Batsüh
![](../assets/images/interviewees/990605.jpg)
Basic information
Interviewee ID: 990605
Name: Batsüh
Parent's name: Lham
Ovog: Otgon
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: zootechnician
Work: Сүүн сүргийн үржлийн аж ахуйн захирал
Belief: none
Born in: Huld sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
herding / livestock
privatization
foreign relations
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Батсүх гуай та наад зөвшөөрөлөө үзэж байх хооронд би таниас нэг анкет бөглүүлэе. Таны ургийн овог?
Батсүх -
Ургийн овог Утган.
Хишигсүрэн -
Төрсөн он?
Батсүх -
1942 он
Хишигсүрэн -
Халх уу
Батсүх -
Халх
Хишигсүрэн -
Боловсрол?
Батсүх -
Дээд
Хишигсүрэн -
Ямар мэргэжилтэй вэ?
Батсүх -
Арга зүйч, Зоо техникч
Хишигсүрэн -
Одоо эрхэлж байгаа ажил?
Батсүх -
Сүүн сүргийн үржлийн аж ахуйн захирал
Хишигсүрэн -
Энэ хувийн хэвшлийнх үү?
Батсүх -
Бишээ улсынх
Хишигсүрэн -
Шашин шүтлэг?
Батсүх -
За одоо шашинд ч барагтайхан даа. Шарын шашинаа шүтнээ.
Хишигсүрэн -
За танай ээж ямар хүн байсан бэ? Юу хийдэг хүн байсан бэ?
Батсүх -
Миний ээж малчин хүн байсан. Аав нь мөн малчин.
Хишигсүрэн -
Төрсөн нутаг?
Батсүх -
Дундговь Хулд сум, бүрэг хангайн баг бригад.
Хишигсүрэн -
Одоогийн нутаг Дундговь, Сайнцагаан.
Батсүх -
Дундговь Сайнцагаан, 7-р баг,
Хишигсүрэн -
Сайнцагаанд хэдэн онд ирж суурьшсан бэ?
Батсүх -
1972 оноос.
Хишигсүрэн -
Сургууль төгсөөд л томилолтоор ирсэн үү?
Батсүх -
Тийм.
Хишигсүрэн -
Эцэг эхээс та хэдүүлээ вэ?
Батсүх -
Дөрвүүлээ.
Хишигсүрэн -
Гэр бүлтэй?
Батсүх -
Гэр бүлтэй
Хишигсүрэн -
Хэдэн хүүхэдтэй вэ?
Батсүх -
2 жаалтай.
Хишигсүрэн -
Ач зээ?
Батсүх -
Ач зээ чинь 8 болж байгаа.
Хишигсүрэн -
За одоо яриагаа эхлэх үү?
Батсүх -
За тэгэе.
Хишигсүрэн -
За та өөрийнхөө амьдралын түүхийг хүүхэд наснаасаа эхлээд төрсөн нутаг орон, аав, ээж, хүүхэд нас яаж өнгөрсөн, сургууль соёлын мөр хөөсөн тэр үе, бага насны амьдрал, бусал хүүхдүүдээс ялгаатай юу байв? Хэрхэн яаж мэргэжил сонгов? Хаана ажиллаж амьдарч байв? Энэ бүх юмнуудыг бүгдийг нь сайхан дэлэгрэнгүй ярьж өгөөч? Энэ явцад бас таны амьдарч байгаа хугацаанд монголын түүхэнд ямар үйл явдал өрнөж байсан нь давхар яриагдаад явах байх гэж бодож байна?
Батсүх -
За би чинь 1942 онд Дундговь аймгийн Борнуур сумын 3-р багт төрсөн. Тэгээд 1-4 ангидаа Луус суманд сурч байлаа. Луус сумын бага сургуульд. Тэр үед бага сургууль гэдэг чинь бас л даржигхан байдаг байсан. Дотуур байранд суухад гэрт, модон ортой, модон ор нь наалдуулаад наалдуулаад тавьчихсан тийм./инээв/ Хичээл хийхдээ бас гэрт хичээл хийдэг байлаа. Сүүлд намайг 4 төгсөхийн алдад харин нэг шинэ байртай болсон байх. Би тэр шинэ байранд нь сургуулийн байранд нь орж хичээл хийж үзээгүй юмаа. Тэгээд аймгийн 10 жилд ирээд 7 төгстөл би аймгийн 10 жилд 4-7-гийн хооронд сурч байлаа. Тэгээд 1959 онд Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникиумд суралцахаар явж байсан. Би ер нь малчин айлын хүүхэд. Мал маллаж, эмнэг сургаж, зөвхөн 7-р ангид байхдаа би 18 эмнэг даага, шүдлэн, байдас сургаж байсан. Тэгээд л техникиумд яваад өгсөн. Манай Алианбулагийн техникиум бол их сайхан сургууль байсан. Тэр тухайн үедээ. Олоотой бол юу гэж зүйрлэхэв. Бас л нэг 10-н хэд 20-н хэдэн хүүхэд дотуур байранд нэг том тасалгаанд байдаг. Хичээл яахав 4 жил сурсан даа. Тэгээд малын бага эмч, зоо техникч мэргэжлээр 63 онд Алтанбулагийн техникиумыг төгссөн. Тэгээд САА-дад дадлага их хийдэг байсан бид нар. Тарианы бүх ажил, хадлангийн бүх ажил, тэгээд мэргэжлийнхээ шугамаар зохиомол хээлтүүлэг хийнэ. Тэр үеийн сургалт бол маш сайн байсан. ХААДС-ын программаар сургадаг байсан. Маш сайн сургууль байсан. Ингээд нэг 4 жил тэнд суралцаад малын бага эмч, зоо техникч гэдэг мэргэжлийг эзэмшээд тэр үед САА-н газрын харъяаны техникиум ганцхан байсан. Бусад ХАА-н техникиумууд бол зүгээр орон нутгийн техникиум.
Хишигсүрэн -
Боловсон хүчин үү?
Батсүх -
Тийм. Тэгээд тэр сургуулийг төгссөн улсууд дандаа САА-д очдог байсан. Намайг бүүр зүүн тийшээ Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн САА-д, тэр ч байтугай бүр цаашаа хил дээр 5 уулын бригад гэж байсан, мал тариа 2 хосолсон бригад. Тэнд малын бага эмч, зоо техникчээр тэнд 1965 он хүртэл ажиллаад, тэгээд орон нутгийн , эцэг эхийн гашуудал зэргээс наашаа шилжсэн дээ. 65 îíä ýíä õ¿ð÷ èðýýä Ýðäýíýäàëàé ñóìûí ¿ðæèë, çîõèîìîë õýýëò¿¿ëãèéí ñòàíö ãýæ áàéñàí. Òýð¿¿íä çîî òåõíèê÷ýýð áàñ àæèëëàæ áàéëàà. Ãàíö íýã æèë. Äýëãýðöîãò ñóìàíä ¿ðæèë çîõèîìîë õýýëò¿¿ëãèéí ñòàíöèéí õàðúÿà áàéñàí. Òýíä ¿õðèéí çîõèîìîë õýýëò¿¿ëýã õèéñýí. Ãóðâàí áóõ áàéñàí. Áè ÷èíü Õýðëýí ÑÀÀ-ä õîíü, ¿õðèéí çîõèîìîë õýýëò¿¿ëãèéã ñàéí õèéäýã áàéñàí. Øàãíàë õ¿ðòýë àâ÷ áàéñàí. Òýãýýä 3 êàçàêûí öàãààí òîëãîéí áóõòàé. ªíºº ãóðâûí ÷èíü ¿ðèéã íü øèíæëýýä ¿çñýí ÷èíü õî¸ð íü áîë õýýëò¿¿ëýãò àøèãëàæ áîëîõîîðã¿é, íýã íü áîë á¿ð ¿õñýí ¿ð ºã÷ áàéãàà. ͺ㺺äºõ íü áîë õýýëò¿¿ëýõ ÷àäàë áàéõã¿é, ç¿ãýýð äîîðîî õýëáýëçýýä áàéäàã. ͺ㺺 íýã íü áîë äàâøèõ õºäºë㺺íòýé, æààõàí øèíãýâòýð ¿ðýé áîëîõîî¸ñ áèø. Øèíãýâòýð ¿ðèéã ºòãºð¿¿ëæ áîëíî. Òýãýýä õî¸ð áóõûã òýæýýãýýä áàéõ õýðýãã¿é ãýýä áè òýð õî¸ð áóõûã àøèãëàõàà áîëüñîí. ßàõàâ òýð íü íºãºº õî¸ðòîî õàíü áîëîîä ë ÿâæ áàéã ãýýä. Òýãýýä òà íàðûí ÷èíü áóõíóóä èéì áàéíà ø¿¿ äýý, ÿàæ çîõèîìîë õýýëò¿¿ëýã õèéõ þì, ò¿ð¿¿÷èéí õ¿í ÿàæ õèéæ áàéñàí þì. Íààøàà ýíä ÕÀÀ-í óäèðäàõ ãàçàð áàéëàà. Àéìãèéí åðºíõèé çîî òåõíèê÷ , åðºíõèé ýì÷, ¿ðæëèéí çîî òåõíèê÷, ÕÀÀ-í òîì÷óóä î÷èæ ¿çýýä, òýãýýä áè áóõíóóäààñ ¿ð àâààä øèíæë¿¿ëýýä, ìèêðîñêîïîîð õàðóóëààä, çà èéì ë áàéíà ø¿¿ äýý ãýýä, òýãýýä òýð îëîí ¿íýýã õýýëò¿¿ëíý ãýäýã áîë ãàíö áóõ, ÿàõàâ áè Ẻðºíõèé ãýäýã ãàíö áóõààð õýýëò¿¿ëíý, íºãºº õî¸ð íü òýíöýõã¿é ãýäýã íü òîäîðõîé áàéãàà áèç äýý äàðãà íàðàà ãýýä òýãæ áàéñàí þìàà áè. Òýãýýä áè òýðíýýñ áóóãààä î÷îîä íàìàð þì äàà, ºº ÷àìàéã ÕÀÀ-í óäèðäàõ ãàçàð àæèëëóóëíà ãýíý ãýýä. Òýãýýä òýíä ä¿í á¿ðòãýã÷ çîî òåõíèê÷, øèíæëýã÷ áàãà ýì÷ýýð àæèëëààä, òýãýýä áè 67 îí õ¿ðòýë òýð àæëûã õèéãýýä, 67 îíä ÕÀÀÄÑ-ä øàëãàëò ºãººä òýíöýýä 72 îíä ÕÀÀÄÑ-ã òºãññºí þì äàà. ХААДС бол сургалт их сайтай, дандаа доктор, профессор, эрдэмтэнгүүд хичээл заадаг байлаа. Тэр үед дандаа л ХАА-н ухааны эцэг болох улсууд, шувуу л гэхэд Сарлагсүрэн, Доржсүрэн, хонь гэхэд Гончигжав, манай үхрийн Гончиг багш гээд л дандаа монгол улсын нэг номерын сайхан эрдэмтэн, доктор, профессоруудаар хичээл заалгаж, тэгээд би тэр сургуульдаа вах вэ, орос хэл дээр л дунд авч, онц сайн, зарим жил, семестерээр бас нэг онцын нэмэгдэл авч, зарим нь сайны нэмэгдэлээс нэг их буухгүй тийм л байсан. Тэр үед сургалт үнэгүй, техникум ч ялгаагүй, ХАА-н дээд ч ялгаагүй цалин аваад өөрсдөө сурдаг байсан. Тэр бол одоогоос хамгийн ялгаатай нь тэр. Тэгэхдээ хамгийн шилмэл, хамгийн мундаг хүүхдүүдээ авдаг байсан.
