Nyambuu
![](../assets/images/interviewees/990599.jpg)
Basic information
Interviewee ID: 990599
Name: Nyambuu
Parent's name: Jidmid
Ovog: Ongiud
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: Mongolian literature teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Luus sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
childhood
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Дундговь аймгийн төв дээр хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Би багш мэргэжилтэй Нямбуу гээд ийм настай одоо тэтгэвэрт гарчихсан багш эмэгтэй ярилцлага хийхээр зөвшөөрөл аваад эхэлж байна. таныг одоо энэ ярилцлаганд оролцож байгаад баярлалаа. Нямбуу багш надад өөрийнхөө амьдралын түүхийг хүүхэд наснаас эхлээд өнөөдрийг хүртэл нэлээн сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч ээ. Нөгөө хүүхэд нас бага нас, сургуулийн өмнөх нас яаж өнгөрөв. Аав ээж нь ямар хүмүүс байв. Дунд сургуульд хэр суралцав. Дараа нь мэдлэг мэргэжил яаж эзэмшив. Хаана ажиллаж байв тээ. Таны энэ ажиллаж амьдарч байсан үед монголд түүхийн ямар үйл явдлууд болж өнгөрөв. Энэ бүх юмыг нэг сайхан дэлгэрэнгүй эхнээс нь тэгээд би дунд нь бас асуугаад л тодруулаад л явчихна.
Нямбуу -
Бага наснаасаа эхлээд гэсэн тээ
Хишигсүрэн -
Аан ха тэгнэ.
Нямбуу -
За би ээжээсээ 11-лээ эмэгтэй 8, эрэгтэй 3. Тэгээд тэр үед чинь нөгөө манай аав ээж малчин байсан болохоороо манай эгч, миний дээр нэг эгч байдаг юм. Тэр эгчийг сургуульд суулгалгүй оронд нь намайг суулгасан юм сургуульд.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд л яахав дээ сургуулиар яваад л тэр Луус сумын бага сургууль төгсөөд тэрний дараа
Хишигсүрэн -
Таныг дөнгөж сургуульд орж үеийн Луус сумын бага сургууль ер нь ямархуу сургууль байв. Та тэрийг одоо нэгдүгээрт дүрсэлж яриач.
Нямбуу -
Одоо жоохон байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь одооны үетэй ямарын харьцуулах юм байх вэ дээ. Ер нь бичиг, бичгийн хэрэглэл гэхэд л одоо ер нь ховорхон
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тиймээ. Нэг саванд марганци хийгээд л нөгөөхдөө үзэг дүрээд л ингээд бичих жишээтэй.
Хишигсүрэн -
Аан ха. Марганци бэх болж байсан гэсэн үг үү?
Нямбуу -
Тийн бэх болж байсан. Тэгээд 4 аргын тоо бодоод хичээлүүд л ордог. Тийм л байлаа. Нэг ангидаа гучин хэдүүлээ байсан. Тэгж яваад л тэр бага сургуулийг төгсөөд тэгэхэд чинь зуд болоод мичин жил энэ тэр болоод сургууль бас хичээллэхгүй энэ тэр завсардаад тэгж явж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгэхэд л хөдөө яваад л өнөө малчид чинь оторлоод хол энэ Хашаат, Далангийн хэц мэц гээд тийшээ нүүгээд ингээд явцгаагаад тэгэхэд мал маллаад л тэгж яаж байсан. Тэгээд одоо хүүхэд байхад их сонин байдгийн. Эгч бид хоёр малаа туугаад л ингээд л яваад л тэгээд аав ээж чинь бас хойноос ингээд л яваад л тэгсэн чинь энэ чинь хавар яваад тэр өөд очиж өвөлжөөд бишээ намар яваад тэр өөд очиж өвөлжижчихөөд хавар ингээд буцаж ирж байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгтэл буцаад явахад чинь мал төллөөд л их сайхан жил болж байсан юмдаг. Тэгээд мал төллөөд ингээд буцаад явсан чинь хоёр юу ч мэдэхгүй ийм жоохон, би жоохон байсан. Эгч надаас ганцхан эгч юм шүү дээ манай эгч чинь. Тэгээд хоёулаа ингээд хонь мал их олон. Манайх чинь олон малтай тийм айл байсан. Тэгээд тийшээ нүүгээд яваад үхэр мүхрээ ч их үхүүлсэн дээ. Үхэр адуу энэ тэрээ, тэгээд ингэж буцаж явж байлаа тэгсэн чинь мал төллөөд л жоохон хүүхдүүд юу ч мэдэхгүй. Өнөө төллөсөн хургын ингээд бөөнөөр нь авч очоод дахны ханцуйнд хийгээд л дахныхаа ханцуйн боочихоод л тэгж хийгээд тэгээд явж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд л яваад яасан чинь манай ээж л угтаад ингээд ирж байсан. Хээр хонож байгаа ш дээ бид хоёр бас хөдөө хоносон гэж байгаа юм. Тэгсэн чинь хоёр тэмээг ингэж хэвтүүлж байгаад оронд хоносон байхгүй юу. Тэгсэн чинь боссон чинь тэмээ босоод явчихсан. Эгч тэмээ рүү яваад тэгсэн чинь хүний ясан дотор хоносон байсан ш дээ бид хоёр
Хишигсүрэн -
Пөөх
Нямбуу -
Айх майхаа мэдэхгүй. Тэгэхэд чинь хүний яснаас айхаа мэдэхгүй.
Хишигсүрэн -
Тэр ямар яс аа зүгээр л хээр тавьсан хүний яс
Нямбуу -
Хүний яс хөсрийн ясан дотор хоносон байсан юмсандаг. Тэгээд тэрийг бол мэддэг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд айхыг мэдэхгүй юм чинь. Тэгээд л буцаж явахдаа л тэгж хурга мурга бөөнөөр нь ингээд дахны ханцуйгуур хийхээр доод тал нь үхнэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ. Мэдэхгүй
Нямбуу -
Тийн мэдэхгүй тэгж хурганууд үхүүлж билээ.
Хишигсүрэн -
Хэдэн настай хүүхдүүд вэ?
Нямбуу -
Аа мэдэхгүй жаахан байсан. Долоо хүрсэн байсан юмуу. Долоо наймтай л байсан.
Хишигсүрэн -
Сургуульд дөнгөж үү
Нямбуу -
Сургуульд дөнгөж орчихоод л тэгээд зуд болоод л тийшээ нүүгээд л буцаж явж байгаа нь тэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд л тэгж хөглөж л явсан юм. Тэгсэн чинь ээж ирээд тэгээд дахны ханцуйнаас хурга гаргасан чинь доод талынхан үхчихсэн энэ тэр л байсан. Тэгээд тэрнээс чинь мэдэж байгаа юм чинь ингэж хийж болдоггүй юм баайна. Ингээд доод тал нь үхдэг юм байна гэж.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгж явлаа. Тэгээд манай аав болбол их анчин гөрөөчин тийм хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Анчин гөрөөчин морь уядаг. Уяач энэ тэр тийм хүн байлаа. Тэгээд бид нарыг бага байхад чинь ан гөрөөсөөр л ер нь хониноосоо цөөхөн иднэ л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд ан гөрөөсөөр л амьдруулаад л хүн цуглаад л тэгээд л хаврын их тарчиг цагт чинь одоо зээр мээрийг чинь нядлаад л яачихсан. Тэгээд л шар тосонд хутгаад л улсууд ирээд идээд л өнөө гурил мурил олдохгүй. Улаан гурил иддэг байлаа ш ддээ. Тэгэхэд чинь намайг сургуульд байхад чинь тэр улаан хэвэгтэй гурил өгдөг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгж жоохон байхад тэгж л явсан даа.
Хишигсүрэн -
Тэр хэвэг идэхээр ямар амттай юм байх уу?
Нямбуу -
Мэдэхгүй одоо өөр юм байхгүй болохоор тэрийг л идэж байсан. Их л ширүүн юм байсан лав л хатуу. Одоо энэ хотод энэ тэр байдаг ш дээ тиймээ хэвэг гээд тэрнээс ч ширүүн их бүдүүн тийм улаан өнгөтэй гурил. Зарим нь бензинтэй зарим нь бензингүй тийм юм л ирнэ. Тэгээд дотуур байранд сууна. Дотуур байранд суух чинь тэгээд л тиймэрхүү хоол эд нар өгнө ш дээ. Гэр оронгоо санана.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Эргэн тойрно гэж байхгүй. Өнөө хол хол ингээд нүүж бариад ингээд явчихаар чинь хүч муутай тийм л байлаа ш дээ. Тэгээд л яахав дээ тэгээд бага сургууль төгсөөд тэгээд энэ аймгийн дунд сургуульд орсон. Тэгээд тэр дунд сургуулий төгсөөд ...
