Damba
![](../assets/images/interviewees/990598.jpg)
Basic information
Interviewee ID: 990598
Name: Damba
Parent's name: Chuluun
Ovog: Tümed
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: agronomist
Work: retired
Belief: none
Born in: Huld sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, government worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
education / cultural production
life in wartime
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
farms
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бидний ярилцлага Дундговь аймгийн Сайнцагаан суманд үргэлжилж байна. Чулууны Дамба гээд агрономч мэргэжилтэй ийм хүн бид нарт ярилцлага өгөх зөвшөөрөл өгч хүлээж авсанд баярлалаа таньд
Дамба -
За за
Хишигсүрэн -
Та нэг өөрийнхөө амьдралын түүхийг хүүхэд наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл нэлээн сайхан дэлгэрэнгүйхэн ярьж өгөөч. Таны энэ ярьж байгаа түүхэн дотор таны боловсрол олж авсан ажил хөдөлмөр эрхэлсэн гэр бүлийн амьдралын түүх аав ээж ах дүүгийн түүх хүүхэд насны түүх тиймээ таны амьдралд тохиолдсон түүхэн үйл явдал одоо бүгд хамрагдах учиртай юм.
Дамба -
За би 1933 онд малчин айлд ээжийнхээ ууган хүү болж төрсөн. Би эхээрээ овоглож явдаг. Миний ээж Чулуун гэдэг хүн байсан. Тэгээд намайг төрөхөд ээж маань ээжтэйгээ цуг өөрөөр хэлбэл миний эмээтэй цуг амьдардаг байсан. Одоо энэ Хулд сумын Олдох гэдэг газар манхан чулууны бууц гэдэг газар төржээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За ингээд яахавдаа тэр үеийн манайхны малчны хүүхдүүд ямар амьдралтай байдаг байсан. Багаасаа малын дэргэд өсч хурга ишигнээс эхлээд хонь малаа эргүүлж яваад 1941 онд Хулд сумын бага сургуульд орж суралцсан. Намайг тэнд сургуульд орсон хойно миний дүү Намжилдорж гэж төрсөн. Тэрнээс хойш бас 6,7-н жилиийн дараа бас нэг хүү төрсөн. Тэр бидний дүү маань одоо байхгүй нас барчихсан. Миний дүү одоо хотод тэтгэвэрт суудаг. Надтай адилхан өвгөн бий. Одоо 73 хүрч байгаа одоо жил нь орж байгаа ийм хүн туулай жилтэй байгаа юм.
Хишигсүрэн -
Аан хасөн.
Дамба -
За ингээд Хулд сумын бага сургуульд 1941 онд ороод тэндээ 1944 оны зуд хүртэл 3 жил суучихаад 44 онй зудаар нөгөөх манай энд чинь монгол нутаг даяар монголын нутгийн 80 хувь нь зудтай алдартай бичин жилийн зуд гэдэг байсан. Тэр зудаар манайх урагшаагаа Өмнөговийн нутаг руу нүүгээд намар сургууль цуглаад хоёр сар болоод ирсэн чинь зуд болсон учраас зун нь айхтар халуун ган болоод тэгээд 10 сарын эхээр цас орж эхэлсэн. Манайх 10 сард цаснаар одоо 11 настай болчихсон байсандаг. Хүүхэд одоо хонио туугаад Өмнөговь аймаг руу бага Шанхай гэдэг газар тэр хавьд очиж өвөлжсөн. Тэр одоо миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү зуд
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Айлууд малаа их барсан. Монгол орон даяар мал сүйрсэн тийм түүхтэй зуд болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд харин хойтон жил нь тахиа жил, тэр чинь одоо мичин зуд гэж яригддаг. Хойтон жил нь тахиа жил гарсан. Би чинь усан тахиа жил төрсөн болохоор зэрэг миний жил орсон. 13-ны жил орсон жил манайх буцаад наашаагаа нүүж байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр жил харин 45 онд их сайхан зун болсон. Монгол нутаг даяар их сайхан ёстой нөгөөх орой тавьсан буур өглөө уургаа олохгүй байхаар тийм сайхан зун болж тэгээд 45 онд нутагтаа буцаж нүүж ирээд тэгээд 45 оныхоо намар 4-р ангидаа эргэж суусан. Тэгж байгаад сургуульд орсноосоо хойш 5 жил болж байж бага сургууль төгслөө.
Хишигсүрэн -
Аан ха. Энэ дээр нэг таслаад юм асуучих уу? Таныг тэр сургуульд дөнгөж орж сурч байгаа үед дайны жилүүд давхцаж байна.
Дамба -
Эхэлсэн
Хишигсүрэн -
Тийн. Дайн одоо таны хүүхэд насанд нөлөөлсөн бэ?
Дамба -
Дайн одоо ийм л байсан даа. 41 онд дайн эхлээд тэгэхэд би ийм юм болж байсан юм байгаа юм. Бас нэг сонин байгалийн үзэгдэл туйлын туяа тэр 41 оны зун манай тэнд туйлын туяа үзэгдсэн юм.
Хишигсүрэн -
Пөөх
Дамба -
Тэгээд тэр туйлын туяа үзэгдээд тэр чинь одоо хаашаа юм дээ. Тэр дайн эхлээгүй байсан шиг санахын, 6 сард байсан юмуу. Тэгээд манай эмэг ээж тэгж байсан. Энэ нэг сүрхий юм болох нь дээ. Манай энд ийм юм үзэгддэггүй энэ хөх одоо яахав дээ сүсэг бишрэлтэй учраас
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Энэ одоо бурхны хилэгнэл ч гэдэг юмуу юу ч юм болж байна л даа гэж ярьж байсан байгаа юм. Тэгсэн чинь тэрнээс хойхно дайн эхэллээ гэдэг чимээ юм гарсан. Тэгээд намр нь би сургуульд суусан. Тэгээд тэр үед чинь хөдөө нөгөөх хоршоо дэлгүүр, суманд нэг жижигхэн дэлгүүртэй тэнд
Хишигсүрэн -
Хэр айл тогтдог вэ?
Дамба -
Тэр чинь энэ Олдохын хийд гэж байсан ш дээ. Хулд сумын төв нь
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр Олдохын хийд дээр бол айл болгон хашаа байшинтай. Одоо манай нэг ах уран дархан хүн байсан. Тэгээд тэр хийд дээр сууж байсан. Тэгээд тэр 39 онд намайг сургуульд суухын урьдын урьд жил болж байна. Баривчлагдаад яваад өгсөн. Тэр миний санаанаас ерөөсөө гардаггүй тийм нэг өнөө нагац ах одоо манай ээжийн ах байхгүй юу даа
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэр чинь нөгөөх лам нарыг голлон баривчилж байсан тийм нэг аюултай жил миний одоо
Хишигсүрэн -
Хүүхэд настай
Дамба -
Хүүхэд насанд тохиосон.
Хишигсүрэн -
Одоо хэлмэгдүүлээд бариад явчихлаар, хэлмэгдүүлэлтийн тухай мэдээлэлийг хүмүүс хоорондоо яаж ярих уу? Мэдээ яаж ирэх үү? Тэр баригдсан хүний ар гэрт нөгөө улсууд яаж хандах уу? Та жишээ нь ахыгаа үнэнгээсээ буруутай байсан гэж бодож үлдэх үү? Тэр үед чинь хэлмэгдсэн гэж мэдэхгүй ш дээ ер нь
Дамба -
Мэдэхгүй мэдэхгүй
Хишигсүрэн -
Тэгэхээр юу болж байсан бол
Дамба -
Тэр юун дээр зун нь тэр чинь одоо 39 оны зун л юм л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Манайх зуны зуслангийнхаа, зуслангийнх даа одоо зун ногоо гарчихсан тийм үед лам нарыг бариад аваад үзчихсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Нөгөө шилэн порт гэдэг машин, тэр үед машин үзээгүй байсныг хэлэх үү
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Их гоё машинаар лам нарын аваад яваад өгсөн. Тэгээд Олдохын хийд гэж байсан. Олдохын хийдийн хамаг лам нарыг аваад яваад өгсөн. Тэгээд зун нь зундаа манайх Олдохын хийдийн дэргэд ойрхон байдаг байсан. Тэгээд нөгөө хийдийн номнуудын тэр баруун урьд талд нь түүдэг шатаадаг бааюу гэж байсан. Тэр бааюунд хийгээд шатааж байсан. Хичнээн хоног тэр утаа гараад л ном шатаж тэгээд тийш нь ойртуулах ч үгүй хүн ерөөсөө ойртуулдаггүй. Тэнд нь хөөгөөд байдаг байсан юм байгаа юм. Тэгэхдээ тэр нь одоо сумын эрх дархтангууд байдаг байсан байх даа. Хэн байдгийн би яаж мэдэх үү? Хүүхэд байсан юм чинь тийшээгээ ойртуулах ч үгүй. Тэгэхээр манай хөгшин ээж тийшээгээ битгий очиж бай хүү минь тэр ном шатааж байгаа газар булай элдэв янзын болно гээд ойртуулдаг ч үгүй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд намар нь манай тэр нагац ахыг баривчлаад аваад явчихлаа гэсэн. Тэгээд тэгэхэд чинь бид нар юугаа мэдэх вэ дээ. Манай ээж, манаай эмээ ээж одоо маань уншаад л зулаа асаагаад байдаг байсан. Бид нар нэг манай нэг эгчийн, ээжийн эгч бас эгчийн айл байдаг байсан. Тэгээд л одоо сэмхэн оройдоо нэг удаа бурхан юмаа гаргаж юу яачихаад л. Одоо тэр үед чинь бурхан номоо нууж эхэлсэн шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Ил тавиатай байдаг байсан бурхнаа
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л нэг л хүн болгон айдас хүйдэстэй. Бид нар ч дуугаа хураасан. Манайх бол ялангуяа тэр нагац ахыг аваад явчихсанаас хойш дуугаа хураасан. Чимээгүй манай ээж, эмээ хоёр ярьдаг шүү байсан байгаа юм. Би хүүхэд байсан болохоор тэр юманд ямар оролцох биш. Тэгээд нутгийн ардууд, настайчууд энэ тэр шивэр авир ярьдаг тэгдэг гэсэн энийг ингэчихлээ энэ тэр гээд юм хэлдэг байсан юм шиг байгаа. Тэр болгоныг ямар дуулгах биш. Тиймэрхүү явдал болоод тэгээд, манай тэр нагац ах бол лам биш
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэр юу яахав тэр үед чинь хүн болгон эрэгтэй хүн ялангуяа сахил хүртсэн багштай энэ тэр байсан байх л даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр чинь намайг хүртэл манай тэр эмээ ээж энэ Сангийн далай хийд гэдэг чинь ажиллаж байсан. Тэгээд тэнд аваачиж намайг багшид мөргүүлээд надад нэг сахиус өгсөн юм. Тэр сахиусыг одоо хүртэл би зүүж явдаг.
Хишигсүрэн -
Пөөх таньд байгаа юмуу.
Дамба -
Байгаа.
Хишигсүрэн -
Яаж одоо тэр их эдрээтэй цаг үеийг туулаад хүрээд ирэв.
Дамба -
Нөгөө намайг сургууль энэ тэрд явахад манай ээж аваад хоцорсон.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Намайг хүрээд ирэхэд надад өгсөн юм.
Хишигсүрэн -
Пөөх. Та тэгээд социализмын үед зүүгээд яваад байв уу?
