Chimeddorj
![](../assets/images/interviewees/990606.jpg)
Basic information
Interviewee ID: 990606
Name: Chimeddorj
Parent's name: Rentsen
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: skins and hides technologist
Work: retired
Belief: none
Born in: Taragt sum, Övörhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
education / cultural production
childhood
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За ингээд Чимэддорж гэж хүнтэй ярилцлага хийхээр тохироод одоо манай ажил дээр уулзаж байна. Таныг энэ кембержийн их сургуулийн аман түүхийн судалгаанд оролцож ярилцлага өгөх болсонд баярлалаа. Тэгээд та нэг өөрийгөө танилцуулаач. Хүүхэд наснаасаа эхлээд таны ажил амьдралын түүх одоо ерөөсөө санаанд орсон түүх санаж байгаа цагаасаа эхлээд ярьж болно ш дээ.
Чимэддорж -
Би болбол айлд өргөгдсөн хүүхэд л дээ. Надыг өргөж айл маань аав ээж маань Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг сүүлийн үеийнхээр болбол дээр үеийн хээр нь болбл Уянга сумын нутагт амьдардаг байсан юм шиг байгаа юм. Одоо надыг өргөж аваад өсгөсөн. Манай эцэг болбол өргөж авсан эцэг надыг бага байхад талийгаач болсон. Өргөж авсан ээжтэйгээ, манайх бол төрсөн хүүхэд байхгүй учраас хоёр хүүхэд өргөж авсан айл байгаа юм. Нэг нь миний эгч болох Өвөрхангайн Уянга сумаас авсан Агваанжамба гэдэг хүн байсан юм. Байхгүй одоо нас барчихсан. Бага байхад надыг өргөж авсан айл хүү охин хоёрыг өргөж авсан айл хүү нь одоо би. Нутагт бол одоо яахав дээ ярих барих ах хамаатан садан тийм их юм байхгүй. Өөрөө би одоо нас дал гараад явж байна. Би төрсөн ээж аавыгаа үзээгүй.
Хишигсүрэн -
Ер нь мэдэх үү?
Чимэддорж -
Мэдэхгүй. Тэрийг одоо аминдаа нэг мэддэг бол уулзах юмсан гэж бодож явдаг. Мартахгүй одоо хүн чинь тийм маягаар л байх юм.
Хишигсүрэн -
Яагаад танай аав ээж таньд хэлээгүй юм бол
Чимэддорж -
Тэд ч гэсэн өөрснөө бас сайн мэдээгүй байж байгаа юм. Төрсөн ах нь Жамсран гэж гавж дээр үеийн нутагтаа нэртэй том лам хүн байсан юм байгаа юм. Тэр лам нь төрсөн дүүдээ л авч ирж өгсөн юм байлаа. Тэгэхээр олон хүүхэдтэй айлын хүүхэд байсан гэж байгаа. Одоо тэгээд говийн хүн байсан болов уу?
Хишигсүрэн -
Хөөх
Чимэддорж -
Би ч тэгээд авч ирээд өгчихсөн тэндэх тийм хүн тэнд байдаг тийм айлын хүүхэд гэж хэлээгүй юм болов уу даа.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тийн. Манай өргөж авсан эгч одоо ээж чинь 73 хүрч бурхан болсон хүн байдаг. Тэр хооронд мэдэх гэж асуухад ерөөсөө мэдэхгүй бүр хэлээгүй. Хэлээгүй учраас угаасаа мэдээгүй тийм удчихсан иймэрхүү амьдралын тохиолдолууд хаана ч монголд бий.
Хишигсүрэн -
Зөндөө
Чимэддорж -
Зөндөө бий л дээ. монголын 1921 оноос хойш ардын хувьсгал ялснаас хойш үеийн амьдрал дотор ийм юм зөндөө байгаа юм чинь. Өндөр настай болж улс эх орондоо юм хийж яваа үр хүүхдүүдээ өсгөж амьдарсан хүн ер нь ганцхан би биш л дээ. Гэхдээ тийм л маягаар амьдарсан байгаа юм. Хөдөө бол яахав нэг их мал хөрөнгөтэй айл байгаагүй. Гэхдээ бас ч тийм ядуухандуу айл байсангүй бололтой юм шиг байгаа юм. Намар болохоор л зэрэг хөдөө айлын хонь мал хариулна хүүхэд. Зун зусланд л тэр чигээрээ намар, тэгэхэд чинь одоо дөчин онд юм бэ дээ найман настай хүүхдийн сургуульд явах болж байна. Би хөдөө байсан. Бүх хүүхдийг найман настай сургана гэж төв хорооны тогтоол гаргаад
Хишигсүрэн -
Шийдвэр гаргаад
Чимэддорж -
Тийн. Тэрүүг хэрэгжүүлэх одоо тэгээд хонь хариулаад л зун намрын цаг яваад л тэгээд яахав дээ дараа нь найман нас хүрээд сургуульд сурсан даа
Хишигсүрэн -
Хөдөө
Чимэддорж -
Хөдөө аймагт нэг жил сураад л 1-р ангид байгаад тэгээд хотод орж ирсэн юм байгаа юм. Хотод орж ирээд хүний амьдрал угаасаа энэ Хан-Уул одоо дээр үед чинь
Хишигсүрэн -
Ажилчины ройан
Чимэддорж -
Ажилчины хороо захиргаа гээд байсан юм. Ажилчины хороо захиргаанд ирсэн юм. Одоо бидний байгаа байшингийн архан талд хороо захиргааны контор 1-р цэцэрлэг байсан. Манай комбинатад тэр цэцэрлэг чинь хороо захиргааны контор ажилдаг байсан юм. Хороо захиргаа гэж байсан юм. Энэ дүүргийн хойд талд одоо Цагаан хаалганы хойд талд байгаа тэр хаалганы хавьд л чинь хороо захиргаа гэдэг байсан юм. Тэнд хөдөөнөөс нүүж ирэхдээ хороо захиргааны тэнд буугаад дараа нь нэг сар шахуу болоод тэр Цэнгэлдэх хүрээлэнгийн тэнд одоо 120 мянгатын тэнд очиж буусан. Тэнд чинь байр байхгүй. Байшин гэж байхгүй. Гэр хороолол цэлийсэн ногоон талбай
Хишигсүрэн -
Гоё зүлэгтэй байсан байх тээ.
Чимэддорж -
Тийн. Ногоон зүлэгтэй ногоон талбай байна. Тэнд бууж тэгээд энэ 18-р сургуульд, 18 биш тэр үед надыг сурч байхад чинь 18-р сургууль чинь 6-р сургууль гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
6-р сургууль чинь одоо манай комбинатын 45-р дэлгүүр гэж байгаа дэлгүүрийн яг өөдөөс харсан хоёр саарал байшин хоёр ижилхэн байр байна ш дээ. одоо Раднаа даргийн байшин байсан сүүлд барьсан хоёр саарал байшин тэрний тэнд чинь 3 парак байшин байсан юм. Дан парак байшин тэр парак байшинд 6-р сургууль гэж байсан. 1956 онд 6-р сургууль одоо энэ 45-р сургууль байгаа байр луу шилжиж ороод тэр сургуулийн байрыг 18-р сургууль болсон. 1-р улсын арслан нэг их урт нэг давхар байшин байсан юм тэр чинь сүүлд. Ерөөсөө дан 3 парак байсан юм. Нэг жижигхэн дан давхар бол байхгүй 3 дан парак байшин байсан юм. Сүүлд нь буулгаад оронд нь шинэ байшин барьсан газар байгаа юм. Тэнд л анх сургуульд 6-р сургуульд л бага анги төгсөөд, 18-р сургуулийг 7, 10 жил төгсөөд
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд одоо чинь юм л бол нийгмээ дагаад юм өөрчлөгдөнө. Шинэчлэгдэнэ. Тийм сайхан тал нэг талд нь байдаг боловч нөгөө талд нь тэр сурч байсан сурагчидад бол тэр өөрийн сургууль миний төгссөн сургууль шүү гэсэн юм бараг байхгүй болчихдог.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Одоогийн байдлаар та нарт хэлэхэд 6-р сургуулийг 18-р сургууль байсан. 18-р сургуулийг 75-р сургууль болгочихоод 18 сургууль байхгүй. Би чинь одоо ингээд сургууль төгссөн хүн болоод ингэхэд 18-р сургууль алга тэр..
Хишигсүрэн -
Байшиндаа
Чимэддорж -
Байшиндаа байхгүй. Орчиндоо 18-р сургууль гэж хэлэх сургуульгүй болчихсон. Тэгээд 75-р сургууль шал өөр болоод тэгээд л ер нь хүүхдүүд байж байдаг сургуулиа ярьж байдаг. Тэгээд очиход сургуулийн байр шал өөр сургууль болчихсон жишээтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Нийгмийн хөгжилд ингэж өөрчлөгдөж байх юмдаа.
Хишигсүрэн -
Одоо таны дунд сургуульд сурч байх үеийн тавиад оны сурагч, одоо дөч тавиад оны зааг дээр тавиад оны эхэн үед дунд сургуульд сурч байсан хүүхдийн одоо тэр сурдаг орчин нөхцөл, багш, сургууль одоо ингээд байгаа байдалтай зэрэгцүүлэхэд ер нь юу санаанд бууж байна.
Чимэддорж -
Тийм л дээ. шал өөр л дөө. Тэр үед яг надыг сургуульд сурч байх үед сурах бичиг гэж байгаагүй юм
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Ерөөсөө багшийн заасан самбар дээр бичиж зааж өгсөн тэр л
Хишигсүрэн -
Юмыг бүгдийг бичиж
Чимэддорж -
Бүгдийн бичиж авна. Тэр л сурах бичиг болж байсан. Ерөөсөө тоо ч адилхан физик ч адилхан. Сүүлд нэг тавин гурав, дөрвөн оны үеэс л сурах бичгүүд гарч ирсэн. Тэгээд сурах бичиг, тэр үед сурах бичиг маань оросын сурах бичгийг орчбуулж тэгээд монголоор гаргаж сурах бичигтэй болж байсан. Хичээл заах гэдэг бол ерөөсөө сурагч хүн бол ерөөсөө багшийн ам харна. Тэр үеийн багш нар болбол бас их чадалтай юмыг их хурдан ой сайтай, хурдан тогтоож авч тэрийгээ сурагчиддаа сайн тайлбарлаж чаддаг тийм багш нар байсан
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Би нэг юм надад санаанаас гардаггүй юм. Манайд хэл уран зохиолын багш гэж Самбуу гээд нэг багш байдаг байсан. Архангайн багш, их гоё багш жигтэйхэн гоё хувцаслана. Их гоё дуулна бүжиглэнэ. Их гоё тийм багш. Энэ багш шигээ болох юмсан гэдэг байхгүй юу. Тэгж боддог байсан.
Хишигсүрэн -
Үлгэр дууриал үзүүлдэг байж.
Чимэддорж -
Тийн. Тэгээд тэр багшийн хичээл манай ангийн ямарч сахилгагүй хүүхэд байсан ч тэр онц авна. Яагаад онц авдаг байсан бэ гэхээр за одоо хичээл заана. Хорин минут л заана. Хорин минутанд би та нарт сайхан уран зохиол ярьж өгнө гэж байгаа. Тэгээд хорин минут заасан хичээлийг чинь хурдан сурах гээд дор нь бичиж аваад хүүхэд яах аргагүй аймаар өөрийгөө дайчлана. Тэр хооронд ерөөсөө
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд л багшаар яриулна. Жоль Берний зохиол Усан доор хорин мянган бээр аялалсан нь ном зохиолыг чинь тэр үед анх удаа сонсож байлаа. Тэр үед тэр багш тэр тавин хэдэн онд тэрийг тогтоодог чадалтай багш тиймээ. Айхтар юм мэддэг багш байсан. Чадалтай багш байсан. Тэрийг хүүхдүүд хэлж байна. Тэр Усан доогуур хорин мянган бээр аялсан нь тэр үеэс л түүхийн юм мэднэ гэдэг болбол сурагчид бол их мэдлэг өгч байсан. Тэр тийм чадалтай багш нараас. За сурлагын, хичээлийн хуваарийн юм ярихын болбол яахав дэвтэртэй, одоо адилхан автомат үзэг мүзэг ийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Байхгүй.
Чимэддорж -
Черниллийн сав оросын нэг цэнхэр чернилль тээ тэрийгээ черниллийн саванд найруулаад хийчихнэ. Тэгээд таглаа хийчихнэ. Тэгээд дүрдэг үзэгтэй. Арваннэг, наянзургаа гэсэн хоёр дүрдэг үзэгтэй. Арваннэг наянзургаар бичүүлнэ. Шоргоолж үзгээр бичихгүй. Шоргоолж үзэг бичгийн хэв алдагдана гэж ,.. тэгээд их гоё бичгийн хэлбэрээр
Хишигсүрэн -
Тэр дүрдэг үзгээр бичдэг байх үед хүмүүсийн бичгийн хэлбэр мундаг байсан юм шиг байгаа тээ.
Чимэддорж -
Тийм.
Хишигсүрэн -
Байнга ингэж тасалж бичдэг учраас
Чимэддорж -
Тэр үзэг нь өөрөө тэр даралттай ингэж зураас маягаар гарч бичдэг учраас л бичгийн хэлбэр гоё болдог байсан. Шоргоолж шиг бичгээр бичихээр бол одоогийн бал шиг гардаг өөр ялгаатай.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд тэгж бичүүлнэ. Зааавал тийм үзгээр бичүүлнэ. Өөр үзгээр бичүүлэхгүй. Тэгээд цифрээр, цифр их заана. 35 үсгийг чинь цифр заана. Цифрийг их гоё бичиж өгнө. Багш өөрөө их гоё бичнэ. Хүүхэд тэрийг хурдан дууриаж бичнэ. Сүүлд бол яахав номон дээр цифрээр бичсэн номтой болсон болохоос хүүхэд тэрийг хараад, ер нь хүн их л бэлэн байгаад байх тусмаа болбол сурах өөрийгөө дайчлах чадвар бага юм шиг байгаа юм хүмүүсийн анхаарал. Юм нь ховор байгаад байвал төдий чинээ юмнаас өрсөж хүнээс сурах гэдэг учраас юмыг их хурдан сурч байсан. Бие биенээсээ ойлгож хурдан мэддэг байсан. Юманд хянамгай гэж би тэгж боддог.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд дүрдэг черниллиэр бичиж байсан. Одоо яахав эрэгтэй хэд сахилгагүй. Тэр үед бидний цүнх чинь одоо одоотой арьс ширэн цүнх байсангүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха даавуун цүнх
Чимэддорж -
Саттинаар цэнхэр саттинаар хөдөө болбол монгол дээл хийнэ. Монгол дээл формын хувцас байсан ердөө. Цэнхэр даавууг сатин дээлийг сатинаар өөрийн өнгөөр эмжсэн тийм дээл өмсөнө. Энэ сурагч хүний сурагчийн форм тэр. Дээр нь цүнх нь ногоон юмуу цэнхэр хоёр тийм сатин даавуугаар цүнх оёод гадна талд нь таван хошуу хадаад тэгээд одоо тэр цүнх зүүгээд явдаг. Тийм цүнх байлаа. Би анх тийм зүүж явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Улаанбаатар хотод ирээд хотын формд орсон. Хүрэн хилэн өмд цамцтай. Тэгээд цагаан захтай их гоё хүүхэд гоё харагддаг. Хотын хүүхдүүд бол хөдөөнийхөнийг бодвол бас ботинк өмсөнө. Тэр үед орос ботинк ч байсан байх. Хотод ботинк ч байсан байх. Надад нэг ботинк оросын байдаг байсан. Хөдөөнөөс бол монгол гуталтай их шоолно. Гутлаа сольж чадахгүй байхгүй юу. Тэр амьдрал, амьдрахын эрхээр амьдрал дагаж ирсэн хот руу нүүж ирсэн тэгээд гутал хувцас чинь тэр л хуучинаараа хөдөө. Бидний бага байхад бол бид чинь хатуужилтай хатуу гараар гэдэг юмуу буруу ойлгосон хүнд. Аа ер нь амьдралын юугаар хөдөөгийн малчин хатуу гараар өссөн юм ш дээ. Зуны эхэн сар гарахлаар зэрэг чинь монгол гутлыг чинь хураагаад авчихна ш дээ хөдөө. Ер нь ч тэр халуунд чмнь одоо монгол гуталтай хонинд явахгүй. Хөл нүцгэн яваад байна. намрын сүүл сар дулаанхан жил бол бараг өвлийн сар гартал шахуу монгол гутал өгөхгүй. Хөл нь сайртчихаад л чулуу өшиглөөд эрхий хурууны хумс нь сэтэрчихээд л тэгээд тэрэн дээр нь жоохон цус гоожмоор шахуу болбол их сайн загнахаар нь сүүлний халуун тос дусааж өгнө дөө тэр өөр юм байхгүй. Их даарахтайгаа зэрэг чинь одоо үхэр өшиглөж босгоод үхрийн халуун хэвтэр хөлөөрөө зогсохоор жигтэйхэн дулаахан. Ингэхлээр хоньд яваад даарахлаараа хөл дээрээ шээчихнэ нэг хэсэгтээ дулаахан хөлийн арван хуруу чинь жигтэйхэн дулаанхан тийм маягаар өссөн. Тэр болбол буруу байгаагүй. Хүнийг чийрэгжүүлсэн нэг ёсондоо одоо энэ биеийн тамирын хатуу хүнийг чийрэгжүүлэх тийм арга. Хүүхдээ чийрэгжүүлдэг, эрүүл агаарт байгальтай ойрхон. Байгаль нь цэвэр тэр байгальдаа сайхан ойрхон. Тэгж өсгөсөн тийм арга л даа. Нүүдэлчин ард түмний нүүдлийн малчин түмний л арга.
