Javzan


Basic information
Interviewee ID: 990587
Name: Javzan
Parent's name: Gungaajav
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: herder / retired
Belief: Christian
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Ховд аймгийн төв Жаргалант суманд амьдарч байгаа, Мөст сумын уугуул, Цэцэг суманд төрсөн гэхдээ одоо Мөст суманд одоо амьдардаг өндөр настан Жавзан эгчтэй уулзаж байна. Тэгэхээр Жавзан эгчээ та өөрийнхөө түүхийг эхлээд товчхон яриж өгөөч. Төрсөн цагаасаа эхлээд өнөөг хүртэл. Ээж аав ямар хүн байв, Бага нас яаж өнгөрөв, Ямар ажил төрөл хийж явав,Тэгээд социализмын үед яаж амьдарч, хүүхдүүдээ өсгөв, Тэгээд одоо юу хийж байна гээд товчхоон нэг ярьж өгөөч?

Жавзан -

За би ээж аавынхаа хажууд мал л маллаж өссөн. Надад тийм шашин машинд, манайхан ерөөсөө тийм шарын шашны юм байдаггүй. Зүгээр л эр зоригоороо л явдаг. Аан ээж ааваасаа салж, хүнтэй амьдрал холбоод нэгдэл гэж байсан, нэгдлийн малчин болж 500 хонь маллаж байсан.

Отгонбаяр -

Та 1927 онд төрсөн тийм ээ?

Жавзан -

Тийм, 27 онд төрсөн.

Отгонбаяр -

За тэгээд малчин болсон?

Жавзан -

Малчин болсон. Одоо ерөөсөө удмаараа л малчин. Тэгээд одоо малаа маллаад л, нэгдэл тараад тэгээд тэтгэвэртээ ороод, одоо тэгээд тэтгэвэрээ идээд ингээд л байж байна.

Отгонбаяр -

За нэгдэл тарах үеэр малаа яасан бэ?

Жавзан -

Аан, өөрийн мал байсаан байсан. Одоо хөдөө хүүхдүүдэд зах зух нь байна.

Отгонбаяр -

Нэгдэл тарах үеэр бол нэгдлийн малчин байсан тиймээ?

Жавзан -

Тийм нэгдлийн малчин байсан.

Отгонбаяр -

Тэгээд тэр малаа заримыг нь авсан уу? Нэгдэлд нь өгсөн үү?

Жавзан -

Нэгдэлд нь өгөөд, нэгдэлд тарах үеэр хувьцаа тарааж байсан. Тэгээд тэр хувьцаандаа талыг нь авсан.

Отгонбаяр -

Нэгдэлжих хөдөлгөөний үеэр яасан бэ?

Жавзан -

Аан их сайхан, одоо бодоход их сайхан цаг байжээ. Ажилгүй хүн байхгүй. Наймдугаар ангиас хүүхэд гараад, паспорт өвөрлөөд л, ямар мал маллана тэр саналаар нь малыг нь өгнө. Айл болоод гурав хоноод л хуучин малтай айл болчихно. Ийм л юутай байсан юм нэгдэл гэдэг.

Отгонбаяр -

Нэгдэлжих хөдөлгөөний үеэр, яг ингээд нөгөө нэгдэл байгуулагдах үеэр та хөдөө байсан тийм ээ?

Жавзан -

Тийм ээ, тийм ерөөсөө хөдөөнөөс салахгүй.

Отгонбаяр -

Тэр үеийнхээ юмыг санаж байна уу та?

Жавзан -

Тэр үеэр яахав, аав ээжийн хажууд амьдардаг байсан. Мал л малладаг байсан. Хоёрдугаар байлдааны үеэр бол их хэцүү байсан бид нар. Би 15,6 настай байлаа. Ерөөсөө юм ховор, тун юм олддоггүй, гурил будаа ерөөсөө байдаггүй. Тариалангийн юмаар л болгодог байсан. Малынхаа махыг идээд л. Тэгээд одоо 45,6 онд гурил будаа арай элбэгшиж, янз бүрийн хоол иддэг ийм л болсон.

Отгонбаяр -

Нэгдэлд танайх мал өгсөн үү?

Жавзан -

Өгсөөн, олон мал өгсөн. /Хэсэг дуугүй байцгаав/

Отгонбаяр -

Хэзээнээс тэтгэвэртээ суув?

Жавзан -

Удаж байна өө, 1993 онд өө.

Отгонбаяр -

1993 онд уу?

Жавзан -

63 онд байх өө. Юу билээ.

Отгонбаяр -

63 онд чинь та 36-тай байхгүй юу.

Жавзан -

83 онд бил үү? 3 тай л байдаг юм. 55-тайдаа.

Отгонбаяр -

Аан зөв зөв. 55-тай тэтгэвэрт суусан.

Жавзан -

Анх эхлээд 115 төгрөгөөр тогтоод л. Тэгээд л тэр нь нэмэгдсээр л нэмэгдсээр одоо 103 мянга болсон. 103 мянга болсоныхоо мөнгийг аваагүй байна / инээв/

Отгонбаяр -

Юу, эгч та ерөөсөө ингээд хөдөө малчин айлд төрөөд л, тэндээ тэр чигтээ мал маллаад байсан байна шүү дээ. Сургуульд ер нь суусан уу?

