Sheken


Basic information
Interviewee ID: 990591
Name: Sheken
Parent's name: Avdii
Ovog: Molh
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: higher
Notes on education: zootechnician
Work: retired
Belief: Muslim
Born in: Bayannuur sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Buyant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Ховд аймгийн Буянт суманд амьдарч байгаа өндөр настан Шэкен ахынд ирээд байна. Ярилцлага өгөхөөр зөвшөөрч гэртээ хүлээж авсан танд их талархаж байна аа. За хоёулаа ярилцлагаа эхэлье, та эхлээд өөрийнхөө төрсөн цагаас авахуулаад өнөөг хүртэл өөрийнхөө амьдралын түүхийг товчхон ярьж өгөөч. Хаана төрөв, бага нас яаж өнгөрөв, ээж аав ямар хүн байсан, сургууль соёлоор хаагуур явав, ямар ажил хийж байв... тэр талаараа.

Шэкен -

За би одоо аавын хамгийн отгон хүү болж 1941 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Тэшиг гэдэг газар төрсөн байна лээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэр төрсөн газраа би одоо ч гэсэн одоо яг ... одоо миний одоо унасан газар угаасан ус ... хүйсээ боосон газар аль вэ гэхээр улсууд мэддэггүй, манай ах дүү ч гэсэн мэддэггүй. Би олон удаа сурагласан. Тэгээд миний бага нас бол одоо ерөнхийдөө Баяннуурын тэр Тэшиг гэдэг газар өнгөрсөн. Тэр ... одоо миний санаанд үлдсэнээр 4, 5 настай үеийн санаанд үлдсэн зүйл бол ... тэр үед маш их ядуу ... тэр үеийн улсууд маш ядуу ...

Отгонбаяр -

Дайн үед ...

Шэкен -

Тийн, маш их ядуу.... тэгээд нэг .... одоо ядуугийн зовлон ч байсан байх л даа ... зүгээр одоо улсууд нэлээн ... ер нь одоо өвчинд нэрвэгдчихсэн ... одоо ер нь ... хамгийн болдоггүй цагаар бид нар төрсөн байна лээ. Тэгээд одоо яг тэрхэн үеийн асуудлаар санаанд үлдсэн нэг зүйл бол ... одоо ... энэ одоо талх байна шдээ

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Хатсан ... одоо хар талхыг бид нар идэж үзсэн юм, хатаад бүүр нэг хэдэн жил ч болсон юм ...

Отгонбаяр -

Чулуу шиг болчихсон.

Шэкен -

Чулуу шиг болчихсон, тэгээд тэрнийг би одоо санаад байж байхад ...одоо 2-р дайны төгсгөлийн ч үе байсан юм уу даа... Орос Япон хоёрын дайн болоод Монголчууд дайн зарлаад ингээд дайны төгсгөл болоод ирэх дээр зэрэг нөгөө цэргүүд буцаад явдаг юм байна л даа ...

Отгонбаяр -

Аа Баян-Өлгийгөөр хойшоо явсан уу?

Шэкен -

Тийн, ингээд хойшоо явдаг юм байна. Тэгээд тэр олон цэргүүд явж байгааг бид нар бас үзсэн юм, багадаа. Ингээд олон цэргүүд явж байгаад ингээд талхны одоо ... янз бүрийн хаягдал байсан юм байна л даа, тэгээд тэрийг нь бид нар идэж үзсэн юм. Одоо тэрнийг бодоход ... одоо зүгээр чавга ... хар чавга байдаг юм байна лээ. Тэгээд одоо манай том ах тэгэхэд одоо нэг ... 5, 6-р ангид сурч байгаад тэгээд 6-р ангиас багшлахаар одоо ингээд гарсан юм.

Отгонбаяр -

Сумын сургуульд сураад...

Шэкен -

Тийн, тэр үед Баяннуурт сурч байсан байхгүй юу, баяннуурт сурч байгаад 6-р анги төгсөөд тэгээд тэр үед чинь багш ховор байсанюм байна л даа, багш чинь одоо ховор ... тэр яг амьтан хүн одоо бичиг үсэг мэддэггүй ...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо тиймэрхүү л үе байсан юм байна лээ, тэгээд одоо тэр Баяннуурт нэг жил багшлаад, тэгээд энэ .... одоо энэ Ховд аймгийн Ховд сум гэдэг нь энд байгаа ... эндээс 35 километр. Тэр Ховд суманд анх очиж тэнд бага сургууль байгуулагдаж байсан юм байна лээ. Тэгээд бага сургуулийн багшаар наашаагаа явсан, тэгээд бид нар наашаагаа дагаж нүүсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Ховд сум Казакуудтай сум уу?

Шэкен -

Казакуудтай.

Отгонбаяр -

Тэгээд Казак хэл дээр хичээл заах уу?

Шэкен -

Казак хэл дээр хичээл заах учир Ховд суманд багшлахаар ирсэн байхгүй юу, тэгээд бид нар дагаад нүүгээд ирж байхгүй юу. Тэгээд нүүгээд ирэхэд чинь ... одоо бид нарын ядуугийн нэг жишээ болж байгаа юм л даа, одоо гуравхан тэмээнд ачаад ... нэг бүхэл бүтэн гэрийг гуравхан тэмжээнд ачаад ирж байгаа юм шдээ. Гуравхан тэмээнд ачаад ирж байхад ... одоо тэрнийг би их сайн санаж байгаа юмаа, нэг Ховд сумын үндсэн ... одоо сумын бүх ажилчин албан хаагчид гэж нэг арваад гэр, дандаа эсгий гэр, нэг газар бөөгнөрчихсөн одоо өвөлжиж байгаа юм бид нар. Тэгэхэд одоо миний санаанаас гардаггүй зүйл бол ... одоо өвлийн түлш дандаа харгана түлнэ. Дандаа харгана түлнэ, дандаа харгана түлэх дээр зэрэг ... одоо өглөө босох дээр нь зэрэг орон дээр хэвтэж байгаа улсуудын толгой дээр нил цагаан цан болчихсон. Одоо үндсэндээ уураараа цантчихсан байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд ингээд л харахад одоо гэрийн цоорхой моорхойгоор одоо од харагдаж байдаг тийм л ядуу байлаа.

Отгонбаяр -

Яагаад осгочихдоггүй байсан юм бол доо.

Шэкен -

Тэгээд осгохгүй л амьдарч л байсан юм даа. Одоо харгана түлдэг, тэгээд одоо цагаан мөсөн дотор л хэвтэж байсан, ийм л одоо амьдралтай байсан. Тэгээд одоо бид нар Ховд сумын бага сургууль төгсөөд, тэгээд аймагт 1957 онд энэ аймгийн 10 жилийн дунд сургуульд ирээд сурч байсан. Тэгээд 63 онд аймгийн ... тэгэхэд ганцхан 10 жилтэй байсан юм аа, аймаг чинь. Ганцхан 10 жилтэй, тэгээд 10 жилээ төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн юунд ороод ... тэгээд 5 жил сураад, тэгээд төгсөөд мал аж ахуйн мэргэжилтэн болоод ингэсэн. Тэгээд энэ мэргэжлээрээ 32 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.

Отгонбаяр -

Төгсөөд буцаад Ховддоо хүрээд ирсэн юмуу?

Шэкен -

Төгсөөд би эхлээд Өвөрхангай аймгийн Богд сум гэдэг дээр очлоо. Одоо Өвөрхангай аймгаас 210 км хол.

Отгонбаяр -

Хуваарилагдаж очсон юмуу?

Шэкен -

Томилоод яьчихаж байхгүй юу. Яамны томилолт аваад тэгээд шууд явчихдаг.

Отгонбаяр -

ммхм

Шэкен -

Тэгээд холдоод ... нутгаасаа арай холдоод байхаар нь үгүй ээ энэ арай холдоод болохгүй юм даа гээд наашаа нүүж ирсэн юм. Тэгээд тэрнээс хойш 32 жил мал аж ахуй дээр ажиллалаа. Мал аж ахуй дээр ажиллаад би муу юм хийсэнгүй. Тэгээд ер нь одоо ... тэгэхэд одоо бид нарын юуг чинь одоо дандаа дээрээс зааварладаг. Тэр дээрээс зааварласан юмаа л биелүүлэхгүй бол одоо ажлаас халаад хаячихдаг, биелүүлье гэх дээр зэрэг их хүч хөдөлмөр зардаг, их хэцүү үе байлаа шдээ бидний үе.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо яахав дээ ... нэг онцлог нь болуул тэр үед ... одоо бодоод байх дээр би ингэж бодоод байгаа юм, тэр үед биднийг одоо бас юманд сургаж байжээ. Хатуу юманд сургаж байсан юм байна, одоо ... худлаа хэлж болохгүй ... зүгээр хар үгээр хэлэхэд хулгай хийж болохгүй, үнэн байдлаар л яв гэж ийм юманд сургаж байсан байна, одоо бодоод сууж байхад. Яахав хэцүү хэцүү үе тулгарсан л даа бид нарт, тэгээд одоо ажил төрлийн талаар бид нар нэг их гавъяа байгуулаагүй ч гэсэн малыг өсгөх, янз бүрийн хэцүү ажил бүгдийг хийлээ. Одоо яахав дээ төр засаг тэр нэрлээд байгаа медалийг өгч л байлаа, тэрнийг бид нар авлаа, үзлээ, харлаа, хүүхэдтэй бол хүүхэдтэй боллоо, үр хүүхдүүд сайн сайхан явлаа. 1979 онд энд ирэх болсон шалтгаан нь бол одоо тэгэхэд Ховд суманд ажиллаж байсан байхгүй юу, Ховд суманд мал аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэгээд гэнэтхэн нүүхээр болоод, аймгийн төвөөс наашаагаа, аймгийн төвөөс 1979 оны 6 сарын 13-ны өдөр нүүлээ. Тэгээд нүүгээд ... одоо би ч шилжээд ирчихсэн энд төвлөрлөө, энд төвлөрөхөд нэг складтай, нэг хонтоортой ийм л сум байсан, энд ирэхэд. Тэгээд одоо энд ... миний одоо нэг харамсаж явдаг зүйл бол тэгэхэд энэ ой бол битүү ой байсан юм, энэ урд ...