Хишигсүрэн -
Их сайн багш нар хичээл заана. Багш нар чадвар их өндөр байсан. Тэгэхээр социолизмийн энэ ололт одоо хадгалагдаж чадсан уу?
Батсүх -
Одоо энэ зах зээлээс хойш хадгалагдаж чадаагүй, өнөө хэдэн хөгшин багш нар нь үхээд өгсөн, дараачийнх нь залуу үе нь яахав хичээлдээ сайн байсан хүүхдийг авч үзээд, хөдөөний амьдрал сайн мэдэхгүй, одоо тэгээд захирал энэ тэр хийдэг, бараг хөдөө явж үзсэн ч юмуу үгүй ч юмуу. Зохиомолоор шифрицээр үр авч үзсэн ч юмуу үгүй ч юмуу тийм улсууд зааж байна. Тэгэхээр яаж хүүхдүүд сайн мэргэжилтэн болох вэ. Сүүлийн үед ганц нэг мэргэжилтэн төгсөж ирж байгаа. тэр нь бол юу ч мэдэхгүй юм байна лээ. Ингээд л тэр үеийн сайхан юмыг уламжлаад авч чадаагүй, би тэрэнд бас их харамсаж байдаг юм. Тэгээд энд хүрч ирээд ХАА-н удирдах газар бог мал хариуцсан зоо техникчээр намайг ажиллуулсан. 1980 он хүртэл зоо техникчээ хийгээд, 80 онд үржлийн станц гэж байсан, тэрний даргаар томилогдоод 27 жил энэ үржлийн албыг хариуцаж явлаа. За энэ хооронд хийсэн ажил зөндөө, тодорхойлолт бий, 2 том одонгийн медалууд бий, гавъяат гэдэг цолыг 2004 онд авсан, одоо нас өндөр болж байгаа, бас өвчин эмгэгтэй болчоод энэ жилээс он гаргаад ажлаа өгөхөөр өөрийн орны хүнээ бэлдэж байгаа. Дарга нар бараг зөвшөөрчөөд байгаа. Өөрөө олоорой гэсэн юм чинь ологүй яахав. Иймэрхүү л байдалтай байна.
Хишигсүрэн -
Би сонин хүнтэй уулзаж байна гэж бодож байна л даа. Одоо нүүдлийн МАА гэж байсан. Нүүдлийн МАА байгалийнхаа шалгарлаар, малчин хүмүүсийн ардын ухаанаар, орчин үеийн шинжлэх ухаанаас ангид, цэвэр ардын мэдлэг дээр суурилж хээлтүүлэг нь ч байна уу? шинэ үүлдэр угсаа, бэлчээр, ус хуваарилалт, мал маллах аргууд хэдэн мянган жилийн соёлоор бүрдсэн зүйл байсан. Социолизм бол тодорхой хэмжээгээр биднийг барууны шинжлэх ухаанд ойртуулсан. Барууны шинжлэх ухаан нэвтэрч орж ирсэн нь МАА-д нэвтэрсэн. Монгол улс тэр чигээрээ мал эмнэлэгийн бүхэл бүтэн сүлжээ, мал эмнэлэгийн салбар үүссэн, тэрэн дундаа малын шинэ үүлдэр угсаа гаргадаг, малын зохион байгуулалт үндсэндээ мал маллагааны арга барилд их том өөрчлөлт оруулж байна ш дээ. Та бол тэрний их нандин мэргэжил зоо техникч гэдэг мэргэжилтэй хүн байжээ. Тэгэхээр бид хоёрын ярилцлагыг хэзээ нэгэн цагт, 40, 50 жилийн дараа уншиж байгаа гадаад, дотоодын судлаачид, сонирхсон хүмүүст монголын мал аж ахуйн салбарын мал эмнэлэгийн тогтолцоог хэрхэн яаж орон нутагт бий болгосон юм, энэ нь яаж хөгжлийн ямар үе шатуудыг туулсан юм, хэзээ хаана ямар оргил үедээ хүрсэн юм, тодорхой хэмжээнд энэ бас уналтанд орсон ш дээ, одоо сэргэж байна уу, яаж байна, энэ салбарын төлөөлөөд та нэлээн сайн дэлэгрэнгүй ярьж өгөөч? Энэ бол их л чухал яриа үлдэх байх гэж би бодож байна?
Батсүх -
Энэ монгол мал гэдэг бол устаж үгүй болно гэж байх ёсгүй зүйл. Одоо дэлхийн хөгжилтэй орнууд бол өөрийнх нь нутаг нь малгүй болчоод байна. Жишээ нь Орос бол манайхаас хөлөөр нь, амьдаар нь мал авах гээд байна. Тэнд аваачиж үржүүлээд манайхаас ч илүү юм бий болгочоод эргүүлээд манайд зарж байж мэднэ. Тийм учраас монгол малыг амьдаар нь гадагш гаргахыг хориглох хэрэгтэй. Манай улсад бол асар их хохиролтой. Тэгээд монгол хүн монгол малгүй л болох юм бол энэ улс бол, ер нь тэгээд монгол улс гэдэг бол байхгүй болно. Энэ чинь МАА-н, бэлчээрийн МАА-н талдаа л монгол гэдэг нэр хадгалагдаж үлдэж байгаа, бусад улсуудаас ялгагдах соёл, ёс заншил их бий. Сайхан гүүгээ бариад, намар айргаа уугаад, хавах хоноглоод л, хоормог таргаа идэж уугаад л, ингээд махаа бага идэж, зун бол ерөөсөө мах хэрэглэдэггүй байсан юм. Одоо л бол зүгээр мах хэрэглэдэг болж, хотод ч, хөдөө ч ялгаагүй ийм болсон. Мал эмнэлэгийн манай зоо техникийн алба бол социолизм хүртэл дажгүй байсан юмаа. Жинхэнэ шинжлэх ухааныхаа үүднээс явагдаж байсан, зохиомол хээлтүүлэг. Гэхдээ бас дэндүү хавтгайруулж эрлийзжүүлэг явуулсан тал бий. Гэхдээ манай аймаг бол гайгүй. Энэ хойшоо Сэлэнгэ, Хангай энэ тэр чинь нарийн нарийвтараараа хийгээд, нарийн нарийвтар нь болохгүй бол битүүгээр нь үржүүлээд л дажгүй сайхан болж байсан л даа. Эх орны үйлдвэр юу хэрэгтэй байна, манай зоо техникчид бий болгодог байсан. Нарийн ноостой хонь, орхон хонь, нарийвтар ноостой хонь, нарийн ноостой хонь хангайн үйлдвэрийнх, тэгээд ширүүн ноостой хонь байдраг гэж сүүлд нэрлэсэн, тэгээд махны хонь, үзэмчин, барга, манай энэ монгол хонь бол тэр чигээрээ махны хонь шүү дээ. Тэгээд бэлчээрийн энэ олон сайхан ургамалыг идэж байгаа учраас мах нь маш гоё амттай. Ер нь бол монгол малд бруцеллёз гэж байгаагүй байх гэж боддог. Яагаад гэхээр энэ гаднаас орж ирсэн эрлийзүүд, одоо тэгээд сүүний үхэр, махны үхэр нь нэг байранд бааж шээгээд, ингээд орж ирсэн малаас л энэ айхтар өвчин гарч ирсэн. Тэрнээс бол энэ бруцеллёз гэж өвчин байгаагүй байх гэж боддог. Тэгээд мал эмнэлэг бол яах вэ хөөрхий орос, манай социалист лагерийн севийн орнууд мал эмнэлэгийн энэ өвчинтэй их тэмцсэн дээ.
Хишигсүрэн -
Манайхаас гадна соц орнуудад нүүдлийн мал аж ахуйтай орнууд хэд байсан бэ?
Батсүх -
Өвөрмонгол байна. Бараг өөр байгаагүй байхаа. Европын орнуудаас Орос энэ тэр чинь дандаа л байран маллагаатай ш дээ. Байран маллагааэй тэгээд энэ олон сайхан бэлчээрийн соргог эмийн ургамалыг идэж, мах шөл нь бүрдэж байгаагүй. Одоо ер нь би нэлээд газраар явсан. Хужаад явлаа. Өвөрмонгол, Хөх хот, хөдөөний амьдралаас харж явлаа. Оросод явлаа, Египетид явлаа, дандаа л хиймэл тэжээл шүү дээ. Хамгийн гол юм чинь өндөр ургадаг, их ургадаг, масс ихтэй учир эрдэнэшиш их өгдөг. Ганцхан эрдэнэшишийн махыг л бид идэж байгаа ш дээ гэж. Оросууд энэ тэр. Манайхаас яагаад мах авах гээд 2 тал дурлаад байна, манай малын мах их амттай, тийм сайхан мах бол дэлхийд байхгүй. Энэ олон сайхан ургамалыг түүж иддэг. Мал чинь өөрөө цаанаасаа тэр ямар ургамал нь ямар амттайг мэддэг. Ийм учраас л тэр. Байран маллагаатай орнуудын мал бол битүү юманд, одоо сүрьеэ туслаа л гэхэд тэр битүү юманд чинь агаар орохгүй, өвлийн цагт. Өнөө ханийдаг нь ханийгаад, нус шүлсээр нь амьсгалаад бүх үхэр нь сүрьеэтэй болох боломж бий. Тэгээд л шээс, баас бүх юм нь холилдоод нэг дор урсаж байгаа учраас бруцеллёз гэдэг яах аргаагүй тусахаар тийм орчин. Манайх бол яах вэ дээ. Хуучин саравчтай хашаа байгаагүй. 