Tömröö
![](../assets/images/interviewees/990592.jpg)
Basic information
Interviewee ID: 990592
Name: Tömröö
Parent's name: Emen
Ovog: Uigar
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Uzbek
Additional Information
Education: higher
Notes on education: cultural institute (1989)
Work: private
Belief: Muslim
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Buyant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder, farmer
Father's profession: farmer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Ховд аймгийн Буянт сумын төвд оршин сууж байгаа Төмөрөө гэдэг чантуу Үзбек хүнтэй уулзаад байна тийм ээ? Тэгээд Казак эхнэртэй. Гэр бүл 4 хүүхэдтэй, казакаар ярьдаг ийм айлд ирээд байна. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад ярилцах зөвшөөрөл өгөөд гэртээ хүлээж авч байгаа танд их талархаж байна. Тэгээд хоёулаа яриагаа эхэлье. Төмөрөө эхлээд нэг ийм юм ярья. Чи одоо төрсөн цагаасаа хойш одоо энэ нутагт л төрсөн хүн байна ш дээ.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Энэ Буянтад л төрсөн. Тэгээд төрсөн цагаасаа хойш өнөөг хүртэл одоо бага нас яаж өнгөрөв, сургууль соёл хаагуур явав, гэр бүл амьдралаа яаж зохиов, ямар ажил хийж ирэв? Тэр талаараа нэг товчхон ярьж өгөөч?
Төмөрөө -
За би багаасаа эх эцгийн гар дээр одоо энд Буянтын бага сургууль гэж байсан. Тэнд ороод л 8-р анги төгсөөд. Тэгээд л 8-р анги төгсчихөөд гэртээ байж байгаад л цэрэгт яваад цэргийн 3 жилийн алба хааж ирчихээд л цэрэгт байж байхад кино механикчийн курс дамжаанд суралцаж энэ суманд 1980 оноос хойш 1993 он хүртэл кино механикчийн ажил хийлээ. Аа 1993 оноос хойш 2006 он хүртэл Соёлын төвийн эрхлэгч тийм ажил хийгээд одоо өнгөрсөн оноос хойш ажилгүй л тэгээд гэртээ хувиараа тариа ногооны ажил эрхлээд байж байна. Аа одоо манай аав ээж хоёр бол хоёулаа ногоочин хүн бий. Манай эцэг бол гэрээрээ ногоочин хүн байсан. Одоо бараг энд миний мэддэгээс 3 чантуу хүн байсан.
Отгонбаяр -
Аан за.
Төмөрөө -
Тийм, энэ 3 чантуу хүн одоо ерөөсөө хоорондоо ойрхон. Энэ 3 хүн нэг жоохон газар шийгуа, хүнсний ногоо тариад л, зунжингаа тэрийгээ хараад л бид нар мөн аав ээждээ туслаад л. Тэр үеийн чинь хүнсний ногоо бол сайн ургадаг байсан. Одоо энэ аладын бордоо энээ тэрээ гэж янз бүрийн юм хэрэглэдэггүй. Дандаа малын бууцаар л бордож ногоогоо амар сайхан болгоод, тэгээд л зах зээлд нийлүүлдэг байсан. Одоо иймэрхүү л амьдрал туулж ирсэн юм.
Отгонбаяр -
Соёлын дээд сургуулийг сүүлд хэзээ төгссөн бэ?
Төмөрөө -
Аан Соёлын дээд сургуулийг би 1989 онд эчнээ аваад тэгээд эчнээгээр 1992 онд төгссөн.
Отгонбаяр -
Эчнээгээр явж байгаад.
Төмөрөө -
Тийм, эчнээгээр явж байгаад Соёлын дээд сургууль төгссөн. Түүнээс хойш мөн Соёлын төвд ажиллаж байгаад л.
Отгонбаяр -
Танай аав ээжүүд анх одоо уг гарал нь угсаа гарал нь хаанахын хүмүүс вэ?
Төмөрөө -
Манай аав бол энэ баруун талын энэ Казакстаны Чингент, Үзбекстан гээд 2 хот ойрхон байдаг юм байна. Тэгээд энэ Үзбекстанаас гараад Чингентэд ирээд Казакстаны. Тэгээд энэ баруун талд энэ Хятадын нутагт ирсэн хүн байна лээ л дээ.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Тэгээд л Хятадын нутгаас наашаа ирээд нэг Монголд ирээд.
Отгонбаяр -
Хэдэн оны үед?
Төмөрөө -
За энэ чинь 1919-1920 онд ирсэн хүн байна лээ, Монголд.
Отгонбаяр -
Аан за. Хэдэн настай орж ирсэн юм бол?
Төмөрөө -
За нэг 20-н хэдтэй орж ирсэн гэж байгаа юм. Өөрөө бас орос хэлтэй, хятад хэлтэй, үзбек хэлтэй, казак хэлтэй. Хятад, казакаар бол бас муухан ярьдаг байсан юм, бас нэг аялгуу нь. Манай эцгийн яриаг бол казакууд бол нэг их ойлгодоггүй, дахин дахин асуугаад ингээд байдаг байсан юм. Одоо бид нар бол яг тийм яриа, тийм аялгуу бол бид нарт байхгүй л дээ. Тэр казак монголд төрсөн болохоор л тэгээд казак монголыг холиод л ярьчихдаг иймэрхүү л юм. Аа ээж бол ерөөсөө энэ Монголын хүн.
Отгонбаяр -
Энэ Ховдын уу?
Төмөрөө -
Энэ Ховдын.
Отгонбаяр -
Монгол хүн үү?
Төмөрөө -
Казак хүн.
Отгонбаяр -
Аан зөв.
Төмөрөө -
Тийм. Тэгээд энэ Баян-Өлгийн Толбо сумаар нутаглаж байгаад тэгээд манай аавтай гэр бүл болоод л тэгээд л. Эх эцгээсээ арвуулаа. Ингээд 6 эрэгтэй, 4 эмэгтэй гээд л ингээд л иймэрхүү л амьдралтай байна даа.
Отгонбаяр -
Чи чантуу хэл хаанаас сурав?
Төмөрөө -
Ааваасаа л одоо, хүний ген гэж бас юм байдаг юм байна аа гэдгийг бүр ойлгуулдаг юм. Жишээ нь би казакаар ярихад миний үгийг зарим казак улсууд үгүй энэ чинь ямар сонин яриатай хүн бэ? Заавал тэр хүний ген гэдэг чинь нөгөө эцгийнхээ ярьсан яриа тэр бол хүний юунд үлддэг юм байна. Заавал нэг одоо нэг хэлэх жишээ нь одоо нэг аягыг казак нэг өөр хэлнэ, аа үзбек чантуу хүн нэг өөр хэлээр хэлнэ гээд энэ мэтээр л тэгээд тэр хэлээрээ л одоо юу яасан.
Отгонбаяр -
Аав чинь Хятад хэлтэй хүн гэхээр урд Хятадад бас их явсан юм уу?
Төмөрөө -
Хятадад нэг хэсэг байж байгаад тэгээд наашаа явсан хүн юм байна лээ л дээ. Тэр Казакстаны Чингент гэж Хятадын хэлтэй залгаа юм байна лээ л дээ.
Отгонбаяр -
Аан.
Төмөрөө -
Тэгээд тэрүүгээрээ дамжсан хүн байсан юм л даа. Тэгээд наашаа Монгол руу дамжаад, тэгээд Монголд нутагшиж байгаад тэгээд 1984 онд 98-тайдаа нас барсан.
Отгонбаяр -
Хүүхэд нас чинь одоо энэ Буянт суманд өнгөрсөн үү?
Төмөрөө -
Аа хүүхэд нас бол Буянт суман дээр өнгөрсөөн.
Отгонбаяр -
Хүүхэд насанд одоо онцлог сонин юм байна уу?
Төмөрөө -
Одоо сонин юу байхав. Тэгээд л одоо ингээд ногоо цагаа тарьчихсан, одоо шийгуа л их хулгайлдаг байлаа. Өөрт байгаа, байсан мөртлөө л тэгээд шийгуа хулгайлаад л, айлын.
Отгонбаяр -
Шийгуа их тарьдаг.
Төмөрөө -
Ай шийгуа их тарьдаг. Тэгээд л тэрийгээ нөгөө айлуудын хажууд нь тарьсан нөгөө 2 хөгшнийхөө шийгуаг хулгайлаад л, тэд нараараа загнуулаад л тэгээд л тийм. Иймэрхүү л байлаа.
Отгонбаяр -
Тэгээд сумын төв дээр байсан учраас гэрээсээ хол сургуульд явна энэ тэр гэдэг зовлон байхгүй.
Төмөрөө -
Аа зовлон байхгүй. Сумын төв дээр тэгээд 1970 онд бол энэ манай бага сургууль бий болсон. 1979 онд нүүгээд ирсэн юм, энд манай Буянтын төвд. Тэрнээс хойш энд сургуульд сурч байгаад тэгээд л амьдрал.
Отгонбаяр -
Цэрэг хаана хаасан?
Төмөрөө -
Цэргийг Баян-Өлгийд хаасан, Улаанбаатар хотод хаасан.
Отгонбаяр -
Яагаад 2 газар хаасан юм?
Төмөрөө -
Би анх Баян-Өлгийн хязгаарын цэргийн ангид 1 жил байж байгаад тэгээд хот руу надыг шилжүүлээд л тийшээ кино механикчийн курсэнд явуулаад, тэнд очиж суурьшаад, би авто кулонтой байсан. Тэндээ 3 жилийн алба хаагаад, тэр цэргийн ангид кино механикч хийж байгаад.
Отгонбаяр -
Аан зөв зөв. Тэгээд цэргээс ирээд нутагтаа бас сумандаа ирсэн үү?
Төмөрөө -
Тийм, сумандаа хүрч ирээд, тэгээд суманд кино механикчийн ажилтай байж байгаад л, тэгээд Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хийгээд л, тэр цэрэгт байхаасаа хийсэн ажил энэ.
Отгонбаяр -
За баярлалаа. Бид нарын ярих гол сэдэв болохоор одоо шашны асуудал байгаа юм. Тэгээд таны амьдралын явцад Монгол дахь энэ шашин шүтлэгийн байдал яаж өөрчлөгдөв? Энэ талаар яриач?
Төмөрөө -
Яахав бидний шашин шүтлэг гээд одоо би тэр талаар бол нэг их онц сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ манай аав бол бас их шүтлэгтэй.
Отгонбаяр -
Аав чинь үү?
Төмөрөө -
Тийм. Манай ээж, нагацууд нагац тал бол одоо дээр үед одоо энэ Араб улсад бас явж байсан байгаа юм.
Отгонбаяр -
Аан за.
