Sühbaatar
![](../assets/images/interviewees/990581.jpg)
Basic information
Interviewee ID: 990581
Name: Sühbaatar
Parent's name: Vanchin
Ovog: Tsors
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Ööld
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired / brigade leader, statistician, accountant
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ховд аймгийн төв Жаргалант сум тэ?
Сүхбаатар -
Тийм.
Отгонбаяр -
Жаргалант сумын Буянт багд... эхэлчих, тийм, одоо эхэлчих... За Ховд аймгийн төв Жаргалант сумын Буянт багийн...
Сүхбаатар -
За Ховд аймгийн Жаргалант сумын Буянт аймгийн нутагт оршин сууж байгаа өндөр настан миний түүхийн холбогдолтой зарим нэгэн зүйл асуухаар хүрэлцэн ирсэн илэрхий цагт ч багш үнэтэй, энэ цагт ч багш үнэтэй. Ийм учраас багш та бүгдээ судалж сурталчилж яваа, Монголоо гэсэн сэтгэлтэй яваад нь туйлын их баярлаж байна аа. Ингээд та бүгдээс бас төр нийгэмдээ зүтгэсэн, өн удаан жил ажиллаж, Монгол орныхоо түүх намтарыг удам судраар нь бичиж сайхан дэлгэрүүлж явахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж энэ үгээ эхэлье ээ.
Отгонбаяр -
За. За Сүхбаатар гуай таниас нэг ийм юм асуух гэсэн юм аа. Та эхлээд яг өөрийнхөө түүхийг, төрсөн цагаасаа өнөөг хүртэлх түүхийг товчхоон, нэг ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?
Сүхбаатар -
За тэгье. Би бол Өөлд Цамбагаравын өвөрт өссөн хүн.
Отгонбаяр -
Цамбагарав уулын тэ?
Сүхбаатар -
Аан, Цамбагарав уулын өвөрт өссөн, жинхэнэ Баянгол багийн нутгийн хүн. Одоо энэ хүүхдүүдтэй болуул нэг нутгийн хоёр хүүхэд ээ. Бараг цусан төрлийн холбоотой ийм улс байна даа. Манай Цамбагарав нь бол Хар мөрний дээшээ... ийм түүхэн ач холбогдолтой ийм дэлхийд нэртэй өндөртэй ийм уулын өвөрт төрсөндөө бас бахархаж явдаг юм аа. Би 1940 онд төрсөн. Тэгээд түүнээс хойш одоо бага балчир байхдаа аав ээжийн гар дээр байж байгаад бага сургууль төгсөж, бага сургуулиасаа одоо намын гишүүнээр явж бүрэн дунд боловсрол эзэмшинэ гэж сургуульд сурч, ажиллаж бригадын дарга, тоо бүртгэгчийг насаараа хийлээ. Энэ ажлаараа тэгээд тэтгэвэрт гарлаа. Ингээд одоо сайхан амьдарч байна аа. Ер нь түүхийн холбогдолтой ингэж асуусан, лавласан ийм хүнд мэдэх чадах зүйлээ ярьж хэлж, үзүүлье гэсэн ийм бодол эрмэлзлэл бол байдаг юм аа. Манайд одоо уржигдар бас нэг хүн ирлээ. Ер нь байнгын л одоо иймэрхүү юм ирээд л, яваад л уулзаж учирч л байдаг юм. Би нэг их хор холбогдол, надад муугаар нөлөөлөх юм байхгүй байх гэж би бодоод мэдэж чадах зүйлээсээ харамгүй л хэлдэг юм. Аа тэгэхдээ гадаадын хүн ирэх дээр жаахан дургүй. Монголоо гэсэн Монгол хүндээ л жигтэйхэн их дуртай. Нэн ялангуяа багш, сэхээтэн хүмүүстэй харьцахдаа их дуртай ийм хүн. Ер нь одоо Монголын маань ард түмэн өнөөдрөөс эхлээд одоо мөн өнөөдөр МАХН-ын 26-р их хурал хуралдлаа. Түүхэн үйл явдал. Тэр чинь мөн нэг л түүхийн баримт. Монголын ард түмэн бол дан энх сайхан замаар өдий болж ирсэн юм биш ээ. 1932 онд хувьсгалын хүрээний эсэргүү гэдэгт... Монголын ард түмнийг хэлмэгдсэн үедээ маш их хэлмэгдүүлсэн. Энэ хэлмэгдсэн асуудал бол ер нь үнэндээ арга буюу төрийн эсрэг асуудал гаргасан хүн ч хэлмэгдсэн байх. Зүгээр хэлмэгдсэн улсууд маш их бий. Эцсийн эцэст Монголын ард түмэн тэнд нэг хэд гурван цааснаас ах дүү амраг саднаа өгсөн болоод л засагдаад өнгөрч байх шиг байна. Энэ бол насан туршид, одоо байнгын бодолд байх ёстой ийм гашуун туршлага гэж ингэж боддог юм аа.
Отгонбаяр -
За Сүхбаатар гуай нэг, та бид хоёрын өнөөдрийн ярих гол сэдэв болохоор таны амьдралын туршид Монгол дахь энэ шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн бэ? гэдэг ийм асуудал аа. Тэгээд би эхлээд таниас нэг ийм юм асууя гэж бодож байна. Танай ээж аав шүтлэгтэй хүмүүс байсан уу? Тэр талаар юу мэдэж байна вэ?
Сүхбаатар -
Манай аав ээж бол шүтлэг муутай хүн байсан.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Төрийн хар хүн гэж нэг хүн байдаг байлаа. Төрийн хар хүн гэж тэр хар хүн гэдэг хүн л байсан. Бас одоо нам улсад ажил хийж, хөдөлмөрлөдөг ийм байсан учраас тэр талд бол төдий нэг их сайн шүтэж биширдэггүй. Яадаг вэ? гэх дээр жинхэнэ ойрдын төрөл садангын лам нарыг нь аваачаад хэлмэгдүүлээд алчихсан учраас лам шүтлэгийг манай аав их тоодоггүй ийм хүн байсан. 78 нас хүртлээ байж байгаад нас барсан. Энэ түүх намтрыг нилээн мэддэг хүн байсан. Тэрнийг надад их ярьж хэлдэг ийм хүн байсан. Энэ ер нь шарын шашин гэдэг асуудал болуул нилээн тухайн үедээ орчин цаг үедээ болж л байсан түүх. Аа тэгээд дараадаар нь энийг чинь энэ талаар чинь бараг ярьж хэлдэггүй үе байлаа ш дээ. Тэр социалимзын үед чинь бол энийг их яригддаггүй, хэлддэггүй нуувар яригддаггүй ийм байлаа. Харин 1990 оноос хойш энэ чинь ... шашин төр хоёр хоорондоо холбогдож, хүн ардын сэтгэл санаа ч гэсэн өөдрөг болж, тэрийгээ шүтдэг биширдэг болсон ийм түүхтэй юм гэж би ингэж боддог юм.
Отгонбаяр -
Та эмээ өвөөгөө мэдэх үү? Аавын чинь, ээжийн чинь аав ээжүүд?
Сүхбаатар -
Мэдэхгүй ээ.
Отгонбаяр -
Мэдэхгүй юу?
Сүхбаатар -
Мэдэхгүй.
Отгонбаяр -
Аанхан. Аав ээж чинь юу хийдэг, малчин хүмүүс байсан тэ?
Сүхбаатар -
Малчин хүн байсан.
Отгонбаяр -
Аа ер нь бол тэр хүмүүст мал хуй гаргах ч гэдэг юм уу, гэрт нь бурхан тахил байсан уу?
Сүхбаатар -
Байсаан байсан.
Отгонбаяр -
Тийм үү?
Сүхбаатар -
Бурхан тахил байсан. Тэр бурхан тахилыг манай аав өнгөрөхийн урдхан бид энийг чинь шүтэж явж чадахгүй ээ гээд Улаанбаатар хотод очоод ганданд аваачаад өгчихнө өө гэж хэлээд аваад явсан... яахав ээ гэж би ингэж хэлээд өгөөд явуулсан. Ийм одоо бодолтой. Энэ бол тэрийг манайд гай болж, бузар булай болсонд нь зайлуулсан юм биш. Гагцхүү нэгдүгээрт энэ улс орны бүгдийн хар жишээ нь байна, хоёрдугаарт одоо тэгээд энэ хүүхдүүд би нүд аничих дээр эд нар чинь энийг хадгалж хамгаалж байж чадахгүй. Толгой түрүүг нь дээш доош нь харуулах, буруу зөрүү хадгалах хамгаалах гэсэн асуудлаас болж шалтгаанаар ингээд бид нар бүгдийг нь тийш нь хөдлүүлчихсэн юм аа.
Отгонбаяр -
Хэдэн онд?
Сүхбаатар -
1978 онд.
Отгонбаяр -
Хотод тэгээд ганданд аваачаад өгчихсөн юм уу?
Сүхбаатар -
Ганданд аваачаад өгчихсөн.
Отгонбаяр -
Аав чинь аваачиж өгсөн үү?
Сүхбаатар -
Аав өөрөө биеэрээ. Тэр яагаад вэ? гэх дээр манай Өөлдын 5 шүтээн гэж байдаг. Тэр шүтээнийг нь тахих ёслол дээр өөрөө оролцож явсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Өө за.
Сүхбаатар -
Тэрэндээ аваачаад өгчихсөн л гэж хэлсэн. Тэндээ аваачаад өгчихсөн л байдаг байлгүй. Тэрийг нь би өгчихөв үү? л гэсэн өгчихлөө л, сайхан хүлээж авлаа л. Дашжамц гэдэг лам хүлээж авлаа л гэж хэлсэн. Манай тэр лам одоо ч байж байгаад тэр ... лам байгаа. Тэр хүн хүлээж авлаа л гэж хэлсэн. Ийм л түүхтэй байна.
Отгонбаяр -
Тэр Өөлдийн 5 шүтээнийх нь түүхийг та мэдэх юм уу?
Сүхбаатар -
Өөлдийн 5 шүтээний түүх, Өөлдийн 5 шүтээн гэдэг байсан. Нэг нь хулгайд алдагдаад зандан модоор орлуулсан түүхтэй тийм шүтээн байдаг юм гэсэн. За бидэнд яахав зурагтаар нэг харуулсан. Би нэг хотод явж байхдаа нэг харсан чинь урдуур нь хадгаар бүтээчихсэн ийм л урт шар юм л байсан. Тэрэн дотор 5 шүтээн байдаг л гэж...
Отгонбаяр -
Хаана?
Сүхбаатар -
Улаанбаатарт?
Отгонбаяр -
Ганданд уу?
Сүхбаатар -
Аан ганданд.
Отгонбаяр -
Аан за.
Сүхбаатар -
Аан тэгээд тэрийг чинь манайхан сүсэгтны холбооны тэргүүн нэртэй суманд тийм юм байлаа. Тэгээд би бас тэрнийг энд нутагтаа авчрах санаатай бас Баянбат гэдэг ламд манай ... тэрэнд бас хүсэлт тавьсан. Тэрийг нь авч үзэж байсан чинь та нар харж хамгаалж чадахгүй. Өөрийн гэсэн барьсан сүм байхгүй учраас та нар энийг харж хамгаалж чадахгүй. Энэ чинь сүлдтэй, хамгаалалттай, харуултай, номтой дүрэмтэй байдаг юм. Энэ чинь болохгүй ээ гэж хэлсэн. Тэгээд бас ч үнэн байх гэж бодоод тэгээд би аваа ч үгүй. Одоо тэр 5 шүтээн Улаанбаатар хотын ганданд байдаг юм. Тэндээ байгаа.
Отгонбаяр -
Та тэр нутгийнхаа Сүсэгтний холбооны тэргүүн юм уу?