Жавзан -

Үгүй

Отгонбаяр -

Бичиг үсэг яаж сурсан?

Жавзан -

Бичиг яахав, багийн бүлгэм гэж нэг юм байсан. Манай ах сумын шинэ үсгийн багш байсан.

Отгонбаяр -

Аан за

Жавзан -

Тэгээд л багийн бүлгэмд нэг сар л болсон доо. Тэгээд 15 хоногоор давтлага, давтлага ч биш ямар юм билээ байз. Бичиг үсэг тайлагдах юугаар хэд хонодог. Нэг сар юм уу даа. Хоёр, гурав дахиж тийм юманд суусан. Тэгээд хонь хариулаад л, хонины хажууд сонин монин үсэглээд л уншаад л, тэгж л юм уншдаг болсон. Дээр үед чинь бага сургууль их ховор байсаан. Намайг 16,7- той байхад Цэцэг сумын бага сургууль эхэлж байсан.

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна Жавзан эгчээ. Танай ээж аав ер нь малчин хүмүүс байсан, шүтлэгтэй байв уу? Танайх тэр ээж аавын чинь гэрт бурхан тахил юм байсан уу?

Жавзан -

Байхгүй. Ёстой шүтлэг байдаггүй эвлэлийн хар улсууд.

Отгонбаяр -

За тэгээд та социализмын үед хөдөө суманд малчин байлаа шүү дээ. Тэр үед чинь малчид их шүтлэгтэй хүмүүс байсан шүү дээ. Тэр үед юу байв, шүтлэг?

Жавзан -

Дэлгэрэнгүй байхгүй л дээ. Нэг нэгнээсээ нуугаад л хавчаад л. Одоо тэгээд тэнд нэг тийм хүн байна, энд нэг ийм хүн байна, дандаа нэг нэгнээсээ нууж байдаг. Тийм дэлгэрэнгүй юм байдаггүй, их хавчлагатай тийм цаг байсан.

Отгонбаяр -

Малчид чинь тэгээд одоо мал гаргадаг өдөр, сүү цагаа гаргадаг өдөр, цагаан сар тэмдэглэдэг тэрийгээ яадаг байсан бэ?

Жавзан -

Ёс ёсоор нь л явдаг байсан бид нар. Цээртэй өдрүүд байнаа байна. 29, шинийн 8, 15- н ч гэж байх шиг. Тийм өдрүүд байдаг.

Отгонбаяр -

Ламд хандаж байсан уу тэр үед?

Жавзан -

Үгүй. Лам байх ч үгүй байсан. Намайг 13-тай байхад л лам нар баригдаж ид явж байсан.

Отгонбаяр -

Тэр үеийн юмыг санаж байна уу та, таныг бага байх үеийг?

Жавзан -

Хүрээ дацан гэж мэддэггүй, зүгээр л лам нарыг мөрдөөд явж байхыг бол би нүдээрээ үзсэн. Жаахан байлаа. Манай нутагт хөдөө хонь хариулж байсан, тэгэхэд Морин өртөө гэж байсан юм, морин өртөөгөөр их олон хүн явна л даа. Дандаа мориор л явдаг байсан. Тэгээд л хонь хариулаад явж байсан чинь манай урдхан тал дээр байсан захын овоо гээд нэг амардаг овоо байдаг. Тэгээд тэр захын овоон дээр, нээх олон морьд уячихсан, дандаа шар дээлтэй хүмүүс байж байна. Энэ одоо ямар сонин юм бэ? Ямар их шар дээлтэй хүн байдаг юм гээд л явж байсан чинь ... Юун, ямар олон шар дээлтэй хүн байдаг байнаа гэж бодоод гайхаад л хонио хариулаад явж байтал / уулга алдав/ Урд нь ч нэг буутай хүн, ард нь ч нэг буутай хүн, баахан гарыг нь боочихсон, дандаа лам нар явж байна. Энэ одоо яаж байгаа юм болоо гээд гайхаад / инээв/ сонирхоод л, хараад л зогсоод, гайхаад л зогсоод байлаа. Тэгээд лам нарыг барьж аваад явж байсан, хүрээний лам нарыг цөмийг нь барьж аваад явж байсан юм байна лээ. Одоо энэ Бодончийн хүрээ гэж байсан тэндэхийн лам нар байсан юм байна лээ. Тэгээд тэрнээс хойш лам мам, тэгээд ерөөсөө хүрээ дацан юу ч байхгүй, тийм л болж байсан юм.

Отгонбаяр -

Таны хүүхэд насанд одоо тийм их дурсгалтай, танд нэг тийм сонин сэтгэгдэл үлдээсэн тийм түүх байна уу? Үзсэн, харсан, сонссон?

Жавзан -

Тийм юм бараг байхгүй. Османйхан гэж намайг 8 настай байхад их явж хүмүүсийг сүйтгэдэг байсан. 1913 онд байсан бил үү дээ.

