Gongarshamid
![](../assets/images/interviewees/990586.jpg)
Basic information
Interviewee ID: 990586
Name: Gongarshamid
Parent's name: Dügersüren
Ovog: Ilenged
Sex: m
Year of Birth: 1948
Ethnicity: Ööld
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Erdenebüren sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэ?
Гангаршамид -
Намаржаан багийн.
Отгонбаяр -
Намаржаан багийн малчин Гангаршамид гуйтай уулзаад байна. Тэгээд та бидэнд эхлээд өөрийнхөө түүхийг товчхоон төрсөн цагаасаа өнөөг хүртэл товчхоон ярьж өгөөч?
Гангаршамид -
За ингээд сурвалжлагаар ярилцлага авч байгаа та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье ээ, та бүхэндээ. Би 1948 оны 1 сарын 15-нд төрсөн. 5 настайгаасаа 1953 оноос эхэлж, 1952 оноос эхэлж мэдээнд орсон. Тэгээд намайг мэдээнд ороход манай ээж аав, миний аавын хөгшин ээж ч байсан. Бүх шүтээнтэй, тахилтай, ном судартай ийм байсан. Тэгээд надыг 4 настай байхад манай аавын ээж Цогсол гэдэг самган надад орой бурханд мөргөөд зул үүсгэхдээ өмсдөг, тэрэнтэй байсан. Би 4 настай байхад ... ээжээсээ одоо тэр тарни яг өнөөдрийн чинь энэ компьютер шиг байж байна аа.
Отгонбаяр -
Ямар тарни байна?
Гангаршамид -
Умаа хум умаа хум...
Отгонбаяр -
Яг ямар утгатай тарни юм бол та мэдэх үү?
Гангаршамид -
Одоо энэ бурханд л нөгөөх сахиусанд бүх юмаа даатгаж байгаа л тийм төгсгөлд нь уншина, залбирлын төгсгөлд уншдаг одоо. Юу бодосон санасан юм ... одоо биелэх тийм л номтой утгатай юм шиг байдаг юм, номтой лам нараас асуух дээр. Тэгээд нөгөө лам нарын ном уншиж байгаад, яг ингэж ном уншиж байгаад тэр сүүлд нь миний энэ тарнийг уншдаг юм байна лээ. Тэгээд асуусан чинь тийм утгатай юм гэж надад тайлбарлаж өгсөн.
Отгонбаяр -
Хөгшин ээж чинь хэлж зааж өгсөн үү?
Гангаршамид -
Тийм, манай бүр миний аавын хөгшин ээж. Миний өвөөгийн гаргасан ээж.
Отгонбаяр -
Аан аавын чинь хөгшин ээж?
Гангаршамид -
Аавын хөгшин ээж.
Отгонбаяр -
Өө зүгээр өндөр ээж.
Гангаршамид -
Намайг 5 настай байхад 73-тай бурхан болсон юм, тэр хүн.
Отгонбаяр -
Аан тээр.
Гангаршамид -
Тийм. Би 1954 онд, 1952 онд одоо манайх шинэ тулга тавьж байгаад зуух тавьчихсан. Би тэр эмээ ... тэр жижиг одоо монгол гутал байдаг шүү дээ, хүүхдийн. Тийм монгол гутал дотор нэг шар сүүлтэй хулгана ороод, нөгөө гутал ингээд өмсөх гэхлээр нөгөө гутал дотроос хулгана гараад тэр зуухны хоолой руу ингээд гүйгээд. Манайх энэ баруун талдаа манай ээж аав, би эмээ ээжтэйгээ энэ талд энэ зүүн талд энэ орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд одоо зуухны амыг ийшээ харуулчихсан зуухны хооронд доогуур шар сүүлтэй гутал ингэж байхад би тэгээд харин 4 настай байсан, тэрийгээ сайн мэдэж байна аа. 1953 онд миний дараачийн дүү гарсан. Манай ээж амаржих гээд одоо нөгөөх энэ талдаа юм чинь тэнд хэдэн. 6 сард нэг ороод ирсэн тэнд шургуулаатай байсан. Тэрнийг зайлуулаад манай ээж тэр хөгшний... манай ээж амаржаад ингэж байсан. Би ухаан нь багаа цагаасаа жаахан хэрсүү, юм мартдаггүй. Одоо нөгөө аккумляторын тог муудаж байгаа шиг янз бүрийн өвчин зовлон тогтсон энэ тархи жаахан муудаад юмаа мартаад байдаг болчихож. Тэр баг цагийн юмыг бол ерөөсөө 500 хонь төрсөн чиг 500 хонины эх хургыг яг энэ л гарын алга хавсарч ... нөгөөхөө таньдаг ийм байсан хүүхэд. Тэгээд манайхны тэр хамгийн том ламыг хүрээнд энэ Эрдэнэбүрэний тэр хийд чинь одоо ямар хийд? ... гэж гандан хийд гэж байсан. Тэр хийдэд хүрээний том хамба лам байсан. Бараг анх түүний... ирж хувилгаан лам гэдэг тэр ламыг бариад, хоёр дахьд нь тэр манай ламыг барьсан байна. Тэгээд Ишсампил гэдэг хүн нөгөө ламын ном заалгаад шавь нь байсан. Манай аав тэгэхэд 13-тай. Манай аав 1924 онд төрсөн, хулгана жилтэй. Тэр чинь 1937 он байна. 1937 онд манай аав 13 настай Цагаан нуурт жин тээгээд явчихсан байхад тэр лам бариад, одоо хаш цагаан хөөргөө тэр Ишсампил гэдэг ламд, манжид үлдээгээд энэ миний ач Дүгэрсүрэн Цагаан нуурт энд явж байгаа. Тэрнийг ирэх дээр өг гээд үлдээсэн байна. Тэгээд 1937 онд эхэлж эсэргүү лам нарыг бариад эхэлсэн байна л даа. Мөн Чүлтэм гэдэг лам байсан. Бас тэрийг дараа 1 жилийн дараа бариад. Түүний ар дээр манай тэр аавын ... гэдэг хүнийг бариад ингээд 1000 малтай, 1000-аас дээш толгой малтай бузар хөрөнгөтөн, феодал, одоо лам нар гэж ингэж бас барьсан байна. Ингээд 3 хүн хэлмэгдэж байсан байна. Тэгээд одоо хамгийн манай өвгө аавын дүү Ишжамц гэдэг хүн 96 настай 1915 онд төрсөн. Одоо гандан хийд дээр амьд сэрүүн байж байна.
Отгонбаяр -
Одоо байж байна?
Гангаршамид -
Байж байна аа. Би 1 сарын 3-нд яваад 5 сарын 24-нд буцаж ирлээ. Тэгэхэд тэр хүний ажил 5-6 сар боллоо. Тэгэхэд одоо тэр бүх... би чинь одоо 1960 онд л явчихсан юм л даа, тэр манай аавын авга ах бол 1960 онд Улаанбаатар явчихсан юм. Тэгээд хааяа нэг ирээд явдаг. ... хажууд нь 5 сар болсон учраас сайн ярьсан. Тэгтэл одоо хөрөнгө хураагаад юмыг нь битүүлээд, бүгдийг нь мал хөрөнгө хураагаад ингээд яачихсан. Цэрэгт явуулдаггүй манай тэр авга ахыг. Нөгөө феодал, бузар хөрөнгөтөн гээд цэрэгт явах эрхийг нь хасчихсан. Цэрэг явахын оронд жилд 1500 төгрөг татвар шимтгэл татаж авдаг ийм байсан. Тэгээд л лам нарын юмыг нь хураачихаад л одоо ... эд хөрөнгө юу байна аа бүгдийг нь хураагаад ингээд улсын орлого болгоод ингээд авч байсаан гэж ингэж хэлж байсан. Тэгэхэд одоо байгаль дэлхий өвс сайн. Нөгөө лам нарын хөрөнгө хураагаад манайх Хөх нуруу гэдэг газраас очиж тэр нөгөө лам нарын унаж байсан 8 морь барьж ир гээд яваад, 2 ламын 4,4 морь 8 морь барьж ирдэг гээд яваад нэг нь малгайгаа ингээд хойш нь хаячихаад ... гэдэг нуруу хугалаад барьж яваад ингээд ирж байхдаа ийм өвстэй тал дундуур энэнээс дээш доош цас, энэнээс дээш өвс ингээд л ийм байсан. Одоо энэ нүцгэн хүний толгой шиг болчихсон гээд манай тэр ингэж ярьж байсан юм л даа. Тэгээд одоо энэ 1995 онд цагаатгалаа. Тэгээд тэр 2 ламын хэлмэгдлийн сая сая төрөг ирээд манай тэр лам бид нарт 100, 100 мянган төгрөг явууллаа. Биднуус ах дүү 6 байсан. Зургаануудад нь 600000 төгрөгийг нь нөхөн төлбөрт өглөө. Өө эрэгтэйчүүдэд нь 100, 100 мянга, эмэгтэйчүүдэд нь 50, 50 мянган төгрөг өглөө.
Отгонбаяр -
Яаж байгаа юм бол?
Гангаршамид -
Аа мэдэхгүй. Нөгөө хүн ... 3 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Тэгээд 450000 төгрөг ирлээ.
Отгонбаяр -
Тэгээд эмэгтэйчүүд нь заргалдсангүй юу? Яагаад дутуу өгч байгаа юм бэ? хэ хэ хэ. За та тэгээд сургууль соёлоор явав уу?
Гангаршамид -
Би сургууль соёлд яваад 1956 онд 1 сар, энэ Мухрын ам гэдэг газар 1 сар хичээлд суугаад.
Отгонбаяр -
Бүлгэмд суугаад?
Гангаршамид -
Бүлгэм биш ээ сургууль. Жинхэнэ сумын сургууль.
Отгонбаяр -
Өө за.
