Sodnom

Basic information
Interviewee ID: 990597
Name: Sodnom
Parent's name: Jamts
Ovog: Chimid
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: military; General
Work: retired
Belief: none
Born in: Gurvansaihan sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
childhood
education / cultural production
democracy
urban issues
keepsakes / material culture
environment
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Сайн байна уу? Содном гуай, таныг Кембрижийн их сургуулийн монгол судлалын салбараас хэрэгжүүлж байгаа ХХ зууны монголын аман түүх гэж судалгааны ярилцлаганд оролцож бидний энэ ярилцлагын мэдээлэл өгөх бололцоо их баярлалаа. Тэгээд таны анкетийг бөглөх явцад надад нэг сонирхолтой юм хоёр ширхэг юм анзаарагдлаа. Нэг нь болохоор эцэг эхээс 18-лаа гэсэн их сонин тоо сонин түүх байна. Хоёрт нь орон нутагт амьдардаг монголын цорын ганц генерал одоо ерөөсөө хоёр ийм сонин юмыг би таны анкетнаас харчихлаа. Тэгэхээр хоёулаа бага наснаасаа одоо эцэг эх нь ямар хүн байв. Хэрхэн өсөж том болж сургууль соёл ажил амьдралын зам хөөв гээд хувийнхаа амьдралыг ярих явцад энэ сонин хоёр юм чинь дэлгэрээд гарах байх. Тэгээд хоёулаа хүүхэд наснаасаа эхлээд ямар газар төрж өсөв. Эцэг эх нь ямар хүн байв. Арван найман хүүхэдтэй айл ер нь ямар айл байв гээд эхлэх үү? Яриагаа...
Содном -
За их сонин юм байна. Манай аав ээж бол яахав дээ угаасаа яяс үндэсний малчин улс
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Олон хүүхэдтэй тийм айл байсан юм байна. Би аав ээжийнхээ 18 дахь хүүхэд. Миний дараа бол бас нэг хүүхэд байсан юм байлаа. Тэгэхдээ тэр үе олон хүүхэд төрүүлж өсгөсөн аав ээжийн амьдарч байсан үе бол хүнд нөхцөлд байж дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Социализмын үе, хувьсгалын өмнө үед ядуу зүдрүүхэн, эмнэлэг үйлчилгээ ямар нэгэн юм байхгүй ийм нөхцөлд хоёулаа аж төрж амьдарч олон хүүхэд төрүүлж өсгөсөн юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Олон хүүхэд төрүүлэхдээ ер нь хүндрэл ихсээд явсан гэж ярьдаг. Зүгээр одоо мал усалж яваад усан дээр хүүхдээ гаргаж байсан гэж ярьдаг юм. Дээр нь хүнд нөхцөлд байсан учраас хүн болж амьдарсан нь цөөндөө. Бараг дөрөв таван хүүхэд үлдсэн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Арван ес төрснөөс
Содном -
Тийн арван есөөс, би 18 дахь нь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 19 хүүхэд төрүүлээд ихэнх нь нас бараад багадаа нялхдаа нас барсан юм байлаа. Нийт 12 хүү байсан юм байлаа. Тэр 12 хүүгээс одоо үлдсэн нь би ганцаараа, за бусад нь 3 эгч байлаа. Гурван эгч минь яахав дээ хөөрхий бүгд сайн сайхан амьдарч яваад одоо насны эцэс болсон. Үндсэндээ эхээс бол ганцаараа үлдэж, гурван эгчийн олон хүүхдүүд бий.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Үндсэндээ бараг ач гуч янз бүрийн зуугаад улс байна. Энэ үе дотроо хамгийн нь ахмад нь одоо тэгээд эцгийн талаас одоо би үлдчихээд байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха. Та нэг ийм юм тодруулаач. Ер нь танай аав ээж хоёр тэр одоо 20 шахам хүүхэд төрүүлсэн улсууд байна ш дээ. Тэгэхээр та одоо бодоход тэр үеийн малчин монголчууд хүүхдээ яаж өсгөж, одоо бид нарын амьдралтай харьцуулвал тээ яаж өсгөж байсан бол. Мал услаад явж байгаад хүүхэд төрчихсөн гэж байна ш дээ. Ер нь болбол одоо яг л амьтны жамаар төрж байна ш дээ. Тэгэхээр юу гэж бодогдож байхын таньд. Эргээд бодоход
Содном -
Үнэхээр аав ээж минь олон хүүхэдтэй сайхан гэр бүл байж, жаахан амьдралын хувьд ядуу байсан юм байлгүй дээ
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Үнэхээр тэр үед чинь дээш татаад авдаг хардаг ханддаг эмнэлэг үйлчилгээ гэж юм байсангүй. Эмнэлэгт төрнө гэж юм байсангүй. Арван есөн хүүхдийн дотор ихэр хүүхэд хоёр гурав байсан гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ингээд аргагүй хүнд нөхцөлд л амьдарч байсан учраас тэр хүүхдүүд ихэнх нь багадаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм шиг байлаа. Ер нь нэлээн сүүлд үлдсэнээр миний нэг гурван эгч, миний нэг ах таван ийм хүн үлдсэн юм байгаа юм. Тэгтэл бас их сонин миний тэр ах маань 1944 онд юмуу даа
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Одоо сахилгагүйтэж айл амьтны мал хуй нааш цааш болгодог юмуу морьтой энд тэндгүй давхиж холбоотой хонь дээгүүр харайлгаж ингэж сахилгагүйтэж янз бүр болж яваад шоронд орсон байдаг юм. Ганц ах маань
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За тэгээд шоронд ороод яваад 1945 оны үед шоронд нас барсан. Тэр үед тойрч эргэж уулзах тэр үед чинь холбоо захидал занаа тийм иймээ гэх юм
Хишигсүрэн -
Байхгүй
Содном -
Үндсэндээ юу ч байхгүй. Тэгээд нэг мэдэхэд би 13,14-тэй байхад манай муу ээж ярьдаг байсан. За хүү минь ах чинь байхгүй юм шиг дуулдаж байна шүү. Одоо ямарч байсан сураг ажиг тасарсан тэгээд байхгүй талдаа болсон байлгүй гэж ингэж ярьж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ингээд тэр ах маань шоронд ороод, тэр үеийн алтны уурхай байсан одоогийн Бороогийн алтны үйлдвэрт лагерт ажиллаж байгаад тэнд нас барсан байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За аав маань бол их дээр үед намайг нэг гурав дөрөвтэй байх үед нас барсан шиг байдаг юм. Би аавыгаа бол нээрээ мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Аавын дүү Жамц гэж одоо миний овог байгаа тэр Жамцад намайг үрчлүүлсэн байгаа юм. Тэгээд тэр олон хүүхэд нас бараад л тэр олон хүүхдийн шарилыг манай муу, миний тэр эцэг Жамц л холдуулж янзалж өгдөг байсан шиг байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд аав минь би хичнээн удаа үхсэн юмаа зөөлгөж байсан. Тэгээд одоо ганц амьд юм гар дээр нь тавихад яадаг юм хөө гээд ээжээс минь зөрж байгаад хүчээр аваад тэр
Хишигсүрэн -
Жамцад өгсөн.
Содном -
Жамц гуайд өгчихсөн. Ингээд би
Хишигсүрэн -
Өргөмөл
Содном -
Өргөмөл аавынхаа дүүгийн гар дээр өсч өндийсөн ийм хүн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За ес нас хүртлээ жинхэнэ сургуулиар яваагүй. Ингээд мал аж ахуй дээр аав ээжийнхээ гар дээр өсөж өндийсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Есөн настай 1942 онд 1-р ангид орж байлаа. За тэгээд сургуульд 9 настай орох гэж хичнээн хөөгдөж
Хишигсүрэн -
Хэр дуртай байв. Аав ээж чинь оруулах...
Содном -
Аав ээж чинь оруулах санаа байсан байх. Би өөрөө бол сургуульд орохгүй гэж зүтгэдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Лам болно гэж ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр үед сүм хийд хаагдаж байсан үе
Содном -
Сүм хийд ч хаагдаад бараг дууссан л даа. Лам чинь өнгөрсөн хэрэг аав ээжийн санаа байсан байх
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд сургуульд хөөгдөөд оч гээд байдаг. Би очихгүй гээд суугаад явахгүй байсаар байгаад би өвөл болсон хойно нэг юм хүчээр аргал аччихсан тэмээн дээр суучихаад би сумын төв дээр хүрээд ирсэн. Сум гэдгийг анх үзэж байгаа нь тэр
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Нэг л их байшин савтай юм шиг, олон хүн бужигнасан газар ирсэн. Тэгээд 1-р ангид орж байгаа юм. Ороод ирэхэд олон хүүхэд суучихсан. Үсэг ном заалгасан. Ном үсгээ хооронд нь холбосон. Гурван үсэг хооронд нь холбож цагаан толгой үзэчихээд үе холбоод сууж байсан байх аа
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 1-р ангид ороод цагаан толгой заалгасан юм байхгүй. Гурван үеийг хооронд холбосон юм байхгүй тэгээд нэг юм салгалсаар байгаад анхны хүүхэдтэйгээ зэрэгцэж эхэлсэн. Тэгээд 1947 онд сумынхаа 4-р ангийг төгсөж 5 жилийн дараа 5 дахь жилдээ төгссөн. Яагаад вэ гэхээр 1944 онд улсын хэмжээний бүх сургууль суугаагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Агуу их том зуд болсон. Мичин жилийн зуд гэж алдартай
Хишигсүрэн -
Дөчин дөрвөн оны зуд гэж ярьдаг тээ
Содном -
Тийн. Алдартай зуд болсон. Тэгээд 1944 онд чинь эх орны дайны үе байлаа. Тусалж дэмждэг Зөвлөлт орон ганцаараа дайнд орчихсон монголд туслах арга хэмжээ яаж ч чадахгүй. Хүнсний зүйл их дутмаг хичээлийн хэрэгсэл байхгүй. Хүнсний зүйл гэж юу ч байхгүй айл өрхүүдэд одоогийн гурил гэж байхгүй. Хэвэгийг гурав хоёр хэлээр нь хуваарилж өгч байсан шүү дээ. Ерөөсөө гаднаас туслалцаа байхгүй
Хишигсүрэн -
Тэгж ярьдаг хэвэг иддэг байсан гэж
Содном -
Юу ч байхгүй. Ийм үед сургуульд сураагүй. Тэгээд 1947 онд 4-р анги гайгуй сайн сурлагатай төгсөж байгаа юм. Ер нь бага сургуульдаа бол сурлагаар сайн хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 4-р анги төгсчихөөд, гэртээ гарчихаад мал маллаад намар нь мал тууж явсан чинь гэнэтхэн сумын зарлага гээд өвгөн захиргаа чамайг дуудаад аваад ир гэлээ гээд давхиад ирдэг юм. Нэг өвгөн, намар найман сар юмсан...
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бид чинь бага байхад хүний үгэнд оромтгой хүний үгнээс гардаггүй л байж. Аав ээжийнхэ, аав минь мал эзгүй орхичихсон. Ээж минь хувцас янзлаад, ерөөсөө үгүй ч хэлдэггүй за л гэдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд нөгөө хүнээ дагаад л ердөө өмссөн хувцастайгаа сумын захиргаан дээр ирж байгаа морьтой хоёулаа мориор мордоод эсгий гутлын тахтай ул нь гурав дөрөв цоорчихсон зөвхөн хөлийн шилбэ дээрээ дөрөөн дээрээ сугараад гардаг. Дөрөөн дээрээ шидчихдэг. Мордоод явахдаа дээрээс нь углаад өмсчихдөг гуталтай
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд нэг даавуун дан өмд цамцтай шахуу тэгээд нэг бордуу тэрлэгтэй л очсон байх. Толгойдоо нэг цагаан таар зангидчихаад малгай энэ тэр гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд нар шингэж байхад сумын захиргаан дээр хүрээд ирсэн эхлээд захиргааны зарлагатай хамт бууж орсон. Тэгсэн сумын дарга Рэгзэн гуай гэдэг хүн ярьж байх юм. За энэ хүүхдийг өнөө шөнө өртөөн дээр хүргэж өг. Өртөөнд унтуул, өртөө гэж дээр үед чинь ард олон малчид ажиллаж байдаг алба байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Морийн та ав ингэдэг юм байна. Тэгээд намайг өртөөний гэрт аваачаад шууд унтуулчихдаг юм байна. Яаж байгаа нь ч мэдэхгүй өглөө босоод ирсэн чинь явна гээд гадаа морь эмээлчихсэн байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За яах гэж байгаа юм бол гээд асуусан чинь Улаанбаатар хотын 1-р арван жил сургууль гэдэгт явуулна. Улаанбаатарт 1-р арван жил гэж анх удаа анхны тийм сайхан сурнууль нээгдсэн. За ингээд яв гээд, ердөө өөрт гэсэн ганц төгрөг байхгүй, өмссөн сольсон ганц хувцас байхгүй юу ч байхгүй бичиг баримт ч байхгүй. Тэгээд нэг өртөөний мориор нэг улаачаар хүргүүлээд нааш нь давхичихдаг юм байна. тэгээд эндээ давхиж ирээд явах дээ хоёр гурван өртөө дамнаад л ирсэн. Морь сольж унаад давхиад байхаар энэ дээр иирээд хамгийн сүүлчийн өртөөний хүн захиргааны үүдэнд буулгаад өгчихдөг юм байна.
Хишигсүрэн -
Хоёр өртөөний хооронд хэдэн км вэ?
Содном -
Хоёр өртөөний хооронд 30 км. Гурван өртөөний хооронд давхиад ирж байгаа юм даа. 90 км газар
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ирээд, гэгээрлийн хэлтэс гэж байсан юм захиргаан дээр, аймгийн захиргаан дээр. Тэгээд тэр аймгийн захиргааны гэгэээрлийн хэлтэс дээр ордог юм байна. Чи яах гэж яваа хүүхэд вэ гэсэн, намайг тэгж тэгж 1-р арван жилд яв гэсэн тэгээд ирж байна гэсэн. Аа за байж бай л гээд байдаг. Тэгсэн чинь нөгөө гэгээрлийн хэлтэсийн хүмүүс ч олигтой арга хэмжээ авч өгдөггүй. Намар орой боллоо аймгийн хичээлийн сургуулиуд эхэлчихлээ. Тэгсэн өө чи эндхийн сургуульд ор тийм бичиг баримт ч байхгүй иймэрхүү янзын хувцас хунартай ийм муу ганц хүүхэд чи яаж Улаанбаатарт сургуульд явдаг юм гэж байдаг юм байна шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгэхээр нь үгүй одоо санаа нь болбол сургуулиас гарах гээд үгүй би тэр хуваарьтай сургуульдаа явна гээд зөрөөд байгаа бас нууж яваа болохоор
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Юу ч байхгүй ш дээ. Энэ байшингийн энэ хавиар гадаа хонож байна. гудамжинд унтчихаад явна гэж байсан.
Хишигсүрэн -
Гудамжинд унтчихаад аа?
Содном -
Тийн тэгэлгүй яахав дээ. таних айл майл ч байхгүй аймгийн төв анх үзэж байгаа нь тэр л. Тэгсэн тэр тун үүдэнд л мэддэгээрээ гэгээрлийн хэлтэсийн газар суугад тэгж тэгж нэг өдөр оройхон болсон хойно за нэг машин дээр суугаад тэгвэл хот яв гэдэг юм байна. тэгсэн сургуулийн мод татах гээд машин байсан юм байлгүй чиргүүлээ дээрээ аччихсан ЗИС5 гэдэг машин суугаад яв гэдэг байна шүү. Тэгээд нөгөөх дээр нь гараад суучихлаа. Анх машин дээр сууж үзэж байгаа нь тэр. Хөө дээр нь гараад суусан чинь толгой эргээд далвилзаад хачин болж байна. Тэр нь ийш тийшээ хараагүй доошоо тонгойчихсон юм шиг байгаа юм. Тэгээд нэг чиргүүл аччихсан. Чиргүүлийн доор ороод суучихаад тэгээд хот руу гараад жийчихсэн. Тэгээд эндээс Улаанбаатар мөн ч ойрхон байна даа тэгэхэд зуу хонож байж Улаанбаатарт нэг юм хүрсэн дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Машины донсолгоонд нөгөө чиргүүл чинь байж байгаад ингээд ойгоод ойгоод арай л доор нь дарагдчихгүй явсаар байгаад хот ороод л... Тэгээд хотод нэг шөнө орсон байлгүй нөгөөдөх чинь унтаж байгаад нэг харсан чинь нэг их том юм л орилж байна. Тэгсэн чинь комбинатын яндангийн утаа, комбинатын яндангийн...
Хишигсүрэн -
Цаг болоод дуугардаг байсан
Содном -
Цаг болоод дуугарч байсан нь тэр байж их утаа л байсан юм.
