Nyamkhüü


Basic information
Interviewee ID: 990588
Name: Nyamkhüü
Parent's name: Ülemen
Ovog: Mömöödei
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: cook, builder
Work: retired / works (üilcheldeg) in sum
Belief: Christian
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Нямхүү эгч ээ одоо хоёулаа хоёр дахь яриагаа эхэлье. Би таныг өдөр ярьж байхад нэг ийм асуулт асуумаар санагдсан. Танай ээж аав ер нь шетлэгтэй хүмүүс байсан уу?

Нямхүү -

Ээж аав нар шүтэх үедээ шүтэж байсан байх л даа. Гэхдээ нэг их айхтар шүтлэг байдаггүй байсан. Эмч гээд л явдаг байсан. Нэг их хүн шүтдэггүй. Яахав миний өөрийн аав будда талдаа жаахан юм мэддэг.

Отгонбаяр -

Юм үздэг. Ном хардаг?

Нямхүү -

Тийм ном хардаг. Ер нь манай манханд чинь бригадтай байсан. Тэр сум бригаддаа ямар ч байсан жоохон нялх хүүхдийг хярам сүү дусаагаад тэгээд тэр хүмүүсээ эдгээчихдэг байсан хар домтой гэж миний аав ээжийн хамаатан тэр нутгийн хөгшчүүл тэгж ярьдаг байсан. Тэгээд л намайг чи хэзээ нэгэн цагт намайг нэг санана аа. Аав нь юмыг бас багагүй харж мэддэг шүү гэж байсан би тэгээд хүүхэд, залуу байсан болохоор нэг их ойшоож боддоггүй байсан л даа. Одоо хүмүүсийн яриаг сонсоход хүүхэд эмнэдэг тийм хүн байсан гэсэн.

Отгонбаяр -

Хүрээ хийдэд завилж сууж байсан юм болов уу?

Нямхүү -

Үгүй. Миний удам талаас миний аавын талаас Улаанбаатар хотод хйидэд юм мэддэг лам Керу гэдэг хүн байсан. Тэр ах маань маш их юм мэддэг байсан хүмүүийг эдгээдэг тийм хүн байсан гэсэн. Одоо тэр манай нагацын талын нэг залуу бол тэгж байна лээ. Би хүүхэд болоод мэддэг ч үгүй тэр талаар надаа нэг их юм ярьдаг ч үгүй байсан. Тэгээд намайг өнгөрсний хойно миний ах дүү ийм овогоор яваа шүү гэж бичиж үлдээсэн байсан. Тэгээд мөмөөдэй гэдэг овгоор явах ёстой гэж. Тэгээд ах дүү нараараа пасспорт шинэчлэхэд тэр овгоороо явж байгаа. Яг манай ээжийн аав Маамдай гэдэг хүн байсан. Мөмөөдэйн удам Маамдай гэдэг хүн байсан.

Отгонбаяр -

Таны ид нөгөө ажил амьдралын үе залуу нас бол социолизмийн үед өнгөрлөө шүү дээ. Тэр үед хүмүүсийн сүсэг бишрэл ямар байсан бэ. Лам хард ханддаг байсан уу, ялангуяа тэр манхан суманд олон жил ажиллалаа шүү дээ. Тэр үед ямар байсан?

Нямхүү -

Ламд хандалгүй яахав. Тэр үед чинь хүмүүс ламд хандаж тэр лам энэ ламынхаар сайн очдог. Тэнд мэргэн энд мэргэн хүн байна гэхээр хүмүүс чинь тийшээ явдаг. Намайг жоохон байхад чинь хүүхдүүд кор гээд л салхин цэцэг гардаг байсан шүү дээ биеэр нь юм туураад хүүхдүүд кортож байна гээд 30 40-өөд оны үед хүүхдүүд кортож байна гээд байхад манай манханы тэнд Давст гээд казак эмч байдаг байсан. Намайг кортоод очиход манай эжий аав намайг аваад явж байсныг би сайн санаж байгаа юм. Аягүй хүнд кортоод л тэнд очиж үзүүлж байснаа санаж байна. Кор тэр үед аягүй их хүндэрдэг байсан. Хүүхдүүд ер нь салхин цэцэгтэж байна, кортож байна гээд л тэрийг эмчилж байсан байгаа юм яаж эмчилж байсныг мэдэхгүй юм. Тэгээд хүүхэд юм болохоор сайн мэдэхгүй байсан юм байлгүй.

Отгонбаяр -

Ер нь жилийн засал гээд лам хард очих тийм үйлдлүүд хийж байсан уу?

Нямхүү -

Өмнө нь бид нарын үед жилийн засал гэж хийлгэлгүй яахав. Тэгээд мал гаргахад өдөр судар харна. Хутганы ир өдөр мал гаргадаггүй, цагаан идээ гаргадаггүй, харуй бүрийд гэрээс сүү гаргадаггүй, халуун сүү гаргадаггүй, тэгээд малын хурга ишигийг хөнгөлөөд тэр үед 3-5 хоног сүү цагаан идээ тийм юм гаргадаггүй. Тийм жамтай тийм жаягтай байсан.

Отгонбаяр -

Танай гэрт ээж аав, номтой хүмүүсээс чинь үлдсэн ламын хэрэглэл эдлэл ном судар байсан уу?

Нямхүү -

Тэр тийм ном судар байгаагүй. Одоо тэр ах маань 83 84 хүрээд өнгөрсөн. Хотод гандан дээр лам байсан. Тэр ахын юмыг одоо тэр дарханы цахилгаан станцын инженер хийж байгаа манай лам ахын залуу нь эхнэр нь болохоор хүүхдийн их эмч одоо тэтгэвэртээ гарчихсан цахилгаан энергээр эмчилдэг эмч хүн байгаа тэр хүүхдүүдэд нь л юм байвал байгаа тэрнээс бидэнд үлдсэн юм байхгүй. Тэрнээс манай ээж аавд тийм ном судар байхгүй.

