Nyamkhüü


Basic information
Interviewee ID: 990588
Name: Nyamkhüü
Parent's name: Ülemen
Ovog: Mömöödei
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: cook, builder
Work: retired / works (üilcheldeg) in sum
Belief: Christian
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Ховд аймгийн төв Жаргалант суманд ирээд байна. Тэгээд Жаргалант сумын өндөр настан Нямхүү эгчтэй уулзаж байна. Тэгээд Нямхүү эгч та эхлээд өөрийнхөө амьдралын түүхийг товч ярьж өгөхгүй юу. Та хаана төрсөн, бага нас чинь яаж өнгөрөв, Юу хийж байв?

Нямхүү -

Аан миний бага нас бол Үлэмж гэдэг айлын дээрээсээ хоёр дахь охин болж мэндэлсэн. Манайх бол 5 хүүхэдтэй, тэгээд хоёр дахь хүүхэд нь болж төрсөн. Тэгээд хүүхэд ахуй үедээ, сургуульд, Манхан сумын бага сургуульд 4дүгээр анги төгсөөд, тэгээд энд нэгдүгээр 10-н жил гэж байхад Манхан сум маань 7-н жилтэй болоод тэгээд долдугаар ангиа төгсөөд, тэгээд энд иргэж ирж нэгдүгээр арван жилээ төгсөөд.

Отгонбаяр -

Аймгийн төвийн 10-н жил төгссөн үү?

Нямхүү -

Тийм аймгийн төвийн 10-н жил төгссөн. Манхан суманд төгссөн. Буцаж Манхан сумандаа очоод, тэгээд тэнд 7-н жилээ төгсөөд, тэгээд тэндээсээ Дарханы барилгын сургууль төгссөн.

Отгонбаяр -

Барилгын техникум төгссөн үү?

Нямхүү -

Тэгээд барилгад мэргэжлээрээ нэг жил ажиллаад.

Отгонбаяр -

хаана ажилласан бэ?

Нямхүү -

Аан одоо энэ засварын заводыг бид нар ашиглалтанд өгч байсан. Тэгээд нэг жил ажиллаад, жирэмсэн болоод дикрит аваад, тэгээд мэргэжлээсээ холдоод. Манхан сумын цэцэрлэгт ажилладаг байсан. Нөгөө өвгөн маань Булган сумынх байхгүй юу, зүгээр хоёр оюутан бид нар Дарханаас ирээд л ,цүнхээ барьсан хоёр оюутан ирээд тэгээд нэг ийм 16- н айлын орон сууцанд хоёулаа ирээд хамт амьдраад, ханьтайгаа урьд нь найз байгаад тэгээд цаашдын гэр бүлийн харьцаанд орсон. Жирэмсэн болоод, анхныхаа хүүхдийг гаргасан. Тэгээд Булган руу очоод хурим найраа хйигээд тэгээд тэнд хоёр жил болоод өвгөнийхөө нутагт, өөрийхөө нутаг руу буцсан , тэгээд өөрийнхөө нутагт 3 жил болсон. Энэ Ховд аймагт орж ирээд ажиллаад л, тэгээд энэ ХААИС- ийн.

Отгонбаяр -

хөдөө аж ахуйн их сургууль тийм ээ?

Нямхүү -

Тийм. Оюутны байрны няравыг 16 жил хийсэн. Тэгээд тэтгэвэртээ гарсан. Урьд нь Манхан суманд 10 жил тогоочоор ажилласан байсан. 60 хүүхдийн нэг хоёрдугаар хоолыг гараараа бэлтгэдэг байсан. Тэгэхэд бол эмч нар дандаа ирж үзэж шалгадаг,амталдаг, тэгжбайж хүүхдүүдэд өгдөг, тийм нарийн дэг журамтай байдаг байсан. Одоо шиг тийм хоолоо амттай, амтгүй хамаагүй шууд иддэг биш. Дандаа их эмч нар ирж үздэг, амталж байж хүүхдэд хоол өгдөг. Тэгэхэд чинь техник тоног төхөөрөмж байгаагүй, гар ажиллагаагаар бүх юмаа хийдэг. Гараар махаа татдаг. Мод түлдэг байсан. Нүүрс гэж байгаагүй. Тэгээд л оройд нөгөө гулууз махаа тавьчихаад тэгээд явчихдаг байсан. Өглөө 5 цагаас ирээд, гар ажиллагаатай галаа түлээд тэгээд махаа гэсгээгээд тэгээд нэг хоёрдугаар хоолоо хийнэ.

Отгонбаяр -

Хоёулхнаа хийх үү?

Нямхүү -

Тийм хоёулхнаа. 60 хүүхдийн нэг, хоёрдугаар хоол. Модоо хөрөөдөөд, бид нар чинь бүр өвлийн хүйтэнд орой 9 цагт гэртээ ирдэг байсан. Цэцэрлэгийн хүүхдүүд хардаг хүн байхгүй, гэртээ очоод тэгээд том нь багыгаа авсан болоод тэгээд эзэнтнй эзэнгүй байж байдаг. Хоолныхоо бусад бүх бэлтгэлийг хийгээд махаа татаад, тэгээд нөгөө модоо жижиглэж тавиад тэгээд гал асаахад бэлэн болгоод тэгсээр байгаад өглөө 5 цагт ирээд хүүхдүүдийнхээ хоолыг хийгээд тэгээд нэг хоёрдугаар хоолныхоо бэлтгэлийг хийнэ. Хүүхдүүддээ сүүгээ хөөрүүлээд , таргаа бүрчихээд л явна.. Тэгээд хүүхдүүддээ тараг өгнө, сүү өгнө. Хавар ингээд аймар урт болохоор, за одоо бид хоёр чинь өдөр урт болж дулаарахаар баярладаг. Эмч нар сайн хоол хийдэг гэж хэлдэг, ерөөсөө муу хоол хийсэн гэж хэлүүлж байгаагүй. Тэгээд наашаа өвгөнийгөө бас гайгүй ажилтай болгохын тулд энд Ховдод ирээд, хөдөө аж ахуйн их сургуулийн нярваар ороод тэгээд хагас цэргийн зохион байгуулалттай байсан, техниккум гэж байсан. 80, 70н хэдэн онд хагас цэргийн зохион байгуулалттай байсан, байшинг чинь хэд хэд тойруулж гүйлгэдэг багшийн оронд багш болно. Багшаа ч хийгээд нярваа ч хийгээд , 70-н хэдэн өрөөтэй давхар давхараараа нэг өрөөнд ордог, 310 оюутантай байсан. Дөнгөж баригдсан шинэ байрыг хүлээн авч байсан.

Отгонбаяр -

Гоё юм байна лээ, одоо ч гэсэн.

Нямхүү -

Одоо засвар хийчихсэн. Ноднин манайхан 60 жилийн ойгоор засвар хийсэн. Тэгээд аягүй гоё болсон. Тэгээд би нилээн их .... би чинь одоо гурван запаси түлхүүртэй, тэгээд оюутнуудтайгаа тооцоо хийдэг. Хүүхдүүддээ ээжийн оронд ээж, аавын оронд аав болдог байсан, тэгээд манайд бүр баруун таван аймгаас оюутнууд ирдэг байсан. Т эгээд тэр хүүхдүүддээ ээжийн ороор ажиллаж, тэр хүүхдүүдийн хайр халамжийг хүртэж, тэгээд намайг бүр халамжлагч багш гээд нэг өгчихсөн нөгөө хүүхдүүд маань, охидууд нь бол банди нараа надаас асуудаг, банди нар нь бол охидуудаа надаас асуудаг. Би тийм охинтой үерхэх гэсэн юм одоо яах вэ тэгээд ингээд болохгүй байна та надад зөвлөгөө өгөөч, өөр охинтой үерхэнэ гээд болохгүй юм, би үнэхээр салмааргүй байна шүү дээ Нямхүү эгч би одоо яах вэ гээд л над дээр ороод ирдэг. Тэгэхээр би нөгөө охинд нь зөвөлгөө өгнө, бүүр инээдтэй, тэрийгээ бодохоор гоё, их гоё байсан байгаа юм. Би тэр оюутны байрны нярвыг 14 жилийг үнэхээр ёстой одоо хүртэл боддог. Дурсамжтай гоё. Тэгээд нөгөө оюутнууд чинь төгсөхөөрөө эргээд над руу захиа бичнэ, цэрэгт явахаараа. Амралтаараа ирэхээрээ ээж нь надад буриад гутал оёоод өгчихсөн, ааруул ээзгий цагаан идээ гэдгийг чинь намар болохоор надад бүх юмыг хангаад өгчихсөн. Тэгээд гэрээсээ борцоо зөөгөөд л, боорцгоо зөөгөөд л тэгээл оюутан юм, олон хүүхэдтэй юм болохоор миний хүүхдүүд ч бас оюутан байсан юм болохоор хүний өөрийн ялгаа юу байхав. Өвгөн тэгээл мах амархан дуусаад байна энэ оюутнууд мах зөөгөөд байх шиг байна. Байрны оюутнууд зөөгөөд байна уу? Яагаад ийм амархан дуусаад байна. Үхэр алчихаад байхад 3-4 сар болохгүй 2-3 сар болохгүй дуусаад байна. Ямар учиртай юм бэ? Арвын цагаан хувин дүүрэн боорцог хийхийн 2-3 хонохгүй дуусах юм. Ямар учиртай юм бэ? Манайд идээд байгаа хүн байгаа биш яагаад ийм амархан дуусаад байдаг юм бэ? Гэдэс идэхэд гэр иднэ гэдэг шиг л юм болж байхгүй юу.

