Tserendulam


Basic information
Interviewee ID: 990582
Name: Tserendulam
Parent's name: Bidernee
Ovog: Oryas
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Аан за, одоо бичиж эхэлж байна. За Цэрэндулам эгч ээ, одоо хоёулаа хоёр дахь яриагаа эхэлье. Тэгээд надад нэг ийм асуулт байна аа. 1990 оноос хойш Ховдод юу яалаа ш дээ. Их олон ястангууд, олон одоо казак гээд бас өөр үндэстэн хүмүүс ч байгаа. Тэгээд Ховд аймагт их олон шашнууд тэгэхдээ зэрэгцэж гарч ирсэн юм байна ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Ингээд танай аймгийн байдлыг харахаар казакын Мичетийн сүм байна, Христийн сүм байна, Морганы сүм байна, Буддын сүм юунууд байна. Тэгээд энэ талаар та ер нь ямар бодолтой байдаг вэ? Ховд аймагт. Танай Дуут суманд Христийн сүм бий юу?

Цэрэндулам -

Үгүй.

Отгонбаяр -

Миний сонссоноор бол бүх сумдад байдаг. Юу, Эрдэнэбүрэнд байхгүй. Бусдад нь байгаа гэж сонсогдож байсан.

Цэрэндулам -

Сүм бол байхгүй.

Отгонбаяр -

Тийм үү? Жижигхэн цуглаан, хүмүүс цугладаг тийм цуглаан бий юу?

Цэрэндулам -

Мэдэхгүй.

Отгонбаяр -

Сонссон уу?

Цэрэндулам -

Сайн мэдэхгүй байна аа.

Отгонбаяр -

Мэдэхгүй байна уу?

Цэрэндулам -

Мэдэхгүй байна. Үгүй байх аа.

Отгонбаяр -

Та тэр орон нутагтаа насаараа их олон жил ажилласан хүн. Тэр Ховдын юуны талаар. Тэр хүмүүсийн шашин шүтлэгийн талаар ярьж өгөөч? Танай нутгийнхны одоо энэ их олон янз байдал. Энэ ер нь ямар байдалтай байна вэ?

Цэрэндулам -

Миний бодож байгаагаар бол одоо тэгээд л одоо хүмсүүдийн өөрийн ухамсар л юм байх даа нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө олон ястан болохоор ястан ястандаа одоо тэгээд л одоо бурхан шүтээн шүтдэг л байх. Энэ одоо ганданы энэ одоо тэр христ, одоо тэр ямар ямар юм гэнэ ээ. Эд нарыг чинь одоо тэгээд хүн хүн ухамсараасаа л болдог л байх л даа. Миний хувьд бол одоо бол Монголынхоо одоо үндэснийхээ л одоо одоо казак бол казакаа, Монголчууд бол буддагаа. Одоо өөрийнхөө шашныг л шүтсэн нь дээр л гэж би ингэж бодож байгаа. Ер нь бол.

Отгонбаяр -

Танд тэр яг христийн шашны хүмүүс ирж одоо ингээд сайн мэдээ яриад гэдэг юм уу, энэнд итгээч гэж ирж ярьж хандаж байсан уу?

Цэрэндулам -

Хандаж л байсан.

Отгонбаяр -

За хандаж байв? Тэнд нь та ер нь яаж хандав? Тэр хүмүүс юу ярих юм?

Цэрэндулам -

Өө тэр чинь манай цуглаанд очоорой энээ тэрээ гэсэн юм явж л байдаг юм. Тэгээд л жижиг тийм сурталчилсан одоо тийм зурагтай цаас маас л элдэв тийм зүйл өнгийн юм тараасан тийм юм явж байдаг юм байна лээ. Ер нь тэгээд л тэр чинь бол ер нь тэгээд л настай хүмүүс, амьдралын баталгаатай одоо түвшнээс бас жаахан доогуур амьтдад тусладаг, дэмждэг л. Тэгээд л одоо их л юм хэлчихсэн л тийм л юм сурталчилгаа гээд л явж байдаг юм байна лээ ш дээ. Гол нь л амь хүмсүүдийг одоо хооллодог, ундалдаг. Зарим одоо надаас ч илүү настай настай хүмүүс тэр христийн сүмийг чинь одоо шүтээд, тэнд яваад одоо өөрийнхөө, Монголынхоо бүх юмнуудыг хэрэглэхгүй гээд л одоо ингээд хэрэлдээд байж байна. Сонслоо би хүнээс. Одоо ерөөсөө нутгийн юмыг, ямар ч юмыг, арц ч уугиулж болдоггүй юм биш үү тэр чинь.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тийм учиртай л юм гэж ярьдаг гэсэн ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэрийг ерөөсөө би тоож үзээ ч үгүй. Нэг тэгж тийм юм бол сонирхож үзсэн ч үгүй. Ер нь хүмүүс хэлээд л байдаг юм. Нэг очоод л сонирхочихооч, танд гэм хор байх биш гээд л тэгж байдаг юм.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Очъё ч гэж бодогдох ч үгүй. Одоо тэр олон юм хольж тэгж өөрийнхөө сэтгэл санааг одоо үймүүлж ямар юмаа хийхэв гэж бодоод л. Буддынхаа шашинд ч одоо тэгээд л бараг л гэртээ тэгээд нэг яахаас. Намайг ер нь их шашин шүтлэггүй хүмүүс гэж одоо тэр, зарим тэр үздэг хардаг хүмүүс тэгдэг ш дээ. Та ямар сонин юм. Ийм нас ахисан хөгшин хүн байж ямар ч шүтлэггүй юм. Ер нь нэг та нэг ганц арц хүж ер нь уугиулдаг юм уу? гэх шахуу. Гэр ер нь ... тэр эрхи эргүүлэх барих тэр талын юман дээр их муу ш дээ. Одоо яаж тэр нөгөө таван маани бам мэ хум гээд нөгөө хамаг амьтны тусын тулд гэдэг зургаан үгээ л хэлнэ үү гэхээс биш. Тэр цаана тэр найман учир, тэр ер нь мэдэхгүй. Одоо миний тэр тус гэж одоо зүгээр цуг л эрхи эргүүлсэн л одоо, амандаа юм л ярьсан улсууд байж байна шүү. Одоо тэгээд бас заримдаа боддог юм. Энэ чинь одоо тэгж байх ёстой юм болов уу? гээд л бодоод л бас. Гэхдээ тэгээд яг яс бариад одоо тэгээд яаж байх юм алга. Тэгээд л өглөө орой босохдоо цайныхаа дээж цайгаа өргөнө.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Долоон бурхандаа сүүгээ өргөнө. За яахав одоо бас нэг сар сарын нэг өдрүүд байна шүү. Бас нэг 8,10,29 гэдэг өдрүүддээ цагаа өргөж бай гэсэн тийм хүний юмнуудыг л дагуулаад л одоо тэгээд л тийм л юм шүтэж хийж явдаг. Би тэрнээс биш одоо тэр наана тэр элдэв шашин тэр талд сонирхолгүй. Зүгээр сонсож л байсан болохоос биш.

Отгонбаяр -

Юу, одоо таны энэ урианхай малгай байна ш дээ. Малгайны яг энэ голын энийг нь голлуулах ёстой ч гэдэг юм уу. Энэн дээр байгаа энэ нэг чимэг зүүлтүүд бол ер нь утга учиртай байх тэ? Энэ голын гал шиг...

Цэрэндулам -

За энэ бол одоо галын дөл шиг дээшээнээ л одоо байх ёстой л гэсэн бэлэгдэлтэй л юм байна лээ.

Отгонбаяр -

Аан за. Тэрний дээд талынх нь?

Цэрэндулам -

Энэ тал одоо бас нэг мундаг юм, яг жинхэнэ натур юм энэ л байгаа юм. Энэ бас л нэг л бэлэгдлийн л юм байгаа байх энэ одоо. Тэрнийгээ сайн мэдэхгүй л байгаа хүн.

Отгонбаяр -

Тийм үү?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Та энэ одоо жишээлбэл урианхай малгай одоо хийх үү? Өөрөө гараараа оёх уу?

Цэрэндулам -

Тоорцог малгай бол хийнэ ш дээ. Бид нар сая л охиныхоо... тийм тоорцог хийнэ.

Отгонбаяр -

Ийм гоёлын юмыг хийх үү?

Цэрэндулам -

Одоо энэ гоёлын юм... Одоо тэгээд хийе гэсэн хүн бол хийхээр боллоо доо.

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрэндулам -

Дуурайвал шүр чинь одоо ирж л байна шүү. Сайхан гарын уртай, дөртэй хүмүүс бол хийнэ дөө.

Отгонбаяр -

Энэ дээл хувцас оёход бол одоо өдөр судар, цаг зүг харах ч гэдэг юм уу, эсвэл одоо энэ малгай оёход их тийм шашны зан үйлийн юмнууд ордог уу? Юм байдаг уу? Та мэдэх үү?

Цэрэндулам -

Өө энэ сайхан юм хийдэг улсууд байгаа л даа энэ чинь. Зарим өдөр дээл эсгэж болохгүй гэхэд бол хийж байх шиг. Одоо л тийм юм гарч ирж байна ш дээ. Бид нар түрүү үед бол тийм юм мэдэж байсан биш.

Отгонбаяр -

Тийм байх.

Цэрэндулам -

... одоо юмаа л хийгээд л эсгээд л тэгээд л оёж шидэж байсан болохоос биш.

Отгонбаяр -

Та юу, ламын дээл мээл оёж байсан уу?

Цэрэндулам -

Үгүй ээ.

Отгонбаяр -

Үгүй юу?

Цэрэндулам -

Үгүй.

Отгонбаяр -

Тэр ламын дээл оёход бас их учир жанцантай гээд байгаа юм аа.

Цэрэндулам -

Аан тэр тэгж л таараа. Тэр чинь ер нь одоо гариг, нас жил нь таарсан ч байдаг юм болов уу? Ёстой нөгөө л өдөр сараа сонгож байж оёж таарна аа тэр.

Отгонбаяр -

Тийм байх.

Цэрэндулам -

Тэр сайхан хүндэтгэлтэй, тэр сайхан хүмсүүдэд юм хийж байгаа юм чинь тэр лав өдөртэй, сартай л байх л даа. Хоногтой, тоотой л байгаа даа. Тэднээс тэдний дотор, тийм сайн өдрийн тэдэн цагт эхэллээ гэдэг биз дээ.

Отгонбаяр -

Тийм байх.

