Sheken


Basic information
Interviewee ID: 990591
Name: Sheken
Parent's name: Avdii
Ovog: Molh
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Kazakh

Additional Information
Education: higher
Notes on education: zootechnician
Work: retired
Belief: Muslim
Born in: Bayannuur sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Buyant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Шэкенахаа хоёулаа одоо хоёр дахь ярилцлагаа эхэлье. Надад нэг ийм асуулт байна... энэ 90-ээд оноос хойш манай Монголд ... одоо Казакуудын дунд хуучин далд, нууц байсан Мусульман шашин дэлгэрсэн, Монголчууд бол уламжлалт Буддын шашнаа их чөлөөтэйгөөр шүтэх болсон... үүний хамтаар гаднаас гэж хэлмээр юмуу даа... жишээлбэл Христийн шашин их хүчтэй орж ирсэн тээ. Тэгээд хүмүүс их олноороо Христэд итгэгчид болсон. Тэгэхээр Казакуудын дунд энэ Христийн тухай мэдээ ... сайн мэдээ явсан уу? Үүнд итгэж орсон хүмүүс бий юу? Энэ талаар та юу мэдэж байна, танай энэ сум, орон нутгаар энэ талаар ямар яриа хөөрөө байна?

Шэкен -

Энэ шашин их чөлөөтэй шүтнэ гэдэг чинь бас ... нэг тал дээрээ бол ... түрүүн би хэллээ шдээ, хүний эрх чөлөөг чинь одоо хамаагүй хязгаарлаад байхаар бас янз бүрийн урсгал орж ирдэг юмаа гэж. Энэ нэг урсгал ... Христийн шашин гэдэг чинь нэг урсгал байхгүй юу, одоо шашны. Одоо манай энэ Буянтын төвд энэ төвд ч гэсэн манай бас нэг айл байна.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тийн, дөрөв таван айл байна энд. Дандаа Христийн одоо юунд явдаг.

Отгонбаяр -

Цуглаанд явдаг?

Шэкен -

Тийн, Христийн цуглаанд явдаг. Ер нь Христийн нэлээн идэвхтэй гишүүн ...

Отгонбаяр -

Монгол айл уу?

Шэкен -

Монгол айл.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тэр айлууд бол ... нүүж ирсэн айл. Буянтын айл биш. Монголоос нүүж ирсэн айл. Гурван айл байдаг юм. Тэгээд гэр бүлээрээ бүх улсууд нь Христийн шашин шүтдэг юм байна лээ. Христийн шашныг одоо дэлгэрүүлж байгаа ... зуны цагт бол хүүхдүүд явдаг юм. Нэг нэг үүргэвчтэй, нэг нэг ном тараагаад... одоо Христийн тухай ном ... янз бүрийн юм тараагаад явдаг юм. Тэгэхээр яг ... одоо манай Буянтын төвийн одоо ... одоо энэ Казак Мусульманууд бол яг Христийн шашныг шүтэж байгаа юм бол байхгүй.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэрэнд ороогүй. Тэр бол ... өөрийнхөө шашинд л одоо хамрагдаж байна. Христийн юунд бол ороогүй. Харин зүгээр одоо мэддэг юмаа ... хоёр гурван айл энд байна.

Отгонбаяр -

Баян-Өлгийд ямар байх шиг байна? та тэр талаар ....?

Шэкен -

Баян-Өлгийд алга.

Отгонбаяр -

Христэд явдаг хүмүүс үү?

Шэкен -

Алга. Зөвхөн өөрийнхөө шашныг... хэчнээн сүм байгуулсан юм байгаа юм, их олон сүм байгуулсан байна лээ ... их олон ч хүн хамрагддаг юм байна лээ. Одоо бол шашин одоо нэлээн ... одоо аймгийн удирдлагын хэмжээнд хүртэл шашныг одоо сурталчилдаг ... зан үйлд нь оролцдог, тэр одоо бүх үйл ажиллагаанд нь оролцдог ийм юм байна лээ. Манайд ч гэсэн манай одоо аймгийн удирдлагууд ч гэсэн одоо ордог л юм шиг байна лээ. Одоо аймгийн төв дээр хоёр одоо мишта боссон ... энэ одоо хоёр миштан дээр хүмүүс ордог л юм байна лээ, явдаг л юм байна лээ. Аймгийн төвд болуул зөндөө байгаа шд. Одоо түрүүчийн одоо ... хөрөнгө оруулалтаар ... гадаадын хөрөнгө оруулалтаар баригдаад ... одоо зүгээр хувийн хөрөнгө оруулалтаар баригдаад одоо ашиглалтанд орох юм шиг байна лээ.

Отгонбаяр -

Аймаг дээр Христийн сүмд явдаг Казак хүн байхгүй юу?

Шэкен -

Байхгүй.

Отгонбаяр -

Байхгүй юу, ерөөсөө байхгүй юу?

Шэкен -

Байхгүй.

Отгонбаяр -

Ммхм, түрүүн та бид хоёр ярихад ингэсэн шдээ, жишээлбэл Казак хүмүүс одоо Буддын лам дээр очоол, эсвэл мэргэн түргэн хүн дээр очоод тэр нь нас барчихдаг гэж тээ?

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Аа тэгээд нэгэнт ... жишээлбэл Буддистууд чинь өөр шашин шдээ, тэгээд Буддын лам дээр очоод нас барчихдаг юм чинь Христийн сүмд бас очихгүй юу?