Хишигсүрэн -
Та нарын хүүхэд үеийн охидуудын амьдрал ямар байсан бэ? Эмэгтэй хүүхэд одоогийн охидуудтай харьцуулахад юу бодож байна. Сонин сайхан юм байна уу?
Нямбуу -
Сонин сайхан юм байхгүй. Тэгэхэд чинь одоо их даруу төлөв одоо их хөдөлмөрч. Манайхан ерөөсөө их хөдөлмөрч ерөөсөө зүгээр байна гэж байхгүй. Юу чаддагаа хийнэ. Манай ээж их саальчин сүү сүүн бүтээгдэхүүн маш их хийнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Ер нь аймагтай алдартай тийм цагаан идээ хүн байлаа. Ямар сайндаа манай ээжийг улсууд тэгдэг байсан. Аймгаас ингээд ачааны машинаар дүүрэн сонин ингээд аваад ирэхэд тэр жилдээ хүрэхгүй дээ хүнд сонинд боож өгсөөр байгаад дуусна.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгдэг байсан. Тэгээд их сайхан цагаан идээ хийдэг тийм хөншин байлаа. Тэгээд бас аймгийн, сумын депатут тэр тийм байлаа. Миний дараах дүү их ажилсаг тийм хүү байсан. УИХ-ын депатутаар хоёр удаа сонгогдсон. Нэг дүү Өмнөговь аймагт бас бэр болоод явсан. Тэр бас УИХ-ын депатутаар сонгогдоод.
Хишигсүрэн -
Аан ха их ажилсаг улсууд байж.
Нямбуу -
Тийн их ажилсаг. Тэгээд тэр эрэгтэй дүү минь нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Одоо ходоод нь өвдөөд сүүлд нь ходоодын авахуулаад тэгээд нас барчихсан. Тэр нөгөө нэг дүү нь одоо Өмнөговьд бий. Бас их нэр хүндтэй бас их ажилсаг тийм. Тэгээд нөгөө дүү нарын маань ер нь сургуульд бараг суулгаагүй дээ. Эд нар хөдөө малд зарах гээд малчид байгаад хэд хэдэн тийм малчин дүү нар байгаа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Энэ айл байгаа хоёр дүү бол дунд сургуулиар явсан. Сургуулиар яваад хоёулаа дээд боловсролтой хоёр хүн. Одоо энд нэг нь энэ паспортын хэлтэстийн дарга хийдэг. Нэг нь тэр тээврийг удирдах газрын дарга хийдэг. Ийм хоёр дүү бий. Бусадын сургаалиар явуулаагүй дээ. Хөдөөний малчин болгосондоо.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд яахав дээ жоохон байхад чинь бид нарт гэртээ их дуулгавартай цөмөөрөө нэг ийм сэнжтэй паалантай сэнжтэй аягатай. Тэгээд л тэрнийгээ өөрснөө хоол ундаа идэж уугаад л угааж цэвэрлэнэ. Цааш нь тавина. Солино барина гэж байхгүй. Тэгээд хөдөөний ажилд их сайндаа. Тэгээд л мал ноослох, сүү сааль саах, ерөөсөө тийм ажилд их сайн. Тийм байлаа. Тэгээд жоохон хүүхэд байхад манай аав нөгөө анчин гэсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Ан хийгээд л ирнэ. Тэгээд эгч энэ тэрийг чинь ан хийж ирчихээд тэд ч зээр орхичихсон миний хүү авч ирж чадах уу энэ тэр гэхэд чинь эгч чинь чадна гээд л өдийхөн юм үсэрнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгсэн хэр нь яаж авч ирэх үү миний хүү гэхэд эгч ингээд татлага авч яваад тэгээд нөгөө зээрийг тань татлагаараа оосорлоод тэмээнийхээ бөхнөөс ингэж өлгөчихөөд чирээд ирчихнэ. Өрөөсөн талынхан үс халзарангаа алдсан. Нөгөө арьс нь халцраад маханд шороонд хутгачихсан энэ тэр тийм юм ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Бид нар жоохон байхад чинь бид нарт тоглох бөмбөг энэ тэр олдохгүй ш дээ. Бөмбөг
Хишигсүрэн -
Байхгүй.
Нямбуу -
Тэгсэн зээрний нөгөө юу байдаг ш дээ. Засаа
Хишигсүрэн -
За
Нямбуу -
Тэрийг их хөгжилтэй аав ооно алж уу гэж байгаад л ооно алсан байвал хүрч ирэхлээр нь зэрэг л өнөөхийг нь засаад арьсын цоолоод нөгөө юу гараад ирнэ ш дээ. Хүүдий
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийм юуныхан
Хишигсүрэн -
Засааны
Нямбуу -
Тэрийг ороож чихэж байгаад оёчихоод бөмбөг хийгээд тоглодог нэ тэр байлаа. Тэгээд яахав дээ алчуураар бөмбөг хийгөөд тоглодог байсан ш дээ.
Хишигсүрэн -
Бөмбөг байна гэдгийг мэдээд байна тээ уг нь
Нямбуу -
Мэдээд байгаа юм уг нь
Хишигсүрэн -
Хаанаас ирсэн
Нямбуу -
Хаанаас ирдэг. Хаана байдаг бүү мэд. Бидэнд л лав олдохгүй. Тийм юмтай байж билээ. Тэгээд би хүүхэд байхдаа зураганд их дуртай хүүхэд байсан. Зураг зурмаар санагдаад байдаг. Би жигтэйхэн гоё манай ангийн багш эсвэл гоё зураг морь их гоё зурдаг тийм багш байлаа. Жамъян гээд нэг тийм хүн байсан. Тэгээд тэр морийг зурах гэж оролдоно. Тэгээд гайгуй зураг зурдаг байсан. Тэгээд тэр мэргэжилээрээ яваагүй юм.
Хишигсүрэн -
Аан ха. Таны тэр хүүхэд насандаа зурж байсан зураг байна уу?
Нямбуу -
Байхгүй ерөөсөө байхгүй. Тэгж хадгалж яахыг мэдэхгүй ш дээ. Тэгээд л тиймэрхүү маягаар л бага сургуульд сурч байсан юмдаг. Тэгэхдээ манай ангийнханаас ер нь сургуульд явсан нь цөөхөн. Голцуу хөдөө гаргаад малчин болгочихсон юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Манай ангийн дарга одоо байдгийн. Тэгээд тун цөөхөн хүн бий. Ерөөсөө дээд сургуульд явсан хүн хэдхээн байдгийн. Хотод нэг бий. Тэр Сонгиноны юуны сургуульд багш, тэр Өмнөговьд нэг бий. Энд би байгаа юм. Тэгээд л ерөөсөө бусад нь үхэж үрэгдсэн. Зарим нь харин хойшоо орсод сургуульд явсан. Сая нэг номон дээр гарчихсан байсан Гэндэнжав гээд тэр манай ангид байсан. Тэр бас нас барчихсан байлаа. Иргэний агаарын тээврийн юунд байж байсан дарга гэх мэтээр тиймэрхүү ерөөсөө сургуульд хүүхдүүдээ явуулах хүн цөөхөн. Яахав гэр орондоо зарах гээд ингээд явуулдаггүй. Тийм л байсан. Азаар харин би яаж явагчаан болсон юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийн тэгээд явсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
За. Хэдэн онд та оюутан болж Улаанбаатарт ирэв
Нямбуу -
Би 1966 онд багшийн сургууль төгссөн юм би 3 жилээр
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Багшийн сургуульд 3 жил суралцаад дараа нь Улаанбаатарын 17-р сургуульд хэдэн жил багшлаад тэндээс мандаж мандлаа. Тэр Долгоормаа гээд боловсролын яамны ажилтангууд ирээд шалгалт малгалт ирээд шалгаруулалт явуулаад тэгээд нэг их мандаж телевизор энэ тэрээр ярилцлага өгөөд телевизороор гарч байсан даа. Тэрний нэг зураг нь байгаад байсан. Энэ гарчихсан тэгээд яасан алга болсон байлаа. Уг нь хадгалж байсан. Тэгээд тэндээс бас мандаад тэгээд Дашцэрэн сайд боловсролын сайд байсан даа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тэр Дашцэрэн сайд тэгж байсан намайг, чамайг гадаадын дээд сургуульд явуулна. Тетлогичийн сургуульд явуулна гээд тэгж байсан. Тэгсэн чинь нас хэтэрчихээд 22-с дээш насны хүмүүсийг явуулахаа больчихоод тэгээд би явж чадаагүй. Тэгээд багшийн дээдэд ороод
Хишигсүрэн -
Монгол хэл уран зохиолын багш
Нямбуу -
Багшийн дээдэд юу сяагаад л шууд тэндээсээ, багшийн дээдээс томилолт аваад Дархан явсан. Тэгээд Дарханы 1-р арван жилд багшилж байгаад, 12-р сургуульд багшлаад хөгжлийн бэрхшээлтэй сургуульд
Хишигсүрэн -
Хаана Дарханд уу?
