Sambid


Basic information
Interviewee ID: 990589
Name: Sambid
Parent's name: Tseden-Ish
Ovog: Toliton burguud
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Ööld

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / herder
Belief: none
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За, Самбид ах аа, одоо хоёулаа хоёр дахь яриагаа хийе. Социализмын үед, өнгөрсөн зуунд болсон нэг том үйл явдал бол юу ш дээ. Соёлжилт, соёлын довтолгоон гэж нэг юм байлаа ш дээ. Тэгээд тэр соёлын довтолгоон тэр малчдад яг яаж хүрч байсан, юу хийж байсан энэ талаар та яриач?

Самбид -

Соёлын довтолгоон гэдэг чинь одоо сум багаас төлөөлөгч нар гаргаад тэр соёлын довтолгооныг ариун цэврийн талаар тэр малчдыг шалгаж үзэж байсан юм. Тэгэхдээ айлд орж ирээд айлын ариун цэврийг үздэг. Айлын тогооны алчуур бүх алчуурыг шалгана. Тэгээд айлын гадаа дотор гадар ямар юм байна аа түүнийг шалгана. Толгойд бөөс гээч юм үзнэ. Хүүхэд нүцгэлж үзнэ. Ерөөсөө жаахан тийм сэжигтэй харагдсан л бол тэгээд үзчихнэ. Ерөөсөө биечлэн үзэж байсан даа.

Отгонбаяр -

За.

Самбид -

Тэгээд л одоо тэр тэндээс одоо юм л гарах юм бол за одоо ямар л сайхан юм болохов дээ тэр.

Отгонбаяр -

Дутагдалтай гарвал яах уу?

Самбид -

Өө дутагдалтай гарвал арга хэмжээнд орно ш дээ. Гахай өлгөх. Ерөөсөө л

Отгонбаяр -

Гэрийн гадаа гахай өлгөх үү?

Самбид -

Тийм, муу ... хийж олон түмэнд тэрнийг чинь бол танилцуулж хүртээл болгоно шүү дээ.

Отгонбаяр -

Тэгээд малчин хүмүүсийг олон түмэнд танилцуулахаар яах юм? Сумын клубт зарлах юм уу?

Самбид -

Өө тэрийг чинь очиж тайлан, тэр улс соёлын довтолгоогоор явж байгаа нөхдүүд чинь очиж тайлан тавиад хурал хийнэ шүү. Бүлгийн хурал хийнэ.

Отгонбаяр -

За, малчид сумын төвд ирж сууна.

Самбид -

Тэр улсууд чинь очиж тайлангаа тавина ш дээ. Чам шиг ингээд бичээд явна ш дээ, соёлын довтолгооныхон чинь.

Отгонбаяр -

Өө за.

Самбид -

За эдний ариун цэвэр тийм. Тэдний ам бүл төчнөөн ам бүл байсан. Хэдэн аяга шаазангын алчуур байсан, алчуургүй байсан, тэдэн хөнжилтэй байсан, нүүр гарын алчуур тэд байсан. Тэр бүгд чинь бага л даа. Тэр юмнууд чинь их ховор байсан. За тэгээд ам бүлээрээ хөнжилтэй байх нь бараг ховор шахуу тийм байсан. Тэгээд тэрийг чинь ирээд үзээд л, шалгаад... хирийг нь үзээд л, толгойд нь бөөс үзээд ингэж одоо хөдөлдөг байсан. Түүн дээр одоо муу гарах юм бол чинь дүнг нь гаргаад. Баг, бригадых нь нэг айл их муу дүнтэй гарах юм бол тэр бригадын ... байгаа юм. Тэр нөлөөлж байгаа юм, муугаар нөлөөлнө. Тийм учраас хичээдэг байсан. Соёлын довтолгоонд тэддүгээр сарын тэднээс соёлын довтолгоо явах гэж байна гэж чадлаараа бэлтгэл хийдэг байлаа. За одоо соёлын довтолгоо ирэх гэж байна. Тэгээд л айл өрхийг нэг бүрчлэн үзээд л... дүнгээ гаргаад л. Сайн болсон нь сайн дүнтэй, муу болсон нь муу дүнтэй эцсийн юманд гаргачихдаг байсан. Сонинд гаргана, Хөдөлмөр сонинд бичнэ...

Отгонбаяр -

Малчин айл тэгээд одоо танай нутагт ус байсан уу?

Самбид -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

Хэр зэрэг устай вэ?

Самбид -

Өө тэгэхэд чинь ус сайхан урсч байсан.

Отгонбаяр -

Ундарч байсан уу?

Самбид -

Тэр үед чинь бол ... устай. Өө бүр зарим үед чинь одоо бүр тэр усны үер авчих гээд. Тэр чинь хэдэн он билээ? Бүр тарваганы нүхнээс ус хүртэл олгойдож байсныг би мэднэ шүү.

Отгонбаяр -

Хөөх, тээр.

Самбид -

Устай байсан.

Өөр хүн -

1993 он.

Отгонбаяр -

1993 онд уу?