Шэкен -

Очихгүй.

Отгонбаяр -

Энд ямар ялгаа байна?

Шэкен -

Очихгүй.

Отгонбаяр -

Яагаад?

Шэкен -

Яг Христийн чинь одоо жинхэнэ учраар болуул ... одоо тэр ... нөгөө ... Исаак гэж байна шдээ тиймээ, Христийн одоо юуг чинь Исаак гэдэг юм байна шдээ, нөгөө үйлчлэгч нь. Тэр Исаакыг чинь одоо Мусульман шашинтан гээд байгаа байхгүй юу. Мусульман хүн байсан юм аа гэж.

Отгонбаяр -

за,

Шэкен -

Тэр анх үйлчилсэн хүн чинь жинхэнэ одоо Мусульман юу байсан юмаа ... бурхан байсан юмаа ... тэр христ энэ тэр чинь худлаа гэж. Одоо түүхэнд биччихсэн ном нь энд байна.

Отгонбаяр -

За

Шэкен -

Одоо Христийн шашин гэдэг чинь тийм юм байхгүй .. христийн шашин чинь угаасаа Израйлын Еврейгээс гаралтай болохоос биш жинхэнэ шашин биш гэж.

Отгонбаяр -

Аанхан, ямар номонд тийм байна? Казак ном юмуу тээ? Казак хэл дээр үү?

Шэкен -

Казак хэл дээр.

Отгонбаяр -

Ямар хүн бичсэн ном бэ?.... Танд Коран судар байгаа тээ?

Шэкен -

Байгаа.

Отгонбаяр -

Аваад ир дээ, үзье. Зургийг нь авъя... Аа энэ танай хөгшин үү?

Шэкен -

Тийн.

Отгонбаяр -

Ммхм, энэ юу юмаа ... өмнө нь ингээд мөнгө тавиад энэ Монголчуудтай адилхан ёс байна шдээ тийм үү?

Шэкен -

Хүүхдүүд ... гадаа байгаа нэг халиун морь байна шдээ ..

Отгонбаяр -

Тийн,

Шэкен -

Тэр халиун морь ховдын морины уралдаанд очоод айрагдсан юм. Тэрний шагналыг авчраад тэнд тавьчихсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аан хөөрхий. Казак хэл дээр Коран судар байна уу?

Шэкен -

Байгаа...

Отгонбаяр -

За яахав ... тэр Монгол цаг тооны бичиг байна шдээ, тэрнийг та нар хардаг юмуу? Өдөр судраа хардаг юмуу үгүй юу?

Шэкен -

Харна, харна

Отгонбаяр -

Тийм үү?

Шэкен -

Харна. Одоо зурхай гэдэг чинь ... одоо манайхаар чинь ... манайд чиг байгаа зурхай гэж.

Отгонбаяр -

Аанхан

Шэкен -

Зурхай бол Монголд маш их хөгжсөн шинжлэх ухаан шд.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Маш их хөгжсөн. Манайд ч байна, гэхдээ гүйцэхгүй.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тийн. Их гоё ... одоо их сайн хөгжсөн зурхай чинь Монгол зурхай шд. Монголын зурхай бол ер нь дэлхийд алдартай. Би бол тэгж л үнэлдэг. Дэлхийд алдартай зурхай чинь Монгол байхгүй юу. Ер нь зурхай гэдэг чинь одоо Монголоос гаралтай юм шүү дээ. Одоо энэ Хятадууд хуулж авсан болохоос биш. Жинхэнэ гарал үүсэл нь болуул ... зурхай бол цэвэр Монголын үндэсний бахархал байхгүй юу, зурхай гэдэг чинь. Би тэгж л ойлгодог юм.

Отгонбаяр -

Тэгэхээр Монголд байгаа Казак хүмүүс бол Монгол зурхайч дээр оччихдог, Монгол юм үздэг хүн дээр оччихдог, лам дээр очоод ном уншуулбал уншуулчихдаг тийм үү?

Шэкен -

Үнэн, шууд тэр бол чөлөөтэй.

Отгонбаяр -

Чөлөөтэй юу?

Шэкен -

Чөлөөтэй.

Отгонбаяр -

Тэгээд сүүлийн үед одоо энэ Мусульман шашин нь их сэргэсэн хэрнээ Буддын лам дээр хамаагүй оччихдог юм байна тийм ээ?

Шэкен -

Тэгнэ. Хаа хамаагүй холоос ч гэсэн ирээд ер нь одоо тийм одоо хото тхүртэл явж байгаа улсууд байна шд. Хүнд очдог улсууд чинь одоо янз бүрийн юм яана шд. Очоод үзүүлээд харуулаад, аа тэгээд юм хумыг нь авч уугаад явж байхад яагаад болохгүй гэж, болно шд. Тэр чинь харшлах юм байхгүй, тэнд. Тэрэнд бол харшлах юм байхгүй.

Отгонбаяр -

Энэ 90 оноос хойш ингэж шашин шүтлэг их сэргэлээ шдээ,

Шэкен -

ммхм

Отгонбаяр -

Энэ сэргэснээс хойш ... одоо юу гэдгийн .. улс орны амьдралд, хүмүүсийн амьдралд шашин шүтлэгтэй холбоотой эерэг сайн өөрчлөлтүүд гарсан уу? та юу гэж бодож байна?