Отгонбаяр -

Буянтын голыг дагасан бургас?

Шэкен -

Тийн, бургас бол битүү байсан ерөөсөө. Одоо морьтой явж чадахгйү байсан, 79 онд ирэхэд. Ингээд морьтой явахад ... ингээд ... зүгээр зөрөг зам мамаар явахаас биш зүгээр шууд шууд явчихдаг тийм зам байгаагүй, битүү байсан юм. Тэгээд одоо харахад ... одоо би харуусдаг юм, үгүй ээ одоо та нар чинь даанч яаваа, энэ модыг одоо хайрлах юм сан ... тэгээд бид нар бас нэг юуны .. иргэдийн хурал гэж, дээр үед чинь одоо нөгөө депутат гэж байлаа шдээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Депутат хүн янз бүрийн чуулган болвол ... одоо энэ хэний Нямбаярын аав Мөнхбаяр гэж сумын орлогч дарга байлаа, энэ бид хоёр их сайн найзалдаг тийм улсууд байлаа. Тэгээд одоо депутатуудад асуудал оруулж байгаад шийдвэр гаргуулж байсан. Энэ юуг одоо сумын төвөөс нэг км-ийн дотор ногоон зурвас болгоё оо, айл амьтан оруулдаггүй, янз бүрийн мал хар оруулдаггүй, орууллаа ч гэсэн айл нь эвтэйхэн шиг байж байгаад явчихдаг ийм л болгоё гэж энийг хамгаалах яригдаад байсан байхгүй юу. Тэгээд одоо бид нараас өгсүүлээд өөрсдөө авч түлээд ... одоо яахав. За ингээд ... саяных тусдаа, шашин шүтлэгийн талаар тийм ээ?

Отгонбаяр -

Ммхм,

Шэкен -

Шашин шүтлэг гэдэг маань ... бид нар угаасаа одоо Мусульман шашинтан гээд явж байгаа. Дээр үед чинь шашныг чинь одоо их хорьдог байлаа, тун их хорьдог байлаа.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо ... ингээд бүр ажиллаж байх үед ч гэсэн ... одоо нас барсан хүн дээр янз бүрийн юм хийнэ шдээ ... одоо янз бүрийн одоо ... ном уншдаг энэ тэр янз бүрийн одоо зан үйлийн юм явуулахад тэрнийг явуулдаггүй, нууцаар явуулдаг байлаа, нууж. Дандаа шөнийн цагаар ном хурдаг, уншдаг ийм л байлаа. Энийг аймгийн намын хорооноос үзэл суртлын хэлтсийн дарга хүн явж шашны талаар хорьж ... та нар одоо шөнийн цагаар ном уншуулах юм бол та нарыг одоо асуудалд оруулна гэдэг тийм байлаа шд. Тэгээд одоо ... энэ шашин шүтлэг ... социализмын үед коммунист ... би яг ингэж бодож байгаа юм ... социализмын үед ядуу хүн байгаагүй, баян хүн байгаагүй, бүгд л жигд нэг амьдралтай байсан. Одоо энэ зах зээлийн нийгэмд шилжээд .. үгүй ээ сайхан ч юмаа сайхан ч юм, зах зээлийн нийгэд шилжээд зүгээр би юунд сэтгэл дундуур явдаг гэхээр энэ зах зээлийн нийгэм .. манай улс чинь одоо нийгмийн одоо юу чинь одоо ... бас өөрчлөгдөж ... ер нь хүний одоо жоохон .. хүний хөгжлийн одоо ийм юм яалаа шдээ, тэгэхээр энэ чинь бас нэг юмыг авчирж болно, гэхдээ хүний эрх гээд дэндүү дураараа загнаж байна ... хүний эрх гээд дэндүү дураараа загнаж байна. Хүний эрх чинь бас одоо дураараа тавина гэхэд хэцүү шд бас энэ чинь. Хүний эрх чинь бас тэр объёмдоо л дураараа тавихаас биш энэн шиг замбараагүй хязгааргүй эрх гэж бас баймааргүй байгаа шд. Бид нар одоо энэ Хятадын хил дээр гараад ... бүүр их сайн ... янз бүрийн одоо зочин мочноор явж л байлаа. Тэгэхэд тэр улсуудын одоо хийж байгаа, авч байгаа арга хэмжээ, тэр улсуудын одоо явуулж байгаа бодлого ... бид нар одоо цөөхөн Монголчуудын дотор янз бүрийн асуудал гарах дээр зэрэг үгүй тэр нэг миллиард ... одоо дэлхийн хүн амын одоо бараг 1/3-ийг агуулж байгаа Хятадад өнөөдөр тийм юм гарахгүй байна шүү дээ. Яах лээр тэгж байна? Тэр болуул хуулийн дарангуйлал тэнд байна. Хуулийн дарангуйлал ч гэж хэлж болно, хуулийн ойлголт ч гэж хэлж болно. Бид нар олон юм сурлаа. Зүгээр нэг сонирхуулаад хэлэхэд манайд нэг Хятадууд ... зочид ирж байсан байхгүй юу, зочид ирээд л сууж байсан юм, тэгээл ингээд харчихаад ийм олон мод ингээд гуулин муулин шал мал чинь бүгд мод байх юм, танайх чинь яасан хачин юм гээд тэгж байна, нөгөөдүүл чинь.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Үгүй ээ энэ чинь ийм юмаа дандаа модоор хийдэг шүү дээ гэсэн чинь тэгж байна, Хэрэвзээ манайх одоо ийм гуулин ... гуулин байна шдээ, гуулин авахад 2000 юань төлдөг гэж байна. 2000 юань төлөөд, тэрийг авсан газраа модыг нь тарьж өгдөг...

Отгонбаяр -

Зөв,

Шэкен -

Тийн, модыг нь тариад тэгээд энийг авдаг, энэ бол номертой гэнэ, одоо энэ хар мод байна шдээ, тэр нь номертой ... одоо энэ хөгжирчээ энэ мод, одоо цаашдаа ургахгүй гээд ингээд номерлоод хаячихдаг, тэгээд номерлосныг нь авдаг, би одоо нэг мод авах зөвшөөрөл авлаа гэхэд чи тэдэн номерын мод ав, тэр юугаа төл гээд ингээд явуулчихдаг. Тэрнийг одоо манайх чинь яагаад хэрэгжүүлж болдоггүй юм гээд ингээд бодоод байдаг байхгүй юу. За тэр ч яахав.... за одоо ямар асуулт байна?

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа, та нар Баянуураас наашаа Ховд руу нүүж ирсэн шдээ тээ,

Шэкен -

Тийн,

Отгонбаяр -

Аав ээжтэйгээ хамт нүүж ирсэн үү?

Шэкен -

Хамт.

Отгонбаяр -

Аа ... тэгээд 5 хүүхэдтэй айл тийм ээ, 5 хүүхэдтэйгээ бүгдээрээ нүүж ирсэн үү?

Шэкен -

Тийн.

Отгонбаяр -

Ммхм, танай аав ээж Мусульман шашинтай хүмүүс байсан уу?

Шэкен -

Мусульман, Мусульман.

Отгонбаяр -

Тэгээд тэр шашин шүтлэгийнхээ зан үйлийг яаж хийдэг байсан бэ? Лам байсан уу? Одоо энэ Ховдод ирсний дараа?

Шэкен -

Манай аав ээж болуул тэр лам мам байгаагүй.

Отгонбаяр -

За

Шэкен -

Тэгээд манай аав чинь шашин гэдгийг мэддэг байсан юмуу үгүй юу мэдэхгүй. Зүгээр одоо суугаад янз бүрийн ... янз бүрийн зан үйл байна шдээ, тэрнийг хийдэггүй хүн байсан.

Отгонбаяр -

Хийдэггүй?

Шэкен -

Хийдэггүй хүн байсан. Зүгээр яахав нэг нас барсан хүнд очдог, тэрний зан үйлд нь оролцдог, одоо янз бүрийн оршуулга моршуулганд оролцдог, гэхдээ бурхан шүтдэггүй тийм хүн байсан. Тэгээд манайх чинь одоо миний мэддэгээр бол энэ Ховдын чиглэлд ... Ховдын чиглэлд ... одоо энэ манай Монголд Казакын ... анхны нүүдэл ирж суурьшаад ирсэн түүх бол 150 жилийн юутай гэдэг шдээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

150 жилийн өмнө одоо Ховдын ... Ховдод бол Казак үндэстэн ирж суурьшсан юмаа гэж ярьдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Монголд ирж байгаа түүх нь 150 жилийн түүхтэй юмаа гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд манайд том том молда нар байлаа. Энэ одоо манайд Мусульманы мишет гэж байна энд. Энэ мишетийг 1992 онд байгуулсан. Энд одоо үндсэндээ 150 казак өрх байна. 150-иад өрхтэй, 5 баг байна ... сумын төвийн баг байна, олонхи нь бол энэ сумын төвд байна.

Отгонбаяр -

Тэгээд одоо танай Буянт сумын төвд мишет байгаа юу.

Шэкен -

Тийн, байгаа.

Отгонбаяр -

Аан, 92 онд байгуулагдсан.

Шэкен -

92 онд байгуулагдаад ... 92 онд байгуулахдаа замын цаад талд байгуулсан бид нар. Энийг одоо Шарукаже гэдэг тийм хүний нэрэмжит ... тэр хүний нэрээр ... тэр хөгшний хүүхдүүд нь одоо байгаа.

Отгонбаяр -

Тэр хөгшин молда хүн байсан уу?

Шэкен -

Молда хүн байсан, маш их том молда байсан.

Отгонбаяр -

Ммхм, 92 онд амьд байсан уу?

Шэкен -

Үгүй ээ өнгөрсөн, тэрийг одоо үзсэн харсан улсууд нь хүндлээд тэрний нэрийг өгч байхгүй юу. Тэрний одоо үр хүүхдүүд нь энд байна.

