Doljin


Basic information
Interviewee ID: 990584
Name: Doljin
Parent's name: Peljin
Ovog: Höhüürt
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Ховд аймгийн Жаргалант сумын төвд амьдарч байгаа өндөр настан Должин эгчийнд ирээд байна. Тэгээд Должин эгч бол Захчин хүн байна. Ховд аймгийн Манхан суманд төрсөн байсан байх аа тэ?

Должин -

Тийм, Ховд аймгийн Манхан.

Отгонбаяр -

Манханы хүн, тийм. Тэгээд миний хүсэлтийг хүлээж аваад, ярилцлага өгөхөөр зөвшөөрөөд гэртээ ир гэсэн танд их талархаж байна.

Должин -

За баярлалаа.

Отгонбаяр -

За хоёулаа ярилцлагаа эхэлье.

Должин -

За.

Отгонбаяр -

Должин эгчээ та эхлээд өөрийнхөө төрсөн цагаас хойш тэ? Өнөөг хүртэлх тэр амьдралынхаа түүхийг бага нас яаж өнгөрөв? Хаана ямар ажил хийж байв? Сургууль соёл яав? Энэ талаар ярьж өгөөч?

Должин -

За. Ховд аймгийн Манхан суманд хөдөө төрсөн, хөдөө. Би хөдөө, малчин гаралтай. Аав ээж бол малчин. Аа ах дүү 9-үүлээ. Тэрнээс нь 6 дахь хүүхэд нь би. Аан тэгээд бид нар одоо 1-р ангид, дээр үед чинь одоо юу яаж байгаад л 8-тай, 9-тэй бараг сургуульд явж байлаа. Тэгээд сургуульд юу яахад чинь нэг даавуун цүнхтэй.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Цэнхэр юу.., Эмэгтэйчүүд нь ногоон даалимбан дээлтэй, аа эрэгтэйчүүд нь нэг хөх даалимбан дээлтэй л одоо тэгээд л сургуульд орж байлаа. Монгол гуталтай, бүгдээрээ.

Отгонбаяр -

Ммхмм

Должин -

Тиймэрхүү сургуульд чинь дэвтэр гэж нэг 4-5 тийм жаахан дэвтэр юу яадаг, багш нар нь тавьж өгдөг. Харандаагаар бичдэг. Анх эхлээд л нэг тиймэрхүү янзтай байж байгаад л үзгэн балаар бичиж байлаа, сургуульд байж байхдаа. Үзгээр бичиж байсан юм, нөгөөдөх чинь.

Отгонбаяр -

Чернилэнд дүрдэг.

Должин -

Чернилэнд дүрдэг үзгээр ингэж бичдэг байлаа. Тэгээд 4 төгсөтлөө. Тэгээд л багш нар нь нэг төрлийн багш байхгүй нэг л анги даасан нэг л багштай. Тиймэрхүү л байдаг байлаа. Дээр үед чинь ер нь хөдөө ах дээрээ мал дээр байдаг. Айлаар байдаг, үгүй бол сургуульд байх дээрээ.

Отгонбаяр -

Суман дээрээ юу?

Должин -

Аа суман дээр Завханы айлаар байдаг.

Отгонбаяр -

Ямар айлд байдаг?

Должин -

Аа би ч болуул энэ нэг малчныд ч байлаа, өөрийнхөө энэ ээжийн энэ ахынд ч байж байлаа. Тэгэхдээ миний байж байсан айлууд бол халамжтай айлууд, гайгүй айлууд байсан юм...

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Манай аав бол нилээн тийм ажилтай, төрөлтэй, нэртэй. Тэгээд хөдөө малчин болох дээр өнөө сумандаа ажилтай нэртэй, тэгэхдээ дандаа малчин. Аа туйпуу ч цохичихно. Бид нарыг чинь одоо сургуульд байж байхад бас 300 туйпуу, 500 туйпуу гээд туйпуу цуглуулдаг байлаа.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Сургуульд хичээл тарж байхад чинь. Аа тэгээд жаахан өнөө сургуульд чинь би чинь өнөө 4-р ангиа төгсчихөөд 5-р ангидаа орчихоод тэгээд үе мөч эхэлж өвдсөн. Үе мөч өвдөөд 6, 7-д орж чадаагүй, 6-д орж чадаагүй. 2 жил хөдөө байсан.

Отгонбаяр -

Өвдөөд хөдөө л оччих уу?

Должин -

Тэгээд гэртээ л гарахаас биш яахав.

Отгонбаяр -

Эмнэлэгээр яваагүй юу?

Должин -

Эмнэлэгээр явсан. Тэр үед нэг бага эмч байсан. Тэгээд надад нэг хэдэн шил одоо бодож байхад стертомацин хийж өгсөн шиг байгаа юм.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Тэгээд нэг жаахан гайгүй болоод л... Тэгээд 7-р анги төгсдөг жил нь сувилагчийн курсанд Ховд аймаг ирсэн.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Ховд аймагт сувилагчийн курс 1 жил төгсөөд тэгээд сумандаа очиж нэг хэд яагаад Мөнх Хайрхан суманд эх баригчаар очлоо.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Мөнх Хайрхан суманд эх баригч 2 жил хийлээ. Тэгээд тэр 2 жил эх баригчаар очоод нөгөө 2 жил болж байхад чинь хөдөө дуудлаганд явна аа. Бараг юу ч мэдэхгүй л одоо хүүхэд очиж байгаа ш дээ. 17-той хүүхэд эх баригчаар очиж байлаа, би. Тэгээд л яахав нэг бага эмч.., Тэндэхийн чинь одоо бага эмч чинь бараг одоо их эмчээс илүү мэдлэгтэй, одоо практикийг бол мэддэг. Тэгээд л тэрнийхээ заавраар л хөдөө айлуудаар их төрүүлдэг. Араг тавиулаад, аа тэгээд нөгөөдөхийг чинь хүлээгээд ингээд сууж байхад чинь хүний хүүхэд чинь ингээд анх эхлээд хүүхэд гарахад чинь ингээд араараа гараад ирдэг. .... л гараад ирж байх шиг мэдэгддэг байсан чинь тэр нөгөөдөх чинь юу яадаг байсан байна. Хүүхдийн чинь нүүр ингэж хардаг учраас араг түшээд суугаад ингээд өндийж байгаа хүний хүүхэд чинь ингээд хойшооноо нь ингээд гараар ирэх дээр чинь бараг л бөгсөөрөө хойшоо налаад л гараад ирж байх шиг л санагддаг. Тэгээд л анх эхэлж тэгэж нэг 2 хүүхэд тэгэж эх барьж авлаа. Аа дараачийн хүүхдүүдээ энэ орон дээр одоо нэг эмнэлгийн журмаар нөгөөдөх чинь засч байж энэ төмөр орон дээр тавьж байж төрүүлдэг боллоо.

Отгонбаяр -

Одоо яг 200-ын төмөр орон дээр үү?

Должин -

Аан, 200-ын төмөр орон дээр.

Отгонбаяр -

Аан нөгөө яг эмэгтэйчүүдийн ор уу?

Должин -

Биш биш, эмэгтэйчүүдийн төмөр ор биш.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

200-ын нэг ийм төмөр орон дээр их төрүүлдэг боллоо.

Отгонбаяр -

За

Должин -

Нөгөө хөдөө. Аа тэгэж байгаад нэг жил гаруйтай болж байгаад ганц нэг нь эмнэлэгт ирдэг боллоо.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Ганц нэг нь эмнэлэгт ирэх дээр яахав нөгөө дээр үеийнхээ одоо төрөхийн орон дээрээ өнөө төрүүлдэг. Тийм болоод ирлээ нөгөөдөх чинь. Тэгээд л...

Отгонбаяр -

Сүүлдээ бол та бүр сурчихна ш дээ.

Должин -

Сурчихсаан. Тэр үед бүр хөдөөд чинь юу яаж байгаад нөгөө одоо ингээд хүүхдийн ингээд өрөөсөн гар нь гараад ирчихснийг манай дуудлаганд тэр бага эмч бид хоёр явлаа.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд тэр би чинь өнөөдөх чинь юу яаж байгаад..., гар нь алган талаар нь ингэж гараа ингэж оруулаад дээш нь ингээд л жаахан аажуу зугуухан жаахан нөхцүүлж байгаад л нөгөөх чинь гарна цаашаа ордог юм байна. Гар нь цаашаа орох дээр нь нөгөө 2 хөлийн нь өсгий яг чиний гаран дээр хүрээд ирнэ гээд нөгөө эмч чинь тэгэхгүй юу. Тэгээд 2 хөлийнх нь өсгий гар дээр хүрээд ирэхээр гараа ингээд зугуу нь аятайхан ингээд гараа хойш нь өвчний нь дагуулаад дагуулаад ингээд хойшоо нь явуулаад ирэх дээр тэгдэг юм байна. Явуулаад байдаг юм байна. Явуулаад байгаад ингээд гар гараад 2 хүүхдийн хөл нь тас гээд гараад ирдэг юм байна.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тэгээд нөгөө хүүхэд чинь...

Отгонбаяр -

Хөлөөр нь төрүүлээд.

Должин -

Хөлөөр нь ингэж төрүүлж авсан. Тэгэх дээр бол амьгүй хүүхэд авсан л даа бид нар.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тийм. Тэгээд л эхэндээ..., тэгээд л янз бүрийн юм их тохиолдож байгаа юм л даа бид нарт чинь.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Должин -

Эмнэлгийн ажилд чинь. Шөнө явна аа, дуудлаганд явна, төөрнө. Нэг их өндөр шовгор шовгор уулуудтай газар байдаг. Тэрүүгээр чинь төөрнө. Морьтой нөгөөдөх юу яана, хөл гараа хайруулна.

Отгонбаяр -

Морьтой явж байгаа?

Должин -

Морьтой явна. Ганцаараа явна. Хүнгүй явна, ихэнхи нь.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Нэг 2-3 ээлжийн морьтой.

Отгонбаяр -

Хөөх.