Гангаршамид -
1 сар. 9 сараас чинь нэг л 11 сар хүртэл таслаад л, ард нь үлдсэн нэг сар л ухаан нь А, Б гэдгийн 35 үсэг мэдсэн. Харин нэг 100-ын дотор тоо харсан байх. Ийм жишээтэй болоод л. Тэгээд түүнээс хойш сургуулийн хаалга таталгүй, 1958 онд гэрээсээ оргоод зуслангаас нөгөө аймгаас ирсэн сургуулийн хүүхдүүд дагаад одоо Мөнхтүвшин гэж доктор байна аа, Улаанбаатарт. Тэр манайхан цөмөөрөө хамт байсан. Тэрнийг дагаад оргоод энэ аймгийн төвд манай тэр авгынх, одоо тэр хотод байдаг лам энд ирээд удсан. Тэднийд ирээд сургуульд суугаад бас нэг арван хэд хонож байтал манай аав ирээд аваад явчихсан. Хонь хариулах гээд тэгээд сургуульд суугаагүй ийм. Тэгээд яахав нэг түрүүн А, Б 35 үсэг бараг яачихсан юм болох дээр тэгж байгаад нэг замралгүй ч өөрөө нэг тар мөр юм бичээд захиа занаа, сонин нам гаргаад байдаг ийм ажилтай болсон. 1973 онд нөгөө гэрчилгээ байхгүй ээ. 1973 онд сумын сургуулиас нэг хоёр багш ирээд надаас шалгалт аваад тэгээд бага гэдэг мэдлэгтэй тийм гэрчилгээ, бага ангийн гэрчилгээ олгосон. Ийм мэдлэгтэй насаараа хэдэн хонины хажууд яасан.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа, ахаа.
Гангаршамид -
За.
Отгонбаяр -
Таны амьдралын явцад Монголчуудын одоо шашин шүтлэгийн байдал яаж өөрчлөгдөв? Энэ талаар?
Гангаршамид -
Тэр их шүтлэгтэй, манай хүрээнд чинь одоо их шүтлэгтэй, их номтой ийм байсан. Тэр ном нь хүчтэй яагаад нөлөөлж байна гэх дээр Н... гэдэг лам нөгөөх морины чөдөр авдаг хулгайчийг ном уншаад номны хүчээр морины чөдөртэй зууралдуулаад яг хонуулаад. Өглөө морь авах гэсэн ... Лувсан гэдэг манж одоо морь авах гэсэн, алаг морины хэртэй салбарсан шар дээлтэй хүн зууралдсан байна аа гээд суугаад шороо атгаад пүү гээд тарнидаад үлээчихээд, одоо тэр цохиулаад авна гэж байсан. Яг тэр хэлж байсан оожоо Лувсан гэдэг нөгөө дуучин Оюунчимэгийн аав.
Отгонбаяр -
Аан эстрадын дуучин.
Гангаршамид -
Эстрадын дуучин Оюунчимэгийн аав яг тэр 1958 онд манай тэр авга ах ламынд түр байж байхад тэгж ирээд хоорондоо ярьж байсан, тэр үед.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Тийм хүчтэй байсан, ном болуул. Тэгээд тэр казак морийг нь хулгайлаад явж байсныг нөгөөх ном уншаад номын хүчээр нөгөө бутан дотор, харанхуй бутан дотор төөрүүлээд яг гэртээ хүрээд ирэхэд гудманд хүрч ирээд нөгөө морийг нь эргүүлээд авч байсан ийм бүр хоёр тодорхой баримттай, ийм хүчтэй номтой байсан. Тэгээд энэ чинь нөгөө ардчилал ардын засаг үүсээд нөгөө шашин, бүх шүтээн сүм хийдийг эвдээд, ингээд устгаад. Сайн эрдэмтэйчүүдийг нь алаад, хороогоод одоо ингээд эрдэмгүй ламтууд нь хар болоод гараад цэрэгт явуулахгүй хэлмэгдүүлээд. Яахав тэр нь авгай хүүхэд аваад ингээд харлаг борлог болоод ингээд амьдраад ирсэн. Тэгээд Жийжаа гэдэг хүн хөөрхий манайхны ясны ойрхон төрөл. Биднуудыг дагаж одоо тэр манай аавын тэр хөгшин ээж бурхан болоогүй байсан юм. 1953 оны 12 сарын үед бурхан болсон юм. Тэгэх дээр тэр 1952 оны л үед шиг болоод байна аа, бодох дээр. Одоо бид нар ээлжлээд халуураад яасан юм. Шөнө манайд авч ирчихээд ном уншаад. Тэгээд ийм цагаан даавуун дээр нөгөө болсон тарианы гурилаар янз бүрийн балин, хүн дүрстэй ... ямар юм гэнэ ээ, тийм юм хийгээд ингээд шөнө сайхан нүүр гараа угаагаад. Тэгээд ... хийгээд зүгээр болж байсан. Тэрнийг одоо нууж хийж байсан юм. Тэгээд манай өөлдөөс яахав хэдэн лам нар үлдсэн л дээ, хөөрхий. Энэ шар сүм хийдийг дахиад сэргээхэд чинь 7-8 лам манай өөлдөөс сэргээсэн. Энэ чинь Зуутаас ганцхан хүн, Донров бил үү тийм хүн яасан юм гэсэн. Бүгд манай ... лам нар энэ шар сүмийг чинь сэргээгээд одоо дахиад суугаад, дахиад энэн дээрээ сүм байгуулагдлаа байна ш дээ, энэн дээр, манай аймгийн энэн дээр хийд байгуулагдлаа. Ардчилал гараад л энэн дээр чинь сүм байгуулаад л, энийг чинь дахин нураагаад л хөрөнгө сүйтгээд л ингээд л замхрууллаа л даа. ... ардичлал гараад амьтан ах дүү амьдралдаа хавчигдаад тэнд очдог. Машин унаа байхгүй ээ. Өвөл болоод энэ хот дунд ирээд л байж байгаад л одоо энэ ... хийд байгуулаад одоо энд сэргэсэн. Гайгүй сайхан сүм байгуулагдсан л байна. Тэр одоо лам нар цаг болох юм байх аа. Манай нэг ач, дүүгээс гарсан ач залуу сураад одоо хотод бас курсэнд явчихсан байнаа л гээд тэгэж байна лээ.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Ийм юм. Тэр номын шашны хувьд бол манай нутаг чинь тэр лам нар байхад байгаль дэлхий сайхан. Намайг бага байхад одоо өвгөчүүлийн ярьдагаар тэр маань гэгчийг хураад бороо оруулаад ногоо сайхан гардаг. Зүсэр бороо оруулаад ингээд ногоо гардаг, дэлхий дэлгэрдэг ийм байсан. Тэгээд одоо энэ юу гарснаас, ардчилал нөгөө зах зээл, ардын засаг үүсээд л нөгөө сүм хийдээ нурааснаас хойш чинь байгаль явсаар явсаар муудаад л өвс ургамал нь муудаад л, ард түмэн ч гэсэн байгаль мод чулуугаа ховхчоод л онгичоод л хашаа байшин бариад л, модыг нь хяргаад л тэр харгана. Манай энэ Эрдэнэ чинь хамгийн их ургамалтай, энэ Ховд аймгийг харгана модоор хангадаг байсан ш дээ. Тэгээд тэр харгана дуусаад одоо ер элсэн цөл болоод ... чинь зохицуулаад элсэн цөл болоод бүгд одоо ингээд нөгөө шороон шуурга гэж юм чинь болж сүйрээд байгаа юм л даа. Ингээд хүний буруутай үйл ажиллагаанаас бас их байгаль сөнөж байгаа юм. Тэрнээс тэгээд л энэ янз бүрийн хорт утаа, одоо энэ янз бүрийн туршилт, химийн зэвсэг юунаас болоод л одоо энэ байгаль экологийн тэнцвэр гэдэг юм алдагснаас болж ингэж цаг агаар байгаль доройтож, ган гачиг болж. Мал турж, таргалахаа тарга тэвээрэг авахаа буурч ийм л юм болж байна гэж би үзээд л суудаг юм.
Отгонбаяр -
Социализмын үед малчид одоо бурхан тахил тахих, ном уншуулах шашин шүтлэг нь яахав далд нууц байсан. Гэхдээ ямар байсан бэ? Нууц гэснээ явж байсан ш дээ.
Гангаршамид -
Нууц гэснээ явж байсан нь яахав номтой нь тэрийг нь шүтээд, шүтдэггүй нь тэгээд шүтдэггүй. Шүтлэгтэй нэг нь авчраад нөгөө номоо уншуулаад, нуувраар номоо уншуулаад ингээд явдаг тийм л байсан. Одоо номтой лам нар манай хэдэн, ер нь авгай аваагүй жинхэнэ лам хэвээрээ байж байгаад харлаг борлог болоод тийм улсууд нэлээн 5-6 байж байгаад бүгд бурхан боллоо, хөөрхийс. Тэгэхэд зарим нь одоо дургүйцдэг. Одоо нам үүрийн дарга Завгал гэдэг байсан. Манайх нэг одоо саяхан далан хэдэн онд чинь л манай нөгөө аав бурхан болоод янз бүрийн бурхны хэрэгсэл... бараг л энүүгээр чинь яах вэ, гаргаж хая гэх шахуу тийм юм хэлдэг л байсан. Тэгээд тэр манай 1953 оны 12 сард манай аавын хөгшин ээж нас барах дээр би нөгөө өөрийнхөө жинхэнэ аавын гаргасан хөгшин ээжийн гэр дээр тэнд орсон. Хоёр хөгшин ээжээ дамжаад би хүн болсон. Тэгэхэд манай тэр ... нөгөө манай аавын хөгшин ээж ухаан нь настай хүн. Тэр бурхан шүтээнийг арай нэг хурааж эвдээгүй. Нөгөө самган юмаа хадгалж байсан байна. Тэгээд бурхныхаа хайрцгыг амбаарт хийгээд. Нөгөө нэг Оросын улаан чемодан байсан. Манай аав нөгөө хэрэгтэй бурхан шүтээн, ном судраа тэр улаан чемоданд хийж аваад. Ингээд нуугаад нууцаар за нөгөөх зулаа бариад ингээд ингээд юмаа хадгалаад ингээд байж байсан. Тэгээд 1986 онд би өвдөөд хот явж ирээд дахиад 1995 онд энэ цөсний хагалгаанд ороод бүр үхэх дөхөх болоод, норкоз гарахгүй ээ. Манай тэр авга ах 96-тай лам ирж ном уншаад. Бараг өглөө хагалгаанд орсон хүн чинь наркоз гарахгүй байсан. Нөгөө лам очиж ном уншаад босгож аваад. Тэгээд л би ирээд л нөгөө амбаарт байсан бурхны хайрцгыг боок савантай усаар угаагаад л нөгөө дотор нь байсан юмаа хийгээд л. Ингээд л шүтээд л одоо байж байна.
Отгонбаяр -
1996 оноос хойш?
Гангаршамид -
Аан тэр 1995 оноос хойш.