Отгонбаяр -

Аа за,

Шэкен -

Тэр хөгшний ... уг нь одоо том том молда нар байлаа, Бишерван гэж модай байлаа, Урай гэж молда байлаа, том том улсууд байсан, тэд нар хүнийг ... хүүхдүүдийг одоо янз бүрийн аргаар эмчилдэг, янз бүрийн юм бичиж өгдөг, тэрнийг одоо уулгадаг барьдаг тийм юм байлаа. Тэгээд одоо үндсэн Мусульманы шашин шүтлэгийн улсууд тэрүүгээ хадгалж авч үлдсэн улсууд байхгүй юу. Түүнээс бид нар үзсэн харсан юмаа л ярьж байгаа болохоос биш бид нар сургууль соёлд явчихсан улсад тэрнийг одоо унших ямар ч зав чөлөө бид нарт байгаагүй.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэрнийг одоо янз бүрийн ... одоо бид нарыг ч гэсэн ...аав ээж нь нас барж байхад тэр одоо молда нарыг авчраад уншуулаад, тэр зан үйлийг нь явуулдаг байлаа. Тэгээд бид нар өөрсдөө л одоо тэгж явж байхад нь аргагүй л одоо шашин гэдэг чинь бас хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон болохоос биш бид нар өөрсдөө нэг их тийм шашныг юу яасан улсууд биш шүү дээ.

Отгонбаяр -

Социализмын үед Ховдод нүүгээл ирсний дараа Ховд аймагт бүр ингээд нутагшчихсан, анх орж ирсэн молда нар байсан юм байна тээ?

Шэкен -

тийм.

Отгонбаяр -

Тэр хүмүүс дараа үенийхээ шавь нарыг бэлдсэн үү?

Шэкен -

Тэд нарыгаа ... шавь нарыгаа бэлдэхэд нууцаар бэлдсэн.

Отгонбаяр -

Нууцаар уу... за.

Шэкен -

Өөрийнхөө одоо төрсөн хүүхэддээ л зааж сургаж үлдээсэн болхоос биш нийтийг хамарсан ... 5, 10 хүүхдийг цуглуулж байгаа шөнө оройн цагаар ... тийм юм байгаагүй. Тийм бололцоо ч байгаагүй.

Отгонбаяр -

Нийгэм өөрөө хаачихсан ...

Шэкен -

Нийгэм өөрөө хаачихсан учраас байгаагүй. Зарим нэг юуны ... 1950 хэдэн онд байна уу даа ... 60-аад оны үед нэгдэлжих хөдөлгөөн гэж байсан шдээ, нэгдэлжих хөдөлгөөн гэж... манайх чинь тийм их баян айл биш 50, 60-аад юутай байсан ... 10 ямаа өгөөд элсэж л байлаа. Нэгдэлжих хөдөлгөөн байгуулж байна гээд яалаа шдээ... нэгдэл гэдэг чинь бас ... юу ... одоо ... бас л нэг үе юм даа. Манай улсын түүхэнд бас л нэг үе. Нэгдэлжих хөдөлгөөнд бүх улсууд нэгдэж хамтарч ... одоо харин эргээд нөгөө ... энэ зах зээлийн нийгэмд чинь эргээд нөгөө ....

Отгонбаяр -

Нэгдлээ тараасан

Шэкен -

Нэгдлээ тараасан ... тараахдаа дэндүү их харамсалтай тараасан байхгүй юу. Одоо бүх юмыг ерөөсөө нураагаад, бүх юмыг. Одоо үндсэндээ ... маш их муухай юм болсон шдээ.

Отгонбаяр -

Та нэгдэл тарж байх үеэр аль ... Буянтдаа байсан уу?

Шэкен -

Энд, гараад тараагаад ... нөгөө малыг тарааж үндсэн хөрөнгийг нь тарааж өгөх ажлыг гараараа хийсэн хүн байхгүй юу би.

Отгонбаяр -

Гараараа хийсэн үү?

Шэкен -

Тэгээд одоо ... зарим нь харамсмаар юм.... бүх одоо материаллаг бааз гэж хэчнээн сайхан юм байлаа, одоо худаг ус, бүх юмаар л хангагддаг байсан, бүгдийг нь нураасан. Бүгдийг нь нурах нураахдаа дэндүү нураалаа. Энэ чинь одоо бас харамсмаар байна шдээ, ийм одоо байшинг чинь нураагаад аваад явахад хүн харамсмаар юм байхгүй юу энэ чинь.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Бүгдийг нь одоо ингээд бүгдийг нь нураагаад яваад явчихлаа, за яахав одоо өнгөрсөн юмыг бид нар дахиж яана гэх биш ... одоо эргээд одоо чиний хэлснээр бүлэг, хоршоо, нөхөрлөл байгууллаа гэж байна. Одоо тэр үед ... за яахав үндсэн хөрөнгийг нь тараалаа гэхэд тэрний суурийг нь авч үлдэх ёстой байхгүй юу. Тэрнийг одоо дахиж одоо хөрөнгө оруулалт хийж байх хооронд тэр бэлэн юмыг цааш нь явуулаад байж болох л байсан юм л даа.

Отгонбаяр -

Тэр ... социализмын үед Казак иргэдийн шашин шүтлэгийн байдал нууц байсан гэж байна шд ...

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Тэгээд нууц байхдаа голцуу ямар зан үйлээр илэрдэг байв? Хэдийд молда нартаа ханддаг байсан бэ?

Шэкен -

Наад чинь ерөөсөө л нууц байхаас өөр аргагүй байсан үе байхгүй юу, аргагүй. Одоо хүн нас барлаа ... би нас барлаа ... би нас барахад одоо яаж оршуулах вэ, оршуулгын зан үйл гэж тусдаа юм байна шдээ, тэрийг тэр молда нар гүйцэтгэж байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аанхан,

Шэкен -

Энэ хүнийг яаж оршуулах вэ, хойдохыг нь яаж унших вэ, тэгээд цааших үйл явдлыг яах вэ гэдэг бүх юмыг л тэр молда нар хийж байсан байхгүй юу. Тэр бол нууц хийж байсан, шөнийн цагаар дандаа.

Отгонбаяр -

Аанхан, танай хөгшчүүд өөд болоход тэр заншлаар хийсэн байх ...

Шэкен -

Тийн,

Отгонбаяр -

Та яг тэр ... ээж аавыг чинь өөд болоход молда нар ирээд ямар зан үйл хийж байсан, тэрнийг дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Шэкен -

Одоо хүн нас барлаа ... одоо манай аав ээжий хоёулаа .... манай зан үйлд ийм юм байдаг байхгүй юу ...аав нь болохоор зэрэг хамгийн отгон хүүгийндээ байдаг, аав ээж нь байдаг заншилтай, хамгийн отгон хүүгийндээ, би одоо таван хүүгийн хамгийн отгон нь. Гэхдээ аав ээж хоёр миний гарт байгаагүй юм. Аав том ахынд байсан, ээж дунд ахынд байсан. Тэгээд хоёулаа ... аав том ахынд өнгөрсөн, ээж дунд ахынд өнгөрсөн. Тэгээд өнгөрөх дээр зэрэг ... нэг хүн нас барлаа ... одоо манайхны зүгээр ерөнхий тоймыг нь би хэлье.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Хүн нас барах дээр зэрэг тэрнийг зарлана, ингээд за манай хөгшин нас барлаа шүү гээд ингээд зарлаад, за ингээд хүн нас барлаа гэх дээр улсууд хүрээд ирнэ. Тэгээд тэр хүнийг тусдаа гэрт нь ... өөрийнх нь гэр нь байдаг юм бол гэрт нь тавилгуудыг нь бүгдийг нь гаргана ...

Отгонбаяр -

Аа за,

Шэкен -

Бүгдийг нь ...

Отгонбаяр -

Өвөл байсан ч гаргана...

Шэкен -

Өвөл байсан ч гаргана. Яагаад гэх дээр зэрэг улсууд их хэмжээгээр орж ирээд сууна. Их хэмжээгээр орж ирээд суудаг байхгүй юу. Тэгээд шөнөжин сууна.

Отгонбаяр -

Шарил нь байж байх уу?

Шэкен -

Шарил нь байж байна. Шарил нь болуул энтээ талд нь байж байна. Тэгээд шөнөжин сууна, шөнөжин суухад нь тэр улсуудад нэг мал гаргаж өгнө. Тэр шөнөдөө ..

Отгонбаяр -

За

Шэкен -

Тэр шөнөдөө мал гаргаад ... тэрний одоо махыг нь болгоод олон ч хүн байсан, цөөхөн ч хүн байсан нэг мал гаргаад хоол хийнэ. Тэгээд хооллуулаад өглөө тэр хүнийг гаргах зан үйл эхэлнэ. Өглөө тэр хүнийг болуул ...

Отгонбаяр -

Шууд маргааш нь юм байна шд?

Шэкен -

Шууд маргааш нь гаргадаг байхгүй юу.... тэр хүндээ цагаан юм өмсгөчихсөн байгаа шдээ.. тэр хүнээ угаана, цэвэрлэнэ

Отгонбаяр -

Өө за

Шэкен -

Тийн, бүр сайхан ... гурван хүн орно тэнд.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Одоо энэ цээжнээс дээшээгээ нэг хүн, цээжнээс бүсэлхий хүртэл нэг хүн, бүсэлхийнээс доошоогоо ...

Отгонбаяр -

Хөл хүртэл нэг хүн ...

Шэкен -

Тийн, ингээд доошоогоо гурван хүн ...

Отгонбаяр -

Угаан хүмүүс нь ямар хүмүүс байх вэ?

Шэкен -

Угаах улсууд нь бол настайвтар улсууд байна.

Отгонбаяр -

Аанхан

Шэкен -

Урьд өмнө нь ...

Отгонбаяр -

Эрэгтэй эмэгтэй хамаагүй юу?

Шэкен -

Эмэгтэй хүнд эрэгтэй хүн орохгүй, эрэгтэй хүнд эмэгтэй хүн орохгүй.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тэгээд тэр гурван хүний наана ингэж хөшиг татна, ингээд.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Хөшиг татна, цаана нь хийж байгаа угаалга мугаалга бол харагдахгүй тэр улсуудад. Тэгээд ус хийж өгдөг нэг хүн байна.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд хөшигний ховил дээр татаж байдаг хоёр хүн байна. Тэгээд шөнө тэр шарилын толгой тал, хөл талд нь хоёр лаа ...