Төмөрөө -
Тийм, энэ бол жинхэнэ одоо цол хэргэм хамгаална гээд. Тэгээд тэнд очоод цол хэргэм хамгаалаад, бас нэг дурсгалын зүйл, судар ном авчирсан байгаа юм. Тэр ном одоо манай ээж өргөж аваад одоо манайд байгаа.
Отгонбаяр -
Аан за.
Төмөрөө -
Тийм, бүр дээр үеийн. Тэр ном одоогоос хэдэн жилийн өмнө, 2-3 жилийн өмнө ямар сонин дээр гарсан юм мэдэхгүй байна би. Яг тогтоож авсангүй. Тэр юу яасан байна лээ. Тийм ховор олдвор олсон гээд бас нэг сонин дээр тавьчихсан байна лээ.
Отгонбаяр -
Аан зөв. За тэр номыг чинь одоо үзье.
Төмөрөө -
Тэр номыг тэгээд бас нэг оронд ийм музейд тавих гээд худалдаж авч байна гэсэн тийм нэг зургийн хэмжээтэй юм бичээд тэгээд гаргаад зургийг нь аваад юу яасан байна лээ. Тэр сонин манайд байгаа. Тэр сонинг яг ойрдоо хараагүй байгаа. Хэд хэдэн онд яаж байсан, тэр судар нь бол зарлагдаж байсан судар бол одоо манайд...
Отгонбаяр -
Тэр Коран судар уу?
Төмөрөө -
Коран судар, тийм.
Отгонбаяр -
Ямар хэл дээр вэ?
Төмөрөө -
Одоо тэр Араб хэл дээр. Тийм, Араб хэл дээр байгаа.
Отгонбаяр -
Аан зөв.
Төмөрөө -
Тэр бол маш жижигхэн тийм одоо юу гэдэг юм энэ номны чинь энэ талд шил хайрцаг, гадна талдаа мөнгөн хайрцагтай, том шигтгээтэй, 1001 хуудастай тийм.
Отгонбаяр -
Ёстой нарийн эд байна.
Төмөрөө -
Нарийн.
Отгонбаяр -
Тийм байна. Хэдэн оны үед авчирсан?
Төмөрөө -
Тэр 1900 оны одоо эхний л 10-н хэдэн оны үед авчирсан юм байна лээ. Аа тэгээд манай аав болоод ээж хоёулаа тийм шашин шүтлэгтэй улсууд байсан. Аа гэхдээ бол энийг ил гаргахад бол тэр үед чинь одоо бараг барьж ирээд, манай аав лав л тийм юм байхгүй. Манай ээжийн талын улсууд бол тэр үед бас хэлмэгдлээр баригдаж, бас юу яаж байсан юм гэнэ лээ. Тэгээд манай аав бол тийм нууц, бас гэртээ тийм юутай, тусгай тийм өрөөтэй, байшинтай. Одоо манайхны энэ урд байдаг байсан юм. Тэр байшингынхаа хойд талд нэг хаалгатай. Тэр хаалганыхаа наанаас нь орны аравч тавьчихсан. Тэгээд нөгөө ном зомоо унших үед нь тийшээ ороод уншина. Гаднаас нь ямар ч хүн тэрийг мэдэхгүй. Тиймэрхүү л байсан. За ингээд л одоо энэ зах зээл гараад л одоо ингээд 1990 оноос хойш л тэгээд одоо энэ шашин шүтлэг бол ил болж, одоо харьцангуй ил тод, одоо бол бараг бид ааваасаа тийм юмыг нь өвлөж юм сурахгүй яав аа гэсэн юутай л байна ш дээ.
Отгонбаяр -
Аав чинь хэдэн онд өнгөрсөн гэл ээ?
Төмөрөө -
1984 онд.
Отгонбаяр -
1984 онд өнгөрсөн.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Хэдэн нас хүрч өнгөрөв?
Төмөрөө -
98 нас хүрч өнгөрсөн.
Отгонбаяр -
Үү, бараг 100 хүрсэн.
Төмөрөө -
Тийм, 100 хүрсэн. Бас тэгээд л энэ чинь юу яадаг юм байна лээ ш дээ. Бас тэр чинь ном судраа хараад тэр чинь хүнд бас хэдэн нас нэмдэг юм байна лээ ш дээ. Тэгээд 100-н хэдтэй гээд тэр хаяг юугы нь бол тэгэж юу яасан. Тэгээд өөрөө болохоор яг би 98-тай энэ жил.
Отгонбаяр -
Аан оноор хөөхөд.
Төмөрөө -
Тийм, оноор хөөхөд, тийм юм байна лээ.
Отгонбаяр -
Буддын шашинд бас тийм байдаг юм байна лээ.... болохоороо жилд 2 нас...
Төмөрөө -
Аан тийм, тиймэрхүү янзаар л тэгээд.
Отгонбаяр -
Аан за. Нагац талынхан чинь шашин шүтлэгийн талаар ямар хүмүүс байв?
Төмөрөө -
Аа шашин шүтлэгтэй болоод л тэгээд нөгөө Араб явж одоо цол хэргэм хамгаална гэж.
Отгонбаяр -
Аан тийм.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Молдан хүн байсан уу?
Төмөрөө -
Молдан хүн байсан, лам хүн байсан. Лайкаль гээд гал гэдэг нь нөгөө хэргэм, цол. Одоо энэ Баян-Өлгийн Толбо сумын хүн байсан юм байна лээ.
Отгонбаяр -
Нэрийг нь хэл дээ?
Төмөрөө -
Лайкал
Отгонбаяр -
Лайк.
Төмөрөө -
Лайк, тийм.
Отгонбаяр -
Ямар нагац чинь байсан юм энэ хүн?
Төмөрөө -
Манай нагац аав байсан.
Отгонбаяр -
Нагац аав гэхээр чинь ээжийн чинь аав гэсэн үг тэ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд энэ хүн тэр Араб явж тэр ном судар...
Төмөрөө -
Тийм, Араб явж ном судар авчирсан.
Отгонбаяр -
Аа аавын чинь талынхан болохоор аав чинь нөгөө наашаа сүүлд ороод ирсэн.
Төмөрөө -
Тийм, сүүлд орж ирсэн учраас тийм юм.
Отгонбаяр -
Тэр цаадуулыг мэдэхгүй байх.
Төмөрөө -
Мэдэхгүй.
Отгонбаяр -
Тэр та нар нууц тусдаа өрөөтэй. Тэгээд тэндээ ороод залбирдаг байсан гэж байна ш дээ тэ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр өрөөгий чинь ер нь хүмүүс мэдэх үү?
Төмөрөө -
Ер нь...
Отгонбаяр -
Казак хүмүүс нь өөрсөдөө мэднэ.
Төмөрөө -
Мэднэ биз дээ. Тэрийг бол тийм юм тэнд байгааг тэр үеийнх нь улсууд нь бол мэднэ л дээ. Тийм юм яадаг байсан гээд. Тэрийг бол голцуу одоо тэрийг чинь бас нэг биднийг бага байхад бол, би одоо энүүн шиг бага эд нар шиг байхад оруулдаггүй байлаа ш дээ. Одоо юм уншдаг энээ тэрээ, тэр битгий хэл одоо энэ ганц нэг хүнд очоод одоо бас манайхан чинь ингээд орж суучихаад ингээд юм уншдаг байсан, тэрийг хүртэл хорьж байсан үе байсан ш дээ. Тэгээд манай аав бол тэр нууц өрөөтэй, тэгээд тиймэрхүү юу яаж байсныг л санаж байна.
Отгонбаяр -
Тэр ховор судрыг яаж хадгалж ирэв тэгээд? Тэр нууц цаад талынхаа өрөөндөө байсан уу?
Төмөрөө -
Үгүй ээ тэр ерөөсөө ганцхан тэр биш өшөө ном судар байсан л даа. Тэрэн дээрээ нэг тавиуртай. Тэгээд л нэг ууттай. Тэр уутандаа хийгээд л тэгээд тавьна. 7-8 юм байсан. Манай ээж бүгдийг нь өнгөрөхөөсөө өмнө бид нарт өвлүүлээд за энэ энэ айлд байх ёстой, энэ тэднийд байх ёстой гээд ингээд хүүхдүүддээ тарааж өгсөн. Манай ээж бол тэгэж гэнэт нас бараагүй. Манай ээж жаахан зүрхний шигдээс өвчнөөр жаал тэгээд ер нь эмч нар хэлсэн дээ. За ээж чинь хүн болохгүй шүү гэдгийг нь тэгээд л. Тэгээд л ээжээсээ асуугаад л, тэгээд одоо яах уу, энийг яах уу? Би одоо аав ээжийнхээ гал голомтыг нь сахидаг юм.
Отгонбаяр -
Та нар тэр ард орж залбирал хийдэг байсан гэж байна ш дээ тэ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэр залбирал хийхдээ ямар хэл дээр залбирах уу?
Төмөрөө -
Мусульман хэл дээр, одоо энэ лалын мусульман хэл дээр л байсан. Тэгээд Араб хэлээрээ. Энэ чинь голцуу манай энэ судар чинь Араб хэлээр юм байна лээ ш дээ. Ер нь Араб хэл дээрээ л тэрийг чинь уншиж юу яадаг.
Отгонбаяр -
Тэгээд Араб хэлээр унших уу?
Төмөрөө -
Уншина, Араб хэл дээр болуул.
Отгонбаяр -
Тэр Араб хэлийг яаж сурав?
Төмөрөө -
Үгүй ээ үгүй, яг би бол уншихгүй л дээ. Эд нар өөрсөдөө одоо яаж сурсныг би бол мэдэхгүй л дээ. Тэр үеийн нөгөө уйгаржин бичиг гэдэг юмуу даа манай Монголд чинь, тиймэрхүү л их ойролцоо юм байна лээ ш дээ.
Отгонбаяр -
Аав чинь бол уншдаг.
Төмөрөө -
Аав ээж энэ тэр бол уншаад тэрийгээ тэгээд.
Отгонбаяр -
Тэгээд яаж сурсан юм бол?
Төмөрөө -
Одоо ёстой яаж сурсныг бол би мэдэхгүй. Лав тэр шашны сургуульд л сураад тэгээд тэд нар зохих хэмжээнд тэр хүнээс ламд шавь орж суусан юм шиг байна лээ л дээ. Манай ээж бол яг тийм хүн байсан.
Отгонбаяр -
Тэгээд энэ казак мусулман шашинтай хүмүүсийн нэг энэ шашны итгэл нь одоо өдөр тутмын амьдралд ер нь яаж илрэх үү? Зан заншил, ахуй амьдралд нь? Тэгээд Монголчууд бол их өдөр судар, цаг зүг гээд их юм ярьдаг ш дээ.
