Tömröö


Basic information
Interviewee ID: 990592
Name: Tömröö
Parent's name: Emen
Ovog: Uigar
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Uzbek

Additional Information
Education: higher
Notes on education: cultural institute (1989)
Work: private
Belief: Muslim
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Buyant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder, farmer
Father's profession: farmer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Төмөрөө хоёулаа 2 дахь ярилцлагаа эхэлье.

Төмөрөө -

Заа.

Отгонбаяр -

Тэгээд түрүүн ярианы дунд чинь нэг амьдралд тохиолдсон нэг сонин, содон үйл явдал юу вэ? гэхээр нэг юм ярих гээд.

Төмөрөө -

... Тэр чинь 1988 онд нэг бөө ирээд тоглож байна аа. Манай хөрш айлд.

Отгонбаяр -

Бөө бөөлж байгаа тэ?

Төмөрөө -

Тийм, бөөлж байна гэхгүй юу. Би урд өмнө тийм бөө үзэж харж байгаагүй. Тэгээд би ээжийгээ асуусан чинь үгүй ээ ээж тийшээ очсон гээд тэглээ.

Отгонбаяр -

Нөгөө танай ээж тэ?

Төмөрөө -

Тийм, манай ээж нөгөө айлд оччихож, нөгөө бөөлж байгаа хүнд очсон байна лээ.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тэгээд очсон чинь би тавиад орлоо доо одоо. Миний ойлгоцоор бол тэр бөөлдөг улсууд тэр үед чинь бас ... Манай энэ сумаар чинь бараг... тал нь ... мусульман шашинтай хүн бөө болж байна гээд тэнд ч байлаа. Тэгээд би огт санаандгүй яваад очлоо, тэр айлд. Тэгсэн яг бөөлж байсныг нь хараад энэ чинь одоо айлаа. Тэгээд айдас хүрээд ингээд таг чимээгүй болж суулаа тэнд...

Отгонбаяр -

Тэр бөөлж байгаа хүн нь казак хүн юм уу?

Төмөрөө -

Казак хүн байсан.

Отгонбаяр -

Казак эмэгтэй.

Төмөрөө -

Тийм, эрэгтэй хүн байсан.

Отгонбаяр -

Аан за. За тэгээд?

Төмөрөө -

Тэгээд гарах ч хэцүү, суух ч хэцүү тэндээ чинь бүр ерөөсөө хөлс гараад л, нэг ганц хоёр хүн сууж байна. Чимээгүй тэр хүнийг ширтчихсэн бөөлдөг юм гээд сууж байна.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тэгээд л нэг 30-аад минут суулаа. 30-аад минут суугаад бөөлөөд ч дууслаа тэр хүн.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тэгээд намайг загналаа.

Отгонбаяр -

Нөгөө бөө чинь үү?

Төмөрөө -

Тийм. Чи яагаад...

Отгонбаяр -

Юу гэж загнах юм нөгөө бөө чинь?

Төмөрөө -

Амар мэнд мэдсэнгүй. Чи дуугүй ороод ирээд суучихлаа гээд. Тэгээд би хэллээ. Үгүй ээ ахаа би аль ч учир утгыг нь ойлгосонгүй. Би ингээд ийм юм болж байгааг чинь мэдсэнгүй ингээд ороод ирлээ. Чи ер нь сүсэглэж Аллах тэнгэрийг шүтэж яв гээд намайг баахан загналаа.

Отгонбаяр -

Нөгөө бөө чинь?

Төмөрөө -

Тийм, нөгөө өөрөө лам нараа... өвлийн цаг байсан. Гал түлчихсэн нүүр... дээрээс нь ... юу боллоо. Тэгэж би нэг сандралд орж, би анх бөө гэдгийг би тэндээс нэг их сонин юу яасан тийм л байна л даа.

Отгонбаяр -

Тэгээд тэр казак бөө бөөлж байгаад чи Аллах тэнгэрээ шүтэж яв гэж хэлсэн юм уу?

Төмөрөө -

Аан, Аллах тэнгэрээ шүтэж яв. Чи энэнээс хойш тэр, би хамаагүй би бол бөөлж л байна. Тэр цаана нь Аллах тэнгэр байж байна гэдгийг чи үүнээс хойш ойлгож ав, мэдэж ав. Энэ бол зөвхөн чиний юу биш гэсэн юм. Тэгээд би тэр хүнээс их айсан юм...

Отгонбаяр -

Танай ээж тэр бөөлж байгаа юу руу яагаад яваад орчихов? Өөрөө их шүтлэгтэй хүн ш дээ.

Төмөрөө -

Тэр орох ёстой юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Манай ээжийн юугаар ер нь тэр бөөлж байгаа газар очиж байх ёстой, тэрийг сонсох ёстой гэсэн үүднээс л явж орсон юм байна лээ л дээ. Тэгэхдээ тэр манайхны жинхэнэ Молда, тэр бөөлдөг хүн хоёр шал эсрэг байдаг юм байна лээ л дээ. Тэр хоорондоо бас таарамж муутай, бие биенийгээ яадаг.

