Bazar
![](../assets/images/interviewees/990601.jpg)
Basic information
Interviewee ID: 990601
Name: Bazar
Parent's name: Hand
Ovog: Buural
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: Büren dund
Work: retired
Belief: none
Born in: Ölziit sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
work
privatization
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Сайнцагаан суманд ярилцлага үргэлжилж байна. Базар гэж хүнтэй ярилцлага өгч авалцахаар тохиролцоод байцгааж байна. Базар гуайг бид нарт ярилцлага өгөх зөвшөөрөл өгч уулзаж байгаад талархаж байна. За та надад өөрийнхөө амьдралын түүхийг хүүхэд наснаасаа эхлээд ярьж өгөөч.
Базар -
За 46 онд
Хишигсүрэн -
Хүүхэд насаа эцэг эхээ тээ
Базар -
Өлзийт сумын нутагт төрсөн. Одоо эхийн 2-р хүү болж төрсөн. Тэгээд тэр цагаас эцэг эхийн гар дээр бага насыг өнгөрөөсөн. 56 онд Өлзийтийн бага сургуульд анх орж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Өлзийтийн бага сургуульд 56 онд ороод 57 онд аймгийн төвийн арван жилд шилжиж ирээд энд төвийн 10 жил төгсөөд тэгээд сургууль төгсөж эвлэлийн илгээлт гэдэг юмаар барилгын ажилчин болж байсан. Тэгээд барилгад нэг жил ажиллаад энэ эрчим хүчний курс нээгдэж тэрүүнд явж ирээд 67, 68 оноос аймгиийн эрчим хүчний үйлдвэрт ажиллаад 2009 онд тэтгэвэртээ гарлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд энэ хугацаанд эрчим хүчинд туслахаас авахуулаад машинист ээлжийн ахлагч мастер механик инженер хүртэл ажлын хийж явсан даа.
Хишигсүрэн -
Та нэг хүүхэд насаа дурсаач. Ээж аав чинь ямар улсууд байв. Тэр үеийн хүүхдүүдийг яаж хүмүүжүүлдэг байв. Таны үеийн хүүхдүүд сургууль соёлд яаж хамрагдаж суралцаж байв.
Базар -
Бага насанд чинь одоо манай ээж Долгорсүрэн гэж хүн байсан. Манай ээжийг тэжээж авсан Ханд гэж хүн байсан. Тэр ээжийн тэжээж авсан Ханд гэдэг хүнээр би одоо овоглодог. Манайхан бүгд тэр хүнээр овоглодог. Манай эцэг бол Жамъян гэж хүн байсан. Багадаа бол хонь хурга хариулах тэгээд одоо малын ажил л их явна даа. Өөр юу байх вэ хөдөөний хүүхэд чинь ерөөсөө малын бүх ажилд явдаг л ийм байлаа.
Хишигсүрэн -
Одоо юу гэдгийн одоогийн хүүхэд хүмүүжүүлж байгаа байдал тэр үеийн улсуудын хүүхдээ хүмүүжүүлж байгаа байдал бага насны амьдралын ялгаа юу байна.
Базар -
Тэгээд одоо тэр дээр үед чинь одоогийн хүүхдүүд шиг хашаа гудамжаараа нийлээд эрхлээд тоглоод шуугиад бие биенээсээ их харьцаа одоо юу гэхийм дээ. Энэ чинь одоо оргилдог болж шүү дээ. Дээр үед чинь бол манай урагшаагаа бол ядахдаа айл амьтан цөөхөнтэй. Нэг уулын жалганд л нэг айл байж байхад чинь дараагийн айл бол хань хамаагүй хол байна. Тэр уулзаж учрах тоглох наадах хүүхэд багачууд гэж байхгүй. Ерөөсөө л хийдэг ажил юу юу ерөөсөө малд л явах тийм л байдлаар одоо хүмүүжиж байж бид ерөөсөө
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Өшөө одоо тэнд харьцах хааяа нэг хүүхдээ дагуулсан хүн энэ тэр танил тал эд нар ирнэ. Тэгэхэд нэг жоохон хүүхэдтэй нэг эрхэлж тоглох жишээтэй. Тэр гадагш дотогшоо ирсэн барьсан одоо харьцах одоо зурагт юм үзэх ийм юм бол дээр үед чинь бол байхгүй байлаа шүү дээ. За ялангуяа миний үед чинь бол ер нь бас их бүдүүлэг байсан цаг юм. Тулга гээд нэг дөрвөн тотготой тулганд ил гал түлнэ. Энэ чийдэн юу байх уу? Юу ч байхгүй. Тулганы гэрлээр байна шүү дээ орой чинь болбол ерөөсөө. Тэгээд тэр тулгыг чинь ингээд үнсийн гадагш нь нурамын шилгээгээд тэгээд дотор нь аргал хийгээд гал түлээд байна. Ингээд заримдаа их гал түлэх чинь тоононд хүрэх шахсан гал түлнэ.
Хишигсүрэн -
Өвөл нөгөө
Базар -
Тийн их хүйтэн энэ тэрд чинь тэгээд шөнө унтана. Өглөө босоход чинь ямаан хөнжилтэй. Хөнжилний зах цантчихсан байна шүү дээ. Нөмрөөд унтсан хөнжлийн дээд тал нь амьсгаа гарч байгаа хэсгээрээ одоо нэг энэ өвлийн хүйтэнд явахад чинь нэг малгай ороолт эд нар цантдаг шүү дээ. Тэр шиг л өглөөл цантчихсан байдаг. Тийм л байсан үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тийм л байдалд л өсөж өндийж бойжиж байсан даа бид нар
Хишигсүрэн -
Сургууль соёлд ороход танай гэрийнхэн таныг дэмжиж байв уу? Эсвэл дургүй байсан уу?
Базар -
Тэгэхэд чинь сургуульд орох болчихсон би чинь одоо 10 настай сургуульд орсон хүн. 56 он гэдэг чинь би 10 настай байсан. 46 онд төрсөн хүн чинь. За тэгээд тэр чинь яадаг вэ гэхлээр зэрэг чинь өнөө мал ажиллахгүй болчихно. Би хүүхдээ одоо энэ жил ч нэг суулгаж чадахгүй. Одоо энэ жил бас л нэг болохгүй байна гээд л ингээд хойш татсаар байж байгаад аргагүй 10 хүрч байж сургуульд орж байсан юм. Тэгээд энэ аймгийн төвөөс Пунцаг багш гээд багш манай Өлзийт суманд очсон. Тэгээд айлуудаар яваад өнөө сургуулийн хүүхдүүд авна, цуглуулна. Тэгээд өнөө айлууд чинь хүүхдээ өгөхгүй ингээд л тэгээд тэр багш нэг сар болсон санагддаг. Одоо Өлзийтийн Тагт бригад гэдэг Өлзийтээс баруун урагш байдаг. Манайх тэр бригадын айл тэгж байж л тэнд нэг арваад хүүхэд л сар болчихоод тэгээд тэр чинь одоо хичээл эхлээд сар болсон шүү дээ. Тэгж байж арваад хүүхэд шуудангийн машинаар ирж байсан санагддаг.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд сургуульд орж байсан юмдаа.
Хишигсүрэн -
Та өөрөө хэр дуртай байсан бэ?
Базар -
Тэгэхэд чинь одоо дургүй ч байгаагүй одоо сургууль бас тэр чинь одоо хөдөөгийн бөглүү амьдралд байгаад байх бас тэр чинь хүүхэд тэр тухайн үедээ 10 хүрчихнэ гэдэг чинь зохих хэмжээгээр бас юм ойлгодог барьдаг болчихсон. Бас улс амьтантай уулзахаас юм үзэх юмсан. Олны газар очих юмсан гэсэн бодол сэтгэл бол бас байлгүй яахав дээ тэр чинь мэдээжийн хэрэг тэгээд одоо сургууль ном гэдэг бас сайхан юм байдаг гэж бодоод байдаг байсан тийм цаг. Тэгээд л сургуульд орж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд тэр чинь одоо эндээс багш хөөцөлдөж очихгүй одоо тэгээд л ер нь баг сумнаас чинь байнга л танайх хүүхдээ сургуульд явуул гээд одоо тэр чинь хэл ам болж байна даа. Тэгэхэд чинь тэгээд явуулдаггүй байсан юм. Эндээс зориуд багш очиж байж дл тэр сар болж байж л арван хэдэн хүүхэд очиж байсны дотор би сургуульд орж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. За тэгээд сургуулийн байшин барилга одоо ямархуу юмнууд угтах уу?
Базар -
Тэр чинь одоо сургуульд ирсэн чинь байранд ордог юмаа. Байр гэсэн чинь за нэг түүхий тоосгон байшинтай. Нэг дан тэгээд тааз эд нар чинь цагаан ямбуугаар ингээд тааз хийчихсэн нэг тийм дан түүхий тоосгон байшин байранд л ирж байсан юмдаа. Тэгээд тэр байранд 4 эрэгтэй 4 эмэгтэй 8 хүүхэд ордгийн
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд нэг одоо багцаагаар бодоход одоо нэг 4 метрийн урт юмуу 6 метрийн урттай байшин өрөө байсан болов уу даа. баруун буланд нь 4 эмэгтэй нь байдаг. Зүүн буланд нь 4 эрэгтэй нь байдаг.
Хишигсүрэн -
Нэг том зааланд
Базар -
Нэг том зааланд тийм л байсан юмдаг. Ер нь тэр чинь 1,2,3, 4 гэсэн дөрөвхөн ангитай тэр сумын сургууль чинь. Тэгээд 1,3-р анги хамт хичээллэнэ. 2,4-р анги хамт хичээллэнэ. Тэгээд хоёрхон ангитай гэсэн үг шүү дээ цаана сургууль. Тэгээд өнөө 2 эгнээ пар тавьчихсан байж байна. Тэгээд энд нь дөрвийнхөн сууна. Тэнд нь хоёрынхон сууж байна. нөгөө нэг ангид нь болохоор энд нэгийнхэн сууж байна. Тэнд гуравынхан сууж байна. Тэгээд хоёрхон багштай.
Хишигсүрэн -
Ээлжилж заах уу?
Базар -
Нэг нь захирал. Тэгэхдээ захирал хичээл заана бас, тэгээд захиралаас гадна ганцхан багш ингээд хоёрхан багш байгаа юм 4 ангийн дунд. Тэгээд яадаг вэ гэхээр зэрэгцүүлж суулгачихаад 1-р ангид хичээл заана. Одоо тэгээд юм заачихаад за та нар наад юмаа хийгээд сууж бай гэчихээд тийшээ очоод нөгөө ангидаа заана. Тэгээд л хоёр ангийн дунд ингээд л ээлжилж заагаад л тэгээд л тэгдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха. За тэгээд хэддүгээр анги хүртэл та
Базар -
За тэгээд тэнд чинь би ерөөсөө 1-р ангид тэгж суучихаад л 2-р ангид энд шилжээд ирж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Манайх наашаагаа нэг ээж энэ тэр эмчилгээтэй аймаг явах болоод тэгээд энд ирээд эмчилгээтэй байсан. Тэгээд 2-р ангид суухад чинь одоо ээж аав дээрээ суух аймаг орох тийм болоод тэгээд наашаагаа ирж байсан юм.
Хишигсүрэн -
Бүрмөсөн ирээд суурьшчихсан.
Базар -
Тийн. Тэгээд энд ирээд л одоо энэ төвийн арван жил гэж одоо энэ бидний сургууль юмдаа нэг их урт цагаан сургууль их урт цагаан байшинд ирж байсан санагддаг. Одоо нэг дан байшин байгаа хойно. Энэ аймаг хамгийн том байшин байх шиг байсан. Тэгээд манайх энэ зүүн тийшээ зүүн дээгүүр нэг айлууд харагдаад байгаа тэрний наана нэг цохион дотор хөдөөнөөс ирсэн айлд зайдуухан буусан байлгүй. Хоёр гэр тэгээд зүүн цохионоос ийшээ хичээлд л явдаг тийм байсан юм.
Хишигсүрэн -
Тэр үеийн сургууль соёл төгссөн хүүхдүүд дуртай одоо сургууль соёлдоо явах мэргэжил эзэмших бололцоо боломж хэр нээлттэй байсан бэ?
