Sambid
![](../assets/images/interviewees/990589.jpg)
Basic information
Interviewee ID: 990589
Name: Sambid
Parent's name: Tseden-Ish
Ovog: Toliton burguud
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Ööld
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / herder
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, Өөлд ястан Самбид гуайн гэрт хүрч ирээд байна. Тэгээд ярилцлага өгөх зөвшөөрөл өгч бидэнтэй ярилцахаар ингэж сууж байгаа танд талархаж байна аа. Тэгээд танд түрүүн ярьсан, одоо бидний энэ судалгааны зорилгы нь хэлсэн. Тэгээд та эхлээд бид нарт өөрийнхөө, яг ингээд өөрийнхөө түүхийг ярьж өгөөч? Их сонин түүхтэй хүн гэж таныг сонслоо. Яг өөрийнхөө төрсөн цагаасаа хойш одоо өнөөдрийг...
Самбид -
Би чинь төрсөн цагаасаа
Отгонбаяр -
Та чинь 1937 онд төрсөн тийм ээ? Ярь, ярь. Зүгээр л та яриад яв.
Өөр хүн -
Зүгээр л жирийн ярихгүй юу.
Самбид -
Миний чинь гаргасан ээж аав тусгай ш дээ. Би ... Тэгэхдээ миний ээж намайг гаргачихаад нэг сар болоод нас барчихсан.
Отгонбаяр -
Аан за.
Самбид -
Тэгээд би чинь өнчин хоцроод Цэдэниш, ... гэдэг хоёр хүн дээр очоод гар дээр асруулж өргөмөл болж ирсэн юм байхгүй юу.
Отгонбаяр -
Аан зөв.
Самбид -
Аав бол 5 жилийн Халх голын цэрэгт цэргийн алба хаагаад явчихсан байсан.
Отгонбаяр -
Аанхан.
Самбид -
Тэгээд би тэр хоёр хүний гар дээр очоод яахав нэлээн 3 нас, 4 нас, 5 нас хүрч очоод бэтэгэрсэн. Тэгээд одоо хагалгаанд ороод... тэр чинь мэс заслын аргаар л даа. Тэгээд манай ээж энэ хавсарга өвчтэй гэж байсан юм. Дандаа морь үстэй тавьж, машин гэж юм байгаагүй. Тэгээд нөгөө бэтэгтэй хүүхдээ тэмээнд ачиж аваад Зурхайч гэдэг газраас нааш нь яваад явган явсаар байгаад энэ эхний худаг дээр ирж нэг казак айлд аманд нь нэг жаахан юм цутгаж нэг амь оруулчихаад Ховд аймгийн төв дээр орж ирсэн чинь Ховд аймгийн төв дээр чинь Монгол эмч гэдэг юм байгаагүй байсан.
Отгонбаяр -
1942 оны үед ш дээ тэ?
Самбид -
... Увс багашигхаан хүүхэн байсан, цагаан халаадтай. Үзэж үзэж нэг операци хэрэгтэй Улаанбаатар руу яв гэлээ. Тэр ядарсан, ямар сайндаа тэмээнд ачаад явж байдаг юм. Тэр чинь одоо ардын аж ахуйтай хөдөө ядуу. Асарсан аав минь тугал туугаад явчихсан, гаргасан эцэг цэрэгт явчихсан. Хүний гар дээр овоо болж байсан. Тэгээд ингээд энэ тэжээл нь бурууддаг юм байна лээ дээ. Тэгээд бэтэг болчихсон. Тэгээд дахин манай ээж тэмээндээ ачаад явган хойшоо гараад аваад явсан. Тэгээд зуур замд үхээгүй ээ. Тэгээд аваад явсаар байгаад гэрт хүргэж ирсэн.
Отгонбаяр -
Буцаад гэр лүүгээ явж байгаа юм уу?
Самбид -
Тийм, гэртээ хүрээд хэвтсэн. Нөгөө бэтэг гэдэг чинь энэ босч болдоггүй нэг үгээр. Яг жирэмсэн авгай шиг болчихсон байсан. Тэгээд нөгөөдөх чинь хаашаа ч гарах гарц байхгүй. Авдаг эмч байхгүй. Улаанбаатар явах нь байтугай энэ аймагт чинь очих бидэнд хэцүү байлаа л даа тэр үед. Тэгээд манай аав тугалд явчихсан байж байгаад манай аавыг ирэхээр ингээд ингээд хүүхдийг чинь аваад аймаг ороод ирсээн. Эмч нар байдаггүй, эмчилгээгүй боллоо энэ хүүхэд. Одоо энэ үхдэг юм байгаа биз гээд манай ээж манай аавд танилцуулах дээр манай аав хэлж байсан л даа. Хүний хүүхдээр өөрийн 3 сайхан хүүхдийг өсгүүлчихээд наадах чинь чи бид хоёрт хүн болохгүй ээ гэж би чамд хэлээгүй юу.
Отгонбаяр -
Аа Цэдэниш гуай?
Самбид -
Ммм. Одоо чиний л хийсэн үр энэ шүү дээ. Тэгээгүй бол өөрснөө нүглээ бие дээрээ татчихсан... Одоо наадахаа чи бид хоёр ясыг нь барихаас яадаг юм. Ингээд хаячихсан. Тэгээд тэр чинь одоо, тэр чинь тэгэхэд чинь нэг багийн сантаарь гэж нэг юм байсан юм.
Отгонбаяр -
Аан сантаарь.
Самбид -
Сантаарь чинь ерөөсөө зүгээр нэг л эм өгдөг. Ирэхдээ нэг ганц нэг муу ийм 6 ширхэгтэй, цагаан боодолтой, 6 ширхэгтэй эм байсан л даа. Энэ аскопин гэдэг. Түүнээс өөр ер нь эм байгаагүй. Тэрнээсээ ганц ширхэгийг гаргаад өглөө, нөгөө бэтэгэртэй хүүхдэд чинь. За ингээд эмчилж байгаа юм. Өөр яадаг юм тэр чинь авч байгаа арга хэмжээ нь тэр шүү дээ. Тэгээд л тэр аскопиныг чинь идчихээд л халуурч байсан чинь халуун дарагдчихаж байгаа юм. Тэгээд л хэвтсээр байсан чинь үхээгүй л босоод ирсэн. Тэгсэн энэ рүү чинь ингэж ороод л, ингэж орох дээр энэ рүү чинь ороод нөгөөх чинь суларчихдаг юм байна лээ.
Отгонбаяр -
За. Зүгээр л байдгаараа ярь, тийм.
Самбид -
Тэгээд одоо энэ үхдэг л байлгүй яахав гээд хаячихсан байж байсан чинь үхээгүй. Хагалдаг эмч ч байхгүй. Тэгээд манай аав 5 жилийн цэргийн алба хаачихаад ирсэн. Нагацынд ирж золгуулж байсан. За чиний хүүхэд чинь маш их зовоод үхсэнгүй ээ. Бид хоёр өөрийнхөө 3-4 хүүхдийг сайныг нь үзээгүй, мууг нь үзсэн улсууд шүү. Чи энэ хүүхдээ ав гэсэн. Өө би одоо авгай авах гэж байгаа. Надаас зөндөө хүүхэд гарна. Би энийг чинь авахгүй гэж хэлээд манай миний гаргасан эцэг намайг хаячихаад морьдоод явчихсан. Нөгөөх хоёр хөгшин гарч хараад. Манай гэр ямар янзтай байсан бэ? гэх дээр манайд чинь ингээд л дотроо тулгатай. Гадна талдаа утаа бол хаагуураа ч хамаагүй гардаг цоорхой. Ингээд л тал тал тийшээ утаа нь цалгиж байдаг хуучин хар гэр байсан. Тэгээд тэр хоёр чинь тэр гэрийн үүдэн дээр гараад хараад зогсож байхгүй юу. Бас хатуу зүрхтэй байдаг юм, хүүгээ авалгүй хаячихаад явчихдаг гээд. Тэгсэн тэр залуу яахав цэргээс ирсэн, 5 жилийн цэргээс хаагаад ирсэн ганган залуу мордоод явчихдаг юм. Тэгээд л одоо...
Отгонбаяр -
Та тэгэхэд хэдэн настай байх уу?
Самбид -
Би чинь тэгэхэд чинь 6-7 хүрчихсэн, бүр гэдсээ чирчихсэн юм. Ингээд байж байсан чинь манай аав нэг өдөр оо одоо энэ хүүхдийг одоо нэг л аваачъя. Аймгийн эмнэлэг хөгжиж байна гэнэ лээ, аваачиж үзүүлэх юм гэсэн. Тэгээд тэр өртөөгөөр дамжуулаад тэр аймгийн эмнэлэг дээр орж ирсэн. Манай нагац нар их баяачууд. Одоо энэ сүм гээд нэг юм байж байсны энэн дээр нэг юм, тэрэн дээр өртөө хийж байсан юм. Тэр өртөөн дээр авчраад, авчирчихаад байлгаж байгаад энэн дээр эмч дагуулж ирж үзүүлсэн. Яадаг юм, яах ч арга байхгүй ээ. Манайхан бол... Тэгэхдээ бас нэлээн сайхан эмч нартай болчихжээ. Нэлээн үзэж байна аа. Нөгөө Оросууд чинь бол Монгол хэлтэй, орчуулгатай. Наад хүүхдээ одоо энэ даруй ямар ч байсан даруй хугацаанд л Улаанбаатар хотод авчирбал та нарт энэ хүүхэд чинь босно оо. Тэгэхгүй бол ... гээд дахиад гаргачихлаа. Тэгээд яадаг юм тэр том гэдэстэй. Хүүхдүүдэд чинь гэдэстэй авгай ч гэж, гэдэстэй самган ч гэж доромжлуулаад л тэгээд тийм гэдсээ чирсэн юм яваад байлаа. Яваад байлаа 10 нас хүрлээ, 11 нас хүрлээ. Ховд аймаг дээр мэс заслын их эмч ирсэн гэнэ ээ гэж хэлэлцлээ. Тэгээд нөгөө хоёр чинь за одоо .... одоо наадахыг чинь очиж үзүүлнэ гээд надыг бас аваад ирсэн чинь ... хамгийн анханд ирсэн Монгол эмч Буджав гэж байсан байх аа.
Отгонбаяр -
Буджав аа?
Самбид -
Аанхан. Бусад нь дандаа Орос байлаа. Тэгээд үзүүлсэн чинь Буджав эмч үзээд өө энд нэг мэс заслын эмч ирсээн. Тэрэнтэй би зөвлөж байгаад ер нь хийж болно уу үгүй юу харин мэдэхгүй ээ. Би бараг хийхгүй шахуу байна аа гээд Буджав эмч тийм зөвлөгөө өгсөн манай аавд. Тэгээд Буджав эмч тэр Орос багшаа дуудаж авчраад ерөөсөө за одоо хагалгаа хийлээ гэсэн. Тэгээд тэр Буджав эмч чинь тэр зөвлөх эмчтэйгээ дэмнээд ингээд эхлээд хагалсан юм даа, надыг. Хагалаад нэлээн гайгүй болгоод, нэлээн ихэнхийг нь аваад. Тэгээд одоо энэ болохгүй л юм байсан юм байгаа биз. Тэгээд хаячихсан. Тэгсэн бүүр гайгүй болчихдог юм. Түүнээсээ том болоод 14-15 хүрч ирээд бас нөгөөх томроод ирсэн.