Должин -

Өртөөний морь гэж морьтой явна. Тэгээд тиймэрхүү янзтай анх эхэлж Мөнх Хайрханд тэгэж эх баригч хийж нэг 2 жил болоод 1966-1968 он хүртэл, оны 9 сард Манхан суманд ирлээ. Манхан суманд ирээд жижүүрийн сувилагч хийсэн, би. Жижүүрийн сувилагч Манханд би 10 жил хийсэн байх аа. Тэгээд энэ Ховд аймагт манай гэрийнхээ хүн дагаад нөгөөдөх чинь Ховд аймгийн Буянт суманд нарийн бичгээр ирж, нөгөө намын курс төгсөөд Буянт сумын нарийн бичгээр ирсэн. Тэгэхэд яахав гэрийнхээ хүнийг дагаж Ховд аймгийн Буянт суманд ирсэн. Тэгээд Буянт сум нөгөөдөх чинь аймгийн төв дээр болчих дээр чинь өнөө аймгийн мэс засалд нэг 2 жил ажиллаад, тэгээд л Буянтад очсон. Буянтад 15 жил ажилласан байх аа, би. Буянтад 15 жил ажилласан байх. Нийтдээ 27 жил ажилласан юм байна ш дээ, би. Тэгээд л тэтгэвэртээ гарсан даа.

Отгонбаяр -

Ммхмм.

Должин -

Тэгээд Буянт суманд чинь өнөө юу яахад чинь бараг сум дундад.., би нөгөө Манханд чинь сум дундад ажиллаж байхад чинь ажил их ачаалал ихтэй байсан. Аа энэ аймгийн төвийн энэ Буянт суманд болох дээр ачаалал багатай л байгаа юм л даа. Тэгэхдээ нөгөөдөх чинь томуу гэж их байдаг байлаа. Аа бид нарт чинь... сум дундад байж байхад дээр үед чинь одоо мененгэт их байдаг байлаа. Тэр үед чинь одоо манай эмнэлгийн ажилтан хүртэл өдөр шөнөгүй л явж л байж л юу яана ш дээ. Тэгэж байгаад л манай гэрийн хүн өвдөөд л 2007 онд тэгээд өөрийн эрхгүй л тэтгэвэртээ гарахаас өөр аргагүй болоод л. Тэгээд хөдөө нэг 10-аад жил боллоо. Хонь, мал маллалаа.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Малчин болж 10 жил боллоо бас.

Отгонбаяр -

.... сүүлд хийгээд.

Должин -

аан, сүүлд хийгээд хийгээгүй юм байхгүй.

Отгонбаяр -

Төсөө болж уу? Тэгээд.

Должин -

Айн?

Отгонбаяр -

Төсөө болчихож уу тэгэхэд? Төсөөрчихөж үү?

Должин -

Аа, төсөөрөлгүй л яахав дээ... Өө тэгээд яахав амьтад дагаад юу яах дээр болж л байгаа юм л даа. Тэгээд ганц нэг арваад жил болоод. Тэгэхэд чинь одоо өөрийнхөө нэг хэдхээн юмтай л байгаад байлтай нь биш албаны мал маллаж үзэх юм бас. Аа тэгээд л сүүлдээ нөгөөдөх чинь гэрийн хүн өнгөрлөө. Тэгээд хөдөө өөрийн нэг 200-аад малтай тэр Тавгын төв гэдэг дээр би нэг олон жил боллоо. 7,8, 10-аад жил боллоо. Тэр ... казакууд дотор. Монгол айл байхгүй. Монголоос ганцхан би. Тэгээд тэгэж байх хугацаандаа аа нэг 3 га 2 сот газар торлуулаад. Одоо энэ 2 бага хүүхдээрээ газар торлуулаад. Тэгээд би энэ 3 бага хүүхэдтэй хоцорсон, би. Бусад нь тусдаа гарчихсан. За 3 бага хүүхдийнхээ 2-ыг нь дээд сургууль төгсгөлөө. Тэгчихээд хүүхдүүдээрээ хадлан хийлгэдэг. Нөгөөдөх чинь нэг хэдэн ямаагаа самнадаг, ногоо тариулдаг. Тэгэж байж төгсгөлөө, би. Нэгийг нь төгсгөж чадаагүй ээ. Багыг нь сургууль төгсгөж чадаагүй. Тэгээд нэг 10 төгсгөөд нэг жолооч болгоод л. Тэгээд одоо Солонгост байна, манай бага.

Отгонбаяр -

Аа бага нь тэгээд Солонгос яваад.

Должин -

Тийм, Солонгост байна. Одоо тэгээд тэр ч яахав тэгээд амиа тээгээд явчих болов уу л гэж бодоод л байгаа юм, миний хувьд.

Отгонбаяр -

Өө тэгэлгүй яахав.

Должин -

... тэгээд л болоод байгаа юм. Хүүхдүүд болох дээр чинь одоо тэгээд хамгийн том нь юутай, жолооч. Дараачых нь одоо намын санч. Хамгийн том юу нь номын санч. Дараачых нь жолооч. Тэгээд бүгдээрээ нэг нэг газрын төсвийн газар ажилладаг юм, манай хүүхдүүд. Ирээд энд одоо 18 жил хийж байна, одоо тэгээд эмч энэ хүүхэд. Тэгээд би одоо үндсэндээ одоо бараг л ганцаараа байдаг юм ш дээ. Нэг зээ охинтойгоо. Зээ охин маань манай юунд оюутан. Тэгээд л одоо иймэрхүү л амьдралтай л явж л... Дээр үед чинь бид нарыг чинь нөгөө ажилчин албан хаагч гэж байж байхад чинь өглөө нь өглөөлөг гэж суботник хийлгэдэг. Одоо энэ Манханд байж байхад чинь.

Отгонбаяр -

За.

Должин -

30 ... суботник хийлгэнэ, өглөөлөг гэж. Тэрнийхээ дараа чинь өглөө 5.00 цагт шүгэл дугараад гимнастик хийлгэнэ.

Отгонбаяр -

Пөөх.

Должин -

Тэгснийхээ дараа суботник хийлгэнэ. Тэгээд 7.00 цагт хүрч ирж цайгаа чанаад, 6.00 цагт босоод одоо тэр цаг тийм юм хийнэ, хийлгэнэ. Тэгээд л хүүхдүүдээ нөгөө бас 5 хүүхэдтэй. Ясли, цэцэрлэгт өгдөг, нөгөөдөх чинь тэр үед чинь, хүүхдүүдээ бүгдийг нь. Тэгээд 2 талдаа хоёулаа ажилдаа гарна. Тэр үед чинь нөгөөдөх чинь би хүүхдүүдийнхээ нүүр гарыг нь угаадаг. Манай нөхөр болох дээр хүүхдүүдийнхээ үсийг нь самнаад ингээд дээр нь цэцэглээд цэцэглээд боогоод өгчихнө өө. Тэгээд л юмаа амжуулаад л. Тэгээд л 8.00 цагт өнөө цэцэрлэг, яслид нь өгөөд л, тэгээд 8.00-д яг ажилдаа гардаг. Өө тэгээд болоогүй ээ. Бас нэг хүүхдүүд бага байж байхад нэг 2-3 үхэртэй. Нөгөөдөхөө саана. Надыг юу яаж байсан болох дээр нөгөө манай хүүхдийн чинь нөгөө аав нь үхрээ саана, тууна бас. Хүүхэд угждаг. Амьдрал нилээн юу. Тэгээд орой дээр чинь дугуйлан байна. Орой тэрэнд очно.

Отгонбаяр -

Лекц

Должин -

Лекц дугуйлан, тасдвал цалинтай тооцно. Их хатуу байж байж бид нар тэтгэвэрт гарлаа ш дээ.

Отгонбаяр -

Тэгсэн.

Должин -

Тэгээд тэглээ гээд одоо бид нарт нэг их гавъяа шагнал, тэгээд энэ янз бүрийн л юм байхгүй л ард нь хоцорч байгаа ш дээ. Тэгээд бид нарыг чинь тэтгэвэрт гарч байхад чинь ер нь хамгийн доод энэ улсуудыг чинь 38-тай гаргаж байлаа ш дээ. 20 жил ажиллачихлаа, одоо та нар гарцгаа, арынхаа улсуудад зай тавьж өг гээд л.

Отгонбаяр -

Хн.

Должин -

Тэгээд л манайхтай чинь одоо хамт байж байсан сувилагч нар одоо Аюуш гээд сувилагч байдаг юм. 38-тай гарч байлаа. Дараа нь нэг сувилагч чинь одоо 41-42-той гарчихав уу яав?

Отгонбаяр -

Хнн.

Должин -

Тэгэж байлаа шүү. Надыг тэтгэвэрт гарч байхад улс. За би ч тэгээд нэг 50-тай, яг 50-иа ч шүүрч байлаа. Тэгээд л гарч байлаа. Одоо улсуудыг чинь бол байлгаад л байх юм байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Одоо миний үеийн энэ улсуудыг чинь эмч нар ч байна, сувилагч нар ч байна, ажиллаж л байна. Тэгээд сүүлдээ хөл гаргүй болоод л, тэгээд л.

Отгонбаяр -

Та нөхөртэйгээ хаана танилцаж суусан бэ? Мөнх Хайрханд биш байх тэ? Манханд байхдаа юу?

Должин -

Манханд.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Манханд байж байгаад, тэгээд Мөнх Хайрханд очоод...

Отгонбаяр -

Том хүүхэд чинь хаана гарсан, Манханд гарсан уу?

Должин -

Том хүүхэд Манханд гарсан. Манай хамгийн том нь юу л даа. Манайх чинь 2 жил гаруйтай болж байж хүүхэд гарсан.

Отгонбаяр -

Ммхмм.

Должин -

Суугаад.

Отгонбаяр -

Аа суугаад.

Должин -

Тийм. Хамгийн том хүүхдээ би эгчээсээ авсан юм.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Тэгээд гуйгаад авсан. Тэгээд жил гаруйтай болоод хүүхэд гарсан. 2 жил, бараг 3 жил дээрээ тулж байж хүүхэд гарсан.

Отгонбаяр -

Ммхмм, эгчээсээ хүүхэд авдгын учир нь?

Должин -

Хүүхэд гарахгүй байна гэж л авсан.

Отгонбаяр -

Хүүхэд гарахгүй байна гэж авсан юм уу? Өө юун яардаг юм ха ха ха.

Должин -

Хэ хэ хэ.

Отгонбаяр -

Тэгээд араас нь 7 гараад?

Должин -

Тэгээд араас нь 7 гарсан.

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав дээ.

Должин -

Хойноос нь гарч ирсэн, хүүхэд авсны дараа.

Отгонбаяр -

Өө тийм. 7 дүү дагуулсан байна.

Должин -

Айн.

Отгонбаяр -

Нэг ийм асуудал байна аа, Должин эгч ээ?

Должин -

За.

Отгонбаяр -

Танай ээж аав Захчин хүмүүс тэ? Малчин байсан. Тэр хүмүүс шүтлэгтэй байв уу?

