Doljin


Basic information
Interviewee ID: 990584
Name: Doljin
Parent's name: Peljin
Ovog: Höhüürt
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Должин эгч хоёулаа одоо хоёр дахь яриагаа эхэлье. Тэгээд та хөдөө сум орон нутагт их олон жил одоо эх баригч, сувилагч хийсэн тийм ээ? Тэгээд энэ явахад ялангуяа эх баригч хийж байх үед тэр хөдөөний малчин эмэгтэйчүүдийн тэр байдал ямар байв? Их хэцүү байсан байх. Хүнд, сонин үйл явдлууд тохиолдож байв уу? Тэр талаараа яриач?

Должин -

Анх эхлээд эх баригчаар ирчихсэн 6 сард би Мөнх хайрханд эх баригчаар очлоо. 6 сарын сүүлчээр 7 сарын эхээр очлоо. Тэгэж байхад чинь нөгөө хүн эмнэлэгт төрдөггүй байлаа. Ерөөсөө дандаа гэрээр. Тэгээд анх эхлээд нөгөө эх баригч хийж юу яаж байхад тэр нэг нүүж байгаа айлын авгай төрүүллээ би. Ачааг нь буулгаад. Тэгээд л яахав нэг жоохон шингэн юм бариад л нөгөөдөх чинь юу яалаа. Нөгөө нэг нүүж байгаа айлын чинь авгай төрлөө. Нэг араг тавиад суулаа, тэрэн дээрээ нөгөөдөх чинь. Тэгээд л нөгөө хүүхэд нь нөгөө араараа гараад ирж байна гэдэг чинь одоо тэр.

Отгонбаяр -

Өө тээр.

Должин -

Тийм. Анх эхлээд л явж байгаа юм. Тэгэж байхад хүүхэд боож авч үзээгүй ээ. Зүгээр ер нь дадлаган дээр л одоо энэ орон дээр гарч байгаа хүүхэд харж юу яаж байсан болохоос бид нар тэр болгоныг хүүхэд боолгож үзүүлж гаргаж байгаагүй ш дээ. Зүгээр л одоо практикаар

Отгонбаяр -

Сувилагчийн курсэд байхад.

Должин -

Дадлага хийлгээд нөгөө одоо ийм одоо бронхидоор өнгөрсөн хүн чинь ийм янзтай байдаг. Аа төрж байгаа улсуудыг чинь ийм янзтай байдаг, ингэж юу яадаг л гэдгийг нь одоо нөгөө юун дээрээсээ л хичээл дээрээсээ харж л мэдрээд л харж байсан болохоос биш. Тэгэж араг түшүүлж ямар төрүүлж байсан биш. Тэр л их сонин, надад үзээ ч үгүй би. Тэгээд л араас нь гараад ирсэн. Тэгээд л ямар ч байсан хүүхдээ барьж авлаа нөгөөдөх чинь. Өө тэр сууж байгаа хүнийг чинь чигийг нь нөгөө ... чиглүүлж барьж чаддаггүй юм байна лээ хүн чинь.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Яаж одоо болохов. Болдог ч үгүй юм байна лээ. Зүгээр л хүүхэд нь гараад ирэх дээр нь тэгээд л хүйг нь таслаад л юу яагаад авч байгаа юм. Араас нь тэгээд л юу яаж байтал чинь ихэс нь унаад л ирдэг юм байна лээ нөгөөдөх чинь. Тэгээд тэрнээс хойшоо нэг хоёр л хүнийг тэгэж араг түшүүлж гаргаад л, 3 дахиас нь эхлээд л төмөр орон дээр төрүүлдэг болсон. Тэгээд л нэг жил.., би чинь 7 сарын эхээр очсон, Мөнх хайрханд. Тэгээд л намар чинь тэгэж байгаад өвлөөс нь эхлээд л эмнэлэг дээрээ гардаг болсон. Эмнэлэг онцлог нь машин байхгүй учраас, мориор явдаг учраас нөгөө улсуудыг чинь дуудсан цагт нь гэрээр нь очиж төрүүлнэ үү гэхээс биш. Эмнэлэг дээр хөдөөний малчид ирж төрөх ямар ч боломж байхгүй байсан.

Отгонбаяр -

Тэгээд хөдөө тэгээд төрөхөд хүндрэл гарах уу ер нь?

Должин -

Гарна.

Отгонбаяр -

Тэгээд хүндрэхээр яах уу?

Должин -

Хүндрэл гарсан үед аймгаас дуудлага дуудна. Аймгаас дуудлага дуудахад чинь бас их хэцүү. Нөгөө холбоогоор нэг их дамжиж, холбоочин гээд тэрэнгээр л одоо дамжуулж ярина. Өнөөдөр дуудсан бол маргааш, нөгөөдөр нь ирнэ. Аа нэг хөдөөний нэг малчин авгай дээр нөгөө... өрөөсөн гар нь гараад ирчихсэн нэг эхтэй тааралдлаа. Одоо бол шууд мэс засал хийгээд авна ш дээ тэрийг чинь.

Отгонбаяр -

Тэгнэ.

Должин -

Тэгэхэд тэр үед чинь ...бага эмчийнхээ заавраар тэгээд л гарыг нь ингээд суган талаас нь ингээд гараа явуулсаар явуулсаар дээшээ нь зугуухан тулга л гэлээ надыг, тулгалаа. ... толгойн дээр нь суучихсан л. Тэгээд бас л нэг ганц хоёр тариа хийсэн, тэр ...-тэй. Тэгээд л юу яаж байсан. Тэгээд яг ингээд дээшээнээ нь болгоод, гараа ингээд гар нь цаашаа ороод юу яаж байтал чинь өвдөлтийг нь дагуулж онцлог нь яаж байж байгаа юм. Тэгэж байтал чинь хүүхдийн чинь хөлийн өсгий ингээд гаран дээр чинь ороод ирнэ л гэж байна. Туршлагатай улсууд гэдэг чинь бас практиктай улсууд гэдэг чинь бас ондоо юм байна лээ ш дээ. Тэгээд ингээд яаж байтал чинь хүүхдийн 2 хөлийн өсгий ингээд гарын алган дээр чинь ороод ирнэ гэж байна нөгөө бага эмч чинь. Тэгээд л яг хэлснээр нь ингээд л юу яагаад л гар нь ингээд л дээшээнээ явж байгаад л гар нөгөөдөх чинь цаашаагаа далд орох дээр нь гараа ингээд л сугалаад л авч байхад чинь ёстой хүүхдийн 2 хөл гарын алган дээр ороод ирлээ. Тэгэх дээр нь гараа ингээд өвчнийг нь дагуулаад л яахад нөгөө өвдөхгүй болохоор чинь зогсчихож байгаа юм. Тэгээд л өвдөх дээр нь ингээд л түрэлтэндээ ингээд жаахан олшруулаад байгаа юм л даа бас тэр чинь. ... 2 өсгий нь гараад ирж байгаа юм. Тэгээд 2 өсгий нь гараад ирэхлээр чинь нөгөө хүүхэд аяндаа тэгээд л татагдаад гараад ирж байгаа юм чинь. Тэгээд тэр хүн дээрээ 7 хоног би эмчилгээ хийсэн. Тэгээд маргааш нь, нөгөөдөр нь эх барих эмч ирсэн. Аймгаас тэр хүндрэлд.

Отгонбаяр -

Ураг нь амьгүй гарсан уу?

Должин -

Амьгүй гарсан. Амьтай гарах ямар ч нөхцөл байхгүй. Гар нь гараад үзэгдчихэж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Ээж нь?

Должин -

Ээж нь амьтай. Ээжийг нь харин би 7 хоног гэрт нь сахисан.

Отгонбаяр -

Тэгээд хэр зэрэг хөнгөн байв? Хүндэрсэн үү? Гайгүй юу?

Должин -

Хүндрэл гайгүй. Тэр үед чинь ... тэгээд тэр хүний биеийн эсэргүүцэл гэдэг чинь маш их тийм одоо бол ... байхгүй ш дээ. Хүний биеийн эсэргүүцэл маш их сайн байсан байгаа юм. Мөнх хайрханд нэг тийм юм болсон. Тэгээд нэг 2 жил болоод ... Дуудлаганд явж л байлаа, төөрч л үзэж байлаа, хөл гараа чинь л хайруулж байлаа. Янз бүрийн л юм юу яаж байлаа.

Отгонбаяр -

Дандаа морьтой явж байсан уу?

Должин -

Дандаа морьтой явж байсан. Тэгээд хүнтэй явах нь ховор. Дандаа ганцаараа шахуу. Өртөөний морь гээд л нэг морьтой. Тэгээд л нэг хүнтэй явбал бүр алсын хүн бол морьтой ирж дагуулж явна. Би морио унаж явна. Тэгээд л нөгөө хүн чинь гэртээ хүрээд хоцорчихно. Би ганцаараа буцаж ирнэ.

Отгонбаяр -

Пөөх, одоо эмч нар явахгүй.

Должин -

Тэгээд нэг ганц нэг тасарчихсан айл болгоноос очиж ... авна. Аймгаас ирж юмыг нь авна нөгөөдөх чинь сард 1 удаа.

Отгонбаяр -

Морьтой ирж авах уу?

Должин -

Аа аймгаас нэг шуудангын машин гэж байдаг байсан. Тэр шуудангын машинд сууж аймгаас ирж юмыг нь авна, сарын эцэст аймгаас цалингаа авна. Тиймэрхүү янзтай л байлаа алсын сумууд. Тэгээд 2 жил болоод одоо энэ Манханд ирээд жижүүрийн сувилагч хийсэн. 1968 оноос эхэлж жижүүрийн сувилагч хийгээд л.

Отгонбаяр -

Жижүүрийн сувилагч хийхээр дандаа нойргүй ш дээ.

Должин -

Нойргүй. Тэгээд 3 ээлжтэй. Тэгээд л 12 цагаар явдаг. Тэр жижүүрийн сувилагч хийгээд л бид нар юу яаж байдаг. Төрөөд л сар болоод л эргүүлээд л ажилд оруулна.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Должин -

Тэгээд л жижүүр хийнэ.

Отгонбаяр -

Нялх биетэй жижүүр хийж байна шүү.

Должин -

Аа нялх биетэй жижүүр хийлгүй яахав. Тэгээд сар болоод орно. Сараас цаашаагаа нөгөө сувилагч ховор, ээлжтэй. Нөгөө оронд гарах хүн олддоггүй. Тэгээд сар болоод л яг жижүүр хийнэ.

Отгонбаяр -

Тэгээд төрөөд сар болоод орж байгаа сувилагчийг шөнийн ээлжинд гаргах уу?

