Tserendulam


Basic information
Interviewee ID: 990582
Name: Tserendulam
Parent's name: Bidernee
Ovog: Oryas
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Ховд аймгийн Урианхай Цэрэндулам эгч дээр ирчихсэн байна. Урианхай үндэсний хувцсаа өмсөж байна. Тэгээд Цэрэндулам эгч ээ, та наад хувцсаа тайлбарлаад, үсээ яаж өмсөж байгаагаа хэлж өгөх юм шүү.

Цэрэндулам -

За.

Отгонбаяр -

За тийм. За нөгөө камертай би чинь бас их муу, тийм. Энэ таны ээжээс ирсэн гэсэн тэ?

Цэрэндулам -

Аан тийм, ээжээс ирсэн юм. Өвлөж авчихаад өөрөө сурч, хойч үедээ өвлүүлж үлдээх гээд л одоо ингээд л явж байна даа.

Отгонбаяр -

За, ярь ярь, Цэрэндулам эгч, зүгээр, тийм.

Цэрэндулам -

Энэ ингээд дотор тал нь цэгдэг гэж энэ.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Дотор талдаа ийм ханцуйтай. Энэ тэрлэг, энэ дотор талын. Энэ гадна талынх нь тэрлэг. Дотор талынх нь тэрлэг, гадна талынх нь цэгдэг.

Отгонбаяр -

Аан гадна талынх нь цэгдэг.

Цэрэндулам -

Ммм. Тэгээд одоо ингээд.

Отгонбаяр -

Энийг та өөрөө оёсон тэ?

Цэрэндулам -

Өөрөө оёсоон.

Отгонбаяр -

Та ээжээсээ сурсан гэсэн тийм үү?

Цэрэндулам -

Ээжээсээ сурсаан. Ээж минь их уран, мундаг хүн байлаа.

Отгонбаяр -

Таныг ээжийг хэн гэдэг хүн, Лхамжав гэсэн тэ?

Цэрэндулам -

Бөхийн Лхамжав гэдэг хүн байлаа, ээж минь.

Отгонбаяр -

За. Урианхай самган?

Цэрэндулам -

Урианхай самган.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Жаран хэдэн насыг насалж цэвэр цэмцгэр, аа мундаг одоо.

Отгонбаяр -

Уран?

Цэрэндулам -

Хурга ишигний арьсаар маш гоё дээл хувцас оёно. Одоо арьсан нэхий дээл... За тэгээд ингээд гоё үснийхээ гэрийг ингээд зүүгээд л.

Отгонбаяр -

Ээжийн чинь юм гэхээр энэ бол нэг өнгөрсөн зууны эхэн үеийн л юм. Ээжид чинь хэнээс ирсэн бол? Тэрнийг бол мэдэхгүй байх.

Цэрэндулам -

Тэрнийг мэдэх ч үгүй ээ. Одоо дээр үед ямар юм байсан юм. Тэр одоо хэдэн жилийн түүхтэй юм бүү мэд. Мэдэхгүй л байна. Уран, бас нэг ингэж юм хийх ёстой, ингэж үлдээх ёстой гэж ээж минь бодож байсан юм болов уу? гэж боддог юм. Яг одоо энэ үсний гэрийг миний ээж надад оёж өгсөн юм.

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

Тийм.Ингээд одоо явцын дунд ийм хувцас байдаг юм шүү гэдгийг би нэг тэгээд л мэдэж аваад л. Нэгэн үе чинь энэ хувцас хунарыг чинь өмсгөхгүй л байж бас л.

Отгонбаяр -

Тийм дээ. Аан тэгээд арагш нь залгаад бас холбоод уячих уу?

Цэрэндулам -

Арагш нь залгаад ингээд уяхгүй бол доошоо унана ш дээ энэ.

Отгонбаяр -

Аан бас нөгөө мөнгөтэй, юутай хүнд. Тэгээд доошоогоо цацагтай юм тэ?

Цэрэндулам -

Тийм, ингээд л.

Отгонбаяр -

Та чинь тэгээд бас Ховдын драмын театрын хувцасны эрхлэгч байсан учраас ёстой тэр олон ястны хувцас хунарыг бол нэг сайн мэднэ биз.

Цэрэндулам -

Бас сайн.

Отгонбаяр -

Ялгах байх.

Цэрэндулам -

Ялгах дүртэй болчихсон. Тэгээд л одоо энэ одоо ээжээс минь өвлүүлсэн, жинхэнэ одоо дээр үеийн натур одоо шүр.

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрэндулам -

Шүрэн эдлэл энэ

Отгонбаяр -

Мөнгө, шүр хоёр байна.

Цэрэндулам -

Тийм, мөнгө шүр хоёр. Хоёр талдаа зургаа зургаа арван хоёр жилтэй. Тэгээд л одоо энэ жинхэнэ торгон залаатай.

Отгонбаяр -

Торгон залаа?

Цэрэндулам -

Аа торгон залаа, жинхэнэ дээр үеийн. Тэгээд одоо энүүгээр энэ ийм нударгатай. Энэ оёо, Урианхай хувцасны хамгийн гол нь энэ. Одоо барга хувцаснууд цагаан захтай ш дээ. Тэгтэл энэ одоо ... гэж ийм оёотой, захаар нь оёсон оёдолтой.

Отгонбаяр -

Аан за. Наад нөгөө цагаан юм.

Цэрэндулам -

Аан цагаан захтай. ... энийгээ гоёлж одоо янз бүрийн юм, ингээд тана тийм эрдэнээр дүүргэж хадаж байж. За тэгээд ийм гоёогоор уядаг. Галууны таваг гэж ийм оёогоор уядаг юм. Залхуугүй, одоо цөм өөрөө оёно ш дээ энэ чинь.

Отгонбаяр -

Гараар оёно?

Цэрэндулам -

Гараар оёно. Энэ дотор талын дээл эд нар цөм ингэж оёно.

Отгонбаяр -

Та гутлаа нааш нь. Гос?

Цэрэндулам -

Гос. Маа гос нь.

Отгонбаяр -

Маа гос? Өөрөө оёсон тийм ээ?

Цэрэндулам -

Өөрөө оёсон.

Отгонбаяр -

Дээлээ жоохон хөдөлгө.

Цэрэндулам -

Энийг ч яахав миний эгч оёж өгсөн, надад.

Отгонбаяр -

Аан за. Нөгөө саяын байсан тэ?

Цэрэндулам -

Сайхан бас, миний эгч бас их уран. Аа Орхой гэж самган, сайхан эмээ байна аа. Одоо тэр эгч минь надад энийг бас оёж намайг энэ хувцас хунар ийм байсныг би бас зааж сургаж өгч байж босгож авч байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за за.

Цэрэндулам -

Тийм. За тэгээд ... дээр бол ийм нударгатай.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Аа энэ ханцуй маш их том. Энэ чинь харин ч бага зэрэг хийчихсэн. Бүр энэ хүртэл ийм ханцуйтай.

Отгонбаяр -

Яагаад тэгдэг юм?

Цэрэндулам -

Энэ одоо яагаад тэгж байсан юм мэдэхгүй. Лав л ийм том ханцуйтай байсан гэж байгаа юм. Тэгээд миний бага байхад миний ах энэ тэр чинь одоо тэр одоо Хятадын ... Чингэр гарсан гэж байгаа юм шүү. Тэгэж байхад чинь одоо Казак, Торгууд..., одоо Урианхай, Казак, Захчины тэрний чинь хасгууд их иргэний хасгын дайн гарч их юм болж байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгж байхад чинь одоо Урианхай ээжүүд энэ ханцуйныхаа суганд хүүхдээ хийгээд аваад гарч байсан гэж тийм түүхтэй гэж. Тэгээд бол энэ ханцуй ийм сайхан том, улам ч том байх ёстой гэж ингэж л ярьдаг байлаа.

Отгонбаяр -

Эвий эвий гэж дээ. За одоо малгайгаа өмсөнө өө тэ?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Урианхай сэвгэр? Сэвгэр гэдэг байх аа, охидыг тэ?

Цэрэндулам -

Сэвгэр гэдэг охиныг одоо ингээд гаргаж ирнэ ээ.

Отгонбаяр -

Сэвгэр гарч ирж хувцсаа өмсөөрэй, хувцсаа үзүүлээрэй.

Цэрэндулам -

Тоорцог.

Отгонбаяр -

Тоорцог.

Цэрэндулам -

Одоо жинхэнэ бас оригоороо ийм.

Отгонбаяр -

Энэ бас таны ээжийнх үү?

Цэрэндулам -

Бас энэ миний ээжийнх.

Отгонбаяр -

Өөх, ямар гоё юм бэ?

Цэрэндулам -

Энэ одоо жинхэнэ бас шүр сувдтайгаа одоо ийм байна. Одоо тэгээд зарим нь яахав ингээд одоо ... ингээд л бас унаж бариад л. 2 талын энийг тэгээд л одоо дуурайлгаад хийгээд л одоо энийг тордоод л.

Отгонбаяр -

Дуурайлгана?

Цэрэндулам -

Дуурайлгаад л бас одоо энийг ингээд тордоод л. Тэгээд олон юм хуманд өмсөөд. Тэгээд л бас яахав хувцас хунараа тэгээд ардын язгуур урлаг, урлаг уран сайхан гээд л бас ингээд л гүйгээд л явж байна ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Ингээд л өмсчихнө энэ.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Одоо сүүлийн үед ингээд шамлагатай ингээд өмсдөг байж бас. Одоогынхоор шамлахгүй ингээд өмсчихье, амьдралынхаа. Энэ их харагдаж байна уу?

Отгонбаяр -

Харагдаж байна.

Цэрэндулам -

Энэ ингээд л яг одоо хоёр нүдний дунд ингэж байрлаж өгнө ш дээ.

Отгонбаяр -

Арай голлоогүй байна.

Цэрэндулам -

Тэр биш шүү тэр. Хаана явна?

Отгонбаяр -

Аа наадах чинь байна. За одоо голлочихлоо, тэглээ.

Цэрэндулам -

... болов уу тэгээд?

Отгонбаяр -

Одоо болсон.

Цэрэндулам -

Тольгүй байсан учраас энэ юу яалаа ш дээ. За энэ ингээд юманд үс гаргахгүйгээр шууд ингээд сайхан өмсчихье. За тэгээд улаан залаатай тоорцог одоо тийм тоорцогтой байжээ.

Отгонбаяр -

Ээмэг бөгж үү? Ээмэг үү?

Цэрэндулам -

Сийк гэнэ ээ энийг.

Отгонбаяр -

Ямар юм гэнэ ээ?

Цэрэндулам -

Сийк.

Отгонбаяр -

Сийк.

Цэрэндулам -

Сийк, ээмэг гэдэг утгаараа. Энэ одоо бас миний ээжээс үлдсэн гурван нандин юм байна аа.

Отгонбаяр -

Өө, ээжээс чинь үлдсэн.

Цэрэндулам -

Ээжээс үлдсэн.

Отгонбаяр -

Их хуучны эд байна тэ?

Цэрэндулам -

Аа энэ хорол тооно... энэ өлзий утсаар яасан одоо жинхэнэ натур юм нь энэ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгээд одоо би жихэндээ яг яс зүүдэг юм аа, энийг.