Должин -

Манай ээж аавын үеийн улсууд ёстой шүтлэг байхгүй дээ. Харин энэ дээр үед одоо энэ манай ээж аавын ах мах тэд нар ерөөсөө бүгд лам нар байсан байна лээ.

Отгонбаяр -

Аан за. Нагац нар чинь уу?

Должин -

Манай ээжийн нэг ах ч лам, аа манай аавын ах ч лам.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Ах дүү нар бол одоо манай хадам аав ээж ч гэсэн аав ч гэсэн бүгд лам нар байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Аан тийм.

Должин -

Тэгээд тэрийгээ нуудаг, нөгөө бүгдээрээ.

Отгонбаяр -

Ммхмм.

Должин -

Нөгөөдөх чинь. Тийм учраас бид нарыг чинь нөгөө ажиллаж барьж байх үед чинь одоо тийм лам хуврага, шүтлэг гэдэг чинь одоо байгаагүй. Мөн саяхан одоо сүүлийн үед л одоо ийм болж байхаас биш их нуумар байлаа ш дээ, энэ чинь.

Отгонбаяр -

Тийм.

Должин -

Тийм учраас дээр үеийн улсууд чинь одоо бүгд лам нар байсан байна лээ ш дээ. Монгол бичиг сурдаг. Сурдаг сургууль нь ламын сургууль л байсан юм байна лээ ш дээ, ерөөсөө.

Отгонбаяр -

Тийм.

Должин -

Тийм байсан юм байна лээ. Ер нь дээр үеийн улсууд чинь болуул. Тэгээд юу яаж байдаг энэ өвс ургамал, одоо манай хадам аав бол ер нь нилээн сүрхий номтой тийм юу байж байсан. Тэгсэн чинь 360 төрлийн эмийн ургамал манай Ховдод байна гэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

За.

Должин -

Ховд, одоо ялангуяа энэ Жаргалт Хайрхан уул байна ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Энүүнд бол 360 төрлийн эмийн ургамал байгаа гэж ярьж байгаа юм.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд одоо цус алдлаа гээд тэгэхэд чинь энэ их улаан ягаан, цагаан ийм цэцэг ингэж буцалгаж өгдөг байсан. Цус алдсан хүнд, манай хадам аав.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тэгээд нөгөөдөх чинь цус тогтоох тийм юу хийж өгдөг. Тэгээд дээр үеийн улсууд их чадалтай байсан. Яг л эмчийн онош, манай тэр хадам аавын онош хоёр бол бараг л таараад л байдаг юм. Хатгаа авчихсан хүүхдэд ч мөн тэгээд л янз бүрийн юу яагаад л, тариаг нь хийгээд л, цагаар эмийг нь өгөөд л байж байдаг юм. Эм барьдаг одоо тийм хүн байсан. Тэгээд дээр үед чинь энэ улсууд чинь бараг л тийм эм барьсан тиймэрхүү л тэгээд эмчийн оронд байж байсан юм байна лээ ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тэгээд эмч л хийж байсан. Эмчийн оронд л ажиллаж байсан юм байна лээ ш дээ.

Отгонбаяр -

Ер нь бол уу?

Должин -

Ер нь ч бол ерөөсөө. Тэгээд тэр үеийн чинь Монгол манай ээжийн ах нэг хөгшин байсан. Тэр Монгол юунуудыг чинь одоо Төвд хэлээр орчуулаад л. Одоо энэ юунд чинь бичиж өгдөг. Шөнийн 2 цаг хүртэл бичдэг. Тэр судрыг чинь. Манай Сонгоруу гээд хөгшин байсан, манай ээжийн ах.

Отгонбаяр -

Сонгоруу?

Должин -

Тийм.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэр одоо ерөөсөө бас юу яадаггүй. Тэр бол ер нь маш их монгол бичигтэй, монгол бичгийг чинь Төвд дээр орчуулаад л судар бичиж өгдөг. Ийм нарийхан, нарийхан ийм шар таартай, ийм хар бэхээр биччихсэн одоо судрууд бол энэ лам нарт..., одоо лам болгонд бичиж өгч байсан, манай тэр ах болуул. Тэгээд манай ах чинь одоо хэдэн онд өөд болчихов оо? 1992-1993 онд өөд болчихов уу?

Отгонбаяр -

Ммхмм.

Должин -

Тэгэж юу яахдаа. Тэгээд тэр номнуудыг чинь нөгөө утга учрыг нь ингээд л асуугаад л ингээд л юу яагаад л байх дээр чинь манай анагаахын номтой таарч байгаа ш дээ тэд нар, утгаараа, цаагуур утгаараа болуул.

Отгонбаяр -

Тэр судар бичиж өгч байхдаа нууж байгаагүй юу? Тэр үед чинь одоо хаалттай, хатуу байсан ш дээ.

Должин -

Өө бүр сүүлд, сүүлийн үед.

Отгонбаяр -

Аан за за.

Должин -

Одоо энэ 2000 он гарсны дараа.

Отгонбаяр -

1990 оноос хойш ш дээ.

Должин -

Тийм, 1990 оноос хойш.

Отгонбаяр -

Аан за за.

Должин -

Одоо тэгээд л 70-80 хүрч байгаа л хүн чинь одоо тийм л юм хийж сууж байдаг. Дандаа судар бичдэг тийм хүн байсан юм.

Отгонбаяр -

Аан за. 1990 оноос өмнө бол хаалттай байсан ш дээ.

Должин -

Хаалттай байсан. Манай аав чинь... энэ чинь 1979 онд манай аав өнгөрлөө.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

1979 онд манай аавыг өнгөрч байхад чинь манай тэр ээжийн ах тэгэж ном уншдаг барьдагыг нь бид нар мэддэггүй, нөгөөдөх чинь. Манай аавын ганц нагац ах Жингээ гэдэг хүн байсан юм л гээд тэгсэн. Тэгсэн тэр Жингээ гэдэг хүн нь бас лам байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Тэгээд нөгөө энэ манай аавыг өнгөрөхөд тэр манай тэр ээжийн ах хөгшин, аавын тэр авга ах хөгшин хоёр чинь шөнөжин ном уншлаа. Тэгээд л нөгөөдөх чинь ном уншиж байгаад л, нөгөө Жингээ ах л ном уншиж байна. Нөгөө сахал Жингээ гээд бид нар... Тэгсэн чинь тэр Жингээ ах жаахан ингээд л түгдрээд л жаахан тэгэх юм. Тэгэх дээр чинь манай ах нөгөөдөх чинь наанаас нь нэг ганц үг хэлж байгаа юм. Тэгээд л нөгөө хүн чинь зүгээр дуржигнатал уншаад явчих юм. Тэгээд бид нар нөгөө ламыг нь мэдсэн юм байхгүй юу. Лам гэдгийг нь, одоо ном мэддэг ийм гэдгийг нь. Гадны хүн амьтан ирээд л, юм асуугаад л, амьтан хар одоо юу яачихлаа гээд л тэгэж л байдаг юм байна лээ. Бид нар тоодог ч үгүй. Хамт өссөн болохоор чинь.

Отгонбаяр -

Тийм дээ.

Должин -

Тийм. Тэгсэн чинь сүүлдээ яаж байсан чинь хамгийн номтой хүн нь байсан байгаа юм. Одоо тэр ном бичиж байсан ширээ нь манай гал тогоонд байж байдаг юм.

Отгонбаяр -

Өө за. Энэ нөгөө сүүлд судраа Төвд рүү орчуулж бичиж...

Должин -

Тийм, Төвд рүү орчуулж бичиж байсан ширээ. Манай миний дээд талын ах л хөлийг нь тайраад хаячихсан байна лээ. Бас тэр манайд л байж байдаг юм тэр бичиж байсан. Хүүхдүүддээ тоглоод л наадах чинь номтой хүний ширээ шүү гээд л би тэгдэг юм.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тэгээд манайд одоо байж л байдаг юм. Одоо ганц ширээ л байдаг юм, манай тэр ахын. Стол л гэж байдаг байсан даа. Ширээгий чинь одоо бид нар дээр үед ширээ л гэдэг юм аа одоо стол гээд ярьж байгаа чинь.

Отгонбаяр -

Аав ээж хоёр чинь болуул ах дүү нар нь лам нар байсан. Яг өөрсөдөө болуул шүтлэггүй хүмүүс байсан байна.

Должин -

Ёстой нэг их шүтлэг байхгүй. Тэгэхдээ бол ер нь дээр үеийн улсууд чинь үгүй одоо энэ хар нохойн ам гарна өвлийн цагт хойноо, одоо хаврын цагт зүүнтээ, зуны цагт одоо урдаа, намрын цагт одоо баруундаа байдаг энэ тэр гэсэн одоо ээж бол байнга одоо тиймэрхүү юмыг хэлж, тэрүүгээр нь бид нар одоо заншчихсан байгаа ш дээ, ер нь.

Отгонбаяр -

Өө тийм.

Должин -

Тиймэрхүү юм бүр ёстой...

Отгонбаяр -

Хар нохойн нь яадаг юм? Зурдаг юм уу?

Должин -

Хар нохойн ам гэдэг чинь одоо ер нь жишээлбэл одоо хүн өөд боллоо гэхэд чинь одоо хар нохойны амыг юу яаж тавьдаггүй, сүүл барьж одоо гаргадаг. Тэр хүнтэй нь. Хар нохойны амыг утгаж одоо тэр өнгөрсөн хүнийг тавьбал ар гэр оронд нь их муу. Ирээд тэр чинь одоо намрын сард мич тахиа байдаг, өвлийн сард одоо гахай, хулгана байдаг. Тэгээд л одоо бид нарт чинь зүгээр цээжлүүлчихсэн байж байгаа ш дээ, тэрийг чинь болуул, тиймэрхүү юмыг чинь. Тэгээд л тийм тийм юмыг чинь одоо тэгэх дээр чинь нөгөө хажуудаа дандаа тиймэрхүү хүмүүстэй байсны эрх биш тэр аав ээжийн чинь өв уламжлал гэдэг чинь одоо бид нарт чинь одоо тэгэж л үлдэж байгаа ш дээ. Тэд нарын чинь сургаалаар, шүтлэггүй ч гэсэн...

Отгонбаяр -

Хүний амьдралд өөрөө байж байдаг.

Должин -

Өө тийм, амьдралд байж байдаг. Тэр нөгөө бурхангүй айл гэж байдаггүй. Бурхантай, хананы байгаар чинь дүүрэн бурхан байж байдаг гэж... Бурхангүй айл гэж ерөөсөө байхгүй. Тэгэхлээр чинь тэр хүмүүс чинь бүгд л шүтлэгтэй байж таарч байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгж байна.