Отгонбаяр -

За.

Шэкен -

Хоёр лаа асаагаад тавина. Одоо дээр үед чинь болуул лаа байгаагүй, дэн асаагаад тавьдаг байсан. Тэгээд өглөө нөмрөгийг нь аваад саяны 3 хүн угаана, тэгээд үндсэндээ нэг 12 метр шахуу цагаан ... одоо хоёр давхар марль, хоёр давхар цагаан ямбуу ...

Отгонбаяр -

За,

Шэкен -

Тэгээд тэр хүнийг ороогоод ... сая одоо цэвэрлээд угаана гэсэн шдээ, угааж байхад тэр хувцас нь муухай болчихно, тэгээд авч явдаг хувцас гэж тусдаа хувцас эсгэдэг, тэгээд молда нар нөгөөдхийг нь үзээд хараад хэмжээг нь аваад эсгэдэг.

Отгонбаяр -

Хайчлаад...

Шэкен -

Хайчлаад.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Тэгээд ... тэгээд хөл талаас нь толгой талаас нь яг одоо боох дайны... боогоод ... одоо хөл толгой хоёрт нь барих дайны урт хэсэг гаргаж боогоод ...

Отгонбаяр -

Ингээд уртааш нь боох юм байна шд тээ.

Шэкен -

Ингээд нөгөө хувцасаа өмсүүлнэ шдээ тээ...

Отгонбаяр -

Хувцас нь тэр марлан хувцас юмуу?

Шэкен -

Марль, тэр цагаан ямбуу хоёрыг давхарлаж байгаад ороогоод ... тэгээд нөгөө хөл толгой хоёрт нь боох дайны жаал жаал ингээд утас шиг боогоод ...хөл толгой хоёрыг нь боогоод, тэгээд үндсэндээ ажил дуусна.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Тэгээд нөгөө уншлагаа уншина.

Отгонбаяр -

Молда нар унших уу?

Шэкен -

Молда нар уншина.

Отгонбаяр -

Юу унших вэ? Ямар хэл дээр уншдаг вэ?

Шэкен -

Өөрийнхөө хэл дээр.

Отгонбаяр -

Казак хэл дээр ...

Шэкен -

Араб хэл дээр.

Отгонбаяр -

Аа араб хэл дээр, хүмүүс ойлгох уу?

Шэкен -

Ямар юмаа ойлгохов дээ, ойлгохгүй шд.

Отгонбаяр -

Манай лам нар Түвдээр уншдаг шиг юм байна шд тээ?

Шэкен -

Тийн, Арабаар уншаал одоо дууслаа гэхэд нь бид нар тэрийг дууссан хойно нь мэдэхээс биш юу гэж хэлж байгааг нь бид нар мэдэхгүй шд.

Отгонбаяр -

Ммхм. Тэр уншиж байгаа юм нь коран судар байх уу?

Шэкен -

Дандаа тэр коран судраас уншдаг байхгүй юу. Бүр одоо тийм гаж буруу юм уншихгүй, тэгээд уншаад дууссаны дараа шарилаа авч гарна.

Отгонбаяр -

Хэн авч гарах вэ?

Шэкен -

Тэр ... ах дүү улсууд нь тэнд байгаа улсууд аваад гардаг байхгүй юу. Тэгээд авч гарахдаа зэрэг ... яг толгойгоор нь авч гарна, хаалгаар гарахдаа. Толгойгоор нь авч гараад машинд ачаад, машинд авч явлаа... тэгээд аваачаад нутаглуулах газар нь аваачаад тавина. Аа тэр газраа бол урд өдөр нь малтаад бэлэн болгоно.

Отгонбаяр -

За, тэр нас барсан өдөр нь?

Шэкен -

Тийн, нас барсан өдөр нь малтаад бэлэн болгоно. Өвөл ч байсан хавар ч байсан ямар ч үед тэрийг бэлэн болгоно. Хэмжээгий нь авахдаа ... зүгээр тэр одоо газрыг нь авахдаа тэр үр хүүхэд нь очоод үзээд хараад авна.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо манайх болуул одоо ингээд ах дүүгээр нь юмуу ингээд төрөл саднаар нь ингээд ойролцоо ойролцоо оршуулдагийн шдээ. Манайх бол бас тэгж байгаа. Тэгээд тэрнийг одоо оршуулсны дараа хүний ... тэр хүний цугласан байдлаас болоод хэчнээн мал гаргахав гэдэг асуудал байна. Ойролцоогоор нэг 2-3 мал гаргана даа, 2-3 мал гаргана. Тэр ... нөгөө шарилыг авч явсан бүх улсууд ирээд хооллоно шд, хооллохдоо болуул .... ер нь манайх их зардал өндөртэй шд. Их өндөртэй, одоо зүгээр одоо бид нар бас янз бүрийн оршуулга моршуулганд оролцож л байсан, гэхдээ манайх маш хүнд, хэцүү. Тэгээд нэлээн мал багатай улсууд бол нэлээд шуурна, 2, 3 мал гэдэг чинь одоо үндсэндээ ... зүгээр нэг сонирхуулаад хэлэхэд ... одоо ном уншлаа шдээ, ном уншихад улсууд хэцүү ... одоо тэр молда нар их хэцүү байсан. Одоо нэг ном уншихад ухаандаа ... тэрэн дээр бол одоо ... яг тэр нас барсан хүнийг гаргахад 2-3 удаа 3 төрлийн ном уншиж багаа юм.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэр 2, 3 унишиж байгаа номыг нэг хүн яахгүй... уншихгүй. Тус тусдаа уншина, тэр тус тусдаа уншиж байгаа улсуудад одоо хамгийн дээд тал нь одоо адуу мал өгдөг байсан.

Отгонбаяр -

Бод өгдөг байсан юмуу?

Шэкен -

Бод өгдөг, бүр тэмээ ч өгдөг байсан. За сүүлийн үед бол одоо бог мал, төгрөг мөнгө өгөөд явж байна, дээр үед бол бас хэцүү байсан. Бодгүй хүн чинь ямар юмаа өгөхөв...,

Отгонбаяр -

Тийн шд.

Шэкен -

Тэгээд л хүнээс аваад өгнө шд. Заавал ч үгүй тэр молда нар тэгж байсан байхгүй юу, за би ... чи уншлаа гэхэд чи тэрэнд тийм бод өг, энэнд ийм бод өг гэдэг байсан байхгүй юу. Бас хэцүү байсан юм. Би одоо ... ямар сайндаа би ... зүгээр наргиа болгоод хэлэхэд, бас нэг хөгшин нас бараад ... нэлээн том молда нас бараад, бид нар тэрийгээ оршуулаад ... оршууллаа... одоо энэ арын газар гэж байна, тэнд маш их шарил байна. Тэрнээс нэлээн зайтай оршуулж байна нөгөө хүнийг, тэгээд бас тэр хөгшин нас бараад тэнд оршуулахаар болоод бид нар тэнд байж байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аанхан

Шэкен -

... тэр хүн Узбек хүн байсан... одоо Чантуу. Баахан Чантуу залуучууд тэгж байна, үгүй ээ энэ хүн одоо ямар ухаантай хүн бэ, энд одоо авсан газар нь их сайхан газар байна гэж хоорондоо ярьж байна, бас хоорондоо тоглож нааддаг улсууд байхгүй юу бид нар. Тэгсэн ингэж ярьлаа, хөөе та нар наад хүнээ битгий магтаад бай, наад хүн чинь тэр нас барсан хүмүүсийн бүгдийнх нь хойдохыг уншсан хүн.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Наадах чинь тэмээ авдгаас нь тэмээ авлаа, морь авдгаас нь морь авлаа, үхэр авдгаас нь үхэр авлаа, цаадуулдаа очоод багалзуурдуулна шд гэж байсан юм. Чи яах дээрээ хамаг юм авдгийн гэж багалзуурдана шд, айгаад наадах чинь энд газар авсан байхгүй юу гээд

Отгонбаяр -

Хол газар .../Инээв/

Шэкен -

Тэгээд хөхрөөд, энэний ярьж байгааг хараач гэж хөхөрч байсан байхгүй юу. Тэгэхэд бас хатуу байсан юм. Одоо тэгэхэд ... нөгөө малчин 16 толгой малтай, дээр үед чинь. 16-аас илүү болохгүй...

Отгонбаяр -

Болдоггүй,

Шэкен -

Тэр 16 дотор чинь бог хэчнээн байлаа, бод хэчнээн байлаа ухаандаа, тэр үед хүн нас барахаар бод өгнөө гэдэг чинь хэцүү шдээ. Тиймэрхүү юм байсан.

Отгонбаяр -

Тэгээд молда нар ер нь баян байсан байх тээ?

Шэкен -

Молда нар баян, молда нар ер нь малтай хөрөнгөтэй шүү. Тийм байлаа, одоо саяхан хүртэл нэлээн хөрөнгөтэй хөрөнгөтэй улсууд байлаа. Аа тэр яахав, тэрнээс хойш энэ одоо ... энэ нийгэм өөрчлөгдөх дээр зэрэг чинь шашин бол ... одоо чөлөөтэй боллоо шдээ.

Отгонбаяр -

Тэглээ.

Шэкен -

Шашин чөлөөтэй болоод одоо сум бүрт ... сая би ... тэр Мусульман шашинтны 20 жилийн ой гэж Баян-Өлгийд оролцоод ирлээ. Баян-Өлгий... зөвхөн Баян-Өлгийн төвд 16 мишет байна, төвд нь.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Аймгийн төвд, тэгээд бүх сумдад нь бол 1-2 мишет байна. За яахав манай суманд бол шинээр мишет барьж өглөө, бид нар одоо оролцсон...

Отгонбаяр -

Баяннуур суманд уу?

Шэкен -

Үгүй энд энд.

Отгонбаяр -

Аа энд.

