Mingai


Basic information
Interviewee ID: 990565
Name: Mingai
Parent's name: Jahai
Ovog: Sekel
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: higher
Notes on education: history teacher
Work: Bayan-Ölgii education department worker
Belief: Muslim
Born in: Altai sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Ölgii sum (or part of UB), Bayan-Ölgii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
democracy
military
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Ж.Мингай багш хүн байна. Ж.Мингай багш бид нарын Баян-Өлгийд хийж байгаа ярилцлаганы хамгийн сүүлчийн оролцогч болж байна. Тэгээд таныг Кембрижийн их сургуулийн аман түүхийн судалгааны төсөлд оролцож ярилцлага өгөх болсонд талархал илэрхийлье. Бид хоёрын ярилцлага их чөлөөтэй явагдана.

Мингай -

Аа ха.

Хишигсүрэн -

Таны ярьж байгаа зүйл бол, таны л үзэж, харж, туулж өнгөрүүлсэн ажил амьдралтай холбоотой зүйлийг л би асууна. Тэгээд эхний асуулт ийм байнаа. Хүний амьдралд гүнзгий өөрчлөлт авч ирдэг, нөлөөлсөн нэг үйл явдал байдаг ш дээ? Таны хувьд тийм үйл явдал ямар үйл явдал вэ?

Мингай -

Амьдралд. Тиймээ?

Хишигсүрэн -

Тийм. Амьдралд ч юмуу? Ер нь танд гүнзгий ул мөр үлдээсэн тийм үйл явдал байна уу? Сайн муу ямар ч үйл явдал байж болно ш дээ.

Мингай -

Би бол одоо 50 настай.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

50 хүртэл наслахдаа яахав амьдрал эрээн бараантай л байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ амьдралын маань дийлэнх хэсэг нь эерэг сайхан явлаа гэж би боддог л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэвэл хүссэн чиглэлээрээ би суралцаж чадсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сайн багш мэргэжил эзэмшсэн. Дунд сургууль төгссөн. Дээд сургууль төгссөн. Нөгөөтэйгээр амьдралд нэг сайн юм бол 1981-84 онд хугацаат цэргийн алба хааж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ бол бас нэгдүгээрт хэдийгээр төрийн хэрэг боловч хувь хүний хувьд бол асар их хатуужил суух ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Халуунд халж хүйтэнд хөрөх чадвар, өнөөдөр бие эрүүл ухаан саруул явж байгаад энэ бас нөлөөтэй гэж боддог. Аа өөр бас нэг амьдралд тохиолдсон явдал гэвэл мэдээж гэр бүлтэй болж байгаа явдал шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

84 онд гэр бүлтэй болсон. Тэгээд жилийн дараа анхны охинтой болсон. Эндээс хойшхи амьдрал маш сайн явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг их онц бэрхшээл тохиолдоогүй гэж үзэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. За та өөрийнхөө амьдралын түүх гэж хэлдэг түүнийг өөрийнхөө төрсөн цагаас эхлүүлээд хүүхэд нас, дунд сургуульд боловсрол эзэмшсэн. За дараа нь их дээд сургуульд сурсан байх. Гэр бүлтэй болсон. Ажил хийсэн гээд өндөөдрийг хүртэлх хүний амьдралын түүх гэсэн юмыг ярьж өгөөч? Тэгээд таны ах, дүү гэж байна. Эцэг, эх чинь байна. Ямар улсууд байв? Нөгөө талаасаа таны амьдарч байсан нийгмийн түүх гэдэг бол бас л Монголын түүхийн зурвас үе ш дээ. Тиймээ? Таны амьдарч байсан нийгэмд ямар чухал үйл явдлууд болж байв? Тэр нь танд яаж нөлөөлж байв? Их олон юмаар баяжуулж ярьж болно. Нийгмийн ухааны хүн учраас таныг нэлээд сайн ярих байх гэж бодож байна.

Мингай -

Би бүр хөдөө газар төрсөн хүн.

Хишигсүрэн -

Малчин айлд?

Мингай -

Малчин айлд төрсөн. 5 сар гэдэг бол хавар одоогоос 50-иад жилийн өмнөх гэдэг бол цаг агаар дулаахан сайхан тийм байлаа шүү дээ. Одоо асар их өөрчлөгдөж байна даа. Байгаль дэлхий маань. Тэгээд бүр нүүдэлчдийн нөхцөлд өөрөөр хэлбэл эмч хүн намайг эх барьж аваагүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жирийн одоо ээж жирийн хүмүүсийн туслалцаатайгаар хөдөө 5 сард гэрт төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Замд төрсөн сайхан. Төрсөн нутаг маань төрсөн буйр дээрээ би очиж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сайн санаж байгаа. Одоо ингээд бага насны амьдрал бол угаасаа аав, ээж малчин хүмүүс байсан. Тийм учраас бол хөдөө өнгөрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жирийн Монгол, Казак хөдөөний малчин айл ямар байдаг тэр л амьдралыг би туулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Мэдээж бүр бага насныхаа зарим юмыг би санахгүй л байгаа байх л даа. Багаасаа мэдээж мал дотор өссөн. Хурга хариулсан. За ингэж явсаар байгаад, би дээрээ хоёр эгчтэй. Том эгч маань нэлээд настай. Дараагийн бага эгч маань надаас гурав эгч.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд ардаа нэг эрэгтэй дүүтэй байгаа. Тэгээд эгч маань нэгдүгээр ангид орох болоод тэр орсон үед аав маань эгчийг хайрладаг хүн байлаа л даа.

Хишигсүрэн -

Эмэгтэй хүүхдээ?

Мингай -

Эмэгтэй хүүхдэд сайн хүн байсан. Эгчийг дагаад манайх сумын төвд нүүж ирлээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд нүүж ирсний дараагаар жилийн дараа миний хүү чи заавал 8 нас гэхгүйгээр сургуульд орвол яасан юм бэ? Би чамайг сургуульд оруулах бодолтой байна. Чи 7 настай ч гэсэн сургуульд ор.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед сургуульд орох сонин сайхан байсан л даа. Тийм учраас би 40 жилийн дараа Монголын салбарт хэрэгжиж байгаа 7 настай сургуульд орохыг би анх эхэлж 68 онд тавьсан гэж бодож байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Хөдөө?

Мингай -

Тийм. Бүр хөдөөний хүн.

Хишигсүрэн -

Алтай суманд?

Мингай -

Алтай сумандаа. Тэр үед бүхэл бүтэн сумын төвд 4 жилийн сургалттай бага сургууль байлаа. Намайг ороход.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бага гэхгүйгээр сонин түүх шүү дээ. Тиймээ? Бүүр 68 он гэхэд ...

Хишигсүрэн -

Алтай сум тийм жижиг сум байсан юмуу?

Мингай -

Ер нь бол жижигхэн сум.

Хишигсүрэн -

Ер нь 68 он гэдэг чинь хөдөө суманд дор хаяж 8 жилийн сургууль байгууллагдчихсан байсан үе. Тиймээ?

Мингай -

Тийм байсан.

Хишигсүрэн -

Нийт Монголын хэмжээгээр?

Мингай -

Нэг их байгууллагдаагүй болов уу?. Бусад сумуудыг сайн санахгүй байна. Ямар ч байсан манай сум бол 59 онд Буянт сумаас нэгдэл байж байгаад өрх тусгаарлаж байгууллагдсан сум.

Хишигсүрэн -

Аа аа.

Мингай -

Тэгэхээр тухайн үедээ бага байсан юмуу? Намайг ороход тийм бага сургууль байлаа. 4 жилийн сургалттай. Тэгээд 7 настай нэгдүгээр ангид орж суралцаад, тэгээд намайг 3-р анги төгсөх жил 8 жилийн сургууль болж өргөтгөж зохион байгуулсан. Тэгээд тэндээ тасралтгүй суралцаад 8-р анги төгссөн. Тэр үед намайг дөнгөж орж байх үед, тэрнээс өмнө манай эгч бол жишээ нь даавуугаар өөрсдөө хийсэн цүнх шиг юм оёод өгчихдөг байсан. Бүр ингээд машиндаж байгаад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Харин намайг ороход жинхэнэ Оросын үйлдвэрийн цүнх ...

Хишигсүрэн -

Арьс нь цүнх.

Мингай -

Арьс нь цүнх авч өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед сурах бичиг, цагаан толгой Казак хэл дээрээ орлоо шүү дээ. Би чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Казак нэгдүгээр ангид орсон. Сурах бичиг бол бага зэрэг үнэтэй. Тухайн үеийн ханшаар 2 төгрөг 50 мөнгө ухаандаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед бид нар нимгэн 12 мөнгөний дэвтэр гэж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо 12 хуудастай.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дөрвөлжин, тууш шугамтай. Тийм дэвтэр 12 мөнгө. 1 төгрөгөөр бид нар 8 дэвтэр худалдаж авна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За тэгээд үзэг гэхээр 5 ...

Хишигсүрэн -

Авторучка гарсан байсан уу?

Мингай -

Арай гараагүй байсан. Тэгээд 5 хошуугаар бэхээ саванд дүрж бичдэг. Тэр үеийн шаардлага ч тийм байсан. Авторучка байхгүй байсан. Тэр үзгээр их гоё бичнэ. Тэгээд дээр нь тэр бэхийг бид нар өөрсдөө бэлдэнэ. Тийм нэг шил нь янз бүрийн бэх сав байлаа л даа. Хуурайгаар нь ягаан сурагч черниль гэж бид ярьдаг л даа. Тусгай жижиг уутанд хуурайгаар ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бэх.

Хишигсүрэн -

Хуурай бэх.

Мингай -

Тийм. Хуурай бэх. Түүнийг буцаагаад усанд сайхан найруулаад бичнэ. Бид нар заримдаа түүнийгээ өтгөрүүлчихнэ. Өтгөн болчихоор амархан хатаад бичиж болохгүй. Хэтэрхий шингэн болохоороо уусаад байдаг. Тэгээд тэр бэх чинь хуурай болохоор аягүй шороо шиг босдог. Сайн мэддэггүй болохоор ...

Хишигсүрэн -

Зүгээр л ердийн ус хийчих үү?

Мингай -

Ердийн ус хийчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд бэхээ шилэндээ сайхан найруулна. Хуурай бэхийг хийхээр аягүй тоос шиг юм босоод ирдэг. Уг нь бол ам хамраа дарж байгаад эвтэйхэн хийх ёстой юм шиг байгаа юм. Бид нар чинь ...

Хишигсүрэн -

Хүүхэд юм чинь.

Мингай -

7, 8 настай хүүхэд юм чинь бөөн ингээд тоос. Дараагаар нь ингээд ....

Хишигсүрэн -

Нүүрээ арчаад?

Мингай -

Нүүрээ арчаад дараа нь нүүрээ угаахаар зэрэг черниль нь ягаан цоохор юм гарч ирдэг байсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Гол нь сурах бичиг сайн байлаа. Дэвтэр ...

Хишигсүрэн -

Ямар хэл дээр цагаан толгой үзэж байсан вэ?

Мингай -

Казак хэл дээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Казак хэл дээр Кирил үсгээр.

Хишигсүрэн -

Танайд Монгол хэлтэй нэгдүгээр анги байсан уу?

Мингай -

Тэр үед байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Алтай сум чинь өөрөө одоо ч гэсэн тийм хэвээр байгаа. Нийт хүн амын 60 орчим хувь нь Казак.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

40 орчим хувь нь Урианхай хүмүүс байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхэд нэгдүгээр ангийн гурван бүлэг нээж байсан. 1А 1Б хоёр нь Казак анги. 1В анги нь Монгол бүлэг байсан. Тэгээд зэрэг орно.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За тэгээд зарим эцэг эхчүүд ирээдүйг нь хардаг юмуу? Монгол бүлэгт хүүхдээ оруулъя гэвэл шууд оруулдаг байсан. Шууд 1-р ангиас эхлээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ганц нэг л хүүхэд тэгж орж байсан. Бусад нь бид нар Казак ангид суралцана. Тэр цагаан толгой тухайн үед тэр үед СССР задраагүй байсан үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас нөгөө СССР-ийн бүрэлдэхүүнд байсан тухайн Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Казакстан улс бол угаасаа манайхтай шууд Оросын шугамаар холбоотой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас нөгөө бүх сурах бичгийг Казакстанаас шууд нийлүүлдэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас бид нар жинхэнэ Казакстаны цагаан толгойгоор эхэлж сурсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд нөгөө гоё бичиг гэж ....

Хишигсүрэн -

Тийм черниль, тийм үзгээр бичихээр их гоё сурдаг байсан юм гэнэлээ.

Мингай -

Тийм. Эхэндээ бас төвөгтэй л байлаа л даа. Одоо яг түүгээр бичиж чадахгүй байхаа. Хүмүүс.

Хишигсүрэн -

Тэгнэ байх.

Мингай -

Яагаад гэвэл тэр чинь аягүй их нарийхан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд жаахан дараад биччих юм бол цаас цооруулаад өлгөгдөөд болдоггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сүүлдээ аягүй гоё бичдэг арга нь оллоо л доо. Багшийнхаа тусламжтайгаар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд бас их гоё бичүүлнэ. Тэр бичигт нь тохирсон тууш маягийн шугамтай дэвтэр бас байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жижиг үсгийн хэмжээтэй, том үсгийн хэмжээтэй гэсэн хязгаарласан жижиг үсэг бол жижиг үсгэндээ тааруулаад бичнэ. Тэгээд яахав түүнийг сурлаа. Тэгээд 7 настайгаасаа сурч л байлаа. Тухайн үед бол бас бага ангид бол би тухайн үед бол 4 гэдэг дүнтэй суралцсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо хүмүүс их ярьдаг л даа. Онц хааяа нэг онц авна. 1-ээс 4-р анги хүртлээ 4 гэдэг дундаж дүн маань тэр. 4 гэдэг дүнтэй суралцаад ингэсээр байгаад 8-р анги төгслөө.

Хишигсүрэн -

8-р анги гэж та 4-р ангиа төгсөөд хаашаагаа шилжсэн?

Мингай -

Шилжээгүй.

Хишигсүрэн -

Тэр чигээрээ 8-р анги байгуулагдаад?

Мингай -

Манай сургууль бол намайг 3-р ангид сурч байхад өргөтгөгдөөд 8-р анги болчихсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Анхны төгсөгч?

Мингай -

Биш. Түүнээс өмнө төгссөн хүмүүс бол зөндөө байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэд нар Буянт сумын 8 жилийн сургууль 45 км газар очиж дотуур байранд сурдаг байсан байна. Зарим нь ч ах дүүгээ дагаад аймгийн төвд байсан юмуу даа.

Хишигсүрэн -

Та Монгол хэлийг хэддүгээр ангиасаа эхэлж үзсэн бэ? Монгол хэлээр дүрмийн алдаагүй ч юмуу? Зөв сайхан найруулж бичих тэр дадлыг хэдэн настай, хэддүгээр ангиас сурч байсан бол? Хэр бэрхшээлтэй байсан?

Мингай -

Тэр үед бол Монгол хэлний хичээл гэж 3-р ангиас эхэлж ордог байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Яг гадаад хэл шиг?

Мингай -

Яг Гадаад хэл шиг 3-р ангиас эхэлж орно. Тэгээд 4-р ангиас эхэлж 5-р ангиас эхэлж Орос хэлний хичээл орж байгаа юм.

Хишигсүрэн -

Хоёр гадаад хэл үзнэ?

Мингай -

2 гадаад хэл үзнэ. Одоо бол 3 гадаад хэл болчихоод байна.

Хишигсүрэн -

Англи хэл.

Мингай -

Англи хэлтэй үзээд 3 гадаад хэл болж байна даа. Монгол хэл мэдээж гадаад үг сурдаг шиг үсэг цагаан толгой гээд Монгол хэл бол бас л төвөгтэй л байлаа бид нарт.

Хишигсүрэн -

Аа ха. .

Мингай -

Ялангуяа Монгол хэл чинь бас урт эгшигтэй, балархай дуудлага нь өөр байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зүгээр Монгол, Казак хэлийг зэрэгцүүлээд сурахад хялбар тал нь бол угаасаа хоёулаа кирилл үсэгтэй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Казак хэл болохоор зэрэг 42 цагаан толгойн үсэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эхэлж тэр Казак хэлээ сурчихсан. Дараагаар нь бол Монгол хэл бол 35 цагаан толгойтой. Ерөнхийдөө 35 чинь 41 дотор багтаад байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үсгийн талдаа, бичих талдаа бол зөв бичих талдаа бол хүндрэл гараагүй. Зөвхөн хэл, түүнийг зөв бичих, зөв ярих гэдэг дээрээ ингэсээр байгаад 8 жил би Казак ангид суралцлаа л даа. Ерөнхийдөө Монгол хэлний хичээлээс бусад нь бол ерөнхийдөө Казак хэл дээр байсан. Тэгээд 8-р анги хүртэлх бүх сурах бичиг бол Казакстанаас нийлүүлэгдэж агуулгын хувьд бол угаасаа тэгээд цаанаасаа Казакстан бол Оросын агуулгаар явж байгаа юм чинь манай Монгол ч гэсэн тэр үед Оросын агуулгаар хамаг юмаа хийдэг л байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас ерөөсөө түүн дээр агуулгын зөрөө гараагүй. Тэгээд одоо ч бас яригдаж байна л даа. Ер нь эх хэл дээрээ хүн бол сайн сурах юм бол дараагийн хэл бол нэг их асуудал гарахгүй гэдгийг би өөрийнхөө амьдрал туршлагаараа баталсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо боловсролд ажиллаж байхад сүүлийн үед бас бэрхшээлтэй асуудлууд яригдаж байна.