Отгонбаяр -

Ямар юм гэнээ?

Нямхүү -

Гэдэс идэхэд гэр иднэ гэдэг шиг юм л болж байхгүй юу. Гадны улсууд гэдэг чинь тэр байхгүй юу. Нөгөө оюутнууддаа өгчихөөд би хэлдэггүй юм. Дандаа оюутны байрны хүүхдүүдэд юм зөөлөө гээд, нууж хааж байж л. Тэгээд цалин буухаар нөгөө цалингаасаа хүүхдүүддээ зээлж өгнөө. Тэгээд л нөгөө хүүхдүүд чинь тооцоо хийхээр бүүр ингээд эвхэрэлдээд суучихсан, өглөө босоод хичээлээ давтаарай гээд тасаг тасгийн хаалгыг цохидог байхгүй юу. Тэгээд нөгөө оюутнууд босч хичээлээ уншдаг тийм байсан шүү дээ. Их дэг журамтай, замбараатай, захиргаадалттай сайхан цаг байсан байхгүй юу, одоо тийм оюутан байхгүй. Хичээл давтдаг оюутан ч байхгүй, өглөө эрт босоод хичээлээ давтдаг оюутан байхгүй шүү дээ. Дээр үед тийм дэг журамтай байсан манай сургууль техникум байхад. Тэгээд би тэр хүүхдүүдтэйгээ, нөгөө оюутнуудтайгаа харьцаад сурчихсан. Өөр ерөөсөө хүмүүстэй харьцах гэхээр зав чөлөө ч олдохгүй, тооцоо хийнэ, нөгөө хүүхдүүдийн амьдралд асуудалд цаанаа нарийвчилж ордог. Тэгээд олон хүүхэдтэй болохоор итгэл хүлээлгээд тэр хүүхдүүдэд, миний нууцыг задлахгүй надад их итгэл хүлээлгэж л тийм юмаа ярьдаг байсан. Тэгээд тэр цагаа тэтгэвэрт гарчихаад хүртэл боддог, ажлаа хүлээлгэж өгсөний дараа шөнө зүүдлээд түлхүүрээ өвөртөлж аваад, бүсээ бүслээд гараад явж байлаа шүү дээ. / инээв/ Нөгөө ажилдаа явж байна гэж бодоод бүтэн сар зүүдэлсэн тэгж тэгж байж л дассан шүү дээ. Сайхан хамт олонтой байна гэдэг чинь үнэхээр гоё. Тэр тусмаа оюутантай ажиллах ёстой жаргалтай.

Отгонбаяр -

Та хэдэн онд тэтгэвэрт суув?

Нямхүү -

Би 97 онд тэтгэвэрт суусан.

Отгонбаяр -

Саяхан юм байна шүү дээ. Аан тэгээд 97 онд хаанаас суусан бэ, ХААИС- аасаа суусан юм уу?

Нямхүү -

Тэгсэн. Тэгээд эргээд манай нэг хүүхэд аваарт ороод, хэцүү өвчинд ороод гараад, захирал намайг тогооч хийгээд ажиллавал ажилла гэсэн. За одоо тэтгэвэрийн нас болчихсон юм чинь залуу улсууд нь орж ажиллаг гээд зах дээр 10 жил зогслоо.

Отгонбаяр -

97 онд та хэдэн настай тэтгэвэрт гарсан юм бэ?

Нямхүү -

Би 45-тай, 49-тэй гарсан.

Отгонбаяр -

Хөөх залуу суусан юм байна. Хэдэн хүүхэдтэй юм?

Нямхүү -

Тийм залуу суусан. 9 хүүхэдтэй.

тийм. Нөгөө хоёрдугаар тогтоолоор 45 настай гарга гэдгээр тогтоолгоод ажиллаж байсан. Тэтгэвэрийн насны хүнийг ажиллуулах нь байгууллагын үзэмж л дээ. Тэгэхээр сайн ажиллаж байсан байхгүй юу. Тайлан тооцоо гаргаад, тайлан гаргахад нөгөө тооллого мооллого хийхэд дутагдал байхгүй байдаг байсан. Яахав тэгээд л олон жил дутагдалгүй байсан болохоор ажиллуулж байсан л даа. Угаасаа тэгээд л тайлан тооцоо хийгээд гурван сар, гурван жил хийгээд л халагдчихаж байгаа шүү дээ. За тэгээд л миний амьдрал төсвийн байгууллагаас эхэлсэн дээ.

Отгонбаяр -

9 хүүхэд төрүүлэхэд тэгээд хөдөө суманд цэцэрлэгт өглөө 5 – с орой 9 хүртэл ажилтай. Ар гэрийн ажил, хүүхдүүдийг хэн авч явж байв?

Нямхүү -

Хүүхдүүд цэцэрлэгээр явдаг. Том нь том ангид, багыг нь яслид, яслийн насны хүүхдээ томдоо үүрүүлээд явуулдаг байсан. Тэрэндээ тэгээд үдийн хоол өгчихөөд, томд нь багийг нь үүрүүлээд гаргаад явуулчихдаг байсан. Тэрийг нь эмч нар хараад хүүхэд унтуулж амраасангүй гэж загнадаг байсан. Тэгээд л тэр үед чинь тэрэг мэрэг гэж байсан биш, тэврээд л үүрээд л авч явдаг байсан. Тэгээд л тэр чинь ард нь нөгөө хэдийгээ би чинь өглөө 5 цагт босоод л орой 9 цагт тэгээд л орж ирж байгаа юм чинь. Тэр хугацаанд цэцэрлэгийн бүх ажлыг хийгээд, хоёр нарны хооронд. Нэг болохоор нэг жил жирэмсэн

Отгонбаяр -

Амралт гэж байдаггүй юм уу?

Нямхүү -

Ер нь амарч үзээгүй. Үйлдвэрчиний хороонд манай нэг ах ажилладаг. Тэгээд нэг амралтанд амрах эрхийн бичиг өгсөн байхгүй юу. Тэгээд тэр амралтанд явах гэсэн чинь би ажил ихтэй болоод, сургуулийнхаа засварыг хийе гэж бодоод барилгын мэргэжилтэй болохоор байрныхаа засварыг өөрөө хийдэг, тасгуудынхаа засварыг хийдэг. Хаалганы амалгаа, шатны амалгаа энэ тэрийг өөрөө хийдэг байхгүй юу. Тэгээд засвараа хийе гэж бодоод яваагүй. Дараа жил нь жоохон бие ядраад, ханиад маниад аваад, бие сульдаад байхаар нь Баянголын амралтанд нэг амраад ирсэн. Тэгээд ээж маань намайг амралтанд явахад 72 настай байсан. Тэгээд намайг яваад ирэхэд угаартаад. 90 оны тэр хавар аягүй их хүйтэн шуургатай хавар байсан. 4 цагийн үед галаа түлээд 4 ширхэг нүүрс хийсэн байгаа юм. Манай ээж тэгээд бууз хийсэн, тэгээд хүүхдүүдэд бууз өгөөд, сүүтэй цай өгөөд, цаг нь болсон байсан юм шиг байна лээ. Өөрөө унтахад, манай том охин тэгэхэд энэ цэцэрлэгт багшилж байсан байсан байхгүй юу. Яндан буулгаад өг гэсэн, яндан буулгаж болохгүй ээ та угаартаж үхнээ, яндангаа буулгаж болохгүй шүү одоо орондоо ороод унтаарай 11 болж байна хөгшин ээж гэж хэлсэн манай том охин найз залуутайгаа гараад явсан. 4 цагийн үед л угаартсан юм шиг байгаа юм даа. Одоо энэ эмч нэг охин байгаа юм манай ХААИС- д сурч байсан. Тэр өглөө босоод манайд ороод цай уучихаад л гардаг байсан. Тэгээд тэр ирсэн чинь хаалга нь уяатай байсан гэсэн, яагаад энэ хоёр хаалгаа тайлдаггүй юм болоо гээд, жоохон дүүгээ оруулаад уяа тайлаад, хаалганыхаа уяаг бүр тавиурныхаа тэндээс татаад уячихсан байсан. Тэгсэн чинь манай ээж бүр аль хэдийнээ өнгөрчихсөн байсан, хамаг бие нь хөх няц болчихсон байсан гэж манай тэр охин ярьдаг юм. Манай эмэгтэй дүү байсан залуу юм болохоор ямар ч байсан ухаантай байсан. Шуурга янданг нь цохиж унагаад угаартаад өнгөрчихсөн. Тэрнээс хойш би амралтанд ч явж чадаагүй эргэж ирээд ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Зуурдаар өнгөрчихсөх болохоор хэдэн хүүхдээ тэгээд л, их шантарч байлаа. Тэгээд гадаа гараад эр, гэрт ороод эм болж хоёр нарны хооронд хүүхдээ өсгөнө, засгийн ажил гээд л. Засгийн чинь маш их ажилтай байдаг. Ерөөсөө нялх хүүхэдтэй, ажил цалгардаад таслах юм бол хурлаар ажиллаж чадах уу, чадахгүй юу гэдгийг авч хэлэлцдэг. Нэг минут таван минут хоцорсон ч гэсэн. Манай жижүүр Чалхаа гэж хүн байсан. Манай тасгийн хүн ээлж хүлээлцэх цөцгийн тогооны хүн казак эгч маань цөцгий түлчих л дээ. Тэгсэн чинь цөцгий түлсэн байна гээд цалингаас нь хасчиж. Тэгсэн чинь манай тэр эгч уурлаад хаа ёстой нээрээ Чалхаа бид хоёр олон жил мал эмнэлэгт ажилласан. Би ёстой гомдож байна нээрээ хүйтэнд энэ хүүхдүүдийн төлөө би унтахгүй ядарч байхад энэ миний цалингаас яаж хасч чадаж байна аа, Чалхаад би ёстой гомдож байна. Нямхүү би ёстой бид нар яаж энд хонож байна аа. Энэ хүүхдүүд чинь цонх хагалж байна, тэр гадаа юу янз бүрийн асуудлууд чинь тэрний эзнийг олох гэж төлбөр тавьдаг болохоор орой шөнө нойргүй хонож байхад бид нарын цалин хасаад байхдаа яадын. Ёстой гомдсон гээд уйлаад. Тийм нарийн маргаан байсан шүү дээ намайг нярав байхад.