Отгонбаяр -
Нөгөө бэтэг чинь бас л томроод.
Самбид -
Бас томроод ирсэн. Тэр чинь нөгөө дутуухан авагдчих дээр чинь ерөөсөө уулаасаа нэг тийм удаан настай өвчин байх юм аа тэр чинь. Урт амьтай, бөх. Дахиад бас болохоо байлаа. Тэгсэн чинь бас дахиад энд ороод ирсэн Байдар гэдэг, Байдар гэдэг жинхэнэ Польш хүн байсан юм тэр. Тэр эмч ирсэн байсан.
Отгонбаяр -
Байдар аа?
Самбид -
Байдар гэдэг.
Отгонбаяр -
Аан за.
Самбид -
Байдар гэдэг эмч чинь хагаллаа бас. Хагалаад одоо нэлээн гайгүй сайхан болгоод. Ингээд ирчихсэн чинь түүний хэдэн жилийн дараа 17 нас хүрээд, 18 хүрэхээр надад уушгинд одоо юм болж байна аа гээд ханиагаад хэвтэж чадахаа байгаад эхэлсэн. Тэгээд дахиад энэн дээр авчирсан чинь нөгөөх гэрэл чинь харанхуй тийм байранд одоо рентген гээч юм харж байсан юм. Одооных шиг тийм зураг авдаг юм байгаагүй. Зүгээр харанхуй байранд оруулаад л. Тэгээд харж байсан өө уушги нь нөгөөх бэтэг гарчихсан байна. Одоо энийг яах уу, хийх үү гээд нөгөөдүүл чинь хэлэлцээд Улаанбаатар явуулна уу, одоо ёстой Улаанбаатар явуулна. Улаанбаатарт очсон чинь жинхэнэ мэс заслын эмч .... гээд хоёр Орос эмч байжээ. Одоо нэг тэр нэгдсэн 3 дээр очиж байсан шиг байна аа.
Отгонбаяр -
Хуучин одоо хотын төвд байгаа?
Самбид -
Өө хотын төвд. Тэрэн дээр чинь хийхдээ энэ хавирга авч хийсэн юм даа.
Отгонбаяр -
Аа тээр. Өө наад хавирга чинь байхгүй байгаа юм байна ш дээ.
Самбид -
Тийм, байхгүй.
Отгонбаяр -
Та ийшээ сайн харуул даа.
Самбид -
Энэ чинь бол яс хөрөөдөж авсан байгаа биз.
Отгонбаяр -
Өө тээр.
Самбид -
Тэгээд л уушгинаас авсан. Тэгээд би чинь олон хагалгаа хийлгэж байж эргээд хүн болоод. 1958 онд нэгдэл болоод бид хоёр чинь гэр бүл болж суугаад хөгшин бид хоёр. Тэгээд эдгэрээд. Тэгээд тэр айлын өрхийг, гал голомтыг ухаан нь бадраагаад. Тэр эцэг 3 хүүхэдтэй. 3-4 хүүхдээ алчихсан тэр хоёр хөгшин чинь одоо сэтгэл... Тэгээд бид хоёроос чинь 10 хүүхэд гараад, тэгээд нэгдлийн малчин болоод, тэгээд яваад одоо хүүхдээ хоолны захад хүргээд л. Тэгээд одоо хүүхдээ өсгөөд. Ингээд одоо бид хоёр чинь ингээд нэг насаараа мал маллаад л, хий гэснийг нь хийгээд л ингээд одоо яваад өдийг хүрсэн юм л даа. Тэгэхдээ манай аав, тэгсэн нөгөө цэргээс ирсэн аав чинь авгай авсаан, авалгүй яахав дээ. Нөгөө олон хүүхэд чинь гардаггүй ээ. Байдаггүй юм байна.
Отгонбаяр -
Үгүй ээ тээр.
Самбид -
Тэгээд бас дахиад манай аав ээж хоёр дээр ирсэн гэсэн. Одоо хүүхэд гарах ч үгүй юм байна. Одоо ч энэ хүүгээ авдаг юм байгаа биз. Одоо хэрэггүй юм аа, одоо чадахгүй нь ээ.
Отгонбаяр -
Зөв ш дээ.
Самбид -
Чамайг ав гэсэн цагт нь авсан чинь яалаа? Тэгээд мордоод явсан гэсэн. Тэгээд тэр миний хойд ээжээс ганцхан эмэгтэй хүүхэд гарсан. Одоо байдаг юм. Тэгээд би болох дээр асармал аав ээжийн гар дээр хүн болсон. Өө гаргасан ээж багад нас барчихсан. Аав маань бол одоо тэр ганцхан охинтой байж байгаад л тэгээд... Тэгээд л одоо өдийг хүртэл ингээд явж байдаг юм. Тэгээд миний хүүхдүүд дээд мэргэжлийн, нэг хүүхэд одоо Японд явж байна эмч. Дунд мэргэжлийн эмч нэг охин ... гээд бага эмч байна аа. Одоо энэ нэг багш байна. Тэгээд бусад нь энэ хүүхдүүд чинь тэгээд л бусад нь нэг их тийм ажил эрхлээгүй ээ. Энүүгээр л одоо иймэрхүү голдуу амьдралтай хэдэн хүүхдийн төлөө гээд л хүч биеэ зориулаад л. Хөгшин маань бас 62-63 хүрээд өнгөрсөн дөө. Тэгээд л ганцаараа ингээд явж байна даа, би. Ийм л амьдралтай байсан. Тэгэхдээ бид нар нэгдэлд мал маллаж байхдаа ухаан нь одоо мал маллаж байхад захиргаадалтын үе, социализмын үе. Маш хатуу дектутартай байсан. Одоо энэ хүүхдүүд бол цөм тийм юм үзэхгүй, мэдэхгүй байна. Энэ чинь бол нэг ямаа хээл хаячихвал тэрний хээлийг төлүүлнэ. Аа үзээгүй бол тэр эмч нь акт үзнэ. Эмчээс акт аваагүй бол чинь төлүүлнэ. Хөдөлмөрийн хөлс татагдаад авчихна аа. Өртэй болно. Бас одоо өр төлийг нь төлүүлчихнэ ээ, ноос төлүүлчихнэ ээ. Бүүр одоо нилээн тун хүзүү толгойтоогоо холбож байж нэг хэдэн цаас авна. Тэгээд л хэдэн хүүхдээ тэжээгээд л, тэгээд сургууль соёлд өгөөд л. Тэгээд яахав сургуулийн хүүхдийг чинь тэр үед чинь байранд авчихдаг байсан юм. Тэр их сайхан. Малчны хүүхдийг бол ер нь ёстой ногоон гэрлээр байранд авчихдаг юм шүү. Аваад л явчихдаг. Малчин хүнийг бас гайгүй харж үзэж л байсан. Тэгэхдээ бол тэр хууль дүрэм их хатуу, тун хүнд байлаа. Хоёрхон мал маллаад хэдэн хүүхэд өсгөнө гэдэг том даваа байсан, надад бол. Ах дүү байхгүй. Тэгээд л одоо ганцаараа зүтгэж ирсэн. Ийм л амьдралтай хүн, би.
Отгонбаяр -
Та тэр хүүхэд байхдаа сургуульд сурав уу?
Самбид -
Ерөөсөө сураагүй. Манай аав ээж бол ерөөсөө сургуулийн бараа харуулаагүй.
Отгонбаяр -
Үгүй ээ тэгээд нөгөө бэтэгтэй хүүхдийг чинь яахав дээ.
Самбид -
Өө би чинь өвчтэй байсаар байгаад нас том болчихлоо шүү дээ.
Отгонбаяр -
Тэглээ.
Самбид -
Тэгээд тэр үед чинь намайг ямар сургууль авахав дээ. ... бэтэгтэй хүүхдийг чинь хэн аваачиж ном заах вэ дээ. Ийм л байсан даа. Гэхдээ бэтэг бол томордог шүү. Даагдахгүй болоод ирж байгаа юм. зүгээр нэг жижиг бэтэг чинь одоо энэ ... жоохон жоохон ... эмч нарт өгөөд хаячих жишээний тийм юм биш ээ. Тэр үед чинь нөгөөх чинь нас гүйцээд одоо томроод. Олон толгойтой бэтэг, нэг толгойтой бэтэг гэж тэр бэтэг гэдэг чинь олон янзын бэтэг байдаг, үрждэг, түргэн үрждэг. Аа үржихгүй одоо нэг толгойтой гэдэг бол удаан настай, удаан бойждог тийм байдаг юм байна лээ. Тэр малын эргүүг авч байхад эргүү дотор байгаа тэр цагаан үрийг харахад тэр за нөгөө ... хог чинь энэ шүү таминь ээ гэж надад нэг эмч хэлж байсан. Ингэж үрждэг юм даа, чиний гэдсэн дотор гэж. Тийм байдаг юм байна лээ.
Өөр хүн -
Хамгийн сүүлд 2000 хэдэн онд билээ?
Отгонбаяр -
Өө бас дахиад уу?
Самбид -
Тийм. Тэр нэг жаахан ус л дусах юм бол хэдэн жилийн дараа нөгөөх нь
Отгонбаяр -
Дахиад л үржээд явчихна.
Өөр хүн -
1999 онд авахуулсан ш дээ, хамгийн сүүлд.
Самбид -
Тэгдэг юм байна лээ. Тэгээд энэ муу чинь жаахан зовлонтой. Ер нь их зовлонтой одоо өсөж ирсэн хүн л дээ. Ер нь өвчинд хавчигдаж...
Отгонбаяр -
Цэрэгт татагдаагүй юу?
Самбид -
Өө ямар үхсэнийх нь цэрэг авдаг юм. Энийг чинь хараад л...
Өөр хүн -
Гэхдээ одоо манай аав чинь бичиг үсэгтэй. Өөрөө бие дааж сурсан.
Отгонбаяр -
Аан би яг наадахыг чинь асуух гэсэн юм. Та тэгээд бичиг үсэг яаж сурав?
Самбид -
Бичиг үсэг бол одоо бүлгэм гэж нэг юм байсан юм. Тэрэнд нэг ороод гараад л. Тэгээд л одоо өөрөө наадах цагаан толгой гэдгийг чинь олж аваад... Цэргээс халагдаж ирж байгаа улсууд чинь бидэндээ багш байсан л даа. Тэгээд нэг үсгийг 5 бичүүлж аваад л. За эр үгийн “ы”, эм үгийн “и” гэж одоо ямар юм байдаг юм. Энэ одоо богино холбоо гэж ямар юм байдаг юм. Энэ 35 үсгийг чинь ер нь яаж уялдаатай холбодог юм гэдгийг би даа дандаа хүнээс ингээд л асуугаад яваад байдаг байсан. Тэгээд л анх би чинь эгшигээ яаж ялгадаг юм. Эр эгшиг нь хэд байдаг юм гээд, эм эгшиг нь хэд байдаг юм гээд тэрийг тодруулаад л, ингээд л амьтан чинь зааж өгөөд л байдаг байсан. Тэгсээр байгаад...