Хишигсүрэн -

Бас онолын юм байгаа ш дээ.

Мингай -

Тэгэхээр Казак хэл эхэлж сурч 8 жил сурснаараа Монгол хэл сурахгүй гэдэг асуудал байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эх хэл дээрээ ертөнцийг таньж мэдэх, Казак хэлнийхээ зөв бичих зүй дүрэм бүх юмаа мэдсэн хүн чинь дараагаар нь нөгөө хэлд бас зөв бичгийн асуудал байх ёстой зөв бичих юмсан гэсэн суурь кундамент суучихаж байгаа учир асуудал гараад байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм тодруулмаар байна. Та Казак малчин айлд төрсөн хүүхэд ш дээ. Энэ асуултыг би Казак хүмүүстэй ярилцлага хийж байхдаа асуугаад л байгаа юм. Надад хүмүүс сайн хэлж ялгааг нь хэлж өгөхгүй байгаа нэг юм байгаа байхгүй юу. Тэр нь юу юм бэ? гэхээр Казак хүүхэд та бол багшийн ажцил хийдэг. Сурган хүмүүжүүлэх салбарын хүн учраас Казак хүүхдийг хүмүүжүүлдэг эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ ажилладаг тэр арга барил, хүмүүжлийн тэр элементүүд нь ерөөсөө Монголчуудаас ялгаатай байна уу? Адилхан уу? Хэрвээ ялгаатай гэж харж байгаа бол тэр ялгаа юунд илэрдэг вэ? Та тийм юм ажиглаж байсан уу? Жишээлбэл таны аав, ээж та нарыг яаж хүмүүжүүлж байв? Орчин цагийн Казак эцэг, эхчүүд ямар байна? Монгол эцэг, эхчүүдтэй харьцуулахад хэр ялгаа харагдаж байна? Онцлог байх юмуу?

Мингай -

За ер нь тэгээд угаасаа Казак, Монгол, Ойрд, Урианхай бид нар хөрш зэрэгцээ амьдарч байгаа учраас олон зүйл бол нийтлэг байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Монгол хүмүүс үр, ачаа яаж хүмүүжүүлдэг тэр л арга байгаа. Бидний хувьд Казакын өвөрмөц юм байдаг байх л даа. Нэгдүгээрт жишээ нь би бол өлгийтэй өссөн хүүхэд шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өлгийдүүлж өссөн. Манай Казакууд чинь жижиг модон өлгий байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. Мэднэ. Харж байсан.

Мингай -

Одоо ч гэсэн хөдөө байгаа. Намайг бага байхад машин техник их байсан биш. Дандаа тэмээгээр нүүдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зусландаа гарах, зуслангаас буух гэдэг юм дээр дандаа тэмээгээр нүүдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд сүүлд манай дүү нарыг би харж байсан л даа. Өөрөө хэдэн настай болоод ирэхээр зэрэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Морин дээр шууд нөгөө өлгийгөө манай ээж өөрөө эмээлийнхээ урд нөгөө өлгийгөө бариад тэгээд нүүчихдэг. Би дотор нь тэгээд явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. Нөгөө модон өлгийтэйгээ?

Мингай -

Модон өлгийтэйгээ. Би бол модон өлгийд өссөн.

Хишигсүрэн -

Одоогийнхоор жижигрүүлсэн хүүхдийн модон ор маягийн?

Мингай -

Ор маягийн.

Хишигсүрэн -

Хашлагатай. Тиймээ? Доороо шууд нүхтэй. Түүн рүү хүүхэд шээдэг үнс хийчихсэн байдаг. Тиймээ?

Мингай -

Одоо сүүлийн үед бас нөгөө хүмүүс янз бүрийн варины шил байна ш дээ.

Хишигсүрэн -

.Аа ха.

Мингай -

Одоо арай цэвэрхэн гэдэг юмуу?

Хишигсүрэн -

Эсгий ууттай байдаг байсан. Тиймээ? Дээр үед.

Мингай -

Тийм. Дээр үед эсгийгээр албан ёсоор хийдэг. Тэр эсгийн дотор болохоор зэрэг үнс хийчихдэг. Аргалын үнс шүү дээ. Хийх хийхдээ аргалын үнс хийдэг. Тэр шээсийг нь асгарахгүй, шингэцтэй, хүүхдийг доороос нь хүйтэн янз бүрийн юм орохоос хамгаалах гээд янз бүрийн юм байдаг байх л даа. Тиймэрхүү нэг онцлог байгаа байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүний дараагийн асуудал бол нэгэнт малчин хүмүүс бол жинхэнэ нүүдэлчдийн бүх л юмаар биднийг хүмүүжүүлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо хонь туух, саах, хурга хариулах, их багаасаа аргал түүж ...

Хишигсүрэн -

Түлш бэлтгэж сурсан?

Мингай -

Түлш бэлтгэж сурсан. Хонины хотонд байгаа хомоол, аргалыг цэгцэлнэ. Үхрийн баас байвал хатаана гээд хөдөөний хүүхдэд байдаг бүх зүйлийг хийдэг байсан.

Хишигсүрэн -

Нэг асуулт тавъя. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гээд нэг юм ярьж байна ш дээ.

Мингай -

Тэгж яригдаж л байна.

Хишигсүрэн -

Тэгэхээр ер нь нүүдэлчин ард түмэн бүгдээрээ мал аж ахуй, өдөр тутмын амьдралд хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн тус гэдэг юмгүйгээр тэр амьдралыг төс өөлөх боломжгүй гэж би бодож байна. Тэгэхээр та одоо яаж ханддаг вэ? Орчин үеийн манайд хөгжиж байгаа Ардчилсан, хүний эрх ярьдаг нийгэмд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гээд нэг хэсэг их ярьдаг байлаа ш дээ. Манай уламжлалтай энэ яаж очиж зөрчилдөж байна? Эсвэл холбогдож байна уу?

Мингай -

Чухам чаддаг хэмжээгээрээ хөдөлмөр хийдэг л байлаа. Тэгэхдээ аав, ээж бол бидний чадал чансаанд тохируулж юм хийлгэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо жишээ нь хэтэрхий хүнд юм өргөх гээд хүүхэд хойноос нь жаахан яадаг ш дээ. Чаддаг, чаддаггүй өргөх гээд өөрийнхөө чадлаас давчихсан том юм өргөх гээд ингээд бас том хүн болох гээд эр хүн болох гээд хүүхдийн сэтгэл бас байдаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эрэгтэй хүүхдийн хувьд бол. Тэгэхэд чиний хамаг бие чинь гүйцээгүй байгаа.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Тийм учраас хамаагүй хүнд юм үүрч болохгүй. Аргал түүгээд үүрэхэд иймэрхүү жижигхэн шуудай өгдөг байсан. Чамд бол таарч байна гэдэг байхгүй юу. Ер нь нэг өөрт нь тохирсон өөрөөр хэлбэл хэмжээнд нь тохирсон хор нөлөө багатай бол энэ тэвчишгүй хөдөлмөр гэдэгт багтахгүй. Хэрвээ тийм байсан бол бид нар ийм хүн байх ёсгүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо бол орчин нөхцөл өөр болж байна л даа. Жишээ нь тэр үед машин техник аваар осол гэх юм бол байхгүй. Гэхдээ адуу бод мал чинь бас юу шүү дээ. Түүнээс болгоомжлох аргыг зааж өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Мориныхоо урдуур яв. Хойноос нь явж болохгүй. Морио чөдөрлөхдөө ингэж суудаг юм. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг бас бид нар бүр сайн хүмүүжүүлж шингээсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сургамжийн гол асуудал бүхий л юмыг дагуулж хийлгэнэ. Эхэлж аргал түүхдээ хүртэл ээж дагуулж бид нарыг сургасан ш дээ. Ингэж авдаг юм. Нойтон аргал гэж үүнийг хэлдэг юм. Нойтныг авч болохгүй. Хатсан нь энэ байна. Үхрийн аргал бол илүү сайн хатуу байдаг. Адууны хомоол гэхэд арай зөөлхөн байдаг. Шуудайлаад аваад ирэхэд эвдэрчихдэг, муудчихдаг. Тэгэхээр бага насны бага ч биш 20-иод нас хүртлэх миний бүх амьдрал дээр аав ээжийн тэр дагуулснаар сурсан. Бид нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед бусад хүмүүс дагуулж өгдөг байсан. Одоо жишээ нь би 7-р ангиас эхэлж өвс хадланд гарч байлуу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед аав хөдөө малд үлдэхээр зэрэг өвс хадланд явж байгаа бусад хөрш айлуудын залуучууд байсан л даа. Тэд нар дагуулж намайг явуулаад энэ хадуурыг та нар сайхан ирлэж өгөөрөй. Тэр юманд нь туслаарай гээд 4-р ангиас эхэлж хээр бас явна. Хааяа нэг бороо, цас болно. Отор нүүдэл хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед дагуулж очиж байгаад энэ коструль шиг сав байсан. Түүнд гурван тулга чулуу тавьж байгаад гал түлнэ. Би цай чанадаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

4-р ангид 9 наснаасаа эхэлж цай чанаж сурлаа. Эхлээд аргалаа асааж чаддаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үлээ. гээд байдаг, үлээгээд байдаг. Нүд хорсоод тэгэхэд аав бол хоёр, гуравхан жижигхэн мод хутгаар зороод түүнд эхэлж галаа хүргээд салхин талаасаа гал алдахгүй шиг том дээлнийхээ юугаар нөмөрч байгаад л ингээд асаадаг. Жаахан цог болонгуут жаахан үлээгээд тэгээд салхин тал руугаа харуулна гэдэг ч юмуу? Тэгэхээр хамаг бүх асуудлыг өөрөө хийгээд, өөрөө ингээд одоо болохоор зэрэг өөрөө хийхгүй, өөрөө чаддаг, чаддаггүй мөртлөө хүүхдийг хийх ёстой гээд арга замыг мэдэхгүй хүнийг шаардаад байгаа нь энэ бол биш шүү дээ. Миний аав, ээж хийж чаддаг юм байна. Түүнийг нь би хийх ёстой. Ингэж хийдэг юм байна гээд ...

Хишигсүрэн -

Тодорхой хэмжээнд хүмүүжлийн асар том ...

Мингай -

Асар том хүмүүжил. Тэгээд багаасаа эхэлж хонь хяргаж сурлаа. Өвс хадаж сурлаа. Одоо ч гэсэн би хөдөө очиход хэд хоног хурга хяргачихна.

Хишигсүрэн -

Аа ха. Дуртай?

Мингай -

Дуртай.

Хишигсүрэн -

Тэр бол стресс тайлна.

Мингай -

Тийм. Намар болж өгвөл дүүгээ хадлан тэжээл бэлтгэх үеэр тэнд очиж хээрийн цай уугаад сууж байхад мөн ч сайхан байдаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. 60-аад оны хүүхэд 70-аад онд сурч байсан хүүхдийн хувьд Монголд анх орж ирж байгаа ч юмуу? Техник технологи гэж юм байна ш дээ. Техникийн дэвшлийн өөрчлөлтүүдээс юу танд их гайхамшигтай сонин байсан бэ? Радио юу? Зурагт уу? Онгоц харав уу? Машин гээд тэр дурсамж дурдатгал сэргэх үү?

Мингай -

За тэр үед бол яахав машиныг их гайхдаг байлаа. Мотоцикл байдаг байсан. Ява гээд жижигхэн улаан чех улсад үйлдвэрлэсэн сүүлд энэ Иж планита гэж тийм мотоцикл жолооч хүнийг хараад үнэхээр тэр үед жолооч бол жинхэнэ бүх хүүхдүүдийн анхаарал татдаг их гоё юм байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэрийн гадаа машин ирээд зогсонгуут машины хамаг юмыг сонирхоно ш дээ. Барьж үзнэ. Төмөр мөмрийг нь барьж үзнэ. Тэгэхдээ хэт ойртохгүй. Бас айгаад байгаа. Хүний юманд гар хүрч болохгүй хөдөлчих юм бол яах бол ч гэх юмуу? Жолооч нар нь дарга нар шиг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед бол би багаасаа жолооч болохыг бодож байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ийм л нэг машин тэрэг бариад ингэж явах юмсан гэж бодогдож байлаа. Онгоцыг бол бага насандаа нэг их хараагүй.

Хишигсүрэн -

Би бол жишээлбэл онгоцыг амьдаар нь хараагүй ч гэсэн дээр дандаа л онгоц нисэж байдаг. Цагаан утаа татуулаад жижигхэн шүдэнзний мод шиг л юм нисэж байдаг байсан ш дээ.

Мингай -

Тэр онгоцыг би амьдралдаа 2, 3 удаа харлаа.

Хишигсүрэн -

Надад бол байнга харагддаг байсан.

Мингай -

Ерөөсөө хил орчим юмуу даа. Манайх чинь хил орчмын сум шүү дээ. Хятадтайгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр орчмоор бөөн утаа хаясан жижигхэн таван хошуу урд нь явж байгаа юм шиг түүнийг 2, 3 удаа үзээд тэгээд түүнээс хойш тэр онгоц ерөөсөө алга болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бараг л тэгээд дараагаар нь 7, 8-р анги хүртэл 8 ч юу байх вэ? Бүр сүүлд хотод орж ирэх хүртлээ би тийм утаатай онгоцыг дахиж хараагүй. Тэгэхээр тэнд нислэгийн зам нь яачихсан юмуу?

Хишигсүрэн -

Таардаггүй байсан.

Мингай -

Тийм. Шууд хотод орж ирчихээд хоёр удаа онгоц харангуут эхлээд би зүүд зүүдэлсэн юмуу? Нэг л сонин болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн чинь тэр утаат онгоц байсан байна. Тэгэхээр 60-аад онд дэлхийд бас тийм юм бий болчихсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Машин техникийн хувьд Ява, Иж планита-2 гэж мотоцикл байсан. 6000 орчим төгрөгний үнэтэй.

Хишигсүрэн -

Малчид авдаг байсан уу?

Мингай -

Малчид байхгүй. Тэр үед хүмүүст ер нь тийм юм байгаагүй. Одоо сумын төвд би бол тэр Ява гэдэг мотоцикл 2-ыг хардаг байсан. Нэг нь агент хийдэг. Нэгэн цаг уурын ажилтан юмуу? Хоёрхон харагдах жишээний.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүнээс хойш 70-аад оноос хойш элбэгшлээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэтэл 60-аад оны үед бол Зил гэдэг хар өнгийн Зил маркийн машин байлаа. Манай суманд нэг байсан. 51 гэдэг нэг жижигхэн машин тэр хоёр машин. 69 гэхээр зэрэг сумын даргад нэг машин байлаа.

Хишигсүрэн -

Эмнэлэгт машин байсан уу?

Мингай -

Эмнэлэгт машин байгаагүй. Яагаад гэхээр эмнэлгийг би сайн санаж байгаа. Түргэн дуудахад албан ёсоор мориор явдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эмч нар дуудлаганд мориор явдаг байсан. Би яагаад сайн санаж байна гэхээр ээж маань чиний хүйг чинь барьсан ах хүн байгаа юм гээд тэр сумын бага эмч. Одоо талийгаач болчихсон байна л даа. Ирэх болгонд нь хамаг гоё цай, амттай юмаа тэр ахдаа өгдөг байсан. Чи мартаж болохгүй шүү. Энэ хүн чамайг хүн болох хүйг чинь салгаж барьж авсан ах чинь энэ хүн шүү гэж одоо сүүлд мартагдаад байгаа нэг юм бол таны хүйг хэн барьсан? Ямар хүн барьсан гэдгийг сүүлд мэдэхээ байчихаад байна ш дээ. Нэлээд 30 гарсан хойноо би ээжээсээ энэ тухай нэг өдөр асууж л байлаа л даа. Нэг ярианаас болж тэгсэн чинь хүний хүй барьж авсан хүн чинь чи яг тэр хүн шиг болно.

Хишигсүрэн -

Зан авирыг нь дуурайна гэж ярьдаг ш дээ.

Мингай -

Тэгж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр миний хүүгийн хүйг бол түүнийг хаа, хамаагүй хүнээр нэг их бариулаад байдаг ч юм биш гэсэн асар их сургамж үлдээж байсан.

Хишигсүрэн -

Та багшийн мэргэжлийг би нийгмийн ухааны багш гэж ойлгосон.

