Haltar


Basic information
Interviewee ID: 990600
Name: Haltar
Parent's name: Baldan
Ovog: Bayauud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: teacher
Work: retired
Belief: none
Born in: Deren sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
collectivization
cultural campaigns
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Дундговь аймгийн Сайнцагаан сумаанд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Би Халтар гэж багштай ярилцлага хийхээр болж байна. Таныг энэ манай судалгааны ярилцлаганд оролцож байгаад талархал илэрхийлье. Та надад өөрийнхөө түүхийг хүүхэд наснаасаа эхлээд яг өнөөдрийн хүртэл ярьж өгөөч. Ярихлаараа таны ярианд таны хүүхэд нас гарна. Таны ээж аав ямар хүмүүс байв. Таныг яаж хүмүүжүүлэв. Та хэрхэн яаж сургууль соёлоор явж боловсрол эзэмшив. Ажил мэргэжилээ яаж сонгов. Яаж ямар ажил хийж явав гээд ингээд л яг таны амьдарч байгаа хувь хүний түүхийн цаана бас л нийгэмд бас нэг янз бүрийн үйл явдлууд байгаа тээ. Тэгэхээр нэг ийм энэ түүхийг надад нэлээн дэлгэрэнгүй ярьж өгөөч. Хэдэн онд хаана төрөв гэдгээс эхлэх үү?

Халтар -

1938 онд тэр Дундговийн Дэрэн суманд төрсөн. Тэгээд 48 онд 10 настай бага сургуульд орж билээ. Дэрэнгийн бага сургуульд, тэгээд 58 он хүртэл 10 жил сурсаар байгаад 10-р анги төгссөн хүн.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэр үед бол Дэрэнд бага сургуульд байж. Дэлгэрцогт суманд 7-н жилийн дунд сургууль, тэгээд аймгийн төвийн 10 жил гээд ингээд явсан хүн л дээ. тэр сургуулийн нас хүртэл яах вэ эцэг эхийн гар дээр маллаад хүмүүжсэн хүн би

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд манайх бол дунд зэргийн одоо аж ахуйтан даа миний ижий аав хоёр бол. Урт өргөн хоёр холбоо хонь саадаг. Гурав дөрвөн азарга адуутай. Нэг ээлжин дээрээ тав зургаан ингэ ботголдог. Ердөө дийлддэггүй. Ажил үйлчилгээ гэж юу байдгийн мал маллаж амьдардаг байсан. Манай эцэг урагшаа Жанчхүү Бээжин хойшоо Цагаан эрэг Алтанбулаг руу хааяа хааяа нэг аян жинд явдаг тийм хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Явсан цагт нь бол үлдэнэ. Тэгээд би хүүхэд мал дээрээ ижий аавтайгаа амьдраад л тийм байсан.

Хишигсүрэн -

Таны сургуульд орж байх үеийн энэм хөдөөний сургуулийн байр байдал ер нь ямархуу юм байв. Та нэг сургуульд сурч байсан бага насаа дурсаач.

Халтар -

Тэгээд сургуульд сураад Дэрэнгийн бага сургуулиа анх сургуульд орохлоор чинь дотуур байр ч гэж байсангүй. Эцэг эхээ дагаад өнөө малаа хөдөө захиж орхиод сумын төвд ирж эцэг эхтэйгээ суудаг байлаа ш дээ бага сургуульд байхдаа. Тэгээд дунд сургууль болоод ирэхээр дотуур байранд Дэлгэрцогт сумын дотуур байранд ирсэн дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Дотуур байр яахав дээ тэр үед гэрт байх юм. Бэлдсэн бэлэн хоол цай идэж уучихаад тэгээд тэр үед чинь бас дунд сургуульд юунд суухад чинь 135 кг махаа өгнө. Дотуур байранд

Хишигсүрэн -

Хүүхэд нэг бүр үү?

Халтар -

Тийн хүүхэд нэг бүр

Хишигсүрэн -

Хоол өгдөг байсан гэсэн үг.

Халтар -

Тийн. Тэгээд тэрүүгийн 135 кг махын дөчин бог цаад тал нь бод малын мах авна. Сургуулийн дотуур байрны хүүхдийн мах склад дүүрчихсэн. Тэгээд олон хүүхэд тэгээд л дотуур байранд амьдраад байж байна. тэгээд яах вэ нэг сургуулийн хүүхдийн их нарийн ногоо элдэв юм байсангүй. Мах боов боорцог юмаар л хүүхдийг хооллож байдаг. Үзэж байгаа хичээлийн хувьд яах вэ тэгээд одоо тэр үеийн тоо бодлого тэгээд шинжлэх ухааны анхны мэдэгдэхүйтэй юм үзэж харж байсан.

Хишигсүрэн -

Таныг сургуульд өгөхөд аав ээж чинь хэр дуртай байв. Та сургуульд орохдоо өөрөө дуртай байв уу?

Халтар -

Тэр ч бас нэг сургуулиа жаахан тэр манай багаас чинь наашаа ирэх хүн нэг их олон байгаагүй юм. Ерөөсөө явж өгөхгүй. Тэр бага сургуулиа төгсчихөөд хөдөө байгаад

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд харин би ч бас сургуульд явна гэж бодол байгаад нэг намар үеийнхээ хүүхдүүдтэй явж байгаад орой ирсэн юмсан. Тэгсэн чинь маннай ижий аав хоёр тэгж байна. Хүүгээ ер нь Дэлгэрцогт сумын сургуульд аваачиж сургуульд хүргэж өгнө.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгэхэд чинь нэгдэл хүчтэй өрнөж байсан цаг шүү дээ. тэгээд нэгдлийн мал дагуулж дэнхүүлээд орхихгүй. Сургууль соёлын мөр хөөлгөсөн нь дээр байх гэж ярьж байна. тэгээд л яриад байж байсан. Маргааш нь нөгөөдөрөөс нь ч билүү миний нэг унадаг морийг нэг халзан морь байсан юм. Тэрүүг авч ирээд уяад уян дээр уячихжээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Хүүхдээ өөрөө хүргэж өгнө гэж байна. тэгээд яахав дээ маргааш нөгөөдөр нь ч билүү тэр Адъяагаар хүргүүлээд л морьтой хоёулаа Дэлгэрцогтын сургуульд наашаа ирсэн юмсан. Тэгээд ирдэг юм. Тэнд манай сумаас таньдаг ч айл байхгүй. Дотуур байранд энчээ басгэр бараагаа санаж хааяа хааяа хагас бүтэн сайн өдөр оргож босдог тэгж л Дэлгэрцогт сумын сургуулийг өнгөрөөсөн шүү дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Сургууль бол байдгаараа ардын хүүхдэд үйлчлээд болдгоороо болгоод ер боловсрол эрдэмтэй болгосон. Энд одоо нэг жигтэйхэн өвдөж зовоод сүрдээд байсан юм бол манай Дэлгэрцогт сумын сургуульд бол байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Болоод байсан гэж боддог.

Хишигсүрэн -

Аа та багшийн мэргэжилээр яагаад сурах болсон бэ?

Халтар -

Энд 10-р анги төгсөөд байж байтал боловсрол нийгмийн хэлтсийн дарга гээд Пүрэвхүү гээд нэг хүн байсан юм. Би бас аягүй сурлагатай тэгээд ер нь би ч бас өөр эдийн засагч билүү бас нэг өөр юм бодож байсан юмаа. Тэгсэн чинь багшийн дээд чинь тэр үед багшийн институт гэж байгаад дээд сургууль болж энэ тэр болсон шүү дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд дээд боловсролыг олгох гэж байлуу яалаа. Тэгээд сүүлд нь тэгээд энэ сурлага сайтай гайгуй хүүхэд хэрэгтэй байна энэ тэр гэж байсан юмаа . Тэгээд л тэмдэгээр орсон юм. Тэгээд яагаад газарзүйн ангид ороод л тэндээс нэг их жигтэйхэн анхнаасаа суръя баръя гэх эргээд л урсгалаараа төгсчихсөн тийм л юм байгаа юм. Харин тэнд очоод манай факультетийн улсын гавъяат багш Долгормаа Ардын анхны багш Батсүх гээд нэр хүндтэй мундаг мундаг том улсууд хичээл зааж байгаад тэр их тэр чинь их сайхан болдог юм байлаа. Тэгээд улам л мэргэжилдээ бас аятайхан аятайхан болоод тийм улсууд тэгээд яахав тэнд л Улсын багшийн дээд сургуулийг онцсайн дүнтэй төгссөн хүн дээ би

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Ер нь бүх шатныхаа сургуулиудыг онц сайн дүнтэй төгсгөж байсан би

Хишигсүрэн -

Ер нь таны ажиллаж байгаа бүх нөгөө нэг ажилласан гол он жилүүд 90 оноос өмнөх монголын нийгмийн цаг үетэй давхцаж байгаа ш дээ. Одоо тэгэхлээр социализмын үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага, дарга цэргийн харилцаа за тэр хүмүүсийн ажлаар бахархах байдал одоо ажилдаа дуртай дургүй байдал ч гэдэг юмуу ер нь нэг тэр одоо цагийн тэр үеийн ажил хоёрын ялгаа юу байна. Таньд юу ажиглагдаж байхын.

