Mujil


Basic information
Interviewee ID: 990604
Name: Mujil
Parent's name: Randav
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: Russian language teacher
Work: retired
Belief: none
Born in: Govi-Utgaal sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
environment
work
cultural campaigns
democracy
NGOs
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Дундговь аймгийн Сайнцагаан сум хуучин Мандалговь хот гэж байсан. Тэнд хийж байгаа миний ярилцлага үргэлжилж байна. За би одоо Амаржил орос хэлний багш мэргэжилтэй ийм хүнтэй ярилцлага хийхээр эхэлж байна. Таныг манай энэ төслийн ярилцлаганд орох зөвшөөрөл өгсөн танд баярлалаа. За Амаржил багш ийм юм ярих уу. Өөрийнхөө амьдралын түүхийг нилээн дэлгэрэнгүй ярьж өгөөч. Хүүхэд нас, хаана төрж өсөв, эцэг эх нь ямар хүн байв, хэрхэн сургууль соёлын мөр хөөв, бага нас яаж өнгөрөв, ажил төрөл мэргэжил яаж сонгов, хаана ажиллаж байв, яаж хувийн амьдрал ахуйгаа ажил төрөлөө зохицуулж ирэв? Яг өнөөдрийг хүртэлх таны амьдралтай холбоотой бүх мэдээллийг та ярих завсараа таны амьдрал чинь тодорхой нийгмийн ийм нэг түүхэн үеийг хамарч байгаа учраас бас түүхэн чухал үйл явдалуудын гэрч мөн та тийм ээ? Тэрийг бас дунд нь та хавчуулаад ярьж болно. Нэг ийм асуулт асууя ярилцлагын эхэнд.

Мужил -

за баярлалаа. Сонин сайхан асуулт байна. Надаас ийм олон асуулт энэ маягаар юм асуувал ч миний 70 гаруй наслахад ийм асуулт надад тавьж байгаагүй л юм байна. Энэ миний амьдрал түүхэн амьдрал нилээн бас тийм сонин амьдрал байгаа юмаа. Би ч одоо 1941 онд энэ Дундговь аймгийн Говь-угтаал сумын нутаг Их газрын чулуу буюу Ерөлхийн уулын энгэрт малчин ардын гэрт төрсөн. Тэгэхлээр 40-өөд он бол монгол орны хувьд нэг тийм бүдүүлэг хоцрогдонгуй, мал аж ахуйгаас өөр эрхлэсэн аж ахуй байхгүй тийм байсан. За тэр үе бол нилээн хүндхэн. Би ч одоо эхээс төрсөн мөртлөө эхийнхээ дэргэд байгаагүй. Эцэгтэй л байх ёстой эцэгээ одоо хүртэл олоогүй. Нэртэй байх ёстой нэрээ одоо хүртэл өгөөгүй шахуу яваа хүн ш дээ.

Хишигсүрэн -

Яагаад? Ямар сонин юм.

Мужил -

: :Тэр их сонин. Би чинь нэг айлын ах дүүгийн хонь малалдаг тийм нэг хориод насны бүсгүйгээс айл ах дүү нар хонь хариулж явсан тийм айлын тэр бүсгүйгээс Төрсөн байгаа юм. Тэр бол ах дүү нарынхаа л хонь маллаж явсан тэр үед чинь гэр орон байхгүй тийм улсууд олон байлаа ш дээ. Тэгээд тэр ах дүү нарынхаа хонь малыг маллаж тэгээд тэднийхээ хоол ундыг идэж тэгэж явах завсар тэр хүн хаанаас ч юм хүүхэд олсон. Би байсан байгаа юм. Одоо хүртэл би эцэгээ мэдэдгүй юм. Яагаад вэ гэхлээр би эцэгээ мэдэх ч янз байгаагүй. Ээж маань намайг төрүүлээд 3 сар болж байтал ээжийг маань нэг хүн хань болгоод аваад явсан байгаа юм. Тэр үед чинь их сонин л доо. Хүн хань болгох гэж лам нар орхимжоо орхиж монголын лам нар чинь одоо хар болж байсан үе юм. Тэр үед одоо Чойрт зүүн Чойрт лам байсан нэг өвгөн хар болоод нутагтаа ирсэн юм байж л дээ. Тэгээд одоо хар болсоноо мэдэгдэх гэж энд тэнд явахлээр зэрэг лам биш болох гээд байдгийн байна. Авгай авах яаралтай хэрэг гарсан байгаа юм. Тэгээд тэр орчимдоо сураглаад байсан Гурвансайхан сумын хүн байна лээ л дээ тэр. Тэгсэн Угтаалд нэг ханьгүй залуухан бүсгүй бий дээ гэж дуулсан байгаа юм. Тэгэхдээ зэрэг тэр хүн болвол лам хүн байсан хүн чинь эрхтэй байсан байлгүй дээ. Орон нутгаасаа нэг таньдаг хүнээ явуулаад эмээлтэй морь хөтлөөд за тэр нөхөргүй тэр хүүхнийг аваад иргээд явуулсан байгаа юм. Тэгээд тэр хүн давхиж хүрч ирээд одоо манайд буудаг л юм байгаа биз. Би тэр юугаа мэдэхэв. Манайхантай ярьдаг л юм байгаа биз. За танайд нэг ийм нэг ханьгүй бүсгүй байгаа юм байна. Энийг чинь одоо энд дээр үед лам байсан нэг хүн одоо ламаан болиод тэгээд хүрч ирээд авгайтай болох шаардлагатай болоод энэ хүнийг ямар ч байсан одоо авах бүх юм нь тохирч байгаа юм байлгүй аваад ир гэж байна гээд тэгсэн байгаа юмаа. Тэгэхдээр зэрэг одоо манай гэрийнхэн тэр үед чухам гэрт хэн байсныг бол мэдэхгүй. Манай тэр Арандуу гэж миний нагац ах байгаа юм. Тэр өвгөн гол мэддэг хүн байгаа юм. Тэр айлуудыг зонхилж байдаг тэр хавийнхний манай ах дүү нарын арай толгой өвгөн байсан байгаа юм. Тэгээд тэр өвгөн бол яахав тэртээ тэргүй эзэнгүй шахуу хонь дагаж байгаа охиныг өгөе гээд өгсөн байгаа юм. Хүүхдийг нь яах билээ болсон байгаа юм. Тэгсэн хүүхдийг нь тэр миний ээжийн ээжийн эгч гэж тэр үед нэг явган чавганц байсан. Тэр хөгшин би хүүхдээ өгөхгүй хүүхдээ авч хоцроно, энэ хүүхдээ маллаж чадахгүй мөн жаал охин.

Хишигсүрэн -

Та хэдэн настай байсан байх вэ?

Мужил -

Би 2,3-хан сартай. Манцуйтай. Тэгээд гэртээ хоцроод ээж тэгээд явсан байгаа юм. Тэгээд би тэр мэдээ орохдоо миний тэр хөгшин намайг малладаг. Тэгээд тэр хөгшиний хэлсэн үгээр л, тэр хөгшин бас бие муу. Мэнгэртэй, ханиадтай. Тэгээд би мэдээ орсон цагаасаа эхлээд нөгөө эмээдээ цай хийж өгнө, усыг нь зөөж өгнө, аргалыг нь түүж өгнө. Тэгээл нөгөө эмээд тусалсаар байж байгаал тэгээд хүн болсон. Бага насаа өнгөрөөсөн. Тэгээд миний анхны хүүхэд нас бол тэгэж өнгөрсөн. За тэгтэл тэр чинь эзэнгүй, эцэггүй хүүхэд гэдэг чинь эзэн олон байдаг юм байна ш дээ. Тэр яагаад вэ гэхлээр зэрэг жоохон 3,4-хөн настай, 3 нас 4 нас дөнгөж хүрч буй үгүй юу энэ нэг жоохон эрэгтэй хүүхэд энэ аавынд байгаад байдаг эрэгтэй хүүхэд энэ ер нь морь унах боломжтой хүүхэд хурдан морь унах боломжтой хүүхэд гэж улсууд гадуур ярилцаж байсан байгаа юм. Тэгсэн тэр юугаар манай нэг ах дүү Дугжаа гэдэг хүн тэр үед морь уядаг байсан юм. Тэр хүрч ирээд намайг морь унуулж сургаж байгаа юм. Тэгээд морь унуулж сургаад морь ч одоо монгол хүн юм чинь дороо сурсан юм байгаа биз. Морь унаж сургаад нөгөө ахынхаа морийг 2,3 жил наадамд унаад зүгээр унаад морь унаад байж байтал тэр үеийн уяч эд нар өргөн дэлгэр наадам хийдэг байсан уяачид их олонтой. Ийм жижигхэн хөөрхөн хүүхэд байна. Жижигхэн биетэй юм энүүгээр морь унуулна гээд над одоо зун болохоор зэрэг давхиж хүрч ирж хомбороо хийж хожсон нь авч явж морь унадаг хүн болоод. Тэгээд би чинь морьний хүүхэд болоод ердөө л морьний хүү нэртэй. За жинхэнэ ар гэрт байхад бол надад нэр өгсөн юм байхгүй. Тэгээд үеийн хүүхдүүд тоглож байхдаа Мөжиг гээд нэр өгсөн.

Хишигсүрэн -

Мөжиг аа?

Мужил -

Тийн.

Хишигсүрэн -

Яагаад тэгэж нэрлэсэн юм бол?

Мужил -

Яахав дээ явдлаар нь Мөжиг Мөжиг гээд ч байдаг юм уу Мужиг ч байдаг юм уу тэгээд хүүхдийг өхөөрдсөн нь тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

Яагаад тэр өвгөн мөвгөн эмгэн нэр өгчөөгүй юм бол? Таны төрүүлсэн ээж ч юм уу?

Мужил -

Миний төрүүлсэн ээжид тэгэх тийм эрх хэмжээ байгаагүй л дээ.

Хишигсүрэн -

Хүүхдэд нэр өгөх үү?

Мужил -

Хүүхдэд нэр өгөх эрх хэмжээ байгаагүй тэр өөрөөс нь дээш тэр ах дүү нар нь тэр том нагац ах нь байна. Тэр ээжийн эгч хөгшин байна. Тэд нар болвол тэд нар чинь олон үг ярих, олон таван үг ярих тэр муу 18,9 настай охин бол юу ярих эрх байхгүй ш дээ. Хүнд болвол тийм үе бйасан байхгүй юу. Тэгээд нэр өгөөгүй. Хүүхдийн нэрээр л хүн амьтан дуудвал Мөжөөг гэж дууддаг. Тэгээд ингээд Мөжиг гэж нэртэй байж байгаад морьны хүү гэж нэр авч байгаа юм. Морьны хүү морь унадаг хүү болсон. Би морийг олон жил болсон.

Хишигсүрэн -

Сайн унаж сурсан?

Мужил -

Тийн. Маш багаасаа унасан. Тэгээд сургуульд хөөдгийн байгаа юм аа. Сургуульд яв гээд хөөгөөд байдаг. Бие жаахан өдийхөн. Давжаа хоол унд бага иддэг. Тэгээд намайг хардаг хүн байхгүй шахуу юм чинь. Жоохон өдийхөн муу жаал. 8 нас хүрсэн хүнийг чинь 8 нас хүрээгүй ээ гээд л. Байлгаад байлгаад л байдаг. Тэгээд 12 нас хүрч байгаад 11 өнгөрч байтал аргагүй тэр цаг хугацаа нь болсон юм байгаа биз 1952 онд 51 онд сургуульд тэр үед чинь хүүхдүүд их хадлан хадах тэр мал ??? ажилд явдаг байсан байхгүй. Наад юмаа хийхийн завсараар. Намар 9 сард хадлан хадаж байсан хүүхдүүд дээр байж байсан чинь сургуульд хүн хөөгөөд байна чи сургуульд явах болж гээд хүн хүрээд багын дарга хүрээд ирсэн. Тэр баг дээр ажиллаж байсан олон хүүхдүүдийн дундаас одоо жижигүүд нь хоцроод би арай том нь байсан юм чинь тэгээд явлаа даа тэгээд одоо яахав. Гэрээрээ ороод гэрт хувцас хунар юу байдгийн жаал юмаа бааданд боож аваад морьтойгоо тэгээд ??? суман дээрээ очсон. Тэгээд ??? суман дээр сургууль дээр очсон. Сургууль дээр буугаад сургуулийн байр руу орсон аа тэгсэн хүн тосоод л авсан. Чи хэний хүүхэд вэ гээд болсон энд ингээд хөөгдөөд ирсэн сургууль ор гэсээн л гэсэн. Тэгсэн залуухан шар хүн л хүрч ирээд хөтлөөд за чи нааш ирээ тэгээд дагуулаад л сургуулийн гэр лүү аваад очсон. Гэрт очиж бүртгээд намайг бүртгэж авч байгаа юм. Над мэдэх юм юу ч байхгүй овог нэрээ л мэднэ л дээ. Би намайг Мөжиг гэдэг юм аа Мужиг ч гээгүй Мөжиг гэдэг юмаа л гэсэн. Тэгчихсэн. Тэгсэн чинь нөгөө багш тэгэж байна: За чи одоо сургуульд сурнаа. Би чиний багш болж байнаа. Миний нэрийг Лувсаншарав гэдгээ. Чи одоо сурагч болноо. Одоо тэгээд хөдөө гадаа даьхиад байж болохгүй чи ч одоо сургууль эд нарт суугаагүй удсан хүн байна шүү. Тэр ч бол мэдээжийн хэрэг бие нь жоохон мөртлөө царай зүс нилээ өтлөнгүй байгаа биз дээ. Тэгээд л тэглээ. Тэгээд одоо дотороо дуртай ч үгүй байгаа юм сургуульд сурах. Дандаа хөдөө байсан хүн чинь. Дуртай ч үгүй байгаа юм. За ингээд маргааш чи өглөө яг 9 цагт энэ сургууль дээр ном дэвтэр, дэвтэр харандаа бал байвал аваад ир дэвтэр харандаа байвал аваад ирээрэй гэдгийн. Тэгээд маргааш суман дээр хүрч ирээд тэгээд тэнд нэг ах дүү айл байсан юм аа. Тэднийдээ буугаад тэгээд нөгөө айлаасаа тэр айлын хүүхэд сургуульд сурдаг байсан юм. Тэгээд нөгөө хүүхдээс юу яаж байгаад 2,3 дэвтэр олж аваад тэгээд л сургуульдаа өглөө очсон доо. Өглөө очсон нөгөө өчигдөр хүлээж авсан шар багш намайг тосож аваад л хүүхдүүдийнхээ өмнө аваачаад зогсоочлоо. Аа тэгээд хүүхдүүдийнхээ өмнө аваачиж байгаад ангид оруулаад л намайг яасан дагуулж оруулаад л ангидаа аваачаад яасан. Аа хүүхдүүдээ танилцуулж байнаа. Аа энэ ??? баригдаас ирсэн ??? Мужиг гэдэг хүүхдээ, энэ жаахан хичээлд жаахан хожимдчоод иржээ. 9 сарын 20-доор ч байлуу даа хөөрхөн хоцорчихсон байгаа юм шүү. Тэгээд одоо энэ хүүхэд манай ангид ирж байнаа. Та нар таних уу л гэж байна. Ингээд харсан чинь нөгөө хүүхдүүд чинь ихэнх нь хамт морь унадаг хүүхдүүд байна. Тэгэхлээр зэрэг хөөрхөн урам орж байгаа юм. За энэ ч одоо бас миний найзууд байгаа юм байна гэж бодогдоод. Тэгээд хамгийн урд талын ширээнд ингээд суугаад тэгээд сурагч болж эхэлсэн юм. Тэгээд яахав бага сургуульдаа байж байгаад бага сургуулиа амжилттай төгсөөд аймгийн дунд сургуульд 1956 онд хуваарь авлаа. Тэгээд дунд сургуульд тэндээс чинь манай бага сургуульд 20-н хэдэн хүүхэд төгссөн. 10-аад хүүхэд л наашаа хуваарь авсан даа. Арай сайн сурдаг онц сурдгийг нь явуулсан. Би сайн сурдаг л байсан. Тэгээд энэ аймгийн 10 жилд ирээд орсон. Аймгийн дунд сургуульд 5 дугаар ангид орсон. 5 дугаар ангийн хэд хэдэн багш авсан байсан. Лувсандорж гэдэг багшийн ангид ордгийн байгаа юмаа. Одоо Техникийн их сургуулийн багш эрдэмтэн, гавъяат багш байна лээ дээ. Шагдарын Лувсандорж гэж. Тэр багш л бид намайг тосож аваад л ангидаа бүртгэж аваад л одоо манай ангид суралцанаа гээд л. Тэгээд яахав 5 дугаар ангидаа суралцаад төгссөн 6 дугаар ангид орсон. Тэдний анги тардагийн байгаа юм. Бусад ангиудад. Хүүхдүүдийн сурлага муу байсан юм уу одоо их хасагдсан. Хасагдсан гэж оргоод явчихдаг байсан юм тэр чинь. Хүүхдүүд оргоод явцан. Тэгээд нэг ангийг тараана гэсэн манай анги тараад би Банзрагч гэдэг багшийн ангид орлоо. Тэр Банзрагч гэдэг багш Өмнөговь аймгийн харъяат хүн л дээ. Өмнөговь аймагт гавъяат багш болоод манай энэ биднийг 10 төгсөхөд биднийг 6 анги төгсөхөд тэр Лувсандорж багштай ирээд тэгээд биднийг 10 төгстөл энд багшлаж байсан юм. Тэгээд тэр багшийн ангид 10 төгссөн. Тэгээд 10 төгсөөд ямар сургуульд явах вэ гэсэн би геологич болох санаатай