Базар -
Тэр чинь одоо явдаг л болбол одоо сургууль юм чинь одоо байсан даа. Тэнд бас тийм тэр болгон явуулж чаддаггүй байсан даа.
Хишигсүрэн -
Эцэг эх нь үү?
Базар -
Тийн. Нэгд бол эцэг эх нь, хоёрт гэвэл тэр яадгийн тэр чинь одоо дээр үед чинь сургуулийн хуваарь муваарь одоо ингээд олдохгүй. Энэ өрсөлдөх юм байхгүй байлаа ш дээ. Хичнээн хуваарь ирсэн тэрүүнд явах хэн байна вэ гэдэг өнөөхөд нь явах хүн олдохгүй л байдаг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Та тэгээд яасан гэлээ.
Базар -
би ч болбол манай ангийн 10 төгсөхөд 11,12 хүүхэд юмаадаа тэр чинь одоо ерөөсөө сургуульд явахгүй. Одоо энэ орон нутагтаа ажиллая. Илгээлтээр ажилчин болъё гэсэн юм яриад тэгээд энэ барилга руу илгээлтээр ажилчин гарчихгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Нэг хэсэг нь сургууль юм аваад яваад өгдөг. Тэгээд л ерөөсөө нэг 11,12 хүүхэд л энд бөөнөөрөө үлдээд одоо энэ аймгийн тоосгон завод гэж шинээр нэг тоосгоны үйлдвэр байгуулагдаж тэрний ажилчинаар очиж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд тэр тоосгоны үйлдвэрт ажиллаад л тэр чинь нэг л жил болсон доо. Жил болчихоод гайгуй сайн ажилтайгаас нэр хүндтэй байсан байлгүй тэр жилийн дотор барилга чамайг ерөөсөө сургуульд явуулна. Барига инженерийн дээдэд явуулна гээд явуулчихдаг юм. Улаанбаатар луу, хотод очоод өнөө сургуульд орох гэсэн чинь бүртгэж байгаа хүн нь бүртгэж авдаггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
За яадаг юм бэ гэсэн чинь чи тэр чинь одоо нэг ажиллаж байгаад сургуульд оруулдаг үе нэг байлаа. Тэр ажилсан жил гүйцсэн бол ерөөсөө үг дуугүй оруулдаг. Ажилсан жил дутуу бол бас оруулдаггүй тийм нэг үе байсан. Чи ганцхан жил ажиллаад сургуульд орно гэж юу байдгийн. Чамайг бүртгэж авахгүй гээд ингээд бүүр долоо хоног үүдийн сахиад өдөрт л нэг л ордог. Чамайг авахгүй л гэдэг. Тэгээд нэг долоо хоночихоод нэг өглөө очоод сургуулийн довжоон, их сургуулийн үүдний довжоон дээр зогсож байсан. Одоо тэр тагт дээр миний 1-р ангийн багш Дашбал гэж байдгийм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр хүн бас л дунд багшийн техникум төгссөн дунд мэргэжилийн хүн байж л дээ. их сургуульд орох гээд нөгөө мэргэжилээ дээшлүүлэх гээд яг надтай зэрэг оччихсон орох гээд байж байна гэсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Багштайгаа зэрэг сургуульд орох ёстой байхгүй юу би. Тэгсэн багш маань тэгж байна. Үгүй нэг чи нэг юм бичиж сурах хүүхэд л гээд энүүгээр эрээд сураад явна. Энэ шалгалтын комиссын дарга нь Бор гээд хүн байсан юм. Одоо нэг их сургуулийн багш байсан даа.
Хишигсүрэн -
Сэтгэл судлалын Бор
Базар -
За тийн. Тэр хүн ингээд яваад байна. Чи тэр хүнтэй уулз, тэр юмын хийгээд өг. Тэгвэл тэр хүн чамайг оруулаад өгөх хүн гээд ингэж байна. тэгээд тэр хүн чинь хаана байна гэсэн чинь энэ гараад ирлээ гэсэн. Нөгөө хүн гараад ирлээ за тэгээд нөгөө багшийг чинь зурж бичдэг хүүхэд энэ байна гэсэн чинь үг дуугүй дагуулж ороод юу хийдэг бэ гэсэн чинь сургуулийн хувиар, сонин, шалгалт авах график энэ тэрийг хийж хадах ёстой гээд л юм хийдэг л юм байна зөндөө юм зураад, бичээд л би зурж бичхэд их дажгүй л дэ. За анхны өдөр тэгээд өнгөрлөө. Хоёрдохь өдөр бас ажилтай нөгөөхөө хийгээд байж байсан чинь нөгөө хүн чинь эргэж ирсэнээ ингэж байна. Чи ер нь ямар сургуульд ирсэн хүн бэ л гэж би барилгын инженерийн ангид ирсэн чинь бүртгүүлж чадахгүй долоо хонж байна гэсэн чинь алив чи наашаа хүрээд ир гээд хөтөлж яваад бүртгэж байгаа хүн дээр очоод алив энэ хүүхдийг бүртгээдэх гэдгийн байна.тэгтэл наанах чинь ажилласан жил хүрээгүй гэхэд нь дуугүй бүртгээдэх гээд л тэгээд бүртгүүлээд орохоор болчихлоо.шалгалт өглөө. Шалгалтаа ч гайгүй өгчихлөө . тэгээд байж байсан чинь араас манай нэг дүү осолд ороод нас барлаа гэсэн дуудлага ирлээ. Тэгээд нөгөө Бор багшдаа хэллээ дэ дуудлага ирчихлээ явахгүй бол болохгүй байна гэхэд за чи яваад ир түргэн ирээрэй гээд л явууллаа. Тэгээд энд ирчээд нилээн удчихдаг юм аа дээр үеийн ажил болсон хойн тэр чинь заваараад л яадаг байна юм дэ. Ээж, аав хөдөө байдаг. Ирсэнийх ээж, ааваараа нэг ормоор байдаг нэгдлийн олон малтай ядаж л нэг өдөр малын усалж өгөөд явмаар байдаг. Манай аав адуучин. Тэр үед нэгдлийн мал маллах хүн цөөхөн байсан юм байлгүй учиргүй олон малаар л дарчихдаг байсан юм. Манай эцэг гэхэд л долоон зуу гаруй адуутай байсан . Тэгээд тэрийг чинь услах гэж өглөө нар гархаас өмнө очоод нар жаргаал бүрий болох үед сүүлчийн адуу нэг услаад дуусдаг байсан. Тэгээд тэр чинь ховоо татна. Тийм л байсан цаг. Тэгээд нилээн сүүлд яваад очсон чинь ямар юмныхан нөгөө элсэлт аль хэдийн болоод, элсэлт арга хэмжээний хуралаар орох хүмүүс нь хэлэлцэгдээд өнгөрчихсөн. Тэгээд орж чаддаагүй явж байсан чинь эрчимийн дарга курст хүн суулгах гэсэн чинь хүн байдаггүй гэсэн хотод явж байгаатай тааралдаад хөөе наадханд чинь би орье гээд тэгээд курстээ нэг жил болчихоод жаран найман онд курсаа төгсөж ирээд эрчимдээ ажиллаад сая тэтгэвэртээ гарч байгаа нь энэ дээ.
Хишигсүрэн -
Дахиж ерөөсөө сургуульд орье гэж оролдоогүй юу?.
Базар -
Оролдоогүй. Эрчимээс чинь сургууль байтуугай цэрэгт ч явуулдаггүй байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Ажил ихтэй юу?.
Базар -
Аан гол ажлын хүн явуулмааргүй байна. мэргэжилээр гээд л найман жил чөлөөлүүлээд тэгээд цэргээс мултарч байсан.
Хишигсүрэн -
Аан ха. Социолизмийн үеийн хүмүүсийн ажилд хандах ханлага ямар байсан бэ?, одоо ямар болж байна бэ?, та ажилдаа хэр дуртай байв.
Базар -
За даа дургүй байсан байж насаараа л амьдарчихаад дуртай л байсан байлгүй дэ.
Хишигсүрэн -
Аан ха. Танай ажлын хамт олон гэж ямар хүмүүс байв?. Танай дарга ямар хүн байв?.
Базар -
Тэр чинь одоо жаран хэдэн оноос эхлээд хоёр мянга есөн он хүртэл ажиллахад арван хэдэн даргын нүүр үзлээ. Дөрвөн дизел станц дуусахыг үзлээ. Анхныхан Жистер гээд жижиг зөөврийн станц байдаг байсан. Нүүдлийн станц. Нөгөөдөх нь солигдоод 4D, 6D станц тавигдаад нөгөөдөх 66 станц болоод. Тэгээд 66-ын станц дуусаад 72-ын станц болоод. 72 нь дуусаад 73 болоод тэгээд дуусах шив дээ. Тэгээд сүүлдээ шугаманд холбогдоод одоо цагын юм цагтаа л өнгөрдөг л юм байна даа.Тэр хооронд арван хэдэн дарга солигдож байх хооронд хичнээн ажилтан солигдолгүй тэр чинь. Анх бол арван хэдхэн ажилтантай байхад л би орж байсан сүүлдээ нэгдсэн үйлдвэр гээд жар, дал, зуугаад шахуу ажилтантай болсон. Бүүр сүүлдээ хөдөө сумандад салбартай болсон. Одоо ч тэр салбарууд хэвээрээ л байж байна л даа. Тиймэрхүү л байдалтай байсан юм доо.
Хишигсүрэн -
Аан ха. Эрчим хүчний орон нутгын салбарт технологийн ямар шинчлэл хийгдэж байна. сая хальт дурьдлаа ш дээ. яг юуг яаж өөрчилсөн юм. Дэлгэрэнгүй, анх ямархуу юм байв таныг ажилд орход.
Базар -
Анх ажилдороход их сонин л доо. Баруун талд нэг жоохон байшинд, тэхдээ зургаан жистер цувуулаад тавьчихсан жижиг станц байсан юм. Тэрэн дээр гарна. Тэр байшин болохоор цонх, хаалга ч байхгүй өвөл зунгүй тийм байдаг байсан. Өвөл шуурга тавьхаар баруун тийшээ хаалгатай зүүн тийшээ харсан цонхтой. Баруун хойд талаас тавьсан шуурга нөгөө хэдэн дизлүүдийн завсараар цас хонгоролчоод нөгөө муу жистерүүд нь хөлдөнө. Радиотор нь хөлдчөөд уур савсаад хачин болно. Нэг хувинд салиарх хийгчээд бамбар хмйгээд нөгөөхийг галдаад гэсгээнэ дээ. Гэсгээсээр байгаа зургаан жистерийг эхнээс нь аваад гэсгээж дуулсаад эргээд хархад түрүүч нь хөлдчихсөн л уур савсаж байна. тэгээд л эргээд гүйгээд очно. Ингээд л шинжин бамбар барьж гүйж хондог тийм л үе байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха. Цахилгаан хорин дөрвөн цагаар өгдөг болчихсон байсан үе юм уу?.
Базар -
Тийм хорин дөрвөн цагаар өгнө. Энэ чинь уурын зуухнуудтай болчихсан байсан үе. Уурийн зуухыг тасалж болохгүй. Тун болохгүй дизел эвдэрээд ирхээр зэрэг ээлжлэнэ. Баруун талд нэг хоёр цаг өгнө, тасалж байгаад зүүн талд хоёр цаг өгнө. тэгж зуухаа хөлдөөхгүй нэг юм байдаг байсан. Тэгээд тэр жистерийн станцад шинчлэлт хийгээд яг одоо энэ хойд талын байшинд суурин дизел усан онгоц, вагоны мотор шүү дээ энэ 4D, 6D гэдэг дизел бол. Тэр суурин дизел тавигдаж шинчлэл хийгдэж жижиг станцын үе дуусаж байсан юм.
