Böhöö


Basic information
Interviewee ID: 990583
Name: Böhöö
Parent's name: Tseren
Ovog: Choird
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Urianhai

Additional Information
Education: higher
Notes on education: sports teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Ямар айлд төрөв, хүүхэд нас яаж өнгөрөв, тэр талаараа ярихгүй юу?

Бөхөө -

За би Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн иргэн Бөхөө гэж хүн байна аа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Анх Ховдын Мөнххайрхан сумын Алаг багийн Улиастын Хусхан гэдэг газар эцэг эхээс мэндэлсэн юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Эцэг маань бас бага байхад нас барсан, тэгээд ээжээрээ овоглож өссөн ийм хүүхэд байна. Тэгээд одоо бага нас маань бусад хүүхдүүдийн нэгэн адилаар өнгөрсөн. Ээждээ туслах ... аа нэг зургаа ... тав зургаан нас хүрээд морь унаад мал маллаж, сургуульд орохын урьд жилээс эхэлж уралдааны морь унаж эхэлсэн.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд яахав Дуут сумын ... одоогийн Дуут сумын бага сургуульд анх нэгдүгээр ангид орсон. Ингээд 1956 онд бага сургуульд орж 1-4-р ангид Дуут суманд суралцаж байгаад ... аа 1960 онд Мөнххайрхан сумд сумын төвөөс нүүж ирсэнтэй холбогдуулж энд бага сургуулийн 4-р ангид орж тэндээ бага сургууль төгссөн.

Отгонбаяр -

Өөрийнхөө төрсөн сумандаа?

Бөхөө -

Аанхан, тэгээд Мөнххайрхан сум тухайн үедээ шинэ тогтож суурьшсан учраас Мөст сумын 7 жилийн сургуульд очиж суралцаад 7 жилийн сургууль төгссөн. 7 жилийн сургууль төгсчихөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд 1963 онд очсон. Ингээд 63 оноос 66 онд багшийн сургууль төгсчихөөд Завхан аймгийн Сантмаргад суманд бага ангийн багш хийсэн.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэндээ ажиллаж байгаа тэгээд нутагтаа ... Мөнххайрхан сумандаа 67 онд ирж бага ангийн багшийнхаа ажлыг үргэлжлүүлэн хийсэн. 35 хүүхэдтэй нэгдүгээр анги хүлээж авч тэрнийггээ дөрөвдүгээр анги төгсгөсөн. Одоо тэр хүүхдүүд маань ихэвчлэн 50 гарсан хөгшчүүл сууж байна.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэрнээс хойш дахин одоо бага ангийн багш хийж байгаад дунд ангид багшилсан. Дунд ангид биеийн тамирын багш хийсэн. Ер нь багаасаа жоохон спорт энэ тэрд дуртай байдаг байсан учраас 66 оноос эхэлж л янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. Тэгээд 1970 оноос эхэлж улсын аваргад хөнгөн атлетикийн чиглэлээр оролцож үндсэндээ 1985 он хүртэл улсын аваргын тэмцээнд оролцлоо. Тэгээд нэг КБ тэмдгийн улсын аварга гэж болсон, тэнд 5 удаа оролцож 3 удаа улсын аварга болж үзлээ.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд яахав залуу зандан нас маань бас дандаа хөдөө орон нутагт спорт, багш гээд ингээд л уралдаж явсан. Тэгээд 1972-1979 он хүртэл Мөнххайрхан, Үенч сумуудын Хувьсгалт залуучуудын байгууллагын даргаар ажилласан.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Аа энд бол Мөнххайрхан суманд ажиллаж байгаад Үенч суманд очиход бол тэндхийн сум нэгдлийн дарга Муушаар гэж хүн байсан даа ...

Отгонбаяр -

Муушаар?

Бөхөө -

Аан, Муушаар.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

За тухайн үеийн хөдөө аж ахуйн томхон хэмжээний ажилтангууд ... энд бол хүмүүсийн ажил амьдрал, хүнтэй яаж харьцаж сурах вэ, ажил хөдөлмөрт их сургасан, их дадлагажуулсан, нутгийн одоо энэ хүн, тэгээд тухайн үед намын байгууллагын дарга хийж байсан Цэрэнбадам эд нар бол бас төлөвшиж хүмүүжихэд минь бас их дэм болсон болов уу гэж би бодож байгаа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Ингээд 1976-1979 онд Мөнххайрхан сумандаа ирж ажиллаж байгаад ... мөн эвлэлийн байгууллагад ажил хийж байгаад Багшийн дээдэд эчнээ сурч байсан учраас 79 оноос 2000 он хүртэл багшийн ажил хийсэн. Дуут суманд бол ихэвчлэн... 12 жил Дуут суманд биеийн тамирын багшийн ажил хийлээ, тэгээд хүүхдүүдтэй бужигналдаж ид сайхан ажиллаж байх насаа л өнгөрүүллээ. Хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүн гэдэг маань бас тэд нараас их сурдаг, өөрөө сургадаг, тэгсэн мөртөө ч сурдаг ийм сайхан хамт олон. Тэгээд энэ хугацаандаа бол эвлэлийн байгууллагын шугамаар ЗХУ-д жуулчилж явж үзлээ. Биеийн тамирын байгууллагын шугамаар 3 их хуралд оролцож үзлээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын орон нутгийн ажил их сайн хийсэн гээд их хуралд бас орж үзлээ.

Отгонбаяр -

Үйлдвэрчний эвлэлийн их хурал уу?

Бөхөө -

Үйлдвэрчний эвлэлийн их хуралд орж үзлээ. Тэгээд ингээд сайн юмыг бас хэлэхээс гадна орон нутагт бас үндсэндээ бид нар чинь хэдийгээр багш нэртэй байсан ч гэсэн хөдөө сумуудад ажилалж байсан багш нар, эмч нар тэнд ажиллаж байсан мэргэжилтэн, боловсон хүчнүүд бол тухайн сум орон нутгийг л хөгжүүлэх, тухайн сум орон нутагт л ямар шаардлагатай ажил байна тэрийг бүгдийг нь одоо оролцож л явсан л даа. Би зүгээр нэг жишээ хэлэхэд надыг Дуут суманд ирээд байж байсан чинь нэг зураг мураг авч сураагүй... зургийн аппараат маппарат тэр үед их ховор, аймгийн депутат Юрагийн зургийг ав гээд аппаратыг нь ингээд тааруулж өгөөд явуулчихсан чинь нөгөө дотуур байрны .... гэрт байсан хүүхдүүд нөгөө аппараттай оролдоод тохируулгыг нь алдуулчихаж ...

Отгонбаяр -

Ээ золиг.

Бөхөө -

Тэгээд одоо яаж ийгээд авч ирээд зураг хөргийг нь гаргаад авч байсан. Одоо хашаа хороо барих, хадлан тарианд явах, багшийнхаа ажлыг хийх тиймэрхүү ажлыг бараг үндсэндээ хөдөө орон нутагт өнгөрүүллээ. 1990 онд нутагтаа, Мөнххайрхан суманд очиж багшийн ажил хийлээ, тэгээд сургуулийн багшийн ажил хийсэн. Анхны 10-р анги төгсгөсөн л дөө. Тэнд одоо 7 жилийн сургууль, 8 жилийн сургууль, 10 жилийн сургууль гээд ... тэр анхны 10-р анги төгссөн хүүхдүүдээс одоо энэ сум орон нутагтаа бараг гол боловсон хүчнүүд болж тэгээд аймагт ч гэсэн одоо гол боловсон хүчнүүд болж энд тэнд ажиллаж амьдарч явна. Ингээд бид бүгд бол нэг их хийсэн бүтээл овойж товойж харагдахгүй ч гэсэн нутаг усаа аваад явчих мэргэжилтэй, салбар бүхэндээ бас ажилтай, амьдралтай тийм боловсон хүчнийг бэлтгэсэн явдал болуул бид нарын ажлын үр дүн болов уу гэж ингэж бодож явдаг юм, ерөнхийдөө. За миний амьдрал ахуй ... 1971 онд гэр бүл болсон.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Дуламсүрэн гэж миний хань энэ Дуут суманд ажиллаж амьдарч байгаад очсон. Тэгээд бас Дуут сумын сургуульд тогооч ... гол ажлуудыг ... одоо тэр цагаан хэрэглэлүүдийг угаагаад, хэдэн хүүхдээ өсгөөд, одоо бараг 40 жил хамт амьдраад ингээд явж байна. Долоон хүүхэд төрүүлж өсгөлөө, хүүхдүүд маань ... одоо хамгийн бага залуу Японд Нагоя хотод ажил хийж байна.

Отгонбаяр -

Аанхан.

Бөхөө -

Аа тэрний дараачийн дээд талын залуу энэ Хөшөөтийн нүүрсний уурхайд ажил хийж байна. 2 банди 5 хүүхэн байна. Тавуул одоо ... нэг нь эмч, гурав нь багш, аа нэг нь их сургууль төгсөөд Германд очиж тэр Франкфурт хотод их сургуульд сурч байна.

Отгонбаяр -

Өө за.

Бөхөө -

Долоо дахь жилдээ болох гэж байна, энэ өвөл төгсөнө. Ингээд мань хүүхэд маань газар газраар яваад хамгийн сүүлд анх гэр бүл болсноороо ...

Отгонбаяр -

Хоёулаа үлдээд...

Бөхөө -

Хоёулхнаа үлдээд ... одоо хүүхдүүдийн хүүхдүүд нэлээн том болоод сургуульд ороод, ингээд хэдүүлээ бужигналдаад тэд нарыгаа нэг жоохон зөв төлөвшүүлчих юм сан гэсэн боддог доо....