Хишигсүрэн -

Яагаад геологич болох гэв?

Мужил -

Геологич энэ манай 2 ангийн 70-аад хүүхэд байсан юм. Тэгсэн геологийн ангид 2-хон хуваарь байдаг. 10-аад хүүхэд явна гэж байдаг. Сугалдагын байгаа биз. Сугаласан чинь би сугалж чадсангүй ээ. Тэгээд яахав тэр геологийн ангид нэг Хүүхэнхүү, Өлзийт гэдэг 2 хүн бидний үеийн 2 хүү хүүхэд аваад юу яасан. Тэгээд хуваарь байхгүй. За яршиг хуваарь байхгүй гадаа гараад хөдөө ямар нэгэ Алтанбулагийн нэг техникумд ч юм уу явж жолооч болдог юм уу гэж санаж байлаа. Тэгсэн чинь манай ангийн багш энэ хэн Банзрагч багш, тэр үед манай хичээлийн эрхлэгч байсан Соднопил гээд монголын алдартай сурган хүмүүжүүлэгч багш, орос хэлний багш Сандан гэж орос хэлний орчуулагч багш байсан юм. Тэр 3-н багш намайг нэг өдөр дууддаг юм байна. Багш нарын конторт. Ороод очсон чинь За чи ямар сургуульд явах гэж байна л гэнэ. Үгүй би одоо явах сургууль байхгүй миний сонгож авсан мэргэжил хүүхэд авсан би одоо сурах тийм анги байхгүй л гэлээ. Аа тэгсэ нөгөөдүүл чинь чи эцэг эхгүй хүн сургуульд явах хэрэгтэй заавал. Чи юм чадна гээд л намайг нилээн л дээшээгээ их ярьж байна. Манай ангийнхан сурлага их сайтай л даа. Би чинь тэр 10 дугаар ангийг 2 дундтай төгслүүдээ. Тэгээд би ч бас өнөө манай ангийнхан чинь 2,3 онцтой, 10 хэдэн сайнтай тэрний дараа ордог учраас сурлагаар тийм сайн ч биш гэж би өөргийгөө бодож л байсан л даа. Тэгсэн бүгдээрээ л намайг Багшийн дээдэд орж гэж байх юм. Тэгээд багшийн дээдэд ор гэсэн за л гэлээ. За гэж хэлээд юуны ангид орох л болсон. Математикийн ангид орвол болж байна гэсэн. Би математикт муу. Тэрийгээ чадахгүйгээ би бол мэдэж байгаа юм. За орос хэлний ангид ор гэж байна. ОРос хэл бас хэцүү манай сургууль дээр бага үзсэн. Явахад хэцүү л байсан. Тэгээд орос хэлний ангид явая ороё доо гэсэн орос хэлний багш Соднопилд жигтэйхэн магтаж байна чи чадна, чамаас дор хүүхдүүд яваад сураад байдаг юм тэнд чинь. Адилхан л одоо 10 жилийн хүүхдүүд бараг сурсан юмгүй шахам очино, очоод сурдаг юм шүү дээ гэж байна. Тэгээд Багшийн дээдэд орсон. Тэгээд Багшийн дээдэд очиж орос хэлний ангид сураад тэгээд эргээд томилолтоор 10 жилийнхээ сургуульд ирсэн. Тэгээд 10 жилийнхээ сургуульд багшлаж байгаад 74 онд 75 онд энэ Хөдөө аж ахуйн техникум орос хэлний багшгүй гээд эндээсээ шилжээд тэнд техникумд багшилсан. Орос хэлний багшаар. Тэгээд 79 онд техникум ч бас орос хэлний багш нээх шаардлагатай байхгүй, шаардлаггүй шахам байсан. 2 багштай байсан. Нэг нь илүү шахуу байсан юм. Энэ ТМС орос хэлний багш байхгүй гээд. Тэгэд ТМС-д ирээд техник мэргэжлийн сургуулийн орос хэлний багшаар ирээд. Тэгээд энд байж байгаад орос хэлний багшаа хийж байгаад завсартаан бас 77 оноос эхлээд боловсрол соёлын үйлдвэрчний хорооны дарга гэж тийм ажлыг давхар хийгээд. Тэгээд 79,80 онуудад тэр ажлаа давхар хийж байгаад энэ боловсрол соёлын шинжлэх ухааны тэр салбары даргаа болиод. Тэгэхэд чинь үйлдвэрчин хумигдаж байсан юм. Аа тэгээд үйлдвэрчин боловсрол соёл ерөөсөө даргагүй болно гээд тэгээд энэ сургуульд орос хэлний багшаар ажиллаж байтал 10 жилийн сургуульд орлогч захирлаар захирал дуудаад чамайг л орлогч захирлаар авмаар байна чи орчих уу гээд нэг өдөр дуудаж байна. Тэгье гээд л. Тэгсэн чинь 98 оноос эхлээд тэнд орлогч захирал хийгээд. Тэгээд 2001 онд тэтгэвэртээ гарсан юм. Тэгээд тэрнээс хойш бас ажилласан. Тэтгэвэртээ гарчаад 90 оноос хойш би орос хэл заагаагүй л дээ. Тэгээд ерөөсөө би энэ хичээлийнхээ завсараар орос хэлээсээ гадна ногоо тарих гэж оролдсон хүн байхгүй юу. Тэгээд ногоо тариад амиараа хөөрхөн оролдоод байдаг байсан. Тэгсэн чинь 2001 онд Дамба багш ирээд. Шилжиж.

Хишигсүрэн -

92 онд ирсэн гэсэн.

Мужил -

91 онд ирсэн. Тэгээд Дамба багшид шавь ороод. Ногоогоо та тарихыг зааж аль. Би одоо ногоо тарих дуртай байдаг тэгсэн юм мэдэхгүй юмаа гэсэн дуртай нь аргагүй хүн цуглуулаад хичээл заагаад юу яагаад багш ч намайг нилээн тоолоо. Тэгсэн аймгийн төв дээр Дэлхийн зөн олон улсын байгууллагаас бас ирдэг юм байнаа. Тэгсэн чинь тэр ногоо тарих багш нар шалгаруулж авна гээд улсууд цуглуулж байна. Тэгээд очоод шалгаруулсан чинь тэрэнд шалгарчилаа. Тэгээд тэгсэн бас хичээл зааж байнаа. Хичээл заагаап ногоо тарих юу яасан Та манай Дэлхийн зөний сургагч багш бол гэж байна. Болъёо л гэсэн. Тэгээд Дэлхийн зөнгийн сургагч багш болчихоод аймгийн төв дээр тэр ногоо тарих улсууд бүгдээрээ хичээл заагаад яваад байлаа. Тэгсэн Дэлхийн зөн чинь ганц аймгийн төв биш юмаа. Тэнд баруун талын суманд 8 суманд тогоочид хичээл заагаад. Тэгээд юу юугийн завдалгүй 2,3 жилийн дотор 7,800-н шавьтай болдог юм байна. За тэгэж ногоогоон заасаар байж байгаад сүүлдээ ногооноосоо цааш ахиад мод ургуулах хичээл заагаад. Одоо хүртэл энэ 2 хичээлээ зааж байгаа. Тэгээд л дуудаад л заалгадагийн хаана аль суманд явхийн тэр суманд очоод хичээл заана. Ингээд ийм ажлыг байнга хийсээрэн байж байгаад ...

Хишигсүрэн -

Сайхн ажил хийж байна тээ суманд амьдралын бас.

Мужил -

Тийн. Амьдралын сүүлд буяны ажил юм даа. Сайхан ажил энэ одоо бас энэндээ нилээн сүжигтэй. Тэгээд одоо ер нь болж өгвөл энэ дэлхий нийтэд тийм болж байгаа айхтар нүглээс нь багасгаж энэ элсний нүүдэл зогсоох, ган гачгийг багасгах энэ талаар бодож сэтгэж бас заримдаа жаал жаалхан юм бичнээ. Тэгээд одоо элсний нүүдлийг зогсоох олон аргууд энэ тэрд чинь өөрийнхөө бас хувь нэмрийг оруулж 2,3 аргатай гэсэн би 5,6 аргатай болгоод л явж байгаа.

Хишигсүрэн -

За энийг хоёулаа тухтай том сэдэв болгож яринаа. Та тэгээд ээжтэйгээ ер нь уулзсан уу?

Мужил -

Ээжтэйгээ оюутан болоод төгсөж ирээд уулзсан.

Хишигсүрэн -

Тэр хүн яагаад таныг авая гэж сураглаж гүйв сүүлд?

Мужил -

Тэр хүн бол зайлуул авах боломж байгаагүй байгаа юм. Тэгээд яахав...

Хишигсүрэн -

Ямар хүнтэй суусан билээ?

Мужил -

Нэг ламтай суусан байсан. Тэгээд лам нь хүрч ирээд намайг төрүүлээд 10 жил болж байгаад миний ээжээс дараагийн хүүхэд гарсан байсан. Тэгээд миний ээж чинь болвол айлын зарц шахуу явсан хүн юм шүү дээ. Эрх мэдэл байхгүй зайлуул. Хүнд үг хэлж чаддаггүй, хүүхдээ авая ч гэж хэлж чаддаггүй тэгээд нэгдүгээрт, хоёрдугаарт өөрийнхөө ээжийн эгч дээр тэр хөгшин дээр орхисон болохлээр надаас тэр өвгөн нь аваад явчина гэж бодож байсан юм гэнэ лээ. Би бол ингээд айлд очиж байгаа хүн чинь тэгээд айлын ер нь тэр айлынхны би бараг эхлээд хонь хариулдаг байсан гэж байна лээ. Тэр ламын эхнэр нэртэй хонь хариулдаг сүүлдээ авгай нь болсон юм байна лээ. Тэгээд одоо надаас хойш 8,9 хүүхэд гаргасан. Тэр хүүхдүүд нь одоо манай Говьугтаалд ч бий, энэ дээр ч бий, хот хүрээнд ч бий энд тэндгүй тэнэж яваа л даа. Тэгээд ээж маань одоо 90-ээд оны үед нас барсан даа. Тэгэж одоо ээжийгээ ээжтэйгээ сүүлд уулзсан. Тэгээд би ээжээсээ эцгийгээ миний эцэг хэн юм бол гэсэн өө тэр бурхан болсон хүн өндөлзүүлээд яахав тэр манай орон нутагт л байж байгаад л өнгөрсөн дөө гэж над нэр ч хэлээгүй. Тэгэхээр одоо бутачийн хүүхэд байна лээ дээ.

Хишигсүрэн -

Үгүй яахав байгаа л даа. Өнөө нэг ах дүүгээ та бас мэдэх хэрэгтэй. Тэрийгээ бодож асуух ёстой л байсан байх.

Мужил -

Тийн. Тэгээд манайхны хоорондоо манай бригадын манай ойрын хүн биш ээ зүүн тал хүн гэж тэгнэ лээ. Тэгэхлээр манай ах дүү манай хавьцаа бол ойролцоо биш байна гэж би бодож байсан. Тэгээд зүүнтээ зүүн бригадын ??? бригадын талын улс юм болдоо гэж санаад л тэгээд өнгөрсөн л дөө. Тэгээд эцэг талаа олигтой мэдэж чадаагүй. Аа тэгээд нэр өгсөн түүх бас их сонин. Ингээд яваад байсан миний нэрийг ерөөсөө хүмүүс ямар хачин нэртэй юм бэ гээд болдоггүй. Сургуульд дээд сургуульд очлоо. Тэр сургуульд очсон орос сургуульд очсон чинь орос хэлний орос багш нар чиний нэр ямар утгатай вэ гээд асуугаад болдоггүй. Тэгэхлээр одоо би өөрөө өөртөө нэр өгөх болж байгаа юм. Тэгээд ерөөсөө өөртөө миний нэр Муужил гэдэг юмаа л гэлээ. Хэлэхэд амархан болох оригиод. Тэгээд Муужил гэдэг юмаа гээд л тайлбарлчихлаа. Тэгэж тэгсэн нэрээ тэрнээс хойш Мөжиг гэж бичиж байснаа Муужил болгоод бичдэг болсон.

Хишигсүрэн -

Бичиг баримтын зөрчил сүүлд нь гараагүй юу?

Мужил -

Гараагүй. Ерөөсөө тэр ...

