Erdenesüren

Basic information
Interviewee ID: 990585
Name: Erdenesüren
Parent's name: Puntsag
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / driver
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder, worker
Father's profession: herder, worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ховд аймгийн Жаргалант сумын төвд оршин амьдарч байгаа өндөр настан Эрдэнэсүрэн ахтай уулзаж байна. Тэгээд бидний хүсэлтийг хүлээж аваад ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд талархаж байна. Тэгээд хоёулаа ярилцлагаа эхэлье. Та эхлээд өөрийнхөө амьдралын түүхийг их товчхоон бид нарт ярьж өгөөч. Төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэл хаана төрөв, бага нас яаж өнгөрөв, ээж аав ямар хүмүүс байв, ямар ажил хийж байв? Тэр талаараа.
Эрдэнэсүрэн -
Би ч одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг гэдэг тэр үед 8-р баг гэж байсан юм. Тэр 8-р багийн нутагт төрсөн л дөө. Тэгээд ах дүү 9-үүлээ. Би ч одоо хар бор ажил, мал хуй тэр хурга ишигтэй хөөцөлдөж л бага насыг өнгөрөөсөн.
Отгонбаяр -
Малчин айлын хүүхэд.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэгээд сургуульд соёлд ороод тэгээд л 8-р анги төгссөн. Тэгээд нөгөө олуулаа болох дээр зэрэг .... тэгээд л олон хүний юугаар бас ажил төрөл хийх, амьдрал ахуйг залгуулахын тулд одоо 8-р анги биш, 7-р ангиасаа хөдөө ажилд гарсан. Хөдөөд гараад тэгээд л мөн мал л, газар тариалан, туслах үйлдвэр тийм юманд ажиллаж байгаад л цэрэгт яваад л 1 жил болчихоод л жолооч болсон. Цэргийн, намайг тэр цэрэгт байж байхад 107 гэж байсан юм.
Отгонбаяр -
Тийм, нисэхийн?
Эрдэнэсүрэн -
Нисэхийн, Бухаа хурандаатай 107-р анги гэж дандаа жолооч нар бэлтгэдэг тийм сургуульд хуваарилагдсан юм. Тэнд манай нэг нутгийн офицер байсан. Тэр намайг тэнд байрлуулсан юм байгаа юм. Би бас нэг хөөрхөн шалгалтг өгч орсоон. Тэр бичиг үсгийн шалгалт авч байгаа байхгүй юу. Аймаг, сум, баг, овог нэрээ бичээд ир гэж байгаа байхгүй юу. Тэгээд би их сайн бичиж дээ. Тэгээд бичээд өгөөд явуулсан юм. Тэгээд л манай нутгийн 10-аад цэрэг байсан. Тэр 10-ыг цөмөөрөнг нь тэр офицер нэг ийм цаасан дээр бүгдийг нь бичээд явуулсан. Тэгээд ганцхан чи тэнцлээ гэж байсан. Тэгээд би жолооч болсон юм. Тэгээд л жолооч болоод жил гаруйхан болж байтал эцэг маань нас бараад тэгээд олон дүү нар өнчин хоцроод, тэгээд халагдчихсан.
Отгонбаяр -
3 жил хаагаагүй юм байна тэ?
Эрдэнэсүрэн -
Хаагаагүй, тийм. Тэгээд цэргээс халагдчихсан. Тэгээд би нэгдэлд ирээд даргын жолооч хийсэн. Даргын жолооч нэг 2 жил гаруй хийгээд л тэгээд тээврийн тэрэг рүү орсон доо. Тэгээд л тээврийн тэрэгнээсээ буугаагүй ерөөсөө.
Отгонбаяр -
Нэгдлийн жолооч.
Эрдэнэсүрэн -
Тийм, нэгдлийн жолооч болсон. Нэртэй жолооч байсаан, би нэгдэлд. Сайн ч болон нэртэй жолооч байсан. Тэгээд л одоо энэ хувь хувьсгалын нийлсэн 45 жил тэрэг барьсан байдаг юм байна.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм, нэгдэл нийгэмд нэг ажилласантайгаа нийлээд нэг 30 гаруй жил, энэ зах зээлээс хойш бол нэг 10 гаруй жил. Ингээд 45 жил машин бариад 2010 онд тэтгэвэрт гарсан мөртлөө ажлаа хийсээр байгаад тэгээд 2009 онд бүрмөсөн зогсчихсон, тэгээд л одоо тэтгэвэртээ сууж байна даа.
Отгонбаяр -
Аанхан. Та чинь айлын том хүүхэд нь байсан уу?
Эрдэнэсүрэн -
Тийм, айлын хамгийн том.
Отгонбаяр -
Том нь тэ?
Эрдэнэсүрэн -
Тэхх.
Отгонбаяр -
Тэгэхээр 9 хүүхэдтэй айлын том гэхээр доор нь 8 дүүтэй.
Эрдэнэсүрэн -
8 дүүтэй.
Отгонбаяр -
Цэргээс нөгөө аав чинь өнгөрөөд ирэхэд бол 8 дүү нар, дараачынх чинь хэдтэй байсан? Бага нь хэдтэй байв?
Эрдэнэсүрэн -
Дараачых нь яахав хүнтэй суучихсан байсан. Бага нь манцуйтай байсан.
Отгонбаяр -
Манцуйтай.
Эрдэнэсүрэн -
Тийм, бага нь манцуйтай байсан. Тэгээд манай ах дүү нар уг нь нэг хөөцөлдөөд, .... цохиулаад тэгээд надыг цэргээс халуулчихсан л даа. Халагдаад би 28 давж байхад цэрэгт татагдсан шүү.
Отгонбаяр -
Дахиад?
Эрдэнэсүрэн -
Дахиад.
Отгонбаяр -
Хөөх.
Эрдэнэсүрэн -
Өө заримдаа ч одоо 2 тэгээд л авчих гээд л байдаг, авчих гээд л байдаг. Тэгээд л яахав нэг хөөрхий тэр үеийн дарга нар бол сайхан дарга нар, одоо миний амьдрал ахуйг мэддэг болох дээр тэгээд сугалж аваад л байдаг байсан юм. Тэгээд би 28-тай, тэгэхэд чинь цэргийн алба заавал хаадаг байлаа шүү.
Отгонбаяр -
Тийм.
Эрдэнэсүрэн -
28-тай, манай нэг аавын дүү хотод байдаг байсан юм. Цагдаагын газрын хүн. Тэгээд над руу яриад, одоо 28-тай чи хүрээд ир, амралтаа аваад. Ах бид хоёр хөөрхөн юм зохиож байгаа юм. Тэр нөгөө манай аавын ээжийн дүү, сүүлд авч суусан хүн л дээ тэр манай аавын ээж. Тэгэхэд байсан, бие нь жаахан тааруувтар гээд би сахилга нь болоодохъё гээд. Тэр ээжийн бие муу гээд тэгээд сахилгыг нь хийлээ. Тэгээд нэг муухан юм надыг явууллаа. Цэрэг татлага болох дээр миний машин авчихсан. Нэг 30 хоногийн дотор чөлөөлдөг шүү дээ. Нөгөө ажлаас бүгдийг нь тооцоогоо хийгээд. Яг тэгээд чөлөөлчихсөн байсан. Тэгээд нэг муухан чөлөө өглөө. Тэгээд би явлаа л даа. Тэгээд хотод татлаганд ор гээд намайг, цэргийн татлаганд. Тэгээд бие муу болох дээр цэргийн татлагаас халагдлаа гээд, дэд түрүүч ... Тэгээд би учиртайгаа хэлээд л байж байсан чинь Оросоор дууддаг юм байна.
Отгонбаяр -
Аймаг дээр үү?
Эрдэнэсүрэн -
Аймаг дээр. Чухал хэргийн мөрдөн байцаагч гэж Галсаннамжил гэдэг хүн байсан.
Отгонбаяр -
Аа яа.
Эрдэнэсүрэн -
Одоо ч байна лээ. Нэг эмнэлэгт хэвтэж байгаад таарсан. Тэгээд дуудсан. Би ч одоо хуулийн газар чинь хэцүү ш дээ. Ямар ам бүлтэй вэ? Хичнээн малтай вэ? Ямар хөрөнгөтэй вэ? гээд л нэг их юм асуугаад л. Худал хэлвэл тэдийн тэддүгээр зүйлээр шийтгэнэ ээ гээд л ай аюул болж байгаа юм л даа. Тэгээд иймээ тиймээ юманд огт байцаагдаж, тийм юм хийж үзээгүй. Их айж байгаа юм. Нөгөө юмаа мэддэг байгаа даа. Тэгээд тэр манай авгай хэлсэн. За чи энэ... энэ цахилгаан, энэ засаг захиргааны зам явахад хийж өгсөн бичиг. Тэр чинь бол ер нь нарийн ш дээ. Хаяж болохгүй шүү, яг хадгалчих, хэрэг болж мэднэ гээд хэлээд байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Хэрэг болж мэднэ гэсэн. Тэгэхдээ яг надад тэгэж магадгүй, тэгнэ гэж надад огт хэлээгүй. Хэрэг болж магадгүй гээд байсан. Тэгээд л нөгөө саяын миний хэлснийг асууж байгаад л тэгээд л цэрэгт хэдэн онд явсан бэ? ... тэгэхлээр надад мэдэгдлээ л дээ. Тэгээд тэр их сайн хүн байсан. Чи өнөө жил энэ Ховд аймгаас цэрэг татлаганд ороогүй юм байна ш дээ. Чамайг цэргийн албанаас зугтах гэсэн гэж үзэж байгаа юм байна. Тэгээд танай захиргаанаас чиний нэрийг өгсөн гэж байгаа байхгүй юу. Өө тийм, тийм. Би ирээд хотод нэг авга эгч байсан. Тэр муудаж, тэрийг очиж эргэж яваад тэнд тэгээд янз бүрийн цэргийн татлага болоод тэнд ороод би ирээд учир мэдээд гарсаан. Энэ миний эгчийн маань хийгээд өгсөн цахилгаан энэ, цэрэг ороод халагдаад гарсан албан бичиг нь энэ, энэ явсан зам юугы нь гээд нөгөөдүүлийг нь бүгдийг нь гаргаад өглөө. Тэгээд нөгөөдөхөө харж ингэж үзчихээд за би энэ бичгийг чинь тэр цэргийн газар руу нь явуулна. Үнэхээрийн тэр цэрэг татлаганд ороод чи халагдсан бол асуудал байхгүй ээ гэж хэлээд. Угаасаа асуудал байхгүй юм чинь. Тэгээд хэрэг гарвал чамайг дуудна аа. Энэ үнэн бол батлагдвал чамайг дуудахгүй ээ. Тэгээд дуудаагүй, тэр үнэн байсан. Би үнэн биеэрээ орсон юм чинь. Тэгээд нэг мултарсан юм байгаа юм, цэргийн албанаас.