Отгонбаяр -

Тэгээд тэр их олон тодорсон, гарч ирсэн бөөнүүд тэгээд сүүлдээ яасан?

Төмөрөө -

Сүүлдээ тэгээд л энэ улсаас тэр одоо ганц нэг цагдаа, шүүх.., шүүх ч юу байхав. Цагдаа нар ирээд тэд нарт одоо бас мэдээлсэн юм уу яасан юм, ганц нэгийг нь буудаад л тэгээд л дотроо л яригддаг байсан. Манай тэр хавиар биш. Тэгээд л ер нь аль ч юм байхгүй. Одоо ганцхан тэр л хүн байдаг юм. Одоог хүртэл байдаг. Бусдыг нь мэдэхгүй юм.

Отгонбаяр -

Казак бөөлдөг хүн үү?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Энэ хаана уу? Буянтад байгаа юу?

Төмөрөө -

Буянтад байна уу? Хар усанд байна уу? Хар усанд. Хорман гэж хүн бий.

Отгонбаяр -

Малчин хүн үү?

Төмөрөө -

Малчин хүн, ногоочин хүн.

Отгонбаяр -

Ногоочин.

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Чиний амьдралд ямар нэгэн ийм гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Амьдралд чинь их өөрчлөлт оруулсан, их нөлөөлсөн?

Төмөрөө -

За байлгүй яахав. Хүнд чинь бас жаргал зовлон хоёр бол би хувьдаа бодоход бол хосолж явдаг. Ер нь жаргал зовлон хоёр бол ээлжилж хосолж явдаг. Би 2000 онд нэг охинтой байсан байхгүй юу.

Отгонбаяр -

Танайх?

Төмөрөө -

Тийм, манайх. Тэгээд хоёр охинтой байсан. 16 нас хүрсэн нэг охин ясны хорт хавдар туссан.

Отгонбаяр -

Аа золиг.

Төмөрөө -

Тэгээд 2000 онд өнгөрчихлөө.

Отгонбаяр -

Удсан уу? Хорт хавдар болоод?

Төмөрөө -

Хорт хавдар болоод 2 жил л боллоо, ерөөсөө. Тэгээд л хөлөө тайруулаад л, тэгээд надад бол сэтгэл санааны дарамт, тэр том болчихсон охин... их л хүнд байсан л даа. Надад бол тиймэрхүү юм тохиолдсон л юм. Өшөө нэг их надад бол амьдралд бол тийм сонин онц тийм юм тохиолдож байсан юм байхгүй дээ.

Отгонбаяр -

16-тайдаа өнгөрсөн юм уу?

Төмөрөө -

Тийм, 16-тайдаа.

Отгонбаяр -

13-14-тэй л өвдөж эхэлж дээ тэ?

Төмөрөө -

Тийм. Ерөөсөө нэг 14-тэйдээ өвдөөд л тэгээд л 16 хүрээд тэгээд л.

Отгонбаяр -

Хот руу явав уу?

Төмөрөө -

Хот руу явлаа, хот руу яваад хөлийг нь тайрууллаа. Эм тариаг нь хийлгэлээ. 2-3 ч удаа очлоо, хотод.

Отгонбаяр -

Тэр үед одоо сүсэг бишрэл, бурхан тэнгэртээ хандах юм бол маш их болно ш дээ?

Төмөрөө -

Тийм. Тэр үед бол хандлаа би бол бас.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Нөгөө, урд нь бас нөгөө тэнд би ярьж байлаа ш дээ. Энд нэг хөгшин байсан. Би тэднийхээс ороод асууж байсан гээд.

Отгонбаяр -

Аан тэр үеэр асуусан юм уу?

Төмөрөө -

Тийм, тэр үеэр. Бас нэг тэр хөгшинд яваад очлоо. Тэгсэн чинь тэр газар, лус... гээд ярьж хэлээд л, тэгээд тийм юм болсон байна аа, тэр газарт буруу харьцсан байна аа, газар шороотой. Тэгээд хүн чинь бас тиймэрхүү юм юу яахаар чинь бас одоо аль алийг нь шүтэж явахгүй болуул болохгүй юм байна аа гэсэн бодолтой, ойлголт бол надад төрж байлаа л даа. Би тэр жилдээ бол газартай л буруу харьцсан юм байна л даа гэсэн надад ойлголт төрсөн юм.

Отгонбаяр -

Казакууд энэ настай хүнийг оршуулах, залуу бага хүүхдийг оршуулах хоёрт зан үйлийн ялгаа байдаг юм уу?

Төмөрөө -

Байхгүй ээ.

Отгонбаяр -

Байхгүй юу?

Төмөрөө -

Байхгүй, адилхан.

Отгонбаяр -

Молда ирж ном уншаад.

Төмөрөө -

Тийм, молда ирж ном уншаад л.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Ялангуяа энэ казак хүмүүсийн дунд. Одоо гэр бүл дотор жишээлбэл эхнэр нөхөр хоёрын үүрэг ялгаатай юу? Эхнэр хүн юу хийх ёстой вэ? Энэ талаар та яриач?