Тэгээд тэр 4D, 6D-ын станц чинь далан зургаан он хүртэл ажиллаад бас элэгдээд эвдэрээд нөгөөх нь явахаа байгаад тэгээд 66 станц суурьлагдаж хойно өргөтгөл хийж тэрэнд орж байсан юм. Цахилгааны хэрэгцээ өсөөд байхаар зэрэг энэ чинь улам л хүрэлцэхгүй болоод байдаг юм чинь 79 онд дараагийн өргөтгөл ороод, наян хэдэн онд дараагийн өргөтгөл ороод тэгээд хамгийн сүүлд 73 дизелтэй байж байгаад дизелийн үе шувтарсан даа. тэр үед гэрэл унтарааж болохгүй гэрэл албаар унтраана гэж юу байхав. Яаж ийгээд доголдол гараад гэрэл унтарна. Тэхээр зэрэг маргааш нь аймгийн дарга дээр дуудаж байна гээд давхиад очно, товчоо захиргааны хурлаар орно л гэнэ чи яагаад гэрэл унтараав, санаатай унтарсан санамаргүй унтарсан уу гээд л арга хэмжээ авна, донгодон доо. Намын гишүүн хүн ийм байж болохгүй гээд, тэхэд дизел болохгүй жоохон доголдоод ирхээр товчоо захиргаанаас нэг нь ирчихсэн дэргэд хараад зогсож байна шүү дээ. дизел дээр хараад байгаад л байна.Орио 5 цаг болоод харих эрх байхгүй. Дизел болохгүй гэрэл гэгээ хүрэлцэхгүй болчихсан байвал хэдэн шөнө, хэдэн өдөр ч хамаагүй тэрэн дээр зогсож байдаг тийм л үе байсан юм. Тэгээд ийм байна эндээс гарна гэж бодож яваагүй тэхээр бас дуртай байсан, техникт сонирхолтой л байсан хүн л дээ. Тэгээд тэр утгаараа ч юм уу энд нэг насаараа л ажиллаж насыг барчихсан хүн байгаа юм. Тэгээд дандаа л арга хэмжээ авагдаж байдаг, захиргаан дээр дуудагдаж байдаг тэгсэн хэрнээ тэгж байна гэж бодогдоггүй ердөө тийм л байсан үе дээ.
Хишигсүрэн -
Тэр үеийн дарга цэргийн харилцаа, эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн ажилчидтайгаа харьцах байдал. Тэд нарын хангамж, та нарын ахуй амьдрал хэр их зааг
Базар -
Анхны дарга чинь цэргийн дарга байгаад тэтгэвэртээ гараад, цэргийнхэн чинь 45 тэтгэвэрт гарчихна шүү дээ. Тэгээд энд тэтгэвэртээ гараад ирснийг энд аваачаад эрчимийн даргаар тавьчихсан Лувсан гээд хүн байсан юм. Тэр хүн ч бол гүндүүгүй сайхан хүн төлөв тэр загнах барих нь тун гайгуй
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Сүүлд нь Дорждэрэм гээд нэг усны инженер хүн тавигдсан юмаа. Хотоос ирж тавигдсан юм. Тэр ч одоо бас яахав дээ усны хүн өнөө дизель бас мэдэхгүй бас л нэг тиймэрхүү байсан. 3 дахь дарга нь Лхамсүрэн гээд насаараа нэгдлийн дарга хийчихсэн хүн тавьчихдаг юмаа. За тэгээд малын аж ахуйн хүн, ХАА-н хүн гэдэг чинь тэр техник дээр ирэхээрээ ёстой нэг бас хэцүү. Өнөөхдөө чинь яах ийсхийгээд болгох маягийн юм ярна. Одоо нэг мал шилбүүрдээд бэлчээчихдэг юм шиг л юм ярина. Яагаад болохгүй байгаа юм, яахлаараа тэгдэг юм гэж байх шиг. Сэлбэг материал хэрэгтэй гэхээр зэрэг тийм юу байдгийн. Тэрийг чинь заавал авч тавих юу байсан юм. Засахгүй юу янзлахгүй юу наадахыг чинь одоо ингээд Лхамсүрэн даргийн үед бол бас нэлээн зөрчилддөг байсан юм.
Хишигсүрэн -
Ер нь тэд нарын амьдрал ахуй жирийн хүнээс ялгаатай тусгай хангамж эрх дарх гэж байв уу?
Базар -
Тэгээд одоо тэр үед чинь нэг их тусгай эрх дарх гээд ч байх юм байхгүй. Гэхдээ дарга л хийчихсэн улсууд чинь маниасаа бол шал өшөө байлгүй яахав. Үгүй дээ нэг энд зарим нь бол орон сууцанд орчихсон байна. Залуу улс байлаа гэхэд гэр оронтой хашаа байшинтай тохьтой ийм байдаг. Бид нар ч одоо яахав дээ. Би ч нэг насаар энэ гэрт л 50,60 жил болж байна даа. Сууц юманд орж үзсэнгүй одоо. Цалин хангамж бол яахав тэр үед чинь бас гайгуй мастер механик гээд өндөр авна. 500,600 зуун цаас авчихна. 500,600 зуун цаас гэдэг чинь тэр үедээ бол дээд мэргэжилтэй хүний цалин байлаа. Тэгээд нэг их юмаар дутдаггүй болоод байна гэж бодоод байсан. Тэгсэн чинь одоо болбол сүрхий юмаа энэ чинь тэр дээр үед яагаад ч тэгж 500,600 зуун цаас болоод байсан юм. Одоо чинь ерөөсөө тэгээд зуун мянгаар яриад байхад ерөөсөө болохоо байчихсан цаг юмаа. Одоо чинь болбол ерөөсөө,,,, үгүй нээрээ тэгээд би чинь нэг насаар ганцхан байгууллагад ажилчихаад тэтгэвэрт орох болсон чинь бас хөглөнө. Бичиг баримт будлиантай гээд тэтгэвэрт оруулж өгдөггүй. Тэгэхлээр нь зэрэг тэтгэвэрийн байцаагчийг чи наад болохгүй байгаа жилнүүдээ хасаж барьж байгаад намайг оруулаад орохын өмнө болж байхгүй юу тэтгэвэрт.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд 11 жил хасуулаад орчихдог юм.
Хишигсүрэн -
Тэгсэн чинь
Базар -
Тэгээд нөгөө ажил хийж байсан үе л дээ тэр чинь давхар хийж барьж байгаад ажлаа хийж байхдаа тэтгэвэрээ тогтоолгосон хүн. Цалинтай давхар авах юм чинь хэдээр ч тогтож байсан ямар хамаатай юм гээд тэрүүхэн үедээ бодчихгүй юу. Тэгээд л яахав жинхэнэ тэтгэвэртээ суугаад дахиад тогтоолгочихно гэсэн чинь тэтгэвэртээ суучихаад нодлин уржнан тогтоолгох гэсэн чинь хууль өөрчлөгдсөн. Дахиж тогтоохоо байсаан гээд тэгээд өнгөрсөн. Тэгээд нөгөө цөөхөн жилээр тогтоолгочихсон. Арван хэдэн жил хасуулаад тогтоолгосон тэтгэвэр гэдэг чинь жоохон юм тогтоосон юм. Тэгээд одоо тэр чигтээ явж байгаа одоо
Хишигсүрэн -
Аан ха. Одоо таныг хүүхэд байхад эхэлсэн байхдаа соёлын довтолгоо гэж нэг үйл явдал болсон.
Базар -
Янзын юм бололгүй яахав
Хишигсүрэн -
Тэр довтолгооны үеийн дурсамж юу вэ? Юу санаанд орж байна.
Базар -
Тэр чинь баг сумнаас байнга явна. Танайх орны даавуутай болсон уу болсон. Хэдэн даавуутай болсон. Тэдэн даавуутай болсон. Гар нүүрийн алчуур байна уу? Аа байна гээд. Тэр үед чинь жинхэнэ өнөө төлөөлөгч ирэхлээр үзүүлэх даавуу алчуур бэлдээд цаашаа хийчихсэн улсууд хэрэглэхгүй өнөөхийгөө
Хишигсүрэн -
Шинээр нь гаргаж ирнэ.
Базар -
Шинээр нь гаргаж ирж буруутдаг үе тэр чинь одоо.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Яг тэр үед чинь одоо байж байсан. Тэгээд одоо тэр чинь намайг бага байхад саван энэ тэр эрх биш байдаг л байсан байхдаа. Хужир шүүгээр хувцасаа нэг юм угаагчаа болно. Тэр ер нь юу гэж гарах вэ дээ. Нэг л саарал юм л дээр үеийн чинь дотуур хувцас дандаа цагаан ямбуу гэж нэг юм байдаг байсан. Тэрүүгээр дотуур өмд цамц хийнэ. Өнөөх нь хар саарал байдаг тийм л үе байсан. Тэгээд л соёлын довтолгоон чинь гарч ирээд саван боктой болж байсан юмдаа.
Хишигсүрэн -
Хир их элбэг байх уу?
Базар -
Тэгээд тэр чинь бас олдоод байдаг байсан юм байлгүй. Олдож байсан тэр чинь. Яах аргагүй тэгээд болоод байсан хямдхан байсан даа. Тэр чинь төгрөг хэдэн мөнгө гэдэг билүү хэдхэн мөнгө ч гэдэг билүү тэр үеийн юм хямдхан ерөөсөө. Тэгээд болоод байдаг байсан байлгүй.
Хишигсүрэн -
Яг соёлын довтолгоо хийх шаардлага нь юу байсан бэ? Ямар үр дүнтэй ажил болов гэсэн асуулт байна.
Базар -
Тэр чинь үед чинь шаардлага байлгүй яахав дээ. Айлд л хононо. Өнөө бөөс нь дамжилж явчих гээд унтуулахгүй
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр чинь одоо ингээд сууж байхад чинь зүгээр суухгүй шүү дээ. Байнга л энэ ерөөсөө /биеэ маажив/ ,ерөөсөө арга байхгүй шүү дээ тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха хи ха
Базар -
Тэр тухайн үеийн юм гэдэг чинь тийм л байсан цаг. Тийм л байсан болохоор чинь одоо тэр үед чинь одоо улс хөгждөг дэгжиж бас өдрөөс өдөрт өөрчлөгдөж байсан болохтойгоо зэрэг тэр соёлын довтолгоо хийхгүй бол ер нь ёстой зүгээр нэг яриад бол болохгүй бүр тэр чинь ёстой жинхэнэ довтолгоо хийж байж тэрнийг чинь дарж авлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгвэл соёлын довтолгоо бол хийх ёстой зүй ёсны асуудал
Базар -
Тэр болбол зайлшгүй байх ёстой юу байсан.
Хишигсүрэн -
Одоо соёлын довтолгоогоор шаардлага хангаагүй бол яах уу? Ямар арга хэмжээ авах уу? Шалгалт ирээд
Базар -
Арга хэмжээ аваад, тийм арга хэмжээ гэж байсныг би мэдэхгүй байна. тэр арга хэмжээ байгаагүй. Зүгээр тэр шаардлага л ерөөсөө өдөр тутамдаа баг сумнаас, багаас ирнэ. Сумнаас ирнэ. Аймгаас ирнэ. Тэр чинь одоо төлөөлөгч тэгээд одоо соёлын довтолгоо яаж хамрагдаж барьж гэдэг юмуу яаж одоо соёлжилж барьж гэдгийг нь байнга үзнэ. Ямар сайндаа шинэ даавуу алчуур гаргаж ирж буруутаж байх вэ дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд нэг хиргүй даавуу алчуур нь гаргаж ирэх чинь буруутдаг юм байгаа биздээ. Сүүлдээ тэгээд ч тийм юм байхаа больсондоо одоо тэгээд манайх чинь хөдөөний айл манай эцэг чинь нэг хэсэг багийн дарга хийсэн. Багийн даргийнх гэдэг утгаараа нэлээн бас гайгуй байхыг боддог байсан байх л даа.