Отгонбаяр -

Тийм үү? Хүнд үү?

Цэрэндулам -

Хүнд, дасчихсан одоо.

Отгонбаяр -

Мөнгө байна ш дээ тийм үү?

Цэрэндулам -

Дасчихсан ш дээ одоо. Би ээмгээ аваад зүүчихдэг юм.

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

Юм байхгүй, одоо дасчихсан байна лээ.

Отгонбаяр -

Ээмэг нь дээрээсээ зүүчихсэн үү та сая? Нөгөө талыгаа?

Цэрэндулам -

Энийг аваад зүүчихье, ядах юм байхгүй. Байнга зүүгээд сурчихсан. Ерөөсөө одоо.

Отгонбаяр -

Чих чинь одоо их унжсан уу? Энэ их хүнд ээмэг зүүхээр?

Цэрэндулам -

Гайгүй ш дээ. Гайгүй байгаа биз дээ?

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрэндулам -

Одоо дээр үеийн одоо саяынх 89-тэй эмээгийнх бол бүр энүүгээрээ ийм их урт ингээд унжчихсан.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд амьдралд үргэлж зүүж байдаг байжээ тэр чинь.

Отгонбаяр -

Тэгж.

Цэрэндулам -

Бид нар одоо хааяа нэг тоглолтонд зүүдэг болохоороо минийх...

Отгонбаяр -

Хуучны хөгшчүүд одоо энэ ээмгийг хөдөө тэр мал хуй дээрээ байдаг байхдаа зүүдэг байсан уу?

Цэрэндулам -

Зүүдэг, амьдралд.

Отгонбаяр -

Амьдрал дээрээ, өдөр болгон.

Цэрэндулам -

Амьдрал дээрээ өдөр болгон гоё байна, ганган байна. Ялангуяа одоо хадам энэ тэр нь ирэх дээр одоо энэ үндэснийхээ хувцас хунараа заавал өмсч. Бараг одоо доор л байсан болохоос дээшээ гараад ирэхгүй л байсан байгаа юм ш дээ, бид нарын ээж чинь.

Отгонбаяр -

Тийм байх.

Цэрэндулам -

Ээжүүд бол зүүн талд л энэ хавьд л байхаас биш хадмууд ер нь тэр зочин ийшээ дээшээ яадаг. Энэ хувцас хунартайгаа үргэлж л одоо байж байдаг байсан гэж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Аан гоё юм аа. Өөе сэвгэр гарч ирээд хувцасаа эзэл, айн.

Цэрэндулам -

Тэгээд одоо энэ алчууртай. За энэ алчуур нь ямар учиртай вэ? гэхээр бас.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Бас учир жанцан байна гэж байгаа юм.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

За энэ болохоор бас тухайн үед бас хэрэгтэй энэ. Нүүр гараа угаагаад арчихаж болно оо.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Хүүхдийнхээ нусыг арчаад өгчихөж болно.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Ингээд тос, гарын тос мос одоо айлд мах шөл идээд гар арчих юм олдохгүй болох дээр энүүгээрээ арчиж өгч болдог гэж байна.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тийм байна.

Отгонбаяр -

Их олон өнгөтэй юм байна тэ?

Цэрэндулам -

Аан их олон өнгөтэй. Бас олон ястан үндэстнийг харуулсан бас бэлэгдлийн чанартай өнгө юм уу гэж бас бодож байгаа юм, энийг.

Отгонбаяр -

Энэ өнгө бол заавал тийм өнгө байх гэсэн юм байх уу?

Цэрэндулам -

Байхгүй, зүгээр ямар ч ... л байх ёстой гэж байгаа юм.

Отгонбаяр -

Аан за за.

Цэрэндулам -

Тийм учиртай. За ингээд манай сэвгэр.

Отгонбаяр -

Сэвгэр нааш ир, сэвгэр эгээгийнхээ хажууд ирээд. Сэвгэрийн хувцасыг тайлбарлаарай, Цэрэндулам эгч.

Цэрэндулам -

За энэ ...-ын Болор-Эрдэнэ гэдэг миний зээ. За урианхай сэвгэр, хүнтэй суугаагүй сэвгэрийг үсээ ингээд хуйлаад хойд талдаа ингээд үлдсэн үсээ энэ боодогондоо хийдэг байж ингэж.

Отгонбаяр -

Аан боодог. Боодогтой сэвгэр гэдэг чинь одоо энэ байна ш дээ.

Цэрэндулам -

Тийм, ... байжээ.

Отгонбаяр -

Аан, боодогтой сэвгэр.

Цэрэндулам -

Одоо энэ цөмийг нь гараараа би өөрөө оёсон. Тэр ... жинхэнэ сэвгэр энэ. Тэгээд зуун салаатай. Нөгөө малгай ингээд одоо жишээ авч, цусаг гэдэг ямааны бас ишиг цусаг гэдэг байв. Зусаг гэдэг нялх хүүхэдтэйгээ адилхан одоо тэгж одоо яаж байгаа юм. Тэгээд зусаг байхаар энэ зуун салаа эвэртэй гэж энэ тэгж хошигнож ярьдаг юм. Зуун салаа эвэртэй. Зуудныхаа хоёр эвэртэй гэж байгаа юм. Хоёр эвэртэйг одоо ингээд зуудаганд нь хийх дээр айлын авгай болоод ингээд одоо айлын авгай болно гээд үсээ энүүгээр нь ингээд хоёр эвэртэй.

Отгонбаяр -

Түрүүчийн таны сүлжээд хоёр хийчихэж байна ш дээ, тийм байна.

Цэрэндулам -

Аа тэгээд зусаг байна гэнэ гэх дээр охин байхдаа энэ ийм үстэй одоо ийм малгай толгойтой ийм сэвгэр байжээ гэж ингэж бид нарын ээж аавууд тэгж тайлбарладаг байлаа. Энэ тэгээд маа гостойгоо.

Отгонбаяр -

Аан маа гос энэ. Бас нөгөө эмээ оёж өгсөн тэгсэн тэ?

Цэрэндулам -

Аан эмээ оёж өгсөн.

Отгонбаяр -

Хажуу тийшээ харуулаарай, ямар гоё юм бэ? Дээлээ жоохон өргөөрэй. Ээ, энэ өмсөхөд хөлд эвтэйхэн үү? Дулаахан байхдаа ямар ч байсан.

Цэрэндулам -

Хөлд эвтэйхэн, дулаахан, хөнгөн.

Отгонбаяр -

Хөнгөн.

Цэрэндулам -

Янзын гоё ш дээ, ёстой юу ярьж байна ёстой.

Отгонбаяр -

Боодогтой сэвгэр гэдгийг харлаа шүү. Би хараагүй ш дээ.

Цэрэндулам -

Боодогтой сэвгэр гэрийн чимэг, чимэг чимэг.

Отгонбаяр -

За эмээдээ нөгөө товшуурыг нь аваад ирээч. Нэг хувцсаа өмссөн дээрээ сайхан.

Цэрэндулам -

....

Отгонбаяр -

Тийм үү? Миний охин яваад аваад ир, тийм.

Цэрэндулам -

...

Отгонбаяр -

Зүгээр зүгээр, гарчих тийм. Суух уу? сандал дээрээ?

Цэрэндулам -

Суучихъя. Ингээд суудаг юм.

Отгонбаяр -

За тэг. Зүгээр зүгээр одоо нэг тэндээ сууснаараа л. За товшуураараа.

Цэрэндулам -

За юу хийх үү бүгдээрээ?

Отгонбаяр -

Та өөрөө л хүссэнээ л хий дээ.

Цэрэндулам -

Товшуур гэдэг хөгжим урианхай үндэсний хөгжим.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Аа энэ товшуур их хэл гэдэг хоёр юм намайг жоохоон байхад манай гэрт одоо хамт Тэрмэн гэдэг урианхайгаар бол... Одоо хананы гол өөд өлгөөстэй байж байдаг. Аа тэгээд тэр айлд орж ирсэн хүмүүс тэр дуутай юунд заавал гар хүрдэг. Товшуурт юм уу аль нэгэнд нь хүрч дуулж байж гардаг.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Бүр барьж авч байж, бүр барьж аваад дугаргаад за бид нарын өвөг дээдэс бид нарыг жоохоон байхад чинь тэр одоо өвөл цаг болохоор малаа хотлуулчихаад л одоо хүүхдүүдээ баярлуулж энэ хөгжмөө сурч яаж байсан цаг л одоо тэр л юм байлгүй. Энийгээ тоглуулаад туулиа хайлна ш дээ, товшууртай хайлаад. ... ингээд товшуураа туулиа хайлна.

Отгонбаяр -

Наадах чинь яг туульны эх байна ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Энэ чинь нөгөө урианхай Бөхөө ахтай ярьсан чинь тууль яриад, бүр ингээд шөнөжин тууль хайлдаг байсан гэж сонссон.

Цэрэндулам -

Тийм ш дээ. Энэ тууль, цуур эд нар цөм урианхайгаас гаралтай. Энэ туулиас гаралтай юм биш үү, түүхчид тэгж байгаа ш дээ. Тиймэрхүү л сонинтой.

Отгонбаяр -

Наад товшлуур чинь хэзээ үеийнх бол? Хэн хийсэн юм бол? Танд бас ээж ааваас чинь ирсэн үү?

Цэрэндулам -

Бас л одоо, би одоо бас урлагт дуртай явж байгаад л энэ сумаасаа л нэг хүнээс л авсан товшуур энэ. Тэр сайхан юмнуудыг бид нар яаж алга хийснээ мэдэхгүй ш дээ. Одоо бага байсан болохоор мэдэхгүй ээ. Миний хоёр ах нэг нь их сайхан товшуур тоглодог. Нэг ах минь их сайхан хуур татаад намайг биелгээд биелүүлдэг ийм. Аа ээж маань энэ товшуурыг их сайхан тоглодог тийм хүмүүс байлаа. Ер нь цөм л одоо яаж л авч хоцорсон одоо мэдэхгүй байгаа юм. Тэгээд намайг бас энийг авч хоцордхоо, энийг хийдхаа гэж үлдээсэн юм байгаа биз. - Өглөө дээр униартаж л байдаг... .... сунан суунаглаж л байдаг билээ... Баяхан буурал алтай сайхан нутаг минь билээ дээ.

Отгонбаяр -

Бүүр нутагт оччихсон юм шиг санагдаж байна ш дээ. Би чинь нөгөөх Алтайнх болохоор Алтайн магтаал дуулахаар нэг их сайхан санагддаг юм ш дээ.

Цэрэндулам -

Тийм. За тэгээд бас нэг 2-3 бадгийг л нэг бадаг хийчих үү?

Отгонбаяр -

За тэгье.

Цэрэндулам -

Өвөр талын айл нь ... гардаг Ар талын айл нь .... гардаг ... цэнхэр ... Ховд дөрвөн билээ дээ. Ингэдэг нэг бадаг байна.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

За ингээд хөлөө нийлүүлчих.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Чи энийг хийчих.

Отгонбаяр -

Би ...

Цэрэндулам -

... биелгээ. ... дүүргээд цацалаа цацаад.

Отгонбаяр -

Тийм үү? За.

Цэрэндулам -

Тэгээд дуулж болно ш дээ.