Отгонбаяр -

Танай хөгшин юу хийдэг вэ?

Нямхүү -

Манай хөгшин жолооч хийдэг байсан. Тэгээд жолооч хүн чинь яадын 360 хоногийн Сард нь бүтэн сайн өдөр ирээд л хувцасаа угаалгаад л хиргүй хувцас өмсөөд ирээд машинаа засаад тэгээд хөдөө хээр бараа тээгээд ийш тийшээ суманд явна. Тэгээд хоног хугацаа заагаад өгчихдөг. Хоног хугацаа хэтрэх юм бол торгууль тавьдаг. Тийм байсан шүү дээ. Бараа дутаах юм бол гурав дахин торгодог. Тэгээд гэрийн эзэн нэртэй байгаа болохоос биш гадаа хээр явж байдаг. Нөгөө хэдэн хүүхдүүд юу болж байна, нөгөө авгай юу болж байна ерөөсөө мэдэх юм байхгүй нөгөө засгийн ажил хийгээд л ерөөсөө гэртээ баригддаггүй ерөөсөө л тээвэрт явж байдаг тийм ажилтай. Тэгээд л би хэдэн хүүхдээ өгсөөд л гарыг нь ганзагат хөлийг нь дөрөөнд хүргээд, хамгийн том охин маань хотод багшилдаг, 9-н хүүхдээс бас нэг охин маань англи хэлний багшаар 48 дугаар сургуульд багшилдаг. Энэ 9 хүүхдээс манай 7 нь тусдаа гарсан. Энэ хавар манай отгон охин маань энэ зун айлын хүн болсон. Манай отгон хүү солонгост яваа. Одоо багш охин хоёр үлдэж байгаа. Бусад нь бүгд тусдаа гарсан. Нэг охин маань хотод эмч хийдэг. Нэг хүү маань эмнэлэгийн нярав хийдэг. Тэгээд бусдуул нь цагдаагийн газар ажилладаг. Тэгээд л тиймэрхүү ажил төрөлтэй дөө. Бүгд тусдаа өөрийн гэсэн ажилтай.

Отгонбаяр -

Тэгээд энэ бол социолизмийн үеийн амьдрал байхгүй юу тэ? Бүх юмаа социолизмийн төлөө зориулаад л.

Нямхүү -

Тийм, бид нар чинь ёстой зүгээр л тээр хойно лагер гээд гарчихдаг. Хүүхэд өлгийтэй. Хавар нэг шавар амбаар шиг юманд хүүгээ хөхүүлээд нөгөө том охины хичээл таслаад. Хамаг хөлч баас нь цутгаад хөгөө муу хүүгийн чинь эмийг нь өгчихөөд дүүд нь тэврүүлээд мөөмөө өгчихөөд тэгээд орой ажил тараад нөгөө хүүгээ аваад хамтад нь аваад зун болохоор лагер гардаг. Лагерт очиход тэр үед чинь машин гэж байхгүй байнга тэврээд явдаг. Тийм амьдрал. Тэгээд одоо бодоход бие их сайтай байсан олон хүүхдийг өсгөхөд гадаа гандаж хөдөө хээр янз бүрийн ажилд явдаг. Бид нар зам засна гээд явдаг хашаа барина гээд явна. Хүүхэдтэй гээд хоцрохгүй шүү дээ. Тэгээд бүх ажилд оролцдог. Шуудуу ухна, субботникт явна ерөөсөө хүүхэдтэй гэж бодохгүй юм болгонд оролцоод явж байвал хамгийн сайн ажилладаг. Тэгээд нялх хүүхэд стид аваад акт магт авбал ад үзэглэнэ шүү дээ. Юм болохоор өвчин хэлж байдаг юм гээд л. Тэр яагаад дандаа акт авч байдаг юм. Ажиллаж чадах юм уу чадахгүй юм уу, чадахгүй бол одоо чөлөө авсан нь дээр гээд л ингэдэг байсан шүү дээ. Тэгээд л би чинь чөлөө авахгүйн тулд нэг нь төгсөөд ирэхээр нөгөөдөх нь оюутан болчихдог нөгөөдөх нь сургууль, эхний гурав дөрвийг чинь одоо оюутны төлбөр гэж байдаггүй сайхан байж ээ. Хэдэн хүүхдүүд минь гурвын гурван хүүхэд дээд сургууль ороод оюутан байлаа. Тэр үед үнэхээр ядарч байлаа. Гурван оюутанг чинь ёстой мөлхөж байж төгсгөж байлаа шүү дээ. Одоо тэгээд төгсөөд гурван жил болж байна. Ямарч байсан түрүүчийхийгээ бодвол ажил мэргэжилтэй, сургууль төгсөхөөр нь мэргэжилтэй ажилтай болчихоно цаашдаа тусдаа гарна, энэний амьдралын асуудлыг шийднэ. Авгай нь ирвэл нэг байшинд орох уу яах уу гээд л бүх асуудлыг ээж аав нь шийдээд л тэгээд тусд нь гаргачихаал санаа амар байж байхад ач зээ нар гарна. Тэгээд тэрийг нь өсгөж байхад одоо тэглээ ингэлээ өвдлөө хавдлаа яах уу ийх үү гээд л хамар ам өвдөөд байна яавал зүгээр болдог юм гаад л утсаар асууна тэгээд л эх хүн мөнхийн усанд очихоор амар тайван байна. Бусдаар бол санаа зовохгүй. Бүх асуудлыг эзэнд даатгаад л.

Отгонбаяр -

Та хэзээ итгэв, анх хаанаас сайн мэдээ сонсов, би ч асуух гэж байтал та өөрөө ярьчихлаа л даа...

Нямхүү -

Би 2003 онд итгэсэн. Би яг эмнэлэгт хавдар судлалаар яваад хот явж ирээд эмчилгээгүй гээд л тэгээд уйлаад дуулаад өглөө үхэх бол уу орой үхэх бол уу өдөр үхэх юм болов уу шөнө үхэх юм болов уу гээд уйлаад хэвтэж байгаа үедээ.../М.Отгонбаяр яриа таслаж орж ирэв/

Отгонбаяр -

Хаанахын эмнэлэгт хэвтэж байсан бэ?

Нямхүү -

Ховдын. Хотод намайг хавдар судлал нөгөө Шагдарсүрэн эмнэлэг дээр очоод орой... /М.Отгонбаяр яриа таслаж орж ирэв/

Отгонбаяр -

Элэг үү?

