Serjmaa
![](../assets/images/interviewees/990590.jpg)
Basic information
Interviewee ID: 990590
Name: Serjmaa
Parent's name: Sonomjav
Ovog: Horhon
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Tuvan
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: herder
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За одоо дарчих, ...улаан дээр нь, одоо эхэлж байгаа тийм ээ? За Сэржмаа эгчээ бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрөөд ингээд цагаа гаргаад, цаг зав гаргаад сууж байгаад чинь их талархаж байнаа аа. Тэгээд хоёулаа яриагаа эхэлье. Эхлээд та төрсөн цагаасаа хойш өөрийн хүүхэд нас чинь яаж өнөгөрөв? Аав ээж чинь ямар хүмүүс байсан? Хаана явав, ямар ажил хийж байв? Өнөөг хүртэлх амьдралынхаа түүхийг товчхоон ярьж өгөөч?
Сэржмаа -
Би айлын өргөмөл ууган охин, том нь. Тэгээд ер нь бол багаасаа бага сургуульд 8 настайдаа ороод 12 настайдаа 4-р анги төгсчихөөд тэгээд амьдралын эрхээр аав өвчтэй тэгээд.
Отгонбаяр -
Өргүүлж авсан аав чинь үү?
Сэржмаа -
Аан. Тариалангын ажил хийж байсан. Ногоо тарьж байсан.
Отгонбаяр -
Хаана?
Сэржмаа -
Мал маллаж байсан, Буянтад.
Отгонбаяр -
Одоо энэ хажуугын Буянь суманд уу?
Сэржмаа -
Буянт суманд.
Отгонбаяр -
Та чинь Дуут суманд төрсөн гэсэн тэ?
Сэржмаа -
Аан, нялхдаа тэндээс нөгөө зусланд л гарч явах үед л төрсөн.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Энэ нутгууд дээшээ доошоо нүүдэллэж явдаг юм.
Отгонбаяр -
Аан за за. Тэгээд ер нь бол Буянтынх.
Сэржмаа -
Буянтын гаралтай, Буянтынх. Ер нь Буянтын ч гэж дээ. Ээж аавын амьдрал бол маш ядуу. Энэ одоо Алтайгаас давж ирээд маш их амьдрал ядуу. Тэгээд л сургуулийн хүүхдийг сургуульд оруулдаггүй ээ. Мөн 12-той одоо төгсөөд л, 4 төгсөөд л бид нар ажил хийдэг байлаа. Мал малладаг байлаа. Тэр үед чинь одоо нэгдэл гэж байсан ш дээ. Нэгдлийн ажил хийдэг байлаа.
Отгонбаяр -
Аанхан.
Сэржмаа -
Тийм, малчин нь мал маллаад, мал малладаггүй нь ногоо тариад л, эцэг эхтэйгээ нийлээд л. Тэгэж л амьдарч байлаа багадаа. Тэгээд 1970 онд зүгээр өөрөө аймаг орж ирээд нэгдсэн эмнэлэгт асрагчаар орсон. Одоо энэ Ховд аймгийн. Тэгээд нэгдсэн эмнэлэгт асрагчаар ороод 1978 онд юу, сувилагч болоод. Тэрнээс хойшоо нэгдлийн эмнэлэгт 29 жил цаг бүртгэгч хийгээд тэгээд тэтгэвэртээ гарлаа. Энэ 60-тайдаа гарсан шүү, би.
Отгонбаяр -
Аан тээр.
Сэржмаа -
Аан.
Отгонбаяр -
60-тайдаа гэхээр хэдэн онд билээ? 2004 онд гарсан юм байна тэ?
Сэржмаа -
Айн, тэгсэн. Тэгээд одоо социализмын захиргаадалтын үед хийсэн ажилдаа алдаа дутагдалгүй, ер нь хийсэн ажилдаа хариуцлагатай ханддаг учраас би одоо шаардлага сайтай ийм ажиллаж ирсэн. Тийм учраас 29 жил цаг бүртгэсэн би. Тэгээд тэтгэвэрт гарсан. Өөрөө намын гишүүн.
Отгонбаяр -
Хэдэн онд намд элссэн бэ?
Сэржмаа -
1970 онд.
Отгонбаяр -
Аа 1970 онд хөдөө суманд байхдаа намд элссэн юм уу?
Сэржмаа -
Үгүй ээ энд ирээд ирсэн дороо л элссэн.
Отгонбаяр -
Аан 1970 онд аймагт орж ирсэн тэ?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
1978 онд сувилагч болсон.
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Аан асрагч болоод.
Сэржмаа -
Тийм. Тэгээд л амьдралаа ингээд л өдий болтол явж байна одоо.
Отгонбаяр -
Эгч та 7 хүүхэдтэй гэсэн тийм ээ?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд 7 хүүхэд их ойрхон ойрхон гараад, одоо асрагчийн, сувилагчийн цалингаар олон хүүхэд тэжээж өсгөхөд ямар байв, эмэгтэй хүн?
Сэржмаа -
Аа тэр сувилагчийн цалингаар олон хүүхэд өсгөнө. Олон хүүхэд цэцэрлэгт. Нэг явахдаа манайхаас 6 хүүхэд нэг дор цэцэрлэгт явж байна.
Отгонбаяр -
Тээр, ойрхон ойрхон гарчихажээ.
Сэржмаа -
Тийм. Тэр болгоныг одоо даван туулаад л ажлаа хийж байлаа. Өглөө 7.00-д очоод, орой 6.00-д тардаг байлаа, би. Тэгээд л хүүхдээ цэцэрлэгээр хүмүүжүүлсэн, бүгдийг нь. Тэгээд 2 насны зөрөөтэй, дундаа. Эхний хүүхэд 19.. хэдэн онд төрлөө байз, мартчихаж. 1965 онд төрсөн байх.
Отгонбаяр -
Аан тээр.
Сэржмаа -
Тэгээд тэр хоёрын хооронд нэг байхгүй. Тэгээд 1969 он, худлаа. 1967 онд 2 ихэр охин гарсан.
Отгонбаяр -
Аан тээр.
Сэржмаа -
Ммхмм. Тэгээд 1969 онд банди, тэгээд л 2 насны зөрөөтэй гарсан.
Отгонбаяр -
Танай хөгшин юу хийдэг хүн байв? Аль сумын хүн?
Сэржмаа -
Мөнх хайрхан сумын.
Отгонбаяр -
Аан Мөнх хайрханы?
Сэржмаа -
Тийм, урианхай.
Отгонбаяр -
Урианхай?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Аан тээр.
Сэржмаа -
Гагнуурчин, барилганд, олон жил хийсэн.
Отгонбаяр -
Та хоёр хаана танилцаж гэр бүл болов?
Сэржмаа -
Аймагт.
Отгонбаяр -
Аймаг дээр үү?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Та яасан юм хөдөө? Аа Буянт чинь хажууд юм чинь.
Сэржмаа -
Хажууд юм чинь үргэлж аймаг орж ирээд л тэгээд л танилцсан. Тэгээд одоо тэтгэвэрт гарчихаад одоо бас зүгээр байхгүй байна аа. Сурсан газраа очиж нэгж зараад өдрийнхөө талхны мөнгө бас олж байна. Одоо хүүхдүүд ч тусдаа гарлаа, бүгд. Энэ жил одоо энэ банди ингээд нэг юм барилаа. Энэ тал нь дэлгүүр. Арай л ашиглалтанд ороогүй байна. Амьдрахын эрхээр ч одоо 12 наснаасаа хойшоо хар ажил ч хийж үзлээ, айлд ч байж үзлээ. Тэгээд л амьдарч эхлээд л. Аймагт одоо ямар таних айл байхгүй. Айлын юм хум угааж, цэвэрлэж өгөөд л нэг ойрхон тийм садангын айлд байж байгаад л амьдралаа залгуулсан. Ер нь бол одоо энэ Тувачууд 1943 оноос наашаа Алтайгаас давж ирсэн гэсэн.
Отгонбаяр -
... Алтайгаас тийм үү? Оросоос наашаа?
Сэржмаа -
Үгүй энэ.
Отгонбаяр -
Аа Шинжанаас.
Сэржмаа -
Хятадын Шинжанаас. Тэгээд ер нь амьдрал маш ядуу. Одоо ёстой айлын юу л хийж амьдарч байсан юм. Газар тариалан дууссанаас хойш айлын зарц хийж байгаад л амьдарч байсан юм байна лээ. Би сүүлд том болоод л тэрнийг сайн судалж мэдсэн. Тийм л амьдрал дунд өссөн. Одоо тэгээд яахав улсын буянд сайхан амьдарч байна.
Отгонбаяр -
Таныг өргүүлсэн гэсэн ш дээ. Төрсөн ээж аав чинь бол Тува тийм үү?
Сэржмаа -
Аа ер нь хоёулаа Тува.
Отгонбаяр -
Өргөж авсан нь бас Тува юу?
Сэржмаа -
Бас Тува. Өргөж авсан айл чинь манай нагац ах гэсэн үг. Ээжийн ахын хүн.
