Erdenesüren
![](../assets/images/interviewees/990585.jpg)
Basic information
Interviewee ID: 990585
Name: Erdenesüren
Parent's name: Puntsag
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / driver
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder, worker
Father's profession: herder, worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Эрдэнэсүрэн ах аа, хоёулаа одоо дараагынхаа 2 дахь удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Эрдэнэсүрэн -
За.
Отгонбаяр -
Тэгээд та, таны ойр хавийн ах дүү, хамаатан садан хүмүүсээс хэлмэгдэж байсан хүн бий юу? Тэр талаар?
Эрдэнэсүрэн -
Аан тэр. Манай аавын ээжийн ах дүү, ах нар нь байсан болов уу? Тийм тийм, ах нар нь байсан. Манай аавын ээжийн ах. Манай аавын ээжийг Борын Бээжин гэдэг хүн байсан. Борын Гончиг, Борын Маний, нэг нь хэн билээ? Борын хэн билээ? Ингээд 3 лам хэлмэгдсэн юм гэнэ лээ. Тэр хэлмэгдлийн мөнгийг нь энэ хүмүүс авлаа янз нь. Энэ манай аавын дүүгийн залуучууд тэрийг авсан юм. 1993 онд лам нарыг хэлмэгдсэн тийм лам нар байсан гэсээн. Номонд их сайн, их сайн барилддаг тийм улсууд байсан юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Бөх удамтай юм тэ ер нь?
Эрдэнэсүрэн -
Тийм, бөх удамтай. Манай ухаан нь нагац тал бөх. Манайхны энэ ах дүү нар, аавын ах дүү нарын хэдэн цөм цолтой. Манай хүү бид хоёр хоёулаа сумын начин. Хоёулаа бид хоёр энэ Цамбагаравын нэрэмжит тэр барилдаан болсон юм. Энэ зааланд дуудаж аваачаад л нэг шар цайтай, нэг хүндэт өргөмжлөл нэг тийм юм өгч л байсан.
Отгонбаяр -
Тэгээд тэр аавын чинь ээжийн дүү лам нар хэлмэгдэх үеэр яг юу болсон юм бол? Тэр талаар та юм мэдэх үү?
Эрдэнэсүрэн -
Өө тэр талаар юм мэдэхгүй. Тэгээд бариад, ерөөсөө тэр үед чинь бариад явчихдаг байсан ш дээ. Тэгээд цөм цаазлагдсан.
Отгонбаяр -
Оо яа.
Эрдэнэсүрэн -
Тийм. Нэг нь ч эргэж ирээгүй юм гэсэн.
Отгонбаяр -
Эргэж ирээгүй.
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Танай нутагт одоо яг тэгэж баригдаж яваад ямар нэгэн аргаар нэг эргээд ирчихсэн, үлдчихсэн лам нар байсан уу?
Эрдэнэсүрэн -
Байсан, байсан. Энэ Пэрэнлэй гэдэг хөгшин байсан.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэр баригдаад тэгээд Лувсаншарав. Энэ Лувсаншарав чинь энэ Ламбаа даргын авгай, Отгонсүрэнгийн аав байх аа.
Өөр хүн -
Тийм.
Эрдэнэсүрэн -
Тэр хөгшин ш дээ. Ирж байсан юм гэсээн.
Отгонбаяр -
Тэр талаар юм сонсож байсан уу?
Эрдэнэсүрэн -
Өө нэг их тэр талын юм сонсоогүй байна аа.
Отгонбаяр -
Өөр хэлмэгдсэн хүн бий юу?
Эрдэнэсүрэн -
Өөр байхгүй ээ, байхгүй. Ер нь энэ дээр үед чинь одоо нэг сургууль соёл гэж байсан биш. Манай аавын ах дүү нар цөм л энэ ламын шавь орчихсон, бас энэ тангад ном үсгээ мэддэг тийм улсууд гэсэн шүү ерөөсөө. Тэгээд, ер нь энэ Халх голын дайны үеэр л яасан юм биш үү. Ер нь одоо эх оронд нь хүн хэрэгтэй болоод байдаг. Чойбалсан энэ лам нарыг чинь банди нар гэж, ер нь хар болгочихьё гэсэн үзэл явсан юм биш үү? Лав манай аав 6 жил цэргийн алба хааж байсан. Энэ ерөөсөө манай аавын үеийнхэн цөм 6 жил, 5-6 жилээр цэргийн алба хаасан юм гэнэ лээ. Тэгээд тэр чинь одоо тэр үед чинь ямар шуудан холбоо, харилцаа, энэ утас гэж юм байсан биш. Ямар ч чиг чимээ байхгүй, Халх голын дайн болоод дууссан. Хаашдаа дууссан гээд хасчихсан байсан гэсэн ш дээ, ах дүү нар нь. Аа мартчихсан, бүгдийг мартчихсан байсан. Тэгтэл цөм энэ ээжээ ээжээ гэсээр байгаад хүрээд ирсэн. Гэхдээ ганц нэгэн үрэгдсэн хүн байдаг л юм байна лээ. Тэр Халх голын дайнд үрэгдсэн улсууд бас мэр сэр байдаг юм байна лээ, манай тэнд. Тэгэхдээ бол одоо манай аавын үеийн, ухаан нь танай аавын улсууд бол ер нь цэргийн алба хаагаагүй, тэр дайнд яваагүй хүн байхгүй ш дээ.
Өөр хүн -
Байхгүй, байхгүй. Бүгд явсан байх. Манай аавыг бага байхад тэмээ унаж яваад л ... Тэгээд тэр яг нас барсан л юм байлгүй... Олоогүй ш дээ.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа, Эрдэнэсүрэн ах аа? Таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Амьдралыг чинь их өөрчилсөн, танд их нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байна уу? Тийм гүн үйл явдал юу байна? Үзэл бодлын хувьд ч юм уу?