Отгонбаяр -
1995 оноос хойш. Тэгээд тэр бурхан шүтээнүүдээ гаргаад угаагаад тавихдаа яасан? Лам авчирсан уу?
Гангаршамид -
Үгүй үгүй, өөрөө.
Отгонбаяр -
Өөрөө л тавьсан.
Гангаршамид -
Өөрөө тавиад яачихсан. Тийм бурхан яадаг манай авга бас тийм юм өгсөн. Тэрүүнийг цацаад хийгээд л тэгээд л тавьчихсан. 7-8 судар байна аа. Лхам бурхан гэдэг юм байна аа. Манайд бурхан багш байна. Цагаан дарь эх байна, Ногоон дарь эх байна. Тиймэрхүү бурхантай. Манайх сэтэртэй. 1955 онд манайх нэгдэлд малаа өгсөн. Би тэгэхэд чинь 7 настай байсан юм. Тэгэхэд манай аав азаргатай адуугаа яг азаргатай нь авч хоцордог нэг хэдэн адуу бага азарганд тавиад Хар усны өвөр гэдэг гаргаж байсан. Нэгдэлд өгөх адуугаа гадаа байлгаж байсан. Яг уяж байсан унагаа дэлийг нь сугалаад дэлтэй, ногттой нь, уургатай юутай нь ингээд Оршихын Цэмбэл гэдэг хүнд суулгаад явуулж байсан. Ганц хонгор халзан... Тэгээд тэр жил ганц хонгор халзан унага гарсан чинь тэр унагатай гүүг авч хоцроод. Ингээд манай гэрт ороод тэр айраг уугаад, ингээд идээ цагаа болоод ингэж байсан. Үгүй ээ чи ямар зүрхтэй юм. .. ганц унагатай... хоцроод малаа явуулж байдаг гээд тэр хөгшин манай аавыг хэлэх дээр өө хөгшин... хармын сэтгэлгүй өгөх ёстой юм. Өгснөө авдаг, сарьс нь хатдаг. Би авахгүй ч гэсэн энэ мал хэдэн жилийн дараа энэ хүүхдэд үлдэж ирнэ ээ. Тэгээд ингээд манай аав 47 адуутай, 61 сарлаг, 370 хонь нийгэмчилж байсан. Харин хэдэн атан тэмээтэй байсан. Нөгөөхөө зарахыг нь зараад ганцхан цагаан тэмээ нэгдэлд өгч байсан. Бас тэмээ өгөлгүй болохгүй гээд ганц цагаан. Тэгээд 10 аттай байсан. 10 атнаас 4-ийг нь зараад, цагаан ат нэгдэлд өгөөд өөрөө 5 аттай, 100 толгой малтай хоцорч байсан, манайх.
Отгонбаяр -
Их хөрөнгөтэй айл байсан байна.
Гангаршамид -
Хөрөнгөтэй л байсан. Уулаасаа нөгөө ядарсан ч гэсэн 3 жил дотор ... гэдэг угаасаа 1000 малтай баян бузар хөрөнгөтөн, эсэргүүний үлдэгдэл... Тийм улсууд л. Тэгээд тэр эсэргүү ламаас үлдсэн цагаан хөөргөө тэр ... нэг дүүдээ хадгалуулсан. Манай дүү ажлаас ирэхгүй. Түүнээс одоо үзүүлээд та нарт зургийг нь яадаг байсан юм. Тэр манай аавын их аав ... гэдэг бас цагтаа манай Эрдэнэбүрэн сумын анхны сургууль байгуулагдахад 8 ханатай гэр, атан тэмээ бэлэглэж байсан. Одоо сургуулийн түүхэнд бичээстэй байна аа.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Тэгээд нөгөө ардын хувьсгалын 5 жилийн ой гэдэг юм болсон юм байна, Улаанбаатарт. Одоо ардын хувьсгал үүсээд 5 жилийн ой.
Отгонбаяр -
1926 онд.
Гангаршамид -
Тэгэхэд манай аав тэр 5 жилийн ойд яваад аавын их аав авчирсан зааны ясан савхтай мөнгөн хутга гэж надад хадгалаатай. Одоо дүү нар дээр байж байна, надад дээр.
Отгонбаяр -
Аан тээр.
Гангаршамид -
Тийм.
Отгонбаяр -
Хөдөө гэрт чинь байгаа.
Гангаршамид -
Аа хөдөө гэрт байж байна аа. Одоо манай тэр дээр үеийн тэр нөгөө ваар л, одоо тэр том анх Цагаан хаант Оросын гуулин данх манх тийм юм байна л даа. Одоо манайд очоод тэрний зургийг авсан бол чи бас их сонин юутай л юм байсан.
Отгонбаяр -
Тийм байна.
Гангаршамид -
Эсэргүүнээс гарсан тэр анхдугаар 5 жилийн явсан тэр мөнгөн хутга, тэр цагаан хөөргө хоёр одоо надад, яг миний хэрэглэж байгаа надад байна аа. Би 5 эрэгтэй бандидаа тэр өмчлөөд өгчихсөн л дөө. Хэзээ нэгэн цагт мөнхрөх юм биш. Яана одоо чи тэрнийг ав, чи тэрнийг ав, чи миний ухаан нь энэ дээл ав, чи энэ эмээл ав гээд ингээд бүгдийг нь хүүхдүүддээ одоо цагийн сайндаа явдаг.
Отгонбаяр -
Түүхийг нь бол яриад өгчихсөн биз дээ?
Гангаршамид -
Тийм, ярьчихсан. Ийм ийм түүхтэй, ийм учиртай гэж яриад өгчихсөн ийм байгаа. Би тэгээд 1986 онд элэг цөсний ...-оор өвдөөд тэгээд одоо хоолны дэглэм бариад яахав засаг төрийн буянд сайн эмчлүүлээд л одоо ингээд л яваад байж байна. Надад сүүлийн үед ч янз бүрийн хүн ирж загнаад л байдаг юм. Би тэгээд тэсээд л байдаг юм. Ийм л хүн байгаа юм даа. Өнгөрсөн жил бас л энэ тунгалагын булчирхайны хорт хавдар гээд 1 сард хот яваад хими эмчилгээнд ороод, тэгээд янз бүрийн хар бор арга хөөцөлдөөд, тэгээд...
Отгонбаяр -
Хар бор арга юу хөөцөлдөв?
Гангаршамид -
Өө янз бүрийн юу эс байхав. Ламч, домч, эмч зүгээр бүгдээрэнтэй нь л хөөцөлдлөө.
Өөр хүн -
Та ч их шүтлэгтэй хүн юм аа..
Гангаршамид -
Ер нь хүний шүтлэг гэдэг чинь өөрийн оюун тархи, бодол ухаанд. Юмыг зөв л, ер нь сайн болно оо гэж л бодвол ачдын бэлгээс амны бэлэг гэж үг байна шүү. Амны бэлэг сайн байх юм бол тэгээд бодол нь хөдөлдөг юм байна гэж ах нь тэгж ойлгосон.
Отгонбаяр -
Та бөө дээр очиж байсан уу?
Гангаршамид -
Бөө дээр очоогүй. Одоо манай нутагт нэг сайн бөө тодорч байгаа сураг байна. Тэрэн дээр очно гэж
Отгонбаяр -
Очих уу?
Гангаршамид -
Очно оо гэж бодож байна. Ганц юмыг баталгаажуулж. Бөө чинь одоо миний бодлоор бол энэ онгод тэнгэр, байгаль дэлхийтэй л холбоотой юм шиг л надад тэгж ойлгож сонгодог юм. Би хүчээр нөгөөх тэгж л яаж байгаа юм. ... тэрнээс зүгээр хүн зүгээр би сууж байгаад хар зөндөө бөө болчихдог юм биш байна лээ л дээ тэр чинь.
Отгонбаяр -
Энэ 1990 оноос, ардчиллаас хойш юу яалаа ш дээ. Монголд ингээд хуучин хаалттай байсан шашин шүтлэг, бишрэл их сэргэлээ ш дээ.
Гангаршамид -
Тэглээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр сэргэсэнтэй холбоотой ганц одоо юу гэдэг юм, Монголчуудын уламжлалт буддын шашнаас гадна бөө. Казакууд хуучин өөрсдийнхөө...
Гангаршамид -
Мусульман шашин.
Отгонбаяр -
Ахиад христийн шашин их хүчтэй орж ирлээ. Христ итгэл. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Гангаршамид -
Би энэнээс чинь одоо их эмзэглэж байгаа хүн, би.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Энэ олон янзын гадаад, манай Монголчууд чинь өөрийнхөө үндэсний одоо шарын шашны ямар утга агуулгыг нь ойлгохгүй байж одоо хэл буруутай гадаад орны шашин шүтээд байдаг чинь ер нь яваандаа олон шашны урсгал нэг нэгэндээ л нэг жаахан эвгүйцэх болов уу гэсэн тал. Өнөөгийн бидний энэ хүүхдүүд, багачуул үзэх болов уу гэж тэрнээс жаахан эмзэглэж байгаа юм. Зүгээр хар ухаанаар бодоход, би түүх ном судалсан хүн биш. Зүгээр хар ухаанаар ээж ааваас дуулсан сонссоныг бодоход энэ олон янзын шашны урсгал жаахан гэмтэй болов уу гэж би ингэж ойлгоод бодож байгаа.
Отгонбаяр -
Танай Ховд аймагт тэр христэд итгэдэг хүмүүс их олон байна. Сүм чуулган их байдаг юм байна лээ. Танай суманд харин байхгүй юм байна лээ ш дээ, ер нь...
Гангаршамид -
Манай суманд байхгүй, гайгүй.
Отгонбаяр -
Танд одоо яг энэ талаар жишээлбэл хүмүүс хандаад одоо та энэ бурхны тухай сонсож байсан уу? гээд хандаж ярьж байсан уу?
Гангаршамид -
Үгүй яриагүй. Тийм юм одоо нөгөө дагаж ирээд хөөцөлдөж байгаа улсуудад нь наадахыг чинь одоо ганц бодолтой хүнд наадахыг чинь асуугаад хэрэг байхгүй гэдэг юм уу ингээд тийм юм ирдэггүй. Ганц нэг ирдэг л дээ. Би тэрнийг одоо.
Отгонбаяр -
Танай суманд тийм хүмүүс явж байсан байх нь.
Гангаршамид -
Явж байсан, явж байсан, тэр үед явж байсан.
Отгонбаяр -
Тааралдаж байсан уу?