Нямхүү -

Тийм, элэг цөс 95 хувь нь өвчтэй гээд. Тэгээд тэр чинь манай өвгөний маань дүү бага эмч насаараа хийсэн л дээ. Тэгээд тэтгэвэртээ гарсан тэр дүүрүүгээ энэ ховдоос очлоо. Тэгсэн чиэь тэр нэг их тоохгүй, тэр чинь бас тэтгэврийн хүн байсан юм чинь ерөөсөө энэ ажил, эмнэдэгийн шинэ жил болох гэж байна гээд л бас нэг эмэгтэй дүү нь нярав судилагч хийдэг, тэгээд л 14 хонолоо. Тэгээд өглөө компьютэрт орлоо. Цу гээд л бүх л шинжилгээ өглөө. Тэгсэн нөгөө муу хүгэн дагуулаад автобусанд яваад ядраад болдоггүй. Биеэ даахгүй арай чүү ирдэг байлаа. Тэгээд Хатанбаатар эмнэлэг дээр очоод шинжилгээ хийлгэсэн Сандуйдорж эмчийн авгай нь бас эмч хийдэг юм байна лээ. Тэгээд миний эмчилгээг үзээд тэр эмчийнхээ нэрийг мартчихаж. Тэгээд шинжилгээ өгсөн чинь үдээс хойш 3 цагт хүрээд ир гэлээ надыг. Мөнхжаргал бил үү. 3 цагт хүргэнээ дагуулаад хүрээд ирсэн чинь за миний хүү шинжилгээ ямар гарсан гээд асуулаа. Өө таны шинжилгээ ёстой онцгүй. Та ийм байжийж ёстой яанаа эгч минь, та ерөөсөө нас байхгүй. Та хорт хавдар болсон байна шүү дээ гээд надад хэллээ. Би ёстой энүүгээр дүүрэн орилоод л одоо эмчилгээгүй болсон. Би энд байгаад хэрэг алга нутагтаа гэр орондоо л очиё. Отгон хүү маань энгл англи хэлээр сурч байсан бусад нь хотод сурч байсан. Тэгээд би гэртээ очоод хүүхдүүддээ би ямар азгүй юм бэ дөнгөж 50, би чинь тэгэхэд 53-тай яг байсан байхгүй юу. Тэгээд би яасан азгүй юм бэ хэдэн хүүхдээ их сургууль төгсгөчихгүй гээд л санаа зовоод миний энэ хань нөхөр даан ч яаваа ёстой азгүй юм аа гээд л уйлаад. Тэгээд нөгөө хүргэнийгээ, хүүгээ та нар ёстой яасан онцгүй ям бэ хаа сайсан ховдын хязгаараас ирж байхад, ахыгаа ирсан бол та нар ингэхгүй шүү дээ. Хүний хүн болохоор та нар ингэж санаа зовохгүй байна гээд л арайчдээ би та нарыг ийм дүү нар гэж ёстой бодоогүй ээ гээд уйлаад. Би хаашдаа үхэж байгаа юм чинь яахын одоо би улс нутагруугаа явлаа. Та нар ганц .../юу гэж байгаа нь ойлгогдохгүй байна/олоод өг, хотод насаараа байсан хүмүүст ганц ...байгаа байлгүй дээ, би ерөөсөө явлаа. Ах руугаа залга. Манай хүн тэр үед цасанд явчихсан байсан юм. Тэгээд ярьсан чинь манай өвгөн 2 3-н цаг ярьчих шиг боллоо. Тэгээд өвгөнтэйгөө утсаар ярьсан чинь тэгээд бодоо намайг эмчилгээгүй болсон гэсэн чинь одоо чамд юу хэрэгтэй байна. Одоо надад мөнгө л хэрэгтэй байна. Өөр юу ч хэрэггүй гэсэн. Эмч охин маань надруу өдөр болгон утсаар ярьдаг. Том охин маань намайг авч яваад угаасаа хагалгаанд орно гэсэн бэлтгэлтэй тос ааруул бүх юмаа аваад явж байгаа юм. Нөгөө аваарт ордог тав дахь залуугаа урьж байгаад, манай отгон хүүдээ өвчин зовлонгүй ханиад томуу хүрэхгүй гал хөсөө сайн түлээд арын алба сайн хараад байж байгаарай ээж нь эдгээд ирнэ ээ, дүү нараа, хүүхдүүдээ сайн харж байгаарай гээд яваад, цэрэгт 2 хүүхэд маань байсан юм чинь өглөө нисээд 6 цагт хүрээд ирсэн чинь 2 хүүхэд хүрээд ирэхгүй юу. Тэгэхээр нь ямар амархан дуудсан чинь хүрээд ирдэг юм бэ гэж бодсон чинь цэрэгт намайг эмчилгээгүй гээд дууддаг юм байна. Чөлөө аваад нөгөө 2 залуу маань хүрээд ирэхгүй юу тэгээд орж ирээд бүх хүүхдүүд ирж байлаа. Одоо ээж нь нутагруугаа явах боллоо. Эмчилгээгүй гэж байна аа. Тэгсэн чинь манай эмэгтэй дүү тэр Сандуйдорж доктортой орж ирээд, манай эгч ховд нутгаас ирсэн юм аа. Би хаашдаа эмчилгээгүй гээд уйлаад болохгүй юмаа. Төмөрбаатар эмч эмчилгээгүй гэж хэлсэн гээд тэгээд шинжилгээ өгсөн чинь элэгний хорт хавдар болсон байна гээд одоо яах вэ эмч минь та нэг үзээд өгөөч гэсэн чинь. Халаадаа өмсөөд орлоо. Тэгээд Нямхүү ороорой гээд тэгээд орсон чинь эхогоор хараад та манай эмнэлэгт хэвтээрэй гэж байна. Та ямарч байсан миний картан дээр та эмчилгээгээ бичээд өгчих. Тэгээд би картан дээрээ бичүүлж авая. Хүүхдүүддэ үзүүлье. Миний эмчилгээгүй гэсэн юм чинь би хаашдаа хэвтээд яах юм гэж бодоод. Тэгсэн чинь харшлын эм бичиж өгөөд та 11 сарын 24-нд манай эмнэлэгт хэвтэнэ шүү гэж байна. За хэвтэлгүй яахад гээд бичүүлж аваад 3 хоногийн дараа наашаа онгоцондоо суугаад нөгөө эмчдээ ч хэлэхгүй, хэвтэнэ гэж хэлчихээд хэвтсэн ч юм байхгүй наашаа ховдод ирээд хагас сайнд гэртээ ирж хоноод бүтэн сайнд ховдынхоо эмнэлэгт хэвтлээ. Ховдын эмнэлэгт хэвтээд яг 7 хонож байсан чинь манай пасстор тэрний авгай Янжмаа гээд байдаг байхгүй юу тэр итгэгч хүн байсан юм. Тэгээд сайн мэдээ гээд цуглаанд явдаг юм яриад байсан. Тэгсэн чинь шөнө нэг хүн ганцаараа яриад байх юм. Бид хоёр зэрэгцээ харалдаа орон дээр байж байсан. Энэ чинь шөнө ганцаар яриад байдаг ямар сонин хүн бэ гээд л өвчтэй юм уу хаашаа юм гэж бодоод байсан чинь үүр цайгаад өглөө 6 цаг болж байдаг. Тэгээд хар шөнө та яагаад ганцаараа яриад байдаг байсан юм бэ та чинь өвчин тусч байна уу гэсэн чинь үгүй ээ хө, эзэндээ залбираад шөнө хоолойн дээр нэг юм тээглээд байх шиг багтраад байхаар нь эзэнд даатгаад залбираад унтчиж тэгээд өглөө босоод ирсэн чинь зүгээр болчихож гэлээ. Эзэн гэж ямар юм байдаг юм гэж би хэллээ. Тэгсэн чинь есүс бурхан тэнгэрт байгаа амьд бурхан байдаг чи юунд итгэдэгийн гэхээр нь өө би буддад л итгэдэг юм би итгэхээ болиод 4 5 жил болж байна. Тэгээд намайг итгэхгүй болохоор өвчин зовлон ээрч байгаа юм болов уу би одоо яах юм бэ, намайг хаашдаа эмчилгээгүй гэсэн юм чинь одоо дэмий байлгүй дээ хэдэн хүүхдийн хувь заяа мэдэх байлгүй гээд би тэглээ. Тэгсэн чинь үгүй ээ үгүй тийм юм байхгүй одоо хоёулаа цай ундаа уучихаад зааланд ороод ярина аа хө. Тэгээд зааланд очсон чинь чи будда шүтээд хэнд очдог байсан юм гэлээ. Би дээр үед Цэрмаа мэргэнд очдог байлаа. Одоо энэ аж ахуйн дарга Болдын авгай. 5 хүүхэдтэй, нөхрөөсөө салчихаад ядарч яваад мэргэн болсон гэсэн. Тэгээд Болд гэлэг залуутай ханилж суугаад одоо таван хүүхэдтэй сайхан амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэнд байхад сайн мэдээ ярьсан. Тэгээд чи одоо эмнэлэгээс гарчихаад 14 хоноод заавал цуглаанд явна шүү. Өөр цуглаанд яваарай. Чиний үеийн насны хүмүүс цуглаанд явдаг болохоор зүгээр шүү дээ хө гэж байсан. Би за тэр ч яахав гээд тэр цуглаанд чинь явах уу яах уу гээд бодож суугаад ерөөсөө тэрэнд итгэе байз. Үнэхээр амьд эзэн байдаг юм бол тэр эзэн надад эмчилгээ байхгүй. Амьд эзэн минь та үнэхээр би үхмээргүй байна гээд уйлаад сууж байсан чинь гэнэт санаанд од орж ирлээ. Тэгээд шинэ амьдрал цуглаанд угаасаа загалмай нь одтой байдаг гэсэн гээд тэгээд өглөө 8-д босоод хашаанаасаа гараад хойшоо явав уу даа. Тэгээд эрээд явж байсан чинь цагаан байшин дээр загалмай хадчихсан, тэгээд энэ яг цуглааны байр юм байна гээд орсон чинь туранхай нэг хүүхэн ганцаараа сууж байна. За та юу гэж явна гэхээр нь өө эгч нь цуглаанд явая гэж бодоод ирлээ. Намайг эзэн дуудаад хэн ч надаа энэ байрыг зааж өгөөгүй загалмай нь ийм одтой болохоор эгч нь цуглааны байр байна гээд орсон чинь намайг тэврээд ямар агуу юм бэ гээд хүзүүгээр тэврээд уйлаад хоёулаа залбираад магтан дуу дууллаа. Надаа магтан дуу зааж өгөөд тэрийг нь дуулаад өөрөө бас дуулах сонирхолтой болохоор нөгөө дуунд нь ёстой амтархаад дуу нь бүх зүрх сэтгэлд ороод миний өвчин шаналал арилж миний зүрхэнд ороод нөгөө магтан дуугаа сураад манай пастер гитараа тоглоод дуугаа зааж өгөөд тэгэхэд чинь манайх дөнгөж байгуулагдаад 2 жил болж байсан юм. Пастер маань дөнгөж төгсөөд ирсэн, шинэ байранд, хүмүүс ч нэг их итгээгүй байсан. Тэгээд шинэ байгуулагдаж байсан болохоор хүн цөөхөн ирдэг байсан байна лээ. Тэгээд бид 2 чинь өвлийн хүйтэнд ханан пийшинд наалдаад, хоёулаа элэгээ тэвэрчихээд нуруугаараа наалдаад магтан дуугаа дуулдаг байлаа. Даараад чичрээд өвлийн хүйтэнд, хавар зун хамт магтан дуулаад уйлах цагтаа уйлаад хоёр биенээ хайрлаад эзнийг магтан дуулаад, тэр үед чинь манайх 10-аад хүнтэй болоод, 20-оод хүнтэй болоод 30-аад хүнтэй болоод тэгээд л явсаар байдал сар боллоо. Тэгээд сар болсон чинь би өглөө дандаа 8-д очдог. Тэгээд сар болсон чинь бие хөнгөрөөд сайхан болоод байх шиг санагдаад тэгээд эзэн харахад л нүдэнд харагдаад. Тэгээд шөнө зүүдэлж байгаа юм аа ийм өргөн нарийн хоёр зам миний зүүдэнд орлоо. Тэгсэн чинь нарийн замаар нь явахаар эмх цэгцтэй, өргөн замаар нь явахаар эмх замбараагүй байна гэж зүүдэллээ. Тэгсэн чинь нэг хүн залбирч байна би хөл нүцгэн яаж залбирах юм бэ би их сул дорой хүн шүү дээ гэсэн чинь бурхан чи чадна аа чадна чи залбир гэж бурхан надаа сануулж байна гэж би зүүдэллээ. Тэгээд цуглаан 5-аас байдын, орой 7 гээд ирсэн чинь тэр зүүдээ яриад тэгсэн чинь нэг өвчтэй эгч ирсэн байсан тэгээд бурхан надаа сануулсан юм чинь би энэ өвчтэй хүн дээр очоод залбирч өгье гээд тэр хүн дээр л очоод залбирая гээд очоод залбирлаа. Тэгсэн чинь тэр хүн миний залбиралаар дамжуулаад аягүй гайхамшигийг тэр хүн авсан. Тэгээд өөрийгөө илчлээд тэгээд залбирсан, тэгээд намайг ирэхээд чинь ховдын ард түмэн чинь Нямхүү нас барчихжээ гээд яг яриад шуугиж байсан байхгүй юу. Тэгээд эдгэрсэн чинь мэрэг төлөгч машинтай хүмүүс над дээр ирээд бүр нөгөө элэгний өвчтэй хүмүүс чинь ирээд яагаад эдгэчихэв юунаас болоод эдгэчихэв гэсэн чинь бага охин ээж битгий гадуур яваач ээ, цагаан хэл ам хүрчихвий гээд нөгөө эзэнд итгэдэггүй болохоор битгий гарч яв гээд байдаг. Тэгэхээр нь би болохгүй хүү минь би эзний хүчээр эдгэсэн юм чинь энэ өвчиндөө шаналж байгаа зовж байгаа хүмүүс дээр очиж залбирах ёстой, би тэр хүмүүст сайн мэдээгээ хүргэх ёстой эзнийг гэрчлэх ёстой эзэн энэ алдрынхаа төлөө намайг ашиглаж байгаа юм чинь ээж нь тэгж болдоггүй шүү дээ миний хүү аяндаа чи эзэнд аврагдахаа мэднэ ээ тэгээд нөгөө охиндоо хэлсэн чинь Цээпил гээд нэг их эмч байдаг байхгүй юу, тэрний ээж нь элэгний өвчнөөр өвдөөд тэгээд хотод эмнэлэгт хэвтээд нөхөр нь харвалт болоод нөхрийгөө сахиж байгаад хот яваад тэгээд бүүр ядраад ирчихсэн тэгээд намайг ирээд залбираад өг гээд аав нь ээж нь охидууд нь бүгд манайд гэр бүлээрээ ирлээ. Тэгсэн чинь эд нар чамайг л гэртээ дагуулж очно гээд болдоггүй.

