Javzan


Basic information
Interviewee ID: 990587
Name: Javzan
Parent's name: Gungaajav
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: herder / retired
Belief: Christian
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Жавзан эгчээ одоо хоёулаа хоёр дахь яриагаа эхэлье. Та тэгээд найман хүүхдээ яаж тусд нь гаргав, яаж өсгөв, гэр барааг нь яаж бэлдэв, танай энэ нутгийнхан ямар заншилаар гаргадаг юм. Тэр талаар ярьж өгөөч.

Жавзан -

Өө манайхан тэгээд л яахав ярьж хөөрөөд өөрсдөө хүнээ олж авна.

Отгонбаяр -

Хүүхдүүд өөрсдөө юу?

Жавзан -

Эх эцэг бидэнд хэлэхээр бол тэгээд л одоо айл өрх болгоно. Хүүгийнд бол гэр барьж өгнө. Хүргэнийнд бол одоо юу өгдөг, авдаг юмыг бэлдээд, хувцас хувцас хунар янз бүрийн юмыг нь...

Отгонбаяр -

Хүүгээ гэрлүүлэхээр юу хийдэг юм? Юу бэлдэх үү? Гэр бэлдэнэ?

Жавзан -

Гэр бэлдэнэ.

Отгонбаяр -

За гэрээ яаж бэлдэх үү?

Жавзан -

Гэрээ яахав. Эсгийгээ аваад, хана туурга бэлдэнэ. Модоо авна. Эсгийгээр бүрээд л.

Отгонбаяр -

Модоо хаанаас авдаг юм?

Жавзан -

Модоо одоо энэ Завхан мавхан, юу. Дээр үед бол бараг Завханаас л авдаг байсан. Аан нэгдэлд бол ерөөсөө дутуу юм бүгдийг нь л хангадаг байсан.

Отгонбаяр -

Тийм шүү ер нь тийм ээ.

Жавзан -

Ер нь хангаж өгдөг байсан. Тэгээд л малтай нь малаа маллаад л, хуучин айл болоод л явна. Малгүй айл бол, ялангуяа эрчүүд нь эвлэлийн гишүүд гэж дандаа л ийш тийшээ явна. Хүүхнүүд нь саальчин.

Отгонбаяр -

Хүүхнээ хүнд өгөхдөө юу бэлдэх үү?

Жавзан -

Хүүхнээ хүнд өгөхдөө ор, авдар, шкаф, гал тогооны хэрэглэл, галын хайч гээд л, дээл хувцас.

Отгонбаяр -

Хэдэн дээл бэлдэх үү?

Жавзан -

Өө тэгээд л бололцоогоороо л бэлдэнэ дээ.

Отгонбаяр -

Танай нутагт бэр гуйх ёслол чанга уу, яаж бэр гуйдаг юм?

Жавзан -

Гайгүй, манай ёслол яахав. Ирээд л, ёс судартай өдөр нь ирээд л сар жилийг нь таараад тохируулаад ярина. Тэгээд л тэдэн сарын тэдэнд тэр тэнд найр хийнэ гээд л товлоно. Манай энэ Увсад дандаа айл бууж хурим хийнэ, мордуулж явуулна гэсэн юм бараг байдаггүй.

Отгонбаяр -

Өө хоёр тал айл болж байгаад найр хийдэг юм уу?

Жавзан -

Тийм хоёр тал айл болж байгаад хийнэ.

Отгонбаяр -

Тэгээд бүр айл болж ирээд найр хийх үү? Тэр чинь их учиртай юм. Тэгээд бүр зорьж ирээд айл буух уу? Тэгэхээр чинь найр голдуу зун намар болдог байх.

Жавзан -

Хүүхний тал тэгээд л одоо тэдэн сарын тэдэнд тэнд найр хийнэ гэхээр тэр өдөр тэнд нь буух ёстой.

Отгонбаяр -

Өвөл ч буух уу?

Жавзан -

Өвөл бууна. Нэг сард ч нүүнэ.

Отгонбаяр -

Өвөл бүр нүүгээд үү, тэгээд өвөл нүүж ирчихээд тэгээд өвөл айл буучихаад яах уу?

Жавзан -

Айл буучихаад зарим нь гурав хоночихоод нүүнэ. Зарим тэгээд л айл аймаг байна. Хүү бол тэгээд л айлын хүн шүү дээ. Мал хөрөнгийг нь өгөөд л тэгээд л дуусаа.

Отгонбаяр -

Найр хийхдээ хэд хоног хийх үү, архи дарс их бэлдэх үү?