Нямбуу -
Тийн. Тэнд багшилж байгаад тэндээсээ тэтгэвэрт гарсан.
Хишигсүрэн -
Аан ха. Аа багшийн сургууль төгсөөд
Нямбуу -
Бас тэтгэвэртээ гарчихаад би чинь 19-р сургуульд багшиллаа. Хоёр жил багшилсан.
Хишигсүрэн -
Одоо таны үеийн дунд сургуульд ажиллаж байсан одоо удирдах албан тушаалтай улсууд одоо удирддаг улсууд гээд нэг ийм дарга цэргийн харилцаа гээд нэг юм байна ш дээ. Тэрний онцлог одоогийн дарга цэргийн харилцаатай харьцуулахад ямар байв. Нэг тийм хүмүүсийн ажилд хандах хандлага ажлын орчинтой холбоотой нэг юм яръя тэгэх үү?
Нямбуу -
Бид нарыг арван жилд сургуульд багшилж байхад ажлын 6 өдөр байлаа тээ. 6 өдөр тэгэхээр чинь бид нар чинь ажлынхаа 6 өдөр ажилчихаад ийм бүтэн өдөр чинь дандаа субботник хийж, янз бүрийн дугуйлан тийм юм л хийж сайн өдөр чинь амрахгүй сургууль дээрээ очиж л ажилдаг байсан.
Хишигсүрэн -
Тийн.
Нямбуу -
Давтлага тийн юу гээд
Хишигсүрэн -
Гэрт байдаггүй байсан
Нямбуу -
Тийн нээрээ давтлага хийх, субботник хийх гээд тэрийг чинь их хийдэг байлаа ш дээ. Тэгсэн чинь одоо ингээд 7 хоногт 5 өдөр ажиллаад л тэгээд хагас,бүтэн өдөр тэгээд ер нь дугуйлан энэ тэр гэж байдгийм уу?
Хишигсүрэн -
Ер нь байхгүй байхаа одоо
Нямбуу -
Чөлөөтэй шүү дээ энэ багш нар
Хишигсүрэн -
Тийн тийн
Нямбуу -
Тэгж л
Хишигсүрэн -
Та одоо их мандаж байлаа гэж ярьж байсан ш дээ.
Нямбуу -
Тийн
Хишигсүрэн -
Яагаад яг ямар туршлага байсан юм таньд
Нямбуу -
Багшлах арга зүйгээрээ би их яаж байсан. Өөрөө санаачилж үзүүлэн таниулах хэлэх юу байна
Хишигсүрэн -
Яг тэрийгээ та нэг бүрчлээд нэг тийм дэлгэрэнгүй яриачээ. Бас сонин ш дээ.
Нямбуу -
Би тэр блок үзүүлэн гэдгийг анх одоо өнөө нэг эргүүлээд ингээд яадаг чинь юу билээ. Тэгж байгаад одоо больчихсон хаашаа юм.
Хишигсүрэн -
Ямар үзүүлэн гэнэ
Нямбуу -
Тэгтэл өөрөө л тэр үзүүлэнг санаачилж хийж яаж байсан юм. Тэгээд хүүхэдтэйгээ их ажилдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгэхэд чинь багшийн сургууль төгсөөд бага ангид багшилж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Тэгнэ
Нямбуу -
Тийн. Тэгээд би тэр сургуульд багшлаад нэг 1-р анги аваад дундгүй төгсгөж байсан.
Хишигсүрэн -
Пөөх
Нямбуу -
Гучин хэдэн хүүхдийг, тэгээд би чинь давтлага хийхгүй гэж байхгүй. Давтлага хийгээд суучихна. Өнөө муу хүүхдүүдээ аваад суучихна.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэр 17-н юунд чинь дандаа үйлдвэрийн ажилчидийн хүүхдүүд байсан голцуу. Тэгээд хүүхдээгээ ажиллахгүй. Тэгээд л багш л ажиллана. Тэгээд шөнө энэ тэр суугаад байсан. Тэгээд ямар сайндаа үүдний жижүүр эд нар Нямбуу багш өнөө шөнө сургууль дээрээ хонох юмуу ханьтай гээд тэгдэг байж билээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тэгэхэд л боловсролын яамны шалгалт ирээд тэгээд их л сайн ажиллаж байна гээд нэг их радио эд нараар яриулаад л тэгээд
Хишигсүрэн -
Тэгэхлээр ерөөсөө хүүхэд муу байна гэж байдаггүй юм байна ш дээ. Багш л сайн заавал
Нямбуу -
Багш сайн байхын бол тэр хүүхэд ерөөсөө сайн л сурна. Тэгээд би анхны 4 төгсөлтийг дундгүй төгсгөж байсан юм.
Хишигсүрэн -
Залуу багш мөртлөөсөө
Нямбуу -
Тийн. Дөнгөж хорь гараад тэгж байгаа юм. Тэгсэн чиннь шөнө ингээд суучихна давтлага хийлгээд эцэг эх нь ирэхгүй шүү дээ. Ирж хүүхдээ авахгүй. Тэгээд би одоо санаанаас гардаггүй юм.
Нөхөр -
Тэгээд хүүхдүүдээ тэрний тэрэнд хүргэж өглөө. Энийг энд хүргэж өглөө. Тэгээд оройчихлоо гэсэн цан хөврөгөнд баригдсан юм тий тий гээд тэгээд бас шилэн оймстой шүү тэр доогуураа өө цусаа тэгээд л явж байсан даа. Тэгээд одоо хөл нь өвчтэй юм хар даа.
Нямбуу -
Манай ангид Тэрбиш гээд хүүхэд байсан. Ерөөсөө хичээлд маш муу
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Ерөөсөө хичээл хийхгүй. Эрүүл үү гэхээр эрүүл тэгсэн мөртлөө хичээл хийхгүй. Эцэг эх нь давтуулахгүй. Тэгээд л одоо багшид л найдаад хаячихсан. Тэгээд ер нь авч үлдэх хүүхдийн тоонд тэр голдуу үлдэнэ дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд нэг гэрийн хоёр хүүхэд байсан. Батчимэг, Уранчимэг гээд хоёр хүүхэд. Тэр аав нь багш хүн байсан. Тэгэхдээ худалдааны техникумд багшилдаг байсан Дагва гээд хүн. Тэгсэн чинь юу яалаа тэр шөнөжин тэгээд тэр хамгийн сүүлд нь Тэрбиш ерөөсөө явдаггүй дээ. Суулгаж байгаад аваад явна. Үгүй мөн их залуу байхад хүн их хачин байдаг юмаа. Доогуур нь ингээд чулуу авч байгаад шидээд чи ингээд хичээл хийхгүй бай. Чи ингээд намайг тарчилгаж бай. Чиний аав ээж чинь чиний төлөө ерөөсөө явдаггүй юм байна. Би л чиний төлөө энэ зүтгэж байна. Чи ойлгож байна уу? Ойлгож байна аа. Хичээл хийх үү? Хийнэ. Маргааш нь хэвээрээ хүрээд л ирнэ. Тийм хүүхэд байж билээ. Миний нэг 4 төгсгөсөн ангид
Хишигсүрэн -
Одоо тэр ямар хүн болсон бол
Нямбуу -
Мэдэхгүй. Би одоо ерөөсөө уулзалдахгүй байгаа юм. Тийм нэг хүүхэд байж билээ бүр би одоо уулзвал тэрийн яриад нэг юу яах юмсан гэж боддодгийн, ямар янзын хүн болсон бол гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд манай ангийн хүүхдүүд их сурлага сайтай хүүхдүүд их байсан юм бас. Тэгээд тэр хүүхдүүд ерөөсөө уулзалдахгүй юм даа. Хот ороод ч, олон дахин орогдохгүй юм. Орсон хойно тэднийгээ сурч ч яахгүй юм. Тэр үеийн хүүхдүүд одоо тэр багштайгаа одоо миний “А” үсэг заасан багш ч гэж нэг их юу яахгүй юм. Тэгэхээр тасарч орохын байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Одоо миний ангийн даргийн, дарга байсан Энхтэгш гээд хүүхэд энэ тэр дээгүүр ажилтай тэр хойно сургууль төгсөж ирсэн. Одоо энэ дотоод яаманд ажилдаг юм шиг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд ээж нь тэр Нанжид гээд гавъяат бүжигчин хүүхэн бий. Баянхонгорынх билүү, Говь-Алтайнх билүү Говь-Алтайнх тийн, тэгээд аав нас барчихсан гэсэн тэгээд уулзаж чадахгүй юм тэр хүүхдүүдтэйгээ. Харин овоо дээгүүр дээгүүр ажил хийдэг гэсэн. Хосбаяр гээд хүүхэд байдгийн. Байгальмаа гээд хүүхэд байсан. Негртэй суугаад явчихсан гээд дуулдсан
Хишигсүрэн -
Негртэй нь ч юу билээ.