Хишигсүрэн -
Одоо таны ажил амьдрал яагаад аж үйлдвэртэй холбогдов ер нь тэр үйлдвэрийн ройанд өссөн. Тэнд ажилсан бүх насаа тэнд дуусгасан байна ш дээ. Тэгэхээр хоёулаа шууд ажилтай холбоотой одоо хөдөлмөрийн баатар болтлоо зүтгэсэн тэр түүхийг ер нь дэлгэрэнгүйхэн шиг эхэлвэл ямар вэ?
Чимэддорж -
Аймагт байхад манай эгч аймгийн хүнсний комбинатад нарийн боовчин хийж байсан юм. Тэгээд тэгэхдээ эгч одоо боовны гурил нухаж өгнө дөө. Тэгээд заримдаа хэвээр нь еэвэн хийхэд нь еэвэнгийн хэвийг нь дарж өгдөг. Анх нь тэгж ажил хийх эхлэлийг
Хишигсүрэн -
Тавьсан
Чимэддорж -
Сурсан. Хотод сурч байх хооронд эгч энд магнай хромын заводын ажилчин энд ажиллаж байгаад энд л мстер чанар шалгагч энэ тэр хийдэг байсан юм. Тэгээд одоо энэ үйлдвэрийн ажил үйлдвэрийн есөн цагт ундаа ууна. Шөнийн ээлжэнд явахдаа тэгэхэд нь хоол цайгийн хүргэж өгнө. Тэгэхдээ үзэж байлаа. Үйлдвэр сайхан гэдгийг ерөнхийд нь өөрөө тэгж ойлгосон. Хоёрдугаарт тэр үед хувийн нам төрийн бодлого ч олон арван ажилчин хүн бэлдэх улс орноо хөгжүүлэх явж төрийн бодлого явж байсан. Тэр ч гэсэн бас хүүхэд багачууд бид нарт бас их нөлөөлсөн.
Хишигсүрэн -
Нөлөөлсөн.
Чимэддорж -
Ийм ийм шалтгаанаас эхэлсэн гэж би боддог. Хоёр дахь нь манайх эгчийг дагаад үйлвэрт ажилд оръё. Тэр арьс ширний үйлдвэрүүд чинь болбол арьсыг идээлэх будах нойтон аргаар будахаар их том том глант бороонуудаар ажилдаг. Тэрэн дээр ажиллаж байх нь их сайхан харагддаг байсан учраас тэнд ажилчин болъё гэж өөрийн хүсэлтээрээ л ажилчин болчихсон.
Хишигсүрэн -
Та тэгээд дунд сургууль төгсөөд шууд ажилтан болчихсон уу? Техникум энэ тэрд явсан юмуу?
Чимэддорж -
Техникумд оройгоор төгссөн. Дунд сургууль төгсөөд ажилчин болчихсон. Ер нь би онц сурч байсан. Тэгээд надыг үйлдвэрт ажилчин болгоно гэж хэн ч тэгээгүй би өөрөө яваад орчихсон. Намар сургуулиас хүүхэд ирж хичээлдээ суу гэж байна хүүхэд урьж байлаа ш дээ. Дуудаж байсан би тэгээд ажилчин болчихсон байсан. Ажилчин болох эхлэл бас нэг хоёр гурван хүний амьдралд нарийн нарийн сонин сонин тохиодол байдаг даа. надад сургуульд сурч байхад миний ангийн багш орос багш байсан юм. Маруся гэж орос багш, тэр багш олон хүүхэдтэй сайхан монгол зантай монгол ааштай тийм багш байсан. Тэгээд ажилд орчихсон. Үйлдвэрт би хромын заводод 1957 онд ажилчинаар орсон юм. Тэгсэн надыг ажилд ороход будгийн бароны ажилчин Хундаан Дашдорж гуай үйлдвэр комбинатын тэргүүний ажилтан Сүхбаатарын одонт тийм хүн байж байна. Тэр хүний шавиар орсон. Тэгээд шавь орох нь ээ харин нэг гэр бүлийн хоёр ажилд сууж байсан нэг багш Маруся Маря багш Дашдорж гуайн авгай байж. Би үйлдвэрт ажилд орсон нөхөрт нь шавь болоод орчихсон.
Хишигсүрэн -
Аан ха. Монгол нөхөртэй хүн байж
Чимэддорж -
Тийм монгол нөхөртэй олон хүүхэдтэй тийм байлаа. Үйлдвэрт ажилчин ороход манай үйлдвэрчин бол би бол 1934 оны 3 сарын 24 аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан түүхтэй юм. За энүүгээр бол гурав дөрөвхөн үйлдвэр байгуулагдсан нэг нь арьс артелийн завод гэж
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Хонины арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж нэхий дээл цэрэг нэхий дээл цэрэг хувцас хийх зориулалтын ийм үйлдвэр байгуулагдсан. Тэр үйлдвэрийн суурь нь манай үйлдвэр хромын завод
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Цэргийн чиглэлтэй үйлдвэр байсан тэр чинь манай үйлдвэр. Хромын завод
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Хромын завод чинь хонь ямааны арьсыг боловсруулна. Хонины арьсын зөөлөн хүний хувцас хийх зориулалтай учраас шврейд гээд нэртэй. Ямааны арьс нь болбол гутал, гутлын зориулалттай. Тэр үеийн савхин гутал гоё гутал хийдэг. Гутлын зориулалттай учраас шоврой гэсэн нэртэй. Ер нь ямаа арьс болбол барагтай урагдаггүй бөх. Та бүхэн сайн мэдэж байгаа байх одоо боодог хийдэг. Хонины арьсаар боодог хийдэггүй ш дээ. Хонины махаар ямааны махаар хийдэггүй. Ямааны арьс нь бөх тэр дотор байгаа тэр 120 градусын халууныг даах чадвартай учраас гутлын зориулалттай хийдэг ийм юм байгаа юм. Тэгээд манайх яахав тавин хэдэн онд үйлдвэрлэсэн шовройныхоо бараг 90-д хувийн оросод экспортод гаргаж байсан. 10 гаруй хориод хувь байсан юмуу даа сайндаа л гутлын үйлдвэр савхин гутал хийж байсан. Тэгээд сүүлд нь 70,80 хувь болж тэлсэн юм байгаа юм. Би тэнд үйлдвэрт ажилд ороод тэгээд будгийн бароны ажилчин хийж байгаад, ер нь сайн ажилдаг байсан л даа ер нь норм Дашдорж гуай бид хоёр болбол нормоо 500-с доошоо ер нь хийдэггүй байсан.
Хишигсүрэн -
Пөөх тав дахин илүү хийж байна гэсэн үг
Чимэддорж -
Тийм. Хоёулаа ажилна
Хишигсүрэн -
Хэдэн цаг өдөрт ажиллах уу?
Чимэддорж -
Найман цаг л ажилна.
Хишигсүрэн -
Найман цагтаа тэрийгээ хийж амждаг.
Чимэддорж -
Их сайн ажилдаг байсан. Их өндөр цалин авч байсан тэр үед хоёулаа. 2000 гаргаад авна. Тэгээд хүүхэд жоохон хүүхэд их өндөр цалин авна. Амьтан бас их атаархана. Янз бүрийн юм гарна. Яриа хөөрөө гарна. Үнэн худлаа хэлнэ. Тэгээд яах аргагүй тоотой юм болохоор тоогоороо тэгээд тэнд байхгүй. Тэгж сайн ажилдаг байсан. Тэгээд оройгоор техникум төгсөөд л дор нь тушаал гараад л мастерийн тушаал гарчихсан. Би бас үйлдвэрт орохдоо боловсролын хувьд бол нэлээн өндөр боловсролтой хүний тоонд орж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр үеийн үйлдвэрийн ажилчидын бараг ерээд хувь нь шахуу бичиг үсэг мэдэхгүй арав хувь хүрэхгүй шахуу нь болбол нэг бичиг үсгийн дугуйлан
Хишигсүрэн -
Төгссөн.
Чимэддорж -
4-р ангийн боловсрол олсон ийм улсууд
Хишигсүрэн -
Бичиг үсэг дөнгөж тайлагдсан.
Чимэддорж -
Тийн. Тийм улсууд байсан. Дунд мэргэжилийн хоёр хүн, дээд мэргэжилийн нэг л хүн байсан. Тийм байсан учраас ерөөсөө бичиг үсэгтэй хүн яах ийхийн зуургүй хурдан хугацаанд мастер болоод авсан. Арав гаруй залуучуудтай ажилласан. Сайн ажиллаж байсан ер нь машин техник технологийг сайн сурсан. Сайн мэдсэн. Сургуульд нь сурч байсан. Тэгээд ч ер нь өөрийн идэвхээрээ сайн сурсан. Тэгээд СЭЭВ-ийн орны дэргэд шинэ юу гаргаж ирэхлээр нь зэрэг социалист орнуудын дунд СЭЭВ гэж байгуулаад эдийн засгийн харилцан зохицуулах зөвлөл гэж байгуулагдсан жараад оны дунд үед
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Тэрийг байгуулахад монголын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд үнэхээрийн хувь нэмэр оруулж эхэлсэн юмдаа. 1963 онд ашиглалтанд орсон байх. Жилдээ сая гурван зуун мянган ширхэг хонины арьс боловсруулах үйлдвэр, шеврей эдийн үйлдвэр гэж байгуулсан. Тэрийг монголын цэргүүд үйлдвэрийн дотор зураг төслийн бол Чех мэргэжилтэн гээд байж байна. Анх жаран гурван онд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд ороход нь би наана ажиллаж байсан мастер Чех мэргэжилтэнийг дагаж одоо ажилчин сургах мастераар тэгээд идээ цэгцлэх, будгийн баронгоор хоёрт мэргэжилийн мастер чехүүдтэй зургаан сар тэнд ажиллаж хүн сургаад буцаж үйлдвэртэй тэндээ ажиллана гэсэн чинь буцаад үйлдвэрлүүгээ татаад авчихсан. Өгөхгүй гээд Дамбадорж гуай тэр үйлдвэрийн дарга байсан Дамбадорж гуай авна гээд өгөөгүй буцаагаад наашаа цехийн засварын дарга буцаагаад авчихсан юм надыг. Тэгээд 1967 онд манай шоврейны үйлдвэр хромын завод шоврейны үйлдвэр болж жилдээ сая хоёр зуун мянган ширхэг ямааны арьс боловсруулдаг хүчин чадалтай үйлдвэр баригдаж мөн чех мэргэжилтэнгүүд бариад тэр чекүүдтэй ажилласан даа. Түүнээс хойш ер нь би 15 наснаасаа 55 нас хүртлээ 40 жил тасралтгүй ажилласан.
Хишигсүрэн -
Одоо таны нүдэн дээр 40 жил үндсэндээ монголын аж үйлдвэр үүсээд тэгээд дуусч байгаа ш дээ. Одоо бүр ингээд тэр нөгөө нэг түүхэн бүхэл бүтэн монголын түүх тийм нэг салбар таны яг хувийн амьдралтай холбоотой байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар хөгжлийн түвшинд байж байгаад одоо сүүлдээ ямар хэмжээний оргилд хүрсэн юм. Тодорхой хэмжээний хөгжлийн дээд түвшин гэж байлаа ш дээ. Монголынхоо аж үйлдвэрийн хувьд буцаад тэр нөгөө задарч байгаа процессыг та яаж одоо харж дүгнэж ажиглаж байв. Тэр нөгөө нэг үйлдвэрлэлийн дотоод юмнуудыг ярьж өгөөч. Одоо ингээдт мартагдлаа ш дээ. энэ Хан-Уул дүүрэгт юу байсан юм бүү мэд. Бид нараас доош үеийнхэн мэдэхгүй ш дээ. Ингээд өнгөрч байна одоо энэ. Монголд тийм том том үйлдвэрүүд байсан гээд 50 жилийн дараа яривал хүн итгэх ч юмуу үгүй ч юмуу би бол тийм том үйлдвэрийг буцаад барьж чадна гэж итгэхгүй л байна даа.
Чимэддорж -
Тийн одоо тэр үеэс эхлэн эхэлж жараад оноос эхэлж монголын аж үйлдвэр жинхэнэ хөгжлийнхөө шатанд орж ирсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр хөгжлийн шатанд мэргэжилтэй ажилтнууд их бэлдсэн. Дунд мэргэжилийн, дээд мэргэжилийн бүх ажилтанууд бэлдсэн. Гадаадад дотоодод тэгээд тэр үеийн социалист орнууд арьс ширний чиглэлээр, гутлын чиглэлээр, ноос ноолуурын чиглэлээр ерөөсөө бүх л чиглэлээр манай улс мэргэжилтэй ажилтанууд бэлдэж эхэлсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Би зүгээр зах зухаас нь өөрийгөө хэлэхэд манай арьс ширний үйлдвэрийн нэгдэл болбол цөөхөн хэдэн үйлдвэр байсан юм ш дээ. Gж үйлдвэрийн комбинат
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Сүүлд одоо жараад оны үед өргөжиж 14 том хэмжээний үйлдвэртэй болсон байхгүй юу. Ерээд оны үед зах зээлийн үед чинь одоо дөнгөж зах зээлд орохдоо манайх чинь одоо монголд томдсон монголд хэрэггүй ер нь байж болохгүй ийм үйлдвэр монголд байна энэ хэрэггүй гэсэн маягтай юм ярьсаар байгаад эцсийн бүлэгтэй энэ сайхан аж үйлдвэрийнхээ паркийг устгаад хаячихсан.
Хишигсүрэн -
Тэгээд
Чимэддорж -
Тэр үед манайд маш олон үйлдвэр шинээр байгуулагдсан. Ерээд оны үед болбол байгуулагдсан тэр үйлдвэр ёстой шврей эдийн үйлдвэр, шоврейны үйлдвэр улны ширний үйлдвэр өргөтгөсөн юм. Хром гутлын үйлдвэр анхан шатны боловсруулалтын үйлдвэр, эрдэм шинжилгээний төв, засварын угсралтын төв, савхин эдлэлийн үйлдвэр, савхин гутлын үйлдвэр, үслэг эдлэлийн үйлдвэр за тэгээд алиман цаавууны үйлдвэр ер нь хиймэл ширний үйлдвэр гээд нийт дээ ингээд 14 үйлдвэр шинээр баригдсан юм. Заримын өргөтгөөд заримын шинээр барьсан юм. Энэ болбол үнэхээрийн монголыг хөгжихөд монголын хөнгөн аж үйлдвэр хөгжихөд асар их үр дүнтэй үйлдвэр болсон юм. За тэгээд ноосны чиглэлийн үйлдвэр гэхээр ноос нэхмэлийн үйлдвэр, хивсний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, ээрмэлийн үйлдвэр, зулхайн үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, сүлжмэлийн нэг, хоёрдугаар үйлдвэр,
Хишигсүрэн -
Эсгий дотроо эсгий гутлын үйлдвэр
Чимэддорж -
Эсгий, эсгий гутлын үйлдвэр гэсэн юм байсныг өргөтгөсөн. Дээрээс нь ноолуурын үйлдвэр Говь комбинат
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Хувь туршилтын цех ингээд ерөөсөө одоо манайх болбол аж үйлдвэр таван хошуу малынхаа гардаг арьс шир ноос ноолуур түүхий эдийг бүтэн боловсруулах бүрэн бололцоотой болсон. Энэ манай арьс ширний үйлдвэрийн тоног төхөөрөмж бол энэ чинь тухайн үеийн социалист чехасловек улсын техник эдийн засгийн тусламжаар баригдсан ч Чехийн техникээс илүү барууны тэр үеийн Югасловын тоног төхөөрөмж ихэнх нь орж ирсэн юм ш дээ манайд. Савхин гутал Италийнх байна. Английнх байна ер нь дандаа барууны орны өндөр чадалтай тийм технологи Японы технологи орж ирсэн. Техникүүд орж ирсэн байхгүй юу даа. тийм учраас энэ өндөр чанартай бүтээгдэхүүн хийх бололцоотой байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Би түрүүн боловсруулсан бүтээгдэхүүний хагас дутуу чамд эндээс ярьсан. Би тодруулж хэлэхэд ямааны арьсаар боловсруулаад бид хатуу тийм гутлын зориулалттай гялгар савхи хийдэг байсан. Хонины арьсаар дээлийн зориулалттай зөөлөн
Хишигсүрэн -
Нэхий
Чимэддорж -
Тийн. Нэхий нэхийгээс гадна савхи болгож үйлдвэрлэсэн. Тэгэхдээ тэр савхи маань сүүлийн үеийн одоогийн боловсруулсан савхи шиг биш хатуу савхи байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Технологи нь тийм байсан. Шагдар дарга нэгдлийн дарга байх үеэс эхлээд манайх цоо шинэ зөөлөн напаар барууны орнуудад байдаг тийм зөөлөн савхи үйлдвэрлэж эхэлсэн. Тэр зөөлөн савхи бол одоо ч дэлхийд үнэтэй чигээрээ энэ савхины технологи хоцрогдоогүй. Энэний технологийг монгол инженерүүд өөрснөө монгол ажилчин нар өөрснөө ажиллаж бий болгосон технологи байгаа юм. Энэ болбол би тэр үед Францад парламентийн төлөөлөгчөөр явж байхдаа үзсэн. Манай гологдмол шохой миний арьс ширэнд дотор ажилаж байсны гологдмол шахуу савхиар хийчихсэн хувцас асар их үнэтэй давалгаа олон доллораар үнэлчихсэн байхыг үзсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Гэтэл бид тэрний дэргэд тансаг юм үзчихсэн явж л байсан ухаандаа. Монгол тийм сайхан юм хийдэг байсан. Дэндүү харамсалтай улс төрийн шоу эдийн засгийн боловсрол муутай гадныханыг дуурайсан харалган ийм бодлогоор энэ сайхан үйлдвэрүүд ингээд нурсан. Байхгүй болсон.