Отгонбаяр -

8-н настай гэдэг чинь 30-н хэдэн байх нь байна шүү дээ тийм ээ? Нөгөө Османыхан уу?

Жавзан -

Тийм тэр чинь манайхнаар дайраад, тэгээд манайхны нэг намар хэдэн айл байсныг юу ч үгүй болгосон, манай 2 эгчийг авч яваад.

Отгонбаяр -

Хасгууд уу?

Жавзан -

Тийм. Айлын гэдэстэй авгай, мавгай, охидууд гээд манайхны 9, 10 айл байсны тэрнээс 4, 5 хүн аваад явж байсан. Тэгээд манай 2 эгч, 16-тай, 10-тай хоёр эгчийг аваад явсан.

Отгонбаяр -

Тэгээд яасан бэ?

Жавзан -

Тэгээд одоо яахав дээ. Тэр чигээрээ л байхгүй.

Отгонбаяр -

Тэр чигтээ юу?

Жавзан -

Тийм тэр чигтээ.

Отгонбаяр -

Тэр хүмүүсээс сураг байгаа юу?

Жавзан -

Байхгүй. Гараагүй.

Отгонбаяр -

Амьд, үхсэн бүү мэд?

Жавзан -

Бүү мэд.

Отгонбаяр -

Өө хөөрхий, төрсөн эгч чинь үү?

Жавзан -

Төрсөн эгч.

Отгонбаяр -

Та нэр усыг нь мэднэ биз дээ.

Жавзан -

Нэр усыг нь, нэгийг нь томыг нь Цагаанхүү, багыг нь Гилэгсэнгэ. Тэгээд нэг тийм дайн болж байсан юм. Мал хар ер юу ч байхгүй, гэр оронд юу ч байхгүй. Одоо ингээд гутлын түрүү байлаа гэхэд тэрийг толгойд нь оруулж, товчтой дээл байхад товчийг булан тохойд оруулсан.

Отгонбаяр -

Тэгээд охидуудыг нь аваад?

Жавзан -

Тэгээд охидуудыг нь аваад, гэдэстэй авгай аваад, өөр 2,3 охин аваад, нийтдээ 5 эмэгтэй авч явсан.

Отгонбаяр -

Гэдэстэй авгай авч явдаг нь яаж байгаа юм болоо?

Жавзан -

Мэдэхгүй.

Отгонбаяр -

Ямар учиртай юм болоо? хүн алсан уу тэд нар?

Жавзан -

Алаагүй. Манайхныг тэгж явахдаа бол ер хүн алаагүй, ерөөсөө хүн алаагүй.

Отгонбаяр -

Малыг чинь яасан бэ?

Жавзан -

Мал, цөмийг нь хураагаад аваад явсан. Юу ч үгүй аваад явсан.

Отгонбаяр -

Тэгээд тэд нар буу зэвсэгтэй байсан уу?

Жавзан -

Зарим нь бараг л галын хайчыг зөрүүлчихсэн, зарим нь юу гэдэг билээ муна барьчихсан тийм юм барьчихсан байсан. Буутай нь цөөн байсан. Өдөржин л цуваад 3 мод уячихаад хоол цай хийж өгөөд л бид нар жаахан хүүхэд байсан нисэлдээд л байсан. Тэгж байгаад л явахнаа манай 2 эгч байхгүй. Хүнээ бүртгэсэн, тэгээд л тийм тийм хүн байхгүй болчихсон байсан.

Отгонбаяр -

Явсан хойно нь хүнээ бүртгээд?

Жавзан -

Тэгээд л зарим өвсний хатгуур матгуур тийм юманд орж сууцгаагаад. Зарим айл нь бүр гэр оронгүй болсон, авдар хайрцгыг чинь бол зүгээр л ховхлоод л ховхлоод л. Тэмээ бараг байдаггүй, дандаа л шар, сарлагийн шар ачдаг байсан. Тэгээд хүүхдүүдээ заримыг нь сундлаад, заримыг нь дүүрээд, тэгээд аваад явсан.

Отгонбаяр -

Тэр үед хүмүүс их айж байсан байх даа?

Жавзан -

Манай ээж бол бүр хасаг гэж хэлдэггүй. Хасаг гэж хэлэхээр

Отгонбаяр -

Танай нутагт одоо хасаг бий юу?

Жавзан -

Байхгүй.

Отгонбаяр -

Халх сум болохоор, одоо ч хүмүүс хасагт дургүй юу?

Жавзан -

Дургүй байхаас өөр арга байхгүй.

Отгонбаяр -

Жоохон мартагдсан байх даа тийм ээ, одоо?

Жавзан -

Одоо ч ер нь мартаж явна даа, мартаж явна. Цээжинд байх нь байгаа.

Отгонбаяр -

Тэр хоёр эгчийн дараа ээж, аав хоёр чинь яасан бэ?