Хишигсүрэн -
Одоо хэдэн онд...
Содном -
Цагаан утаа боргилсон
Хишигсүрэн -
Хэдэн он гэсэн үг билээ
Содном -
1947 он
Хишигсүрэн -
1947 оны Улаанбаатар таны нүдээр яг юу харагдав.
Содном -
1947 онд миний нүдээр Улаанбаатар их сонин харагдаж байсан. Тэгээд цочоод харсан чинь нэг их юм орилж байдаг. Тэгээд ингээд харсан чинь тэгээд энд тэндгүй гялалзсан гялалзсан гэрэл харагдаж байна. Тэр сэтгэлд буухдаа бол надад нэг шарлачихсан сайхан бороонд угаагдсан цагаан хонь энэ тэнд гялалзаж байгаа юм шиг л нэг л олон хонь санаанд орж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Гэрэл чийдэнгүй газар байсан болохоор сэтгэлд буухгүй юу
Хишигсүрэн -
Хонь байх даа яахав
Содном -
Тийн. Тэгээд тэр жолоочийн буусан айлд нь нэг юм
Хишигсүрэн -
Хамт буугаад
Содном -
Хоноод, жолооч яваад өгсөн. Тэгээд нөгөө сургуульдаа оролгүй дэмий тэнээд л
Хишигсүрэн -
Таныг Улаанбаатар луу эзэнгүй
Содном -
Эзэнгүй
Хишигсүрэн -
Мөнгөгүй, хувцасгүй юу ч үгүй нүцгэн хүүхэд яваад өгч байна ш дээ. Аль сургууль руу очих гэж байгаа юм та
Содном -
1-р арван жилд очих гэж байгаа шинэ арван жил баригдаж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л хотоор баахан тэнээд л бас их сонин юмаа одоогийн багшийн сургуулийн сааданд нэг дааганы морины унаганы хөшөө байна ш дээ
Хишигсүрэн -
Одоо ч байсан ш дээ.
Содном -
Одоо ч бий. Тэр хавьд л даа
Хишигсүрэн -
Тэр нөгөө нэг унаганы хөшөө гэж ярьж байвал Улаанбаатар зочид буудлын урьд талд байдаг
Содном -
Тэр саадан дотор байсан санагдаж байна
Хишигсүрэн -
Тэр их эртний хөшөө байна ш дээ тэгвэл
Содном -
Хоёр тогтоож ойлгож авсан юм тэр хөшөө байгаагүй юм. Тэр унаганы хавьд хоёр давхар дүнзэн байшин байсан
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Яаж яваад тэнэсээр байгаад тэр дүнзэн байшинд очиж байгаа юм. Тэр гэгээрүүлэх яам хоёр давхар зүгээр модон байшин
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд ороход өөдөөс хараад надад байхгүй тэгээд яваад хоёр давхарт гараад нэг хүнтэй уулзсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгсэн Гэгээрэлийн яамны сайд Чойжамц гэж хүн байсан. Тэр Чойжамц гуай дээр би хэд хэд орсон.
Хишигсүрэн -
Тэр жоохон хүүхэд
Содном -
Жоохон тийм юм бодохоор
Хишигсүрэн -
Том дарга дээр
Содном -
Сайд тэгж хүлээж авч л байсан даа. Тэгээд тэр сайд зайлуул чи сургууль яасан хүүхэд вэ гээд л. Бичиг баримт байна уу?,байхгүй л гэлээ. Сургуульд орох санаатай явж байгаа гэсэн. Тэгсэн чинь би 14-тэй байсан. Тэгсэн за чамайг, чи 1-р арван жилд орж чадахгүй л дээ гэж байсан юм. Уг нь арван жил дээр би өөрөө очсон.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хүрээд очсон чинь арван жил дөнгөж одоогийн 1-р арван жил шүү дээ. Дөнгөж баригдчихсан
Хишигсүрэн -
Мундаг цагаан байшин
Содном -
Дээрээ Сталин Ленин хөшөөтэй, барималтай наалттай дээр нь гадуураа банзан хашаатай гадна талын тохижилт бараг хийгдээгүй тийм сургууль байсан
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд орох санаатай сургууль дээр нь очсон. Тэгсэн чинь өөдөөс орос голдуухан нэг их орос хүүхдүүд гарч ирээд намайг чинь шохоорхоод намайг чинь банзан хашаанд шахаад одоо үзэгдээгүй юм үзсэн байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аан ха хи хи хи/инээв/
Содном -
Эсгий гутлын тахтай, хачин уранхай хувцастай толгойдоо алчуур зангидчихсан нэг муу жоохон хүүхэд. Хашаанд шахчихаад овоорчихоод ингээд намайг чинь хөдөлгөдөггүй. Гарч ирсэн завсарласан хүүхдүүд орос голдуухан байсан санагддаг. Үгүй энэ тэгээд шахаад байж суулаа. Нөгөө хүүхдүүд чинь шохоорхож байсан гэнэт л хонх нь дуугарсан байлгүй юм бүгд алга боллоо. За энүүнд чинь над шиг ийм хүн лав ордоггүй юм байна. Ийм олон хүүхэдтэй ийм сургуульд тэгээд ийм царайтай хүн лав байхгүй нь юм байна гээд орсон ч үгүй хашаанаас нь гараад явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгээд нөгөө сайд бас тэгээд хэлчихсэн.
Содном -
Сайд дээр очсон. Сайд чамайг одоо сургуульд оруулж өгье. Тэгээд бас санхүүгийн техникумд оруулж өгье гэж байна.
Хишигсүрэн -
Шууд уу?
Содном -
Шууд, ерөөсөө санхүүгийн...
Хишигсүрэн -
Та чинь 4-р ангийн боловсролтой хүүхэд явж байгаа ш дээ.
Содном -
4-р ангийн боловсролтой тэгэлгүй яахав. Ерөөсөө санхүүгийн техникумаас чинь өөр байгаагүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Арван тавтай хүүхэд авдаг юм даа. Чи 15-тай гэж хэл
Хишигсүрэн -
Аан ха ха хи ха /инээв/
Содном -
Чамайг би санхүүгийн техникумд оруулж өгье гэж байна. Тэгэхээр нь хэлж байгаа байхгүй юу би худлаа хэлж сургуульд орж чадахгүй. Би худлаа хэлж сураагүй гээд бас их зантай. Худлаа хэлээд орохгүй гээд тойрч гүйгээд тэгсээр намар орой болгочихсон. Намар арван сар боллоо. Цас орчихсон. Уулын орой цастай хүйтэн сэрүү уначихсан шалдан нүцгэн хүүхэд гүйгээд л. Тэгээд айлууд хөдөөнөөс орж ирээд хашаагаа лагераас орж ирээд хашаан дотроо гэрээ бариад л шалаа засаад л тэгээд л ингээд хашааны үүдээр гүйж яваад хаана айл бууж нүүж шал бараагаа тавьж байна өнөөхөд очиж шороогийн зөөж өгөөд туслаад тэгэхээр айл нэг гурван төгрөг хоёр төгрөг өгнө.
Хишигсүрэн -
Хаана хонох вэ та
Содном -
Өнөө жолоочийн анх авчирсан айлд шөнө нь очиж хононо доо.
Хишигсүрэн -
Бас сайн айл байж
Содном -
Сайн айл байсан хөөрхий
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд тэр сүүлдээ өнөө хоёр гурван төгрөгөөр хятадын мухлагаас нь нэг жаахан одоогоор бол бринак ч юмуу юу ч юм нэг тийм авч идчихээд морин тэрэгтэй хятадууд ус тараагаад л хашаануудаар ус тараагаад л морин тэрэгтэй том чингэлэгтэй. Хаана ус өгч байна өнөөхийг дагаж гүйж очиж уснаас нь уучихаад ингээд явж байгаад яг шөнө болохоор зэрэг нөгөө хоносон айлдаа очно доо. Ирсэн айлдаа ирээд унтна зайлуул. Тэгээд л хувцастайгаа нэг юм унтдагчихаа болно. Нохой бөөс гэж аюултай юм байна. Нохой бөөс идээд хамаг бие яршуулчихсан өөрийн бөөс бас учиргүй үржижчихсэн. Тэгээд л нэг өвгөний урдуур шалан дээр нэг ийм жоохон олбог байна ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Өнөө олбог нь дээр унтна. Хувцастайгаа, өвөө өглөө босож ирээд олбог нь дээрээ суугаад л цайгаа уухлаар л гүй ээ энэ хүүхдийн бөөс хазаад л гээд шилбээ маажиж суудагсан. Үнэхээр тийм хүнд байдалд орсон байгаа юм тэр
Хишигсүрэн -
Сонин
Содном -
Тэгээд л тэнэж тэнэж явж байгаад Туулын хөвөөгөөр ч болов уу хотын захаар тэнэж явсан чинь мод аччихсан машин зогсож байна. Өнөөхийг харсан Дундговь гэсэн номертэй юм
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд учраа хэлээд гуйлаа даа. Би ингээд явж байгаа хүүхэд та намайг аваад яваад Дундговь руу аваад яваач гэсэн. Өнөө жолооч жаахан дургүйлхэж байснаа дээр ачсан модон дээр суулгаад өөрийнхөө дахийг өгөөд арван сард шүү дээ тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л наашаа аваад давхиж байсан. За одоо нэг нутгийн зүг явлаа даа гэж бодоод одоо тэр үед яръя утас байхгүй бичье захиа гүйлгээ байхгүй мэдэхгүй л явж байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л эх эцэгтэйгээ сайхан хардлага авсандаа111 сайхан. Цаанаас ч ирээд машин ч гулсаад ч байлуу даа. Тэгтэл аймгийн чигээс нэг 69 давхиад гараад ирлээ. 69 гэнээ 67 гэдэг жоохон юм хүрээд ирлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгсэн ирээд зогсонгуут нэг хүн буугаад ирсэн чинь өнөө Чойжамц гуай буугаад ирдгийн
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За Улаанбаатарт тэнэж явсан хүүхэд чинь энэ явж байна. Дор нь таньж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Мухдаг тээ
Содном -
Тэр их сүрхий сайн хүн байсан. Тэгээд л дор нь таниад л энэ хотод тэнэж байсан хүүхэд одоо ингэж явж байдаг. За энэ Дэлгэрцогт суманд дээр хойд Дэлгэрцогт дээр шинэ дунд сургууль байгуулсан чинь хүүхэд байхгүй гэж энийг тэнд аваачиж өгөөрэй хөө чи гээд нөгөө жолоочийг нэлээн зэмлэнгүй хэлээд тэнд нь хүргэж өгөөд эргээд л Дэлгэрцогт дээр давхиад л ирээд жолооч салах юун болоод сургууль дээр авч ирсэн. За тэгээд сургууль ч яахав хүлээгээд хөөрхий минь хүлээгээд авлаа. Байранд орлоо. Ор дэр засаж өглөө. Сайхан хөнжилтэй цагаан даавуутай ор засаж өглөө. Дор нь усанд оруулдгийн байна. Усанд оруулаад өнөө өмд цамц нэл бөөс хуурс болчихсон. Нэг тал нь ингээд цуурчихсан унжчихсан ингээд явахад өрөөсөн гуя нь ингээд салбаасан салбаганаад явахгүй ийм л өмдтэй тэгээд орсон. Тэгээд л усанд оруулаад дотуур хувцас өглөө оо сайхан байна. Өнөө дотуур өмд цамцаа өмсчихөөд тэгээд гарах гэсэн чинь тэлээ байхгүй өмдгүй юм чинь тэлээлж болдоггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Байрныхаа өрхний оосорыг араас нь чулуун дээр цохиж таслаад хар хялгасаар тэлээ хийчихээд нэг сайхан дулаанхан хоол идчихээд тэгээд унтсан. Өглөө босоод ирсэн алчууруур дэрээ бүтээчихээд унтсан. Тэгээд алчуур нь дөрвөлжин хээтэй шүүдэг цагаан даавуу байсан даа. Дөрвөлжин дөрвөлжин жижигхэн хээтэй
Хишигсүрэн -
Цагаан таар
Содном -
Тийн. Тэгээд өглөө босоод өнөө дөрвөлжин хээтэй нүдтэй цагаан алчуур чинь бараг нүд бүр нь бөөс болчихсон харлагнаад байж байна.
Хишигсүрэн -
Үсээ хусуулаагүй юмуу та
Содном -
Үгүй. Өмссөн дээлтэйгээ хэвээрээ үстэйгээ явсан байлгүй. Тэгсэн өнөө сургууль дахиад одоо сүйд болоод ийм юм гэж байх уу гээд дахиж усанд оруулаад хичнээн өөд татлаа. Гадуур өмсөх дээл байхгүй юм одоо яахав
Хишигсүрэн -
Нөгөө дээлнээс орж ирээд болдоггүй.
Содном -
Нөгөө дээл орж ирээд болдоггүй. Тэгээд өнөө дээлнийхээ бөөсийг овоон дээр хөдөө очиж байгаад баахан жаал түүгээд л ингээд тэгээд л сургууль маань нэг өөд татаад авсан даа.
Хишигсүрэн -
Хэр их хугацаа зарцуулж байж цэвэршсэн бол
Содном -
Гайгуй л дээ. Ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй. Утас шөрмөс гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд нэг юм захиа бичих чээ болсон юм байлгүй өвөл бол хүйтэн сэрүү уначихсан. Гутал тэр хөлийн таваг ил газар гишгээд давхиад байгаа ш дээ. нэг хар болчихсон эсгий түрийтэй. Тэгээд арга ядсан юм байлгүй багш маань манай ангийн багш Бямбаа гэж залуухан эмэгтэй хүн байсан. Тэр их сайхан буянтай хүн байсан даа. Олон хүүхэдтэй сайн багш байсан. Өөрийнхөө эсгий гутлыг тайлж өгдгийн. Тэгээд л багшийнхаа гутлыг өмсчихөөд нэг юм хичээл хийгээд тэгээд л нэг юм суугаад л нэг үеийг бодвол ч одоо гайгуй боллоо доо.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгсэн хойно, өвөл болсон хойно нөгөө муу аав минь Гурван сайханаас тэмээгээр эргэж ирж уулзаж учирч хувцастай золгуулж байж тэгж байж сургуульд орсон доо. Тэгээд л 7-р анги төгсчихөөд
Хишигсүрэн -
Хэдэн жил сурав та?
Содном -
Гурван жил 5-р ангид эхэлж сураад
Хишигсүрэн -
17-той төгслөө тээ
Содном -
Тийн. Анх 17-той төгсөж байгаа нь тэр
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
17-той төгсчихөөд анагаахын техникумд хуваарилагддаг юм байна. Сайхан л байж дээ одоо анагаахын техникумд хуваарьтай гээд сүрхий сурах санаатай Улаанбаатарт намар нь яваад л ирчихээд анагаахын техникумдаа орлоо. Тэгсэн маннай ангийн хоёр ч хүүхэд цуг байж байна. Багшийн сургууль гэж байсан. Багшийн сургуульд манай арваад шахуу хүүхэд орчихсон байж байна. тэгээд бас л сургуульд орохгүй сүүлдээ буцмаар санагдаад л одоо тэр үед тийм л хачин үе байж дээ. Юм сурахын тийм бодолгүй хэдэн мал аж ахуй хөдөө гаръя гэж тэгээд багшийн сургууль дээр хүүхдүүдийг дагаж байранд нь хоолын идчихээд хичээлд нь суулгүй хүүхдүүд шинэ ирчихсэн тэд нарыгаа танихгүй юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд техникумд очлоо. Техникумын хичээлд нэг хоёр өдөр суугаад үзлээ. Тэгсэн чинь ердөө ч ойлгогдохгүй латин үсэг зааж байна. Явмаар санагдаад болдоггүй тэгэхлээр нь алга болохгүй юу. Буцаад Туулын голын хөвөөгүүр очсон манай жинчид аянчид ирчихсэн маргааш хөдлөнө гээд ачаагаа
Хишигсүрэн -
Тавин он гэсэн үг тээ
Содном -
Яг тавин онд л
Хишигсүрэн -
Тийн
Содном -
Тэгсэн аянчид хөдлөх гэж байна. Тэгэхлээр зэрэг чив чимээгүй аянчидтайгаа хамт ачаа тэмээн дээр нь сууж аваад наашаа туучихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л өдөрт нэг тэмээ сольж сууна даа
Хишигсүрэн -
Аан ха. Тэмээ ядраагүй гээд
Содном -
Нэг өглөө нэг өөр тэмээн дээр суулгаад л нэгийн дараа өдөр нь суулгаад л долоо хоног яваад эндээ хүрээд ирж байсан. Хөдөө хүрээд ирсэн чинь 7-р анги төгссөн хүүхдийг боловсролтой хүүхэд гэнэ.