Халтар -

Би ер нь нэлээн ялгаатай байна гэж бодоод байдаг шүү ер нь. Дээд сургууль төгсөөд ирэхэд чинь 750 цаасны цалин авч байсан. Тэр үедээ багш нар их өндөр цалинтай сүрхий улс байна. Бид ч бас тэр үедээ болоод байдаг байсан. Тэгээд ажилдаа бол айхтар идэвхтэй хандаж байсан шүү дээ ер нь

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тийн. Ажилдаа идэвхтэй хандана. Тэгээд тэр үед чинь улс төр хүмүүжилийн ажил бол их л дээ. Долоо хоногт чинь намын дугуйлан, үйлдвэрчний эвлэлийн дугуйлан, эвлэлийн дугуйлан хийнэ. Элдэв дугуйлангууд гэж

Хишигсүрэн -

Үндсэн ажлын хажуугаар

Халтар -

Тийн. Үндсэн ажлын хажуугаар оройн цагаар тэр үед чинь цаг ерөөсөө ийм тийм гэхгүй тэр бүхэнд идэвхтэй оролцоно. Бас тэр явж зохиогдож байгаа ажил чинь хүний тэр улс төр хөдөлмөрийн идэвхийг бол айхтар өрнүүлдэг бололтой. Социалист уралдаан ийм тийм гээд

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд яваад байхад бол гайгуй одоо идэвхтэй ажил дажгүй байдгийн. Тэр үеийн хүмүүс ажилдаа бол айхтар идэвхтэй хандаж байсан байх ер нь

Хишигсүрэн -

Хэр хүмүүс ажилдаа дуртай байсан бэ? Идэвхтэй байх гэж нэг өөр тээ. Хэр их дур сонирхолтой байв. Ажлаараа хүн хэр их бахархадаг байв.

Халтар -

Идэвхтэй байлгүй тэр нэг одоо тийм ажил тийм санал тавихад тэрнийг нэг татаж сүйд болж байгаа юм байгаагүй байх шүү. Тийм ажил мэтээр одоо чадал чансаа гэдэг юмуу ирээдүйгээ төсөөлж бодох тэр талаараа нэг их сайнгүй байхгүй юу. Тухайн үед л болж байсан болохоос тэгэхлээр нэг их тийм ажил ийм болно. Тэгээд ерөнхий дүр зургаар яаж байгаагүй юу.

Хишигсүрэн -

Та өөрөө багшийн ажилдаа хэр их дур сонирхолтой байсан бэ?

Халтар -

Цөөхөн жил багшилсан даа би Дэлгэрцогтын дунд сургуульд ирээд хичээлийн эрхлэгч хийгээд багш хийгээгүй юм. Тэгээд 3 жил болж байтал аймгийн ажиллаж сургуульд байж байтал тэр манай сургууль дээр ирээд ажлаараа гайгуй сургууль болоод тэгээд би гэгээрлийн хэлтсийн дарга гэж болоод явсан.

Хишигсүрэн -

Аа за

Халтар -

Тэгээд би гэгээрлийн хэлтсийн дарга сургуулийн захирал, жинхэнэ багшлах үе бол тэр байгаагүй. Тэгээд сүүлд аймгийн ззахиргаа энэ төр захиргааны байгууллагуудаар яваад 43 жил болсон.

Хишигсүрэн -

Удирдах ажил хийсэн.

Халтар -

Тийн. Ийм үүрэг хүлээгээд явчихсан.

Хишигсүрэн -

Социализмын үеийн эрх мэдэлтэй албан тушаалтай дарга хүн, жирийн иргэн хүмүүсийн амьдралын ялгаа гэж юу байв. Тэр хүмүүсийн хооронд харилцаа ямар байсан. Одоогийн үетэй харьцуулахад юу өөр байна вэ. Юу их адилхан байна вэ?

Халтар -

Нэг үе ч одоо тэр ч хууль байгаад байдаг. Одоо ажил үйлдэл хийж байгаа дарга нар гээд улсууд их хүндэтгэдэг байлаа шүү дээ. Манай сумын дарга, манай багийн дарга суманд чинь бас нэг тийм хүн ам нь цөөхөн эхлүүлж байгаа ажлын цар хүрээ бол нэг ихгүй л дээ одоо төл бойжуулан авах. Жаахан тариа буудай хүлээж авчихна. Тэгээд тэднийхээ дунд ажиллаад байсан. Тэгээд тэднүүдийн хоорондын харьцаа бол тэгээд тэр харьцаагийг чинь дээрээс нь болбол захиргаадалт гэж сүрхий зохицуулагч байсан учраас энэ даргатай ам мурийж элдэв болбол бас нэг муу болж мэдэх юм шив дээ гээд

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд тэр зохицуулалт сайтай. Тэгж биеэ даасан тэгж эрх чөлөөтэй сүрхий хүн гээд байхгүй. Тэр нэг тэгээд байсан болов уу миний бодоход

Хишигсүрэн -

Одоо

Халтар -

Одоо бодоход

Хишигсүрэн -

Одоогийн хүмүүсийн харилцаа дарга цэрэг нар ер нь ямар байна вэ? Та бол аймгийн удирдах албан тушаал ажиллаж байсан хүн өөрийнхөө үеийн хүмүүсийг одоогийнхтой харьцуулахад таньд юу бодогдож байна вэ?

Халтар -

Ер нь зэрэг яагаад эндээ жаахан дарга хүмүүсүүдийн харьцаа холдоод

Хишигсүрэн -

Ард түмнээсээ

Халтар -

Жаахан холдоод бие биенээ гээж бие биенийхээ итгэлийг нь татах нь муудаад байгаа юм биш биз. Одоо бол миний бодол

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Хөдөө гадаа яваад харж байхын сүүлийн үед лам бөө гэж нэг баахан юм бий боллоо. Тэгээд тэд чинь бол тэр чинь ингээд гээд бас нэг тэгж байх янзтай юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгэхдээ энд тэндхийн албаны хүн буугаад мордлоо гэхэд ер нь юу шаардаж байна. Яаж байна гэж байна. түрүүхэн ерээд онд тэгээд наймаа арилжаа юутай яваа бол тэр машинтай хүн наймаа арилжаа байна уу? Сүүлдээ тэр нь жаахан хумигдаж байх юмаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгэхдээ бол нэг нэгэндээ хандах хандлага нэг нэгэндээ итгэх итгэл энэ тэр их сүрхий юу болов.

Хишигсүрэн -

Соёлын довтолгоо гэж нэг юм болсон. Социализмын үед энэ соёлын довтолгоо хүмүүсийн амьдрралд хэр нөлөө үзүүлсэн бэ? Яагаад хийх шаардлагатай болсон гэж та боддог вэ?

Халтар -

Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж зохион байгуулсан ажил байх аа. 1961оноос эхлэн

Хишигсүрэн -

Аа за

Халтар -

40 жилийн ойг угтан тэгээд цааш нь үе шаттай үргэлжилсэн дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Төр захиргаанд соёлын довтолгооны аймгийнхан комисс тэгээд би хөдөө гадаа явж байсан. Ер нь манай соёлжилтийн хэмжээ үзэхэд чинь бас одоо сайхан аятайхан болж байсан. Төрөөс явуулсан арга хэмжээ. Тэгэхдээ тэр нь зайлшгүй хийх ёстой ажил байсан шүү. Соёлын довтолгоо

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Одоо яахав ариун цэвэр гээд нэг гоё юм байдаг. Ариун цэвэр сайн бүхнийг авч ирдэг. Ариун цэвэр хүмүүсүүдийг бичиг үсгийн чацуу соёлжилт дэвжих хөдөлгөөн 3 зорилт байсан байх соёлын довтолгоо нь

Хишигсүрэн -

Нэг 1-рх нь юу байх уу?

Халтар -

Бичигтэн болгох бичиг

Хишигсүрэн -

Бичиг үсэг бүх нийтээр тайлагдах

Халтар -

Ард түмнийг ахуйн соёлыг

Хишигсүрэн -

Ахуйн соёлыг дээшлүүлэх.