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

Нийгмийн ухааны багшийн мэргэжлийг яагаад сонгов? Оюутан байхдаа хаана сурч төгсөв? Ямар, ямар ажил хийж байв? Ажлын хамт олон ямар байв? Ажил хийж байхад бахархаж, эргэж дурсах юм юу байна? Бас хэцүү бэрхшээлтэй юу байсан?

Мингай -

Түрүүн бас ярьж байсан. 5 хошуутай үзгээр бичиж байгаад 4-р ангидаа би явж байгаад нэг авторучка олж авлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Байсан юм байна. Тийм үү?

Мингай -

71, 72 онд тэр авторучка ороод ирсэн. 10 төгрөгний гээд жижигхэн цагаан араас нь ингэж соруулдаг ийм юутай авторучка орж ирлээ л дээ. Түүнийг олж аваад ангийнхандаа очиж гайхуулаад түүгээр бичээд сууж байсан чинь ангийн багш маань ирээд хураагаад авчихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би тэгээд эсэргүүцэх юм биш. Тэр үед.

Хишигсүрэн -

Яагаад?

Мингай -

Яагаад гэхээр зэрэг авторучкаар бичиж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр би үнэхээр бичиж болдоггүй юм байх гэж бодоод тэгээд өнгөрсөн л дөө. Тэгэхэд авторучка ховор байсан багш далимдуулаад авчихсан юмуу? Бүү мэд.

Хишигсүрэн -

Аа ха. \Инээв\

Мингай -

Түүнд их харамсаж байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд сүүлд авторучка маягтай шоргоолжин хошуу гээд гардаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр их гоё хурдан, гоё бичдэг. Түүн рүү бид нар шилжээд дунд анги руу ороод ирсэн чинь авторучка бол нийтлэг болчихлоо л доо. Ингэсээр байгаад би сумынхаа тэр сургуульд 8-р ангиа төгслөө. Ерөөсөө гэртээ байж байгаад сурсан. Дотуур байранд байгаагүй. 7, 8-р ангид л хавар мал төллүүлэхээр аавынх нүүчихдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үеэр заримдаа хамаатан садан айлуудаар байсан. Хоёр сар хэртэй дотуур байранд нэг хэсэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бусад үедээ гэртээ байж байгаад гэрээрээ хамаг юмаа үзсэн. 8-р анги төгсөөд төгссөн. Аав бол сүүлдээ тууврын мал тууж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Цагааннуур луу?

Мингай -

Цагааннуур луу туудаг. Тэгээд 5-р сард эхэлж тууврын мал тууж яваад түүнийг таргалуулах гээд отор мотор хийгээд явчихдаг. Тэгээд 8-р анги төгсөхөд явахдаа миний хүү чи 8-р ангиас хувиар авна шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм утгатай юм хэллээ. Би ч бас авъя гэж бодоод тэгсэн чинь 8-р анги төгсөгчдөөс онооныхоо дарааллаар дарааллуулаад би бол тэгэхэд, 52 хүүхэд төгсөж байсан. Хоёр 8-р анги.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр 52 хүүхдээс би дарааллаар хоёрдугаар байранд ...

Хишигсүрэн -

Жагсаад?

Мингай -

Жагсаад сурч байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Сайн байсан байна. Тиймээ?

Мингай -

Тийм. 8-р анги төгссөн гэрчилгээ байгаа. 8-р анги төгсөөд ийм гэрчилгээ ...

Хишигсүрэн -

Ямар цэвэрхэн хадгалагдсан юм вэ?

Мингай -

Сүүлийн үед жаахан урагдаж барихаас хамгаалаад скочдоод тавьсан л даа. Янз бүрийн өнгөтэй юм байхгүй.

Хишигсүрэн -

Хавтас байхгүй.

Мингай -

Тийм. Хавтас байхгүй.

Хишигсүрэн -

Таны зургийг авъя.

Мингай -

Сүүлд өөрөө багш болохоор бодож байлаа л даа. Одоо ч бичиг баримтыг үнэт цаасаар хийдэг боллоо ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Нарийвчлалтай. Одоо чинь давхар хоёр хавсралттай.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Хоёр адил дугаар, номертой. Зарим багш нар их алдаа гаргаж байдаг. Тэр үед багш маань бодсон юм байлгүй. Гадна талд нь Казак үсгээр бичээд ингээд тэмдэглэчихсэн байгаа. Ямар хуваарь ирэх вэ? гэдэг бас асуудал байсан. Харахаар байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн чинь одоо тэр үед 50-иад хүүхэд төгссөн. Одоо бодоход 10 хүүхдийн дундажаар нэг хуваарь гэж ирдэг юмуу? даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Архангайн багшийн сургуульд сурах нэг, Улаанбаатарын багшийн сургуульд суралцах нэг, Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн ангид суралцах нэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумд агро юмуу? Мал юмуу? Нэг хуваарь. Говь-Алтай аймагт бага эмчийн нэг ийм 5 хуваарь ирээд нэгдүгээр байранд орж байсан хүүхэд шууд татгалзаад 9-р ангид ороод 10-р ангид сурна гээд татгалзаад гараад явсан. Тэгээд 5 хуваарь надад хангалттай хуваарь байсан. Тэнд дотроос харж, харж байгаад Улаанбаатар хотын багшийн сургуулийн хуваарийг би авъя, сонгоё гээд тэгсэн чинь наадах чинь эмэгтэй хүүхдийнх байгаа юм гээд комисс тэгж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Багш болъё гэж та бодсон уу?

Мингай -

Ерөнхийдөө багш болъё гээд шийдчихсэн. Тэр үеийн багш нар бол асар их гоё ч хувцаслана. Үргэлж зангиатай явдаг. Дээд сургууль төгссөн багш нар ромбоо зүүгээд хичээлд ингэж ирдэг байсан. Ерөөсөө сумын хэмжээнд хамгийн сэхээтний сор, цалин хангамж сайтай ийм л байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг багшаа сонгоно гэж бодоод хотын багшийн сургууль гэхээр энэ эмэгтэй хүн авах ёстой гээд тэгээд сүүлд нь би бодоод байхаар ...

Хишигсүрэн -

Арын хаалга?

Мингай -

Арын хаалга хийчихсэн юм шиг байдаг юм.

Хишигсүрэн -

За?

Мингай -

Ер нь тэгсэн юм шиг байна лээ. Бодоход. Яагаад гэвэл миний дараа сурч байсан хүүхэд багшийн хүүхэд байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн байх гэж сүүлд бодсон байхгүй юу. Тухайн үед бол үнэхээр эмэгтэй хүүхэд авах ёстой юм байна гэж бодож байсан.

Хишигсүрэн -

Аав, ээж юм ярихгүй?

Мингай -

Аав, ээж бол байхгүй юм чинь би өөрөө сонгож байгаа.

Хишигсүрэн -

Хөдөө мал дээрээ л.

Мингай -

Тэгээд шууд 8-р ангийн хуваариа ерөнхийдөө сонгоод хажууд байсан зарим багш нар надад хэлж байсан. Чи уул нь 9-р ангидаа суралцаад яваандаа дээд мэргэжилтэн болох нь сайн байсан ш дээ. Чи тэртэй тэргүй 9-р ангид суралцах юм бол баталгаатай дээд сургууль авах бололцоотой хүүхэд гэсэн ухаантай юм ярьсан. Гэхдээ би ч өөрөө бусад хүүхдүүдээс түрүүлж багш болох гэж байгаа ш дээ. Тийм асуудал бас байгаад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд ямарч байсан хуваариа ерөнхийдөө сонголоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ингээд багш болох анхны гараа эхэллээ. Архангайн багшийн сургууль гэдэг бол бага ангийн багшийн мэргэжлээр төгсгөдөг ш дээ.

Хишигсүрэн -

Тэгдэг юм.

Мингай -

Тэгэхдээ бас баярлах болоогүй. Яагаад гэвэл багшийн хуваарь шууд тэнд бичиж өгдөггүй юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яасан гэхээр зэрэг тэр чинь 6 сарын 15, 20-иор л байсан. Тэгснээ одоо ингээд 7 хоногийн дараа аймгийн төвд очиж конкурс өгнө гэж байна шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сая бид нар дараалсаар байгаад 5 хүүхэд 5 хуваарь сонголоо л доо. Бүгдээрээ аймгийн төвд очоод конкурс өгнө гэж байна. Конкурс гэдэг үгийг анх удаа тэгж би сонсож байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Конкурс өгөөд конкурсан дээрээ сайн хамгаалж чадах юм бол чи хуваарь авна. Чадахгүй унавал хуваарьгүй хоцорно гэж байгаа ш дээ. Тэгээд нэгэнт шийдчихсэн юм чинь аймгийн төвд орж ирээд тэр чинь 76 он байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

75 онд 7-р ангид байхад Ядро, диск шидэх гээд тэр үед аягүй гоё тэмцээнүүд явагддаг байлаа л даа.

Хишигсүрэн -

Ядро, диск гэдэг нь?

Мингай -

Ийм бөөрөнхий юм байгаа түлхдэг. Диск гэж хавтгай ингэж байгаад ингэдэг юм байсан.

Хишигсүрэн -

Спортын төрөл байсан ш дээ. Одоо байгаа юу? Хөдөө.

Мингай -

Одоо ер нь харагдахгүй байхаа. Одоо ерөөсөө харагдахгүй байгаа юм. Тэгээд жаахан биерхүү байсан юм болов уу? Тэгээд намайг тэр төрөлд ор гээд биеийн тамирын багш тэгээд би 7-р ангид байхад анх удаа аймгийн төвд орж үзэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн чинь аймгийн төвд орж ирэхэд ерөөсөө айлаа олохгүй. Нэг хамаатны айл байсан. Тэгсэн чинь аймгийн төвийн 10 жилийн дотуур байранд бид нарыг байрлуулж байсан. Тэгсэн одоо орон сууцны 00 байгаа байхгүй юу. Тэнд суух гэхээр нэг эвгүй. Яагаад гэвэл хөдөө энгийн бие засах газар бие зассаар байгаад сурчихсан. Тэр чинь коршик нэг юман дээр суух гэж байгаа юм шиг л тийм юм байдаг байлаа. Тэгээд дараагаар нь аймгийн төвд орж ирээд тэгээд тэр үед бас 3 хоногийн зайтай, 2 хоногийн зайтай эхлээд математикийн шалгалт, аймгийн төвийн бусад сургуулиудаас над шиг хуваарь сонгосон 100-аад юмуу? Их олон хүүхэд байсан даа. Тэр нөгөө заавал багш гэхгүй юм байна. Бүх мэргэжил сонгосон хүүхдүүд охидууд зөндөө олон байсан. Тэд нарыг 1-р сургуулийн том зааланд суулгаж байгаад тэгээд шууд математикийн 4 тоо бичээд шууд түүнийг бодуулаад ингээд шалгалт өглөө бид нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Математикийн хичээлд угаасаа гайгуу байсан юм чинь шууд онц дүнгээ авлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд нэг шалгалтан дээр, хоёр шалгалтанд унах юм бол эрхээ хасуулна гэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Аа нэг дээр нь давчихсан байхад хөнгөлөлт байх шиг байсан юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд хоёр хоногийн дараа Монгол хэлний шалгалт өглөө. Бас нөгөө заалан дотор. Тэгэхэд микрофон гэдэг юм байхгүй байсан юмуу? 100-гаад хүүхдийг том спорт зааланд суулгачихаад бүүр урд нь зогсож байгаад одоо талийгаач болсон багш Монгол хэлээр цээж бичиг бичүүлээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өндөр дуугаар дуудаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нөгөөх нь өөрөө бас Монгол хэлэнд тиймэрхүү шүү дээ.

Хишигсүрэн -

Сайжраагүй байсан.

Мингай -

Сайжраагүй байсан. Цээж бичиг дээрээ уг нь гайгуу бичдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ ярианы чадвар эзэмшээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ерөнхийдөө зохих хэмжээний Монгол хэлний нөөцтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэвэл тэр үеийн шаардлага ч тийм байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг ч гэсэн хичээл дээр сайн онц төгсөх ёстой ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд нөгөө цээж бичиг бичсэн чинь тэр багшийн үг дуулдахгүй. Бид нарт. Одоо жишээ нь сургууль гэхэд сургууль гээд байгаа юмуу? Сур гээд байгаа юмуу? Нэг сонин. Тэгээд алдаатай оноотой нэг юм бичээд тэгээд дүнгээ харсан чинь дунд авсан байх юм.

Хишигсүрэн -

Хнн.

Мингай -

Тэгэхдээ яахав хоёр шалгалтаа ямар ч гэсэн давсан учраас түүний дараа Архангайн багшийн сургуульд аймгаас томилолт бичиж өгч байлаа.

Хишигсүрэн -

Архангайн багшийн сургууль.

Мингай -

Архангайн багшийн сургуульд томилолт хийгээд аймгаас бичиж өгч байлаа. Аймгийн ...

Хишигсүрэн -

Бас л их эрсдэлтэй байна. Тиймээ?

Мингай -

Тийм. Аймгийн Ардын Боловсролын хэлтсийн дарга томилолт бичээд бид нарт гардуулж байсан. Тэгээд явлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед сэхээтэн, сургууль соёлд явдаг хүнийг асар их хүндэтгэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ард түмэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ялангуяа арми цэргийн алба хаахад. Архангай чинь хол газар шүү дээ. Хол газар сургуульд явах гэж байгаа гэж бяцхан тийм ...

Хишигсүрэн -

Тоё хийдэг ш дээ. Танайхан.

Мингай -

Тоё найр хийгээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хэдэн хонь төхөөрч байгаад хамаатан садан хөрш улсдаа зарлаж байгаад миний хүү багш болохоор хуваарь аваад явах гэж байна гэж ...

Хишигсүрэн -

Баяр хийгээд?

Мингай -

Хөдөөд чинь баяр хийгээд ...

Хишигсүрэн -

Одоогоор бол парти хийгээд.

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Тэгж од болж байсан. Энэ бол надад өгч байгаа урам нөгөөтэйгүүр маш их ...

Хишигсүрэн -

Итгэл.

Мингай -

Итгэл найдвар ...

Хишигсүрэн -

Хариуцлага.

Мингай -

Хариуцлага гэдгийг сүүлд ухаарлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд одоо явлаа. Явахын өмнө бас ингэж байгаа юмаа. Ээж ингэж байгаа юм. Чи миний хүү хол газар явах гэж байгаа учраас ойр зуурын хамаатан таньдаг айлууд байдаг. Тэд нараар чи орох ёстой гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Орж аяга цай ч гэсэн амсаад яагаад гэвэл тийм ёс байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хол газар явах гэж байгаа хүн айл амьтнаар орж идээ ундааг нь сайн амсаад, дараа эсэн мэнд ирэх гэсэн утгатай юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгж очиж байсан. Тэгээд хэд хэдэн айлаар очлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Идээг нь амсаад цайг нь уугаад түүн дотор хамаатан садан ч байсан. Хэдэн жилийн хөрш айлууд ч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дасчихсан. Тэгсэн зарим нь 5 төгрөг гээд тухайн үед цэнхэр дэвсгэрт ...

Хишигсүрэн -

Аа ха. Байсан.

Мингай -

Зарим нь улаан 10-тын...

Хишигсүрэн -

Аравт, хорьт гээд байсан.

Мингай -

За хорин төгрөг өгөөгүй. Ихэнх нь 10 төгрөг өгөөд миний хүү ...

Хишигсүрэн -

Сайн яваад ирээрэй.

Мингай -

Сайн яваад сайн сураад ирээрэй. Эхэндээ хүнээс мөнгө авах сонин санагдаж л байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн аав ээж хүний өгсөн зүйлийг заавал авах ёстой гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд авч л байлаа. Тэгээд амьдралдаа ингээд харсан чинь ...

Хишигсүрэн -

Аймаар их мөнгөтэй.

Мингай -

Аймаар их мөнгөтэй явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Тэр үед чинь гэрээс гарахдаа 300 төгрөгтэй явлаа шүү дээ. Аа 300 биш 600-гаад төгрөгтэй шүү дээ. Түүний 200-гаадын замын зардал гэж өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бусдын чи очоод хувцас авч өмснө. Хичээлийн хэрэглэлдээ ашигла гээд яагаад гэвэл үргэлж тэгж мөнгө шилжүүлж гуйвуулж байдаг тийм зүйл байхгүй байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд аймгийн төвд орж ирлээ. Хамаатан айлынд байлаа. Тэр үед тээврийн товчоо гэж байсан. Тээврийн товчоон дээр Говь-Алтай явах арван хэдэн оюутан байх шиг байна.

Хишигсүрэн -

Аа ха. Анагаахын сургууль.