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ одоо тэр цэрэгт яваад очиход ч нутгийн нэг офицер. Манай энэ Ховдод байсан юм, хурандаа Батдэлгэр. Тэр тарааж бид нарыг одоо жолооч болгож ёстой л амьдрал эхэлсэн юм шиг л надад одоо санагдаж байна.
Отгонбаяр -
Тэгээд л насан туршдаа жолооч хийлээ.
Эрдэнэсүрэн -
Жолооч хийчихсэн. Тэгээд муу ч яваагүй ээ яахав. Сайхан амьдарч ирсэн. Гялтайж явсан. Ажил ч сайн хийдэг байсан. нэгдлийн одоо гол гол хэцүү ажил, хол ойрын юманд дандаа намайг томилдог байсан. Би ч тэрийг нь сайн биелүүлдэг байсан. Ер нь гол нь одоо сонирхол татсан иймээ тиймээ юм гэвэл тээврийн зам, алтан шар зам гэдэг чинь тэгээд л үргэлж л тэнэж яваад байх дээр зэрэг л ... нэг их яагаад ч байх юм байхгүй байлаа.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа. Та одоо насаараа тээврийн жолооч хийсэн тийм ээ?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд таныг одоо энэ тээврийн жолооч хийх хугацаанд танай нутгийн газар нутаг, байгаль их өөрчлөгдөв үү?
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ ийм юм байгаа юм. Намайг ёстой нэгдэл гэж юм байхад үзэгдэх газар нутаг их сайхан байсан шүү.
Отгонбаяр -
Хн.
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэр чинь хэдэн он гэсэн үг үү? 1960-аад оны үед үү?
Эрдэнэсүрэн -
Тийм. Ер нь одоо бороо орох цагтаа бороо орж, өвс гардаг цагтаа өвс гарч, ус мөс хөлддөг цагтаа хөлдөж, гэсдэг цагтаа гэсэж энэ байгаль ер нь их сайхан байсан. Энэ сүүлийн жилүүдэд, 1990 оноос хойш л энэ байгаль гэдэг чинь..., Тэр үед чинь нөгөө ахуй хангамж сайн байсан. Энэ чинь одоо ер нь энэ зах зээл гараад энэ ард түмнээ засаг төр харж байгааг би сайн олж харахгүй байгаа юм. Тэр үед бол ард түмний амьдрал бол сайхан байсан шүү. Түлээ нүүрс цөм одоо үнэгүй шахуу. Тэр тээврийн хөлс гэдэг юмыг авахгүй. Зүгээр үнийг нь авна. Модыг буулгаад өгчихнө, нүүрсийг буулгаад өгчихнө. Тэгэх дээр байгаль сайхан байлгүй яадаг юм.
Отгонбаяр -
Аанхан.
Эрдэнэсүрэн -
Тийм юмгүй болоод л одоо тэр чинь яадаг юм. Хүмүүс чинь гал хуй байх юм биш. Нөгөө байгаль руугаа дайраад эхлэхгүй юу. Тэгээд л нөгөө харгана мод л одоо бургас юу байдаг юм бүгдийг нь устгалаа ш дээ. Одоо нэг 11 км газартай манай Эрдэнбүрэн сум яг төв дээрээ энэ чинь ... гэдэг газар 14 км бил үү? Яг ухаан нь одоо тэмээ олдож үзэгдэхгүй шахуу тийм бургас байсан. Би энэ аймагт орж ирээд 10-аад жил болж байгаа. Нодлин намар очоод харсан чинь юу ч байхгүй цагаан хөдөө. Тэгээд тэр харгана модноос үлдсэн нь элсэнд дарагдсан байна.
Отгонбаяр -
Түлчихсэн хэрэг үү?
Эрдэнэсүрэн -
Айн, тэр модыг нь аваад түлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр устсан байгаа юм. Зүгээр тэр айлын хаваржаа чинь цагаан хөдөө болсон байх шив.
Отгонбаяр -
Тэр үед хөдөөний хүмүүс өвөл юу түлдэг байсан юм? Нүүрс түлдэг байсан юм уу? Түлш нь яг юу байсан юм?
Эрдэнэсүрэн -
Тийм, албан хаагч, сумын төвд байж байгаа улс дандаа нүүрс.
Отгонбаяр -
Нүүрсийг нь татаж өгөх үү?
Эрдэнэсүрэн -
Авчирч өгнө. Ерөөсөө хувь хүн авна. Тэр тээврийн хөлс энээ тэрээ юм байхгүй. Татаж өгнө, модыг нь өгнө. Байгаль баян, тэр байгаль янзаараа л байж байна. Зүгээр ганц нэг хүн харгана мод авдаг л байсан байх. Тэгээд энэ сүүлийн жилүүдэд өвс ногоо гарахгүй, тэгээд л цас хүйтэн. Одоо яадаг юм мал чинь одоо өвсгүй болох дээр харгана мод идчихдэг юм байна ш дээ, мал чинь.
Отгонбаяр -
Мал бас?
Эрдэнэсүрэн -
Тийм, адуу бол тэр ямаан аргал гэдэг юмыг чинь цавчаад л, идээд л, үйрүүлээд л. Тэгээд цавчаад үйрсэн ... дахиад ургахгүй. Тэгээд дууслаа.
Өөр хүн -
Тэр социализмын үед бас тэр мод зод огтлох хориотой байсан уу?