Должин -

Тэгж байгаа байхгүй юу. Бүгд л шүтлэгтэй л байсан.

Отгонбаяр -

Танай аав ээжийн гэрт бурхан тахил байсан уу?

Должин -

Байхгүй байсан.

Отгонбаяр -

Далд байсан юм болов уу?

Должин -

Үгүй тэгээд л аавын нэг бурхан.., тийм судар номнууд одоо хотод байна гэж яриад байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

За.

Должин -

Зүгээр манай энэ юуны Намсрай гээд нэг айл байсан юм. Тэдний хүүхдүүдэд байгаа. Одоо манай хүүхдүүд дотор аваад явчихаар хүүхэд байхгүй. Одоо та нар авч явж бай гээд хотод байгаа сураг байгаа юм. Аавын юм болуул. Тэгэх дээр чинь ер нь хүн бүхэнд л юм байсан шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Би тэнд явж байсан танай аав юу яаж байсан чинь манай нэг хүүхэд уйлаад, тэгээд танай аав чинь ирээд манай хүүхдийг юу яагаад нэг аргалаад тэгээд тэрнээс хойш нэг их уйлахаа байчихсан шүү гэсэн юм дуулддаг юм. Нэг самган надтай тэр жил таарч байсан. Тэгэх дээрээ нэг юмгүй хүн гэж байхгүй байсан шиг байгаа юм, дээр үед.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Тийм. Мэддэггүй л болохоос биш, бид нар. Аан зүгээр монгол бичигтэй хүн байсан, манай аав. Бригадын дарга, агент хийгээд л бариад л явж байсан, дээр үед одоо надыг 1-т орсноос хойш.

Отгонбаяр -

Яг одоо таны амьдралын явцад, таны өөрийн чинь хувьд одоо шүтлэг бишрэл яаж өөрчлөгдөв?

Должин -

Миний үед чинь одоо сүүлийн үед л одоо ер нь шүтлэгтэй их болж байна ш дээ.

Отгонбаяр -

1990 оноос хойш.

Должин -

1990 оноос хойшооноо л одоо нэг хүүхэд уйлсан ч л одоо нэг хүн юун дээр очих шиг. За нэг ажил төрөл бүтэхгүй болоход нэг хүн амьтнаас асуух шиг. Ер нь одоо тийм юмыг чинь хавсрахгүй л болуул ерөөсөө нийгэм биш болчихлоо ш дээ. Одоо ерөөсөө биднуусын чинь хүүхдүүд хүртэл, энэ хүүхдүүдийн хүүхдүүд хүртэл шүтлэгтэй болчихсон байна ш дээ, одоо. Шүтлэг болуул маш дэлгэрч байна, одоо.

Отгонбаяр -

Ммхмм. Өмнөх үед?

Должин -

Өмнөх үед бид нар бол би тэтгэвэрт гартлаа ерөөсөө юм мэддэггүй байлаа, ер нь бараг. Хүн амьтнаас юм асуухыг чинь юм мэддэггүй байлаа, үнэнгээсээ. Одоо л асууж л юу яаж байхаас биш. Айдаг барьдагаа ч мэддэггүй байлаа. Ерөөсөө тэгээд хүнээс юм асуухыг ч мэддэггүй л байсан. Хааяа нэг хүүхэд уйлахад чинь бас ганц нэг яахад чинь нэг аавын ах нэг хөгшин байдаг байсан, манай дээр үед. Тэр хөгшний ганц нэг юу яагаад л үлээдэг ч байсан юм уу? Яасан юм. Нэг юм хум өгөөд л, бариад л нэг тэгдэг. Тэгээд л зүгээр болчихдог байдаг байсан юм. Тэгээд тэрнээс хойш манай энэ бас нэг жаахан болохгүй болохоор манай хадам аав саяхан бас нэг 1980-н хэдэн онд өнгөрсөн. Тэр бас их нилээн өнөө дээш нь доош нь татаж байсан шиг байгаа юм. Тэгээд манай өнөө ээжийн ах хөгшин бас нилээн юутай. Сүүлийн үед нөгөө нэг илэрснээсээ хойш бас нилээн бид нарыг чинь замыг нилээн засч л өгсөн юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тийм байх.

Должин -

Тийм. Тэгэх дээр энийг чинь шүтлэггүй гэхлээр шүтлэггүй хүн байхгүй байгаа юм, ерөөсөө. Замаа засаж л өгсөн шиг байгаа юм, бид нар ер нь.

Отгонбаяр -

Манхан биш ээ, энэ Буянт суманд их олон жил боллоо ш дээ. Буянт чинь одоо казакууд ихтэй тэ?

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд казакууд чинь одоо өөр лалын шашинтай. Тийм үү? Тэгээд тэр казак биш иргэдийн дунд одоо тийм хүн амьтанд очих үзүүлэх, лам хард ном уншуулах тийм юм байсан уу?

Должин -

Байхгүй байсан. Би л сайн мэддэггүй байсан. Тийм өөр хүмүүс дээр ерөөсөө очдоггүй. Казак хүмүүс дээр ерөөсөө очиж барьж үзээгүй. Тиймэрхүү хүмүүсээс юм асууж үзээгүй.

Отгонбаяр -

Ммхмм. Танай нөхөр чинь сумын хариуцлагатай алба хийж байсан гэл үү? Юу хийж байсан гэл ээ?

Должин -

Захиргааны орлогч дарга л хийж байсан.

Отгонбаяр -

Аа сумын орлогч, нэгдлийн орлогч дарга хийж байсан юм байна тэ?

Должин -

Аан, сумын орлогч, тэгээд л ... юм хийж байлаа ш дээ. Нарийн бичгээс дээш яваад л. Анх нарийн бичгээр ороод, тэгээд л сумын орлогч олон жил хийлээ. Тэгэж байгаад л нөгөөдөх чинь юу яасан. Тэгээд тиймэрхүү янзтай л байж байлаа. Амьдрал тиймэрхүү л янзтай өнгөрлөө, бид нарын.

Отгонбаяр -

За 1990 онд нийгэм өөрчлөгдөөд, одоо хуучны нөгөө шашныг хааж хорьдог тэр хүлээс тавигдаад, тэгээд тэрнээс хойш хүмүүсийн шүтлэг их тийм чөлөөтэй боллоо ш дээ.

Должин -

Чөлөөтэй болсон, харин.

Отгонбаяр -

Тэгээд тэрнээс хойш ер нь танай нутагт энэ талаар ямар ...

Должин -

1997 оноос л хойш л одоо хүн амьтнаар явдаг. Одоо манай тэр ...ыг үзсэнээс хойшноо л би ерөөсөө хүн амьтнаас юм хум асуудаг барьдаг одоо энэ тал нь бас энэ нь дэмжлэгтэй юм байна аа гэдгийг мэдэрсэн, би.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тийм. Тэрнээс түрүүнд ерөөсөө энэ...

Отгонбаяр -

Хөгшнийгөө өвдсөнөөс хойш.

Должин -

Тийм, хөгшнийхөө өвдөхөд л одоо өөрийн эрхгүй тийм зам руу оруулдаг юм байна, ерөөсөө хүнийг чинь. Түүнээс биш одоо бол хүүхдийн хүүхдүүд чинь тэгээд л тэрэн дээр очьё, тэрэн дээр очьё гээд л ярьж байгаа ш дээ. Ер нь тэрнээс урд тэр хүн чинь ерөөсөө хүн хажуудаа өвдөөд бариад ингээд юу яахад чинь эмнэлгийн энэ юугаар яваад л одоо хүндрэлтэй болоод л, ер нь хаашдаа наашгүй болоод л ирэх дээр чинь одоо хүн чинь цаагуур талаар нь бас их явах юм л даа. Нөгөө талаараа очно. Тэр хүнийг чинь амьдралд сургачихдаг юм билээ, ерөөсөө. Тэгэхдээ би дандаа шарын шашин талаар явсан. Тийм бөө, янз бүрийн юугаар явж үзээгүй.

Отгонбаяр -

Зүгээр ингээд бөө биш хирнээ нэг лам биш ч юм шиг нэг тийм үздэг хүмүүс байдаг ш дээ.

Должин -

Аан.

Отгонбаяр -

Тийм хүмүүс дээр очиж байсан уу?

Должин -

Өө тиймэрхүү л хүмүүс дээр л очно л доо. Тэгээд нэг гайгүйг, манай суманд чинь одоо Бандихай гээд нэг хөгшин одоо манай сумынхан бараг тэр чигээрээ л очиж, тэр чигээрээ л юм л бараг л авч явж байлаа.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

..., хүн байсан тэр. Тэгээд саяхан өнгөрлөө.

Отгонбаяр -

Өөлд хүн үү?

Должин -

Өөлд хүн...

Отгонбаяр -

Хуучин хүрээ хийдэд явж байсан хүн юм уу?

Должин -

15 жилийн өмнө би шашнаа дагаж суусан гэж байна лээ.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

15 жил гэх дээр чинь одоо энэ дээд талын төгсөлтийн хүн байхгүй юу. Тэр их авч явж байлаа, бид нарыг чинь одоо бас.

Отгонбаяр -

Тэр хүн яах уу? Үзэх үү? Яадаг юм?

Должин -

Юу яахгүй ээ, зүгээр жил, нас юу яагаад л тоо хэлээд өгөхөөр л үздэг юм. Тэгээд тоо хэлээд л одоо тэр нь тэгсэн байна, ийм шалтгаантай байсан байна, тэгээд юу яасан байна гээд л ингэдэг. Тэр бас нилээн юу яаж байсаан, бид нарыг авч явж байсан.

Отгонбаяр -

Аа тийм байх.

Должин -

Тэгээд л одоо шашин шүтлэг байхгүй гэдэг чинь худлаа л болчихож байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тийм байдал чинь шүтэж байсан болж л таарч байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Залуу үед бас эрүүл, өвчин зовлонгүй тэгээд яваад байсан болохоороо л хандаагүй байж магадгүй.

Должин -

Тийм. Хүүхдүүд чинь нэг их юу яадаггүй байсан ш дээ. Эрүүл орчин, эрүүл агаар, эрүүл хоол ундтай байсан юм уу хаашаа юм. Дээр үед чинь одоо бид нарын хүүхдүүд нэг их өвддөггүй байсан ш дээ. Тэгээд л гурил иддэг, мах их иддэг. Ногоо ч нэг их.., бүр сүүлийн үед л орсон болохоос бүр бас нэг манай эхний нэг 4-5 хүүхдэд бол ногоо ч бас нэг л ховор байлаа ш дээ.