Цэрэндулам -

Тэгж таарна аа тэр. Тийм юмсыг чинь хийдэг оёдолчин ер нь тусдаа л байж таарч байна л даа. Бас л тэр одоо улсуудын гэр бүл, садан салаа. Яг л тийм үеэ дамсан л байгаа, удмаа дамжсан л хүмүүс хийж хийж байгаа. Тэрнээс биш бидэн шиг барин аван тавин хийнэ ээ гэж тэгж байх ч үгүй тэр. Тэгж бодож байгаа юм.

Отгонбаяр -

Бөөд хандаж байв уу?

Цэрэндулам -

Бөөгийн шашныг багаа байхад бас сонсож байгаа. Одоо энэ сүүлийн үед бас их сонирхоод зарим нэг юун дээр очих дээр бас одоо бас сайн мэдэхгүй л байна. Асуух үгээ ч олж хэлж чадахгүй юм байна. Бас сайн шүтэж мэдэхгүй байна, тэрийг чинь. Тэгээд л одоо ингээд л телевизороор хараад л. Тэгээд л тэр ганцхан юм очиж сонирхсон байхад бас их л учир жанцантай л юм шиг болох юм. Одоо тэр чинь бас бөө ч биш. Зарим үеийн одоо өвөг дээдэс, дээр үеийн үеийг чинь л одоо их хэлдэг юм байна ш дээ. Та нар тэр өвөг дээдэс тийм байж, ийм байж. Та нар тэрийгээ хүндэтгэдэггүй явсан юм байна энэ тэр ч гэх шиг. Тийм царайтай, тийм зүстэй тийм хүн байж та нарын өвөг дээдэс гэж байх шиг. Шүтэж барилгүй явснаас болж одоо бас ажил төрөл ч байдаг юм уу, амьдрал ч байдаг юм уу, үр хүүхдийнхээ ажил төрөлд чинь бас тиймэрхүү явдаг ч гэх жишээний. Тийм юмаа бас хэлдэг л юм байна, тэр.

Отгонбаяр -

Тэгээд итгэл үнэмшил төрөх юм уу?

Цэрэндулам -

Ха ха ха. Заримдаа их итгэл үнэмшилтэй ч юм шиг. Заримдаа бас мэдэхгүй ээ. Энэ одоо бөө гэдэг бол бараг айл бүрт болохтойгоо боллоо ш дээ.

Отгонбаяр -

Үгүй ээ харин тийм юм байна лээ, одоо. Харин Ховд руу гайгүй юм шиг байна лээ ш дээ.

Цэрэндулам -

Үгүй, зөндөө.

Отгонбаяр -

Тийм үү?

Цэрэндулам -

Зөндөө.

Отгонбаяр -

Манай Улаанбаатар бол ерөөсөө жигтэйхэн ш дээ.

Цэрэндулам -

Үгүй, одоо энэ жил болгон Ховдод бүр одоо айл бүрт. Эднуусын дүртэй эд нарын ангийн хүүхдүүдээс хүртэл одоо та тийм юманд тэр бөө болох хүн байж. Тэр юманд тэр юм ирж байна аа гэж одоо ингэж ярьж байна ш дээ.

Отгонбаяр -

Харин тийм. Улаанбаатарт бол одоо энэ оюутнуудын дунд ангид нэг байдаг юм биш үү, бараг л. Бөө байгаад байх шиг байх юм.

Цэрэндулам -

Харин тэгж байна ш дээ. Одоо айл болгон нэг гарч ирэх гэж байна аа мэдэхгүй.

Отгонбаяр -

Тэгж байна.

Цэрэндулам -

Ёстой тэрнээс явдлаас чинь бас их айж байгаа юм. Тэр чинь ер нь зан заншил юмыг нь мэдэхгүй бол одоо тийм юм авч явж гэж ямар...

Отгонбаяр -

Тийм шүү.

Цэрэндулам -

Хүнд нэг юм хийнэ ээ гэдэг чинь бас тийм амар ажил биш харагдана аа тэр. Тэр одоо үнэхээр л одоо цаанаасаа л тийм үнэхээр л содон авъяас, одоо тийм ямар юм болсон, дээд тэнгэрээс бууж ирдэг юм байлгүй дээ гээд бодохоор бүр заримыг таараад байх шиг, заримыг таарахгүй ч байгаа ч юм шиг бас л их төвөгтэй л юм болоод байна ш дээ тэр.

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна аа, Цэрэндулам эгч ээ. Социализмын үед чинь юу, соёлжилтын үзлэг гэж нэг сүрхий юм явдаг байлаа ш дээ.

Цэрэндулам -

Соёлжилтын үзлэг.

Отгонбаяр -

Тийм, соёлын довтолгоо.

Цэрэндулам -

Соёлын довтолгоо гэдэг чинь жаран хэдэн онд байсан байх аа тэр чинь. Тэгэлгүй яадаг юм. Бид нарыг бага байхаас өгсүүлээд л соёлын довтолгоо гээд л базарваань ёстой зүгээр айл өрхийг чинь. Тэр чинь бас их юм өгсөн байх аа.

Отгонбаяр -

Тэгсэн байх.

Цэрэндулам -

Их юм өгсөн. Одоо дээр үеийн чинь айхтар айхтар нэртэй одоо бөөс хуурс, хамуу юу л байдаг юм. Хамаг юмыг нь арилгаж өгсөн ш дээ.

Отгонбаяр -

Яг үнэн.

Цэрэндулам -

Монголыг эрүүлжүүлж өгсөн. Тэрийг чинь ёстой нэг явж байсан. Мэдэж байна аа. Долоо хоногт усанд ордог. Одоо суманд халуун усгүй байсан. Халуун устай болгосон. Айл өрхийг чинь одоо хүн болгон нүүр гарын алчууртай, хүн болгон л одоо хөнжилтэй. Хүүхэд шуухдаа хүртэл өвөртөлж унтаж болохгүй гээд л. Одоо маш л их даалгавартай. Ер нь л одоо бэрх л юм байх шиг. Айлуудын одоо тэр л гэр орны бүх л юмыг, одоо тэр хана туурга л, одоо тэр... Дээр үеийн чинь айлууд нөгөө нэг утаатай хар гэртэй айлууд байсан байж л байв шив.

Отгонбаяр -

Задгай зуух.

Цэрэндулам -

Задгай зуух, тулгатай. Ёстой унь нь таг хар утаа болчихсон. Ганц хоёр нэг л айлууд байсан л байх. Тэрийг чинь одоо угаалгаад бүр хусаад арилгуулаад, тэгээд будгаар будуулаад л. Тэгээд дор нь эргэж шалгаад л одоо 2 удаа. Жилд нэг хоёр ч удаа явж байв. Соёлын довтолгоо гээд л ёстой тувт л ...

Отгонбаяр -

Айлд орж ирээд хүмүүсийн ингээд хувцсыг нь тайлж үздэг байсан уу?

Цэрэндулам -

Үздэг байлгүй яадаг юм. Одоо бүр ёстой тэрийг чинь бүр ялангуяа хүүхдүүдийг бол одоо сургуулийн хүүхэд бол ёстой нэг хувцас хунарыг чинь тайлуулаад одоо тэгж л үзэж цэвэрлэж байна ш дээ. Ёстой нөгөө гаагааг нь тайлуулаад. Одоо ямар л юм байгаа юм. Тэр толгой малгай дээр үзэхгүй л юм байхгүй. Бүгдийг нь үзэж байсан.

Отгонбаяр -

Үзүүлэхгүй гэж хэлэх хүн байх уу? Тэр үед?

Цэрэндулам -

Үгүй, байхгүй ш дээ тэр үед чинь. Яаж болдог юм.

Отгонбаяр -

Хэ хэ хэ.

Цэрэндулам -

Үзүүлэхгүй гэж маяглах юм байхгүй. Хамгийн хэцүү юм нь тэр бид нарын ээж аавууд хэлдэг. Ээжүүд л ярихаас аавууд одоо ямар нарийн юм ярихав. Нөгөө соёлтын үзлэгийн хажуугаар чинь нөгөө юуны үзлэг гэдэг их юм болж байв шив.

Отгонбаяр -

Арьс өнгөний.

Цэрэндулам -

Арьс өнгөний үзлэг гэж хөөрхий минь.

Отгонбаяр -

Тийм.

Цэрэндулам -

Тэрийг бол нэг их сонирхуулаад нэг тэгж зовж байсан. Хамгийн анхны түрүүнд тэгж хүн нүцгэлж, тэгж бие махбодоо ил гаргаж явж үзээгүй. Тэрнээс их зовж байсан гэж хэлдэг юм байна лээ. Жоохон хүүхдүүдээ одоо урдаа зогсоосон болоод л чааваас тэгээд л ордог. Зарим эхний үед ч нэг тийм их муухай, ёстой муу ааштай тийм улс явж байсан юм биш үү бас.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Бас нүцгэн юу яасан юм. Тэр улс, дасаагүй улсууд чинь одоо их л хэцүү байлтай. Хүүхдээ хойш нь урагш нь татаж. Зарим хүмүүсийг бас алгадаж барьж байсан, хиртэй ноотой байна аа ч гэж байсан юм уу. Тэгж байсан гэж л ярьдаг байсан ш дээ. Хамгийн хэцүү нь тэр байсан гээд хэлдэг байсан. Зарим нь одоо нөгөө мэдэлгүй байж байгаад одоо жоохон хүүхдүүд ээж аавтайгаа хамт нүцгэлээд л ороод яаж байсан. Бид нар нүцгэлээд наадамд ороод ирлээ гээд хэлж байсан...

Отгонбаяр -

Ха ха ха ха. Наадамд ороод.

Цэрэндулам -

Тэгж хэлж байсан юм. Тэр нэг санаанаас гардаггүй юм. Бид нар ээжтэй энэ одоо нүцгэлээд наадамд ороод ирлээ гэж хэлж байсан гэж ха ха ха ха.

Отгонбаяр -

Ээ хөөрхий гэж.

Цэрэндулам -

Тэгж хэлж байсан гэж нэг үг байж байдаг юм шүү тэр. Тэр ч бас их юм арилгасан гэсээн. Одоо дээр үед чинь янз бүрийн одоо халдварт өвчнүүд элбэг.

Отгонбаяр -

Бүгдээрээ бараг л тэмбүүрчихсэн шахуу байсан юм шиг байна лээ ш дээ.

Цэрэндулам -

Тийм гэж байна лээ.

Отгонбаяр -

Бэлгийн замын халдварт өвчин.