Хишигсүрэн -
Багш
Содном -
Оо тэгсэн чинь надыг
Хишигсүрэн -
Сумын нарийн бичгийн дарга эсвэл
Содном -
Сум орныг дэмжих багийн ажил хийлгээд л
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Багийн даргийн ажил хийлгээд л тэгээд гурван жил багд ажилчихдаг юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Оо багийн даргийн юу л хийдэг байдаг бүгдийг нь хийчихэж байгаа юм биш үү. Бас тэр хооронд аян жинд явж үзлээ. Янз бүрийн ажил хийгээд бас нэлээн борогшоод хүн хартай ярьж хөөрч ажил төрлийн зах амьдрал үзчихээд тэгээд хорин настай цэрэгт татагдаад Дундговь дээр хүрээд ирдэг юм. Тэр үед тэгээд машин тэрэг байсан биш хос морьтой Гурвансайханаас давхиад л энэ дээр ирлээ. Цэргийн карентийд коммисонд орууллаа. Тэнцлээ. Тэгээд л морио унаагаа буцаачихаад цэргийн карентийд нисэхээс нааш хэсэг майхантай тэгсэн нэг өдөр гоё хувцастай цэрэг хувцастай дугуй унасан хүн давхиад ирснээ майханд байсан цэргүүдийг гаргаад жагсааж байгаад л арваад цэргийг дууддаг юм байна. Тэгсэн тэрний дотор миний нэр ороод ирдэг юм байна. За энэ хүнийг дагаад яв гээд бид хэд арваад хүүхдийг шинэ цэргийг өгөөд явууллаа. Өнөө хүн чинь тэгсэн одоо нэг цагдаа байсан байх. Тэр цагдаа бид хэдийг жагсаагаад наашаа энэ хэлтсийн үүдэнд авч ирж суулгачихаад нэг нэгээр нь оруулаад л уулзаад байгаа бололтой юм.
Хишигсүрэн -
Аан ха д л
Содном -
Уулзсан тэгээд түрүүчийн улсуудыг бидэнтэй уулзуулахгүй юм. Тэгээд нөгөө хаалгаар гаргаад цаашаа явуулчихаад л. Тэгээд л хамгийн сүүлд шахуу би орлоо. Тэгсэн орой болчихжээ. Гэрэл чийдэн гэж байх биш лаа асаачихсан хоёр их шар халзан дарга л сууж байна. Нөгөө хоёр дарга чинь элдвийн юм асууж байна. Ажил амьдрал нэр ус, мэдлэг зэдлэг, олон улсын байдал асууж байх шиг тэгж тэгж байгаад чамайг энд цэргийн алба хаалгавал чи хаах уу гэж байна. Үгүй одоо хаах ёстой юм бол хаана гэж хэллээ. Тэгсэн чи галч хийж чадах уу гэж байна. Чаднаа л гэсэн. Чи хөлдөөчихийн биз биш гэж байна. Байшин дотор байгаа пийшин галлах нь битгий хэл тэрнээс цаадах нөхцөлд хээр хөдөө аян жинд явж аль бүгдийг үзсэн би чадна гэлээ шууд. Тэгээд баахан ярьж ярьж л за тэнд карентийдаа очоод байж байж бай. Бидний ярьсныг хүнд битгий яриараарай гэлээ. Хэнд ч хэлсэнгүй ирчихээд шөнө л нэг юм майхандаа давхиж очоод хэвтэж байсан. Маргааш нь цэрэг ачаад л шинэ цэрэг ачих хуучин цэрэг халагдаад ирж байна. Тэгсэн чинь хоёр гурван хүний нэр дуудаад энд үлдээчихдгийн тэгсэн авна гээд аваад үлдчихэж байна. Тэгсэн хэлтэс дээр хүрээд очсон чинь 3 хүнийг үлдээгээд намайг энэ хорих ангид хянагчаар томилдог юм байна. За ингээд алба хааж байгаа гээд ингээд яваад байсан. Сүүлд судлаад үзэх нь тэгсэн шинэ цэргүүдээсээ шилээд л хэдэн хүн авч үлдэх гээд асуугаад байсан. Хар пийшин галлах уу чамайг
Хишигсүрэн -
... гэж асуухад
Содном -
... асуугаад байсан юм байгаа юм. Тэгсэн тэгээд чадахгүй пийшин галлаж галч хийхгүй. Цэрэгтээ явна гээд байсан бол...
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Би яагаад тэгж хэлсэн юм. Би чадна гэж хэлээд л тэгээд л үлдсэн юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд хориход хянагчаар томилогдоод удаагүй 6 сар хиртэй...
Хишигсүрэн -
Хориход одоо ямар хэрэгтэй хүмүүс байх уу?
Содном -
Аа аа
Хишигсүрэн -
Ямар хэрэг тарьчихсан улсууд байх уу?
Содном -
Хориход хүрээд очсон. Хорих гэдэг чинь одоо энэ баруун хонхорт нэг зэлүүхэн зай холдуухан байртай баахан улсууд байж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгсэн дандаа хөлөө чирсэн хэдэн хөгшчүүд яваад байх юм.
Хишигсүрэн -
Хорихынхон?
Содном -
Тийн. Хоригдлууд нь монгол гуталтай хөлөө чирсэн нэг муу яажисан өвгөчүүл голдуу. Тэгээд л та яагаад энэ шоронд орчихов оо яачихсан юм бэ гэд асууна. Хн хэдэн малын гай, хэдэн мал минь толгой цусдаад энэ дээ хүү минь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ноогдол үүрэг албаа дийлэхээ байгаад эцэст нь ингээд оронд нь шоронд суудаг байна ш дээ. Өтөлсөн хойно оо гээд ингэж ярьдаг хэдэн өвгөцүүл байсан. Тэгээд хянагчид нэг удаагүй дээ. Хөөрхий минь тав зургаан сар болсон болов уу, тэр хооронд чинь босож үзэж хараад л суугаад л өөрөө мэдлэг энэ тэр шалгаад харин бүр байсаар байгаад бүр офицер болоод сонин уншлага хийгээд сүүлдээ бүр үг яриа юм яриулдаг болдог юм байна. Тэгээд мөдхөн хэлтэст нэг нарийн бичгийн дарга бичээч гээд дэвшүүлээд томилчихдог юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр уг нь офицерийн орон тоо юм. Тэгээд юу ч мэдэхгүй шинэ цэргийг офицер болгох вэ дээ цолгүй офицер гэсэн цол өгөөд ахлагч гэсэн цол өгөөд тэгээд бичээч хийгээд суулгачихдаг юм. Нарийн бичгийн дарга бичээч
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бичгийн машин үзээгүй. Тэгсэн чинь энийг бичнэ гээд өдий төдий бичиг ирдэг. Өнөө машинаар нь үзээгүй юм чинь бичгийн машинаар нь бичиж яаж чадах вэ дээ. Өнөөхийг чинь бичиж сурах гэж хичнээн хоног нойргүй хонов доо. Бүр шөнөжин нойргүй сууж жоохон нойр хүрвэл бичгийн машин дээрээ дэрлэж ингэж унтчихаад оролдсоор багаад ер нь нэг хагас сар өдөр болоход зах дээр бараг бичээд сурсан даа. Тэгж л энэ “Дотоод яам”-ны хаалгыг анх...
Хишигсүрэн -
Татсан
Содном -
1953 онд цэрэгт ирээд тэгээд ингэж тэнцэж ороод л тэрнээс хойш энэ хэлтэстээ бүтэн 10 жил ажиллаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л хянагчаас нь эхлээд хэсгийн төлөөлөгчийн хийлээ.
Хишигсүрэн -
Та тэгээд цэрэгт албан ёсоор явахгүй байгаа юм тээ?
Содном -
Явахгүй одоо тэгээд
Хишигсүрэн -
Үлдчихэж байгаа юм. НАХЯамны харъяа байгууллагын юунд
Содном -
Дотоод яамны хүн болчихоод явахгүй байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха. Тэгэхээр та нэг тавиад оны үеийн Дотоод явдлын яамны одоо нэг аймгийн жишээ ш дээ. Монгол улсад байсан нэг л 18 аймгийн, нэг аймгийн тэр Дотоод явдлын яамны одоо үйл ажиллагаа зохион байгуулалт одоо нэг байгууллага гээд бодохын бол тэр онцлогийг яриач. Одоо бол тэр яам чинь ерэн он гээд үндсэндээ тарчихлаа ш дээ. Тэр хүртэл ямархуу тийм бүтэцтэй бүрэлдхүүнтэй байгууллага байсан бэ?
Содном -
Тавин гурван онд намайг, би анх Дотоод яамны хаалга татаж орж ирж байхад энэ хэлтэст ажиллахад манай хэлтэс бол орон нутагт нэр хүндтэй байсан л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Дотоод явдлын яамны тусгай хэлтэс гэж нэрлэнэ. Аймаг оронд тэгээд ерөөсөө ямар нэгэн харъяалал байхгүй. Бүх томилолт цалин хөлс бүх юм
Хишигсүрэн -
Дээрээсээ
Содном -
Дээрээсээ хэлтсийн дарга нь бол аймгийн намын хорооны товчооны гишүүн байдаг. Хэлтсийн дарга бол ер нь намын хорооныхоо 1-р даргатай харьцана уу гэхээс бусад дарга нартай ажил төрлөөр тэгж нэг их ярихгүй. Ерөөсөө ярьдаггүй. Офицерууд нь бас зохих хэмжээний хангалттай хоолны мөнгөтэй. Өндөр цалинтай, хувцас хунартай. Тэгээд ер нь хэлтсийнхэн гээд бас ногоон малгайтан ард түмнийг нэлээн айлгаж сүрдүүлчихээд байсан болов уу. Нэр сүр нь ч нэг их арилаагүй байсан шүү.
Хишигсүрэн -
Тэгнэ тэгнэ 53 он гэхээр
Содном -
Тэгээд 54 онд би нарийн бичгийн даргаар нь жил болоогүй хэсгийн төлөөлөгч болоод хөдөө явсан. Хорин нэгтэй хөдөө хэсгийн төлөөлөгчөөр гарсан. Тэгэхэд чинь 7-р ангийн боловсролтой сургууль соёл юу ч мэдэхгүй ардын хүүхэд гээд хэсгийн төлөөлөгч гээд хөдөө орон нутагт гурван сум хариуцаад ажиллаж байлаа. Тэгэхдээ...
Хишигсүрэн -
Аан ха, үндсэн үүрэг нь юу байх вэ?
Содном -
Үндсэн үүрэг нь гол нь ард түмний санал сэтгэгдэлийг судлах
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Улс төрийн агуулга, гол нь улс төрийн талаас нь их анхаардаг.
Хишигсүрэн -
Аан ха, чиг үүрэг дээрээс ирнэ ажлын,,,
Содном -
Ер нь чиг үүрэг тийм байсан даа. Ард түмний санал бодол байна вэ.
Хишигсүрэн -
Та нарт тусгай сургалт хийх үү? Одоо ингэж судал ийм аргаар судал
Содном -
Үгүй байхгүй.
Хишигсүрэн -
Хүн бүр өөрсдийнхөөрөө л
Содном -
Ерөнхий ажлынхаа хэвээр чиглэлээр явж байгаа юм.
Хишигсүрэн -
Өөрийнхөө мэдээлэлээр
Содном -
Тэгээд 3 сум хариуцаад л хөдөө чинь хэсгийн төлөөлөгч хийгээд явж байхад чинь явна. Гурван сумандаа болж байгаа байдал ажил амьдралын явц байдлын ерөнхийд нь ажиглаад ард иргэдийн санал бодлыг судлаад улс төрийн талаас нь ер нь голдуухан анхаарч ажиллаж байсйан даа.
Хишигсүрэн -
Аан ха. Энэ нөгөө урьд талын аймаг байсан учраас нөгөө хятадтай холбоотой асуудал байв уу? Миний ойлгосноор тухайн үед чинь хятадын хил даваад Өвөрмонголчууд одоо хятад улсууд их ирдэг. Аймгуудаарр тараагаад өгчихдөг байсан.
Содном -
Тэр чинь нэлээн сүүлд
Хишигсүрэн -
Сүүлд юмуу
Содном -
Нэлээн сүүлд
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
53, 54 оны үед намайг хөдөө хэсгийн төлөөлөгчөөр 54-57 он хүртэл тохируулж ажилласан юм байна. Тэр үед голдуу одоо улс төр үзэл сурталд их анхаарч ажиллаж байсан даа.
Хишигсүрэн -
Юугийн анхаарах уу?
Содном -
Өөрөөр хэлбэл
Хишигсүрэн -
Би одоо ингэж асуух гэж байна. Содном гуай
Содном -
Төр засгаас зохион байгуулж байгаа
Хишигсүрэн -
Ажлыг
Содном -
Ажлыг ард түмэн яаж хүлээж авч байна вэ? Хэн дэмжиж байна хэн дэмжихгүй байна уу?
Хишигсүрэн -
Дэмжихгүй байдал гарах уу?
Содном -
Хэн дэмжихгүй муу хэлж байна уу? Төр засгийг юу гэж үзэж байна уу? гэдгийг л их судлана даа.
Хишигсүрэн -
Гарах уу? Эсэргүүцэж байгаа байдлаа хүн илэрхийлэх үү?
Содном -
Хурцаар гарч чадахгүй л дээ. Ерөнхийдөө яахав одоо хүнд байна. Хэцүү байна. Ноогдол үүрэг дийлэхгүй байна. Энэ ер нь буруу юм гэж хэлэх ганц нэг л хүн байна уу гэхээс барагтай бол хэлж чадахгүй. Хүнд юм хэлбэл тэрний дагуу ард түмэн чинь зүтгэж байсан шүү дээ хөөрхий. Үнэхээр ч хүнд байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бүх мал нь ноогдол үүрэг ноогдсон
Хишигсүрэн -
Өгчихсөн.
Содном -
Бүр нохойд ноолуурын, нохойн ноолуур хүртэл авдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Дээлнийхээ үсийг хүртэл хяргаж өгдөг байсан гэж байгаа ш дээ.
Содном -
Төлөвлөгөө биелүүлж чадахгүй эцсийн эцэст дах дэхдийгээ хяргаж бэлтгэлд өгч байсан. Тэгээд ямр сайн даа тэрнийгээ өгч чадахгүй улсууд шийтгүүлээд ноогдол үүрэг тасалсан хэрэгтэй тэр бүхнээс болж малчид шоронд орж байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 57 оноос эхлээд байдал жаахан өөрчлөгдөж нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн.
Хишигсүрэн -
Би нэг юм тодруулъя. Ингээд орон нутагт ч бай хаана ч бай хэсгийн төлөөлөгч ажиглаад тэрийг мэдээжийн хэрэг нэг ийм бодиттой мэдээлэл очиж байгаа ш дээ. Яг л одоо ингээд энэ шийдвэр чинь ард түмний хүсэл зоригт нийцэж байна. Ард түмний хүсэл зоригт нийцэхгүй шийдвэр байна гэж та нарт бичих эрх байх уу? Ер нь бол та нарын энэ шийдвэр буруу гэдгийг та бичиж чадах уу дээшээ.
Содном -
Тэгэхэд одоо
Хишигсүрэн -
Тиймэрхүү тийм
Содном -
Хамгийн гол нь одоо энэ орон нутагт ард түмэн юу гэж үзэж байна вэ? Ер нь ямар сэтгэгдэлтэй ямар байна вэ гэдгийн судлана даа. Ялангуяа төр засгийн шийдвэрийг буруушааж байгаа төр засгийн муу хэлж байгаа бас ард түмнийг шашинаар нөлөөлж байгаа вэ гэдгийн судлана.
Хишигсүрэн -
Тэгээд тэр нь яг арга хэмжээ болж буцаж ирэх үү?
Содном -
Ирнэ л дээ. Ер нь бол нэг их тийм мэдэгдэхүйцээр юм бидэнд бараг байхгүй л дээ
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хөдөө бол наад зах нь цуурхал тэрийг чинь өөрөөр хэлбэл улс төрийн хэрэг гэдэг чинь цуурхалын хэрэг гэж байсан. Жишээ нь төр засаг чинь ингэж байна, тэгж байна, муу хэлж байна одоо биднийг зовоож байна гээд яривал тэр нь чинь эрүүгийн ноцтой том хэрэг байсан. Одоогийнх шиг тэгж санасан бодосноо нь бурж байдаг
Хишигсүрэн -
Цаг биш
Содном -
Ёстой байхгүй дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Маш хатуу байж тэр чинь хэрэв өнөөдөр тэр шиг төр засгийнхаа удирдлагыг тэгж байна ингэж байна үнэн худал нь мэдэхгүй санасан бодсоноо чөлөөтэй ингээд хэлээд яриад хамаагүй давхих юм болбол дээр үед улс төрийн том эрүүгийн гэм хэрэг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэрнийг гол нь судалж байсан. Шашины асуудал дээр бол хатуу хандах тийм үүрэгтэй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ард түмнийг буруугаар нөлөөлж байгаа, ард түмний толгойг эргүүлж мунхруулж байгаа энийг бол бас эрүүгийн хэрэгт тооцож тийм зарим улсууд дээр бол эрүүгийн хэрэг үүсгэж авч байсан л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 57 оноос нэгдэлжих хөдөлгөөн ч нэлээн ялаад эхэлсэн. Энэ нь жаахан өсөөд сулраад цагдаагийн ажил голлож эхэлсэн дээ. Тэгээд аюулаас хамгаалахын төлөөлөгч гарыг чинь яваандаа цагдаагийн төлөөлөгч болгож
Хишигсүрэн -
Өөрчлөөд ...