Отгонбаяр -

Аан тийм.

Должин -

Тэгээд сүүл рүүгээ л одоо ногоо иддэг болж байхаас биш одоо энэ чинь ногоо чинь 1977 оноос хойшоо л ногоо иддэг болсон юм байна ш дээ, ерөөсөө бараг. Тэгэж байгаад л тэрнээс хойшоо 1980 он ирээд л өөрсөдөө тарьдаг ч боллоо, нөгөөдөх чинь. Тэгээд л ер нь ногоо дэлгэрч төрөл бүрийн ногоо иддэг боллоо. Тэрнээс түрүүнд мах гурил хоёрыг чинь л иднэ.

Отгонбаяр -

Будаа ч ховор байсан шүү.

Должин -

Будаа ч ховор байсан. Анх нөгөө юу яаж байх үед чинь одоо картны бараа юу яаж байх үед чинь бид нар хөх тариа хүртэл угааж цэвэрлэж юу яачихаад тээрэмдэж гурил хүртэл хийж хоол болох нь уу үгүй юу гэж үзэж байлаа, гамбир ч хийж үзэж байлаа. Тэгэхэд чинь манхай чинь 8 хүүхэдтэй юм чинь янз бүрийн л юм юу яаж байлаа шүү. Нөгөө картны чинь юм чинь хүрдэггүй, нөгөөдөх чинь.

Отгонбаяр -

Танай хөгшин шүтлэгтэй байв уу?

Должин -

Нэг их одоо шүтлэгтэй байгаагүй ээ. Тэгэхдээ л одоо бид нар чинь амьдралд хүүхэд шуухад юу яахад чинь ганц хүн рүү яваад ир гэх дээр явдаг л байсан. Түүнээс биш өөрөө нэг их юу яагаад байхгүй. Тийм юм байхгүй. Өөрийн нь аав нь болох дээр чинь тийм эм барьдаг лам хүн байсан юм чинь.

Отгонбаяр -

Тэгэхдээ сумын хариуцлагатай алба хашдаг хүн чинь ил явахгүй.

Должин -

Тийм. Тэгэхдээ одоо энэ хүүхэд... жаахан шалтгаар өвдсөн хүүхэд чинь бас нэг ондоо байдаг юм ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тийм шалтгаар өвдлөө гэдгийг нь ч би мэдэрдэг, ерөөсөө.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

За энэ хүүхэд нэг юмнаас шалтаглалаа шүү энэ тэр гэдгийг нь мэдэрдэг. Тэгэх дээр чи тийм юман дээр очоод ир, ийм юман дээр хүрээд ир, тэр хүнийг дагуулаад ир гэх дээр дагуулаад ирнэ.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Тэр бол бүр хүүхдүүдээ багаас нь хойшоо заншсан заншил. Ер нь юм юм хосолж л амьдарч байсан байна. Одоо бодоод байхад, яриад байх дээр ер нь тийм байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Ер нь л хавсарч байж л амьдарсан байна. Юу яаж байсан байна. Тэрнээс чинь хойш одоо энэ шашин тэр юунуудыг чинь бас нэг үгүйсгэсэн, бас нэг энийг юу яадаг юм гэдэг чинь худлаа юм байна лээ. Ерөөсөө ном сайн мэддэг хүн бол сайн л байдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Танай нутагт тэр 1990 оноос хойш одоо нөгөө юм задгай болоод ирэхээр их олон хүмүүс янз бүрээр тодорсон ш дээ. Тэгээд цоо шинээр тодорсон. Одоо хүмүүс ингээд гайхаад л үгүй ээ одоо энэ үү дээ гээд л ингээд гайхдаг. Жишээлбэл манайд... дээр үед байсан л даа. Тийм хүмүүс байв уу?

Должин -

Үгүй ээ манай нутагт чинь одоо энэ Дархан чиглэсэн, энэ хот руу явсан улсууд чинь л одоо их тодрох юм байна ш дээ.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Аан юу яаж байлаа гээд л. Би ч одоо заримыг нь Даариймаа гээд нэг авгай одоо манай энэ Манханы зүүн хаяаны нэг авгай бүр хотод нилээн юу яасан л байдаг юм байна лээ. Тэр чинь сайн ч юмуу юу ч юм тийм л байснаас би сайн нэрийг нь мэдэхгүй байна. Аан зөндөө л юм байдаг юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Үздэг хардаг болчихсон уу?

Должин -

Үздэг хардаг болчихсон, одоо бүр юуны Ичинхорлоо бил үү? бас нэг авгай байдаг юм байна лээ. Энэ хот чиглэлдээ амьтан их очоод л байдаг. Зөндөө л юм байдаг юм шиг байна лээ. Сүүлийн үед л их тодрох юм байна ш дээ, тийм улсууд чинь... нутгаасаа гараад энэ одоо 30 гаруй жил болоод бараг би чинь одоо 1977 онд манайх чинь аймагт нүүж орж ирсэн ш дээ. Одоо чинь хэдэн жил болж байна даа тэрнээс чинь хойшоо.

Отгонбаяр -

33 жил болж байна.

Должин -

Тэгэхэд чинь одоо хүмүүсийн бас нэг их нэр юунууд чинь бүр мартагдчих юм.

Отгонбаяр -

Тийм байх аа.

Должин -

Тийм.... овогтой нэртэй нь сайхан хэлж байх байх аа.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

... бүр нутгийн энэ улсуудыг чинь бол ялангуяа энэ өөрөөсөө доошхыг бол огт бараг танихгүй байгаа юм. Төрсөн одоо нэг садан, цус махныхаа тасархайнуудаас л юу юм гэхээс биш бусдаар ерөөсөө хүн танихгүй болчихдог байгаа юм. Их явдаггүй ч үгүй би.

Отгонбаяр -

Танай хөгшчүүлийг өөд болоход нөгөө оршуулгын ёслолыг яасан? Тэр нөгөө ах дүү нар лам нар нь ирж гүйцээсэн үү? Ном уншсан уу? Яг юу...?

Должин -

Манай тэр чинь ээжийн ах хөгшнийг өнгөрч байхад чинь Цагаан банди гэдэг Манханаас нэг лам ирж ажил төрлийг нь гүйцэтгэж байлаа. Тэгээд тэр манай ахын тэр юу яаж байсан, одоо нэг дээр үеийн одоо нэг ийм нилээн томхон ийм бор чемодан байдаг байлаа. Тийм одоо том бор чемодан.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэр бор чемоданаар дүүрэн судар бид нар өгөөд явуулсан. Номнуудыг Манханы ганданд олигтой аваачиж тавь, бид нар одоо толгой тархийг нь одоо дээш доош нь болгоод, тэгээд тахил нөгөөдөх чинь нөгөө хонх дамартай нь цуг бүгдийг нь өгөөд явуулчихсан.

Отгонбаяр -

Хэдэн онд вэ? 1990 оноос хойш байх тэ?

Должин -

1993 онд.

Отгонбаяр -

Өмнө нь тэгээд тэрнийгээ хадгалаад байсан байна тэ?

Должин -

Ай тэрнийгээ хадгалаад л, тэгээд л нууцалдаг... Айл амьтнаар л яваад байдаг болчихсон байсан юм. Тэгээд сүүлд нь бараг 1980-н хэдэн оноос хойшоо тэгээд явдаг болсон юм байна аа. Тэр судар ном бичээд ингээд юу яагаад байдаг юм чинь. Тэгээд юу яаж байсан. Манай ээж ч яахав ээж саяхан өнгөрсөн. 84-тэй өнгөрлөө. Тэгэх дээр чинь ... ...7 онд чинь манай Арилдий өнгөрч, тэрний дараа 4 жил болоод ээж өнгөрсөн юм.

Отгонбаяр -

Аа хөгшний чинь хойно өнгөрсөн юм байна.

Должин -

Хойно өнгөрсөн. 4 жил болоод өнгөрсөн. Тэгэхэд ч яахав ... Тэр дээр үеийн нөгөө манай ах ламдаа хэлж тэр нь юу яаж байсныг сайн мэдэж байгаа юм л даа. Аавыг өнгөрөхөд л одоо их сонирхож байгаа юм л даа, одоо тэр номыг чинь. Ном гэдгийг мэддэггүй байж байхдаа. Аа хүн амьтнаас яахав юм хум асуугаад л аахар шаахар юм хум асуугаад л тэр улсуудад нөгөө ном тарни юу уншуулаад тэгдэг л байсан юм. Тэгээд би чинь нэг их юу яахгүй юм чинь.

Отгонбаяр -

Танай энэ захчингуудын оршуулгын ёслол бусад ястануудынхаас ялгаатай юу?

Должин -

Ялгаа байхгүй. Одоо энэ оршуулгын ажил хийхэд чинь мөн тэгээд л нөгөө өлгийнд нь хийгээд л бариад л юу яахад нэг их ялгаа байхгүй байх л гэж бодож байна ш дээ. Бусад газраас энэ казакууд бол өөр л дөө.

Отгонбаяр -

Тийм.

Должин -

Тийм, казакууд бол өөр. Манайх бол одоо энэ хайрцаганд хийгээд л тэгээд л юугаа яагаад л мөн адилхан л ёсоо гүйцэтгэнэ. Тэгээд ялгаа байхгүй. Аа дээр үед болох дээр чинь нэг 1960-н хэдэн оны үед чинь ил тавьж байсан байгаа юм. Ерөөсөө одоо 1966 он гэхэд чинь бараг л ил л байсан байх.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Чухам тэрийг юунууд дээр яаж байсныг бүү мэд. Одоо манайх ил л байсан. Бид нарыг сургуульд байж байхад, надыг мэдээ авчихсан байж байхад ил л хүн тавьдаг л байсан. Тэгэхдээ тоочиктой. ... ам гээд байдаг байсан... доод талын жалганд. Тэнд л тавьдаг байсан. Тэмээ хайж яваад л морьтой дээр нь ороод л сандарч л байлаа.

Отгонбаяр -

Аан тээр.

Должин -

Хөөчихсөн.

Отгонбаяр -

Тээр. Сумын төвийн албан хаагч нар Цагаан сарыг шинэ жилээр тэмдэглэдэг байсан уу? Малчны цагаан сараар тэмдэглэдэг байсан уу?