Самбид -

Ярих юм байхгүй сайхан. Ус гэдэг чинь ёстой газар болгоноос гардаг. Булаг шанд гэдэг чинь бүгд...

Отгонбаяр -

Малчид усанд орохоо ер нь яаж хийдэг байсан юм? Одоо соёлжилтын юунд бэлдэхийн тулд усанд орно ш дээ.

Самбид -

Ваннд л орно ш дээ.

Отгонбаяр -

Гэртээ?

Самбид -

Гэртээ.

Отгонбаяр -

Тэгээд усаа зөөнө, тийм үү?

Самбид -

Тэгээд дулааны улиралд очоод голд орчихно оо бас.

Отгонбаяр -

Аан за. Танай нутаг голтой?

Самбид -

Голтой байлгүй яахав. Манайд чинь сайхан сайхан голууд байна.

Отгонбаяр -

Говь руу бол нөгөө...

Самбид -

Манайх чинь худаг гэх юм бага мэднэ шүү дээ. Худаг гэх юм бараг мэдэхгүй шүү манайхан чинь.

Отгонбаяр -

Аан тээр.

Самбид -

Одоо тэр Намаржаан гэдэг цагаан зээрийн... одоо энэ чинь өөр багийн хүн байгаа юм. Дахиад тэрэн дээр чинь бас одоо ... том гол цутгаж ирж байдаг юм. Сухайт гол гээд манайд чинь бас нэг том гол урсаж байдаг юм.

Отгонбаяр -

Аан зөв зөв.

Самбид -

Одоогоор устай шүү. Ганцхан ... ус л одоо ширгэчихсэн болохоос биш. Ховд голдоо бид нар чинь орж намаржина. Ховдоос чинь 2-3 салаад урсдаг бас Дунд гол гэж байна.

Отгонбаяр -

Аа тэгээд намар, өвөл, хавар яах уу? Усанд ороход гэртээ ваннд?

Самбид -

Өө тэр хавар гэртээ гэртээ ер нь. Хавар тэр шар усанд ордог ч үгүй. Тэр шар усыг бас их цээрлэнэ ээ бид нар.

Отгонбаяр -

Ер нь малчин хүн бол ойролцоогоор хэдий хугацаанд усанд орох уу? Хэр зэрэг удаж байж?

Самбид -

Өө бид нар чинь удаж байж орно. Тэр чинь сард 2 удаа, сард 1 орчим л одоо бараг орно. Одоо энэ газар шиг тэгэж 7 хоног хадгалсан болоод орчихно гэх юм огт байхгүй. За одоо ч хир болохоо байлаа. За одоо нэг угаая гэсэн цагт л орно. Тэгээд дандаа тэгээд усанд орж байдаг хаа байхав. Ус нь цэвэр бохир байна. Тэр амны ус тэрийг чинь уудаг газар байж таарна.

Отгонбаяр -

Саван, боок, шампунь чинь их ховор байлаа ш дээ. Шампунь гэдэг ойлголт ер нь байгаагүй дээ. Тэгээд яаж угааж байв?

Самбид -

Бид нар уу?

Отгонбаяр -

Ммм.

Самбид -

Савангаар л угаана ш дээ. Шампунь гэдэг чинь зүгээр толгой угаах төдий шүү. Бид биеэ тийм юмээр угаахгүй ээ. Бидэнд барааны саван, нүүр гарын саван байх дээр л болдог байсан.

Отгонбаяр -

Саван агентаас авдаг байсан уу?

Самбид -

Тийм, тийм агентаас авна аа авна.

Отгонбаяр -

Барааны саван их ховор байсан ш дээ. Лав миний мэдэхээр л.

Самбид -

Тэгэхэд чинь ер нь барааны саванг ямар ч байсан өрхөд бараа бэлдээд өгдөг байлаа ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү?

Самбид -

Тийм, өрхөд бэлдэж өгдөг байлаа. Ер нь өрхийн хуваарьтай байлаа шүү. Ер нь дээр үед бол өрхийн 500 грамм гурилаар амьдарч байсан цаг бидэнд байгаа. 800 грамм гурил авч байсан цаг байгаа. 3 кг гурил авч байсан гээд дахиж өсч байсан. Ийм юм байдаг. Тэр 800 грамм хар гурил аваад идэж байсан цаг байна. Тэгэхээр чинь одоо тэр гурил тийм ховор байхад чинь тэр эд бараа ховор байлгүй яахав дээ, мэдээж. Тэгэхэд чинь л тэр саван... нормтой. Нэг 2 метр цоохор бүс, нэг дундуур шар цай. Дундуур шар цайг дөрөв шар цай, хүдэр шар цай гээд энэ шар цайг чинь хэд хэд хувааж авч байлаа шүү дээ. Тэхээр бараа чинь одоо сүүлийн үед л сайхан болсноос биш. Өө нэгдэл болоод ирснээс хойш л бараа чинь сайхан элбэгшсэн юм аа... Тэрнээс түрүүн үед чинь бас л муухан байсан. Тэгээд ч тэр нэгдэл болсноос хойш нэг их тийм юмаар тасраагүй шүү, бас. Бас нэгдэлжээд бас их өөр болсон юм.