Цэрэндулам -

Тийм юм мэдэж байсан биш. Нэг улсын юм дөнгөж тогтож байсан юм чинь арга байж уу. Ялангуяа энэ захчин тал руу л тийм юм аймар их байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд л тэрнээс болж хүн чинь нүд амгүй болдог, хамар амгүй болдог, хөл гаргүй болдог. Тэгээд л зарим нь эмчилгээ авдаг ч байсан. Зарим нь эмчилгээ авдаггүй ч байсан цаг байсан л байгаа юм. Тэр чинь анх л тэгж юу яаж байсан юм чинь.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тийм л юм болж байсан гэж байна лээ. Тэгээд бид нар яахав сургуулийн хүүхдүүд байсан болохоор одоо нарийн ширийн мэдэж байх ч үгүй. Ариун цэврийн тэр соёлын довтолгоонд л их орж байсан байх.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэхх. Тэгээд л явцын дунд, тэгээд л халуун устай болоод л, ус цасанд ороод л.

Отгонбаяр -

Таныг одоо өнөө сумын төв дээр албан хаагч, залуу гэр бүл байхад сумын төвийн айлуудыг халуун усны хуваарьтай байдаг байсан гэж би сонсож байсан. Тийм байсан уу танайд?

Цэрэндулам -

Байлгүй яахав. Хуваарьтай.

Отгонбаяр -

Орохгүй бол яах уу?

Цэрэндулам -

Одоо усанд орсон уу? Хэдэн удаа орсон бэ? гээд л шалгаад явна шүү.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Одоо тэнд бүртгэл гаргачихсан байна ш дээ. Тэр халуун усан дээрээ.

Отгонбаяр -

Хэ хэ хэ хэ.

Цэрэндулам -

Тэгж байж л одоо хүмсүүдийг юманд сургаж байж.

Отгонбаяр -

Тэгж байж л нэг хирнээс нь салгаж.

Цэрэндулам -

Одоо тэдний одоо хашаа хашаагаараа байдаг юм уу. Тэгээд айл өрхүүдийг жагсаачихсан. Тэгээд усанд тэдэнд тэднийх орсон. Тэдний ороогүй байна гэдгийг гардаг тийм бүртгэлтэй байж тэр. Тэгээд л одоо тэгж орж бариагүй тэгээд л иймээ тиймээ юмыг чинь одоо тэгээд өглөөний хүмүүжлийн ажлаар хэлнэ ш дээ. Тэгээд л одоо хонх дээр гарна аа, гахай дээр гарна, онгоцон дээр гарна. Тийм юмаар одоо нөгөөдөхөө юу хийчихсэн. Одоо хамгийн сайн хүн нь онгоцон дээр гарна ш дээ. Дараа нь морин дээр ч гардаг юм уу. Тэгээд л хамгийн сүүлд чинь муу юм нь одоо гахай л гэж болж байж дээ одоо гахайн дээр л гардаг. Гахайн зураг мураг зүүчихсэн.

Отгонбаяр -

Гэрийнх нь гадаа хашаан дээр нь гахайны зураг энэ тэр наачихсан.

Цэрэндулам -

Хашаагаа цэвэрлээрэй гээд одоо ингээд хадчихдаг. Тэрийг нь хадуулахгүйн тулд ч хүмүүс ч ямар ч байсан гэр оронгоо цэвэрлэнэ ш дээ. Тэгээд л тэргүүний соёлч өрх айл гээд л шалгаруулаад л аа тэрэн дотор чинь бас юм болно ш дээ. бас шагнал урамшуулал энэ соёлчин айл гээд гэрчилгээ өгнө. Тэр гэрчилгээг авч л байлаа. Энэ айл бас.

Отгонбаяр -

Авна даа...

Цэрэндулам -

Авна ш дээ.

Отгонбаяр -

Ажилтай хүн дээ.

Цэрэндулам -

Ажилтай хүмүүс одоо соёлч эмэгтэй гэдэг нэр, соёлч айл нь одоо адилхан.

Отгонбаяр -

Соёлч өрх.

Цэрэндулам -

Соёлч өрх гэдэг одоо айл гэдэг гэрчилгээ аваад хадчихсан. Бүр одоо ингээд жаазлаад бариад тавьчихна ш дээ, гэртээ.

Отгонбаяр -

Ээ тийм байсан ш дээ. Соёлч өрхийн гэрчилгээтэй айл гэдэг.

Цэрэндулам -

Соёлч өрхийн гэрчилгээтэй айл гэдэг чинь одоо тэгээд л ар араасаа сар сард байдаг юм уу тэгээд л айл амьтныг байр эзлүүлээд л тэгээд л гаргаж байдаг байв шив.

Отгонбаяр -

Та тэр сумын эмнэлэгт нэг хэсэгхээн зуур ажилласан юм байна ш дээ тэ?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тэр сумын эмнэлэгт асрагч хийхэд тэр хажуугаар нь эмнэлгийн ажилтнуудад тэр сумынхны ариун цэвэр эрүүл ахуйн талаар их юмнууд оногддог байсан уу? Одоо сурталчилгаа хийх ч гэдэг юм уу, эсвэл тэр үзлэгт явах.

Цэрэндулам -

Тийм юмнууд хийгдэлгүй яахав. Тэр үед чинь тэр асрагч ер нь ямар их юм хийдэг байсан гэж бодно. Галаа түлж байраа халаана.

Отгонбаяр -

Эмнэлгийн байрыг?

Цэрэндулам -

Хүмсүүдийнхээ хоол ундыг хийж өгнө.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Аа тэр одоо хүмсүүдийнхээ тэр цагаан хэрэглэлийг угааж өгнө. Хоёрхон хүн, хоёр асрагч ажиллана.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Ээлжээр. Тэр бүх юмыг нь хариуцна ш дээ. Тэгээд л одоо тэр эмчилгээ сувилгаа, тэр цаг ... хийлгэнэ. Тийм их юм дааж ажилладаг байлаа ш дээ.

Отгонбаяр -

Хэдэн ортой байсан юм танай сум? Эмнэлэг?

Цэрэндулам -

Үгүй ээ одоо нэг арван хэдэн ортой л байсан юм болов уу даа сайн л болж гэм. Тэгээд л нэг 10000 төгрөгний цалинтай л байсан болов уу.

Отгонбаяр -

100 төгрөгний.

Цэрэндулам -

Тийм, тийм л цалинтай. Тэр чинь одоо их цалин ш дээ бараг юу ярьж байгаа юм бурхан минь. Тэр чинь одоо их том цалин шүү дээ. Тэгэхэд чинь нэг төгрөг ямар үнэтэй байв, нэг мөнгө ямар үнэтэй байв. Нэг төгрөгөөр чинь одоо нэг төгрөг тэр үеийн 1000 төгрөгтэй тэнцэх юм байлгүй.

Отгонбаяр -

Тэр үеийн 1 төгрөг чинь одооны

Цэрэндулам -

Сая төгрөгтэй тэнцэх ч юм уу?

Отгонбаяр -

1000 уу, 10000 уу? тиймэрхүү байгаа байх шүү.

Цэрэндулам -

Тийм л байж байх шүү. Нэг төгрөгөөр чинь өчнөөн их юм авна ш дээ. Тийм сайхан нийгэмд... Одоо нэг дунд зэрэг хайрцагтай нэг ийм сав чинь 2 төгрөг 50 мөнгө байж байв уу?

Отгонбаяр -

Тэгээд ёотон.

Цэрэндулам -

Тэгээд ёотон, арвын чихэр одоо ер нь 10 төгрөгтэй хүн зөндөө л юм авч байсан, тэрүүгээр. Одоо нааш нь цааш нь сургуульд бид нарыг чинь тэр тэгж байхад одоо жаран хэдэн онд чинь тэгж байхад одоо нэг манай нэг хадам авгайнх байдаг. 5 төгрөг, 3 төгрөг өгдөг, хүүхдүүдэд. Одоо хамгийн их төгрөг өгч байгаа юм. Тэр чинь нэлээн баян хүн өгнө ш дээ. Тэгээд л одоо тэр үеийн чинь тэр 5 төгрөг, 3 төгрөг монгол төгрөг чинь ямар үнэтэй цэнтэй байсан.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Хүмсүүдийг одоо би... байж байхад бас л 10 төгрөг, 20 төгрөг л өгдөг байлаа ш дээ хүмүүст. Гадаад дотоод явна гээд манай улсуудынхаар цугаараа нийлээд л нэг арав арван төгрөг л нийлүүлээд л өгч байсан. Тийм чанартай мөнгө нь тийм үнэтэй цэнтэй байлаа.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа. 1990 онд одоо ардчилсан хувьсгал гарч ирлээ ш дээ. Улаанбаатарт тэр үеэр чинь жагсаал цуглаан болоод л, өлсгөлөн зарлаад л. Ховд бол бас Улаанбаатараас бараг зэрэгцээд л тэнд жагсаал болоод л юм болж байсан ш дээ.

Цэрэндулам -

Тэгсэн шүү, базарваань.

Отгонбаяр -

Тэр үед та театрт байсан байх тэ? Аймгийн театрт.

Цэрэндулам -

Театрт байсан.

Отгонбаяр -

Яг энэ үйл явдлыг яаж хүлээж авсан бэ? Юу сонссон бэ? Яаж одоо таны сэтгэл дотор юу бодогдож байсан бэ тэр үед?

Цэрэндулам -

Тэр үед одоо ер нь одоо ингээд байвал ч... байна гэж бодогдсон. Энэ ардчиллыг чинь лав гарч ирж энэ. Энэ бол одоо ер нь төр өөрчлөгдөнө өө, хүүхдүүд минь сайхан цаг ирнэ ээ ч гэж байсан хүмүүс бид нарын өвөг дээдэс ч бараг хэлдэг л байсаан. Төр өөрчлөгдөнө өө гээд хэлдэг байсан. Тэгээд л одоо энэ аргагүй л одоо ер нь цаанаасаа тэгээд л энэ өөрчлөгдөх юм байна гээд л гараад ирлээ шүү. Яг тэр үед чинь одоо сурч байсан хүн...,

Отгонбаяр -

Би чинь одоо дөнгөж төгсчихсөн л байсан. Ховдын багшийн дээдийн багш нар чинь аймгийн намын хорооныхоо дарга нарт бичиг өгөөд л, аймаг дээр жагсаал хийгээд л.

Цэрэндулам -

Зэрэгцээд л Ховдоос ардчилал гарчихсан ш дээ.

Отгонбаяр -

Тэгсэн ш дээ.