Дамба -
Зүүгээд явсан ш дээ би хүнд үзүүлдэггүй. Зүүгээд явдаг байсан. Тэгээд тэр миний сахиус намайг
Хишигсүрэн -
Хамгаалдаг
Дамба -
Авч явдаг байхаа
Хишигсүрэн -
Аан ха... тэгээд
Дамба -
Тэгээд манай тэр нагац ах бол яахав дээ хааяа нэг юу урагшаагаа хил гардаг байсан юмуу
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд яахав дээ нэг наймаа энэ тэр хийдэг байсан юмуу хаашаа юм тэгдэг байсан байгаа юм. Намайг тэр чинь, тэр одоо баригдхаасаа өмнө би 4,5-н настай байсан юмуу даа. Тэгээд нэг хил гараад ирэхдээ аа энд нэг ийм одоо пянз тоглуулдаг фиктрул
Хишигсүрэн -
Тийн фиктрол
Дамба -
гэж байсан даа. Тэрийг төстэй тэгэхдээ нэг ийм арзгар шар төмөр дэлгээд байдаг. Тэгээд их гоё дуу энэ тэр гараад байдаг. Тийм нэг хууртай байсан юм. Миний тэр нагац ах тэр бодвол хятадаас олж ирдэг байсан байх
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Надад нэг хөөрхөн ийм тоглоомын буу юмдаа. Дарахлаар дуугардаг тийм м нй нутагт тийм буутай хүүхэд гэж байхгүй. Тэгээд тийм юм авчирч өгч байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л би тэрнийг их тод сандаггийн. Тэр нь наймаанд л явдаг байсан тэрнийгээр далимдуулсан юмуу өөр одоо тийм юм хум сүрхий юм яадаг ч байсан ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Манай ээж, нагац эгч нагац ах эд нарын эцэг нь бол нутагтаа цуутай дархан Дамиран гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр хүн намайг жоохон байхад би нэг мөлхөөд тугны цаагуур энэ тэр яваад байхад өвөө өвчтэй байж байгаад зун хийд юм шиг санадгийн нас барчихсан. Оршуулаад тэнд ном зом уншуулаад хийдэд, тэгэхэд лам нар энэ тэр байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Өвөөг нас барахад бол, тийм юмыг би санадгийн. Тэгээд тэр манай тэр нагац ах бас тийм эцгийгээ дуурайсан ч юмуу одоо бас тэр хүн өвлөж үлдээсэн байсан юмуу бас дархан хүн байсан. Өө төмөр алт мөнгө есөн зүйлийн юмаар юм хийдэг. Тийм хүн байсан. Тэгээд чухам яагаад тийм хэрэгт холбогдсон яасан юм бүү мэд. Тэгээд баривчлагдаад явсан тэгээд тэрнийг бол манай ээж намар нь тэгэхэд чинь Хулд чинь Өмнөговийн сум байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд Өмнөговь руу явж уулзах гэж очсон. Тэгсэн нэг тийм хаяагаар нь тойруулаад ус асгачихсан гэрт хориотой байсан гэж ярьдгийн. Тэр лам нартай цуг. Тэгээд тэр хүн бол яг л лам хүн биш байсан мөртлөө яагаад ч баригдсан юм бүү мэд
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд яахав дээ. Би тэр үедээ юм хумны учир холбогдлыг ямар мэдэх биш. Сүүлд л бодохноо яах аргагүй хэлмэгдүүлж, хэлмэгдэлийн хоморгонд орсон
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хоморгонд нь ороод явсан. Сүүлд хүрч ирээд тэр юуны газар одоо энэ цагаатгалын комиссын энэ тэр нэр усын юугаар нь сураглаад ийм ийм хүн байх ёстой гээд яасан байна хэзээ хаана яагаад ч юм юу болсон байдаг. Тэгээд тэр хүн буцаж ирээгүй. Цаазлагдсан юмуу ямар нэгэн газар хоригдож байгаад нас барсан юмуу. Нутагтаа буцаж ирээгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд асууж сураглаад тэр хүн олдоогүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Ямарч бичиг баримтанд олдоогүй. Энэ цагаатгалын комиссын бичиг сичиг дотор тэр хүний нэр олдоогүй. Тэгээд л өнгөрсөн. Хөөрхий манай эмэг ээж 83 онд нас барсан юм. Худлаа хэлж байна. 63 онд, тэгээд бид нар ямар нэг их хөгшин юун асуугаад явж байна. Яах уу энэ тэр нэг асуугаагүй. Тэр хүүгийн чинь талаар яах уу гэж нэг ч шалгаагаад зовоогоод байдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За өөрөө юм хэлэхгүй болохоор нь тэгсээр байгаад эмээ ээж том хүүгийнхээ юуг яагаад
Хишигсүрэн -
Сургийг бол гаргаагүй
Дамба -
Гаргаагүй. Тэгээд л нас барчихсан даа. Тэгээд дүү нар нь яахав 4 хүн байдгийн. 3 авгай нэг хар хүн байсан. Одоо тэгээд явсаар явсаар байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлээд цөмөөрөө одоо барагдчихаад одоогийн байдлаар би манайхны төрөл садангийн хамгийн том үлдсэн ахмад нь би болчихоод байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэгээд яахав дээ гомдлын мөр гэж тэрүүгээр асуусан. Тэр манай дүү одоо надаас дүү гэж яриад байгаа юм тэр хотод байдгийн. Тэр чи хотод байдаг хүн байна чи нэг асуугаад сураглаад юу яа гэсэн чинь бас их авах гэж оролдсон юм байлаа. Байхгүй гэчихээд сураг нь гараагүй. Нэг ийм түүх байдаг юм.
Хишигсүрэн -
Тэгээд нөгөө хүүхэд насны дунд сургуулийн дайны үедтэй холбоотой юмуудаа
Дамба -
Тэгээд яахав дээ энүүгээр дайны үед чинь бид нар өнөөх суман дээр нэг сургуульд сууна. Тэр чинь гурил будаа олдохоо больсон. Нэгдүгээр ангид эхлээд суухад ухаан чинь дэлгүүрт чихэр байдаг байсан. Гэнэтхэн бид нарт ямар мөнгө олдох вэ дээ. Хорин мөнгө ч юмуу энэ тэр нөгөө мөнгө олдохоор тэрийгээр очиж чихэр авахад их чихэр авчихдаг. Тэгсэн чинь сүүлдээ хоёр жил гурван жил болоод нөгөөх л 42,43 он 44 н гээд ингээд явахаар юм олдохоо больсон.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Гурил олдохгүй. Хойно жишээлвэл манай нагац ах багийн дарга хийж байхгүй юу. Багш байж байгаад дайны жил болохоор багийн дарга хийгээд тэгээд 44 оны мичин жилийн зуднаар, одоо 45 он тахиа жил гарахад юуны бага Шанхийн тэнд байж байгаад тахиа жилийн цагаан сараар хэвэг, одооны энэ гурилын хэвэг зарж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр хэвгийг бас нэг хэдэн килл тав арван хилээр хүнд өгдөг. Энүүгээр хоол ундандаа нэмэр болог гэж байгаа гурил байхгүй юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр хэвгийн орсоос орж ирдэг байсан юмуу яасан чинь юм. Тэр хэвэг шигшээд нэг хэдхэн тав зургаахан хавсаа гэж нэг ийм богинохон ийм хүрэн боов хийгээд цагаан сарын идээ тавьж байгаа нь тэр
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд дээр нь манай тэр ах нэг өгсөн байгаа юм. Хүүхдийн одон гэж цэнхэр цаасаар боогоод улаан утсаар юу яачихсан тийм ёотонгийн талыг өгдөг байсан юм. Тэр бодвол 500 граммын 200 хэдэн грамм байсан байх л даа.
Хишигсүрэн -
Бүхэл
Дамба -
Тийн тийм жижигхэн цагаан ёотон орсоос ирдэг байсан. Та нар бол тэрнийг мэдэх ч үгүй. Тэр ёотонгоор цагаан сараар хийж байгаа нь. Тэгээд өөрөөр хэлбэл юу байхгүй махнаас өөр
Хишигсүрэн -
Идэх юмгүй
Дамба -
Идэх юм байхгүй. Зун бол харин цагаан идээтэй болохоороо гайгуй байдаг байсан. Тэгээд тахиа жилийн зун хүртэл одоо герман зөвлөлтийн дайн дуусах жил манай энд цаг сайхан болж цагаан идээгээр гэдэс цадаж сайхан болсон доо. Тэгээд тэрнээс хойш харин амьдрал гайгуй болсоор болсоор тэгээд би 45 онд Хулдын бага сургуулийг төгсөөд бид нэг хэдэн хүүхэд 3 хүүхэд санхүүгийн техникумд хуваарилагддаг юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Овоо сурлагатай тоо моонд гайгуй сайн байсан. Байж бололтой тэр үедээ хөөрхий амьтан нас барчихсан даа манай энэ Норов гэж хүн байсан. Манай ангийн
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд бас нэг 3,4 хүүхэд хэдэн хүүхэд дандаа онц сурдаг байсан. Тэгээд бид нарын гурвын санхүүгийн техникумд хуваарьлаад тэгээд аймаг дээр морин өртөөгөөр давхиж ирж байсан тэгэхэд
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Наашаагаа
Хишигсүрэн -
Хэдэн настай байх вэ тэр үед
Дамба -
13-тай л байхгүй юу.
Хишигсүрэн -
Пөөх
Дамба -
За тэгээд санхүүгийн техникумд хуваарилагдсан сүрхий мундаг хот руу явах гэж байсан чинь энэ дээр аймаг дээр аймагт дунд сургууль байгуулагдаж байгаа 7 жилийн сургууль байгуулагдаж байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Та нарыг энд суулгана гээд тийшээ гэгээрэлийн хэлтэс гэж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийш нь аваад явчихдаг юм байна. Тэгээд энүүхэн баруун хойно юу гэж байдгийн энэ Сайнцагаан сум гэдэг чинь энд байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Одоо эндээс 15 км. Тэндээр Дундговь аймагт анх нөгөө юу дунд сургууль байгуулж байгаа юм 7-н жилийн сургууль.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийш нь хуваарилчихсан. Тэгээд тэнд очоод суучихсан байхгүй юу. Тэгээд тэнд нэг жил болчихоод 46 онд юм даа юунд энэ дээр одоо энэ хойно 10 жилийн 1-р сургууль гэдгийн тэнд юу ганцхан дунд сургууль байсан байдаг. Тэнд ганц дан тийм урт ногоон дээвэртэй байшин бий энэ зүүн хойно. Тэнд 7 жилийн сургуульд суугаад тэгээд энд манай ангийнхан 7-г төгссөн хэд хэдэн улсууд байдгийн одоо манай ангийн гавъяат багш болсон Дамдинжав энэ тэр гээд байж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За сургуулиа төгсөөд бас Улаанбаатарт руу явахаар болдог юм. Тэр чинь одоо 49 оны зун болчихож байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
46 онд суугаад тэгээд 47,48,49 онд 7-р анги төгсөөд хойшоо Улаанбаатарт багшийн сургуульд хуваарилагдсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд би багшийн сургуульд ороогүй. 1-р арван жилд орчихсон.
Хишигсүрэн -
Аан ха арван жилийн сургуульд
Дамба -
Тийн. Тэгээд 1-р арван жилийн сургуульд орчихоод
Хишигсүрэн -
Яагаад та өөрөө сольсон юм уу цаанаасаа
Дамба -
Үгүй ээ гүй ээ би өөрөө сольчихгүй юу.
Хишигсүрэн -
Яагаад тэгж бодсон юм та
Дамба -
Яахав тэгж арван жил төгсөхлөөр чинь гадаадад их дээд сургуульд явна даа.
Хишигсүрэн -
Аан тэрийгээ мэдээд
Дамба -
Багшийн сургууль төгсөхлөөр
Хишигсүрэн -
Хөдөө ирээд багш болно.
Дамба -
Хөдөө ирээд багш болгоод сумын бага сургуульд багш болгочихно. Тэгээд 1-р арван жилийг 53 онд төгсөөд, 49 онд чинь Улаанбаатарт төмөр зам орж ирж байлаа. Сталины зургийг наачихсан мундаг. Тэрнийг очиж үзэх гэж гүйцгээж байлаа ш дээ. Намар хот орчихсоныг хэлэх үү. Хотыг мэдэхгүй нөгөөх юу яасан тэгээд Улаанбаатар гэдэг чинь нэг л том сүртэй юм сүйд болцгоож байна. тэгээд 1-р арван жилд орчихоод 53 онд юуг төгссөн. Тэр хооронд чинь нэг их онц болоод байсан ч юм байхгүй дээ. Тэгээд юу яасан юм 45 онд нөгөө урагшаагаа нүүж явж байгаад буцаад хүрээд ирсэн чинь манай нөгөө Олдохын хийдийн юунд уг тэр чинь 39 оноос 41 онд л нөгөөх сүм хийд тэр дуган муганхан бурхан тахил хамаг юмын буулгаад номын шатаагаад л тэгээд эхэлсэн. Бид нар хүртэл хойно одоо юу ч мэдэхгүй хүмүүс буцаагаад тэнд нөгөө бурханууд гадаа юу яачихаж байгаад л хувьсгал хийж байгаа нь тэр
Хишигсүрэн -
Аан ха хи ха хи/инээв/ өрж тавьж байгаад л
Дамба -
Тийн. Өрж тавьж байгаад харвана барина элдэв юм хийдэг байлаа ш дээ. Тэгээд сүүлд нь яахав дээ бид нар тэрнийн ухааруулж учрын ойлгож юу яаж хүн байхгүй багш нар чинь болохлоор тэр лам мам одоо тийм юм болохлоор л бүгд л дайсан. Бүгд л шашин мунхруулагч энэ тэр гэсэн дандаа тийм үзэл сурталтай. Тэгээд биднийг чинь тэгж тоглож байхад бол ер хайхрах хүн байхгүй. Хөгшид эд нар бол одоо амандаа муу сайн нүгэлтэнүүд гэж харааж явдаг байсан байх даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэгээд хожим сүүлд л ухаарч байгаа юм л даа бид нар чинь соёлоо нь түүхээ нь хамаг л юмаа устгаж байсан байна. урлаг тэнд чинь одоо бурхан манай шашинд чинь хамаг ном урлаг бүх вюм байсан шүү дээ
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За нэг тийм юм болж байгаа. Тэгээд нураагаад эхэлсэн чинь 45 онд буцаад нүүж буцаад хүрээд ирсэн чинь тэнд тэр юу байтугай хийд сүмийн байтугай айлуудын байшин барилгуудыг хүртэл мод юугийн сугалж аваад нураагаад манай тэнд нэг бас нэг яахав дээ хөөрхий зундаа нэг гэрийнхээ юунд хийчихдэг. Одоо хөдөөнөөс нүүгээд явахад бараа энэ тэрээ авч ирээд хийчихдэг. Манай тэр нагац ах өвгөн гэрээ буулгаад тэр дотроо хийчихдэг. Дээр нь гараад амьдарчихдаг ийм жижигхэн одоо тэрхэн үедээ 2 давхар байшинтай байсан байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгсэн чинь байхгүй нөгөөдөх чинь тийн нураагаад хаячихсан. Тэгээд бидний үед, миний лав үед нэг их том нураад сүйтгэж хамаг юмаа одоо бусниулсанн. Тэгээд тэр чинь шашин шүтлэгээ хүртэл яасан гэдэг чинь одоо тархи толгойноос нь аваад байшин барилга тэр буддын соёл юу бурханы соёлыг яаж байгаа нэг бүх л юмаа одоо устгасан шүү дээ. хоёрдох үе нь бол зөвлөлтийнхэн барьж өгсөн энэ байшин барилга энэ хичнээн их юмыг одоо энэ ерээд онд устгав.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хоёрдох их мундаг нүгэл хийсэн. Тэгээд би хоёр том нүгэлийг харсан. Монголчууд өөрөө
Хишигсүрэн -
Өөрсдийнхөө юмыг
Дамба -
Өөрөө өөрсдийнхөө юмыг сүйтгэж юу яасан. Тэр нь бол дандаа яахав дээ энэ юуны гай гамшиг. Эхнийхэн бол одоо юу гэхийн бэ
Хишигсүрэн -
Зөвлөлтийн
Дамба -
Марксизм ленинизм зөвлөлт их ахын хөршийн нударган доор хийсэн. Нэгдүгээр сүйтгэл
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хоёрдугаарх нь болбол өөрсдийнхөө тэнэгээс болж Оросын юмыг сүйдэлж байгаа нь энэ гээд бүтээссэн хийсэн юмыг одоо ор сураггүй болгож байгаа нь тэр биздээ бодвол ийм л хоёр сүрхий юм болсон юм даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэгээд яахав дээ би чинь 92 оны 1 сарын 1-нд манай хөгшин бид хоёр хоёулаа..