Хишигсүрэн -

Бүртгэл нилээн замбараагүй байсан чинь.

Мужил -

Замбараагүй байсан. Тэгээд Муужил гэдэг нэртэй байсан чинь сүүлдээ нөгөөдөхөө..

Хишигсүрэн -

Их сонин санагдаж байна л даа. Өөрийнх нь дуудах нэр, тэгээд тийм эзэнгүй хүүхэд яваад байна ш дээ.

Мужил -

Тийн. Ерөөсөө эзэнгүй явж байгаа юм.

Хишигсүрэн -

Хүүхэд юу мэдэрч таны бага насны өвөрмөц онцлог байна үнэнхээр.

Мужил -

Их өвөрмөц онцлогтой. Улс бүхэн гайхдгийн.

Хишигсүрэн -

Тэгээд танд ер нь тэр байдлаа хүүхэд өөрөө дотоод сэтгэлдээ юу тээж явдаг байсан бол? Үеийнхээ хүүхдүүдийг хараад та ер нь харьцуулалт эд нар хийнэ дээ хүн чинь. Тэрийгээ санах уу?

Мужил -

Тийм юм олон бий. Би чинь тэр морь унаад явахад чинь улсууд хүүхдээ танихгүй хүнд морь унуулах дургүй ш дээ. Морь өгөхгүй, хүний морь унуулахгүй гээд. Тэгээд би бол намайг тэгэж харамлах хүн байхгүй ш дээ. Тэгээд л амбараа хаяад хожсон. Аваад л явчина морь унуулна гээд. Тэгээд нэг удаа манай нэг эгч 2 хүүхэд байсан тэгээд тэр хүүхэд бид 2-ыг авч морь унуулая гэсэн. Тэгсэн тэр хүүхэд явах байсан чинь над руу заачидаг гэж байгаа юм. Чи яв гээд. Тэгээд манай нэг эгч байсан тэр. Тэр хүүхэд эгчийн хүүхэд байхгүй юу. Тэгсэн тэгэхэд би их гомдсон л доо. Тэгээд яагаад гомдсон гэхлээр тэр хүний морийг унах гээд тэгээд яваад тэр айлд очоод морь унасан. Эхний нэг морь унасан нөгөөдөх нь булигаад хаясан. Өө тэгэхэд тэгэж бодогдож байгаа юм. Ийм учраас намайг тэр хүүхэд эгч өөрнийхөө хүүхдийг аваад хоцорсон. Би эзэнгүй юм байна. Ингээд л эзэнгүй хүүхэд ингэдгийн байна лээ. Тэр хүн болвол надад догшин морь гэдгийг хэлээгүй. Энэ урулдуулах гэж байгаа морь нь булигаад л барьж өгөөд л эмээл дээр нь байгаад л тэгээд одоо явахад нь нөгөөдөх нь булигаад унагаад холоо чулуудчиж байгаа юм чинь. Гэх тийм юмнууд их олон гарсан. Их олон гарсан. Тэгээд сурууль сурч байхад нэг олон хүүхдүүд би ч бас чиг жаахан сахилгагүй л дээ. Энэ хүүхдүүд эд нарыг шоголчидог байсан юм. Эмэгтэй хүүхдийг гэзэгнээс нь татаж унагана. Эрэгтэй хүүхдүүдийг туулгаж байгаад ташиж унагана. Тэгдэг байсан. Тэгээд хэдэн хүүхэд намайг элбэж зоддогийн байхгүй бага ангид. Тэгээд нөгөө хэдэн хүүхэд чинь элбэж зодохлээр зэрэг би бас юу яагаад ухаангүй хүн шиг болоод ойччиж байгаа юм. Ер нь болохгүй энэ олон хүүхдэд дийлдэх юм байна гээд. Тэгсэн нөгөөдүүл чинь жаал зодож тэр үеийн хүүхдүүд зодож юу шалих вэ дээ. За энд тэнд зохилж байж байгаад л энэ үхээд өглөө гээд хаячаад яваад өгчиж байгаа юм. Энэ үхээд өглөө гээд хаячаад яваад өгчиж байгаа юм. Тэгээд яахав дээ хэвтэж байж байгаад нөгөөдэх чинь чагнасаар байж байгаад холдоод явчихлаар нь босоод явчилгүй яахав. За гэх мэтээр тийм юм л болвол их л таарч байсан. Аа тэр чинь эзэнтэй хүүхэд, эцэгтэй хүүхэд тэгэхгүй ш дээ. Тийм юм бол бишгүй л таарч байсан. Тэгээд өөрийнхөө сумнаас гадна Дэрэн суманд очиж морь унаад. Дэрэн сумын уяачид намайг хожоод тэнд аваад. Тэгсэн Дэрэн сумын хүүхдүүд морь унадаг хүүхдүүд энэ муу Угтаалын энэ муу эзэнгүй хөх жаал гээд намайг их гадуурхана. Гадуурхаад байхаар нь би бас мөчөөгүй өгөхгүй нөгөө хэдийг чинь үзэлцэнэ. Тэгээд нэг өдөр холмаа морь унасан газар чинь айлууд хол уяагаа засдаг юм. Тэр уяагаан тэр уяан дээр болвол морь унадаг хүүхэд эзэн 2 л очино. Өөр хүн байхгүй. Тэгээд 5,6 хүүхэд майхантай морнийхоо дэргэд ингээд үлдчээд нөгөө хэдэн хүүхэд чинь намайг хөөрхий доромжлоод элдэв бусын юм болоод байнаа. Тэгээд би яахав дээ морь унадаг хүүхэд чинь ташууртай гартаа ташуур хийж явдаг байхгүй юу. Ташуур хийгээд энүүгээрээ уячихана. Ташуураа ингээд ханцуйдаа далд нуучихаад явдаг. Тэгээд муу хэдэн хүүхдийг чинь майхандаа хэдүүл очиж байгаад хэдүүл орж байгаад хэдэн хүүхдийг чинь та нар яасан их бөөр улс вэ бүгдийг чинь тануусыг зодондоо гэж байгаад нөгөө хэдийг чинь ташуураар нөгөөдүүл чинь майханд очиж ташууршгүй байгаа ш дээ. Би ташуураа нууж барьж оччихоод бүгдийг нөгөөдхийг чинь шавхараад нөгөө бүгдийг уйлуулаад ингээд зогсож байсан чинь Дэрэнгийн Тонгоолдой гэдэг Тогмид гэдэг өвгөн мундаг том биетэй өвгөн. Тэр сүмбэрээ хайядаг юм байхгүй юу. Нэг харсан чинь үүдэн дээр ирчихсэн Тонгоолд Тогмид гуай ингээд хөөе чи яаж байна гээд намайг зандарч байна даа. Харсан чинь Тогмид гуай байдаг бүгд айдаг юм чинь. Би ч тэр майхны шуун доогуур ороод зугтаад алга боллоо. Тэгсэн одоо яахав учрыг нь мэдээгүй сүүлд л. Тэгээд зугтаагаад алга болоод явсаар байж байгаад Тонгоод тэр их буттай газар байсан юм. Явж явж байгаад л бутны цаана орж нуугдаад л яваад байсан ардаад харчиж байгаа юм зугтаад зугтаад гарсан. Харагдахгүй л болох шиг болсон. Эргээд майхандаа очиж чаддаггүй. Бид хэд чинь орой майхандаа очиж хонодог улс байхгүй юу. Нэг хоёр хүн хүрч ирнэ. Хоол авчирч өгвөл өгнө. Авчирч өгөхгүй бол өгөхгүй. Майхандаа хонодог байсан. Тэгээд майхандаа очих гэсэн чинь Тогмид гуайгаас айгаад очиж чаддаггүй ээ. Тэгээд шөнө майхнаасаа нилээн зайтай бутанд унтаад. Тэгээд бутанд унтах бут их элстэй бутанд очиж унтсан. Элсийг нь хонхойлж байгаад. Тэгээд унтсан. Тэгээд энэ бутан зуны сайхан элс шиг сайхан дулаахан тийм юм байдаггүй юм байна лээ. Тэгээд тэрнээс хойш тэр чинь надад том болсон хойно ч хэрэг болж байсан. Зун цагт энд тэнд явж байгаад орой шөнө дараад хөдөө явж яахлээр зэрэг бутны элсэн дотор очоод суучихлаар зэрэг их дулаан байдаг. Тэгээд тэнд хонож. Тэгээд Тонгоодойгоос айгаад хөдөө хүртэл хонож сураад юмнаас айхаа байдаг болиод тэгэж ингээд ийм одоо амьдралын ийм даваанууд их байсан. Их байсан тийм юмнууд. Амьдралд бол хэцүү л байсан л даа.

Хишигсүрэн -

Та нөгөө Багшийн дээдэд тухайн үедээ очоод оюутан байсан он жилүүдэд дутагдаж гачигдах юм байх уу?. Тэр социализм одоо нэг ёсондоо одоогийн хэлээр бол та болвол та болвол хүнд амьдралтай хүүхэд тээ. Гэхдээ таныг тэр сургууль багш нар хаясангүй ш дээ.

Мужил -

Хаяагүй.

Хишигсүрэн -

Угтаад л яваад байгаа юм. Тэгээд бүр дээд боловсрол эзэмшээд, нийгмийн бүрэн баталгаатай болоод, нийгэмд өөрийн гэсэн байр суйртай одоо ерөөсөөл дутаж гачигдах юмгүйгээр явж байна ш дээ.

Мужил -

Тийн.

Хишигсүрэн -

Тэгэхлээр та надад нэг мэргэжил ажилдаа хэр ханддаг байв? Ажилд хандаж байгаа тэр үеийн хүмүүсийн хандага таны хамт олон ямар байв? Одоогийн энэ бидний үеийнхний ажил хийж байгаа байдал социализмын үеийн ажил байдал хандлагын ялгааг нэг яриач.

Мужил -

Тэр үеийн хүмүүс айхтар шудрага байсан юм. Тэрний хүчээр л хүн болсон би. Яагаад вэ гэхлээр зэрэг одоо ямар л хүн хонь хариулчихсан би хонийг нь л хариулна. Хурга хариул ч гэсэн би хургыг нь л хариулна. Адуунд яв гэсэн адуунд нь л явна. Юу л хий гэнэ би тэрүүгээр нь л хийнэ. Тийм учраас намайг сургуульд явахад хүмсүүд дээл хийгээд өгнө ш дээ. Дотуур хувцас хийгээд өгнө. Тэрнээс надад хийж өгөх хүн байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Хүмүүс туслаж байна?

Мужил -

Хүмүүс байнга тэр нутгий хүмүүс туслана. Тэгээд өнөө тусч хүүхэд чинь хүн бүр чихтэйхэн сайн юм байна лээ. Тэгээд одоо хувцас байхад чинь хувцас хийгээд өгнө. Сургуульд очоод нөгөө хүнийхээ хийж өгсөн ухвцасаар л. Тэгээд сургуульд гэдэг газар өнчин өрөөсөн хүүхдэд их талтай. Өө зайлуул манай энэ муу чинь бүр түрүүн тэнд ярьсан тэр Лувсандорж багш тэр Банзрагч багш эд нар чинь надад цамц эд нар хүртэл өгдөг байсан ш дээ. Дунд сургуульд. Энэ муу зайлуул солих цамц эднүүс байхгүй ш дээ. Тэр үед чинь хүн бүр бөөс гэж нэг айхтар юмтай. Тэр нь их аюултай олон хүнээр дамждаг тийм юм байсан. Аа сургуулийн хүүхдүүд бол усанд орно. Бөөсгүй бай байдаг тийм номтой. Аа тэгэхэд өнөө солих хувцас байхгүй. Тэгэхдээр зэрэг миний тэр багш нар чинь дотуур хувцасаа өгдөг ийш тийшээ ажил төрөлд яавахад өөрсдийнхөө гадуур хувцасыг тайлаад өгдөг. Тийм байсан юм. Тэгээд дутагдах юм байлгүй яах юм бэ. Аа би ганцхан өлсөөд байхад хэн надад мөнгө өгөх вэ. Аа тэгэхээр зэрэг айлд очоод юм модыг нь хаглаад өгнө, орой хоолыг нь хийгээд өгнө. Тэгэж байж байгаад тэгээд одоо өлсөхийн зовлон байхгүй. Би одоо тэр өөрнийхөө багш нарт манай багш нар тэр үеийн багш нарт нэг гэрт бас авгай байхгүй залуухан багш нар. Хоол хийх хүн байхгүй ш дээ. Багшдаа очоод л хоол хийгээд өгчинө. Багштайгаа хамт хоол идчихэнэ. Тэгээд хүүхдүүд чинь тэр үеийн багш нар булаацалддаг байсан. Мужилыг өнөөдөр манайх авна шүү гээд. Аа тэгээд мал гаруулна ш дээ. Мал нядлуулахад Мужил багшаар гаргуулна. Мал нядлаад өгөхөд мөнгө өгнө. Нэг төгрөг ч байдаг юм уу тийм байсан юм. Тэгээд тийм учраас надад дутагдах гачигдах юм өөрөө л өөрийхөө ажил хөдөлмөрөө олоод явсан. Багшын дээд очоод хувцас муутай байсөөн. Тэгээд хувцас муутай байсан...

Хишигсүрэн -

Стипэнд авна.

Мужил -

Стипенд эд нар авна. Тэгээд яахав дээ 200 цаас авдаг байсан. 250 цаас чинь болвол хоолонд таарна ш дээ. Өмсөх хувцас хэрэгтэй, ном хэрэгтэй. Байр сууж байгаа юм бүхэн л хэрэгтэй ш дээ. Юм бүхэн л хэрэгтэй. Тэгээд яахав тэр үед чинь байр их сайхан. Байрны коминдаад гэж Аюуш гэж гэн өвгөн байсан. Хөөрхий тэр энэ муу хүүд л юм өг гээд л. Юм л байвал над өгөөд байна. Тэгдэг байсан юм. Тэгээд байр суугаад дутах юмгүй сайхан байлгаад байдаг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд аа Багшын дээд намар сангийн аж ахуй явна хавар говийг усжуулна ш дээ. Эр ажилд дандаа тэргүүлнэ. Би тэргүүлнэ. Тэргүүлэхээр зэрэг л яам тусгай газрууд Өвөрхангайд л гэхэд 100 цаас баярын бичигтэй, тэгээд одоо Өмнөговьд явлаа гэхэд л бас нэг тэргүүлсэн хүүхдэд 50 цаас бас нэг баярын бичигтэй. Багшын дээдийн 15 жилийн ойгоор ажил сурлагаараа тэргүүн гээд л бас нэг 50 цаас жуух бичигтэй. Ийм юмнууд бол байнга ирдэг. Ерөөсөө тэр ажил , ямар л ажил хийнэ би дандаа тэргүүлдэг байсан. Ухаандаа энд 10 жилд байхдаа хурга хяргахад тэргүүлдэг байсан. Хонь хяргаад уртын баазад очоод хонь хяргана. Би өдөрт 80 хонь хяргадаг байсан. Миний тэргүүлдэг надаас дээр нэг хүүхэд байсан. Дүү шонхор гээд хүүхэд байсан. 90-100 хонь хяргадаг. Би 80 орчим 85 хонь хяргадаг. 2-т ордог байсан. Энд бид нар аймаг дээр барилга байгуулалт болно гээд хүн бүр тэр үед тоосго цохиолдаг байлаа. Тэр чинь нийгмээ л хөгжүүлэх гээд байгаа юм ш дээ. Тэгэхэд хүүхэдтэй хүн бүр л тоосго цохиулна. Өдөрт хүн бүр л 2,3 тоосго цохино. Би өдөрт 1000 тоосго цохидог байсан. Тэр Шонхор бид хоёр 1000 тоосго цохино. Нэг ангийн 2 ш дээ. Хоёулаа ийм сайн хүүхэд гэж магтагдаад л. Тэгээд өнөө тэрний ачаар л одоо дутсан юмаа нөхөөд л ерөөсөө хөдөлмөрөөрөө л нөхөөд байна. Тэгсээр байж байгаад Багшын дээдийг 1967 онд төгсөөд тэгээд энд ирсэн дээ. Тэгээд энд ирэхэд бас одоо сонин л доо заяаны хань замд олддог гэгчээр Багшын дээд төгссөн улсуудыг дээд сургууль төгссөн улсуудыг Болосролын хэлтэс чинь машин олоод машинаараа бөөнөөр нь авчирдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Улаанбаатараас?