Содном -
Өөрчлөөд, тэгээд яван явсаар аюулаас хамгаалах гэдэг чинь жаахан суларсаар суларсаар одоогийн энэ хжмжээнд нэг хөдөөд нэг хоёр гуравхан хүнтэй хэлтэс болж ...
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Цагдаа нь болбол тэр үед чинь жоохон байсан. Энгийн цагдаа гэхэд чинь одоо гурван дөрвөн цагдаатай, хоёр гурван даргатай өөрийн үндсэн унаа ч үгүй юу ч үгүй нэг ийм цагдан сэргийлэх анги гэж жоохон юм байсан. Тэгтэл одоо цагдаа нь сайхан өрнөөд аюулаас хамгаалах улс төрийн чиглэлийнхэн юманд
Хишигсүрэн -
Хумигдаад
Содном -
Хумигдаад яг ийм байдалд хүрлээ дээ.
Хишигсүрэн -
Байраа сольчихлоо
Содном -
Байраа ингээд өөрөө...
Хишигсүрэн -
Одоо тэгээд тавмиад оны үеийн одоогоор аймгийн НАХ-ын орон тоо хэд байх вэ?
Содном -
Тавиад оны үед аймгийн орон тооны хэлтэс чинь зөвхөн манай аймаг гэхэд чинь нэгдсэн нэг дөч тавин орон тоотой байсан байлгүй.
Хишигсүрэн -
Том байсан байна тээ
Содном -
Тийн.
Хишигсүрэн -
Том орон тоо байж
Содном -
Гурван суманд нэг төлөөлөгч тэгээд ахлах төлөөлөгч хэлтсийн даргатай, орлогчтой тасгийн даргатай холбооны шифр холбооны төлөөлөгчтэй том аппарат байсан л даа.
Хишигсүрэн -
Аан ха. Та 10 жил ажилласан гэж хэлсэн.
Содном -
Тийн ингээд ямарч сургууль соёлгүй гар хянагчаас нь эхлээд аюулаас хамгаалах хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, м өрдөн байцаагч зэрэг ажлыг 10 жил хийчихээд
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд сургуульд явсан. Тэгээд ЗХУ-д зөвлөлтийн дотоод яамны цагдаагийн дунд сургуульд орлоо.
Хишигсүрэн -
Орос хэл мэдэхгүй ээ
Содном -
Орос хэл байхгүй ээ, юу ч байхгүй.
Хишигсүрэн -
Оросод аль сургуульд явсан бэ та аль хотод
Содном -
Ямар сайндаа ямар ч хэл байхгүй өөрийн комбинатын үйлдвэрлэсэн нэг муу муухай үнэртэй барааны саван аваад хувцсаа угаана гээд аваад орос руу явж байсан.
Хишигсүрэн -
Аан ха хи ха хи/инээв/
Содном -
Инээд хүрмээр зүйл юм. Тийм юм авч яваад орос руу авч яваад ч яах юм билээ.
Хишигсүрэн -
За хэдэн онд та Москвад оюутан болж очиж байна гэсэн үг үү?
Содном -
Жаран гурван онд очоод, 63 онд орост юу ч байхгүй шахуу очоод тэгээд л эхний үед нэлээн сандарч байсан. Хүнд байсан. Тэгээд л орос багшийн хэлний, орос хэлний багштай байсан харин. Тэгээд зүтгэж байгаад 3 жил сураад 1966 онд жинхэнэ шинжээчийн анги төгсөж ирсэн. Одоо эксперт хийдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Шинжээчийн анги монголд бараг анхных шахуу төгсөлт хийж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За одоо би ямарч байсан хөдөө гадаа явахгүй Улаанбаатарт сууна. Жинхэнэ шинжээч гэдэг юм манайд анх байхгүй шахуу байсан даа. Криминалистак л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За ингээд Улаанбаатар уг нь мадаггүй Улаанбаатарын хүн боллоо гэж бодоод ингээд хүрээд ирсэн.
Хишигсүрэн -
Тэр үед та гэр бүлтэй болсон байсан уу?
Содном -
Гэр бүлтэй болчихсон байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд ирээд номтой дүрэмтэй байж дээ. Сургууль төгсч ирчихээд, өглөө 11 цагийн үед ирчихээд л дөнгөж нэг айлаар орж цай уудаг ч юмуу нүүр гараа угаахчихаад л тэгээд сайддаа очоод илтгэл хийгээд л сайд дипломуудыг үзээд хурааж аваад бүгдийн сттолынхоо нүдэнд хийчихээд за эргэж ирж маргааш томилолтоо аваарай гэж хэлээд гаргачихаж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За одоо мадаггүй төвд сууна даа гэж бодоод маргааш нь хүрээд ирсэн чинь юун төв битгий хэл харин Дорноговьд очих томилолт гарч байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Дорногвийн хэлтсийн орлогч бөгөөд цагдан сэргийлэх анги хамт байсан юм чинь тэнд томилоглчихдог юм байна. Тэгээд л яахав дээ
Хишигсүрэн -
Явлаа.
Содном -
Төгссөн сургуулийнхаа шугамаар ч ажилласангүй. Цагдаагийн дарга болоод Дорноговьд очоод бүтэн 6 жил ажиллачихаад
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэнд 6 жил ажиллачихаад одоо тэндээ ажиллаж байх юм бодсон чинь тэгсэн нэг өдөр яамнаас утсаар ярьж байна. Яамны боловсон хүчин ярьж байна. Тэгсэн чамайг Увсад явуулна. Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар явуулна гэж тэгдэг юм байна.
Хишигсүрэн -
За
Содном -
Одоо нэг шат ахиулж байгаа нь тэр байж
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Үгүй ээ тэр хол газар явахгүй гэсэн чинь тэгээд л чимээгүй болчихсон. Тэгсэн яамнаас дуудаж байна гэдгийн байна. Дараахан хэд хоноод л тэгээд хүрээд очсон чинь Дэжид сайд уулздаг юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Манай яамны сайд Дэжид гуай гэж хүн байсан. Тэгсэн Дэжид гуай за хө чамайг нутагтаа явуулна би. Манай Увс нутаг сайхан. Тэгэхэд чинь би яаж чадах вэ дээ. За л гэсэн чадна аа. Тэгээд хүчээр дагуулж очоод төв хорооны нарийн бичгийн зөвлөлөөр оруулаад батлуулаад тэгээд тушаал гаргуулаад Увсад томилогдчихдог юм
Хишигсүрэн -
Жаран...
Содном -
Жаран, 72 онд яг 72 оны 12 сард шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд 72 оны 12 сард тэнд томилогдчихоод 73 оны 1 сарын эхээр Увсад Дорноговиос нүүгээд очиж байсан даа өвөл. Сайхан байсан л даа. Хичнээн хүн явах уу тэр хүнийхээ хэмжээгээр онгоцны билет ав гээд гэрийг чинь бол бид машинаар хүргэнэ гээд л гэр орны хэрэглэл юу байх вэ дотор жоохон тавилга байсан бүгдийн машин дээр ачиж аваад Увс руу хөдөлгөчихсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хэдүүлээ Улаанбаатарт очоод тэндээсээ онгоцны билет аваад онгоцоор тэгээд Увсад нэг сард очиж байсан. 73 оны нэг сард
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэнд 3 жил Увсад 3 жил ажиллачихаад, их сургуулийн МУИС-ийн хуулийн ангид эчнээгээр сураад 76 онд их сургуулиа төгслөө. Тэгсэн шалгалтаа арай төгсөөгүй байхад яамнаас ирээд анкет аваад л хөөцөлдөөд яах гэж байгаа нь юм болдоо намайг нэг төв рүү оруулаад өгдөггүй юм байх даа аль их тэгж бодож байлаа. Тэгсэн чинь шалгалт бараг дуусаагүй байхад дахиад л төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулаад Увсаас өөрчлөөд хотод оруулаад ирдэг юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За надад нэг хэлтсийн даргийн хэмжээний ажил өгнө дөө засан хүмүүжүүлэх газар өгнө гэж байна. Тэндхийн гүйцэтгэх салбарынхан хэлтэс дотроо нэг хэлтэстэй байсан. Тэгээд тэр хэлтэст очих нь доо гэж байсан чинь бүр газрын даргаар баталчихдаг юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
За яахав дээ. Тэгээд дор нь 76 онд Увсаас нүүгээд Улаанбаатарт нүүгээд хот хүрээд ирдэг. Ирээд засах хүмүүжүүлэх оруулах гэдэг засан хүмүүжүүлэх хөдөлгөөн байгуулдаг удирдах газар гэж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр газар ажил хий гээд авдаг юм байна. Хөдөөгийн нэг аймаг сумын хэлтэст ажиллаж байсантай зэрэгцүүлээд бодохын бол ер нь толгойд багтахааргүй ажил.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Учиргүй олон хоригдолтой, олон анги салбартай улсын асар их том төлөвлөгөөтэй
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бүх зардлаа өөрөө өнөө олон хүнийг чинь хөдөлмөрлүүлж хөдөлмөрийнхөн хөлсөөр
Хишигсүрэн -
Орлого олдог
Содном -
Өөрөө амьдардаг аж ахуйн тооцоотой үгүй ер нь нүсэр юм байсан л даа. Тэгээд би чадахгүй юм байна гэж бодож байсан тэгээд л яахав дээ хөөрхий олон сайхан ажиллаж байсан хүмүүсийнхээ хүчээр тэгээд тэр газар би 13 жил ажиллачихсан. Нэг сонин бодоход ах минь 17,18-тай шоронд ороод тэгээд тэр дөчин хэдэн оны хүнд байдалд алтны уурхайд ажиллаж байгаад тэнд одоо бараг өвчнөөр ч юмуу тураалаар ч юмуу нас барчихсан. Тэгтэл төрсөн дүү нь
Хишигсүрэн -
Шоронгийн дарга болоод засан хүмүүжүүлэх
Содном -
Тэр бүхэл бүтэн газрын хариуцаад газрын даргаар нь очиж байдаг.
Хишигсүрэн -
Бас таны ажлын гараа хоригдлуудыг харгалзагчаар эхэлж байгаа юм тээ.
Содном -
Тэгсэн. Хянагчаар эхэлсэн.
Хишигсүрэн -
Тийн
Содном -
Их л сонин юмдаа миний муу ах ямарч байсан сайхан нөхцөлд нас бараагүй. Дөчин хэдэн оны эх орны дайны тэр их нөхцөлд ямар их өлсөж цангаж үхээ байхдаа гэж бодоод би энэ олон хүний хувь заяаг ах минь тийм нөхцөлд өнгөрсөн байхад тэр тийм байдлыг би энд хүмүүст үзүүлэхгүй. Ямарч байсан энэ олон хүний хувь заяаг би хариуцах боллоо доо гэж өөртөө их том асуудал
Хишигсүрэн -
Их ёс суртахууны асуудал босож байж таны хувьд
Содном -
Их айхтар бодогдож байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Би ахынхаа ачийг ер энэ хүмүүсийн төлөө ажиллаж байж л
Хишигсүрэн -
Хариулна даа.
Содном -
Хариулна даа. Энэ хүмүүсийг аав ээж ах дүү төрөл төрөгсөд нь хүмүүжүүлж чадах аа байгаад тэдний гараас хөндийрүүлээд улс хүмүүжүүлнэ гэж хүлээж авчихсан энэ олон хүмүүсийн хувь заяаг хариуцах том үүрэг над дээр ирлээ гэж ойлгож байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд тэр хүмүүсийн ахуй талаас нь эхэлсэн дээ. Намайг ирэхэд чинь 300-д оргодолтой аа аа зүгээр
Хишигсүрэн -
Хаана явсан бүү мэд
Содном -
Алдагдсан сураг байхгүй. Ахуй нөхцөл ч хүндхэн байсан. Тэгээд би ер нь ахуй талаас нь эхэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд ахуй талаас нь эхлээд орон байрын сайжруулаад хоол ундын сайжруулаад эмнэлэг үйлчилгээг нь сайжруулаад ингээд эхлэхлээр чинь зэрэг өнөө оргодол чинь зогсддог юм байлаа.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Содном -
Тэгээд өнөө түрүүчийн оргодолууд баригдах нь баригдаад улирах нь улираад тэр ч нэг юм үндсэндээ тасраад хоригдлын ахуй амьдрал их сайхан аятайхан ч болоод улсын төлөвлөгөө ч их хүнд тэр бүгдийн чинь нөгөө сэтгэл санаанд бүрэн гайгуй тогтвортой тэр олон хүн гэдэг чинь мундаг хийдэг юм байлаа. Дор нь төлөвлөгөө нормоо биелүүлээд улсаас ганц ч төгрөг авахгүй. Тэр олон дээд тал нь миний үед чинь одоо 8000 хүрч байсан даа ялтны тоо. Тэгээд тэрнийг чинь албан хаагч энэ тэр гээд өдий төдий гар арав
Хишигсүрэн -
Хүмүүс орон тоо ажиллана.
Содном -
Арваад мянган орон тоо болж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр бүхнийг чинь өөрөө өөрийнхөө ажил хөрөнгөөр чадлаар ажил хийж аж ахуйн тооцоон дээр өөрөө удирддаг байсан шүү. Тэгээд өөрснийгөө бүрэн тэжээгээд улсад харин ч өөрийгөө тэжээгээд барахгүй улсад жилдээ 25 сая төгрөгийн орлого улсын төсөвт оруулж байсан. Тэр үеийн 25 сая төгрөг гэдэг чинь одоогийн 25 тэрбум л даа, тэнцэнэ.
Хишигсүрэн -
Тийн
Содном -
Ингээд ерөөсөө хүмүүсийнхээ ахуйг сайжруулаад байр орон сууц бүх юмыг сайжруулаад одоо багана байрандаа ороход хүртэл гутлаа үүдэндээ тайлж тавьчихаад ордог тийм болтол сайжруулсан.
Хишигсүрэн -
Аан ха. Нүсэр ажил удирдаж дээ та бүр ёстой
Содном -
Тэгээд өнөө хориигдлын ахуйг хэтэрхий сайжруулж одоо ер нь цэргээс илүү болголоо гэж би зүйлд орж байсан шүү. Тэгээд хөдөө ажиллана гэдэг чухал юм байдаг юм байлаа хөөрхий тэр хүнд газар том газар би очиж их зүйлийг сурсан даа.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав
Содном -
Ер нь хүнтэй ажиллана гэдэг чинь хүчээр ажилладаггүй юм байлаа. Хүнтэй эвээр ажилладаг юм байлаа. Хүн гэдэг чинь өөрөөсөө сэтгэлийн амьтан юм. Хүн гэдэг чинь юуг ч хийж чадна. Юуг ч, нэг хүний бодсныг цаана нь нөгөө хүн бодсон байдгийн байна лээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тийм учраас хүн дөлхөн хүч ер нь хүрээд хүч хэрэглээд барна гэж байдаггүй шахуу юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хүнийг дан эвээр ажиллуулна. Хүнийг аргын олж ажиллах их чухал юм байдгийн байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ямарч нөхцөлд одоо орон байранд нь сайхан мэндлээд аяга цайнаас нь амсчихаад ч юмуу за нөхөд минь бие хаа чинь ямар байна. Хоол унд чинь ямар байна тэгээрэй гэж хэлчихээд ингээд гарахад бол тэр ажил бол ердөө
Хишигсүрэн -
Босоод л ирдэг.
Содном -
Босоод л ирдэг. Ийм байдаг юм байна лээ. Ийм байдлаар тэр газар 13 жил ажиллаа ш дээ.
Хишигсүрэн -
Нэлээн олон жил
Содном -
76-89 он хүртэл ажиллаа. Ажил ч их сайн боллоо. Манай хүмүүс ч их сайхан эвсэг гар нийлсэн ийм боллоо. Ахуй нөхцөл ч ерөнхий газрын ахуй албан хаагчдын ахуй нөхцөл ч сайхан болсон. Нийтдээ олон малтай зуу гаруй мянган толгой малтай. Хоол хүнс махан хүнсээ гаднаас авдаггүй тариа ногоотой. Хоригдол хүмүүсүүд маань сайхан хоолтой ундтай
Хишигсүрэн -
Бас нэг онцлог байж Содном гуай
Содном -
Түүгээр барахгүй бас нэг онцлог бол хоригдлынхоо хөдөлмөрийг цалинжуулж байсан. Юу л хийнэ хийсэн хэмжээгээрээ хөдөлмөрийн цалинжуулаад хүн бүрийн нэр дээр даатгал
Хишигсүрэн -
Зах зээлд шилжчихсэн байна ш дээ.