Хишигсүрэн -
Аан ха Одоо хөгтэй инээдтэй тийм сонин юм болж байв уу ер нь тэр соёлын довтолгооны үед
Базар -
Одоо тэр үед жоохон хүүхэд байсан. Би ер нь сургуульд суугаагүй байсан. Соёлын довтолгоо эхэлж байхад 52,53 оны үе юм болов уу? 53, 54 оны үе юм болов уу? Тэгэхэд л соёлын довтолгоо эхэлж байжээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд одоо тэр довтолгооноос хойш чинь ганц орны даавуу гар нүүрийн алчуур биш шүү дээ. Одоо нөгөө нэг тулгатай айлууд чинь тулгатай болж байсан
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Өнөө хар хавтсан бүрээстэй байдаг гэрүүд цагаан даавуун бүрээстэй болж байсан. Өнөө унь чинь лаглайсан хар юм байж байна. Бүүр утаа шингээд тэгээд нөгөөдөхийг чинь арчихаар яахаар нөгөөх чинь хулс ч юм шиг тийм нэг хар гөлөлзсөн нэг тийм юм болдог. Тэр чинь одоо нэг цаган сар болно гэнэ. Тэр цагаан сард чинь бас зохих хэмжээгээр бэлдэнэ ш дээ айлууд чинь. Яахав гэхээр тулгандаа учиргүй тулганд тулсан гал өрдчихөөд өнөө утаанууд чинь ингээд молцоглоод доошоо унжсан байж байна даа. Ингээд сархигнан тооноос чинь өнөөхийг чинь аваачаад нөгөө одоо сүүл л байдаг юмдаа модонд уячихсан. Үхрийн сүүл
Хишигсүрэн -
Адууны сүүл
Базар -
Адууны сүүл. Тэгээд өнөөхөөр чинь лав уячихна. Тэгэхлээр чинь зэрэг л байхгүй. Тооноор чинь галын юу хийсээд дээшээнээ бужигнасан хөө гараад л байна. Тэгээд гэрээ цэвэрлэчихэж байгаа юм тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха.
Базар -
Тэгчихээд л золгоно шүү дээ. Гэрээ цэвэрлэчихэж байгаа юм. Тэгээд өнөө унь энэ тэрээ жаахан арчина. Тэгээд л хулсан шар болчихдог нь тэр байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тийм байсан үед чинь соёлын довтолгооноор бол одоо ёстой юу байна. Өнөө унийг чинь будаад будаж байгаа юм чинь гэрийн модыг
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Будагтай гэртээ болоод, зуухтай яндантай болоод л
Хишигсүрэн -
Цагаан бүрээстэй болоод л
Базар -
Цагаан бүрээстэй болоод л тэгээд өнөө лаа гарч ирээд лаа асаадаг болоод тэр чинь лаанаас урьд чинь
Хишигсүрэн -
Дэн барихаа болиод л
Базар -
Дэн барихаа болиод л дэн чинь одоо тэр тулганы үед чинь одоо нэг алдаг оног тэр гал унтарсан үед асаадаг байсан юмуу яасан юм дэн асаагаад байсан юм тэр
Хишигсүрэн -
Дэн бас тийм байнга асаахгүй юу?
Базар -
Оо байнга асаахгүй. Тэр чинь одоо тос барчихна. Тэр үед чинь тос өөх ховор шүү дээ. Малаа байнга одооных шиг нядалж алж иднэ гэж байхгүй шүү дээ. тэр чинь одоо өвлийн хоол гэж хийхгүй хөдөөний айлууд чинь. Ганц нэг бүүр нэг хөгширсөн одоо хазгар доголон болсон өвчтэй эргүү тийм ганц нэг юм иднэ. Өшөө ерөөсөө тэр чинь тэгж идэш хийгээд байдаггүй. Дандаа цагаан хоолтой байлаа ш дээ. Нэг орой сүүнд гурил чанаад идчихнэ. Гурил хэрчээд идчихнэ. Тэгээд одоо ингээд хүн ирээд хонох болохоор саванд хоормог тавьчихсан. За та хоормог уугаад унт. Өнөө хүн нь өнөөхөөснь 2,3 аяга уучихаад унтаад өгнө. Өөрснөө мөн ялгаа байхгүй. Хоормогноосоо уучихна. Хүүе унтахаасаа өмнө хоормогоо уугаарай хүүхдүүд ээ унтаарай ингээд л өнөөх хоормогноосоо уугаад унтана.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тийм л байсан цаг юм. Тэгээд хааяа нэг одоо нэг бас танил бааз улсууд ирнэ. Тэгэхэд чинь тэрийг чинь одоо дайлах юм болохлоор чинь зэрэг тийм нэг борцтой хоол хийнэ дээ. Өнөөдөр ганц нэг идсэн малын шар тос борц эрх биш байх юмаа тэр чинь дандаа идээд байхгүй болохоор байлгүй яахав дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд өнөөх гурил зуурч элдээд шөлтэй хоол хийж өгнө. Тэгээд ирсэн хүн нь хоол идэж яаж байгаад бид нарт савхаар нэг хэдэн гурил чимхээд өгнө. Оо гар тосч аваад баярлаад гараад гүйчихнэ дээ тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха. Хэдэн он бэ тэр чинь
Базар -
Тэр чинь одоо 52, 53 он байхдаа би сургуульд суугаагүй байсан үе. 51 52 он би нэг мэдээ орно гэдэг чинь 4, 5 настайгаас мэдээ оролгүй яахав тэр чинь 46 он гэхэд чинь 51, 52 он тэр л үе байж тэгдэг л байсан. Энэ манай урд талд чинь би бодоод байдаг юм. Хойд тал бол манайхнаас өмнө соёлжсон байх. Манай говийнхон бүр хамгийн сүүлд соёлын довтолгоонд орсон байх гэж боддог юм.
Хишигсүрэн -
Аан ха. Ардчилал эхэллээ ш дээ ерэн онд
Базар -
Тийн
Хишигсүрэн -
Ерэн оны ардчилсан үйл явдлыг та ер нь хэрхэн яаж хүлээж авав. Одоо ардчилал гэрё ирээд социализм нурчихна гэж та төсөөлж байв уу? Ардчилалаас та юу хүлээж байв.
Базар -
Тэр одоо ерөөсөө тэр үед чинь бодсон санасан юм ер байдаггүй байлаа. Тэгсэн чинь гэнэтхэн тэр ерэн онд чинь нэг цэргийн хүүхэд эргэх Зүүнбаянд явсан юм. Тэгсэн чинь явж байсан чинь аа энэ хотод хачин юм болж байна гээд байсан явахад, ирэх болсон чинь өнөөх Батмөнх өгчихлөө гэнэ гээд ярьж байна. Одоо ер нь юу гээч болдог ямарч учрыг мэдэхгүй. Тэгээд ирээд яриа хөөрөөгийн сонсоод зурагт хараад л байсан чинь одоо тэгээд л ардчилал гэдэг чинь уг нь хэрэгтэй юм гараад ирлээ гэж бодож байсан. Хэрэгтэй ч юм гарсан л даа. тэгээд нэг ардчилал жаахан дэгэн догонтой нэг зөрүүтэй буруутай явчихсанд манайханд одоо хэрнээ салж болохгүй нэг алдаа яваад байна гэж би ойлгоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха. Яг ямар алдаа
Базар -
Тэр нэг дэндүү хэтрүүлэг энэ тэр яваад байсан юмуу тэр чинь одоо энэ хувьчлал байна. энэ монгол тэр социализмын үед чинь одоо хороо хашаа тэр худаг ус энэ хөдөөгүүр чинь одоо
Хишигсүрэн -
Говийг ялангуяа бүр усжуулсан.
Базар -
Тийн онцгой анхаарчихсан чинь одоо ерөөсөө мотортой уснууд байшинтай, дүнзэн байшинтай тэгээд л жигтэйхэн том одоо модон хороонууд пүнзнүүдтэй хачин л байсан чинь одоо тэгээд ардчилал гараад ирсэн чинь хувьчлагдлаа гэсэн чинь байхгүй. Салхинд хийссэн өвс алга болж байгаа мэт нөгөөдүүл байхгүй хоцорсон. Одоо хэцүүхэн хашаа хороотой айл хөдөөгүүр байхгүй. Энэ өндөр худагнууд байхгүй. Одоо тэр хойшоо хангай очихлоор МААМ-снууд сангийн аж ахуйнууд бүгд байхгүй. Тэгээд л зуд болоод нодлин уржнан өвөл хэдэн малаа энд үхүүлээд л ер нь бараг л тэр чинь энд өвс олдохгүй болоод байна. за өвс ирсэн өвс аваарай гээд ингэнэ. Авах гээд ирэхлээр зэрэг тал боодол өвс оногдоно шүү дээ. Нэг айлд
Хишигсүрэн -
Тэрүүгээр юу хийх вэ?
Базар -
Тэгээд тэрүүгээр чинь тал боодол өвсөөр чинь одоо бас тэр чинь хэдий цөөхөн гэхдээ хоёр гурван зуун малтай айл байж байна яахын ер нь яалт ч байхгүй. Тийм л болчихоод л болчихдог газрыг энэ чинь одоо бас зөрүү буруу яваад харагдаад байгаа юм. Тэр чинь хэрвээ тэр юмнуудыг байлгаж байсан ч тэрүүн дээр нь улам хөгжүүлээд одоо энэ ардчилал хөгжүүлээд өдий үед ирсэн бол тэр зудаар чинь хороо хашаатайгаа байх байлаа. Одоо тэр САА-нууд байж байж л өвс тэжээл хүрэлцээтэй л байж байлаа гэсэн юм бодогдож байдаг надад
Хишигсүрэн -
Аан ха. Өмнөхөө бүгдийн устгаад хаячихсан нь их сонин тээ.
Базар -
Харин тийн. Одоо тэгээд за тэр мал малчиндаа очно гэдэг буруу биш зөв л юм байж. Тэгээд тэр өмч иргэндээ очно гээд одоо тэр л утгаар аваачаад ингээд л хамаг юмыг хүйс тэмтрээд байхгүй болгочихсон. Энэ их алдаа болсон гэж боддог нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр захиргаадалтыг устгалаа гэсэн асуудал ер нь тэр их буруу болсон гэж би бодоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Захиргаадалтгүй юм гэж юу байх вэ дээ. Энэ чинь одоо хэрвээ захиргаа байхгүй юм бол одоо тэр их хурал, энэ ерөнхийлөгч, одоо ерөнхий сайдын хэрэг байхгүй юу ч байхгүй байх л юм байгаа биздээ тэр чинь. Тэгсэн мөртлөө захиргаадалт байхгүй боллоо гэж хэлчихээд тэрнээс чинь хойш одоо хэзээ социализмын үед чинь одоо энэ хүн амины хэрэг чинь одоо ер нь ямар байлаа. Өдрийн од шиг байсан шүү дээ. Тэгвэл одоо чинь өдөрт гурван үхээд байна гээд одоо энүүгээр сая яриад байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Өдөрт гурван хүн сардаа 90 хүн
Хишигсүрэн -
Жилдээ одоо хэд гэсэн үг үү? Цаг бусаар?
Базар -
Зүй бусаар үхэж байгаа хүн шүү тэр өвчнөөр үхэж байгаа хүн биш
Хишигсүрэн -
Тийн
Базар -
Тэгж яриад байлаа ш дээ. тэгэхлээр чинь зэрэг одоо захиргаадалт үгүй болсон гээд ухамсар муутай улсууд хэрвээ тэр ухамсарын хэмжээ зохих түвшиндээ хүрсэн тийм хөгжилтэй улс гүрэнд бол энэ болдог л ажил байсан байх. Манай мэтийн энэ ухамсар мөчид дорой байсан улсууд аваачаад захиргаадалтыг нь устгаж хаяад аваачаад энэ алах талах энэ хулгай дээрэм дийлдэхээ байчихлаа гэж би бодоод байдаг юм. Энэ бол гарцаагүй тийм юм болсон.