Хишигсүрэн -
Та одоо энэ дээр буцаад очъё. Та 1-р арван жилийг төгссөн гэсэн тээ.
Дамба -
Тийн.
Хишигсүрэн -
1-р арван жилийг төгсөөд та хаашаа явсан бэ? Буцаж ирнэ 90 он дээр дараалуулаад
Дамба -
1-р арван жилийг юу ... 53 онд 1-х арван жилийг төгсдөг юм байна. тэр үед чинь одоо гадаадад өөрөөр хэлбэл зөвлөлтөд тэгээд бас нөгөөх бусад орнуудад сургуульд явдаг л байсан даа
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд, шинжлэх ухааны тэр үед хүрээлэн гэж байсан юм. ШУХүрээлэнгийн нэр дээр зөвлөлтөд би геологи хайгууллын сургуулийн хуваарь аваад явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд их сонин, явж байсан чинь замдаа тэр Перм гэж хот байдаг даа.
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
тэрний тэнд явж байсан чинь загасны консерев идэж яваад юу яагаад
Хишигсүрэн -
Хордлого аваад
Дамба -
За тэгээд очоод юун сургуульдаа орох билээ. Сар шахуу эмнэлэгт хэвтээд гараад ирсэн чинь миний юуны оронд нөгөөх геологи хайгууллын дээд сургуулийн юунд хүн орчихсон байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд энэ сүүлд Япон эд нарт элчин сайдаар явж байсан тэр Дамдиндорж гуай гэж сайхан хүн бий
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Одоо амьд мэнд юм шиг байлаа. Тэр хүн тэр элчинд ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд харин хөөцөлдөж байгаад юу яасан байна. Эмнэлэгээс гарахад тэр чинь тэгээд орох газар байхгүй хүн юм чинь
Хишигсүрэн -
Аан ха оюутан биш байр байхгүй
Дамба -
Оюутан биш хэн ч биш байр байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За яахав дээ элчин дээр очвол очих л байсан байх л даа. Тэгсэн Дамбадорж гуай тэгж байна. За хүү минь чиний сургуульд чинь хүн орчихсон байх юм. Тэгсэн чинь тэр нөгөө НАХЯамны төгссөн хурандаа бэлтгэл хурандааг аваачаад тэр чинь миний оронд шургуулчихсан байсан ш дээ.
Хишигсүрэн -
Яаж байгаа юм бол
Дамба -
Үгүй яахав хэний юу яагаад өөрийгөө хамгаалаад явах тийм танил тал тэр үед чинь тийм юм байхгүй. Хүн очоод л тэгээд гүйцээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Бас нэг хөөрхөн хэлмэгдүүлэлт болчихож байгаа байхгүй юу. Тэгээд, тэгсэн чинь хүү минь Термязавын хөдөө аж ахуйн акидемид агрономын салбарт нэг орон тоо байгаа чи орох уу гэдэг юм байна
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд яахав дээ би
Хишигсүрэн -
Оръё гээд, москвад биздээ
Дамба -
Тэгэлгүй яахав москва, Темярзавын нэрэмжит хөдөө аж ахуйн акидеми гээд мундаг сургууль байдаг юм байна. тэгээд тийшээгээ агрономын ангид орчихсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр хэр аксдеми байсан бэ? Термязавын акмдеми, тэр үеийн москва ямар байв
Дамба -
Нэртэй сургууль ш дээ. Мундаг оросдоо хамгийн том хөдөө аж ахуйн акидеми нэртэй сургууль
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр үеийн москва хөөрхий, тэгээд галт тэрэгний буудал очихлоор ингээд ийм жижигхэн зөвхөн цээжин бие нь доод тал нь хөл байхгүй тэргэнцэр дээр суучихсан хоёр гараараа ингээд эндээ нэг ийм хамгаалалттай модон юм хийчихсэн тийм улсууд л вокзалын юун дээр тачигнаад байна ш дээ.
Хишигсүрэн -
Дайны дараа
Дамба -
Дайны дараа
Хишигсүрэн -
Тахир дутуу болчихсон
Дамба -
Тийн
Хишигсүрэн -
Тэд нарыгаа тэгээд гаргаад хаячихсан байсан юмуу?
Дамба -
Өө тэр чинь бүр ...
Хишигсүрэн -
Үй түмээрээ байсан байх
Дамба -
Нөгөөдүүл нь гуйлга гуйгаад тачигнаад байна ш дээ. Тийм байсан. Тэгээд 58 онд аа ... худлаа хэлж байна. 57 онд байх аа би алтайн хязгаарт юунд явж байсан тэр үед москвад нөгөөдөх дэлхийн залуучуудын фистеваль гэдэг болсон байх аа
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхэд бүгдийн гаргаад хаячихсан юм.
Хишигсүрэн -
Хаашаа
Дамба -
Өөр ийш тийш нь хөдөө хотууд руу юу яачихсан байлаа. Тэгээд хамгийн дайны дараах юунууд, аа тэгээд москвад бол яахав дээ цагаан талх эд нар бол олдоно л доо. Ингээд бид нар оюутан байхдаа практикаар хөдөө энэ тэр гарахад чинь нэг жижгхэн хүнсний дэлгүүр тойроод ингээд учиргүй их оочир байна. Яаж байгаа юм талханд оочерлож байна. Тэгээд ялангуяа москвагаас юу яана нөгөө хот хоёр чинь ойр зуурын хотуудынхан москвагаас хүрч ирж хиам талх, цагаан талх худалдаж авна. Нөгөө шуудай үүрчихсэн авгай нар орой болоход л буцаад вокзал дээр ирнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Өглөө л тал талаасаа хүүдийгээ барьчихгаацсан ийм хүүхнүүд тэгээд дэлгүүрүүдээс юм олж идэхэд их хэцүү ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийм л байсан.
Хишигсүрэн -
Бас л дайны гамшиг дуусаагүй л байж
Дамба -
Дуусаагүй л байсан. Тэгээд л тиймэрхүү үед бид нар ч яахав дээ. Нөгөө юутай монголын оюутнууд чинь тэнд оросын оюутнууд 220 рублийн стипендтэй. Бид нар чинь болохоор 500 рублийн стипендтэй.
Хишигсүрэн -
Том спипендтэй
Дамба -
Том спипендтэй байсан. Тэгээд тэрхнийхээ хүчээр нөгөө юу яахгүй. Хоолоо эрээд явахгүй. Мэдээж хэрэг хичээл сурах л ганцхан үүрэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л 53-аас 58 онд тэндхийн сургууль төгсөөд, Термазавын акидемийг төгсөөд 58 оны зун ирдгиймаа. Ирсэн чинь ирээд тэр чинь төв хорооны мэдлийн мэргэжилтэн гэдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Гадны сургууль төгсөөд ирэхлээр тэгээд нэг сангийн аж ахуйд агрономоор явъя гэсэн. Тэгсэн чинь тэгж байх юм. Захиргааны боловсон хүчин хэн билээ Жигжид билүү тийм хүн байсан. Тэр өө чи мэддэггүй юм хөдөө аж ахуйн дээд сургуульд багшаар очно.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд би ХААДС-д 58-68 он дуустал багшаар нэг жил ажиллаад хоёрдох 59 оноос 60 он шилжих жил тэнхимийн эрхлэгч нь болоод тэгээд тэнд арван жил ажиллаад тэгээд юунд очсон. Энэ Зүүнхараад байсан юм. Ургамал тариалангийн хүрээлэн гээд тэнд эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захиралаар томиллоо. Тэнд очоод 68-78 он хүртэл тэр л юу эрхэлсэн орлогч захирал тэгж байгаад тэгээд юуг хүрээлэнгээ юу луу нүүлгээд
Хишигсүрэн -
Дархан луу нүүлгээд
Дамба -
Дархан луу нүүлгээд, тэгээд Дарханд 78 оноос 92 оныг хүртэл
Хишигсүрэн -
Та Жаргал эгчтэй хамт ажиллаж байжээ.
Дамба -
Жимсний юу?
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийн. Хэн билээ нөхөр нь
Хишигсүрэн -
Харин тэр нөхөр нь байхгүй
Дамба -
Нас барчихсан. Боловсролын хэлтсийн дарга байсан.
Хишигсүрэн -
Тийм тийм.
Дамба -
Хими биологийн багш байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан за за
Дамба -
Боловсролын хэлтсийн дарга байсан. Жаргал чинь ерөөсөө ХААДС-д багш байгад ирсэн. Тэнд 10 жил багшилсан болоод монголын эхний арван жилийн оюутнууд 600-д хүн байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Жаргал тэрэнд явсан хүн дээ.
Хишигсүрэн -
Аан Жаргал манай аав ээжтэй цуг зундаа гарна. Тэр нөгөө Зүүнхараагийн наана Тарнийн амралтны тэнчээнээ аягүй гоё цэцэрлэгтэй.
Дамба -
Өө тийм үү?
Хишигсүрэн -
Үхрийн нүд тарина. Чацаргана тарина. Жижиг алим тарина. Тэгээд
Дамба -
Тэрнээс хойш бид нар уулзаагүй
Хишигсүрэн -
Тэгээд цэцэрлэг нь нэлээн хөгширч байгаа. Мод нь, тэгээд өвөлдөө бол хотод хавар гараад намар орой хүртэл байдгийн. Тэгээд жимс бол аймаар сайн авч байгаа.
Дамба -
Уулзах юмсан.
Хишигсүрэн -
Жаргал эгч байна. тэнд нь манай аав ээж хоёр байдаг байхгүй юу.
Дамба -
Тийм үү.
Хишигсүрэн -
Тэгээд нэг зүгийн улс гээд бие биеэ их сайн мэднэ.
Дамба -
За зөв зөв
Хишигсүрэн -
Тэгээд та тэр нөгөө Ургамал тариалангийн хүрээлэн байгуулсан одоо юу гэдгийн монголд цоо шинэ төрлийн аж ахуй соёл нэвтрээд байна ш дээ. Тэр ургамал жимс жимгэнэтэй холбоотой хүнсний ногоотой болж эхэлж байна. Энэ бүхэл бүтэн салбар яаж үүсэж хөгжсөн. Энэ тухай та нэг өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ярьж өгөөч.
Дамба -
Анх 48 онд одоо тэр Дарханд байгаа хүрээлэн чинь эхлээд Бургалтайн туслах станц гэж Еэвэн голын хөвөөнд Санжаа гэдэг хүн байгуулсан юм байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэндээс 56, би ч нөгөө тоон оноо хэлэх гээд байна. 56 онд Зүүнхараад нүүж очсон юм. Тэгээд тэнд очоод ХАА-н хүрээлэн гэж байгуулагдсан. Тэгээд 58 онд Ургамал газар тариалангийн хүрээлэн, хадлан бэлчээр, мал аж ахуйн хүрээлэн гээд 3 салсан
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд нь нөгөө Зүүнхараад энэ ургамал газар тариалангийн хүрээлэн үлдээд Зүүнхараагийн тэнд чинь одоо туслах аж ахуйтай томорч эхэлсэн юм даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд 68 он хүртэл тэнд яахав дээ юм юм л ядаг байсан. Тэгээд 58 онд Шаамарын жимсний туршлага станц гэж Шагдар гэдэг хүн байгуулсан. Тэгээд энэ эрдэм шинжилгээний байгууллагууд, өшөө Халх голд Халх голын туршлага станц гэж байгуулагдсан. Тэр нь одоо сүүлд манай Төрөө гээд захирал байж байсан одоо Хүчит гэдэг байгуулсан. Жимснийхэн олон газар зэрэг зэрэг юу яасан байгаа юм. Тэгээд Улаангомд бас Лааган гэдэг хүн
Хишигсүрэн -
Тэгсэн.