Должин -

Гаргана. Шөнө ч явна, өдөр ч явна. Аа гэрийн хүн харин нөгөө хүүхдээ. Тийм учраас нөгөө хүүхэд дандаа угжинд орчихсон байна.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Должин -

Өглөө 8.00 цагт гараад л орой 10.00 цагт л ирнэ ш дээ. Тэрнээс нааш ирэхгүй. Тэгэж байгаад манайд чинь энэ Манхан сум чинь их эмчийн салбартай байж байгаад сум дунд боллоо. Бүр ч ачаалал нэмэгдлээ. Нөгөө 5 их эмчтэй. 5 их эмч тус тусдаа ортой. Тэгээд мэс засалтай, дотроо хүүхдийн тасагтай, халдвартын тасагтай, аа шүдний тасагтай, дотрын тасагтай. Тэгээд бүр ачаалал ихдэнэ. Тэгээд дээр үед чинь одоо мененгэт гэж нэг их юм гарч байлаа, томуу гэж их гарч байлаа. Томуугын вирус чинь эмнэлэг дээр бас хонохгүй ш дээ. Айлуудаар явуулдаг. Сурталчилгаа юугаа хийгээд л. Дээрээс нь нөгөөдөх чинь сүүлийн үед чинь 1977 оны үед чинь нэг их хамуу дэгдлээ. Бас эмнэлэгт хонуулдаггүй байлаа. Бид нар айлуудаар хэсээд л юу яаж байсан. Тэр хамууны үед ч би аймаг дээр байж байсан. Тийм байж байсан. Аа тэгэж байтал чинь нөгөө Манхан сумын эмнэлэгт байж байсан чинь одоо би тэр хэний нэрийг мартчихаж. Нэг буруу хөгжилтэй хүүхэд гарлаа. Ар дагзан тал нь байхгүй.

Отгонбаяр -

Ээ хөөрхий.

Должин -

Энэ сээрэн дээрээ бөгтгөр ийм ястай, яс ургачихсан ийм ястай. Тэгээд нүүрний энэ хэсгэн дээрээ ийм жартайсан ийм нүүрний хэсэгтэй. Нэг тийм хүүхэд миний ээлжин дээр гарч л байсан. Сэжиглэж байлаа. Тэгээд нэг их юм мэдэгддэггүй юм. Нэг их мартагддаггүй байлаа.

Отгонбаяр -

Тэр хүүхэд тэгээд удсан уу?

Должин -

... амьгүй тийм юм гарахгүй юу.

Отгонбаяр -

Өө золиг.

Должин -

Тийм юм гарчихаад л, бид нар дотор жоохоон ийм...

Отгонбаяр -

Пөөх.

Должин -

Тийм юм, ёстой буруу ураг л байна л даа. Тийм юм гарч ирж байлаа.

Отгонбаяр -

Тэгээд сэжиглээд яав? Лам хар дээр очсон уу?

Должин -

Үгүй үгүй.

Отгонбаяр -

Ном уншуулаагүй юу? Тэр үед тийм юм байгаагүй...

Должин -

Одоо бол гүйж байхгүй юу.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Должин -

Тэгээд суманд байж байхад хэцүү дээ. Тэгээд ёстой нөгөө эм тариа нь ч хүрэх ч үгүй, хүртдэггүй. Нөгөөдөх чинь юутай. Тэр гэрийн хүн харин гэрийн ажил, гэр сайн байдаг байсан. Тэрэндээ л болж байсан шиг байгаа юм. Одоо энэ одоо үеийн залуучууд бол ерөөсөө мэдэхгүй ээ. Тэгэж ажиллаж чадахгүй ээ.

Отгонбаяр -

Өнгөний өвчин их байсан уу?

Должин -

Өвчин ихтэй.

Отгонбаяр -

Тэгээд тэрэнд эмчилгээ энэ тэр яаж хийдэг байсан бэ?

Должин -

Тэрэнд яахав хэдэн дицилин ... л хийдэг байсан ш дээ. Тэгээд ихноль хийдэг байсан.

Отгонбаяр -

Яаж оношлох уу? Хүмүүс өөрсдөө ирж оношлуулах уу? Эсвэл үзлэгээр хийдэг байсан уу?

Должин -

Үзлэгээр илрэнэ. Голцуухан үзлэгээр, өөрсдөө нэг их юу яахгүй ш дээ. Дээр үед чинь надыг чинь за ажиллаж байх үед ч яах вэ. Ажиллаагүй тэр жаахан хүүхэд байж байхад чинь л гэрт нэг Орос хүнийг би нэг үзэж, нэг Орос эмч ирчихсэн үзлэг хийж байсан. Манай ээжийн үеийн улсууд чинь нөгөө хормойтой юу байдаггүй. Нөгөө бүгдийг нь нүцгэлээд л, чармай нүцгэлчихдэг юм байна лээ. Юбка шиг л нэг юм байдаг байсан шүү. Нэгэндээ дамжуулаад л дамжуулаад л өгөөд орж байсан юм. Зарим нь хүүхдээрээ халхлуулаад л орж байсныг би лав л мэдэж байгаа юм. Хүүхдүүдийг нь хүртэл л үзээд гаргадаг байсан юм. ... Өнгөний өвчин ч дээр үед саяхан болтол их байлаа л даа.

Отгонбаяр -

Тэгээд албан ёсоор үзлэгт оруулах уу?

Должин -

Албан ёсоор үзлэгт оруулна. Одоо сүүлийн үед л юу яана. Ер нь бид нарыг юу яаж байхад л ер нь албан ёсоор л бараг л үзлэгээр л гардаг байсан ш дээ, өнгөний өвчин чинь. Илэрдэг л байсан ш дээ. Арьсны ч өвчин, янз бүрийн өвчин их байдаг байлаа. Өнгөний өвчин гэдэг чинь ер нь өнгөний өвчин чинь тэгээд л ер нь 1970-н хэдэн оноос л жоохон гайгүй болсон байх даа. Эмч нараараа ч хэвтэж ирж байлаа ш дээ манайд. Аа зарим үед чинь хөдөөний сумаас нэг аймагт нэг 2 жил ажиллаж байхад чинь.

Отгонбаяр -

Өө за за, нөгөө халдвар авсан хүмүүс.

Должин -

Нэг сум гэхэд л машин хүн ирдэг байлаа шүү.

Отгонбаяр -

Тэгээд бүгдээрэнг нь арьс өнгөний эмнэлэгт хэвтүүлчихнэ.

Должин -

Бүгдийг нь л одоо хэвтүүлж л байсан юм байлгүй, тэр үед. Тэгээд Манханд нэг 10-аад жил юу яачихаад, аймгийн төв дээр нэг 2 жил ажиллачихаад л тэгээд л 15 жил боллоо ш дээ.

Отгонбаяр -

Энэ Ховдын хязгаарт, энэ баруун зүгт тэр нэг Османы казакуудын үеийн довтолгооны талаар хүмүүс бас нэлээн юм ярьдаг юм байна лээ. Тэр талаар танд сонссон дуулсан юм байна уу?

Должин -

Ёстой тийм юм. Аан тэр Османы үл бүтэх этгээд гэдэг чинь одоо их л орж ирж л байсан юм байна лээ. Тэр манай ээж аавын үед л бид нарыг бага байх үед л их айлгаж юу яаж байсан юм шиг байна лээ. Манай энэ баруун хаяанд нэг 5 айл орж ирсэн гэсэн. Одоо энэ Манханы энэ баруун хаяа байна ш дээ. Тэрний тэнд чинь 5 айл орж ирсэн. Одоо хүүхэдтэйгээ айл л орж ирсэн юм байна л даа. Казак айл.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд хүүхэд бүгдийг нь ... устгасан гэсэн.

Отгонбаяр -

Тэр яаж байгаа юм? Монголчууд уу?

Должин -

Өө Монголчууд одоо.

Отгонбаяр -

Аа нөгөө Османуудад дургүйцээд.

Должин -

Османуудад дургүйцээд л устгахгүй юу.

Отгонбаяр -

Яана аа. Тэгээд яаж устгах уу?

Должин -

Тэгээд алж л байсан юм байлгүй.

Отгонбаяр -

Тэгээд тэр хуульгүй ээ?

Должин -

Хууль байхгүй л байсан байхгүй юу тэр үед чинь. Нөгөө дайн дуусаагүй үед нөгөө 1947, 1948 онд л ирж байсан юм байлгүй дээ тэр айлууд дөрвөж.

Отгонбаяр -

Аанхан. Бас л аргаа бараад ядраад л явж байсан улсууд...

Должин -

Ядраад л ирж байсан улсууд. Аа урианхай нар бас их орж ирсэн байгаа юм. Одоо тэндээс чинь манайхаас дамжиж ирсэн, Шинжанаас дамжиж ирсэн нэг урианхай улсууд ирлээ гээд манай баруун хаяанд нэг айл ирж байсан. Тэр нэг дүүгээ, 5 настай дүүгээ үүрч гарч ирсэн гэсэн. Нэг эмэгтэй дүүтэйгээ.

Отгонбаяр -

Хэдий хэрийн настай хүн?

Должин -

Одоо байхгүй л дээ тэр хүн.

Отгонбаяр -

Аан за. 5 настай дүүгээ үүрч орж ирэхдээ өөрөө хэдэн настай байсан юм?

Должин -

Залуухан л байсан юм байна лээ. Тэгээд энд ирээд л авгай аваад л юу яахад чинь одоо тэр бас л нэг 20-н хэдтэй л хүрч ирсэн байлгүй дээ. Тэгээд байж байсан нэг хэлдэг юм байна лээ. Нэг давааны өвсийг хэрчиж нэг сар зажилаад шүүсийг нь шимээд ингээд хаяад байхад нэг давааны өвс нэг сар идээд л дуусдаг юм байна лээ гэж. Нөгөө ногоо.

Отгонбаяр -

Хүүш ээ.

Должин -

Тэгээд л нэг ганц нэг малын сэг ингээд л тааралдана ш дээ.

Отгонбаяр -

За.

Должин -

Үхсэн малын сэг ясыг нь буцалгаад л ингээд уух дээр чинь ёстой л биенээс хөлс гараад л их сайхан болдог байсан шүү гэж хэлсэн.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Тэр урианхайгаас ирдэг хүн. Одоо нэг өргөмөл залуу нь энд байж л байна л даа бас. Тэгэж ярьдаг байсан юм. Тэгээд сүүлдээ нэг их тэд нар шиг л баян хүн, айлгүй болоод л... Тэгээд манай энэ баруун хаяагаас авгай аваад л тэгээд л хүүхэд гараагүй онцлог нь. Өргөмөл 2-3 хүүхэдтэй байж байгаад л тэгээд л өнгөрсөн юм даа. Тиймэрхүү урианхай нар бол харин энэ тэнд байдаг юм. Тэр казакуудыг нь тэгэж устгаж байсан гэсэн.

Отгонбаяр -

Эргүүлж хариу, өшөө авч л байгаа хэрэг байх даа тэ?

Должин -

Аа тэр тэгэж л байгаа юм байлгүй.

Отгонбаяр -

Тэр ээж ааваасаа сонссон юм байв уу? Тэр казакуудын дайралтын үеэр?