Цэрэндулам -

Тэгэхэд чинь манай энд чинь Жаргалсүрэн лав сурч байсан юм байна аа.

Отгонбаяр -

Тийм, Жаргалсүрэн оюутан байсан байх.

Цэрэндулам -

Оюутан байсан. Тэгээд л утсаар яриад л одоо яана аа. Ингээд л жагсаж барьж байна уу, яаж байна уу энээ тэрээ. Чи хамаагүй явж болохгүй шүү гэж хэлнэ. Бас л тэгээд л их ярьдаг. Нөгөө орой болгон л ярьдаг. Өө ... жагсаал магсаал. Бас сэтгэл гэгэлзээд л одоо энэ чинь яадаг юм бол гээд л бодоод л. Тэгээд л үгүй ээ гээд л тэгдэг. Тэгж байхад тэр байранд байсан юм чинь байрны хүүхдүүдийг чинь тэр аяар нь гаргаад л аваад явж байсан гээд л хэлдэг юм шүү.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгээд явахгүй байна аа гэдэг арга байхгүй. Яадаг юм олон түмний хүүхдүүд цуг явж байхад чинь гэсэн. Тэгэх зориггүй л гэдэг байсан. Тэгээд л бас л түгшүүртэй л байсан шүү.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Бас л түгшүүртэй зарлаж байсан. Тэгээд л ер нь ямар ч байсан энэ төр гэдэг юм бол овоо өөрчлөгдөх нь зөв юм байна аа гэдэг бодол бол болж ирж байсан шүү. Бодогдож байсан.

Отгонбаяр -

Танай хөгшин чинь одоо намын гишүүн, хариуцлагатай алба хашиж байсан хүн. Тэр үед одоо энэ байдлыг ер нь яаж хүлээж авч байсан бэ? Илэрхийлж байсан уу?

Цэрэндулам -

Илэрхийлж байсан юм уу? Үгүй юм уу? мэдэж байх юм алга. Энэ ер нь цаг нь болсон л гэж хэлдэг л байсан.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тийм, энэ одоо ер нь энэ бол одоо түрүү нийгэм маань бас нэг ийм яах цаг нь өөрчлөх цаг болж байгаа юм байна, болсон юм, болж байна гэж. Энэ бол болох ёстой юм гэдгийг хэлдэг байсан шүү.

Отгонбаяр -

Тээр. Тэгээд энэ танай орон нутагт, хөдөө аймагт тэр ардчиллын салхи ер нь яаж өрнөв? Хүмүүс одоо ингээд нөгөө хуучин нэг нам байж байгаад л өөр намууд байгуулагдаж эхэлсэн ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд танай аймагт тэр анхны өөр намууд яаж оролцсон. Тэр талаар та ер нь санаж байна уу?

Цэрэндулам -

Тэр талаар ч одоо тэгээд л ёстой л олон нам гарч ирэв шив. Тэгээд ардчилсан холбоо чинь гараад, ардын нам одоо ямар юм ч гэлээ хичнээн олон нэр төртэй юм гарч ирж байв.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгээд л

Отгонбаяр -

Сонгуульд саналаа яаж өгсөн та?

Цэрэндулам -

Сонгуульд яадаг юм. Одоо тэгээд л бид нар өнөө хүн чинь хувьсгалт намын хүн одоо намаа дагадаг гээд л. Тэгээд л намдаа л өгч байлаа ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Ха ха ха ха.

Отгонбаяр -

Сонгуульд ер нь санал өгөөгүй тохиолдол бий юу?

Цэрэндулам -

Үгүй.

Отгонбаяр -

Дандаа өгч байсан уу?

Цэрэндулам -

Өгч л байлаа. Иргэн хүн чинь ер нь төрийнхөө юунд оролцохгүй байна гэж ямар юм байхав. Ямар ч л байсан бас орох юмандаа орж эрхээ эдэлж өгөх ёстой юм байна аа гэж бодоод л ер нь. Санал өгч байгаагүй үе байхгүй ээ. Саналаа өгч л байлаа.

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна аа, Цэрэндулам эгч ээ. Энэ таны амьдралын туршид одоо ээжийн чинь таны эмээгээ бас зах зухаас нь мэдэх байх тэ? Эмээ, ээж тэгээд одоо таны амьдрал, охидууд ингээд л, одоо ингээд л ач зээ охидууд хүүхдүүд гээд ингээд харахаар эмэгтэй хүний амьдрал ер нь яаж өөрчлөгдөв?

Цэрэндулам -

Ер нь эмэгтэй хүн, эх хүн гэдэг чинь ер нь бол амьдралын эх булаг. Энэ амьдралыг авч явах л хамгийн нандин юм нь л эмэгтэй хүн байдаг юм байна л гэж би боддог юм. Эх хүн шиг тийм нандин, ер нь тийм их хариуцлагатай, тийм их ухаалаг, бүх юмыг зөөллөж явдаг. Хорвоогын хатуу гээд ер нь эмэгтэй хүн л зөөлөн. Айл гэр дотор нэг ам зөрсөн ч гэсэн эмэгтэй хүн зөөллөж тэрийг ингэж л тэвчиж амьдарч явах ёстой юм байна гэж ингэж бодож байгаа. Би олон охидууд төрүүлсэн. Миний ээж ч тийм сайхан хүн байж. Тэгэж өсгөж, нэг их одоо тэр үеийн хүмсүүд чинь бид нарт нарийн юм хэлдэггүй л байлаа ш дээ одоо. Тэр байтугай одоо бид нарт ёстой л юм хэлдэггүй, бор зүрхээрээ л хүн болж байж. Эхлээд одоо эмэгтэй хүн чинь яаж эмэгтэй хүн болох юм. Одоо багш сургагч нар заагаад өгчихөж байна эд нар чинь.

Отгонбаяр -

Тийм дээ.

Цэрэндулам -

Тийм байж. Одоо юу ч хэлдэггүй. Одоо яах ёстой байдаг юм, одоогын. Ямар ч А мэдлэггүй явж байгаад л тэгээд л одоо бид нар тийм л бүдүүлэг байж. Одоо яагаад юм хэлдэггүй байсан юм.

Отгонбаяр -

Манай муу ээж бол жирэмсэн болсноо ч мэдээгүй гэж байгаа юм чинь. Гэдэс нь томроод л байсан.

Цэрэндулам -

Тийм байдаг. Одоо ямар сайндаа одоо хүүхэд гарахыг хүртэл мэдэхгүй. Ингэж хүйсээр гардаг гэж хэлээд л өгчихсөн л байж байхад чинь мэдэх ч үгүй. Энэ хөх яаж одоо яадаг барьдаг, одоо нарийн биений юм ирдэг барьдаг. Тийм юм хэлдэггүй. Тийм юмнууд чинь бүүр цаагуур л байж. Бараг одоо энийг чинь цаашаа дарж байвал их сайн гэж л одоо хэлдэг санагдаж байна. Байсан санагдаж байна. Тэгээд ер нь нарийн юм хэлдэггүй. Тэр ямар л учир байсан юм одоо. Тийм л байж байгаад тэгээд л хүн өөрснөө тэгээд л одоо ингээд л яваад л бурхан болдог юм байна. Тэгээд л ер нь аа эх хүн гэдэг бол нарийн л хариуцлагатай. Ер нь энэ хорвоод эх хүн болж төрсөн хүн шиг сайхан юм алга л гэж боддог юм ш дээ. Олон охидууд төрүүлсэн, тэгээд л амьдралыг зөөллөдөг хүн ер нь эмэгтэй хүн л байдаг юм байна, ерөөсөө. Айл гэрийн орон гэр авч явах хүн бол эмэгтэй хүн л байна. Эр хүмүүс яахав дээ төлөв төвшин, ерөнхий нуруу, өрхийн тэргүүн хүн гэдэг чинь бас сайхан ш дээ. Гэр орон дүүрэн сайхан. Тэрнийг зохицуулж, ханиа сайхан өөд нь татаж амьдралаа авч явна аа. Тэр амьдралын доторх л одоо тэр ханийнхаа олж ирсэн юмыг л одоо зөв зарж, зөв бол одоо авч явах ер нь нарийн ухаан бол эмэгтэй хүнд л байна.

Отгонбаяр -

Аа яг одоо ингээд гадна талаас нь ч гэдэг юм уу, ер нь эмэгтэй хүний тэр нэг материаллаг байдал бол их өөрчлөгдсөн байх тэ?

Цэрэндулам -

Тэххх.

Отгонбаяр -

Эдэлж хэрэглэдэг, өмсөж зүүдэг юмнууд нь.

Цэрэндулам -

Тийм тийм, тэгэлгүй яадаг юм. Цаг цагаа дагаад л юмнууд чинь цөм өөрчлөгдөөд л явж байна шүү. Цаг байхад бол ядуу зүдүү байвал одоо байгаа юмаараа л, байгаа юмаа л өөд нь татаад л одоо ингээд л явна. Элбэг дэлбэг амьдралтай хүн нь элбэг дэлбэг юмаараа л явна. Хүн чинь байгаа байгаа байдлаараа л юмаа зараад л, өмссөн хувцсаа бэлдээд л, идэх хоолоо идээд л, өмсөх хувцсаа өмсөөд л байгаа байгаагаараа. Одоо их ноорхой нь ... одоо юу байдаг юм хөвөөд л сайхан нийлүүлээд л юмханаар юм хийгээд л явдаг улсууд байна ш дээ. Одоо бид нар чинь юмханаар юм хийгээд л яваад л ирлээ. Одоо ингээд хэдэн хүүхдүүдийг чинь хоолтой ундтай, хувцастай хунартай ингэж л авч явж ирж байна ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Дандаа л одоо цэвэр цэмцгэр, сайхан тийм их хангалуун байна гэж ямар юм байхав.

Отгонбаяр -

1990 онд юу яалаа ш дээ. Ардчилал гараад дараа нь өмч хувьчлал болсон ш дээ.

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Өмч хувьчлал болох үеэр ер нь нөгөө нэг цагаан, ногоон, улаан..., Хоёр тасалбар өгсөн ш дээ. Ногоон, цэнхэр хоёр тасалбар бил үү?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тийм, тэгээд тэрнийгээ та нар яасан бэ? Ер нь аймгийн төвийн албан хаагч нарт өмч хувьчлалаар юм оногдсон уу?