Содном -
Шилжээгүй
Хишигсүрэн -
Одоогийн хэллэгээр бол цэвэр тийм зах зээлийн эдийн засгийн тийм шударга харилцаа үүсчихсэн учраас тэр байгууллага хөгжиж байна ш дээ. би бол тэгж харж байна
Содном -
Тэгж хэлж болно.
Хишигсүрэн -
Их эрүүл тийм удирдлага менежмент орж байгаа байхгүй юу. Улс яагаад тэгээд аж ахуйн тооцоон дээр тавьчихсан бол тэжээхэд хэцүү санагдсан байх даа тээ.
Содном -
Ер нь тэгмээр харагдаж байсан. Хөдөлмөрийн үнэгүй бол хүний хийсэн хөдөлмөрийг үнэлэхгүй болбол хүн чинь бүр үнэн ажилладаггүй юм байна. Юу ч хийсэн хөдөлмөрийн үнэлээд л за чиний ажил төчнөөн төгрөг боллоо гээд нийгмийн нэрийнхэн дансанд хийгээд...
Хишигсүрэн -
Гарахдаа их хэмжээгээр хуримтлал үүсгээд гаргаж байсан хоригдлуудын нөгөө хадгаламж хэд болоод гарч байна.
Содном -
Оо тэр чинь
Хишигсүрэн -
Баяжаад гардаг байсан гэж яригддаг ш дээ.
Содном -
Зарим нь бол баяжиж гардаг байсан. Тэгээд нөгөө хөдөлмөрийнхөн нэрийн дансанд хийчихээд л сар сард нь өөрсдөд нь жоохон жоохон өгчихөөд шаардлагатай гэвэл ар гэрт нь заримын шилжүүлж өгөөд төлбөртэй улсын
Хишигсүрэн -
Улсад нөгөө төлбөртэй
Содном -
Улсын төлбөрт төлөөд цалингаасаа тэр улс чинь
Хишигсүрэн -
Хуримтлал үүсгээд...
Содном -
Хувцасныхаа үнийг бол өөрөө төлчихнө. Хоолныхоо үнийг өөрөө төлчихнө. Ажил хийхгүй бол хүн бол хоол унд идэж чадахгүй хувцасгүй байх жишээтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хөдөлмөрийг нэг талаас шахаад нөгөө талаас нь хөдөлммөрийн нь ойлгуулчихлаар чинь ажил хийдэг гэдэг гээд өрнөөд эхэлдэг юм байлаа. Одоо суллагддахдаа улсууд чинь би тийм мөнгөтэй гарна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Нэг жишээ хэлэхэд Уулын Төмөр гэдэг оргодол байлаа. Олон арван жил Хөвсгөлийн ууланд оргосон. Тэгээд сүүлдээ арваад жилийн дараагаар баригдаж ирсэн дээ хөөрхий. Ирээд Авдрантын чулууны үйлдвэрт ажиллаж байгаад тэгээд суллагдаад гарсан. Суллагдаад явахдаа нэрийнхээ дансанд өдий төдий мөнгөтэй онгоцныхоо зардлыг өөрөө төлчихөөд аав ээждээ ар гэртээ гарын бэлэгтэй ингээд л
Хишигсүрэн -
Харьж байсан.
Содном -
Мөнгөтэй явж байсан шүү дээ. Ийм байдлаар газар ч нэг хөл дээрээ боссон. Оргодол ч гайгуй болсон. Эрүүл ахуйн талаас нь ббас их анхаарсан. Хөдөлмөрийг цалинжуулах гэдэг бол хүнийг ажиллуулах гол юм тэр байсан шүү.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав
Содном -
Тэр сайхан юм байсан, болсон. Нөгөө талаас эмнэлэг ахуйг нь их сайжруулаад их том эмнэлэгтэй болгоод одоо яг аймгийн эмнэлгийн дайтай эмэгтэйчүүдийн тасгаас бусад бүх юмтай ийм том эмнэлэг
Хишигсүрэн -
Байгуулж аваад
Содном -
Байгуулаад эрүүл ахуйн талаас их анхаардаг. Ерөнхийдөө үндсэндээ цэргийн зохион байгуулалт руу нэлээн оруулаад 7, 14 хоног хувцсын нэгдсэн журмаар угаагаад тэгээд усанд оруулаад сар болгон 7, 14 хоног сольдог. Уранхай цоорхой хувцастай хүн байхгүй. Өлсөж цангаж доройтсон одоо өлсөж ядарсан тйим хүн байхгүй ийм болсон доо.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ингээд бүх юм жигдрээд сайхан болоод ирдэг.
Хишигсүрэн -
1989 онд
Содном -
1989 оноос өмнө
Хишигсүрэн -
Би энэ задралын өмнөх үеийн нэг юм асууя. Та 13 жил нэг ёсондоо хорих ангид удирдлага хийгээд явлаа ш дээ. Тэгэхлээр ер нь хоригдол хүний сэтгэл зүйн онцлог жирийн хүнээс юугаараа ялгаатай вэ? Таньд юу ажиглагдав.
Содном -
13 жил ажиллахад би бол
Хишигсүрэн -
Юу та анзаарав.
Содном -
Яахав дээ хоригдолтой өдөр болгон ажиллах биш дээ ямар
Хишигсүрэн -
Ер нь тэгэхдээ
Содном -
Тэгэхдээ тэр байгууллагад ажиллаж байсны хувьд хүнийг хүн ёсоор үзэж хүний талаас нь хүн гэдэг ёсоор нь ойлгож ажиллахын бол хүн ер нь үнэхээр сайхан амьтан. Сэтгэл нь шал өөр болдог юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ялтан хүн, хоригдол хүн чи тэгэх ёстой, чи ингэх ёстой гээд хүчээр хүнийг хүмүүжүүлдэггүй. Хүнийг сэтгэхүйгээр нь хүмүүжүүлдэг юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хөдөлмөрийн ажиллах бололцоог нь хангаж өгөөд сэтгэхүйг нь сайхан сэргээгээд өгөхийн бол хүн юуг ч хийж чаддаг юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха. За тэгээд 89 он боллоо.
Содном -
Тэгээд 89 он болоод гэнэтхэн өсгөлөн зарлаад л байдал шал өөр болоод явчихсан даа.
Хишигсүрэн -
Аан ха. Та тэр 90 оны монгол улсад өрнөсөн ардчилсан явцыг яаж хүлээж авсан бэ?
Содном -
Ард түмэн бол яаж дуртай хүлээж авах уу. Ерөөсөө бүх байдал нэг л их өөрчлөгдөөд, яриа хөөрөө өөр болоод л зөвлөгөөн цуглаан жагсаал хийгээд л өлсгөлөн зарлаад ингээд эхэлсэн. Хоригдлын зан сэтгэхүй ч бас л нэг өөрчлөлт ороод л
Хишигсүрэн -
Аан ха ан
Содном -
Хоригдлууд чинь бас өө ер нь ажилсан ч яасан байсан л ч яадгийн гэсэн байдлаар хандаад ирэх өнгөтэй. Нэг л хүмүүсийн зан сэтгэлд бол шал өөрчлөлт гараад явчихсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
89 оноос эхлээд,... тэгээд л явсаар байтал нөгөө ажилдаг хийдэг улсын төлөвлөгөө нэг ч байхгүй болох өнгөтэй. Тэгээд өөр өөрийгөө тэжээх ажлын бололцоо ч муутай болоод ингээд явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л яахав одоо 13 жил ажилласан. 36 жил энэ яаманд ажилчихлаа. Байдал шал өөр болоод явчихлаа. За ер нь Улаанбаатарт байгаад байх бололцоо ч үгүй болох шиг боллоо. Сэтгэл санаа ч жоохон уймрахгүй ч юм боллоо.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тийм юм болдог гэдгийг мэдэх гэж байсан улс чинь одоо ардчилал гэдгийг юу байдгийг ч мэддэггүй байлаа ш дээ бид чинь.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав
Содном -
Нөгөө ардчилал болж байгааг бид мэдэхгүй. Тэгээд ер нь болъё тэтгэвэрээ авъя гэж бодогдоод
Хишигсүрэн -
Та тавин,,,
Содном -
36 жил ажилласан. 56 настай байлаа. Ердөө хорьтой ороод тавин зургаатай. Тэгээд тэтгэвэрээ бодоод үзсэн чинь ер нь илүү жил ажиллаад надад нэмэгдэхгүй юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Цаг үе өөр болох юм шиг байна. За одоо тэтгэвэрээ авъя гээд шийдчихээд л
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд тэтгэвэрээ авах гээд зүтгээд байсан чинь бас өгдөггүй. Нэлээн сандаргаад л
Хишигсүрэн -
Яагаад өгөхгүй байгаа юм бэ?
Содном -
Болоогүй байна. 56-тай байна. Өшөө нэг хоёр жил ажилла гээд зүтгүүлээд болдоггүй. Тэгээд ёстой хүчээр зүтгэж байгаад төв хорооны боловсон хүчинтэй яриад төв хороогоор баахан яваад тэгж байгаад 1989 онд тэтгэвэрээ авсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд тэтгэвэрээ авчихаад хотод байгаад үзсэн чинь ер нь нэг л болж өгөхгүй олон жил ажиллачихсан хүн чинь ажилгүй байж болохгүй юм. Яамны улсын тусгай архив гэж байсан. Судлаач хийж үзээд архивын материал жаахан ухаж үзлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Нөгөө дээр үеийн хэлмэгдүүлэлтийн баахан жаахан юм эргүүллээ. Архивын материал судаллаа. Ганц нэг ахмадуудтай уулзлаа.
Хишигсүрэн -
Архивын материал үзэхэд сонин юм ер нь юу тааралдаж байв
Содном -
Тэр их сонин юм байдгийн. Одоо тэр хүнийг хэлмэгдүүлж байсан. Хэрэг мэргэжилтэн янз бүрийн юм байдгийм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэрнийг жаахан судаллаа.
Хишигсүрэн -
Та худан монгол бичиг мэдэх үү?
Содном -
Аа аа
Хишигсүрэн -
Архивын материал архив хуучин монголоор байгаа
Содном -
Хуучин монголоор
Хишигсүрэн -
Тийн.
Содном -
Өнөөхийг жаал судлаад ингээд үзсэн чинь тэр шарласан материал гэдэг чинь их хэцүү юм байлаа. Их удчихсан материал
Хишигсүрэн -
Аан ха аллергитэй
Содном -
Гараар ингээд үзэхэд харандаа модоор ингээд эргүүлээд уншаад байхад л аллерги хордлого өгөөд га хорсоод эхэлж байгаа ш дээ. тэгэхээр нь материал унших аа байчихаад ахмадуудтай уулзаж гадуур дотуур цуглуулга хийж жаахан явж үзлээ.
Хишигсүрэн -
Пөөх за
Содном -
Би тэгээд явж байгаад би бас нэлээн хүнтэй уулзсан. Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга байсан Сүрэнжав гуайтай уулзаж байлаа. Улсын прококур нэртэй цуутай энэ яригдаж байсан Жамбалдаорж гэдэг хүнтэй уулзаж байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга, гадаад яамны сайд Нямтайширын Лхамсүрэн гуай гэдэг хүнтэй уулзаж байлаа. Төв хорооны нарийн бичгийн дарга Сандан гэдэг байсан тэр хүнтэй уулзаж байлаа. Хотын намын төв хорооны 1-р дарга байсан Лхамжин уулзаж ингэж баахан материал
Хишигсүрэн -
Ном бичив үү та
Содном -
Баахан материал цуглуулж нэг үзлээ.
Хишигсүрэн -
Ном бичив үү?
Содном -
Ном бичихгүй юмаа. Тэгээд сайхан бичлэгүүд хийж аваад тэгээд архивт хадгалсан даа. Олон улсын ахмадуудын ярилцлагыг би авч архивт хийсэн.
Хишигсүрэн -
Аль улсын, НАХЯамны архивт уу?
Содном -
Дуртгалыг, тэр дотроос хамгийн сонин дуртгал бол Лхамсүрэн гуайн дуртгал байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Лхамсүрэн гуай бол олон жил гадаад яамны сайд, төв хорооны нарийн бичиг хийчихсэн Цэдэнбал гуайтай хамт Иркустик ч суралцаж байсан. Ийм хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр хүний ярилцлага авахад нэг ийм сонин юм их ч гарч ирсэн дээ. Даргыг, сүүлдээ даргатай муудалцсан байдал, тэгээд даргыг муу хэлээд янз бүрийн юм хэлээд энэ монгол улсыг зөвлөлтийн харъяанд шилжүүлэх буриад шиг болгох тухай удаа дараа асуудал тавигдаж байсан. Бичиг баримт үйлдэж бэлтгэж байсан талаар олон чухал юм авч байсан шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгэхэд Лхамсүрэн гуай хэвтэрт орчихсон бие нь их муу байсан. Тариа хийж байгаад л хэдэн диск тийм яриа авсан. Тэгээд авчихаад бол дотроо бол бодож байсан. Үнэхээр хэцүү юм огт дуулаагүй юм яриад
Хишигсүрэн -
Тэгнэ.
Содном -
Ингэж ярьж болдгийм уу гэмээр ч юм яриад Цэдэнбал гуайн тухай яриад
Хишигсүрэн -
Таны тэр диск хаана хадгалагдаж байгаа вэ одоо ?
Содном -
Яамны тусгай архивт байгаа. Тэгээд тэр диск миний тэр авч байсан материалууд одоо задраад тэр одоо монгол улсыг буриад шиг зөвлөлтийн харъяанд оруулах гэж байсан. Тэр ингэж байсан. Тэр Увсын хойд талд байдаг чинь өнөө Тувачууд
Хишигсүрэн -
Давстын хойд
Содном -
Туваг монголд шижүүлэх гэж оролдож байсан. Тувагийн ерөнхийлөгч байсан Токоог Чойбалсан алгадчихаж байсан. Тэгээд их баримтууд хэлсэн дээ надад
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр баримт одоо задраад энэ хэвлэлд ном оронд бичигдээд Баабарын бичсэн тэр номонд хүртэл яваад л байна л даа. Их сонин материал авч тэгж нэг хэсэг жаахан явчихаад тэгээд Улаанбаатарт байгаад нэг жил хэртээ болсон чинь ер нь өсгөлөн зарлах хөдөлгөөн мөдөлгөөн чинь улам ширүүсээд л улам эвгүй болоод л бүүр ил цагаандаа
Хишигсүрэн -
Таны тэр судалгаа хийж байгаа чинь таны яг өөрийн хувийн сонирхол байсан уу? эсвэл
Содном -
Архивын материал цуглуулж байгаа нь тэр архивт л
Хишигсүрэн -
Та өөрөө хийж байгаа
Содном -
Өөрөө л улсын архивт, тусгай архивт ажиллачихаад л
Хишигсүрэн -
Аан ха ажил хийе гэж бодоод л
Содном -
Архив баяжуулж байгаа хүн л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд ер нь хотод нэг байхад хэцүү болохоор зэрэг хөдөө гарч үзье. Би ямар мал маллаж чадахгүй биш би чинь малчин хүн шүү дээ гэж бодоод
Хишигсүрэн -
Пөөх
Содном -
Дороо шийдээд нэг гэр бэлтгүүлж аваад, нэг гурван дугуйт аваад, мотоцикль аваад тэгээд хөдөө шууд гараад ирсэн. Ирээд, ерэн онд ч гараад ирлүү дээ ерэннэгэн онд ч гараад ирлүү, ерэннэгэн онд гарч ирсэн. Хөдөө гараад ирсэн чинь орон нутгийнхан чинь оо юун сайн юм наана цаана ингээд орон нутагтаа ирж байгаа хүн юм байна. Би ч нэг хонь өгье, тэр ч нэг хурга ишиг өгье гээд ингээд л
Хишигсүрэн -
Баахан малтай болсон.
Содном -
Мал цуглуулаад дорой малтай болоод малчин болоод бас арав шахам жил хөдөө малчин хийгээд туучихдаг юм байна.