Хишигсүрэн -
Нийт ажилчин ангийн тоо ер нь аж үйлдвэрийн салбарт ажиллагсадын тоо хэд байсан бэ? Улсын хэмжээгээр
Чимэддорж -
Тэр үед чинь гучин долоо найман мянга бараг дөчин мянга байсан.
Хишигсүрэн -
Яг одоо нэг дөчин мянган хүний ажлын байр гээд юм яриад байдаг хөөрхий тэр нь байх.
Чимэддорж -
Тэр чинь ерөөсөө ийм
Хишигсүрэн -
Барилгад ер нь хэдэн хүн аажилдаг байв
Чимэддорж -
Одоо ерөөсөө ингэчихсэн байхгүй юу. Тэрийг чинь энэ ерээд оноос хойш энэ одоо бусармаг энэ үйл ажилгаа чинь бол монголын эдийн засаг монгол хүнийг ажилгүй болгохын тулд хийсэн гадны орны аймаар хараат бодлого өөрснөө ийм орчихсон улсууд. Тэр нь юу гэхээр 1-рт үйлдвэр хувьчилж байгаа нэрээр тараагаад олон мянган ажилчидыг ажилгүй болгосон.
Хишигсүрэн -
Тэгсэн.
Чимэддорж -
Хоёрдугаарт 47, 48 сангийн аж ахуй байлаа
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Тэр сангийн аж ахуйг тэр чигээр нь нураагаад сангийн аж ахуйн тоног төхөөрөмжийг бүгдийн төмрийн хогд өгөөд тэр улсууд ажилгүй болсон.
Хишигсүрэн -
Одоо тэр ямар учиртай юм бэ? Тэр сангийн аж ахуй, за тэр нэгдлээ тараадаг юм байж дүүрч малтай юм чинь
Чимэддорж -
370 нэгдэлтэй байсан. Нэгдэл чинь бас өөр л дөө.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
370 нэгдэл чинь хатын аж ахуй болж хувирсан байхгүй юу. Хамтын аж ахуй бол ажиллаж байсан улсыг тараагаад тэгээд хаячихсан чинь зөвхөн нэгдлийн хөрөнгө тараахад л нэгдэлд ажиллаж байсан хүнээс маш цөөхөн хүн малтай болоод бусад нь малын шал өөр улсууд нэгдлийн гишүүн анх байсан шал өөр хүн малын хувааж аваад л нэг хэсэг хүн ажилгүй болгочихсон. Тэгээд энэ чинь монголын цөөхөн хүн ам дорхноо гуч дөчин мянган хүнээ ажилгүй болгоод хаячихсан байхгүй юу
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Ерөөсөө ийм баримт ил байгаа юм. Энийг ерөөсөө худлаа тийм үгүй юу ямарваа нэг өөр юм биш гэхийн арга байхгүй.
Хишигсүрэн -
Одоо тэр ногоо тарианы чиглэлээр ажилладаг тэр САА-нууд сөнөөж байдаг одоо юу вэ? Одоо эргээд дүгнэхэд их л ямар зорилготой ажил
Чимэддорж -
Ер нь байна ш дээ. тэр үед нэг тийм муухай би бас гадарлаж байна. Энэ одоо ийм байхгүй юу энэ одоо ардчилалыг хийсэн одоо энэ халзан Ганболд
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Одоо энэ Энхсайхан эд нарын чинь яриа бол ингэж байсан байхгүй юу. Монголын одоо энэ социалист гэдэг их хортой социалист аж ахуйг
Хишигсүрэн -
Хурдхан шиг сөнөөе
Чимэддорж -
Ерөөсөө үүнийг бүүр унагана. Элгээрээ мөлхүүчихээд тэгээд цоо шинэ босох юмсан гэсэн тийм лоозон тавьсан. Шууд тэгээд лоозонголзсон ш дээ. Тэгээд одоо юу яасан байхгүй юу. Эднүүсүүдийг унагчихаад шинээр одоо босгоно гэж чадахгүй ш дээ тэр чинь удна ш дээ. Тэр чинь олон арван жилийн монголын ард түмний чадан ядан
Хишигсүрэн -
Хуримтлуулсан
Чимэддорж -
Тэгээд гадна талаас нь олон улсуудын тусламжаар боссон тэр ажлыг л унагсан шүү дээ. Тэр байтугай энэ ардчилсан холбооны гээд байгаа хэдэн залуучууд гудамжинд яриад явж байгаа ш дээ. Яасан гэхээр энд оросын гэсэн бүх юм том тун устгаад бай та нар бид нар америкаас цоо шинэ юм авч ирж тавина. Оронд нь тавина гэж хэлээд устгуулсан. Хөдөөгийн одоо тэр хорин хэдэн мянган одоо худгийг, худгийн моторыг цөм цохиод л жоохон зэсийн авахын тулд устгаад байсан байгаа ш дээ. Тэгээд боддоо ямар юм хийсэн бэ? Асар хэрэгтэй юм байхгүй. Асар их хөрөнгө хаясан ш дээ. Усжуулахын тулд одоо говь хангай бүх
Хишигсүрэн -
Газарт худагжуулах ажил
Чимэддорж -
Худагжуулах энэ болбол үнэхээрийн манай
Хишигсүрэн -
Одоо би хүүхэд байсан. Одоо юу гэдэг юм тодорхой хэмжээний ухамсартай бас болоогүй л байж л дээ. Дөнгөж оюутан болж эхэлж байх үед одоо тэр аж үйлдвэрийг нурааж байгаа тэр процесс нь сонин хэвлэлд бичдгийг санаад байгаа байхгүй юу ер нь үндсэндээ нэг л их хоцрогдсон юм хүн худалдаж авахын аргагүй тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн зах зээлд ерөөсөө борлогдохгүй. Тийм нэг утга учиргүй баахан хувцас үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нь борлуулах арга байхгүй тийм болохоор бид нар хоцрогдсон устгая сөнөөе гэсэн тийм юм. Үгүй устгах сөнөөх биш л дээ. Үндсэндээ хувьчлалын гэдэг нэрийн доор тиймээ
Чимэддорж -
Одоо жараад оноос хойш монголын бүх сэхээтэнүүд тэр үеийн социалист орнуудад энэ гуравдагч орнуудад манай Нямжав гуай хүртэл тэр Югославт төгссөн байгаа ш дээ. Гуравдагч орнуудад сургууль төгссөн бүх улсууд юу гадагш нь монголоос зөөж байсан гэхээр ерөөсөө савхин цамц, савхин дээл, савхин бээлий, савхин куртик, савхин өмд савхиар хийсэн бүх зөөж байсан. Гэтэл тэр савхи чинь тэр барууны оронд тэр социалист оронд үнэхээр хэрэгцээтэй хүний хэрэгцээ хангагдах тэнд очиж мөнгө олдог хүн худалдаж авдаг тийм сайхан юм хийсэн байгаа учраас авч явж байсан байгаа байхгүй юу. Хэн ч одоо төрийн тэргүүн байсан хүн хүртэл өнөөдөр тэрийг би савхин цамц авч яваагүй. Би тэнд очиж наймаа хийж зараагүй гэж хэлэх нэг ч хүн байхгүй. Тэгэхээр тийм юмыг тэгж худлаа хэлж байхгүй устгал хийж байгаа байхгүй юу. Энэ бол улс төрийн дэндүү муухай тохиолдол
Хишигсүрэн -
Тэгсэн мөртлөөсөө ялангуяа савхин эдлэл нэхий эдлэл болбол бүх хүссэн хүний хэмжээнд хүртэл үйлдвэрлэгдээд зах зээлээ хангаагүй ш дээ. Байнгын хомсдолтой байсан.
Чимэддорж -
Тийм ш дээ. Экспортонд гаргадаг байсан. 95 хувийн экспортонд гаргаж 5 хувийн дотоодын зах зээлд хэрэглэдэг байсан.
Хишигсүрэн -
Оросууд хэрэглэдэг байсан уу тэрийг
Чимэддорж -
Үгүй үгүй бүр одоо Швейцарь гээд бүгд авдаг ш дээ. Би сая судалгаа хийж үзсэн чинь ийм байна. Орос, Чех, Польш, Унгар Герман гээд бүх социалист оронд гарч байсан. 250 гаруй мянган савхин хувцас гадагшаа гарч байсан.
Хишигсүрэн -
Жилдээ
Чимэддорж -
Жилдээ ганцхан жилдээ миний үед дээр нь зуун мянган хос бүх ажлын гутлын түрий оросод хийх гээд чехасловект миний үед гарч байсан байхгүй юу. Тэр байтугай үйлдвэрлэлийн хослол хийх гээд хийж байсан байхгүй юу. Социалист орнуудад, цаана нь бодлого юу гэхээр тэр 3 сая хос гуталд чинь бол эхний ээлжинд барих байсан. Дахиад 2-р ээлжинд барих байсан. Тэгэхээр ямар бодлого барьсан юм гэхээр зэрэг 2-р ээлжинд болохоор тэр чинь олон сая утгаараа л даа тэгэхээр тэрийг чехүүдээр хийлгэх нэрээр энэ хятадын том зах зээлд гаргая. Монголын түүхий эд байгаа учраас чехийн технологийг оруулаад хамтарч одоо цаашдаа хамтарсан үйлдвэрлэл явуулаад хятадад гаргая
Хишигсүрэн -
Одоо чехтэй хамтарч боломж байхгүй юмуу.
Чимэддорж -
Одоо хятад гаргах уу?
Хишигсүрэн -
Чехтэй хамтарсан үүйлдвэр барих тийм шаанс байхгүй юу?
Чимэддорж -
Үйлдвэр нь байхгүй болчихсон. Тэр үеийн чехийн тоног төхөөрөмж бүгд байхгүй болчихсон. Устгаад устгаад хаячихсан одоо хоосон байшин л байгаа ш дээ. Гутлын чинь үйлдвэрийг устгаад хаячихсан ш дээ. зөвхөн хятад л анхан шатны боловсруулалт хийж болно. Тэр чинь их сонин юм байлаа. Энд ийм байхгүй юу. Тэр төрийн бодлогууд юугаар ажилчдын ерөнхий эрх ашиг дээр тойруу замаар эсрэг болчихоод одоо тэр чинт иргэд мөргөлддөг байхгүй юу. Сонирхолтой нь, тэгэхээр зэрэг ажилчин хүн чинь яадаг гэхлээр зэрэг тэр их үнэтэй тоног төхөөрөмж байна ш дээ. Одоо английнх ч бай, италийнх ч бай, чехийн ч бай энийг чинь нарийн сэлбэгийн хулгай хийгэээд аваад явчихдаг. Ажилчин хүн чинь
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд эргүүлээд нөгөөдөх тоног төхөөрөмжийг чинь худалддаг байхгүй юу. Авахгүй гэвэл тэгээд өгөхгүй. Тийм үндсэн юм алдсан үйлдвэр чинь ажиллахгүй.
Хишигсүрэн -
Үйлдвэр чинь ажиллахгүй.
Чимэддорж -
Тэгэхээр тэр худалдаж авсан эзэн бушуунхан металл гаргадаг үед
Хишигсүрэн -
Салдаг
Чимэддорж -
Тийм байсан шүү бусдын мэдэлд. Одоо бол зөвхөн хятад л түрээслээд л түрээсийн мөнгө аваад тэр хувьчилж авсан эзэн тэгээд байх сонирхолтой 1-рт нь
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Хоёрдугаарт нь болбол хятад бол ерөөсөө энд манайд бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн нэг ширхэг ч үйлдвэрлэхгүй байгаа юм. Ерөөсөө идээлээд л монголын хөрсөнд хорын хаячихаад л тэгээд түүхийгээр нь нойтон чигээр нь усын гоожуулаад ачаад явна ш дээ урагшаа. Ийм юм хийж байхад тэрийг дэмжээд
Хишигсүрэн -
Одоо процессын ингэж хэлж болно. Хэр их механик хүний гар хөлний оролцоотой байсан үйлдвэр хэр зэрэг автоматчилсан технологичилсэн түвшинд одоо порцентээр тоогоор илэрхийлвэл тээ хэмжээнд очсон юм. Ямар хэмжээний ажилдчид хэд хэмжээний болсон. Мэргэжилийн ажилчидын хувь жин яаж өссөн юм. Зүгээр жирийн нэг ажилчин хүн тэнд 40 жил ажиллахдаа та хувьдаа ямар хэмжээний одоо өсөлт мэргэжилийн хувьд гаргаж байсан юм гээд ийм байдлаар ярьж болж байгаа байхгүй. Тэр хөгжлийг нэг тоогоор илэрхийлж бас болж байна. .... тэгээд тэр нэг тоогоор илэрхийлвэл ер нь ямархуу юм болж байна.
Чимэддорж -
Би өөрийнхөө бүтээсэн 40 жил хийсэн ажлынхаа
Хишигсүрэн -
Яг хувь хүнийхээ хувьд та
Чимэддорж -
Хувь хүнийхийгээ би хэлж өгье. За тэгэхдээ тэр үеийн үйлдвэрлэл ямар аргаар явж ямар болов оо гэдгийг товчоор хэлэхэд л бол ерөөсөө монгол хүн морины дэл дээгүүр хийсч хөдөө уул талаар адуу мал үхэр хонь таван хошуу малаа маллаж явж байсан тийм ард түмэн.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Суурийн амьдралд суурийн үйлдвэрийн газар ажиллана гэдэг болбол тийм амархан байгаагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тийм амархан байгаагүй учраас тэр үед бол найман цагийн ажлаар ажиллана гэдэг бол бараг толгойд нь ч хураагүй шахуу юм байхгүй юу
Хишигсүрэн -
Тийн, ойлгохгүй
Чимэддорж -
Найман цагийн ажил гэдгийг ойлгож мэддэггүй.
Хишигсүрэн -
Тийн. Нүүдэлчин хүн
Чимэддорж -
Тийн. Тэгэхээр үйлдвэрт хөдөөнөөс илгээлт аваад үйлдвэрт ирээд ажилчин болоод ажиллаж байгаа ажилчидын найман цагаар ажиллуулах юм бол ажиллуулахын тулд төрийн нэг бодлого явсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр нь юу гэхлээр зэрэг яндангаар сэрээнэ. Ажилчидыг өглөө 6 цагт яндан дуугарна.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Таныг унтаж байна босоо гэж байгаа юм. 7 цагт яндан дуугарна.
Хишигсүрэн -
Үйлдвэрийн яндан сэрүүлэгний үүрэг гүйцэтгэдэг байсан байна ш дээ.
Чимэддорж -
Тийн сэрүүлэг өгнө ш дээ. Би яндангийн тоог чамд хэлж өгөх гэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
7 цагт яндан дуугарна. За одоо ундаа уугаад, 7 хагаст яндан дуугарна одоо ажилдаа ир гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
8 цагт яндан дуугарна. Одоо ажлаа хий гэж байгаа юм. Өдөр 12 цагт яндан дуугарна. Чи 4 цаг одоо ундаа ууж амар гэж байгаа юм 12 цагт. 1 цагт яндан дуугарна. Гэртээ харьж ундаа уусан хүн 1 цагт ажлаа хий гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Орой 5 цагт яндан дуугарна. Өдрийн ээлжийн ажилчин 5 цагт тарна. 2-р ээлжийн ажилчин 5 цагт ажилдаа ороо гэж дуугарч байгаа юм. 5.30 яндан дуугарна. Яг ажлаа хий гэж байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Орой 9 цагт, 21 цагт яндан дуугарна. Шөнийн ээлжийн ажилчин ундаа уу гэж дуугарч байгаа юм. 21.30-д 30 минут шөнийн ээлжийн цаг нэг цагаар ундаа уудаггүй 30 минутанд ундаа уудаг шөнийн ээлжийн ажил. 2-р ээлжийн ажилчин 21цаг 30 минутанд яндан дуугарна. Одоо ундны цаг болчихсон. Ажилаа хий гэж байгаа юм. Тэгээд ажлаа хийнэ. Шөнө 1 цагт яндан дуугарна. 2-р ээлжийн ажилчин тарна. Шөнийн 3-р ээлжийн ажилчин орж ирж ажлаа хийнэ. Тэгээд буцаад маргааш өглөө 7 цагт яндан дуугарна.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Ингэж арван хэдэн удаа яндангаар одоогийн цагийн сэрүүлэг маягаар ашиглаж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгэхээр болбол энийг одоо энэ залуучууд нэг ч мэдэхгүй. Яндангаар өглөө сэрдэг байлаа. Яндангаар ажилд явдаг байгаа юм. Яндангаар бид нар тарж байлаа гэдгийг бол одоо мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Энэ болбол одоо бараг цөөхөн хүнд үлдсэн амьд баримт байх даа.