Төмөрөө -

Үгүй ээ тэгээд ялгаатай л даа. Энэ чинь мэдээж тэр чинь ямар ч одоо манайхны чинь монгол улсуудтай ялгаа байхгүй ш дээ. Эмэгтэй хүн бол гэр орноо цэвэрлэх, одоо гэр орон хүүхэд шуухдаа өсгөх жишээ нь.

Отгонбаяр -

Адилхан архи ууна, адилхан тамхи татна. Хэ хэ.

Төмөрөө -

Тэр бол нэг их юу байхгүй. Эр хүний гүйцэтгэх ажлыг л эрэгтэйчүүд нь гүйцэтгээд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх ажлыг эмэгтэйчүүд л гүйцэтгэх тийм юутай. Аа гэхдээ эмэгтэй хүн ганц манай юманд бол эрэгтэй нөхөртөө гар хүрэх, аа нөхрийнхөө урдаас илүү дутуу юм ярих бол манайд бол байхгүй л дээ ер нь. Тэрийг бол хатуу цээрлэнэ.

Отгонбаяр -

Гар хүрнэ гэдэг маань...?

Төмөрөө -

Одоо жишээ нь одоо нэг хоорондоо маргалдах, одоо нэг ийм юман...

Отгонбаяр -

Аан за.

Төмөрөө -

Ер нь эр нөхрөө хүндлэх тийм юм бол хатуу хуультай. Тэр бол хичнээн буруу ч байлаа ч гэсэн тэрийг бол зөвөөр л ярьж ойлгуулна уу гэхээс биш тэгэж танхай үгсээр дайрч доромжлох тэр бол байх ёсгүй л дээ.

Отгонбаяр -

Аан эрэгтэй хүн эхнэрээ яах уу?

Төмөрөө -

Үгүй ээ яахав хүндэтгэдэгээрээ л хүндэтгэнэ.

Отгонбаяр -

Гар хүрч болох уу?

Төмөрөө -

Өө болохгүй ш дээ.

Отгонбаяр -

Болохгүй юу?

Төмөрөө -

Тийм. Яахав загнах үедээ мэдээж тэр зөвлөж л таарна ш дээ. Ноён нуруу, жишээ нь эрэгтэй хүн нь л зөвлөж л таараа ш дээ. Тэр хүнд зөвлөх ёстой юм зөвлөнө үү гэхээс биш тэр хүнд гар хүрэх, тэрнийг загнаж зандрах болуул байхгүй л дээ. Тэр бол ямар ч үндэстний номонд.

Отгонбаяр -

Айлд одоо эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн ялгаа бий юу? Одоо жишээлбэл өв хөрөнгө үлдээх ч гэдэг юм уу? Эсвэл гэр бүл болгоход, өрх тусгаарлаад гаргахад?

Төмөрөө -

Яахав тэрэн дээр бол манайд бол нэг их юу байдаггүй юм даа. Тэр бол тэр хоёр хүүхэд бол тэр хоёр өөр үүрэгтэй байна гэж байхгүй. Тэр чинь манайх хоорондоо өмч юуг нь бол хуваагаад чадлынхаа хэрээр л аваачаад өгдөг.

Отгонбаяр -

Тийм үү?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Одоо Монголчууд чинь жишээлбэл хүүдээ гэр бэлддэг. Хүүхэнд болуул гэр бэлдэхгүй ш дээ.

Төмөрөө -

Тийм, гэр бэлдэхгүй л дээ. Тэгэхдээ бол хувь хөрөнгийг нь бол бас хувааж өгнө ш дээ. Аан би одоо өөрөө ганц охинтой байсан. Тэрэнд бол ... ор дэрийг нь аваачаад, мал хөрөнгийг нь аваачиж өгсөн... Аа гэхдээ бол яахав гал голомт талын, миний одоо удам угсааг залгуулахад эрэгтэй л хүүхэд байж таараа ш дээ. Одоо эрэгтэй хүүхэд тэрүүгээрээ л нэг ялгаатай байна уу гэхээс биш тэр чинь тийм.

Отгонбаяр -

Дан охидуудтай, ерөөсөө огт бандигүй казак айлууд яадаг вэ?

Төмөрөө -

Ер нь улсууд гал голомтоо цаашаа сахих тийм юутай улс ч бас нэг хүүхэд үрчилж авчихаад.

Отгонбаяр -

Үрчилж авдаг уу?

Төмөрөө -

Тийм, үрчилж авдаг байсан, одоо нэг хүүхэд. Тэр ч огт эрэгтэй хүүхэдгүй айл гэж ер нь бараг ховор доо.

Отгонбаяр -

Тийм байх тэ?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Отгон хүү их учиртай байна уу үгүй юу? Казакын хувьд?

Төмөрөө -

Тийм, учиртай.

Отгонбаяр -

Ямар учир байна тэнд?