Нямбуу -
Хосбаяр гэдэг уул уурхай юунд ажилладаг л гээд дуулдаж байсан. Тэгээд уулзалдахгүй байна ш дээ. Тийн гэх мэтээр тиймэрхүү л байлаа ш дээ. тэгээд яахав дээ
Хишигсүрэн -
Одоо дарга багш захирал энэ тэрийн дарамт энэ тэр гэж юм байсан уу ер нь
Нямбуу -
Байна аа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Би нэг 4-р анги тэгж төгсгөчихөөд дахиад анги авсан чинь багш нар хүүхдээ өгөх гээд болдоггүй. Нямбуу багшид л хүүхдээ өгнө
Хишигсүрэн -
Өөрийнхөө хүүхдийг
Нямбуу -
Одоо энэ Сараагийн ээж байна ш дээ.
Хишигсүрэн -
Дуучин Сарантуяагийн ээж
Нямбуу -
Тийн. Дуучин Сарантуяагийн ээж орос хэлний багш, Якут тэр бид нар нэг сургуульд багшилж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд бид нар их дажгүй. Тэгээд дараа нь нэг анги авсан чинь багш нар хүүхдээ өгөв чи минь. Тэгсэн багш нар чинь хүүхэдттэйгээ ажилладаггүй ш дээ. заахгүй
Хишигсүрэн -
Аа ха хи за
Нямбуу -
Аа сайн багшид хүүхдээ өгсөн гээд Нямбуу багш л хийдэг ер тоохгүй. Өө би та нарын хүүхэд авахгүй багш нар ерөөсөө хүүхэдтэйгээ ажиллахгүй. Тэгээд яахав дээ дараачийн нэг анги аваад тэгээд багшилж байсан чинь тэр 29-р сургуулийн
Хишигсүрэн -
Байгуулагдаад
Нямбуу -
Байгуулагдаад тусгай
Хишигсүрэн -
Тэгсэн.
Нямбуу -
Тэгээд би тэрүүнд багшилсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгсэн чинь яамнаас тэргүүний багш нарыг олж ав гээд намайг тийшээ аваачсан. Тэгээд би 29-д очоод алдаршсан ш дээ. Чимээ ч байхгүй.
Хишигсүрэн -
29-д очсон багш нарт арай илүү хангамж харж үзэх юм байна уу?
Нямбуу -
Тийн илүү цалин өгдөг юм. Тэгээд сайд чинь юу яасан байна шүү. Чамайг тектлогид явуулна гээд тэгсэн чинь насны юу гарч байгаа
Хишигсүрэн -
29-д та хэр удаан ажилласан бэ?
Нямбуу -
Би 29-д чинь 5, 6 жил ажилласан байх
Хишигсүрэн -
Онцлог нь юу байх уу тийм хүүхдүүдтэй ажиллах
Нямбуу -
Онцлог нь би яахав цөөхөн хүүхэдтэй нэг ангидаа цөөхөн хүүхэдтэй. Тэгээд нөгөө боловсролын яамны харъяа болохоороо тоног төхөөрөмж тэр юмаараа их сайхан хангаж өгнө. Тэгээд тэр багшийн ур дүй эв, тэгээд тэр үзүүлэн таниулах энэ тэр их хийдэг тийм л багш нарыг их түүж авдаг байсан юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха бас мундаг байгаа юм шүү.
Нямбуу -
Тийн
Хишигсүрэн -
Одоо бол багш олдохгүй ш дээ тэнд чинь
Нямбуу -
Тэгээд дандаа энэ тактелаар хичээл заана. Энэ уруулын
Хишигсүрэн -
Хөдөлгөөн хоёроор
Нямбуу -
Тэр Унгарт төгссөн багш нар нь зөндөө хойно анги төгсөж ирдэг ш дээ. тэгээд тэр уруулын хөдөлгөөн энэ тактелийн үсгээр тэгж хичээл заана.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд би нэг ангийг 8 төгсгөөд, дахиад анги авлуу, авсан байхаа нэг анги авч байгаад тэгээд дутуу өгөөд шилжээд явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгэхэд чинь бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргийн хийж байлаа. Намммын үүрийн нарийн бичгийн даргийн хийж байлаа. Тэгээд манай захирал Лантуу гээд хүн байсан. Нас барчихсан байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэр хойно төгсөж ирсэн тактелогич хүн
Хишигсүрэн -
Ер нь социализмын үеийн тэр байгууллагууд дээр байдаг намын байгууллага гэж нэг юм эмэгтэйчүүд эвлэл гээд нэг тийм юм. Энэ байгууллагууддын одоо үүрэг зорилго ч гэдэг юмуу тэр байгууллагуудын нэмэр нөлөө гэж юу байсан гэж боддог вэ та?
Нямбуу -
Яахав чинь байгуулагдаад
Хишигсүрэн -
Яг юу байсан бэ? Одоо ингээд манай дараагийн үеүд мэдэхгүй ш дээ. тэрийг
Нямбуу -
Харин тийм
Хишигсүрэн -
Тэр ер нь ямар юм байсныг та ярьж өгөөч
Нямбуу -
Одоо хурал цуглаанаа хийнэ.
Хишигсүрэн -
Ямар үүрэг зорилготой хурал байх уу тэр
Нямбуу -
Одоо тэр сургуулийнхаа ажлыг л сайжруулах, тэр үеийн намын ажил яаж явуулах ёстой юм тэрийг чинь одоо хотын намын хороон дээр очоод л юу аваад л зөвлөгөө семенар аваад л тэгээд ирээд манай сургууль чинь 70-д шахуу багштай байлуу
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийн их олон багштай ш дээ. Нөгөө олон ангитай цөөхөн хүүхэдтэй олон ангитай болохоороо тэгээд л хийж л байсан юмдаг. Тиймэрхүү л байдаг юм байлаа.
Хишигсүрэн -
За нэг ийм асуулт байна. Соёлын довтолгоо гэж нэг зүйл социализмын үед явагдсан. Тэрийг та яриач. Хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн. Яагаад хийсэн
Нямбуу -
Ялангуяа хөдөөний ард түмний амьдралд бол маш их нөлөөтэй. Хөдөөнийхөн чинь одоо тэр соёлын довтолгоог чинь их сайн хийдэг байсан ш дээ. Аяга шанаганыхаа алчуурыг угаах тэгээд нөгөө нэг хорхой бөөс хуурс элдэв юмнаасаа салсан. Одоо тэгээд ариун цэврийг их сахидаг. Тэгээд одоо бол хөдөөний айлууд чинь их сайхан ш дээ. сав суулга бүх юмыг чинь янзын гоё арчиж цэвэрлэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Хүүхнүүд нь гоо сайханыг юу яана. Тийм болчихсон байлаа ш дээ. тэгээд тэр соёлын довтолгоо их нөлөөтэй байсан юм.
Хишигсүрэн -
Хийх шаардлага нь юу байсан бэ?
Нямбуу -
Үгүй яахав дээ хүмүүсийг л одоо соёлтой боловсролтой аж амьдралаа дээшлүүлэх цэвэр цэмцгэрр байх тэгээд одоо хүмүүстэй харьцах барих тэр элдэв соёлын сайн талын юмнуудыг л эзэмшиж авч байна гэсэн хүмүүс
Хишигсүрэн -
Одоо инээдтэй хөгтэй ч гэдэг юмуу соёлын довтолгооны үеийн таньд санаж байгаа юм байна уу?
Нямбуу -
Үгүй одоо мэдэхгүй. Манай энд дүү нар лав л тэр соёлын довтолгоонд дандаа хөдөө байцгаасан. Тэгээд соёлын довтолгоог их үүрэгтэй роль гүйцэтгэсэн. Шалгаруулдаг барьдаг яадаг яадаг ч гэнэ үү тэгээд нэг юм ярьж байдгийн байлаа ш дээ. Тэгээд бид нар хот оронд байж байгаад хөдөө очиход чинь бүр шал анги болчихсон байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийн. Сав суулга цэвэрлэх барих гээд янзын сайн болчихсон байсан ш дээ
Нөхөр -
Нөгөө ил гал түлдэг.
Нямбуу -
Ай даа тэрийг чинь бол салаад тулганаасаа салаад зуухтай болоод өөрөөр хэлбэл утаа тортог нь багассан гэсэн үг. Тэгэхээр ариун цэвэрт сургах одоо тиймэрхүү юм нь юуны чинь хөнжлийн даавуу, хөнжлийн даавуугүй хөдсөн дээлээ нөмрөөд л, дотуур хувцас байсан юмуу үгүй юмуу
Нөхөр -
Ямар сайндаа ийм үг байдаг ш дээ. Дээлээ тайлвал цамцгүй дээвэрээ авбал цавгүй гэж тийм. Тэгээд л гадна дотногүй цагаан даавуу бариулаад одоо хөнжлийн даавуутай дэвсгэр юутай болгож тэгж юу яасан одоо тэр чинь одоо яахав
Хишигсүрэн -
Чанарын шинэ шатанд гарч байна.