Төмөрөө -
Тийм. Үгүй ээ манайхан тэгээд л бас л одоо яг тэрүүнтэй ялгаа юу байхав. Манайхан чинь бас болох болохгүй юмыг нь бол ер нь тэгээд л тэр юугаар тэр үеийн бараг хүмүүжил гэж л ойлгодог юм ш дээ...
Отгонбаяр -
Тэр өөд болсон настангуудаа оршуулах ёслол нь ямар байх уу? Одоо танай аав 98 хүрлээ ш дээ тэ? Тэгээд тэр оршуулах ёслол дээр одоо яг тийм шашны зан үйл их...
Төмөрөө -
За манайх бол тэрэн дээр бол оршуулахад бол одоо энэ мусулман, казакуудтай бол их адилхан л даа. Гэхдээ нөгөө оршуулах газар нь өөр, манайх.
Отгонбаяр -
Чантуунууд тийм ээ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Жишээ нь одоо казакууд бол тэр газраа юу яана ш дээ. Доошоогоо ингээд ухна ш дээ. Аа манайх ухчихаад ингээд нэг хүний цээж гаргадаг, зарим газар нь одоо 4 метрээс гарч байна ш дээ, манай аймгийн төв дээр бол. Манай энэ газруудаар бол нэг 2 метрээс гарч байгаа. Тэгээд тэрийг ухчихаад тэгээд хажуу тал руугаа гарна.
Отгонбаяр -
Аан ингээд доошоогоо.
Төмөрөө -
Доошоогоо.
Отгонбаяр -
Аан за.
Төмөрөө -
Ингээд доошоо ухчихсан юмыг одоо хажуу тал руугаа хөндийлж ухаад, жишээ нь одоо тэр хармааны өрөө шиг. Одоо ингэж ухчихаад тэгээд дээшээгээ ухчихна. Тэгээд тэрэн дээрээ нэг олон хүнээр яачихаад, тэгээд тэрийгээ таглачихаад, тэгээд тэндээс нь нөгөөдөх шороогоо зөөгөөд. Аа казакууд бол тэгэхгүй. Казакууд бол шууд нөгөө ухсан, одоо энэ дөрвөлжин дээрээ л юу яадаг. Тэр хүнийхээ дээр шороо асгадаг. Тийм номтой юм байна лээ.
Отгонбаяр -
Казакууд шиг тэр нөгөө нэг ойр тойрныхыг нь бүгдийг нь нэг дор оршуулах уу?
Төмөрөө -
Аа нэг дор. Жишээ нь одоо ингээд ухчихсан юм чинь дараачийн одоо нэг хүн нь хамт нас барлаа гэхэд мөн нөгөө булагдсан нүхээ ингээд дахиж онгойлгоод тэгээд нөгөө тал одоо тэр ханаа ухна. Ингээд 4 хананд нь 4 хүн жишээтэй.
Отгонбаяр -
Дээр нь юм тавих уу?
Төмөрөө -
Аа дээр нь яг одоо тэнд нь хүний шарилд бол шорооноос нь ингээд овоолоод одоо энд байна л даа.
Отгонбаяр -
Чулуу, пайз ...
Төмөрөө -
Аа чулуу байлгүй яахав, хаяг. Дээр доор нь чулуу засаад сайхан хаяг тавьна.
Отгонбаяр -
Өмнө нь тэгээд ирээд 1990 оноос өмнө их хаалттай, нууц байлаа ш дээ.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд 1990 оноос задарснаас хойш одоо энэ танай казак, үзбекүүдийн шашин шүтлэг яав? Өмнөхөөс ямар ялгаатай болов?
Төмөрөө -
Өмнөхөөс их ялгаа гарсан л даа.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Одоо жишээ нь зөвхөн манай сумын төв гэхэд одоо сүмтэй боллоо. Мусулман шашны. Бүр Арабаас одоо тийм Арабын тийм нэг шашин шүтлэгтэй улсуудын дэмжлэгээр. Аа манай сумын, манай улсын ард түмний одоо дэмжлэг туслалцаагаар одоо ингээд сүмтэй боллоо. Тэр үеэс бол одоо шал өөр болсон. Одоо улс задгай боллоо, одоо чөлөөтэй.
Отгонбаяр -
Нууж хаахаа больсон.
Төмөрөө -
Тийм, нууж хаахаа больсон.
Отгонбаяр -
Ил.
Төмөрөө -
Тийм, ил болсон.
Отгонбаяр -
Ил болохоор өмнөхөөс ямар ялгаа байна?
Төмөрөө -
Өө ялгаа их гарах юм.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Ингээд бид нар бол одоо залуучуудаа хүмүүжүүлэх, залуучуудаа мөн тэр шашин шүтлэгт. Жишээ нь наад зах нь одоо та нар ингэж архи уусны оронд 5 дахь өдөр энд сүмд чинь ёслолын ажиллагаа болдог юм. Ийшээ оролццогоо. Тэрэн дээр бол ер нь хүмүүжлийн талаар, тийм зан заншлынхаа талаар ингээд ярьж хөөрч өгөхөөр тэр чинь зохих хэмжээний хүмүүжил авч, энэ хүүхдүүд бас энэ болно болохгүй, бүтнэ бүтэхгүй гэдгийг ялгаж салгадаг болоод ингээд ил тод болоод ирэхээр тэр тал дээрээ бол бид нарт ...
Отгонбаяр -
5 дахь өдөр цуглахаар ямар хэл дээр ярих уу?
Төмөрөө -
Казазаар ярьна.
Отгонбаяр -
Казак хэл дээр ярих уу? Аа Кораныгаа?
Төмөрөө -
Аа коран яг тэр хэл дээр байж байгаа, тэрүүгээрээ л уншина.
Отгонбаяр -
Арабаар нь унших уу?
Төмөрөө -
Арабаараа уншаад.
Отгонбаяр -
Тэгээд Араб хэл дээр уншиж байгаа кораныг одоо яаж ойлгох уу?
Төмөрөө -
Яг одоо ойлгоно гэж одоо байхгүй л дээ. Одоо мэдэхгүй хүн бол тэрийг Араб хэл дээр. Тийм утга агуулгыг нь бол яахав, коран уншиж байна гэдгээр нь л.
Отгонбаяр -
Молдан нь тайлбарлаж өгөх үү?
Төмөрөө -
Тайлбарлаж өгнө л дөө. Одоо ер нь жишээ нь өнөөдөр л юу яасан чинь манайх чинь одоо ном уншуулж, одоо өөд болсон улсууддаа зориулсан тийм коран уншиж байна. За энэ бол одоо ерөөсөө тэр улсуудаа дурсах тийм жишээ нь санах юманд чинь уншиж байна гэсэн ийм юмнуудыг бол тайлбарлаж өгнө л дөө.
Отгонбаяр -
Одоо яг шүтдэг бурхан нь юу вэ?
Төмөрөө -
Аллах тэнгэр ээ.
Отгонбаяр -
Аллах.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Нэг л байх уу?
Төмөрөө -
Нэг л байна.
Отгонбаяр -
Одоо буддистууд бол их олон бурхан байна ш дээ тэ? Эрүүл мэндийн, мөнгөний ч гэдэг юм уу. Тэгээд л өөр өөр төрлийн ном уншдаг ш дээ.
Төмөрөө -
Манайх бол нэг л.
Отгонбаяр -
Өмнөх тэр социализмын үед та нар одоо энэ Монголчуудтай хамт амьдарч байсан юм чинь Монголчууд одоо ламд очдог ш дээ.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр лам дээр очиж байсан уу?
Төмөрөө -
Очиж байсаан.
Отгонбаяр -
За. Тэр талаараа яриач? Их тодорхой жишээ байвал яав? Ямар учраар очив? Тэр лам нь яах юм? Тэр зан үйлийг нь та нар хийв үү?
Төмөрөө -
Өө хийлгүй яахав. Бид нар чинь одоог хүртэл ерөнхийдөө очдог юм ш дээ, асуудаг.
Отгонбаяр -
Тийм үү?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Бас одоо буддагын лам дээр үү?
Төмөрөө -
Тийм, очно.
Отгонбаяр -
Тэгээд энэ ...-даа явчихаад.
Төмөрөө -
Тийм, явчихаад...
Отгонбаяр -
За тэгээд ямар лам дээр очив? Танай энэ хавиар ямар хүмүүс байхын?
Төмөрөө -
...эгчийн чинь аав нь хэн билээ дээ хөгшин... 1990 онд манай нэг ах Хэнтий аймгийн Хэрлэн Баянд байдаг байсан юм л даа.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Тийм, тэгээд тэр хүн маань юу яагаад нэг тракторын аваарт ороод. Тэгээд манай энэ сумын төвд нэг айл байсан, юу лам байсан. Тэр хөгшний чинь би одоо нэрийг нь мэдэхгүй. Манай суманд одоо хүртэл байгаа тэр хөгшин.
Отгонбаяр -
Тэр лам байсан хөгшин үү?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Өө за.
Төмөрөө -
Одоо бараг 90 дөхөж байгаа байх аа тэр хүн, настай хүн байдаг юм. Очоод тэгээд ийм ийм юм боллоо. Та нэг үзэж харж өгөөч гэсэн. Тэгсэн баруун урд зүгээс цагаан хэл ам хүрчихсэн байна аа гээд л юм уншаад л засал хийж өгсөн. Тийм, бид хоёр бол тэгээд тиймэрхүү тулгарсан юмандаа очилгүй яахав тэр чинь.
Отгонбаяр -
Аа тэр үед чинь танай одоо нууцаар молданууд байсан гэсэн тэ?
Төмөрөө -
Аа байсан.
Отгонбаяр -
Тэгээд молданууд дээр очсон уу?
Төмөрөө -
Очдог л доо.
Отгонбаяр -
Тэгээд очоод аль нь илүү итгэл үнэмшил төрүүлэхийн?
Төмөрөө -
Тэр чинь иймэрхүү л юм байгаа юм л даа. Манай молданууд чинь очихоор чинь бид чинь цаанаасаа яг одоо чиний хувь тавилан заяа чинь, төөрөг чинь ийм байгаа юм чинь бид нар тэр юунд чинь юм уншиж, харшил хийж чадахгүй, энэ утгаас нь эсэргүүцэж.
Отгонбаяр -
За.
Төмөрөө -
Тийм ном ч байхгүй. Аа хэрвээ бид нар тэрийг уншлаа энэ тэрээ гэхэд бид нар тэрийг чинь буцааж юу яаж чадахгүй. Одоо жишээ нь нэг бороо оруулж өгөөч гээд бороо оруулах ном уншлага байж л байна. Гэтэл тэр бороог дахиж зогсоох бид нарт бол тийм юм байхгүй ээ. Унших юм. Голцуу иймэрхүү яг ингээд асуугаад одоо нэг ном уншаад аа энэ талаар чинь одоо сайн болно, одоо манай Монголын буддын шашин шиг тэгэж бид нарыг бас нэг худлаа ч бай, үнэн ч бай нэг сэтгэл хуурах тэр талаараа бол манайх дутмаг байсан л даа.