Сүхбаатар -
Сүсэгтний холбооны тэргүүн байсан юм. Одоо харин...
Отгонбаяр -
Анх яаж болов?
Сүхбаатар -
Үгүй ээ яахав дээ, энэ ерөөсөө нэг л хурал хийж яваад л тэгээд л одоо надыг Сүсэгтний холбооны тэргүүн болгоно оо гээд л баахан хөгшчүүл, эмгэчүүл гараа өргөчихлөө. Би тэрийг чинь учир ухааныг нь ч мэдэхгүй.
Отгонбаяр -
Хэдэн онд?
Сүхбаатар -
Тэр чинь за байз, 1969 онд юм байна.
Отгонбаяр -
1969 онд биш 1989-1990 онд биш үү? Сүсэгтний холбооны тэргүүн гэхээр чинь.
Сүхбаатар -
Үгүй ээ, тэр чинь бүр нуувар байсан юм.
Отгонбаяр -
Аан за.
Сүхбаатар -
Нуувар бүтээсэн юм. Тэр яасан бэ? гэх дээр тэр чинь нөгөө ахмадын гэж одооны энэ 10 сарын 1 шиг тэмдэглэдэг барьдаг юм байсангүй шүү дээ. Зүгээр нэг суман дээр нэг байж байгаад нэг Улаанбаатар хотоос нэг баахан арц хүж ирэхэд нь тэрнийг нь тарааж өгдөг юм энэ тэр гэх дээр нь улсууд гарч ирээд тэгээд хуралд сууж байгаад тэгэж байтал Сүсэгтний холбооны тэргүүн гэдэг юм сонгогдох юм гэнэ ээ. Тэгээд бараг орлогч даргатай ч байх юм гэнэ ээ энээ тэр гэсэн ийм асуудал гараад тэгээд надыг баталчихсан. Би тэнд нэг оройлж яасан ч юм байхгүй. Нэг хэдэн мал амьтан чинь ... мөнгө цуглуулаад нэг хэдэн мал өгсөн. Тэр малыг нь одоо ... Одоо энэ суманд байдаг л байх. Тэр байдаг л юм гэнэ лээ. Ийм түүхтэй.
Отгонбаяр -
Та социализмын үед одоо бригадын дарга, тоо бүртгэгч хийж явлаа ш дээ.
Сүхбаатар -
Тийм.
Отгонбаяр -
Сумандаа л бригадын дарга хийж байсан уу?
Сүхбаатар -
Сумандаа.
Отгонбаяр -
Аа тэр үед одоо намаас чинь социализмын үед сүсэг бишрэлийг их хаадаг байлаа ш дээ. Хориотой байлаа ш дээ.
Сүхбаатар -
Хориотой, хориотой.
Отгонбаяр -
Тэр талаар та юу ярих уу?
Сүхбаатар -
Тийм, маш их хориотой. Ерөөсөө тэр чинь бараг тиймэрхүү одоо юмыг хийсэн хүмүүсийг бараг л намын хорооны товчоогоор авч хэлэлцээд л ажлаас нь халах жишээтэй л байлаа ш дээ. Тэр чинь нэг хоол идэхийн тулд тэрнийг цухуйлгадаггүй л байлаа, ярьдаггүй л байлаа. Гэхдээ л бид овоон дээр очоод сүү цагаан идээгээ өргөчихдөг. Дээр гэдгийг нь манайхан Өөлдийн ёсонд дээрээ мөргөчихдөг ийм уламжлал бол байсаан. Энийг бид одоо тасралтгүй байлгасан. Яагаад вэ? гэх дээр мөн тэр тэргүүн болсныхоо дараа тэр би бас тэр талаар бүр 10 сарын 1-нд хэдэн онд билээ, 10 сарын 1-ны ахмадын хурал дээр би хэлсэн. Наадах чинь байх ёстой хурал. Энэ бол байж байх ёстой. Би та нар хийдгээ хийж бай, ярьдагаа ярьж бай. Энэ бол буруудах юм байхгүй ээ гээд. Яагаад вэ? гэх дээр миний хамгийн гол санаа бол манайд чинь Ховд аймгийн чинь одоо чинь их том сүм гээд л, дуган гээд л байсан. Энэ чинь цагтаа Өөлдийн л юм байхгүй юу. ... Одоо энэ Их голын хойд тал дээр одоо суурь нь байж байна. Тэнд чинь манай Өөлд байсан. Хамгийн сүүлд Өөлдийн 8 лам тэрэнд дотор сууж байсан. Зуутын Донрих гэдэг лам, өөлдийн 8 лам нийлээд 9 лам энд хурал хурж байсан түүхтэй. Өөлдийн шар сүм гэж их түүхтэй. Ийм учраас бид нар бас өөлдийн ард түмэн энийг бас нэг хаях сонирхол бас бага байдаг юм. Одоо нутгийн хөгшчүүл нилээн бурхан болж, тэр талаар мэдэж хэлэх зүйлүүд их одоо хангалт муутай л байна л даа. За гэхдээ одоо энэ бол бид нар сүүлийн үед одоо ер нь сайн морь нэг ламтай, сайн бөх нэг ламтай болж, сайн багш нэг ламтай байж байж бүтэх юм. Энэ бүгдийг үгээ хэлэхээс арга байхгүй. Энэ хүний эрхийн асуудал учраас үүнд одоо хэвээрээ байх аа гэж би л одоо бодогдож байна.
Отгонбаяр -
Та намын гишүүн байсан биз дээ?
Сүхбаатар -
Би намын гишүүн. Одоо ч намын гишүүн. Би 1961 онд цэрэгт очоод 1962 онд Улаанбаатар хотод Нийгмийг хамгаалах яамны хурандаа генерал Жамбалдорж гэдэг хүнээс шагналаар батлах авчихсан. 1962 оны намын гишүүн хүн би. Та нарын түрүүний... тарааж... сууж байлаа. Энэ намд одоо он удаан жил байчихлаа.
Отгонбаяр -
Социализмын үед тэр намын гишүүд чинь хөдөө орон нутагт тэр сүсэг бишрэлийн асуудлыг их хянадаг хүмүүс байсан байх.
Сүхбаатар -
Ер нь одоо хүний үгэнд дуртай, муухан үгэнд дуртай ийм хүн бол нэг нэгийгээ матах, цааш нь одоо бригадын дарга мөртлөө л ийм юм хэлж байна, тоо бүртгэгч мөртөө л ийм юм хэлж байна гэсэн асуудлууд бол их байсан. Их муу. Зарим нэгэн үедээ бид бас асуултанд ороогдоод л, асуугдаад лавлагдаад товчоогоор ордог байлаа. Энийг ч нуух юм алга. Бид тэр хөдөлмөрийг зөвхөн өөртөө хөдөлмөрлөж байсангүй хүний төлөө. Хүний төлөө л. Тэр багийн чинь ард түмний... гэдэг чинь тэр багийн сайн сайхны төлөө л одоо яана шүү дээ. Манайд бол сайн сайн лам нар байсан.
Отгонбаяр -
Тэр лам нар бүгд нууц байсан тийм ээ?
Сүхбаатар -
Нууц байсан. Ер нь одоо Жамбажамц гэж сайхан лам хөгшин байлаа, Суман гэж одоо энэ ...-ын аав нэг сайхан хүн байлаа. Өө тэгээд одоо Чойжин, Түвдэн гээд сайхан лам нарууд байсан. Жамц гээд. Тэр үеийн лам нар чинь одоо ... Ийм түүхтэй холбогдолтой юм.
Отгонбаяр -
1990 онд ардчилал гарч ирээд юу өөрчлөгдөх үеэр та хаана, сумандаа байсан уу?
Сүхбаатар -
Сумандаа байсан.
Отгонбаяр -
За тэр үеэр суман дээр юу болов? Тэр үеэр хүмүүсийн одоо нөгөө сүсэг бишрэлийн асуудал яаж өөрчлөгдөв?
Сүхбаатар -
Тэр чинь ерөөсөө хүн чинь хөрөнгөн дээр л бүх асуудал тогтдог юм байсан байна лээ. Яагаад вэ? гэх дээр нөгөөх малаа өмчлөөд, мал нь сүүлдээ хувьдаа болоод ингээд ирэх дээр чинь л ер нь одоо хуучин түүх намтрын асуудал бол нилээн ярилцаж, хэлэлцэгдэх ийм асуудал болсон. Аа тэрэн дээр тэр мал хувааж авч байхад, малыг хувааж өгч байхад өөрийн биеэр оролцсоны хувьд бол тэрийг сүсэг бишрэл гэдгийг би түрүүн тэрэн дээр хэлчихсэн гэж бодож байна. Ер нь хөрөнгө гээч нь, хөрөнгө маань... гэсэн асуудлаар маш их шүтлэгтэй, маш их түлхүү байсан. Түүнээс ч хойш одоо овоо тахих барих энэ асуудал бол хүн хүний дурны асуудал болж ирсэн. Одоо чинь манай энэ Цамбагаравын өвөрт хэдхэн тооны овоо байсан бол одоо бараг сүүлийн үеийн Улаанбаатар хотод амьдардаг хүн чинь эргэж ирээд миний одоо тийм нутгийн овоо хүсэж байна, ийм юм хүсэж байна гэж хүртэл яриад тахидаг, шүтдэг ийм боллоо. Энийг бол үгүйсгэхийн арга алга. Тэр хүн чинь бас л энэ нийгэмд түшиж амьдрахын тулд л ... бодолтой байхаас яадаг юм. Сайныг нь нэг бодож, саарыг нь нэг бодож ингэж явахаас өөр аргагүй гэж боддог юм. Миний ах дүү нар ч ирж байна, энэ ажилд оролцож байна. Харин сүүлийн үед энэ бөөгийн шашин их гарч ирж байна.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Энэ бөөгийн шашин. Мөн манайхны Цэрэнчимэдийн хүү Зоригтбаатар Залуучуудын холбооны тэргүүн.
Отгонбаяр -
Юуны холбооны тэргүүн?
Сүхбаатар -
Залуучуудын холбооны тэргүүн Зоригтбаатар.
Отгонбаяр -
Аан тийм.
Сүхбаатар -
Тэр чинь бид нарт ярьсан. За тэгсэн тэр хүүхдийн тэр бөөгийн холбогдолтой хүмүүс ирж овоо тахилаа. Тэнд харин би очоогүй. Нэгдүгээрт төрөл садан, хоёрдугаарт бөөгийн шашныг чинь сайн мэдэхгүй учраас би тэнд очоогүй. Аа нэг удаа энд мөн яг энэ гэрт орж ирээд надтай уулзсан. Ээ дээ бид нар шарын шашинтай ийм улсууд бөөгийн шашин гэдгийг чинь бид ойлгохгүй байна. Чиний аав, аавын аав, бид нарын аав аавууд болох дээр энийг чинь тахидаггүй л байсан. Тийм учраас би энийг, одоо чамайг ойлгохгүй байна аа гэж би хэлсэн. Та надтай явна уу? гэсэн. Би явахгүй ээ, ах нь явахгүй.
Отгонбаяр -
Хотоос бөө авчирсан юм уу?