Отгонбаяр -

Таныг хүүхэд байхад танайх тулгатай байсан уу? Зуухтай байсан уу?

Самбид -

Тулгатай байсан.

Отгонбаяр -

Гэрлээд, хэзээ зуухтай болов?

Самбид -

Өө удаж байж зуухтай боллоо. Нэгдэл гарснаас хойш. Нэгдэл болж байхад би тулгатай нэгдлийн мал авч байсан. 1958 онд чинь манайх тулгатай байжээ. Тэгээд түүнээс хойш бүх айл зуухтай. Соёлын довтолгоон гэдэг чинь тэгээд зуухтай болгочихлоо л доо.

Отгонбаяр -

Зуухтай болсон, хөнжилтэй болсон.

Самбид -

Их муу байна аа, дотуур гадуур цагаан даавуутай бол гэдэг шаардлага тавьсан. Хөнжилтэй хөшигтэй бол, нүүр гарын алчууртай бол гэдэг бүгдээрээ тэр соёлын довтолгооноос л гарч ирлээ ш дээ.

Отгонбаяр -

Тооно нь раамтай.

Самбид -

Тэр раам мод хөдөө огт байгаагүй.

Отгонбаяр -

Тийм үү?

Самбид -

Энэ раам гэдгийг чинь бид хөдөө огт үзээгүй.

Отгонбаяр -

Ерөөсөө онгорхой байж байдаг байсан юм уу?

Самбид -

Онгорхой байж байгаад тэгээд энэ яндангаа буулгаад өрхөө бүтээчихнэ... Аа яахав гайгүй амьдралтай нь гайгүй. Гайтай муу амьдралтай нь тэр хар бүрээстэй, утаа суучихсан тэр хар цоорхой. Эргэн тойрон нохой хуцаад хүн ирж явахад чинь гэр дотроосоо харчихаад өө тэр ирж явна аа гээд сууж байсан цаг байсан ш дээ.

Отгонбаяр -

Өө гэр дотроосоо?

Самбид -

Өө гэр дотроос.

Отгонбаяр -

Өвөл тэгээд яах уу? Тэр хүйтрэх үеэр?

Самбид -

Өө ... нэг хавчуулсан барьсан болоод л тэгээд л өвөлжчихнө. Одоогынхоор хаагаад юмаар хавчих юмгүй. Давхарлана гэдэг ямар юм байхав тэр.

Отгонбаяр -

Их хүйтрэнэ ш дээ тэгээд энд чинь?

Самбид -

Их хүйтрэлгүй яахав. Тэрнийг чинь тоохгүй дээ. Цагаан цантсан, дотортоо ч цантсан. Тэгээд л хар гэрээс утаа мандарчихсан. Тэр тулганы утаа гэдэг чинь та нар шиг ийм улсууд бол яг л үхэх байх даа. Хорт утаа шиг байсан.

Отгонбаяр -

Тийм байх. Тэр тулга задгай, тэгээд...

Самбид -

Тулга гэдэг чинь дээшээ харсан ийм босготой төмөр шүү дээ.

Отгонбаяр -

Тийм.

Самбид -

...тэр чинь ямар юм болохов.

Отгонбаяр -

Тэгээд задгай...

Самбид -

Тэгээд дээр үеийн чинь улсууд хүйтрэхээр хөрзөн гэж нэг хөгтэй юм түлж байлаа. Тэр хөрзөнгий чинь утаа... Тэгээд л тэр улсууд чинь тоодоггүй байсан юм. Дасчихсан. Тэгээд тэр муу годронд өгөөд. Аймгаас их эмч халдвартын их эмч ирж байна гэж нэг машин баахан эмч нар ирж тэр ямар үзлэг хийсэн юм. Тэгсэн манай ээж аав хоёр чинь тэр хар гэртээ тэр хөрзөө түлчихсэн. Манай утаа мутаа гэдэг чинь одоо. Тэгээд тэр мөлхөж орж ирээд мөлхөөд гараад. Ерөөсөө тэр гэрт мөлхөж орж ирээд мөлхөөд гараад машин руугаа явчихсан. Нүд сохорлоо гэж... Тэгээд бид нар тоодоггүй. Тэрэн дотор чинь өвчтэй байдаг байсан юм.

Отгонбаяр -

Мөлхөж орж ирдэг нь ямар учиртай юм? Харагдахгүй байгаа юм уу?

Самбид -

Тэр дээрээ бүр илүү хүчтэй байхгүй юу, доогуур нь ингээд нэг ...

Отгонбаяр -

Ааан. Энэ тооноор нь ингээд бөндийгөөд унжчихсан хар байдаг байсан гэсэн ш дээ.

Самбид -

Тэр одоо унийг авах хэрэг байхгүй. Тэгээд унь гэдэг чинь өө хөлрөөд хар юм устчихсан. Тэгээд тэгэхэд чинь бөс даавуу, ийм цагаан дээлтэй пүрсэн. Тэр пүрсэн цагаан дээлийнхээ юуг унинд дэвсчихсэн. Нүүж явна гэхэд чинь нэг л хөх алаг, хар алаг л юм хөдөлж байна шүү дээ. Тийм амьдралд байсан бид нар.