Эхнэр -
Тэгэхээр манай молдануудаас асуухад одоо танай гэрт тийм юм байна аа...
Отгонбаяр -
Нөгөө гайтуулдаг ш дээ тэ?
Төмөрөө -
Тийм.
Эхнэр -
... ийм юмыг хэлэхгүй.
Отгонбаяр -
Тэр нь бол хүмүүсийг татдаг юм байна тэ?
Төмөрөө -
Тийм...
Эхнэр -
Жишээ нь одоо мөнгө тогтохгүй байхад юунаас болж ... тийм юм бол үздэггүй байхгүй юу.
Отгонбаяр -
Энэн дээрээсээ шашин нь өөр ш дээ, коран сударт тийм юм байхгүй. Тэгээд буддистууд болохоор чинь тэр өөр юм руу ингээд та нар хандаад байна тэ?
Төмөрөө -
Тэгэж байгаа юм.
Отгонбаяр -
Бөө дээр очиж байсан уу?
Эхнэр -
Бөө дээр очиж байгаагүй....
Отгонбаяр -
Монгол бөө дээр очиж байгаагүй, Казак бөө бас байдаг юм байна лээ ш дээ.
Эхнэр -
Казак бөөд очиж байсаан.
Отгонбаяр -
За Казак бөө дээр очихоор яах юм?
Төмөрөө -
Тэгээд бөөлөөд л ер нь тэр хүнийг чинь бараг болж бүтэхгүй зүйлүүдийг нь хэлж өгдөг юм байна лээ? Тэгэж болохгүй, ингэж болохгүй. Чи тэгсэн байна, ингэсэн байна. Чи бол одоо энэ шашин шүтдэггүй юм байна. Одоо нэг архи дарс уудаг юм байна гэсэн юм ярьж өгдөг.
Отгонбаяр -
Казак бөө, Монгол бөө хоёрт ер нь ялгаа байдаг юм уу?
Төмөрөө -
Монгол бөөг ёстой мэдэхгүй. Ер нь тэгээд нэг их ялгаа байхгүй юм шиг байна лээ... Одоо киноноос харж байхад, энэ улсуудаас харж байхад бол тийм юм байхгүй юм шиг байна лээ.
Отгонбаяр -
Тэр казак бөөлдөг хүмүүс бол мусульман шашныхан биш байх тэ?
Төмөрөө -
Мөн мөн. Мусульман шашинтнууд...
Эхнэр -
Одоо нэг тийм өвчин анагаах тийм эмчилгээ хийх гэж бөөлөөд.
Отгонбаяр -
За.
Эхнэр -
Тэр бөө дээр очоод тэгээд янз бүрийн бас өвчнийг анагаадаг байхгүй юу тэр бөө чинь. Ер нь бөө нэг их ялгаагүй.
Төмөрөө -
Ялгаа байхгүй л гэж бодсон ш дээ...
Отгонбаяр -
Тэр казак бөө нар ер нь яаж тодордог юм бол? Тэр талаар юу мэдэх үү? Яагаад бөө болчихдог юм? Тэр бөө, яг казак бөө юу хийдэг юм?
Эхнэр -
Аа мэдэхгүй. Цаанаас нь л одоо бурхнаас л юм зааж өгч байгаа юм шиг л юм яриад бөөлөөд байдаг ш дээ. Тухайлбал надад одоо би нэг тийм... жишээлбэл одоо хөх чоно гэсэн тийм нэртэй юу байдаг юм байна л даа... Тэгээд миний хөх чоно... хөх чоно ирчихээд надыг одоо тийм юм хий гэж байна, ийм юм хий гэж байна гэдгээ тэгэж хэлж өгдөг юм...
Отгонбаяр -
Танай ээж аавууд бол энд байсан казакууд тийм ээ? Шүтлэг нь ямар хүмүүс байсан бэ?
Эхнэр -
Мусульман шашинтнууд.
Отгонбаяр -
Социализмын үед тэр хаалттай үед ч гэсэн шүтэж л байсан уу?
Эхнэр -
Шүтэж л байсан.
Отгонбаяр -
Тэгэхэдээ бас нууц уу?
Эхнэр -
Тийм, нууц.
Отгонбаяр -
Аа тэр үед нөгөө халх аймгууд шиг намын дарга нар нь яваад бүр бурхан тахилыг нь хураагаад, шатаагаад ч гэдэг юм уу. Үгүй бол одоо айлууд чинь юм хумаа их нууц далд хийгээд ер нь лам нарыг шөнө гуйж авчирч ном уншуулаад тэгдэг байсан гэсэн. Яг тэр үетэй л адилхан байсан юм уу?
Төмөрөө -
Аан тийм.
Эхнэр -
Тэгэхдээ тэгтлээ нэг их нууц байгаагүй. Жишээлбэл коран судар бол уутанд хийчихсэн тэнд өлгөөтэй байж л байдаг. Хэн ч оролддоггүй...
Отгонбаяр -
Болно, болно. Та тэр коранаа аваад ир.
Эхнэр -
Зургийг нь үзүүлье. Тийм их нарийн хавцастай байгаагүй л дээ. Яахав тэгээд энэ манайх нэг 5 дахь өдөр талийгаач нартаа зориулж ном уншуулдаг байсан юм. Тэр ном уншуулах бол нэг их хорьдоггүй байсан юм аа.
Отгонбаяр -
За тээр... Аа энэ нөгөө 20-р зууны эхэн үед ирсэн, Арабаас ирсэн коран байх нь тийм ээ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Жижигхэн. Энэ одоо танайд байгаа тийм үү? Ууттайгаа тэ? Та бид хоёр тэрнийгээ энд авчирч болох уу? Болохгүй юу? ... Аа тэр цаад өрөөндөө байдаг юм уу?
Төмөрөө -
Энэ жишээ нь одоо гадна тал нь.
Отгонбаяр -
Аа нөгөө мөнгөн гадна гэр нь.
Төмөрөө -
Гэр нь, тийм.
Отгонбаяр -
Ёстой нандин.
Төмөрөө -
Энэ одоо нөгөө томруулагч шил нь.
Отгонбаяр -
Аан за. Шилтэй томруулагч нь.
Төмөрөө -
Аа энэ одоо ингээд байж байгаа байдал. Ном нь наадах чинь.
Отгонбаяр -
Энэ судар нь өөрөө байх нь тэ? Хажуу талых нь томруулдаг шил нь.
Төмөрөө -
Тийм. Энэ хайрцаг нь.
Отгонбаяр -
Аа гадна талаасаа энэн дээрээ, тийм. Энэ мөнгөн. Ёстой нандин ховор эд байна аа.
Төмөрөө -
Аа энэ бол их хэцүү ш дээ. Ерөөсөө энэ одоо чүдэнзний тал шүү дээ, чүдэнзний хайрцагны.
Эхнэр -
Ерөөсөө л энэ. Аа тэгэхдээ энэнээс арай нарийхан.
Отгонбаяр -
Өө за. Тэр танай коранд одоо тэгэж хамаагүй хүмүүс гар хүрдэг үү? Зүгээр үү?
Эхнэр -
Хүрдэггүй. Бид нар өөрснөө хүртэл усанд орж байж
Төмөрөө -
Яг ном уншуулах өдрөө...
Эхнэр -
Ус цасанд орж байж хүрнэ үү гэхээс тэгэж хамаагүй хүн бол тэгэж хүрэхгүй тэрүүнд.
Отгонбаяр -
Өө тийм үү?
Төмөрөө -
Ном уншуулах өдрөө гаргаад ирээд яг өөрсөдөө биеэрээ гаргаж цэвэрлээд тэгээд яг ингээд аваад тэгээд хүний өмнө тавиад тэгээд уншуулна. Эргээд тэр хүн уншаад л тэгээд л зохих хэмжээнийхээ тэр юуг нь өгөөд л, тэр хүний одоо хийж өгсөн хөлсийг нь өгөөд л. Би энийг бас юу яасан юм аа. Танд нөгөө тийм үнэтэй зүйлс байна уу? танай суманд гэхээр би бас энэ Соёлын төвийн эрхлэгч нь байж байх үедээ бас энийг юу яагаад ингээд үзүүлээд... бүх коран судар багтсан...
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа. Одоо та хэд болохоор бөө дээр оччихдог юм байна тэ? Монгол буддын шашны лам дээр оччихдог юм байна. За тэгээд лам, бөө биш хэрнээ нэг юм үздэг хардаг хүмүүс дээр бол оччихдог юм байна тэ? Аа одоо энэ христийн сүм, христийн итгэгч нартай яаж хандах уу?
Төмөрөө -
Үгүй ээ ер нь тэр одоо энэ сүүлийн үед яваад байна ш дээ, энэ чинь одоо... тэрийг чинь уул нь их шүтдэг хүн байгаа юм.
Эхнэр -
Бид нар зүгээр лам нар дээр очоод янз бүрийн юм нөгөө асуухаар л очдог юм. Тэр шашныг нэг их шүтэхгүй.
Отгонбаяр -
аа асууж л очно уу гэхээс биш.
Төмөрөө -
Асууж л очно, тийм.
Отгонбаяр -
Асуучихаад тэд нар чинь одоо нөгөө засал хийнэ, ном уншина. Тэрийг нь уншуулах уу?
Төмөрөө -
Уншуулна.
Эхнэр -
Үгүй ээ яахав тэр, тэр нэг засал гэж ном уншиж өгдөггүй болохоороо тэр юмыг нь тийм юмаараа, эсвэл ийм юмаар хийгээрэй гэснийг нь л уншиж байгаад түүнийг нь биелүүлнэ. Түүнээс нэг их ном уншуулдаггүй юм.
Отгонбаяр -
Ном уншуулна гэвэл бас л өөр юм чинь, шал өөр юм чинь...
Эхнэр -
Тийм, өөр юм чинь болохгүй. Тэгээд ном уншвал мөн л тэр номоо бид нар өөрийнхөө юундаа л молдагаараа л одоо нөгөө коран судраа уншуулдаг яг тэр маягаараа уншуулна уу гэхээс яг лам нараар ном уншуулахгүй.
Төмөрөө -
Бөө бөөлж байгаа чинь үнэн хэрэг дээрээ ном уншиж л байгаа биз дээ.
Эхнэр -
Аан тийм. Тэгэхдээ бид нар бөө дээр очдоггүй юм. Монгол бөөг бол мэдэхгүй.
Отгонбаяр -
Казак бөө...
Эхнэр -
Казак дээрээ л очно.