Сүхбаатар -
Хотоос бөө авчирсан юм. Тэгээд би чамайг ойр төрлийн өөлдийн бөө авчирсан бол би чамайг дагаад явмаар байна. Тийм биш учраас би чамайг итгэхгүй байна гэсэн... Тэгээд түүнээс хойш 2 дахиж ирлээ. Тэгээд сүүлд нь надад нэг ирж хэлсэн. Би аргаа барахдаа тэгэж ирлээ шүү ах минь. Би өөлдийн ард түмнийг муу муухай болгох гэж, тахил шүтлэгийг, шарын шашныг устгах гэж тэрний төлөө бас ирээгүй юм аа би. Гагцхүү өөрийн би жаахан зовлон зүдгүүр тохиолдоод байх дээр энийгээ даатгахын тулд л би тэгэж явсан юм. Таны хэлснийг бодон бодон, үнэн үг байсан байна лээ. Би энийг чинь мэдэж чадахгүй. Таны хариуцаж явж байсан, тухайн үед нутгийн төрлийн том ах үлдчихээд эргээд над руу ингэж хэлдэг. Би таныг харамсаж байсан. Ер нь харамсах ч үгүй юм байна лээ. Та бол олон талаар бодолцож, уул байдлаар надад хэлсэнд би их баярлаж байна аа гэж надад ирж хэлсэн. Ийм юм. За манай өөлд нутаг маань ер нь шүтлэгийн хувьд бол өвөрмөц сайхан шүтлэгтэй. Гандан шимтэй Галданбошигт хааны үр садууд бид. Тийм учраас бид энийгээ бас уламжлах, энэ шүтлэгээ байлгах гэж ер нь их боддог. Би энэ талд бол сэтгэл санаа нэг байна. Ер нь ганцхан энэ хэлмэгдэлтийн үеэс хойш л ер нь нилээн одоо энэ ард түмэн чинь их хэлмэгдлээ ш дээ. Ер нь их хэлмэгдэж байна. Одоо тэгээд л ажилгүйдэл, ядуурал. Ажилгүйдэл, ядуурлаас болж архидалт гэм нүгэл бол мөн бас л сүсэгтэй холбоотой л асуудал гэж би боддог юм. Энэ талаар одоо ер нь залуучууд, хойч үеийн улсууд энэ түүхийг судлаад, эх биеийг нь баримтжуулна аа гэдэг асуудал бол зөв. Биднийг хэлсэн үгийн 100 үг хэлэхэд 6 нь үнэн, 90 нь муу байж болно. Ашигтайг нь аваад, ашиггүйг нь одоо хаях нь зөв. Ийм учраас одоо энэ талаар би бас их одоо бодож явдаг юм аа.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа өвөө?
Сүхбаатар -
За.
Отгонбаяр -
Юу, 1990 оноос хойш Монголд чинь хуучин нөгөө социализмын үед шашин их хаалттай байж байгаад 1990 оноос хойш ингээд хүмүүс сүсэг бишрэлтэй, чөлөөтэй шүтдэг боллоо ш дээ?
Сүхбаатар -
Тэглээ.
Отгонбаяр -
Тэгээд тэрэнтэй холбоотой бөө ч гарч ирлээ. Бас өөр шашнууд орж ирлээ тэ?
Сүхбаатар -
Орж ирлээ.
Отгонбаяр -
Бас янз бүрийн урсгал, шашнууд орж ирлээ ш дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Сүхбаатар -
Би ер нь энэ Монголын цөөхөн ард түмэн хүнээ ч тоож амжихгүй өдий боллоо л доо. Нэгэнт тоох Монголын ард түмэнд туслалцаа бол гарахгүй юм шиг байна. Энэ их олон урвагч шашин орж ирдгийг би бол буруу гэж боддог юм. Энэ бас ер нь баримталсан хоёр нэг л шашинтай байх нь л их зөв юм болов уу гэж боддог юм. Энэ гадаад дотоодын оронгууд, янз бүрийн улсууд ирээд байна. Энэ үнэнхүү бидний төлөө яваад, биднийг харж хандаад байгаа юм уу? Өөртөө эрх ашигтай хамгаалаад байгаа юм уу? Би тэрнийг бол ойшодоггүй юм. Тийм ч учраас би гадаадын хүнд, зайдан морь унасан, шар үстэй, хар үстэй, бор үстэй..., би энэ түүхийн талын холбогдолтой юм хэлж өгөхдөө дургүй. Надтай Монгол дагуулж ирсэн хүнд би үгүй ээ үгүй, би мэдэх юм байхгүй, би бол татгалзаж байна гэж хэлдэг.
Отгонбаяр -
Танай Эрдэнэбүрэн суманд казакууд байдаг юм уу?
Сүхбаатар -
Манай Эрдэнэ суманд казак байна.
Отгонбаяр -
Казакуудын шүтлэг ер нь ямар байна таныг харахад?
Сүхбаатар -
Казакуудын шүтлэг бол яахав дээ, молдагын шүтлэг гэж одоо нэг шүтлэгтэй улсууд. Гэхдээ хүсэх юм бол казакын чинь ард түмэн зүгээр одоо эндээ гэж хэлэхэд эх оронгүй л ард түмэн шүү дээ. Монголд ирж л түүх намтраа цогцлоож юу яасан учраас одоо эднийх жаахан буруу номтой. Манайхны номонд, манайхны шарын шашинтай огт тохирдоггүй. Өөрөө тусгай шашинтай, өөрөө тусгай одоо номтой. Молда гэж нэрлэдэг юм тэр. Манайд нэг баг айл байна.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Баг айл, суурь гэдэгт нэг багийн айл байна. Түүний үр хүүхдүүд одоо тэгээд нааш цаашаа сумын төв дээр, ерөнхийдөө тэгээд манайд үндсэндээ нэг баг айл байна. Казакуудын ганц уламжлал нь юу вэ? гэх дээр ажилсаг хичээнгүй, амьдралыг их зохицуулж чаддаг, хөдөлмөрч ийм л уламжлалтай. Түүнээс шүтлэгийн хувьд бол манайд огт тохирохгүй. Тэр шал өөр ийм юм байгаа юм. За яахав сүүлийн үед бас Монгол дээл өмсөөд, манан хөөрөг бариад хүнтэй мэндлэх, Монголжих асуудал бол байна. Аргагүй энд гарсан, энд байсан хүүхдүүд чинь тэр шашин иймэрхүү талыг чинь бол өөлдийн ёсыг үнэнхүү дагаж л байна. Дагахаас энэ аргагүй юм аа. Харин манайхны өөлдийн ганц хатуу ёсонд бол байдаг юм. Гэхдээ гадаадын тийм хүмүүс за тэр ...нь казак ч бай, орос ч бай тэрнийг бол нутгийнхаа овоон дээр гаргадаггүй.
Отгонбаяр -
Өө тээр, хатуу. Халхуудыг гаргах уу?
Сүхбаатар -
Гаргана аа. Халхууд Монгол хүн бол гарна, эмэгтэй хүн бол гарахгүй.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Би багийн ажил хариуцаж байхад хэд хэдэн казак залуучууд Баян нуурын нэгдүгээр ээрмийн .... овоон дээр гарах гэхээр нь би буцаасан. Би оруулахгүй та нарыг, ийшээ гаргахгүй. ... Та нарт манай овоо падлий байхгүй гээд би хөөгөөд явуулж байсан. Тэглээ гээд надад буруудсан юм байхгүй. Бид чинь нутаг орноо хамгаалах хэрэгтэй юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Танай сумын, нутгийн тэр овоонууд социализмын үед байсан юм уу?
Сүхбаатар -
Социализмын үед байсаан. Зүгээр нэг ганц мод, нэг хэдэн индэр маягийн юм. Тиймэрхүү л юм байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тэр нь хэзээнээс эхэлсэн овоонууд байдаг юм?
Сүхбаатар -
Өө тэр чинь одоо.., Хошууны овоо гээд л хэд хэдэн янз бүрийн овоонууд байсан. Тэр овоонуудын суурь нь байсан. Одоо сүүлийн үед л ёстой 1990 оноос хойш л энэ овоонууд чинь тахигдаж эхэллээ ш дээ. Ерөөсөө энийг чинь бол зохион байгуулалттай Улаанбаатар хотоос нэг 2 лам хүртэл хуваарилж авчирч өгч байж бид нар тахиулж байлаа.
Отгонбаяр -
Социализмын үед байсан тэр овоог ер нь тахиж байсан уу? Хүмүүс тэр өөд гарч мөргөдөг байсан уу?
Сүхбаатар -
Аа тийшээ нуувраар гарч байсаан.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Яагаад тахиж байсан бэ? гэх дээр өнөө тэр нь хадаггүй байсан юм чинь, тэгээд тэгэх дээр чинь очоод хадаг уячихсан байх чинь одоо их сайн юм. Нэг үе ч гэсэн байх шиг. Тэр чинь болуул байсан ш дээ. Тэр чинь хүний эрхийн асуудал юм болох дээр өглөө үүрээр гараад яаж байхад чинь бид мэдэхгүй учраас шүтэж байсан. Тэр надад бол их буруу биш байх гэж би боддог юм. Тэрийг тахиж байсан. Тэр бол одоо мэдэгдэж байна. Би ч ааваа дагаад харанхуй шахуу үед тэрэн дээр очоод тахилцаж л байсан хүний нэг.
Отгонбаяр -
Намын гишүүн болж байсан юм уу? Хэ хэ хэ.
Сүхбаатар -
Намын гишүүн болж байсан. Тэр тахиж л байсан, намын гишүүн байж л байсан. Би аавын хүү учраас аавыг дуудаад, аавыг явъя гэх дээр би буруудаагүй. Би намын гишүүн бол би буруудах байхгүй юу. Тийм учраас би очиж тахиж л байсан. Аа тэр надад халагтай, халтай л байсан. Аа үүнийг мэдэх юм бол ёстой нөгөөх намтай чинь оролдох л байсан байх л даа. Намтай оролдож үзсэнгүй.
... -
Тэр нөгөө намын гишүүн болж байна гээд нөгөө овоог устгаж, шатааж байсан гэсэн юм сонсож байсан юм байна.
Сүхбаатар -
Намын гишүүн ерөнхий ер нь анх эхлээд хэлмэгдэнэ ээ гэдэг чинь тэрэн дотор орох. Овоог шатаасан. Айлын танхай залуучуудын хүчээр, танхай хүүхдүүдээр шатаалгаж байсан байна. Манайд шар Надмид гээд балчир байсан, энэ Бөгшир гээд. Тэд нарын аав тэр Батнадмидын хүүхдүүдээр манай усны голын 2-3 овоог шатаалгасан байна.
Отгонбаяр -
Хэдэн оны үед? Хэдийд?
Сүхбаатар -
За байз, тэр чинь 1955 онд шатсан юм гэж манай нэг эгч одоо байна, Сэржмядаг гээд. 7 хоног өдөр үнэр гарч уугисан гэж. Тэр маш их тос мэт зүйл байсан тэгээд тэгэж байгаа юм биз. Тэгээд одоо түүнээс өөрийг, эхлээд л ухаан нь мөн Зоригтбаатараас эхэлж овоо босгоод л тэгээд эхэлснээс хойш л одоо тэгээд яваад байгаа түүхтэй.
... -
Танайх чинь шашны талаар суртал ухуулгуудыг чинь ямар хүмүүс хийж явлаа? Шашны эсрэг суртал ухуулгууд бас хийж байсан ш дээ.
Сүхбаатар -
Бодлоороо бол тэр чинь намын гишүүн улсууд чинь хамгийн гол нь. Тэр чинь одоо шашин гэдэг муу, шашин чинь ямар ч үр бүтээл байхгүй ээ, хий хоосон номлодог юм аа энэ тэр гэдэг байдлаар ухуулга ярьж байхыг бид нар сонсож л байлаа ш дээ. Тэр чинь бас л нуувраар л хийдэг байсан асуудал. Сүүлдээ одоо 1990 оноос хойш л ил цагаан боллоо. 1990 оноос хойш энийг чинь муулаагүй учраас амьтан дуртай сонсдог боллоо. Өглөөний нэвтрүүлгээр хүртэл явж байна. Ерөөсөө чинь үгүйсгэх юм байхгүй боллоо ш дээ. Харин би зүгээр нэг их сонирхдог юм. Энэ их нутаг усан дотор хүн бүрийн нэг овоо босгоод байдаг их сайхан тал байна уу, муу тал байна уу? Би энийг одоо их боддог юм. Энэ бол болохгүй байх. Овоон эх нь тандаа, олзны эх нь наддаа гэж хэлээд 3 чулуу тавьдаг ёстой байсаар байтал хүн бүр ирээд, авгайтайгаа хүүхэдтэйгээ хүрч ирээд, нэг ... ирээд авгай хүүхэдтэйгээ овоо засчихаад тойроод ингээд яваад өгдөг. Тэгээд тэрэн дээр юу үлдэв гэх дээр л арц хүжнээсээ илүү архины шил л үлдээд хоцорч байдаг.