Отгонбаяр -
Чанга байсан шүү.
Эрдэнэсүрэн -
Чанга байсан.
Отгонбаяр -
Тийм.
Эрдэнэсүрэн -
Одоо чинь тэгээд дуртай нь ордог. Дургүй нь тэгээд л цэрэг дөхүүлж байгаад л нэг тийшээ явчихдаг. Тэгээд тэрийг хөөцөлдөх ч хүнгүй. Өө нэг нөхөн төлбөр гэсэн яриад л байдаг болсон байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгэж төлдөг хүн нь байдаг ч юм уу? Үгүй ч юм уу?
Эрдэнэсүрэн -
Тэгээд үгүй ч юм уу бүү мэд. Тэгээд л явчихдаг тийм л байсан юм.
Отгонбаяр -
Та юу гэсэн ш дээ. Эрдэнэбүрэн сумын халх гээд хэлж байлуу тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд Эрдэнэбүрэн суманд чинь ер нь халхууд байдаг юм уу?
Эрдэнэсүрэн -
Цөөхөн байна ээ, хэдхэн байна.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэр үед одоо дээр үеийн хөгшчүүд ярих дээр одоо тийм нөгөө бодлогоор оруулж ирсэн. Энэ арын улаан Хөвсгөл, энэ баруун талын Завханаас оруулж ирсэн.
Отгонбаяр -
Ямар бодлогоор оруулж ирсэн?
Эрдэнэсүрэн -
Энэ чинь нөгөө Манжийн дарлалын үед .... чөлөөлөөд, Манжийн дарлалаас. Монгол хүн ховор байсан.
Отгонбаяр -
Аан тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэгээд оруулж ирсэн. Одоо надад энэ эмнэлэгт хэвтэж байхад энэ Буянтад насаараа ажилласан, багийн дарга хийж байсан нэг хөгшин ярьж байна лээ л дээ. Тэгэж оруулж ирсэн. 500 айл.
Отгонбаяр -
Бүр зориуд?
Эрдэнэсүрэн -
Зориуд, хүн, 500 хүн оруулж ирсэн. Айл ч орж ирсэн. Ер нь голдуу л ер нь зүгээр нэг л ажил хийх залуучууд л голдуу орж ирсэн юм байна лээ. Тэгээд л манай энд орж ирээд суурьшаад тэгээд л. Ихэнхи нь энэ Буянтад байдаг юм ш дээ.
Отгонбаяр -
Өө тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм, Буянт, Чандмань гээд энүүгээр орж ирсэн. Тэгээд л энэ газруудад тариа ногоо тариад л тэгээд л энэ чинь нөгөө чантуу, Хятад л элбэг байсан газар ш дээ, ер нь Ховд чинь.
Отгонбаяр -
Тийм.
Эрдэнэсүрэн -
Тэгэж орж ирсэн айл манайх. Нилээн, манай аав, тэгээд манай энэ нутгийн аав ээжийн нутгийн хүнтэй гэрлээд тэгээд л 9 хүүхэд төрсөн айл ш дээ. Ганцхан эмэгтэй, 8 эрэгтэй. Одоо дууслаа, тэр аавын ах дүү. Хамгийн сүүлийн бага нь ганц эмэгтэй байсан. 82-той энэ өнгөрсөн хавар явлаа.
Отгонбаяр -
Ховдод байсан Хятадуудын үлдэгдэл ер нь байна уу одоо?
Эрдэнэсүрэн -
Намайг сургуульд энэ 10 жилийн сургуульд яг байж байхад байсан юм. Би ч одоо 2-3 тийм Хятад аавтай, Монгол ээжтэй хүүхдүүдтэй хамт байсан. Байсан. Одоо хүүхдүүд нь бас мэр сэр байна аа. Тэр Хятадууд бол байхгүй байна аа.
Отгонбаяр -
Хятад олон байсан биз дээ уул нь?
Эрдэнэсүрэн -
Өө дээр үед одоо энэ Цагаан хэрэм... ээс олон байсан юм гэсэн. Тэгээд л одоо хөөгдөж гарч ороод, тэгээд Монгол авгайтай нь Монголдоо хүүхэдтэйгээ үлдсэн юм байлгүй. Энэ чинь нилээн олон, намайг энд дунд сургуульд орж байхад л энэ Ховдод зөндөө л байсан. Одоо хүүхдүүдээс нь л ганц нэг байна. Өшөө бол тийм юм алга.
Отгонбаяр -
Нэг ийм асуудал байна аа. Миний одоо энэ Ховдод хийж байгаа судалгааны гол сэдэв нь болохоор шашин шүтлэгийн асуудал байхгүй юу. Тэгээд таны амьдралын явцад ингээд хүмүүсийн шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирэв? Жишээлбэл таны хувьд ямар байна?
Эрдэнэсүрэн -
Тэр шашин гэдэг чинь намайг яг мэдээ орж байхад ерөөсөө устгаад дуусаж байсан.
Отгонбаяр -
Яг үнэн.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэгэхээр устгаад дуусч байсан. Тэрнээс нь үлдсэн ганц юм нь би багад ер нь нэг 5-тай байсан юм уу, 4-тэй байсан юм уу? Их өвдсөн гэж байгаа юм.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэгээд ганц нуугдаж байсан лам байсан.
Отгонбаяр -
Суманд уу?
Эрдэнэсүрэн -
Суманд.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Нилээн сайн лам байсан. Хулгайгаар шөнө авчирч ном уншуулж, би тэрийг муухан мэдэж байгаа юм.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Шөнө бүр тэр шөнө дунд л авч ирээд ном уншаад л, нөгөө рашаан эд юм хийгээд л. Надыг аав ингээд тэврээд суучихсан, би уйлчихсан. Толгой дээгүүр эрхиэр явуулаад л. Тэгээд нэг цагаан чихэртэй рашаан дүрээд өгөөд л. За энэ хүүхэд маргааш бага үд гэхэд л хоол нэхээд босч ирвэл босч ирнэ, босч ирэхгүй бол би дийлэхгүй гэж хэлсэн. Би тэгээд маргааш нь хоол нэхээд босоод ирсэн юм гэнэ лээ. Би тэрнээс хойш ерөөсөө өвдөөгүй.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
60 гарч байж л, одоо энэ сүүлийн жилүүдэд л даралт ихсээд ганц нэг эмнэлэгт хэвтэж байгаа болохоос биш. Даралт л ихэддэг болохоос биш надад ямар ч өвчин байхгүй, тэрнээс хойш. Би ер нь ханиад ч тусаж үзээгүй. Бараг эм ч ууж үзээгүй 60 гарчихсан. .
Отгонбаяр -
Үгүй ээ тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэгээд тийм л юм аав ээж хэлж байсан. Би нэг муухан бүдэг мэдэж байгаа юм. Тэгээд тэр хөгшин сүүлд нь мэдээ орчихсон, би бараг сургуульд орох дөхчихсөн байсан байх аа бариад явчихсан. Тэгээд цагаачилж ирээд энд байж байгаад саяхаан.
Отгонбаяр -
Бариад явчихсаан?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр хөгшнийг үү?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр чинь одоо хэдэн онд гэсэн үг үү? 1950-иад оны үед гэсэн үг ш дээ тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм, 1950-иад оны үед, тийм. Тэр хүн шоронд 7-8 жил болсон юм гэнэ. Эргэж ирсэн л дээ.
Отгонбаяр -
Өө за.
Эрдэнэсүрэн -
Тийм, эргэж ирээд цагаадаад энд байж байгаад саяхаан, одоо энэ нэг л 6-7 жил болж байна уу? Өнгөрсөн, тэгээд энд өнгөрсөн юм байгаа юм.
Отгонбаяр -
Тэр хөгшин сүүлд 1990 оноос хойш буцаж лам болсон уу?
Эрдэнэсүрэн -
Болсоон болсон. Амьтан юм асуугаад тэр чинь одоо тэгээд нэг сүлд үлдэх дайны юм болж, зүгээр хэлэх дээр наймаа хийдэг юм бид нар. Би ч гэсэн ганц нэг очиж нөгөө манай нилээн дотно Орос сургуульд явсан хүүхэд гадаадад явж байна аа, сайн явах нь уу? гэсэн. Сайн явна аа, одоо айлт байхгүй л гэсэн. Тэгээд л манай тэр охин 5 жил сургуульд яваад зүгээр л хүрээд ирлээ. Тийм сайхан хөгшин байсан. Амьтанд их тус хийж байсаан. Сүүлд ч ирээд гайгүй байсан юм.
Отгонбаяр -
За та тэгээд ид одоо нөгөө хөдөө сумандаа жолооч хийж байх үед чинь шашин шүтлэг гэж юм байв уу?
Эрдэнэсүрэн -
Байхгүй, байхгүй. Тэр шашин шүтлэгийг чинь тэгээд ганц нэг ном мэддэг улсууд дандаа шөнө нуувраар номоо уншина, арц хүжээ болгоно. Дандаа нуувраар. Тэгэхдээ цөөхөөн, цөөхөн хүн байсан. Одоо би тэр манайхны садан юм гэнэ лээ. Энэ хувилгаан багш Дамбий Дэмбэрэл бил үү?
Отгонбаяр -
Аан.