Жавзан -

Үгүй ээ, яахав дээ. Яах ч арга байхгүй шүү дээ. Тэгээд манай аав тэгж хэлдэг байсан, хүнд хүн л олддоггүй, өөр юм бол олддог. Малтай болоод л, манай тэнд нэг баахан мал булааж малтай болсон хасгуудаас малыг нь булааж авсан. Тэгж л манайхыг малтай болгож өгч байсан. Дээрэмдэж явсан хасгуудын малыг авсан. Буцаагаад авсан. Тэгээд тэр малаа хувааж, 300 малтай айл 150 мал, 5,600- н малтай айлд 2,300- г өгч байсан. Тэгээд өгчихсөн.

Отгонбаяр -

Бас сонин дурсамж байна тийм ээ?

Жавзан -

Тэгээд манай тэнд хасгийн дайн гэж юм болж байсан.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Тэгээд Жавзан эгчээ та Христэд итгэгч гэсэн тийм ээ, тэгээд хэзээ сайн мэдээ сонсов? Хэнээс сонсов?

Жавзан -

Улаанбаатар хотод Дарь- эхэд Лхагвасүрэн гэж ахлагчтай сүмд явж байлаа, 2 жил.

Отгонбаяр -

Хотод байдаг юм уу?

Жавзан -

Хотод манай нэг охиных байдаг юм.

Отгонбаяр -

Хэдэн онд явсан бэ?

Жавзан -

2005 онд яваад 7 онд ирсэн. Тэр хооронд есүст явсан.

Отгонбаяр -

Аан тэгээд Дарь- эхэд яваад?

Жавзан -

Тийм, дарь-эхийн Лхагвасүрэнгийн есүст явж байлаа.

Отгонбаяр -

Анх явахдаа та яа? Итгэсэн үү? Ямар бодолтой явсан бэ?

Жавзан -

Хүний бодсон санасныг амархан бүтээдэг, тэгээд тэгж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад явсан.

Отгонбаяр -

Аан за за. Та залбирдаг уу?

Жавзан -

Ойлгохгүй байгаа.

Отгонбаяр -

Тэгээд ойлнгохгүй байгаа гэдэг чинь та, уншихгүй, сонсохгүй байгаа.

Жавзан -

Аан харин мэдэхгүй, юу ч мэдэхгүй.

Отгонбаяр -

За тэгээд хотод байж байгаад, 7 онд Ховдод ирсэн юм байна тийм үү ? тэгээд Ховдод ирээд цуглаанд яаж оров?

Жавзан -

Ховдод ирээд байж байгаад би өөрөө сайн дураараа сайн мэдээ тарааж эхэлсэн. Хамгийн настай нь би. Настай улсууд ирж байнаа, ирж байна. Оюутнууд бол маш их явдаг юм.

Отгонбаяр -

Хүүхдүүд чинь явдаг уу? Одоо энд байгаа хүүхдүүд?

Жавзан -

Үгүй, үгүй.

Отгонбаяр -

За тэгээд ингээд цуглаанд явахаар, цуглааны амьдрал ямар байна? Тэр талаараа та яриач.

Жавзан -

Үгүй ээ яахав. Санасан бодсон бүгд л бүтэж л байна. Муужраад л, шүтэж чадвал худлаа юмгүй.

Отгонбаяр -

2005 онд итгэсэн юм уу, 7 онд итгэсэн юм уу?

Жавзан -

7 онд итгэсэн. 7 оныхоо намар нь явсан юм. 5 оны 11 сард тэнд очсон юм.

Отгонбаяр -

77 настайгаасаа итгэсэн юм байна шүү дээ.

Жавзан -

Одоо 83 хүртлээ. Дунд нь яахав 2 сар

Отгонбаяр -

Хөдөө байхдаа яах вэ, залбирах уу?

Жавзан -

Залбирна аа, заллбирна.

Отгонбаяр -

Аан цэцэг суманд уу?

Жавзан -

Мөст суманд

Отгонбаяр -

Суманд байхгүй гэж сонсогдож байсан? Тэгээд сум дээр очихоор ямар байна, тэр сумын цуглаан дээр хэдэн хүн байна?

Жавзан -

Өө бас нилээд хэдэн хүн байсан.

Отгонбаяр -

Пастор нь ямар хүн байна?

Жавзан -

Эрдэнэ хэн билээ? Эрдэнэбаатар гэдэг

Отгонбаяр -

Залуу юу?

Жавзан -

Залуухан. Тэнд манай нэг ач охин явдаг. Нэг жаахан хүүхэд байгаа.

Отгонбаяр -

Сүмд явдаг хүмүүс ер нь итгэл хэр байна, ер нь тэр хүмүүс юуны төлөө залбирч байна?

Жавзан -

За, одоо тэгээд л санасан бодсоноо гуйж залбирдаг.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байнаа, хэн эгчээ... Жавзан эгчээ. Одоо энэ христэд итгэсэн хүмүүс байна шүү дээ. Хурим хиих, залуучуудыгаа авч явах, нас барах зэрэг тохиолдолд манай хуучин тэр Монголын ёс заншилаас их өөр байна шүү дээ. Тэр тал дээр та юу бодож байна вэ?

Жавзан -

Би тэр талаар ерөөсөө, дайралддаггүй очдоггүй.