Отгонбаяр -
Аан за за.
Сэржмаа -
Тийм, хүүхэдгүй болоод өргөж авсан гэсэн.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа, Сэржмаа эгчээ. Танай ээж аав, тэр нагац ах, нагац аав тэ? Эд нар чинь ер нь шүтлэгтэй хүмүүс байсан уу?
Сэржмаа -
Шүтлэгтэй байсан.
Отгонбаяр -
Юу, ямар шүтлэгтэй хүмүүс байв?
Сэржмаа -
Бөөгийн шүтлэгтэй юм гэсэн, манай өргөж авсан ээжийн тал.
Отгонбаяр -
Аанхан. Бөө удамтай юу?
Сэржмаа -
Аа, удамтай гэсэн. Тэрнийг нь би мэдэх юм биш. Надыг л багад аваагүй байх үед л тэр бөөгийн удам нь өнгөрсөн юм гэсэн шүү. Тийм л юм шиг байна лээ.
Отгонбаяр -
Танай хөгшчүүд ер нь хэд хүрч, хэдий үед өөд болсон юм бэ?
Сэржмаа -
Өргөж авсан аав 49-тэйдөө нас барсан. Миний 10-тайд.
Отгонбаяр -
Өө их залуу нас барчихаж. 10 настай байхад чинь?
Сэржмаа -
Аан.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Гарсан аав 78-тайдаа нас барсан. Гарсан ээж 78-тайдаа. Өргөж авсан ээж 78-тайдаа. Гурвуулаа 78-тайдаа өнгөрсөн.
Отгонбаяр -
Аанхан, 78-тай гэхээр нэлээн өндөр насалсан байна аа. 80 хүрэх шахуу тийм ээ?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Энэ хүмүүс ер нь тэр үед шүтлэгтэй байв уу? Та тэр талаар юу мэддэг вэ?
Сэржмаа -
Үгүй ээ. Манай гаргасан ээж бол бүр байхгүй.
Отгонбаяр -
Юу ч мэдэхгүй.
Сэржмаа -
Юу ч мэдэхгүй. Тэр мал л маллаж байна гол нь. Манай аав зүгээр газар тариалан эрхэлсэн хар ажлын л ажилчин хүн.
Отгонбаяр -
Буянтад газар юм тарьдаг байсан.
Сэржмаа -
Ммм, одоо тэр өвөлжөөнд хүртэл манай бага хүргэн байж л байна. Тэнд газар тариалан эрхлээд.
Отгонбаяр -
Аанхан, за за. Юу тарих уу?
Сэржмаа -
Өө шийгуа тарина, ийм утасны манжин лууван ер нь тариа бүгдийг нь тарина. Энэ жил харин тариа тариагүй л. Гоё гоё ногоо тарьсан, манай гэр бүлийн туршлагад.
Отгонбаяр -
Танай хадам хөгшчүүл ямар хүмүүс байв? Та хоёрыг гэр бүл болоход байсан уу?
Сэржмаа -
Байгаагүй. Хоёулаа байгаагүй.
Отгонбаяр -
Өнгөрчихсөн байсан юм уу?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Аан за за. Танай нөхөр тэр хадмын талынхан ер нь шашин шүтлэг юм юу байв? Урианхай нар чинь ямаршуу...
Сэржмаа -
Урианхай нар ч одоо зүгээр нэг мэргэ төлөг л тавьдаг улсууд байсан юм биш үү?
Отгонбаяр -
Аан, өөрсөдөө?
Сэржмаа -
Тийм. Тэрнээс нэг их тийм бөө гэж юм байдаггүй юм шиг байна лээ.
Отгонбаяр -
Бурхан, лам байсан уу? Тэр хүмүүст?
Сэржмаа -
Байсан, манай том хадам лам байсан. Манай тэр хадам лам чинь бүүр энэ Одноог байх үед нас барсан байх аа. Манайд ирээд л хоноод өнжөөд байдаг байсан.
Отгонбаяр -
Хадам лам гэхээр хамаатны хүн нь байсан юм уу?
Сэржмаа -
Манай хадам аавын дүү байхгүй юу.
Отгонбаяр -
Аан зөв зөв, нөхрийн чинь авга ах нь.
Сэржмаа -
Аан. Би тэгээд ер нь тэр юм шүтдэггүй болоод тоодоггүй л. Манайд ирээд л байж л байдаг юм. Амьтан юм асуугаад л байдаг юм. Би л асуудаггүй байсан.
Отгонбаяр -
Аан хүмүүс юм асуудаг?
Сэржмаа -
Ёстой тэр тоодоггүй. Тэр хүмүүс юм асууж байна гэж би нэг их хардаг ч үгүй байсан. Дээр үеэс нааш одоо захиргаадалтын үед л өссөн болохоор одоо захиргаадалтын л юу сурснаас биш өөр юм алга.
Отгонбаяр -
Танай хөгшин бас тантай адилхан байсан уу? Одоо шашин шүтлэг нь ямаршуу байв?
Сэржмаа -
Шашин шүтлэг мэддэггүй ээ бас, мэдэхгүй. Ер нь одоо энэ сүүлийн үед одоо энэ шашин шүтлэг л их дэлгэрч байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм.
Сэржмаа -
Манайханд ч гэсэн л юм мэддэггүй хүмүүс юм мэддэг болчихсон л. Тэгэхийг нь мэдэхгүй, ямар учиртай юм. Тэр талыг бол би ёстой мэдэхгүй.
Отгонбаяр -
1990 оноос хойш чинь одоо нэг ардчилал гарч ирээд л, хүмүүс нэг чөлөөтэй болоод л үгээ ч хэлдэг, сонгуульд саналаа өгдөг, ахиад шүтдэг ийм юмнууд бас чөлөөтэй боллоо ш дээ.
Сэржмаа -
Тэглээ.
Отгонбаяр -
Тэрнээс хойш их олон янзын юм гарч ирлээ. Танай нутгаар ер нь энэ талаар ямар үйл явдал болов?
Сэржмаа -
Өө одоо юм байна. Тэр шашин шүтлэг, ер нь одоо тэр ихэнхи нь бас хүн төөрөгдүүлсэн тийм... Би зүгээр дотроо л боддог ш дээ. Та нарын бодол ямар байдаг юм, мэдэхгүй. Одоо юу байхгүй. Ер нь миний бодлоор бол тийм жоохон хүүхдүүд чиг бөө болж байна л, юм юм мэдэж байна л гэж байна. Тэр бол одоо ... мэддэг бол их л юм мэдмээр юм. Тэр талаар бол би ёстой ойлгохгүй. Зөвшөөрөх ч үгүй.
Отгонбаяр -
Та ер нь лам, одоо үздэг хардаг хүн рүү хандаж байгаагүй юу?
Сэржмаа -
Ханддаггүй.
Отгонбаяр -
1990 оноос чинь хойш хүмүүс нөгөө нэг үзэж хардаг хүмүүс, юм мэддэг хүмүүс, лам, бөө их олон болоод. Хүмүүс хошуураад байсан даа. Нэг юм болгон руу л явдаг хүмүүс бас байдаг ш дээ.
Сэржмаа -
Харин тийм.
Отгонбаяр -
Тэгээд ерөөсөө тэгэж байгаагүй?
Сэржмаа -
Одоо ч байна шүү, хүмүүс. Одоо эмнэлэгт байхад юу эс үзэхэв.
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ.
Сэржмаа -
Зүгээр хүмүүс одоо зүгээр чөлөөтэй болсон биш эмнэлэгт орж ирээд л одоо энэ хүнээр үзүүлнэ, тэгнэ. Тэд дэхь өдөр хагалгаанд орно. Хүнээс асуусангүй гэж л. Эмч нар хүртэл одоо тэрнийг нь зөвшөөрч л байна. Зөвшөөрөхөөс ч аргагүй л байна ш дээ. Тэгэхээр одоо их л юм мэддэг хүн гарч ирчихээд л одоо.
Отгонбаяр -
Танай хүүхдүүд ер нь ямаршуу юм, энэ талаар?
Сэржмаа -
Байхгүй ээ, шүтлэг байхгүй.
Отгонбаяр -
Тийм үү? Хүүхдүүд чинь бас ээжийгээ их дагадаг юм даа, тэ?
Сэржмаа -
Тийм, шүтлэг байхгүй. Ер нь манай том банди бол чинь лам гэж юу байдаг юм гэж байгаа юм чинь. Бид нар сурчихсан.
Отгонбаяр -
За, нэг ийм асуудал байна аа. Сэржмаа эгч ээ, та одоо олон хүүхэдтэй эмэгтэй хүн. Ингээд насаараа эмнэлгийн газар ажилласан. Тэгээд дан эмэгтэйчүүдийн дунд байлаа тэ? Тэгэхээр энэ социализмын үед эмэгтэйчүүдийн амьдрал ер нь ямаршуу байв? Энэ талаар та?