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Миний багш болсоор байнга бодож явдаг болсон зүйл юу гэхээр хүнийг яахав манай эх орон төр засаг бол ард иргэдийнхээ үр хүүхдүүдийг боловсролтой, мэдлэгтэй, чадвартай болгохын талд ихээхэн хүч чармайлт, хөрөнгө мөнгө гаргасаар ч ирсэн, одоо ч гаргаж байна, залуу үеийнхнээ сургаж боловсруулахын тулд. Гэхдээ болууд би зүгээр нэг 30-аад жил багш хийсний хувьд болуул ... насаараа л хүүхэдтэй ажилласны хувьд юу бодогдож байна гэх дээр хүн болуул боловсрол эзэмших нь зүй ёсны хэрэг ээ, боловсролоо дагаад хүн хүмүүждэг, төлөвшдөг. Хамгийн гол нь хүн төлөвшсөн хүн байх ёстой гэдгийг л гол нь залуучуудад их сайн хэлж явдаг. Дөрөвдүгээр анги төгсөөд юмуу наймдугаар анги төгсөөд, аравдугаар анги төгсөөд хөдөө гараад мал маллаад амьдрал ахуйгаа сайхан аваад явж байгаа хүмүүс алийг тэр гэхэв. Аа сайхан жолооч болоод тэрэг бариад тээвэр хийгээд амьдралаа аваад явж байгаа залуучууд олон байна. Гэтэл одоо бас хоёр гурван сургууль төгсчихсөн ч байдаг юмуу, гадаад дотоодод сургууль төгсчихсөн.. бас одоо байр сууриа тодорхой болгож чадахгүй, бас бор дарс марсанд ороод амьдрал дээш доош явж байгаа хүмүүс ч бас харагдаж байх юм. Тийм учраас болуул эх орны хойч үеийнхнийг боловсруулахдаа боловсрол олгохтой эн зэрэгцэж явах гол ажил болуул төлөвшүүлэх ажил бас их гол үүрэгтэй юмаа гэж ахмад багшийн хувьд ингэж бодож явдаг юмаа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд яахав, багш таны хэлж ярьснаар болуул энэ манай 20-р зууны түүхэн дотор бичигдээгүй түүх юу байна гэхээр бид бол хөдөө орон нутагтаа бол ер нь бүхий л хий гэсэн л ажлыг хийж байсан. Тэр бүгдийг ямар бичиж ...

Отгонбаяр -

Ёстой нөгөө Сүрэнжавын шүлэг байдаг шдээ, багшид хийдэггүй ажил байхгүй ...

Бөхөө -

... Хийдэггүй ажил байхгүй, чадахгүй юм байхгүй, чадахгүй ч гэсэг чадахын төлөө зүтгэдэг .....

Отгонбаяр -

Тийн.

Бөхөө -

Ёстой нөгөө цэрэгт оччихоод мужаан хийж байсан хүн байна уу гэсэн чинь нэг нөхөр гараа өргөсөн байгаа юм л даа, тэгсэн чинь тэр нөхөр мужаан гэж ямар ажил байдгийг мэддэггүй нөхөр байсан байхгүй юу...

Отгонбаяр -

/Инээв/

Бөхөө -

Тэгээд аж ахуйн салаанд шилжиж очоод, тэгээд мужаан хийж сураад, цэргийнхээ албыг хааж ирчихээд тэгээд насаараа нэгдэлд мужаан хийж явсан гэж байгаа юм. Бид нар чинь одоо тэгээд соёлын зааланд очиж концертонд орно, одоо спортын бүх арга хэмжээг удирдан зохион байгуулна. Тэгээд одоо саяын хэлдэг тэр зураг авна, хашаа барина, нэг утгаар багш ч юм шиг ... гэхдээ энэ бүх ахуй амьдрал, бид нарын түүх, Монгол орны хөдөөгийн түүх болуул одоо ард иргэдтэйгээ салшгүй холбоотой юм. Манай ард иргэд ... манай ард иргэд ч гэсэн энэ одоо эх орныхоо сайн сайхны төлөө ... тэнд болуул залуу зандан насаа ... тэнд өөрийнхөө хөдөлмөр, хүч чадлаа болуул ямар ч хайр найргүй зарцуулж байсан ийм түүхтэй.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Би бол одоо мөнгө төгрөг нэхэж байсангүй, одоо янз бүрийн одоо хүсэлт тавьж байсангүй, за ийм учиртай юмаа. За ингээд одоо надыг ... би чинь 60-аад оноос сургуульд орсон, тэгээд энэ цаг үеэс эхлээд одоо үндсэндээ бараг 88, 9 ... 90-ээд он хүртэл шашин гэдэг юмыг бид нар мэдсэнгүй ээ. Энэ одоо шашны талаар ярья гэж бодож байна.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Шашин гэдэг юмыг мэдсэнгүй ээ. Бид нарт болуул нуудаг нөөдөг иймэрхүү янзтай байдаа. Манай нутагт одоо Чойсүрэнгийн Риймэт гэж ... одоо хэлмэгдэж явсан хүн гэнэ лээ тэр. 10 жилийн хорих ял авсан хүн байж байгаад саяхан надыг нэлээн том болсон хойно бурхан боллоо.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэр хүмүүс ... үнэхээр одоо чадалтай чадалтай хүмүүс байсан юм болов уу шашин дотор гэж ингэж надад бодогдсон юм л даа. Тэгээд яг нүдээр үзэж байгаа юм нь юу байна гэхээр 2 машин зэрэгцээд явж байгаад л урд талын машин зогсоод л нэг жаахан моторт эвдрэл гараад л, дараачийн машинд одоо Риймэт хөгшин сууж яваад ирээд ... тэгээд л одоо тэр хооронд ... аа тэр урд талын машин нь болуул тэр хөгшнийг авалгүй явсан байгаа юм л даа, энэ Баян-Өлгийгийн гүүрэн дээрээс. Тэгээд бас хөгшин маань хэлмэгдээд ингээд хорих морихөөс гараад явж байсан, жаахан ядруухан хувцас хунар тааруу байсан, тэгээд авалгүй явсан машин нь энэ гүүрэн дээр ирж зогсчихоод ... яг амьдрал дээр бодьтой юм л даа,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд дараагийн жолооч ... сууж явсан жолооч нь ирээд зогссон чинь одоо мотор эвдрээд зогсчихсон байсан. Тэгээд бороо орсон чинь түрүүчийн машин дээр устай дараагийн машин дээр бороо ороогүй л байж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хуурай...

Бөхөө -

Тэгээд би одоо үндсэндээ Ахар Загар гэдэг хүний ... тийм тонгойж явдаг ... амаараа амгайгаа авч тонгойж бусгадаг зантай тийм хээр морийг дөрөвдүгээр ангид сурч байхдаа ... тэр хүүхэд.. би бүр багаасаа уралдааны морь унаад ... ер нь хэр баргийн хүн ойртуулдаггүй тийм морийг .. би анх тэр хөгшнийг үзэж байгаагүй, дөрөвдүгээр ангид байхдаа нэг үзээд, тэр үед нэг согтуу хөгшин ирээд миний хээр морин дээр мордчихсон байж байсан, тэр яагаад тийм номхон болж өгдөг юм гэв гэнэтхэн. Энэ мэтчилэн ийм одоо шашны холбогдолтой юмыг зүгээр нүдээрээ л анх мэдэрч байсан нь л тэр, ер нь. Тэгээд одоо орчин үед болуул ... яахав 90-ээд оноос шашин хүчтэй дэлгэрлээ, янз янзын шашны урсгалууд манай оронд орж ирлээ, бид нүдээрээ үзэж л бана. Тэр шашныг дэмжиж байгаа хүмүүс ч олон байна.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Аа одоо Буддынхаа шашныг үзэж харж байгаа хүмүүс ч олон байна. Ялангуяа Христос шашныг манай залуу үеийнхэн сүүлийн үед дэмжих болж, бас их дэмжих болж. Тэрнийг шүтэж байгаа хүмүүсийн ажил амьдрал бүтэмжтэй, бие өвчин зовлонгүй байдаг гэж хүмүүс ярьдаг юм байна. Тэгэхээр би болуул өөр бодолтой хүн.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Яагаад гэхээр ямар ч шашныг хүн шүтэж болох юм, шүтэж болох юм, шүтэхгүй байж ч бас болно. Аа гэхдээ энэ манай шарын шашны орон нутгийн тэрнийг зохион байгуулж явуулж байгаа, тэр номыг нь уншиж байгаа, тэр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсүүдийн чадвартай холбоотой юм болов уу гэж ингэж бодож явдаг юм. Чадвартай л холбоотой юм болов уу, итгэл үнэмшлийг өгч чадах, одоо тэр шашны ухааныг ... гүн гүнзгий ухааныг хэр зэрэг эзэмшсэн тэр л эзэмшсэн чадвараас шалтгаалсан болов уу гэж ингэж бодож явдаг юм л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Жишээлбэл манай нутагт ... энэ аймгийн төвд байна аа Жүгдэрбарам гэж хүн байна, одоо аймгийн төлөвлөгөөний комиссын дарга марга хийж байсан, тэрний аав нь Цагаандагва гэж Манхан сумын харъяат хүн байсан юм гэнэ лээ, нас барсан л даа. Нэг охин нь Дариймаа гээд эмч одоо байна бас. Цагаандагва гэдэг хүн ирээд хүүхдээ 4 жил сургуульд сураад их сургууль төгсөөд ирсэн чинь миний хүү дөрвөн жилд юу сурдаг юм бэ гэж асууж байсан гэсэн, өөрөө бол үндсэндээ Түвдэд яваад 17 жил сураад ирсний хойно Ардын хувьсгал ялчихсаны хойно цохиж ирдэг, тэгээд Ардын хувьсгал нэгэнтээ ялчихсан юм чинь найз ямар шашнаа хэрэгжүүлэлтэй биш, тэгээд багийн дарга хийж байсан юм гэнэ лээ. Тэр хүмүүсүүдийн хэчнээн жил сураад ямар чадвар эзэмшиж байсан ... тэгээд тэдний хүүхдүүд ч гэсэн бид нар хоорондоо холбоотой ингээд Дариймаа эмч энэ тэр гээд бид нар холбоотой ажиллаж амьдарч байсан л даа. Нэг үеийн сэхээтнүүд болохоор. Тэгээд тэр Дариймаа эмчийн ярьж байснаар аав нь тэгж ярьж байсан гэсэн, 3 хүн Монголоос очсон чинь хүн бүхэнд мөргөлийн ийм цемент ... тавцан тавьж өгсөн, тэгээд тэр тавцныг нь ингээд сунаж мөргөөд ... сунаж мөргөөд хэд хонож байгаад шугамаар ингэж заагаад ... шугамаар ингээд доор нь хөндий гарвал шашныхаа номыг эхэлдэг, тийм хөндий гараагүй бол шашныхаа номыг эхэлдэггүй тийм журам дэгтэй байсан гэж.