1979 онд л хашаажуулах аян гэж энэ саравчтай хашаа барьсан. Хуучин бол зүгээр чулуун саран хороо байсан. Тэгээд энэ социализмын үед сум болгон хамгийн сайн малаар үржлийн ферм, хэсгүүд бригад байгуулж байсан. Жишээ нь л гэхэд миний үед 27 жил яахад би 21 үржлийн ферм бригад хэсгүүд байгуулсан. Тэрнээсээ хээлтүүлэгч бойжуулж тавиад бусад малаа хээлтүүлдэг, сайжруулдаг тийм байсан. Одоо бол өнөөх чинь хэдэн жаахан банди нарын үгэнд ороод хувьчилж байга нэрээр бүх хүмүүст жигд тараасан. За яахав эрх мэдэлтэй нь дарга цэрэг байсан хүмүүс нь арай илүүг нь авсан байх. Тэгээд ингээд тараасан учраас ферм гэж байхгүй, бригад гэж байхгүй болчихсон. Өнөө энэ ангид чанараар нь ялгаад имлээд, эрэмбэлээд, 1-р ангийн хонь нэг суурь, шилмэл ангийн хонь нэг суурь, 2 нь нэг суурь, 1-р ангийн суурь тэрэнд дөрөв тав ч байж мэднэ. Шилмэл ангийн суурь нэг хоёр ч байж болно. Шилмэл учраас цөөхөн байж мэднэ. Тэгээд 2-р ангийн суурь, 3-р ангийн суурь гээд тэгж ялгадаг байсан. Тэгээд шилмэл 1-р ангийн хониноосоо хээлтүүлэгч хуц, ухна байж болно гэсэн үг, ингэдэг байлаа. Тэгээд тарсан учраас, гэхдээ яахав дээ хөөрхий орон нутагтаа сайн юм нь байж л байгаа л даа. Яг шинжлэх ухааны үүднээс удирдан зохион байгуулаад, өнөө мэргэжилтнүүд нь очиж ангилаад ингээд ялгах ямарч орчин байхгүй. Тэгээд сууриар нь ямар мал байна, иэр чигээр нь байж байгаад үхэхээс өөр аргагүй. Харин хуц ухыг нь л цус ойртуулахгүй, цус ойртох гэж аюул бий ш дээ. Хоорондоо эгч дүүс суухаар тэнэг мангар юм гардаг, тэрэн шиг мал чинь ч бас ялгаагүй, ашиг шим нь мууддаг, үхэл хорогдол ихэсдэг,бие нь давжаардаг, ноос үс нь ургахаа байдаг, тэгээд цусыг нь сайн холдуулж байх хэрэгтэй. Малчид бол тэрийг сайн мэднэ л дээ. 2 жил болоод л хуцаа өөр айлтай сольж байх ёстой. Ухна ч мөн ялгаагүй. Бух бол 3 жил. Ийм ажиллагаа бол сүүлийн үед яасан. Сумын үржлийн алба гэж байхгүй болсон ш дээ. Өнгөрсөн жилээс л нэг сумын мал эмнэлэг үржлийн тасаг гэж байгуулагдсан. Урьд нь бол ХАА эрхэлсэн түшмэл гэж хүн байсан. Эхлээд би ер нь хэдэн зоо техникчээ авч үлдэж, дандаа тэрэн дээр зоож тавьсан, сумынхаа хэдэн дарга нартай ярьж хөөрч байгаад. Үе үеийн дарга нар бас миний ажлыг дэмждэг байсан. Тэрэнд бас би их баярлаж явдаг. Сүүлдээ ч одоо хамаагүй мэргэжилтнүүд шоудлаа, түрүчийн мань мэтийн үеийнх нь тэтгэвэрт гараад явчихсан. Тэгээд сүүлийн үед төгсөж байгаа улсууд нь тийм хүмүүс, тэгэхдээ бас их ховорхон ирж байгаа. ихэнх нь эрэгтэй хүүхдүүд бол машин тэрэгтэй ииш тийшээ явчихдаг. Тэгээд энд цалин хөлс бага, одоо бол төгссөн улс наашаа ирэхгүй, уурхайд л тэрэг бариад сая төгрөг авах, энд 200 мянган цаас авах шал өөр биз дээ. Тэгэхээр ХАА-г бол их л дэмжмээр байгаа юм. Жишээ нь л гэхэд м анай үржлийн албаны энэ суурин дээр Сүүн сүргийн үржлийн алба гэж байгуулсан. Одоо байгуулагдсан цагаасаа хойш төсөв, зардал байхгүй, хэдэн малтай. Тэрнээсээ хээлтүүлэгч, бойжуулагч авдаг байсан. Энд тэндээс хуц ухна авчирж сумандаа өгдөг байсан. Одоо нөгөө ноднингийн зуднаар чинь манайх малаа бордсон. Манайх ноднин 1000 гаруй л малтай л байсан л даа. 2000 оны зуднаар чинь гайгүй 2000 шахуу малтай байсан. Ингээд м анайх гэдэг ийм байгууллага хэдхэн орон тоотой. Би байна, нэг жолооч байна, нэг мэргэжилтэн авсан, тэр нь ирснээсээ хойш 1 хүүхэд гаргасан, одоо дахиад 1-г гаргасан./инээв/ Ер нь ядуу байгууллага зүгээр ч юмуу. /инээв/ цалинг нь өгч чадахгүй. Тэгээд он дуустал цалинг нь тавих гээд. Тэгээд он дуусахаар ажлаа өгөх гээд шийдэж байгаа. Манай мал эмнэлэгийнхэн урд нэг сайхан газар тохижчихсон газар байгаа, очоогүй юу?
Хишигсүрэн -
Очоогүй.
Батсүх -
Их сайхан газар байгаа. Манай аймгийн дарга байсан Хүүхэнбаатар ХАА-н газрын дарга болоод мал эмнэлэгээ өөд нь татсан.
Хишигсүрэн -
Та бол ажлын хувьд бас их ойр байсан байх.
Батсүх -
Тийм. Би чинь бас ажлаа хамт хийдэг байсан юм чинь. Мань мэт бол одоо хөдөө нэг их явахгүй, ААН учраас хөдөөгүййр нэг их тэнээд байх хэрэг байхгүй, манай хэд л, хэдэн зоо техникчийг удирдаад явдаг байх. Би харин жлаа Мөнхбат гээд залуухан хүнд өгсөн. Тэр чинь нэлээд дээр үед төгссөн. 80 оны алдад. Тэр чинь хуучин цагийн сайн багш нарын шавь нарын нэг нь.
Хишигсүрэн -
Байгаль орчинд, та бол үндсэндээ төрсөн нутагтаа ажиллаж амьдраад явж байгаа хүн, байгаль орчны өөрчлөлт ер нь юу болж байна.
Батсүх -
Байгаль орчны өөрчлөлийг ер яриад байгаа юм л даа. Энэ жаранд ч гайгүй болно гэж ярьж байгаа. Энэ цунами бол ерөөсөө дэлхий нийтээр хамарч байна. Манайх бол далайгаас хол болохоор гайгүй юм даа.
Хишигсүрэн -
Дундговийн өөрчлөлтийг та яаж харж байна?
Батсүх -
Манайх бол ерөөсөө чийг бороо орохгүй, гандах л юм бол өвөл нь зуд ирдэг. Яагаад гэхлээр өвс ургамал байхгүй, мал нь таргалаагүй өвлийн хүйтэнтэй золгохоор жоохон хулганы арьс шиг өөх нь жадайгаад ирдэг юм. Тэгээд л зуд, тэгээд л үхнэ. 2000 онд сүрхий зуд болсон. 2010 онд мундаг зуд болсон. 1986 билүү 1987 онд сүрхий зуд болж байсан. Их цас орж байсан. Мөр гаргаад байхад ачаатай, өвстэй машин харагдахгүй байсан ш дээ. Тэгэхэд Орос их сайн байсан учраас Орос их тусалж байсан. Сүүлийн үед нэгдэл гэж нэг л бишээ гэж бйагаад тараасан. Тэр чинь маш хүчтэй байгууллага байсан. Тэр чинь бүгд хадлангийн салаатай, тэгээд бүр хангайн аймгуудад очоод газар аваад хадлан хадаад, тэрийгээ нэгдлийн хэдэн тэргээр зөөчихдөг тийм байсан. Тэгээд ч бас улс анхаарч байсан, өвс өгнө. Нэгдэл ч бол өрнөөс гараад хамтын сайхан аж ахуй болж байтал зах зээл гэж нэг юм орж ирээд 20 хэдэн настай сахилгагүй банди нар орж ирээд үймүүлээд хаячихсан. Энийг чинь одоо хаширдаг сайн хүн аятайхан аажуухан хийсэн бол манайх ингэж хохирол үзэхээргүй байсан юм. 86,87-р оны зуднаар чинь Оросод бол өвс авчирч өгдөг байлаа. Тэгээд мөр гаргахад чинь танк ашиглаж Оросын цуваанууд чинь өвс татаж, ачиж буулгаад отор нүүдэл хийдэг байж. Тэрэнд чинь нэгдэл өөрөө олон тэргээр бүх бригадынхаа улсуудыг нүүлгэчихдэг байсан. Машин машинаар өвс, машин машинаар нь тэжээл буулгаад, харин малчин малаа тэжээхгүй үхүүлж байснаас биш ажилтай хүн бол тийм биш. Тэгээд хүн болгон ажилтай. Хөдөлмөрийн насны бүх хүн ажилтай байсан ш дээ, манайд чинь. Одоо бол ерөөсөө ажил олдохгүй байна ш дээ. тэгээд энэ аймгийн төвийн, сумын төвийн улсын чинь, дандаа л улсын байгууллага байсан юм чинь, нэг бол нэгээр нь, хоёр бол хоёроор нь, гурвыг гурваар нь дайчлаад сууриудад тавьчихна. Нэг суурьт бол 400-аас доош малтай айл байхгүй, 1000 төлөг шүдлэн малладаг, голцуу 800-1000 төлөг шүдлэн суурилдаг байсан. Тэгээд л зуд өнгөртөл тэнд мал тэжээнэ. Үгүй бол тэжээлийн цэг байгуулчихна, бор шороон дээр хашаа бариад адууны тэжээлийн цэг, үхрийн тэжээлийн цэг тийм юм байгуулна даа. Бага малыг бол яах ч үгүй. Суурь сууриар нь тэжээдэг байсан. Улс арга хэмжээ авч чадаж байсан. Улс арга хэмжээ авахын хажуугаар нэгдэл гэж мундаг газар, САА ч сайхан газар байсан. САА чинь улсын харьяа газар байсан. Нэгдлүүд чинь олон нийтийн өмч байхгүй юу.
Хишигсүрэн -
Нэгдэл тарахад ийм юм яригдаад. Нүүдлийн МАА-г нэгдсэн зохион байгуулалтаар хангасан, нүүдлийн МАА-ын үр шимийг дээд түвшинд ашиглах тэр зохион байгуулалтын нэгж байсан юм шиг байгаа юм. Тэрийг бид нар одоо нурааж сүйтгэчихээд буцаагаад тийм хэмжээнд аваачтал юу ч билээ. Би гэхдээ тэр үед нэгдлийг тарааж байх үед 17 настай хүүхэд байхдаа би ийм юм сонсож байсан. нэгдлүүд зарим нь муу ажилаж байсан, зарим нь сайн ажиллаж байсан. тэгээд сайн ажиллаж байгаа нэгдлийнхээ ихэнх нэгдэл татаасаар явдаг байсан. нэгдлүүд их алдагдалтай ажилладаг байсан гэх тийм юм сонсож байсан санагдаад байдаг юм. Гэтэл саяны яриан дээр бол өөрчлөлт гарч байсан гэж байна ш дээ тэ.
Батсүх -
Яг би энэ үед орж ажиллаж байсан. Зайлуул өнөө хэдэн хөгшин дарга нар нь үг хэлвэл аягүй бол алуулчих гээд байсан гэж л боддог.
Хишигсүрэн -
За ингээд шууд дараагийн сэдэв рүүгээ оръё. Ер нь ардчилал монголд өрнөсөн. Ардчилалыг та тухайн үедээ, яг тэр үед вюу хийж байв? Яаж хүлээж авав? Социализм задарч байна гэж бодож байв уу? ардчилалаас та сайн юм хүлээж байв уу? сөрөг юм хүлээж байв уу? энэ ардчилалын он жилүүд ер нь юу болж байна вэ? Гэсэн маш урт асуулт тавьчлаа.