Төмөрөө -

Отгон хүү л одоо ерөөсөө тэр эцгийнхээ гал голомтыг сахих үүрэгтэй л дээ. Аа гэхдээ аав ээж бол тэрийг өөрөө бас тэрэнд хүүхдүүдээсээ нэгийг нь...

Отгонбаяр -

Илүү өмч авах уу үгүй юу? Ээж ааваасаа?

Төмөрөө -

Өө илүү өмч, тэр бол илүүтэй аав ээжээсээ илүү өмчтэй байна л даа.

Отгонбаяр -

Хүүхдүүд, одоо энэ залуучууд гэр бүл болоход эцэг эхчүүд оролцдог уу?

Төмөрөө -

Оролцолгүй яахав, эцэг эхчүүд.

Отгонбаяр -

Яаж оролцох уу?

Төмөрөө -

Үгүй, үгүй гэр бүл болоход бол яахав гэр орныг нь барьж өгөх, найр хуримыг нь хийж өгөх талаараа бол оролцолгүй яахав. Тэрийг чинь бүгдийг нь аав ээж нь л одоо.

Отгонбаяр -

Одоо залуучууд бол өөрсөдөө хоорондоо...?

Төмөрөө -

Өөрсөдөө хоорондоо л гэр бүл болно. Чи тэдний охиныг аваад ир гэсэн тийм юм бол байхгүй ш дээ, би. Өөр чи охинтой суу, би энэ охиныг чинь бэр болгож авахгүй гэсэн юм бол огт байхгүй, тэр болуул.

Отгонбаяр -

Манай хотод чинь бол бэр буулгахдаа шөнө дөлөөр оргуулдаг, босгуулдаг нэг тийм юм байдаг ш дээ?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Танай энэ казакад гэр бүл болох...?

Төмөрөө -

Манайх чинь тэгэж оргуулж л байсан л даа.

Отгонбаяр -

Аан за.

Төмөрөө -

Тийм, одоо бол бас энэ ардчилал гараад ирснээс хойш энэ чөлөөтэй юу яаснаас одоо бол яг очоод сүү хадагаа тавиад тэгээд авдаг болсон. Одоо манайх бол оргодог бол ер нь ховор. Хааяа нэг, одоо нэг хоёр тал бас нэг, ерөнхийдөө бол нилээд за одоо энэ юу яагаад яахав, зүгээр оргоод явчих гэсэн тийм зөвшөөрөлтэй л оргуулна уу гэхээс одоо нэг дээр үеийнх шиг тэгэж арай ч нэг барьж аваад явах юу бол байхгүй л дээ.

Отгонбаяр -

Хадаг, сүү тавьдаг юм уу та нар?

Төмөрөө -

Тийм, манайх бас одоо сүү, хадагаа тавьна ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд хадаг тавина гэхээр энэ чинь бол бас л буддын ёс болчихоод байгаа юм шиг санагдаад байх юм.

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Тэр яг мусульман шашиндаа бол тийм юм байхгүй байх тэ?

Төмөрөө -

Үгүй ээ, мусульман шашинд бол ер нь мусульман шашинд бол байсан л гэж байна л даа.

Отгонбаяр -

Тийм үү?

Төмөрөө -

Тийм. Ер нь хоорондоо ярьж тохирсны үндсэн дээр л яана уу гэхээс биш...

Отгонбаяр -

Үгүй ээ, хадаг сүү тавих?

Төмөрөө -

Хадаг сүү тавих бол мусульман ёсонд бол яг байхгүй байсан юм байна лээ л дээ. Одоо бол яаж хоосон очихов. 2 талын идээ будаагаа солих яах, яг сүү хадаг яаж тавьна Монголынх шиг очоод. Тэгээд тэр охиндоо нэг жишээ нь нэг бөгж юм уу, нэг алчуур ч юм уу аваачаад зүүж бариад л тэгээд л ер нь тамгаа тавьж байгаа юм уу даа одоо нэг ёсны тийм юм л даа.

Отгонбаяр -

Тэгээд их л монгол ёс, монголжчихсон байгаа юм тэ? Та намын гишүүн үү? Намд элсэж байсан уу?

Төмөрөө -

Элсэж байсан.

Отгонбаяр -

Хэдэн онд билээ? Намд элсэх үеийнхээ түүхийг яриач?

Төмөрөө -

Өө би намд 1986 онд элсэж байсан.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

За тэр үед чинь бас энэ хувьсгалт нам гэдэг чинь бас их ширүүн байлаа ш дээ.

Отгонбаяр -

Чанга байсан ш дээ.

Төмөрөө -

Чанга байсан. Тэгээд би чинь 2 жил дагалдана.

Отгонбаяр -

Мммм, намын орлогч гишүүнээр?

Төмөрөө -

Тийм, орлогч гишүүн гэж яваад...

Отгонбаяр -

Эхлээд юу билээ, идэвхитэн гээд, дараа нь орлогч болгоод.

Төмөрөө -

Тийм, эхлээд идэвхитэн гээд, дараа нь орлогч гишүүн гээд 2 жил явж байж МАХН-ын гишүүнд элсэж байлаа.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тийм. Тэр үед чинь МАХН-ын тэр товчоогоор ороод.