Халтар -

Тэгээд суурин газар төв суурин газрын соёлч харьцаа энэ тэр гээд ингэж ил явсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгсэн. Тэр ер нь соёлын довтолгоо гэхэд чинь айл 3 ээлжийн цагаан хэрэгсэлтэй болдогсон ч билүү гоожуур угаалтууртай болгох хөдөөний айлуудыг тэгээд одоо хөдөө суурь бригадууд чинь бие засах тусгай газар бий болгох. Ар гэрт аяга шанага аяга арчих алчуур тусгай байх. Хөгшин залуугүй одоо их юм болсон доо. Сургуулийн хүүхдийн дотуур байрыг хүртэл сайхан цэгцтэй болгоод л дотуур байрыг эцэг эхэд нь ч юмуу хэлж ийм ийм одоо тэр зайлшгүй ажил болсон. Тэр ер нь миний бодоход ихээхэн үр дүнгээ өгсөн. Тэгээд яагаад тэгсэн юм гэхээр тэр чиглэлд тэр бүх тэр ажил одоо ХАА-н нэгдэл тэр үедээ сайн дэвжиж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэр нэгдлийн гишүүдийнхээ аж амьдралд соёлжилтыг сайжруулахад нэгдлийн зүгээс оруулах нэг юм гээд айл өрх нэг бүрийг одоо шалтай болгодоггүй юм гэхэд үүдний шал жижиг тод тавиад өгнө ш дээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тийм болгоод тэгээд зуух, зуухтай төмөр зуух авч чадахгүйд нь төмөр зуух авч өг барь гээд хэн хэндээ их л одоо ач холбогдлоо өгсөн дөө соёлын довтолгоо гэдэг. Тэгээд тэрнийн хөдөө аж ахуйн нэгдэл нэлээд бэхжиж тохижиж аваад хөгжөөд нэг үеийг бодохын бол ахуйн соёл моёл бол сайжирч байна ш дээ.

Хишигсүрэн -

Одоо хөхтэй ч юмуу инээдтэй таны санаанаас гардаггүй соёлын довтолгооны үед тохиолдож байсан тийм дурсамж байна уу? Санаанд орох юм байна уу? Улсуудаас асуухаар их инээдтэй юмнууд ярьдаг

Халтар -

Одоо би хөдөө яваад ирсэн юм. Яагаад ч юм нэг эзгүй нэг эхдээгээ хоёулаа байдаг юм л даа. Байсан юм. Тэгээд унтлагын хувцас гэж тусгай хувцас хийгээд нэг юу яа өмсөж унт аа. Унтлагын хувцас байна уу үгүй юу

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд хөдөө явж ирээд ер нь хэрэг дээрээ унтлагын хувцасгүй байж л дээ

Хишигсүрэн -

Та өөрөө

Халтар -

Яагаад байгаагүй юм. Тэгэхлээр өнөө унтаж байгаа хүн чинь унтлагын хувцас хаана байна вэ? Гэхгүй юу саяхных хүртэл унтлагын хувцас тэнд байж байгаа одоохондоо дөнгөж явж ирчихээд амраад унтлагын хувцасаа амсөөгүй байна гэж ирээд тэгж байх юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Сайн шалгана ерөөсөө тэгээд л соёлын довтолгооны үеэр бол янз бүрийн юм соёлын довтолгоо комисс ирлээ гэхэд: Тэнд байсан эвхээд тавьчихсан даавуу маавуу

Хишигсүрэн -

Цоо шинээр нь

Халтар -

Наашаа цаашаа гаргаж ирнэ. Өнөө тэнд үзүүртэй нь биржгэртэй алчуурыг эндээ гаргаад л тавина. Тэгээд бичиг үсэгтэх болгох барих гээд би ч бол тэр үед хариуцаж байлаа. Боловсрол тэгээд хүмүүсүүдээс бичиг үсгийн шалгалт одоо хэдэн настай байдаг вэ? 45-аас доош настай бол заавал өнөөхийг чинь 49-өөс доош настай бол бичигтэн болгох үүрэгтэй.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд бичиг үсэгтэн болгоно.

Хишигсүрэн -

Бичиг үсгийн дугуйланд суулгана.

Халтар -

Шалгалт авна. Болохгүй бол зундаа түр сургалтанд суулгана. Залуухан хүн байхын бол улиралын сургалтанд суулгана. Бүрэн бус боловсрол олгоно энэ тэр гээд нэлээн их ярих бичигтэй байсан. Тийм л юм хийдэг дээ.

Хишигсүрэн -

Хэр их тийм хугацаа зарцуулсан хүч хөдөлмөр зарцуулсан ямар одоо он жилүүдэд үйлчилсэн ажил болсон бэ энэ. Ер нь тасралтгүй үйл явцууд болж уу намайг жоохон байхад ч гэсэн одоо ариуун цэвэр шалгаад л эсвэл нэг компанит ажил өрнөөд дуусчихав уу?

Халтар -

Тэр чинь соёлын үе шат гээд нэлээн үргэлжилсэн шүү тэр ер нь

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Нэлээн үргэлжилсэн тэгж байгаад сүүлд нь үүрэг зорилго дэвшүүлсэн зорилтуудыг цаашаа явуулахад аймаг хотын намын хороодод үүрэг болгоод л тэгээд л гаргана даа тиймээ

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Бүх шатанд их ач холбогдолтой соёлжуулсан.

Хишигсүрэн -

Соёлын тодорхой шаардлагууд тавиад шалгаж байна ш дээ. шалгалтаар шаардлага хангаагүй хүнийг одоо яах уу?

Халтар -

Буцаад үүрэг даалгавар өгнө.

Хишигсүрэн -

За шийтгэл оногдох уу

Халтар -

Аймаг сумнаас тусгай төлөөлөгч дахиж явуулна даа. Тэнд түрүүчийн ажлын төлөөлөгч энэ удаад жаахан муу ажилсан бол үүргийн сунга өнөөхийг болгож ир тэр хэмжээнд сайжруулж тэгэчихээд дэс дараатай тэр бусдаар одоо тэр нэг их элдэв сургалт хий. Шийтгэл сануулга гээд тийм зүйл байхгүй л дээ. Анги сургууль аймгийн нэр муугаар л байж байна. Соёлын довтолгоонд сүүлийн байр эзэлж байна. Тэрүүгээр нь жаал жаал ёс суртхууны юм хэлэх байх л даа одоо тэгээд

Хишигсүрэн -

Түрүүн бид хоёрын ярианд нэгдэлжих хөдөлгөөн гэж гараад өнгөрлөө. За нэгдэлжих хөдөлгөөн бас том үйл явдал байсан. Таньд мэдэхээс та бол нэлээн том болчихсон ухамсартай болчихсон бараг ажил хийж байх үед нэгдэлжих хөдөлгөөн монгол улсад өрнөөд тодорхой хэмжээгээр ялалтанд хүрсэн. Тэр нэгдэл гэдэг зохион байгуулалт юу байв. Одоо ингээд дурсамж болоод үлдлээ ш дээ. ингээд дуусчихсан. Тэгэхээр нэгдлийн тухай та нэг яриач. Ер нь яаж үүссэн. Хэрхэн нэгдэлжүүлсэн. Нэгдэл өөрөө хөгжлийн ямар үе шатуудыг туулав. Төгсгөлдөө юу болоод дуусав гэдгийг

Халтар -

За үндсэндээ 58, 59 оноос намын 13-р их хурлаас нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлэх гэж ярив уу даа тэгсэн шүү.

Хишигсүрэн -

Шалтгаан нь юу байсан бэ? Өмнө нь нэг хамтрал комун гээд бас нэг үзсэн юм шиг байгаа юм.

Халтар -

Тэглээ

Хишигсүрэн -

Тэгэхээр яагаад тэгэх шаардлага байсан бол та юу гэж боддог вэ?

Халтар -

Тэр одоо ерөөсөө хойд зөвлөлтийн ч юу юмуу одоо хамтрал юу чухал гэдэг юмуу манай социалист үйлдвэрийн харьцаа гээд тэр энэ манайхан онолынхон нэг хэсэг их гарсан зүйл шүү энэ. Ер нь үйлдвэрлэлийн харьцаа гэж ийм юм байдаг. Хувийн үйлдвэрлэл хувь гэдэг чинь хувийн тооцоо баригдахгүй байна. хамаг хөдөлмөрөө улсууд нэгтгэж чадахгүй байна. мал жалгын нэгээр явж байна гээд

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд энэ чинь яах хэрэгтэй вэ гэсэн. Аа 29 оны улсыг онцолж болох юм. Энэ мэтээр болгох нь зүйтэй юм байна. улсуудыг нэгтгэж ажиллуулах нь зүйтэй юм байна. соёлжилтонд тэр хамтын хөдөлмөрийн гүйцэтгэх үүрэг гэж бас их шүү ер нь

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд л тавин хэдэн онд эхэлсэн байхгүй юу. Намын их хурлаас. Миний санахад лав одоо би 58 он 59 онд хотод байж байгаад сургууль амралтаараа ирэхгүй юу

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгсэн чинь манайх чинь зун их мал идэж барьдаггүй. Цагаан идээгээр байдаг айл л даа. Тэгсэн чинь манай хоёр идээ идээд нэг мал хийчихсэн тэнд мах өлгөчихсөн. Баганы толгойд тэнд жан дээгүүр шүүгээх дээгүүр нэг тийм хатсан өнөө идсэн элдэв янзын юм байж байх юм. Манайх чинь одоо яасан бэ зун нэг их болдоггүй байсан манай аав ээж яагаад зун мал төхөөрөөд идээд байна гэсэн. Аа энэ нэгдэлд малаа нийгэмчилж байна аа. Тэгэхдээ энэ улсууд чинь аль болгоныхоо хүүхэд багачуудад мал зааж өгнө. Бас одоо алсдаа замын их замын дагуу шахуу айл байсан. Тэр зам дээр очиж хэд гурван мал зарж төхөөрч энэ тэр гээд бас тэгж байгаа. Тэгээд өгдгийн өгөөд нэгдэл нийгэмд нийгэмчилье гээд

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд өглөө гэж ярьж байсан манайхан. Та хоёр нэгдэлд яаж орсон бэ? Аа одоо хуралддаг юм хойно төлөөлөгч хуралдуулна. Яг л одоо энэ улсууд ийм ийм ашигтай ийм ийм чухал гээд нэгдлийг хамтын хүч л малаа нийгэмчилье. Нэгдэл сайхан болно гээд ингэдэг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгж хуралдаад л өчнөөн их юм болно. Өглөө 10 цагт эхэлсэн хурал чинь тэдний хэлж байгаагаар бол 12,1 орой шөнө болтол болно.