Хишигсүрэн -
Тийн. Гэрч нь тиймээ
Чимэддорж -
Гэрч нь би байгаа юм. Тэгээд яндангаар ингэж ажиллуулж байсан. Тийм одоо бүдүүлэг байхад ажиллаж байлаа, ажилчин боллоо. Хоёрдугаарт нь болбол тоног төхөөрөмжүүд нь болбол дандаа гар ажилгаатай гараар ихэвчлэн одоогийнх шиг тэр өндөр хүчин чадалтай богино хугацааны дотор олон мянган арьс ширийг нааш цааш нь зөөдөг тийм гүүрэн кранттай үйлдвэрлэл нэг ч байгаагүй юм. Жараад оноос ашиглалтанд орж шинээр бий болсон. Шеврей, шоврей хром юуг тэгээд энэ бусад үйлдвэрүүд кран ажиллуулж кранаар одоо тэр шааманд байгаа арьс ширийг зөөж гаргадаг. Хүний хөдөлмөрийг маш хөнгөлж хуучин тэрийг чинь модоор хөшөөд гараараа нэг нэгээр нь гаргаж хаядаг тийм гар ажилгаатай байсныг механик ажилгаанд оруулж их хөнгөвчилсөн. Ер нь одоо асар их хөнгөвчилсөн. Цахилгаан лифт ажиллуулж байсан. Дээрээс нь цахилгаан одоо зөөдөг машин одоо юу гэдэг билээ. Одоо ямар гараар явдаг машиныг чинь юу гэдэг билээ тийм машинтай болгосон доо. Тэгээд тэрэг мэрэг гээд хөдөлгөөнт бүх хөдөлгөөн нь кар, картаар цех дотроо явдаг. Үйлдвэр дотроо яваад зөөгөөд зөөгөөд тавьчихдаг. Тийм кар мартай, поотой болсон. Тэднүүд одоо техникийн дэвшил эхэлсэн. Тэрний урьд бол ашиглуулдаг ажиллуулдаг мэддэг чадвар одоо байгаагүй шүү. Энэний хүчинд бол хөдөлмөрийн бүтээмж асар их ч дээр болсон. Дээр болсон өндөр болсон. Хүн өдрийхөө норм төлөвлөгөөг урьд нв бол гар ажиллагаар зуугаад хүчтэй ажилна. Зуун арван хувиар биелдэг байсан болов уу? Техникийн хүчин чадлыг өөрийнхөө хүчин чадалтай хослуулан ажиллаж чаддаг болохоор чинь зэрэг норм төлөвлөгөөг чинь 300, 400, 500 хувиар биелүүлэх боломж нөхцөл бүрдсэн. Тэгээд ч үйлдвэрлэл бол хоногт ямааны арьс гэхэд 6000 арьс бэлэн бүтээгдэхүүн болж гардаг. Хонины арьс гэхэд хоногт 5500 хонины арьс бэлэн бүтээгдэхүүн болж гарч ирнэ ш дээ. Энэ болбол их том тоо. Дээр үед надыг ажилд орж байхад хоногтоо нэг 300, 400 арьс бэлэн юм гарч ирнэ дээ дээд зэрэг нь бүүр өсгөөд өсгөөд одоо нэг 600 гаруй арьс гарч ирнэ ш дээ. Тэр чинь одоо хоногт. Хоногтой 5000 арьс бэлэн гаргана гэдэг бол өндөр хүчин чадалтай тэрний хэрээр улсын эдийн засаг өндөр хөгжиж манайд хөнгөн аж үйлдвэрийн салбар чинь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувь нь одоо хангаж байсан ийм том салбар юм шүү дээ. Энэ салбарыг одоо унагана гэдэг бол аюултай эсэргүү дайсан гэж л миний үеэс бол хэлнэ. Зүгээр залуучууд та нарыг юу гэж хэлэхийг мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Өөр хүн -
Экспорт чинь манай арьс нь эдлэл экспортлохоо болисноос биш монголын бүх одоо экспортын 40 гаруй хувийг гаргаж байсан байхгүй юу. Тэрэнд чинь уул уурхай жонш монш бүгд орчихсон.
Хишигсүрэн -
Аан ха
Өөр хүн -
Түрүүн чинь ингээд тэр чанарын хувьд болохоор тэр үед чинь хамгийн том үзүүлт юу гэхээр үйлдвэрийн байгууллагад хөдөлмөрийн бүтээмж гэдэг байсан. Тэрнээс хамаараад эдийн засгийн үзүүлэлт нь тэгэхэд манай ашиг чинь би 1977 онд очсон гэхэд тэрнийг судлахад 1985 онд авсан тэгэхэд 5 дахин өсчихсөн. Тэгээд тэр чинь тийм учиртай юм чинь эдийн засгийн улсын систем байсан. тодорхой хэмжээгийн тэр даргад үйлдвэрээ хөгжүүлэх ажилчидаа шагнах нийгмйн асуудлыг шийдэх фонд гэж үлдээдэг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Өөр хүн -
Тэгээд л бид нар чинь өчнөөн олон 300 гаруй айлын зусланг ганцхан хавар манай ажилчид ажлаа хийгээд л хажуугаараа улсуудаа чөлөөлөөд зуслангаа барьсан. Нэгдлийн дарга яахав тэр фондоосоо тэр тэрийг тэгж ашигла гэсэн. Модын вогонаар авч ирээд буулгачихна. Бусдын манай ажилчид өөрснөө хийдэг. Тийм сонин юутай байлаа ш дээ. Тэгээд би мөнгөтэй болчихсон учраас түрүүн бас ярьж байсан. Манай ажилчидын түвшин бол маш өндөр болсон байхгүй юу. Ерөнхий мэдлэгийн түвшин яагаад вэ гэхээр бид нар чинь гуталын арьс гэхэд чинь 2500 хүнийг чехэд дадлага хийлгэсэн ш дээ. тэр чинь том тоо ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Өөр хүн -
Тэгээд тэнд чинь очихлоор бид нар хамгийн доод тал нь надад 2000 крон юу хоёр чинь ямар харьцаатай байсан юм. 200 крон нь хамгийн доод талын мөнгө тэрнээс хийсээр авна. Манайх чинь нөгөөх дандаа хуучин ажиллаж байсан улсууд дадлага хийж байгаа учраас тэр чинь хамгийн өндөр цалин авдаг байсан. Тэгээд хувийн анхны цэргүүд манай арьс ширний үйлдвэрээр дүүрэн байсан. Нэг явж байсан чинь манай тэр үйлдвэр дүүрэн машин улсууд Даваажав гэж манай хэлтэсийн дарга байсан. Хичнээн улсууд тонн тэгсэн одоо хорь гаруй гучаад машин зөвхөн ажилд авчихаад тавьчихсан байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
хувийн машин унадаг улсууд
Өөр хүн -
Тэгээд манай ажилчидыг чинь одоо энэ Эрхүүд ангарск гэж том гутлын үйлдвэр байсан юм. Черчувк гээд ерөнхий захирал бид хоёр нэлээн холбоотой тэр ийм сонин байдаг байхгүй юу. Аль нэг загварын манайх чинь олон загварын гутал хийнэ. Манай эрдэм шинжилгээний төв дээр тэгвэл нэгийг монголд олон загвар хийхэд манайх чинь хүн ам цөөтэй учраас борлодоггүй.
Хишигсүрэн -
Борлодоггүй.
Чимэддорж -
Тэгэхээр олон загвар солино доо. Тэгэхээр эдийн засгийн хувьд маш алдагдалтай. Тэгэхээр би ямар арга олж ирсэн гэхээр тэр Эрхүүгийн Чевчуктай яриад би танайд их гоё гутал хийж байсан даа. Энийг гаргая оронд танайх оросуудын хувцасыг манайх өмсөх дуртай ш дээ. Тэрнээсээ нааш нь өг гээд Чевчук чинь манайхаас чехэд дадлага хийгээд ирсэн хүүхдүүдээс долоо хоног аваачиж оёдлоо заалгаж байсан. Оросод зааж байсан байхгүй юу. Бид нар тийм түвшинд очсон байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Үйлдвэрийн ажилчидын чинь ная орчим хувь нь одоо техник мэргэжилийн сургууль төгссөн ажилчид байлаа ш дээ. тэр чинь болбол сургуулийн төгссөн дадлага үйлдвэр дээрээ хийчихсэн мэргэжилийн болчихсон ажилчид. Тийм боловсролтой. Тэгээд тэрийгээ гадагшаа тэр чехэд дээрээс нь хажууд нь, чехэд очиж ажилна. Дотроос нь шалгаруулна. Нэг үйлдвэр дунджаар ойролцоогоор жилд хорь гучин хүнийг одоо чех рүү явуулдаг байсан. Ийм одоо боловсролтой болчихсон. Тэгээд бусад нь болбол өндөр дээд мэргэжилийн, дээд мэргэжилийн хүн чинь үнэндээ арьс ширний үйлдвэрт чинь бага илүүдэл тийшээгээ хандсан шүү дээ. Тэгэхээр энэ одоо их том анхаарал халамж тавьж байсан бодит жишээ юм. Нөгөө талаар болбол гутлын үйлдвэр гээд түрүүн Шагдар дарга ярьчихлаа. Гутлын үйлдвэр гэхэд нь чехийн Свет үйлдвэрийн гутал чинь тэр үеийн италийн гутал хоёр ганц гоёо байлаа ш дээ. дэлхий дээр байсан хоёр гоёо байхгүй юу. Тэр свет үйлдвэрийн гутлаар би бол их гоёж байсан хүний нэг л дээ. Би өөрөө тэгээд одоо манайхан ер нь одоо манай арьс ширний үйлдвэр бүх инженер Свет үйлдвэрийн гутлаар гоёж байсан. Манай гутлын үйлдвэр чинь Свет үйлдвэрийн юу
Хишигсүрэн -
Технологи
Чимэддорж -
Технологи, тоног төхөөрөмж нь ихэнх нь бол дандаа цаанаас орж ирсэн Чехүүд бол ер нь
Хишигсүрэн -
Тэгэхээр би та хоёроос ийм асуулт асууя. Хэрвээ одоо юу гэдгийн ерэн оны тэр үйл явдал одоо ингээд ардчилал зах зээл болдог юм байгаа биз. Тэр үйлдвэрийг авч үлдэх задлахгүй байх ямар боломж байсан бэ?
Чимэддорж -
Байсан.
Хишигсүрэн -
Яаж одоо зах зээл рүү тэд нар шилжих байсан бэ?
Чимэддорж -
Ерэн оны үед байна ш дээ. Манай Дамдин сайд
Шагдар -
одоо чи мэдэхгүй. Би тэгэхэд үнийн хорооны орлогч байсан байхгүй юу. Дамдин сайд нэг өдөр дуудаж байна. Шагдар энэ одоо урьд үнүүдийг нэг сайхан төрөлжүүлмээр байна гэж тэгэхгүй юу. Ер нь одоо бодлого нь бол ер нь нэг задлах шинжтэй юм ярихгүй юу даа. Тэгэхээр нь би тэгсэн наана чинь тийм байх юм бол наад үнэ чинь устана шүү бодлогын хувьд тэгж болохгүй. Харин задлах л сонирхолтой байгаа бол та нар одоо тэр гутлын арьсыг боловсруулдаг одоо шоврейны үйлдвэр улны ширний үйлдвэр тэр хромын үйлдвэрийг гутлын үйлдвэртэй нийлүүлээд нэг том байгууллага болгочих.
Хишигсүрэн -
Аан ха
Шагдар -
Савхин хувцасны хоёр үйлдвэр байсан. Энэ хоёр үйлдвэрийг тэр хувцасны юм хийдэг арьсны үйлдвэр дахиад нэг том үйлдвэр байгаа тэрнээс дахиж илүү гаргахын бол наана чинь устана шүү гэж хэлж байсан. Тэгээд тэд нар ч нэг их хийгээгүй. Тэгээд ерөөсөө жаахан чигээ алдчихсан. Уг нь энэ чинь бүх арьсаа бүгдийн тэр чинь ялгаад чанарын одоо хамгаалаад тэгээд дотор нь тэр чинь бас эдийн засгийн төлөвлөгөөний дагуу ялгуулж авна ш дээ. Анхан шатны боловсруулалт гэдэг чинь тэрийн аваачиж тэдэнд өгч тэр чинь их сайн арьсууд гардаг байсан байхгүй юу. Тэгээд нарийн технологийг Чимэддорж надаас илүү хамаагүй мэднэ.
Хишигсүрэн -
Аан ха
Шагдар -
Тэгээд л одоо задалчихсан учраас тийм болсон. Тэрнээс биш энэ чинь яваад байсан бол одоо явж л байгаа. Тэгэхдээ төрийн бодлого байхгүй учраас энэ чинь яаж харж суухын тэрийг байна ш дээ. тэрийг мэддэг дарга нарын мэддэг инженерүүдээр нь хийдэг ажилчидтай нь үйлдвэр мэддэг үйлдвэрийн дарга нар дээр орхичихсон бол одоо явж л байгаа. Тэрийг задалж хаясан болохоор чадахгүй улсууд нөгөөдөх юмаа бут цохиулж унаад л
Чимэддорж -
Хамгийн гол нь тэрийг яагаад задлах болгочихов оо гэхээр эхлээд одоо таны хэлдгээр хамгийн хэрэггүй муу юм хийдэг хүний хэрэгцээ хангахгүй, дэлхийн зах зээл дээр борлохгүй юм гэж нэг ярьж нэг баахан сонингоор шуугиад л, хоёрдугаарт нь маш олон хүн ажилгүй болчихлоо. Энэ олон настай улсуудын мэргэжилтэй ажиллаж байсан бүх настай улсуудын халаад шинэ залуу боловсон хүчин ажиллуулна гэж дотор бүтцийн өөрчлөөд.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд тэр дотор байсан бүх чаддаг байсан мастер инженер техникийн ажилчин тэгээд дарга тэгээд ажилчидын бүгдийн солиод хаячихлаар зэрэг тэр мэргэжил байхгүй. Мэргэжилгүй хүн чинь тэд нарыг өөд нь татаад өсгөөд авч чадахгүй. Нэг ч байхгүй тийм биз дээ. Нэгдэх шалтгаан тэр, хоёр дахь шалтгаан нь яасан гэхээр өмч хувьчлал гэж худлаа хэлээд
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Худлаа хууль гаргаад тэгээд өмч бол яахав бид хувьчлуулчихсан.
Хишигсүрэн -
Аан ха ха
Чимэддорж -
Цэнхэр тасалбар авсан үйлдвэрийн цэнхэр тасалбар гээд нэр бичүүлээд авчихсан
Хишигсүрэн -
Уг нь тиймээ
Чимэддорж -
Тийн. Гэтэл мань улсууд зохион байгуулалтаар зах дээр очиж зогсоод 7000 төгрөгийн юм 100, 150 төгрөгөөр захын хүн ядарсан юу мэдэхийн чи наадахаа надад өг чамд юу ч өгөхгүй хэрэггүй гэж хэлээд зах дээр зогсож байгаад худалдаж аваад цөмөөрөө бүгд хувьцаатай болсон болоод тэр үйлдвэрүүдийг аваад л ингээд тоглочихсон. Ерөөсөө зохион байгуулалтаар тоглосон. Энэ тоглолт болбол энэ улс оронд болбол энэ ард түмэнд даанч хэрэг болсонгүй үнэндээ. Том ухралт хийсэн
Хишигсүрэн -
Одоо нэг жоохон ойлгож байна уу яаж байна.
Чимэддорж -
Энэ чинь ойлгох биш одоо бол ойлгоогүй энэ бол зүгээр
Хишигсүрэн -
Одоо Энхсайхан эд нар чинь сүйрч байна гэдгийг
Чимэддорж -
Яагаад вэ гэхлээр энэ буруу алдаа хийчихсэнээ өнөөдөр олон түмэнд
Хишигсүрэн -
Ухаарч байх шиг байна.