Должин -

Ээж л тэгэж хэлж байсан юм л даа. Тэгэж юу яаж барьж байсан, алж байсан. Хүүхэдтэй шуухадтай нь алсан гэж ингэж л ээж л тэгэж байсан.

Отгонбаяр -

Аа яа.

Должин -

Түрүүн чи нэг сонин түүх байна гээд байсан уу? Тийшээ сууж байгаад ярихгүй юу? - Би яаж тэр...

Отгонбаяр -

За яадаг юм. За?

---- -

Нөгөө хэн тэгэж ярьдаг, ... ярьдаг байсан ш дээ. ... чинь тэр Османуудын нөгөөх чөлөөлөх дайнд тэр одоо ээжийн нь ээжийн нагац ах явж байсан гэсэн. Тэгэхэд тэр казакуудыг нь ингээд барьчихсан, казакуудыг ерөөсөө ингээд хүүхэд шуухадтай нь бүгдийг нь алж устгасан гэж байгаа байхгүй юу. Тэгээд гэр рүү нь орохоор нэг бүргэд байдаг ш дээ. Бүргэд нь нөгөө нэг ингээд цавчих гээд, ингээд алгадчих гээд болдоггүй. Тэгээд бид нар яг оронгуутаа сэлмээрээ бүргэдийн толгойг тас цавчдаг байсан гэж ярьж байсан. Тэгээд тэр казакууд чинь саяхан хүртэл ярьдаг байсан юм аа. Ингэж ярьдаг байхгүй юу. Казакын ингээд жоохон хүүхдүүд давхиж байгаа байхгүй юу. Тэгээд манай нөгөө ингээд гүйгээд явж байгаа жоохон хүүхдийг ингээд нөгөө морьтой цэргүүд ингээд хөөгөөд явж байгаа юм чинь мориор ингээд гишгүүлэхлээр хөл доор нь ерөөсөө авдаггүй байсан гэж ярьж байгаа ш дээ. Тэгээд зарим нь ингээд бусад нөгөө казакууд зугатаах дээр нөгөө хүүгээ тэврээд явж байсан ээж нь ингээд уначихсан байхад тэр хүүхэд нь мээмээ хөхөөд байж байсан гэж ярьдаг байсан...

Отгонбаяр -

Аймаар муухай юм болж байсан байна ш дээ.

Должин -

Тийм.

---- -

Тэгээд манай тэр хөгшин ээж бас ярьж байсан ш дээ.

Должин -

.. Балжираа хоёр л ийм юм хэлдэг байсан юм. Эд нарыг бага байж байхад.

---- -

... хамгийн гол нь тэд нар чинь нөгөө нэг ... тусламж гуйж зэвсэг авчихаад эргээд тэр зэвсэгээрээ Монгол руу дайрч орж ирээд л. Тэгээд л эд нар ингээд л дургүйцэж л хөөж байсан юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Монгол айлуудыг бас эд нар чинь орж ирээд хүйс тэмтрээд, охид хүүхдүүдийг нь аваад ёстой баллаж байсан юм байна лээ.

Должин -

Одоо тэр Бандихайгын хүртэл эмэгтэй дүүг нь авч явчихаад сураггүй болчихлоо гэсэн ш дээ.

Отгонбаяр -

Тэр ... бас тэгэж байна лээ. 2 эгчийг нь казакууд авч явсан. Тэгээд л ерөөсөө сураггүй. Амьд уу? Үхсэн үү? бүү мэд гэж байсан. Тэгэж ярьж байна лээ. Тэгээд өөрсдөө орж ирээд энд хүйс тэмтрүүлчихсэн, хүүхдээ шуухадаа хаяад зугатаачихсан.

---- -

Тэгээд бүүр ерөөсөө энэ мал ахуйгаа хаяад тэр баруун Булган, Алтай, Үенчийнхэн чинь тэгэж туугдаад бүр айгаад энийг хүртэл давж ирж байсан гэж ярьж байна лээ ш дээ, энэ казакуудад түрэгдээд, цаанаас нь хөөгөөд тэгэж ярьдаг байсан. Тэгээд эргүүлээд нөгөө нутгаасаа тэд нарыг хөөж гаргаад чөлөөлөх дайнд бид нар ингэж явж байсан юм аа гэж ярьж байсан...

---- -

Казакууд тэгээд нөгөө... ингээд 2 хөлнөөс нь барьж байгаад тархиар нь савж алаад байсан

Отгонбаяр -

Хүүхдийг нь үү?

---- -

Тийм. Тэр хүмүүс тэгэж ярьж байсан. Хөгшин эцэг ярьдаг байсан тэ?...

Должин -

Манай аав чинь нэг их юм ярьдаггүй. Ээж л ганц нэг байж байгаад л нэг сонин сонин юм их ярьдаг байсан. Ээжийн нөгөө 2 ах нь болох дээр хоёулаа тэр дайнд явж байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аан зөв.

Должин -

Тийм. Тэгээд нөгөөдөх чинь ээж тэд нараасаа дуулж л одоо их л юу яаж байсан юм байна лээ л дээ. Тиймэрхүү юм л их ярьдаг. Тэгээд л ганц нэг нь л тэр одоо энэ Ботгоны энүүгээр л орж ирж байсан юм шив дээ. Тэр ганц нэг казак нар тэндээс л орж ирсэн юм шиг байгаа юм. Баруун талаасаа. Тэр нэг 5 казак айл орж ирж байсан гэдгийг л би дуулж байсан юм. Зүүн хараагын энд ирж байсан гээд.

Отгонбаяр -

Одоо энэ Буянтад байгаа казакууд бол тэрний дараахнаас орж ирсэн үү?

Должин -

Аа тэр чинь сүүлд орж ирсэн.

Отгонбаяр -

Сүүлд орж ирсэн үү?

Должин -

Сүүлд орж ирсэн казакууд бол. Эд нар чинь бас л ер нь энэ талаас л орж ирсэн юм байна лээ ш дээ. Энэ баруун талаасаа. Аан мояа нар ч гэсэн ихэнхи нь энэ талаасаа орж ирсэн.

Отгонбаяр -

Туванууд тэ?

Должин -

Тийм, Шинжанаас орж ирсэн. Ах дүү нар нь. Одоо энэ урианхай нар чинь ерөөсөө энэ баруун талын эндээс орж ирсэн юм байна ш дээ.

Отгонбаяр -

Урианхай бас уу?

Должин -

Бас. Урианхай нар чинь бүгд эндээс орж ирсэн. Одоо урианхай нар чинь ерөөсөө бүгд ах дүү нараасаа салбарласан салбарууд чинь бүгд юундаа байдаг юм гэсэн ш дээ. Өвөр Монголд байдаг юм гэсэн ш дээ.

Отгонбаяр -

Өө за за.

Должин -

Тэгдэг юм байна лээ. Одоо энэ манай хаан банкны эрхлэгч Лувсан гээд нэг залуу байсан. Байж байгаад энэ намар хотод шилжчихэв үү яав. Тэд нарыг чинь энэ юунд Өвөр Монголд 20-н хэдэн айл байна гэж байна лээ. Ах дүү нар.

Отгонбаяр -

Аан тээр.

Должин -

Тэгэх дээр энэ урианхай нар чинь бүгд эндээс л орж ирсэн байхгүй юу. Халх, захчин бид нар л одоо үндсэн нутагтаа юм шиг байгаа юм. Бусад нь одоо казак, можак нар энэ 3 чинь болох дээр дагаж ирсэн улсууд, дөрвөж ирсэн улсууд л юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа, Должин эгчээ. Одоо ингээд таны амьдралын явцад хүүхэд байлаа. Хүүхэд байхдаа эмээгээ, дараах нь ээж чинь, тэгээд одоо та, одоо ингээд таны охидууд, ач зээ нар гээд ингээд энэ эмэгтэй хүний амьдрал байна ш дээ. Энэ хугацаанд ер нь яаж өөрчлөгдөв?

Должин -

Эмэгтэй хүний амьдрал яахав дээ. Эмэгтэй хүн чинь бүх л одоо гэр орон, бүх л одоо ар гэрийнхээ энэ одоо ихэнхи л ажлыг л эмэгтэй хүн л зохицуулж байгаа юм л даа. Ажил төрөл одоо нарийн ширийн оёдог л хийдэг л, одоо нэг юу яахад чинь. Одоо бид нар чинь дээр үед чинь ажилд гарахад чинь урд өдөр нь л бараг би одоо өнөөдөр энэ бараг жижүүртэй гарна гэж бодоход чинь л өдөр нь одоо усаа авчихдаг, түлээгээ хагалчихдаг, нүүрсээ авчраад яг ингээд бэлдээд тавьчихдаг. Нэг хажуудаа нэг айл гуйчихдаг. Одоо тиймэрхүү л үйл янзтай л байдаг байсан. Байж байдаг байсан. Тэгээд эмэгтэй хүн чинь өөрийнхөө л тэр эмэгтэй гэсэн юунаас л одоо бүх л одоо тэр айлыг чинь яаж авч явах уу? Ямархуу янзтай хоолтой ундтай, ямархуу янзтай үр хүүхдээ бөөцийлж эрүүл энх байлгах уу гэдэг талаар чинь одоо эмэгтэй, эх хүн л одоо гол ролийг нь гүйцэтгэнэ ш дээ. Эрэгтэй улсууд чинь одоо хоол унд юунд гадна дотноос нь ойртуулахыг ерөөсөө юу яахаас тэр бол нарийн юманд яахгүй ш дээ. Тийм учраас эмэгтэй хүний ачаалал маш их байгаа. Ер нь байдаг.

Отгонбаяр -

Одоо бол арай хөнгөрсөн үү?

Должин -

Одоо үед мэдэхгүй ээ бас хөнгөрөлгүй яахав дээ. Одоо ер нь ямар ч ажилчин ажил нь хөнгөн болсон байна. Эрэгтэй нь ч гэсэн, эмэгтэй нь ч гэсэн ер нь ажилгүй хүн...

Отгонбаяр -

Эмнэлгийн ажил ч тэр.