Отгонбаяр -

Аа яа яа.

Бөхөө -

Тэгээд одоо тэр хэдэн мянган удаа мөргөдөг юм, тэр тохой өвдөг холцруутаад янз бүрийн байдалтай болно. Тэр Дагва хөгшин бол 3, 4 сар тэр залуудаа мөргөж байж. Тэгээд нэг өдөр шугамаар ингэж үзчихээд за Дагва номд орох болсон байна аа гэж,

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгж байсан гэж, тэгээд шашны дэг журам бол хэчнээн олон жил сурдаг, хэчнээн хатуу дэг журамтай, хэчнээн хүнд өгөөжтэй байсан нь мэдэгдэж байгаа юм. Одоо өнөөдөр бол бид нарттийм сургууль төгсөж ирсэн хүн байгаа билүү үгүй билүү, одоо энэ Буддын шашныг бид нар яахав шүтэж л байна, бас нэг тиймэрхүү хэмжээний хүмсүүд ховордож байгаа юм болов уу гэж би ингэж бодож явдаг юм.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Үа Христос ... энэ шашин шүтэж байгаа улсууд болуул ... ялангуяа энэ манай залуучууд мэлмэртлээ уйлаад сууж байна, тэр уйлтлаа тэр шашныг хүндэтгэнэ гэдэг бол том хүндэтгэл шүү дээ бас. Миний энэ зүүн талын хөл өвдөөд би нэг операцанд орсон юм, хот явж. Тэгсэн манай энэ доод таньдаг нэг айлын охин Христосын юунд явдаг юм байна л даа ...

Отгонбаяр -

Цуглаанд явдаг...

Бөхөө -

Аан, цуглаанд явдаг. Тэгээд одоо ирээд миний хөл дээр гараа тавьчихаад миний Бөхөө багшийн хөл эдгэх болтугай гээд гуйгаад ...

Отгонбаяр -

Залбираад ...

Бөхөө -

Гуйгаад залбираад, өө нулимс нь ингээд асгарч байгаа байхгүй юу, тэгж уйлж байгаа байхгүй юу, бүр үнэхээр нэг жинхэнэ цаанаасаа уйлж байгаа юм шиг. Тийм байдлаар хүндэтгэж шүтэж байна аа гэдэг бол бас хэр зэрэг хүмүүст нөлөөлж байгаа нь ойлгомжтой юм. Тэгээд би шашин шүтэх, эс шүтэхийн асуудлыг дотроо ... хувь хүний хувьд юу гэж боддог вэ, ахмад хүний хувьд юу гэж боддог вэ гэж ингэж бодохоор ... яахав миний бодол зөв ч байж болно, буруу ч байж болно, нийтлэг биш ч байж болно, нийтлэг биш ч байж болно. Ер нь шашин шүтнэ гэдэг бол нэг юманд одоо тухайн хийж байгаа үйлдэлдээ, үйл хөдлөлдөө, амьдрал ахуйдаа өөрийнхөө бүх анхаарал, санаа сэтгэл, үйл амьдралаа хэр зэрэг төвлөрүүлж чаддагтаа байгаа юм болов уу гэж би бодоод байгаа юм. Гэхдээ бид нар өнөөдөр бас ...би одоо Буддын шашин шүтэж байна аа л гэж байгаа юм, яахав өвчин зовлон тохиолддог ч юмуу, миний хүүхэд өвддөг ч юмуу, гэр бүлд янз бүрийн асуудал тохиолддог ч юмуу ... лам дээр очоод л нэг арц марц аваад ирж байгаа болохоос биш мөн яг тэр хүүхдийн хэмжээнд уйлтал ч байдаг юм уу, тэгж чадахгүй байгаатай л холбоотой юм болов уу гэж би боддог юм. Яахав хүнд бол бас .. за энэ телевизор энэ тэрээр бол лекц уншаад явж л байна л даа, тэрэнтэй нэгэн адилаар тэднүүс бол яахав дээ нэг арван хэдэн хүнээс нэг нь зөв хэлэх жишээний юм харагдаж л байна. Тэгээд амьдралд бол ингээд хараад, ярилцаад сууж байхад бол манай нутгийн тэр Риймэд гуайн хүүхэд ... одоо энэ лам, манай аймгийн төвд байна.

Отгонбаяр -

Аан. Тэр хөгшний хүүхэд.

Бөхөө -

Аанхан, тэр хөгшний хүүхэд, үе дамжсан. Тэрний хүүхэд бас лам байна, Мөнххайрхан суманд. Би ч өөрөө 2000 онд Мөнххайрхан сумын засаг дарга хийж байхдаа тэнд дуган байгуулж үзэж байсаан.

Отгонбаяр -

Өө за. За та яг тэр түүхээ яриач?

Бөхөө -

...Энэ Балданжав гуай дээр цагаан сарын дараа очсон л доо...

Отгонбаяр -

Балданжав гуай гэж Риймэд гуайн хүүхэд юмуу ?

Бөхөө -

Аан, Риймэд гуайн хүүхэд.

Отгонбаяр -

Тэр хөгшин ирээд хар болоод гэр бүлтэй болоод ...

Бөхөө -

Аан, гэр бүлтэй болоод, хүүхэд шуухадтай болоод... тэгээд Балданжав ахынд цагаан сарын 5, 6-ны хавьд нэг очлоо.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгсэн чинь чааваас хоёр хөгшин ер нь их ядарсан өнгөтэй сууж байгаа байхгүй юу. Гэр орон нь ингээд амьтан хүн орсоор гарсаар барьсаар ингээд ингэсээр ингэсээр бүүүр амьтан хүн орсон гарсан, ноолорсон их хэцүү байдалтай. Танайд одоо өнөөдөр хэдэн хүн ирэв гэсэн чинь манайд одоо өнөөдөр 18 хүн ... 18 айл үр хүүхдээ дагуулсан, машин тэрэгтэй ирлээ гэж.

Отгонбаяр -

Хөгшнөөс юм асууж байгаа ...

Бөхөө -

Аан, хөгшнөөр ном уншуулж, ээн жилийнхээ одоо ... шинэ оныхоо гай барцад ... юмаа хийлгэх гэж ... сайн сайхан юмаа л янзлуулж авах гэж ирж байгаа байхгүй юу. Тэгээд би засаг дарга, битгий ном унш гэлтэй биш,

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Би бодоод сууж байснаа ... 18 машинтай хүн тээ, нэг л өдөр ирж байгаа нь тэр,

Отгонбаяр -

Тийн.

Бөхөө -

Тэр сумынхан бол 600-аад айл өрх, бараг л бүгд л тэр айлд ирэх байх л даа. Тэгэхээр хэчнээн хүн ирэхэв, хэчнээн машин тэрэг явахав, хэчнээн бензин шатахуун зарцуулахав, хэчнээн ажлын цаг доголдохов, нөгөө айлдаа хэчнээн дараатай болохов ...

Отгонбаяр -

Тийн шд.

Бөхөө -

... гэж ингэж бодогдоод, ерөөсөө л одоо хүмүүст яриад ... энэ чинь ийм болж байгаа юм байна шдээ нөхөд минь, энэ чинь хүний хэрэгцээ болж хувирч байгаа юм байна шд,

Отгонбаяр -

Тийм ...

Бөхөө -

Үгүй ээ олон түмний хэрэгцээ болж хувирч байгаа юм байна шд. Тэгвэл бүгдээрээ энийг чинь энэ сумынхаа төвд байгуулъя л даа, бүхэл бүтэн 600 гаруй өрхтэй 2600, 700 хүн амтай нэг сум наад зах нь нэг дуган байгуулчихаж бололгүй яахав бид нар гээд ингээд ард түмнээ үнэн үгээр хэлээд, хурал цуглаанаар яриад ингээд багийн өдөрлөг мөдөрлөг дээр хэлээд, хүмүүсүүд дэмжээд, мөнгө өгдөг нь мөнгө өгөөд, мал өгдөг нь малаа өгөөд,

Отгонбаяр -

За.

Бөхөө -

Тэгээд одоо Улаанбаатараас одоо энэ Ширнэнгийн Адишаа гэж сайхан нутгийн хөгжлийн тэргүүн байна, тэр нэг хэдэн төгрөг өгөөд ...

Отгонбаяр -

Адишаа гэж нөгөө хуулийн ... гаалийн газар байсан мөн үү ...

Бөхөө -

Ай даа.

Отгонбаяр -

Манай курс шдээ.

Бөхөө -

Тийн, бид хоёр чинь яг нэг довонд байсан юм.

Отгонбаяр -

Аан, Адишаа чинь Мөнххайрханых уу?

Бөхөө -

Мөнххайрханых, яг нэг довных. Тэр бас нэг 350000₮ өгөөд, тэгсэн чинь одоо энэ их хурлын дарга Дэмбэрэл гуай гишүүн байсан, бас нэг хэдэн төгрөг өгөөд ...

Отгонбаяр -

Дэмбэрэл танай сумынх уу?

Бөхөө -

Эндээс сонгогдсон байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за за.