Чимэддорж -
Тэрийгээ цайруулахын тулд одоо зөв болгохын тулд хэлж байгаа үг байхгүй юу. Тэрнээс энийг засаж чадахгүй. Засаад ахиад бий болгож чадахгүй. Энэ сайхан үйлдвэрийг, тэрбайтугай Төрийн өмчийн хорооны дарга байсан Зандаахүүгийн Энхболдод хүн хэлэхэд хэлж байсан гэж байгаа ш дээ. Үгүй тэр нураад уначихсан Хан-Уулд байгаа нураад уначихсан хэдэн навсгар байшин тэр үйлдвэр комбинат юмуу гэж хэлж байсан гэж байгаа ш дээ. Тийм юм ярьж байгаа юмнуудтай чинь яаж төрийн /одоо их хурлын гишүүн/ тэгээд тийм юм ярьж байгаа хүн яаж тэгж , энэ чинь бол байж болохгүй зүйл байгаа юм. Тэгэхээр би түрүүн би чамд хоёр гурван тоо хэлье гэсэн. Өөрийнхөө ажлын тухай
Хишигсүрэн -
Аан ха т 40 жил ажиллаад
Чимэддорж -
Би норм,нийтдээ энэ үйлдвэрт 40 жил ажиллаад тэтгэвэрийн хүн болсон. 15 настайгаасаа 55 нас хүртлээ ажиллаад
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд би өдөрт гурваас дөрвөн дамжлага дээр зэрэг ажиллаж байлаа. Тэнд ажиллахад миний өдрийн норм биелэлт болбол 350-с 460, 470 гаруй хувь хүртэл биелүүлдэг байсан. Дээр нь үгүй яахав вэ өөрийгөө хэтэрхий магтсан юм шиг ойлгох ч олон мянган хүн дотор болбол одоо цаанаас нь бурханаас заяасан эх эцгийн буян одоо хүний биед одоо тэгж сайн ажиллаж бай гэсэн биеийн хүчний оюуны нэг тийм надад заяасан юм байна гэж би дотроо бодож явдаг. Баярлаж явдаг. Тэрний хүчинд одоо ажилласан. Надтай ажиллаж байсан залуучууд бас тэгж ажиллаж чадахгүй ядраад эцээд тэгээд одоо ер нь юм юманд дутаад байхад би болбол тэнд ерөөсөө эцдэггүй шантардаггүй. Ер нь хийе гэсэн юмаа хийнэ
Хишигсүрэн -
Ачаалал даагаад
Чимэддорж -
Тийн ачаалал даагаад
Хишигсүрэн -
Таны бие оргонизм сурчихаж байна ш дээ.
Чимэддорж -
Дагаад тэр оргонизмыг бий болгосон тэр аав ээжийн хүч дээрээс нь
Хишигсүрэн -
Тодорхой хэмжээгээр
Чимэддорж -
Цаг агаар тэр юм болгон одоо надад зохицож байсан учраас тэгж хийсэн гэж би өөрөө тэгж боддог. Тэгээд таван, таван жил одоо төлөвлөгөө давуулж биелүүлсэн юмаа.
Хишигсүрэн -
25 жил
Чимэддорж -
Таван таван жил төлөвгөөний тухай та нарт ярьж өгье. 4-р таван жил манай улс болбол улсаа хөгжүүлэх улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө тав таван жилээр төлөвлөж байсан. Энэ болбол хэрэгтэй богино хугацаанд улсыг хөгжүүлэхд асар хэрэгтэй болсон. Ерээд оны үед одоо Элбэгдорж Ганболд молдтонгууд ярихдаа болбол зах зээлийн нийгэм төлөвлөдөггүй юм. Төлөвлөгөө гэж байдаггүй юм. Ерөөсөө тийм юм үздэггүй юм гэж баахан хашгираад байсан. Одоо болохоор зэрэг TV9 дээр гараад байсан. Мөнгөн үзүүлэлтийн гаргадаг нэг жишээтэй болох шиг боллоо. Хараад байхад улсын төсөв гэдэг юм баталсан болж тоглож байх шиг байна. Энэ улс хөгжинө гэвэл тав таван жилээр хөгжих хэрэгтэй. Одоо жишээлэхийн бол урьд гүрэн хятад орныг харахад бол одоо хятадын ард түмэн бол үнэхээрийн монголын ард түмний дэргэд бол хамгийн их зовлон үзсэн. Хамгийн их хэцүү амьдралтай байсан шүү дээ. Бид нэг үеийнх юм чинь. Тэр үед монголд ирэх гэсэн монгол орныг одоо шамбалын орон гэж магтаж байсан. Тэгээд үнэхээрийн ч тийм орон байсан юм. Тэгээд одоо бол хятад тав таван жилээр хөгжөөд дэлхийд тэргүүлэх улс орон болж байна ш дээ. Энэ чинь төрийн бодлого нь зөв явж байгаа. Төрийн бодлого нь үнэн явж байгаа ард түмэн нь тэрийн зөв ойлгосон одоо ийм сайхан болж байхад манайх бол хойшоо ухраад бүүр байхгүй болоод ийм болчихоод ийт болно гэдэг бол үнэхээрийн харамсалтай. Тэр тусмаа өвгөн бид нар бол харамсахаас өөр юмгүй. За тэгэхлээр таван жилээр төлөвлөгөө биелж байхдаа би ийм ийм ажил хийж явсан юмаа. 4-р таван жилийн төлөвлөгөө найман жил зургаан сар биелүүлэлсэн юм. Энэ 4-р таван жилийн төлөвлөгөөний тэр жилд намын төв хорооны тогтоол гарч манайх одоо мэргэжилтэй ажилтан мэргэжилтэй албан тушаалын дарга цэрэг нар хөдөө сангийн аж ахуй нэгдэл хөдөө аж ахуйн газарт илгээлтээр ажиллах тэгж одоо улс орноо хөгжүүлэх эдийн засгаа өөдөн татах ийм одоо төв хорооны уриалга гарсан юм байгаа юм. Тэр уриалганд би мастер хийж байгаад нормын ажилчин болно гэж өөрөө санал гаргаж манай үйлдвэрийн Цэрэнданзан гэж дэд хурандаа цэргийн сайн одоо ч амьд байна. сайхан дарга залуучуудтай сайхан ажилладаг тийм дарга байлаа. Тэр дарга манай комбинатын дарга Түвшинтөрийн Дангаа гэж сайн анч эх орны дайны үед фронтод гурван мянган зээр алж бэлгэлж төрөөс Сүхбаатрын шагналаар шагнуулж байсан түүхтэй. Манай камбинатынхан их түүхтэй, их л сайхан хамт олон. Тэрийг уламжилж би анх ажилчин болж нормоо биелүүлсэн. Эхний жилд 4-р арван жил 8 жил 6 сар ажиллаж нормоо биелүүлсэн. 5-р таван жилийн төлөвлөгөөг би нэг жил 9 сард биелүүлж таван жилдээ 20 жил найман сарын ажил хийсэн. 6-р таван жилийн төлөвлөгөөг би нэг гурван сард биелүүлж таван жилдээ 20 жил зургаан сарын ажил хийсэн, 7-р таван жилийн төлөвлөгөөг нэг жил зургаан сар биелүүлж гурван жилдээ 21 жил дөрвөн сарын ажил хийсэн. 8-р таван жилийн төлөвлөгөөг нэг жил 8 сард биелүүлж 5 жилдээ арван есөн жил 8 сарын ажил хийсэн юм. Энэ хүн надад нормоор ажилласан 25 жилийд 80 жилийн ажил хийсэн юм. Энэ бол би худлаа тоо тавьж байгаа юм биш энэ бол тухайн үеийн эдийн засагчын гаргаж байсан тухайн үедээ МАХН-ын намын төв хороонд рапорт бичиж байсан тэр рапортоор бичиж гаргасан баримт тоо. Нормоор ажиллаж байсан 25 жилд 80 жилийн ажил хийгээд улсад ажилласан дөч гаруй жилтэй нийлээд зуугаад жилийн ажил хийсэн юм аа.
Хишигсүрэн -
Аан ха нэг хүний нормд хуваагаад тооцохоор зэрэг
Чимэддорж -
Ийм үр дүнтэй ажиллаж байна. зарим хүн болохоор надыг яагаад сүүлчийн таван жил ажилласан юм сүүлчийн хугацаа чинь буураад байдаг юм гээд гайхаад асуугаад байдаг юм. Норм хянана тэгээд гүйцэд ажиллах ажилчин гарахгүй тэгэхээр ганцаараа өндөр цалин авна. Би чинь одоо 3000-3500 гаруй төгрөгний цалин авч байсан. Аргагүй өндөр цалин авч байсан. Өндөр цалин авахаар зэрэг тэр өндөр цалинтай ганц ажилчин байж болохгүй гээд норм хянан дээд зэргээр хянан, хянаад байхаар нь хийгээд байна өөрөө тэгж сурчихсан.
Хишигсүрэн -
Одоо сонирхоод асуухад 3500 төгрөгний цалин гэдэг бол сайдын ч цалин давж байна ш дээ үндсэндээ.
Чимэддорж -
Тийн сайдын цалин
Хишигсүрэн -
Монгол улсын номер нэг цалин
Чимэддорж -
Тийн.
Хишигсүрэн -
Тэр мөнгийг одоо хадгалж одоо юу болгов. Зарцуулалт яадаг байсан бэ? Зарцуулдаг нийгэм нь бас тодорхой хэмжээгээр хяналттай нийгэм ш дээ. Ер нь та цалингаараа юу хийв гэдэг асуулт тавих гээд байна.
Чимэддорж -
Тэр чинь үр хүүхдээ өсгөнө. Өөрөө гэр орноо тохижуулна. Хүн чинь бол тэгээд ар гэрээ бодоод чөлөө завгүй ажиллаж байхад чинь ар гэрийн юм чинь тэр үед одоотой адилхан бас юм бол элбэг байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Чимэддорж -
Байгаа юм нь бас ховорхон. Бас хүн чинь гайгуй аятайхан юм тавьчихыг бодно гэр орондоо. Тэр үед гарч байсан ихэнх гол юм чинь Румыны мебель байлаа. Румыны мебель чинь хамгийн дээд талынхан 6000 төгрөг байлаа даа. 6000 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Их мөнгө тэгээд гэр орноо үр хүүхдүүдээ өсгөх тэгээд залуу насанд хүн мөнгийг амархан үрдэг шүү дээ. Залуу насанд бол хэдэн төгрөг хадгалж байсан мөнгөтэй байсан. Байгаагүй биш мөнгөтэй байсан.
Хишигсүрэн -
Тэгсэн чинь 20-р тогтоол гараад будаа болгоод хаячихсан
Чимэддорж -
Тийн тэрийг чинь 20-р тогтоолоор Бямбасүрэнгийн алдарт 20-р тогтоолоор одоо гэртээ байсан ч мөнгө будаа банкинд байсан ч будаа үлдэгдэлдлийн одоо Очирбат нэг энэ зүв зүгээр болгоно гэж байгаад бас байхгүй болгоод ингээд тэр мөнгөөр тоглолоо ш дээ. Ингээд хадгалж байсан банк нь Ард банк байлаа. Ард банк байсан юм тэгэчихээд л бүгдийн дампуураалаад л ер нь тэгээд ард түмнээрээ тоглоно гэдэг бол их амархан байдаг юм байна. Бусармаг улсууд мэдлэг муутай аюултай улсуудаар тогловол амархан байдаг юмаа гэдгийг биеэрээ мань мэтийнхэн үзсэн. Чин үнэндээ буриад үгээр бол “Хөгшин үнэг цаазуур шиг” тэр шиг мань мэтийг бол цаазуур шиг болгочихсон доо. Ерээд оны Бямбасүрэнгийн 20-р тогтоол гарч, гаргасны дараахан үед бол монголд юу үлдсэн юм гээд ингэхлээр чинь та нар чи бол энд байсан бол мэдэх л байх. Ганцхан өглөө дэлгүүрт чинь бор давс
Хишигсүрэн -
Гоймон
Чимэддорж -
Гоймон хоёроос өөр юмгүй болгочихсон. Тэгээд тийм болгоно гэдэг бол аюултай. Тэр манай материал техникийн хангамж одоо хүнсний материал ангийн бааз үндсээр бол хангамжийн газар бол ер нь боломжийн байсан юм. Би бол тэрийг сайн мэдэх юм. Тэрийг одоо нэг хоёр хоногийн бүгдийн байхгүй болгосон. Байхгүй болгосон улс нь ердөө хэдхэн хүн шүү дээ. Ерөөсөө ойлгомжтой. Одоо өчигдөр телевизээр гарлаа. Одоо Дорлигжавын тухай хөрөнгийн мэдүүлэг өгсөн тухай тэрийг чагнаж байлаа. Би ийм олон жил ингэж ажиллаад тийм хөрөнгө хурааж чадаагүй байхад аймаар хөрөнгө хураачихсан байна ш дээ. Тэгээд тэр хаанаас хэний юм хураагаад хаячихсан юм. Ард түмэн бол энийг нэхэх ёстой гэж ирээд бодогдож байгаа юм. Хоёр гурван машинтай, хоёр гурван үйлчилгээний төвтэй. Банкиндаа 237 сая төгрөгтэй тэгээд тэд чинь хэний юм ямар юм хаана юу хийж явдаг юм бэ?
Хишигсүрэн -
Баяжижсан.
Чимэддорж -
Тэгээд ийм юмыг ард түмэн нэхэх цаг нь болсон. Би бол нэг юм ард түмэн нэхээсэй гэж хүсдэг. Тухайлвал сая нөгөө үйлдвэр комбинатыг хувьчилсан хувьцааг одоо төр өгөх ёстой байх. Төр өөрөө тэрийг дампуууруулж байхгүй болгосон. Тэр одоо байгаа тэр эздийн тэр хөрөнгө бол бидний хөрөнгө тэр хувьцаа чинь цөмөөрөө л бидний хөрөнгө. Тэр хөрөнгө одоо төр дааж энэ 20 жилийн хувьцааны өрийг өгөх хэрэгтэй гэж би дотроо бодсон.
Хишигсүрэн -
Их сонин Эрдэнэт л үлдсэн байгаа байхгүй юу. Эрдэнэт үлдсэн. Ерр нь тэгээд улсын үйлдвэрээс Эрдэнэт үлдээд л тэгээд л тэрийгээ нэг юм амь зогоож байгаад
Чимэддорж -
Тийн.
Шагдар:Сүүлд нь ингэсэн ш дээ. 1997 он 1996 он гэхэд билүү тэр нэг “Хар баасан гариг” гэж байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Шагдар:1997 оны Энхсайханы ерөнхий сайд байх үеийн засгийн газрын “Хар баасан гариг” тогтоол байхгүй юу. Юм хийдэг хэдэн үйлдвэрийг хоморголоод устгаад хаячихсан ш дээ. Тэр дотроос чинь сэхээд гайгуй явж байгаа нь НИК-ын Оюунбилэг байна. мах комбинатын дарга Дэлэг байна. Тэр бас гайгуй юм хийж байгаа. Тэгээд төмөрлөгийн үйлдвэрээс би байна. Тэгээд холбооны яамны сайд Норовжав ингээд нэг арваад газар үлдсэн.
Чимэддорж -
1997 онд ерөнхий сайд болоод Энхсайхан тэгээд тав дахь өдөр “Хар баасан гариг”-ын шөнө 9, 21 цагийн тогтоолоор монголын толгой 10 банкны захииралыг хусаад хаясан. Тэгээд нэг жишээг би өөрөө амьд мэдэх юм. Мах комбинатад, Дэлэг надыг мах комбинатад ажил гээд би борлуултанд нь ажиллаж байгаад ганцхан шөнө л тогтоол гаргаад манай өглөө, оройн ирээд маргааш өглөө нь сайхан хүндэтгэлтэй мөнгөн аяга дээлтэй хадагтай залуучууд хүлээлцэж байна гэж байхад л тэр чигээрээ давхиад л Шаравдоржийн хүү Түвдэндорж гэж тэр одоо Түвдэндоржийн ах одоо тэр Батлан хамгаалахын сайд байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Тэр Түвдэндоржийн ах нь Алтангэрэл гэж очоод шөнө түлхүүрийн хурааж аваад гаднаас цоожлоод тэгээд яваад өгнө. Тэгээд одоо тоогоо алдсан юм.
Хишигсүрэн -
Одоо Баянгол зочид буудлыг хувьчилж авчихаад очоод сейфийн онгойлгосон чинь хувьчилж авсан мөнгөнөөс нь илүү мөнгө бэлнээр сейф дотор нь байсан энэ тэр гээд нэг тийм юмнууд яригдаад байгаа ш дээ ер нь
Чимэддорж -
Тийм юм бол ерөөсөө юу ч биш. Би мах комбинатад дээр байхад надыг мах комбинатын дэлгүүрийн эрхлэгчээр тавьсан юм. Энэ 1-р хороололын ар талд 101-р цэцэрлэгийн хоёр байрыг түрээслэж мах комбинатын нэрийн барааны дэлгүүр болгосон доо.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр дэлгүүрийг Тэрбишдагва германаас, ардчилсан герман хоёр герман нийлж байх үед худалдааны тоног төхөөрөмж оруулж ирсэн. Тэрийг тэнд авч тавьсан байхгүй юу. Сайхан тоног төхөөрөмж дандаа битүү хөргөлттэй дандаа битүү. Анх удаа монголдоо бараг нэг номерийн шахуу дэлгүүр болсон. Маш сайхан дэлгүүр хүнсний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байсан. 1997 онд ардчилалынхан нам төр бариад надыг нэг 6 сар гаргаад л МАХН-ын өмчтөн энд ажиллах ёсгүй гээд халчихсан. Би халагдсан дараа нь тэр байхгүй дэлгүүр байхгүй. Хааш нь хийчихсэн хуваагаад яаж идсэн ийм маягийн юм бол ер нь устгалын асуудлыг зохион байгуулалтайгаар маш муухай юм хийж байсан.
Хишигсүрэн -
Хувьчлал нэрийдлээр
Чимэддорж -
Эхнийхэн хувьчлал сүүлчийнхэн зүгээр тэр улс төрийн тоглоом болчихсон. Яг 1997 оны ашигт малтмалын хууль батлангуутаа монголын газар шороонд алт одоо бусад эрдэнэсийн леценз ерөөсөө эдний гарт шүү дээ.