Жавзан -

Дээр үед чинь шимийн голдуу архи байдаг байлаа. гэхдээ одоогийнх шиг ийм дэглэмгүй байдаг байсан биш, дэглэмтэй шүү дээ.

Отгонбаяр -

Найман найр хийв үү та, хэдэн гэр барисан бэ? Хүү хэдтэй билээ?

Жавзан -

Дөрвөн хүү, дөрвөн охинтой.

Отгонбаяр -

Тэгээд дөрвөн гэр барисан? Хүүхдүүд чинь бүгд Ховдынхоо хүнтэй суусан уу?

Жавзан -

Тэр Сэлэнгэд байдаг охин л Сэлэнгийн хүнтэй суусан байсан.. Одоо тэгээд тэрнээсээ салаад хоёр том хүүхэдтэй амьдардаг.

Отгонбаяр -

Өөр нутгийнхны хуримлах хийх ёс өөр байдаг байх?

Жавзан -

Тэр хоёр явцын дунд нийлээд л суучихсан.

Отгонбаяр -

Та өөрөө хурим хийж байснаа яриач.

Жавзан -

/инээв/ Намайг хурим хийж байх үед янз бүрийн юм хум ер нь их ховор, нууц байсан. Бараг хоёр талаасаа ирээд л нийлчихдэг байсан.

Отгонбаяр -

Увсад бол хүүхнээ шөнө аваад оргуулчихдаг байсан шүү дээ. Танайд яадаг вэ?

Жавзан -

Зөвшөөрөхгүй бол оргож суудаг л байсан.

Отгонбаяр -

Юу нь зөвшөөрөхгүй гэж?

Жавзан -

Ээж, аав нь зөвшөөрөхгүй бол.

Отгонбаяр -

Заншил юм биш үү? Оргуулдаг.

Жавзан -

Тийм

Отгонбаяр -

Танай Ховд руу тэр нь гайгүй юу?

Жавзан -

Хамгийн их оргуулдаг нь Какахуудын зан. Одоо юу. Энэ нь зүгээр заншил, ёс.

Отгонбаяр -

Энэ танай нутагт оршуулах ёслол яаж хийх вэ?

Жавзан -

Өө яахав, дээр үед бол бараг гурван минутын дотор хийдэг байсан. Одоо бол тийм биш, өдөр судар харна. Настай хүнийг гаргахдаа.

Отгонбаяр -

Социализмын үед яадаг байсан гэнээ. Одоо жишээ нь танай аав ээж өнгөрөх үеэр яав?

Жавзан -

Ээжийг ч гайгүй. Манай аавыг өнгөрөхөд манайх айл болж ирээд жил болж байсан. Гурван цаг болгоод л гаргадаг байсан.

Отгонбаяр -

Гэрт нь үү?

Жавзан -

Гэрт нь. Улсууд бол хаана ч хамаагүй л тавьчихдаг байсан. Авс мавсанд хийдэггүй.

Отгонбаяр -

Аавыг чинь өнгөхөд яасан, ил тависан уу?

Жавзан -

Ил тавьсан.

Отгонбаяр -

Ерөөсөө гурван цагын дотор?

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

Хэд дэх өдөр өнгөрсөн нь ч хамаагүй байх нь байна шүү дээ, ерөөсөө өдөр судар нь бол ямар ч хамаагүй байх нь байна шүү дээ тийм үү?

Жавзан -

Ерөөсөө хамаагүй, өдөр судар тэр талын юм бол маш нууц байсан.

Отгонбаяр -

Ээж чинь хэдийд өнгөрсөн бэ?

Жавзан -

Ээж хэдэн онд билээ? 1971 оны өвөл өнгөрсөн.

Отгонбаяр -

Тэгэхэд яаж гаргасан бэ?

Жавзан -

Өө яахав. Бид нар очих нь очоод л хонож өнжүүлээд л гаргаж байсан.

Отгонбаяр -

Лам хар байсан уу тэр үед?

Жавзан -

Үгүй үзүүлж байгаагүй. Саяхандаа л тийм болж байна шүү дээ. Манайханд тийм огт байдаггүй.

Отгонбаяр -

Тэгээд нас барсан хүнийг ламд үзүүлэх, өдөр судар, цаг зүг харах юм байдаггүй байсан байх нь шүү дээ.

Жавзан -

Байдаггүй байсан. Саяхнаас л хойш алтан хайрцаг гэж гаргадаг болсон.

Отгонбаяр -

1990 оноос хойш уу?