Батсүх -
Ардчилал гэдэг бол ер нь дэлхий нийтийн жишиг юмаа. Оросод бол шинэчлэл гээд яваад өгсөн. Социалист лагерийн орнууд бол ялгаа байхгүй хөдөлгөөн болоод явсан. Ардчилалд шилжинэ барина гээд л. Манайх бол тайван замаар шилжсэн. Энэ бол манай энэ дээр байсан удирдлагын сайхан сэтгэл юм шүү дээ. Ер нь эх орныхоо төлөө яаж ажиллаж байсан байна гэсэн тэр сэтгэл бол би энэ улсуудад байдаг гэж боддог. Хуучны энэ кадрууд бол манай улс төрийн товчооныхон онцгой эрх эдлэдэг гэж яриад байдаг байсан. Тэр чинь юу ч үгүй л юм байсан байна лээ ш дээ. нэг муу 69 албанд нь үйлчилдэг, цалин л биднээс арай өндөр байсан байх. Тэгээд нэг онцгой эрх гээд сүйдээд байх юм байхгүй хөөрхий, өнөө ерөнхийлөгч, ерөнхий сайд эд нарын манаа хүлээ байсан байлгүй, тэрийг л онцгой эрх гэхгүй бол. Бал дарга чинь хөрөнгө гэхээр юм байгаагүй, хамгийн хүн хөрөнгөтэй хүн бол тэр хүн л байхаар байсан биз. 40 жил төр удирдчихаад. Тэгээд би хуучин засагийг чинь сүүлийн үед муу хэлдэггүй, сайн нийгэм байсан. тэр тухайн үедээ бид нар тэр муухай харанхуй бүдүүлэг, бөөстэй, хир, халдварв өвчинд баригдсан цөөхөн монгол, 600-хан мянган монгол байсан ш дээ. тэгээд Оросыг түшдэг бол гайхалтай зөв бодлого байсан. Тэр үед ямарч гарц байгаагүй. Тэгээд Орос бол их тус болсон ш дээ хөөрхий. Манайхыг тусгаар тогтносон улс болголоо. НҮБ-д элсүүллээ. Сталиныг бол муу хэлдэг. Тэр яахав хэдэн хүн хядсан юм байна лээ. Тэр ажил хийж байгаа хүнд дутагдал байдаг ш дээ. Сталин чинь хятадыг дарамталж байж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн юм байна лээ ш дээ. Тэгээд чөлөөлөх дайнд манайх ороод, Хятадыг чөлөөлөөд тэгээд НҮБ-д элссэн юм байна лээ ш дээ. Тэгээд одоо бид нар бүх юмаа баталгаажуулаад авлаа гэсэн үг. Тэгээд өчнөөн жил удирдсан Чойбалсан, Цэдэнбал эднүүсийг муу хэлэх ямарч арга байхгүй. Монгол улмынхаа төлөө нойроо хасж, чөмгөө дундартал зүтгэж явсан улсаа гэж би боддог. Тэр үед монголын ард түмэн жигд амьдралтай, ажилгүй хүн гэж байхгүй, гудамжны гуйлгачин, траншейны архичин, траншейны хүүхдүүд, тэгээд нэг ёс бус хүн худалдаа, алаан хядаан ийм юм огт байхгүй байсан. Тэгээд одоо хяналт гэж юу ч байхгүй болсон монголд. Тэрнээс болж дуртай хүн эх орноо худалдаж байна. Одоо энэ газар доорх баялгыг бол Орос ухаагүй юм ш дээ. Тэнд тийм юм байна, тийм юм байна гээд зурган доор тэмдэглэж өгчихөөд л байж байсан. Мардаа нэг ураны ордыг ашглаж байсан юмуу үгүй юму, тэр нэг жижигхэн өчүүхэн жоохон юм. Одоо тэр Тавантолгой, Оюутолгой эд нар шиг ингэж олоогүй. Эрдэнэтийг байгуулж өгсөн, энэ л одоо манайхыг тэжээж байлаа ш дээ. тэгээд Оросуудыг муу хэлэх арга байхгүй, одооны энэ төрд байгаа улсууд ямар улсууд юм бүү мэд, ер нь бол худалдаад байна уу гэж би бодоод байна. Нүүрсийг чинь 3 дахин бага үнээр хужаад өгч байна. Ямар хэрэг байх вэ дээ, энэ хойд үе яаж амьдранаа. Энэ газар доорх баялаг дуусна шүү дээ. Энэ чинь ургадаг ургамал биш. Би энд асар их эмзэглэж явдаг. Монгол хүн л энэ дээр амьдрах л юм бол хойд үе маань яах билээ, хэдхэн муухай улсууд л эх орноо худалдаад, өөрсдөө баяжаад л, хээл хахуулаар эх орныхоо юмыг сул өгөөд л, ингээд л байж байна шүү дээ, эднүүс чинь. Хэдэн цаастай болчихвол гадагшаа гарах байлгүй. Том хувьсгал гарч аягүй бол буу шийдэмд хүрч байж л засрах болов уу гэж бодож байна, тэрнээс наана бол засрахгүй. Магнай хэн эднүүсийн яриад байдаг бас нэг талаараа бол зөв л юм байгаа юм. Одоо их хурлын сонгууль болно, өнөө хэд чинь намын нэрээр л ороод ирнэ, тэднүүсийг зайлуулах ямар ч арга байхгүй, хувьсгал хийж байж л гаргана. Тэгээд монгол эх орон маань сүйдэж байна шүү дээ, ухсан нүх, өнөө булаг шанд, ус ундаа энэ тэр чинь байхгүй. Иймэрхүү л гундуухан л байх болчлоо доо сүүлийн үед. Анх чинь бид нар дэлхий нийтийн жишгээр явалгүй яахав, зах зээлийн эдийн засагт оролгүй яахав, манай хуучин нийгэм бол хөөрхий хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй л байсан. хөрөнгөжихийг хааж боодог байсан. Тэрүүгээрээ л их алдаж байсан байх. Оросын колон, колон л гэнэ. Орос чинь л биднийг тусгаар тогтносон, НҮБ-д элсүүлсэн тийм сайхан улс шүү дээ. Сталины хөшөөг авч хаядаг бол буруу. Тэр бол түүх түүхээрэээ үлдэг. Зарим нь үзэн ядаж л байг, зарим нь сайн санаж л байг. Монголын түүх эргэж санахад бас хэрэгтэй ш дээ. Би тэгж л боддог. Ленины хөшөө байж л байдаг юм байна лээ зайлуул./Инээв/
Хишигсүрэн -
Чойбалсан бас байгаа.
Батсүх -
Чойбалсан байна. Чойбалсангаар ч нэг оролдохгүй байлгүй дээ. одоо нэг сагсуу юмнууд чинь Сталины хөшөөг Сосорбарам эднүүс л чалчиж байгаад аваачаад хаячихсан байхгүй юу, одоо хаа ч байдаг юм./инээв/ хэдэн дуу дуулчихдаг, жаал марзаганачихдаг тийм улсууд л од болоод байх юм байна ш дээ. Жинхэнэ ухаантай, бодлоготой, эх орноо гэсэн сайхан сэтгэлтэй тийм улс нь даруухан зан гаргаад суугаад байна, тэгээд ч одоо бас энэ төрд гарсан айхтар улсууд чинь нууцаар нудрах байлгүй дээ. Тэр одоо Зэнээг хар, Дашбалбарыг хар, бүгд л үхлээ шүү дээ хөөрхий, залууханаараа. Тэр хоёр хүн бол сайхан шударга улсууд байсан. Хор л өгчихдөг юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Дараагийн нэг ийм сэдэв байна. Өмч хувьчлал гэж нэг юм явагдсан. Өмч хувьчлал хэрхэн яаж энэ Дундговь аймагт өрнөж үлдэв? Танай салбарын өч хувьчлалын байдал ямар байсан бэ?
Батсүх -
Мал эмнэлэгийг дуудлага худалдаанд оруулаад малын эмч нарт өгсөн. Тэрнээс хойш мал эмнэлэг сөнөсөн ш дээ. Одоо сумын мал эмнэлэг, үржлийн тасаг гэж байгуулж байна. Тэнд тэгээд сайн эмч нар байхгүй бол зүгээр цалин идэгчид л болно. Ноднин би тэднүүст зөндөө зааж өгсөн л дөө. Манай зөвлөгөөн семенар болоод. За та нар тун мэдлэг хомс юм байдаг шүү. Тан нараас ганц асуулт асуухад л ганц юм хэлж чадахгүй шүү, тан нар энэ байгууллагыг авч явах уу, нэр хүндийг унагах уу гэдэг бол тан нар шийднэ, мэргэжлийн байгууллагын хувь заяа та нараас шалтгаална шүү гэж ярьж байсан. тэгээд дуртай ч байсан уу, дургүй ч байсан уу, хөгширчхөөд бас хүүхдүүдээ загнаад байх ч хэцүү.
Хишигсүрэн -
Хэлэлгүй яахав.
Батсүх -
Би чинь хэлж байж л сэтгэл амардаг, хийж байж л биеэ, чилээгээ гаргадаг.
Хишигсүрэн -
Өмч хувьчлал өөрөөр хийгдэх боломж байсан уу, яаж тэр вэ?
Батсүх -
Байсан. Мал эмнэлэгийг хувьчилдаг буруу. Дэндүү эртэдсэн, хөөрүү зангаар, тэднүүс өөрсдөө бас дуртай байсан уу, дургүй байсан уу мэдэхгүй, нэг и х эсэргүүцэл гаргаагүй л юм даа. Нэг хувийн сүргийн эмчтэй болчихно, энэ мал эмнэлэг миний юм болчихно, энэ байшин миний юм болчихно гэж бодсон юмуу яасан юм. Тэгээд л тэднүүс чинь малаа эмнэхээ больчихоод бараг бизнес хийгээд явчихсан. Болоогүй юмыг тэгэх ёстой болохгүй. Тэгээд манай зоо техникчдэд бараг юм бйасан юм биш дээ, нэгдлийн нэр дээр байсан шүү дээ, зоо техникч нар чинь. Харин нэгдлийн ХАА-н нэгдлийн орлогч дарга байсан шүү, МАА эрхэлсэн. Тийм учраас хэдэн малаа хаашаа ч хөдөлгөж болохгүй. Мань мэт чинь очоод сумын бүх хүнийг ангилаад, тэгээд нэг бригаданд төвлөрүүлээд тэгээд нэг жил 1,2,3, гээд айл айлаас нь том том хашаанд хийж байгаад тэгээд ялгаад суурилаад гаргаж байсан. Одоо бол тийм ямарч арга байхгүй, айлын малыг очоод бужигнуулвал аягүй бол шоронд орно. Мал эмнэлэг бол дэндүү эрт хувьчилсан даа. Одоо монгол мал хөтөлбөрийн хүрээнд ноднин харин нэгж байгууллаг, тэнд байдаг мэргэжилтнүүдийг чансаатай мундаг болгох хэрэгтэй.
Хишигсүрэн -
Одоо мал эмнэлэгийн салбарт авъяастай, чадвартай залуучууд ажиллая гэсэн хүсэл эрмэлзэл бий юу? Ямар түвшиний улсууд ер нь тэр салбарт сураад байна аа?
Батсүх -
Уг нь бол малчин айлын хүүхдийг л тэнд сургах хэрэгтэй. Тэднүүс чинь малчин айлын хүүхдүүд чинь хотод очоод шал өөр болж байгаа шүү. Өнөө л соёлжоод, боловсроод, хүмүүстэй харьцаад байхад. Тэгээд ерөөсөө Дундговьд очоод малын эмч хийснээс Тавантолгойд очиж машин барьсан нь дээр юм байна гэдэг ч юмуу, хотод такси барьсан нь дээр юм байна гэдэг ч юмуу.