Хишигсүрэн -
Социализмд хэрвээ ухамсар төлөвшчихсөн болбол
Базар -
Тэр үед чинь одоо ухамсар төлөвшүүлж чадсангүй зүгээр диктатурын арга гэдэг тэр захиргаадалт чинь одоо тэр үед тэр хүнийг барьж байж л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Ганцхан захиргаадалтаар барьж байж ерөөсөө
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр чинь одоо тэгнэ шүү дээ. энд чинь одоо би цехийн хэсгийн мастер механик гээд байж байна. за тэгтэл танай цехийн тэр нөхөр согтуу яваад тэгсэн байна шүү нөхөр минь ингээд л загнана шүү дээ. Ингээд бөөн хэдэн хурлаар л ярина шүү дээ. за нөхөр Базарын цехээс тэр нөхөр тэгж байсан гээд л. Тэгээд байдаг байхлаар чинь зэрэг бас тэр үед чинь бас шал өшөө байсан юм байж л дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд одоо захиргаадалт байж байсан. Энэ ардчилал захиргаадалттайгаа хамт явсан болбол одоо болдоггүй юм байсан болов уу? Хэн мэдэх вэ одоо тэр утга нь алдагдах байсан юмуу би тэр учрыг олдоггүй юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр болохгүй юм гэж
Хишигсүрэн -
Баймааргүй л юм гэж
Базар -
Зохицуулаад явахад болох л ёстой байсан гэж би боддог
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд тэр захиргаадалтыг устгалаа гэж зарладаг нь буруу. Гэхдээ захиргаадалт бол хэтэрхий одоо дарангуйлж байсан гэдэг утгаар нь одоо бас яриад тэгээд явсан бол болох л байсан болов уу гэж боддог юм. Хэн мэдэх вэ тэгээд би сонссон сургууль мэдсэн мэргэжил байх биш
Хишигсүрэн -
Та чинь ёстой мундаг байна ш дээ.
Базар -
Юу гэж ярих уу одоо
Хишигсүрэн -
Ийм асуулт байна. Хальт дурдагдаад өнгөрлөө ш дээ. хувьчлал гэдэг зүйлийг анх яаж зарлав аа? Хүмүүсийн амьдралд хувьчлал яаж нөлөөлөв гэсэн асуулт байна.
Базар -
Тэгээд хувьчлал болбол түрүүгийн хувьчлал бол хүмүүсийн амьдралд одоо дээш татаж одоо би үндсэндээ чадаагүй гэж боддог. Чадсан цөөхөн хүн бий байх
Хишигсүрэн -
Хувьчлалаар
Базар -
Ихэнх улсууд болбол ерөөсөө, одоо тэр хувьчлалаар юу малгүй хүн малтай болчихсон байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Мал хувьчлаад авчихсан хүн нь тэгэхэд чинь тэрүүнийг чинь өсгөж үржүүлээд аятайхан болоод явсан хүн нэг ч байхгүй хараад байхад. Дор нь хувьчлаад авсан малыг чинь зарж үрээд идэж уугаад барчихаад тэгээд одоо мөнгө байхгүй модоо барьсан юмнууд явж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Одоо тэр энэ байшин барилга дотор юмнуудыг хувьчлаад авсан улсууд бий одоо. Тэгээд овоож оцойсон юм байхгүй мөн л мань мэтийнхээ адилаар л явцгаажиж байгаа байж д байхын энэ одоо. Зүгээр яахав тэрэн дотор болоод явж байгаа улсууд бол бий. Тэрийг болбол үгүйсгэхгүй зүгээр. Тэгэхдээ энэ хувьчлал бас л одоо тэр ямар замаар явах байсан юм бас л нэг яг явах ёстой замаараа яваагүй гэж би ойлгодог юм.
Хишигсүрэн -
Яг Дундговьд ямар байдлаар хувьчлал явагдав ернь.
Базар -
Энэ чинь одоо
Хишигсүрэн -
Аймгийн төв дээр юу юу хувьчлагдав.
Базар -
Энэ чинь одоо харахгүй юу барилгын материалын үйлдвэр гээд говийн 3 аймаг хангадаг барилгын материалын үйлдвэр байлаа. Говийн 3 аймаг хангадаг тоосгоны үйлдвэр байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд юу ч байхгүй болсон ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Хувьчилсан. Тэгээд аваачаад өнөө дарга одоо тэр хэдэн хүн авдгийн байгаа биз тэгээд байхгүй. Зарж үрээд л дуулж байхад хотоос хүн ирээд авсан гэнэ гэдэг. Буулгаад л ачаад байдаг. Одоо хамгийн сүүлд энэ тоосгоны үйлдвэриийн нэг сайхан токорын цехтэй байсан юм. Би одоо энд нэг муу засварын цехтэй бас нэг юм оролддог хүн л дээ. Нэг муу токорийн машинтай тэгээд өнөө муу точалийг чинь бас байдаг. Тэгээд юм олдохгүй хог сав түүгээд л нэг ийм юм хийж явсан. Тэгсэн нэг дуулж байх нь ээ энэ Ханийн материалд байсан нөгөө цехийн токорийн машин дандаа шинэ шахуу юмнууд байхгүй юу. Тэр чинь дандаа удаагүй юм ш дээ. Энэ чинь арван хэдэн жил ажилласан уу яасан уу тийм машинууд тэгсэн хариэ лантуугаар хэмхчээд л машинаар ачаад явчихсан байлаа. Өнөө төмөрт тушаах гээд. Тэр чинь одоо тийм, тэр чинь хувьчлалын юм байж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгэхлээр чинь одоо тэр ерөөсөө нь хэцүү л болоод байгаа юм. Одоо энэ барилгын үйлдвэр чинь ямар ч үг байхгүй. Энэ чинь одоо тэр барилгын бүх хучилтын хавтангууд тэгээд суурийн бүх блок юмнуудын хийдэг. Энэ Өмнөговиос ч ирж ачдаг. Дорноговиос ч ирж ачдаг. Заримдаа Өвөрхангайгаас ч ачдаг ийм л байсан. Тэгсэн чинь одоо байхгүй. Хэрээ шувууны үүр нэг хэдэн балгас л болоод үлдлээ. Доторх юмнууд юу ч байхгүй. Одоо төмөрт аваачаад тушаачихсан. Ингэж хувьчилж аваад одоо тэгээд хэрэггүй ют байна гэж би бодоод байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха. Та хувьчлалынхаа эрхийн бичгээр юу хийснээ санаж байна уу?
Базар -
Би ч одоо хувьчлалын манайх чинь бас ам бүл гайгуй олуулаа. Нэлээн юм байсан байлгүй яахав дээ. Би чинь энэ эрчмээс нэг яг тэр 90 онд чинь ерөөсөө нэг бодсон юмаа. За байз энэ ардчилал гээд нэг юм гараад үймж шуугиад хөл толгой мэдэгдэхгүй учир нь олдохоо байлаа. Энэ ерөөсөө нэг бүтэхгүй хэдэн малтай болж ерөөсөө нэг арга яахгүй бол болохгүй юм байна гээд би чинь нохой ч үгүй яг төвийн, нөгөө тэр л 57 онд энд ирж сургуульд суугаад тэгээд энэ эрчимд ажиллаад ерөөсөө мал болбол юу ч байхгүй байсан юм чинь тэгээд нэг хөдөө нэг гардаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд хөдөө гараад нэг хэдэн мал цуглуулаад ингээд байж байсан. Тэгсэн чинь хувьчлал болоод тэгээд тэр хооронд чинь эндээс гарахтайгаа зэрэг энд хоршоололд бас нэг хэд хонодог юмаа. Энэ баруунтаа. Манай нэг инженер байсан юм. Тэр зайлуул бие хаа нь өвчтэй эрчимд ажиллаж чадахгүй гээд гарчихсан байсан. Тэр нэг хоршоолол байгуулчихсан энэ урд баруунтаа орос цэргийн анги гэж байсан юм. Тэнд байж байдаг. Тэр хүрээд ир чи гээд байдаг. Өнөөх дээр очоод тэгээд байж байтал яг тэр эрхийн бичигнүүд ирдэг юм тэр чинь. Тэгж байтал өнөө хоршоолол чинь юу байх вэ дээ үймээний цагт чинь ерөөсөө тэгсхийгээд ажиллаж байхгүй бол одоо дампуурдаг. Тэгээд ингээд дампуурдаг гарах болсон чинь өнөө хоршоололын дарга захирал маань ингэдгийн за чи юу авах уу гээд ингэдэг. Би хөдөө гарчихсан байж байгаа одоо унах унаа байхгй тэр чинь одоо ачаад нүүх тэмээ хөсөгтэй болж чадаагүй байсан үе тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Нэг сонсмолл байсан юм. Гуч сонсмолл би энийг авъя даа. за тэг тэг гээд тэгээд нэг гуч сонсмоллоос өгчихсөн.
Хишигсүрэн -
Тэгээд машин нь хэр их юу болов танайд
Базар -
Тэгээд тэр тухайн үедээ нүүчихнэ зөөчихннө. Өнөө муу айлтайгаа өөрсдийгөө ачаад нүүгэд явчихдаг нэг тийм л байлаа. Тэгсэн чинь өнөө цусын чинь бинзеныг хийх арга байдаггүй тэр үед чинь тэтгэвэрт гараагүй байж
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Орлого мөнгө юу ч байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
өнөөхийг чинь бинзен хийх арга олддоггүй. Өнөөх чинь бинзен хэрэндээ их идэх юмаа бас
Хишигсүрэн -
Аан ха тэгэлгүй яахав
Базар -
Тэгээд байхдаа зэрэг өнөөхийгөө зарлаа. Зарсан чинь нэг нөхөрт авъя гэсэн. 10 тэмээнээс өглөө дөө өнөөхийг чинь. Нөгөө нөхөр тэгээд бодож байна. За байз говиос 10 тэмээ аваад ирнэ. Өнөөхийн би алдчихна. Тэгээд аль ч үгүй хоцорно гэж бодсоноо нөгөөдөхийгөө тэглээ за чи 10 тэмээгээ алж аваад ир. Тэгээд юу байх вэ дээ 10 тэмээний мах нэг машинд ачаад давхиад ирсэн. Байшинд хийгээд авсан. Энэ төв дээр тэгээд төв дээр хүүхдүүд манайхан чинь дандаа сургуульд байсан үе таван хүү энэ ганц охин цаана чинь сууж байна. Өнөө таван хүүдээ 10 тэмээний мах байшинд хийж өгчихөөд хөдөө нэг хэдэн малтай энэ бид хоёр явж яаж байгаад хавар нэг, өвөл ч бас ганц нэг хөл идсэн юмаа тэр чинь. Тэгээд хавар нэг мах авъя гэж бодоод хөл авъя гэж бодоод давхиад ирсэн чинь мах дууссан гэж байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд л нэг сонсмолл нэг өвөл идчихсэн. Нэг өвөл идэж сайн хүрээгүй дээ тэр чинь. Тэгээд дуулж байсан чинь манай нөхдүүд яасан гэхээр арвын цагаан түмпэн гээд түмпэн байдгийн. Тэрүүгээр орой хоол хийхдээ гурил зуурахаас залхуурдаг юм байгаа биздээ өнөөхөөрөө нэг мах чаначихдаг. Тэгээд тэр гудамжныхан тэр чигээрээ манайд байдаг л байсан юм гэсэн тэгээд одоо идчихэлгүй яахав дээ. тэр чинь
Хишигсүрэн -
За тэгээд дууссан.
Базар -
Дууссан.
Хишигсүрэн -
Ямар улсууд илүү их өмч хөрөнгөтэй болж ямар хүмүүс нь арай бага болов. Хэр их тийм
Базар -
Тэр бол тодорхой ш дээ. Одоо тэр бидний үед бас нэг дарга байсан улсууд л арай илүүг авчихсан юм гээд би ойлгоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха. Тэр нь яг мэдрэгдэж байна уу?
Базар -
Тэгээд тэр чинь мэдэгдэлгүй дээ одоо энэ барилгын материалыг гэхэд одоо ажилчин нь юу ч аваагүй. Дарга нар л авсан. Тэгээд байхгүй бутраагаад дууссан. Тэр Ханийн материал ч ялгаа байхгүй ер нь бусад газрыг харж байхад дарга нарт оногдсон хувь тэр зохих ёсоороо олгогдож байсан юмуу ёс бусаар олчихож байсан юмуу тэр чинь дарга нарт л илүү оногдож гэж би бододгийн. Оногдсон юмдаа тэр чинь яах арга байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд л дуусгачихсан байгаа юм.
Хишигсүрэн -
Ийм асуулт байна. Одоо та бол нутгаасаа ерөөсөө гараагүй энэ говьд амьдарч байна ш дээ.