Отгонбаяр -

Аанхан.

Төмөрөө -

Тийм, тангараг юугы нь өргөөд л, хууль номыг нь уншиж өгөөд л урд нь одоо юу яасан. Аа би нэг удаа тэрнээс бас хасагдаж л байсан.

Отгонбаяр -

За, яаж хасагдсан?

Төмөрөө -

Тийм, би нэг энэ мал махны гэж байна л даа. Одоо энэ манай Улаанаагын аав л даа. Ер нь мал махлана. Тэрэнд очоод бид нар мал мах авч байсан. 5 сарын 15-аас хойш 20-ны хооронд 5 хоног, 7 хоног л авдаг байсан л даа. Тэрийгээ очоод би тэнд үзель ажиллуулж өгдөг байсан юм. Тийм, микрофон ажиллуулаад, яригч ажиллуулаад. Тэгээд байж байсан чинь энд нэг шинэ кино хүрээд ирж. Тэгээд би цаашаа бас нэг юу эрээд буучихгүй юу. Завод эрээд буухгүй юу. Тэгээд би тэнд очоод нэг кино гаргачихаад явъя даа гэчихээд энд нөгөө хажууд нь ирчихээд одоо би яаж юу яахав гэсэн үүднээс цаашаагаа явчихгүй юу. Тэгсэн чинь энд нэг кино нь хүрээд ирчихсэн байна.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тэрийг нь мэдэхгүй. Тэгээд тэр аймгаас бас улсууд аваад ирсэн юм байна лээ л дээ. Тэгээд над руу явуулахгүй юу. Машин явуулсан байгаа юм, эндээс тэрийг очоод аваад ир гээд. Эндээс нэг 2-3 км газар л даа. Тэгсэн би бүх ард түмнийг суулгачихсан, би чинь тэр киногоо хураах ямар ч юу байгаагүй л дээ. Бололцоо гараагүй, би бол тэгээд сууж байсан. Тэгээд юу яасан чинь тэр улсын ажил энд шинэ кино ирж ингээд юу яахад чи тэр ажил унагаасан гээд. Тэгээд дараа нь нөгөө яг элсэх гээд л, одоо жинхэнэ болох гээд байхгүй ээ. Дахиад намайг 3 сар хойшлуулаад хаячихдаг юм байна. Тэр бол одоо...

Отгонбаяр -

Тэрнээс болоод?

Төмөрөө -

Тийм, тэрүүнээс болоод.

Отгонбаяр -

Чанга байж шүү.

Төмөрөө -

Тийм, чанга байсан. Тэгээд тэр явуулсан жолооч нь бас одоо энэ ... эд нарын аав ш дээ Мягмарсүрэнгийн аав. Тэр хүн бас л надтай адилхан хамт явсан байна лээ. Тэр хүн тэр хооронд намайг явахгүй болохоор аргал түүгээд явчихсан байна лээ. ... Тэр хүн бас яахгүй нэг иймэрхүү юу яасан л даа. Тэгээд дараа нь би 3 сарын дараа тэгээд бас манай намын үүрийн дарга Лхамсүрэн гэж ... Лхамсүрэн гуай байсан юм. Намайг нэг нилээн дэмжиж байж оруулж байсан юм. Одоо бол яахав орно гэсэн хүн болгоныг, дуртай... юу яадаг байсан юм. Сая би намын хурал болсон. Манай МАХН-ын гишүүн болгон. Тэгээд би тэр үнэмлэхээ бас бичиж авч байна лээ л дээ. Би ямар үед яаж авч байсныг та нар үзээч гээд би намын даргад өгч байлаа л даа.

Отгонбаяр -

Зөв.

Төмөрөө -

Тэгээд манай намын дарга тэрийг өвөртөлж аваад л явсан, сая их хуралд.

Отгонбаяр -

Ёстой чанга үед авсан.

Төмөрөө -

Тийм, чанга үед авч байсан юм аа гээд...

Өөр хүн -

Хувьсгалт намын гишүүн болсноороо ямар давуу талтай юм? Бусад энгийн хүмүүсээс?

Төмөрөө -

Үгүй ээ одоо тэр үед бол одоо юу л байсан байх л даа. Ажил төрөл, одоо тэр үед чинь хувьсгалт намын гишүүн гэдэг чинь бас л их том хэргэм цол зэрэг..., өөр хүн байсан. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.

Отгонбаяр -

Албан тушаал дэвших бол намын гишүүн л гэнэ ш дээ.

Төмөрөө -

Өө намын гишүүн.

Отгонбаяр -

Намын гишүүн гэхээрээ их өөр хүн. Тэр бол итгэж болох хүн.