Отгонбаяр -
Яг үнэн ш дээ.
Сүхбаатар -
Тэгээд одоо энийг бол их дургүй байдаг юм. Миний ганц дургүй юм. Бас нэг л хэлмэгдэлт явагдаж байна гэж би боддог юм.
Отгонбаяр -
Тэр овоон дээр эмэгтэй хүн гаргадаггүйгын учир юу гэж боддог вэ?
Сүхбаатар -
Би энэ талаар их маргадаг юм аа.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Өнөөдөр тэнгэрээс хүн унаж ирээгүй. Эхээс төрсөн. Яагаад энэ эх хүнийг ингэж .... байна уу? Тийм үздэггүй, болдоггүй байсан юм бол Цагаан дарь эх, Ногоон дарь эх гэж яагаад байсан юм.
Отгонбаяр -
Зөв.
Сүхбаатар -
Тэр .., эмэгтэй хүн тэгэж одоо шүтлэгтэй холбоотой биш, эмэгтэй хүн үүрэг муутай байдаг л юм бол яагаад тэрнийг тэгсэн юм? Энэ талаар одоо их байр суурь зөрөөтэй байдаг юм. За энэ бол уламжлал юм даа. Нэг тэгээд хэвшчихсэн. Тэгсэн Отгонтэнгэрийг тахихад Багабанди ...-тай явж л байлаа. Ерөнхийлөгч Энхбаярыг Өндөр Хөхийн овоо тахихад Цолмон харин гарч ирээгүй, доор гэрт нь байж байсан. Би бас гэрт нь очсон. Тэгээд тэр уул өөд ... Тэгээд ийм уламжлал юм. Миний ганц ... турш эмэгтэй хүний тэгш байдлыг хамгаалж үзсэнгүй гэдэг асуудлыг тавиад байгаагын чинь гол шалтгаан бол энд л байгаа юм. Одоо энэ шүтлэгт л сүүлийн үед харин эмэгтэй лам хуврагууд ном уншуулж байна. Энэ бол болж байна гэж би бодож байна. Энийг л одоо... Эр ч бай, эм ч бай бид хүн бүр л энийг шүтэж бишрэх, бодож санах ийм л бодолтой байх нь зөв гэж боддог юм. Энэн дээр миний сэтгэл дундуур байдаг юм. Танай хүний хувьд юу гэж бодож явдаг юм мэдэхгүй.
Отгонбаяр -
Тэр 1990 оноос хойш өөлдүүдийн тэр овоо тахих босгох ажлыг Улаанбаатараас ихэнхи нь хүмүүс ирээд хийчихсэн юм байна тэ?
Сүхбаатар -
Хийсээн хийсэн. Нутгийн зөвлөлөөс ирээд, нутгийн зөвлөлөөс лам нар авчираад. Энэ бас нэг манай өөлдийн тэр Баяндалай гэдэг .... ажиллаж байсан. Тэр чинь ирээд энд хэдэн лам хуваарилж ирүүлээд, тэгээд овоо юу тахиад эхэлсэн. Тэрнээс хойш одоо байнгын тахиж байна. Энэ бол лусын буулттай, тэр болгон тахиад байдаг ч юм биш. Тэр ... цаг агаарыг сайхан болгохын тулд л гол нь энийг тахиад байгаа юм л даа.
Отгонбаяр -
Танай Эрдэнэбүрэнд одоо юу бий юу? Хийд бий юу?
Сүхбаатар -
Байхгүй.
Отгонбаяр -
Яг тогтмол сууж, суурин байдаг лам байгаа юу?
Сүхбаатар -
Байхгүй.
Отгонбаяр -
Байхгүй юу?
Сүхбаатар -
Байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд нутгийн ардууд одоо тэр...?
Сүхбаатар -
Тэр талаар маш их гомдорхуу байна.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Маш их гомдолтой байна. Тэгээд л одоо тэрнийг чинь талаар одоо зохион байгуулалт одоо муутай гэдэг юм уу одоо тийм асуудлуудтай байхгүй боллоо. Одоо ч бүр байхгүй боллоо. Ардчиллын дараа одоо дарга байгаа Хувьсгалт намын дарга Отгонбат гэдэг дарга одоо энэ Нийгмийн даатгалын дарга болоод байгаа тэр. Тэр дарга байж байхдаа энийг чинь бас нэг юм бариулах гэж үзсэн юм. Тэгээд байхгүй. Энэ л одоо хоцрогдмол байдаг юм. Манай эд нар нутгийн...
Отгонбаяр -
Тэгээд нутгийн хүмүүс одоо нөгөө ном уншуулах, засал хийлгэх, Цагаан сарын дараа юм хийхээрээ яадаг юм?
Сүхбаатар -
Үгүй тэр төвд л аймагт л.
Отгонбаяр -
Аймаг дээрээ орж ирэх үү?
Сүхбаатар -
Аймаг дээр орж ирж.
Отгонбаяр -
Бүгд л?
Сүхбаатар -
Аймаг дээр зорьж орж ирээд л, цугаараа орж ирээд бариад л. Тэгээд нутгийн ганц нэг лам нар байна. Одоо манай чинь өөлдийн энэ сүмд манай өөлдийн 6-7 залуу байна.
Отгонбаяр -
Өө за.
Сүхбаатар -
Залуу лам нар байна. Хамба лам нь манайх байна, Соёлоо гэж Батаа гэж багшийн залуу хамба лам нь байна. Энэ бүгдийн бол нөлөө бас тусч л байна л даа. Гэр орондоо аваачих юм, энэ чинь ах дүү ураг төрөлдөө бас, нэг нэгнээсээ ам дамжих юм. За ер нь энэ өөлдийн сүм, энэ доод сүмд энэ нийтийн ахуй үйлчилгээний байранд байж байгаад 2 лам, энэ Янжинхүү гэж байна ш дээ. Энэ Буянт студийн эрхлэгч.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Тэдний чинь залуу энэний хамба нь байсан юм. Тэр Америк явахаар болоод энэ Соёлоод ажил өгөхөд би тэнд явж байгаад тааралдаад энэ хөгшинтэй. Тэгэж тааралдлаа л гэж хэлсэн.... хүнийг одоо хаана байлгах уу? Та саналаа хэл гэсэн. Би одоо энийг одоо энэ байгаа газар дээр зааж өгч, энэ дээр шав тавьсан, тавилцсан ийм хүн байгаа. За би энийг хамгийн гол нь одоо энэ өөлд гэдэг ... энэн дотор их бага орсон л доо. Энэ өөлдийн шашны суурин дээр л ингэж явсаар байгаад л тэр чинь хойно байгаад наашаа нүүж ирээд, энэ чинь хойшооноо Улаан буланд байгаа төв гудмандаа ороод. Төв гудманд бол үнэнхүү зохимжгүй л байлаа л даа. Одоо сэвэлзсэн агаартай ийм сайхан газар, энэ сайхан нутгийн ... гэдэг сайхан зүйл бүтээлээ. Энэ бол одоо муу зүйл биш. Энэ бол Монголд төдийгүй дэлхийд нилээн дээгүүр орох байх аа гэж би дотроо боддог юм. Ганцхан үүнийг арчилж хамгаалах гэж их бодох, санах, санаж байх энэ асуудал бол... гэж боддог юм.
Отгонбаяр -
Танай энэ өөлд хүмүүсийн одоо энэ шүтлэг, нутгийн энэ овоо тавилга цаашид ер нь ямар болох бол гэж бодож байна та?
Сүхбаатар -
Би энийг ер нь залуучууд... хамрын ханиад хүрэнгүүт эмч гэдгээсээ илүү лам гэдэг болчихсон шиг харагдаад байна, надад. Энэ одоо цагийн аясаар тэгэж байгаа юм уу? Хүмүүсийн ухамсрын мэдлэг нь тийм болчихсон юм уу? Аав ээжийн уламжлалт тэр заншил үлдэж гэж бодоод байна уу? Залуучуудыг бас дандаа муулж болохгүй. Тэр чинь авсан цалингүй, хийсэн хөдөлмөргүй хэлмэгдсэн бас нэг тэтгэвэр ажилгүй хоёрын зааг дээр хэлмэгдсэн л ард түмэн байдаг учраас би эд нарыг, эд нарын бодол санааг бид бас их дэмжих ёстой. Нэгдүгээрт бид нар ахмад улсууд маань бол .... урам хайрлах хэрэгтэй. Тийм насан дээрээ, би одоо 74-тэй. Ийм насны улсууд чинь одоо бид хүнийг шүүмжлэхдээ онц биш. Бид төрд хийдгээ хийчихсэн. Бид нарын хийж явсан, зүтгэж явсан тэр үеийн амьдрал одоо энэ залуучуудын ой тойнд орохгүй байна ш дээ. Хүрэх ч үгүй, чадах ч үгүй эд нар. Тэрийг чинь ярих дээр бүр гайхаж байгаа юм. Одоо энэ ... гайхаад сууж байгаа байх... Яваа яваандаа энэ түүх улам одоо бэхжээд ер нь овоо болох болов уу гэж бодож байна. Харин нэг л юм бөөгийн шашин дийлээд явчих вий дээ л гэсэн бодол байна. Гадаадын одоо энэ орж ирж байгаа олон шашин төрлийг битгий аваасай. Цайгаа уудаг, сүүгээ өргөдөг ийм сайхан уламжлал ёсоо баримтлаарай. Ус уудаг, өвс иддэг номлол руу битгий ороосой л гэсэн ийм л бодолтой байна. Хувийн бодлууд.
... -
Нэг ийм яриа байдаг юм байна лээ ш дээ. Энэ шарын шашны лам нар. Ер нь одоо бөөгийн шашин дийлж бараг Монгол улсад 40000 ч гэнэ үү хэдэн мянга ч гэнэ үү тийм бөө тодрох ёстой энэ тэр гэж тийм номонд биччихсэн байдаг юм гэж юм яриад байх юм. Тэр тухай та сонсож байсан уу ер нь?
Сүхбаатар -
Тэр тухай ярьж байна аа. Ер нь яригдаж байна. Ер нь бөөгийн шашныг давамгайлна гэсэн асуудал яригдаж байна. Сая мөн тэр энэ Бат-Отгон гэдэг хажуудаа бөө хүүхэдтэй л явж байна л даа, манай нутгийн.
Отгонбаяр -
Өөлд юм байна ш дээ, Бат-Отгон чинь тэ?