Отгонбаяр -
Одоо энэ христийн итгэгч хүмүүс яваад л сайн мэдээ тараагаад л, христийн тухай ярьж өгч, тэр тийм хүмүүстэй тааралдаж байсан уу?
Төмөрөө -
Тааралдаж байсан.
Отгонбаяр -
Тэгээд яаж харилцах уу?
Төмөрөө -
За яахав асуугаад та нар шүтдэг үү? энээ тэрээ гээд асуудаг юм. Үгүй ээ бид нар наадахыг чинь шүтдэггүй юм аа гээд. Надтай бол олон удаа ... орж ирээд бас байр өгөөч гээд бас нэг тийм үйл ажиллагаа явуулдаг. Би байраа бол өгчихдөг л юм. Тэгээд ...
Отгонбаяр -
Өгчихдөг.
Төмөрөө -
Тийм өгчихдөг. Үйл ажиллагаагаа явуулдаг. Би зохих хэмжээний түрээсний хөлсийг нь авч л байсан...
Отгонбаяр -
За тэгээд хэдий үед ер нь ямар асуудал тохиолдсон үед тэр Монгол үздэг хардаг ч хүн гэдэг юм уу, лам ч гэдэг юм уу тийм хүмүүс рүү хандаж байна?
Эхнэр -
Одоо нэг өвчин зовлон тохиолдсон, жишээлбэл ногоо цагаа тарьна. Тэр ургахгүй юм уу одоо янз бүрийн энэ ажил явагдахгүй болохоор л, явахгүй ерөөсөө юу байдаг ш дээ. Нэг тиймэрхүү үед очиж байгаа юм л даа. Тэгээд өвчин зовлонтой үед очиж байгаа юм.
Отгонбаяр -
Аа бусад үед бол нэг их...
Төмөрөө -
Нэг их очдоггүй юм аа.
Отгонбаяр -
Мусульман шашинтай хүмүүс одоо өдөр болгон залбирах ёстой юу?
Эхнэр -
Үгүй ээ яахав залбирах нэг нь залбирна. Залбирвал залбирч байж болно. Залбирах тийм зав чөлөөтэй одоо жишээ нь манайхан чинь нэг их нас тогтож ирээд нэг 50 наснаас дээш тэгэж залбирч байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Аан за.
Эхнэр -
Түүнээс өдөрт 5 удаа залбирна.
Отгонбаяр -
Аа, залбирлын цагууд байгаа тэ?
Эхнэр -
Цаг байгаа, цагуудаараа л. Тэгэж одоо нэг их 50 наснаас дээш, 60 наснаас дээш л тэгэж залбирдаг юм.
Отгонбаяр -
Танай ээж аавууд тэгдэг байсан уу?
Төмөрөө -
Манай хадам ээж, одоо эдний ээж нь тэгдэг байсан юм.
Отгонбаяр -
Байнга.
Төмөрөө -
Байнга.
Отгонбаяр -
Аа одоо та нар бол үгүй юу?
Төмөрөө -
Үгүй.
Отгонбаяр -
5 дахь өдөр юундаа очно?
Төмөрөө -
5 дахь өдөр сүмдээ очоод, тэгээд номоо уншуулаад л.
Отгонбаяр -
Ажилтай байвал яах уу?
Эхнэр -
Ажилтай байвал очиж чадахгүй л дээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Эхнэр -
Ажилгүй зав чөлөөтэй бол тэгээд л очиж байгаа юм. Тэр очдоггүй чинь бас тэгээд яг 5 дахьд бол эмэгтэйчүүд нь нэг их очоод байх шаардлага байхгүй гэдэг юм.
Отгонбаяр -
Өө бас уу?
Эхнэр -
Эрэгтэйчүүдийг нь бол заавал очих ёстой гэж байгаа юм. Тэгээд эд нар бол заавал очиж байгаа юм. Бид нар нэг их очьё гэдэггүй. Хааяа нэг ном уншуулах үедээ л очно уу гэхээс тэгэж бид нар нэг их очдоггүй юм.
Отгонбаяр -
Яагаад эмэгтэй хүмүүс очдоггүй юм бол?
Эхнэр -
Одоо цаад номондоо тийм байдаг юм байлгүй. Эмэгтэйчүүд нь нэг их очих шаардлагагүй. Одоо хойд насанд болох дээр тэгээд эмэгтэйчүүдийг 5 дахь өдрийн юунд орсноос болж нэг их хөнгөлөлт байдаг юм байлгүй, миний ойлголтоор бол. Эрчүүд бол 5 дахь өдөр очсоноороо одоо их нүглээ хөнгөлүүлдэг, хойд насанд.
Отгонбаяр -
Хойд нас гэж ойлголт байгаа юу?
Эхнэр -
Хойд нас гэсэн ойлголт байлгүй яахав. Тэр нөгөө шашин шүтэж одоо энэ бурхнаа шүтэж байгаа нөхцөлд бол хойд нас гэсэн ойлголт байна ш дээ. Бид нарт чинь тийм л ойлголт өгч байгаа юм чинь. Хойд насанд л одоо тийм юм болно. Тийм юм сайн, ийм юм муу гэдгийг.
Отгонбаяр -
Буддизмд одоо хойд насандаа одоо юу гэдэг юм амьтан болно ч гэдэг юм уу нэг өөр төрөл болдог ш дээ. Танайд яадаг уу?
Эхнэр -
Манайд бол хойд насандаа өөр төрөл болохгүй. Ерөөсөө хүнээрээ л байна. Хойд насанд жишээлбэл одоо их нүгэл хийвэл хойд насанд очоод тийм тийм одоо нарийн гүүрээр гаргаж ингээд диваажинд очиж чадахгүй гэх мэтээр одоо тийм л юу айлддаг байхгүй юу даа. Тэрүүнд нь л бид нар итгээд, тэгээд болж өгвөл өдөр болгон залбирч байх нь сайн. Бид нар чинь нөгөө ерөөсөө л нөгөө...гэдэг байхгүй юу. Тэгээд ямар ч юман дээр тэр чинь цаад бурханд залбирч байгаа л үгнүүд байгаа юм.
Отгонбаяр -
Юу гэсэн үг үү, Монголоор?
Эхнэр -
Одоо бурхан өршөө гэж байгаа юм. Тэгээд юм одоо цай хийсэн ч, одоо юу яасан ч .... гэж нэг байнгын тийм тэр одоо бурханд залбирч байх ёстой юу байдаг юм. Жишээлбэл одоо цай аягалсан ч гэсэн ... гэж хэлээд л... Тэр чинь бол одоо бурхандаа залбирч байгаа л гэсэн үг.
Төмөрөө -
Идээ будаагаа ч гэсэн нэг цэвэр ариунаар нь байлгана.
Отгонбаяр -
Ер нь огт шүтдэггүй, итгэдэггүй тийм казак хүмүүс бий юу?
Төмөрөө -
Одоо байхгүй байх аа. Ер нь байдаггүй л юм.
Эхнэр -
Ер нь тэгээд шашин шүтдэггүй хүн гэж ер нь байдаггүй байх л даа.
Төмөрөө -
Тийм юм хараагүй би.
Отгонбаяр -
Монгол хүмүүс бол бас байдаг л даа.
Төмөрөө -
... Тэгвэл байдаг л байх даа, казак улсуудад ч гэсэн одоо байдаг л байх даа.
Отгонбаяр -
Хавар тэр Наурызын баярын үеэр их тийм шашны зан үйлүүд хийдэг үү та нар?
Төмөрөө -
Хийнэ, хийнэ.
Отгонбаяр -
Яг юу хийдэг вэ? Тэр талаараа тодорхой ярьж өгөөч?
Эхнэр -
За тэр Монголын өглөө нь эрт босоод нэг идээ будаагаа нөгөө 7 төрлийн идээгээр манайх чинь нөгөө күжэ хийнэ. Нөгөө махаа чанаад, нөгөө тариагаараа хоолоо хийгээд, тэгээд тэрүүндээ одоо будаа, давс, сахар мэтийн 7 төрлийн одоо зүйл хийж байж тэр идээгээ болгодог юм. Аа тэгээд тэр юунд тэр күжэгий чинь хүн хүссэн хүсээгүй ирээд амсах ёстой. Яг тэр күжэ хийсэн айлд шууд орж ирээд тэрнийг заавал амсах ёстой. Аа бид нар өөрсөдөө болох дээр яг нэг өдөрт заавал 40 айлаас доошгүй айлаар орох ёстой. Ороод тэр идээг нь амсах ёстой.
Отгонбаяр -
Пөөх, 40-өөс доошгүй айлд?
Төмөрөө -
Тийм, 40-өөс доошгүй айлд.
Отгонбаяр -
Одоо танай суманд тийм 40 айл байгаа юу?
Төмөрөө -
Байгаа, байгаа, айл бий.
Отгонбаяр -
Аа хөдөө бүр байгаа айлууд нь яах уу?
Эхнэр -
Одоо тэгээд байгаа айлуудаараа л орно л доо. Заавал 40 хүргэхгүй тэгээд л байгаа айлуудаараа л орно л доо.
Отгонбаяр -
Аан за.
Эхнэр -
За тэгээд өглөөд нь одоо нөгөө баахан зан заншлаараа одоо нөгөө хөгшчүүлтэйгээ хүндлээд л, бүгдийг нь бол өгвөл урьж гэртээ оруулаад, аа тэр өдөр архи дарс уухгүй. Аа уурлаж хүүхэд шуухдаа загнахгүй. Ерөөсөө л танай нөгөө Цагаан сар шиг л ерөөсөө нэг.
Отгонбаяр -
Манай цагаан сар чинь архи уудаг.
Эхнэр -
Зан аашийн хувьд бол танай цагаан сар шиг л байна. Ерөөсөө нэг уурлаж загнаж болохгүй. Янз бүрийн одоо муу юм бодож болохгүй. Тэгээд ерөөсөө бүх юмыг сайн сайхнаар төсөөлөөд л. Аа идээ будаагаа одоо юу л байна байгаагаа дэлгээд л, идээ будаагаа. Тэрүүгээрээ одоо тэр өдөртөө идэж уугаад л дуусгаж байвал бүр сайн.
Отгонбаяр -
Аан зөв.
Эхнэр -
Манайхан чинь идэж уугаад дуусгах л ёстой. Тиймэрхүү баяр.
Отгонбаяр -
Мацаг барьдаг уу та нар?
Төмөрөө -
Барьна аа. Мацаг барьдаг бас хугацаа байгаа ш дээ. Цаг хугацаа.
Отгонбаяр -
Заавал барих уу?
Төмөрөө -
Заавал. Аа тэгэхдээ заавал ...