Отгонбаяр -

За, би чинь их муу оператор.

Цэрэндулам -

..., Заа.

Отгонбаяр -

Баярлалаа. Ямар гоё юм бэ?

Цэрэндулам -

... мөргөл, цацал ийм юмнуудыг л одоо үлдээх гээд л, одоо ингээд л явж байна даа.

Отгонбаяр -

Хойч залуу үеийн бүр ач зээ нартаа ингээд үлдээчихсэн. Хувцсыг нь хийж өгөөд та ч их мундаг том үйл хийж байгаа хүн юм байна шүү, Цэрэндулам эгч минь дээ.

Цэрэндулам -

За баярлалаа.

Отгонбаяр -

Тийм. За.

Цэрэндулам -

За ингээд урианхай үндэсний өрөөлтэй морины явдал гэж.

Отгонбаяр -

Ямар морины явдал аа?

Цэрэндулам -

Өрөөлтэй морины явдал гэж.

Отгонбаяр -

Юу? Өрөөлтэй ... гэсэн...

Цэрэндулам -

Дөрөөг чөдөрлөнө гэдэг юм мэднэ биз дээ?

Отгонбаяр -

Мэднэ ээ.

Цэрэндулам -

За чөдөрлөөд, хоёр салаатай ингээд арын нэг хөл ороод ингээд морио чөдөрлөдөг тийм ээ? Тэгээд нэгийг нь авчихаад.

Отгонбаяр -

Аан за за, тэгээд өрөөл болчихоод.

Цэрэндулам -

Аан тэгээд өрөөлтэй морины явдал гээд.

Отгонбаяр -

Аан за за за.

Цэрэндулам -

За..., Болсон уу?

Отгонбаяр -

Болсоон болсон. Өөр та сая энэ Ойрдын Эрих Хөхсү наадамд оролцсон.

Цэрэндулам -

Аан.

Отгонбаяр -

Тэнд юу хийв? Юугаар оролцсон?

Цэрэндулам -

Би ер нь 10-аад, өө олон наадамд оролцож байлаа. Урлагийн наадамд оролцож байна. Улсын тэргүүний уран сайханч гэдэг цол тэмдэг авсан. Ардын тэргүүний авъяастан гэдэг тэмдэг авсан.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

За тэгээд сая би бас л энэ хүүхдүүдтэйгээ бие биелгээгээ хийгээд л, товшуураа тоглоод л. Ингээд л одоо оролцлоо. За тэгээд товшуураа магтчихъя.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Товшуураа магтчихъя даа. Улиасан гэдэг модоороо урлаж хийсэн урлаж хийсэн товшуур нь Унаган зээрдийн сүүлээрээ хялгаслаж хийсэн товшуур нь Харгай гэдэг модоороо харуулдаж хийсэн товшуур нь Халиухан зээрдийн сүүлээрээ л хялгаслаж хийсэн товшуур нь Алцан гэдэг модоороо арвилаж хийсэн товшуур нь Арслан гарьдын сүүлээрээ хялгаслаж хийсэн товшуур нь.

Отгонбаяр -

Эднийг яах уу? Цээжээрээ өөрсдөө зохиодог юм уу? Эсвэл аман зохиолоор тэр урьд өмнө нь өвөг дээдсээс тогтоож авав уу?

Цэрэндулам -

Аа бас л ингээд.

Отгонбаяр -

Хаанаас сурав?

Цэрэндулам -

Дагаад л яг бас ингээд л ардын дунд аман зохиол болоод л гараад ирж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Манай нутагт бол нэг ерөөлч эд нар гэж хүмүүс байдаг ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Айлын найранд очоод тэгээд ингээд нэг цээжилчихсэн ч юм шиг, эсвэл цээжнээсээ өөрөө зохиогоод хэлээд ч байгаа юм шиг байгаад байдаг хүмүүс.

Цэрэндулам -

Тийм, сайхан.

Отгонбаяр -

Урианхай нар бас тэгэх үү?

Цэрэндулам -

Тэгнэ ш дээ.

Отгонбаяр -

Тэр тууль хайлдаг хүмүүсийн тэр туулийг ер нь та хэр зэрэг урт туйл мэдэх үү? Тэр туулийг бичиж авсан юм байдаг юм болов уу?

Цэрэндулам -

Тэрийг одоо яахав бичигдсэн Урианхай ардын туульс гэсэн тийм ном байдаг юм. Манай энэ Урианхай, энэ тууль Урианхайд л байна. Урианхайчууд ялангуяа манай одоо дууг Мөнх хайрхан сум ер нь дуулдаг байжээ. Ардын туульчин Чойсүрэн гэдэг хүн байлаа. Ардын туульчин Авирмэд гэж байлаа. Бас ардын туульч Уртнасан гэж байлаа, ах дүү. Тэр Чойсүрэн гэдэг хүн бол харин тусдаа. Тэр бол үнэхээр гайхамшигтай хүн байсан. Нэг цагаан арьсан дээлтэй сайхан лоовууз малгайтай. Энэ туулийг чинь энд хайлаад л тэгээд л үлдээсэн дээ. 2-3 хүнд. Одоо энэ тууль өвлийн цагт их 2-3 хоног л дамжуулаад л одоо тэгээд л. Тэр туульчийг одоо айл урина ш дээ. ... энэ товшуурыг чинь бас учир жанцантай хайлдаг гэж байгаа юм. Одоо тэр туулийг тэгэж хайлуулдаг тийм. Энэ Урианхайн тууль Урианхайд л байж байна.

Отгонбаяр -

Тууль хайлуулсан айл одоо их, одоо манайхнаар одоо цагийнхаар нэг хийморийн сан тавиулчихсан ч гэдэг юм уу, тиймэрхүү юм байсан юм биш үү?

Цэрэндулам -

Ямар яриа байхав. Тэр чинь сангаа тавиад л тэгээд л тэр туулийг чинь өнөө тууль хайлдаг хүнээ сайхан суулгаад л.

Отгонбаяр -

Дээш нь суулгаад л.

Цэрэндулам -

Тухтай суулгаад л, идээ цагаагаа тавиад л, энэ товшуурыг чинь аваачиж өгч залж байгаад л. Тэгээд л тэр айлд чинь цуглана ш дээ. Одоо тэрэнд туульч ирж гэнэ, тэдний өдөр одоо тууль хайлдаг юм гэнэ ээ гээд л. Тэр зарын дагуу тэр айлд одоо тэр туульс сонсоно. Тэр туулийг хайлж байгаа тэр айл бол одоо их азтай, хийморьтой, одтой сайн явна аа гэдэг увидастай.

Отгонбаяр -

Товшоогоо бас их хүндлэж дээш нь зална биз?

Цэрэндулам -

Тэгэлгүй яахав. Доошоо тавихгүй, дээшээ тавьж уу?

Отгонбаяр -

Бурхантай ойрхон тавих уу?

Цэрэндулам -

Аа одоо ямар ч л байсан одоо дээшээ л тавина ш дээ. Тэр хүүхдийн хөл гарнаас одоо дээшээ тавина. Тэгээд тиймэрхүү сонинтой. Тэгээд одоо энэ хэдийг энэ товшуурыг сур, энэ юмыг сур гэж ингэж байгаад тоглуулж байна. За тоглочих.

Отгонбаяр -

За тэг.

Цэрэндулам -

Тоглоно ш дээ, энэ чинь одоо.

Отгонбаяр -

Охин чинь, охины нэр хэн билээ?

Цэрэндулам -

Болор-Эрдэнэ.

Отгонбаяр -

Болор-Эрдэнэ. Түрүүн хэлсэн ш дээ.

Цэрэндулам -

За чи товшуур тоглоод би биелэх гээд байна шүү.

Отгонбаяр -

Биелэх гээд байна уу?

Цэрэндулам -

Аан.

Отгонбаяр -

За тэгье.

Цэрэндулам -

Ингээд одоо ер нь хөгжилдөөд ингээд өнгөрнө ш дээ. ... чамд өгсөн шүү.

Отгонбаяр -

Аан за. Тэгэхээр би яах ёстой вэ?

Цэрэндулам -

Чи одоо зүгээр.

Отгонбаяр -

Гарч ирээд биелэх ёстой байсан уу?

Цэрэндулам -

Нэг болохоор биелэх ёстой, нэг болохоор энэ хөгжмийг сурах ёстой.

Отгонбаяр -

Өө за за.

Цэрэндулам -

Ингээд бүх амьтан суулгачихсан байхад одоо нар зөв эргүүлээд л.

Отгонбаяр -

Аан тэгээд дараагынх нь хүн нь аваад яваад байна гэсэн үг юм байна ш дээ.

Цэрэндулам -

Товшуурдчихаад чамд энэ хүндээ өгнө ш дээ.

Отгонбаяр -

Өөх.

Цэрэндулам -

... Аа энэ нь дугаргаж чадахгүй, энийг бол оролдохгүй хүн бол ийм бөгтхөн болдог гэж ярьж байсан санагдаад байгаа юм. Одоо юм дугаргасангүй, энүүнд юу яасангүй гэж. Эсвэл чадахгүй бол одоо дуу дуулдаг юм уу, одоо ингээд.

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

За иймэрхүү л сонинтой. Өшөө ямрыг сонсох уу?

Отгонбаяр -

Юу, танай хүүхдүүд, та чинь 8 хүүхэдтэй тийм ээ?

Цэрэндулам -

8 хүүхэдтэй.

Отгонбаяр -

Танай хүүхдүүдээс одоо энэ товшуур товшдоггүй, бие биелэдэггүй хүүхэд гэж байхгүй байлгүй дээ? Бүгд үү?

Цэрэндулам -

Одоо ер нь бүгд дагаад босчихвий. Ер нь одоо тэгээд том том одоо багш нар болсон хүүхэд, одоо энэ Жаргалмаа эд нар чинь бол эвгүй яахгүй л бол ер нь орчихно шүү. Зарим юманд ороод явж л байна.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

За тэрнээс гарсан ач зээ нарыг би чинь одоо 16-17 ач зээтэй. Одоо түрүүчийх нь одоо ер нь цөм одоо энэнтэй 4-5 байна уу? Сая наадамд ороод цуг хийж байгаа. Энэнтэйгээ хоёр нь одоо энэ аяа ингээд тоглоод сурч байгаа. Эд нарт л одоо өвлүүлж үлдээчихье л гэж бодоод ингээд л зүтгэж л байна даа.

Отгонбаяр -

Аа тийм байна. Тэр, энэ хуримын зурган дээр байгаа энэ охин танай бага охин гэсэн тэ?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Энэ охин чинь бас урлагийн хүн гэсэн байх тэ?

Цэрэндулам -

Урлагийн хүн.

Отгонбаяр -

Аанхан. Энэ тухай яриач?

Цэрэндулам -

За энэ надтай жоохоон цэцэрлэгийг одоо 5-6 настай байхад л намайг, би дагаж одоо театрын тайзан дээр явж байгаад ардын язгуур урлаг тоглохоор нь хувцас хунарыг нь хийж өгчихөөд энэ товшууран дээрээ биелгээд сурсан. Энэ биелэнэ ээ энэ бас.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Тэгээд одоо өөрийнхөө бор зүрхээрээ одоо тэгээд л 5-р ангид ордог жилдээ нэг хөгжимчин коллежод товшлуур хөгжмийн ангид яваад, одоо энэ төгсөөд мэргэжилтэн болоод сургуульдаа багшлаад. Морин хуурынхаа чуулга, тэр улсн флермонд товшлуур хөгжимчин хийгээд байна аа.