Сэржмаа -
Эмэгтэйчүүдийн амьдрал хэцүү байсан байх аа. Социализмын үед бол ер нь одоо эмэгтэйчүүд бараг эрх мэдэл гэж байсангүй. Одоо ёстой нөгөө Ховд дээр ярихад сонгогдох гэдэг юм байдаггүй байлаа, тэр үед. Одоо л сайхан болж байна. Ер нь одоо дээр үед би бага байхад нэг арьс өнгөний үзлэгээр их явдаг байсан. Тэр үзлэгээр бол одоо шалдан нүцгэн л оруулж байлаа ш дээ. Одоо бол хичнээн сайхан.
Отгонбаяр -
Яаж оруулдаг байсан юм? Та нэг сайхан яриад өгөөч?
Сэржмаа -
Өө нүцгэн.
Отгонбаяр -
Гэрт үү?
Сэржмаа -
Гэрт. Зүгээр чармай нүцгэн. Аргаа барсан эх хүн чинь урдаа хүүхдээ барьж орж байсан. Би тэрнийг бас сайн санаж байгаа юм. Буянтад. Одоо бол тийм...
Отгонбаяр -
Хаана нь нүцгэлж, одоо гэр дотор нь оруулаад нүцгэлдэг юм уу? Гаднаас нь нүцгэлдэг юм уу?
Сэржмаа -
Одоо гадна нэг гэртэй. Тэрнээсээ нүцгэн ингээд задгай гэрт тэгэж л үзэж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр эмч нар нь яаж үздэг байсан юм? Тэр эмэгтэйчүүдийн ор байсан юм уу?
Сэржмаа -
Мэдэхгүй, тэрнийг нөгөө бага болохоор мэдэхгүй. Манай ээж л хөөрхий амьтан бид хоёрыг урдаа ингээд барьчихсан л орж байсан.
Отгонбаяр -
Хүүхдүүд нь бас хамт ордог?
Сэржмаа -
Тийм, хамт орсон. Одоо бол бид нарт жаргал байна шүү. Эмэгтэйчүүд дуртай цагтаа сонгогдоно, дуртай цагтаа ажлаа хийнэ, дуртай цагтаа унтана. Дээр үед бараг айлын бэр хүн очиж байсан юм. Өглөө үүрээр босоод сав бариад малаа сааж байдаг байсан. Одоо бол тийм бэр байхгүй. Тэрнийг бол туулсан хүмүүс зөндөө байна шүү. Манай ээж хүртэл туулж байсан гэсэн.
Отгонбаяр -
Ээж чинь тэр талаараа юм ярьж байсан уу?
Сэржмаа -
Өө ярьж байсан.
Отгонбаяр -
Юу ярьж байх уу?
Сэржмаа -
Хадам гэдэг хэцүү байдаг байсан. Бид нараас одоо мал малладаг энэ бүх юуг л одоо нуруундаа үүрч явсан. Тэр байтугай хүүхдээ үүрээд малд явж байсан эх хүн байсан. Тэрнийг бол би бас үзсэн, үзсэн. Дээр үед нэг, тэр самганы нэр ч мэдэхгүй юм даа. Нэг самган бэрээрээ дан хонь хариулуулдаг. Залуу нь шоронд явчихсан байсан. Тэр бэр хүүхдээ үүрчихээд хонь хариулж байсан. Тэгээд манай нутгийнхан хамрын тамхи татна. Тэр хамрын тамхийг чинь өгдөггүй гээд манай ээжээс тамхи гуйж байсныг би ёстой санаж байна. Тэгэхэд ер нь 14-15-тай байсан болов уу, би. Тийм амьдрал байсан шүү. Одоо сайхан болж байна ш дээ.
Отгонбаяр -
Та нөхөртэйгээ суухдаа бол хөдөө мал дээр байсан уу?
Сэржмаа -
Өө тэр зүгээр оргоод хүрээд ирсэн.
Отгонбаяр -
Та тэр түүхээ яриач? Сонин л юм.
Сэржмаа -
Оргоод ирсэн юм. Би чинь өөрөө Тува. Манай нөхөр хэдий Урианхай ч гэсэн Монгол хүн. Суулгахгүй гэж хэлдэг байхгүй юу.
Отгонбаяр -
Хэн суулгахгүй гэх үү?
Сэржмаа -
Үгүй, ээж аав суулгахгүй.
Отгонбаяр -
Өө танай ээж аав?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
За. Яагаад? Тува хүнтэй суулгах нь уу?
Сэржмаа -
Аа Монгол хүнтэй суулгахгүй.
Отгонбаяр -
Эсвэл казак хүнтэй?
Сэржмаа -
Үгүй ээ, Тува хүнтэй.
Отгонбаяр -
Өө за.
Сэржмаа -
Суулгахгүй гэнэ. Тэгэхээр нь оргоод явчихгүй юу энэ чинь.
Отгонбаяр -
Яаж оргов та?
Сэржмаа -
Аа оргосон түүхтэй. Тэндээ байж байгаад нэг орой ээжийг ёстой янз янзаар юу яачихаад, хоолыг нь хийж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд ажилд орчихоод яадаг юм. Надыг үгүйлэх юм биш. Тэгээд л эгчид нэг өдөр хэллээ, би. Би айлд оччихсон ш дээ гэж. Яана аа, ээж ааваар толгойгоо авахуулна чи одоо. Тэгээд жил болж байж ирсэн шүү, манай ээж аав.
Отгонбаяр -
Өө таныг айлд ирсний дараа. Тэгээд нөгөө айл чинь.., аан аав ээж нь байхгүй. Та нөхөртэйгээ хоёулахнаа л?
Сэржмаа -
Эгч нь.
Отгонбаяр -
Аа эгчийндээ байсан уу?
Сэржмаа -
Байгаагүй, зүгээр эгчийнх нь гадна гэр барьчихсан. Тэрнээс хойшоо яадаг юм. Одоо Монгол, Тува гэдэг өнгөрлөө. Олон хүүхэд гаргалаа. Ээж аав ч гэр оронд ирдэг боллоо. Бид нар чинь сүүлийн 2000.., 1995 оноос хойшоо л одоо энэ Тувачууд чинь Монголчуудтай хамаагүй сууж байна. Тэрнээс өмнө бол тийм суулгана, барина гэсэн юм байхгүй. Одоо бол Монгол, Тува нар нийлээд л сууж байна.
Отгонбаяр -
Тува хүмүүс ер нь олон уу?
Сэржмаа -
Энэ ч цөөхөн.
Отгонбаяр -
Цөөхөн болохоор тэгээд суухад бас юу байх даа?
Сэржмаа -
Тийм, цөөхөн болохоор зөвшөөрдөггүй. Эд нар нөгөө яс үндсээр л ялгаварласан л асуудал байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм үү?
Сэржмаа -
Тийм. Одоо Тувачууд чинь газар газар байдаг юм байна ш дээ, сонсоод л байх юм бол. Бүр энэ Америкт хүртэл Тувачууд байдаг юм байна ш дээ. Бид нар даан ч мэддэггүй болохоос. Би өөрөө энэ Тува яваад ирсэн юм. Бид нарын хэл чинь нэг, бид нар Монгол аялгуутай, тэд нар Орос аялгуутай юм байна лээ. Тэгээд үгнүүд нь бид нар хааяа нэг үг Монголоор оруулаад хэлчихэж байхад тэд нар Орос хэлчихэж байгаа юм. Тэгэхээр одоо яг байгаа газрынхаа заншил сурталчилсан байдаг юм байна ш дээ. Хааяа нэг үгийг нь мэдэхгүй асууж... Туванууд чинь... Харин энэ баруун талын Тува руу явсангүй.
Отгонбаяр -
Энэ Шинжаны юу?
Сэржмаа -
Аанхан.
Отгонбаяр -
Оросын Тува руу явсан юм байна ш дээ тэ?
Сэржмаа -
Ммхмм.
Отгонбаяр -
Баян-Өлгийд Туванууд их байдаг тэ?
Сэржмаа -
Тийм. Би бас Баян-Өлгий ч очиж чаддаггүй л. Зүгээр төв дээр нь очоод л хүрээд ирдэг юм. Цаашаа Тэнгэл сум Туватай юм гэсэн. Өө тэд нар ч одоо бид нартай сайн мэддэг юм гэсэн. Ярьж барьж байхад. Энэ баруун талынх ёстой мэдэхгүй. Аягүй бол хужаа аялгуутай байх аа.
Отгонбаяр -
Аан тийм байгаа байх тэ? За та тэгээд хөгшинтэйгээ, нөхөртэйгөө хоёулаа оргож хүрч ирээд нийлээд суучихлаа, хоёр хүн. Тэгээд гэр яаж бэлдэв? Ямар гэр оронтой болов? Тэр гэр ахуйгаа яаж эмхэлж...
Сэржмаа -
Зүгээр Монгол гэртэй.
Отгонбаяр -
Тэр гэр хэний гэр үү?
Сэржмаа -
Манай нөхрийн гэр. Эгч нар, ах нар нь бэлэглэж өгөхгүй юу.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Бэлэн гэрт л орж суухгүй юу.