Эрдэнэсүрэн -
Тэрний чинь энэ аз зээ нар тэр ном судар янз бүрийн юмыг нь хадгалж байсан тэр Дамдин гэдэг хөгшинд өгсөн, тэр хадгалж байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Тэр бас ерөөсөө тэр Дамдин хөгшин бол тэр хувилгаан багшид 8-тайгаасаа эхлээд шавь орсон, 16 хүртлээ шавилж суусан их ном сайн мэддэг тийм хүн байсан юм гэсэн. Тэгээд тэр багшийн юмыг хадгалдаг байж байгаад тэгээд өөрийн бие муудаад тэр бүх юмыг хүү дээрээ бичээд, том хүүдээ бичээд. Ийм ийм учиртай гээд бүр одоо тэр хүү нь кириллээр бичиж аваад тэгээд бүх юмыг нь тэр хүүдээ өгсөн байгаа юм. Одоо тэр нь дамжсаар дамжсаар одоо цөм энэ ганданд ирэх шиг болдог юм. Сураг нь. Тэрнийг тэгэх л гэж байсан, одоо юу байдаг юм янз бүрийн юм. Би зүгээр нэг зах зух, толь гэдэг юмыг нь нэг үзсэн. Ийм дугуй шар, ийм ардаа сэмжтэй хадаг уяатай тийм шар юм байдаг юм байна лээ. Тэр хувилгаан багшийн толь гээд надад үзүүлж байсан. Тэр могойн эрдэнийн эвэр гээд л байдаг юм байна лээ. Тэр эрдэнийн эвэрийг нь тэр хувилгаан багш энэ манай Эрдэнэ багийн Хөх чулуут гэдэг газар явж байсан тэр могойн чуулган гэдэг юм болж байсантай таарсан юм гэнэ лээ. Энэ хөгшчүүл тэгэж ярьдаг юм. Тэгээд тэр хувилгаан багш чинь ингээд хормойгоо дэвсээд нүдээ аниад ном уншаад суучихсан гэж байгаа юм. Ерөөсөө хөдлөөгүй. Тэр хэдэн ч цаг суусан юм бүү мэд. Нэг харахад нь их том өвөртэй могой ирж байсан гэж байгаа юм. Тэгээд нүдээ аниад номоо уншаад суучихсан. Тэгээд хэдэн цаг болсон юм нөгөө чимээ шуугиан тэр янз бүрийн юм нь тарсан шиг болсон. Тэгээд харсан чинь 2 эврээ унагаагаад явчихсан. Тэгээд тэр 2 эвэр одоо хадгалаастай. Одоо энэ байвал энэ Лувсандагва гэдэг нөхөрт байгаа болов уу?
Отгонбаяр -
Эвэртэй могой тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм, эвэртэй могой. Тэгээд эврээ өгчихөөд тэгээд явчихсан.
Отгонбаяр -
Эвэртэй могой гэж ер нь байдаг юм уу?
Эрдэнэсүрэн -
Мэдэхгүй л дээ, одоо тийм л юм байна лээ.
Отгонбаяр -
Аанхан. Тэгээд тэр эвэр нь одоо байдаг?
Эрдэнэсүрэн -
Эвэр нь байдаг. Тэр эврийг хүнд үзүүлэхгүй. Тэр тэгэж хүн болгонд үзүүлдэггүй юм гэнэ шүү. Тэр Сүхбаатар гэдэг хөгшин ерөөсөө үзүүлдэггүй.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тэр одоо энэ Мягмардорж гэдэгт нь байна уу? Лувсандагва гэдэгт нь байна уу? Бусад тахилыг нь энэ гандан хийдэд өгчихсөн юм гэсээн. Тийм л юм, шашны талаар бол.
Отгонбаяр -
Тэгээд тэр социализмын үед ялангуяа хөдөө орон нутагт миний ойлгож байгаагаар бол тэр суманд малчид бол бас шашин шүтлэгээ нууц ч гэсэн хадгалж үлдэж байсан ш дээ.
Эрдэнэсүрэн -
Өө тийм.
Отгонбаяр -
Тэд нарт чинь судар юм хум нь байдаг бас, өдөр судраа их бодож хардаг. Тэгээд та нар тийм байсан уу? Сумын төвийн албан хаагч...
Эрдэнэсүрэн -
Өө бид нар чинь юм мэдэхгүй. Тэгээд л ажил гээд л. Тэр чинь одоо социализмын үед чинь ажил гэдэг зүгээр хүзүүгээр татчихсан. Ялангуяа жолоочийн хувьд бол тэр чинь ялангуяа тэр тэгээд л одоо малын тэжээл, өвс хадлан, бордоо, нүүрс, ачаа. Нөгөө олон сумын ажилчид, малчдын өмсдөг хувцас, хоол гээд. Бид нар чинь ерөөсөө гэрт бол нэг 365 хоногийн ер нь 100-ны 40%, 60-70% нь бол дандаа явалт, тийм байсан. Ажил бол элбэг, тэгээд л явж байдаг байсан. Аа тэгэхэд тэр нуувраар..., Харин тэр малчдын Цагаан сар гэдэг юм тэмдэглэдэг болсноос хойш тэр индэрээ засч, нөгөө дээр мөргөнө өө гэдэг тийм юмаа амьтан хийж эхэлсэн байгаа юм.
Отгонбаяр -
Тэр дээр мөргөнө гэдэг нь юу хийдэг байсан юм? Танай нутагт нэг тийм юм яриад байх юм.
Эрдэнэсүрэн -
Тийм, дээр мөргөнө гэдэг нэг ийм л дээ. Нэг тийм овоо хийж байгаа юм, чулуугаар ингээд өндөрсгөөд, дугуй, нилээн өндөр.
Отгонбаяр -
Нэг хот айл хийх үү?
Эрдэнэсүрэн -
Аан тийм, нэг хот айл хийнэ.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Ухаан нь нэг хот айлд 5 айл байсан бол дундаа л нэгийг хийнэ.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Аан нэг хот айлд ганц айл байсан бол тэр ганцаараа л хийнэ. Тэгээд тэр тал бүрийн нөгөө Алтайн 13 аймгаас гээд ийм чулуу тавьчихна. Тэгээд тэр дээр мөргөнө гэдэг тэр овоон дээрээ одоо идээ цагаа тавиад, түлээ авч өрөөд. Нөгөө идээ цагаа, нөгөө хонины толгой, хонины өвчүү тавьж байгаад шатаана. Тийм л юм хийдэг. Тэгээд л одоо тэр залбираад л мөргөөд л, нөгөө алтан дэлхийдээ ингээд л. Тэрний хажууд баян гал түлнэ ээ гэж хажууд нь нэг баахан тэр дээр мөргөдөг юмныхаа хажууд нэг гал түлнэ. Өө тэр чинь бараг 2-3 түлээд л, зарим нь бараг машин аргал шатаана шүү дээ.
Отгонбаяр -
Үгүй ээ тээр.
Эрдэнэсүрэн -
Тэр үеэр чинь л одоо энэ уул, тэгээд одоо харагдаж байгаа бүх юманд чинь гал манарах дээр тэднийх тэгээд дээрээ тахичихлаа л гээд хэлэлцэж байдаг.
Отгонбаяр -
Аа нэгнийгээ мэддэг, утаагаар нь.
Эрдэнэсүрэн -
Тийм, нэгнийгээ тэр утаа галаар нь хардаг. Тэгэх дээр тэр нэг бол одоо энэ бүх талаа хардаг тийм сайхан газар хийнэ. Нэг уулын орой дээр хийлээ гэхэд бүх зүг, уул хад харагдаж байдаг тийм, дандаа тийм ил газар хийнэ. Тэгэж л мөргөж байсан. Тэгээд би өнөө сайн мэдэхгүй байна аа. Бас тэр чинь нуувраар л хийдэг байсан. Тэр малчдын цагаан сараар дээр мөргөнө гэдэг юм л эхэлсэн юм байгаа юм.
Отгонбаяр -
Цагаан сараар чинь тэгээд сумын төвийн албан хаагчид бол Цагаан сар тэмдэглэдэггүй байсан ш дээ. Тийм ээ, ажилчид бол?
Эрдэнэсүрэн -
Тэмдэглэдэггүй.
Отгонбаяр -
Болохгүй.
Эрдэнэсүрэн -
Тийм. Эхэндээ тийм байсан. Сүүлдээ бас тэмдэглэдэг болсон юм аа. Тэр чинь одоо хоёр ч цагаалж болж байна. Зарим нь ухаан нь тэр чинь одоо нэг айл болох дээр зэрэг чинь хоёр цагаалж байгаа юм л даа. Тэгээд нэг цагаалдаг, малчидтайгаа хамтарч цагаалдаг тийм болсон юм байгаа юм, сүүлдээ.
Отгонбаяр -
Юу яалаа ш дээ. 1990 онд одоо ардчилсан хувьсгал гарч ирлээ тийм ээ? Ардчилал гарч ирээд. Тэгээд тэрнээс хойш ер нь шашин шүтлэг, сүсэг бишрэл гэдэг юм чинь их чөлөөтэй боллоо ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд энэнээс хойш ер нь юу болов? Энэ талаар?
Эрдэнэсүрэн -
Энэнээс хойш ер нь мэдэхгүй. Энэ чинь одоо яг л юм бүхэн дэлгэрсэн л дээ. Тэр чинь хувийн эрх чөлөө гээд л юм гарч ирээд л, одоо тэгээд л одоо тэр шашин гэдэг чинь одоо дэлгэрсэн дэлгэрсэн. Анхандаа бол одоо бүр гандангаас 4-5 лам нар баг авчирч ном уншуулж байлаа ш дээ, суманд чинь.
Отгонбаяр -
Аан тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм. Ингээд тэр үед чинь зайлуул цуглаж сүм хийд байгуулсан. Ухаан нь манай сум гэхэд л одоо хэд хэдэн бөөн бүрэлдэхүүнтэй, 4-5 бүрэлдэхүүнтэй лам 2-3 удаа ч авчирч ном уншуулаад л тийм. Сүүлд нь суврага хийгээд л, бүр тэр хур тунадас ордоггүй жил одоо бүр дээр үеийн олон багуудын овоог хүртэл очиж лам нараар тахиулаад л бариад тэгэж л байсан л даа.
Өөр хүн -
Энэ хар усны овоог тахисан ш дээ.
Эрдэнэсүрэн -
Өө тийм, тэр ажлын хүчээр тэгээд овоо байгуулаад, Галданбошигтын овоо гээд манай өөлдийн их хаан, тэр Галданбошигтын овоог манай сумын нэг уулын толгой дээр байгуулаад л нэг их том баяр хийлээ, нэг намар.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Өч төчнөөн машин чуулаад л, тэгээд л нөгөө малын үс ноос юу л байдаг юм тэр, бурхан, одоо янз бүрийн ном судар, энэ тэндэхийн ирээгүй хүн байхгүй. Тэр чинь Гүрдаваа Рэнчинбүү бил үү?