Цэрэндулам -

Өмч хувьчлалаар одоо тэгээд нөгөө тэр ямар юмны газар гэдэг билээ? Нөгөөдөх хурааж авдаг газар чинь, нөгөөдөх тасалбар булааж авдаг. Тэрүүнд тэгээд л нөгөө өвгөнийхөө албан газарт байхад өгчихсөн.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

Нөгөө тасалбаруудаа өгчихлөө. Тэгээд тэр муу амьтан чинь тэр бол хамгийн сүүлд надад нэг 150000 төгрөг өгсөн. Нэг хүүхдээ гэрлүүлэх гээд л тэгээд л авсан юм тэр бол. Тэгээд хагасыг нь тэр ямар юм билээ нөгөө нэг юуны газар гэдэг билээ нөгөө хамаг тасалбар хурааж авдаг юм чинь.

Отгонбаяр -

Өмчийн газар уу?

Цэрэндулам -

Нэг тасалбар хурааж авсан газар байдаг шүү дээ.

Отгонбаяр -

Тэр чинь юу байсан билээ дээ.

Цэрэндулам -

Өө тийм, тэрийг чинь одоо тэгээд л идлээ, уулаа гээд л одоо тэр хамаг тасалбар идсэн уусан гээд л ёстой нэг л хэл амны нэг бай болоод л тэгээд л өнгөрлөө ш дээ, одоо тэр.

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэхх. Тэгээд л өнгөрсөн. Хамгийн сүүлд тийм л юм боллоо. Тэгээд л хэдэн хүүхдүүдийнхээ тасалбарыг бүгдийг нь нийлүүлж байгаад л өгөөд л тэгээд л. Тэрнээс нэг их ороод ирсэн юмгүй. Тэгээд л тэглээ ингэлээ гээд хөөцөлдөөд. Мөн тэр тасалбар чинь тэгээд л ерөөсөө театр дээгүүрх л юм хийгээд л өнгөрсөн болохоор тэгээд доогуур юманд үзэгдэлгүй өнгөрлөө ш дээ.

Отгонбаяр -

Малчид бол яахав малаа авсан.

Цэрэндулам -

Малчид бол малаа авсан.

Отгонбаяр -

Тийм. Үйлдвэрийн ажилчид бол за яахав зарим нэг хувьцаа гээд үйлдвэрээсээ ганц юм авсан. Бусад хүмүүс бол тэгээд юу ч олж авч чадаагүй. Ёстой л иддэг гэдэг хүмүүсийн юм болоод л дундуур нь бас.

Цэрэндулам -

Аргатай зальтай хүн яг тэр зах зээлийн үеэр ... тухайн үеийн юмны чинь местийг эзлээд зарим амьтан нь. Тэгээд юмаа ашиглаад авлаа ш дээ. Тэгээд бид нар чинь яадаг юм идчих вий, уучих вий. Эхлээд л одоо тэр өр зээлээр, банкны ч зээлээр амьтан яаж их юм ашиглаад авчихаав. Тэр бүр зээл тавьж болохгүй л гэдэг хүн байсан бараг. Тэгж улсын хөрөнгө идэж болохгүй. Тэр өр зээл гэдэг юмнаас аймар айдаг.

Отгонбаяр -

Танд их тийм дурсгалтай эд зүйлсүүд юу байна? Одоо ээжийн чинь энэ их сайхан урианхай авгайн хувцас байна тийм ээ? Ээмэг. Өөр юу байна? Энэ одоо тоногтой юм тэ?

Цэрэндулам -

... би энийг дагуулаад энэ хувцас хунарыг нь нэг ардын, биш ээ. Урлагийн гавъяат зүтгэлтэн, театрын зураач Амгалан гэдэг хүн байсан юм. Тэр хүний номон дээрээс олж аваад би, зурагнуудыг нь.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Тэр хүний судалгааны зурагнаас авч энэ хувцаснуудаа хийсэн ш дээ, би.

Отгонбаяр -

Аан.

Цэрэндулам -

Тэгээд энэн дотроос миний ээжийн надад хийж өгсөн юм л яг энэ. Энэ жатар гэдэг даавуу. Энэ яг одоо тэр үеийн цоохор даавуу. Одоо ийм олон жил. Энэ жатар гэдэг даавуу. Яг энэ цоохор даавуугаар ээж хийгээд өгсөн юм нь энэ.

Отгонбаяр -

Жатар гэдэг даавуу.

Цэрэндулам -

Жатар гэдэг даавуу. Энэ жатар. Энэ зүгээр ийм цоохор даавуу. Энэ дээр үеийн ийм гоёо. Ийм юм л ингэж хийж өгсөн нь энэ байгаа юм.

Отгонбаяр -

Энэ одоо мөнгөн, хоёр талдаа юутай тийм ээ?

Цэрэндулам -

Хоёр талдаа 12 жилтэй. Тэгээд жинхэнэ шугам хэрэглээд шүр, мөнгө хоёр хослосон.

Отгонбаяр -

За энэ ээмэг бол ээжийн ээмэг тийм ээ?

Цэрэндулам -

Ээжийн ээмэг, сийрх гэдэг ээмэг.

Отгонбаяр -

Энэ товшуурны түүхийг мэдэх үү ер нь?

Цэрэндулам -

Товшуурыг.

Отгонбаяр -

Хэн гэдэг хүн хийсэн юм?

Цэрэндулам -

Аан тэрийг мэдэхгүйджээ.

Отгонбаяр -

Энэ ер нь хэдий хэрийн настай эд вэ?

Цэрэндулам -

Өө энэ одоо мэдэхгүй, надтай чацуу л болж байдаг юм болов уу? Арай ч дээ. Одоо бараг ч байхгүй. Энэ хийсэн байдлыг нь үзэхээр ер нь. За энэ товшуурын, энэ цацал толгойтой. Ингээд цацал өргөдөг яалаа?

Отгонбаяр -

Аан тийм.

Цэрэндулам -

Энэ 9 нүхтэй. Энийг уул нь 9 нүхлэчихсэн байх учиртай.

Отгонбаяр -

Аан зөв зөв.

Цэрэндулам -

Тэгээд нэг цацал өргөдөг. Тэгээд одоо сүү цайныхаа дээжийг одоо хөдөөний улсууд цацал болгодог. Энэ ингээд энэ бөгс нь, шанага нь бөгстэй. Ийм одоо юу юм. Ямар юм гэдэг юм бэ одоо. Уламжлалтай, ардын. Энүүгээр ингээд шанага хэлбэртэй юмныхаа одоо цацал өргөнө. Ийм хэлбэртэй. Зохион байгуулж хийсэн түүхтэй. Тэгэж сонссон юм байна. Энэ удаж байгаа. Энэ чинь бараг энэ нэг хүнийг жоохон байхад бид тэр зураг авлаа шүү. Энэ хүүхдийг дөрөв тавтай л, сайн болуул одоо гуравтай л байсан юм болов уу. Гурав дөрөвтэй л байсан болов уу. Их л бодож тавтай л байсан. Тэр цагаас хойш энийг би барьсан гээд бод доо, дахиад. Хэдэн жил барьж байна аа. Тэгээд тэр миний оёж өгсөн тэр нөгөө нэг байсан зурагтайг нь нэг охин нэг аймгийн Хөдөлмөр сонин дээр гарсан. Уран ээжийн хийсэн хувцастайгаа цэцэрлэгт. Тэр тоорцог малгай, дээлийг тэр охиндоо оёж өгч. Тэгээд тэр цагаас эхлээд намайг дагаад дотор явж байгаад тэгээд л сонсоод л одоо хөдөөнөөс нэг ардын язгуур урлагийнхан ирвэл нэг очиж тоглоод л. Тэгээд л явж байдаг. Ер нь язгуур урлагынх их ч очсон байв шив. Тэгэхэд хүний сэтгэлд, хүнд юм байхаар цаанаасаа энэ юмаа хийдхаая гэж бас хүнд бодогддог л байх л даа. Тэгээд би одоо театрт байсан мөртлөөсөө. Театрынхан одоо намайг тэгж байгаа ш дээ. Та энэ их нандин юмаа яагаад дарж явсан юм бэ?

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгж байгаа байхгүй юу. Та чинь одоо энэ сайхан урлагийг. Товшуур тоглодог хүн хайгаад олохгүй байсан гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд би нэг өдөр хүрч ирээд тэр одоо драмын ангид орж ирээд, драмын ангид нэг орж ирээд товшуур тоглодог. Ямар сонин юм. Та одоо энэ хамаг юмаа хаана нууж явсан юм гэж байгаа байхгүй юу. Тэгээд яахав нэг үе та нар язгуур урлаг тоож байсан биш. Тэгээд л одоо заримдаа би чинь тэр театрт олон жил болчихсон. Ардын язгуур урлагийг нь орж ирэхээр шууд товшуураа бариад л гарна ш дээ. Хувцас хунартай, би хүнээс юм гуйхгүй. Та нар битгий тэгж бай гээд. Хүн чинь өөрийнхөө хийх гэсэн юмаа хийж л явах ёстой ш дээ. Битгий тэгж бай, та нар. Тэгээд найруулагчтай муудалцаад л гарна ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд зарим юмыг нь мэддэг болоод. Одоо манай нэг найруулагч ардын жүжигчин болчихлоо ш дээ, Гомбосүрэн гээд.

Отгонбаяр -

Тийм тийм.

Цэрэндулам -

Саяын юугаар.

Отгонбаяр -

Сая болно лээ, тийм.

Цэрэндулам -

Бид нар чинь одоо насаараа хамт ажиллачихсан. Тэр найруулагч маань намайг мэддэг. Тэгээд чухал чухал тоглолтонд ордог. Концертонд орно. Дуулна ш дээ, би чинь бас.

Отгонбаяр -

Харин сайхан дуулдаг юм байна лээ ш дээ та.