Шэкен -

Ер нь ... шашин гэдэг чинь ер нь одоо зүгээр одоо зан үйл шүү дээ. Одоо аль ч улс үндэстний зан үйл... одоо буруу зөвийг нь зааж өгдөг зам нь л юм даа. Тэгэхээр одоо шашныг одоо дэлгэрүүлснээр хүний амьдралд ... одоо юу гэдэг юм дээ ... шашин шүтсэнээрээ хүний амьдрал сайжирна гэж одоо ... бас хэлж болохгүй юм. Гэхдээ ... гэхдээ хүний амьдралын асуудал болох дээр зэрэг тэр болуул шашинд одоо ... тэр шашны замаар явъя гэдэг ухамсар сууж байна. Тэр ухамсар суусны үндсэн дээр бас нэг юм хумаа ... зан үйлээ ... зан үйлийн талаар, амьдрал ахуйн талаар асар их өөрчлөлт гарч байна, зохих хэмжээний өөрчлөлтүүд байна. Тэр шашин шүтсэнээр өнөөдөр хүний эдийн засаг сайжирна игэж байхгүй, хөрөнгө мөнгө арвижна гэж байхгүй, яахав ... одоо бид нар ... зүгээр нэг сонирхуулж хэлэхэд ... одоо хөрөнгө арвижуулах ... одоо сайн сайхан явахын тулд ном уншуулахдаа бид нар Буддын ламд бид нар хандаж л байгаа шд. Хандаж л байгаа.

Отгонбаяр -

Ммхм, ... за нэг ийм асуулт байна аа ... яг ардчиллын үеэр, 90-ээд оны үеэр та энэ Буянт сумандаа зоотехникч хийж байсан тээ? Тэгээд тэр үеэр хотод болж байсан ардчилсан үйл явдал, ялангуяа танай Ховд аймагт чинь болуул ардчиллын анхны жагсаал цуглаан, юм хум бол Улаанбаатараас бараг өмнө болсон шдээ,

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

Тэгэхээр тэр талаар та юу сонсож байв? тэр үед тэр асуудлыг яаж хүлээж авав? Энэ талаар яриач.

Шэкен -

Ардчилал одоо гарч ирлээ, хотод ийм юм боллоо гэх дээр зэрэг манай сумын хэмжээнд, аймгийн хэмжээнд маш хүндээр хүлээж авсан. Их хүнд хүлээж авсан.

Отгонбаяр -

хүмүүс ...

Шэкен -

Хүсүүс... энэ юу болчихов одоо ... юу болчихов гээд. Нийгэмд одоо будлиан гараад байгаа юмуу, самуун дэгдээд байгаа юмуу? Янз бүрийн юм байлаа л даа. Бид нар бол намын гишүүн улсууд ... намын гишүүн улсууд.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Намын хурал хийгээд. Намын гишүүдийн хурал хийгээд. Энэ ардчилал гэдэг чинь буруу юмаа, тиймэрхүү л одоо бичиг хийж байсан.

Отгонбаяр -

За ...

Шэкен -

Энэ одоо буруу тийшээ яваад байна аа, энэнд автагдаж болохгүй ээ, энийг одоо улсууддаа юу яа ... сурталчил гэж одоо... Улаанбаатарт гарсан шдээ, Улаанбаатарт гараад хоёр хуваагдаад янз бүрийн асуудал боллоо. Тэгэхэд одоо бид тэгж хурал хийж байсан. Тийм тийм улсууд толгойлж гарч ирсэн ... Элбэгдорж, Зориг энэ тэрийн бүгдийн нь нэрийг биччихсэн ингээд 17 хүний нэр ирсэн бидэнд.

Отгонбаяр -

Аа за

Шэкен -

Ийм ийм улсууд толгойлж гарч ирсэн байна. Энэнд автагдаж болохгүй, янз бүрийн асуудалд оруузай та нар, тэр ардчилсан юуг ... барьж болохгүй та нар гэж ирж байсан юм. Тэгээд энийг одоо намын гишүүд дэмжээд, өө энийг одоо тэмцээд болохгүй юм байна гээд явуулж л байсан... тэгж байсан. Хурал хийгээд, янз бүрийн юм болж л байсан.

Отгонбаяр -

Тэгээд одоо та намын гишүүн хэвээрээ байгаа юу? ... ммхм ... тэгээд 90 оны дараагаар нөгөө нэгдлүүдийг тараасан шдээ. Түрүүн өмнөх яриан дээр та бид хоёр цухас ярьсан. Тэгээд яг одоо энэ Буянт сумын нэгдлийн өмчийг яаж тараав? Тэр процессийг яриач.

Шэкен -

Энд чинь Соёл нэгдэл гэж байсан юм.

Отгонбаяр -

Соёмбо оо?

Шэкен -

Соёл нэгдэл.

Отгонбаяр -

аан за.

Шэкен -

Соёл нэгдлийн тэргүүлэгчид гэж одоо долоо ... есөн хүний бүрэлдэхүүнтэй улсууд байсан.

Отгонбаяр -

9 хүн .. . за.

Шэкен -

Тэнд чинь сум нэгдлийн дарга байна, аа ерөнхий мэргэжилтэнгүүд байна, малын их эмч, одоо ...., эдийн засагч байна, ерөнхий нягтлан байна.

Отгонбаяр -

Ммхм

Шэкен -

Тэгээд сумын захиргааны одоо нэг хүн байна ... хоёр хүн байна. Намын орлогч нарийн бичгийн дарга гээд ингээд хэдэн улсууд байдаг юм. Тэгээд бид нар хуралдаад, за энэ одоо энэ тэртээ тэргүй тарахаар боллоо... нэгдэл тарахаар боллоо. Одоо хувьцаа гэдэг гарч ирлээ шд, хувьцааны цаас. Нөгөө том 7000-ын нэг, 3000-ын нэг ...