Мужил -

Тийн 30 машинаар. Тэгээд 30 машин дээр 10-н хэдэн хүн ирсэн. Тэгэхэд Анагаахыг төгссөн улс Багшын дээд төгссөн улс, Хөдөө аж ахуйн дээд төгссөн улсууд ингээд хамт ирсэн. Тэгээд Анагаахийн дээд төгссөн улсад манай энэ өвчтэй байгаа хань хамт ирсэн юм байгаа юм. Тэгэж танилцаж замдаан танилцаж ирэхгүй юу нэр усаан мэдэж. Анагаах төгсөөд эм зүйч болоод манай аймагт хувиарлагдсан юм байна лээ л дээ.

Хишигсүрэн -

Танай нутгийн хүн юм уу?

Мужил -

Үгүй биш Өмнөговийн хүн. Би ер танихгүй. Тэгээд бид 2 чинь замдаан тэгэж танилцаж хүрч ирээд би 10 жилийн багш болсон. Энэ хүн эмийн сангийн эм зүйч болсон. Эм шалгагч, эм хянагч болсон. Тэгээд жаал орой өглөө уулздаг л байсан. Уулзсаар байж байгаад 67 ондоо бие биенээ мэдэж аваад хань бие биендээ хань болох юм байна гээд мэдэрсэн л дээ. Гэхдээ тэр үед чинь болвол одоотой адил хайр гэдэг тийм ил байгаагүй. Аюултай далд. Хайртай гэж хэлж чадахгүй ш дээ. Хамаг юмаа нууцан явсаар байж байгаад л нэг кино үзэж явж байгаад л хайртай гэдгээ хэлсэн дээ. Тэгсэн энэ хүн болвол дуртай нь мэдэгдээгүй дургүй нь ч мэдэгдээгүй. Тэгээд ерөөсөө чимээгүй л тэгээд л явс байж байгаад 68 оны хавар би нэг мэргэжил дээшлүүлэх гээд Москва 45 хоногийн курсд явах болсон. Тэгээд тэрний өмнөхөн харин нэг орой нэг юм зөвшөөрч тэгээд Москвад очиж Москвагаас наашаа нэг хайртай дуртай гэдэг захиагаа бичиж энэ тэр.

Хишигсүрэн -

Тэгээд суусан.

Мужил -

Тэрнээс хойш нийлж хоёул амьдран 45 жил ханилан ханилаад одоо 6 хүүхэдтэй л дээ. Тэгээд яах вэ би чинь Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас 1956 онд ганц муу жоол муу жаал наашаа гарч байсан. Тэгээд энд ирээд сургуулийн зам мөрөөр явсаар байж байгаад Дундговь аймагтаа Сайнцагаан сумандаа ирээд 40-н хэдэн жил ажилчихаад амьдарчихаад Өмнөговиос өөр нутгаас хань аваад. Тэгээд өөрөө 6 хүүхэдтэй болоод. Миний 6 хүүхэд 10-аад ач зээ нар төрүүлээд. Би бол Дундговийг баяжуулаад байгаа хүн. Чухам тэгэж боддог юм л даа. Эх орон эх нутагтаа хайртай учраас тэгэж нэгдүгээрт байж байгаа юм. Хоёрдугаарт тэгээд бас эх орондоо хайртай гэж өдийн хүртэл мод тариад ногоо тариад ажиллаж байгаа юм.

Хишигсүрэн -

За хоёулаа тэр сэдэв рүү ороё. Тэр нь юу гэхлээр та бол сүүлийн жилүүдэд ялангуяа байгаль орчинтой холбоотой юманд мэдрэг бусад улсуудыг бодох юм бол ойрхон байгаа юм байна. Ер нь хүүхэд насанд чинь энэ байгаль дэлхий, нутаг ус ямар байсан юм? Өөрчлөлтүүд яаж гарч байна тээ? Энэ өөрчлөлтүүд нь сайн тал руугаа байна уу муу тал руугаа байна уу, шалтгаан нь юу байна, энэ байгаль экологитой холбоотой та чинь үндсэндээ 70 гаруй насалж байгаа хүн юм чинь ухаан ороод л ингээд байгальтай л харьцаж байгаа ш дээ. Тэгэхлээр энэ бүх түүхийг энэ өөрчлөлтүүдийг та нилээн сайн дэлгэрэнгүй яриач. Та нарын сүүлд хийж байгаа ажил хэр их үр нөгөөжөө өгч байна? Бас ярих хэрэгтэй байх.

Мужил -

Энэ ч одоо байгаль дэлхий цаг агаар гэдэг чинь бидний багад шал өөр байсан. Огт өөр. Яагаад вэ гэхлээр зэрэг одоо санахнээ үгүй уул нь хүртэл өндөр байсан санагддаг юм.

Хишигсүрэн -

Хүүхдэд тэгэж санагддаг юм.

Мужил -

Тийн. Уул нь хүртэл өндөр байсан. Ургаж байгаа мод дэрс хүртэл чинь учиргүй өндөр байдаг. Тэгээд би чинь жоохноосоо эхлээд хадлан хаддаг байсан. Бухал хийдэг байсан юм чинь манайх тэр Сүмэрийн булаг, Баянбулагаар, Ямаатын гол, Гурван хашаатын голоор хадлан хаддаг байсан юм. Тэгээд хадлан хадахад морьтой давхихад дэрсийг ингэж барьдаг байсан ш дээ. Мортой давхиж байгаад ингэж бариад дээд талыг нь сэгсэрий хуу татаад хойд талын шимэлдэг гарна доодох шимэлдэгийг нь аваад иднэ. Тэгдэг байсан юм. За тийм сайхан ургамалтай. За тэгээд хөл нүцгэн явна. Ерөөсөө энэнээс доошоо дандаа өглөө явахад чинь бүх юм нойтон болдог. Тэр өвсны ногооны шүүдэр ус байнга өглөө буугаад л. Маш өндөр ургадаг. Одоо би мэдэхгүй тэр үед чинь жоохон хүүхдүүдтэй байсан миний төвгөр лав 2 ???? байсан юм. Тийм одоо өндөр ургадаг байлаа өвс ургамал. За хаана л бол нуур. Хаана л болвол булаг ус байлаа. За ан араатан гэдэг болвол тоймгүй их байсан. Цагаан зээр гэхэд зах нь харагдахгүй. Тийм байлаа. Тэгээд тийм сайхан байгальд хүүхэд гэдэг чинь ерөөсөө тэр чигээрээ одоо байгальд хайртай болчидог юм байна. Өөрийн эрхгүй байгальд хайртай болдог. Би өөрөө ядуу зүдүү амьдралтай болохлоор ан хийдэг хүн байхгүй юу багадаа. Өлсхийн эрхэнд ан хийдэг. Ямараар хийх вэ гэхлээр Болзлог гэж хөөрхөн амьтан байсан юм. Тэр Болзлог гэдэг амьтаныг ус хийж байгаад барьж аваад тэгээд нөгөөдхийг чинь алаад гэдсийг нь авч хаяад бутан дээр шараад тэгээд 2 чулуу улайсгаж байгаад завсар нь ингэж хийж байгаад чулуун завсараа хийгээд тэгээд шараад идчинэ. Тэгэж одоо ан хийж эхэлж байсан. Тэгээд тэрнээсээ цааш давуулаад одоо тарвага алж идэж байсан. За тэр байтугай насанд хүрсэн хойноо зээр алж идэж байсан. Над одоо өөрийн мал байхгүй юм чинь тэгэхээс өөр аргагүй ш дээ. Тэгээд байгалиараа. Тэгэхдээн болвол тааралдсан амьтан бүрийг алж болдоггүй юм байна лээ. Ерөөсөө амьтаныг хайрлаад алж болдоггүй. За эдний чинь алийг нь яах вэ гээд олон юм таарахад за энийг нь л ална даа гэж бодохоос биш аан энэ арвуул явж байна энэ арвууланг нь алчъя гэж боддоггүй. Тэрийг бол багаасаа мэдэрсэн. Тэр ан амьтаныг хайрлаж байхаар юм байна лээ. За тэгээд ан амьтан алсан хүн чинь бас сайн ч явдаггүй юм байна лээ. Олон түмэн ч хэлдэг юм. Өмнө нь мэдээтэй л над бас тэгэж хэлж байсан хүн бий. Ан агнахдаа мэдээтэй алдаг юм шүү хүү минь. Тааралдсан бүхнээ хүйс тэмтэрдэггүй юм шүү, байгаль дэлхий чинь уурладаг юм ???. Тэр бол яах ч аргагүй үнэн. Тэгээд одоо байгальд хайртай болж тэгээд тэр сайхан нуур ус тэр сайхан байгальд дасчихаад адуу малаа тэр нуур усанд өглөө эрт би ч одоо өглөө эрт улсууд болсоогүй байхад л адуундаа явдар мориндоо явдаг. Морио унаад адуугаа цуглуулдаг. Айлын адуу ш дээ миний адуу биш. Тэгээл одоо тэр Тээгий нуур гэж нээх сайхан нуур. Тэнд хүний өөрийгүй нээх олон адуу л хуниад л оруулаад ирнэ ерөөсөө. Тэр өөрийн дур байхгүй юу. Тэгээд одоо тэр хавьд л олон ай амьтан тэр зоон дээгүүр буусан байдан. Тэр л айлын адуугын чинь тэр над дээр хүрч ирээд л өнөө өглөөний гүү барих улсууд чинь адуугаа Тээгийн нууран дээрээс л тууж аваад л яваад өгнө. Адуу мэдэрсэн сайн хүүхэд шүү гээд л тэгдэг байлаа. Тэр их сайхан тийм. Байгаль гэдэг хачин сайхан байсан. Үнэнхээр гоё байсан. Тэгээд энэ явдал болвол сүүлийн үед муудсан л даа. Би ч одоо...

Хишигсүрэн -

Хэзээнээс энэ өөрчлөлтүүд хүчтэй мэдрэгдэж эхэлсэн бэ?

Мужил -

Энэ ер нь 70-аад оноос хүчтэй өөрчилөгдсөн.70-аад оноос хойш л буцаж очиход нутгийн өнгө нэг л тааруухан. 80-аад он болчиход бүүр тааруухан. 90-ээд онд очиход бүүр тааруухан. За тэгээд л байгаль хайрладаг хүн их цөөрсөн. Авч хяддаг авдаг нь олширч байгаа юм шиг байсан. Тэр бол 90-ээд оноос бүүр яадагаа алдсан. Би одоо нэг гашуун боловч үнэн юмыг 90-ээд он, 94,95 оны үед нэг үзсэн юм байгаа юм. Би энэ Өмнөговь руу явж байлаа л даа. Өмнөговиос урагшаа сайхан газар үзэх санаатай бензин авч хүргэж яваа улсуудтай хамт кабинд нь явж байхгүй юу. Тэгээд Өмнөговь лээр очиход цаашаа Гурвантэсд бензин хүргэнэ гэдэг юм байнаа. За тэгье газар үзье гээд явсан. Үгүй тэгсэн цаашаа явж байсан шөнө л нэг олон машин нэг газар гэрэл тусгаад л тэгээд л байх юм. Тэгээд жолоочтойгоо энэ хавьд айлд бууя. Яадаг юм энэ одоо ан хийгээд байгаа юм уу, энэ олон гэр яагаад энд байгаад байгаа юм? гээд л асуулаа. За тэгье хоёулаа замаасаа гарч байгаад л гэрэлтүүлж явж байсанаа харин аз таарч 2,3 гэр дээр гэрэл очдог юм. Тэгээд нөгөө айлд очоод буусан. Нөгөө айл гаднаа мотоциколтой айл байсан. Малтай айл байсан. Очоод л цай цүй уугаад шөнө ч болсон байсан. Хоол унд ч хийгээд хоол ундыг нь идээд. Ирээд л асуулаа даа. Танай энэ зүүн урд чинь учиргүй олон гэрэл асаад л юм амьтан хөөгөөд байгаа юм уу яагаад байгаа юм? Учиргүй их л гэрэл байна гэсэн. Тэгсэн өө хүүхдүүд минь энэ тийм тийм энэ байгалийг чнь сүйдэлдэг юм ш дээ гэж. Цаадуул чинь Хятад руу л энэ Загийг ачиж байгаа даа гэж байна.

Хишигсүрэн -

Заг ачдаг аа?

Мужил -

Тийн. Тэгсэн яах тэгээд заг ачихад чинь тэгэж их машин давхиад байдаг юм бол гэсэн. Өө цаадуул чинь машинаар аччиж байгаа юм аа гэж байна. Тэгээд тийм юм дуулчихаад тэгээд бид нар чинь яах вэ дээ шөнөдөө цаашаа яваад явсаар байж байгаад маргааш нь бензинээ буулгачихаад эргэлээ л дээ. Тэгээд бензинээ буулгачихаад эргэсэн буцаад явахдаа тэрийг үзнэ гэж яваа юм. Тэрийг үзэх гэж бас хэдэн машин байж байна даа тэнд. Тэгсэн чинь хэдэн 30 машин жигтэйхэн олон 50,60-н метрийн зайтай зогчихоод л нэг олон өнөө машин чирдэг канал байдаг ш дээ төмөр?

