -
Нийгэм дээр ажил хийгээд ирэхээр ажлын байран дээр эрчүүд очдог.
Сүрэнжав -
Тийм ш дээ.
Хишигсүрэн -
Үнэхээр эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бага байхдаа сэтгэн бодох сурах чадвараараа ялгаатай байдаг юмуу? Та юу ажигласан вэ?
Сүрэнжав -
Эмэгтэй хүүхэд шилжилтийн насандаа жаахан ядарч сурлаганд нь өөрчлөлт ордог юм шиг байгаа юм. Эрэгтэй хүүхэд бол тэгдэггүй. Шилжилтийн үеэсээ цаашаагаа улам өсөж дэвжээд улам ухаан нь задарна ч гэдэг юмуу?
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Чангараад явчихдаг. Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүд шиг чимхлүүр нарийн үзээд байдаггүй ч гэсэн ерөнхийд нь рамаараа явчихдаг. Бага ангидаа тоохгүй явж байснаа дунд ангид ороод ирэхээрээ дээд мэргэжил эзэмших ёстой ч гэдэг юмуу? Дуртай мэргэжлээ сонгох ёстой ч гэдэг юмуу? Арай илүү болоод явчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Тийм юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгвэл сурах чадварт нь ялгаа байх уу? Бага ангийн багшид ажиглагдахаар хүйсээс нь хамааруулаад, эрэгтэй эмэгтэйгээс нь хамааруулаад та жишээ нь 40 жил ажиллахад эмэгтэй хүүхэд ийм юмандаа сайн. Эрэгтэй хүүхэд ийм юмандаа муу ч гэдэг юмуу? Сурдаг юманд нь ялгаа харагдаж байсан уу? Эсвэл ерөөсөө байдаггүй юмуу? Алтай бид нар чинь адилхан л эрэгтэйчүүдтэй зэрэгцээд тоо бодоод адилхан л сурдаг байсан ш дээ.
Сүрэнжав -
Онц л сурч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Онц л сурч байсан. Олимпиад дээр л жаахан хоцорчихдог болохоос биш. Ер нь эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гээд Монголчууд ярьдаг ш дээ.
Сүрэнжав -
Эрэгтэй хүүхдийн холын ухаан нь нас бие гүйцэх тусам тэлээд байдаг юм шиг байгаа юм. Багад нь нэг их тийм зөрөө харагдаад байдаггүй.
Хишигсүрэн -
Та бол шилжилтийн настай л ...
Сүрэнжав -
Би шилжилтийн настай л холбож үздэг юм. Одоо жишээ нь 7 настай орсон эмэгтэй хүүхэд анги ахих тусам сульдаад ядраад ачаалал эрэгтэй хүүхдийг бодоход бага даадаг. Шилжилтийн насанд явдал байна гэж ажиглагдаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Шилжилтийн нас гэхээр санаанд орж байна л даа. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг бэлгийн боловсрол ...
Сүрэнжав -
Аа ха.
Хишигсүрэн -
Түүнийг ер нь социализмын үеийн хүүхдүүдэд ямар арга барилаар ямар арга замаар олгодог байсан вэ? Одоо бол илт байна ш дээ. Мэдье гэвэл ямар бол ямар аргаар мэдэх боломжтой. Хаалттай байсан тэр нийгэмд бэлгийн боловсрол яаж олгодог байсан вэ? Таныг хүүхэд байхад бас таныг багшийн ажил хийж байх үед?
Сүрэнжав -
Ээж нь охиндоо хүүдээ ийм өөрчлөлт ордог юмаа гэсэн ерөнхий ойлголт өгнө. Багш нь хүүхдүүддээ л ойлголт өгнө ш дээ. Түүнээс биш телевиз мелевизээр тийм юм хэлэхгүй. Сүүлийн үед бол сургууль эмчтэй болсноор охид хөвгүүдийг тусад нь ялгаж лекц яриа хийдэг болсон. 1990 оноос хойш бол. Түүнээс өмнө сургуулийн эмч гэж байгаагүй. Эмэгтэйчүүдийн байгууллага охидуудад ярьдаг. Зарим овсгоотой сургууль овсгоотой багш нар бол эрэгтэй хүүхдүүдийн өөрчлөлтийг эрэгтэй боломжийн багшаар таниулж ойлгуулдаг тийм байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Онигоо шиг юмнууд их байдаг ш дээ. Мэдэхгүйгээс болоод анх сарын тэмдэг ирэхэд охидуудын гаргадаг янз бүрийн инээдтэй ...
Сүрэнжав -
Тэгдэг тэгдэг. Айдаг ичдэг. Тийм зүйл бол зөндөө ш дээ.
Хишигсүрэн -
Нөхөн үржэхүйн боловсрол ...
Сүрэнжав -
Саяхнаас л гарч ирж байх шиг байна.
Хишигсүрэн -
Ер нь 18 настай хүүхэд 10 жилийн сургууль төгсөхөд надад тэгж санагдаад байдаг ш дээ. Дээр үеийнхэн их эрт төлөвшдөг байсан тиймээ? Одоо бол төлөвшил хоцорч байгаа юм шиг танд санагдаж байна уу?