Отгонбаяр -
Ном байхгүй ээ?
Самбид -
Ммм?
Отгонбаяр -
Цагаан толгойн ном, үсэг.
Самбид -
Тэр цагаан толгойн ном чинь намайг тэгэж байх үед маш ховор байсан шүү дээ. Их ховор юмны нэг нь шүү дээ. Намайг тэр бүлгэмд сууж байхад танууд ямар гэж байна аа. Энэ цагаан цаас байгаагүй. Одоо энэ хорголжоор юм бичдэг байлаа. Цайны одоо энэ бор гадар шиг тийм нэг цаасан дээр бичнэ.
Отгонбаяр -
Хорголж гэдэг нь юу юм?
Самбид -
Хорголж гэдэг нь одоо хар хорголж гэдэг юм. Уулнаас ...тугалга. Тэр чинь тэгээд нэг бал гараад л бас болоод байдаг л юм. Чүдэнзний толгойгоор биччихдэг байлаа. Энэ чүдэнзний толгой чинь тийм юм бичих дээр бас нэг өөр гараад байдаг. Тэр харандаа бидэнд байгаагүй, тэр үзэг гэдэг чинь сүүлийн үед л гарч ирсэн ш дээ.
Отгонбаяр -
Хорголж тэгээд элбэг байсан юм уу?
Самбид -
Хорголж бас ховор оо. Тэр хорголж чинь хааяа нэг хар хорголж. Айл нэг будаа цохидог цохиуртаа хүндрүүлээд хийчихсэн байсныг, түүнээс чинь л одоо жаахан эмтэлж авах л, хулгайлах л, нөгөө харандаа хийх санаатай их л оролддог байлаа л даа. Тэгээд одоо өөрөө одоо энэ цагаан толгойг үзээд л, хараад л ингээд л жаахан одоо бичиг мэддэг болсон. Одоо яахав энэ кириллийг бол чинь би хэнээс ч хождохгүй, энийгээ зөв биччихнэ ээ. Зөв л юм сурсан. Тэгээд л одоо ийм л хүн дээ, би.
Отгонбаяр -
Танай ээж аав, асарсан өсгөсөн ээж аав чинь одоо малчин хүмүүс байсан тийм ээ?
Самбид -
Малчин байсан юм.
Отгонбаяр -
Эд нар шүтлэгтэй хүмүүс байв уу?
Самбид -
Тун байхгүй. Ёстой төрийн хар хүн байсан. Манай аав бол хэдэн мал дагахаас өшөө ёстой ганц “ма” ч хэлдэггүй хүн байлаа. Аа миний одоо гаргасан эцэг ч гэсэн тийм юм мэдэхгүй ээ, бас. Зүгээр одоо цэргийн алба 5 жил хаах нь хаасан. Эх орны тэр дайны үед. Тэгэхдээ одоо тэр шашны талын юм тун муу, манайхан.
Отгонбаяр -
Одоо таныг өвдөөд л, одоо тэгээд л тэр том тогоо шиг гэдэстэй болчихоод явж байхад бас хүмүүс чинь яг тэр үед бол лам хард хандана даа тэ?
Самбид -
Лам хар, тэр чинь байсан ч гэсэн хандаагүй. Тэр үед чинь Шагдар барлаг гэж нэг тийм ... дом хийдэг юм гэнэ ээ гэж нэг тийм хүн байсан юм. Тэр барлаг хүн гэж хэлцдэг байсан. Тэрнийг би сайн мэдэхгүй юм. Тэрнийг авчраад ном уншуулсан, тэр юугаа хийж байсныг би бас мэдэхгүй байна.
Отгонбаяр -
Аан тээр. Тэгээд бас л хандаж л байж тэ?
Самбид -
Тэр талд л одоо бас зовлонгоос биеийг чинь хөнгөрүүлэх. Тэр хагалаад авдаггүй боловч тэр хүн бас л домтой хүн байсан юм байна лээ л дээ.
Отгонбаяр -
Аанхан.
Самбид -
Чагдар барлаг гэдэг хүн байсан юм. Хөгшин хүн. Түүнээс биш нэг их лам энэ тэр гээд тийм юм ч одоо манайханд ховор байсаан. Ганц нэг байсан. Тэр чинь нууцаар. Зүгээр одоо тэр ... гуай, ... байхад ухаан нь манай нэг хүүхэд жаахан халуурлаа. Манайд өнөө орой очоод нэг жаахан юм хийгээд, нэг нүүр гарыг нь угаачих юм гэдэг чинь дандаа нууцаар. Тэгээд тэрийг хүн мэдчих юм бол арга хэмжээ авна. Нохой хуцаж байна аа, хүн ирж явна. За мэдээдэх вий зээ гэж ийм л маягаар байдаг байсан. Тэгээд өнөөх сүүлчийн нөгөөх дээр үеийн хуучин номыг хийхдээ бас их айдаг барьдаг. Цагаалахад чинь ... бариад л юм цацаад тэгдэг шүү дээ. Тэр чинь их ... Тэрийг чинь бас шалгаж үздэг. Энэ чухам хүртэл их л одоо хүнд байлаа. Ер нь дээл өргөчихсөн хүн бол байцаагдаж л байсан. Та одоо төрийн бус юм хийж байна. Яагаад? Хэн эхэлсэн юм? Яасан юм? Хуучин...
Отгонбаяр -
Та тэгээд хэдэн онд гэрлэсэн билээ?
Самбид -
1958 онд гэрлэсэн.
Отгонбаяр -
1958 онд. Хаанаас эхнэр авав? Яг сумаасаа?
Самбид -
Сумнаасаа аваагүй ээ. Сумнаасаа авах нь авсаан. Нэлээн холхоноос.
Отгонбаяр -
Аан за.
Самбид -
Тэгэхэд чинь 11 багтай байсан ш дээ. Тэр одоогоор бодох дээр 11-р баг гэдэг нь энэ одоо энд байна аа. Танууд өнөөдөр бараг дөхөж байна...
Өөр хүн -
Буянтын цаад талын Улаан...
Самбид -
Өө тийм үү? Эндээс л гэрлэсэн дээ, хө.
Отгонбаяр -
Тэр үед гэрлэхдээ яав та? Гэр бараа ээж аав чинь бэлдэж өгсөн үү?
Самбид -
Гэр барааг чинь.
Отгонбаяр -
Тэр үеийн хүмүүс гэрлэхээрээ яадаг байсан, малчид?
Самбид -
Яахав дээ, сүүлдээ гэр барьж өгөөд тэгээд л. Одоо тэгээд айлтаа хэлэлцээд л одоо эхнэр авч өгдөг байсан юм. Тэгэхдээ би бол тэр нөгөө асарсан ээж аав хоёр чинь ядуу байсан учраас надад гэр барьж өгч чадаагүй. Нөгөө миний гаргасан аав бас цэргээс ирээд Баянд байсан. Тэрүүнд ерөөсөө тулгаж хэлсэн. Хүүгий чинь хүн болголоо. Одоо энэ айл болоод явахад ямар алхам хийхийг чи мэд, одоо. Одоо бид хоёрын мэддэг, өсгөдөг тэжээсэн цаг өвчин зовлонгоосоо салгалаа. Одоо боллоо гэсэн. Тэгээд тэр хүн чинь одоо яахав өөрөө хүүхэдгүй хүн. Тэгээд манай тэр аав бол баян хүн байсан л даа. Ер нь ёстой баян хүн байсан. Тэгээд тэр яахав нэг 4 ханатай гэр манайхаас авчирч барьж өгөөд тэгээд бид хоёр гэрлэсэн. Тэгэхдээ бид хоёр гэрлэхдээ ганц шүүгээ, нэг ганц цайны цагаан хунз тавиад л. Дэвсгэр мэвсгэр байгаагүй ээ. Нэг хэдэн ямааны ачлага.
Отгонбаяр -
Цайны цагаан хунз гэдэг нь юу юм?
Өөр хүн -
... нэг модон хайрцаг бий..
Отгонбаяр -
Аан.
Самбид -
Тийм хунз байсан, тийм бор шар хайрцаг.
Өөр хүн -
Хунз гэж нэртэй тийм...
Отгонбаяр -
жижигхээн ногоон цайны хайрцаг юм байна. Модон хайрцаг юм уу тэр нь?
Самбид -
Ммм.
Өөр хүн -
Паниар, паниар.
Отгонбаяр -
Тийм л юман дотор бид хоёр суугаад, гэрлээд л. Тэгэхэд чинь нэгдэл өрнөж л байсан цаг л даа.
Өөр хүн -
Ачлага гэдэг нь нөгөө ямааны ...
Отгонбаяр -
Тийм байна, тийм байна.
Самбид -
Тэр нэгдлээс чинь мал тасалж аваад л, хариулаад л. Тэгээд л нөгөө жижигхэн гэрийг чинь томруулаад л, дэвсгэртэй болоод л, хөнжилтэй болоод л, хөшигтэй болоод л ингээд л.
Отгонбаяр -
Ортой болоод л.
Самбид -
Айн, хөдөлмөрийн хөлс аваад л. Ингэх дээр чинь тэгээд... Тэрийг чинь сайн хийх юм бол дутаахгүй. Мал таргалуулах юм. Энийг бодож амьдрах юм байна гээд бид хоёрын амьдрал нэлээн гайгүй болсон шүү. Бид хоёр чинь нэлээн сайн малчинд л тооцогдож байсан. Манай тэр гэрийн хүн бол одоо улсын тэргүүний сайн саальчин. Одоо бас янзын юмнууд авсаан. Алтан уутаар хөвөн хүртэл авч байсан. Тэгээд л ингээд амьдрах гэдэг бол сайхан амьдардаг юм байна лээ.
Отгонбаяр -
Аанхан. Танай хөгшин шүтлэгтэй хүн байсан уу?
Самбид -
Хэн?
Отгонбаяр -
Эхнэр чинь?
Самбид -
Манай эхнэр шүтлэг ч юм байгаагүй ээ.
Отгонбаяр -
Байгаагүй юу?
Самбид -
Аа гэхдээ эцэг нь харлаг хүн байсан. ... хэдэн маань хэлчихнэ шүү.
Отгонбаяр -
Өө тээр.
Самбид -
Харлаг хүн гэдэг чинь нөгөөх манж лам байж байгаад хар болсон хүнийг харлаг хүн гэж байсан, буурлаг...
Отгонбаяр -
Аан тэгээд хар болсон хүмүүс юм байна.
Самбид -
Тэр нөгөөх шашинд суралцаж байгаад ухаан нь өөрөөр хэлбэл сурагч байж байгаад. Тэрийг устгах дээр нөгөөх чинь хар болохгүй юу. Хар болж байгаа л гэнэ л дээ. Одоо болох дээр юу гэдэг юм бэ дээ одоо. Одоо тэр манж нар чинь одоо хар болоод авгай.