Жавзан -

1990 он ч хүрч байна уу үгүй юу? Ер нь л их саяхан манай энд бол саяхнаас л гарч ирсэн.

Отгонбаяр -

Тэр хүүхдүүд гэрлүүлсэн шүү дээ. Тэгэхдээ яасан бэ, ламд үзүүлсэн үү?

Жавзан -

Өө тэгээд календар, одоо нэг тиймэрхүү юм хараад л. Өөрсдөө л харчихдаг.

Отгонбаяр -

90 оны ардчиллаас хойш хүмүүсийн шүтэх асуудал их чөлөөтэй боллоо шүү дээ. Лам ч их олон боллоо

Жавзан -

Мэргэн хүн бүр ч олон.

Отгонбаяр -

Тэгээд тэр үед та лам хам дээр очиж байв уу?

Жавзан -

Үгүй. Манай аав, ээж ч тийм юм яадаггүй. Байхгүй. Манай аав өөрөө өвс ургамал мургамал баридаг яадаг иймэрхүү хүн байсан юмаа.

Отгонбаяр -

Аа тээр, өөрөө өвс ургамал янзалдаг, өөрөө календараас өдрөө харчихдаг. Аа зөв зөв тэгэхээр аавыг дагаад л, аанхаан. Өвс ургамалыг нь яадын нилүүлээд та нар уудаг байсан уу?

Жавзан -

Уудаг өө, уухаасаа гадна хүмүүс ч их ирдэг байсан. Манай аав чинь бие хаа нь өвдөдгүй байсан.

Отгонбаяр -

Аа тэр тэрийгээ хаанаас сурсан юм бол?

Жавзан -

Ер нь мэдэхгүй ээ тэр. Дээр үед чинь тийм ном байдаг байсан, ардын эмчилгээний уламжлалт арга гээд л. Тэгээд янз бүрийн ургамал авчирдаг. Тэгээд л хатаагаад жижиг саванд хийж нунтаглаал, холиол тэгээл хүн амьтанд өгдөг байасн.

Отгонбаяр -

Аанхаан, та тэрнээс нь ууж байсан уу?

Жавзан -

Ууна ууна. Тэрнээс нь манай хүүхдүүд дандаа тэр эцгийнхээ хольсон юмыг ууна.

Отгонбаяр -

Судас барих уу үгүй юу? Яаж сурсан юм бол. Тэр л их сонин байна.

Жавзан -

Барина. Мэдэхгүй. Уг нь аав нь хар хүн, хэдэн үеийн анчин байсан. Манай хөгшиний үүх түүх бол ерөөсөө л анчин байсан. Амьтны янз бүрийн зүйл, өвс ургамал хэрэглэж байсан байх л даа. Бид нарт мануулын тос орой болгон түрхэж өгдөг байсан. Харшил маршил, тийм юманд аягүй их түрхэж өгдөг байсан. Манай Дашнямын аав бол их дайчин хүн байсан. Халхын дайнд тулалдаж явсан.

Отгонбаяр -

Тэр хүүхдээ, аан хөгшний чинь аав нь шүү дээ тэ, аан тийн.

Жавзан -

Улсын анчин Жамсран гэж байсан, хотод ч байна. Анчин Жамсран гээд тэр чинь манай ах нь байсан.

Отгонбаяр -

Аа тэгээд аав чинь бас анчин байсан тэ?

Жавзан -

Манай том залуу ч анчин. Манай хадам аав гээд л бүгд анчин.

Отгонбаяр -

Одоо танай нутаг руу хүн ан хийх боломж хэр байна?

Жавзан -

Муу муу.

Отгонбаяр -

Ан нь байхгүй байна уу?

Жавзан -

Байхгүй байна. Одоо чоно л элбэг байна. Буга байхгүй байна. Дээр үед чинь чоно моно агнах гэрээтэй байсан юм чинь. Анчин улсуудад гэрээ өгдөг байсан.

Отгонбаяр -

Танай суманд бас тийм байсан уу? Хадлан мадлан гээд л нийгэмд тустай ажил хийгээд хооронд нь бас ажлын норм өгдөг байсан уу?

Жавзан -

Хичнээн дорго, хичнээн чоно алж байсан гээд.

Отгонбаяр -

Аан, тэгээд мал хунар ээлж хүч муутайг нь ангийн гэрээ хийгээд тэгээд ан агнадаг тэ?

Жавзан -

Туулай, өө тэгээд л янз бүрийн амьтан ятуу матуу гээд л.

Отгонбаяр -

Анчид ер нь шүтлэг багатай хүмүүс байдаг байх тэ?