Гангаршамид -
Тааралдаж байсан. Ном ч л тараагаад явж байсан. Өө тэр ном нь ч хэрэггүй... хэнд ч хэрэггүй гал руу хий л гэж байсан, тэр номыг нь.
Отгонбаяр -
Аанхан. Казакууд бол социализмын үед бас л яг манай малчидтай адилхан нууцаар тэр коранаа уншаад л, залбираад л...
Гангаршамид -
Аа тэгж мөргөж байсан, мөргөж байсан. Мөргөөд казакууд чинь одоо тэр ам барина аа гэж мацаг барина аа, ном... Тэр ном мэддэг нь бас цөөхөн дөө. Номтойчууд нь номоо уншаад... Одоо казакууд чинь сүжиглээд нөгөөх номоо уншаад янз янз мөргөж байхад болуул энэн дээр ...тавьж байсныг нь бол мэдэж байгаа л байхгүй юу. Нөгөөх л бодол л доо. Харин биднуус одоо ингээд л залбирч байсан бол энд нэг хүн чи нэг юм хэлвэл нөгөөх нь ингээд дохиод харчих жишээтэй байдаг байхад казакууд тийм юм байхгүй. Үнэн бишрэлтэй. Ийм л юм л даа.
Отгонбаяр -
Та тэр багадаа сурсан тэр тарниа ер нь насан туршдаа уншсан уу?
Гангаршамид -
Өө өглөөд өдөрт л нэг л уншдаг тийм байсан.
Отгонбаяр -
Өглөө болгон унших уу?
Гангаршамид -
Өглөө болгон уншина.
Отгонбаяр -
Танай гэр бүлийн хүн, энэ хүүхдүүд чинь бол бас шүтлэгтэй биз?
Гангаршамид -
Өө гайгүй шүтлэгтэй, шүтлэгтэй. Нөгөө алтны хажууд байсан... Гэхдээ хүүхдүүд бас одооны хүүхдүүд чинь цагаа дагаад... Ер нь шүтлэгтэй, гайгүй. Би чинь 1967 онд шувтан мал маллаад л. 1967 онд цэрэгт яваад л, 1970 онд цэргээс халагдаж ирээд л, 1971 онд айл гэр болоод л, 1973 онд энэ социализмын сүүлд малчид дээшлээд гадаадад зуучлуулж байсан. Тэгэхэд би 1973 онд анхан манай Ховд аймгаас энэ Ховд сумын Хараа гэдэг хөдөлмөрийн баатар, энэ одоо Чойбалсан гэдэг бид 3 хүн гадаадад жуулчлаад.
Отгонбаяр -
Хаана очсон?
Гангаршамид -
ЗХУ-д эхэлж хилийн дээс алхаад их л баяртай байлаа.
Отгонбаяр -
За та Оросод хаана очив? Тэр талаараа тодорхой яриач?
Гангаршамид -
Улаан-Үүд, Иркутск, Омск 3 хотоор очлоо.
Отгонбаяр -
За. 1973 онд.
Гангаршамид -
1973 оны 9 сард аа. Тэгээд далимд нь манай Дорноговийн Зүүнбаянд миний дараачийн дүү цэрэгт байсан. Тэр дүүтэйгээ очиж уулзаад ингээд ирж байсан. Тэгэхэд одоо энэ Ховдын баруун хязгаарт, Ховдын Булганд цэрэг хаасан. Улаанбаатар орж үзээгүй байсан хүн чинь бүр гадаадад тэр хол хилийн дээс алхана гэдэг хэр баргын хүн гадаадад бараг оюутан л явдаг болохоос хэр баргын хүн хэсээд явдаггүй байсан. Сайн ээжийн буянд, сайн засаг төрийн буянд бас нэг гадаадын юунд яваад ирлээ гээд их л баяртай ийм л байсан.
Отгонбаяр -
Тэгээд явахдаа анх яаж явав? Онгоцоор хот оров уу? Хотоос цаашаа юугаар явсан тэр талаараа нэг тодорхой яриач?
Гангаршамид -
Одоо эндээс хотод онгоцоор очоод, хотоос цааш вагоноор явсан.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Вагоноор яваад л, Сэлэнгээр дайраад л, тэгээд л Улаан-Үүд дээр нэг 3 хоночихоод л, Иркутск орж нэг 3 хоноод л, Омкт очиж нэг 2 хоноод л ингээд л нэг ирж очихын тэр чинь нийт 14 хоног ингээд л яваад ирсэн. Жуулчлаад яваад ирсэн.
Отгонбаяр -
Улаан-Үүд, Эрхүү, Омскт танд юу үзүүлсэн бэ?
Гангаршамид -
Өө тэр түүхийн дурсгалын музей л, нөгөөх морины уралдаан, тэгээд л дан концерт, театр гээд одоо түүхийн дурсгалын музей л, одоо байгаль дан тэр дурсгалтай зүйлийг. Байгал далай чинь усан онгоцоор яваад Байгал далайг бүр тал руу нь хүртэл явлаа. Яг тийм болороор хийсэн Байгал далайн хэмжээтэй яг тийм дүрсэлж үзүүлсэн түүх юуг нь ярьсан. Ангара мөрөн чинь одоо тэр Байгалаас ингээд доошоо яаж байгаад тэр Ангара мөрөн урсаад ийшээ мөрөнд очиж нийлдэг юм байна аа.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Тэр түүх ярихдаа тэр Байгал далайн тэр Эрхүү хотын Орос хэлний хэлмэрч орчуулаад ярихдаа ингэж байна. Тэр Байкал гэдэг нэг өвгөн байсан. Тэр ганц охинтой, нэг Ангара гэдэг охинтой. Тэр Ангара гэдэг охин нь ... гэдэг залууд сэтгэлтэй болоод тэгээд тийшээ очсон. Тэгээд хэдэн том чулуу ингээд доош яасан. Нөгөө охин уурлаад ... тэгээд энэ хэдэн том чулуу тогтсон юм гэсэн тийм л домог ярьж байсан.
Отгонбаяр -
Та Орос руу явахдаа хэдэн рубльтэй явав?
Гангаршамид -
Биднууд чинь нэг л 26 рублийн зөвшөөрөлтэй.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Тэгээд би нэг 50-иад бараг нийтдээ нэг 100-аад рубльтэй гарсаан.
Отгонбаяр -
Яаж нууж авч гарав?
Гангаршамид -
Тэр, манай тэр лам энэ цаасан хайрцаганд, одоо дөрвөлжин цаасан хайрцаганд миний нөгөө чемоданы хэрэг байхгүй. Чи Оросоос чемодан авч ир гээд нөгөө хувцас юугаа цаасан хайрцаганд хийчихээд. Цаасан хайрцагны өрөөсөн талыг нь нимгэн талыг нь хутгаар ингэж хүүлж байгаад нөгөөх тавьтыг чинь тэр цаасан хайрцагны картоны цаагуур шургуулаад ингээд наачихсан.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Энэ хромон гуталтай байсан. Хромон гутлын юунд нэг 25 рубль тал талд бага багаар ингээд, нөгөөх хромон гутлыг чинь жаахан ингэж ханзалж байгаад 2 гутал руу нэг нэг 2 хугаслаад ингэж шургуулж байгаад. Тэгээд л наачихсан. Нөгөөх жаахан цавуугаар ингээд наачихсан. Тэгээд л ямар ч баригдаагүй.
Отгонбаяр -
Хэ хэ, айж байв уу? Хил дээр?
Гангаршамид -
Үгүй ээ, үгүй. Нөгөөх тооноосоо нэг 5 рубль илүү яаж байгаа юм. 26 рубль гэхээр чинь 31 рубльтэй ч явсан юм бил үү? Тэр нэг хөгшин Орос шалгасан. 5 рубль ингэж барьж гайхалзаж байгаад. Тэгээд надад буцаагаад л өгч л орхилоо. Буцааж авсан ч үгүй. Тэгээд явж байлаа.
Отгонбаяр -
Очоод нөгөөхөө задлаад рублиэ гаргаа?
Гангаршамид -
Өө тэгэлгүй яахав.
Отгонбаяр -
За тэгээд Оросоос юу авч ирэв.
Гангаршамид -
Оросоос нэг гадаад чемодан аваад. Тэгээд нэг хүүхдийн тоглоом л. Эндээс нэг явсан улсууд мотоциклийн маньюл захисан. 2-3 мотоциклийн маньюл. Авгайдаа нэг гутал. Манай 1973 онд хамгийн том хүүхэд 1973 оны 4 сард гарсан. Тэрүүндээ нэг их л хийсэн гоё ботинк. Одоо тэр бол их бөх. Манайх 9-10 хүүхэдтэй. Тэрний бараг 7 нь тэрийг өмслөө. Нөгөөх томдоо яасан. Тийм чанартай эд байсан даа.
Отгонбаяр -
Бас их сонин түүх ярьж байна аа. Та нэгдэл байгуулагдах үеэр танай “Социализм” гэдэг нэгдэл байсан гэсэн үү тэ?
Гангаршамид -
Аан тийм, “Социализмын зам” гэдэг нэгдэл.
Отгонбаяр -
“Социализмын зам” гэдэг нэгдэл.
Гангаршамид -
Энэ манай сум чинь 1950 ... гэдэг баг “Лениний зам” гэдэг нэгдэл байгуулаад тэр байж байгаад манайх энэ хонгоонг бол одоо тэр манай 4-р баг гэж байсан юм. 4-р багаас Гүнсэн, манай аав хоёр. Манай аав, Гүнсэн гэдэг хоёрхон айл тэр “Социализм”-ын нэгдэлд орсон. Бусад айл ороогүй ээ. Бүр л 1959 оны эцэс гэхэд л ... гэж нэгдэл болоод, “Бадралт” гэж нэгдэл болоод тэр баг багууд чинь тус тусдаа нэгдэл байгуулсан юм.
Отгонбаяр -
Аан за.
Гангаршамид -
Тэгээд сүүлд 1959 онд одоо яг Нэгдэлжих хөдөлгөөн ялаад, “Социализм” гэдэг ганц том нэгдэл болоод Данзанноров даргатай ингээд байгуулагдсан юм. Данзанноров гэдэг дарга очоод энэ Халзаак чинь 10 шуудай гурил даадаг юм уу? гэж байсан тийм мал мэддэггүй тийм даргыг тэгээд хэлэлцэж байсан юм. Тэгээд Данзанноровын дараа манай сумын дарга Ёндон гэдэг дарга олон жил болсоон, хөөрхий. Тийм сайхан дарга байсан.