Должин -

Тийм, эмнэлгийн ажил чинь одоо зүгээр нэг сайхан бүр ёстой хүнд атаархмаар болсон байна шүү. Ор тавиад өгчихсөн байна, одоо энэ жижүүрийн улсуудад чинь. Тэгээд бид нар ор байтугай халаадаа дэвссэн болоод л нэг юу яадаг байлаа. Тэгээд л нэг 30 минут. Эм тариа хийгээд л явж байхад чинь өглөө 5.00, 6.00 цагт л тариа хийгээд л явж байна. Шөнөжин хагалгаа ороод л, эх төрөөд л ёстой шөнөжин пижигнээд л. тэгээд хүүхдийн тасагт хүүхэд мууддаг юм уу, халдвартад нэг хүүхэд мууддаг юм уу тэр хоёрын хооронд гүйсээр байгаад л тэгээд өглөө 6.00 цагийн тариан дээр чинь бүр нүд аниад л ингээд болохоо байгаад ирэх дээр нь зэрэг эм тариагаа бариад л нэг хүний хөл дээр нь нэг ингээд л өрөөсөн нүдээрээ анихад л нэг их гоё санагдаад л тэгээд л босоод л явдаг байлаа шүү бид нар чинь. Тэр чинь суудаг, үүрэглэдэг тэгэж яадаг ийм тийм зав ерөөсөө байдаггүй байсан. Одоо чинь 12.00 цагаас хойш өглөө 6.00 хүртэл ерөөсөө чөлөөтэй л юм байна лээ ш дээ. Эмнэлэгт үлдэж байгаа хүн чинь.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Амралтын цаг болоод л... үргэлж одоо бэлэн байдалд л байдаг юм чинь. Аа хөдөөний эмнэлэг болох дээр чинь яахав оройд янз янзын улсууд бас гардаг л юм. Хүндрэл болуул. Буянт суман дээр байж байхад нэг хүүхэд, архи уусан согтуу хүн хүүхдээ .. хээр хаячихаад манаачийн пүткэнд очоод хоночихож. 5 настай хүүхдээ хээр цасан дотор хаячихаад. Өөрөө архи уугаад тэр Буянтын одоо тэр колонкийн урд тал дээр унтчихаж. Нөгөө хүүхэд нь нөгөөдөх чинь нөгөө аавыгаа сахисаар байгаад нөгөөдөх чинь өмдөө шувтлаад, өмдөнд нь ингээд юу яасаар байгаад аавынхаа хажууд унтчихаж тэр хүүхэд нь. Тэгээд хүүхдээ унтсаны дараа хүүхдээ хаячихаад манаачийн пүүдкэ рүү очиж нөгөө даргатайгаа. ... Өглөө 8.00 цаг болоод нөгөө хүнийг чинь, нөгөө манаач нь нэг 2 ажилчинтай ирэхээр боллоо, дарга нар ирэхээр боллоо. Чи яв гээд тэгсэн чинь миний хүүхэд гэж босч ирсэн гэж байгаа юм. Тэгээд зам дээр нөгөө хүүхэд нь осгочихсон.

Отгонбаяр -

Өнгөрчихсөн?

Должин -

Хөлдчихсөн байж байсан. Тэгээд л манайд би хүүхдээ алаад хаячихлаа гээд л энэ эмнэлэг дээр нөгөө хүрч ирлээ. Би яг буух гэж байтал чинь нөгөө хүүхдээ тэвэрч хүрч ирээд л. Нөгөө хүүхдийг нь ингээд л юу яах дээр хараагаараа хөшчихсөн. Нэг ийм цоохор пальто байна ш дээ. Тэр пальтотой. Тэгээд өмдөө шувтлаад энэ хүртлээ шувтлаад хаячихаж, нөгөө хүүхэд чинь.

Отгонбаяр -

Ээ эвий эвий.

Должин -

Энэ юун дээр нэг 2 чулуу наалдчихаж, бөгсөнд нь.

Отгонбаяр -

Яана аа. Хэдэн сард юм?

Должин -

2 сард, Цагаан сараар.

Отгонбаяр -

Ид хүйтнээр.

Должин -

Ид хүйтэн. Тэгээд л нөгөө тариа хийх гэх дээр нөгөөдөх чинь эрүүл газар байдаггүй ээ. Яг энэ...

Отгонбаяр -

Амьтай?

Должин -

Амьтай, муухан амьсгаатай байхгүй юу.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Зүрх нь цохилж л байна л даа. Тэгээд энд яг нөгөө нэг зузаан нөгөө пальтотой учраас тэр энэн дээр нь нэг хэсэг газар байж байна.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэрэнд нь нэг зүрх судасны тариа хийгээд л. Тэгээд бид нар чинь юу яагаад л. Тэр урд нэг худаг байлаа. Тэр худагны хүйтэн усаар, одоо энэ эмнэлэгүүдэд байдаг ш дээ нэг цагаан ванн.

Отгонбаяр -

Тийм.

Должин -

Тэгээд цагаан ваннд чинь нөгөөх таг хөшөөд ингээд банз шиг болчихсон байгаа юм, нөгөө хүүхэд чинь. Хувцсыг нь бүгдийг нь урж аваад бид нар. Гутал мутал тэр бүх хувцсыг нь урж авч байгаад. Түүнээс гар хөл ингэж нугарах юм байхгүй. Тэгээд тэр хөлдчихсөн хүн чинь, хүний чинь мах ингэсэн улаан байхад чинь хөлдсөн хүний чинь мах цав цагаан юм. Бүр ингээд л тог тог гээд л цав цагаан ерөөсөө. Тэгээд тэр хүүхдийг чинь нөгөө усанд хийгээд юу яахад чинь энэнээс нь доошоо бид нар усанд хийлээ, хүзүүнээс нь доошоо ингээд л усанд хийгээд л нөгөөдөх чинь чихнийх нь нүхнээс доошооноо л усанд хийж байгаа юм л даа. Тэгээд л усанд хийгээд л нөгөөдөх чинь энэ гарын булчинд нь тариа хийгээд л 2 цаг байлаа. Нөгөөдөх ямар ч эмчилгээ хийх арга байхгүй, нөгөө хүүхдэд чинь. Тэгээд өнөө ... нөгөө гуурсаар хооллодог гээд байдаг ш дээ. Тэрэн шиг ингээд ... энүүгээр нэг перц хар цайнд найруулж байгаад, одоо энэ хар перц.

Отгонбаяр -

За.

Должин -

Хар цайнд найруулж байгаад нэг 20-30 граммыг хийлээ. Гуурсаар хийлээ, ходоод руу нь.

Отгонбаяр -

Ямар учиртай юм тэр?

Должин -

Тэр перц болох дээр дотроос нь бас гэсгээж өгдөг юм байна л даа. Халааж өгдөг юм байна л даа. Нөгөө халуун учраас. Бүлээн хар цайнд найруулаад л, тэгээд одоо гуурсаар юу яагаад л араас нь ингээд чиглүүлээд шахаж өгч байхгүй юу. Тэгээд нэг хийгээд л. Тэгээд 2 цаг хэрээтэй болоод нөгөө хүүхэд чинь гэсээд ирэхээрээ зүгээр нөгөө мах нь ингээд улайгаад ирнэ. Аа ингээд яахад чинь сайхан ингээд улаан болоод ирэхээр нь ингээд энэ тэнд нь бариад байх дээр ингээд зөөлрөөд байгаад байна. Тэгээд нөгөө хүүхдийн чинь энэ л гар хөл, энэ бүх юмсууд нь бүрэн ингээд зөөлрөөд, ингээд гэсээд юу яах дээр нь гаргаж байгаад эрчимт эмчилгээнд орууллаа. Нөгөө өрөөндөө. Тэгээд л гаргаад л ирчихээд нөгөө судас тариа хийх гэсэн газраа нөгөө бүлээн жин тавиад бариад л тэгэж байгаад л судас тариануудаа хийгээд л, эрчимт эмчилгээ хийгээд л. Тэгээд бид нар аймгаас эмч дуудлаа. Аймгийн эмч 2.00 цагт ирлээ. 2.00 цагт ирэхлээр чинь эрчимт эмчилгээгээ юу яагаад нөгөө хүүхэд чинь ухаан орлоо.

Отгонбаяр -

Ээ бурхан минь.

Должин -

Ухаан орлоо гэж ингээд нүдээ ингээд хараад цавчаад ингээд ам руу нь ингээд халбагаар юм хийхлээр муухан залгидаг боллоо. Өглөө 8.00 цагт ирсэн хүүхэд ш дээ тэр чинь. 2.00 цагт.

Отгонбаяр -

Амандаа.

Должин -

Тийм. Тэгээд нөгөөдөх чинь 2.00 цагт ирээд аймгийн Отгоншарав эмч ирсэн. Отгоншарав эмч ирээд л нөгөөдөхийг чинь аймаг руу аваад явлаа. Нөгөө хүүхдийг чинь. Тэгж байсан чинь, аймаг аваад явсан чинь 3 сард Отгоншар эмч тэгээд бид нарт одоо, нөгөө хүүхдийг чинь одоо бараг байхгүй хэмжээний л юм. Аав ээж хоёр нь ч хоёулаа тийм зүйлэгдүүхэн ч хүмүүс байсан юм байна лээ ер нь. Тэгсэн чинь нэг 108 дээр нэг гэртэйгээ 3 хүүхэд шатаж гэлээ.

Отгонбаяр -

Аа яа.

Должин -

Тэгээд тэр гэртэйгээ 3 хүүхэд нөгөөдөх чинь шатаад ирэх дээр нь их тийм аанай дуудлаганд нь Отгоншар ирлээ дээ нөгөөдөх чинь. Тэгээд нөгөө гэртэйгээ шатсан хүүхдүүд ч яахав зүгээр ингээд судсыг нь хатгахад чинь бор бор, судас чинь ерөөсөө бор болчихдог юм байна. Ерөөсөө цаашаанаа юм юу яадаггүй. Зүгээр хүний мах чинь цус мус нь тэгээд борлочихдог юм байна. Тэгээд л нэг цаг гучин минут, цаг гучин минут болоод л нөгөө 3 хүүхэд чинь гурвуулаа өнгөрлөө. Тэгсэн чинь хөлдүүгээ ав гээд л тэгнэ ээ нөгөөдөх чинь. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь эрүүл болоод нөгөөдөх чинь эмнэлгээс гараад явчихаж.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Тэгээд энэ хүүхэд байнга хатгаа авч байсан хүүхэд гэнэ. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө нэг ч ханиад хүрээгүй гэсэн тэр хүүхэд.

Отгонбаяр -

Өөөө.

Должин -

Дараа жил нь бид нараар энд нэг кино журнал хийлгэлээ.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд нэг “Дахин мэндэлсэн хүүхэд” гэсэн нэг кино журнал бүтэн жил хэрээтэй энэ кинонуудаар гарч байсан даа... толгойгоо нийлүүлээд нэг ...

---- -

Дахиж амилуулсан хүн нь ээж.

Отгонбаяр -

Тээр эмчилгээ...

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд тэр хүүхэд одоо хаана байна?

Должин -

Одоо хаана байна мэдэхгүй л дээ. Одоо сургууль төгсөөд одоо юу болж байна. Одоо энэ эд нараас том залуу.

Отгонбаяр -

Том залуу юу?

Должин -

Том залуу. Одоо 30 гарчихсан залуу явж байгаа л даа, байдал нь. Тэр үед чинь. Тэгээд л тэр хүүхдийн чинь амийг тэгж аварч байлаа шүү дээ.

---- -

Манай ээж нэг жил зурагтаар, Монгол телевизээр.

Должин -

Жил зурагтаар гарлаа шүү. ...

Отгонбаяр -

Өө тээр.

Должин -

Нэг тиймэрхүү тиймэрхүү үйлүүд, мартагдашгүй үйлүүд гардаг байлаа.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Бас нэг юугаан одоо энэ Ховдод байгаа даа. Ийм нэг юу яаж байгаад ... ингэж түүж ингэж шүүр хийх гэж ингэж байж байгаад толгойгоо ...