Жавзан -

Тийм шүтлэггүй. Яахав нөгөө нэг ангийн зан үйл сайн гүйцэтгэдэг. Тэрийг анчид андахгүй шүү дээ. Дээр үеийн анчид бол дурандаад л явж байгаа шүү дээ.

Отгонбаяр -

Ангийн мах их идэж байсан уу?

Жавзан -

Өө зөндөө, ангийн мах л.

Отгонбаяр -

Танай тийшээ аргаль их биздээ?

Жавзан -

Аргал ихээ. Манай ээж аргалийн махаар босч байсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Харин аргалийн махыг их учиртай гээд байгаа юм даа. Ямар учиртай юм? Ядаргаанд их сайн гэсэн үү?

Жавзан -

Ядаргаа, ер нь ямарваа юманд их сайн.

Отгонбаяр -

Яаж хэрэглэдэг юм аргалийн махыг?

Жавзан -

Малын мах шиг л.

Отгонбаяр -

Борцолчихдог уу?

Жавзан -

Өө манайх чинь борцолж үзээгүй. Борцолхоор хав хар юм болчихдог юм.

Отгонбаяр -

Тэгээд л аргалийн махыг чинь ядаргаанд маш сайн гэж ярьдаг. Хачин хар ям, тэрнээс ийм чимхийг хийгээд чанаад, би нодлин жоохон аргалийн борц олоод тэгээд нэг хийцтэй цай хийж уусан.

Жавзан -

Цус мус нь. Аргалийн цус гэхдээ шүдний өвчинд лайтай юм билээ.

Отгонбаяр -

Нэг 90-ээд онд надад нэг жижиг уут ирсэн юм. Тэгээд өглөгч хүн өөртөө хоосон гэгчээр тараасаар байгаад дуусчихсан. Одоо монголчуудаасаа гадаадууд их хэрэглэж байна шүү дээ?

Жавзан -

Тийм.

Отгонбаяр -

100 сая мая гээд л.

Жавзан -

Өчигдөр энэ жолооч ангийн мах авсан гэж байсан.

Отгонбаяр -

Ямар ангийн мах юм бол, Аргаль юм уу?

Жавзан -

Тэхх. Манай энэ хойно хүргэн байдаг тэднийхээр хатуу тийм мах байна лээ. Тэмээний махархуу амттай юм билээ. /Инээв/ лав л малын мах биш, тэгээд дараа нь аргалийн мах байсан байна лээ. Тэгсэн чинь угалзын мах гаргаж ирээд өө наадах чинь угалзын мах гээд л. .............../ойлгогдохгүй байна/ Тэгдэг шүү дээ... Одоо сая нэг эрдэм шинжилгээний хурал болоод, яахав энэ хойшоо Баян-Өлгий хурал хийсэн л дээ.

Отгонбаяр -

Тэгж олноор нь алж хядсан хэрэг үү?

Жавзан -

Одоо тэгээд бараг л алаад дуусч байна шүү дээ. Хулгайн ан гадар авсан шүү дээ. Бүүр намайг бага байхад цагаан зээр үү зөндөө байсан юм аа манай нутагт.

Отгонбаяр -

Бүгдийг нь алаад дуусгачихсан гэсэн үг үү, 90-оноос хойш?

Жавзан -

Одоо бол ернь байхгүй, гэхдээ бас тасраагүй юм шиг байгаа юм аа. Одоо бүхэл бүтэн уулийг проектор тавиад гэрэлтүүлж байна гэж байгаа юм шүү дээ. Тэгээд л тэнд тийм юм байна гээд л. Тэгээд хэдэн километрт тусгаад алдана гэж байхгүй. Сайн анчин муу анчин гэж одоо байхаа байсан гэж байгаан. Сайхан цэцэн буу авч ирээд бүх юмыг нь тааруулчихсан барьж байгаад коноп дарчихлаа, тэгээд л унаж байгаа юм. Дээр үед зөндөө байсан юм. Одоо бол тарвага дорго байхгүй.

Отгонбаяр -

Өвс ургамал бол бас дуусчихсан уу?

Жавзан -

Голын тэндэх газар юу ч үгүй болсон. Одоо бол зүгээр нэг шар юм.

Отгонбаяр -

Дээр үеийн танай аав маавын ангынх нь юм хум байгаа юу?

Жавзан -

Үгүй байхгүй.

Отгонбаяр -

Хавх мавх?