Эрдэнэсүрэн -
Өө тэр чинь хатуу. Одоо тэр гэрийн мод зод авна гоожинтой. Тэгээд тэр гоожингын бичиг энэ тэр авна. Тэр үеийн чинь улсууд ухамсартай байж л дээ. Гоожингүй мод ч таслахгүй. Зүгээр л одоо тэр социализмын үед чинь гэрийн мод авна гээд л манай энэ хана хийж байна ш дээ. Тэр чинь яг 160 ... мод ордог байх аа. Тийм, 160 ... мод авна аа гээд гоожинг нь аваад мөнгийг нь тушаачихаад захаар нь ороод л аваад ирдэг байсан. Одоо хайгаад ч олдохгүй гэж байна ш дээ. Тийм мод байхгүй, түүчихсэн.
Өөр хүн -
Манай аав харин тэгэж байсан. Залуудаа амьдрахын эрхээр нөгөө эхнэр авчихаад л. Тэгээд нэгдэл чинь сайн зохион байгуулагдаагүй. Тэгээд тэр үед чинь их хатуу байсан юм шиг байгаа юм. Шөнө явж улиас хөрөөдөж ирээд битүү харанхуй шугуй орж нуугдчихаад шөнөжин нөгөөдөхийг жоохон уугиулж, гэсгээж .... тэгээд одоо өдөр нь унтаад, шөнө нь дахин босоод одоо тэгээд... хулгайгаар хийж байж хэдэн малтай болж тэгээд амьдрал эхэлж байсан гээд ярьж байсан юм. Тэгэхэд бас хатуу л байсан юм шиг байна лээ.
Эрдэнэсүрэн -
Сүүлийн үед чинь одоо нэгдэл маш хүчирхэг байсан ш дээ. Энэ дээхэн үед бол нэгдлийн чинь жаахан юмыг энэ улс авчихдаг. Тэр одоо малын түүхий эд, янз бүрийн мах шөл хэдхэн хувийг нь үлдээгээд улс авчихдаг. Тэр чинь ганц юу л даа. Боловсрол, эрүүл мэнд бүх юмыг улс дааж байгаа юм чинь тэгэж авахаас ч яахав. Сүүлийн үед биеийг нь даалгаад, сүүлийн үед ноос ноолуураа өөрөө тушаадаг. Аа тэрнээс зохих хувийг нь өгдөг. Малаа хүртэл өөрөө авч тушаадаг. Маш хүчирхэг болсон ш дээ, сүүлийн үед. Тэгээд амьдрал ч сайжирсан. Одоо ер нь харж байхад, зүгээр амьдрал дээр харж байхад социализмын үед ямар их юм бүтээсэн юм бэ? гэвэл их юм бүтээсэн байгаа. Аа энэ зах зээлийн нийгэм гэдэг энэ нэг нийгэм гараад тэр социализмын .... Одоо ухаан нь хөдөө малчин айлын хашаагаар л бодъё л доо. Саравчтай хашаа, зарим айл 2 ээлжийн саравчтай хашаатай болсон. Тэгсэн дээврийг нь буулгаж нэг зараад, чулууг нь нэг зараад, өтгийг нь нэг зараад тэгээд дууссан ш дээ одоо.
Отгонбаяр -
Одоо эргээд хашаагаа тэгэж барьж чадахгүй.
Эрдэнэсүрэн -
Аа эргээд жижигхэн жижигхэн ийм юм бариад, жаахан амбаар шиг юм бариад байж байна шүү. За тэгэхдээ хашаа зараагүй юугаараа байгаа хашаа нилээн байна л даа. Одоо энэ төрийн өмч гээд байдаг чинь ер нь социализмын үед л бүтсэн юм шүү дээ. Тэр байшин барилга чинь.
Отгонбаяр -
Тийм, тийм.
Эрдэнэсүрэн -
Одоо тэрийг чинь л томчууд баячууд чинь тэрийг чинь л хувьчилж аваад яагаа ч үгүй тэгээд л бага үнээр өсгөж аваад л том үнээр зараад тэгээд дуусч байна ш дээ одоо.
Өөр хүн -
Манай сум чинь том тэжээлийн аж ахуйтай байсан ш дээ.
Эрдэнэсүрэн -
Айн?
Өөр хүн -
Том тэжээлийн аж ахуйтай.
Эрдэнэсүрэн -
Хүүх, тийм.
Отгонбаяр -
Тэжээлийн аж ахуйг яасан бэ? Тэгээд...?
Өөр хүн -
Бүгдийг нь төмрийг нь зөөгөөд зараад...
Отгонбаяр -
Хэн төмрийг нь зөөсөн?
Өөр хүн -
Одоо энэ хөгшин л сайн гадарлаж байгаа.
Эрдэнэсүрэн -
Тэр 2 удаагын засаг дарга л төмрийг нь зөөгөөд, байшинг нь нураагаад дууссан. Тэжээлийн аж ахуй гэж маш том юм байсан шүү.
Отгонбаяр -
Трактор, комбайнууд нь яасан?
Эрдэнэсүрэн -
.... нэг ихэнхи нь ганц нэг нь дугуй, трактор тоногтой гинжтэйгээ байсан. Тэгээд тоноглоод дуусаад, төмөрт ачигдаад дууслаа ш дээ...
Отгонбаяр -
Тэгээд Оросын тэр техникийн төмөр гэж жигтэйхэн юм байсан ш дээ.
Эрдэнэсүрэн -
2 засаг дарга л одоо нийлж бариад тэрийг дуусгаад...
Отгонбаяр -
Тэгээд л явцгаасан уу?
Эрдэнэсүрэн -
Тэгээд баяжаад баяжаад алга болсон. Нэг нь хотод баян байна, нэг нь энд баян байна, яг үнэнийг хэлэхэд.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тийм л байгаа байхгүй юу.