Отгонбаяр -
Цэргээс ирчихсэн байсан уу?
Сэржмаа -
Өө цэргээс ирээд ажиллаж байсан. Надаас 7 ах хүн байсан байх аа.
Отгонбаяр -
Аан за. Та чинь 19-тэй байв уу? тэр үед?
Сэржмаа -
Аанхан, яг 19-тэй.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Тэгээд л өдий болтол одоо сайхан л амьдарч явна л даа.
Отгонбаяр -
Тэгээд зүгээр бэлэн гэрт ороод суучихсан.
Сэржмаа -
Тийм. Ач нараа үзээд.
Отгонбаяр -
Тийм дээ.
Сэржмаа -
Ммм.
Отгонбаяр -
Тэгээд суугаад анхны хүүхэд хэдийгээр, жилийн дараа гарлуу?
Сэржмаа -
19-тэй гарсан.
Отгонбаяр -
19-тэй гарсан уу?
Сэржмаа -
Дээр бас хэдэн сар хамт тэднийд очоод бариад яваад байсан. Би эгчээсээ нуугдаад. Хаана хоноод ирэв? гэхээр нь хөдөө гараад ирлээ гээд тэгдэг байсан, би.
Отгонбаяр -
Хэ хэ хэ хэ.
Сэржмаа -
Ээж сүү өгсөнгүй юу? гэхээр хэн сүү аваад явж байдаг юм, яршиг л байхгүй юу гээд л... Тэгээд л явж байдаг юм.
Отгонбаяр -
За тэгээд хүүхдүүдээ яасан? Ойрхон ойрхон гараад л цэцэрлэгт өгөөд л?
Сэржмаа -
Өө цэцэрлэгээр. Одоо энэ хоёр ч цэцэрлэгээр. Цэцэрлэгт хэдэн хүүхдээ хүмүүжүүлээд л ажиллаж байсны хүчинд өдийд би ийм байна. Тэрнээс одоо ийм амьдрал, идэж уух хоол унд надад хэн өгөхөв дээ. Засгийн буянд тэтгэврийн мөнгөөр амьдарч байна. Сул мөнгө шүү дээ, одоо ажилгүй хүнд чинь. Тэгээд одоо төр засаг энэ хэвээрээ ингээд өндөр настнаа, тахир дутуугаа харж хандаад явдаг юм бол Монголчуудын амьдрал өөдөлмөөр л байна л даа. Одоо саяын тэр намын их хурлын нэр солино л гэнэ. Тэр одоо мэдэхгүй ээ. Надад бол таарч байгаа юм уу, үгүй юм уу? бас.
Отгонбаяр -
1970 оны хувьсгалт намын гишүүн гэдэг чинь ахмад гишүүн хүн байна шүү дээ та.
Сэржмаа -
Харин тийм. Надад бүр хачин санагдаж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Социализмын үед одоо эмнэлгийн асрагч, сувилагч хүн намын гишүүн гэдэг чинь одоо бас нэлээн жирийн хүн биш шүү дээ.
Сэржмаа -
Жирийн хүн.
Отгонбаяр -
Их өндөр хариуцлагатай.
Сэржмаа -
Аа шүүсээ шахуулж байж ордог байлаа шүү, намд.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Сэржмаа -
Аа яа яа.
Отгонбаяр -
Яаж намд элссэн бэ та?
Сэржмаа -
Өө юу ярьж байгаа юм. 2 жил орлогч гишүүн гэж ёстой бараг тэр юу л хий гэнэ тэрнийг нь хийдэг байлаа. Наанадаж ханын сонин хүртэл гаргаад л. Тэгээд л бүр юу тэр намын гишүүнд элсэхийн тулд ёстой л хийхгүй юм хийж байлаа. Хэцүү байсан. Одоо бол зүгээр баталга өгөөд гаргачихаж байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм тийм.
Сэржмаа -
Тийм. Тэр үед ч ёстой хэцүү байсан. Тэр олон намын гишүүдийн дунд зогсчихоод. Тэгэхэд ч бас арай ч бага байж би. Зүгээр нэг хөлс асгараад байдаг байсан. Хүмүүс их юм асуугаад л юу яагаад байхаар хагасыг нь хариулж чадахгүй болохоор айгаад, чичрээд бүр тэгдэг байлаа ш дээ. Одоо бол юу баталга. Баталгаа ч үнэ хүрэхээ байсан одоо үед. Дээр үед чинь энэ суганд л явдаг байлаа ш дээ, батлах.
Отгонбаяр -
Тийм, уутанд хийчихсэн биендээ авч явдаг байсан ш дээ тэ?
Сэржмаа -
Тийм. Одоо бол тэр сая нэг намын хуралд бараг батлахтай хүн алга л байна лээ ш дээ. Нэг ... хүн сонгосон. Одоо бид нар сайхан нөхцөлд амьдарч байна аа. Дээр үед ч бас хэцүү амьдрал байсан. Би ч ёстой багаасаа хар ажилд нухлагдсан болоод ёстой одооны амьдрал бас хэдий муу ч гэсэн гайгүй л байна.
Отгонбаяр -
Та тэр бага насандаа хийж байсан хар ажлынхаа талаар яриач? Яг хүүхэд нас яг юу хийж өнгөрөв?
Сэржмаа -
Хүүхэд насандаа би өглөө гараад хүрз бариад л газар тариалангын ажил хийгээд л, газраа услаад л. Нэг ногоогоо тарина, шуудуйгаа ухна. Мөрөн дээр хүрз байнга тавиатай. Зуны сарууд, намрын саруудад ер нь гэдсээ тэжээхийн тулд. Тэгээд одоо энэ айлууд тариа тарина. Бид нар, би чинь өнчин байсан юм болохоор тариа ногоо тарьж ургуулаад л, тэрнийгээ л иднэ гэж бодох дээр зүгээр л хүрз салгадаггүй байлаа ш дээ. Хоорондоо ус булаацалдаж ирээд л. Тэгэж амьдарч байлаа. Ер нь тэр амьдрал бол миний бодлоор бол энэ Буянтын энэ бага ястануудад л байсан байх. Тэрнээс биш одоо өөр энэ Буянтын суурин улсуудад бол тийм юм байгаагүй. Малтай, ихэнхи нь л мал аж ахуйтай байсан даа. Газар тариалангын ажлыг одоо бага ястангууд хийж байсан. Одоо энэ байдлаар бол, одоо миний бодлоор бол бага ястануудыг жаахан харж үзэж. Одоо энд бол бид нарыг толгойлсон хүн байхгүй ш дээ. Одоо энэ аймаг бас бага ястануудаа саяхнаас бас хүлээж авсан шүү. Одоо тэрнийг тэтгэмээр байна. Бага ястануудын амьдрал одоо ч гэсэн бас нэг их тийм илүү байхгүй. Тэгээд би баярладаг юм. Сая одоо бага ястангуудаа хүлээж аваад бас ер нь бага ястануудын ахлагч тавья энэ тэр ингэж ярилцсан. Энэ Тувачуудыг хооронд нь туршлага судлуулъя гэсэн. Тувачуудын нээрээ урлагийн юу явуулсан.
Отгонбаяр -
Өө за.
Сэржмаа -
Тийм. Тэр нь бүр ёстой. Одоо тэр Тувачуудын тэр урлагийн юунаас
Отгонбаяр -
Наадам болсон уу?
Сэржмаа -
6-нд хот руу хүн байгаа байх. Ганц нэг хүн. Ийм ийм юмыг одоо бас өргөжүүлж, бас одоо аймаг харж үзэж, бид нарын амьдралд бас тусалж л баймаар даа. Энэ амьдрал тийм ч сайн биш ээ. Би гол руу явж хардаг юм бас. Нодлин гол руу явж харахдаа би нутгаа очсон. Ногоо ургаагүй. Тувачуудын амьдрал ер нь энэнээс болж одоо нурах юм биш байгаа гэж дотроо бодож л ирсэн, би. Тэгээд энэ жил бол сайхан байна лээ. Ёстой ногоо цагаа ургасан. Би тийшээ ээж аав байхгүй л дээ. Зүгээр дүү нар байгаа. Гэхдээ явъя гэж боддоггүй би. Нутгаа санахдаа зүгээр нэг яваад ирдэг юм. Ээж аавынхаа өвөлжөөг нэг харчихаад. Одоо 7-нд нэг хуриманд явна. Миний өргөж авсан ээжээс гарсан ганц хүүхний охин нь ... байгаа.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Тийм. Тэрэнд л очъё, одоо. Очихгүй бол болохгүй.
Отгонбаяр -
Тувачууд хуримаа яаж хийх үү?
Сэржмаа -
Өө хурим их янзтай.
Отгонбаяр -
За.
Сэржмаа -
Одоо хүүхэн, хүргэн гэж нэг бөөн хүмүүс, хүүхэн авна гэж бөөн хүмүүс. Тэгээд л хоёр талдаа найрлаад л. Хүүхнийд очоод найрлаад хүүхнээ авч гараад энд ирээд найрлаад л. Тэгээд хүүхнээ өгчихөөд л буцна даа, нөгөө хүмүүс чинь. Залуу гэрлэхэд бол тэр хэдэн өдөр найр, нөгөө залуугынд болохоороо. Гэхдээ одоо сайхан болжээ, бас.