Цэрэндулам -

Цэдэнбал даргыг ирэхэд тэр концертонд оруулаад, намайг тэр хооронд зогсоогоод хөөрхий минь дандаа тэгж тийм юманд орж байлаа.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Тэгээд дараа нь одоо юу яачихаад л ардынхаа язгуур урлагийг заримыг одоо тэр мэднэ, энэ мэднэ гээд тэгж байгаад л завсар зай гарах гэж байна. Хажууд нь тэр зогсчихоод бэлээн гээд л шууд хувцсаа өмсөөд л гараад орж байсан гээд бод доо, чи намайг.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Миний энд байгаа юмаараа л би юмаа хийнэ шүү. Би чадна шүү. Энэ юмыг үлдээе дээ гэсэн бодол хүнийг чинь тэгээд л одоо хэрэгтэй юм байна. Түүнээс биш үгүй ээ энэ надад ямар хамаатай юм. Энд юм үлдээгүй, сэтгэлд тийм юм үлдээгүй. Миний ээж ааваас надад тийм жаахан авъяас үлдээгүй бол хүн тэгэхгүй л дээ. Яг хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү. Өө би чинь тэгээд өнөө олон ардын язгуур урлагийн наадамд орлоо доо. Олон энэ аймагт чинь шалгаруулаад явуулж байгаа байхгүй юу. Манай театрт шалгаруулаад явуулж байгаа, шалгаруулж байгаа улсууд чинь театр дотор байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг удаа хэнийг одоо Жагааг төгсдөг, хэнийх нь билээ энэ тэр төгсдөг жил, нэг хүүхдийнхээ төгсдөг жил нэг наадам болоод. Хэллээ би. Би олон жил энэ язгуур урлагаар явж байгаа гэж. Та нар ганц намайг нэг улсын зардлаар явуулчих л даа. Миний хүүхэд төгсөж байгаа. Одоо би яваад ирмээр байна. Үлдээж л байгаа байхгүй юу. Бас тэрэн дотор их юм байна аа даа. Тэгээд одоо ингээд зарим улсууд хэлдэг л байхгүй юу. Хэлээд одоо би надад нэг тэгж нэг юм хийх, би юмаа үзүүлэх, юмаа үнэлүүлэх цаг ирнэ дээ гэж бодоод би театраас гарангуут нэг ТҮЦ-нд суудаг аа бас. Театрын хажууд ТҮЦ-н дотор суучихаад хүүхдүүдээр загнуулан загнуулан ... Энэ ээж одоо ямар юм хийж ийм элдэв юм хийж өөрийгөө ингэж зовоож суудаг юм. Би одоо ханиасаа хойш ийм л юм хийж суухгүй бол элдэв юм бодогдож байна. Сайхан амьдарч явсан. Сайхан ханийнхаа буянд жаргаж явсан. Тэр ТҮЦ-нд хононо ш дээ, бас. Заримдаа ганцаараа унтчихна, тэндээ.

Отгонбаяр -

Тийм, тэгээд хүүхдүүдэд загнуулна.

Цэрэндулам -

Хүүхдүүдэд загнуулна. Амьдрахын эрхэд, тэд нарынхаа хоолыг залгуулахын тулд би тэнд сууж. Тэгээд л завсраар нь энийгээ оёод л. Тэгээд л та яасан уран юм, ямар яаж хэзээдээ та ингэчихэв. Би зарим нэг хүмүүст би юу хийж чаддагаа үзүүлэх гэсэн тийм юм байгаа, надад. Би одоо заримдаа зарим нэгтэй нь одоо тэр соёл хэлтсийн даргыг олон жил хийсэн Дамбадаржаа гээд л юм байна. Байнга л одоо надтай хамт. Та нар намайг ганц ч удаа юманд явуулж байгаагүй. Одоо миний цаг ирсэн. Та нар нэг хүнийг л тахин шүтдэг байсан. Та нар тэр Булганы хэдэн торгуудыг та нар бүр одоо бүр өгрөөд яагаад унтал нь, одоо бүр ядраад унталаа тэгтлээ явж байсан.

Отгонбаяр -

Тэгсэн.

Цэрэндулам -

Тэгээд урианхай хүний урлаг соёл хаачсан юм. Манай нөгөө урианхай ард түмний юм гэж ер нь гардаггүй байлаа шүү.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Одоо энэ бие биелгээ хувцас гэж одоо би чинь 2000, одоо 800 жилийн ойгоос хойшоо надыг л яв гэж мэдэж байгаа юм. Тэгээд л надад яахав үндэстэн ястны улсуудад баяр хүргээд л хөөрхий. Ёстой нэг ганц хүн ингээд явж байдаг. Эхний наадамд ирсэн нэг ... хүүхэн Чилээр гэдэг юм. Энэ ардын дуучин улсын чуулгад бүжигчин хийж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо ардын жүжигчин Санжид гээд хүн байна шүү. Одоо энэ Баян-Өлгийд, урианхай.

Отгонбаяр -

Аан за.

Цэрэндулам -

Тэрний садан салаа юм гэнэ лээ. Тэгсэн тэр наадамд ирээд үгүй ээ энэ ямар сайхан юм. Ганц урианхай хүн ингээд хүрээд ирдэг. Урианхай хүн одоо энэ сайхан наадамд та ирсэн. Ямар сайхан юм. ...зургаа авахуулаад бөөн юм боллоо. Ард түмнийхээ урлаг соёл, энэ хувцас хунарыг гаргаж ирдэг ганц ийм буянтай хүн бас байсан байна ш дээ. Танд ёстой их баярлалаа. Тэгээд л одоо ингэсэн болоод л явж байгаа юм. Тэгээд одоо бас олон түмэнд хүрч л байдаг юм байлгүй хөөрхий минь тэгээд. Сая одоо ингээд л тоглолтоо орчихоод байж байтал. Энэ Чулуу сан гээд энэ хөгжим бүжгийн коллежийн гавъяат бүжигчин багш Цэнд-Аюуш Алтан эрэл гээд. Тэгээд тэр Чулууны Чинбат гээд одоо.

Отгонбаяр -

Тийм.

Цэрэндулам -

Урлагийн гавъяат зүтгэлтэн авлаа.

Отгонбаяр -

Хийлч.

Цэрэндулам -

Хийлч. Тэд нар чинь Чулуу сан гээд Ховдын

Отгонбаяр -

Аан Чулуун гуай чинь Ховдынх.

Цэрэндулам -

Ховдын хүн ш дээ. Ховдын театрт чинь ардын жүжигчин Чулууны нэрэмжит болгосон ш дээ, болголоо. Тэр бас их юм хийж байна аа. Тэгээд тэр энэ зун тэнд очиж наадам хийсэн. Тэр уулзлаа. Тэр бас томоотой, номхон дөлгөөн. Үгүй ээ ямар сайхан хүн бэ? тэр их зөөлөн хүн байна. Тэгээд бид нар энэ наадмын хажуугаар ингээд ирээд бид нартай цуг нэг сайхан уулзаад л цайгаа уучихаад. Тэгээд л чуулганд тэр коллеж дээрээ уриад одоо янз бүрийн юмыг заалгаад. Би биелгээ заалгаад авч байна ш дээ. Тэр хүний авсан энэ юмыг авсан хүний үр шүү дээ.

Отгонбаяр -

Тийм байна ш дээ.

Цэрэндулам -

Тийм ш дээ. Тэгээд одоо манайхны заримд хичээл зааж бид нар нэг өдөр хичээл заалаа. Бас биелгээ, бас ...

Отгонбаяр -

Өө та хөгжим бүжгийн коллеж дээр очсон юм уу?

Цэрэндулам -

Тийм.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгчихээд байж байтал тэр ... та нэг хоёр үндэсний хувцастай гэсэн. Хоёр хүүхэдтэйгээ гараад хүрээд ир. Тэгээд тэр худалдаа аж үйлдвэрлэлийн танхим гэдэг юман дээр очоод бас тоглолт үзүүлчихээд, 2 охинтойгоо.

Отгонбаяр -

Биелээд.

Цэрэндулам -

Биелээд одоо урианхай товшууртай. Тэгж явчихаад хүрээд ирсэн.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд одоо маргааш гарах ёстой байх. Бид нар мэдсэнгүй. Байж байтал гэв гэнэтхэн таныг агшинд ор гэж байна гээд дуудлаа.

Отгонбаяр -

Өө за.

Цэрэндулам -

Юуны дараа, тэр хоёр дахь тоглолтын дараа. Бид нар чинь Бөхийн өргөөнд 3 удаа тоглолоо ш дээ. 2 дахь өдрийн тоглолтон дээр 12 цагт тэр телевизор дээр хүрээд ир.

Отгонбаяр -

Өө та тэгээд агшин нэвтрүүлэгт ороод авсан юм уу?

Цэрэндулам -

Тэгээд ... Маргааш өдөр нь өдрийн цагаар гарахаар байсан байх аа. 12 цаг, 1 цагаас хойш л нэг газар олж ёстой телевизор гардаг бол үзье л гэж бодож байна. Тэгээд тэнд ... орлоо. Үгүй тэрэнд бас намайг өгчихлөө. Тэгээд миний хамт олон бас намайг үнэлдэг л юм байна л даа гэж бодоод бас баярлаж л байлаа. Тэр Ховдын театрт хамт ажиллаж байсан бас гавъяат болсон Цэнгэдорж гээд сайхан хөөмийлдөг, ардын мундаг авъяастан байна шүү, базарваань. Юу яадаг.

Отгонбаяр -

Чандманийнх юм уу?

Цэрэндулам -

Чандманийнх.

Отгонбаяр -

Хөөмийчин.

Цэрэндулам -

Хөөмийчин. Цэнгэдорж гээд тэр ерөөсөө бид нарыг авч ирсэн. Тэр Цээеэ л та тэнд ороод байх гээд л тэглээ. Би одоо чаддаг юм болов уу бурхан минь. Тэр чинь ямар юманд өгчихвөө намайг гэж бодоод. Үгүй ээ ямар хамаатай юм. Хүний хэлснийг нь хэлээд л, асуусныг нь хариултыг л олоод хэлэхгүй юу гээд л. Тэгээд бас Чандманий бас урлагийн гавъяат зүтгэлтэн Цэрэндаваа гээд бас хөөмийчин. Тэр бид хоёр орлоо, бас. Тэгээд Дарханаас орлоо. Тэгээд

Отгонбаяр -

Хувцастайгаа орсон уу?

Цэрэндулам -

Хувцастай, хунартайгаа.

Отгонбаяр -

Өө за за, ямар гоё юм бэ?

Цэрэндулам -

Саяынх шиг цэнхэр хувцастай бас энэн шиг охин орлоо. Тэр ... өдөр. Хоёр охин гэх дээр эд нар чинь хичээл номтой гээд би авчирч чадсангүй. За яахав тэгээд юм хийснийхээ буянд бас давуу эрхээ эдэлдэг л юм байна, хүн чинь.

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав.

Цэрэндулам -

Үндэсний хувцастай охиноо аваад ир гээд л тэгсэн. Нэг охиноо дуудаад яг энэ урианхай хувцсаа өмсөөд. Тэгээд тэр охиноо оруулаад тэнд хоёулаа рекламдаад. Тэгээд тэнд Цэрэндаваа бид хоёр нэг нэг үгэн дээр тээглэдээд. Хөөрхий минь урианхай гэсэндээ Ёолк намайг их л дэмжих гээд л байгаа юм л даа.