Өөр хүн -
Бас Баттулга гээд энэ ... холбооны дарга хийж байсан...
Отгонбаяр -
Юуны дарга хийж байгаа гэнэ ээ?
Өөр хүн -
Өөлд судлалын холбооны дарга гээд.
Отгонбаяр -
Юу судлалын?
Өөр хүн -
Өөлд.
Отгонбаяр -
Аан, өөлд судлалын, аан за... Тэд нар чинь ер нь тиймэрхүү замаар баяжаад.
Эрдэнэсүрэн -
... байшингы нь дуусгалаа.
Отгонбаяр -
Ммхмм. Тэгээд тэр дуусгаад зарчихсан дарга нарт нутгийн ардууд ер нь ямаршуухан хандах юм?
Эрдэнэсүрэн -
Одоо ямаршуу хандлаа гээд яах юм. Хаашдаа өнгөрсөн юм чинь.
Отгонбаяр -
Тийм үү?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Ер нь одоо энэ нэг ийм...
Эрдэнэсүрэн -
Тэр чинь бас дээрээ байгаа байхгүй юу. За энэ нэг байшинг надад өгөөдөх. Ухаан нь энэ нэг төрийн өмчийн хороо бас нэг аймаг хариуцсан юм байна аа. Тэр байшинг ...
Отгонбаяр -
Тийм дээ. Өө тэгээд тийм юманд одоо жишээлбэл ардууд нийлээд ч гэдэг юм уу эсвэл үгээ хэлээд энэ ингэж байна, энэ болохгүй...
Эрдэнэсүрэн -
... учраа мэдэхгүй сайн. Тэгээд л одоо буулгаад л дараа нь тэгээд л яадаг юм болгоно гэсэн бодолтой байсан байлгүй. Нэг пад пад трактор чиргүүлтэй. Баттулга гэдэг ... тэр төмөр дээр өгөөд...
Өөр хүн -
Одоо ч гэсэн сум чинь тийм сэтгэлзүйгээсээ салаагүй байгаа ш дээ. Дашдэлэг чинь тэр юуны байр, сурагчдын байр гэж нэг давхар байсан байшинг ... аваад, тэгээд одоо тэнд засаг даргын тамгын газар түрээслүүлээд байж байгаа байхгүй юу. Тэндээс гарна гэх дээр худалдаж авна гээд дарамталчихдаг юм шиг байгаа юм тэр тэ?...
Отгонбаяр -
Үгүй тээр.
Эрдэнэсүрэн -
Одоо чинь тэгээд ард түмнийхээ төлөө, эх орныхоо төлөө ажил хийдэг тийм дарга алга байна ш дээ. Эд хэдийн мөнгөнөөс яаж хэдийг унагах уу? гэдгээс л одоо энэ манай аймгийн дарга нар энд нэг хэсэг барилга байшин янз бүрийн юмнууд баригдлаа. Дандаа л нэг нь холбогдсон гэж амьтан ярьж байх юм байна ш дээ. Тэгээд олон түмэн одоо харж л байдаг байлгүй.
Отгонбаяр -
Танай суманд их олон тийм суврага босгосон. Юу билээ? Овоо тахисан гэж сонсогдож байна лээ тэ? Тэр суврага босгож байгаа...
Эрдэнэсүрэн -
Ганцхан суврага боссон л доо, сумын төвд.
Отгонбаяр -
Аан за.
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Энэ аймаг дээр олон боссон уу?
Эрдэнэсүрэн -
Энэ аймаг дээр чинь нүсэр энэ юу боссон ш дээ.
Отгонбаяр -
Тэрний хөрөнгө мөнгө ер нь хаанаас гарсан юм бол? Хүмүүс сүсэгтэн...
Эрдэнэсүрэн -
Өө тийм, дандаа тийм хандив, одоо тэр том компани пүүс. Тэрэнд энэ засгийн мөнгөнөөс төсвөөс өгсөн юм байдаг юм болов уу? Бараг үгүй юм байх аа.
Отгонбаяр -
Тийм байх.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэр бум 600 саяар бүтсэн юм гэсэн шүү.
Отгонбаяр -
Пөөх.
Эрдэнэсүрэн -
Та үзээгүй юу? Тэр ... наад талд байгаа ш дээ.
Отгонбаяр -
Харин үзээгүй, очиж үзье гэж бодож байгаа. Тэр бум 600 саяар аа?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Хөөх.
Эрдэнэсүрэн -
Их л гоё юм боссон шүү.
Отгонбаяр -
Тийм үү?
Эрдэнэсүрэн -
Тийм, одоо жинхэнэ Монголын буддын шашны л юм тэр одоо. Тэрийг л тахин шүтэж, тэрийгээ л цааш нь үргэлжлүүлэх ёстой. Дээрээ нэг 108 ширхэг суврагатай. Тэгээд дандаа нөгөө аав ээж, ах дүүгийнхээ дурсгалд зориулаад дандаа хүмүүс босгосон. Цөм тийм адресстай. Аа тэрний доод тал нь байр, лам нарын байр. Энэ одоо хичнээн байгаа юм бүү мэд.
Отгонбаяр -
Аан за.
Эрдэнэсүрэн -
Тэгээд тэр чинь нөгөө мэргэн түргэн нөгөө тийм цөм тэнд хот болох юм гэсэн. Эрх аваад. Тэгээд хувьдаа тэр лам нарын байр. Аан... шашны сургууль хийж байгаа юм.
Отгонбаяр -
Танай Ховдод тэгээд шашны сургууль байна уу?
Эрдэнэсүрэн -
Байхгүй. Тэр одоо хэзээ буй болдог юм бүү мэд.