Сүхбаатар -
Бат-Отгон өөлд. Тэгээд одоо ерөөсөө эндээс бэлтгээд бид нар сургуулийн баяр таарлаа. Баяраас нааш цааш нь авч яваад л, бариад л ингээд бөөлөөд. Аа тэр настайчуулыг чинь багад нь хүүхдүүд чинь мэдэхгүй л дээ. Ганцхан тэр нөгөөх Баяндалай захиа бичүүлсэн байна. Энэ хүнд туслаарай. Ийм ийм сүртэй төртэй ингэж явж байгаа хүн шүү, энэ хүнд туслаарай гэсэн захидлын дагуу би тусласан. Тэр хүн яг ирсэн зорилго, асуусан лавласан юмаа бүгдийг нь бүрдүүлж аваад явсан. Энэ бөөгийн шашин гэдгийг одоо би бүр ойлгох, энэ бөөгийн шашны дараа... Ер нь Монгол их олон төртэй, олон шашинтай. 3 төрийн нүүр үзлээ, 4 төрийн нүүр үзлээ гэж хэлдэг байсан. Одоо жилдээ бараг 4 төрийн нүүр үзчихээд зогсож байна. Гэхдээ тэр нь хамаагүй боллоо. Одоо ч энэ 26-р их хурлаас л ямар төр нь гарч ирэх гэж байгаа, юу болох гэж байгааг мэдэж байх юм алга зүгээр. Гэхдээ л энийг би хойш хойшдоо яваад байхгүй шүү. Энэ нутаг усаа шүтээсэй, байгалиа шүтээсэй. Ер нь хамгийн гол нь байгальтай л зөв харьцаж байвал тэр шүтлэг л одоо сайн шүтлэг гэж би хувьдаа бодож байна. Бид байгальтай буруу харьцсанаас болж зовлонд нэрвэгдэж байна, амьдралд таних танихгүй өвчинд нэрвэгдэж байна. Хүнсний бүтээгдэхүүн тийм болоод, цаг агаар орчин нь ч тийм боллоо. Энэ талаар л одоо нэг л бодолтой, нэг л зорилготой л байх юмсан гэсэн ийм л бодолтой.
Отгонбаяр -
Танай нутгийн сүсэгтнүүдийн холбоо одоо ямар хүмүүс байна? Тэргүүн нь ямар хүн болсон? Яаж ажиллаж байна?
Сүхбаатар -
Одоо тэр Хүрэлбаатар гэдэг хөгшин бий.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Би одоо мэдэхгүй, ер нь яаж ажиллаж байдаг юм. Өө тэр одоо тийм юм ажиллаж байх..., Би өөртэй нь уулзаад танайх юу болж байна, яаж байна энэ тэр гэж асуудаг ч үгүй. Энэ аймаг дээр хааяа нэг таардаг юм, мэнд ус асуугаад өнгөрдөг юм. Угаасаа нэг тийм жаахан хэнэггүй үгтэй тийм хүн байгаа юм. Ийм л учиртай.
Отгонбаяр -
Танайх одоо энэ бурхан тахил байна ш дээ тэ?
Сүхбаатар -
Аан.
Отгонбаяр -
Энэ хэзээ хийв? Ямар түүхтэй яаж энэ бурхан тахилтай болсон? Аав ээжээс чинь ирсэн юм бол байхгүй ш дээ тэ?
Сүхбаатар -
Үгүй ээ энийг чинь яахав дээ, цагаа дагаад нэг сангийн баавар байх ёстой юм байна. Бас одоо цөгц байх ёстой юм байна. Ингээд надад одоо нэг их ном судар гээд байх юм алга. Би өөрөө бол одоо яахав бас нэг хүний орж ирээд толгой түрий янз бүрийн юм бас барина аа.
Отгонбаяр -
Аан за.
Сүхбаатар -
Тийм ажил хийнэ. Тэр яахав бас олны тусын тулд л. 25 настай цэргийн алба хааснаасаа хойш өдий болтол одоо яаж байна. Чамаас одоо гэж надад зэмлэх юм алга баярлалаа талархлаа гэдэг хүмүүс байдаг юм. Тэгээд л одоо байж байна. Аа би нэг зээтэй охинтой, охиноос гарсан хүүхэдтэйгээ л амьдардаг юм.
Отгонбаяр -
Би энэ бурхныг?
Сүхбаатар -
Энэ манай өөлдийн хувилгаан байхгүй юу?
Отгонбаяр -
Өө тийм үү?
Сүхбаатар -
Өөлдийн хувилгаан. Энэ бол манай хүүгийн юм, нас барчихсан юм. Тэгээд одоо болтол энэ хувилгааны зураг энд байна. Одоо өөлдийн түүх номон дээрээс аваад л энэн дотроо хийчихсэн. Тэгээд л би бас нэг арц хүж уугиулаад л яачихдаг ийм л юм.
Отгонбаяр -
Өөлдийн хувилгаан?
Сүхбаатар -
Өөлдийн хувилгаан.
Отгонбаяр -
Энэ хэдий үеийн хүн юм?
Сүхбаатар -
Өө наадах чинь одоо бүр манай аав хэлдэг байсан юм. Төрөхдөө ээжээсээ 3 өдөр гэрлийг нь асааж өгсөн... гэж манай аав хэлдэг байсан. ... ойлгуулах гэж хэлж байсныг мэдэхгүй, үнэн тийм түүхтэйг ч мэдэхгүй. Аа энийгээ харах дээр ... юм. Мэдэхгүй.
Отгонбаяр -
Тантай ярьж байхад нэг ийм юм асуумаар санагдлаа өвөө?
Сүхбаатар -
За.
Отгонбаяр -
Өөлдүүдийн энэ оршуулах ёслол ер нь ямаршуу байдаг юм. Та тэр талаар их тодорхой ярьж өгөөч? Яаж оршуулдаг юм? Өөд болсон хүнээ?
Сүхбаатар -
Өөлдүүдийн оршуулга бол дээхэн үед дандаа ил оршуулдаг байлаа. Эрт цагт. Зүгээр нэг дулаан чулуу дэрлүүлээд... хажуугаар 13 зүйл байна. Ташаа тавьдаг, толгой тавьдаг, мөр нь тавьдаг гэсэн 13 зүйл байна.
Отгонбаяр -
Тэр нь юу байдаг юм?
Сүхбаатар -
Тэр бурхан маягийн тийм суварга л байхгүй юу.
Отгонбаяр -
Аан за.
Сүхбаатар -
Ухаан нь одоо чиний энэний хэмжээтэй байрын одоо ийм л юм барьдаг байсан. Тэгээд ил тавьдаг байсан. Би ч ааваа ил тавьсан.
Отгонбаяр -
Аан за. Та яг тодорхой яриач? Яаж тавив? Өдөр судрыг нь яасан? Ламаас асуусан уу?
Сүхбаатар -
Өдөр судар гэж тэр үед лам байсангүй.
Отгонбаяр -
Хэдэн он билээ?
Сүхбаатар -
За тэр чинь хэдэн онд байна даа? Зүгээр л өөрөө хийчихсэн юм. Ерөөсөө манай аав надад нэг хэлдэг байсан. Ээ дээ миний хүүгийн тавилан мэднэ дээ, одоо. Намайг тэнд тавь, энд тавь гэж аав нь хэлэхгүй ээ. Аав дээрээ шороо битгий хийж үзээрэй гэж надад бүр хэлж л байсан. Тэгээд яг ... дээр гарч Баянгол гэдэг Цамбагаравын яг өвөрт нас барсан. 3-4-хөн хоног хэвтээд нас барчихсан. Тэгээд би ааваа 2 тэмээгээр, тэгээд тэр чинь их хол газар аа. Зөндөө устай, мод даваатай, гүвээтэй хол газар. Тэмээг хомноод арагийг ингэж доош нь харуулаад тэндээ өрхийг нь боогоод тэгээд ... татаж бариулаад тэнд аваачаад тайлаад. Тэгээд ах дүү төрөлтэйгээ бид 6-7 хүн очиж тийш нь нутаглуулаад ирсэн. Тэр бол надад муу болоогүй.
Отгонбаяр -
Тэгээд ил тавьсан тэ?
Сүхбаатар -
Тийм, ил тавьсан. Аа манай нутгийн ард түмэн, хонь хариулсан улсууд хэлж байсан. Та нарыг ... явахад тэр өөд чинь шувууд суугаад орой байхгүй болчихсон. Одоо хаашаа очсоныг нь мэдэхгүй, байхгүй.
Отгонбаяр -
Тээр.
Сүхбаатар -
Алга болсон. 3 хар шувуу л эргээд 1 нь буусан. Тэгээд тэд нар алга болсон гэж хэлсэн. За сүүлийн үед Орос ёсыг дагаад өлгий хийдэг нэг үе байлаа. Модон одоо манайхан бол авс гэж ярьдаг юм. Энэ бол буруу үг л дээ. Өөлдийн үгэнд бол тэгэж ярьдаг.
Отгонбаяр -
Юу гэж хэлдэг гэнэ ээ?
Сүхбаатар -
Авс. За сүүлдээ өлгий гэдэг нэртэй болоод модонд ордог байлаа. одоо эргээд зах зээлийн нийгэмд ороод тэр уламжлалт ёсоо баримталж мэдэхгүй ээ, жинхэнэ өлгийнд ордог боллоо.
Отгонбаяр -
Өлгий гэдэг нь юу юм?
Сүхбаатар -
Өлгий гэдэг нь зүгээр доороо ганц ийм дэр модтой, тэрэн доороо торгоо дэвсчихдэг. Тэгээд тэрэн дээрээ ..., Монгол ёс тэгээд сайхан. За хүүхэд төрлөө ч гэсэн өлгийдөөд, цээжээр нь бүслүүрээр нь ингээд хадгаар боогоод.
Отгонбаяр -
Өө эсгийгээр боогоод тэгээд яг өлгий шиг боогоод?
Сүхбаатар -
Боогоод, тэгээд аваачаад тэр хадгаа өлгөөд нүхэнд нь оруулаад ингээд булдаг.
Отгонбаяр -
Аан нүхэнд. Хайрцаггүй байх нь байна ш дээ?
Сүхбаатар -
Хайрцаггүй.
Отгонбаяр -
Энэ хаанаас гарч ирсэн ёс юм?
Сүхбаатар -
Энэ өөлд.
Отгонбаяр -
Сонсоогүй юм байна ш дээ.
Сүхбаатар -
Манай өөлд.
Отгонбаяр -
Тийм үү? Өөлдүүдийнх юм уу?
Сүхбаатар -
Өөлд. Энэ чинь нэг үг байгаа юм. Тэр үгийг би ч гэсэн бас л багийн хурал дээр дурсаж хэлж байсан. Тэгэхэд нэг хөгшдийг өлгийдүүлнэ гэж нэг үг бий шүү. Энийг хатуу баримтлана шүү. Өнөөдөр чинь зах зээлд орлоо. Банз гэдэг юу билээ? Тэрний материал юу билээ? ...дураар... байсан цаг үе өнгөрлөө. Одоо ёс ёсоороо байх ёстой шүү гэдэг асуудлыг би бас хэлдэг байсан... Танай аавыг бол одоо тэгээд ... байх аа.
Отгонбаяр -
Танай аав хэдэн онд?
... -
Манай аав чинь одоо сая 2004 онд өнгөрсөн.
Отгонбаяр -
Энэ 1990-ээд оноос өмнө өлгийдөж байсан уу?
Сүхбаатар -
Ганц нэг өлгийдөж байсаан. Тэр ховор. Дандаа модонд, нөгөө хайрцаганд хийдэг байсан. Одоо сүүлийн үед бол байнга ингэж байна. Аа бүр аргагүй нь, одоо бас амьдралын баталгаатай ч юм уу даа. Бас нэг зарим нэгэн хүмүүс нь аав ээжээ бас тэр өлгийнд хийдэг тийм ёс бас байна л даа. Тэр бас байна. Түүнийг бүр бүрэн халаад өлгий тасарлаа гэж хэлэхийн арга байхгүй. Тэрийг бол хийж л байна. Аа ганцхан ингээд тэр авсанд хийгээд, банзаар хашаад нэг... Тэр хаяг адресс нь хүртэл сүүлийн үед сайхан боллоо ш дээ. Ухаан нь би ... Сүхбаатар намайг дарга байхад үгүй байсан. Хоёрхон үсэг тавьчихдаг. Доор нь тэдэн он гээд тавьчихдаг. Нас барсан онгы нь тавьчихдаг. Ийм байсан. ... Монгол улсын одоо тэр алдарт уяачин, тэр улсын аварга малчин, их том ар талтай улсын начин, тэд нар чинь одоо мөн л бичдэг байсан тэр л намтрыг чинь ...