Отгонбаяр -
Харин тийм ээ, юм нь элбэг болчихсон.
Сэржмаа -
Аа дээр үед бол хүүхэн ганц дээлтэй л мордож байсан ш дээ. Ер нь бол. Морьтой хэдэн хүн очиж авдаг. Одоо бол машин зүгээр сүрэг сүргээрээ л очих юм байна ш дээ. Одоо манайханд 2 фургон автобус үйлчлэх юм гэсэн. Үйлчлэх юм байлгүй.
Отгонбаяр -
Та хүүхэд байхдаа өмсөж байсан хувцас хунарныхаа талаар яриач? Одоо гутал хувцас юу өмсөж байв?
Сэржмаа -
Би одоо өөрийнхөө гараар оёсон нөгөө Тувагын сөөдхий гутал л өмсөж байсан.
Отгонбаяр -
Юугаар хийдэг юм?
Сэржмаа -
Зүгээр энэ булзаар гээд дээр үед нэг артай юу байсан. Тэндээс аваад эсгээд л зүгээр оёж өгдөг ээж, тийм л юм өмсөж байсан.
Отгонбаяр -
Уллах уу?
Сэржмаа -
Уллана.
Отгонбаяр -
Юугаар уллах уу?
Сэржмаа -
Зүгээр ... уллачихна. Тэгээд зүгээр даалимбан тэрлэг өмсөнө. Одоо өөр юм байхгүй.
Отгонбаяр -
Тэгэхэд чинь даалимбан тэрлэгтэй болчихсон байсан ш дээ.
Сэржмаа -
Айн. Харин сургуульд орохдоо би чинь даалимбан тэрлэгтэй. Энэ доогуураа ингэж хоёр өргөн эмжсэн тийм дээл өмсөж байсан. Аа ногоон ч өнгөтэй, элгэн. Элгээр, малын нөгөө арьсыг шүүлж байгаад хийгээд улаан таван хошуу оёчихсон.
Отгонбаяр -
Тээр.
Сэржмаа -
Тийм цүнхтэй байсан. Тэгээд одоо амьдралыг санаад, бодоод яриад ирвэл өө их юм байгаа. Явах нь ч явж үзсэн, сургуульд. Байранд байсан. Байранд одоо өглөө нэг мантуу өгчихнө. Тэгээд л өдөр нэг хоол, орой нэг хоол өгдөг байсан. Сургуулийн хүүхэд дан гэрт. Улаан ... бид нар. Байрны хүүхдүүд өөрсдөө зүгээр хар болчихсон л шургуулж байдаг, хоёр сэрээ төмрөөр. Тийм л амьдралд өслөө одоо. Одоогын хүүхдүүд ном эрдэм сурах гэдэг зүгээр тоглоом л. Хэцүүхэн амьдралыг манай ээж аав бүр туулж ирээд одоо Хятад, хасагын түүгээр энд орж ирсэн. Алуулдаг нь алуулаад одоо. 1943-1945 оныг дуустал ирсэн юм гэсэн. Би бараг 1944 онд төрсөн. ... 1945 онд аягүй бол цаанаас ирж байгаад Дуутад төрсөн байх аа. Ээж тэр тухай юм хэлээгүй юм. Одоо бага ястангууд л ... дуусч байна даа. Настай хүмүүс нь бараг байхгүй болж байна. 3-4-хөөн настай хүн бий.
Отгонбаяр -
Танай нутгийн энэ Тувачуудаас таны мэдэхээр одоо сургууль соёлоор яваад, хот орон газар бараадаад явсан, тийм боловсролтой болсон хүмүүс юу байна?
Сэржмаа -
Байгаа. Манай нутагт Магсарын Буянаа гээд залуу байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрийн анги төгссөн. Одоо мөн л тэр газар тариалангынхаа л талаар л агрийн анги авсан юм. Тэр үедээ тэр. Аа тэрний эхнэр Хар нүдэн гэж байсан. Хар нүдэн чинь гадаадад математикийн анги төгсөж ирсэн. Бүр гадаадад төгссөн.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Онц гардаг тийм охин байсан. Тэр охин чинь бас их дуулиантай сургуульд явсаан, чааваас. Аав нь сургуульд явуулахгүй гэж морьтой хөөж зодоод, тэгэж байгаад тэр ааваараа зодуулаад л нөгөөдөх чинь энэ аймагт ирээд л, өөрөө энд сургуульд ороод л тэгээд явсан. Тэгээд тэр хоёр хоорондоо суусан. Одоо тэр багш нь байна уу? Тэр нөхөр нь нас барчихсан. Өөр ч одоо манайхаас ямар юм байдаг юм бэ? Байхгүй байх аа. Одоо сүүлийн үед л хүүхдүүд гарч байгаа болохоос өөр нэг их сургуульд сурсан хүн байхгүй. Харин одоо энэ Баян-Өлгийгөөс тэр Чанаагын Галсан гээд хүн яригдаад байх юм.
Отгонбаяр -
Тийм, Чинаагын Галсан, зохиолч.
Сэржмаа -
Тэр хүнийг л сонсоод би телевизээр гарахаар бүр урд нь суучихаад сонсож байгаа.
Отгонбаяр -
Тээр.
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Герман хэл дээр зохиол бичдэг хүн шүү дээ.
Сэржмаа -
Аа айхтар. Одоо тэр Балжинням гээд нэг бөө гарчихсан байна лээ.
Отгонбаяр -
Өө за.
Сэржмаа -
Нэг томоо цагаан сахалтай хүн телевизээр гараад байна ш дээ.
Отгонбаяр -
Хэдий хэрийн насны хүн юм?
Сэржмаа -
70 гарч байгаа.
Отгонбаяр -
Аан за. Тува хүн.
Сэржмаа -
Тэр манай нутгийн хүн. Би бол мэднэ. Дарма...-ын Балжинням гэдэг хүн байсан. Одоо бөө гээд л гараад байх юм байна ш дээ, телевизээр. Тэр одоо мэдэхгүй. Удамд нь бөө байсан ч юм болов уу? мэдэхгүй. Настай хүмүүсийг бол сайн мэдэхгүй учраас. Одоо бол Тувачуудаас сургуульд хүүхдүүд байна байна. Миний төрсөн дүү их эмч байна, охин их эмч байна. Нэг охин багш. Энэ эдийн засагч залуу бий, ажил олдохгүй. Тэр нь хэцүү. Энэ ... нэг охин ажиллаж байна... Ажил одоохондоо бол сургуульд сурч байна. Их эмч нар зөндөө байна. Манай тэр их эмч дүүгийн 2 охин нь нэг нь эм зүйч, нэг нь багш. Одоо Хятад хэлний ангид бага нь төгсөж байгаа. Одоо бол сургуульд Тувачууд их явж байна. Ихэнхидээ Монгол нөхөртэй. Тэрэндээ бас тийм байгаа болов уу?
Отгонбаяр -
Одоо Монгол нөхөртэй суухад нь ээж аав нь дургүйцэхгүй биз дээ? Одоо бол?
Сэржмаа -
Одоо бол дургүйцэхгүй. Аа дээр үед дургүйцдэг байсан. Би ч оргоод явчихсан юм чинь.
Отгонбаяр -
Оргоод Урианхай хүнтэй суучихсан.
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Танай хүүхдүүдэд, одоо Тува, Урианхай хүмүүс их ялгаатай хүмүүс байх тэ?
Сэржмаа -
Аа ялгаатай.
Отгонбаяр -
Танай хүүхдүүдэд одоо алинд нь байх шиг байна. Хүүхэд хүүхдээрээ ялгаатай байна уу? Эсвэл?
Сэржмаа -
Аль нь ч ялгаагүй. Миний хэлийг нэг нь ч мэдэхгүй. Тэгэхээр тэгээд байгаа юм.
Отгонбаяр -
Тийм байна.
Сэржмаа -
Суръя гэж оролдохгүй.
Отгонбаяр -
Та бас яриагүй байх даа, хүүхдүүдтэйгээ?
Сэржмаа -
Би яриад ганцаараа ярихаар эд нар ойлгохгүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм байна.
Сэржмаа -
Монголоор бол зүгээр ус цас шиг ярих юм чинь. Би ч гэсэн өөрөө. Тэгээд доошоо гол орохоор Тувагаараа ярина, би. Энэ хүртэл дагаж дүүгийнд оччихоод эмээ эмээ та англиар ярьчихав уу? гэж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Хэ хэ хэ хэ, эмээ нь англиар ярьчихсан уу? Ммм жоохон байсан юм уу?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
Одоо тэгээд дараагын залуучууд бол Тува хэл байхгүй ээ.
Сэржмаа -
Байхгүй. Ер нь одоо Тува цөөрч байна, цөөрч байна. Бас тэгээд надаас өгсүүлээд одоо үндэсний хүнтэй суугаагүй болохоор.