Отгонбаяр -

Энэ Ховдод байгаа, аймгийн төв дээр байгаа энэ цуглаан дээр хурим болсон Та очсон уу?

Жавзан -

Манай цуглааныхан болоогүй. Нямхүү очсон.

Отгонбаяр -

аан Нямхүү эгчийн хурим хийдэг чинь биш.

Жавзан -

Итгэгч хүүхдүүд хийж байна гэж ер мэдэгдээгүй. Ер нь бид өвдөж зовсондоо, зовсондоо очиж хоол хүнс өгдөг. Найр хурим болохоор зэрэг очиход нь очоод л, очихгүйд очдоггүй. /хэсэг чимээгүй байв ... инээв. / /хүүхдүүд нь юм зөвлөв бололтой ... инээв/

Отгонбаяр -

Зүгээр ээ, зүгээр. Та өөрийнхөөрөө л бай. Тэр хамаагүй. Та ер нь гэхдээ библи уншаагүй гэсэн үг тийм ээ. Өндөр настай болсон болохоор. Гэхдээ сонсоно биз дээ. Ярьж байгааг нь.

Жавзан -

Би очиж суухаас биш, бичиг уншиж чадахгүй.

Отгонбаяр -

Та хүмүүст сайн мэдээ тараав уу, өөрөө та?

Жавзан -

Ерөөсөө таслахгүй. Сайн мэдээ тарааж яваагүй ээ. Зүгээр л хүмүүст ярьж өгдөг. Тийм тийм учиртай гээд л ...

Отгонбаяр -

Ярихаар чинь яаж хүлээж авч байна?

Жавзан -

Зарим нь болохоор сүрхий хүлээж авдаг. Зарим нь буруу сүсэгтэнгийн юу гэж хэлж байгаа. Зарим нь болохоор сүрхий хүлээж авч байгаа. /инээв/

Отгонбаяр -

Хүлээж авсан нь яаж байна, цуглаанд чинь очиж байна уу?

Жавзан -

үгүй ээ, зарим нь л ....

Отгонбаяр -

За ахиад өөр нэг ийм асуулт байнаа. Жавзан эгчээ та одоо хөдөө суманд малчин байсан. 8 хүүхэд төрүүлсэн тийм ээ. Ер нь малчин эмэгтэй хүн, 8 хүүхэд чинь хоорондоо их ойрхон гарсан уу?

Жавзан -

Ойрхон гарсаан. Хоорондоо 2,3 насны зөрүүтэй.

Отгонбаяр -

Тэгээд хүүхдүүдээ яаж өсгөв, тэр их мал маллах ажлын хажуугаар?

Жавзан -

Мал хүүхэд хоёр адилхан амьдрал туулна. /Инээв/

Отгонбаяр -

Хэцүү байсан уу?

Жавзан -

Хэцүү үе байсаан байсан. Таван малаа харж байхад бол бүр хэцүү. Ялангуяа мал төллөж байх үед.

Отгонбаяр -

Бага хүүхэдтэй. Дахиад жирэмсэн,

Жавзан -

Миний отгон охин намайг 44 настай байхад гарсан. Хамгийн түрүүний хүүхэд л эмнэлэгт бусад нь хуу бүгд гэрт. Мал дотор хутгалдаад л ... Бурхан харж байсан юм байлгүй.

Отгонбаяр -

Амархан төрдөг байх?

Жавзан -

Амархан төрдөг.

Отгонбаяр -

Тэгээд төрчихөөд яахав та?

Жавзан -

Өдөржин л, өглөө 6- д босоод малдаа гараад л, олон хүүхэдтэй айл чинь хоол унд нь дамначихсан. Тэгээд л орой бүүр 9, 10 цаг хүртэл хотондоо байна.

Отгонбаяр -

За тэгээд хавар мал төллөөд, тэгээд яах уу?

Жавзан -

Хавар мал төллөөд дууслаа, мал ногоожуулна, соргог бэлчээрт явуулна.

Тэмээгээ ачаад, малаа туугаад л явна. Нэг ямаанд 10 литр, нөгөө ямаанд 8 литр сүү аваад өгчихнө. Ферм байдаг, сүүгээ сааж өгнө, цагаан идээ боловсруулахаа өөрөө боловсруулна.

Отгонбаяр -

Зун их нүүх үү?

Жавзан -

Зун ч гайгүй. Намар, хавар голдуу. Өвөл ч бас гайгүй.

Отгонбаяр -

Хэдийд ер нь жоохон нэг тийм юу гэдэг юм бэ, арай амсхийдэг, амар байдаг үе?

Жавзан -

Амс хийдэг цаг нь өвөл, намар нь л гайгүй. Хавар, зун бол амсхийх зав байхгүй, ерөөсөө зогсоогоороо / инээв/. Төлөвлөгөөтэй байдаг. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол хийсэн хөдөлмөрийн хөлс байхгүй, зүгээр л улсад нэгдэлд ажиллаж байна гэсэн үг. Аан тэгээд хийсэн төлөвлөгөөгөө давуулаад явбал бүр ч их сайшаал, шагналтай.

Отгонбаяр -

Дээл гутлаа яаж, оёж өмсдөг байсан уу?