Отгонбаяр -
Өөлд ёсонд, тэр оршуулах ёсонд шашны зан үйл их бий юу?
Сүхбаатар -
Одоо шашны зан үйл яахав дээ, одоо яг л одоо мөн дээр үед чинь болох дээр одоо чинь төр нийгэм сайхан болчихсон. Дээр үед чинь тэмээгээр ачаад явахад л 3 хүн л явдаг байсан байна ш дээ. Аав ээж, ах дүү нараас нь.
Отгонбаяр -
Өдөр судраа харах уу?
Сүхбаатар -
Харна аа, бас тэр чинь харалгүй яахав. Тэр чинь мэдээж хэрэг 3 дахь, 2 дахь, ерөөсөө 1 дэхь, 3 дахь, 5 дахь энэ 3 өдөр манай өөлдүүд хүнийг нутаглуулна. Бусад өдөр бол хүрэхгүй. Сайн өдөр, хагас сайн өдөр гээд байх юм байхгүй шүү.
Отгонбаяр -
Цаг яах уу? Цаг зүг?
Сүхбаатар -
Цаг зүг бол бас тэр чинь цагтай, зүгтэй байна. Одоо чинь алтан хайрцаг гээд нэг гарч ирдэг боллоо ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Сүхбаатар -
Бараг л одоо чамд энэ дөрвөлжин хар муу болж байна, энэ дөрвөлжин хар сайн болж байна. Чамд энэ хар одоо сүү цацаад..., хүсэж байна уу? энэ тэр гээд бүх юмаа тэрийг л баримталж байна. Цаг ус нь дандаа тэрнийг баримталж байна.
Отгонбаяр -
Хуучин яадаг байсан юм?
Сүхбаатар -
Аа хуучин болох дээр яахав, тэр бас нэг ламд өөрөө асууж бариад тэгээд тэмээнд ачиж аваад, аа тэр ачаад явж байхад шарилтай таарсан хүн тэмээний бурантаганд одоо аманд нь гар хүрээд өнгөрүүлдэг. Буцаж явахад нь таарсан хүн бол буруу зөрүү ... өнгөрдөг. Бас харш. Очиж явахад өлзийтэй, буцаж явахад одоо муу энэ тэр гэсэн ийм үг байдаг. Тэр үгийг ер нь манайх одоо ч баримталж байна. Ухаан нь ийшээ аваад явж байхад одоо чоно таарах, үнэг таарвал муу, туулай таарвал сайн, мал таарвал сайн гэх жишээний ийм уламжлалт ёс бол байна. Энэ бол хэвээрээ байна.
... -
Тэр нөгөө мориор нь бас нөгөө сайн мориор...
Сүхбаатар -
Хоёрдугаарт тэр чинь сайн морь биш. Унаган морь. Унаган мориор газар авна. Тэр яагаад вэ? гэхээр унаган морио унаад нөгөөх би ааваа хөтлөөд очиход манай нэг зээр морь байсан, аавын унадаг унаган морь байсан. Тэр ерөөсөө за энэ дээр ирээд, энэн дээр ирээд хэвтэж байтал нэг юм сайхан ... доороо шээсэн.
Отгонбаяр -
Аа морь нь?
Сүхбаатар -
Одоо ч л бас хэрэглэж байна шүү. Одоо ч 2-3 залуучууд очоод халуун амьсгаатай эмээлийг нь аваад, тэр газар салхи татуулж явж явж .... Энэ бол өөлдийн ёс. ... газраар бишгүй явлаа даа би. Тийм юм үзээгүй. Энэ бол өөлдийн бас нэг өвөрмөц ёс гэж би бодож байна. Манай өөлд чинь олуулаа ш дээ, одоо Архангай аймгийн Хашаат, Өлзийт гээд одоо тэгээд л.
Отгонбаяр -
Өө Архангайн Хашаат, Өлзийт чинь өөлдүүд юм уу?
Сүхбаатар -
Манай өөлд ш дээ. Бид чинь одоо хэлэх ёстой. Бид нар очиж тусалдаг тийм л байлаа. Одоо энэ Говь-Алтайд байна. Ер нь одоо өөлдүүд их тархай бутархай их байна.
Отгонбаяр -
Говь-Алтайд хаана байна? Шаргынхан уу?
Сүхбаатар -
Шарга цуст чинь манай өөлд.
... -
Баянхонгорын Өлзийтэд бас байна.
Сүхбаатар -
Баянхонгорын Өлзийтэд бас байна.
Отгонбаяр -
Тэгээд одоо нэг бөөн байж байдаг юм уу? Нүүж барьсан юм уу? Ямар учиртай юм?
Сүхбаатар -
Аа тэр чинь...
... -
Нөгөө Галданбошигтын нөгөө нэг дайны үед л цэргийн нөгөө юу ингээд тараагаад хаячихсан. Нөгөө ингээд үлдээгээд л.
Сүхбаатар -
Үлдээгээд л яваад байсан, үлдээд яваад байсан.
... -
Танай энэ төрөл садан дотор энэ одоо энэ христийн юм уу, өөр шашинд орж байгаа хүн байх юм уу?
Сүхбаатар -
Өө тийм юм алга.
Отгонбаяр -
Алга уу?
Сүхбаатар -
Тийм юм алга. Тийм юм ёстой алга.
... -
Орвол та яаж хандах уу?
Сүхбаатар -
Өө би чинь тусгүй. Би бас энэ чинь, би харин сүүлийн үед одоо би ... юм алга, надаа сарвайж байсан юугүй. Тийм учраас би энэ наслах хугацаанд энэ бөөгийн шашныг ер нь ашигтай байна уу, ашиггүй байна уу? гэдэгт л би нэг эргэлзээд байгаа байхгүй юу. Энэ ер нь нөлөөтэй байна уу, нөлөөгүй байна уу? Энэ Монголд сайн тустай юм уу, муу тустай юм уу? гэдэгт би эргэлзээд байгаа юм.
... -
Таныг бага байхад бөө байгаагүй юм уу?
Сүхбаатар -
Байгаагүй. Бөө байгаагүй. Би бол мэдэхгүй. Байгаагүй ч гэж улсууд ярьдаг юм, бөөгийн шашныг. Тийм учраас л одоо энэ ... Энэ чинь одоо хатуу шүтлэгтэй тийм улсууд чинь энийг чинь шүтээгүй л байна ш дээ. Чиний аавын чинь ээж чинь бол ... залуучууд бол ийм байсан.
... -
Урианхайд харин бөө хүчтэй байсан байна уу?
Сүхбаатар -
Урианхайд бөө хүчтэй байсан гэсэн. Энэ Урианхайн нутагт. Даа ялангуяа энэ Баян-Өлгийн Алтан цөгц, энэ Бугат гээд л одоо энэ сүүлийн үеийн Урианхайн Мөнх Хайрханд бөө байсан юм гэсэн. Тэрнийг бол би мэдэхгүй. Одоогын тэр бөөгийн хувцас энэн шиг бага хүүхэд бол айхаар хувцастай л юм байна.
Отгонбаяр -
Тийм.
Сүхбаатар -
Бэрх юм байна. За тэгээд тэр ном хар уншиж тэгэж байх үедээ татаад тутаад унах юм. Тэр архийг чинь зүгээр одоо голын ус шиг уучихаж байна тийм үү? Хор болдог ч мэдэхгүй, ундаа болдог ч мэдэхгүй. Би тэр бүгдэд бол их дургүй байгаа байхгүй юу. Тэгээд сая тэр Бат-Отгон, тэр үгүй ээ чи нөхөр минь, би чамд нэг л юманд дургүй байгаад байна, чиний машинд суугаад явахад. Чи яагаад энэ Цамбагаравын өвөрт төрсөн, энэ Цамбагарав уулын шүтлэгтэй хүн мөртлөө Цамбагарав руу хар ус цацаад байна. Наад архийг чинь бол би нэг их ойшоохгүй гэсэн. Тэгэх дээр манай бөөгийн шашны ном тэр гэж хэлж байна лээ. Тэгэхдээ л Монгол хүн цагаан сүүгээ өргөдөг, цацалаа өргөдөг ёстой байсаар байтал чинь архи цацах үе байна л даа. ... одоо ингээд битүүнд 3 цацах жишээтэй байхаас биш... бөөгийн шашныханд тааламж муутай л байна л даа, миний хувьд бол. За ер нь ч бас л өөлдийн ард түмэн ерөнхий зөнгөөрөө тиймэрхүү бодолтой байдаг байх аа гэж би ингэж бодож байна. Аа шашин бол байх ёстой. Шашин бол сэргэж байх ёстой, байж байх ёстой, сүсэглэж байх ёстой. Түүнийг зөв хамгаалж, зөв шүтдэг, зөв биширдэг. Түүнийг байгаль дэлхийтэйгээ холбож үздэг байх хэрэгтэй. Гэртээ тавьсан... биш, ганцхан энэ эх дэлхийгээ хайрладаг, энэрдэг, хамгаалдаг. Булаг усаа тахидаг, үздэг, шүтдэг, хамгаалдаг. Тэр лүү цагаан юм оруулдаггүй, хог новш оруулдаггүй энэ сайхан уламжлалыг хийх ёстой. Тэгэж байж бид Монголын ард түмэн энх тунх сайхан амьдарна гэдэгт би эргэлзэхгүй байдаг юм. Одоо гадаадынхан энэ ... болоод байгаа хэдэн том уурхайг чинь ухчихаад, энэ чинь малтаж малтаж аваад ард нь хэдэн том архи хийгээд өгчихнө. Бид хэдэн таван цаас өгчихлөө гээд баярлаад түүнийг өгсөн болоод ингээд байгаад байна. Энэнд л их харамсаж байна. Миний бас шүтдэг шүтлэг байлгүй л юм байхгүй яав гэж. Хамба лам Чойжамц чинь одоо их том тэргүүн хүн.
Отгонбаяр -
Өөлдүүд ер нь Цамбагарав уулаа их шүтэх үү?
Сүхбаатар -
Цамбагарав уулыг шүтнэ ээ. Ховд нутагтан бол Ховдын голоо их шүтнэ.
Отгонбаяр -
Тэр уул, ус, овоо энэ тэр шүтэх нь ямар учиртай юм? Одоо яг шүтдэг тусдаа бурхан бий юу?
Сүхбаатар -
Үгүй ээ үгүй, тийм тусдаа ... алга л даа. Зүгээр одоо яахав, тэр шүтлэгтэй холбогдолтой. Энэ нэг лам нар бол номоо уншиж л байна. Тэр ... номыг одоо бид нар сайн мэдэхгүй. Юуны холбогдолтой юу уншаад байгааг нь мэдэхгүй. Одоо чинь ухаан нь мөн энэ аймгийн ганданд чинь аваачаад л одоо за сан тавиулна аа л гээд тасалбар хураагаад хэдэн төгрөг өгчихсөн. Дүнгэр дүнгэр уншаад байна аа. Минийхийг уншиж байгааг мэдэхгүй ээ, чинийхийг уншиж байгааг мэдэхгүй ээ. .. сайн мэдэхгүй. Ийм л болоод байгаа байхгүй юу. За харин тэр одоо чинь бараг дотор ном уншихаасаа гадна энэ гадаа гарч нас барсан улсуудад ном унших юм бол бас 30000-40000 төгрөг авч болж л байна ш дээ. Хүний ажлын асуудал. Тэнд очиж дуртай нь аргагүй уншуулдаг юм. Би бас лам хуврагаа шүтээд..., гандангынхаа лам нарт...
Отгонбаяр -
Танай энэ хүрээ хийдэд байгаа лам нар хаана сурсан хүмүүс вэ? Хотод уу?
Сүхбаатар -
Хотод сурсан.