Хишигсүрэн -
Тэгээд би аман түүхийн ярилцлага аваад улсуудтай уулзахаар сүйрсэн түүх л ярьцгаагаад байгаа байхгүй юу. Бүтээн байгуулаад л сүйрүүлж байгаа нэг ийм
Чимэддорж -
Бүтээн байгуулсан юм байхгүй болгож байгаа юм чинь ахиж энийг чинь өсгөж ямарваа нийгэм чинь урьд талынхаа юман дээр тулгуурлаж хүн ч гэсэн нөгөө хүний баялаг дээр ингэж байж баялаг бий болдог. Гэтэл нөгөөдөхийн үгүй болгохоор цоо шинэ юм эхэлнэ гэж ингэж худлаа яриад байхгүй болгоод энэ чинь тоглоод
Хишигсүрэн -
Одоо нэг ийм
Чимэддорж -
Идэх гэсэн арга байхгүй юу.
Хишигсүрэн -
Ийм байдлаар асуудлыг тавьмаар байна. үйлдвэрийн хамт олныг үйлдвэрийн ажилчиныг зохион байгуулдаг тэр нэг бас нэг онцгой тийм нэг үзэгдэл байлаа ш дээ. Одоотой харьцуулахад социалист хөдөлмөрийн бригад гэдэгсэн үү яаж тэр үйлдвэрийн ажилчидыг яаж тийм нэг ёсондоо мал малладаг тийм улсууд чинь үйлдвэрийн ажилчин болоод хамт олон болоод нэг ийм нийгэмлэг болоод ажиллаж байна. Тэгэхээр доторх тэр ажил зохион байгуулалт техник технологи гэхээсээ илүү хамт олны харилцаа дарга цэргийн харилцаа одоо тэр удирдлагын харилцаа гэсэн юмнуудын тухай та юу гэж хэлэх вэ? Тэр үйлдвэрийн социализмын үед ажиллаж байх үеийн 40 жилээ ярихад
Чимэддорж -
Социализм, монголын буурай орныг хөгжүүлэхэд их үнэтэй хувь нэмэр оруулсан нийгэм болбол социализм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Монголд, ХХ зууны социализм бол монголын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн ийм нийгэм гэж хувь хүний хувьд үнэлдэг дээ. Яагаад чи тэгж хэлж байгаа юм гэхээр монголын бүх салбар хамтын аж ахуй дээр тогтож ажиллаж чадсан.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Бүх салбар хоршоололын ч улсын секторч тэр олон бүх салбар хамтын аж ахуйд ажиллаж чаддаг болсон. Энэ нь социализмын нэг гавъяа хоёрдугаарт
Хишигсүрэн -
Жижиг жижиг жишээгээр яривал хүмүүс яаж тэгж хамт олон болж хувирч одоо тийм нэг бригадууд үүсдэг байсан юм. Ажил хувийн амьдралаа яаж тэгж хослуулдаг байв. Одоо бол бид нар чинь болсон болоогүй ажлаа хийчихээд хаа хамаагүй очоод замбараа алдаж байна ш дээ. Гэтэл амрахдаа хүртэл хамт байдаг байлаа ш дээ хүмүүс тийм биздээ. Урлаг спортын арга хэмжээ.
Чимэддорж -
Ер нь бол хамт олон бүрэлдэнэ гэдэг чинь болбол дотор нь ажиллаж байгаа ажилчид түүнийг удирдаж байгаа удирдагч цехийн дарга мастер үйлдэрийн дарга нарын тэр олон түмэн үйлдвэр тэр өрөөс явуулж байгаа бодлогыг зөв таниулах бол тэгээд тэр таниулсан юмыг нөгөө ажилчин бол өөрөө зөв ухаараад ойлгоод авсан ттохиолдолд хамт олон өөрөө бүрэлдэж байгаа юм. За хамт олон бүрэлдээд ирэхлээр зэрэг хамт олон чинь болбол зүгээр одоо би нормоо хийчихээд харьчихая гэсэн сэтгэл байхгүй өшөө олон гоё юм хийх юмсан. Сайхан юм хийх юмсан гэсэн сэтгэл нь илүү тэр дотроос гарч ирдэг байхгүй юу олон түмний санал гарч байгаа юм. Тийм учраас тэр саналын дагуу тэр социалист хөдөлмөрийн бригад ажиллах, дандаа бригадын гишүүн болж байсан. Бригадын гишүүн болохдоо бол дандаа бүтэн, нэг хагас сайн өдөр юмуу бүтэн сайн өдөр нэг гишүүндээ очоод гэр орнын цэвэрлэх орчнын одоо ядарсан хөгшин аав ээжтэй нь болбол мод түлээгийн хөрөөдөж хагалаад жирийгээд тавьж өгчихөөд үгүй бол ус нь хол байдаг бол холоос усын зөөж савын дүүргээд ингээд ийм маягаар ингээд хамтын аж ахуй “Нэг нь нийтийн төлөө тийм нь нэгний төлөө” гэсэн энэ урианы дор ажилласан учраас тэр хамт олон бүрэлдээд дараа бол тэрний эсрэг энэ хүн манайд ингэчихсэн байхад би эднийд очиж хийх ёстой гэж заавал өөрөө бодож очдог учраас ерөөсөө татгалзахгүй учраас тэр хамт олон сална одоо болино. Нэг танхай нөхөр явчихлаа гэх юмуу тийм юм гардаггүй. Нэгдүгээрт тийм сайхан хамт олон бүрдэнэ. Хоёрдугаарт хамт олон өөрөө өөрснөө норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд тэгээд төрийн шагнал одон медалиар шагнуулаад урамшаад ирж байгаа хүн чинь улам л ихийг бүтээхийн төлөө улам л ихийг бүтээхийн тулд үйлдвэрийн захиргаа тэр хүнд урамшил илүү өгөх ёстой. Яагаад гэвэл чи сард нэг удаа уралдаан зарладаг байсан бол нэг удаа уралдаан зарлахгүй ш дээ. Хоёр гурван удаад бол олон янзын эмэгтэйчүүдтэй зориулсан. Эрчүүддээ зориулсан улс орны эдийн засагтай зориулсан янз бүрийн уралдаан зарлаад тэгэхээр тэнд ингээд уралдаад ажиллаад хоорондоо ажиллаж байгаа улс чинь эвсэг болчихдог байхгүй юу бие биендээ. Тэгэхээр нөгөөдөх чинь илүү түрүүлж нөгөө нөхдийгөө илүү дээш нь дэмжих уламжлах ийм сэтгэлгээ илүү төрж социализмд бол тэр нь илүү их давамгайлдаг тийм учраас хүндтэй. Гуравдугаарт нь болбол нөгөө гэр бүлийн хоорондын харилцаа залуугаасаа хоорондоо гэр бүл болсон улсууд үр хүүхдүүд нь нялх бага хүүхэдтэй. Бага хүүхэдтэй улсууд чинь болбол одоо болбол хүүхэд харна ажил хийж байгаа хүн. Тэр үед чинь цэцэрлэгт өгнө. Тэр хүнийг ажиллуулах хэрэгтэй ш дээ. Тэр хүнийг чи гэртээ хүүхдээ хараад бай гэж болохгүй. Тийм учраас улсаас бол цэцэрлэгийг яслитай, цэцэрлэг яслийг комбинатыг үзээдхэе гэсэн бага насанд цэцэрлэг яслид өглөө хүүхдээ яслид өгчихнө. Яслийн хоол зохихгүй байна хүүхэд болохгүй байна гэсэн удаа тэнд бол гарахгүй. Цэцэрлэгийн насан дээр цэцэрлэгийн хоол болохгүй байна цэцэрлэгийн тоглоом байхгүй байна гэсэн хүүхдийг багш тэр өөрөө тэр ангид хүүхдийн төлөө. Тэгэхээр энэ бүгд нэгдээд нийлээд нэг цогц болоод ирэхлээр зэрэг л энэ социализмын давуу болон ашигтай хамтын аж ахуй хэрэгтэй юмаа. Ер нь хамтын аж ахуй хэрэгтэй гэдэг эндээс эхэлсэн ш дээ. Нүүдлийн байсан улсыг хамтын аж ахуйд суурин амьдралд оруулах энэ арга чинь энэ бүгдээс эхэлсэн учраас их сайн ийм юм болж байсан. Би энийг тийм л байна гэж үздэг. Энэнээс бол татгалзаагүй тухайлвал манай комбинат болбол 1966 оны үерт хамгийн их өртсөн. Манай бүх үйлдвэрүүд усанд автсан. Энэ хавьд ажилчины ройан хавиар байсан энэ Дунд гол Туулын голын хавиар амьдарч байсан айлууд бүгд усанд үерт автагдсан. Энэ айлуудыг одоо нүүлгэх арга хэмжээ тэр үйлдвэрүүд бүх юм сэргээх арга хэмжээ ерөөсөө чин үнэндээ болбол субботник хийнэ. Тэр үеийн субботник олон түмний идэвхээр тэрийг зохион байгуулсан. Тэгэхэд бол хүн болгон өдөр нь ажлаа хийчихээд л оройн субботникт одоо энэ та нарын энэ урьд Богд уулын ар талаар явж байгаа зам гэдэг ерөөсөө зам байхгүй учраас урьд халдвартын больницид эмнэлэгт эргэх газар очих газар байхгүй. Эмнэлгийн хоолыг нэсдэг тэрэгээр дээрээс нь хоол ундын үерийн үеэр хоол ундыг нэсдэг тэргээр
Хишигсүрэн -
Саяны Японы цунами шиг тээ
Чимэддорж -
Тийн. Тийм байлаа ш дээ монголд чинь
Хишигсүрэн -
Бид нар гайхуулж байна ш дээ тэрийг эвсэг байгаа давж гарч байгаа тал дээр
Чимэддорж -
Тийм тийм байгаа биз.
Хишигсүрэн -
Тийн. Тэрийг нэг зөв удирдлагатай нийгэмд улсууд нь тийм их
Чимэддорж -
Идэвхтэй болчихсон
Хишигсүрэн -
Зөв амьдардаг юм байна.
Чимэддорж -
Тэгээд урд энэ Богд уулын зам дээр чинь одоо тэр Баянзүрхийн гүүр билүү тэр хүртэл зам тавьсан. Энэ замыг хэн тавьсан дан ажилчид бүгд субботник хийнэ. Өдөр ажил хийгээд орой нь субботник хийнэ. Чулуу түүнэ. Тэр газар бүх юмыг хийсэн. Туул голын хоёр талын далан, Дунд голын далан
Хишигсүрэн -
Хогийг цэвэрлэх гээд дийлэхгүй байгаа ш дээ. хүмүүсийг гаргаж хогийн цэвэрлүүлэх гээд дийлэхгүй байгаа ш дээ. Төр одоо ийм тийм юм байдаг юмуу зайлуул
Чимэддорж -
Тийм хүчээр одоо олон түмэн ажиллаж чадна гэдэг бол үнэхээрийн сайн зохион байгуулалт шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха хи ха хогоо цэвэрлэчихэе гаръя гэхээр хүн олддоггүй.
Чимэддорж -
Одоо нийслэл Улаанбаатар хотыг энэ газар доогуурхи байгууламж байна ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Чимэддорж -
Одоо муу ус
Хишигсүрэн -
Тийн сан техникийн байгууламж
Чимэддорж -
Цэвэр ус дулааны шугам цахилгааны шугам газар доогуурхи байгаа юмнууд чинь доошоогоо бараг 5 метр ухсан. Дандаа үйлдвэрийн ажилчид ерөөсөө шөнийн ээлжийн ажилчид өглөө 8 цагт ажлаас буугаад л шууд бөөнөөр бригадаар ирчихээд л за төдөн метр газар ухна шүү гээд тэрийг хүрзээр ухна. Дээшээ хүрзээр зөөгөөд л
Хишигсүрэн -
Тэрэнд нь цалин өгөх үү
Чимэддорж -
Наймын хувингаар зөөгөөд л асгаад л бүгдээрээ санаачлагаараа тэгж хийж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Тэгж бүтээж авсан юм байна л даа.
Чимэддорж -
Тийн. Тэгэхэд энийг чинь
Хишигсүрэн -
Байхгүй байсан.
Чимэддорж -
Одоо болбол трактороор ухна. Тэр үед байхгүй ухдаг трактор байхгүй дандаа гараар хийсэн ш дээ. Энэ бол социализмд муу хэлэх юм монгол хүнд байхгүй.
Хишигсүрэн -
Одоо Оросод оччихоод ялангуяа Москва чинь их нүсэр барилгатай том том чулуун байшин тэгээд яг стализмын үед тэрийг барьсан байгаа байхгүй юу. Тэр их том татиликаар дарангуйлагч одоо тиймээ. Үнэхээр тэрнийг дарангуйлж байж юм бүтээдэг биш үү? Бүр нэг үнэхээр нэг тийм захиргаадалт нөгөө хүнийг хянадаг тээ 2-р дайны дараах тэр нөгөө нэг айхтар тэр
Чимэддорж -
Хүнд үе байсан
Хишигсүрэн -
Хүнд үе чинь одоо тэр үндсэн зохион байгуулалтыг хийж байгаа байхгүй юу. За за одоо ийм юм барьсаных нь төлөө Сталиныг цагаатгая гэж тоглоомоор хэн ч дахиж хийхгүй байхгүй юу. Одоо тэр том том хотуудыг босч байгаа түүхийг уншихлаар бас л тэр нэг ид бүтээн байгуулалтын үе гэж түүхэнд сонин үеүд байх шиг байна. Нэг налаагаад замбараагаа алддаг үе байна. Би бүр гайхаад байна. Олохгүй байгаа байхгүй юу. Одоо нэг гараад хогоо цэвэрлэчихэе хүн олдохгүй байна ш дээ. Мөнгө өгье гэвэл гарах байх
Шагдар -
Тэр чинь сэтгэхүйтэй бас тэр үед чинь ажиллаж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн. Одоо тэр үзэл суртал гэдэг юм чинь
Чимэддорж -
Үзэл суртал гэдэг тийм
Хишигсүрэн -
Тэрийг одоо үйлдвэрлэлийн ажилчин байсан хүн та юу гэж ярих уу? Тэр үзэл суртлын ажил гэж одоо социализмд чинь бурхан минь одоо ухаанд орсон цагаас эхлээд угаалгадаг байлаа ш дээ тийм биз дээ.
Чимэддорж -
Социализмд чинь яг үнэндээ ямар үзэл суртлын талаар ярихдаа зэрэг дэлхийд 1-рт дэлхийн айхтар том дайн үүсэж тэр том дайнаар дайны дараагаар хоёр нийгэм болоод задарчихлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Хоёр нийгэм болбол мэдээж хэрэг тэр чинь хоёр хүн хоорондоо уралдаж байхад хоёр инийгэм уралдаж ажиллахаас өөр арга байхгүй ш дээ. зайлшгүй уралдана. Бүтээн байгуулалтаараа
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Дайны зэвсгээрээ уралдана. Цаанаасаа одоо хүний үзэл суртлын олон одоо бие биенийгээ уучлах дайтах за тэгээд дээр доор орох янз бүрийн одоо тийм юмаар тэмцэлдэнэ.
Хишигсүрэн -
Механизм байж
Чимэддорж -
Механизм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгээд
Хишигсүрэн -
Ажлын тэр хөшүүрэг байна ш дээ.
Чимэддорж -
Хөшүүрэг байна ш дээ. Тэр хөшүүрэг хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэр бол гарцаагүй хөшүүрэг. Би өөрийнхөө социализмын хувьд үзэл суртлыг болбол том буруу хүний оюу толгойг буруу явлаа гэж би хэлдэггүй. Тэгж үздэггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Яагаад тэгж үзэхгүй байна гэхээр би Ардын их хурлын депатутаар 3 удаа сонгогдсон. Төр барилцаж явж байх үед төрөөс явуулж байгаа тэр хэмжээ буруу тийшээ эргээд буруу явчих уу гэж би ерөөсөө ойлгодоггүй. Зөв явсан. Боломжийн явсан. Зүгээр хэтэрхий олон дотор болбол олон хүн дотор хэтэрхий их хувьсгалч зан гаргах хэтэрхий хувьсгалч тийм улс дотор нь байдаг учраас тэд юмыг гуйвуулж нэгийг нөгөө тийш эргүүлдэг тийм тохиолдол байсан. Яах аргагүй ийм байсан. Тэр болбол тэр нийгэм дотор ялзарч байгаагийн буруу тийшээ явж байгаагийн эхлэл нь анх удаа энэ
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр ялзрал нь бол манай тэр үед байсан.
Хишигсүрэн -
Тэрэн дээр дөрөөлөөд хаячихсан юм шиг байгаа юм тээ.