Отгонбаяр -

Тэгсэн тэгсэн.

Самбид -

За тэгээд тэр цагаан дээлийг чинь ноосыг зун болохоор хяргачихаад одоо тэр тэрлэгний оронд өмсөж байсан. Өвөл болохоор тэр том үстэй чигээрээ.

Отгонбаяр -

Бөөстөнө өө?

Самбид -

Өө тэр дотор чинь одоо тэрийг алах эрх байхгүй. Ёстой хүйтэн болох дээр гадаа тэгээд нэг хонуулж авах юм бол хөлддөг байхгүй юу. Цохисоныг нь унагаана.

Отгонбаяр -

Бөөсийг нь унагаана.

Самбид -

Түүнээс биш тэр нэг ноос дотор чинь олдох ч юм байхгүй тэр чинь ёстой.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Самбид -

Тийм цаг байсан ш дээ. Тэгээд тэр хөдсөөр өмд хийнэ ээ. Өмд гэдэг чинь бас хир болно. Тэр нэг бөөсөнд орох юм бол тэгээд л одоо ер нь тайлж хаяхаас л өөр арга байхгүй. Өмдгүй хоцрох нь ч яахав тэгээд одоо байж л байсан байх л даа. Тийм үе байсаан. Тийм хүнд үе бас байсан даа бид нарт.

Отгонбаяр -

Тэгээд ер нь соёлжилтын үзлэг, соёлын довтолгооноос хойш л бөөс их багадсан юм байна лээ ш дээ тэ?

Самбид -

Тэгэлгүй яахав соёлын довтолгоо гэдэг чинь бас тал бүрээс авч байгаа арга хэмжээ шүү дээ. За энэ айл одоо бөөстэй байж болохгүй ээ. Энэ айл одоо аж ахуйгаар одоо дутмаг байна аа гэхэд чинь тэр үед чинь бас их харж үзээд тэр айлд хэдэн хөнжил өгөх юм аа, гэрийн цагаан бүрээс өгөх юм аа ингээд бас харж байгаа шүү нөгөө талаасаа. Тийм учраас нөгөөх шаардлагаа тавьсан ч авах арга хэмжээгээ аваад зэрэгцэж явдаг учраас тэр хүнийг нөгөөх юмнаасаа салгаад авч байхгүй юу бас засаг чинь. Бас тэр талдаа тийм. Ийм байсан. Түүнээс биш түрүүн бол бас тэгдэг байсан, хүнд байсан. Тэр цагаан дээлтэй аян жин тээгээд одоо энэ Хонкой гэдэг газар байдаг юм аа. Тэрэн дээрээс шахмал ноос ачаад Овоон бэлчир гэдэг газар буулгаж байсан. Тэгэхдээ хөгшчүүл чинь ... нөгөө цагаан дээлийн ханцуй гартаа хавчуулчихсан энэ гар нь ингээд гарчихсан явж байхад тэмээний хар үдээр шиг цагаан дээр хөлрөөд болдоггүй. Одоо их салхи оруулж байгаа юм. Тэгэхдээ тэр хүн чинь наранд түлэгдэнэ. Аа тэмээний үдээр шиг, өө дээлтэй тэгээд хөлс нь савсчихсан. 100 кг-ийн шахмал гэдэг чинь өргөж даагддаггүй ийм дөрвөлжилж шахчихсан ноос байсан юм байхгүй юу.

Отгонбаяр -

100 кг.

Самбид -

100 кг юм. Тэгээд түүнээс чинь тэмээний хоёр талаас өргүүлж авчихаад мод ачих гэж байгаа. Тэгээд тэмээний хүчээр босгоод л явахад тэмээ олоод хэвтсэн газар очоод суулгахдаа тэмээ ... тийм хүчтэй тийрдэг. Тийм шахмал бас тээж жин тээж байлаа. Халуун зун шүү тэр чинь.

Отгонбаяр -

Та жин тээж байсан?

Самбид -

Би Цагаан нуурт явж байсан.

Отгонбаяр -

Өө Баян-Өлгийн Цагаан нуур.

Самбид -

70 кг уут гурил, энэ одоо 50 кг-ийн гурил чинь даагдахгүй, энэ амьтан даахгүй. 70 кг-ийн гурилыг чинь бид нар өргөөд даагаад нэг тэмээнд 3-ыг ачдаг юм.

Отгонбаяр -

Нэг тэмээнд 3. Тэгэхээр 210 кг.

Самбид -

Тэгээд л аваад ирж байсан юм. Цагаан нуурт чинь ямар юм байдаг юм. Тэр нөгөө Хатгал бийск манай аав явж байсан шүү дээ.

Отгонбаяр -

Хөвсгөл рүү?

Самбид -

Хатгал гэж энэ хойшоо байна аа, энэ зүүн тийшээ.

Отгонбаяр -

Хөвсгөлийн хойд талд.

Самбид -

Бийскэд явж байсан хүн байна.