Отгонбаяр -
Хотод сураад тэгээд наашаа хүрээд ирч байгаа юм уу?
Сүхбаатар -
Хотод сураад ирсэн лам нар байна. Зарим нь болох дээр одоо тэр Соёлоо бол бүр Энэтхэгт сурсан юм гэсэн.
Отгонбаяр -
Танай нутгийн яг одоо өөлд хуучин хөгшчүүлээс социализмын үед хар байж байгаад сүүлд лам болсон хүмүүс бий юу?
Сүхбаатар -
Байлаа. Байгаад тэгээд нас барч дууссан. Ер нь дууслаа.
Отгонбаяр -
Тэр хүмүүс хуучин лам байгаад...?
Сүхбаатар -
Өө тийм, лам байж байгаад нөгөөх л эхлээд баригдаад эхлэхтэй хамт л хар... оргож зугтаагаад ууланд гүйгээд, хараар гараад. Зарим нэг нь нэр нь дурдагдаад. Нэр нь дурдагдахаар чинь цаазаар авах ял оноогоод. Оноосон нэгийг нь баривчилгаа хийгээд. Зарим нэгийг нь ор сураггүй очоод, одоо энэ аймгийн хэлтсийн шоронд өгсөн чинь, одоо Улаанбаатар хотод хаанаа өгч байсан юм тэр үед. Ингээд хэлмэгдсэн улсууд зөндөө бий. Тэгээд одоо нуувар болсон. Гэхдээ нэг хүүхдээ ... жишээтэй, халуурахад нэг ямар байдаг юм холбогдолтой нэг тан цаасандаа хийгээд өгчих жишээтэй ийм чадварлаг лам нар бол байсан. Тэр үед цэрэгт яваад жолооч болчихсон тийм хүн ч байсан. Сайн лам нар байсан. Муу лам байгаагүй. Ямар сайндаа өөлдөд өөлдийн шар сүм, аймгийн шар сүм байлаа гэхэд л 9 ламын 8 нь өөлдийн лам байхав дээ. Тэгэх дээр чинь мэдэгдэж байна ш дээ. Энэ ... гэдэг ганцхан урианхай л байсан, бусад нь бол дандаа өөлд лам. Өөлдийн лам бол их номтой мэргэн, их сайн лам байдаг байсан гэж манай аав хэлдэг байсан. Дөрвөд лам нартай ном хаялцахад өөлдийн лам нар давдаг байсан. Одоо тэр улаан энэ Увсын Ховд сумын наад тал дээр байгаа тэрэн дээр одоо ... шарын шашин энэн дээр тогтох ёсгүй гэж манай өөлдийн ... гэдэг лам тэгэж хэлээд тэр хурлыг хаяад гарч байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Та дахиад хэл дээ. Наадахаа нэг тийм тодорхой, саяынхаа хэлснийг жаахан удаан?
Сүхбаатар -
Аан тэр очингуутаа тэр хуралд орохыг урьсан байна. Ороход нь тэр лам их удаад, замдаа удаад даалуу наадуулаад, цай уугаад одоо яасан юм байгаа биз, удаачихлаа.
Отгонбаяр -
Өөлд лам?
Сүхбаатар -
Өөлд лам. Одоо тэр Дөрвөдийн тэр ... хүн байсан. Хэдхэн хүн байсан. ... Та яагаад одоо цагтаа уралдаж ирэхгүй юм гэх дээр ирэхгүй ээ. Би бодон бодон ирээгүй. Юу гэж хэлсэн юм бэ? гэх дээр хар зүгийн ... гэж нэг ... байсан. Хар зүгийн ... өвөр дээр, Галсан толгойн ар дээр, шав шаржин түлээтэй, шагайгаар татсан шал эргүү ноёнтой, ... гэгээнтэй ийм хуралд би суухгүй гэж хэлээд давж байсан. Тэгээд хамгийн сүүлд нь тэр хурал хурж ирэхээр өөлдийн хүнийг, тэр дөрвөдийг ороо морь барих гэсэн. Тэр ороо морийг өөлдийн дуучин Салан гэдэг хүн дуулаад тэр морийг уургалж бариад дуулж байсан түүхтэй баатар эрүүн гэдэг дуу байна. Өөлдийн түүх бол их байна. Өөлдийн түүхийг бид мэддэггүй болоод хэлмэгдсэн дээр үеийн хөгшчүүлийн сайхан сургасан сургаалийг бид авч хэлэлцдэггүй. Чи дуугүй гээд биднийг чинь сонсгодоггүй хөөгөөд гаргачихдаг. Гэрийн цонхоор, хаяагаар сонсож байсан болохоос биш миний хүү энийг сураад ав, энийг мэдээд ав гэж хэлдэг тийм аав ээж байсангүй шүү. Тийм учраас л энэ чинь Монголын хэлмэгдэлт. Бид тэгэхэд тэр үед чөлөөтэй байсан бол одоо бид чамд сайхан хэдэн үг хэлээд... болноо доо. Тийм үг хэлж болдоггүй л байсан ш дээ. За гэхдээ нутгийнхаа мэдэхгүйг хүртэл одоо бас ... ярья, хэлье гэсэн бодолтой л байна. За өөр асуух юм байна уу?
... -
Тэр нөгөө ингээд байгаа ш дээ. Би тэрийг сайн ойлгоогүй байгаа юм аа.
Сүхбаатар -
За.
... -
Одоо тэр Хайрханы овоо гээд байгаа. Тэрийг тэмээний овоо гэдэг. Энэ Хонгийн голд Жанц модон гээд нэг байна. Тэгээд би ингээд энэ түүхийг нь сонсохоор ингээд байгаа байхгүй юу. Тэмээний их одоо өвчин гарахаар тэр уулыг тахиж эдгээсэн. Тэр Жанц модон гэдэг бол ямааны годрон гэдэг өвчин гарсны дараа бас тэр уулыг тахисан гээд. Тэр тахисан үйл явдлууд нь социализмын үетэй холбоотой юм шиг болоод байх юм. Та одоо тэрийг уул нь мэдмээр юм.
Сүхбаатар -
Тэр социализмын үед ерөөсөө тэр чинь нэгдэл байгуулагдахаас түрүүчийн үе.
... -
Аа тийм үү?
Сүхбаатар -
Түрүүчийн үе. За тэр яагаад түрүүчийн үе байна вэ? гэх дээр тэмээ хамуурсан. Бид нарын сургууль 70 жилийнхээ ойг хийлээ. Тэнд одоо анхнаас нь сурсан Доржсүрэн гэдэг малын эмч одоо зураг нь номон дээр гарчихсан байна. Тэр эмч тэмээ хамуураад ... байх дээр тэр овоог тахисан. Манай Хайрханы овоог. Тэр чинь манай овоо ш дээ. Тэгээд тэр чинь. Тэгээд тэр чинь овооноос ганцхан удаа гуйсан. Жинхэнэ бурхан шүтээнээ тахиж, нутаг орноо гэсэн ийм бодолтой байгаа бол ... тахидаг ийм овоо байсан юм. Наадах чинь ганцхан удаа тахисан. Энэ Хонгийн голын энд Жанц модны овоо гэдэг чинь чи бас зөв хэлсэн, зөв сонсжээ. Энэ ямаа хамуурснаас болж одоо годронтсон, хамуурсан ийм малаас болж тэр овоог тахисан. Тэгээд одоо тэр овоо ч сэхлээ, манай овоо ч сэхлээ.
... -
Хэдэн оны үед тахисан юм бол? Анх тэд нарыг?
Сүхбаатар -
Тэрнийг манай өөлдийнх 1953 онд тахисан юм.
... -
Тэр чинь нэгдэл байсан...
Сүхбаатар -
Байгаагүй, байгаагүй. Одоо түүний чинь дараа тэр 1957-1958 оноос нэгдэл байгуулагдаж эхэлсэн юм шүү дээ. Тэгэх дээр чинь түүнээс урьд тахисан байгаа юм. Тэгээд тэрнээс хойш тахидаггүй байж байж хамгийн сүүлд нь ... ирж Хайрханы овоог тахиуллаа шүү дээ. Нөгөөх 5 ламын чинь нөгөөх Улаанбаатарт сурсан хэдэн ламыг чинь авчирч байж өөрийнхөө багийн овоог тахиуллаа. Тэгээд Хайрханы овоо чинь тахилтай болсон юм. Одоо ер нь тахиж л байна ш дээ. Буруудах юм байхгүй. Одоо ... яахав дээ тэгээд болоод л өнгөрлөө. Түүх нь түүхээрээ л дуусах юм. Ийм учиртай.
Отгонбаяр -
Тэр овоо тахиад тэгээд тэмээний хамуу...?
Сүхбаатар -
Тэмээний хамуу намдсан юм л даа. Гэнэт л зүгээр болсон юм гэсэн. Тэр годрон тогтсон юм гэсэн. Энэ бол байна. Түүхэнд байдаг юм. Манай аав ч хэлж байсан. Нутгийн ах дүү нар ч хэлж байсан. Энэ бол байгаа.
... -
Одоо тэгээд тэрийг тахих дээрээ та нар юу гэж бодож тахиж байна ер нь?
Сүхбаатар -
Бид зүгээр л нутаг усаа дээдлээд л, Цамбагаравдаа залбираад л тэгээд л тахидаг юм. Түүнээс биш тэмээг битгий хамууруул, ямааг битгий годронтуул гэж тахиж байгаа юм огтхон ч алга. Яахав нэг лам болох дээрээ лам аваачаад ном уншуулчихаад, ламгүй болох дээр ... тэгээд залбираад, цацалаа өргөөд. Тэр ... бахархсан дарга нар нь за одоо ингээрэй, одоо тэгээрэй, наашаа суугаарай, цаашаа суугаарай гээд иймэрхүү байдалтай тахиад л өнгөрч байна. Түүнээс биш одоо өөр юм алга... Өмнө нь надаас Оюунчимэг их асуудаг байсан юм. Энэ өөлдийн түүхийн талаар, танай багш. Одоо хот руу...
Отгонбаяр -
Манай МУИС-ийн биологийн Оюунчимэг багш уу?
... -
Одоо тэр яаманд ургамал судлаач. Манай энэ их сургуульд, манай сургуульд байж байгаад.
Отгонбаяр -
Өө за. Ээж нь яадаг гэнэ ээ?
... -
Ээж нь. Аавынх нь ээж бил үү?
Сүхбаатар -
Аавын нь ээж.
... -
Хэн билээ нөгөө? Өөлдийн Ногоон Дарь эх.
Сүхбаатар -
Ногоон Дарь эх, хувилгаан Дарь эх.
... -
Одоо нэг хүүхэн бас тодорчихсон байна шүү энд.
Отгонбаяр -
За. Хэн тодруулдаг юм?
... -
Өөрөө л одоо тэгээд гэнэт. Өөрөө яасын тэгээд тодруулчихсан юм уу?
Сүхбаатар -
Өөрөө тодорсон. Одоо энд байж байна ш дээ. Одоо манай эд нар их шүтэж байна. Тэр чинь том хувилгаан л хүн...
Отгонбаяр -
Тэр өөлдийн Ногоон Дарь эх гэхээрээ яадаг болчихсон юм? Ямар учиртай юм?
Сүхбаатар -
Тэр чинь зүгээр одоо бидний бага л байлаа. Биднийг одоо гэдэг байлаа. Энэ ... ар тал дээр нэг жижигхэн гэртэй байдаг байсан. ... үс толгойгоо самнадаггүй, толгой түрүү нь бөөстсөн нэг тийм самган байсан. Тэгсэн тэр одоо өөлдийн хувилгаан гэж...
Отгонбаяр -
Толгой нь нил бөөс?
Сүхбаатар -
Толгой нь тэрүүгээрээ бөөс. Энэ одоо барилга байшин барихгүй юм байна. ... энэ хуучин .... шарын мооргын эмнэлгийн цаад талд оруулаад хэвтэж байсан. Тэр дотор аваачаад хорьчих дээр 5 авгай болчихоод...