Эхнэр -
За жишээлбэл одоо ажилтай улсууд одоо эрүүл мэнд нь тэнцэхгүй байгаа улсууд бол тэгээд барьж чадахгүй байгаа юм. Аа одоогоор манайхан бас нэлэнхүйдээ бүгдээрээ барихгүй байгаа. Тэгээд зарим улсууд нь л.
Отгонбаяр -
Мацаг барьж байсан уу ер нь?
Төмөрөө -
Би барьж байгаагүй.
Эхнэр -
Манай хадам ээж байхдаа барьдаг байсан юм. Аа манай хүүхдүүд барьдаг байсан юм. Энэ жоохон жоохон хүүхдүүд хүртэл барьдаг байхгүй юу. Манай хүүхдүүд ээжтэй хамт барьж байсан юм.
Отгонбаяр -
Мацаг барихын учир нь юу юм? Яг ямар утга учиртай мацаг барьдаг юм?
Төмөрөө -
Ер нь 12 сард. Тэр үед чинь яг энэ 12 жилийн чинь... он дотор 1 сарыг бол хүндэтгээд цагаан идээ будаагаар. Аа тэр хоол ундаар өөрийнхөө биеэ юу яах тэр бас хүндтэй юм байна лээ л дээ. Хэрвээ 12 сар чинь, 11 сард чинь архи уулаа, идэж идэхгүй юм идэж уулаа. Ер нь бүх юмыг хийсэн. Дараа нь мацаг барьдаг сар бол сарыг бол хүндэтгээд 1 сар, жилийн нэг ганцхан 30 хоногийг бол тэр боловсон соёлтой тэгэж өнгөрөөх гэсэн тийм утгатай юм байна лээ л дээ.
Эхнэр -
Тэр нь бас л нөгөө хойд насанд ерөөсөө нөгөө нүглээ хөнгөлөх одоо тийм юманд бол сайн заавал барих ёстой л гэдэг юм байна лээ. За тэгээд мацаг бариад хамгийн сүүлчийн өдөр нь, өнөө сүүлийн 4 дэхь өдөр нь ямар юм гэдэг билээ дээ тэрнийг чинь манайхнаар. Тэгээд мацаг барьсны ерөнхийдөө баяр хийж байгаа юм. Тэгээд шөнөжингөө нойргүй сууж залбираад л, ерөөсөө сайн юм бодоод л одоо юу хүссэн байна хүслээ хэлээд залбираад л шөнөжингөө нойргүй яг үүр цайлгана. Ерөөсөө хоорондоо номоо яриад л, коранаа уншаад л, тэгээд янз бүрийн номоо яриад тэгээд л үүр цайлгах ёстой. Аа тэгэхдээ бол яг тэр мацаг барьж чаддаг нь ч бий. Шөнөд нь болж өгвөл үнэмшилтэй сууж байх ёстой. Тэгээд үнэмшилтэй сууж чадахгүй бол гэр орондоо яг тэр үйлдлээ орой хийж байгаад, номоо уншиж байгаад л...
Төмөрөө -
Нэг ганц шөнийг бол нойргүй өнгөрөөх тийм эд байдаг юм байна лээ л дээ. Тэгээд маргааш өглөө нь тэгээд л баяр.
Отгонбаяр -
Маргааш өглөө нь Наурызын баяр уу?
Төмөрөө -
Үгүй ээ, тэр мацаг барьсны баяр.
Отгонбаяр -
Аа Наурызын өмнө бас мацаг барьдаг тэ?
Эхнэр -
... энэ чинь ерөөсөө жил тойрно. Жишээлбэл энэ жил 11 сард бол хойтон жил 12 сард гэх мэтээр л хийгээд.
Төмөрөө -
12 сарын жишээ нь 5-нд байсан бол...
Эхнэр -
Манай 2010 оны жишээлбэл 9 сард, жишээлбэл 9 сарын 10-аас 10 сарын 10 гэх мэтээр.
Төмөрөө -
8 сарын 13-нд эхэлсэн байх аа, 10-н хэдний үеэр тэгээд 9 сарын хэднээр дууссан.
Эхнэр -
Аа нодлингынх болох дээр ерөөсөө нөгөө 7 сараас 8 сар...
Отгонбаяр -
Аан за. Би Наурызын өмнө мацаг барьдаг гэж ойлгосон ш дээ.
Төмөрөө -
Үгүй үгүй. Тэр яг мацаг барьдаг сар нь байдаг юм.
Эхнэр -
Сар яг ерөөсөө тэгэж ээлжлээд л явдаг юм.
Отгонбаяр -
Ромадан сар гээд байдаг юм уу?
Эхнэр -
Ромадан сар гээд байдаг юм.
Отгонбаяр -
Энэ танай шүтлэгт гэм нүгэл, одоо нүглийн тухай ойлголт ямар вэ? Нүгэл хийчихлээ гэхэд яах вэ?
Төмөрөө -
За мөн нүгэл хийчихлээ гээд яах юм бол тэгээд нүглээ бурхандаа залбираад...
Эхнэр -
Бурхандаа залбираад өдөр болгон залбирч нөгөө номоо л унших ёстой. Жишээлбэл одоо энэ манайхан чинь нөгөө өдөрт 5 удаа нөгөө цагтаа тийм ном унших ёстой гэж байгаа ш дээ. Тэр ном уншина аа гэдэг чинь одоо нүглээ л наманчилж, яг нүглээ...
Отгонбаяр -
Юуг нүгэл гэж үзэж байна?
Эхнэр -
Архи уух хүртэл нүгэл, наад зах нь одоо.
Төмөрөө -
Хараал хэлэх, хулгай хийх нүгэл. Бүгд нүгэл.
Эхнэр -
Тэгээд одоо яг нүгэлгүй хүн гэж байхгүй. Ямар нэгэн нүгэл байж таарна. Тийм учраас хойд насандаа одоо яг өдөр болгон яг тэнгэрт 5 удаагынхаа номоо уншуулаад, уншаад залбираад байвал хойд насандаа нүгэлгүй шууд диваажинд очно оо л гээд улсууддаа тэгэж л сурталчилдаг юм л даа. Тэгээд л болж өгвөл тэгээд тэр номоо уншиж л байх ёстой гэсэн л ойлголттой байдаг юм. Одоо болох дээр манайхан нөгөө уншиж сурч байгаа хүүхдүүд хүртэл өдөрт 5 удаа тэр нөгөө залбирлаа үйлдээд л, номоо уншчихна...
Манай нөгөө банди наана чинь номоо уншаад сууж байна.
Отгонбаяр -
Аан тээр. Их багаас нь сургадаг юм байна ш дээ?
Төмөрөө -
Аан тийм. одоо манай энэ ...
Эхнэр -
Наадах чинь манай хүүхэд 8 настай сурч байсан юм.
Отгонбаяр -
Та нар Монголд байгаа казакууд Казакстан руу их нүүсэн ш дээ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр нүүдлийн үеэр ер нь нүүе гэсэн бодол байв уу? Яг тийшээ явж үзсэн үү? Явсан хүмүүс ямаршуу байхын?
Төмөрөө -
Явж үзсэн л дээ. Тухайн үед яахав тэр манай ах дүү нар бүгд явсан.
Отгонбаяр -
Аан за.
Төмөрөө -
Тэгээд бас очоод айлчлаад л ингээд юу яаж...
Эхнэр -
Тэнд бол ерөөсөө л нөгөө ном шашин шүтлэг юмаа яг энэ Мусульманы шашны, одоо Лалынхаа шашнаа шүтээд. Аа яг бараг ерөөсөө тосгон болгон сүмтэй, молдатай. Ерөөсөө л залбираад, 5 дахь өдөр болгон тэндээ очоод бүр манайхаас илүү. Тэнд нөгөө номоо уншаад л.
Отгонбаяр -
Харин тийм. Би асуух гээд байгаа нь тэнд очоод яг нөгөө бүр жинхэнэ тэр соёл, Мусульманы соёл дотроо орж байгаа учраас тэр шүтлэг бишрэлийнх нь асуудал их өөрчлөгдсөн болов уу? гэж асуух гээд байна. Сайжирсан болов уу? Нэмэгдсэн болов уу?
Эхнэр -
Тийм, тийм. Жишээлбэл манай энд чинь яг дотроо. Тэд нар чинь өөрснөө шүтэж байгаа ч гэсэн жишээлбэл ядаж нөгөө очоод ном уншуулж залбирдаг сүм байхгүй байсан л даа. Одоо манайх сүмтэй боллоо л доо. Тэд нар чинь тэнд очоод яг тэгээд 5 дахь өдөр болгон нөгөө ном судраа аваад очдог юм байна. Ер нь өөрчлөгдсөн байна лээ, энд байгаагаасаа бас. Хүүхэд шуухдаасаа авхуулаад л заавал очиж залбирдаг.
Отгонбаяр -
Залбирлыг заавал сүмд хийх ёстой юу?
Эхнэр -
Үгүй ээ яахав нэг 5 дахь өдөр болгон л сүмд хийх ёстой байхгүй юу. Аа гэртээ бол залбирлаа хийж л байна л даа. За та хоёр ярилцаж бай. Би явж байя, би бас сургалтанд сууж...
Отгонбаяр -
Аан за. За их баярлалаа.
Өөр хүн -
Өнөөдөр чинь 5 дахь бил үү?
Отгонбаяр -
5 дахь өдөр, тийм.
Өөр хүн -
Өнөөдөр тэр залбирал нь болох гэж байгаа юм уу?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Түрүүн тэр молда тэгэж байсан ш дээ. Хэдэн цагаас болдог юм?
Төмөрөө -
2 цагийн үед болдог юм.
Отгонбаяр -
Аан 2 цагийн үед.
Төмөрөө -
Өнөөдөр чухам яасан юм бол мэдэхгүй. Өнөөдөр энд бас хойно нэг хүн...
Отгонбаяр -
Хойно хүн нас барлаа гээд тэгэж байсан.
Төмөрөө -
Тийм, хүн нас барлаа гээд тэрний тийшээ явцгаах л, барьцгаах л гэсэн манайхны энүүгээр тийм яриа гарч байна лээ. Ер нь энэ 5 дахь өдрийг бол ер нь бас сайн өдөр, ер нь ямар нэгэн хүсэлт, ямар нэгэн юу яахад сайн өдөр гээд л манайхан бас тэгэж юу яадаг юм байна лээ. Тэр ном судраа шүтэх, аа мөн өнгөрөөчдийг дурсах тийм сайн өдөр л гээд л.
Отгонбаяр -
Танай суманд энэ сүм барьсан ш дээ.
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэрэнд та нар одоо хувь нэмрээ оруулсан байлгүй дээ?
Төмөрөө -
Оруулалгүй яахав.
Отгонбаяр -
Яаж оруулсан?