Отгонбаяр -

Их бага хувьцаа ...

Шэкен -

... одоо хувьцаа гэж гарч ирсэн. Тэгээд хувьцаануудаар хөрөнгүүдийг нь бүгдийг нь жагсаагаад, малыг нь бүгдийг нь жагсаагаад, төл төлөөр нь. Яг сум нэгдлийн яг дөрвөн хөл дээрээ зогсож байгаа мал ийм мал байна, тэгээд нэгдлийн гишүүдэд л хуваарилсан болохоос нэгдлийн албан хаагчдад өгөөгүй шд. Одоо багш нар авч чадаагүй, эмч нар авч чадаагүй... төрийн байгууллагын улсууд авч чадаагүй. Зөвхөн одоо нэгдлийн гишүүд, нэгдэлд ажиллаж байсан мэргэжилтэнгүүд л авлаа шд. Тэгээд нэг хувьцаанд хэчнээн мал ноогдох вэ, ямаа хэд вэ, хонь хэд вэ, үхэр, адуу тэмээ хэд вэ гээд ингээд хуваарилаад, тэгээд тараагаад өгчихсөн. Тэгээд үндсэн хөрөнгө ... үндсэн хөрөнгө гэдэг маань худаг байна, хашаа байна, янз бүрийн юм байна шдээ.

Отгонбаяр -

Аанхан

Шэкен -

Энийгээ нэг багийн одоо нэг хэдэн айлуудын дунд ... хэдэн хувьцаа эзэмшигчийн дунд өгөөд ... тэгээд хашаа бол тэдэн төгрөгний үнэтэй ... арван хэд гэдэг юмуу хорин хэдэн мянга гэдэг юмуу үнэлээд хэдэн арван хэдэн хүн хашаа авна ... хэдэн хүн худаг авна аа гээд ингээд л тараагаад өгчихсөн.

Отгонбаяр -

Тэгээд тэр худаг хашаа юу болсон бэ?

Шэкен -

Худаг хашааг бүгдийг нь тараагаад өгчихсөн.

Отгонбаяр -

Бүр ингээд задлаад уу?

Шэкен -

Задлаад задлаад аваад явсан. Тэгээд би түрүүн хэлсэн шдээ , даанчиг яааваа, харамсмаар юм болсон гэж, одоо дахиад шинээр барьж байна шд. Дандаа шинэ худаг барьж байна.

Отгонбаяр -

Тарааж авахдаа яаж авсан бол? Одоо арван хүний дунд нэг худаг ...

Шэкен -

Өө хашааг чинь ... улсууд угаасаа ... юмыг нураахад амархан. Чулууг нь хүртэл зөөгөөд аваад явчихсан шд. Нөгөө мод энэ тэрийг нь бүгдийг нь тоолоод бүгдийг нь хуваагаад авчихсан. Тэгээд одоо ... би даанчиг яаваа харамсмаар юм боллоо гэж ...

Отгонбаяр -

Тэгээд тэр үед одоо энийг нураахгүй, бүгдээрээ хашаа байдлаар нь хэрэглэе гэдэг санаа ер нь хүний толгойд орж ирсэнгүй ээ?

Шэкен -

Үгүй тэгээд орж ирээд ч тэр улсууд чинь ямар юмаа яахав дээ.

Отгонбаяр -

Тийм дээ.

Шэкен -

Тэр чинь үндсэндээ ингээд боогдож байсан юм ингээд тэллээ шдээ ... тэр нь тавигдаж байгаа юм байхгүй юу ингээд .. боогдож байсан юм ингээд тавигдахаар зэрэг хүнийг чинь яаж энэ ... хориглож болохгүй шд. Одоо хорьж болохгүй ... тэр авах гэж байгаа хүнийг чинь би хорьж болохгүй шд. За дураараа болог ... тэгээд би түрүүн хэлсэн, эрх чөлөөг хамаагүй их бас дэндүү их одоо эрхлүүлээд байлгана гэдэг чинь дэмий юм аа гэж.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Тэр чинь л байхгүй юу.

Отгонбаяр -

Сумын төвийн клуб, барилга байшингуудыг яасан?

Шэкен -

Сумын төвийн клуб, барилга байшингууд чинь нөгөө төрийн мэдэлд байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Нэгдлийн мэдлийн биш ...

Отгонбаяр -

Аа нэгдлийн өмч биш ...

Шэкен -

Тийн нэгдлийн өмч биш төрийн өмч. Аа тэр нэгдлийн өмч бол одоо ... бүгд хөрөнгөнууд тараад алга болсон.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Одоо бүх л ... дээр үед чинь нэгдэл чинь маш их хөрөнгөтэй байлаа шдээ. Янз бүрийн тэр одоо ... одоо дотоодод хэрэглэж байсан янз бүрийн тэр одоо хувцас хунар ... одоо будаа мудаа ... тэр хүнсний зүйл бүх юмыг хураагаад л ... нөгөөдхийг нь үнэ тогтоогоод тогтоогоод зарчихсан.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Тэгээд улсууд нэг малтай болоод ... хэсэг улсууд малтай боллоо, тэгээд амьдрал ахуй нь бас .... мал харыг нь өглөө бас. Тэрнээс болоод нэлээн малтай болсон ч улсууд бий, млааа барчихсан ч улсууд бий шүү дээ.