Отгонбаяр -

Тэр хүмүүс итгэдэггүй хүмүүс биз дээ?

Нямхүү -

Тийм итгэдэггүй хүмүүс.

Отгонбаяр -

Бараг лам шиг болж байна шүү дээ?

Нямхүү -

Өө бараг лам шиг, тэгээд бурхан минь ээ би тийм мэргэ төлөгч биш шүү гээд эзэнд бүр даатгаад гэмшээд яана аа энэ хүмүүс намайг бурхантай ижил бодож байна. Би биш шүү та шүү дээ энэ таны ач таны хүч шүү дээ бурхан минь ээ гээд тэдний өмнө уйлаад, энэ хүмүүс ингэж ирж байна гээд энэ хүмүүст тэтгэлэгээ өгөөч гээд тэднийд гурван удаа очиж залбирсан. Тэгсэн чинь нөгөө хүүхний чинь гэдэс нь тогоү шиг болоод чинэрээд хаван нь бүр тулчихсан байсан. Тэгээд эзэнд итгээд 2 сар болж байсан тэгээд муу байгаад одоо эдгэрнэ гээд эзэнд залбираад, цаг нь болсон бол тэртээ тэргүй мөнхийн усанд очино шүү дээ. Тэгээд залбирч өгөөд их сайхан, манай нэг найз байдаг байхгүй юу сайн мэдээ дуулгах гээд эмнэлэг дээр очоод хэвтүүлэх гээд очсон чинь Цэрэнсодном эмч дотрын эмч байхгүй юу, дотрын эмч байхгүй юу. Тэр эмч угаасаа цаг нь болчихсон байна эмчилээгүй эмнэлэгт хэвтүүлэхгүй, гэрээр эмчил гээд тэгээд гэртээ байгаад ямар ч байсан эмнэлэгт хэвтүүл гээд эзэнд залбирч байгаад гэхдээ цаг нь болсон бол эзний өмнө амар тайван очино. Ардаа санаа зовж явахгүй шүү дээ эзэнд итгэж байгаа хүмүүс чинь мөнхийн усанд очихоороо тэнд нус нулимс гэж байхгүй баяр хөөртэй аавынхаа энгэрт очдог байхгүй юу. Эзний нэрийг тунхаглаад тэгээд залбирсан чинь баярлалаа гээд тэгээд тэр эгч ямар ч уйлаан дуулан байхгүй инээж байгаадп амар тайвны орон руу явсан юм. Тэгээд ээжийгээ өнгөрсний дараа тэрний охидууд нь ямар нэг асуудал болоход над дээр хүрээд ирдэг болсон би тэгээд зөлбирч байгаа юм тэгээд охидууд нь одоо их сайхан амьдарч байгаа юм.

Отгонбаяр -

Итгэсэн үү тэгээд?

Нямхүү -

Тийм, бүгдээрээ итгэгч болсон. Тэгээд эзэнд итгээд том охин нь 3 хүүхэдтэй болсон, дараагийн охин нь 2 хүүхэдтэй болсон тэгээд амьдралын эрхээр аавыгаа дагаад хөдөө явсан аав нь харвалттай сар болгон эмчилгээ хийлээд эмнэлэгт хэвтдэг байхгүй юу. Би тэгээд ярьдаг юм. Охидууд нь дандаа над дээр ирдэг юм. Манай нөхөр ингээд болохгүй ингээд асуудал гараад ийм хүнтэй нийлээд болохгүй юм гээд л. Тэгээд уйлаад над дээр хүүхдээ тэврээд хүрээд ирдэг юм. Тэгээд би залбирдаг юм. Чамд тэвчээр л хэрэгтэй бурхны гэр бүл юм чинь хүн шүтэх үйлс биш ямар нэгэн гэм байна. Чи бурхны өмнө гэмшээд чи нөхрийгөө хайр харуул гэж залбир. Чи тэвчээртэй байх хэрэгтэй. Чи бурхны өмнө залбир, нөхөртөө хайр харуул, тэгвэл танай гэр бүл өөрчлөгдөнө. Тэгээд л одоо хурдан морь уясан маш сайхан болсон. Одоо маамуутай болсон 3 хүүхэдтэй болсон.

Отгонбаяр -

Та анх эмнэлэгт сайн мэдээ сонсч байсан эгчтэйгээ дахиад уулзсан уу, тэр хүний сүмд очоогүй тэ?

Нямхүү -

Тэр хүний сүмд очоогүй.

Отгонбаяр -

Тэр хүнтэйгээ яаж уулзсан?