Бөхөө -

Ингээд олон түмэн дэмжээд, энэ Тулга компаний захирал Мягмарсүрэн тэнд усан цахилгаан станц барьж байсан, янз бүрийн одоо цемент, банз өгөөд, бид хэд чинь зэрэг зэрэг зүтгэсээр байгаад л дуганаа босголоо. Энд бас нэг хүүхдийн дотуур байрыг засаж хичээлийн шинэ байр болгож байсантай холбогдуулаад хоёр инженер бас ажилчид мажилчид аваад засаж тохижуулж байсан л даа, Японы өвсний үндэс төслийн шугамаар. Тэгээд тэр Ганбаатар гэж манай энэ Торгууд Булганы харъяат инженер хүн, тэр надад зургийг нь гаргаж өгөөд. Тэр багш аа энэ чинь байшин шиг дуган байж болохгүй шүү, манай Монгол дуган чинь дундаа дөрвөн баганатай, тэгээд дундаасаа одоо гадна талын хүрээтэй, ийм байдаг юм шүү, та одоо иймэрхүү хэмжээтэй, ингэж л хийгээрэй гээд ингээд одоо дуганаа босголоо. Хүмүүсүүд ёстой дор нь л босгож байна.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

Тэгээд одоо сумынхаа хэмжээгээр хамгийн сүүлд л шавардах болсон чинь шавар хийж чдаах, будаг хийж чадах, шохой хийж чадах хүн хэрэгтэй байна аа гэсэн чинь хүмүүс ёстой л бүгдээрээ л янз янзын юм аваад ирж байсан л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд одоо чи ... хэн гэдэг юм ... Бөхөө Отгонбаяр хоёр бол эндээс энэ хүртэл 4м газрыг сайхан шавна аа, тэгээд шохойдно оо, буднаа гээд улсуудад хуваарилаад дор нь яагаад. Тэгээд таазаа хийгээд ... шөнө дөрвөн цаг хүртэл хийчихээд явж чадахгүй тэндээ хоноод, тэгээд өглөө дээвэр дээр нь бас жоохон дулаалга мулаалга хийх гээд картон мартон дутаад, сумын төв дээр машин явуулаад дор нь авахуулаад, босгоод ... намрын дунд сарын 17-нд ...энэ Гаагуу гээд манай аймагт нэг лам хөгшин байна л даа ... одоо сая хот руу явчихлаа. Төр хөгшин бас бидэнд ... лам нартаа хэлээд, манай энэ хөгшин , тэр Балданжав ах энэ тэр оролцоод бүгдээрээ дуусгасан. Тэгээд манай Адишаа өөрийнхөө зардал мөнгөөрөө нэг зуун найман .. Ганжуур Данжуурын 108 боть авч ирж залсан. Улаанбаатараас Гандан хийдийн тамгын газрын дарга Эрдэнэ ... Эрдэнээ байх аа

Эмгэн -

Эрдэнэхүү..

Бөхөө -

Эрдэнэхүү ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд одоо тэр маань энэ тэр 7, 8 лам нартай, бяртай бөхчүүдтэй энэ тэр ирээд сайхан ... 108 ботио залаад, тэгээд аятайхан шашны хэмжээнд болгоод ...

Отгонбаяр -

Нөгөө хөгшнийгөө тэндээ суулгаад ...

Бөхөө -

Хөгшнийгөө тэндээ суулгаад хүүхдийг нь шашны сургуульд явуулаад, тэгээд одоо тэндээ ажиллаад байж байна, хөгшний бие жаахан ... охин нь энд ажилтай болоод энд орж ирсэн, тэгээд олон түмэнд тусаа хүргээд явж байна.

Отгонбаяр -

Ммхм. Одоо тэр Мөнххайрхан суманд байгаа тэр дуган чинь ажиллаж байгаа тийм ээ?

Бөхөө -

Аа ажиллаж байгаа.

Отгонбаяр -

Хэдэн ламтай вэ?

Бөхөө -

Өө нэг хоёр гурван хүүхэд л байдаг юм, тэгээд гол нь тэр залуу байдаг юм.

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Тэгээд одоо шашин ... Урианхай хошуу нутаг ямархуу янзтай шашин шүтэж явсан юм ... аа тэр бурхан шүтээнээ Гандангаар дамжуулж аваад тэгээд тэр 108 ботио авч ирж тавиад, тэгээд одоо улсууд нэг хуран цуглаад, зарим улсууд бол ном судар хүртэл авч ирж тавьж байсан,

Отгонбаяр -

Аанхан.

Бөхөө -

Банзарын Арвага гэдэг хүн бол одоо ийм ном ... одоо боогоотой чигээр нь надад байж байхын оронд би одоо нас ахилаа, байх ёстой газар нь байгуулж яв даа, эндээ тавьчихъя гээд ингээд миний ээжийн аавын хадгалж явсан юм гээд бидэнд ингээд эд нарыгаа хадгалж яваад зөв газар нь байрлуулаарай гээд ... тэгээд бид нар хадгалаад байж байсан. Тэгээд одоо нэгэнт одоо энэ дуган ... шашны төв нь эндээ байгуулагдаж байгаа юм чинь бид эндээ тавилгүй яахав гээд, ингээд энэ мэтчилэнгээр хийгээд одоо тэгээд ажил үйлээ явуулаад байж байна.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд бид нар чинь шашин юу ч мэддэггүй улсууд, дуган хүртэл байгуулаад ингээд явж л байна. Тэгээд шашин шүтэхгүй гэж хэлэх нь хаашаа юм, шүтэж байна ч гэж хэлэх хаашаа юм, иймэрхүү амьдрал ахуйтай бид хэд амьдралын нэг ... одоо үндсэндээ 60 гарч байгаа улсууд чинь бид нар чинь яг улсад ажиллаж байгаа үе бол нэг 40 жил л ажиллалаа л даа би. Яг 40 жил ажилласан, тэрэн дотор янз бүрийн л юм үзэх юм байна,

Отгонбаяр -

Ммхм, социализмын үед чинь одоо шүтэж бишрэх явдал их хаалттай байлаа шдээ, тиймээ?

Бөхөө -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд тэр үед хөдөө орон нутгийн хүмүүс, ялангуяа тэр багш нар дотор лам хард хандах, шүтэх явдал байсан уу? Тэр ямар байсан бэ?

Бөхөө -

Өө байлгүй яахав. Нууцаар байсан.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Энэ ... одоо жишээлбэл энд Аниа гэдэг ... яг жинхэнэ нэрийг нь би мэдэхгүй байна, манай аймгийн төвд ээн Эрдэнэбүрэн сумын харъяат Аниа гэж хүн байсан юм.

Эмгэн -

Маниа

Бөхөө -

Маниа билүү ... тийм хөгшин байсан.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгээд гар нь жоохон татуухан, жижигхэн бор хөгшин, тэгээд өнөө ахуй үйлчилгээ ... тэр комбинатын хойд талд гэртэй... тэгээд надыг нэг ... 70-аад оны үед 2 удаа улсын аваргад яваад медаль энэ тэргүй ирсэн, миний найз нэг ... энэ Ноонхөх гэж Говь-Алтай, Увсад нисэх буудлын дарга хийж байсан ...

Отгонбаяр -

Тийн тийн, Ноосонхөх...

Бөхөө -

Тэр бид хоёр чинь нэг довных байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Эхнэр нь тэр Чимэдрэгзэн гэж ... манай эхнэр Ноосонхөх хоёр яг төрсөн ах үү хоёрын хүүхэд л дээ. Тэгээд Чимэдрэгзэн надыг харчихаад чамайг нэг хүнд дагуулж аваачнаа хөө гээд тэгж байна. Тэгээд Маниа дээр очоод, тэгээд намайг үзээд өө чи чинь одоо сайхан тамирчин болно оо миний хүү, чамд одоо маргааш өглөө ном уншинаа, чи маргааш өглөө явах ёстой юм байна аа гээд надад одоо юм хжм өгөөд ... одоо арц л өгч байсан л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Арц өгөөд ингээд чи ер нь ... тэр чинь 72 он байсан, ... өнөө жил чи юм авахгүй байж мэдэх юм, гэхдээ нэг л зэргийн юм авна, дараа жилээс чи хоёр гурваар нь ч авч магадгүй гэж ингэж хэлээд надыг явуулж байсан л даа. Тэгээд би дотроо бодож байсан ... онгоцоор нисэж байхдаа ... онгоцоор ингээд тэр хөгшний гэрийг хараад юм уншиж байгаа болов уу үгүй болов уу гэж бодогдоод... Тэгсэн чинь тэр жил би хүрэл аваад, дараа жил Үйлдвэрчний эвлэлийн спартакиадаар 73 онд очиж мөнгө аваад, тэрний дараа жил хөдөөгийн залуучуудын спартакиадад очоод алт, мөнгө аваад эхэлж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Тэгээд ингээд л явж ... тэр чинь бас хүний сэтгэл санаатай л холбоотой юм шүү дээ. Ингээд одоо ... одоо шүтэж л явсан л даа нэг үгээр хэлбэл ...

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Ийм амьдрал дээр тохиолдсон юм зөндөө, за ганц би ч биш. Харин тэгэхдээ жаахан нуудаг, хаадаг ийм тал байлаа. Манай эхнэр залуухан ... бид нар байж байхад ... намын үүрийн дарга ... гадаа гараад цайныхаа дээжийг өргөтөл намын үүрийн дарга явж байж гээд л орж ирж л байлаа. /Инээв/... Зургаадай гээд манай Мөнххайрхан суманд намын үүрийн дарга олон жил хийсэн, жинхэнэ улаан коммунист л даа, одоо балинг нурааж байсан хүн байгаа юм л даа тэр.

Эмгэн -

Цагаан сараар ...

Бөхөө -

Балин гэж одоо тэр цагаан сарын өглөө өнөө өвчүүгээ түлдэг, аа идээ будаагаа цацдаг, ... чулуугаар хийчихдэг байхгүй юу балин гэж.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

Тэгээд тэрнийг одоо та нар шашин шүтэж байна гээд ... өглөө ... цагаан сарын өглөө ... манай нутгийнхан чинь өвчүүгээ түлээд ингээд цанг мангаа тавиад нөгөө одоо юугаа тойроод бариад нутаг ... гэртээ ирдэг байхгүй юу... идээ цагааныхаа дээжийг цацаад тэгээд хоорондоо золгоод нөгөө балин дээрээ. Тэгээд балин гэдэг нь чулуугаар барьчихсан том одоо дугуй хэлбэрийн байдаг байхгүй юу, чулуугаар барьчихсан.