Төмөрөө -
Зохих хэмжээний одоо тэгээд л...
Отгонбаяр -
Өргөл өгсөн үү?
Төмөрөө -
Тийм, өргөлийн маягаар нээлтийг нь хийсэн өдөр манайхнаас цугларлаа. Тэгээд би бас энд ирээд нэг 30000 төгрөг ...
Отгонбаяр -
Тэр чинь 1992 ондоо бил үү?
Төмөрөө -
Үгүй ээ сая...
Отгонбаяр -
Аан анхных нь.., сүүлд нь шинэ хийсэн ш дээ. Анх 1992 онд?
Төмөрөө -
Анхны 1992 онд чинь бараг манай энэ сумын энэ хойд талын Ховд сумын энэ Тариалан баг гэдэг юм аа. Энэ багийн Мусульман шашинтангууд 10000 төгрөг гаргаад.., тэгээд нэг сүм боссон л доо. Гадны ямар нэгэн тийм шашин шүтлэгийн улсууд ирээгүй. Энэ одоо Казакстаны Чингентээс нэг хүн ирж Арабын ...
Отгонбаяр -
Аан за.
Өөр хүн -
Одоо энэ цугларал болно гэж байна ш дээ?
Төмөрөө -
Тийм.
Өөр хүн -
Нөгөө коран судраа уншина ш дээ тийм ээ?
Төмөрөө -
Тийм.
Өөр хүн -
Аан тэгэхээр одоо уншдаг хүн нь тэр залуухан лам унших уу?
Төмөрөө -
Тэр залуу лам уншина.
Өөр хүн -
Өөр уншдаг хүн байхгүй юу?
Төмөрөө -
Үгүй ээ тэр байгаа л даа. Тэрийг чинь бол зохих хэмжээний улсууд яг тэр лам яг жинхэнэ лам биш зүгээр нэг одоо 5 дахь өдөр өнөөдөр би гэртээ уншчихъя гээд бас нэг сурсан юм бол байгаа ш дээ. Тэрийгээ уншаад. Жишээ нь би одоо өглөө босоод, өнөөдөр 5 дахь өдөр. Одоо миний өнгөрсөн аав ээжийн... өнөөдөр энэ гэрт ирэх ёстой гэсэн үүднээс би номоо уншина..., Аа бололцоотой бол яг өдөр өдийд яг нэг хоол унд хийгээд энэ хавийнхнийг дуудаад тэр .... гэхэд манайхан энд хүрээд ирнэ. Тэр хүнээ тэгэж юу яахгүй.
Отгонбаяр -
Танай яг одоо өөрийн чинь амьдралын түүхэнд ер нь ингээд залбирдаггүй, шүтдэггүй үе байсан уу? Ялангуяа социализмын үед?
Төмөрөө -
Одоо тэр яг шүтдэггүй, залбирдаггүй үе бол ер нь тиймэрхүү юм бол байгаагүй л дээ.
Отгонбаяр -
Байгаагүй юу?
Төмөрөө -
Байгаагүй.
Отгонбаяр -
Цэрэгт байхдаа яадаг байсан юм? Дотроо л залбирах уу?
Төмөрөө -
Аа яахав цэрэгт байхдаа дотроо л залбирна. Тэгэхэд чинь оронд хэвтлээ гэхэд, одоо жишээлбэл орой унтлаа гэхэд, оронд орлоо гэхэд бас залбираад л.
Отгонбаяр -
Өөрөө дотроо залбираад л.
Төмөрөө -
Тийм, өөрөө дотроо залбираад л тэгэж байсан.
Отгонбаяр -
Тэгэхээр ер нь шашин хаадаг байсан хаалттай нийгэм байсан ч гэсэн л.
Төмөрөө -
Тийм хаалттай нийгэм байсан. Цаанаа бол дотроо тийм.
Отгонбаяр -
Залбирсаар л, шүтсээр л ирсэн.
Төмөрөө -
Шүтсээр л ирсэн.
Отгонбаяр -
Надад нэг юм их сонин санагдаад байна л даа.
Төмөрөө -
За.
Отгонбаяр -
Энэ Мусульман шашинтай казакууд, Монголд байгаа казакууд буддын лам дээр очдог, бөө дээр очдог, юм асуудаг гээд. Энэ талаар л нэг та нарын тайлбар сонсмоор байна. Яагаад одоо тэр номондоо зөрчилддөггүй гээд байна ш дээ тэ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэрнийх нь учир нь юунд байна?
Төмөрөө -
За би тэр яг нарийн ширийн учрыг нь одоо яаж мэдэхэв, зүгээр. Тэр нь бол бас юу яадаг юм байна лээ ш дээ. Ерөөсөө цаад утга агуулга нь бол ерөөсөө л адилхан гэж. Буддын шашны лам ч гэсэн, мусульман шашны лам ч гэсэн энийг л ер нь аль ч юунд зөрчилдөөд тэгэж бие биен рүүгээ юу яагаад байх юм бол байхгүй. Хэл өөр гэхээс биш энэ бол цаанаа нэг утгатай, нэг агуулгатай юм л гэж хэлдэг юм ш дээ. Тэгээд л бид нар...
Отгонбаяр -
Хэн тэгэж хэлдэг юм.
Төмөрөө -
Үгүй ээ энэ яг ламууд бол одоо
Отгонбаяр -
Молда нар уу?
Төмөрөө -
Молда нар, тийм.
Отгонбаяр -
Тийм үү?
Төмөрөө -
Тийм. Утга агуулгаараа нэг гээд.
Отгонбаяр -
Одоо сая гэхэд тэр мишэтэд орж үзлээ л дээ.
Төмөрөө -
За.
Отгонбаяр -
Тэнд бол ямар ч тийм нөгөө хөрөг бурхан, шүтээн, одоо нөгөө бурхны хиймэл дүрс энэ тэр юм хум байхгүй.
Төмөрөө -
Аан тийм, байхгүй.
Отгонбаяр -
Зүгээр ингээд шууд өөрснөө коранаа бариад залбирдаг тэ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Аа тэгвэл буддагын сүмд орохоор чинь дан тийм юмнууд байгаа ш дээ?
Төмөрөө -
Харин тийм.
Отгонбаяр -
Тэгээд харин ялгаатай биш үү?
Төмөрөө -
Аа тэрүүгээрээ бол ялгаатай л даа. Тэр шүтдэг жишээ нь манай буддын шашин бол тэр бурхныг шүтнэ, аа тэр бурхныг шүтнэ гээд янз янзын тийм юутай ш дээ. Манайх бол ганхцан ерөөсөө Аллах тэнгэр.
Отгонбаяр -
Тэр Аллах тэнгэрийн зураг хөрөг тийм юм байхгүй юу?
Төмөрөө -
Аллах тэнгэр гэж нэг байна. Зураг хөрөг гэж байхгүй. Тийм юм бол байхгүй. Байна гэдэг л ганцхан ойлголт л байна. Аа коран судар байна. Энэ хоёр бол үнэн. ... бүгд худлаа. Яг ийм л ойлголт байгаа.
Отгонбаяр -
Яг миний бодлоор бол одоо яг наадах чинь Христийнхтэй адилхан байхгүй юу. Библи гээд нэг судар байгаа. Христ буюу бурхан эзэн, эцэг бурхан гэж нэг юм байна. Аа өөр юм байхгүй. Бусад нь худлаа. Энэ хоёр адилхан байгаа байхгүй юу. Аа гэтэл буддынхт болохоор чинь одоо ингээд л би жишээлбэл зураад л, ...-нд хийгээд арванайлаад ингээд ...
Төмөрөө -
Тийм ингээд юу яачихдаг байсан ш дээ. Манай Монгол айлууд бол тийм бурхны...
Отгонбаяр -
Тэгээд энэ хоёр нь адилхан, энэ нь ялгаатай юм шиг байтал энд нэг сонин учир байна.
Төмөрөө -
Сонин учир байна аа. За тэрэн дээр бол одоо нарийн ширийн бол би мэдэхгүй. Манайх бол ерөөсөө л тэр Аллах тэнгэр байгаа. Тэр бол үнэн.
Отгонбаяр -
Одоо эрүүл мэндийн бурхан гэхэд чинь Манал бурхан ч гэдэг юм уу, Баян Намсрай гээд мөнгөнийх ч гэдэг юм уу тийм ялгаа байдаг ш дээ.
Төмөрөө -
Ялгана, тийм. Манайд бол тийм юм байхгүй. Ерөөсөө л ганц Аллах л байна.
Отгонбаяр -
Та бас Казак хүн үү? Аан за. Харин тийм. Тэгэхээрээ л яг христийн юутай адилхан санагдаад байгаа байхгүй юу уул нь. За ахиад нэг ийм асуудал байна аа. Одоо энэ ялангуяа баруун Монголчууд, Монголчууд бол ер нь уул ус их шүтдэг ш дээ?
Төмөрөө -
Тийм, газар усаа шүтнэ.
Отгонбаяр -
Газар усаа шүтнэ. Тэгээд уулаа мөргөнө. Юмаа идээ будаагаа өргөнө. Та нар одоо энэнд яаж ханддаг вэ? Та нарт одоо тийм үйлдэл бий юу?
Төмөрөө -
Манайд бол яахав зүгээр уул ус, газар шороогоо шүтэлгүй яахав. Тэнд бол залбираад одоо юу яана. Аа яг одоо бид очоод жишээ нь овоо тахиж байгаа юм шиг тахихгүй. Тэрийг бол наана гэртээ л, хаана байна одоо мишэдээ байна уу, гэртээ байна уу, тэрийг бол тэр шүтлэгээ бол хийнэ л дээ.
Отгонбаяр -
Овоо тахина гэж юм бол байхгүй.
Төмөрөө -
Овоо тахих гэсэн юм бол ерөөсөө байхгүй.
Отгонбаяр -
Ууланд одоо идээ...
Төмөрөө -
... бороо оруулна. Тэрийг бол манайхан хийх ч үгүй. Би сая түрүүн бас ярьлаа ш дээ. Тэр хаашдаа одоо Аллах тэнгэр өөрөө цаанаасаа л юу яахгүй бол бид тэрийг өөрчилж чадахгүй шиг за тэрийг бид нар нэгдүгээрт нь зогсоож чадахгүй. Хоёрдугаарт нь бол бид нар бас тэрний эсрэг гарахгүй гэсэн тийм ойлголтоос одоо энэ.
Отгонбаяр -
Аа тэгэхээр монгол лам дээр очоод, буддагын лам дээр очоод ном уншуулчихдаг.
Төмөрөө -
Тийм, ном уншуулдаг. Жишээ нь бид хоёр бол тэр юм асуух, юм уншуулах одоо тэр гайтуулах тиймэрхүү үед бол ... байх л даа.