Нямхүү -

Өө тэр хүн чинь манай нөхрийн холын хамаатан байхгүй юу. Тэгээд бид нар чинь байнга холбоотой байнга залбирдаг бүх цуглааны цугларалт дээр уулзана. Тэрний яс нь шохойжсон гээд апресанд орно гээд нэг охин нь дэлхийн зөнд ажилладаг байхгүй юу. Тэгээд охинтой нь уулзаад асуусан чинь тэдний нэг дүүгийнх нь хурим болоод тэгээд асуусан чинь бие нь жаахан тааруухан байгаа гээд тэгээд эгч нь сайн мэдээ сонсоод бурханы хүчээр маш сайхан явж байна бүх зүйлээ эзэнд даатгаад энэ зун надад маш их ивээлээ хайрласан. Эзэнд итгээд би 3 жил 4 жил болоход машинд хамаагүй явж болохгүй, хоолны гам барина, унааны гам дэглэм барина гэж эмч нар зөвлөгөө өгсөн байхгүй юу. Тэгээд эзэндээ залбирч байгаад сайн мэдээгээр Эрдэнэбулган суманд сайн мэдээгээр 2004 онд явсан. Тэгээд манай пастер хэлж байсан, ерөөсөө эзэн миний сэтгэлийг хөдөлгөлөө би бүр сайн мэдээрүү явмаар санагдаад Эрдэнэбулган сум руу нэг ногоон фургон байна аа. Тэгсэн манай пастер бөөн баяр хөөр болоод та нар залбирч байгаа биздээ, эзэн миний зүрх сэтгэлийг хөдөлгөөд байна эгч нь 5 хүний нэгд нь явая гэсэн чинь та болох юм болов уу Нямхүү эгч ээ гэхээр нь үгүй ээ бололгүй яах вэ, эзэн намайг ивээж байхад би явахгүй байж яаж болох вэ. Тэд нар Нямхүү эгч ээ та таксигаар явах юм уу гэхээр нь өө яах юм би бурхныхаа хүмүүстэй хамт энэ ногоон фургонд явая гэсэн чинь нөгөө хүн чинь орлогоо бодоод нэг хүний 20000 төгрөг гэсэн чинь нөгөө жолооч үгүй ээ эгч минь би таныг бол зүгээр л хүргээд өгье хажуу талд суучих би таныг хажуудаа суулгаад би донсолгоо гаргахгүй гээд тэгсэн пастор маань та таксинд яав гэхийг жолооч маань сонсчихож л дээ тэгээд та фургонд суу гэхээр нь за бурхан намайг хамгаалж байгаа юм чинь гээд сууж явсан. Тэгээд Эрдэнэбүрэнд бид нарт очсон чинь гэр орон байхгүй хоол хүнс байхгүй бүх зүйлийг эзэндээ даатгаад явсан. Тэгээд очсон чинь дээр үеийн интериертэй улаан дээвэртэй байшин нүдэнд харагдлаа. Орсон чинь 4 5 өрөө байна нэг өрөөнд нь орсон чинь модон орнууд байна дээр нь олон матрасс тавьчихсан 2 3-н хүн унтахаар засчихсан жижиг өрөөнүүд байна. Тэгээд өөр өрөөнд орсон чинь тогоо шанагатай өрөө бэлдээд өгчиж, бурхан минь ээ ямар агуу юм бэ гээд залбирч байсан чинь мод жижиглээд тавьчихсан, харгана байна тэгээд бид нар чинь очоод угаасаа боорцогтой, эзэнд даатгаад, бурханд өөрийгөө илчлээд бурханы алдрыг түгээж, сайн мэдээ тарааж, би өмнө нь ийм байж байгаа ийм болчихлоо гээд, эзний төлөө, хаанчлалын төлөө явж байгаа болохоор өөрөө би явж байгаа байхгүй юу. Эрдэнэ булган сум их сайхан сум байна лээ бид олон уулан дээр гарч гурван өдөр өглөө орой залбирч, сургууль байраар тарааж тэр хүүхдүүд чинь цэцэг өгөөд аян замд боорцог өгсөн. Тэгсэн чинь тэр хүмүүс хамгийн настай хүн надаа цай аягалаж өгөөд наян хэдтэй нэг эмээ, тавин хэдтэй нэг эмээ бас авч ирлээ. Сүүтэй цай өгөөд, хоол хүнс тэр хүмүүс авчирч өгөөд тэр хүмүүс гол нь үс засдаг. Тэнд үс засдаг хүн байхгүй. Шинэ амьдралын багш гар очсон байсан. Тэд нар эзнийг хүсэмжилж байсан. Тэгээд тэнд сайн мэдээ тараагаад гурав хоног сайхан байсан. Гуанзанз бид нарыг уриад тэр гуанзанд хоол идээд тогоочид сайн мэдээ тараагаад тэр тогооч бидэнд хоол өгөөд итгэсэн. Нэг охин нь одоо тогоочийн курст сурч байна лээ. Тэгээд нэг хөдөөний малчин залуутай суусан байна луу нэг хүүхэдтэй охин. Тэгээд тэр тогооч хийж байсан үйлдвэрчний зөвлөлд ажиллаж байсан тэгээд тэнд тогоочоор орчихсон байсан. Тэгээд тэнд нэг хэдэн суврага байдаг гэнээ. 6 7 лам нарын 8 суварга байдаг тэнд сүнс байдаг гэж нутгийн ард түмэн нь айгаад үүрээр босч гардаггүй гэнээ. Тэгээд одоо хүртэл тэр суманд сүм байгуулагдаагүй байгаа. Тэгээд хааяа хааяа хүмүүс очиж сайн мэдээ тарааж байгаа гэсэн. Бурханы хүмүүс болохоор бид залбирч л байгаа л даа. Тэгээд тэр хүмүүс гайхамшигтай миний үгийг сонсоод тэгж итгэсэн тэгээд ямар гайхамшигтай юм бэ тэгээд манай гитар тоглодог залуу намайг илчилж байсан юм билээ. Би гадуур сайн мэдээ тараагаад явж байсан юм. Тэгсэн чинь яг бодитоор нь тэр хүнийг бид нар хармаар байна тэр хүнийг бодитоор нь харуулж өөрийн гэрчлэлийг нь сонсмоор байна гэж хэлсэн гэсэн тэр хүмүүс. Тэгээд намайг та өөрөө ирээд сайн мэдээ тараагаад өөрийгөө гэрчилээч, таны гэрчлэлийг танаас өөрөөс нь сонсмоор байна гэж намайг дуудахаар нь би орсон байхгүй юу. Тэгсэн чинь нилээн хүмүүс суучихсан сайн мэдээ тараагаад баяр хөөр болоод тэгээд дараа манай хүүхдүүд очсон чинь тэр хүн яг нээрээ эдгэсэн юм болов уу гэж асууж байна гэнээ. Яг тэр хүн чинь эдгэсэн бол ямар агуу гайхамшигтай вэ яг үнэхээрийн эзний хүчээр эдгэсэн юм болов уу, өөр нэг юм хэрэглэсэн юм болов уу гэсэн гэсэн.

Отгонбаяр -

Хэрэглэх юм байхгүй?