Отгонбаяр -
Рэнбүүчи.
Эрдэнэсүрэн -
Рэнбүүчи бил үү?
Отгонбаяр -
Тийм.
Эрдэнэсүрэн -
Тийм хүн ирж тэр сүсэглэж яаж байсан юм. Тэгээд морь уралдаж, бөх барилдаад тэгээд. Тэгээд тэрнээс хойш одоо тэгээд л шашин шүтлэг гэдэг чинь одоо ном сонин чөлөөтэй ил л боллоо л доо. Одоо ч мэдэхгүй замаа алдсан юм яриад байх юм байна ш дээ. Энэ одоо зурагтаар харахад чинь л нэг юм гэлтгүй болсон байх аа. Буриад хүний 3\1 нь бөө, 4 хүний нэг нь лам болсон юм гэнэ лээ гэж, тэгээд цаашгүй. Тэгээд яахав бөө болдог, тэгээд яахав тэр шашин шүтлэг гэдэг бол бид ч Монгол хүн тэр Буддын шашин гэдэг бил үү?
Отгонбаяр -
Ммхмм.
Эрдэнэсүрэн -
Тэрийгээ шүтвэл би шүтэлгүй яахав. Тэгээд одоо хот орох дээрээ бид хоёр гандангаар ороод л тэр бүх хүрдийг эргүүлээд л, тэр бурхан шүтээнд нь мөргөөд л, нэг хадаг хэдэн төгрөг тавиад л, тэр Жанрайсигт мөргөөд тэгээд л гараад явчихдаг, би. Тэрнээс өөрөөр юм байхгүй ээ, надад ер нь.
Өөр хүн -
Тэр овоог чинь хүмүүс нэг ард түмний амьдралд буруу боллоо...
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэр овоог чинь анх их сайхан байсан. Тэгээд тэр овоог хийчихээд хойш нь тэрнийг бас нөгөө хойш нь бас нөгөө тахидаг, шүтдэг янз бүрийн юм ерөөсөө хийгээгүй. Тэгээд л хаячихсан.
Отгонбаяр -
Аа анх хийгээд л үү?
Эрдэнэсүрэн -
Тэгээд л хаячихсан. Тэр овоо чинь ер нь их олон овоо хийсээн. Тэгээд тэр Мөстийн орой дээр бас нэг овоо хийсэн. Тэр чинь Бор морины овоо гэсэн. Тэгээд тэр чинь нэг бор морь сэтэлж бариад тавьж байсан ш дээ. Аан бас нэг ямар Рэнбүүчи билээ? Бас нэг юу ирж байж тэрийг чинь сүсэглэсэн шүү. Аа Монгол лам нар бол нөгөө Баяндалай ирсэн юм. Пэрэнлэйгийн Баянбат, тэр ирж байсан юм. Тэгээд л мөн доод тал дээр нь ороод л морь уралдуулаад л, бөх барилдуулаад, манай хүү түрүүлж ха ха ха. Тийм, тэр орой дээр нөгөө мосттой ... Нилээн сайн шинэ шахуу 30-тай, 2 дахь 30-аа барьж байсан. Тэрэнд нь ганц миний 30 гарсан юм, тэр дээр.
Отгонбаяр -
Тээр таны 30 гараад, танай хүү түрүүлээд.
Эрдэнэсүрэн -
Тийм, манай хүү түрүүлээд ха ха ха. Тэгээд л хаячихаж байгаа байхгүй юу манайхан. Тэгээд л нэг хийгээд хаячихна. Тэр чинь одоо уул нь хэд гурван жил болгон нэг тахиад л. Тэр нэг их өргөн гараад байх юмгүй юм байна лээ ш дээ, тэр овоо тахина аа гэдэг чинь. Яахав нэг идээ цагаа, нэг арц хүж... тэгээд аар саарханаар л мөргөөд явчихлаар л болж байгаа байхгүй юу. Тэгээд хаячих юм. Тэгээд л сүүлд нь одоо тэр Галданбошигтын тийм тийм овоо чинь тэгээд хийлгэчихээд тэгээд шүтэж яагаагүй, тэгээд ард түмэнд их муу болсон, барьсан, өвчин зовлон гээд л их хэл ам болж л байдаг юм байна лээ. Би ч нэг их тэрний талаар боддоггүй болох дээр амьтан тэгээд л байдаг юм байна лээ.
Отгонбаяр -
Танайх одоо юутай биз дээ? Бурхан тахилтай юу?
Эрдэнэсүрэн -
Байхгүй ээ.
Отгонбаяр -
Байхгүй юу?
Эрдэнэсүрэн -
Тийм, манай самган ерөөсөө хүн энд орж ирээд л тэгээд л нэг хаалган дээр нэг цаас авч ирээд л наадаг юм. Өөр тийм бурхан тахил байсан юм байхгүй.
Отгонбаяр -
Аан за. Цагаан сараар юу яадаг уу? Та нөгөө нэг зүг, мөр гаргадаг уу?
Эрдэнэсүрэн -
Мөр гаргалгүй яахав.
Отгонбаяр -
Ном уншуулах уу?
Эрдэнэсүрэн -
Аа ном уншуулаад, зүгээ гаргаад бас нэг хийморь лундаа талын юм уншуулна аа. Аа тэр зул хүж барих бол одоо тэр шинийн барьдаг өдөр, шинийн 8, 15, 20, 25, 30 гээд барина л даа. Манай самган л тэрийг өөрөө хийчихдэг юм. Тэр барилгүй яахав.
Отгонбаяр -
Аан биш дээр бол та тэгээд байнга шүтээд байдаг тийм юм бол байхгүй.
Эрдэнэсүрэн -
Тийм юм бол байхгүй.
Отгонбаяр -
1990 оноос хойш юу яалаа ш дээ. Монголд чинь одоо энэ хуучин шашин их хаалттай байсан тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Социализмын үед. Тэгээд шинээр нээгдээд дэлгэрээд, тэрийгээ дагаад их өөр бас шашнууд орж ирлээ ш дээ. Жишээлбэл...
Эрдэнэсүрэн -
Өө тэр олон шашин орж ирсэн, ирсэн.
Отгонбаяр -
Тийм. Энэ талаар та юу боддог вэ? Та нар ялангуяа энэ Ховд нутагт чинь казакууд их байх юм. Казакуудын шүтлэг яаж өөрчлөгдсөн бэ? Хуучин...
Эрдэнэсүрэн -
Казакууд чинь нэг энд одоо нэг сүм байсан юм. Тэгээд тэр сүм алга болчихсон байсан.
Отгонбаяр -
Тэр сүм хэзээ байсан юм?
Эрдэнэсүрэн -
Өө саяхан.
Отгонбаяр -
Социализмын үед байсан юм уу?
Эрдэнэсүрэн -
Үгүй, үгүй.
Отгонбаяр -
Аан за за.
Эрдэнэсүрэн -
1990 оноос хойш л .... Тэгээд алга болчихсон байсан. Одоо энэ урд барьж байгаа юм гэж байна шүү. Энэ гозгор гозгор юм байна шүү дээ. Би хэлж байсан юм байхгүй юу гэрт, үгүй ээ энэ нэг гозгор барилга барьж байна аа, энэ нөгөө лалын оронгуудад чинь их байдаг юм байна лээ. Тэгээд казакын сүм гэнэ. Тэр лалын сүм гэнэ. Тийм юм барьж байгаа гэсэн. Энэ чинь одоо Монголд чинь ерөөсөө шашин, улсад бүр 500-600 хүн байдаг юм гэнэ ээ, орж ирсэн. Зурагтаар 500-н хэд гэсэн санагдаад байна.
Отгонбаяр -
Аан урсгалууд.
Эрдэнэсүрэн -
Урсгалууд нь, тийм. Үгүй ээ тэр чинь христ гэхэд чинь л хичнээн янзын христ байдаг юм тэр чинь мэдэхгүй. Тэгээд зөндөө л орж ирсэн. Тэгээд бас л харааж ерөөдөг бас нэг энэ сэтгүүлч мэтгүүлч нэвтрүүлэг явуулаад байх юм аа. За тэрийг хараад чимээгүй л ажиглаж байхад чинь тэр шашны их олон урсгал чинь их муу талтай байдаг юм уу? Ер нь тэгээд мэдэхгүй ээ. Хүний зовлон дээр дөрөөлж бий болдог ч юм уу, ямар хаашаа юм. Би учрыг нь сайн мэддэггүй юм.
Отгонбаяр -
Танай энэ Ховд аймагт бас Христийн сүм хийд байдаг юм уу?
Эрдэнэсүрэн -
Өө тийм тийм, 5-6 байдаг юм гэсэн.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Надтай нэг өвгөн эмнэлэгт хэвтэж байсан байхгүй юу. Христийн цуглаанд явдаг, тэр дээр цугладаг юм гэсэн. ... дээхнэ. Тэр чинь 6 дахь нь гэсэн байх аа, Ховдын. Тэгэж ярьж байсан. Аа тэгээд л тэр чинь их том ярьж байгаа юм. Тэгээд л тэрэн дотор нь мөргөөд гуйгаад, оюутан үгүй бол одоо. Оюутан гэж багшийн дээдийн оюутанг хэлж байгаа байхгүй юу. Зүгээр одоо тэнд мөргөөд л хоёулаа суугаад сайн залбирах дээр л сайн дүн авчихдаг, сайн дүн авдаг юм энэ тэр гээд л тэр бас сүүлдээ ухуулж байгаа байхгүй юу. Тэгээд бидний нэг хэдэн хэвтэж байсан юм. Тэгээд би тэгсэн юм. Үгүй ээ та тийм юм бол энэ ханиад томуу авахгүй тэр Христдээ залбирч мөргөөд тэнд байж байхгүй. Тэгээд тэгэж хэлүүлчихээд дугарч чадахгүй л байсан юм даа. Тэр хөгшин мөгшин зөндөө юм байна лээ.
Отгонбаяр -
Аа таныг одоо гудамжинд ч гэх юм уу, энэ тэнд явж байхад чинь хүмүүс тийм итгээрэй гэж ирж хандаж байсан уу?
Эрдэнэсүрэн -
Өө тийм. Тийм нэг гадаадын бололтой нэг жижигхэн шар юм л Сайн байна уу? гээд л хазгай муруй хэлээд л, тэр Христийн талын, тэр шашны талын юм болоод л одоо оронд нь ярина гээд утас гээд юм болж л байдаг юм аа. Ах нь ер мэддэггүй гээд л явчихдаг юм.