Дамба -
Улаангомын туршлага станц гэж байгуулсан. Тэгэхдээ гол нь бол бас л жимсний юугаар явж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд Ховдын Булганд бас Чимэддорж гэдэг хүн. Одоо хөөрхий амьтан юунд байгаа Дорноговьд амьдарч байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэнд бас туршлага станц байгуулсан. Ингээд манайх чинь зөндөө олон туршлага станцтай болоод хүрээлэн тэр туршлага станцуудын харъяалуулаад тэгээд нөгөө ажил нь ихсэхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэгэхлээр тэр нь дандаа нь байгуулагдсан хэдэн станц нь дандаа нь жимс жимсгэнэ хөөцөлдөөд энэ тэр байсан байна. Тэрний судалгааны хүрээг өргөжүүлэх барих нэлээн юмтай болохлоор зэрэг энэ Зүүнхараагийн юунд эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захиралын орон тоо бий болгоод тэр дотор бүхэл станцуудын ажлыг зохицуулах удирдах тийм юманд одоо би томиглогдож очсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л тэндээс чинь яахав дээ хөөрхий олон ихэнх нь миний шавь нар байсан нөгөөдүүл чинь агрономууд нь
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л нөгөөдүүлийгөө юу яагаад л судалгааныхан хүрээ зөвхөн жимс үрждэг туршлага станцыг болбол ногоо тариалах тэгээд л үр тариа ер нь монголд хэрэгтэй бүхэл юмнуудыг тариалах программ төлөвлөгөө хийгээд нөгөөдөхийнхөн арга зүйг батлуулах тэгээд л жил болгон нөгөө улсуудыгаа цуглуулж ажлынхан дүн хэлэлцдэг. Ингэдэг барьдаг тэгээд тийм болоод өргөжисөөр байгаад нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэнд чинь Зүүнхараа гэдэг чинь зүгээр нэг төмөр замын зангилааны жижигхэн станц шүү. Тэгээд тэнд
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Тэгээд тэнд бас нэг эрдэм шинжилгээний ажилтан цолтой тийм хүн амьдруулах гээд тэнд чинь тэнд очоод суудаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээр нь юугийн, юу яадгиймаа тэгээд тийм тийм юмнаас болоод сайд нарын зөвлөл эд нарт тавьсаар байгаад хүрээлэнгээ тэр үед нөгөө хэн Бадарч гэж байж байгаад, Бадарчийн яахав мань хүн хөөцөлдөөд бид хоёр дээгүүр доогуур олон ч хүн амьтантай уулзаж нэг юм тийш нь нүүлгэх юм зөвшөөрөл олгоод
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээр тэнд Зүүнхараагаас 8 бүүр тийм жижигхэн хотхон байгуулах бүх ажилтан ажилтандаа 400-д хүнтэй байсан манай хүрээлэн
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Зуугаад хүн нь туслах, тэгээд нөгөө хүрээ нь томроод ингээд яахлаар чинь орон сууц байхгүй тэгээд л юуны лаборатор гэж хэлэгдэх юм байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тоног төхөөрөмжөөс нь есэн зүйлийн авах хэрэгтэй болохоор зэрэг. ... тэгээд нөгөө тусдаа жижигхэн хотхон бариулна гэхээр олон лаборатор юм байна. Тэгээд л орон сууц тэгээд бүр сургууль эмнэлэг хүртэл бүр ерөөсөө нь өргөтгөхгүй бол болохгүй тийм болохоор учиргүй их хөрөнгө
Хишигсүрэн -
Шаардагдана.
Дамба -
Шаардагдана. Тэр нь дээр нөгөө Рагчаа гуай СНЗ-ийн орлогч даргийн манай хөдөө аж ахуй хариуцсан хүн байна ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд?
Дамба -
Тэгээд, Дарханд тэнд орон сууц
Хишигсүрэн -
Дэд бүтэц байна
Дамба -
Орон сууцны асуудал шийдэгдэнэ. Бусад бүх юм нь байна. Ганцхан төв одоо хамаг лаборатор эд нараа багтаасан
Хишигсүрэн -
Байшин сав
Дамба -
Байшин барилга хэрэгтэй. Тэгээд хоёр жил тэрнийн нөгөө бүх лабораторт энд ухаан нь тийм аппарат тавина. Тэнд усан тийшээгээ гоожих тэнд тийм юм хийх ёстой гэж тасалгаа бүгдийн зургийн хийж хөөцөлдөж байдаг. Хүрээлэнгийн барилгыг
Хишигсүрэн -
Бариулаад, тэгээд 92 оноос хойш ажиллахаа больчихсон юмуу тэр хүрээлэн
Дамба -
Одоо байдаг байдаг.
Хишигсүрэн -
Үйл ажиллагаа нь хумигдсан уу гайгуй юу
Дамба -
Үгүй ээ үгүй ээ яалаа гэж хийх л ёстой доо. Одоо тэгээд би ямар тэр программ энэ тэрийг одоо ямар мэдэх биш байж л байгаа. Тэгээд 68 оноос тэнд нөгөөх гадаадаас ирдэг элдэв янзын шинэ төрлийн таримал ургамал сорт авч ирж турших сорих монголдоо энд тариалах. Монголын тариаланд тарьж болох бүх юмыг арвижуулах энэ тэр
Хишигсүрэн -
Туршилт юу гэдэг билээ. Сорт зохиогоод байгаа юм байна ш дээ амьхандаа. Сорт зохиох уу гаднаас авч ирж монголжуулж, монголын нөхцөлд тохируулж
Дамба -
Монголын нөхцөлд туршиж нутагшуулах гэж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Шинэ сорт гаргах бол өөрснөө жинхэнэ одоох нөхцөлдүүлэх юмуу мотовацийн есөн зүйлийн аргаар гаргаж авна. Тэгээд тэр одоо наэг ийм юм байдгийн дэлхийн 53 орны гентволын холбоо гэж байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр нь тэр үед чинь социалист улсуудынх л байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд нь засгийн газраас томилогдсон төлөөлөгч явдаг. Тэрхийхэн үүргийг гүйцэтгэж яваад ажлаа өгөөд л тэгээд гарсан даа. Хориод жил явсан.
Хишигсүрэн -
Та тэтгэвэрийн насанд хүрсэн үү?
Дамба -
Хүрсэн
Хишигсүрэн -
Хүрчихээд тэгээд гарчихсан уу?
Дамба -
Хүрчихлээр харин гарчихсан байхгүй юу. Нээрээ тэр чинь тэтгэвэрт гарвал ажил хийлгэхгүй байсан.
Хишигсүрэн -
Яагаад хийлгэхгүй байсан гэж
Дамба -
Тэгвэл шууд мөнгө
Хишигсүрэн -
Байхгүй
Дамба -
Байхгүй байсан. Хүрчихсэн байтугай хүрээгүй байгаа ажлаа ид улсуудыг тэгээд ажиллуулж чадахгүй мөнгөгүй болчихсон байдаг. Тэгээд тэтгэвэртээ гараад наашаа нүүсэн.
Хишигсүрэн -
Аан ха. Яагаад та хоёр Дархандаа үлдэлгүй нутаг руугаа хүрээд ирэв.
Дамба -
92 онд ямар байсныг өөрөө мэдэх үү?
Хишигсүрэн -
Мэднэ. Би дөнгөж оюутан болсон тэр жил.
Дамба -
Оюутан болсон
Хишигсүрэн -
Аан ха тэр үед
Дамба -
92 онд чинь дэлгүүрийн лангуун дээр давс ямар нь хоёр үлдсэн байлаа.
Хишигсүрэн -
Тэгсэн гоймон хоёр
Дамба -
Гоймон хоёр үлдсэн. Тэгээд юу яаж чадахгүй. Тэгээд тэтгэвэртээ гарсан улсуудыг ажлуулахгүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэгэхээр таны яриа өөрийн эрхгүй ерэн оны сэдэв рүү ороод ирлээ. Тэгэхлээр ерэн оны ардчилсан үйл явц таны амьдралд яаж нөлөөлөв. Ардчилалыг яаж хүлээж авав. Ардчилалын сайн муу үлдээсэн үр дагаварууд юу байна вэ?
Дамба -
Ажил тэр хамаг одоо яахав юу яаснаар болбол бүхэл юмыг хүний эрхийн эдийн засгийн эрх чөлөө олгосон нь үнэн. Тэгэхдээ эдийн засгийн эрх чөлөөг одоо хүртэл бид нар
Хишигсүрэн -
Авч чадаагүй.
Дамба -
Авч чадаагүй л явна. Тэгэхдээ тэр нь манай төр муу ажиллаж байна.
Хишигсүрэн -
Аан ха. Дарханд зүгээр нөгөө амьдрахад хэцүү болчихлоор та хоёр тэтгэвэртээ гараад нутгаа бараадаж мал маллая гэж ирсэн үү?
Эхнэр -
Манай аав байсан юм ээж өөд болчихсон.
Хишигсүрэн -
Энд үү?
Эхнэр -
Тэгээд аав энд байсан. Тэгээд аавыг өргөх гээд л энд ирсэн
Дамба -
Хамгийн гол нь агроном хөгшрөхлөөр тэгээд тэтгэвэрт гарахлаараа ногоочин болдог. Ерөөсөө
Эхнэр -
Би явахгүй гэж зүтгээд, энэ явна гэж зүтгээд
Дамба -
Тэнд ногоо тарьсан энд ногоо тарьсан хоёр ямар ялгаа байна вэ гэхлээр за яахав би ухаан нь өөрийгөө эрх биш тэрнийгээ чадаад өөрийгөө хооллоод явна. Би төрсөн нутагтай нь Дундговь аймагт ерөөсөө агроном болсноосоо хойш гучаад жил гучин хэдэн жил болохдоо энд ерөөсөө хүрч ирж тэгж юм хум хийж байгаагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Яагаад вэ гэхлээр тэр үеийн сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй нэгдлүүдэд тухайн очиж тэрнийгээ ингэ. Энийгээ ингэ дандаа нь зөвлөлгөөн мөвлөлгөөн хурал зөвлөлгөөн хийлгэж очиж газар дээр нь
Хишигсүрэн -
Нийт улсын хэмжээгээр арга хэмжээ
Дамба -
Улсын хэмжээний ажил болохоор одоо яахав болсон. Дундговьд хүрч ирж юу ч хийж байгаагүй
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Үгүй яахав ганц хоёр ирж байсан. Тэгэхдээ тэр бол олигтой далайцтай ажил байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээрээ юу гэж шийдсэн гэхлээр 1-рт энэ нөгөө ядуурал гэдэг юм чинь ажилгүйдэл гэдэг юм чинь ёстой тэнд чинь
Хишигсүрэн -
Газар аваад
Дамба -
Газар аваад ёстой хачин юм болсон ш дээ.
Хишигсүрэн -
Тэгсэн одоо ч үргэжилж байна.
Дамба -
Одоо хэвээрээ байж байгаа тэгэхлээр одоо яаж байж ухаантай юм. Эх оронч үзэл гаргаж байгаа нь энд хүрч ирж энд нутгийнхаа ардуудад ногоо тарихыг зааж өгье. Шинэ нэг таван хүнийг ч болсон амьдралд дээшээ болговол хэдэн хүн ногоо тарьж сурвал хэрэгтэй байх. Өөрөө ч таръя хүнд ч заана. Тэгээд нэг жоохон ч гэсэн буян болох болтугай гээд наашаа зүтгэчихсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Энэ хүн чинь тэндээ Дархандаа үлдэнэ гээд байсан. Нэгдүгээрт.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хоёрдугаарт ерэн оны хувьсгалын чинь нөлөө тэр шүү дээ. Барьцаа алдсан ш дээ улсууд юу ч байхгүй хамаг юм нь
Хишигсүрэн -
Орвонгоороо эргээд
Дамба -
Орвонгоороо эргэсэн.
Эхнэр -
Дархандаа үлдэе гээд би дийлдэггүй. Хүрээлэн ч хүргэж өгсөн дөө хөөрхий.
Дамба -
Тэгээд хүрч ирээд, 92 онд нүүж ирээд 93 оноос эхлээд би байнга сургалт явуулсан би. Ямарч мөнгө хөлс нэхээгүй. Хэнээс ч нэхээгүй сургаж байсан улсуудаас ч нэхээгүй төрөөс ч нэхээгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Зарлал явуулаад л тэгээд ухаан нь төмс ногоо тарих тийм сонирхолтой хүн байна уу аймгийн төв дээр
Хишигсүрэн -
Аан ха за за
Дамба -
Тэгээд сүүлдээ сум болгоноос дуудаж сургаад тэгээд яасан чинь ойлгож эхэлж байгаа бололтой. Тэгсэн чинь сүүлдээ сум болгоноос хүн дуудаж авч ирээд хичээл энэ тэр эд нар хийлгүүлээд тэгээд сүүлдээ бас яахав 2000 он гарахын тэнд бас цалин ч өгдөг бож байх шиг надад
Хишигсүрэн -
Аан ха за
Дамба -
Жил болгон энэ 15 сумаас сум болгоноос хоёр удаа Дэлхийн зөнгийн шугамаар энэ Мерси коррын шугамаар, бас нэг нь хөдөө аж ахуйн юугаар байсан байхаа сургалт ХАА-н газраас бас зохион байгуулсан юм.