Отгонбаяр -
Юм нь баригдчихсан.
Эрдэнэсүрэн -
Тийм, юм нь баригдчихсан. Ер нь тэнд ажилладаг улсууд нь ч дутмаг.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тийм байгаа. Сураг нь гарсан. Ийш тийшээ хүн ... сураг гарч байна лээ. Би л боддог юм. Тэр сайхан юм боссон байх. Тэрийг тэгээд үйл ажиллагаанд оруулаад, цааш нь одоо хөгжүүлээд, сайхан хадгалах тийм юм нь жаахан дутмаг байгаа юм уу л гэж би хараад байгаа юм аа. Ямар ч байсан энд байсан ... бил үү? Хэдэн лам, залуучууд чинь бүгд оччихлоо шүү.
Отгонбаяр -
Социализмын үед одоо хүмүүс ихэнхидээ л нэг их сүсэг бишрэлгүй, хаалттай байсан хэрнээ одоо ид ингээд шүтлэгийн юм нь илэрдэг их тийм зан үйлийн шинжтэй юмнууд байна ш дээ. Жишээлбэл хурим найр хийх, эсвэл оршуулах ёслол энэ тэр гээд тэ?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр үед хүмүүст бол хандах лам бол хөдөө орон нутагт байгаагүй тэ? Тэгээд өдөр судар, цаг зүгээ яаж тооцдог байсан бэ?
Эрдэнэсүрэн -
Бараг л одоо ганц нэгэн хүн байсан. Тэрнээс очиж асуугаад.
Отгонбаяр -
Нууц?
Эрдэнэсүрэн -
Нууцаар. Тэрнээс өшөө илүү тасраагүй юм шүү дээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Эрдэнэсүрэн -
Тийм, тасраагүй.
Отгонбаяр -
Та жишээлбэл хурим хийхдээ өдөр судар үзсэн үү? Яасан бэ? Яаж хийсэн бэ?
Эрдэнэсүрэн -
Үзсээн, үзсэн.
Отгонбаяр -
Тэгээд хуриманд ордог нөгөө тийм шашны гэмээр зан үйлүүд байдаг ш дээ. Тэрнийг яаж хийж байсан?
Эрдэнэсүрэн -
... Ай мэдэхгүй. Тэр ер нь өдөр судраа харахаас өөр нэг их зан үйл байхгүй л хуучнаараа. Жинхэнэ тэр дээр үеийн хурим найрын асуудал бол би зах зухыг нь гадарлаж л байна. Одооных шиг ийм сүртэй байгаагүй юм. Би нэг наадахыг чинь бас сайн мэдэж байгаа юм аа.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
... хавар байсан юм. ... Аа үүрээр л хүмүүс ирж байгаа юм болоод л тэгэж байна. Тэгээд шагайгаад харсан нэг 2-3 морь байна аа.
Отгонбаяр -
Юу байна аа?
Эрдэнэсүрэн -
Морь, тийм морьтой. Морь байна. Тэр үед чинь машин тэрэг гэх юм байхгүй. Тэгээд л нэг байж байгаад дүнгэнэж дүнгэнэж удсангүй явлаа. Тэгсэн ганц нэгэн гутал хувцас, нэг хар танжаатай юм нэг тиймэрхүү юм нэг моринд ачиж аваад. Нөгөө 3-4 морь чинь 4-үүлээ морьтой хүн болоод л яваад өгсөн. Тэгээд л ...
Отгонбаяр -
Тэгээд 3 морьтой ирчихээд 4-5 морьтой. 2 морь нэмээд.
Эрдэнэсүрэн -
Тийм. Их хэмнэдэг байсан. Одоо тэгээд сүүлийн үед энэ чинь их том зардал ихтэй, чирэгдэл ихтэй л юм болдог болсон болохоос биш. Дээр үеийн улсууд одоо зүгээр тэгээд л. Нэг ... хүүхэдтэй дээр үеийн баяачуул чинь ... хэлэлцээд. За манай залууд танай охиныг авъя. Аав ээж хоёр нь хэлэлцээд тэгээд л суулгачихдаг байсан.
Отгонбаяр -
Юу, оршуулах ёслол яаж хийдэг байсан бэ?
Эрдэнэсүрэн -
Аа оршуулах ёслол газарт л одоо даатгаж байгаа юм даа хөөрхий. Өөр юм байхгүй.
Отгонбаяр -
Ер нь л одоо тэр шашин шүтлэгийн юм нь их илэрдэг байсан уу?
Эрдэнэсүрэн -
Аа тэр яахав нэг хонх, очир гээд тийм юм байна л даа. Хонх, очир гээд тиймэрхүү юм л их харагддаг байсан юм... газар хөндөөд л, гахайн соёогоор. Тэгээд тиймэрхүү л юм гардаг юм... нөгөө шашин ... газар дээр нь аваачиж уншуулаад. Хамгийн сүүлд нь сан аваад, тэгээд ерөөл тавиулаад тэгээд л буцна ш дээ. Ламаа тэгээд буцаачихна.
Өөр хүн -
Очсон ламаараа буцаж явуулдаг бил үү?
Эрдэнэсүрэн -
Тийм. ... нар зөв эргээд л. Ийм замаар явсан бол тийм замаар буцаад л тиймэрхүү маягаар. Зүгээр одоо жинхэнэ манай өөлд ёсонд тэр хүн оршуулах бол тун хэтэрсэн юм байдаг. Хүн хураана аа гэж байна.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Нас барсны дараа.
Отгонбаяр -
Хураана аа?
Эрдэнэсүрэн -
Аан тийм.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Тэр хүн эхийн гэдсэнд байхад ямар хэлбэрээр байдаг билээ яг тийм хэлбэрээр хурааж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Өө ямар сонин юм бэ? За.