Нямбуу -
Яг үнэн
Нөхөр -
Соёлжууулах юунд яасан шүү дээ. тэр чинь нөгөө ямар сайндаа хөдөөний хүүхнүүд нөгөө улаан тарианы хүүхнүүд гэдгийн дараагаар хийсэн хувьсгал
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэр чинь нөлөөтэй. Бас сайн
Нөхөр -
Одоо дэмий ярихын монголын хүн амыг одоо нөгөө муу өвчнөөс салгасан мундаг том юу хийсэн шүү дээ. зөвлөлтийн орсуудын хийж өгсөн шүү дээ. манайхан өөрснөө яриад яахав. Тэгээд тэрний дараагаар болсон бас нэг чанарын хувьсгалдаа угаасаа нэг тэгж юу яах нь зүгээр. Тэгэхдээ соёлжилт нь их л хэрэгтэй болсон зүйл
Хишигсүрэн -
Аан ха. Социализмын үед гэр бүлийн амьдралыг одоо өрх гэрийн амьдралыг дэмжсэн ямар бодлогууд төр засгаас явуулдаг байсан юм. Тэр бодлого одоо ямар үр дүн нөлөө авч ирэв. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр нийгмийн оролцоонд социализм ямар байдлаар нөлөөлдөг байсан. Дэмждэг байсан бэ гэсэн асуулт байна. Та тэр тухай одоо санахад юм байна уу?
Нөхөр -
Бид нар ч одоо яахав дээ одоо нөгөө тийм нэг сэхээтний давхарга тийм юунд орсон болохлоор 1-рт. 2-рт одоо цалин пинлүү арай илүү гайгуй ч байсан болохоор тэгж нэг их ухаан нь жишээлвэл хорооны хурал, багийн хурал дээр очиж юм хум гуйгаад хэрүүл хийгээд явах нь бид нарт тийм ч зав ч байдаггүй. Тэр хороо хорины хуралд юунд ч оролцдоггүй шахуу байлаа ш дээ. Чадахгүй юмчинь зав чөлөө байхгүй байдаг байсан. Ер нь зав чөлөөгүй их ажилдаг байсан.
Нямбуу -
Ерөөсөө завгүй. Одоо бол их чөлөөтэй
Хишигсүрэн -
Хүний хувийн амьдралд ямар цаг гарах уу? Нямбуу багш одоо
Нямбуу -
Цаг аа
Хишигсүрэн -
Хувийн чөлөөт цаг гэж хүний амьдралын тэр цаг 24 цагийн за унтах цаг мэдээж байлгүй яахав. Тэгээд би бас ялгаагүй мэднэ ш дээ. Одоо манай аав ээж хоёр дунд сургуулийн багш байсан. Гэртээ ирдэггүй л байсан ямарч байсан. Бид нар өссөн ш дээ ер нь
Нямбуу -
Тэгээд шөнө конспектээ хийнэ. Хичээлийгээ хийнэ
Хишигсүрэн -
Дотуур байрны хүүхдийн
Нямбуу -
Тэгээд л шөнөжингөө сууж байгаад юмаа хийнэ.
Хишигсүрэн -
Дотуур байрны хүүхдүүд бөөстэй ноцолдоод алга болчихдог
Нямбуу -
Тийм байлаа ш дээ. Чөлөөт цаг маш их ховор. Цагийг одоо их сайн ашигладаг байсан. Цагийг их үр бүтээлтэй өнгөрөөж байсан тээ. Зав байхгүй үргэлжил юм хийнэ.
Нөхөр -
Зарим нь үр бүтээлтэй л байсан байх. Зарим нь үр бүтээл муутай л байх
Нямбуу -
Бичиж л байна. Явж л байна ирж л байна тэгээд ерөөсөө зав чөлөөгөөр муу байсан. Тэгээд хийх юмаа тэгээд юу яахгүй бүгдийн хийчихнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Бүгдийн хийнэ.
Хишигсүрэн -
Үлдээхгүй
Нямбуу -
Аль л зав чөлөөгүй байх тусмаа
Хишигсүрэн -
Илүү их юм хийнэ.
Нямбуу -
Сургууль ажил сэтгэнэ өөрөө их юм сэднэ сэтгэнэ
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тэрнийгээ хийж байгаа ажил дээрээ хэрэгжүүлнэ.
Хишигсүрэн -
Одоо хүүхдийг хүмүүжүүлдэг тэр арга барилд ер нь ямар өөрчлөлтүүд гарч байна. Эцэг эхийн хүүхэдтэй харьцах харьцаа
Нямбуу -
Ер нь багш хүн болбол ангийнхаа хүүхдийн эцэг эхтэй их, би ер нь эцэг эхтэй нь их тулж ажилдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэр их сайн байдаг юм байлаа. Энийг дагуулаад хүртэл шөнө явж байсан ш дээ Дарханд. Зарим айл хөөрхий амьтан, хүүхдээ тэвэрчихээд хүүхдээ үүрчихээд, хачин амьдралтай улсууд байлаа шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдүүд нь оросын юм хулгай хийнэ. Надыг очиход 5-р анги өгсөн юм. Дарханд 1-р сургуульд очиход, эхлээд айхтар багш нар юу яагаад хаячихсан тийм нэг хүүхдүүдийг нэг анги болгочихсон.
Хишигсүрэн -
Хэцүү хүүхдүүд
Нямбуу -
Хэцүү хүүхдүүдийг өгсөн байхгүй юу. Тэгээд би ямар сайндаа шөнө заавал очих хэрэгтэй байна. Оросын юм хулгай хийсэн нь гадаа угаагаад тавьсан юм хулгай хийхгүй юу нөгөөх амьдрал муутай тийм улсуудын хүүхдүүд
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд ямар сайндаа өвгөнийг дагуулаад, хүүхдээ өргөөд л ингээд л явна.
Нөхөр -
Нэг айлд очсон чинь төмөр ор дээр нэг муу өнгөт тавьчихсан дээр нь өөр юм байхгүй. Тэгээд эх нь хаашаа юм байлаа өвчтэй ч юм байлуу тэгээд тэр хүүхэд нь тэгж хулгай мулгай хийгээд явдаг тийм айлд очсон. Амьдрал бас тийм одоо яахав дээ тэр үед чинь социализмын үед ажилгүй хүн байгаагүй гэж ярьдаг. Ажилгүй хүн байх нь байлгүй яахав дээ. Тэр чинь байж л байсан. Тийм тартагтай тулсан юмнуудыг чинь ил гаргаж хэлэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Нөхөр -
Нөгөө улсын нэр, өвчин сөвчин тийм юм байх ёсгүй гэж дардаг байсан шүү дээ. Тийм хариугүй юмнууд байж л байсан шүү дээ.
Нямбуу -
Тийм нэг сүрхий анги надад өгч билээ.
Хишигсүрэн -
Яаж тэр хүүхдүүдийгээ төгсгөв та
Нямбуу -
Төгсгөөгүй би тэгээд тэр ангитай ажиллаж байсан жил гаруй боллуу даа тэгээд 6-р ангид ороод билүү тэгээд тусгай сургуульд оччихсон. Тэр сургуульд оч гэхээр нь тэгээд тийшээ оччижсон. Тэгээд тэр ангиас сүрхий цөөхөн хүүхэд төгссөн байх тэр тиймээ.
Нөхөр -
Магадгүй л байх
Нямбуу -
Голцуу эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхэд цөөхөн
Хишигсүрэн -
Тэгнэ. Хэцүү хүүхдүүд юм чинь
Нямбуу -
Хэцүү хүүхдүүд юм чинь багш нар бас тэгээд идэвхтэй би бас тэгээд сайн ажилдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Таньд тэр сайн ажилласны алдар гавъяа яаж ирэв ер нь
Нямбуу -
Яахав тэгээд боловсролын тэргүүний ажилтан болсон тэгээд ямар сайндаа тусгай сургуулььд очихоороо хаягдчихадгийн байна лээ гэж би хэлээд байна ш дээ. түүнээс өөр сургуульд тэр сайн ажиллах байхгүй юу
Хишигсүрэн -
Сайн ажилласан нь бараг шийтгэл болсон байна ш дээ.
Нямбуу -
Шийтгэл болдгийн байлаа. Тэгээд тэр чигээрээ байсан бол яахав дээ эрхбиш байх байх л даа. Тэгсэн чинь БТАжилтан л болсон.