Отгонбаяр -

Ээ цус аа.

Должин -

Хөө тэр чинь ёстой, ёстой зовлонтой юм чинь тэр байна лээ. Яг ингээд пагдгар 10-тын бетон шиг ингээд буудчихдаг юм байна. Дотор нь цус хураад нөгөөдөх чинь юу яагаад.

Отгонбаяр -

Хэдий хэр насны хүн бэ?

Должин -

Аа одоо нэг 30 гарч л байсан байх тэр хүн. Тэрний цус нөжийг барьж бас нэг цэвэрлэж байлаа. Тэр одоо надыг үзэх дээр л инээгээд байдаг юм. Өө энэ тэнд ажил, ажил чинь бол хүнд юм их тааралдана. Маш их өрөвдөлтэй юмсууд их тааралдана. Янз бүрийн нойрны дутагдал янз бүрийн юмсуудтай юу чинь зүгээр инээгээд л гүйгээд л тоглож байгаад л одоо нэг жижүүртэй байхад л тэгээд муудчихсан байна ш дээ. Нойрны дутагдалд орсон улсууд бол. Янз янзын юм их байна аа. Их л үзэж байлаа.

Отгонбаяр -

Та тэр баримтат кино Монгол телевизээр гардаг чинь хэдэн онд юм?

Должин -

Тэр чинь одоо манай 1975 онд байна уу? Яана аа, юу билээ.., Манай Арилдаг чинь байж байсан ш дээ тэр үед чинь. 2005 онд юм байна ш дээ.

Отгонбаяр -

За бараг саяхан юм байна ш дээ.

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэр аав нь архи уугаад хөдөө согтуу байгаад одоо архиддаг үеэр л байх нь. Энэ одоо задгайрснаас хойш.

Должин -

Өө архиддаг. Энэ Мянгатаас нааш нь явсан байгаа юм. Мянгатад айлд оччихоод, манай Буянтад нэг айлд оччихоод тэгээд аймаг явна гээд явсан байгаа юм. Тэгээд тэрүүний өмнө юунд нь яг тэр Цагаан сарын үеэр тэрний ах нь өнгөрчихсөн байгаа юм, тэр хүүхдийн.

Отгонбаяр -

Аа яа яа.

Должин -

Тэгээд манай хүүхэд яг иймдээ л өнгөрчихдөг юм ш дээ гээд байгаа юм аа, тэр зүйлэг чинь болохоор.

Отгонбаяр -

Ёстой зүйлэг байна.

Должин -

Тэгээд л нөгөө кинон дээр гарахад чинь тэрнийгээ дагаад гүйгээд байгаа юм чинь.

Отгонбаяр -

Ха ха ха ха. Бурхан хангай минь, ёстой зүйлэг юм байна. Ёо ... хүүхдээ алах шахсан байна ш дээ. Яасан аймаар юм. Ээ бурхан минь. Нэг ийм асуулт байна аа. Таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу?

Должин -

Нээг их тийм их ...

Отгонбаяр -

Тод сэтгэгдэл үлдээсэн?

Должин -

Тиймэрхүү юу байхгүй. Манайд чинь одоо хүүхдүүд юу яахад чинь манай энэ... нэг үедээ бол нэлээн ... сүүлдээ ... өнгөрсний дараа болуул хүн чинь бас нэлээн тулгамдаж, нэлээн ядардаг юм байна лээ. Нөгөөдөх чинь юмныхаа учрыг нь олдоггүй ч юм уу даа, юу яадаг ч юм уу. Одоо сэтгэл санаагаар ч хүн чинь их юу яадаг юм байна лээ. Амьтны нүүр харахад чинь л бүр хармааргүй санагдаад л, баяр ёслол болох дээр чинь л их юу яадаг. Тэрнээс өмнө бол Арилдий ажил хийж байсан. Манайд чинь тэр нөгөө гачигдаж дутагдах нь, ер нь элбэг. Байх юм биш хүн гэдэг чинь. Хангамж бол гайгүй, олон хүүхэдтэй л болохоос биш. Гайгүй нэртэй л явдаг байсан юм. Тэгж байгаад сүүлд л нөгөө хүн амьтны ярьсан нэг үг бий. Буруу таргалж байгаад буруу турдаг гэдэг шиг л юм болдог юм байна лээ, хүн чинь. Нэлээн л юу яаж байж л юу яасан. 2-3 хүүхэд сургууль төгсгөлөө шүү. Хөгшнийхөө дараа. Нөгөө хөгшнийг чинь яаж байхад манай хүүхдүүд чинь ер нь эхний 2 хүүхэд л техникум төгссөн байсан. Бусад нь юу яагаагүй байсан. Одоо бүгдээрээ дээд сургууль төгслөө ш дээ, сүүлдээ. Хэцүүдэж л байлаа. Одоо л хүүхдүүд нэг тэгширч явж байна.

Отгонбаяр -

Танай хөгшин хэдэн онд өнгөрсөн гэлээ?

Должин -

2007 онд.

Отгонбаяр -

3 жилийн өмнө.

Должин -

Тийм, тэгээд 2008 он, 2009 онд энэ банди анх эхэлж сургуульд явсан. 2007 онд одоо сая энэ гадаа байгаа хүүхэд сувилагчын сургуульд явж байгаад тэгээд сүүлд ... гарчихсан. Сая 2008 онд бил үү? Шинжлэх ухааны дээдийг төгслөө.

Отгонбаяр -

Танд их тийм дурсгалтай эд зүйл бий юу?

Должин -

Байхгүй дээ.

Отгонбаяр -

Ээж аав, эмээ өвөөгөөс үлдсэн?

Должин -

Байхгүй.

Отгонбаяр -

Эсвэл тэгэж нандигнаж хадгалдаг тийм дурсгалтай?

Должин -

Байхгүй. Манай ээжийн улсууд бол нэг их тийм юм хум хадгалж барьж байгаагүй улсууд байдаг юм аа. Тийм дурсгалтай юм гэвэл нэг ч юм байхгүй. Одоо ээжийн үлдсэн юунаас ээж аавын нэг жижиг гэр одоо над дээр байдаг юм. Байнга л одоо би авч явдаг юм. Нэг ийм хоёр авдар байдаг юм, одоо тэр телевизорны доор байгаа. Тэгээд л одоо бусад юунууд нь... манай аавынх бол нэлээн. Одоо энэ Нямбаярыг гэдсэнд байдаг жил аав өнгөрсөн. Одоо 30 жил болж байна шүү. Тийм сайхан ч, амьдралын юунд чинь сайхан ч үе байх юм. Тэгээд зовсон, зүдэрсэн, ядарсан ч үе байх юм. Одоо тэгээд л байдаг юм одоо юунд чинь. Тэгээд л ер нь гол нь хоёулаа сайхан ажил төрлөө хийж байх үед чинь хүн юм мэддэггүй юм байна лээ. Тэгээд л нэгнээсээ юу яагаад л, тэгээд л ажил төрлөөсөө гараад л ер нь тэтгэвэрт гарснаасаа хойшооноо л ... хүн чинь юмыг мэдэх юм байна лээ. Хүн нэг 60 хүртлээ юу яадаг. 61-тэй үхдэг гэдэг чинь л.

Отгонбаяр -

Ухаан ороод уу?

Должин -

Тэрэн шиг болоод байгаа юм. Түүнээс урд нь ерөөсөө юу ч мэддэггүй юм байна лээ, хүн чинь ерөөсөө. Нөгөө дутагдаж гачигдах юм нэг их юу яахгүй болохоор тэгдэг юм уу, яадаг юм. Тэгээд л нэг юм бол одоо нэг янзаараа л одоо байдаг. Нөгөө юм байгаа үед нь, одоо байхгүй. Дээр үед чинь одоо юм хураана гэж байхгүй байсан ш дээ, юмаа авч ерөөсөө.

Отгонбаяр -

Тийм дээ.

Должин -

Тэгээд л нэг цалин цалингынхаа дараа сарын цалин. Нэг сарын цалингаас сарынхаа цалингын хооронд л амьдардаг. Тэгээд л тэрнээс илүү дутуу юм нэг ч байхгүй. Тэгээд л амьдрал тэгээд л явж байна ш дээ.

Отгонбаяр -

Ардчиллын үед та юу хийж байсан бэ?

Должин -

Одоо энэ ардчилалаас гарснаас хойш уу?

Отгонбаяр -

1990 онд яг ингээд ардчилал, Улаанбаатарт одоо ардчилсан хөдөлгөөн гараад л, жагсаал цуглаан хийгээд л, өлсгөлөн зарлаж одоо хурлын товчоо огцорч байх үед? 1990 онд гэсэн үг ш дээ.

Должин -

1990 онд анх эхлээд, юу билээ 1991 онд бил үү? Нэг эмнэлгийн ажилчдын 4-р их хуралд анх эхэлж явж байлаа.

Отгонбаяр -

Өө за, Улаанбаатар руу?

Должин -

Улаанбаатарт. Тэгэж байхад тэр ардчилал гэдэг чинь эхэлж байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тийм. Тэгэхэд чинь энэ баруун энд энэ Гончигдорж энэ тэр чинь базархан базархан ийм залуучууд л байлаа. Сайдаа сайдаа ... бид нарт лекц ороод л ингээд явж байлаа. Тэгээд л мөн ирээд бид нарыг тэр юу яасны дараа ардчилал болоод л пижигнэлээ. Аа тэгээд л нөгөө хувьчлал ч гэсэн дараахан нь юу яалаа ш дээ. Тэгээд хувьчлал гарахад чинь одоо тэр улсын нөгөө төрийн ажилчин албан хаагчид гээд бид нарт нэг, ялангуяа эмнэлгийнхэн бид нарт бол юу ч оногдоогүй. Юу яаж байхад. Аа нэгдлийн энэ ажилчин албан хаагчид чинь одоо л юу яалаа ш дээ. Малтай хөрөнгөтэй л боллоо ш дээ, нэгдэлд ажиллаж байсан улсууд. Улсад ажиллаж байсан улсууд нь болох дээр юм байхгүй хоцорлоо.

Отгонбаяр -

Танай хөгшин чинь нэгдлийн орлогч байсан тэ?

Должин -

Үгүй, сумын орлогч байсан.

Отгонбаяр -

Аан сумын орлогч.

Должин -

Сумын орлогч гэх дээр захиргаандаа орчихдог юм байна.

Отгонбаяр -

Өө за.

Должин -

Тэгэх дээр нөгөөдөхөд чинь юм байдаггүй. Нэгдлийн орлогч болох дээр чинь юутай, нормтой дүнтэй. Тэгээд нөгөө би чинь эмч. Ингээд улсын юу нь ажилчин албан хаагчид гээд, Отгон нь болох дээр чинь захиргааных бил үү юу билээ, татвар чинь. Тэгээд хоосон хоцорчихож байхгүй юу.