Сүрэнжав -
Дээр үеийн хүүхдүүд их эрүүл бойжиж байсан байхгүй юу. Агаар усанд нь бохирдол байхгүй. Агаар усны тэнцвэр алдагдаагүй. Байгаль орчин эрүүл. Мал нь эрүүл. Малыг эрүүлжүүлэх гэж их юм хийж байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм ш дээ.
Сүрэнжав -
Малыг их эрүүлжүүлж байсан. Мал нь эрүүл. Севийн үзлэг гэж жил болгон хийдэг. Эрүүл малын мах идэж эрүүл малын сүү ууж байсан хүүхэд хүмүүс эрүүл байгаа байхгүй юу. Одоо мал эрүүлжүүлэх ажил их бага явагдаж байгаа учраас малын өвчих их байна. Одоо шүлхий шүлхий л гээд байна. Малаа эрүүлжүүлж байсан бол ийм өвчих гарахгүй ш дээ. Хүмүүсийн боловсрол муу байгаагийн шинж. Хоёрт гэхээр мал эмнэлэг хувьчлаж авсан хүмүүс ажиллахгүй байгаагийнх. Олон л болоод байгаа болохоос чанар байхгүй.
Хишигсүрэн -
Тийм. Хүнсний ногооны бүтцэд их өөрчлөлт орсон.
Сүрэнжав -
Тийм. Өөрчлөлт их орсон.
Хишигсүрэн -
Одоо Увс аймагт тарьсан жимс идээд төмс идээд байцаа ногоо чацаргана иддэг байлаа ш дээ. Бид нар. Орон нутгийн ногоо цагаанд гарч байгаа өөрчлөлт танд мэдэгдэж байна уу? Дээр үеийн социализмын үеийн сортоос өөр үү?
Сүрэнжав -
Дээр үед нэг их ногоо иддэггүй байлаа. Хөдөөний хүмүүст ногоо өгөхөөр зэрэг буурь дээрээ асгачихаад нүүчихдэг байсан. Одоо хот хөдөөгүй ногоо их иддэг болж. Идэхгүйгээр малаа тэжээдэг байсан ш дээ. \Инээв\
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Нээрээ. Манай Увсын ногооны чанар нэг их алдагдаагүй байхаа гэж бодож байна. Танай энэ махнаас малын мах шал өөр амттай. Шим нь хүчтэй. Малын ялгаа байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Сүрэнжав -
Одоогийн хүмүүс малаа ивомекээр таргалуулдаг. Хор идэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Ивомекээр таргалуулж байна уу?
Сүрэнжав -
Тэгж байгаа ш дээ. Одоо холын манай аймгаас мал туулаа гэхэд 7 хоног бүр ивомек хийсээр байгаад хот ордог гэж байна ш дээ. Тэгээд яваад ирэхэд бүх мал нь тарган. Тэгээд худалдаг гэж байна. Мал нь эрүүл байвал хүн нь эрүүл байна ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха. За ингээд үндсэндээ Сүрэнжав багштай хийсэн ярилцлага өндөрлөж байнаа. Бид хоёр бараг цаг хагас ярилцлага хийж байхад ярьж байгаа сэдэвтэй холбогдуулаад эс холбогдуулаад ийм юм ярьчихмаар байна. Хэлчихмээр байна гэсэн тийм зүйл байна уу? Нэг дор бүх юмаа санаад ярих хэцүү байгаа байх тиймээ?
Сүрэнжав -
Олигтой ярилцлага болохгүй байх шиг байна.
Хишигсүрэн -
Зүгээр, зүгээр.
Сүрэнжав -
Намайг урьж ярилцлагандаа оролцуулсанд баярлалаа. Тэгээд бас нийгмийн амьдралын төлөө, Монгол хүмүүсийн боловсрол, өсөлт бойжилт, тал бүрийн юманд санаа тавьж судалгааны ажил хийж байгаа юм байна. Баярлаж байгаагаа илэрхийлье. Ажилд чинь амжилт хүсье. Ингэж сайхан эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлт хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ингэж санаа тавьж байгаа танай байгууллага ...
Хишигсүрэн -
Кембрижийн их сургууль.
Сүрэнжав -
Кембрижийн их сургуулийн хамт олонд ...
Хишигсүрэн -
Дэлхийд алдартай сургууль.
Сүрэнжав -
Баярласан сэтгэлээ илэрхийлье. Монгол орны бүх олон талын асуудлыг хамарч ярилцаж байгаа. Энэ бол зүгээр нэг асуудал биш. Монгол орноо сайхан хөгжүүлье. Хүн амаа эрүүл саруул болгоё. Ажилдаа хариуцлагатай ханддаг. Үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг. Эрүүл саруул иргэнтэй болъё. Монгол орныхоо байгалийг сайхан хамгаалж экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр байгаль орноо хамгаалж сайн сайхан болгоё гэсэн ийм сайхан санаачлагатай ажилладаг танай хамт олонд баярлалаа.
Хишигсүрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.