Хишигсүрэн -

Нөгөө нэг бие засуулах хүнийг гэрт оруулаад хувцсаар өмсүүлээд

Халтар -

Тэгээд байхлаар тэнд 3 хүн сууж байгаад л ах дүү нараараа гарна. Ер нь болохгүй нь ээ. 3-лаа нэгдээд нэгдэлд орох уу гээд. Тэгээд нэг тэгж байгаад гэр лүү ороод жаахан ухуулагч байсан байх. Эхнийхээ үд жаахан бодлогын чанартай байх сүүлдээ нэгдэл бэхжээд хөдөлмөр хөлсний мөнгөөр өгөөд эхлэхээр тэр хэдэн нэгдлийнхээ дунд сүүлийн үед бол нэгдэлд хүн дуртай болсон шүү.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Сүүлдээ нэгдлийг муу хэлж байгаа хүн гэж ердөө байхгүй. Нэгдэлчин чинь би болбол одоо нэгдэлд ороод хүмүүсүүдийн амьжиргаа соёлын түвшин бол харин их дээшилсэн шүү. Ухаандаа одоо адсага дэвсээд л одоо тэр дээвэр бүрээс муутай айл бороо гоожоод байсан байхад чинь одоо брижент бүрээс нэгдэл аваад өгнө.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Аа тэгээд үгүй дээ хивс дэвсгэр өгнө. Аятайхан сайхан дрожууд дэвсэнэ. Тэгээд хамтын удирдлага тэгээд дээрээс нь тэр өөрт нь аж ахуй талаас жаахан тийм аж ахуйн өөрт нь үнэлгээнд орсон шүү аж ахуйд. Тэгэхлээр би нэгдлийг анх тэгж эхлүүлж байсан бол сүүлдээ хувьчлал бол дажгүй. Харин тэр тарахын үед л зүгээр би жаахан буруу хийчихсэн дээ. Малаа нийгэмчилсэн хүн юм авч чадаагүй зүгээр нэг нэгдэлд алба хааж байсан тийм л юм байлаа уул нь бол

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Нэгдэл бол харин манай орны хөгжилд ялангуяа хөдөө аж ахуйн хөгжил рүү ХАА-н нэгдлийн гүйцэтгэсэн үүрэг их шүү харин.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Манай миний үеийн хүн тэгээд ахмад хүн манай хөдөө аж ахуйхан бол одоо хэр нь нэгдэл хэлбэрээ жаахан учир чигээ олоод ингээд байсан бол одоо тэр фермерийн аж ахуй элдэв юм ярихгүй энийг ч нэг эвтэйхэн хийчихэд их аятайхан болох байсан. Нэгдэл чинь 30 жилдээ сайхан бэхжисэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Ердөө нэгдлийг муу хэлж байгаа хүн гэж байгаагүй. Нэгдлийн үед чинь одоо бид мэдэж байгаа нэгдлийн мал аж ахуйн бригадаар давхиад очиход чинь бүгд одоо хичнээн тонн бол хичнээн тонн айраг багтах юм ийм том сайхан зоорь хийчихсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд айраг авъя гэхэд чинь дөчийн бетоноор цэлэлзтэл аваад ирдэг. Тэгээд бэлэн байдаг. Нэгдлийн аж ахуйн складанд гүзээтэй цагаан тос байнга л өрчихсөн тийм л байдаг. Тэгээд сүрхий нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавар биелүүлээд шахаад авчихаж байсан гол ажлууд эргээд мөнгөөр ч юмуу өгдгийн юм л даа нэгдлийн гишүүд

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Харин одоо манай хөдөө аж ахуйн юунд бол хүн тэрнийг бол муулаад байхгүй байх гэж би санаж байна. Би ч одоо нэгдэлд зөвхөн малаа өгөөд тэгээд шилжүүлээд яасан бол хөдөө гадаа явж байгаад нэгдлээс үнэ хямдтэй заримдаа нэгдлийн гишүүдээс зах зээлийн үнээр ч байдаг юмуу сүү цагаан идээг зүгээр авч ирнэ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэр ер нь иргэдийн тухайд бол харин

Хишигсүрэн -

Нэгдэл тарах үетэй давхцаад Монгол улсын хэмжээгээр өмч хувьчлал гэдэг үйл явдал явагдсан тэхлээр өмч хувьчлал ер нь ямар үйл явдал болж өнгөрөв, хэрхэн яаж зарласан юм бэ?. Танай нутагт хувьчлал хувьчлал яаж явагдав, таны амьдралд яаж нөлөөлөв, хэн нь илүү өмчтөө үлдээд хэн бас өмч хөрөнгө багатай үлдсэн бэ?.

Халтар -

Эдийн засаг, аж ахуйн бодлогоор илэрхье. Өмч хувьчлалын тухай асуудлаар одоо тэ тэ мэдэгдэхгүй байна. тэр юу болсон тэгс гэж байгаад үнтэй болсон үнгүй ч болсон, танидаг тэддэг хүн, ягаан улаан гэж байгаад нэг ч их юм болоогүй тэгс гээд л өнгөрсөн шү дээ

Хишигсүрэн -

Хувь хүний хувьд бодход танайхан нэг айл ш дэ тэ, танайх жишээлвэл тасалбараа яасан бүх хүнд чинь адилхан арван мянгын, юм болгоогүй юу?.

Халтар -

Болгоогүй.

Хишигсүрэн -

болгосон улсууд энэ аймагт байна уу?.

Халтар -

Тэр үед брокер билүү тэр мэтийн юм ганц нэг яриад байсан эрх биш болгоо биз дээ одоо, би нэг их сонирхож байгаагүй. Сүүлдээ хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ өмч хувьчлал бол нэг их зөв яваагүй хүнд ач холбогдол өгөөгүй. Магадгүй тэр хэргийг мэдээд зохион байгуулаад ийм юм ингэж олно гэсэн мэдсэн, тооцоолсон хүн л гэхээс тооцоолоогүй зүгээр замд хүн бол ийм юм байна шүү, хувьчлал гэдэг ийм гэдэг, нөгөө хэдэн тасалбарыг би хадгалж байвал хожим нь нэг ийм үр дүнд хүрнэ гэж ухаараагүй тэгс гээд л ер нь ямар ч мэдлэггүй л үрээж байсан байх шүү энэ улс чинь ер нь.

Хишигсүрэн -

Аан ха. Би харин ярицлага хийсэн хүн бүрээс л асууж байна л даа. өмч хувьчлалыг юм болгосон хүн ширхэг ч тааралдсангүй одоо

Халтар -

Аан ха. Тийм байлгүй дэ.

Хишигсүрэн -

Аан ха. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлахдаа хэр шудрага хувьчилсан гэж боддог бэ? Тэгээд нэгдлийн хувьчлал дээр ийм юм асуух гээд байна л даа. Тухайн нэгдэлд анх өмч хөрөнгөө нийлүүлсэн, малаа хийлүүлсэн хүмүүсийн хөрөнгөө бүртгэлтэй байсан ш дээ. Тэр хэмжээгээр миний аавын, ээжийн, ахын, дүүгийн өмч орсон би авье гэсэн хүсэлт гарвал түүнийг авах бололцоо байсан уу?. Танай аймгийн хувьд.

Халтар -

Би одоо тэр аж ахуйн юмыг мэдэхгүй. Ер нэг ч их байгаагүй. Тухайн үед л малаа нийгэмчилсэн, тэнд ажиллаж байсан тэр хүн л авсан. Би бол хоёр, гурав нийгэмчиллээ ш дээ тэхэд би эхний нийгэмчллээс хэдэн мал хоёр дугаараас нь авье гэхэд өө та сүүлийн үеийн нэгдлийн үйлдвэрлэлд оролцоогүй байна ш дээ. тавин хэдэн онд малаа өгсөн нь үнэн, малаа өгсөн нь үнэн боловч нэгдлийн үйлдвэрлэлд оролцож энийг үржүүлээгүй, таны өгсөн мал нэгдлийн үйлдвэрлэлд явсан боловч өнөөдрийн хөдөлмөрийн хөлсөнд энэ нэгдлийн орлого нөлөө үзүүлээгүй байна гээд ингээд л хаасан ш дээ. Хувьчлалын асуудал олигтой тарж жинхэн эзэндээ очиж чадаагүй. Яахав малын маллаад өгсөн тэгээд тэр үед нэгдэлд өөрт нь дэргэд нь байж байсан хүнд бол сураглаад явхад юм байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аан ха Одоо сургуультай холбоотой сэдэв рүү бас ормоор байна. өөрөө бас боловсролын салбарын удирдах ажил хийж байсан учраас ер нь социолизмийн үеийн боловсролын системийн ололт юу байсан бэ?. Боловсролын салбарыг төр яаж дэмждэг байв?. Яаж удирдлагаар хангадаг байв. Гэсэн нэг асуулт байна. Аан ха хангалтай байсан уу?.