Хишигсүрэн -
Түрүүнд таныг ярьж байхад ийм юм бодогдлоо. Уул уурхайн баялаг яг өнөөдрийн мөнгөн утгаар өгч байгаа үр ашгийгаа бодох, тэгээд монгол хүний цэвэр, натурал хүнс, монгол хүний эрүүл байдал, монгол малын эрүүл байдал зэргийг мөнгөөр үнэлэшгүй байх л даа. Тэгэхлээр монгол энэ генийн цэвэр, эрүүл зөв МАА-н байдлыг авч үлдэхийн тулд тэрний одоо энэ үнэлэгдэж байгаа зах зээлийн үнээр биш, ирээдүйд хандаж, монгол хүний эрүүл байх талаас нь хандаж хөрөнгө оруулалтыг хийж, энэ мал эмнэлэгээ хөгжүүлж, МАА-даа анхаарахгүй бол болохгүй юма гэсэн юм таны ярианаас шууд ажиглагдаж байна л даа. Энэ талаас нь харж байгаа бол?
Батсүх -
Тийм. Энэ тал байх ёстой. Энэ байхгүй бол тэр сайхан мах байхгүй. Одоо хятадууд шиг эрдэнэшиш тариад дандаа эрдэнэшиш идээд байх юм бол..
Хишигсүрэн -
Тэр нь генийн өөрчлөлттэй гээд байгаа ш дээ тэ?
Батсүх -
Ер нь хужаагаас бол юм авах хэрэггүй юм байгаа ш дээ. Ер нь хүнсний юм. Аягүй бол манайхыг хүнсээр нь хорлож газар нутгийг бүгдийг нь авах гэж бодож болно ш дээ.
Хишигсүрэн -
Нэг тийм юм бодогдож байна аа?
Батсүх -
Болдогсон бол урагшаа наймаагаа бага хийгээд, хийвэл улсын том бодлоготой, яг дэлхий нийтийн жишиг шиг хиймээр байдаг, болж өгвөл түүхийгээр нь юмнуудаа гаргахгүй байх, боловсруулж 2 дахин үнэ хүрэхээр болгож тэгж гаргамаар байгаа юм. Нүүрснээс чинь 40 төрлийн бүтээгдэхүүн гардаг гэж яриад байгаа ш дээ. тэрийгээ хийж чадахгүй л дээ. хиж чадахгүй ч гэсэн Авсврали яагаад 3 дахин өндөр үнээр манайхаас илүү өгөөд байдаг, манайх яахаараа 3 дахин хямд үнээр хил дээр шахуу байгаа нүүрсийг өгөөд бйадаг юм. Энэ л буруу байна ш дээ. Энэ төрд ажиллаж байгаа , энэ АМГ-ын дарга Зоригт, Сангийн сайд, БОАЖ-ын сайд Гансүх, тэгээд манай томчууд их оролцож байгаа даа. Очирбат ерөнхийлагч. Баганбанди ерөнхийлөгчийг тухтай, овоо хүн гэж бодож байсан чинь одоо тэр лүү ороод явчихаж. Оюутолгойн ТУЗ-ын гишүүн болчихсон, учиргүй өндөр цалин авдаг гэсэн.
Хишигсүрэн -
Одоо бид 2 буцаад нэгдэл гэсэн сэдэв тань дээр их яригдсан. Манай судалгаанд энэ асуудал бас бий. Яаж ер нь тэр нэгдлийг байгуулсан юм. Хүн амыг яаж нэгдэлд элсүүлсэн юм. Хүмүүс тухайн үедээ хэр дуртай, дургүй хүлээж авсан юм, нэгдэлд орохгүй гэж хүмүүсээс хэр удаан эсэргүүцэл гарсан юм?
Батсүх -
Энэ чинь жалгын нэмэгдэл бий болсон ш дээ. ах дүүсээрээ, багаараа, багын нөгөө хонхор гэдэг ш дээ, тэрүүгээрээ бас нэгдээд малаа элсүүлээд дотроосоо даргаа тавиад, ингээд энэ тэр гарч ирсэн улсууд бий ш дээ. Одоо бол бүлэг хоршоо тийм л юм байгуулах хэрэгтэй. Яг өөрсдийнх нь саналаар.
Хишигсүрэн -
Тухайн үедээ нэгдэл байгулах ямар шаардлага байсан юм бол?
Батсүх -
Ер нь нэгдэл байгуулах, хамтын том ажиллагаа гэдэг чинь хамаагүй давуу чанартай гэж социалист эдийн засаг чинь заадаг байсан. Онол нь ч тийм байсан байх. Тэр ч буруугүй байсан байж мэднэ.
Хишигсүрэн -
ХАА-н хувьд. Ер нь буруу байгаагүй байх л даа.
Батсүх -
Тийм байгаагүй. Тэр 86,87-р оны зудгнаар нэгдэл шиг хэрэгтэй юм байгаагүй. Хэдэн малаа авч үлдсэн нь нэгдлийн буян шүү дээ, Оросууд байсан. Манай ах нар чинь зориглон хөдөлвөл ч нүнжигтэй шүү дээ.
Хишигсүрэн -
Таны амьдрал ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу?
Батсүх -
Би бол социализмийн үед үнэгүй сурч байсан. Өөрөө л хичээж амьдарвал. Яахав сүрхий баяжаад, банкинд чинь мөнгөтэй хүн байгаагүй ш дээ. 15 сая төгрөгтэй хүн бол монголд толгой цохих баянд орно. 15 мянган төгрөг л байх. Тэр үед чинь 100 цаасаар их юм авдаг байлаа. Одоо бол 100 цаасаар ганц шүдэнз авч байгаа ч юмуу үгүй ч юмуу. Мөнгөний ханш ч их уначихсан. Тэгээд бол социализмийг би их муу хэлэхгүй, дажгүй л нийгэм байсан. Гэхдээ гажуудало үүсэн байхаа гэж боддог юм. Онол монолын хувьд ч юмуу. Сүүлдээ бараг жижиг буурай улсуудыг өөртөө татахын тулд шинэ колончлолын бодлогын маягтай юм хийсэн ч байж мэдэх л юм. Тийм ээ. Тэгээд ч бас баруун европын жижиг улсууд бослого энэ тэр гарч байсан. Оросын танк очоод л ниргээд хаячихдаг. Манайд бол тимй юм байгаагүй ээ, хөөрхий. Ядарсан цагт бол Оросууд л тус болдог байсан.
Хишигсүрэн -
Танайд оросын цэргийн анги байсан уу?
Батсүх -
Байсан Энэ баруун талд байсан.
Хишигсүрэн -
Яг юу хийдэг байсан юм, эд нар?
Батсүх -
Зүгээр л цэргийн анги байсан.
Хишигсүрэн -
Ямар зорилготой орж ирсэн юм?
Батсүх -
Зүгээр л лакатортой, өндөр лакатортой байсан.
Хишигсүрэн -
Ямар зортлготой Дундговьд орж ирсэн юм?
Батсүх -
Хамгаалах гэж л орж ирсэн байх гэж боддог.
Хишигсүрэн -
Тэр нь 70-аад оны хятадууд уу?
Батсүх -
Хятадуудтай муу байсан.
Хишигсүрэн -
Манай газар нутаг дээр энэ 2 үзвэл үзчихээр байсан юм биш үү, тэр үед?
Батсүх -
Магадгүй.
Хишигсүрэн -
Цэрэг нь манайд байрлаж байсан юм чинь?
Батсүх -
Манайх энэ дайны талбар болж мэдэхээр л байсан байх. Тэр үед бодож байсан байлгүй дээ. Хятадын хил хаалттай байсан. Тэрний хүчинд бид нар генээ авч үлдсэн шүү. Хэрэв хятадтай сайн байсан бол энэ 90 жилд ихэнх нь хятад болчихсон байгаа. эрлийзүүд. Одоо энд эрлийзүүд л юм хийгээд байгаа ш дээ. хятад руу юм зөөгөөд, хамаг юмаа зүгээр өгөөд л. Эрлийз хүн бол ухаантай байх ёстой. Яагаад гэхээр цус холдсон. 2 өөр үүлдрийн мал нийлэхээр 1-р үе нь сайн гардаг. Тэгэхээр 2 өөр үндэстэн нийлэхэд Хятад, Монгол 2 нийлэхэд тэрний дундаас яаж ч ухаан муутай хүн гарахгүй. Орос Монгол 2 ч ялгаагүй. Орос монголын эрлийз байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Бага ш дээ.
Батсүх -
Тэр яахав манай генд нөлөөлөхгүй. Хятадууд чинь манайтай царай зүс ижил болохоор ялгаа гарахгүй. Монгол хүүхнээс Орос хүүхэд гарвал өнөө сумаараа юмуу аймгаараа шуугиан болно шүү дээ.
Хишигсүрэн -
Би ер нь бас их боддог юм. Тийм их оросууд, 100 гаруй мянган цэргийн эрхтүүд, за тэгээд л янзбүрийн мэргэжилтнүүд байсан гэхэд яагаад ингэж их орос монголын эрлийзүүд бага байдаг юм болоо?
Батсүх -
Орос монголын эрлийзүүд байхгүй шүү. Бараг л байхгүй. Ганц нэг л хүүхэд байсан шүү. Манайхыг нэг орос хүүхэд ав гээд, тэгээд байсан. /инээв/ Намайг чинь ором Батсүх гэж байсан юм чинь./инээв/ Тэгээд надтай ялгагдахгүй гэж тэгж байсан, би тэр үед нь авчихдаг байж л гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Яасан эрлийз хүүхэд байсан юмуу?
Батсүх -
Эрлийз хүүхэд биш , яг цэвэр орос хүүхэд. Хойноос хүрч ирээд нөхрөөсөө биш өөр хүнээс хүүхэдтэй болчихгүй юу. Тэгээд хүүхдийг нь бушуухан хүнд өгчихөөд өөрөө нэг хүүхэд гаргаагүй хүн шиг байж байх гэсэн юм байх даа. Тэгж л бодсон.
Хишигсүрэн -
Тэгээд тэр хүүхэд яасан?
Батсүх -
Аан энэ хүнд өгс өн үү. Яасан мэдэхгүй байна. Тийм юм дуулдаж л байсан. би тэрийг нь хожуу мэдсэн юм чинь. Эртхэн мэдсэн бол авяихдаг бйаж л гэж бодсон. /инээв/
Хишигсүрэн -
Хэдэн онд вэ?
Батсүх -
80-аад оны үед.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо гэж зүйл монголд явагдсан. Социализмын нэг том үзэгдэл байсан. энэ юу болж байв?
Батсүх -
Тэр нь чинь ёстой өнөө манай бөөс, хуурс, хир гээд, өө тэгээд нүүрээ хүртэл угаахгүй, гар нүүрээ хүртэл угаахгүй явж байсан. Тэгээд одоо дандаа тэмбүү, яранд баригдсан тийм 600 хан мянган хүн амтай тийм ядарсан. Хятад чинь эхлээд ерөөсөа манай тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй, манай нэг муж улс байх ёстой гээд. Ингээд нэг 3 улсын гэрээ гээд манайхан яахав дээ нэг очиж сууна. Орос, Хятад хоёр л хэлэлцдэг, тэгээд л автономит гээд л тэгдэг байсан. Сүүлдээ орос Сталин чинь үүнийг баттай зогсож хийсэн хүн шүү дээ. Тусгаар улс байх уу гэж санал асуугаад бараг 100% Тусгар улс байна гэж санал өгсөн. Бүх нийтийн. Тэгээд Хятал руу тэр юүгээ явуулаад, тэгээд болохгүй юм байна гээд тэгээд тусгаар тогтносон улс болохыг зөвшөөрүүлсэн. Тэгээд Ард нийтийн санал хураалт хийгээд ир гэсэн юм гэнэ лээ. Тэгээд сүүлд нь чөлөөлөх дайнд чинь манайх, өвөрмонгол чинь Чинхай хүртэл яваа биз дээ. Японоос чөлөөлж өгсөн.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоон?