Отгонбаяр -
Түрүүн нэгдэлд их олон мал хандивласан гэсэн ш дээ. Нэгдэл тарах үеэр юу болов? Тэр яг анх өгсөн юмаа эргүүлж олж авч чадсан уу? Тэр дайны юмыг?
Гангаршамид -
Би чинь 190 толгой мал авсан. За байз, 10-н хэдэн үхэр, 9 адуу, 60-н хэдэн ямаа, 140-өөд хонь авсан. Аан 130 хонь авсанюм байна аа. Тэрнийхээс 90 хонь ирсэн. 140 хонь авсан юм байна. Ингээд л 190 толгой мал л авсан, өмчилж.
Өөр хүн -
Ам бүлээрээ л болж.
Гангаршамид -
Ам бүлээрээ. Манайх чинь бас 10 ам бүл авсан юм. 8 хүүхэдтэй байсан. 10 ам бүл авсан.
Отгонбаяр -
Үгүй би авахгүй, дутуу авна гэсэнгүй юу?
Гангаршамид -
Нэг хүүхдийн малыг аваагүй. Нэг том залуугын малыг аваагүй. Тэр эд хөрөнгө, нөгөө зочид буудалд тэр манай компани авсан зочид буудлын эд хөрөнгөнөөс яахав нэг хүүхдийн ... мал авахгүй гээд тэр социализмын үед. Тэрнээс яахав нэг Рүмины нэг л ор авсан. Ганц болж байгаа нь тэр.
Отгонбаяр -
Ха ха ха. Нөгөө дээр үеийн 700-ын ор авсан байна ш дээ.
Гангаршамид -
Тийм. Ер нь мал ч одоо яахав, хүүхэд яах дээр нэг ор л авъя. Мал тэртээ тэргүй энэ болно, хүрнэ гэсэндээ хүүхдэд нэг ганц хэрэгтэй, нэг айл болсон ч тавиад өгчихдөг ганц ор авъя гээд жинхэнэ... Ор нэгийг авсан.
Отгонбаяр -
Тэгээд тэр малаа яаж өсгөв?
Гангаршамид -
Малаа яахав 400-500 хүрээд эхлээд энэ 1990 хэдэн онд чинь бас ... ийм байсан. Нэг 500-600 дээрээ тогтмол идээд, уугаад зараад л хүүхдүүд өмсөөд ингэж байлаа. Тэгээд ер нь энэ 2000 он гараад л 1998 оноос хойш жаахан ган гачиг ч гайгүй, хүүхдүүд ч овоо том боллоо. Ер нь бас сайжруу үнээр гаргая, малаа үнэд хүргэе гэж бодоод, хүүхдүүд ч овоо тусад ороод том болоод ирлээ. Малаа өсгөөд жил нэг 250-300 төл ордог, мөн төдий хэмжээний зарлага гардаг байсан. Нөгөө зарлагаа жаахан багасгаад ингээд 1000 толгой мал, аймгийн сайн малчин гэдэг цол хүртлээ. Тэгээд дахиад хүүхдүүдэд эрэгтэй айл болсонд нь 150 толгой мал, эмэгтэй айлд хүнд очсонд нь 50 толгой мал. Ингээд 3 залуу, 3 охин, 6 хүүхдэд өмч тасалж өглөө. Өнгөрсөн жил 600 толгой мал тоолуулсан юм байна лээ. Би өвдөөд цул хот явсан. Яахав тэгээд зуд ... хэрчихсэн мал явах нь ч явж төл бага болсон. Яахав тэгэхдээ Монгол хүн малын төлөөр гэж одоо дахиад бас өснө. Цөөхөн малтай улсууд бол оргүйн захтай....
Отгонбаяр -
Тийм байна. Энэ Монголчууд одоо хүүдээ 150 толгой мал, охиндоо 50 толгой мал өгдөг нь яаж байгаа юм бол?
Гангаршамид -
Энэ чинь нөгөө тусгаарлаад ... нэг хэдэн ноогдол хонь. Манайх баг чинь гайгүй малтай учраас нэг хүнд 19 толгой мал. Нэг хүнд 19 толгой мал авах дээр чинь манайх 10 ам бүлтэй 190 толгой мал тэгж өгч байсан. Нэг хүнд 19 толгой мал.
Отгонбаяр -
Нэгдлийн өмчийг хувьчлахдаа эрэгтэйд нь илүү, эмэгтэйд нь цөөхөн...
Гангаршамид -
Өө тийм юм байхгүй. Тэр баг баг янз янзаар. Нөгөөх танайх хичнээн толгой малтай байна, манайх хичнээн тэр баг багаараа нөгөө байгаа малаа байгаа ам бүлдээ хуваагаад өгч байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Багаараа хуваасан юм уу? Сумын хэмжээнд хуваагаагүй юм уу?
Гангаршамид -
Суман дотроо өгөх нь өгсөн. Суман дотроо баг хоорондоо дотроо баг багтаа хуваагаад ийм л жишээтэй л байхгүй юу.
Отгонбаяр -
Тэгээд баг багт ялгаатай тоо заасан уу?
Гангаршамид -
Ялгаатай, ялгаатай. Баян баг нь баян л өгнө өө, мал цөөтэй баг нь цөөхөн оногдсон ийм л байхгүй юу даа. Тэгэхдээ сумын дотор бас тэрийг чинь тэнцүүлээд зохицуулаад хийсэн л дээ.
Отгонбаяр -
Тэгээд охин хүүхэддээ яагаад тийм цөөн мал тасалж өгдөг юм?
Гангаршамид -
Охин чинь бас нөгөөх айлд чинь хувьтай, хөрөнгөтэй айлд очиж байгаа юм чинь. За хүний хүн гэдэг учраас л тэгдэг юм байлгүй.
Отгонбаяр -
Тийм үү?
Гангаршамид -
Тийм.
Отгонбаяр -
Та ер нь ингээд адилхан өгнө гэж бодсонгүй юу?
Гангаршамид -
Өө үгүй.
Отгонбаяр -
Түрүүн бас нөгөө хэлмэгдүүлэлтийн мөнгө авахдаа эмэгтэйд нь 50, эрэгтэйд нь 100 өгсөн ш дээ.
Гангаршамид -
... Манай лам ах тэр тэгж өгсөн. Манай ах тэр жишээгээр л өгсөн юм шүү.
Отгонбаяр -
Харин охиндоо л илүү өгмөөр юм? Хэ хэ хэ.
Гангаршамид -
Манайхан чинь харьд өгсөн хүүхэн, хад цохисон чулуу гэж нэг хүнд очсон хүнийг яахгүй. Харин гаднаас ирсэн бэрийг бол сайн халамжилж харж үзнэ ээ. Тийм юутай, манай нутаг болуул.
Отгонбаяр -
Тийм үү?
Гангаршамид -
Тийм. Охиноосоо бараг бэрдээ үнэтэй цэнэтэй юм авч өгнө шүү.
Отгонбаяр -
Тийм үү?
Гангаршамид -
Яахав ээж нь, манай ээж бол нөгөөх охидуудаа яахдаа нөгөөх л мөнгөн бугуйвч янз бүрийн эд хэрэглэл байсныг бас ээмэг бүгдэд нь хийгээд өгчихсөн. Эрэгтэйчүүдэд нь тийм юм өгөөгүй л дээ. Тийм утгаараа бас тэгж байна л даа.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа. Энэ социализмын үед энэ эмэгтэй хүн ер нь нийгэмд ямар байр суурьтай байсан бэ? Тэр эмэгтэй хүний байдал ер нь энэ үед яаж өөрлөгдсөн бол? Та энэ талаар юу боддог вэ?
Гангаршамид -
Ер нь одоо дээр үед чинь илэрхий цаг гэж ярьдаг. Одоо энэ хуучин цагийг чинь хуучин засгийг чинь илэрхий цаг гэж ярьдаг байхгүй юу. ...тийм цаг. Тэгэхэд эмэгтэй хүн бол ер нь эрх нь хязгаарлагдмал жаахан хавчингүй ийм байсан гэж би бодож байна. Одоо нэг мал бариад зарчихъя, нэг юм аваад өмсчихье гэх эрх байхгүй. Нөгөөх нөхрийн гар л хараад, нөхөр юу авч өмсөнөө тийм өмссөн зүүсэн нь тиймэрхүү л жишээтэй байсан. Манай нутагт бол тиймэрхүү л жишээ харагдаж байгаа юм л даа. Тэгээд энэ ардчилал гараад одоо яаснаас хойш эмэгтэй хүн аргагүй эрх чөлөөтэй. Эх хүн гэдэг чинь.
Отгонбаяр -
Ардын засгийн үед үү? Ардчилалаас хойшоо...
Гангаршамид -
Ардын засгийн үед ч гэсэн ардчилал гараад... ардын засгийн үед ч гэсэн бас хавчигдмал байдал байсан тэр. Хүн чинь энэ ахуй хангамжаараа л яадаг юм. Орчин ахуйгаасаа шаардлагаар л. Бэл бэнчин, хөрөнгө мөнгөтэй бол яахав эмэгтэй хүнд эд хогшил, өмсөж зүүх юм элбэг. Амьдрал тарчиг тааруу бол өмсөж зүүх байтугай өнөө шөнийнхөө хоногийг л идэж уухтай ийм л жишээтэй байлаа шүү дээ. Би тэгж л боддог юм. Манайх бол манай аав 1958 онд Эх орон-52 радио авчирч байсан. 1958 онд хамгийн анхны бараг социализмын Эрдэнэбүрэн суманд бараг радио тавьсан айл манайх. Манайх багдаа лав. Өөр багд яаж байсныг мэдэхгүй. 1957 онд манай аав өвдөөд л Улаанбаатарт эмчилгээнд яваад, намар 9 сард ирлээ, 6 сард яваад. Тэгэхэд Улаанбаатараас их улаан ногоон ууссан будаг авч ирээд шинэ гэр хийгээд соёлжилт гээд цагаан дотор цэнхэр даалимбаар цаваг хийгээд. Нөгөө ногоон будгаар униныхаа дээд талыг нь будаад, доод талыг нь улаан будгаар будаад. Шинэ бүр энэ Увсын Өндөр хангайгаас хар модон тооно жолоочид захиж авахуулаад их гоё гэр бариад. Ингээд хамгийн соёлжсон айл манайх, ухаан нь. Тэгээд л нөгөөх хөнжлийн даавуу. Шинэ даалимба аваад л, хөвөн аваад л. Юм элбэг, Оросын чинь бараа элбэгшчихсэн. Хөнжилтэй, бид нарт цуг бүгд нэг нэг хөнжил оёж өгөөд л. Даавуутай, хоноцын зочны хөнжил гэж 2 хөнжил яагаад л ингээд соёлжсон айл болоод л. Тэгээд л 1970-н хэдэн онд чинь соёлын довтолгооны үзлэг гэж яваад л. Манай ааваас цамцыг нь тайлаад бөөс гарах нь уу? гэж үзээд бөөс гараагүй ээ. Тэгээд цамц нь жаахан хиртэй л байсан юм уу? Тэгээд таны цамц хиртэй байна аа энээ тэрээ гэсэн. Нөгөө соёлын довтолгооны улсууд гадаа ирээд нөгөө мал хэвтдэг хот руу шээх дээр өө соёлын довтолгооны улсууд малын хэвтэр рүү... гээд гэрээсээ хашхирчихсан чинь манай аав.