Халтар -

Аа Тэхэд төсөв зардлаараа л санхүүжиж явна шүү дээ. тэр нь дэмжиж тусалж байгаа хэрэг. Тэр нэг их сүрхий байгаагүй яг л хүүхдийн тоо хэмжээ гэх мэт тааруулаад өгнө. Харин цэцэрлэгүүд хөдөө аж ахуйн нэгдлийн мэдэлд байлаа шүү дээ. Нэгдэл санхүүжүүлж, хүүхдүүдийг хооллож хувьцаслаж, байр хоолоор хангаж байсан. Ер нь улсаас тэгж байгаа юм бол манай аймгийн ерөнхий хэдэн сургууль шүү дээ. Тэгээд тэр нэгдэл эрх биш хоол ундын хаагаад, багшлах боловсон хүчинг гайгүй анхаарч байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха Боловсролын хот хөдөөгийн ялгаа гэдэг зүйл байсан уу? Үгүй юу?. Хотод боловсрол эзэмшиж байгаа, хөдөөд боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн авч байгаа мэдлэгийн хэмжээ ялгаатай байсан уу?, жигэдхэн байсан уу?.

Халтар -

Нэг их манай хөдөөгийнхөн хоцрсон юм байхгүй уралдаан тэмцээнд ордог, хааяа олимпад тэмцээн зохиогдог дажгүй л ороод байж байдаг ш дээ. Тэхээр нь хөдөөгийнхөн хоцорчихоод байна уу гэхээр багшийнхаа чадал чансаагаас л шалтгаалж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха. Тэхээр хөдөөд ч гэсэн сайн чанартай багш нар ирдэг байсан байхан

Халтар -

Тэ ирдэг байсан. Хот хөдөөгийн ялгаа тэрэн дээр их гарахгүй. Харин их дээд сургууль одоо л хол ойр гээд сүүлдээ ялгай гарах гээд байна. Төсөв хувиарлах элдэвт бол гээд ярихад одоогийнхоор аж үйлдвэр, барилга хөдөө аж ахуй гэж байгаад л үлдэгдэлээ хувиарладаг тийм л юм тэртээ тэргүй дээр дооргүй байсан л да

Хишигсүрэн -

Аан ха. Одоо бүүр хүүхэд байхад таныг бага соёлын арга хэмжээ, театр, кино, үзвэр гэдэг юм хэр их хүртээмжтэй байв, хөдөөний хүүхэд урлаг соёлын арга хэмжээнд яаж өртөгдөж байсан бэ?.

Халтар -

Харин тэр талаараа хотынхон төвлөрсөн газар илүү байсан. Мэдээж хэрэг, тэр хэмжээгээр тавин мөнгөөр энд ирсэн киногоо үзчихээд нүүдлийн кино явна да.

Хишигсүрэн -

Аан ха Ямар кино анх үзсэнээ санаж байна уу?.

Халтар -

Элсний арван гурав билүү. юу ч билээ дэ. Сүүлийн улаан туг мандлаа ч билүү, Александор паркмек ч билүү олон сайхан кино байсан тэр чинь орос хятад энэ тэр

Хишигсүрэн -

Аан ха Хятадын кино үзүүлдэг байсан уу?.

Халтар -

тэгдэг байсан. Сүүлийн улаан туг мандлаа гэдэг чинь хятадын кино биз дэ?. Харин хотынхон илүү их үздэг хардаг байсан байх.

Хишигсүрэн -

Аан ха. Ном хэр их уншдаг байсан бэ? Таны үеийн хүүхдүүд

Халтар -

Ер нь социолизмийн үед сургуулийн хүүхэд ном сайн уншдаг байсан миний үед бүр Нацагдорж тэмдэгтэн гээд ийм ийм ном унш гээд хэл бичиг утга зохиолын багш энд нь нэрээр нь Батмөнх гэчээд унших номын жагсаалт гаргаад уншисанг нь улаан харандаагаар яачаад олон улаан юу авсан нь олон уншигч

Хишигсүрэн -

Аан ха. Соёлын хувьсгалын арга хэмжээний нэг нь айл бүр гэртээ номын сантай болох байсан юм шиг байна лээ тээ. Бүх айлд номын сан байдаг байсан ш дээ. одоо ч байхгүй болж байх шиг байна ш дээ

Халтар -

Тэгсэн харин тиймээ. Одоо ном бас их үнтэй болж байна ш дэ

Хишигсүрэн -

Аан ха. За дараагийн нэг ийм сэдэв байна. эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харицаатай холбоотой асуулт байна.Ер нь таны амьдралын туршид нийгэмд эмэгтэйчүүдийн байр байдал ер нь яаж өөрчлөгдөж байна. эмэгтэй хүний амьдралд гарч байгаа өөрчлөлтийг таны нүдээр ажиглахад юу байна. та одоо бодход өрийнхөө ээж, эмээгийн үеийн бодоод тээ өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд, бидний залуу эмэгтэйчүүд тээ, хойч үеийнхэнд ямар ялгаа байна бэ?. Яг ялгаа байхгүй нөгөө талд эрэгтэйчүүдэд ямар өөрчлөлт гарч байна.

Халтар -

Нэг их одоо ажиглаад юу яасан юм алга. Ер нь миний багад юм уу манай хүмсүүд чинь эрэгтэйчүүд нь малдаа явна тоймтой ажиллаа хийнэ. Эмэгтэйчүүд нь хүүхдээ өсгөнө хүмүүжүүлнэ. Гэр орныхоо ажлыг хийнэ. Ер дөө тэр нэг ийм юм боллоо, тэр тэглээ, тэр тэндэр энэ тэр гээд сэтгэл санааг нь үймүүлж барисан юмгүй хйидгээ хийгээд байж байна, хөгшин адуундаа явсан, тэмээндээ явсан, холын жиндээ явсан гээд тэр нь тэгчихлээ гээд байх юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аан ха. Эмэгтэчүүд монголын нийгэмд таны амьдарч байгаа цаг хугацаанд эмэгтэй хүн нийгмийн байр сууриараа эрэгтэй хүнээс дутуу байсан, хавчигдаж байсан юм ер нь байдаг уу?.

Халтар -

Тэрнийг мэдэхгүй. Сүүлийн үед л одоо тэр дээрээсээ л жэндэр гэж юм байдаг одоо ингэж байна уу да гээд л одоо сүүлийн үед л эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нь багасдаг юм уу, эмэгтэйчүүд нь жаахан давамгайлж болдог юм уу одоо энэ арван жилийн сургуулийн аравдугаар ангийн цуглаан үүсгээд сургуулуудаар ахлах ангиар явдаг юм тэхээр нэг ангийн хорь гучаад хүүхдээс алдаг оног хөвгүүд сууж байдаг юм бусад нь эмэгтэйчүүд болоод байна. ер одоо ингэхэд алба төр залгуулж байгаа байдал энэ улсын энд тэнд ажил төрөл эрхэлж байгаа байдал хархад эмэгтэйчүүд нь олон олчихсон байдаг юм. Тэгээд одоо эрэгтэйчүүд нь яасан юм гээд хархаар жоохон боловсролоор хоцорсон байдаг юм уу, архи дарс уусан байдаг юм уу, ийш тийш гэр орноо тэжээж тэтгэх гээд Солонгос руу гараад явчихсан байдаг уу баймаар л юм.

Хишигсүрэн -

Аан ха. Тэгээд яагаад их хурал гэдэг юманд эмэгтэй хүн гарахгүй байгаа юм бол. Доогуур нь ийм олон эмэгтэйчүүд ийм чухал алба хашиж байхад

Халтар -

Одоо л гарах биз. Харин энийг чинь манай сэтгүүлчид, тархи толгойтой сайн улсууд энийг олж харчихаад сүүлийн үед аавын тухай дуу их гаргаж тавих ч болж тэгээд миний муу сайн найзууд гээд л Цоодол энэ тэр сайхан шүлэг зохиол бичээд байна ш дээ энэ бас эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг жоохон доройтоод мань хүн болоод утга зохиол урлагынхан урьтаж харчихаад тэгээд шилэг зохиол бичээд эрчүүдээ хайрлье, хамгаалья гээд ингээд байгаа юм биш үү энэ чинь. Би бол сэтгүүлчдийн юмыг сайхан олж хардаг улсууд байна гэж санаж явдаг юм. Одоо ийм бодоод байна урьд ийм болоод байна гэж алга.