Отгонбаяр -

90-ээд оны үед ардчилал гээд тэр үед хүмүүсийн сүсэг бишрэл их өөрчлөгдсөн шүү дээ. Тэр үед үздэг хардаг хүмүүс их олон болсон. Тэр үеийн үйл явдлыг та нэг ярьдаа?

Нямхүү -

Тэр үед болохоор яахав хаан мэргэн хүн байна, ямар л мэргэн хүн байна гэдэг дээр хүмүүс чинь хүүхдээ өвдөхөөр тэгээд л очдог байсан шүү дээ. Одоо хаана юм мэддэг мэргэн лам байна тэр рүү л хүмүүс хошуурдаг байсан. Тэгээд л аваар дайрлагат орох юм уу, хүүхэд өвдөх зовох тэр үед л хүмүүс тийм хүмүүсийг хайгаад яваад л хүмүүс тийм ажил бүтэхгүй байна тэрэн дээр очвол бүтдэг юм гэнэ, засал хийдэг юм гэнэ, залруулдаг юм гэнэ ээ гээд л хүмүүс ярьдаг байсан. Тэгээд 90-ээд оны үед чинь би чинь будда шүтлэгтэй байлаа шүү дээ. Тэр шүтлэгээ дагаад л яахав нөгөө би олон хүүхдүүдтэй шүү дээ тэгээд л хүүхдүүдийнхээ төлөө ханиад томуу ирээд л тэгээд л халуураад л өвдөхөөр Цэвэгмид гээд Баян-Өлгийн самган манай хамар хашаа байсан. Тэгээд тэр самганаас хүүхдүүдээ халуурахаар бараг буруу хараад шээсэн ч асуудаг тийм байсан. Тэгээд хүүхдүүдээсээ болоод тэрний төлөө нэг их явахаа байсан. Манай өвгөн болохоор тийм юм мэдэхгүй. Тэгээд өвгөнийхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө тиймэрхүү юм би асууна манай өвгөн будда талын юм юу ч бишрэхгүй шүтэхгүй тэгээд өөрийнхөөрөө л тэгээд явдаг тэгээд 95 оноос хойш нөгөө будда ч байхгүй юу ч байхгүй явж байгаад өвдөөд л тэгээд эмнэлэгт хэвтсэн. Тэр үед бол хүмүүсийн амьдрал ер нь хэцүү болсон шүү. Нийгэм бол шал өөр болсон шүү дээ. Хүмүүс маш ядуу, ажилгүй хоорондоо булаацалдаад л улс төрийн байдал ч гэсэн нэг нэгнийгээ үеэн ядаад л муу хэлээд сонгуулийн сурталчилгаагаар хүмүүст мөнгө амлаад л одоо гарч чадахгүй 1.500.000-аа өгч чадахгүй, нийгэм тэгээд ийм бухимдалтай байна шүү дээ. Хүмүүсийн үзэл бодол гэдэг дандаа ядарчихсан сул дорой, зүрх сэтгэл нь цэвэр ариун байхгүй хорон муу санаагаар дүүрэн, шал өөр болчихсон. Тэр ядарсан нийгмийг шинэчлэх хаанчлал хэрэгтэй. Тэгээд хүнийг хайрлах зүрх одоо үед байхгүй. Дээр үеийн хүмүүс шиг хүн хүнээ хайрладаг хүнлэг сэтгэлтэй хүмүүс одоо байхгүй байгаа шүү дээ. Болвол тэр хүнийгээ ашиглахыг бодно. Аятайхан харьцвал ашиглахыг бодно аягүйхэн харьцвал алахыг завдана гэж одоо тийм нөхцөл байгаа шүү дээ. Сайхан амьдраад явахаар тэрэнд атаа жөтөө хэл ам хийгээд л тэр тэгээд явж байна аа гээд атаархаад, ядуу доройгоо үзэн ядаад л тэр нэг ядарсан сул дорой хүмүүс ийм нийгэм болчихсон байгаа.

Отгонбаяр -

Та чинь 9 хүүхэдтэй шүү дээ Нямхүү эгч ээ тэ, та 9 хүүхэддээ сайн мэдээ түгээсэн үү?

Нямхүү -

9 хүүхдүүд мэднэ. Намайг цуглаанд явдгийг мэднэ. Тэгээд эд нар чинь шүүгдээд үрэгдээд янз бүрээр тэгээд л тэр болгоныг даван туулаад л явж байгаа шүү дээ. Тэглээ ч гэсэн миний хүүхдүүд намайг цуглаанд явдгийг мэднэ, хань маань мэднэ. Хамгийн сүүлд хэлсэн шүү дээ хань маань гэртээ цуглаан хийхийг зөвшөөрье гэсэн. Тэгээд яг эзэнд яг намайг цуглаанд дагаад явдаггүй ч гэсэн ямар вэ гэдгийг цаанаа ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээд цуглаан хийхийг завшаарч байгаа байхгүй юу. Хүүхдүүд маань мэднэ гэхдээ бол яг цуглаанд явахгүй. Явдаг хүүхэд байхгүй. Гэхдээ залбираад ажилаа хийнэ.тэр хүүхэд хэзээ хүлээж авна цаг нь болохоор, цаг нь болсон ч болоогүй бай бидний зүрх сэтгэлээрээ л явдаг л гэж.

Отгонбаяр -

Одоо таны энэ явдаг цуглаан чинь таныг анх ирэхэд нэг эгч байсан тэ, тэгээд анх очиход чинь өөр олон хүмүүс байсан уу?