Жавзан -

Өө оёлгүй яахав. Тэгээд ер нь хүн чөлөөгүй цаг байна гэж байхгүй шүү дээ. Чөлөө олдохгүй байна гэдэг бол. Цаг гаргаад л хийдэг.

Отгонбаяр -

Та 90 оны ардчилалын үед хаана байсан бэ?

Жавзан -

Өө малчин, хөдөө.

Отгонбаяр -

Хөдөө тэр үед юу сонсогдож юу дуулдаж байв, хүмүүс юу ярьж байв?

Жавзан -

Мэдэхгүй. Сумын төвд ордог ч үгүй, тэгээд л давын мухарт л суудаг байлаа.

Отгонбаяр -

Юм сонсогдоогүй юу тэр үед?

Жавзан -

Тэр үед 90,1 оны үед тийм юм болж байна. Өлсгөлөн зарлаж байна гээд л хэлчихдэг байсан. Жагсаал их л хэцүү юм болж байна гэж сонсогддог байсан. Нэг жил хоёр жил шахуу хөдөө хэцүү байсаан байсан хөдөө.

Отгонбаяр -

Тэр үед нөгөө анхны сонгууль болж эхэлсэн шүү дээ. Тэр сонгуулийн үеэр малчид, та жишээ нь яаж саналаа өгсөн бэ?

Жавзан -

Цаг заагаад өгчихсөн байсан болохоор тэгээд, цагт нь багтаагаад л очоод өгч байсан байх даа.

Отгонбаяр -

Хэнийг нь мэдэх үү, нөгөө санал өгсөн хүнээ?

Жавзан -

Аан тэгээд л одоо нэрийг нь харж байгаад л нэг нэрийг нь бичээд л өгч байсан. Наранцацралт гэдэг юм уу, тэгээд хэн ч байдаг юм өгч байсан даа. Инээв

Отгонбаяр -

Та малчин байсан хүн, одоо танай нутгийн байгаль цаг агаар их өөрчлөгдсөн үү, яаж өөрчлөгдөв?

Жавзан -

Ус, цас хатаж тасардаг маш их. Ногоо бол биднийг мал маллаж байх үеэс их ховордсон.

Отгонбаяр -

Яагаад ингэж байгаа юм бол?

Жавзан -

Үгүй яахав? Зүрх судас хамаг юмыг нь малтаад л, тэрнээс л болж байгаа юм болов уу гэж боддог юм би.

Отгонбаяр -

Юу яасан уу, танай нутгийн газар усны нэр өөрчлөгдсөн үү? Таныг хүүхэд байх үеэс хойш

Жавзан -

Тийм байх, тийм ээ. Мал өөрчлөгдсөн үү? Одоо энэ өвс, ус, ногоо өөрчлөгдөж байна гэж байна шүү дээ.

Олигтой таргатай мал байхгүй. Мал муу муу. Жижиг ноос үс нь багадах. Урьдынх шиг биш, мал ер нь чанар муутай байгаа. Байгалиа дагадаг юм байлгүй.

Отгонбаяр -

Аан, Социализмын үед та нар малаа малын эмчид үзүүлж дүгнэлт хийлгэдэг байсан уу?

Жавзан -

Хийсэн. Бүр ялангуяй нэгдлийн үед хэд гурван мал үхчихвэл, бүр ирээд байрлачихна.

Отгонбаяр -

Мал үржлийн ажлыг ер нь яаж хийдэг байсан бэ? Одоогийнхоос өөр үү?

Жавзан -

Үхрийг бол хээлтүүлдэг л байсан.

Отгонбаяр -

Зохиомол уу?

Жавзан -

Зохиомол хээлтүүлгэ. Хонь ямааг бол зүгээр зүгээр.

Отгонбаяр -

Хуц ухнаа хаанаас авах уу?

Жавзан -

Өөрсдөө

Отгонбаяр -

Өөрсдөө тавьчихдаг байсан уу?

Жавзан -

Тийм. Тусгай малчинтай. Одоо ч гэсэн тийм.

Отгонбаяр -

Та хот руу 2005 онд нүүхдээ ямар зорилгоор явсан юм бэ?

Жавзан -

Манай хотын охин авч явсан юм аа.

Отгонбаяр -

Тэгээд хотод байж байгаад, энд нутагтаа ирэхээр ямар байна?

Жавзан -

Нутагшина гэж хаа байхав. Идээшихдээ муу. Тэгээд ялангуяа гудамж юу мэдэггүй хүнд бүр хэцүү.

Отгонбаяр -

Одоо аймгийн төв дээр байж байгаад, зун болохоор сум руугаа явчихдаг уу?

Жавзан -

Тийм. Хөдөө гарч малчин хүүхдийндээ байдаг юм. Би одоо ерөөсөө юм хийнэ гэж юм байдаггүй. Гэхдээ зүгээр хөдөө очихоороо хүүхэддээ айраг бүлж өгнө, малаас нь саалцаж өгнө, аргал түүлцэж өгнөө. Тийм ажилд нэмэр болно.

Отгонбаяр -

Та юм оёдог байсан уу?