Хишигсүрэн -
Тусгай сургуульд ажиллаж байгаа одоо бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багшийн хувьд нөгөө сэтгэл зүй ямар байдгийн. Та нар өөрсдөө дотооддоо нэг тийм дарамт ч юмуу ямар нэг янз бүрийн юмнууд тээж явах уу гайгуй юу
Нямбуу -
Гайгуй. Тэд нар чинь их сайн хүүхдүүд байдаг ш дээ. Ямар нэгэн хэрэг төвөг хийхгүй их үнэнч багшдаа сайн. Нэг их үнэнч хичээл мичээл таслана гэж байхгүй. Ийм байдаг юм байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өрөвдмөөр, оросын нэг хоёр хүүхэд байсан. Манайд Батаа, Болдоо хоёр гээд оросын орос аавтай
Хишигсүрэн -
Монгол ээжтэй юмуу
Нямбуу -
Тийн. Монгол ээжтэй тийм хоёр хүүхэд. Нэг ихэр хоёр хүүхэд байсан юм. Дэлгэрмаа, Ундармаа хоёр гээд нэг айлын ихэр тийм хөөрхөн хөөрхөн хүүхдүүд хөөрхөн царайлаг
Хишигсүрэн -
Тэр хүмүүс тэгээд хүүхдүүд ажил амьдралтай болж чадаж байна уу ер нь
Нямбуу -
Чадна. Бүгд ажилтай. Нэг нь тагнайн цоорхой хүүхэд байсан юм. Нэг /амаа хөдөлгөв/ гэж ярьдаг хүүхэд байсан. Нэг айлын жигтэйхэн эрх тийм нэг хөөрхөн юм байсан. Шинийннэгэн гээд бас нэг хөөрхөн юм байсан.
Хишигсүрэн -
Шинийннэгэн
Нямбуу -
Тийн шинийннэгэнд гарсан гэнэ лээ. Тэгээд Шинийннэгэн гээд нэр өгсөн. Тэгээд тэд нарын эцэг эх бол ирж уулзана
Хишигсүрэн -
Тэгнэ хүүхдийнхээ...
Нямбуу -
Их үнэнч хүүхдийнхээ төлөө их явна. Тэгдгийн. Би тусгай сургуульд очиж ядраагүй ээ. Гайгуй гайгуй юм байлаа.
Хишигсүрэн -
За нэг ийм асуулт байна. Ардчилал гэж өрнөхөд та тэр ардчилсан үйл явцыг юу гэж бодож ойлгож тухайн үед хүлээж авч байв. Таны хувь хүний амьдралд энэ ардчилал ямар үр нөлөө авч ирэв ээ гэсэн асуулт байна.
Нямбуу -
Ардчилал одоо бүх хүнд эрх мэдэлтэй хаана ч явсан болох тийм л юу юмуудаа.
Хишигсүрэн -
Зүгээр та юу гэж бодож байна
Нямбуу -
Би тэгж л боддог ардчилал гэдэг бол сайхан юм гэж боддог. Ерөөсөө чөлөөтэй хийх гэсэн юмаа хийдэг. Явах гэсэн газраа явдаг. Тийм ч учраас манай монголчууд одоо жаахан овоо сэхээтнүүд нь одоо гадаадад энэ тэр гараад гараад явчихаж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд эргэж ирэхдээ их дургүй. Яагаад гэвэл монголын амьдрал одоо тэр очсон оронтой нь харьцуулашгүй тийм л болчихоод тэр улсууд чинь тэгээд яагаад байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгж л боддог ш дээ. Тэр бас ардчилалыг дэмжидгийн.
Хишигсүрэн -
Эрэгтэй эмэгтэй хүмүүст ардчилалын үр нөлөө ижилхэн байв уу? Эсвэл өөр өөр нөлөө үзүүлэв үү? Та юу гэж боддог вэ?
Нямбуу -
Ижилхэн биздээ.
Хишигсүрэн -
Таньд ер нь ялгаа харагдаж байна уу?
Нямбуу -
Би бол адилхан гэж боддог.
Хишигсүрэн -
Адилхан гэж бодож байна уу тээ.
Нямбуу -
Адил тэгш байна гэж боддог.
Хишигсүрэн -
Ямар шинэ технологи таны амьдралд мэдрэгдэж байв. Одоо социализмын үеийн ямар шинэ техникийн дэвшил технологийг та харж гайхаж биширч байв. Түрүүн ярианд бас гарсан даа угаагчийг чинь хараад гайхаж байсан гэдэг шиг одоо радио телевиз ч юмуу онгоц ч юмуу та тэр дурсамжаа санавал юу харагдах бол.
Нямбуу -
Одоо энэ радио телевизор холбоо, энэ холбоо л их үүрэг гүйцэтгэж байна даа гэж боддог шүү дээ. Одоо энэ гар утас
Хишигсүрэн -
Социализмын үед байсан юмын би асуугаад байна.
Нямбуу -
Социализмын үед чинь юу байлаа. Радио зурагт хоёр шинэ юм орж ирсэн. Телевиз л эхэлж орж ирсэн ш дээ. Тэгээд энэ утас холбоо гэдэг юм одоо төвөггүй хаана ч байсан одоо хүмүүстэй ярьж байдаг. Бие биенээ мэдэж байдаг сайхан шинэ технологи гэж ингэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
Таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байсан гэж та боддог вэ?
Нямбуу -
Одоо юу гэхийн бэ энэ чинь би нөгөө багш байсан болоод бид хоёр чинь Дарханд байсан болоод ногоо могоо тарьдаггүй байлаа.
Хишигсүрэн -
Өөрсдөө хувьдаа
Нямбуу -
Тийн өөрсдөө хувьдаа тарихгүй хүрээлэнд тариад л авч ирээд өгнө. Юу юу хэрэгтэй гээд эд нар сайхан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Авч ирээд өгдөг тийм байсан юм. Тэгээд тэтгэвэрт гарахад, гараад энэ хүнийг дагаад одоо тэгээд л тэр одоо үр үрслэгдэх бүх юмыг чинь ногоочин болчихсон. Ногоочин бүгдийн мэднэ.
Нөхөр -
Юуны чинь хэл уран зохиолын багш мантай
Нямбуу -
Бүгдийн мэднэ. Хаана ямар хугацаатай тарих уу? Ямар үрслэг хийх үү?
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Би бол бүгдийн мэднэ.
Хишигсүрэн -
Шинэ мэргэжил эзэмшсэн.
Нямбуу -
Өөр хоёрдох мэргэжил юмдаа. Тэгээд нөгөө алтны дэргэд байсан гууль шарлана гэгчээр энэ бол үр өгөөжтэй одоо их л юм надад өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Би хэрвээ энэ ногоо тарьдаг хүний дэргэд байгаагүй бол мэдэх ч юмуу үгүй ч юмуу бүү мэд шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Нэг суурин газар нэг сайхан зүгээр суугаад амьдрах тийм амьтан байх. Түүнээс одоо бол бүгдийг хийнэ би. Тэр чинь аль вэ гээд хийгээд байна.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд энийг бол би өөртөө их юм сурсан гэж боддог. Тэгээд энийгээ бас хүмүүст ойлгуулах гэж оролддог.
Хишигсүрэн -
Та хоёр одоо энэ ногоо цагаа тарьснаасаа тодорхой хэмжээний өрхийн орлогын эх үүсвэр болгож юм байх уу байхгүй юу?
Нямбуу -
Байлгүй яахав. Энэ чинь бид хоёр чинь ер нь 40 гаруй төрлийн юм тарьдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Пөөх
Нямбуу -
Тийн 40 гаруй төрлийн янз бүрийн юм нарийн тийм ногоо тарьдаг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд нодлингоос эхлээд цөөхөнийг зөвхөн өөрснийхөө хэрэгцээнд юмыг тарьж эхэлж байгаа. Бас дийлэхгүй юм байна.
Хишигсүрэн -
Тэгнэ. Та хоёрт туслах хүмүүс хэр байх уу?
Нямбуу -
Одоо чинь хүмүүс их одоо хөдмөрийн хөлсний доод хэмжээ өндөр болчихоод энэ хувь хүмүүст туслаад өгч байгаа мөнгө төгрөгийг чинь голоод юм хийхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Залхуу
Хишигсүрэн -
Аан ха. Танай хүүхдүүд ямар мэргэжил эзэмшсэн бэ?
Нямбуу -
Манай хүүхдүүд нэг нь агроном байгаа. Тэгээд агрономоо хийдэггүй ш дээ. Өөр ажил хийдэг. Тэгээд тэр Өвөрхангайд бэр явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өөр бусад нь цахилгаан чинь энэ тэр хийдэг юмдаа. Энд байхгүй ээ гадаадад байгаа. Энд байдаггүй ш дээ. Ганц охин энд байгаа тэр
Хишигсүрэн -
Өвөрхангайд
Нямбуу -
Өвөрхангайд
Хишигсүрэн -
Хоёр хүүхэд гадаадад амьдарч байна уу тээ
Нямбуу -
Тийн. Ленинградад бий. Эстонид бий
Хишигсүрэн -
Пөөх орсод байгаа юмуу
Нямбуу -
Тийн.
Хишигсүрэн -
Юу хийх үү?