Өөр хүн -
Аа тэгэлгүй яахав, төрийн хар хүн л болохгүй юу, төрийн хар хүн харлаг гэж.
Самбид -
Харлаг. Тэгэхдээ тэр чинь мэдлэгтэй байгаа биз дээ бас. Ямар ч байсан 4-р ангийн сурагчийн мэдлэгтэй дээ. Тэр зүгээр байж байсан хүн юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээр чинь бас тэр шашиндаа бичгийн юм мэдчихдэг. Үр хүүхэддээ бас ганц нэг тарни хүртэл цээжлүүлчихдэг байжээ, бас.
Отгонбаяр -
Өө тээр.
Самбид -
Би одоо юу ч мэддэггүй явж байхад манай чинь тэр хөгшин бас хэдэн үг хэлээд, бас нэг тарни хэлчихдэг байсан юм шүү. Би тэрийг нь ч нэг их тоодоггүй. За тэгээд л одоо ингээд л.
Отгонбаяр -
Малчин Монголчууд чинь одоо яг ингээд нэг ахуй, соёл, зан заншлаараа бас нэг тийм шүтлэгийн хувьд их илэрдэг байлаа ш дээ. Одоо мал гаргадаггүй өдөр ч гэдэг юм уу, сүү саалиа өргөдөг. Тийм үйлдлүүдийг бол их хийдэг байсан биз дээ?
Самбид -
Өө тэрийг хийлгүй яахав... Юм байдаг л даа. Тэрнийг чинь бас шүтнэ гэдэг чинь есөн тохиолдвол бас хийдэг. Тэр сард 3 есөн тохиолдож байгаа юм. Шинийн 9, 19, 29. Тэр чинь юугаа дагаад бас хуультай. Улаан юм гаргахгүй, цагаан юм гаргахгүй тэр өдрүүдэд. Тэр одоо гарз гарна аа гэж их муу. Тийм юм байх аа. Тэр чинь байсан юм.
Отгонбаяр -
Өөр одоо ямар юмнуудыг цээрлэдэг, хорьдог байсан бэ? Малчдад?
Самбид -
За өөр ч нэг цээрлээд байх юм байхгүй ээ. Ухаан нь одоо мал засах дээр цагаан юм гаргадаггүй ээ. Мал хөнгөлөхөд бол одоо маш юмыг цээрлэдэг байна л даа. Тэр бол маш их хэцүү. 3 хоног, 7 хоног цээрлэж байж болно. Ялангуяа ... тэр бүгдийг хураачихна. Юу гаргана тэндээс бүгдийг хураачихна. Тэгээд тэр их хугацаатай. Тэгээд гаргаж ирдэг.
Отгонбаяр -
Тэр хооронд мал гаргахгүй биз?
Самбид -
Мал ч гаргахгүй, нүүх ч үгүй ээ. Аа хүн нас барах юм бол чинь 40-н хэдэн хоног цээрлэдэг байлаа, бас. 41 хоног гэж хийдэг. Тэгээд цээр нь тайлагддаг. Тэрнийг цээрлэдэг.
Отгонбаяр -
Аан малчид цагаан сар тэмдэглэдэг байсан ш дээ?
Самбид -
Тийм.
Отгонбаяр -
Малчны цагаан сар гэж нэрлэдэг тэ? Тэр цагаан сарыг ер нь яг яаж тэмдэглэдэг байв? Битүүн, цагаан сарын ёслолуудыг? Тэр үеэр одоо тэнгэр бурханд юм өргөх үү? Уул усандаа их өргөдөг байсан байх тэ?
Самбид -
Тэр цагаажих үед болох дээр уул усандаа ... сая өргөлөө ш дээ. Тэр овоо босгочихоод. Цагаан сарын шинийн 1-ний өглөө их эртээ тэрэн дээр очоод эрхбиш идээнийхээ дээжийг цацаад. Толгой түлэх нь толгой түлээд, өвчүү түлэх нь өвчүү түлээд ингэж тэмдэглэдэг байсан юм. Тэгээд энийг чинь нэг хэсэг хорьсон л доо, нэг үед. Тэрнийг чинь хийлгээгүй.
Отгонбаяр -
Аан хорьсон тэ?
Самбид -
Хорьсон, хорьсон байсан. Ерөөсөө тэр үед бараг хийлгэдэггүй байсан. Сүүлийн үед л одоо их сайхан болж байгаа даа. Одоо ер нь сүүлийн хэдэн жилд, одоо хэдэн оноос вэ? дээ энэ чинь.
Отгонбаяр -
1990 оноос хойш л байх л даа тэ?
Самбид -
Цагаалдаг ч болдог. Сайхан, улсын хэмжээгээр хийж байна шүү. Улс даяар Монгол малчны цагаан сар гэж боллоо. Тэр чухам ямар учиртай тэгэж цээрлэж байсан юм. Тэрэнд ямар хор уршиг, нөлөө байсан юм. Би бас сайн мэдэхгүй байна аа. Тэр нэг үе нэг их цээрлэж байсан юм аа.
Отгонбаяр -
Нам л хориод байсан... Тэр социализмын үед нам л хорьж байсан.
Самбид -
Тийм, хувьсгалт нам. Хувьсгалт нам чинь л одоо янз янзын бас, л хувилбарууд гаргаж л байлаа л даа, чухам одоо. Гэхдээ л бодох дээр одоо ер нь ямар учраас тэгэж байсан юм, бас мэдэхгүй. Тэрэн дотор чинь тийм их эсэргүү юм байгаад байгаагүй. Тэр хуучин одоо ээж аавын хийж явсан юман дотор одоо хүн нэг их хориглоод байх ч юм байгаагүй. Тэгээд ямар бодлого баримталж байсныг сайн мэдэхгүй байна. За тэр нам гэдэг чинь бас их аюултай. Намын гишүүнд орох, орж болдоггүй ээ. Тэр чинь бүх гишүүдийн хурлаар авч хэлэлцэнэ ээ. Нэг гишүүндээ аваачиж тэрнийг энийг дааж ав гэж батлан даалт гаргаж өгч тэгээд намд ордог байлаа.
Отгонбаяр -
2 жил болоод.
Самбид -
Тийм, тэгээд одоо жаахан гайгүй ажил хийгээд улс чинь дээгүүр байр эзлэх гээд ингээд булаацалдаад ирэх дээр чинь энэ намын гишүүны үзүүлэлтээр хасаад хаячихдаг байлаа. Бүр одоо юу хийсэн ч тэрэнд нэмэргүй болчихсон нэг ийм үе байлаа.
Отгонбаяр -
Та намд элссэн үү?
Самбид -
Элсээгүй би.
Отгонбаяр -
Элсээгүй юу?
Самбид -
Элсээгүй.
Отгонбаяр -
Танай хөгшин элссэн үү?
Самбид -
Манайханд ер элссэн хүн байхгүй.
Отгонбаяр -
Тийм үү?
Самбид -
Ер нь одоо манайханд элссэн хүн бараг байхгүй.
Отгонбаяр -
Тэгээд тэр аварга саальчин болоод шагнуулсан гэхээр бас нам биш байж сайн ажилласан байна ш дээ.
Самбид -
Биш ээ биш. Нилээн сайн ажилласан хүн тэр чинь.
Отгонбаяр -
Тийм байна. Та тэгээд тэр тухайн үед сум нэгдлийн дарга, намын дарга нар энэ тэртэй болуул одоо юу гэдэг юм бэ дээ. Дарга цэргийн харилцаа ямаршуу байсан бэ?
Самбид -
Гайгүй байсаан. Ажилд сайн болох дээр яаж ч чаддаггүй. Ажилд муухан хүнийг л одоо ... Үгүй ээ ер нь л одоо ажлаар нь өөлөөд дарлаад байдаг байсан ш дээ. Ажил сайн хийгээд байх юм бол нам, намын ч бус байсан чи тэгсэн энэ тэр гэж юуг нь ч дарамтлахгүй. Намд тэрийг хийгээгүй ш дээ. Ажилд муухан бол энэ намд ороод ч хэрэг байхгүй. Тэр чинь тэгээд л одоо бүх хурлын, штаб гэж нэг юм байсан. Тэр штаб дээр аваачаад хэргийг нь хийнэ шүү дээ. Тэр нэг 5 төл үхүүлчихсэн байх юм бол тэр штабын хурлаар орж арга хэмжээ авна. Төлөө бойжуулаад л, бүх юмаа биелүүлээд л яваад байх юм бол чинь ер нь ямар аймгийн дарга ирсэн ч тэр хүн яах ч үгүй. Мөн зүггүй тэр, мөн баатар л байна.
Отгонбаяр -
Танайд одоо яг таны талаас бол дамжиж ирсэн бурхан тахил байхгүй тэ? Танай гэр бүлийн хөгшний чинь талаас одоо танай гэрт тийм юу байсан уу? Бурхан тахил, юм өргөдөг юм байгаагүй юу?
Самбид -
Байгаагүй.
Отгонбаяр -
Зул өргөдөг байсан уу?
Самбид -
Зул өргөдөг байсаан. Цайны дээж өргөнө. Цагаан идээ, сүүгээ аваад дээжийг нь өргөнө өө. Сүүгээ гэртээ оруулаад.
Отгонбаяр -
Уул усандаа их юм өргөдөг байсан уу?
Самбид -
Уул усанд, алтай дэлхийдээ өргөнө өө. Цайны дээж, сүүгээ өргөнө. Нэг 30-нд мацаг бариад нэг цагаан будаа, нэг хөнгөн хоол идээд бас нэг зул барьчих жишээтэй бас байсан юм аа.
Отгонбаяр -
Аан тээр.
Самбид -
Бас зүгээр биш ээ.
Отгонбаяр -
Зүгээр биш тэ?
Самбид -
Айн, мацаг эд нар гэж.
Отгонбаяр -
Танай хөгшчүүл хэдий үед өөд болов? Өөд болох үед нь яаж оршуулав? Тэр оршуулгын ёслол ямаршуу явагддаг байсан юм бэ Өөлдүүд?
Самбид -
Манай тэр асарч авсан аав маань бол? Үгүй ээ манай хөгшнийг үү?
Отгонбаяр -
Аав ээж?
Самбид -
Ммм, манай тэр асарч авсан аав бол 1992 оны зун нас барсан.
Отгонбаяр -
1992 онд, бараг саяхан юм байна ш дээ.
Самбид -
1962 он.
Отгонбаяр -
Аан 1962 он уу?
Самбид -
Тийм. Тэгэхдээ яахав бид нар тэмээгээр оршуулсан. Зун Улаан даваа гэдэг газар, Улаан даваан ...-аар малтаж байсан, насаар Улаан давааг засуулж байсан. Тэр хугацаанд хүн ч байгаагүй. Тэгээд одоо би ганцаар эцгээ сахиад хоцорсон, өвчтэй.
Отгонбаяр -
Хэвтэж байсан юм уу?