Жавзан -

Аан би юм сайн оёдог байсан.

Отгонбаяр -

Анх яаж юм оёж сурсан бэ?

Жавзан -

Өө яахав ээж зааж өгөөд л. Заах ч ямар юм байхав, Ээжийн юм оёж байгааг хараад, ээж л юм хйилгэдэг, юм эсгэж өгдаг, тэгээд тэрийг нь оёоод л ээжийнхээ хажууд л юм оёж сурсан. Хонины хажууд юм оёдог байсан. Жаахан өвс болох гээд байдаг.

Отгонбаяр -

Оёдлын машинтай байсан уу?

Жавзан -

Байсаан.

Отгонбаяр -

Хонины хажууд оёно гэхээр яах уу, гадаа оёдлын машинаа гаргаад оёх уу, эсвэл гараараа оёдог байсан уу?

Жавзан -

Гараараа оёдог байсан. Оёдлын машин чинь намайг 20- н хэд 30 хүрч байхад л анх гарч ирч байсан. Дээр үед оёдлын машин, янз бүрийн юм их ховор байсан, ялангуяа хөдөө газар ямар тийм юм байхав.

Отгонбаяр -

Монгол дээлийг бол тэр чигт нь гараар оёх уу?

Жавзан -

Юу л оёно бүгдийг нь гараараа.

Отгонбаяр -

Социализмын үед соёлын довтолгоон гэж нэг юм болсон шүү дээ. Малчин айлд ер нь тэр яаж нөлөөлж байв?

Жавзан -

Ухуулагч нар яваад л, ирээд л, буугаад л, шалгаад л.

Отгонбаяр -

Юу юу шалгах вэ? Айлд ирээд.

Жавзан -

Айлд ирээд тэндээс нь эхлээд л бүгдийг нь шалгана. Тогооны алчуур, нүүр гарын алчуур, хүүхдийн хувцас, хумс хуруу, толгой гээд л шалгахгүй юм байхгүй.

Отгонбаяр -

Тэгээд тэрэнд нь бэлдэх үү та нар?

Жавзан -

Үгүй ээ, ямар арга байхав. /инээв/

Отгонбаяр -

За тэгээд тэр үзлэгт ямар дүн авч байв, соёлч өрх болж байв уу?

Жавзан -

Өө тийм сайн ч болоогүй, муу ч болоогүй. Дунд эгнээнд л явдаг байлаа. Аан харин малын хувьд бол сайн малчин байлаа.

Отгонбаяр -

Та энэ хөдөө хязгаар нутагт малчин байсан, ер нь гадаад хүнтэй харьцаж байсан уу? Орос хүн ер нь анх хэзээ харсан бэ? Харсан уу?

Жавзан -

Орос хүн ч ер нь мэдэхгүй ээ.

Отгонбаяр -

Анх удаа.

Жавзан -

Цэцэг суманд байхад, нэг багш ирж байсан байх аа. Манай нэгдэлд сургалт явагдаад, манайхан гэрээрээ явдаг байсан. Цэцэг бол манай улсын хамгийн ууган сум болдог юм.

Отгонбаяр -

Та анх хэзээ хот орж байсан бэ? Хамгийн анх.

Жавзан -

Хамгийн анх 1990 онд, 1992 онд. Манай охин Сэлэнгэд байсан. Тэгээд ач нарыгаа харахаар явсан.

Отгонбаяр -

За тэгээд ямар санагдав?

Жавзан -

30 машинтай явдаг байсан.

Отгонбаяр -

Дээр нь суусан юм уу?

Жавзан -

Үгүй ээ, кабинд нь.

Отгонбаяр -

Тэгээд тэр олон хүн нь хаана нь сууж явсан юм бэ?

Жавзан -

Дээр нь ачаан дээр нь суугаад л явна. Дээр үед чинь 30- аас өөр машин байдаггүй байлаа. Ганц нэг 69 явдаг байсан. Нэгдэлд бол дандаа 30, 53 хоёр л байдаг байсан.

Отгонбаяр -

Тэгээд хэд хонож очив?

Жавзан -

5 хонож байж очсон.

Отгонбаяр -

Ядарсан уу?

Жавзан -

Ядарсан их ядарсан. Хотод очоод 3 хоночихоод, тэндээсээ вагоноор Сэлэнгэ рүү хүргэнийх рүүгээ явсан.

Отгонбаяр -

За хотод очсон чинь ямар санагдав?

Жавзан -

Хотод очсон чинь ийш тийшээ явах газар ч үгүй. Яахав улсын хөгжил сайхан байна лээ. Тэгээд л вагоноор Сэлэнгэ рүү явсан.

Отгонбаяр -

Вагоноор явсан чинь ямар байна.

Жавзан -

Вагон чинь их сайхан унаа. Дээрээ гарахаар дуу нь их ширүүн юм байна лээ. Тэр доод орондоо бол явж байхад мэдэгдэхгүй, зүгээр л гэр дотроо байгаа юм шиг.

Отгонбаяр -

Сэлэнгэд очихоор танай энэ Ховд нутгаас шал өөр байгаа биз дээ?