Нямбуу -
Цахилгаан чинь тэгээд тэд нар чинь цөмөөрөө гэр бүлтэй. Орос морос
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Сонин юм тээ. Дарханд байсан учраас тэгсэн үү?
Хишигсүрэн -
Тийн. Танай хүүхдүүд яагаад гадагшаа
Нямбуу -
Тийшээ явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха. Гадаад гэр бүлүүдтэй юмуу
Нямбуу -
Гадаад гэр бүлтэй.
Хишигсүрэн -
Хоёулаа юу?
Нямбуу -
Тийн.
Хишигсүрэн -
Сонин юм байна тээ. Ач зээ нар чинь ирэх үү монголд
Нямбуу -
Хааяа нэг ирнэ. Нэг их ирэхгүй. Тэндээ урилга мурилга ингээд явуулаад л юу яавал ирнэ. Түүнээс биш ирэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тиймэрхүү.
Хишигсүрэн -
Сонирхолтой юм тээ. Орсод суурьшчих
Нямбуу -
Тийн.
Хишигсүрэн -
Оросод суурьшчих хүмүүс нь ховор болохоор би гайхаад асууж байгаа байхгүй юу.
Нямбуу -
Айдаа ирэхгүй. Амьдрал сайхан тэндээ. Цөмөөрөө унаа тэрэгтэй авгай хүүхдүүдтэй тэгээд тэндээ боломжийн амьдралтай байдаг.
Хишигсүрэн -
Та хоёр явах уу?
Нямбуу -
Утсаар л их ярина.
Хишигсүрэн -
Та хоёр ойрд явсан уу?
Нямбуу -
Бид хоёр ойрд яваагүй. Ирэх жилээс энэ он гараад юмуу нэг явдаг юмуу гэж бодоод байгаа ш дээ.
Нөхөр -
Хаачихна уу?
Хишигсүрэн -
Хойшоо
Нямбуу -
Хойшоо
Хишигсүрэн -
Хаачихна уу гэнэ ээ
Нямбуу -
Хил гарахгүй юу
Нөхөр -
Аа хил гарах уу
Нямбуу -
Тийн тиймэрхүү
Нөхөр -
Энэ чинь юу билээ 2007 онд би нэг Гвейтмалл орж ирсэн.
Хишигсүрэн -
Гвейтмалл гэдэг чинь одоо өмнөд америк яваад ирсэн үү?
Нямбуу -
Аан ха
Нөхөр -
Тийн. Тэгээд тэрнээс хойш гадагшаа гарсангүй.
Хишигсүрэн -
Гвейтмалл яах гэж явсан бэ та нөгөө л ажлаараа юу?
Нямбуу -
Интерпрьюрийнхээ юугаар явсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Улсын зардлаар явсан. Би явах гэсэн энэ явуулаагүй.
Хишигсүрэн -
Яагаад явуулдаггүй юм.
Нямбуу -
Намайг голоод авч яваагүй юм. Чирэгдэл нь яагаа биз.
Нөхөр -
Зардал чирэгдэл нь юу байх уу улсын америкийн хөрөнгөөр явсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Түр яриагаа завсарлаад эргээд яриагаа үргэлжлүүлье.
Нямбуу багшаас дахиад үргэлжлүүлж асууна. Таны хүүхэд нас хойш энэ Дундговь аймгийн байгаль орчинд гарч байгаа өөрчлөлтийг та ажиглаж байна уу? Гарч байгаа бол ямар өөрчлөлтүүд гарч байна. Яг таны хувьд чинь ажиглагдаж байгаа зүйл юу вэ гэсэн асуулт байна.
Нямбуу -
Миний бага байхад энэ аймгийн, ялангуяа энэ аймгийн орчин энэ бол өвс ургамал жигтэйхэн сайхан ургадаг байсан шиг санаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийн. Тэгсэн чинь сүүлийн үед одоо энэ цөлжиж бариад элсний нүүдэл мүүдэл болоод л одоо энэ ургамал ер нь олигтой биш. Нэг л таана хөмүүл л ургах жишээтэй.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийм гэж би бодоод байдаг ш дээ. Эд нар ч гэсэн тэгж ярьж байдгийн байлаа.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо яагаад энэ цөлжилт явагдаад байгаа шалтгаануудыг та нар юу гэж ажиглагдаж байгаа юм. Өөрчлөлт гарч байгаа бол, сайн өөрчлөлүүд байна уу?
Нямбуу -
Сайн өөрчлөлт гэх юм байдаг юмуу? Байхгүй байх. Дандаа л энэ элс мэлс туурсан. Ургамал нь өнөө олон янзын гоё ургамал нь гарахаа больчихсон. Одоо хөдөө очиход л жигтэйхэн гоё гоё ургамалтай байдаг байсан чинь одоо очиход голцуу нэг өмхий өвс одоо нэг тийм л юм ургачихсан. Харахад л ногоон юм шиг очоод харахаар л нэг өмхий өвс тийм л юм байж байхын байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд л элс мэлс шуурчихсан бороо орох болоод байна. Нэг сүрхий хүчтэй юм шахуурч хаяад л
Хишигсүрэн -
Үер буучих шахаад л
Нямбуу -
Тийн үер буучих шахаад л тэгээд нэг их сайхан тийм аадар бороо одоо нэг зөөлөн удаан хугацаагаар ордог тэр энэ тэр багасаад тийм л юм шиг байх нь байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Нар гарвал бас их сүрхий хүчтэй нар гараад эсхүл ер нь салхи ихтэй ерөөсөө үргэлж л салхи л салхилж байдаг. Энэ хүлэмжийг чинь урж тасдаж хаяад л энэ дээгүүр чинь улаан шуурга нь овворчихоод энэ дээгүүр энэ шилэн хүлэмж дээгүүр чинь шуураад байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийм юм уг нь байгаагүй юм шиг санагдаж байгаа юм. Тэгсэн чинь сүүлийн үед тэгээд байгаа юм шиг ажиглагддаг ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгэхээр одоо их өөрчлөлт гарч байгаа юм чинь. Урьдын бид нарын бага байхад чинь хонь яваад л нар зураад л ингээд цаг өдий болж байна гээд нарын баримжаагаар л хонио тууж ирж байгаа юм чинь үдийн хонийг, хонь малаа саах гээд л өдөр гэдэг чинь барагдахгүй урт юм шиг байдаг байсан. Одоо хүүхэд болоод мэддэггүй байсан юмуу бүү мэд.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгсэн чинь одоо дорой л өдөр чинь ажуухан босоод л дороо л өнгөрчихнө юм шиг.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өглөө эрт босдог доо. Бид хоёр чинь өглөө 5 цаг эд нарт босно ш дээ. Заримдаа 4-т ч босно. Тэгээд энэ талбай дээгүүр чинь юм хийгээд л усалгаа тэгээд л юм тариад л энэ тэр л яваад байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өглөө их эрт босно. Одоо харин өнөө хийх юм нь байхгүй унтахаас өөр юм мэдэхээ байж байна. Унтаж л байх юм. Тэгээд цаг агаар их өөрчлөгдсөн. Ялангуяа тэр хур орохгүй байна энэ тэр гээд аймаг дээр хааяа тэр буудлага болдог юм байлаа хөөрхий. Тэгэхэд чинь их айхтар их өөрчлөгдөх шиг болдог ш дээ. Ширүүн бороо эсхүл сүрхий хүчтэй үзүүртэй ийм мөндөр орж байх жишээтэй. Хамаг юм юу яагаадд л цавчиж бариад л урсгаад энүүгээр чинь тийм нэл битүү хайлаас тарьсан байхгүй юу. Улаанбаатараас түүж ирж байгаа ш дээ. улаанбаатарт явахад чинь ингээд юм харж явна ш дээ. хайлаас хаана байна. Ямар үр боловсорсон байна. Тэндээс ер нь энэ ургамалын хүн чинь тэгдгийн байлаа ш дээ. Хаана явсан газраа тэр ургамал нь байж байвал ямар сайхан үр байна алийг аваад тарьчих уу? Алийг аваад хүнд өгчих үү?
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Гээд л дандаа тийм юм л бодож явна. Тэгээд хотоос хайлаасны үрийг чинь түүж ирж байгаад энүүгээр ингээд үргэлжлүүлээд тарьсан байхгүй юу. Тэгсэн чинь мөндөр ороод л үер буугаад л ингээд л хоёр талын аваад явчихсан. Тэгээд энэ хэдхэн үлдсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тиймэрхүү ирсэн жилээ бас ээнд чинь бид хоёр помидор маш их тарьдаг байсан. Манай помидор их сайхан помидор чи нэг помидортой үед ирээч. Өгөөмөр гээд сортын өвгөний өөрөө гаргасан ярьсан уу үгүй юу. Тийм сортын их гоё амттай нэг бутандаа их олон гардаг. Хүрээлэнгийнхэн мэднэ дээ. Хүрээлэндээ зөндөө л өгсөн. Бас нэг салаа тийм нэг сонгино байдгийн юм даа. Салаа сонгино мэдэх үү? Их олон жижиг бүр тийм
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тэр сонгино эд нарыг чинь их тарина. Өвгөн бид хоёр ийм сонгино идээд их гос амттай. Тэгээд нэгийг ингээд тариад нэгээс их олон ингэж гардаг байсан. /сонгино үзүүлэв/ Яг ингээд сармис шиг ургадаг. Аагтай шимттэй сонгино байдгийн.