Төмөрөө -

Одоо бол бараг одоо энэ иргэдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид бол одоо ер нь юманд суучихаад байна ш дээ. Тэр үед чинь тэр депутатын тэмдэг зүүсэн хүнийг бүр ийм яриа байдаг юм байна лээ. Энэ тэжээлийн аж ахуй гэж байсан юм байна лээ л дээ. Энэ Баян-Өлгийгөөс ийшээ баахан трактор нийлээд бас нэг юу яаж байсан. Түлш авах гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь цаад клонк нь өө ажиллахгүй гээд нөгөө түгээгч нь юу яагаад байсан. Тэгсэн чинь нэг намхан нөхөр явсан байгаа юм л даа, тэр дотор. Тэгсэн тэр намхан нөхөр чинь нөгөө энгэрийн тэмдэгээ..., тийм доор нь чулуу өрж байгаад л нөгөө хүний очоод цонхон дээр нь нөгөө депутатын тэмдгийг нь харуулж байсан гэж байгаа юм. Тэрийг харахаар нөгөөдөх нь бензин, тос өгөөд тэгээд л. Тийм байсан шүү дээ.

Отгонбаяр -

Ер нь бол өөр байсан. За тэгээд намд элсээд авлаа. Намд элсээд авсан чинь яав?

Төмөрөө -

Үгүй яахав, намд элсээд авахаар чинь мэдээж энээ тэрээ ажил төрөл, ямарваа нэгэн дэмжигдэж, одоо нэг үг хэлсэн ч гэсэн үнэтэй цэнтэй болж. Тэр өөрчлөлт байсан шүү тэнд.

Отгонбаяр -

За тэр 1987 онд намд элссэн тийм ээ?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Тэгээд 2-3-хан жилийн дараа 1990 онд ардчилсан хувьсгал гарлаа. За тэр үеэр юу бодогдов.

Төмөрөө -

Үгүй ээ яахав, тэр үед бол бодогдолгүй яахав. Энэ чинь ардчилал гараад ирлээ. Энэ чинь ер нь ардчилал бол ер нь зөв, анх гарахдаа бол их зөв л юу яасан шүү дээ. Тэр чинь тэр үед чинь бараг 16 малтай. Чиний амь малтай 16-хан малтай, хөдөөнийх чинь 75 малтай, сумын төвийнх чинь 16 малтай байлаа ш дээ. Тэр үед чинь бараг машин техник хувьдаа унах тийм юу байхгүй байсан. Энэ чинь ардчилал гарч ирээд л, тэр нам гарч ирээд л бид нарыг чинь... бид нар нэгдлийн хувьцаа аваад л бид нарын амьдрал чинь шал өөр эсрэг тэсрэг өөрчлөлт орлоо ш дээ.

Отгонбаяр -

Аанхан. Хөдөө энэ суманд тэр хотод болж байгаа, танай Ховдын төв дээр ч гэсэн жагсаал цуглаан болсон ш дээ. Анхны тэ?

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Тэр талаар одоо ямар яриа хөөрөө болж байв?

Төмөрөө -

Үгүй ээ яахав, тэрийг бол одоо энэ ер нь эрх чөлөө тэгш, хүний одоо бүх юу бол хязгаарлагдмал биш, чөлөөтэй байх ёстой гэсэн үүднээс л тэр жагсаал цуглаан хийж байсан шүү дээ. Тэрийг бол би өөрөө ойлголоо. Тэр өөрчлөлт байлгүй яахав.

Отгонбаяр -

Хөдөө сум орон нутагт бол их хүмүүс зүгээр их тийм домог шиг юм яриад л, яриа хөөрөө их тарж байсан гэдэг ш дээ. Танай энүүгээр бол гайгүй байсан шиг байна тэ?

Төмөрөө -

Манай энэ суманд бол нэг их тийм юу бол, яриа хөөрөө бол тэгэж их дэгдээд байсан юм байхгүй дээ. Тэгэхдээ бол хүн болгон нөгөө намаараа болуул өөр өөр үзэл бодолтой байлаа л даа. Одоо ч гэсэн тийм байгаа ш дээ. Одоо ингээд хувьсгалт нам тийм, ардчилсан нам ийм ингэж байгаа. Аа энүүгээрээ бол энэ хоёр нам гарснаараа бол ер нь улс орон маань хөгжсөн юм бол, жишээ нь тэр үед нэг л хүнийг шүтэж байсан ш дээ, бид. Жишээ нь Төмөрөө сайн л байсан болуул сайн л гээд дараачых нь ингээд бүх юм ингэж байсан. Одоо бол тэр сайн ч талыг нь дэмжээд, тэр муу талыг нь өөрт нь хэлж ойлгуулаад энэ чинь энэ улс орон маань хөгжиж байгаа юм, шал өөр болж. Энэ нам гарснаараа, энэ ардчилал гарсан нь бол зөв зүйтэй л гэсэн ойлголттой байгаа юм.

Отгонбаяр -

Түрүүнээс хойш нэг юм асууя гэж бодоод л байсан юм. Өөрөө казак нэртэй юу? Яагаад Төмөрөө гэдэг нэртэй болсон юм?

Төмөрөө -

Аа юу юм байна лээ л дээ зүгээр. Миний нэрийг яг жинхэнэ нэр бол Төмөрняз юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

Төмөр гэдэг үг нь казак үг үү?