Жавзан -

Сэлэнгийн нутаг хамгийн сайхан нутаг. Гол мол нь битүү. Сайхан нутаг байна лээ. Өвс ургамал ч гэж сайхан. Айл амьтан цэвэрхэн. Мал ховордуухан, монгол голдуу. Дандаа л сангийн аж ахуй.

Отгонбаяр -

Тэгээд сэлэнгэд удсан уу?

Жавзан -

Удаагүй ээ, 2 сар л болсон.

Отгонбаяр -

Гэрээ санав уу, тэгээд?

Жавзан -

Саналгүй яахав. Хэдэн үхрээ ялангуяа их санаж байгаа юм чинь /инээв / Манайх мал ихтэй. Өвөл зунгүй цагаан идээтэй байдаг байсан. Ерөөсөө хүүхэд шуухад, ер нь нутаг санагддаг юм байна лээ. Тэгдэг байв аа, хөөрхий. 2 онд тэгээд 5 онд тэгээд 2 3-н жил болж байна 2 сар болоод ирсэн.

Отгонбаяр -

Та социализмын үед хүүхдүүдээ ер нь бүгдийг нь хөдөө мал маллаж байгаад л төрүүлдэг байсан гэж байсан, тэгээд тэрний дараа эмнэлэгийн ямар нэгэн үзлэг тусламжинд орж байв уу?

Жавзан -

Үгүй, үгүй. Хүүхдийн үзлэг мүзлэг гэж ирж үзэж байсан. Хэдэн нуруу давж ирээд л. Тэгээд тэр үзлэгэнд орж байсан.

Отгонбаяр -

За сумын төв дээр жирэмсэн эхчүүдийг төрөхөд нь шууд төрүүлдэг байсан шүү дээ. Тэрэнд бол хамрагдаагүй байна тийм үү?

Жавзан -

Өмнө нь бол хамрагдсаан. Хамгийн анхны төрөлтөөрөө аймгийн төвийн эмнэлэгт очиж байсан.

Отгонбаяр -

Дундах зургаан хүүхэд бол бүгдээрээ хөдөө?

Жавзан -

Тийм бүгдээрээ хөдөө.

Отгонбаяр -

Танай хөгшин аль сумын хүн байсан бэ? Танай сумын хүн байсан уу?

Жавзан -

Тийм манай сумын хүн байсан. Юу нь бол, уугуул нутаг нь бол Алтай. Манай Мөст сумтай 2 баг авч ирж нийлүүлээд, нийтдээ 9 баг нийлж байсан. Сүүлдээ урианхай нь наашаа тасраад

Отгонбаяр -

Энэ танай Ховдын өөр өөр сум байна шүү дээ, тийм ээ. Өөр өөр сумын хүмүүс хоорондоо ялгаатай юу? Зан авир, байр байдал.

Жавзан -

Яс үндэснээс өөр ялгаа байхгүй.

Отгонбаяр -

Захчин, өөлд үү?

Жавзан -

Өөлд байхгүй.

Отгонбаяр -

Хүмүүс хоорондоо их ялгаатай юу?

Жавзан -

Ялгаатай, ялгаатай.

Отгонбаяр -

Ямар ялгаа байна? Танийхаар?

Жавзан -

Таних юм алга. Үг дууг нь сонсоод л ялгагддаг. Хэл яриагаараа ялгарах, бас ёс суртахуунаараа ялгарах биз? Сайхан сайхан монгол хүүхнүүд байх, дуу нь гарахааар өөр юм байна шүү дээ.

Отгонбаяр -

Захчин, халх хоёрыг хэлнээс нь өөр юмаар ялгах юм байгаа юу?

Жавзан -

Үгүй. Гэхдээ захчин хувцас бас дээр үед ангид байсан л даа.

Отгонбаяр -

Танд одоо хуучны эдэлж хэрэглэж байсан дурсгалтай зүйл байна уу? Дээл хувцас юу байдаг юм одоо?

Жавзан -

Байхгүй, зөвхөн Монгол дээлнээс өөр юм байхгүй.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Таны амьдралд гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу байна? Таныг их өөрчилсөн зүйл юу байна?

Жавзан -

Тийм юм байхгүй. Сайхан л амьдралаар амьдарч ирсэн.

Отгонбаяр -

Онцлог үйл явдлууд, бусдаас ялгарах тийм сонин үйл явдал болж байсан уу?

Жавзан -

Болоогүй.

Отгонбаяр -

Та христэд итгэсэн тийм үү, христэд итгэсэнээс хойш ер нь таны амьдралд онцлох үйл явдал болов уу? Танд мэдрэгдэх тийм юм юу байна?

Жавзан -

Одоо тийм юм бараг алга аа дөө.

Отгонбаяр -

Их тийм баярласан тохиолдол байна уу? Баяр хөөр болсон?

Жавзан -

Баярладаг л байсан байлгүй. Одоо тийм баярлаад байх ч юм алга.

Отгонбаяр -

За за хоёулаа эхнийхээ ээлжийн ярилцлагыг ингээд дуусгачихъя. Танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.