Отгонбаяр -
Энэ бөө их олон боллоо ш дээ. Бөөгийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
Эрдэнэсүрэн -
Энэ бөөгийн талаар би ямар юм мэдэхэв.
Отгонбаяр -
Танай нутагт бөө их төрж байна уу?
Эрдэнэсүрэн -
Бөө төрж байгаа гэсээн. Бөө их төрж байгаа, сурч байгаа. ... хот явахад л бөө болох гэчихсэн бас нэг жижигхэн охин баахан малгай толгой, хэнгэрэг цан барьчихсан л авч яваад л орж ирдэг. Тэгээд тэр улсууд шивэр авир хийгээд энэ хүн бөө болох гэж байгаа юм гэнэ ээ гээд. Бүр 30 хүрээгүй охин. 20-н хэдтэй л охин байсан. Тэгээд л манай энд чинь энэ баруун тал бол бөөгийн шашин гэж юм байхгүй л орон шүү дээ. Ялангуяа манай Ховд аймагт бол тэр бөөгийн юм байна уу? Байвал энэ урианхай талд юм байж магадгүй. Тийм юм байхгүй. Энэ сүсэглэж ер нь тэр бөөгийн шашинтай аймаг сумаас их хүн явж байна. Зун л их яваад байна. Тэр чинь их үнэтэй гэсээн. Сүүлдээ мөнгөнд нь дийлэхгүй больж байгаа улсууд ч их ярилцаж байна гэнэ энэ гадуур дотуур явж байхад, мэдэхгүй тэр.
Өөр хүн -
Тэр Одсүрэн чинь бөө.
Эрдэнэсүрэн -
Тэгсэн гэсэн тэр.
Өөр хүн -
Сая очиход ... тэгэж байсан шүү. Эхлээд 3 саяд л явсан гэж байна.
Эрдэнэсүрэн -
Тээр.
Өөр хүн -
Тэгээд анхны тэр авшиг хүртэнэ гэж одоо тэрийг чинь дамжаад дамжаад.
Отгонбаяр -
Чанар барина ч гэл үү?
Өөр хүн -
Тийм юм хийгээд, тэгээд дахиад энэ жил 4 саятай ир гээд 4 саятай очоод, тэрийг нь ах дүү нар нь...
Эрдэнэсүрэн -
Тийм, тэрийг чинь ах дүү нар нь
Отгонбаяр -
Одоо тэр чинь яахаараа өсөөд байдаг юм.
Эрдэнэсүрэн -
Ах дүү нар нь мөнгө хандивлаад, тэгээд сүүлдээ ч дийлэхгүй юм байна гээд хаясан гэсэн.
Өөр хүн -
Одоо хаясан гэсэн. Одоо тэгээд очиж гуйж байна гэсэн. Одоо надад муу юм битгий...
Эрдэнэсүрэн -
Бас гуйхгүй бол болдоггүй гэсэн. Муу сайн юм хийгээд...
Отгонбаяр -
Тэгээд тэр мөнгөө хэнд өгдөг юм?
Эрдэнэсүрэн -
Тэр бөө болгож байгаа хүнд л өгнө.
Отгонбаяр -
Тэр нь тэр мөнгийг нь яадаг юм бол?
Эрдэнэсүрэн -
Яахав бизнес л байхгүй юу тэр чинь, хүний зовлон жаргал дээр дөрөөлж бизнес хийж. Энэ шашны талаар би ярилцлага явууллаа л даа. Нэг сэтгүүлч, тэр шашны талаар тэрнээс бөө, буддын шашин хоёроос. Тэр Нацагдорж гэдэг нэг хамба сууж байна лээ. Тэр төрийн зайран Бямбадорж гэнэ үү тэр чинь сууж байна лээ.
Отгонбаяр -
Тийм.
Өөр хүн -
Тэрбиш ш дээ.
Отгонбаяр -
Тийм, Ховдынх ш дээ, тэр чинь тийм.
Эрдэнэсүрэн -
Тэр нөхөр .... одоо энэ чинь энэ буруу байна бөө. Тэр чинь бараг 9 жил сурч байж ирсэн хүн. Тэгэхдээ бол тэр бөө гэдгийн чинь уг удамтай, бас тийм байгалийн одоо авъяастай тийм хүн болохоос биш зүгээр захын нэг хүн болдог тийм юм бас маш бага гэж юм ярьж байна лээ. Аа тэр Нацагдорж лам болох дээр ерөөсөө л буруу. Энэ бол хүний зовлон жаргал дээр дөрөөлж байгаа бизнес гэдгийг шууд хэлсэн л дээ.
Отгонбаяр -
Танай Ховдоос төрсөн нээрэн том бөө чинь ... юм байна ш дээ. Төрийн зайран гээд байгаа юм. Хэн нь тэрнийг болгочихдог юм...
Эрдэнэсүрэн -
Тэр дор нь төрийн зайран Пүрэвдорж гээд бүр төрийн зайран гэж байна шүү.
Отгонбаяр -
Үгүй нэг төрийг зайран гэж юу байдаг юм бол? Төрийн зайран гээд өөртөө тодорхойлолт хийчихсэн юм уу?
Эрдэнэсүрэн -
Тийм л хүн юм байна лээ. Өө тэгээд л энэ чинь тийм ч юм эдгээнэ, тийм чиг юу гээд л байж байгаад л байж байгаад л илрэх юм билээ. ... тэгэж эмчилнэ, даралт тэгэж буулгана, аа заяа төөргийг тэгэж яана, тэгэж барина. Энэ чинь тасрахгүй ерөөсөө. Тэгээд нэг буудалд ирчихээд бас л. Улсууд чинь яадаг юм нөгөө Монгол тэр аяараа өвчин зовлонд баригдчихсан байгаа юм чинь. Очиж болоод л, хэдэн төгрөгөөр торгуулаад л, ард нь ямар ч үр дүн байхгүй л явж байгаа биз дээ.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Бор гээд нэг нөхөр ирлээ. Би нэг их тоох биш. Манай самган хоёр охинтойгоо л яваад өглөө. Өө оочерлоод, оочерыг нь 1500-аар авлаа. Тэгээд л ирээд яасан чинь, тэгсэн чинь бараг л 50000-60000 төгрөг л боллоо тэр ном нь. Тэгээд л нэг юм хийсэн ч юм уу тэрийг нь мэдэхгүй юм. Нэг нэг хөдөөнөөс түүдэг чулуу, нэг эрхи өгсөн байгаа юм. Тэгээд ирлээ. Наадах чинь энэ чулуу, эрхиэ л борлуулах гэсэн бизнес хүн байна шүү гээд би тэгсэн. Тэгээд надыг хамаа намаагүй уурлаад. Тэгээд л нэг баахан ... байж байгаад тэгээд л явсан. Тэгээд саяхан ирэв үү? Саяхан бас нэг юм ирлээ. Тэр нэг бас 10000-аар үздэг юм гэсэн. Хэн гэлээ хө? Энэ Болгарт байж байгаад ирсэн, авгайтайгаа хоёулаа юм байна лээ. Хувцас тайлуулдаггүй давхар бариулж өмсөөд унтдаг, хувцасаа дандаа давхар бантагнасан тийм л юм гарч ирдэг юм байна лээ. Тэрийг ч би үнэмшихгүй байгаа юм. хүний ... ер нь бодоод байхад л миний санаанд буухгүй л байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Хэ хэ хэ хувцасных нь гаднаас ...
Эрдэнэсүрэн -
Ай хувцасных нь гаднаас ... Өө тэр чинь ард түмний баатар, ард түмний гавъяат, үгүй ээ юу юу гэлээ дээ.
Отгонбаяр -
Ха ха ха ха.
Эрдэнэсүрэн -
Энэ Польшид ч юм уу байж байгаад тэнд байж байгаад ирсэн тийм...
Отгонбаяр -
Аан нөгөө Ховдын хүн юм уу?
Эрдэнэсүрэн -
Мэдэхгүй ээ, авгайтайгаа хоёулаа. Би бас мартчихаж. Саяхаан, саяхан. Тэрнээс хүн хүрүүлдэггүй гаднаас нь барьдаг гээд хувцастай хүн ирж суучихаад тэгээд л баадагнаж байлаа. Энэ манай энэ зурагтаар л ярьсан юм.
Отгонбаяр -
Тэгээд тиймэрхүү юм руу хүмүүс их хошуурах юм тэ?
Эрдэнэсүрэн -
Өө их явж байна.
Отгонбаяр -
Танай хөгшин явах уу?
Эрдэнэсүрэн -
Манай хөгшин заримыг нь би уурлачихдаг юм. Шал дэмий чи... үл бүтэх юманд ямар хэрэг байдаг юм. Зүгээр зулыг нь бариад... тэгээд л тоглоом хийгээд л тэгдэг юм. Тэгээд ганц нэг бас надад тэр дунд шүтлэгтэй хүн байлгүй яахав.
Отгонбаяр -
Аанхан. Энэ шашин төр хоёр ер нь ямар холбоотой байх ёстой юм бол? Та энэ талаар юу бодож байна?
Эрдэнэсүрэн -
Шашин төр хоёр ёстой бүү мэд. Энэ одоо уул нь хоорондоо хөндий байх ёстой юм биш үү?
Отгонбаяр -
Тийм, яг үнэн. Үндсэн хуулиараа бол тийм.
Эрдэнэсүрэн -
Энэ үндсэн хуулиараа бол энэ улс төрчид тэгэж ярьж байгаа ш дээ.
Отгонбаяр -
Тийм. Энэ хүмүүсийн шашин шүтлэг энэ төрд, энэ төрийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу? Энэ талаар та юм бодож байна уу?
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ энэ чинь одоо энэ томчууд л голдуу ... миний бодлоор бол том ... байлгүй. Одоо энэ том төрийн ... холбоотой л ярьдаг юм байна, зурагтаар.
Отгонбаяр -
Юуг?
Эрдэнэсүрэн -
Тэр гадны орж ирж байгаа шашны улсуудыг. Дандаа томчууд оруулж ирсэн. Одоо ухаан нь энэ Христийг Гончигдорж оруулж ирлээ гэж байсан байх аа. Хятадын Фэнг шүг энэ үйлдвэрчний Ганбаатарыг оруулж ирсэн гээд л ингээд л ярьдаг юм байна лээ ш дээ.