Чимэддорж -
Хаясан. Тэрүүн дээр нь
Хишигсүрэн -
Ардчилсан хувьсгалчдын
Чимэддорж -
Ардчилалын үеийнхэн дөрөөлчихсөн
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
За тухайлвал
Хишигсүрэн -
Одоо юу гэдэг юм хүүхэд байсан учраас би тэр эсрэг үзэл сурталд бас итгэчихсэн байгаа байхгүй юу. Үнэхээр ингээд хүнийг зовоогоод алаад л одоо ажиллуулаад л амралтгүй хувийн амьдралгүй болчихсон эрх чөлөөгийн хаачихсан. Үзэл бодлын хаачихсан ийм байсан гэхлээр итгэчихэж байгаа байхгүй юу. Эргээд ухамсартай хүн чинь нас яваад юм ойлгодог болоод ирэхээр тэр болбол нийтийн мэдэлд биш тухайн тэртээ тэргүй тэр нийгэмд байгаа нэг сөрөг шүүмжлүүштэй зүйл байсан. Тэрийн барьж аваад ерөөсөө
Чимэддорж -
Тийн. Социализмын нэг дутагдал нь бий. Нийгэм болбол дутагдалгүй байхгүй ш дээ. Заавал алдаа дутагдал байгаа. Нэг муу дутагдал нь бол өмчийн харилцаа байхгүй. Өмчийн харилцаа байгаагүй учраас хувийн хүн ямарч хүн бол хувийн өмчтэй байх асуудал
Хишигсүрэн -
Гэтэл байхгүй
Чимэддорж -
Байгаагүй, тэр хувийн өмчийн харилцаа байхгүй зөвхөн улсын юманд баригдаад байсан чинь хувьдаа хоосон байсан. Тэрэн дээр нь хувийн өмчийнх нь үлдсэн. Өнөөдөр хувийн өмч маш их өмчтэй хүн болгон болчихсон хэр нь цаана нь төрд болох сектор нэг ч алга болчихлоо ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Байхгүй болчихлоор улс хөгжихгүй. Яагаад гэвэл тэр Элбэгдоржийн хэлсэн үг байна ш дээ. Монголыг хэн авч явах уу, монголыг баячууд авч явна гэж эд нар баяжих гээд тоглоод байгаад байхгүй юу?
Хишигсүрэн -
Байхгүй
Чимэддорж -
Авч явж байгаа юм гээд монголын хөрөнгөөр тоглочихож байгаа байхгүй юу. Одоо хөрсний баялгаараа тоглоод хорин жилийн дараа монголын хөрс дуусчихна. Энэ чинь өсдөг үрждэг мал шиг биш шүү дээ. Мал бол арвижиж байдаг. Юмаа май гээд өгч байдаг. Дандаа нөхөн төлбөр бий болгож зүйл байхад хөрсний баялаг бол ингээд дуусна. Тийм учраас энэ болбол энэ нийгмийн нэг алдаа. Энэ нийгэмд байж байгаа нэг том алдаа. Нөгөө социализмд байдаг хөрөнгийн алдааны зөрүү нь энэ байгаа юм. Нэгдэх зөрүү нь. Хоёрдох зөрүү нь болбол тэр үеийн хүнийг тийм өөрийн өмч хөрөнгийн араас шуналгүй болгосон. Шуналгүй байсан учраас илүү дутуу юманд хамаагүй юманд орох сонирхолгүй байсан. Нэг сайн тал нь тэр байсан.
Хишигсүрэн -
Тийн. Хэрэглээ болбол тийм нормалный биш
Чимэддорж -
Өөрийнхөө хэрэгцээнд зориулчихна. Илүү юм хэрэг байхгүй.
Хишигсүрэн -
Өндөр хэрэглээ хөгжсөн оронд нэг айлд хүн болгоны тоогоор машин байж байдаг. Машин нь өөрөө янз бүрийн зориулалттай хүнд бараг хоёр гурваараа тэр хувцас идэж ууж байгаа юм гээд энэ хэрэглээндээ болбол ёстой бүр хяналт тавьж чадахгүй байна ш дээ. Америкт жишээ нь
Чимэддорж -
Тийн. Би зүгээр
Хишигсүрэн -
Тэр материаллаг хэрэгцээ гэдэг юмыг
Чимэддорж -
Би өөрийнхөө тэр америкийн юуг харьцуулж ойлгоод байдаг юм. Тухайлвал манай улс нодлин уржнан энэ түрийчийн жилээс эхлэн Моргейжийн зээл гэж их ярилаа. Би тэрийг сонирхож би америк явж үзээгүй. Гэхдээ одоо ингээд сонирхоод үзэхэд үнэндээ бол америкт манай монгол хүн шиг орон сууц гэртэй хүн байдаг юмуу.
Хишигсүрэн -
Байхгүй ш дээ.
Чимэддорж -
Тэгвэл насаараа эмээ өвөөгийнхөө хөрөнгөөр өртэй байж байгаад моргейжийн орон сууцанд байх хэрэгтэй юмуу үгүй юмуу. Саяын америкийн хямдралд хичнээн тэрбум 770 тэрбум доллор хаяж байж одоо Барак Обама банкаа
Хишигсүрэн -
Босгож авлаа ш дээ.
Чимэддорж -
Босгож аваа биздээ тээ.
Хишигсүрэн -
Моргейж тодорхой түвшин дэх амжилттай болсон орнууд одоо ингээд ингэхлээр Тайланд, Гонгонкийг ярвж байгаа байхгүй юу. Би нөгөө яваагүй байсан. Энэ жил яваад Гонгонк бол ерөөсөө шүдэнзний хайрцаг шиг байшингууд байгаа байхгүй юу. Ингээд л энэ талбай болбол маш том талбай байхгүй юу. Нэг айлын байр яг энэ цонхны хэмжээтэй. За тэр вьетнам эд нар бол бүр ямар метр квадратад амьсгалаад байгаа юм бүү мэд. Тайланд бол харьцангуй гайгуй юм байгаа юм. Одоо тэр газар нутаг нь харьцангуй бололцооны том. Тэр айлуудад оногдож байгаа талбай том харагдаад байлаа. Тэгэхлээр тэр моргейж гэдэг болбол маш бага метр квадраттай маш өндөр байшин одоо юу гэдгийн эдийн засгийн ашигтай үзүүлэлт их өндөртэй байгаад хүн ам ихтэй байгаад цалин орлого ажил эрхлэлт жигдэрчихсэн гэсэн тийм олон юмны юун дээр хөгжөөд байна ш дээ. үндсэндээ Гонгонк бол хийчихсэн юм байлаа ш дээ. Моргейжээр хийчихсэн юм байлаа ш дээ. тэнд чинь газар байхгүй юм чинь хүн газар дээр навтгар байшин бариад амьдрах бололцоогүй. Дээшээ босгож байж л тэр хүмүүсийг багтааж байгаа байхгүй юу.
Чимэддорж -
Бага талбай дээр олон хүн суурьшуулахын тулд
Хишигсүрэн -
Шийдвэр байгаа байхгүй юу.
Чимэддорж -
Тийн.
Хишигсүрэн -
Тэгэхээр манайд моргейж байлаа гэхэд тэр нь өндөр байшингийн шийдэл биш одоо тэлдгийн юмуу яадгийн тээ. Одоо Улаанбаатартаа бослоо гэхэд яах ёстой юм мэдэхгүй. Бас л нэг механикаар хуулах гэж оролдоод дийлсэнгүй шиг боллоо. Өндөр цалин өгөөгүй байж байж яаж борлуулах юм.
Чимэддорж -
Энд бол нэгд тийм байна. Нөгөө тал дээр болбол одоо болбол гэр хороололыг Улаанбаатарыг утаагүй болгоно гэр хороололыг орон сууцтай болгоно гээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Чимэддорж -
Энэ болбол нэг ёсондоо миний ойлгоцоор болбол ер нь нэлээн үлгэр маягтай юмаа гэж би ойлгож байгаа.
Хишигсүрэн -
Боломж байгаа юу ер нь
Чимэддорж -
Монголд оддохондоо боломж бага. Яагаад бага гэж байгаа гэхээр хамгийн түрүүнд доод тал нь 500 мвт-аас доошгүй хүчин чадалтай станц барьсан тохиолдолд энэ цаана энэ гэр хороололыг орон сууцтай болгох тухай ярина. Тэрнээс станцаа барьж чадаагүй байж байж тэр гэр хороололын байшин бариад гэр хороололын байшин оруулаад орон сууцтай болгоно гэдэг бол зүгээр үлгэрийн юм. Зүгээр улс төрийн цаасны шоу. Өнөөдөр хорин жилийн дотор ганц станц барьж чадахгүй одоо ч барьж чадахгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Одоо барих тухай шийдвэр гаргачих уу яав уу
Чимэддорж -
Сая гарчихсан хэрнээ ингэсэн юм байгаа ш дээ. гарчихсан нөгөө 5-р станцаа хурдал гэсэн түрүүхэн долоо хоногийн зарим нь өөрчлөгдөөд байхгүй болчихлоо.
Хишигсүрэн -
Хаашаа болсон.
Чимэддорж -
Тэр чинь яахын энэнийгээ өргөтгөх маягаар барих гэж байгаа улсууд тэрнээс биш энийг барьж байгаа юм биш
Хишигсүрэн -
Шинээр гацууртын тийшээ барина гэсэн яасан.
Чимэддорж -
Больчихсон тэр байхгүй. Тэгэхээр
Хишигсүрэн -
Атомын цахилгаан станц дийлэхгүй юу.
Чимэддорж -
Тэр бол болохгүй. Тэр ёстой өндөр хөгжсөн Япон ингэж сүйрч байхад одоо энэ чинь ингэдэг юм байлаа ш дээ. дэлхий дахинд 35 ширхэг атомын реактер байна гэсэн дэлхийн бодлого байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха одоо хэд болчихсон бол
Чимэддорж -
Тэгээд одоо эдний сүйрч байгаа Фүкүшимагийн цахилгаан станц чинь америк хүрч урагшаа хятадын Шар тэнгист хүрч ирчихээд хортой хортой юм живж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэгэхээр атомын цахилгаан станцаас ерөөсөө япон хүртэл одоо болъё. Ер нь одоо салхи байгалийн эрчим хүчин дээр түшиглэж явуулъя гэсэн бодлого боловсруулж байна ш дээ. тийм учраас нөгөө цахилгаан дэлхий даяар ноёрхсон тийм цахилгаан станцын асуудал чинь одоо зогсонги байдалд орчихлоо ш дээ. Манайх атомын цахилгаан станцыг болъё гээд жишээ хэлье. Тэгэхээр тийм болохын болбол улс орон дотроо онцгой тусгай хамгаалалттай тийм л юм байж
Хишигсүрэн -
Зонд хийж байж
Чимэддорж -
Хийж байж байж л одоо тогтоодог юмуу. Нөгөө талаар бол ийм замбараа захиргаагүй байж байж тэрийг ажиллуулж чадахгүй. Нэг ийм байдаг байхгүй юу. Манай үйлдвэр комбинатын 1-р цахилгаан станцыг
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Анх биднийг тавин онд ажиллаж байхад 1-р цахилгаан станц цэргээр хамгаалуулдаг. Одоо засгийн ордны хувьд бол дотоодын хамгаалалтын цэрэг хамгаалдаг байсан. Буутай цэрэг тойрчихсон. Нэг ч хүн оруулахгүй. Гадны хүн нэг ч оруулахгүй. Үүдэндээ цагдаатай цагдаагаар пропускаа үзүүлнэ. Яг өөрийн ажилчин ажилчины пропускаа үйлдвэрийн дарга пропускаа үзүүлэхгүй орохгүй. Тэгж байж станцыг тогтоож байсан үе шүү дээ. Тэгэхээр амьдрал чинь ийм нарийн байдаг юм байна ш дээ хүүхдүүд туулсан юмыг ингэж ойлгож мэдэх хэрэгтэй. Гэтэл одоо энэ замбараагүй танхай улсууд тэрийг барих хөгжүүлэхийн тухай ярихын хэрэггүй. Саяын японы Фүкүшима бол үнэхээрийн тэр өндөр хөгжил чадахгүй байна ш дээ. Одоо ч чадахгүй байна ш дээ. одоо реактер нь дахиад халаад дахиад нөгөөдөх бохир усаа, хөргөлтийн системээ ажиллуулж чаддаггүй. Өнөөх нь ажиллахаа больчихсон. Бүхэл бүтэн тйрсон далай ус цацаад цацаад хөргөж чадахгүй байгааг боддоо. Хамгийн багаар бодоход л бүтэхгүй асуудал.
Хишигсүрэн -
За бид хэдийн ярилцлага үргэлжилж байна. түрүүчийн сэдвээ 90 оны ардчилсан өөрчлөлт хувьсгалын үед яг та юу хийж байв. Ардчилалыг юу гэж тухайн үедээ дүгнэж байв. Ардчилалаас юу хүлээж байв гэсэн асуулт байна.
Чимэддорж -
Ерэн оны ардчилалын үед үйлдвэрт ажиллаж байсан.
Хишигсүрэн -
Та хэдтэй байсан гэсэн үг вэ? Яг идэх настай байсан байна ш дээ.
Чимэддорж -
Тавин хэдтэй байсан л даа.
Хишигсүрэн -
Тавь хүрсэн байсан уу?
Чимэддорж -
Тавь хүрчихсэн. Тэгээд яахав шинэ нийгэм цоо шинэ юм гаргах нь байна гэж одоо ойлгож байсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт би ардын их хурлын депутат байхад энэ ардчилалынхантай уулзалт хийсэн л дээ их хурлаас
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр үед би дээр нь хөдөлмөрийн баатар Аварзад гуай Намхайнямбуу, Аюуш гэсэн ийм одоо тэр үедээ олон салбар дотроо нэр хүндтэй сайн ажиллаж байсан бас их хурлын нэлээн сайн гэсэн тэдлэгтэй депутат энэ ардчилсан хүчнийхэнтэй уулзалт хийсэн. Тэр уулзалтаар энэ Гончигдорж, Элбэгдорж, Бат-Үүл тэгээд нэлээн хэдэн хүн ирж оролцсон. Тэгээд бид ярилцсан. Ямар юм ямар нийгэм байгуулах гэж ыбайна. Ямар юм хийх гэж байна.гэдэг тухай өөрснөөсөө нь сонссон. Ардчилалсан шинэ орчин үеийн дэлхийд одоо өхдөр хөгжилтэй энэ ардчилалсан нийгмийг дагана. Тийм улс байгуулна гэж хэлж байсан. Би бас тэн дээр бас нэг талдаа хатуу нөгөө талдаа бас ч одоо дэмий ч юмуу шахуу юм ярина. Хэлж л байсан даа. тухайлвал та нар өөрснөө толгой болоод ардаа хөлгүй шахуу хөлтэй болчихоод дараа нь зүтгэсэн бол энэ ажил болох л гэсэн санааны үг хэлж аминдаа буруутгаж л явлаа. Тэр ярилцлага хааяа телевизээр гарч л байдаг юм. Тийм сайхан болчих болов уу гэж зарлал бичнэ. Олон улсад сургууль төгссөн гадаад дотоодын мэдсэн ийм улсууд шинэ юм шинийг хийх байх гэж ойлгож байсан. Гэтэл тийм юм хийх биш ер нь монголыг социализм гэдгийг хурдан нурааж унагаж хурдан устгаж байхгүй болгохын төлөө тэмцсэн. Тийм зорилго агуулсан хэсэг бүлэг улс байжээ гэж би ойлгож байгаа юм. Одоо бол тэр баталгаажсан. Бидний бүтээн байгуулсан бидний аав ээж ах дүү бид нарын хийсэн юмыг байхгүй болгосон. Харамсаж байгаа л даа. Социализмд хамтын аж ахуйгаар ер нь ямарч нийгэм хамтын аж ахуйгаар бий болдог юм байна. тэрний нэг жишээ ямар байсан гэвэл манай аж үйлдвэрийн комбинатад цөөхөн тооны үйлдвэртэй комбинат байсан. Дараа нь арьс шир ноосны нэгдэл гэж нэгдэл болж өргөжсөн. Дараа нь тэрний дараа удахгүй одоо бас концерн болох байсан байх би бол тэгж боддог. Тэр чигээрээ явж байсан бол тэгээд өргөжөөд олон үйлдвэр нэгдээд тэгээд хамтын хүчийн давуугаар их юм бүтээх байжээ гэж би дотроо бодсон. Яагаад энийг тэгж боддог юм бэ гэвэл одоо дэлхий нийтийн энэ өнөр болчихсон улс орнуудыг хараад байхад дандаа концерн корпораци болсон байна. Дандаа том том үйлдвэрүүд нийлчихсэн байна. тэр болбол нэг үйлдвэрийн тоног төхөөрөөмжөөр нөгөө үйлдвэрийн тоног төхөөрөөмжийн авах гэж хийгээгүй. Тэр олон хүний хамтын хүчийг бол зөв ашиглах гэж
Хишигсүрэн -
Зөв хослуулж
Чимэддорж -
Зөв хослуулж нэгдэж ажиллах тийм юм хийсэн. Тэгэхээр манайх тийм л байх байсан байх. Тийм л болох байссан. Гэтэл харин тэрийг бүүр нураагаад бүр одоо английн манфактурын үеийн үйлдвэр шиг гар үйлдвэрлэл рүү үйлдвэрийг оруулсан тул харамсаж явдаг юм. Тэр үеийн гар үйлдвэр шиг болгосон. Одоо бол тийм л байгаа.
Хишигсүрэн -
Одоо бол гар үйлдвэрлэл хөгжиж байна хөөрхий
Чимэддорж -
Тийн. Гар үйлдвэрлэл хөгжиж байна ш дээ. Өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Өрхийн аж ахуй хөгжиж байна.
Чимэддорж -
Тийн болгон улсыг одоо хөгжиж байсан юмыг хөгжилгүй болгоод хйош нь ухраачихаад одоо тэгээд ийм болгоно гэдэг бол харамсалтай. Энэ бол одоо ардчилсан хүчний хийсэн том алдаа. Цаашид олон удаа давтаж болохгүй байх гэж бодож байна.