Хишигсүрэн -

Аанг

Мужил -

Тэрийг 2 бөгсөөр нь холбочихоод л тэр машин тэрийгээр нь энэ машин энүүгээр нь явах юм. Тэр хооронд л очиргүй том нүсэр загууд тэнд чинь хумигдаж байгаа юм. Хамаж аваад л өнөө машин чинь урагшаа зүтгээд байх юм. Өнөө заг чинь тэнд ойчоод л байх юм, ойчоод л байх юм. Тэгээд нэг газрыг нил элс болгоод хаячиж байгаа юм. Байсныг үзсэн дээ. Тэгээд тэр айл тэгэж байна энд чинь дүүрэн заг байсан юм. Тэгээд одоо байхгүй болж байгаа юм өө. Энэ жолооч нар ингээд л шөнө ингээд аччидагийм. Хэдэн цааснаас өгдөг юм байгаа биз. Хятад руу л аваад явчидаг юм. .

Хишигсүрэн -

Түлдэгийн байх даа Хятадад?

Мужил -

Монгол бол түлнэ. Хятад болвол аягүй бол тэрүүгээр эмийн үйлдвэрт оруулж юм хийнэ ш дээ. Тэнд чинь одоо 2,300 төрлийн юм хийж байгаа юм чинь. Тэр их бөх мод шүү дээ тэр заг гэдэг чинь. Тэрийгээр юм хийж байгаа юм. Үйлдвэрт л оруулж байгаа. Түүнээс биш Хятад заг түлнэ гэж байхгүй. Тэгэж сүйтгэж байхыг харсан. Гэх мэтээр. Тэгээд л одоо ан араатан энэ тэрийг болвол одоо хуйгаар нь алж байсан юм билээ. Бүүр одоо 2,3000-р зээрийг тойруулж байгаад л одоо хядаж аваад л явчидаг. Тэгэж байсан. Тэгэж байгалийг 90-ээд оноос хойш муухай сүйтгэсэн. Тэгээд манай нутаг их тарвагатай байсан. 90-ээд оноос юу ч байхгүй. Одоо бол юу ч байхгүй. Аргаль янгир эрс цөөрсөн. Байгаль ингээд одоо сүйрсэн. Тэгээд ингээд муудчиж байгааг нүдээр үзээд. Тэгээд одоо энэний эсрэг ямар ажил явуулах вэ би одоо багш хүн юм чинь одоо бас л нэг өөртөө үүрэг хүлээх ёстой. Тэгээд байгалийг яаж сэргээх вэ бодож байгаад тэгээд л ерөөсөө 90-н оноос хойш л дандаа ногоо тарьсан. Хүнсний ногоо тариад төмс, лууван, сонгино, сармис бүгдийг нь л тариад л ингээд өөрөө өөрийгөө хангаад л, өөрийн хэдэн хүүхдийг хангаад л ингээд яваад байдаг байсан. Сүүлдээ аймгийн төвийн манай аймгийн төв дээр чинь 700-гаад өрх бий дээ миний. Хичээл зааж ногоочин болгосон. Гадаа ногоо тарьдаг айлууд. Тэгээд энэ баруун тийшээ Луус, Ховд, Өлзийт, Дэлгэрхангай, Сайхан-овоо, Эрдэнэдалай, Адаацаг. За энэ зүүн талд Гурвансайхан энэ зүүн урагшаа Өндөршил. Энэ сумдууд миний олон ногоочид байна. Тэгээд ногоо тарих ажлыг одоо ямар ч байсан эрүүл хүнс идэж эрүүл байдгахгүй бол манай Дундговийхон чинь дандаа элэг цөсний өвчтэй. Дандаа ходоод гэдэсний өвчтэй. Дандаа зүрх тархи өвчтэй. Тэгээд энэний эсрэг л ийм ажил хийгээд. Сансандаа болвол нэг хэсэг хүрсэн. Аа гэхдээ энэ говийхон чинь ногоо идэж өгөхгүй юм байна өө. Ерөөсөө идэхгүй биш бага идэх юм. Жоохон юм тариад тэрийгээ их юм тарьсан гэж үзээд цаашаа олигтой юу яаж өгөхгүй улсаас ч арга хэмжээ авч өгөхгүй юм.

Хишигсүрэн -

Хот хороо оруулж зарж болдоггүй юм уу?

Мужил -

Бололгүй яахав. Миний тарьсан ногоог болвол улсууд, хотыхон чинь аваад явчина, тараалдсан хүн аваад явчидаг юм. За тэгээд бусад улсуудынхыг болохлээр голоод байдаг бололтой юм аа.Тэгээд чанартай сайн тарих хэрэгтэй. Ингэх хэрэгтэй юм сайн үүлдрийн үрс олох хэрэгтэй энэ тэр бүх юмыг нь арга хэмжээ авч л байна. Тэгээд одоо яахав вэ нэг үеийг бодвол Дундговь чинь бас чиг энэ тэндээс ногоо цагаа алдаад байхааргүй өөрсдөө тарьж идчээд байгаа юм. Тэгээд энэ одоо миний эх орондоо хийж байгаа том хөдөлмөрдөө. Одоо сүүлийн 5,6 жил мод тарилаа. Одоо энэ цонх дээр харагдаж байгаа 200-гаад мод бий. Чацаргана, үхрийн нүд, интоор за тэгээд л далан хальс, голтвар 6,7 төрлийн мод энэ тэр тариад байгаа тэгээд өөрийнхөө сургуульд мод тарьж өгсөн юм. 1 дүгээр 10 жилд. Тэр манай аймгийн төвийн хийд бий. Хийдийн ард 1000 мод тарьж одоо Дундговь аймгийг цэцэрлэгжүүлэхэд хамгийн түрүүнд үлгэр болсон байна лээ. Одоо сайхан ой тийм мод цэцэрлэг сайхан цэцэрлэг мод ургаж байгаа. Одоо тэгээд одоо сумдуудад их тарьж байна. Тэр Өндөр-ширээт суманд 200-гаад км зайтай. Эндээс 200-гаад км зайтай Сайхан-Овоо сумдад чацаргана гэдэг модыг тарьж байна.

Хишигсүрэн -

Ургаж байна уу?

Мужил -

Ургаж байна. Ургадаг арга маргийг нь заагаад өгсөн. Ийм юм байгаа. Тэгээд одоо сүүлийн үед ер нь элсний энэ миний элсний нүүдэлтэй хий байгаа тэмцэл байгаа юм л даа. Тэгээд элсний нүүдэлтэй хийх тэмцэл чинь номон дээр болвол ерөөсөө биологийн арга гээд нэг арга байгаа юм. Тэр нь бол яахав дээ мод тарихийн ийм арга. Тэгээд механик арга гээд нэг юм байгаа юм. Тэр нь болвол нөмөр хийхэд. 30-70см-тэй нөмөр хийгээд тэнд нь одоо элс цуглуулдаг. Химийн арга гэж байгаа юм. Химийн арга нь болвол тэрийг нь Туркместан, Орос улсуудад л хийдгийн байна лээ л дээ тэр. Замын хар, замын харыг элсэн дээр цацаад тэгээд тэр нь тэнд нь ногооны үрийг хамт цацаад тэгээд чихэр усалчидаг юм байна лээ. Тэгэхдээр зэрэг тэр чинь өнөө ургамал ургасан газар чинь өвс ногоо ургана ш дээ. Тэр замын хар гэдэг юун сайн юм гэхлээр зэрэг тэр хөрсийг нь барьчихана. Тэрний доор байж байгаа ургамал чинь өнөө нарыг сайн татана. Бараан юманд. Тэгээд дулаан их очиж байгаа учраас тэр маш сайн ургадаг. Тэгээд элсний нүүдлийг тогтоож барина. Ийм 3 арга байдаг юм байна лээ. Аа тэгтэл би болвол энэ дээр юм нэмж байгаа юм. Юу гэхлээр зэрэг хамгийн нэгдүгээрт бол энэ 3 дээр бороожуулах хэрэгтэй юм байна гэсэн. Бороогоор элсний нүүдлийг зогсооно. Энийг би сумдаар явж байхдаа ажсан юм л даа. Яагаад вэ гэхлээр энд тэндгүй л бөөн элс л ингээд л бут бүхний овоо бүрийн энгэрээр дүүрэн байдаг. Машин ч явж болохгүй болгоод хаясан ш дээ. Тэгээд л явж байгаад л одоо 2,3 жилийн өмнө, нодлин, уржнангаас эхлээд жаал жаал бороо ороод байгаа ш дээ. Тэгээд түрүүнд ч бас жаал жаал бороо ороод байсан газрууд бий. Бороо орсон газрын элс багасчихаад байсан юм. Тэгээд одоо энэнд л учир байна гээд ажаад л яваад байсан. Тэгсэн харин уржнан баруун урдтаа нээх их ус буугаад. Луусын тэнд. Луусыг наагуур учиргүй их элстэй байсан юм. Тэгсэн тэр ус буугаад юу яасан чинь тэр намар Өмнөговь руу явж байсан чинь өнөө хамаг элс алга болчих юм. Тэгэхдээр зэрэг бодож байгаа юм за энэ ер нь бороонд хамаг учир байна, байгаль байглиан цэвэрлэж байгаа юм байна гэж бодоод тэгээд бороог ажиглаад байсан. Харин бороо чинь ерөөсөө ус ороод ус орсон ус чинь бол элсийг бол зүүн тараах юмаа. Бүх элсэн дээр унасан усны аясаар ингээд. Ингээд л цаашаа яваад байдаг юм байна. Эгжрүүтцэн ийм газар байхад тэр нь дүүрээд л. Дүүрх дээр зэрэг цаашаа яваад л. Тэгсээр байж байгаад өнөө элс чинь зөв байраа олоод авна. Эрэг, жалга, судаг ямар газар байна тийшээ ороод л дүүрээд авна.

Хишигсүрэн -

Тэгшрээд?

Мужил -

Тэгшрээд байдаг. Өнөө бутан дээр овоолгоотой байсан элс байхгүй. Өнөө овооны энгэрээр байсан элсүүд байхгүй. Тэгээд тийм болсон байх юм. Тэгээд энэ арга зүгээр ингээд ингээд тэмдэглэл бичиж байгаад ингчээд юу яаж байгаа юм. Энэ эртээр намар энэ Эрдэнэдалай суман дээр очоод Эрдэнийн наад талд нилээн элс байсан юм. Тэр бас алга болж. Тэгээд Эрдэнэдалайн дарга байсан гавъяат Намжил гэж хүн байдаг юм. Тэр бид нар хөөрхөн найз танилууд. Тэрэн дээр очоод ярилаа л даа би. За элс яагаад алга болоод байна, танай энд элс алга болж байгаа, би одоо энэ бороог л алга болгоод байна гэж бодоод байна чамд ийм бодол байна уу гэсэн. Тэгэлгүй яахав гэж байна. Тэгэлгүй яахав дээ манай энд чинь энэ зүүн зоонд чинь 2 жил дараалаад даруй даруйгаар хэд хэдн бороо орсон. Одоо юу ч элс байхгүй болсон гэж байнаа. Тэгэхлээр одоо миний тэр ү болвол тэгээд нотлогдож байгаа юм. Энэ одоо 4 дэх арга бол бороо оруулах хэрэгтэй. Одоо бол ерөөсөө элстэй газар үүл л гардаг юм бол нөлөөлөөд л бороо асгуулаад байх хэрэгтэй. Тэгэхэд зөв байраа олоод байхнээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт элс тэр элсийг бас ашиглах дараагийн 5 дах арга байна. Тэр юу гэхдээр зэрэг энэ элсийг газрын хөрсийг жигдхэн одоо сайхан ухаж байж байгаад энэ элсийг хийгээд, яг элснийхээ хэмжээтэй шар шавар хийгээд, шар шаврынхаа хэмжээтэй бууц хийгээд холиод ногоо тарьчих хэрэгтэй. Малын тэжээл тарьчих хэрэгтэй юм байна. Тэгэхдээр зэрэг нүгэлтэй сайхан ургаж байна. Энийг бол би өмнө ногооны талбайтай хүн л дээ. Энэ дээр 2 жил туршиж байгаа юм. Метр квадратаас 7 кг төмс авч байна ш дээ. Хааш хаашаа ийм жоохон, тийм хөрсөнд. Би тэгэхэд метр квадратаас энэ зүгээр жирийн талбайд нэг 5 кг төмс авдаг юм ш дээ. Тэгэхдээ тэр хөлс болвол за өө нэг эхний жил нь ус их орж байдаг юм. Дараа жилээс нь хэвийн болдог юм байна лээ. Тэр чинь элс нь сууж газрынхаа хөрсөнд шингэж байна л гэж би ойлгоод байгаа юм. Зөв болж байна. Ийм 2 аргыг одоо шинээр мэдэж олчихоод тэгээд энэ элстэй тэмцэл хийхэд ер нь нэг хэвлэл мэвлэлд нийтэлчих юмсан гэж бодоод л яваад байгаа.

Хишигсүрэн -

Нийтэлчихгүй юу даа.

Мужил -

Яах вэ очоод ингэсэн би гэхдээ надад ч нийтлэх барих тэр юуны талаар харилцаа холбоо муу. Тийм юм бий. Ингээд байгаль ингэж өөрчлөгдөж, байгалиан тэгээд муудсан байгалиа их сэргээмээр байна. Байгальд ч бол бороо орохоон болилоо. Бидний үед чинь 7 хоногоор, 3 хоногоор шиврээ бороо ороод л гүү саалгадаггүй байлаа ш дээ. Тэгэхэд чинь одоо шиврээ бороо байхгүй. Орволгүй нэг сад хийж асагчаад л болно. Тийм л байна. Энэ байгалийн тэнцвэрийг хадгалахын тулд одоо бороог их оруулах хэрэгтэй байна. Энэ жилээс эхлээд бороо үнэн юм уу, худлаа юм уу тэнгэр нэг зөв загнамаар байна. Хэрвээ тэгэх юм бол газрын хөрсний чийг доошоо нь алга болж ерөөсөө алга байна чийг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөө их булаг шанд юунууд чинь доороо их мөстлөгтэй байсан ш дээ. Одоо тэр мөс байхгүй. Энд нэг Хүйтэн булаг гээд сайхан булаг байдаг юм зүгээр зүг. Тэрэнд очоод гар дүрэхэд энэ янзааны мөс таардаг байсан юм. Одоо уурагны бөгс явуулаад мөс алга. Тэгэхээр мөстлөг, хөрсний мөстлөг байхгүй болсон байна ш дээ. Тэгэхээр энэ энтрийг бий болгох талаар арга хэмжээ авахгүй л бол байгаль эргэж сэргэхгүй л байна гэж бодогдоод л.

Хишигсүрэн -

Ер нь сэргээх энэ процесс хэр удаан үргэлжлэхээр санагдаж байна?