Батсүх -
Соёлын хувьсгалбн үе чинь улаан тарианы хувьсгал гээд, өнөө тэмбүү, яртай улсууд. Өмнө нь ийм юм байхгүй л байсан, зайлуул торгон дээл өмсөөд, хромон гутал өмсөөд л наадам явж байгаа л юм шиг байна. Тарианы улсууд. Тэгээд улаан тариа гэж нэг ийм шилтэй улаан юм байсан. Тэрийгээ бол шингэлж хийдэг байсан байлгүй дээ. Тэрийг л бөгсөнд нь хийдэг байсан шиг байгаа юм. Тэгээд монголыг чинь тэмбүүнээс эрүүлжүүлсэн шүү дээ. Тэмбүү чинь ч эдгэрдэггүй өвчин биш л дээ. Гэхдээ хүүхэд гаргадаггүй болгодог байсан байхаа. Тийм улс зөндөө байсан. Тэгээд соёлын довтолгоо гэдэг чинь ерөөсөө хүчээр орны даавуу, хөнжлийн даавуу, хөнжилтэй нь, тэгээд гудсаа дэвсээд хэвтдэг даавуутай болгоод, аяганы алчуур, тогооны алчуур, хүн болгон солионы дотуур хувцастай тэгж болгосон. Тэгээд одоо хир буртагтай юмуу, тогооны алчуур нь пад хар байвал аваачаад клубт юмуу улаан гэрт үзэсгэлэн гаргачихдаг, тэгэхээр чинь тэдний алчуур гээд. Над бол арай дээр үед шоолно биз дээ. Тэгээд л бүгдээрээ харанхуй бүдүүлэг байдлаасаа гарсан юм шүү дээ. Бөөс бол хааяагүй. Мань мэт чинь хөдөө явахаараа айлд унтахаар бөөсдчихөөд л ирнэ. Хүрч ирээд бушуухан хувцасаа тайлаад гэрийнхээ бүслүүрт өвлийн хүйтэн ч бай, зун ч бай хавчуулчихна. Тэгээд нэг юм чармай нүцгэн болчоод л өөр хувцас өмсөнө.
Хишигсүрэн -
Бөөс гэгч нь ямар гээчийн онцлогтой юм бэ?
Батсүх -
Бөөс ховордсоноос элэгний өвчин үүссэн, одоо энэ хавдар гэдэг чинь үүсээд байна гэж байгаа. Тэгэхээр бас айвал зохих юм байна.
Хишигсүрэн -
Ямар гээчийн хүний биеийн юу юм?
Батсүх -
Хүний цусыг шимж амьдардаг. Цамцны зах, өмдний захд байдаг.
Хишигсүрэн -
Бөөс ер нь хаанаас үүсдэг юм? Зөвхөн монголчуудад байдаг юмуу? Бүх хүнд байдаг юмуу? Бөөс ер нь юу юм бэ?
Батсүх -
Бөөс бол паразит л амьтан шүү дээ. Тарваганд хүртэл бөрөг гээд бас л бөөс шүү дээ. Амьтан бүхэнд баавал зохих юм байх нь зүйтэй. Бөөм алга болсноос элэгний өвчин их тусаж байгаа. Одоо энд ганц бөөстэй залуу байдаг гэсэн. Тэрэнд л элэг муутай хүмүүс очиж 2,3-н бөөс олоод ирээч гэхээр за би олоод ирье гэдэг. Бодвол өөрөөсөө авчирдаг байлгүй, хэдэн цаас өгөөд л гэж л ярьдаг юм. Хэн ч байдаг юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Бөөснөөс яаж салав, монголчууд?
Батсүх -
Бөөснөөс бок, саван, химийн хорт бодис шүү дээ. энэ чинь л байхгүй болгосон шүү дээ. Алаад хаячихсан. Үнэн чанартаа энэ бок чинь бидний хувцасыг угааж байгаа хэрнээ бидний биеийг хордуулж л байгаа ш дээ. Хичнээн мянган жил паразит идэж байсан бөөсийг байхгүй болгож байгаа юм чинь. Энэ сүрхий саван% бок, угаалгын нунтаг энэ тэрээс л болсон байх гэж боддог.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь гээд ярьдаг даа. Та өөринхөө үеийн эмээ, ээж, эмэгтэйчүүд, танай хүүхдүүдийн үеийг харахаар энэ нийгмийн энэ урт удаан хугацаанд хүмүүсийн байр суурь яаж өөрчлөгдөж байна? Энэнтэйгээ адилхан эрэгтэйчүүдийн хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна?
Батсүх -
Эмэгтэй улс бол тэр айл эрх мэдэл ихтэй ш дээ.
Хишигсүрэн -
Ямар эрх мэдэлтэй вэ?
Батсүх -
Идээ цагаагаа бэлтгэнэ, хэнд юу өгөхөө мэднэ, өвгөчүүд давхиад ирэхэд нэрсэн архиа хөндийгөөсөө аваад дайлна. Голцуу л гэрийн ажил хийнэ дээ. Эрэгтэйчүүд бол гадуур хүнд хүчир ажил хийнэ.
Хишигсүрэн -
Эрх мэдлийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ямар ялгаа байна?
Батсүх -
Хоорондоо зөвшилцөөд л асуудлыг шийддэг байсан ш дээ, манай эцэг эх хоёр бол.
Хишигсүрэн -
Ер нь манайх эмэгтэй хүнийг дарлаад байдаг юм бйасан уу?
Батсүх -
Байхгүй. Солонгос улсууд чинь авгай авчаад л яг зарц юм шиг байлгадаг гэсэн ш дээ. Монгол авгайчудыг авна гээд л худлаа зар тавьчихдаг. Очоод өнөөх нь хөгжлийн бэрхшээлтэй тэнэг юмтай суулгачихдаг. Тэгээд хөдөлж бодоггүй, дуугарч гарч болдоггүй, тийм гэсэн. Манайд бол тийм юм гайгүй ш дээ.
Хишигсүрэн -
Гайгүй тэ?
Батсүх -
Гайгүй ш дээ. Ноёд хаадууд нь яадаг байсны би мэдэхгүй. Ямар тэдний үед байсан биш. Тэгэхдээ гайгүй байсан байхаа. Муусайн хужаа нар л онцгүй.
Хишигсүрэн -
Эрэгтэйчүүдийн байр байдалд өөрчлөлт гарч байна уу?
Батсүх -
Эрэгтэйчүүд гэдэг чинь, монгол эр хүн гэдэг чинь ноён нуруу гэж сайхан юм байдаг. Архи хэтэрхий их ууж.... Уг нь тэр айлыг л авч явах ёстой хүн ш дээ. Эр эм хоёр. Тэр сайхан малуудыг өсгөж, хөгжүүлж, хэдэн хүүхдээ тэжээж, хувцаслаж, хооллож, сургууль соёлд нь явуулж, мэдлэгтэй боловсролтой болгож. Тэгээд л биднийг чинь дагаад энэ сууринд ирээд суучихдаг. Мал хунараа тавьчихаад. Зэн хэдүүлээ нүүгээд л гарад явчихна. Тэгээд л очингуутаа малаа саагаад л, хоноглоод л, хоормог эднүүсээ иднэ. Хуучин жижиг хөхүүрэнд сүү хийгээд л бүлнэ. Тэгээд л нэг сайхан, аятайхан исгэлэн хоормог гараад ирнэ. Тэгж хоноглоно. Тэгээд цаашаа гүүгээ барина. Малаа сааж идээгээ хийнэ, тос, ааруул, ээзгий бүх л юмаа хийнэ. Энэ зүүн аймаг цагаан идээгээр их муу, гүү барьдаггүй. Манай энэ Дорнот чинь баллаж өгнө шүү дээ. Сүхбаатарын адуу яагаад хурдлаад байна гэхлээр, эхийнхээ сүүг яг гарсан цагаас нь эхлээд хөхдөг. Манайх бол ингээд барьж уячихаад, намар нэг хэдэн шарласан юм тавьдаг. Өнөө унага нь хөхөх ёстой юмыг бид нар авч залгичихаад л. /инээв/ Ийм л байгаа юм. Тэгээд л бяртай, хурдан гэдэг чинь Сүхбаатарын сааль ашигладаггүйтэй холбоотой байхаа гэж боддог юм. Тэгээд наадам их хийнэ дээ.
Хишигсүрэн -
Танайх бас дуутай хууртай?
Батсүх -
Манайх бол дуутай хууртай. Гэхдээ аймгийнхаа наадмыг гадэы юманд алдчихдаггүй л байсан юм. Энэ жилийн ойгоор мундаг мундаг морьд ирсэн л дээ. Би жил болгон морины комисс хийлээ. Энэ жил ч бас бие тааруу учраас яваагүй. 2 морин дээр л явсан. Манай хэд чинь мэднэ дээ. Тэгээд морины комиссын бүх л юмыг надад өгсөн байна лээ. Бэлэг дурсгал гээд л. Би соёолон морин дээр л явсан. Соёлон морь дагаад хийморио сэргээгээд. Тэгээд манай аймгийнхан чинь даргаасаа цэрэг нь хүртэл намайг Амбаа гэдэг юмаа.
Хишигсүрэн -
Би одоо нэг анзаарлаа. Нийгмийн сайн сайхны төлөө, бусад хүмүүсийн амьдрал ахуйг дэмжсэн, урьд өмнө нь харж байгаагүй, сонсож байгаагүй тийм сонин улсуудтай уулзлаа. Дотно, эвсэг улсууд юмуу, бас нэг онцлог ажиглагдаж байна. Дундговь аймагт.
Батсүх -
Манайхан чинь их найрсаг, гаднаас ирсэн, албан томилолтоор ирээд дарга, цэрэг хийж байгаа улсууд байдаг ш дээ. эд нарыг чинь бид нар илүү хардаг байсан ш дээ. Энэ хол нутгийх юм, холоос ирсэн, хөөрхий юм, танил ах дүү нар байхгүй юм гээд л тлүү гое, цай ундаа хүртэл илүүг нь өгнө. Мань мэтийг чинь бол за яадаг юм, эд нар чинь байж л байдаг юм гэнэ. /инээв/ Тийм сайхан заншилтай. Одоо сүүлийн үед бас цагаачин, магаачин гээд дуугараад байдаг болсон байна лээ. Тэр бол буруу л юм байгаа юм. Нутагархуу үзэл.
Хишигсүрэн -
Социализмийн үеийн дарга нар гэж нэг улсууд байсан. байгууллага дээр дарга цэргийн харьцаа ямар байв? Эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ яаж хэрэгжүүлж байв? Эрх мэдэл, эрх мэдэлгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын ялгаа түвшин анзаарагдаж байв уу? гэсэн асуулт байна?