Нямхүү -

Олон хүн байгаагүй. Ерөөсөө 20-иод хүн болсон шүү дээ. Тэгээд 3 жилийн дотор манайх чинь өссөөр байгаа д 100 гаруй хүнтэй, манайх чинь хүүхдийн цуглааны багш нар пастэр маань тэгээд туслахаа хийгээд манай цуглааны ахлагч пастэр болсон. Хавар олон хүнд туслаж сумуудаар бас цуу тарсан. Тэгээд анхны цуглаан манай цуглаан. Ховд аймгийн анхны цуглаан тэгээд аймагт манайх чинь 8 цуглаантай болсон шүү дээ салбар цуглаан. Хөдөө сум болгон цуглаантай, тэгээд ер нь Эрдэнэбүрэн, Дуганд байхгүй байгаа тэгээд яваандаа сайн мэдээ тараагаад хүмүүс яваад л байгаа л даа.

Отгонбаяр -

Сумдуудад ер нь хэдэн хүн байдаг юм, цуглаануудад?

Нямхүү -

Цуглаануудад манайхаас чинь анхны цуглаан Мөнх хаан гээд байгуулсагдсан тэрний ахлагч Хандмаа гэж бий тэднийх 10-аад хүнтэй гэсэн. Магтан дууны багштай, хөгжим тоглодог багштай хүүхдийн цуглааны багштай тэгээд өөрөө удирдаад Манханыг бурханы эзэмшлийн газар нутаг гэж ерөөгөөд тэгээд энд орж ирж семинарт суудаг. Тэгээд манай нутагт тийм сүм цуглаан байгуулагдсан байдаг.

Отгонбаяр -

Та анх библи хаанаас олж авав?

Нямхүү -

Анх библи бурханд илүү чармайгаад пастэр маань шагнасан. Библи одоо 7000 болчихсон байгаа шүү дээ. Тэр үед 3000 байсан, тэгээд пастэр маань, тайландаас нэг итгэгч гэр бүл ирээд надад 2 библи бэлэглэсэн. Тэгээд хуучин нэг библи бас цуглаанаас өгсөн. Тэрийнг шинэ жилээр би авсан. Тэгээд итгэгч нэг заримдаа ирж чаддаг заримдаа ирж чаддаггүй явж чаддаггүй таягтай нэг эмээ байдаг гэртээ охинтойгоо байдаг. Тэгээд л гоё байна өө, амар тайван.

Отгонбаяр -

Эзэнд итгэхээс өмнө танайд бурхан тахил зул байсан уу?

Нямхүү -

Манайх ерөөсөө тийм юм шүтдэггүй. Ерөөсөө бурханд итгэж зул мул барина асаана, бурхан зул байдаггүй. Өвгөн нэг их шүтэхгүй, би нэг их шүтэхгүй. Хүнээс асуугаад очно уу гэхээс яг зүрх сэтгэлээрээ шүтэж байгаагүй. Зарим хүмүүс чинь гэрээрээ дүүрэн бурхны зураг тавьчихсан байдаг шүү дээ. Бурхандаа мөргөөд цайныхаа дээж тавиад сүйд майд болох юм байна. Манайд бол тийм юм байхгүй.

Отгонбаяр -

Таныг итгэсэний дараа ойр тойрныхон чинь яаж хүлээж авсан бэ, ер нь тийм сөрөг байдлаар хүлээж авсан бэ?

Нямхүү -

Аа би эхлээд л өвчтэй хүн ямар байлаа, одоо ямар болж байна ах дүү нар ирэхээрээ таны эзэн чинь тийм агуу байдаг юм уу. Үнэхээр тийм байж гээд хөдөөнөөс ирсэн ганц нэг хамаатнаа цуглаанд аваад очдог юм. Тэгээд эзнийг гэрчилээд манай малчин бэр байдаг тэгээд хөдөөнөөс бичиг баримт хөөцөлдүүлэх гээд манайхруу явуулна тэгээд би залбираад өгдөг юм. Сач бол 6 7 хүний бичиг баримтийг янзалж явуулсан. Лавлахаас шууд номер аваад тэгээд залбиралын хүчээр хөөцөлдөөд явуулсасн. Тэд нар баярлаад сүйд болсон. Манай бэр, манай тэр нагац нь нас барчихдаг залуу хүүхнээ дагуулаад тэгээд манай бэрийн нөхөр нь групптэй байхгүй юу тэгээд би группт оруулж өгсөн юм. Би залбираад дээр үед аваарт ороод олон жил болж байгаа одоо 57-той, тэгээд тархи толгой өвдөөд байна аа гээд тэгээд аваарт ороод хүнд байж байхад нь их эмч тэр үед үзэж харж байсан тэр залууг аваарт орсон өвчний түүхээр нь группт оруулсан байхгүй юу. Тэгээд манай тэр бэр нөхрөө дагуулаад группыг нь сунгуулах гээд тэгээд бага хүүхдээ группт оруулах гээд ирсэн юм байна лээ. Тэгээд танай бурхан чинь тийм сайн юм бол Отгонцэцэгийн группыг нь сунгуулаад өг л дөө гэж байна. Та нарын зүрх сэтгэлийн хандлага мэднэ ээ. Та нар зүрх сэтгэлээсээ залбирч байхад бүтэхгүй юм байхгүй. Та нар харж байгаарай би 3 орой залбирхад эзэн угаасаа ажилаа хийнэ соннгогдоно доо сонгогдоно надад сонгогдчихсон юм шиг надаа харагдаад байна гээд би тэгсэн юм. Тэгээд хуралдаанаар унадаг охиныг нь группт оруулаад тэгээд нөхрийнх нь групп сунгуулаад оруулсан тэгээд эзэн гайхамшигтай, тэгээд тэр гэрчилэлээрээ юу яадгийн, бид нар чинь хөдөө явахад миний махан бие сул дорой сайн мэдээ тарааж чадахгүй учраас яг энэ хурим найр болсон үед нэг дор 2 талын ах дүү нар цуглардаг шүү дээ. Тэр үед л надад боломж гарч байгаа байхгүй юу. Тэр үед би эзнийг гэрчилж сая тараасан байхгүй юу. Зарим нь хүлээж авч байгаан зарим нь хүлээж авахгүй тэгээд яахав яваандаа ойлгуулна. Сайн мэдээ тараах нь бидний үүрэг. Тэгээд тэр эзнийг хүлээж авахгүй байхгүй юу тэдний зүрх сэтгэл нь.