Мужил -

Ер нь удаан. Байгаль чинь өөрөө нөхцөл бол тийм ш дээ. Хөгжил их удаан. Одоогийн шинжлэх ухааны хөгжил шиг болохгүй л дээ. Тийм учраас байгалийг сэргээхэд удаан хөгжил хэрэгтэй. Аан түргэн сэргээх юм бол сөрөг нөлөө их гарна даа. Байгаль чинь одоо хойд мөсөн далай хайлж байна гээд яриад байна. Тийм ээ. Энэ чинь болвол дэлхий нийтээрээ болохоо байсан шинж байхгүй. Тийм учраас дэлхий нийтээр нь энэ яаж чийгшүүлж яаж хүйтрүүлмээр байна. Одоо их дулаан байдаг газар хүйтэн болсон байна гэж байна. Хүйтэн байдаг газар их дулаан болсон байна гэж байна. Эсрэг тэсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Цаг агаарын нөхцөл болдог болдог газар нь тэр хэмжээнд нь байлгах хэрэгтэй. 4 улиралтай эрс тэс уур амьсгалтай Монголыг болвол тэр хэмжээнд нь байлгах л хэрэгтэй болохоос биш дулаарвал дулаарал шиг болгож болохгүй байна ш дээ. Тэгэх юм бол маш буруу. Ийм учраас энийг энэ тэрийг бодууштай. Ингээд түүх нийгмийн аль аль нь айхтар өөрчлөгдөж байна. Нүдээрээ үзэж би бас 2,3 үеийн турш амьдарч байгаа дотороо их баяртай явдаг юм. Аа нэгдүгээрт. Хоёрдугаарт ингэж юм үзсэний хэрэг хойч үедээн бас иймэрхүү юмнуудыг хэлээд ингээд үлдээчих юмсан. Тэгвэл дараачийн үргэлжлээд ногоо тарина гэхэд Дундговьд ногоо тарьдаг байсан миний дараачаар үргэлжлээд мод тарьдаг болсон. Үргэлжлээд тариг. Арга, миний аргыг хэрэглээд цаашаа өшөө шинэ арга олоод тэгээд яваг. Би чинь Дундговьд би амт гэдэг төмс хүртэл сорт бий болгож өгсөн. Амт гээд яагаад нэрлэсэн гээд сурвалжлагч нар надаас асуудаг юм. Амт гэдэг нь Дундговь айргаар гайхамшигтай. Айраг гэсэн үг. Дундговь махаар алдартай. Энэ нь мах гэсэн үг. Тэгээд тэр нь төмс гэсэн үг. Тийм учраас амт гэдэг төмс Дундговьд бий болгосон шүү. Манай Дамба багшын төмс юм. Нарийн яривал Дамба багшаас луйвардчихаад байгаа юм. Яагаад вэ гэхлээр би Дамба багшын төмсийг би авч тарьдаг юм байхгүй юу. Тэгээд одоо импалла, бастилло гэсэн сортууд нийлж одоо танихаан байсан. Яг л одоо миний Мужны, төмс тарихад чинь улсууд Мужны төмсийг авнаа л гэдэг юм. Өө Мужил багш төмсөө өгнө шүү та. Бусад улсуудынхыг авахгүй.

Хишигсүрэн -

Та хэр танай тэр ногоо тарьж, танай талбай дээр хичнээн хүн ажиллаж байна? Бас улсууд ажлын байраар хангагдаж байгаа даа.

Мужил -

Би тэр урд өөрийнхөө талбайд бол хүн авч амжаагүй. Энд би ногоо тарьж байсан. Дэлхийн зөнгийн талбай гэдэгт 20-иод хүн ногоо тарьж байна. Энийг бол би өөрөө бий болгосон талбай байгаа юм. Аа энэ сумын зүүнтээ бас нэг талбай бий. Би тэрэнд бас аа манай ногоочин, миний ногоочин ногоо тарьдаг бас нэг 10-н хэдэн хүн. Гэх мэтээр тийм талбайнууд бий. Одоо энэ жил 2 хөлд энд яс урагчаад ногоо тарьж чадахаан байлаа. Одоо энэ урд талбайд жинхэнэ ногоочид түмэн түм. Би одоо өөрөө хөдөлж чадахгүй одоо яахав амаараа л ногоо тарихаас.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд тарьж байна уу?

Мужил -

Хүүхдүүд байхгүй. Ерөөсөө бүгд 4 нь хотод явсан 2 нь эндээ нэртэй тэгээд дандаа нэг нь цэцэрлэгт ямар ч ногоо тарих тийм боломж байхгүй. Цэцэрлэгт за тэгээд нэг хүүхэд маань Улаанбаатарт анагаах мэргэжлээн дээшлүүлэх 2 жилийнхээ курсыг дуусгах нь ирэх жил ирнэ. За тэр эд нар ногоо тарихгүй ээ. Тэгээд одоо миний ард тал их муу. Гэр орноос хөндийрэхгүй. Хүүхдийн хүүхэд тарьдаггүй. Хүүхэд тарьдаггүй. Тэгээд одоо яахав шавь нар л гэж нэг бас ...

Хишигсүрэн -

Бас л агуу ажил хийж байна шүү. За нэг ийм асуулт байна. Хоёулаа энэ яриагаа дуусгах уу?

Мужил -

Дуугалгүй яахав.

Хишигсүрэн -

Дараагийн сэдэв рүү ороё. За ардчилал гэдэг үйл явдал болсон монголд. Тэр ардчилсан одоо тэр өөрчлөлт хувь хүний амьдралд ямар үр нөлөө үзүүлэв, та жишээлбэл тухай үедээ ардчилал гарч ирж байх үед яаж хүлээж авав, ардчилалаас юу .., ардчилал танд юу авчирах бол гэж хүлээж байсан бэ, социализм тухайн үедээ нурчина гэж та төсөөлж байв уу, үгүй юу гэсэн асуулт байна?

Мужил -

За ардчилал чинь одоо сайн тал муу тал хоёртойдоо. Би ардчилал гэж шал өөр юм бодож байсан.

Хишигсүрэн -

Аахн. Юу бодож байсан юм та?

Мужил -

Өнөө нэг үнэн зөв шулуун шудрага юм гэдэг чинь тэр чигтээ бөөнөөрөө орж ирэх нь дээ гэж. Зэ энэ нэг сайхан юм үзэх нь дээ л гэж л их горьдож байсан даа. Тэгээд би ардчилалыг эхнээс нь айхтар дэмжиж, энэ ардчилалдаж байгаа улсуудыг чинь энэ хамаг бүх юмыг нь хийж өгөе та нар их сайн байна гээд их дэмждэг байлаа. Аа тэгсэн чинь нөгөөдүүл чинь шал өөрөөр ардчилалын өөдөөс явдаггүй мөнгөний өөдөөс тушаалын өөдөөс ингээд явуулж өгдөггүй. Тэгээд би бас нилээн гомдсон. Энэ чинь одоо ингээд байх юм бол болохгүй л дээ. Одоо тэгээд ийм явах юм болвол ардчилал биш анархизм болно гэж санаж байсан тэр сургаараа л анархизм болж л байна. Аа зүгээр ардчилалд бол сайн юм их бий хөөрхий. Эрх чөлөө гэдэг бол ярих эрх чөлөө бий ш дээ. Бид нар чинь амаа зуурч болдоггү йүе байлаа ш дээ. Яг бүх юмнаас айдаг байлаа. Тэгвэл одоо айх аюул бас багссан. Аа шүтэж бишэрч болдоггүй байлаа. Аа тэр одоо шүтэн бишрэх ийм боломжтой боллоо. Аа гэх мэтээр. Одоо яахав хувийн өмчийг их бий болголоо ш дээ ардчилалын буянд. Энэ бол нэг бодохын сайн талтай. Нэг бодохын хоёр юм ч их байх миний ойлголтоор бол буруу. Дэлхий ертөнц мөд дуусана. Энэ чинь хэмжээтэй сав хэмжээтэй бөөрөнхий газар шүү дээ. Тэгэхлээр одоо 6 тэрбум 7 тэрбум хүн чинь 20,30 жилийн дараа 14 тэрбум болно. Тэр улсад юу ч оногдохгүй. Тийм учраас социализмын тэгш хувиарлалтын зарчим гэдгийн аргыг нь олоод хувийн хэмжээг нь тогтоогоод хувьдаа тэдэн сая төгрөг хөрөнгө тийм юмтай байх хэрэгтэй гэдэг тийм номоор явбал арай дээр байсан болов уу гэж боддог юм. Аа одоонийх шиг тэр бүх юм эрх чөлөө, бүх юм дураараа загнах явдал болвол миний сонирхолыг тун татадаггүй. Тун татадаггүй. Хүн хэмжээгүй мөнгөтэй байж яагаад ч болохгүй. Хэмжээгүй эрхтэй байж яагаад ч болохгүй. Хүнд хэмжээ тогтоох хэрэгтэй гэж тэгэж боддог. Тэгээд энэ бодолтой хүнтэй нилээн тэрсэлддэг. Аа энэ хоёр яваандаа зүй зохисоо олох болов уу даа гэж бодож байна зүгээр энэ болвол сонгуулиас болдог байх аа. Сонгууль дандаа буруу яваад байгаа юм. Энэ намууд чинь л одоо Монголыг алаад байна ш дээ явж байгаа нь. Монгол ардын хувьсгалт нам мундаг нам л гэсэн. Тэр мундагаа үзүүлж чадахгүй байна. Ардчилсан нам мундаг сайхан нам гараад ирж байгаа л гэсэн тэр сайханаа үзүүлж чадахгүй байна. За энэ сайханаа үзүүлж чадахгүй учраас энэ дундаас олон хөдөлгөөнүүд гараад л зөв ч юм уу буруу ч юм уу үймүүлээд л. Дуртай нэг нь дуртай хөрөнгөөрөө тоглоод л. Эх орныг маань жоол жоолхон явдалтай болгоод л. Энэ газар нутгийг энэ гадаадууд авчиж байгаа юм уу гэж сэжиг төрөөд л. Ийм ийм юмнууд эвгүй юмнууд их харагддаг болж байна сүүлийн үед. Одоо энэ гадаадынхны адгийн наад зах нь одоо энэ Өмнөговь руу ачиж байгаа олон зуун 60-100 тоннын олон машинууд манай энүүгээр давхидагийн. Би энэд дуртай үгүй. Энэ чинь одоо энэ газрыг сүйтэлчилээ ш дээ.

Хишигсүрэн -

Тийн.

Мужил -

Хамаг газрыг сүйтэлчилээ. Зам байхгүй боллоо. Энд тэндгүй л зам боллоо. Тоос шороо гэдэг яадагаа алдлаа. Одоо элсний нүүдэлтэй тэмцэх биш энэ машины ухсан шороотой тэмцэхээр боллоо ш дээ. Энэ олон нарийн тооснууд олон айхтар өвчин авчирч байна. Сүүлийн үед олон мэдэгдэхгүй өвчинүүд бий болж байна. Энэ бол энэнээс л болж байна. Гэх мэтээр энэ сөрөг нөлөө бол их байнаа. Энийгээ одоо зөвтгөх ажлыг болвол Төр засаг гэж байдаг болвол зөвтгөж л өгмөөр байна. Байна одоо, байна уу үгүй юу гэхдээ одоо манай төр засгийхан чинь эрдэмтэй улстай уулзаж чадахгүй байна. Энэ ер нь монгол ирээдүйг багш хүн авч байдаг юм ш дээ. Би багштай уулзаж байгаа төрийн хүнтэй ер уулзаж байгаагүй.

Хишигсүрэн -

Аахан. Уулзахгүй байна уу?

Мужил -

Өө ямар ч тийм багштай уулзаж байгаа төрийхөнг дуулаагүй. Миний нүдэнд харагдаагүй. Төрийг чинь тэрүүгээр та нар буруутаад байна гэж хэлмээр юм зөндөө харагдах юм байна ш дээ. Аа тэгтэл одоо багш хүн монголын ирээдүйг атгах санаатай олон сайхан хүүхдийг хүмүүжүүлээд сургаад явуулчиж байгаа. Тэрнийг маань л харин буруу зам руу хөтлөөд байна уу гэж би бодоод байгаа. Гэх жишээний. Тэгээд одоо нас ??? эрдэмтэдтэй уулзмаар байна. Энэ олон сайхан эрдэмтэн мэргэжилтэн энэ чинь уулзмаар байна. Шинжлэх ухааны олон сайхан ...

Хишигсүрэн -

ололтууд

Мужил -

ололтуудыг түмэнд түгээдэг ашигламаар байна. Энэ олон сайхан нээлтүүдийг энэ Монгол орондоо үнэнхээр үйлдвэрлэл болгомоор байна. Энэ сайн сайхан юмнуудыг л одоо...

Хишигсүрэн -

Нэг үеийг бодох юм бол мөнгөний гачигдалаас гарч байна ш дээ.

Мужил -

Одоо тийм байна ш дээ. Энэ олон сайхан ажлуудыг бүх юм мөнгөөр шийддэг юм болвол одоо мөнгөний гачигдалаас гарч байгаа харагдана. Энийг зөв юманд өөрөө хармаалах биш эх орондоо хийх өгөх хэрэгтэй байна ш дээ. Энэ бүх юмыг чинь одоо эх орныхоо бүтээн байгуулалтанд, энэ олон үйлдвэрүүдэд, ажил хийгээд байгаа хүндээ мөнгө өгөхгүй байна ш дээ. Хамгийн гол нь ажлын байр.

Хишигсүрэн -

Бас хөдөө орон нутагт ажил хийгээд л ядуураад байна гэсэн тийм яриа би бас сонссод байна.

Мужил -

Ажил хийж байгаа улсуудад юу өгөхгүй байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Зүгээр байсан ч ядуу, ажил хийсэн ч ядуу.

Мужил -

Одоо би энэ олон ногоочид төрүүллээ л гэж байна, энэ олон мод тарьлаа л гэж байна би энэ аймагт над хийсэн юм их бий. Би замыг нь хүртэл тавьж өгсөн ш дээ. Энэ аймгийн чинь машины замыг хүртэл, явган хүний замыг хүртэл тавьж өгсөн над улаан мөнгө ч өгөөгүй юм. Би мөнгө аваад яахав мөнгөггүйг нь хүнд зармаар байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм ш дээ.

Мужил -

Миний гар дээр 2 сая төгрөг тавьчихвал би нэг сайн хоёр ногоочин олно ш дээ. За би цалин өгөөд байна та нар энэ би зааж өгөөд байна энэ ингээд тариад гэх юм байхгүй юу. Тэгсэн наддаа ч юм өгдөггүй. Надаас ч юм асуудаггүй. Үгүй энэ муу өвгөн бужигнаж л явж байгаад үхнэ биз гэж харж байгаа юм. Тэгэхлээр чинь одоо энэ үйл ажиллагаа бас л тааруухан яваад байна уу даа гэж санаж байгаа юм. Ийм юмнууд болвол зөндөөл харагдаж байна.

Хишигсүрэн -

Мхн. Ер нь ардчилалын тодорхой хэмжээгээр нэг гажуудаж байгаа шалтгааныг улс төртэй холбож тайлбарлаж байна ш дээ.

Мужил -

Үнэн.

Хишигсүрэн -

Өөрөөр байх бололцоо байсан уу? Яах байсан бэ? Энэний одоо чиг шугамаараа явсан болвол яах ёстой байсан гэж та бодож байгаа юм?