Отгонбаяр -

Аа дээрийн овоо гэдэг шиг?

Бөхөө -

Аан, овоо шиг л байхгүй юу.

Эмгэн -

Манайхан балин гэдэг юм, манай нутгийнхан.

Бөхөө -

Тэрнийг нурааж байсан юм байгаа юм. Тэгэхэд одоо тэр дарга ... одоо ная гарчихсан хөгшин идэвхтэй одоо тэрэн дээр очоод явж л байна. /Инээв/

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав, намын дарга хүн ...

Бөхөө -

Намын дарга байснаа одоо өнөөдөр ... Мөнххайрханд ажиллаад би чинь одоо үндсэндээ 2004 онд ирлээ. Манай тэр дээд хэсгийнхэн балин дээрээ очдог байхгүй юу цагаан сарын өглөө. Тэгээд хамгийн эхэлж Зургаадай даргатай л золгоно шдээ, одоо даргатайгаа золгоно ...

Отгонбаяр -

Нөгөө нурааж явсан даргатайгаа...

Бөхөө -

Тийн, нурааж явсан. Тийм л амьдралыг одоо үндсэндээ 20-р зуунд туулж ирлээ. Цаашдаа одоо ямар янзтай төлөв бий болох юм бүү мэд. 20-р зууны бид шашин шүтэж байсан хөдөө орон нутгийн юм одоо энэ. Одоо бас хөдөө бид нарын шүтэж байсан, очдог барьдаг, юм асуудаг ийм улсууд дотор бол үнэхээр бас тодорхой хэмжээний юм мэддэг улсууд байсан л даа.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэр хөх морьны зураг байгаа биз ...

Отгонбаяр -

Тийм байна.

Бөхөө -

Далан хэдэн онд манай нутагт нэг хөгшин ирж байсан л даа .... Гөлтөн гэж нэг хүн ирлээ манай нутагт ...

Отгонбаяр -

Гөлтөн?

Бөхөө -

Аан, Гөлтөн.

Эмгэн -

Хар маягийн хүн ... одоо бараг бөө шиг ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд манай ээж ... миний аав бас лам байсан хүн байгаа юм.

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Миний аав чинь ах дүү арван хоёруулаа, хоёр нь эмэгтэй, арав нь эмэгтэй.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Аа хамгийн бага нь миний аав ...

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Аа гэхдээ арван эрэгтэйгээс долоо нь лам ...

Отгонбаяр -

Хөөх...

Бөхөө -

Тийн, ийм улсууд ... тэгээд миний аавын ... тэр Хотон хүн миний аавын үеийн тийм хүн байна л даа.

Отгонбаяр -

Аа за.

Бөхөө -

Тэр олон жилийн дараа ингээд ирсэн чинь манай ээж амьд байсан, аавтай чинь үерхээд одоо энэ хамт шашны сургуульд ... Баян-Өлгий аймгийн Булган сумын Жаргалантын тэр ... юун дээр ... шашны сургууль дээр хамт ном үзээд сууж байсан ийм улсууд аа. Тэгээд одоо уулз гээд, ингээд ороод уулзаад.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тамхи мамхиа өгөөд ингээд яриад хөөрөөд ингэсэн. Тэгсэн чинь надыг ... тэр хөгшнийг ингээд харж байсан чинь зарим хүнд тамхиа өгнө, зарим хүнд тамхиа өгөхгүй, зарим хүнтэй мэндэлнэ бас. Тэгээд за чи одоо гараад нэг цагаан даавуу ингээд уяад бариад нэг морь зуруулаад аваад ирээрэй гэлээ. Тэгээд тэр доод талын бичгийг нь болуул өөрөө бичиж өгөөд, тэр гурван өнгийн даавууг бол өөрөө оёулж өгөөд, тэгээд одоо энийг хадгалж яваарай миний хүү, аав чинь ийм хүн байсан юм билээ гээд. Тэгээд тэр хүн надад ингэж хэлж байсан, миний одоо лам хуврага болж бурхан шүтээн шүтэж явахын гавъяа юу байхав дээ, тэр том том шашны мяндагтай улсуудын хажууд болуул сурсан юм бага. Гэхдээ ер нь Монгол орны ихэнх нутгаар явж 200 орчим одоо тийм булаг шандыг үндсэндээ сэргээж, босгож, зарим одоо хүн болон малд, ургамалд бас муу нөлөөтэй ус бас байдаг юм байна ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... ганц нэг усыг одоо ширгээж би ийм юманд одоо бүх амьдралаа зориулсан хүн гэж надад ярьж байсан даа, тэр санаанаас гардаггүй л юм.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгэхээр бас тэд нар бас нөгөө Жүгдэрбарам, Дариймаа эмчийн аавтай адилхан тодорхой хэмжээний эрдэм сурсан л хүн байж таарах гэж байна л даа.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Манай нутагт бол үндсэндээ тэр .... нэрийг нь бол ... тухайн үед манай нутгийнхан Алдаа ч гэж нэрлэдэг л байсан, их өндөр нуруутай лам хүн байсан юм гэсэн. Нэрийг нь би олж чадаагүй, тэр хүн болуул яадаг байсан гэх дээр ... ерөөсөө царцаа гарна ... одоо манай нутагт...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Нэг жил өнжөөд л царцаа гарна, тэгээд ерөөсөө манай Мөнххайрхан сум чинь уг гарлаараа болуул Баян-Өлгийн Булган сумын нэг Урианхай шүү дээ, одоо нутаг нэг. Тэгээд царцаа ... одоо ч гэсэн царцаа гардаг л байхгүй юу. Тэгээд царцаа гарах дээр, жил өнжөөд царцаа гарах дээр ... нөгөө тэр ... нөгөө ламыг чинь Алдаа гэж нэрлэдэг юм байна л даа...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

...их өндөр нуруутай болохоор нь ... би нэрийг нь бол хайгаад ... үнэнээсээ хайгаад олоогүй. Тэгээд одоо тэр ламыг явуулаад тэгээд Булганы ...тэр наад талын Сэрүүний овоо гэж байдаг юм л даа ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

... тэр Сэрүүний овоон дээр очиж тэр лам ном уншдаг байсан гэж байгаа юм. Тэгээд ном уншаад хар болжмор гэж жижигхэн цагаан цээжтэй хар шувуу ирнэ, тэр шувууг .... нөгөө лам чинь номоо уншиж байна аа гээд манай ээж тэгдэг байсан ... гурав дөрөв хонож байтал их бороо ороод, нөгөө шувуу чинь ингээд ... ингээд нар хаагаад ... тийм их хэмжээний шувуу ирнэ. Тэгээд нөгөө хар парчин гээд шувуу чинь юу яадаг байхгүй юу, нөгөө царцааг чинь иддэг байхгүй юу ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгээд л ерөөсөө нэг хэсэг шувуу ирээд л царцааг чинь түүж идээд дуусгачихдаг байсан.

Отгонбаяр -

Тэгээд нөгөө шувуу дахиад явчих уу?

Бөхөө -

Өнөө шувуу дахиад л явчихна. Одоо тэгээд сүүлийн үед лам нь байхгүй, ном нь ч байхгүй, шувуу нь ч байхгүй болчихоод байна...

Отгонбаяр -

Царцаа байна уу?

Бөхөө -

Царцаа байна аа, одоо бүр аймаар их... одоо жинхэнэ амьдралын дайсан болж байна тэр. Одоо энэ манай хөгшин ... ээн Балданжав ах аав мааваасаа заалгаж авсан номоо уншаад бас Мөнххайрханд цөөн тооны тэр хар болжмор гэдэг шувуу ирж байгаа шүү. Одоо ч гэсэн ирдэг л юм. Дээр үед бол хөгшчүүлийн ярьдгаар их л ирж байсан юм шиг байсан. Гэхдээ шашин шүтлэг ... нэр нь шашин нэртэй ... лам нэртэй байсан ч тус тусдаа ... жишээлбэл тэр хар болжмор дууддаг лам болуул газарзүй, байгалийн чиглэлийн лам байсан ч юмуу, аа тэр Дагва гэдэг хүн бол ерөөсөө эх барихыг 17 жил сурсан гэж хэлж байгаа шд. Би эх л барина ... одоо хүн төрвөл ...

Отгонбаяр -

Маарамба юм байна шд.

Бөхөө -

Аан, өөр бол би ном мом уншаад тийм өөр юм хийгээд явж чаддаггүй, би одоо жирэмсэн хүнийг амаржиж чадахгүй болохоор нь, төрж чадахгүй болохоор нь төрүүлдэг тийм л хүн байсан гэж. Тэгэхээр тэд нар бол ... дээр үеийн шашин чинь бол тухайн үедээ яг л ... юу яасан ... төрөл төрлөөрөө мэргэжсэн тийм л хүн байж. Бид нар өнөө цагт сайн мэддэггүй учраас бүгдийг нь лам гээд нэр өгчихсөн болохоос биш, дотоод мөн чанар нь болуул мэргэжил мэргэжлээрээ байсан юм болов уу гэж ингэж боддог юм.

Отгонбаяр -

Тэр морины ... Хотон хүний хийж өгсөн юм хэдэн оных юм тэр? ...

Бөхөө -

... 76 оны л юм болов уу даа.

Отгонбаяр -

76 оных оо?

Бөхөө -

Аан,

Отгонбаяр -

Тийм үү. Тэгээд энийг та 76 оноос хойш яаж хадгалж ирэв?

Бөхөө -

Ингээд гэртээ хадчихдаг ...дээрээ оосорлоод.... ... .... энэ чинь бичигтэй ...

Отгонбаяр -

Тийм байна ...

Эмгэн -

Наадах чинь айл гэрийн сүлд хийморь авч явдаг гэж ... ... ... бас наадхыг чинь аравнайлна бас ... бас жаягтай, ёстой...

Отгонбаяр -

Өө за. Тэр энэ тэрийг нь тэр хүн хэлж өгсөн үү?

Бөхөө -

Тэгсэн.