Отгонбаяр -
Фэнг шү ч одоо шашин гэхэд ч хаашаа юм, тийм их сонин...
Эрдэнэсүрэн -
Тийм сонин юм байна лээ. Дандаа л энэ томчуудтай л холбоотой яригдаж байна ш дээ энэ улс төр чинь. Нэгнээ муулах болох дээр л одоо тийм юм оруулж ирсэн, тэр ч оруулж ирсэн. Бодоод байхад ч ер нь томчууд оруулж ирнэ үү гэхээс тэр чинь бас тийм амар ч оруулах ажил биш шиг. Тэгээд мэдэхгүй одоо. Тэр шашны урсгал дандаа томчууд оруулж ирсэн гэсэн. Энэ анхан 50-иадхан гэж байсан. Одоо бараг 500 гаруй л юм ярьж байсан шүү, саяхан. Тэр лам нартайгаа хийсэн ярилцлаган дээр 500 гаруй гэсэн байх, бараг 600-г хэлж байсан.
Отгонбаяр -
Энэ нам төр, төрийн удирдлагууд одоо энэ томчуул чинь юу яаж байна ш дээ. Энэ тэндэхийн овоо тахиад, тэгээд төрийн тахилгатай гээд. Тэгээд лам нар, бөө дагуулж яваад ингээд ийм юм хийгээд байна ш дээ. Тэгээд Цагаан сараар бас одоо сүм хийдэд очоод, ламтай хамт очоод золгоод мөргөөд юм хийж байна ш дээ. Энэ талаар та юу бодож байна?
Эрдэнэсүрэн -
Тэр уул, төрийн тахилгатай уул гээд. Тэр бол юу л юм л даа, яг миний ойлголтоор бол. Тэр одоо энэ ирээдүйн залчуучууд хүмүүст энэ байгаль орчноо хамгаалах л ухаан нь тийм л зорилгын үүднээс л хийдэг юм уу ухаан нь гэж би хараад байгаа ш дээ.
Отгонбаяр -
Ммхмм.
Эрдэнэсүрэн -
Тийм, байгаль дэлхийтэйгээ харьцаж сур, зөв харьцаж сур, тэрнийгээ хайрлан хамгаалах тийм л одоо нэг арга юм уу л гэж би тэгэж хараад байгаа шүү. Тэрнээс биш одоо энэ би бол одоо их боловсрол муутай хүн. Тэрийг тахиад тэгээд бороо орно, тэгээд байгаль орчин сайхан болно гэж бодоод байх дээр баймааргүй санагдаад байгаа юм. Зүгээр хайрлаж, хамгаалж барих тийм, уул модтойгоо зөв харьцах тийм л хүмүүжил соёлын хэлбэр л юм уу даа гэж би хараад байгаа л даа.
Отгонбаяр -
Нэг ийм юм болсон ш дээ. Нөгөө нэг Алтжин компаний, нөгөө нэг юу шатсан ш дээ. Худалдааны төв. Тэрнийг шатсаны дараа тэр үед чинь Элбэгдорж ерөнхий сайд байсан. Тэгээд тэр худалдааны төвд ажиллаж байсан, лангуу түрээслэж байсан хүмүүст нэг нэг Цагаан шүхэрт бил үү? Тийм жижигхэн судар тарааж байсан юм тэр үед. Хэрвээ та тэнд ажилладаг байсан байгаад танд тийм судар орж ирвэл та яах вэ?
Эрдэнэсүрэн -
... мэдэх ч үгүй, аваад л байж байдаг юм байлгүй. Тэрийг чинь аваад л, манай энэ хүүхдүүд бас тэр нөгөө хэний бясалгалын ном эд нар авчраад уншаад байдаг л юм байна лээ. Тэр чинь Монголоор байдаг юм байна лээ.
Отгонбаяр -
Юуны бясалгалын ном?
Эрдэнэсүрэн -
Тэр одоо нэг хэн билээ? Нэг авгай яваад байна ш дээ, Шинкара.
Отгонбаяр -
Аан тийм.
Эрдэнэсүрэн -
Тэрний бясалгалын ном энэ тэр авчирч уншаад, тэгээд л би чинь юу хэлдэг юм бэ?
Отгонбаяр -
Танд хүн Библийн судар өгвөл яах вэ?
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ одоо авч л орхино ш дээ. Аваад л би аваад л байж байна, тэр яадаг юм.
Отгонбаяр -
Унших уу?
Эрдэнэсүрэн -
Айн?
Отгонбаяр -
Унших уу?
Эрдэнэсүрэн -
Ганц нэг үг уншдаг юм.
Отгонбаяр -
Уншиж үзсэн үү?
Эрдэнэсүрэн -
Уншиж үзсэн, би тал дундаас нь уншиж үзсэн.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Ер нь тэр чинь бүтэлгүй зүгээр юм. Огт л миний санаад буухгүй, хүний санаанд буумгүй нэг үгээр хэлээд байгаа шүү тэр чинь. Бараг одоо ийм хоёрын хооронд амьдарснаас зүгээр амиа хорло, тэгвэл чи ахиад сайхан амьдрал олж төрнө өө гээд тэр тэгэж хэлдэг. Тэрийг одоо энэ орчин үеийн залуучууд чинь...
Отгонбаяр -
Тийм үг байна уу?
Эрдэнэсүрэн -
Ухуулга нь дандаа тиймэрхүү ш дээ. Тэр чинь унших дээр агуулга нь яг тийм байгаа байхгүй юу. Яг л тийм байгаа юм. Одоо тэгээд тэгэж амиа хорлож байгаа залуучууд зөндөө байна гэж байгаа юм шүү. Тэр одоо үндсэндээ одоо ямар учиртай байдаг юм бүү мэд. Одоо энэ лал. Ялангуяа энэ лалын шашин л аюултай. Энэ лалынхан чинь одоо энэ шашин, шашнаа шүтэх дайн хийх хоёрыг л одоо мэдэхгүй байж байна ш дээ. Мэддэг боловсрол ч байхгүй. Тэр лалынхны яг тэр мөргөлөө хийдэг үе дээр нь байна ш дээ. Энэ Афгинастанд байгаа улсууд нэг явсангүй юу. Бас социализмын үед байх аа. Тэгээд Оросууд ярьдаг байсан... мөргөсөн байх, Оросууд дайраад ирж байхад босохгүй байсан ш дээ. Тэгээд суугаад тэгээд мөргөж байсан байлгүй, тэгээд Оросууд алаад алаад бүгдийг нь. Тийм үнэнч.
Отгонбаяр -
Та энэ Буддын шашны судар номнуудаас одоо өөрөө яг ингээд уншиж үзэж байсан уу?
Эрдэнэсүрэн -
Өө тэр үед чинь Монголоор чинь ер нь ховор юм л даа.
Отгонбаяр -
Тэгээд одоо яг юу уншдаг, одоо жишээлбэл Цагаан сараар ном уншуулахаар юу уншдаг юм бол? Тэр нь ямар утга учиртай байдаг юм бол сонирхож байсан уу?
Эрдэнэсүрэн -
Аа тэрнийг чинь ер нь манай самган л голдуу хийлгэдэг юм. Гэрт нэг үзүүлээд хийгээд л, нэг зурхай зуруулаад л, тийм ном уншчихвал болмоор юм, ийм ном уншчихвал болмоор байна гээд хэлдэг юм аа. Тэр цаад лам хүн нь. Тэгээд л тэнд гарсан ном энэ тэр уншуулаад тэгээд л лам нарын гараар хийгээд л. Тиймэрхүү л юм жилд нэг л хийлгэдэг юм даа.
Отгонбаяр -
Хөгшин л явна тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм, манай хөгшин л явна...
Отгонбаяр -
За тийм байдаг байж. Ахиад нэг ийм өөр асуулт байна аа, Эрдэнэсүрэн ахаа. Таны амьдралд одоо тохиолдсон нэг тийм сонин содон үйл явдал байна уу? Онцгой таны ингээд сэтгэлд чинь үлдсэн. Энэ чинь нөгөө хүний амьдрал ш дээ.
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ тэр онцгой содон юм байхгүй ээ.
Отгонбаяр -
Бусдаас ялгаатай ч гэдэг юм уу? Их тийм өвөрмөц түүхтэй хүмүүс байдаг ш дээ? Тэгэж энэ хүнд өөрт нь санагддаг тийм юм байна уу?
Эрдэнэсүрэн -
Өө тийм юм байхгүй. Тэгэхдээ бол би зүгээр сайхан амьдарч ирсээн. Сайн жолооч ч хийж байлаа, сайхан ч амьдарч байлаа. Ажил ч сайн хийж байсан, цалин хөлс ч сайн авч байсан. Тэгээд тийм байсаан. Нэг их содон, хүнээс онцгойрсон тийм юм байхгүй ээ. Гэхдээ л манай өвөг удам бол цөм лам хүн байсан гэж байгаа юм шүү.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Манай аав ээжийн нагац нар цөм мундаг мундаг лам нар байсан. Тэгээд бөх сайн барилддаг. Эхнийх нь аграм цолтой хүн байсан Гончиг гэж. Тэгээд манайхан бас хөөрхөн барилдана ш дээ. Тэгээд харахад бол үнэхээр хөөрхөн барилдана. Сумын заан, сумын начин. Би хүртэл сумын начин цолтой.
Отгонбаяр -
Өө тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм л байсан.
Отгонбаяр -
Тэр 1990 оны ардчиллын дараагаар нэгдэл задарлаа ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тэгсэн.
Отгонбаяр -
Тэр нэгдэл задрах үеэр юу болсон бэ? Тэр талаар та яриач? Яг тэр үед та нэгдэлд жолооч байсан тэ?
Эрдэнэсүрэн -
Байсан. Би яг амьдрал дунд нь байсан.
Отгонбаяр -
Та яг тэгсэн байх.
Эрдэнэсүрэн -
Нэгдэл задарлаа. Тэр чинь одоо нэгдлийн хөрөнгөө өөрсөнөө аваад тэгээд л компани хоршоо байгуулна гээд л. Тэр чинь бараг л хүн бүгд дарга болж байгаа юм шүү. Хүн бүгд дарга болоод л, малчин хүртэл дарга болоод л. Нөгөө нэгдлээс чинь хэдэн айл тасдаж аваад л. Бид тэгсэн ш дээ. Бараг 7, 8, 10-аад л хоршоо компани болоод л манай сум чинь.