Отгонбаяр -
Танд тийм дурсгалтай эд зүйлүүд бий юу?
Сэржмаа -
Байхгүй ээ. Тийм дурсгалтай юм, эд зүйлс байхгүй. Ер нь манай ээж аав тийм юм хадгалдаггүй юм шиг байна.
Отгонбаяр -
Одоо нөгөө ядуу байсных.
Сэржмаа -
Ядуу байсан, тийм.
Отгонбаяр -
Тэгээд дурсгалтай эд зүйл гэдэг чинь бас хөрөнгө чинээтэй олдох юм.
Сэржмаа -
Тийм, яг үнэн. Ёстой ганц ч тийм юм байхгүй.
Отгонбаяр -
Эгч, таниас нэг ийм юм асууя гэж бодлоо. Таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал байна уу? Амьдралд чинь их нөлөө үзүүлсэн, таныг их эсвэл их юм бодуулсан ч гэдэг юм уу?
Сэржмаа -
Үгүй ээ ер нь тийм юм байхгүй ээ. Би ер нь зүгээр багаасаа ажил хийгээд сурсан болохоор нэг их тийм юм боддоггүй.
Отгонбаяр -
Их тийм онцгой, сонин содон үйл явдал ерөөсөө болоогүй ээ?
Сэржмаа -
Ай болоогүй. Ер нь тийм онцгой үйл явдал боллоо гээд тэгэхээр ерөөсөө юм болоогүй. Зүгээр л улсынхаа ажил хийгээд л. Хэдэн хүүхдээ асрахыг нь асраад л. Сургууль соёлд оруулахыг нь оруулаад л. Их юм боддог ч үгүй. Би бас тэнэг юм байна лээ.
Отгонбаяр -
Нэг бодлын амар.
Сэржмаа -
Тийм амар, тийм.
Отгонбаяр -
1990 онд ардчилсан хувьсгал гарлаа ш дээ тэ?
Сэржмаа -
Аан.
Отгонбаяр -
Тэгээд тэр ардчиллын үеэр одоо та чинь намын гишүүн хүн байлаа. Тэр болж байсан яриа, телевизор энэ тэрээр гарч байгаа мэдээг яаж хүлээж авав? Тэр үеэр болсон явдлаа яриач?
Сэржмаа -
Тэр үеэр одоо телевизээр гарч байсан бүх зүйлийг болохоор одоо бас л юм сайн ойлгодоггүй байсан юм уу? Муу талыг нь л их л сонсож энэ ямар юу ярьдаг юм бол энэ тэр гэдэг л бодол. Бид нарын амьдрал улам уруудах нь, доройтох нь гэж л их боддог байсан. Тэрнээс биш одоо бид нарын амьдрал өөдлөх юм энэ тэр гэж ер нь боддоггүй байлаа. Картны бараанд орж байхад энэ хэдэн хүүхдээ яаж тэжээнэ дээ. Иймхэн юм аваад гэж их боддог байлаа, би. Өөр нэг их юм боддоггүй байсан. Би ер нь нэг их юм боддоггүй ш дээ. Яагаад тэгдэг юм бүү мэд.
Отгонбаяр -
Одоо өөр шинэ намууд гарч ирээд л, сонгуульд шинэ намууд өрсөлдөөд л. Тэгээд та чинь хувьсгалт намын гишүүн хүн ш дээ.
Сэржмаа -
Тийм. Өө тэр ерөөсөө дэлгэрч байгаа намуудыг бол дотроо л ёстой ад муу үзэхээс биш өөр тийм энэ тэр гэж боддоггүй. Тэгээд л нөгөө сонгууль болохоор л хэдэн хүүхдээ хувьсгалт намд өгөөрэй л гэдэг ухуулга л их хийдэг байлаа.
Отгонбаяр -
Одоо ямар уу?
Сэржмаа -
Одоо ч гэсэн тэр.
Отгонбаяр -
Тийм үү?
Сэржмаа -
Тийм. Сая одоо хувьсгалт намын сая.
Отгонбаяр -
Их хурал.
Сэржмаа -
Үгүй нөгөө сонгуулиар та нар одоо Энхбаярт өг гээд л би ёстой амаа чилтэл хэлж, өөрөө ухуулгаар яваад л. Тийм л ажил их хийдэг, би. Одоо сая хүртэл нөгөө хуралд сонгогдох одоо манай багаас Нохойжав гарсан шүү, орлогч даргын, аймгийн юуны. Тэрнийг сонгоорой гээд л би үгэлж үгэлж очсон чинь овоо гарчихлаа. Гарчихаар нь баярлаад л.
Отгонбаяр -
Тээр.
Сэржмаа -
Тийм. Уулаасаа л хувьсгалт намын юунд чанагдсан байна, бүр.
Отгонбаяр -
Тийм байгаа байх.
Сэржмаа -
Тийм. Өөр нам энэ тэр гэж ерөөсөө хажууд ирээд тэр их эмч нар ардчилсан нам энэ тэр ярина. Тоох ч үгүй. Би сонсоогүй юм шиг л сууж байна. Тэгээд л ер нь өөрөө л тэр намынхаа л ... өргөж байвал боллоо. Үхэн үхтлээ л тэр намынхаа төлөө л зүтгэх юм.
Отгонбаяр -
Энэ ардчилсан хувьсгал гэж хэлдэг юм уу? Энэ ардчиллын үйл явц таны амьдралд ер нь нөлөөлсөн үү?
Сэржмаа -
Одоо нөлөөлөөгүй ч гэж хэлээд юу гэхэв. Нөлөөлсөн ч гээд яахав. Тэгээд л одоо олны дунд болж л байгаа, болж л байна гэж үздэг би. Аль нь ч гэсэн. Ардчилал гарлаа гээд муудсан ч юм алга. Нэг их сайн ч болсон юм алга. Тэгээд л дундыг баримтлаад л байж байгаа.
Отгонбаяр -
Энэ эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн болов уу?
Сэржмаа -
Ёстой мэдэхгүй ээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Сэржмаа -
Өөрөө л өөрийгөө дүгнэж цэгнэж явдаг болохоор тэр болгоныг тэгэж юу яаж цэгнэдэггүй.
Отгонбаяр -
Та чинь 7 хүүхэдтэй тэ?
Сэржмаа -
Тийм.
Отгонбаяр -
7 хүүхдийн хэд нь хүү, охин бэ?
Сэржмаа -
4 охин, 3 банди.
Отгонбаяр -
Ер нь хүү, охидын алинд нь илүү зовох юм?
Сэржмаа -
Би охидууддаа л их зовдог юм ш дээ
Отгонбаяр -
За тэр охидуудад илүү зовж байгаагын учир юунд байх шиг байна?
Сэржмаа -
Одоо яахав охидууд чинь хүний газар очиж байна. Хүний нутагт, хүний гарт очиж байна, айлд очиж байна. Одоо миний охин ямар айлд очиж байгаа бол? Ямар гэр, амьдралтай болох бол? Нөхөр нь ямархуу юм таардаг юм бол? гэхээс өгсүүлээд л одоо эх хүн чинь их л юм бодно ш дээ. Сайхан хүргэн тааралдвал баярлаад л. Тийм л юм байна. Сайхан сайхан хүргэчүүл тааралдсаан, надад. Бүгд Захчин. Дүү нарынх ч Захчин, охидынх ч Захчин.
Отгонбаяр -
Өө тээр, Захчин нөхөртэй.
Сэржмаа -
Дандаа тийм. Тэгээд сайхан сайхан хүргэчүүд таарсан.
Отгонбаяр -
Аан тээр.
Сэржмаа -
Тэгээд тийм учраас би одоо бол ч нэг их бодох юм байхгүй. Үр хүүхдүүдий нь л одоо өсөөд, эрүүл торниж байгаа бол боллоо л гэж бодож байгаа.
Отгонбаяр -
Танай одоо энэ охидуудын одоо цагт амьдарч байгаа амьдрал, таны одоо хүүхдүүдээ өсгөж байсан үеийн амьдрал хоёр их зөрөө байгаа тэ?
Сэржмаа -
Зөрөө байна.
Отгонбаяр -
Та нэг харьцуулаад яриач?