Шэкен -

Шинээр барьж өгсөн юм энийг. Шашин бол чөлөөтэй боллоо... одоо залуучууд болуул маш их хамрагдаж орж байна ... .... одоо би бодохдоо ... шашин гэдэг чинь ер нь ... аль ч улсын шашин бол одоо хууль юм гэж.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо хүний ... дээр үеийн янз бүрийн үед бол одоо хүнийн одоо... яаж удирдах, зохион байгуулах, янз бүрийн асуудал байхад энэ шашин гэж гарч ирж байж л энэ нийгмийг чинь нэг тийш нь болгож байсан байна шд. Тэгэхээр бол одоо юу гэх юм дээ ... дээр үеийн бидний уламжлал ёсоор одоо хууль юм. Яагаад вэ, одоо хамгийн наад зах нь гэхэд ... одоо Монголын Буддын шашинд ч байгаа, Мусульман шашинд ч байгаа, .... одоо нойтон ногоон өвс зулгааж болохгүй... ийм л одоо ийм юм байлаа шд, тэр чинь одоо бас цаанаасаа бас юм хэлээд байна шд бид нарт. Одоо үр хүүхдүүдэд юм хэлээд байна шд. Тэгэхээр шашинд орно гэдэг чинь одоо үр хүүхдүүд одоо шашинд шүтлэгтэй болж байвал одоо сайн хэрэг гэж би бодоод байгаа юм. Яагаад гэхээр зэрэг бас янз бүрийн одоо ... одоогийн нийгэм чинь бас замбараагүй болсон шдээ. Одоо хүн алдаг талдаг, хулгай хийдэг, янз бүрийн худлаа хэлдэг ийм юм чинь ... одоо бүх юм чинь гараад ирлээ шдээ ...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгэхээр тэр улсууд чинь яг тэр замаараа явах юм бол бас ч гэж яахав өөрийнхөө толгойд эзэн болж өөрийгөө ... өөртөө эзэн болж явах тийм л одоо юм харагдаад байгаа юм л даа.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа Шэкен ах аа, нас барсан хүн дээр молда нар ирж шашны зан үйл хийдэг, энэнээс өөр, жишээлбэл хүүхэд төрөхөд молда нар ирдэг үү? Зан үйл хийдэг үү?

Шэкен -

Хүүхэд төрөхөд ирэхгүй.

Отгонбаяр -

Ирэхгүй юу?

Шэкен -

Ирэхгүй.

Отгонбаяр -

Угааж барихдаа зүгээр өөрсдөө л хийчих үү?

Шэкен -

Өөрсдөө л хийнэ.

Отгонбаяр -

Хурим найр, гэр бүл болоход яах вэ?

Шэкен -

Хурим найр хийж гэр бүл болоход ... одоо дээр үеийн заншлаар бол яг ... одоо ... хоёр залуу одоо хоорондоо гэр бүл боллоо, гэр болохдоон зэрэг одоогийн хэлбэрээр, одоо баталгаа гаргаж... одоо гэр бүлийн баталгаа гээд байгаа биз дээ, тэр гэр бүлийн баталгаа гэдэг юмыг дээр үед молда нар хийдэг байсан.

Отгонбаяр -

Молда нар хийдэг байсан уу?

Шэкен -

Модай нар хийдэг байсан юм.

Отгонбаяр -

Социализмын үед яадаг байсан?

Шэкен -

Социализмын үед яахав тэрийг молда нар хийж чадахгүй шд,

Отгонбаяр -

Ер нь гэхдээ нууцаар молда нартаа ханддаг байсан уу? Одоо өдөр судар харуулдаг ч гэдэг юмуу? Одоо Буддистууд шиг?

Шэкен -

Манайх тийм юм байхгүй. Тийм юм харуулахгүй, аа манайх чинь ... дээр үед бас одоо ... одоо би 4 эрэгтэй залуутай.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

4 эрэгтэй залуугийн 3 нь одоо гэр бүл болсон. Энэ гурван залуугаа гэр бүл болгоход би ... тэр одоо манайх чинь одоо дээр үед чинь аваад аваад явчихдаг янз бүрийн асуудал гарлаа шдээ ...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Янз бүрийн асуудал байдаг л юм, би тэгж яагаагүй. Тэр хадмуудтай очоод яриад хөөрөөд, за тэдэн сарын тэдний өдөр гэр бүл болгоё оо хоёр хүүхдээ

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд гэр орныг нь бариад.. ийм одоо маягаар яасан. Одоо ганцхан отгон залуу байна. Тэр отгон залуугаа гэрлүүлчихвэл миний амьд явсны одоо юу дуусна.

Отгонбаяр -

Мусульман шашинтай хүмүүс өдөр ... одоо манай Буддистууд шиг өдөр, цаг, зүг энэ тэр гэж юм байдаг юмуу?

Шэкен -

Байхгүй.

Отгонбаяр -

Байхгүй юу тээ?

Шэкен -

Байхгүй, хамаагүй.

Отгонбаяр -

Нас барахад ч гэсэн хэзээ ч хамаагүй оршуулна?

Шэкен -

Хэзээ ч хамаагүй оршуулна. Гэртээ нэг хонуулна, тэгээд л болоо.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Нэг хонуулна, тэгээд маргааш нь ...

Отгонбаяр -

Оршуулахад ... тэр нөгөө шарил оршуулах гээд газар ухчихсан байна шдээ тиймээ?

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Ухсан газар молда нар бас очиж ном унших уу?

Шэкен -

Уншина.

Отгонбаяр -

Яг оршуулах... тэр газар руу хийх үйл явдал юу болох вэ?

Шэкен -

Одоо ингээд газар малтчихна тийм ээ? Дөрвөлжлөөд, яг үүнд авчраад нөгөө хүнээ тавина ...

Отгонбаяр -

Нөгөө боолттойгоо?

Шэкен -

Нөгөө боолттойгоо авчраад тавина.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Авч ирээд тавиад тэрний дотор нь ... нөгөө хүнийг авдаг 2 хүн орно.

Отгонбаяр -

Нүх рүү нь?

Шэкен -

Нүх рүү нь.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Нүх рүү нь 2 хүн ороод тэгээд нөгөө хүний одоо номыг уншаад дууссаны дараа тэр хүнийг өргөж авна. Өргөж аваад нэг нь толгой талд нь нөгөө нь хөл талд нь ингээд зогсоно шдээ

Отгонбаяр -

Аанхан

Шэкен -

Тэгээд нөгөөх нь ингээд уртааш нь ингээд хэвтүүлнэ. Хэвтүүлээд толгойг нь ... одоо толгой байна шдээ тийм ээ

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Наран зүг рүү харуулаад ... ийшээгээ ...

Отгонбаяр -

Нар гарах зүг рүү ...

Шэкен -

Нар одоо шингэх зүг рүү.

Отгонбаяр -

Аа шингэх зүг рүү.

Шэкен -

Шингэх зүг рүү харуулаад, тэгээд дээр нь тэр юунаас ... нөгөө шарилыг нь анх малтаж байх үед жоохон өвсний үндэс юмуу дэрс мэрс юунаас аваад тавьчихна.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Тэрнийг тэр зүрхэн тушаа тавиад ингээд ... тэгээл тэр хоёр хүн ... хоёр талын нь боолт байна шдээ, хөлийн боолт, толгойн боолт, тэрнийг нь авна ... тэрнийг нь тайлж аваад тэгээд гарна. Тэгээд гарсны дараа дэгүүр нь ингээд ... дээр үед дандаа хад чулуу тавьдаг байсан, одоо цемент тавьдаг болчихсон байна лээ. Хавтгай чулуу тавиад, хэвтүүлээд нөгөөдхийгөө, тэгээд нөгөө шороогоор нь ингэж ... дээр нь ингэж ...

Отгонбаяр -

Тэр даавуугаа нүхнээс нь аваад гаргачих уу?

Шэкен -

Зөвхөн боолтыг нь л авна.

Отгонбаяр -

Аан боолтыг нь л авна.

Шэкен -

Тийн боолтыг нь л авна, боолтыг нь л тайлж авна. Тэгээд л ... шороогоор овоолоод л тэгээд адисыг нь тавина... аа тэгээд тийм том юм босгоно, тэмдэг болгож.

Отгонбаяр -

Социализмын үед Казакууд нөгөө ... Наурызын баярыг угтаад нэг сар мацаг барьдаг шдээ,

Шэкен -

Тийн,

Отгонбаяр -

Тэр үйлдлийг хийдэг байсан уу?

Шэкен -

Тэрийг хийдэг байсан дээр үед. Хийхдээ нууцаар хийдэг байсан.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Нууцаар, социализмын үед чинь бүх юм нууцаар байлаа шдээ, бүх юм нууц байсан. Нууцаар хийдэг байсан, зөвхөн тэрийг молда нар ...

Отгонбаяр -

Аа за за, молда нар л хийдэг ...

Шэкен -

Молда нар л хийдэг, бусад хүмүүс хийж чаддаггүй ...

Отгонбаяр -

Та жишээлбэл хийж байсан уу ер нь?

Шэкен -

Үгүй ээ.

Отгонбаяр -

Ерөөсөө хийж үзээгүй юу?

Шэкен -

Үгүй. Хийж үзээгүй. Одоо харин мацаг барьж байна шд... Наурызаас сарын өмнө мацаг барьж байна, тэр одоо болох л асуудал. Наурыз бол юу болно ... идээ будаа элбэг үед ... сайхан улиралд болж байгаа шд Наурыз чинь, тэмдэглээд өнгөрүүлж байна. Казакстанд бол өргөн тэмдэглэдэг юм байна лээ, би бас явж л байлаа, их өргөн тэмдэглэдэг юм байна лээ. Бүр улсын хэмжээний амралтын өдөр болгож 3 хоног амраадаг юм байна лээ, Наурызын баярыг. Манайд ч гэсэнодоо сайхан тэмдэглэнэ шд, одоо Ерөнхийлөгч ч гэсэн оролцож л байна, өнөө Элбэгдорж чинь. Төрийн томчуул ч оролцож л байна, энэ чинь их сайхан асуудал байхгүй юу. Бид нар одоо цөөхөн улсууд, одоо цөөхөн дотроо цөөхөн, тэгсэн мөртөө тэр зан үйлийг хүндэтгэнэ гэдэг чинь бид нарын нэг бахархал байхгүй юу.