Самбид -
Хэвтэрт байсан юм. Тэгээд тэр ард нас барахдаа би нэг, бас зээ нь нэг хөгшин байсан. Тэр зээ нь бас халх хүн. Тэр бид хоёр аваачиж тэмээгээр оршуулсан. Тэмээгээр оршуулахдаа их хол яваагүй ээ. За нэг сайн болоод нэг 20 км газар л явсан болов уу даа. Тэгээд тэнд оршуулчихаад. Оршуулахдаа яахав зүгээр одооны журмаар нүх ухаад л... ингээд л оршуулчихаад ирсэн.
Отгонбаяр -
Авдрыг нь яаж хийв?
Самбид -
Аа тэр яахав модоор.
Отгонбаяр -
Хөдөө өөр бүл байсан юм уу та хоёр?
Самбид -
Айн?
Отгонбаяр -
Өөр бүл байгаагүй тэ, хүмүүс?
Самбид -
Тийм хүн байгаагүй боловч одоо зүгээр хөгшин ... учраас нөгөөх улсууд чинь бэлдээд. Одоо тэгдэг юм шүү. Ингэх юм гээд аваачаад... энэнд нь хийгээд ингээд оршуулахыг нь зааж өгсөн юм.
Отгонбаяр -
Аан тээр.
Самбид -
Тэрнээс биш би ямар юм хийхэв. Одоо ганц бүлтэй хүн, малтай байсан. Ах дүү гэж мэдэх юм алга. Тэр нөгөөх явах гэж байгаа улсууд. Тэр Улаан даваа гэдгээс цааш тэнд одоо 15 хоног явж байсан юм л даа, тэр улсууд чинь.
Отгонбаяр -
Давааны зам засч байсан юм байна ш дээ тэ?
Самбид -
Зам засцгааж байсан юм.
Отгонбаяр -
Аан тэгээд бүгд тийшээ явчихсан?
Самбид -
Өө бүгд одоо эрэгтэйчүүд нь тийшээ явчихсан байсан. Тэгээд тэр араар манай аав нас барсан юм.
Отгонбаяр -
Ммм.
Самбид -
Ээжий маань болох дээр өвөл ес эхэлсэн хүйтнээр нас барсаан. За ээжийг бол би зүгээр цагаан даавуунд ороогоод. Тэгээд одоо газар их хөлддөг байсан. Машины хаймар дугуй түлж байгаад л тэгээд аваачиж оршуулж байсан.
Отгонбаяр -
Газар ухсан уу?
Самбид -
Аанхан. Газар ухсан.
Отгонбаяр -
Ааваас чинь хойно өнгөрсөн юм уу?
Самбид -
Хойно өнгөрсөн юм. Ил тавьж үзээгүй бид нар.
Отгонбаяр -
Идэр есийн хүйтнээр бас газар ухна гэдэг чинь хэцүү шүү дээ.
Самбид -
Тийм, машин чинь дугуй их дөхүүлдэг юм байна лээ. Дугуй түлээд хийчих дээр чинь газар идээд яваад байдаг юм байна лээ. Одоо пакришик байсан юм, том дугуй ч сайн байлаа.
Отгонбаяр -
Та тэгээд хөгшчүүлийгээ оршуулахдаа юу яасан уу? Өдөр судар, цаг зүг энэ тэр тийм юмыг нь бодож тооцож, лам ном уншуулсан уу? Тийм юм хийсэн үү?
Самбид -
Аан тэр, манай тэр авгайнх болох дээр хөгшин чинь бас харлаг хүн байсан юм.
Отгонбаяр -
Аан тэгсэн.
Самбид -
Тэр л одоо ном уншаад л тэдний тэдэнд гарах нь, тэдэнд очих юм гэдгийг хэлээд өгчихдөг. Би зүгээр л дагаад явж байдаг байлаа. Ер нь л голыг нь тэр хүн мэдэж байсан. Намдаг л мэдэж байсан л даа.
Өөр хүн -
Тэр чинь ном ихтэй лам байсан.
Отгонбаяр -
Аан тэр зун аавыгаа өнгөрөхөд болуул хүн амьтан байгаагүй тэ?
Самбид -
Тэр үед тэр лам хөгшин бас байсан.
Отгонбаяр -
Аа бас байсан уу?
Самбид -
Бас байсан.
Отгонбаяр -
Аан зөв зөв.
Самбид -
Тийм. Бид хоёр л байсан.
Отгонбаяр -
Тэгэхээр тэгээд тэр хөгшин өдөр судар, цаг зүгийг нь мэдээд л тэгээд дагаж яваад л...
Самбид -
Өө тэр чинь тиймэрхүү юм овоо мэддэг байсан л даа тэр. Одоо бодох дээр нэлээн мэддэг байсан юм байна л даа. Би зүгээр дагалдангаар явж байгаа болохоос биш тэр уншдаг барьдаг, тэр энэ зүг рүү хардаг, энэ зүг рүү хардаггүй гэдгийг тэр хүн л мэдээд байдаг байлаа. Тэр уулыг харж байх ёсгүй юм. Энэ уул үзэгдэж байх ёстой. Тэрнийг дэрлүүлээд, хөлийг нь тийш нь харуулаад гэдгийг тэр хөгшин л ярьдаг байсан, надад.
Отгонбаяр -
10 хүүхэд өсгөсөн тийм ээ?
Самбид -
Ммхмм.
Отгонбаяр -
Хүүхдүүд багадаа өвдөж барив уу?
Самбид -
Би 11 гарсан шүү дээ. Нэгийг алдчихсан юм.
Отгонбаяр -
Аан за.
Самбид -
3-р ангид ордог охиноо алдчихсан юм.
Отгонбаяр -
Бас нэлээн том болчихсон.
Самбид -
Тэгээд 10 нь одоо өвдөж зовох нь ч өвдөж зовоод л, гайгүй нь ч л гайгүй тэгээд л. Одоо өвдөлгүй яахав, эд нар чинь зүгээр байлгахгүй л дээ. Адгийн зах нь хатгаа авчихалгүй яахав. Нэг ханиад хүрэх жишээтэй юмнууд байдаг л юм. Нэг ... мод хийж байгаад морьноос унаад энүүгээрээ ... бас.
Отгонбаяр -
Аа яа.
Самбид -
... цавчиж бас нэлээн зовоолоо. Аа нэг хүүхэд бол 3 жил цэргийн алба Налайхд хааж ирлээ. Нэг хүүгээ би цэргийн алба хаалгаад авчихсан. Энэний ахыг болох дээр бас цэргийн алба хаалгачихсан. Нэг хүүхэд болох дээр Анагаах ухааны дээд сургууль төгсөөд энэ Мөнх хайрханд их эмч хийж байж байгаад тэгээд өөрөө хуримаар явчихлаа. Тэгээд тэр цэргийн алба үзээгүй ээ. Тэр хүүхэд эрэгтэй. 6 охинтой.
Отгонбаяр -
Хүүхдүүд бага байхад өвдөхөд одоо нэг хүнд очоод үзүүлчих ч гэдэг юм уу? Эсвэл нэг үлээлгэчих, нэг рашаан авчраад нүүрийг нь угаачих тийм юм хийж байсан уу?
Самбид -
Үгүй ээ яахав дээ нэг рашаан авчраад нүүрийг нь угаах бол угааж л байсан л даа. Тэгэхдээ эмнэлэг хөгжчихсөн байсан. Нэгдлийн малчныг чинь хатуу боловч нөгөө талдаа маш их харж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Самбид -
Малчин хүний хүүхэд өвдлөө гэх дээр чинь тэд нар чинь өдөр шөнөгүй л одоо машинтай бол машинтай, морьтой бол морьтой пижигнэж ирдэг цаг.
Отгонбаяр -
Нэгдэлжих хөдөлгөөний үеэр яг одоо нэгдэл байгуулагдах үеэр юу болж байв? Та тэр талаар яриач?
Самбид -
Хэдэн онд гэж байна аа?
Отгонбаяр -
Нэгдэл, танай суманд нэгдэл хэзээ байгуулагдав?
Самбид -
Өө манай суманд 1958 онд байгуулагдсан байх аа.
Отгонбаяр -
Аанхан. Танай сумын нэгдэл чинь ямар нэгдэл вэ?
Самбид -
“Социализм” гэдэг нэгдэл.
Отгонбаяр -
“Социализм” гэдэг нэгдэл 1958 онд байгуулагдсан.
Самбид -
Тийм. Тэгэхэд чинь одоо нэгдэл байгуулагдаж байхад ер нь ядуу улсууд голдуу очдог юм шүү дээ. Нөгөөх нилээн малтайчууд нь хойшоо суугаад хоцорчихдог юм. Бас жаахан муухан орлоо. Энэ хэдэн анги орлоо. Ерөөсөө хамрагдаагүй наадах чинь... Одоо ухаан нь манайд чинь тэр адуу хариулсан хүн чинь тэр нэгдлийн мал авч амьдрал дээшээ гаргадаг учраас учиргүй нэгдэлд нэрээ бичүүлээд нэг хүрзээ боловч өгөөд, нэг тэмээний хом боож өгөөд л орж байсан. Малтай улсууд малаа өгнө л дөө. Нэгдлийн гишүүн нэг өрхөд 100 толгой мал өгдөг байлаа. За тэгээд шууд одоо хууль ёсоор авчихсан. Тийм учраас нөгөө малтай улс малаа хайрлаад малаа аваачаад нэлээн хожим орсон улсууд ч байгаа. Тэр чинь бас л нэлээн хөдөлгөөнтэй болж эхэлсэн. Тэрнийг шаардсан, ухуулсан, хэлсэн, дургүйцсэн, зугтсан, төөрсөн тийм явдлууд гарч л байсан.
Отгонбаяр -
Та бол эхэнд нь нэгдлийн гишүүн болчихсон уу?
Самбид -
Өө тэгсэн, тэгсэн. Бид хоёр яахав тэр сая чамд хэллээ шүү дээ. Тийм янзтай, гэр оронтой бид хоёр айл болсоон гээд. Тэгээд л нэгдэлд ... тэгээд л нэг юм нэгдлээр чинь дээшээ гарсан шүү. ... тэгэхэд бид оролгүй яадаг юм энэ чинь.
Отгонбаяр -
Тийм. Тэгээд ороод хэдэн мал авав?
Самбид -
500 мал.
Отгонбаяр -
Шууд. 500 хонь уу?
Самбид -
... би.
Отгонбаяр -
Өө за.
Самбид -
Дан ... насны. Хургыг чинь төлөг болгоод л, тэгээд ноос үсийг нь ашиглаад л, тэгээд л тэр чинь сүйрлээд байх юм л даа. Тэр чигээр нь нэг ардын аж ахуйтан шиг юм байгаад байхгүй. Энэ жил хургаа өгөөд төлөг болгоод төлөгөө шилжүүлээд. Дахиад нэг настай мал юм уу?
Отгонбаяр -
Дахиад хурга.
Самбид -
Төллөх мал юм уу? Тэгээд тэр хүний өөрийн дурын хэрэг. Алийг нь авбал ашигтай байна. Алийг нь авах юм гээд тэгчихнэ. Чи шууд зүгээр тийм мал өгөөдөх гэвэл өгөхгүй байсаан, бас. Хүн нэгдэж саналаар л. Аа нийтийн мал гэдэгтээ бол ч харин хатуу төлүүлж авдаг байсан даа.