Отгонбаяр -
Монголчууд одоо ингээд цайны дээж өргөдөг. Тэгээд ууланд идээ будаа өргөдөг ш дээ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Та нар чинь одоо яг ийм соёл дотор байна ш дээ. Тийм үйлдэл хийдэг үү?
Төмөрөө -
Манайх яг идээ будаагаа ингээд юу яаж өргөхгүй.
Отгонбаяр -
Монгол хүмүүстэй ингээд хамт явж байна ш дээ. Тэгээд тэд нар ингээд тийм үйлдлүүд хийхээр яах уу?
Төмөрөө -
Үгүй ээ яахав дээ одоо тэр. Яг хамт тийм үйлдэл хийж байвал бид тэрийг чинь хийх ёстой, дагаж хийнэ.
Отгонбаяр -
Дагаж хийх үү?
Төмөрөө -
Дагаж хийнэ... Би танд хэллээ ш дээ. Соёлын төвийн олон жил эрхлэгчийг нь хийлээ, кино механикчийг нь хийлээ. Би одоо ингээд жил болгон энэ Ар Хайрхан уул гэж манайд байдаг юм. Манай Буянтын шүтдэг. Манай бараг Ховд аймгийн хэмжээнд шүтэж байгаа уул шүү дээ. Тэр ууланд очоод овоо тахидаг юм.
Отгонбаяр -
Аан тээр.
Төмөрөө -
Тэр овоон дээр очоод би бас юу хийнэ тэрийг нь дагаад л хийчихнэ.
Отгонбаяр -
Аа тэгээд хийж байх явцдаа Аллахдаа л мөргөх үү?
Төмөрөө -
Аа яахав тэр чинь яг одоо тэр тухайн үедээ бол тэр цаанаа бол Аллахтай л адилхан. Би тухайн үед бас усыг нь уувал ёсыг нь дагаж байгаа юм чинь би тэр хүний л хийсэн, тэр хүний одоо хувьд...
Отгонбаяр -
Дотроо залбирах уу?
Төмөрөө -
Дотроо залбирна л даа. Тэр лам хүн. Энэ нь юу байсан юм, энэ надад хэрэггүй юу гэж би бол тэрэн дээр бол огт бид нар, лав л одоо миний хувьд бол би их олон.., би ганцаараа ч тэр дотор ганцхан одоо би мусульман шашинтай хүн би биш, зарим нэг найз нөхөд үгүй ээ одоо чи юу гэж яваа юм гээд ингээд тоглоомоор. Үгүй ээ яахав дээ би бас та нар чинь чадахгүй болохоор би бас ингээд... тоглоомоор ингээд юу яачихдаг. Би яахав тэрэн дээр гол нь тэр. Би бас боддог юм. Манайхан бас яг ингээд уул усаа тахиж бариад, ингэж уул усандаа гараад бас ингэж мөргөл хийж байвал болох л юм байна. Энэ чинь болохгүй юм бол байхгүй л дээ. Тэрэн дээр бол буруу зөрүү бол байхгүй ш дээ, тэрэн дээр чинь. Би бол ойлголтоор тэгэж л бодсон юм.
Отгонбаяр -
Энэ нутгийн казакууд бол ихэнхидээ газар тариалан эрхэлж байна ш дээ?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Тэгээд тэр жишээлбэл ургац муу ургах үед монгол буддын лам дээр очдог гэж хэлж байна ш дээ?
Төмөрөө -
Аан тийм.
Отгонбаяр -
Одоо яг тэр үедээ бурхан Аллахдаа залбирах уу?
Төмөрөө -
Залбиралгүй яахав, бурхандаа залбираад л бас бид нар чинь номоо уншуулна... Аа тэгээд талбайд очоод номоо уншуулаад.
Отгонбаяр -
Талбай дээр очиж ном уншуулна гэдэг нь яах уу? Молда очиж уншдаг юм уу?
Төмөрөө -
Тийм молда уншдаг юм.
Отгонбаяр -
Тэгээд коран унших уу?
Төмөрөө -
Тийм, коран судраа уншуулаад, тэрэн дээрээ тэгээд тэр жилийнхээ ногоо цагааг тэр газартай харьцах ёстой.
Отгонбаяр -
Казак хэл дээр коран байдаг?
Төмөрөө -
Аа байна. Энэ кириллээрээ л биччихсэн байна лээ.
Отгонбаяр -
Тийм үү?
Төмөрөө -
Тийм. Тийм коран судар бол байгаа. Одоо энэ...
Отгонбаяр -
Сүүлд гарч ирсэн байх тэ?
Төмөрөө -
Тийм, сүүлд гарч ирсэн.
Отгонбаяр -
Танайд байгаа юу?
Төмөрөө -
Манайд алга.
Отгонбаяр -
Тийм үү?
Төмөрөө -
Тийм.
Отгонбаяр -
Юу, таны нөгөө их нандин коран байгаа газар руу зураг авч болох уу? Болохгүй юу?
Төмөрөө -
Үгүй ээ одоо би зургийг нь үзүүллээ.
Отгонбаяр -
Аа зургийг нь үзүүлсэн. Болохгүй бол хамаагүй ээ, тийм. Зүгээр нөгөө юу учраас.
Төмөрөө -
Би нэг зургийг нь танд бас үзүүлсэн ш дээ. Зургийг нь би энэ улсуудад үзүүлж байна л даа.
Отгонбаяр -
Аа танайд одоо бас цаанаа тийм тусгай залбирдаг өрөө байгаа юу?
Төмөрөө -
Байхгүй.
Отгонбаяр -
Байхгүй юу?
Төмөрөө -
Байхгүй....
Отгонбаяр -
Аан зүгээр ингээд гэртээ л залбирчих уу?
Төмөрөө -
Тийм, одоо бол ил тод болсон ш дээ. Одоо бол ер нь намайг юу яахад та гаднаас орж ирлээ гэхэд өө энэ хүн юмаа уншиж байна гээд та энд хүлээгээд л сууж л байна ш дээ.
Отгонбаяр -
Тийм ш дээ.
Төмөрөө -
Тийм, та нарыг очоод тийм юм ярьчих вий, ярьлаа ч гэсэн тийм юм байхгүй. Одоо ил тод, ямарваа нэгэн юманд. Хүндэтгэх л ёстой аль ч шашныг.
Отгонбаяр -
Тийм дээ тийм. Бөөд очдог, овоо тахилга тахичихдаг тэ? Ламд очдог. Их Монголжсон хүмүүс шүү тэр та нар?
Төмөрөө -
Өө тэгээд яахав Монголжилгүй яахав. Бид нар чинь төрж өссөнөөс хойш энэ Монгол дотор ингээд.
Отгонбаяр -
Бараг ингээд хараад ялгахгүй шүү.
Төмөрөө -
Тийм. Манай одоо энэ Буянт сум бол их онцлог ш дээ. Онцлогтой сум ш дээ. Манайд чинь Ховд аймгийн чинь ястан үндэстэн, тэр дотроо, тэр тусмаа манай Буянт 13 ястан үндэстэнтэй нутаг. Жишээ нь манайх одоо Цагаан сар гэхэд манай Монголчууд бүгд ирнэ. Энэ хавийн...
Отгонбаяр -
Танайхаар уу?
Төмөрөө -
Тийм манайх, одоо казак айлуудаар.
Отгонбаяр -
Өө за.
Төмөрөө -
Тийм, тэр ерөөсөө танихгүй гэсэн юм бол байхгүй. Энэ суманд бол бүгд бие биенээ танина. Одоо жишээ нь манайхаас гараад тэднийхээр ороод одоо энэ хавиар юу байна жишээ нь. Тэгээд ерөөсөө сурчихсан. .... бас дуудаад манайхан чинь очно.
Отгонбаяр -
Баян-Өлгийд үзбекүүд, тува нар их бий ш дээ. Тэр тува нарын хаанаас яг гарал үүсэл нь өөрийн чинь юутай адилхан уу?
Төмөрөө -
Аа энэ үзбек бол, би энэ Баян-Өлгийд нэг үзбек бол ганц нэг л байгаа байх. Нэг их том олон байхгүй. Манай Ховд аймагт л нутагласан ш дээ.
Отгонбаяр -
Чантуунууд тийм үү?
Төмөрөө -
Чантуунууд тийм. За тэгээд тэр тувачуудын гарал бол баруун талын энэ Хятадаас ирсэн тува нар л гэж ярьдаг юм ш дээ, одоо манай энэ сумын тува нарыг.
Отгонбаяр -
Аан за. Шинжанаас ирсэн юм уу?
Төмөрөө -
Тийм, Шинжанаас ирсэн. Бас өөрийн гэсэн зан үйл юутай, хэл яриа нь өөр, зан заншил нь өөр жишээ нь.
Отгонбаяр -
Шинжанаас ирсэн тува нар шашин шүтлэг нь юу вэ? Мусульман уу?
Төмөрөө -
Үгүй ээ, буддын шашинтай.
Отгонбаяр -
Буддын шашин уу?
Төмөрөө -
Буддын шашинтай.
Отгонбаяр -
Тэд нар дунд бөө байна уу?
Төмөрөө -
Өө байлгүй яахав. Жинхэнэ бөө чинь бараг одоо энэ тува.
Отгонбаяр -
Тийм үү?
Төмөрөө -
Тэхх.
- Жинхэнэ бөө чинь тувагаас гаралтай шүү дээ.
Отгонбаяр -
Танай энэ суманд одоо бөө тийм тува хүн байна уу?
Төмөрөө -
Аа энэ хөдөө бол байгаа л даа. Энэ чухам Буурлаа хөгшин байна уу? Тэр одоо Доржваа бил үү? Энэ хоёрын нэг нь л тэгээд юу яаж байгаа байх. Доржваа гээд их мэргэн түргэн тийм ямар ч гэсэн бөөлдөг тийм хүн байдаг...
Отгонбаяр -
Казак хүмүүст одоо тийм мэргэн түргэн хүмүүс байна уу?
Төмөрөө -
Аа яахав тэгээд л байна л даа.
Отгонбаяр -
Ховлог их татдаг хүмүүс байдаг юм ш дээ. Чулуу татдаг. Тэр чулуу татах чинь одоо яг энэ мусульман шашинтай л холбоотой байна уу? Үгүй бол өөр юм уу?
Төмөрөө -
Үгүй байх аа. энэ яг чулуу татдаг юм бол шашинтай холбоо байхгүй л дээ.
- Ямар ч шашинтай холбоо байхгүй ээ.
Отгонбаяр -
За за, за их баярлалаа. Тэгээд эхний ээлжийнхээ яриаг хоёулаа ингээд дуусгачихья. Тэгээд дахиад нэг уулзах ёстой юм байгаа юм шүү.
Төмөрөө -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.