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

Ингээд уламжлал болсон.

Отгонбаяр -

Одоо биелэнэ, цохилно.

Цэрэндулам -

Одоо биелэнэ, тэр хөгжмөө тоглуулна. Нэлээн л одоо сайн хөгжимчин гэдэг учраас одоо саяхан бас юманд, Зөвлөлтийн соёлын өдрүүд гэж.

Отгонбаяр -

Хаалгаа тайлаарай, миний хүү.

Цэрэндулам -

Юунд оролцоод ингээд 2-3 ...

Отгонбаяр -

Аан за за за. За Цэрэндулам эгч ийшээгээ суучих. Одоо хоёулаа тэнд сууж байгаад л яриагаа хийнэ дээ.

Цэрэндулам -

Ийшээ сууя.

Отгонбаяр -

Тэг, наад хавьдаа, эмээдээ сандлыг нь сайн тавьж өг.

Цэрэндулам -

...

Отгонбаяр -

Би ч ер нь их муу оператор.

Цэрэндулам -

...

Отгонбаяр -

За одоо хоёулаа яриандаа оръё, Цэрэндулам эгч ээ. Та... тэг тэг, энийгээ тайлчих. Эхлээд өөрийнхөө түүхийг ярьж өгөөч?

Цэрэндулам -

Одоо зүгээр л ярих гэж байгаа биз дээ.

Отгонбаяр -

Тийм. Бичлэг нь хамт явж байгаа юм. Өөрийнхөө түүхийг нэг төрсөн 1946 онд төрсөн гэж байна ш дээ. Тэгэхээр төрсөн цагаасаа хойш бага нас яаж өнгөрөв? Тэр баруун хязгаарт Алтайн Урианхайчуудын амьдрал ямар байв? Ээж аав ямархуу хүмүүс байна уу? Тэгээд одоо өнөөг хүртэлх туулж өнгөрсөн түүхээ нэг товчхоон ярьж өгөөч?

Цэрэндулам -

За. ...

Отгонбаяр -

Болно оо, болно. Шууд яриад.

Цэрэндулам -

Бид нар чинь одоо Алтайн Урианхай. Энэ чинь 7 хошуу Урианхай байсан гэлээ.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Тэгээд миний ээж аав тэр Алтайн Урианхайн Ах сумны, Ах гэдэг сумны ...-ы хүмүүс байжээ.

Отгонбаяр -

Тэгээд овъёос гэдэг овогтой.

Цэрэндулам -

Тэгээд овьёос гэдэг овогтой. Миний аавыг Аюурзанын ... гэдэг хүн байсан. Тэр Аюурзана, манай аавын тэр Аюурзана гэдэг хүн Санзаа гэдэг хүний хүүхэд, ах дүү 13-уулаа байсан юм гэнэ лээ. Урианхай хошуунд. Тэр 13 хүүхдийн одоо тэр Аюурзана гэдэг хүнээс гарсан манай аав одоо тэр одоо аавын 4 дэхь үеийн хүн болж байна аа даа. Ингээд. Тэгээд аав маань тийм хүн байжээ. Аав маань ер нь их одоо тэр Аюурзаны хүүхдүүд дотор ер нь их ухаалаг, тийм мундаг цээжтэй. Одоо тэр үеийн худалдааны төлөөлөгч маягийн тийм хүн байсан юм билээ. Би ааваа муухан мэддэг юм аа. Миний аав чинь намайг 7-тойд бас бурхны оронд явчихсан. Тэгээд л их л мундаг, их л сэргэлэн, их л сайхан ухаантай хүн байсан гэдэг, манай аавыг.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Тэгээд одоо тэр Алтайд манай ээжтэй .... гэж хүнтэй гэр бүл болж. Одоо 3 эрэгтэй, 2 эмэгтэй 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ингээд тэр Алтайд Үенчэд манай ах мэндэлж төрсөн. Тэгээд тэр одоо Өвөр Монголын нутагт л анх айл гэр болж л, бид нарын дээд талын ах эгч тэнд төрж гарсан тийм түүхтэй юм байна лээ. Тэгээд тэнд.

Отгонбаяр -

Үенчэд.

Цэрэндулам -

Аан, Үенчэд. Тэгээд тэнд байж байгаад одоо тэгээд энэ Монгол улс чинь одоо бас ямар юм болсон юм. Тэгээд л дөрвөөд л тэр тийшээ гарчихаад дахиад л эргээд одоо энэ Монгол улс руу ороод л. Одоо шөнө өдөргүй нүүж л. Одоо ёстой энэ дээлнийхээ суганд хүүхэд шуухдаа нууж. Хамаг малаа тэр хасаг энэ тэрт, хасгийн дайнд барж л ер нь нэлээн ядуухан давж ирсэн гэж байгаа шүү. Оргож л одоо өдөр шөнөгүй нуугдаж нүүж. Эмэгтэйчүүд нь одоо үр хүүхдээ авч гарах гээд, эрэгтэйчүүд нь бас одоо яадаг юм бас тэр улсуудын чинь урдаас бас л одоо харуул манаа хийж л. Бас л нөгөө хэдээ хамгаалж л тэгж л явж гарч ирсэн юм байна лээ. Нэгэн үе казак чинь урианхай, одоо энэ захчин, торгуудыг чинь. Захчин ч арай ороогүй. Өө захчин бас байдаг гэсэн баруунд. Тэд нарыг чинь маш их хэрцгийгээр одоо яасан юм.

Отгонбаяр -

Түйвээсэн юм гэнэ лээ ш дээ.

Цэрэндулам -

Түйвээсэн. Бүр одоо маш их хэрцгийгээр одоо бүр эмэгтэй хүүхдийг... ёстой тамлаж алж байгаад. Тэгээд ээж аав тэгж ярьдаг байхгүй юу. Хамгийн сүүлд юу яасан гэж байгаа юм. Одоо нөгөө энэ одоо Монгол улсаас одоо бүр юу гаргаад, одоо дээр нь нисдэг тийм нисдэг тэрэг, одоо ногоон онгоц ч байсан юм уу? Ямар юм байсан юм. Тийм юм гаргаж явуулаад тэгээд өнөө хилээр эргэж орчихоод. Тэгээд Урианхайчууд, Монголчууд нэг талдаа ялгар гээд. Тэгээд Казак нь нэг талдаа ялгарчихсан. Одоо Монгол ялгаруулж байж тэгж байж Казакуудыг дарсан гэдэг юм шүү. Тэр Османы л дайснууд юм байна. Тэгж л дарсан түүхтэй гэдэг юм байна лээ. Тэгээд яадаг юм. Тэгж давж ирчихээд одоо ер нь хэцүү байсан гэж байгаа ш дээ. Зарим нь одоо нөгөө хадан дээгүүр давж ирсэн. Хадан агуйд амьдарч байсан.

Отгонбаяр -

Өөх.

Цэрэндулам -

Өнөө сайхан одоо нөгөө уул хаданд ургасан сайхан жимс ногоогоор хооллож байсан. Тарваганы махаар одоо хүүхдээ гаргачихаад тарваганы махаар шөл ууж байсан.

Отгонбаяр -

Аа яа.

Цэрэндулам -

Тэгээд одоо зарим нэг манай энүүний дээд талын нэг ахыг бас. Тэгэхэд бас арай гайгүй л байсан байх л даа, зүгээр. Тэгээд тийм одоо мундаг байсан байгаа юм тэр ээж эмэгтэйчүүд. Тэр одоо цагаа дагаад. Одоо цагт тэгдэг бол ч яана аа.

Отгонбаяр -

Юу гэхэв.

Цэрэндулам -

Тэгээд одоо манай аав чинь нөгөө худалдаа ажилчин гээд л одоо тэр бригадаар хэсээд явж байгаа болох дээр ээж маань тэр дээдүүл нь бас сайн том болоогүй л байсан юм байлгүй. Тэгээд хадам аав нь манай ээжтэй хамт байдаг байсан байгаа юм. Малын захад хонио маллаж хонодог байж гэж байгаа юм. Тэгээд миний дээд талын тэр ах төрсөн чинь манай тэр ээж одоо тэр хадам ааваасаа арилаад, тэгээд одоо миний бие өвдөх юм байна даа гэж бодоод өнөөх чинь. Орой тэгээд энэ лав одоо хүүхэд гарах юм байна л гэж бодоод. Тэгээд хүүхдээ боож авах одоо тийм бэлтгэлээ хийгээд. Хөдсөн одоо тийм арьсанд хүүхдээ боож авдаг юм ш дээ. Сураар гурав ингэж бүслэж боодог. Тэгээд өнөө хайч хутга, тэгээд өнөөдөх хүн боож авдаг одоо утас. Тийм юмаа бэлдэж байгаад хоносон гэж байгаа юм. Тэгээд үүр цайхын урд талд өөрөө төрөөд, хүүхдээ өөрөө боож авсан гэж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Өөх.

Цэрэндулам -

Тэгээд өнөө хадам аав нь үгүй ээ энэ одоо бэр их өглөө эрт босож ирдэг юм билээ. Энэ ямар сонин юм, хүүхдээ гаргая гээд ороод ирсэн чинь хүйсээ боочихсон унтаж байсан гэж байгаа ш дээ. Бид нарын ээж аавууд тэгж байж. Тийм амьдрал туулж байгаа юм. Тэгээд одоо цагт бол тийм яаж байна аа. Алийн болгон нэг сайхан юунд төрүүлээд, аль болохоор сайхан юманд яаж байхад л одоо яаж байхав.

Отгонбаяр -

Тиймэрхүү байвал хэцүүднэ л дээ.

Цэрэндулам -

Улам л хүндрээ, цагаа тулахаар улам хэцүүдээд тэгээд одоо тэр үед араг үүрч аргал түүдэг, жирэмсэн байхдаа. Намайг бас, бид нарыг байхад ээж маань хэлдэг. Араг үүрч аргал түүж байвал одоо төрөхөд их амархан төрдөг. Аа тэгээд дээр үед араг түшүүлж төрүүлж байсан, сууж. Ааг гээд одоо аргал түүдэг араг байдаг л даа. Тэрийг тэр араг л сайн үүрч байвал, түүж тэгж байвал ер нь одоо төрөхөд ер нь тэр гай барцад юм байдаг юм бол арилдаг гэсэн утгатай. Арагийг их дээдэлдэг байлаа шүү. Тийм байлаа. За тэгээд бид нарыг бага аа байхад чинь ... хийж байсан юм, хөөрхий минь. Тэгээд бараг яавах дээ малдаа хоттой болоод л. Би багаасаа нэг их юм их санадаг юм. Бид нарыг үхэр, одоо сарлаг үхэр байдаг тийм ээ? Сарлаганд одоо араганд ачаад тавьчихдаг. Тэгээд тэр үед тэмээ....тэмээ ачдаг гэдэг боллоо ш дээ. Тэр сарлаг үхэр дотор хүүхдүүдээ ачаад одоо тэр хоёр талд.