Отгонбаяр -
5 авгай болж харагдаад уу?
Сүхбаатар -
Аан.
Отгонбаяр -
Хөөх.
Сүхбаатар -
Яаж байсан юм гэсэн. Тийм нэртэй түүхтэй хүн. Тэгээд түүнээс одоо 2 сайхан залуу байлаа. Дамдинсүрэн ...-ын аав. Нэг нь ... ажиллаж байлаа. Тэгээд одоо нас барлаа. Одоо нэг ганц Янжинсүрэн гээд нэг охин байна... Би бол асууж үзүүлж явж үзээгүй. Гэхдээ манай өөлдүүд их шүтнэ. Өөлд ч гэхгүй хотын амьтад ч явж байна тэнд.
Отгонбаяр -
Яадын? Очиж юм асуудаг юм уу?
Сүхбаатар -
Өө юм асуудаг юм байна.
Отгонбаяр -
Тэгээд хэлэх үү?
Сүхбаатар -
Тийм, тэр л их сайн хэлж байна аа, сайн мэдэж байна аа гэдэг юм байна лээ. Би үзээгүй юм. Юм асууж лавлаж үзээгүй. Их сайхан мэндтэй устай хөөрхөн хүүхэд бий, авгай бий. Тэгээд харин ер нь нэг дунд ардын амьдралтай тийм айл. Мэдээж нэг асуусан лавласан хүн нэг 1000 төгрөг өгдөг байх. Эхний нэг 10000-5000-аас доош ... Тэр чинь хулгай хийсэнгүй, худал хэлсэнгүй болохгүй юм юу байхав. Бас л тахил шүтлэгтэй холбоотой асуудал юм байх. Өөлдөд заавал нэг тийм юм байх ёстой л юм байлгүй гэж би дотроо боддог юм. Би нэг танай хүнээс нэг юм асуучихья. Сүүлийн үед энэ Хүслийн овоо гээд нэг юм босч ирээд байх юм.
Отгонбаяр -
Юуны овоо?
Сүхбаатар -
Хүслийн овоо гээд.
Отгонбаяр -
Хүслийн?
Сүхбаатар -
Ммм.
Отгонбаяр -
За.
Сүхбаатар -
Одоо манай энэ урагшаа байна ш дээ. Ингээд одоо очоод за өнөөдөр надад одоо талхны мөнгө өг өө, намайг маргааш машинтай болго оо гэх дээр биелээд явчихдаг юм гээд нэг ийм овоо тахиад байх юм... Энэ одоо аль шашинтай холбоотой ийм овоо байна уу? Би энийг ойлгохгүй байна. Танайхан одоо багш нар сонссон юм байна уу? Алив та бүгдэд надад энэнд хариулт өгөх хариу байна уу? Надаас энийг чинь хүмүүс бас их асуудаг байхгүй юу. Та л... явдаг хүн. Та түүнийг нотолгоо хэлээд өг гэж. Надад түүнийг нотолж өгөх юм олдохгүй байна л даа.
Отгонбаяр -
Тэр танай нутагт тийм овоо байна уу?
... -
Нэг мод босгочихсон байгаа...
Сүхбаатар -
... тэр эргийн цаад тал дээр.
... -
Тэр социализмын үед намайг багахан жаахан хүүхэд байхад энэ манай хөгшин аав чинь бараг ил цагаан уншиад ингээд. Тэр төр засаг суман дотроо оролдолгүй тэгээд чимээгүй байгаад байдаг байсан юм уу? Яасан юм? Намайг бага хүүхэд байхад бол бараг ер нь хүн болгон л мэддэг байсан ш дээ.
Сүхбаатар -
Яахав дээ, ... нэг тарни унших юм байна л даа. Энэ чинь юу вэ? гэх дээр энэ Монгол ардын, одоо энэ Монгол улсын чинь л одоо шарын шашныг ... гэж л тэмцэж байсан болохоос биш .... юм байхгүй. Нэг одоо тийм тарни бол одоо байж болно ш дээ. Хүн аман дотроо уншиж байсан ум даарий... гэж хэлэхэд чинь ... сониноос хараад л уншчихна. Яадаг юм, ... намайг яадаг юм. Ийм л байхгүй юу. Тэр чинь ер нь байсан. Мөн чиний хөгшин аав Авирмэд бид хоёрын үед тийм юм байсан. Ардын армид... явахад... намайг тэвэрч аваад хээр ... баахан ном уншиж байсан... өнгөрч л байсан. Тэр үе байсан. Нуувар ч үе байсан. Нуувар үе чинь жинхэнэ хүний чанаргүй, шүтлэгээ ч мэддэггүй, шашин төрийн ёсыг ч мэддэггүй ийм л хүмүүс тэр үед оршиж байсан болохоос биш мэддэг улсууд харлаг борлог болоод л байсан юм шүү.
... -
Хангайн голын Лувсан гэж лам багш хүн байсан юм уу?
Сүхбаатар -
Байсаан.
... -
Тэр бүх лам нарыг барьж ирсэн гэж би сонссон үнэн үү?
Сүхбаатар -
Чухам тэрийг мэдэхгүй. Тэр чинь мэдээж хэрэг л дээ. Олон юм дотор чинь л нэг бодлын тэр чинь өнөөдүүл чинь л байхгүй юу даа.
Отгонбаяр -
Тийм дээ.
Сүхбаатар -
Тийм дээ, тэгдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Эсвэл тэгээд л тэрүүгээр хэлүүлчихнэ ш дээ.
Сүхбаатар -
....түүгээр чинь хэлүүлчихнэ.
... -
Тэгээд тэрний үр хүүхдүүд нь бас нэг их сайн явахгүй байгаа гээд нэг тийм юм Хонгийн голын хөгшнөөс сонсож байсан юм.
Сүхбаатар -
Харин тиймэрхүү талууд байна, байна. Тиймэрхүү юм яригддаг юм. Тиймэрхүү талууд байгаа. Тэр бол одоо байх л ёстой байх.
... -
Тэр нөгөө тэр Ногоон Дарь эхийн залуу Дамдинсүрэн чинь бас л хүнд мэргэ зэргэ үзүүлээд л яваад байдаг байсан ш дээ, социализмын үед. Тэр яг одоо би бол гайхаад байгаа байхгүй юу. Тэр үед чинь нэгдлийн дарга гээд л аюултай. Намын үзэл суртлын нөгөө хэн гэж, Өлзийбаяр гэж байсан ш дээ. Одоо бас манай нагац талын болж байна уу? Тэр Өлзийбаяр чинь л ирж байна гээд л айгаад л бөөн юм болдог байсан ш дээ. Тэд нар одоо тэр үед яг тэр Дамдинсүрэн гуайтай, тэр манай хөгшин аав, тэр Түвдэн хөгшинтэй одоо яг намын шугамаар харьцаж чадаж байсан болов уу?
Сүхбаатар -
Чадахгүй ээ, яаж чаддаг юм. Чадахгүй ш дээ.... Идэвхитэн гэж байсан. Энэ хүн одоо ч амьд Улаанбаатар хотод байна. Дандаа хянан шалгахын хороонд явж ирсэн, дандаа хүний сайн муу талыг ул ... хардаг ийм ажилтай байсан хүн чинь, тэрнийг чинь одоо чадахгүй ш дээ. Чадалтай хандаад тэнд нэг эвгүй үг хэльчихье. Тэр чинь үгүйсгээд айгаад дугардаггүй л байхгүй юу. Аман дээрээ л одоо шарын шашин муу, энэ буддын шашин ч муу. Энэ ер нь муу. Та нар ийм байж болохгүй гэж хэлээд бодол дотроо залбирч л байсан ш дээ. Хармаанд чинь эрх явахыг хэн байг үгүйсгэсэн юм. Хармаанд хонхоо чирээд явахыг хэн үгүйсгэсэн юм тэнд. Ийм л байхгүй юу. Тэр нь үнэн. Чиний бас асуух асуултын нэг нь мөн.
... -
Тэр бас ингэж байсан гэж би сонсож байсан. Нөгөө танай... Энэ Хөвсгөлд эвлэлийн гишүүн болж байна гээд үсээ тайраад, ухуулга хийгээд их нисч байсан гээд...
Сүхбаатар -
Өө тэр чинь тэгэлгүй яадаг юм бэ? Энэ чинь анх эхлээд сургууль чинь бүлгэмээр эхэлсэн. Бүлгэмд сурдаг. Калибрын сумны үзүүрийг тэгшлээд, тэгээд цагаан цаасан дээр хичээл заадаг ийм үе байсан. Тэр үед чинь үсээ тайруулах, сайхан салаа гэзэгээ тайруулж байсан үе бол байсан гэж байгаа юм. Тэрийг бол сайн мэдэхгүй. Одоо харин сүүлд ... энэ Нацаг хөгшин байна ш дээ одоо... Тэр сэтгэлээ надад хэлж л байсан. Ийм байсан. Бид их айдаг байсан, эмээдэг байсан. Бүгдийг нь нэг хүн зогсоочихсон, өөрсөдөө хичээл хийдэг байсан. Оройн цагаар хийдэггүй, өглөө эрт хийдэг байсан... Тэр чинь мөн нөгөө шүтлэгтэй л холбоотой асуудал. Нөгөөх л хэлмэгдэлтэй л холбоотой асуудал. Хамгийн гол нь тэрийг...
... -
Тэрийг та тэгээд хэлмэгдүүлэлт гэж бодож байгаа юм байна ш дээ тийм ээ?
Сүхбаатар -
Энэ бол хэлмэгдэлт. Тэрийг чинь тэгэж байж, тэгэж зүтгэж байж, тэгэж бүлгэмд сурч байж, тэгэж ажиллаж байж, тэгэж амьдарч байж одоо түүний үр хүүхдүүд сайн сайхан амьдраад явж л байна. .... түүний үр хүүхэд яваагүй. Тэр Зоригтбаатарын аав Цэрэнчимэд чинь их эмч болох уу? Энийг л бодоод үз л дээ, та нар... Хамгийн гол нь Монголын ард түмэн цуг лам хуврага, цуг төрийн төлөө эсрэг байсангүй шүү дээ. Үүнд маш их олон хүн хэлмэгдсэн. Эд хөрөнгийг нь хурааж авсан... шатаах, мал хөрөнгийг нь хурааж авах... сонин номон дээр байдаг юм. Чухам тэрийг биеэрээ үзээгүй учраас ер нь баттай хэлсэн юм байх аа гэж бодох юм аа. Харин 1932 онд ... Төгс буянтын... хүрээ байсан.... Тэгэхэд хэдэн лам нарыг шөнө ирээд бариад алсаа лагерьт... амьд үлдээд авсан Очир гэдэг лам байдаг юм. Дахиад нэг нэр дурсаагүй. Монголын ард түмэн маш их одоо сайхан хүнээ, их олон хүнийг хэлмэгдүүлсэн. Залуу зандан лам, хөгшин лам аль нь ч гэсэн хэлмэгдүүлсэн. Ингэж ярьдаг юм.
... -
Тэр чинь Дөрвөдийн хамгийн том хүрээ байдаг юм байна лээ ш дээ...
Отгонбаяр -
Том хүрээ, Дөрвөдийн хошууны хамгийн том хүрээ.
... -
... нөгөө Дамбийжаа аварга чинь очиж байсан юм байна лээ ш дээ.
Сүхбаатар -
Ммм. Жинхэнэ одоо том хүрээ тэр чинь. Та нарын түүх судалдаг номын улсууд бол энийг мэдэх л байх ёстой.
Отгонбаяр -
За за, эхний ээлжийнхээ яриаг хоёулаа ингээд дуусгачихья Сүхбаатар гуай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.