Эмгэн -

... Сарын 3 өдөр ингэж аравнайлж байгаарай гээд одоо ... гаргаж тавьж болохгүй, хамаагүй хүн гар хүргэж болохгүй ... тэгээд танай гэрийн үр хүүхдийг одоо ... амьдрал, хувь заяа... бүх юмыг даатгаад л ... тэгээд одоо нэг хүүхэд өвдсөн ч гэсэн энэн дээр арц марц умалгаад ингээд ... тэгээд л гайгүй болчихдог. Тэгээд тэр Гөлтөн гэдэг хүн их номтой л хүн байсан шиг байгаа юм л даа.... гэхдээ нэг хар чиглэлийн номтой хүн байсан шиг байгаа юм...

Бөхөө -

Тэгээд би яахав өнөө Мэгжид Жанрайсаг бурхныг барихад 999 төгрөгийн хандив өргөөд ...

Эмгэн -

Жанрайсаг бурхныг барихад чинь 999 ... хэдэн төгрөг билээ 999999 төгрөгийн хандив өргөсөн л дөө. Тэгээд тэр Гандаэн хийдээс ирсэн юм тэр...

Отгонбаяр -

Бараг сая төгрөг өргөсөн юм байна шдээ.

Бөхөө -

Аан тэгсэн.

Отгонбаяр -

Тэгээд тэр үеийн сая төгрөг чинь том мөнгө шд.

Бөхөө -

Том мөнгө,

Эмгэн -

... Гандан хийдээс ирүүлсэн юм наад чинь.

Отгонбаяр -

Энэнээс өөр өмнө нь одоо бурхан тахил байсан уу?

Бөхөө -

Байхгүй.

Эмгэн -

Байхгүй, энэ бол одоо дээр үеийн юм, энэ бол яахав өнөө Жанрайсаг бурхныг хийж бүтээж байхад ... Монголын ард түмэн хөрөнгөөрөө бүтээсэн шдээ тэрнийг ... нэг удаа хөрөнгө өргөсөн гэж ...

Бөхөө -

... Энэ миний нутгийн зураг ... одоо Мөнххайрхан уул.... за өөр юу байна миний дүү?

Отгонбаяр -

Заа ... заа социализмын үед ийм байж, тэгээд 90 онд чинь та бол бүр дуган хүртэл барьж явсан юм байна шдээ тиймээ?

Бөхөө -

/Инээв/

Отгонбаяр -

Тэгээд танд өөрт чинь сүсэг бишрэл чинь хэдий үеэсих тод мэдрэгдэж эхэлсэн бэ? Өмнө нь болуул яахав ер нь байдаг, тэгээл хааяа нэг хандчихаад л яваад байсан байна шдээ тийм ээ. Их гүнзгий сүсэгтэн болсон уу?

Бөхөө -

За яг бас ч тийм биш ээ. /инээв/... Одоо хамгийн гол нь юу байна гэхээр одоо өөрийгөө бодохоос гадна ... за манай тэр тэгсэн, энэ ...

Эмгэн -

Одоо чинь дандаа үр хүүхдээ даатгаж л одоо ... ... үр хүүхдээ эсэн мэнд яваасай, эрдэм ном сураасай, хүний нутагт одоо янз бүрийн юм битгий тохиолдоосой гэж дандаа л ... одоо хөгшин болохоор яахав арц хүжээ умалгаад, би болохоор өглөө босоод цайныхаа дээжийг өргөнө, орой болохоор долоон бурхандаа сүүгээ өргөнө, бодоо энэ бол яг одоо тогтсон заншил. Манай ээж бол надыг одоо энэ айлд ирэхэд л одоо чи ... нэг цацал хийж өгөөд ... орой болгон долоон бурхандаа сүүгээ өргөж бай... аа сүү байхгүй болуул нэг литр сүү аваад ... тэрийгээ гэрийнхээ бүсэнд хадгалаад тэрийг дуусан дуутал долоон бурхандаа сүүгээ өргөж бай гээд.

Отгонбаяр -

Ммхм

Эмгэн -

Тэгээд өглөө болгон цайнхаа дээжийг наранд өргөж бай, өглөөний наранд...

Отгонбаяр -

Ммхм

Эмгэн -

... тэгээд одоо явах юм бол чамд одоо янз бүрийн муу юм их тохиолдохгүй ээ гэж ингэж сургадаг байсан. Тэр одоо ээж ааваасаа сурсан юмыг хүн чинь насан туршдаа ... би одоо шашин шүтсэн ч хүн биш .... нэг үгээр хэлбэл энэ чинь одоо яахав энэ од эрхэс, гариг ертөнц ... одоо хүн чинь энэтэйгээ л холбоотой юм чинь ... хүн чинь байгалиасаа л төрсөн бид нар чинь. Үхээд одоо байгальдаа л шингэж алга болно. Тийм учраас шүтэж ирсэн дээ, тэгээд одоо ...

Отгонбаяр -

Хэдэн жил ингэж байна?

Эмгэн -

Өө одоо энэ чинь ... 70-аад оноос хойш.

Отгонбаяр -

70-аад оноос хойш...

Эмгэн -

Бид хоёр чинь 71 онд гэрлэсэн шдээ.

Отгонбаяр -

Тийм байна. Тэгээд тэр социализмын үед ... хатуу хаалттай үед сүүгээ өргөдөг байсан юмуу?

Эмгэн -

Ямар сайндаа би цайгаа өргөж явтал манай намын үүрийн дарга миний урдаас ирж явтал би бүр ухаангүй ... харчихсан бол яанаа гээд бүр айдас хүрээд тэгсэн мань нөхөр мэдсэн ч үгүй, орж ирээд цай уучихаад л гараад явчихсан.

Отгонбаяр -

Аа тэр.

Эмгэн -

Би бүр аймаар айчихсан байсан чинь ямар сайндаа чи чинь одоо өглөө босчихоод хамаг юмаа яагаад байдаг юмуу ... одоо юу гэж хэлдэг болоо л гээд бүр ёстой аймаар айж байсан.

Отгонбаяр -

Ммхм.

Эмгэн -

Тэр бол одоо яахав, бид нарын аав ээжийн хүмүүжил. Одоо шашин шүтэж ирсэн ч юмуу ... одоо тэнгэр хангай, байгаль ерөнтцөө шүтэж явсан ч юмуу ... одоо бидэнд л өвлөж үлдээсэн юм л даа.

Отгонбаяр -

Ммхм.

Эмгэн -

Би ч гэсэн одоо охидууддаа хэлдэг юм л даа, одоо та нар .. би ингэсэн юм чинь одоо та нар бас тэг, одоо энэ чинь бид нарын үе удмаараа яаж ирсэн юм, ямар ... одоо ингээд орой унтахдаа ... нэг хүүхдийн бие өвддөг ч юмуу, өөрөө нэг тавгүй болдог ч юмуу, бас нэг хол явсан хүүхэддээ санаа зовдог ч юмуу ... чи зүгээр одоо ном судар, лам ингэх юм байхгүй, ерөөсөө л ... одоо сэтгэлд чинь ямар нэг зовиуртай л юм байх юм бол ингээд шивнээд, шившиээд л чи долоон бурхандаа сүүгээ өргөчих гээд.

Отгонбаяр -

Ммхм

Эмгэн -

Тэгээд л ... тэгсэн байж байхад одоо тэр ямар ч юунаас хавьгүй дээр гэж л одоо ингэж ярьдаг байсан. Тэгвэл одоо миний аав ээж энэ тэр одоо юу гэдгийн ... бүгд л тэгдэг байсан байлгүй, бодвол.

Отгонбаяр -

Ммхм.

Эмгэн -

Тэгж л байсан л даа, тэгж л байсан байх гэж би бодоод байдаг юм. Би ингээд оройд заримдаа мартчихаад хааяа нэг орондоо ороод унтаж байдаг, гэв гэнэт л санах дээр зэрэг орноосоо босоод л .... /Инээв/... тэгээд манайхан бүгд мэддэг, одоо энэ Жоохноо ... сая хөдөөнөөс ирээд хоночихоод ... энд надтай хамт хоёр гурав хамт хоноод явлаа. Жоохноо ... одоо 3, 4-р ангийн жоохоон охин ... хөөе эмээ, та нөгөө долоон бурхандаа сүүгээ өргөдөг яалаа ... та мартах гэж байна уу үгүй юу гээд, надыг бүр хүүхэд хүртэл ... бүр ингээд манай охидуудын хүүхдүүд хүртэл ингээд яачихсан. Тэгээд би гараад сүүгээ өргөөд яахаар тэгдэг юм, та юу .. амандаа юу хэлээд байна ... ... юу хэлээд байнаа, та бас нэг үг хэлээд байна уу яагаад байна гэж байгаа юм. Тэр чинь нөгөө би бодож санаж байгаа, үр хүүхэд маань өвчин битгий тусаасай, сайн сайхан яваасай, одоо тэнд яваа хүүхдийг минь дааж авч хайрла ... энэ тэр гээд одоо аман дотроо л хэлж байгаа юм л даа тэрийгээ. Тэрийг бас сонсчихоод та юу гээд байна аа, та бас үг хэлээд байна уу яагаад байна гэж байгаа юм.

Отгонбаяр -

Танай Мөнххайрхан суманд Казакууд бий юу?

Бөхөө -

Байхгүй, гэхдээ Казактай залгаа.

Эмгэн -

Гэхдээ манайх чинь Казак сумтай залгаа л даа.

Бөхөө -

Баян-Өлгийн Булган сум.

Отгонбаяр -

Аа Баян-Өлгийн Булган сумтай ...

Бөхөө -

Аан, нутаг нэг.

Отгонбаяр -

Аа гэхдээ танай суманд Казак бол байхгүй ...

Бөхөө -

Тийн, байхгүй.

Отгонбаяр -

Дан Урианханууд байдаг юмуу?

Бөхөө -

Дан Урианхай.

Эмгэн -

Ер нь Урианхайчууд голдуу даа.

Бөхөө -

Одоо Дуут болуул нэг баг нь Халх талдаа юм билээ.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгээд бусад нь Урианхай. Аа Баян-Өлгийн Булганд Казакууд голлоод тэгээд Урианхай. Яг Мөнххайрхан цэвэр Урианхай.