Отгонбаяр -

Та социализмын үед сумын зоотехникч гэдэг чинь харьцангуй сум дотроо эрх мэдэлтэй ... тэгээд тэр үед одоо ... юу гэдгийн... эрх мэдэлтэй, сумын одоо захиргааны зөвлөл билүү юу билээ?

Шэкен -

Ммхм

Отгонбаяр -

..тэрний гишүүн байсан хүн, ингээд жирийн малчин, жирийн нэгдлийн гишүүний хооронд амьдрал ахуйд нь ялгаа байсан уу?

Шэкен -

Байсан байлгүй яахав ээ, тэр жирийн малчид гэдэг чинь ..одоо дээр үеийн одоо ... бид нарын үед ... одоо социализмын үед ажиллаж байсан улсууд чинь бүгд дээрээсээ зааварчилдаг байлаа шдээ, бүх ажлыг.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Аймгаас нэг төлөөлөгч орж ирнэ, нөгөөдхийг нь за тийм тийм ажил зохион байгуул ... сумын хэмжээгээр зохион байгуул гэх дээр зэрэг өө бид нар чинь баг багаараа, бригад бригадаараа хуваарилж аваад явчихдаг ... тэгээд л одоо малчид дээр очоод шаардлага тавьдаг, малчид нь очоод биелүүлдэг бас хэцүү байлаа шдээ энэ чинь бас. Дээрээс нь шаардаад заавал ч үгүй биелүүлдэг.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Одоо янз бүрийн асуудал гарч л байлаа даа, зүгээр .. зөвхөн нэг одоо жишээ хэлэхэд ... жил болгон өвлийн бэлтгэл ... төлийн бэлтгэл хүлээж авахад нэг суман дээр очоод үзүүлэх сургалт хийдэг байлаа.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

... зориуд нэг сарын хугацаагаар бэлтгэдэг нэг суманд, бүүр одоо бууц мууцыг бүгдийг нь одоо овоолдог, тэр хөрзөн мөрзөнг нь бүгдийг нь гаргадаг, хашаа хороог нь бүгдийг нь засдаг, одоо тэр хашаа машаа саравч маравчийг бүгдийг нь засдаг... тэгээд жин тан болгосны дараа аймгийн одоо намын хорооны гишүүд, захиргааны гишүүдтэй хамтарсан сумын одоо ... намын одоо хорооны дарга нар ... сум нэгдийн дарга нар, ерөнхий мэргэжилтэнгүүд очоод одоо 15....20 жаран естой очоод одоо суманд 2, 3 өдөр бужигнадаг байлаа шдээ, үзүүлэх сургалт хийж байна гэж.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Аа тэрнийг үзэж барьсны дараа тэр суманд дотроо юмаа хийдэг байлаа, тэрэнд одоо би оролцож л байлаа. Тэгэхээр одоо би түрүүн хэлсэн, социализмын үед бол баян хүн байгаагүй, хоосон хүн байгаагүй, дунд зэргийн л амьдралтай байсан байх. Малчид бол дундаж л амьдралтай л байсан шд. Нэг .. малчид болуул 75 толгой л малтай байсан шд, 16 ... ард хоршооны албан хаагчид бол 16 толгой малтай, наадах нь болуул 75 толгой малтай. 75-аас илүү гаргаж болохгүй, илүү гарвал нэгдэлд авчихдаг, ийм л байлаа. Малчдын амьдрал сайхан байсаан. Тэгэхдээ аргагүй шдээ бид нарыг ... одоогийн байдлаар ... одоо мөнгөнхй нэгж чинь одоо нэг төгрөгөөс эхэлдэг байсан, одоо мянган төгрөгөөс эхэлдэг болсон байна шд.

Отгонбаяр -

Одоо бүр 10000-аас эхлэх гээд байна.

Шэкен -

Тийн, одоо бараг 10000-аас эхлэх гээд байна, тэгэхээр зэрэг амьдрал улам доошилдог болсноос биш дээшилж байгаа юм алга байна шд. Дээр үед чинь бид нар нэг ... одоо нэг төгрөгөөр нэлээн ... бас чихэр михэр авчихдаг байлаа шд. Одоо ... хайрцагтай сахар чинь 2 төгрөг 50 мөнгө байлаа шд. Тэгээд одоо бодоод үз л дээ, одоогийн байдлаар нэг төгрөг, 2 төгрөг 50 мөнгөөр авч байгаа юм байна уу, байхгүй байна шд. 10 төгрөгөнд ирж байгаа юм байна уу байхгүй шд. 10 төгрөгөөр цай авдаг байлаа, шар цай 10 төгрөг байлаа.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Тэгээд бодох дээр зэрэг л хүний одоо амьдрал дээшилж байна, дээшилж байна л гэх юм, дээшилж байгаа юм одоо байгаа ч юмуу, байхгүй ч юмуу мэдэхгүй. Юм л алга л байх шиг л байх юм. Одоо ... социализмын үед одоо дундаж амьдралтай улсууд ихэнх нь байсан бол одоо ... баячууд нь толгой дээр гарчихаад ядуучууд нь их болчихлоо шд. Өнөө үед ... ядуу улсууд их болчихлоо.