Должин -

Дээр үед шинэ жилээр тэмдэглэж байсан. Одоо бид нарын анхны энэ одоо энэ хүүхдүүд 1966, 1967, 1968 онуудад 1970 оноос шинэ жилээр тэмдэглэж байсан. Аан тэгэж байгаад. Аа тэрнээс чинь урд шинэ жилээр тэмдэглэж байсан юм байна ш дээ. 1966 оны үед чинь шинэ жилээр тэмдэглэж байсан. 1968, 1969 оны үед Цагаан сараар тэмдэглэдэг болсон. 1968 онд Цагаан сараар тэмдэглэсэн байна. Одоо манай анхны хүүхэд гарч байхад.

Отгонбаяр -

За.

Должин -

Тийм. Тэрнээс урд шинэ жилээр тэмдэглэдэг байсан.

Отгонбаяр -

Тэгээд энэ Цагаан сар тэмдэглэхдээ одоо ялангуяа малчид бол их тийм шашны гэмээр тийм зан үйлүүд хийдэг ш дээ.

Должин -

Өө Цагаан сараа тэмдэглэхэд чинь одоо дээр үед чинь бид нар чинь нэг тавагтай юмтай, айлд очиход чинь.

Отгонбаяр -

За.

Должин -

Тавагтай юмтай, данхтай цайтай очно. Нөгөөдөх чинь.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд тэр тавагтай юмаа аваачиж тавьчихаад л данхтай цайнаасаа одоо хийж өгөөд л, голын айлуудад болох дээр тэр очиж хол явж байгаа айлуудад чинь болох дээрээ нэг цайныхаа идээтэй очно. Айлын анхны цай чанаж байхад нөгөө идээгээ тогоонд нь хийгээд, аа цайг нь самраад одоо би зочин болж очиж байхад миний цай болж очно, уг нөгөө хүнд чинь. Тэгэж явна. Аа бүр одоо ахмад настай, одоо тийм авга нагац юунууддаа бол шинэ гэрлэсэн залуучууд бол ууцтай очно.

Отгонбаяр -

Өө бүр тусдаа.

Должин -

Аан тусдаа ууцтай.

Отгонбаяр -

Өө тэгээд тэр айл чинь хэдэн ууцтай болох вэ?

Должин -

Одоо шинэ гэрлэсэн, би энэ өвөг эцэг нь байлаа гэж байхад чинь одоо манайхнаас нэг ... юм уу ач зээ нар нь ирэхэд одоо надад цагаан сард ууцтай очно. Одоо тэр хүргэн тал, хүргэнийг авсан тал тэгж очно. Аан залуусын тал болох дээр нөгөө хадмууддаа тэгэж очно, хадамаа хүндэлж.

Отгонбаяр -

Тэгээд тэр айлуудад бурхан тахил байсан уу? Бурхан тахилд нь юм өргөх үү?

Должин -

Өө бурхан тахил одоо байдаг л байсан. Тэр юун дээр нь идээнийхээ дээжийг заавал энэ авдар дээр нь тавина ш дээ, энэн дээр нь. Бурхан ном судар байхгүй ч гэсэн нөгөө гэрээр дүүрэн бурхан байдаг гэдэг чинь, ... нэг бурхан байдаг гэдэг чинь одоо энэ зураг хөрөгөө ингээд л тавьсан газар чинь л энэ айлын чинь бурхан болоод явчихаж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Жаазтай.

Должин -

Жаазтай одоо юутайгаа тэр. Тэрэн дээр чинь заавал өнөө хадагаа тавиад л нөгөөдөх чинь, өнөө идээнийхээ дээжийг бурханы дэргэд тусдаа тавина. Одоо ч тавьж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Аан бүр социализмын үед?

Должин -

Айн, тийм. Тусдаа тавина. Аа өндөр настай хүндээ одоо хадаг барьж золгоно.

Отгонбаяр -

Хадаг их ховор байсан шүү.

Должин -

Аа хадаг их ховор байсан. Тэр хадгийг чинь авч хоцордоггүй ээ бас. Хадаг авч хоцрохгүй хадаг бариад за чи надтай золголоо гэхэд чинь би чинь нөгөө хадагны утаснаас нэг ингэж тасалж ирж ... нөгөө бэлгийг нь барихдаа нөгөө тэр хадгийг нь эргүүлж барьж өгнө. Тэрнийг авч хоцрох ёс байхгүй.

Отгонбаяр -

Бас хүнтэй золгохдоо барьсан хадгаа өөрөө авахгүй, авч үлдэхгүй гэж үү?

Должин -

Үлдэхгүй.

Отгонбаяр -

Өө тэгээд тэр хүндээ өгнө.

Должин -

Эргүүлээд өгнө.

Отгонбаяр -

Утаснаас нь авчихсан.

Должин -

Утаснаас нь тасалж амссан.

Отгонбаяр -

Тэр ямар учиртай ном бэ?

Должин -

Аа утас нь тэрийг нь одоо идээний дээжнээс л амсаж л байгаа юм л даа. Хадаг бол маш их үнэтэй. Жинтэй юм байсан байгаа ш дээ. Дээр үед чинь одоо нэг хадаг нэг морьны үнэтэй байж байсан.

Отгонбаяр -

Пөөх.

Должин -

Тийм, хадаг бол их ховор. Тэгээд л маш их өндөр настай хүнтэйгээ нөгөө хадгаа юу яана. Хадаг барьж золгоно. Одоо хадмуудтай золгоно ш дээ. Дээд талын авга, нагац гэсэн одоо том хадмуудтайгаа тэгэж золгоно. Тэрнийг бол авч хоцрохгүй. Одоо л бол хадгийг чинь үнэ цэнгүй үзчихсэн болохоос хадаг чинь их үнэтэй цэнтэй байсан, дээр үед чинь.

Отгонбаяр -

Монголчууд, ялангуяа малчин Монголчууд бол идээ, сүүгээ их өргөдөг ш дээ. Хангай дэлхийд.

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэр талаар та яриач.

Должин -

Одоо сүүнийхээ, сүүг чинь бол малаа саачихаад гэртээ орохоосоо түрүүнд цацлаараа ингэж хангай дэлхийдээ өргөж байж одоо гэртээ оруулдаг ёстой.

Отгонбаяр -

Өргөхдөө юм унших уу?

Должин -

Уншдаг л байсан юм байлгүй. Би тэрийг уншлагыг нь ямар мэдэх юм биш. За ямар ч байсан уул хад..., Би тэгээд асуудаг юм нөгөөдөх чинь. Энэ юугы чинь одоо өргөх дээр юу гэж уншдаг юм бэ? Энэ чинь уншдаг уншлага байдаг юм уу, үгүй юм уу? гээд би нөгөө авгайгаасаа тэгээд л асуусан. Нутгийнхаа тэр өндөр өндөр уулнуудын нэр хэлээд одоо нэг юу яагаад энэ нар мандаж байгаа зүгтээ өргөөд л тэгээд л юу яадаг юм ш дээ. Нар ээждээ энэ голцуухан л өргөөд л. Аа одоо юу яавал одоо 7 бурхандаа одоо сүү өргөж байвал хүн бас их юу байдаг юм. Аа өглөөний цайны дээжийг бол дандаа наран ээждээ өргөж юу яаж явдаг, уул хадаа залбирч явдаг юм. Орчин тойрныхоо одоо хэдэн нутгийнхаа өндөр сүрлэг уул хадаа одоо залбирч явж байх хэрэгтэй л гэж ярьдаг байсан. Одоо тэрүүгээр нь тэгээд л юу яаж байсан байлгүй. Тэгэж л хэлдэг байсан юм.

Отгонбаяр -

Социализмын үед одоо овоо байсан уу?

Должин -

Овоо байлгүй яахав.

Отгонбаяр -

Одоогынх шиг ийм их байгаагүй байх тэ?

Должин -

Дээр үед чинь ер нь овоо бол хөдөөний айлуудад өвөлжөөнд овоогүй айл гэж ерөөсөө байхгүй.

Отгонбаяр -

Өө тийм үү?

Должин -

Бүх айлуудад байсан. Овоотой тус тусдаа. Овоон дээрээ гарч хардаг. Цагаан сарын чинь урд талд тэр овоон дээрээ гарч цацлаа цацна. Эрэгтэйчүүд нь эрэгтэй хүүхдүүдээ дагуулаад, идээ цагаагаа аваад одоо нэг нэг гудас аваад, овоондоо мөргөөд 4 талд нь сан тавиад. Нөгөө цацлыг чинь одоо малын баруун хааг нь чанана, орой. Хониныхоо баруун хааг нь чанана. Тэгээд тэрнийг чинь тарианы гурилтай яагаад, нэг нэг боорцогоо янз бүрийн одоо идээ цагааныхаа дээжтэй нэг өрх чинь хийгээд. Ингээд ингээд ийм кострул шиг саванд бэлдэж авна, орой.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд тэрнийгээ одоо цайтайгаа, нэг сүүтэй аа юунуудтай нь аваад гарна. Овоон дээр нь аваад гарна. Тэр овоогоо тойруулаад цацаад нөгөөдөх чинь нөгөө 4 зүг, 8 зовхист нь ингээд өргөөд цацаад, тэр овооныхоо 4 талд сан тавиад. Тэгээд юунууд нь мөргөөд л. Тэгээд л идээ цагаанаасаа амсаад амсаад, овоон дээр очсон улсууд хоорондоо золгоод, тэгээд гэртээ орж ирж золголтоо хийнэ.

Отгонбаяр -

Нөгөө хаагаа яах уу? Баруун хаагаа?

Должин -

Тэрийг юундаа тэр тарианы гурил, тэр цацалдаа оруулдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за за.

Должин -

Тэр махыг чинь чанаж юу яана. Аа орой нь болох дээр нөгөөдөх чинь бүтэн өвчүү чанаад, одоо дээр үед бид нарын эх эцэг нар их шүтлэгтэй улсууд чинь бүтэн өвчүү галдаа өргөнө. Бас галаа баярлуулдаг. Тиймэрхүү тиймэрхүү янзтай Цагаан сарууд дээр үед хийдэг байсан. Одоо сүүлийн үед ч тийм юм алга болоод л. Одоо тэр бараг гарчихлаа тэр улсууд.

Отгонбаяр -

Өөр одоо тэр нэг малчин айлын, жишээлбэл энэ хурга засах үеэр, унага тамгалах үеэр ингээд нэг тийм ёслолууд хийдэг байлаа ш дээ.

Должин -

Аан тийм.

Отгонбаяр -

Эсвэл хавар анх идээ цагаа гарах, айраг тараг эсгэх үеэрээ. Тэр талаар та ярьж өгөөч?