Отгонбаяр -

Аанхан, 92 онд танай энэ Буянт суманд анх мишет барьсан гэж байна шдээ тээ?

Шэкен -

Тийн.

Отгонбаяр -

Тэгэхэд яаж барьсан бэ? Хаанаас ямар санаачлага гарав, ямар хөрөнгө гаргав, Казакууд яаж оролцов?

Шэкен -

Тэрнийг юу яасын. Энд ажиллаж байсан ... ажиллаж байсан улсууд ... одоо бид нар өөсрдөө тэр юунд очиж ... одоо албан хаагчаар ажиллаж байсан улсууд.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэд нар .. бид нар одоо мишет барья аа, мишет барихдаа төрөөс ямар ч мөнгө гаргахгүй, зөвхөн хувь хүмүүсүүдээс тодорхой хэмжээний мөнгө аваад хийе гээд 800 мянган төгрөгөөр 2 өрөө орон сууц авсан юм.

Отгонбаяр -

Сумын төв дээр?

Шэкен -

Сумын төв дээр. Тэр 2 өрөө орон сууцыг аваачиж бариад цэвэрлээд мишет барьсан байхгүй юу. Мишет бариад ... нөгөө хүний нэр өгөөд, нэр өгөх үеэр нэг хүүхэд нь байсан юм, энд нэг хөгшин. Тэр хөгшин хүсэлт гаргасан байхгүй юу, одоо миний аавыг ингээд ... мишетийг нэрэмжит болгож өгөөч, нэрийг нь мөнхөлж өгөөч гээд.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд бид нар тэр хүний нэрэмжит болгоод мишет барьсан. Сүүлд нь энд нүүлгэж ирээд сая Мусульманы ... Монголын Мусульман нийгэмлэг гэж байдаг юм байна шдээ бас...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Том, тэр сайхан мишет бариад өгсөн, одоо тэр сайхан мишет тэр хүний нэрээр л байж байгаа.

Отгонбаяр -

Тэр мишет дотор юу байдаг вэ? Буддын сүм хийдээс ялгаатай юм .... мэдээж шал өөр байгаа шд тиймээ?

Шэкен -

Шал өөр байгаа, шал өөр, яг тэндээ зан үйл гэх дээр зэрэг одоо бид нар 5 дахь өдөр болгон тэнд цуглана, одоо.

Отгонбаяр -

Аа за,

Шэкен -

Одоо өнөөдөр бол бид нар 2 цагт цуглана, бид нар. Тэгээд тэр молда нь байж байна ... тэгээд уншлагаа хийнэ, тэрийг нь бид нар дагаж уншина. Тэгээд хөл гараа цэвэрлээд ингээд ус мусанд ороод цэвэршээд очно.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд одоо тэр мишет орохдоо одоо бид нар гуталтайгаа орж болохгүй, гутлаа тайлаад оймстойгоо орно. Тэгээд өнөө уншлагандаа оролцоод тэгээд тарна.

Отгонбаяр -

Аанхан, уншлагаа одоо ямар хэлээр хийх вэ?

Шэкен -

Тэр Араб хэлээр.

Отгонбаяр -

... Араб хэлээр...

Шэкен -

Тэр үндсэндээ одоо коран судрыг л уншиж байгаа шд ... тэгээд 5 дахь өдөр болгон уншина.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Бусад өдөр бол чөлөөтэй, тэр молда нь чөлөөтэй ... хаана одоо юу байна ... одоо юу яадаг болсон байна шд энэ улсууд чинь ... одоо тийм ... нас барсан хүний үх хүүхэд нь 5 дахь өдөр болгон ээж ааваа дурсдаг, ах дүүгээ дурсдаг, тэгээд тэр улсууд чинь бас нэг цай май уугаад, молда нараар чинь ном уншуулаад ингэж л байна, тэр одоо болж л байна.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Дээр үед одоо ямар тийм юм байхав, тийм юм байгаагүй.

Отгонбаяр -

Коран судраас өөр одоо танай ... одоо Буддын сүм ч гэдэг юмуу эсвэл Буддистуудад, айлуудад хөрөг ... бурхны зураг байдаг шдээ, тийм юм байдаг уу?

Шэкен -

Үгүй ээ.

Отгонбаяр -

Байхгүй ... зураг хэрэггүй?

Шэкен -

Байхгүй. Тийм юм байдаггүй юм.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Судрын ном байна, ном бол байгаа, айл бүрт байна.

Отгонбаяр -

Араб хэл дээр?

Шэкен -

Араб хэл дээр. Айл бүрт байна.

Отгонбаяр -

Социализмын үед айлуудад судар байсан уу?

Шэкен -

Байгаагүй.

Отгонбаяр -

Сүүлд орж ирэв үү?

Шэкен -

Сүүлд сүүлд сүүлд.

Отгонбаяр -

Социализмын үед молда нарт өөрт нь байсан байх тээ?

Шэкен -

Байсан, байхдаа нууцаар... бараг шөнийн цагаар тэд нар нууцаар номоо гаргаад цээжилж байсан байхгүй юу. Одоо мартсан юмаа сэргээдэг янз бүрийн асуудал бий шдээ.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Тэрнээс биш өдрийн цагаар тэрнийгээ гаргана гэж ямар юм байхав.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Өдрөөр гаргахгүй, гаргасан бол барьж аваад аягүй бол шоронд хийнэ шд.

Отгонбаяр -

Ммхм, энэ асуудлаас болж одоо юу гэдгийн намаас арга хэмжээ авахуулж байсан түүх мэдэх үү та? Одоо социализмын үед.

Шэкен -

Өө тэр бас .... тэр үед нөгөө дээрийн хэлмэгдэлт одоо өнгөрлөө шдээ. Хэлмэгдэлт өнгөрөхөд бас их хэмжээний бас молда нар явсан байдаг юм.

Отгонбаяр -

Хэлмэгдүүлэлтээр үү?

Шэкен -

Тийн, хэлмэгдүүлэлтээр. Их хэмжээний улсууд явсан байдаг юм. Одоо зүгээр хараад сууж байхад энэ одоо ... дээр үед энэ Ховд сум чинь Баян-Өлгийн харъяат байлаа шдээ.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тийн, Баян-Өлгийн харъяат байсан юм, энэ Ховд сум. Тэгээд сүүлд нь энэ Ховдод харъяалагдсан юм. Тэгээд одоо ингээд энэ Баян-Өлгийн сумуудаар явж байхад энэ одоо хэлмэгдэгсэдийн дурсгалд гээд сум сум болгоноор гаргачихсан байна, хүний нэртэй. Маш их хүн байна лээ. Одоо зөвхөн энэ аймагт ... бид нар тэрийг одоо хөгшин улсуудаасаа сурагладаг байхгүй юу. Тэгээд ... бүр нэг сайн молда байсан гэж ярьдаг юм улсууд. Тэр нь юугаараа сайн байсан гэх дээр зэрэг ... одоо шоронд авчраад хийчихдэг гэнэ, Ховдын шоронд.

Отгонбаяр -

За

Шэкен -

Ховдын шоронд авч ирээд хийчихээр өглөө нь нөгөө хүн чинь гадна нь сууж байдаг.

Отгонбаяр -

Хөөх

Шэкен -

Тэгээд өглөө нь өө би цай май уугаадахъя гээд ороод яаж байдаг, тэгээд цоож моожоо яачихдаг .... тэгээд тэр хүн бүр болохоо байх дээр зэрэг л энэ шоронгоос оргоод ... одоо энэ Дуут сум байна шдээ, тэрний наана нэг хөтөл байна ... тэр хөтөл дээр одоо шийгээгээ давах гэж байсан юм шиг байна лээ, Шинжаан руу ... тэр молда. Тэгээд тэнд буудуулсан юм.

Отгонбаяр -

Ааан.

Шэкен -

Тэнд буудуулаад үхсэн байдаг юм. Тэгээд буудуулахдаа тэр яг араас нь хөөгөөд ирж байгаа улсуудын дотор орон зайгаар ингээд манан буулгаад ... манан татуулаад ингээд яасан чинь нөгөө улсууд тэрэн дотор төөрөөд янз бүр болоод ... тэгээд тэрнээс 2, 3 хүн гараад нөгөө хүнийг чинь буудсан юм байна лээ... буудсан гэж бүүр наана ярьж байсан юм. Тийм молда хүн байсан юм ... маш их хэмжээний ... тийм молда ... том том молда нар байдаг юм л даа... зөвхөн одоо тэр ... бас нэг молдаг ярьдаг юм... усыг бол буруу... өөр тийш нь урсгаад хаячихдаг гэж.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

...Ном уншиж байгаад. Тэгээд бороо орохгүй янз бүрийн гантай үед бол бороо оруулчихдаг, ийм байсан. Яаж оруулдаг юм гэхээр баахан одоо юм уншиж уншиж байгаад, тэгээд юм бичиж байгаад тэгээд усны ... одоо энэ гол урсаж байна шдээ... тэрэн дээр одоо зөвхөн цаас маас юмаа шүргүүлээд тавьчихдаг гэнэ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгэхээр бороо орчихдог гэнэ. Тэгэхээр нөгөө улсууд ярьдаг гэнэ л дээ, энэ бороо оруулах амархаан, хариулах л хэцүү гэж. Бас үео ус болихож мэднэ, дэндүү оруулчих юм бол гэж ярьдаг байсан гэж одоо дурсаж ярьдаг юм байна лээ хөгшчүүд.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа Шэкен ах аа? Та бол одоо 90 оноос өмнө ерөнхийдөө хаалттай байсан учраас шүтлэг бишрэл бол нэг их ил тод байгаагүй, далд... гэхдээ бүүр ч их гүнзгий байгаагүй байх тээ?

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Тэгээд 90 хойш одоо та мишет байгуулаад ингээд энд их идэвхтэй оролцоод явж байна шдээ?

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Тэгэхээр тэрнээс хойшхи таны энэ шашин шүтлэгийн байдалд ямар ямар өөрчлөлтүүд гарав?