Отгонбаяр -

Ммхм, Урианхайнуудын одоо онцлог юу байна? Одоо жишээлбэл Өөлдүүд нэг өөр байна шдээ, Өөлдүүдийн зан заншлийн нэг онцлог байна шдээ тээ. Урианхайнуудад одоо онцлог бий юу?

Бөхөө -

Өө байлгүй яахав. Урианхайчуудын юм юу байна гэхээр зэрэг одоо юу яана ... газар нутаг ... одоо тэр ... уулархаг, аа тэгээд тэр эрс тэс тийм нөхцөлд амьдардаг, аа зан араншин ч тэрэнтэй холбоотой.

Отгонбаяр -

Түргэн?

Бөхөө -

Аан, яг түс тас хийгээд л, тэрэнтэй ч холбоотой байж мэднэ. Угаасаа Мөнххайрхан, Дуут, энэ Баян-Өлгийн Булган ... цаст уулаа дагаад ер нь үндсэндээ нэг 3500 орчим айлууд л амьдарч байгаа шдээ ерөнхийдөө.

Отгонбаяр -

Мммхм.

Бөхөө -

Тэгээд их ... цаг уур их хатуу. Тэгсэн мөртөө бас тэр цаг уур хатуу байна гэдэг чинь тэр нутаг усныхныг их эвсэг байлгадаг юм байна. Хоёулаа хоршиж амьдрахыг хэлдэг юм байна.

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Би яагаад тэгж цаг уур их хатуу байна гэхдээр хоёр юм хэлье л дээ, надыг ажиллаж байх хугацаанд бид нар чинь багш магш хийгээд нарийн юм анзаардаггүй байсан байна лээ. 2002 оны ... 4 сарын ... 7 , дараа жил нь 4 сарын 16 ... 4 сарын 7 гэдэг бол бараг ногоо цухуйх дөхөж байгаа үе шүү дээ ...

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгэхэд айлын хотон дотор үндсэндээ 76, 7 хонь төллөсөн байсан, тэгээд хурга нь эхтэйгээ үхсэн байсан...

Отгонбаяр -

Осгоод уу ?

Бөхөө -

Аймшигтай байгаа биз, тэгээд маш их хэмжээний мал хорогдсон, тэгээд над маш их эвгүй ... цасанд дарагдаад саравчтай хашаанд үхсэн байгаа шд, нэгдүгээрт. Хоёрдугаарт, наадам болоход ... одоо маргааш өглөө наадамд явна аа гээд морио авчраад бас жаахан гэдсийг нь татраая гээд аргамжчихсан байхад өглөө нь цас манхайтал орчихсон байх бол жирийн асуудал шүү.

Отгонбаяр -

Хөөх

Бөхөө -

... аан, жирийн асуудал. 1991 оны их бороо мороо бол их аюултай л даа. Тэр жил болуул ... Балжинням аварга 90 онд ... 91 онд түрүүлсэн байха аа ... тэр жил чинь наадам байхгүй шд ...

Эмгэн -

Наадмаа хийж чадаагүй ...

Бөхөө -

... сумын хэмжээгээр 17, 8 мянган мал осгож үхсэн ...

Отгонбаяр -

Наадмаар осгож үхсэн?

Бөхөө -

Тийн, наадмаар, тэгж байсан. Тэгээд Дамбадаржаа гээд соёлын хэлтсийн дарга байсан хүн ... ийм эрс уур амьсгалтай, тэгээд хүмүүс нь тэрэндээ зохицсон зан араншинтай байдаг юм байна, тэрэндээ зохицсон хөгжим аялгуутай байдаг юм байна, туулиа хэлнэ, товшуураа цохино ... мань мэт ... би бол их муу ...

Отгонбаяр -

Товшуур танайд бий юу?

Бөхөө -

Хүүхдүүд аваад явсан ...

Эмгэн -

Манай өнөө охидууд гараад явахдаа би энийг чинь авлаа шүү гээд аваад явчихсан. /инээв/ Бид хоёр юмгүй хоцорч байгаа юм л даа.

Бөхөө -

Сайхн тууль хэлнэ, бусад газруудаас бол ялгарах юмтай, одоо ч гэсэн ная гарсан хөшгин хүн икэлээ сайхан татаад, биелгээ хийж харагдаж байдаг юм байна лээ. Аа тэр Алтайн магтаал хэлээд товшуур цохино оо гэдэг чинь зүгээр хүүхэд шуухадгүй л юм л даа. Авирмэд гэдэг хүн болуул икэлч хүн байсан ... одоо туульч хүн. Одоо юу гэдгийг жинхэнэ сод хүн байсан юм даа. Яагаад гэх дээр бид нар бага ангийн багш хийж байгаад түлшинд яваад ... одоо хоёр гурав хоногоор түлш түүгээд ингээд ... бас унаа машин тааруухан байсан учраас нэгдлийн үйлдвэр бригадынхантай нийлээд ингээд эрэгтэйчүүд нэг гэр барьчихаад явдаг байхгүй юу.

Отгонбаяр -

За.

Бөхөө -

Тэгээд Авирмэд ах ирээд ... тэнд нэг үйлдвэр барьж байсан, ... ёстой л нэг насаа дуустал тийм л нэг сайхан зүгээр бор ажил хийж амьдарсан хүн шүү дээ, тууль хайлаад... бид нар ор хөнжлөө бэлдчихээд ... бүгдээрээ өндийгөөд суучихна, тууль хайлаад л ... тэгээд шөнө 1 цаг, 2 цаг хүртэл туулиа хэлээд л ... за одоо дараачийнхийг нь маргааш хэлнэ ээ гээд ... дуусахгүй. Аа тэгээд 2 орой, 3 орой, бүүр 4 орой хэлнэ. За одоо энэ одоо тууль дууслаа гээд л ингээд хэлж байдаг байсан. Тэгээд шинжлэх ухааны академаас ...

Эмгэн -

Шинжлэх ухааны академаас чинь нэг хүн ирээд би тэгэхэд зочил буудалд тогооч хийж байсан юм ... би бол тэрийг сайн мэдэж байгаа юм. Тэр Авирмэд ахыг авч ирээд тууль хайлууллаа ... 2 тууль хайлууллаа. Хоёр тууль хайлуулахад тэр хүн нэг туулийг бүтэн 2 өдөр 2 хайлж байгаа юм чинь.

Бөхөө -

Цайгаа уучихаад л ...

Эмгэн -

Цай хоол идчихээд л хайлаад байна, цай хоол идчихээд л хайлаад байна.

Отгонбаяр -

Тэрийг тэгээд бичлэг бичсэн үү?

Бөхөө -

Бичсээн.

Эмгэн -

... Тэгээд тэр хүн ингээд бичээд ... ингээд бүгдийг нь ингээд бичээд ингээд явсан, нэг туульд дундажаар найман мянган бадаг шүлэг явж байна гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хөөөх.

Эмгэн -

Тийн, тэрийг чинь нэг алдахгүй хэлээд явж байгаа шд, угсруулаад л.

Бөхөө -

... Хууриа цохиод л сайхан сууж байна ...

Эмгэн -

... үгүй одоо хүний чинь бүр бүтэн ой тоонд ороод бүтэн ... одоо тэр хүн тэрэнд чинь уусаад ... ... ... одоо тэр шинжлэх ухааны академид байгаа л байх. Одоо хэн билээ, нэрийг нь мартчихаж.

Бөхөө -

... би тэр залуугаас асууж байсан юм, одоо та яагаад ингэж ирж бичлэг мичлэг хийх болов гэсэн чинь Бал даргыг Шинжлэх ухааны академийн ажилтай танилцаад ...

Отгонбаяр -

Ммхм

Бөхөө -

Тэгсэн чинь одоо энэ тууль хайлдаг хүн олон байна уу гээд Бал дарга тэгсэн чинь нэг залуу өө ганц л байдаг юм ухааны юм ярьж байгаа юм л даа, тэр чинь хаана амьдардаг юм гэсэн, хөдөө амьдардаг юм гэсэн. Үгүй ээ тэр чинь морьноосоо унаад үхчихвэл яах юм бэ гэж хэлсэн гэсэн ...

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Үхчихвэл яах юм бэ гэж хэлсэн гэж, тэгээд тэр дор нь санаа аваад хаана л тууль хэлж байна, одоо энэ Увсыэн парчин марчин ... энэ Мөнххайрханы ... одоо энэ Дуутын ч байсан, одоо энэ Баян-Өлгийн Булган суманд байсан улсуудаас анх тэгж пижигнээд ...

Отгонбаяр -

Аанхан,

Бөхөө -

... тэгээд бичлэгээ хийгээд тэгээд ардын язгуур урлагийн наадам маадам хийж эхэлсэн юм. Бал дарга л тэгж хэлсэн гэсэн. Яг энэ ....

Эмгэн -

Одоо ч байгаа байх тэр хүнд. 3, 4, 5 ч өдөр суугаад, бид нар ... өө нөгөө туулийг нь хэлүүлээд л хэлүүлээд л хэлүүлээд л.... ... ... тэгээд яг бадаглаад ингээд явах дээр 8000 бадаг шүлэг болж байна, энэ хүн бол агуу ухаантай хүн шүү гэж тэгж ярьж байсан шүү. Яаж одоо энэ хүн ийм их юмыг ... тэгсэн мөртөө одоо ямар ч бичиг үсэг сураагүй ...

Бөхөө -

Тийн, бичиг үсэг сураагүй ...

Эмгэн -

Ямар ч бичиг үсэг сураагүй, тэгээл одоо тэр хүний одоо ... аав нь одоо ... өвгөн аав нь Цэхэр гээд өвгөн аав нь тийм мундаг туульч хүн байсан юм гэнэ лээ. Тэр хүнийг дагаад л айлд тууль хэлэхэд нь хажууд нь чагнаад чагнаад чагнаад байгаад, тэгээд л одоо тэр туулийг бол одоо эхнээс нь адаг хүртэл үг үсэггүйгээр цээжлээд авчихсан.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгээд Авирмэд гуайг л дагуулж явдаг байсан юм гэсэн, тэр айлын олон ч хүүхдүүд дотроос энэ тууль сурна аа гээд энэ туул сурна гээд дагуулж яваад ... дагуулж явахдаа товшуур мовшуураа ингээд бүх юмаа өгөөд, жаахан хүүхэд дагуулаад ...