Отгонбаяр -

Танай цуглаан чинь Ховдын анхны цуглаан гэж байна шүү дээ, тэгэхээр энэ хугацаанд хавчлага, тийм хэцүү зүйл байсан уу?

Нямхүү -

Нийгмийн зүгээс байлгүй яахав, ерөөсөө цуглаан хийж байна гээд л, бас комисс ирж шалгах юм гээд л бид өргөлөө өргөөд, энэ хүүхдийн ордон босгоход чинь манайхаас сач төгрөг хандивласан тэгээд залбираад аймгийн дарга нээрээ ч бид нарыг нийгмийн төлөө юм хийж байна гээд бас санаа тавьдаг юм байна гээд аймгийн дарга ойлгосон. Ерөнхийлөгчөд хотын цуглаануудын арван хэдэн пастэр орсон гэсэн тэгээд сайн мэдээ тараагаад ерөнхийлөгч сайнаар хүлээж авсан гэсэн. Тэгээд бодоо болохоор тийм хавчлага байхгүй. Одоо бид нар чинь сайн мэдээний төлөө энэ ядуусын төлөө, тэр ядуу хүмүүст туслахын тулд болох чадахаараа 50 10-н төгрөг боломжоороо тэр хүмүүст хайр харуулж үйлчилдэг шүү дээ. Ганц бие хүмүүс дээр очоод юмыг нь хийж өгөөд, хувцасыг нь угааж өгөөд хашаа хороог нь цэвэрлэнэ асрана. Нэг ганц бие эмээ байсан далан хэдтэй тэгээд харж хандах ах дүү нар байхгүй болохоор манай цуглааны пастэр сайн мэдээ тараагаад тэгээд бид залбирч байгаад цулаандаа авч ирээд багийн даргад хэлж байгаад дэлхийн зөнд хэлээд гэр авч өгсөн эмээд. Тэгээд гэр доторх тохижилтыг цуглаанаараа ярьж байгаад эрвийх дэрвийхээрээ аяга бол аяга таваг бол таваг тэгээд л гампанз гээд л бүх юмыг бид нар тохижуулаад тэр эмээг бүр асарч байсан чинь нэг охин нь их олон хүүхэдтэй охин байсан байна. Тэр нь гарч ирээд гэрийг нь хурааж аваад тэгээд нүүлгээд аваад явчихсан. Тэгээд тэр эмээ маань 3 жил Манханд очиж байж байгаад халтирч унаад дунд чөмөгөө хэд хугалаад их зовж байгаад өнгөрсөн юм билээ. Тэгээд тэр эмээтэй бид уулзах гэтэл хүүхдүүд нь биднээс ерөөсөө нуугаад байгаа газрыг нь хэлж өгдөггүй басан. Тэгээд зовж байгаад өнгөрсөн байна лээ. Тэгээд бид нар залбираад та ёстой зөв шийдвэр гаргаарай та сүмийн хашаанд байж байх юм бол захын хүн танд хоол хийгээд өгнө тэтгэвэрийн бид нар хүртэл мах шөл гээд л хоол ундыг нь таслахгүй авчраад өгдөг байхгүй юу. Хувцасыг нь угаагаад өгчихнө, өглөө галыг нь түлээд өгнө тэгээд сайхан мяраалаад өнгө зүс сайхан болоод ёстой гоё болж байсан чинь хүүхэд нь аваад явчихсан тэгээд пастэртаа хэлсэн чинь тийм байгаа бол явуул явуул дараа тэгээд янз бүр болоод үхчихвэл үр хүүхдүүд нь гомдол гаргаад шүүх гээд дэмий юм болно, хүний хайр энэрэлийг мэдэхгүй байгаа бол явуул гэсэн. Өглөө шууд машин авчраад ачаад явж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Танай цуглааны түүхэнд эзэн рүү буцсан хүмүүс байгаа юу, тэд нарыг оршуулах ёслолыг яаж хийсэн бэ?

Нямхүү -

Манай цуглаанаас эзэн рүү буцсан хүмүүс байгаа шүү дээ. Цуглаанд итгэж явдаг хүмүүс тийм нэг эмэгтэй байгаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ махан дээр зогсдог байсан . Тэгээд тэр зайлуул хүүхдүүд нь харж хандахгүй халамж асаргаа муутайгаас болоод тэгээд өнгөрчихсөн юм шиг байна лээ. Гурван удаа харвалт аваад. Тэгээд бид нар эргэж очино бас залбирна сүмээс зохих хэмжээгээр тусалж байсан л даа. Тэгээд бид нар залбирч өгсөн ер нь ихэнх нь чин сэтгэлээсээ итгэддэггүй ах дүү нар болохоороо тэгээд дэлхий юугаар л газарт нь оршуулсан. Тэгээд яахав хоол ундын хийлцэнэ хүүхдүүд үйлчилнэ .

Отгонбаяр -

Тэгээд яг цуглаанаас гаргаж оршуулсан тийм ёслол бий юу?