Отгонбаяр -

Бийск гээд өө ийшээгээ, хойшоогоо. Горный Алтайгын.

Самбид -

Тийм, Горный Алтай тэр. Тэгэхэд чинь тэр зарим тэмээ хаягдаад, зарим тэмээ ирээд. Тэндээ тэгээд хаягдаж байгаа тэмээ ч байдаг. Тэр ачааг чинь чирээд л явган одоо хэдэн сарын аянд явж байсан бол уу Бийскэд. Манай аав бас Хатгалд ч явсан, Бийскэд ч явсан. Тэгээд ирж байсан. Хэлж байхдаа аа дайны үед хэцүү байна аа. Онгодыгоо бараадна гээд их ядуу тийм улсууд хүүхдээ дагуулчихсан зам дагуу явж байгаад тэмээ бахирах дээр дутаагаад гүүрэн дээгүүр хамаагүй хамаагүй харайгаад усанд ороод үхчихдэг гээд. Энэ ийм хэцүү байдаг юм байна лээ гэж ярьж байсан хүн байна лээ. Тэгэх дээр бидний, манай нүүдлийн малчин ардууд чинь бол ухаан нь маш их хөсөг тээж байсан. Адгийн наад зах нь давс, хамгийн дараа нь давс хүртэл тээж байлаа бид нар. Давс авчирч одоо их Ховдынх бол ороод цаад хөх уулаар давна. Дангын далай очоод давс шүүж ачиж байсан. Ийм ийм одоо том ажлууд байсан л даа. Хө хэцүү хэцүү.

Отгонбаяр -

Жинд одоо хэдэн тэмээтэй явах уу?

Самбид -

Нэг хүнд 15 тэмээ байдаг юм.

Отгонбаяр -

Тэгээд хэдэн хүн явах уу?

Самбид -

Нэг явахдаа 30 тэмээтэй явна.

Отгонбаяр -

Хоёулаа 30 тэмээтэй явна.

Самбид -

Норм. Тэгээд 40 цаас авах юм бол чинь тэмээний эзэн 10-ыг нь аваад, явсан хүн 10-ыг нь авдаг байлаа. Тэгэж Цагаан нуурт явж ирж байсан.

Отгонбаяр -

Хоёр талдаа ачаатай юу? Нэг талдаа ачаатай юу? Жинд явахад?

Самбид -

Эндээс Цагаан нуур явахад ачих ачаа олдоггүй. Цагаан нуур руу чинь одоо тэр ноос гарахгүй л дээ. Тийм юм байхгүй. Эндээс хоосон амтай тэмээгээ хөтлөөд л. Харин 14-15-аад... Ямар ч байсан хоёулахнаа ирж байсан. Би тэр Боомын хавцалаар явж байсан. Тэгээд л ирэхдээ ус эвгүйдсэн байна гээд тэр... ирж байсан. Тэгээд бид нар чинь тэгэж л байсан. Тэр юу ч биш бодогдож байсан. Одоо бодох дээр чинь ч одоо хүнд ажил байсан байна аа. Одоо чинь энэ сүүлийн үед агентаас нэг уут гурил авч идэхэд хэцүү болоод байна шүү дээ.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Самбид -

Зах дээрээс нэг уут гурил ... үгүй яаж тэрнийг авчирдаг юм л гэж байна ш дээ. Нэг талдаа ч одоо их хялбар цаг болж байна. Нөгөө талдаа ч одоо хэтэрхий эрхлүүлээд сургаад байгаа юм шиг. Надад нэг ийм санагддаг юм. Бид Цагаан нуурт явж ирчихээд тэмээний хөлс, өөрийн хөлс бодуулж нэг уут гурил авч байсан. Уут гурил.

Отгонбаяр -

Нэг шуудай гурил ш дээ.

Самбид -

Тэгээд Цагаан нуурт яваагүй хүнд бол тэр олдох ч үгүй.

Отгонбаяр -

70 кг-ийн гурил тэ?

Самбид -

70 кг-ийн гурил.

Отгонбаяр -

10 хүүхэдтэй айл 70 кг гурилаар хэд хонох уу?

Самбид -

Өө тэр үед чинь удаж байсан юм аа. Бид нар чинь харин их иддэггүй байлаа. Тэр байтугай кг-аар аваад л иддэг улсууд чинь 70 кг-ийн гурил.

Отгонбаяр -

Шүдэнзний толгойгоор нүд рүүгээ хийгээд байх юм. наад нүд чинь хорсоод балрана ш дээ хүү минь.

Самбид -

70 кг-ийн гурил чинь одоо удалгүй яахав. Нормын гурилтай байсан улсууд шүү. Тэгээд тэр авчирсан гурилыг чинь нормонд өгөхөөс биш. Тэр уут гурил гэдгийг чинь явсан хөлсөнд авч байгаа болохоос биш уут гурил авах айл байхгүй ш дээ.

Отгонбаяр -

Ганц нэгийг явсан юм гээд өөрийнхөө хувьдаа ганц нэгийг илүү авчих боломж байхгүй юу?