Должин -

Идээ цагаагаа гаргах үед чинь одоо нэг л ном уншдаг л байсан гэсэн лав. Тэр одоо ямар ном уншиж байсныг мэдэхгүй байна. Тэр ээж нэг юм юу яаж байсан, хаврын цагт ном уншдаг байсан гэж хэлж байна лээ. Би чинь тэд нарын үед мал дээр нэг их байж байгаагүй болоод нэг их юм мэдэхгүй. За унага тамгалж барихад чинь одоо нөгөө нохой өдөр, бар өдөр хоёр. Нохой өдөр л одоо унага тамгална даа. Барьж, морь уралдсан ч гэсэн одоо нохой өдөр л яана ш дээ. Хурдан морь барьж авна. Тэгээд л нөгөө идээтэй цагаатайгаа очно. Бас л өнөө сангаа тавина. Тэгэж байж л юу яана. Аа хурга, ишигийг чинь засахад одоо бас л идээ, цагаатай нөгөө сан тавиад л, нөгөө юугаа юу яаж байгаад л анх эхлээд л айраг юу яагаад л охин хурганы толгойнд айраг түрхэж өгөөд л засаж байгаа янз оруулж ингэж домноод л босгож явуулчихаад л, тэгээд дараа нь эр хурга, ишигнүүдээ барьж аваад л засдаг юм ш дээ.

Отгонбаяр -

Бас өдөртэй тийм ээ?

Должин -

Өдөртэй.

Отгонбаяр -

Монгол малчин айлууд чинь өнөө нэг хонь гаргадаггүй, идээ цагаа гаргадаггүй өдөртэй байдаг ш дээ. Тэрнийгээ яг барьдаг байсан уу?

Должин -

Тэрнийг манай аав ээжийн үед ч яг барина. Тэгэхдээ ер нь улирал улиралдаа. Ер нь тэр чинь одоо хаврын улиралд тийм байдаг, зуны улиралд тийм байдаг гэдэг тэрнийг яг барина. Тэр цагаан идээг чинь юу яахад. Тэр үеэр давс хүртэл хамаагүй хүнд өгөхгүй. Давс авахаар бол гэрээсээ гаргаад ингээд хол тавьж өгнө. Гаргаж юу яасан юуг нь яана, гаргахгүй үед чинь. Энэ сүүг чинь одоо урд өдөр нь гаргадаг юм уу тиймэрхүү. Тэр бол маш их нарийн цээртэй байсан. Тэрнийг барина. Бид нар ч барина. Тэр мал хүнд өгөхгүй, малын сүү гадагш нь хамаагүй гаргахгүй гэдгийг чинь бид нар ч барина.

Отгонбаяр -

Одоо бол бүр их барьж байгаа байх.

Должин -

Одоо бол бүр их барьж байгаа.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Тэр бол ёстой яс юу яаж байгаа юм аа, хийдэг байсан. Одоо хүүхдүүд бол бид нараас илүү.

Отгонбаяр -

Өө тээр.

Должин -

... хүүхдүүд болуул. Тэгээд тун эргүү мунхаг улсууд ч гэсэн одоо бид нарын насан дээр өнгөрсөн юм байна лээ, үед ер нь.

Отгонбаяр -

Та яагаад тэгэж бодож байна уу?

Должин -

Ай бидний, одоо болуул ер нь айхтар болсон байна ш дээ ер нь. Энэ чинь тэгээд л ёс гэдэг чинь ер нь бид нараас. Би нэг 10-аад жил мал дээр байж байхдаа бас нэг их л юм мэддэггүй л байлаа бас. Одоо тэгэхэд чинь нэг айлд очоод л авахлаар өө өнөөдөр өгөхгүй гээд л суучихна. Үгүй ээ одоо холоос ирсэн юм яадаг юм, ямар хамаатай юм өгөөд л явуулчихаач гээд тэгээд өгөөд л явуулчихдаг, хоёр гурван эргүү гараад л ирдэг юм, маргааш нөгөөдрөөс нь.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

... За одоо нэг бензин шатахуунаа шавхаж яваад ирсэн юм одоо нэг юм бариад өгчих л дөө гэтэл нэг юмаа бодоод л өгч байх шиг байна.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Тиймэрхүү учраас л одоо тэр ёсыг чинь сайн барьж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Цагаан идээ гаргуул яахав?

Должин -

Адилхан харин.

Отгонбаяр -

Адилхан уу?

Должин -

Адилхан. Ялангуяа мал зассаны ар талд одоо тийм юм гаргавал одоо нөгөө зассан малнаас чинь л хүндрэл заавал гарна ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

3 хоног дотроо. Тэрийгээ бол ёстой ёс. Ямар ч айл дээр.

Отгонбаяр -

Тээр. Тэгэхээр ер нь тэрнийг барьдаггүй малчин айл бол байхгүй ш дээ.

Должин -

Байхгүй.

Отгонбаяр -

Тэгэхээр л ерөөсөө далд байсан гэсэн л тэнд шүтлэг бол байсан, заавал байсан.

Должин -

Дээр үед чинь одоо хотонд ороод ирчихсэн энэ хонийг чинь одоо манайх малаа засчихсаан. 3 хоногийн дараа цээр тайлагдах дээр ирж ав гэж хэлнэ ш дээ.

Отгонбаяр -

Өө айлын хониноос.

Должин -

Аан, тэгэж яриад байгаа юм. Тэр гэлгүй одоо хүн өнгөрөх 49 хоног дотор одоо юу яавал бид нар чинь одоо айлаас мал гаргадаг юм уу, худалдааны мах зах иддэг юм уу одоо тэгэхээс биш ердөөсөө мал гаргахгүй ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

49 хоног дотор нэг удаа мал гаргаж байхад нэг айлаас нэг мал, нэг хонь юм уу, нэг ямаа гуйгаад ирчих үед тэр хоногоо өнгөрөөж байж л тэр айлынхаа малыг өгнө. Одоо бас тиймэрхүү байж байснаа одоо яаж байна вэ мэдэхгүй.

Отгонбаяр -

Казакууд бол хүн нас барахаар нас барсан өдөр нь хонь гаргаж байна лээ ш дээ.

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд дараа нь маргааш нь оршуулган дээрээ тэр өдрөө бас баахан мал гаргаж яадаг.

Должин -

Аан, тэгээд нөгөө буруу номтой гэдэг чинь одоо тэр байхгүй юу.

Отгонбаяр -

Харин тийм дээ.

Должин -

Буруу шашинтай гэдэг нь одоо тэр байхгүй юу. Шашин шашингаараа л болдог юм шиг байгаа юм л даа. Тэр бол казак улсуудад бол нөлөө байхгүй. Ер нь бол юу яадаггүй.

Отгонбаяр -

Өөрсдийнхөө шашнаараа...

Должин -

Өөрсдийнхөө шашин талын юм байдаг байхгүй юу тэр чинь.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Тийм. Манай нөгөө шарын шашинтай болуул таарахгүй.

Отгонбаяр -

Буруу ном, буруу шашин гэснээс энэ 1990 оноос хойш манайд чинь одоо бас өөр шашнууд их орж ирлээ ш дээ. Одоо Буддагаас өөр. Одоо танай энэ аймагт, энэ сумдуудаар бол Христийн сүм, цуглаанууд их байдаг юм байна ш дээ.

Должин -

Аа байдаг л юм гэсэн.

Отгонбаяр -

Энэ талаар та юу сонсож байв? Хүмүүс танд ирж яг энэ талаар харьцаж ярьж байсан уу? Сонсож байв уу?

Должин -

Есүс гэж тийм юмнууд явдаг л юм шиг байна лээ. Би тэрийг чинь огт юу яадаггүй юм.

Отгонбаяр -

Тоодоггүй юу?

Должин -

Ёстой юу яадаг явдаг ч үгүй.

Отгонбаяр -

Ер нь хүмүүсээс сонсож ярьж байсан уу?

Должин -

Үгүй үгүй.

Отгонбаяр -

Үгүй юу?

Должин -

Тийм. Тэр талаар ерөөсөө тийм юу яадаг ч үгүй. Ганц нэг Есүс гээд гадуур л юу яаж байдаг юм байлгүй. Манайд нэг их тийм юм юу яаж хүн амьтан орж ирж сурталчилгаа энэ тэр хийж байгаагүй. Би чинь одоо бараг л ганцаараа шахуу одоо ингэж тэгэс хийгээд л байдаг болохоос биш юу яахгүй л байна. Тэр талаар нэг их ёстой учир юу утгыг нь мэддэггүй юм. Манай ангид байсан манай нэг найз авгай л байдаг юм. Нэг самган. Тэр л чи манай юунд яваач л гэдэг юм. Өө битгий хуцаад бай л гэдэг юм. Чам шиг өвчтэй болчихвол яах юм гээд л тэгдэг юм.

Отгонбаяр -

Юутай болчихвол яах юм бэ?

Должин -

Өвчтэй болчихвол. Бурхан одоо намайг харж байгаа л...

Отгонбаяр -

Энэ нөгөө Нямхүү эгч үү?

Должин -

Мммм.

Отгонбаяр -

Аан за. Бямбуу эгчтэй ярьсан...

Должин -

Би Нямхүүтэй тэгдэг юм. Бид хоёр нэг ангийнх. Тэгээд л нөгөөдөх чинь христийн байхдаа яахав дээ.

Отгонбаяр -

Бөөд бол ер нь хандаж байгаагүй гэсэн тэ?

Должин -

Үгүй, ерөөсөө хандаагүй. Ер нь энэ шарын шашнаас өөр илүү дутуу юманд хандаж байгаагүй. Ер нь тэгээд олон юманд хандаад ч нэмэр байхгүй болов уу л гэж боддог юм ш дээ, өөрийгөө. Бөө мөө тэр юу муунд болуул ерөөсөө, тиймэрхүү юманд юу яадаггүй юм.

Отгонбаяр -

Танай гэрт одоо яг ингээд тахидаг зул хүжээ өргөдөг тийм бурхан тахил байгаа юу?

Должин -

Тийм юм бид нар, ээж ... хоёрынхоо ...

Отгонбаяр -

Зул барьдаг тийм ээ?

Должин -

Зул барина.

Отгонбаяр -

Бурхан бүтээлгэсэн үү? Энэ хоёрыг?

Должин -

Үгүй.

Отгонбаяр -

Үгүй юу?