Отгонбаяр -
Тээр.
Гангаршамид -
Соёлжилт шалгаж явуулахдаа хаанаа байдаг юм. Малын хот бузарлаж байдагт хаанаа байдаг юм гэсэн агуулгатай үг шүү дээ. Тэр 1973 онд жуулчилсан одоо яахав гадаадад жуулчлаад их яасан. Би нэг хэлмэгдсэн.
Отгонбаяр -
Аан за.
Гангаршамид -
Энэ одоо амьдрал дээр. 1975 онд манайх манай аав ээж хоёр байсан. Манай энэ... гарчихсан. 800 мал төллүүллээ, нэгдлийн. 800 мал төллүүлээд 800 мал чинь төл авах дээр 2х8-16. 1600 мал болноо яа. Тэгээд нөгөө малын ноос үс, мал төллүүлээд л. Би чинь хавар нь мал ногоожуулаад 6 сард бие өвдөөд нэг ядаргаанд ороод цэгтээ хүрээд, мэдрэлийн ядаргаа гэдэг юм болоод манай энэ аймагт мэдрэлийн эмч Дорж гэдэг эмчид сумын түргэн тусламжийн машин авчирч өглөө. Энэ ам муруйгаад бүр өрөөсөн талдаа гарчихсан.
Отгонбаяр -
Хн.
Гангаршамид -
Тэгээд тэр мэдрэлийн эмч Дорж гэж сайн эмч байсан. Дор нь эрчимт эмчилгээ хийгээд нөгөөх чинь засраад, сайхан зүгээр эдгэрээд. Ингээд 7 сард нөгөөх мал хурааж авсан юм гээд дээр нь 150 охин төлөг нэмж ав гээд нөгөө малаа цөөрүүлээд авъя гэсэн зөвшөөрөхгүй. Хүчээр хөөж нийлүүлээд ... гэдэг казак багийн дарга байсан. Нэг морин дээрээс хоёр татаж унагаагаад хоёр дэвсчихсэн.
Отгонбаяр -
Та юу?
Гангаршамид -
Ммм.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Тэгээд танхайн хэрэгтэй .... 1 жилээр шийтгүүллээ.
Отгонбаяр -
Ээ бурхан минь.
Гангаршамид -
Нөгөө мал ч өнгөрлөө.
Отгонбаяр -
Харин малаас салж авсан юм биш үү? Ха ха ха.
Гангаршамид -
Үгүй, малын нь талыг нь өглөө. Цугыг нь нэг нормын мал л авсан болохоос биш нөгөөх бас л манай эхнэр, манай аав ээж, манай нэг дүү байсан. Тэр маллаад ингээд л.
Отгонбаяр -
Ээ хөөрхий.
Гангаршамид -
Би жилээр таслуулаад энэ Ховд аймгийн энд байж байгаад ачлаганаас зугатаагаад айлд оргож байж байгаад. Тэгээд Цагаан хайрхан модонд очоод тэнд нэг хэдэн сар болоод 7 сарын улсын баяраар бууж ирлээ. Хавар 3 сард эндээс яваад.
Отгонбаяр -
Та тэгээд зугатаагаад оргохоор?
Гангаршамид -
Өөр хүн, нөгөөх ачлага л Өвөрхангайн Хархорин руу ачиж байсан байхгүй юу. Баяхонгорын Шаргалжуутын тийшээ ачиж байсан.
Отгонбаяр -
Тийм, тийм.
Гангаршамид -
Нөгөө тийшээ явахгүй нутагтаа байх л гэж. Энд шоронд оруулж байгаагаас оргоод хаа хүрэхэв тэр чинь.
Отгонбаяр -
Аан за.
Гангаршамид -
Тэгээд нөгөө ачлага ачаад явсны ардуур гүйгээд хүрээд ирнэ шүү, өөрийнхөө нөгөө байранд.
Отгонбаяр -
Аан.
Гангаршамид -
Тэгж зугтаж хоцорч байсан байхгүй юу. Тэгээд 3 сард Увсын Цагаан хайрханд очиж модонд ажиллаж тэнд байж байгаад 7 сард улсын баяраар ирээд. Харин хэлтэс шүүхийн дарга Санжаасүрэн гэж орлогч дарга буурал толгойтой хүн байсан. Хөөрхий тэр нөгөө хашир хүн. Энэ хэлмэгдлээр шийдсэн юм гэдгийг мэдээд надыг 8 сар болоод маргасангүй суллачихлаа. Тэр манай аймгийн дарга Хавтал гэдэг хасаг байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм, тийм.
Гангаршамид -
Нөгөө миний мориноос татаж унагаасан бригадын дарга бас хасаг байсан. Хасаг хүмүүсийн үзлээр. Тэгээд сум чинь янз бүрийн арга хэмжээний хэдэн цаасны торгууль болгоод. Энэ сайн малчин залуу, шоронд явуулж болохгүй гээд сум нэгдлийн дарга нь Мөнгөнхүү гэдэг дарга байсан, аваад хоцорчихсон. Тэгэх дээр нөгөө хасаг чинь заргалдаад төрийн хууль төмөр гартай байдгыг үзүүлнэ ээ чамайг нөхөрт гээд бүр ингэж байсан байхгүй юу, надыг өөрөө. Уул нь манай аав тэр Хавтал даргын хар тэргийг унаад нийслэлд энэ 3-р их хуралд яваад л бараг л ах дүү шиг байсан ийм улсууд, тэр Хавтал гэдэг дарга. Сайн ажилтай гээд нийслэлийн 3-р их хуралд тэр Хавтал даргын хар тэргийг унаад л. Манай нутгийн Пүрвээ гэдэг жолооч байсан. Тэр Пүрвээ гэдэг Цэдэнбал даргын хар тэрэг барьж байсан. Цэдэнбал даргын хар тэргийг ч унаж байсан, манай аав ийм хүн. Тэгээд шийтгүүлсэн. Тэгээд 1974 оны 9 сард гарсан нэг эрэгтэй хүүхдээ, тэр 1973 онд гарсан эмэгтэй хүүхдээ тэр 1974 оны 9 сард гарсан эрэгтэй хүүхэд байсан. Тэрийгээ алдаад. Шоронд би таслуулаад аймаг дээр ингээд жилээр таслуулчихсан ингээд байж байсан. Тэр л миний амьдралд одоо их хүч сэтгэл санааны одоо эд материал биш. Сэтгэл санааны их дарамтанд, нөгөө шоронд орсон, нөгөө хүүхдээ алдсан их хэцүү гунигтай ийм үйл явдал тохиолдож байсан даа ахад нь. Өөр юм одоо тэр малтай хөөцөлдөөд цасан шуурга шамарганд хувцсаа тайлалгүй нороод 7-8 хонож байхыг алийг тэр гэхэв. Тэр чинь зовлон биш жаргал. Ийм байсан. Тэгээд л хамгийн хүнд л юм тэр 1975 онд тохиолдсон. Тэр яахав 1976 оныхоо 8 сард суллагдчихлаа. Тэгээд 1976 оны 6 сард бас нэг банди гарлаа. Эрэгтэй банди гарлаа л даа. Тэгээд нөгөө хүүхэд гарах дээр сэтгэл санаа тайвшраад л ингээд л.
Отгонбаяр -
Тэгнэ дээ.
Гангаршамид -
Тэгээд одоо манайх 5 бандитай, 4 охинтой. 3 залуу айл болсон, 3 охин мордсон. Бага охин хотод Анагаахын уламжлалын ангид сурч байна. Одоо нэг жил хагас болоод төгсөнө өө. Тэрний хүүхдийг самган бид хоёр асраад, 7 сар болсон хүүхэд асраад хамгаалаад ингээд л байж байна аа. Тэр байгаль дэлхий өөрчлөгдөж байгаа, газар багадаж байна аа гэдэг тэр яг үнэн үнэн.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Одоо тэр чулуун хашаа чинь. Би нэг баримттай юм яая л даа. Одоо энэ ингээд байшингын чинь хундаам тавиад байдаг нь цементэн хундаам тавиад мэдэгдэхгүй байна аа. Жишээ нь чулуун хашаанаас метрлэж ярина аа.
Отгонбаяр -
За.
Гангаршамид -
Одоо ингээд би цэргээс ирсэн жил 1970 онд ингээд одоо сайхан ... чулуугаар ингээд гоё хашаа барилаа шүү. 1970 онд барилаа. Одоо энэ 1990 онд ирэх дээр чинь нөгөө барьсан хашаа чинь ингээд цүлийгээд, одоо энэ зүгээр ингээд сайхан гоо байсан хашаа чинь цаашаа нэг матийгаад, наашаа нэг матийгаад ингээд цүлийгээд. Нөгөө чулуунууд нь нэг нэгээ түрээд ингээд хашаа чинь ингээд матийгаад ингээд нураад унаж байна аа. Доод талыг нь газар авчихаж байна. За 1958 онд манайх нэгдлийн 100 хонь ирэхлээр Маань толгойн хавчиг дээр нэгдлийн 100 хонь төллүүлж байсан. Тэрэн дээр манай аавынх 8 ханатай гэртэй. Хажууд нь хургаа гэрлүүлээд хурга барьдаг гэр 4 ханатай, бас 4 биш ээ, 5 ханатай томхон гэр. 2 гэр ингээд ийм 2 хадны зааг дээр ингээд 2 гэр зэрэгцүүлээд барьчихсан байсан газар одоо нэг 8 ханатай гэр бараг багтахгүй шахуу ийм болчихсон байна. Яг тэр бууцан дээр. 2 ийм хадны зааг ш дээ тэр. Би ийм хоёр юмнаас тэр газар агшиж байгаа гэдгийг нотолж байна, ах нь.