Нямхүү -

Яг цуглаанаас гаргаж оршуулж байсан оршуулга байхгүй. Зүгээр цуглаанаас албан ёсоор тэгдэггүй. Харин цуглаанаас гарсан гэр бүл байгаа. Хурим хийсэн. Тэгээд эхлэл байгуулгын хадам гээд пастер байгаа одоо дарханд очсон байгаа тэрний эхнэр нь манай багшийн дээдийн газарзүйн мэргэжилээр төгссөн байхгүй юу тэгээд ажилгүй байж байгаад ажил олдохгүй тэгээд манай цуглаанд итгэгч болоод орсон 2 жил манай цуглаанд яваад тэгээд буян зочид буудалд 5 хоногийн семинар болсон байхгүй тэгээд семинар болоод хүн болгоны урд залбирал уншсан тэр орой нь нэг залбиралын орой байсан .Тэгээд уйлаад л хүн болгон залбираад байсан тэгсэн Бадам хатан Идэрсайхан гэдэг охины толгойн дээр гараа тавиад залбираад байсан тэгээд сарын дараа манай хүргэн болсон шүү дээ . Тэгээд бид нар албан ёсны ёсолгоо хийгээд тэгээд аягүй гоё. Одоо нэг охинтой тэгээд одоо цуглаанынхаа гэрлээд тэгсэн ээж нь 6-р сургуульд багшилдаг тэгээд ээж нь 2 сая төгрөгны цалингийн зээл авч охиндоо өгөөд хотод байгаагүй сайхан их гоё хурим болсон гэсэн манай пастер энэ тэр тэгж яваад ирсэн. Тэгээд цуглаанаас хүргэнтэй болсон Батбуян гээд шорон оронгоор явсан архи уудаг тамхи хэрэглэдэг хулигаан байсан хүн ирсэн бүх ном судараа бурханаа шатаагаад ирсэн сүмд ирээд гэр бүлтэй болоод тэгээд одоо гэр бүлээрээ эзэнд итгээд явж байгаа. Одоо цуглааны манаачаар орчихсон байгаа.тэгээд тэр итгэгчдийн гэр бүл болсон. Цуглаанаас гарсан.

Отгонбаяр -

Танай ховдод байгаа цуглаануудад казак үндэстэн итгэгч байгаа юу?

Нямхүү -

Манай цуглаандуу?Ховд аймгийн хэмжээнд казак бүх л үндэстэнгүүд байгаа шүү дээ.

Отгонбаяр -

Үгүй ээ үгүй ерөөсөө танай сүмд итгэгч хүн байгаа юу?

Нямхүү -

Байгаа шүү дээ зүүн хаалга руу байгаа. Тийм ер нь манайд чинь их олон цуглаан байгаа шүү дээ. Авралын цуглаан, өгөөмөр, өсөх-ирээдүй, шинэ гэрэл тэгээл олон цуглаан байгаа. Зүүн хаалга руу Баярын мэдээ энэ тэр гээд явж байгаа. Зүүн хаалганд бид сайн мэдээ түгээгээд явж байхад Мормоны сүмд явдаг итгэгч нар гарч ирсэн. Казакууд мормонуудад итгэчихсэн байсан. Тэгээд бид нар буруу урсгал гэдгийг нь мэдээд бид нар сайн мэдээ тараасан. Тэгээд 10 настай нэг хүүхэд мормонд яваад тэгээд босч чадахгүй тэгээд гар хөл нь татчихсан хэвтэрт орчихсон тэгээд нэг амбаар шиг юманд эхнэр хүүхэдтэйгээ нөхөрийнхөө хамт амьдардаг байсан. Тэр амбаар юм уу айл юм уу мэдэгдэхгүй зүгээр нэг цоорхой одоо энэ манай өрөө шиг л юманд амьдарч байсан байхгүй юу тэгээд би тэд нар дээр очоод залбиралын сар байсан хийгээд хавар байсан юм л даа. Тэгээд тэр газарт очоод залбираад тэр баярын мэдээгийн сүмийг уржинан төгсөж ирсэн шүү дээ тэгээд зүүн хаалган дээрээс шинэ цуглаан байгуулна баярын мэдээгээс бид нар чуулганаар тэгээд бид нар яваад казак хүүхдүүдээс хүрээд ир гэсэн тэгээд хүүхэд эдгэрчихсэн шүү дээ. Тэр казакууд эргээд ирнэ буцаад тэр есүсын цуглаанд ирнэ гээд тэгээд тэр казакууд манай цуглаанд сууж байсан. Одоо тэр зүүн хаалганы тийшээ явахгүй болохоор мэдэхгүй байна. Би чинь эндээ байдаг болохоор ерөөсөө тийшээ явахгүй зав гарахгүй байгаа.

Отгонбаяр -

Танай цуглаанд байгаа юу казак үндэстэн?

Нямхүү -

Манай цуглаанд бол казак үндэстэн байхгүй. Багшийн дээдийн оюутанууд ХААИС-ын оюутанууд тэгээд тэр өндөр настангууд ийм ажилгүй дандаа ажилгүй, групптэй, тэтгэвэрийн тийм хүмүүс манайд явдаг шүү дээ оюутанууд бас дунд сургуулийн хүүхдүүд явдаг байхгүй юу.

Отгонбаяр -

Тэр нийгмийн дундаас дээд давхрааны гэж хэлдэг юм уу даа одоо гайгүй шиг орлоготой тийм байр суурьтай хүмүүс явж байна уу?

Нямхүү -

Тийм хүмүүс манай дээр явдаг. Гэхдээ дандаа эзэнд итгэдэг. Тэгээд шинэ амьдрал аяны багш нар ирчихсэн одоо манай цуглаанд явж байгаа. Тэгээд одоо багш нарыг сайн мэдээ тараагаад тэгээд зөндөө олон багш нар итгэгч болоод тэгээд ахлагч нар болж гарч байгаа шүү дээ. Тэгээд итгэгч багш байхаар чинь хүүхдүүддээ сайн мэдээ тараагаад ер нь үр дүнтэй, нөлөөтэй юм байна лээ шүү. Уг нь нийгэм дээр байгаа хүмүүст сайн мэдээ тараах юм бол сүмийн орлого нэмэгдэх байхгүй юу. Голцуу нөгөө группын, дандаа тэтгэвэрийн, ажилгүй улсууд голцуу байхаар чинь сүмийн орлого маш муу. Тийм учраас нийгэмдээ хүрч илүү сайн мэдээ тараах илүү үр дүнтэй болов уу гэж бодож байгаа л даа. Тэгээд тэр талаар сайн мэдээ яриад багш нар илүү байдаг шүү дээ. Тэгээд тийм эзэнд итгэдэг багш нарын шавь нар ч гэсэн шал өөр. Тэр ангийн хүмүүжил ёс суртахууны талаар бол шал өөр байдаг. Тэгээд хоёр өөр уур амьсгалтай байдаг.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа Нямаа эгчээ, таны амьдралд ямар нэгэн юм хэтэрхий нөлөө үзүүлсэн, амьдралыг чинь өөрчилсөн тийм үйл явдал юу байна. Амьдралынхаа бүх явцад?