Эхнэр -
Ногоон хувьсгал
Дамба -
Тийн ногоон хувьсгалын юугаар сургагч багш нарыг сум болгонд гаргасан.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Сум болгонд лав л 3,4 сургагч багш нар байгаа тэд нар чинь гэсэн цаашаагаа өөрөө сурсан цаашаагаа
Хишигсүрэн -
Заана
Дамба -
Заана. Цаашаагаа заасан. Сум идэвхээр хэдэн хүн байдаг. Зарим нь ярьж байгаа нь тав зургаан зуун хүнтэй болсон гэдгийн. Ногоо заалгасан сурсан надаар юу яасан улсууд зарим нь болохоор өө бүр зөвлөлгөөн авсан барьсан тийм юу ярихын бол долоо найман зуу ч байгаа илүү ч байгаа гэж ярьдгийн. Тэгээд өөрөөр хэлбэл одоо энэ эрхбиш тарьж байгаа тийм яасан тийм улсууд байвал Дамба гэдэг өвгөнийг таних уу гэвэл өө аягүйтвэл багш байгаа юм гэж хэлж давхиж магад
Хишигсүрэн -
Аан ха. За говьд ногоо тарих энэ таны үйлс хэр их нөгөө үргэлжилж тэлэв. Ногоо хөрсөнд ургах онцлог ямар байна вэ? Нөгөө хангайгаас газраас
Дамба -
Энд
Хишигсүрэн -
Хир олон хүн тодорхой хэмжээгээр ногоо тарьж сурч амьдрал ахуйдаа нөгөө нэмэр болгож байна вэ? Танай аймгийн хэмжээнд
Дамба -
Жишээлвэл манай энэ хашаанд байж байгаа энэ Отгонбаярын, Мижидоржийн манай энэний дүү нар шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Эд нар гэхэд ногоон сонгино тарьж чаддаггүй байсан. Одоо намартаа зарим нь хоёр гурван тонн зарим нь дөрөв таван тонн төмс хураагаад борлуулаад сууцгааж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Холынхон хэрэг байхгүй зүгээр хашаанаас ингээд
Эхнэр -
Манайх юу тарина эд нар бүгдийн тарина.
Дамба -
Бүгд л тариад сурчихцгаасан. Боловсруулна.
Хишигсүрэн -
Ус ямар вэ энд
Дамба -
Ус ховор. Хамгийн одоо боож байгаа юм нь
Хишигсүрэн -
Ус
Дамба -
Юу яахгүй байна. Ажил хийж болохгүй байгаа нь ус байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Сум болгон жоохон жоохон ногоо тарьдаг улсууд ер нь нэлээн хэд хэд болчихсон байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Адгийн наад зах нь сумын төвөөс гадна хөдөөгөөр юм хум тариад сууцгааж байгаа улсууд зөндөө байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Би бол өөрийнхөө зорьж ирсэн хэргийг
Хишигсүрэн -
Бүтээсэн байна.
Дамба -
Бүтээсэн гэж боддог
Хишигсүрэн -
Тийм байна.
Дамба -
Тэгээд одоо цаашдаа одоо бас юу яагаад энэ ер нь бас л сайн болоогүй байна гээд нэг ингэдэг юм байна. Үүгээр гадаадын төсөл энэ юунаадаар ингээд ногоо могоо элдэв янзын юм тарих барих тэгээд одоо ногоон хэрмийг яасан сүртэй юм зарлаад байгаагүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За тэгээд ер нь бас өөрснийхөө юугаар мод тарих барих нь энэ тэр гээд ажил хийгээд яахлаар төсөл ойр зуурын юм хэрэгжүүлээд ганц нэг айлд жоохон жоохон тарьж эхэлж байсан чинь нэг удаа намайг яагаад байхлаар чинь тэр чинь хэдэн онд билээ. Хоёр мянга хэдэн онд билээ. Нийгмийн интерьер цол өгч америкийн оруулсан энэ бас нэг Мерсикоррын шугамаар
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Бид нар чинь тийм хэдэн хүн яасан ш дээ. Монголд ногооны юугаар тийм юу өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Манай энд Цэнгэлдорж гээд сайн дураараа юу хийгээд яваад байдаг нэг нөхөр бий. Дундговийн байтугай монголын түүхэнд есэн зүйлийн төрлөөр нь хийчихсэн нөхөр байж байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэр энэ Өвөрхангайн Хархорины хачин хүн Ганбаатар гэдэг хүн бас тийм хэдэн хүн энэ тэнд миний тэр цолыг өгсөн. Тэгээд яахав даа хөөрхий зүгээр сууж чаддаггүй хүн амьтныг зовоогоод улсуудад тийм юу өгдгийн.
Хишигсүрэн -
Аа ха хи ха хи/инээв/
Дамба -
Монголын радиогоор нэг юу явдаг тэрүүгээр английн 3 залуу хүүхэдтэй хөөрхий амьтан нэг охин хоёр банди ирдгийн байна манайд
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л одоо би ийм ийм юм ингэдгийн ингэж хийж байдгийм даа гээд тэгээд намарын цаг ч байсан тэгээд манйх нөгөө шийгуа помидор бүх л төрлийн ногоо хураачихсан ширээн дээр хүн орж ирэхлээр чинь тавиад овоолоотой байж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгсэн амтат гуа үзэжчихээд тэр нөгөө нэг нь бол амтат гуа амсаж үзсэн юм шиг байгаа юм. Нөгөө хоёр нь би ийм юм амьдралдаа идэж үзээгүй гээд аймаар тийм ббаян тансаг орны хүүхдүүд ийм юм үзээгүй байхдаа яахав гэх маягийн юм ярьсан. Үгүй үзээгүй тэгээд амтат гуаг идэж үүзчихээд байдаг. Ийм хийж байгаа хүн та тэгээд цааш нь юу хиймээр байна. Яамаар байна вэ гэхээр надад хөрөнгө мөнгө олдогдсон бол би энэ ингээд л мод сод тариад л малчдад ухаан нь жишээлвэл тэжээл тариалах тийм сургалт эд нар явуулах юмсан гээд ингээд. Сүүлийн хоёр гурван жилд малчидаа тэжээлээ тарьж сүүлийн хоёр гурав ч гэж дээ аль хэдийн эхэлчихсэн. Тэгэхдээ цохиж бүр нарийвчилж байгаа нь тэжээлээ тарьж малынхаа тэжээлийг тарьж өөрсдөө тариад тэгээд
Хишигсүрэн -
Хурааж аваад
Дамба -
Ган зудынхаа нь эрсдэлээс гарцгаа гэдэг юугаар бас сургалт явуулсан. Нодлин хүртэл Хулд хүртэл юу яагаад ирсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чинь яваад өгсөн. Тэгсэн сүүлд Мерсикорр утасдаж байна. Яасан гэсэн чинь оо таньд тэр юугийг чинь юмаа хэрэгжүүл гэж байна. 12000 доллор ирсэн тэрүүгээр юу хийх үү ямар төсөл хэрэгжүүлэх үү гэнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээр зэрэг нь би бас ч Хулд сумыг гэж ирсэн ш дээ. Тэр сумандаа бол бас юу ч хийгээгүй. Тэнд нэг юм хийчих юмсан за байз нэг тосоод аваад биелүүлчих хүн байна уу үгүй юу гээд сурагласан чинь нэг айл байна. Малчин
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хөөх тэр нүгэлтэй их хөдөлмөрч ажилтай. Тэгээд нөгөөдөх чинь бүр фермийн аж ахуй байгуулах энэ тэр гэж мөрөөдөөд тэрнийхээ дагуу америк энэ тэр лүү явуулаад үзүүлчихсэн тийм нөхөр байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээр нь нөгөөдөхтэй чинь уулзлаа. Чи юу хийх гээд яах гээд байгаа юм чамд юм өгвөл чи үргэлжлүүлээд аваад явж чадах уу гэсэн чинь чадна чадна. Тэгээд юу яасан тэнд одоо тэр Хулдаас урагшаагаа хориод км Дов гэдэг газар тэнд нэг 66 га газар хашчихсан. Тэрэн дотор нь одоо нэг юмтай байрын тав зургаан га тэрэнд нь 3000-д мод тарьчихсан худаг гаргачихсан. Тэгээд өндөр хүчдэлээс трансмотор буулгаад татаад авчихсан.
Хишигсүрэн -
Аан хас
Дамба -
Бороожуулагчидтай одоо нэг тийм аж ахуй
Хишигсүрэн -
Бороожуулагч их үнэтэй гэсэн тээ.
Дамба -
Тийн. Их үнэтэй. Тийм юм эхлүүлчихээд бас тэнд нэг хоёр хүнийг зовоож байгаа би
Хишигсүрэн -
Аан ха хи ха ха
Дамба -
Хавар очоод энийг ингэ тэрнийг ингэ тэрнийг дутуу хийсэн байна. энийг дутуу хийсэн байна гээд жоохон юу яачихаад л тэгээд л зундаа нэг хоёр гу рав эргэдгийн. Үргэлж л харилцаа. Байнга л утсаар ярьж байна. Бороо орж байна уу цас орж байна уу. Мод үхэж байна уу. Туулай орж модын идэж байна уу? Байнга асуугаад тийм одоо сүүлчийнхэн арай томоохон юм тэр л үлдээд байна.
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдралд
Дамба -
Хэрэв төсөл олддогсон бол бас нэг газар бас нэг объект энд нэг энүүхэнд 15 км үнээний фермтэй болъё гэсэн бас нэг залуу байна. Тэгсэн чинь хөрөнгө олддоггүй гэнэ.
Хишигсүрэн -
Одоо энэ нөгөө төр засагт жижиг дунд үйлдвэрийн зээл гээд
Дамба -
Энэ чинь одоо яг юм хийе гээд явж байгаа хүндээ өгөхгүй. Хачин зан гаргачицхаад яагаад байгаа юм мэдэхгүй. Одоо энэ Чандмань даргийг л хойтон хавар бүр юу яах санаатай байгаа. Би одоо жишээлвэл усны юугаар хэнтэй уулзах гээд хийгээд сууж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Чийглэг агаарын усыг конденсаци болгоод буугаж хуримтлуулах ямар арга байх вэ? Энэ бол монгол, дэлхий дээр ч ховор ажил. Энийг одоо эрдэм шинжилгээний ажил хийх хэрэгтэй. Энэ чинь одоо усан станцын захирал гэсэн үг ш дээ. доктор профессор бичдэг. Тэгэхлээр бид хийх ёстой тэр хүн амьтнаар ийм юм хийлгэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь ус алдахгүй тийм плёнк шуудуу хүүдий тийм тариалах туршлага бол дэлхий дээр ерөөсөө байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэрүүнд зориулсан тохиромжтой тийм юугийн усаараа услаад явахын бол энэ усны алдагдалгүй маш өгөөжтэй технологи байдаг. Цааш нь одоо энэ хур оруулна барина гээд одоо буудна барина гээд яриад байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Энд чинь тусгай хүн бэлдэхгүй бол одоо тэр цаг уурын нарийн мэргэжилийн хүн нэгдүгээрт байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хоёрдугаарт нь тэр бууныхан сум мум одоо тэр чинь бүр маш жижигхэн ширхэгтэй тийм лавдаг төмрийн гэнэ иодны юмуу мөнгөний бодис
Хишигсүрэн -
Мөнгөн уусмал
Дамба -
Үгүй үгүй мөнгө цэвэр мөнгө, мөнгө юу яасан тийм бодисоор цацдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аан аан
Дамба -
Тэрнийг цацах
Хишигсүрэн -
технологийг
Дамба -
Нөхцөл бүрдлээ гэдгийн одоо
Хишигсүрэн -
Мэддэг
Дамба -
Тооцож чаддаг тийм мундаг одоо юу гэхийн бэ астрофизик бүр нарийн мэргэжилийн хүн хэрэгтэй байхгүй юу. Манайд тийм хүн байхгүй. Манайхан тийм хүн бэлдэх хэрэгтэй. Хамаагүй буудаад хааш нь хамаагүй буудаад
Хишигсүрэн -
Тэгээд зуд болгоод нөгөөдөх нь
Дамба -
Хятад руу явуулаад л бороо усжсан усаа
Хишигсүрэн -
Эсвэл нөгөөдөх нь нэг газар үер буулгаад л хаа хамаагүй газар хадан дээр асгараад уу
Дамба -
Тэгээд ухаан нь бороо цасны ус хуримтлуулах тийм сан байгуулах плёнк резинин доторлогоо хийдэг хэрэгсэл энэ тэр гээд байдаг. Энэ техник технологийн за тэгээд усалгаа хийхэд нь бас тэр усны систем намираа энэ тэр гээд есэн зүйлийн усалгааны хэрэгсэл байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Энэ бүгдийг юу яахгүй ганц аймгуудын дарга нар ганцаараа усны мэргэжилийн байхгүй ус чинь нөгөөдөх нь олигтойхон шахах
Хишигсүрэн -
Сонсох уу таныг
Дамба -
За тэр чинь уулзана. Ирнэ уулзана тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийм учиртай ийм ийм гээд
Хишигсүрэн -
Аан ха. За нэг ийм асуулт байна. Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу гэсэн асуулт байна. Одоо хүний амьдралд нэг өөрчлөлт авч ирсэн гүн гүнзгий нөлөө үзүүлсэн санамсаргүй ч юмуу үйл явдал, эсвэл зайлшгүй ч юмуу үйл явдал байдаг даа.
Дамба -
Энэ харин надад нэг хувьсгал гарч тийм юу яагаад хоёрдугаарт нь би ажилгүй хоцорсон энэ үйл явдал
Хишигсүрэн -
Их том үйл явдал уу?