Отгонбаяр -
Сонин юм тэ?
Гангаршамид -
Тэр яг баталгаатай, бүр нотолгоотой. Тэр бүр гарцаа байхгүй. Тэр газар авч байна аа гэдэг. Тийм л байгаа юм даа.
Отгонбаяр -
Түрүүн та тэр багийн дарга казак зодсоноос болоод шоронд явсан гэж ярьлаа ш дээ. Энэ Ховд нутагт казакууд их юм тэ?
Гангаршамид -
Тийм.
Отгонбаяр -
Казак, Монгол хүмүүсийн хоорондын харилцаа зарим талаар бас их тийм таагүй юм шиг анзаарагдсан. Энэ...
Гангаршамид -
Тэр казакууд чинь жаахан үндэсний үзэлтэй л дээ. Манайхан бол одоо казак, Монгол, Орос, Хятад, захчин гэж ялгах юм байхгүй бүгд л адилхан хүн л гэж боддог. Тэгэхэд казакууд бол нэг заавал үндэстэн дотроо л дотны байхаас биш нэгнээ дэмжиж барихдаа манай Монгол шиг тийм байхгүй ээ. Тийм сайхан үндэсний үзэлтэй, тийм улсууд уулаас.
Отгонбаяр -
Тийм үү? Тэр нөгөө Османы довтолгооны үеэс улбаатай тийм нэг юу байна уу? Өс хандсан юм?
Гангаршамид -
Тийм юм байна, байна.
Отгонбаяр -
Тэр үеийн талаар та юм сонсож байсан уу?
Гангаршамид -
Сонсолгүй яахав. Би чинь баруун Булганд 3 жил болсон. Энэ Буянтын тэнд байсан Ардтан гэдэг ламын Буянтын дунд голд яасан хасгийн дээрэмчид энд орж ирээд. Малыг нь туугаад, дээрэмдээд, алаад. Хүүхэдтэй авгайг чинь одоо хөхийг нь хэрчээд манцуйтай хүүхдийн аман дээр тавьчихаад, манцуйтай хүүхдэд ингээд хутга шаачихаад ингээд явж гэж энэ Ардтан гэдэг лам тэгж хэлж байсан.
Отгонбаяр -
Ээ... Тэр османы казакууд?
Гангаршамид -
Казакууд. Одоо энэ баруун Алтай, Булганаар чинь орж ирээд, энэ Алтай хүртэл орж ирээд... манай Монголчуудыг дээрэмдээд малыг нь туугаад, айлын гэр барааг нь ачаад тоноод. Яагаад дээрэмдүүлж байна уу? гэх дээр чинь улсууд чинь зүгээр нэг л амиа хамгаалаад л, хад ууланд гүйгээд л. Одоо нөгөө тэр мал, гэрийг нь ачаад л. Малыг нь туугаад явсны ар дээр нэг хагас хугас юман дээр орж ирж байсан гэж зөндөө ярьдаг юм.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Тэр манай, би одоо бүр баримттай. Манай аймгийн энэ баазын энд Ховдын 4-р баазын ... гэж нөгөөх ... Баасай гэдэг хүн байсан юм, жижиг Баасай гэдэг хүн байсан юм. ... Тэр Баасай аав Цэрэндорж гэдэг хүнийг Алтай сумын нутагт байсан. Казакын дээрэмчид орж ирээд аавыг нь буудаж алчихаад. Нөгөө гэр орныг нь нүүлгээд явж байгаад. Баасай жижиг хүүхэд одоо ээжтэйгээ гүйгээд ууланд хаданд гарчихсан. Ард нь нөгөөдөх охин чинь нэг охинтой. Баасайгынд чинь нэг эмэгтэй хүүхэд байсан юм байна л даа. Одоо нэг 16-17 ч хүрч явсан юм уу? Тэгээд л аваад явж байгаад нөгөөх чинь овоо тэр Үенчийн Улаан толгой гэдэгт цэргийн анги байсан. Нөгөөх дээр дагуулж аваачих санаатай явж байсан чинь нэг түлээтэй аргал түүсэн авгай энэн дээр цэргийн анги байна гэх дээр нөгөө замаа буруулаад нөгөө дээрэмчингүүд чинь малыг нь туугаад, гэрийг нь ачаад явж байгаад. Тэгээд нэлээн уул, газар заалгаж авчихаад. Нөгөөх ёстой тулгыг нь ингээд цээжинд нь угалж өгөөд. За гал голомтыг чинь аваад яахав, гал голомттойгоо хоцор гээд нөгөөх эмэгтэй хүүхдийг гэр лүү нь буцаагаад явган гүйлгээд ингээд яригдаж байсан. Тэгээд нөгөө эр хонины чинь хүзүүг нь хэрчээд л, хөл гараар нь солбиод л тэмээн дээр тохчихсон. Нөгөөх шөнө алддаг юм уу, бүдэрдэг юм уу. ... барьчихсан хонь ганзагалчихсан тэмээнүүд гүйгээд орж ирж байсан гэж тэр Алтайн захчин, торгуудууд тэгж хэлдэг юм шүү. Тийм хэцүү байсан гэж. Торгуудууд чинь одоо цагаан нэхий дээлтэй, цагаан тоокуу гуталтай. Тэгээд л нөгөө цасан дотор үзэгдэхгүй, бууны суманд өртөхгүй. Тийм дайны бэлтгэлтэй. Казак шиг яндангаа өрхийн хойд талаар ингэж цоолж гаргасан. Торгууд чинь тийм ш дээ, баруун Булганы торгуудууд.
Отгонбаяр -
Аа казак шиг яндангаа хойгуураа гаргадаг юм уу?
Гангаршамид -
Хойгуур гаргадаг. Тэр ямар зоригтой юм. Энэ танайх яагаад ингэж казакыг дуурайгаад өрхөө цоолж гаргадаг юм? гэсэн чинь их утга агуулгатай. Харанхуй шөнө алсаас ирж яваа хүн нөгөө гэрэл үзэхгүй, өрхөө бүтээчихнэ ээ. Алсын хүмүүст айлын гэрэл үзэгдэхгүй харанхуй ингээд галаа нууж байгаа утгатай юм аа. Ийм зорилтоор яндангы нь цоолж гаргасан юм, манайхан гэж торгуудууд тэгж хэлдэг юм ш дээ. Дайны зориулалттай. Нууц ухаан нь.
Отгонбаяр -
Сүүлд тэр орж ирсэн казакуудыг бас манай Монголчууд эргээд бас нэлээн их дайрсан юм шиг байна лээ ш дээ тэ?
Гангаршамид -
Өө тэр Осман чинь одоо тэр Булганы тэр Алаг толгой гэдэгт ирээд. Маршал Чойбалсан ирээд одоо нөгөө цаад талын Хятадын гаминг хамгаалуулах гээд Османд зэвсгээ өгөөд. Осман гээд баатар. Осман гэдэг тийм баатар одоо кинон дээр гардаг, үзсэн биз та нар. Тэр чинь тэр Булганы Алаг толгойгоос нааш ингээд бүр Шар хурсан гэдэгт нүүж ирээд ингээд хилийн цаад талын казак, наад талын торгуудууд холилдоод нутаглаж байсан гэж хэлж байгаа юм. Тэгээд л нөгөө маршал Чойбалсан ирээд л зэвсэг өгснөөс хойш хоногоор ухарч нүүсээр байгаад эндээсээ нүүгээд хил даваад цаашаанаа лавлаад явчихсан. Ингээд л дахиад эргээд нөгөө зэр зэвсэг олж өгсөн Монгол руугаа дайраад л, буудалцаад л, алалцаан хядалгаан болоод ингээд л холдсон. Тэгээд л цааш үргэлжлээд л ... очсон. Би лав түүхийн номноос харсан. Тэр Османыг Рашаантын гол гэдэгт нэг цөөхөн цэрэгтэй тэнд буудаллаж байсныг нь нөгөө гол руу зугтаад явчих дээр түймэр тавьж, нөгөө голын 2 талаас гал тавьж байж барьж авсан гэж. Тэр манайхан чинь Чидхэй гээд нэг торгууд их мэргэн буудагч хиллэж байсан. Цөм Османыг одоо үүрийн харанхуйгаар нэг арван хэдэн цэрэг бүслээд ингээд сайхан бүслээд. Одоо түлээ аргал түүж явсан зарцыг нь барьж аваад. Осман байна аа, бага авгайтайгаа байна аа, хэдэн улсууд байна аа гээд. Бүслээд ингээд сайхан үүрээр барих гэсэн, барьдаг гээд л одоо яг л гал нээхэд бэлэн болгоод л ингэж байсан чинь нэг том гэрээс цагаан цамцтай хүн гарч ирээд л жижиг гэрийнхээ хаалгыг онгойлгоод л нэг цагаан морин дээр зайдан суугаад л ухасхийсэн. Нөгөө бүх бүслэсэн улсууд галлаад бууны сум тусаагүй гэж байгаа юм. Тэгээд алдчихсан. Тэгсэн энэ талын орон дээр унтаж байгаад ингээд л босоод энэ ширээн дээр ингээд л ховилгон чулуу таслаад, гурван толгой ховилгоны анхны нь таслачихаад. Энэн дээр гал түлэх гэж байсан авгайгаа тэрэн дээр буудчихаад л. Тэгээд л өөрөө цагаан цамцтай, цагаан морин дээр сууж байж зугтсан. Тэгээд алуулалгүй тэр Рашаантын гол гэдэг рүү ороод. Нөгөө цэргүүд хөөцөлдөөд 2 талаас нь ингээд гал түймэр тавьж л барьсан гэсэн. Би номон дээрээс нэг тэгж тийм түүх харсан. Осман гэдэг хүн. Тэр маршал Чойбалсан... хийж байгаа кинон дээр гардаг ш дээ. Хальс бичлэг, хуурцаг байгаа. Тэрнийг үзсэн байлгүй яахав, та нар харин.
Отгонбаяр -
Танай нутагт тэр казакуудын дайралтаар үр хүүхдээ алдчихсан, тэр цаашаа явуулчихсан хүмүүс...?