Мужил -

Ардчилалыг чинь одоо ард түмэнд ярьж өгч байгаа хүн алга байна ш дээ.

Хишигсүрэн -

Тайлбарлаж өгч байгаа хүн.

Мужил -

Тайлбарлаж өгч байгаа хүн. Юм л бол хууль гараад байна хуулиа тайлбарлаж өгч байгаа хүн байхгүй. Тэгэхлээр л өнөө ардчилал чинь зөв явж өгөхгүй, ардчилал хүний дур хөдөлгөхгүй байна ш дээ. Ардчилалын утга учир ийм байдаг юмаа гээд тайлбарлаад, хэлээд одоо ингээд чиний гарт ороод ирлээ шүү дээ одоо энийг ингээд зөв ашиглая, үйлдвэр байгуулъя гээд би чамайг дэмжинээ гээд ингэх ёстой юмыг л 5 цаас тэнд олдож л байвал өөрсдөө сэмхэн аваад л цаашаа алга болохоос биш наашаа эргэдэггүй. Тийм учраас энэ ажил болвол үнэндээ одоо энэ ардчилалыг зөв л явуулах хэрэгтэй байна. Гагцхүү буруутуулдагийг би бол энэ ардчилал буруутуулж байгааг нам л гэж бодоод байгаа ш дээ. Аа гэхдээ нам дотороо хүн л байгаа л даа мэдээжийн хэрэг.

Хишигсүрэн -

Тийн. Тодорхой хэсэг хүмүүс....

Мужил -

Гэхдээ хүн болвол ... Тийн том эрх бүхий хүмсүүд том эрх бүхий хүмсүүд. Том энэ монголчууд аюултай асар их баяжиж, асар их ядуу хоёр 2 тийшээ хол явчаад байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Тэгэж байна.

Мужил -

Ингүүлж яавч болохгүй. Ингэж тэр хүн их баяжаад яах юм. Тэр олон тэрбум төгрөгтэй одоо дэлхий том баячуудтай тэнцэхээр хөрөнгөтэй хүн манайд гэж ярьж байна ш дээ. Үгүй ээ тэгэж яах юм бээ. Дэлхийн том хөрөнгөтэй монгол хүн төрж яах юм бэ. Ёстой нэг үнэнхээр тэнэг хүн л тийм болдог байх. Тэр хүн хөрөнгөө тэр хүн үхэхдээ өвөртлөөд аваад үхэх үү яах уу? Гэж байна. Монгол орондоо хийх ёстой юмыг энэ бол үнэнхээр үнэнхээр буруу гэж санагдаж байгаа юм.

Хишигсүрэн -

90 оны тэр ардчилсан хувьсгалын одоо бас нэг болсон үйл явдал бол өмч хувьчилал байсаан. За өмч хувьчилал ямархүү зүйл болоод өнгөрөв, өмч хувьчилалын үед хэн илүү хөрөнгө мөнгөтэй болов, жирийн иргэд ямархуу байдалтай тэндээс ашиг тус авч үлдэв эсвэл хоосорч үлдэв үү? Өмч хувьчилал Дундговь аймгийн хувьд ямар онцлогтой одоо ялгаатай ч гэдэг юм уу тээ, өмч хувьчилалын үйл явц юу болж өрнөв гэсэн тийм асуулт байнаа.

Мужил -

Өмч хувьчилал бусад газрууд яасан юм. Манай Дундговьд болвол нэг их зөв яваагүй. Өмч хувьчилалч бол яахав мал ч бол малчидад очсон. Мал бол малчидад очсон. За жаахан хоршооллын хөрөнгүүд эдэлж байсан улсууддаа очсон. За тэгээд өөрөөр одоо зөв явагдсан юм бол байхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд хайчсан юм? Энд юу юу байгаад алга болчив?

Мужил -

Одоо энэ хоршооллын өмч гээд нээх олон байшин сав янз бүрийн юмнууд байсан. Бүгд л байхгүй болсон. Одоо бол эзэнтэй л болсон байх л даа тэр. Бодвол тэр юмаа тооцох биш. Олон сайхан байшин сав байсан бүгд л байхгүй болсон. Ааа .. хэрэвээ энийг ардчилал гэдэг юм бий болноо гээд тооцоолж байсан болвол бүх юмнуудаа гэрээ, түрээсээр өгсөн бол зөвдөх байсан. Энийг харсаар байхад буруу хийсэн. Гэрээ, түрээсээр өг гээд явсан газар бүхэн, ирсэн хүн бүр ярьж байсан ш дээ. Үгүй наад юугийг чинь, нэгдлийн өмчийг чинь гэрээ, түрээсээр хүмсүүдэд өгчих л дөө. Ингээд ингээд аваад аваад алга болох юм болвол өнөө л баян чинээ юмчий гэж байгаа хэдэн хүн нь л аваад л өнөө хоосон нь тэр чигтээ хоосон хоцроно шүү дээ гэж. Аа зүгээр улсуудад мал юумаа тэгэж хувиарласан л даа. Хувиарлахдаа өнөө хүн бүрт ижил тоотой учраас ядуу хүмсүүдэд чинь цөөхөн л очино ш дээ. Тийм учраас ядуу хүмсүүд чинь өлсөж, цангаж байсан. Авах мөртлөнгөө л зараад идээд л дор нь дуусгасан. Тэр бол ...

Хишигсүрэн -

Ажил муутай..

Мужил -

Тийн ажил муутай тэр бол аюул. Аа юуны өмнө гэрээ, түрээсээр өгөөд, ажил муутай улсаа боловсролтой болгох талаар арга хэмжээ авах байсан. Мэргэжилтэй болгох талаас. Энийг бол хий ёстой байсан. Техник мэргэжлийн сургуулиуд тэр үед юу ч үгүй болсон. Манай энд техник мэргэжлийн сургуультай байсан ш дээ. Тэгсэн ерөөсөө сурдаг хүн байхгүй болсон. Харин тэрний оронд тэрийг техник мэргэжлийн сургуулийг сэхээгээд олон янзын тэр мал аж ахуйн чигийн өнөө ногоочид ??? бүх юмыг бэлдэж өгөх ёстой байхгүй юу. Ойр зуурынхаа монголынхоо хэрэгцээт юмнуудыг оёдог, шиддэг улсууд байдгийн байхав мах боловсруулдаг улс бүх л юмнуудыг одоо хийж өгөх ёстой байсан тэрийг хийж өгөөгүй. Манайд бол тэгээд л өнгөрсөн. Тэгээд тийм учраас Дундговийхон болвол ер нь явж явж манай 20-н хэдэн аймгаас Дундговь зах зээлд хамгийн муу хөгжсөн аймаг. Би энэ Өмнөговь руу явдагийн, Дорноговь руу явдагийн, Төв аймаг ордогийн, Өвөрхангай ордог. Мундаг. Тэгээд би өөрийнхөө аймгийг голдогийн. Ерөөсөө ажил манай улсуудыг зохион байгуулалж өгөхгүй байна, ажил хийхгүй байна. Энэ бол одоо хэцүү байна, ажил байна. Тийм учраас энийг бол өөрчлөх хэрэгтэй гэсэн аа өмч хувьчилал бол үндсэндээ буруу хийгдсэн. Аа өмчтэй болно гэдэг үнэн. Хэрэгтэй юм байсан. Тэрийг бол тооцоотой өмчтэй болгох. Дуртай нь авчихдаг тэр тушаал дээр байсан улсууд л авсан ш дээ. Түүнээс одоо хамгийн хоосон улс багш нар эмч нар байгаа юм. Одоо хувьдаа машингүй улсууд багш нар, эмч нар л байгаа ш дээ. Тэр үед дарга байсан улсууд бүгд машинтай. Одоо хөдөөгийн малчид бүгд машинтай. Тийм болсон. Одоо өнөөдөр цалин нэмнэ гэж ярьж байна. Гэтэл багш, эмч хоёрыг хамгийн түрүүнд багш, эмч, эм эмнэлэгийн байгууллага, сургуулийн газар, цагдаагийн газар болвол цалинг нь нэмэх ёстой юмыг одоо бүгдээрэнг нэмнэ гэж ярьж байгаа ш дээ. Үгүй ээ дарга нарын цалинг нэмж яах юм. Тэгэж байгаад контороо харах хэрэгтэй ш дээ. Юу хийж байна, ямар юм бүтээж байна. Тэр хавийн хэмжээндээ байхад тэд нар амьдраад байхад боломжтой болчино. Аа гэтэл одоо болвол төрийн байгууллагын улсуудын цалин нэмэгдээд амьдрал сайжирч байгаагаас биш тэр доорх улсуудын амьдрал энэ бол буруу зохион байгуулалттай холбоотой гэжл бодогддог юм. .

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна. Соёлын довтолгоо гэж нэг юм болсоон.

Мужил -

Дээр үед социализмын үед үү?

Хишигсүрэн -

Тийн.

Мужил -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Тэр соёлын довтолгооны үед ямархуу ажлууд явагддаг байсан юм? Хүн ардын амьдрал ахуйд соёлын довтолгоо яаж нөлөөлөв? Яагаад хийх ёстой болсон юм бол? Юу шаарддаг байсан юм? Шаардлагыг нь биелүүлэхгүй бол яаж шийтгэдэг байсан юм?

Мужил -

За социализмын үед чинь соёлын довтолгоо их юм явж байсан. Энэ ч бол сайн нөлөө үзүүлсэн шүү. Нэгдүгээрт боловсролтой болгосон. Хоёрдугаарт хүний зан харьцааг сайжруулсан. Гуравдугаарт одоо бид мэдэж байгаа одоо бөөс гэдэг юмыг бүрэн устгасан. Хир гэдэг юмыг бараг бүр устгасан. Энэ сайн талууд их бий. Аа соёлын довтолгоо тэр үед яаж байсан юм гэхлээр одоо бүх хүмсүүдийг дотуур хувцастай болгож байсан. Одоо тэр үед чинь дотуур хувцас байхгүй ш дээ. Монгол өмдтэй. Нөгөөдөх дотор бараг нүцгэн бие. Одоо дээгүүрээ дээлээ тайлна энд бараг цамц байхгүй. Одоо яахав дээ эд бараа ховор юм чинь. Тийм л байлаа ш дээ. Аа тэгсэний л одоо 2 ээлжийн хувцастай, нөмөрдөг дэвсдэг цагаан даавуутай, ор дэвсгэр хөнжилтэй. Хөнжил байхгүй байсан ш дээ. Дээлээ нөмрөөд ер нь. Би болвол сургууль, дунд сургуульд ирж байж л хөнжил нөмөрсөн л дөө. Хөнжил байхгүй дээлээрээ л нөмрөнө ш дээ. Дээлээ хөндлөн юу яагаад. Нөмрөх юм олдохгүй болвол тэндээс одоо эмээлийнхээ тохомыг хүртэл нөмрөөд унтана ш дээ. Өөр юм байхгүй. Тэгдэг л байсан. Тийм байсныг соёлын довтолгоо тэгэж байсаан.

Хишигсүрэн -

Сонин хөгтэй юм юу тохиолдож байв? Таны санаанд үлдсэн юм байна уу?

Мужил -

Үгүй ээ яахав сонин хөгтэй юм байлгүй л яахав. Энэ чинь соёлын довтолгоогоор чинь улсуудыг чинь цагаан даавуугаа нөмөрчүү үгүй юу, шөнө унтлагын хувцас энэ тэр өмсөж үү үгүй юу гэж шалгадаг байлаа ш дээ. Тэгээд манайхны багш нарыг бид нарыг бас явуулдаг байсан ш дээ. Аа та нар тэр лагераар явна. Өнөө шөнө тийм тийм айлуудаар ороод энэ юмаа та нар цагаан даавуугаа нөмөрч байна уу үгүй юу, усанд орж уу үгүй юу, шөнөөр унталгынха хувьцасыг өмсөж үү үгүй юу, энэ ариуйн цэвэр юмнуудыг нь сайн үзээд ингээд ирээрэй гээд л. Ингээд байжийж. Намын үзэл сурталаас явуулж байсан юм уу даа. Одоо бол тийм л байх гэж санаж байна. Тийм үүрэг өгөөд явуулдаг. Эвлэлийн гишүүд тэд нар чинь залуухан жаахан залуучууд гүйгээд л, шөнө айлын хаалга балбаад л, тэгээд орж явчина. Ороод очиход чинь одоо ер нь хөнжил даавуугүй улс байхад чинь хуу татана шүү дээ. Даавуугаа яасан юм та нар? Их харгис шүү дээ. Даавуугаа яагаад нөмөрдөггүй юм та нар? Гээд л ингэнэ.

Хишигсүрэн -

Ямар шийтгэл ноогдуулах вэ?

Мужил -

Аа сүүлд нь торгодог байсан байх. Би шийтгэлийг нь мэдэхгүй байна. За ер нь бид нар нь хүрч ирээд яагаад вэ яагаад вэ гэхлээр тайлангаа л өгнө. Төчнөөн айлаар орлоо. Төд төд нь цагаан даавуу нөмөрчээ. Төд нь цагаан даавуу нөмөрч, төд нь нөмрөөгүй байсаан. Аа тэр унтлагынхаа хувцасыг тийм тийм эмэгтэйчүүд өмссөн байна лээ. Тийм улсууд бол нүцгэн байна лээ гэхэд л ингээд л... зөндөө таарч байсан л даа. Бид нар тийм ажлаар явж байсан манайхны нэг авгайгүй нэг залуу багш байсан юм. Тэгээд бид нар авгай ав гээд маш их шаардана л даа. Тэгээд авгай авахгүй л гээд тэгээд байсан байхгүй юу даа. Тэгсэн чинь айлаа шалгаж явсан чинь хажуугаар ороод очтол хажуугаар нэг юм тас дайраад гараад явчидаг юм. Тэгсэн энэ юу вэ хэн бэ хэн бэ гэсэн. Харин манайхны нэг нь тэр биш үү манай нөгөө авгайгүй залууг хэлж байдаг байгаа. Тэгсэн яахав тэр айлд залуухан хүүхэн байсан тэрэн дээр л очиж байсан юм байна лээ. Тэгээд бид нар хүртэл сургууль дээр хүрч ирээд нөгөө муу залуугийн чинь шараа болгож, За чи авгайгүй байжийж авгайг чинь таньсан мэдсэн, одоо чи авгай дээрээ оч гээд залхааж байна. Тэгэж хүртэл тийм сонин сонин юмнууд их л гардаг байсан даа. Өмд хувцас хунар муутай. Бүх ард түмний спартикат гээд 59 онд билүү дээ болсон ш дээ. Тэгсэн богино өмд байхгүй.

Хишигсүрэн -

Шёрт байхгүй.

Мужил -

Шёрт байхгүй. Бүгдээрээ халбайсан цагаан өмдтэй. Тэгээд нэг ийм юм. Дороо нэг юм холболзуулаад л гүйдэг байлаа. Тэгсэн ...