Хишигсүрэн -
Пөөх. Аль сумаанд
Содном -
Гурвансайханд. Тэгээд тэнд ажиллаж байх хугацаанд чинь сумын засаг дарга болгох гэж шахаж үзлээ. Элдэв бусын ажилл хийлгэх гэж үзлээ. Би тэр мундаг газраас арай хийж салж ирж байна. Одоо энд тийм юм хийхгүй гээд хийгээгүй. Тун шахаад болсонгүй сумын иргэдийн хурлын тэргүүлэгчидийн дарга хийж нэг үзлээ. Тэгэхэд орон тооны биш байсан. Тэр иргэдийн хурлын даргийг хийгээд малаа маллаад хоёр гурван жил ажиллаад Гурвансайханд бас овоо жаал зугаа юм хийгээд Гурвансайханыг энэ аймагт эхний хоёр гуравдугаар байранд гэрэл цахилгаантай болгоод ингэж байтал ИТХ-ын дарга орон тооны болоод явчихлаа. Цалин хөлстэй яг засаг даргатай адилхан за болъё би одоо тийм цалин хөлстэй албаны юм хийхгүй болъё гээд өнөөхөө болчихоод... болчихсон чинь ахмадын зөвлөлийн дарга тэгээд яахав дээ баахан сумынхан ахмадын зөвлөлийн дарга хийж хоёр жил хэртэйгээр явчихаад тэгж байснаа за болъё. Одоо ер нь аймгийн төвд шилжие. Төв суурин газар бараадъя эмнэлэг үйлчилгээтэй газар байя. Хөдөө ч барахгүй юм байна. тэгээд аймгийн төвд орж ирээд суучихсан. Улаанбаатар бол эргэж орох сонирхолгүй
Хишигсүрэн -
Одоо ч очоод хэрэггүй болсон. Утаа нь дээндүү болсон.
Содном -
Өөрөөр хэлбэл Улаанбаатарт бол ер нь очсонгүй.
Хишигсүрэн -
Юу гэсэн үг вэ? Явуулын ажлаар очно биздээ.
Содном -
Явна л даа. Эргэж суурьшсангүй. Уг нь одоо хотод арван хэдэн жил болсон хүн чинь хотын тэр байдал утаа униар дуу чимээ энэ бүхэн чинь хөдөө газар өссөн хүнд бол ер нь
Хишигсүрэн -
Дийлэхгүй юм болов уу
Содном -
Хүлээж авахгүй юм байна. Тэгээд л аймгийнхаа төв дээр эргэж ирээд эндээ суучихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Одоо ингэж хөдөө орон нутагт амьдарч байгаа генерал цолтой хүн бол ер нь надаас өөр байхгүй.
Хишигсүрэн -
Хэдэн онд та генерал цол авсан бэ?
Содном -
Би чинь 1981 онд авсан юм байна.
Хишигсүрэн -
Их залуу авч тээ. Ер нь бол нэг дөчин хэдтэй
Содном -
Дөчин хэдтэй авсан байх.
Хишигсүрэн -
Тэгсэн байна.
Содном -
Дөчид хэдтэй 81 онд
Хишигсүрэн -
Яг хорихын дарга байхдаа
Содном -
Засан хүмүүжүүлэх газрын 60 жилийн ой болсон. 60 жилийн ой болж ажил төрөл ч сайн байлаа. Анх удаа 60 жилийн түүхэнд анхны генерал нь би засан хүмүүжүүлэх газар анхны генерал нь би болсон
Хишигсүрэн -
Аан ха. Ийм юм асууна танаас эрх мэдэл албан тушаал гэгч зүйл социализмын үед одоо ямар байв аа. Эрх мэдэлтэй албан тушаалтай социалист нийгмийн хүн яг одоогиийн эрх мэдэлтэй албан тушаалтай хүн хоёрын ялгаа юунд байна вэ? Энийг нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт нь тэр үеийн эрх мэдэл албан тушаалтай хүн албат одоо тэр ажилчидтайгаа харьцах харилцаа ямар байсан бэ? Одоо ямар байна вэ? Энийг харьцуулаад хэлээд өгөөч.
Содном -
Үгүй ер нь миний ажиллаж байх үеийн 1989 оны өмнөх төрийн албан хаагч тэрний дотроос цэргийн албан хаагч гэдэг бол шал өөр ёстой жинхэнэ эх орны төлөө улс байсан. Ер нь бүх ажил амьдралаа нь ёстой эх орондоо зориулж байсан шүү. Тэгж илүү дутуу хувь тэнцүүг харж төрөл төрөгсөдөө харж ар өврийн хаалга харж тийм юм бол ёстой...
Хишигсүрэн -
Байгаагй.
Содном -
Ёстой зуун хувь хаалттай байсан. Ер нь тийм юм огт байгаагүй байсан. Одоогийн албан хаагчидтай зэрэгцүүлж бодохын болбол шал өөр байж л дээ. Нийгэм нь өөр байж л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Нийгэм нь шал өөр байж, хүмүүсийнхэн сэтгэхүй шал өөр болж. Одоогийн төрийн албан хаагч мэддэхгүй. Би энэ хаагчидыг чинь яг ч нэг их би эх оршондоо ард түмнийхээ төлөө хийчихэе дээ гэж зүтгэж байгаа нь ч нэг хэсэг ихэнх нь байхгүй. Нэг хэсэг болбол ерөөсөө хувиа болгох баяжих юмтай эхэлчихсэн юм биш үү дээ ер нь
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Яг одоо аль болохоор би ажил албаны, ажил алба хийгээд би тэрийг хийгээд өөрөө санаа тавиад зүтгэдэг болж
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бидний үед чинь юун хүчээр тэр албанд
Хишигсүрэн -
Яв гээд
Содном -
Шахагдаж очиж байлаа. Анх би тийм ажил хийх юмсандаа өөрөө өөрийнхөө гэж нэрийг дэвшүүлж байна гэдэг үгийг дуулахад ёстой эвэртэй туулай үзсэн юм шиг
Хишигсүрэн -
Санагдаж байсан
Содном -
Санагдаж байсан шүү. Тэр чинь яагаад одоо ингэж зүтгээд байдаг юм гэхээр 1-рт амьдрал нь юм байлгүй төрийн ажил хийснээр өөрт нь ямар нэгэн ашигтай болоод тэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Яахлаараа төрийн албан, дээд төрийн өндөр алба хашсан улсууд бүгдээрээ ингээд
Хишигсүрэн -
Баяжаад л
Содном -
Баяжаад л байдаг.
Хишигсүрэн -
Ард түмэн...
Содном -
Ард түмэн улам ядуураад байдаг. Ард түмний ядуу нь үндсэндээ 40 хувьд хүрч байна одоо бараг
Хишигсүрэн -
Тэгж байна.
Содном -
Тэгтэл тэр төрийн алба хашиж байгаа улсууд яахлаараа тэгж баяжиж байдаг юм. Тэрнийг бол одоо хувийнхаа ашиг сониирхолд нийгмийн гэхээсээ илүү хувийнхаа төлөө л ажилдаг болсон ийм л үе болсон санагдсан.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Урьд бол бидэнд тийм юм ёстой байгаагүй.
Хишигсүрэн -
Аан ха. Тусгай хангамж эрх дарх гэдэг юм ямар байв аа дээр үед
Содном -
Дээр үед нэг их тусгай хангамжтай наана цаана сүйд болж байна гэсэн нэртэй байсан болохоос тийм байгаагүй шүү.
Хишигсүрэн -
Одоогийнхонтой харьцуулахад
Содном -
Юу ч биш ёстой яахав дээ ордог аравдугаар дэлгүүр гэж одоо нэг жаахан мах шөлөөр хоол хүнсний зүйл...
Хишигсүрэн -
Тусдаа нэг
Содном -
...олддог нэг тийм дэлгүүр л байлаа. Тэрнээс өөр одоо тусгай хангамж байгаагүй шүү дээ. За улс төрийн товчоо тэр сайдын, засгийн газрын томчуул бол яахав дээ нэг ээлжийн амралтаараа гадаадад яваад амардаг. Амралтын мөнгө амарсан амралтынхан хугацаанд нэг хэдэн төгрөг өгдөг байсан байх. Тэр аравдугаар дэлгүүрт орно. Гүй өөр ер нь юу байсан байгаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Улс төрийн товчооны гишүүд бол нэг тусгай байранд байрладаг. Хоол хүнсийн бэлтгэж эрүүл мэндийн ихэнх талаас нь анхаарч хувцасаар нь бүрэн хангадаг байсан. Тэрнээс биш одоогийнх шиг ийм байдлаар ёстой байгаагүй.
Хишигсүрэн -
Нэг Ийм асуулт байна. Одоо таны амьдралд бусдаас онцгой ер бусын ...
Содном -
Аа аа.
Хишигсүрэн -
Таны амьдралд бусад хүнээс онцгой ер бусын гэж үзэж болох юм юу байна вэ? Яагаад энэ зүйл одоо ер бусын бэ гэсэн нэг ийм асуулт байна. таньд ойлгогдож байна уу асуулт, таньд бусдаас онцгой ер бусын юм байна уу ер нь
Содном -
Ер нь бусдаас онцгой гэж ямар юм байх уу байхгүй. Тэгэхдээ хүнтэй ажиллах аргыг хүн олж бүтээж болдгийн байна лаа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хүн гэдэг чинь ер нь нэг хүнийг хоёроос гурван хүн хамгаалж чаддаг юм байлаа. Номоороо бол, тэрнээс нэг хүнийг нэг хүн хамгаална гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Байдаггүй юм байлаа. Тийм учраас хүнийг чинь сэтгэл санаагаар нь толгойтой нь ажиллаж л хүнээр юм хийлгэдэг. Хүнийг хүмүүжүүлдэг юм байлаа.
Хишигсүрэн -
Нэг ийм шал ондоо асуулт байна. Та ингээд хүүхэд наснаасаа одоо ингээд өтөл нас хүртлээ энэ аймагт амьдарч байна ш дээ. Энэ говийн аймагт, тэгэхлээр энэ говь нутагт таны энэ амьдралын бүх хугацаанд байгал орчинд ямар өөрчлөлт гарч байна. Одоо энэ байгаль экологийн өөрчлөлтийг та яаж харж байна. Нэг ийм асуулт байна.
Содном -
Байгаль орчин одоо их эвгүй хүнд байдалд орж байна даа. Ерөнхийдөө одоо ялангуяа одоо говь нутаг маань айхтар цөлжиж бэлчээрийн даац багасаж ингэж байх юм. Мал тийм их жоохон болчихсон юмуу гэвэл бас нэг их тийм хэтэрчихсэн хүн мал алга.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Ерөнхийдөө байгалиа хамгаалах бэлчээрээ хамгаалах энэ талаар их багасчихсан юм шиг байна. Машин техник уул уурхай нэлээн хөгжчихсөн юм шиг байна. тийм учраас энэ говийн нөхцөл бол айхтар хүндэрч байна шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгэхдээ манай говь бол сайхан л даа. Хангайн ямар сайхан голын хөвөө уул хангайд яваад амраад хэвтээд гадаа ингээд амарч байж байхад чинь говийн энэ хөрс нутаг газар шороо маань байнга л бодогдож байдаг ш дээ. Ялангуяа эрэгтэй хүн бол нутаг орноо асар их хөндий хараа мартана гэж байдаггүй юм шиг байгаа юм шүү. Нас өтлөх тусмаа нутаг орноо санаж мөрөөдөж явдаг.
Хишигсүрэн -
Энэ юутай холбоотой вэ?
Содном -
Эндээ бодоход хүн гэдэг чинь нутгархуу хүн гэдэг эх орон газар нутгаа л хайрлаж хамгаалж бодож явдаг юм шиг байна. Ер нь явж явж өөрийн төрсөн нутаг газар шороо эх орон шиг чухал юм байхгүй л дээ. Хүнд чинь аав ээж гэж сайхан юм байдаг. Аав ээж бол мөнх биш. Хүнд мөнхийн юм бол хүлээх хүний төрж өссөн газар орон төрөл байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Одоо мань мэтийнн улсуудын чинь цангаж яваа жинхэнэ нутаг орон газар нутаг ус маань, төр засаг л байна шүү дээ. Аав ээж бол мөнхийн биш тийм учраас төрдөө үнэнч төрийнхөө сүлдэнд залбирч ямарч байсан төрөө шүтэж явсан цагт бол хүн газардахгүй л дээ.
Хишигсүрэн -
Социализмын үед хүмүүсийн гэр бүлийн амьдрал гэж амьдралд одоо ямар хэв маяг байсан төр засаг гэр бүлийг яаж дэмжддэг байв. Айл гэрийн амьдралд төр засгийн явуулсан тэр дэмжлэг яаж нөлөөлөв гэсэн асуулт байна.
Содном -
Ер нь социализмын үед ажиллаж амьдарч явлаа. Би социализмын үед 90 оноос өмнө Улаанбаатарт гуйлга гуйгаад сууж байгаа хүнийг үзээгүй шүү
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Гуйлгачин гэж байгаагүй. Гудамжны тэнэмэл орон гэргүй хүүхэд гэж байгаагүй. Хүн бүгд ижил амьдралтай. Бүгдээрээ ажил төрөлтэй амьдралтай ийм байсан шүү. Ажил хийдэггүй ганц нэг хүнийг хүчээр хөдөлмөрлүүлж албадан ажлуулж байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгтэл өнөөдөр хүн ардын маань ихэнх нэлээд голлох хэсэг ажил амьдралгүй зуугаад мянган хүн дэлхийгээр тойрч бутраад боолын хөдөлмөр хийгээд л
Хишигсүрэн -
Явж байна.
Содном -
Явж байна ш дээ. Дотоододоо нэг хэсэг нь ингээд ажил амьдралгүй ингээд сууж байна ш дээ. Энэ чинь хүнтэйгээ муухан ажиллаж байгаагийн баримт энэ дээ.
Хишигсүрэн -
Бодлого алга гэр бүлээ дэмжихгүй байна.
Содном -
Иргэнийхээ төлөө гэсэн нийгэм хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж үндсэн хуулин дээрээ биччихээд байгаа хэр нь яг тэрнийгээ хэрэгжүүлж чадаж байгаа юм байхгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Содном -
Эмчлүүлье гэхлээр одоо мөнгөөр эмчлүүлдэг.
Хишигсүрэн -
Суръя гэхээр
Содном -
Эмч дээр очихлоор зэрэг өөдөөс мөнгө нэхээд байдаг. Нийгмийн даатгалаас нь төл гээд байдаг. Тэгээд бүр хагас дутуу ч байдаг юмуу юугийн ч төлж байгааг мэдэхийн арга байхгүй. Сургуульд сурна гэхээр өөдөөс нь мөнгө нэхээд байдаг. Мөнгө төлж байж сур, мөнгө төлж байж эмчлүүлдэг. Биеэр хөдөлмөр ажлын байр тийм хангалттай биш. Байсан нэгийн бас заримын энэ тэр болгон тэнцэхгүй. Тэгээд нас шүдээр нь хязгаарчихлаар чинь яаж ажиллах вэ дээ. Хичнээн байр байхлаар тийн тийн хүн авна гэхлээр гуч дөч хүрсэн улсууд чинь ажиллахын байхгүй ш дээ. Ийм л байдалд орж өөрөөр хэлбэл тэр үндсэн хуулиар одоо хүнлэг сайхан ардчилсан нийгэм байгуулна гэдгийг тэр хүнлэг гэдэг талынхаа талаа муухан хэрэгжүүлээд яваа шүү гэж би бол дотроо тэгж л боддог.
Хишигсүрэн -
Нэг ийм асуулт байна. Бид хоёрын ярианд нэг түр зуур гараад өнгөрсөн. Ер нь ардчилал анх гарч ирэхэд би ойлгоогүй гэж та хэлсэн ш дээ. Юу болоод байгааг, гэхдээ ардчилалын үйл явц яаж өрнөв. Таны амьдралд ардчилал яаж нөлөөлөв.
Содном -
Ардчилал гэдгийг анх бид уг нь мэддэггүй байсан. Зарим нь юу байдгийн мэддэггүй байсан. Анхны үед үнэхээр зэвүүцэж хүлээж авч байсан. Бидний үеийн улс бол, сүүл сүүлдээ ардчилал болбол нийгмийн информацид байх ёстой зайлшгүй байх ёстой ийм зүйл зөв юb байна шүү гэдгийг одоо бол бүх хүн ойлгосон. Одоо ардчилалаас ер нь энэ ардчилал буруу байна гэж хэлэх хүн байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Энэ ер нь хамгийн зөв юм байсан байна. Энэ бол цаашдаа ер нь дэлхий нийт хүн ам энүүгээр явах ёстой. Ийм зохион байгуулалт нь зөв юм байна. Гагцхүү энэ ардчилалыг, энэ сайхан ардчилалыг зөв авч явж зөв удирдаж
Хишигсүрэн -
Завхаруулахгүй авч явах тээ
Содном -
Тийн. Завхаруулахгүй авч явах зөв авч явах тал дээр бол муу ажиллаад байна даа. Тэрнээс ардчилалын буруу гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэрнээс биш ардчилал үнэхээр бодож байхад хамгийн зөв байсан байна.