Мингай -

Архангай бид нар 11-үүлээ явж байсан. 10-уулаа явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд тэр хорин хэдэн хүүхдийг 53 машинаар тэр үед шуудан гэж явдаг байлаа шүү дээ. Бүх сумдад шуудан явдаг байсан. Шууданд явдаг 53 машиныг дайчилсан юмуу даа. Түүгээр ачаад явлаа. Ийм нэг модон хайрцагтай. Түүн дотроо бага зэрэг хатаасан мах ааруул ойр зуурын хувцас тэгээд очихоор зэрэг Сангийн Аж Ахуйд очно гэдэг нь тодорхой байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бага зэргийн ажлын хувцас хийж өгдөг. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

8 сарын 18-нд байна уу? даа. Баян-Өлгийгөөс хөдлөөд анх удаа Халхын нутаг руу явдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд гурав хонож Архангай хүрч байсан бид нар. Замдаа Говь-Алтайн хүүхдүүдийг буулгаад, тэгээд зам зуур гуанзанд зогсоод зарим нэг аймгийн төв сумын төвд зогсоод сайн цай ууж аваарай маргааш хүртэл цай уух өөр газар байхгүй гэж. Одоогийнх шиг ундаа ус биш очсон газраасаа бетонд ч юмуу? Сав суулга ч муутай байсан. Түүндээ хөргөж байгаад хар цай хийж авна. Түүгээ уугаад хэдэн боорцог ааруулаа аваад ингээд л явж байсан. Говь-Алтайгаас цааш явах тусам бид нарт халхын нутагт ороод байгаа юм шиг. Тэгээд хоол авч идэх гэхээр хүмүүс нь халх хүмүүс байж байдаг. Бид нар дотор Монгол хэлтэй 2-р сургууль төгссөн арай жаахан Монгол хэл гадарладаг нэг хүүхэн байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бусад нь дандаа Казак сургуульд сурч байсан. Хоолны цэс байна ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүнийг харж байгаад ерөнхийдөө бол хоолны нэрүүдийг мэднэ. Гоймонтой шөл, гурилтай шөл гэх юмуу мэднэ. Нэг өдөр таван цулын хуурга гээд нэг хоол байхаар зэрэг энэ одоо ямар хоол юм бол гэж бодож байснаа ...

Хишигсүрэн -

Захиалсан. \Инээв\

Мингай -

Миний хажууд байсан банди тэгж байна. 5 төрлийн холимог юм шиг байнаа.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Тэгэхээр нь шууд 5 цулын хуурга гээд захиалаад авчихсан чинь бөөн гэдэс дотор ...

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Нөгөөхийг нь идэж чаддаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр чигээр нь орхиод цай уугаад явж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсээр байгаад Архангайд очлоо. Архангайд очингуут байрны багш нь хүлээж аваад байрлуулаад 3 хоногийн дараа сангийн аж ахуйд явууллаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бас нэг хар дээлтэйгээ. Ээлжийн өмдтэй, бээлийтэй. Сангийн аж ахуйд очоод тэнд бид нараас түрүүлээд оччихсон зөндөө олон оюутнууд байна. Тэр Казак оюутнуудтай бид нэг тасагт байсан. Хоорондоо ярилцана. Маргааш нь ажилд шууд хуваарилж байгаа юм чинь тэр чинь Казак, Монголоо ялгахгүй ш дээ. Чи тийм хадланд, чи тийм үтрэм рүү чи тийм юунд гээд явуулчихаж байгаа юм чинь тэгээд одоо нөгөө халх хүүхдүүдтэй анх эхэлж танилцаж, хэл амаа шоолуулж эхэндээ ярьж чадахгүй зовоод богино хэмжээний ганц нэг үгээр яриад тэгээд сангийн аж ахуйд 45 хоног байлаа шүү дээ. Тэгэхэд ямарч байсан боломжийн хэмжээнд ярианы түвшинд сураад ирдэг юм. Яагаад гэвэл ерөнхийдөө Монгол үгийн нөөц байсан юм чинь бид нарт.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Баяр гэдгийг мэднэ. Ор гэдгийг мэднэ. Хэвт гэдгийг мэднэ. Унт гэдгийг мэддэг байхгүй юу. Тэгээд би унтмаар байна гэдгийг хэлэх ийм л ярианы түвшингийн хэлтэй болоод 10 сарын 15-нд буцаж ирлээ. Жинхэнэ багшийн сургуулийнхаа ...

Хишигсүрэн -

Монгол хэл дээр.

Мингай -

Дотуур байранд суулаа. Дотуур байранд суусан чинь мөн адил халх хүүхдүүдтэй цуг суух болоод миний хажууд 3 халх хүүхэд. Дөрвүүлээ нэг өрөөнд байсан. Тэгээд суулаа. Шууд хичээл эхлэнгүүт багш надаас асууж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Математикийн хичээл ороод юм асууж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр багш нэлээд хурдан хэллэгтэй юм шиг надад тэр үед санагдаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тогтохбаяр гэдэг багш. Баахан томъёо бичээд ингэж ингэж байснаа шууд надаас тайлбарлуулж асуух гээд уг нь бол би тоонуудыг мэдээд байгаа. Гаргалгаа шийд гэсэн тиймэрхүү юм. Тэгээд ярих гэсэн чинь нэг их сайн орж өгдөггүй. Багшаа би Монгол хэл сайн мэдэхгүй байна. Уучлаарай гэсэн чинь жаахан загнах маягтай чи яахаараа сурдаггүй юм гэсэн маягтай. Залуу багш байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр өдөр би бодож байлаа л даа.

Хишигсүрэн -

Сэтгэлээр уначихаад?

Мингай -

Энэ сургуульд би сурч чадах юмуу? Яаж дийлэх бол? Ингэж байгаад хөөгдчих вий дээ ч гэдэг юмуу? Бодогдож л байлаа л даа. Тэгсэн дараа дараагийн хичээл ороод конспект бичнэ. Шууд яриад яриад явчихна шүү дээ. Лекцийн аргаар их явна. Тэгээд нөгөөхийг чинь ...

Хишигсүрэн -

Гүйцэж бичих гэж ...

Мингай -

Гүйцэж бичих гэж үгийг нь орхино барина. Эргэж ирээд нөгөө халх хүүхдүүдээс конспектоо дахиж хуулна. Бас л бэрхшээл байж л байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд жил гаруй явж байгаад гайгуу хэлтэй боллоо шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гурав дөрөвдүгээр курсад орчихоод эхний жилийн конспектоо харахаар ичмээр байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бөөн ...

Хишигсүрэн -

Алдаа.

Мингай -

Алдаа. Гээсэн хаясан эх зах байхгүй. Тэгсээр байгаад дөрвөн жил суралцаад аа зундаа бол орон нутагтаа очиж амарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Буцаад намар машинаар ирнэ. Хоёрдугаар курсад сангийн аж ахуй явсан. Гурав дөрөвт Архангайн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд хуваарьтай дадлага хийгээд тэгээд 80 онд төгсөөд шууд аймгийн төвд очсон. Очсон чинь Ардын Боловсролын хэлтэс шууд бүртгэж аваад, тэгээд намайг төгсөж байхад Архангайн багшийн сургууль төгсөлтийн баяраа хийгээд дипломаа гардаж авсан. Бид ангидаа 25-уулаа байгаад 3 хүүхэд улаан өнгийн диплом авч байлаа.

Хишигсүрэн -

Хнн. Нэг нь та байсан уу?

Мингай -

Нэг нь би байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Нөгөө Монгол хэлээр бичдэггүй хүүхэд чинь?

Мингай -

Монгол хэлээр бичдэггүй хүүхэд ...

Хишигсүрэн -

Улаан диплом авсан.

Мингай -

Улаан диплом авсан. Улаан диплом авахдаа 75%-ийн гэж байгаа шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нийт хичээл дээр дунд дүн байхгүй байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хэдэн сайн байж болно. Бусад 75% нь онц улсын шалгалтыг онц дүнтэй өгсөн байхад шууд улаан өнгийн маш сайн төгссөн гэдэг дипломтай. Тэр дипломаа аваад бөөн баяр, хоёрдугаарт Багшийн сургуулийг төгсөнгүүт тэр үед Ховдын Багшийн дээд сургууль гэж байсан. Ховдын Багшийн гурав дөрвөн хуваарь сонгуулж байнаа бид нараар.

Хишигсүрэн -

Архангайн Багшийн сургууль дээр үү?

Мингай -

Архангайн Багшийн сургуулийг 4 бүлэг төгсөөд манай ангиас гурвуулаа нөгөө ангиудаас бас нэг зургаа долоо нь хүүхэд төгссөн байсан. Чи улаан дипломтай төгссөн учраас хуваарь сонгох эрхтэй гэж байгаа. Багшийн сургуульд орж болно. Ховдын Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиол, түүх газар зүй гээд надаас хэдэн хүүхэд арай чанар дээр байсан юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хими биологийн анги байсан чинь сонгоод явчихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд би хараад байсан чинь түүх газар зүйн анги оногдож шинжтэй. Угаасаа би түүхийн хүн болохоор заяатай юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүхийн анги сонгочихоод тэр үед ямар утас мутас байх биш. Захиалга өгч байгаад аав ээж рүүгээ бүр хөдөө шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгж байгаад нэг ярьсан чинь за миний хүү 4 жил сурлаа. Дахиад 5 жил сурах төвөг юм байна. Сүүлдээ сурдаг юм байгаа биз. Наадахаа больсон дээр гэж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд нөгөөхөөсөө дахиад татгалзаад төгсөөд шууд нутагтаа ирсэн. Зун 7 сард.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Угаасаа аймгийн журам дүрэм тийм байсан ш дээ. Шууд Ардын Боловсролын хэлтэст ирээд дипломаа үзүүлээд бүртгүүлээд ...

Хишигсүрэн -

Тэгээд томилолт аваад ...

Мингай -

Хаана очиж ажиллах уу? гэж байна. Бас хэдэн сум зааж байнаа. Тэр үед боловсон хүчин дутагдалтай байсан юм шиг байгаа юм. Цэнгэл сум Булган сум ч гэх шиг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би нутагтаа л очиж ажиллая. Ажлын байр байвал гэж угаасаа төлөвлөгөөт эдийн засаг юм чинь төдөн багш тэтгэвэрт гарна. Төдөн багш ирнэ гэдгийг мэднэ. Тэр нийгмийн тэр нь их гоё байсан шүү.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Шууд ирээд ажлын байртай. Хамаг юмаа ...

Хишигсүрэн -

Төлөвлөчихсөн..

Мингай -

Тооцоотой. Аймаг орон нутгийн хэмжээнд тооцоолчихсон байгаа ш дээ. Тэгээд томилолт аваад 15 хоногийн амралт өгдөг юм. Гэртээ очоод зун жаахан амраад эргээд 8 сарын 20 гэхэд сургууль дээр ирчихсэн байх ёстой гэж байна. Сургууль дээр ирсэн чинь шууд нэгдлийн өвс ...

Хишигсүрэн -

Хадлан?

Мингай -

Хадланд яв гэж байна. Тэгсээр байгаад 9 сарын 1-нд ирсэн чинь өнөө маргаашдаа чамд бага ангийн багшийн орон тоо байхгүй байна. Тийм учраас чи дотуур байрны багш хийх үү? гэж байна. Захирал.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо ажил гололтой биш яахав тэгсээр байгаад 4 сар дотуур байрны багш хийгээд би.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм ойлголт байсан ш дээ.

Мингай -

Тийм. Дотуур байрны багш хийгээд тэгэхэд дотуур байр 10 жилийн сургууль арай болоогүй 8 жилийн сургууль хэвээрээ байсан. Өөрөө төгссөн сургуульдаа өөрөө буцаад орж ирсэн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхэд 8-р ангийн хүүхдүүд их том биетэй байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Их архаг, архаг банди нар харагдаж байна. Зарим нь их зодоон хийдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хүүхдүүд хоорондоо бие биеэ дээрэлхдэг тийм юм байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Заримын алгадаж байлаа. Залуу гэсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгж нэг хэсэг яваад, дотуур байрны хүүхдүүд их төвөгтэй байдаг юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ялангуяа ахлах ангийн хүүхдүүд чинь оройн цагаар хэснэ, тэнэнэ алга болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хоорондоо зодоон гаргана. Банди нар нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр амьдралд бас их сургамж болсон. Надад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ер нь хүнтэй харьцах. Цаана нь ямар асуудал байна гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд 4 сарын дараа дикрет авсан багшийн оронд шууд бага ангийн багшаар ажиллаж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

1-р анги авч байсан.

Хишигсүрэн -

Пөөх.

Мингай -

1-р ангийн цагаан толгойн сүүлийн үсэг зааж байгаа хүүхдүүд дээр ороод тэр ангийг хүлээж аваад тэр ангиа төгсгөөд цагаан толгойн баяр хийгээд тайлан майлан болоод хамаг сурсан мэдсэн зүйлээ хүүхдүүд үзүүлээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн тэр өдрөө би паралель 3 анги байсан. 4 анги байсан. Нэгдүгээр анги.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Надаас бусад нь эмэгтэй багш нар. Миний багш нар байсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд анх өөрийнхөө багш нарын дунд орж ирэхэд их эвгүй байлаа. Конторт багш нар их хууч хөөрнө. Тэгээд суухаар зэрэг би бушуухан контороос гараад явчихдаг байлаа.

Хишигсүрэн -

Гармаар санагдаад?

Мингай -

Гармаар санагдаад. Тэгээд сүүлдээ дасаад бас болчихдог л юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн чинь тэр цагаан толгойн баяраар нэгдүгээр анги төгсөж байгаа 4 багшийг хойно нэг ширээ засчихсан тэнд суулгаад бүр захирлаас дээр сууж байгаа юм чинь. Санаа зовмоор ч юм шиг. Суумааргүй байсан чинь ерөөсөө ёс юмуу суу гээд суулгасан. Тэр бол миний амьдралд бол хамгийн том хүндлэл байсан гэж би одоо боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үнэхээр бас багш хүнийг тэгсээр байгаад багш болж дасаад нэг жил ажиллачихаад дараа хавар нь бол шууд тэр үед чинь арми бол хатуу байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Би танаас түрүүн цэрэгт явсан гэхээр гайхаад байхгүй юу.

Мингай -

Тэгээд шууд 21 насандаа шууд цэргийн албанд мордлоо. Яагаад гэвэл 28 нас хүртлээ заавал хаах ёстой байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хөгширч байгаад явна гэдэг бол бас төвөгтэй шүү дээ. Тийм учраас ер нь эртхэн явчихъя гэж бодоод шийдээд цэргийн албанд хотод барилгын ангид 3 жил 2 сар ...

Хишигсүрэн -

Пөөх 3 жил хааж байгаа юмуу?

Мингай -

3 жил явсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Түүнээс хайран ч юм байсан. Гурвын гурван жил бас урт хугацаа байлаа.

Хишигсүрэн -

Тэгэлгүй яахав. Тэгснээс дээд сургуульдаа явдаг байсан байна ш дээ.

Мингай -

Тэгэх байсан байхгүй юу. Тэр үед дээд сургууль төгссөн бол 2 жил хаадаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Бас уу?

Мингай -

Бас. Хатуу байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дээд сургууль төгсөөд.

Хишигсүрэн -

Одоо тодорхой хэмжээнд сэхээтэн хүн та цэргийн хүн биш та. Тэр үед цэргийн амьдрал ямар байсан? Бас сонин ш дээ.

Мингай -

Цэргийн амьдрал бид нарыг очих үед цэргийн амьдрал нэг хэсэгтээ арай зөөлөрсөн гэж ярьж л байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ би зөөлөн юм хараагүй. Ёстой очоод шинэ цэргийг дэглэдэг тэр дэглэмийг амслаа.

Хишигсүрэн -

За?

Мингай -

Хатуу байдаг юм байна. Эхлээд очоод бид нар чинь энгийн байсан улсууд чинь ийм гортиг татчихаад цэргийн карантинтай. Цагаан юугаар гортиг татчихаад тэнд бид нар алхаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн чинь шууд алгадаад зодоод авч байгаа юм.

Хишигсүрэн -

Дарга нь уу? Том цэрэг нь үү?

Мингай -

Дарга нь. Яасан гээд бид нар тайлбар тавих гэж байгаа юм чинь. Тэгсэн чинь чи гортиг юу яагаад наадах чинь хашаа давсантай адилхан. Магадгүй улсын хил байх юм бол чи ингээд хил давчихлаа ш дээ гээд далимдуулаад зодож байлаа л даа. Цэргийн амьдралын гоё юм бол нэгэн нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэдгийг бол асар тэнд бид нар үнэхээр мэдэрсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг л цэрэг зөрчил гаргах юм бол тэр салаа цэрэг бүгд байхгүй. Амрахгүй, хоолоо идэхгүй. Тэгэхдээ цэргийн эхний жил их хатуужил үзлээ. Хоёр дахь жилдээ бол аягүй гоё цэрэг болсон. Тэр үеийн цэрэгт яваад ирсэн залуучууд бол маш их гоё биетэй ирдэг байлаа ш дээ. Бие хаа нь гоё тэгширчихсэн. Сайхан.

Хишигсүрэн -

Хатуужил суучихсан?

Мингай -

Тийм. 3 дахь жилийн цэрэг бол үнэхээр илүү байсан.

Хишигсүрэн -

Багуудаа дарамтална?