Отгонбаяр -

Ха ха ха, Ёолк чинь урианхай ш дээ нээрээ.

Цэрэндулам -

Тэгээд Баян-Өлгийн урианхайчууд нөгөө юманд суулаа.

Отгонбаяр -

Зааланд.

Цэрэндулам -

Зааланд ингээд юм нь тийм л байгаа ш дээ. Тэгээд л бод доо чи. Тэр өчнөөн олон ястан дотор тэр сайхан ... төлөөд тэр улсуудыг аваад ирэхгүй яасан юм гээд дотор бас бодогдож байна. Тэгээд тэр Баян-Өлгийн урианхайчууд ирж тэнд суулаа. Зритель нь ч өгөгдчихлөө. Хагас нь тэр тоглолтонд орчихсон байна. Тоглолт эхэлчихсэн байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тэгж.

Цэрэндулам -

Тэглээ. Тэгээд тэнд нэг 9 хүн ороод. Тэгээд тэр Цэрэндаваа бид хоёр нэг нэг үгэн дээр гацлаа.

Отгонбаяр -

Аанхан. Яах вэ дээ.

Цэрэндулам -

Тэгээд тэр яах вэ. Тэгж л тэр юманд орно гэдэг чинь их том шагнал.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрэндулам -

Боллоо.

Отгонбаяр -

Өө за...

Цэрэндулам -

Тэгээд бас тэрийгээ хэлэх гээд нутгийнхаа айл өрх рүү эсвэл найз нөхөд рүү утасдаад өө ямар сайхан юм бэ? Ёстой үзнэ ээ л гээд. Тэгээд би ер нь Монгол телевизороо л үздэг юм, үзэх л байлгүй. Тэр болгонд бас хэлж чадахгүй л байна. Бичсэн хүн нь одоо ямар .. өө бас хувцас хунараа тайлбарлаад, би нөгөө л цамц тэр дээл хувцсаа цөмийг нь бас тэр жижиг сажиг юмаа авч яваад. Тэгээд үзүүлээд, харуулаад. Бас нэг охиноо сая чамд тайлбарладаг шиг тэгээд реклам болоодохсон байх аа тэр. Гоё л болно тэр чинь...

Отгонбаяр -

Тийм ш дээ. Одоо танай нутагт, одоо жишээлбэл Дуут суманд бүр хөдөө байгаа урианхайнууд энэ хувцастай юу?

Цэрэндулам -

Үгүй ш байхгүй, юу ч байхгүй. Энэ чаддаг хийдэг хүн алга байна шүү.

Отгонбаяр -

Өө тасрах нь дээ.

Цэрэндулам -

Тасархай.

Отгонбаяр -

Одоо та л залгуулах нь дээ.

Цэрэндулам -

Би л залгуулах гээд л одоо ингээд л үзэж тараад л одоо.

Отгонбаяр -

Тийм байна. Одоо энийг оёдог, охидуудаасаа оёулж байгаа биз дээ?

Цэрэндулам -

Охидууд эд нар чинь цуг тус тусдаа юмтай болоод намайг дэмждэг тусладаггүй эд нар мөнгөөр. Ёстой нөгөө бор зүрхээрээ, яадаг юм яахав үгүй ёстой тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг аваад л тэгээд л та нар надад туслахгүй байна гээд л заримыг нь тэгж байгаа юм. Оёж шидэлцэхгүй та нар. Би бас юм хийх гэж байхад туслахгүй гээд энэ хэдийг чинь загнаж ирээд л одоо чирч аваад л уйгагүй хөдөлмөрлөөд. Дандаа гэрээр сургууль хийнэ ш дээ тэр чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Цэрэндулам -

Ямар тэнд нэг өрөө тасалгаа байх биш. Яахав нэг 3 өрөө байр, миний ханийн үлдээсэн 3 өрөө байртай, тэр театрын хажуу талд. Тэгээд 3 өрөө байрандаа авчирчихаад товшуураа тоглоод, загнаж ирээд зодож ирээд л ямар албатай эзтэй биш гээд. Ер нь тэгээд л загнуулж ирээд хийсэн, бас тэгээд хүний удам судар байдаг л юм байна. Манай эд нар чинь тэгж ч нэг их загнуулаад, тэгж ч нэг их яасангүй. Цөм л цуг эв дүйтэй, цуг л гараар хийнэ ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд тэр Нооролхой гэдэг сайхан биелдэг хөгшний анхдугаар наадамд очоод би 10 хүүхэдтэй оров. 10 хүүхэдтэй ороод билет татсан чинь 9 номерын билет татаж байгаа юм. Тэгээд 9 нь эрэгдэнэ гээд их гоё билет татлаа гээд.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд юман дээр биччихсэн байгаа л даа. Тэгээд бичээд тэгээд хаа дууслаа. Шагнал урамшуулал болоод дууслаа. Надыг бид нараас нэг ч мөн гардаггүй. Аа тэгээд 18-тай яг нас насаараа яачихсан. Тэр насанд сая өдөр хүрч ирээд явлаа. Саруулзаяа гээд охин. Тэр гоцлол хийсэн. Тэрүүнд гоцлолоор тэр алтан медаль авлаа.

Отгонбаяр -

За.

Цэрэндулам -

За тэгээд манай хамтлаг байдаггүй ээ. Бүх юмнууд шагнал аваад дууслаа. Тэгээд л гайхчихсан байж байтал чинь. Урианхай “Цацал” хамтлаг 1-р байр эзэлсэн гээд.

Отгонбаяр -

Ха ха ха ха. Та одоо үлдчихлээ л гэж бодов уу?

Цэрэндулам -

Одоо энэ одоо яаж байгаа юм бол оо? гээд. Намайг үлдээж байгаа юм байж л дээ гэж бодоод. Ёстой өнөө хэдэн үндэсний хувцас хэдэн хүүхдүүддээ цугы нь өмсгөөд өөрөө товшууртайгаа нөгөө хэдтэйгээ авсан. Тэгээд анхны наадам “Цацал” хамтлагаараа алтан медаль аваад л. Тэгээд л одоо манай хэдэн хүүхдүүд цуг биелээч болоод л, би биелэгч болоод л ингээд л явж байгаа даа.

Отгонбаяр -

Тэххх.

Цэрэндулам -

Тэгээд л одоо ардын дуу бүжгийн улсын чуулгад байж байгаад гарсан Лхагвасүрэн гээд хүүхэн, мундаг бүжигчин хүүхэн. Тэр холбоо байгуулаад энэ чинь одоо арваад наадам хийлээ ш дээ. Эрдэнэтэд бид нар хоёр удаа очоод наадамд орчихоод, Завханд оччихов уу?

Отгонбаяр -

Аанхан.

Цэрэндулам -

Тэгээд энэн дотор юм байхаар хөгжил байна шүү. Тэгээд би энэ

Отгонбаяр -

Хөгсүү.

Цэрэндулам -

Хөгсүү голоод оччихоод. Баян-Өлгийд тэр Санжид гуайн нэрэмжит тийм бие биелгээний наадамд болсон чинь би энд хавар. Би чинь өнөө Ховдын Улаанбаатарт.. 3-4 явж байна ш дээ. Бас өвчин гүүяа.

Отгонбаяр -

Хэ хэ, хөөрүү.

Цэрэндулам -

... Ховдод оччихоод тэр Санжид гуайд би урианхай дээл оёод. Тэр хүн хасаг хувцастай, урианхай гэхэд хасаг хувцастай. Урианхай цагаан дээл оёод, малгайг нь оёод. Нэг тийм даалимба тийм юм гурвыг аваачиж оёод тэр тоглолтон дээрээ гардуулж өгөөд. Тэр хүнийг урианхай болголоо.

Отгонбаяр -

Өө тээр.

Цэрэндулам -

Тэгээд л баярлаад л. Би ямар урианхай ястан ч байсан биш. Би ямар үндэснийхээ хувцсыг энд хийдэг хүн байхгүй. Чи намайг урианхай болгоод их баярлалаа гээд хөөрхий амьтан.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд урианхай болгосон. Тэр ... сая манай наадамд ирээд явлаа. Ямар гоё харагдаж байна аа.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Цэрэндулам -

Ёстой хувцас ч.

Отгонбаяр -

Хувцасны наадамд их олон орсон гэсэн тэ? Хувцас урлаж.

Цэрэндулам -

Хувцастай аймагт зөндөө орсоон. Энэ эд нар чинь .... зөндөө ирсэн. ... одоо энэ аж үйлдвэрийн танхимд ч явлаа. Энэнээс түрүүнд би нэг хөөрхөн гоё юмаа алдчихлаа. Нэг нь ганц тамхины төнгөрцөг гэдэг юм манайхнаар гаансаар тамхи татдаг улсууд байдаг ш дээ, ганзаганы тамхи татдаг.

Отгонбаяр -

Гаанс.

Цэрэндулам -

Тэрүүгээр тамхи татдаг, тэрийгээ хийдэг төнгөрцөг. Одоо энэ дотор зураг нь байгаа ш дээ.

Отгонбаяр -

Дүнгэрцэг ээ?

Цэрэндулам -

Төнгөрцөг.

Отгонбаяр -

Хөөрөгний даалимба шиг юм уу? Гаансны уут юм уу?

Цэрэндулам -

Гаансны уут.

Отгонбаяр -

Аан. Саяын төнгөрцөг.

Цэрэндулам -

Энэ, ийм.

Отгонбаяр -

Өө за, аа наадахыг чинь зургийг нь авна аа.

Цэрэндулам -

Надад хөөрөгний уут наад хоёр чинь байна шүү.

Отгонбаяр -

Тийм байна.

Цэрэндулам -

Тэгээд тэрнээс хойш би нэг аяганы уут хийсэн юм бас.

Отгонбаяр -

Аяганы уут хийсэн тэ?

Цэрэндулам -

Тийм, аяганы уут одоо наадах чинь зурганд ороогүй ээ. Тэр ер нь дээр үед манайхны хөгшчүүд ер нь цөм аяганы ууттай байж.

Отгонбаяр -

Аа тээр.

Цэрэндулам -

Аягаа гаргаж өгөөд цайгаа угаад, арчаад уутандаа хийгээд өвөртөлчихдөг. Тийм мундаг цэвэрч байсан байгаа ш дээ тэр чинь. Соёл оо тэр.

Отгонбаяр -

Соёл.