Төмөрөө -

Үгүй ээ, Төмөр гэдэг нь уйгар үг юм байна лээ, чантуу үг юм байна лээ.

Отгонбаяр -

Өө за. Аа монгол яг Төмөр гэдэг үг биш.

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Ямар утгатай үг юм бол?

Төмөрөө -

Тэр одоо би яг Төмөр гэдэг үгийг нь бол юу яадаг юм бол байхгүй л дээ. Утгы нь ойлголтыг яг мэдэхгүй. Төмөр, яг Төмөр гээд тэгээд няз.

Отгонбаяр -

За за, за тэр нь уйгар үг.

Төмөрөө -

Тийм. Төмөр гэдэг нь бол яг уйгар үг байна лээ. Няз гэдэг нь бол одоо ингээд ... зэрэг нэмсэн, няз гэдэг чинь одоо “хамтад” гэсэн утгаар орох ёстой юм байна лээ л дээ. Тэгээд юу яадаг юм байна. Бас л зах зээлийн үед, за 1990-н хэдэн оны үед баруун талаас нэг уйгар залуу ирж байлаа, манайд.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Тэгэхэд манай энд Хатган гээд... байсан. Тэр одоо Увс руу явж байна гээд. Тэгээд манайд ирээд, тэгээд нэг жаахан ярьж хөөрч суугаад л, тэгээд нэг танилцаад нөгөө тэр залуутай. Тэгсэн...

Отгонбаяр -

Шинжанаас орж ирсэн юм уу?

Төмөрөө -

Тийм, Шинжанаас орж ирсэн, тэр үед наймаа хийж яваа гэл үү? Увс руу явж байсан юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

Аан за. Тэгээд чантуугаар ярих уу?

Төмөрөө -

Тэгээд чантуугаар ярьж байна лээ. Тэгээд надыг нэр чинь хэн бэ? гэхээр нь би Төмөрняз гэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Хатган гээд хүн казак хүн байсан л даа. Тэмэрняз гэнэ, өө-гөөр оруулж хэлэхгүй. Үгүй ээ манай эцэг бол ерөөсөө Төмөр л гэж намайг дууддаг байсан шүү гээд. Би ч одоо залуухан. Тэгсэн чинь тэр уйгар залуу яг манай уйгарын урд талд чантууд бас Төмөр гэдэг үг байдаг юм аа. Наадах чинь Тэмэр гэвэл казак. Аа тийм учраас Төмөр гээд. Тэгэж нэг ярьсан, сонссон юм бол бий.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Амьдралд чинь ямар нэгэн тийм ер бусын онцгой зүйл тохиолдож байсан уу? Бусдаас ялгарах?

Төмөрөө -

Үгүй ээ одоо тийм юм ямар юм тохиолдоно гэж дээ. Бусдаас ялгарах тийм юм бол.

Отгонбаяр -

Тийм ер бусын? Амьдралд их гүнзгий нөлөөлсөн үйл явдал бол түрүүн ярьсан тэ? Хүүхдүүсээ хойш тэгээд зарим хүмүүсийг харахаар их тийм хөгшрөөд, ялангуяа ээж нь бол их ядардаг юм байна лээ шүү, анзаараад байхад. Тэгээд л адилхан даа тэ?

Төмөрөө -

Тийм, адилхан даа. Тэгээд л одоо хүний хүүхэд чинь нөгөө юу билээ... үхтэлээ үр харам гэгчээр одоо ямар байхав. Энд нэг зураг нь бий. Одоо миний хоёр охины зураг нь одоо энд байна. Одоо бүүр тэр байж байна. Одоо хөлийг нь тайруулахаас өмнө нэг зургаа авхуулаад дараа нь авхуулж байсан. Одоо ингээд хөлийг нь...

Отгонбаяр -

За за за, за ингээд баярлалаа Төмөрөө, тийм.

Төмөрөө -

За.

Отгонбаяр -

Гэртээ хүлээж аваад, сайхан ярьж өглөө, юм хумаа үзүүллээ тэ? Тэгээд аз жаргал хүсье.

Төмөрөө -

За баярлалаа.

Отгонбаяр -

... Танай аав чинь одоо энэ Имен гэдэг хүн тэ?

Төмөрөө -

Тийм, Имен гэдэг хүн.

Отгонбаяр -

Энэ нөгөө чантуу хүн тийм ээ?

Төмөрөө -

Тийм, чантуу хүн.

Отгонбаяр -

Шашны сургуульд 13 жил...?

Төмөрөө -

13 жил сурсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

Хаана сурсан бэ?

Төмөрөө -

Тэр одоо бодвол Үзбекстанд сурсан байлгүй дээ.

Отгонбаяр -

Аанхан.

Төмөрөө -

Надад бол ингэж ойлгуулсан шүү. Та нарын одоо энэ орчин үеийн 10-р анги төгсөөд, шашны сургуулийн. Тэгээд техникумд суралцаж байгаад би 3-р курсээс гарчихсан шүү.

Отгонбаяр -

Одоогын хэлээр бол?