Нямхүү -

Тийм, тэгээд гадуур явахаар яг есүст итгээд ингэж эдгэсэн нэг хүүхэн дотрын эмчид үзүүлээд тэгээд тухайн үед эрэгтэй эмч байсан л даа гэдэс нь цэлийгээд томбойчихсон тэгээд танай эмнэлэгт би сар хэвтлээ тэгсэн чинь миний элэг, гэдэс гүзээ яагаад ингээд цэлийгээд байгаа юм бол гэсэн чинь наад хүнтэйгээ уулз наад хүн чинь элэгний өвчтөй байж байгаад хурдан эдгээд зүгээр болчихсон чи наад хүнээсээ яаж эдгэсэн тухай асуу гэж. Тэгсэн чинь намайг нөгөө хүүхэн чинь гэр хүртэл дагалаа. Та яаж эдгэсэн тухайгаа эгчээ надаа яриад өгөөч гэхээр нь би нөгөө эзнийгээ гэрчилэхээс өөр юу халах вэ, надад яахав хэрэглэсэн юм бол өөрийнхөө усыг уусан, охиныхоо хөхний сүү уусан миний хэрэглэсэн юм тэр. Өөр би ерөөсөө юм уугаагүй эзэнд итгэсэн тэгээд л би эдгэрсэн, би өөр ямар нэг юм хэрэглээгүй би өмнө нь будда нэг их шүтдэггүй харин тэрийг чинь би авч үздэггүй харин тэрнээс холдоод 5 жил болж байгаад эзэн намайг ашиглахын тулд энэ өвчнөөр өөртөө дуудсан. Хүмүүс ёстой сонин байх юм. Яг эдгэсэн нь үнэн юм уу гээд л. Үгүй ээ үнэн гээд л. Тэгээд би доторт хэвтэж байхад Цэвээнсүрэн гээд эмч байсан. Тэр эмч бүх эмч нарт сайн мэдээ ярьсан. Доторт байс хийж байгаад ядаргаа тайлах эмчилгээ хийдэг гэхдээ эзний эмчилгээ. Дотрын эмч нарт сайн мэдээ дуулгах тэгээд тэнд хэдэн асрагч нар байдаг байхгүй юу тэд нар манай эмч нарын зүрх сэтгэл жаахан хатуу байна аа та нэг сайн залбираад орхиоч гээд гээд /Шивнэж ярив/ та тэр эмч нарт сайн мэдээ яриад өг зүрх сэтгэл нэлээн хатуу хүмүүс байдаг гээд тэгэхээр нь би яг л Паул шиг хүний төлөө залбирахгүй бол нойр хүрдэггүй энэ бол гайхамшигтай ажил. Тэгээд шөнийн 12 1 2 цаг болж байхад би өрөөндөө орж ирж унтдаг тэр хүмүүсийг залбираад л орой хэдэн цагт ч хамаагүй надтай хамт залбирахыг хүсдэг. Тэр хүмүүстэй залбирахгүй бол миний нойр хүрдэггүй. Тэр хүмүүстэй залбирахаар ёстой гоё нойр хүрээд унтдаг болсон тэгээд нэг хүн дээр маш удаан гар тавиад залбирсан чинь гар маргааш нь улаан цоохортоод, шар цоохор юм туураад тэр хүнд маш их хүлээс байсан. Тэгээд тэр хүн маш их гэм нүгэлтэй тэр үед нь маш их асуудалтай өөрөө маш их өвчтэй байсан байхгүй юу. Тэр хүний цөс нь маш их өвддөг ар далан дээр нь би гар тавиад уйлаад бүр нулимс гойжоод, унтаад босч ирсэн чинь гар хөндүүрлээд улаан эрээн болчихсон тэгээд би залбирч байгаад бодлоо л доо сэргэг соргог байх хэрэгтэй юм байна. Хамаагүй залбирмаар юм биш юм байна. Их хүлээстэй хүнд хамаагүй гар хүрж болохгүй юм байна гэж бодсон. Эзэн бас тэрийг надад хэлсэн залбирахдаа соргог бай гэж. Тэгээд тэрнээс хойш хамаагүй гар тавихаа болиод асууж байж залбирдаг болсон. Тэгээд тэр хүмүүс хувьдаа нэг хүлэмжтэй далан хэдтэй наян хэдтэй янз янзын хүмүүс байдаг тэгээд тэр хүмүүст гар тавиад залбирахаар өглөө нь хүн аягүй гоё урам авдаг юм билээ. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэнэ гэдэг чинь яг үнэн зүйл байна лээ шүү. Тэгээд унтаад босоод ирэхэд сайхан болчихсон байдаг. Маргааш ирээд залбираад өгөөрэй, маргааш ирээрэй миний хүү гээд л би чамайг харж байна шүү гэхээр хүн маш их урам авдаг юм билээ. Тэгээд урам аваад маргааш дотрын хүмүүст сайн мэдээ тараах гэсэн чинь өвчтэй хүмүүс орж ирээд тийм өвчтэй ийм өвчтэй гээд зав өгдөггүй. Нэг өглөө эрт босоод хөргөгчинд сүү хийгээд эмч нарт цай чанаж өгдөг байхгүй юу. Тэгээд сүү авах гээд явж байсан чинь ганцаараа шатаар гарч ирж байна. Тэгэхээр нь би олж аваад сайн мэдээгээ ярьлаа. Тэгсэн чинь нөгөө хатуу байсан хүн чинь зүрх сэтгэл нь зөөлрөөд үгүй ээ эгч минь архинаас гардаг юм уу хө гэж байна. Өө гаралгүй яадаг юм. Манай дүү шорон оронгоор явсан одоо итгэгч хулигаан явсан гэр бүлийн хүн нь нас барчихсан хоёр хүүхэдтэй тийм хүн буддагийн хамаг бурхны номоо бид нар дээр авчираад шатаалгаад эзэнд итгээд архинаас гараад бурханы гэр бүл болоод одоо 4-үүлээ амар тайван сайхан аж төрөөд амьдарч байна шүү дээ. Тэр хүнийг очоод үзсэн ч болно. Тэгээд би ямар нэг асуудал эднийд байгаа юм байна даа гэж бодоод тэгээд би эмнэлэгт хэвтэхдээ хавар 4 сард жаахан ядраад байдаг тэгээд очоод орж гарна. Бурхан намайг залбир гэж байгаа байх гэж бодоод би залбирдаг юм. Тэгээд сайн эмчийг бурхан минь харж үз гээд залбирдаг. Оргүй хүн ортой болоод хэвтэх хамгийн бага. Намайг орохоор өө миний хүү ор байхгүй гээд. Тэгээд би ууралдагчгүй. Залбираад л ааваа та намайг мэдэж байгаа та тэр ор дэвсгэрийг гаргаж өгөөч гээд залбирч байсан чинь өө миний хүү тэдэн номерийн тасагт ороорой гэдэг. Тэгээд ерөөсөө залбираад очдог. Бурхан орыг минь бэлдчихсэн байдаг. Тэгээд бурханы хүчээр аз жаргалтай, амьдрал хангалуун бид бүхэн сайхан амьдарч байгаа. Миний үед ийм боломж байгаагүй. Охин тусд гарах гээд байшин барих гээд нодлин намар 3000 блок аваад тавьчихсан тэгээд 3000 блокоо одоо хоёулаа хөгшрөх насан дээрээ дээвэр туургагүй яаж гэрээ барих вэ, нэг байшингийн нэг өрөө ч гэсэн бариад орчих юмсан гээд залбираад нэг их санаа зовохгүй бодож байсан байхгүй юу. Тэгсэн нодлин намайг барих гэсэн чинь бурхны хүсэл биш байжээ. Өнөө жилээс бурхны хүсэл байгаад хангаад хотоос барилгын мэргэжилтэй дүү ирээд өвгөний минь 2 найз ирээд гарын дүйтэй юм гээд хийчихэж байгаа юм л даа. Хотоос дүү маань ирээд гаднах шавардлага хийж өгөөд бас цемент орж байгаа хэсгийн манай нөхрийн дүү өгөөд тэгээд бурханы хүчээр 4 өрөө байр босгоод авчихлаа. Тэгээд байшигаа бариад том өрөөндөө охиныгоо гаргалаа. Эзний хүчээр үнэхээр надад дутаж байгаа зүйл байхгүй сүү мах гээд л залбирч байгаа болохоор бүх зүйлээр хангалуун цай унд элбэг байна. Сүмүүд чинь зун болохоор зуны кэмп хийдэг шүү дээ. Бид нар 2 хоног зуны кэмп хийгээд машинд суугаад санаа зовоо ч үгүй би нэг семинарт сууя гэж бодож байсан чинь хотоос солонгос эмч нар ирчихсэн тэгээд миний хэл ам жаахан хуурайшаад байдаг байхгүй юу. Тэгээд босох гэсэн чинь хамаг хөлөөр хөндүүрлээд тэгээд яаж байгаа юм болоо, энэ чинь арай цус гарч байгаа юм биш биздээ гээд бодоод гэрт хоёулханаа хонож бйасан юм чинь гэрэл асаагаадах даа гэсэн чинь өвгөн нөгөө орон дээрээ тэмтчээд харанхуйд хайгаад гэрийнхээ гэрлээ асаасан чинь амнаас цус гарч байна. Хүүе яаж байгаа юм бол оо бурхан минь ээ та намайг алдрынхаа төлөө ашиглах цаг хугацаа дууслаа гэж үү яагаад гэж вэ та намайг эдгээж өгөөч, та намайг үхүүлэхгүй биз дээ би амьд баймаар байна шүү дээ эзэн минь та намайг тэвчээртэй байдалд сурга гэж байгаа бол би арай үхэхгүй байлгүй би танд л итгэж байна би яах ёстой юм бэ эзэн минь ээ тэгээд ингээд залбираад уйлаад эхэндээ хоёр гурав гарсан чинь тоосонгүй. Санаа ч зовсонгүй яаж байгаа юм бол оо гээд залбирсан чинь араас нь бүхэл нөж нь гарлаа. Тэгэхэд л би айгаад байсан чинь цус нөж гарахаар нь айгаад байсан чинь өвгөн маань түргэн дуудах гээд утсаараа залгасан чинь нэгж байдаггүй, миний утсанд нэгж байдаггүй. Тэгсэн чинь үүрээр болохоор хүмүүс хаалгаа тайлж өгдөггүй. Тэгсэн чинь бор хаалганд эмээ байдаг байхгүй юу. Тэгээд тэнийд очсон чинь нохой байхгүй охин нь 03 дуудаад тэгээд 03 ирсэн чинь амнаас цус алдаж байна гээд дуудлага өгчихсөн чинь ямар ч эм тариагүй ирчихсэн байгаа юм даа. Өө эзэн бурхан минь надаа итгээч би таны хүчинд өдий амьд явж байна, бурхан минь та намайг эдгээж өгөөч, та л намайг эдгээнэ өөр хэн ч намайг эдгээж өгч чадахгүй бурхан минь гээд залбираад байж байсан чинь нөгөө 03-ын эмч хүрч ирчихсэн сууж байна. Тэгээд та яасан ийсэн гээд байж байтал нөгөө цус тогтчихлоо. Тэгээд тэрүүгээр дамжуулаад бурхан надад тэвчээртэй байдлыг сургасан байна лээ. Хэрвээ би жаахан тэвчсэн бол 03-ын эмчтэй эмчгүй зүгээр болчих байсан. Нилээн цус гарсан шүү нэг аяга цус гарсан тэгээд тэр эмч манай охин эмч хийдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр эмч ингэж хэдсэн байна л даа. Хүн чинь бурхан намайг эдгээнэ гээд сууж байх юм ямар учиртай хүн юм бэ. Өвтэй юм уу эрүүл юм уу гээд тэгсэн охин утсаар ярилаа яаж байгаа юм ийж байгаа юм гээд утсаар ярьж байна. Би охиндоо хэлээгүй л дээ тэгээд 03 дуудсан юм уу гэхээр нь дуудсан эмч орж ирлээ тэр эмч чинь эм тариа хийсэнгүй ээ гэсэн чинь яадаг эмч вэ эм тариагүй ирж байдаг яах гэж ирж байгаа юм бол би эмчид хэлнэ ээ одоо би шалгаад үзчихэе ямар эмч гарч байгааг нь мэдчихнэ гэлээ тэгэхээр нь ямар эмч юм хэн гэдэг эмч юм гэж байна. Эзний өмнө бас даруугаар залбираад битгий хэл ээ би өөрөө эмч охинтой болохоор хүнийг бас тэгээд яахав гэж бодоод мэдэхгүй ээ хөдөөнөөс ирсэн юм үзээгүй эмч байна лээ миний хүү гэлээ тэгээд явуулсан чинь тэрийг эмч нь баахан загнасан байна лээ. Цус алдаж байна гэхэд яагаад чи эм тариагүй очсон гэсэн чинь надад К витамин байхгүй байсан гээд. Тэгээд чи тэр хүн цус алдаад үхсэн бол К байхгүй байсан гээд байх уу яагаад тэгсэн юм гэсэн чинь есүс бурхан намайг эдгээнэ ээ гээд сууж байсан гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрсэн. Юу ярьж байгаа юм таныг тэгж хэлсэн гэж байна шүү дээ. Та тэгж хэлсэн юм уу гэхээр нь хэн мэддэг юм ямар ч юунд ч итгэсэн бай тэр хүний итгэлийн асуудал. Есүсд итгэгч бай буддад итгэгч бай тэр хүн өвчтөн л бол өвчтөн тэр хүнийг тэрүүгээр хязгаарлаж эм тариа хийхгүй байх ёс байхгүй шүү дээ. Тэр чинь эх орондоо тангараг өргөөд гарсан эмч биздээ энэ хүний эрүүл мэндийн төлөө, эдгээхийн төлөө эх орондоо хэрэгцээтэй хүн гэж гарсан юм байгаа биз дээ. Яахаараа намайг есүсийн хүн гэж гадуурхах ёстой юм. Тэгж ярих юм бол шударга юм шударгаараа байхыг хэлж байгаа. Тэгвэл би тэрийг чинь захирал дээр нь орж ярина гэж охиндоо хэлсэн. За ээж минь та тайвшир, тэрийг хая. Бөөн асуудал болно. Одоо хэлсэн хэлээгүй гээд бөөн хэрүүл болно. Өө яахав ээж нь итгэгч болохоор уучилж чадна аа. Тэгсэн чинь манай аваарт орсон залуутай л даа манай 9 хүүхдийн нэг. Тэр маань тархины даралттай жаахан саажилттай олон жил архи ууж байгаа, арван хэдэн жил архи уугаад тэр хүүхдийнхээ төлөө би бурхандаа залбираад уйлаад их залбирдаг. Тэгээд тэр хүүхдийг бүр залбираад эзнээс гуйгаад яах ёстой юм бэ гээд тамхины сприал тавиулах гээд тэгээд бид цуглараад америк сприал 280000-аар тавиулаад тэгээд эмч охин маань одоо ээжээ сприал тавиулаад үзье энэ Ховдоос холдуулав хот руу явуулая ах эгч нар нь байгаа л даа тэд нарынхаар явуулаад жаахан орчныг нь өөрчилье энд байгаа найз нөхдөөс нь холдуулая тэгээд архи уудаг хүмүүсээс холдуулая гээд эмчлүүлэх гээд эмнэлэг орсон чинь нөгөө эмч сууж байна тэгсэн чинь юу билээ гэж бодоод гэхдээ би бурхны хүн юм чинь нөгөө эмчид 5 10 төгрөг өгөөд за хүү минь чи хүний төлөө хүнийг халамжилж миний хүү ийм ядарсан би 9 хүүхэдтэй би энэ хүүхдээ гудамжинд гаргаад хаялтай биш одоо архи уугаад би эзэнд итгэдэг гэхдээ би эмчилгээг нь зөвшөөрье миний хүүд эмчилгээ сайн хийгээд өгөөрэй миний хүүг битгий гадагшаа гаргаарай, би чамд барьц өргөл барьж байгаа нь би чамд хайр харуулж энийг өгч байгаа шүү. Чи намайг өөрт чинь зүгээр мөнгө өгч байгаа гэж битгий бодоорой би чамд хайр харуулж байгаа юм шүү ээд өгсөн чинь баярлалаа гээд хоёр эмч байсан юм чинь нэгэнд нь өгөөд нөгөөд нь өгөхгүй байлтай нь биш гээд дуудаж гаргаж байгаад өгөөд тэгсэн нөгөө эмч чинь баярлалаа гээд нөгөө эмч чинь алмайраад би олон хүүхэдтэй гэхдээ би ерөөсөө хүнд гомдолдоггүй шүү. Зөвөөр ойлгоорой миний хүүг сайн эмчлээд өгөөрэй гээд тэгээд нөгөө хүүгээ телевизрээ аваад явсан чинь гар утсыг нь хажууд архи уудаг хүмүүс 350000 үнэтэй зурагтыг нь нэг муу гар утсаар сольчихож, хамт эмчилгээ хийж байсан хүн нь. Тэгсэн чинь энэ одоо янз бүрийн улсууд хажууд нь байгаа юм байна ингээд гар утсаар солиод аваад явчихаж тэгээд одоо яах вэ уг нь өөрөө үзэж байсан бол хэрэгтэй л дээ 350000 төгрөгний үнэтэй гар утас бол яахав, тэгтэл 50000 төгрөгний үнэтэй утсаар бүхэл бүтэн шинэ телевиз сольчихсон байгаа юм даа. Энэ янз бүрийн улсууд байдаг юм байна шүү та нар анхаарч байгаарай одоо нэгэнт аваад явсан юмыг чинь одоо тэрний араас хөөцөлдөх төвөг төвөг, тэр хүмүүс тэгээд яваг, би тэрний араас хөөцөлдөхгүй, одоо нэгэнт авчихсан юм чинь яахав, дахиж битгий гаргаарай гэж хэлээд явлаа. Тэгээд гэртээ ирсэн чинь манай хүү шоконд орчихож, архи спиртний юм үнэрлэхээр шоконд орчихдог гэнэ. Би нөгөө манай хамаатны дүү байдаг юм. Яагаад тэгсэн юм бэ, яагаад гаргаж явуулсан юм. Уг нь өвчтэй хүмүүсийг чинь гаргаж явуулдаггүй. Дахиж битгий гаргаж явуулаач гэсэн чинь тэгсэн байна лээ. Намайг хэлээд гарсанаас хойш шоконд ороод тэгээд гарахаа больсон байна лээ тэгээд эмчилгээ сайн хийгдэж байгаа тэгээд сайхан болоод хотруу явуулсан. Одоо нэг ажилд орох гэж байна гэсэн. Эзний ивээлээр хүн бас тэвчээртэй байхад суралцах хэрэгтэй. Эзэн чинь бас хувь хүний характерт тааруулдаг. Тэрнээс хойш машигд явж болохгүй гээд хүүхдүүд өвгөн маань загнаад орой хичээлдээ явах зэргийг нэг үе хаалгаад тэгэхээр нь би эзний өмнө залбираад тэгээд гэртээ нэг цэвэрлэгээ хийгээд цуглаанаа ч гэсэн гэртээ хийгээд гадагшаа битгий гарч яв гэсэн. Гэрт хоёр эсгий нийлүүлээд тэр хүмүүсийг хооллож ундлаад бурханаасаа ивээл хүсч, тэрнээсээ аягүй гоё энерги аваад тэгээд хүмүүс манайд ирэх их дуртай, өнөө харвалттай нэг авгай байдаг юм. Нэг таягтай. Бүүр хол байдаг тэр хүүхдээ дагуулчихсан, нэг авгай нохойнд хазуулсан хүүхдээ дагуулаад, ирдэггүй улсууд хүртэл манайд ирээд бүр урам аваад л.