Отгонбаяр -

Өмч хувьчлалаар хүртсэн юм байхгүй ээ?

Должин -

Хүртсэн юм байхгүй...

Отгонбаяр -

Танай суманд тэр нэгдлийн өмчийг яаж хувьчилсан бэ? Тэр түүхийг та мэдэж байгаа байх тэ?

Должин -

Үгүй тэр чинь 1 хүнд чинь 15 бог өгөөд л одоо яаж байсан ч юм. Би нөгөө авч байгаагүй болох дээр чинь сайн мэдэхгүй юм.

Отгонбаяр -

Аа тийм байх.

Должин -

Нэг хүнд 15 богтой, нэг адуу, нэг үхэр өгч байсан юм уу? Яасан юм. Тэгээд ам бүлийн нэг хүнд. Тэгэх дээр чинь олон ам бүлтэй улсууд л баяжиж байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Тийм. Тэгэж л өгч байсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө өөрөө авч байгаагүй болохоор чинь тэгээд л сайн мэдэхгүй байгаа юм.

Отгонбаяр -

Та хувьсгалт намын гишүүн байсан уу?

Должин -

Үгүй.

Отгонбаяр -

Байгаагүй юу?

Должин -

Ерөөсөө л нам бус.

Отгонбаяр -

Тэр нөгөө 1990 онд ардчилсан хувьсгалын дараа олон намууд гарч ирээд л юу яалаа ш дээ. Сонгуульд их өөр өөр намууд өрсөлдлөө ш дээ. Тэр үед та энэ процессыг яаж хүлээж авсан бэ?

Должин -

Өө би энэ ардчилсан талдаа яасан. Энэ манай хүүхдүүд энэ ардчилсан талдаа л байдаг юм байна. Яагаад гэвэл энэ манай өнгөрөөч чинь бас их өнгөрөхдөө бас их явдалтай өнгөрсөн. Тэгээд энэ манай өнгөрөөчийг юу яаж байхдаа холоос, энэ сумын төвөөс нөгөө 22 хүн үүрэг авах бичиг өгсөн байгаа юм. Аймгийн төвд.

Отгонбаяр -

За.

Должин -

... Тэгээд энэ анх эхлээд ... нөгөө бүх улсууд юу яахгүй юу. Болгосон юм, саналаа гаргахгүй юу. Тэгэх дээр чинь манай өнгөрөөч дунд мэргэжлийн энэ эдийн засагч мэргэжилтэй байсан. Би дунд мэргэжлийн хүн, би хийхгүй ээ гэж хэлээд нөгөөдөх чинь яадаг юм дээд мэргэжлийн хүнд өгөг гээд өгчихгүй юу.

Отгонбаяр -

За.

Должин -

Нөгөө ажлаа, засаг даргаа. Тэгсэн чинь л одоо тэр хэдэн оройжин манайд ирж загналаа нөгөөдөхийг чинь, манай гэр ирж.

Отгонбаяр -

За.

Должин -

Чи болсонгүй. Олон түмэн одоо хөдөлмөрч гээд үнэлээд гаргаад ирж байхад чи болсонгүй. Чи дахиж юу яах юм биш чи гэнэ. Өө төвөг төвөг, би одоо юу яах юм биш гээд нөгөөдөх чинь. Тэгэж байтал чинь нэг 6 сарын дараа нэг хэдэн хүн өргөх бичиг өгч, аймгийн захиргаанд. Тэгээд яадаг юм нөгөөдөх чинь юу яахгүй гээд л нөгөөдөх чинь. Тэгэхлээр чинь нөгөө хүн чинь болох дээр чинь би ажлаа өгөхгүй нь гэж л бодсон юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Аан нөгөө засаг дарга гээд байдаг хүн нь?

Должин -

Тийм. Ажлаа өгөхгүй л гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд энэ Ховд сум ингээд л яваад л, нягтлантайгаа юутайгаа яваад л машинаа .... хийж байгаа. Тэгээд унасан ч хүүхдүүд тэр үедээ бага болоод тийм байсан байгаа юм. Одоо бол ёстой юу яахгүй юу. Одоо хүүхдүүд том болчихсон юм чинь зүгээр байхгүй ш дээ. Үг хэлээ сайн мэддэггүй, ... зүгээр энд нь шар хөх няц, ар тархинд нь шар хөх няц, энэн дээр нь шар хөх няц, толгойны нь орой дээр дугуй ийм үс авч хаяад тэндээс нь цус шүүрч байгаа юм чинь. Тэгээд манай энэ аймгийн эмнэлэг дээр чинь нөгөө ... 2-3 минутанд ирсэн.

Отгонбаяр -

Шөнийн үү? Өдрийн үү?

Должин -

Өдрийн.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд ухаан орно оо л гэж бодоод байсан юм байлгүй. Нөгөөдүүл чинь харсаар байгаад шөнийн 12 цагт надад мэдэгдсэн байгаа юм. Тэр хооронд нь тэр тэгэж байхгүй юу.

Отгонбаяр -

Танайх Буянтад байсан уу?

Должин -

Би энэ Бугат дээр байсан, нэг рашааны доод тал дээр байсан.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Манайх зусланд гараад ирчихсэн.

Отгонбаяр -

Аан за.

Должин -

Тэгээд л тэр болох дээр яагаад тэгэж байгаа юм гэсэн нөгөө Цэвээнсүрэн эмч гээд одоо энэ дотрын эмч байна л даа, манайд. Тэр болох дээр өнөө Дөрвөдийн төрсөн дүү, тэр жижүүртэй байсан байгаа юм. Бүх хувцаснуудыг нь срочкон цамц, нөгөө хүзүүний зангиаг нь бүгдийг нь угаагаад индүүдээд тавьчихсан байгаа юм.

Отгонбаяр -

Хөөх.

Должин -

Тэгээд тэндээ хадгалж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тэгээд аваараар өнгөрчихсөн юм уу?

Должин -

Тэгсэн.

Отгонбаяр -

Аваар л гэж хэлж байгаа юм уу?

Должин -

Тийм, аваар. Аваар гэж хэлээд л юу яаж байхгүй юу. Яасан юм бэ? гэх дээр өөрөө кабинаас онгойлгоод үхчихлээ л гэж байгаа юм. ... онгойлгож унаагүй.. дээрээс нь татаж гаргадаг юм байна лээ л дээ. Тэгээд бүх улсууддаа нөгөөдөх чинь хамт явсан улсуудаа 2 хүнээ хоёуланг нь дээд сургуульд явуулаад, хамт явсан гэрчилсэн 2 хүнээ. Тэгээд би нөгөө яаж ч чаддаггүй. Тэгээд л хот яваад л жил хэрээтэй болж, 2-3 сар эмчилгээ хийлгэхэд ухаангүй байсан ш дээ. Энд чинь 3 сар эмчилгээ хийлгээд ухаангүй ирээд л, тэгээд яваандаа ухаан ороод л. Тэгээд л 4 дэхь жилийнхээ нүүрэн дээрээ нөгөө гэмтлийнхээ суурин дээр хорт хавдар болоод л тэгээд л өнгөрсөн.

Отгонбаяр -

Хэн?

Должин -

Манай энэ хүүхдүүдийн аав.

Отгонбаяр -

Аан тэр өдөр гурвуулаа байж шөнө 12 цаг хүртэл юу ч хийгээгүй гэдэг чинь?

Должин -

Тэр чинь тэгээд сэхээндээ л байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Аан за за за.

Должин -

Тэгээд л нөгөөдөх чинь нэг 7 хоноод л, 14 хоноод л хот руу явууллаа, бид нар.

Отгонбаяр -

Аан за за за. Би тэгээд тэр 12 цагт өнгөрчихсөн юм бодохгүй юу.

Должин -

Хотод очоод л 3 сар эмчилгээ хийлгээд л Ховддоо ирлээ. Тэгэхдээ ухаангүй ирж байгаа юм.

Отгонбаяр -

Өө бүр 3 сарын дараа.

Должин -

Тийм. Манай хүүхдүүдийн ээж хэн билээ? Чи хэлээд өгөөч гэж байгаа байхгүй юу?

Отгонбаяр -

Ээ эвий эвий.

Должин -

Тэгээд ухаангүй энд ирээд л сар хэрээтэй болоод л ухаан орлоо.

Отгонбаяр -

За.

Должин -

Тэгээд ерөөсөө тэр болсон болсон явдлыг огт мэддэггүй юм байна лээ ш дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тиймэрхүү замаар өнгөрсөн учраас манай энэ бүх хүүхдүүд ...

Отгонбаяр -

Тэр тэгээд цагдаа сэргийлэхийнхэн ч учрыг нь олоогүй?

Должин -

Өө цагдаад хандаа ч үгүй. Бид нар хандаж чадаа ч үгүй. Надад хамаа замаагүй янз бүрийн юм үг яриа битгий гаргаад байгаарай гээд л нэг нь тэгж байсан. Би одоо тэр хүнийг нь танихгүй байгаа юм. Тэр мэдүүлэг авч байсан хүн нь.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Одоо тэгээд ухаарал авахааргүй байна ш дээ, тэр үед чинь та тэ?

Отгонбаяр -

Тийм, ямар ухаж хүнтэй ярилцлага өгөх нь байтугай юугаа ч мэдэхгүй байгаа юм чинь би.

Должин -

Тийм ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд л хүний гараар л орчихсон юм даа.

Должин -

...Одоо байж л байхгүй юу. Ямар учиртай юм. Тэр чинь хүний тэр костюм пиджак угаагаад бэлэн байна аа гэдэг чинь.

Отгонбаяр -

Тэр чинь харин төрсөн дүү нь байхгүй юу.

Должин -

Аан за за за, нөгөө даргын?

Отгонбаяр -

Ммм, тэгээд л тэгэж байхгүй юу.

Должин -

Тэгээд тэр өөрөө муухан тэгэж байгаа юм, надад. Бид хоёр Төрөөд болох дээр архиар бэлдэж авна гээд. Тэгээд хувцас, мал авах уу л гэсэн юм байна лээ л дээ. Тэгээд л нэг 2 авдар архитай л явсан. Архиар авна гээд, би болох дээр мөнгөөр авна гээд баахан мөнгөтэй явсан байгаа юм. Мөнгөөрөө авна гээд л, тэгээд л тэрэн дээр бид хоёр маргаж байсан гэж ярьж байгаа юм. Тэгэж байгаад л ... нөгөөдөх нь ухаан алдчихсан юм байна лээ л дээ. Ухаан алдсанаар нь далимдуулаад л яагаад хаячихгүй юу. Одооны энэ хэд бол зүгээр байлахгүй л дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Должин -

Тэгээд тиймэрхүү замаар манайхны энэ ... Хүний амьдралд нэг тийм тиймэрхүү л юм тохиолдох л юм байна лээ.

Отгонбаяр -

Харин тийм.