Отгонбаяр -

Сарлагны хоёр талд хоёр араганд хийнэ.

Цэрэндулам -

Тийм, хоёр араганд хийгээд, тэнцүүлээд хүүхдээ ачаад том хүүхэдтэйгээ хамт туугаад явж байдаг. Тэр яаж л одоо ингээд л бодохоор яаж л болж байсан юм мэдэхгүй. Тэр нэг санаанд ордог юм. Бас тэгээд тэр манай бага дүү чинь одоо бид нараас хойшоо гарсан болох дээр тэмээнд ачаад ирнэ ээ. Тэмээ яахав. Тэмээнд аччихсан, араганд аччихсан. Би бас ачуулж байснаа бас мэдээд л байна. Тэгээд нөгөө тэмээ болохоор ингээд зөрөөд ирэхээр чинь бараг энэ ... болов уу? Хазчихдаг юм болов уу? гэсэн аймшигтай л байлгүй. Тэгээд яадаг юм , том болоод ирэхээр одоо тэгээд л тэмээ малдаа дасаад л нүүж сурна аа, тэмээгээ ачиж сурна аа. Амьдралд чинь тэгээд л сая одоо үхэр ачиж байсан болуул дараа нь тэмээ ачдаг боллоо. Тэмээ ачдаг байсан бол одоо машин ачдаг боллоо. Одоо тэр юм цөм хаягдлаа ш дээ, одоо бол. Харин улсын хөгжил гэдэг сайхан юм даа. Харин нэг тиймэрхүү байдалтай байж байжээ.

Отгонбаяр -

Таны төрсөн тэр хүнд их бага нас бол ид нэг дайны дараагаар бас нэг хэцүү үе байж дээ тэ?

Цэрэндулам -

Тийм байгаа биз дээ, 1946 онд гэдэг чинь тийм тийм.

Отгонбаяр -

1950-иад оны үед.

Цэрэндулам -

1950-иад оны үед. Тэгээд л бас манайхан чинь хэдэн малтай. Манай аав чинь бас тийм ажилтай байсан болохоор арай гайгүй айлын хүүхэд байсан байх аа.

Отгонбаяр -

Тийм байх нь.

Цэрэндулам -

Байж таараад байгаа юм даа. Бодоход нэг их ядарч зүдэрч, нэг хоосон байж байснаа мэдэхгүй л байгаа юм. Тэгээд л одоо анх манай ээж нэг нуур руу л манайхан ... явсан байна л даа.

Отгонбаяр -

Нооруул гэдэг нь ноолуурыг хэлж байгаа юм уу?

Цэрэндулам -

Ноолуурыг хэлж байна. Тэгээд л нэг Орос бакаль авчирч өгч байсан, нэг хүрэн Орос бакаль. Тэрийг чинь одоо хамгийн гоё гутал гэнэ. Дандаа одоо бид нар ийм хар гутал л өмсөж байсан. Тэгээд тэр савхи ч мэдэх ч үгүй. Тийм юм авчирч өгчихсөн одоо хамгийн гоё гуталтай хүүхэд болж байлаа ш дээ. Тэгээд сургуульд ороход чинь даалимбан цүнхтэй. Даалимбан сайхан ингээд 8 ... унжчихсан тийм дээл оёж өгөөд л, бид нарыг хамгийн гоё болоод л тэгээд л даавуун бас үзүүр дээр нь нөгөө улаан таван хошуу хадчихсан тийм даавуун цүнх оёж өгчихөөд л. Тэгээд даавуун цүнхтэй бид нар сургуульд ороод сургууль төгсөж байлаа ш дээ. Тэгээд бид нарын ах эгч цуг л тэгж байлаа ш дээ. Тиймэрхүү байдалтай сургууль эрхэлж байлаа. Тэгээд одоо сүүлд сүүлд болоод улс хөгжөөд одоо бол чинь.

Отгонбаяр -

Та яасан? Дуут сумынхаа сургуульд орсон уу?

Цэрэндулам -

Дуут сумынхаа бага сургуулийн 4-р анги төгсөж байсан.

Отгонбаяр -

За. Тэгээд сумын сургуульд орохдоо аав чинь хөдөө малчин байсан байх тэ? Сум дээр?

Цэрэндулам -

Аа үгүй, өөрөө болоод. Би чинь 7 настай сургуульд орлоо.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Тэгээд ээжтэйгээ хамт сумын төв дээр холоос явна ш дээ бас. Сумын төвийн сургууль хол оо, одоо бүр нэлээн холхон. Тэр явган явдаг юм. Заримдаа мориор явна. Тэр хол газраас сумын төвд сургуульд ирдэг тийм байлаа. Тэгээд л одоо 4-р анги төгсөөд сургууль соёлд явж чадсангүй ээ. Сургуульд явуулна аа гэхээр манай ээж чинь бас явуулахгүй. Тэгээд миний дээд талын ах цэрэгт явлаа. Тэгээд би нэг 15-тай ч байсан юм уу даа, 16-тай ч юм уу байж байгаад сумын эмнэлэгт, хүн эмнэлэгт асрагчаар орлоо.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

За тэгж л ажлын гараа эхэллээ. 1961 онд би асрагчаар сумын эмнэлэгт асрагч боллоо. Тэгээд хүн яаж өвддөг юм байна уу? Хүн яаж төрдөг юм байна уу? гэдгийг мэдэхгүй л орж байлаа ш дээ. Аймаар одоо хүүхэд яаж гаргадагыг бол хүйснээс гардаг л гэж бид нар тэр ээж маань тэгж л хэлж байсан болохоос тэр. Тэгээд л одоо энэ чинь эмэгтэй хүн гэдэг чинь, эх хүн гэдэг чинь ямар байдаг юм. Тэрнээс тэгж л ажлын гараа эхэлж. Тэгээд л тэр эмнэлэгт чинь би чинь 5-6 жил ажиллаад бүр сайн ажилтай ч боллоо. Эх баригч ч болох дөхлөө. Эхнийхээ хоёр хүүхдийг төрүүллээ. Тэгээд сүүлд нь ер нь эмнэлгийн ажил хэцүү юм байна. Тэгээд ажлаа өөрчлөөд л тэгээд л сумынхаа одоо бас одоо урлагийн суурь тавигдаж байсан юм байлгүй. Сумынхаа клубт бас номын санч хийгээд л. Тэгээд л тэр завсар байгаа бас урлаг уран сайханд яваад л. Одоо тэгээд л одоо нөгөө албан газруудын хооронд чинь тэр үед чинь их сайхан тэмцээн болдог байлаа шүү дээ. Урлагийн үзлэг, тэмцээн явна аа. Тэрнийг чинь тэргүүлж гарч ирнэ ш дээ.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Цэрэндулам -

Тэгнэ ш дээ, тэгж байж эхэлж байлаа. Тэгээд тэр үед хөгжим гэж юм байсангүй. Тэгээд л товшуур, мандлин хөгжим дээд зэргийн хөгжим байлаа ш дээ.

Отгонбаяр -

Тийм, тийм.

Цэрэндулам -

Тийм байна лээ. Тиймэрхүү байж байгаад тэгээд л.

Отгонбаяр -

Аймагт урлагийн үзлэгт, улсад энэ тэр явж байв уу?

Цэрэндулам -

Аймагт урлагийн үзлэгт Ховдоос сумаасаа орж ирээд л аймгийн урлагийн үзлэгт ороод л тэгээд л явж байлаа, явж байлаа. Тэгээд л одоо хүртэл тэгээд л энэ язгуур урлагийг нь авч үлдэе гэж бодоод л, өвлүүлье гэж бодоод. Бас баярлаж байгаа юм, миний ээж аав одоо бас надад ийм сайхан авъяас үлдээсэн. Ээж ааваараа бахархаж байгаа юм, бас. Тэд нарт бас юм байгаагүй бол мэдэх ч байсан юм уу? мэдэхгүй ч байсан юм уу? хэн мэдэхэв бас.

Отгонбаяр -

Тийм байна. Тэр бол бас удам дагасан.

Цэрэндулам -

Авъяас чинь бас удам дагасан авъяас байдаг юм байна аа гэж ингэж боддог юм. Би тэр аавынхаа аавын сайхан нимгэн лоовууз ингээд тавьчихсан тэр хөгшнийг нэг одоо ямар хүнтэй биелүүлж байсныг нь санадаггүй юм. Тэгээд л газарт ингээд л сууж байснаа зүгээр ... ингээд босоод ирдэг. Тэгээд сайхан биелэдэг нэг хөгшин байлаа. Тэгээд л одоо зарим сайхан ээжүүд чинь аяга толгойн дээрээ ус тавьж биелэдэг. Аягатай биелгээ хийдэг. Тэрийг одоо бага байхад дуурайгаад бас хийж л байлаа. Одоо тэр л бас сайн л болохгүй байна аа. Одоо тойрч үлдээд л за бэлдэе гээд л ингэдэг.

Отгонбаяр -

Хэзээ аймгийн төв орж ирсэн юм та? Аймгийн төв дээр нөгөө театрт ажиллаж байсан.

Цэрэндулам -

Манайх чинь тэгж байж байгаад би энэ одоо сайхан ханьтайгаа суулаа. Намжилын Шарав гэж энэ миний хань одоо эвлэлийн дарга хийж одоо тэр сумандаа очлоо.

Отгонбаяр -

Танай суманд?

Цэрэндулам -

Аан, хэ хэ хэ. Би тэр эмнэлэгт асрагч хийдэг ийм охин, жаахан охин байлаа. Бид хоёр тэгээд 18-тай суусан ш дээ.

Отгонбаяр -

Сумын мисс.

Цэрэндулам -

Сумын мисс байж, одоо бодоход тийм ээ? Тэр сумын эвлэлийн дарга гэж байж миний хань. Би болохоор эвлэлийн гишүүн, одоо сумын мисс байсан учир нь тэрэнд нь байдаг юм уу? Яг манай хадам аав ээж гэж мундаг сайхан хадам, сайхан хадамтайгаа тааралдаж, сайхан ханьтай тааралдсан. Аа хадам аав маань, би чинь 1958 онд тэр нэгдэл гэдэг юм байгуулагдаж болж байлаа шүү дээ. Тэр үед чинь манай хадам аав чинь 1000 малтай айл гэж мундаг ... тийм айл байлаа. Тэгээд анхны ардын их хурлын депутат Хөхийн Намжил гэдэг хүн манай аав Ховдоос анхны депутат болж байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Өө тээр. Танай хадам хөгшин?

Цэрэндулам -

Тийм, хадам хөгшин. Тийм сайхан айлын бэр байлаа. Эгч нь ч одоо ёстой буянтай айлын бэр байсан даа.

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрэндулам -

Тэгээд миний хань чинь тэр эвлэлийн дарга байгаад бид хоёр суугаад. Тэгээд анхныхаа 3 хүүхдийг сумдуудад нутагтаа 3 хүүхэдтэй, 3 охинтой болчихоод намын дээд сургуульд 1971 онд ийшээ зам газруудад ирлээ.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Тэгээд 1 жил энд сурчихаад гэр орноо авлаа. Тэгээд 1972 он, 1973 он, 1974 онд Улаанбаатар хотод намын дээд сургуульд хөгшин бид хоёр тэр Зайсангын энгэрт, Зайсан толгойн цаад өвөрт хөгшин хичээлдээ яваад. Би тэнд нэг дэлгүүрийн худалдагч хийгээд тэгээд л.