Хишигсүрэн -

Аан ха. Гэр бүл ийг социолист н нийгэм өрх гэрийн амьдрал, гэр бүлийн амьдралыг хэр их дэмждэг, төр засгаас бодлгогын хэмжээнд арга хэмжээ авдаг байсан бэ?. Төр засгийн дэмжлэг бодлого гэж байсан бол тэр нь өрх гэрийн амьдралд ямар үр нөлөө үзүүлж өөрчилсөн бэ?.

Халтар -

Олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж, хүүхдийн мөнгө өгнө үндсэн хэлбэр нь байсан болов уу даа. Гэр бүлийг дэмжиж тэтгэхэд яахав хөдөлмөрийн хөлсийг тийм манай нэгдэлд байсан юм тэр юм бий. Харин хичнээн толгой малтай, мянган малтай долоон зуун толгой мал төллүүлнэ гэж байна шүү гэхдээ тэрний хөдөлмөрийн хөлсийг бичихдээ миний нэр дээр бичихээс эхнэрийн нэр дээр бичдэггүй л байсан даа

Хишигсүрэн -

Аан ха. Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр үнэлэгдэггүй байсан байна ш дээ.

Халтар -

За тийм

Хишигсүрэн -

Тийм тал бий гээд байгаа юм тээ. Хөдөлмөрийн хөлсний ялгаа эрэгтэй эмэгтэй хүн дээр өөр өөр байсан уу?. Норомын ч юм уу ялгаа байсан уу?.

Халтар -

Тэр мэдэхгүй нэг их байгаагүй байх шүү.

Хишигсүрэн -

Аан ха. Та хүүхэд наснаасаа эхлээд төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байгаа юм байна ш дээ. Говийн аймагт тэхээр таны нүдээр ажиглахад байгаль орчинд, цаг уурт, экологт ямар өөрчлөлтүүд гарч байна. сөрөг өөрчлөлт гарч байна уу сайн талруугаа өөрчлөлт гарч байна уу?. Ямар шалтгаантай байна гэсэн асуулт.

Халтар -

Энэ улсуудын хэвлэл радиогоор яриад байгаагаар сөрөг тал их байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аан ха. Юунаас шалтгаалж байна бэ?.

Халтар -

Нөгөө л дэлхийн дулаарал элдэвийн юмнаас л болдог биз. Манай нутгийн булаг шандууд элсэнд дарагдаад л мэдэгдэхээ байгаад хэдэн чулуу үлдсэн байдаг юм байна лээ. Цангасан тэмээ сорчихдог хөөрхөн булагнууд байсан одоо байхаа болсон. Тэр юунаас болж болж байна гэвэл манай энд Онгийн гол энэ тэрд газар хөрсийг онгиж тонхисоор байж их юм болж байна даа. Алт, мөнгө, жонш гээд энэ чинь байгальд хүн яаж харьцана эрт орио хариугаа авдаг амьтан юм уу даа ер нь. Миний бодлоор.

Хишигсүрэн -

Аан ха. Хүний хөлөөнөөс болж байна гэсэн юм байна тэ?.

Халтар -

тэгж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Газар усны нэрэнд өөрчлөлт орж байна уу?.

Халтар -

Мэдэхгүй юм одоо

Хишигсүрэн -

Одоо таны багад нэрэлдэг байсан тэр булаг шандны нэр ч юм уу, тал хөндийн нэр өөрчлөгдөж байна уу?.

Халтар -

Нэр бол гайгүй ээ. Тийм юмыг тэгээд өөрчилчихлөө гэх юм алга. Харин энд тэндээс нүүдэлчид, оторчид ирээд янз бүрээр нэрлэх гээд мэдэхгүй учраас өөрсдөө аяндээ нэрлэх гээд байдаг юм.зарим нь онцгой уул хад байвал хайхан ч гэж мэднэ. Тэгээд сүүлд нь явсаар байгаад нөгөөх нь хайрхан ч нэртэй болж мэднэ. Тийм мэтийн юм байгаа. Газар усны нэрэнд анхааралтай хандмаар юм байна л даа.

Хишигсүрэн -

Аан ха. Орон нутагт ажиллаж байсан хүний хувьд ийм асуултанд яаж хариулах бол. Ер нь зөвлөлтийн улсуудаас гадна өөр орны гадаадаас хүн ирдэг байсан уу?. Гадаад хүнтэй монгол хүн хэр харилцах боломж нээлтэй байсан бэ?. Та гадаад найз нөхөдтэй байсан уу?.

Халтар -

Яахав байсан байсан. Би тэмсийн захирал арван хэдэн жил хийсэн.

Хишигсүрэн -

Аан ха. Юуны тэмс

Халтар -

Барилгын тэмс байсан. Одоо оёдол үйлчилгээ гээд олон мэргэжилтэй болоод мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нэртэй болоод өөрчлөгдсөн. Тэхэд дөрөв таван зуугаад хүүхэдтэй зөвлөлтийн араваад мэргэжилтэн л байсан л даа. Яам бүр дээ бүрэн эрхэт төлөөлөгчтэй, сайдынхаа зиндааны ч юм уу тэрнээс ч илүү хангамжтай төлөөлөгч байсан шүү дээ. Би харин боддог юм зөвлөлтийн тусламж л их зөв гээд ярьж байдаг юм. Ер нь би Оросыг таашаадаггүй хүнд бол их л дургүй байдаг юм. Миний үед гадагшаа дотогшоо явах, мэргэжил дээшлүүлдэг газр ганц орос л байсан тэндээ очоод мэргэжилээ дээшлүүдээд их л юм сурч мэдээд ихлээ гэсэн юм санаж бодож л байсан би. Тэхээр тэр зөвлөлтийн тусламжийг үгүйсгэх юм байхгүй л байх. Жишээлбэл Өвөрхангай аймагт усны аж ахуйн сайхан тэмс бариад л өгч байсан. Манай арван жилийн сургууль зөвлөлтийн тусламжаар баригдаж байсан. Бас үйлдвэр бааз гээд байсан тэд нар чинь их ажил хйиж байсан. Манайхан орос ах нар гээд уламжлалаараа дэврэгсэн хөөрөгсөн тэдэнд элдэв хангамж өгсөн энэ тэр л гэж байдаг юм бол байгаа л даа. бид нар хүртэл хагас бүтэн байсан өдөр загас жараахайд явуулна, зугаалуулна бид нарыг их дураар нь байлгаж байсан.

Хишигсүрэн -

Загас жараахай байх уу? Хаашаа явах бэ?.

Халтар -

Ах нь аваад явна. Зуны сайхан цагаар бензин тосоо хэмнэж байгаад ийшээ тийшээ явуулна. Харин зөвлөлтийн тусламжийг үгүйсгэж ердөө болохгүй байхаа. Манай дундговьд бол хятад энэ тэр хилийн аймаг гэхэд ердөө байхгүй. Ярилцлага 2

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна. ардчилалын үед та яг ямар ажил хийж байв. Ардчилалыг тухайн үедээ яаж ойлгож хүлээж авав. Юу хүлээж байв. Ардчилал таньд нөлөөлөв гэсэн асуулт байна

Халтар -

МСҮТ-ийн захирал байлаа даа.

Хишигсүрэн -

Тухайн үедээ яа хүлээж авсан бэ?

Халтар -

Жагсаал цуглаан болж энд ч гадаа жагсаал цуглаан болж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Энд чинь одоо албан газруудын өглөө очиход нь яасан байхгүй. Халагд солигдоо гэж бичиг наана.

Хишигсүрэн -

Ажилчид уу?

Халтар -

Энүүгээр нэг бичиг, дээр нэг өөрчлөлт болдог тэгэхээр чинь доогуур чинь бичиг сачиг тийм юм салахгүй шүү дээ. тийм байдлаар ажил эхэлдэг юм байлаа. Тэгээд яахав дээ тэрэн дээр одоо ингээд жигтэйхэн сайхан болно ч гэж бодсонгүй.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Улс төрийн товчоо огцорлоо болилоо гэнэ. Бидний юу бол бас бидний мэтийн улс жаахан хуучин талаа баримталж байсан шүү ер нь. Ардчилал учиргүй сүйд болоод ирнэ барина

Хишигсүрэн -

Систем нурчихна гэж та ер нь бодож байсан уу?

Халтар -

Аа

Хишигсүрэн -

Социализм нурчихна гэж

Халтар -

Бодоогүй. Тэгж байтал гэнэт улс төрийн товчоо гээч

Хишигсүрэн -

Юм огцроод

Халтар -

Юм огцроод ингээд болохгүй болохоор нэг л биш болдог юм байна гэж санаж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Сталинг тийм ухарвар мөчдөө тэгсхийгээд чирэгдэл багатай болоод тэгээд байна гэж би бодоогүй. Тэгээд ардчилалын үед бол бас ардчилалын хүчинд одоо ингээд харахад бол хүн бас өөдтэй айл бүхэн хөдөө гадаа явж байхад бол айл бүхний гадаа машин тэрэг зогссон хүн бүхэн гар утас барьсан хөгжсөн одоо ийм юм бол ардчилалын хүч бол байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгэхдээ 20 жил хөгжсөн гэхэд тэр юу оройтож сүүлийн нэг хэдэн жил бий болсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Дэмий хуучин юмаа эвдэж тэрэн дээр хий нэг овооролдож явсан. Бусдаар бол тэр буруу нэг болоод байсан юм байхгүй энэ 20 жилд бол.