Хишигсүрэн -
Хэлбэр нь бол сармис шиг юм байна ш дээ.
Нямбуу -
Арван хэд хорин хэд гардаг ш дээ. Энэ нь үрийнх байгаа, тэнд таваарынхан арай том байдаг. ...
Хишигсүрэн -
Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?
Нямбуу -
Ай аа
Хишигсүрэн -
Тийм юм ажигдлагдахын юмуу газар усны нэрэнд өөрчлөлт орж байна уу?
Нямбуу -
Тэр мэдэхгүй. Манай энд байхгүй
Хишигсүрэн -
Байхгүй юу
Нямбуу -
Байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
... Тэгээд ийм саванд ийм сонгино тэгээд тэр помидор тарьдаг юм. Помидорыг бол ёстой энэ жил бид хоёр бас Өвөрхангайгаас аажуу ирээд сармис тарьдаг юм бас тийн Завханы улаан сармис. Бид хоёр дэлгүүрээс ногоо авна гэсэн ойлголт байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Дандаа л өөрийнхөө цэвэр экологийн бүтээгдэхүүнийг иддэг. Тэгээд улсууд ингээд захиалчихдаг юм. Төдөн кг төмс төдөн кг сонгино төдөн кг юу авна гээд л.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд тэрийн хийж өгдөг байхгүй юу улсуудад. Энэ жилээс эхлээд энэ жил чинь нэг хоёр гурав дөрөвхөн айлд л өгсөн.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Түүнээс тэр улс чинь жилийнхээ хэрэгцээнийхээ юмыг авдаг байсан. Бид хоёр одоо дийлэхгүй чадахгүй. Ажилчин олдохгүй өөрснөө дийлэхгүй. Тийм болчихоод байгаа юм. Тэгээд амьдрал бол энэний хүчээр дажгүй
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгэхдээ бид хоёр болбол би чинь нөгөө тусгай сургуульд байсан болохоор өнөө нэмэгдэлтэйгээр арай ахиу цалин тогтдгийн тэтгэвэр 220-д мянгийг авдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өвгөн бас тиймэрхүү бид хоёр адилхан даа. тэгээд хажуугаар нь ийм юм хийгээд тэгээд амьдрал бол нэг их идэж уух юмнаас юу яагаад гачигдаад байх юм
Хишигсүрэн -
Байхгүй
Нямбуу -
Болж байна. тэгээд ер нь баячуудтай харьцуулахын бол ядуу л байхгүй юу даа.
Хишигсүрэн -
Тэр тэгнэ.
Нямбуу -
Ядуучуудтай харьцуулахын бол өөрснийгөө болгоод л өр шир тавихгүй. Ямар нэгэн төлбөр байхгүй. Тэгээд л болно.
Хишигсүрэн -
Та ер нь нэгдэлжүүлэх хөддөлгөөний тухай нэгдэлжүүлэх хөдөлгөөн өрнөж байсан тэр үйл явдлыг ер мэддэг үү?
Нямбуу -
Тэрийг сайн мэддэггүй ш дээ. Тэр үед чинь би
Хишигсүрэн -
Сургуульд явна
Нямбуу -
Хөдөө байгаагүй тэгээд л явчихсан. Тэгээд л нэгдлийнхэн чинь одоо манайхан лав л малаа л нэгдэлд өгсөн юм ярьцгаадаг ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгж л ярьдаг юм. Сайн мэдэхгүй тэрийг бол мэдэхгүй.
Хишигсүрэн -
Таны амьдралд одоо онцгой сонин ер бусын гэх зүйл байна уу?
Нямбуу -
Жишээлвэл юу юм
Хишигсүрэн -
Юу байж болох вэ харин. Энэ асуултыг сонсоод таньд юм бодогдож одоо ер бусын гэж хэлж болохоор бусдаас онцгой тийм онцлогтой юм таны амьдралд байгаа юу?
Нямбуу -
Өөрсдөө ингээд ухаан нь хүнснийхээ зүйлийг өөрсдөө ингээд боловсруулаад хэрэглэчихдэг болохоороо бусдаас янз бүрийн юм аваад хэрэглэх нь бага байхгүй юу. Тийм болохоор бид хоёр бол нэг өвчин тусаад байдаггүй. Эмнэлэгт хэвтээд байдаггүй. Даралт ихэдлээ энэ тэрээ гээд элдэв юм болоод байдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Ерөөсөө бараг л энд л хэвтдэггүй дээ бид хоёр
Хишигсүрэн -
Аан ха. Тэтгэвэрийн насны улсууд мөртлөөсөө байнга хөдөлмөр хийж байгаа учраас
Нямбуу -
Тийн. Дандаа хөдөлмөр энэ хөдөлмөр гэдэг чинь хүнийг ёстой нэг сайхан хөнгөн шингэн байлгадаг. Тэгээд нэг юм хийхгүй жаахан байчихаар чинь хөл гар тавчихаж байгаа юм чинь. Хөдөлмөр хүнд ёстой сайн.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Би одоо багш байхдаа хүүхдийг хөдөлмөрт сурган гэж гүрийдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Хүүхэдтэйгээ адилхан ингээд хийчихнэ. Сангийн аж ахуйд явсан ч гэсэн юунд ч явсан гэсэн. Тэгээд манай ангийн хүүхдүүд их хөдөлмөрч болдог юм. Тэгээд их сайхан жигд бичигтэй болдог.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Өөрөө монгол хэлний багш болохоороо гэх мэтээр сайхан сайхан юм байдаг юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Би даанч тэрийг орхичихсон юм чинь
Хишигсүрэн -
Нэг тийм бодол байна уу та хоёрт
Нямбуу -
Би өөрөө өөрийнхөө хувцас хунарыг өөрөө л хийдэг. Хүний хийсэнийг голоод өмсөхгүй. Одоо үзэхгүй. Өвөл чинь энэ хүлэмжиндээ сууж байгаад л тэгээд дээл мээлээ хийгээд л хүнд ч юм хийж өгөөд эндээ суугаад оёчихно. Гар хуруу хүрэхгүй шүү дээ. Энэ шилэн хүлэмжинд маш их ашигтай.
Хишигсүрэн -
Аягүй дулаанхан. Аягүй их дулаан хураагаад наашаа оруулдаг байх
Нямбуу -
Тэгдгийн наашаа ингээд дулаан манайх чинь цонхоо дулаалдаггүй ш дээ. Энэ хүлэмжний ачаар
Хишигсүрэн -
Аан ха. Энэ хүлэмж хэр удаж байна та хоёрын энэ
Нямбуу -
Энэ нэлээн жил болж байна. Бид хоёр энд ирсний дараахан энэ төмрийг аваад л тэгээд л хүлэмж бариулсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тийн энэ чинь их ашигтай. Энэ барууныг бол ураад хаячихна. Энэ бол байж л байна. яахав шил нь үнэтэй л дээ зүгээр тэгэхдээ баруунтай адилгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Их дулаахан. Энэ бол чухал манай аймагт ийм шилэн хүлэмжтэй айл ховорхон.
Хишигсүрэн -
Би тэгээд бодож байлаа. Цонхныхоо энэ нүүрэн талдаа хийх их зүгээр юм байна гэж
Нямбуу -
Тийн энэ дулаан ч байдаг янд бүрийн ашигтай байдаг. Тэгээд энэ мэргэжилийн хүн болохоороо ингэж хийсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Нямбуу -
Тэгээд л улсууд чинь гайхдаг ш дээ. би даарвал энүүнд ороод суучихдаг. Гадаа л нартай байхын бол энэ маш дулаахан. Гадаа харин наргүй үүлтэй энэ тэр бол ...
Хишигсүрэн -
За ингээд бид хоёрын ярьсан сэдэвтэйгээр нэмж ярих юм байна уу? Бид хоёр ярилцлага өндөрлөж болж байна.
Нямбуу -
За одоо юу байх вэ дээ хүү минь их баярлалаа. Чи одоо хүрч ирж бай.
Хишигсүрэн -
би та хоёрт бас их баярлалаа. Ярилцлагаа өгөөд хоёулаа ингээд
Нямбуу -
би бол эх захгүй эвгүй ярьж байна. яагаад вэ гэхээр ингэж нэг их ярилцлага өгдөггүй байхгүй юу. Өгдөггүй л дээ.
Хишигсүрэн -
Мэргэжилийн биш гэж хэлэх гээд байна уу?
Нямбуу -
Тийн.
Хишигсүрэн -
За за
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.