Отгонбаяр -

Та одоо ингээд ... Монголчуудтай ажиллаж байлаа шдээ... одоо Халхууд ... өөр өөр үндэстнүүд, Казак биш. Тэгэхээр яг энэ дотор одоо юу гэдгийн ... таныг Казак хүн гэдэг байдлаар ялгаатай хандах юм байсан уу?

Шэкен -

Үгүй, тийм юм байгаагүй.

Отгонбаяр -

Байгаагүй юу?

Шэкен -

Тийм юм байгаагүй, Ёстой тийм юм байгаагүй.

Отгонбаяр -

Ммхм, тийм юм бол ерөөсөө мэдрэгддэггүй байсан уу?

Шэкен -

Мэдрэгддэггүй,

Отгонбаяр -

Ммхм, Буянт суманд чинь нэлээд олон Казакууд байгаа тийм ээ?

Шэкен -

Байгаа байгаа.

Отгонбаяр -

Ммхм, Казакууд ер нь өөрсдөө Монголчуудтай хандахда тийм юм бий юу?

Шэкен -

Байхгүй шүү, байхгүй.

Отгонбаяр -

Байхгүй юу?

Шэкен -

Ер нь одоо ...

Отгонбаяр -

Их Монголжсон хүмүүс байна шд ...

Шэкен -

...Монголчуудтай ах дүү болчихдог юм байна шд, олон жил болчихлээр зэрэг. Ах дүүгийн улсууд шиг л ах дүү болчихдог юм байна. Тийм юм алга, тийм юм ажиглагддаггүй.

Отгонбаяр -

Шашин шүтлэг, зан заншил их ийм ялгаатай хэрнээ ... тийм ээ?

Шэкен -

Тийн, ялгаатай хэрнээ л тэгээд л ах дүү...

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

... Одоо энэ цагаан сар магаан сараар чинь бид нар чинь бас ... дээр үед ч тийм байлаа, одоо ч тийм байгаа, айл хэсээд л явчихна шд.

Отгонбаяр -

Өө за.

Шэкен -

Тэнд ... тийм одоо ... өөр шашны хүнд ... одоо тэнд орж болохгүй гэсэн асуудал байхгүй шд. Ах дүү нар шиг л бүгд байна, нэг л одоо бүсэд байгаа учраас одоо тийм л болчихдог юм байна лээ.

Отгонбаяр -

Танд ямар нэгэн тийм дурсгалтай эд зүйл бий юу? Түүхэн ч гэдэг юмуу ... тийм юм ... өөрт чинь их үнэ цэнэтэй тийм дурсгалтай юм?

Шэкен -

Үгүй...

Отгонбаяр -

Эд зүйл ...

Шэкен -

...Үгүй нэг ганцхан одоо надад нэг мөнгөн бүс байдаг юм аа. Одоо Казакын бүс гэж ...

Отгонбаяр -

Казакын мөнгөн бүс үү?

Шэкен -

Тийм. /Бүсээ авчрахаар явав/

Отгонбаяр -

Тэр хэзээ хийсэн бүс юм бэ? ... .... Аан? Хүүхдүүд өгсөн юмаа?

Шэкен -

Тийн.

Отгонбаяр -

Казак хүмүүс гараар хийсэн... гар хийц үү?

Шэкен -

Гар хийц.

Отгонбаяр -

Аа их нандин эд байх нь. ... ... Энэ шигтгээнүүд нь юу вэ? Энэ хар, улаан чулуунууд нь?

Шэкен -

Энийгээр шигтгээ хийгээд ... хийсэн байна лээ...

Отгонбаяр -

Энэ шир байна тээ?

Шэкен -

Тийн.

Отгонбаяр -

Энэ хэдий үеийн хийц юм бол? Ямар учиртай юм?

Шэкен -

Энийг чинь ... ... энэ одоо жинхэнэ Казакын дээр үеийн бүс ...

Отгонбаяр -

Казак хүний дээр үеийн бүс үү? Дээлэн дээрээ бүсэлдэг...

Шэкен -

... одоо хутга байна, хутгаа энд нь хийчихнэ, тэгээд л бүслээд л явчихна.

Отгонбаяр -

Аа за. Энэ улаан, цэнхэр, хар, ногоон өнгөтэй юмнууд нь юу вэ?

Шэкен -

Чулуу юм шиг байгаа юм,

Отгонбаяр -

Ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй юу?

Шэкен -

Мэдэхгүй, чулуу шигтгэсэн юм шиг байна лээ.

Отгонбаяр -

Ммхм, дээлэн дээрээ бүсэлдэг тийм ээ?

Шэкен -

Дээлэн дээрээ бүсэлдэг.

Отгонбаяр -

Ммхм. ахиад нэг ийм асуулт байна ах аа, таны амьдралд одоо их тийм гүнзгий нөлөө үзүүлсэн, онцгой үйл явдал байна уу? Танд өөрт чинь хувь хүний хувьд ч тэр ер нь ...

Шэкен -

Би ... бас нэг сонин юм ярья аа,

Отгонбаяр -

За ...

Шэкен -

Би намд элсэх гээд,

Отгонбаяр -

За. Хэдэн оны үед вэ?

Шэкен -

Одоо 1900 ... 75 онд ... 76 онд.

Отгонбаяр -

За.

Шэкен -

Намд өргөдөл өгөв өө,

Отгонбаяр -

Энэ Буянт сумандаа юу?

Шэкен -

Үгүй ээ, Ховд суманд.

Отгонбаяр -

Аа Ховд суманд.