Эрдэнэсүрэн -
Тийм. Ингээд хажуугаар нь хэвтүүлээд, энэ гарыг нь дэрлүүлээд, энэ хоёр хөлийг бол ингээд энэнд нь наагаад.
Отгонбаяр -
Хойш нь?
Эрдэнэсүрэн -
Аа ингээд, тэгээд энийг ингэж тавиулж байсан байх аа.
Отгонбаяр -
Хөрөөгүй байхад нь, хөшөөгүй байхад нь яах нь, тийм.
Эрдэнэсүрэн -
Аа хөрөөгүй байхад, хөшөөгүй байхад. Энэ манай энэ самганы аавын ах дүү нарыг цөмийг нь тэгэж тавьсан ш дээ.
Отгонбаяр -
Зүүн талаар нь уу? Баруун талаар нь хэвтүүлэх үү?
Эрдэнэсүрэн -
Баруун гар талаар нь.
Отгонбаяр -
Баруун талаар нь баруун гарыг нь дэрлүүлээд.
Эрдэнэсүрэн -
Энэ хоёр хөл нь бүр энд ирнэ... ийм дөрвөлжин юм болж байгаа юм.
Отгонбаяр -
Тээр, ёстой сонсоогүй юм байна.
Эрдэнэсүрэн -
...
Отгонбаяр -
Амьсгал хураагаад л?
Эрдэнэсүрэн -
Тийм, амьсгал хураагаад л хөшөөгүй байхад нь.
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг нь хэн хийх үү? Ямар хүн хийх үү?
Эрдэнэсүрэн -
Тэрийг, үгүй ээ тэр хүүхэд шуухад нь л хийчихнэ, ерөөсөө тэр.
Отгонбаяр -
Өө тээр.
Эрдэнэсүрэн -
Өө тэр гар хүрдэгийг чинь яах ч үгүй. Маргааш нь явахад гар хүрдэг. Тэр жил тааруулдаг. Ивээл жилтэй хүнээр хүрүүлдэг. Манай энэ самганы аавын хоёр ах тэгэж хураасан.
Отгонбаяр -
Аанхан. Тэгээд хажуу тийш нь хэвтүүлж хөшөөчихөөд тэгээд яах уу? Хайрцаг сав гэж байх уу?
Эрдэнэсүрэн -
Байхгүй, байхгүй. Тэгээд нэг даавуугаар бүтээчихнэ.
Отгонбаяр -
За.
Эрдэнэсүрэн -
Цагаан даавуу бүтээчихнэ. Тэгээд маргааш нь мөн өрх шиг дөрвөлжилсгөөд, тийм нэг даавуунд ороосон янзаараа. Зүгээр л боогоод бөндгөс хийж байгаад татаад чангалчихна.
Отгонбаяр -
Тийм номтой?
Эрдэнэсүрэн -
... тэгэхээр чинь жижигхээн дөрвөлжин юм болж байгаа байхгүй юу. Тэгээд цагаан даавуунд нь өлгөөд яг тэр хэвээр нь тавьчихна.
Отгонбаяр -
Нөгөө дөрвөлжин эсгийг. Дөрвөлжин эсгийнийх нь дөрвөн талд нь уяатай?
Эрдэнэсүрэн -
Үгүй, дөрвөлжин эсгийгээр хийхгүй. Зүгээр цагаан даавуугаар хийгээд тавьчихна. Цагаан даавуу л байхаас биш тийм эсгий байхгүй.
Отгонбаяр -
Аан за за.
Эрдэнэсүрэн -
Тэгээд л...
Отгонбаяр -
Аан тэр даавуугаараа тэгэж хүчилж боож байгаа юм уу?
Эрдэнэсүрэн -
Тийм, даавуугаараа. Доор нь нэг даавуу дэвсээд, дээр нь нэг даавуугаар бүтээгээд. Тэгээд тэр доод даавууныхаа дөрвөн өнцгөөс бариад л хийчихэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Аан за за. Тэгээд хүчилж боохдоо?
Эрдэнэсүрэн -
Аваад явахдаа харин.
Отгонбаяр -
Аан эсгийгээр.
Эрдэнэсүрэн -
Тэмээгээр явсан ч, аа машинаар явсан ч одоо сүүлийн үед дандаа машинаар явдаг. Тэгээд л аваад явчихдаг. Чанга эсгийгээр...
Өөр хүн -
Тэр аваад явахад нь ... болов уу?
Эрдэнэсүрэн -
Тийм номтой л юм байлгүй. Тэр ...
Отгонбаяр -
Тэр очоод тэр нөгөө боосон эсгийгээ задалж байгаад даавуутай нь тавих нь байна ш дээ, газар руугаа.
Эрдэнэсүрэн -
Тийм, даавуутай нь тавьчихна. Тэгээд тэрийгээ уячихна аа. Тэрийг ингээд бодоод байх дээр хамгийн зөв байгаа байхгүй юу. Эсгийтэй ингээд олон янзын юм ороогоод боогоод л, нөгөө шарилын өлгий хийгээд тэр чинь бол тэр хүн байгальдаа шингэж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэр чинь яг л байгальдаа шингэж байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд дээрээс нь шороогоороо л булчихна?
Эрдэнэсүрэн -
Шороогоор л булчихна.
Отгонбаяр -
Тэр булсан газраа юм тавих уу? Тэмдэг?
Эрдэнэсүрэн -
Үгүй... Одоо энэ манай самганы тэр аавын ах дүү нар бол ихэнхи нь тэмдэггүй шахуу шүү. Манай энэ самганы дүү Намжил хурандаа хүн юм чинь хүчээр ганц нэг улаан чулуу босгож байгаа байхгүй юу. Нөгөө 2 хөгшинд тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Тэр боож аваачсан эсгийгээ яах уу?