Дамба -
Тун цомхон туссан ш дээ надад. Ажилгүй болно гэдэг чинь социализмын үед би чинь ХААДС-ийн багш гэдэг чинь том цалинтай
Хишигсүрэн -
Тэнхмийн эрхлэгч гэдэг чинь
Дамба -
Том цалинтай
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Хүрээлэнд очоод бас
Хишигсүрэн -
Та бол доктор тээ
Дамба -
Би доктор биш
Хишигсүрэн -
Доктор биш юмуу
Дамба -
Доктор биш
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэмтэн агроном цолтой. ХАА-н сургуулийн хүндэт профессор гэх мэтчилэн ийм жижиг юмнууд бий.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд юу яахын бол нөгөөх ажилгүй
Хишигсүрэн -
... тэгээд
Дамба -
Тэгээд манай энэ чинь бас нөгөө юуны хөгшлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд багшилж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Улаанбаатарт
Дамба -
Тийн. Улаанбаатарт, Дарханд ч гэсэн
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд юу яахгүй юу бид хоёр
Хишигсүрэн -
Бүх насаараа буян үйлдэж яваа хоёр хүн байна даа.
Дамба -
Тэр яахав вэ цалин болбол одоо үнэндээ ахлах цалинтай байсан хүмүүс
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэтгэвэрт гарсан чинь навс буусан.
Хишигсүрэн -
Аан ха хи ха /инээв/ тэгсэн бүх хүн аймаар болсон.
Дамба -
Тийн нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр үед одоо энэ муу сайн нэг ийм хоёрын хооронд юутай сэтэр зүүсэн энэ сэхээтэний давхарга хэлмэгдсэн.
Хишигсүрэн -
Тэгсэн хувьчлалаар юу ч үгүй үлдээд
Дамба -
Тийн. Тэндээс наашаагаа нүүхдээ нөгөөх байраа хувьчлана гэж бодоогүй. Хувьчлагдаагүй байсан ш дээ. Тэгээд би хүрээлэндээ буцааж тушаачихаад тэгээд хүрээлэнгийн нэг айл манай тэр байранд орсон. Тэгсэн чинь нэг удаа очоод хүрээлэнд хүрээлэнгийн ой той юугаар ч очсон чинь харин нөгөө байрын маань худалдчихаад алга болчихсон байна. Тэрнийг авсан хүн одоо хаана яваа юм бүү мэд. Тэрнийг эрээд ч хэрэггүй тэрнийг олох ч үгүй юм байлаа. Ингээд хэлмэгдсэн шүү дээ.
Хишигсүрэн -
Өмч хувьчлал юу авч ирэв ээ гэдэг асуулт манай судалгаанд байгаа. Ер нь өмч хувьчлалаар хэн заншив. Хэн алдав тээ.
Дамба -
Өмч хувьчлалаар тэр үед дарга байсан ялангуяа намын тэр албан тушаалтай байсан улсууд л монжсон хожсон. Бид нар шиг ийм нэг сэхээтнүүд ёстой хэлмэгдсэн. Тэгээд ялангуяа ухаан нь намайг хавчаад ингээд аль ч үгүй хоцорсныг хохь чинь гэж хэлэх байх.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Дамба -
Надад бол тэгнэ ш дээ. хохь чинь гэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Та хоёр хүрч ирээд энэ байшин бариад суусан уу?
Дамба -
Тэгсэн. 92 онд энд ирж энд нэг ийм аяганаас арай томхон гэрт өвөлжөөд хойтон хавар нь нөгөө элдэв янзын дарамт оросын тосгоны юунд хаягдал баахан юм түүж авч ирж байгаад манайхны нэг ах дүүгийн хоёр бандиар энэ мууг
Эхнэр -
Эндээс ч нэг их юм аваагүй байх шүү. Дарханаас нүүж ирэхдээ
Дамба -
Энэ тоосгын тэндээс түүсэн.
Эхнэр -
Шинэ тоосго авч ирсэн.
Дамба -
Тоосгыг эндээс түүсэн. Дарханаас бол харин хэдэн тонн цемент
Эхнэр -
Орсуудтай их компани байсан.
Дамба -
Орсуудтай компани байсны хүчинд баахан шил, төмөр утас, төмөр хоолой тэгээд авч ирсэн төмөр хоолойгоороо усан системийн гадна талаас нь усаа шахчихдаг тийм системтэй байхгүй юу. Тэгээд л нэг юм 93 онд нэг ийм амбаар шиг юм барьж аваад орсон байхгүй юу.
Эхнэр -
Гэрт өвөлжсөн чинь манай өвгөн нөгөө нэг сууж бараг суугаагүй юм чинь . Жоохон хүүхэд байхдаа тэгээд гараад явчихсан.
Дамба -
Босгоо мөргөсөөр байгаад богино хаалгатай тэгээд жижигхэн гэр байсан.
Эхнэр -
Толгойн хавдчихсан. Түк гээд мөргөнө. Тийм байлаа ш дээ манайх бүр. Жаргалд яривал яг л мэднэ дээ. / инээв/
Хишигсүрэн -
Жаргал эгч нэг хөөрхөн жижигхэн байшин хачин гоё цэцэрлэгтэй. Тэнд нөгөө настайчуудын амралт та хоёр зун тэнчээнэ амралтын потёнк аваад очоод уулзаж болно ш дээ. Тэгээд л Тарнийн амралт, тэгээд тэдний цэцэрлэг бол гайхалтай гайхалтай би одоо бүр
Дамба -
Тарнийн амралтын тэнд байдаг юмуу?
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
Тэндхийн тэнд байдаг юмуу.
Хишигсүрэн -
Тэндхийн яг тэр буудал байхгүй юу.
Эхнэр -
Тэр жил нэг Тарнийн амралтанд амарч билээ. Сайхан газар байгаа юм.
Дамба -
Олон жилийн өмнө аль хэдийн
Эхнэр -
Тэгж хөглөж байлаа ш дээ.
Дамба -
Тэгээд одоо яахав дээ ёстой нөгөө манайхны монголчуудын ярьдгаар хоёр идэхгүй хоосон хонохгүй гэхчээр ингээд нэг юм амьдрал бол яахав гайгуй болж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхдээ одоо бидний зиндааны улсуудын одооны энэ байж байгаа
Хишигсүрэн -
Байдлыг харвал
Дамба -
Байдлыг харвал бид нар гуйлгачингууд
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийм л байна ш дээ
Хишигсүрэн -
Та нөгөө залуу судлаач энэ тэр хүүхдүүдийн ажлыг удирдаад ХААДС-ийн оюутнуудтай ажиллаж байна уу? Яг мэргэжилийн сурч байгаа хүүхдүүдтэй холбоо байна уу одоо сургуульд
Дамба -
Одоо сүүлийн хэдэн жил байхгүй больчихож. Эхний үед нөгөө юуны үед дипломын ажил удирдаж өгөөч энэ тэр гэчихсэн программаа барьчихсан ирж байдаг байсан. Одоо сүүлийн жил алга болчихсон байна.
Хишигсүрэн -
Одоо нэг ийм юм асууна. Социализмын үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар байсан бэ? Хүмүүс социализмын үед ажилд яаж ордог байсан юм. Одоо хүмүүсийн ажиилд орж байгаа байдал яаж өөрчлөгдөж байна. Хүмүүс ажилдаа дуртай байна уу? Дургүй байна уу? Хандлага ямар байна вэ нэг ийм ажлын бахархал юу вэ хэцүү нь юу тээ. Ажилтай холбоотой бүлэг сэдвээр ярих уу?
Дамба -
Би түрүүн юу яаж байгаад орхичихсон.
Хишигсүрэн -
Хальт хальт яриад өнгөрсөн тээ
Дамба -
Тийн. Юугаар нөгөөх тарималын юуг гэрфондыг би дэлхийн юунд гишүүн манай монгол чинь тэрний гишүүн ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэрнийг төлөөлж би явдаг байлаа. Тэгээд ухаан нь за зөвлөлт ч одоо мэдээжийн хэрэг зөндөө газраар явж байсан тэгээд Болгор энэ нөгөө социализмын хэдэн орон арваад орон байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэрүүгээр яваад тэндээс нөгөөдүүл чинь очихдоотойгоо зэрэг л бидэнд очсон хурлын төлөөлөгчид л хамаг энд л ийм юм тарьж байгаа энд цэцэг байдаг энэ тэр гээд бүх зүйлээ үзүүлнэ ш дээ. Тухайлвал жишээлвэл Прагад цэцгийн хүрээлэн нэг дор цахилдаг нь мянган сорт ургаж байдаг. Үнэмших үү мянган сорт. Польшийн Балтийн тэнгисийн эрэг дээр төмсний хүрээлэн мянган сорт тэгэхлээр одоо яадаг баййсан юм гэхлээр би нөгөө төмсний хүрээлэн дээр очоод нөгөө захиралууд эд нар чинь яахав байнга хурал муралд цуг явдаг болохоор найз нар болчхсон. Тэгээд за чи манайхаас юу авмаар байна. Чи тэр юуныхаа сортынхоо жагсаалтыг шинэчлээд үр юутай нь надад өгөөтөх
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л очиж харж байгаад л нөгөө манайд ургаж чадах нь уу үгүй юу их удаан боллоо гэхэд 180, 200 хоног ургадаг болохоор манай энд ургаж чадахгй ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Дамба -
Тэгэхлээр хамгийн богинохон хугацаанд ургадаг хамгийн өвчинд тэсвэртэй, ганд тэсвэртэй гэсээр байтал нөгөө мянгаас чинь хэдхэн үлддэг.
Хишигсүрэн -
Аа ха хи ха хи тэгэх байх/инээв /
Дамба -
Тийн. Тэгээд нэг дөч тавиад сорт тэмдэглэж аваад чи энэ хэдийгээ манайхуур явуулчихаараа гэнэ. Тэгээд хавар тарихаас өмнө онгоцны юугаар л хөөе би чамд юу явуулсан шүү. Чи тэр онгоцныхоо юун дээрээс тосоод аваарай гэнэ. Тэгээд л нөгөө төмс хариуцдаг хүнээ хот руу явуулчихна. Чи тэрнийг хүлээж аваад
Хишигсүрэн -
Аваад
Дамба -
Аваад онгоцны буудал дээр чухам хичнээн хоногоор ч суусан чамайг буухгүй. Чи заавал ирэхлээр нь энийг юу яаж өдрийн нэг юуныхан падаануудыг өгнө. Номерын өгөөд явуулчихаж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л авч ирнэ. Тэгээд л тийм маягаар герман польш хоёроос их олон төмс авсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд манайх намайг наашаа гарахад хүрээлэнгийн төмсний цуглуулга нь 300 гаруй сорттой байсан ш дээ. тийм маягаар цуглуулчихсан байхгүй юу. Орсоос ч авна тэгээд олигтой бүсийн юунаадаар.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Дээхэн үед чинь тэгээд үр тариа мариа зүсэн зүйлийн юмыг одоо ухаан нь шинэ ургамал одоо багадаа таримал гэдэг ургамалыг манайх тэгэхэд би өөрөө сонирхож үзээд тэр энэ ийм байдгийн байна. Энэ одоо хүний хоол хүнсэнд орж байгаа амин хүчлүүд дотор маханд байхгүй. Мах сүүнд байхгүй зөвхөн ургамалын үр юунаас олж авдаг метинин тривтофан, лизинин бол одоо манай арвайнд хүртэл байдаг. Ийм 3 аминхүчил
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийм амин хүчил дутагдсанаас болоод манайханд байдаг хүүхдийн хөх тэжээлийн дутагдалтай, ямар хүүхэд гэдэг билээ
Хишигсүрэн -
Архидтэй хүүхэд
Дамба -
Үгүй тэжээлийн дутагдалтай одоо юу яадаг тэр өвчин одоо сульдаа. Хүүхдийн сульдаа гэж байх ёсгүй байхгүй юу даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэд нарыг идчихийн бол одоо тухайлвал манайх яах хэрэгтэй вэ гэхээр гурвалжин будаа тэр юу гарьдаа тэгээд энэ юу манай өөрийнхөө арвайг, атар арвайгаа ээж будаа тэр хэдийг одоо бас нэг юу яагаад идээд байхын бол хүүхдийн сульдаа мульдаа тэр эхийн хөхөнд сүүгүй байлаа гэхэд эхэд нь сүү оруулна. Өөрт нь ч тус болох ухаан тийм юунууд гэх мэтчилэн тийм хэрэгтэй юмнууд цуглуулж аваад тэгээд тэрнийгээ судлаад үр эд нарын үржүүлээд юу яаж байсан хэдэн туршлага станцдаа би хувааж өгчихөөд орхисон. Одоо тэд нар маань яаж байдгийн мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд энэ хооронд яадаг байсан гэхлээр хөөрхий амьтан 91 онд би Бээжинд очиж дэлхийн нөгөө герфондын зүүн азийн гэж байдгийн тэрэнд очиж суугаад Алтансүх гэж байсан даа. Манай ардерийн дэд ерөнхийлөгч байж байгаад нас барчихсан. Мөн янзын ухаан манай энэ хөдөө аж ахуй үнэн азгүй аль олигтой хүн гарч ирээд юу яахлаар үхчидгийн. Тэгээд хөөрхий амьтан бөөр юуны дутагдалтай байсан Японд очоод одоо энэ чинь уржнан тийм юм болчихоогүй юу. Герфондын юу яахав дээ тэтгэвэрт гарчихснаас хойш чинь хоёр гурван жил болоод бөөнөөрөө давхиад ирдэг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгж давхиж ирэхээрээ өөрснөө дангаараа ирэхгүй заавал солонгос ч юмуу гадны нэг хүн дагуулчихаад давхиад ирдэг юм. Тэгээд бид нар яахав дээ. Би нөгөө тэнд Хулд тийшээгээ дандаа явдаг байсан болоод тэндээс чинь хурал нөгөө арваад орны төлөөлөгч чинь цөмөөрөө хүрээд ирнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд нөгөөдүүлийг чинь яахав вэ манайхан, Дарханд ч байхад Дархан гээд нэг зочид буудал ресторон эд нартай болсон гэсэн. Энэ дээр чинь хоол идүүлэх газар олдохгүй сандаргана шүү.