Должин -

... одоо тэгэж л юу яасан. Тэгээгүй бол бид нар одоо хамт байж л байна ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд л энэ үйл явдлын дараа бол хүний тэр үзэл бодол нь шал өөр болчихож байгаа.

Должин -

Тийм, шал өөр болчихож байгаа байхгүй юу. Тэгээд л угаасаа нөгөө ... одоо бид нар чинь өдий болтлоо одоо Ху намын энэ юугаар л одоо байж байлаа ш дээ. Бүр одоо юундаа гартлаа. Тэгээд одоо тийм юмны өөрчлөлтөөс болоод л одоо тэгээд л бүрмөсөн одоо төрөл саднаараа нэг их сэжиг хүрчихэж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Хэлмэгдлийн хүмүүсийн үр хүүхдүүд бас ерөөсөө ингээд л хуучин засагт дургүй байдаг шиг л байгаа юм ш дээ.

Должин -

Тийм, тэгээд л манай хүүхдүүд чинь бүгдээрээ л тэр талдаа байдаг юм ш дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Должин -

Тэгээд үнэхээр тийм түүхтэй.

Отгонбаяр -

Та тэгээд яг энэ асуудлаар жишээлбэл лам хард хандаж байсан уу? Тэр үед бол зөндөө л хандсан байх тэ?

Должин -

Зөндөө л хандсан. Тэгээд л ерөөсөө ... л гэж ярьдаг юм ш дээ, гадны нөлөө л гэж ярьдаг байсан. Гадны нөлөө гэхлээр чинь би мэддэггүй байсан байхгүй юу. Тэгээд энэ хүний юугаар юугы хүнийг чинь гадны нөлөө л гээд байдаг байсан. Тэгээд дараад нь эмнэлэг хүртэл ярьсан ш дээ, надад. Наадах чинь гадны нөлөө. Чи сайн хөөцөлдөж барь гээд. Тэр чинь гадны нөлөө гэх дээр чинь би мэддэггүй байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Ээ, тийм л цайлган, цагаан амьдралтай байсан байна ш дээ.

Должин -

Тийм. Тэгээд тэрнийхээ учрыг мэдэхгүй. Тэгээд үр хүүхдүүд бага нөгөөдөх чинь. Манай энэ банди чинь бол дөнгөж одоо 8-р ангид байсан ш дээ, тэр үед чинь. Тэгээд том нь дөнгөж л 10 төгсөж байсан. 10 төгсөөд...

Отгонбаяр -

Нямбаяр чинь одоо чинь 30-тай тийм ээ? 8-р анги гэхээр чинь 16-тай гэхээр 14 жилийн өмнө юм байна ш дээ.

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Танай хөгшин чинь?

Должин -

Тийм. Одоо тийм байж л дээ.

Отгонбаяр -

1997 онд юм байна ш дээ.

Должин -

Тийм, 7 онд л харин.

Отгонбаяр -

1997 онд юм байна.

Должин -

Тэгээд л одоо хүний амьдралд чинь юмыг их үзүүлж байгаа юм л даа. .... яаж л хүн яадаг юм шиг байгаа юм. Одоо нэг үеэр бодоход одоо нөгөө бага залуугаасаа... яаж нэг амьд хүрээд ирчихвэл одоо бид нар ажилтай төрөлтэй болгодог л байлгүй гээд л боддог юм, би тэгээд л. Тэрнүүдээ зараад одоо мэргэжилгүй болгох гэж байна. Бусад нь бүгд одоо мэргэжилтэй. Тэгээд одоо болох дээр талхны хар захтай л явна л даа. Заримдаа надад уурладаг юм. Та л надыг юу яагаад хаячихлаа гэж.

Отгонбаяр -

Үгүй ээ одоо тэгээд л амьдрал ойлгох л байх л даа. Өөрөө тэ? сүүлдээ.

Должин -

Тийм. Машин барьж л амьдардаг юм байлгүй, одоо цаана яав л гэж.

Отгонбаяр -

Нэг хэсэг ч тэгээд Монголчууд их юу байсан юм даа. Туйлширсан юм тэ?

Должин -

Тийм. ... бараа нь хүртэл нэг шөнө болоход л худалдааны склад тэр чигээрээ л алга болчихсон байсан шүү.

Отгонбаяр -

Хөөх тийм үү?

Должин -

Тэгсэн ш дээ, нөгөө мөнгөний ханш унаад л юу яахад чинь.

Отгонбаяр -

Аан, нөгөө 20-р тогтоол гарахад уу?

Должин -

Айн.

Отгонбаяр -

Мэдэж байсан байна ш дээ.

Должин -

Тийм. Тэгээд юу яахад чинь л складанд юу ч байхгүй. Хамгийн сүүлд манай ... барьж гарч ирсэн, тэндээс.

Отгонбаяр -

Юу барьж гарч ирсээн?

Должин -

Хаяур, өвс хаддаг хаяур.

Отгонбаяр -

Аан, ха ха ха.

Должин -

Бараа нь нэг шөнөөр алга болчихсон байгаа юм ш дээ.

Отгонбаяр -

Пөөх.

Должин -

Тэгсэн чинь агент хийж байсан улсууд чинь зүгээр амбаар сав, байшингаар нэг бараатай л хоцорсон юм байна лээ ш дээ.

Отгонбаяр -

Тэгж хоцорлоо гээд тэр чинь тэр хүмүүст юм болсон уу? Үгүй юу? бас. Бас цөөхөн л боллоо тэ?

Должин -

Болох улсуудад нь болдог. Тэр ... улсууддаа л болдог юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тийм л байх.

Должин -

Тийм, Монголчуудад ч нэг их юм болдоггүй юм шиг байна лээ. Тиймэрхүү л янзтай ... тогтоод л энэ чинь бүр, хөөгдөөд л ажлаас юу яагаад л. Бид нарыг чинь ёстой зүгээр дараачийнхаа улсад зай тавьж өг гээд л гаргаж байлаа шүү.

Отгонбаяр -

Тэр ч бас хэлмэгдүүлчихсэн шүү.

Должин -

Тийм, ... одоо бол энэ тэтгэвэрт байгаа ш дээ. Тэгээд одоо дуугүй л сууж байдаг ш дээ. Тэгээд амьтан яаж зовж зүдэрч байлаа. Харанхуй шөнө чинь грашыг нь галлаад л, бид нар чинь жижүүрээ хийдэг. Грашанд гал түлдэг. Шөнө явж одоо ногоо тэр ногоо, мод зодыг усладаг гэж ус тавьдаг гэж ч явдаг байлаа. Ёстой нөгөө тэр жижүүрийн чинь энэ хажуугаар бас тэр юуны чинь одоо нэг үгээр хэлвэл гачгаар, цэвэрлэгчийн ажил их гэж байлаа шүү, бид нар хажуугаар нь. Тэгэж явж байж нэг 200 цаас авдаг, 300 л цаас авдаг байлаа шүү. Анх эхлээд л 170 цаасны ажилтай байж байгаад л 270 боллоо, 310 боллоо, 340 боллоо тэгээд л 340 болоод тэгээд л нэг илүү цагтайгаа 400 цаасны цалинтай байж байгаад л тэгээд тэтгэвэрт гарлаа.

Отгонбаяр -

Ханш унахаас өмнө ч бол яахав ээ тэгээд тэр цалингаар чинь хүмүүс амьдраад л байсан, болоод л байсан даа тэ?

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Ялангуяа хоёулаа ажил хийж байгаа тохиолдолд бол.

Должин -

Мал бол их хямд байсан. Нөгөө мал нэг их худалдаж авдаггүй, их хямдхан байсан учраас юу яаж байгаа юм. Болж байсан байх. Одоо чинь бол ерөөсөө хаанаа ч юу яахгүй байна ш дээ. Тэгээд л энэ хэдэн хүүхдүүд энэ өнөө үед баригдаад тэгээд болоод л байгаа юм л даа, одоо бол.

Отгонбаяр -

Социализмын үед сумын орлогч даргынх гэдэг айл одоо, бусад тэр сумын төвийн жирийн айлуудаас ялгаатай байсан уу? Эдэлж хэрэглэж байгаа зүйл, идэж ууж байгаа юмаараа.

Должин -

... бусад тэр эдэлж хэрэглэж байгаа зүйлүүд бол ялгаагүй ш дээ, ерөөсөө. Олон хүүхэдтэй болох дээр чинь ямар ялгаа байдаг юм. Ялгаа байхгүй ерөөсөө тэгээд л дээдхи нь доодхынхоо хувцсыг өмсөөд л. Идэхдээ л болуул жаахан ахиухан идэж байсан байж мэднэ ээ, одоо мах шөлны хувьд бол. Тэгэхэд чинь бас аминдаа хэдэн 10-аад үхэртэй. Бас сүү цагаан идээгээ нэг их цаанаасаа юм авдаггүй байсан. Тийм юутай, өвөл зунгүй сүүтэй цайтай, тарагтай юугаа яагаад. Бусад юмаараа бол ялгаа байхгүй.

Отгонбаяр -

Та гадаад орон руу явж байсан уу? Социализмын үед?

Должин -

Үгүй ээ үгүй, үгүй.

Отгонбаяр -

Явж байгаагүй юу?

Должин -

Үгүй.

Отгонбаяр -

Танай хөгшин явж байсан уу?

Должин -

Үгүй үгүй. Зүгээр хот энэ хоёрын хооронд л явж байсан болохоос биш өөр газар руу явж байгаагүй.

Отгонбаяр -

Сумын дарга, сумын орлогч гэдэг чинь бол хааяа нэг намынхаа шугамаар Увс энэ тэр рүү явж ажилладаг байлаа ш дээ.

Должин -

Өө манай хөгшин чинь бол юунд 2 жил, цэргээс энэ юунд сурсан юм байна лээ, бас. Энэ хойно Оросд. Барилгын 2 жилд сурсан юм байна лээ. Цэргийн 3 жил хаачихаад, барилгын 2 жилд явчихаад нутагтаа 5 жил болоод буцаж ирсэн юм шиг байгаа юм. Түүнээс биш би бол ер нь хаашаа ч явж үзээгүй.

Отгонбаяр -

За.

Должин -

Жоохон ... ус уучихаач дээ.

Отгонбаяр -

Харин тийм, бүр хоолой сэрвэгнээд бүр хачин болоод байх юм.

Должин -

Жоохон ... ус уучих юм бол наадахыг чинь зүгээр болгочихно.

Отгонбаяр -

Хамгийн сүүлд нь тэр өмнөх асуулттай их төстэй л дөө. Таны амьдралд их тийм ер бусын онцгой тийм зүйл болж байсан уу? Онцгой үйл явдлууд тохиолдож байсан уу?