Отгонбаяр -
Сүүлд 1990 онд ардчилал гарч ирээд нэгдэл тарлаа ш дээ?
Самбид -
Тэгсэн харин.
Отгонбаяр -
Нэгдэл тарах үеэр яг юу болов? Танай нэгдэлд?
Самбид -
Аан яахав нэгдэл тарах үеэр хувьчилж хэд хэдэн мал өгөөд нэгдэл тарж байгаа юм гэнэ ээ, нэгдэл бутрах юм гэнэ ээ. Малыг эзэнд нь олгож байгаа, энэ малчдад олгож энэ газар тариаланг ч гэсэн олгож байгаа юм гэж тийм цуурхал гарч байсан л даа. Тэгэхдээ нэгдэл хүчтэй байсан юм чинь би дотроо бодож байсан. За тэгэхгүй байлгүй дээ гэж. Ийм хүчтэй байгууллага өдий болж ирээд юу гэж бутрах вэ дээ. За энэ их учиртай. Би энэ малаас авбал сүүлдээ хүрэхгүй байх. Энэ авч болохгүй байх гэсэн...
Отгонбаяр -
Аанхан.
Самбид -
Тэгэхэд чинь бид 6 ам бүлээр орсон. Яахав нэг 60-аадхан толгой мал. Бүл чинь 15 байх аа?
Отгонбаяр -
Тийм, нэг хүнд 15.
Самбид -
Ммм. Нэг 60-70, нэг 100-аад хүрэх ч үгүй мал авлаа л даа, би. Ингээд дахиад нэг хүүхэд аймаг дээр байж байсан. Тэрүүний мал ав гэлээ надыг. Тэгэхдээ би авах ч үгүй гэсэн.
Отгонбаяр -
Хэ хэ хэ хэ.
Самбид -
Яагаад авдаггүй юм? Үгүй ээ би наадах чинь балагтай байх аа. Энэ нэгдэл тарна аа гэдэг. Наадах чинь сүүлдээ нэг их малын төлбөрт, хаашаа хэнээс нь... Тэгээд би нэг хүний мал аваагүй шүү.
Отгонбаяр -
Тань шиг хүн байгаа болов уу?
Самбид -
Мэдэхгүй. Танай хүүхдийн мал тэр Янжав гэдэг хүн дээр байгаа шүү л гэсэн. Өө байж байг ээ, байж байг тэр гэсэн би. Та яагаад...
Отгонбаяр -
Тэгээд хаясан уу?
Самбид -
Тэгээд тэр чигт нь хаячихсан. Тэгээд яасныг би мэдсэн ч үгүй.
Отгонбаяр -
Хүмүүс би ч мал авъя, мал авъя гээд л байхад чинь.
Самбид -
... энэ нэгдэл их хатуу байдаг. За энэ хэзээ л бол энийг нэхэж орж ирдэг юм би ингэж ойлгоод байсан байхгүй юу. Тэгсэн тэр чинь тийм биш бүр авч байсан ...
Отгонбаяр -
Хувийн хэдэн юм бол байсан биз дээ бас?
Самбид -
Хувьд чинь ч одоо нэгдлийн гишүүн чинь хамгийн дээд зах нь 75 толгой мал байсан юм л даа. Тэгээд нөгөөх муу мал хариулаад л их муухан хүйтрэх дээр чинь 75-аа нөгөөх рүү хийчихсэн оргүй зогсож байсан байж ч мэднэ. Аа сайнууд нь 75-аа хадгалаад байж байсан ч байж мэднэ. Ийм хэмжээнд байсан. Тэгэхдээ ямар малаас дургүйдэх юм гэж юу байхав. Малчин хүн цаад ялаас л зүрх үхчихсэн байсан.
Отгонбаяр -
Аан.
Самбид -
Аа эд нар ингэж байгаад сүүлдээ ямар санаатай юм гэж л боддог байлаа би. Тэгсэн тэгсэнгүй. Тэгээд тэр нөгөө 6 ам бүлийн чинь одоо бараг 100-аадхан мал ирсэн юм аа, 15-аар. Тэгээд наадахыг чинь нэг 3-4 жил дотор өснө гэдэг чинь ёстой буцалчихдаг юм. Тэгэхэд 700 гаргаад тэгээд л.
Отгонбаяр -
Тээр.
Самбид -
Тэгээд л одоо хүүхэддээ тасалж өгөөд л. Тэгээд л одоо энэ зуданд үхээд л. Би нэг ч одоо үхэргүй байсан хүн 70 сарлагтай болоод ирлээ ш дээ.
Отгонбаяр -
Өсөхөөрөө зүгээр ш дээ.
Самбид -
Тэгээд л тэр үхэр чинь нөгөөх нэг жилийн цасаар шахуу яваад. За энэ болдоггүй юм. Тэгээд л зүрх үхээд энэ чинь болшгүй юм байна. Энэ зуд гээч юм чинь бас орж ирэх юм байна. Зуд ороод ирэх дээр чинь нөгөө бид чинь нэгдлээр тэжээлгэчихсэн улсууд шүү дээ. Нэгдлээс чинь нөгөө малдаа тэжээл өгнө өө, өвс өгнө өө. Бүх юмыг нь дааж явсан. Зуд болоод ирэх дээр ардын аж ахуйтан болчихсон чинь өөрөө нуруугаараа даах дээр чинь нөгөөхөө яадаг ч арга байхгүй тэгээд л туучихдаг юм байна лээ. Тэгээд одоо за тэгээд багадаад ирлээ. Тэгээд хүүхэддээ өгөөд л, за хүүхдүүддээ л өгч байх шив дээ. Хүүхдүүддээ тасалж нэг ... Та нарт хэдэн мал ирсэн шүү. Тоолж аваарай гээд... Одоо над дээр үлдсэн хоёр энэ хоёр. Энэ хоёр л одоо миний ... Энэ муу хүүхэд тэр үеэр тасалж байхад сургуулиар яваад байсан. Энэ муу охинд юу ч өгөөгүй. Энийгээ би одоо тэжээгээд л тэгээд байж байгаа. Энэ хэд намайг тэжээж байна аа, одоо.
Отгонбаяр -
Танай суманд энэ нэгдэл тараад айл болгон л ялангуяа бүх малчид малтай боллоо ш дээ?
Самбид -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр малтай болсон малчид бүгд тань шиг ингэж өсгөв үү? Тэр мал авсан малчид ямар ялгаатай банйа?
Самбид -
Зарим нь тун, одоо 10 ам бүлтэй, одоо хотыг тууж ирж байгаад жил гаруйхан дотор барчихаад явчихлаа.
Отгонбаяр -
Яаж барах уу? Үхүүлчихдэг юм уу?
Самбид -
Өө одоо ийш тийш наашаа цаашаа зах зээлд өгсөөр байгаад. Тэгээд зүгээр ингээд л өгдөг газар нь өгөөд юм авч байсан юм уу үгүй юм уу. Авалгүй л яахав, нэг цөөхөн юм. Нөгөө хэдийгээ хороогоод барчихдаг.
Отгонбаяр -
Тээр.
Самбид -
Зарим нь өсгөхдөө бүр сайн өсгөсөн. Манай нэг хүүхэд бол одоо 1000 гаруй толгой малтай л байна ш дээ.
Отгонбаяр -
Аанхан.
Самбид -
Тэгээд одоо, өө ер нь ихэнхи нь тэгээд л Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төв, сумын төв ингээд л орчихлоо л доо. За маллаж байгаа нэг цөөхөөн хэдэн хүн байна аа. Ер нь айл ч цөөхөрлөө, мал ч цөөхөрлөө. Сүүлийн үед иймэрхүү л байна шүү дээ. Ер нь залуучууд голдуу улсууд чинь муу хийчихлээ дээ ер нь. Ер нь зүгээр одоо жишээ аваад хэлэхэд чинь одоо манай энэ жинхэнэ жолооч байгаад, багш байгаад авгай нөхөр хоёр Арслан гэдэг хүн ирээд л мал дээр гараад илгээлт авч гарч ирээд л хэдэн жилийн хугацаанд чинь л одоо улсын аварга хийгээд, хошой аваргыг нь хийчихээд. Ардын аж ахуйтан бол их малтай хоцроод л. Тэрнийгээ цэргийн ангид аваачиж гэрээ хийж ... зөөчихдөг юм.
Отгонбаяр -
Тээр.
Самбид -
Тэгэх дээр чинь одоо ер нь хүн чинь тийм нэг бас итгэгддэг тийм бид нар энүүгээр амьдаръя гэдэг бодол ч бас үгүй. За юмаа хийж авлаа. Тэгээд л энийг цааш нь харуулаад зөв замаараа ... гэдэг бодол бас байна. Аа зарим нь үнэхээр муу хийчихээд одоо аргаа бараад зайлуул. Одоо ч малгүй улс маш их байна. Суман дээр ч ядуу хүн их байна. Баг дээр ч ядуу хүн. Одоо тэгээд сүүлийн хэдэн жилийн ган гачгаар одоо энэ маш туж ядуу улсууд маш элбэг гарч байна. Ер нь энэ тэндээс одоо ядуу нь дийлээд байна шүү дээ. Одоо юмтай улс нь цөөхөөн хэсэг, нэлээн гайгүй, хичээнгүй, зүтгэдэг тийм улсууд л юмтай байна. Хэдэн малтай хоцорлоо.
Отгонбаяр -
Тэр суман дээр, баг дээр байгаа тэр ядуу улсуудыг малжуулвал яах бол? Өсгөж чадах болов уу?
Самбид -
Ай даа тэр чинь түрүүнд очерт ороод тийм зүйл...
Отгонбаяр -
Барчихсан хүмүүс?
Самбид -
Тийм хүмүүст одоо итгэл бага л байна даа, ер нь. Энийг өсгөнөө л гэж одоо хэлэхийн үндэс байхгүй. Миний бодлоор бол. Тэр хүний дотор юу байдаг юм чухам мэдэхгүй.
Отгонбаяр -
Аанхан.
Самбид -
За би одоо түрүүн ингэсэн, хаширсан. Одоо хэдэн мал авчих юм бол би түүнийг, тэрнийг амьдралын эх үүсвэр болгоё гэж бодож байдаг юм уу? Өө энэ ингээд ингээд устгачихаж болдог юм. Одоо энэ бид хоёр ... хэн мэдэж байхав.
Отгонбаяр -
Ер нь бол ...
Самбид -
Малжуулъя гэж л байна л даа энэ засаг. Бас жаахан жаахан... Тэгээд тэр улсууд өгөөд ч авч байдаг юм, банкны зээлэнд хамааруулъя гэж байна. Банкны зээл аваад зарим нь бүр доошоо орчихсон улсууд ч маш их байна. Өв хөрөнгөө, машин техникээ хураалгаад. Ер нь тэгээд олон янзын юм байна л даа. Одоо тэгээд ажлын байр байхгүй. Мал чинь ажлын байр биш юм уу?