Нямхүү -

Аан, бүх түүхээ бодоход ерөөсөө миний амьдралын явцад залбирлаар хүүхдүүдийн минь яг хүссэн зүйл бүтсэн. Одоо би тэр отгон хүүхдээ ерөөсөө би та хоёрын тэтгэвэрийг хармааргүй байна, би өөрөө өөрийнхөөрөө амьдармаар байна, би өөрөө хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө тэжээж өөрөө өөрийнхөөрөө баймаар байна та 2-ын тэтгэвэрийг би хумсалмааргүй байна гэж ярьдаг байсан байхгүй юу тэгээд миний хүүхэд 8 дугаар ангид байхад миний бие өвдсөн байхгүй юу. Тэгээд би бага хүүхдээ 10 дугаар анги төгсгөчих юмсан гэж боддог байлаа. Тэгээд 10 төгссөн чинь багш нар бүгдээрээ мэддэг байхгүй юу. Ядан чадан би ирээд л багш нарын хуралд би ордог. Эх эцгийн хуралд ордог. Тэгээд багш нар хэлдэг хүүхэд чинь зүгээр шүү дээ, сурлагандаа сайн та ийм ядуу ийм сул дорой өвчтэй байж яах гэж хуралд ирж байдаг юм бэ, таныг мэднэ шүү дээ. Та гэртээ л байж байхгүй яасан юм гээд л. Үгүй ээ би хүүхдийнхээ сурлагын талаар хүүхдийнхээ сахилга батын талаар ямар байгааг өөрийнхөө чихээр сонсмоор байна шүү дээ. Багш нараас нь бас дуулмаар байна шүү дээ. Би гэртээ юу мэдэх юм бэ дандаа дагаад явж байгаа биш би юу мэдэх вэ дээ гээд л би бүх юмных нь талаар би эх хүний хувьд би чихээрээ согсоод нүдээрээ хармаар байна шүү дээ. Гэрт байгаа сургуульд байгаа гэдэг чинь 2 өөр явдал шүү дээ. Би ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байна. Бас сургуульд юу болж байгааг би мэдэхгүй гээд л очдог байхгүй юу. Тэгээд 10 дугаар анги төгслөө. Хуваарь авах болоход их сургуульд ороосой гээд залбирч байлаа. Тэгээд л би орос англи хэлний юманд ормоор байна аа ээжээ гээд л тэрний төлөө залбирч байсан. Тэгээд орос англи хэлний анги аваасай гээд залбирч байлаа.

Отгонбаяр -

Их сургуулийн уу?

Нямхүү -

Тийм, тэгээд 2 дугаар курсээсээ явсан байхгүй юу. Тэгээд тэр хүүгээ би англи хэлний шалгалтанд тэнцлээ би одоо солонгос л гармаар байна. Та ээж миний төлөө залбирч байгаарай, солонгос л гармаар байна гээд. Миний хүү сургууиа төгсч байж яваач дээ бурхан мэднэ шүү дээ ээж нь гээд тэгээд залбирч байсан. Тэгээд хамгийн түрүүнд миний хүү сонгогдоод явсан. Тэгээд тэр миний амьдралд их зүйлийг авчирч байгаа юм л даа. Бурхан маш их намайг, манай гэрийг ивээдэг. Бид нар дээр үед манайх наймаа хийж байсан байхгүй юу. 90-ээд он яг зах зээл гараад 90 онд чинь олон нам эвслүүд гараад бужигнаантай нийгэмд хэцүү цаг байлаа шүү дээ. Тэр үеэр чинь манайх наймаа хийж байлаа. Тэгээд л манайх баруун хил гараад цэвэр 5 саяаар шатаж орж ирээд тэгээд тэр үед хүүхдүүд ч оюутан байлаа. Амьдрал эилээд хжцүү боллоо, 5 сая гэдэг чинь тэр үед чулуу шүү дээ. Тэгээд дахиад 12 сард гараад манай өвгөн дахиад шатаад ороод ирсэн. Тэр үед амьдрал их хүнд хэцүү байлаа. Тэгээд наймаа хийнэ гэдэг асуудал бүр ор тас мартагдаад тэгээд наймаа зохихгүй юм байна гэж бодоод тэгээд би сургуулийн няраваар ажиллаж байсан гэж байсан шүү дээ. Тэгээд яаж ч байсан хүүхдүүд маань сурч байсан. Тэр алдсан 5 саяыг манай хүү солонгос гараад эргээд нөхөж нөхөн сэргээлт хийсэн дээ. Тэгээд л миний хүү солонгос гарсанаар аав ээжийгээ ах дүү нарыгаа хараад. Тэгээд миний хүүг бурхан их харж үзэж байгаа. Тэгээд л миний энэ золиос зорилго залбиралаар дамжуулаад бурхан надад тэвчээртэй байдлыг зан характерийн хувьд ч тэр ёс суртахууны хувьд ч тэр хүн чанарын хувьд ч бас хайрлах энэрэх янз бүрийн гэм нүглийг бас төлөвшүүлж хүмүүжүүлж байгаа байхгүй юу. Эзэнд итгээгүй байхдаа бас их амтай хэлтэй, ер нь тэгээд л энийг давчих юмсан, энэний дор орохгүйм шүү, хувцас хунар эд хөрөнгөөр ч гэсэн би энүүнээс юугаараа дутахын би энэнээс дээгүүр ийм хувцас өмсөх ёстой, энэ намайг ингэж доромжилж байхад би ингэж доромжлуулаад байхдаа яахав дээ би энүүний дээр л гарна, би давана даа гэж боддог байлаа. Тэгээд би эзэнд итгээд зүрх сэтгэл маань өөрчлөгдсөн. Аль болохоор бурхны өмнө гэмшээд, уурлаад загнадаг байсан бол битгий дахиад загнаасай гээд өөрийгөө өөрчлөх гээд залбираад. Би хараал хэлдэг бас нэлээд хэцүү хүн байсан шүү би чинь гэм нүгэлтэй төрсөн болохоор тэгээд одоо бараг тэрнээсээ салж байгаа гэж бодож байгаа шүү хараал хэлэхээ больсон. Ганц өөрчлөгдөж байгаа юм бол хараал хэлэхээ больсон. Хүнийг үзэн яддаг тэр асуудал байхгүй болсон. Ер нь их үзэн ядалттай байсан шүү дээ. Тэгээд одоо зүрх сэтгэлээсээ аль болох хүнийг хайрлах юмсан, туслах юмсан гэсэн хайр надад орж ирдэг болсон. Тэгээд л одоо мөнхийн усанд очихоороо шагнал авна. /Инээв/