Базар -
Аан ха
Хишигсүрэн -
Одоо бараг дал шахам жил, тэгэхээр таны хүүхэд наснаас хойш энэ говь нутагт байгаль орчинд ямар өөрчлөлт орж байна. Сайн өөрчлөлтүүд юу байна. Муу өөрчлөлтүүд юу байна.
Базар -
Сайн өөрчлөлт гэвэл би түрүүнд ярьсан даа. одоо тэр тулганд гал түлээд тоононд нь утаа...
Хишигсүрэн -
Байгаль орчны өөрчлөлт
Базар -
Одоо дээр үед чинь одоо байгаль орчин ургамал их өндөр ургадаг байсан. Өвс ногоо ихтэй сайхан л байдаг байсан. Одоо тэгээд урьдын гарч байсан ургамал одоо бол огт ургахгүй болсон.
Хишигсүрэн -
Яагаад
Базар -
Одоо тэр бэлчээр сайхан сахлаг бэлчээр бол одоо тэгээд хаана ч байхгүй. Ерөөсөө элсний нүүдэл ийм юмнууд чинь болохоор за энд чинь нөлөөлөх хүчин зүйл оллон байх юм л даа. Энэ чинь одоо манай говийн чинь заг гэхэд л одоо нэг тод л юмдаа. Тэр чинь одоо өндөр ургасан нь болбол одоо энэ тооно шиг тооноос дээшээ гарсан өндөр загнууд байсан. Одоо мод л юмдаа тэр чинь өндөр ургасан нь бол энэ тооно, тоононоос дээш гарсан өндөр загнууд байсан л даа тэр чинь. Тэгэхэд чинь одоо чинь загийг чинь одоо зүй бус харьцаа аяндаа түүгээд түлээд одоо тэр чинь загийг чинь түүхэд чинь зүгээр нэг зээтүү жоотуу барьчихаад нэг аятайхан нэг өгөршсөн үхсэн одоо тэрийн түүж болох . тэгтэл чинь тэгэхгүй аваачаад голын нэг том загнаас нь тороос уячихаж яаж байгаад тэгээд машиндаа борховондоо өлгөж аваад л машинаараа бугуйлчихна. Тэд чинь хөгшин залуугүй бүх заг нь ханараад ойчно. Тэгээд ачиж аваад явчихдаг. Жишээтэй тэгэхлээр чинь шороо шуурахгүй яахав. элсний нүүдэл болохгүй яахав. За тэгээд сүүлд нь болсон чинь одоо энэ алт ухаж байна гээд одоо ингээд онгичоод хаячихсан энэ урд тал бол ерөөсөө сүрхий болж байгаа одоо ерөөсөө. Тэгээд одоо жонш залгаад ухаж байна. одоо тэгээд л газар шороогоо ингээд л ухчихлаар чинь зэрэг нөгөө ус юм 4000 гаруй гол горхи ширгэлээ гэж яриад байгаа юм. Тэгэхлээр чинь энэ говьд ам болгоноос булаг гардаг байсан газар одоо ам болгонд байх нь битгий хэл ганц нэг булаг байна уу үгүй юу болж байна одоо ерөөсөө. Ингээд байхлаар чинь усны түвшин доошоо явчих юм одоо. Би тэр 57 онд нүүж ирээд энэ зүүн цохионд байсан гэж байгаа одоо энүүхэн зүүн гол дээр ус байсан юм. Бид нар тэндээс явган нөгөө бетон барьж ирж бетоноор ус зөөдөг байсан. Тэгээд л энэ сайр дээр чинь ингээд л малтахад ус гардаг тийм сайр байсан юм. Энэ зүүн сайр, одоо далан хэдэн онд л тийм байсан. Тэгсэн чинь одоо арван хэдэн метр доошоо ухаад ус байхгүй болчихсон байна. нодлин уржнан энд нэг нөхдүүд энд ус байсан газар ус гаргана гээд ухчихсан чинь 12 метр ухлаа гэлүү ус байхгүй. Тийм доошоо явсан байгаа юм усны түвшин.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Өнгөн дээрээ байсан ус шүү дээ зөвхөн зүгээр л элсийн малтахад л ус ингээд тунаад ирдэг. Эд нар тоглож л байсан. Тэгэхэд л тэр гэнэтхэн тэгээд байхгүй болчихсон. Энэ чинь болбол зүй бус ашиглалттай холбоотой байдаг байх л даа. тэгээд одоо энэ ийм болчихлоо.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд алт ухаснаас чинь хойш сайхан байдаг газар чинь бороо татарч байгаа юм ш дээ. 2002 оноос хойш бороо ороогүй ш дээ.
Хишигсүрэн -
Хаана
Базар -
Хөнжил гэж одоо тэр манай Тагт бригадын миний сургуульд сууж байсан Тагт бригад гэж байдаг тэрний нутагт. Зүсэр бороо ч орохгүй. Ширүүн бороо гэдэг чинь үүл буудаад зохих ёсоор орох ёстой бороо
Хишигсүрэн -
Орохгүй
Базар -
Орохгүй болохоор тэгээд энд буудчихсан үүл нь хань хамаагүй хаа хамаагүй газар очоод нэг сул ус буугаад сүйд хийчиихдэг ийм болсон цаг юм. Тэр арга технологийн олдоггүй л байх даа. Арга технологийн олж буудвал тэгж юу ёсгүй байх энэ одоо тэр доз хэмжээ гээд ихдүүлдэг юмуу тэр чиглэл юмын олдоггүй юмуу одоо тэр хаашаа юм. Одоо маннй энэ аймагт бороо орохгүй байна гээд буудсан буудалт нь хятад ерөөсөө хүчээр очиж орж байгаа юм шүү тэр ер нь дуулаад байхад ер нь тийм л юм дуулдаад байгаа хужаагийн нутагт очоод орчихдог. Яг орох гэж байсан бороо алга болчихож байгаа юм. Тэгэхээрээ тэр бол буруу л буудаад байгаа. Тэр зөв бууддаг бол орох л ёстой.
Хишигсүрэн -
Тийм л байх
Базар -
Тэгэхээр чинь юу ярих гэж байгаад юу руу халиад явчихсан юм дээ
Хишигсүрэн -
Зүгээр зүгээр. Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?
Базар -
Нэр ч нэг их өөрчлөгдөөд дээр үеэсээ одоо явж ирсэн нэрийг чинь нэг их өөрчлөөд байгаа юм юу бол. Энэ харин компаниуд эд нар энд тэнд ирээд буучихлаараа зэрэг бас нэг нэр өгчихөөд байх шиг байгаа юмаа.
Хишигсүрэн -
Өөр газрын хүмүүс ирээд
Базар -
Тэгээд энэ чинь одоо энэ зурагтаар ярьж байхын сонсож байхад чинь 8000 гаруй байгалийн баялаг дээр ажиллаж байгаа 8000 гаруй компани байна гэнэ. Тэгсэн 6000 гаруй нь гадных байна гэнэ.
Хишигсүрэн -
Пөөх
Базар -
Тэгээд одоо тэр чинь нэг компани гэдэг чинь нэг хүнтэй хоёр хүнтэй компани байгаагүй дээ тэр нэлээн хүнтэй байж байж нэг компани байгаа. Тэгэхлээр чинь одоо ер нь энэ монголын газар шороо ерөөсөө доогуураа одоо манай доор ч гэсэн энэ хужаа нар явж нь байгаа байлгүй гүн ухаад
Хишигсүрэн -
Аан ха хи ха хи
Базар -
Тэгж байтал одоо бодогдоод байх болчихоод байна.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр чинь одоо 6000 гаруй компани газар доогуур ухаж байхлаар энэ байгаль цаг уур чинь ер нь яаж аятайхан байх вэ дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Тэгээд ихэнх говьд нэлээн их бий тээ.
Базар -
Тэгээд л одоо энэ чинь баялаг гээч юм чинь гол нь говьдоо байгаа юм биш үү.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд манай говьд чинь бол тэр одоо энэ чулуу ухаж байгаад жонш чинь одоо жоншгүй газр одоо алга. Хаа яагүй хэд гурван хүн л тэгээд компани тэгээд манай компани гэсэн надаар л багаж юм янзлуулах гээд за чи хааныхан юун хүн бэ гэхээр аа жоншны компани байна гээд л. Хаана байна аа тэнд ээ гээд л тэр ирж байгаа улсууд ер нь нэг газар хэлээд байхгүй. Ер нь хаа хамаагүй газрууд хэлээд байгаа юм тэр. Тэгээд л алтны нэг баахан юмнууд чинь тэгээд энэ ухаад явчих юм одоо. Тэгээд энэ эрдэс баялагийг чинь одоо миний бодлоор бол төлөвлөгөөтэй урт богино тактик стратегитэй үе үеэр цаг үетэй ашигламаар байхын тэгсэн чинь одоо ганцхан үед л одоо ингээд одоо сийлээд барчих юм бол манай хойч үе маань яах юм. Энэ жил эхний одоо 2015 он хүртэл энийг ашиглана. 15-аас 20 он хүртэл энэ энийг ашиглана гэдэг ч юмуу нэг иймэрхүү юм ер нь байж болдоггүй юм байсан байх даа энэ чинь одоо. Хаана ямар л орд ашигт малтмал байна тэрэнд хэзээний хятад ирээд орхчисон байж байдаг ийм л болчихсон цаг юм одоо.
Хишигсүрэн -
Аан ха. Энэ үүл буудаж бороо оруулж байгааг хүн болгон ярьж байна шүү. Сүүлийн хэдэн жил ийм юм болж байна.
Базар -
Энэ чинь сүүлийн долоо найман жил арваад жил болж байгаа даа энэ. Би энэ технологийн олохгүй байгаа энэ муу хужаа нар технологийн буруу зааж өгч байгаа даа муу санаатай юмнууд. Өөрийдөө буудах юмыг монголд буудуулаад өөрийдөө оруулаад л тэгээд байж чадах л улсууд тэрүүн дээр суралцах тэрнийг мэдэх тэр талаараа одоо юм хийхгүй л байгаа байх л даа энэ одоо.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд энэнээс болоод одоо энэ буудсан тэр сул ус асгана ерөөсөө тэр бол аюул хийнэ тэрүүхэн асгарч байгаа газараа бол. Тэгээд тэр сул асгарсан ус гэдэг чинь газарт шингэхгүй. Урсаж очоод нэг хонхорхойдоо бөөгнөчихнө. Тэгээд өнөөх нь газарт шингээгүй юм чинь ногоо ургам л нь гарахгүй. Ийм жишээтэй болоод байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Урьд чинь өнжүүд хонууд хоёр гурван хоногоор зүсэр бороо орлоо гээд ингэдэг. Тэр нэг намирсан орж ч байгаа үгүй ч юм шиг усан бороо гэдэг жинхэнэ газарт шингэдэг. Жинхэнэ одоо тэр ургамал юундаа хэргэтэй тийм л бороо байж
Хишигсүрэн -
Аан ха. Одоо энэ хүмүүсийн нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил оршуулгын ёслолд хэр их өөрчлөлт орж байна. Таны энэ амьдарч байгаа хугацаанд
Базар -
Энэ чинь одоо дээр үед чинь намайг бага байхад чинь одоо би санадгийн нэг тэмээнд нэг талд нь үхсэн хүнээ нөгөө талд нэг чулуу сэгс араганд хийж тэгээд л тэгнээд л явчихдаг. Тэгээд аваачаад газар тавьчихдаг. Ил тавьчихдаг. Тэгээд өнөөхийн нохой шувуу идээд барагддаг л байсан. Одоо ч болбол оршуулгын газар аваачаад оршуулдаг болж одоо сүүлдээ одоо тэр чандарлах барих гээд тохижсон хачин юм болсон байлаа дээ. би бас тэнд хүн амьтны оршуулганд очиж байлаа. Чандарлаж байхын харж байлаа. Зүгээр оршуулган дээр очиж байлаа тэнд чинь ерөөсөө өөрснөө хийнэ гэж байхгүй. Шууд тэндээс бэлэн улсууд тосч ирээд өнөө шарилыг чинь тосч аваад тэгээд ерөөсөө хараад зогсож байна уу гэхээс тэнд болбол хийх ажил байхгүй. Тэр улсууд нь дор нь тэр чинь бүх юмын хийгээд янзлаад за боллоо танай хүн. Одоо тэр сүм дуган луу орж буян номоо хийдэг юм байгаа биз дэргэдээ сүмтэй дугантай болчихсон. Тэр ерөөсөө их л тохилог болсон байлаа дээ.