Сэржмаа -
Өө харьцуулалгүй яахав. Хүүхдүүдийг одоо төрөөд л энэ хүүхдийг чинь одоо памперс зүүж байна. Манай үед чинь тийм юм байсан биш. Нэг даавуугы чинь бараг угаагаад л. Нэг 15-ын өлгий аваад л тэр 6 даавуугаар л өсгөж байлаа ш дээ. Одоо бол тийм юм алга байна шүү дээ. Мөнгө л байвал хүүхдийн хувцас, ер нь юу л байна тэрнийг бүгдийг нь авч байна. Тэр хүүхдээ одоо үед чинь бас эцэг эх хоёулаа бүр зэрэг өсгөж байна. Дээр үед бол одоо эцэг хүн бас хүүхдэд нэг их ханддаггүй байсан шүү. Маш ялгаатай. Тийм учраас одоо мөн ч сайхан байна, энэ хүүхдүүдэд. Одоо сая төрсөн хүүхдэд памперс хийгээд л өсгөж байна ш дээ. Тэгэхээр одоо тэр хүүхэд ч гэсэн дороо хуурай. Дээр үед чинь бид нар шээсэн дээр нь л хэвтүүлдэг байлаа ш дээ. Тэгэхээр маш ялгаатай байгаа юм. Ер нь амьдрал ч гэсэн, идэж уух нь ч гэсэн гайгүй. Дээр үед чинь одоо бас л амьдрал тийм сайнгүй л байсан даа. Юм үнэтэй ч гэсэн одоо бол олдоц ихтэй. Дээр үед олдоц муутай. Амьдрал сайхан болж байна л гэж бодож байна.
Отгонбаяр -
Энэ настай эмээ нар, эгч нараас нэг ийм юм асуумаар санагдаад байдаг юм аа. Та анх одоо биенийхээ юмыг ирэхэд мэдэж байсан уу? Тийм юм ирдэг гэж?
Сэржмаа -
Ямар юм мэддэг юм.
Отгонбаяр -
Тэгээд яав? Юу болов? Сонин сонин түүх байдаг юм...
Сэржмаа -
10-н хэдтэйдээ мөн л нөгөө ажил төрөлдөө явж байгаад л ирсэн чинь нэг өдөр зүгээр зүгээр давсаг руу хатгаад ёстой аймаар юм боллоо доо. Ээжид очоод, урд тэгээд гэртээ очоод юм үзэгдсэн чинь, хэллээ би ороод ээждээ. Өө одоо надаас их цус гарч байна ээж, ямар юм болчихсон юм мэдэхгүй гэсэн. Өө за за, нааш ир. Үгүй тэгээд юм ч байхгүй л байсан юм байна. Ээж нэг муу тийм, хиртэй ч юм байлгүй одоо санахгүй байна. Муу даавуу ураад хийж өглөө.
Отгонбаяр -
Оёод уу?
Сэржмаа -
Тийм, нөгөө өмдөн дээр. Энийг угаагаад.
Отгонбаяр -
Тэгээд өмд чинь ямар өмд байх уу?
Сэржмаа -
Өө нэг даалимбан, нэг муу өмд, өргөвтөр л өмд байсан.
Отгонбаяр -
За.
Сэржмаа -
Тийм өмдөнд оёж өгөөд, угаагаад байдаг юм гээд зааж өгөөд. Ийм юм байдаг юм гэж зааж өглөө. Тэгээд л тэрнээс хойшоо мэддэг боллоо.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө оёсоныгоо яаж солих уу?
Сэржмаа -
Зүгээр ингээд урт урт хэрчихсэн юм байна.
Отгонбаяр -
Аан за.
Сэржмаа -
Тэр юугы чинь юу яагаад л, дахиад нэг жоохон даавуу өгсөн. Тэрнийг нь хэрж оёод л нөгөөдөхөө оёдог. Нууж аваад л оёдог, тэр хүмүүсээс. Тэгэж л амьдарч байлаа ш дээ.
Отгонбаяр -
Тэр хөвөн бент бол нэлээн сүүлийн үеийнх байх.
Сэржмаа -
Өө сүүлийн үеийнх. Ер нь тэр арьс өнгөний үзлэгээр очиж байхад бол хөвөн харагдаж байсан байх даа. Тэрнээс хойшоо би ёстой юм мэдэхгүй.
Отгонбаяр -
Аа сүүлд та эмнэлэгт ажилд орсноос хойш бол тэгээд?
Сэржмаа -
Өө тэгэхэд бол одоо хөвөн, бент их байх шиг. Гэхдээ бид нар тэрнийг нэг их авч хэлэлцдэггүй, өөрсдөө ашигладаггүй тийм тэнэг байсан байна ш дээ.
Отгонбаяр -
Тэнэг ч юм уу? Шудрага ч юм уу? Сайн ч юм уу?...
Сэржмаа -
Шударга ч биш тэнэг.
Отгонбаяр -
Тийм үү?
Сэржмаа -
Тийм. Одоо бол одоо тэнд биений юм ирвэл аваад л, марль аваад л тавьчихна ш дээ. Тэгэхэд бол тэр марло байж л байдаг юм. Бид нар тэгэж тавина ч байхгүй. Уулаасаа тэр нэг амьдралыг ер нь боддоггүй л байсан шиг байгаа юм. Би тэгэж л боддог юм.
Отгонбаяр -
Тэр социализмын үед эмэгтэйчүүдэд одоо энэ жирэмснээс хамгаалах эм, хэрэглэл гэж юм байсан уу? Тэр талаар ер нь ...
Сэржмаа -
Ямар юм байдаг юм. Тэрнийг чинь ёстой мэддэггүй. Би бүр эмнэлэгт ороод олон жил ажиллаж байгаад тэр спиралийг чинь мэдлээ ш дээ. Манайд Хишгээ гээд нэг эмч байсан. Тэр эмч л нэг олон хүүхэд гаргасан Казак авгай байдаг юм. Дандаа цус алддаг. Тэрэнд л спираль тавьж өгнө өө чамд гээд тэгэж байсан чинь энэ одоо юу гэдэг юм бол гэж бодоод бид нар бүгд шавж очиж харсан. Тэрнээс хойш...
Отгонбаяр -
Спираль тавихыг нь уу?
Сэржмаа -
Ааан.
Отгонбаяр -
Хн хн за, эмнэлгийн хүүхнүүд.
Сэржмаа -
Минут ч болдоггүй юм байна лээ. Их түргэн тавьдаг юм байна лээ ш дээ.
Отгонбаяр -
Зайлуул тэгээд нөгөө муу Казак авгай олон төрсөн, тэгээд л ахиад жирэмслээд л зулбаад байдаг байх нь тэ?
Сэржмаа -
Ммм. Тэгээд тавьж өгсөн. Тэр авгай тэгээд л тун жирэмслээгүй гэж байна лээ. Бид нар дандаа асуудаг. Саяхан мэдсэн ш дээ, тэрнийг чинь. Тэр дээр үед тийм юм мэддэг ч үгүй байж.
Отгонбаяр -
Таныг эмнэлэгт ажилд орсноос хойш, 1970-аад оноос хойш тэр нөгөө арьс өнгөний үзлэг бол тогтмол явдаг байсан уу?
Сэржмаа -
Өө явдаг байсан. Тэгэхэд бол боловсронгуй л болсон байлгүй. Би нөгөө эмнэлэгт байдаг болоод тэрнийхээ л үзлэгэнд байнга ордог байсан.
Отгонбаяр -
Өөрсдөө?
Сэржмаа -
Тийм. Үргэлж тасаг тасгаараа ордог байсан.
Отгонбаяр -
Тэгээд арьс өнгөний үзлэгт орохдоо яадаг юм? Цусны шинжилгээ авдаг байсан юм уу? эсвэл
Сэржмаа -
Цус авдаг байсан, орон дээр гаргаж үздэг байсан. Тэгэхэд чинь юбкатай ордог байлаа ш дээ.
Отгонбаяр -
Нөгөө шалдан...
Сэржмаа -
Байхгүй. Өөрснөө гоё гоё юбка оёчихсон, хүүхнүүд цоохор даавуугаар.
Отгонбаяр -
Таны үеийн одоо энэ эмнэлгийн асрагч, сувилагч хийж байсан эмэгтэйчүүд ер нь дунджаар хэдэн хүүхэдтэй байсан бэ? Хамгийн цөөхөн нь хэд вэ? Хамгийн олон нь хэд үү?
Сэржмаа -
Үгүй ээ ер нь миний үеийн хүмүүс бол, хүүхдийг бол гаргаж байсан. Гарсан хүүхдээ л.
Отгонбаяр -
Олдсоныг л.
Сэржмаа -
Тийм, олдсоныг л гаргаж байсан. Одоо зөндөө хүүхэдтэй хүн бий. Манайд чинь 10 хүүхэдтэй хүн хүртэл байсан ш дээ. Асрагч, сувилагч нар дотор. Харин эмч нар дотор ч бас 7-8 хүүхэдтэй хүмүүс байсан юм чинь. Тэхээр ер нь олдсоноо л гаргаж байсан.
Отгонбаяр -
Абортны тухай ер нь мэддэг байсан уу?
Сэржмаа -
Аборт бол дээр үед хатуу. Ёстой л нөгөө гаргаж чадахгүй, энэ хүн амаржиж чадахгүй, энэ хүн ийм өвчтэй гээд л хааяа нэг хүн орохоос абортонд хүн ордоггүй байсан. Саяхан хүртэл оруулдаггүй байсан ш дээ. Одоо бол ч одоо аборт ихэдэж байна шүү.
Отгонбаяр -
Эмнэлгийн хүүхнүүд өөрсдөө ч нэг аргалаад орчих арга байхгүй юу?
Сэржмаа -
Байхгүй.