Эрдэнэсүрэн -
Мөн тэр авч ирээд,... боож ирээд гадаа ... дээр тавьчихна.
Отгонбаяр -
Тэгээд эргээд хэрэглэнэ?
Эрдэнэсүрэн -
Хэрэглэлгүй яахав. Тэрнийг юунаас нь сэжиглэх юм. Тэр яахав нэг нар салхинд гаргаад нэг арвилж бариад тэгээд л болоо. Тэр юунаас нь сэжиглэх үү, тэр аав ээжийн юмнаас. Яг өөлдийн ном бол тийм шүү.
Отгонбаяр -
Тэр өлгийдөх гэдэг нь яадаг юм?
Эрдэнэсүрэн -
Өлгийдөх гэдэг нь одоо нөгөө модоор өлгий хийж байгаа байхгүй юу. Одоо ч энэ бараг сүүлийн үед бүр эсгийнд боогоод, цулхайнд боогоод тавьчихна. Тэр хайрцаганд хийнэ ээ гэдэг чинь ... Тэр хайрцаг чинь ингээд л хажуугаараа нураад л, булан нь цоороод л, мод нь гараад л тэр ямар муухай юм гэнэ. Тэр хайрцаггүй эсгийнд боогоод л тэр доох нь тавьчихсан газар бол ямар ч. Одоо тэр нэг толгойнд нэг одоо бас хүн амьтан мартчихна аа. Бас нэг хүүхэд шуухад нь харж байг гээд нэг хөшөө маягийн юм хийж байна аа даа. Тийм юм байхгүй, байхгүй. Тэгэх дээр л зөв байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Тэр гэдсэнд байхдаа байсан хэлбэрт оруулна гэдэг ёстой учиртай сонин юм байна.
Эрдэнэсүрэн -
Тийм. Тэр чинь ном нь тийм юм гэнэ лээ. Манай энэ Сүхбаатар чинь тэр ном хуучны юманд сайн ш дээ. Энэ баян Сүхбаатар, манай энэ.
Отгонбаяр -
Одоо байдаг юм уу тэр хүн?
Эрдэнэсүрэн -
Байна.
Отгонбаяр -
Тэр хүнээс чинь яримаар юм байна ш дээ.
Эрдэнэсүрэн -
Хөдөө байгаа биз.
Отгонбаяр -
Хол уу?
Эрдэнэсүрэн -
Ай эндээс 60-70 км бий... Лав л хөгшин ахыг л тэгэж тавьсан юм. Аниаг яасан билээ? ... Аниаг бас тэгэж тавьсан байх аа.
Отгонбаяр -
Өөлдүүд дээр үед задгай тавьдаг байсан юм уу?
Эрдэнэсүрэн -
Өө задгай тавьдаг байсан. Ил.
Отгонбаяр -
Ил тавьчихдаг.
Эрдэнэсүрэн -
Тэр манай сум байж байхад хүн оршуулдаг газар байсан юм... Сум нь шинэ нүүж ирээд ... Одоо тэгээд ганц ч юм харагддаггүй юм ш дээ.
Өөр хүн -
Энэ талаар чинь ч гэсэн тиймэрхүү юм байна лээ ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тийм, энэ талаар чинь бас тийм. Энэ дээр машинд юу болчихсон хүний юу гарч ирдэг л юм гэсэн тэр чинь.
Өөр хүн -
Тэр чинь хонхор газар тавьдаггүй гээд байдаг бил үү? Хонхор газар тавих ёстой гээд байдаг бил үү? Намайг жоохон байхад дээр үед л нэг тийм юм яриад байдаг байсан.
Эрдэнэсүрэн -
Хонхор газар тавьдаг.
Өөр хүн -
Тавьдаг гэж яриад байл уу? Яс нь бутардаггүй бас сайн байдаг тийм бас нэг юм...
Эрдэнэсүрэн -
Зүгээр манай ээжийн ээжийг оршуулж байхад би явж байсан. Би сургуульд байсан. 6-д байв уу, 5-д байв уу? 6-д байсан байх аа. Ил тавьсан юм даг. Тийм нэг хүнд үзэгддэггүй нэг хонхор газар байдаг. Тэрийг нь хэртэй хүн олдоггүй гэж байгаа юм. Тэрийг энэ Далантай гэдэг хүн сайн мэддэг. Тэр манай нагац Бадам, одоо энэ Лхавгаа эд нарын аав. Тэр Далантайгаар заалгаж аваад байж байсан. Бид нар наанаас нь очоод. Тэгээд манай энэ нагац ... 7 хоноод очсон нэлээн дээш нь болчихсон байсан чинь тэр хооронд шувуу шаазгай ч иддэг юм уу? Тэгээд нэг 3-4 хоноод нэг ирсэн чинь юу ч байхгүй болчихсон байсан.
Өөр хүн -
Бүгдийг нь аваад явсан.
Эрдэнэсүрэн -
Тийм, бүгдийг нь аваад явсан. Тэр том шувуунууд чинь ерөөсөө тэгээд тасчаад идчихдэг юм байна...
Өөр хүн -
Тэр хурдан яадаг их сайн байдаг гэсэн тэ? Тэр номоороо бол.
Эрдэнэсүрэн -
Ер нь үндсэндээ тэгээд 10 гаруй хоногт юу ч үгүй идчихдэг.
Отгонбаяр -
Зарим нь хоногтоо алга болдог гээд байгаа юм даа.