Хишигсүрэн -
Аан ха. Зүгээр санагдаж байна уу?
Базар -
Тэр бол зүгээр юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр чинь тэр битгий хэл одоо нөгөө муу шарилаа эмнэлгээс аваад бид нар чинь ингээд дамжлаад чирээд л нэг машин гуйгаад л олдохтой олдохгүйтэй ингээд явдаг. Одоо чинь зүгээр хаана аль эмнэлэгт аль моорогт юм гээд асуучихаад шууд тэндээс нь машинаар аваад тэгээд л үйлчилдэг болсон байлаа ш дээ хотод болбол сайхан юм байлаа зүгээр. Манай энд бол тийм болж чадаагүй л байна.
Хишигсүрэн -
Аан ха. Социализмын үед гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт гарав аа? Төр засаг гэр бүл одоо өрх гэрийн амьдралыг дэмжиж янз бүрийн бодлого явуулж байв уу?
Базар -
Тэр чинь одоо соёлын довтолгооноос авахуулаад л тэр чинь бодлого байлгүй яахав. Ямар ч байсан бөөс хуурнаасаа салсандаг. Өвчин эмгэгээсээ бас зохих хэмжээгээр тэр чинь бас одоо соёлын довтолгооноос чинь өмнө үед чинь арьс өнгөний өвчин мөн тэр талаар чинь компанит нэг ажилладаг боллоо ш дээ ерөөсөө хүүхдэд ч байсан хүн ч байсан бүгд тэр үзлэгт хамрагддаг очдог ордог. Тэгээд тэрүүгээр чинь одоо тэр дээр үед чинь одоо тэгээд өвчтэй улсууд олон байж. Тэр бүгдийг чинь дор нь эмчилгээнд оруулаад л эмчлээд л одоо тэр арьс өнгөний өвчин бараг нь устсан байсан. Одоо харин ахиад гарчихлаа гэсэн юм яриад байх нь байна ш дээ. Олширчихлоо гээд
Хишигсүрэн -
Өөр ямар бодлогууд аль өрхийн амьдралыг дэмжсэн юм байв
Базар -
Тэгээд одоо тэр чинь нэгдэлжих хөдөлгөөн байна. одоо маайх чинь 57 онд нэгдэлд орж байсан айл
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд одоо нэгдэлд ороход чинь одоо нэг талдаа сайхан ч байсан. Нөгөө талдаа ч хэцүү ч байсан тэр чинь одоо нэгдэлд малаа нийгэмчилээд өгчихөөд тэгээд одоо нийгэмчилсэн малаа өөрөө маллана. Тэр их хэцүү, нэгдэлжсэн хойш одоо нэг айл дээр мал ерөөсөө хонь гэхэд мянгаараа бод мал гэхэд чинь хэдэн зуугаараа суурилагддаг тийм л болчихсон байгаа юм. Одоо тэрнээс өмнө айлууд чинь өөр өөртөө бас болж байсан юм. Тэр чинь одоо
Хишигсүрэн -
Тэгж том суурь хонь үүсгэж сууриар малыг төрөлжүүлж байна ш дээ. Тэр нь хэр их оновчтой зохион байгуулалт байсан бэ?
Базар -
Тэр чинь одоо
Хишигсүрэн -
Төрөлжүүлээд малчин, хоньчин, үхэрчин, ямаачин болгож байгаа нь
Базар -
Төллөх малын суурь, одоо үржлийн суурь эд нар чинь өшөө одоо тэр төлөг ишиг хурга ялгачихна намар. Тэгэхэд чинь тэрний суурь одоо тэр ийм л байсан. Тэр болбол чухам тухайн үедээ болж л байх шиг санагдаж байсан. Одоо бодоход тэр бас нэг тийм оновчтой санал байсан юмуу үгүй юмуу мэдэхгүй юмдаа.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Нэгдэл 25 сая малтай болох гээд үзээд ерөөсөө бараагүй. Харин тийм тэр чинь тэгээд нэгдлийн малч өсдөггүй байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Орос руу цаазлаад аягүй их хэмжээгээр юу яадаг байсан биш үү?
Базар -
Тэр чинь мал мах
Хишигсүрэн -
Бэлтгэл
Базар -
Бэлтгэл малд болбол нэг их явж байлаа. Тэгэхдээ энэ одоо идэж ууж байгаа бол тэр бэлтгэлээс дутахааргүй л идэж ууж байна. Тэгэхэд энэ мад өсөөд байдаг энэ ямар учиртайг энэний учрбг оллохгүй байгаа юм бий. Одоо хувьд шилжсэн асуудал
Хишигсүрэн -
Таваарлаг шинжтэй мал өсөхгүй байгаа биш үү? Одоо нэг ямаа хонь хоёр өсөөд байгаа болохоос биш
Базар -
Харин одоо тэр жинхэнэ үржил шимтэй цөөхөн мал өлсгөх. Энэ олон малны хэрэг алга байна гэж яригдаад байгаа. Энэ зөв л дөө энэ чинь одоо түрүү зудаар харж байхад чинь одоо ерөөсөө ашиггүй олон мал гэдэг чинь ерөөсөө зоволго зовоохоос цаашгүй л юм. Өнгөрдөг л юм байлаа.
Хишигсүрэн -
Тэгээд нэг зуднаар
Базар -
Хүрч үйлчилж чаддаггүй. Тэр зудаар чинь одоо өглөө босоход саравчин дотор мал дараатай байна. ерөөсөө саравчинд яг цас дүүрчихсэн битүү байж байна. доор нь мал бий бодохлоор зэрэг зүгээр байхын янз байхгүй. Өнөө цасыг чинь ухна. Өглөө ухаад л орой гэхэд л арайхийж нэг юм ухаад дуусаад сүүлчийн мал гаргаад л тэгээд харанхуй болоод ирнэ. Тэгээд өглөө болоход эргүүлээд дарчихна. Тийм л жишээтэй байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгэхлээр тэр дээр үеийн нэгдлийн үед болбол за зуд болсон. Тэдний дээр сүйд болж байна сум багаас бөөн хүч аваачаад машинаар хэдэн буулгаад тэрүүнийг чинь янзлаад өгчихнө. Тэгтэл одоо болбол энэ хувь хувьдаа оччихлоор зэрэг тийм байдаггүй болчихдог юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр бас их сүрхий
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд одоо монгол чинь нэгдэлд насаараа мал аж ахуйн орон юм. Энэ малтайгаа одоо нөгөө Доржийн хэлснээр “Малгүй бол хэн гутамшиг уу. Монгол гутамшиг. Хил хэл мал гурваа алдахын бол хэн гутамшигтай” гэдэг чинь одоо яг л үнэн юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Ерөөсөө малгүй байхын арга байхгүй. Тэгээд одоо малтай байна гэхээр одоо энэ одооноос бас зарим айлууд хараад байхад малынхаа үйлдвэр угсааг сайжруулаад байх шиг байгаа юм. Цөөхөн үйлдвэр угсаа сайжирсан цөөвтөр малтай тэгээд одоо бас өөр өөрсөндөө хашаа хороотой энэ тэр, энэ өврмонголыг харж байхад л дандаа хашааны мал байна ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Хашаан дотроо тариагаа тарьчихдаг. Тэрийгээ хадаад авчихдаг. Хашаан дотор нь мал нь байдаг. Тиймэрхүү байдалд орж орох нөцөл байдаг юмуу үгүй юмуу. Тэгээд одоо манайх тийм байж болохгүй гэхлээр зэрэг манай чинь тэр Өвөрмонголтой адил үндэс ургамал байдаггүй газар гээд ингэж болно. Энэ чинь ургамалыг чинь тариад услаад ургуулвал болохгүй юм гэж ерөөсөө байхгүй ургах л ёстой юм. Би бодоод байдаг юм. Хэрвээ хашаатай байхын болбол тэр шуурганаар чинь баахан хүн үхээ шүү дээ. Баахан мал алдаад алга болно. Хойноос эрж яваад баахан хүн шуурганд осолдож байгаа юм. Өнөө алга болсон хүний хойноос сум багаас бөөн машинтай улсууд эрээд гүйгээд хэдэн хоног явж байх шиг байгаа юм. Хашаатай байхын бол тэгэхгүй ш дээ тэр чинь. Тэр л хашаан дотроо тэр ямар хашаанаасаа хийсээд явчихгүй хашаа дотроо үхсэн ч хашаан дотроо тэр мал чинь. Тэр малчин чинь малаа эрж явж үхэхгүй малаа хашаан дотроо очоод эргээд ирэхэд ямарч гэсэн амьд мэнд байх ийм л юм байгаа юм. Одоо энийг нь засаг төр бэлчээр хувьчлах энэ тэр гээд ют яриад байх юм. Энэ хэзээч хувьчлах байдаг юм. Хэзээ ч энэ хөдөө орон нутагт энэ хашаатай хороотой тэр Өвөрмонголын фермерийн аж ахуй тэр л хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм одоо.
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдралд нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна. Гүнзгий нөлөө өөрчлөлт авч ирсэн үйл явдал таны санаанд юу орж байна.
Базар -
Тэгээд одоо би чинь ардчилал гарчихсан. Тэрнээс хойш чинь одоо хэдэн малтай болсон. Арай барагдчихаагүй зудад үхэж үлдсэн хэдэн юм одоо байж л байна. Саяын гардаг хүү хөдөө байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха.
Базар -
Тэгээд ганц нэг одоо энэ дэлгүүрийн махны үнэ дийлдэхээ байсан цаг одоо энэ чинь. Авдаг тэтгэвэр өнөө тэр маханд болбол яагаад ч хүрэхгүй. Харин би хажуудаа нэг муу цехтэй учраас өдөр тутам бас нэг талх тамхиныхаа мөнгийг олоод байдаг юм. Тэгдэггүй хүнд бол энэ их л хүнд байгаа юм. Тэгээд мал бол зайлшгүй хэрэгтэй эд
Хишигсүрэн -
Аан ха. Таны амьдралд онцгой бусдаас онцгой ер бусын гэж хэлэх тийм зүйл байна уу?
Базар -
Яасан гэнэ
Хишигсүрэн -
Онцгой содон тийм зүйл байна уу? Таны амьдралд
Базар -
Сонин гээд ч байдаг нь юу байдгийн одоо нэгэн насаараа энэ эрчимд ажилчин явж явж явчихаад сүүлдээ нэг малтай болно гээд хөдөө гараад тэгээд нэг хүүхдүүд нэг хэдэн малтай болгоод гайгуй нэг бас нэг таван хошуу малын бас нэг цөөхөн цөөхөн юмтай болгосон чинь 99 оны зудад нэг үхүүлж, дуусгангаа алдаад одоо нодлин үлдсэнийг нь бүүр дуусангаа алдаад тэгээд одоо ингээд байж байна.
Хишигсүрэн -
Аан ха. Одоо бид хоёрын ярьсан яриатай холбоотой эсвэл холбоогүй ч байж болно. Ярих юм байна уу? Үндсэндээ би асуух зүйлээ асуугаад дуусчихлаа.