Хишигсүрэн -
Зөв ёсоор нь явбал
Содном -
Тийн. Зөв ёсоор нь явах ёстой юм. Харин хүн ардыг авч яваад төр засаг маань одоо хангалттай сэтгэл хангалттай явж чадахгүй л байна даа.
Хишигсүрэн -
Аан ха. Яагаад
Содном -
Гол нь хувиа бодож байгаа хэрэг
Хишигсүрэн -
Ардчилалын чинь нэг сүүдэртэй тал нь тэр байна ш дээ. Хүмүүсийг хувиа боддог тэр амиа боддог тэр хувийн өмч гэдэг юмыг чинь тавиад өгчихлөөр тэр сөрөг шинжүүд чинь бас хөгжөөд байгаа биш үү?
Содном -
Уг нь бол байх ёстой. Байхдаа энэ бас юм хэм хэмжээтэй байх ёстой.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Манай үндсэн хуулинд чинь зааж байгаа ш дээ. Энэ чинь зохицуулалтай төрийн зохицуулалттай зах зээл байх ёстой гэж өөрөө заадаг биздээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Гэтэл төрийн зохицуулалт нь дутчихаад, төрийн толгойд гарсан улс нь өөрснөө баяжиж хувиа бодож иргэдээ бодож, бүрэн бодож чадахгүй хувиа бодож давхисаар байгаад бүгд хувийн сонирхолтой хүмүүсүүд төрийн толгойд гарснаас энэ завхарал алдагдал алдаа бол гараад байна л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Үнэхээрийн энэ олон түмнийхээ төлөө нийгмийн төлөө гэсэн ганцхан хар толгой хувиа бодохгүй хүн ч хаана байх вэ? Гэлээ гэхэд эхний ээлжинд нийгмээ боддог. Олон түмэн нийгмээ боддог. Ард түмнээ боддог тийм төрийн удирдлагууд байсан бол ийм байдалд оруулахгүй дээ энэ чинь
Хишигсүрэн -
Таны амьдралд их гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу?
Содном -
За би өөрийнхөө амьдралыг болж байна. Бүтэж явна. Төрийнхөө буяанд сайн явна. Сайхан явна гэж боддог.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Би яагаад өөрөө өөрийн би яагаад одоо ингээд хүний дайтай болох хэмжээтэй байна вэ гээд бодохлоор би ер нь төрдөө буруу санасангүй. Олон түмэндээ буруу санасангүй. Түмний төлөө гэж бодож шударга явсан би
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Хүний төлөө явсан би буянд өнөөдөр ная дөхтөл болж бүтэж эрүүл энх сайхан амьдарч явна гэж түмэн олныхоо буянд ингэж явна гэж бодож явдаг шүү.
Хишигсүрэн -
Аан ха. Хоёулаа маш сонирхолтой зүйл одоо бид хоёрын ярилцлаганаас хойч үед үлдэх нь ээ. Тэр юу гэхлээр социализмын үеийн албан ёсны бичиг баримт түүхэн дээр хараахан байхгүй болов уу гэж бодогдохоор их чухал улсуудтай та дискэн дээр тухайн үедээ ярилцлагын хуулж аваад тусгай архивт үлдээсэн байна ш дээ. Тэгэхлээр хэзээ нэгэн цагт энэ цуглуулсан материал дээрээ суурьлаад ном мом бичье. Дурсамж энэ тэр үлдээе гэсэн бодол байдаг уу?
Содном -
За одоо тийм чадал ч алга нас ч ахичихлаа. Тэр материалаа эргүүлж аваад одоо ахиад үзье гэхэд одоо байх нь байгаа л байх.
Хишигсүрэн -
Тэрийг та нар тесктэн дээр буулгадаг байсан уу?
Содном -
Үгүй үгүй
Хишигсүрэн -
Одоо жишээлвэл би таны яриаг компьютерт хийгээд текстэн файл гаргачихна ш дээ. Хүн сонсож болно. Уншиж болно. Бүгдийн тэгээд биччихнэ. Тэгж хадгалагддана ер нь. Тэгэхээр тэр матиаралыг ядаж текст хэлбэрт буулгах хэрэгтэй байхгүй юу. Одоо тэрийг ийм дижитал аппаратанд буулгаж авах хэрэгтэй. Тэрийгээ та ер нь хэлмээр юм байна. Тэр архивын улсуудад тэрийгээ янзал гэж
Содном -
Архив судлаачид түүхчид одоо уншдаг байх л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Яагаад уншдаг вэ гэхээр одоо тэрийг чинь уншдаг тэр юм одоо хүртэл байхгүй боллоо ш дээ. Тэр чинь дугуйлан лекц гээд уншиж байсан
Хишигсүрэн -
Харин тийм. Тийн тийн
Содном -
Тэгээд тэрийг чинь сайхан хаяглаад конвертэнд хийгээд тийм тийм материал тэдэн онд тэгж авсан материал гээд бүгдэн дээр нь бичээд архивт өгчихөж байсан л даа. Тэрнийг би одоо ашиглаж чадахгүй л дээ. Яршиг
Хишигсүрэн -
Аан ха. Та бол дээр үеийн сурвалжлагч нарын ашигладаг магнитофон шиг юмаар бичиж авч байсан.
Содном -
Тийн
Хишигсүрэн -
Тэгэхээр тэрийг чинь одоо магнитофон байхгүй бол уншихгүй байх
Содном -
Уншихгүй.
Хишигсүрэн -
Маш хурдан технологи өөрчлөгдөж байна ш дээ. Хэн хэн байсан гэчихэв та их сонин улсуудыг хэллээ.
Содном -
Би их олон сонин улсуудтай уулзаж байсан. Төв хорооны нарийн бичгийн дарга, засгийн газрын сайд нарын зөвлөл гэж байсан. Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч байсан Сүрэнжав гуайтай уулзаж байсан. Төв хорооны нарийн бичгийн дарга, гадаад яамны сайд байсан Нямтайширын Лхамсүрэн гуайтай уулзаж байсан. Улсын прокорур олон жил ажиллаж хэлмэгдүүлэлтийн гол үүрэг гүйцэтгэсэн Жамбалдорж гуай гэдэг хүнтэй уулзаж байсан. Хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан сүүлдээ бас л хэл аманд орж байсан Дамдин гуай гэдэг хүнтэй уулзаж байсан. Өвөрхангайн харъяат төв хорооны нарийн бичгийн даргийн үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Самдан гуай гэдэг хүнтэй лав уулзаж байсан. Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн байсан Гүнчин гуай гэдэг хүнтэй уулзаж байсан. Хорь илүү хүнтэй уулзаж байсан шүү.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр Жамбалдорж гуай юу ярьсан бэ?
Содном -
Жамбалдорж гуай олигтой юм ярьдаггүй юм.
Хишигсүрэн -
Ярихгүй юу.
Содном -
Тун хашир айхтар ч хүн байсан. Ёстой чанга хүн байсан бас их айж зовдог ч юмуу зайлуул
Хишигсүрэн -
Тэгнэ л дээ
Содном -
Би нэг зусланд байхад нь уулзах гээд давхиад очсон. Тэгсэн байгаа, гэртээ байгаагийн мэдчихээд давхиад очиход нуугдаад байсан шүү.
Хишигсүрэн -
Хөөрхий
Содном -
Нуугдаад тэгээд сүүлд нь гаргаж ирээд ярьсан чинь гүй одоо надад хэлэх юм алга. Миний энэ архивт юу гэж, тэр бичиг баримтанд юу гэж байна вэ гэхээс биш
Хишигсүрэн -
Миний тухай гэж асуугаад байхаас биш
Содном -
Тийн. Та тэгэхэд нэг тэгж явсан байх юм. Тэрнийг нэг тэгж шийдэж байсан байх юм. Тэр Жамбалдоржийн хар хууль гэж их хатуу ширүүн харгис хууль гарч байсан байх юм. Тэгээд ямар сайндаа таны нэртэй хууль гэхэд болох уу гээд ингээд ярихлаар үгүй одоо яригддаг юм байхдаа. Би юугаа мэдэх вэ дээ. Миний тэр хууль архивт байгаа шүү дээ гээд л ингээд их ярьдаг хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха.
Содном -
Бусад нь бол овоо юм ярьдаг улс байсан шүү.
Хишигсүрэн -
Их тийм дэлгэрэнгүй их чухал мэдээлэл гэж таньд тухайн үедээ хэний ярилцлага болов
Содном -
Ер нь гол мэдээлэл бол Нямтайширын Лхамсүрэн гуайн яриа. Тэр бас их юм мэддэг хүн
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Манай гадаад харилцаанд, гадаад яамны сайдар олон жил ажилласан. Төв хорооны нарийн бичгийн дарга байсан. Бүүр багаасаа эхлээд Цэдэнбал гуайтай хамт нэг сургуульд суралцаж байсан. Ялангуяа Цэдэнбал даргийн бага насны амьдралыг бол тэр хүн гайхалтай мэддэг.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Бүр тэр сургуульд сурч байсан байдал, тэгээд зан төлөв тэр нэр ус хоч Цэдэнбал даргийн чинь жинхэнэ нэр нь Цэдэнпил шүү дээ. тэгээд сүүлдээ Цэдэнбал болгож өөрчилсөн. Сурч байх хугацаандаа сүүлдээ орсуудтай их дотно ажиллаж байсан. Орсын дотоод яамны нөхдүүд ирж уулздаг байсан энэ тэр гээд л айхтар сэтгэл зовтол хэлдэг юм шүү.
Хишигсүрэн -
Хэнтэй уулзаж байсан тухай өөртэй нь үү? Цэдэнбалтай юу?
Содном -
Цэдэнбалтай
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд сургууль төгссөнийхөн дараагаар хүртэл Оросын аюулаас хамгаалах байгууллага нутагт нь наашаа явуулалгүй Хар далай олон газраар аялал жуучлал хийлгэж тусгайд нь өөрийн хэсэг хугацаанд авч үлдсэн гэж ярьдгийн. Монгол улсыг ЗХУ-ын харъяаны улс болгох талаар төр засгийн тухайн үеийн удирдлагууд санаачлага тавьж, санаачилж бичиг баримт үйлдэж байсан энэ тэрийг маш их тодорхой ярина. Тэр дотор манай Цэдэнбал гуай хүртэл оролцож байдаг юм шүү.
Хишигсүрэн -
Тийм байх л даа.
Содном -
Тэгээд тэр бичиг баримтыг бүтээгүй юм. Сонин нь энд ирж гэр барьж сууж байгаад тэр баримтаа боловсруулаад маршалд танилцуулсан байдгийн Цэдэнбал Чойбалсанд
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгсэн Чойбалсан гуай тэрнийг үзээд маш их уурласан байдгийн. Та нар намайг амьд байхад энийг битгий ярь. Энэ монгол улсын гал гололмтыг бид авч явах үүрэгтэй болохоос тэнд аваачиж нийлүүлнэ гэж байж болохгүй шүү гээд бараг бичиг баримтын урсан шахуу байдгийм шүү.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр хоёр ч удаа болсон байдгийн. Тэгээд тэр уулзсан улсын яриа архивын материалаас үзэхэд Чойбалсан гуай бол ер нь монгол улсад муухай ч юм их хийсэн хүн.
Хишигсүрэн -
Сайн ч юм хийсэн
Содном -
Сайн ч юм бүтээсэн. Сайн муу хоёр нь бараг
Хишигсүрэн -
Тэнцэхээр
Содном -
Тэнцэхээр, ялангуяяа хэлмэгдүүлэлтийн үед Чойбалсан бол маш муухай аашилж байсан. Тэрийг бол үзэхлээр уншсан хүн бичиг баримтын харсан хүн бол сэтгэлээс гарахааргүй юм хийж байсан хүн. Ингээд хэрэгт холбогдсон улсуудын цаасан дээр ингээд бүгдийн сайхан тэр аймгийн тэр овогтой тэр тийм лам байсан тийм ажилтай байсан гээд ердөө хэдхэн хүснэгтэнд багтаасан ийм бүтэн жагсаалтыг ирүүлээд дор нь шийдсэн гэдэг ганц хэн гэдгийн онгорхой орхичихоод л тэгээд л маршалд ажлаа танилцуулж байгаа юм. Маршал авч сууж байгаад ингээд л
Хишигсүрэн -
Гарын үсгээ зураад
Содном -
Доорхи онгорхой орхисон хүснэгтэн дээр нь хэрэг мэрэг танилцаж байгаа юм байхгүй ш дээ. Буудах ”буудах” гээд улаан харандаагаар ингээд бичээд л байна. Арваад удаагийн буудах жишээ нь бичиж байснаа хааяа нэг таван жил долоон жил арван жил гэдэг ганц нэг удаа биччихээд тэгээд бүгдийн буудах гээд бичихнэ.
Хишигсүрэн -
Бүгд хувийн үзэмжээр
Содном -
Аа аа
Хишигсүрэн -
Хувийн үзэмжээр
Содном -
Хэргийн харж байгаа юм байхгүй. Зөвхөн тэр ганцхан бичгээр л тэгээд одоо нэр бичихээр дээш нь хэдэн зуун хүний нэр ороод ирж байгаа юм чинь. Тэгээд л бүгдийн буудах гэж бичээд хамгийн сүүлд нь Чойбалсан гээд
Хишигсүрэн -
Гарын үсгээ зурчихна.
Содном -
Будгийн харандаагаар зурчихна. Тэгээд л ачиж аваачаад бүгдийн буудаж байгаа юм. /тагнай ташиж харамсав/
Ийм байдаар хэдэн хүнээ гучин хэдэн мянган иргэнээ хүнээ сайхан улс олон сайхан лам нар тэр төр засгийн удирдлага цэргийн зүтгэлтэн хичнээн олон монголын соруудыг шийтгэсэн шүү дээ. Тэр талаар бол маршал ёстой бөөн хар нүгэл. Ёстой нүгэлтэн гэмтэн. Өөрөө ч бараг хэлмэгдэж яваад оросод очиж баахан амлалт өгөөд...
Хишигсүрэн -
Амь мултарч
Содном -
Тийн амь мултарч ирээд хийж байгаа ажил тэр шүү дээ. Аа маршалын үндсэн гавъяа болбол энэ монгол улсыг өнөөдрийн энэ эзэнт гүрний Чингисийн гүрний энэ монголын өчүүхэн голомтыг аваад үлдэж чадсан гавъяа бол Чойбалсангийн гавъяа. Энэний төлөө бол Чойбалсан их хөөцөлдсөн.
Хишигсүрэн -
Гучин хэдэн мянган хүний амиар өргөж тээ.
Содном -
Тэр тэгээд буруу юм маршал их хийсэн л дээ бас. Тэр хэлмэгдүүлэлтийн үед болбол онцгой комисс гэдэг чинь хоёр гуравхан хүн байсан. Бүхэл бүтэн комисс, бүтэн гурван хүн ингээд зурсан юм бараг байхгүй шүү. Ихэнхийн маршал тэгээд харандаагаар хуучин бичгээр буудах буудах буудах гээд бүгдийн бичээд хаясан. Тэр хүн ямар хэрэгтэй хүн юм. Яадаг хүн юм. Тэр битгий хэл Хэрлэнцагаан талбайгаас хамт оруулж ирсэн Яринпил гэдэг хүнээ хэлмэгдүүлсэн байгаа юм.
Хишигсүрэн -
Хэн
Содном -
Хамт одоо гүйж ирсэн хүнээ. Орон нутгаас нь гэрт нь ирээд буусан одоо хотод хөдөөнөөс хүн ирээд гэрт нь нэг лам бууж л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгтэл тэрнийг бариулсан байгаа ш дээ. Орон нутгаас таньдаг хүнийхээ гэрт айлд ирэхэд л бариулсан байдгийн. Тэгээд их муухай юм хийсэн л дээ тэр талаараа бол
Хишигсүрэн -
Яаж одоо галзуурсан юм бол тэр одоо юу явагдаж байсан гэж үзэх үү? Шалтгаан нь
Содном -
Явж явж тэрний гол шалтгаан нь энэ дан маршал Чойбалсангийн толгой бол биш энэ бод дээд талд нь
Хишигсүрэн -
Орсууд?
Содном -
Тухайн үеийн зөвлөлтийн улсыг хамгаалах хорооны Сталин тэргүүтэй удирдлагын үнэхээр том алдаа байсан. Тэр ганц моннголыг хэлмэгдүүлээд зогсоогүй шүү дээ. Яг үнэндээ бол дэлхийн олон орны хүнийг элдэв олон аргаар хэлмэгдүүлсэн дээ. Орсууд
Хишигсүрэн -
Та хэлмэгдүүлэлт одоо дахин давтагдах болзошгүй гэж бодож байна уу?