Шэкен -

Ховд суманд. Тэгсэн чинь өргөдөл авлаа ... өргөдөл аваад ... тэрийг аймгийн намын хороонд авч ирээд ... одоо тэр хүнийг одоо элсүүлэх юм бол нэг жилийн орлогчоор элсүүлдэг байлаа шдээ ...

Отгонбаяр -

Тийн,

Шэкен -

Нэг жил орлогч. Тэгээд би намын хороонд очиж ирлээ... аймгийн намын хороонд очиж ирээд нэг жил орлогчоор элсүүллээ.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

... 76 ... 77 онд юм байна уу даа... 78 онд... 78 онд. Тэгээд тэр жил Ховд суманд маш их зуд боллоо..., мал үхээд ...

Отгонбаяр -

Ээ золиг.

Шэкен -

Өө нөгөө хавал төл ч байхгүй, юу ч байхгүй болоод ингээд мал үхээд янз бүрийн юм болоод ирсэн чинь ... би ч одоо намын орлогч гишүүн, их одоо том хүн явж байгаа юм байхгүй юу.

Отгонбаяр -

Тийн шдээ.

Шэкен -

Намын орлогч гишүүн бас ерөнхий мэргэжилтэн энэ тэр гээд. Тэгсэн чинь намайг тэр ... энэ намар ... тэр 79 оны намар энд нүүгээ ирэх дээр зэрэг л... тэгсэн чинь нөгөө жинхлэх хугацаа болчихсон ... ... ... /эхнэртэйгээ Казакаар ярив/. Тэгээд энд ирчихээд би одоо жинхэлдэг гээд тэгсэн чинь өө чи одоо Ховд суманд зөндөө мал алсан.

Отгонбаяр -

Мал үхүүлсэн ...

Шэкен -

Мал үхүүлсэн. Төл авч чадаагүй, чамайг хассан намаас... гээд. Тэгээд 1990 онд нөгөө юу гарч ирсэн хойно элсээд ...

Отгонбаяр -

Аа 90 онд элссэн юмуу сүүлд? Аа 90 хүртэл явчихаад ...

Шэкен -

... Тэгээд гомдоод нөгөөдөх чинь. Ер нь тэр мал үхсэн надад ямар хамаатай юм гэж, байгалийн зуд болохоос биш би тэрийн шийдэх юм биш. Тэгэхэд одоо тэгж яаж байсан байхгүй юу ... хатуу ч байсан тэгэхэд.

Отгонбаяр -

Гэхдээ та бас үнэнч байна шдээ, 90 онд гэдэг чинь өөр намд бол элсвэл элсэнэ шдээ. Аа тэгээд намд элсэж чадаагүй явдал бол их ...

Шэкен -

Би тэгээд тэр ... их гомддог байхгүй юу. Үгүй ээ би тэр малыг би алчихсан биш, би тэр төлийг нь зулбуулаад хаячихсан биш, энэ чинь одоо юу вэ, энэ чинь арай ч дээ, бүхэл бүтэн сумын юмыг ганц муу зоотехникч дээр тохоод байхдаа яахав дээ гээд их гомдсон байхгүй юу би.

Отгонбаяр -

Таны амьдралд их тийм онцгой, содон үйл явдал болж байсан уу? бусдаас онцгой?

Шэкен -

Үгүй одоо содон гээд байх ямар юм байхав ...

Отгонбаяр -

ер бусын гэж үзмээр ч юмуу, хувь хүний утгаар ч тэр.

Шэкен -

... би чинь нөгөө бужигнаад ирэх дээр зэрэг ... энэ чинь олон нам байгуулагдлаа шдээ?

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Янз бүрийн... тэгээд Малчин тариачны нам гэж байгуулагдаад

Отгонбаяр -

За..

Шэкен -

... Малчин тариачны намын их хуралд оролцлоо.

Отгонбаяр -

Хот руу яваад уу?

Шэкен -

Хот руу, тэгэхэд ... өө бас нэг юм байгаа. Тэр юунд явах гэж байгаад аймгаас 20 хэдэн хүн сонгогдсон байхгүй юу. Тэр их хуралд оролцохоор ...

Отгонбаяр -

Малчин тариачны намын их хуралд оролцох гээд үү?

Шэкен -

Малчин, тариачны намын их хуралд оролцох гэж байгаа юм, тэгээд аймгийн онгоцны буудал дээр хүрээд очсон чинь онгоц нисдэггүй, хүлээгээд л байдаг, хүлээгээд ... ер нь цаг нь ч өнгөрлөө, хоёр цаг өнгөрлөө.

Отгонбаяр -

Зардлыг хаанаас гаргасан юм?

Шэкен -

Зардлыг нөгөө аймгийн намд хөрөнгө оруулсан улсууд гаргаж байхгүй юу.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Бид нар нэг 26 хүн явж байсан, хоёр цаг боллоо байдаггүй ээ, тэгж байтал 2 цагийн дараа нислэг нь нисээд хотод очоод буух гэж ... буугаад ингээд газардлаа шдээ, газардсан чинь 2 талаас 2 түргэн тусламжийн машин ... тэрний ард талд нөгөө хоёр юуны машин ... гал командын ...

Отгонбаяр -

.... галын машин ...

Шэкен -

... галын машин ... дагаад л явж байна. Ингээд онгоцыг зэрэгцээд ингээд.

Отгонбаяр -

За...