Цэрэндулам -

Соёл. Тэгж байсан. Тийм хоёр юмыг минь алдаад хаячихаад ирсэн байна лээ. Тэгээд яахав одоо. Одоо тэгээд оронд нь нэг 20000 төгрөг өглөө. Одоо тэгвэл хэрэг алга л. Оёсон хөдөлмөр минь гэж хэлээд л хаясан.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрэндулам -

Одоо та нар яав даа, даан ч дээ. Алдана аа гэж бодсонгүй эгч минь, ёстой л алдчихлаа л гэж хэлсэн. Тэгээд сая энэ өчигдрийн тэр юунд ирчихсэн сууна аа тэр хоёр охин. Би бас ингээд явдаг ш дээ, үзэж байна уу тэрийг? Ингээд явдаг чухал юм, хоёр чухал юм яасан. Одоо бүр айгаад хашраад ёстой одоо юмаа алдахгүй шүү л гэсэн хоёулаа сууж байна лээ. ...

Отгонбаяр -

Таны наад ээмэг бол ёстой үнэтэй эд байна.

Цэрэндулам -

Үнэтэй үнэтэй. Чанартай чанартай бас.

Отгонбаяр -

Чанартай, ёстой хуучны.

Цэрэндулам -

Тэгээд одоо би эд нарыг ... ч гэдэггүй юм. Олон долон юм гараад ороод явж л байдаг юм. Тэгээд дасчихсан, одоо зүүгээд бүр дасчихсан, яах ч үгүй, мэдэгдэхгүй тэгээд л.

Отгонбаяр -

Тээр. Их хүнд байх.

Цэрэндулам -

Хүнд. Ээмэгнээс зүүх дээр эргээд байх юм, ингээд эргээд байдаг юм ийм юмнаас зүүчихлээр.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд зүүлгэдэггүй гээд ингээд л зүүчихдэг юм даа. Тэгээд ийм нэг урианхай эмээ байна даа.

Отгонбаяр -

Урианхай самган.

Цэрэндулам -

Самган. Эмээ гэхгүй ш дээ. Эмээ гэдэг чинь халханаар хэлнэ биз дээ.

Отгонбаяр -

Эмээ чинь халханаар.

Цэрэндулам -

Самган гэнэ. Манайхан бараг хөгшин ээж гэдэг ш дээ.

Отгонбаяр -

Тийм, манай баруун зүгийнхэн бас тэгнэ. Хөгшин ээж, хөгшин аав гэдэг.

Цэрэндулам -

Хөгшин ээж.

Отгонбаяр -

Буурал ээж буурал аав, хөгшин ээж хөгшин аав гэдэг. Хотод ирж л эмээ өвөө гэдэг болсон.

Цэрэндулам -

Эмээ өвөө гэж дуудахгүй. Хөгшин ээж гэдэг юм. Хүүхэд хөгшин ээж гэдэг ш дээ, намайг.

Отгонбаяр -

Тэгдэг юм.

Цэрэндулам -

Тэгтэл манай энэ охидууд хөгшин гэж хэлээд байхдаа яадаг юм, чи манай ээжийг гээд.

Отгонбаяр -

Ха ха ха ха.

Цэрэндулам -

Тэгээд үзэж таарна аа.

Отгонбаяр -

Хамгийн сүүлд нэг асуулт байна аа, Цээеэ эгч ээ. Таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн, амьдралыг чинь их өөрчилсөн тийм үйл явдал юу байна?

Цэрэндулам -

Хамгийн гүнзгий өөрчилсөн одоо энэ урлаг, миний энэ хийж яваа юм л намайг өөрчилж байгаа байх л гэж бодож байна ш дээ би. Олон түмэнтэй болгож байна намайг, олон түмэнд таниуллаа. Одоо ёстой энэ Улаанбаатарын хэдэн телевизээр чинь би реклаамдсаан. Олон удаа орж байна. Ховд аймагт чинь зөндөө. Одоо энэ охин хэлж байна аа, өчигдөр тэр онгоцны буудал дээр, Москвагын онгоцны буудал дээр байсан чинь тэр Ховд аймагт миний л бие ач зээ нартайгаа бичсэн бичлэгний, хийж байсан юмны сэтгүүл дээр хэдэн хүүхдүүд гарч байсан зураг байж гэнэ.

Отгонбаяр -

Тээр.

Цэрэндулам -

Тэгээд ирэхдээ авъя даа гэж бодсон чинь байдаггүй ээ. Тэр сэтгүүл нь солигдчихдог юмсанжээ гэж байна. Явахдаа авчихаад явдаг байж гэж ирээд харамсаад байгаа юм. Байж л байдаг юм бодоод асуусан чинь 7 хоног болоод солигддог оо гэж хэлж байна. Дүүрсэн хэрэг л болж дээ, явахдаа аваад явахгүй. Газар бүр нь тарсан. Одоо Япон, Францын монголч эрдэмтэд гээд л... Ховд аймагт чинь тэгээд л олон 4-5 өдрийн соёлын өдөр гээд л юм болоод л. Энэ өнгөрсөн жил бас тийм юм боллоо. Бас л тэр л халимаг л, тува, одоо тэр Өвөр Монголоос гараад гараад алга болсон. Тэр зураг хөрөг бол одоо бид нар үр хүүхдүүдтэйгээ олон газраар аялаад алга болсон зүгээр. Би өөрөө Улаанбаатартаа аялаад тэгээд л. Бас энэ Завхан аймагт нодлин дэлхийн бүжгийн өдөр гэж их том наадам. Тэнд очлоо. Увсад очлоо, Эрдэнэтэд очлоо бид нар. Бас наадмаа хийгээд л бас л энэ юмханаа хийгээд яваад л ингээд л. Тэгээд л Улаанбаатар хотод одоо ингээд л зохиогдсон юманд ороод л. Одоо 12 сарын 4-нд энэ биелэгээчдийн улсын уралдаан гэж юм болно гэнэ, цаана чинь.

Отгонбаяр -

Улаанбаатарт уу?

Цэрэндулам -

Айн.

Отгонбаяр -

Өө за, орно биз дээ. Үзнэ ш дээ.

Цэрэндулам -

Тийм юм болно гэж байна шүү, 4-нд.

Отгонбаяр -

Тэгээд тэр насны ангилалаар болох юм уу?

Цэрэндулам -

Өө биелээчдийнх одоо бүгдээрээ. Одоо олуулаа ах дүүгээрээ байдаг юм уу, гэр бүлээрээ байдаг юм уу, очсоноороо байдаг юм уу тэгээд л.

Отгонбаяр -

Охидуудаа аваад орж дээ.

Цэрэндулам -

Тэгээд л нэг 2-3 охинтой орчих гээд л бас үзээд л. Одоо нэгэнтээ тийм юм сонсчихсон болохоор.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Цэрэндулам -

Ороод явцгаадаг юм та нар гээд бас тэгэх юм хөөрхий. Та ямар юмандаа яардаг юм. Нэлдээ хувцас хунартай юм хумаа аваад хүрээд ирсэн гэсэн бас тийм нэг ажил гарчихсан. Одоо тэгээд л ажил оволзоод.

Отгонбаяр -

Тэгээд бас баахан зурагтаар гарна ш дээ.

Цэрэндулам -

Бас баахан зурагтаар гарч байна аа. Зурагныхаа үнэнд унаж байна. Одоо яахав тэгээд л яадаг юм тав арван төгрөгөө өгөөд л хөөрхий минь зурагныхаа үнийг хайрлаад л явдаг юм байна аа. Сайхан юм байна аа, сайхан юм байна. Тиймэрхүү л сонинтой.

Отгонбаяр -

За за. Тантай явуулсан, таниас ярилцлага авсандаа би их баяртай байна аа. Үнэхээр одоо юу гэдэг юм. Залуучуудад бас их үлгэр дуурайл болохоор тийм ээ? Ямар их эрч хүчтэй. Юу гэдэг юм. Бөөн их тэмүүлэлтэй тэ? Тэгээд бүтэн ээлж. Одоо ингээд л юу хийх үү? Одоо би энийг хийнэ л гэсэн ийм хүн чинь залуучуудад үнэхээр их үлгэр дуурайлал болно ш дээ. Тэгээд та яг энэ их юмаа бас хойч үеийнхээ хүүхдүүддээ өвлүүлж байна. Үнэхээр бас, хэрвээ та одоо энэ хувцас хунар оёогүй бол одоо урианхай хувцас бас тасрах нь байна ш дээ.

Цэрэндулам -

Тасарлаа.

Отгонбаяр -

Тасарлаа ёстой тийм. Гэтэл тэр түүхийн залгаас болоод энийг бас ингээд энэ уламжлалыг холбоод явж байгаа та бас их түүхэн гавъяатай хүн байна аа. Их баяртай байна. Тэгээд энэ ажлаа цаашид улам их эрчимтэй хийгээд, урт насалж, удаан жаргаж улам их зүйл хийгээрэй. Уран бүтээлийн өндөр их амжилт хүсье, Цэрэндулам эгч ээ таниас.

Цэрэндулам -

За.

Отгонбаяр -

За их баярлалаа.

Цэрэндулам -

Ёстой их баярлалаа. Би бас одоо чамтай танилцаж ийм сайхан бас оюунлаг, ийм сайхан том нэртэй төртэй алдартай ийм сайхан охин ирж надтай уулзаж, энэ намайг тоож бас ийм юм хийдэг ийм хүн байна гэдгийг ингэж одоо миний охины багш. Миний охиныг бас тийм сайхан алдар цолд хүргэхэд хамтарч ажилласан. Тэгээд надад бас, намайг бас ингэж одоо үнэлж. Тэр Ховд аймагт очиж, асууж сураглаж одоо ингэж ирээд одоо намайг энэ сайхан, ийм сайхан одоо нэвтрүүлэг юмаа бичиж надад бас их эрч хүч өгч, одоо надад ер нь олдохгүй л сайхан хувь заяа олдож. Надад бас урт удаан насалж амьд явахад, цаашид юм хийхэд надад бас их эрч хүч өгсөнд их баярлалаа.

Отгонбаяр -

Баярлалаа.

Цэрэндулам -

Одоо энэ л явдлыг чинь бол хэзээ ч мартахгүй. Баярлахдаа бараг энэ өөдөөгөө огшиж байна эгчид нь.

Отгонбаяр -

Түүхийн судалгааны юм болно ш дээ, таны юм чинь тийм.

Цэрэндулам -

Ёстой сайхан одоо сайхан юм надад ингэж надаас одоо тоож энэ судалгаа...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.