Отгонбаяр -

Таны амьдралд тийм ер бусын сонин содон зүйл тохиолдож байсан уу?

Нямхүү -

Ер бусын сонин содон онцлог үйл явдал гэвэл.

Отгонбаяр -

Тэр болгон хүнд тохиолдоод байдаггүй онцгой?

Нямхүү -

Тэр болгон тохиолдоод байдаггүй зүйл чинь бол одоо тэр эмчилгээгүй гээд байсан одоо эзэнд итгээд ийм сайхан хань ижил нөхөр хүүхэддээ амьд үзэгдэж байгаа л гайхамшиг юм. Би тэрийг л гэж хэлмээр байна.

Отгонбаяр -

Амьдрал өөрчилсөн зүйл ч гэсэн эзэнд итгэсэн үйл явдал уу?

Нямхүү -

Тийм шүү дээ. Ер нь тэгээд эзний хүчээр л би эдгэрч байгаа. Миний охин ч гэсэн эмчилдэг. Охиныхоо эмчилгээний эхний үр дүнгээр амьд байж байгаадаа би эзэндээ талархаж байгаа гэр бүлийг минь эзэн сайн харж байгаа амьдарч байгаа ч гэсэн эзний минь хүч. Би энийг онцгой үйл явдал гэж боддог. Нэг хүүхэн эзэнд итгээд гэр бүлээс нь онцгой хэл амтай гэм нүгэлтэй намайг ингээд онцгойлоод намайг сонгосонд би их онцгой үйл явдал гэж боддог.

Отгонбаяр -

Эргээд харахаар муу муухай байдаг?

Нямхүү -

Тийм эргээд харахаар үнэхээр өөрчлөгдсөн байсан. Би тэгээл тэр үел эзэнд итгээгүй байсан бол ямар хэрүүлтэй ямар гэм нүгэлтэй амьдрал намайг угтах байсан бол гэдгийг би яаж мэдэх вэ. Маш их тайвширал авдаг байсан. Санаа зовох зүйл байхгүй болсон шүү дээ. Эзэнд тэгээд залбираад л тайван сууж байдаг, нойр хүрэхгүй байсан ч гэсэн залбираад л тэгээд нэг мэдэхэд унтчихсан энэ бол миний гайхамшиг гэж боддог байлаа.

Отгонбаяр -

Тийм байна, яах аргагүй тийм байна. Та бүлгийн ахлагч тэ, танай бүлэг хэдэн хүнтэй вэ?

Нямхүү -

Манай бүлэг чинь одоо 5 хүнтэй ирдэг явдаг нийлээд 10 хүнтэй юм даа. Заримдаа тэгээд асуудалтай үедээ үр хүүхэдээ харж байхдаа хүмүүст илүү хайр харуулаад байхаар илүү мэтгэл нь өөрчлөгдөөд эзэн рүү ханддаг юм байна. Хоолгүй үед нь хоол хийж өгөөд, цай хийж өгөөд тэгээд залбираад үйлчилж байгаа үед бол бурхан ажилаа хийдэг л юм байна. Ирдэггүй хүмүүс хүртэл хүүхдээ дагуулаад нохойнд хазуулчихлаа гээд таягаа тулаад өчигдрийн байдлаар нөгөө ирдэггүй хүн чинь өчигдөр манайд ирсэн. Тэгээд энэ жил гэртээ суугаад залбирах л, би залбиралын жил гэж сануулсан шүү дээ, тэгээд би махан бие сул дорой болохоор ийш тийшээ нөгөө хүмүүстээ сайн мэдээ тараагаад дэлхийн нөгөө өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх үндэстэнд сайн мэдээ тараах ёстой. Тэгэхээр би дэлхийн нөгөө өнцгөөс нөгөө өнцөг хүртэл явж чадахгүй юм чинь залбиралаараал байдаг.

Отгонбаяр -

Өмнөх ярилцлаган дээр та ярьж байсан. Анх зүүдээр илчлэл авсан, тэрнээс өөр тийм илчлэл илэрхийлэл авсан уу?