Хишигсүрэн -

Кет байх уу?

Мужил -

Кет бараг байхгүй дээ хөл нүцгэн голдуу явчина.

Хишигсүрэн -

Юутай гүйх вэ?

Мужил -

Хөл нүцгэн л гүйчинэ.

Хишигсүрэн -

Хөл нүцгэн.

Мужил -

Нэг хөгийн юм болоод. Тэгсэн 100 метр эмэгтэйчүүд гүйж байгаа юм. Гараандаа л гэсэн. Тэгсэн сумд бол 15 сумтай ш дээ манайх. 15 сумдын хүүхнүүд хүрч ирсэн л байж байсан. Өнөө 4,4-өөр гүйлгэдэг шүү дээ. 4,4-өөр нь ингээд гараад л байсан гараад л байсан. Тэгсэн чинь нэг харсан чинь хэдэн хүүхнүүд л гараад л ухас хийж байсан чинь нэг хүүхний өмд л доошоо .. өм д нь шувтраад ойчдог байгаа. Тэгсэн чинь нөгөөдөх чинь өмдөө өрөөсөн талдаа энэдээ ингээд барьчихсан гүйгээд орж байгаа юм. Өрөөсөн нь шувтархай.

Хишигсүрэн -

Ямар өмд?

Мужил -

Үгүй ээ мөн тэр үед бүдүүлэг байсны гэрч шүү дээ.

Хишигсүрэн -

Ямар өмд юм тэр нь? Тэр нь ямар өмд юм?

Мужил -

Өнөө цагаан өмд.

Хишигсүрэн -

Дайлан цагаан өмд?

Мужил -

Дайлан. Дайлан биш ээ биш.

Хишигсүрэн -

Ямбуу?

Мужил -

Ямбуу даавуу. Ямбуу даавуу. Тэр яахав резин нь тасараа байх л даа. Резин нь тасардаг юм уу дээгүүрээ яахав дээр үед резин байхгүй аягүй болвол дээгүүрээ нэг нооль юмаар боосон л доо. Нөгөөдөх нь шувтраад явсан байхгүй юу. Тийм л ядуу зүдүү байлаа ш дээ тэр үед чинь. Тэр үеийг бодвол одоо улсууд айхтар баян болжээ. Тэгээд манайх шиг юм хэрэгтэй бол ядуу ядуу гээд л байна ардчилалын буянд ихэнх улс ер нь ямар ч байсан одоо шалдан явах хүн байхгүй болсон.

Хишигсүрэн -

Өмсөх хувцас элбэг болсон?

Мужил -

Элбэг болсон.

Хишигсүрэн -

Идэж уух юм харин хэцүү байна уу үгүй юу?

Мужил -

Идэж уух юм гайгүй.

Хишигсүрэн -

Гайгүй юу?

Мужил -

Гайгүй. Ер нь явж явж үнэн чанартаа бол гайгүй шүү. Зүгээр ядуу гэсэн амтай хүн их олон бий.

Хишигсүрэн -

Хоол унд ер нь хүмүүс хангалттай идэж ууж чадаж байгаа болов уу?

Мужил -

Ер нь болвол дутуу. Тэр болвол дутуу нь үнэн. Аа гэхдээ дээр үеийнхтэй адилгүй.

Хишигсүрэн -

Нийтээрээ идэх юмгүй байсан?

Мужил -

Нийтээрээ идэх юмгүй. Тэгээд бид нар чинь бага байхад чинь энэ идэш хумсын чинээ 2 ээзгий өдий хумсийн чинээ хурууд хоёр байхад тэрийгээр өдөр болдог байсан ш дээ.

Хишигсүрэн -

Их туранхай байсан уу?

Мужил -

Янзын туранхай. Ялангуяа би бол яс л байсан. Ямар сайндаа би чинь 4, 5-н настайгаасаа 22 хүртэлээ морь унах вэ дээ. Жоохон хөнгөхөн. Тэгээд морь унуулдаг хүн санаа амар хоол бага иддэг. Хоол их идээд ч зохихгүй л дээ тэр чинь. Тийм хүн чинь жоохон юм идчинэ. Тэгээд л болоо. Ухаандаа хуушуур гэхэд 1 хуушуураас илүү идэхгүй ш дээ. Уралдаад ирэхэд 1 хуушуур өгдөг юм. Морь уралдаад ирэхэд. Тэгээд тэр болвол тэгээд л мундаг хоол. Мундаг хоол. За тэгээд тэр үед архины шилэн дотор сүүтэй цай, хар цай авчирч өгнө. За тэрний чинь эхэнхийг ууна. Тэгээд тэр өдөр идэж байгаа нь тэр шүү дээ өөр юм байхгүй. Өглөө бол юм идэхгүй гарна. Идэх юм байхгүй ч үгүй.

Хишигсүрэн -

Аюултай байжийж. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн одоо таны амьдралд одоо өөрчлөлт авчирсан тийм ямар үйл явдал байна вэ гэсэн асуулт байна.

Мужил -

Үгүй ерөөсөө миний амьдралд хамгийн сайхан юм болсон юм болвол сургуулиар явсан явдал. Хэрэвээ сургуульд хөөгөөд яваагүй бол өдийд би ер нь амьд гарахгүй дээ. Тэр бол ойлгомжтрой. Эсвэл нэг хулгайч болсон уу, дээрэмчин болсон уу. Хөдөө мал маллаж байгаад улсууд чинь хулгайч улсууд байдаг ш дээ. Тэрний янзааны л байж таарна. Өөр юу ч байхгүй. Аа сургууль соёлоор явсан явдал болвол надад асар их сайхан юм болсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэхэд тэр үеийн багш нар мундаг гэгээрсэн улсууд байсан. Хүнийг ялгана гэж байхгүй. Энэ муу одоо энэ жоол хүү , хувцасгүй муу хүүхэд энэ мууг яах юм гэсэн улс байгаагүй ш дээ. Юу байдгаа өгөөд л за миний хүү сураад байдаг юм шүү. Мэдэхгүй юм байдаг бол асуугаад байдаг шүү. Багшынхаа хичээлийг сайн ойлгож авдаг юм шүү. Чамд энэ л хэрэг болно. Тэр бол одоо монголын тэр үеийн сэхээтэнүүд. Янзын сайн. Одоогийн сэхээтэнүүдээс дээр байсан. Одоо чинь бол хүнд наалдахгүй юм байна ш дээ. Одоо ирж байгаа багш нарыг харж л байхад хүүхэдтэйгээ харьцаж байгаа юм байхгүй, ярьж хэлж байгаа юм байхгүй, гэр орноор нь орж байгаа юм байхгүй. Би багш болоод хүүхдүүдийнхээ гэрээр өдөр бүр ордог байсан. Өдөр бүр орно, амьдралыг нь үзнэ, ядуу зүдүүд нь туслана, түлээ модыг нь хаглалцана. Тэр үед хулгай их байсан. Хулгай хийлгэхгүй арга хэмжээг бүгдийг авна.

Хишигсүрэн -

Хүүхдүүд хулгай хийдэг байсан юм уу?

Мужил -

Тийн. Маш. Одоо бол яахав дээ ид өлсөхийн эрхэнд юм болохоор өмсөх хувцас байхгүй. Гадуур улсуудын угаагаад тавьсан хувцас шомбодож өмсөнө. Тийм байсан ш дээ. Тэгдэг байсан. Би тэрийг яагаад мэдэх вэ гэхлээр зэрэг би өнөө хүүхдүүдтэйгээ ажлахын тулд хүүхдүүдээ тараачихаад энэ Хар овоо гэж байна ш дээ энэ баруун өндөр...

Хишигсүрэн -

За

Мужил -

Баруун овоо дээр дуран аваад гараад суучидаг байсан юм. Нэгдлийн анги дээр хэдхэн лагертай л даа. Тэнд нэг лагерь, энд нэг лагерь. Гуравхан газар лагерьтай өөр юм байхгүй. Тэгээд л манай ангийн хүүхдийн гэр тэр. За манай хүүхэд хаашаа явж байна тийшээ. Тэнд очоод тоглож байна, аа тийшээ явлаа, оо тэр айлын хашаанд орлоо, тэндээс л юм авч байгаа юм уу даа гээд л ингээд л хараад л тэмдэглэж аваад байна ш дээ. Тэгэж бүх хүүхдээ номхоруулж авсан. Тэгээд намайг чинь нүгэлтэй би ерөөсөө багшилсан жилээ л тэргүүний багш болсон. Хамгийн муу анги авсан. Сахилга, сурлага хамгийн муу. Улсууд авдаггүй. Тэгээд багш нартай хэрэлдээд та нар Багшын дээд сургуульд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ адилхан байжийж та нар 2,3 анги багш дамжсан ангийг бүгдээрээ муу гээд авдаггүй. Үгүй та нар ангиа шилээд авчилаа. Тэгвэл наад ангийг чинь би авна. Алив та нар миний ангиас ангиа тааруулж авбал дэмий шүү. Хэлж байгаад авсан юм. Тэгээд тэр ангийг чинь ёстой нэг янзтай сайн болгоод бүх хүүхдүүдийг чинь эвлэрүүлээд, эцэг эх энэ тэр чинь наалдчидаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

За тэгэхээр багш байхад их сонин багш байж дээ та?

Мужил -

Би энэ тэрийг ярьдаггүй юм. Өөрт чинь ярьцан. Одоо манай үеийнхнээс доромжлоно ш дээ. Мал шиг хүүхдээ дурандаад л явж байсан. Над яриагүй сонин сонин юмнууд их бий. Ярихад чинь бас ичмээр ч юм бий.

Хишигсүрэн -

Ичээд ч байх юм юу байхав. Их сонин арга барил байна ш дээ. Тэгээд танай тэр хүүхдүүд номонд орсон уу?

Мужил -

Бүгд. Би бүгдийг 8 төгсгөсөн. Бүгдийг 8 төгсгөөд сургууль техникумд явдаг нь яваад, 9-д ордог нь ороод. Тэгээд 9-дөөн дахиад өөр аймаг, сумдуудаас хүрч элсүүлээд би 10 төгсгөөд. Миний одоо энэ жил 70 насны ойгоор энийг миний хүүхдүүд өгсөн юм.

Хишигсүрэн -

Аа танай ангийн хүүхдүүд.

Мужил -

Манай ангийн хүүхдүүд. Манай эд нар чинь бүгдээрээ их, дээд сургууль төгссөн. Би одоо 35 хүүхэд төгсгөсөн. Нэг л хүүхэд дээд сургууль төгсөөгүй.

Хишигсүрэн -

Пөөх нэг ангиас?

Мужил -

Тийн. Тэгээд бүгд 34 сургууль төгссөн.

Хишигсүрэн -

Тэр танай тэр анхны анги уу?

Мужил -

Тийн миний тэр анхны анги.

Хишигсүрэн -

Тэр нөгөө болдоггүй нөхдүүд?

Мужил -

Болдоггүй. Болдоггүйчүүд. Тэгээд эд нарт чинь их олон багш бий. Их олон инженерүүд бий.

Хишигсүрэн -

Болсон байна ш дээ тэгвэл. Энэ та нар хэзээ авхуулсан зураг вэ?

Мужил -

Энэ нилээн эрт авхуулсан зураг. Энэ 10 төгсөөд 20 жилийн ойгоор авхуулсан байхаа даа. Тийм л улсууд байгаа юм.

Хишигсүрэн -

Та ёстой Маяковский шиг үзсэн байна ш дээ аан? Сухамлевский ч билүү юутай ажилладаг, хэцүү хүүхэдтэй ажилладаг.

Мужил -

Тийн Сухамлевский. Хэцүү хүүхэд гээд юу яасан. Энэ энэ чинь одоо миний намайг магтуулсан миний сайн хүүхдүүд, миний муу сайн хүүхдүүдээс насаараа болж өгдөггүй хэцүү байгаа юм. Хэд хэдэн хүүхдүүд нас барсан. Тэрэнд их харамсаж байгаа.

Хишигсүрэн -

Их сайхан том зураг байна тээ энэ?

Мужил -

Тийм. Миний хүүхдүүдийн бэлэг байгаа юм.

Хишигсүрэн -

Та энэ үед хэдэн настай байсан юм?

Мужил -

Би 30-н хэдтэй л байсан байх. 40 хүрч байгаа юм уу үгүй юм уу.

Хишигсүрэн -

Одоо таны амьдралд бусдаас онцгой ер бусын одоо тийм зүйл юу байна? Та өөрийнхөө амьдралыг тэгэж боддог уу?

Мужил -

: Үгүй ээ одоо бусдаас онцгой юм гэж юу байхав дээ энэ чинь бусдын адил байх л гэж хичээгээд байгаа юм. Тэгээд бусдын адил болсон байх л гэж бодоод байгаа ш дээ. Хамгийн гол юм тэгээд. Би чинь өөртөө энэ байшинг барьлаа.

Хишигсүрэн -

Аль энэ 2 давхар байшинг уу?

Мужил -

Тийн энэ байшинг.

Хишигсүрэн -

Хөөх та барьсан юм уу? Хэдэн онд?

Мужил -

87 онд.

Хишигсүрэн -

Хөөх тэр үед капиталист байшин барьсан байна ш дээ.

Мужил -

: Тийн. Тэр үед чинь 15000-ийн зээл өгч байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Пөөх зээл аваад барьчиж байсан юм уу?

Мужил -

: Зээл аваад. Хэдэн ТМС-ийн багш нар хэдүүл нийлээд зээл аваад байшин барияа гэсэн тэгэе гээд. Тэгээд зориглоод бүх юмыг би өөрөө аж ахуйг нь хөтлөөд. Оросууд буцаж байсан. Овоо оросуудын буцаж байсан юмнуудыг нь нурсан барилга байшингуудын зураг тоосго моосгийн зөөгөөд. Тэгээд энэ байшинг бариад. Над одоо амьдралдаа авсан хамгийн том юм бол энэ байшинг барьсан. Одоо энэндээ тохитой амьдарч байна. Энэнээс өмнө би гэр орон байгаагүй. Ерөөсөө л ганц бие гарсан тэр чигтээ л энд тэнд засгийн гэр барьж байж буцааж өгөөд л ингээд л явдаг байсан. Аа тэгээд хамгийн амьдралдаа том ололт юм болвол энэ байшинг барьсан нь том ололт болсон.

Хишигсүрэн -

Тэгсэн байна.

Мужил -

Тийн энэ сайхан хөрөнгө оруулалт болсон. За тэгээд энэний буянаар ингээд хэдэн хүүхэд маант сургууль соёлд бариад бага хүүхэд маань 4 дээд сургууль төгссөн. 2 нь 10 төгсөөд цэрэгт явцгаасан тийм л улсууд бий.

Хишигсүрэн -

Таны нэг хэд хэдэн альбомноос залуугийн зураг татчих уу, байна уу?

Мужил -

Тэг тэг.

Хишигсүрэн -

Тэгэе. За ингээд 2-лаа сайхан ярилцлаа. Ярилцлагаа өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.