Эхнэр -
Гэртээ авч ирж идүүлнэ.
Дамба -
Багшаа очно хаана байна харж байгаарай тийм улсууд ирнэ. Арваад орны хорин хэдэн хүн дагуулаад л орж ирнэ ш дээ. Хүн амьтан цуглуулаад юм зэхээд л байж л байна.
Эхнэр -
Улс улсынхан тохирсон хоол иднэ гээд л. Би тэгээд багш нараасаа гарын дүйтэй багш нараасаа авч ирж байгаад хийдэг л байлаа.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгэхээр та бол социализмын үед ер нь социалист орноор хязгаарлагдахгүй бас харилцаатай бас өөрийнхөө ажлын онцлогоос болоод
Дамба -
Харилцаатай гадагшаа болон дотогшоо жил болгон явна. Тэгээд ямар сайндаа, заримдаа ганц нэг жил хоёр ч л явж байсан. Тэгээд Болгорт би 5 удаа оччихсон байсан. Миний хамгийн олон явж үзсэн. Хамгийн их тэнэсэн улс Болгор байдаг байхгүй юу. Хоол нь сайхан
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Муу хүн идсэнээ гэгчээр
Хишигсүрэн -
Тийн гэж ярьдгийн Болгор гал тогоог сайн гэж ярьдаг тээ.
Дамба -
Тийн.
Хишигсүрэн -
Та нөгөө мэргэжилийн хүн учраас илүү дэлгэрэнгүй сайн мэдээлэл өгөх байх бодож байна. ер нь байгаль одоо энэ орчны өөрчлөлт яг танай нутгийн хувьд таны хүүхэд байх үетэй одоотой харьцуулахад энэ экологийн байгалийн өөрчлөлтүүд сайн муу ямар өөрчлөлтүүд ямар үр дагаварууд гарч байна. Энэ говьд
Дамба -
Манай говьд чинь одоо юу яах юм даа. Энэ сүүлийн арваад жил мал нь хэтэрхий олон болоод
Хишигсүрэн -
Олон болсон уу?
Дамба -
Болсон болсон
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Манай Дундговь хамгийн анх улсын хэмжээгээр 73 мянгат малчинтай болсон аймаг Дундговь эхлээд шүү дээ.
Хишигсүрэн -
Хн тэгээд бүгд хоньтой гэсэн үг ш дээ яс юман дээрээ
Дамба -
Хонь ямаа гэсэн үг
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
Тэгээд бас яахав вэ адууч бас бий.
Хишигсүрэн -
Их байна уу?
Дамба -
500, 600 адуутай айл байсан ш дээ. Одоо юу болж байдгийн бүү мэд. Тэгээд мал нь хэтэрхий олон болохоор бэлчээрийн даац гэдэг чинь зүгээр нэг тэгээд байгаа юм биш байгальдаа жишээ нь одоо хонин сүрэг бэлчээд явсан нутаг дээгүүр дахиад өдөртөө хоёр гурав явчихаар тэр чинь юу үлдэхийн бэ? Хөрсийг чинь энэ жаахан ч гэсэн сөрөвгөр өвс ургамалын үндэс юм байж байж салхи яахад одоо салхи үлээхэд одоо ургамалын үлдэгдэл юм чинь хөрсийг хамгаалж хоцорно.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Хамгаалахгүй одоо тийм ургамал байхгүй болохоор нийт нөгөөх манги хөнгөн шороогийн үстэй нь үржил шимтэй нь байдаг юм. Тэгээд тэрнийн үүсгээд бөөрөнхий бөөрөнхий хайрганууд гялайсан гялайсан одоо энэ манай алтайн наад талын хөндий говиудаар чинь явахад гөлийсөн цагаан юм ёстой юм дэвчихсэн юмуу гэтэл үгүй, давхиж очоод буугаад үзэхлээр тэр энэ хайрга хад нь бөөрөнхий болчихсон
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тийм бүрхэг тогтож байж нэг юм тэр доодох шороо нь хийсэхгүй байна.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Үгүй бол тийм хайрга асгаж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл өвс ургамал аль болохоор өтгөн тарьж ургуулах бүр одоо тийм юм хийж өгөх хэрэгтэй. Тийм юм байхгүй болчихсон. Манай урагшаагаа говь руу би одоо ингээд жил болгон хавартай нэг зундаа нэг Хулд руу урагшаагаа ингээд явахад чинь бараг энэ зарим газар чинь өдийхөн ч бут ч байхгүй. Өдийхөн ч өвсний толгой байхгүй. Гөлийсөн юм
Хишигсүрэн -
Шороо
Дамба -
Тийн. Тэгэхлээр тэр чинь юунаас болж байна уу гэхлээр ер нь жаал ургадаг юм ургахгүй байгаа юм биш бороо орчихвол ургана даа. Тэрнийг юу ч байхгүй мөлжөөд идчихээр тэр чинь хөрс хамгаалах юм нь бүгд байхгүй
Хишигсүрэн -
Мал бас нэг том шалтгаан өөр
Дамба -
Тийн. Мал нэг том шалтгаан, өөрч дээ манай энэ говьдоо бол одоо ямар заг маг ой мой гэж байх биш тэрнийг нэг устгаад байгаа юм байхгүй.
Хишигсүрэн -
Бороо ус ямар байна вэ?
Дамба -
Чийг буухаа болчихсон юм чинь
Хишигсүрэн -
Чийг багассан уу?
Дамба -
Чийг багасаад байна ш дээ нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ ч одоо миний бас нэг хийсэн ажлын нэг нь юм. Нарны идэвхжил гэж ярьдаг даа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Энэ чинь 11 жил 52 жил циклээр явдаг давтамж байдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Нарыг тойрсон есөн ертөнцийн одоо ялангуяа ойрхон зэрэгцээд нарны эсрэг ингээд эхлэхийн бол ...\утсаар ярив\
Хишигсүрэн -
Тэгээд
Дамба -
Тэгээд тэр ухаан нь манай энд ингэдгийн би зүгээр нэг 25 жилийн энэ хангайн бүсийн тарианы ургацын юугаар давтамжаар тэрнийг гаргаж ирсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
11 жилд нэг удаагаар тайвширдаг. Нэг удаа нар одоо буцалж эхэлдэг. Одоо тэр гадна талынхаа нөгөөх турмелейнтний том мундаг буцалдаг гал нь гадагшаагаа маш хүчтэй цацагддаг. Тэр нь юу гэхлээр нөгөө гаригууд ингээд гаригуудын давхцах хүчин гревтацин хүчин бүгд хоёр гурван гаригийнх нийлээд ингээд очихлоор тэр чиг рүү агаар шиддэг. Юу гэхлээр нөгөөх заримдаа айхтар цацраг туяанууд өнөөх мундаг цацсан туяанууд чинь ган рентген тэгээд л метроны хий чухам бүх хүчтэй юунууд нь яаж эхэлдэг. Тэгэхлээр манай дэлхий дээр нөгөө соронзон шуурга муурга гээд ярьдаг ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
Тэрний чинь эх үүсвэр нь нар байхгүй юу даа. Тэгж мундаг буцчихаад тэгээд дараа жилээсээ эхлээд тайвширч байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө гаригууд нь саяны таталцлын хүчин багасаад явчихдаг байна. Тэгээд багсаад 7,8 дахь жил дээрээ заримдаа 6 дахь 7 дахь дээрээ зарим жил 7 дахь 8 дахь дээрээ тэр нар тэр айхтар буцлахаа болиод тайван болохлоор л манай монголын нутагт хур элбэг болдог.
Хишигсүрэн -
Аан ха. Та бичиж үлдээсэн үү энийгээ
Дамба -
Бичсэн юм бий. Тэгээд л хүрээлэнгийн номын санд байх ёстой юм. За одоо товхимол болгож гаргах санаатай. Юм ухаж байгаа тэгээд тэрнийгээ хялбаршуулсан хэтэрхий шинжлэх ухааны хэлээр олон юутай юм болохоор хүн ойлгохгүй болов уу гэж бодоод хялбаршуулсан товхимол гаргах санаатай. Ажил байгаа тэгээд тэр энэ ухаан нь өөрөөр хэлбэл 11 жилд нэг буцлаад тайвшрэаад байдаг нь 4 жил болоод нэг буцалдаг. 7 жил болоод нэг тайвширдаг гэх мэтчилэнгээр дандаа ингээд дандаа ингээд ингээд явдаг тийм
Хишигсүрэн -
Циклтэй
Дамба -
Циклтэй
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэр цикл ухаан нь бол би ерөөсөө ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж 85 оны хавар илтгэл тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь өөдөөс тэр агроном тэрийг үүсгэх гэж газар дэлхийн бүх юуны юм гээд ингээд яагаад очихлоор нөгөөдүүл чинь
Хишигсүрэн -
Пээдийгээд
Дамба -
Пээдийцгээгээд хүлээж аваагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгсэн хамтарч ажлуулсан юм байна гэх мэтчилэнгийн юм байна гээд тэгээд өнгөрсөн шүү дээ. Тэрийг цаг уурынханд хэлэхгүй өөр хэнд хэлэх вэ?/инээв/
Хишигсүрэн -
Харин тийм. Одоо харин яримаар юм байна та ер нь энийг
Дамба -
Тэгээд одоо энэ хар даа. Одоо ухаан нь энэ жил энэ зун гээд л
Хишигсүрэн -
Дажгүй сайхан зун боллоо ш дээ.
Дамба -
Тийн. Энэ бол тайван нарны
Хишигсүрэн -
Цикл
Дамба -
Нар тайвширсны цикл одоо ингээд цаашаагаа хойтоноос эхлээд тэгээд цаашаагаа хоёр, гурав, дөрвөн жил одоо энэ юу болж байна 11, 12, 13,14,15 он гэхэд 14,15 он гэхэд нэлээн хэцүү юм болж магадгүй. Ган
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Ган болно. Тэгэхлээр ухаан нь жишээлвэл харин азаар Атрын 3 жилийн ой гэдэг энэ яг тайвшрихад нь таарчихаж
Хишигсүрэн -
Аан ха. Түүнээс биш эд нар сайн ажилласан даа биш
Дамба -
Сайн ажилласан даа биш. Баяр нэг их мэргэндээ гаргасан юм биш. Ерөнхий сайдынхаа юуг хамгаалах гээд гаргахгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгсэн чинь азаар энэ нь яг таарчихсан. За тэгээд одоо цаашаагаа өө өө эд нарын ярьж байгаа их юм бурж байна. Тэгээд цаашаагаа нь улам л тариагаа улам их ургуулаад дээд сорт л гаргах ухааны юм яриад л
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
За хүү минь тэгж битгий дэмий юм ярь гэж байна. Услагаатай тариалангаа олигтойхон хөгжүүлээд
Хишигсүрэн -
Тийн. Баталгаатай эрсдэлгүй
Дамба -
Эрсдэлгүй баталгаатай тэгээд харин ногоо ахиухан тариад хятадаас хараат биш
Хишигсүрэн -
Тийн хүнсний ногоотой
Дамба -
Хүнснийхээ ногоог хятадын байшинд байсаар жорлонгоор бордсон сармис элдэв янзын ногооноос битгий авч бай өөрснөө хий. За жимсийг бол заавал тэр хятадаас авах алба байхгүй өөр тойруу замаар ногоо төмсөө адилхан өөрснөө ургуулчихаад яахав илүү гарснаа
Хишигсүрэн -
Солиод
Дамба -
Жинхэнэ сайн чанарын жимс авахгүй юу. Мороккоос апельсин мандиран ч юмуу
Хишигсүрэн -
Тийн Узбек Казакстанаас яагаад жимс авч чадахгүй байна манайх тэнд эсвэл тийм удаан хадгалдаг сорт байхгүй байна уу?
Дамба -
Байлгүй яахав
Хишигсүрэн -
Би аль алинд нь очиж байсан. Ер нь ингээд миний ойлгосноор яг өөрсдийнхөн тийм удаан хэрэглэж байгаа жимсийг би хараагүй байхгүй юу. Жимсээ хатаачихна. Хатааж идэж байгаа нь тэгээд яг шинэ дээрээ болбол маш хурдан мууддаг юм байлаа.
Дамба -
Ерөөсөө жимс тийм ш дээ.
Хишигсүрэн -
Тэгэхлээр энэ нөгөө нэг удаан хадгалаад байгаа одоо ерөөсөө үнэр ч гардаггүй юу ч байдаггүй лаг лаг алим байна ш дээ. 10000 төгрөгийн алим тэр одоо юу юм. Хаанаас авч ирээд бид хэдэд өгөөд байна вэ? 1кг нь 8000 төгрөгний алим байна ш дээ Улаанбаатарт, 3 ширхэг ирнэ.