Эрдэнэсүрэн -
Тийм, тэр шувуу л идэж байгаа юм.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Тэр том том хар шувуунууд чинь учиртай, тас масанд учир байдаг юм байна лээ.
Өөр хүн -
Тэр Дүүлээ хөгшин чинь лам байсан юм уу?
Эрдэнэсүрэн -
Өө харин дээр үеийн, Дүүлээ хөгшний үеийнхэн чинь цөм ламд шавь сууж байсан юм чинь. Манай аав энэ тэр чинь одоо цөм ер нь. Тэд нарын үеийн улсууд цөм ламд шавь байж байгаад ерөөсөө л Халх голын дайны үеэр хар болоод л цөм тэгээд цэрэгт явсан улсууд шүү дээ.
Өөр хүн -
Тэр чинь тэр нэг цагаан зээрийг нэг хонхорт аваачаад цементлэсэн юм байна лээ ш дээ.
Эрдэнэсүрэн -
Тийм, саяхан. Ил тавьсан шүү.
Өөр хүн -
Тэр нэг цемент гэдэг нь ямар юм байна?
Эрдэнэсүрэн -
Мэдэхгүй. Ил тавиад, тэнд ил тавиад тэр нь арилахгүй бөөн хэл ам болсон ш дээ. Бөөн хэл ам болоод, тэгээд арилахгүй. Нөгөө хүн чинь их хөөгөөд, тэгээд хатаад. Тийм, яг амьтаны зам дээр мал хужирддаг газар. Тэгээд бүр хэл ам болоод. Тэгээд тэр Чамиа чинь яахав бас сэргэлэн юм болохоороо эргэн тойрон баахан хужир аваачаад, баахан адуу оруулаад тэгээд арилгасан юм гэнэ лээ...
Эрдэнэсүрэн -
Чамиа өөрөө зөрсөөр байгаад тэгэж тавьсан гэж байгаа юм.
Отгонбаяр -
Тэр юу, лам хөгшнийг үү?
Эрдэнэсүрэн -
Лам биш ээ, зүгээр малчин хөгшин байсан юм. Тэгэхдээ тэр өнөө гандангын нөгөө Ишжамц төрөл садан ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр захиргаанд орж... За тэр хөгшнийг ил тавьлаа шүү. Би хэрэггүй ээ, хэл ам болно оо гээд ядаад хаялаа. Сүүлд нь гандангаас лам ирээд ил тавь гэж хэлүүлсээн.
Отгонбаяр -
Ишжамц хамба биз дээ?
Эрдэнэсүрэн -
Үгүй ээ, зүгээр лам...
Отгонбаяр -
Аан за.
Эрдэнэсүрэн -
Тэр тэгээд сумын захиргаанд ороод хэлчихээд явж байсан гэж байгаа юм.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
Нэг хүү нь зөрсөөр байгаад тавьлаа шүү. Та нар гандангых нь лам нар ил тавь гэж хэлээд, тэгээд хууль дүрэм зөрчөөд ил тавьчихлаа гээд явуулчихлаа гэж хэлээд явж байсан гэж байгаа юм.
Отгонбаяр -
Бас сүрхий.
Өөр хүн -
Тэр хөгшин чинь одоо байна гэж байна шүү. 100-н хэдтэй гэнэ үү? 102-103 хүрч байгаа гэнэ үү.
Эрдэнэсүрэн -
Байна, байгаа гэсэн.
Отгонбаяр -
Аан тэр Ишжамц?
Эрдэнэсүрэн -
Тийм.
Өөр хүн -
Одоо энэ Ховд зүгийн томчуул чинь ер нь дандаа тэр хөгшнөөр...
Эрдэнэсүрэн -
Зун чинь гандан ороход Ишжамц номоо уншаад сууж байсан байх аа?
Өөр хүн -
Айн?
Эрдэнэсүрэн -
Ишжамц байсан бил үү? Зун?
Өөр хүн -
Байсаан.
Эрдэнэсүрэн -
... туранхай шар хөгшин. Одоо 100 гарсан.
Отгонбаяр -
Тэгээд ганданд номоо уншаад сууж байдаг?
Эрдэнэсүрэн -
Ай, номоо уншаад сууж байдаг.
Отгонбаяр -
Тээр.
Эрдэнэсүрэн -
... Өө тэр чинь социализмын үед... мундаг хөгшин.
Өөр хүн -
Тэр чинь сая нэг гавжийн дамжаа бил үү? Тийм юм барьсан юм гэсэн 2-3 жилийн өмнө. Тэгээд дээдэд нь хүрсэн юм гэсэн.
Отгонбаяр -
Өө за за.
Эрдэнэсүрэн -
...
Өөр хүн -
Одоо тэгээд орох газар байхгүй. Гандан нэг жижигхэн өрөө гаргаж өгсөн гэж байна. Тэгээд тэнд амьдарч байгаа гэж байна.
Эрдэнэсүрэн -
Хүүхэд шуухад юмгүй юм байна уу?
Өөр хүн -
Байхгүй. Гав ганц, ерөөсөө л ном дагаад явчихсан.
Эрдэнэсүрэн -
Жинхэнэ одоо лам хүн, цөөхөн лам тэр. Бусад нь бол ямар юм байхав.
Отгонбаяр -
Эрдэнэбүрэний?
Эрдэнэсүрэн -
Эрдэнэбүрэнийх... Нөгөө хэн яав аа?
Өөр хүн -
Тэр Америк явсан.
Эрдэнэсүрэн -
Америк явсан уу?
Өөр хүн -
Тийм.
Отгонбаяр -
За за, за их баярлалаа, Эрдэнэсүрэн ах аа.
Эрдэнэсүрэн -
Өө, зүгээр зүгээр.
Отгонбаяр -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.