Батсүх -
За яахав нэгдлийн дарга нар боломжтой л байсан байх. Хувьчлал авсан, цалин хөлс өндөр байсан. тэрүүгээрээ бол жирийн ард түмнээс ялгагдалгүй яахав. Нэг их сүрхий эрх мэдлээ ашигласан юм байхгүй ш дээ. Ер нь сайн дарга нар ч байсан, таруухан дарга нар ч байсан. Гол нь мэдлэг боловсрол, дадлага туршлага. Мэдлэггүй хүн чинь л буруу шийдвэр гаргадаг. Үгүй л шийдвэр гаргахаасаа айгаад юмыг удаашруулаад, бөөрөнхийлдөг. Тимй дарга нар бол олигтой дарга нар биш. Ажлаа мэддэг, боловсрол сайтай, урьд өмнө нь бас, анхан шатных нь нэгжээс эхэлсэн улсууд сайн дарга нар болдог юм. Одоо манай зоо техникч дотор зохиомол хээлтүүлгийн техникч гэж хамгийн бага хүн байсан, тэгээд технизум төгссөн, тэгээд дээд боловсролтой, дандаа хамгийн багаас нь эхэлсэн улсууд сайн улсууд болдог, удирдах болон мэргэжилдээ ч гэсэн өсөж өндийж байдаг. одоо энэ сургалтанд бол маш их доголдол байна. Хөдөө явж дадлага энэ тэр хийхгүй, зохиомол хээлтүүлийн унк дээр чинь 2 сар шахуу байна ш дээ. тэгтэл бид чинь бас л адилхан байдаг байсан. Хадлан дээр ч мөн ялгаа байхгүй модон дээр сууна, мориор бухал чирнэ, нуруулдана, бухал хийнэ, хадлангийн бүх ажлыг хийнэ. Морин хадуураар, трактор хадуураар хадна. Тариан дээр яахав, хавар газрын үр суулгана гэж мундаг ажил байна. Газраа хагалаад борнойдоод, тэгшлээд тэгээд үрийг нь суулгадаг байсан. үрийн машин дээр чинь суучихсан л хийж байлаа. Нүд, шүд 2 л харагдана, бусад нь харагдахгүй, пад хар нил шороо болчихно. Урд нь тракторын тэр их тоос, ард нь силк явна. Өрлөх машин, тэрэн дээр нэг нэг хүн сууна, тэгж л явж л зүтгэнэ. Ерөөсөө ажил үзсэн хүн л ажлаа мэдэхгүй байна гэж байхгүй. Ажлаас хойш суугаад л, юмнаас бултаад л, энэ бичиг цаас байлаа гэхэд бариад аваад хийчихгүй хэд хоноод л , тэгээд л өрөө сул орхиод цалингаа авчихаад л яваад байдаг улсууд байдаг. Тэр бол насан туршдаа юу ч сурахгүй, тэгээд одоо илтгэл бичих, тогтоол бичих, тушаал бичих, даалгаавар, албан даалгавар, захирамж, албан захидал эд нарыг чинь мань мэт чинь ухаад л суучихдаг л байсан. Тэгж байж л нэг арай дээр дөртэй болдог. Тэгэхгүй зүгээр өнөө хэдтэй даатгачихаад гараад гүйгээд явчихдаг. Өнөө арай идэвхитэй 2,3-н нэг нь хийчихнэ, бараг нэг нь хийчихнэ дээ. тэгээд хэн хийсэн тэр хүн нь нэрээ хэлнэ, бусад нь оролцсон уу гэхэд оролцсоон л гэнэ. Тэгээд ямар нөхдөө муу хэлэлтэй биш. Тэгээд нэг 4 түүхий юм очно. Дарга нар дээр очиж гар дамжуулж бас их засагдана л даа, тиймэрхүү. Хөдөөгүүр явсан ч хар бор ажил, малтай ноцолдох ажилд, тамгалчихаад, тариа хийнэ гэсэн бол оготоны нүхэнд бүгдийг нь цутгачихаад хийсэн гээд гарын үсэг зураад ирэхээр ямар хэрэг байх вэ. Мал ч эрүүлжсэн юм байхгүй, өөрөө ч сурсан юм байхгүй.
Хишигсүрэн -
Ингэхлээр та бид 2-ын яриа аажимдаа хүний ажилдаа хандах хандлага, социализм хүний ажилдаа хандах хандлага, ажил хүний амьдралд ямар байр суурьтай юу байсан юм? Одоогийн бидний ажилдаа хандаж байгаа байдлаас юугаара ялгаатай байваа гэсэн асуулт байна? Ер нь ажил гэлэг зүйлийг л
Батсүх -
Бидний үе бол ажилд их зүтгэлтэй. Арай зүтгэлтэйгээ хэнхэг гэж зэмлэдэг байсан ш дээ. тэрний тоонд л орж байсан байх.
Хишигсүрэн -
Бүр хэсэг хүн биш, нийтээрээ тийм байлаа ш дээ?
Батсүх -
Нийтээрээ сайхан байсан. тэр үед чинь хяналт шалгалт сайн өндөр байсан. Одоо энэ нөхөр ажил хийгээгүй, хөдөө явах бол удирдамжтай. 1,2,3 гэх мэт. Тэр болгоныг биелүүлээд ирсэн хүн бол томилолтоо авдаг. Үүргээ биелүүлээгүй хүн бол асар их зэмлэл сонсоно, цалингаа хасуулна. Тэгээд л нэг жахан хазгай гишгэж хүн алгадсан бол намын хурал, хамт олны хуралаар хэлэлцээд эхлээд сануулна, тэгээд дараа нь яадаг яадаг ч билээ, хэд хэдэн шатны юм байдаг юмаа. Түрүү бас сануулга авч байсан бол чангарна, ажлаас халах хүртэл. Тэгж хамт олноор нь хэлэлцэж, хамт олноор нь хүмүүжүүлдэг байсан. тэр их рольтой байсан гэж би боддог. Тэр үед чинь ардын хяналт шалгалт гэж байлаа, байгууллагын, бас дотоодын хяналтын газрууд байлаа, намын хянан шалгах гэж байлаа. Ер нь хазгай гишгэсэн болгоныг арга хэмжээ авч сануулдаг байлаа. Тэгэхдээ сүрхий шорон оронд явуулаад байх нь юу байхав, сэтгэл санааны арга хэмжээнүүдийг их авдаг байсан. нэр төрөнд нь халдсан маягтай. Тэрний хүчинд л хүн болгон сайн ажил хийж байсан байхаа гэж боддог.
Хишигсүрэн -
Одоогийн үед ямар ажиглалт хийж байна та? Түрүү бид хоёрын ярианд хальт хальт гараад л байсан?
Батсүх -
Одоо бол хүн ажил хийхээ больчихоод байгаа юм ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд нийгэм яаж хөдөлж байна вэ? Ажил хийдэг хүн байхгүй?
Батсүх -
Ажил хийх дургүй. Өнөө үед САА, 10 жилийн хүүхдүүд хүртэл ажиллаж явж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Би хүртэл тоосго цохиж явж байсан.
Батсүх -
Хон хяргаад, ноолуур самнаад, нэг суурь авч хяргаад л , чинийх хялгас ихтэй байна гээд, ямааг чинь шалгаж үзээд, чи болоогүй байнаа дахиад самна гээд л, яасан муу хүүхэд вэ? Гээд багш зэмлээд л, тэгж ажил хийдэг байсан. тийм сургалт байхгүй юм чинь. Одоо хүүхдийг ажил сургавал эцэг эх нь заргалдана. Хүний эрх мэрх гээд л. Хүүхдийг даарууллаа, хөөрүүллээ, наранд цохиуллаа, энээ тэрээ гээд л, та нар хариуцна шүү гээд л, аягүй бол шүүхэд өгнө. Алганы амт үзүүлэхэд чинь мань мэт чинь эцэг эхэд юу ч дуугарахгүй, хэлвэл эцэцг эх өөдөөс загнана, чи л болоогүй л байлгүй гээд хүүхдийг ер нь өмөөрнө гэж байхгүй, хэзээ ч өмөөрч байгаагүй. Тэгэхээр мань мэт чинь хүүхдүүдтэй зодолдчихоод хэлэхгүй, тийм л байсан, тэгж байж л хүн болдог юм байна лээ.
Хишигсүрэн -
Танай ах дүүс, өвөг дээдэс, аав ээжтйн улсуудад хэлмэгдүүлэлтийн сүүдэр хэр дайрав? Энэ талаар танд ярих юм байна уу?
Батсүх -
Хэлмэгдүүлэлтэнд ганц нэг улс өртсөн л байх. Миний мэдэхээс бол ховор юм байна лээ. Миний эцэг чинь лам хүн байсан. Миний эцгийн 2 ах бас лам хүн байсан. Тэгээд хэлмэгдүүлэлтийн урд хар болчихсон. Гуравуулаа. Мэдчихсэн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Гурвуулаа юу? Яаж мэдсэн юм бол?
Батсүх -
Том ах нь ганданд сууж байсан хүн байгаа юм. 40-өөд онд. Хэлмэгдүүлэлтийн урдхан үед л юм шиг байгаа юм. Гавжийн дамчаа барих гээд шар тос, гурил ачаад явсан. Тэгээд хүн болгонд гавжийн дугуй хишиг өгч гавж болдог юм байна л дээ. Одооныхоор эрдэмтэн, доктор болж байсан юм байх. Тэгэхээр явсан хүн төдөлгүй бушуухан ирээд хар болчихсон. Малчин болчихсон. Мэдсэн л юм шиг байгаа юм. Тэгээд манай аавын нэг ах нь бас Мэнгэтийн хийдийн сайн бичээч байсан юм. Биднийг жаахан байхад тангад ном ингээд л бичээд суугаад байдаг. Иймэрхүү цаасан дээр. Барлах гэж мэдэхгүй, бичээд л хүн амьтанд өгч байсан юмуу, яаж байсан юм. Маш гоё бичнэ. Тэгдэг л байсан байгаа юм. Манай эцэг ч яахав, уншлага хийдэг хүн байсан. манай эцэг ерөөсөө банди болоод, тэгээд хар болоод л. Эхлээд лам хүн чинь мал гаргадаггүй байсан юм. Сүүлдээ мал гаргадаг болсон, биднийг тэжээхийн тулд зээр устгадаг болсон, хойшоо тарваганы захад очоод тарвага алаад ирнэ, хөөрхий. Бид нар чинь бас аавынхаа ганзагыг хардаг л байлаа ш дээ. Ганзаганд нь тарвага сагсалзаж байна уу, үгүй юу гээд л.
Хишигсүрэн -
Одоо ер нь тарвага байна уу?
Батсүх -
Байхгүй болсон.
Хишигсүрэн -
Яасан юм бол?
Батсүх -
Энэ зуднаар явчихсан байхаа. Зун нь ган болоод, хавар гараад ирэхээр нь зэрэг идэх юм байхгүй. Тэгээд үхэж дуусдаг байх. Бүүр хавар ичээнээсээ гараад явж чадахгүй тарвага байж байсан ш дээ. Зуданд л явчихсан байх, хүмүүс бас их алж байгаа даа. Манай энэ хойт талын сумдаар чинь их л байсан. Би ч бас хойшоо урагшаа явахаараа хорхойсхоороо ганц нэгийг идчихдэг л байсан.
Хишигсүрэн -
Энэ хүмүүсийн сүсэг бишрэл хэр өөрчлөгдөж байна? Сүсэг бишрэл таны амьдралд хэр нөлөөлөв? Монголд яаж нөлөөлж байна?