Отгонбаяр -

Хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн?

Цэрэндулам -

Хүүхдүүдээ цэцэрлэг яслид өгөөд л. Тэгээд л 1974 онд өвгөн маань намынхаа дээд сургуулийг төгсгөөд. Хөдөө яахав дээ одоо хөгшчүүд байсан юм чинь миний ээж байсан, өөрийн нь аав ээж хоёр байсан. Тэгээд төгсөхөөс урд нь аав минь өөд болоод удлаа. Тэгээд миний ээж бас уулзалгүй бас зөрөөд боллоо. За тэгээд л үлдсэн ээждээ хүрнэ гээд л манайд ирээд л. Нутгийнхаа зүг заллаа. Тэгээд би очоод хөгжимт драмын театрт орлоо. Манай хөгшин очоод тэр Ховд аймгийн тэр одоо тамгын газар

Отгонбаяр -

Захиргаанд.

Цэрэндулам -

Аа тэр захиргаанд зохион байгуулах хэлтсийн дарга гэдэг ажлаар орлоо.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Тэгээд насаараа сайхан ханийнхаа буянд даргын гэр бүл гэсэн ийм сайхан тодотголтой явж, 8 сайхан хүүхдийн ээж аав болж. Одоо ингээд 2003 онд өөд болсон. Тэгээд одоо оронд хань болж хэдэн хүүхдүүддээ ийм сайхан ханийн нэрийг хамгаалж явах юмсан, энэ хэдэн хүүхдүүдээ хоолны захад хүргэх юмсан гээд ингэж бодсоор байгаад одоо хэдэн хүүхдүүдээ хоолны захад хүргэлээ.

Отгонбаяр -

8 хүүхэд хоолны захад хүргэх чинь бас амар биш шүү.

Цэрэндулам -

8 хүүхэд хоолны захад хүргэхэд амар биш ээ. 8 хүүхдээс чинь нэг нь л одоо дунд боловсролтой. Бусад нь цуг дээд сургууль төгслөө.

Отгонбаяр -

Жаргалсүрэн их сургуульд доктор болсон.

Цэрэндулам -

Одоо нэг охин маань одоо тануусын буянгаар Боловсрол судлалын ухааны докторын зэрэг энэ жил 7 сарын 6-нд одоо хамгаалж, хэзээ ч мартагдашгүйгээр одоо ээж аав бид нарыгаа баярлууллаа. Ардын боловсролын тэргүүний ажилтан нэг хүргэн, нэг хүүхэн хоёр байна аа, том. Одоо энэ сая биелэдэг шар охины ээж нь одоо бас санхүүгийн тэргүүний ажилтан болсон. Одоо ингээд цөм одоо ажил үүргээ сайхан гүйцэтгээд ингээд явж байгаа болохоор нь бас ханиараа бахархаж, орон нутгаараа бахархаж, үр хүүхдээрээ бахархаж, хамт олноороо бахархаж ингээд сэтгэл өндөр, ингээд явж байна даа эгч нь.

Отгонбаяр -

За. Цэрэндулам эгч ээ, нэг ийм асуулт байна аа. Та бид хоёрын өнөөдрийн гол ярих сэдэв бол шашин шүтлэгийн асуудал байгаа юм.

Цэрэндулам -

За.

Отгонбаяр -

Тэгээд таны ээж аав ер нь ямаршуу шүтлэгтэй хүмүүс байв уу? Тэр үед бас их хаалттай байлаа ш дээ.

Цэрэндулам -

Тийм ш дээ.

Отгонбаяр -

Энэ талаар танд мэдэж санадаг, дурсдаг юм байна уу?

Цэрэндулам -

Одоо тэр үед ёстой л ер нь хаалттай байж. Бид нар чинь тэр үед юу ч мэдэхгүйгээр л өслөө ш дээ. Тэгэхлээр одоо бид нарын ээж аавын түрүү үед бол шашин шүтлэг бол байж л таараа.

Отгонбаяр -

Тийм.

Цэрэндулам -

Байсан. Байсан юмыг одоо тэгээд л устгасан ш дээ. Бид нар чинь одоо бурхантай хамаг юмаа устгуулсан. Бид нарын ээжийн одоо хоёр сайхан лам хүн байсан, баригдаад л явж байсан юм гэсэн. Хамгийн сүүлд бид нарын нэг авгынх, манай аавын ах нь гэсэн. Тийм Сэнгээ гээд их мундаг хүн байлаа. Номтой, одоо бүр тэр бурхан шүтээн. Ёстой 2 тэмээ ачаатай аваачаад одоо тэр манай Цэнхэрийн гол гэдэг тэнд хадтай Ууланд аваачиж нууж хаяж байсан гэж байгаа шүү.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд тэрийгээ ололгүй болчихлоо. Тэгээд тэр бурхнаа бид нар олохгүй л байгаа ш дээ. Хамгийн сүүлд одоо нэг тэр дугаргадаг дамар, хонх, одоо энэ нэг тийм очир энэ тэр байдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд манай тэр ахыг өөд болоход тэр юунд өгсөн юм гэнэ лээ. Өө тэр шашин шүтлэг маш их байсан. Тэр ялангуяа ... байсан. Манай тэр хамгийн сүүлд үлдсэн тэр авга ах бол гал тахиж өгдөг. Жилд гал тахина гэж их том баяр байлаа ш дээ. Одоо тэр сайхан номоо уншаад, одоо ёстой мал залыг нь яадаг. Тэр мал сэтэрлэдэг, тэр гал тахих маш их байж. Тэгээд л одоо уул овоогоо тахидаг. Бас их шүтлэгтэй байсан. Тэгээд хамгийн сүүлд яадаг юм одоо тэгээд цайныхаа дээжийг өглөө одоо алтан дэлхий, алтан нарандаа өргөдөг, уул усандаа өргөдөг. Одоо орой болохоор Долоон бурхандаа залбирдаг тийм юм л надад үлдсэн. Би одоо тийм л юм хийж явдаг. Яахав одоо чинь бол шашин шүтлэг дэлгэрлээ. Одоо чинь болохоор бид нар ёстой уул усаа, нутаг усаа бодож, алтан дэлхийдээ залбирч. Одоо сая биелгээн дээр хүртэл мөргөл гэдэг биелгээ гарч байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тийм байна лээ.

Цэрэндулам -

Тэгээд аяндаа л одоо ингээд сайхан залбираад л, одоо ингээд мөргөөд алган дээрээ ингээд мөргөөд, тэгээд дараа нь. Одоо ингээд эд нар чинь цөм энэ холбоотой, язгуур урлаг чинь холбоотой л байх юм байна ш дээ. Тэгээд ингээд хувцастай хунартайгаа бүх юм нь ер нь холбоотой. Уламжлагдсан ийм сайхан одоо. Энэ Монголын урлаг ёс цуг л тэр зан заншил ямар сайхан бэ?.. нэг үе бид нарын үед хаягдаж орхисон. Одоо тэгээд сайхан дэлгэрээд одоо ч юм нь илэн далангүй сайхан боллоо шүү дээ. Дээр үед чинь одоо бид нарын анхны яг шашин бол одоо тэгээд Чингис хаан чинь одоо юу л байсан байна ш дээ, одоо ингээд бодож байхад чинь. Бөөгийн шашинтай л байсан байна ш дээ. Одоо бид нар чинь тэгээд тэр юугаараа, тэр хүнийг тэгж шашнаа яагаад явж байсан бөөгийн шашнаараа. Тэгээд хамгийн сүүлд одоо тэр бүгдийг нь устгаж хаяад л. Одоо дахиад яахав ардчиллын буянгаар бүх шашин шүтлэг цуг дэлгэрлээ. Одоо нэг үеэ бодвол бид нар бас шүтэх бурхантай, шүтэх газар орон сайхан сүм хийдтэй боллоо. Энэ чинь л одоо тэр үед тэгж алдагдахгүй явж байсан болуул бас их л өөр байсан байх тийм ээ? Одоо Монголын залуучууд эд нар чинь шүтэх юмтай, хэлэх юмтай байж. Нэг үед одоо тийм юугүй учраас одоо ... хүүхдүүд чинь юм мэдэхгүй элдэв одоо хэрэг зөрчилд ордог. Хүндэтгэх, шүтэх юмгүй нэг үе болгочихлоо ш дээ... Одоо харин одоо тэгээд ер нь одоо шүтэх юмтай, хаана ч орсон одоо Ногоон дарь эх гэдэг юм уу, Цагаа дарь эх гэдэг юм уу, Бурхан багш гэдэг юм уу нэг ингээд бурхан шүтээндээ орохоороо тэгээд залбираад л одоо ингээд л явдаг.

Отгонбаяр -

Таны ээж аавын чинь гэрт одоо хөдөө малчин айлд бурхан шүтээн байсан уу?

Цэрэндулам -

Байлгүй яадаг юм. Тэр байсан юмыг чинь харин одоо тэгээд л сүүлд нь тэгээд л устгаад л. Одоо малыг нь сэтэрлэнэ гэж айл болгонд сэтэртэй мал байж.

Отгонбаяр -

Тэгэхээр 1950-иад оны үед бол нэг их тийм хаалттай биш байсан юм байна тэ?

Цэрэндулам -

Тэхх, бас тийм байсан гэдгийг муухан л мэдэж байна шүү дээ, би чинь бас тэгээд.

Отгонбаяр -

Та тэгээд дараа нь юу яалаа ш дээ эгч ээ. Сумын төв дээр ирээд ажилд ороод, тэгээд ханьтайгаа суугаад сумын төвийн айл боллоо ш дээ. Танай нөхөр чинь сумын төвийн албан хаагч, эвлэлийн дарга.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд тэр үед бол та хоёр шүтэж байв уу? Шүтлэг байв уу?

Цэрэндулам -

Шүтлэг байсангүй. За тэр ямар юмаар ялгарч байв гэхээр одоо энэ Монголын цагаан сар болдог байлаа. Тэгээд би чинь яахав эвлэлийн гишүүн. Манай хүн чинь болохоор намын гишүүн байв шүү. За тэгээд ингээд цагаан сараар хөдөө очдог. Хөдөө очоод нөгөөдөх хүмүүс чинь нөгөө балингаа бариад, Алтайдаа 13 сангаа тавиад. Алтан дэлхийдээ нөгөө малынхаа өвчүүг нөгөө галан дээрээ тавиад одоо ингэдэг байлаа шүү. Тэгээд хүнийхээ тоогоор тэр өвчүүн дээрээ залам уядаг.

Отгонбаяр -

Залам гэдэг нь юу вэ?