Хишигсүрэн -

Илүү ихийг амжуулж болох байсан.

Халтар -

Тийн болох байсан. Дэмий нэг хэсэг эхний нэг арав, арван таван жилд бол ер нь хийгээгүй дээ чи би гээд хөлөө олохгүй байж байгаад

Хишигсүрэн -

Одоо ч хөлөө олчихсон юмуу тэгээд

Халтар -

Одоо ч жаахан цэгцрүүдээ гэж би боддог юм шүү.

Хишигсүрэн -

Цэгцэрч байгаа нь ямар шинж тэмдгээр мэдрэгдэж байна.

Халтар -

Одоо энэ би бол сүүлийн үеүдийн уул уурхайн ашиглалт, төмөр замын тавилт байдал бүтээн байгуулалт энэ мэтийг жаахан эхэлж эхлээд аятайхан болох болов уу гэж бодож байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Би бол манай орон хөгжиж сайхан болно гэж бодож байгаа. Ойрын үед одоо аятайхан болох юм байна гэж бодож байгаа. Харин одоо саад болж юм нь гэвэл улс төрийн дотоод амьдралын тогтворжилтыг тэр л

Хишигсүрэн -

Чухал байна

Халтар -

Хурдан шийдэх бусдаар бол мал нь байна хүн нь байна. Хүнээс хоцрох юм яагаагүй л дээ. Зүгээр энийг тэр зохион байгуулалтыг тэр нэг жаахан хөлөө олоод явбал амьдрал сайхан хөрс тавигдаж байна. итгэлтэй л байдаг мань мэт бол

Хишигсүрэн -

Аан ха. Нэг ийм сонин асуулт манай судалгаанд байгаа. Хүмүүсийн нөгөө оршуулгын зан үйлийн өөрчлөлт таны энэ амьдралын хугацаанд хэр их өөрлөгдбж байна. тэр өөрчлөлтүүд хүүхэд байхдаа та мэддэг байсан уу? Одоо яаж байна. Социализмын үед яав гэсэн нэг асуулт байна.

Халтар -

Нэг удаа яасан юм алга. Энэ ерөөсөө зан үйл монголчуудын өвлөх соёл түүнээс үүссэн зан үйл гэдэг чинь их нарийн жигтэйхэн чухал зүйл юм. Тэгж бид за айлд ороод хүнтэй уулзсан ч бай мэндэлж бай гэхээс цаадах тийм бүүр олон жил яваад муу нь орхигдоод сайн нь бичигдээд хүний гарт ирсэн юм гэдгийг үндсээр нь мэдэхгүй байна юм.

Хишигсүрэн -

Тийн.

Халтар -

Бусдаар нь одоо улстай ч гэсэн сайхан мэндэл. Сайхан инээмсэглэж бай гээд ингээд тийм юм ярихаас ерөнхийдөө ийм болж байгаа юм гэдгийг одоо мэдэхгүй байгаа юм. Оршуулгын тухай асуудал бол ийм зүйл байх л даа.

Хишигсүрэн -

Социализм тэгэхдээ зөвлөлтийн тэр ёсыг авсан байхаа тээ. Бүх нийтээрээ одоо буцаад хуучин уламжлалт арга луу орчихож байгаа юм биш үү? Хөдөө энд ажиглагдаж байна уу? Нэг хэсэг чинь бүр сая хэдэн жилийн өмнө бүр задгай тавьж мавиад хөдөөгөөр тэгсэн юм байлаа ш дээ.

Халтар -

Тиймээ тийм. Зарим нь тэгж нас бараад

Хишигсүрэн -

Тэгж нэг хэсэг хавтгай одоо тэр чандарладаг ёс хөгжиж байна бас

Халтар -

Сүүлийн үед л тийм болчихоод байгаа юм. Тэгээд бас хүн өсөөд ирэхлээр бол бодууштай асуудлын нэг байна. Тийм чухам хааш нь яаж хөдөлгөх вэ? Одоо тэгээд ил задгай одоо энэ чандарлаад байх чинь ариун цэвэр элдэв юманд ёс суртахуунд ямар сайн байх вэ?

Хишигсүрэн -

Болж байх уу болохгүй тийм хүнгүй зэлүүд газар гэж байхаа больчихсон тээ

Халтар -

Тийн. Тэгээд ер нь их л одоо эрүүл ахуй сэтгэл судлаад халдвар малдвар энэ тэрийг бодох нь бодох л байх даа. Хүн ам чинь оллоо боллоо ч төрж байгаа юмс хойно одоо хаашид болдог үхдэг юм зүйн хэрэг байх тиймээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Энэ чинь одоо зүйн хэрэг тиймээ. Тэгэхлээр одоо ямаршуухан байдгийн. Ер нь жаахан тийм юу л болгомоор байна. Ер нь тэгээд манай ямарч ажилд уламжлал дээр жаахан соёл нэмээд зөв хослуулмаар байна. Зүгээр уламжлал гээд тийшээ давхиад л соёл гээд л тийш нь давхиад байх аль алин зохицохгүй байна.

Хишигсүрэн -

Социализмын үед нэвтэрч байсан олон тэр нөгөө нэг шинэ техникийн өөрчлөлтүүд технологи гэж юм байна ш дээ. Хүний ахуй амьдралд нөлөөлж болно. Үйлдвэрлэлд нэвтэрч болно. Ажилд нэвтэрч болно. Тэгэхлээр таны хувьд хамгийн их тийм сонин содон одоо тэр нөгөө нэг дурсаж санахад өөрчлөлтүүдийг санаж байна уу? Технологийн өөрчлөлтүүдийг одоо миний бодоход таны хүүхэд насанд цахилгаан байгаагүй байх гээд хэлэхийн болбол ер нь тэр юуг яаж хүлээж авч байв. Та одоо санаж байна уу тэрийгээ нэг шинэ юм гарч ирж байна ш дээ. тэрийг яаж хүлээж авч байв.

Халтар -

Ер нь миний үеийн хүмүүс бол тухайн үеийн сэхээтэн маягийн юмуу даа бас нэг тийм юм. Аливаа нэг шинэ юмыг бас нэг хүлээж авагдана.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Авах ч ёстой юм байлаа. Тэр чинь өөрт хэрэгтэй болоод ирэхлээр хүн хэрэгтэй юм гээд аваад байгаа юм. Харин тэрнийхээ явцад бол тэрнийгээ мэдрэх тэрнийгээ хүлээж аваад учраа олох юм жаахан байдаг. Муухан

Хишигсүрэн -

Аан ха. Телевизор анх амьдралд нэвтэрч байхад ямар байсан. Та анх машин яаж харав. Анх яаж радио гэдэг зүйлтэй тулгарав гээд асуувал юу их сонин байсан бэ? Таны хувьд

Халтар -

Одоо тэр чинь анх хүлээн авагч хөдөө суманд гарч байлаа даа. Тэгээд нэг сумаанд чинь нэг 4 багтай юмуу 5 багтай байхад багийн намын үүрийн ахлагч ухуулагч гэж хүн байдаг юм. Тэр намын үүрийн ухуулагчийнд юу өгөөд дохиурын радио өгнө. Ийм радио байсан л даа.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Тэгээд тэнд тэднийд очиж тэр хавийн нутгийнхан өнөө радио чагнаж тэгж байлаа ш дээ. Тэрний урьд биктрул гээд нэг ийм юм байдаг. Тэрийг чинь анх юунаас өгөхдөө сум баг суманд нэг ирдэг юмуу хоёр ирдэг юмуу тэгээд намын үүрийн ахлагч ухуулагчид өгнө. Тэрийг чинь тавина. Улсууд эргээд ер нь бол хүлээж авч л байсан. Ер нь хүн ямарч байсан тэр хоцрогдлоо гэж байдаг юм. Хөгжлөөс хоцроод байгаа юм монгол хүнд ер нь байхгүй шүү. Монгол хүн сониуч юм чадна

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Жишээлвэл тэр биктрулл их 2,3 батерей нь одоо 2,3 том ийм хайрцаг юм байлаа. Батерейгийн харж байна. тэр чинь сүүлдээ царцаад нороод ингээд больсон байдаг юм. Тэгээд давстай хар цай хийж байгаад ч юмуу үгүй бол хойш урагшаа барьж нягтруулж байгаад тэгээд нуусан юмын янзалж байгаа юм. Ер нь бол би юу хэлэх вэ гэхээр тэр шинэ юмыг бол ерөөсөө монгол хүн хүлээж авч чаддаг юмаа гэдгийг хэлэх гэсэн юм.

Хишигсүрэн -

Бас монголчилж чадна.