Самбид -

... нормондоо л хуваагаад л ам бүлээр хувааж өгдөг байлаа. Цагаан нуурын хашаан дотроос тэр гурил зөөж гарганаа гэдэг, тэр 70 кг-ийн чинь гурилыг тэр хашаан дотроос зөөж гаргахад чинь үүрээд явах юм биш. Нэг тэмээнд 8 хүргээд л аччихдаг. Зарим тэмээ босдог, зарим тэмээ босдоггүй байсан. Тэгээд нилээн холдуулж байж тэр ачдаг газар бас нэлээн хол тэр хашаанаас. Тэгээд тэрэн дээр аваачдаг. Ирүүлээд нэг жаахан утсаар баглаад нөгөөх .... бэлэн хийж авч байгаад л, тэгээд л бэлтгэж авч байгаад л 15 тэмээ аччихна. 3х5-15. 150 уут гурил л ачих юм даа. Тэгээд л шөнө босоод л цасан дундуур явчихдаг. Цастай газрын ачаа дийлэх ч яахав тэр тэмээнд ачаад л 5,6,7,8-аар зөөчихөж л байгаа юм. Тэмээ сайн болох дээр 8 уут гурилтай. Манай нагац Бүлгэм гэдэг хүн байсан. Бүлгэмийн Раат гэдэг 8 уут гурилтай босоод л байдаг байсан юм байна лээ. Тэгээд л оруулж ирээд баглачихад тэр цастай газар чинь хүйтрээд олс гэдэг юм чинь гар долоочихно. Одоо олс гээд нэг юм байна шүү дээ. Аргамж, тэрүүгээр багладаг байсан бид нар. Тэрнийг чинь барихад тун хамгийн аюултай нь л тэр байсан. Баглаад... Тэгээд л нэг бөгснөөс нь гозойлгоод нөгөөх бөгсийг нь татаад тэгээд л тэмээний тэнд гарчихдаг юм. Багладаг маш хэцүү байлаа, тэр цасан дотор. Тэгээд Цагаан нуурт би 4-5 явсан. Амьдрахын эрхээр нөгөөх ... явж байсан даа. Түүнээс манайх ам бүл гэж олон юм байгаагүй. Бид хоёр 3 хүүхэдтэй л байсан. 3-4 хүүхэдтэй л байсан. Тэгээд түүнээс хойш Цагаан нуур явахаа болиод ирлээ.

Отгонбаяр -

Жинд явахдаа одоо замдаа тэр майхантай явах уу?

Самбид -

Үгүй ээ нэг тийм урц гэж хэлдэг юм.

Отгонбаяр -

Жадгар.

Самбид -

Ийм дугуй. Одоо энэ унь байна шүү дээ. Энэний чинь толгойг холбоод л... хатгуур гэж хэлдэг юм бид нар. Тийм оронтой л явна даа.

Отгонбаяр -

Манай тийшээгээ жадгар гэж хэлдэг юм.

Самбид -

Тэгээд л явдаг юм. Тэгээд л тэр чинь одоо хүйтэн цастайд одоо тийм сайхан л оромж биш. Аа бас хатуужилтай явж байсан даа бид нар.

Отгонбаяр -

Тийм байна. Юу идэх үү?

Самбид -

Өө яахав тэр өөрөөсөө нэг жаахан идэх уух юм бэлдээд. Хонины мах элбэг. Ямар ч байсан нэг хонь алж авна аа. Тэгээд нэг жаахан гурил, болсон будаа нэг гурилтай. Тэгээд л тос зөөхий хольж аваад л тэгээд л яваад өгнө. Хоногтоо нэг хоол иднэ ээ мах шөл. Яахав өглөөд нэг цайгаа хийчихсэн идэж ууна. Өглөө эрт ачиж босоод л үүр цайж байхад, оройд бүрий тасарч байхад л бууна шүү дээ.

Отгонбаяр -

Яваад л байна.

Самбид -

Яваад л байна. Тэгээд гэлдрээд яваад байна. Тэгэхгүй бол газар дөтлөх ч үгүй.

Отгонбаяр -

Тэгээд орой бүр идээгүй байж байгаад нэг сайн махтай хоол идэж байгаа юу?

Самбид -

Аа тэндээ нэг иднэ дээ яахав.

Отгонбаяр -

Замаа яаж мэддэг юм? Газрын зураг гэж юм байхгүй ш дээ.

Самбид -

Өө зам мэдэлгүй яахав. Зам чинь ингээд замтай л даа.

Отгонбаяр -

Тийм үү?

Самбид -

Замтай. Яг одоо замаа гаргасан. Замаа дагаад л яваад тэр чинь яана.

Отгонбаяр -

Аа жингийн зам.

Самбид -

Жингийн зам байна шүү.

Отгонбаяр -

Аа жин тээж байсан.

Самбид -

Жин тээж байсаан. Жингээр амьдарч их юм хоол олж өгсөн. Жин чинь их юм өгч байгаа юм аа. ...нэг бүтэн шар цайгаа уучихна. Энэ цай золиг чинь ... байсан байгаа юм. Энэ цайг чинь нэлээн олныг дөрөөлчилж багладаг юм л даа. Энийг өргөхөд тун...