Содном -
Одоо бол би хэзээ ч гарахгүй байхаа гэж бодож байна. тийм юм ер нь гарна гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха. Өөр хэлбэрийн
Содном -
Одоо чинь юм юмыг
Хишигсүрэн -
Өөр утгаар
Содном -
За яахав дээ. Хэвлэл номоор бичихэд одоо хэлмэгдүүлэлт эхэлж байна. Буруу зөрүү баривчилж байна. Хэрэг төвөгт холбогдуулж байна энэ тэр бичиж байна. Энэ бол зүгээр өнгө яриа байхаа. Тэрнээс энэ одоо монголд эх оронд хэзээч гарахгүй л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Гарахгүй. Гарах үндэс байхгүй. Юм ийм ил цагаан болсон үед бол байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Юм ил цагаан байна уу одоо таны бодлоор
Содном -
Одоо бол ер нь энэ ардчилалын буянд юм их ил болжээ харин. Юм ил болсон. Хэн ч гэсэн хэлэх гэсэн үгээ хэлдэг болсон. Хэлсэн үгнээсээ айдаг ичдэг зовдог юм байхгүй болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэрний төлөө
Хишигсүрэн -
Юм хэлчихээд хүн чинь ажил амьдралгүй бизнесгүй болчихоод байна ш дээ бас. Юм хэлсэн хүн ажилгүй бизнесгүй болчихоод л байна л даа.
Содном -
За энэ яахав дээ
Хишигсүрэн -
Даргийн эсрэг юм бас л хэлчихвэл тэгээд бас эвгүй л байна ш дээ.
Содном -
Тийм ч юм бол бас байна л даа. Тэгэхдээ энэ бол нэг их тухайн хүнийг хэлмэгдүүлэлт гэж хэлэх юм биш л дээ.
Хишигсүрэн -
Тэр хэмжээгээр
Содном -
Үзэл бодлын хоорондын туйлбаргүй юм шүү дээ. Жижиг юмнууд, тухайн үеийн хэлмэгдүүлэлт гэдэг юм тийм бага юм биш
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэр чинь бол үндсэндээ Зөвлөлт засаг монгол орныг өөрийгөө дуулгавартай дагадаг ийм л байлгахын тулд хэн зөвлөлтийн удирдлагуудын үгийг шүүмжилтэй хэлж байна. Бодож санаж байна. Хэн тийм хоёрдмол санаатай гэдгийг түүгээд л 112 хүний нэрийг зөвлөлтийн аюулаас хамгаалах хороо манайд бичээд аваад иирж байгаа ш дээ. Хоёр генерал аваад ирдэг юм. 112 хүн байна гээд тэгээд тэрэн дотор ямар улс байсйан гэхлээр дандаа төр засгийн удирдлага, цэргийн гол гол удирдлага командлагч нар ер нь толгой бүгдийнхэн нэр нь орсон. За яагаад ингэж байгаа юм гэсэн чинь японд сууж байгаа, японд ажиллаж байгаа манай гадаад тагнуулын шугамаар японыг дэмждэг. Японоос сэтгэл санаатай хүмүүс та дээр байгаа хүмүүсийн нэр ингэж илэрч байгаа юм шүү гэж ингэж авч ирж өгч байгаа юм ш дээ. Тэгээд л өнөөхийг чинь авч ирээд ингээд дор нь орчуулаад л нэр усын тодруулж аваад л тэгээд тэднийгээ бариад эхэлж байгаа юм. Хэн хэнийг таньдаг вэ чи гэхлээр зэрэг хүн чинь хүн л юм болохоор таньдгийн, тэр тэрийг танина би гэхлээр зэрэг тэрний хамсаатан гээд нөгөөдөхийн бариад л хэлмэгдүүлэлт гэдэг чинь ингээд явчихсан эд байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Анхны 14 байлаа одоо тэр хичнээн сайхан 14 хүн хэлмэгдүүлээд за одоо та нар бараг ингээд хэл тэгвэл та нарыг өршөөнө. Амийг чинь аварна гэж бараг худлаа шахуу хэлж байж хэрэг хагас дутуу хүлээлгэсэн юм болоод аварсан ч юм байхгүй бүгдийн Сонгиноны уулын ард Тахилтын тэнд аваачаад булаад буудаад хаячихсан. Тэгээд буудаж байсан бичиг баримт эд нарыг архивт
Хишигсүрэн -
Яаж архивт үлдээд байдаг байсан юмбол
Содном -
Улсын архив гэдэг чинь мөнхийн юм. Архивыг устгаж чадахгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Харин тэрийгээ устгахгүй тэгээд хийчихнэ гэдэг чинь бас тээ
Содном -
Архив гэдэг бол аль ч бай аливаа улс оронд үлддэг юм нь архив л байдаг юм байлаа.
Хишигсүрэн -
Архивт байгаа мэдээлэл бодиттой байж чадах уу?
Содном -
Гүй, одоо хамгийн бодиттой юм чинь тэр л дээ. Ямарч байсан цаасан дээр хараар бичсэн баримт чинь тэр бол хааш нь хөдлөхгүй баримт шүү дээ. Тэгээд л тэрийг чинь
Хишигсүрэн -
Одоо жишээвэл Чойбалсан бууд гээд гарын үсэг зурж байхдаа энэ архивт үлдэнэ гэдгийг мэдэж байсан уу?
Содном -
Гүй одоо тэгж мэдэж чадаж байсан ч юмуу үгүй байлгүй дээ. энэ архивт энэ архивт үлдэнэ гэдгийг мэдсэн бол тэр дор нь устгана л даа.
Хишигсүрэн -
Тийн харин
Содном -
Тэр битгий хэл
Хишигсүрэн -
Тэгэхлээр архив
Содном -
Тэр элмэгдүүлэлт явах үед чинь буриад халимаг голдуу хүн баахан зөвлөхүүд авч ирээд дотоод яаманд суулгачихаж байгаа юм. Хэлтэс бүгдэд нэг хоёр зөвлөх суулгачихсан. Тэгээд л тэдний үгээр голын хийгээд л тэгээд тэр буриад халимаг хошуу бас байна. Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийг чинь тэд хийгээд тэгээд тэрнийг хамт хийсэн манай монголын баахан улсууд байгаа юм бас дотоод яамны баахан улсууд. Хэлмэгдүүлэлт ингээд дуусаад болихоо байлаа гэдэг ч юмуу ойлгодог ч юмуу тэгээд эргээд нөгөө барьж байсан улсуудыг бас давхар тэднийг хэлмэгдүүлсэн ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ. Мэдээлэлтэй байгаа учраас
Содном -
Монголын талын ажил идэвхтэй тэр үед ажиллаж байсан тэр улсыг бүгдийг
Хишигсүрэн -
Буцаагаад устгана
Содном -
Тийн. Манайд ажиллаж байсан оросын мэргэжилтэнүүдийг орсууд аваачаад бүгдийн устгасан байгаа юм.
Хишигсүрэн -
Тэгсэн байх.
Содном -
Ингээд ямарч байсан ирж хэлмэгдүүлэлт хийгээд хэлмэгдүүлэлт хийсэн хүмүүсийн дуусгачихлаар нь
Хишигсүрэн -
Болчихно гэж
Содном -
Болчихно гэж бодгийн байлгүй. Гэтэл цаана нь цаасан дээр хараар бичсэн архив нь үлдэж байхлаар ер нь яах вэ дээ. Архивын баримтыг чинь хүн устгаж болдоггүй юм байна л даа. Архив гэдэг чинь ерөөсөө түүхийн баталгаа одоо баримт. Одоо манай манжийн үеийн архив хүртэл Тайваньд
Хишигсүрэн -
Байна гэж байна.
Содном -
Тийн. Тайваньд чинь манай архивын гол юм нь тэнд бий ш дээ. Гэхдээ хадгалж байгаа нь тэр. Архив гэдэг бол
Хишигсүрэн -
Итали руу яагаад гарчихсан билээ.
Содном -
Итали руу манайхан чинь италийн шашны пап ламд бичиж байсан шашны бичиг баримтууд үзэл бодлууд зөндөө юм бичиг баримт тэнд байна шүү. Тэр чинь одоо болтол хэдэн зуун жилийн өмнөх юм одоо тэнд байж л байдаг.
Хишигсүрэн -
Бүр эртний юм ярьж байна тээ.
Содном -
Тийн. Тийм учраас архив гэдэг бол ер нь маш нандин хадгалж явах ёстой юм байдаг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийг бол би бол сайн мэднэ дээ. Архив юм үзэж байсны хувьд их муухай ёстой хорсол хүрмээр даанч дээ ийм гэж хүн байх, тэгээд тэнд маршал эргэж их сүүлдээ их бодсон гутарсан
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав
Содном -
Бүр шөнө зүүдэлж босдог хүртэл болсон гэж хэлдэг юм шүү. Буруудчихлаа даа гэдгээ тэгээд сүүлд ойлгосон. Эхний үед ч яахав бараг өөрийн буруутгаад тэгээд сүүлдээ баахан амлалт өгөөд явсаар байгаад тэр эрүүгийн муухай хэлмэгдүүлэлтийг хийгээд л тэгээд буруу гэдгээ сүүлдээ ойлгосон доо. Чойбалсан. Харин Чойбалсан монголын төлөө энэ төрийг энэ монгол гэдэг голомтыг авч үлдэхийн тулд бол үнэхээр зүтгэсэн хүн Чойбалсан шүү. Хамгийн сүүлд 1945 оны дайны төгсгөл болоод ийшээ дайн зарлахад л одоо Өвөрмонголоо нэгтгэнэ. Энийгээ эргүүлж аваад нэгдсэн том монгол улс байгуулна гэдэг тийм санаатай болсон шүү. Тэгтэл дайн дуусдаг. Сталин тэрийн олигтой дэмжээгүй
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд Чойбалсан бүр хэлсэн байдаг ш дээ. Үгүй одоо өвөрмонголыг наашаа нэгтгээд ингээд улсаа байгуулъя гэхлээр зэрэг эх орны дайн хичнээн жилийн дайн хийгээд арайхийж нэг юм дайн төгсөж байхад дараачийн дайныг үүсгүүлэх гээд чи намайг зовоох гээд байгаа юмуу гэж Сталин Чойбалсанд тэгж хэлсэн байдгийн. Тэгээд тэрнээс хойш Чойбалсан Сталинд юм хэлээгүй байгаа юм. Тэгээд өвөрмонголыг наашаа авахын бол тэгээд хятад орос хоёрын хооронд бас л юм үүсэх нь л дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Содном -
Тэгж зүтгэсэн хүн байлаа шүү.
Хишигсүрэн -
Аан ха. Хэлмэгдүүлэлт хөөрхий яаж нэг юм зогссон бэ?
Содном -
За даа сүүлдээ ч учраа ололцоо биз. Болохгүй боллоо буруудлаа гэдгээ нэг юм ойлгоо биз дээ. Тийм юм хийж баййсйан улс шүү. Лам нарыг хэлмэгдүүлэхгүй гэж Гэндэн, ялангуяа Гэндэн их зүтгэсэн байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Архивт байж л байдгийн. Одоо Гэндэн чи тэр лам нараа устгаж цэвэрлэхгүй болбол бид монгол оронд тусалж, танай лам нарт туслахгүй шүү. Тусламжаа үүзүүлэхгүй шүү. Танайхыг чинь цаана чинь япон эзлэх гээд цаана чинь ирчихээд байж байгаа шүү
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Чи тэр ламынхаа учрыг ол гээд ингээд шахаад байдаг. Тэгэхэд Гэндэн дуугаа хэлсэн байдгийн. Манай лам нар болбол танай христосын шашны лам нартай адил юм биш ээ. Жинхэнэ нутаг орны төлөө гэсэн, нутаг орноо өвөрмөц үзэл бодолтой гэм хоргүй лам нар шүү. Тэдэнд аюул гэж юм байхгүй гэж хэлэхэд: тэгвэл чи тэгж л тэрийгээ устгахгүй юм бол бид туслахгүй гээд ингэж байсан хүн шүү дээ. тэгээд нэг яриа хөөрөө хийгээд дуусдаг юм байлгүй хамгийн сүүлд Сталин хүлээж аваад нэг цайллаган дээр Гэндэн Сталины тамхи татдаг махир трүп гаансыг булааж аваад дундуур нь хуга татаад хаячихсан байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгээд л явсаар байгаад өөрөө хэлмэгдсэн дээ зайлуул. Гэндэнг бол маш муухай хэлмэгдүүлсэн байдгийн. Та нар тэр ном энэ тэрийн сайн үз л дээ. Их сонин юм бий. Эмчилгээнд явуулна амраана гэж хэлээд Хар далайд аваачиж суулгаад л. Тэгээд л тэнд аваачиж хоёр жил шахуу болгоод буцаахгүй буцах визийн өгөхгүй хорьж байгаад тэгээд гэнэтхэн нэг өдөр барьж аваад улсын баярын урьд өдөр байна уу баяраар нь буудсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн 7сарын 10 буудаад гэж ярьдаг биздээ.
Содном -
За тийм л байх. Манай төр засгийн олон сайхан удирдлагууд оросын аюулаас хамгаалах комиссын гараар орсон доо. Нийтдээ бол ер нь монголын нэг дөрвөн зуу гаруй мянган хүн оросын гараар сүйтгэсэн дээ. Орос жинхэнэ өөрийн тэндээ аваачиж, бодоход одоо нэг орны тусгаар тогтносон нэг орны хүнийг өөрийнхөө хуулиар аваачаад тэнд буудаж байна гэдэг шиг юм ер нь байж болдгийм уу?
Хишигсүрэн -
Тийн
Содном -
Их муухай юм хийж байсан л даа. Хамгийн гол нь тэр өөрийнхөө улсыг ер нь цааш даа оросыг дагаж амьдарах уу? Ер нь яах нь зөв үү гэдэг эргэлзээтэй юм боддог тийм л улсаа сүйтгэсэн дээ. Өөрийгөө нэг ямарч хөндлөнгийн юм бодохгүйгээр одоо оросыг шууд дагаж байхад тийм болгохын тулд байж байхын тулд хийсэн арга хэмжээ байх шүү.
Хишигсүрэн -
За би таньтай их сонирхолтой маш их мэдээлэлтэй сайхан ярилцлага хийлээ. Тэгээд таньд одоо бас яриагүй нэмээд хэлчих хэрэгтэй зүйл байна уу? Нэмж ярих юм байна уу?
Содном -
Би одоо дотроо боддог юм. Яахлаараа манай төр засгийн удирдлага, их хурдын гишүүд маань ингээд цөмөөрөө дандаа олигархиуд болчихдог. Баяжихдаг байна.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэрний төлөө ерөөсөө үхэн хатан зүтгэдэг. 100 сая төгрөг төлж байгаад сонгуульд өөрөө нэрээ дэвшүүлж байдаг.
Хишигсүрэн -
Хэдэн тэрбумыг цацаад гардаг.
Содном -
Тийн. Тэгээд л тийшээ л очихын тулд л одоо тэнд л очиж байвал боллоо гээд зүтгэдэг. Яахын тулд тийшээ зүтгэж байна вэ гэхлээр л эргээд энэ зарсан хөрөнгөө хэд дахин нугалж авч чаддаг л
Хишигсүрэн -
Учраас
Содном -
Тийм учраас л тийшээ зүтгэдэг юм шиг байна. Аа цатгалан хүн өлсөж байгаа хүний зовлон мэддэггүй юм гэнэ лээ ерөөсөө
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Тэгэхлээр чинь энэ ядарч зүдэрч байгаа ядуу хүн амьдарч байгаа. Эх орны иргэд нь дөч шахуу орчим хувийг хүмүүсийн амьдралыг тэр улс дээшээ татах уу үгүй юу мэдэхгүй дээ. нэг л тийм буруу л юм хэлээд байна уу гэж бодоод байна.
Хишигсүрэн -
Юу болох бол тэгээд ер нь
Содном -
Явж явж баян хоосны ихээхэн зөрөө гарах байх даа. Юм ч бас нэг хэмжээ хязгаартай л байх даа.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Энийг засаж өөрчлөөгүй жинхэнэ эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө гэсэн хувиа хэт боддоггүй тийм л улсууд гаргаж ирж өөрчилдөггүй, тэд л өөрчлөх байх. Одоогийнх шиг одоо ингээд хэдэн зуун саяар нь хөрөнгөтэй дандаа ардаа аж ахуйтай компанитай болчихсон хувиа бодно уу гэхээс ард түмнээ бодож чадах аа байсан ийм баячууд л төрийн толгойд суугаад байвал энэ олон түмэн жигд нэг сайхан амьдарч чадахгүй байх гэж боддог.
Хишигсүрэн -
Аан ха
Содном -
Энд л эмзэглэдэг.
Хишигсүрэн -
За хоёулаа ярилцлагаа өндөрлөе. Их сайхан яриа боллоо.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.