Шэкен -

Тэгээд л онгоц зогсоод л бид нар буугаад ингэсэн чинь үгүй та нар ямар азтай улсууд вэ гээд л тэгнэ, үгүй ямар юм болчихов гэсэн чинь тэр саатаад байсан чинь урд талын өнөө дугуй байна шдээ, онгоцны ...

Отгонбаяр -

За ...

Шэкен -

Тэрний өнөө эргэж яадаг нэг юм нь эвдэрсэн гэнэ ээ.

Отгонбаяр -

Ааан.

Шэкен -

Нөгөө насос шиг юм байгаа шдээ,

Отгонбаяр -

... Буухад ...

Шэкен -

... тэр нь эвдрээд, хотоос запасыг нь авчрах гэхээр цаг их орох гээд байдаг, тэгээд ямар ч байсан нөгөө нисэх энэ тэр бид нар энд хамгаалалтанд авъя гээд явуулсан байна лээ. Зүгээр тэр чинь онгоц дэлбэрвэл яана?

Отгонбаяр -

Тийн шд.

Шэкен -

Тэгээд л өнгөрнө шд. Тэгж байсан юм.

Отгонбаяр -

Тэр Малчин тариачны намын чинь дарга нь тэр үед хэн байсан юм бэ? Ямар нам байлаа тэр чинь?

Шэкен -

Малчин тариачны нам гэж байгуулаад ... хэн билээ ... яамны нэг хүн байсан байх аа. Малчин тариачны намын ...

Отгонбаяр -

Хөдөө аж ахуйн яамны юу?

Шэкен -

Хөдөө аж ахуйн яамны нэг хүн байсан юм. Нэрийг нь мартчихаж.

Отгонбаяр -

Тэгээд та хэзээ Хувьсгалт намт элссэн юм бэ?

Шэкен -

Би харин тэгээд Малчин тариачны нам яахав дээ ... тар Малчин тариачны нам гэж тусдаа байгуулагдаад яасан юм биш шүү дээ. Яг нөгөө хов жив юундаа хутгагдаад ингээд нам болоогүй. Тэгээд л тэр тарчихсан юм.

Отгонбаяр -

Аа зөв зөв.

Шэкен -

Их хурлаа хийгээд л тарчихсан юм, тэрнээс тариачдын талаар яах вэ, малчдын талаар яах вэ гэдгийг хэлэлцээд тэгээд өнгөрсөн. Тэгээд тэр Малчин тариачны нам алга болсон юм. Тэгээд бид нар 90 онд эргээд ирсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм. Тэр өмнө нь элсэх гээд элсэж чадаагүй гомдсон хүн сүүлд нь одоо хэн дуртай хүнээ элсүүлж байхад нь элчихсэн үү?

Шэкен -

Тэртээ тэргүй одоо Хувьсгалт намаараа явъя гэсэн бодол бат шингэсэн байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

За тэртээ тэргүй Хувьсгалт нам одоо ингээд бид нарыг одоо авч явж байгаа юм гээд, тэгээд Хувьсгалт намд элсээд тэгээд Хувьсгалт намаараа л явж байгаа. Одоо Ардын нам болно гэж хуралдаж байна, бас Ардын намаа бас эсэргүүцээд байгаа юмуу яах гээд байгаа юм мэдэхгүй. Өчигдөр бас нэвтрүүлэг явж л байна лээ. Ардын нам болвол тэр УИХ-д сонгогдсон улсууд яах вэ, УИХ-ын гишүүд яах юм болж байна, Хувьсгалт нам гэж дэвшсэн Ардын нам гэж байгаагүй, тэр бие даасан улсууд яах юм гээд ярьж л байна лээ. Иймэрхүү юм л сонсоод суудаг юм.

Отгонбаяр -

Аанхан.

Шэкен -

Өөр яахав.

Отгонбаяр -

Таны гэр бүл, ах дүү, хамаатан саднуудаас ... тэдний түүхээс мэдэх тийм сонин өвөрмөц юм бий юу танд?

Шэкен -

Манай ... ер нь одоо би одоо 40 жил бодож байна, нэг хүний гэр бүл дотор 5, 6 хүн байгаа, арваад ч хүн байгаа тийм ээ, тэрэн дотроос бүгдээрээ сайн сайхан явахгүй,

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Зөвхөн нэг нь ... одоо нэг хоёр нь одоо сайн сайхан явна. Миний ах одоо Ховд суманд байна, одоо намын 26-р их хуралд төлөөлөгчөөр сууж байна.

Отгонбаяр -

Аа за.

Шэкен -

Тэр хүн болуул улсад 41 жил ажилласан хүн. Тэр хүнд аваагүй одон медаль гэж байхгүй. Бүгдийг нь авсан.

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Гэтэл би 2 медальтай сууж байдаг,

Отгонбаяр -

Ммхм.

Шэкен -

Тэгээд би боддог юм байхгүй юу, нэг л хүнд төвлөрөхөөс биш ... одоо тэр сайн сайхан юм нь бүх л ... одоо гэр бүлийн бүх л улсуудад төвлөрдөггүй юм байна аа ...

Отгонбаяр -

Оногддоггүй юм байна аа гэж ...

Шэкен -

Оногддоггүй юм байна аа ... нэг л хүн сайн сайхан яваад нөгөөдүүлийгээ авч явдаг юм байна гэж .. ингэж боддог юм байхгүй юу.

Отгонбаяр -

Ммхм. За за, за танд их баярлалаа ахаа. Амжилт хүсье танд.

Шэкен -

Танд ч гэсэн баярлалаа,

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.