Отгонбаяр -
Найраа байхгүй.
Сэржмаа -
Байхгүй, найраа байхгүй ёстой. Тэгэх юм бол одоо хэрэгтэн болно шүү. Амь насанд аюултай л даа, тэгэж явах юм бол.
Отгонбаяр -
Хүүхдүүдээ одоо яаж хувцасладаг байв? Тэр хүүхдүүдийн тэр үед?
Сэржмаа -
... оёж барьж өгөөд л хувцасладаг байлаа, ямар ч хүн гэсэн одоо. Бага байхад. Би энэ банди нартаа костюм пиджак оёж өгдөг л байлаа. Даавуу авч.
Отгонбаяр -
Уран?
Сэржмаа -
Айн.
Отгонбаяр -
Тээр. Үгүй ээ тэр ажил хийгээд хажуугаар нь одоо хэзээнээ оёдог юм?
Сэржмаа -
Өө оёчихно, амралтын өдөр. Палаажнууд оёж өгдөг байлаа, би энэ охидууддаа гоё. Одоо өтлөөд л зүү барихаа байсан болохоос. Одоо ч оёно ч гэж юм алга л байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм дээ.
Сэржмаа -
Юм элбэг, тэгэхээр нь дэлгүүрээс авчихаад.
Отгонбаяр -
Костюм пиджак анх яаж оёж сурав? Эсгүүрийг нь хаанаас авав? Яаж оёх технологи яаж сурав?
Сэржмаа -
Эсгүүрийг нь нэг хүүхнээс авсан юм. Нэг багш хүүхэн байсан даа. Тэр ажилчдын хашаан дотор. Хүүхдүүд нь аягүй гоё гоё юм өмсөөд л байхаар нь гуйсан байхгүй юу. Тэгсэн өгсөн юм. Тэгээд жоохон тэр үедээ бол размер мэдэхгүй ш дээ. Жоохон даавууг нь томсгоод л, жижигсгээд л нөгөө эсгүүрээрээ тэгээд л оёод өгчихнө. Таарчихна.
Отгонбаяр -
Тээр.
Сэржмаа -
Хааяа нэг гутал хувцас ер нь оочерлоод дийлэх ч үгүй. Ёстой бас чиг хэцүү байсан шүү. Одоо бол юм элбэг байна.
Отгонбаяр -
Социализмын үед одоо тэгээд жирийн ажилчин хүн эсвэл одоо аймгийн дарга гэдэг юм уу албан хаагч ... хүмүүсийн хооронд амьдралд нь их ялгаа байсан уу?
Сэржмаа -
Байлгүй яахав. Хамгийн том ялгаатай.
Отгонбаяр -
За.
Сэржмаа -
Тэр аймгийн дарга дээр бид нар ороод ч хэлэх юм байхгүй ээ. Одоо тэр дарга гээд л явж байдаг. Зүгээр дарга үзэхээрээ бид нар чинь бараг айдаг байлаа ш дээ. Ер нь яагаад тэгэж байсан юм. Одоо бодохнээ би өөрийгээ бас ойлгодоггүй ш дээ. Одоо бол аймгийн даргын өрөөнд би хэд хэд л орж байгаа. Ажлаар ч орж байгаа, амин хувиар ч орж байгаа. Өөрийн нийт ухамсар тийм байсан юм шиг байгаа юм. Тэрнээс одоо аймгийн дарга чи зайл энэ тэр гэж, муу хувцастай байна гэж социализмын үед хөөхгүй нь мэдээж ш дээ тэр чинь.
Отгонбаяр -
Социализмын үед тэр хүмүүсийн хувцаслах байдал нь одоо ингээд юу гэдэг дарга хүн, эсвэл ажилчин хүний хооронд тийм ялгаа, зөрөө байсан уу?
Сэржмаа -
Байлгүй яадаг юм.
Отгонбаяр -
Хараад ялгагдах уу?
Сэржмаа -
Ялгагдалгүй яадаг юм. Одоо дарга хүн ирж байна, тосч ав гэж хэлэхдээ хүн зүгээр дарга хүн ирж байна л гэж хэлнэ ш дээ.
Отгонбаяр -
За.
Сэржмаа -
Бид нар гоё дээлтэй хүн ирвэл энэ дарга хүн ирж байна л гэж хэлнэ. Тэгээд ч одоо бас хүндлэнэ, хүндлэгдэх гэдэг асуудал бас өнгөрсөн юм уу даа. Бид нар чинь одоо энэ дарга цэрэг ирэхээр л одоо хүндлээд л, ёстой Монгол ёсоор л хүндэлдэг байлаа. Одоо бол бараг тийм хүн байгаа юм уу? Даргыгаа бараг хуц муц гээд л сууж байдаг юм шиг байна лээ ш дээ.
Отгонбаяр -
Аймаг дээр одоо их ганган хүүхнүүд байв уу?
Сэржмаа -
Байсаан байсан... Палаажтай, тэр янз бүрийн юбка цамц өмссөн хүмүүс хөдөөний бид нарын хажууд ганган байлгүй яадаг юм. Тэгэхэд чинь одоо хөдөөнөөс орж ирээд л хүүхнүүд тийм гоё хувцастай л гэж. Цоохор гоё оёсон палааж ч гэсэн гоё л хувцас гэж хэлнэ ш дээ, бид нар хөдөөний улсууд чинь. Нэг муу том өмд өмсчихсөн. Бид нар чинь тийм л байдалтай байсан юм чинь.
Отгонбаяр -
Монгол дээл л өмсдөг байсан байх даа тэ?
Сэржмаа -
Монгол дээл л өмсөнө. Монгол дээл тэгээд үргэлж тийм хувцас өмсөхгүй ш дээ бас...
Отгонбаяр -
Анх европ хувцас хэдийд өмсөв?
Сэржмаа -
Европ хувцас аан нэлээн хойно өмссөн байх аа. Би эмнэлэгт бол муу ботинктой л явдаг байсан. 1980-аад онд өмссөн байж магадгүй шүү. Юбка, цамц л эхэлж өмссөн, би.
Отгонбаяр -
Өмнө нь Монгол дээл л өмсдөг байсан уу?
Сэржмаа -
Тийм, Монгол дээл л өмсдөг бас. Одоо бол Монгол дээл өмсдөг хүн алга байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм байна.
Сэржмаа -
Монгол дээл оёдоггүй, Монгол дээл өмсдөггүй учраас би сая хуриманд нэг удаа өмсчихье гээд нэг Монгол дээл бариад явж байсан. Бас настай хүн байна. Яаж Орос хувцастай сууж байхав гэж бодоод. Ахуй үйлчилгээнээс аваад энд бэртэйгээ уулзах өдрөө сууж байсан.
Отгонбаяр -
Одоо энэ аймаг дээр ахуй үйлчилгээ байгаа юу?
Сэржмаа -
Байгаа.
Отгонбаяр -
Дээл оёж байна уу?
Сэржмаа -
Оёж байна, оёж байна.
Отгонбаяр -
Гутал юу өмсдөг байсан бэ?
Сэржмаа -
Дээр үеийн гутал одоо.
Отгонбаяр -
Эмнэлэгт ажиллаж байхдаа жишээлбэл?
Сэржмаа -
Өө тэгэхэд бол нэг муу тийм ботинк маягийн, 80 гэдэг байсан ботинк маягийн нэг бор ултай гутал өмсөж байсан.
Отгонбаяр -
Бор ултай гутал.
Сэржмаа -
Тийм. Тийм гутал өмсөж байсан. Өө тэрнийгээ хадуулж бариад, бүр таг ямар ч өмсөхийн аргагүй болсон хойно л хаяж байгаа юм чинь. Тэр тийм одоо үеийнх шиг энэ гутал жаажийчихлаа гээд л шиддэг юм алга.
Отгонбаяр -
Цагаан ултай гутал бол бас нэлээн сүүлд өмссөн үү?
Сэржмаа -
Өө сүүлд өмссөн.
Отгонбаяр -
Ганган хүний хувцас байх шүү.
Сэржмаа -
Одоо ч гэсэн гангарч байна ш дээ, тэр цагаан ултай гутлаар.
Отгонбаяр -
Тийм үү?
Сэржмаа -
Тийм. Өвөл болохоор одоо ихэнхи хүн цагаан ултай гутал өмсөж байна шүү.
Отгонбаяр -
Өө танай нутагт уу? Энд үү?
Сэржмаа -
Энд энд.
Отгонбаяр -
Эсгий дотортой бас дулаахан сайхан гутал шүү.
Сэржмаа -
Ай дулаахан. Одоо ингэсгээд өвөл болохоор бид нар цагаан ултай гутлаа өмсчихнө.
Отгонбаяр -
Танай ахуй үйлчилгээнд хийж байгаа юу?
Сэржмаа -
Хийж байгаа. Гоё болоод л байна шүү...
Отгонбаяр -
Өө тээр. За за. За хоёулаа эхний ээлжийнхээ яриаг ингээд дуусгачихья. Их баярлалаа, Сэржмаа эгч ээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.