Мингай -

Багуудаа дарамтална. Хийх юм байхгүй. Хамаг юмаа хүнээр хийлгэчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүнийг бодохоор одоо ч гэсэн би боддог юм. Монгол улсад цэргийн алба 2 жил байх нь зөв байна. Эхний жилдээ бол хатуужил үзнэ. Хоёр дахь жилдээ сайхан тэгшрээд 3 дахь жилдээ аягүй бол буруу тийшээ явчих гээд байгаа ш дээ. Тэр хотод бол хотоор хэснэ. Аягүй бол зодоон цохионд нь орооцолдож мэднэ. Хоорондоо бас хийрхэнэ. Тиймэрхүү юм байсан л даа. Тэгээд 3 жил цэргийн алба хаачихаад тэгээд буцаад нутагтаа очоод багшийнхаа ажлыг үргэлжлүүлээд тэр үед нэгэнт цэргийн албанд явсан бол эргэж ирэхэд ажлын байр шууд бэлэн байж байх ёстой. Бэлэн ч байсан. Эргэж ирээд дахиад нөгөө сургуульдаа бага ангийн багшаас ажлаа дахиад эхэллээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь цэргээс бие бялдрын их сайхан хүмүүжил авна. Хатуужил авна. Бие бялдар хөгжинө. Өөр цэргийн сайн юм юу байна? Танд өгсөн та олж авсан сайн зүйл?

Мингай -

За сайн зүйл гэх юм бол мэдээж одоо олон эрчүүдтэй танилцлаа би.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Заримыг нь эс тооцох юм бол хаана аль нэг аймагт очиход Архангайд цуг сурсан улсууд ч юмуу? Армид алба хааж байсан саяхан хүртэл армид алба хааж байсан улсуудтай би уулзаж л байлаа. Түүгээрээ би олон аавын хүүхдүүдтэй танилцаж найз нөхөд их байлаа.

Хишигсүрэн -

Та цэрэгт ирэхэд ямар ч байсан хэл усны асуудал байхгүй?

Мингай -

Байхгүй.

Хишигсүрэн -

Нийгэмшчихсэн.

Мингай -

Нийгэмшчихсэн.

Хишигсүрэн -

Халхчихсан ирж байгаа ш дээ. Тиймээ?

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

Та одоо бол акцентгүй шахуу ярьж байна ш дээ. Калимаа ..

Мингай -

Аа Хөдөө Аж Ахуйн яамны?

Хишигсүрэн -

Калимаа гуай бас цэвэр Халхаар ярьж байсан.

Мингай -

Бас хүнээсээ шалтгаалж байна.

Хишигсүрэн -

Хүнээсээ шалтгаалж байна уу?

Мингай -

Тэгдэг байх л даа. Түүнээс биш олон жил байснаараа биш байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Угаасаа би Архангайн Багшийн сургууль төгсөхдөө иймэрхүү ярьчихдаг байсан. Их сургуульд сураад армид алба хаагаад улам сайжирсан байж таараа л даа.

Хишигсүрэн -

Та нутагтаа буцаж ирээд цэргээс буцаж ирээд ажлаа үргэлжлүүлж байна ш дээ?

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд цэрэгт явж ирээд ажлаа үргэлжлүүлэх дөнгөж төгсөөд ирж байгаа хүүхэд хоёрын хооронд зөндөө ялгаа байдаг байх. Тиймээ? Нас бол нэлээд явчихсан. Амьдралд хандах хандлага өөрчлөгдчихсөн. Ингээд цааш нь үргэлжлүүлэх үү? Таны хамт олон, удирдах ажилтнууд, танд багш болоход нөлөөлж байсан дээр үеийн сэхээтнүүд тиймээ? Ярих юм бол юм байгаа даа.

Мингай -

Байгаа. Байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

3 жилийн хугацаа бас чамгүй хугацаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Урд нь надтай хамт ажиллаж байсан ганц нэг хүн ертөнцийн мөнх бусыг үзсэн байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дээр нь нэмж залуу багш нь төгсөж ирсэн байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ хуучин фронтондоо очиж байгаа учраас надад шинэ юм харагдаагүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ армид явж ирчихээд буцаад багш хийхэд төвөгтэй байлаа. Юу нь төвөгтэй байсан гэхээр нөгөө жинхэнэ багш байсан ёс маань алга болчихож. Хамгийн бэрхшээлтэй юм энэ байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэхээр цэрэг бол цэрэгтэйгээ харьцдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Журам дүрэм бол шал ондоо ш дээ. Яагаад гэхээр тэр юм алга болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хүүхдийг хайрладаг барьдаг ерөнхийдөө алга болно шүү. Тийм өөрчлөлт орж ирдэг юм байна.

Хишигсүрэн -

Оюун санаа сэтгэл санаа. Тиймээ?

Мингай -

Тийм. Сахилгагүйтсэн бандийг зодчих гээд байдаг. Зодож үзсэн. Би.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг хүүхдийг зодоод уйлуулаад захирлаас байнга сануулга авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэхээр армид байсан тэр характер гарах гээд байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха. Хатуу гараар?

Мингай -

Дургүй хүрсэн нөхдийг хусаж л байх хэрэгтэй гэдэг зарчим шүү дээ. Армийн чинь хамгийн аюул нь тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр маань нэг хэсэгтээ алга болохгүй төвөгтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сүүлдээ уур хүрээд зодчихмоор санагдаад тэгсэн хэрнээ өөрийгөө арай хийж бариад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Уг нь бол Архангайн сургууль төгсөхдөө шал ондоо характертай ирсэн. Энэ хоёрын хооронд асар их ялгаа гардаг. Тэр цэргийн юм одоо хүртэл заримдаа цухуйх гээд байдаг. Би 21 настай бандитай байгаа. Дүргүй хүрэхээр хувийн арга хэмжээ тооцмоор санагддаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ түүнээс хойш олон жил өнгөрөөд олон жил багш, боловсролын байгууллагад явснаараа уусаад арилаад жилийн дараа бараг алга болсон.

Хишигсүрэн -

Ер нь таныхаар багшийн ажлын сайхан бахархууштай зүйл нь юу байдаг вэ? Багшийн ажлын хэцүү зүйл нь юу вэ? Та нийгмийн ухааны чиглэл рүү хэзээ орчихсон билээ? Гурван асуулт тавьчихлаа.

Мингай -

Тийм. 84 онд эргэж ирээд багшаар ажиллалаа шүү дээ. Багшаар ажиллахдаа 1984 оны 11-р сард гэр бүлтэй боллоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ бол мэдээж хүний амьдралын хамгийн том асуудал.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэр бүлтэй болсноос хойш асуудал, ярьдаг ш дээ. Ялангуяа тэр үед бид нар социалист хүмүүжлээр хүмүүжсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Социалист маягийн лоозон шаардлагууд их тавигддаг байлаа. Тэгэхэд чинь бид нарт зөндөө их юм ярьдаг байсан ш дээ. Армид яваад очихоор чиний эрх хэмжээ чинь хэд дахин хумигдаж үүрэг хариуцлага чинь дээшилнэ ч гэх юмуу? Ийм бас онол байдаг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бичигдээгүй хууль шахуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр үед гэр бүлгүй болохоор эрх дураараа явж байсан юм чинь олон юм хязгаарлагдаад наанадаж хажуудаа авгай байна. Илүү дутуу юм хэлж болохгүй байх жишээтэй. Илүү дутуу үйлдэл хийж болохгүй жишээтэй гээд олон юм байлаа л даа. Миний амьдралд бас нэг сонин юм чинь одоо би тамхи татдаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сүүлийн 10-аад жил татаж байна. Тэр үед надтай цуг байсан банди нар шохоорхоод ч юмуу? Архангайд байхдаа ялангуяа цэргийн 3 жилд олон аавын хүүхдүүд тамхинд орчихсон байсан. Цангана, ядарна ч гэдэг юмуу? Тэр үед би ерөөсөө тамхинд ороогүй. Тамхинд орох гэхээр ерөөсөө болж өгдөггүй. Хүсээгүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Архи ч сайн уудаггүй. Зүгээр амсдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд гэр бүлтэй болоод дараа жил нь анхны охинтой болсон. Энэ бол амьдралд бол том баяр баясгалан байлаа. Гэхдээ бол хэдийгээр бага ангийн багш ч гэсэн бас тэр үед бол нийгэмд ийм юм байдаг юм байна л даа. Харьцангуй бага ангийн багш чинь тухайн үед 400-420 төгрөгний цалинтай байлаа. Гэтэл дээд сургууль төгссөн багш анх төгсөж ирсэн багш маань 660 төгрөгний цалинтай. Тэгэхээр 5 жилийн дараагаар 60 төгрөг нэмэгдээд 720 болоод явчихдаг. Энэ их ялгаа.

Хишигсүрэн -

50%-ийн ялгаа?

Мингай -

50% шахам ялгаа гараад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр дахиж сурах асуудал бол гарцаагүй тавигдсан. Нэг дэх асуудал. 2-рт хичээлийн эрхлэгч завуч гэж нэрлэдэг байлаа ш дээ. Оросоор. Казакаар бол бараг завуч гэдэг. Одоо ч завуч гэдэг. Хадгалагдаж явж байгаа. Тэгэхээр заах аргын нэгдэл ч юмуу? Дээшлэх гэхээр зэрэг надад боловсролын түвшин татаад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас зайлшгүй дээд боловсрол эзэмших асуудал бол тавигдсан. Хувийн амьдралд тавигдсан. Гэтэл тэр үед бол ...

Хишигсүрэн -

Танай эхнэр ямар ажил хийдэг байсан?

Мингай -

Эхнэр Улаанбаатар хотын анагаах ухааны дунд сургууль төгссөн бага эмч мэргэжилтэй. Бага эмчээр ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр чигтээ суралцаагүй. Хүүхэд шуухадтай ч болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

2-рт тухайн нийгмийн бас нэг нэг талдаа сайн нэг талдаа бас л их хатуу юм энэ л байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би урд нь Багшийн сургууль төгсчихсөн.

Хишигсүрэн -

Цэрэгт явчихсан?

Мингай -

Цэрэгт явчихсан. Одоо болж өгвөл би эдийн засагч ч юмуу? тийм мэргэжлээр суралцмаар байна. Санагдаад байна.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн настай болчихсон байсан вэ?

Мингай -

24 настай шүү дээ. Тэгэхэд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Суралцмаар санагдаад дэмжээд байсан чинь дахиад конкурс өгөх болоод бид нар ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дахиад сурах гэж байгаа бол дахиад конкурс өгөх ёстой чи. 2-рт салбартаа хоёроос дээш жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа байхгүй юу. Миний хувьд бол 4 жил шахуу ажиллачихсан байгаа юм чинь. Армитайгаа бол бараг зургаа долоон жил болчихсон. Тэгэхээр тэр шаардлага нь яаж байгаа юм. Тэгээд бас сургуулийн захирлаас тодорхойлт авна. Сумын намын хорооноос тодорхойлолт авна гэж байгаа шүү . Энэ хүн зөрчил гаргаагүй. Цаашдаа суралцах боломжтой гэдэг ч юмуу тийм байсан. Тэр тал дээр надад бэрхшээл үүсээгүй. Дэмжиж байсан. Тэгээд аймгийн төв дээр ирээд конкурсад эдийн засгийн чиглэлээр бүртгүүлье гээд хүсэлт гаргасан чинь зөвшөөрөөгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Комисс. Яагаад гэхээр багш хүн багшийнхаа чиглэлээр суралцах ёстой гэж байгаа юм. Хэрвээ чи малын бага эмч байсан бол малын их эмчээрээ суралцана.

Хишигсүрэн -

Аа ха. Мэргэжил солихгүй.

Мингай -

Мэргэжил солихгүй.

Хишигсүрэн -

Тийм журамтай байж. Тиймээ?

Мингай -

Тийм журамтай байсан. Байсан юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас би гарцаа байхгүй дахиж багшийн мэргэжлээр суралцах болоод тэгээд конкурс өглөө. Тэр үед тоо бас их хязгаартай байсан. Ажиллагчдын хуваарь гээд 10 жил төгсөгчдөөс тусдаа хуваарь ирдэг. Тэр нь бас тодорхой элементтэй. Түүнээсээ гадуур бас өгнө. Жишээ нь залуучуудын алтан медальтай гээд илгээлтийн эздээр очиж байсан залуучуудад шууд шалгалтгүйгээр өгч байлаа шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нийгмийн тэр систем зөв ч байсан байх. Бид нар бол зайлшгүй шалгалт өгөх болоод тэр үед чинь гурван төрлийн шалгалт өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би нийгмийн ухааны чиглэлээр багш болох гэж байгаа учраас нийгэм, Орос хэл, Монгол хэл гэдэг гурван чиглэлээр нийт 45 оноотой шалгалт өгөөд дээр нь дипломын голч дүнгээ нэмүүлээд 50 оноотойгоор сайн оноо авч эрхийг нь авлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ангийг сонгож авсан би.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн он билээ?

Мингай -

1987 он.

Хишигсүрэн -

1987 он. Пөөх за.

Мингай -

26 настай.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд явах болсон чинь авгай жирэмсэн байсан. Одоо хоёрдахь хүүхэд ...

Хишигсүрэн -

Төрөх гэж байсан?

Мингай -

Төрөх гэж байсан. Конкурс өгөөд ирээд зуныхаа амралтаар байж байсан. 8 сарын 10-нд хоёрдахь охин төрөөд охиноо мэдснийхээ дараа 10 хоногийн дараа Улаанбаатар хот руу сурахаар явлаа л даа. Энэ нэг талаар баяртай боловч нөгөө талаар бэрхшээлтэй асуудал байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэвэл залуу эхнэр ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хоёрын хоёр хүүхэдтэй. Нэг нь бүр дөнгөж 10 хоносон нялх.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэвч би явахаас аргагүй. Авгай яв чи суралц гэсэн. Өөрөө зөвшөөрөөд чи сурах ёстой гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би бие дааж шийдвэр гаргаагүй. Ялангуяа намайг дээд боловсролтой болгоход манай хүн надаас ч илүү санаачилга гаргасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас явахаас аргагүй. Тэгээд шууд Монгол Улсын Их сургуульд хөл тавьж дараагийн бакалаврын мэргэжил олж авах эхлэл тавигдсан. За Их сургуульд суралцах үеийн хувийн амьдралын сонин сонин юм бас байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Жишээ нь?

Мингай -

Жишээ нь 1987 онд Монгол Улсын Их сургуульд орж ирсэн чинь миний өмнөх анги байна. Тиймээ?

Хишигсүрэн -

1986 оны?

Мингай -

1986 оны элсэлт 4 жилээр төгсөнө гэнээ. 4 жил байсан. Намайг орж ирэхэд 5 жил болчихсон байсан. Энэ хооронд нэг жилийн ялгаатай ...

Хишигсүрэн -

Танд бол 5 жил төвөгтэй?

Мингай -

Надад бол төвөгтэй байж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүгээр би амьдралынхаа нэг жилийг алдах гээд байх шиг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэгэнт систем нь тийм байгаа юм чинь яахав. Юу ч гэсэн орж суралцлаа. 1-р дамжаандаа суралцлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хоёрдугаар курс суралцлаа. Тэгсээр байтал 1989 он. 1988 оноос эхлээд социализмын задрал тавигдчихсан байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн.

Мингай -

Өөрчлөн байгуулалт гээд 1989 онд Ардчилсан Хувьсгал эхэлж байсан ийм үе дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ Хувьсгал мувьсгалд оролцоогүй ээ.

Хишигсүрэн -

Яагаад?

Мингай -

Надад шаардлага байгаагүй л дээ.

Хишигсүрэн -

Яаж хүлээж авч байсан бэ? Та Ардчилсан Хувьсгалын үеийн оюутан байна ш дээ. Хувь хүний хувьд ч Ардчилалыг юу гэж ойлгож байв? Яаж хүлээж авав? Тухайн үед Ардчиллаас төсөөлж байсан төсөөлөл өнөөдрийн өндөрлөгөөс харахад яаж өөрчлөгдөж байна?

Мингай -

Бид нар оюутан байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Мэдээж гадаад ертөнцөөс социализм тусгаарлагдмал байсан учраас тэр мэдээлэл маш бага байсан шүү дээ. Тэгээд дотуур байранд байлаа. Тэгэхэд одоогийн иргэн Ламбаа байгаа.

Хишигсүрэн -

Иргэн Лхамжав уу?

Мингай -

Иргэн Лхамжав. Энэ хүн математикийн багш байсан шиг санаж байна.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

За дээр нь одоогийн тэргүүн шадар сайд Алтанхуяг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Физикийн хүн байсан байхаа. Залуу багш нар байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ хоёр багш оюутны байранд ирж оройн цагаар яриа хийдэг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ардчилсан Хувьсгал хийх гэж байгаа. Энэ нь ийм тийм гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ингэхээр талархаж хүлээн авахаас өөр аргагүй байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхдээ үүний цаана асуудал гарна гэдгийг би гадарлаж ойлгож байлаа л даа. Ялангуяа өөрөө түүхийн мэргэжлийн хүний хувьд Хувьсгал гэдэг бол зүв зүгээр ирдэггүй юм. 17 оны хувьсгал ямар байдалтай байсан. 21 оны хувьсгал тэр бол түүхийн хичээл чинь дайны түүхийг үздэг байлаа ш дээ. Бүр эртний Грек, Ромоос авахуулаад Чингисийн түүх бүгд дайны түүх байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бүгд улс төрийн түүх байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр бүхнийг харж байхад энэ бол хүсээд байх зүйл биш эрсдэлтэй юм харагдаад байсан. Тийм учраас яс түүн дотор оролцоогүй.