Должин -

Үгүй. Бурхан бүтээлгээгүй... тэгээд би бодоод байдаг юм. Би нэг бурхан бүтээлгээд тэгээд одоо юу яачихвал энэ бид нарын хойч үеийн хүүхдүүд юм уу энэ хүүхдүүдийн хүүхдүүд тэрнийг чинь авч яваад байж чадахгүй ш дээ, мэдээж хэрэг.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тийм учраас одоо тийм хүндрэлтэй юмнууд байхгүй л дээ.

Отгонбаяр -

Бурхан маллах бас амаргүй гээд байгаа шүү.

Должин -

Тийм, амар байдаггүй. Тэр чинь манайд тогтох ч үгүй.

Отгонбаяр -

Аа тээр.

Должин -

Тэр угаасаа нэг тийм юунд чинь таардаггүй айл байдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Ядаж энэ юунд. Тэгээд ... олон хүүхэдтэй, мал хартай сайхан л байдаг... нэг тийм зурчихсан юуг л жаазлаад тавьчихсан байж байсан чинь л сүүлд нь одоо манай нэг хүүхэд өвдөөд л юу яагаад л байхад чинь. Тэгэж л юу яасан шүү. Болохгүй байна гээд л тэр хүн анх яагаад л тэгээд л янзлаад л гаргасан шүү. Манай энэ гадаа байгаа охин өвдөөд л, учир нь мэдэгдэхгүй эм тариа хийгээд л байдаг, хийгээд байдаг, улам муудаад байдаг. Ёстой бүр болохоо байгаад. Тэгсэн чинь тэр Бандихай хөгшин л гаргасан ш дээ тэр юуг нь. Тэрнээс хойшоо би бүр тэр талаар ёстой юм юу яадаггүй, ойртуулдаг ч үгүй.

Отгонбаяр -

Аа Цагаан сарын дараа бол жилийнхээ заслыг хийлгэнэ биз дээ?

Должин -

Аа хийлгэнэ ээ. Тиймэрхүү юмнууд чинь одоо бүр Монголын жишиг болчихсон юмыг чинь хийхээс биш өөр арга алга. ... одоо ч харин тийм засал гэхэд чинь одоо явагдаад л байх юм байна ш дээ. Одоо энэ хүүхдүүдэд, хүүхдүүдийн хүүхдүүдэд... одоо ч хүүхдүүд бараг өөрсдөө биеэ даагаад юу яагаад ирснээс хойш би нэг их юу яадаггүй юм аа. Өөрийнхөө заслыг л хийлгэчихдэг юм.

Отгонбаяр -

Та ер нь жилдээ хэдэн удаа гандан хийдээр орох уу? Ном уншуулах уу?

Должин -

Өө би тэгээд л яаж байгаад л жилд нэг ганц хоёр явна аа. Нэг их явахгүй. Цагаан сарын наад тал дээр удалгүй нэг явчихна. Тэгээд л нэг бие хаа жаахан өвдөөд юу яасан үедээ нэг ганц нэг явж хүрнэ. За тэгээд зүгээр одоо ердийн байж байгаа үедээ явахгүй.

Отгонбаяр -

Цай дээжээ өргөдөг үү?

Должин -

Өргөнө.

Отгонбаяр -

Тогтмол уу?

Должин -

Тогтмол, тэр бүр заншил.

Отгонбаяр -

Өглөө, орой хоёр уу?

Должин -

Өглөөд.

Отгонбаяр -

Өглөөд үү?

Должин -

Өглөөд л өргөнө.

Отгонбаяр -

Хэдийгээс тогтсон бэ тэр?

Должин -

Өө тэр ёстой

Отгонбаяр -

Багаас уу?

Должин -

Цайны дээжийг бол ер нь ёстой өнөө ... болсноос хойш тогтмол болсон байх аа.

Отгонбаяр -

Аа хөгшин өнгөрснөөс хойш.

Должин -

Тэгсэн байх. Түүнээс биш залуу байж байх үед чинь би нэг тиймэрхүү чинь тоодоггүй л байсан юм байна лээ л дээ. Ажилдаа түүртээд, ажил гэр хоёрын хооронд гүйсээр байгаад л таарсан. Нөгөө олон хүүхэдтэй болохоор чинь тэгээд л. Хүүгээ гараад л ерөөсөө шогшоогоороо л яаж байж л амжуулдаг байлаа шүү бид нарын үед чинь.

Отгонбаяр -

Тийм дээ.

Должин -

Тийм. Ерөөсөө тийм юмгүй. Ер нь зав чөлөө ер нь л муу байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Хот орохоороо гандан заавал орох уу? Ордог уу?

Должин -

Шаардлага гарвал орно. Шаардлага гарахгүй бол орох ч үгүй. Тэгээд л хүрээд ирнэ. Түүнээс нэг их шаардлагагүй бол тэгээд ном зом уншуулах барих тэгэж нэг их юу яах юу яадаггүй юм аа. Шаардлага гарвал л явна.

Отгонбаяр -

Шаардлага ер нь хэдийд гарч байна?

Должин -

Үгүй яахав хүүхдүүд өвдөх

Отгонбаяр -

Өвдөхөөр л.

Должин -

одоо өвчин зовлон нэг жаахан болохгүй л болох дээр чинь хүн чинь л юу яаж байгаа ш дээ. Тэр талаар явж байгаа ш дээ. Бусдаар юмны зүгээр нэг их тайван юу яаж байхад бол тэр талаар явах шаардлага байхгүй ш дээ, ер нь. Шаардлага гарвал заавал ч үгүй явагдана. ... заавал ч үгүй хэрэггүй юм биш хэрэгтэй юм тэр чинь.

Отгонбаяр -

Та одоо жишээлбэл хол замд гарахдаа юу яадаг уу? Цаг зүг, өдөр судар хардаг уу?

Должин -

Харна.

Отгонбаяр -

Ном уншуулах уу?

Должин -

Өө зүгээр л өдрөө харчихаад ном уншуулаад байхгүй. Өө бүр эмчилгээнд янз бүрийн юманд явбал одоо ном уншуулна. Зам саад, барцадаа гаргуулна. Тийм зүгээр нэг одоо ийш тийшээ юу яах бол нэг хөдөө явдаг юм уу, зүгээр нэг хот яваад ирэхэд бол нэг их ном уншуулаад байх шаардлага гарахгүй үед чинь одоо зүгээр л яваад ирнэ ш дээ. Өдрөө л одоо өөрийнхөө л одоо сүлд өдрөө л гараад явчих дээр л тэгээд болоод л явчихаж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Дээжээ өргөхдөө юм уншдаг уу?

Должин -

Тэр юу уншихав. Одоо тэгээд нөгөө нутгийнхаа нэг энэ уул ус, гол энэ хэдэн өндөр уулнуудынхаа энэ юуг нэрлээд л тэгээд нар ээждээ бүх юмаа даатгаад л тэгээд л амандаа өөрөө сүжиглээд тэгээд л дээжээ өргөнө. Үр хүүхдүүд тэр одоо тэрнийгээ яагаад л. Тэр бол одоо заншил.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа эгч ээ. Ялангуяа энэ 1990 оноос хойш энэ хүмүүсийн шашин шүтлэгийн байдал энэ төрд ер нь нөлөөлсөн болов уу? Төр засгийн энэ байдалд?

Должин -

Өө нөлөөлж байгаа наадуул чинь. Маш их нөлөөлж байгаа. Шашин шүтлэг нөлөөлсний юун дээр л ер нь юу яаж байгаа. Ингээд л бодоод байхад чинь одоо энэ календарь дээр хүртэл энэ Батцогт чинь зургаа гаргаад л ингээд юу яаж байхад чинь энэ хүнд чинь одоо маш их шүтлэгтэй байж байж л энэ чинь ингэж явж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Ямар календарь дээр?

Должин -

Үгүй одоо энэ Тэрбишийн календарь дээр.

Отгонбаяр -

Аа Тэрбишийн кадендарь дээр үү?

Должин -

Тэрэн дээр чинь одоо энд нэг янз бүрийн энэ юунууд дээр. Тэгэх дээр би боддог юм. Одоо энэ төр засаг, энэ дээд улсууд тус бүрэндээ одоо хүнтэй байгаа. Тус бүртээ шүтлэгтэй байгаа ерөөсөө. Тэгэж байж л одоо энэ улс орны янз бүрийн юмыг нь... Тэр бол маш их нөлөөлж байгаа.

Отгонбаяр -

Энэ танай орон нутагт 1990 оноос гэхэд сүм дуган баригдлаа, суврагууд их боссон байна тэ? Ахиад ингээд шүтээнүүдийг хийлээ. Энэ ер нь улс орны, нутаг орны хөгжилд эерэг сайн нөлөө үзүүлсэн гэж та бодож байгаа юу?

Должин -

Энэ одоо

Отгонбаяр -

... хүмүүст ч гэсэн.

Должин -

Үзүүлж л байгаа байх. Үзүүлсэн л байлгүй. Чадвартай л бол үзүүлнэ ш дээ. Одоо номондоо л сайн юутай, чадварлаг л одоо хүмүүстээ бол ер нь үзүүлэх байх даа. Аа чадвар муутай улсууд их гарч ирээд одоо бас юу яагаад байна ш дээ. Хүн болгон ном уншдаг, хүн болгон одоо лам болчихдог. Одоо л ийм болчихоод бас юу яагаад байна ш дээ.

Отгонбаяр -

Харин тийм ээ.

Должин -

Түүнээс биш одоо жинхэнэ номоо суралцсан, жинхэнэ чадварлаг улсууд бол энэ чадвартай л орно. Тэрнээс чадваргүй улсууд нь бас их тэрүүгээр чинь хоол олох хийгээд яваад байна ш дээ.

Отгонбаяр -

Ялгахад бас хэцүү юм.

Должин -

Ялгахад хэцүү болоод байна ш дээ харин. Тийм учраас одоо улс орны, ард түмний чинь толгойг эргүүлсэн юмсууд чинь маш их байна ш дээ. Хүмүүс бол. Тэд нарыг чинь одоо өөрсдөө надад аль нь муу, аль нь сайн, аль нь чадвартай чадваргүй вэ? гэдэг чинь одоо өөрсдөө явж юу яаж л явж л одоо мэдэж л таарах нь байна ш дээ. Одоо ялангуяа зовсон, зүдэрсэн цагт чинь одоо чинь одоо энэ маш их энэ чинь бас маш их хүмүүсийн тархи толгойг гажиг угааж байна ш дээ. Одоо энэ хаа газар ийм болчихсон л байна л даа...

Отгонбаяр -

За хоёулаа эхний ээлжнийхээ яриаг ингээд дуусгачихъя. Танд их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.