Цэрэндулам -

Залам гэдэг нь одоо ингээд ийм даавуу уядаг.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Одоо хэдэн ам бүлтэй хүн байна аа тэр даавуунуудаа ингээд тэр өвчүүн дээрээ тавиад шар тостой, ... Тэгээд тэр овоон дээрээ очиж байгаад нөгөөхөө тэд нарыг одоо тэр алтан дэлхийгээ баярлуулж тэр малынхаа өвчүүг, тэр заламтайгаа одоо энэ жилдээ сайн сайхан байгаасай гэдгээ нөгөөдөхийгөө тэр алтан дэлхийдээ тэр өвчүүгээ түлдэг байлаа. Тэгээд л одоо 13 Алтайдаа сангаа тавиад, тэр эргээд мөргөөд. Одоо тэр 13 сандаа мөргөөд явсаар байгаад. Тэгэхэд бид нар очиж чаддаггүй, хүүхдүүд очиж чаддаггүй ээ. Тэр эмэгтэй хүн ч очихгүй л дээ, ээж хүн очихгүй. Зүгээр аав нь л одоо хүүхдүүдээ дагуулаад л очих ёстой байгаа байхгүй юу. Тэгтэл одоо яадаг юм. Нөгөө намын гишүүн хүн очиж болдоггүй гээд. Очсон байх юм бол матагдана ш дээ. Одоо тэр

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Цэрэндулам -

Одоо тэр үйлдвэрийн дарга тэр нь тэр, аймгийн дарга одоо зохион байгуулах хэлтсийн дарга тэр хүн тэгж явбал одоо тэр балин дээр овоон дээр очиж байсан гээд. Тэгж явахдаа бид нар за тэгээд оччихоод хөөрхий амьтан өнөө жолоочоо явуулдаг байв.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Жолооч нь өнөө хэдэн хүүхдүүдийг дагуулж очоод овоон дээр оччихоод нөгөө өвчүү түлээд, цайныхаа дээжийг өргөөд тэрэн дээр чинь бас... болж байгаа ш дээ. Цайгаа уугаад, тавгийн идээнээсээ хүртээд тэгээд ирдэг. Тэгж байсан ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгж байгаад одоо 1990 оны юугаар чинь одоо бүр жинхэнэ овоо тахилга чинь эхлээд базарваань одоо жинхэнэ шүтлэгтэй газар эрхлээд одоо ингээд ирлээ ш дээ. Уул овоогоо тахидаг ийм сайхан болоод л ирэх шив. Одоо ер нь тэгээд л овоон дээр очсон газартаа овоондоо залбираад л өнгөрнө ш дээ. Дор хаяж бол олзны эх нь маньдаа, өвсний эх нь таньдаа гээд л одоо овоондоо хэлдэг үг гээд л ингээд л өнгөрч байх боллоо ш дээ, одоо.

Отгонбаяр -

Дараа нь та хоёр аймгийн төвд танай хөгшин чинь аймаг дээр бас л хариуцлагатай албан хаагч, том дарга хүн болоод л.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд тэр үед та хоёр одоо лам хар байсан уу? Хандаж байсан уу? Ер нь шашин шүтлэгийн чинь байдал ямаршуу байв?

Цэрэндулам -

Тэгээд л одоо ямар сайндаа за би чинь 1977 онд одоо машины аваарт ороод үхэх шахсан юм даа би чинь. Тэгээд амьд үлдсэн юм байна аа, үлдэх нь би үлдэж. Тэгж байхад нэг одоо манай тэр аймгийн эмэгтэйчүүдийн эмч Даваахүү гээд эмч байсан юм аа, хөөрхий эх барих эмч.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Тэгээд би сумын төвөөс дуудлагаар Ховдод орж ирлээ. Тэгээд ухаангүй хэвтэж байгаад. Тэгээд замд нэг ухаан ороод ингэж байхад тэр эмч тэгж байсан юм билээ. Та нар ер нь юм шүтэж байсан уу? гэж.

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

Та хоёрт ер нь шүтлэг гэж юм байсан уу? гэж. Тийм нь бас тийм байна. Тэгээд хүний энэ зөн зүүд гэж.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Энэ бас их увидастай юм байна. Миний одоо тэр ээжид одоо тийм зөнтэй зүүдтэй, хүнд тус хүргэдэг, хэлдэг барьдаг. Одоо тийм хүмүүсийг бас нуудаг, хаадаг байсан байна ш дээ. Тэгээд би тэгж явж байхынхаа урдаар миний зүүдэнд ингэж орлоо. Хөдөө машинтай явж байгаад одоо тэр машинтай унаж зүүдлээд.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Бүр унаж зүүдлээд, одоо ингээд би аймгийн төв дээр орж ирээд бас л яг тэр эмчээр мэс заслын эмч, одоо зүрхний Баасанжав гээд мундаг эмч байна ш дээ. Одоо энэ Ховдын Баасанжав.

Отгонбаяр -

Тийм, Ховдынх.

Цэрэндулам -

Тэр Баасанжав эмч хүртэл зүүдэнд ороод надад. Энэ Баасанжав эмчээр би операци хийлгэж байна гэж зүүдэнд ороод. Би тийм 2 тийм зөн зүүд зүүдлэсэн ш дээ. Энэ саяынх ч яахав одоо тэр хэдэн хүүхдүүдээ цугыг нь авч явж байгаад. Үгүй ээ хүний зөн гэж ямар юм байхав гэж бодоод. Тэгээд явж байгаа байхгүй юу би. Тэгсэн надад тэр зүүд хэрэг боллоо. Тэгээд багаа байж байхад би чинь ээжтэйгээ хамт байж байхад миний ах цэрэгт яваагүй байж байсан. Нэг морь унаж яваад тэгээд эмээлтэй хазаартай нь тэгээд алдчихгүй юу морио. Тэгээд олдоггүй бүр хэдэн олон хонолоо. Тэгээд байж байсан чинь одоо нөгөө ташуургүй. Ташуургүй тэр морийг тэр чигээр нь авчирч өгч байна гээд зүүдэнд орлоо. Өө би өнөөдөр тэгж зүүдэнд орлоо ээж гээд. Тэгээд ташуургүй нэг авчирч өглөө. Дараа нь тэгж явж байгаад тэр унаж дуусч тэгж. Тэгээд одоо тэр Баасанжав эмчээр тэгээд тэгж зүүдэнд орж тэгж операци хийлгэж байна гэж зүүдэнд ороод. Тэгэхэд аймаар их урт үстэй байсан би. Тэгээд Баасанжав эмч одоо яана аа энэ сайхан үсийг тайрахаас Цээеэ гээд намайг тэгээд. Үс тайруулах байтугай үхэх гэж байхад.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрэндулам -

Энийг чинь би одоо энээ хүртэл ийм одоо юутай ш дээ би чинь.

Отгонбаяр -

Оёдолтой.

Цэрэндулам -

Оёдолтой. Тэгээд харин амьд явах хувь байгаад тэгээд одоо ингээд л ийм юм хий гэсэн үүрэг даалгавар өгсөн юм байх даа гэж бодоод зүтгээд явж байна ш дээ, одоо.

Отгонбаяр -

Тэгээд тэр эмч хэлээд дараа нь тэр их өвдсөний чинь дараа хүмүүс бас их юманд ханддаг ш дээ?

Цэрэндулам -

Тийм, тэгээд л одоо шүтлэгтэй бай, та нар одоо ер нь хүн амьтанд очиж байх ёстой байна. Энэ чинь ер нь заавал шашин шүтлэг байх ёстой юм байна. Нутгийн ах дүү нар одоо их аюул болж байсан гэж байгаа ш дээ. Одоо энэ нутгийн минь сайхан хүүхэн одоо ингээд үхдэг юм байж энэ тэр гэж бодоод харамсаж л байж бас. Тэгээд хүн чинь нутаг усандаа залбирч явах ёстой юм байна. Ер нь энэ хар цагаан хоёрыг хослуулж явах ёстой юм байна. Та хоёр ер нь юу ч мэддэггүй улсууд. Юм хум шүтэж, хүн амьтнаас юм хум асууж байвал яадаг юм гэж тэр эмч замдаа авч явахдаа тэгж байгаа байхгүй юу. Та бид хоёрт шүтлэг гэж юм байна уу? гэж. Эмч хүн ш дээ тэр чинь одоо ингээд. Тэгээд л одоо тэрнээс хойш чинь одоо тэгээд л амьтан хүнд нуувраар л очно ш дээ. Тиймгүй бол амьтан хүмүүс чинь хүн хүлээж авахгүй.

Отгонбаяр -

Тэгээд очих хүн байв уу? Ховдод.

Цэрэндулам -

Байлаа, байлаа. Байсан ш дээ. Ховдод чинь тэр үед чинь одоо тэр хүн сайн гээд, тэр хүн сайхан 41 чулуу тасладаг гэж байна, нөгөө 9 нүхтэй зоос татдаг юм гэнэ, тийм мэргэж төлөгч хүн байдаг юм гэнэ. Тэр хүмүүс чинь одоо ер нь хүлээж авахад дургүй ш дээ. Тийм одоо дарга цэрэг хүн ирвэл одоо цаашаа матчихна гээд одоо ер нь энэ болохгүй хоолноосоо сална гэж бодоод их айж байсан цаг шүү дээ. Тэгж л очиж, тэгж амьд гараад. Тэгээд одоо тэгээд бас амьд явах гэсэн хувь л үлдсэн юм байлгүй. Тэгээд хэдэн хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзээд, ач зээ нартайгаа ингээд юм хийгээд ингээд явж байна даа.

Отгонбаяр -

1990 оноос хойш юу яалаа ш дээ. Нөгөө ардчиллын дараагаар одоо нэг хүмүүсийн шашин шүтлэг их чөлөөтэй боллоо ш дээ. Тэгээд энэ үед танай нутагт юу болов? Хүмүүс хуучин нөгөө их хаалттай байж байгаад ингээд задгай болохоор бас их тийм сонин сонин юмнууд их болдог ш дээ.

Цэрэндулам -

Тэхх. Тэгээд хаалттай байж байгаад болсноос хойш ер нь бараг л хүмүүс чинь мэргэн түргэн их боллоо. Тэгээд ер нь тэр ч сайн, энэ ч сайн гээд л одоо хүн нь өөд болсон, бие нь өвдлөө энээ тэрээ гээд л онош. Тийм юм гарлаа гэдэг үед чинь явах шиг боллоо.

Отгонбаяр -

Цэрэндулам эгч, зүгээр сайхан цайгаа уугаад ярь, тийм.

Цэрэндулам -

Тэр үед ч ёстой нэг явах шиг боллоо.

Отгонбаяр -

Ёстой нэг явах шиг болов уу?

Цэрэндулам -

Аан, явах шиг боллоо.

Отгонбаяр -

За тэгээд яав?

Цэрэндулам -

Хэдэн хүн байна, бүгдийг очоод. Ёстой сайн болдог юм байна... Энэ Улаанбаатарт ирээд тэр үед чинь ёстой хэцүү байлаа ш дээ. ... яг тийм үеэр Улаанбаатарт авчраад үзүүлчихээд онош батлагдаад, амьтнаас ... гэсэн чинь хийлгэсэнгүй ээ...

Отгонбаяр -

Аан тээр.

Цэрэндулам -

Тэгээд яадаг юм өө тэгвэл одоо харья. Хэдэн хүүхдүүд дотроо байж байгаад... бараг хэлж болмооргүй ч юм байх шиг. Дөнгөж одоо нүдээ нээж байгаа ухаангүй...

Отгонбаяр -

Өлгийн дээр нь?