Отгонбаяр -

Хүнд?

Самбид -

Энэн дээр тавьж өргөж байгаа хүн чинь энэ чинь нөгөө төмөртэй учраас маш хүнд байдаг юм. Аа цай ч яахав. Тэр Эх орон-52 гэдэг хүлээн авагч радио байсан юм.

Отгонбаяр -

Радио.

Самбид -

Тэрний зай гэж нэг бузар юм байдаг юм аа. Тэр чинь ....

Отгонбаяр -

Тийм.

Самбид -

Тэр тэмээний тэнд тун гардаггүй байсан юм байна лээ. ... Тэрнийгээ хөлд тавих дээр энэ уяа тасарчих гээд байдаг, тэврээд өргөх дээр даагддаггүй. ... дээр тавиад өргөдөг гурил ч яах вэ. Энэн дээр тавиад өргөөд ачиж байхад хялбар байдаг юм л даа. Хүн чинь заавал юман дээр тавьж өргөж байгаа юм. Зүгээр хий ингээд өргөөд тавьдаг хүн ховор.

Отгонбаяр -

Тэмээ ер нь дээд тал нь хэдэн кг даадаг юм бол? Суучихаад 500-г өргөчихөж байна даа тэ?

Өөр хүн -

Атан тэмээ 550-аас, тэр ухаан нь 8 уут гурил даана гэдэг чинь 560 кг ачаа ингээд дааж байгаа.

Самбид -

560 кг-ийг чинь тэр хугацаандаа бас хол явахгүй шүү.

Өөр хүн -

Тэр ч бол тиймээр явахгүй. Зүгээр даагаад босоход...

Самбид -

Тэгэх жишээтэй. Тийм. Тэрнээс тэр чинь явдаг бол тээврийн ачаа биш.

Отгонбаяр -

Тийм байна.

Самбид -

Тээврийн ачаа чинь л тэр 3х7-21.

Отгонбаяр -

3 шуудай.

Самбид -

Тэр чинь яг болно. Тэрнийг дүүргэчих дээр боллоо. Тэрүүнтэй чинь л одоо хэдэн сарын аянд явж байгаа юм.

Отгонбаяр -

Үгүй ээ тэгээд мөн жоохоон юм ачаад л мөн их ажил болж байна шүү тэ?

Самбид -

Тэгэлгүй яахав.

Отгонбаяр -

Хугацаа тэгээд. Тэгээд сүүлд авто тээвэртэй болж байж нэг юм.

Самбид -

Авто тээвэртэй болоод, тэгээд улс нэг хөгжөөд л, тэгээд л нөгөөх тээвэр яагаад бааз гэж энэ машин гүйгээд л, тэгээд л нөгөө тэмээний хөсөг. Тэгэхэд чинь бүр одоо явж байхад чинь энэ Гангар чинь хэдэн аттай байлаа? Өө Гангаршат чинь 3 аттай, нэгийг нь явуулсан байна шүү. Өө Гангаршат чинь 2 атаа дараад хоцорчихсон юм байна. Тэр нөхрийн 2 атыг одоо ухуулагч орж хөөж, ингэж нөгөөх атан тэмээний картаар хөөгөөд.

Отгонбаяр -

Тооллогоор.

Самбид -

Тооны картаар хөөгөөд ...

Отгонбаяр -

Албан журам байна ш дээ.

Самбид -

Явуулна, явуулахгүй. Танай нэг ат, хоёр ат явж байна аа. Нэг ат нь яасан юм? Энэ картан дээр 3 ат байна шүү. Нэг ат яав, хаа байна? Ингэж явагдаж байсан.

Отгонбаяр -

Үгүй ээ бас тэгсэн хэрнээ бас нарийн тооцоотой байсан байгаа юм шүү. Хүний, айлын атыг тоолж байдаг. Одоо чинь бол хүнээ тоолж чадахгүй байна гээд байна ш дээ.

Самбид -

Тийм. Тийм маягаар яаж байсан даа.

Отгонбаяр -

Аанхан.

Өөр хүн -

Тэр үед чинь буур нөгөөх хээлтүүлэгч мал гээд аян жингээс хасагддаг байсан. Манай тэнд Самбуу л тийм ганц хар бууртай байсан.

Самбид -

Буур хээлтүүлэгч. Тэр буурыг явуулахгүй ээ, тэрнийг дансанд авахгүй ээ. Ажлын ат гэж бас настай. Тэр чинь 5 настайгаас дээш явдаг байх аа? 2... шүдээр. 5 настай ат явахдаа 2 уут гурилтай. Тэр арай нэг 3-ыг ачихгүй ээ. ... нэг 4 тэмээ байж байгаад энэ жил он дэвшээд 5 нь нас барчихсан байхад. Шамиа улаан тэмээ одоо 5 нас барлаа шүү. Энэ жилийн жинд Шамиагаас 3 ав явах нь байна шүү гээд л ингээд бичээд авч байгаа юм. Картаараа, дансаар. Ингэж тээвэр хийлгэж амьдарч байсан.