Хишигсүрэн -
Ер нь хүлээлт бол та бол эерэг хүлээлттэй байсан байна ш дээ анх
Чимэддорж -
Тэгэлгүй яахав. Ерөөсөө ганц би биш монголын ард түмэн цөмөөрөө эерэг хүлээлттэй байсан. Тэгээд явуулаад ирсэн бодлого нь дундуур нь буруу болоод ирэхээр ард түмэн эсэргүүцээд тийм учраас тухайн тухайн сонгуульд ардчилалынхан эхний үед авч байсан 40-д хувийнхаа саналыг бүр байхгүй болтлоо
Хишигсүрэн -
Унаж байсан.
Чимэддорж -
Унасан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Чимэддорж -
Тэр чинь бол одоо буруу юм хийсний тухайлвал нэгдэл гэж ямар ардын аж ахуйнууд байлаа. 370-аад нэгдэлийг тарааж устгаж үгүй хийж хамтын аж ахуйн тэнд байсан тоног төхөөрөмж, үйлдвэрлэл одоо тэгээд мал аж ахуйн бааз тэжээлийн бааз тэр үеийн их л том юмнуудыг бүгдийн байхгүй болгосон. Дээрээс нь сангийн аж ахуй тийм сайхан аж ахуй монголын жилд 873 мянган тонн үр тариа авч дотооодын хэрэгцээгээ хангаад гадаадад экспортолж байсан тэр их бид чинь тэрийгээ хийх сав байхгүй одоо стадионыг тойруулаад цемент дээр газар дээр асгавал нөгөөдөх чинь чийг авчихна гээд цемент дээр тэрийг тойруулаад хаана цемент байна тэр газар одоо хурааж одоо тэрийг экспортонд ч очих юм муутгахгүй янз бүр ашиглаж байлаа ш дээ. килваторуудыг олон олноор нь барьж тэрүүндээ хийгээд багтахгүй тийм хэмжээнд хүртэл одоо хүнсний бүтээгдэхүүнээ хангадаг аж ахуй үйлдвэрлэл явж байхад чинь ийм одоо юу ч байхгүй болтол нураадаг. Зүгээр энгийн хүний
Хишигсүрэн -
Маш энийн логикоор
Чимэддорж -
Тийн логикоор хүлээж авахын аргагүй зүйл нэгд. Хоёрдугаарт болбол ерөөсөө улс төрийн тоглоом, улс төрийн мэдлэг муутай улсууд улс төрийн тоглоом хийнэ гэдэг болбол бүхэл бүтэн улс орон байтугай юмыг ч устгаж болдог юм байна гэдгийн нэг жишээ монгол ддээр болсон байх гэж би боддог.
Хишигсүрэн -
Аан ха одоо социализмын үеийн хүн удирддаг арга барил хүнийг нөгөө ажиллуулдаг арга барилыг одоо та юу гэж боддог вэ? Тэр одоо давуу сайн чанарууд байсан юм. Хэр муу талууд байсан юм бэ? Одоогийн энэ дарга цэрэг одоо удирдлага удирдуулагчийн харилцааг харахад ер нь юу бодогдож байна.
Чимэддорж -
Тэр үеийн дарга одоогийн дарга хоёрын хооронд тиймээ маш их ялгаатай л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр үеийн дарга үеийн дарга социализмын үеийн дарга болбол 1-рт амьдралаар боловсролоо олчихсон. Тэр боловсрол нь тэр нийгэмд тэгж ажиллавал одоо ийм ажиллаж амьдарч болох ийм олон хүнийг ингэж удирдаж зохион байгуулж болох юм гэдэг мэдлэгийг бүрэн олж авсан. Хүнтэй ажиллаж чаддаг. Хүнийг ажилллуулж чаддаг хүнийг хөдөлгөж чаддаг. Тэр урамшилын зөв хийж чаддаг тийм удирдлага байсан байгаа юм. Одоогийн энэ болбол одоо буруу эд бол зөвхөн ганцхан мөнгөн дээр тулгуурлаж ярьж байна. Мөнгө өгвөл хийнэ. Мөнгө өгөхгүй бол хийхгүй гэсэн ухааны тэр хүн бол удирдаж хийж чадахгүй. Яагаад гэвэл өөрөө май гэж чиний цалин 3 юмуу 4 дахин нэмлээ. Чи тэрийг хийгээтэх гэвэл хийх жишээтэй ийм маягаар ажиллаад мөнгөний нийгэм болчихсон учраас одоогийн удирдлага бол удирдлага биш зүгээр нэг одоо яахав албан тушаал цаана хуульчлаад бас нэг тогтоочихсон болохоор тэр л хэмжээнд байхаас биш. Ерээд оны үед чинь монголын дарга нарыг болбол одоо монголыг чинь ер нь төрөөд ирж байгаа улсуудыг чинь дэндүү доош нь хийж дарга нийгэм гэж байсан. Дарга нарын нийгэм гэж шоолдог байлаа. Гэтэл одоо тэрнээсээ долоон дор 3, 4 дахин илүү олон дарга нартай болчихсон
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Олон гүйцэтгэх захиралтай болчихсон. Дарга гэж хэлэхгүй тэрийг захирал гэдэг үгээр солиод хаячихсан.
Хишигсүрэн -
Одоо тэр эрх ямба эдэлдэг одоо тусгай хангамж гэдэг зүйл тэр үед ямр байсан бэ?
Чимэддорж -
Ерөөсөө эрх тусгай хангамж эдэлдэг юу бол үнэндээ байхгүй. Тусгай хангамжийг эдлээд одоогийн энэ улсуудынх шиг өчнөөн зуун сая төгрөг одоо Дорлигжавын хөрөнгийн тухай өчигдөр телевизээр ярихад л банкинд 237 сая төгрөг байгаа тэр үеийн мөнгөөр 237 сая төгрөгтэй дарга манайд нэг ч байгаагүй. Одоогийн эд нар шиг Дорлигжавын тэр 2,3 үйлчилгээний байртай байшинтай гэж байгаа. Тэр үед чинь байшинтай дарга нэг ч байгаагүй. Тэр үеийн тэр байшин дотор ярих юм бол одоо Цэдэнбал даргыг байшинтай нь өөрчилнө гэсэн ийм байрласан байшин нэг давхар гурван давхар байр байсан тэрийг л нэрлэхээс өөр нэрлэх юм бол байхгүй. БНМАУ-ын төрийг 40 жил барьчихаад юу ч үгүй байсан байгаа гээд одоо бодоход л ямаршуу юу байж вэ гэдэг нь ойлгомжтой. Цалин дээр нь бол яахав одоо төр хариуцаж байгаа улс төрийн товчооны гишүүн тэгээд л тухайн үед тэрэнд тийм юм байлгүй яахав. тэрнээс ч олон таван юм байхаас ч яахав. одоогийн дарга нар шиг одоо дэлхийн хамгийн үнэтэй одоо дал наян сая төгрөгийн үнэтэй том
Хишигсүрэн -
Жийп
Чимэддорж -
Том жийп унаагүй ш дээ. тэр үед чинь хамгийн дээд юугаар 24 байлаа. Оросын 24 машин, тэрийг л унасан. Тэрийг унаад л одоо хангамжтай тийм эрх техникийн хангамж эдэлсэн гэх юм одоо алга. Тийм бол байхгүй. Энэ бол зүгээр олон түмний толгойг түрүүний бид хоёрын ярьсан үзэл суртлын буруу үзэл суртлын аргаар ухуулсан тийм л зүйл. Ерөөсөө тийм хангамж эдэлсэн юм байхгүй.
Хишигсүрэн -
Одоо миний зүгээс асууж үндсэндээ болчихлоо. Таны хуввьд юу яах одоо ингээд өнөөдөр ярьсан с
Чимэддорж -
Тэгээд
Хишигсүрэн -
Аан ха сэдэвтэй холбогдуулаад хэлэх тийм юу байна уу? Нэмээд одоо заавал үлдээж хэлэх ёстой үг энд орхисон. Одоо тодорхой хэмжээгээр хойч үед хандаж хэлэх үг байж болно тээ. Эсвэл яг тэр социализмыг ямар нийгэм байсан бэ гэдгийг тодруулаад тээ
Чимэддорж -
Түрүүн би социализмын тухай ерөнхийд нь ярьсан л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр тухай бол монголыг хөгжихийн төлөө монголыг хөгжүүлэхийнг төлөө монголдоо бол хамгийн хэрэгтэй нийгэм социализм байсан гэж би түрүүн тодотгоод хэлчихсэн. Энийгээ ч тодотгоод хэлчихэе гэж бодож байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Хоёрдугаарт нь бол ер нь социализмын үед амьдарч байхад алдчихсан ончихсон юм юу байна вэ гээд надаас их тодруулад байх юм
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Юу ч байхгүй. Би хөдөлмөрөө ч алдаагүй амьдралаа ч алдаагүй. Ажил бүтээлээ ч алдаагүй. Алдах нь битгий хэл БНМАУ-ын хөдөлмөрийн баатар гэдэг том өндөр цолоор шагнуулж тэр алдар нэртэйгээ би одоо баярлаж явдаг. Миний үр хүүхэд ач зээ нар, манай өвөө монгол улсад монгол улсын хөдөлмөрийн баатар болсон гэж одоо үеийн үед бахархан байх гэж бодож байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Энэ бол одоо миний түүхээнд үлдсэн нэг том амжилт
Хишигсүрэн -
Энэ бол таны
Чимэддорж -
Амьд яваа хүн болж төрсөн дөө үлдэж байгаа миний нэг гавъяа гэж
Хишигсүрэн -
Одоо бусад хүнээс таны амьдралд байж болох онцгой ер бусын юм болбол энэ хөдөлмөрийн баатар болсон явдал мөн үү ер нь
Чимэддорж -
Ер нь зүгээр бусад хүнтэй гэж арай ч тэгж хэлж арай болохгүй байх аа
Хишигсүрэн -
Бусдаас онцгой
Чимэддорж -
Ер нь болбол бүтээлийг, хүний хийсэн бүтээлийг зөв үнэлж чадаж байсан нийгэм гэдгийг болбол нэг талаасаа харуулж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр социализм. Хоёрдугаарт нь болбол хүн ерөөсөө ажиллаж байж амьдардаг юм. Хөдөлмөр хийж байж амьдардаг юм. Тэгж байж тэрний үр шимээр сайхан амьдардаг юм гэдгийг том амьд жишээ баримт гэж би ойлгож байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Одоогийн нийгэмтэй жишээлэхэд жагсаал цуглаан гээд цуглаан хийгээд мөнгө авъя. Мөнгө амлуулах гээд яриад байгаа болхоос биш надад тийм ажил өгөөдөх би тэрийг тэдэн хувиар давуулаад биелүүлнэ гээд ажил хийнэ. Би тэрийг сайн хийгээд сайхан амьдаръя гэж хүсч байгаа хүний тоо харьцангуй маш их бага болсон гэж би дотроо боддог.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тийм залуучууд маш цөөн болсон. Тэр талаас нь ч ухуулж тэр үзэл суртлын ажил болгож зохион байгуулж хийж байгаа тийм ажил төрийн ажил ч алга.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тийм учраас төрийн хууль хэрэгжихгүй байна. Төрийн хууль цаасан дээр хоосон байна гэдэг бол энэ л байна. Төр болбол өөрөө хууль гаргачихсан. Энэ хуулиар чи амьдар ажилла энэ хуулийг биелүүлж улс орноо хөгжүүл ингэж хүсэж тэмүүлж байгаа болбол тэр хуулийн ард нийтийн ард түмнийхээ оюун тархинд шингээж өгөх ёстой. Ойлгуулах ёстой. Мэдрүүлэх ёстой.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Сургуулийн хүүхдүүд ч ялгаагүй. Үйлдвэр албан газар компани ажиллаж байгаа хамт олон ч хамаагүй ойлгуулж байх ёстой. Тэрийг ойлгуулахгүй байлаа гэдэг болбол цаад утгаараа бол дан цоорхой тийм хууль гарч цоорхой дээр нь тоглож авах гэсэн нэг нууц арга байна гэж ойлгосон.
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдралд их дурсагддаг мартагдагдаггүй тийм дурсамж юу байна.
Чимэддорж -
Яг үнэнийг хэлэхэд болбол ерөөсөө тэтгэвэрт гарчихлаар чинь ер нь хүүхэд наснаас үйлдвэрт ажилсан үйлдвэр нэгд мартагдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Ерөөсөө үйлдвэрийг бол үйлдвэр өөрөө ажиллаж байсан дамжлага
Хишигсүрэн -
Тийм үйл явдал тээ
Чимэддорж -
Хамт ажиллаж байсан хүн нөхөд найз нөхдүүдийгээ бол заримдаа уулзахлаар сайхан байдаг юм. Зарим үед бол одоо бараг зүүдэлдэг унтаж байхдаа. Энэ болбол миний санаанаас гарахгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Нэг дэх үйл явдал. Хоёрдох үйл явдал нь болбол би БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болсон доо үнэхээрийн бахархаж явдаг.
Хишигсүрэн -
Аан ха хэдэн онд баатар болсон бэ?
Чимэддорж -
Би наян онд баатар болсон юм. Одоогос 31 жилийн өмнө баатар боллоо. Тэгээд энэ болбол ховор тохиолдол ямарч үед ямарч улс орон би ном уншиж байсан эх орны дайны үед бүр газар шороогоо хамгаалахын төлөө тэмцэж явсан Хатанбаатар Магсаржав, гоймон баатар Сүхбаатар гээд алдартай баатруудын түүхийг манлай баатар Дамдинсүрэн гээд эд нарын баатарын гуншин гэдэг түүх нэг уншаад энэ улсууд шиг ийм сайхан ийм болох юмсан гэж хүсдэг байсан. Одоо мөрөөдөл биелнэ гэдгээр мөрөөдөөж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тэр мөрөөдөл надад биелсэн. Тэрүүнд л баярладаг. Энэ бол бас мартагдах зүйл биш. Тэр тусмаа монгол төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргынхаа гараар авсан даа бүр их баяртай байдаг.
Хишигсүрэн -
Хэдэн настай байсан бэ та?
Чимэддорж -
38 настай байсан
Хишигсүрэн -
Дөчтэй л байсан байх тээ
Чимэддорж -
Тийм дөчтэй дөчин настай байсан байна.
Хишигсүрэн -
Залуу байна тээ.
Чимэддорж -
Залуу байгаа одоо залуухан. Дэндүү залуу авсан. Ардын их хурлын депутатаар 3 удаа сонгогдсон. Ардын их хурлын депутат байхад төр барилцана. Ажилчин хүн
Хишигсүрэн -
Жинхэнэ утгаар нь
Чимэддорж -
Жирийн ажилчин хүн тэр үед бол одоотой адилхан их хурлын депутат олон удаа сонгогдоно гэж бол байхгүй. Манайхаас Амгалан хоёр удаа сонгогдсон. Би 3 удаа сонгогдсон. Энэ бол ховорхон. Тэгээд төр барилцахдаа төр ч заримдаа нүдээ олж байсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Нээрээ нь ажил хөдөлмөрөөс нь үнэлэхээсээ гадна төрд ажиллах чадвар оюуны чадвар ашиглаж байсан. бичиг үсгийн чадвар ашиглаж байсан. Олон талтай юм бол зэрэг байсан байх.
Хишигсүрэн -
Ер нь нэг тэр хөдөлмөрөөр баатар болж байгаа хүн бол өөрөө их тийм бусад хөгжил нь ч гэсэн явдаг тодорхой хэмжээний манлайлагч болдог юм шиг байгаа юм тээ. Тэр хүний нөгөө нэг суурь анхны мэргэжил боловсролоос хамаарахгүйгээр тэр нэг улсын аварга, баатарууд болоод байна гэдэг бол өөрөө их том үр дүн байсан юм шиг байгаа юм.
Чимэддорж -
Суурь нөгөө далайц нь их болчихоор их суурь нөлөөлнө. Тэрэн дээр хөгждөг.
Хишигсүрэн -
Тийн
Чимэддорж -
Ер нь хүн өөрийгөө дайчлаад ажиллахаар хүн улам өргөжүүлээд томруулаад л ингээд тэгээд эх орндоо хэрэгтэй өөртэй хэрэгтэй хамт олон нөхдөд хэрэгтэй ийм юмыг тийм санаа нь хамаагүй илүү өргөн байдаг.
Хишигсүрэн -
Танай хүүхдүүд ер нь ямар боловсрол одоо эзэмшсэн бэ?
Чимэддорж -
Манай хүүхдүүд цөмөөрөө сайхан яваа. Одоо бүгдээрээ хувийн компанитай. Тэгээд бүгдээрээ Солонгост байгаад ирсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Чимэддорж -
Тийн. Ер нь болбол боломжийн амьдралаар бол боломжийн аав ээжээ дурьдсан цөмөөрөө үйлдвэрийн мэргэжил эзэмшсэн.
Хишигсүрэн -
За ингээд Чимэддорж гуайг дагуулж ирсэн Шагдар ахад их баярлалаа. Миний ярилцллага хийсэн анхны баатар. Ер нь энэ манай ярилцлаганд нийтдээ хэдэн баатар ярилцлага өгснийг бии мэдэхгүй байна. ховор байх л даа. Уг нь нэг баатруудын бас нэг дөрөв таван ярилцлага байгаа. Сайн байсан байх гэж бодож байна. За таньд их баярлалаа. Яриагаа өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.