Хишигсүрэн -

Дотроо бол?

Мингай -

Дотроо бол дэмжинэ. Хоёрдугаарт энэ хотоор явсан жагсаал цуглаан дотор бид нар явж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр лоозонгоо бариад олон түмний дотор явж л байсан. Улаанбаатарын төв талбайд өлсгөлөнгийн гадуур явж л байсан. Харж л байсан. Тэр олон хүмүүсийн дотор зогсож л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Жагсаалд оролцсон?

Мингай -

Жагсаалд оролцсон.

Хишигсүрэн -

Та тэгээд жагсаалд очихоосоо айгаагүй юу?

Мингай -

Эхэндээ бид нар их олон хүн явж байгаа учраас айдас төрөөгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг их төрөөгүй. Яагаад гэвэл тайван байсанд нь түүнээс сүүл рүүгээ жаахан хурцадсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Цагдаа магдаа бол нэлээн ширүүн тийшээ хандах тэр жагсаалд би оролцоогүй. Сүүлийн жагсаалд оролцоогүй.

Хишигсүрэн -

Очихдоо та Ардчиллыг дэмжиж очиж байв уу? Эсвэл сонирхож очиж байв уу? Таныг яг тийшээ юу хөтөлдөг байсан?

Мингай -

Ерөнхийдөө бол би Ардчиллыг дэмжсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дэмжсэн гэдэг утгаараа бол яахаараа дэмждэг юм? гэсэн асуулт бас байгаа ш дээ. Жишээ нь ийм асуулт надад яаж байсан. Цэрэгт явж ирчихээд гэр бүлтэй болсон. Тиймээ?

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Эхэндээ манай гэр бүлийн хүн аймгийн төвд ажиллаж байлаа. Аймгийн төвд ажиллаж байгаад нэгэнт надтай суусан хойно хаана амьдрах вэ? гэдэг асуудал бас болчихлоо ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би аймгийн төвд ирэх юмуу? Тэгэхэд ажлын байр байна уу? Байхгүй юу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Орон гэр байна уу? Байхгүй юу? гэх мэт. Гэтэл нөгөө хүн маань сум руу авч ирэх гэхээр зэрэг ажил олдох уу? гэдэг асуудал тулгарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт төрийн боловсон хүчний асуудлыг дандаа нам шийддэг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр зэрэг би сумын дарга сумын үүрийн эрхлэгч нартай очоод уулзсан чинь сумын намын хорооноос бичиг авч ир гэж байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд очиж сумын намын үүрийн ч юмуу? Дарга хүмүүс байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Орлогч дарга гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэнд очоод ийм асуудалтай бичиг өгөөч гэсэн чинь их . л айхтар юм гараад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Юу гэж байгаа юм?

Мингай -

Наанадаж намын даргын бичиж өгсөн бичиг дотор нь үсгийн алдаа байсан.

Хишигсүрэн -

За? \Инээв\

Мингай -

Тэгэхээр би өөрөө багш хүний хувьд бол ...

Хишигсүрэн -

Засаад хаячихсан уу?

Мингай -

Тийм. Засаад хаячихсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Мингай -

Засаж хаячихаад эргээд очоод тамгыг нь даруулах гэсэн чинь бөөн загнаж байгаа байхгүй юу. Намайг.

Хишигсүрэн -

Юу гэж?

Мингай -

Дарамтлаад. Чи очиж, очиж миний бичгийг засдаг намын даргын бичгийг засдаг чи ямар танхай нөхөр вэ? гэж авч байна шүү. Түүнээс болоод надад нөгөө бичиг өгөөгүй. Буцаагаад ураад хаячихсан.

Хишигсүрэн -

За?

Мингай -

Тэгээд би нөгөө эрхээ хасуулж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэх мэтчилэн нэг асуудал байсан.

Хишигсүрэн -

Бэрхшээл?

Мингай -

Нэг бэрхшээл байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За түүний өмнө бас тухайн үед бас тэргүүний сэхээтнүүдийг намд элсүүлдэг нэг юм байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд намд элсэх гээд өргөдөл өгч байсан л даа. Өргөдөл өгсөн чинь сэхээтний квотод багтаадаггүй.

Хишигсүрэн -

Аа ха. Бага боловсролтой гээд?

Мингай -

Бага ангийн багш. Энэ жил нэг л багш элсүүлнэ. Тэргүүний багшийг элсүүлнэ. Чиний жил болоогүй ч гэдэг юмуу? Иймэрхүү байдлаар үнэхээр Монгол Ардын Хувьсгалт Нам тухайн үед бол хэтэрхий нэг талыг барьсан иймэрхүү асуудал бол миний бас орчин тойронд олон болж байсан учраас олон мэдрэгдэж байсан учраас гарцаагүй би дургүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм ч учраас гарцаагүй энэ Ардчиллыг дэмжих ёстой.

Хишигсүрэн -

Бүр хувийн амьдралд тохиолдсон учраас?

Мингай -

Хувийн асуудал байгаа. Нөгөөтэйгүүр “Үнэн” сонинд гардаг өөрчлөн байгуулалтын бүхий л үзэл санааг ил тод уншиж хараад байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүнийг бусад улс орнууд дэмжээд байхад гарцаагүй нэг өөрчлөлт болж л таарна гэдэг гэхдээ нам огцорчихно, ингэнэ ...

Хишигсүрэн -

Ийм амархан юм болчихно.

Мингай -

Ийм амархан юм болчихно. Ийм том өөрчлөлт болно гэж төсөөлөөгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ямар ч байсан хэтэрхий нийгмийн нэг дарангуйллаас салах шаардлагатай гэдгийг бид нар мэдэрч л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр нь ч тэр ёсоороо болсон байх.

Хишигсүрэн -

Ер нь бол би ингэж ойлголоо. Ардчилалын үйл хэргийг та дотроо дэмжиж байсан болохоос биш гар бие оролцоод идэвхийлээд гардан оролцогч байгаагүй юм байна.Тиймээ?

Мингай -

Яг тийм нарийн түүх дотор ороогүй. Энэ түүхийн асуудлыг буруу гуйвуулж болохгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та хэдэн онд түүхийн ангийг төгссөн вэ?

Мингай -

1990 онд төгссөн.

Хишигсүрэн -

1987 онд орсон гэхээр 3 жил болоод төгсөж байгаа юмуу?

Мингай -

3 жил болоод төгсөж байна гэхээр сонин байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Ардчилал гарангуут төгсгөөд хаяж байгаа юмуу? Хаашаа юм?

Мингай -

Үгүй төгсгөөд хаяагүй. Надад ар гэрийн амьдрал бас бодогдоод.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр би анх удаа өөрөө санаачилга гаргаж өргөдөл бичлээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сургуулийнхаа захиргаанд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Их сургуулийнхаа захиргаанд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр өргөдөл дээрээ ийм үндэслэл бичсэн. Би урд нь Бага ангийн багшийн сургууль төгссөн. 4 жил сурсан. Сургууль, сэтгэл судлал заах аргын талын хангалттай мэдлэг авсан.

Хишигсүрэн -

Мэдлэгтэй.

Мингай -

Түүхийн анги чинь дотроо олон ангитай ш дээ. Музейн анги архивын анги би бол багшийн ангийг сонгож байгаа хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас би зайлшгүй багш болно. Нөгөөтөйгүүр ар гэртээ хоёр нялх хүүхэдтэй. Эхнэр хүүхэдтэй. Тийм учраас ...

Хишигсүрэн -

Төгсмөөр байна?

Мингай -

1 жил ч гэсэн хурдан суралцах шаардлага байна. Тийм нөөц бололцоо байна уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

2-рт Архангайн Багшийн сургуулийг онц сайн дүнтэй төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дипломынхаа хавсралтыг тавиад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Дээр нь Монгол Улсын Их сургуулийн эхний хоёр жилийг онц дүнтэй хаачихаж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Шат алгасаж давхар суралцах боломж олгооч гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөн. Тэгсэн чинь декан аваад ангийнхаа хамт олны ...

Хишигсүрэн -

Тэр үед декан хэн байсан вэ?

Мингай -

Я. Долгоржав.

Хишигсүрэн -

Аа за за.

Мингай -

Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад одоо элчинд явж байгаа.

Хишигсүрэн -

Кубад явж байгаа.

Мингай -

Тийм. Кубад явж байгаа. Долгоржав декан байсан. Анги хамт олноос протокол авах юм гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Танай анги хамт олон зөвшөөрч байгаа юмуу? гэдэг асуудал юм байна л даа. Тэгээд анги хамт олны хурал хийгээд протокол хийгээд намайг дэмжлээ л дээ. Миний хамт олон миний амьдралыг сайн ч мэддэг байсан учраас бүгдээрээ зөвшөөрөөд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсний дараа танхимын хэмжээнд багш нарын хурлаар оруулаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэд нар бас итгэл хүлээлгэсэн л дээ. Сайн сурч байгаа учраас боломжтой гэдэг ч юмуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд бас тойрох хуудас шиг нэг юм өгсөн. Бүх багш нараар зуруул гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зарим нь бас жижиг шалгалт авч байж зурж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зарим нь аман асуулт асуугаад зурж байлаа. Жишээ нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо миний амьдралд талийгаач сурган, сэтгэл судлалын багш байсан Бор гуай ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр хүн чи сурч чадах юмуу? гэж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд үнэндээ чадна ч гэж хэлэх хэцүү.

Хишигсүрэн -

Чадахгүй гэхэд ч хэцүү?

Мингай -

Чадахгүй гэж хэлэх ч хэцүү ямар ч байсан үзье гэсэн утгатай юм хэлж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсэн би хүүхдүүдээс шалгалт авч байна. Чи энэ сэтгүүлийг хараад сууж бай гэчихээд гараад явчихлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Темпераменттай холбоотой гурав дөрвөн хуудас материал байсан. За чи үүнийг уншаад жаахан сууж бай гэж байна. Түүнээс эргэж юм асууна гэж би бодоогүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэртэй тэрэнгүй би хангалттай үзсэн болохоор гүйлгэх маягтай дурамжхан уншаад сууж байсан чинь нэг цагийн дараа орж ирчихээд тэндүүр баахан юм цэгцлэж байснаа алив наад сэтгүүлээ аваад ир гэсэн чинь буцаагаад өгсөн чинь нөгөө сэтгүүлээс баахан юм асууж шалгаагаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Наад дотор чинь бичигдсэн тийм нэртэй хүн ямар темпераменттай хүн вэ? гэж асуугаад .

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Чапаев ямар темпераменттай вэ? гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Баахан жишээ татаж бичсэн байсан. Нөгөөх дээр чинь би сандраад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгж бодоогүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ бас уншсан юм чинь санаанд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хальт мульт хариуллаа л даа. Тэгсэн за ер нь гайгуу байна шүү гээд тэгээд гарын үсэг зурчихсан. Нөгөө тойрох хуудас дээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгсээр байгаад танхимаар яриад зөвшөөрөөд сүүлдээ ректор дээр очиж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ректор ажил ихтэй байсан юмуу? Ректор одоо Их хурлын дарга асан Төмөр-Очир байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Монгол Улсын Их Сургуулийн проректор. Хамгийн сүүлд 1989 оны 5 сарын 19-ний өдөр би 28 настай өдөр надад проректор шууд нэг жилийн хугацаатайгаар туршилтын шугмаар суралцуулъя гээд зөвшөөрөл өгсөн шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр бол надад амьдралын ...

Хишигсүрэн -

Боломж?

Мингай -

Их л том боломж байсан юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр итгэлийн даахаас өөр арга байхгүй. Нэгэнт хүссэн юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр ачааллыг даагаад 3-р курсдаа би гурав дөрвийг зэрэг суралцаж явахаас өөр аргагүй болсон. Урьдчилж шалгалт шүүлгээ өгнө. Асуудал их л байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Их ч ядарлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би урд нь ярьж байсан ш дээ. Өмнөх төгсөлт 4 жилээр төгссөн гээд тэгэхээр зэрэг төгсөлт байхгүй учраас надад алгассан нэг жил нөгөө завсрын нэг жил гээд хоёр жилийн боломж гарч ирээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд Монгол Улсын Их сургуулийг 3 жилээр төгссөн дөө.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд та ганцаараа төгссөн үү? Тэр хавар?

Мингай -

Биш дээд талынхаа ангийхантай.

Хишигсүрэн -

За тэгээд нэг юм төгсөөд ...

Мингай -

Тэгээд төгсөөд их сургуулийнхаа дипломаа аваад ...

Хишигсүрэн -

Нутаг яваад?

Мингай -

Нутаг яваад очсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Очсон. Дээд боловсрол эзэмшлээ. Давхар мэргэжилтэй боллоо. Сумаасаа аймгийн төв хотын төв бараадаж амьдаръя гэсэн бодол төрөөд авгай ч тийм санал гаргасан. Тэгээд очоод Ардын Боловсролын хэлтсийн даргадаа учир байдлаа хэлээд аймгийн төвд ажилламаар байна гэсэн чинь, бас л орон тоо гарахгүй байсан үе байна л даа.

Хишигсүрэн -

Багшийн орон тоо?

Мингай -

Багшийн орон тоо гарахгүй байсан. Тэгэхэд Боловсролын газар одоо би ажиллаж байгаа арга зүйн кабинет гэдэг шинэ байгууллага байгууллагдаж байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Боловсролын хэлтсийн дарга миний бичиг баримтыг авч үзээд итгэл хүлээлгэсэн юмуу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

1-рт чи урд нь багшилж байсан юм байна. Туршлагатай юм байна. Хоёрын хоёр сургуулийн онц сайн дипломтай төгссөн юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас ийм хүнийг дэмжих ёстой. Чи бол яваандаа өсөх ирээдүйтэй юм байна. Багш нарыг чадамжуулах арга зүйн кабинетэд ажиллаарай. Шууд томилсон доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүнээс хойш хоёрдахь жилдээ салбартаа түүх нийгмийн ухааны багш нартаа арга зүйгээр хангадаг.

Хишигсүрэн -

Ерөөсөө түүхийн багшийн ажлыг хийгээгүй юм байна ш дээ?

Мингай -

Түүхийн багшийн ажлыг хийгээгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Та үндсэндээ нийгмийн ухааны сургалт одоо бүх хэлбэрээр заах аргын хувьд ч агуулгын хувьд ч өөрчлөгдөж байгаа энэ хорин жилийн Баян-Өлгий аймгийн бүх сургалтын бодлого хариуцаж байна ш дээ.

Мингай -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Энэ тухай?