Эмгэн -

Тэгээд тэр өвөг эцгээ дагаж явсаар байгаад сурлаа гэж ярьж байсан. Би бол бичиж ч сураагүй, уншиж ч сураагүй, энэ тууль гэдэг юм чинь ямар ч одоо ном ... тэр үед одоо зохиол энэ тэр байдаггүй л байсан ... энэ тууль гэдэг юм цаанаасаа бүүр дээр үеэсээ ингээд аман юугаар эхэлсэн юм шиг л байгаа юм л даа.

Отгонбаяр -

Ммхм.

Эмгэн -

Тийм юм шиг байгаа юм, тэгээд нэг хоёр тууль хэлүүлээд гарч байсан, одоо ерөөсөө санааанаас гардаггүй юм.... тэгээд Монголын радио энэ тэрээс сурвалжлагч ирээд л юу авч байсан, тэд нар нь юу авч байсан юм би бас сайн санахгүй юм байна. Авч л байсан байх. Үнэхээр одоо агуу ... өө тэр хүн чинь тэгээд ганц хоёрхон тууль мэдэхгүй, арав гаруй тууль мэднэ гэж байгаа. Тийн, тэр өвөг эцэг нь бол арав гаруй тууль хэлдэг хүн байсан, тэгээд тэрэн дотроос тэгээд тэр хоёр туулийг л ...

Бөхөө -

... зургаа долоон тууль цээжлээд мэдээд ирэхээрээ л айлд очиж тууль хэлдэг байсан юм байна. Тэгээд айлд очиж тууль хэлээд ...

Эмгэн -

... тэр чинь одоо яг өвлийн улирал эхлээд шөнө уртсаад ... .... зуны цагт хэлдэггүй ...

Бөхөө -

... тэр ажил төрөл багтаж өгдөггүй байсан юмуу ...

Эмгэн -

... ажил төрөл багтдаггүй байсан юмуу, ёс заншил нь тийм байсан юм уу мэдэхгүй. Зун тууль хэлдэггүй байсан.

Бөхөө -

Дээр үеийн телевизийн үүрэг гүйцэтгэж байсан юм шиг байгаа юм. Өшөө үздэг хардаг юм байхгүй ...

Отгонбаяр -

Зуныхаас ажил багатай тиймээ?

Бөхөө -

Ард түмнийг соён гэгээрүүлж байсан ...

Эмгэн -

... Хоолоо идчихээд унтаад байх юм биш, өвлийн урт шөнө тэр туулийг сонсоод ингээд л ....

Бөхөө -

... айл айлаар дамжаад ...

Эмгэн -

... айл айлаар дамжаад ...

Бөхөө -

Тэр чинь одоо бас их учиртай ...

Эмгэн -

Учиртай.

Бөхөө -

... тэр чинь үр хүүхэдгүй айл байвал үр хүүхэд заяадаг тууль гэж бас байна.

Отгонбаяр -

Тээр...

Бөхөө -

Аа мал хөрөнгө багатай бол одоо сайн сайхан явуулах ийм юм байна.

Отгонбаяр -

Тэгэхээр туульд чинь бас өөр тийм шашинлаг утга байна тээ?

Бөхөө -

Аанхан.

Эмгэн -

Шашинлаг утга байна шдээ.... ямар айлд хэлэх вэ гээд зориулж хэлнэ шд тэр айлд. Тийн, тийм одоо ёс жаягтай юм билээ тэр чинь. Бас тийм зүгээр одоо нэг хамаагүй юм хэлдэггүй.

Отгонбаяр -

Тэгээд тэр товшуур юм хумаа бол их дээдэлнэ биз?

Эмгэн -

Ямар үг байдгийн...

Бөхөө -

Одоо байгаа тэр товшуур.

Отгонбаяр -

Авирмэд гуайн?

Бөхөө -

Хүүхдэд нь байгаа, одоо энэ Балдандорж гээд нэг сайхан залуу байна. Одоо бараг ...

Отгонбаяр -

Тэр тууль хайлах уу? Аймаг дээр байгаа юу?

Бөхөө -

Авирмэд гуайн самган нь байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм үү. Тэгвэл тэр хүнийг олж уулзах юм байна.

Бөхөө -

Одоо энүүхэнд байгаа... ... тэр залуу харагдахгүй байгаа юм, Увсаас эхнэр авсан тийшээ явчихав уу, хотод явна уу. Тэр яг жинхэнэ хоолойтой хүн нь тэр.

Отгонбаяр -

Тээр ...

Бөхөө -

Үнэхээр хоолойтой...

Эмгэн -

Харин тэр бүрэн гүйцэд цээжилж хэлж чадаж байна уу үгүй юу ...

Бөхөө -

Төгс байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй.

Эмгэн -

... мэдэхгүй, би нэг Алтайн магтаал хэлж байхыг нь сонссон. Сайхаан хоолойтой юм байна лээ.

Бөхөө -

Жинхэнэ тэр аавын баргил хоолой байна лээ.

Эмгэн -

Жинхэнэ сайхан баргил хоолой нь байна лээ, тэр хүүхэд.

Бөхөө -

Сэсээр энэ тэр гээд бас тульд хэлдэг ганц хоёр хүн байгаа ...

Эмгэн -

.. Бас Урианхай тийм ганц хоёр хүн байгаа. Одоо тэр л одоо аавынхаа юмыг авахгүй бол устах л юм байна бараг.

Бөхөө -

Хамгийн гол нь хүүхдэд яаж сургаж байна гэхээр тэр Алтайн магтаалыг нэг өнгөцхөн ...

Отгонбаяр -

Тийн.

Бөхөө -

Гүнзгий биш...

Эмгэн -

Тэр чинь одоо 8000 бадаг шүлэг цээжилнэ гэдэг мэдэхгүй улсуудад .... тэр чинь одоо дэс дараагаар нь хэлнэ шдээ, үйл явдлыг ямар ч ард урд нь оруулахгүйгээр. Ийм одоо агуу сайхан юм манай Урианхай түмэнд байсан юм байгаа юм л даа. Тэгээд одоо тэрийг л одоо авч явах л хэрэгтэй л байна, үр хүүхдүүд маань. Аа тэгээд бас янз бүрийн юм байна аа ...

Бөхөө -

Шашин шүтнэ гэдэг асуудал ... ийм шашинтай холбоотой асуудал бол ... бид нар яагаад тийм их гүнзгий шүтэж чадахгүй байна гэдэг юмуу эсвэл мэдэхгүй байна гэхээр бид нар бол шашны номыг уншиж чадахгүйтэй холбоотой байгаа байхгүй юу. Хамгийн гол нь шашны номыгн уншиж чадахгүйтэй холбоотой.

Отгонбаяр -

Тийм.

Бөхөө -

Түвд хэлээр бид нар уншиж чадахгүй байгаатай холбоотой гэж би бодоод байгаа юм. Аа Монгол дээрээ орчуулсан орчуулга бол ... одоо жишээлбэл Хийморийн сан ман нэг л ... нэг юмыг байнга давтаад байх шиг ойлгомж муутай орчуулга хийсэн байгаа юм харж байхад. Яг одоо Түвд хэлэн дээр тийм юм байна уу үгүй юу, одоо манайд чинь Түвд хэлний багш байгаа байх аа?

Эмгэн -

Баягаа, ганцхан байгаа.

Бөхөө -

Тийн, тэр Түвд хэлийг их зөв ... яг Монгол хэлэн дээр утга агуулгаар нь орчуулах чинь асар том асуудал шүү дээ нарийндаа ярих юм бол.

Отгонбаяр -

Ммхм.

Бөхөө -

Тэгж орчуулж бид нар ойлгож чадахгүй л байгаатай холбоотой болов уу.

Эмгэн -

Одоо энэ шашин чинь уламжлал .. энэ тэр гээд бас жаахан хөрвүүлэх нь бас жаахан тийм болчихлоо.

Отгонбаяр -

Тийм байх.

Эмгэн -

Одоо бидний үр хүүхэд чинь ерөөсөө бараг шашин шүтэхгүй ... уламжлалаар нь шүтэж ирж чадаагүй, яаж шүтэж ирсэн юм гэдэг ойлголт байхгүй ...

Бөхөө -

... Голцуу дуураймал байгаа учраас ... тэр Христос шашин шүтэж байгаа улсууд чинь дуураймлыг нь мэдээд шүтэхгүй байгаа байхгүй юу. Тэрнээс биш залуучууд Христос шүтдэг,и хөгшчүүл нь Будда шүтдэг юм биш шүү дээ. Яг миний амьдралд нөлөөлж чадахгүй байна аа ... Будда нэг тиймэрхүү байдалтай оршиж байгаа байхгүй юу. Ер нь шашны урсгал орж ирнэ ээ гэдэг бол бас тэрэнтэй ч холбоотой байж мэднэ. Дээр үед бол шашны сургууль үнэхээр одоо хүмүүсийг ... тэр одоо Дагва гуайн хэлдгээр сургадаг ... гарцаагүй л сургаж байсан. Бид нар болуул сай болуул Дагва ахын үгийг хэлдэгийн шдээ ... 4 жилд юу сурдаг юм бэ гэдэг чинь их ноцтой үг байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Ноцтой үг ...

Бөхөө -

Ноцтой үг.

Эмгэн -

10 гаруй жил ... манай аав хүртэл хэлдэг байсан юм, арав гаруй жил Түвдээр яваад алга болж болж, хэзээ хойно нэг сураг нь сонсогдоод ирсэн гэж, тэр хүн арван хэдэн жил нэлээн л юм сурч ирсэн байлгүй.

Отгонбаяр -

Ммхм. За, за эхний ээлжийнхээ яриаг ингээд дуусгая. Танд их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.