Жавзан -

Үгүй байхгүй. Хамгийн сүүлд манай аавын чинь дээр үеийн мөнгөн бүс байдаг. Маршалын хоёр аймар мөнгөн бүстэй. Гурван мөнгөн бүстэй. Тийм нэг суулга байсан тэрийг нь манай бага эвдээд хаячихсан. Цэврээрээ 30 лангийн мөнгө байсан гэж байгаа юм. Тэгээд ээжийнхээ мөнгөөр ...гэж байгаа юм шүү дээ. Дандаа...мөнгөн сийлбэртэй 5 литр ордог их хүнд. Манай аавыг байхад хуучны эдлэлүүд байдаг байсан. /Давхардаж яриад, нутгийн аялага нь ойлгогдохгүй байна/.. тэгээд тэрэн дээрээ таиад тэгээд бууддаг тугалгаар сум хийдэг, цутгаад цутгаад хийчихсэн байдаг байсан. Тийм байсан дээр үеийн буу. Хамгийн түрүүчийн хасгийг нь буудаад алчихаар болохгүй юм билээ.

Отгонбаяр -

Энэ дээр бид нар малтаж байхад гарч ирсэн шүү дээ.

Жавзан -

Юу вэ?

Отгонбаяр -

Цахиур бууны тугалга гарч ирж байсан. Алт их байна уу танай энэ нутгаар, их ухаж байна уу?

Жавзан -

Байна байн ухаж байна. Одоо чиг ухаж байгаа.

Отгонбаяр -

Нутгийнхан бүгд ухаж байна уу?

Жавзан -

Алтай, Говь-Алтай, Баянхонгороос хүмүүс ирж ухдаг. Хотын чиглэлийн алтны нинжанууд наашаа бага багаар яваж байна шүү дээ.

Отгонбаяр -

Манай Говь-Алтай бол нинжа болоод дуусч байна шүү дээ?

Жавзан -

Одоо тэгээд ийшээ ирнэ дээ. Ирчихсэн яваад л байгаа. Энэ алтай бол одоо ухаж дуусч байгаа. 3 4-н жил малтаж байгаа. Манай энүүгээр энэ намар л гарсан. Манай энэ Ховдынхон бол ерөөсөө, хэсгийнхэн чинь бол бүр малтах хэсгээ ч мэдэхгүй байгаа. Тэгээд гадны улсууд ирээд л хуу хамаад явчихаж байгаа юм. Говь-Алтай, баруун Алтай хоёр л байгаа юм. Одоо тэр Ховдын Булган бол ухаад дуусч байгаа хүн харахад мөнгөтэй ч юм шиг мөнгөгүй ч юм шиг. Тэгээд л ухаал авч ирээд нэг грамм, 10 граммаар нь. Одоо ганц гол эдийн засгийн алдаа нь хувиараа алт олборлогчид аваад дуусч байгаа. Ямар ч татвар төлнө гэж байхгүй. Тэгээд дуусч байгаа.

Отгонбаяр -

Таныг бага залуу байхад чинь танай нутаг алттай гэж мэдэж байсан уу?

Жавзан -

Үгүй үгүй. /Юу гэж байгаа нь ойлгогдохгүй байна/ аймар олон усан болор утаат болор авч ирээд л тэрүүгээр нь бид нар тоглоод л. Манай аав аймаар шинжээч хүн байсан юм шиг байгаа юм. Одоо миний энэ оёдол тавьсанаас эдгэчихсэн байгаа биз. Би чинь өөрөө ингээд ингээд ураад хаячихсан байсан.

Отгонбаяр -

Өө яана аа. Тийм үү?

Жавзан -

тэгээд манай аав чинь ямар ч эм тариа хэрэглэхгүй оёод, шөрмөс мөрмөс нь одоо ямар ч тасарсан барьсан юм байхгүй гоё чулуу байгаа юм. Зүгээр л нэг гурил шиг тийм чулуу, тэгээд миний энэ муу юмнаас цэвэрхэн байгаа биз дээ.

Отгонбаяр -

Тийм ямар ч юм мэдэгдэхгүй байна.

Жавзан -

Энийг бүүр ингээд онгойлгочихсон.

Отгонбаяр -

Яаая.

Жавзан -

Одоо энэ дээд талдаа бас онгойцон бүр ингээд онгойлгоод хаячихсан тэгээд би ямар ч эмнэлэгт очоогүй. Тэгээд шөрмөсөнд шууд хийж манай аав боогоод зүгээр болсон. Манай аав аймар тийм өвс ургамалч хүн байсан байгаа юм. Цагаан авдаранд янз бүрийн юм байсан байгаа юм.

Отгонбаяр -

За баярлалаа Жавзан эгч ээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.