Шэкен -

Одоо би ... юу ... самган нас барахад өөрөө юм мэддэггүй ...

Отгонбаяр -

Самган хэдэн онд нас барлаа?

Шэкен -

99

Отгонбаяр -

99 онд, аа за.

Шэкен -

Тэгээд бас нэг коран судраас ганц хоёр юмыг цээжлээд одоо ...янз бүрийн... хүн чинь бас ... одоо та нар ч адилхан, бид нар ч адилхан. Янз бүрийн одоо ... зүүдлэхдээ нөгөө нас барсан хүн зүүдлэгдээд байдаг ... хааяа нэг зүүдэнд орж ирдэг юм бий шдээ. Тэгэхэд манай зан үйлд бол заавал ч үгүй нэг цайнд ... одоо тэр судраас ганц хоёр судар уншаад цай уудаг тийм заншил бий. Тэрнийг одоо гүйцэтгэж байя гээд би ганц хоёр судар худалдаж авсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Одоо хүүхдүүд ингээд одоо ээж зүүдэнд орлоо, аав зүүдэнд орлоо, одоо тэгмээр байна ингэмээр байна гэхээр яахав тавагтай идээ мэдээгээ тавьж байгаад ганц хоёр судар уншаад тэгээд нүүрээ ингээд л явдаг. Аа жинхэнэ одоо гүнзгий би орж чадаагүй. Яагаад гэх дээр ... тэр коран судрын юуг чинь би ойлгохгүй, бүр хөгширчихсөн хүмүүс яаж ойлгохов дээ. Залуу хүүхдүүд бол сурч байна... одоо энд тэнд бас сурч байна хүүхдүүд. 2, 3 хүүхэд байна сурч байгаа. Тэр улсууд сурахаас биш бүр багадаа сураагүй юм чинь бид нар хөгширсөн хойноо сурна гэж ямар юм байхав. Би тэгээд ........ шашин бол ......би хүүхдүүдэд хэлдэг юм, та нар одоо зөв яваач ээ, одоо шашны одоо зан үйлд оролцоод шашны юугаар яваач .... энэ шашин чинь хүнд буруу юм заахгүй шд. Хүнд буруу юм заахгүй. Хөл гараа угааж байна, цэвэр явж байна, янз бүрийн .. одоо худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн алж болохгүй, дээрэм хийж болохгүй гэдэг асуудлуудыг тавиад байгаа шд. Та нар тэрийг одоо сураач, тэрийг одоо явуулаач гээд одоо хүүхдүүддээ захиж байгаа юм л даа.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Ер нь одоо шашин гэдэг чинь ... одоо Буддын шашин ч гэсэн адилхан шд, бүх юм нь одоо хүний сайн сайхны төлөө л байхаас биш өөр юм байхгүй шд. Аль ч одоо шашинд.

Отгонбаяр -

Одоо танай энд молда нар сурч байна гэж байна шд, залуу хүүхдүүд. Тэд нарыг хэн сургаж байгаа юм?

Шэкен -

Тэр мишетийн молда.

Отгонбаяр -

Тийм үү? Тэр хүн хуучин молда нараас гэрээр нь ... хүүхэд нь үү?

Шэкен -

Үгүй ээ, тэд нар чинь энэ Туркэд суралцаад ирсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Аа Туркэд суралцаад ирсэн.

Шэкен -

Казакстанд суралцсан, Туркэд суралцаад ирсэн, 4 жил 5 жил сурсан хүмүүс.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Яг тэр шашны одоо юунд ...

Отгонбаяр -

Сургуульд яваад ...

Шэкен -

Сургуульд сураад ирсэн.

Отгонбаяр -

Монголчуудын хувьд бол 90 оноос өмнө Социализмын үед шашин их хаалттай байсан, тэгээд ер нь ихэнхдээ шүтлэггүй байж байгаад 90 оноос ардчилал гарч ирээд нийгэм нээгдэхээр тэр ... одоо шашин шүтлэг гэдэг юманд чинь хэт их орлоо шдээ тээ, бараг хүн болгоэ лам болоод, одоо бараг хүн болгон бөө болоод... тэгээд тэрүүн шиг үйл явдал болсон уу танайд? Казакуудын дунд?

Шэкен -

Байна, тийм юм чинь зөндөө гарлаа шд.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Бүх улсууд мэддэг чаддаг болоод л ... бүх улсууд чинь л ... одоо ... одоо юу ч гэдэг юм, одоо таадаг... зааварладаг зөвлөдөг, далдыг хардаг улсууд болж хувирлаа шдээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Үгүй ээ энэ чинь тийм ч юм болох гэж байна, ийм ч юм болох гэж байна, наана уу цаана уу гэхээр улсууд чинь өнөө шашин чөлөөтэй болоод ирэх дээр чинь бүгдийг түүгээр хийчихдэг, одоо бариач ч гарч ирлээ, илээч ч гарч ирлээ. Энэ одоо янз бүрийн юм гарч ирлээ шд, манайд ч гэсэн гарч ирсэн. Байна, одоо хүртэл байгаа. Тэр ч мэддэг гэнэ, тэр ч одоо ховлог татдаг гэнэ, тэр ч далдыг хардаг гэнэ гээл улсууд яваад л байгаа... тэгээд улсууд нь очоод үзүүлээд харуулаад ирдэг юм байна лээ.

Отгонбаяр -

Ммхм, тэр ховлог татдаг казакууд хэзээний л байсан шдээ тэр ховлог татаж байгаа чинь энэ Мусульман шашинтай нь холбоотой юу холбоогүй юу?

Шэкен -

Холбоотой.

Отгонбаяр -

Ямар учир байна, та юу мэдэж байна?

Шэкен -

Одоо ... би ... би зүгээр нэг сонирхуулаад хэлье та нарт. Нэг хөгшин байсан юм, тэгээд өөрөө бас бөөлдөг,

Отгонбаяр -

Казак хүн үү?

Шэкен -

Казак хүн. Их өндөр нуруутай туруутай, айхтар сүртэй тийм царатай хүн байсан юм. Тэгээд нэг хүн энэ Баян-Өлгийн Булганаас ... манайд байж байсан нэг залуу ховлог татуулахгүй юу, үгүй ээ манай гэр орноос захиа занаа ирэлгүй сар гаруй боллоо, та нэг ховлог татаад өгөөч гэж. Тэр хөгшин манайд хонож байсан юм, тэгээд өглөө босож байгаад ховлог татлаа. Тэрний ховлог одоо зүгээр чулуу мулуу биш.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Бүүр ёстой гоё чулуу.

Отгонбаяр -

Хэдэн чулуугаар татах вэ?

Шэкен -

41

Отгонбаяр -

41 чулуу ...

Шэкен -

41 чулуу. Тэгээд татаад... татаад сууж байгаад ... татчихаад харж сууж байснаа үгүй ээ чиний аавын чинь чамд өмчилж өгсөн нэг морь байсан юм байна, тэр морийг чинь чоно идчихэж.

Отгонбаяр -

За

Шэкен -

Бусад нь одоо тэр танай аавын чинь, ах дүүгийн чинь бие сайн байна өө, ганцхан бор морийг чинь л одоо чоно идсэн байна гээд тэгэхгүй юу. Тэгэхээр нь би жоохон ... үгүй ээ ёстой нэг худлаа залдаг юм байна эд нар ... тэр одоо Баян-Өлгийн Булганд байгаа юмыг энд ховлог татаад мэднэ гэж ямар юм байдаг юм...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

... худлаа гэж тэгж бодсон байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Одоо бага сургуульд байсан юм. Тэгсэн чинь нэг өглөө хэд хоносны дараа захиа ирлээ, гэрээс нь.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгсэн тэр бор морийг чинь чоно идсээн, тэрнээс өөр бусдаар гарз марз байхгүй ээ, бид нар сайн байна гээд захиа ирсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Тээр ...

Шэкен -

Тэгээд би гайхсан юм. Эд нар чинь одоо энд ховлог татаж байгаад тэр хол байгаа юмыг яаж мэднэ ээ ... тэр хүн маш их аюултай мэддэг байсан юм, ховлогоор. Маш их ховлог .... одоо саяхан хүртэл одоо ... одоо янз бүрийн морь сорь алдаад, тэмээ мэмээ алдсан улсууд чинь хүнд очоод ховлог татуулдаг, ховлог татахдаа зүг чигийг нь зааж өгнө. За чи тийшээ яв, тийшээ явахаар чинь урдаас чинь тийм зүстэй, тийм морьтой, тийм дээлтэй хүн тааралдана, тэгээд чамд хэлнэ, байгаа газрыг нь гэж ингэж хэлдэг байсан, тэр аюултай, аюултай татдаг хүн байсан юм. Одоо тэрнийг нь өвлөж авсан хүүхдүүд нь байдаггүй, өвлөж аваагүй юм байна лээ.

Отгонбаяр -

Ммхм, тэгээд бас бөө ... бөөлдөг байсан юмуу?

Шэкен -

Бөөлдөг байсан.

Отгонбаяр -

Казакуудын дунд бас бөө байна уу? Бөө чинь тэгээд тэр Мусульман шашинтай нь холбоотой биш биз дээ?

Шэкен -

Одоо ... яг жинхэнэ утгаар нь хэлэх юм бол бөө молда хоёр чинь бас харш байдаг юм байна.

Отгонбаяр -

За тийм байгаа.

Шэкен -

Модлай тэр бөө хоёр чинь бас харш байдаг юм байна.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Нөгөө ... хүний бас сэтгэл юм даа ... одоо молдагийн авдаг юмыг бөө аваад явчихаар ямар сайн байх вэ, хоорондоо ....

Отгонбаяр -

Авдаг юм нь гэж юу гэсэн үг вэ? Өргөл барьцыг нь уу?

Шэкен -

Тийн, өргөл барьцыг нь ...

Отгонбаяр -

Аа за за.