Отгонбаяр -
Нэгдлийн малыг яаж хуваав?
Эрдэнэсүрэн -
Тэр нөгөө их өмчлөлийн нэг бичиг байсан ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Эрдэнэсүрэн -
Тэрүүгээр л, тэр тасалбараар л хуваасан юм. Хүний тоогоор. Тэр ч бага ам бүлтэй айл бол бага л, их олон ам бүлтэй бол их л мал хөрөнгө авч байсан.
Отгонбаяр -
Танайх юу авсан? Юу оногдсон?
Эрдэнэсүрэн -
Өө манайх, тэр бага өмчлөл гээд анханд нь нэг хэдэн юм өгсөн юм.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэгэхэд би нэг 20-иод бог авсан юм байгаа юм.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Манай нэг хүүхэд гадаадад сурч байсан. Тэр чинь ордоггүй байгаа юм тэр бичигт. Манай самган чинь нэг хоршоо шиг юманд орсон ажиллаж байсан, бас өгөхгүй байгаа юм. Хоршооллын ажилчин гээд. Тэгээд би нэг 2 хүүхэдтэйгээ хонь, ямаа нийлсэн нэг 20-иод юм авсан би. Өөр юм аваагүй л дээ. Их өмчлөлөөр нэг хэдэн малын тоо өгөх нь ч өгсөн. Тэгээд тийм айлаас тэгэж очиж ав гэж хэлээд очих дээр байхгүй гээд өгдөггүй юм байна лээ. Тэгээд би хаячихсан. Нэг хэдэн малтай ч яалаа, малгүй ч яалаа. Тэгээд нэг компанид орлоо, би.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
“Бадрал” гэдэг компанид ороод. Яахав тэр компанид ороод нэг 3-4 жил ажиллаа, сайхан ажиллаа. Аа тэр үед чинь одоо нөгөө бараа таваар гэдэг юм байхгүй. Мах л байдаг. Хүүхэд боорцоггүй өлсөөд уйлж байсан шүү. Би одоо улаан нүдээрээ үзсэн. Тэгээд тэрийг чинь одоо ... гэдэг чинь тэр хэдэн компани чинь хөөрхий бас зүгээр байгаагүй өдөр шөнөгүй л давхиж байсан ш дээ. Би сард Улаанбаатар хоёр таксидаж ирнэ. Хэдэн малаа ачиж аваад, мах ачиж аваад очоод дандаа гурилаас өгчихнө.
Отгонбаяр -
Солиод?
Эрдэнэсүрэн -
Тийм, солиод.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тэгээд авчраад дахин тараагаад, ахиад арьс шир үлдэгдлийг нь авч яваад, ахиж очоод баахан гутал, бас дандаа гурил голдуу дандаа иддэг сахар махар голдуу авчирна. Нэг сард би бүр 2 удаа явж байсан. 2-3 ч удаа, хэд хэдэн ч удаа... Тэгэж хоол ундтай залгаж байсан. Нэг үе бол Монгол зутарсан ш дээ. Нэг 2 жил, 3 жил. 2 жил л зутарсан юм аа. Тэгээд юм чинь, их юм чинь барагдахдаа их амархан байдаг юм байна лээ. Тэгээд л 1992 он хүртэл ч мөн зутарсан шүү. Ёстой тэрүүгээр давхиж байсан. Тэгээд л одоо малчдын хэлснээр болоод л 5-10 кг ноолуур, ноос аваад л энэ баруун хил рүү чинь явчихна ш дээ. Зарим сард 2 удаа явна, зарим сард 1 удаа явна. Би бол 2 удаа их явж байсан. Тэгээд хөөрхий яахав 1992 оноос хойш ганзагын наймаа гэдэг юм, тэр банкны зээл гэдэг юм гараад л одоо, Жасрай л хөөрхий өөд нь татчихсан юм шүү дээ, манай Монголыг. 1992 онд засгийн нөгөө бага хуралд байж байгаад ахиад яагаад ... болоод тэгээд ерөнхий сайдаар томилогдоод Хоршоодын холбооны дарга байсан ш дээ Жасрай чинь... Тэр Жасрай чинь энэ эдийн засгийн бодлогыг хэрэглэсэн, зээл мээл тэр ганзагын наймаанд оруулаад л тэгээд Монгол чинь бараагаа л авчирлаа шүү дээ... Одоо тэгээд мөнгө байдаг юм бол юм бүхэн байна аа. Дахиж шаардлага хангах нь муу. Тийм, шаардлага хангахгүй, тийм хэврэгдүүхэн бараа зөндөө одоо хөөрхий.
Отгонбаяр -
Та нэгдлийн жолооч байсан хүн. Унаж байсан машинаа яасан бэ?
Эрдэнэсүрэн -
Өөрөө авчихсан.
Отгонбаяр -
Аан за.
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Нөгөө хувьчлалаар?
Эрдэнэсүрэн -
Тийм, би 1972-1973 оны үед нэг шургагч авсан. Тэрийгээ 16-17 жил бариад 1989 онд нэг шургагч авсан юм. 1989-1990 онд явж байгаад тэгээд, 1992 он хүртэл нэгдэл барьсан юм. Тэгээд 1992 оны 6 сарын 12-нд тушаал гараад нэгдэл бүр тараад дууссан.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэгээд би тэр компанид очсон юм.
Отгонбаяр -
Нөгөө машинтайгаа?
Эрдэнэсүрэн -
Тийм, хамтарч ажиллая, барья гээд тэгээд л очлоо л доо. Тэгээд тэр нөгөө 2-3 жил гаруй ажиллаж байгаад тэр компани татан буугдсан юм. Тэгээд би машинаа худалдаж авлаа, тэр компаниас.
Отгонбаяр -
Худалдаж авна гэдэг чинь юу гэсэн юм? Та өөрөө авчихаад тэр компанид машинтайгаа очсон биз дээ?
Эрдэнэсүрэн -
Үгүй өөрөө аваагүй. Компанид ерөөсөө тэр хөрөнгө татахад өгчихсөн юм. Тэр нэгдлийн хөрөнгө оруулчихсан. Олон компани гараад олон хөрөнгө хуваалаа л даа. Тэгээд тэнд очсон юм би. Тэгээд хувьчлал гараад машиныг зар гээд тэгээд.
Отгонбаяр -
Тэгээд дан ганц таны гараар явчихсан, цоо шинэ байсан гуч бол...
Эрдэнэсүрэн -
Тийм, тэр чинь 2 жил гаруй 1994-1995 онд тэгээд би өөрөө авлаа. 38500-аар ирж байсан машин, 1989 онд.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Чиргүүл нь 18000. Би ойлголттой л жолооч явсан. Машин 38500. Тэгээд яахав нөгөө үнэ өсөөд тэр үед чинь одоо 5-6 жил боллоо. 68500-аар би эргүүлж авлаа.
Отгонбаяр -
1990-н хэдэн онд?
Эрдэнэсүрэн -
1995 онд байна уу?
Отгонбаяр -
1995 онд 68000 чинь мөнгө байсан шүү дээ.
Эрдэнэсүрэн -
Мөнгө байсан.
Отгонбаяр -
Ёстой мөнгө байсан.
Эрдэнэсүрэн -
Би нөгөө түрээсийн гэрээтэй ажиллаа, тэр компанидаа. Яг бүх юмаа, зардалаа өөрөө даана, олсон цэвэр орлогынхоо 20%-ийг компанидаа өгнө, 80%-ийг өөрөө авна. Би компаниас их мөнгө авдаг байсан. Тэгээд үлдсэнийг нь би мөнгөнийхөө оронд авсан.
Отгонбаяр -
Тэр нэгдэл задрах үеэр одоо юу гэдэг юм, нэг тийм дампуурсан гэдэг юм уу даа одоо нэг жаахан буруу хийсэн юмнууд их байна уу? Таны нүдэнд анзаарагдсан, эсвэл өөрөөр хийчих байсан юм даа гэсэн нэг тийм бодол?
Эрдэнэсүрэн -
Улсууд яг ингэж ярьж байсан. Тэр хувьчлалаас урд тэр түрээсийн гэрээ гэж нэг энгийн гэрээ, аж ахуйн гэрээ тус тусдаа ш дээ. Энгийн гэрээ гээд нэг чинь тусдаа, аж ахуйн гэрээ, тэгээд сүүлд нь түрээсийн гээд. Түрээсийн гэрээ гэдэг үнэхээрийн мундаг ашигтай тийм юм байсан. Тэр нэгдэл юуг хулхидаад байх юм байхгүй. Тэр хөрөнгийг хүмүүс түрээслээд авчихсан. Тэр мал, машин тэрэг бүгдийг нь. Тэгээд түрээснийхээ орлогоос тэр нэгдлээ санхүүжүүлдэг. Тийм юманд орчихсон байсан. Тэртэй өшөө нэг 2-3 жил, 4-5 жил явсан бол ард түмэн хөл дээрээ босох байсан юм гэсэн тиймэрхүү үг байдаг юм.
Отгонбаяр -
Тийм байх.
Эрдэнэсүрэн -
Тийм, Манхан... Манхан чинь ер нь бүр саяхан бүрмөсөн тарлаа шүү дээ. Тэр жаахан энээ тэр компани... энэ чинь голдуу аж үйлдвэрийн гэрээгээр байсан гэсээн. Түрээсийн гэрээгээр. Тэр Цэдэнбал дарга тэр үед ... явсан шүү. Одоо Манхан гэдэг сум халхад баян.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тэр мал гэдэг нь харлаад л байна. Малчин айлын мал гэдэг чинь зүгээр харлаад байдаг. Тэрүүгээр явж байхад ер нь баян ш дээ. Тэр түрээсийн гэрээтэй. Гэрээ хийгээд тэгээд ноос, ноолуурыг нь хувьчилж аваад бараг хил гаргаад л тэгээд эргүүлээд л бараа таваар, мөнгийг нь авчраад өгчихдөг. Өөрөө нэг багахан хэмжээгээр нь татвар маягаар... Тэр Цэдэнбал гуай чинь тэгээд тэр чинь нэг үе сайшаагдаж байсан шүү...
Отгонбаяр -
Цай хийх үү? Дахиад нэг жоохон цай хийчих үү?
Эрдэнэсүрэн -
За үгүй байна.