Должин -

Үгүй, нэг их тийм юу байх вэ? Юм нэг их юу яаж байгаагүй ээ. Одоо зүгээр жирийн л, яг л олон хүмүүстэй адилхан л одоо ажил төрлөө хийгээд л ингээд л юу яагаад л явж байсан болохоос биш тийм нэг их онцгой янз бүрийн юмнууд яаж байгаагүй. Хүүхэд хүндрэхээр их дуудагддаг байлаа, эмнэлэг дээрээс. Одоо нэг үгээр хэлвэл одоо тэр суманд чинь нээрээ бараг сэхээний л сувилагчын үүрэг гүйцэтгэж байсан шиг байгаа юм.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Байнга л хүүхэд л хүндэрнэ ээ, би л дуудагдаж байгаа юм чинь. Эмч бид хоёр л хажууд нь байж байдаг, хүүхэд татахад нэг судас тариа хийлгэдэг.

Отгонбаяр -

Тэгээд тэр үеийн чинь одоо тариа гэдэг чинь одоогынх шиг ийм сайн зүү шфриз байхгүй өнөө чанадаг байсан байх тэ?

Должин -

Чанадаг. Тариураа чанана. Шөнөжин тэр шфризний чинь ар талд тэгээд ухна. Тэгээд цэвэрлэнэ, ар талыг нь чанана, 3 дамжлагаар угаана. Маргааш өглөө нь сорил тавиулна, лаборантаар. Тэгээд зөндөө юм хийнэ.

Отгонбаяр -

Тэр зүүгээ үзүүрлэдэг байсан уу?

Должин -

Үзүүрлэнэ тэр.

Отгонбаяр -

Мохчихдог, тэрнийгээ үзүүрлэдэг байсан гэж яриад байгаа юм даа.

Должин -

Тийм, үзүүрлэнэ. Төмөр зүү, төмөр шфризтэй байдаг. Нөгөөдөхөө үзүүрлэнэ, бас.

Отгонбаяр -

Их зузаан зүү, том бүдүүн зүү байдаг.

Должин -

Өө том, нарийн, жижиг янз бүр байна. Нярай хүүхдийн зүү, тэр том хүний зүү гээд янз бүр байна.

Отгонбаяр -

Халдвар их гарч байсан уу? Гайгүй юу?

Должин -

Тэр үед халдвар нэг их аюултай тийм юунууд гардаггүй юм. Одоо энэ сүүлийн үед л ер нь халдвар л их гардаг болсон байна ш дээ. Одоо энэ юунаас болж тэгдэг юм мэдэхгүй.

Отгонбаяр -

Харин тийм ээ.

Должин -

Тэр үед чинь ерөөсөө одоо хүн халдвар гээд л яриад байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм.

Должин -

Хүн халдвар одоо гарвал тэр сум дунд л, одоо энэ хөдөөний бригадаар явж байхад чинь одоо гарна ш дээ. ... холилдож байхад. Тэгтэл л тэгдэггүй байсан. Тэр бол маш их цэвэр агаар, цэвэр хоол хүнс. Хүн яг жинхэнэ эрүүл байсан байгаа юм. Одоо бол ерөөсөө ... залуучууд л. Дандаа цус багадалттай болчихсон, одоо хотын үр хүүхдүүд ерөөсөө цус багадалтгүй хүүхдүүд алга байна ш дээ. Тэр юунаасаа л болдог юм мэдэхгүй. Ерөөсөө бүгд л нэг цэмбийсэн цэмбийсэн цагаан юмнууд. Бүгд л одоо хүүхэд төрөх болохлоор л дандаа хийсвэр хийлгэж байгаа юм чинь. Тэгэж байгаа юм чинь. Тэр үед чинь хийсвэр хийх нь хийнэ. Аа нэг л хүндэрсэн юмнуудад хийсвэр хийдэг. Манайх чинь сум дундад чадвартай эмч нар байсан. Базаррагчаа, Даваахүү... гээд л манайд чинь бол ёстой шигшмэл эмч нар байсан, сум дундад. Хүүхдийн тасгаа Юмжаа гээд л. Тэгээд тэр олон ч сайхан улсуудтай олон жил болчихсон болохоор чинь их л юм үзэж байлаа шүү.

Отгонбаяр -

Танай нутгийн байгаль их өөрчлөгдсөн үү? Одоо тэр таныг залуу байх үеийн...

Должин -

Өө байгаль чинь өөрчлөгдөлгүй дээ. Байгаль бол одоо энэ биднийг бага байж байхад одоо энэ Манханы баруун хаяа гэдэгт би өсөж торниж юу яалаа. Жаахан хүүхэд байж байхад нүүхэд чинь одоо энэ төнк байна ш дээ. Пүнк чинь одоо морьтой хүүхдийн нүд рүү ингээд хатгаад...

Отгонбаяр -

Пүнк гэж юу вэ? Бургас уу?

Должин -

Пүнк гэж одоо ингээд дэрс байхгүй юу.

Отгонбаяр -

Аан дэрс.

Должин -

Тэр дэрсийг л пүнк гэж, одоо тэр захчин яриа л даа. Тэр дэрсээр чинь тэгээд

Отгонбаяр -

Морьтой хүний нүд рүү хатгадаг байсан.

Должин -

Морьтой хүүхдийн нүд рүү нь ингээд л хатгах гээд ингэхэд нүдээ аничихаад дэрсний чинь захаар гардаг байлаа шүү. Одоо бол зүгээр овгор элс болсон байна.

Отгонбаяр -

Тийм байна.

Должин -

Тэр дэрс байхгүй.

Отгонбаяр -

Дэрс байхгүй.

Должин -

Энэ ерөөөсөө намаржаанд ороод ирэхэд чинь энэ гэрийн буйр гэж мэдэгдэх юм байхгүй. Зүгээр нэг эдий дайтай өвстэй л байдаг юм ш дээ. Одоо бол тийм юм байхгүй байна ш дээ.

Отгонбаяр -

Байхгүй.

Должин -

Манайх 1979 онд энэ Буянт суманд ирж байхад чинь энэ Буянт сумын энэ талын ой бургас бол битүү, дотор нь хүн явж болдоггүй байсан байна.

Отгонбаяр -

Мөлхөж ордог байсан гэж байна лээ ш дээ.

Должин -

Тийм, мөлхөж доогуур нь ордог. Би 14 хоног үхрээ... нөгөөдөх чинь хайгаад олохгүй 14 хонож байж олж байсан юм.

Отгонбаяр -

Пөөх.

Должин -

Нэвтэлж чаддаггүй... Одоо тэр ч байхгүй ээ, юу ч байхгүй.

Отгонбаяр -

Ус их багассан?

Должин -

Ус их багассан. Цавчаад түлээд дууссан бургаснуудтай. Тэгээд хүн мөлхөж байсан газар чинь хадлангын талбай болчихсон байна ш дээ.

Отгонбаяр -

Үгүй ээ харин тийм ээ...

Должин -

Тэгээд нөгөөдөх чинь зэрлэг гахай ихтэй. Одоо чинь тийм харагдах юм байхгүй.

Отгонбаяр -

Ам байхгүй.

Должин -

Байхгүй. Тэр зэрлэг гахай байтугай одоо туулай ч байхгүй болсон. Одоо тэр түрүүн бургас нь дуусаад тэр доод талын энэ юуны тэр шар хаг, улаан хаг нь дуусч байна гэсэн, нөгөө торнуудад хавчуулаад хавчуулаад.

Отгонбаяр -

Өө хөөрхий.

Должин -

Өргөстэй тор татаад байна.

Отгонбаяр -

Үгүй ээ тэгээд ингээд байгаль нь өөрчлөгдөөд, усгүй болоод, өвс ногоогүй болоод, дагаад бас хүн нь их өөрчлөгддөг юм байна.

Должин -

Тийм, тэгж байгаа ш дээ. Анх эхлээд л хөдөө гарч байхад чинь ... Өө нэг сайхан урсгал устай тийм Дунд гол гээд урсгал устай тийм газар байсан. Одоо тэр ус булаг нь хаанаасаа гарч байсныг ч мэдэхгүй цул юу байгаа ш дээ.

Отгонбаяр -

Халцгай.

Должин -

Халцгай. Нэг юу байгаа ш дээ, зүгээр нэг ... Тэгээд бид нар өнөө нэг малтай байж байхад чинь яаж байсан газрууд чинь юу ч болж байсан юу ч алга байна гэж байна лээ.

Отгонбаяр -

Тээр.

Должин -

Анх нэг айл байж байсан, дээр үед нэг айл байсан. Одоо Дарханд байдаг юм. Тэр очоод энд байрлаж байсан, нутаглаж байсан нутгаараа явлаа. Ёстой зүгээр устай газар алга гэж тэгж байна лээ. Аав ээж хоёр нь нэг ир гэх дээр нь очсон чинь тэгэж ярьж байна лээ. Нутаглаж байсан газар руугаа аваачаад, ээж нь нөгөөдөх чинь хууч өвчтэй болчихсон юм байна лээ, нөгөөдөх чинь элэг муутай гээд. Тэгээд нутаглаж байсан газар дээр нь очлоо. Нутаглаж байсан буйрнууд дээрээ очиход нодлин, тэгсэн чинь ёстой устай газар алга гэж тэгж байна лээ. Одоо тэгж л өөрчлөгдөх дээр чинь ямар юм байхав. Тэгээд л мал нь ерөөсөө жижгэрчихсэн. Хавар болох дээр энэ мал нь нөгөө чөмөг нь тасарна аа гэдэг шиг тураалынхаа юунд яачихаад, зунд нь болох дээр нэг жаахан нэмэх өөхөн тарга авдаг. Тэгээд л өвөл нь тэрүүгээрээ гараад л юу яачихдаг. Тийм л болчихсон байна ш дээ, одоо.

Отгонбаяр -

Газар усны нэр өөрчлөгдсөн үү?

Должин -

Айн?

Отгонбаяр -

Танай эндэхийн газар усны нэр өөрчлөгдсөн үү ер нь?

Должин -

Үгүй ээ.

Отгонбаяр -

Хэвээрээ юу?

Должин -

Хэвээрээ. ... гэдэг чинь Улаан булан ... Наран хайрхан гэж өөрчилсөн гэсэн. Тэрнээс өөр өөрчлөгдөөгүй.

Отгонбаяр -

Тийм үү?

Должин -

Тийм.

Отгонбаяр -

Тэр Наран хайрхан гэдэг өөрчлөлтийг хэн хийсэн юм?

Должин -

Мэдэхгүй, тэр Наран хайрхан гэдгийг Улаан булан гэж яригддаг байсан юм байлгүй дээ. Одоо Наран хайрхан гэж ярьдаг болсон л гэсэн ш дээ.

Отгонбаяр -

Энэ казакууд их ирээд, урианхайнууд их ирээд энэ нутгийн уул усны нэр солиогүй юу? Тэд нар өөрөөр нэрлэхгүй юу?

Должин -

Үгүй, нэрлэхгүй.

Отгонбаяр -

Аанхан. За за. За их баярлалаа, Должин эгч ээ. Та бүтэн 2 цаг их сайхан ярьж өглөө. Танд тэгээд аз жаргал, урт насанд удаан жаргаарай, хүүхдүүдийнхээ буяныг эдлээрэй.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.