Шэкен -

Тийн, би тэгж ойлгосон байхгүй юу. Өргөл барьцан дээр л ингээд харш юм байна аа гэж ойлгосон. Ухаандаа надад бөөлөхөд зохих хэмжээний өргөл барьц өгнө шд. Одоо нөгөө молда нар ирээд судсыг нь бариад нэг юм бичээд өгөх юм бол бас өгнө шд. Тэгээд тэр хоорондоо таардаггүй юм байна гэж би ойлгоод байсан байхгүй юу. Ерөөсөө таардаггүй юм байна лээ хоорондоо.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Бөөлдөг улсууд байсан байсан.

Отгонбаяр -

Одоо байгаа юу?

Шэкен -

Одоо ч байгаа.

Отгонбаяр -

Казакуудад уу? Бөө ер нь олон болж байна уу?

Шэкен -

Үгүй одоо ер нь .... энэ яг ... давалгааны үед чинь олширлоо шдээ тэр чинь. Одоо бол цөөрчихөж. Одоо юм хум нь таарахаа байсан юмуу яасан юм мэдэхгүй.

Отгонбаяр -

Ммхм, та болон танай гэр бүлийн түүхэнд бөөд хандаж байсан юм бий юу?

Шэкен -

Үгүй.

Отгонбаяр -

Бөөд ерөөсөө хандаж байгаагүй юу? Казак бөөд?

Шэкен -

Үгүй.

Отгонбаяр -

Ммхм, юу ... одоо Казак хүмүүсийн дунд Буддын шашин шүтдэг тийм хүн бий юу? Буддын лам дээр очдог, үзүүлж харуулдаг...

Шэкен -

Өө байлгүй яахав.

Отгонбаяр -

Тийм үү?

Шэкен -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

За ...

Шэкен -

Байлгүй яахав, байна байна. Зөвхөн одоо би өөртөө тохиолдсон юмаа хэлье, манай самган элэгний цироз боллоо,

Отгонбаяр -

За,

Шэкен -

Элэгний цироз болоод, аймагт аваачиж үзүүлээд, үзүүлсэн чинь наадах чинь яг 6 хуруу болсон байна, элэг нь одоо хавдаад, наадхыг чинь бид нар одерацанд оруулна...

Отгонбаяр -

За...

Шэкен -

Наадах чинь элгийг нь тайрна гэхгүй юу, тэгээд эмнэлэгт аваачаад хэвтүүлчихээд хэзээ операцанд оруулах вэ гэсэн чинь нөгөөдөр операцанд оруулна гэсэн. Тэгээд энэ эмнэлэгт хэн гэж нөхөр байсан юмаа ... хэн билээ цусаараа тээглэ...

Охин -

Жаргал гэж үү?

Шэкен -

Тийн, Жаргал. Жаргал байсан юм. Тэгээд шөнө явлаа.

Отгонбаяр -

Тэр лам хүн үү? Охин: - Юм мэддэг...

Шэкен -

Юм мэддэг мэргэлдэг хүн байхгүй юу.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тэгээд шөнө нэг шаахайт аваад ... шөнө нэг шаахайтай очоод ... шөнө харайлгаад очсон чинь хөдөө нэг гэр байдаг юм байна. Нөгөөдхийг нь сураад гэрт нь очлоо, шөнө.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

... бас нэг 2, 3 хүнтэй явсан юмаа. Тэгээд тэнд очоод шөнө боллоо, тэр ... дагуулж очсон нэг залуу байсан юм. Тэрийг эхлээд орууллаа, дараа нь намайг орууллаа, тэгээд л оруулаад л ... үгүй ээ ямар учиртай юм .. ингээд ийм ийм юм байна, би самганаа операцанд оруулах уу үгүй юу гэдгийг та нэг үзэж харж өгөөч, оруулахгүй байхад яадаг юм, оруулвал яадаг юм гээд ингээд асуусан байхгүй юу.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Тэгсэн чинь юм үзэж байснаа өө ерөөсөө оруулчихъя, чи одоо операцанд оруул наадхаа... оруулаад тэгээд гарахдаа зүгээр гарах юм байна наадах чинь, эдгэрэх юм байна гээд. Нэг сахар эндээсээ аваад, нөгөөдхөндөө баахан уншиж уншиж, нулмиж нулмиж байгаад өглөө. Тэгээд за чи энийг аваачаад идүүлчих...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

... операцанд орохоос өмнө ... нэг ца өглөө, нунтагласан цай. Бас жоохон юм уншиж байгаад, нулмиж нулмиж байгаад өгсөн. Нөгөөхий нь очоод чанаад .. сахарыг нь идүүл, тэгээд операцанд оруул, зүгээр гээд тэгэхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Нөгөөдхийг нь авчраад шөнө энд ирээд босоод аймаг ороод, за ийм юм боллоо, ийм юм боллоо гээд ингэсэн чинь аймгийн эмч нарыг жигшээчихгүй юу ... наад хүнээ операцанд оруулж болохгүй, хэзээ одоо манай аймагт тийм .... .... мэс засал хийж байсан юм...

Отгонбаяр -

Тийн шд.

Шэкен -

Тэр болохгүй, та нар зүгээр гэр лүүгээ аваад яв... бүр гурван одоо ... тэр мэс заслын эмчээс нь асуугууд ... мэргэжлийн эмчээс нь асуугаад ... бас нэг мэргэжлийн эмчээс асуугаад 3 их эмчээс асуулаа. За одоо би ингээд хүнээ яах вэ? Операцанд оруулах уу гэсэн чинь өө оруулж болохгүй, наадах чинь ... ерөөсөө наадах чинь операцанд ороод эдгэрэх ч үгүй, чи зүгээр гэр лүүгээ аваа д гар гээд. Тэгээд Даржаа ... Даржаа билүү .. тийн Даржаа гэж их эмч байсан юм, тэр операцанд оруулна гэсэн. Тэгээд тэр хүн дээр ороод өө би одоо самганаа гаргаж авъя, одоо больё, оруулахгүй.... өө нөгөө Даржаа чинь уурлаад надыг. Чи одоо намайг эдгээх гэж байхад чи яагаад аваад гарч байна гээд баахан загнуулж аваад хүнээ гаргаж авлаа. Тэгээд тэр улсууд дээр одоо хүртэл хүмүүс очно. Одоо ч гэсэн тийм хүн байна гэвэл манайхан хошуураад л явна, шөнө ч гэсэн өдөр ч гэсэн явна. Тэнд очоод үзүүлдэг харуулдаг гээд.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Хаана одоо ямар хүн байна очно... явна, тийм шашин ийм тийм гэх юм байхгүй.

Отгонбаяр -

Ммхм, тэгээд тэр өөр шашны тийм хүмүүс рүү явах чинь Мусульман шашны коран судар энэ тэртэй тохирдог юмуу? Яг Мусульман шашныхаа номонд?

Шэкен -

Тохирно, тохирно.

Отгонбаяр -

Тохирох уу? Болдог юмуу?

Шэкен -

Болно. Дээр үед одоо ... та нар сонссон уу сонсоогүй юу, одоо коран судар тийм ээ,

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Коран судар болуул Мусульман шашны хамгийн дээд бурхан гээд бид нар одоо тэрнийг шүтээд байж байгаа шдээ ...

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Гэтэл одоо тэр номон дээр хамгийн дээд талын юм чинь энэ гэж ...одоо энэ талх ... энэ талх. За энэ талхыг чинь өндөрт өлгөчихөөд одоо өлбөрөөд үхэх гэж байвал коран судрыг доороо дэвсэж байгаад коран судрыг гишгэж байгаад тэрийг авдаг юм гэж ...

Отгонбаяр -

Ммхм,

Шэкен -

Тэгэхээр коран судар чинь бас нэг их юм биш байгаа биз дээ. Тэгэхээр тэр бол шашинд болуул хамаарахгүй, шашинд болуул хамаарахгүй. Хаана одоо юу байна тэрнийг болуул чөлөөтэй. Янз бүрийн юм байх юм бол тэрэндээ очих чөлөөтэй.

Отгонбаяр -

Буддистууд бол Буддын судрыг газар тавьж болохгүй, газар тавиад дээр нь гишгэх гэдэг бол байж болохгүй шдээ.

Шэкен -

Тийм, манайд бол тэгж яаж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Буддын шашинд болуул ... ер нь аль аль шашинд одоо гарал үүсэл ... би одоо бодоод байхад гарал үүсэл нэг л юм шив дээ гэж бодоод байгаа юм. Бүр анхны гарал үүсэл нь нэг юмаа ... шашны. Одоо Христийн шашин байна, Буддын шашин байна, Лалын шашин байна, бүх л шашны гарал үүсэл ерөөсөө нэг л юм. Яагаад гэх дээр зэрэг тэрний одоо номлож байгаа ном нь одоо нэг байна шд.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Нэг л одоо чигийн ... одоо хүний одоо сайн сайхны чиглэлд л явж байна шд, аль аль шашин. Одоо харгис ... одоо шашин бас одоо байдаг л байлгүй яав гэж, бид нар шашны судлалын улс биш, тэгэхээр шашин чинь ... аль ч шашин одоо хүний сайн сайхны төлөө, хүний амьдралыг сайн сайхан авч явахын төлөө л явж байна шд.

Отгонбаяр -

Ммхм.... юу ... цагаан сар болуул хийх үү? Та нар Монголчуудын дунд байгаа учраас ёсолдог уу, цагаан сарыг?

Шэкен -

Дээр үед хамт хийдэг байсан юм, дээр үед чинь одоо социализмын үед байна шдээ?

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Нөгөө наурызын баяр чинь 3 сарын 22-нд хийдэг шдээ.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Монголын цагаан сар чинь 2 сарын хэднээр болдог, тэгээд хамт хийчихдэг байсан юм.

Отгонбаяр -

Аа тэр.

Шэкен -

Тэгээд салгаж болохгүй, салгаж тэмдэглэж болдоггүй, тэгээд хамт хийчихдэг байсан юм. Одоо сүүлдээ тусдаа боллоо.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Цагаан сараар ... одоо Монголчууд чинь бараг адил шдээ ... ... ... ингээд золгоод явна, хөгшин айлдаа ороод золгоод явна... идээ будаанаас амсаад явна, тэр бол адилхан байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм, за баярлалаа танд. Хоёулаа ингээд эхний ээлжийнхээ яриаг өндөрлөе.

Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Отгонбаяр -



Шэкен -



Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.