Батсүх -
Сүсэг бишрэл ч, манай энэ хучин социализмийн үед сүсэг бишрэл байхгүй байсан юм чинь. Үнэн чанартаа сүсэг бишрэл нь худлаа юм ш дээ,буруу. Бурхан хүнийг бүтээсэн гэдэг худлаа, эцэг эх хоёр л бүтээсэн./инээв/ Одоо бол хүмүүсийн мэдлэг боловсрол, залхуу хойрго, энэнээс болж шашин их дэлгэрч байна. Тэгээд тэр шашинд харанхуйгаар итгэж байна. Бүдүүлэг, мунхаг, харанхуйгаар шүтэж байна. Тийм нь эх оронд маш их хортой доо. Энэ шашиныг жаал жаал хаахгүй бол, энэ бас одоо бөө байна. Очоод бөөд үзүүлэхээр за хүү минь удахгүй бөө болохгүй бол үхэх юм байна гэдэг, үхэхгүйн тулд өнөө золиг чинь бөө болдог юм байна. Тэгээд бө болохдоо өчнөөн сая төгрөг өгдөг гэнэ. Тэгээд нэг хэсэг хуурамч бөө болчихсон. Бөөгөө олшруулах гээд, тэнд бизнес явж байна.
Хишигсүрэн -
Ямар зорилго байна. Та юу гэж бодож байна?
Батсүх -
Тэр бол мөнгө олох гэсэн л арга байхгүй юу. Өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Их зэвүүн аргаар мөнгө олж байна аа, энэ хүмүүс.
Батсүх -
Энэ чинь одоо бөө болоод юу хийх юм бэ. Дандаа жаахан охидууд бөө болоод байна. Охидуудыг л тэгээд хуураад байна. Тэгээд зайлуул, эцэг эх нь охиноо үхүүлээд яах вэ, бөө болдоо гээд л, тэгээд мөнгийг нь төлөөд, авдаг юмыг нь аваад. Энэ харанхуйгаар шүтэж бүр болохгүй. Манай шарын шашин чинь шинжлэх ухаантай ойр шашин шүү дээ. амьтны амь тэвчих, их энэрэнгүй шашин. Би бол бурхан тахилтай. Эцэг эхийн уламжилж ирсэн. За тэгээд зул өргөчихдөг юм. Шинийн 15,8,25,1-нд зул өргөчихдөг юм.
Хишигсүрэн -
Одоо тэгээд та нарын амьдарч байсан 90-эд оны өмнөх үеийн нийгэмд хүний хувийн амьдралын аз жаргал, хувийн амьдралын утга учир, сайн сайхан гэдэг юмыг ямар замаар, яаж олж авдаг байваа?
Батсүх -
Дээр үед чинь ердөө л өөр өөрийнхөө юүгээр л явдаг байсан. Сургууль төгслөө, дахиад нэг сургуульд орлоо, гараад ажиллаа, ажлаа сайн хийвэл сайн явна, муу хийвэл муу явна. Дандаа шүүмжлүүлээд явбал олигтой ажи олдохгүй тэр үед чинь, хамгийн цалин багатай, энэ итгэж болохгүй муу хүн гээд. Тийм доогуур явдаг байсан. Аан ажлаа сайн хийдэг, мэргэжил мэдлэгтээ эзэн болсон, тийм улдсууд бол сайн явдаг, сургуулиа сайн т өгсдөг, тийм байсан. Одоо бол аль болохоор гар хөдөлгөхгүй мөнг олчих гээд л, хулгай хийх юмуу, одоо нөгөө хээл хахууль, арай дээш гарчихаад хээл хахууль авах гээд л жаал үздэг юм шив дээ. Одоо энэ зарим төрийн алба хаагч нар чинь ажил бүтээхгүй шүү дээ. хүнийг чирэгдүүлээд, хармайнд нь хэдэн цаас хийгээд өгвөл бушуухан хийгээд өгчихдөг. Одоо ялгаагүй сувилагч, эмя, багш нар ч ялгаагүй, цагдаагийнхан чинь ч ерөөсөө, хуулийн байгууллага тэр аяараа мөнгө. Мөнгөтэй хүн хэзээ ч шоронд орохгүй. Ялагдах ч үгүй. Харин нэг ядарсан юмнуудыг дор нь тогтоолыг нь уншаад, шорон, колон руу нь явуулчихдаг. Шударга бус явдал асар их цэцэглэж байгаа. Хуулийн хүн болох гэж асар их зүтгэж байгаа хүн олон байна. Авлига авахын тулд.
Хишигсүрэн -
Тэгэхээр яах вэ? Энэ нийгэм хэзээ засарч эхлэх вэ?
Батсүх -
Энэ нэг их засрахгүй ээ. Төрийн толгойд байгаа улсууд нь олигтой биш болохоор.
Хишигсүрэн -
Тэгээд яах юм, сөнөх юмуу, ийм байдалтай байгаа юм чинь?
Батсүх -
Сөнөж мэдэх л байх монгол. Ер нь монгол хүн байхгүй болж мэдэх л байх. 10 жилийн дараа ихэнх нь хятад болох байх гэж боддог.
Хишигсүрэн -
Яасан их гутрангүй юм ярьж байна вэ, та?
Батсүх -
Яагаав энэ олон хятадууд чинь орж ирээд үр шахаад л байгаа ш дээ. тэгээд монгол ажилчид ажил хаядаг гээд л яагаад байна, гоочлуулдаад л байна, хамгийн өндөр уалинг хятадууд л аваад байна шүү дээ. Буруу л юм байгаа юм. Одоо УИХ-ын сонгуулиар засаг төр өөрчлөгдөхгүй ээ. Энэ ер нь ямар л юм болох бол доо. Мань мэт үзэхгүй байлгүй дээ. Тэгэхдээ хойч үедээ л сэтгэл их зовж байна. Ажил мэдэхгүй, амьдралгүй, өөрөө өөрийгөө аваад явчих чадваргүй, тэгээд хүнд дарлуулж, колончлуулж, хүний боол болохоос өөр арга байхгүй. Би ер нь сайн юм руу орсонгүй л гэж боддог ш дээ.
Хишигсүрэн -
20 жилийн дотор амархан өөрчлөгдсөн байн шүү, санй юм руу буруу орчих вуу?
Батсүх -
Өнөө харгис капитализм руу нь орчих вуу./инээв/ Манай социализмын үед тэгж заадаг байсан юм. Зэрлэг капитализм гээд. Одоо бол хаа газрын дуртай улсууд ирж газар ухаад, хямдхаан шиг. Өнөө төмрийн хүдэр энэ тэрийг чинь аваад л гарч байна. Ямар хэрэг байх вэ дэ. Манай хэдэн томчууд чинь очоод л, манайд баялаг байна, танай технологи хэрэгтэй байна, хэдүүлээ хамтарч идье гээд л, тэгээд байхгүй нөгөө хэдийгээ түүхийгээр нь хямхаан, дэлхийн жишгийг харгалзахгүйгээр ингэж өгөөд байхаар яаж хөгжих юм бэ. Энэ засгийн толгойд байгаа хэдэн хүн чинь үнэхээр ард түмнээ боддоггүй, ер нь баян байгаад яах юм бэ.
Хишигсүрэн -
Харин, Ер нь баян хүмүүс юу боддог юм болоо?
Батсүх -
Амьдарч байгаа хэд нь над шиг өөрөө өөрийгөө болгоод ингээд л амьдарч болно шүү дээ. Хөрөнгө нэг их хүртэх хэрэггүй. Тэр хүүхэд чинь эцгийн хөрөнгөн дээр туйлж байгаад юу ч сурахгүй. Хүүхэдийн хүүхэд бүр мал мэдэхгүй. Баячуудын хууль бүр дээр үеэсээ хөрөнгө тогтоодоогүй, ажил мэдэхгүй, ухаан му, амьдрал мэдэхгүй хүн чинь ухаан муу байдаг байхгүй юу. Ингээд баллаад хаячихаж байгаа байхгүй юу. Дээр үед ноён байсан улсуудын чинь хүүхдүүд торгон дээл өмсчихсөн, өнгөтэй өөлдтэй хүүхдүүдийг энд тэндээс авчирчихсан, тэгээд архи ууна, тэд нар чинь юугаар ч дутахгүй байгаа юм чинь. Одоо сайд, дарга нарын хүүхдүүд чинь бас дутахгүй. Тэгэхээр хүн хүн биш л болж байгаа байхгүй юу. Зүгээр л хэрэглэдэг, ямбалдаг. Тэгэхээр тэрний хүүхэд улам дор болоод явчихна. Тэр өөрөө ажил сураагүй, тэгэхээр сөрөг тийшээ явж байгаа гэсэн үг.
Хишигсүрэн -
Таны амьдралд бусдаас онцгой зйүл байна гэж танд бодогдож байгаа юм байна уу? Дахин давтагдахгүй, өөр хүнээс миний ялгаа энэ дээ гэсэн юм байна уу?
Батсүх -
Би бол шударга л байхыг хичээдэг хүн. Худалч, хуурамч хүнд үнэхээр дургүй, ёстой үзэн ядна. Өнөөдөр 2-уулаа уулзаад, ажлаа яриад за гээд гарсан хүн ажлаа хийхгүй бол тэр хүн хүн биш, ер нь нэг юм санаад хийнэ гэсэн бол заавал хийдэг тэр л миний гол онцлог байх. Ажлаас халширч үзээгүй. Хамгийн гол нь манай аймгийн удирдлагууд хамгийн хэцүү, хамгийн хүнд ажлыг надад өгдөг байсан. Суманд явлаа ч гэсэн зуд болсон тийм хэцүү газар явуулна. Тэгээд л нэг туршлага судлаад ирнэ, тэрийг нь ажил болгох гээд л хэдэн цаас л авчирч өгнө шүү дээ надад чинь. Тэрийг нь сонинд энэ тэр гээд бичнэ, тэгээд суманд очиж бодит байдал дээр нь яг хийлгээд, бүх аймаг сумдын удирдлагыг аваачиж үзүүлэх сургалт нэг хэсэг хийдэг байв. Тэрэнд чинь би л томилогдоод явчихна. Баисүхийг л явуул, наадах чинь хэрэггүй гэдэг юм байлгүй. Тэгээд ачааны хүндийг үүрсэн болохоор миний хийсэн ажил улма ихэсч байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Та хэдэн онд гавъяат болсон бэ?
Батсүх -
2004 онд болсон.
Хишигсүрэн -
Нэлээн хожуу болсон байна тэ?
Батсүх -
Яах вэ хөөрхий, засаг намайг үнэлсэн. 1993 онд алтангадас аваад, 1999 онд хөдөлмөрийн гавъяат аваад, 2004 онд гавъяат гэдэг эрхэм алдарыг хүртсэн дээ хөөрхий.
Хишигсүрэн -
Бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Та бид хоёрын ярьж байгаа сэдэвтэй зүйлтэй холбогдуулаад хойч үе унших болохоор нэмээд ярих юм үлдсэн боловуу гэж танаас асууж байна л даа?
Батсүх -
Буруу юм ярьсан бол уучлаарай./инээв/ Эх орноо хөгжүүлэхсэн дээ. үнэн санаанаасаа хэрэгтэй хүнээ мтөрийн толгойд гаргахсан даа. Ард түмэн хувь заяа дутаагүй бол үүнийг, монголын ард түмэн чинь хэдэн мянган жил амьдарсан. Тэгэхээр энэ муухай улсаас төрөө салган авч шударга сайхан хүн Чингис шиг, ядаад Чойбалсан шиг, Бал дарга шиг хүн гараад ирээсэй гэж бодож байна. Манайд бол ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байхаа. 76 амьтанг тэжээснээс нэг хүн тэжээжчихэж барах байхаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.