Гангаршамид -
Энэ манай нутагт арай тийм. Энэ Буянтын одоо манай энэ Ховдын Буянтын Дунд гол гэдэг голоос баруун тийш болсон. Түүнээс зүүн тийшээгээ хүрээгүй.
Отгонбаяр -
Аан тийм, хойшоогоо яваагүй.
Гангаршамид -
Нэвтрээгүй. Гэхдээ л бол малын хулгай дээрэм адуу, тэмээ юм хөөгөөд ингэж явж байсан, хойшоо Алтай давж байсан улсууд зөндөө л дөө. Алдаж байсан, адуу мал алдаж байсан болохоос шийр мал бол дээрэмдээгүй. Энэ баруун талаар чинь бүр шийр малыг нь туугаад, бод малыг нь хөөгөөд туугаад, гэр орныг нь ачаад, хоол хүнсийг нь аваад ингээд явж байсан байгаа юм шүү.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Хэд хэдэн удаа дайрсан байгаа юм тэр чинь. Алтай, Үенч, Булган, энэ Мөнх хайрханууд чинь бол одоо ихэнхи нь нөгөө хасгийн дээрэмчинд идүүлээд хаширчихсан ш дээ, зүрх нь үхчихсэн ийм улсууд байдаг юм л даа.
Отгонбаяр -
Харин тийм байна. Бүр ерөөсөө хасаг гэдэг үгнээс айдаг.
Гангаршамид -
Би чинь одоо 63-тай, хулгана жилтэй хүн. Тэгэхэд одоо тэрнийг чинь 80-аас дээш насны улсууд сайн мэдэхээс, 80-аас доош насны улсууд зүгээр чихээрээ л сонсоно уу гэхээс мэдэх юм байхгүй. 80-аас дээш насны улсууд бол тэрнийг чинь тодорхой үзсэн харсан бичиг баримттай яг сайн хэлж байгаа юм. Тэгж байсан гэж. Тэр 1963 онд манай аавын бие муу. Манайх энэ аймагт орж ирээд л өвөлжиж байхад тэр Ардтан гэдэг лам манайд давж орж ирээд тэгж хэлж байсан. Тэр Буянтын голоор хасгийн дээрэмчингүүд орж ирж ингээд идээд мал хөрөнгө аваад явж байсаан. Би тэгээд амьд одоо ирээд, энд ирээд өдийг хүртэл ингээд байж байна аа, одоо 70 гарч байна аа гэж тэр Ардтан гэдэг лам хүн тэгж хэлж байсан.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Тэр манай нутгаас чинь Доржсүрэнгийн дүү Тогтууны Мижидорж, Доржсүрэн гэж байсан. Тэр Тогтууны нэг охин одоо 17-18 хүрч байсан, тийм насанд хүрч байсан охин. Хасгийн дээрэмчид явж байгаад хонь хариулж явсан охиныг аваад хулгайлаад явчихсан. Түүний нь бүр Баян-Өлгийн Алтай сумын Сагсай энэ хавьд нэг сураг гараад. Тийм дүү нь Доржсүрэн гэдэг хүн яваад уулзах гээд нэг хүүхдэд нь очсон. Тэгээд хэлээгүй гэж байгаа юм даа, тэр ээжээ тэр илрүүлж хэлээгүй. Манайхнаас тууварт явсан улсууд очиж уулзсан. Тэр Монгол хүн амьтангүй газар, Тэр Сагсай сумаас авахуулаад жаахан ... малд тушаалдчихаад л нэг айлд, казак айлд ирсэн. Настай самган байсан, их сайхан монгол хэлтэй байсан. Үгүй ээ та яагаад ийм сайхан монгол хэлтэй юм бэ? гэсэн би Монгол хүн. Би ингээд бага байхдаа намайг хасгийн дээрэмчингүүд авч ирээд 3 жил манасан. 3 жил манаад авгай болгож аваад ингээд байж байгаад хүүхэд гарсан. Хүүхэд гарснаас хойш манаагаа авас хийгээд тэгээд эрх чөлөөтэй ингээд амьдарч ийм болсон. Би Эрдэнэбүрэн сумын Өөлд хүн. Тогтуун гэдэг хүний охин гэж ингэж хэлсэн гэж байгаа юм.
Отгонбаяр -
Өөрийгөө хэлсэн.
Гангаршамид -
Өөрөө хэлсэн. Тэгээд энэ Доржсүрэн гэдэг хүн яваад хайгаад тэрийг чинь ололгүй ирсэн. Бас л бүтэл муутай хүн байсан байлгүй. Даамай явж чадаагүй юм уу? Тойруу замаар асуудаг байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Гангаршамид -
Тойруу замаар тэр чухам хаа ямар газар байна аа. Тэр орчин тойрныг нь эргүүлээд тойруу замаар яасан бол тэрнийг олно л доо.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
Тэгээд олж чадаагүй шүү, тэр Доржсүрэн гэдэг хүн чинь.
Отгонбаяр -
Аан тээр.
Гангаршамид -
Одоо тэр Тогтууны Мижиддорж гэдэг хүн хотод орчихсон байна. Одоо тэр бол яг одоо Буянтын энд нутаглаж байсан. Тэр юмны талаар мэдэхээр одоо тэр чинь манай ааваас нэг ах, одоо гахай жилтэй 89-тэй 90 орох гэж байгаа хүн байна аа, тэр Тогтууны Мижиддорж гэдэг. Доржсүрэн ах нь нас барчихсан.
Отгонбаяр -
Аанхан.
Гангаршамид -
За өөр асууж лавлах юм юу байна аа?
Отгонбаяр -
Таны бага нас болуул нөгөө нэлээн хөрөнгөтэй айлын хүүхэд байсан учраас нэг их тийм ядуу зүдүү байдал нь гайгүй, зовлон зүдгүүр нь гайгүй байсан байна ш дээ.
Гангаршамид -
Тийм, тийм. Тиймээс ёстой нөгөө өсөхийн жаргалыг жаргалд бүү үз... гэж хэлсэн үг бол таараагүй ингэж хүн болсон. Тэгэхдээ манай аав хоёр эмэгтэй дүүтэй. Нэг нь гарсан дүү, нэг нь өргөмөл хоёр эмэгтэй дүүтэй. Хүн бүл цөөтэй. Тэгээд нэгдэлд ороход Хурмаангал гэдэг Баяннуур сумын казакаар малаа хариулуулж байгаад, тэгээд малаа нэгдэлд өгсөн. 1955 онд. Тэр чинь одоо манай аавын хэлснээр бол тэр анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэж амьтныг түйвээсэн юм байна. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэж. Тэгээд тэр чинь одоо 1952 онд л чөлөөлөгдсөн юм уу даа. Тэр улсын алба, улсын өртөө гэгч юм байгуулагдаад л. Түүнээс өмнө чинь нөгөө баяачууд чинь хавсарга мэдээ, хэд одоо 30 км-т өртөөний түүнээс давуу мэдээ хийдэг. Аймгийн мэдээ, сумын мэдээ гэж хийдэг ийм байсан. Тэгтэл одоо мал хөрөнгөө сүйрүүлчихсэн, төөрүүлчихсэн гээд тэр анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэж юм байгуулаад. Тэр анхдугаар 5 жилийн төлөвлөгөө байгуулахад чинь одоо би өнөө жил 1000 мал тоолууллаа. Одоо дараачын 2015 он гэхэд нөгөө 500 болчихсон байсан юм уу? 100 болчихсон байсан юм уу? Малын төлөвлөгөө ноос, сүү бүгдийг нь өгнө өө. Ингээд одоо сүйрүүлсэн байгаа юм л даа. Бэлчээр л муутай, хүн чинь зуд турхан байна аа, чоно нохой иднэ, чулуу хавчна аа. Нөгөө мал нь цөөрөөд л төл нь ч цөөхөрдөг юм уу. Ингээд тэр намайг мэдээнд орж байхад бяруутай үхэр, одоо эрт төллөсөн хургатай хонь бэлтгэл маханд өгч байсан шүү. Манайхан. Агт гэж авч байсан. Агтанд одоо сайхан сайхан морьд тэгээд бас нэг мэдэхэд л байхгүй. Тийм цайвтар морь л, тийм алаг морь л агтанд өгч байсан л гэдэг байсан.
Отгонбаяр -
Би ингэж асуух гэсэн юм. Та тэгээд нэлээн тийм гайгүй хөрөнгөтэй айлын хүүхэд байсан. Ер нь бөөстөж байсан уу?
Гангаршамид -
Өө бөөстөлгүй яахав. Би байтугай манай аав...нөгөө Цагаан нуурт жинд яваад л энэ Увсын Улаангом хотоос орж тариа авчирдаг. Сангийн далайгаас давс авч ирдэг. Тэр манай аав нөгөө нэхий өмдтэй аян жинд нэг сар яваад ирдэг. Нөгөөх орой манай аав нөгөө нэхий дээлийг, нэхий өмдийг чинь гаргаж тавьчихаад л, өглөө эрт босоод л нөгөөх модон саваагаар цохиод л. Нөгөөх тэр чинь хүйтэн болох дээр бөөс нь ноосныхоо үзүүрт гараад ирдэг юм байна л даа. Нөгөө жижиг саваагаар цохиод унагаачихаад л тэгээд л өмсдөг. Тэгээд л нөгөө юм элбэгшээд л хөөрхий 1950-н хэдэн онд ардын аж ахуйгаас “Социализм” нэгдэл болоод л одоо 1960 он, 1958 оноос эхлээд л нөгөө цагаан даавуу ямбуу цагаан өмдтэй, цамцтай ийм болоод л одоо нөгөөхөө тайлж угаадаг. Тэгж бөөстөхөө.., Энэ 1960 оноос хойш тийм юм байхгүй ээ. Гайгүй болсон. Саван элбэг. Соёлын довтолгоо гэдэг юм болоод... Даавуу ямбуу нь элбэгшээд л нөгөө дотуур хувцсаа оёж өмсдөг. Дээр үед чинь биднуудын ээж аав болж гэм нөгөө эсгийгээр хийсэн нөгөө хиртэй хувцсаа эсгийний зааг тавиад л нөгөө малын зунгаганд эсгийний ... хийгээд ингэж угааж байсан, хирийг нь арилгаж байсан гэж хэлдэг юм байна лээ.
Отгонбаяр -
Тэгдэг юм байна лээ дээ. За за, за их баярлалаа. Эхний ээлжийнхээ яриаг хоёулаа ингээд дуусгачихья.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.