Дамба -
Хаанаас авч ирж байгаа нь бүү мэд, мэдэхгүй тэрийг би
Хишигсүрэн -
Би харин гайхаад байдаг юм. Тэр одоо хятадаас ирдэг байх даа. Америк алим гэж бичнэ. Грек алим гэж бичнэ. Дэлгүүр дээр тэрийг чинь ёстой
Дамба -
Тэрийг бол одоо Киргиз, казак
Хишигсүрэн -
Узбек
Дамба -
Узбек эд нар чинь бол өөрөө жимстэй ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Тэндээс одоо яадгийн түргэн явах тийм төмөр замын юу байдаггүй юмуу хаашаа юмуу. Уг нь тэндээс л авах хэрэгтэй байхгүй юу. Тэнд л бол цэвэр юу хийж байгаа ш дээ
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
Тэртээ тэргүй бид нар мэднэ ш дээ. Жорлонгоороо бордодгийг шүү дээ өөр бордоо байхгүй. Сайн бол гахай махайн юугаар борддог байлгүй. За харин сүүллийн үед үхэр мүхрийн тэжээлийн сүү үхрийн мах сүү гайгуй үйлдвэрдэг болж хятад
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Түүнээс биш гахайнаас өөр мал гэж ямар юм байх вэ? Хятадад
Хишигсүрэн -
Өвөрмонголын нутаг тэрүүг бүр хөгжүүлж байна тээ. Үхрийн ферм хөгжүүлж байна
Дамба -
За тийм
Хишигсүрэн -
Би нэг ийм юм асууя. Та нөгөө эрдэм шинжилгээний ажил хийж учраас социализмын үеийн боловсролын тогтолцооны ололт амжилт тэр ололтыг бид нар хадгалж чадав уу? Өвлөж чадав уу? Хөгжүүлж чадаж байна уу?
Дамба -
Тэнд бол олон зүй тогтол одоо юу гэхийм дээ олон шалтаг шалтгаан бий
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Гэхдээ социализмын үед чинь бид нар үнэнч ажилдаг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Одоо бол дандаа нүд хуурах шахам журмаар байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Социализмын үед зүгээр би өөрийнхөө жишээгээр авч үзэхэд ухаан нь орсууд чинь тэр бүр дэлхийн бүх шинэ салбарын шинжлэх ухааны хөгжлийг одоо конспектчилсэн нөгөө элементарны журнал маш бүх салбараар байдаг байсан. Тэрэнд би ерөөсөө маш их юм дэлхийн шинжлэх ухааны юмыг ерөөсөө
Хишигсүрэн -
Орсоос үзэж болдог байсан.
Дамба -
Үзэж болдог байсан
Хишигсүрэн -
Одоо ч тийм байгаа
Дамба -
Одоо ч тэр хэвээрээ байж байгаа ш дээ. Одоо тэгсэн чинь төв номын санд очоод би тэр нөгөөх хөдөө аж ахуйнхаа яг өөрийнхөө одоо энэ ургамалын биологи генетик юугаар одоо тийм юм үзэх гэсэн чинь төв номын авч чадахаа больсон юм чинь хаана ямар номын санд байх юм, байхгүй байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Би одоо энэ бараг гурван жилийн өмнө хамгийн сүүлчийн удаа хот орнгуутаа юуны төв номын сангаар орлоо.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэнд юм ирж байна уу? Юу яаж байна гээд тэгсэн юу вэ тэр чинь шинжлэх ухааны сэтгүүл байтугай зүгээр нөгөөх бас л сонин сайхан юм гаргадаг байсан даа. Тэр земляекселный энэ тэр гээд галатек нарны ертөнцийн аймгуудын юу муу гэсэн бас хийдэг энэ тэр би одоо нөгөөх тэр юу сонирхдог болохлоор
Хишигсүрэн -
Нарны
Дамба -
Аан ха тийм юм олох гэсэн чинь байхгүй байлаа.
Хишигсүрэн -
Та интернет гэртээ тавиад
Дамба -
Англи хэлээр тийм ийм юмыг манайхан олж ирнэ гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Интернетэд сэтгүүлд хэвлэгдэж байгаа түвшний мэдээлэл бол байгаа байх. Интернеттэй та орос интернеттэй болмоор байгаа байх юм байна. Тэгээд орос хэлтэй интернеттэй болох тийм арга байна. Гэртээ интернеттэй бол чөлөөтэй үзнэ л дээ. номын санд Сууж үзнэ гэж юу байх вэ?
Дамба -
За бас манай энд номын сан юу байх вэ дээ. Байх ч үгүй.
Хишигсүрэн -
Бид хоёр нэлээн их сайхан олон сэдвээр маш сонирхолтой одоо нөгөө хөдөөний ийм орчинд ийм өндөр настай тэгсэн мөртлөөсөө маш нандин мэдлэгтэй ийм хүнтэй ярилцллага хисэндээ би их баярлаж байна. бид хоёрын ярьж байгаа сэдэвтэй холбоотой болон холбоогүй ХХ зууны аман түүхтэй холбоотой энэ сэдэв нэмж ярих юм байна уу таньд
Дамба -
Саяны тэр боловсролын юугаар юм ярьж байгаад орчихлоо доо.
Хишигсүрэн -
Тэрийгээ гүйцээе
Дамба -
Тэгээд боловсрол гэдэг чинь ганцхан багшийн амнаас дээд сургууль багшийн юм зааснаар дээд сургууль төгсөх гэж байх уу?
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Би багш байхдаа ямар сайндаа харин ямар сайндаа тэр оросын бүх еффективный журналыг юу яаж тэндээс шинжлэх ухааны эсвэл нодлин америкийн тийм сэтгүүлд тийм мэдээлэл гарсан байна гэдгийг олж мэдэж
Хишигсүрэн -
Хичээлдээ хэрэглэдэг
Дамба -
Хичээлдээ ингэж ярьдаг байсан байхгүй юу. Тиймээс тийм тийм юмыг бол лууван гэдэг. Тэр тэр тэгдэг гэдгийг би ер хэлчихээд орхичихдог тийм сургалт гэж ямар юм байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Дандаа оюутнуудыг юм бодуулахын тулд ном уншуулахын тулд энэ тэндээс тийм мэдээлэл авч за чи юу олж ирэв. Чи юу уншиж ирэв. Нөгөө л миний лекцэн дээр ярьсан юмыг өөдөөс давтаад сууж байхлаар тоть шиг амьтан чинь гараад юу хийх вэ? Хүн юм боддог боловсрохын төлөө өөрөө цаашаа явахын төлөө явдаг тийм оюутнуудыг ер нь сургаж гаргах ёстой юм ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха тийн
Дамба -
Хүнийг дээд сургууль төгсчихлөө гээд дээд боловсролтой болчихож байгаа юм биш ш дээ. дээд боловсрол олж авах түлхүүр юугийн өгч байгаа болохоос тэр боловсруулаад гаргачихаж байгаа юм байхгүй ш дээ
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Дандаа л эхний юугийн ангайлгаж өгөөд эхэлж байгаа юм. Одоо орчин үеийн юуг харахлаар нэг конспект барьж очоод л тэрнийгээ уншиж байгаад гараад явчихдаг гэж манай охин хүртэл зарим багшийгаа тэгдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгэхлээр манай боловсролын тогтолцоо одоо ямар юунд явж байна. Тийм учраас юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр би энэ багш нарыг бол байнга ерөөсөө одоо энэ жилдээ ч байдаг юмуу энэ тэнд юм үзүүлж боловсроын заавал дээшлүүлж доктор цолтой ч байлаа гэсэн
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Байнга л цочроож нөгөөх юугийн түгжилжихгүй сэдрээж оюун ухааныхан юуг сэдрээж хөгжүүлж байхгүй болбол юм бүтэхгүй болж байна. Тэгээд манайд ХААИС-ийн номын сангаар бас орж үзлээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд нөгөөх оюутнуудыг юугийн уншчихмаар ямар ямар мэргэжилээр юу юу байна гээд ингээд ярихлаар нь зэрэг би яахав дандаа нөгөөх юуны
Хишигсүрэн -
Мэргэжилийнхээ
Дамба -
Мэргэжилийнхээ юугаар нарийн мэргэжилийн биохимийн юугаар яалаа гэхэд шинэ содон юу гарсан байна тэрийг үзэх гээд тэгсэн чинь юу ч байхгүй. Номын санд нь олигтой юм байхгүй. Ингээд л ургамал гэдэг чинь маш олон шинжлэх ухааны цогц уулзвар дээр амьдарч байгаа өөрөөр хэлбэл нийлж сонсохын тулд биохимийн мэдэх хэрэгтэй. Биохими гэдэг чинь өөрөө дотроо химийн нэг элемент байлаа гэхэд тэнд нэг радикал өөрчлөгдөөд нөгөөх устөрөгчийнхөө талбайнд орчихлоор шал өөр шинжтэй болоод явчихдаг. Тэр нь юунаас болсон юм болов оо энэ хорвоогоос ирж байгаа олон одоо нарийн нандин цахилгаан юуны соронзон бүх элдэв янзын цацрагаас болж байгаа юмуу. Хүмүүсүүдийн хятад энэ атомын бөмбөг дэслээд манай энэ зэрэгцээ манайхан чинь эндээс мэдэхгүй болохоос дандаа л хордуулж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Хн хн
Дамба -
Тэгээд манай баруун аймгийнхан энэ тэр одоо тэр талаараа юу байхгүй байна ш дээ. Эсэргүүцэх элдэв янзын юм хэлэх, асуух, асуух ч газар байхгүй. Тэгэхэд манай энэ хятад энд ингээд юу яагаад байх юм. Манай энүүгээр ингээд хугацаат цэргийн анги гээд хэлэхээр байна. Манай бидний үе удам, удам угсаанд энэ төр чинь одоо нөгөөх мотоваци элдэв янзын юм учруулж байна уу үгүй юу гэдгийг асуух мэдэх хүн бол байхгүй ш дээ. Хөдөө бол
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд л хохироод сууж байхаас өөр арга байхгүй. Нэг мэдэхэд л тэнд нэг цусны өвчтэй хүүхэд байна гээд яриад эхэлвэл юу болох бол манайд эрүүл мэндийн сайд багш хүн шүү дээ. Ямар зарлигаа мэддэг индескоо бариад хүний юу үзсэн биш мэдэхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Дамба -
Эрүүл мэндийн сайд
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Тэгэхлээр хөөрхий сургалтын системд ч байна. Манай энэ төр энэний тухай бол яриад ч хэрэггүй. Ахуйн хэлцэл учраас
Хишигсүрэн -
Төр үү?
Дамба -
Аан ха
Хишигсүрэн -
Бид яах бол цаашид аа хи ха хи /инээв/ таны үе сайхан байж
Дамба -
Ингэж яриад байх юм. Хүмүүнлэг иргэний нийгэм байгуулна гэж. Тэгээд энэ төр юунд чинь төрд чинь иргэний нийгмээс хэн оролцож хэн юу ярьж иргэнийхээ нийгмийн юуг хэн хамгаалж байгаа юм. Төр хэдэн 76 юу тэр наана тэр суудлын сайд нар тэгээд бас УИХ-ын гишүүн бөгөөд сайд гээд байгаа шүү. Тэр бол ерөөсөө байж болохгүй асуудал
Хишигсүрэн -
Одоо нэг хэдэн таны насны улсууд одоо ингээд дөрвөн жил суулгачихмаар байна парламентед яршиг зүгээр манай аав та хоёрыг аваачаад
Дамба -
Тэрбайтугай энэ хараа манай энд тэр сайд нарын зөвлөлийн хэнээс эхлээд хэдэн бацаан байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Тэдний дэргэд тэр төр барьж төр хамаг юманд нь хутгалдаж явсан. Тэгэхдээ юмыг сайн мэддэг Содномоос эхлээд тийм ахмадын зөвлөл байх хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Өө өө бацаануудаа наадахаа болихоо байлаа гэж
Хишигсүрэн -
Зөвлөж байдаг
Дамба -
Болихоо болилоо шүү. Ингэж байдаггүй юм шүү гээд сууж байдаг тийм хүн л ахмадын зөвлөл хэрэгтэй.
Хишигсүрэн -
Тийн
Дамба -
Хүүш энэ хятадын юунд чинь тийм ахмадын зөвлөл гэж байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Дамба -
Тэгээд тэр нь нууц. Манайхан хар хайрцгийн нэг бодлого энэ тэр ярина.
Хишигсүрэн -
Худлаа яриад л
Дамба -
Бураад байна тэр хаана байна тэр хар хайрцагны бодлогын задруулсан. Дэлхийд монголын нэрийг муугаар гаргачихсан тэр Хурцыг аваачаад Авилгатай тэмцэх газрын орлогч даргаар тавьчихаж байгаа байхгүй юу. Ингээд байхлаар чинь Элбэгдорж ч Элбэгдорж хн хн ингэхлээр би нөгөө нэг телевизээр улс төр яриад эхлэхээр нь энийгээ хаачихдаг юм. Тэгсэн дорвол детектив кино үзээд сууж байсан нь дээр тийм ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Та хот руу хэр их очдог вэ?
Дамба -
Би одоо намар, хавар нэг 4 сарын сүүлчээр ч юмуу нөгөө элдэв янзын үр мүр хэрэгтэй юм болоод тэгээд нэг жаахан бордоо мордоо энэ тэр тийм юм авах болбол хом ордгийн.
Хишигсүрэн -
Аан ха. Та ер нь хүүхдүүдэд нэг жоохон мэргэжилийнхээ хүүхдүүдэд тээ хичээл заадаг болбол ХААДСургууль дээр очиж их гоё юм байна уг нь
Дамба -
Үгүй. Тэд нар чинь ХААДС намайг хэрэглэхээ болчихоод хөөчихөөд
Хишигсүрэн -
Хөөчихөөд гэнэ ээ
Дамба -
Тэгээд санаа амарчихаад л
Хишигсүрэн -
За баярлалаа. Хоёулаа ярилцлагаа өндөрлөөд маш их баярлалаа. Дамба гуайд
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.