Мингай -

Хэдийгээр тийм ажилд томилогдсон ч гэсэн анхны жилдээ их бэрхшээлтэй байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэхээр 1-рт би түүхийн ангиа төгсчихөөд 1 жил ч гэсэн түүхийнхээ багшаар ажиллаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр ажиллаж байгаа багш нарын ажил байдлыг зохицуулна гэхээр бас хүндрэлтэй байсан. Тийм учраас надад дахиад туршлага хуримтлуулах шаардлага гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас би эхлээд багш нарынхаа хичээлд нь суугаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ялангуяа сайн багш нарынхаа хичээлд суугаад угаасаа тэр үеийн шаардлага ч тийм байсан. Жил болгон төдөөс төдөн багшийн хичээлд сууна гэсэн төлөвлөгөөтэй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас олон багшийн хичээлд суугаад тэд нарт бас чадах чинээгээрээ урд өмнөх юмаа харж байгаад зөвлөөд арга зүйн талаас.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энд нэг тус болсон зүйл гэхээр ер нь их дээд сургууль төгсөж байгаа багш нарын заах аргаас бага ангийн багш нарын заах арга маш сайн байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Мингай -

Тэр туршлага, өмнөх ажилласан юм надад байсан учраас надад зарим талаараа хүндрэл биш байсан. Багш нартаа зөвлөж бас сайн багш нараас зөвлөгөө авч ингэсээр байгаад 2 жилийн хугацаанд туршлага хуримтлуулж 3 дахь жилээсээ багш нар маань хүлээн зөвшөөрөөд ер нь энэ чинь бас таны хариуцсан хүмүүс таныг хүлээн зөвшөөрнө гэдэг түүхтэй л асуудал шүү дээ. Үнэндээ би өөрөө бол тэгж дүгнэдэг юм. 3 дахь жилээс эхэлж багш нар маань намайг бололцоотой хамтарч ажиллах бололцоотой гэж дүгнээд хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж би боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд 4, 5 жил болонгуутаа улам сайн ажилласан. Улам сайн туршлагатай болсон. Олон сургалт семинараар дахиж бэлтгэгдсэн. Тэгэхээр энэ талын боловсролын бодлогыг бас олон жил авч яваадаа 1-рт бол өөртөө бахархаж явж байгаа. Өөрөө ч энэ талаар сайн мэргэшлээ. Бусад аймаг, хот олон газрын туршлагыг харлаа. Олон ч багш нарынхаа юмыг чиглүүлж ерөнхийдөө чадаж явж байна гэж тэгж болно. Тэгэхдээ бол бас хүрээгүй түвшин их байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ дотроос миний гол хийсэн юм гэхээр зэрэг 2000 онд анх удаа би бие даасан сурах бичиг зохиосон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зохиохдоо бол эхлээд би орчуулъя гэж бодож байснаа сүүлдээ зохиох тийшээгээ хандсан. Яагаад зохиох болсон бэ? гэхээр зэрэг 4-р анги одоо чинь систем өөр болоод байгаа ш дээ. Тэр үед чинь 4-р анги чинь бага анги чинь бага ангийн хамгийн дээд анги байсан. 2000 онд. 4-р ангид одоо Монгол сургуулийн 4-р ангид Эх орны түүх соёл нь мэдэгдэхгүй ингээд нэртэй Монголын түүх ордог байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр зэрэг түүнийг уялдуулж бас нөгөө Казак үндэсний сургуулийн асуудал бас тавигдаж байсан ш дээ. Тэр үед бол. Тэгэхээр энэ үндэстний сургуульд бас боломжийн хичээл дээр агуулга хэрэгтэй гэдэг асуудал бас тавигдчихсан байсан. Казак хэл угаасаа ордог. Тиймээ? Гэтэл цаана нь дуу хөгжмийн хичээл дээр домбор хөгжим орох шаардлагатай болно. Казак дуу сурах хэрэгтэй болно ч гэдэг юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хөдөлмөрийн хичээл дээр нөгөө үндэстнийхээ хувцас, хунар оёх энэ тэр гэдэг асуудал бас орох ёстой. Ингээд агуулгын талаасаа амьдралын шаардлага ороод ирчихсэн байсан. Доороос ч тийм санаачлага гарчихсан байсан учраас 4-р ангид тодорхой хэмжээний хичээлүүд дээр энэ агуулга тусах ёстой гэдгийг манай яам бас хүлээн зөвшөөрсөн ийм үе байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр зэрэг шууд захиалга өгсөн чинь яам батлаад 4-р ангийн сурах бичгийг бол бас хэдэн багш нараас дэмжлэг аваад ерөнхийдөө бол анх удаа 4-р ангид Казак хүүхдэд бол ийм нэртэй сурах бичиг “Эх орны болон үндэстний түүх соёлын товч мэдэгдэхүүн” гэдэг Монголчлох юм бол ийм нэртэй анхныхаа сурах бичгийг зохиосон нь бол энэ ажлын нэг үр дүн гэж өөрөө боддог л доо.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны ажиллаж амьдарсан түүхийн ихэнх хугацаа ажлын түүх бол 90 оноос хойш юм байна.

Мингай -

Тийм 90 оноос хойш.

Хишигсүрэн -

Тэгэхээр социализм болон социализмын дараах үеийн улсуудын ажилдаа хандах хандлагад ямар өөрчлөлт орсон бэ? Ажил гэдэг ухагдахуун ойлголт энэ нийгмийн системээ дагаад яаж өөрчлөгдөж байгаа вэ? Танд юу бодогдож байна?

Мингай -

За миний хувийн амьдралын хувьд 1-рт бол одоо бурханд их баярлаж явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өөрөө. Яагаад гэхээр зэрэг өмнөх нэг том системийн үед амьдраад боловсролыг нь олоод түүнд чинь бид нар стипент авч байж сурлаа ш дээ. Тэгэхээр тэр бүх боломжуудыг миний амьдралд ашиг нөгөөтэйгүүр социалист нийгэм маань одоо сая өмнөх сурч байсан, цэргийн алба хааж байсан, ажиллаж байсан бүх үе социализм яг ид цэцэглэсэн энэ үе шүү дээ. Оргил үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр зэрэг тэр хүмүүжлээр асар том хүмүүжсэн. Түүнийг бас зүгээр ч нэг хальт мулт биш 91 онд олон талаас нь харах 30-аад насны хүн чинь юмыг бол нэлээд тал талаас нь харах амьдралын ч туршлага, тэр хэмжээний ч онол мэдлэгтэй байсан үед бол зүгээр нэг мухар сохроор биш яагаад гэвэл нөгөө 30 хэдэн настай 90-ээд оны үед Ардчиллыг дэмжинэ гэдэг цаанаа бас нэг улс төр нийгмийн юм суучихаад байгааг харуулж байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр ид сайхан залуу насандаа тэр бас гоё нийгэм байсан юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хэдийгээр би дотроо шүүмжлэх юм байгаа боловч авах юм их байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Жишээ нь?

Мингай -

Жишээ нь одоо тэр хөдөлмөрийн зах зээлд хүнийг одоо манайх чинь 2,5-хан сая хүн амтай шүү дээ. Өнөөдөр ингээд бодоход Монгол орон ажиллах хүчнээр дутна гэхээс биш илүүдэнэ гэж баймааргүй шүү дээ.

Хишигсүрэн -

Илүүдэнэ гэж баймааргүй.

Мингай -

Гэтэл байгаад байдаг. Үүнийг бол социализмын үед нарийн зохион байгуулж байсан. Сургах хүмүүжүүлэх гээд асар том юм байсан л даа. Эргээд 30 хэдэн насанд нөгөө өөрчлөн байгуулалт явагдаад Ардчилсан Хувьсгал ялаад өөр нийгэм лүү ороод ирлээ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Жигдрэх гэж удлаа шүү дээ.

Мингай -

Түүнийг би боломжийн насандаа хүлээж авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

30 хэдэн нас бол зах зээлд ч гарах боломжтой. Зах зээлийн эхний үе нэлээд бэрхшээлтэй үе байлаа шүү дээ. Жишээ нь 1993, 94 онд Эрээн гарч наймаа хийхээр ажлынхаа завсраар явлаа шүү дээ. Яагаад гэвэл бүх хүн наймаачин болж байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн.

Мингай -

Түүнд бас орох жишээтэй. 1990 онд 60, 70 гарсан хөгшчүүдэд бол хэцүү байсан шүү дээ. Аа залуучуудад бол нөгөө нийгмийг үзээгүй учраас асуудал бас байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хэдийгээр нийгэмд хэрэгтэй байгаа ч гэсэн Боловсролын байгууллагад ажиллаж байгаа манай Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэст ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь бол тэр үед бэлтгэгдсэн сайн боловсон хүчин байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо ч гэсэн тэр Архангайд сурч байсан, нөгөө талаас Ардчиллын сөрөг тал ч байж магадгүй л дээ. Казак хэлний бага ангийн багш нарыг Баян-Өлгий аймагт бэлдэх хэрэгтэй гэдэг асуудал тавигдаад ...

Хишигсүрэн -

Баян-Өлгийн Багшийн сургууль?

Мингай -

Тэгээд Баян-Өлгийн Багшийн сургууль 1990 онд байгууллагдсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэр сургууль одоо ер нь ямар байна?

Мингай -

Тэр сургууль яахав түүхэнд үүргээ гүйцэтгэсэн л дээ. Гүйцэтгээд ч явж байгаа байх л даа. Аливаа юмны цаана эрсдэл дагалдаж явдаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эхэндээ хүмүүс маш сайн хүлээж аваад маш сайн хүүхдүүд элсээд аягүй шилэгдсэн хүүхдүүд элсээд ...

Хишигсүрэн -

Аа ха. Сайн багш нар гараад?

Мингай -

Сайн багш нар томилогдож байсан учраас эхний 10 төгсөлт бол сайн багш нар гарсан шүү.

Хишигсүрэн -

Би Бөхмөрөн сумын хүүхэд. Бөхмөрөнд Баян-Өлгийн Багшийн сургууль төгссөн хүүхдүүд зөндөө байна ш дээ.

Мингай -

Тэгсээр байгаад зөвхөн Баян-Өлгийн Багшийн сургууль биш Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Багшийн сургууль гэж байгууллаа шүү дээ. Хэдийгээр зах зээлийнхээ зарчмаар боловсон хүчний илүүдэлтэй байгаа нөгөө талаас чанарыг шилж авах гэдэг зах зээлийн зарчим шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэтэл өнөөдөр чанарыг шилж авах биш хэн ямар намын хүн байна? Хэн цаанаа ямар хамгаалалттай байна? Хэн ар өврийн хаалгатай байна гэдгээр асуудал шийдэгдэж байгаа учраас эргээд Монголын Боловсролын түүхэнд хар хуудас болохоор ийм хар юм гэж бодож байгаа шүү. Сүүлийн 10-аад жилд манай Монголын Боловсролын салбар зөвхөн манай Баян-Өлгий аймаг биш нэлээд хар бараан сүүдэр авч ирсэн ийм үе гэж боддог юм.

Хишигсүрэн -

Одоо буцаад жигдэрч байна уу?

Мингай -

Одоо ...

Хишигсүрэн -

Сайжрах төлөв байна уу?

Мингай -

Боловсрол чинь өөрөө маш удаан хугацаанд өөрчлөлт авч ирдэг ийм салбар шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хурдан өөрчлөж болдоггүй?

Мингай -

Хурдан өөрчлөж болдоггүй. 5 жилдээ энэ бэрхшээл үргэлжлэх байх гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Аа гэхдээ өөрчлөлт бол менежменттэй холбоотой гэж ярьж байгаа ш дээ. Төрийн бодлого сайн иргэд түүнийг сайн хэрэгжүүлж чадах менежмент байх юм бол өөрчлөж бас болно. Болно. Гэхдээ харамсалтай нь энэ асуудал сөргөөр эргээд байгаа. Монголд олон намын, би сүүлд явсаар байгаад 2000 онд Монгол Ардын Хувьсгалт Намд гишүүнээр элссэн хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо 10-аад жил энэ намын гишүүнчлэлд байгаа. Дэмждэг. Аа гэхдээ сүүлийн 2 жилд төрийн жинхэнэ албан хаагч болсон учраас шууд түтгэлзээд байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Намын аливаа юунд нэг их хошуурч ороогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Би цээжиндээ Мусалман шашинг шүтдэг ч гэсэн нарийн жаяг ёс дэгийг нь мэдэхгүй.

Хишигсүрэн -

Сайн мэдэхгүй?

Мингай -

Сайн мэдэхгүй дагахгүй байгаа ш дээ. Одоо жишээ нь сүмд очиж тэр уншлагад нь оролцохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Түүн шиг одоо улс төрийн хувьд Хувьсгалт намыг сонгосон боловч ...

Хишигсүрэн -

Сонгосон боловч ...

Мингай -

Гэхдээ үүнийг сонгохдоо Хувьсгалт нам бол Ардчлагдсан нам гэж би бодсон л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сүүлдээ дотоод зөрчил болоод эхэлж байна ш дээ.

Хишигсүрэн -

Эхэлж байна уу? Яаж байна? Нам танд ямар санагдаж байна? Ардын намын саяны хурал, нэр өөрчлөлт?

Мингай -

Их олон юм надад таалагдахгүй байгаа. Хийж байгаа үйлдлүүд нь ихэнх нь Ардчилсан биш байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Монголын нийгмийн олон нийтийн адил би бас тийм бодолтой байгаа. Ардчилсан нам, Ардчилсан намын гишүүд түүний бодлого шийдвэр дотор алдаатай зүйл бас их байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Тийм учраас би аль алийн шүүмжлэлтэй талаас нь харж хүлээж авдаг хүн л дээ. Сайныг нь аль алийн дэмжих ёстой. Аль аль талын шүүмжлэлтэй зүйлийг хэтэрхий нэг талыг барьж улаарч болохгүй гэсэн байр суурин дээр ханддаг. Өөрийнхөө боловсролынхоо салбарт, хүүхдүүдэд ийм хар бараан сүүдэр битгий тусаасай гэж багш хүний хувьж үзэж явдаг. Миний үзэл бодол ийм л байгаа.

Хишигсүрэн -

Би таныг нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй хүн учраас ажиглаж байгаа байх л даа. Одоо жендерийн асуудал гэж яриад байна ш дээ.

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

Социализмын үеийн эмэгтэйчүүдийн байр байдал, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, таны эмээгээс эхлээд ээж, эхнэр охины үед тиймээ? Хамт ажиллаж байгаа, амьдарч байгаа нийгэмд ямар өөрчлөлт орж байна? Эмэгтэй хүний байр байдалд орж байгаа өөрчлөлт зэрэгцүүлээд эрэгтэй хүн дээр харахад ямар юм харагдаж байна? Бас Казак ард түмний дунд. Тиймээ? Казакуудын дунд?

Мингай -

Тийм.

Хишигсүрэн -

Социализмын үед тогтсон хэв маяг өөрчлөгдөж байна уу?

Мингай -

Халх төв хэсэгт байгаа хүмүүсийг тэнд байгаа Казак хүмүүстэй харьцуулж бас үзэж болно л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Миний бодоход бол харьцангуй хоцронгуй байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцоод, нийгмийн идэвх санаачлага ч гэх юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ бол манай аймагт төв болон бусад аймгуудаас харьцангуй доогуур гэж би боддог юм. Ингэж өөрөө харж явдаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энд уламжлал гэдэг бол олон зуун мянган жил тогтсон асар ...

Хишигсүрэн -

Бат бөх ...

Мингай -

Хамаагүй ч эвдэж болохгүй хэвшил шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр бас 1-рт нөлөөлж байгаа байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

2-рт бол Баян-Өлгий аймаг бол ер нь боловсон хүчний, дипломтай гэдэг боловсон хүчин социализмын үед дүүрчихсэн аймаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хангалттай боловсон хүчний нөөцтэй аймаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Говийн аймгуудыг бодоход хамаагүй боловсон хүчний нөөцтэй аймаг л даа. Сүүлд тэр нөөц нь бүүр нэмэгдчихээд байгаа. Зах зээлээ дагаад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм учраас Баян-Өлгий аймагт харьцангуй ялангуяа дээд боловсрол эзэмшсэн ажилгүйчүүдийн тоо өндөр байгаа. Хар бор ажил хийхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бусад ажлын байр олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ их ажилгүйчүүд дотроос мэдээж өрх толгойлж байгаа эрчүүд нь аль болох ажлын байртай болчихож байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нөгөө талаас эмэгтэй хүний гэрийн үүрэг бас байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хүүхэд гаргах, төрүүлэх ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эргээд тэднийг өсгөх хүмүүжүүлэх гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр уламжлал угаасаа манайд их байдаг. Голцуу ээж нар хүмүүжүүлдэг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өнөөдөр Баян-Өлгий аймагт, зарим статистик мэдээнд би итгэдэггүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Худлаа өсгөж мэдээлдэг юм бас их байдаг л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ сургууль цэцэрлэгт хамрагдалтаараа харьцангуй доогуур шүү дээ. Энэ бас нэг юм хэлээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэхээр цаад талд нь гэрийн ажилтай эмэгтэйчүүд их байна гэдэг нь харагдаад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Заавал хүүхдээ цэцэрлэгт өгөх шаардлага байхгүй. Аймгийн төв дээр ч гэсэн гэрийн эмээ нар хүүхдээ өгөхгүй байгаа. Хүүхэд өөрөө хүсэхгүй. Амьдралын шаардлага гарахгүй бол өгөхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ утгаараа манай аймагт эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй доогуур.

Хишигсүрэн -

Өмнө нь ямар байсан юм? Социализмын үед?

Мингай -

Өмнө нь бүүр доогуур байсан. Бүр ч дор байсан. Гэхдээ алаг цоог бол ганц нэг эмэгтэйчүүд байсан. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоо манай аймагт нэлээд доогуур.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа Казакуудын дунд одоо юу гэдэг юм? Монголчуудтай харьцуулахад халхуудтай харьцуулахад ч юмуу? Ойрхон байгаа дөрвөд, урианхайтай харьцуулахад ч юмуу? Юугаараа онцлогтой вэ?

Мингай -

За энд бол юу гэх юм бэ? дээ. Тэр уламжлалын онцлог байгаа байх. Уламжлалын онцлог гэхээр зэрэг уламжлалаас бас ер нь түүхэн явцдаа бас гээгдсэн, нэмэгдсэн юмнууд бас байгаа байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энд дээр би нэг юм зүгээр өөрөө түүхч хүнийхээ хувьд бас түүх гэдэг бол эцсийн, эцэст үнэнээрээ үлдэх ёстой байхгүй юу. Үнэнээрээ түүх бол үнэн байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үнэнээрээ түүх бол сайн түүх байх ёстой гэдэг үүднээс бүх юм түүнээс тухайн үед байсан нэг юмыг арай өөр маяг болгоод өөрчлөх ялангуяа түүхч хүний хувьд угаасаа таарахгүй. Сайн ч бай, муу ч бай болсноороо байх ёстой. Яг тэр үйл явдлаараа яг тэр төрхөөрөө байж байх ёстой. Тэгэхээр зэрэг одоо энд амьдарч байгаа манай Казакууд дийлэнх нь Муслама шашин шүтдэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр зэрэг Муслама шашныхаа жаяг дэг дотор бас их хатуу, хатуу юм байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр нь одоо хүртэл зөвхөн шашин төдийгүй ахуй амьдрал, ёс заншилд ихэнх нь ороод ирчихсэн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За тэгэхдээ тэр Арабын ертөнцийн Муслама шашинтнуудыг бодоход харьцангуй шал ондоо Мусламанчууд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өнөөдөр одоо бид нарт олон зүйлийг бол шашны жаяг дэгт зохицуулахаасаа илүү ёс зүй, ахуйн асуудлыг зохицуулаад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр олон жил нүүдэлчний нөхцөл байдалтайгаар дасчихсан тэр хэв маяг зохицуулаад байгаа гэж би бол өөрөө тэгж хардаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ер нь тийм ч байгаа. Тэр утгаараа нөгөө эмэгтэй хүмүүсийн үсийг нь боох барих, үс гаргахгүй байх энэ тэр гэдгээсээ илүү гэрийн нөхцөлд гэрийн ажил гэдэг утгаараа бол эмэгтэйчүүд бол илүү их тэгж ханддаг тал байгаа.