Отгонбаяр -

Бас нарийн хийж байжээ тэ?

Самбид -

Тийм, тооцоотой тэр чинь.

Отгонбаяр -

Социализмын үед малчдад одоо нөгөө нэг суртал нэвтрүүлэг, ухуулга, лекц яриа гэж их юм хийдэг байсан байх тэ?

Самбид -

Аа тийм ээ тийм, хийлгүй яахав. Тэр чинь бас нөгөөх захиргаадалттай холбоотой. Тэрийг чинь хийхгүй байж болохгүй л дээ. Дугуйлан хийнэ, лекц ярианууд хийж явж байна, санамж өгнө өө. Аа хурлаар орж хэлэлцүүлнэ ээ, бүр болохгүй байгааг нь. Тэгээд л одоо арга хэмжээнүүд авч л байсан л даа. Тэгэхдээ заавал нэг тийм муу талынх биш одоо ухаан нь бас. Тэр амьдралыг нь түших, тэр хүний амьдралд нэмэр болсон тийм арга хэмжээнүүдийг засаг авч л байсан. Захиргаадаж байлаа ч гэсэн нөгөө талдаа бас нэг сайн нөлөө нь бас хамт явагдаж байсан. Тэр хүнд одоо ухаан нь одоо бид мэдээ мэдээлэл гээд байна шүү дээ. Энэ шүү дээ тэр чинь одоо. Аа одоо энийг л хүртээх гэж ингэж л явж байгаа юм. Ийм одоо цаг үе байсан юм. Дугуйлан хийнэ. Одоо сумнаас ухуулагч ирж байна аа гэхэд чинь нэг айлдаа бөөгнүүлээд нэг лекц уншаад, нэг дугуйлан хийнэ ээ гэдэг чинь лекц уншина аа гэсэн үг. Дугуйлан хийлгээд одоо тийм байна аа л, одоо тийм юм хийх гэж байна аа, тийм шаардлага тэндээс авч байгаа арга хэмжээг энэ, дээрээс гарсан шийдвэр энэ гэдгийг нь олон түмэнд ойлгуулаад. Тэгээд баг, бригад дээр нэг хурал хийгээд л ингэдэг. Аймгаас нэг төлөөлөгч, сумнаас нэг төлөөлөгч явж шалгадаг. Ингээд л ажил амжуулдаг байсан юм даа.

Отгонбаяр -

Аанхан. Тэр үед одоо суманд малчдын дунд одооных шиг энэ архи уудаг хүн байсан юм уу?

Самбид -

Өө уудаг нэг нь уулгүй яахав. Уухдаа одоо энэ цагаан архи чинь их ховор л доо. Одоо бид нар чинь нөгөө тогоо нэрээд нэг юм бодоод нөгөө дуртай хөгшчүүл хонь хариулж явахад нөгөөх юугаараа ганзаглаж... Ингээд л одоо хонь туусан хүн хонио малладаг нэг иймэрхүү юм байсан, замбараагүй.

Отгонбаяр -

Өө тээр.

Самбид -

Тэрнээс одоо энэ их залуучууд, одоо чинь ер нь ... байна шүү дээ. Ангиараа нийлж байгаа, нийллэг хийж байгаа юм гэнэ ээ. Тэгээд нийлэх юм нь нэгдэхээр баахан цагаан архи уугаад согтоод. Түүнээсээ зарим нь зодолддог, хэрэлддэг ч юм уу ингэдэг. Тэр тийм юм байгаагүй. Тэр үеийн залуучууд чинь бол ахмад улсуусаа маш их айдаг. Нэг согтуу залуу явж байх юм бол одоо бид хоёрыг үзэгдэх юм бол чинь тэр юун бид хоёрыг бараг ингээд шувтхан зугатахаас биш бид хоёрт харагдахгүй. Одоо бол чинь хоёр хөгшин юу хийж байна. Та хоёр чинь ... гээд л жигтэйхэн муудаад орж ирнэ шүү дээ. Хүч авчихсан.

Отгонбаяр -

Бараг архи нэхнэ.

Самбид -

Ээ нэхнэ, нэхнэ. Та хоёр чинь одоо тэгээд хоцрогдсон ... юу гэж хэлдэг юм бол доо тэгэх л байх. Тэгэхгүй бол... тэгнэ шүү энэ тэр гэж... Тэр үед чинь тийм юм байгаагүй. Аа зүгээр архи уудаг хөгшчүүд байсан. Манай тэр намайг асарч авсан эцэг бол архинаас өөр юмаар хоол хийдэггүй байсан.

Отгонбаяр -

Өө тийм үү?

Самбид -

Архинаас өөр юмаар хоол хийдэггүй байсан.

Отгонбаяр -

Шимийн архи уу?

Самбид -

Ингээд явахад чинь бид чинь төгрөг гээд нэг ... Одоо нэг төгрөг гэж тийм сав байдаг юм аа...

Отгонбаяр -

За за, за их баярлалаа, Самбид ах аа. Та бас их сайхан яриа ярьж өглөө. Тэгээд танд.

Самбид -

Зүгээр.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.