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Самбид -
Тийм, мал чинь ажлын байр... ...Энэ жилийн хувьд бол энэ Алтай өмч, Булган өмч. Одоо ерөөсөө байхгүй хоцорсон хүмүүс олон байгаа шүү. Тэгэх дээр ажлын байр энэ мал биш. Малжуулаад мал өгөөд тэр нь ажлын байр болохгүй юм байна гэж би одоо хувьдаа бодож байна.
Отгонбаяр -
Танай нутагт энэ байгаль, цаг агаар, газар ус өөрчлөгдсөн үү?
Самбид -
Үгүй ээ яахав гандаж өөрчлөгдөж байсан. Булаг шанд нэлээн ширгэж байсан ийм байсан. Энэ жил бол байгаль нэлээн сайхан дэлгэрсэн, ногоо сайхан гарсан. За ус шанд нь бол бас муу ховор тэр хэвэндээ л байна. Бас тийм одоо ус нь нэг их ундарч гарахгүй юм шиг байна аа. Сайхан устай тийм зуслан газрууд чинь одоо усгүй болчихсон. Том том голууд чинь одоо багадсан. Ийм л одоо байна, манай нутаг.
Отгонбаяр -
Өвс ногоо ямар байсан бэ? Таныг хүүхэд байхад?
Самбид -
Өвс ногоо ер нь хэдэн жил жаахан гандуухан байсан, ер нь.
Өөр хүн -
Хүүхэд байхад гэж байна ш дээ.
Самбид -
Аа намайг хүүхэд байхад уу? Хүүхэд байхад тэр чинь бид нар тэжээл мэддэггүй байлаа. Өвс ногоо гэдэг чинь ёстой гардаг байлаа. Бид өвсөө барахгүй онд орж байсан. Тэжээл өгөлгүй би. Миний хувьд бол би хэдэн алаг морьтой байсан. Миний хэдэн алаг морь бол одоо зун намар ялгахгүй л ийм оцгор морь унадаг байлаа. сүүлийн үед л одоо энэ чинь морь байтугай ховор иддэг болоод байна шүү дээ. Ийм юмнаас болж энэ ган болсноос л болж, гангаас шалтгаалж ингэдэг юм байна. Байгаль нь сайхан гараад л энэн шиг, энэ жил бол их сайхан гарсан. Одоо энүүгээрээ хэдэн жил болох юм бол мал чинь дээшээ гарна. Мөн одоо сайхан болно. Хүн байгаль хоёр холбоотой байдаг юм. Байгаль сайхан бол бас 60, 15 мал өсгөөд байж болох юм байна. Ган болоод байх юм бол жишээ нь ус нь багадаад л, хөрс нь хуурайдаад л, мал нь барагдаад л ингээд одоо гуйлгачин болчихдог. Ийм л юм байна л даа.
Отгонбаяр -
Байгаль орчинд ер нь сайн өөрчлөлтүүд гарсан уу?
Самбид -
Аа гарсан л даа. Сайн өөрчлөлтүүд гаралгүй яахав. Сайхан өвс ургамал гарсан тийм жилүүд чиг бас байна, өөрчлөлт байсан. Аа ер нь гантай, гандуухан жилүүд чиг л байсан. Тэгээд тэр хүний бас, тэр үед чинь бас тэгш бус. Зарим нь одоо гандаад малаа барж байхад, зарим нь одоо хэвээрээ байж байх иймэрхүү жишээний одоо. Тэр хүний бас хичээнгүй ажил. Ер нь л шаргуу ажил л шаардагдаж байна л даа, хүний одоо.
Отгонбаяр -
Танай нутагт газар усны нэр өөрчлөгдсөн үү?
Самбид -
Үгүй үгүй.
Отгонбаяр -
Таныг хүүхэд байх үеийн, бага байх үеийн?
Самбид -
Намайг бага байх үеийн өөрлчөгдөлгүй яадаг юм. Газар чинь хавчаад багадаад байна шүү дээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Самбид -
Аан ер нь гэрийн буйр, энэн дээр манайх гэрээ барьж байсан гэхэд чинь тэр буйр мэдэгдэхгүй шахуу болчихсон. Иймэрхүү одоо газар ер нь жаахан хавчиж байгаа тийм байдал харагдаж байгаа юм даа.
Отгонбаяр -
Өөр юугаар мэдэгдэж байна, тэр хавчиж байгаа гэдэг нь?
Самбид -
Тэр бууц байж байна, бэлчээрийн байдлаас байж байна.
Өөр хүн -
Орон зайн хязгаар.
Самбид -
Баримжаа ер нь багадаж байгаа. Гэрийн бууц барьж байсан газар, хотолж байсан газар, бэлчээрлүүлж байсан газар. Тэр лав ямар хэмжээний хичнээн мал ... гэхэд чинь... байжээ энэ чинь.
Отгонбаяр -
Ямар сонин юм. Наадах чинь их сонин юм байна.
Самбид -
Ингээд одоо газар чинь ингээд бас хүн мэддэггүй болохоос биш ер нь их өөрчлөгдөж байгаа шүү, дэлхий чинь.
Отгонбаяр -
Наадах чинь л их сонин юм сонсогдож байна. Ямар учиртай юм бол оо?
Самбид -
Энэ чинь миний өссөн цагаас бүр эрс өөр. Намайг өсөж байхад ийм байгаагүй газар. Уулны эх нь харагддаггүй газар чинь одоо ерөөсөө багадаж байгаа нь харагдаж байгаа юм шүү дээ ер нь. Энэ бол өөрчлөгдөж байгаа.
Отгонбаяр -
Хүүхэд байхад эсвэл их юу харагддаг юм болов уу? Цэлгэр, том харагддаг юм болов уу?
Самбид -
Үгүй ээ тийм биш. Явж байхад одоо барагддаггүй даваа л одоо энд гарчихсан байна шүү дээ. Заавал хэмжээ багадаж байна.
Отгонбаяр -
Тийм үү?
Самбид -
Заавал юмны хэмжээ багадаж байна гэж би үздэг.
Отгонбаяр -
Аанхан. Аа нэр бол ер нь өөрчлөгдөөгүй юу? Газар усны нэр?
Самбид -
Үгүй үгүй, тэр газар усны нэр томъёог чинь өөрчлөөгүй. Хүн болгон өөрчлөх ч үгүй, тийм шаардлага ч үгүй. Одоо энэ хувьсгалт нам чинь.
Отгонбаяр -
Ардын нам болчихлоо.
Самбид -
Тэрэн шиг тэгэхгүй. Газрын нэр бол газрын нэр хэвээрээ л байна. Харин чухам одоо сүүлийн үеийн улсууд бол тогтоохгүй, мэдэхгүй. Зүгээр одоо үеийн хүүхэд багачууд чинь морьтой давхиж байдаг. Ямар газар давхиж явснаа мэдэхгүй гээд ... За ямар нэртэй газар, ямар нэртэй дов байсан бэ? гэх дээр мэдэхгүй, мэдэхгүй уул л байсан. Би давлаг л бууж ирсэн гээд. Ийм мэтээр газар мэдэгдэхгүй хоцорч болно. Түүнээс энэ бид хоёр бол одоо андахгүй. Энэ чинь ийм даваа, дээр үед ийм нэртэй байсан юм. Тэр бууц бүр агшиж байгаа нь мэдэгдэж байгаа юм л даа. Энэн дээр хэдэн гэрийн дунд ой байсан гэж байхад чинь...
Отгонбаяр -
Эдгэрээд арилчихсан юм биш үү? Нөгөө гэрийн бууц бариад.
Самбид -
Ариллаа гэхээр хэмжээ нь одоо хоёр ш дээ. ... ариллаа гэдэг чинь тэр газар, тэр өтөг бууц тогтож байсан хэмжээ чинь байгаа ш дээ.
Отгонбаяр -
Танай суманд Моби толгой гэж бий юу?
Самбид -
Байхгүй.
Отгонбаяр -
Сум болгонд Моби толгой гэж байдаг болсон гэсэн ш дээ. Нөгөө Моби шинэ нэртэй болчихсон. Мобикомын барьдаг антентай газрыг нь.
Самбид -
Өө антен. Газар газарт гараад л байгаа юм.
Отгонбаяр -
Тийм.
Самбид -
Газар газарт нэг уулан дээр гараад тэр сүлжээ нь барьж байна. Түүнийг л хэлж байгаа юм байх даа.
Отгонбаяр -
Тийм. Тэгэж байгаа юм байна лээ. Моби толгой гээд нэрлэдэг. Ахиад энэ нөгөө их нүүдэлтэй холбоотой, өөр энэ тэндэхийн хүмүүс нүүж ирэхээрээ нөгөө тэр газар усны нэрийг өөрөөр нэрлээд, өөрийнхөөрөө нэрлээд нэр ус нь бас солигдоод байх шиг байгаа юм янз нь.
Самбид -
Манайд бол...
Отгонбаяр -
Танайд бол нөгөө энэ тэндээс нүүж ирж байгаа юмнууд алга байна ш дээ.
Самбид -
Зарим түр хугацаагаар тийм одоо урд сумаас ирээд нэг өвөлжөөд хаваржаад буцах жишээтэй. Энэ Булганаас тийм юм байсан болохоос тэр газрын нэрийг өөрчлөөд, солиод энд байнга байх юм байхгүй. Байсан ч гэлээ гэсэн... Зүгээр энэ ууланд би ийм нэр өгөх юм гэсэн тийм юм байхгүй ээ.
Отгонбаяр -
Танай нутгаас их нүүж байна уу? Одоо тэр зүүн тийшээгээ?
Самбид -
Нүүж байна аа, нүүж байна. Одоо манайхнаас түрүүч нь одоо бүр ямар сум, одоо энэ хаана... Бүр Эрдэнэт орчихсон явж байна ш дээ, одоо малаа туугаад.
Отгонбаяр -
Аан за, тийшээгээ бүр нутаглах гээд.
Самбид -
Ммм.
Өөр хүн -
Төв аймгийн Заамарт байгаа.
Отгонбаяр -
Заамарт их байгаа байх тэ?
Самбид -
Тийм. Нүүлгүй яахав.
Отгонбаяр -
Зүүн талаасаа одоо энэ их нүүдэл болж байна даа. Баруун талаас зүүн тийшээгээ тэ? Алтай, Ховд, Увсад.
Самбид -
Хамгийн захын сум нь л манай сум шүү дээ. Манайх чинь Баян-Өлгийтэй залгаа байдаг юм.
Отгонбаяр -
Аан тийм гэсэн.
Самбид -
Тийм.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа. Таны амьдралд тийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Амьдралд чинь их нөлөө үзүүлсэн, таныг их өөрчилсөн?
Самбид -
Аа нэг их өөрчлөөд байсан юм байхгүй ээ. Би нэг л хэвэндээ сая хэлдэгээрээ л яваад ирсэн. Нэг их тийм эрс тэс өөрчлөлт оруулаад байсан юм байхгүй. Нүүж суугаагүй. Байдаг нутагтаа байж байна. Тэгэхээр одоо надад өөрчлөлт одоогоор бол байхгүй. Хэвийн хэмжээнд л байна гэж боддог би.
Отгонбаяр -
Их тийм үзсэн харсан эсвэл сонссон дуулсан ч гэдэг юм уу сонин, содон үйл явдал байна уу?