Төмөрөө -

Тийм, одоогын юугаар бол, танай энэ юугаар бол би ингэж сурсан юм аа гээд.

Отгонбаяр -

Тээр.

Төмөрөө -

Тэгээд одоо ингээд гэр орондоо, цаанаа манай мал, тэр хашаа байшин, тэр малын хашаа руугаа харуулсан тийм жижигхэн өрөөтэй. Иймэрхүү л байсан. Тэр нь тэгээд нууц, наанаас нь хөшигний аравч хадчихсан...

Отгонбаяр -

Тэр тэгээд 13 жил сурсан гэхээр чинь бүр багаасаа сурсан байна л даа.

Төмөрөө -

Тийм.

Отгонбаяр -

Хүүхдүүд их бага сурдаг тэ? Тэгээд 20-н хэдтэй наашаагаа ороод ирсэн. Тэрнээсээ өмнө сурч байсан байна.

Төмөрөө -

Тэрнээс өмнө сурсан хүн байна лээ л дээ. Тэгээд энд ирээд хязгаарлагдмал болоод л. Тэр үед чинь бас нөгөө юугы чинь бас баривчилж байсан үе байсан юм байна лээ ш дээ. Энэ шашны эсэргүү энэ зөндөө юм байлаа ш дээ. Тэр үед чинь огт тийм юм байхгүй байж байгаад л энэ ер нь сүүлд нь 60 гараад л манай аав яасан юм шиг байна лээ. Би тэгэж л боддог юм шүү.

Отгонбаяр -

Тэр нэг 1930-аад оны үеэр энэ баруун хязгаараар чинь нөгөө нэг казакууд орж ирээд байлдаан шиг юм боллоо ш дээ. Тэр талаар юм мэддэг юм уу?

Төмөрөө -

За манай аав тэр талаар мэддэггүй юм байна лээ. Би тэрийг бол мэдэхгүй л дээ, зүгээр.

Отгонбаяр -

Сонсож байгаагүй юу?

Төмөрөө -

Сонсож байсан л даа. Энэ ... одоо тэр Османы юу гээд, жинжива гээд бас ярьсан л даа. Одоо би кинон дээр бол их гарч байсан л даа. Жишээ нь Дорж генерал гэж бас нэг бид нарт нэг яриа хийж байсан.

Отгонбаяр -

За.

Төмөрөө -

Энэ зүгээр урлаг, уран сайхны аргаар л одоо энэ мусульмануудтай ингэж байлдаа. Осман бол ийм хүн байгаагүй. Осман бол жинхэнэ баатар хүн байсан. Би тэр үед чинь энэ Булганы Жарантын заставын дарга байсан. Тэгээд энэ баруун хил дээр очоод Баян-Өлгийн Дэлүү сумын нутагт байдаг юм байна л даа. Алтайн уулс дагаад. Тэр ч бас Хорлоогын Дамба гэж хүний, улсын баатрын маань хөшөө дурсгал байдаг юм. Тэгээд тэрүүний цэргүүд энд цусыг нь уучихаад Османд уулгаж байсан юм гэж. Наадах чинь жинхэнэ баатар хүн гэж ингэж ярьж байсан. Ийм дайчин хүн байсан. Энэ Османыг зүгээр л уран сайхны аргаар бол Осман бор морьтой зугтаж байгаа, ингээд явж байгаа. Их түргэн шаламгай хүн байсан гээд тэр Дорж генерал нэг яриа хийж байсан юм аа. Түүнээс биш би тэр дайн дажны талаар бол надад мэдэх юм байхгүй.

Отгонбаяр -

Аавын чинь наашаа орж ирдэг бол тэрэнтэй холбоогүй байх?

Төмөрөө -

Ер нь холбоогүй. Наймаа хийгээд л ороод ирсэн хүн юм байна лээ л дээ. Наймаа хийж яваад эцгээсээ салаад, өөр нэг Хятадын өөр нэг нутагт явж байгаад 4 илжигэнд ачсан ачаагаа усанд мөс цөмрөөд. Тэгээд би тэр хөрөнгөө урсгачихсан. Тэгээд би аавтайгаа дахиж тааралдсангүй. Аав маань өөр нутагт очоод. Анх би гарахдаа аавтайгаа л гарсан гэж байна лээ л дээ. Тэгээд Хятадын нутагт ирээд наймаа хийж байгаад тэгээд би наашаагаа салчихсан юм аа гээд ярьж байна лээ л дээ. Яриан дээрээ л тэгэж байсан. Тэр тухайн үед бага ч байлаа, бид нар. Тэгээд тэрийг ойлгож авах, тэрийг асуух тэр талаараа бас тэр хүмүүсийн ухаанд ордоггүй л байсан юм байна лээ л дээ. Одоо бодоход их юм асууж, ойлгож...

Отгонбаяр -

Харин нас явахаар ойлгож байгаа биз дээ. Асуудаг байж гэж.

Төмөрөө -

Тийм, асуудаг байж, тийм юм ч асуудаг байж гээд.

Отгонбаяр -

За за, за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.