Отгонбаяр -

Та тэгээд бүлгийн ахлагч?

Нямхүү -

Аан. Тэгээд гоё байна өө. Манай пастор ирээд би ховдоо Эрдэнэт рүү явахаар болсон. Эзэнтэй ойр дотно харьцах цагийг эзэн маш их гаргаж өгч байгаа. Тэгээд маш их гоч болж байгаа. Урам аваад гоё болж байгаа. Гэртээ 1 цаг хүртэл залбирсан. Өвчинтэй хүмүүсийн төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө эзэн намаайг махан бие сул дорой явж чадахгүй учраас залбирах маш чухал. Ихийг гүйцэлдүүлнэ. Маш их залбирал хийдэг. Энэ жилийг би залбиралын жил юм уу гэж боддог.

Отгонбаяр -

Яг ийм асуудал байна аа Нямхүү эгч ээ, та дахиад нөгөө хотоос ирсэнээсээ хойш Улаанбаатар явж үзүүлсэн үү, ер нь одоо наад элэг ээ?

Нямхүү -

Үгүй. Үзүүлээгүй.

Отгонбаяр -

Эход энд харуулсан уу?

Нямхүү -

Ерөөсөө энд л байнга харуулаад явдаг юм. Тэгээд би энд өдрийнхөө шинжилгээг үзүүлэхээр далан хэдтэй гарч байгаа. Тэр чинь эдгэж байгаа байхгүй юу. Тэрийг чинь одоо эдгэрчихсэн гээд ерөөсөө тоохгүй байгаа. Одоо асуудал бол биш. Эзэнд итгээд л сонгино сармистай хоол идэхгүй гам бариад л улам л эдгэрээд байх шиг санагдаад байгаа юм. Улам сайхан мэдрэгдээд улам урам аваад улам бие тайвшраад сэргэлт аваад гоё болоод л байгаа шүү дээ. Би өөрийгөө өвчтэй гэж бодохгүй байгаа. Өөрийгөө эзний хүчээр эдгэсэн гэж бодож байгаа.

Отгонбаяр -

Тэрнээс чинь хойш хэдэн жил болчиож байгаа билээ?

Нямхүү -

тэрнээс хойш 7 жил. 2002 онд өвдөөд жил хэвтэрт байгаад 2003 оны 2 сарын 8-аас эхэлж явсан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.