Самбид -
Одоо ямар ч содон юм байхгүй ээ...
Отгонбаяр -
Амьдралд тохиолдсон сайхан уу? Эсвэл одоо их
Самбид -
Тийм баяр баясгалантай
Отгонбаяр -
Эсвэл гунигтай муу ч гэдэг юм уу?
Самбид -
Тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Эсвэл нутаг оронд болсон сонирхууштай, сонсууштай үйл явдал юм байна уу?
Өөр хүн -
Байгаагаа мартчихсан. Тэрийг санах ч үгүй одоо.
Отгонбаяр -
Ээ их цээжтэй байна.
Өөр хүн -
Том охиноо алдахдаа л манай аав...
Самбид -
Гунихрана л даа. Тэгэх дээр бид хоёр гунихралгүй яахав. Анхны хүүхдээ алдаж байгаа юм болохоор.
Отгонбаяр -
Өө том, бүр анхны хүүхдээ алдсан уу?
Самбид -
Ээ тийм, анхны хүүхэд.
Отгонбаяр -
Тэгээд тэр чинь бараг хэдэн настай байсан гэлээ?
Самбид -
3-р ангид байсан.
Отгонбаяр -
3-р анги гэдэг чинь 10-аад настай болчихсон.
Самбид -
Тийм.
Отгонбаяр -
Аа яа.
Самбид -
Өө зүгээр малтай хөөцөлдөөд морь унаад хааяагүй нисэж байдаг тийм хүүхэд байсан юм. тэгээд ... алчихсан даа тэрүүнийг. Эмч нар ч дор нь мэдсэн, хүчлээгүй, тэгээд онош нь ч олдоогүй. Тэгээд л явчихсан юм. Сумын эмнэлэг дээр нэг хэдэн хоног хэвтүүлээд л. Тэгээд болохгүй болоод энэ аймгаас эмч дуудаад л, энэн дээр хүүхдийн эмч Загдаа гэдэг эмч ирсэн. Ирээд тэгээд л үгүй ер нь энэ хүүхэд чинь дийлэгдэхээ байж гэж хэлээд.
Отгонбаяр -
Юу нь өвдсөн юм?
Өөр хүн -
Салхин цэцэг...
Самбид -
Тэгээд л биеэр нь юм л туураад гарсан юм л даа. Тэгээд тэр одоо яаж ... юм уу яадаг юм тэгээд л.
Өөр хүн -
Коортсон хүүхдийг усанд оруулаад.
Отгонбаяр -
Коор хүндэрчихэж.
Өөр хүн -
Нөгөө юу сумын байранд.
Отгонбаяр -
Дотуур байранд уу?
Өөр хүн -
Тийм дотуур байранд коортой хүүхдийг...
Отгонбаяр -
Аа яа.
Самбид -
Тэрэн дээр бид хоёр гунихарсаан. Бид хоёрт тэрүүн шиг өнчирсөн юм байхгүй. Анхны хүүхдээ тэгээд алдчихсан. Дүү нь байсан л даа. Тэгээд хоёрхон хүүхэдтэй байж байгаад нэгийг нь алдчихсан. Тэгээд дүү нь байсандаа тэгээд л. Яахав дээ тэгээд одоо нэгэнтээ л өнгөрсөн юмыг бид хоёр яаж ч чадаагүй. Эмч нар ч яаж ч чадаагүй, би ч яаж ч чадаагүй.
Отгонбаяр -
Танд тийм дурсгалтай эд зүйл бий юу? Нандигнаж, хайрлаж, хадгалж явдаг.
Самбид -
Байхгүй ээ, манай аав ядуу байсан. Ёстой тийм мөнгөн хутга, хэт мөнгөн аяга тийм юм ёстой байхгүй.
Отгонбаяр -
Аав ээжээс үлдээгүй гэхэд өөрөө хийсэн?
Самбид -
...бор зүрхээрээ л амь зуусан. Өө үгүй. Дархан ч хийдэггүй ээ. Тийм эдийн шунал чиг байсангүй. Зүгээр ер нь амьдрах л гэж маш их зүтгэсэн.
Өөр хүн -
Ганц хөөрөг байсан. Тэгээд тэрийгээ манай ахад өгсөн.
Самбид -
Тэр яахав хүүхдүүддээ эд нарт нэг нэг хөөрөг өгсөн л дөө, муусайн муусайн. Би тэрүүгээр яахав.
Отгонбаяр -
Нүүдэлчид чинь бас тийм юм авч үлддэггүй хүмүүс юм байна ш дээ. Байнга нүүж байдаг. Хэдэн зуунаар ч гэдэг юм уу өмнөөс үлдсэн юм нэг их байдаггүй юм шиг байгаа юм.
Самбид -
Нүүдэлчин хүн гэдэг чинь аль л хөнгөн байвал тэр нь бас биед жаахан хялбар байгаа юм шүү дээ.
Отгонбаяр -
Тийм.
Самбид -
Нэг их новшоор... Бид чинь тэмээгээр голдуу нүүчихдэг. Энэ машин гэдэг чинь шинэ гарч ирсэн юм чинь. Тэмээгээр нүүж байлаа. Тэмээ чинь өөрийн мэдлээр сайхан. Тэгээд сүүлд нь нэгдэл машинаар нүүлгэсээр, нүүлгэсээр. Тэгээд сурсаар сурсаар сүүлд тэмээ ... Одоо болох дээр дандаа машин ачдаг. Тэмээ тэгээд ховордож байна ш дээ. Тэмээ хааяа нэг хүнд байна. Манай нэг хүүхдэд 10 гаруй тэмээ байна янз нь. Тэмээ ховордлоо одоо. Тэгээд сарлаг гэдэг юм бас барагдчихлаа. Сарлаг барагдахлаар чинь ... Хамгийн ачтай, тустай мал чинь сарлаг байсан байна шүү. Баасыг нь аваад түлчихдэг. Сүүг нь саагаад.
Отгонбаяр -
Сүү маш шимтэй, өтгөн.
Самбид -
Одоо сарлаг гэдэг юм энэ хэдэн жилийн ган гачигдлаар л явчих шиг болж ер нь цөөхөрлөө. Хааяа л нэг сарлаг байна. Тэмээ гэдэг мал бас цөөхөрч байна аа. Тэмээ чинь бас сайхан мал байсан.
Отгонбаяр -
Сарлаг чинь тэгээд бас хариулж сүйд болдоггүй юм шиг байгаа юм тэ? Өвөл бол өөрөө ууланд гарчихдаг юм биш үү?
Самбид -
За тэгэхдээ ч сарлаг чинь бас ширүүн шүү.
Отгонбаяр -
Аан.
Самбид -
Тэр сарлаг чинь уулыг дамжаад. Айл эзгүй, хүн явдаггүй тэрийг дамжаад тэгээд салхи сөрөөд алга болчихдог. Тэр чигээрээ алдаад дуусах гэж байдаг юм ш дээ.
Отгонбаяр -
Зэрлэгшээд үү?
Самбид -
... дамжаад, тэгээд л нэг сайн эр нь дамжуулаад...
Отгонбаяр -
Одоо яг тэгэх байх. Чоно барагтай иддэггүй юм шиг байгаа юм тэ?
Самбид -
Үгүй ээ яахав чоно ч ховор иднэ. Гэхдээ сүүлийн үед тугал бярууг чинь бас түүчихдэг болсон юм.
Отгонбаяр -
Өө тээр.
Самбид -
Тийм юм гарсан. Ер нь чоно одоо сүүлийн үед манайхан чоноор тодолж байна шүү. Чоно аюултай.
Отгонбаяр -
Чоноо агнахгүй байна даа.
Самбид -
Одоо тэгээд алж л байна. Ганц нэгийг унагааж л байна. Тэр чинь хүч хүрэгдэхгүй байна.
Отгонбаяр -
Тээр.
Самбид -
Одоо энэ чоногүй газар үгүй байна. Ер нь одоо сүрэг сүргээрээ ч явдаг газар бас байна. Ер нь хичээнгүй байхгүй бол одоо хотоос хотолсон хонь ч гэсэн одоо ер нь чоно идчих гээд байгаа шүү. Муу ярьвал одоо бас л түүчих бололтой. Нэг үе чинь бас их сайхан байсан ш дээ, чоно багатай. Дурангаар хариулчихдаг, дурангаар хариулдаг нэртэй. Одоо чинь сүүлийн үед.
Отгонбаяр -
Одоо машинаар хариулж байна лээ ш дээ.
Самбид -
Машинаар, манай газар бол машинаар явахгүй, хонь эргүүлдэг газар байхгүй. Манайх жаахан өөд газар шүү дээ.
Отгонбаяр -
Тийм, Архангай, Булган зүгээр ингээд экселтэй, бүр жийптэй хариулж байна. Эсвэл мотоцикльтой тавьж явуулчихаад л тэгээд. Говь руу бас тийм байна.
Самбид -
Аан тийм, манай энд тэгэж явах газар байхгүй ээ. Одоо энэ Ховд, гэхдээ одоо сум хавьцаа ойр зуур газар мотоциклиор эргүүлдэг газар байна аа. Уулаадаа гараад явах дээр ямар юмны нь тийм юм байхав. Морьтой ч явж болдоггүй газар их байна шүү манай энд.
Отгонбаяр -
Тийм байна.
Самбид -
Хэцүү нуруу, хад асга, чулуу мал орчихдог, битүүлчихдэг. Өндөр уул. Ийм газрууд маш их байна аа.
Отгонбаяр -
Танай нутгийн одоо ан амьтан их өөрчлөгдсөн үү?
Самбид -
Ан амьтан өөрчлөгдсөн юм байхгүй ээ.
Отгонбаяр -
Цөөрөв үү?
Самбид -
Нэг хэдэн тарвага байсан. Тэр бараг дуусч байсан. Одоо жаахан өсч байгаа юм шиг байна аа. Царцчихсан.
Отгонбаяр -
Аа нөгөө сүүлийн үед мөс царцсан учраас.
Самбид -
Аа бүрээс... Тэр цастай уулын захад л явдаг юм шиг байна лээ. Тэнд байгаа. За хойлог гэдэг юм барагдчихлаа. ....мэдэхгүй. Ахуун гэдэг бас нэг үнэд ордог шувуу байсан. Тэр ч бас байхгүй болж байна аа. Тэгээд л жаахан багадаж л байна л даа. Янз бүрийн одоо эмэнд хэрэглэдэг гэсэн... Тарвага ч гэсэн улаан номонд ороод байгаа юм шиг байна. Тарвага л их байсан бас багадчихсан. Одоо сүүлийн үед л нэг хэдэн мөндөл гарч байна аа гэж бодож байгаа юм. Энэ мөндөл харагдаад байна аа.
Отгонбаяр -
Тарвага чинь өсөхөө хүрвэл амархан өсдөг юм шиг байгаа юм.
Самбид -
Өснө өө өснө. Ямар юм байхав, олон гардаг юм чинь.
Отгонбаяр -
За за. За тэгээд хоёулаа эхнийхээ ярилцлагыг ингээд дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.