Базар -
Манай энэ одоо төр засаг яриад байгаа юм одоо ард түмний аж амьдрал сайжруулна. Жижиг дунд үйлдвэрийг
Хишигсүрэн -
Хөгжүүлнэ
Базар -
Хөгжүүлнэ гээд яриад байгаа юм. За тэгж байсан чинь цаана нь бас яриад байгаа юм утаа униар гээд амьдрах янзгүй боллоо. Уушигтай хүн байхгүй боллоо гээд ингээд яриад байгаа юм. Ой мод огтлоод барлаа. Хулгайч нар хулгай хийж аваад хөрөөдөж түлээд зараад ингээд дуусгах нь ээ гээд яриад байгаа юм. Тэгээд одоо би бодоход энд энийг шийдчихэж болмоор юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд одоо хотын утаа угиараас болж хичнээн тэрбум төгрөг төсөвлөлөө гэж яриад байсан арай 60 тэрбум гэсэнгүй байгаа
Хишигсүрэн -
Тийм байхаа бараг
Базар -
Тэгээд одоо утаагийг чинь багасгах гээд одоо нэг утаагүй зуух хийнэ л гэнэ ямар хэрэг байх вэ? Тэр чинь одоо багасахгүй ш дээ. одоо утаа багасна гэчихээд дулааны станцууд бариад байхын одоо. Энэ Тавантолгой чинь одоо эхний дулааны станц барьсан. Одоо 3 станц барих тэрний дөнгөж ганцын барьчихаад байгаа гэж ярьж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд энд бол дулааны станц гэдэг чинь хоногтоо 300,400 тонн нүүрс түлнэ. Тэр 300,400 тонн нүүрс чинь тэнгэрт утаа болж гарна ш дээ. мэдээжийн хэрэг
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгээд одоо бол усан цахилгаан станцын асуудлыг шийдчихийн бол энэ монголын бүх асуудал шийдэх юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Усан цахилгаан станцыг яаж шийддэг юм гэхээр усан цахилгаан станцын өртөг энэ дулааны станцын өртөгнөөс арав дахин хямд байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
За тэгэхийн бол энэ чинь өртөг нь хямдраад ирэхийн бол энэ ард түмэн чинь би гэхэд одоо сардаа 60, 70 мянга төлж байна. Цахилгааны мөнгө би 6, 7 мянга төлдөг болно.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Энэ чинь ард түмний нуруун дээрээс ачаа хөнгөлж аж амьдрал дээшилдэг юм байгаа биздээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Нэгд гэвэл, хоёрт гэвэл энэ жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ, дэмжинэ гээд байгаа одоо энэ байгаа даа энэ цахилгаан чинь хүрэхтэй үгүйтэй болихоо байхлаар зэрэг оросын Глатнуурын станцаас итпортын тог авч байгаа манайх.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэгэхийн чинь оронд усан цахилгаан станц хийчихсэн байхын болбол тэр гаднаас өндөр өртөгттэй цахилгаан худалдаж авахгүй. Энэ ЖДҮ-үүд чинь морь тэмээгээр ажиллах гараар ажиллах ЖДҮ нэг ч хийхгүй. Дандаа цахилгаанаар ажиллах үйлдвэр
Хишигсүрэн -
Тэгнэ
Базар -
Өшөө цаашаа их цахилгааны хэрэгцээ гарна.
Хишигсүрэн -
Тэгнэ
Базар -
Бид хэрвээ усан цахилгаан станцын тог энд хүрээд ирчихсэн байвал би энд гал түлээд байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Цахилгаанаар халаад сууж байна ш дээ. ингээд цахилгаанаар халахын бол өнөө ой модыг чинь хөрөөдөөд түлээд байдаг хүн байх уу байхгүй болно.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Олон талын ашиг байгаа юм. Тэгээд одоо энүүнийг ер хийхгүй. Тэгээд одоо бас нэг цухалзах зүйл бол ус бохирдуулна гэж ярьж байна. тэр цахилгаан гарсан уснаас чинь цианит натри гарахгүй. Мөнгөн ус гарахгүй. Яахав тэр техникийн бохирдол орно. Тэрийг чинь одоо энэ бүүр бохирынхоо шугамаар явж байгаа тэр усаа шүүгээд цэвэрлээд цэвэрлэх станц байж болоод байгаа юм чинь тэр станцаас орсон усыг цэвэрлээд гаргачих тийм юм байж байж болохгүй юм ерөөсөө байхгүй. Тэр бол болох л ёстой.
Хишигсүрэн -
Аан ха. Нөгөө өвлийн хүйтэн нөхцөлд яах уу?
Базар -
Одоо тэр манай хилийн цаахна байдаг Глатнуур гээд оросын
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр нууран дээр том цахилгаан станц бий. Тэгвэл өвөл зунгүй өвөл манайх одоо их ачааллын үед ачаалал хүрэхээ байчихлаа гээд тэндээс л тог аваад байдаг
Хишигсүрэн -
Харин тийм яаж болоод байдаг юм бол
Базар -
Тэрийг энэ том нуурууд чинь хөлдөхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Манайх болбол одоо ус байна уу байна. Тэр баруунтаа Увс нуурандаа нэг том цахилгаан станц бариад л нэг 80-100 мегаваттын станц бариад л баруун аймгуудыг хангаж өгөөд энэ Хөвсгөл далай дээр ч юмуу Сэлэнгэ мөрөн дээр ч юмуу нэг том станц бариад л төв хэсгийн хангаж өгөөд зүүн тийшээгээ бол Хэрлэн гол юмуу Буйр нуур дээр нь усан цахилгаан станц хийгээд л ингээд гуравхан станцтай байхад монгол бол тэгээд тэр чигтээ цахилгаанаар умбаад явчих юм.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Үнэ нь хямдраад явчихна. Ард түмний аж амьдрал дээшлээд явчихна.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
За тэгээд ой мод нь огтлогдохоо байгаад ирэхлээр салхи шороо шуурах нь гайгуй болно
Хишигсүрэн -
Цөлжилт гайгуй болно.
Базар -
Өнөө дулааны станцууд нь байхгүй энэ улсууд ингээд гал түлээд байхгүй болохоор утаа угаарын асуудал тэгээд маргаадар нь байхгүй болно ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Базар -
Жинхэнэ шийдэх ёстой юм нь засаг төр ерөөсөө энэний төлөө энэ талаар Элбэгдорж ерөнхийлөгч нэг хавар билүү нэг ирээд яриагийн сонсож байсан чинь атомын станц дурсаж үзэж байлаа. Тэр атомын станц чинь одоо энэ атомын энерги хэрэглэж байгаа улсууд чинь одо сая яриад ирсэн. Одоо өнөө атомынхаа тэр одоо ашигласан хаягдалыг хаана яахаа мэдэхээ байчихсан ерөөсөө. Агуулж хадгалахаа дийлэхээ болиод аюул болоод байна гэнэ. Ийм л хачин юмыг одоо дээд удирдлагууд хүрдэг. Одоо тэнд бас та нөхдүүд дамжиж яваад нэг очдог учир байдаг болов уу? Хүн тааралдвал над дээр ер хүн ирдэггүй юм одоо та нэг ирэх юм. Тийм л ют ярих юмсан гэж бодоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аан ха. Аягүй сайхан санаа байна. Бүх насаараа эрчим хүчний ажил хийсэн учраас та мэдэж байгаа л даа.
Базар -
Тэгээд тэр усан цахилгаан станцын ашиг их бий дээ. одоо өртөг нь арав дахин хямд, эвдрэл гэмтл нь арав дахин бага
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэр чинь усаар ажиилах учраас тэрэнд чинь болбол сэлбэг хэрэгсэл арав дахин хямд орно. Ганцхан барьж байгуулахад 10 дахин илүү өртөг орно.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Тэртээ тэргүй энэ гадаадынхан хамаг уурхай юмаа ашиглуулаад ингээд байгаа бол тэр чинь хөрөнгө мөнгө нь болдоггүй юм байвал за та нар нэг усан станц бариадах тэгэхийн бол та нар наадхыгаа ашиглаж болно гэсэн юм хэлчихэд л болох юм бодогдоод байгаа надад тэгж болдоггүй байх л даа энэ.
Хишигсүрэн -
Аан ха. Таны альбот зураг янз бүрийн юмнаас байна уу? Ганц нэг зураг авч татъя.
Базар -
Зураг л гээч бий дээ. Би чинь бас нэг гавъяа байгуулаад сүйд болж байгаагүй ч гэсэн гай тариад сүйд болж байгаагүй учраас гадаад дотоод ч явж байлаа.
Хишигсүрэн -
Хаашаа явж байв
Базар -
Орос моросоор чинь явж байсан. Герман хүртэл явж байсан. Одоо цагийн сайн гэж ярих юмуу одоо социализмын үед гэж ярих юмуу одоо
Хишигсүрэн -
Хоёр ихэр юмуу
Базар -
Үгүй ээ. .. наад чинь Орос д лявж байсан зураг. Дээр үед чинь одоо өнгөт зураг гэж байхгүй. Одоо өөрснөө нэг муу аппарат чирч яваад өнөөхөөрөө нэг ийм хар юм авчихдаг тийм үе байлаа даа.
Хишигсүрэн -
Аан ха
Базар -
Ер нь хуучны гоё гоё зураг байна уу үгүй юу. Хөвсгөл далай дээр явж байсан зураг байж л байна.
Наадах чинь минийх бишээ.
Хишигсүрэн -
Энэ хэнийх вэ?
Базар -
ЗХөгшний арав төгссөн мантаж. За энэ Хар далайд амарч байсан үеийн зураг наана чинь явж байна.
Хишигсүрэн -
Энэ үү?
Базар -
Наадах чинь арай өөр зураг гарч ирнэ. Хар далайн зурагнууд байх ёстой наана чинь. Энэ ленинград байх үеийн зураг 73 оны зураг энэ. Биш гэхээр юм байгаа биздээ.... Өмнөговь аймгийнг эрчмийн дарга байсан Намхайноров гэдэг хүнтэй энэ зайлуул нас барчихсаан. Бид хоёр мөн олон удаа хамт явж байсан. Гадаад дотоодод,... энэ ленинградад дизелийнхээ үйлдвэр дээр дадлага хийж байх үеийн зураг ...
Хишигсүрэн -
Таньд одоо гадаад дотоод явах үеийн найзуудын зураг байна уу? Харилцаатай хүмүүсийн зураг
Базар -
Үйлдвэрчний 13-р их хурлын төлөөлөгчид байгаа биздээ. Нөгөө хөдөлмөр хамгаалалын инженерийн зураг, инженерүүдийн сургалтын сурагчид. Монгол улсын их сургууль дээр мэргэжил дээшлүүлэхэд бас сурч байсан байна шүү сургуульд суугаагүй байсан хэрнээ. Энэ Москвад явж байсан зураг
Эхнэр -
Сургууль төгсөөгүй ч гэсэн инженерийн цалингаар тэжээсэн юм даа бид нарыг. Энэ нөгөө Хар далайн зураг...
Базар -
Хар далайд цэцэг нь дотор зогсч байгаад авахуулсан зураг даанч өнгөт зураг байгаагүй юм тэр үед хүүр. Лейвцэгийн амьтны хүрээлэнгийн зураг энэ байна. Наадах чинь яамны хүндэт самбарт тавигдаж байсан зураг
Эхнэр -
Манай хоёр хүү эрчимд үе үеэрээ тэгээд үе залгамжилсан эрчмийнхэн байна
Хишигсүрэн -
За за болох байхаа нэлээн олон зураг авчихлаа.
Базар -
Улаан талбайн зураг байна.
Хишигсүрэн -
Аль вэ үзье.
Базар -
Оросод бол хэд хэд очсон. Ленинград, Москва, Хар далай ... энэ говийнхон надаас өөр одоо тааралдаагүй байхдаа. Над шиг хачин юм ярьж байгаа хүн нэг их тааралдсан уу үгүй юу
Хишигсүрэн -
Өө сайн ярьж байна бүр
Эхнэр -
Бөөс хуурс ярьсаар байж дуусгалаа.
Хишигсүрэн -
Бөөс хуурс бүгдээрээ ярьдаг ш дээ.
Базар -
Тэгээд тэр чинь өөрийгөө маажаад сууж байх нэг хэрэг хүн ирж хононо. Өнөө хүний бөөс түүж өг гээд цамцаа тайлаад шидчихнэ. Өнөөхийг түүнэ барагдана гэж байхгүй ёстой нэг тэр чинь ичиж зовно гэсэн юм ерөөсөө байхгүй шүү дээ. за энэ ахынхаа бөөсийг түүж өг гээд цамцын тайлаад өгчихнө. Тэгээд байхгүй дээ. хумс ингээд улаан болчихоод үзээд байна. / инээв/
Хишигсүрэн -
За за яриагаа өндөрлөх үү?.
Базар -
Өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.