Цэрэндулам -

Тийм. Нуугаад л тавьдаг юм байна лээ л дээ. Тэгээд тийм юм тавьж үзлээ. Тэгээд одоо чинь бараг л тэгж хэлж байсан хүмүүс байна аа байна. Тэгээд ... өө тэр бүх л юм. Бүгдийг нь л өглөө. Одоо бүр ... ерөөсөө их л олон хүнд очсон доо. Тэгээд л Увс руу ч явж үзлээ. ... аймагт л одоо ямар хүн байна уу? босгоод, харын аргаар босчихдог юм болов уу? л гэж бодоод. Тэгээд л анагаах л үнэн хэлдэг юм байна лээ дээ, бас тэгээд л. За яахав бас зам зуурын бас засал барьдаг, засал гэж бас хийж өгдөг л байлгүй яахав, хөөрхий минь бас тус болоогүй биш. Тэгээд нэг 5-6 сарын нас наслууллаа. Одоо тэгээд ер нь хамгийн сүүлд тэр энд чинь одоо тийм сайн гэсэн одоо нэг Раднаасампил ямар ямар юм ч гэлээ?

Отгонбаяр -

Өө Эрдэнийн үрэл.

Цэрэндулам -

Ээ Эрдэнийн үрэл гэсэн юм манай энэ хүүхдүүд олж ирж өглөө бас. Нэг тийм тийм юмнууд буян бас орсон байлгүй. Ер нь тэгээд өөд болохдоо зовлон зүдгүүр ч үзүүлсэнгүй. Нэг шөнө тэгж нойргүй хонуулсан ч үгүй. Хөөрхий минь тэгээд л бас л тэр сайхан эм тариа, тэр амьтан хүмсүүдийн юм бас тус болоогүй биш болж л байсан байх. Тэгээд л нөгөө арц хүж авчирна аа, тос авчирна. ... Одоо бас болж байгаа гэж боддог байх аа. ... ямар элдэв юм хийж байдаг юм. Үгүй ээ гэсэн болоод л тэгдэг байсан, зайлуул. Тэгээд залуу зандан бол бас мэдлэг толгой сайтай хүн чинь тэгээд нөхөр маань өөрөө гэмтчихсэн ерөөсөө. Үгүй ээ ямар хэрэггүй юм хийж байдаг юм гээд. Би тэр одоо аймгийн, тэр Буянт суманд бүр өдөржин яваад. Хэлэлгүй юманд яваад ирсэн гээд л хүн дээр оччихоод л ирж байдаг.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Мэдчихсэн л байх вий. Юу гэж тэгж чи өөрийгөө зовоож явж байдаг юм бэ? хань минь. За яахав амьд явах хувь байсан болохоор болно оо. Хэдэн сайхан хүүхдийн ээж аав болсон гээд л хөөрхий амьтан тэгээд л. Тэгээд л хийх гэсэн юмыг нь цөмийг нь хийлгэж л байдаг. Уурлаж уцаарлалгүй чааваас. Одоо тэгээд дур нь дагуулж байсан. Тэгээд яадаг юм ёстой хамгийн хэцүү нь тэр залуу хүн, мэдлэг боловсрол цээж сайтай хүн чинь бараг өнгөрдөг өдрөө хүртэл өөрөө мэдэж байгаа ш дээ тэр чинь.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Миний тийм өдөр сайн, өнөөдөр ямар өдөр билээ? Гээд. Хүүхэд шуухдуудаа хичээлд явуулахгүй одоо тэгээд хамгийн бага чинь одоо тэр 4-р ангид байсан хүн шүү дээ тэр үед чинь. Тэгээд л тэр бүх юмаа л мэддэг байна лээ. Тэгээд одоо ямар ч зовлон зүдгүүр үзүүлэхгүйгээр тэгээд л явсан даа. Ертөнцийн мөнх бусыг явсан. Тэгээд сайхан хань минь намайг яахав үргэлж тэр хэзээ ч газрын хөрсөн доор байлаа ч гэсэн бас дээд тэнгэрээс харж явдаг л гэж боддог ш дээ. Тэгээд хэдэн эмэгтэйчүүдийн одоо шүтдэг бурхан чинь одоо Ногоон дарь эх шүү дээ. Тийм ээ?

Отгонбаяр -

Тийм.

Цэрэндулам -

Тэгээд тэр Ногоон дарь эхийг бүтээлгээрэй гэж тэр алтан хайрцаганд буусан. Одоо нэг Ногоон дарь эх шүтэж яваа ш дээ эгч нь. Үр хүүхдүүдтэйгээ ариун арвилж яасан юм ингээд л байж байна даа.

Отгонбаяр -

Цайгаа сайн уучих. Яриад нөгөө биелээд, дуулсан хоолой сэрвэгнээд унав уу?

Цэрэндулам -

Гайгүй.

Отгонбаяр -

Юу, Буянт сум руу явсан гэсэн ш дээ, та түрүүн?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Буянтад ямар хүн дээр очив?

Цэрэндулам -

Жаргал гээд нэг хүн байж.

Отгонбаяр -

Лам юм уу? Юу юм?

Цэрэндулам -

Одоо мэргэн л хүн гэж байгаа юм.

Отгонбаяр -

Мэргэн л хүн.

Цэрэндулам -

Мэргэн л хүн. Лам ч хүн биш. Тэр мэргэн л хүн байж.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэр үед чинь бас сайн, лам чинь сайн дэлгэрээгүй байсан шүү дээ, бас.

Отгонбаяр -

Тийм ээ, бас тийм.

Цэрэндулам -

Одоо чинь болохоор лам болсон хүмүүс чинь одоо зүгээр л бурхан шүтээнээ мөргөчихсөн илэн далангүй сайхан байна шүү. Тэгээд аа тэр хүн чинь үзэж өгөхгүй бас цааргалж цааргалж байж. Тэр өдөр нь ямар өдөр болчихсон юм, үздэггүй өдөр оччихсон.

Отгонбаяр -

Өө золиг.

Цэрэндулам -

Өө тэгээд тэрүүнийг чинь аргалж, эвэлж л одоо бүр таньдаг хүүхдээ хүртэл дагаж очиж байж бүр тэгж тэгж байж нэг юм үзэж өглөө.

Отгонбаяр -

Би түрүүн тэр нөгөө Буянтад очсон юм. Тэгээд Буянтад очиход Буянтын казакуудаас ярилцлага авсан чинь тэр казакууд их сонин юм байна лээ. Үздэг тийм мэргэн Монгол хүмүүс дээр очдог юм байна лээ, очоод асуучихдаг. Тэгээд энэ Ховдод хардаг хүн дээр ч очдог, бөө дээр ч очдог.

Цэрэндулам -

Аан тэгдэг гэж байна уу?

Отгонбаяр -

Тэгдэг гэж байна лээ?

Цэрэндулам -

Тийм үү?

Отгонбаяр -

Тийм. Тэгээд манай энүүгээр тиймэрхүү хүмүүс байсан юм гээд. Казакууд өөрсдөө ч гэсэн бас ховлог татдаг шиг.

Цэрэндулам -

Тийм ш дээ, өөрснөө бас шашинтай. Сүмтэй болоод явчихлаа ш дээ.

Отгонбаяр -

Одоо тэр Мичетийн сүмтэй байна, ламтай байна. Шал өөр шашинтай хүмүүс шүү дээ.

Цэрэндулам -

Тийм ш дээ. Тэгээд монгол хүмүүст бас очдог л. Монголчууд ч гэсэн казак хүмүүс дээр очиж байна аа очиж байна.

Отгонбаяр -

Тийм үү?

Цэрэндулам -

Очдог гэж байна бас.

Отгонбаяр -

Өө тээр. Казактаа тэр үздэгт нь очдог юм уу? Эсвэл казакын лам дээр нь очдог юм уу?

Цэрэндулам -

Үздэг хүн дээр нь очдог юм байна. Үздэг хүн дээр нь очдог юм байна гэж би сонссон шүү, одоо. Бид нар одоо арай тэр өөр шашинтай болохоор тэр казак хүн дээр очих ёсгүй.... Нөгөө Хөвсгөлийн бөө гээд нэг хүүхэн байдаг юм ш дээ, манай энэ дээр.

Отгонбаяр -

Тийм үү?

Цэрэндулам -

Тэхх. Тэрэн дээр ч л очлоо. Хүүхдүүд мэднэ, намайг очихоор ... Ээж тийм юман дээр оччих, ийм юман дээр оччих. Та нэг тэгж асуу, ингэж асуу гээд. Намайг явуулах гээд. Заримдаа загнаж байгаа ш дээ. Ямар их хүн амьтан дээр очдог юм та. Тэгээд элдэвтэй элдэвгүй юм асууж ирээд хүмүүсийн итгэлийг...

Отгонбаяр -

Бас.

Цэрэндулам -

Бас тэгж байгаа юм. Тэгээд бас нэг их очих дургүй ээ. Нэг тэгэсгээд л одоо яахав алтан дэлхийдээ залбираад л. Нэг хэдэн хүүхдүүдээ бодоод л одоо төр улсдаа залбираад л. Төр олон түмний минь сүлд өршөө гээд л, үр хүүхдүүдийн минь сүлд өршөө, нутгийн минь уул ус өршөө л гээд л үгээ хэлээд л явж байвал болно оо гээд л одоо гайгүй цагт тэгээд л явдаг болохоор. Тэгээд л одоо их сайн сайхан юм явдаг юм байна. Зарим нь тэгээд л тэгж байгаа юм. Хүнд сайн хэл ам тусч магадгүй, ер нь тийм юм хий гээд л.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Улаан утас авчраад л уяад өгчихсөн, ха ха ха. Заримынх нь хүзүүнд нь зүүгээд өгчихсөн байж л байдаг юм. Заримаас нь тэгээд асуудаг юм. Үгүй энэ чинь одоо хоёр гурван хүн хольж хутгаж болдог юм уу? Энэ чинь түрүүний амьтан бүрээс ийм юм авч байсан, ха ха ха. Одоо ер нь хүзүүндээ зүүлтгүй хүн гэж байдаг юм уу ер нь?

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрэндулам -

Тийм болчихсон юм биш үү?

Отгонбаяр -

Сүүлдээ өөрөө биш хүүхдүүд явж өгөөд байдаг болчихсон.

Цэрэндулам -

Аа өөрөө биш. Бүр сүүлдээ одоо ... одоо чинь ингээд нас ахиад бас гайгүй ингээд явж байхаар хүмүүс зарим хүмүүс бас хэргээр тэгдэг юм уу? Зарим хүмүүс өө та яасан сайхан юм бэ? Ямар сайхан юм. Яасан хөгширдөггүй юм гэж байх шиг. Үгүй ээ ямар сайхан юм бэ? Та чинь ёстой хэвээрээ байна аа гэж байх шиг. Одоо ингэдэг юм. Энэ ингээд цагаан хэл ам тусч одоо хүн яадаг юм гээд заримаас нь асуухаар зүгээр зүгээр, яахав тэр хүмүүс санасан бодсоноо л хэлж байгаа юм. Тэнд эмзэглээд байх юм байхгүй гэж байгаа юм.

Отгонбаяр -

За за, энэ кассетны хугацаа дуусч байна. Хоёулаа эхнийхээ яриаг ингээд дуусгачихья. Кассетаа сольж байгаад дахиад яана аа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.