Отгонбаяр -
Үгүй юу?
Эрдэнэсүрэн -
Муу юм байсан л байлгүй хөөрхий. Тэр үед чинь ямар зах зээлийн нийгэм гэдгийг үзэж байсан биш. Би байтугай айхтар эрдэмтэн мэргэд, дарга нар хүртэл учир начир бас сайн мэдээгүй дээ л. Одоо л нэг 10 жилийн дараа, 10 гаруй жилийн дараа эргэж харж байгаа шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд бол цөм мэдэхгүй байсан. Бид бол мэдэхгүй гэж гайхаж байсан. Тэгээд яахав би 10 гаруй жил өөрөө ачаагаа олоод л, тээврээ хийгээд л энэ Хятад, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт яваад л байдаг... их авдаг юм. Тэгэхдээ бас зардал бас ихтэй. Тэгээд яахав 2-3 хүүхдээ сургаж аваад тэр сайхан л амьдарч байсан.
Отгонбаяр -
Тэр 1990 оны ардчилал гарах үеэр та одоо юу бодогдож байв, тэр үед?
Эрдэнэсүрэн -
Өө надад бодогдсон юм байхгүй ээ. Яахав энэ бас арай жаахан өөрчлөгдөж, ард түмний амьдрал өшөө дээшээ явах гэж байгаа юм болов уу гэж л бодож байсан би.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм, тэрнээс биш доошоо явна гэдгийг би огт төсөөлөхгүй байсан. Дээшээ л явах ёстой. Энэ бол их сайхан хөгжил байна, дэвшээд байх юм байна. Улам л сайхан болох байх гэж бодож байсан...
Отгонбаяр -
Тэр үед чинь одоо Улаанбаатарт өлсгөлөн зарлаад л, үндэсний товчоо огцроод л их түгшүүртэй байлаа шүү дээ.
Эрдэнэсүрэн -
Тэрийг чинь сонирхоод би шөнөжин зурагт хараад хонож байлаа шүү.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Хамгийн сүүлд Монголын тэнгэрт, тэр нөгөө нэг Гүррагчаа нэг юм хэлээд л, Сүхбаатарын талбай хүн амьтаны өлсгөлөнгүй боллоо гээд ха ха ха. Шөнө од мичид гаргаад тэгэж байхад би унтаж байлаа шүү ха ха ха.
Отгонбаяр -
Та намын гишүүн үү?
Эрдэнэсүрэн -
Байхгүй.
Отгонбаяр -
Байхгүй юу?
Эрдэнэсүрэн -
Тэхх.
Отгонбаяр -
Аль нэгэн намд элсээгүй?
Эрдэнэсүрэн -
Элсдэггүй. Хувьсгалт намд элс гээд л надад улаан дүрэм өгөөд л аюул болдог юм.
Отгонбаяр -
Хэзээ?
Эрдэнэсүрэн -
Өө тэр социализмын үед.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Би чинь нөгөө ажил сайн хийнэ л дээ, ажилд сайн.
Отгонбаяр -
Тэгнэ.
Эрдэнэсүрэн -
Ажилд сайн учраас намд элсээч ээ, чи намд элс гээд л байдаг юм. Намд элсэхгүй бол шагнал урамшуулал одоо ховор ирдэг юм шүү гээд л тэгдэг юм. Өө надад тэр шагнал урамшуулал чинь хамаа байхгүй. Амьдрал л сайхан амьдарч байвал болоо гээд би нэг их тоодоггүй тийм. Тэгээд үйлдвэрийн гавшгайч, тэгээд л тэр хэдийг чинь бүгдийг нь авсан л даа, би. Өгсөөн, хөөрхий төр засаг.
Отгонбаяр -
1990 оны ардчиллыг ерөөсөө нэг их тэгэж сэтгэл хөдөлж гэдэг юм уу...
Эрдэнэсүрэн -
Өө надад ер тийм юм байхгүй. Би улам амьдрал сайхан болдог л, улам л сайхан Монгол орон хөгждөг, амьдрал энэнээс сайхан болдог л гэж л ойлгосон би.
Отгонбаяр -
Сонгууль болсон ш дээ тэр үеэр?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд танай суманд сонгуулийн үеэр юу болов? Танай суманд анхны тэр Ардчилсан холбоо, нам энэ тэр гэж юм байгуулагдав уу?
Эрдэнэсүрэн -
Өө байгуулагдсан, байгуулагдсан... Тэр чинь тэр их олон нам сонгууль гэдэг чинь шал дэмий юм байна лээ. Залуучуудыг хооронд нь хэрэлдүүлээд л, авгай хүүхдийг хооронд нь муудалцуулаад л эвгүй л юм болдог юм ш дээ. Тэрнээс өөр нэг их сүртэй гавиад байсан юм байхгүй.
Отгонбаяр -
Та ер нь сонгуульд, сонгуулийн үеэр яахав тэгээд?
Эрдэнэсүрэн -
Өө би сонгуулийн үеэр би яг гөлийж суудаг хүн. Тэр нам, тийм юм байхгүй. Хүн. Энэ юм хийж магадгүй гэсэн хүнээ л зурдаг. Би одоо ч зурдаг. Сая энэ УИХ-ын сонгуулиар би чинь шал ондоо зуралт хийж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Хэнийг нөгөө..., за тэр Хувьсгалт намаас сөрөг хүчин байх нь сайхан... Нөгөө Баасанжавын Батболдыг зураад. Энэ яагаад зурж байгаа юм. Би улсуудад хэлж байгаа байхгүй юу. Би Батболдыг зурна. Яагаад вэ? Аавтайгаа ирээд зүрх нь цоорхой 100 хүүхдийн амь авардаг юм, наадах чинь. Өшөө наадуулд чинь хийх юм байхгүй. Сайхан хүмүүжил тогтож, шинэ орж ирж байгаа залуу байна, нутгийн залуу байна. Би аавтай нь бас хамт ажиллаж байсан. Манай Эрдэнэбүрэнд янз бүрийн юм хийж байсан Сандаг гээд.
Отгонбаяр -
Бямбацогтын аав уу?
Эрдэнэсүрэн -
Аан, Бямбацогтын аав, тэгээд тэрийг зураад. Нэг нь одоо нөгөө хэнийг Батцогтыг зурсан юм. Бас шинэ орж ирж байгаа залуу бас. Аав нь сайн танил жолооч, нэгдэлд насаараа жолооч хийсэн... Өө тэр чинь одоо энд байж байхад чинь тэр аль нам нь зогсож байна аа, манай нам хүрээд ирсэн юм уу... тасрахгүй шүү дээ энд.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Эрдэнэсүрэн -
Өө, за за гээд л явчихна тэгээд л. Нэг их хачин нь л тэр аймгийн сонгууль болоод өнгөрлөө. Тэгсэн аймгийн сонгуульд орчихоод нөгөө хууль зөрчөөд, нөгөө төрийн ажилчин албан хаагч хүн чинь тэр сонгуульд ороод... тэр хуульгүй юм байна. Тэр ажлаа заавал өгөх ёстой юм байна. Тэгээд ажлаа өгөхгүй гээд их олон хүн эргээд тэр яасан ш дээ. Тэгээд ахиад тэр нөхөн сонгууль өгч байгаа байхгүй юу. Би очоогүй... тэгээд манай энэ хавийнхан, сумынхан дургүйцдэг юм надыг.
Отгонбаяр -
Дургүйгээ яаж илэрхийлж байна?
Эрдэнэсүрэн -
Аан, ер нь нэг л ... одоо тэгээд л нэг Цагаан сар болоод хөгшчүүлд гар цайлгаад нэг шар цай эрэгтэйд нь, эмэгтэйд нь нэг халуун сав өгөөд л. Тэр чинь одоо сүүлийн 3 жил ер нь надад өгөхгүй л байгаа шүү.
Отгонбаяр -
Ха ха ха ха.
Эрдэнэсүрэн -
Аймагтаа орж ирээд яахав би хэдэн жил л болж байна. Анх орж ирж байхад өгч байсан байхгүй юу. Тэгээд сүүл рүүгээ л ерөөсөө өгөхөө байчихсан юм.
Отгонбаяр -
Та тэгээд эсэргүү намынх нь болчихсон юм биш үү?
Эрдэнэсүрэн -
Айн, нам байхгүй л дээ, би. Алийг нь ч тоодоггүй, би намыг... Яг л би өөрийн гэсэн бодолтой. Ямар сайндаа өчигдөр энэ халаалтаас болоод. Нөгөө шинэ ус, дулаан, захиргаа... Би тэгээд хэлж байгаад байхгүй юу. Үгүй ээ та нар энэ ... Энэ чинь хүнээр бол талыг нь нэг нь авчихсан, талыг нь нэг нь авчихаад тэгээд хоорондоо хэрэлдээд энэ чинь. Тэр ямар тас шугам сүлжээгээ татчихаад... цементэн юуг хадан дээр өргөөд тавьдаг тийм техник байхгүй ш дээ. Энэ чинь ямар учиртай юм. Манай ажил ийм л байгаа ш дээ. Тэр дулаан бол яадаг юм дулаан халаалтаа өгчихөж байгаа юм. Тэр шугам сүлжээ чинь манай эндэхийнх биш гээд... тэгээд баллаж байхгүй юу. Хэн нь ч дугарахгүй байгаа байхгүй юу...
Отгонбаяр -
Энэ одоо 11 сар гарчихсан байхад халаалт өгөхгүй?
Эрдэнэсүрэн -
Өгөхгүй, одоо юу ч байхгүй.
Отгонбаяр -
Одоо яана аа тэгээд, хөлдөөд? Одоо хүйтэрвэл хөлдөх нь байна ш дээ.
Эрдэнэсүрэн -
Одоо болохгүй бол би энэ паараа, би шинэчилж бүх паарыг шинэ тавьсан би. Энийгээ хөлдөөж хагалахгүйн тулд би таслуулдаг юм уу гэж бодож байна. Таслуулаад одоо яахав нэг нэг тень тавья 2 өрөөндөө. Халсан халаагүй тень тавиад болж байгаа юм биш үү.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тэгээд халаалтынх нь мөнгө төлөхгүй, тэгээд цахилгааныхаа мөнгөнд өгнө.
Отгонбаяр -
За за, за их баярлалаа. Хоёулаа эхний ээлжийнхээ яриаг ингээд өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.