Хишигсүрэн -

Гэрээс гаргахгүй?

Мингай -

Гэрээс гаргахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За нөгөөтэйгүүр бас угаасаа бас тэр юун яачихсан юмуу? Эмэгтэй хүмүүс ч гэсэн гэрээс гарч идэвхтэй байр суурь тийшээ нэг их хандахгүй байгаа. Тэгэхээр ялангуяа хуучин социализмын үед одоогийн хөдөөний нөхцөлд бол энэ жаяг бол давтагдсан хэвээр байгаа. Байгаа боловч 90-ээд оноос хойшхи сая боловсролын шинэчлэлийг дагаж гарсан нэг талдаа эерэг, нэг талдаа сөрөг юмны нэг нь бол угаасаа Монгол даяар шүү дээ. Тэр юм бол манай аймагт мөн адилхан байгаа. Одоо их, дээд сургууль төгсөж байгаа 11 төгсөөд элсэж байгаа хүүхдүүдийн маань 60-70% нь эмэгтэй хүүхэд байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Эмэгтэй хүүхэд байгаа.

Хишигсүрэн -

Баян-Өлгийд бас ийм байна гэж үү?

Мингай -

Бас ийм байгаа. Нийт төгсөгчдийн одоо ингээд жишээ нь бид нар ялангуяа манай боловсрол багш нарын салбарт илүү мэдрэгддэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо ингээд бид нар судалгаа хийгээд үзсэн л дээ. 600-аад ажлын байргүй багш нарыг бодохоор бараг 80-ад хувь нь эмэгтэй хүн байгаа.

Хишигсүрэн -

600 багш ажлын байргүй байгаа юмуу?

Мингай -

Ажлын байргүй.

Хишигсүрэн -

Энэ их олон багш хаанаас гараад ирэв? Нэг аймгийн хэмжээнд.

Мингай -

Нэг аймгийн хэмжээнд шүү дээ. Энэ чинь харин тэгээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

90-ээд оноос хойшхи боловсролын бодлого алдагдсан?

Мингай -

Бодлого алдагдаад хуримтлагдаад хувийн их, дээд сургууль дээр нь очиж, очиж Баян-Өлгий аймагт бүхэл бүтэн коллеж ...

Хишигсүрэн -

Багшийн коллеж баригдаад?

Мингай -

Түүний чинь бараг 90% нь манай аймгийн төгсөгчид байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа?

Мингай -

Увс, Ховдыг эс тооцох юм бол.

Хишигсүрэн -

Ер нь ганц сургуулийн төгсөгчид?

Мингай -

Тийм байгаа.

Хишигсүрэн -

Хоёулаа яриагаа завсарлаад үргэлжлүүлье. Ярилцлага № 02

Мингай -

Түрүүн ярилцлаганы эхэнд би ярьж байсан. 2 эгчтэй, нэг дүүтэй гээд тэгээд тэдний үр сад бүгдээрээ энд сууж байгаа.

Хишигсүрэн -

Танай хамаатан садангуудаас Казакстан яваагүй юу?

Мингай -

Манай хамаатан садангаас хүн байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг цаашдаа яах юм бүү мэд. Өнөө маргаашдаа надад бол тийм бодол байхгүй байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь өөрийгөө хэр Монголжсон Казак гэж боддог вэ?

Мингай -

За яахав зохих хэмжээгээр Монголжсон байгаа байх л даа. Олон юман дээр энэ мэдрэгддэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Идэж, уух, ярих хөөрөх Казакстанд би ажил, албаны болон хувийн шугамаар нэг удаа, ажил албаны шугамаар хоёр ч удаа очсон л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд хичнээн Казак хүн байлаа ч гэсэн Казак хэлний онцлог байдаг л даа. Одоо манай Монгол орон гэхэд чинь баруун талаараа соёлын ялгаа гардаг ш дээ

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэлгүй яахав.

Мингай -

Баруун Монгол гэхэд. Казакстанд тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Угаасаа хэл бол нэгдмэл байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэр нь бол бэрхшээл бага ойлгоход хялбар байдаг боловч Казакстаны Казак хүмүүсийн сэтгэлгээ Орос характерт идэгдчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Манайхан шиг асуудалд илэн далангүй чөлөөтэй ярих ч гэдэг юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хөрш байлаа гэхэд хөршийн холбоо гэдэг шиг. Өнөөдөр Монгол Казак хоёр айл байлаа гэхэд шууд Монгол айлынхаа морийг унаад явж байдаг ш дээ. Бид нар.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Боорцог аваад ир ч гэх юмуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Нэг мал зээлдчих хонь ирэхээр нь буцаагаад өгчихье ч гэдэг юмуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тийм чанар тэнд байхгүй байгаа юм. Тийм учраас би Монголжсон Казак. Монголын ёс жаяг дэг олон юм нь дээр одоо гахайн мах мэдэхгүй бол идчихэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эмчилгээ болон сонирхлын журмаар ганц нэг тарваганы мах идэж үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Архийг бол уучихна. Пиво бол татчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд хамаг уншсан харсан бүх юм бол одоо, би Казакаар бол сайн уншина. Сайн бичнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэвч заримдаа юм бичих гэхээр Казакаас илүү Монгол нь амар байдаг байхгүй юу. Зарим юм Монголоор шууд бууж ирэх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ ямар асуудал дээр гарсан гэхээр бага сургуулийн хоёр гурван сурах бичгийг Казак хэл рүү орчуулж хөрвүүлэх багт ч ажиллаж байсан. Дангаараа ч ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эхэндээ шууд орчуулчихаар амархан харагдаад байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жинхэнэ орчуулга хийгээд ирэхээр зэрэг олон үгний утгыг олж чадахгүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ном харах хүнээс асуух гээд зөндөө юм гарч ирсэн. Яг ярианы түвшинд харахаар амархан шиг харагдаад байгаа хэрнээ ...

Хишигсүрэн -

Бичгийн хэл ...

Мингай -

Бичгийн хэл, тодорхой заагаад ирэхээр асуудал гарч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Сая өөр улс оронд амьдарч байсан хүмүүсийн ямар үг гэх юм вэ? дээ. Шинжлэх ухааны хэллэг байдаг байх л даа. Өнөөдөр Монгол үгнээс Казак болчихсон үг бас байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Манай Монгол судлалын эрдэмтдийн дотор албан ёсоор бүртгэгдсэн чанартай социализмын үед чанартай хамгаалагдсан тоотой эрдэмтэд байгаа ш дээ. Манай Мекей багш байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Математикийн академич анхны.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Камбар гээд настай эрдэмтэн байсан. Хамгийн сүүлд амьд сэрүүн байгаагаас Базельхаан гээд эрдэмтэн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Хамгийн анхны Монгол-Казак, Казак-Монгол толь зохиосон хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Социализмын үед 70-аад оны үед.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үнэхээр сайн эрдэмтэн. Чанартай эрдэмтэн л дээ. Одоо өвчтэй болоод хэцүү байх шиг байна л даа. Бид нарт ирж юу хийж байсан. Бүүр 1992 онд шүү дээ. 1992 онд манай байгууллага дээр орж ирчихээд хэд хэдэн үг асуугаад. Бид нараас. Одоо жишээ нь Хөдөлмөрийн баатар Чой гэж хүн байсан. Манайд Хөдөлмөрийн баатар хоёр ч жолооч байсан л даа. Хоёулаа талийгаач болсон. Тэр Чой гэдэг хүн ямар мэргэжилтэй хүн вэ? гэж асуугаад байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр нь би жолооч л гэсэн. Өнөөдөр байна ш дээ. Жолооч гэдэг үг Казак үг болчихсон байхгүй юу. Жолооч гээд би Монгол аялгаар нь ярьж байна. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жинхэнэ Казакуудын дунд орохоор жолоош гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Жолоош гэхээр зэрэг халх хүн ойлгохгүй байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Өөр юм ярьж байна гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр үг нь шууд хэлэхээр ороод ирдэг.

Хишигсүрэн -

Ойлголт нь байгаагүй учраас жолооч гэдэг тэр үгийн санд тэр үг байгаагүй байх. Тиймээ?

Мингай -

Гэтэл тэр Базельхаан эрдэмтэн чинь тэгж байгаа байхгүй юу. Манай Казак үг болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бүр ярианд ингээд орчихсон. Угаасаа хэл гэдэг юм чинь олон хэлнээс бид нар авсан юм байгаа ш дээ. Жишээ нь Монгол хэлэнд бол Төвд хэлнээс орсон үг зөндөө байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Алтангэрэл гэдэг Төвд байх жишээтэй. Манайх чинь Мусламан шашны Коронь судраар дамжсан юм орж ирж байгаа. Туркийн соёлоос орж ирсэн юм байгаа. Эргээд одоо тэр сая нүүдлээр Хятадад амьдарч байсан тэр олон юм юу яаж байгаа ш дээ. Гаднаас авсан олон хүн байгаа ш дээ. Оросын олон нэр томъёо хэвээр хадгалагдаж байгаа ш дээ. Газет гэж ярьдаг бид нар сонин гэдгийг. Түүн шиг юм байгаа. Энэ утгаараа бол бид нар Монголжсон л байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгээд бид нарыг Казакстанд очиход Монголын Казакууд ерөнхийдөө өөр харагддаг гэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Зүс царайн тэр бол Монгол зүс царай харагдаад байдаг юмаа гэж.

Хишигсүрэн -

Аа ха. Монголжуу төрхтэй болчихсон? Бусад Казакуудаас? Хүний амьдралд бас онцгой сонин ер бусын гэж байх байх л даа. Таны хувьд ийм ер бусын бусдаас онцгой юм юу байна?

Мингай -

Яг өөртөө юу?

Хишигсүрэн -

Тийм. Яг таны хувьд?

Мингай -

Надад нэг их ер бусын юм байхгүй ээ.

Хишигсүрэн -

Улсууд яг ингэж хариулах юм. Надад бусдаас онцгой, ер бусын юм байхгүй гэж.

Мингай -

Гэхдээ ...

Хишигсүрэн -

Хэрвээ онцлоод ер бусын гэж үзээд яривал юу байна?

Мингай -

Онцлоод ярих юм бол уу?

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Онцлоод ярих юм бол өөрөө ингэж боддог. Нэг талдаа шүтлэг ч юмуу? Нөгөө талдаа ортой юм шиг байгаа юм. Би өөрөө бол нөгөө үхэр жилтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Эргээд үхрийн ордтой хүн байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр миний ер нь ерөнхий характер зан чанар бол ерөөсөө үхэр шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Яагаад гэхээр зэрэг хоол унд нэг их голоод байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Байгааг нь аваад идээд яваад байдаг. Монгол бол Монгол, Хятад бол Хятад энд бол их амархан дасдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

2-рт бол зан чанарын хувьд ч нэг их хэр баргийн юм их тоохгүй байх жишээтэй. Хувийн характер угаасаа хүн гэдэг амьтан хэдийгээр нэг ээж, нэг ааваас төрсөн боловч хүний давтагдашгүй юм байдаг ш дээ. Тийм байдаг. Арай жаахан содон түүх гэх юм бол ер нь ямарч хэл соёлыг бол тэр чигээр нь эзэмшихийг би зорьдог. Одоо жишээлбэл Монгол хэлтэй байхад Монголоор аль болох цэвэр ярих тэр чадварыг эзэмшин хэрвээ Орос хэл сурах юм бол мөн Оросын тэр хэллэгээр нь сурах иймэрхүү бага зэргийн гэхээс биш гоё тийм юм байхгүй. Тэгсэн мөртлөө домбор бариад хэдэн ая бариад дуу дуулчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Энэ бол Казак хүний хувьд тэгэхдээ Казак хүн болгон дуулахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За энд бол бас миний багшийн мэргэжлийн юу нөлөөлсөн байх л даа. Бид нарыг багшийн сургуульд байхад албан ёсоор мандалин хөгжим заадаг байсан ш дээ. Түүгээр бага ангийн хүүхдэд чи дуу заах ёстой гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм байх.

Мингай -

Тийм байсан байх жишээтэй.

Хишигсүрэн -

Тэр нь Казакуудын хувьд домбор болж хувирах уу?

Мингай -

За зүгээр ангийн бага зэргийн хорхойтой байгаа. Тэгэхдээ ан амьтны гол таслахаас бас эмээдэг.

Хишигсүрэн -

Бид хоёрын ярилцлага үндсэндээ 2 цаг гаруй ярилцаж байна. Өнөөдрийн бид хоёрын ярьсан ярилцлагатай холбоотой болон холбоогүй байж болно л доо. Ийм юмыг бас хэлж үлдээх ёстой гэж бодож байнаа гэсэн энэ аман түүх ярилцлагад үлдээчихээр хэлчихмээр юм юу байна?

Мингай -

За түүх мэдээж миний амьдарч байсан 50 орчим жилийн хоорондох түүх бол угаасаа бичгийн хэлбэрт шилжсэн үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Одоо миний төрсөн гэрчилгээнээс авахуулаад бүх юм тэртэй тэргүй байж л байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Бас ийм байдаг. Гэхдээ бүх юм бол бичгээр байгаагүй ш дээ. Ялангуяа одоо зарим ном зохиол зарим үйл явдлыг харахад социализмын үед хиймэл юм бас байгаад байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр ер нь цааш цаашдаа түүхийг бүтээхдээ шүүмжлэлтэй хандах ёстой гэж би боддог. Тэгж л явдаг л даа. Олон юманд ямар нэгэн нөлөө орчихсон байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

За олон хүмүүс ярьж байгаа. Би ч гэсэн миний ярианд ч гэсэн тодорхой хэмжээгээр байж магадгүй л дээ. Яагаад гэвэл бүхий л юмыг нарийн он цаг юугаар нь хадгалаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ямар нэгэн хүн үнэн түүх ярьж бичиж байсан ч гэсэн үнэн биш зүйл бас үлддэг жишээтэй.

Хишигсүрэн -

\Инээв\ За?

Мингай -

Тийм нэг үзэл бодлын ч юмуу? Тухайн хүний ой санамжаас шалтгаалж зарим зүйлийг мартах андуурах ...

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Асуудал байхыг би үгүйсгэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ ерөнхийдөө ноён нуруу ийм байгаа гэж үзэж байгаа.

Хишигсүрэн -

За. Үндсэндээ сайхан цэгцтэй, ойлгомжтой бид хоёрын ярилцлага бүтээлч мэдээлэлтэй ярилцлага болсон гэж үзэж байна. Баян-Өлгий аймагт хийсэн төгсгөлийн ярилцлага болж байгаа байхгүй юу. Тодорхой хэмжээнд Баян-Өлгий аймагт хийсэн энэ 10 ярилцлага энэ аймгийн 20-р зууны түүхийг хойч үед үлдээхэд хувь нэмэр болох байх. Түүхч мэргэжилтэй хүн энэ ярилцлаганд оролцсонд би бас их олзуурхаж байна. Амжилт хүсье.

Мингай -

За баярлалаа. Ер нь хугацаа бол амархан өнгөрнө. Түүх бол түүхээрээ үлдэнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мингай -

Хүн чинь бараг сар жилийн дараах юмаа мартчихаад байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Тэгэхээр энэ бол их ач холбогдолтой ажил гэж бодож байгаа. Яагаад гэвэл би байсан учраас миний түүх байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Ард түмэн амьдарсан бол ямар нэгэн ул мөр байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэхдээ түүхийг хэн ч буруутгах ёсгүй. Би бас тийм бодолтой байдаг. Яагаад гэвэл тэр цагийн тэр нийгмийн бүтээгдэхүүн учраас тэр л цаг үеэр нь түүхийг хэмжих ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Үүнийг гаднаас хэдэн жилийн дараагаар өөр хэмжүүрээр алдаа ч бай оноо ч бай үүнийг хэмжих эрх байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мингай -

Гэдэг үүднээс. Тэгээд та нарын ажилд ч гэсэн амжилт хүсье. Энэ ажил маань буян болно гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Харин тийм. Сайхан буянтай ажил гэж надад санагдаж байгаа.

Мингай -

Буян болог гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.