Халтар -

Одоо мотоциклийг бол жигтэйхэн сайхан болгож байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийн ш дээ. Радио ингээд яаж бүх айлын хэрэглээ болж нэвтэртлээ хэр хугацаа зарцуулсан бэ ойролцоогоор. Нэг хэсэг чинь бүх айл радиотой байсан байх тээ

Халтар -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Тийн

Халтар -

Шугамын радио гээд ингэчихсэн.

Хишигсүрэн -

Тийн.

Халтар -

Тэгээд сүүлдээ би сумынхаа гадагшаа нэг тийм батерейтэй юмаар явдаг боллоо доо.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Бүгд хүлээн авагчтай болоход нэлээн хугацаа орсон байх аа. Би бас тэрнийг хэдэн онд яаж тавигдсан. Тэр яг

Хишигсүрэн -

Та анх радио сонсчихоод юу бодож байв. Жишээ нь намайг жоохон байхад чинь хар радио байсан ш дээ.

Халтар -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Энэ дотор нэг жижигхэн жижигхэн биетэй хүн дуулдаг яридаг гэж төсөөлдөг байлаа ш дээ. Тэгэхээр та нарын үеийн төсөөлөл бол бүр хачин байлгүй дээ. би чинь одоо наян хэдэн оны хүүхэд далан хэдэн онд төрсөн.

Халтар -

Радио гэдэг сайхан юм л гэж бодож байлаа.

Хишигсүрэн -

Учрын олох гэж юм бодохгүй юу.

Халтар -

Учрын олох гэж тэгж байсангүй. Ер нь байж байдгийм л даа

Хишигсүрэн -

Та хоёр хэдэн онд гэр бүл болсон бэ?

Халтар -

Дөчөөд жил болж байна.

Хишигсүрэн -

Хэдэн хүүхэдтэй айл вэ?

Халтар -

Хоёр хүүхэд байна. хоёр нь том болоод нас барсан.

Эхнэр -

4 хүүхэдтэй гээд том болоод нас барсан хүүхдээ оруулаад одон авсан л даа.

Хишигсүрэн -

Аан ха. Та бас багш юм байна тээ.

Эхнэр -

Тийм

Хишигсүрэн -

Сонин улсуудтай уулзаж байна аа өнөөдөр, энэ нэг намын байгууллагын ажил социализмын үед ер нь хүний амьдрал ажилтай холбоотой юу байсан бэ? Тэр намын үүр гэж нэг байгууллага байсан. Намын анхан шатны байгуулланга орон нутагт хэрхэн ажилдаг байв.

Халтар -

Тэр чинь одоо Үндсэн хуульд нам бүхнийг жолоодно чиглүүлнэ гээд

Хишигсүрэн -

Заачихсан байсан юм чинь

Халтар -

Тэгээд хамаг юм намын даргийн хажуугаар гарч байгаа асуудал гэж нэг ч байгаагүй.

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Одоо тэр соёлын довтолгоо хир буртаг тоос ямар ажил байсан ч гэр бүлийн маргаан тэмцэл байсан ч дандаа намын ажил шүү дээ. Ер нь зүгээр тэр бол муу биш

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Ганцхан одоо нам гэсэн нэрээр бас одоо сүүлдээ функц нь юм хийхйн төлөө хийчихсэн байгаа.

Хишигсүрэн -

Аан ха. Сүүлдээ

Халтар -

Сүүлдээ

Хишигсүрэн -

Авгай нар байхад чи хаачдаг юм гэж нөхөрөө загнадаг байсан. Хотын намын хороо байхад гэж. Тийм хэмжээнд хүртэл оролцоотой. Тэр пионер, эвлэл багачууд гээд одоо энэ залуучууд хүүхдүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн байгууллага яг ач холбогдол нь юу байсан бэ?

Халтар -

Тэрнийг одоо, чухал шүү ямарч байсан олон нийтийн байгууллага удирдаад тэгээд яваад байсан. Ер нь одоо жаахан биеэ даана гээд тэгээд биеэ даасанч юмгүй одоо тэгээд гайгуй орон нутаг ч энэ улсууд юу хэлж байна би бас

Хишигсүрэн -

Шүүмжилж л байна ш дээ. Болж байгаа юм миний нүдэнд ч алга.

Халтар -

Аан ха

Хишигсүрэн -

Тэгээд эх захаа толгойгоо алдчихсан. Баян хоосны ялгаа их гарчихсан. Хүмүүс хэцүү байна ш дээ.

Халтар -

Баян хоосны ялгаа их гарч байна даа.

Хишигсүрэн -

Орон нутагт ажиглагдаж байна уу?

Халтар -

Шалтгаанын мэдэхгүй байгаа юмаа. Яагаад байгаагийн

Хишигсүрэн -

Ажилгүй юм чинь яаж хүн аятайхан амьдрах юм.

Халтар -

Тэгээд ажилгүй. Ухаандаа энэ жил 70 жил боллоо. Мод зүлэг тарих субботник байна янз бүрийн юм хийх гээд эхлээд жаахан тийм өгч авч байгаагаа голдгийм уу тэгээд бас шамдаж ажил голоод байна шүү.

Хишигсүрэн -

Байнга ажилгүй байсаар байж энэ улсууд чинь ажил хийж мэдэхээ больчихсон юм биш үү?

Халтар -

Тэгсэн. Одоо энэ

Хишигсүрэн -

Хорин жил ажил хийсэнгүй гээд суулаа ш дээ. Залуучууд, ажил хийгээд сурчихсан хүн бол өөр ш дээ тэр чинь. Ажил чинь өөрөө хүний хүмүүжил юм чинь

Халтар -

Хаанаас нь юу юм байгаа юм яах аргагүй ялгарал гэрч байгаа нь бол үнэн. Нэг хэсэг нь ядуу нэг хэсэг нь хөөрхөн чинээлэг болоод байгаа нь үнэн. Тэгэхдээ энэ тэгээд эрүүл байна уу? Эрүүл байх юмаа хөөрхөн хөөрхөн чадалтай юмаа. Тэгээд л өгсөн авснаа чамлаад тэгээд ерөнхийдөө нэг хөдлмөрлөж амьдрах гэсэн ухамсар жаахан

Хишигсүрэн -

Байхгүй болчихсон

Халтар -

Муудаад байна даа тиймээ .

Хишигсүрэн -

Тийн. Би судалгаагаар хөдөө гадаа их явдаг байхгүй юу. Суманд яваад очихлоор ноль ажилгүй залуучууд. Залуухан дунд насны миний үеийн гэр бүлүүд бодохлоор эр улсууд чинь ажил байхгүй. Ажил хийж сураагүй юм чинь та нар шиг ажил хийхгүй бол болохгүй гэдгээ мэдэхээ больчихсон бүр тэгээд улсаас нэг зуун мянга ч юмуу хорин мянга ч юмуу төгрөгөө аваад тэрэндээ тааруулаад амьдраад сурчихсан.

Халтар -

Тэрүүнд тааруулж амьдрах өнөөх жоохон нэг хоёр кг мах аваад

Хишигсүрэн -

Ямарч чадваргүй бүхэл бүтэн айл амьдарч байна ш дээ монголд

Халтар -

Нэг ийм тэнэг хаанаас нэг л дээр доороо нэг л манй монголд юм дутагдаад манай нэг тийм юм дутагдаад байна даа гэхийн материаллаг талаасаа ерөөсөө байхгүй байгаа юмаа хөөрхий одоо эцэг өвгөд маань үлдээсэн газрын баялаг хэдэн мал тиймээ

Хишигсүрэн -

Аан ха

Халтар -

Юм байна шүү эцэг эх өвгөд хөөрхий. Сайхан сайхан залуучууд өсөж өндийж байна. Одоо энүүгийн чинь дээш нь чиглүүлэх юманд цаг их алдаж байна даа. би түрүүн 20 жилийн 15-ын бол пижигнэж байгаад өнгөрсөн шүү дээ. Нээрээ харин сүүлийн хэдэн жил хөл чигээ олох юмуудаа

Хишигсүрэн -

Социализм чинь хүнд цалин өгөхгүйгээр ажлын бус цагаар ажлуулчихдаг аюултай нийгэм байсан байна ш дээ тээ. Субботник гээд үнэ төлбөргүй гараад л бүгд цэвэрлэгээгээ хийгээд

Халтар -

Социализмд сайн юм ч бий бас яавдаа гэмээр юмнууд бас их бий. Ер нь тэгээд

Хишигсүрэн -

Юу нь хамгийн хэцүү гэж ...

Халтар -

Хөгжлийн нэг үе л дээ. Социализмыг бол нэг жигтэйхэн муулаад яахав зүгээр байдаг юм зүгээр. Нэг тийм даргатай энэ тэр хөдөөгийн

Хишигсүрэн -

Үзэл бодлын эрх чөлөөгүй гэсэн нэг юм байсан.

Халтар -

Байсан байсан нэг намын ...

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд хотод уу?

Халтар -

Том хүү энд 3 хүүхэдтэй байдаг. Бага хүү америкт байдаг.

Хишигсүрэн -

Яриагаа өндөрллөх үү дээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.