Нямхүү -

Аан тэрнээс өөр илчлэл авалгүй яахав, тэгээд л мөнгө тоолж байна гээд өө их олон дэвсгэртүүд миний зүүдэнд орж байгаа байхгүй юу. Энэний урд зүүдэнд тавтын, хорьтын тэгээд хэд нь мэдэгдэхгүй дэвсгэртүүд их мөнгө тоолж байна гэж зүүдэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь солонгосоос хүүхдүүд 100 ногоон явуулсан байсан. Тэгээд тэр чинь зүүдээр орж ирж байсан. Заримдаа баахан хөдөө талд яваад баахан аргал түүгээд зүүдэлж байгаа. Тэр үед бас санхүү гайгүй болж байгаа. Тэгээд янз бүрийн тэмдэгт зүүдэлнэ. Тэгээд хүүхдүүдэд янз бүрийн муу зүйл болоход тэгээд л буу зүүдлээд тэгээд хүүхэд нь өвдөж байна гэж зүүд зүүдлэнэ. Тэгээд Болороогийн нөгөө Тэмүүлэн нь ханиад аваагүй байгаа гээд яагаад зүүдэнд орж ирж байна аа гээд залбираад утсаар та нар сайн уу гээд охин руугаа ярина. Тэгэхээр охин маань өө Тэмүүлэн харин ханиад хүрчихээд халуураад л эм ууж байна хоолой нь боочих гээд гээд тэгээд миний зөн совин их сонин, бурхан надад сануулдаг байхгүй юу. Тэгээд л за энэ зүүд нэг л биш боллоо залбирах хэрэгтэй юм байна гээд залбирахаар хоолой нь гайгүй болчихдог тэгээд манай хүүхдүүд залбираарай гэдэг юм.

Отгонбаяр -

Итгэхээс өмнө тийм совин зөн байдаг байсан уу танд?

Нямхүү -

Итгэхээс өмнө болохоор зарим үед яахав, би амралтанд явсан хойгуур манай ээж угаартаад үхчихсэн байсан гэсэн шүү дээ, тэгэхэд хагас сайн өдөр байсан шөнийн 12 цаг хүртэл нойр хүрэхгүй, өө нэг их сонин совин төрөөд л санаа зовоод буцаад явмаар санагдаад би ээжийгээ сайн сууж бай гэж хэлэхгүй яав даа гэж бодоод, яагаад сайн сууж бай гэж хэлэхгүй гараад явчихав даа, ээждээ хэдэн төгрөг өгчихгүй яав даа, ээж минь яаж байгаа бол гээд сэтгэл шимшрээд тэгээд л өглөө боссон чинь манай албан газраас утсаар ярья гэж байна. Яасан юм бол гээд ярьсан чинь ингэчихсэн гээд тэгээд хүнд чинь зөн билгийн совин байх юм аа. Янз бүрийн юм болохоор, хүүхэд мүүхэд өвдөхөөр санаа зовоод байх совин надад гараад байдаг юм аа. Тэр үед л хүүхэд өвдчих юм уу янз бүрийн асуудал гарсан байдаг. Тэгээд би их залбирах хэрэгтэй юм байна гэж залбирдаг болсон.

Отгонбаяр -

Хамгийн сүүлд ийм нэг асуулт байна аа. Энэ хүмүүсийн шашин шүтлэг, энэ улс орны байдал, төр, нийгэмд ер нь яаж нөлөөлдөг вэ гэж бодож байна тэ?

Нямхүү -

Будда шашин шүтэх бол улс орны амьдралд ерөөсөө нөлөөлөхгүй, одоо есүс ингэж байгаа шүү дээ эзэн нь энэ ядарсан нийгмийг цэвэрлэхийн тулд Есүс бурхан одоо хаанчлана гэж байгаа юм. Тийм учраас сайн мэдээ дэлхийн өнцөг буланд сайн тараахын тулд энэ ядарсан нийгмийг цэвэрлэж энэ алуурчин, энэ янз бүрийн гэм нүгэл, худал хуурмаг аваар осол, янз бүрийн зүйлээс болж энэ архидалт үүсч байгаа. Архидалтаас болж энэ осол аваар гэмт хэрэг зөрчил, одоо амьдрах боломжгүй болчихсон малаа алдчихсан улсууд чинь манай баруун тийшээ дандаа алт ухаж байна шүү дээ, энэ чинь алтан дэлхийнхээ өврийг нь ухаад алтаа аваад байхаар чинь байгаль дэлхий хилэгнээд ингээд өврийг нь ухаад байхаар газар дэлхий хүртэл юу яаж байгаа гээд бурхан хүртэл мэдэж байгаа. Энэ газрын чинь өврийг ухаад байхаар цаана нь харж байгаа нэг эзэн байгаа шүү дээ. Тийм учраас би бол энэ нийгэм удахгүй цэвэршинэ гэж бодож байгаа. Бид нар ч гэсэн тэрний төлөө их залбирч байгаа. Тэгээгүй нөхцөлд одоо үед ийм байдлаар байх юм бол болохгүй.

Отгонбаяр -

Шинэ амьдрал гэдэг нэртэй сүм гэсэн тэ. Улаанбаатар хотод байгаа тэр шинэ амьдрал гээд тэр нь төв нь мөн үү?

Нямхүү -

Тийм. Шинэ амьдрал аяны багш нар манайд ирчихсэн байгаа. Оюунсүрэн, Бат гээд 2 багш ирчихсэн багшилж байгаа. Тэгээд сайн мэдээ тараагаад манай цуглаанд явдаг байхгүй юу. Тэгээд бүх сумуудад сайн мэдээ тараагаад олон сумуудаар их явсан шүү дээ. Алтан-Өлгий Булган хүртэл.

Отгонбаяр -

За тэгээд хамгийн сүүлд нь Нямхүү эгч ээ танд маш их баярлалаа. Танд эзний ерөөл дүүрэн байх болтугай. Их өөрчлөгдсөн байна, их амар амгалан болсон байна, эдгэрсэн байна одоо тэгээд сайхан үргэлжилж байна. Эзний ивээлээр урт наслаж сайн мэдээ тарааж сайн үйлчлээрээ гэж ерөөе, баярлалаа.

Нямхүү -

Та нарыг ч гэсэн.

Отгонбаяр -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.